Нэгдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд Давидын Соломон хөвгүүн нь өөрийн эзэлгүүрэнд бат болов. Бас түүний Жахуа бурхан нь түүнтэй байж түүнийг машид ихэтгэв. 2 Тийнхүү Соломон нь хамаг Израйльд гэвэл мянга, зууны түшмэдэд хийгээд шүүгчдэд ба эцэг нарын тэргүүлэгч хамаг Израйлийн дотор байгч аливаа түшмэлд өгүүлрүүн; 3 Соломон болон түүний бүхэл чуулган нь Кибиюунд байгч өндөр оронд одолцов. Тэр юуны тул гэвэл, бурхны чуулганы майхан нь тэнд бөлгөө. Тэрхүү майхныг Жахуагийн Моши боол нь говьд байсан бөлгөө. 4 Зүгээр Давид нь бурхны хайрцгийг Кирияад Жикримээс түүний тул бэлдсэн орондоо авчирсан бөлгөө. Тэр юуны тул гэвэл, тэр нь түүний тул Иерусалимд нэг майхныг барьсан бөлгөө. 5 Бас Хүрийн Үри хөвгүүний Бизэлил хөвгүүний бүтээсэн тахилын зэс ширээ нь Жахуагийн сүмийн өмнө байсан бөгөөд Соломон болон чуулган нь түүний тэнд цугладаг бөлгөө. 6 Тэгээд Соломон нь Жахуагийн өмнө чуулганы сүмийн дэргэд байсан тахилын зэс ширээнд одоод түүний дээр мянган шатаалт тахилыг өргөв. 7 Тэр шөнө бурхан нь Соломонд үзэгдээд түүнд зарлиг болруун; Миний чамд юу өгөхийг эрэн үйлд 8 гэж зарлиг болсонд Соломон нь бурханд айлтгаруун; Чи миний Давид эцэгт их өршөөлийг үзүүлээд, түүний оронд намайг хаан болгов. 9 Жахуа бурхаан! Миний эцэгт чиний зарлиг болсон нь өдгөө бат болох болтугай! Тэр юуны тул гэвэл, чи газрын тоос мэт их тоот улсын дээр намайг хаан болгов. 10 Өдгөө миний энэ улсын өмнө гарах, орохын тул надад цэцэн болон ухааныг өгөн соёрх! Тэр юуны тул гэвэл, энэ чиний их улсыг хэн шүүж чадах буюу 11 хэмээн айлтгасанд бурхан нь Соломонд айлтгаруун; Энэ нь чиний зүрхэнд байсан бөгөөд чиний баяжил болон эд таваар, ба хүндлэл, өөрийн дайснуудын амь ба урт насыг эс эрэн, миний улсын дээр хаан болоод тэднийг шийтгэхийн тул өөртөө цэцэн ухааныг эрсний тул 12 цэцэн болон ухаан нь чамд өгөгдсөн буй. Бас би чамаас урьд байсан хаадын эс эдэлсэн бөгөөд, чамаас хойно хэний ч үл эдлэх баяжил эд таваар, хүндлэлийг чамд өгсү гэж зарлиг болов. 13 Тэгээд Соломон Хибиюунд байгч өндөр орноос гэвэл, чуулганы сүмийн өмнөөс Иерусалимд одоод Израйлын дээр эзлэв. 14 Бас Соломон нь тэргэс хийгээд морьт хүмүүсийг цуглуулав. Тийнхүү түүнд нэг мянга дөрвөн зуун тэрэг хийгээд нэг түм хоёр мянган морьт хүн бөлгөө. Тэр нь тэднийг тэргэсийн балгадад хийгээд хаантай Иерусалимд байлгав. 15 Бас хаан нь Иерусалимын дотор мөнгө, алтыг чулуу мэт элбэг болгон хуш модыг бэлд байгч тост мэт элбэг болгов. 16 Бас Соломон нь Египетээс морьд болон бөсийг авчруулдаг бөлгөө. Хааны худалдагчид нь бөсийг үнээр авдаг бөлгөө. 17 Жич тэд нь Египетээс тэргийг зургаан зуун шигэлийн төдий мөнгөөр гаргадаг бөгөөд морийг зуун тавин шигэлийн төдий мөнгөөр гаргадаг бөлгөө. Тэр мэтээр Хидтэний хаад, нь Сирийн хаадын тул тэдний аргаар авчирдаг бөлгөө.
Хоёрдугаар бүлэг
1 Тэгээд Соломон нь Жахуагийн нэрийн тул нэгэн гэр болон өөрийн эзэлгүүрний тул нэгэн гэрийг үүдэх зоригтой бөлгөө. 2 Тийнхүү Соломон нь ачааг өргөх долоон түмэн хийгээд, ууланд цавчих найман түмэн, тэднийг сахих гурван мянга зургаан зуун хүнийг тоогоор тавив. 3 Бас Соломон нь Тийрийн Хирам хаанд илгээж ийн; Чи миний Давид эцгийн суух гэрийн үүдэхийн тул хуш модыг илгээж, үйлдсэн мэт түүнчлэн надад үйлдэн хайрла 4 Мана. Би өөрийн Жахуа бурхны ирийн тул түүнд ариутган, түүний өмнө анхилах үнэртнийг шатаан, үргэлж өмнөх боорцгийн тул болон өглөө, үдэш бүрийн хийгээд Савад өдрүүдийн ба шинэ сарын хийгээд бидний Жахуа бурхны хүндэт найруудын шатаалт тахилуудын тул гэрийг үүднэ. Энэ нь Израйльд Израйльд мөнх тогтоол буй. Тэр юуны тул гэвэл, бидний бурхан нь хамаг бурхдаас их буй. 6 Зүгээр түүнд хэн гэрийг үүдэж чаднам. Тэр юуны тул гэвэл, огторгуй гэвэл, огторгуйнуудын огторгуй нь түүнийг үл багтаана. Тиймийн тул ямагт түүний өмнө өргөлийг шатаахын тул түүний тул гэрийг үүдэх би хэн буюу. 7 Тиймийн тул алт, мөнгө, зэс, төмөр ба хөхөвтөр улаан, улаан, цэнхрээр үйлдэгч болон миний Давид эцгийн бэлтгэсэн гэвэл, надтай Иуде болон Иерусалимын дотор байгч уран хүмүүстэй сийлж чадагч уран хүнийг над илгээтүгэй! 8 Бас миний одыг элбэгээр бэлтгэхийн тул хуш мод, нарс, алмун модыг надад Ливанаас илгээтүгэй! Тэр юуны тул гэвэл, чиний боолууд нь Ливанд модыг цавчихыг мэдэгчид буй гэж би мэднэ. Тэгээд миний боолууд нь чиний боолуудтай байлцах буй. 9 Тэр юуны тул гэвэл, миний үүдэх гэр нь гайхамшигт их болох буй. 10 Тэгээд Мана. Би чиний мод цавчигч боолуудад хоёр түмэн хэмжүүрийн төдий цохисон буудай, хоёр түмэн бадын хэмжүүрийн төдий арвай, хоёр түмэн бадын төдий тосыг өгсү 11 гэж илгээсэнд Тийрийн Хирам хаан нь хариу бичгийг Соломонд илгээж ийн; Жахуа нь өөрийн улсыг янагласны тул тэдний дээр чамайг хаан болгов гэж бичив. 12 Бас Хирам нь ийн. Огторгуй дэлхийг бүтээгч болон Израйлийн Жахуа бурхан нь магтагдах болтугай! гэвэл тэр нь Жахуад болон өөрийн эзэлгүүрэнд гэрийг үүдэхийн тул Давид хаанд цэцэ хийгээд унамгай ухаант хөвгүүдийг өгсөн буй. 13 Тэгээд өдгөө би өөрийн Хирам эцгийн нэгэн ухаант уран хүнийг чиний болон чиний эцэг агсан миний Давид эзний уран хүмүүстэй байлцахын тул илгээв. 14 Тэр нь Дэнгийн овгийн охидоос нэгэн эхнэрийн хөвгүүн бөгөөд түүний эцэг нь Тийрийн хүн бөлгөө. Тэр нь алт, мөнгө, зэс, төмөр, чулуу, мод ба хөхөвтөр улаан, улаан, цэнхэр, нарийн бөс хийгээд улаанаар дархлах мэдэгч болгон аливаа зүйлийн сийлмэлийг сийлэх, түүнд аливаа өгөгдөх үйлдвэрнийг мэдэгч буй. 15 Тиймийн тул миний эзэн хаан нь өгүүлсэн буудай, арвайн, тос, дарсаа боолууддаа илгээх болтугай! 16 Тэгээд бид чиний хэрэглэсний төдий модыг Ливанаас цавчаад, салууд болгон Зофа хүртэл далайгаар чамд хүргэх буй. Тэгээд чи түүнийг Иерусалимд аваачих буй гэлээ. 17 Тэгээд Соломон нь Израйлийн газарт байсан хамаг оролтыг өөрийн Давид эцгийн тоолсноор тоолов. Тийнхүү тэдний тоо нь нэгэн бум таван түм гурван мянга зургаан зуун хүн бөлгөө. 18 Тэгээд тэр нь тэднээс долоон түмний төдийг ачааг өргөгчид болгон найман түмний төдийг ууланд цавчигчид болгон гурван мянга зургаан зууны төдийг улсын үйлвэрийг сахигчид болгон тогтоов.
Гуравдугаар бүлэг
1 Тэгээд Соломон нь Иерусалимд байгч Муриа уулны дээр өөрийн Давид эцэгт үзэгдсэн газар гэвэл, Зэвүсийн аймгийн Ураны үтрэмд Давидын бэлтгэсэн газрын тэнд Жахуагийн гэрийг эхэлж үүдэв. 2 Тийнхүү тэр нь өөрийн эзлэхийн дөрөвдүгээр жилийн хоёрдугаар сарын хоёрдугаар өдөр эхэлж үүдэв. 3 Тэгээд бурхны гэрийг үүдэхийн тул Соломонд сургагдсан нь ийн бөлгөө. Урт нь тэргүүн хэмжээгээр жаран тохой бөгөөд өргөн нь хорин тохой бөлгөө. 4 Бас өмнөх хүрээний урт нь гэрийн өргөний ёсоор хорин тохой болсон бөгөөд өндөр нь зуун хорин тохой бөлгөө. Бас тэр нь түүний дотрыг ариун алтаар бүрэв. 5 Бас тэр нь их гэрийг нарс модоор бүрхээгээд ариун алтаар бүрж түүний дээр дал модод болон гинжээр чимэв. 6 Бас тэр нь гэрийг эрдэнэ чулуугаар чимж үйлдэв. Тийнхүү алт нь Тарваймын алт бөлгөө. 7 Бас тэр нь гэр болон модод ба баганас, хана, үүднүүдийг алтаар бүрээд, ханануудын дээр Кирувуудыг сийлэв. 8 Бас тэр нь маш ариун гэрийг үүдэв. Түүний урт нь гэрийн өргөний ёсоор хорин тохой болсон бөгөөд өргөн нь хорин тохой бөлгөө. Бас тэр нь түүнийг зургаан зуун далантын төдий ариун алтаар бүрэв. 9 Бас хадааснуудын хүнд нь тавин шигилийн төдий алт бөлгөө. Бас тэр нь дээрх тасгуудыг алтаар бүрэв. 10 Тэгээд тэр нь маш ариун орны дотор хоёр Кирувын дүрс үйлдсэн бөгөөд алтаар бүрэв. 11 Бас Кирувуудын даль нь уртаар хорин тохой болсон бөгөөд нэг даль нь таван тохой болоод гэрийн хананд хүрэв. Жич нөгөө даль нь таван тохой болоод гэрийн хананд хүрэв. Нөгөө даль нь таван тохой болоод нөгөө Кирувын дальтай нийлэлцэв. 13 Эд Кирувуудын далиуд нь хорин тохойгоор дэлгэрсэн буй. Тэд нь хөлөөрөө байж, нүүрээрээ дотор харж байв. 14 Бас тэр нь хөшгийг цэнхэр, хөхөвтөр улаан, улаан, болон нарийн бөсөөр үйлдээд түүний дээр Кирувуудыг бүтээв. 15 Бас тэр нь гэрийн өмнө хоёр баганыг үйлдэв. Тэдний өндөр нь гучин таван тохой болсон бөгөөд тус бүрийн орой дээр байсан тэргүүн нь таван тохой бөлгөө. 16 Бас тэр нь дотоод залбирах оронд мэт гинжсийг бүтээгээд баганасын дээр тавиад зуун анарыг үйлдээд, гинжсийн дээр үйлдэв. 17 Тэгээд тэр нь баганасыг сүмийн өмнө босгон, нэгийг баруун, нөгөөг зүүн зүгт тавив. Тийнхүү тэр нь баруун зүгийн баганыг Закин гэж нэрлэн, зүүн зүгийн баганыг Боваж гэж нэрлэв.
Дөрөвдүгээр бүлэг
1 Бас тэр нь нэгэн тахилын зэс ширээг бүтээв. Тэр нь уртаар хорин тохой, өргөнөөр хоёр тохой, өндрөөр арван тохой бөлгөө. 2 Бас тэр нь дүгрэг цутгасан далай гэгч тогоог үйлдэв. Тэрхүү далай нь хөвөөнөөс хөвөө хүртэл арван тохой болоод өндрөөр таван тохой, тойрох хэмжүүрээр гучин тохой төдий бөлгөө. 3 Бас түүний доор үхрийн дүрсүүд бөлгөө. Арван тохойн дотор нэг нэг нь далайг тойруулав. Далайн цутгагдсанд үхрүүд нь хоёр зэргээр цутгагдав. Тэр далай нь арван хоёр үхрийн дээр суув. Гурав нь умар зүг тийш, гурав нь өрнө зүгийн тийш, гурав нь өмнө зүгийн тийш, гурав нь дорно зүгийн тийш харав. Тэгээд түүн дээр далай нь тавигдав. Бас тэд бүгдийн хойт хөлүүд нь дотоод зүгт бөлгөө. 5 Тэгээд тэргүүн далайн зузаан нь алгын чинээ бөлгөө. Түүний зах нь аяганы зах мэт Линхуа цэцгийн үйлдвэрнээр бүтээгдсэн бөлгөө. Тэр нь гурван мянган бад хэмжүүрийг багтаав. 6 Бас тэр нь арван угаах савыг үйлдээд тэдний дотор угаахын тул баруун зүгт тавыг, зүүн зүгт тавыг тус тус тавив. Шатаалт тахилд зориулсан юмыг тэдний дотор угаадаг ажээ. Зүгээр далай нь лам нарын биеэ угаахад зориулагджээ. 7 Бас тэр нь арван алтан гэрэвчийн тавиурыг хэвлэж үйлдээд сүмийн дотор баруун зүгт тавыг, зүүн зүгт тавыг тавив. 8 Бас тэр нь арван ширээг үйлдээд сүмийн дотор баруун зүгт тавыг зүүн зүгт тавыг тавив. Бас тэр нь зуун алтан аягыг үйлдэв. 9 Бас тэр нь лам нарт зориулан, хүрээ болон их хүрээ, хүрээний үүдийг үйлдээд, үүднүүдийг зэсээр бүрэв. 10 Бас тэр нь далайг зүүн өмнө зүгт тавив. Тийнхүү Хирам нь бурхны гэрт зориулан Соломонд үйлдэх үйлдвэрлэл гэвэл, 12 хоёр багана түүний орой дээр байсан тэргүүний дүгрэг, тэр дүгрэгийг бүрхэх хоёр өлмий үйлдвэр хийгээд 13 хоёр өлмий үйлдвэринд дөрвөн зуун анар гэвэл, баганас дээр байсан тэргүүний хоёр үе ба 14 сууриуд түүний сууриудын дээр угаах гадар ба 15 далай, түүний доор арван хоёр үхэр ба 16 гадрууд хийгээд хүрзнүүд ба майхны гохос, тэдний хамаг савсыг түүний хүрэм эцэгт Соломон хаанд Жахуагийн гэрт зориулан ариун зэсээр бүтээв. 17 Хаан нь Иорданы талд Сүкүд болон Заридта хоёрын хооронд шавартай газарт тэднийг цутгав. 18 Энэ мэтээр Соломон нь эд хамаг савсыг их элбэгээр үйлдэв гэвэл, зэст гэр хүнд байсан нь эс мэдэгдэв. 19 Тэгээд Соломон нь бурхны гэрт зориулан хамаг савс, тахилын алтан ширээ, өмнөх боорцогны ширээнүүдийг үйлдэв. 20 Дотоод залбирах орны өмнө шатах ёстой гэрэвчийн тавиурууд, тэдний цөгцнүүдийн ариун алтаар үйлдэн 21 цэцгүүд болон гэрэвчийн цөгцөс, хавцгуудыг алт гэвэл төгссөн алтаар үйлдэн 22 бас зулын хавцгууд хийгээд аягас, халбагас, бойпоруудыг ариун алтаар үйлдэв. Бас гэрийн хүрээ гэвэл түүний маш ариун орны үүднүүд, сүмийн гэрийн үүднүүд нь алт ажээ.
Тавдугаар бүлэг
1 Тэр мэтээр Жахуагийн гэрт зориулан Соломоны үйлдсэн үйл нь төгсөв. Соломон нь өөрийн Давид эцгийн өргөөн юмнуудыг авчраад мөнгө, алт ба савсыг бурхны гэрийн сангуудад тавив. 2 Тэндээс Соломон нь Жахуагийн тогтоолын хайрцгийг Давидын Шиуна балгаснаас авчрахын тлу Израйлын өтгөс улс болон овгуудын хамаг тэргүүлэгчид, Израйлийн хөвгүүдийн эцэг нарын ноёдыг Иерусалимд цуглуулав. 3 Тийнхүү Израйлийн хамаг хүмүүс нь долдугаар сарын найрын цагт хаанд цуглалцав. 4 Тэгээд Израйлийн хамаг өтгөс улсын ирсэнд Ливитэн нь хайрцгийг өргөв. 5 Тэгээд тэд нь нь хайрцаг хийгээд чуулганы майхан, сүмийн дотор байсан хамаг ариун савсыг авчрав. Эднийг лам нар болон Ливитэн нь авчрав. 6 Бас Соломон хаан хийгээд түүнд хайрцгийн өмнө цуглалцсан Израйлийн хамаг чуулган нь тоо томшгүй олон хонь, үхрийг өргөв. 7 Тэндээс лам нь Жахуагийн тогтоолын хайрцгийг түүний орон гэвэл, гэрийн дотоод залбирах маш ариун оронд Кирувуудын далийн дотор оруулав. 8 Тэр юун гэвэл, Кирувууд нь хайрцгийн орны дээр хоёр далиа дэлгэв. Бас Кирувууд нь хайрцаг болон түүний дамжууруудын дээрээс бүрхэв. 9 Бас тэд нь дамжууруудыг тэдэнд гаргав. Тийнхүү дамжууруудын үзүүрүүд нь дотоод залбирах орны өмнө хайрцгаас харагдсан боловч гадна эс харагдав. Тэд нь өнөөдөр болтол тэнд байна. 10 Израйлын хөвгүүдийн Египетээс гарсан цагт Жахуагийн тэдэнтэй тогтоолыг бүтээсэнд Мошийн Хуривын дэргэд хайрцагт агуулсан хоёр хавтгай чулуунаас өөр юм нь түүний дотор үгүй ажээ. 11 Тэгээд лам нар нь ариун орноос гарав. Тэнд хамаг байгсад лам нар гэвэл, тэр цагт ээлжээрээ эс хүлээж ариутгагдсан ажээ. 12 Бас дуулагч Ливитэн болон Асавтан, Химантан, Жидутан болон тэдний хөвгүүд, ах дүү нар бүгд нарийн бөсөөр өмссөн бөгөөд цан, ятга, хууруудтай болоод тахилын ширээний зүүн талд байв. Бас тэдэнтэй бүрээ үлээгч зуун хорин лам байлцав. 13 Тэнд байгч бүрээчид, дуулагчид нь Жахуаг магтан нэгэн зэрэг, нэгэн дуугаар магтаал өргөв. Тэгээд тэд нь дуугаа бүрээ, цан, хөгжмийн зэмсгүүдтэй гаргалцан ийн; Тэр гэвэл, сайн буй. Түүний өршөөл гэвэл, мөнх буй гэж Жахуаг магтахад гэр гэвэл, Жахуагийн лам нар нь үүлний шалтгаанаар үйлчлэхээр байж эс чадлаа. Тэр юуны тул гэвэл, Жахуагийн цог жавхлан нь бурхны гэрийг дүүргэсэн бөлгөө.
Зургадугаар бүлэг
1 Тэгээд Соломон нь ийн өгүүлрүүн; Жахуа нь ийн; Би харанхуйд суух буй гэж зарлиг болсон билээ. 2 Зүгээр би чамд суух гэр гэвэл, чиний наст суухын тул нэг тогтвортой орныг үүдэв 3 гэж өгүүлээд хаан нь нүүрээ эргэн Израйлийн бүхэл чуулганыг адислав. Тэгээд Израйлийн бүхэл чуулганы босоод байхуяа 4 тэр нь ийн өгүүлрүүн; Израйлийн Жахуа бурхан нь магтагдах болтугай! Тэр нь амаараа миний Давид эцэгт зарлиг болсон мэт өөрийн мутраа бүтээсэн буй. 5 Тэр зарлиг нь ийн; Миний Израйль улс аа! Египет газраас авчирсан цагаас хойно өөрийн нэрийг байлгахын тул гэрийг үүдэхээр Израйлийн хамаг овгуудаас нэг ч болгосон эс сонгов. Бас би өөрийн Израйль улсын тэргүүлэгч болохын тул ямар ч хүнийг эс сонгов. 6 Зүгээр би өөрийн нэрийн тэнд байхын тул Иерусалимыг сонгон, Давидыг өөрийн Израйль улсын тэргүүлэгч болгон сонгов гэж зарлиг болов. 7 Тийнхүү Израйлийн эцгийн зүрхний дотор буй бөлгөө. 8 Харин Жахуа нь миний Давид эцэгт ийн; Миний нэр дээр гэрийг үүдэх нь чиний зүрхний дотор байсан буй. Чи зүрхний дотроо үүнийгсанаснаараа сайныг үйлдэв. 9 Тийн боловч чи гэрийг үл үүдэх буй. Зүгээр чиний бэлхүүснээс гарах хөвгүүн нь миний нэр дээр гэрийг үүдэх буй гэж зарлиг болов. 10 Энэ мэтээр Жахуа нь зарлиг болсноо бүтээв гэвэл, би өөрийн Давид эцгийн оронд босоод Израйлийн ширээнд суугаад Жахуагийн зарлиг болсноор Израйлийн Жахуа бурхны нэрд гэрийг үүдэв. 11 Тэгээд би түүн дотор хайрцгийг тавив. Жахуагийн Израйлийн хөвгүүнтэй тогтоосон тогтоол нь тэр хайрцагны дотор мөн буй 12 гэж өгүүлээд Жахуагийн ширээний өмнө байж, Израйлийн чуулганы өмнө гаруудаа өргөж тавив. 13 Соломон гэвэл, нэг зэс ширээг үйлдээд хүрээний дунд тавив. Түүний урт нь таван тохой, өргөн нь таван тохой, өндөр нь гурван тохойн төдий бөлгөө. Тийнхүү тэр нь түүний дээр байж Израйлийн бүхэл чуулганы өмнө өвдгөөрөө мөргөн, гараа огторгуй тийш өргөж дэлгээд ийн айлтгаруун; 14 Израйлийн Жахуа бурхаан! Дээд огторгуй болон доод ертөнцөд чамд бурхан үгүй буй. Чиний өмнө магад зүрхээрээ явдаг боолуудтайгаа чи тогтоол хийгээд өршөөлийг сахина. 15 Чи чиний боол болсон миний Давид эцэгт зарлиг болсноо түүний тул сахив. Чи амаараа зарлиг болсныг өөрийн мутраар өнөөдөр бүтээсэн буй. 16 Тиймийн тул одоо Израйлийн Жахуа бурхаан! Чиний боол болсон миний Давид эцэгт зарлиг болсноо сахин соёрх! Тэрхүү зарлиг болсон нь ийн; Хэрвээ чиний хөвгүүн нь явдлаа хичээж, чиний миний өмнө явсан мэт түүнчлэн миний тогтоолоор явбал эл, миний өмнө Израйлийн ширээнд суугч хүн нь чамд үргэлжид болох болъюу гэж зарлиг болсон бөлгөө. 17 Тэгээд өдгөө Израйлийн Жахуа бурхаан! Чиний Давид боолдоо зарлиг болсон нь бүтэх болтугай! 18 Зүгээр бурхан нь үнэхээр хүмүүстэй дэлхий дээр суух буюу. Мана. Огторгуй гэвэл, огторгуйнуудын огторгуй нь чамайг багтаан үл чадна. Тэгтэл энэ миний үүдсэн гэр нь яахин багтаах буюу. 19 Тийн боловч миний Жахуа бурхаан! Өөрийн боолын залбирал, эрэлгийг таалан, өөрийн боолын өдгөө өдөр чиний өмнө залбирсан дуу, залбирлыг сонсон соёрх! 20 Миний нэр тэнд болох буй гэж чиний зарлиг болсон орон гэвэл, энэхүү гэрийн тийш чиний нүд нь өдөр шөнө бүрт ширтэх болтугай! Өөрийн боолын энэхүү оронд өргөх залбирлыг сонсон соёрх! 21 Чиний боол, Израйль улсын энэхүү оронд залбирахад, түүний залбирлыг сонсон соёрх! Өөрийн суух огторгуй орноос сонсон соёрх! Тийнхүү сонсохдоо уучлан соёрх! 22 Хэрэв ямар нэг хүн миний бус хүний тус бурууг үйлдэх бөгөөд тэр нь түүнэс тангараглалыг хэрэглэж тангараглуулаад тэрхүү тангараглалыг чиний тахилын ширээний өмнө энэхүү гэрийн дотор оруулбал эл. 23 Огторгуйд сонсон, боолуудаа шүүж буруутайг буруушаан, түүний толгойн дээр түүний зөвт болгон соёрх! 24 Чиний Израйль улс нь чиний тус нүглийг үйлдсэний тул дайсны өмнө таслагдахдаа, чамд буцаад чиний нэрийг илэрхийлэн залбирч, чамд энэ гэрийн тийш гуйж залбирлаа өргөвөл эл. 25 Огторгуйгаас сонсон өөрийн Израйль улсын нүглийг уучлан чиний тэдэнд, түүний овог эцэг нарт өгсөн газарт тэднийг буцаан соёрх! 26 Тэдний чамд зориулсан нүглийг үйлдсэний тул огторгуй нь хаагдах бөгөөд бороо үл орвол эл. Хэрвээ тэд нь энэхүү оронд залбиран чиний нэрийг илэрхийлэн чиний тэднийг зовооход нүглээсээ буцвал эл. 27 Огторгуйгаас сонсон өөрийн боолууд болсон Израйль улсын нүглийг уучлан, тэдний явах сайн явдлыг тэдэнд сургаж, өөрийн улсад өмч болгон өгсөн газрын дээр бороог оруулаад соёрх! 28 Хэрвээ тэр газарт зуд, эсвэл халдварт өвчин, эсвэл тарианы үрсгүй, эсвэл шарлалга эсвэл царцаа, эсвэл үст хорхой болбол, бас хэрвээ тэдний дайснууд нь тэднийг балгадын газарт хүрээлбэл, жич хэрвээ аливаа хор буюу. Аливаа өвчин болбол эл. 29 Ганц хүн эсвэл чиний бүхэл Израйль улс буюу. Хүн бүр зовлон гаслангаа мэдэж гараа энэ гарт дэлгэж аливаа залбирал эрлийг өргөвөл эл. 30 Өөрийн суух огторгуй орноос сонсон, айлчлан бүтээн соёрх! Чиний аливаа хүний зүрхийг айлдсанаар түүний явдлын ёсоор түүнд өгөн соёрх! Тэр юуны тул гэвэл, чи ямагт хүн төрөлхтний зүрхийг мэднэ. 31 Тийнхүү чиний бидний эцэг нарт өгсөн газарт тэд нь хамаг суух өдрүүддээ чамаас айх болтугай! 32 Бас чиний Израйль улсаас бус болон, чиний их нэр болон чиний хүчит мутар, чиний сонгосон сарвууны учир хол газраас ирэх оролт хүний энэ гэрийн дотор залбирахаар ирэхэд 33 өдрийн суух огторгуйн орноос сонсон оролт хүний чамаас хамаг эрхийн ёсоор бүтээн соёрх! Тэр юуны тул гэвэл, дэлхийн хамаг улсын чиний Израйль улс мэт түүнчлэн чиний нэрийг таних бөгөөд чамаас айх ба энэ миний үүдсэн гэрийн чиний нэрээр нэрлэгдсэнийг мэдэхийн тул болой. 34 Хэрвээ чиний улс нь чиний хаана ч илгээснээр өөрийн дайснуудын өмнөөс дайнд гараад чиний сонгосон балгас болон чиний нэрд миний үүдсэн гэрийн тийш чамд залбирах бөгөөс эл. 35 Огторгуйгаас тэдний залбирал, эрэлийн сонсон, тэдний зөвийг бүтээмжит болгон соёрх! 36 Бас нүгэлгүй хүнгүй атал, хэрвээ тэд нь чиний өмнөөс нүглийг үйлдээд чи тэдний өмнөөс хилэгнэж, тэднийг дайснуудын гарт өгснөөр тэд ч дайсны газарт хол, ойр буюу олзлогдсон газарт дахиж итгэн гэмшлийг төрөн, тэднийг олз болгон аваачсан улсын газарт чамд залбиран ийн; Бид нүгэл үйлдэн буруугаар яван, мууг бүтээв гэж өгүүлж 38 тэднийг олзлон, аваачсан дайсны газраас гэвэл, чиний тэдний эцгүүдэд өгсөн орныхоо тийш гэвэл, чиний сонгосон балгас, чиний нэрд миний үүдсэн гэр тийш чамд магад зүрх болон сүнсээрээ залбирвал эл. 39 Өөрийн суух огторгуйн орноос тэдний залбирал, эрилийг сонсон, тэдний зөвийг бүтээмжтэй болгон соёрх! Жич чиний өмнө нүгэл үйлдсэн улсыг уучлан соёрх! 40 Өдгөө миний бурхаан! Чиний нүд нь нээгдэх бөгөөд чих чинь энэ оронд өргөгдөх залбирлыг чагнан сонсох болтугай! 41 Тиймийн тул өдгөө Жахуа бурхаан! Өөрийн аугаа хүчний хайрцагтай босоод амралын оронд орж соёрх! Жахуа бурхаан! Чиний лам нар нь тонилголоор өмсгөгдөх бөгөөд чиний ариунууд нь сайнд баясах болтугай! 42 Жахуа бурхаан! Өөрийн тосолсон нүүрийг үл эргүүлэн Давид боолдоо өршөөлөө санан соёрх! гэж залбирлаа.
Долдугаар бүлэг
1 Тэгээд Соломоны залбирч дууссанд гал нь огторгуйгаас бууж, шатаалт өргөл, тахилуудыг шатаав. Бас Жахуагийн цог жавхлан нь гэрийг дүүргэв. 2 Тэгээд лам нар нь Жахуагийн гэрт орж эс чадав. Тэр юун гэвэл, Жахуагийн цог жавхлан нь Жахагийн гэрийг дүүргэсэн бөлгөө. 3 Тэгээд Израйлын хамаг хөвгүүдийн галын буусан бөгөөд Жахуагийн цог жавхлангийн гэр дээр басныг үзээд нүүрээрээ хөсөр унаж мөргөн Жахуаг магтаж ийн; Тэр гэвэл сайн буй. Түүний өршөөл мөнх буй гэж өгүүлэв. 4 Тэгээд хаан болон хамаг улс нь Жахуагийн өмнө тахилуудыг өргөв. 5 Бас Соломон хаан нь хоёр түмэн хонийг тахил болгон өргөв. Энэ мэтээр хаан хийгээд хамаг улс нь бурхны гэрийг ариутгав. 6 Бас лам нар нь дааврандаа байв. Бас Ливитэн нь Давид хааны Жахуаг магтахад Жахуагийн төлөө үйлдсэн хөгжлийн зэмгүүдээр сахин үйлдэв. Тэднээр Давид нь магтсан бөлгөө. Тэр юун гэвэл, Жахуагийн өршөөл мөнх буй. Тийнхүү лам нар нь тэдний өмнө бүрээдийг татав. Бас бүхэл Израйль нь байв. 7 Бас Соломон нь Жахуагийн гэрийн өмнө байгч хүрээний дундах орныг ариутгав гэвэл, тэнд тэр нь шатаалт тахилууд хийгээд эвийн өргөлүүдийн өсгөнийг өтгөнийг өргөв. Тэр юу гэвэл, Соломоны үйлдсэн тахилын ширээ нь шатаалт тахилууд хийгээд талхны өргөлүүд ба өсгөнийг эс багтаав. Бас тэр цагт Соломон хийгээд түүнтэй хамаг Израйль гэвэл, Химадын орон орноос Египетийн гол хүртэл байгч хязгааруудаас ирсэн маш их чуулган нь долоон өдөр найрыг сахив. 9 Тэгээд наймдугаар өдөр тэд нь хурал үйлдэв гэвэл, тэд нь тахилын ширээний ариутгалыг долоон өдөр сахин, найрыг долоон өдөр сахив. 10 Тэгээд долдугаар сарын хорин гуравны өдөр тэр нь улсыг тэдний гэрүүдэд буцаан Жахуагийн Давидад хийгээд Соломонд ба түүний Израйль улсад үйлдсэн хайрын учир зүрхний жаргалтай болон баясгалантайгаар илгээв. 11 Энэ мэтээр Соломон нь Жахуагийн гэр болон хааны гэрийг төгсгөв. Бас Жахуагийн гэрт болон өөрийн гарт үйлдэх зүрхэндээ аливаа Санасныг бүтээмжтэйгээр үйлдэв. 12 Тэгээд Жахуа нь Соломонд шөнөөр үзэгдээд түүнд зарлиг болруун; Би чиний залбирлыг сонсоод энэхүү орныг өөрийн тул тахилын гэр болгон сонгов. 13 Хэрвээ би огторгуйг хаах бөгөөд, бороо үл орох бөгөөс, бас хэрвээ би газрыг эвдэгтүн! гэж царцаануудад захивал, бас хэрвээ би өөрийн улсад халдварт өвчнийг илгээвэл, 14 хэрэв миний нэрээр нэрлэгдсэн улс нь баячуудаа доорд болгон, миний нүүрийг залбирч бэдрэн муу үйлсээсээ буцвал эл. Би огторгуйгаас сонсон тэдний газрыг эдгээх буй. 15 Өдгөө миний нүдэд нь нээгдэх бөгөөд миний чих нь энэ орны дотор өргөгдөх залбирлыг чагнах буй. 16 Тэр юун гэвэл, миний нэрийн энэхүү гэрт үргэлжид байхын тул би түүнийг сонгон ариутгав. Бас миний нүд, зүрх нь мөнх наст тэнд болох буй. 17 Бас хэрвээ чи өөрийн Давид эцгийн явснаар түүнчлэн миний өмнө яван, миний чамд хамаг захиснаар үйлдэн миний захиа, шийдвэрүүдийг сахивал эл. 18 Би чиний эзэлгүүрний ширээг тогтооно. Тэр мэтээр би чиний Давид эцэгтэй тогтоолыг тогтоож ийн; Израйлийг тэргүүлэх хүн нь чамд үргэлжид болох буй. 19 Зүгээр хэрвээ та миний таны өмнө тогтоосон захиа, зарлигуудыг орхин, өөр бурхдад одож зарагдан мөргөвөл 20 би тэдэнд өгсөн газраасаа тэднийг үндсээр сугалан өөрийн нэрийн өмнөөс ариутгасан энэ гэрийг далдлуулан хаяж, түүнийг хамаг улсуудад үлгэр болон тэмдэг үг болгох буй. 21 Бас энэ өндөр гэр нь аливаа алсдагчид гайхамшиг болох буй. Тэгээд Жахуа нь энэ газар болон энэ гэрт энэ мэтээр юуны тул үйлдэв 22 гэж өгүүлэгдэхэд хариу нь ийн; Тэр юун гэвэл, тэд нь тэдний эцгүүдийг Египетээс авчирсан Жахуа бурхныг огоороод өөр бурхдад дуршиж тэдэнд мөргөж зарагдав. Тиймийн тул тэр нь тэдэнд энэ хамаг мууг хүргүүлэв гэж өгүүлэгдэх буй.
Наймдугаар бүлэг
1 Тэгээд хорин жил өнгөрсөн хойно Соломоны Жахугийн гэр болон өөрийн гэрийг дуустал үүдсэнд 2 Соломон нь Хирамын түүнд хариулсан балгадыг үүдээд, Израйлийн хөвгүүдийг тэнд суулгав. 3 Бас Соломон нь Хамад Зубагийн тус одоод түүнийг дайлав. 4 Бас тэр нь говьд Тадмурыг үүдэн, Хамадад байгч хамаг сангийн гэрүүдийг үүдэв. 5 Бас тэр нь дээрх Бидхурун хийгээд доорх Бидхурун ба хэрэмд болон хаалганд ба дэгээ модонд хүрээлсэн балгадыг үүдээд 6 Ба Э Лад хийгээд Соломоны хамаг хадгалах балгад ба тэргэсийн хамаг балгад хийгээд морьт хүний хамаг балгад ба Соломоны Иерусалимд хийгээд Ливанд ба өөрийн эзэлгүүрний хамаг оронд үүдэхүйеэ хүссэнээ үүдэв. 7 Бас Израйлиас өөр байсан улс гэвэл Хититэн хийгээд Амуритан ба Пирижтэн хийгээд Хивитэн ба Зэбустэн эд хамаг үлдсэн улс гэвэл, 8 Израйлийн хөвгүүдийн эс таслан газарт үлдсэн улсын үрсийг Соломон нь өнөөдөр болтол албат болгов. 9 Зүгээр Соломон нь өнөөдөр Израйлийн хөвгүүдээс өөрийн хөдөлмөрийн тул боолууд эс болгов. Харин тэд нь цэргийн улс хийгээд түшмэдийн тэргүүлэгчид хийгээд тэргэсийн түшмэд, морьт улс адаг бөлгөө. 10 Тэгээд Соломон хааны түшмэдийн тэргүүлэгчид болсон хоёр зуун тавин нь улсын дээр тэргүүлэв. 11 Тийнхүү Соломон нь Фаруагийн охиныг Давидын балгаснаас түүний тул үүдсэн гэртээ авчрав. Тэр юун гэвэл, тэр нь ийн; Жахуагийн хайрцгийн орны орны мөн ахуйн тул миний эм нь Израйлийн Давид хааны гэрт үл суух буй. 12 Бас Соломон нь өөрийн үүдсэн хүрээний орохын өмнө Жахуагийн Жахуагийн тахилын ширээний дээр шатаалт тахилуудыг өргөв гэвэл, 13 Мошийн зарлигар өдөр бүр нэг усаар өргөн Савад өдрүүдэд хийгээд шинэ саруудад ба хурах цагийн найруудад өргөн, жил бүрт гурвантаа гэвэл, эс исгэсэн талхны найр хийгээд долоон өдрийн найр ба цацар гэрүүдийн найрт өргөв. 14 Бас тэр нь өөрийн Давид эцгийн ёсоор лам нарыг тэдний үйлчлэхэд ээлжээр хийгээд тус бүр өдрийн, ёсны хэрэглэснээр лам нарын өмнө магтаж үйлчлэхийн тул Ливитнийг тэдний сахивраар тогтоон аливаа хаалганд сахигч нарыг ээлжээр тогтоов. Тэр юун гэвэл, бурхны Давид хүн нь тэр мэтээр тогтоосон бөлгөө. 15 Тэгээд тэд нь аливаа хэргийн тул болон сангуудын тул хааны лам нар, Ливитэнд захиснаас эс давав. 16 Тийнхүү Соломоны хамаг үйл нь Жахуагийн гэрийн суурилсан өдөрт болон түүний төгссөн болтол бэлтгэгдсэн бөлгөө. Тийнхүү Жахуагийн гэр нь төгсөв. 17 Тэгээд Соломон нь Ижүн Кибирт болон Идумын газарт далайн хөвөөнд байгч Илудад одов. 18 Бас Хирам нь өөрийн боолуудаар онгоцууд болон далайг мэдэгч боолуудыг түүнд илгээв. Тэд нь Соломоны боолуудтай Үфирт одолцоод тэндээс дөрвөн зуун тавин далантын төдий алтыг аваад Соломон хаанд авчрав.
Есдүгээр бүлэг
1 Тэгээд Шибагийн хатан хаан нь Соломоны алдрын учир сонсоод, Соломоныг хэцүү асуултуудаар туршихын тлу маш их чуулганаар болон анхилах үнэртэн ба их алт, эрдэнэ чулуугаар ачигдсан тэмээдтэйгээр Иерусалимд ирэв. Тийнхүү тэр нь Соломонд хүрээд, түүнтэй зүрхэндээ байсан хамгийн учир хэлэлцэв. 2 Тийнхүү Соломон нь түүний хамаг асуусныг түүнд үзүүлэв. Соломоны түүнд мэдүүлж эс чадсан нуугдсан юу ч үгүй бөлгөө. 3 Тэгээд Шибагийн хатан хаан нь Соломоны цэцэн хийгээд түүний үүдсэн гэр ба 4 түүний ширээний дээр идээ хийгээд түүний боолуудын суусан ба түүний зарц нарын зарлагдсан хийгээд тдэний хувцсууд ба түүний аягасыг өргөгчид хийгээд тэдний хувцад ба түүний Жахуагийн гэрт өргөсөн шатаалт тахилуудыг үзээд дотроо ухаангүй мэт болов. 5 Бас тэр нь хаанд өгүүлрүүн; Миний орондоо чиний үгс, чиний цэцний учир сонссон үг нь үнэт мөн буй. 6 Зүгээр би өөрөө ирээд өөрийн нүдээр үзсэнээс урьд тдэний үгст эс итгэв. Тийнхүү Мана. чиний их цэцний хагас ч надад эс өгүүлэгдсэн буй; Чи миний сонссон сонсголоос үлэмж их буй. 7 Чиний хүмүүс нь амгалан буй. Чиний өмнө хэзээ ч байж, чиний цэцнийг сонсогч боолууд нь амгалан мөн. 8 Чиний Жахуа бурхны тул чамайг хаан болгон өөрийн ширээнд суулгахуйяа таалсан чиний Жахуа бурхан нь магтагдах болтугай! Чиний бурхан нь Израйлийн мөнхөд тогтоохуйяа таалсны тул шийдвэр хийгээд зөвийг үйлдэхийн тул чамайг тэдний хаан болгов гэлээ. 9 Бас тэр нь хаанд зуун хорин далантын төдий алт болон маш их үнэртэн ба эрдэнэ чулуудыг өгөв. Шибагийн хатан хааны Соломонд өгсөн их анхилах үнэртэн мэт үгүй бөлгөө. 10 Бас Хирамын боолууд, Соломоны боолууд нь Офироос алтыг авчран Алмог гэгч модод, эрдэнэ чулуудыг авчрав. 11 Тэгээд хаан нь Алмог моддоор Жахуагийн гэр болон хааны гэрт баганасыг үйлдэн, дуулагчдад зориулан хуур, ятгуудыг бэлтгэв. Тэдэнд адил модод нь Иудей газарт урьд эс үзэгдэв. 12 Тийнхүү Соломон хаан нь Шибагийн хатан хааны ирснээр хамаг хүссэнийг түүнд өгөв. Бас тэр нь авчирсныг хаанд өгсөн бөлгөө. Тэгээд тэр хатан хаан нь буцаж өөрийн боолуудтай өөрийн оронд буцав. 13 Жич Соломонд нэг жилээр авчрагдсан алт гэвэл, зургаан зуун жаран зургаан далантын төдий алт бөлгөө. 14 Түүнээс гадна арилжаачид, худалдаачид нь авчирдаг бөлгөө. Бас Аравын хамаг хаад, орны тэргүүлэгчид нь алт, мөнгийг Соломонд авчирдаг бөлгөө. 15 Жич Соломон хаан нь хоёр зуун ариун алтан бамбайг үйлдэв. Нэг бамбайд зургаан зуун шигилийн төдий алт оров. 16 Жич тэр нь гурван зуун ариун алтан халхыг үйлдэв. Нэг халханд гурван зуун шигилийн төдий алт оров. Тэгээд хаан нь тэдний Ливаны ойн гэрт тавив. 17 Бас хаан нь зааны соёогоор их ширээг үйлдээд ариун алтаар бүрэв. 18 Ширээнд зориулан, зургаан гишгүүр, нэг алтан тавцан нь ширээнд хадагдсан бөгөөд, суух орны хоёр талд түшлэгтэй бөлгөө. Бас тэдний түшлэгийн дэргэд хоёр арслан нь буй бөлгөө. 19 Жич тэр зургаан гишгүүрийн дээр хоёр талд арван хоёр арслан бий. Өөр эзэлгүүринд түүнтэй адилгүй бөлгөө. 20 Бас Соломон хааны хамаг уух савс нь алтан бөлгөө. Бас Ливаны ойн гэрийн хамаг савс нь ариун алтан бөлгөө. Мөнгөн савсгүй бөлгөө. Мөнгө нь Соломоны цагт үнэгүй бөлгөө. 21 Тэр юун гэвэл, хааны онгоцнууд нь Хирамын боолуудтай Таршист оддог гэвэл, гурван жил болсонд Таршисын онгоцнууд нь нэгэнт ирэн, алт, мөнгө, зааны соёо, бич, тогосуудыг авчирдаг бөлгөө. 22 Тийнхүү Соломон хаан нь баяжил болон цэцнээр дэлхийн хамаг хаадаас их бөлгөө. 23 Тэгээд дэлхийн хамаг хаад нь Соломоны өмнө ирж бурхны түүний зүрхэнд оруулсан цэцнийг сонсохыг дурлав. 24 Тийнхүү тэдний хүн нэг бүр нь бэлгээн гэвэл, мөнгө, алтан савс хийгээд хувцсууд, цэргийн зэвсэг, анхилах үнэртэн, морьд луусуудыг жил бүр тогтоосноор авчирдаг бөлгөө. 25 Бас Соломонд тэрэгнүүдэд зориулан дөрвөн мянган хос морьд хийгээд нэг түм хоёр мянган морьт хүн бөлгөө. Тэр нь тэднийг тэрэгнүүдийн балгадад хийгээд хааны биетэй Иерусалимд суулгав. 26 Бас тэр нь мөрнөөс Пилиститний орон болон Египетийн хязгаар хүртэл хамаг хаадын дээр хаан болов. 27 Бас хаан нь Иерусалим дотор мөнгийг чулуу мэт элбэг болон хуш модыг бэлд байгч тост модод мэт элбэг болгов. 28 Бас Соломонд зориулан Египетээс хийгээд хамаг газруудаас морьдыг авчирдаг бөлгөө. 29 Тийнхүү Соломоны өөр үйлс гэвэл, эхний хийгээд эцэс дэх үйлс нь Натан форофидын туужийн номын дотор болон Шилүгийн аймгийн Ахиагийн форофидлосонд ба Иддү үзлэгчийн Нибэдийн Жирубуамын тус бичсэн үзэгдлүүдэд бичигдэв. 30 Тийнхүү Соломон нь Иерусалимд хамаг Израйлийн дээр дөчин жил эзлээд 31 Соломон нь өөрийн эцгүүдтай унтан өөрийн Давид эцгийн балгасын дотор булагдав. Тэндээс түүний Рихубуам хөвгүүн нь түүний оронд хаан болов.
Аравдугаар бүлэг
1 Тэндээс Рихубуам нь Шигимд одов. Тэр юун гэвэл, хамаг Израйль нь түүнийг хойш болгохын тул Шигимд ирсэн бөлгөө. 2 Тэгээд Нибэдийн Жирүбуам хөвгүүн нь Соломон хааны өмнөөс дутаагаад Египетийг суун атал сонсоод Египетээс буцаж ирэв. 3 Тэгээд тэднийг илгээгээд түүнийг дуудсанд Жирубуам хийгээд хамаг Израйль нь ирээд Жихубуамд ийн өгүүлрүүн; 4 Чиний эцэг нь бидний ачааг хүнд болгов. Тиймийн тул чи эцгийнхээ хатуу зарагдал хийгээд түүний бидэнд ачсан ачааг хөнгөн болговол бид чамд зарагдана 5 гэсэнд тэр нь тэдэнд өгүүлрүүн; Та гурав хоног одоод надад дахиж ирэгтүн! гэж өгүүлсэнд улс нь одов. 6 Тэгээд Рихубуам хаан нь өөрийн Соломон эцгийн амьд цагт түүний өмнө байгч өтгөс улстай зөвлөлцөж өгүүлрүүн; Та энэ ямар хариу өгүүлэхийг надад зөвлөнөмү 7 гэж өгүүлсэнд тэд нь түүнд өгүүлрүүн; Хэрвээ чи энэ улсад номхон болон тэдэнд эртэй болж, тэдэнд сайхан үгсийг өгүүлбэл, тэд нь чиний боолууд үргэлжид болох буй гэлээ. 8 Зүгээр тэр нь өтгөс улсын түүнд өгүүлсэнэ зөвлөгөөнийг орхиж, түүний өмнө байгч түүнтэй хамт хүмүүжүүлэгдсэн залуутай зөвлөлцөн тэдэнд өгүүлрүүн; 9 Чиний эцгийн бидэнд ачсан ачааг хөнгөн болгон үйлд гэж өгүүлсэн улсад та ямар өгүүлэхийг зөвлөнөмү 10 гэсэнд түүнтай хамт хүмүүжигдсэн залуус нь түүнд өгүүлрүүн; Тэр улсад энэ мэтээр өгүүлэн үйлд гэвэл, чиний эцэг нь бидний ачааг хүнд болгов. Чи бидэнд хөнгөн болгон үйлд гэж өгүүлэгсдэд ийн өгүүл; Миний сигц хурга нь миний эцгийн бэлхүүснээс зузаан болох буй. 11 Бас миний эцэг нь тэнд хүнд ачааг ачдаг бөлгөө. Харин би таны ачаанд нэмнэ. Миний эцэг нь ташуураар занчдаг бөлгөө. Харин би таныг хилэнцэт хорхойнуудаар занчина гэлээ. 12 Тэгээд гуравдахь өдөр надад дахиж ирэгтүн! гэж болзуужан мэтэр Жирубуам хийгээд хамаг улс нь гуравдахь өдөр Жихубуамд ирэлцэв. 13 Тийнхүү хаан нь тэдэнд хатуугаар хариу өгүүлэн, өтгөс улсын түүнд өгүүлсэн зөвлөгөөнийг орхиж, 14 залуусын зөвлөгөөний ёсоор тэдэнд өгүүлрүүн; Миний эцэг нь таны ачааг хүнд болгов. Би таны ачаанд нэмнэ. Миний эцэг нь таныг ташуураар занчдаг бөлгөө. Харин би таныг хилэнцэт хорхойнуудаар занчина. гэлээ. 15 Тэр мэтээр хаан нь улсыг эс сонсов. Тэр юун гэвэл, тэр нь Жахуагаас бөлгөө гэвэл, Жахуагийн Шилүгийн аймгийн Адиагаар Нибэдийн Жирубуам хөвгүүнд зарлигаа бүтээхийн тул болой. 16 Тэгээд Израйль нь хааны тэднийг эс сонссоныг үзээд улс нь хаанд ийн хариу өгүүлрүүн; Бид Давидад ямар хувьтай буюу. Бас Жисийн хөвгүүнтэй бидэнд өмчгүй буй. Израйль аа! Өөрийн майхнуудад харигтун! Давид аа! Өөрийн гэрийг үзэн үйлд гэсэнд хамаг Израйль нь өөрийн майхнуудад харив. 17 Зүгээр Иудейгийн балгадад суугч Израйлийн хөвгүүдийн дээр Рихубуам нь хаан болов. 18 Тэгээд Рихубуам нь албаны тэргүүлэгч болсон Адурамыг илгээв. Харин хамаг Израйль нь түүнийг чулуугаар чулуудаж үхүүлэв. Тиймийн тул зугтаахын тул тэргэндээ оров. 19 Тэгээд Израйль нь өнөөдөр болтол Давидын гэрийн тус урвасаар ажгуу.
Арван нэгдүгээр бүлэг
1 Тэгээд Рихубуам нь Иерусалимд хүрээд Иудей хийгээд Бинзамины овгоос нэг бум найман түм сонгосон дайны хүнийг Израйльтны тус дайлалцан, эзэлгүүрнийг Рихубуамд буцаахын тул чуулав. 2 Тэгээд Жахуа нь бурхны Шилиэ хүнд ийн зарлиг болруун; 3 Иудейгийн хаан болсон Соломоны Рихубуам хөвгүүнд хийгээд Иудей хийгээд Бинзаминид байгч хамаг Израйльд ийн өгүүл; 4 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Та бүү гарагтун! Өөрийн ах дүү нарын тус бүү дайлагтун! Хүн бүр нь өөрийн гэрт харьтугай! Тэр юун гэвэл, энэ үйл нь надаас буй гэсэнд тэд нь Жахуагийн зарлигийг сонсоод Жирубуамын тус явахаас буцав. 5 Бас Рихубуам нь Иерусалимд сууж, Иудейд халхлах балгадыг үүдэв гэвэл 6 Бидлихим хийгээд Итам ба Тикүэ хийгээд 7 Бидзүр ба Шоку хийгээд Адүлам ба 8 Кад хийгээд Марина ба Зив хийгээд 9 Адурайм ба Лакис хийгээд Азика ба 10 Зука хийгээд Аий Залун ба Хибруныг үүдэв. Тэд нь Иудей хийгээд Бинзаминд хүрээлсэн балгад буй. 11 Бас тэр нь бат гэрийг батлан тэдний дотор түшмэд хийгээд элбэг хүнс ба тос хийгээд үзмийн ундааг байлган 12 бус бүр балгаст бамбай, жаднуудыг байлган тэргийг маш бат болгон үйлдэв. Иудей хийгээд Бинзамин нь түүнд бөлгөө. 13 Тэгээд хамаг Израйльд байгч лам нар Ливитэн нь өөрийн хамаг хязгааруудаас түүнд ирэлцэв гэвэл 14 Ливитэн нь өөрийн эзэлсэн өмчийг орхин, Иудей болон Иерусалимд ирэв. Тэр юу гэвэл, Жирубуам хийгээд түүний хөвгүүд нь ламын ёсыг Жахуад үйлчлэхээс тэднийг гаргасан бөлгөө. 15 Бас тэр нь өндөр ордын тул хийгээд читгудийн тул ба өөрийн үйлдсэн тугалуудын тул лам нарыг тогтоов. 16 Бас тэднээс хойно хамаг Израйлийн овгуудаас Израйлийн Жахуа бурхныг зүрхээрээ бэдрэгчид нь өөрийн эцгүүдийн Жахуа бурханд тахилыг өргөхийн тул Иерусалимд ирэлцэв. 17 Энэ мэтээр тэд нь Иудейгийн эзэлгүүрнийг бат болгон, Соломоны Рихубуам хөвгүүнийг гурван жил бат болгов. Тэр юун гэвэл, тэд нь гурван жилд Давид болон Соломоны явдлаар явав. 18 Тэгээд Рихубуам нь Давидын Жирмуд хөвгүүний Махалад охины болон Жисийн Хилияав хөвгүүний Абихайл охиныг гэргий болгон авав. 19 Тэд нь түүнд Жиүс хийгээд Самари бол Захам хөвгүүнийг төрөв. 20 Бас тэр нь түүнээс хойно Абсалумын Мэ Э Кэ охиныг гэргий болгон авав. Тэр нь түүнд Абиа, Атай, Жиз, Шилүмидийг төрөв. 21 Тийнхүү Рихубуам нь Абсалумын Мэ Э Кэ охиныг хамаг гэргийс хийгээд бага гэргийсээсээ ихэд таалав. Тэр гэвэл, арван найман гэргий болон жаран бага гэргийг аваад хорин найман хөвгүүн, жаран охиныг төрүүлэв. 22 Рихубуам нь Мэ Э Кэгийн Абиа хөвгүүнийг түүний ах дүү нарын дунд тэргүүн болгов. Тэр юун гэвэл, тэр нь түүнийг хаан болгохыг санав. 23 Бас тэр нь цэцнээр үйлдэн, өөрийн хамаг хөвгүүдийг Иудей болон Бинзамины хамаг газруудын аливаа хүрээлсэн балгасанд тараагаад, тэдэнд хүнсийг элбэгээр өгөв. Тийнхүү тэр нь олон гэргийг хүсэв.
Арван хоёрдугаар бүлэг
1 Тэгээд Рихубуам нь эзэлгүүрнийг тогтоогоод биеэ бат болгосон цагтаа хамаг Израйльтай Жахуагийн тогтоолыг огооров. 2 Тэгээд Рихубуамын тавдахь жилд Египетийн Шишаг хаан нь Иерусалимийн тус ирэв. Тэр юу гэвэл, тэд нь Жахуагийн өмнөөс бурууг үйлдсэн бөлгөө. 3 Тэр нь нэг мянга хоёр зуун тэрэг, зургаан зуун мянган морьт хүнтэй ирэв. Египетээс түүнтэй ирэлцсэн улс нь тоомшгүй бөлгөө. Тэд нь Лүбитэн, Сүкитэн, Рүстэн бөлгөө. 4 Тийнхүү тэр нь Иудейгийн хүрээлсэн балгадыг аваад, Иерусалимд ирэв. 5 Тэгээд Шимайа форофид нь Рихубуамд хийгээд Шишагийн учир Иерусалимд чуулсан Иудейгийн ноёдод ирээд тэдэнд өгүүлрүүн; Жахуагийн зарлиг болсон нь ийн; Та намайг огоорсон буй. Тиймийн тул би ч таныг Шишагийн гарт өгөн огоорсон буй 6 гэсэнд Израйлийн ноёд, хаан нь биеэ доород болгон өгүүлрүүн; Жахуа нь зөвт буй гэлээ. 7 Тэгээд Жахуа нь тэдний доорд болсныг үзээд Жахуа нь Шимайад ийн; Тэд нь биеэ доорд болгов. Тиймийн тул би тэднийг үл эвдэн, тэдэнд өчүүхэн тонилголыг өгнө. Бас миний хилэн нь Иерусалимын тус Шишагийн гараар үл асгагдах буй. 8 Тийн боловч тэд нь миний зарагдал хийгээд газруудын эзэлгүүрдийн зарагдлыг мэдэхийн тул түүний боолууд болох буй гэж зарлиг болов. 9 Тэгээд Египетийн Шишаг хаан нь Иерусалимд тус ирээд Жахуагийн гэрийн сангууд хийгээд хааны гэрийн сангууд бүгдээрийг авч аваачив. Бас тэр нь Соломоны үйлдсэн алтан бамбайнуудыг аваачив. 10 Тэдний оронд Рихубуам хаан нь зэс бамбайнуудыг үйлдээд, хааны гэрийн үүдийг сахигчдын тэргүүлэгчийн гарт өгөв. 11 Тэгээд хааны Жахуагийн гэрт ороход сахигчид нь одоод тэдний өргөөд сахигчдын тасагт хариулав. 12 Тэгээд түүний биеэ доорд болгосонд Жахуагийн хилэн нь түүнийг тун үл эвдэхийн тул түүнээс эргэв. Бас Иудейд сайн бөлгөө. 13 Тийнхүү Рихубуам хаан нь биеэ Иерусалимд бат болгон эзлэв. Рихубуам гэвэл, хаан болох цагтаа дөчин нэгэн настай болоод, Жахуагийн нэрээр тэнд байлгахын тул Израйлийн хамаг овгуудаас сонгосон Иерусалим балгасанд арван долоон жил эзлэв. Түүний эхийн нэр нь Аммуны На Э Мэ бөлгөө. 14 Тэгээд тэр нь Жахуаг бэдрэхийн тул зүрхээ эс баталсны тул мууг үйлдэв. 15 Тийнхүү Рихубуамын эхний болон эцэс дэх үйлс нь Шилша форофидын туужийн номын дотор болон Жидду үзлэгчийн үеийн учир бичсэн туужийн дотор бичигдэв. Бас Рихубуам болон Жирубуам нь үргэлжид өөр өөрийн тус дайлалцав. 16 Тэгээд Рихубуам нь өөрийн эцгүүдтэй унтаад, Давидын балгасны дотор булагдав. Тийнхүү түүний Абиа хөвгүүн нь түүний оронд хаан болов.
Арван гуравдугаар бүлэг
1 Тэгээд Жирубуам хааны арван наймдахь жилд Абиа нь Иудейгийн хаан болоод 2 Иерусалимд гурван жил эзлэв. Түүний эхийн нэр нь Кибиагийн Үриеэлийн Миканза эхийн бөлгөө. Бас Абиа Жирубуам хоёрын хооронд дайн бөлгөө. 3 Тэгэхэд Абиа нь дөрвөн сая сонгосон хүчит дайны хүмүүсээр дайлалцахаар гарав. Бас Жирубуам нь түүний өмнөөс найман сая сонгосон хүчит баатар хүнээр дайлалцахаар гарав. 4 Тэгээд Абиа нь Ибарайм ууланд байгч Жимарайм уулны дээр босоод ийн өгүүлрүүн; Жирубуам болон хамаг Израйль аа! Намайг сонсогтун! 5 Израйлийн Жахуа бурхан нь Израйлийн дээр мөнхөд эзлэхийг Давид түүний хөвгүүдэд мөнх тогтоолоор өгөв гэж та мэдэх ёстой биш буюу? 6 Тийн боловч Давидын Соломон хөвгүүний боол гэвэл, Нибэдийн Жирубуам хөвгүүн нь босоод өөрийн эзний тус урвав. 7 Тэгээд хөнгөн сэтгэлт хилэнцэт хүмүүс нь түүнд чуулалцаад, Рихубуамын залуу, зөөлөн зүрхт байсны тул тэдний тус эсэргүүцэж эс чадсан цагт Соломоны Рихубуам хөвгүүний тус хүчилсэн бөлгөө. 8 Тэгээд өдгөө та Давидын хөвгүүдийн гарт байгч Жахуагийн эзэлгүүриний тус эсэргүүцэхийг санана. Бас та олон тоотой бөгөөд, Жирубуамын таны тул бурхад болгон үйлдсэн алтан тугалууд нь танд буй. 9 Та Жахуагийн лам нар болсон Аруны хөвгүүд хийгээд Ливитнийг гаргаад бус газруудын улсын ёсоор лам нарыг өөрийн тул болгосон бус буюу. Тэгээд аль хэн залуу үхэр болон долоон хуцаар биеэ ариутгахаар ирэгч нь бурхад бус байгчдын лам нар болно за. 10 Зүгээр бид гэвэл, Жахуа нь бидний бурхан буй. Бид түүнийг эс огооров. Бас Жахуад үйлчлэгч лам нар болсон Аруны хөвгүүд болон Ливитэн нь үйлээ сахидаг. 11 Бас тэд нь өглөө, үдэш бүрийн шатаалт тахилууд болон анхилах үнэртнийг Жахуад шатаан, өмнөх боорцгийг ариун ширээнд тавин, алтан гэрэвчийн тавиур, түүний зулнуудыг үдэш бүр засдаг. Тэр юу гэвэл, бид өөрийн Жахуа бурхны шүүврийг сахина. Зүгээр та түүнийг огооров. 12 Тэгээд Мана. Жахуа нь тэргүүлэгч болоод бидэнтэй буй. Бас түүний лам нар нь дуут бүрээнүүдээр танд зориулан аялгуулах дуу гарахын тул буй. Аяа, Израйлийн хөвгүүд ээ! Өөрийн эцгүүдийн Жахуа бурхны өмнө бүү дайлалцагтун! у гэвэл, та бүтээмжит үл болох буй гэлээ. 13 Зүгээр Жирубуам нь тэдний хойно бүгэх цэргийг илгээв. Тэд нь Иудегийн өмнө байсан бөгөөд бүгсэн цэрэг нь тэдний хойно бөлгөө. 14 Тэгээд Иудетний гэдрэгээ харсанд, Мана. дайн нь өмнө хойно бөлгөө. Тийнхүү тэд нь Жахуад дуудав. Лам нар ч бүрээгээ татав. 15 Бас Иудегийн хүмүүс нь их дүү гаргав. Тэгээд Иудегийн хүмүүсийн дуу гарсантай сац бурхан нь Жирубуам болон хамаг Израйлийг Абиа хийгээд Иудетний өмнө таслав. 16 Тэгээд Израйлийн хөвгүүд нь Иудетнээс зугтав. Тэр мэтээр бурхан нь тэднийг тэдний гарт өгөв. 17 Тэгээд Абиа хийгээд түүний улсын тэднийг их тасалгаагаар алснаар Израйлийн таван бус сонгосон хүн нь унаад алагдав. 18 Тэр мэтээр Израйлийн хөвгүүд нь тэр цагт дарагдав. Харин Иудетэн нь дайлав. Тэр юу гэвэл, тэд нь өөрийн эцгүүдийн Жахуа бурханд найдав. 19 Бас Абиа нь Жирубуамын бага хотод ба Жишана болон түүний бага хотод Ибарайм болон түүний бага хотдыг авав. 20 Тэгээд Жирубуам нь Абианы цагт дахин хүчтэй болсонгүй. Тийнхүү Жахуагийн түүнийг цохисноор тэр нь үхэв. 21 Зүгээр Абиа нь хүчтэй болон, арван дөрвөн гэргийг аваад, хорин хоёр хүү, арван зургаан охин төрүүлэв. 22 Тэгээд Абианы өөр үйлс хийгээд түүний үгс нь Идду форофидын туужийн номд бичигдэв.
Арван дөрөвдүгээр бүлэг
1 Тэгээд Абиа нь өөрийн эцэг нартай унтаад Давидын балгасанд булагдав. Тийнхүү түүний Э Сэ хөвгүүн нь түүний оронд хаан болов. Түүний цагт газар нь арван жил эвтэйгээр байв. 2 Тэгээд Э Сэ нь өөрийн Жахуа бурхны өмнө сайн, зөвийг үйлдэв гэвэл 3 тэр нь өөр бурхдын тахилын ширээд, өндөр ордыг аваачаад дүрсүүдийг эвдээд, хөргүүдийг огтлоод 4 өөрийн эцгүүдийн Жахуа бурхныг бэдрэх тогтоол зарлигийг бүтээхийг Иудед хамаг балгадаас өндөр орд, хөргүүдийг аваачив. Орон нь түүний өмнө эвтэй болов. 6 Бас тэр нь Иудед хүрээлсэн балгадыг үүдэв. Тэр юу гэвэл, газар нь эвтэй бөлгөө. Бас тэр нь тэр жилүүдэд дайнгүй бөлгөө. Тэр юу гэвэл, Жахуа нь түүнд эвийг өгсөн билээ. 7 Тиймийн тул тэр нь Иудед ийн өгүүлрүүн; Газар нь бидний байтал, биднээр эд балгадыг үүдэн, тойрох хэрэм, асар, хаалга, хөшүүрүүдийг үүдэв. Тэр юун гэвэл, бид өөрийн Жахуа бурхныг бэдрээд түүнийг хэрэглэсэн буй. Тийнхүү тэр нь биднийг аливаа зүгээр эвтэй болгов гэсэнд тэд нь үүдэж бүтээмжтэйгээр үйлдэв. 8 Бас Э Сэд Иудетнээс бамбайа, жад баригч цэргүүд гурван бус байсан бөгөөд Бинзаминтнаас бамбай баригч, нумаар харвагчид нь хоёр сая найман зуун мянга бөлгөө. Эд бүгдээр хүчтэй баатрууд бөлгөө. 9 Тэгээд Күс газрын Жик нь нэг сая тоот чуулгантай, гурван зуун тэрэгтэй тэдний тус гаргаад Маришад хүрэв. 10 Тэгээд Э Сэгийн түүний өмнө гаргасанд тэд нь Маришад Жибутагийн бэлд дайлалцаар одов. 11 Тэгээд Э Сэ нь Жахуа бурхандаа дуудан ийн айлтгаруун; Жахуа аа! Олноор эсвэл хүчгүйнүүдээр туслах нь чамд адил буй. Жахуа бурхаан! Бидэнд туслан соёрх! Тэр юу гэвэл, бид яамд түшин, чиний нэрээр энэ чуулганы өмнөөс гарна. Жахуа аа! Чи бидний бурхан мөн. Хүн нь чиний тус бүтээмжимт үл болох болтугай! 12 гэж айлтгасанд Жахуа нь Э Сэ хийгээд Иудегийн өмнө Күстнийг таслав. Тийнхүү Күстэн нь зугтаав. 13 Тэгээд Э Сэ болон түүнтэй байсан улс нь тэднийг Кирар хүртэл нэхэв. Күстэн нь унагагдаад, биеэ аварч эс чадав. Тэр юу гэвэл, тэд нь Жахуагийн өмнө болон чуулганы өмнө эвдэгдэв. Бас тэд нь маш их олз аваачив. 14 Бас тэд нь Хирарыг тойрогч хамаг балгадыг таслав. Тэр юу гэвэл, Жахуагаас аюул нь тэдэнд хүрэв. Тийнхүү тэд нь хамаг балгадыг тонов. Тэр юу гэвэл, тэдний дотор маш их олз бөлгөө. 15 Бас тэд нь малын майхнуудыг таслан, олон хоньд хийгээд тэмээдийг аваачаад Иерусалимд буцав.
Арван тавдугаар бүлэг
1 Тэгээд Удидын Азириа хөвгүүн нь бурхны тодотголоор төгөлдөр болоод 2 Э Сэгийн өмнө одоод түүнд өгүүлрүүн; Э Сэ хамаг Иуде, Бинзамин аа! Намайг сонсогтун! Таны Жахуатай байтал, тэр ч тантай байх буй. Бас хэрэв та түүнийг бэдэрвэл, тэр нь танд олдох буй. Зүгээр та түүнийг хэрэв огоорвол тэр ч таныг огоорох буй. 3 Израйль гэвэл, үнэн бурхангүй болон сургагч ламгүй, тогтоолгүйгээр өнө болтол байв. 4 Зүгээр тэдний зовлондоо Израйлийн Жахуа бурханд буцаж түүнийг бэдэрсэнд, тэр нь тэдэнд олдов. 5 Бас тэр цагт гарагч, орогчид амаргүй бөлгөө. Зүгээр их гашуудал нь газруудын хамаг улсын дээр байв. 6 Жич улс нь улсыг хийгээд балгас нь балгасыг хоосруулав. Тэр юу гэвэл, бурхан нь тэднийг аливаа зовлонгоор гашуудуулав. 7 Тиймийн тул бат бологтун! Таны гар нь тэнхээгүй болохгүй болтугай! Тэр юу гэвэл, таны үйл нь магтагдах буй гэлээ. 8 Тэгээд Э Сэ нь эд үгс, болон Удид форофидын форофидлосныг сонсоод Иуде хийгээд Бинзамины бүхэл газар, Ибараймын уулнаас авсан балгадаасаа жигшүүрт хөргүүдийг зоримгоор гаргаад Жахуагийн хүрээний өмнө байгч Жахуагийн тахилын ширээг шинэтгэв. 9 Бас тэр нь хамаг Иудетэн, Бинзаминтан, оролтнуудыг Ибараймаас болон Манасши, Силшионоос цуглуулав. Тэр юу гэвэл, Израйлиас олон нь түүний Жахуа бурхны түүнтэй байсныг үзээд түүнийг дагалдав. 10 Тэгээд тэд нь Э Сэгийн эзэлсэн арван тавдахь жилийн гуравдугаар сард Иерусалимд цуглалцав. 11 Бас тэд нь тэр өдөр авчирсан олзноосоо долоон зуун үхэр, долоон мянган хонийг Жахуад өргөв. 12 Бас тэд нь өөрийн эцгүүдийн Жахуа бурхныг магад зүрх, сүнсээрээ бэдрэхийн тул тогтоолыг бүтээв гэвэл 13 аль хэн нь Израйлийн Жахуа бурхныг үл бэдрэгч бага ч, их ч, эр ч, эмч алагдах ёстой бөлгөө. 14 Бас тэд нь их дуугаар бүрээ, бишгүүрээр Жахуад тангараглав. 15 Тэгээд хамаг Иуде нь тангараглалын учир баясав. Тэр юу гэвэл, тэр нь түүнд магад зүрхээрээ тангараглан, түүнийг магад хүслээрээ бэдрэв. Тэгээд Жахуа нь тэдэнд олдоод тэднийг тойрох эвийг өгөв. 16 Бас Э Сэ хааны Мэ Э Кэ эхийн учир гэвэл, Э Сэ нь хатан хаан болохыг болиулав. Тэр юу гэвэл, Мэ Э Кэ нь нэгэн Ашара жигшүүрт хөргийг бүтээсэн бөлгөө. Тийнхүү Э Сэ нь түүний жигшүүрт хөргийг цавчиж гишгээд, Хидрун горхины дэргэд түлэв. 17 Зүгээр өндөр орд нь Израйлийг эс автав. Тийн боловч Э Сэгийн зүрх нь түүний насны эцэс болтол шударга бөлгөө. 18 Бас тэр нь өөрийн эцгийн өргөсөн юмнууд болон өөрийн өргөсөн юмнууд гэвэл, мөнгө, алт, савсыг бурхны гэрт авчрав. 19 Тэгээд Э Сэгийн эзэлсэн цагт гучин тавдах жил болтол дайнгүй бөлгөө.
Арван зургадугаар бүлэг
1 Э Сэгийн эзэлсэн гучин зургаа дахь жилд Израйлийн Ба Ашэ хаан нь Иудегийн тус одоод Иудегийн Э Сэ хаанд хэнийг ч үл оруулан, түүнээс хэнийг ч үл гаргахын тул Рамаг үүдэв. 2 Тэгээд Э Сэ нь Жахуагийн гэрийн сангуудаас болон хааны гэрээс мөнгө, алтыг аваад Дамаскад суугч Сирийн Бинхадид хаанд илгээж ийн өгүүлрүүн; 3 Чи бидний эцгийн хооронд эвийн тогтоол агсан мэт түүнчлэн чи бид хоёрын хооронд мөн буй. Мана. Би чамд мөнгө, алт илгээсэн билээ. Тэгээд үрэн Израйлийн ба Ашэ хааны надаас одохын тул түүнтэй эвийн тогтоолоо таслан, үйлд 4 гэсэнд Бинхадид нь Э Сэ хааныг сонсож, өөрийн чуулганы тэргүүлэгчдийг Израйлийн балгадын өөдөөс илгээв. Тэд нь Изун, Дэн, Абилмазим, Навталийн хамаг сангийн балгадыг таслав. 5 Тэгээд Би Ашэ нь үүнийг сонссоод, Рамаг үүдэхийг болиод үйлээ зогсоов. 6 Тэгээд Э Сэ хаан нь хамаг Иудег аваад Ба Ашэгийн үүдсэн Раманы чулууд, моддыг аваачаад, тэднээр Киба, Мизфаг үүдэв. 7 Тэгээд тэр цагт Ханани үзлэгч нь Иудегийн Э Сэ хаанд ирээд түүнд ийн; Чиний Сирийн хаанд найдан, өөрийн Жахуа бурханд эс найдсаны тул Сирийн хааны чуулган нь чиний гараас зугтаасан буй. 8 Күстэн, Лүбитэн, маш олон тэрэг, морьт хүнтэй чуулган агсан биш үү? Зүгээр чиний Жахуад найдсаны тул тэр тэднийг эмний гарт өгөв. 9 Жахуагийн нүдэд гэвэл, түүний өмнө агч магад зүрхтэнд түүний хүчтэйгээр бүтээхийн тул бүхэл дэлхийд нааш цааш явдаг, үүгээр чи мунхагласан буй. Тиймийн тул үүнээс аван, чи дайнтай болон буй 10 гэсэнд Э Сэ нь үзмэгчийн өмнө хилэгнээд түүнийг гянданд суулгав. Тэр юу гэвэл, тэр нь үүний учир түүний тус их ууртай бөлгөө. Бас Э Сэ нь тэр цагт улсаас заримуудыг хашив. 11 Тийнхүү Э Сэгийн эхэн, эцэс дэхь үйлс гэвэл, Мана. Иуде болон Израйлийн хаадын туужийн номонд бичигдсэн буй. 12 Тэгээд Э Сэ нь эзэлсэн гучин есдэхь жилдээ хөлөөрөөө өвчлөөд маш их өвдөв. Зүгээр тэр нь өвчиндөө Жахуаг бус харин эмч нарыг хэрэглэв. 13 Тэгээд Э Сэ нт өөрийн эцгүүдтэй унтаж эзэлсэн дөчин нэгэн жилдээ үхэв. 14 Тэгээд тэр нь Давидын балгасанд биеийн тул бүтээсэн булшиндаа булагдан, анхилах үнэртэн, болон эмчийн аргаар бэлтгэгдсэн зүйр бүрийн өвсөөр дүүрсэн дэвсгэр дээр тавигдав. Тийнхүү түүний тул маш их татан нь бүтээгдэв.
Арван долдугаар бүлэг
1 Тэндээс түүний Жихушафад хөвгүүн нь түүний оронд хаан болж Израйлийн тус биеэ тэнхрүүлэв. 2 Бас тэр нь Иудегийн хамаг хүрээлэгдсэн балгадад цэргүүд оруулан Иудегийн газарт болон өөрийн Э Сэ эцгийн авсан Ибараймын балгадад харуулч цэргүүдийг оруулав. 3 Тийнхүү Жахуа нь Жихушафадтай бөлгөө. Тэр юу гэвэл, тэр нь өөрийн Давид эцгийн явдлаар яван, Бавалуудыг эс хэрэглэн 4 өөрийн эцгийн бурхныг хэрэглээд, түүний зархлигуудаар яван, Израйлийн үйлсээр эс явав. 5 Тиймийн тул Жахуа нь эзэлгүүрнийг түүнийг гарт тогтоов. Бас хамаг Иуде нь Жихушафадад бэлэг авчрав. Тийнхүү тэр нь маш их баяжил хийгээд хүндлэлийг олов. 6 Тэгээд түүний зүрх нь Жахуагийн явдлаар зоригтой болов. Бас тэр нь өндөр орд хийгээд Ашара хөргүүдийг Иудегээс аваачив. 7 Бас тэр нь эзэлсэн гуравдахь жилдээ Иудегийн балгадын дотор сурахуйяа өөрийнхөө Бин Хайл, Обадий, Жикэрий, Нитанайл, Микэй ноёдын тул илгээж, 8 Тэдэнтэй хамт Ливитэн гэвэл, Шимэй, Нитанийл, Микэй ноёдын тул илгээж 8 тэдэнтэй хамт Ливитэн гэвэл, Шимэй, Нитанийл, Жибатий, Асахил, Шимирамуд, Жихунатан, Адуний Тобий, Тов Ауни, Ливитэн болон түүнтэй Илишам, Жихурам, лам нарыг илгээв. 9 Энэ мэтээр тэд нь Иудетний дотор сурган Жахуагийн тогтоолын номыг биетэй аваад Иудегийн хамаг балгадыг алсдан явж улсыг сургав. 10 Тэгээд Жахуагаас айх нь Иудег тойрогч газруудын эзэлгүүридийн дээр болсон буй. Тиймийн тул тэд нь Жихушафадын тус эс дайлав. 11 Бас Билисти тэндээс заримууд нь Жихушафадад бэлгүүд хийгээд албаны мөнгийг авчрав. Бас Арабийтан нь түүүнд сүргүүд гэвэл, долоон мянга долоон зуун хуц, долоон мянга долоон зуун тэхийг аючрав. 12 Тийнхүү Жихушафад нь маш их болоод Иудегийн дотор орд харшууд болон сангийн балгадыг үүдэв. 13 Бас тэр нь Иудегийн балгадад их үйлийг үйлдэв. Дайны хүмүүс болсон хүчит баатрууд нь Иерусалимд байв. 14 Тэдний эцгүүдийн гэрийн ёсоор тэдний тоо нь ийн; Иудегээс мянганы түшмэд гэвэл, Адна тэргүүлэгч түүнтэй гурван буман хүчит баатар бөлгөө. 15 Түүнээс хойно Жихуханан түшмэл, түүнтэй хоёр бум найман түмэн бөлгөө. 16 Түүнээс хойно биеэ Жахуад дураараа өргөсөн Жихрийн Амаси хөвгүүн бөлгөө. Түүнтэй хоёр буман хүчит баатар бөлгөө. 17 Бас Бинзаминаас Илиада хүчит баатар бөлгөө. Түүнтэй нум, бамбай, зэвсэгт хоёр буман хүн бөлгөө. 18 Бас түүнээс хойно Жихужабад бөлгөө. Түүнтэй дайнд бэлэн болсон нэг бум найман түмэн бөлгөө. 19 Хааны бүхэл Иудегийн хүрээлэгдсэн балгадад оруулагсадаас гадна эд нь хаанд зарагдав.
Арван наймдугаар бүлэг
1 Тэгээд Жихушафад нь их баян хүндлэлтэй болоод Ахивтай нөхцөв. 2 Тийнхүү нэг хэдүй жил өнгөрсөн хойно тэр нь Ахивт Самари хүртэл одов. Бас Ахив нь түүний тул болон түүнтэй асан улсын тулд олон хонь, үхрийг алаад, түүний Рамуд Килияад хүртэл одолцохыг эрж бүрэн, 3 Израйлийн Ахив хаан нь Иудегийн Жихушафад хаанд өгүүлрүүн; Чи надтай Рамуд Килияадад одолцох буюу гэсэнд тэр нь түүнд өгүүлрүүн; Би чиний бие мэт буй бөгөөд миний улс нь чиний улс мэт буй. Бид чамтай дайнд одолцох буй 4 гээд Жихушафад нь Израйлийн хаанд өгүүлрүүн; Өнөөдөр Жахуагийн зарлигаас асуун хайрла! 5 гэснээр Израйлийн хаан нь форофид нарыг гэвэл, дөрвөн зуун хүнийг цуглуулаад тэдэнд өгүүлрүүн; Бид Рамуд Килияадад дайлалцахаар одох буюу эсвэл би зогсох буюу гэсэнд тэд нь өгүүлрүүн; Од. Тэр юун гэвэл, бурхан нь хааны гарт өгөх буй 6 гэсэнд Жихушафад нь өгүүлрүүн; Бидний асуухын тул тэднээс гадна Жахуагийн нэгэн форофид энд үгүй буюу 7 гэсэнд Израйлийн хаан нь Жихушафадад өгүүлрүүн; Бас нэгэн хүн тэр нь миний учир хэзээ ч сайныг эс форофидлон, хэзээ ч мууг форофидолдог. Тэр гэвэл, Имлэний Микий хөвгүүн буй гэсэнд Жихушафад нь өгүүлрүүн; Хаан нь тийм дэмий үл өгүүлэх болтугай! гэлээ. 8 Тэгээд Израйлийн хаан нь түшмэдээс нэгийг дуудаад өгүүлрүүн; Имлэгийн Мики хөвгүүн түргэн ирүүл гэлээ. 9 Бас Израйлийн хааны Иудегийн Жихушафад хаан нь хувцсаа өмсөөд Самарийн хаалгааар орох орны чөлөөт газарт тус бүр өөрийн ширээнд суув. Тийнхүү хамаг форофид нар нь тэдний өмнө форофидлов. 10 Жич Гикэ Жинэгийн Жихшиг хөвгүүн нь өөрийн тул төмөр эврүүдийг үйлдээд өгүүлрүүн; Жахуагийн зарлиг болсон нь; Чи тэднээр Сирийг эвдтэл мөргөх буй гэлээ. 11 Бас хамаг форофид нар нь форофидолж өгүүлрүүн; Рамуд Килияадад одон бүтээмжтэйгээр үйлд. Тэр юу гэвэл, Жахуа нь хааны гарт өгөх болъюу гэлдлээ. 12 Тийнхүү Микийг дуудахаар одсон элч нь түүнд ийн өгүүлрүүн; Мана. Өдгөө форофид нарын үгс нь ганц Амабар мэт хаанд майн буй. Тэдний үг мэт түүнчлэн чиний үг болох болтугай! Сайныг өгүүлэн хайрла! 13 гэсэнд Мики нь өгүүлрүүн; Жахуа нь амьд бөгөөд миний бурхны надад юун зарлиг болохыг өгүүлнэ би гэв. 14 Тийнхүү түүний хаанд ирсэнд хаан нь түүнд ийн; Мики ээ! Бид Рамуд Килияадад дайлалцахаар одох юу эсвэл би зогсох юу гэсэнд тэр нь хариу ийн; Одон бүтээмжтэйгээр үйлд. Тийнхүү тэд нь таны гарт өгөгдөх буй 15 гэсэнд хаан нь түүнд өгүүлрүүн; Би чамайг Жахуагийн нэрээр тангараглуулан үнэнээс өөр юуг ч надад бүү өгүүл гэж хэдий болтол өгүүлэх буюу 16 гэсэнд Мики нь өгүүлрүүн; Би хоньчингүй хоньд мэт хамаг Израйлийн тангарагласныг үзэв. Тийнхүү Жахуа нь ийн зарлиг болов. Эдэнд эзэнгүй буй. Хүн бүр нь гэртээ амар харих болтугай! 17 гэсэнд Израйлийн хаан нь Жихушафадад өгүүлрүүн; Тэр нь миний учир сайныг биш, харин мууг форофидлох буй гэж би чамд өгүүлсэн биш үү? гэлээ. 18 Бас Мики нь өгүүлрүүн; Тиймийн тул Жахуагийн зарлигийг сонс гэвэл, би Жахуагийн ширээн дээрээ суусан хийгээд огторгуйн хамаг чуулгадын түүний баруун, зүүн талаар байсныг үзэв. 19 Тийнхүү Жахуа нь ийн; Израйлийг Ахав хааны Рамуд Килияадад одож унахын тул хэн түүнийг мэхлхэ буюу гэж зарлиг болсонд нэг нь ийм, нөгөө нь тийм айлтгав. 20 Жич нэгэн тодотгол нь гараад Жахуагийн өмнө, би түүнийг мэхлэх буй гэж айлтгасанд Жахуа нь түүнд ийн; угаар мэхлэх вэ? 21 гэж зарлиг болсон тэр нь айлтгаруун; Би одоод түүний хамаг форофид нарын аманд хуурмаг тодотгол болох буй гэж айлтгасанд тэр нь ийн; Чи мэхлэн бүтээх буй. Одоод тэр мэтээр бүтээн үйлд гэж зарлиг болов. 22 Тиймийн тул өдгөө Мана. Жахуа нь эд чиний форофид нарын аманд хуурмаг тодотголыг оруулав. Жич Жахуа нь чиний учир мууг зарлиг болов 23 гэсэнд Гинэ Анэгийн Жидки хөвгүүн нь шадартан Микийн хацрыг цохиод өгүүлрүүн; Жахуагийн тодотгол нь чамд зарлиг болохын тул хаагуур надаас гарав 24 гэсэнд Мики ийн өгүүлрүүн; Мана. Чи биеэ нуухын тул тасаг тасгаар явах өдөртөө үүнийг үзэх буй гэж өгүүлэв. 25 Тэгээд Израйлийн хаан ийн; Микийг аваад балгасны Амнун тэргүүлэгчид, хааны Зуас хөвгүүнд хариулаад ийн өгүүлэгтүн! 26 Хааны өгүүлсэн нь ийн; Үүнийг гянданд оруулаад миний амаар иртэл гашуудлын боорцог болон усаар тэжээгтүн! 27 гэсэнд Мики өгүүлрүүн; Хэрэв чи р амар буцвал эл. Жахуа нь надаар зарлиг болсон бус буй гээд бас ийн; Улс аа! Та бүгд сонсогтун! гэж өгүүлэв. 28 Тэгээд Израйль Иудегийн Жихушафад хаан Рамуд Килияадад одов. 29 Бас Израйлийн хаан нь Жихушафадад өгүүлрүүн; Би биеэ ондоо болгох, харин чи өөрийн хувцсыг өмсөн үйлд гээд Израйлийн хаан нь биеэ ондоо болгоод дайнд оров. 30 Зүгээр Сирийн хаан түүнтэй агч тэргэсийн түшмэдэд захиж ийн; Ихсийн ч, багасын ч тус үл дайлалцан ямагт Израйлийн хааны тус дайлагтун! гэж өгүүлэв. 31 Тэгээд тэргэсийн түшмэд нь Жихушафадыг үзээд ийн; Үнэхээр энэ нь Израйлийн хаан мөн гээд түүний өмнөөс дайлахаар ирэв. Тийн боловч Жихушафадын дуугарахад Жахуа нь түүнд туслав. Бас бурхан нь тэднийг түүнээс холдуулав 32 Тийнхүү тэргэсийн түшмэд нь энэ Израйлийн хаан биш гэж ажиглаад түүнийг нэхэхээс буцав. 33 Тэгээд нэгэн хүн нь нумаа балайгаар татаад Израйлийн хааныг хуягийн үеийн хооронд тусав. Тиймийн тул тэр нь тэрэг сахигчдаа ийн; Буцаад намайг чуулганаас аваачтугай! Тэр юу гэвэл, би шархдсан буй гэлээ. 34 Тэгээд тэр өдөр дайн нь хэцүү болов. Тийнхүү Израйлийн хаан нь Сиритний тус тэргэндээ үдэш болтол босгогдоод нар жаргах цагт үхэв.
Арван есдүгээр бүлэг
1 Тэгээд Иудегийн Жихушафад хааны Иерусалимд агч гэртээ амар буцахад 2 Хананын Жиху үзлэгч хөвгүүн нь түүнийг угтахын тул гараад Жихушафадад өгүүлрүүн; Чи хилэнцтэнд туслан Жахуаг өшөөлөгчдийг тоолох ёстой буюу. Тийнхүү Жахуагаас чамд хилэн буй. 3 Тийн боловч сайн үйлс нь чиний дотор буй гэвэл, Чи Ашара хөргүүдийг газраас гаргаад зүрхээ Жахуаг хэрэглэхэд бэлтгэв. 4 Тэгээд Жихушафад нь Иерусалимд суув. Тэндээс тэр нь дахиж гараад Бирийбээс Ибарайм уул хүртэл улсаар алсдаан тэднийг тэдний эцгүүдийн Жахуа бурханд буцаав. 5 Бас тэр нь орны дотор Иудегийн хамаг хүрээлсэн балгадаар балгас бүрт шүүгчдийг тогтоов. 6 Бас тэр нь шүүгчидэд ийн; Та юу үйлдэхээ хичээгтүн! Тэр юу гэвэл, та хүний тул биш, харин Жахуагийн тул шүүнэ. Шүүхэд тэр нь тантай мөн амой. 7 Тиймийн тул өдөө Жахуагаас ах нь танд даар байх болтугай! Бүтээхийг хичээгтүн! Тэр юу гэвэл, буруу эсвэл хүнийг нууцлах, эсвэл бэлгийг авах нь бидний Жахуа бурханд байхгүй. 8 Бас Жихушафад нь Иерусалимд буцахдаа Жахуагийн шийдвэрийн тул хийгээд булаалдлуудын тул Ливитэнээс хийгээд лам нараас ба Израйлийн эцгүүдийн тэргүүлэгчдээс заримуудыг Иерусалимын дотор тогтоов. 9 Тийнхүү тэр нь тэдэнд захиж ийн; Та энэ мэтээр Жахуагаас айж итгэлтэйгээр болон шударга зүрхээр үйлдэгтүн! 10 Тэгээд таны балгадад суугч таны ах дүү нарын ямар ч үйл гэвэл, цасны учир буюу, зарлиг хийгээд захианы учир буюу. Тогтоолууд хийгээд шийдвэрүүдийн учир таны өмнө ирвэл, та ийн; Жахуагаас бүү давагтун! Тийнхүү биш болбол хилэн нь таны дээр болон таны ах дүү нарын дээр ирэх буй гэж тэдэнд мэдүүлэгтүн! Энэ мэтээр үйлдвэл эл. Та үл давах буй. 11 Бас Мана. Амари тэргүүн лам нь Жахуагийн хамаг үйлийн учир таны дээр болсон бөгөөд Иудегийн овгийг тэргүүлэгч Ишмайлийн Жибадий хөвгүүн нь хааны хамаг үйлсийн тул буй. Бас Ливитэн нь таны өмнө түшмэд болох буй. Зоримгоор үйлдэгтүн! Тийнхүү Жахуа нь тантай болох буй гэж захив.
Хорьдугаар бүлэг
1 Бас түүнээс хойно Муавтан, Аммунтан ба Аммунтнаас бусад нь тэдэнтэй Жихушафадын тус дайлаар ирэлцэв. 2 Тэгээд заримууд нь ирээд Жихуашафадад мэдүүлрүүн; Сирийн наад этгээдийг далайн цаад этгээдээс их чуулган нь чиний тус ирнэ. Мана. Тэд нь Ин хийдэд байгч Хазажун Тамарт буй 3 гэж мэдүүлсэнд Жихшафад нь айж, Жахуаг бэдрэхэд биеэ бэлдэн, хамаг Иудэд бяцхан болохыг захив. 4 Тийнхүү Иудэ нь Жахуагийн хамаг балгадаас Жахуаг бэдрэхийн тул ирэв. 5 Тэгээд Жихушафад нь Иудэ хийгээд Иерусалимын дотор Жахуагийн гэрт шинэ хүрээний өмнө босоод ийн айлтгав; 6 Бидний эцгүүдийн Жахуа бурхаан! Чи огторгуйд мөн. Чи улсуудын хамаг эзэлгүүридийн дээр эзэлдэг. Мөн бас чиний мутарт чадал, аугаа хүч бий бөгөөд хэн ч чиний өмнөөс эсэргүүцэж үл чадна. 7 Чи биднийг бурхан болгоод энэ газрын улсыг өөрийн Израйль улсын өмнөөс гаргаад түүнийг өөрийн таалсан Абрахамд мөнхөд өгсөн мөн. 8 Тэгээд тэд нь тэнд сууж тэнд чиний нэрийн тул ариун орныг үүдээд ийн; 9 Бидний тус муу гэвэл, илд эсвэл шийдвэр, эсвэл халдварт өвчин, эсвэл чиний нэрийн гэрт байгаад, чиний өмнө босоод зовлонтойгоор чамд дуудах бөгөөс эл. Чи биднийг сонсон туслах буй гэж өгүүлэв. 10 Мана. Аммунтан, Муавтан, Сийр уулны улсыг үзэн соёрх! Израйлийн Египет газраас ирсэн цагт чи тэднийг эс булаалгав. Тийнхүү тэд нь тэднээс эрэн, тэднийг эс эвдэв. 11 Мана. Тэд нь чиний бидэнд эзлэхүйеэ өгсөн өмчөөс биднийг гаргахаар ирснээр шагнав. 12 Аяа, бидний бурхаан! Чи тэднийг үл шийтгэх буюу. Тэр юу гэвэл, бид энэ бидний тус ирэгч их чуулганы тус хүчгүй болоод юу үйлдэхийг үл мэднэ. Зүгээр бидний нүд нь чамд буй 13 гэж айлтгатал хамаг Иудэ нь нялх хүүхэд хийгээд гэргийс ба хөвгүүдтэй Жахуагийн өмнө байлцав. 14 Тэгээд чуулганы дунд Ливийн аймагт гэвэл, Асавын хөвгүүдээс Матанийн Жияал хөвгүүний Бинази хөвгүүний Жикари хөвгүүний Захажиал хөвгүүн нь Жахуагийн тодотголоор төгөлдөр болоод ийн; 15 Хамаг Иудэ хийгээд Иерусалимд суугчид ба Жихушафад хаан аа! Сонсогтун! Жахуагийн тэнд зарлиг болсон нь ийн; Энэ их чуулганы учир үл айн; Бүү эмээгтүн! Тэр юу гэвэл, дайн нь таны бус, харин бурхны буй. 16 Маргааш тэдний тус буугтун! Мана. Тэд нь Жиз даваагаар ирнэ. Тэгээд та тэднийг бэлийн язгуурын дэргэд Жирүяалын говийн өмнө олох буй. 17 Үүний тул та дайлах, зогсоод байгтун! Тэгээд Иудэ хийгээд Иерусалим аа! Тантай байгч Жахуагийн тонилголыг үзэгтүн! Үл ай! Бүү эмээгтүн! Маргааш тэдний тус гарагтун! Тэр юу гэвэл, Жахуа нь тантай байх буй 18 гэсэнд Жихушафад нь толгойгоо бөхийж нүүрээрээ хөсөр мөргөв. Бас Иерусалимын хамаг улс нь Жахуагийн өмнө хөсөр унан мөргөв. 19 Тэгэхэд Каухадын аймгийн хийгээд Карагийн аймгийн Ливитэн нь Израйлийн Жахуа бурхныг их дуугаар магтахын тул дээшээ босов. 20 Тэгэхэд тэд нь эрт маргааш босоод Тикүэгийн говьд одов. Тийнхүү тэдний одоход Жихушафад нь босоод ийн; Аяа Иудэ хийгээд Иерусалимд суугчид аа! Намайг сонсогтун! Өөрийн Жахуа бурханд итгэгтүн! Тийн болбол та бүтээмжит болох буй гэлээ. 21 Тэгээд тэр нь улстай зөвлөлцөөд чуулганы өмнө явахдаа ариун үзэсгэлэнг магтан ийн; Жахуаг магтагтун! Тэр юу гэвэл, түүний өршөөл нь мөнх буй гэж өгүүлэлдэх дуулагчдыг Жахуад тогтоов. 22 Тэгээд тэдний эхэлж дуулах хийгээд магтахад Жахуа нь Израйлийн тус ирсэн Аммунтан хийгээд Муавтан ба Сийр уулны улсын тус бүгэх цэргийг тавив. Тийнхүү тэд нь тасалдав гэвэл, 23 Аммунтан хийгээд Муавтан нь Сийр ууланд суугчдыг дуустал алаад, бие биеэ эвдэхүйеэ туслалцав. 24 Тэгээд Иудэ нь говьд байгч харуулын асарт хүрээд чуулганыг харахад, Мана. газарт унасан хүүрүүдийг үзэв. Хэн ч үл тонилсон бөлгөө. 25 Тэгээд Жихушафад хийгээд түүний улс нь тэдний олзыг аваачихын тул ирээд, тэдний дунд хүүрүүдтэй их баяжил хийгээд эрдэнэ чулуудыг олоод аваачин чадахаас илүүг биедээ булаав. Тийнхүү олзны тийм их болсны тул тэд нь түүнийг гурван өдөр хурааж байв. 26 Тэгээд дөрөвдэхь өдөр тэд нь Бирэкэгийн бэлд цуглалцав. Тийнхүү тэд нь Жахуаг магтав. Тиймийн тул тэр газар нь Бирэкэгийн бэл гэж өнөөдөр болтол нэрлэгдэнэ. 27 Тэгээд Иудэ болон Иерусалимд жаргалантайгаар одохын тул буцалцав. Тэр юу гэвэл, Жахуа нь тэдний дайснуудын дээр тэднийг жаргуулсан бөлгөө. 28 Тэгээд тэд нь хуур, ятга, бүрээнүүдээр Иерусалимд Жахуагийн гэрт хүрэв. 29 Тэгээд Жахуа нь Израйлийн дайснуудын тус дайлалцана гэж айв. 30 Тийнхүү Жихушафадын эзэлгүүрин нь эвтэй бөлгөө. Тэр юу гэвэл, бурхан нь түүнд аливаа зүг эвийг өгсөн бөлгөө. 31 Тэр мэтээр Жихушафад нь Иудэгийн дээр эзлэв. Тэр нь эзлэхээр эхэлсэндээ гучин таван настай болоод Иерусалимд хорин таван жил эзлэв. Бас түүний эхийн нэр нь Шилхийн Ажүба охин бөлгөө. 32 Жич тэр нь өөрийн Э Сэ эцгийн явдлаар яван, түүнээс эс даван, Жахуагийн өмнө зөвийг үйлдэв. 33 Тийн боловч өндөр орд нь эс эвдэв. Тэр юу гэвэл, улс нь өөрийн эцгүүдийн бурханд зүрхэдээ бэлтгээгүй бөлгөө. 34 Тэгээд Жихушафадын бус үйлдсэн эхний болон эцэс дэх үйлс нь Хананийн Жиху хөвгүүний туужийн номын дотор бичигдсэн буй. Тэр нь Израйлийн хаадын туужийн номын дотор алдаршуулагдсан буй. 35 Тэгээд үүнээс хойно Иудэгийн Жихушафад хаан нь маш их муугаар үйлдэгч Израйлийн Ахажиа хаантай нөхцөв. 36 Тэр нь түүнтэй Тариж хүртэл явах онгоцсыг үйлдэхийн тул нөхцөв. Тийнхүү тэр нь Ижиюун Хибирт онгоцсыг үйлдэв. 37 Тэгээд Маришагийн Додиагийн Илияазар хөвгүүн нь Жихушафадын тус форофидлон ийн; Чиний Ахажитай нөхөцсөний тул Жахуа нь чиний үйлсийг эвдсэн буй гэлээ. Тийнхүү онгоцос нь эвдрээд Таршист одож эс чадав.
Хорин нэгдүгээр бүлэг
1 Тэгээд Жихушафад нь өөрийн эцэг нартай унтаад өөрийн эцэг нартай Давидын балгасанд булагдав. Тэндээс түүний Жихурам хөвгүүн нь түүний оронд хаан болов. 2 Бас түүнд Жихушафадын хөвгүүд болсон дүү нар агсан гэвэл, Азари хийгээд Жихияал ба Жикари болон Азори, Микэйл, Шифати эд хамаг нь Иудегийн Жихушафад хааны хөвгүүд бөлгөө. 3 Тийнхүү тэдний эцэг нь тэдэнд их өглөгүүд гэвэл, мөнгө, алт, эрдэнэ юмнууд ба Иудед хүрээлсэн балгадыг өгөв. Зүгээр тэр нь эзэлгүүрийн Жихурамд өгөв. Тэр юу гэвэл, тэр нь их хөвгүүн бөлгөө. 4 Тэгээд Жихурам нь өөрийн эцгийн оронд босоод биеэ бат болгоод, өөрийн хамаг дүү нар болон Израйлийн ноёдоос заримуудыг илдээр алав. 5 Жихурам нь эзлэх цагтаа гучин хоёр настай болоод Иерусалимд найман жилийн турш эзлэв. 6 Тэгээд тэр нь Ахавын гэр мэт Израйлийн хаадын явдлаар явав. Тэр гэвэл, Ахавын охиныг гэргий болгон авсан бөлгөө. Тийнхүү тэр нь Жахуагийн өмнө мууг үйлдэв. 7 Зүгээр Жахуа нь Давидын гэрийг эвдэхүйеэ эс таалав. Тэр юу гэвэл, түүний Давидтай тогтоосон тогтоолын учир, бас түүнд, түүний хөвгүүдэд мөнх гэрлийг өгнө гэж зарлиг болсны тул болой. 8 Түүний өдрүүдэд Идумтэн нь Иудегийн эрхээс урван, өөрийн тул хааныг тогтоов. 9 Тэгээд Жихурам нь өөрийн ноёд хамаг тэргэстэйгээ гарав. Тийнхүү тэр нь шөнөөр босоод түүнийг, түүний тэргэсийн түшмэдийг тойрсон Идумтнийг таслав. 10 Харин Идумтэн нь Иудегийн эрхээс одоо болтол урвасаар буй. Бас тэр цагт Либна нь түүний эрхээс урвав. Тэр юу гэвэл, тэр нь өөрийн эцгүүдийн Жахуа бурхныг огоорсон бөлгөө. 11 Бас тэр нь Иудегийн уулсын дээр өндөр орцыг үйлдэн Иерусалимд суугчдыг таяъяангуйн хурцлыг үйлдүүлэн Иудег баалав. 12 Тэгээд түүнд Илиа форофидоос нэг бичиг нь ирэн ийн; Чиний Давидаар Иудегийн Э Сэ хааны явдлаар эс яван 13 Израйлийн хаадын явдлаар явж, Ахавын гэрийн хурцлууд мэт түүнчлэн Иуде болон Иерусалимд суугчдыг тачъяалав. Бас чи чамаас сайн байсан бөгөөд чиний эцгийн хүүхэд болсон дүү нараа алав. 14 Тиймийн тул Мана. Жахуа нь чиний улс хийгээд хүүхэд, гэргийг хамаг эд таваарыг их цохилгоор цохих буюу. 15 Бас чи дотроо их өвчнөөр өвдөх бөгөөд чиний дотор нь өвчний шалтгаанаар өдөр бүр гарч унах болъюу гэж бичигдэв. 16 Бас Жахуа нь Пилиститэн, Хүстний ойр байсан Арабитны сэтгэлийг Жихурамын тум сэрүүлэв. 17 Тэгээд тэд нь Иудед хүрээд түүнийг таслан хааны гэрийн олдсон хамаг эд таваар, түүний хөвгүүд, гэргийсийг олз болсон аваачив. Тэгээд түүний Жихугхаз одоод хөвгүүнээс өөр нэг ч хөвгүүн эс үлдэв. 18 Тэгээд үүнээс хойно Жахуа нь түүний доторт эдгэхгүй өвчнөөр түүнийг зовоов. 19 Тэгээд хоёр жилийн эцэст түүний дотор нь өвчний шалтгаанаар гарч унав. Тэгээд тэр нь маш их өвчнөөр үхэв. Бас түүний улс нь түүний эцгүүдийн тул шатаасан мэт түүний тул шатаахыг эс үйлдэв. 20 Тэр нь эхэлж эзлэх цагтаа гучин хоёр настай болоод Иерусалимд найман жил эзлээд хайрлагдал үгүй одов. Тийнхүү тэд нь түүнийг Давидын балгасанд булсан боловч хаадын булшнуудад эс булав.
Хорин хоёрдугаар бүлэг
1 Тэгээд Иерусалимд суугчид нь түүний Ахажи одоод хөвгүүнийг түүний оронд хаан болгов. Тэр юу гэвэл, Арабитантай ирэлцсэн чуулган нь түүний хамаг ах нарыг алсан бөлгөө. Тийнхүү Иудегийн Жихурам хааны Ахажи хөвгүүн нь хаан болов. 2 Ахажи нь хаан болох цагтаа хорин хоёр настай болоод Иерусалимд нэг жил эзлэв. Түүний эх нь Умрийн Атали охин бөлгөө. 3 Бас тэр нь Ахавын гэрийн явдлаар явав. Тэр юу гэвэл, түүний эх нь мууг үйлдэхэд түүнийг зөвлөв. 4 Тиймийн тул тэр нь Ахавын гэр мэт Жахуагийн өмнө мууг үйлдэв. Тэр юу гэвэл, түүний эцгийн үхсэний хойно түүнийг эвдэхийн тул зөвлөгчид бөлгөө. 5 Бас тэр нь тэдний зөвлөснөөр үйлдэн, Израйлийн Ахав хааны Зурам хөвгүүнтэй явалцан Рамуд Килияадын дэргэд Сирийн Хажайл хааны тус дайлав. Тэгээд Сиритэн нь Зурамыг таслав. 6 Тэндээс тэр нь Сирийн Хажайл хааны тул дайлсан цагтаа Раманы дэргэд авсан шархнуудаас эдгээхийн тул Жизрайлд буцав. Тийнхүү Иудегийн Жихурам хааны Ажири хөвгүүн нь Ахавын Зурам хөвгүүний өвчтэй байсны тул түүнтэй уулзахаар Жизрайлд одов. 7 Тэгээд Ахажийн Зурамд ирэхээр түүний эвдрэл нь бурхнаас болов гэвэл, тэр нь ирээд Ахавын гэрийг таслахын тул Жахуагийн тосолсон Нимсийн Жиху хөвгүүний тус Зурамтай гарав. 8 Тэгээд Жиху нь Ахавын гэрийн тус шийдвэрийг үйлдэхдээ Иудегийн ноёд Ахажид үйлчлэгчид Ахажийн ах дүү нарын хөвгүүдийг олоод тэднийг алав. 9 Тэгээд тэр нь Ахажийг бэдрэв. Тийнхүү тэд нь түүнийг олоод Жихуд авчрав. Тэр гэвэл, Самарид нуугдсан бөлгөө. Тэгээд тэд нь түүнийг алаад булав. Тэр юу гэвэл, тэр нь Жахуаг магад зүрхээрээ бэдэрсэн Жихушафадын хөвгүүн буй гэж тэд нь өгүүлэв. Тэгээд Ахажийн гэр нь эзэлгүүрнийг барихыг хүчгүй бөлгөө. 10 Зүгээр Ахажийн Атали эх нь хөвгүүнийхээ үхсэнийг үзэаэд, босоод Иудегийн овгийн хааны хамаг үрсийг алав. 11 Зүгээр хааны Жихушиба охин нь Ахажийн Жихуас хөвгүүнийг аваад хааны алагдсан хөвгүүдийн дундаас хулгайлж, түүнийг болон түүнийг тэжээгч эмийг дэвсгэрийн тасгийн дотор оруулав. Тэгээд Жихурам хааны Жихушиба охин болон Жихуй Ада ламын гэргий гэвэл, Ахажийн ээж нь түүнийг Аталигаас нуув. Тийнхүү Атали нь түүнийг эс алсан бөлгөө. 12 Тэгээд тэр нь тэдэнтэй бурхны гэрт зургаан жилийн турш нуугдсан бөлгөө. Тийн бээр Атали нь орны дээр эзлэв.
Хорин гуравдугаар бүлэг
1 Тэндээс долоо дахь жилд Жихуй Ада нь биеэ тэнхрүүлэн зууны түшмэд гэвэл, Зурамын Азари хөвгүүн, Жихусаланы Исамил хөвгүүн, Обидын Ажари хөвгүүн, Адайн Мэ Э Ши хөвгүүн, Жихрийн Илисафад хөвгүүн тэдэнтэй зөвлөлцөн, хэлэлцэв. 2 Тэгээд тэд нь Иудегийн газраар явж, Иудегийн хамаг балгадаас Ливитнээс Мовийн эцгүүдийн тэргүүлэгчдийг цуглуулаад Иерусалимд ирэв. 3 Бас бүхэл чуулган нь бурхны гэрт хаантай тогтоолыг тогтоов. Тийнхүү тэр нь тэдэнд сайн Мана. Жахуагийн Давидын хөвгүүдийн учир зарлиг болсноор хааны хөвгүүн нь хаан болох буй. 4 Тийн үйлдэх үйл нь энэ буй гэвэл, та лам нар болон Ливитэн бологсдын гурав болсон хувийн нэг нь өдөр орж үүддийг сахигчид болох буй. 5 Бас гурав болсон хувийн нэг нь суурины хаалганд хааны гэрт болох бөгөөд гурав болсон хувийн нэг нь суурины хаантанд болох буй. Тийнхүү хамаг улс нь Жахуагийн гэрийн хүрээнд болох буй. 6 Зүгээр лам нараас болон үйлчлэх Ливитнээс өөр хэн ч Жахуагийн гэрт үл орох болтугай! Эд нь орон болтугай! Тэр юу гэвэл, тэд нь ариун буй. Зүгээр хамаг улс нь Жахуагийн сахиулсныг бүтээх болтугай! 7 Бас Ливитний хүн бүр нь гартаа зэвсгээ барьж, хааныг тойрох буй. Тэгээд өөр аль хэн нь гэрт орвол эл алагдах болтугай! Зүгээр хааны орох хийгээд гарахад түүнтэй байгтун! 8 гэсэнд Ливитэн болон хамаг Иуде нь Жихуй Ада ламын хамаг захиснаар үйлдэж, хүн бүр нь савад өдөр орох хүмүүс хийгээд савад өдөр гарах хүмүүсээ авав. Тэр юу гэвэл, Жидуй Ада лам нь ??? үл зогсоов. 9 Бас Жихуй Ада лам нь зууны түшмэдүүдэд жад, бамбай хонхнуудыг өгөв. Эд нь Давидын байсан бөгөөд бурхны гэрт бөлгөө. 10 Бас тэр нь гэвэл, зэвсгээ гартаа баригч хүн тус бүхийг гэрийн баруун зүгээс зүүн зүг хүртэл гэрийн тахилын ширээний дэргэд хааны тойрохоор байлгав. 11 Тэндээс тэд нь хааны хөвгүүнийг гадна авчраад, түүнд титмийг өмсгөж тогтоолыг өгөн түүнийг хаан болгов. Тийнхүү Жихуй Ада болон түүний хөвгүүн нь түүнийг тослоод хаан нь амьд болтугай! гэж өгүүлэлдэв. 12 Тэгээд Атали нь хааныг магтаж гүйсэн улсын цуугианыг сонсоод, Жахуагийн гэрийн дотор байсан улсад ирэв. 13 Тийнхүү түүний харсанд Мана. хаан нь өөрийн баганын дэргэд орох оронд бөлгөө. Бас ноёд хийгээд бүрээнүүдийг татагчид нь татан авай. Бас дуулагчид нь хөгжмийн зэвсэгтэй бөгөөөд магтаалыг дуулах сургагчидтай бөлгөө. Тийн бөгөөд Атали нь хувцдаа хагачин ийн; Урвах мэх, урвах мэх гэж өгүүлэв. 14 Тэгээд Жихуй Ада лам нь чуулганы тэргүүлэгчид, зууны дарга нарыг гадна авчраад тэдэнд өгүүлрүүн; Хязгадаас цааш гаргагтун! Бас түүний аль хэн дагагчийг илдээр алагтун! гэлээ. Тэр юу гэвэл, ламын өгүүлсэн, нь ийн; Түүнийг Жахуагийн гэрт бүү алагтун! гэж өгүүлсэн бөлгөө. 15 Тийн бөгөөд тэд нь бариуд, түүний мөрийн хаалганы ороход хүрсэнд, хааны гэрийн дэргэд түүнийг алав. 16 Жич Жидуй Ада нь өөр хамаг улс, хаан ч хамтаар Жахуагийн улс болохын тул тогтоолыг тогтоов. 17 Тэндээс хамаг улс нь Бавалын гэрт ороод түүнийг эвдэв. Бас түүний тахилын ширээд болон хөргүүдийг цөм эвдээд Бавалын матал ламыг тахилын ширээдийн өмнө алав. 18 Бас Жихуй Ада нь лам нар болсон Ливитний гараар Жахуагийн гэрийн дааварныг тогтоов. Эд лам нарыг Давид нь Мошийн тогтоолын дотор бичигдсэн мэтээр Жахуагийн гэрт шатаалт тахилуудыг өргөхийн тул жаргалан хийгээд дуулахаар Давидын тогтоосноор хувааж зэрэглүүлсэн бөлгөө. 19 Бас Жахуагийн гэрт юугаар ч бузар болсон үл орохын тул тэр нь хаалгасын дэргэд сахигчдыг тавив. 20 Бас тэр нь зууны дарга нар болон түшмэд, ноёд, улсын тэргүүлэгчид, газрын хамаг улсыг аваад Жахуагийн гэрээс хааныг ирүүлэв. Тэгээд тэд нь өндөр хаалгаар хааны гэрт ирээд, хааныг эзэлгүүриний ширээнд суулгав. 21 Бас газрын хамаг улс нь баясав. Балгас ч Аталийн илдээр алагдсаны хойно амар байв.
Хорин дөрөвдүгээр бүлэг
1 Жихуас нь хаан болох цагтаа долоон настай болоод Иерусалимд дөчин жил эзлэв. Түүний эхийн нэр нь Биришбагийн аймгийн Жиби бөлгөө. 2 Тэгээд Жихуас нь Жихуй Ада ламын насны дуустал Жахуагийн өмнө сайныг үйлдэв. 3 Жихуй Ада нь түүний тул хоёр гэргийг авав. Тэгээд тэр нь хөвгүүд, охидыг төрүүлэв. 4 Бас түүнээс хойно Жихуас нь Жахуагийн гэрийг засахыг санав. 5 Тэгээд тэр нь лам нар болон Ливитнийг цуглуулаад тэдэнд өгүүлрүүн; Иудегийн балгадад одоод, Жахуагийн гэрийг жил бүр засахын тул хамаг Израйлиас мөнгө хурааж үйлийг яаруулан үйлдэгтүн! гэсэн боловч Ливитэн нь эс яаруулав. 6 Тэгээд хаан нь Жихуй Ада тэргүүлэгчийг дуудаад түүнд өгүүлрүүн; Чи Жахуагийн Моши боол болон Израйлийн чуулганы зарлигууд Иуде болон Иерусалимаас гэрчилгээний цацар гэрийн тулд бадарлах мөнгийг авчрахыг юуны тул Ливитэнд эс захив гэлээ. 7 Тэр юу гэвэл, тэрхүү Атали хэмээгч муу эмийн хөвгүүд нь бурхны гэрийг тонож Жахуагийн гэрт өргөгдсөн хамаг юмнуудыг Бавалуудад өгсөн бөлгөө. Тэгээд хааны зарлигаар тэд нь хайрцгийг үйлдээд Жахуагийн гэрийн хаалганы дэргэд гадна тавив. 9 Тэгээд тэд нь бурхны Моши боолын говь газарт Израйльд тогтоосон бадрыг Жахуад авчрагтун! гэж Иуде болон Иерусалимын дотор сонсголыг дэлгэрүүлэв. 10 Тэгээд хамаг ноёд хийгээд хамаг улс нь баясан өнгийг авчраад дуустал хайрцгийн дотор агуулав. 11 Бас Ливитний хайрцгийг хааны тасагт авчирч их мөнгө байхыг үзсэнд хааны бичигч болон тэргүүн ламын зарц нь ирээд, хайрцгийг хоосон болгоод түүний байдаг оронд дахин аваачив. Тэр мэтээр тэд нь өдөр бүр үйлдэн их мөнгө хураав. 12 Бас хаан хийгээд Жихуй Ада нь Жахуагийн гэрийн үйлчлэлийн үйлийг үйлдэгчдэд мөнгийг өгөн, чулуу ч хийгээд модоч дархнууд төмөр зэсний дархнуудыг Жахуагийн гэрийг засахын тул хөлслөв. 13 Тэгээд дархнууд нь хөдлөл үйлийг төгсгөж бурхны гэрийг бүтээгээд бататгав. 14 Тэгээд тэд нь төгсөөд үлдсэн мөнгийг хаан хийгээд Жихуй Адагийн өмнө авчрав. Тэгээд Жахуагийн гэрийн тул үйлчлэх болон өргөх сав, халбага, алт, мөнгөн савсыг тэр мөнгөөр үйлдэв. Бас тэд нь Жахуагийн гэрт шатаалт тахилуудыг Жихуй Адагийн хамаг өдрүүдэд өргөв. 15 Тэгээд Жихуй Ахав нь үхэх цагтаа их настай хөгшин бөлгөө гэвэл, цагт зуун гучин настай бөлгөө. 16 Тэгээд тэр нь Давидын балгадад булагдав. Тэр юу гэвэл, тэр нь Израйлийн дотор бурхны тул хийгээд түүний гэрийн тул сайныг үйлдсэн бөлгөө. 17 Тэндээс Жихуй Адагийн үхсэний хойно Иудегийн ноёд нь ирэд хаанд мөргөв. Тийнхүү хаан нь тэднийг сонсоод 18 өөрийн эцгүүдийн Жахуа бурхны гэрийг огоороод Ашара хөргүүдийн болон бус хөргүүдэд зарагдав. Тиймийн тул энэ буруугийн учир хилэн нь Иуде болон Иерусалимд тусав. 19 Бас тэднийг Жахуад буцахын тул тэр нь тэдний өмнө гэрчлэх форофид нарыг тэдэнд илгээсэн боловч тэд нь эс сонсов. 20 Тэгээд Жихуй Ада ламын Жикэри хөвгүүн нь бурхны тогтоолоор төгөлдөр болоод улсаас дээш босоод тэдэнд ийн; Бурхны зарлиг болсон нь ийн; Та бүтээмжит үл болох буй. Та юуны тул Жахуагийн зарлигаас давмуюу. Таны Жахуаг огоорсны тул тэр нь таныг огоорсон буй 21 гэсэнд тэд нь түүний өмнө зөвлөлцөөд хааны зарлигаар Жахуагийн гэрийн хүрээний дотор түүнийг чулуугаар чулуудав. 22 Тийнхүү Жихуас хаан нь Жикирийн Жихуй Ада эцгийн түүнд үзүүлсэн хайрыг эс санан түүний хөвгүүнийг алав. Тэгээд тэр нь үхэхдээ ийн; Жахуа нь харан хариуг хэрэглэх буюу гэв. 23 Тэгээд жил өнгөрсөн хойно Сирийн чуулган нь түүний тус ирээд Иуде болон Иерусалимд хүрээд, улсын дундаас улсын хамаг ноёдыг таслааад тэдний хамаг олзыг Дамаскын өчүүхэн хүнтэй ирсэн боловч Жахуа нь тэдний гарт маш их чуулганыг өгөв. Тэр юу гэвэл, тэд нь өөрийн эцгүүдийн Жахуа бурхныг огоорсон бөлгөө. Тийнхүү тэд нь Жихуасын өмнөөс шүүврийг бүтээв. 25 Тэгээд тэд нь түүнийг их өвчинд дарагдсанаар орхив. Бас тэднийг түүнээс одсоны хойно түүний боолууд нь Жихуй Ада ламын хөвгүүдийн цусны учир түүний тус зөвлөлцөөд түүний дэвсгэрийн дээр түүний таслан үхүүлэв. Тийнхүү тэр нь Давидын балгасанд булагдавч хаадын булшнуудад эс булагдав. 26 Түүний тул зөвлөлцөгсөд гэвэл, Аммунтнаас Шимияад нэрт эмийн Забад хөвгүүн хийгээд Муавтнаас Симрид нэрт эмийн Жихужабад хөвгүүн бөлгөө. 27 Бас түүний хөвгүүн, түүний дээр тавигдсан их ачаанууд ба бурхны гэрийг засах гэвэл Мана. эдний учир Хаадын туужийн номын дотор бичигдсэн буй. Тэгээд түүний Амажи хөвгүүн нь түүний оронд хаан болов.
Хорин тавдугаар бүлэг
1 Амажи нь хаан болох цагтаа хорин таван настай болоод Иерусалимд хорин есөн жил эзлэв. Түүний эхийн нэр нь Иерусалимын Жихугтан бөлгөө. 2 Тэгээд тэр нь Жахуагийн өмнө сайныг үйлдсэн боловч шударга зүрхээрээ биш 3 тэгээд тэр нь эзэлгүүринээ тогтоогоод түүний эцэг хааныг алсан боолуудаа алав. 4 Зүгээр тэр нь тэдний хүүхдийг эс алан, Мошийн номын тогтоолын дотор бичигдсэнээр үйлдэв гэвэл Жахуагийн захисан нь ийн; Эцгүүд нь хүүхдийн тул үл үхүүлэгдэх бөгөөд хүүхэд ч эцгүүдийн тул үл үхүүлэгдэх болтугай! Аливаа хүн нь өөрийн нүглийн тул үхүүлэгдэх болтугай! гэж бичигчджээ. 5 Бас Амажи нь Иудег цуглуулаад, тэдний эцгүүдийн гэрийн ёсоор бүхэл Иуде хийгээд Бинзаминд мянганы түшмэд, зууны түшмэдийг тогтоов. Бас тэр нь хорин наснаас дээш байгчдыг тоолоод дайнд чадалтай болон жад, бамбай баригч гурван бум шилсэн цэргийг алав. 6 Бас тэр нь Израйлиас нэг буман хүчит баатруудыг нэг зуун далантын төдий мөнгөөр хөлслөв. 7 Зүгээр нэг бурхны хүн түүнд ирээд ийн; Хаан аа! Израйлийн чуулган нь чамтай үл явалцах болтугай! Тэр юу гэвэл, Жахуа нь Израйльтай гэвэл, Ибараймын хамаг хөвгүүдтэй үл болно. 8 Зүгээр хэрэв чи одвол эл. Одоод дайнд бат болтугай! Тийн бус бөгөөс бурхан нь чамайг дайсны өмнө унагах буй. Тэр юу гэвэл, бурхан нь туслах хийгээд унагах хүчтэй буй 9 гэсэнд Амажи нь бурхны хүнд өгүүлрүүн; Зүгээр бид Израйлийн чуулганд өгсөн нэг зуун далантын тул юуг үйлдэх вэ? гэсэнд бурхны хүн нь хариу өгүүлрүүн; Жахуа нь үүнээс ихнийг өгч чадна 10 гэсэнд Амажи нь Ибараймаас түүнд ирсэн чуулганыг тэдний оронд буцааж салгав. Тиймийн тул тэд нь Жахуагийн тус ихэд хилэгнээд гэртээ их хилэнтэйгээр харив. 11 Бас Амажи нь биеэ батлан, өөрийн улсыг удирдаж давсны бэлд одоод Сирийн улсаас нэг түмэн хүнийг алав. 12 Бас амьд үлдсэн нэг түмэн хүнийг Иудегийн улс нь олз болгон аваачаад хадны оройд авчрад, хадны оройгоос хаяв. Тийн бээр тэд цөм эвдэрсэн бөлгөө. 13 Зүгээр Амажийн биетэй дайнд эс явуулан буцаасан чуулганы цэргүүд нь Самаригаас Бидхурум хүртэл Иудегийн балгасны өмнөө дайлалцаад тэднээс гурван мянган хүнийг алаад их олз авав. 14 Тэгээд Амажи нь Идумтнийг алахаас буцаад Сирийн улсын бурхдыг авчраад өөрийн бурхад болгон тавиад тэдний өмнө мөргөн тэдэнд анхилах үнэртнийг шатаав. 15 Тиймийн тул Жахуа нь Амажид ихэд хилэгнээд, түүнд нэг форофидыг илгээв. Тэр нь түүнд өгүүлрүүн; Чи юуны тул энэ лусын бурхдыг хэрэглэв. Тэд нь өөрийн улсыг чиний гараас аврахыг эс чадав 16 гэж түүнтэй хэлэлцэж байтал хаан нь түүнд өгүүлрүүн; Чи хааны зөвлөгчдийн нэг болсон буюу. Зогс! Чи юуны тул занчигдах буюу гэсэнд форофид нь зогсов. Харин ийн өгүүлрүүн; Бурхны чамайг эвдэхийг зориглосныг би мэднэ. Тэр юу гэвэл, чи үүнийг үйлдэгтүн! Миний зөвлөгөөнийг эс сонсов гэлээ. 17 Тэгээд Иудегийн Амажи хаан нь зөвлөлцөөд Израйлийн хаан болсон Жихуйн Жихо Ахиз хөвгүүний Зуас хөвгүүнд илгээгээд өгүүлрүүн; Иртүгэй! Бид нүүрээрээ уулзъя! 18 гэсэнд Израйлийн Зуас хаан нь Иудегийн Амажи хаан илгээгээд өгүүлрүүн; Ливанд байсан өргөс нь Ливанд байсан нэг ан нь явж тэр өргөийг гишгэв. 19 Чи Идумийг мөн таслав гэж өгүүлсэн буй. Тийнхүү чиний зүрх нь сайрагчаар чамайг омгорхог болгов. Өөрийн гэрт байтугай! Тэр юу гэвэл, чи юуны тул хорыг хөдөлгөн биеэ хийгээд биетэй Иудег унагах буюу гэлээ. 20 Зүгээр Амажи нь эс сонсов. Тэр юу гэвэл, энэ нь тэднийг дайсны гарт өгөхийн тул бурхдаас бөлгөө. Тэр юу гэвэл, тэд нь Идумийн бурхныг хэрэглэсэн бөлгөө. 21 Тэгээд Израйлийн Зуас хаан нь гараад тэр хийгээд Иудегийн Амажи хаан нь Иудегийн Бидшимист уулзав. 22 Тэгээд Иуде нь Израйлийн өмнө дийлдээд, хүн бүр нь өөрийн гэрт зугтаав. 23 Бас Израйлийн Зуас хаан нь Жихугхазын Жихуас хөвгүүний Амажи гэгч Иуде хааныг Бидшимист бариуд Иерусалимд хүргээд Иерусалимын хэрмийг Абараймын хаалганаас өнцгийн хаалга хүртэл дөрвөн зуун тохой төдий эвдэв. 24 Бас тэр нь Жахуагийн гэрийн дотор Обид Идумын гарт олдсон хамаг алт, мөнгө, савс ба хааны гэрийн сан хийгээд төлөө болсон улсыг аваад Самарид буцав. 25 Тэгээд Жахуагийн хаан болсон Жихуасийн Амажи хөвгүүн нь Израйлийн Жихугхаз хааны Зуас хөвгүүний нөгсчсөний хойно арван таван жил аж төрөв. 26 Тийнхүү Амажийн эхэн болон эцэс дэх өөр үйлс нь Мана. Иуде хийгээд Израйлийн хаадын тууж номын дотор бичигдсэн буй. 27 Тэгээд Амажи Жахуаг дагахаа больсны хойно тэд нь Иерусалимд түүний тус урвах хэргийг үйлдэв. Тийнхүү түүний Лагист зугтаасанд тэд нь түүнийг тэнд алав. 28 Тэгээд тэр нь морьдоор авчрагдаад Иудегийн балгасанд өөрийн эцэг нартай булагдав.
Хорин зургадугаар бүлэг
1 Тэгээд Иудегийн хамаг улс нь арван зургаан настай болоод Үжийг аваад түүний Амажи эцгийн оронд хаан болов. 2 Хааны эцэг нартайгаа унтсаны хойно тэр нь илдийг үүдэн Иудед буцааж авав. 3 Үжий нь хаан болох цагтаа арван зургаан настай болод тавин хоёр жил Иерусалимд эзлэв. Түүний эхийн нэр нь Иерусалимын Жикүлий бөлгөө. 4 Тэгээд тэр нь Жахуагийн өмнө өөрийн Амажи эцгийн хамаг үйлдсэний ёсоор сайныг үйлдэв. 5 Бас тэр нь бурхнаас айхыг сургагч Жизирийн цагт бурхныг бэдрэв. Тийнхүү түүний Жахуаг бэдэрсний төдий бурхан нь түүнийг бүтээмжит болгов. 6 Тэгээд тэр нь гараад Пилиститний тус дайлан, Кадын хэрэм хийгээд Забнийн хэрэм ба Ашдудын хэрмийг эвдээд Ашдудын орчинд хийгээд Пилиститний дунд балгадыг үүдэв. 7 Бас бурхан нь түүнд Пилиститний тус хийгээд Күр Бавалд суугч Арабитны тус хийгээд Михүйтний тус туслав. 8 Бас Аммунтан нь Үжийд бэлгийг өгөв. Тийнхүү түүний нэр нь Египетийн орох хүртэл алдартай болов. Тэр юу гэвэл, тэр нь биеэ ихэд батлав. 9 Бас Үжий нь Иерусалимд гэвэл, өнцөг болон бэлийн хаалганд ба хэрмийн эргэхэд асруудыг үүдээд бат болгов. 10 Бас тэр нь говьд асруудыг үүдэн, олон худаг малтав. Тэр юу гэвэл, тал, хадаа газарт олон мал бөлгөө. Бас уулс, Кармилд тариачид, үзэмчид, түүнд бөлгөө. Тэр юу гэвэл, тэр нь тарианы үйлдвэрийг туршив. 11 Бас Үжийд цэргийн чуулган бөлгөө. Тэд нь тоологдсон тоогоороо Жияал бичигич хийгээд Мэ Э Ши тэргүүлэгч, хааны түшмэдээс Хананий нэрт түшмэлийн эрхээр анги ангиар дайлалцаар гардаг бөлгөө. 12 Хүчит баатруудын эцэг нарын тэргүүлэгчдийн бүхэл тоо нь хоёр мянга зургаан зуу бөлгөө. 13 Бас тэдний эрхийн дор гурван буман долоон мянган таван зуун тоот чуулган нь их хүчээр дайлж, дайсны өмнөөс хаанд тусалдаг бөлгөө. 14 Тийн бөгөөд хаан нь тэдний бүхэл чуулганы тул бамбай, жад, малгай, өвчуувч, нум, чулуудыг сэжимнээс сэжмүүдийг бэлтгүүлэв. 15 Бас тэр нь цэцэн хүмүүсийн бодомжилсон сум, их чуулганыг хаях зэвсгүүдийг асар болон баталсан ордын дээр байлгахын тул Иерусалимд үйлдэв. Тийнхүү түүний нэр нь хол алдаршив. Тэр юу гэвэл, тэр нь хүчит болсон болтол гайхамшигтайгаар туслагдав. 16 Зүгээр тэр нь хүчит болоод өөрийн эвдрэлд зүрхээрээ омгорхог болов гэвэл, тэр нь өөрийн Жахуа бурхны өмнө бурууг үйлдэн анхилах үнэртнийг тахилын ширээнд анхилах үнэртнийг шатаахын тул Жахуагийн сүмд оров. 17 Тэгээд Ажирийн лам болон Жахуагийн лам нараас ноян хүчит хүн нь түүнийг даган оров. 18 Тийнхүү тэд нь Үжий хааны өмнөөс эсэргүүцэн түүнд өгүүлрүүн; Үжий ээ! Жахуад анхилах үнэртнийг шатаах нь чиний хэрэг бус. Зүгээр Аруны лам хөвгүүдийн хэрэг буй. Тэд нь анхилах үнэртнийг шатаахын тул ариутгагдсан буй. Арун орноос гартугай! Тэр юу гэвэл, чи бурууг үйлдэв. Бас энэ нь Жахуа бурхнаас чамд хүндлэн үл болох буй 19 гэсэнд Үжий нь гартаа анхилах үнэртнийг шатаах бойпорыг барьж уурлав. Тэгээд түүний лам нарын тус уурлатал, лам нарын өмнө Жахуагийн гэрт анхилах үнэртний тахилын ширээний дэргэд бузар бусраг өвчин нь түүний цох хүртэл гарав. 20 Тийнхүү Жизири тэргүүн лам болон хамаг лам нарын түүнийг харсанд түүний цохиндоо бузар бусраг өвчтэй асныг үзээд түүнийг тэндээс гаргав. Бас тэр нь өөрөө гарахыг яарав. Тэр юу гэвэл, Жахуа нь түүнийг занчсан бөлгөө. 21 Тэгээд Үжий хаан нь үхэх цаг болтол бузар бусраг өвчтэй болоод, тийн өвчтэй болсны хойно нэг гэрт ангид суув. Тэр юу гэвэл, тэр нь Жахуагийн гэрээс салгагдсан бөлгөө. Тэндээс түүний Зутан хөвгүүн нь хааны гэгрийг тэргүүлэх болоод газрын улсыг шүүв. 22 Тэгээд Үжийн эхний болон эцэс дэх өөр үйлсийг Амузын Исий форофид хөвгүүн бичив. 23 Тийнхүү Үжий нь өөрийн эцэг нартай унтаад, өөрийн эцэг нартай хаадын булах тариалангийн дотор булагдав. Тэр юу гэвэл, тэд нь өгүүлрүүн; Тэр нь бузар бусраг өвчтэй бөлгөө. Тэгээд түүний Зутан хөвгүүн нь түүний оронд хаан болов.
Хорин долдугаар бүлэг
1 Зутан нь хаан болох цагтаа хорин таван настай болоод Иерусалимд арван зургаан жил эзлэв. Түүний эхийн нэр нь Задугийн Жирүсэ охин бөлгөө. 2 Тэгээд тэр нь Жахуагийн өмнө өөрийн Үжий эцгийн хамаг үйлдсэний ёсоор сайныг үйлдэв. Зүгээр тэр нь Жахуагийн сүмд эс оров. Бас улс нь муугаар үйлдэв. 3 Тэр нь Жахуагийн гэрийн өндөр хаалгыг үүдэд ба Офил гэгчийн дээр ихэд үүдэв. 4 Бас тэр нь Иудегийн уулсын дээр балгадыг үүдээд ойнуудад бат гэр, асруудыг үүдэв. 5 Бас тэр нь Аммунтны хааны тус дайлаад тэднийг дайлав. Тийнхүү Аммунтан нь тэр жил зуун далантын төдий мөнгө, түмэн хэмжүүрийн төдий буудай түмэн хэмжүүрийн төдий арвайг түүнд өгөв. Тэр мэтээр Аммунтан нь хоёр болон гуравдугаар жилд түүнд төлөв. 6 Тэгээд Зутан нь хүчтэй болов. Тэр юу гэвэл, тэр нь явдлаа өөрийн Жахуа бурхны өмнө бататгав. 7 Тэгээд Зутамын өөр үйлс хийгээд түүний хамаг дайн ба түүний явдал гэвэл, Мана. Израйль хийгээд Иудегийн хаадын тууж номын дотор бичигдсэн буй. 8 Тэр нь хаан болохдоо хорин таван настай болоод Иерусалимд арван зургаан жил эзлэв. 9 Тэгээд Зутан нь өөрийн эцгүүдэй унтаад Давидын балгасанд булагдав. Жич түүний Ахаз хөвгүүн нь түүний оронд хаан болов.
Хорин наймдугаар бүлэг
1 Ахаз нь хаан болох цагтаа хорин настай болоод Иерусалимд арван заргаан жил эзлэв. Зүгээр тэр нь Жахуагийн өмнө өөрийн Давид эцэг мэт сайныг эс үйлдэв гэвэл, 2 тэр нь Израйлийн хаадын явдлаар яван Бавалуудын тул цутгамал хөргүүдийг үйлдэв. Бас тэр нь Хинумын хөвгүүний бэлд анхилах үнэртнийг шатаан 3 Жахуагийн Израйлийн хөвгүүдийн өмнөөс гаргасан улсуудын жигшүүртүүдийн ёсоор өөрийн хүүхдийг галаар түлэв. 4 Бас тэр нь өндөр орд, уулсын дээр ба аливаа ногоон модны доор дахиж анхилах үнэртнийг өргөн үйлдэв. 5 Тиймийн тул түүний Жахуа бурхан нь түүнийг Сирийн хааны гарт өгье. Тийнхүү тэд нь түүнийг таслан, түүнээс маш олныг олз болгон аваачаад Дамаскад авчрав. Бас тэр нь Израйлийн хааны гарт өгөгдөв. Тэгээд тэр нь түүнийг их явдлаар таслав гэвэл 6 тэдний эцгүүдийнхээ Жахуа бурхныг огоорсны тул Рималийн Пикэ хөвгүүн нь Иудегийн дотор нэг бум хоёр түмэн баатрыг ганц өдөр алав. 7 Тэгээд Ибараймын нэг хүчит баатар болсон Жикри гэгч нь хааны Мэ Э Ши хөвгүүн хийгээд гэрийн тэргүүлэгч болсон Азрикам ба хааны ойр байгч Илкана гэгчийг алав. 8 Бас Израйлийн хөвгүүд нь өөрийн ах дүү нараас хоёр буман хүн гэвэл, элс, хөвгүүд, охидыг олз болгон аваачин, жич тэднээс их олзыг булаагаад олзыг Самарид авчрав. 9 Зүгээр Жахуагийн нэг Одид нэрт форофид нь тэнд байгаад, Сирид ирсэн чуулганы өмнө гараад тэдэнд өгүүлрүүн; Мана. Таны эцэг нарын Жахуа бурхан нь Иудегийн өмнөөс хилэгнэсний тул тэднийг таны гарт өгсөн буй. Тийнхүү та огторгуйд хүрэх уураар тэднийг алсан буй. 10 Тэгээд одоо та Иуде хийгээд Иерусалимын улсыг биедээ боол, шивэгчид болгон дарахаар зориглосон буй. Зүгээр таны дотор ч таны Жахуа бурхны тус хилэнцэс буй биш үү? 11 Тиймийн тул одоо намайг сонсон өөрийн ах дүү нараас олз болгогсод гэвэл, таны олз болгогчдыг буцаан өгөгтун! Тэр юу гэвэл, Жахуагийн их хилэн нь таны тус буй гэлээ. 12 Тэгээд Ибараймын хөвгүүдийн тэргүүлэгчдээс заримууд гэвэл, Зухананы Азари хөвгүүн болон Мишилимүдийн Бирики хөвгүүн ба Илалумын Жихизхи хөвгүүн хийгээд Хадалайн Амаса хөвгүүн нь дайнаас ирэгсдийн тус босоод тэдэнд өгүүлрүүн; 13 Та олз бологсдоо энд бүү авчрагтун! Тэр юу гэвэл, бидний Жахуагийн тус нүглийг үйлдсэн байтал та бидний нүглүүд хийгээд буруунуудад нэмэхийг зориглоно гэвэл, бидний буруу нь их болоод Израйлийн тус халуун хилэн буй 14 гэсэнд зэвсэгт хүмүүс нь ноёд хийгээд бүхэл чуулганы өмнө олз болсон улс хийгээд юмнуудыг орхив. 15 Тэгээд нэрээр нэрлэгдсэн хүмүүс босоод олз бологсдыг аваад тэдний хамаг нүцгэн бологсдыг булуусан олзоор хувцаслан гутлыг өмсгөн, идүүлэн, уулган туслаад тэдний хамаг тэнхээгүйнүүдийг илжгэдийн дээр унуулж дал модонд Жирэкү балгаст тэдний ах дүү нарт хүргэв. Тэгээд тэд нь Самарид буцав. 16 Тэр цагт Ахаз хаан нь тусыг эрэхээр Асирийн хаанд илгээв. 17 Тэр юу гэвэл, Идумтэн нь дахиж ирээд Иудег таслаад олз бологсдыг аваачясан бөлгөө. 18 Бас Пилиститэн нь тал газрын хийгээд Иудегийн өмнөх зүгийг балгадад хүчээр ороод Бидшимис хийгээд Аялад ба Кидрүд, Шоху, түүний Кимж, түүний хотуудыг аваад тэнд суув. 19 Тэр юу гэвэл, Израйлийн Ахаз хааны учир Жахуа нь Иудег доройтуулав. Тэр юу гэвэл, тэр Ахаз нь Иудег нүцгэн болгон Жахуагийн өмнө их бурууг үйлдэв. 20 Ахаз нь Жахуагийн гэрээс хийгээд хааны гэр ба ноёдоос хувийг аваад Асирийн хаан өгөвч, харин тэр нь түүнд эс туслав. 22 Бас тэр нь зовлонгийн цагтаа Жахуагийн өмнө дахин бурууг үйлдэв. Энэ нь тэр Ахаз хаан болой. 23 Тэр юу гэвэл, тэр нь түүнийг наслагч Дамаскийн бурхдад тахил өргөж ийн; Сирийн хаадын бурхад нь тэднийг тасалдаг. Тиймийн тул тэдний намайг таслахын тул би тэдэнд тахилыг өргөсү гэж өгүүлэв. Зүгээр тэд нь түүнд хийгээд хамаг Израйльд эвдрэлийг хүргэв. 24 Бас Ахаз нь бурхны гэрийн савсыг хураагаад, түүнийг огтлон Жахуагийн гэрийн хаалгыг хааж Иерусалимын аливаа буланд тахилын ширээдийг өөрийн тул үйлдэв. 25 Бас тэр нь Иудегийн аливаа балгасны дотор өөр бурхдад анхилах үнэртнийг шатаахын тул өндөр ордыг үйлдэн, өөрийн эцэг нарын Жахуа бурхныг хилэгнүүлэв. 26 Тийнхүү түүний эхний хийгээд эцэс дэх өөр үйлс болон түүний хамаг явдлын учир Иуде болон Израйлийн хаадын туужийн номын дотор бичигдсэн буй. 27 Тэгээд Ахаз нь өөрийн эцэг нартай унтаад Иерусалимд балгасанд булагдав. Зүгээр түүнийг Израйлийн хаадын булшинд эс оруулав. Тийнхүү түүний Хижихи хүү нь түүний оронд хаан болов.
Хорин есдүгээр бүлэг
1 Хижихи нь хаан болохдоо хорин таван настай болоод Иерусалимд хорин есөн жил эзлэв. Түүний эхийн нэр нь жикирийн Аби охин бөлгөө. 2 Тэгээд тэр нь өөрийн Давид эцгийн хамаг үйлдсэнээр Жахуагийн өмнө сайныг үйлдэв. 3 Тэр нь эзэлсэн нэг жилийнхээ нэгдүгээр сард Жахуагийн гэрийн үүдийг нэхээд засав. 4 Бас тэр нь лам нар хийгээд Ливитнийг авчраад тэднийг зүүн зээлд цуглуулаад, тэдэнд өгүүлрүүн; 5 Ливитэн ээ! Намайг сонсогтун! Одоо биеэ ариун болгоод өөрийн эцэг нарын Жахуа бурхны гэрийг ариун болгон, ариун ороноос бузрыг гарган аваачигтун! 6 Тэр юу гэвэл, бидний эцэг нар нь бурууг үйлдэн бидний Жахуа бурхны өмнө мууг үйлдээд түүнийг огоорон, Жахуагийн суудлаас нүүрээ эргэн, хүзүүгээ эргэсэн буй. 7 Бас тэд нь хүрээний үүддийг хааж зулыг унтраагаад ариун ороны дотор Израйлийн бурханд анхилах үнэртнийг эс шатааж шатаалт тахилуудыг эс өргөсөн буй. 8 Тиймийн тул Жахуа нь Иуде болон Иерусалимын тус хилэгнээд тэднийг таны үзсэнээр зовлонт хийгээд гайхамшигт ба элэглэлд өгөв гэвэл 9 Мана. бидний эцгүүдийн илдээр унагагдсан бөгөөд бидний хөвгүүд, охид, гэргийс нь үүний шалтгаанаар олз болгогдсон буй. 10 Өдгөө Жахуа бурхны халуун хилэнгийн биднээс хагацахын тул би түүнтэй тогтоол бүтээхийг хүснэ. 11 Миний хөвгүүд ээ! Өдгөө хичээнгүй үгүйгээр бүү булагтун! Тэр юу гэвэл, Жахуагийн өмнө байж, түүнд зарагдан, түүнд үйлчлэн тахилыг өргөхийн тул Жахуа нь номыг сонгосон буй 12 гэсэнд Ливитэн гэвэл, Кухадтаны хөвгүүдээс Амасайн Махад хөвгүүн болон Азарийн Зо Ил хөвгүүн, Мирэрийн хөвгүүдээс Авдийн Хис болон Жихалилын Азари хөвгүүн ба Кириунтнаас Зимагийн Зуа хөвгүүн, Зувагийн Идин хөвгүүн ба 13 Илизэфэний хөвгүүнээс Жикэри, Митани ба 14 Химаны хөвгүүдээс Жихияал, Шимэй ба Житутны хөвгүүдээс Шимай, Үзиеэл тэд нь босоод 15 өөрийн ах дүү нарыг цуглуулаад биеэ ариун болгон хааны Жахуагийн зарлигаар захисан мэт Жахуагийн гэрийг арилгахын тул ирэлцэв. 16 Тэгээд лам нар нь Жахуагийн гэрийн дотоод орныг арилгахын тул ороод, Жахуагийн сүмд олдсон хамаг хирийг гарган, Жахуагийн гэрийн горхинд аваачихаар авав. 17 Тэгээд тэд нь нэгдүгээр сарын шинийн нэгэнд эхэлж арилган, тэрхүү сарын наймдугаар өдөр Жахуагийн гэрийн хүрээнд хүрэв. Тэр мэтэр тэд нь найман өдөр Жахуагийн гэрийг асилгаад цэвэрлээд арван зургадугаар өдөр дуусав. 18 Тийнхүү тэд нь Хижихи хаанд ороод ийн өгүүлрүүн; Бид Жахуагийн бүхэл гэр хийгээд шатаалт тахилын ширээ ба түүний хамаг савс хийгээд өмнөх боорцгийн ширээ ба түүний хамаг савсыг арилгав. 19 Бас Ахазын эзэлсэн түүний буруугаар хаясан хамаг савсыг бид бэлдэн арилгасан буй. Мана. Тэд нь Жахуагийн тахилын ширээний өмнө буй гэлээ. 20 Тэгээд Хижихи хаан нь эрт босоод балгасны тэргүүлэгчдийг цуглуулаад Жахуагийн гэрт одов. 21 Тэндээс тэд нь эзэлгүүрний тул болон ариуны орны тул ба Иудегийн тул долоон үхэр долоон хуц долоон хурга, долоон тэхийг нүглийн тахил болгон авчрав. Бас тэр нь Аруны лам хөвгүүдэдэ Жахуагийн тахилын ширээний дээр өргөхийг захив. 22 Тийнхүү тэд нь үхрүүдийг алав. Бас лам нар нь цуснаас аваад тахилын ширээнд сүрчив. Бас тэд нь хуцнуудыг алаад цусыг тахилын ширээнд сүрчив. Бас тэд нь хургадыг алаад цусыг тахилын ширээнд сүрчив. 23 Бас тэд нь тэхнүүдийг нүглийн тахил болгон хаан хийгээд чуулганы өмнө ойр авчрав. Тэд ч гараа тэдний дээр тавив. 24 Тэгээд лам нар нь тэднийг алаад хамаг Израйлийн нүглийг арилгахын тул тэдний цусаар тахилын ширээний дээр эвсэлдүүлэв. Тэр юуны тул гэвэл, хаан нь шатаалт тахил болон нүглийн тахилыг хамаг Израйлийн тул сүйлдэхийг захив. 25 Бас тэр нь Давидын болон хааны Кад үйлчлэгчийн ба Натан форофидын захиснаар Жахуагийн гэрт Ливитнийг цан, ятга, хууруудаар тогтоов. Тэр юу гэвэл, Жахуагийн форофид нараараа зарлиг болсон нь тийн бөлгөө. 26 Тэгээд Ливитэн нь Давидын зэвсгүүдтэйгээр байв. Лам нар ч бүрээдтэй байв. 27 Тэгээд Хижихийг шатаалт тахилыг тахилын ширээнд өргөхийг захиснаар шатаалт тахилын эхэлсэнд Жахуагийн дүү нь бүрээнүүд хийгээд Израйлийн Давид хааны зэвсгүүдтэй эхлэв. 28 Тэгээд хамаг чуулган нь мөргөв. ДУулагчид нь дуулав. Бүрээ татагчид нь бүрээдэв. Энэ нь шатаалт тахилын дуустал цугаар байн авай. 29 Тэгээд тэдний өргөхийг дууссанд хаан хийгээд түүнтэй байгч бүгдэр мөргөж үйлдэв. 30 Бас Хижихи хаан болон ноёд нь Давид хийгээд Асав үзлэгчийн үгсээр Жахуад магтаал дуулахыг Ливитэнд захив. Тэгээд тэд нь баясгалантайгаар магтаалыг дуулан, толгойгоороо мөргөн үйлдэв. 31 Тэгээд Хижихи хариу өгүүлрүүн; Өдгөө та биеэ ариутгаад Жахуад ойртон Жахуагийн гэрт тахилуууд хийгээд магтаалын өргөлүүдийг авчрагтун! гэсэнд чуулган нь тахилууд хийгээд магтаалын өргөлүүдийг авчрав. Бас аливаа дуртай хүн нь шатаалт тахилуудыг авчрав. 32 Тийнхүү чуулганы авчирсан шатаалт тахилудын тоо гэвэл, далан үхэр, зуун хуц, хоёр зуун хурга бөлгөө. Эд хамаг нь Жахуад шатаалт тахил бөлгөө. 33 Бас ариутгагдагсад гэвэл, зургаан зуун үхэр, гурван мянган хонь бөлгөө. 34 Зүгээр лам нар нь өчүүхэн агаад хамаг шатаалт тахилуудыг өвчиж эс чадав. Тиймийн тул тэдний Ливитэн ах дүү нар нь үйлийг дуустал хийгээд өөр лам нарын ариун болгогдтол тэдэнд туслав. Тэр юу гэвэл, Ливитэн нь биеэ ариун болгохоор ламаас их шударга зүрхтэй бөлгөө. 35 Бас шатаалт тахилуудын тул эвийн өргөлүүд, ундааны өргөлүүд нь олон бөлгөө. Тэр мэтээр Жахуагийн гэрийн зарагдал нь ёстойгоор бүтэв. 36 Тэгээд Хижихи болон хамаг улс нь бурхны улсыг бэлтгэсний тул баясав. Тэр юу гэвэл, үйл нь өндөр бүтэв.
Гучдугаар бүлэг
1 Тэгээд Хижихи хамаг Израйль хийгээд Иудед илгээж, Абарайм хийгээд Иерусалимд бичиж ийн; Та Жахуагийн гэрт Иерусалимд ирэн Израйлийн Жахуа бурханд Пасахыг сахигтун! гэж бичив. 2 Тэр юу гэвэл, хаан, түүний ноёд ба бүхэл чуулган нь Иерусалимд хоёрдугаар сард Басахыг сахихыг зөвлөлцсөн бөлгөө. 3 Лам нарын баясаан сайтар эс ариутгасан бөгөөд улсын Иерусалимд эс цуглалцсаны тул тэд нь тэр цагт түүнийг сахиж эс чадав. 4 Тийнхүү энэ юм нь хаан болон бүхэл чуулганд тааламжтай бөлгөө. 5 Тэгээд тэд нь Израйлийн Жахуа бурханд Басахыг сахигтун! гэж бүхэл Израйльд Биршибаас Дэн хүртэл мэдээг дэлгэрүүлэх захиаг тогтоов. Тэр юу гэвэл, тэд нь өнө болтол бичигдсэнээр эс үйлдсэн бөлгөө. 6 Тийнхүү хааны зарлигаар улаанууд нь хааны хийгээд түүний ноёдын бичгүүдийг бүхэл Израйль хийгээд Иудед хүргэж явав. Бичгүүд нь ийн; Израйлийн хөвгүүд ээ! Аврахам, Исаг ба Израйлийн Жахуа бурханд буцагтун! Тийн болтол тэр нь Асирийн хаадын гараас тонилгогдсон таны үлдээлд буцах буй. 7 Өөрийн эцэг нар болон ах дүү нар мэт бүү бологтун! Тэд нь өөрийн эцэг нарын Жахуа бурхны тус бурууг үйлдэв. Тийнхүү тэр нь тэднийг таны үзсэнээр эвдрэлд өгөв. 8 Өдгөө өөрийн эцэг нар мэт хүзээгээ хатуу үл болгон, биеэ Жахуад өгөн зарагдагтун! Тийн болбол түүний халуун хилэн нь танаас хагацах болъюу. 9 Тэр юу гэвэл, хэрвээ та Жахуад буцвал, таны ах дүү, хүүхэд нь тэднийг олз болгодог улсад өршөөгдөх буй. Бас тэд нь энэ газарт дахин ирэх буй. Тэр юу гэвэл, таны Жахуа бурхан нь өршөөлтэй, хайртай буй. Хэрвээ та түүнд буцвал эл. Тэр нь таныг үл орхих буй. гэж бичив 10 Тэгээд улаанууд нь Ибарайм хийгээд Манасшийн газарт Яболон хүртэл балгасаар алсдав. Зүгээр тэд нь тэднийг доромжлон ингэж элэглэв. 11 Тийн боловч Ашир, Манасси, Ибараймын заримууд нь номхотгож Иерусалимд ирэв. 12 Бас Жахуагийн зарлигаар хаан облон ноёдын захисныг Иудегийн дотор бүтээхийн тул бурхан нь тэдэнд ганц зүрхийг өгөв. 13 Тэгээд олон улс гэвэл, маш их чуулган нь хоёрдугаар сард эс исгэсэн боорцгийн найрыг сахихын тул Иерусалимд цуглалцав. 14 Тийнхүү тэд нь босоод Иерусалимд агсан тахилын ширээдийг аваачив. анхилах үнэртний тул агсан хамаг тахилын ширээдийг аваачаад Кидрун горхинд хаяв. 15 Бас тэд нь хоёрдугаар сарын арван дөрвөнд Пасахыг алав. Тэгээд лам нар хийгээд Ливитэн нь ичээд баясаа ариун болгон, шатаалт тахилуудын Жахуагийн гэрт оруулав. 16 Тийн бөгөөд бурхны Моши хүний тогтоолоор тэд нь ёсоороо өөрийн оронд байв. Лам нар нь Ливитний гараас авсан цусыг сорчив. 17 Тэр юу гэвэл, чуулганы дотор олны ариун бус агсны тул Ливитэн нь хамаг ариун бус агсдыг Жахуад ариун болгохын тул тэдний дунд Пасахыг алах захиатай бөлгөө. 18 Тэр юу гэвэл, олон улс гэвэл, Ибараймын, Манассийн, Ассахарын Яболонын олон нь баясаа ариун эс болгосон боловч бичигдсэнээс өөр ёсоор Пасахыг идэв. Зүгээр Хижихи нь тэдний тул залбиран ийн; 19 Өөрийн бурхан гэвэл, өөрийн эцэг нарын Жахуа бурхныг бэдрэхэд зүрхээ бэлдсэн хүн бүрийг ариун орны ариутгалаар ариун бус боловч харин сайн Жахуа нь түүнийг уучлах болтугай! 20 гэж айлтгасанд Жахуа нь Хижихийг сонсон, улсыг идгээв. 21 Тэгээд Иерусалимд агсан Израйлийн хөвгүүд нь эс исгэсэн боорцгийн найрыг долоон өдөр их баясгалантайгаар сахив. Бас Ливитэн хийгээд лам нар нь Жахуад дуулж чанга дуут зэвсгүүдээр өдөр бүр Жахуаг магтав. 22 Тэгээд Хижихи нь Жахуагийн сайн мэдээг сургагч хамаг Ливитэнд зүтгэлээр өгүүлэв. Тийнхүү тэд нь найрын долоон өдөр идэлцэн, өөрийн эцэг нарын Жахуа бурханд нүглээ илэрхийлэв. 23 Тэгээд бүхэл чуулган нь бас долоон өдрүүдийг сахихыг зөвлөлцөөд, өөр долоон өдрийг баясгалантайгаар сахив. 24 Тэр юу гэвэл, Иудегийн Хижихи хаан нь чуулганд нэг мянган үхэр, долоон мянган хонийг өргөсөн бөлгөө. Бас маш олон лам нар нь баясаа ариун болгов. 25 Тэгээд Иудегийн хамаг чуулган, лам нар ба Ливитэн, Израйлиас ирсэн бүхэл чуулган, Израйлиас ирсэн Иудед суусан оролт нь баясалцав. 26 Тийнхүү Иерусалимд их баясгалан бөлгөө гэвэл, Израйлийн Давид хааны Соломоны хөвгүүний цагаас хойно тийм адил нь эс үзэгдсэн бөлгөө. 27 Тэндээс лам нар болсон Ливитэн нь босч улсыг адислав. Тэгээд тэдний дуу нь сонсогдсон бөгөөд тэдний залбирал нь Жахагийн ариун суудалд гэвэл огторгуйд хүрэв.
Гучин нэгдүгээр бүлэг
1 Тэгээд энэ хамгийн дууссанд тэнд агсан хамаг Израйль нь Иудегийн балгадаас гараад бүхэл Иуде хийгээд Бинзаминд ба Ибараймын Манассид байгч хөргүүдийг эвдэн, Ашара, хөргүүдийг цавчин, өндөр орд хийгээд тахилын ширээд бүгдээрийг эвдтэл хаяв. Тэгээд Израйлийн хамаг хөвгүүдийн тус бүр нь өөрийн балгасанд өмчдөө буцав. 2 Тэгээд Хижихи нь лам нарын хуваалга, Ливитний хуваалгануудыг тус бүр хүний үйлчлэлийн ёсоор тогтоон, шатаалт тахилуудын тул хийгээд эвийн тахилуудын тул үйлчлэх бөгөөд магтах ба Жахуагийн майхнуудын үүддэд магтаалыг өргөхийн тул лам нар болон Ливитнийг тогтоов. 3 Бас тэр нь шатаалт тахилуудын тул гэвэл, өглөө үзэш шатаалт тахилуудын тул ба савад өдрүүд хийгээд шинэ сарууд ба тогтоогдсон найруудын шатаалт тахилуудын тул Жахуагийн тогтоолд бичигдсэнээр өөрийн эдээс хааны хувийг тогтоов. 4 Бас тэр нь лам нар болон Ливитний Жахуагийн тогтоол зоримог болгохын тул тэдний хувийг тэдэнд өгтүгэй! гэж Иерусалимд суусан улсад захив. 5 Тэгээд тэрхүү зарлигийг гармагц Израйлийн хөвгүүд нь их тариа, үзмийн ундаа, тос, бал ба тариалангийн хамаг нэмэгдлийн анхны олон үрсийг авчран, хамгийн арван болсон хувийн нэгийг элбэгээр авчрав. Бас Иудегийн балгадад суусан Израйль хийгээд Иудегийн хөвгүүд нь үхэр, хонины арав болсон хувийн нэгийг авчран, өөрийн Жахуа бурханд ариутгасан юмнуудын арав болгосон хувийн нэгийг авчран овоодоор тавив. 7 Тэр нь гуравдугаар сард овоодыг эхлэн тавьж, долдугаар сард болив. 8 Тэгээд Хижихи болон ноёд нь ирээд, овоодыг үзээд Жахуа болон түүний Израйль улсыг магтав. 9 Тэгээд Хижихийн лам нар болон Ливитнээс овоодын учир асуухад 10 Задугийн гэрээс агсан Ажири тэргүүн лам нь түүнд хариу өгүүлрүүн; Улсын Жахуагийн гэрт өргөлүүдийг авчирсны хойно бид цадтал идээд болоод үл дутна. Тэр юу гэвэл, Жахуа нь өөрийн улсыг адислав. Тийнхүү үлдсэн нь энэ их сан болой гэлээ. 11 Тэгээд Хижихи нь Жахуагийн гэрт хадгалах тасгуудыг бэлтгэхийг захив. Тийн бөгөөд тэд нь бэлтгээд 12 эрүүлүүд болон арван болсон хувийн нэг ба өргөсөн юмнуудыг итгэлтэйгээр авчрав. Тэдний дээр Ливитний Конони нь тэргүүлэгч агсан бөгөөд түүний Шими дүү нь түүнээс хойно бөлгөө. 13 Бас Жихияал хийгээд Азажи ба Нахад, Асахил, Жиримүд, Зожабид, Илияал, Исмаки, Махад, Бинай нь Кононыг болон түүний Шилий дүүгийн эрхийн доор тэргүүлэгчид бөлгөө. Энэ нь Хижихи хаан болон бурхны гэрийн Азари тэргүүлэгчийн зарлигаар болов. 14 Бас Ливийн овгийн хаан Эмнэгийн Кори хөвгүүн болон зүүн зүгийн сахигч нь Жахуагийн тахилууд хийгээд маш ариун юмсыг хуваахын тул бурханд дураар өргөсөн өргөлүүдийн тэргүүлэгч бөлгөө. 15 Бас түүнээс хойно Идин, Минаяайн, Жишуа ах дүү нар болсон ихэс болон багаст хэмжээр өгөхийн тул лам нарын балгадад бөлгөө. 16 Тэднээс гадна тэдний эрсийн үеийн тоо гэвэл, гурван наснаас дээш аван, Жахуагийн гэрт аливаа орогчийн өдөр бүрийн хувийг тэдний сахих ёсонд үйлчлэлийн тул тэдний ээлжийн ёсоор өгдөг бөлгөө. 17 Бас лам нарын төрлийн тоогоор тэдний эцэг нарын гэрээр, хорин наснаас дээш аван Ливитний сахих ёсонд ээлжийн ёсоор өгдөг бөлгөө. 18 Бас тэдний төрлийн тоогоор хамаг бяцхан хүүхэд хийгээд эмс ба хөвгүүд, охидод бүхэл чуулганаар өгдөг бөлгөө. Тэр юу гэвэл, тэд нь өөрийн тогтоогдсон ёслолд баясаа ариутгалаар ариутгадаг бөлгөө. 19 Бас Аруны лам хөвгүүдээс тэдний балгадыг тойрогч хотуудын тариалангуудад тус бүр тусгаар балгадад агсад гэвэл, нэрээр нэрлэгдсэн хүмүүс нь лам нарын хамаг эрст хийгээд Ливитний төрлөөр хамаг тоологдогсдод хувиудыг өгөхийн тул бөлгөө. 20 Тэр мэтээр Хижихи нь хамаг Иудед үйлдэн өөрийн Жахуа бурхны өмнө сайн, зөв, үнэнийг бүтээв. 21 Тийнхүү тэр нь бурхны гэрийн үйлчлэл, тогтоол, зарлигийн учир аливаа үйлийг эхлэхдээ бэдрэн магад зүрхээрээ үйлдээд бүтээмжит бөлгөө.
Гучин хоёрдугаар бүлэг
1 Энэ мэтсийг үйлдсэний хойно Асирийн Синэкирив хаан нь ирээд Иудед ороод хүрээлсэн балгадын тус буудлан тэднийг өөрийн тул авахыг санав. 2 Тийнхүү Хижихи нь Синакиривын ирээд Иерусалимын тус дайлах зоригтой байсныг үзээд 3 балгаснаас гадна байсан усны булгуудыг бөглөхийн учир өөрийн ноёд болон хүчит хүмүүстэй зөвлөлцөв. Тэгээд тэд нь түүнд туслав. 4 Тийн бээр олон улс нь цуглалцаад хамаг булгууд хийгээд газрын дунд урсагч горхисыг бөглөөд ийн өгүүлэлдэв. 5 Бас тэр нь биеэ ба болгон баатрууд эвдэрсэн хэрмийг үүдэн асрууд хүртэл өндөр болгож нэг гадаад хэрмийг үүдээд Давидын балгасанд агч Милуг засан олон сум, бамбайнуудыг хийлгэв. 6 Бас тэр нь улсын дээр дайны тэргүүлэгчдийг тогтоогоод тэднийг балгасны хаалганы зээлд цуглуулаад тэднийг зүрхтэй болгон ийн өгүүлрүүн; 7 Бат зоримог бологтун! Асирийн хааны учир болон түүнтэй байгч хамаг чуулганы учир үл айж, бүү эмээгтүн! Тэр юу гэвэл, түүнтэй байгчдаас бидэнтэй байгчид нь олон буй. 8 Түүнтэй Махабудын гар буй. Зүгээр бид туслах бөгөөд бидний дайнуудыг дайлахын тул бидэнтэй байгч нь бидний Жахуа бурхан буй гэсэнд улс нь Иудегийн Хижихи хааны үгст түшив. 9 Үүнээс хойно Асирийн Синакирив хаан нь өөрийн хамаг хүчтэнтэй хамтаар Лакисын тус дайлан атал боолуудаа Иерусалимд хийгээд Иудегийн Хижихи хаанд ба Иерусалимд байгч Иудегийн хамаг улсд илгээж ийн өгүүлрүүн; 10 Асирийн Шинакирив хаан нь ийн өгүүлнэ. Та юунд түшиж Иерусалимд бат гэрт суун аму. 11 Таны баясаа зуд болон ундааслагаар үхүүлэхийн тул Хижихи хаан нь ийн; Бидний Жахуа бурхан нь бидний Асирийн хаанаас аврах буй гэж өгүүлдэг биш үү? 12 Тэр Хижихи нь түүний өндөр орд хийгээд тахилын ширээдийг аваачаад Иуде хийгээд Иерусалим захин ийн; Та ганц тахилын ширээний өмнө сүсэглэн түүний дээр анхилах үнэртнийг шатаагтун! гэж өгүүлсэн биш үү? 13 Өөр газруудын хамаг улсад миний хийгээд миний эцэг нарын үйлдсэнийг та үл мэдмү. Тэд газдын улсын бурхад нь тэдний газдыг миний гараас аварч чадсан буюу. 4 Миний эцэг нарын тун эвдсэн улсын хамаг бурхдаас аль нь өөрийн улсыг миний гараас аварч чадсан буюу. Тийнхүү таны бурхан нь таныг миний гараас аварч чадах буюу. 15 Тийн байтал өдгөө Хижихи нь таныг мэхлэн, энэ мэтээр зөвлөгөөндөө үл оруулах болтугай! Түүнд бүү итгэгтүн! Тэр юу гэвэл, аливаа улс хийгээд эзэлгүүриний бурхан нь улсаа миний гараас, миний эцэг нарын гараас аварч эс чадсан буй. Тийн байтал таны Жахуа бурхан таныг миний гараас тун үл аврах буй гэлээ. 16 Бас түүний боолууд нь Жахуа бурхны тус хийгээд түүний Хижихи боолын тус өгүүлэлцэв. 17 Бас тэр нь Израйлийн Жахуа бурхныг хараах, түүний тус өгүүлэх бичгүүдийг бичиж ийн; Өөр газдын улсуудын бурхад нь өөрийн улсыг миний гараас эс аварсан мэт түүнчлэн Хижихийн бурхан нь өөрийн улсыг миний гараас үл аврах буй гэж бичив. 18 Бас тэд нь балгасыг авахын тул хэрмийн дээр байсан Иерусалимын улсыг айлган зовоос тэдэнд Иудегийн хэлээр их дуу гаран дуудаж, 19 хүний гарын үйлдвэр байтал дэлхийн улсын бурхдын тус өгүүлсэн мэтээ. Түүнчлэн Иерусалимын бурхны тус өгүүлэв. 20 Тэгээд үүний учир Хижихи хаан хийгээд Амузын Иши форофидын хөвгүүн нь залбиран огторгуйд дуудав. 21 Тиймийн тул Жахуа нь нэгэн анхилыг илгээв. Тэр нь Асирийн хааны буудалд байсан хамаг баатрууд хийгээд тэргүүлэгчид, түшмэдийг таслав. Тэгээд тэр хаан нь өөрийн газарт очиж буцав. Тийнхүү түүний өөрийн бурхны гэрт орсонд түүний биеэс гарсан нь түүнийг илдээр алав. 22 Тэр мэтээр Жахуа нь Хижихи болон Иерусалимд суугчдыг Сирийн Синакирив хааны гараас хийгээд хамаг бусдын гараас тонилгон тэднийг алив зүгээр удирдав. 23 Тэгээд олон хүн нь Иерусалимд Жахуагийн тул өргөлүүдийг өргөн Иудегийн Хижихи хаанд эрдэнүүдийг өргөж авчрав. Тийн бээр тэр нь түүнээс хойно хамаг улсын өмнө ихэтгэгдэв. 24 Тэр цагт Хижихи нь үхэх мэт өвчнөөр өвдөж Жахуад залбирав. Тэгээд тэр нь түүнд зарлиг болоод нэгэн тэмдгийг өгөв. 25 Зүгээр Хижихи нь хүртсэн хайрын ёсоор хариуг эс өгөв. Тэр юу гэвэл, түүний зүрх нь омгорхог болов. Тиймийн тул хилэн нь түүний тус хийгээд Иуде ба Иерусалимын тус бөлгөө. 26 Тийн боловч Хижихи хийгээд Иерусалимд суугчид нь түүний зүрхний омгорхгийн учир номхотгов. Тийнхүү Жахуагийн хилэн нь Хижихийн цагт тэдэнд эс хүрэв. 27 Бас Хижихид маш их баяжил хийгээд хүндлэл бөлгөө. Тийнхүү тэр нь мөнгө, алтны тул ба эрдэнэ чулуудын тул болон халуун өвсний тул ба бамбайнуудын тул хийгээд аливаа зүйлийн хүсэмжит зэвсгүүдийн тул сангийн гэрүүдийг үйлдүүлэн 28 үлэмжилсэн тариа үзмийн ундаа, тосны тул сангийн гэрүүд болон малын аливаа зүйлийн хүрээнүүд ба сүргүүдийн тул хашаа үйлдүүлэв. 29 Бас тэр нь олон балгад хийгээд адгуус, сүргүүд, эд агуурсыг өөрийн тул бэлтгэв. Тэр юу гэвэл, бурхан нь түүнд маш их эд агуурсыг өгсөн бөлгөө. 30 Бас энэ Хижихи нь Кидуны дээрх урсгалыг бөглөөд түүнийг Давидын балгасны баруун зүгээр чиг буулгав. Тэгээд Хижихи нь хамаг үйлсдээ бүтээмжит бөлгөө. 31 Зүгээр Бабилоны ноёдын элчсийн учир асуухын тул тэднийг илгээсэнд бурхан нь түүнийг шинжилж түүний зүрхний дотор байгч хамгийг мэдэхийн тул түүнийг огооров. 32 Тэгээд Хижихийн өөр үйлс болон түүний хайрууд нь Амузын Иши форофид хөвгүүний үзэгдлийн дотор хийгээд Иуде ба Израйлийн хаадын тууж номын дотор бичигдсэн буй. 33 Тэгээд Хижихи нь өөрийн эцэг нартай унтаад Давидын хөвгүүдийн булшуудын тэргүүүнд булагдав. Тийнхүү хамаг Иуде ба Иерусалимд суугчид нь түүний үхэхэд түүнийг хүндлэв. Бас түүний Манасси хөвгүүн нь түүний оронд хаан болов.
Гучин гуравдугаар бүлэг
1 Манасси нь хаан болох цагтаа арван хоёр настай болоод, Иерусалимд тавин таван жил эзлэв. 2 Зүгээр тэр нь Жахуагийн Израйлийн хөвгүүдийн өмнөөс гаргасан улсуудын бузруудын ёсоор Жахуагийн өмнө мууг үйлдэв гэвэл, 3 тэр нь өөрийн эцгийн эвдсэн өндөр ордыг дахиж үүдэн Бавалнуудын өмнө тахилын ширээнүүдийг босгон Ашара хөргүүдийг үйлдэн, огторгуйн хамаг чуулгадад мөргөн зарагдав. 4 Бас тэр нь Жахуагийн гэрийн дотор тахилын ширээдийг үүдэв. Тэр гэрийн учир Жахуа ийн; Миний нэр нь Иерусалимд мөнх наст болох буй гэж зарлиг болов. 5 Бас тэр нь Жахуагийн гэрийн хоёр хүрээнд огторгуйн хамаг чуулганы өмнө тахилын ширэг үүдэв. 6 Бас тэр нь Хикумын хөвгүүний бэлд өөрийн хүүхдийг галаар алсдуулав. Бас тэр нь цагццдыг ялган зөгнөхийг хэрэглэж Залвич нар хийгээд зөнч нартай зөвлөлцөж Жахуагийн өмнө ихмууг үйлдэж түүний хилэгнүүлэв. 7 Бас тэр нь сийлсэн хөрөг гэвэл, түүний үйлдсэн дүрсийг бурхны гэрт тавив. Тэрхүү гэрийн учир Жахуа нь Давидад болон түүний Соломон хөвгүүнд ийн; Энэ гэрт болон миний Израйлийн хамаг овгоос сонгосон Иерусалимд ба өөрийн нэрийг мөнх байлгах буй. 8 Хэрэв тэд нь миний тэдэнд хамаг зарласнаар болон Мошигоор очсон бүхэл тогтоол болон захиа ба хуулиар явбал эл, би таны эцэг нарын газрын өмнөөсөө Израйлийн хөлийг захиж үл гаргах буй гэж зарлиг болов. 9 Тэгээд Манасси нь Жахуагийн Израйлийн хөвгүүдийн өмнөөс эвдсэн улсуудын муугаас үлэмж мууг үйлдүүлэн Иуде хийгээд Иерусалимын хамаг улсыг бурууд унагав. 10 Тэгээд Жахуа нь Манассид болон түүний улсад зарлиг болов. Зүгээр тэд нь эс сонсов. 11 Тиймээс Жахуа нь тэдний өмнө Асирийн хааны чуулганы түшмэдийг ирүүлэв. Тэр нь Манассийг өргөснүүдийн дунд бариад гинжсээр гинжлээд Бабилонд аваачив. 12 Тэгээд тэр нь зовлонтой болсондоо өөрийн Жахуа бурхныг бэдрэн өөрийн эцгийн Жахуа бурхны өмнө ихэд номхтож түүнд залбирав. 13 Тэгээд Жахуа нь түүнийг хайрлан түүний залбирлыг сонсон түүнийг Иерусалим, түүний эзэлгүүрт хариулав. Тийнхүү Жахуа нь бурхан мөн гэж Манасси нь мэдэв. 14 Бас түүнээс хойно тэр нь Давидын балгасны гадна байгч бэлийн дотор Хихуны баруун зүгээр заасан хаалганы орох хүртэл хэрмийг үүдээд Офил асарыг тойруулан түүнийг маш өндөр болгоод, Иудегийн хамаг хүрээлсэн балгаст дайны түшмэдийг тогтоов. 15 Бас тэр нь Жахуагийн гэрээс ойр бурхад, хөрөг, ба Жахуагийн гэрийн уул, Иерусалимд байсан өөрийн үүдсэн хамаг тахилын ширээдийг аваачаад балгаснаас гадна хаяв. 16 Жич тэр нь Жахуагийн тахилын ширээг засаад түүний дээр эвийн өргөл, магтаалын өргөлүүдийг тахиж өргөн, Израйлийн Жахуа бурханд зарагдахыг Иудед захив. 17 Бас улс нь өндөр ордонд тахилуудыг өргөвч ямагт Жахуа бурхандаа өргөв. 18 Тэгээд Манассийн өөр үйлс, түүний бурханд ийн залбирсан ба Израйлийн Жахуа бурхны нэрээр түүнд өгүүлсэн үзлэгчдийн үгс нь Израйлийн хаадын туужийн номын дотор бичигдсэн буй. 19 Бас түүний залбирал, бурхны түүнийг сонссоны учир ба түүний номхотгогдсонооос урьд түүний хамаг нүгэл буруу ба өндөр ордыг үйлдсэн, Ашара хөргүүд, сийлсэн хөргүүдийн тавьсан орд ын учир Мана. Үзлэгч нарын үгс дотор бичигдсэн буй. 20 Тэгээд Манасси нь өөрийн эцэг нартай унтаад өөрийн гэрт булагдав. Тийнхүү түүний Амун хөвгүүн нь түүний оронд хаан болов. 21 Амун нь хаан болох цагтаа хорин хоёр настай болоод Иерусалимд хоёр жил эзлэв. 22 Бас тэр нь өөрийн Манасси эцэг мэт Жахуагийн өмнө мууг үйлдэж, түүний хамаг үйлдсэн хамаг сийлсэн хөргүүдэд тахил өргөж, тэдэнд зарагдав. 23 Бас Манассийг номхотгогдсоны адил Жахуагийн өмнө номхтов. Тэгээд Амун нь бурууг үлэмжлүүлэв. 24 Тэгээд түүний боолууд түүний өмнө урваад түүний гэрт түүнийг алав. 26 Зүгээр газрын улс нь Амун хааны өмнө хамаг урвагсдыг алав. Бас газрын улс нь түүний Зоси хөвгүүнийг түүний оронд хаан болов.
Гучин дөрөвдүгээр бүлэг
1 Зоси хаан болоход найман настай болоод Иерусалимд гучин нэгэн жил эзлэв. 2 Тэгээд тэр нь Жахуагийн өмнө зөвийг үйлдэн, өөрийн Давид эцгийн явдлаар яван баруун зүүн этгээдэд эс давав. 3 Тэр гэвэл, эзэлсэн наймдугаар жилдээ залуу байтал өөрийн Давид эцгийн Жахуаг эхэлж бэдрэв. Бас арван хоёрдугаар жилдээ өндөр орд, Ашара хөргүүд, сийлсэн хөргүүд болон цутгасан хөргүүдээс Иуде хийгээд Иерусалимыг эхэлж арилгав. 4 Тийн улс нь Бавалуудын тахилын ширээдийг түүний өмнө эвдэв. Бас тэдний дээр байсан нарны хөргүүдийг тэр нь цавчаад Ашара хөрөг, сийлсэн, цутгасан хөргүүдийг хэсэг хэсгээр эвдэн бутаргаад, тэдэнд тахилыг өргөгсдийн булшны өмнө сацав. 5 Бас тэр нь лам нарын ясыг тэдний тахилын ширээд дээр түлж, Иуде болон Иерусалимыг арилгав. 6 Бас тэр нь Манасси, Ибарайм, Симилоны балгадад Навтали хүртэл хаана ч тэдний хөргүүдийн гэрүүдийг бэдрэв. 7 Тэгээд тэр нь тахилын ширээд, Ашара хөрөгүүдийг эвдээд сийлсэн хөргүүдийг тоос болгон нүдээд Израйлийн бүхэл газарт хамаг хөргүүдийг цавчаад Иерусалимд буцав. 8 Тийнхүү тэр нь эзэлсэн арван наймдахь жилдээ газар болон гэрийг арилгаад Азалийн Шафи хөвгүүн, балгасны Мэ Э Сий гэгч түшмэл, Жихугхазын Зуа гэгч үеийн бичигч хөвгүүнийг өөрийн Жахуа бурхныг сахихын тул илгээв. 9 Тэгээд тэд нь Хилки тэргүүн ламд хүрээд бурхны гэрт авчирсан мөнгө гэвэл, үүддийг сахигч Ливитний Манасси болон Ибарайм ба Израйлийн хамаг үлдэгсэд, хамаг Иуде, Бинзаминаас цуглуулсан мөнгийг өгөөд Иерусалимд буцав. 10 Тэгээд тэд нь Жахуагийн гэрийг тэргүүлэгч дархчуудын гарт өгөв. Тийн бээр тэд нь Жахуагийн гэрийн үйлдвэрнийг үйлдэгчдэд гэрийг засч шинэ болгохын тул өгөв гэвэл 11 цавчсан чулууд, барих моддыг худалдаж авахын тул болон Иудегийн хаадын эвдсэн гэрүүдийг дэвсгэрлэхийн тул дархчууд, үүдэгчдэд өгөв. 12 Тэгээд тэд хүмүүүс нь итгэлтэйгээр үйлдэв. Бас тэдний яаруулахын тул Мирэрийн хөвгүүдийн Жихад, Обидийн Ливитэн, Кохадтаны хөвгүүдээс Жикири, Мишүлэм нь тэдний тэргүүлэгчид бөлгөө. Бас Ливитнээс хөгжмийг хамаг мэдэгчид бөлгөө. 13 Бас тэд нь ачаа өргөгчид, аливаа зүйлийн зарагдлын үйлдвэрнийг үйлдэгчдийн тэргүүлэгчид бөлгөө. Бас Ливитнээс бичээчид, түшмэд, сахигчид бөлгөө. 14 Тэгээд тэдний Жахуагийн гэрт авчирсан мөнгийг гарган авахад Хилки лам нь Жахуагийн Мошигоор өгсөн тогтоолын номыг олов. 16 Тэгээд Шафа нь номыг аваачин хаанд өгч, мэдээг хүргээд ийн; Чиний боолуудад хамаг үйлтгүүлснийг тэд нь бүтээж 17 Жахуагийн гэрт олдсон мөнгийг хураагаад сахигчдын гарт болон дархнуудын гарт өгсөн буй гэлээ. 18 Бас Шафа бичээч нь хаан өгүүлэн ийн; Хилки лам нь надад нэг номыг өгсөн гээд Шафа нь түүнийг хааны өмнө уншив. 19 Тэгээд хаан нь тогтоолын үгсийг сонсоод хувцсаа хагацав. 20 Хилки Шафаны Ахирам хөвгүүн, Микэн Абдун хөвгүүн, Шафан бичээч, хааны Асай боолд ийн зарлиг болруун; 21 Одоод миний тул болон Израйль, Иудед үлдэгсдийн тул олдсон номын үгсийн учир Жахуагаас асуугтун! Тэр юу гэвэл, бидний эцг нар нь энэ номын дотор хамаг бичигдсэнийг эс бүтээснээр Жахуагийн зарлигийг эс сахив. Тиймээс бидний тус Жахуагийн хүргэсэн хилэн нь нэг буй 22 гэсэнд Хилки болон хааны тогтоогсод нь Хүлд эм форофидод одов. Тэр нь хувцас сахигч Хардасын Тигва хөвгүүний Шалум хөвгүүний гэргий болоод Иерусалимд сургуульд суудаг билээ. Тийнхүү тэдний тэр мэтээр түүнд өгүүлсэнд 23 тэр нь тэдэнд хариу өгүүлрүүн; Израйлийн Жахуа бурхны зарлиг болсон нь ийн; Таны надад илгээсэн хүнд ийн мэдүүлэгтүн! 24 Израйлийн Жахуа бурхны зарлиг болсон нь ийн; Мана. Би Иудегийн хааны өмнө тэдний уншсан номын дтор бичигдсэн хамаг хараалуудыг энэ газрын тус болон түүний улсын тус ирүүлэх болъюу. 25 Тэр юу гэвэл, тэд нь намайг огоороод өөр бурхдад анхилах үнэртнийг шатааж өөрийн гарын үйлдвэрээр намайг хилэгнүүлсэн буй. Тиймийн тул миний хилэн нь энэ газарт хүргэгдээд үл унтрах буй. 26 Бас Иудегийн хаанд учир гэвэл, таныг Жахуагаас асуухын тул илгээсэнд ийн өгүүлэгтүн! Чиний сонгосон үгсийн учир Израйлийн Жахуа бурхны зарлиг болсон нь ийн; 27 Чиний зүрх нь зөөлөн болсон бөгөөд, чи бурхны өмнө биеэ номхотгон энэ газрын тус хийгээд түүний улсын тус түүний зарлигуудыг сонсоод миний өмнө биеэ номхотгон хувцсаа хагачин миний өмнө уйлсан буй. Тиймээс би бас чамайг сонсов гэж Жахуа нь зарлиг болов. 28 Мана. Би чамайг чиний эцэг нарт хураах буй. Тийнхүү чи булшиндаа амраар хураагдах бөгөөд чиний нүд нь энэ газрын тус хийгээд түүнд суугчдын тус миний ирүүлэх хамаг мууг үл үзэх болъюу гэлээ. Тэгээд тэд нь хаанд хариу хүргэв. 29 Тийнхүү хаан нь илгээж, Иуде болон Иерусалимын хамаг өтгөсүүдийг цуглуулав. 30 Бас хаан хийгээд Иудегийн хамаг хүмүүс ба Иерусалимд суугчид хийгээд лам нар, Ливитэн болон их, бага асан улс бүгдээр Жахуагийн гэрт оролцов. Тийнхүү хаан нь Жахуагийн гэрт олдсон тогтоолын номын хамаг үгсийг тэдний чихэнд уншив. 31 Бас хаан нь өөрийн оронд байж, Жахуаг даган түүний зарлигууд болон гэрчилгээнүүд, захиануудыг магад зүрх, сүнсээрээ сахин, тэрхүү номд бичигдсэн тогтоолын үгийг бүтээхийн тул Жахуагийн өмнө тогтоолыг тогтоов. 32 Бас тэр нь Иерусалим болон Бинзаминд байгсдыг түүнд батлуулав. Тэгээд Иерусалимд суугчид нь бурхны гэвэл, эцгийн бурхны тодотголоор үйлдэв. 33 Бас Зоси нь Израйльд байгч хамаг Жахуагаас хамаг жигшүүрүүдийг аваачин Израйльд хамаг байгсдыг зарагдуулан, тэдний Жахуа бурханд зарагдуулав. Түүний хамаг өдрүүдэд тэд нь эцгийнхээ Жахуа бурхныг даган эс холдов.
Гучин тавдугаар бүлэг
1 Бас Зоси нь Иерусалимд Жахуагийн тул Пасхыг сахив. Тийн бээр нэгдүгээр сарын арван дөрөвний өдөр Пасх нь алагдав. 2 Бас тэр нь лам нарыг тэдний даавранд тогтоож тэднийг Жахуагийн гэрийн үйлчлэлд батлан 3 Жахуад ариун болсон байтал хамаг Израйлийг сургагч Ливитэнд ийн; Израйлийн Давид хааны Соломон хөвгүүний үүдсэн гэрт хайрцгийг тавиад, тэр нь таны мөрөн дээр ачаа үл болох буй. Таны Жахуа бурхан болон түүний Израйль улсад зарагдагтун! 4 Бас өөрийн эцэг нарын гэрүүдээр Израйлийн Давид хааны бичсэнээр болон түүний Соломон хөвгүүний бичсэнээр хуваалгуудаараа биеэ бэлдэгтүн! 5 Бас ариун оронд таны ах дүү нар болон эцэг нарын төрлийн улсын хувааснаар болон Ливитний төрлүүдийн ёсоор байгтун! 6 Тийн бээр Пасхыг алан, биеэ ариун болгон Жахуагийн Мошигоор өгсөн зарлигийг үйлдэхийн тул өөрийн ах дүү нарыг бэлдэгтүн! 7 Бас Зоси нь улсад Пасхын өргөлүүдийн тул болон хамаг байсан улсын тул сүргээс гурван түмний төдий тоот хурга, ишгийг өгөн гурван мянган үхэр өгөв. Эд нь хааны эд агуурсаас бөлгөө. Бас түүний ноёд нь улс, лам нар, Ливитэнд дураараа өргөв. Хилки, Жикри, Ахияал нь бурхны гэрийн түшмэд болоод Басгын өргөлүүдийн тул хоёр мянга зургаан зуун хурга, ишиг, гурван зуун үхрийг лам нарт өгөв. 9 Бас Ливитний Конуны болон түүний ах дүү нар болсон Шими, Нианил, Хашаби, Жияал, Зужабад тэргүүлэгчид нь Басгын өргөлүүдийн тул таван мянган хурга, ишиг, таван зуун үхэр өгөв. 10 Тэр мэтээр үйлчлэл нь бэлдэв. Лам нар нь өөрийн оронд байсан бөгөөд, Ливитэн нь хааны зарлигаар өөрийн хуваалгуудаар байв. 11 Тэр мэтээр үйлчлэл нь бэлдэв. Лам нар нь өөрийн оронд байсан бөгөөд, Ливитэн нь өвчив. 12 Бас тэд Мошийн номонд бичигдсэнээр Жахуад өргөхийн тул улсын төрлүүдийн хуваалгангуудаар тахилыг холдуулав. Бас тэд нь тэр мэтээр үхрүүдийг холдуулав. 13 Бас тэд нь тогтоороор Пасгыг галар шарав. Зүгээр ариун юмнуудыг тогоо, савс, завъяануудад чанаж удалгүйгээр улсад хуваав. 14 Түүнээс хойш тэд нь өөрийн тул болон лам нарын тул бэлтгэв. Яагаад гэвэл, Аруны лам хөвгүүд нь шатаалт тахилууд хийгээд өгөхийг шөнө болтол өргөж байв. Тиймээс Ливитэн нь өөрийн болон Аруны лам хөвгүүдийн тул бэлдэв. 15 Бас Асавын дуулагч хөвгүүд нь Давид, Асав, Химан, хааны Жихутун үзлэгчийн зарлигаар өөрийн оронд байв. Бас сахигчид нь алива хаалганд байв. Тэд нь өөрийн үйлчлэлээс холдох ёсгүй бөлгөө. Яагаад гэвэл, тэдний ах дүү Ливитэн нь тэдний тул бэлдэв. 16 Тэгээд Жахуагийн хамаг үйлчлэл нь тэрхүү өдөр Пасгыг сахихын тул болон Жахуагийн тахилын ширээнд шатаалт тахилуудыг өргөхийн тул Зоси хааны зарлигаар бэлтгэгдэв. 17 Тэгээд тэнд байсан Израйлийн хөвгүүд нь тэр цагт Пасгыг болон эс исгэсэн боорцгийн найрыг долоон өдрийн турш сахив. 18 Тийнхүү Самуйл нь форофидын цагаас аван, тэрхүү Пасгад адил Пасга нь Израйльд эс сахигдав. Бас Израйлийн хамаг хаад нь Зосийн сахисан Пасгад адил Пасгыг эс сахив. Тэнд лам нар, Ливитэн, бүхэл Иуде, Израйль, Иерусалимд суугчид нь бөлгөө. 19 Зосийн эзэлсэн арван наймдахь жилд энэ Пасга нь сахигдав. 20 Түүнээс хойш Зосийн сүмийг бэлтгэсэнд Египетийн Никү хаан нь Ефратын дэргэд байгч Киргимисийн тус дайлахын тул Егидетээс гарав. Зоси нь түүний тул гарав. 21 Зүгээр тэр нь түүнд элчсийг илгээгээд ийн; Иудегийн хаан аа! Би чамд юу хэрэг. Би өнөөдөр чиний төлөө биш, харин миний дайлах овгийн төлөө гарна Яагаад гэвэл, бурхан нь надад ийн; Яаран үйлд гэж захив. Надтай байгч бурхны тул чамайг үл эвдэхийн тул зогстугай! 22 гэсэн боловч Зоси нь түүнээс нүүрээрээ эс эргэн түүний төлөө дайлахын тул биеэ ондоо болгон бурхны амаар зарлиг болсон үгс гэвэл, Никүгийн үгсийг эс сонсов. Тийнхүү тэр нь Михидийн бэлд дайлахын тул одов. 23 Тэгээд хараагчдын Зоси хааныг харвасанд хаан нь боолууддаа ийн; Намайг аваачигтун! Яагаад гэвэл, би их шархдсан болно гэж өгүүлэв. 24 Тэгэхэд түүний боолууд тэрэгнээс буулган түүний хоёрдугаар тэргэнд суулгаад Иерусалимд авчрав. Тэгээд тэр нь үхээд өөрийн эцгүүдийн булшинд булагдав. Тийнхүү хамаг Иуде Иерусалим гашуудав. 25 Бас Жиримий нь Зосид гашуудав. Бас хамаг дуулагч эрс, эмс нь гашуудах дуугаараа Зосийн учир өнөөдөр өгүүлэн; Тэднийг Израйльд тогтоов. Тэд нь гашуудлуудад бичигдсэн ажээ. 26 Тэгээд Зосийн өөр үйлс, Жахуагийн тогтоолын дотор бичигдсэнээр хайрууд ба 27 түүний эхэн эцэс дэхь үйлс нь Израйль болон Иудегийн хаадын тууж номонд бичигдсэн буй.
Гучин зургадугаар бүлэг
1 Тэгээд газрын улс нь Зосийн Жихугхаз хөвгүүнийг аваад түүний эцгийн оронд хаан болгов. 2 Жихугхаз нь хаан болох үедээ хорин гурван настай болоод Иерусалимд гурван сар эзлэв. 3 Тэгээд Египетийн хаан нь түүнийг Иерусалимд болиулаад зуун далантын төдий мөнгө, нэг далантын төдий алтыг газраас татав. 4 Бас Египетийн хаан нь түүний Илиеэгим ахыг Иуде болон Иерусалимын дээр хаан болгон түүний нэрийг Жихуй Аким гэж болгон хувилгав. Бас Нику нь түүний Жихугхаз дүүг авч Египетэд аваачив. 5 Жихуй Аким нь хаан болох цагтаа хорин таван настай болоод Иерусалимд арван нэгэн жил эзлэв. Тэр нь өөрийн Жахуа бурхны өмнө мууг үйлдэв. 6 Бабилоны Нибүзаднизар хаан нь түүний төлөө ирээд түүнийг гинжээр гинжлээд Бабилонд аваачив. 7 Бас Нибүзаднизар нь Жахуагийн гэрийн савсаас заримыг тавив. 8 Тэгээд Жихуй Акимын бус үйлс хийгээд түүний үйлдсэн жигшүүрүүд болон түүний дотор байсан нь Израйлийн болон Иудегийн хаадын тууж номын дотор бичигдсэн буй. Тэгээд түүний Жихуй Акин хөвгүүн нь түүний Жихуй Акин нь түүний оронд хаан болов. 9 Жихуй Акин нь хаан болох цагтаа арван найман настай болоод Иерусалимд гурван сар арван өдөр эзлэв. Тэр нь Жахуагийн өмнө мууг үйлдэв. 10 Тэгээд жил өнгөрөхөд Нибүзаднизар хаан нь илгээгээд түүнийг болон Жахуагийн гэрийн савсыг хамтаар Бабилонд аваачаад түүний Жихики авгыг Иуде болон Иерусалимд хаан болгов. 11 Жихики нь хаан болохдоо хорин нэгэн настай болоод Иерусалимд арван нэгэн жил эзлэв. 12 Тэгээд тэр нь өөрийн Жахуа бурхны өмнө мууг үйлдэн, Жахуагийн зарлигийг мэдүүлэгч Жиримий форофидын өмнө биеэ эс номхотгов. 13 Бас Нибүхиднизар хаан нь бурхнаар тангараглуулав. Тэгэвч тэр нь Нибухиднизарын тус урвав. Зүгээр тэр нь хүзүүгээ хатуу болгон Израйлийн Жахуа бурханд эс эргэн зүрхээ хатуу болгов. 14 Бас лам нарын хамаг тэргүүлэгчид, улс нь өөр улсуудын хамаг жигшүүрийн ёсоор маш ихэд бурууг үйлдэн Жахуагийн Иерусалимд ариутгагдсан гэрийг бузарлав. 15 Тэгээд тэдний эцгүүдийн Жахуа бурхан нь өөрийн элчсээр илгээн, зүтгэлтэйгээр илгээв. Яагаад гэвэл, тэр нь өөрийн өмч болон улсыг хайрлав. 16 Зүгээр тэд нь бурхны элчсийг илгээн, түүний зарлигуудаас жигшиж, түүний форофид нарыг доромжлов. Тийн бээр Жахуагийн улсын өмнөөс түүний хилэн нь эдгээх аргагүй болтол гарав. 17 Тиймээс Жахуа нь тэдний залуусыг ариун гэрт нь алж, залуу эр, эм, хөгшин, болон их насаар бөхийгч нарыг эс хайрлагч Калдитны хааныг тэдний өмнө ирүүлээд тэднийг гарт нь өгөв. 18 Тийнхүү тэр нь бурхны гэрийн хамаг их бага савс, Жахуагийн гэрийн сангууд болон хаан ба түүний ноёдын сангуудыг бүрнээр Бабилонд аваачив. 19 Бас тэд нь бурхны гэрийг галдаад Иерусалимын хэрмийг эвдээд, түүнийг хамаг орд харшуудыг галаар галдаад түүний хамаг сайн савсыг таслав. 20 Бас тэр нь илдээр тонилгогсдыг Бабилонд авачив. Тэд нь түүнд болон түүний хөвгүүдэд Пирсийн эзэлгүүрний эзлэх болтол боолууд болов. 21 Жахуагийн Жиримийн амаар зарлиг болсныг бүтээхийн тул газар нь савад өдрүүдээ сахисан ажээ. Тэр газар нь хоосон байн атал савад өдрийг сахисаар далан жилийг дүүргэв. 22 Тэгээд Пирсийн Хирус хааны анхны жилд Жахуагийн Жиримийн амаар зарлиг болсныг бүтээхийн тул Жахуа нь Пирсийн Кирус хааны сэтгэлийг сэрүүлэв. Тэгээд тэр нь хамаг эзэлгүүриндээ мэдээг дэлгэрүүлэн ийн бичив. 23 Пирсийн Кирус хааны өгүүлэх нь ийн; Огторгуйн Жахуа бурхан нь дэлхийн хамаг эзэлгүүринийг надад өгөөд Иудед агч Иерусалимд түүний тул гэрийг үүдэхийг надад захив. Түүний хамаг улсаас таны дунд хэн буй буюу. Түүний Жахуа бурхан нь түүнтэй байх болтугай! гэж өгүүлэв. Цагийн тууж гэгч хоёрдугаар ном төгсөв.