1 Ифараяам уулны Раматайм Зофимын Ифараттаны Илкэнэ нэрт нэгэн хүмүүн бөлгөө. Тэр нь Зүфийн Доду хөвгүүний Иладу хөвгүүний Жирухам хөвгүүний хөвгүүн бөлгөө. 2 Тэр Илкэнэ нь хоёр гэргийтэй бөгөөд нэгний нэр нь Хана, нөгөөгийн нэр нь Пинина бөлгөө. Пинина нь хүүхэдтэй Хана нь хүүхэдгүй бөлгөө. 3 Тэр хүн нь чуулгануудын Жахуад мөргөх хийгээд тахихын тул өөрийн балгаснаас Шилүд жил бүр гардаг бөлгөө. Бас Жахуагийн лам нар болон Илийш Хуфни хийгээд Пинихис хоёр хөвгүүд нь тэнд бөлгөө. 4 Тийн бөгөөд Илкэнэ нь тахих цагтаа өөрийн Пинина гэргий хийгээд түүний хөвгүүд хийгээд охид бүгдээр хувиудыг өгдөг бөлгөө. 5 Харин Ханад хоёр давхар хувийг өгөв. Тэр юуны тул гэвэл, Илкэнэ нь Хананыг янаглав. Зүгээр Жахуа нь тахилыг хүүсэр болгов. 6 Тийнхүү Хананын эсэргүүцэгч нь Жахуагийн түүнийг хүүсэр болгосны учир түүнийг гашуудуулж зовоов. 7 Тэр мэтээр Хана нь жил бүр үйлдэж Жахуагийн гэрт одохдоо Пининагийн түүнийг зовоосноор тэр нь уйлж эс идэв. 8 Тийн бөгөөд түүний Илкэнэ эр нь түүнд өгүүлрүүн; Хана аа! Чи юуны тул уйлнам. Бас юуны тул эс иднэ вэ? уны тул чиний зүрх зовно вэ? Би чамд арван хөвгүүдээс дээр бус буюу гэлээ. 9 Тийнхүү тэдний Шилүд идсэн уусны хойно Хана нь босов. Тэнд Или хэмээгч лам нь Жахуагийн сүмийн баганын ойр ширээний дээр суусан буй. 10 Хана нь зүрхээрээ гашуудаж Жахуад залбиран ихэд уйлав. 11 Бас Хана нь тангараглан ийн өгүүлрүүн; Чуулгануудын Жахуа аа! Хэрвээ чи ер өөрийн шивэгчний зовлонг үзэн намайг санан өөрийн шивэгчнийг үл мартан, эр хүүхнийг өгөх бөгөөс эл. Би ч түүнийг насны эцэс болтол Жахуад өгөх буй. Тонгорог ч түүний толгойн дээр үл хүрэх буй 12 хэмээн Жахуагийн өмнө ихэд залбирч байхул Или нь түүнийг амыг ажиглав. 13 Хана нь зүрхээрээ залбирч, уруулаа хөдөлгөсөн боловч дуугаа эс сонсгов. Тиймийн тул Или нь түүний согтуу байхыг санав. 14 Тийн бөгөөд Или нь түүнд өгүүлрүүн; Чи хэдий болтол согтуу байх вэ? Үзмийн ундаанаас хагацан үйлд 15 хэмээн өгүүлсэнд Хана нь өчин ийн; Миний Эзэн ээ! Тийн бус, би зүрхээрээ гаслантай эм мөн. Би үзмийн ундаа дарсыг ч эс уусан буй. Зүгээр би Жахуагийн өмнө зүрхээрээ залбирав. 16 Чиний шивэгчин нь миний абурит эм буй хэмээн санан бүү үйлд. Тэр юуны тул гэвэл, би өөрийн олон санаачлал хийгээд гаслангаар эдүгээ болтол өгүүлэв 17 хэмээн өгүүлсэнд Или нь хариу өгүүлэн ийн; Амраар од. Израйлын бурхан нь чиний түүнээс ирсэн гоёлгыг чамд өгөх болтугай! 18 хэмээн өгүүлсэнд Хана нь өгүүлрүүн; Чиний шивэгчин нь чиний өмнө хайрыг олох болтугай! гээд тэр эм нь одож, идээг идээд гашуудан зогсов. 19 Тийнхүү маргааш босон Жахуагийн өмнө мөргөөд Рамад байгч өөрийн гэрт буцаж ирэв. Илкэнэ нь өөрийн Хана гэргийг мэдсэн бөгөөд Жахуа нь түүнийг санав. 20 Тийн бөгөөд Хана нь жирэмсэн болсон өдрүүдийн өнгөрсний хойно хөвгүүнийг төрөөд, түүний нэр Самуйл хэмээн нэрлэв. Тэр юуны тул гэвэл, би түүнийг Жахуагаас эрэв хэмээн өгүүлэв. 21 Тийн бөгөөд Илкэнэ хэмээгч хүн хийгээд түүний хамаг гэртэх нь Жахуад жил бүр тахилаа өргөхийн тул хийгээд тангаргаа бүтээхийн тул одов. 22 Харин Хана нь эс одов. Тэр юуны тул гэвэл, тэр нь эрдээ ийн; Би хүүхнийг хөхүүлсний хойно түүнийг Жахуагийн өмнө тавин үзүүлсүгэй! Тэнд тэр нь хэзээ ч байх болъюу 23 хэмээн өгүүлсэнд түүний Илкэнэ эр нь ийн өгүүлрүүн; Чамд юу зохистойг үйлд. Чи хүүхнээ өөрийн зарлигийг бүтээх болтугай! гэлээ. Тийнхүү тэр эм байж, хөвгүүнээ хөхнөөс салгатал тэжээв. 24 Тийн бөгөөд Хана нь түүнийг хөхнөөс салгаад биеэрээ аван бас гурван үхэр хийгээд гурилын нэгэн Ифа ба үзмийн ундааны нэг савыг аваад, хүүхнээ Жахуагийн Шилүд байсан гэрт авчрав. Хүүхэн нь бага настай бөлгөө. 25 Тийн бөгөөд тэд нь нэгэн үхрийг алаад, хүүхнийг Илид авчрав. 26 Бас Хана нь өгүүлрүүн; Миний эзэн ээ! Чиний сүнс амьд байхад миний эзэн ээ! Би энд чиний дэргэд Жахуад залбирч байсан эм буй. 27 Энэ хүүхний тул залбиравай. Жахуагаас миний ирсэн гоёлгыг тэр нь өгсөн буй. Тиймийн тул би түүнийг гоёлгын хүчээр хүртээд Жахуад хариулна. Түүний хамаг насны турш би түүнийг Жахуад хариулав гэлээ. Тийн бөгөөд тэр нь тэнд Жахуад мөргөв.
Хоёрдугаар бүлэг
1 Хана нь залбиран ийн өгүүлрүүн; Миний зүрх нь Жахуад баясна. Миний эвэр нь Жахуад өргөгдөнө. Миний ам нь дайснуудын дээрээ ихэтгэгдэв. Тэр юуны тул гэвэл, би чиний тонилгогдолд баясна. 2 Жахуа мэт ариун хэн ч үгүй буй. Чамаас нэгэн ч үгүй буй. Бидний бурхан мэт хад ч үгүй буй. 3 Их омгоор үл хэлэлцэн, ширүүнийг өөрийн амнаасаа бүү гаргагтун! Тэр юуны тул гэвэл, Жахуа нь мэдэгч бурхан мөн. Түүгээр явдлууд нь чиглэгдэнэ. 4 Баатруудын нум нь эвдэрсэн буй. Харин бүдрэгчид нь хүчээр бүслэгдэх буй. 5 Цатгалан байгсад нь биеэ тэжээлийн тул хөлсөөр хөдөлнө, өлссөн нь ханана. Хүүсэр нь долоог төрөв. Олон хүүхдийг төрөгч нь тэнхээгүй болов. 6 Жахуа нь үхүүлэгч бөгөөд амьдруулагч мөн. Тэр нь хүүрийн булшинд буулгадаг. Бас тэндээс өргөдөг. 7 Жахуа нь үгээгүү болгож, баян ч болгодог. Тэр нь буулгадаг хийгээд өргөдөг. 8 Тэр нь үгээгүүг шорооноос өргөн, гуйланчийг хохироос ноёдтой тавин цог жавхлант ширээг эзлүүлэхийн тул өргөнө. Тэр юуны тул гэвэл, ертөнцийн баганууд нь Жахуагийн мөн. Тэр ч ертөнцийг тэдний дээр суулгасан буй. 9 Тэр нь өөрийн ариунуудын хөлийг сахина. Харин муунууд нь харанхуйд дуугүй байх буй. Тэр юуны тул гэвэл, хэн ч хүчээрээ бүтээмжтэй үл болох буй. 10 Жахуагийн дайснууд нь таслагдах болъюу. Тэр нь огторгуйгаас тэдний дээр аянгыг дуурьсгана. Жахуа нь дэлхийн адгуудыг шүүх бөгөөд хаанд хүчийг өгөн, өөрийн тослогдсон эврийг өргөх буй гэлээ. 11 Тэндээс Илкэнэ нь Рамад байгч өөрийн гэрт харив. Хүүхэн нь Или ламын өмнө Жахуад үйлчлэв. 12 Тийн бөгөөд Илийн хөвгүүд нь муу абурит бөгөөд Жахуаг эс танив. 13 Ламын ёс нь улсын тушаа ийн; Хүний тахилыг өргөхөд ламын зарц нь махыг чанах цагт, махны гурван ацат гохыг гараараа барьж ирээд таваг, тогоо, аягын дотроос хатгадаг бөлгөө. 14 Тийнхүү махны гохыг хамаг барьсныг лам нь өөрийн тул авав. Энэ мэтээр тэдний Шилүд тэд хамаг ирэгч Израйлтанд үйлдэв. 15 Бас эвэр өөхийг шатааснаас урьд, ламын боол нь ирэн тахилыг өргөгч хүнд махыг шарахын тул ламд өг. Тэр юуны тул гэвэл, лам нь чамаас чанасан махыг үл аван, түүхий махыг хэрэглэнэ гэж өгүүлдэг. 16 Тийн бөгөөд хэрвээ хэн хүн нь түүнд эдүгээ өөхийг саадгүйгээр шатаагаад өөрийн зүрхийг ханатал ав хэмээн өгүүлвээс би хүчээр авсугай! гэж өгүүлэх бөлгөө. 17 Тийнхүү тэд залуусын хилэнц нь Жахуагийн өмнө маш их бөгөөд хүмүүс нь Жахуагийн тахилаас жигшив. 18 Самуйл нь бас Афудичаар бүсэлсэн хүүхэн бөгөөд Жахуагийн өмнө үйлчлэв. 19 Бас түүний эх нь түүний тул бяцхан тахилыг оён, өөрийн эртэй жил бүрийн тахилыг өргөхийн тул ирэн түүнд жил бүр авчирдаг. 20 Тийн бөгөөд Или нь Илкэнэ хийгээд түүний гэргийг адислан ийн хэмээн өгүүлрүүн; Жахуа нь тэр эмийн Жахуагаас ирсэн эрлэгийн оронд чамд үрийг өгөх болтугай! гэсэнд тэд нь өөрийн гэрт гарав. 21 Тийн бөгөөд Жахуа нь Ханаг хайрлав. Тийнхүү тэр нь жирэмсэн болон гурван хөвгүүд хийгээд хоёр охидыг төрөв. Самуйл хөвгүүн нь Жахуагийн өмнө их болов. 22 Тэндээс Или нь их настай бөгөөд өөрийн хөвгүүдийн Израйлын хөвгүүдэд хамаг үйлдсэн хийгээд чуулганы майхны үүдэнд цуглах эмстэй тэдний хэвтсэний учир ч сонсов. 23 Тийн бөгөөд Или нь тэдэнд өгүүлрүүн; Та эд юмнуудыг юуны тул үйлдэнэ вэ? Би таны муу үйлсийн учир энэ хамаг улсаас сонсов. 24 Зарт миний хөвгүүд ээ! Миний сонссон алдар нь сайн бус буй. Та Жахуагийн улсыг нүгэлд унагана. 25 Гэрээр нэг хүн нь нөгөө хүний тус бурууг үйлдэх бөгөөс эл. Шүүгч нь түүнийг шүүх буй. Зүгээр хэрвээ хүн нь Жахуагийн тус нүглийг үйлдвэл хэн түүний тул гуйх буюу гэж өгүүлэвч тэд нь өөрийн эцгийг эс сонсов. Тэр юуны тул гэвэл, Жахуа нь тэднийг үхүүлэн тогтоов. 26 Тэр тийм байхад Самуйл нь өсч, Жахуад хийгээд хүмүүст хайртай болов. Би чиний эцгийн гэртэхийн Египетэд Фаранын гэрт байсан цагт тэдэнд илэрхийгээр үзэгдсэн биш үү? 28 Жич би түүнийг Израйлын хамаг овгуудаас сонгож, өөрийн лам болгож миний тахилын ширээний дээр өргөх хийгээд анхилах үнэртнийг шатаах ба миний өмнө Ифуг өмсөхийн тул сонгов. Бас би чиний эцгийн гэрт Израйлын хөвгүүдийн хамаг шатаалт тахилыг өгөв. 29 Та юуны тул миний гэрт захисан тахил хийгээд өргөлийн тус эсвэл, надаас өөрийн хөвгүүдийг үлэмж хүндлэн, миний Израйлын улсуудын өргөлөөс анхилыг аван баясыг таргалуулан үйлдэнэ үү? 30 Тиймийн тул Израйлын Жахуа бурхан нь ийн зарлиг болруун; Би чиний гэртэх хийгээд чиний эцгийн гэртэх миний өмнө мөнхөд үйлчлэх буй гэж ер зарлиг болсон боловч өдгөө Жахуа нь ийн; Энэ надаас хол болох болтугай! Тэр юуны тул гэвэл, намайг хүндлэгчдийг би хүндлэх болъюу. Харин надаас жигшигчид нь хөнгөлөгдөх болъюу. 31 Мана. Миний чиний үр хийгээд чиний эцгийн гэртэхийн үрийг таслах өдөр нь ирнэ. Чиний гэрт настай хүн ч үл болох 32 тийн бөгөөд чи миний гэрийн дотор миний Израйлд хамаг өгсний дунд дайсныг үзэх болъюу. Тийн бөгөөд чиний гэрийн дотор их настай хүн хэзээ ч үл болох буй. 33 Бас миний тахилын ширээнээс үл хагацах чиний хүн нь чиний нүдийг эвдэх хийгээд чиний зүрхийг зовоохын тул болох. Тийн бөгөөд чиний гэрийн хамаг үрс нь насны дундах цагт үхэх болъюу. 34 Энэ нь чамд тэмдэг гэвэл, чиний Хупни хийгээд Финикэс хоёр хөвгүүдэд учрах нь ийн; Нэг өдөр тэд хоёулан үхэх буй. 35 Тийн бөгөөд би итгэлтэй ламыг өргөх буй. Тэр нь миний зүрх хийгээд миний сэтгэлийн дотор хамаг байгчийн ёсоор үйлдэх буй. Би түүнд бат гэрийг үүдэх бөгөөд тэр нь миний тосолсны өмнө мөнхөд үйлчлэх болъюу. 36 Тийн бөгөөд чиний гэрийн дотор аливаа үлдсэн нь түүнд ирэн мөнгөний хэсэг хийгээд талхны хэсгийн тул мөргөн ийн; Миний талхны хэсгийг идэхийн тул намайг нэг ламын хэрэгт оруулан, хайрла гэж өгүүлэх буй гэлээ.
Гуравдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Самуйл хөвгүүн нь Илийн өмнө Жахуад үйлчлэв Тэр цагт Жахуагийн илэрхий үзэгдэл эс болсны тул Жахуагийн зарлиг нь өчүүхэн бөлгөө. 2 Бас тэр цагт Или нь өөрийн оронд хэвтэн атал нүдээрээ харанхуй болоод харж эс чадав. 3 Тийнхүү Жахуагийн сүмийн дотор байгч бурхны зулын ундаргагүй цагт бурхны хайрцаг хаана бүхий тэнд Самуйл нь хэвтэж унтан атал, 4 Жахуагийн Самуйлыг дуудсанд тэр нь би энд байна гэж өгүүлээд 5 Илид гүйж, би энд байна. Тэр юуны тул гэвэл, чи намайг дуудав гэж өгүүлсэнд Или нь би эс дуудав. Буцаад хэвттүгэй! гэсэнд тэр нь одоод хэвтэв. 6 Тийнхүү Жахуагийн Самуйлыг дахин дуудсанд Самуйл босч Илид одоод ийн; Би энд байна. Тэр юуны тул гэвэл, чи намайг дуудав гэж өгүүлсэнд Или нь ийн; Хөвгүүн минь ээ! Би эс дуудав. Буцаад хэвттүгэй! хэмээн өгүүлэв. 7 Самуйл нь Жахуаг таниагүй бөгөөд Жахуагийн зарлиг нь түүнд эс нэхэгдсэн бөлгөө. 8 Жахуагийн Самуйлыг гурвантаа дуудсанд тэр нь босч Илид одоод, би энд байна. Тэр юуны тул гэвэл, чи намайг дуудав гэж өгүүлсэнд Или нь Жахуагийн хөвгүүнийг дуудсаныг мэдэв. 9 Тийн бөгөөд Или нь Самуйлд ийн; Чи одож хэвт. Тийн бөгөөд хэрэв тэр нь чамайг дуудвал чи ийн; Жахуа аа! Зарлиг болон соёрх! Тэр юуны тул гэвэл, чиний боол нь сонсоно гэж өгүүл гэсэнд Самуйл нь одоод өөрийн оронд хэвтлээ. Тийн бөгөөд Жахуаг нь ирээд байж урьдын ёсоор Самуйл аа, Самуйл аа! гэж дуудав. Самуйл ч ийн; Зарлиг болон соёрх! Тэр юуны тул гэвэл, чиний боол нь сонсоно хэмээн өгүүлсэнд 11 Жахуа нь Самуйлд ийн зарлиг болруун; Мана. Би Израйлд аливаа сонсох хүний чихэнд хангинуулах юмыг үйлдэх болъюу. 12 Тэр цагт би Илийн тус түүний гэртэхийн учир миний хамаг зарлиг болсныг эхлээд, дуустал бүтээх болъюу. 13 Бас тэр нь биеэ бузар болгосон хөвгүүдийн нүглийг мэдсэн боловч тэднийг эс зогсоосны тул би түүний гэртэхийг мөнхөд буруушаах буй гэж түүнд мэдүүлсэн буй. 14 Тиймийн тул би Илийн гэртэхийн учир ийн; Илийг гэртэхийн хилэнц нь танхил хийгээд өргөлөөр мөнхөд арилгагдах болъюу гэж тангараглав хэмээн зарлиг болов. 15 Тийн бөгөөд Самуйл нь маргааш болтол хэвтээд Жахуагийн сүмийн үүддийг тайлав. Самуйл нь тэр үзэгдлийг Илид мэдүүлэхээс айв. 16 Тийн бөгөөд Или нь Самуйлыг дуудан, Самуйл нь би энд байна гэж өгүүлсэнд 17 Или нь өгүүлрүүн; Чамд зарлиг болсон нь Жахуа буй. Надаас нуун бүү үйлд. Гэрээр чи бурхны чамд хамаг зарлиг болсноос юмыг ч надаас нуух бөгөөс эл. Бурхан нь чамд тэр мэтээр үйлдэн нэмэх ч болтугай! 18 хэмээн өгүүлсэнд Самуйл нь Жахуаг ч эс нуун хамаг зарлигуудыг түүнд хэлэв. Тийн бээр Или нь ийн; Энэ нь Жахуа мөн. Тэр нь өөрийн таалалаар бүтэх болтугай! гэлээ. 19 Самуйл нь өсөв. Тийнхүү Жахуа нь түүнтэй байн, түүний хамаг үгсээс нэгийг ч бүтээмжгүйгээр эс орхив. 20 Тийн бөгөөд хамаг Израйл нь Дэн Пиршиб хүртэл Самуйлын Жахуагийн тогтоосон форофид мөн ахуйг мэдэв. 21 Жич Жахуа нь Шилүд дахин үзэгдсэн буй. Тэр юуны тул гэвэл, Жахуа нь Жахуагийн зарлигаар Шилүд Самуйлд тааллаар үзүүлэв.
Дөрөвдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд Самуйлын үг нь хамаг Израйлд хүрэв. Израйл нь Пилиститний тус дайлалцахын тул гараад, Ибин Изэрт буув. Пилиститэн нь Афигт буув. 2 Тийнхүү Пилиститэн нь Израйлын тус дайлалцахаар гарав. Тийнхүү дайлалцахуйяа эхэлсэнд Пилиститэн нь Израйлыг таслан тариаланд чуулганаас дөрвөн мянган хүний төдийг алав. 3 Тийн бөгөөд Израйл улс нь буудалд ирсэнд Израйлын өтгөс улс нь ийн өгүүлрүүн; Жахуа нь юуны тул өдгөө өдөр биднийг Пилиститний өмнө таслав аа? Бид Жахуагийн тогтоолын хайрцгийг биедээ Шилүдээс авчрах болтугай! Тийнхүү тэр хайрцаг нь бидэнтэй байхуйяа биднийг дайснуудын гараас аврах буй за 4 хэмээн өгүүлсэнд улс нь Шилүд Киробуудын хооронд байгч чуулганы Жахуагийн тогтоолын хайрцгийг тэндээс авчрахын тул илгээв. Илийн Хуфни хийгээд Бинихис хоёр хөвгүүд нь тэнд бурхны тогтоолын хайрцгийн дэргэд бөлгөө 5 Тийн бөгөөд хэзээ Жахуагийн тогтоолын хайрцгийг буудалд авчирсанд хамаг Израйлын маш их дуу нь гаралцсанаар газар нь дууриан гарав. 6 Тийн бөгөөд Пилиститэн нь тэр их дууг сонсоод өгүүлэлдрүүн; Ибэрийн буудлын дотор энэ их дуу нь юун буй гээд бас Жахуагийн тогтоолын хайрцаг нь буудалд ирсэн буй гэж мэдэв. 7 Бас Пилиститэн нь айж өгүүлэлдрүүн; Бурхан нь буудалд ирэв. Бидэнд зовлон болох буй за. Тэр юуны тул гэвэл, өдгөө болтол энэ мэт эс болов. 8 Бидэнд зовлон болох буй. Хэн бээр биднийг тэд хүчит бурхдаас аврах буй. Тэд нь Египетийн улсыг хувьд элдэв зовлонгоор тасалсан бурхад мөн буй. 9 Та Пилиститэн ээ! Эрс мэт бат болон үйлдэгтүн! Тийнхүү Ибэрийн Еврей улсын тэнд боолууд болсны ёсоор таны тэдэнд боолууд үл болохын тул та эрчүүд мэт дайлагтун! 10 гэж өгүүлсэнд Пилиститэн нь дайлсан бөгөөд Израйл нь тасалдав. Тийнхүү хүн бүр өөрийн гэрт дутаав. Тийнхүү тэр маш их таслахар Израйлаас гурван түмт явганаар явсан хүн нь алагдав. 11 Бас бурхны тогтоолын хайрцаг нь автсан бөлгөө. Жич Илийн Хуфни хийгээд Пинихис хоёр хөвгүүд нь алагдав. 12 Тийн бөгөөд хувцсаа хагацсан ба толгойн дээрээ шороог тавьсан Биниминий овгийн нэгэн хүн нь чуулганаас гүйж тэр өдөр Шилүд ирэв. 13 Тийн хүрсэнд Или нь замын хажууд ширээний дээр сахиж суув. Тэр юуны тул гэвэл, түүний зүрх нь бурхны тогтоолын хайрцгийн учир цацрав. Тийн бөгөөд тэр хүн нь балгасанд ороод мэдээг өгүүлсэнд бүхэл балгас нь их шуугиан дуу гарав. 14 Тийн бөгөөд Или нь шуугиан дууныг сонсон өгүүлрүүн; Энэ хутгалын дуу нь юу вэ? гэж өгүүлсэнд тэр хүн нь яаран ороод Илид мэдүүлэв. 15 Или нь ерэн найман настай болон балар нүдтэй болж эс үзэв. 16 Тийнхүү тэр хүн Илид өгүүлрүүн; Би цэргийн чуулганаас зугтаав гэж өгүүлсэнд Или нь өгүүлрүүн; Хөвгүүн минь ээ! Үйлдсэн юм нь юу вэ? 17 гэсэнд тэр элч нь өчрүүн; Израйл нь Пилиститний өмнөөс зугтаагаад улс нь ихэд сүйдсэн билээ. Чиний Хуфни хийгээд Пинихис хоёр хөвгүүд ч үхсэн буй. Бас бурхны хайрцаг нь эвдэрсэн юм 18 гэж өгүүлэн тэр хүний бурхны хайрцагны учир өгүүлсэнд Или нь ширээний араар хаалганы хажуу тийш унан хүзүүгээ эвдээд үхэв. Тэр юуны тул гэвэл, тэр нь хөгшин хүнд хүн бөлгөө. Тэр нь Израйлыг дөчин жилийн турш шүүв. 19 Тийн бөгөөд түүний бэр болон Пинихисийн гэргий нь жирэмсэн байтал төрөх цагт хүрээд бурхны хайрцгийн автсан, бас өөрийн хадам эцэг хийгээд эрийн үхсэнийг сонсоод биеэ бөхийж төрөхөөр зовов. Тэр юуны тул гэвэл, түүний гаслан нь хүрэв. 20 Тийн бөгөөд түүний үхэх цагт дэргэд байсан эмс нь түүнд өгүүлрүүн; Айн бүү үйлд. Тэр юуны тул гэвэл, чи нэгэн хөвгүүнийг төрөв гэсэнд тэр нь эс ажиглан хариуг эс өгүүлэв. 21 Тийн бөгөөд тэр нь хүүхнээ Икэбуд хэмээн нэрлэн ийн өгүүлрүүн; Цог жавхлан нь Израйлаас хагацсан буй хэмээн өгүүлэв. Тэр юуны тул гэвэл, бурхны хайрцаг автсан. Бас хадам эцэг хийгээд эрийн учир болой. 22 Бас ийн; Израйлаас цог жавхлан нь хагацсан буй. Тэр юуны тул гэвэл, бурхны хайрцаг нь автсан буй гэлээ.
Тавдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Пилиститэн нь бурхны хайрцгийг аван түүнийг Ибин Изэр Аштодод авчрав. 2 Пилиститэн нь бурхны хайрцгийг аваад Дагун хөрөгийн гэрт оруулаад Дагунын дэргэд тавив. 3 Тийн бөгөөд Иштодын улс нь эрт маргааш босоод Дагунын нүүрээрээ Жахуагийн хайрцгийн өмнө газарт унасныг үзэв. Тийнхүү тэд нь Дагуныг аваад түүний оронд дахин тавив. 4 Бас тэд нь хоёрдугаар өдөр эрт өглөөгүүр босоод Дагуны нүүрээрээ Жахуагийн хайрцгийн өмнө газарт унасныг үзэв. Бас Дагунын толгой хийгээд түүний хоёр гарын алгын гишгүүрт огтлогдсон бөгөөд ямагт Дагунын биеийн үлдсэнийг үзэв. 5 Тиймийн тул Дагунын лам нар хийгээд Дагунын гишгүүрийг Аштодод эс гишгэдэг. 6 Тийн бөгөөд Жахуагийн мутар нь Аштодын улсын тус хүнд болж Аштод хийгээд түүний хязгааруудыг хижиг өвчнөөр эвдэн таслав. 7 Тиймийн тул Аштодын хүмүүс нь энэ мэт байсныг үзээд өгүүлэлдрүүн; Израйлын бурхны хайрцаг нь бидэнтэй байж болохгүй. Тэр юуны тул гэвэл, түүний гар нь бид хийгээд бидний Дагун бурхны тус хэцүү буй 8 хэмээн өгүүлсэнд тэд нь илгээж Пилиститний хамаг ноёдыг цуглуулаад тэдэнд өгүүлрүүн; Бид Израйлын бурхны хайрцгийн учир юуг үйлдэх буюу гэж өгүүлсэнд тэд өгүүлрүүн; Израйлын бурхны хайрцаг нь Кадад аваачигдах болтугай! гэсэнд тэд нь бурхны хайрцгийг аваачив. 9 Тийн бөгөөд тэд нь хайрцгийг аваачсаны хойно Жахуагийн мутар нь тэрхүү балгасанд их эвдрэлийг хүргэв. Жахуа нь тэр балгасны бага хийгээд их хүмүүсийн нууц газарт хижиг өвчин болгон тэднийг аваачив. 10 Тийн бөгөөд тэд нь бурхны хайрцгийг Игрунд илгээв. Бурхны хайрцгийн Игрунд хүргэсэнд Игруны улс нь бархиран өгүүлрүүн; Тэд нь Израйлын бурхны хайрцгийг бид хийгээд бидний улсын алахын тул бидэнд авчрав 11 гэж өгүүлээд, тэд нь илгээж Пилиститний хамаг ноёдыг цуглуулаад тэдэнд өгүүлрүүн; Бид хийгээд бидний улсыг үл алахын тул Израйлын бурхны хайрцгийг илгээж түүний оронд буцаагтун! гэлээ. Тэр юуны тул гэвэл, үхүүлэх эвдрэл бүхэл балгасанд болсноор бурхны мутар нь тэнд маш хүнд бөлгөө. 12 Тийн бөгөөд эс үхсэн хүмүүс нь хижиг өвчнөөр зовсон бөгөөд тэр балгасны бархирал нь огторгуйд хүрэв.
Зургадугаар бүлэг
1 Жахуагийн хайрцаг нь Пилиститний оронд долоон сарын турш байсан буй. 2 Тийн бөгөөд Пилиститэн нь лам нар хийгээд зөнч ??? дуудаад өгүүлрүүн; Бид Жахуагийн хайрцагт юуг үйлдэх буюу. Түүний оронд юугаар түүнийг илгээхийг бидэнд мэдүүлэгтүн! 3 хэмээн өгүүлсэнд тэд нь өгүүлрүүн; Хэрвээ та Израйлын бурхны хайрцгийг илгээх бөгөөс хоосноор бүү илгээгтүн! Зүгээр буруугийн тул тахилаар илгээж хариулагтун! Тийнхүү та итгэгдэх эсвэл Жахуагийн мутар нь танаас юуны тул үл холдоно гэж мэдэж болох буй 4 хэмээн өгүүлсэнд тэд нь өгүүлрүүн; Бид түүнд хариулах тахил нь юун буй гэсэнд тэд нь ийн өгүүлрүүн; Пилиститний ноёдын тооны ёсоор таван алтан хулгана хийгээд таван хижиг өвчний дүрс болох буй. Тэр юуны тул гэвэл, таны ноёд хийгээд та бүгдээрийн өвчин ганц буй. 5 Тиймийн тул бид хижиг өвчний хийгээд газрыг эвдэх хулганын дүрсийг үйлд. Израйлын бурхныг магтан, хүндлэгтүн! Тийн бөгөөс тэр нь мутраа танаас хийгээд таны бурхнаас ба таны газраас аван амар болгох буй за. 6 Та юуны тул зүрхээ хатуу болгон Парау хийгээд Египеттэний зүрхээ хатуу болгосны ёсоор үйлднэм. Бурхны тэдний дотор гайхамшигтаар үйлдсэний хойно тэдний Израйлыг тавьсанд тэд ч одсон биш үү? 7 Тиймийн тул өдгөө нэгэн шинэ тэргийг бүтэн хоёр тугалтай эмнэг үнээг аваад тэд үлээдийг тэргэнд оруулж, тэдний тугалуудыг гэрт авчраад 8 Жахуагийн хайрцгийг аваад тэрэгний дээр тавин бурханд буруугийн учир тахилыг болгосон алтан чимгийг тэрхүү хайрцгийн хажуу байх бус хайрцгийн дотор оруулан түүний одохын тул тавигтун! 9 Тийн бөгөөд хэрвээ тэр нь өөрийн Бидшияамис хэмээгч хязгаарын замаар одвол тэр нь бидэнд энэ их мууг үйлдэв. Тийн бус бөгөөд түүний гар нь биднийг эс таслав. Бус шалтгаан бидэнд хүрэв гэж бид тэр мэтээр мэдэх буй 10 гэж өгүүлсэнд хүмүүс нь тэр мэтээр үйлдэж, хоёр сүүтэй үнээг аваад тэргэнд оруулаад тэдний тугалуудыг гэрт хаав. 11 Бас Жахуагийн хайрцаг хийгээд алтан хулганууд ба хижиг өвчний дүрсүүдийг хайрцгийн дотроо тэрэгний дээр тавив. 12 Тийнхүү тэд үнээд нь Бидшэймиг чиг замаар одон, их замаар мөөрч, баруун ч, зүүн ч зүгт эс эргэн одов. Пилиститний ноёд нь тэднийг Бидшэймисийн хязгаар хүртэл дагаж явалцав. 13 Тийн бөгөөд Бидшэймис ын улс нь буудай тариаг нэг хөндийд хадаж байтал нүдээ өргөн хайрцгийг үзээд баясав. 14 Тийн бөгөөд тэрэг нь Бидшэймисийн аймгийн Иушиагийн тариаланд хүрээд нэгэн их чулууны дэргэд зогсов. Тийн бөгөөд улс нь тэргийн модыг хагалаад үнээг Жахуад шатаалт тахил болгон өргөв. 15 Бас Ливитэн нь Жахуагийн хайрцаг хийгээд тэдэнтэй байгч алтан чимгийн хайрцгийг буулгаад тэднийг их чулууны дээр тавин Бидшэймисийн хүмүүс нь тэр өдөр Жахуад шатаалт тахилуудыг өргөн тахилыг тахив. 16 Тийн бүхий Пилиститний таван ноёд нь үзээд тэр өдөр Икрүнд буцав. 17 Буруугийн тахил болсон Пилиститний Жахуад илгээсэн алтан хижиг өвчний дүрс нь гэвэл, Аштодын тул нэг хийгээд ганцын тул нэг ба Ашхилуны тул нэгэн хийгээд Кадийн тул нэгэн ба Икрүний тул нэгийг илгээв. 18 Бас Пилиститний таван ноёдын хамаг балгад гэвэл, хүрээлсэн балгад хийгээд хөдөөний бага балгад Бидшэймисийн Иошуагийн тариаланд Жахуагийн хайрцгийг тавьсан өдгөө өдөр болтол байсан Абилын их чулуу хүртэл байх тэдний тооны ёсоор алтан хулгануудыг илгээв. 19 Тийн бөгөөд Жахуа нь Бидшэймисийн хүмүүсийг үхүүлэв. Тэр юуны тул гэвэл, тэд нь Жахуагийн хайрцгийн дотор харав. Тэр нь долоон долоон түмэн таван мянганы төдий хүмүүсийг үхүүлэв гэж үлдсэнд улс нь гаслав. Тэр юуны тул гэвэл, Жахуа нь улсыг их эвдрэлээр үхүүлэв. 20 Тийн бөгөөд Бидшэймисийн хүмүүс нь өгүүлэлдрүүн; Энэ ариун Жахуа бурхны өмнө хэн байж чадах буюу. Тэр нь биднээс одон, хэнд одох буй хэмээн өгүүлсэнд элчсийг Кэржэд Жиримд илгээгээд өгүүлрүүн; Пилиститэн нь Жахуагийн хайрцгийг буцаасан буй. Та ирэн түүнийг биедээ авагтун! гэлээ.
Долдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Киржэд Жиримийн хүмүүс нь эргээд Жахуагийн хайрцгийг өргөн уулыг сахихын тул ариутгав. 2 Тийнхүү хайрцаг нь Кирэд Жиримийн дотор өнө болтол гэвэл хорин жилийн турш байв. Израйлын хамаг улс нь Жахуагийн учир гашуудав. 3 Тийн бөгөөд Самуйл нь Израйлын хамаг Хэрдэгидэд өгүүлрүүн; Хэрэв та Жахуад магад зүрхээрээ буцах бөгөөс эл. Бусад бурхад хийгээд Астарудын хөрөгийг биеэсээ салган зүрхээ Жахуад бэлтгэн, ямагт түүнд зарагдагтун! Тийнхүү тэд нь таныг Пилиститний гараас аврах болъюу 4 хэмээн өгүүлсэнд Израйлын хөвгүүд нь Бавалууд хийгээд Аштарудыг гарган ямагт Жахуад зарагдав. 5 Тийн бөгөөд Самуйл нь өгүүлрүүн; Хамаг Израйл нь Мижифэд чуулах болтугай! Тийн бөгөөд би таны тул Жахуад залбирсугай! 6 гэж өгүүлсэнд тэд нь Мижифэд чуулаад тэнд Жахуагийн өмнө усыг хутгаад асгав. Бас тэдгээр нь тэр өдөр бацаглан өгүүлэлдрүүн; Бид Жахуагийн тус нүглийг үйлдэв гэлээ. Бас Самуйл нь Израйлын хөвгүүдийг Мижифэд шүүв. 7 Тийн бөгөөд Пилиститний ноёд нь Израйлын хөвгүүдийн Мижифэд чуулсныг сонсоод Пилиститний ноёд нь Израйлын тус гарав. Тийнхүү Израйлын хөвгүүд нь үүнийг сонсоод Пилиститнээс айгаад 8 Израйлын хөвгүүд нь Самуйлд өгүүлэлдрүүн; Пилиститний гараас биднийг аврагдахын тул бидний Жахуа бурханд бидний тул залбирахаа бүү зогс 9 гэж өгүүлсэнд Самуйл нь нялх хургыг аваад бүхэл биеэр шатаалт тахил болгон Жахуад өргөв. Тийн бөгөөд Самуйлын Жахуад Израйлын тул залбирсанд Жахуа нь түүнийг сонсов. 10 Самуйлын шатаалт тахилыг өргөн атал, Пилиститэн нь Израйлын тус дайлахын тул ойртов. Зүгээр Жахуа нь тэр өдөр их аянгыг Пилиститний дээр буулгаж тэднийг таслав. Тийнхүү тэд нь Израйлын өмнө алагдав. 11 Бас Израйлын хүмүүс нь Мижифээс гараад Пилиститнийг нэхэн тэднийг Пидкэрийн доор хүртэл алав. 12 Тийн бөгөөд Самуйл нь нэгэн чулууг аваад Мижиф хийгээд Шин хоёрын хооронд тавин түүнийг Ибин Изэр гэж нэрлэн өгүүлрүүн; Энэ цаг хүртэл Жахуа нь биднийг туслав гэлээ. 13 Тийн бөгөөд Пилиститэн нь дийлдээд Израйлын хязгаарт дахин эс ирэв. Бас Жахуагийн мутар нь Самуйлын хамаг өдрүүдийн турш Пилиститний тус бөлгөө. 14 Бас Пилиститний Израйлаас авсан балгадыг Икрунээс Кэд хүртэл Израйлд хариулав. Бас Израйл нь хязгаараа Пилиститний гараас аврав. Жич бас Израйл хийгээд Амуритан хоёр нь эвтэй байв. 15 Тийнхүү Самуйл нь бүхэл насны дуустал Израйлыг шүүгч бөлгөө. 16 Тэр тийн бүхий Самуйл нь жил бүр Битил хийгээд Каларал ба Мижифэд тойрч яван, тэд хамаг газруудад Израйлыг шүүв. 17 Бас тэр нь буцахуйяа Рамад байв. Тэр юуны тул гэвэл, тэр нь тэнд суув. Тэнд ч Израйлыг шүүв. Бас тэнд Жахуад тахилын ширээг үүдэв.
Наймдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Самуйл нь насажсан бөгөөд өөрийн хөвгүүдийг Израйлын шүүгчид болгов. 2 Түүний их хөвгүүний нэр нь Яуйл атал хоёрдугаар нэр нь Афияа бөлгөө. Тэд нь Биршибэд шүүгчид бөлгөө. 3 Самуйлын хөвгүүд нь түүний явдлаар эс яван, мөнгөнд хазгайгаар үйлдэн бэлнүүдийг аван шийдвэрийг хазгай болгодог авай. 4 Тийн бөгөөд Израйлын хамаг өтгөс улс нь чуулаад Самуйлын байх Рамад ирээд 5 түүнд өгүүлрүүн; Мана. Чи настай байхад, чиний хөвгүүд нь чиний явдлаар явдаг бус. Тиймийн тул хамаг улсууд мэт биднийг шүүхийн тул бидэнд хаан болгоотугай ! гэлээ. 6 Зүгээр биднийг шүүхийн тул бидэнд хааныг өгтүгэй! гэж тэдний өгүүлсэн нь Самуйлд зохисгүй болсон бөгөөд тэр нь Жахуад залбирав. 7 Тийн бөгөөд Жахуа нь Самуйлд зарлиг болруун; Улсын чамд хамаг өгүүлснээр тэдний дууг сонс. Тэр юуны тул гэвэл, тэд нь чамайг эс орхив. Зүгээр миний тэдний хаан үл болохын тул намайг орхив. 8 Миний тэдний Египетээс гаргасан цагаас өдгөө болтол тэд нь намайг орхин, өөр бурхдад зарагдсанаар өөрийн хамаг үйлдсэн үйлсийн ёсоор түүнчлэн чамд үйлдэнэ. 9 Тийн бөгөөд өдгөө тэдний дууг сонс. Зүгээр тэднийг чангаар зэмлэн тэднийг эзлэх хааны ёсыг тэдэнд үзүүл! хэмээн зарлиг болов. 10 Тийн бөгөөд Самуйл нь Жахуагийн хамаг зарлигуудыг түүнээс хааныг эрсэн улсад ийн гэж өгүүлрүүн; 11 Таны дээр эзлэхүй хааны ёс нь ийн; Тэр нь таны хөвгүүдийг биедээ аваад өөрийн тэрэгчид хийгээд морьдыг унагчид болгох буй. Заримууд ч түүний тэргэсний урьд гүйгчид болох буюу. 12 Бас тэр нь мянганыг тэргүүлэгчид хийгээд тавиныг тэргүүлэгчид болгоод заримуудыг газрыг хагалуулах хийгээд тариаг хадуулах ба дайлах зэвсэг хийгээд тэргэсийн зэвсгүүдийг бүтээлгэх буй. 13 Жич тэр нь таны охидыг тогоочин хийгээд талхыг баригчид ба тогоог баригчид болгон авах буй. 14 Бас тэр нь таны тариалангууд хийгээд үзмийн тариалангууд ба тост модны тариалангуудаас сайнуудыг аваад тэднийг өөрийн боолуудад өгөх буй. 15 Жич тэр нь таны хөрөнгийн хийгээд үзмийн тариалангуудын аравдугаар хувийг аван өөрийн түшмэд хийгээд боолуудад өгөх буй. 16 Бас тэр нь таны хөдөлмөрчид хийгээд шивэгчид ба таны залуусаас сайнууд хийгээд таны илжгэдийг аван, өөрийн хөдөлмөрт тавих буй. 17 Бас таны хоньдын аравдугаар хувийг авах буй. Чи түүний боолууд болох буй. 18 Тийн бөгөөд та тэр өдөр өөрийн сонгосон хааны учир бархирах буй. Зүгээр тэр өдөр Жахуа нь таныг үл сонсох буй 19 гэж өгүүлсэнд улс нь Самуйлын дууг сонсохуйд эс дуршаад өгүүлрүүн; Тийн бус бид өөрийн дээр хаантай болох болтугай! 20 Тийнхүү бид хамаг улсуудтай адил болох бөгөөд бидний хаан нь биднийг шүүн, бидний өмнө яван, бидний дайнуудыг дайлах болтугай! 21 гэж өгүүлсэнд Самуйл нь улсын хамаг үгсийг сонсоод тэд үгсийг Жахуад дахин айлтгав. 22 Тийн бөгөөд Жахуа нь Самуйлд зарлиг болруун; Тэдний дууг сонсон тэдэнд хаан болготугай! гэж зарлиг болсонд Самуйл нь Израйлын хүмүүст өгүүлрүүн; Хүн бүр өөрийн балгасанд харьтугай! гэж өгүүлэв.
Есдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд Биниминий овгийн нэг хүн гэвэл, Биниминий их хүчит хүн бөлгөө. Түүний нэр нь Кис. Тэр нь Ави эмийн хөвгүүн, тэр нь Зарурын хөвгүүн. Тэр нь Бикүрэдийн хөвгүүн. Тэр нь Абиагийн хөвгүүн бөлгөө. 2 Түүнд Савал нарт хөвгүүн байсан хийгээд үзэсгэлэнтэй залуу бөгөөд, мөрдийн дээрээ хамаг улсаас өндөр бөгөөд Израйлын хөвгүүдийн дотор түүнд нэг ч адил сайхан хүн үгүй бөлгөө. 3 Тийн бөгөөд Савалын Кис эцгийн илжигдийн гээгдсэний тул, Кис нь Савал хөвгүүндээ өгүүлрүүн; Боолоос нэгийг биедээ аван босоод илжигдийг бэдрэхийн тул од 4 гэснээр Савал нь Ифрам уулыг алстан, Салиша газрыг өнгөрөөд тэднийг эс олов. Тэндээс Салим газрыг алстахад тэд ч үгүй бөлгөө. Бас тэр нь Биниминий газрыг алставч тэднийг эс олов. 5 Зүфэ гэгч газарт хүрсэнд Савал нь түүнтэй байгч боолд өгүүлрүүн; Харъя. Тийн бус бөгөөс эл, эцэг миний илжигдийн учир саналаа орхин бидний учир зовж санах биш үү? 6 гэсэнд боол нь түүнд өгүүлрүүн; Мана. Энэ болгасны дотор бурхны нэг хүн буй. Тэр нь хүндэт хүн буй. Түүний хамаг өгүүлэх юм нь эрхгүй бүтэх буй. Эдүгээ тэнд явъя. Тэр бидний зөвт явах замыг үзүүлэх буй за 7 гэсэнд Савал нь боолдоо өгүүлрүүн; Зүгээр бид эдүгээ одох бөгөөс тэр хүнд юуг өргөх, тэр юуны тул гэвэл, талх нь савд дууссан бөгөөд бурхны хүнд өргөх бэлэг ч үгүй буй. Бидэнтэй юу буй 8 гэсэнд боол нь ийн өчрүүн; Эдүгээ мөнгөний нэг тахилын дөрвөн болсон хувь буй. Би бурхны хүнд бидний замыг үзүүлэхийн тул өгсүгэй! гэв. 9 Урьд цагт Израйлын дотор хүний бурхнаас асуухад ийн; Ирэ Үзүүлэгчид явъя хэмээн өгүүлдэг бөлгөө. Тэр юуны тул гэвэл, эдүгээ форофид гэгч нь урьд цагт үзүүлэгч нэрт бөлгөө. 10 Тийнхүү Савал нь боолдоо өгүүлрүүн; Чиний үг нь сайн ирж явъя гэсэнд тэд нь бурхны хүний хаана бүхий тэнд одов. 11 Тийн бөгөөд тэд нь балгасны тавгыг өнгөрөн атал тэнд ус авахаар гарсан залуу охидыг үзээд тэдэнд өгүүлрүүн; Үзүүлэгч нь энд буй буюу 12 гэсэнд тэд нь өгүүлрүүн; Тэр гэвэл Мана. таны урьд буй. Эдүгээ яарагтун! Тэр юуны тул гэвэл, эдүгээ өдөр өндөр ордонд улсын тахил буй. 13 Та балгасанд хүрэхдээ түүний өндөр оронд идэхийн тул одохоос урьд түүнийг олох буй за. Тэр юуны тул гэвэл, түүний тахилыг адистидлахын тул ирэхээс урьд улс нь идэх бус уу. Харин түүнээс хойно орхигдогсод нь иддэг. Тийнхүү явагтун! Тэр юуны тул гэвэл, эдүгээ өдөр та түүнийг олох буй 14 гэсэнд тэд нь балгасанд одож балгасанд хүрээд Самуйлын өндөр оронд явж гарсанаас түүнтэй учралдав. 15 Тийн бөгөөд Жахуа нь Савалын ирэхээс урьд өдөр Самуйлд ийн мэдүүлэн зарлиг болруун; 16 Маргааш энэ мэт цагт би Биниминий газраас нэг хүнийг чамд илгээх бөгөөд чи түүнийг миний Израйл улсын дээр тэргүүлэгч болгон таслах болъюу. Тийн бөгөөд тэр нь миний улсыг Филиститний гараас аврах буй. Тэр юуны тул гэвэл, миний улсын бархиралын над хүрсэний тул би тэднийг үзсэн буй хэмээн зарлиг болов. 17 Тийнхүү Самуйлын Савалыг үзсэнд Жахуа нь Самуйлд ийн; Миний чамд зарлиг болсон хүнийг ү3 Энэ нь миний улсыг эзлэх буй 18 хэмээсэнд Савал нь хаалгын дэргэд Самуйлд ширтээд өгүүлрүүн; Үзүүлэгчийн гэр нь хаана буй хэмээн над өгүүлэн хайрла 19 гэсэнд Самуйл нь савалд ийн; Би үзлэгч мөн. Чи миний өмнө өндөр оронд од. Тэр юуны тул гэвэл, чи надтай эдүгээ өдөр идэлцэх буй. Тийн бөгөөд маргааш би чиний зүрхэнд хамаг ахуйг өгүүлээд чамайг тавих буй. 20 Бас гурван хоногийн гээсэн илжигдийн учир бүү санатугай! Тэр юуны тул гэвэл, тэд нь олдсон буй. Жич Израйлын хамаг хүсэл нь хэнд буй буюу. Чамд хийгээд чиний эцгийн бүхэл гэрдэхэд буй биш үү? 21 гэсэнд Савал нь өчрүүн; Би Биниминий хүн болон Израйлын овгуудаас өчүүхэн биш үү? Бас миний төрөл нь Биниминий овгийн хамаг төрлүүүдээс бага биш үү? Тийн бөгөөд чи юуны тул тэр мэтээр над өгүүлнэ гэв. 22 Тэндээс Самуйл нь Савал нь хийгээд түүний боолыг аван тэдний гэрийн таслагт оруулаад тэднийг гучаад орхигдсон хүний дунд хамгаас тэргүүн оронд суулгав. 23 Бас Самуйл нь тоог баригчид өгүүлрүүн; Миний чамд ойр тавь хэмээн захисан хувийг авчир 24 гэсэнд тоог баригч нь мах хийгээд түүний дээр байсныг аван Савалд өргөв. Тийн бөгөөд Самуйл нь өгүүлрүүн; Мана. Энэ нь хадгалагдсан буй. Биеийн урьдаа тавин зооглотугай! Тэр юуны тул гэвэл, чиний тул улсыг урьсан цагаас эдүгээ болтол хадгалсан буй. Тэр мэтээр Савал нь Самуйлтай тэр өдөр зооглов. 25 Тэндээс тэдний өндөр орноос буусанд Самуйл нь Савалтай гэрийн оройн дээр хэлэлцэв. 26 Тийн бөгөөд тэдний эрт боссонд үүр цайхад Самуйл нь Савалыг гэрийн оройн дээр дуудан ийн өгүүлрүүн; Миний чамайг буцаахын тул бостугай! гэсэнд Савал нь босоод, хоёул гадна гарав. 27 Тэдний балгасны захаар буухад Самуйл нь Савалд өгүүлрүүн; Боолоо биднээс урьд явуултугай! гэсэнд боол нь өнгөрөн явав. Бас өгүүлрүүн; Чи эдүгээ өдөр байтугай! Тийн бөгөөд би бурхны зарлигийг чамд үзүүлэх буй гэв.
Аравдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Самуйл нь тосны савыг аваад, Савалын толгойн дээр асган түүнийг үнсээд өгүүлрүүн; Жахуа нь чамайг өөрийн өмчийн тэргүүлэгч болгон тусалсан биш үү? 2 Чиний эдүгээ өдөр надаас одсоны хойно Золжад болон Биниминий хязгаарт байгч Кихилын хүүрийн булшны дэргэд хоёр хүнтэй учрахад тэд нь чамд ийн өгүүлэх буй. Чиний бэдэрсэн илжигд нь олдов. Бас чиний эцэг нь илжигдийг хэрэглэхээ болиод чиний учир зовж миний хөвгүүний тул би юуг үйлдэх хэмээн өгүүлнэ. 3 Бас чиний тэндээс одон Табурын талд хүрэхэд Битил хүртэл бурханд одох гурван хүн нь чамтай учрах буй. Тэднээс нэг нь гурван ишиг бөгөөд нөгөө нь гурван талхт болох бөгөөд гуравдахь нь үзмийн ундааны савт болох буй. 4 Тийнхүү тэдний чамайг мэхдчилэн чамд хоёр талхыг өгөхөд чи тэрхүү талхыг тэдний гараас авах буй. Түүнээс хойно чи Филиститний цэргийн буудал хаана ахуй бурхны ууланд хүрэх буй. Тийн бөгөөд чи балгасанд хүрээд өндөр орноос буун атал өмнөө байгч ятга хийгээд хэнгэрэг ба бишгүүр хийгээд хуурт форофид нарын чуулгантай учрах буй. 6 Тийнхүү тэдний форофидлоход чи Жахуагийн тодотголоор төгс болоод тэдэнд форофидлолцож бус хүн мэт болж хувилах буй. 7 Бас эд бэлгэсийг чамд бүргэхэд чи өөрийн хэр олох мэт түүнчлэн шалтгаанаар үйлдтүгэй! Тэр юуны тул гэвэл, бурхан нь чамтай буй. Бас чи надаас урьд Килкилд бууж одох бөгөөд 8 би шатаалт тахилыг өргөн тахил тахихын тул чамд ирсү. Чиний юу үйлдэхийг миний чамд үзүүлэхийн тул иртэл чи миний тул долоон хоног хүлээтүгэй! 9 гэсэнд Савалын буцан Симиулаас одсонд бурхан нь түүнд бус зүрхийг өгөв. Тийнхүү тэр өдөр тэд хамаг бэлгэс нь бүтэв. 10 Тийн бөгөөд тэдний ууланд хүрсэнд форофид нарын чуулган нь түүнтэй учрав. Тийнхүү тэр нь бурхны тодотголоор төгс болоод тэдэнтэй форофидлолцов. 11 Тийн бөгөөд урьд цагт түүнийг таньсан улс нь Савал ч форофид нартай форофидлоно хэмээн үзээд өөр зуураа өгүүлэлдрүүн; Кисийн хөвгүүнд юу учрав. Савал ч форофид нарын дотор буй буюу 12 хэмээлцэхэд тэрхүү газрын нэг хүн нь ийн түүний эцэг нь хэн буюу хэмээн өгүүлэв. Тиймийн тул Савал ч форофид нарын дотор буй буюу нэгэн үлгэр болов. 13 Тийн бөгөөд Савал ч форофидлохыг дуусаад өндөр оронд хүрэв. 14 Тэндээс Савалын авга нь түүнд хийгээд түүний боолд ийн өгүүлрүүн; Та хааш явав гэсэнд тэр нь өгүүлрүүн; Бид илжигдийг бэдрэхийн тул одоод тэднийг хаана ч эс үзээд Самуйлд одов. 15 гэсэнд Савалын авга нь өгүүлрүүн; Самуйлын танд юу өгүүлснийг над үзүүлэн хайрла 16 гэсэнд Савал нь авгадаа өгүүлрүүн; Тэр нь илжиг нь олдов хэмээн бидэнд өгүүлэв гээд Савал нь авгадаа Самуйлын эзэлгүүрний учир өгүүлснийг эс мэдүүлэв. 17 Тийн бөгөөд Самуйл нь улсыг Мичфад Жахуагийн өмнө цуглуулаад 18 Израйлын хөвгүүдэд өгүүлрүүн; Израйлын Жахуа нь бурхан нь ийн; Би Израйлыг Египетээс авчиран, таныг Египетийн улсын гараас аврав хэмээн зарлиг болов. 19 Тийн боловч та эдүгээ өдөр өөрийн бурхныг огооров хэмээн зарлиг болов. Тэр нь таныг хамаг зовлон хийгээд гаслангаас аварч, та түүнд ийн; Харин бидний дээр хааныг тавин үйлд хэмээн өгүүлэв. Тиймийн тул овог овгоор хийгээд мянгад мянгадаар Жахуагийн өмнө баясаа үзүүлэгтүн! 20 гэсэнд Самуйл нь Израйлын овгуудыг ойр ирүүлэв. Тийнхүү Биниминий овог нь автав. 21 Тийн бөгөөд Биниминий овгийг ирүүлсэнд Мэтэрийн төрөл автсан бөгөөд Кисийн Савал хөвгүүн нь автав. Харин түүнийг бэдрэхэд тэр нь эс олдов. 22 Тийн бөгөөд тэдний Жахуагаас дахин ийн; Тэр хүн бас ирэх үү? гэсэнд Жахуа нь зарлиг болруун; Мана. Тэр нь зэвсэгийн дунд нуугдав 23 хэмээсэнд тэд нь гүйж түүнийг тэндээс авчирав. Тийн бөгөөд Савал нь улсын дунд боссонд мөрний дээрээ хамаг улсаас өндөр бөлгөө. 24 Бас Самуйл нь хамаг улст өгүүлрүүн; Жахуагийн сонгосоныг үзэгтүн! Хамаг улсын дотор түүнд адил нэг ч хүн үгүй буй гэсэнд хамаг улс нь их дуугаран хаан нь амьд болох болтугай! хэмээн өгүүлэлцэв. 25 Жич Самуйл нь улсад эзэлгүүрний ёсыг өгүүлэн нэг номд бичээд Жахуагийн өмнө хадгалав. Бас Самуйл нь хамаг улсыг тарааж тус бүр хүнийг гэртээ гаргуулав. 26 Савал нь Кибиэд гэртээ одов. Бас бурхны хөдөлгөсөн зүрхт хүмүүсийн чуулган нь түүнтэй одолцов. 27 Тийн бөгөөд муу Абурит улс нь ийн; Энэ хүн нь биднийг яаж аврах вэ? хэмээн өгүүлэн түүнийг доромжлон түүнд бэлгийг ч эс өргөв. Зүгээр тэр нь юуг ч эс ажиглаж байв.
Арван нэгдүгээр бүлэг
1 Тэндээс Амуны аймгийн Нахас нь гараад Зибэс Килиэдын тус буув. Тийн бөгөөд Зибэсийн хамаг хүмүүс нь Нахаст ийн; Бидэнтэй тогтоолыг тогтоон үйлд. Тийнхүү бид чамд зарагдсугай! 2 гэсэнд Нахас нь тэдэнд өгүүлрүүн; Би энэ мэтээр тантай тогтоолыг тогтоон үйлдэх гэвэл би хамаг таны баруун нүдийг эвдэн үүгээр хамаг Израйлд ичгүүр болгон үйлдэх буй 3 гэсэнд Зибэсийн өтгөс улс нь түүнд өгүүлрүүн; Бид Израйлын хамаг хязгаарын тус элчсийг илгээх болтол долоон хоног хүлээн тэндээс гэрээр биднийг аврах хүн үгүй болвоос эл, бид танд одсугай! гэв. 4 Тийн бөгөөд элчис нь Савалын Кибиэд хүрээд тэд үгсийг улсын чихэнд өгүүлэв. Тийнхүү хамаг улс нь их дуугаран өгүүлэлцэв. 5 Тийн бөгөөд Савал нь сүргээ даган тариалангаас ирээд өгүүлрүүн; Улс нь юуны тул уйлна хэмээсэнд тэд нь Зибэсийн хүмүүсийн үгсийг түүнд сонсгов. 6 Савал нь эд үгсийг сонссоноороо бурхны тодотголоор төгсгөсөн болон их халуун хилэнг төрөв. 7 Тийн бөгөөд тэр нь нэг үхрийг аваад хэсэг хэсгээр цавчаад Израйлын хамаг хязгаарт элчисийн гараар илгээж өгүүлрүүн; Аль хэн Савал хийгээд Самуйлыг даган үл гарах бөгөөс энэ мэт түүний үхэрт үйлдэгдэх болъюу гэсэнд Жахуагийн аюул нь илт тогтов. Тийнхүү тэд нь ганц хүн мэт гарав. 8 Тийн бөгөөд түүний тэднийг бичигт тоолсонд Израйлын хөвгүүн нь гурван бум бөгөөд Иудей нь гурван түм хүн бөлгөө. 9 Бас тэд нь ирсэн элчист өгүүлрүүн; Маргааш нар халуун болох цагт та аврагдах болъюу хэмээн Зибэс Килиадын хүмүүст өгүүлэгтүн! гэсэнд элчис нь ирээд Зибэсийн хүмүүст мэдүүлсэнд тэд ч баясав. 10 Тийн бөгөөд Зибэсийн хүмүүс нь ийн; Маргааш бид танд гарах буй. Тийнхүү та өөрийн дураар бидэнд үйлдтүгэй! хэмээв. 11 Тийнхүү маргааш өдөр савал нь улсыг гурван анги болгов. Тийнхүү тэд нь өглөөн харуулын цагт буудлын дунд одоод Амунтаныг өдөр дөлийн цаг атал анав. Бас өгүүлсэн нь тараагдаж бүрэн, тэднээс хоёр хоёр ч хүн хамтаар эс байв. 12 Тийн бөгөөд улс нь Самуйлд өгүүлрүүн; Савал нь бидний хаан болох болъюу гэсэнд улс хаана буй. Бидний тэд хүмүүсийн алахын тулд авчирагтун! 13 хэмээсэнд Савал нь өгүүлрүүн; Эдүгээ өдөр нэг ч хүнийг үхүүлж болох, тэр юуны тул гэвэл, эдүгээ өдөр Жахуа нь Израйлд авралыг бүтээв хэмээн өгүүлэв. 14 Тийн бөгөөд Самуйл нь улст өгүүлрүүн; Бид Килкилд одоод тэнд эзэлгүүрийг шинэтгэн үйлдье 15 гэсэнд хамаг улс нь Зилкилд одоод, тэнд Килкилд Жахуагийн өмнө Савалыг хаан болгоод тэнд Жахуагийн өмнө тахилууд хийгээд эвийн өргөлүүдийг өргөв. Бас тэнд Савал хийгээд Израйлын хамаг хүмүүс нь маш ихэд баясав.
Арван хоёрдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Самуйл нь хамаг Израйлд өгүүлрүүн; Мана. Би таны надад хамаг өгүүлснийг сонсоод таны дээр хааныг тогтоов. 2 Тийн бөгөөд хааны таны өмнө явахыг үзэгтүн! Би их наст болж буурал үст болсон буй. Эд миний хөвгүүд нь тантай буй. Би ч бага наснаасаа эдүгээ болтол таны өмнө явсан буй. Мана. Би энд буй амой. Би хэнийг үхрийг авав. Хэний илжигийг авав, хэнийг мэхлэв, хэнийг дарав. Нүдээ бүрхэхийн тул хэний бэлгийг авав хэмээн Жахуагийн өмнө хийгээд түүний туслагдсаны өмнө миний тус гэрчилэгтүн! Тийн болвоос би танд хариулсугай! 4 гэсэнд тэд нь өгүүлрүүн; Чи биднийг эс мэхлэн, эс даран аль хэн хүнийг гараас юуг ч эс авлаа 5 гэсэнд тэр нь тэдэнд өгүүлрүүн; Та миний гарт юуг ч эс олов хэмээн эдүгээ өдөр Жахуа нь гэрч буй бөгөөд түүний туслагдсан нь танд гэрч мөн буй гэсэнд тэд нь гэрч мөн хэмээн өгүүлэв. 6 Тийн бөгөөд Самуйл нь улсад өгүүлрүүн; Моши хийгээд Аруныг тогтоогч хийгээд таны эцэг нарыг Египет газраас гаргагч Жахуа мөн буй. 7 Тийнхүү миний Жахуагийн өмнө танд хийгээд таны эцэг нарт Жахуагийн хамаг үйлдсэн зөвт үйлсэний учир танд өгүүлэхийн тул та эдүгээ байгтун! 8 Якувын Египетид одсоны хойно таны эцэг нарын Жахуад бархирсанаар Жахуа нь Моши хийгээд Аруныг илгээв. Тэд нь таны эцэг нарыг Египетээс гаргаад тэднийг энэ оронд суулгав. 9 Тийн бөгөөд тэдний өөрийн Жахуа бурхныг мартсанд Жахуа нь тэднийг Хажурын чуулганы Шишара тэрггүүлэгчийн эрхэнд хийгээд Филиститний эрхэнд ба Мувабтаныг хааны эрхэнд тушааж өгөв. Тийнхүү тэд нь тэдний тус дайлав. 10 Бас тэд нь Жахуад бархиран ийн; Бид Жахуагы огоороод Бавалууд хийгээд Астарудад зарагдсанаараа нүглийг үйлдсэн буй. Зүгээр хэрвээ чи эдүгээ биднийг дайсны гараас аварваас эл, бид чамд зарагдах буй гэв. 11 Тийн бөгөөд Жахуа нь Зирубавал хийгээд Бидинг ба Зифэд хийгээд Самуйлыг илгээгээд таныг аливаа зүгийн дайснуудын эрхээс аварсан хийгээд тийнхүү та амраар суув. 12 Тийн бөгөөд та Амуны хөвгүүдийн Нахас хааныг таны тус ирснийг үзээд таны Жахуа бурхны таны хаан байсан цагт та над ийн; Тийн бус хаан нь бидний дээр эзлэх болтугай! хэмээн өгүүлэлдэв. 13 Тийн бөгөөд эдүгээ өөрийн сонгосон хийгэд хүссэн хааныг үзэгтүн! Тийнхүү Жахуа нь таныг дээр хааныг тогтоов. 14 Хэрвээ та Жахуагаас айж, түүнд зарагдан, түүний дууг сонсон, Жахуагийн зарлигийн тус үл урвах бөгөөс эл, та хийгээд таны дээр эзлэгч хаан нь таны Жахуа бурхныг дагаж байх буй. 15 Зүгээр хэрвээ та Жахуагийн дууг үл сонсон, Жахуагийн зарлигийн тус урвабаас эл Жахуагийн мутар нь таны эцэг нарын тус болсон мэт түүнчлэн таны тус болох буй. 16 Тиймийн тул жич эдүгээ байж таны нүдний өмнө Жахуагийн бүтээх энэ их үйлийг үзэгтүн! гэвэл 17 эдүгээ буудайг хадах цаг биш үү? Би Жахуад дуудсуу. Тэр ч аянга хийгээд бороог өгөх болъюу. Тийн бөгөөд таны хааны эрсэнээр таны буруу нь Жахуагийн өмнө их буй хэмээн та үзэж мэдэх буй 18 гээд Самуйл нь Жахуад дуудав. Тийнхүү Жахуа нь тэр өдөр аянга хийгээд бороог оруулав. Тэр тийн бүхийд бүхэл улс нь Жахуа хийгээд Самуйлаас ихэд айв. 19 Бас хамаг улс нь Самуйлд ийн; Бидний үл үхэхийн тул өөрийн боолуудын тул Жахуа бурханд залбиран үйлд. Тэр юуны тул гэвэл, бид хааныг эрсэнээр хамаг нүглүүдээ бурууг нэмэв 20 гэсэнд Самуйл нь улсад өгүүлрүүн; Бүү айгтун! Та энэ хамаг нүглийг үйлдэв. Зүгээр та Жахуад муу зүрхээрээ зарагдагтун! Түүнийг дагахаас буцан бүү үйлддэгтүн! 21 Жич та буруугаар үл яван тусгүй тонилгохгүй үйлсийг бүү үйлдэгтүн! Тэр юуны тул гэвэл, тэд нь дэмий буй. 22 Жахуа нь таныг өөрийн улс болгох болсны тул өөрийн их нэрийн тул Жахуа нь өөрийн улсуудыг үл огоорох буй. 23 Жич би гэвэл таны тул залбиран зогсохоор Жахуагийн тус нүглийг үл үйлдэх болтугай! Зүгээр би танд сайн хийгээд зөвт замыг үзүүлэх буй. 24 Ямагт Жахуагаас айж түүнд үнэхээр магт зүрхээр зарагдагтун! Тэр юуны тул гэвэл, түүний таны тул ямар их үйл үйлдсэнийг саналцагтун! 25 Харин гэрээр та мууг үйлдэх бөгөөс та хийгээд хаан нь хоосруулагдах болъюу гэв.
Арван гуравдугаар бүлэг
1 Савал нь нэг жилийн туршаар хаан болж, Израйлын дээр хоёр жил хаан болоод 2 Савал нь Израйлын гурван мянган хүнийг сонгов. Тэдний хоёр мянга нь Савалтай Михимист хийгээд Битили ууланд байсан бөгөөд нэг мянга нь Зиунатантай Биниминий Кибсэд бөлгөө. Харин үлдсэн улсын тус бүр хүнийг өөрийн гэрт илгээв. 3 Тэндээс Киунатан нь Кибиэд байгч Филиститний халхалагч чуулганыг тасалсан бөлгөө. Тийнхүү Филиститэн нь сонсов. Савал нь бүрээг хамаг оронд татуулаад Ибэрүүд нь сонсох болтугай! хэмээн өгүүлэв. 4 Тийн бөгөөд Израйл нь Филиститний нэг чуулганыг Бавалын тасалсаныг жич Израйлын Филиститэнд жигшигдсэнийг сонссоноор улс нь Савалыг даган Килкилд чуулалцав. 5 Тийн бөгөөд Филиститэн нь Израйлын тус дайлахын тул гурван түм тэрэг хийгээд зургаан мянган морьтон ба, дэлхийн хязгаарын элс мэт олон улсыг цуглуулаад, тэнд Дибиши Бид Авины зүүн зүгээс Михлист буув. 6 Тийн бөгөөд Израйлын хүмүүс нь бид дарагдах буй хэмээн үзээд улс нь зовлонт болсны тул агуй хийгээд шугуй ба, хад хийгээд өндөр газад ба, худгуудын дотор биеэ нуув. Тэр юуны тул гэвэл, улс нь зоволцов. 7 Тийн бөгөөд Ибэрүүдээс заримууд нь Иорданыг гатлан Киди хийгээд Килиади газдад одов. Харин Савал нь Килкилд байсан бөлгөө. Хараг улс нь чичрэн түүнийг дагав. 8 Тэр тийн ахуйд Савал нь Самуйлын болзсон цагаар долоон хоног хүлээвч, Самуйл нь Килкилд эс ирэв. Харин хамаг улс нь түүнээс тарган авай. 9 Тиймийн тул Савал нь өгүүлрүүн; Шатаалт тахил хийгээд эвийн өргөлийг над авчирагтун! гээд шатаалт тахилыг өргөв. 10 Тийн бөгөөд түүний шатаалт тахилыг өргөсөнтэй сэц Самшир нь ирэв. Бас Савал нь түүний ирэхийн тул угтаж гарав. 11 Тийн бөгөөд Самуйл нь түүнд өгүүлрүүн; Чи юу үйлдэв гэсэнд Савал нь өгүүлрүүн; Би улсын надаас тарах бөгөөд чиний болзсондоо чиний эс ирсэн ба Филиститний Михилист цуглуулсныг үзэв. 12 Тиймийн тул би ийн; Миний Жахуагийн өмнө эс залбирсан бөгөөтөл Филисти нь миний тус Килкилд хүрэх буй хэмээн сэтгээд биеэ баглаж шатаалт тахилыг өргөв 13 хэмээн өгүүлсэн Самуйл нь Савалд өгүүлрүүн; Чи мунхагаар үйлдэж Жахуа бурхны чамд захисан зарлигийг эс сахив. Тийн үйлдсэн бус болвоос эл Эдүгээ Жахуа нь чиний эзэлгүүрийг Израйлын дээр мөнх батлах бөлгөө. 14 Зүгээр эдүгээ нэг хүнийг бэдрэв. Түүнийг Жахуа нь өөрийн улсын ахлагч болгов. Тэр юуны тул гэвэл, чи Жахуагийн чамд захисныг эс сахисан буй 15 гээд Самуйл нь босоод Килкилээс Биниминий Кибиэд одов. Савал нь өөртэй байсан улсыг тоолон тэдний зургаан зуу хүн ахуйг мэдэв. 16 Тийн бөгээд Савал хийгээд түүний Зиунатан хөвгүүн ба тэдэнтэй байсан улс нь Биниминий Кибиэд байв. Харин Филиститэн нь Михимист буув. 17 Тийн бөгөөд Филимититний буудлаас тоногчид нь гурван ангиар ирэв. Нэг анги нь Уфрад Шүвил газрын замаар одов. 18 Нөгөө анги нь бид Хуруны замаар одов. Нөгөө ч Забунилын хөндлөнгөөр говийн зүгийн хязгаарын замаар одов. 19 Жич Израйлын бүхэл оронд нэг ч төмөрч дэрхэн хүн үгүй болов. Тэр юуны тул гэвэл, Финиститэн нь өгүүлрүүн; Ибэриүд илд хийгээд жадуудын үлүйлдэх болтугай! гэв. 20 Тийн бөгөөд хамаг Израйлтан нь анжис хийгээд хүрз ба, сүх хийгээд малтуурыг засахын тул Филиситнд одов. 21 Харин тэдэнд малтуур хийгээд анжис ба, сэрээ хийгээд сүх ба, ац эд зэвсэгүүдийг засахын тул хуурай буй бөлгөө. 22 Тийн бөгөөд дайны цагт Савал хийгээд Зиунатантай байсан улсын гарт илд жад үгүй бөлгөө. Янаг Савал хийгээд Зиунатанд буй бөлгөө. 23 Тийн бөгөөд Филиститний цэргийн буудал нь Михисиссын гарах газарт одов.
Арван дөрөвдүгээр бүлэг
1 Тэндээс нэг өдөр Савалын Зиунатан хөвгүүн нь түүний зэвсэгийг өргөгч залууд ийн; Явъя. Филиститний чамд зүгийн буудалд гаръя хэмээн өгүүлэв. Харин өөрийн эцэгт эс мэдүүлэв. 2 Савал нь Кибсэгийн чамд хязгаарт Микруны ниг анар модны ойр байв. Түүнтэй байгч улс нь зургаан зууны төдий болсон буй. 3 Бас Жахуагийн Шилүд байгч Или тэргүүн ламын Финихис хөвгүүний Ахидувын Ахиа хөвгүүн болон Икбудийн ах дүү нь Икбудийг амсдаг бөлгөө. Улс ч Зиунатаны одсоныг эс мэдэв. 4 Тийн бөгөөд Зиунатан нь Филисти таны буудалд туурвисан гарах газрын хооронд янз газарт нэг үзүүлт хавцгай бөгөөд чанад хажууд үзүүрт хавцгай ч буй бөлгөө. Нэгний нэр нь Бужижи бөгөөд, нөгөө нь Сини бөлгөө. 5 Нэгний үзүүр нь Михмисын тус хойд зүгт байсан бөгөөд нөгөө нь Кибсэгийн тус өмнө зүгт бөлгөө. 6 Бас Зинатан нь түүний зөвсэгийг өргөгч залууд ийн; Явъя. Бид эд хэрчигдсэнд одъё. Жахуа нь бидний тул үйлдэх буй. Тэр юуны тул гэвэл, Жахуа нь олноор ч өчүүхэнээр ч, таалалаараа зогсворгүйгээр авран чадах буй 7 хэмээсэнд Зиунатаны зэвсэгийг өргөгч түүнд өгүүлрүүн; Чиний зүрхэнд хамаг ахуйг бүтээтүгэй! Явтугай! Би чиний зүрхний хүслээр чамтай үйлдэх биш үү? 8 гэсэнд Зиунатан нь ийн; Мана. Бид эд хүмүүст одон, тэдэнд биеэ үзүүлэх буй. 9 Хэрвээ тэд нь бидэнд ийн; Бидний танд иртэл байгтун! хэмээвээс эл, бид тэрхүү газарт байн тэдэнд үл одох буй. 10 Зүгээр хэрвээ тэд нь бидэнд ийн; Бидэнд ирэгтүн! хэмээн өгүүлвээс бид одох буй. Тэр юуны тул гэвэл, Жахуа нь тэднийг бидний гарт өгсөн буй хэмээн энэ нь бидэнд бэлэг болох буй гэв. 11 Тийн бөгөөд тэд хоёулны биеэ Филиститэнд үзүүлсэнд Филиститэн нь өгүүлрүүн; Мана. Ибэриүдийн биеэ нуусан нүхдээс гарна хэмээн өгүүлэлдэв. 12 Бас буудлын хүмүүс нь Зиунатан хийгээд түүний зэвсэгийг өргөгчид өгүүлрүүн; Бидэнд ирэгтүн! Тийнхүү би танд нэг юмыг үзүүлсүгэй! гэсэнд Зиунатан нь түүний зэвсэгийг өргөгчид өгүүлрүүн; Намайг даган одтугай! Тэр юуны тул гэвэл, Жахуа нь тэднийг Израйлын гарт өгсөн буй 13 гээд Зиунатан нь гар хийгээд хөлөөрөө авчрав. Түүний зэвсэгийг өргөгч түүнийг дагав. Тэд Филиститэн нь Зиунатаны өмнө унав. Түүний зэвсэгийг өргөгч нь түүнийг алав. 14 Зиунатан хийгээд түүний зэвсэгийг өргөгчийн энэ тэргүүн үйлдсэн эвдрэл гэвэл нэг бага тариалангийн дотор хорин хүнийг алав. 15 Тийн бөгөөд чуулганд хийгээд тариаланд ба, улсын дотор чичрэл байсан бөгөөд буудал хийгээд сахигч нар ба тоногчид нь чичрэв. Гэзэр ч хөдлөв. Тэр мэтээр маш их чичрэл болов. 16 Тийн бөгөөд Савалын Биниминий Кибиэд харуулчдын харсанд, Мана. чуулган нь өргөгдөн өөр өөрөө цохин үйлдэв. 17 Тийн бөгөөд Савал нь өөртэй байсан улсад өгүүлрүүн; Эдүгээ тоололцон биднээс хэн одов хэмээн мэдэгтүн! гэсэнд тэд нь тоололцон Зиунатан хийгээд түүний зэвсгийг өргөгч үгүй болов гэж мэдэв. 18 Бас Савал нь Ахиад өгүүлрүүн; Бурхны хайрцгийг нааш авчир. Тэр юуны тул гэвэл, тэр цагт бурхны хайрцаг нь Изрхайлын хөвгүүнтэй буй бөлгөө. 19 Тийнхүү Савалын ламтай хэлэлцэн атал Билиститний буудалд байсан Худхулал нь нэмж их болсны тул Савал нь өгүүлрүүн; Гараа тавь 20 гэсэнд Савал хийгээд улс нь чуулалцан дайнд оролцов. Зүгээр Филиститний хүн бүрийн илд нь өөрийн нөхрийн тус байсан бөгөөд маш их эвдрэл болов. 21 Бас тэр цагаас урьд Филиститэнтэй байсан тойрогч газраас буудалд орсон Ибэрүүд нь Савал хийгээд Зиунатантай байсан Израйлуудад буцав. 22 Жич Ифриам ууланд Израйлын хамаг нуусан хүн нь Филиститэний дутаасныг сонсоод нэхэв. 23 Тийн Жахуа нь тур өдөр Израйлыг аврав. Дайлах нь Бид Авинд өнхөрөн хүрэв. 24 Зүгээр тэр өдөр Израйлын хүмүүс нь зовов. Тэр юуны тул гэвэл, Савал нь улсад өгүүлрүүн; Би өөрийн дайснуудад хариуг өгөхийн тул үдшээс урьд идээг идэгч хүн нь хараагдах болтугай! гэсэн бөлгөө. Тийнхүү улсаас хэн ч идээг эс идэв. 25 Тийн бөгөөд тэр газрын хамаг улсын нэг ойд хүрсэнд тэнд газарт бэл бөлгөө. 26 Тийнхүү улсын ойд хүрсэнд бэлийн газарт байсан боловч хэн ч гараа амандаа эс орхив. Тэр юуны тул гэвэл, улс нь хараалаас айв. 27 Зүгээр Зифнатан нь өөрийн эцгийн улсад хараал өгүүлснийг эс сонсоод гартаа байсан таягийн үзүүрийг сунган бэлийн нэг үүрт тавин гараа аманд хүргэв. Тийн түүний нүд нь гийгүүлэгдэв. 28 Тийн бөгөөд улсаас нэг хүн нь ийн; Чиний эцэг нь улсад эдүгээ өдөр идээг идэгч хүн хараагдах болтугай! хэмээн өгүүлэв. Тиймийн тул улс нь тэнхээгүй болсон буй 29 гэсэнд Зиунатан нь өгүүлрүүн; Миний эцэг нь газрыг зовоов. Миний энэ балаас нэг багыг идсэнээр миний нүд нь эдүгээ гийгүүлэгдсэн буй хэмээн үзтүгэй! 30 Тэр тийн ахуйд хэрвээ улс нь эдүгээ өдөр дайснуудаас олсон олзоос дураар идсэн болвоос эдүгээ Филиститнийг тэр өдөр Михимисээс Ажлун хүртэл таслаад ихэд эцэв. ??? 32 Тийн бөгөөд улс нь олзод гүйж, хонь хийгээд үхэр ба тугал тэднийг аван, тэрхүү газарт алаад, тэднийг идэв. 33 Тийн бөгөөд Савалд ийн; Улс нь идсэнээр Жахуагийн тус нүглийг үйлдэнэ гэсэнд Савал нь өгүүлрүүн; Та бурууг үйлдэв. Эдүгээ над нэг их чулууг мохруулагтун! 34 гээд бас өгүүлрүүн; Та улсын дотор явалцан тэдэнд ийн хүн бүр үхрээ хийгээд хонийг над авчран энд алаад ид. Жахуагийн тус цустайгаар идэхээс нүглийг бүү хийгтүн! хэмээн өгүүлэгтүн! гэсэнд тэр шөнөд хамаг улсын хүн бүр өөрийн үхрийг авчран тэднийг тэнд алав. 35 Жич Савал нь Жахуад тахилын ширээг үүдэв. Тэр ширээ гэвэл, түүний Жахуад тэргүүн өгөгдсөн бөлгөө. 36 Бас Савал нь өгүүлрүүн; Бид энэ шөнөд Филиститнийг нэхэж одогтун! Тэднийг маргааш болтол тонож олзлон, тэднээс нэг хүнийг ч үлдээлгүй алан үйлдье гэсэнд тэд нь өгүүлрүүн; Чамд юу тааламжитыг бүтээн үйлдтүгэй! гэв. Тийн бөгөөд лам нь өгүүлрүүн; Бид энд бурханд ойртъё. 37 гэсэнд Савал нь бурхнаас зөвлөгөөг ирэн айлтгаруун! Би Филиститнийг нэхэж одох уу? Чи тэднийг Израйлын гарт өгөх үү? хэмээн асуусанд бурхан түүнийг тэр өдөр хариу эс зарлиг болов. 38 Тийн Савал нь өгүүлрүүн; Та улсуудыг захуудаас энд ирүүлэн эдүгээ өдрийн нүгэл нь тонилгогч Жахуа амьд буй. Хэрвээ нүгэл нь миний Зиунатан хөвгүүнд боловч, тэр эрхгүй үхэх болъюу гэсэнд улсаас хэн ч түүнд хариуг эс өгүүлэв. 40 Тийн тэр нь хамаг Израйлд өгүүлрүүн; Та нэг идээдэд болох би хийгээд миний Зиунатан хөвгүүн нь нөгөө этгээдэд болох буй гэсэнд улс нь Савалд чамд юу тааламжитыг үйлд 41 гэсэнд Савал нь Жахуад ийн; Зөвтийг үзүүлэн соёрх! гэсэнд Савал хийгээд Зиунатан нь тогтов. Улс ч гарав. 42 Тийн бөгөөд Савал нь өгүүлрүүн; Би хийгээд миний Зиунатан хөвгүүн хоёрын хооронд шавааг орхигтун! гэв. Тийнхүү Зиунатан нь тостов. 43 Тэнд Савал нь Зиунатанд өгүүлрүүн; Чиний юу үйлдсэнийг над өгүүл гэсэнд Зиунатан нь өгүүлрүүн; Би гартаа байсан таягийн үзүүрээр нэг бага балыг амандаа хүргэсэн буй. Тийнхүү би үхэх буюу 44 гэсэнд Савал нь өгүүлрүүн; Бурхан нь энэ мэт хийгээд үүнээс их мууг үйлдэх болтугай! Тэр юуны тул гэвэл, чи эрхгүй үхэх болъюу 45 гэсэнд улс нь Савалд өгүүлрүүн; Израйлд энэ их тонилголыг үйлдэгч Зиунатан нь үхэх үү. Тэр мэтээр бүү болтугай! Жахуа амьд буй бөгөөд түүний толгойгоос нэг ч үс газарт үл унах буй. Тэр юуны тул гэвэл, тэр нь эдүгээ өдөр бурхантай үйлдэлцэв. гээд улс нь Зиунатаныг аврав. Тэр мэтээр тэр нь эс үхэв. 46 Жич Савал нь Филиститэн нь өөрийн оронд одов. 47 Тийн бөгөөд Савал нь Израйлын дээр эзэлгүүрийг аван аливаа зүгийн дайснууд гэвэл Муваб хийгээд Амуны хөвгүүд ба, Идум хийгээд Зубийн хаад ба Филиститний тус дайлав. Тийн бөгөөд тэр нь хаана ч ирэхэд тэнд дайснуудыг зовоов. 48 Бас тэр нь хүчтээр үйлдэж Аналихтаныг таслан Израйлыг тоногчдын гараас аврав. 49 Савалын хөвгүүд гэвэл, Зиунатан хийгээд Ишува, Милхишуа бөгөөд түүний хоёр охидын нэрс гэвэл их охин нь Микба, бага нь Микэл гэгч бөлгөө. 50 Савалын гэргийн нэр нь Ахимижийн Ахинувам охин бөлгөө. Жич Савалын цэргийн чуулганы тэргүүлэгчийн нэр Абнир гэгч болон Савалын Нир авгын хөвгүүд бөлгөө. 51 Бас Савалын Кис эцэг хийгээд Абирын Нир эцэг нь Авиалын хөвгүүд бөлгөө. 52 Тийн Савалын хамаг өдрүүдэд Филиститний тус дайн байсан буй. Бас Савал нь аливаа хүчит хүнийг үзэхэд түүнийг өөрийн тул авав.
Арван тавдугаар бүлэг
1 Жич Самуйл нь Савалд өгүүлрүүн; Жахуа нь чамайг өөрийн Израйл улсын хаан болгон туслахын тул намайг илгээв. Тиймийн тул эдүгээ Жахуагийн зарлигуудыг сонс. 2 Чуулгануудын Жахуагийн зарлиг болсон нь ийн; Би Израйлын Египетээс гарсан цагт Амилахтаныг таслан тэдний хамаг буй ахуйг хоосруулан үйлд. Тэднийг үл хайрла, эр ба эм, нялх ба хөхөгчийг, үхэр ба хонь, тэмээ ба илжигүүдийг алан үйлд 4 гэсэнд Савал нь улсыг дуудаад тэднийг Тимилийн дотор тоолов. Тийн хоёр бум явганаар явагчид бөлгөө. Тэднээс гадна нэг түм нь Иудейн хүмүүс бөлгөө. 5 Тэндээс Савал нь Амалихын нэг балгасанд одоод хөндийн дотор хүлээн авай. 6 Тийн Савал нь Пинитэнд өгүүлрүүн; Та одоод Амалихтаны дундаас хагацан, зорчигтун! Тийн бус бөгөөс эл, би таныг тэдэнтэй эвдэлцэх буй. Та гэвэл Израйлын хамаг хөвгүүдийн Египетээс гарсан цагт тэдэнд хайрыг үзүүлэв гэсэнд Кинитэн нь Амалихтаны дундаас хагацав. 7 Тийн бөгөөд Савал нь Амалихтаныг Хавилаас Египетийн тус байгч Шүр хүртэл таслав. 8 Бас тэр нь Амалихтаны Аках хааныг амьдаар бариад хамаг улсыг илдийн ирээр хоосруулан алав. 9 Жич Савал хийгээд улс нь Азахыг олон хонь хийгээд үхэр ба шахиал хийгээд хургаас хамаг сайнуудыг эс алаад тэднийг эс хоосруулан аливаа муу хийгээд хэрэггүй юмыг хоосруулав. 10 Тийн бөгөөд Жахуагийн зарлиг нь Самуйлд ирэн ийн; Бс Савалыг хаан болгосноо гэмшинэ. Тэр юуны тул гэвэл, тэр нь намайг дагахаа буцаад миний зарлигуудыг эс бүтээв 11 гэсэнд Самуйл нь гаслант Савалтай зуулцахын тул боссонд Самуйлд ийн; Мэдүүлтүгэй! Савал нь Кирмилд одоод нэг тэмдэгийг тавиад Килкилд гарч өнгөрөн одов. 13 Тийн бөгөөд Самуйлын Савалд нь түүнд өгүүлрүүн; Жахуа нь чамайг адислах болтуагй! Би Жахуагийн зарлигийг бүтээв 14 гэсэнд Самуйл нь өгүүлрүүн; Тийн болвоос, миний чихэнд сонсогдсон хонины майлах хийгээд үхрийн мөөрөх нь юу буй 15 гэсэнд Савал нь өгүүлрүүн; Амалихтанаас тэднийг авчрав. Тэр юуны тул гэвэл, улс нь чиний Жахуа бурханд тахил болгон өргөхийн тул хонь хийгээд үхрээ сайнуудыг эс алав. Зүгээр үлдэгсэдийг бид хоосруулав 16 гэсэнд Самуйл нь Савалд өгүүлрүүн; Байтугай! Би Жахуагийн над энэ шөнөд зарлиг болсныг чамд өгүүлсүү гэсэнд Савал нь түүнд ийн өгүүлэн үйлд 17 гэсэнд Самуйл нь өгүүлрүүн; Чи өөрийн санасанаар бага байсан цагт Израйлын овгуудын тэргүүлэгч болсон биш үү? Бас Жахуа нь чамайг хаан болгон тусалсан биш үү? 18 Бас Жахуа нь чамайг аянд илгээж чи одоод нүгэлт Амалихтаныг хоосруулан үйлд. Тэдний үгүй болтол тэдний тус дайлан үйлд хэмээн зарлиг болов. 19 Тийн бөгөөд чи юуны тул Жахуагийн дууг эс сонсон олзод яаран, Жахуагийн өмнө бурууг үйлдэв үү? 20 гэсэнд Савал нь түүнд өгүүлрүүн; Тийнхүү би Жахуагийн дууг сонсоод Жахуагийн намайг илгээсэн замаар яван Амалихын Аках хааныг авчран Амалихтаныг хоосруулав. 21 Зүгээр улс хоосруулагдтугай! Сайнууд гэвэл, олзын хонь хийгээд үхрүүдээс чиний Жахуа бурханд Килкилд тахихын тул авав 22 гэсэнд Самуйл нь өгүүлрүүн; Жахуагийн дууг сонсоход таалах мэт түүнчлэн шатаалт өргөлүүд хийгээд тахилуудад Жахуа нь таална. Мана. Зарлигаар явах нь тахилаас үлэмж дээр бөгөөд сонсох нь хуцын үхэхээс үлэмж дээр буй. 23 Тэр юуны тул гэвэл, эсэргүүцэл нь Залвийн нүгэл мэт бөгөөд зөрүүцэл нь буруу хийгээд балай бурхдын мөргөл мэт буй. Чиний Жахуагийн зарлигийг огоорсны тул тэр ч чамайг хаан байхыг эс хэрэглэв 24 Савал нь Самуйлд өгүүлрүүн; Би нүглийг үйлдэв. Тэр юуны тул гэвэл, би улсаас айж тэдний дууг сонссоноороо Жахуагийн зарлиг хийгээд чиний үгсээс давав. 25 Тиймийн тул чи миний нүглийг өнгөрүүлэн миний Жахуад мөргөхийн тул надтай буцан хайрла. 26 Самуйл нь Савалд өгүүлрүүн; Би чамтай үл буцах тэр юуны тул гэвэл, чи Жахуагийн зарлигийг эс хэрэглэсэн бөгөөд Жахуа ч чамайг Израйлын хаан болохыг эс хэрэглэнэ 27 гээд Самуйл нь одохын тул эргэсэн буй. Харин Савалын түүний хувцасны захаас барьснаар хувцас нь хагарав. 28 Тийн бөгөөд Самуйл нь түүнд өгүүлрүүн; Жахуа нь нь Израйлын эзэлгүүрийг чамаас эдүгээ өдөр хаалгаад чиний шадар байгч чамаас сайн хүнд өгөв. 29 Бас Израйлын хүчит нь худлаар үл зарлиг болон үл гэмших буй. Тэр юуны тул гэвэл, тэр нь хүн бус бөгөөд үл гэмшинэ 30 гэсэнд Савал нь өгүүлрүүн; Би нүглийг үйлдэвч миний улсын өвгөд хийгээд Израйлын өмнө намайг хүндлэн чиний Жахуа бурханд миний мөргөхийн тул надтай буцан хайрла 31 хэмээн өгүүлсэнд Самуйлын Савалыг даган буцсанд Савал нь Жахуад мөргөв. 32 Тийн бөгөөд Самуйл нь өгүүлрүүн; Та надад Амалихтаны Аках хааныг авчрагтун! хэмээлээ. Тийнхүү Аках нь түүнд ирэв. Аках нь өгүүлрүүн; Яруу үхлийн гаслан нь өнгөрсөн буй. 33 Тийн бөгөөд Самуйл нь өгүүлрүүн; Чиний илд нь элчсийг хүүхэдгүй болгосон мэт түүнчлэн чиний эх ч эмсийн дотор хүүхэдгүй болох буй гээд Самуйл нь Азахыг Жахуагийн өмнө Килкилд хэсэг хэсгээр цавчив. 34 Тийн бөгөөд Самуйлын Рэмэд одсонд Савал нь Савалын Кибиэд ахуй өөрийн гэрт одов. 35 Самуйл нь Савалын уулзахын тул үхлийн цаг болтол дахин эс ирэв. Зүгээр Самуйл нь Савалын тул гашуудав. Жахуа нь Савалыг Израйлын хаан болгосноо гэмшив.
Арван зургадугаар бүлэг
1 Жич Жахуа нь Самуйлд зарлиг болруун; Миний Савалыг Израйлын хаан болохыг огоорсоны хойно чи хэдий болтол түүний учир гашуудах буюу. Чи эвэр саваа тосоор дүүргээд одтугай! Би чамайг Бидлихимын аймгийн Зисуд илгээсүү. Тэр юуны тул гэвэл, би түүний хөвгүүдээс нэгийг хаан болгон бэлтгэв 2 хэмээсэнд Самуйл нь айлтгаруун; Би яаж одох вэ? Хэрвээ Савал нь сонсвоос тэр намайг алах буй за гээд Жахуа нь зарлиг болруун; Биетэй нэг үхрийг аван би Жахуад тахихын тул ирэв хэмээн өгүүл. 3 Бас Зисийг тахилд дуудан; Тийнхүү би чиний юу үйлдэхийг чамд үзүүлэх буй. Бас миний чамд нэрийдэхийг миний тул тусалтугай! хэмээн зарлиг болов. 4 Тэр мэтээр Жахуагийн зарлиг болсноор Самуйл нь үйлдэж, Битлихимд одов. Тийн тэр болгосныг өтгөс улс нь түүнтэй учрахад чичрэн өгүүлрүүн; Чи эвтээр ирэв үү? 5 гэсэнд тэр нь эвтээр би Жахуад тахихын тул ирэв. Та биеэ ариун болгон тахилд дуудав. 6 Тийн бөгөөд тэдний ирсэнд Самуйл нь Илиавыг үзээд, үнэхээр Жахуагийн тусалтугай! нь түүний өмнө буй за хэмээн өгүүлэв. 7 Зүгээр Жахуа нь зарлиг болруун; Түүний нүүр хийгээд биеийн өндөрийг бүү ажигла. Тэр юуны тул гэвэл, би түүнийг эс хэрэглэв. Жахуа нь хүн мэт үздэг бус, хүн нь нүүрийг үздэг. Харин Жахуа нь зүрхийг үзнэ. 8 Тийн бөгөөд Зисийн Авинадавыг дуудаад Самуйлын өмнө явгалсанд Самуйл нь ийн; Жахуа нь үүнийг эс сонгов хэмээн өгүүлэв. 9 Тийн бөгөөд Зисийн Шилиаг явгалсанд Самуйл нь өгүүлрүүн; Жахуа нь бас үүнийг эс сонгов. 10 Тийн бөгөөд Зиси нь долоон хөвгүүдээ Самуйлын өмнө явгалав. Зүгээр Самуйл нь Жахуа нь тэднийг эс сонгов хэмээн Зисид өгүүлэв. 11 Бас Самуйл нв Зисид өгүүрлүүн; Чиний хамаг хөвгүүд нь энд буй буюу. хэмээсэнд тэр нь өгүүлрүүн; Бас отгон нь үлдсэн буй. Тэр нь хонио сахина гэсэнд Самуйл нь Зисид өгүүлрүүн; Түүнийг авчрахын тул илгээ. Тэр юуны тул гэвэл, түүний иртэл бид үл суух буй 12 гэсэнд тэр нь илгээн түүнийг ирүүлэв. Тэр отгон нь зарлиг болруун; Босоод түүнийг тосол тэр юуны тул гэвэл, энэ нь тэр мөн буй 13 хэмээн зарлиг болсноор Самуйл нь тост эврийг барин түүний эх дүү нарын дунд түүнийг тослов. Тийн бөгөөд Самуйл нь босоод Рэмэд одов. 14 Харин Жахуагийн тодотгол нь Савалаас гараад Жахуагаас нэг муу чөтгөр нь түүнийг зовоов. 15 Тийн бөгөөд Савалын боолууд нь түүнд ийн; Эдүгээ ү3 Бурхнаас нэг муу чөтгөр нь чамайг зовооно. 16 Хуураар хэцүү хуурдагчийг бэдрэгтүн! хэмээн бидний эзэн нь өмнөө байгч боолуудад эдүгээ захих болтугай! Тийн болвоос бурхнаас чамтай буй ахуйд түүний гараараа хуурдахад чи төмөр болох буй 17 гэсэнд Савал нь боолуудадаа өгүүлрүүн; Эдүгээ над хэцүү хуурдагчийг бэдрээд авчирагтун! 18 гэсэнд боолуудаас нэг нь өчрүүн; Би Битлихимын аймгийн Зисийн нэг хөвгүүнийг үзсэн буй. Тэр нь хэцүү хуурдагч атал их баатар хийгээд хүчит дайнгы хүн болон үгээр мэргэн ба, сайхан байдалт буй. Жахуа ч түүнтэй буй 19 гэсэнд Савал нь элчсийг Зисид илгээгээд хоньдоо сахигч чиний Давид хөвгүүнийг над илгээтүгэй! хэмээн өгүүлэв. 20 Тийн бөгөөд Зиси нь нэг илжигийг бариад талх хийгээд үзмийн ундааны нэг сав ба ямааны нэг и шгийг өөрийн Давид хөвгүүнээр Савалд илгээв. 21 Тийн бөгөөд Давид нь Савалд хүрээд түүний өмнө байв. Тийн Савал нь түүнийг ихэд янаглаад түүнийг зэвсэгээ өргөгч болгов. 22 Бас Савал нь Зисид илгээн Давидыг миний дэргэд байлган хайрла. Тэр юуны тул гэвэл, тэр нь над тааламжит буй гэв. 23 Тийн бөгөөд бурхнаас ирсэн муу чөтгөр нь Савалын дээр ахуйд Давид нь хуурыг барин гараараа хуурдав. Тэр мэтээр Савал нь тэнхэрүүлэгдээд амардаг бөгөөд муу чөтгөр нь түүнээс хагацдаг бөлгөө.
Арван долдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Филититэн нь цэргийн чуулганыг чуулуулж Иудейгийн Шүкүд чуулалцаад Шикү хийгээд Далимын Захан Ажика хоёрын хооронд буув. 2 Тийн бөгөөд Савал хийгээд Израйлын хүмүүс нь чуулж Илсийн хөндийд буугаад Филиститний тус дайнд оролцохоор одов. 3 Тэр мэтээр Филиститэн нь нэг этгээдэд уулны дээр байсан бөгөөд Израйл нь нөгөө этгээдэд уулны дээр байв. Тэд хоёрын хооронд хөндий буй бөлгөө. 4 Тийн бөгөөд Филиститний буудлаас нэг Кидийн Кимиэд нэрт баатар хүн нь гарав. Түүний биеийн өндөр нь зургаан тохой нэг Сүхүм бөлгөө. 5 Бас тэр зэс малгай бөгөөд түүний өмссөн хуяг нь таван мянга тахилын төдий хүнд бөлгөө. 6 Бас тэр нь хөлдөө зэс гуталт бөгөөд, цээжиндээ хавтгай зэст бөлгөө. 7 Бас түүний хадны иш нь цэнгэлийн нээгчийн модонд адил бөгөөд жадны төмөр нь зуун төмөр тахилын төдий хүнд бөлгөө. Бас нэг бамбайг өргөгч нь түүний өмнө явав. 8 Тийн бөгөөд тэр нь байж Израйлын цэргийн хуарангуудад дуудан ийн өгүүлрүүн; Та юуны тул дайнд оролцохоор гарав. Би Филистийн хүн биш үү? Та ч Савалын боолууд биш үү? Та өөрийн тул нэг хүнийг сонгон түүнийг над ирүүлэгтүн! 9 Хэрвээ тэр нь миний тус дийлж намайг алж чадах бөгөөс эл, бид таны боолууд болох буй. Харин би түүнийг алах бөгөөс эл. Та бидний боолууд болоод бидэнд зарагдах болъюу 10 гээд бас тэр Филиститний хүн нь өгүүлрүүн; Би эдүгээ өдөр Израйлын цэргийн хуарангуудыг баатраар элэглэнэ. Бидний дайлалцахын тул над нэг хүнийг өгөгтүн! гэв. 11 Тийнхүү Савал хийгээд хамаг Израйл нь эд үгсийг сонсоод, эмээн ихэд айв. 12 Давид нь Битлихим Иудейгийн Ифрэдийн аймгийн Зиси нэрт хүний хөвгүүн бөлгөө. Тэр хүнд найман хөвгүүн байсан буй. Зиси Савалын цагт их наст хүн буй хэмээн дуудсан буй. 13 Тийн бөгөөд Зисийн гурван их хөвгүүд нь Савалыг дайнд даган одов. Тэдний нэрс гэвэл тэргүүн Илиав, удаахь нь Авинадав, гуравдугаар нь Шама бөлгөө. 14 Давид нь өтгөн буй бөгөөд гурван их нь Савалыг дагав. 15 Давид нь Савалаас буцан өөрийн эцгийн хоньдыг Битлихимд сахихын тул одов. 16 Филиститний хүн нь өглөө үдэш бүр ойртож биеэ дөчин өдрийн туршаар үзүүлэв. 17 Тийн бөгөөд Зиси нь Давид хөвгүүндээ өгүүлрүүн; Эдүгээ чиний ах нарын тул хатсан талхыг нэг хэмжээ хийгээд эд арван боорцгийг аван, ах нарын тул буудалд гүйн үйлд. 18 Бас эд арван сүүний хуруудыг тэдний мянганы тэргүүлэгчид өргөн, чиний ах нарыг хэрхэн ахуйг үзээд тэдний барьцааг автугай! гэв. 19 Тийнхүү Савал хийгээд тэд ба Израйлын хамаг хүмүүс нь Илийн хөндийд Филиститний тус дайлав. 20 Тийн бөгөөд Давид нь эрт маргааш босоод, хоньдоо сахигчид сахиулаад Зисийн түүнд захиснаар аваад явав. Тийн бөгөөд царгийн чуулганы дайнд оролцохоор гарч дайны тус дуудсан цагт Давид нь захад хүрэв. 21 Тэр юуны тул гэвэл, Израйл хийгээд Филиститэн нь чуулганаа дайнд оролцохоор бэлтгэсэн бөлгөө. 22 Тийн бөгөөд Давид нь савасаа сав сахигчид өгөн, чуулганд гүйн, ах нартаа хүрэн тэднийг мэндчилэв. 23 Тийн бөгөөд Давидын тэдэнтэй хэлэцсэн атал Күлиэд нэрт Кидийн Филистийн баатар хүн нь Филиститний чуулганаас гаран урьдахь тус дайнаар одсугай! ??? 33 гэсэнд Савал Давидад өгүүлрүүн; Чи энэ Филистийн хүний тус дайлахын тул гарч чадахгүй. Тэр юуны тул гэвэл, чи залуу атал тэр ч бага наснаас дайлагч хүн буй 34 гэсэнд Давид нь Савалд өгүүлрүүн; Чиний боолын өөрийн эцгийн хоньдыг сахин ахуйд арслан хийгээд өтөг нь ирээд хургыг сүргээс авав. 35 Тийнхүү би түүнийг даган дараад түүний амнаас аврав. Бас тэр арсланы миний тус эргэсэнд би түүнийг сахалаас барин таслан алав. 36 Чиний боол нь арслан хийгээд өтөг хоёуланг алав. Тийн бөгөөд энэ эс хэрчигдсэн Филистийн хүн нь тэдэнд адил болох буй за. Тэр юуны тул гэвэл, тэр нь амьд бурхны хуарангуудын тус баатархаг элэглэнэ 37 гээд бас өгүүлрүүн; Жахуа нь намайг арслан хийгээд өтөгөөс аврав. Тэр ч намайг энэ Филистийн хүний гараас аврах болъюу гэсэнд Савал нь Давидад өгүүлрүүн; Од. Жахуа нь чамтай болох болтугай! 38 гээд Савал нь зэвсгээ Давидад зүүлгэн түүний толгойд зэс малгайг хийж, хуягаа түүнд өмсгөв. 39 Бас Давид нь илдээ зэвсэгийн дээр зүүгээд одохыг туршиж үзэв. Тэр юуны тул гэвэл, тэр нь сурсан бөлгөө. Зүгээр Давид нь Савалд өгүүлрүүн; Эднээр би эс одож чадна. Тэр юуны тул гэвэл, би тэднийг эс туршив гээд биеэсээ тэднийг тайлав. 40 Тийн бөгөөд гартаа таягаа аван, горхиос тавин тэгш чулуудыг сонгоод хоньчины туланд тавив. Бас Шижэмээ гартаа аваад Филистийн хүнд ойртов. 41 Тийн бөгөөд Филистийн хүн нь ирэн Давидад ойртон ирэв. Бас түүний бамбайг өргөгч нь түүний урьд байсан буй. 42 Филистийн хүн нь гарч Давидыг үзээд түүнийг доромжлов. Тэр юуны тул гэвэл, Давид нь үзэсгэлэнт залуу бөлгөө. 43 Тийн бөгөөд Филистийн хүн нь Давидад өгүүлрүүн; Чи миний тус таягтайгаар ирээд намайг нохой болгоно. гээд Филистийн хүн нь Давидыг өөрийн бурхдаар хараав. 44 Бас тэр нь Давидад өгүүлрүүн; Чи над ирэн үйлд. Тийнхүү би чиний махыг огторгуйн шувууд хийгэд хээийн ангуудад өгсүгэй! 45 гэсэнд Давид нь түүнд өгүүлрүүн; Чи над илд ба жад, бамбайгаар ирсэн буй. Харин би чамд чиний баатарлаг элэглэсэн Израйлын чуулганы бурхан гэвэл, чуулгануудын Жахуагийн нэрээр ирнэ. 46 Эдүгээ өдөр Жахуа нь чамайг миний гарт өгөх болъюу. Тийн би чамайг олж, чиний толгойг цавчиад, Филиститний чуулганы хүүрүүдийг огторгуйн шувууд ба хээрийн ангуудад өгөх буй. Тэр мэтээр бүхэл дэлхий нь Израйлд бурхан буй хэмээн мэдэх буй. 47 Бас энэ хамаг чуулган нь Жахуа нь илд хийгээд жадаар аврагч бус буй хэмээн мэдэх буй. Тэр юуны тул гэвэл, дайн нь Жахуагийн буй. Тэр нь таныг бидний гарт өгөх болъюу гэв. 48 Тийн бөгөөд Филистийн хүний босож Давидад хүрэхийн тул ойр ирсэнд Давид нь яаран Филистийн хүнд хүрэхийн тул чуулганы тийш гүйв. 49 Тэнд Давид нь гараа туланд оруулж тэндээс нэг чулууг аваад, Шижимээр хаян Филистийн хүний толгойн магнайд тусав. Чуулганы магнайн дотор шингэснээр тэр нь нүүрээрээ газарт унав. 50 Энэ мэтээр Давид нь Шижим хийгээ дчуулганаар Филистийн хүнийг дайлан алав. Зүгээр Давид нь гартаа илдгүй бөлгөө. 51 Бас Давид нь гүйж, Филистийн хүний биеийн дээр босон түүний илдийг аван хуйгаас суглаан түүнийг алан, түүний толгойг тас цавчив. Тэр тйин бүхийд Филиститэн нь өөрийн баатрын үхсэнийг үзээд дутаав. 52 Тийн бөгөөд Израйл хийгээд Иудейн хүмүүс нь тэднийг Икруны хаалга хийгээд хөндий хүртэл нэхэв. Тэр мэтээр Филиститний шархадагсад нь Шариймын замаар Кад хийгээд Икрун хүртэл унав. 53 Тэндээс Израйл нь буцаад, тэдний буудлыг эвдэв. 54 Давид нь Филистийн хүний толгойг Иерусалимд авчраад, зэвсэгийг өөрийн гэрт тавив. 55 Савал нь Давидын Филистийн хүний тус гарсаныг үзээд чуулганы тэргүүлэгч Авнирт өгүүлрүүн; Авнир аа! Энэ залуу нь хэний хөвгүүн буй гэсэнд Авнир нь өгүүлрүүн; Эзээн! Чиний сүнс амьд буй бөгөөд би эс мэднэ 56 гэсэнд хаан нь өгүүлрүүн; Залуу нь хэний хөвгүүн буй гэж асуутугай! гэв. 57 Тийн бөгөөд Давид нь Филистийн хүнийг алсанаас буцмагц, Авнир нь түүнийг аваад Савалын өмнө ирүүлэв. Филистийн хүний толгой нь түүний гарт байсан буй. 58 Тийн Савал нь түүнд өгүүлрүүн; Залуу! Чи хэний хөвгүүн буй гэсэнд Давид өгүүлрүүн; Би чиний Битлихимын аймгийн Зиси боолын хөвгүүн буй хэмээн өгүүлэв.
Арван наймдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Давидын Савалд өгүүлж дууссанд Зиунатаны сонссон нь Давидын ??? нийлэв. Зиунатан нь түүнийг өөрийн сүнс мэт янаглав. 2 Тийн тэр өдөр Савал нь түүнийг аваад өөрийн эцгийн гэрт эс буцаав. 3 Бас Зиунатан нь хийгээд Давид нь өөр өөрийн сүнс мэт янаглалцсаны тул эвт тогтоолыг тогтоов. 4 Зиунатан нь дээлээ тайлаад Давидад өгөв. Бас нум ба илд хийгээд бүсээ өгөв. 5 Тийн бөгөөд Давид нь Савалын түүнийг хааш илгээснээр одож цэцнээр явав. Бас Савал нь түүнийг дайны хүмүүсийн тэргүүлэгч болгожээ. Жич Давид нь хамаг улс хийгээд Савалын боолуудын нүдэнд тааламжит бөлгөө. 6 Тийн боловч Давидын Филиститний эвдрэлээс буцсанд Израйлын хамаг балгадын эхнэрүүд нь дуулан бүжиглэн, Савал хааны угтахын тул хуур хийгээд жаргал ба хөгжимийн зэвсэгүүдээр гарч 7 тэнд эхнэрүүд ч наадалцаа өгүүлэлдрүүн; Савал нь мянгадыг алав. Давид ч түмийг алав 8 гэсэнд Савал нь ихэд хилэгнэн тэр үгэнд дургүй болоод ийн өгүүлрүүн; Тэд нь Давидад түмтийг тоолов. Харин над мянгадыг тоолов. Эзэлүүрээс түүн бус дутуу юу ч үгүй биш үү? 9 Тийн бөгөөд тэр өдрөөс хойно Савал нь Давидыг ажиглаж үзэв. 10 Тэндээс маргааш бурхнаас ирсэн муу чөтгөр нь Савалд ирэв. Тийнхүү тэр нь гэрийн дотор форофидлон үйлдэв. Давид ч урьд ёсоор хуурдав. Бас Савал нь гартаа жадыг барив. 11 Тийн бөгөөд Савал нь би Давидыг хананд чихээс гээд жадаа хаяв. Зүгээр Давид нь түүний дэргэдээс хоёр дахиж зайлав. 12 Тийнхүү Савал нь Жахуагийн Давидтай болон Савалаас салсаны тул түүнээс айв. 13 Тиймийн тул Савал нь Давидыг биеэсээ хагацуулаад мянганыг тэргүүлэгч болгов. Тийн бөгөөд тэр нь улсын өмнө гарч орж үйлдэх буй. 14 Бас Давид нь хамаг явдлаа цэцнээр явав. Тийн бөгөөд Жахуа нь түүнтэй бөлгөө. 15 Тийнхүү Савал нь Давидын маш цэцнээр явсныг үзээд түүнээс айв. 16 Зүгээр хамаг Израйл хийгэд Иудей нь Давидыг янаглав. Тэр юуны тул гэвэл, тэр нь тэдний өмнө гаран орон үйлдэв. 17 Тийн бөгөөд Савал нь Давидад өгүүлрүүн; Би энэ миний Мирав их охиныг чамд гэргий болгон өгсүгэй! Ямагт чи миний тул баатарлан Жахуагийн дайнуудыг дайлтугай! гэв. Савал нь бас ийн өгүүлрүүн; Миний гар нь түүний тус үл болох болтугай! Зүгээр Филиститний гар нь түүний тус боолх болтугай! гэв. 18 Давид ч Савалд өгүүлрүүн; Би хэн буй. Миний эмс хийгээд миний эцгийн төрөл нь Израйлд юу буй. Яаж би хааны хүргэн болох буюу гэв. 19 Зүгээр Савалын охины Давидад өгөгдөх гэсэн цагт Микүлэдийн аймгийн Адиалд гэргий болгон өгөгдөв. 20 Тэндээс Савалын Микэл охин нь Давидыг янаглав. Үүний учир Савалд өгүүлсэнд тэр ч түүнд тааламжит бөлгөө. 21 Бас савал нь ийн; Би түүнийг Давидад өгсүгэй! Тэр юуны тул гэвэл, Микэл нь Давид ураг мэт болох бөгөөд Филиститний гар нь түүний эсрэг болох буй хэмээн өгүүлэв. Тиймийн тул Савал нь Давидад өгүүлрүүн; Чи эдүгээ өдөр хоёроос нэрийг аван, миний хүргэн болох буй 22 гээд Савал нь өөрийн боолууддаа та Давидад аргаар хэлэлцэн ийн; Мана. Хаан нь чамайг таалдаг. Бас түүний хамаг боолууд нь чамайг янагладаг. Тиймийн тул чи эдүгээ хааны хүргэн болтугай! хэмээгтүн! 23 гэсэнд Савалын боолуудын эд үгсийг Давидын чихэнд өгүүлэхэд Давид нь өгүүлрүүн. Би үгээгүү тоомжгүй хүн бөгөөтөл хааны хүргэн болох нь бяцхан юм гэж санан уу та 24 гэсэнд боолуудын Савалд энэ мэтээр Давид нь өгүүлэв 25 гэсэнд Савал нь өгүүлрүүн; Та Давидад ийн; Хаан нь үнийг ч үл эрэн, ямагт хааны дайсны тус хариулан өгөхийн тул Билиститний нэг зуун хэрчсэн арьсыг эрнэ хэмээн өгүүлэгтүн! гэв. Савал Давидыг Филиститний гарт алагдах буй хэмээн санав. 26 Тийн түүний боолуудын эд үгсийг Давидад өгүүлсэнд хааны хүргэн болох нь Давидад тааламжит бөлгөө. Харин Басжорууд нь эс гүйцсэн бөлгөө. 2. Тийн бөгөөд Давид нь өөрийн хүмүүстэй босоод Филиститнээс хоёр зуун хүнийг алаад, Давид нь тэдний хэрчсэн арьсуудыг авчираад хааны хүргэн болохын тул бүхэл тоогоор хаанд өгөв. Тиймийн тул Савал нь түүнд өрөийн Микэл охиныг гэргий болгон өгөв. 28 Харин Жахуа нь Давидтай буй бөгөөд Савалын Микэл охин түүнийг янаглана хэмээн Савал нь үзэн мэдэв. 29 Тийн бөгөөд Савал нь Давидаас үлэмж айв. Бас Савал нь үргэлжид Давидын дайсан болов. 30 Бас Филиститний ноёд нь гарав. Тийн бөгөөд Тэдний гарсаны хойно Давид нь Савалын хамаг боолуудаас цэцэнээр явав. Тиймийн тул түүний нэр нь алдаршуулагдав.
Арван есдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд Савал нв Зиунатан хөвгүүнд хийгээд хамаг боолуудад ийн; Давидыг алагтун! 2 Зүгэр Савалын Зиунатан хөвгүүн нь Давидыг машид янаглав. Тийн Зиунатан нь Давидад өгүүлрүүн; Миний Савал эцэг нь чамайг алахыг бэдэрнэ. Тиймийн тул эдүгээ чи маргааш болтол биеэ гамнаж нууцаар байн үйлд. 3 Би гараад чиний хаана ахуй хээрт тэнд өөрийн эцгийн өмнө байж эцэгтээ чиний учир хэлсүү. Тийн бөгөөд би миний юу ажигласнаар чамд өгүүлсүү гэв. 4 Тийн бөгөөд Зиунатан нь өөрийн Савал эцэгт Давидыг сайшааж өгүүлрүүн; Хаан нь өөрийн Давид боолын тус нүглийг үл үйлдэх болтугай! Тэр юуны тул гэвэл, тэр нь чиний тус нүглийг эс үйлдэнэ. Харин чиний тул түүний үйлс нь маш сайн буй. Тэр юуны тул гэвэл, түүний амиа эс хайрлан Филистийн хүнийг алсанаар Жахуа нь Израйлд их тонилголыг бүтээв. 5 Бас чи үзээд баясав. Тийн атал юуны тул Давидыг шалтгаангүйгээр олон нүглийг үйлдэх буюу 6 гэсэнд Савал нь Зиунатаныг дууг сонсон, тангараглан ийн; Жахуа амьд бөгөөд тэр нь үл алагдах буй гэв. 7 Тийн бөгөөд Зиунатан нь Давидыг дуудаад түүнд эд хамгуудыг үзүүлэв. Жич Зиунатаны Давидыг Савалд ирүүлснээр Давид нь түүний өмнө урьд мэт байв. 8 Тэндээс дахиж дайлсанд Давид нь гараад Филиститний тус дайлан тэднийг алав. Тийн тэд нь түүнээс дутаав. 9 Зүгээр Жахуагаас муу чөтгөр нь Савалын гартаа жадтаар гэрийн дотроо суусанд түүнд байсан бөлгөө. Давид ч хуурдав. 10 Тийн Савал нь Давидыг Хана хүртэл жадаар хатгахыг шинжэв. Харин тэр нь түүний дэргэдээс зайлав. Тэр мэтээр Савал нь жадыг Ханад хатгав. Давид ч дутааж тэр шөнөд тонилов. 11 Савал нь Давидын гэрт элчсийг түүнийг сахих хийгээд маргааш алахын тул илгээв. Тийн бөгөөд Давидын Микэл гэргий нь түүнд өгүүлрүүн; Хэрвээ чи энэ шөнөөр амиа үл аврах бөгөөс эл, маргааш чи алагдах болъюу 12 гээд Микэл нь Давидыг цонхоор буулгав. Тэр мэтээр тэр нь дутаав. 13 Тийн бөгөөд Микэл нь нэг Тирэвийг аваад дэвсгэрний дээр хэвтүүлэн ямааны үсэн дэр дэрлээд хөнжилөөр хучив. 14 Савалын элчсийн Давидыг авахын тул илгээсэнд Микэл нь тэр өвчтэй буй гэв. 15 Тийн бөгөөд Савал нь элчсийг Давидыг үзэхийн тул дахин илгээгээд өгүүлрүүн; Миний түүнийг алахын тул түүнийг дэвсгэртэйгээр над авчрагтун! гэв. 16 Тийн элчис нь ороод дэвсгэрийн дээр Тирэв бөгөөд ямаанаарүсээр хийсэн дэр буй бөлгөө хэмээн үзэв. 17 Тийн бөгөөд Савал нь Микэлд өгүүлрүүн; Чи намайг юунд мэхлэж, миний дайсны тонилгохын тул түүнийг явуулав гэсэнд Микэл нь Савалд өгүүлрүүн; Тэр намайг явуулаад би чамайг юуны тул алах буюу хэмээн өгүүлэв. 18 Тийн бөгөөд Давид нь дутаагаад Самуйлын хаана бүхий Рэмэд одоод Савалын хамаг үйлдсэнийг Самулйд дуулгав. Тийн бөгөөд тэр хийгээд Самуйл нь Кайдад одоод тэнд суув. 19 Тийн бөгөөд улс нь Савалд ийн; Давил нь Дэмийн Найдудад буй. 20 гэсэнд Савал нь Давидыг барихын тул элчсийг илгээв. Харин тэдний форофидын чуулганы форофидлох хийгээд тогтоогдсон Самуйл тэргүүлэгчийн басныг үзээд элчис нь бурхны тодотголоор төгсөөд бас форофидлов. 21 Тийн бөгөөд Шавадирлүүлэгдсэнд тэр нь бус элчсийг илгээв. Зүгээр тэд нь бас форофидлов. Савал нь дахин элчсийг илгээсэнд тэд форофидлов. 22 Тийн бөгөөд тэр өөрөө Рэмэд одоод Шикүд ахуй гэсэнд хүн нь Найдудын Рэмэд буй гэв. 23 Тийн бөгөөд тэр нь Найдудын Рэмэд одохдоо бурхны тодотголоороо төгсөөд Найдудын Рэмэд хүрэх болтол форофидлож явав. 24 Тийн бөгөөд тэр нь хувцсаа тайлаад Самуйлын өмнө форофидлоод тэр бүхэл өдөр шөнөд хэвтэв. Тэр юуны тул гэвэл, Савал бас форофидуудын дотор буй буюу хэмээн өгүүлэлддэг.
Хорьдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Давид нь Рэмгийн Найдудаас дутааж Зиунатанд ирээд өгүүлрүүн; Би юуг үйлдэв. Миний буруу юм буюу, чиний эцгийн өмнө миний нүгэл нь юу буюу. Тэр юуны тул гэвэл, тэр нь миний амийг бэдэрнэ 2 гэсэнд тэр нь түүнд өгүүлрүүн; Тэр мэт бүү болтугай! Чи үл үхэх Мана. миний эцэг нь над үзүүлэлгүй их бага юуг ч үл үйлдэх тийн бөгөөд миний эцэг нь энэ хэргийг надаас юуны тул нуув. Тийн бөгөөд тааламжит буйг эрхгүй мэднэ. Тийн чамайг үл гомдоохын тулд түүнд энэ хэргийг бүү мэдүүл хэмээн өгүүлнэ. Зүгээр үнэхээр Жахуа нь амьд бөгөөд чиний сүнс ч амьд буй. Би хийгээд үхэл хоёрын хооронд нэг алхам мэт завсар буй 4 гэсэнд Зиунатан нь өгүүлрүүн; Чиний зүрхний юу хүсэхийг би чиний тул бүтээсү 5 гэсэнд Давид нь түүнд өгүүлрүүн; Маргаан сарын шинийн нэгэн болохын тул би эрхгүй хаантай идэлцэх ёст буй. Тийн бөгөөд миний хээрт гуравдугаар өдрийн үдэш болтол биеэ нуухын тул намайг тавьтугай! 6 Тийн хэрвээ чиний эцэг нь миний үгүй ахуйг ажиглаваас, чи ийн; Давид нь өөрийн Биулихим балгасны тэнд бүхэл төрлийн жил бүрийг тахил болохын шалтагаар намайг тавьтугай! хэмээн надаас эрэв хэмээн өгүүлэн үйлд. 7 Тийн бөгөөд хэрвээ тэр нь маш хилэгнэх бөгөөс тэр нь эрхгүй мууг үйлдэх зоригт буй. 8 Тиймийн тул чи боолдоо нигүүлгүйгээр үйлдтүгэй! гэвэл чи боолоо өөртэй хамт Жахуагийн эвт тогтоолоор нийлүүлсэн буй. Бас хэрвээ над буруу буй бөгөөс эл, чи намайг ал. Тэр юуны тул гэвэл, чи юуны тул эцэгтээ намайг авчрах буй 9 гэсэн Зиунатан нь өгүүлрүүн; Энэ чамаас хол болох болтугай! Тэр юуны тул гэвэл, хэрвээ би миний эцгийн чиний тус мууг үйлдэх зоригт байсныг мэдвээс чамд өгүүлэх биш үү 10 гэсэнд Давид нь өгүүлрүүн; Хэн над мэдүүлэх буй. Бас хэрвээ чиний эцэг ууртаар чамд хариуг өгүүлвээс юу болох 11 гэсэнд Зиунатан нь Давидад өгүүлрүүн; Ир. Бид хээрт гаръя гэсэнд тэд хоёул хээрт гарав. 12 Тийн бөгөөд Зиунатан нь Давидад өгүүлрүүн; Израйлын Жахуа бурхан мөн бөгөөд би маргааш буюу. Нөгөө өдөр буюу өөрийн эцгийн саналыг туршиж үзсү. Тийнхүү хэрвээ Давид нь сайн буй бөгөөтөл би чамд үл илгээн үл үзүүлэх бөгөөс эл. 13 Жахуа нь энэ мэт хийгээд үүнээс их мууг Зиунатанд үйлдэх болтугай! Зүгээр хэрвээ миний эцэг нь чамд мууг үйлдэхийг туршваас, би чамд үзүүлэн чиний амраар одохын тул чамайг тавина. Тийн бөгөөд Жахуа нь миний эцэгтэй гэр болсон мэт түүнчлэн чамтай болох болтугай! 14 Бас чи миний амьд байх цагт миний үл үхэхийн тул Жахуагийн өгүүлэхийг над үзүүлэх болтугай! 15 Бас түүнээс гадна Жахуагийн Давидын дайсан бүгдээрийг дэлхийгээ эвдэх цагаас хойно чи миний гэрдэхээс нүглсийг мөнхөд үл хагацуулах болтугай! 16 Энэ мэтээр Жахуа нь Давидын дайснуудын гараас нэхэх болтугай! хэмээн Зиунатан нь Давидын гэрдэхүүдтэй тогтоолыг тогтоов. 17 Бас Зиунатан нь Давидыг өөрийн сүнс мэт янагласны тул захиж тангараглуулав. 18 Жич Зиунатан нь түүнд өгүүлрүүн; Маргааш сарын шинийн нэгэн бөгөөд чиний ширээний хоосон болоход, чиний үгүй ахуй нь мэдэгдэх буй. 19 Тиймийн тул чи гурван хоног байсны хойно удалгүй яван, хэргийг үйлдсэн өдөр нуусан газарт хүрээд Изил гэгч чуулганы дэргэд буутугай! 20 Тийн бөгөөд би гурван сумын бүлэгт мэт тэр газрын этгээдэд харав уу. 21 Бас би хөвгүүнээ илгээн од. Сумыг Бидэри хэмээн өгүүлэхэд хэрвээ би хөвгүүдэд чиг ийн; Мана. сумууд нь янд этгээдэд буй. Тэднийг авчир хэмээн өгүүлвээс чи ир. Тэр юуны тул гэвэл, Жахуа амьд бөгөөд чамд амар болж гэмгүй буй. 22 Зүгээр хэрвээ би хөвгүүдэд ийн; Сумууд чанд этгээдэд буй хэмэн өгүүлвээс чи од. Тэр юуны тул гэвэл, Жахуа нь чамайг явуулав. 23 Жич бид хоёрын хэлэлцсэн хэргийн учир Мана. Жахуа нь бид хоёрын хооронд мөнх болох болтуагй! 24 гэсэнд Давид нь биеэ хээрт нуув. Тийнхүү шинэ сар болсонд хаан идэлцэхээр суув. 25 Тийнхүү хаан нь урьд ёсоор өөрийн ширээндээ хонын дэргэд суусан бөгөөд Зиунатан нь босов. Абнир нь Саволын хажууд суусан бөгөөд Давидын орон ч хоосон бөлгөө. 26 Тийн боловч тэр өдөр Савал нь юуг ч эс өгүүлэв. Тэр юуны тул гэвэл, түүнд шалтгаан ч буй амой. Тэр нь ариун бус хэмээн санав. 27 Тийн маргааш сарын шиний хоёронд Давидын орны хоосон ахуйд Савал нь Зиунатан хөвгүүндээ өгүүлрүүн; Зисийн хөвгүүн нь юуны тул идэлцэхийн тул урьд өдөр хийгээд эдүгээ өдөр эс ирэв. 28 гэсэнд Зиунатан нь Савалд өчрүүн; Давид нь намайг Биулхимихд тавьтугай! хэмээн надаас гуйж эрэв гэж ийн өгүүлрүүн; 29 Намайг тавин хайрла! Тэр юуны тул гэвэл, бидний төрөл нь тэр балгасанд тахилт буй. Тийн бөгөөд миний ах нар иртүгэй! хэмээн захив. Тийнхүү хэрвээ би эдүгээ чамд тааламжит буй болбоос намайг өөрийн ах нартай уулзахын тул тавин хайрла! хэмээн өгүүлэв. Тиймийн тул тэр нь эс ирсэн буй 30 гэсэнд Савал нь Зиаунатаны тус маш хилэгнээд түүнд ийн; Чи зөрүүд хөвгүүн ээ! Чи Зисийн хөвгүүнийг өөрийн ичгүүр хийгээд чиний эхийн нүцгэний ичгүүрийн тул сонгов хэмээн би мэдэх биш үү. 31 Тэр юуны тул гэвэл, Зисийн хөвгүүний газарт амьд болоод чи хийгээд чиний эзэлгүүр нь үл тогтох буй. Тиймийн тул эдүгээ түүнийг над авчир. Тэр юуны тул гэвэл, тэр нь эрхгүй үхэх болъюу 32 гэсэнд Зиунатан нь өчрүүн; Тэр нь юуны тул алагдах буй. Тэр нь юуг үйлдэв. 33 гэсэнд Савал нь түүнийг хатгах жадаа хаяв. Тийн тэр нь өөрийн эцгийн Давидыг алах зоригт байсныг мэдэв. 34 Тийн бөгөөд Зианутан нь маш хилэгнээд ширээнээс босоод сарын шинийн хоёрт идээг эс идэв. Тэр юуны тул гэвэл, түүний эцгийн Давидын тус ичгүүртээр үйлдсэний учир тэр нь ихэд гомдов. 35 Тийн бөгөөд маргааш Зиунатан нь Давидаар тогтоосон хээрт нэг бяцхан хөвгүүнтэй одов. 36 Тийн бөгөөд тэр нь хөвгүүндээ ийн; Гүйтүгэй! Миний харвасан сумыг бэдэр хэмээн өгүүлэв. Тийн хөвгүүний гүйсэнд Зиунатан нь сумыг оронд хүрмэгц Зиунатан нь хөвгүүнд дуудан ийн; Сум нь чамаас чанад биш үү? хэмээн өгүүлэв. 38 Бас тэр нь хөвгүүнд ийн; Бүү зогс, яаран гүйтүгэй! хэмээн өгүүлсэнд түүний хөвгүүн нь сумнуудыг хураагаад эзэндээ ирэв. 39 Хөвгүүн нь юуг ч эс мэдэв. Ямагт Зиунатан хийгээд Давид нь хэргээ мэдэв. 40 Тийн бөгөөд Зиунатан нь зэвсэгийг хөвгүүндээ өгөн од, балгасанд аваачтугай! хэмээн өгүүлэв. 41 Тийн бөгөөд хөвгүүний явсантай сац Давид нь өмнө зүгийн орноос нүүрээрээ газарт унан гурав дахин мөргөв. Тийн бөгөөд тэд нь бие биеэ үнсэлцэн Давидын үлэмж уйлах болтол уйлалцав. 42 Тийн бөгөөд Зиунатан нь Давидад өгүүлрүүн; Амраар од. Бид хоёулын Жахуагийн нэрээр тангарагласан мэт Жахуа нь бид хоёрын хооронд болон, миний чиний үрсийн хооронд мөнхөд болох болтугай! гэсэнд Давид нь одов. Зиунатан ч балгасанд оров.
Хорин нэгдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд Давид нь Нувад ахуй Ахимилах ламд одов. Ахимилах нь Давидтай учрахаас айж өгүүлрүүн; Чи юуны тул ганцаар болох биетэй хүн ч үгүй буюу 2 гэсэнд Давид нь түүнд өгүүлрүүн; Хаан нь над нэг хэргийг захиж ийн; Миний чамд таалан захисан хэргийн учир бүү мэдүүл гэв. Тийн би боолуудаа нэг газарт тавив. 3 Тиймийн тул эдүгээ чиний гарын дэргэд юу буй болбоос миний гарт таван боорцгийг өгч эсвэл аливаа олдохыг өгөн үйлд 4 гэсэнд лам нь Давидад хариу өгүүлрүүн; Миний гарын доор боорцог ч үгүй буй. Ямагт рамнайлсан боорцог буй. Залуунууд нь эмээс цээрлэж байсан болбоос, авч болох 5 гэсэнд Давид нь ламд өчрүүн; Үнэхээр гурван хоногийн туршаар миний гарсаны хойно эм хүмүүс ч бидэнд үгүй бөлгөө. Тийнхүү залуусын савас нь ариун буй. Бас эдүгээ өдөр бус рамнайлсан боорцог нь савд ахуйн тул ариун бус мэт болов 6 гэсэнд лам нь түүнд рамнайлсаныг өгөв. Тэр юуны тул гэвэл, Жахуагийн өмнөөс авсан өмнөх боорцгоос бус боорцог ч үгүй бөлгөө. Тэр гэвэл авсан өдөр шинэ халуун боорцгийг хуучны оронд тавив. 7 Тийн бөгөө дтэр өдөр Савалын боолуудаас тэнд Жахуагийн өмнө байлгагдсан нэг Идумын аймгийн До Их гэгч хүн буй бөгөөд тэр нь Савалын малчидын тэргүүлэгч бөлгөө. 8 Бас Давид нь ламд өгүүлрүүн; Эд чиний гарын дэргэд жад эсвэл илд ч буй буюу. Тэр юуны тул гэвэл, хааны хэрэг яаралт байсны тул би өөрийн илд хийгээд зэвсэгээ эс авчирав 9 гэсэнд лам нь өгүүлрүүн; Чиний Ифудийн хойно нэг цэнгэлд ороогдсон буй. Хэрвээ түүнийг авах бөгөөс ав. Тэр юуны тул гэвэл, түүнээс бус ч энд үгүй буй гэсэнд Давид нь өгүүлрүүн; Тэр илдэд адил илд үгүй түүүнийг над өгтүгэй! 10 гээд Давид нь босоод тэр өдөр Савалаасайж Кадын Акис хаанд одов. 11 Тийн бөгөөд Ажихын боолууд нь түүнд өгүүлрүүн; Энэ нь тэр газрын Давид хаан биш үү? Түүний учир бүжиглэн дуулж, Савал нь мянгадыг алсан Давид ч түмдийг алсан буй хэмээн өгүүлэлдсэн биш үү? 12 Тийнхүү Давид нь эд үгсийг зүрхэндээ ажиглаад Кадын Акис хаанаас маш айв. 13 Тийн бөгөөд Давид нь тэдний өмнө явдлаа хувилган, тэдний дунд ухаангүй болсон мэт үйлдэн хаалгын үүдэнд бичиж нулимсаа сахалд цувруулав. 14 Тийн бөгөөд Акис нь боолууддаа өгүүлрүүн; Мана. Энэ хүн нь ухаангүй буй хэмээн та үзнэ. уны тул түүнийг над авчрав. 15 Над ухаангүй хүмүүс нь хэрэгт буюу. Та үүнийг ухаангүйн зангаар миний өмнө үйлдэхийн тул авчирав уу? Энэ миний гэрт үл орох буй гэв.
Хорин хоёрдугаар бүлэг
1 Тиймийн тул Давид нь тэндээс гаран Адулим гэгч агуйд дутаав. Тийн бөгөөд түүний ах нар хийгээд эцгийн гэрдэхэд нь сонсоод тэнд түүнд одов. 2 Тийн бөгөөд аливаа дарагсад хийгээд аливаа үрт ба, аливаа хангалгүй хүн нь түүнд чуулалцав. Тийнхүү тэр нь тэдний тэргүүлэгч болов. Тэр мэтээр түүнтэй дөрвөн зуугаад хүн бөлгөө. 3 Тийн бөгөөд Давид нь тэндээс Мувабын Мичфад одоод Мувабын хаанд өгүүлрүүн; Миний эцэг хийгээд эхийн чамд ирэн бурхны над юу үйлдэхийг миний мэдэх болтол чамтай байхыг тавин хайрла гэв. 4 Тийн бөгөөд Давид нь тэднийг түүний өмнө авчрав. Тийхүү Давидын агуйд байсан бүхэл цагт тэд нь хаантай суув. 5 Тийн бөгөөд Кэди гэгч форофид нь Давидад өгүүлрүүн; Агуйд бүү байтугай! Одож Иудейн газарт явтугай! гэсэнд Давид ньодоод Хэрудын ойд хүрэв. 6 Савал хийгээд түүнтэй байсан хүмүүсийн хаана буйг сонсов. Савал гэвэл Кибиэд гараараа жадаа барьж өөрийн хамаг боолуудын түүний дэргэд ахуйд Рэмэд байгч модны дэргэд суув. 7 Тийн бөгөөд Савал нь дэргэд байсан боолууддаа ийн өгүүлрүүн; Биниминий овгийн хүмүүс ээ! Эдүгээ сонсогтун! Зисийн хөвгүүн нь таны тус бүрд тариалангууд хийгээд үзмийн тариалангуудыг өгөх юу. Таныг мянгадын түшмэд хийгээд зуутын түшмэд болгох буюу. 8 Тэр юуны тул гэвэл, та бүгдээр миний тус зөвлөлцөөд танаас хэн ч миний хөвгүүүний Зисийн хөвгүүнтэй эвт тогтоол тогтоосныг эс мэдүүлнэ. Бас танаас хэн ч намайг хайрлан миний хөвгүүний миний тус эдүгээ өдөр миний боолыг нууцаар хэвтүүлэн явуулсаныг эс мэдүүлнэ 9 гэсэнд Идумын аймгийн До Их гэгч Савалын боолуудын тэргүүлэгч нь өчрүүн; Би Зисийн хөвгүүний Нувад Авитувын Ахимилах лам хөвгүүнд ирснийг үзэв. 10 Тийн бөгөөд Ашилих нь түүний тул Жахуагаас асуун түүнд хүнсийг өгөн, Филистийн Күлиэд хүний илдийг өгөв 11 гэсэнд хаа нь Авитдувын Амилиах лам нь хөвгүүн хийгээд түүний эцгийн бүхэл гэрдэх болон Нувад байсан лам нарыг дуудахын тул илгээв. Тийн тэд бүгдээр хаанд ирэлцэв. 12 Тийн бөгөөд Савал нь өгүүлрүүн; Ахидувын хөвгүүн ээ! Эдүгээ сонс, гэсэнд тэр нь ийн; Эзэн миний би энд буй хэмээн өгүүлэв. 13 Савал нь түүнд өгүүлрүүн; Чи хийгээд Зисийн хөвгүүн хоёр юуны тул миний тус зөвлөлцсөн буюу. Түүний эдүгээ өдөр нууцаар хэвтэн, миний тус босохын тул түүнд юуны тул боорцог хийгээд илдийг өгөн түүний тул бурхнаас асуун үйлдэв 14 гэсэнд Ахимилах нь хаанд өчрүүн; Чиний хамаг боолуудаас хэн Давид мэт итгэлт буй. Тэр нь хааны хүргэн бөгөөд, чиний захиагаар яван чиний гэрийн дотор хүндэт буй. 15 Би түүнийг тул бурхнаас эхэлж асуун үйлдэв. Энэ над бүү болтугай! Хаан нь өөрийн боол хийгээд миний эцгийн гэрдэхийг бүү буруушаатугай! Тэр юуны тул гэвэл, чиний боол нь энэ хамаг хэргийн учир их бага юуг ч эс мэдэв 16 гэсэнд хаан нь өгүүлрүүн; Ахимилах аа! Чи хийгээд чиний эцгийн хамаг гэрдэх нь эрхгүй үхэх болъюу 17 гээд хаан нь биеийн дэргэд байсан явганаар гүйгчдэд өгүүлрүүн; Та эргэн Жахуагийн лам нарыг алагтун! Тэр юуны тул гэвэл, тэдний гар нь Давидтай буй бөгөөд тэд нь түүний дутаасныг мэдсэн боловч, над эс мэдүүлэв гэв. Зүгээр хааны боолууд нь гараас эс сунган Жахуагийн лам нарыг алахыг эс туршив. 18 Тийн бөгөөд хаан нь До Ингэд өгүүлрүүн; Чи эргэн лам нарыг алан үйлд гэсэнд До Инг нь тэднийг алав. 19 Бас тэр нь илдийн ирээр лам нарыг Нува балгасыг таслан эрс ба эмс, нялх ба хүүхэд, үхэр ба илжиг хоньдыг алав. 20 Харин Ахидувын Амилих хөвгүүний хөвгүүүнээс Авиатар гэгч нэг хөвгүүн нь тонилоод Давидыг даган дутаав. 21 Тийн бөгөөд Авиатар нь Савалын Жахуагийн лам нарыг алсаныг Давидад мэдүүлэв. 22 Тийн бөгөөд Давид нь Авиатард өгүүлрүүн; Би Идумын аймгийн До Ингийг тэнд үзсэн өдөрт түүний эрхгүй Савалд үхүүлэхийг мэдэв. Миний шалтагаар чиний эцгийн хамаг улсад энэ нь учрав. 23 Чи аюулгүй надтай байтугай! Тэр юуны тул гэвэл, миний амийг бэдрэгч бас чиний амийг мөн. Тийнхүү чи надтай байж амраар болох буй.
Хорин гуравдугаар бүлэг
1 Тэндээс Давидад ийн мэдүүлэлдрүүн; Мана. Филиститэн нь Килийн тус дайлан талхыг үтрэм газдаас хулгайлна 2 гэсэнд Давидын Жахуагаас асуун би одоод эд Филиститнийг таслах уу гэсэнд Жахуа нь Давидад ийн зарлиг болов. Чи одогтун! Филиститнийг таслан Килийг авар. 3 Тийн бөгөөд Давидын хүмүүс нь түүнд өгүүлрүүн; Мана. Бид энд Иудейд айнам. Зүгээр хэрвээ бид Кийлэд Филиститний чуулганы тус одох бөгөөс эл, үлэмж айх биш үү? 4 гэсэнд Давидыг дахиж Жахуагаас асуусанд Жахуа нь түүнд хариу болруун; Босоод Кийлэд од. Тэр юуны тул гэвэл, би Филиститнийг чиний гарт өгсүгэй! 5 гэсэнд Давид хийгээд түүний хүмүүс нь Кийлэд одоод Филиститний тус дайлаад тэднийг малуудыг булааж аван тэднийг их эвдрэлүүдээр эвдэв. Энэ мэтээр Давид нь Кийлийн улсыг аврав. 6 Тийн бөгөөд Авиатар хөвгүүн гэвэл Кийлэ хүртэл Давидад дутаасанд гартаа Ифудыг барин одов. 7 Тийн бөгөөд Давид нь Кийлэд одов хэмээн Савалд мэдүүлэгдсэнд Савал нь өгүүлрүүн; Бурхан нь түүнийг миний гарт өгөв. Тэр юуны тул гэвэл, Давид нь хаалгат хийгээд тэх модот балгасанд ороод хаагдав гэв. 8 Тийн бөгөөд Савал нь хамаг улсыг дайлахын тул хийгээд, Кийлэд одоод Давид хийгээд түүний хүмүүсийг хүлээхийн тул чуулав. 9 Давид ч Савалыг өөрийн тул хорыг туурвив гэж мэдээд Авиатар ламд өгүүлрүүн; Ифудыг нааш авчиртугай! 10 гээд Давид нь ийн залбиран Израйлын Жахуа бурхаан! Савал нь Кийлсэд ирэн тэрхүү балгасыг миний учир эвдэх зоригт буй хэмээн чиний боол би үнэхээр сонсов. 11 Кийлэгийн хүмүүс нь намайг түүний гарт өгөх үү? Савал нь чиний боолын сонссоны ёсоор ирэх юу? Аяа Израйлын Жахуа бурхаан! Боолдоо мэдүүлэн соёрх! гэсэнд Жахуа нь зарлиг болруун; Тэр нь ирэх буй хэмээн зарлиг болов. 12 Жич Давид нь өгүүлрүүн; Кийлийн хүмүүс нь намайг хийгээд миний хүмүүсийг Савалын гарт өгөх юу гэсэнд тэд нь өгөх буй гэж Жахуа нь зарлиг болов. 13 Тийн бөгөөд Давид хийгээд түүний зургаан зуун хүн босон Кийлээс гараад хааш чадсанаар явав. Тийн бөгөөд Давид нь Кийлээс дутаав хэмээн Савалд мэдүүлэгдсэнд тэр нь тэнд одохоо зогсоов. 14 Тийн бөгөөд Давид нь говьд хүрээлсэн газдад суун Зифаний нэг ууланд байв. Савал нь түүнийг өдөр бүр бэдэрсэн боловч бурхан нь түүний гарт эс өгөв. 15 Савалын түүний амийг бэдрэхийн тул гарсаныг Давид нь мэдээд Зифагийн говийн ойн дотор байв. 16 Тийн атал Савалын Зиунатан хөвгүүн нь босон ойн дотор Давидад одоод түүний гарыг Жахуагаар батлав. 17 Бас тэр нь Давидад өгүүлрүүн; Бүү айтугай! Жич чи Израйлын хаан болох бөгөөд би ч чиний ойр боолх болъюу. Бас үүнийг миний Савал эцэг нь мэднэ 18 гэсэнд тэр хоёр нь Жахуагийн өмнө тогтоолыг тогтоов. Тийнхүү Давид нь ойд байв. Харин Зиунатан нь өөрийн гэрт одов. 19 Тэндээс Зифагийн аймгийн улс нь Кибиэд Савалын дэргэд ирээд өгүүлрүүн; Давид нь ойн хүрээлсэн газдад говийн өмнө зүгийн Хэкилэ ууланд биеэ нуусан биш үү? 20 Тиймийн тул эзээн! Чи эдүгээ өөрийн зүрхний хамаг хүслийн ёсоор гарах болбоос, бид ч түүнийг эзний гарт тушаан өгсүгэй! 21 гэсэнд Савал нь өгүүлрүүн; Жахуа нь таныг адислах болтугай! Тэр юуны тул гэвэл, та намайг хайрлав. 22 Та одож хайрлагтун! Бэлэн байж түүний орон хаана бүхийг үзэгтүн! Түүнийг хэн үзэв хэмээн мэдэгтүн! Тэр юуны тул гэвэл, тэр нь маш аргатаар явна хэмээн сонсов би. 23 Тийн бөгөөд та үзэн түүний биеэ нуух хамаг газдыг мэдээд над мэдээжээр гэдрэгэ буцагтун! Тийнхүү би тантай одсугай! Бас хэрвээ тэр нь энэ газарт буй бөгөөс эл, би түүний алтал Иудейгийн хамаг мянгадад бэдрэх буй 24 гэсэнд тэд нь босоод Савалаас урьд Жибэд одов. Давид хийгээд түүний хүмүүс ч мауны говьд Жисимуны өмнө зүгийн тал газарт агсан бөлгөө. 25 Савал хийгээд түүний хүмүүс нь түүнийг бэдрэхийн тул одов. Энэ нь Давидад өгүүлсэнд тэр нь буугаад Мауны говьд суув. Тийнхүү Савал нь сонссонтой сац, Давидыг Мауны говьд нэхэж одов. 26 Тийн бөгөөд Савал нь уулын наад этгээдэд явав. Зүгээр Давид хийгээд түүний хүмүүс нь уулын цаад этгээдэд явав. Тийн бээр Давид нь Савалаас айж түүнээс зугтааж яарав. Тэр юуны тул гэвэл, Савал хийгээд түүний хүмүүс нь Давид хийгээд түүний хүмүүсийг барихын тул тойров. 27 Харин нэгэн элч нь Савалд ирээд өгүүлрүүн; Яаран ир. Тэр юуны тул гэвэл, Филиститэн нь газарт дэлгэрэн оролцов 28 гэсэнд Савал нь Давидыг нэхсэнээсээ буцах, Филиститнийг даган одов. Тийн бөгөөд тэд нь тэр орныг салахын хад гэж нэрлэв. 29 Тийн бөгөөд Давид нь тэндээс гараад Инг Кидид хүрээлсэн газруудад суув.
Хорин дөрөвдүгээр бүлэг
1 Тэндээс Савалын Пилиститнийг дагаснаас буцсаны хойно түүнд ийн мэдүүлэлдрүүн; Давид нь Ин Кидийн говьд буй 2 гэсэнд Савал нь хамаг Израйлаас гурван мянган хүнийг шалгаж аваад зээрт хаддад Давид хийгээд түүний хүмүүсийг бэдрэхийн тул одов. 3 Тийн бөгөөд тэр нь аяндаа агуй хаана бүхий хонины хүрээдийн тэнд хүрэв. Тийнхүү Савал нь хөлөө хучиж амрахын тул оров. Бас Давид хийгээд түүний хүмүүс хнь агуйн этгээдэд байв. 4 Тийн бөгөөд Давидын хүмүүс нь түүнд өгүүлрүүн; Мана. Би чиний дайсныг чиний гарт өгсүгэй! гэж Жахуагийн чамд зарлиг болсон өдрийг үзэн үйлд гэж өгүүлсэнд Давид босоод Савалын хувцасны захыг нууцаар огтлов. 5 Түүнээс хойш Давид нь Савалын хувцасны захыг огтолсон тул зүрхээрээ буруушаагдав. 6 Тийн бөгөөд тэр нь өөрийнхөндөө ийн; Би Жахуагийн тослогдсон эзэндээ энэ мэтийг үйлдэн түүний тус гараа үл сунгах болтугай! Тэр юуны тул гэвэл, тэр нь Жахуагийн тослогдсон мөн 7 гэж өгүүлээд Давид нь эд үгсээр хүмүүсээ зогсуулан тэднийг Савалын тус эс босгов. Савал нь агуйгаас гараад аяндаа явъя. 8 Тэндээс Давид нь босоод агуйгаас гараад Савалыг даган дуудан ийн; Эзэн хаан минь ээ! гэсэнд Савалын гэдэргээгээ харсанд Давид нь нүүрээрээ хөсөр сөгдөж мөргөв. 9 Бас Давид нь Савалд өгүүлрүүн; Чи юуны тул хмүүсийн үгсийг сонсон, Давид нь чиний хорыг хэрэглэнэ гэж өгүүлснийг сонсном. 10 Мана. Өдгөө өдөр Жахуа нь чамайг миний гэрт агуйн дотор өгөв гэж өдгөө өдөр чиний нүд үзэв. Тийн атал чамайг алагдах хэмээн зарлиг өгүүлсэн боловч, би чамтай хайрлан гараа өөрийн эзний тус эс өргөсөн буй. Тэр юуны тул гэвэл, тэр нь Жахуагийн тослогдсон буй хэмээн өгүүлэвээ. 11 Жич миний Эцэг ээ! Үз! Чиний хувцасны захыг миний гарт үз! Тийн бөгөөд би чини хувцасны захыг огтловч чамайг эс алснаар миний гарт муу хийгээд буруу ч үгүй. Чиний тус миний нүглийг ч эс үйлдсэнийг мэдэн ү3 Тийн боловч чи миний амийг таслахын тул нэхнэ. 12 Жахуа нь бид хоёрын хооронд шүүх болтугай! Бас Жахуа нь миний тул чамаас нэг бүрийг авах болтугай! Зүгээр миний гар нь чиний тус үл болох буй. 13 Эрт цагийн үлгэр нь ийн; Хилэнц нь хилэнцтэнээс гардаг. Зүгээр миний гар нь чиний үл болох буй гэж өгүүлдэг. 14 Израйлын хаан нь хэнийг ч даган гарав ээ? Хэнийг ч нэхмү. Үхсэн нохой эсвэл нохой бөөсийг нэхмү. 15 Жахуа нь шүүгч болон бид хоёрын хооронд шүүн миний хэргийг үзэн халхалж намайг чиний гараас аврах болтугай! гэлээ. 16 Тийн бөгөөд Давидын эд үгсийг Савалд өгүүлж дууссанд Савал нь өгүүлрүүн; Миний Давид хөвгүүн ээ! энэ чиний дуу буй буюу гэж өгүүлээд Савал нь дуу гаран уйлав. 17 Жич тэр нь Давидад өгүүлрүүн; Чи надаас үлэмж зөвт мөн. Тэр юуны тул гэвэл, чи надад сайныг хариулав. Харин би чамд мууг хариулав. 18 Бас чи өдгөө өдөр надад захиж сайныг үйлдэв гэж өгүүлсэн буй. Тэр юуны тул гэвэл, Жахуа нь намайг чиний гарт өгсөн боловч чи намайг эс алав. 19 Тэр юуны тул гэвэл, хэрвээ хүн нь өөрийн дайсныг олбол түүнийг амраар тавих уу? Тиймийн тул Жахуа нь чиний нада дөдгөө өдөр сайныг үйлдсэний тул чамд сайныг хариулах болтугай! 20 Тийн бөгөөд чи эрхгүй хаан болох бөгөөд Израйлын эзэлгүүрин нь чиний гарт тогтох буй гэж би өдгөө мэднэ. 21 Тиймийн тул чи миний хойно миний үрсийг үл таслан миний нэрийг миний эцгийн төрлөөс үл эвдэх хэмээн Жахуагаар надад тангараглан үйлд 22 гэснээр Савал нь гэртээ одов. Зүгээр Давид хийгээд түүний хүмүүс нь хүрээлсэн газарт оров.
Хорин тавдугаар бүлэг
1 Тэндээс Самуйл нь нөгчөв. Тийнхүү хамаг Израйл нь чуулаад түүний тул гашуудаж түүний Рамад байгч гэрийн дотор түүнийг булав. Давид ч босоод Паран говьд одов. 2 Тийн бөгөөд Маунд нэг хүн бөлгөө. Тэр хүн нь Карминд маш их эд агуурстай гэвэл, түүнд гурван мянган хонь хийгээд мянган ямаа бөлгөө. Тэр нь Карминд хонио хярган авай. 3 Тэр хүний нэр нь Набал бөгөөд түүний гэргийн нэр нь Абигайл бөлгөө. Тэр гэргий нь сайн ухаант, үзэсгэлэнт нүүрт бөлгөө. Харин Набал нь нүүрэндээ муу явдалт бөгөөд Килибийн төрөлөөс бөлгөө. 4 Давид нь говьд байх Набалын хоньдоо хяргаж байхыг сонсов. 5 Тийн бөгөөд Давид нь арван залуусыг илгээж, тэд залууст ийн өгүүлрүүн; Карминд одоод Набалд хүрэн түүнийг миний нэрээр мэндчилж 6 тэрхүү амраар суугчид ийн; Чамд амар хийгээд гэрт амар ба чамд хамаг байгчид амар болох болтугай! 7 Жич чамд хяргагчид буй гэж би өдгөө сонсов. Тийн бөгөөд чиний хоньдыг бидэнтэй байсанд бид тэдэнд хорыг эс хүргэв. Бидний Карминд хамаг байсан цагт тэдний юмнаас юу ч эс гээгдэв. 8 Чи залуу хүмүүсээсээ асуувал тэд нь чамд өгүүлэх буй за. Тиймийн тул миний залуусын сайн өдөр ирсэнд чиний өмнө хайрыг олох болтугай! Чи гарт байгч юуг ч чиний боол хийгээд чиний Давид хөвгүүнд өгөн хайрла! 9 гэсэнд Давидын залуус нь одоод Набалд эд хамаг үгсийн ёсоор Давидын нэрээр өгүүлээд зогсов. 10 Тийн бөгөөд Набал нь Давидын боолуудад ийн гэж өчрүүн; Давид нь хэн буй. Жишийн хөвгүүд нь хэн бэ? Өдгөөх цагт эздээ орхигч боолууд нь олон буй. 11 Би өөрийн боорцог хийгээд ус ба өөрийн хяргагчдын тул алсан малын махыг аван хаанаас ирснийг минь эс мэдсэн хүмүүст өгөх юү? 12 гэж өгүүлсэнд Давидын залуус нь буцаж харин, түүнд хүрээд эд хамаг үгсийг өгүүлэв. 13 Тийн бөгөөд Давид нь хүмүүстээ өгүүлрүүн; Хүн бүр илдээ зүүгтүн! гэсэнд хүн бүр илдээ зүүв. Давид ч илдээ зүүв. Тийн бөгөөд дөрвөн зуун хүн нь Давидыг даган одов. Хоёр зуун хүн нь агуурстай байв. 14 Тийн бөгөөд Набалын залуусаас нэгэн нь Набалын Абигайл гэргийд өгүүлрүүн; Мана. Давид нь бидний эзнийг мэндчлэхийн тул говиос илгээсэн буй. Зүгээр Набал нь тэднийг хараав. 15 Тэд хүмүүсийн бидэнд сайн байсанд биднээр эс хордуулагдан тэдэнтэй хээрт байсан цагтаа юуг ч эс гээв. 16 Бидний тэдэнтэй хоньдыг сахисан хамаг цагийн турш тэд нь бидэнд өдөр шөнөд хүрээ мэт байсан бөлгөө. 17 Тиймийн тул юу үйлдэхээ санан үйлд. Тэр юуны тул гэвэл, бидний эзэн хийгээд түүний хамаг гэртэхийн тул хорт зориг буй. Набал нь нүгэлт хүн бөгөөд түүнд өгүүлж тун болохгүй 18 хэмээн өгүүлсэнд Абигайл нь яаран хоёр зуун боорцог хийгээд үзмийн ундааны хоёр сав ба таван бэлтгэсэн хонь хийгээд хатсан гурилын таван хэмжүүр ба үзмийн жимсийн зуун балгаа хийгээд бурмын жимсийн хоёр зуун баглаа хийгээд бурхмын жимсийн хоёр зуун буурцгийг аваад илжгэдийн дээр ачив. 19 Тийн бөгөөд Абигайл нь боолууддаа өгүүлрүүн; Миний өмнө явагтун! Мана. Би таныг даган одсу гэлээ. Зүгээр тэр нь өөрийн Набал эрд эс өгүүлэв. 20 Тийн бөгөөд түүний илжгийг унаж уулны араар ирсэнд Давид хийгээд түүний хүмүүс нь Абигайлын тус хүрээд түүнтэй учрав. 21 Давид гэвэл ийн; Ер тэр хүний байсан юмнаас юу ч эс гээгдэхийн тул би түүний говьд хамаг байгчдыг дэмийгээр сахив. Тэр нь надад сайны тул мууг хариулав. 22 Хэрэв би үүр цайх болтол түүний хамаг байгчдаас нэг ч эрийг үлдээх бөгөөс эл. Бурхан нь Давидын дайснуудад энгэ мэт мууг үйлдэн, түүнээс үлэмж үйлдэх болтугаа! хэмээн өгүүлсэн бөлгөө. 23 Тийн бөгөөд Абигайл нь Давидыг үзээд сац яаран илжигнээс бууц Давидын өмнө нүүрээрээ хөсөр унан өгүүлрүүн; Эзэн минь ээ! Тэрхүү буруу надад болох болтуагй! Жич өөрийн шивэгчин намайг чихэндээ өгүүлүүлэн, өөрийн шивэгчний үгсийг сонсон хайрла! 25 Миний эзэн нь энэ нүгэлт Набал хүний учир үл санах болтугай! Тэр юуны тул гэвэл, түүний нэр мэт түүнчлэн тэр мөн буй гэвэл, Набал эсвэл мунхаг түүний нэр бөгөөд түүнтэй мунхаг буй. Зүгээр чиний шивэгчин би миний эзний илгээсэн залуусыг эс үзэв. 26 Тиймийн тул эзэн минь ээ! Жахуа нь амьд бөгөөд чиний сүнс ч амьд буй. Цусыг асгахаас хийгээд хариулан авсугай! гэж ирэхээс Жахуа нь чамайг зогсоосон буй. Тийнхүү эдүгээ чиний дайснууд хийгээд миний эзэнд хорыг туурвигчид нь Набалд адил болох болтугай! 27 Тийн бөгөөд энэ чиний шивэгчний өөрийн эзэнд авчирсан бэлэг нь миний эзнийг дагачид залууст өгөгдөх болтугай! 28 Чиний шивэгчний бурууг өнгөрүүлэн хайрла! Тэр юуны тул гэвэл, миний эзний Жахуагийн дайныг дайсны тул хийгээд чиний хамаг өдрүүдэд чиний дотор миний ч эс олдсоны тул Жахуа нь эрхгүй миний Давид эзний тул бат гэрийг болгох буй. 29 Тийн боловч чамайг нэхэгч болон чиний амийг бэдрэгч хүн ч босов. Зүгээр миний эзний амийг нь чиний Жахуа бурхантай амины овоонд уягдан хадгалагдах болъюу. Харин чиний дайснуудын амийг Жахуа нь Сижэмийн дундаас мэт хаях болъюу. 30 Басхүү Жахуагийн миний эзэнд хамаг зарлиг болсон сайны ёсоор үйлд. Чамайг Израйлын ахлагч болгоход 31 миний эзэн чи гэм буруугүй цусыг асгаад, өөрийн биеийг хариуллыг авсны учир гаслант хийгээд зүрхний сэжигт үл болох буй. Тийн бөгөөд Жахуагийн миний эзэнд сайныг үйлдэхэд чиний шивэгчдийг санан үйлд 32 гэсэнд Давид нь Абигайлд өгүүлрүүн; Израйлын Жахуа бурхан нь магтагдах болтугай! Тэр нь эдүгээ өдөрт чамайг надад илгээв. 33 Бас чиний цэцэн нь магтагдах болтугай! Чи ч адистадлагдах болтугай! Чи эдүгээ өдөр намайг цусыг асган, өөрийн гараар хариуллыг авахаас зогсоов. 34 Тэр юуны тул гэвэл, Израйлын Жахуагийн бурхан нь амьд гэвэл, тэр намайг чамд хорыг үйлдэхээс зогсоов. Үнэхээр хэрэв чи яаран намайг угтахын тул эс ирсэн болбол эл. Эрхгүй маргааш үүр цайхад нэг ч эр Набалд үл үлдэх бөлгөө 35 гээд Давид нь түүний гараас авчирсан юмыг аван түүнд өгүүлрүүн; Өөрийн гэрт амраар буцан од. Би чиний дууг сонсон, чиний биеийг тааламжтайгаар авав гэлээ. 36 Тийн бөгөөд Абигайлын Набалд ирсэнд Мана. тэр нь гэртээ хааны найранд адил нэг найрыг үйлдсэн бөлгөө. Тийнхүү Набалын зүрх нь жаргалтай болов. Тэр юуны тул гэвэл, тэр нь их согтуу бөлгөө. Тиймийн тул Абигайл нь түүнд юуг ч маргааш болтол үл өгүүлэв. 37 Тийн бөгөөд маргааш үзмийн ундааны Набалаас гарсанд, түүний гэргийн түүнд үүний учир хэлснээр түүний зүрх нь бие дотроо үхсэн мэт бөгөөд чулуу мэт болов. 38 Тэндээс арваад хоногийн эцэст Жахугаийн Набалыг тасалснаар тэр нь үхэв. 39 Тийн бөгөөд Давид нь Набалын үхсэнийг сонсоод ийн; Жахуа нь магтагдах болтугай! Тэр нь миний ичгүүрийн шалтгааныг Набалын гараас нэхээд өөрийн боолыг муугаас аврав. Тэр юуны тул гэвэл, Жахуа нь Набалын хорыг түүний толгойн дээр хариулав гэлээ. Бас Давид нь Абигайлыг өөрийн гэргий болгохын учир хэлэлцэхээр илгээв. 40 Тийнхүү Давидын боолууд нь Абигайлын дэргэд Кармилд хүрээд түүнд өгүүлрүүн; Давид нь чамайг өөрийн гэргий болгохын тул биднийг чамд илгээв 41 гэсэнд Абигайл нь босоод нүүрээрээ хөсөрт мөргөн өгүүлрүүн. Мана. Чиний шивэгчид нь миний эзний боолуудын хөлийг угаагч зарц болох болтугай! 42 гээд Абигайл нь яаран босоод нэгэн илжгийг унаж биетэй таван шивэгчнийг дагуулан, Давидын элчсийг даган одоод түүний гэргий болов. 43 Жич Давид нь Израйлын Ахинаамыг авав. Тэд хоёулан ч түүний гэргийд болов. 44 Зүгээр Савал нь Давидын гэргий болсон өөрийн марал охиныг Каримын Лайснын Филист хөвгүүнд өгсөн бөлгөө.
Хорин зургадугаар бүлэг
1 Тийн бөгөөд Жифагийн улс нь Кибияад Жисмуны өмнө Хакила ууланд нуусан биш үү? 2 гэсэнд Савал нь босоод Израйлаас шалгасан гурван мянган хүнтэй Давидыг бэдрэхийн тул Жифагийн говьд одов. 3 Савал нь Жисмуны өмнө байгч Хакилагийн ууланд зам дээр буув. Зүгээр Давид нь говьд байгаад Савалын түүнийг даган говьд ирснийг сонсов. 4 Тиймийн тул Давид нь шинжлэгчдийг илгээгээд Савалын үнэхээр ирснийг мэдэв. 5 Тийн бөгөөд Давид нь босоод Савалын буусан газарт хүрэв. Давид нь Савал хийгээд чуулганы тэргүүлэгч болсон Нирийн Абнирын хэвтэх орныг харав. Савал нь тэргэсийн хооронд хэвтсэн бөгөөд улс нь түүнийг тойрон буусан бөлгөө. 6 Тийн бөгөөд Давид нь Хититний Ахилислаг хийгээд Жируйеийн хөвгүүн болон Жиуабын Абишай ахад өгүүлрүүн; Хэн надтай Савалд буудал хүртэл одолцох буюу гэсэнд Абишай нь би чамтай одолцсу гэж өгүүлэв. 7 Тийн бөгөөд Давид хийгээд Абишай шөнийн цагт улсад хүрсэнд Мана. Савал нь тэргэсийн хооронд үдэн хэвтэв. Түүний жад нь Дарын дэргэд газарт хатгагдсан бөлгөө. Абнир хийгээд улс ч түүнийг тойрон хэвтэв. 8 Тийн бөгөөд Абишай нь Давидад өгүүлрүүн; Бурхан нь эдүгээ цагт чиний дайсныг чиний гарт өгөв. Тиймийн тул түүнийг жадаар газарт намайг хатгуулан хайрла. Би түүнийг хоёр дахин хатгаж, үл үйлдэх буй 9 гэсэнд Давид нь Абишайд өгүүлрүүн; Түүнийг бүү ал. Тэр юуны тул гэвэл, хэн ч Жахуагийн тослогдсоны тус гараа өргөвөл ялгүй үл болох буй 10 гээд Давид бас өгүүлрүүн; Жахуа нь амьд бөгөөд Жахуа нь түүнийг таслах буюу. Эсвэл түүний үхэх цаг ирэх буй. 11 Жахуагийн тослогдсоны тус гараа өргөх бүү болтугай! Зүгээр чи түүний дэрний дэргэд байгч жад хийгээд усны сваыг аваад явъя 12 гээд Давид нь жад хийгээд усны савыг Савалын дэрнээс аваад явав. Тийн боловч хэн ч эс үзэн, эс мэдэн эс сэрэв. Тэр юуны тул гэвэл, тэд бүгдээр маш чанга нойронд Жахуагаас дарагдсаны учир унтав. 13 Тэндээс Давид нь нөгөө этгээдэд хол одоод нэгэн уулын оройн дээр зогсож байв. 14 Давид нь улс хийгээд Нирийн Абнирт ийн; Абнир аа! Чи хариуг өгүүлэхгүй юу гэсэнд Абнир нь өчрүүн; Чи хаанд дуудагч хэн бэ? 15 гэсэнд Давид нь өгүүлрүүн; Чи эр биш үү? Израйлд хэн нь чамд адил буюу. Тийн бөгөөд чи өөрийн эзэн хааныг юуны тул эс сахив аа! Тэр юуны тул гэвэл, улсаас нэг нь чиний хааныг алахын тул оров. 16 Энэ чиний үйлдсэн үйл нь сайн бус буй. Жахуа нь амьд бөгөөд та Жахуагийн тослогдсон өөрийн эзнийг эс сахисны тул үхүүлэгдэх ёстой буй. Тийн бөгөөд хааны үхүүлэгдэх ёстой буй. Тийн бөгөөд хааны дэрэнд байсан жад хийгээд усны сав нь хаана буй хэмээн үзэгтүн! 17 гэсэнд Савал нь Давидын дууг таньж өгүүлрүүн; Миний Давид хөвгүүн ээ! Энэ чиний дуу буюу гэсэнд Давид нь; Миний эзэн хаан аа! Миний дуу мөн 18 гээд жич өгүүлрүүн; Миний эзэн нь өөрийн боолыг юуны тулд энэ мэтээр нэхнэм. Би юуг үйлдэв ээ. Миний гарт ч муу юу буй буюу. 19 Тиймийн тул миний эзэн хаан нь өөрийн боолын үгсийг сонсох болтугай! Хэрвээ Жахуа нь чамайг миний тус босговол эл. Тэр нь тахилыг таалж авах болтугай! Зүгээр хэрэв хүний хөвгүүд нь чамайг босговол тэд ч Жахуагийн өмнө хараагдах болтугай! Тэр юуны тул гэвэл, тэд нь өдгөө өдөр намайг Жахуагийн өмчийн дотор байснаас гарган өөр бурхдад зарагдан од гэв. 20 Тиймийн тул миний цус нь газарт Жахуагийн нүүрийн өмнө үл асгагдах болтугай! Тэр юуны тул гэвэл, Израйлын хаан нь нохой бөөсийг бэдрэхийн тул эсвэл уулын дээр цорхирууг алах хүн мэт гарав 21 гэсэнд Савал нь өгүүлрүүн; Би нүглийг үйлдэв. Миний Давид хөвгүүн ээ! Буцтугай! Тэр юуны тул гэвэл, миний сүнс нь өдгөө өдөр чиний өмнө үнэтэй болсны тул би чамд хорыг дахиж үл үйлдэх буй. Мана. Би мунхгийн ёсоор үйлдэн, маш буруутай болов 22 гэсэнд Давид нь өчрүүн; Хаан нь жадаа үзэн үйлд. Түүнийг авахын тул залуусаас нэгийг илгээн үйлд. 23 Жахуа нь тус бүр хүнд түүний зөв хийгээд итгэлийг хариулах болтугай! Тэр юуны тул гэвэл, Жахуа нь чамайг миний гарт өдгөө өдөр өгсөн бол би гараа Жахуагийн тослогдсоны тус өргөж эс үйлдэв. 24 Тийн бөгөөд чиний амь нь надад өдгөө өдөр үнэтэй болгогдсон мэт түүнчлэн миний амь нь Жахуагийн өмнө үнэтэй болох болтугай! Тэр нь намайг хамаг зовлонгоос аврах болтугай! 25 гэсэнд Савал нь Давидад өгүүлрүүн; Миний Давид хөвгүүн ээ! Чи адистадлагдах болтугай! Чи их үйлсийг үйлдэн, ба дийлэх буй гэлээ. Тийн бөгөөд Давид нь аянаараа одов. Савал ч өөрийн өөрийн оронд буцав.
Хорин долдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Давид нь сэтгэлийн дотроо санан, би хэзээ нэг өдөр Савалын гараар эвдрэх буй. Миний Филиститний газарт дутаахаас ч сайн ч үгүй буй. Тийн Савал нь миний учир үл найдан Израйлын хамаг хязгаарт үл бэдрэх буй. Тэр мэтээр би түүний гараас тонилгох буй хэмээн сэтгэв. 2 Тийн бөгөөд Давид нь босоод өөртэй байгч зургаан зуун хүнтэй Кэдийн Маухын Акис хөвгүүнд одов. 3 Тийнхүү Давид хийгээд түүний хүмүүсийн тус бүр нь өөрийн гэрдэхтай Акистай суув. Давид ч Зижижэлийн Ахиунувам хийгээд Кэрмилийн Набалын гэргий байсан Абигайл гэгч өөрийн хоёр гэргэстэй суув. 4 Тэр тийн ахуйд Давидын Анист өгүүлрүүн; Хэрвээ би чиний өмнө хайрыг миний энэ оронд суухын тул нэг балгас нь хад өгөгдөх болтугай! Тэр юуны тул гэвэл, чиний боол нь хааны балгасанд чамтай яаж суух буй 6 гэсэнд Акис нь тэр өдөр түүнд Зикилих балгасыг өгөв. Тиймийн тул Зихилих нь Иудейн хаадад эдүгээ өдөр болтол байна. 7 Тэр мэтээр Давид нь Филиститний оронд нэг жил дөрвөн сар суув. 8 Тийн бөгөөд Давид хийгээд түүний хүмүүс нь гаран Хишүртэн хийгээд Бижиритэн ба Аналихтаны оронд оров. Тэд улс гэвэл урьд цагт Шүр хийгээд Египетэд одох зүгийн газарт суусан бөлгөө. 9 Тийн бөгөөд Давид нь тэр газрыг таслан, эр эм хүнээс нэгийг амьд эс үлдээн, хоньд ба үхрүүд, илжигд ба тэмээд ба хувцадыг булаагаад Акист бузар хүрэв. 10 Тийн бөгөөд Акис өгүүлрүүн; Эдүгээ өдөр та хэний тус гарав гэсэнд Давид нь өгүүлрүүн; Иудейн өмнө хийгээд Зиримиалтаны өмнө ба Кинитэний өмнийн тус явав гэв. 11 Тийн бөгөөд энэ мэтээр Давид нь үйлдэв. Бас энэ ёсоор тэр нь Филиститний оронд бүхэл суух цагийн туршаар үйлдэх буй за хэмээн тэдний үл өгүүлэхийн тул Давид нь Кэдид мэдээг авчрах эр эм хүнийг ч амьдаар эс байлгав. 12 Тийн бөгөөд Акис нь Давидад итгэн сэтгэлдээ ийн; Тэр нь өөрийн Израйл улсыг өшөөт болгов. Тиймийн тул тэр нь миний боол ч болох буй хэмээн өгүүлэв.
Хорин наймдугаар бүлэг
1 Тийн бөгөөд тэр цагт Филиститэн нь чуулганаа Израйлын тус дайлахын тул Чуулав. Акис нь Давидад өгүүлрүүн; Яруу чиний боолын юу үйлдэж чадахыг чи эрхгүй мэдэх буй гэсэнд Акис нь Давидад ийн; Тийн болбоос би чамайг миний толгойг мөнх сахигч болгох буй гэв. 3 Самуйлын нөгчсөний хойно хамаг Израйл нь түүний учир гашуудаж түүний Рэмэ балгасны дотор түүнийг булав. Савал нь зөнч хийгээд Залвич нарыг газраас гаргасан бөлгөө. 4 Тийн бөгөөд Филиститэн нь чуулаад Сүнимд хүрээд тэнд буув. 5 Тийн бөгөөд Савал нь Фитлиститний чуулганыг үзэж айгаад, зүрхээрээ ихэд чичрэв. 6 Жич Савал нь Жахуагаас асуусанд Жахуа нь түүнд зүүдээр ч ??? ч, форофидоор ч эс хариу зарлиг болов. 7 Тийн бөгөөд Савал нь боолууддаа өгүүлрүүн; Миний тул зөнч эмийг бэдрэгтүн! Тийн би түүнээс асуухын тул түүнд одох буй гэсэнд боолууд нь түүнд ийн; Индурт нэг зөнч эм буй амой 8 гэсэнд Савал нь биеийн байдлыг бус болгон бус хүний хувцсыг өмсөөд, хоёр хүнтэй одон, тэр эмд шөнөөр хүрэв. Тийнхүү Савал нь түүнд өгүүлрүүн; Зөнчит аргаар над зөнчлөн миний чамд үхүүлэх хүнийг над гарган хайрла 9 гэсэнд тэр эм өгүүлрүүн; Мана. Савалын юу үйлдсэнийг чи мэднэ. Тэр нь хамаг зөнч хийгээд Залвич нарыг газраас булаав. Тийн атал чи намайг үхүүлэхийн тул миний амины тус урхийг тавина 10 гэсэнд эм нь өгүүлрүүн; Чи чамд хэнийг гаргах буюу гэсэнд Савал нь над Самуйлыг гаргатугай! гэв. 12 Тийн бөгөөд тэр эм нь Самуйлыг үзээд их дуугаран Савалд ийн; Чи намайг юуны тул мэхлэв. Тэр юуны тул гэвэл, чи Савал мөн буй 13 гэсэнд хаан нь түүнд өгүүлрүүн; Бүү айтугай! Чи юуг үзэв гэсэнд эм нь ийн; Би газраас бурхдын гарахыг үзэв гэв. 14 Савал нь эмд түүний буудал нь ямар буй гэсэнд эм нь өгүүлрүүн; Хөгшин хүн нь гарна. Тэр өглөөгөөр бүрхэгдсэн буй гэв. Савал нь тэр Самуйл гэж мэдээд нүүрээрээ газар хүртэл сөгдөж мөргөв. 15 Тийн бөгөөд Самуйл нь Савалд өгүүлрүүн; Чи юуны тул намайг зовоон гаргав гэсэнд Савал нь ийн; Би ихэд гашуудав. Тэр юуны тул гэвэл, Филиститэн нь миний тус дайлна. Бурхан ч надаас холдон над форофид нараар ч зүүдээр ч үл хариу зарлиг болно. Тиймийн тул юу өгүүлхэийг над мэдүүлэхийн тул би чамайг дуудсан буй 16 гэсэнд Самуйл нь ийн; Жахуагийн чамаас холдон чамд эсэргүүцэгч болсон бөгөөтөл чи юуны тул надаас асууна. 17 Жич Жахуа нь энд гараас тасалж аваад, түүнийг чиний шадар байгч Давидад өгөв. 18 Тэр юуны тул гэвэл, чи Жахуагийн дууг эс сонсон түүний халуун хилэнг Амилахын тус эс бүтээв. Тиймийн тул Жахуа нь эдүгээ өдөр чамд энэ мэтийг үйлдэв. 19 Жич Жахуа нь Израйлын Филиститний гарт өгөх болъюу. Тийн маргааш чи хийгээд чиний хөвгүүд нь эндтэй болох буй. Жич Жахуа нь Израйлын чуулганыг Филиститний гарт өгөх болъюу 20 гэсэнд Савал нь удалгүй газарт биеэрээ унан Самуйлын үгсийн учир ихэд айв. Тийн бөгөөд түүнд тэнхээ ч үгүй болов. Тэр юуны тул гэвэл, тэр нь бүхэл өдөр хийгээд бүхэл шөнөд юу ч эс идсэн бөлгөө. 21 Тийн бөгөөд тэр эм нь Савалд ирээд түүний ихэд зовсоныг үзээд түүнд өгүүлрүүн; Мана. Чиний шивэгчин нь чиний дууг сонсоод, амиа чиний гарт өгөв. Жич би чиний над өгүүлсэн үгсийг сонсов. 22 Тиймийн тул эдүгээ бас чи өөрийн шивэгчний дууг сонсон, аяндаа одоход цэнэгт болохын тул өмнөө нэг боорцгийн хэсгийг тавиулаад зооглон, хайрла 23 гэсэнд Савал нь эс туршин өгүүлрүүн; Би үл идэх буй гэв. Зүгээр түүний боолууд хийгээд эм нь хүчилж түүнийг идүүлэв. Тийн бөгөөд Савал нь тэдний дууг сонсон газраас босоод дэвсгэрийн дээр суув. 24 Тэр эм нь гэртээ нэг шахмал тугалт байсан бөгөөд Тийнхүү тэр нгь яаран тэрхүү тугалыг алаад гурил аван холиод түүнээс эс иссэн боорцог үйлдээд Савал хийгээд түүний боолуудын өмнө тавив. Тэд ч идээд босож тэрхүү шөнөд харив.
Хорин есдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд Филиститэн нь хамаг чуулганаа Афихд чуулуулав. Израйлтан нь Зижириалд байгч булгийн дэргэд буув. 2 Тийн бөгөөд Филиститний ноёд нь зуугаад хийгээд мянгадаар гарав. Харин Давид хийгээд түүний хүмүүс нь хойдоо Акистай гаралцав. 3 Тийн бөгөөд Филиститний тэргүүлэгчид нь өгүүлрүүн; Израйлтан нь энд юуг үйлдэнэ гэсэнд Акис нь өгүүлрүүн; Энэ Израйлын Савал хааныг Давид боол биш үү. Түүний найдлага байсан ахуйд тэр нь өдрүүд хийгээд жилүүдийн туршаар суусан боловч би түүнд бурууг ч эдүгээ өдөр болтол эс олов 4 гэсэнд Филиститний тэргүүлэгчид нь түүний тус хилэгнэв. Жич тэд нь өгүүлрүүн; Энэ хүнийг чиний тогтоосон оронд гэдрэг одохын тул хариулж, түүнийг бидэнтэй дайнд бүү явуул. Тийн бус бөгөөс эл, тэр нь дайнд бидний тус эсэргүүцэгч болох буй. Тэр юуны тул гэвэл, тэр нь юугаар өөрийн эзэнтэй эвт болох болъюу. Энэ улсын толгойнуудаар биш үү. 5 Энэ Давидын учир улс нь бүжиглэн, дуу дуулан, Савал нь мянгадыг алав. Давид ч түмдийг алав гэсэн биш үү 6 гэсэнд Акис нь Давидыг дуудаад түүнд өгүүлрүүн; Жахуа нь амьд бөгөөд чи үнэхээр шударга болсон бөгөөд чиний надтай чуулганы дотор гарах хийгээд орох нь над тааламжит байсан буй. Тэр юуны тул гэвэл, чиний над ирсэн өдрөөс эдүгээ өдөр болтол би чиний дотор бурууг эс олов. Зүгээр ноёд нь чамайг эс туршина. 7 Тиймийн тул Филиститний ноёдын өмнө мууг үл үйлдэхийн тул чи буцаж амраар одтугай! 8 гэсэнд Давид нь Акист өгүүлрүүн; Зүгээр би юуг үйлдэв. Жич миний чамд ирэх цагаас эхлэн эдүгээ өдөр болтол чи өөрийн боолын дотор юуг олов. Миний эзэн хааныг дайснуудын тул миний үл одох учир юу буй 9 гэсэнд Акис нь Давидад ийн хариу өгүүлрүүн; Чи миний өмнө бурхны анхил мэт сайн буй хэмээн би мэднэ. Тийн боловч Филиститний тэргүүлэгчид нь ийн; Тэр нь бидэнтэй дайнд одон үл болох хэмээн өгүүлсэн буй. 10 Тиймийн тул чи эрт маргааш чамтай ирсэн чиний эзний боолуудтай яван, эрт маргааш үүр цайхад босоод буцагтун! 11 гэсэнд Давид хийгээд түүний хамгууд нь эрт одохын тул Филиститний оронд буцаж одохын тул босов. Тийн бөгөөд Филиститэн нь Зижириалд гарав.
Гучдугаар бүлэг
1 Тэндээс гуравдугаар өдөр хийгээд түүний хүмүүсийн зарлигт ирсэнд Амилихтан нь өмнөх зүг хийгээд Зиклихт ороод Зиклихийн таслан галаар түлээд 2 түүний дотор байсан эмсийг олз болгон аваад их багуудыг ч алалгүй олзлоод аяндаа явсан бөлгөө. 3 Тийн бөгөөд Давид хийгээд түүний хүмүүсийн балгасанд ирсэнд Мана. балгас нь галаар түлэгдсэн бөгөөд, тэдний гэргэс хийгээд хөвгүүд ба охин нь олз болж аваачигдсан бөлгөө. 4 Тийн Давид хийгээд түүнтэй байгч улс нь их дуугаран уйлахаас эцтэлээ уйлав. 5 Жич Зижириэлтэний Ахинувам хийгээд Кэрмилийн Набалын гэргий байсан Авигайл гэгч Давидын хоёр гэргэс нь олз болж аваачигдсан бөлгөө. 6 Тийн бөгөөд Давид нь ихэд зовнив. Тэр юуны тул гэвэл, хамаг улсыг зүрх нь гаслант бөгөөд, тус бүр хүн өөрийн хөвгүүд хийгээд охидын учир зовнин, Давидыг чулуудав гэж хэлэлцэв. Давид ч өөрийн Жахуа бурханд биеэ тэнхэрүүлэв. 7 Тийн бөгөөд Давид нь Ахимлихын Абиатар лам хөвгүүд өгүүлрүүн; Чи над Ифудийг авчир гэсэнд Абиатар нь Ифудийг Давидад авчирав. 8 Тийн бөгөөд Давид нь Жахуагаас асууруун; Би энэ чуулганыг нээх үү. Би тэднийг гүйцэх үү гэж асуусанд Жахуа нь ийн; Нээн үйлд. Тэр юуны тул гэвэл, чи үнэхээр тэднийг гүйцээд хамгийг дахин авах буй 9 гэсэнд Давид хийгээд түүнтэй байсан зургаан зуун хүн нь одоод Бисур горхинд хүрэв. Тэнд улсаас заримууд нь уйлан байв. 10 Тийн бөгөөд Давид хийгээд түүнтэй дөрвөн зуун хүн нэхэв. Тэр юуны тул гэвэл, хор зуун хүн үлдсэн буй. Тэд нь тэнхээгүй басны тул Бисур горхийг гатлан эс чадав. 11 Тийн бөгөөд улс нь Египет газрын нэг хүнийг хээрт олоод түүнийг бурмын жимсийн хамаг хийгээд үзмийн хоёр багыг өгөв. Тийн тэр нь идээд сац амрав. Гэр гэвэл, гурван хоногийн турш боорцгийг эс идэн, усыг ч эс уунсан бөлгөө. 13 Тэндээс Давид нь түүнд өгүүлрүүн; Чи хэний буй. Чи хаанаас ирэв гэсэнд тэр өгүүлрүүн; Би Египетийн залуу бөгөөд нэг Амилихын хүний боол буй. Тийнхүү гурван хоногоос нааш миний өвчинт болсны тул миний эзэн нь намайг орхив. 14 Бид Кирититний өмнөх зүгт хийгээд Иудейд ба, Килибэгийн өмнөх зүгт ороод Зиклихийг галаар түлэв 15 гэсэнд Давид нь түүнд өгүүлрүүн; Чи намайг тэрхүү чуулганд хүргэж чадах буюу гэсэнд тэр нь өгүүлрүүн; Чи намайг үл олон миний эзний гарт үл өгөх хэмээн бурхнаар тангараглах бөгөөс, би чамайг тэр чуулганд хүргэх буй гэв. 16 Тийн бөгөөд түүний Давидын хүргэсэнд Мана. улс нь Филиститний газар хийгээд Иудейн газраас авсан олзын шалтагаар хамаг газрын дээр хэвтэж идэн уун бүжиглэн байв. Тийн бөгөд Давид нь тэднийг таслав. Тийн бөгөөд ямагт тэмээдийг унагч дутаасан дөрвөн зуун залуусаас бус нэг ч хүн эс тонилгов. ??? 18 Тийн бөгөөд Давид нь Амилихтаны авсан хамгийг буцааж авав. Жич Давид нь өөрийн хоёр гэргэсийг аврав. 19 Тийнхүү бага хийгээд их ба хөвгүүд хийгээд охид ба тэдний олзлон авснаас тэдэнд нэг ч эс дутав. Давид нь хамгийг буцааж авав. 20 Бас Давид нь Акилих таны хамаг сүрэг хийгээд адгуусыг аваад бус малуудаас урьдаар явуулан ийн өгүүлрүүн; Энэ нь Давидын олз буй гэв. 21 Тийн бөгөөд тэнхээгүй бөгөөд Давидыг даган эс чадсаны тул Бисур горхины дэргэд орхигдсон хоёр зуун хүнд Давид нь ирэв. Тэдний Давид хийгээд түүнтэй басан улсыг угтахын тул гарсанд Давид нь тэд жлсад ойртоод мэндчилэв. 22 Тийн ахуйд Давидтай одсоноос хамаг муу хийгээд нүглүүд нь ийн; Тэд нь бидэнтэй эс одсоны тул бид тус бүр хүнд түүний гэргийг хийгээд хүүхдийг өгөн тэднийг дагуулан одохын тул өгөөд, бидний буцааж авсан олзоос юуг ч тэдэнд эс өгсүгэй! 23 гэсэнд Давид нь өгүүлрүүн; Миний ах дүү нар аа! Биднийг авран бидний тус ирсэн чуулганыг бидний гарт өгсөн Жахуагийн бидэнд өгсөнөөр энэ мэтийг бүү үйлдэх болтугай! 24 Тэр юуны тул гэвэл, хэн таныг энэ хэрэгт сонсох вэ? Харин дайнд одогчийн хувь мэт түүнчлэн зэвсэгүүдтэй байгчийн хувь болох буй. Тэд адил ёсоор хувийн авалцах болъюу гэв. 25 Тийн бөгөөд тэр өдрөөс хойно Давид нь энэ мэт захиа хийгээд тогтоолыг Израйлд эдүгээ өдөр болтол захив. 26 Тийн бөгөөд Давид нь Зихилихт хүрээд олзоос Иудейн өвгөд хийгээд нөхдөдөө илгээж ийн өгүүлрүүн; Мана. Танд Жахуагийн дайснуудын олзоос бэлэг буй хэмээн өгүүлэв гэвэл 27 Битилын нугад хийгээд өмнөх Рамудын нугад ба, Зитирийн нугад хийгээд 28 Аруварын нугад ба Шибнудын нугад хийгээд Иштимуагийн нугад ба 29 Кэкинийн нугад ба Зирихмилтний балгадын нугад ба Кикитэний балгад ба 30 Эхибруны нугад ба Кураманы нугад хийгээд Атахын нугад ба 31 Күрмэгийн нугад хийгээд Давид хийгээд түүний хүмүүсийн аливаа явсан газдын тэдэнд илгээв.
Гучин нэгдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд Филиститний Израйлын тус дайлсанд Израйлын хүмүүс нь Филиститнээс дутаан Налбува ууланд таслагдаад алагдав. 2 Тийн бөгөөд Филиститэн нь Савал хийгээд түүний хөвгүүдийг нэхэв. Бас Филиститэн нь Савалын Зиунатан хийгээд Абиндав ба Милнишуа хөвгүүнийг алав. 3 Тийн бөгөөд дайн нь Савалын тус аймшигт болов. Харвагчидйн түүнийг тоссоноор, харвагчид нь түүнийг ихэд шархдуулав. 4 Тийнхүү Савал нь түүний зэвсэгийг өргөгчид өгүүлрүүн; Чи илдээ сугалан түүгээр намайг хатгатугай! Тийн бус бөгөөс эл. Тэд эс хэрчигдсэд нь ирэн намайг хатган элэглэх буй гэв. Зүгээр түүний зэвсэгийг өргөгч нь маш айсны тул эс туршив. Тиймийн тул Савал нь илдээ аваад илдийн дээрээ унав. 5 Тийн бөгөөд Савалын зэвсгийг өргөгч нь Савалын үхсэнийг үзээд сац, бас илдийн дээрээ унан үхэлцэв. 6 Тэр мэтээр Савал хийгээд түүний гурван хөвгүүд ба, түүний зэвсэгийг өргөгч хийгээд түүний хамаг хүмүүс нь тэр өдөр хамтаар үхэлцэв. 7 Тийн бөгөөд хөндийн чанад этгээд хийгээд Иорданы чанад этгээдэд байсан Израйлын хүмүүс нь Израйлын улсын дутаасан хийгээд Савал хийгээд түүний хөвгүүдийн үхсэнийг үзмэгц балгадыг огоорон дутаав. Тийнхүү Филиститэн нь ирээд тэдний дотор суув. 8 Тийн бөгөөд маргааш Филиститэн нь алагдсадын хувцсыг авахын тул ирээд Савал хийгээд түүний гурван хөвгүүдийн Калбува ууланд алагдсаныг олов. 9 Тийн бөгөөд тэд нь түүний толгойг огтолон зэвсэгийг тайлан тэднийг Филиститний оронд тойруулан тэдний хөрөнгийн гэр хийгээд улсад мэдүүлэхийн тул илгээв. 10 Бас тэд нь түүний зэвсэгийг Аштурудын гэрт тавиад түүний хүүрийг Биушаны хэрэмд уяв. 11 Тэндээс Зибис Килиадын улсын Филиститний Савалд үйлдсэний учир хоносонд 12 хамаг баатар хүмүүс нь босоод, бүхэл шөнөөр яван, Савалын бие хийгээд түүний хөвгүүдийн баясыг Биушаны хэрмээс аваад, Зибист нэг модны доор булаад, долоон хоногийн туршаар бяцлав. Самуйлын нэгдүгээр ном төгсөв.