Нэгдүгээр бүлэг
1 Тийнхүү Давид нь наст болоод хөгширөв. Тийн түүнд хувцсыг өмсгөсөн боловч, тэр нь эс дулаацав. 2 Тиймийн тул түүний боолууд нь түүнд өгүүлрүүн; Миний хааны тул нэг залуу охин нь бэдрэгдэх болтугай! Тэр охин нь хааны өмнө байж, миний хааныг дулаацуулахын тул тэтгэн, чиний өвөрт хэвттүгэй! 3 гээд Израйлын хамаг хязгаараар бэдэрч Шүкмэгийн Абишахыг олоод хаанд ирүүлэв. 4 Тэр охин нь маш үзэсгэлэнт болон хааныг тэтгэж, түүнд зарагдав. Харин хаан нь түүнийг эс мэдэв. 5 Тэндээс Хэридийн Атуша хөвгүүн нь биеэ их болгон, би хаан болсугай! гээд тэргэс хийгээд морьдыг унагчид ба биеийн өмнө хуяг ч тавин хүнийг бэлтгэв. 6 Бас түүний эцэг нь түүний тус юугаар ч эс эсэргүүцэж, чи энэ мэтээр юуны тул үйлдэв гэж хэзээ ч эс өгүүлсэн бөлгөө. Тэр нь үзэсгэлэнт биет бөгөөд түүний эх нь түүнийг Абсалумын хойно төрөв. 7 Тэр Атуниа Зирунагийн Зиував хөвгүүн хийгээд Абиатар ламтай хэлэлцсэнээр тэд нь түүнийг даган туслав. 8 Зүгээр Задух лам хийгээд Зидуй Адагийн Бикиа хөвгүүн ба Натагыг форофид хийгээд Шимиэ ба Рэн хийгээд Давидтай байсан баатрууд нь Атутатай эс байлцлаа. 9 Тийн бөгөөд Атукиа нь ийн; Рукилын дэргэд байгч Зидхимд чулууны тэнд хоньд хийгээд үхрүүд ба шатиал малуудыг алаад өөрийн хамаг ах дүү болсон хааны хөвгүүн хийгээд хааны боолууд ба Иудейн хамаг хүмүүсийг урив. 10 Зүгээр Натанг форофид хийгээд Бинимин ба, баатрууд хийгээд Соломон дүүгээс эс урив. 11 Тиймийн тул Натанг Соломоны Бидниуа эхэд өгүүлрүүн; Хэридын Атуша хөвгүүн нь хаан болсон буй. Зүгээр бидний Давид эзэн нь үл мэднэ хэмээн чи эс сонсов уу? 12 Тиймийн тул эдүгээ иртүгэй! Чиний амиа тонилгон, өөрийн Соломон хөвгүүүнийг амийг ч тонилгохын тул би чамд зөвлөгөө өгсү. 13 Чи даруй од. Давид хаанд ороод түүнд ийн; Миний хаан аа! Чи өөрийн шивэгчинд тангараглан, чиний Соломон хөвгүүн нь миний хойно эрхгүй хаан болж миний ширээний дээр суух буй гэсэн биш үү? Тийн боловч Атунка нь юуны тул хаан болсон буюу хэмээн өгүүл. 14 Чиний тэнд хаантай өгүүлэлдэн атал, бас би хойно орж чиний үгсийг зөвшөөсү 15 гэсэнд Битинива нь хаанд зарагдав. 16 Тийн бөгөөд Бидишива нь мөргөж хаанд мэндчилэв. Хаан нь; Чамд ямар хэрэг буй буюу 17 гэсэнд тэр нь түүнд өгүүлрүүн; Миний Эзээн; Чи Жахуа бурхнаараа өөрийн шивэгчинд тангараглаж чиний Соломон хөвгүүн нь миний хойно эрхгүй хаан болж миний ширээний дээр суух буй гэсэн буй. 18 Тийн боловч эдүгээ Мана. Атукиа нь хаан болов. Зүгээр миний хаан аа! Чи эс мэднэ. 19 Тэр нь үхрүүд хийгээд шахиал малууд ба хоньдыг элбэгээр алаад хааны хамаг хөвгүүн хийгээд Абитар лам ба чуулганы тэргүүлэгч Зиувавыг урьсан боолвч чиний Соломон боолыг эс урьсан буй. 20 Тийн бөгөөд эдүгээ миний хаан аа! Миний хааны ширээний дээр түүний хойно хэн суух буй хэмээн чиний өгүүлэхийн тул хамаг Израйлын нүдэд нь чамд буй. 21 Тийн бус бөгөөс эл, миний хааны өөрийн эцэг нартай унтахад, би хийгээд миний Соломон хөвгүүн нь буруутантай туугдах буй 22 хэмээн хаантай өгүүлэлдэн атал бас Натанг форофид нь оров. 23 Хаан Натанг форофид нь ирсэн буй гэв. Тийнхүү тэр нь хаанд мөргөв. 24 Тийн бөгөөд Натанг нь өгүүлрүүн; Миний эзэн хаан аа! Атуикиа нь миний хойно хаан болж миний ширээний дээр суух буй гэж чи өгүүлэв. 25 Тэр юуны тул гэвэл, тэр нь эдүгээ өдөр одоод үхрүүд хийгээд шахмал малууд ба хоньдыг элбэгээр алаад хааны хамаг хөвгүүн хийгээд чуулганы түшмэд ба, Абиатар ламыг урьсан буй. Бас тэд нь түүний өмнө идэж ууж Атукиа хан нь амьд болох болтугай! хэмээн өгүүлэлдэнэ. 26 Зүгээр тэр нь чиний боол хийгээд Задух лам ба Зихуа Адагийн Биникиа хөвгүүн хийгээд чиний Соломон боолыг эс урьсан буй. 27 Тийн бөгөөд миний эзэн хаан нь энэхүү юмыг үйлдэн, миний эзэн хааны хойно түүний ширээний дээр хэний суухыг чи өөрийн боолд эс мэдүүлэв 28 гэсэнд Давид нь хариу өгүүлрүүн; Над Бидшиваг дуудагтүн! гэсэнд тэр нь хааны өмнө ирэн байв. 29 Тийн бөгөөд хаан нь тангараглан ийн; Жахуа амьд буй бөгөөд тэр нь миний сүнсийг хамаг зовлонгоос тонилгогч мөн. 30 Чиний Соломон хөвгүүн нь эрхгүй хаан болж, миний ширээнд миний оронд суух буй гэж чамд тангараглаж өгүүлснээр түүнчлэн би эдүгээ өдөр үйлдсү 31 гэсэнд Бидшива нь мөргөж хааныг хүндэлж ийн; Миний Давид хаан нь мөнх наст болох болтугай! гэв. 32 Тийн Давид нь ийн; Зидух лам, Натанг форофид ба, Зидиу Адагийн Биникиа хөвгүүний над дуудагтүн! гэсэнд тэд нь ирэв. 33 Жич хаан нь тэдэнд өгүүлрүүн; Та өөрийн эзний боолуудыг аваад миний Соломон хөвгүүнийг луусыг унуулаад Кихунд авчирагтун! 34 Бас Зидух лам хийгээд Натанг форофид нь тэнд түүнийг Израйлын хаан болгон туслах болтугай! Жич та бүрээгээр бүрээдэн Соломон хаан нь амьд байх болтуагй! хэмээн өгүүлэгтүн! 35 Бас та түүнийг дагаж ирэгтүн! Тийн тэр нь ирээд миний ширээний дээр сууж, миний оронд хаан болох буй. Бас би түүнийг Израйл хийгээд Иудейн дээр тэргүүлэгч болгов 36 гэсэнд Биникиа нь хаанд ийн; Эн мэтээр болтугай! Миний эзний Жахуа бурхан нь энэ мэтээр зарлиг болохыг хүснэм. 37 Жахуа нь миний эзэн хаантай хэр байсан мэт түүнчлэн Соломонтой болох бөгөөд түүний ширээг их болгох болтугай! гэв. 38 Тэндээс Задух лам хийгээд Натанг форофид ба Зидух Адагийн Биникиа хөвгүүн хийгээд Кэритэн ба Филититэн нь одоод Соломоныг Давид хааны луусыг унуулаад Кихунд ирүүлэв. 39 Бас Задух лам нь сүмээс тосны дүүрэн эврийг аваад Соломоныг тослов. Бас тэд нь бүрээгээр бүрээдэв. Хамаг улс нь Соломон хаан нь амьд болтугай! хэмээв. 40 Бас хамаг улс нь түүнийг даган бишгүүрүүдийг татаж ихэд баясав. Тийн газар нь тэдний дуугаар хагарсан мэт болов. 41 Тийн Атуниа хийгээд түүнтэй хамаг зочид нь идэж дуусмагц сонсов. Бас Зиував нь бүрээний дууг сонсоод, балгасны хутгалалыг цохион юу буй буюу 42 гэсэнд Абитар ламын Зиунатан хөвгүүнэг 17 Тийнхүү бурхны үйлсийн тул Христос Есүсээр сайрхах учир нь надад буй. 18 у гэвэл, би христосын баярын мэдээг Иерусалимаас Илирикүм хүртэл тойрон, гүйцэд дэлгэрүүлсэн бөгөөд 19 Христос нь үгс явдлаар бэлгэтэмдэг хийгээд гайхамшгуудын хүчээр ба ариун чанарын аугаа хүчээр өөр номтныг дагуулахын тул надаар үйлдүүлснээс өөр юуг ч би өгүүлэхээс айх бөгөөд 20 бусдын суурины дээр байгуулах болжээ гэж Христосын эс алдаршсан газарт баярын мэдээг дэлгэрүүлэхээр зүтгэсэн билээ. 21 Энэ мэтээр Түүнийг дэлгн нь эзэлгүүрний ширээний дээр сууна. 47 Бас хааны боолууд нь бидний Давид хааныг өргөхийн тул ирээд ийн; Бурхан нь Соломоны нэрийг чиний нэрээс алдарт болгон түүний ширээг чиний ширээнээс их болгох болтугай! гэсэнд хаан нь дэвсгэрийн дээр мөргөв. 48 Бас хаан нь ийн өгүүлэв; Израйлын Жахуа бурхан нь магтагдах болтугай! Тэр юуны тул гэвэл, тэр нь эдүгээ өдөр миний нүдний үзэн атал миний ширээний дээр суугчийг над өгсөн буй гэв. 49 Тийн бөгөөд Адинуатай байсан зочидын айсны тул тэдний хүн бүр босож өөрийн замаар одов. 50 Тийн бөгөөд Адуниа нь Соломоноос айж, босон одоод тахилын ширээний эвдрүүдээс барин байв. 51 Тийн бөгөөд Соломонд ийн өгүүл; Мана. Адуниа нь Соломоноос айна гэвэл тэр нь ийн өгүүлэв; Соломон хаан нь өөрийн боолыг илдэр үл алахыг эдүгээ өдөр над тангараглах болтуагй! 52 гэсэнд Соломон нь ийн; Хэрвээ тэр нь биеэ шударга хүн мэт үзүүлэх бөгөөс эл, түүний нэг үг ч газарт үл унгаагдах буй. Зүгээр хэрвээ түүний дотор хор нь олдох бөгөөс эл, тэр нь үхэх болъюу гэв. 53 Тийн бөгөөд Соломон хааны илгээснээр түүнийг тахилын ширээний эврүүдээс ирүүлэв. Тэр ч ирээд Соломонд мөргөв. Тийнхүү Соломон нь түүнд гэртээ харьтугай! гэв.
Хоёрдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Давидын нөгцөх цагийн ойртсонд тэр нь Соломонд захин ийн өгүүлрүүн; 2 Би дэлхийн хамаг амьтны замаар одно. Тиймийн тул чи бат болоод урамштугай! 3 Бас Мошийн тогтоолын дотор бичигдсний ёсоор чиний Жахуа бурхны захиаг бүтээж түүний замаар яван түүний тогтоолууд хийгээд зарлигууд ба шүүврүүд хийгээд гэрчилгээнүүдийг сахин үйлд. Тэр гэвлэ, чиний хамаг үйлдэхэд хийгээд чиний хана ч одоход бүтээмжит болохын тул болой. 4 Бас Жахуагийн миний учир зарлиг болсоноо бүтээхийн тул болой гэвэл, хэрвээ чиний хүүхэд нь өрөийн явдлыг гамнан, миний өмнө зүрхээрээ хийгээд сүнсээрээ үнэхээр явах бөгөөс, чиний үрсээс Израйлын ширээний дээр суугч хүн үргэлжид болох болъюу хэмээн зарлиг болов. 5 Бас чи Зируйгийн Зиував хөвгүүний над юу үйлдсэнийг мэдэж Израйлын чуулганы түшмэд болсон Кирийн Абинир хөвгүүн ба Зитирийн Эмса хөвгүүн хоёрт түүний юу үйлдсэнийг мэднэ гэвэл, Тэр нь Эмсаг алаад дайн цусыг эвт цагт асган, дайны цусыг бэлхүүсэндээ байсан бүсэнд тавин, гуталууддаа тавив. 6 Тиймийн тул чи өөрийн цэцнээр үйлдэн түүний толгой буурал үсийг амраар хүүрийн булшинд хүргэн бүү үйлд. 7 Зүгээр Килиадитний Баржили хөвгүүдийг хайрлан чиний ширээнд идэгчдээс болгон үйлд. Тэр юуны тул гэвэл, чиний Абсалум ахаас миний дутаасан цагт тэд нь тэр мэтээр над эргэж ирэв. 8 Бас Мана. Бихуримээс Биниминтний Кирэгийн Шимиа хөвгүүн нь чамтай буй. Тэр нь миний Мэхниймд одсон өдөр намайг хатуу хараалаар хараав. Зүгээр түүний намайг угтахын тул Иорданд ирсэнд би түүнд Жахуагаар ийн; Би чамайг илдээр үл үхүүлсү гэж тангараглав. 9 Тийн бөгөөд эдүгэ түүнийг нүгэлгүй тоон бүү үйлд. Тэр юуны тул гэвэл, чи цэцэн болон түүнд юу үйлдэхийг мэднэ. Бас түүний буурал үсийг хүүрийн булшинд цусаар хүргэн үйлд гэв. 10 Тэндээс Давид нь өөрийн эцэгт нартай унтан Давидыг балгасны дотрор булагдав. 11 Тийн Давидын Израйлын дээр хаан болсон цаг нь дөчин уил бөлгөө. Хибрунд долоон уил хаан агаад, Иерусалимд гучин гурван уил хаан бөлгөө. 12 Тэндээс Соломон нь хаан болов. Тийн бөгөөд түүний эзэлгүүр нь ихэд батлагдав. 13 Тэндээс Хэкидыг Адуниа хөвгүүн нь Соломоны Бидшива ихэд ирэв. Тийн Бидшивагийн түүнд чи эвтээр ирэв үү гэсэнд тэр нь эвтээр ирэв 14 гээд бас өгүүлрүүн; Чамд нэг өгүүлэх үг над буй гэсэнд Бидшива нь өгүүлэн үйлд 15 гэсэнд тэр нь ийн; Эзэлгүүр нь миний байсан бөгөөд хамаг Израйл нь миний хаан болохын тул нүүрээрээ над харав хэмээн чи мэднэ. Тийн блдлюч эзэлгүүр нь өргөгдөөд миний дүүгийн болов. Тэр юуны тул гэвэл, түүний ахуй нь Жахуагаас болжээ. 16 Тийн бөгөөд эдүгээ миний чамаас нэг хайрыг өргөөд намайг бүү орхи гэсэнд Бидшиба нь түүнд ийн өгүүлэн үйлд 17 гэсэнд тэр нь өгүүлрүүн; Соломон ханы над Шикэмигийн Абишахыг гэргий болгон өгөхийн учир түүнд өгүүлэн хайрла. Тэр юуны тул гэвэл, хаан нь чиний гуйлгыг үл орхих буй 18 гэсэнд Бидшива нь ийн; Сайн. Би чиний тул хаанд өгүүлсү гэв. 19 Түүнчлэн Бидшива нь Соломон хаанд Адунийн учир өгүүлэхийн тул одов. Тийн бөгөөд хаан нь түүнийг угтахын тул босож түүнд мөргөөд өөрийн ширээний дээр суугаад, хааны эхийн тул ширээг тавиулав. Тийнхүү Бидшива нь түүний баруун этгээдэд суугаад ийн өгүүлрүүн; 20 Над чамаас нэг бяцхан гуйлга буй. Над үгүй хэмээн өүү өгүүл гэсэнд хаан нь түүнд эх минь ээ! Асуутугай! Тэр юуны тул гэвэл, би чамд үгүй хэмээн үл өгүүлсү 21 гэсэнд Бидшива нь ийн; Сүнкийн Абишахыг чиний Адуниа ахад гэргий болгон өгтугэй! 22 гэсэнд Соломон хаан нь ийн; Тийнхүү чи юуны тул Адушахийн тул ирнэ. Түүний тул эзэлгүүрийг ч эртүгэй! Тэр юуны тул гэвэл, тэр миний ах мөн буй. Түүний тул хийгээд Абиатар ламын тул ба Зирнугийн Зиував хөвгүүний тул иртүгэй! 23 гээд Соломон хаан нь Жахуагаар тангараглан ийн; Бурхан нь над энэ мэтийг үйлдэн үүнээс үлэмж үйлдэх болтугай! Яруу Адушах нь энэ үгийг өөрийн амины тул өгүүлсэн биш үү? 24 Тиймийн тул эдүгээ намайг тогтоож миний Давид эцгийн ширээний дээр суулгаад амласан мэт намайг гэрт болгосон Жахуа нь амьд бөгөөд адуниа нь эдүгээ өдөр үхүүлэгдэх болъюу 25 гээд Соломон хаан нь Зидух Адагийн Биникиа хөвгүүнийг илгээв. Тийн тэр Адушахыг дарж үхүүлэв. 26 Тийн бөгөөд хаан нь Абиатар ламд өгүүлрүүн; Чи өөрийн Анатудад байгч тариалангуудад од. Тэр юуны тул гэвэл, чи үхэх түгшүүрт буй. Зүгээр би энэ цагт чамайг үл үхүүлэх буй. Тэр юуны тул гэвэл, чи үхэх түгшүүрт буй. Зүгээр би энэ цагт чамайг үл үхүүлэх буй. Тэр юуны тул гэвэл, чи миний Давид эцгийн өмнө Жахуа бурхны хайрцгийг өргөөд миний эцгийн хамаг зовлонгоор зковолцов 27 гээд Соломон нь Шилуд Илийн гэрийн учир Жахуагийн зарлиг болсныг бүтээхийн тул Абиатарыг Жахуагийн лам болохоос гаргав. 28 Тэндээс сонсгол нь Зиувавд хүрэв. Тэр юуны тул гэвэл, Зиуавав нь Абсалумынг эс дагасан боловч Адуниаг дагасан бөлгөө. Тиймийн тул Зиував нь Жахуагийн сүмд дутааж тахилын ширээний эврүүдээс барьж байв. 29 Тийн бөгөөд Зиувавын Жахуагий нсүмд дутаагаад тахилын ширээний дэргэд байсан нь Соломонд мэдүүлэгдсэнд Соломон нь Зидуй Адагийн биникиа нь Жахуагийн сүмд одоод Зиувавд өгүүлрүүн; Хаан нь чамайг гар хэмээн өгүүлэв гэсэнд тэр нь өгүүлрүүн; Тийн бус, харин би энд үхсүгэй! гэсэнд Биникиа нь мэдээг хаанд хүргэж Зиував нь тэр мэтээр өгүүлэн хариу өгүүлэв 31 гэсэнд хаан нь түүнд өгүүлрүүн; Түүний өгүүлснээр үйлд, түүнийг алаад булан үйлд. Тийнхүү чи надаас хийгээд миний эцгийн гэрээс Зиувавын асгасан буруугүй цусыг салгах буй. 32 Тийн Жахуа нь түүний цусыг түүний толгой дээр хариулах буй. Тэр нь миний Давид эцгийн эс мэдсэнээр өөрөөс зөвт хоёр хүн гэвэл Израйлын чуулганы тэргүүлэгч болсон Нирын Абнар хөвгүүн хийгээд Иудейгийн чуулганы тэргүүлэгч болсон Зитирын толгойн дээр хийгээд түүний үрсийн дээр үргэлжид хураагдах буй. Зүгээр Давидын дээр Жахуагаас үргэлжид амар болох буй 34 гэсэнд Зидуй Адагийн Биникиа хөвгүүн одоод түүнийг даран алав. Тийн бөгөөд тэр нь говьд байгч өөрийн гэрт булагдав. 35 Тийн хаан нь түүний оронд Зидуй Адагийн Биникиа хөвгүүнийг чуулганы дээр тавиад Зидухын Абиатарын оронд оруулав. 36 Бас хаан нь илгээж Шимиэг дуудаад түүнд өгүүлрүүн; Чи Иерусалимд гэрийг үүдэж тэнд байн тэндээс хааш ч бүү гар, 37 тэр юуны тул гэвэл, чиний горч Нидрун горхийг гатлах өдөр чи эрхгүй буй гэж сайтар мэдэн үйлд. Чиний цус нь чиний дээр болох болъюу 38 гэсэнд Шимиа нь ханд өгүүлрүүн; Энэ зарлиг нь сайн миний хааны өгүүлснээр чиний боол би уйлсу гээд Шимиэ нь Иерусалимд өнө болтол суув. 39 Тийн гурван жил өнгөрсний хойно Шимиэгийн хоёр боол нь Кэдийн хаан болсон Ма Акагийн Акис хөвгүүд дутаасан бөлгөө. Тийнхүү Мана. чиний боолууд нь Кэдид буй 40 хэмээн Шимиэд мэдүүлэгдсэнд Шимиэ нь босоод илжигээ эмээллээд Акист Кэд хүртэл одоод боолуудаа авчрав. 41 Тийн бөгөөд Шимиэ нь Иерусалимаас гараад Кэдид хүрээд буцсан буй хэмээн Соломонд мэдүүлэгдсэнд 42 хаан нь илгээж Шимиэг дуудаад түүнд өгүүлрүүн; Би чамайг Жахуагаар тангараглуулж чамд ийн; Чиний хааш ч одох өдөр чи эрхгүй үхэх болъюу хэмээн сайтар мэд хэмээн өгүүлсэн биш үү? Тийн бөгөөд чи над ийн; Миний сонссон үг нь сайн буй хэмээн өгүүлэв. 43 Тиймийн тул чи Жахуад тангарагласан хийгээд миний чамд захисан захиаг юуны тул эс сахив 44 гээд хаан нь бас өгүүлрүүн; Чи миний Давид эцэгт үйлдсэн хамаг хороо зүрхний дотроо мэднэ. Тиймийн тул Жахуа нь чиний хорыг чиний толгойн дээр хариулах болъюу. 45 Харин Соломон хаан нь адислагдсан бөгөөд Давидын ширээ нь Жахуагийн өмнө мөнхөд тогтоогдох буй гэв. 46 Тийнхүү Зидух Адагийн Биникиа хөвгүүн Соломоны эрхэд тогтоогдов.
Гуравдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Соломон нь Египетын Фару хаантай ураг болоод Фаругийн охиныг гэргий болгон өөрийн гэр хийгээд Жахуагийн гэр ба Иерусалимын тойрон хэрмийг эвдэхээ дуустал Давидын балгасанд суулгав. 2 Харин улс өндөр ордод тахилуудыг өргөв. Тэр юуны тул гэвэл, тэр цаг болтол Жахуагийн нэрт сүм эс үүдэгдсэн бөлгөө. 3 Жич Соломон нь Жахуаг янаглан өөрийн Давид эцгийн захиануудаар явав. Ямагт тэр нь өндөр ордод тахилуудыг өргөн, анхилах үнэртнийг шатаадаг бөлгөө. 4 Бас хаан нь тахилыг өргөхийн тул Кибиунгад одов. Тэр нь их өндөр орон бөлгөө. Соломон нь мянган шатаалт тахилыг тэрхүү тахилын ширээн дээр өргөв. 5 Кибиунад Жахуа нь Соломонд шөнийн зүүдэнд үзэгдэв. Тийн бурхан нь ийн; Миний чамд юу өгөхийг эрэн үйлд 6 гэсэнд Соломон нь айлтгаруун; Чиний боол болсон миний Давид эцгийн чиний өмнө үнэнээр хийгээд зөвөөр ба, зүрхний шударгаар явсны ёсоор чи түүнд их хайрыг үзүүлэв. Чи түүний ширээний дээр суух хөвгүүнийг түүнд өгсөн буй. 7 Тийн бөгөөд аяа миний Жахуа бурхан аа! Чи миний Давид эцгийн оронд өөрийн боолыг хаан болгосон буй. Зүгээр би бяцхан хүү мэт боолн гарах орохыг эс мэднэ. 8 Бас чиний боол нь сонгосон тоо томшгүй их улсын дунд буй. 9 Тиймийн тул чиний улсыг шүүхийн тулд боолдоо сайн муу хоёрыг ялгах цэцэн зүрхийг өгөх соёрх! 10 гэсэнд Соломон үүнийг эрсний тул тэр үг нь Жахуад тааламжит бөлгөө. 11 Тийн бөгөөд бурхан нь түүнд зарлиг болруун; Чиний энэ юмын эрээд, өөрийн тул урт насыг үл эрэн, өөрийн тул шүүврийг ялгах ухааныг эрсэний тул 12 би чиний үгсийн ёсоор үйлдсэн буй. Мана. Би чамд цэцэн ухаант зүрхийг өгнө. Тийнхүү чамаас урьд чамтай адил хэн ч үгүй байсан бөгөөд чамаас хойно чамтай адил хэн ч босч үл болох болъюу. 13 Би чиний эрсэн гэвэл, баяжил хийгээд хүндлэлийг чамд өгөв. 14 Тийн бөгөөд хэрвээ чи миний тогтоол хийгээд, миний захиаг сахин өөрийн Давид эцгийн явсан мэтээр миний замуудаар явах бөгөөс эл. Би чиний насыг уртадгах буй гэв. 15 Тийн бөгөөд Соломоны сэрсэнд Мана. энэ нь зүүд бөлгөө. Тэндээс тэр нь Иерусалимд ирээд Жахуагийн тогтоолын хайрцгын өмнө байж эвийн ба шатаалт тахилуудыг өргөөд хамаг боолууддаа амрыг үйлдэв. 16 Түүнд хоёр шадар эм нь хаанд ирэв. 17 Нэг эм нь өгүүлрүүн; Аяа миний эзээн! Бид хоёр ганц гэрт суудаг. Би түүнтэй гэрийн дотор байхдаа хүүг төрөв. 18 Тийн бөгөөд миний төрсний хойно гурван хоног болсонд энэ эм ч хүүг төрөв. Бид хамт байсан бөгөөд бид хоёроос бидэнтэй гэрийн дотор буй хэн ч үгүй бөлргөө. 19 Тийнхүү шөнийн цагт энэ эмийн хүүгийн дээр хэвтсэний тул тэр нь үхэв. Тийн бөгөөд тэр нь шөнө дүлийн цагт босож чиний шивэгчин унтан атал миний хөвгүүнийг аваад өвөртөө тавин, өөрийн үхсэн хүүг миний өвөрт тавив. 21 Тийн бөгөөд өглөөд боссонд Мана. тэр нь үхсэн буй. Зүгээр миний түүнийг ажигласанд тэр нь миний хөвгүүн бус бөлгөө 22 гэсэнд нөгөө эм нь ийн; Тийн бус харин амьд нь миний хөвгүүн бөгөд үхсэн нь чиний хөвгүүн буй гэсэнд тэр нь ийн; Тийн бус. Харин үхсэн нь чинийх, амьд нь миний хөвгүүн мөн хэмээн өгүүлэлдэв. 23 Тийн бөгөөд хаан нь өгүүрлүүн; Над илдийг авчирагтун! гэсэнд илдийг авчрав. 24 Амьд хөвгүүнийг хагалан хагас хагасаар нь өгөгтүн! 25 гэсэнд амьд хүүгийн эх болсон эм нь дотроо хөвгүүнийг хайрлан хаанд өгүүлрүүн; Аяа миний эзээн! Түүнд амьд хүүг өгтүгуй! Түүнийг яаран бүү алан үйлд гэсэнд нөгөө эм нь өгүүлрүүн; Түүнийг хагалан үйлд 26 гэсэнд хаан нь ийн; Түүнд амьд хүүг өгөн, түүнийг бүү алагтун! Тэр нь түүний эх мөн буй гэв. 27 Тийн бөгөөд хамаг Израйл нь хааны шүүсэн шүүврийн учир сонсоод айв. Тэр юуны тул гэвэл, шүүврийг үйлдэхийн тул бурхны цэцэн нь түүний дотор буй хэмээн тэд нь үзэв.
Дөрөвдүгээр бүлэг
1 Тийнхүү Соломон хаан нь Израйлын хаан болов. 2 Түүний ноёд нь эд байсан гэвэл, Задог ламын Азариа хөвгүүн хийгээд Шимиэгийн Элихорафа ба Ахиа хөвгүүн нь бичигч нар бөлгөө. 3 Ахалүдийн Жихушафад хөвгүүн нь туужийг бичигч бөлгөө. 4 Бас Жихуй Адын Биниа хөвгүүн нь чуулганы тэргүүлэгч бөгөөд Задог хийгээд Абияатар нь лам нар бөлгөө. 5 Бас Натангийн Забүдар хүү нь тэргүүн түшмэд болон хааны янаг амраг бөлгөө. 6 Бас Ахишар нь гэрийн тэргүүлэгч бөгөөд автангийн Адунирам хүү нь албаны тэргүүлэгч бөлгөө. 7 Бас Соломонд Израйлын дээр арван хоёр түшмэл бөлгөө. Тэд нь хаан болон түүний гэр бүлсийн хүнсийг бэлтгэв. 8 Тэдний нэрс гэвэл; Ефириам ууланд Эхүрийн хөвгүүн 9 Макажид болон Шалбимд ба Бидшимист хийгээд Илун Бидханамд Дэкэрийн хөвгүүн 10 Арубудад Хишидийн хөвгүүн, түүнд Сүкү хийгээд Хибирийн хамаг газар бөлгөө. 11 Тоорын бүхэл оронд Абинадабын хөвгүүн, түүнд Соломоны Табад охин нь гэргий болов. 12 Ахилудын Ба Э На хөвгүүн түүнд Таэ Наг хийгээд Микиду ба Зартанагийн дэргэд Жизарайлын доор Бидшианаас Абил Михула хүртэл Зокнияамын чанад байгч бүхэл Бидмияан бөлгөө. 13 Рамуд Килиадад Кибирийн хөвгүүн, түүнд Манамийн Зайр хөвгүүний Килияадад байсан балгад бөгөөд ба Башанд байгч Аргув орон гэвэл, жаран их хэрэмтэй гуулин цуургатай балгас бөлгөө. 14 Мананаймд Ахимаж бөлгөө. Тэр нь Соломоны Басамад охиныг гэргий болгон авав. 16 Аширт болон Алудад Хүшэйн Ба Э На хөвгүүн бөлгөө. 17 Ишахорт Фаругийн Жихушафад хөвгүүн бөлгөө 18 Бинзаминд Илэгийн Шимэй хөвгүүн бөлгөө 19 Урийн Кибир хүү нь Килиад оронд гэвэл, Амуритны Шидүл хаан хийгээд Башангийн уг хааны оронд бөгөөд тэрхүү орны ганцхан түшмэл бөлгөө. 20 Иудей болон Израйл нь далайн хөвөөн дээр байгч элс мэт маш олон агаад идэж ууж жаргалцан байв. 21 Тэгээд Соломон нь голоос Пилиститний орон хийгээд Египетийн хязгааруудад бэлгүүдийг авчран түүнд зарагдав. 22 Бас Соломоны нэгэн өдрийн хүнс гэвэл, сайн гурилын гучин хэмжүүр болон гурилын жаран хэмжүүр ба 23 арван шахмал шар хийгээд бэлчээрээс хорин шар ба зуун хонь болон, буга ба хандгай хийгээд гөрөөсүүд ба тэжээвэр шувууд бөлгөө. 24 Тэр юу гэвэл, тэр нь голын наад зүгт давснаас Аза хүртэл бүхэл орон гэвэл, голын наана хамаг хаадын дээр эзлэв. Бас тэр нь тойрогч аливаа зүгээр эвтэйгээр суув. 25 Тэгээд Дэнгээс Биршиб хүртэл Иудей хийгээд Израйлын хүн тус бүр нь өөрийн үзмийн мод хийгээд Бурувмны модны доор Соломоны хамаг өдрүүдэд амраар суув. 26 Бас Соломонд тэргэсийн тул дөрвөн түмэн хос морь хийгээд нэг түм хоёр мянган морьт хүмүүн бөлгөө. 27 Тийнхүү тэдгээр түшмэдийн тус бүр хүн нь Соломон хаан, түүний ширээнд хамаг ирэгчдэд өөр өөрийн сард хүнсийг бэлтгэв. Тэдэнд юу ч эс дутдаг бөлгөө. 28 Бас хүн тус бүр нь өөрийн дагаврын ёсоор морьд, тэмээдийн тул түшмэдийн байсан газарт арвай болон тариалан ишийг авчирдаг бөлгөө. 29 Бас бурхан нь Соломонд далайн хөвөөнд байгч элс мэт маш их цэцэн, ухаант ба зүрхний чадлыг өгөв. 30 Тийн бээр Соломоны цэцэн нь зүүн зүгийн хамаг улсын цэцэнээс ба Египетийн хамаг цэцэнээс их бөлгөө. 31 Тэр гэвэл, хамаг хүмүүсээс цэцэн болоод Жизранитны Итэн хийгээд Махулын Химан болон Калрул ба Дарда хөвгүүнээс цэцэн бөлгөө. Тийнхүү тэр нь хамаг тойрогч ордод алдартай болов. 32 Бас тэр нь 3000 түлгийг өгүүлэв. Бас түүний дуунууд нь 1005 бөлгөө. 33 Бас тэр нь моддын учир гэвэл, Ливаын хуцаас аван хэрмээс ургагч өвс хүртэл тэдний учир өгүүлэв. Бас ангууд хийгээд шувууд ба аталцагч хорхойнууд хийгээд загаснуудын учир өгүүлэв. 34 Тийн бөгөөд түүний цэцний учир сонссон хамаг улсаас гэвэл, дэлхийн хамаг хаадаас Соломоны цэцнийг сонсохын тул ирдэг бөлгөө.
Тавдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Тийрийн Хирэм хаан нь боолуудаа Соломонд илгээв. Тэр юу гэвэл, тэр нь түүний эцгийхээ оронд хан болж, тослогдсоныг сонсов. Хирэм гэвэл, хэзээ ч Давидын янаг амраг байсан бөлгөө. 2 Тийнхүү Соломон нь Хирэмд илгээгээд өгүүлрүүн; 3 Миний Давид эцэг нь аливаа зүгт байгч дайны шалтгаанаар Жахуагийн түүний хөлийн улны доор түүний дайснуудыг тавих болтол өөрийн Жахуа бурхны нэртэй гэрийг үүдэж эс чадав гэж чи мэднэ зэ. 4 Зүгээр өдгөө миний Жахуа бурхан нь надад аливаа зүгээр амрыг өгсөн буй. Дайсангүй бөгөөд муу ч үл учирна. 5 Тийн бөгөөд Жахуа нь миний Давид эцэгт ийн; Би чиний хүүг чиний ширээн дээр чиний оронд суулгана. Тэр нь миний нэр дээр нэг гэрийг үүдэх болъюу гэж зарлиг болсон мэт түүнчлэн, би өөрийн Жахуа бурхны нэр дээр нэг гэрийг үүдэх зоригтой амуй. 6 Тийн бөгөөд өдгөө чи миний тул хуш модыг Ливанаас цавчуулан үйлд. Миний боолууд нь чиний боолуудтай байлцах болтугай! Би чиний тогтоохуйгаар чиний боолуудын тул хөлсийг чамд өгнө. Тэр юу гэвэл, шийдэтний мэт модыг цавчихыг мэдэгч хүн нь бидэнд үгүй гэж чи мэднэ 7 гэсэнд Хирэм нь Соломоны үгсийг сонсоод ихэд баясч өгүүлрүүн; Өнөөдөр Жахуа нь магтагдах болтугай! Тэр нь Давидад цэцэн хүүг энэ их улсын дээр тавьж өгөв 8 гээд Хирэм нь Соломонд илгээн өгүүлрүүн; Би чиний надад илгээсэн юмны учир сонсоод, хуш, нарс модны учир чиний хүссэнээр үйлдэнэ. 9 Миний боолууд нь тэднийг Ливанаас далайд хүргэх бөгөөд би тэднийг аваад, миний гэрийн тул тэжээлийг өгснөөр миний хүссэнийг бүтээх болъюу 10 гэж өгүүлээд Хирэм нь Соломонд хуш, нарс модыг түүнийг хүсхээр өгөв. 11 Тиймд Соломон нь Хирэмд буудайн хоёр түмэн хэмжүүр хийгээд ариун тосны хорин хэмжүүрийг гэртэхийг тэжээхийн тул өгөв. Энэ мэтээр Соломон нь Хирэмд жил бүр өгөв. 12 Тийнхүү Жахуа нь амласнаараа Соломоныг цэцэн болгосон билээ. Бас Хирэм, Соломон хоёр эвтэй болоод эвийн тогтоолыг тогтоов. 13 Бас Соломон хаан нь бүхэл Израйлаас хүмүүсийг аваад, гурван түмэн хүнийг явуулав. 14 Тийн бөгөөд тэр нь тэднийг ээлжээр нэг нэг түмээр сар бүр Ливанд илгээв. Тэд нь Ливанд нэг сар байж, гэрт хоёр сар байв. Адунирам нь тэд автагсдын тэргүүлэгч болсон буй. 15 Бас Соломонд ачааг өргөгчид долоон түм бөлгөө. Бас ууланд чулууг цавчигчид найман түм бөлгөө. 16 Бас хөдөлмөрийн дээр тэргүүлэгчид болсон Соломоны их түшмэд нь гурван мянга гурван зуу тараг бөлгөө. Тэд нь хөдөлмөр үйлдэгч улсыг захирав. 17 Бас хааны зарлигаар тэд нь их чулуу, үнэт чулуу, цавчигдсан чулуудыг гэрийн суурь болгохын тул авчрав. 18 Тэр мэтээр Соломоны улс болон Хирмийн улс ба Киблитэн нь мод, чулуудыг цавчин тэгшитгэж гэрийг үүдэхийн тул бэлтгэв.
Зургадугаар бүлэг
1 Тэгээд Изрйлын хөвгүүдийн Египетээс гарсны хойно 480 жил бөгөөөд Соломоны Израйл дээр хаан болсоор дөрөвдэхь жилд Жиба хэмээгч сар болсон хоёр дахь сард Соломон нь Соломоны гэрийг эхэлж үүдэв. 2 Тэгээд Соломон хааны Жахуад үүдсэн гэрийн урт нь жаран тохой болон, өргөн нь хорин тохой ба өндөр нь гучин тохой бөлгөө. 3 Бас гэрийн урд байгч хүрээ нь гэрийн өргөний ёсоор хорин тохой болон өргөн нь гэрийн урд зүгт арван тохой бөлгөө. 4 Бас тэр нь гэрт нарийн цонхнуудыг үйлдэв. 5 Бас тэр нь гэрийн ханын тус тойрох тоснуудыг тойруулан үүдэж, гэрийн хананы хажуугаар гэвэл, сүм болон дотоод залбирах оройн тус тасгуудыг үүдэв. 6 Доорх тасгуудын өргөн нь таван тохой болон, дундах нь зургаан тохой ба гуравдугаар нь долоон тохой бөлгөө. Тэр юу гэвэл, тэдний грийн хананд үл тулахын тул тэр нь гадна нарийн тулгууруудыг тойруулж үйлдэв. 7 Бас гэрийг үүдэх цагт тэнд авчирснаас урд бэлтгэсэн чулуудаар үүдэгдсэн бөгөөд гэрийг үүдэхэд алх, сүх, аливаа төмөр зэвсэг эс сонсдов. 8 Дотоод тасгийн үүд нь гэрийн баруун этгээдэд бөлгөө. Тийн бээр тойруулах гишгүүрээр дундах тасагт гаргаад дундахаас гуравдугаарт гардаг бөлгөө. 9 Тэр мэтээр тэр нь гэрийг үүдэж дуусав. Бас тэр нь хушны бүдүүн мод болон хавтгай модоор орой болгон гэрийг бүрхэв. 10 Бас тэр нь бүхэл гэрийн тус хуш моддын дээр түших өндрөөр таван тохой тасгуудыг үүдэв. 11 Тийн бөгөөд Соломонд Жахуагийн зарлиг болсон нь ийн; 12 Энэ чиний үүдэх гэрийн учир гэвэл, хэрвээ чи миний захиагаар яван, миний шүүврүүдийг бүтээн, миний хамаг зарлигуудыг сахин, тэднээр явах бөгөөс, би чиний Давид эцэгт зарлиг болсныг бүтээж 13 Израйлын хөвгүүдтэй суун өөрийн Изрйл улсыг үл огоорсуу гэв. 14 Тийнхүү Соломон нь гэрийг үүдэж дуусав. 15 Бас тэр нь ханын дотрыг автгай хуш модоор дэвсгэрээс бүтээлэг хүртэл үүдэж, дотор модоор бүрээд гэрийн дэвсгэрийг хавтгай нарс модоор бүрэв. 16 Бас тэр нь гэрийн хажууд ханын хорин тохойг дэвсгэрээс хавтгай хуш модоор бүрхэв гэвэл дотоод залбиран орон болсон маш ариун оронд үүдэв. 17 Тийнхүү өмнө байгч сүм болсон гэрийн урт нь дөчин тохой бөлгөө. 18 Бас гэрийн дотоод хуш нь боолт хийгээд дэлгэрсэн цэцгүүдээр сийлэгдсэн үйлдвэрт буй. Хамгийн хушаар бүрэгдсэний тул чулуу эс үзэгдэв. 19 Бас тэр нь гэрийн дотор Жахуагийн тогтоолын хайрцгийг тавихын тул дотоод залбирах орныг бэлдэв. 20 Дотоод орны өмнөх зүгийн урт нь хорин тохой болон, өргөн нь хорин тохой ба өндөр нь хорин тохой бөлгөө. Бас тэр нь түүнийг ариун алтаар бүрж тэр мэтээр тахилын хуш ширээг бүрэв. 21 Тийнхүү Соломон нь гэрийн дотрыг ариун алтаар бүрэв. Бас тэр нь дотоод орны өмнөөс алтан гинжээр тулагийг буулгаад түүнийг алтаар бүрэв. 22 Жич тэр нь бүхэл гэрийг алтаар бүрж, дотоод залбирах орны дэргэд байгч тахилын бүхэл ширээг алтаар бүрэв. 23 Бас тэр нь дотоод залбирах орны дотор байгч хоёр Кирувыг тост модоор үйлдэв. 24 Кирувын нэг тал таван тохой бөгөөд, нөгөөн ч мөн адил бөлгөө. 25 Жич нөгөө Кирув нь арван тохой бөгөөд хоёул адил бөлгөө. 26 Хоуёл арван тохой өндөр бөлгөө. 27 Тэр нь Кирувуудыг дотоод гэрийн дотор тавив. Тэдний далийн дэлгэрснээр нэгний дали нь нэг хананд хүрэн нөгөөгийн дали нь нөгөө хананд хүрэв. Бас тэдний далиуд нь гэрийн дунд хүрэлцэв. 28 Бас тэр нь Кирувуудыг алтаар бүрэв. 29 Бас тэр гэрийн хамаг ханануудыг Кирувууд хийгээд дал мод ба, дэлгэрсэн цэцгүүдийн дэлбэгээр дтор хийгээд гадна тойронд сийлэв. 30 Бас тэр нь гэрийн дэвсгэрийн дотор гадна алтаар бүрэв. 31 Бас тэр нь дотоод залбирах оронд тост модоор үүдийг үйлдэв. Тотго хийгээд хоёр хажуувч нь гэрийн өргөний таваг болсон хувийн нэг хувь бөлгөө. 32 Бас хоёр үүд нь тост модоор үйлдэгдэв. Тэр нь тэдний дээр Кирувууд хийгээд дал модод ба дэлгэрсэн цэцгүүдийн сийлмэгээр сийлж, Кирувууд хийгээд дал модыг алтаар бүрэв. 33 Бас тэр нь сүмийн үүдэнд тост модоор баганасыг дөрвөн болсон хувийн нэг хувиар үйлдэв. 34 Бас хоёр үүд нь нарс мод бөлгөө. Нэг үүдний хоёр хувь нь эвхмэл бөгөөд, нөгөө үүдний хоёр хувь нь эвхмэл бөлгөө. 35 Бас тэр нь Кирувууд хийгээд дал мод ба, дэлгэрсэн цэцгүүдийг сийлээд, тэднийг сийлсний дээр алтаар нийлүүлж бүрэв. 36 Бас тэр нь дотоод хүрээг чавчигдсан чулууны гурван үеэр хийгээд хуш модны нэг үеэр үүдэв. 37 Дөрөвдүгээр жилийн Зифа сард Жахуагийн гэрийн суурин дэлгэгдэв. 38 Тийнхүү арван нэгдүгээр жилийн Бүн сар гэвэл, наймдугаар сард гэр нь бүрнээр хамаг зүйлээрээ хамаг ёслолуудын ёсоор бүтээгдэв. Тийнхүү Соломон нь түүнийг долоон жилийн туршаар үүдэж байв.
Долдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Соломон нь өөрийн гэрийг 1З жилийн турш үүдэж гэрээ бүрэн бүтээв. 2 Бас тэр нь Ливаны ойн гэрийг бүтээв. Тэр гэр нь уртаараа зуун тохой болон, өргөнөр тавин тохой ба өндрөөр гучин тохой болоод, хуш баганасын дөрвөн үеийн дээр үүдэгдэв. Бас баганасын дээр хуш нуруувчууд байлаа. 3 Бас тэр гэр нь нуруувчуудын дээр хушаар бүрхэгдэв. Тэд нь дөчин таван баганан дээр арван тав таваар гурван үеэр тавигдав. 4 Бас цонхнууд нь гурван зэрэгээр хийгээд гэрэл нь гурван үеэр аж. 5 Тийнхүү хамаг үүдэд хийгээд баганас нь цонхнуудын тус байсан бөгөөд гэрэл нь гэрлийн тус болоод гурван үеэр байв. 6 Бас тэр нь баганасаар хүрээг үйлдэв. Түүний урт нь тавин тохой болон, өргөн нь гучин тохой ажээ. Хүрээ нь баганасын тус бөгөөд баганас хийгээд нуруувч нь тэдний өмнө ажээ. 7 Бас тэр нь ширээний өмнө шүүх хүрээ гэгч шүүврийн хүрээг үйлдэв. Тэр нь дэвсгэрийн нэгэн этгээдээс нөгөө этгээд хүртэл хушаар бүрхээгдэв. 8 Бас түүний суух гэр нь хүрээний дотор өөр харштай болоод адил үйлдвэртэй ажээ. Бас Соломон нь өөрийн гэргий болгон авсан Фараугийн охины тул тэрхүү хүрээтэй адил гэрийг үйлдэв. 9 Тэд бүгээд цавчигдсан чулуудын хэмжүүрээр хүрээгээр хүрээгдсэн үнэт чулуудаар дотор хийгээд гадна ба сууриас орой хүртэл болон гадна их хүрээ хүртэл сууриас орой хүртэл болон гадна их хүрээ хүртэл бөлгөө. 10 Суурь нь үнэтэй хийгээд их чулуугаар гэвэл, арван тохой чулуу хийгээд найман тохой чулуугаар бүтээгдэв. 11 Бас оройн цавчигдсан чулуудын хэмжүүрийн ёсоор үнэт чулууд хийгээд хуш модод бөлгөө. 12 Жич тойрулах их хүрээнд цавчигдсан чулуудын гурван үе хийгээд хуш модон нуруучвдын үе байсан бөгөөд Жахуагийн гэрийн дотоод хүрээнд хийгээд гэрийн хүрээнд тэр мтэ бөлгөө. 13 Бас Соломон хаан нь илгээгээд Хирамыг Тайраас ирүүлэв. 14 Тэр Хирам нь Навталийн аймгийн бэлбэсэн эмийн хөвгүүн байсан бөгөөд түүний эцэг нь Тайрын хүн бөлгөө. Тэр нь зэсээр дархлах уран хүн болоод ухаан мэдлэгээр аливаа зэс хөдөлмөрийг үйлдэхүйеэ төгссөн бөлгөө. Тэр нь Соломон хаанд ирээд түүний хамаг үйлдвэрийг үйлдэв. 15 Тийн бөгөөд тэр нь хоёр зэс баганыг үйлдэв. Тэдний тус бүрийн өндөр нь арван найман тохой болон тойрох хэмжүүр нь арван хоёр тохой төдий бөлгөө. 16 Бас тэр нь баганын оройн дээр тавихын тул цутгасан зэсээр хоёр тэргүүнийг үйлдэв. Нэг тэргүүний өндөр нь таван тохой болон, нөгөө тэргүүний өндөр нь таван тохой болно. 17 Бас багананын оройн дээр байгч хоёр тэргүүний тул өлмий мэт үйлдвэр хийгээд сүлжмэл үйлдэврийг үйлдэн, тэрхүү хоёр тэргүүнд тус бүр долоог үйлдэв. 18 Бас тэр нь баганасын дээр байсан тэргүүнийг бүрхээхийн тул нэгэн тэргүүний өлмий үйлдвэрийг тойруулах анаруудын хоёр давхруудыг үйлдэв. Бас тэр мэтээр нөгөө тэргүүнд үйлдэв. 19 Бас хүрээний дотор баганасын орой дээр байгч хоёр тэргүүн нь Линхуа цэцэг үйлдэвр болоод дөрвөн тохой бөлгөө. 20 Бас хоёр баганын тэргүүний дээр өлмий үйлдвэрний дэргэд дундуурын тус анарууд гэвэл, хоёр зуун анар нь үе үеэр аливаа тэргүүний тойруулав. 21 Тийн бөгөөд тэр нь баганасыг сүмийн хүрээний дотор тавив. Баруун баганыг тавиад түүнийг Захин хэмээн нэрийдэв. Тийн бээр зүүн баганыг тавиад түүнийг Булжи гэж нэрлэв. 22 Жич багансын дээр Линхуа цэцгийн үйлдэвр бөлгөө. Тэр мэтээр баганасын үйлдвэр нь төгсөв. 23 Бас тэр нь нэг цутгалан зэс далай гэгч тогоог үйлдэв. Тэрхүү далай нь дүүрэн болоод нэг захаас нөгөө зах хүртэл арван тохой бөгөөд өндөр нь таван тохой ба тойрох хэмжүүр нь гучин тохойн төдий бөлгөө. 24 Бас түүний захын доор өнцгүүд гэвэл, нэг тохойн хэмжүүрээр арван өнцөг болгоод далайг тойруулав. Тэр өнцгүүд нь далайн цутгагдахад хоёр үеэр цутгагдав. 25 Тэр нь арван хоёр үеийн дээр суусан бөгөөд дөрвөн зүгт гурав гурваар харав. Тийн бээр хэдий дээр далай тавигдав. Тэдний хамаг хойт хөл нь дотоод зүгт бөлгөө. 26 Тийнхүү далайн зузаан нь гарын алгын зэрэг бөлгөө. Түүний зах нь аяганы зах мэт Линхуа цэцгийн үйлдвэрнээр бүтээгдсэн бөлгөө. Тэр нь 2000аад бид хэмжүүрийг багтаав. 27 Бас Хирам нь арван зэс суурийг үйлдэв. Нэг суурийн урт нь дөрвөн тохой хийгээд өргөн нь дөрвөн тохой ба өндөр нь гурван тохой ажээ. 28 Тийнхүү сууриудын үйлдвэр нь энэ мэт болсон гэвэл, тэд нь захтай байсан бөгөөд зах нь хязгааруудын хооронд аж. 29 Бас хязгааруудын хооронд байгч захад арслангууд хийгээд үхрүүд ба Хриувууд бий бөгөөд хязгааруудын дэр бариувчид бөлгөө. Бас арслангууд хийгээд үхрүүдийн доор нарийн үйлдвэр нь нэмэгдсэн бөлгөө. 30 Бас тус бүрт сууринд дөрвөн зэс мөөр хийгээд хавтгай зэс байсан бөгөөд хүний дөрвөн өнцөгт өргөгчид бөлгөө. Савны доор цутгагдсан өргөгчид нь аливаа хажууд бөлгөө. 31 Тийнхүү түүний амсар нь тэргүүүний дотор хийгээд дээр нэгэн тохой буй бөгөөд амсар нь суурины ёсоор дүгрэг болоод нэг тохой хагас бөлгөө. Бас түүний амсарт захтай сийллэгүүд нь дүгрэг бус товгор бөлгөө. 32 Бас захын доор дөрвөн мөөр байсан бөгөд мөөрүүдийн голууд нь сууринд байсан бөгөөд нэг мөөрийн өндөр нь нэг тохой хагас аж. 33 Мөөрүүдийн үйлдвэр нь тэрэгний үйлдвэр мэт бөгөөд тэдний гол хийгээд бул ба хүрд хийгээд хэгээс бүгдээр цутгагдсан ажээ. 34 Бас нэг суурины дөрвөн өнцөгт дөрвөн, өргөгчтэй ажээ. Тэд нь суурины биеэс болсон аж. 35 Бас суурины оройн дээр нэг хагас тохой өндөр дүгрэг босоод суурины орой, зах, хажуунууд нь түүний биеэс мөн аж. 36 Тийнхүү хавтгайнуудын хийгээд захын дээр тус бүрийн хэмжүүрээр Кирувууд хийгэд арслангууд ба дал модод хийгээд нэмэгдлүүдийг тойруулж сийлэв. 37 Энэ мэтээр тэр нь тэр арван суурийг үйлдэв. Тэд бүгээд ганц цутгамал, хэв хэмжээтэй ажээ. 38 Бас тэр нь арван угаах зэс гадрыг үйлдэв. Нэг гадар нь дөчин бад хэмжүүрийг багтаав. Угаах гадар нь тус бүр дөрвөн тохой бөгөөд арван суурины дээр тус бүр нэг угаах гадар байна. 39 Тэгээд таван суурийг гэрийн баруун талд тавиад, тавыг зүүн талд тавив. 40 Бас Хирам нь угаах гадар, хүрз, аягасыг хйив. Тийнхүү Хирам нь Жахуагийн гэрт Соломоны тул хийсэн бүх үйлдвэрлэл гэвэл, 41 хоёр багана, баганын орой дээр байсан тэргүүний дүгрэг, тэр дүгрэгт бүрхэх хоёр өлмий үйлдвэр хийгээд 42 хоёр өлмий үйлдвэрт дөрвөн зуун амар гэвэл, нэг баганын дээр байсан тэргүүний дээр байсан хоёр дүгрэгийг бүтээхийн тул, анарт хоёр үе ба 43 арван суурь, арван суурийн дээр угаах гадар 44 далай түүний доор арван хоёр үхэр ба 45 гадар, хүрз, аягасыг бүтээж дуусав. Хирамын Жахуагийн гэрт Соломонд үйлдсэн бүх сав нь ариун зэсээр хийгдэв. 46 Хаан нь тэднийг Сөгөд болон Зартаны хооронд байгч шавартай газар Иорданы говьд цутгуулав. 47 Тийн бөгөөд Соломон нь маш олон зэвсэг хийсэн боловч үнэ цэнэ өгсөнгүй. Тийнхүү зэс гэр хүнд байсан нь эс мэдэгдэв. 48 Ингэж Соломон нь Жахуагийн гэрийн бүх савыг үйлдэв гэвэл, тахилын алтан ширээ болон өмнөх боорцгийн алтан ширээ ба 49 дотоод залбирах орны тэнд баруун, зүүн этгээдэд тав таван ариун алтан гэрэвчийн тавиурууд, алтан цэцгүүд, гэрэвч, хайч, 50 цэвэр алтан аяга, гэрэвчийн хавчиг, их аягас, халбагууд, бойпор, алтан цүйт гэвэл, дотоод маш ариун орон хийгээд сүм гэрийн үүднүүдэд цүйг үйлдэв. 51 Тэр мэтээр Жахуагийн гэрт Соломон хааны үйлдсэн бүх үйлдвэрлэл нь төгсөв. Бас Соломон нь өөрийн Давид эцгийн ариун болгосон мөнгө, алт ба савуудыг оруулан Жахуагийн шантай хамт тавьжээ.
Наймдугаар бүлэг
1 Тэгээд Соломон нь Жахуагийн тогтоолын хайрцгийг Давидын Шиуна гэгч балгаснаас авчрахын тул Израйлын өтгөс улс, овгуудын бүх тэргүүлэгчид, Израйлын хөвгүүдийн эцгүүдийн ноёдыг Иерусалимд Соломон хаанд цуглуулав. 2 Тийнхүү Израйлын хамаг хүмүүс нь Атаким сар гэвэл, 7р сарын найрт Соломон хаанд чуулав. 3 Тийн бөгөөд Израйлын хамаг өтгөс улсын ирсэнд лам нар нь хайрцгийг өргөв. 4 Тийн бөгөөд тэд нь Жахуагийн хайрцаг, чуулганы майхан майхны дотор байсан хамаг ариун савуудыг өргөв. Лам нар болон Ливитэн нь эднийг авчрав. 5 Тийнхүү Соломон хаан болон түүнд цугласан Израйлын бүхэл чуулган нь түүнтэй хайрцгийн өмнө тоолж баршгүй олон хонь, үхрүүдийг тахил болгон өргөлөө. 6 Тэндээс лам нар нь Жахуагийн тогтоолын хайрцгийг түүний орон гэвэл, гэрийн дотоод залбирах маш ариун оронд хүрвүүдийн далийн доор оруулав. 7 Тэр юу гэвэл, Кирувууд нь хоёр далийн хайрцгийн орны дээр сунгав. Бас Кирувууд нь хайрцаг болон түүний дамжууруудыг бүрхээв. 8 Бас тэдний дамжууруудыг татсанаара тэд дамжууруудын үзүүр нь дотоод залбирах орны өмнө ариун оронд үзэгдэвч, гадна нь эс үзэгдсэн буй. Тэд нь өнөөдөр хүртэл тэнд байна. 9 Израйлын хөвгүүдийн Египетээс гарсан цагт Жахуагийн тогтоолыг бүтээсэнд Мошийн Хоривын дэргэд хайрцагны дотор тавьсан хоёр хавтгай чулуунаас хайрцгийн дотор юу ч үгүй ажээ. 10 Тийнхүү лам нарын ариун орноос гарсанд үүл нь Жахуагийн гэрийг дүүргэжээ. 11 Тийнхүү лам нар нь үүлний шалтгаанаар зарагдаж эс чадав. Тэр юу гэвэл, Жахуагийн цог жавхлан нь Жахуагийн гэрийг дүүргэсэн аж. 12 Соломон нь ийн өгүүлрүүн; Жахуа нь ийн; Би харанхуйн дотор суух буй гэж зарлиг болсон буй. 13 Үнэхээр би чамд суух гэр гэвэл, чиний насанд суухын тул нэг тогтвортой орныг үүдэв 14 өгүүлээд нааш нь нүүрээ эргээд Израйлын бүхэл чуулганыг адислав. Тийн бөгөөд Израйлын бүхэл чуулганы зогсон байхад 15 тэр нь нь ийн өгүүлрүүн; Израйлын Жахуа бурхан нь магтагдах болтугай! Тэр нь амаараа миний Давид эцэст зарлиг болоод өөрийн мутраар бүтээсэн буй. 16 Тэр зарлиг нь ийн; Миний Израйл улсын Египетээс авчирсан цагаас хойно би өөрийн нэрийг байлгахын тул гэрийн үүдэнд Израйлын хамаг авнуудаас нэг ч балгаыг эс сунгав. Зүгээр би Давидыг өөрийн Израйл улсын тэргүүлэгч болгон сонгов гэж зарлиг болов. 17 Тийн бөгөөд Израйлын Жахуа бурхны нэрд гэрийг гэрийг үүдэх нь миний Давид эцгийн зүрхний дотор байх болно. 18 Харин Жахуа нь миний Давид эцэгт ийн; Миний нэр дээр гэрийг үүдэх нь чиний зүрхт дотор байсан билээ. Чи зүрхэн дотроо үүнийг санаснаараа сайныг үйлдэв. 19 Тийн боловч чи гэрийг үл үүдэх буй. Зүгээр чиний бэлхүүснээс гарах хөвгүүн нь миний нэрэн дээр гэрийг үйлдэх буй гэж зарлиг болов. 20 Энэ мэтээр Жахуа нь зарлиг болсноо бүтээв. Тэр юу гэвэл, би өөрийн Давид эцгийн оронд босч Израйлын ширээн дээр суугаад, Жахуагийн зарлиг болсноор Израйлын Жахуа бурхны нэрэн дээр гэрийг үүдэв. 21 Тийн бөгөөд би тэнд хайрцагны орныг тогтоов. Жахуагийн биднйи эцэг нарыг Египет газраас авчирсан цагт тэдэнтэй бүтээсэн тогтоол нь түүний дотор мөн байгаа. 22 гэж өгүүлээд Соломон нь Жахуагийн тахилын ширээний өмнө байж, Израйлын бүхэл чуулганы өмнө гаруудаа огторгуйн тийн өргөж дэлгээд ийн өгүүлрүүн; 23 Израйлын Жахуа бурхаан! Дээд огторгуйд болон доод ертөнцөд чамд адил бурхан үгүй буй. Чиний өмнө магад зүрхээр явдаг боолуудтай чи тогтоол хийгээд өршөөлийг сахина. 24 Чи чиний боол болон миний Давид эцэгт зарлиг болсноо түүний тул сахин үйлдэв. Чи амаараа зарлиг болсныг өйрийн мутраар өнөөдөр миний Давид эцэгт зарлиг болсноо сахин соёрх! Тэрхүү зарлиг болсон нь ийн; Хэрвээ чиний хөвгүүд нь явдлаа хичээж чиний миний өмнө явсан мэт мөн миний өмнө явах болбол эл, миний өмнө Израйлын ширээн дээр суугч хүн нь чамд үргэлжид болох болъюу гэж зарлиг болсон билээ. 26 Тийн бөгөөд өдгөө Израйлын бурхаан! Чиний боол болсон миний Давид эцэгт чиний зарлиг болсон нь бүтэх болтугай! 27 Зүгээр бурхан нь үнэхээр дэлхийд суух буюу. Мана. Огторгуй гэвэл, огторгуйнуудын огторгуй нь чамайг багтаан үл чадна. Тийн атал энэ миний үүдсэн гэр нь яахин багтаах буюу. 28 Тийн боловч миний Жахуа бурхаан! Өөрийн боолын залбирлыг даалган, өөрийн боолын өндөөдөр чиний өмнө залбирсан дуу хийгээд, залбирлыг сонсон соёрх! 29 Миний нэр тэнд болох буй хэмээн миний зарлиг болсон орон гэвэл, энэхүү гэрийн тийш чиний нүд нь өдөр, шөнө бүрт ширтэх болтугай! Өөрийн боолын энэхүү оронд өргөх залбирлыг сонсон соёрх! 30 Чиний боол ба Израйлын оронд залбирахад түүний залбирлыг сонсон соёрх! 31 Өөрийн суух огторгуйн орноос сонсон соёрх! Тийнхүү сонсохдоо уучлан соёрх! 31 Хэрвээ аль нэг хүн бусдын төлөө бурууг үйлдэж, тэр нь түүнээс тангараглалыг хэрэглэж тангараглуулаад тэр тангараглалыг чиний тахилын ширээний өмнө тавивал эл 32 Огторгуйд сонсон боолуудаа шүүж, буруутныг буруушааж, түүний толгой дээр түүний явдлыг хүгүүлэн зөвтийн зөвийн ёсоор түүнд өгөн зөвт болгон соёрх! 33 Чиний Израйл нь чиний төлөө нүгэл үйлдсэн тул дайсны өмнө таслагдахдаа чамд буцаад чиний нэрийг илэрхийлэн залбирч чамд энэхүү гэр тийш залбирлаа өргөх болбол эл. 34 Огторгуйгаас сонсон өөрийн Израйлйн нүглийг уучлан, түүний овог эцэг нарт өгсөн газарт тэднийг буцаан соёрх! 35 Тэдний чиний төлөө нүглийг үйлдсэний тул огторгуй нь хаагдах бөгөөд бороо үл орох болбол эл. Хэрвээ тэд нь энэхүү оронд залбиран, чиний нэрийг илэрхийлэн, чиний тэднийг зовооход нүглээсээ буцах болбол эл. 36 Огторгуйгаас сонсон өөрийн боолууд болсон Израйл улсын нүглийг уучлан тэдний явах сайн явдлыг тэдэнд сургаж, өөрийн улсад өмч болгон өгсөн газарт бороо оруулан соёрх! 37 Хэрвээ тэр газарт зуд, эсвэл халдварт өвчин, эсвэл тарианы үрсгүй, эсвэл шарлагаа эсвэл царцаа, үст хорхой болох болбол бас тэдний дайсан нь тэднийг балгасанд нь хүрээлэх болбол, аливаа хор буюу өьчин болох болбол эл 38 Ганц хүн эсвэл чиний бүхэл Израйл улс, буюу тус бүр хүн өөр өөрийн зүрхний хорыг мэдэж гараа энэ гэрт дэлгэж аливаа залбирал, эрлийг өргөх болбол эл 39 Өөрийн суух огторгуйн орноос сонсон, уучлаж бүтээн соёрх! Чиний аливаа хүн зүрхний айлтгаснаар түүний явдлын ёсоор түүнд өгөн соёрх! у гэвэл, ямагт чи хамаг хүн төрөлхтний зүрхийг мэднэ. 40 Тийнхүү чиний бидний эцэг нарт өгсөн газарт тэд нь хамаг суух өдрүүддээ чамаас айх болтугай! 41 Бас чиний Израйл улсаас бус болон, чиний ялангуяа их нэр болон аугаа хүчит мутар ба 42 чиний сунгасан сарвууны учир сонссоны шалтгаанаар, чиний нэрийн тул хол газраас ирэх оролт хүний гэрийн дотор залбирахаар ирэхэд 43 өөрийн суух огторгуйн орноос сонсон, оролт хүний чамаас хамаг ирэхийн ёсоор бүтээн соёрх! у гэвэл, дэлхийн хамаг улсын чиний Израйл улс мэт, мөн чиний нэрийг таних бөгөөд чамаас айх ба энэ миний үүдсэн гэрийн чиний нэрээр нэрлэгдсэнийг мэдэхийн тул болой. 44 Хэрэв чиний улс нь чиний хаана ч илгээснээр өөийн дайснуудын тус дайнд гарахад, чиний сонгосон балгас хийгээд чиний нэрд миний үүдсэн гэрийн тийш Жахуад залбирах болбол эл. 45 Огторгуйгаас тэдний залбирал болон эрлийг сонсон, тэдний зөвийг бүтээмжит болгон соёрх! 46 Бас нүгэлгүй хүнгүй атал, хэрэв тэд нь чиний тус нүглийг үйлдэж, чиний тэдний тус хилэгнэж тэднийг дайснуудын гарт өгснөөр тэд ч дайсны газарт хол буюу ойр олзлогдон ирсэн болбол 47 бас тэд нь олзлогдсон газарт дахиж итгэл гэмшилийг төрөн, тэднийг олз болгон аваачсан улсын газарт чамд залбиран ийн; Бид нүглийг үйлдэн, буруугаар яван, мууг бүтээв гэж өгүүлж 48 Тэднийг олзолсон дайснуудыг газраас гэвэл, чиний тэдний эцэг нарт өгсөн орон юугаан тийш гэвэл, чиний сонссон балгас, миний өгсөн гэртийн чамд магад зүрх, сүнсээрээ залбирах болбол эл. 49 Өөрийн суух огторгуйн орноос тэдний залбирал, эрлийг сонсон, тэдний зөвийг бүтээмжтэй болгон слёрх! 50 Жич чиний тус нүглийг үйлдсэн улсаа уучлан тэдний чиний өмнөөс үйлдсэн хилэнцсийг өнгөрүүлэн, тэднийг олзолсон улсаас буцааж авахын тул тэдэнд хайрыг өгөн соёрх! 51 Тэр юу гэвэл, тэд нь Египетээс гэвэл, төмрийн ган гавын дундаас авчирсан. чиний улс хийгээд өмч мөн буй. 52 Чиний нүд нь чиний боолын эрэл ба, Израйлын улсын эрэлд нэхэгдэх бөгөөд тэдний хамаг чамд залбирсныг сонсон соёрх! 53 Тэр юу гэвэл, Жахуа бурхаан! Чи бидний эцгүүдийг Египет газраас авчирсан цагтаа өөрийн Моши боолоор зарлиг болсны ёсоор тэднийг дэлхийн хамаг улсаас ялган өөрийн өмч болгов гэж залбиран өгүүлэв. 54 Тиймээс Соломон нь гараа огторгуй тийш дэлгээд өвгдгөөрөө сөгдөж, энэ залбирал хийгээд эрлийг Жахуад өргөж дуусаад Жахуагийн тахилын ширээний өмнөөс босов. 55 Тийнхүү тэр нь босоод Израйлын хамаг чуулганыг адислаж, их дуу гаран өгүүлрүүн; 56 Жахуа нь магтагдах болтуагй! Тэр нь өөрийн Израйл улсыг хамаг зарлиг болсноороо амарлуулав. Түүний Моши боолоороо хамаг сайн зарлиг болсноос нэг үг ч эс дутав. 57 Бидний Жахуа бурхан нь бидний эцгүүдтэй байсан мэт, түүнчлэн бидэнтэй болох болтугай! Тэр нь биднийг үл орхин, үл огоорох болтугай! 58 Түүний хамаг замаар яван, түүний бидний эцгүүдэд захисан зарлигууд, захиа, шүүврүүдийг сахихын тул тэр нь бидний зүрхийг өөрт бөхийлгөх болтугай! 59 Жич эд мэт Жахуагийн өмнө ирсэн үгс нь өдөр шөнө бүрт бидний Жахуа бурхны ойр байх болтугай! Түүний боолын зөв болон түүний Израйлын улсын зөвийг ёстой цагтаа бүтэх болтугай! 60 Тийн бээр Жахуа нь бурхан мөн бөгөөд түүнээс бус үгүй бөгөөд гэж далайн хамаг улс нь мэдэх болтугай! 61 Энэ өдөр байх мэт таны Жахуа бурхны захиануудаар явж, түүний зарлигуудыг сахихын тул таны зүрх нь түүнтэй шударга болох болтугай! гэлээ. 62 Тэднээс хаан хийгээд түүнтэй хамаг Израйл нь Жахуагийн өмнө тахилыг өргөв. 63 Тийн бөгөөд Жахуагийн Соломонд өргөсөн эвийн өргөлүүдийн тахил гэвэл, хоёр түм хоёр мянган үхэр ба нэг бум хоёр түмэн хонь болно. Тэр мэтээр хаан хийгээд Израйлын хамаг хөвгүүд нь Жахуагийн гэрийг ариутгав. 64 Тэрхүү өдөр хаан нь Жахуагийн гэрийн өмнө хүрээний дундах орныг ариутгав гэвэл тэр нь тэнд шатаалт тахил болон талхууд өргөлүүд ба эвийн өргөлүүдийн өөхийг өргөв. Тэр юу гэвэл, Жахуагийн өмнө байгч зэс ширээ нь хамаг шатаалт тахил, талхны өргөл, эвийн өргөлүүдийн өөхийг эс багтаалаа. 65 Тэр цагт Соломон хийгэдэ түүнтэй их чуулган болсон хамаг Израйл нь Хамадын орон орноос Египетийн гол хүртэл хоёр долоо гэвэл, арван дөрөв хоногийн турш Жахуагийн өмнө найрыг үйлдэв. 66 Наймдугаар өдөр тэр нь улсыг тараав. Тэд нь хааныг ерээж, мэндчилэн Жахуагийн Давид боол болон Израйл улсдаа үйлдсэн хамаг хайрын учир зүрхний жаргалтайгаар гэртээ буцав.
Есдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд Соломоны Жахуагийн гэр болон хааны гэрийг дуустал үүдсэн бөгөөд Соломоны үйлдэхэд таалсан хүслээ бурханд бүтээсэнд 2 Жахуа нь Соломонд Гибиунд үзэгдсэн мэт түүнчлэн түүнд дахиж үзэгдэв. 3 Жахуа нь түүнд ийн; Миний өмнө өргөсөн чиний залбирал, эрлийг би сонсов. Би өөрийн нэрийг мөнхөд оруулахын тул энэ чиний үүдсэн гэрийг ариутгасан билээ. Тийнхүү миний зүрх, нүд нь тэнд хамаг өдрүүдэд болох буй. 4 Бас чи өөрийн Давид эцгийн явсан мэт миний өмнө шударга зүрх болон зөвөөр яван, миний чамд захисан ёсоор үйлдэж, миний захиа, шүүврүүдийг сахих болбол эл 5 Би ч чиний эзэлгүүрний ширээг Израйлын дээр мөнхөд тогтоосу. Тэр мэт би чиний Давид эцэгт ийн; Чиний үрсээс Израйлын ширээний дээр суух хүн нь үргэлжид болох болъюу гэж зарлиг болов. 6 Зүгээр хэрвээ та эсвэл таны хөвгүүн нь намайг таалахаас буцан, миний таны өмнө тогтоосон захиануудыг үл сахин, өөр бурхдад зарагдаж, мөргөх бөгөөс эл. 7 Би Израйлд өгсөн газраас тэднийг таслан, өөрийн нэрийн тул ариутгасан энэ гэрийг өөрийн өмнөөс хаях болно. Бас Израйл нь хамаг улсын дунд үлгэр, элэглэл болох бий. 8 Жич энэ өндөр гэрийн учир аливаа алсдагч нь гайхаж элэглэн ийн; Жахуа нь юуны тул энэ мэтээр энэхүү газар болон гэрт үйлдэв 9 гэсэнд тэд нь ийн; Тэр шалтгаан гэвэл, тэд нь тэдний эцгүүдийг Египет газраас авчирсан Жахуа бурхныг огоороод өөр бурхдыг дуршиж тэдэнд мөргөж зарагдав. Тиймээс Жахуа нь тэдэнд энэ бүх хорыг хүргүүлэв гэж хариу өгүүлэх болъюу гэж зарлиг боллоо. 10 Тийн бөгөөд хорин жилийн эцэст Соломон нь хоёр гэр гэвэл, Жахуа ба өөрийн гэрийг үүдсэн бөлгөө. Бас Соломон нь Тийрийн Хирам хаанд Галилей газарт хорин балгасыг өгөв. 11 Хирам гэвэл, хуш нарс, алтыг Соломоны хүссэнээр хүргэсэн бөлгөө. 12 Тийн бөгөөд Хирам нь Соломони түүнд өргөсөн балгасыг үзэхээр Тийрээс ирэв. Харин тэд нь түүнд тааламжгүй байлаа. 13 Иймд тэр өгүүлрүүн; Миний ах аа! Эд чиний над өгсөн балгад нь ямар вэ? гээд тэднийг Кабул газар гэж одоо болтол нэрийдэв. 14 Нирам нь хорин дэлэнтийн төдий алтыг тэдэнд хаанд илгээв. 15 Жич Соломон хааны албыг хураасны шалтгаан гэвэл, Жахуагийн гэр, өөрийн гар ба Милу, Иерусалимын хүрээ ба Хазур Микид ба Кизирийн үүдэхийн тул болой. 16 Египетийн Фарау хаан нь ирээд Кизирийн авч галаар түлээд, тэрхүү балгасанд суусан Хануантныг алаад балгасыг Соломоны гэргий болсон өөрийн охинд бэлгээр өгсөн байна. 17 Жич Соломон нь Кизир болон доорхи Бадхорон ба 18 Алад болон тэрхүү газрын говьд байгч Татамер ба 19 Соломоны хамаг хадгалах балгад ба түүний тэргэсийн балгад, морьт цэргүүдийн балгад, Соломоны Иерусалимын дотор болон Ливанд болон эзэлгүүрний хамаг орондоо үүдэхийн хүссэнээ үүдэв. 20 Бас Израйлын хөвгүүдийн бус агсан Амуритан болон Хититэн, Фиржитэн болон Хивитэн, Жибушитны Фиржитэн болон Хивитэн, Жибушитны үлдсэн улс гэвэл, 21 Израйлын хөвгүүдийн тасалж эс чадан үлдсэн улсын үрсийн дээр Соломон нь өнөөдөр болтол албат боолуудын үйлдвэрийг тавив. 22 Зүгээр Соломон нь Израйлын хөвгүүдээс боолууд эс болгов. Харин тэд нь түүний цэргийн улс, зарц нар, ноёд түшмэд, тэргэсийг эзлэгчид, болон морьт улс байдаг бөлгөө. 23 Соломоны үйлдвэрний дээр байгч түшмэдийн тэргүүлэгчид нь 550 хүн болно. Тэд нь үйлдэврийг үйлдэгч улсыг тэргүүлэв. 24 Тийнхүү Фараугийн охины Давидын балгаснаас гараад Соломоны түүний тул үүдсэн гэрт орсны хойно Соломон нь Милуг үүдэв. 25 Тийн бөгөөд Соломон нь Жахуад үүдсэн ширээн дээрээ шатаалт тахил, эвийн өргөлүүдийг жил бүр гурав дахин өргөж Жахуагийн өмнө байгч тахилын ширээн дээр анхилах үнэртнийг шатаадаг бөлгөө. Тэр мэтээр тэр нь мэтээр нь гэрийг төгсгөв. 26 Жич Соломон хаан нь Ялудын ойр байгч Ижиун Кибирт онгоцууд үйлдэв. Тэр нь улаан далайн хөвөөнд Идумын газарт буй. 27 Тийн бөгөөд Хирам нь тэр онгоцнуудын дотор өөрийн боолууд гэвэл, далайг мэдэх онгоцчдыг Соломоны боолуудтай хамтаар илгээв. 28 Тийнхүү тэд нь Уфирт хүрээд тэндээс дөрвөн зуун хорин дэлэнтний төдий алтыг аваад Соломонд авчрав.
Аравдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Шибагийн хаан нь Жахуагийн нэрийн учир Соломоны алдрыг сонсоод, түүнийг хэцүү асуултуудаар туршихын тул ирэв. 2 Тийн бөгөөд тэр Иерусалимд маш их дагалдантайгаар болон анхилах үнэртэн, маш их алт эрдэнэ. чулууд ачсан тэмээдтэйгээр ирэв. Тийнхүү Соломонд ирээд түүнтэй зүрхэндэх хамаг учраа хэллээ. 3 Тэгэхэд Соломон нь түүний хамаг асуусныг түүнд үзүүлэв. Хааны түүнд мэдүүлж эс чадан нуугдсан юу ч үгүй бөлгөө. 4 Тийнхүү Шибагийн хатан хаан нь Соломоны хамаг цэцэн хийгээд түүний түүний үүдсэн гэр ба, 5 түүний ширээний идээ болон хувцас, аягыг өргөгчид, хийгээд түүний Жахуагийн гэрт өргөсөн шатаалт тахилуудыг үзээд дотроо ухаан үгүй мэт болов. 6 Бас тэр нь хаанд өгүүлрүүн; Миний орондоо чиний үгс хийгээд чиний эцэний учир сонссон үгс нь үнэн мөн буй. 7 Зүгээр би өөрөө эргээд нүдээрээ үзсэнээс урьд тэр үгст эс итгэв. Тийнхүү Мана. нэг хагас нь надад эс өгүүлэгдсэн буй. Чиний цэцэн, сайн байдал нь миний сонссон сонсголоос үлэмж их буй. 8 Чиний хүмүүс нь амгалан мөн. Чиний өмнө хэзээ ч байж чиний цэцнийг сонсогч боолууд нь амгалан мөн. 9 Чамайг Израйлын ширээний дээр суулгахаар таалсан чиний Жахуа бурхан нь магтагдах болтугай! Жахуа нь Израйлд үргэлжид таалсны тул шүүвэр болон зөвийг үйлдэхийн тул чамайг хаан болгов гэлээ. 10 Бас тэр нь хаанд зуун хорин дэлээнтний төдий алт хийгээд маш их анхилах үнэртэн ба эрдэнэ чулуудыг өгөв. Шибагийн хатан хааны Соломонд өгсөн их анхилах үнэртэн мэт дахиж хэзээ ч эс ирэв. 11 Бас Хирамын онгоцос нь Офираас алтыг авчран ба Офираас Аламос хэмээгч модод болон эрдэнэ чулуудыг их элбэгээр авчрав. 12 Тэгээд хаан нь тэр Аламос моддоор Жахуагийн гэрт болон хааны гэрт багансыг үйлдэн, дуулагчдын тул хуурууд хийгээд ятгууд үйлдэв. Тэдэнд адил Аламос модод нь өнөөг хүртэл дахиж эс исрэн буй. 13 Тийн бөгөөд Соломон хаан нь Шибагийн хатан хааны ирснээр хамаг хүссэнийг өгөв. Түүнээс гадна Соломон хаан нь өөрийн хайраар түүнд өгөв. Тийн бөгөөд тэр хатан хаан нь буцаж өөрийн боолуудтай хамт өөрийн оронд буцав. 14 Соломонд нэг жилээр авчрагдсан алт гэвэл, зургаан зуун жаран зургаан дэлэнтний төдий алт бөлгөө. 15 Түүнээс гадна нь тэр нь худалдагчид болон анхилах үнэртнийг худалдагчдын наймаанаас ба Арабын хамаг хаадаас хийгээд орны тэргүүлэгчдээс авдаг бөлгөө. 16 Жич Соломон хаан нь 200 ариун алтан бамбайг үйлдэв. Нэг бамбайд 600 шахиын тэдий алт оров. 17 Жич тэр нь 300 алтан халхыг үйлдэв. Нэг халханд гурван Минагийн төдий алт оров. Тийн бөгөөд хаан нь тэднийг Ливаны ойн гэрийн дотор тавив. 18 Бас хаан нь зааны соёогоор их ширээг үйлдээд маш ариун алтаар бүрэв. 19 Ширээнд зургаан гишгүүр байсан бөгөөд ширээний тавцан нь хойноос дүгрэг бөлгөө. Бас хоёр этгээд суух оронд түшлэгтэй ажээ. Тэд түшлэгийн дэргэд хоёр арслан буй аж. 20 Жич тэнд зургаан гишгүүр дээр хоёр этгээдэд 12 арслан буй аж. Бусад эзэлгүүрэнд түүнтэй адилгүй аж. 21 Бас Соломон хааны хамаг уух савс нь алт ажээ. Бас Ливаны ойн гэрийн хамаг савс нь ариун алт аж. Мөнгөн савс үгүй бөлгөө. Мөнгө нь Соломоны цагт үнэгүй ажээ. 22 Тэр юун гэвэл, Хирамын онгоцостой Таршисын онгоцос нь далайн дээр хаанд ажээ. Гурван жил болсонд Таршисын онгоцос нь алт, мөнгө, зааны соёо болон бич, тогоснуудыг авчирдаг аж. 23 Тийнхүү Соломон хаан нь баяжил болон цэцнээр дэлхийн хамаг хаадаас их бөлгөө. 24 Тийн бөгөөд бүхэл дэлхий нь Соломоны өмнө ирж бурхны зүрхэнд оруулсан цэцнийг сонсохын тул дурлав. 25 Тийнхүү тэдний тус бүр хүн нь бэлгээ гэвэл, мөнгөн савс болон алтан савс, хувцас, цэргийн зэвсгүүд ба анхилах үнэртэн, морьд луусуудыг жил бүр тогтоосноор авчирдаг ажээ. 26 Бас Соломон нь тэргэс болон морьтой хүмүүсийг цуглуулав. Тийнхүү түүнд 1400 тэрэг, түм хоёр мянган морьтой хүн аж. Бас хаан нь тэргэсийн балгадад суулган, хааны биетэй Иерусалимд ч суулгав. 27 Бас хаан нь Иерусалимын дотор мөнгийг чулуу мэт элбэг болгон хуш модыг хөндийгөөр байгч тост модод мэт элбэг болгов. 28 Жич Соломон нь Египетээс Морид хийгээд бөсийг авчруулдаг ажээ. Хааны худалдаачид нь бөсийн үнээр авдаг ажээ. Жич тэрэг нь Египетээс 600 шигилийн төдий мөнгөний тул гардаг бөгөөд морь ч 150 шигилийн төдий мөнгөний тул гардаг ажээ. Тэр мэтээр Хиттэний хамаг хаад болон Сирийн хаадын тул тэднээр авчирдаг ажээ.
Арван нэгдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд Соломон хаан нь Фараугийн охиноос гадна олон оролт эмс гэвэл, Муавтан болон Амуритан, Идумтэн, Шийдүнтэн ба Хаититан тэдний эмсийг таалав. 2 Тэдний учир Жахуа нь Израйлын хөвгүүдэд ийн; Та тэдэнд үл оролуох бөгөөд тэд ч танд үл оролцох болтугай! Тэд нь эрхгүй таны зүрхийг тэдний бурхдыг дагуулах буй гэж зарлиг болсон ажээ. Соломон нь тэдэнд янаглалаар нөхцөв. 3 Тийнхүү түүнд 700 хатад болон 300 бага гэргий байсан буй. Тийн бөгөөд түүний гэргийс нь түүний зүрхийг урвуулав. 4 Тэгээд Соломоны их настай болсонд түүний гэргийс нь түүний зүрхийг өөр бурхдуд явуулав. Тэр мэтээр түүний зүрх нь түүний Давид эцгийн зүрх мэт Жахуа бурхны өмнө шударга бус болов. 5 Тэр юун гэвэл, Соломон нь Шийдүнтний Ашиторид дагина бурхан болон Аммонтны жигшүүрт Мулиг хүрнийг даган явав. 6 Тэр мэтээр Соломон нь Жахуагийн өмнө мууг үйлдэн өөрийн Давид эцэг мэт Жахуаг төгсөөр эс дагав. 7 Тэр цагт Соломон нь Муавын Кимус хэмээгч жигшүүрт хүрэнгийн тул болон Аммоны хөвгүүдийн Молиг жигшүүрт хүрний тул, Иерусалимын дэргэд байгч ууланд өндөр орныг үүдэв. 8 Бас тэр нь анхилах үнэртнийг шатаан бурхаддаа тахигч өөрийн хамаг оролт гэргийдийн тул тэр мэтээр үйлдэв. 9 Тийн бөгөөд Жахуа нь Соломоны тус хилэгнэв. Тэр юу гэвэл, түүнд хоёр дахиж үзэгдээд үүний учир захиж, өөр бурхдыг даган бүү үйлд гэж түүнд зарлиг болсон Израйлны Жахуа бурхнаас түүний зүрх нь урвасан аж. 10 Бас тэр нь Жахуагийн түүнд захисныг эс сахив. 11 Тиймийн тул Жахуа нь Соломонд ийн; Чиний үүнийг үйлдэж, миний чамд захисан тогтоол хийгээд захиануудыг эс сахисны тул би эзэлгүүрнийг чамаас эрхгүй хагацуулан чиний боолд өгсү. 12 Зүгээр чиний Давид эцгийн тул би чиний байх цагт үүнийг үл үйлд. Чиний хөвгүүний гараас эзэлгүүрнийг хагацуулах буй. 13 Тийн бөгөөд би миний Давид боолын учир болон миний сонгосон Иерусалимын учир бүхэл эзэлгүүрнийг үл хагацуулан, чиний хөвгүүдэд нэгэн овгийг өгсү гэж зарлиг болов. 14 Тийн бөгөөд Жахуа нь Идумын хадид хүнийг Соломоны тус эсэргүүцэгч болгон босгов. Тэр нь Идумд хааны үрээс бөлгөө. 15 Тийн бээр Давидын Идумд одсон цагт чуулганы Жиуав тэргүүлэгч нь Идумд хамаг эрсийг алаад, алагсдыг булахын тул гарав. 16 Тэр юун гэвэл, Жиуав нь тэнд хамаг Израйлтай Идумд байгч хамаг эрсийг алдлан зургаан сарын турш байв. 17 Тэр цагт Хадид нь бяцхан хүүхэн атал өөрийн эцгийн боолууд байсан зарим Идумтэнтэй Египетэд одохоор зугтаав. 18 Тэгээд тэд Мидианаас босоод Паранд ирээд, Паранаас хүмүүсийг аваад Египетэд Египетийн Фарау хаанд хүрч ирэв. Тэр нь Хадидад гэрийн өгөн, түүнийг тэжээлгэн түүнд нэг газрыг өгөв. 19 Тэгээд Хадид нь Фараугийн өмнө их хайр хүртэв. Бас Фарау нь өөрийн хатан гэвэл, Тахфинис хатан хааны дүүг түүнд гэргий болгон өгөв. 20 Тийнхүү Тахфинисийн дүү нь түүнд Кинубад хөвгүүнийг төрөв. Тахфинис нь Фараугийн гэр дотор түүнийг хөхнөөс нь салгав. Тийн бээр Кинубад нь Фараугийн гэр дотор Фараугийн хөвгүүдтэй байлцав. 21 Тэгээд Хадид нь Египетэд байх цагтаа Давидын эцэг нартайгаа унтсан хийгээд чуулганы Хиуав тэргүүлэгчийн үхсэнийг сонсов. Тийнхүү Хадид нь Фарауд ийн; Миний орондоо одохын тул намайг тавин хайрла! гэж өгүүлэв. 22 Тийнхүү Фарау нь түүнд өгүүлрүүн; Чи надтай юугаар дутаад өөрийн оронд одохыг эрсэн буюу гэсэнд Хадид нь өгүүлрүүн; Надад юу ч дутаан биш, харин намайг тавьж илгээтүгэй! гэлээ. 23 Бас бурхан нь Соломонны тус өөрийн Зубагийн Хададизар эзэн хаанаас зугтаасан Илиадын Ризун хөвгүүнийг эсэргүүцэгч болгон босгов. 24 Тэр нь Давидын Зубануудыг алсан цагт биедээ хүмүүсийг цуглуулаад чуулганы тэргүүлэгч болов. Тэд нь Дамаскад одоод, тэнд сууж Дамаскад эзлэв. 25 Тийн бөгөөд Хадидын хороос гадна Ризун нь Соломоны хамг цагт Израйлд эсэргүүцэгч болоод Израйлыг өшөөлөн Сири дээр хаан бөлгөө. 26 Жич Жиридийн Ифарадтаны Нибадын хөвгүүн байтал Соломоны боол болсон Жирубуам нь хааны тус урвав. 27 Түүний гараа хааны тус өргөх шалтгаан гэвэл ийн; Соломон нь Милуг үүдэж өөрийн Давид эцгийн хотны эвдрэлүүдийг засав. 28 Тэрхүү Жирубуам хүн нь их баатар хүн аж. Бас Соломон нь тэрхүү залуугийн үйлдвэрт байхыг ажиглаад түүнийг Жиусивны гэрийн хамаг хэргийн дээр захирагч болгов. 29 Тийнхүү тэр цагт Жирубуамын Иерусалимд гарсанд Шилугийн Ахиа форофид нь замд түүнтэй уулзав. Тэр нь шинэ хувцастай ажээ. Бас тэд хоёр нь хээрт тусгаар аж. 30 Тэгээд Ахиа нь түүний өмссөн шинэ хувцсыг бариуд Арван хоёр анги болгон тасдаад, Жирубуамд өгүүлрүүн; 31 арван хувийг ав. у гэвэл, Израйлын Жахуа бурхан нь ийн; Мана. Би эзэлгүүрнийг Соломоны гараар хагацуулан чамд арван хувийг өгсү. 32 Зүгээр миний Давид боолын тул болон Израйлын хамаг овгоос миний сонгосон Иерусалимын балгасны тул түүнд нэг овог байх болно. 33 Тэр юу гэвэл, тэд нь намайг огоороод Шийдунтний Ашторид Дагина бурхан болон Муавтны Химус бурхан ба Аммоны хөвгүүдийн Милкум бурханд мөргөн миний замуудаар эс яван миний өмнө зөвийг эс үйлдэн, түүний Давид эцэг мэт миний захиануудыг эс бүтээв Тийн боловч би бүхэл эзэлгүүрнийг түүний гараас үл аван, миний сонгосон Давид боолын тул Соломоны насны хамаг өдрүүдэд түүнийг ноён байлгах болно. Тэр юу гэвэл, Давид нь миний зарлигууд болон захиануудыг сахив. 35 Зүгээр би Соломоны хөвгүүний гараас эзэлгүүүрнийг аван чамд арван овгийг өгсү. 36 Тийнхүү миний нэрээ байлгахын тул сонгосон Иерусалим балгасны дотор миний Давид боолын миний өмнө үргэлжид зултай болохын тул би түүний хөвгүүнд нэг овгийг өгсүү. 37 Тийн бээр би чамайг авах бөгөөд чи сүнсний хамаг хүслээрээр эзэлж, Израйлын дээр хаан болох болно. 38 Тэр тийн байхад чи миний чамд хамаг зарлиглахыг сонсож миний замаар яван, миний өмнө зөвийг үйлдэн, миний Давид боол мэт миний захиас болон зарлигийг сахих бөгөөс эл. Би чамтай байж, Давидын тул бат гэрийг үүдсэн мэт, түүнчлэн чамд үүдэн, Израйлыг чамд өгсү. 39 Жич би үүний учир Давидын үрсийг зовоох боловч мөнхөд зовоох бус гэж зарлиг болов. 40 Тиймийн тул Соломон нь Жирубуамыг алахыг туурвив. Харин Жирубуам нь босоод Египетэд зугтаан Египетийн Шишаг хаантай Соломоны үхэх болтол Египетэд байв. 41 Тийнхүү Соломоны биш үйлс хийгээд хмаг үйлдсэн ба цэцэн нь Соломоны үйлдвэрийн туужийн дотор бичигдсэн болно. 42 Тийн бээр Соломоны хамаг Израйлын дээр Иерусалимын эзэлсэн цагт дөчин жил бөлгөө. 43 Тэндээс Соломон нь өөрийн эцэг нартай унтаад өөрийн Давид эцгийн хотод булагдав. Тийн бөгөөд түүний Рихубуам хөвгүүн нь түүний оронд хаан болов.
Арван хоёрдугаар бүлэг
1 Тэндээс Рихубуам нь Шихимд одов. Тэр юу гэвэл, хамаг Израйл нь түүнийг хаан болгохын тул Шихимд ирсэн болно. 2 Тэгээд Нибэдийн Жирубуам хөвгүүн нь тэр цагт Египетэд байтал сонсов. Жирубуам гэвэл, Соломон хааны өмнөөс зугтаагаад Египетэд суусан билээ. 3 Тэгээд тэднийг илгээгээд түүнийг дуудсанд, Жирубуам болон Израйлын бүхэл чуулган нь ирэлцээд Рихубуамд ийн өгүүлэлдрүүн; 4 Чиний эцэг нь бидний ачааг хүн болгов. Тиймээс чи эцгийнхээ хатуу зарагдал хийгээд түүний бидний хүнд ачсан хүнд аяааг хөнгөн облгох бол бид чамд зарагдана. 5 гэсэнд тэр нь тэдэнд өгүүлрүүн; Та гурван хоногт одоод дахиж надад ирэгтүн! гэсэнд улс нь одов. 6 Тэгээд Рихубуам хаан нь өөрийн Соломон эцгийн амьд цагт түүний өмнө байгч өтгөс улстай зөвлөлцөж өгүүлрүүн; Та энэхүү улсад ямар хариу өгүүлэхийг надад зөвлөлцөнө үү? 7 гэсэнд тэд нь өгүүлрүүн; Хэрвээ чи өнөөдөр энэхүү улсад номхон болон тэдний хүссэнээр болж, сайхан хариу үгсийг өгүүлэх бөгөөс эл. Тэд нь чиний боолууд үргэлжид болох буй гэлээ. 8 Зүгээр тэр нь өтгөс улсын түүнд өгсөн зөвлөгөөг орхин түүний өмнө байгчтай хамт хүмүүжигдсан залуустай зөвлөлцөн тэдэнд өгүүлрүүн; 9 Чиний эцгийн бидэнд авчирсан ачааг хөнгөн болгон үйлд! гэсэн улсад бидний ямар хариу өгүүлэхийг зөвлөлцөнө үү, та 10 гэсэнд түүнтэй хамт хүмүүжсэн залуус нь өгүүлрүүн; Чиний эцэг нь бидний ачааг хүнд болгов. Харин чи бидэнд хөнгөн болгон үйлд гэж чамд өгүүлсэн энэ улсад ийн өгүүл. Миний чигчий хуруу нь миний эцгийн бэлхүүснээс зузаан болох буй. 11 Миний эцэг нь танд хүнд ачааг ачив. Харин би таны ачаанд нэмсү. Бас миний эцэг таныг ташуураар жанчив. Харин би таныг хилэнцэт хорхойгоор жанчсу гэлээ. 12 Тэгээд хааны гуравдугаар өдөр надад дахин ирэгтүн! гэж болзоолсон мэт Жирубуам болон хамаг улс нь гуравдугаар өдөр Ривубуамд ирэлцэв. 13 Тийнхүү хаан нь тэдэнд хатуугаар хариу өгүүлэн, өтгөс улсын түүнд өгсөн зөвлөгөөн орхиж, 14 залуусын зөвлөгөөний ёсоор тэдэнд өгүүлрүүн; Миний эцэг таны ачааг хүн болгов. Харин би таны ачаанд нэмсү. Миний эцэг нь таныг ташуураар жанчив. Харин би таныг хилэнцэт хорхойгоор жанчсу гэлээ. 15 Тэр мэтээр хаан нь улсыг эс сонсов. Тэр юу гэвэл, тэр нь Жахуагаас билээ гэвэл, Жахуагийн Шилугийн Ахиагаар Нибэдийн Жирубуам хөвгүүнд зарлигаа бүтээхийн тул болой. Тийнхүү хамаг Израйл нь хааны тэдэнд эс сонссоныг үзэв. Тиймийн тул улс нь ханд хариу өгүүлрүүн; Бид Давидад ямар хувьтай вэ? Бас Ишийн хөвгүүнд өмч үгүй билээ. Израйл аа! Өөрийн майхнуудад харигтун! Давид аа! Одоо өөрийн гэрийг үйлд гэсэнд Израйл нь өөрийн гэрт харив. 17 Зүгээр Жахуагийн балгадад суугч Израйлын хөвгүүдэд Рихубуам нь хаан болов. 18 Тэгээд Рикубуам хааны албаны тэргүүлэгч Адурамыг илгээсэнд, хамаг Израйл нь түүнийг чулуугаар чулуудаж үхүүлэв. Тиймийн тул Рахубуам хаан нь яаран Иерусалимд зугтаахын тул тэргэндээ оров. 19 Тийнхүү Израйл нь өнөөдөр болтол Давидын гэрийн тус урвасан ажуу. 20 Тэгээд хамаг Израйл нь Жирубуамын буцаж ирснийг сонсод илгээж, чуулганд дуудаад хамаг Израйлд хаан болгов. Иудейгийн овгоос өөр хэн ч Давидын гэрийг эс дагав. 21 Тэгээд Рихубуам нь Иерусалимд хүрээд Иудейгийн бүхэл овог болон Бинзамины овог гэвэл, нэг бум найман түмэн сонгосон, дайны хүнийг Израйл таны тус дайлалцан, эзэлгүүрнийг Соломоны Рихубуам хөвгүүнд буцаахын тул цуглуулав. 22 Тэгээд бурхны зарлиг нь бурхны Шимайяа хүнд ирж ийн; 23 Чи Иудейд хийгээд улсад ийн; 24 Жахуа нь ийн зарлиг болно. Та бүү гарагтун! Өөрийн ах дүү нар гэвэл, Израйлын хөвгүүдийн тус бүү дайлагтун! Хүн бүр өөрийн гэрт харьтугай! Тэр юу гэвэл, энэ үйл нь надаас билээ гэсэнд тэд нь Жахуагийн зарлигийг сонсоод Жахуагийн зарлигийн ёсоор гэртээ харьж одов. 25 Тэндээс Жирубуам нь Ифариам ууланд Шихимыг үүдээд тэнд суув. Бас тэр нь тэндээс гараад Пинуйлыг үүдэв. 26 Тийнхүү Жирубуам нь зүрхээрээ өдгөө эзэлгүүр нь Давидын гэрт буцах буй за. 27 Хэрэв энэхүү улс нь Жахуагийн гэрт тахилыг өргөхийн тул Иерусалимд одох бөгөөс элэхүү улсын зүрх нь өөрийн эзэнд гэвэл, Иудейгийн Рихубуам хаанд буцах бөгөөд тэд нь намайг алаад Иудейгийн Рихубуам хаанд буцах буй за гэлээ. 28 Тиймийн тул хаан нь зөвлөөд хоёр алтан тугалыг үйлдэв. Израйлын хөвгүүд өгүүлрүүн; Иерусалимд одоход нь танд хэцүү буй. Израйл аа! Чамайг Египет газраас авчирсан бурхдыг үзэн үйлд 29 гээд нэг тугалыг Битилд байлган, нөгөөг Дэнд байлгав. 30 Тийн бөгөөд энэ хэрэг нь нүгэл болов. Тэр юу гэвэл, улс нь нэгэнд мөргүрт Дэн хүртэл нутаг бөлгөө. 31 Бас тэр нь өндөр ордын гэрийг үйлдээд, Ливин хөвгүүдээс өөр улсаас лам нар болгов. 32 Жич Жирубуам нь Иудейгийн дотор байгч найртай адил найрыг 8р сарын 15ны өдөр тогтоогоод, Битилд тахилын ширээний дээр тахилуудыг өргөж, өөрийн гэсэн тугалуудад ч тахилуудыг өргөв. Бас тэр нь өөрийн үйлдсэн өндөр ордын лам нарыг Битилд байлгав. 33 Тэр нь 8р сарын 15ны өдөр гэвэл, өөрийн санасан сард өөрийн Битилд үйлдсэн тахилын ширээний дээр тахилуудыг өргөж, Израйлын хөвгүүдийн тул найрыг тогтоогоод, тахилын ширээн дээр тахилуудыг өргөж анхилах үнэртнийг шатаав.
Арван гуравдугаар бүлэг
1 Тэндээс Мана. Жирубуамын тахилын ширээний дэргэд анхилах үнэртнийг өргөхийн тул байсанд бурхны нэг хүн нь Жахуагийн зарлигаар Иудейгээс Битилд ирэв. 2 Тийнхүү тэр хүн нь Жахуагийн зарлигаар тахилын ширээний тус дуудаж ийн; Тахилын ширээ ээ! Тахилын ширээ ээ! Жахуагийн зарлиг болсон нь ийн; Мана. Нэгэн хөвгүүн нь Давидын гэрт төрөгдөх буй. Түүний нэр нь Зосио болох бөгөөд, тэр нь чиний дээр анхилах үнэртнийг шатаагч өндөр газрын лам нарыг чиний дээр өргөх бөгөө дхүмүүсийн яс нь чиний дэр шатаагдах бий 3 гээд тэрхүү өдөр тэмдэг өгч өгүүлрүүн; Жахуагийн өгсөн тэмдэг нь ийн; Мана. Энэ тахилын ширээ нь хагарах бөгөөд түүний дээр байгч үнэс нь асгагдах болно 4 гэсэнд Жирубуам хаан нь Битилд байгч тахилын ширээний тул дуудагч ширээнээс гараа сунгаж өгүүлрүүн; Түүнийг баригтун! гэсэнд түүний тус сунгасан гар нь хатав. Тэгээд тэр нь биедээ буцаан татаж эс чадав. 5 Бас тахилын ширээнээс бурхны хүний Жахуагийн зарлигаар өгсөн тэмдгийн ёсоор тахилын ширээ нь хагарсан бөгөөд үнс нь асгарсан билээ. 6 Тиймээс хаан нь бурхны хүнд өгүүлрүүн; Одоо миний тул өөрийн Жахуа бурхны хайрыг эрэн, миний гарыг надад дахиж өгөгдөхийн тул залбиран үйлд гэсэнд бурхны хүний Жахуагийн хайрыг эрснээр хааны гар нь дахиж өгөгдөв. 7 Тийнхүү хаан нь бурхны хүнд өгүүрүүн; Надтай миний гэрт ирж биеэ амруулан үйлд. Би чамд шанг өгнө 8 гэсэнд бурхны хүн нь хаанд өгүүлрүүн; Чи өөрийн гэрийн хагасыг надад өгөх боловч би чамтай үл одож, энэ оронд идээг үл идэн усыг ч үл уух буй. 9 Тэр юу гэвэл, Жахуагийн зарлиг нь надад ийн; Идэн үл идэн, усыг ч бүү уу! Жич одсон замаараа буцтугай! гэж захисан буй 10 гэсэнд тэр нь өөр замаар яваад Битилд ирсэн замаар эс буцав. 11 Тэр цагт нэг хөгшин форофид нь Битилд суун авай. Бас түүний хөвгүүд нь ирээд бурхны хүний тэр өдөр Битилд үйлдсэн хамаг үйлсийн учир мэдүүлэн түүний хаанд түүний хаанд өгүүлсэн үгсийг эцэгтээ мэдүүлэв. 12 Тийн бөгөөд тэдний эцэг нь тэдэнд ийн; Тэр нь ямар замаар одов гэж өгүүлэв. Тэр юу гэвэл, түүний хөвгүүд нь Иудейгээс ирсэн тэрхүү бурхны хүний одсон замыг үзсэн ажээ. 13 Бас тэр нь хөвгүүддээ ийн; Илжгийг эмээлэгтүн! гэсэнд тэдний илжгийг эмээлсэнд тэр нь унаад 14 бурхны хүнийг нэхэж, Дирибитэн модны доор суусныг олоод түүнд өгүүлрүүн; Чи Иудейгээс ирсэн бурхны хүн мөн буюу гэсэнд тэр нь би мөн гэж өгүүлэв. 15 Тийнхүү тэр нь түүнд ийн; Надтай миний гэрт ирээд идээг идтүгэй! 16 гэсэнд тэр нь өгүүлрүүн; Би чамтай одон, чамтай орж, бас чамтай энэхүү оронд идээг идэн усыг ууж, үл болох буй. 17 Тэр юу гэвэл, Жахуагийн надад зарлиг болсон нь ийн; Чи тэнд идээг үл идэж, усыг ч үл уу! Жич одсон замаараа бүү буц 18 гэсэнд тэр нь түүнд өгүүлрүүн; Би чамд адил форофид мөн. Тийн бөгөөд нэг анхил нь Жахуагийн зарлигаар надад ийн өгүүлэв Түүний идээг идэх бөгөөд усыг уухын тул түүнийг өөрийн гэрт буцаан үйлд гэж түүнд худлаар өгүүлэв. 19 Тийн бөгөөд тэр нь түүнтэй буцаад түүний гэрийн дотор идээг идэн усыг уув. 20 Тэгээд тэдний ширээний дэргэд суун атал Жахуагийн зарлиг нь түүнийг буцаасан форофид ирэв. 21 Тийн бөгөөд тэр нь Иудейгаас ирсэн бурхны хүнийг дуудаж өгүүлрүүн; Жахуа нь ийн зарлиг болно. Чи Жахуагийн зарлигийг тасалж, чиний Жахуа бурхны чамд зарлиг болсон орны тэнд идээг усыг уусан билээ. Тиймийн тул чиний хүүр нь чиний эцгийн хүүрийн булшинд үл бүрэх бий гэлээ. 23 Тийн бөгөөд тэрхүү буцаагдсан хүний идээг идэж, усыг уусны хойно тэр форофид нь түүний тул илжгийг эмээлэв. 24 Тэгээд түүний одсоны хойно нэг арслан нь түүнтэй замаар учирч түүнийг алав. Бас түүний хүүр нь замд хаягдав. Тийнхүү илжиг нь түүний дэргэд зогсов. Арслан ч хүрийн дэргэд зогсов. 25 Тэндээс Мана. хүмүүс нь өнгөрч, замд хаясан хүүр болон арсланы хүүрийн дэргэд зогсснйг үзээд хөгшин форофидын сууан балгасанд хүрээд тэнд үхүүлэв. 26 Тийнхүү түүнийг замаас буцаагч форофид нь үүний учир сонсонд өгүүлрүүн; Тэр нь Жахуагийн озарлигийг эс сонссон бурхны хүн мөн буй. Тиймийн тул Жахуагийн түүнийг арсланд өгснөөр арслан нь Жахуагийн түүнд зарлиг болсны ёсоор таслан алав 27 гээд хөвгүүддээ ийн; Миний тул илжгийг эмээллэгтүн! гэсэнд тэд нь эмээллэв. 28 Тийнхүү тэр нь одоод түүний замд хаягдсан хүүр хийгээд хүүрийн дэргэд зогсож байсан илжиг болон арсланг олов. Арслан нь хүүрийг эс идэн илжгийг эс тасалсан бөлгөө. 29 Тийн бөгөөд форофид нь бурхны хүний хүүрийг өргөж илжгний дээр тавиад гэдрэг авчрав. Тийнхүү хөгшин форофид нь түүний учир цурхирахын тул болон нүхийг булахын тул балгасанд ирэв. Зо. Бас тэр нь өөрийн тул үйлдсэн булшны дотор хүүрийг тавив. Тийн бөгөөд тэд нь түүний учир цурхирч аяа миний ах аа! гэж өгүүлэлдэв. 31 Жич форофид нь түүнийг булаад хөвгүүддээ ийн; Миний үхэхэд бурхны хүний булагдсан булшны дотор намайг булагтун! Миний ясыг түүний ястай тавиад 32 тэр юуны тул гэвэл, Жахуагийн зарлигаар Битилд байгч өндөр ордуудын хамаг гэрүүдийн тус түүний дуудсан үг нь эрхгүй бүтэх болъюу гэлээ. 33 Түүнээс хойно Жирубуам нь өөрийн муу явдлыг эс тэвчин, улсаас өндөр ордын лам нар дахин болгов. Тэр нь аль зурласныг ариутгав. Тийнхүү тийм хүн нь өндөр ордын лам болов. 34 Тийн бээр энэ нь Жирубуамын гэрийг таслах болон дэлхийн нүүрээс хоосруулах нүгэл болов.
Арван дөрөвдүгээр бүлэг
1 Тэр цагт Жирубуамын Авиа хөвгүүн нь өвдөв. 2 Тийн бөгөөд Жирубуам гэргийдээ ийн; Босоод Жирубуамын гэргий байх үл мэдэгдэхээр биеэ ондоо болгон Шилүд одож хайрлан, Мана. тэнд миний энэхүү улсын хаан болохыг өгүүлсэн Ахиа форофид буй. 3 Бас гартаа арван боорцог хийгээд нэмгэн боорцгууд ба балын савыг аваад түүнд од. Тэр нь хүүхэнд юу болохыг чамд өгүүлэх буй за 4 гэсэнд Жирубуамын гэргий нь тэр мэтээр үйлдэн босоод Шилүд одоод Ахиагийн гэрт хүрэв. Зүгэр Ахиа нь харж эс чадсан буй. Тэр юу гэвэл, их настай болсноос түүний нүд нь сохор болсон билээ. 5 Харин Жахуа нь Ахиад ийн; Мана. Жирубуамын гэргий нь өөрийн хөвгүүний учир юмыг асуухаар чамд ирнэ. Тэр юу гэвэл, хөвгүүн нь өвчтэй ажээ. Ийм тийм түүнд өгүүлэн үйлд. Тэр юун гэвэл, тэр нь орохдоо биеэ ондоо болгох буй гэж зарлиг болсон билээ. 6 Тийн бөгөөд Ахиа нь түүний үүдээр орж хөлийн чимээг сонсмогц өгүүлрүүн; Жирубуамын гэргий ээ! Ортугай! Чи юуны тул биеэ ондоо болгоном бэ? Тэр юу гэвэл, би чамд хүнд үгээр илгээгдэнэ. 7 Од. Жирубуамд ийн; Израйлын Жахуа бурхны зарлиг нь ийн; Би чамайг улсын дээр тэргүүлэгч болгож, 8 эзэлгүүрийг Давидын гэрээс хагацуулаад чамд өгөв. Тийн боловч би миний Давид боол мэт эс болов. Тэр нь миний зарлигуудыг сахиж намайг магад зүрхээр дагаж, миний өмнө ямагт зөвийг үйлдэв. 9 Зүгээр чи чамаас урьд байгсдаас мууг үйлдэж өөрийн ту лөөр бурхад болон цутгасан хөргүүдийг хйиж, намайг хилэгнүүлээд намайг гэдрэг огоорсон буй. 10 Тиймийн тул Мана. би Жирубуамын гэрийн тус хорыг ирүүлэн, Жирубуамаас эр хүн болон Израйлд үлдэж хаагдсаныг таслан, хүний хоидыг аваачигдах мэт, түүнчлэн Жирубуамын гэрийг үлдээлийг дуустал аваачна. 11 Балгасны дотор Жирубуамын үхэгч хүнийг нохойнууд нь идэх буй. Бас хээр үхэгчийг огторгуйн шувууд нь идэх буй. Тэр юу гэвэл, Жахуа нь энэ мэт зарлиг болсон буй. 12 Тиймийн тул чи босоод гэртээ од. Чиний хөлийн балгасанд ороход хүүхэн нь үхэх буй. Тийн бөгөөд хамаг Израйл нь түүний учир гашуудаж түүнийг булах буй. Тийн бээр Жирубуамын үрсээс ганцхан тэр нь булшинд хүрэх буй. Тэр юу гэвэл, Жирубуамын гэрээс түүний дотор Израйлын Жахуа бурхны тул сайн сэтгэл нь олдсон буй. 14 Жич Жахуа нь өөрийн тул Израйлын дээр хааныг босгох буй. Тэр нь Жирубуамын гэрийг тэр өдөр таслах буй. Зүгээр хэзээ буй буюу. Өдгөө цагт буй. 15 Тэр юуны тул гэвэл, усан дотор хулс хөдөлдөг мэт Жахуа нь Израйлыг тасалж, тэдний эцэгт өгсөн энэ сайн газраас Израйлыг үндсээр гаргаж голын цаана тархаах буй. Тэр юу гэвэл, тэд нь Ашара ойгоо үйлдэж Жахуаг хилэгнүүлэв. 16 Бас нүглийг үйлдээд Израйлыг нүгэлд оруулсан Жирубуамын нүглүүдийн учир тэр нь Израйлыг огоорох болъюу 17 гэсэнд Жирубуамын гэргий нь босч одоод Тиршид ирэв. Тийнхүү түүний үүдний оролгод хүрмэгц хүүхэн нь үхэв. 18 Тэгээд түүнийг булаад, хамаг Израйл нь Жахуагийн Ахиа форофидоор зарлиг болгосон мэт түүний учир гашуудав. 19 Тийнхүү Жирубуамын өөр үйлс гэвэл, түүний дахиж дайлалцсан болон яахиж эзэлсэн нь Мана. Израйлын хаадын цагийн туужийн дотор бичигдсэн буй. 20 Тэгээд Жирубуамын эзэлсэн цаг нь хорин хоёр жил болсон бөгөөд тэр нь өөрийн эцэг нартай унтав. Тийнхүү түүний Надав хөвгүүн нь түүний оронд хаан болов. 21 Тэгээд Соломоны Рихубуам хөвгүүн нь Иудейд хаан болов. Рихубуам нь эхэлж хаан болох цагтаа дөчин нэгэнт настай болоод, Жахуагийн Израйлын хамаг овгуудаас тэнд нэрээ байлгахын тул сонгосон Иерусалимд арван долоон жилд эзлэв. Рихубуамын эхийн нэр нь Нэ Э Ла билээ. Тэр нь Аммонтоанаас аж. 22 Тэгээд Иудей нь Жахуагийн өмнө мууг үйлдэн, үйлдсэн нүглүүдээрээ өөрийн эцэг нарын хамаг үйлдсэнээс түүнийг ихэд атаархуулан хилэгнүүлэв. 23 Тэр юу гэвэл, тэд нь өөрийн тул өндөр орд болон хөргүүд ба дүрсүүдийг аливаа өндөр уулан дээр, ногоон модны доор бүтээв. 24 Бас тэр газарт худумын хилэнцийн үйлдэгчид бөлгөө. Тэд нь Израйлын хөвгүүүдийн өмнөөс Жахуагийн гаргасан улсуудын хамаг бузруудын ёсоор үйлдэв. 25 Тэгээд Рихубум хааны 5р жилд Египетийн шашаг хаан нь Иерусалимд ирэв. 26 Тийнхүү тэр нь Жахуагийн шан болон хааны шанг аваачиж, хамгийг аваачив. Жич тэр нь Соломоны үйлдсэн хамаг алтан бамбайнуудыг аваачив. 27 Тэндээс Рихубум хаан нь тэдний оронд зэс бамбайнуудыг үйлдээд хааны гэрийн үүдийг сахигчдын тэргүүлэгчийн гарт өгөв. 28 Тэгээд хааны Жахуагийн гэрт ороход сахигчид нь тэднийг өргөөд сахигчдын тасагт хариулав. 29 Тийнхүү Рихубуамын өөр үйл гэвэл түүний хамаг үйлдсэн нь Иудейгийн хаадын цагт тууж номонд бичигдсэн буй. 30 Тийнхүү Рихубуам Жирубуам хоёрын хооронд тэдний бүхэл цагт дайн байсан ажээ. 31 Тэгээд Рихубуам нь өөрийн эцгүүдтэй унтаад, эцэг нартай Давидын балгасны дотор булагдав. Түүний эхийн нэр нь Нэ Э Ла аж. Тэр нь Аммонтан аж. Тэгээд түүний Абиам хөвгүүн нь түүний оронд хаан болов.
Арван тавдугаар бүлэг
1 Тэгээд Нибадын Жирубуам хөвгүүний 18 дахь жилд Абиам нь Иудейгийн хаан болоод Иерусалимд гурван жилд эздэв. Түүний эхийн нэр нь Абишалумын Ма Э Ка охин аж. 3 Тиймээс тэр нь өөрийн эцгийн урьд үйлдсэн нүглүүдээр явав. Бас түүний зүрх нь түүний Давид эцэг ажээ. 4 Түүний Жахуа бурхан Давидын тул түүний хойно хөвгүүнийг нь Иерусалим тэтгэн Иерусалимыг батлахын тул түүнд нэгэн зулыг өгөв. 5 Тэр юу гэвэл, Давид нь Жахуагийн өмнө хэргээс өөр захисан юунаас ч насны хамаг өдрүүддээ эс давав. 6 Рихубуам Жирубуам хоёр нь насан турш дайтсан билээ. 7 Тийнхүү Абиамын өөр үйлс гэвэл, түүний хамаг үйлдсэн нь Иудейгийн хаадын цагийн тууж номын дотор бичигдсэн буй. Бас Абиам Жирубуам хоёрын хооронд дайн байжээ. 8 Тийнхүү Абаиам нь өөрийн эцгүүдтэй унтаад Давидын балгасанд булагдав. Бас түүний Эсэ хөвгүүн нь түүний оронд хаан болов. 9 Тэгээд Израйлын Жирубуам хаан 2р жилд Э Сэ нь Иудейгийн хаан болоод 10 Иерусалимыг 41 жил эзлэв. Түүний эмэг эх нь Абишалумын Ма Э Еа нэрт охин аж. 11 Бас Э Сэ нь өөрийн Давид эцэг мэт Жахуагийн өмнө зөвийг үйлдэв. 12 Тийнхүү тэр нь Содомын хилэнц үйлдэгчдийг газраас гарган, өөрийн эцгийн бүтээсэн бузар хөргүүдийг болиулав. 13 Жич тэр нь Ма Э Ка эхээ хатан хаан болгохыг болиулав. Тэр юу гэвэл, тэр нь Ашарад нэг хөргийг үйлдэв. Э Сэ нь түүний бүтээсэн хөргийг эвдэж горхины дэргэд түлэв. 14 Харин өндөр орд нь бүрнээ эс болиулагдав. Тийн боловч Э Сэгийн зүрх нь түүний бүхэл насанд Жахуагийн өмнө шударга ажээ. 15 Бас тэр нь өөрийн эцгийн ариутгасан юмнууд хийгээд өөрийн ариутгасан нь гэвэл, алт болон мөнгө ба зэвсгүүдийг Жахуагийн гэрт оруулав. 16 Тэгээд Э Сэ болон Израйлын Ба Э Ша хааны хооронд тэдний бүхэл цагт дайн байсан байна. 17 Жич Израйлын Ба Э Үа хаан нь Иудейгийн тус одоод Иудейгийн Э Сэ хаанд хэнийг ч үл оруулан түүнээс хэнийг ч үл гаргахын тул Рамаг үүдэв. 18 Тэгээд Э Сэ нь Жахуагийн гэрийн үлдсэн санг болон хааны гэрийн сангийн хамаг мөнгө алтыг аваад өөрийн боолуудад өгөв. Жич Э Сэ хаан нь тэднийг Дамаскад суугч Сирийн Хижиуны Табримун хөвгүүний Бинхадад хаан хөвгүүнд илгээж өгүүлрүүн; 19 Бид хоёрын хооронд эвийн тогтоол болсон буй. Мана. Би чамд мөнгө алтыг бэлэг болгон илгээв. Тэгээд ирэн, Израйлын Ба Э Ша хааны надаас одохын тул түүнтэй байгч эвийн тогтоолоо тасалн үйлд 20 гэсэнд Бинхадид нь Э Сэ хааныг сонсож, чуулгадын тэргүүлэгчдээ Израйлын балгадын тус илгээж, Иун хийгээд Дэн ба Абил Бид Ла Э Ка болон Кинируд ба Навталайн бүхэл орныг таслав. 21 Тэгээд Ба Э Ша нь үүнийг сонсоод Рамаг үүдэхүйеэ зогсоод Тиржэд суув. 22 ТЭгээд Э Сэ хааны бүхэл Иудейд ялган өгөхүйеэ сонсголыг дэлгэрүүлснээр тэд нь Ба Э Шагийн Рамаг үүдсэн чулуу, модыг аваачив. Тэгээд Э Сэ хаан нь тэднээр Бинзамины Хив болон Мижбаг үүдэв. 23 Э Сэгийн өөр хамаг үйлс болох хамаг хүч ба хамаг үйлдсэн болон үүдсэн балгад эдний учир Иудейгийн хаадын цагийн тууж номын дотор бичигдсэн буй. Жич тэр нь Э Сэ нь өөрийн эцэгтэй унтаад эцэгтэйгээ Давидын балгасын дотор булагдав. Тийнхүү түүний Жихушабад хөвгүүн нь түүний оронд хаан болов. 25 Жирубуамын Надав хөвгүүн нь Иудейгийн Э Сэ хааны 2р жилд хаан болоод Израйлд хоёр жилд эзэлсэн ажээ. 26 Харин тэр нь Жахуагийн өмнө мууг үйлдэж, эцгийн явдлаар болон түүний Израйлыг үйлдүүлсэн нүгэлт явдлаар явав. 27 Тийнхүү Иссахарын овгийн Ахиагийн Ба Э Үа хөвгүүн нь түүний тус урваад түүнийг Пилиститний Кивтуны дэргэд алсан ажээ гэвэл, Надав болон хамаг Израйл нь Кивтуныг хүрээлсэн ажээ. 28 Иудейгийн Э Сэ хааны Зр жилд Ба Э Ша нь түүнийг алаад, түүний оронд эзлэв. 29 Тэгээд тэр нь хаан болоод Жирубуамын гэрийн хамгийг алаад, Жахуагийн Шилугийн Ахиа боолоороо зарлиг болсны ёсоор Жирубаумыг бүрнээ эвдэж түүнд их ч амьдыг эс үлдээв. 30 Тэр юу гэвэл, Жирубуамын үйлдсэн нүглүүдийн учир хийгээд түүний Израйлыг нүгэлд оруулсны учир ба түүний Израйлын Жахуа бурхныг хилэгнүүлсний учир болой. 31 Тэгээд Надавын өөр үйс хийгээд түүний хамаг үйлдсэн нь Израйлын хаадын цагийн тууж номон дотор бичигдсэн буй. 32 Тэгээд Э Сэ болон Израйлын Ба Э Ша хаан хоёрын хооронд тэдний бүхэл цагт дайн бөлгөө. 33 Иудейгийн Э Сэ хааны Зр жилд Ахиа Ба Э Ша хөвгүүн нь хаан болоод хамаг Израйлын дээр Тиржад 24 жил эзлэв. 34 Жич тэр нь Жахуагийн өмнө мууг үйлдэн, Жирубуамын явдлаар хийгээд түүний Израйлыг нүгэлд оруулсан нүглээр явав.
Арван зургадугаар бүлэг
1 Тэндээс Жахуагийн зарлиг нь Хананын Жиху хөвгүүнд Ба Э Шагийн тус ирж ийн; 2 Би чамайг шорооноос босгоод миний Израйл улсын дээр тэргүүлэгч болгосон боловч чи Жирубуамын явдлаар яваад миний Израйль улсыг нүгэлт оруулж тэдний нүглүүдээр намайг хилэгнүүлэв. 3 Мана. Би Ба Э Шагийн үрс хийгээд түүний гэрийн үрсийг аваачин, чиний гэрийг Нибудийн Жирубуам хөвгүүний гэр мэт болгосу. 4 Ба Э Шагийн үрсээс аль хэн балгасанд үхэх хүнийг нохойнууд нь идэх бөгөөд аль хэн хээрт үхэх хүнийг огторгуйн шувууд нь идэх буй хэмээн зарлиг болов. 5 Зүгээр Ба Э Шагийн өөр үйлс хийгээд түүний үйлдсэн ба түүний хүч нь Израйлын хаадын цагийн тууж номонд бичигдсэн буй. 6 Тийнхүү Ба Э Ша нь өөрийн эцэг нартай унтаад, Тирисад булагдав. Тэгээд түүний Ай Ла хөвгүүн нь түүний оронд хаан болов. 7 Бас Жахуагийн зарлиг нь Хананайн Жиху форофид хөвгүүнээр Ба Э Шагийн тус хийгээд түүний гэрийн тус ирэв. Тэр юу гэвэл, түүний Жахуагийн өмнө үйлдсэн хамаг муугийн учир гэвэл, гарын үйлээрээ Жахуаг хилэгнүүлээд Жирубуамын гэрт адил болоод түүнийг алсны тул болно. 8 Иудейгийн Э Сэ хааны 26р жилд Ба Э Үагийн Эй Лэ хөвгүүн нь Тиржэд хаан болоод хоёр жил Израйлын дээр эзлэв. 9 Тэгээд Эй Лэийн Тиржэд байж тэндээс гэрийн Аржас тэргүүлэгчдийн гэрт согтон байтал, түүнийтэргэсийн хагас хувийн тэргүүлэгч болсон Жимри боол нь түүний тус урваад, 10 Иудейгийн Э Сэ хааны 28р жилд ороод, түүнийг алаад, түүний оронд хаан болов. 11 Тэгээд тэр нь эзлэхээ эхэлж, ширээнд суумагц Ба Э Шагийн гэрийн хамгийг алаад, түүний төрлүүд болон нөхөдөөс нэг ч эрийг эс үлдээв. 12 Тэр мэтээр Ба Э Шагийн үйлдсэн хамаг нүглүүдийн тул хийгээд түүний Эй Лэ хөвгүүний нүглийн тул ба тэдний Израйлыг нүгэлд оруулж, 13 Өөрийн дэмийрлүүдээр Израйлын Жахуа бурхныг хилэгнүүлсний тул Жахуагийн Жиху форофидоор Ба Э Шагийн тус зарлиг болсны ёсоор Жимри нь Ба Э Шагийн гэрийн хамгийг хоосруулав. 14 Тэгээд ЭЙ лэгийн өөр үйлс болон хамаг үйлдсэн нь Израйлын хаадын цагийн тууж номд бичигдсэн буй. 15 Иудейгийн Э Сэ хааны 27р жилд Жимри нь Тиржэд долоон өдөрт эзлэв. Улс нь Пилиститэнд байгч Кибитаны тус балгас бөлгөө. 16 Тэгээд буусан улс нь Жимрийн урваад хааныг алсныг сонсов. Тиймийн тул хамаг Израйл нь тэр өдөр чуулганы Умри тэргүүлэгчийг буудалд Израйлын хаан болов. 17 Жич Умри хийгээд хамаг Израйл нь Кибитоноос гараад Тиржэг хүрээлэв. 18 Тэгээд Жимри нь балгасны автсаныг үзээд, хааны орд харшийн гэрт ороод өөрийн бие дээр хааны гэрийг ноцоогоод үхэв. 19 Энэ гэвэл, Жахуагийн өмнө түүний мууг үйлдэж нүгэлтэй болоод, Жирубуамын явдлаар хийгээд түүний Израйлыг нүгэлд оруулсан нүглээр явсны тул болно. 20 Зүгээр Жимрийн өөр үйлс, үйлдсэн урван хэрэг нь Израйлын хаадын цагийн тууж номд бичигдсэн буй. 21 Тэр цагт Израйлын улс нь хоёр ангиар хуваагдав. Улсын нэг хагас нь Кинадын Тивний хөвгүүнийн хаан болгохын тул дагав. Нөгөө хэсэг нь Умрийг дагав. 22 Зүгээр Умрийг дагасан улс нь Кинадын Тивни хөвгүүнийг дагасан улсыг дайлав. Тийнхүү Тивни нь үхэв. Харин Умри хаан болов. 23 Иудейгийн Э Сэ хааны 31р жилд Умри нь Израйлын дээр хаан болоод 12 жил эзлэв. Тэр нь Тиржэд зургаан жил эзлэв. 24 Бас тэр нь Шимараас Самари уулыг хоёр дэлэнтний төдий мөнгөөр худалдаж аваад тэр уулан дээр нэг балгасыг үүдээд өгөгдсөн балгасаа уулын Шимар эзний нэрээр Самари хэмээн нэрлэв. 25 Зүгээр Умри нь Жахуагийн өмнө мууг үйлдэн, түүний урьд байсан хамгаас их мууг үйлдэв гэвэл, 26 тэр нь Нибудийн Жирубуам хөвгүүний хамаг явдал, дэмийрлүүдээр Израйлын Жахуа бурхныг хилэгнүүлэхийн тул түүний Израйлыг нүгэлд оруулсан нүглээр явав. 27 Тийнхүү Умрийн үйлдсэн өөр үйлс, үйлдсэн хүч нь Израйлын хаадын цагийн туужид бичигдсэн буй. 28 Тийнхүү Умри нь өөрийн эцгүүдтэй унтаад Самарид булагдав. Тийнхүү түүний Надав хөвгүүн нь түүний оронд хаан болов. 29 Тэр мэтээр Иудейгийн Э Сэ хааны 38р жилд Умрийн Ахав хөвгүүн нь Израйлын хаан болов. Тэр хүү Умрийн Ахав хөвгүүн нь Самарид 22 жилд Израйлд эзлэв. 30 Тийнхүү Умрийн Ахав хөвгүүн нь түүний урьд байсан хамгаас Жахуагийн өмнө их мууг үйлдэв. 31 Тэгээд Нибэдийн Жирубуам хөвгүүний нүглүүдээр явах нь түүнд бага юм мэт бөгөөд тэр нь Шийдунтний Идба Ал хааны Жизэбил охиныг гэргий болгон аваад Бавалд зарагдаж мөргөв. 32 Бас тэр нь Самарид үүдсэн гэртээ Бавалын тул тахилын ширээг бүтээв. 33 Бас Ахав нь Ашара хөргийг үйлдээд түүнээс урьд байсан Израйлын хамаг хаадаас Израйлын Жахуа бурхныг ихэд хилэгнүүлэв. 34 Түүний цагт Бидалын Хияал нь Жирикуг үүдэв. Тэр нь Нүнгийн Иошован хөвгүүнээр Жахуагийн зарлиг болсны ёсоор түүнийг өөрийн Абирам их хөвгүүнээр суурилан түүний хаалгануудыг өөрийн Шихув отгон хөвгүүнээр босгон барив.
Арван долдугаар бүлэг
1 Тэгээд Килиадад суугчдаас байсан Тишбагийн Илиа нь Ахавт өгүүлрүүн; Израйлын Жахуа бурхан нь амьд бөгөөд би түүний өмнө байна. Эд жилүүдийн турш миний зарлиггүйгээр сүүдэр хийгээд бороо ч үл болох буй гэлээ. 2 Бас Жахуагийн зарлиг нь Илиад ирж ийн; 3 Эндээс одож, зүүн зүгээр эргэж Иорданы өмнө байгч Хирид горхины дэргэд биеэ нуун үйлд. 4 Тэгээд чи тэр горхиноос уух буй. Би чамайг тэнд тэжээхийг хэрээнүүдэд захисан буй 5 гэж зарлиг болсонд тэр нь одоод Жахуагийн зарлигийн ёсоор үйлдэж, Иорданы өмнө байгч Хирид горхины дэргэд суув. 6 Тэгээд хэрээнүүд нь түүнд өглөө үдэш бүр талх, махыг авчирдаг ажээ. Бас тэр нь горхиноос уудаг аж. 7 Тэгээд нэг цаг өнгөрсний хойно горхи нь хуурай болов. Тэр юу гэвэл, тэр газарт бороо нь эс орсон ажээ. 8 Жич Жахуагийн зарлиг нь түүнд ирж ийн; 9 Босоод, Шийдуны Зарифадад одоод тэнд суутугай! Мана. Би чамайг тэжээ гэж тэндээс нэг бэлбэсэн эмд захисан билээ гэж зарлиг болов. 10 Тэгээд тэр нь босоод Зарифадад одов. Тийнхүү түүний балгасны хаалганд хүрсэнд Мана. нэг бэлбэсэн эм нь тэнд түлээг хураан авай. Тэгээд тэр нь түүнд дуусан өгүүлрүүн; Миний уухын тул бяцхан усыг саваар авчирч хайрла 11 гээд тэр эмийн авчрахын тул одоход тэр нь бас дуудан өгүүлрүүн; Надад бяцхан талхыг гартаа авчран хайрла! 12 гэсэнд тэр эм нь өгүүлрүүн; Чиний Жахуа бурхан нь амьд бөгөөд надад болсон талхгүй ямагт торхонд нэг багахан гурил бий бөгөөд саванд нэг багахан тос буй. Мана. Би үүнийг өөрийн тул хийгээд хөвгүүний тул бэн чанах түлээг хураагаад гэртээ харина. Тийнхүү бид түүнийг идээд үхэх буй за 13 гэсэнд Илиа нь түүнд өгүүлрүүн; Бүү айтугай! Одоод өгүүлснээрээ үйлд. Зүгээр миний тул бяцхан боорцгийг урьд үйлдээд надад авчран түүнээс хойно өөрийн болон хөвгүүний тул хийж үйлд. 14 Тэр юу гэвэл, Израйлын Жахуа бурхны зарлиг болсон нь ийн; Жахуагийн газрын дээр бороог илгээх цаг болтол торхонд байгч гурил нь үл бага болох бөгөөд саванд байгч тос нь үл дутах буй 15 гэсэнд тэр нь одоод Илиагийн өгүүлснээр үйлдэв. Тийнхүү тэр эм хийгээд Илиа ба тэр эмийн гэр бүл нь нэг жилийг дуустал идэлцэв. 16 Тэгээд Жахуагийн Илиагаар болсон зарлигийн ёсоор торхонд байгч гурил нь бага эс болов. Саванд байгч тос ч эс дутав. 17 Тэгээд үүнээс хойно тэрхүү гэрийн эм эзний хөвгүүн нь өвчтэй болов. Түүний өвчний маш хүнд болсонд түүний дотор амьсгал эс үлдэв. 18 Тэгээд тэр эм нь Илиад өгүүлрүүн; Аяа, бурхны хүн ээ! Би чамд юун хэрэг. Чи миний нүглийг сануулж, миний хөвгүүнийг алахын тул ирэв үү? 19 гэсэнд тэр нь өгүүлрүүн; Хөвгүүнээ надад авчиртугай! гээд хөвгүүнийг түүнийг өврөөс аваад өөрийн суудаг дээрх давхарт аваачаад өөрийн дэвсгэрийн дээр хэвтүүлэв. 20 Тэгээд илиа нь Жахуад залбирч айлтгаруун; Миний Жахуа бурхан аа! Чи намайг гэртээ суулгасан бэлбэсний хөвгүүнийг алснаар түүнд мууг үйлдсэн буюу 21 гэж айлтгаад биеэ хөвгүүний дээр гурав дахиж сунган Жахуад залбирч айлтгаруун; Миний Жахуа бурхаан! Энэ хөвгүүний сүнсийг түүний дотор дахин оруулан соёрх! 22 гэж айлтгасанд Жахуа нь Илиагийн дууг сонсов. Тийн бээр хөвгүүний сүнс нь түүнд дахин орсон бөгөөд тэр амьд болов. 23 Тэгээд Илиа нь хөвгүүнийг аваад тэрхүү тасгаас гэрт буугаад түүний эхэд өгөв. Бас Илиа нь өгүүлрүүн; Мана. Чиний хөвгүүн нь амьд бий 24 гэсэнд тэр эм нь Илиад өгүүлрүүн; Чи бурхны хүн мөн бөгөөд чиний аманд байгч Жахуагийн зарлитг нь үнэн буй гэж өдгөө би мэднэ гэлээ.
Арван наймдугаар бүлэг
1 Тэгээд олон өдөр өнгөрсний хойно хоёр дахь жилд Жахуагийн зарлиг нь Илиад ирэн ийн; Чи одоод биеэ Ахавт үзэхүл тийнхүү би бороог оруулах бий 2 гэж зарлиг болсноор Илиа нь биеэ Ахавт үзүүлэхийн тул одов. Бас Самарид нэг хэцүү зуд болов. 3 Тэгээд Ахав нь өөрийн гэрийн Овидиа тэргүүлэгчийг дээдэв. Бас Овидиа гэвэл, Жахуагаас ихэд айдаг ажээ. 4 Тэр тийн ахуйд Жижабилын Жахуагийн форофидыг алсан цагт Овидиа нь зуун форофидыг аваад, тавиад тавиадаар нэг агуйн дотор нуугаад талх, усаар тэжээв. 5 Тэгээд Ахав нь Овидиад өгүүлрүүн; Бид морьд, луусыг амьд байлгах өвсийг олохын тул газрын усны хамаг булгуудад болон горхиудад одъё. Тийн бус бөгөөс хамаг адгуус нь гээгдэх буй за гэлээ. 6 Тэгээд тэд нь газраа алсдахын тул хоёрын хооронд хуваав. Ахав нь нэгэн харгуйгаар тусгаар одов. Овидиа ч нөгөө харгуйгаар тусдаа одов. 7 Тэгэдэ Овидиагийн явж байтал Илиа нь түүнтэй учрав. Овидиа нь түүнийг таньж нүүрээрээ хөсөр унаад өгүүлрүүн; Чи миний Илиа эзэн мөн буюу 8 гэсэнд Илиа тэр би мөн, чи одоод, Мана. Илиа энд байна гэж эзэндээ өгүүл 9 гэсэнд Овидиа өгүүлрүүн; Би ямар нүглийг үйлдэв ээ гэвэл, чи өөрийн боолыг Ахавын гарт магтахын тул өгөхийг дуралнам уу? 10 Чиний Жахуа бурхан нь амьд бөгөөд миний эзний илгээж чамайг эс бэдрүүлсэн газар болон эзэлгүүрэн ч үгүй. Тийнхүү тэр нь энд үгүй буй гэж тэдний өгүүлсэнд тэр нь чамайг эс олсны учир тэрхүү эзэлгүрин болон газрыг тангараглуулав. 11 Тийн боловч өдгөө чи ийн; Од. Өөрийн эзэнд Илиа энд байна гэж өгүүл гэж өгүүлнэ. 12 Зүгээр миний чамаас салмагц Жахуагийн тодотгол нь чамайг миний эс мэдсэн оронд аваачих бий. Тийнхүү миний Ахавт одож өгүүлсэнд, тэр нь чамайг үл олоод намайг алах буй. Харин чиний боол нь бага наснаасаа Жахуагаас айна. 13 Жижабилын Жахуагийн форофид нарыг алсанд миний үйлдсэн нь миний эзэнд өгүүлэгдсэн буй за. Би Жахуагийн форофид нараас юун хүнийг тавь тавиар нэг агуйд нуугаад талх, усаар тэжээв. 14 Тэгээд өдгөө чи ийн; Одоод өөрийн эзэнд, Мана. Илиа энд бий гэж өгүүл гэсэн юм. Тийн бээр тэр нь намайг алах буй 15 гэсэнд Илиа нь өгүүлрүүн; Чуулганы Жахуа бурхан нь амьд бөгөөд би түүний өмнө байна. Өнөөдөр би эрхгүй биеэ түүнд үзүүлнэ 16 гэсэнд Овидиа Ахавтай учрахын тул одоод түүнд мэдүүлэв. Ахав ч Илиатай уулзахын тул одов. 17 Тэгээд Ахав нь Илиатай уулзахдаа түүнд өгүүлрүүн; Чи Израйлыг зовоогч мөн үү 18 гэсэн дтэр нь өгүүлрүүн; Би Израйлыг эс зовоов. Зүгээр чи болон чиний эцгийн гэр нь зовлоно Тэр юу гэвэл, та Жахуагийн захиануудыг огоороод Бавалд зарагдана. 19 Тиймийн тул өдгөө илгээгдээд миний дэргэд Кармил ууланд хамаг Израйл болон Бавалын дөрвөн зуун тавин форофид ба Жижибилын ширээн дидэгч Аштаридын 400 форофидыг цуглуулаад үйлд 20 гэсэнд Ахав нь илгээгээд Израйлын хамаг форофид нарыг Кармил ууланд цуглуулав. 21 Тэгээд Илиа нь хамаг улсад ойртоод өгүүлрүүн; Та хэдий болтол хоёр санааны хооронд зогсном. Хэрвээ Жахуа нь бурхан мөн болбол түүнийг дагагтун! Бавал нь бурхан мөн бол түүнийг дагагтун! гэсэнд улс нь түүнд хариу эс өгүүлэв. 22 Бас Илиа нь улсад өгүүлрүүн; Би ганцаар Жахуагийн форофид амой. Зүгээр Бавалын форофид нар нь 450 хүн өв. Тэр юуны тул гэвэл, тэр цаг болтол Жахуагийн нэрт сүм эс үүдэгдсэн бөлгөө. 3 Жич Соломон нь Жахуаг янаглан өөрийн Давид эцгийн захиануудаар явав. Ямагт тэр нь өндөр ордод тахилуудыг өргөн, анхилах үнэртнийг шатаадаг бөлгөө. 4 Бас хаан нь тахилыг өргөхийн тул Кибиунгад одов. Тэр нь их өндөр орон бөлгөө. Соломон нь мянган шатаалт тахилыг өргөв. Тийн бурхна нь ийн; Миний чамд юу өгөхийг эрэн үйлд 6 гэсэнд Соломон нь айлтгаруун; Чиний боол болсон миний Давид эцгийн чиний өмнө үнэнээр хийгээд зөвөөр ба, злдэгтүн! Тэр юун гэвэл, та олон буй. Тийнхүү өөрийн бурхдын нэрсэд дуудагтун! Зүгээр галыг бүү тавигтун! 26 гэсэнд тэд нь өгөгдсөн шараа авч бэлтгээд Бавалын нэрэнд эрт маргаашаас хагас өдөр болтол дуудан өгүүлрүүн; Бавал аа! Биднийг сонс! Гэвч дуугүй байсан бөгөөд хэн ч хариу эс өгүүлэв. Жич тэд нь үйлдсэн тахилын ширээн дээр дэвхэрч байв. 27 Тэгээд хагас өдөрт Илиа нь тэднийг элэглэн өгүүлрүүн; Их дуу гарагутн! Тэр юу гэвэл, тэр нь бурхан мөн. Тэр нь хэлэлцнэм за эсвэл нэхнэм за эсвэл аянаар явна за эсвэл унтаад сэрүүлэгдэх хэрэгтэй буй за гэлээ. 28 Тэгээд тэд нь их дуу гаран өөрийн ёсоор цусыг асгатал баясаан хутга хийгээд тонгогуудаар огтлов. 29 Тийн бээр хагас өдрийн өнгөрсний хойно тэд нь үдшийн тахилыг өргөх цаг болтол залбиравч дуу хийгээд хариу ч эс болов. Хэн ч эс сонсов. 30 Тэгээд Илиа нь хамаг улсад өгүүлрүүн; Надад ойртогтун! гэсэнд хамаг улс нь ойртов. Тийнхүү тэр нь Жахуагийн эвдэрсэн тахилын ширээг засав. 31 Бас Илиа нь Яахувын хөвгүүдийн овгуудын тоогоор 12 чулууг авав. Тэр Яахувт Жахуагийн зарлиг нь ийн; Чиний нэр нь Израйл болох буй гэж зарлиг болсон билээ. 32 Жич Илиа нь тэдгээр чулуугаар Жахуагийн нэрд нэг тахилын ширээг үүдээд хоёр хэмжүүрийн төдий хөрөнгийг багтаах зуухыг тахилын ширээний тойронд үйлдэв. 33 Бас тэр нь түлээг зэрэглээд шарыг хэсэг хэсгээр огтолж, түлээн дээр тавиад өгүүлрүүн; Дөрвөн торхыг усаар дүүргээд шатаалт тахил дээр хийгээд түлээний дээр асгагтун! 34 Бас ийн өгүүлрүүн; Дахин үйлдэгтүн! гэсэнд тэд нь дахин үйлдэв. Жич тэр нь өгүүлрүүн; Гуравдахь үед үйлдэгтүн! гэсэнд тэд нь гуравдахь үед үйлдэв. 35 Тийн бээр ус нь тахилын ширээг тойрч урсав. Бас тэр нь зуухыг усаар дүүргэв. 36 Тэгээд үдшийн тахилыг өргөх цагт Илиа форофид нь ойртож өгүүлрүүн; Абрахим болон Ишаг ба Яахувын Жахуа бурхаан! Чи Израйлын дотор бурхан мөн бөгөөд би чиний боол мөн буй. Бас би эдгээ рулсыг чиний зарлигаар үйлдэв гэж өнөөдөр мэдэгдэх болтугай! 37 Намайг сонсон соёрх! Жахуа аа! Намайг сонсон соёрх! Тийнхүү чиний энэ улсын зүрхийг эргүүлсний хойно тэд ч чамайг Жахуа бурхан мөн гэж мэдэх болтугай! 38 гэсэнд Жахуагийн гал нь буугаад шатаалт тахил болон түлээ ба чулууд болон тоосыг шатаан, зууханд байсан усыг халаав. 39 Тэгээд хамаг улс нь үүнийг үзээд хөсөр унаж ийн; Жахуа бурхан мөн. Жахуа бурхан мөн гэцгээлээ. 40 Тэгээд Илиа нь тэдэнд өгүүлрүүн; Та Бавалын форофид нарыг бариад, тэднээс нэгийг ч бүү зугтаалгагтун! гэсэнд улс нь тэднийг барив. Авчраад тэнд алав. 41 Жич Илиа нь Ахавт өгүүлрүүн; Босоод ид, уу! Тэр юу гэвэл, их борооны чимээ буй 42 гэсэнд Ахав нь идэж уухын тул одов. Тэндээс Илиа нь Кирмилийн оройд одоод биеэ газарт хаян нүүрээ өвдгийн хооронд тавиад 43 зарцдаа ийн өгүүлрүүн; Одоод далайн тийш хартугай! гэсэнд тэр нь одож хараад ийн; у ч үгүй байна гэсэнд Илиа нь өгүүлрүүн; Долоо дахь үед тэр нь өгүүлрүүн; Мана. Хүний гарын төдий бяцхан үүл нь далайгаас гарна гэсэнд Илиа нь өгүүлрүүн; Босоод Ахавт ийн; Чамайг бороог үл зогсоохын тул тэргээ бэлтгээд одтугай! 45 гэсэнд тэр зуур огторгуй нь үүл болон салхиар бүрхүүлсэн бөгөөд их бороо оров. Тийнхүү Ахав нь морилж Жижабилд одов. 46 Тийн бөгээд Жахуагийн мутар нь Илиатай басан бөгөөд тэр нь дээлээ бүслээд Ахавын өмнө Жизариалын орлогод гүйв.
Арван есдүгээр бүлэг
1 Тэгээд Ахав нь Илиагийн хамаг үйлдсэн гэвэл, хамаг форофид нарыг илдээр яахиж алсныг Жижибилд өгүүлэв. 2 Тийнхүү Жижибил элчийг Илиад илгээн өгүүлрүүн; Хэрвээ би маргаашийн энэхүү цагаас уоьд чиний амийг тэдний амь мэт үл болгох бөгөөс, бурхад нь надад ийн үйлдэж, үүнээс их мууг үйлдэх болтугай! гэлээ. 3 Тэгээд Илиа нь мэдээд, босоод амины тул зайлж, Иудейгийн Биришибэд хүрээд зарцаа тэнд орхив. 4 Зүгээр тэр нь нэгэн өдрийн аянаар говьд одоод нэг ямаан арц модны доор суув. Бас тэр нь өөрийн тул үхэхийг эрж өгүүлрүүн; Хүрэх буй. Өдгөө Жахуа аа! Миний амийг аван соёрх! Тэр юу гэвэл, би өөрийн эцгүүдээс дээр бус буй гэлээ. 5 Тэгээд түүний ямаан арц модны доор унтаж хэвтсэн цагт арц модны доор унтаж хэвтсэн цагт Мана. нэгэн анхил нь түүнийг хөдөлгөн түүнд өгүүлрүүн; Босоод ид 6 гэсэнд тэр нь харав. Тийнхүү Мана. нүүрэн дээр шарсан боорцог болон түүний толгойн дэргэд усны сав байлаа. Тэгээд тэр нь идсэн бөгөөд уусны хойно дахин хэвтэв. 7 Бас Жахуагийн анхил нь 2р үед ирээд түүнийг хөдөлгөн өгүүлрүүн; Босоод ид. Тэр юу гэвэл, аян нь чамд хэцүү буй 8 гэсэнд тэр нь босоод идэж уугаад тэр идээний хүчээр дөчин хоног яван бурхны Хуривууланд одов. 9 Тийнхүү түүний тэнд нэгэн агуйд хүрээд тэнд суусанд, Жахуа нь түүнд ийн; Илиа аа! Чи юуг энд үйлднэм. 10 гэж зарлиг болсонд Илиа нь айлтгаруун; Чуулгадын Жахуа нь бурхны тул би маш зүтгэлтэй байсан буй. Тэр юун гэвэл, Израйлын хөвгүүн нь чиний тогтоолыг огоороод, чиний тахилын ширээг эвдээд чиний форофид нарыг илдээр алсан буй. Тийнхүү би гэвэл, ганцхан би үлдсэн буй. Бас тэд нь миний амийг таслахын тул бэдэрнэ 11 гэж айлтгасанд Жахуа нь зарлиг болруун; Эндээс гараад уулан дээр Жахуагийн өмнө байтугай! гэж зарлиг болов. Тэгээд Мана. Жахуа нь өнгөрөв. Тэр тийн байхад хүчит салхи нь Жахуагийн өмнө уулсыг хагалан, хаддыг эвдэв. Зүгээр Жахуа нь салхины дотор биш ажээ. Бас Салхинаас хойно газрын хөдөлгөөн болсон боловч Жахуа нь газрын хөдөлгөөнөөс хойно гал байсан боловч Жахуа нь галын дотор бус аж. Галаас хойно бяцхан нарийн дуу ажээ. 13 Тэгээд Илиа нь сонсоод нүүрээ хувцсаараа бүтээж гаргаад агуйд байв. Тийнхүү Мана. нэг дуу нь түүнд ийн; Илиа аа! Чи энд юу үйлдэнэм. 14 гэж зарлиг болсонд Илиа айлтгаруун; Би чуулгадын Жахуа бурханд маш зүтгэлтэй байсан билээ. Учир нь Израйлын хөвгүүн нь чиний тогтоолыг огоороод, тахилын чинь ширээг эвдээд, форофид нарыг чинь илдээр алсан билүээ. Тэгэхэд гагцхүү би үлдсэн юм. Гэтэл тэд намайг алахаар бэдэрч байсан юм 15 гэж айлтгасанд Жахуа нь түүнд зарлиг болруун; Чи аянаараа Дамаскийн говьд буцаж оч. Тэнд хүрээд Хажайлыг Сирийн хаан болгон тусалтугай! 16 Жич Нимшийн Жиду хөвгүүнийг Израйлын хаан болгон тусалтугай! Жич Абил Михула газрын Шафадын Илиша хөвгүүүнийг өөрийн оронд форофид болгон тусалтугай! 17 Тэгээд Хажайлын илдээс тонилгох хүнийг Жиду нь алах буй. Бас Жидушны илдээс Жиду нь алах буй. Бас Жидушы н илдээс тонилгох хүнийг Илисэ нь алах буй. 18 Зүгээр Израйлын дотор надад 7000 хүн бий. Тэд бүгдээр Бавалд овгоорөө эс мөргөн, түүнийг амаараа эс үнссэн билээ. 19 гэж Илиа нь тэндээс яваад Шафадын Илишэ хөвгүүнийг олов. Тэр нь 12 хос шараар газрыг хагалж, 12 рынд байв. Илиа нь түүнийг өнгөрөн хувцсаа дээр нь хаяв. 20 Тэгээд Илишэ нь шаруудаа орхин Илиаг даган гүйж өгүүлрүүн; Миний Эцэг эхээ үнсэхийн тул намайг тавин хайрла! Тэгвэл би чамайг дагая гэсэнд тэр нь өгүүлрүүн; Буцаж оч гэвэл,би чамд юуг үйлдсэн буюу 21 гэсэнд тэр нь тэндээс буцаад, нэгэн хос шарыг авч алаад махыг чануулаад улсад өгөв. Тийнхүү тэд нь идэв. Тэндээс тэр нь босоод Илиаг дагаж яваад түүнд зарагдав.
Хорьдугаар бүлэг
1 Тэгээд Сирийн Бинхадид хаан нь хамаг чуулгадаа цуглуулаад биетэй 32 хаан, морьд тэргэсийг дагуулж очоод Самарийг бүслэн дайатав. 2 Бас тэр нь элчсийг Израйлын Ахав хийгээд балгас хүртэл илгээж өгүүлрүүн; Бинхадид нь ийн; 3 чиний мөнгө, алт нь минийх билээ. Жич чиний гэргий, хүүхдээс сайхнууд нь минийх 4 гэсэнд Израйлын хаан хариу өгүүлрүүн; Миний эзэн хаан аа! Чиний зарлигаар би болон миний хамаг ахуй нь чинийх буй гэлээ. 5 Бас элчис нь дахин ирээд өгүүлрүүн; Бинхадид ийн; Би чамд анх удаа илгээж ийн; Мөнгө, алт ба гэргий, хүүхдээ над өгтугэй! 6 гэж өгүүлэвч би маргааш энэхүү цагт өөрийн боолуудыг чамд илгээх бөгөөд тэд чиний гэр болон боолуудын чинь гэрүүдийн дотор бэдэрч, тааламжтай бүхнийг чинь авчрах буй 7 гэсэнд Израйлын хаан нь газрын хамаг өтгөс улсыг дуудаад тэдэнд ийн; Энэ хүний хорыг яаж бэдрэн байхыг ажиглан үзээд гэвэл, түүний миний мөнгө болон алт гэргий хүүхдийн тул надад илгээсэнд би түүнийг эс хорив 8 гэсэнд хамаг өтгөс болон улсын нь түүнд ийн; Чи сонсон зөвшөөн бүү үйүлд гэлээ. 9 Тэгэхэд Ахав нь Бинхадидын элчист ийн өгүүлрүүн; Миний эзэн хаанд ийн; Чиний боолууддаа урьд илгээж хамаг захиулсыг би бүтээнэ. Зүгээр би үүнийг үйлдэж үл болох гэж өгүүлэгтүн! гэсэнд элчис нь буцаад Бинхадидад хариуг хүргэв. 10 Тэгэхэд Бинхадид Ахавт илгээн өгүүлрүүн; Хэрвээ Самарийн тоос нь намайг дагах улсад нэг нэг атгааар хүрэх бол бурхад нь надад тэр мэт болон түүнээс их мууг үйлдэх болтугай! 11 гэсэнд Израйлын хаан түүнд ийн; Биеэ бүслэгч нь бүсээ тайлагч мэт үл бардамнах болтугай! гэж өгүүлэгтүн! 12 гэсэнд Бинхадид нь хаадтайгаа майханд идэж ууж байхдаа энэ үгийг сонсмогц, боолууддаа дайлалцахаар одогтун! гэсэнд тэд нь балгасанд дайлалцахаар одов. 13 Тэр цагт, Мана. нэгэн форофид нь Израйлын Ахав хаанд ирээд өгүүлрүүн; Жахуагийн зарлиг нь ийн; Чи энэ их чуулганыг үзсэн буюу Мана. Би түүний чиний гарт өнөөдөр өгнө. Тийнхүү намайг Жахуа мөн гэж чи мэдэх буй 14 гэж өгүүлсэнд Ахав нь өгүүлрүүн; Хэнээр өгөх буй гэсэнд Ахав нь өгүүлрүүн; Дайны тэргүүлэгч хэн болох буюу гэсэнд чи болох буй гэж өгүүлэв. 15 Тэгээд түүний мужуудын ноёдын залуусыг тоолсонд тэд нь 232 байв. Бас тэндээс хойно хамаг улс гэвэл, Израйлын хамаг хөвгүүдийг тоолсонд тэд нь 7000 байлаа. 16 Тэгээд тэд нь хагас өдөрт гарав. Зүгээр Бинхадид нь туслагч 32 хаантай хамт майханд согтож уун байв. 17 Гэтэл муждын ноёдын залуус нь урьд одов. Бинхадидын илгээсэнд улс нь түүнд ийн; Самариас хүмүүс ирэв. 18 гэсэнд Бинхадид нь өгүүлрүүн; Тэд эвтэйгээр ирсэн буюу эсвэл дайны тул ирсэн буюу. Тэднийг амьдаар баригтун! гэлээ. 19 Тийнхүү муждын ноёдын залуус болон тэднийг дагасан чуулган нь балгаснаас гаралцав. 20 Тэдний тус бүр нь нэг нэг хүн алав. Тийнхүү Сиритний зугтаасанд Израйл нь тэднийг нэхэв. Сирийн Бинхадид хаан нь морио унаад морьтнуудтай тонилов. Тэгэхэд Израйлын хаан нь гараад морьд тэргэсийг таслан, Сиритнийг их тасалгаагаар таслав. 22 Тэгээд тэрхүү форофид нь Израйлын хаанд ирээд өгүүлрүүн; Очоод биеэ тэнхрүүлэн үйлдэхээ ажиглан ү3. у гэвэл, жилийн дараа Сирийн хаан чиний тус ирэх буй гэлээ. 23 Тэгээд Сирийн хааны боолууд нь түүнд өгүүлрүүн; Тэдний бурхад нь уулсын бурхад тул биднээс хүчтэй буй. Зүгээр бид тэдний тус тал газарт дайлъя. Тэгвэл бид тэднээс эрхгүй хүчтэй болох болно. 24 Бас үүнийг үйлд гэвэл, аливаа хааныг түүний орноос гарган, тэдний оронд түшмэдийг тавьтугай! 25 Бас чиний эвдрүүлэгдсэн чуулганд адил чуулган гэвэл, төдий чинээ морьд болон тэргэсийг тоолон үйлд. Тэгвэл бид тэдний тус тал газарт байлдан эрхгүй тэднээс хүчтэй болох буй гэсэнд тэр нь тэдний дууг сонсоод ёсчлон үйлдэв. Тэндээ жилийн дараа Бинхадид Сиритнийг тоолоод Израйлыг байлдахын тул Афинд очив. Тийнхүү Израйлын хөвгүүд нь ямааны ишигний хоёр бяцхан сүрэг мэт ажээ. Гэтэл Сиритэн нь тал дүүрэн байв. 28 Тэгэхэд бурхны нэг хүн ирээд Израйлын хаанд өгүүлрүүн; Жахуа нь ийн зарлиг болов. Жахуа нь уулсын бурхан болохоос биш талын бурхан биш гэж Сиритэн өгүүлсэн билээ. Тиймийн тул би энэ их чуулганыг чиний гарт өгнө. Тийнхүү та намайг Жахуа мөн гэж мэдэх биз гэлээ. 29 Тэгээд тэд нь долоо хоногийн турш өөр өөрийн тус бууж агаад, долоо дахь өдөрт дайнд оролцов. Тийнхүү Израйлын хөвгүүд нь нэгэн өдөр Сиритнээс нэг бум явган хүнийг алав. 30 Гэтэл үлдэгсэд нь Афин балгас хүртэл зугтаав. Харин нэг хэрэм нь үлдсэн хоёр түмэн долоон мянган хүн дээр унав. Бас Бинхадид нь зугтааж, балгасанд ирээд нэгэн дотоод тасагт оров. 31 Тэндээс боолууд нь өгүүлрүүн; Израйлын хаад нь нигүүлсэхүйтэй хаад мөн гэж бид сонсов. Бид бэлхүүсэндээ өрмөгийг өмсөн толгойдоо аргамжаанд тавъя. Тэгээд биднийг Израйлын хаанд тавин хайрла! Тэр чиний амийг аврах буй за 32 гээд тэд нь өрмөгийг бэлхүүсэндээ өмсөөд толгойдоо аргамжаа тавиад Израйлын хаанд ирээд өгүүлрүүн; Чиний Бинхадид боол нь ийн өгүүлнэ. Намайг амьд байлган хайрла! гэсэнд Ахав нь өгүүлрүүн; Тэр нь амьд буюу. Тэр нь миний ах дүү мөн гэлээ. 33 Тэд хүмүүс нь ихэд ажиглан түүнийг өгүүлснийг яарч авав. Тэгээд тэд нь чиний Бинхадид ах дүү мөн гэж өгүүлэв. Бас Ахав нь тэдэнд ийн; Очоод түүнийг ирүүлэгтүн! гэлээ. Тэгэхэд Бинхадидад түүнд ирсэнд Ахав нь түүнийг тэргэндээ оруулав. 34 Тийнхүү Бинхадид нь түүнд өгүүлрүүн; Чиний эцгээс миний эцгийн авсан балгасыг би буцааж өгөж миний эцгийн Самарид бүтээсэн шиг түүнчлэн өөрийн тул Дамаскад замуудыг бүтээтүгэй! гэсэнд Ахав нь өгүүлрүүн; Би чамайг энэ тогтоолыг тогтоогоод хариулав. 35 Тэндээс форофид нарын хөвгүүдээс нэг хүн нь өөрийн шадар болсон хүнд Жахуагийн зарлигаар ийн; Чи намайг цохин, хайрла! гэвэл тэр хүн түүнийг цохохыг хүссэнгүй. 36 Тэгэхэд тэр нь түүнд өгүүлрүүн; Жахуагийн дууг чи эс сонссоны тул Мана. Чиний эндээс явмагц нэг арслан нь чамайг алах буй гэлээ. Тийнхүү тэр хүний түүнээс одсонтой сац нэг арслан нь түүнийг олоод алав. 37 Жич тэр нь өөр хүнтэй үүлзаад өгүүлрүүн; Намайг цохин хайрла! гэсэнд тэр хүн нь түүнийг цохин шархдуулав. 38 Тийнхүү тэр форофид нь яваад замаар хааныг хүлээж биеэ өөр болгон нүүрэндээ үнс түрхэв. 39 Тэгээд хааны өнгөрөхөд тэр нь хааныг дуудан өгүүлрүүн; Чиний боолын дайнд орсонд Мана. нэг хүн ирээд өөр хүнийг надад авчраад ийн өгүүлэв. Энэ хүнийг сахитугай! Хэрвээ тэр нь ер гээгдэх болбол эл. Чиний амь нь түүний амины тул өгөгдөх буюу эсвэл чи нэг дэлэнтийн төдий мөнгийг төлөх буй. 40 Тийн бөгөөд чиний боолын нааш цааш одоход тэр нь үгүй болов гэсэнд Израйлын хаан нь түүнд өгүүлрүүн; Тэр мтэрээр чи өөрийн шүүвэрнийг өөрөө шийтгэв 41 гэсэнд тэр хүн нь яаран үнсийг нүүрнээсээ авав. Тийнхүү Израйлын хаан нь форофидоос нэгэн хүн мөн гэж үзэв. 42 Тийн бөгээд тэр нь хаанд ийн; Жахуа нь ийн зарлиг болов. Чи магад миний эвдрэлд тогтоосон нэг хүнийг гараасаа тавив. Тиймийн тул чиний амь нь түүнийг амины тул болон чиний улс нь түүний улсын тул автах буй 43 гэсэнд Израйлыг хаан нь гаслантай хилэнтэйгээр гэртээ очиж Самарид хүрэв.
Хорин нэгдүгээр бүлэг
1 Тийнхүү үүнээс хойш Самарийн Ахав хааны Жижрайлын дотор байгч орд харшийн дэргэд нэг үзмийн тариалан нь Жижрайлын Набудад буй бөлгөө. 2 Тийнхүү Ахав нь Набудуд өгүүлрүүн; Тариалангаа миний өвсний тариалан болгохын тул надад өг! Яагаад гэвэл, тэр нь миний гэрийн ойр юм. Тэгвэл би чамд сайн тариалан өгнө эсвэл, хэрвээ чамд тааламжтай бол би үнийг мөнгөөр өгнө 3 гэсэнд Набуд Ахавт өгүүлрүүн; Би эцгийнхээ өмчийг чамд өгөх нь юугаар надад хоригдох болтугай! 4 гэсэнд Ахав нь гаслан, хилэнтэйгээр гэртээ оров. Яагаад гэвэл, тэр нь ийн; Би эцгийнхээ өмчийг чамд өгөхгүй гэсэнд билээ. Жич Ахав нь дэвсгэртээ хэвтэж нүүрээ бүрхэж идээг эс идэв. 5 Тэгэхэд түүний Жижибил гэргий нь түүнд ирэн өгүүлрүүн; Чи юунд идээг эс идэн, зүрхээрээ гаслантай болов 6 гэсэнд Ахав нь түүнд өгүүлрүүн; Үүний шалтгаан гэвэл, би Жизрайлын Набудад ийн; Би өөрийн тариаланг надад мөнгөөр өг эсвэл түүний оронд өөр тариалан өгье гэсэн боловч тэр чамд тариалангаа өгөхгүй гэсэн билээ 7 гэхэд түүний гэргий нь түүнд ийн; Чи Израйлын эзэлгүүрний хаан билээ. Босоод идээг идтүгэй! Чиний зүрх жаргах болтугай! Би чамд Жизрайлын Нибудын үзмийн тариаланг өгнө гэлээ. 8 Тэгээд Жизибил нь Ахавын нэрээр бичгүүд бичин, тамгалж, Набудтай суугч түүний балгасны өвгөд, ноёдод илгээв. 9 Тэр бичигт ийн бичив; Бацгийг дэлгэрүүлээд Набудыг улсын дунд дээш суулгагтун! 10 Жич чи бурхан болон хааны тус олхион үгсийг өгүүлэв гэж түүний тус гэрчлэхийн тул хоёр нүгэлт хүнийг түүний өмнө тавигтун! Тийн үйлдээд түүнийг гаргаад үхүүлтэл чулуудагтун! гэж захив. 11 Тэгэхэд тэр балгасны хүмүүс гэвэл, Набудын балгасанд суугч өвгөд болон ноёд нь Жизибилийн тэдэнд илгээсэн бичгийн дотор бичсэнээр үйлдэв гэвэл 12 тэд нь бацгийг дэлгэрүүлээд Набудыг дээш суулгав. 13 Жич хоёр нүгэлт хүн нь ороод түүний өмнө суув. Тийнхүү тэд хоёр нүгэлт хүн нь улсын өмнө Набудын тус гэрчилж ийн; Набуд нь бурхан болон хааны өмнө олхион үгсийг өгүүлэв гэсэнд тэд нь түүнийг балгаснаас гадна гаргаад үхтэл чулуудэв. 14 Тийн бөгөөд тэд нь Жизибилд илгээн ийн; Набуд нь чулуудагдаад үхлээ гэж мэдүүлэв. 15 Тэгэхэд Жизибил нь Набудын үхсэнийг сонсоод; Ахавт өгүүлрүүн; Босоод Набудын чамд өгөөгүй Тариаланг автугай! у гэвэл, Набуд үхсэн 16 гэсэнд Ахав нь Набудын үхсэнийг сонсоод, түүний тариаланг авахын тул босч явлаа. 17 Тэгэхэд Жахуагийн зарлиг нь Тишбийн Илиад ийн; 18 Босоод Самарид байгч Израйлын Ахав хааныг угтахаар яв. Мана. Тэр Набудын үзмийн тариаланд бий. Тэр түүнийг эзлэхийн тул явсан юм. 19 Жич түүнд ийн өгүүл; Жахуа нь ийн; Чи алсдан эзлэв гээд бас түүнд өгүүл! Жахуа нь ийн; Набудын цусыг долоосон нохойнуудын тэнд чиний цусыг нохойнууд долоох болно гэж зарлиг болов. 20 Тэгээд Ахав нь Илиад өгүүлрүүн; Миний дайсан аа! Чи намайг олов хэмээн өгүүлсэнд тэр нь өгүүлрүүн; Би чамайг олов. Тэр юу гэвэл, чи Жахуагийн өмнө мууг үйлдэхийн тул бие худалдсан билээ. 21 Мана. Би чиний дээр мууг ирүүлэн, чиний үрсийг аван, эр хийгээд Израйлд хадгалагдсан ба үлдсэнийг Ахаваас огтлон эвдээд 22 чиний гэрийг Нибадын Жирубуам хөвгүүний гэрт адил болгон Ахиагийн Ба Э Ша хөвгүүний гэрт адил болгох буй. Тэр гэвэл, чиний Израйлыг нүгэлд оруулж намайг хилэгнүүлсний тул болой. 23 Бас Жахуагийн Жизибилийн учир зарлиг болсон нь ийн; Нохойнууд нь Жизибилийн учир зарлиг болсон нь ийн; Нохойнууд нь Жизибилийг Жизрайлын хэрмийн дэргэд идэх буй. 24 Ахавын аль хэн балгасанд үхэгчийг нохойнууд нь идэх буй. Жич аль хэн хээрт үхэгчийг огторгуйн шувууд нь идэх буй хэмээн зарлиг боллоо. 25 Тийнхүү Жизибил гэргийгээрээ удирдагдаад, Жахуагийн өмнө мууг үйлдэхийн тул биеэ худалдсан Ахавт адил хэн ч үгүй бөлгөө. 26 Бас тэр нь хөргүүдийг даган Жахуагийн Израйлын өмнөөс гаргасан Амуритны ёсоор маш бузартайгаар үйлдэв. 27 Тэгэхэд Ахав нь эд үгсийг сонсоод хувцсаа хагачин өрмөгийг биедээ өмсөн бацаглан өрмөгт хэвтэн гашуудалтайгаар явав. 28 Тэр тийм байхад Жахуагийн зарлиг нь Дитшибийн Илиад ийн; Ахавын миний өмнө биеэн доорд болгосныг чи үзмү. Түүний миний өмнө биеэ доорд болгосны тул би хорыг түүний цагт үл хүргүүлэн, түүний хөвгүүний цагт тэр хорыг түүний гэрийн тус хүргүүлэх буй хэмээн зарлиг болов.
Хорин хоёрдугаар бүлэг
1 Тэгээд гурван жилийн турш Сири, Израйл хоёрын хооронд дайнгүй бөлгөө. 2 Тэгээд гурав дахь жилд Иудейгийн Жихушафад хаан нь Израйлын хаан ирэв. 3 Тийнхүү Израйлын хаан нь боолууддаа өгүүлрүүн; Килидад байгч Рамуд нь бидний боловч, бид дуугүй байж Сирийн хааны гараас түүнийг үл авна гэж та мэднэм 4 гээд Жихушафадад өгүүлрүүн; Израйлын хаанд өгүүлрүүн; Би чиний бие мэт буй бөгөөд миний улс нь чиний улс мэт ба миний морьд мэт буй. 5 Жирушафад нь Израйлын хаанд өгүүлрүүн; Өнөөдөр Жахуагийн зарлигаас асуун хайрла! 6 гэсэнд Израйлын хаан нь форофид нарыг гэвэл, 400 хүнийг цуглуулаад тэдэнд өгүүлрүүн; Рамуд Килиадын тус дайлаар одох уу? эсвэл зогсох уу? гэсэнд тэд нь өгүүлрүүн; Од! Тэр юу гэвэл Жахуа нь түүнийг хааны гайд өгөх буй 7 гэсэнд Жихушафад нь өгүүлрүүн; Бидний асуухыэн тул тэднээс гадна Жахуагийн нэг форофид энд үгүй буюу 8 гэсэнд Израйлын хаан нь Жихушафадад өгүүлрүүн; Бас нэг хүн буй. Тэр гэвэл, Имлэгийн Микиэ хөвгүүн буй. Түүгээр Жахуагаас асууж болох буй. Зүгээр би түүнийг өшөөлнө. Тэр юу гэвэл, тэр нь миний учир сайнгы эс форофидлон мууг форофидлодог гэсэнд Жихушафад нь өгүүлрүүн; Хаан нь дэмий үл өгүүлэх болтугай! гэлээ. 9 Тэгээд Израйлын хаан нь нэгэн түшмэлийг дуудаад өгүүлрүүн; Милэгийн Микиэ хөвгүүн ийг нааш түргэнээр ирүүл гэлээ. 10 Бас Израйлын хаан хийгээд Иудейгийн Жихушафад хаан нь хувцсаа өмсөөд Самарийн хаалгаар орох орны чөлөөт газарт тус бүр өөрийн ширээн дээр суув. Тийнхүү тэнд хамаг форофид нар нь тэдний өмнө форофидлолцов. 11 Жич Хинэ Анагийн Жидикиэ хөвгүүн нь өөрийн тул төмөр эврүүдийг бүтээгээд өгүүлрүүн; Жахуагийн зарлиг болсон нь ийн; Чи тэднээр Сиритнийг эвдтэл мөргөх буй гэлээ. 12 Бас форофид нар нь форофидлож өгүүлрүүн; Рамуд Килиадад одож бүтээмжтэйгээр үйлд. Тэр юу гэвэл, Жахуа нь хааны гарт өгөх болъюу 13 гэлээ. Тийнхүү Микиэг дуудахаар одсон элч нь түүнд өгүүлэн ийн; Мана. Өдгөө форофид нарын үгс нь ганц амаар мэт хаанд сайн буй. Тэдний үгс мэт түүнчлэн чиний үг болох болтугай! Сайныг өгүүлэн хайрла! 14 гэсэнд Микиэ нь өгүүлрүүн; Жахуа нь амьд бөгөөд Жахуагийн надад юун зарлиг болохыг өгүүлсэн би 15 гээд Микиэ нь хаан дирэв. Хаан нь түүнд ийн; Микиэ ээ! Рамуд Килиадын тус дайлаар одох юу эсвэл зогсох юу гэж өгүүлсэнд Тэр нь хариу ийн; Одож бүтээмжтэйгээр үйлд. Тэр юу гэвэл, Жахуа нь хааны гарт өгөх буй 16 гэсэнд хаан нь түүнд өгүүлрүүн; Би чамайг Жахуагийн нэрээр тангараглуулан, үнэнээсээ биш надад юуг ч бүү өгүүл гэж хэдий болтол өгүүлэх буюу 17 гэсэнд Микиэ нь өгүүлрүүн; Би хоньчингүй хоньд мэт хамаг Израйлын тархаагдсаныг үзэв. Тийнхүү Жахуа нь зарлиг болов. Эдэнд эзэн үгүй буй. Тус бүр хүн нь өөрийн гэрт амраар харих болтугай! 18 гэсэнд Израйлын хаан нь Жихушафадад өгүүлрүүн; Тэр нь миний учир сайныг бус, харин мууг форофидлох буй гэж би чамд өгүүлсэн бус буюу. 19 Бас Микиэ нь өгүүлрүүн; Тиймийн тул Жахуагийн зарлигийг сонс гэвэл, би Жахуагийн ширээн дээрээ суусан болон огторгуйн хамаг чуулгадын түүний баруун, зүүн этгээдэд байсныг үзэв. 20 Тэгээд Жахуа нь ийн; Ахавын Рамуд Килиадад одож тэнд унахын тул хэн түүнийг мэхлэх юү гэж зарлиг болсонд нэг нь ийм, нөгөө нь тийм айлтгав. 21 Жич нэг тодотгол нь гараад Жахуагийн өмнө, би түүнийг мэхлэх буй 22 гэж айлтгасанд Жахуа нь түүнд ийн юугаар мэхлэх юү гэж зарлиг болсонд тэр нь айлтгаруун; Би одоод түүний хамаг форофид нарын аманд хамаг тодотгол болох буй гэж айлтгасанд тэр нь ийн; Чи мэхлэн бүтээх буй. Одоод тэр мэтээр бүтээн үйлд гэж зарлиг болов. 23 Тиймийн тул өдгөө Мана. Жахуа нь чиний учир муу зарлиг болов. 24 гэсэнд Хинэ Энэгийн Жидикиэ хөвгүүн нь шадартан Микиэгийн хацрыг цохиод өгүүлрүүн; Жахуагийн тодотгол нь чамд зарлиг болохын тул хаагуур надаас гарав 25 гэсэнд Микиэ нь өгүүлрүүн; Мана. Чи биеэ нуухын тул тааг тасгаар явах өдөртөө үүнийг үзэх буй гэж өгүүлэв. 26 Тэгэхэд Израйлын хаан нь ийн өгүүлрүүн; Микиэг аваад балгасны аман тэргүүлэгчид болон хааны Зовас хөвгүүнд хариулаад ийн өгүүлэгтүн! 27 Хааны өгүүлсэн нь ийн; Үүнийг гянданд оруулаад миний амраар иртэл гашуудлын боорцог болон усаар тэжээгтүн! 28 гэсэнд Микитэ нь өгүүлрүүн; Хэрэв чи ер амраар буцах болбол эл. Жахуа нь надаар зарлиг болсон буй гээд бас ийн; Улс аа! Та бүгдээр сонсогтун! гэж өгүүлэв. 29 Тэгээд Израйлын болон Иудейгийн Жихушафад хаан нь Рамуд Килиадад одов. 30 Бас Израйлын хаан нь Жихушафадад өгүүлрүүн; Би биеэ ондоо болгох, харин чи хувцсуудаа өмсөн үйлд гэсэнд Израйлын хаан нь биеэ ондоо болгоод дайнд одов. 31 Зүгээр Сирийн түшмэлдээ захирч ийн; Ихсийн ч багасыг ч тус эс дайлалцан ямагт Израйлын хааны тул дайлалцагтун! гэж өгүүлэв. 32 Тэгээд тэргэсийн түшмэд нь Жихушафадыг үзээд ийн; Үнэхээр энэ нь Израйлын хаан мөн гэж өгүүлэв. Тэгээд тэдний түүний тул дайлаар ирсэнд Жихушафад нь дуун гарав. 33 Тийнхүү тэргэсийн түшмэд нь энэ Израйлын хаан биш гэж ажиглаад түүнийг нэхэхээс буцав. 34 Тэгээд нэг хүн нь нумаа балайгаар татаад Израйлын хааны хуягийн үеийн хооронд тусав. Тиймийн тул хаан нь тэргийг сахигчдаа ийн; Буцаад намайг чуулганаас аваачтугай! Тэр юу гэвэл, би шархадсан байна гэлээ. 35 Тэгээд тэр өдөр дайн нь хэцүү болов. Тийнхүү хаан нь Сиритний тус өөрийн тэргэнд ороод үдэш нь үхэв. Бас Сиригээс цус нь тэргэн дотор урсав. 36 Тийнхүү хүн тус бүр өөрийн балгас, болон оронд буцтугай! гэж чуулганд захирагдав. 37 Тийнхүү хаан нь үхээд Самарид хүргэгдэв. Бас тэд нь хааныг Самарид булав. 38 Жич угаагаад, түүнийг зэвсгүүдийг ч угаав. Тэгээд Жахуагийн зарлиг болсноор нохойнууд нь цусыг долоов. 39 Тэгээд Ахавын өөр үйлс болон хамаг үйлдсэн ба түүний үүдсэн зааны соёо гэр хийгээд түүний үүдсэн хамаг балгадын учир Израйлын хаадын цагийн тууж номын дотор бичигдсэн буй. 40 Энэ мэтээр Ахав нь өөрийн эцэг нартай унтав. Тэгээд түүний Ахижиа хөвгүүн нь түүний оронд хаан болов. 41 Жич Э Сэгийн Жихушафад хөвгүүн нь Израйлын Ахав хааны дөрөвдүгээр жилд Иудейгийн дээр эхэлж эзлэв. 42 Жихушафад нь цагтаа 35 настай болоод Иерусалимд 35 жилийн турш эзлэв. Бас түүний эхийн нэр гэвэл, Силхийн Ажүба охин бөлгөө. 43 Бас Жихушафад нь өөийн Э Сэ эцгийн хамаг явдлаар яван түүнээс дээл өгөхөд Жахуагийн өмнө сайныг үйлдэв. Зүгээр өндөр орд нь эс аваачигдсан бөлгөө. Харин улс нь тэрхүү цаг болтол өндөр ордод дахиж анхилах үнэртнийг Израйлын хаантай эвсэлдэв. 44 Бас Жихушафад нь Израйлын хаантай эвсэлдэв. 45 Тэгээд Жихушафадын бус үйлс болон үзүүлсэн хүч ба түүний гэр дайлсны учир Иудейгийн хаадын цагийн тууж номын дотор бичигдсэн буй. 46 Бас тэр нь түүний Э Сэ эцгийн цагт байсан Модомын хилэнцийг үйлдэгчдийг газраас гаргав. 47 Ээр цагт Идумын дотор хаангүй бөлгөө. Харин хааны хэргийг дагагч бөлгөө. 48 Жихушафад Таршисын арван онгоц бөлгөө. Тэд нь алтыг авчруйяа Уфирт одох болсон боловч эс одов. Тэр юу гэвэл, онгоцос нь Ижээүн Кибирт эвдрүүлэгдсэн бөлгөө. 49 Тэр цагт Ахавын Ахажиа хөвгүүн нь Жихушафадад өгүүлрүүн; Миний боолууд нь чиний болуудтай онгоцнууд дотор явалцах болтугай! гэсэнд Жихушафад нь эс зөвшөөрөв. 50 Тэндээс Жихушафад нь өөрийн эцэг нартайгаа унтаад өөрийн Давид эцгийн балгасан дотор эцэг нартайгаа булагдав. Тийнхүү түүний Жихурам хөвгүүн нь түүний оронд хаан болов. 51 Ахавын Ахажиа хөвгүүн нь Иудейгийн Жихушафад хааны 17р жилд Израйлын дээр Самарид эхэлж эзлээд хоёр жилийн турш Израйлын дээр эзлэв. 52 Тэр нь Жахуагийн өмнө мууг үйлдэн, өөрийн эцгийн явдлаар болон өөрийн эхийн явдлаар ба Израйлыг нүгэлд оруулсан Нибадын Жирубуам хөвгүүний явдлаар явав. 53 Тэр юу гэвэл, тэр нь Павалд зарагдан мөргөж өөрийн эцгийн үйлдсэний ёсоор Израйлын Жахуа бурхныг хилэгнүүлэв. Хаадын тууж хэмээгчийн нэгдүгээр ном төгсөв.