Нэгдүгээр бүлэг
1 Тэндээс Ахабын нөгцсөний хойно Мувабтан нь Израйлын тус урвав. Тэр цагт Ахажияа нь Самарияад агч өөрийн дээрх тасгийн цонхоос унаад өвдөв. Тийн бөгөөд тэр нь элчисийг илгээн тэдэнд ийн; Та Икруны Бавал Зибув бурханд одоод миний энэ өвчнөөс эдгээхийг асуугтун! хэмээлээ. 3 Зүгээр Жахува ийн; Анхил нь Тишбигийн Илияад ийн; Босоод Самарияагийн хааны элчистэй уулзахаар одож тэдэнд ийн; Икруны Бавал Зибув бурхнаас таны асуух учир юу буюу хэмээвээс, Израйлд бурхан үгүй ахуйн тул буюу. 4 Тиймийн тул Жахувагийн зарлиг болсон нь ийн; Чи хэвтсэн дэвсгэрээсээ босолгүйгээр үнэхээр үхэх болъюу хэмээн өгүүлэн үйлд хэмээн зарлиг болсноор Илияа нь одов. 5 Тийн бөгөөд элчисийн Ахажияад буцсанд тэр нь тэдэнд ийн; Та юуны тул буцав 6 хэмээсэнд тэд нь түүнд өгүүлрүүн; Нэгэн хүн нь бидэнтэй уулзахаар ирээд бидэнд ийн өгүүлэв. Одогтун! Таныг илгээсэн хаанд буцаад ийн өгүүлэгтүн! Жахувагийн зарлиг болсон нь ийн; Икруны Бавал Зибув бурхнаас таны асуух учир юу буюу хэмээвээс, Израйлд бурхан үгүй ахуйн тул буюу. Тиймийн тул чи хэвтсэн дэвсгэрээсээ босолгүйгээр үнэхээр үхэх болъюу хэмээлээ 7 хэмээн өгүүлсэнд тэр Ахажияа нь тэдэнд ийн; Тантай уулзахаар ирээд эд үгсийг өгүүлсэн хүн нь ямар байдалтай хүн буюу 8 хэмээсэнд тэд нь өгүүлрүүн; Тэр нь үст хүн бөгөөд бэлхүүсэндээ сур бүсээр бүслэгдсэн буй хэмээсэнд тэр нь өгүүлэв. Тэр нь Тишбигийн Илияа мөн буй. 9 Тийн бөгөөд хаан нь түүнд тавины түшмэлийг түүний тавин хүнтэй илгээв. Тэрхүү түшмэлийг Илияад одсонд тэр нь нэгэн уулны оройн дээр суун авай. Тийнхүү түшмэл нь түүнд өгүүлрүүн; Бурхны хүн ээ! Хааны өгүүлсэн нь ийн; Буун үйлд 10 хэмээсэнд Илияа нь тэр тавины түшмэлд хариу өгүүлрүүн; Хэрэв би бурхны хүн мөн болбоос гал нь огторгуйгаас буугаад чамайг чиний тавин хүнтэй идэх болтугай! хэмээсэнд гал нь огторгуйгаас буугаад түүнийг түүний тавин хүнтэй идэв. 11 Бас хаан нь нөгөө тавины түшмэлийг тавин хүнтэй түүнд илгээв. Тийн бөгөөд тэр нь идияад ийн; Бурхны хүн ээ! Хааны өгүүлсэн нь ийн; Ноёнд буун үйлд. 12 хэмээн өгүүлсэнд Илияа нь тэдэнд хариу өгүүлрүүн; Хэрэв би бурхны хүн мөн болбоос гал нь огторгуйгаас буугаад чамайг чиний тавин хүнтэй идэх болтугай! хэмээсэнд бурхны гал нь огторгэйгаас буугаад түүнийг түүний тавин хүнтэй идэв. 13 Бас хаан нь гуравдугаар тавины түшмэлийг тавин хүнтэй илгээв. Тийн бөгөөд гуравдугаар таваны түшмэл нь одоод Илияд хүрээд өвдгөөрөө хөсөр мөргөөд гуйж ийн өгүүлэв Бурхны хүн ээ! Миний амь хийгээд эд чиний тавин боолуудын амь нь чиний өмнө хайрт болох болтугай! 14 Мана. Гал нь огторгуйгаас буугаад урьдахь хоёр тавины түшмэлийг тэдний тавин хүнтэй идэв. Тиймийн тул эдүгээ миний амь нь чиний өмнө хайрт болох болтугай! 15 хэмээсэнд Жахувагийн анхил нь Илияад өгүүлрүүн; Түүнтэй буун од. Түүнээс бүү айтугай гэсэнд Илия нь босоод түшмэлтэй хаанд одов. 16 Тийнхүү Илияа нь хаанд өгүүлрүүн; Чи Икруны Бавбал Зибув бурхнаас асуухын тул элчисийг илгээсэн буй. Түүний шалтаг хэмээвээс, Израйлд зарлигаараа асуулгах бурхан үгүй буй Тиймийн тул чи энэ хэвтсэн дэвсгэрээсээ үл буун үнэнээр үхэх буй хэмээлээ. 17 Тийн бөгөөд тэр нь Илияагийн мэдүүлсэн Жахувагийн зарлигийн ёсоор үхэв. Жихурам нь Иудейн Жихушибад хааны Жихурам хөвгүүний хоёрдугаар жилд түүний оронд хаан болов. Тэр юуны тул хэмээвээс, Ахажияад хөвгүүн үгүй ажгуу. 18 Бас Ахажияагийн үйлдсэн бус үйлс нь Израйлын хаадын цагийн тууж номны дотор бичигдсэн буй.
Хоёрдугаар бүлэг
1 Тэгээд Жахуагийн Илиаг огторгуйд хуй салхиар авах цагт Илиа нь Илияштай Калкалаас одолцов. 2 Тэгээд Илиа нь Илияшид өгүүлрүүн; Энд байж хайрла! Тэр юу гэвэл, Жахуа намайг Битилд илгээв гэсэнд, Илияш нь түүнд өгүүлрүүн; Жахуа нь амьд бөгөөд чиний сүнс ч амьд бий. Би чамаас салахгүй гэсэнд тэд нь Битилд одов. 3 Тэгээд Битилд байгч форофидуудын хөвгүүд нь Илияшид ирээд өгүүлүрүүн; Өнөөдөр Жахуа чиний тэргүүнээс чиний эзнийг авах бий гэж чи мэднэ гэсэнд тэр нь өгүүлрүүн; Би мэднэ. Дуугүй байгтун! гэлээ. 4 Тэгэхэд Илиа түүнд ийн; Илияш аа! Энд байж хайрла! у гэвэл, Жахуа нь намайг Жирихүд илгээв гэсэнд тэр нь ийн; Жахуа нь амьд бөгөөд чиний сүнс ч амьд байгаа. Би чамаас салахгүй гэсэнд тэд нь Жирэкүд хүрэв. 5 Тэгэхэд Жирэкүд байсан форофидуудын хөвгүүд нь Илияшид ирээд түүнд өгүүлрүүн; Өнөөдөр Жахуа нь чиний тэргүүнээс чиний эзнийг авах бий гэж чи мэдэмз гэсэнд тэр нь өгүүлрүүн; Би мэднэ. Дуугүй байгтун! гэлээ. 6 Тэгэхэд Илиа түүнд өгүүлрүүн; Энд байж хайрла! Тэр юу гэвэл, Жахуа намайг Иорданд илгээв гэсэнд тэр нь өгүүлрүүн; Жахуа амьд бөгөөд чиний сүнс ч амьд байгаа. Би чамаас салахгүй гэсэнд тэд хоёул одов. 7 Тэгэхэд форофидын хөвгүүдээс 50 хүн явж холоос харахаар болов. Тэр хоёр нь Иорданы дэргэд байв. 8 Тэндээс Илиа нь өрөийн дээлийг авч эвхээд ус цохиж нааш цааш сэлэв. Тэгж тэр хоёр хуурай газраар гарав. 9 Тэднийг гарсны дараа Илиа нь Илияшид өгүүлрүүн; Миний чамд хүргэгдэхээс өмнө би чамд юу хийхийг эртүгэй! гэсэнд Илияш өгүүлрүүн; Чиний тогтоолын хоёр давхар хувь нь миний дээр тогтох болтугай! 10 гэсэнд Илиа өгүүлрүүн; Чи хэцүү юмыг эрэв. Хэрвээ чи миний чамаас салахыг үзвэл, тэр мэт чамд болох бий. Хэрэв тийм биш бол болохгүй буй гэлээ. 11 Тэгээд тэдний явж хэлэлцэн байтал, Мана. нэг гал тэрэг болон гал морьд нь тэр хоёрыг салгав. Тийн бээр Илиа нь хуй салхиар огторгуйд дэгдэн одов. 12 Тэгэхэд Илияш нь үзэж ийн дуудруун; Миний эцэг ээ! Миний эцэг ээ! Аяа, Израйлын тэрэг болон түүний морь хүмүүс гээд Илиаг дахин үзсэнгүй. Тийнхүү Илияш нь хувцасуудаа барин хоёр анги болгон шуурнав. 13 Бас тэр нь Илиагийн биеэс унасан хувцсуудыг авч буцаад Иорданы хөвөөний дэргэд байв. 14 Бас тэр нь Илиагийн биеэс унасан дээлийг аваад ус цохин ийн; Илиагийн Жахуа бурхан хаана байна гэлээ. Тийнхүү түүний усыг цохисонтой сац. усны нааш цааш салсанд Илияш нь гарав. 15 Тэгэхэд Жирэкүд харж байсан форофидуудын хөвгүүд нь түүнийг үзээд өгүүлрүүн; Илиагийн тодотгол нь Илияшийн дээр байна гээд түүнийг угтахаар ирээд өмнө нь биеэрээ хөсөр мөргөв. 16 Тэгээд тэд нь түүнд өгүүлрүүн; Мана. Одоо чиний боолуудад тавин хүчтэй хүн бий. Тэднийг явуулан өөрийн эзнийг бэдрүүлэн үйлд. Яагаад гэвэл, Жахуагийн тодотгол нь түүнийг дэгдээн аваад нэг уулан дээр эсвэл нэг хөндийд хаясан буй за гэсэнд тэр нь өгүүлрүүн; Бүү илгээгтүн! 17 гэвч тэдний түүний ичтэл гуйснаар тэр нь илгээгтүн! гэж өгүүлэв. Тийнхүү тэд нь тавин хүнийг илгээв. Харин тэд нь гурван өдөр бэдэрсэн боловч түүнийг эс олов. 18 Тэр цагт Илияш нь Жирикүд байв. Тэгээд тэдний түүнд буцсанд тэр нь тэдэнд ийн; Би бүү одогтун! гэж танд өгүүлсэн биш үү? гэлээ. 19 Бас балгасны хүмүүс нь Илияшид өгүүлрүүн; Үзэн хайрла! Энэ балгасны орон нь эетэй мөн буй гэж миний эзэн үзнэ зэ. Харин ус нь муугаас газрыг муу ургуулдаг. 20 гэсэнд тэр нь ийн; Надад нэг шинэ савыг авчраад түүнд давс тавигтун! гэсэнд тэд авчрав. 21 Тэгэхэд тэр нь булагт очоод давсыг хаяад өгүүлрүүн; Жахуагийн зарлиг болсон нь ийн; Би энэ усыг эдгээв. Үүнээс хойш тэндээс үхэл болон зуд болохгүй гэлээ. 22 Тэр мэтээр өнөө болтол тэр ус нь Илияшийн өгүүлснээр эдгээгдсэн байна. 23 Тэгээд түүний тэндээс Битилд очиж аянаар явсанд тэр балгаснаас хүүхэд нь гараад түүнийг элэглэж өгүүлрүүн; Аяа, халзаан, аяа халзаан од! 24 гэсэнд тэр нь гэдэргээ эргэн тэднийг ширтэж Жахуагийн нэрээр хараалт болгов. Тэгэхэд хоёр эм өтөг баавгай нь ойгоос ирээд тэд хүүхдээс 42ыг зууж таслав. 25 Тийн бөгөөд тэр нь тэндээс Кармил ууланд очиж тэндээс Самарид буцав.
Гуравдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Иуедэгийн Жихушибад хааны арван наймдугаар жилд Ахабын Жихурам хөвгүүн нь Самарияагийн дотор Израйлын дээр эхэлж эзлэн арван хоёр жил эзлэв. 2 Тийнхүү тэр нь Жахувагийн өмнө мууг үйлдсэн боловч өөрийн эцэг хийгээд эхтэй адил бус бөлгөө. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь өөрийн эцгийн бүтээсэн Бавалын хөргийг орхив. 3 Зүгээр тэр нь Нибидийн Жирубувам хөвгүүний Израйлыг нүгэлд оруулсан нүглүүдэд халдаж тэднээс эс хагацав. 4 Бас Мувабын Ми Ша хаан нь хоньдыг өсгөдөг бөгөөд Израйлын хаанд нэгэн бум хурга хийгээд нэгэн бум хуцыг тэдний ноостой өгдөг бөлгөө. 5 Тэндээс Ахабын үхсний хойно Мувабын хаан нь Израйлын хааны тус урвав. 6 Тэр цагт Жихурам хаан нь Самарияагаас гараад хамаг Израйлыг тоолов. 7 Тийн бөгөөд тэр одоод, Иудейн Жихушабад хаанд илгээж өгүүлрүүн; Мувабын хаан нь миний тус урвав. Чи Мувабын тус дайдахаар надтай одолцох уу? хэмээсэнд тэр нь өгүүлрүүн; Би одолцсу. Би чамтай адил. Миний улс нь чиний улс мэт, миний морьд ч чиний морьд мэт буй 8 хэмээсэнд тэр нь өгүүлрүүн; Бид хаагуур одох буюу хэмээсэнд тэр нь өгүүлрүүн; Идумын говийн замаар одох буй хэмээлээ. 9 Тийнхүү Израйлын хаан хийгээд Иудейн хаан ба Идумын хаан нь явалцав. Харин долоон өдөр аянаар тойрон одсны хойно чуулганы тул хийгээд тэднийг дагасан малын тул усгүй болов. 10 Тийн бөгөөд Израйлын хаан нь өгүүлрүүн; Аяа, Жахува нь эд гурван хааныг Мувабын гарт өгөхийн тул цуглуулав 11 хэмээсэнд Жихушабад нь өгүүлрүүн; Бидний Жахувагаас асуухын тул Жахувагийн нэг форофид нь энд буй буюу хэмээсэнд Израйлын хааны боолуудаас нэг нь хариу өгүүлрүүн; Илияагийн гарт усыг асгагч зарцагсан Шафадын Илияша хөвгүүн нь энд буй 12 хэмээсэнд Жихушабад нь өгүүлрүүн; Жахувагийн зарлиг нь түүнтэй мөн буй хэмээсэнд Израйлын хаан хийгээд Жихушабад ба Идумын хаан нь түүнд одов. 13 Тийн бөгөөд Илияша нь Израйлын хаанд өгүүлрүүн; Би чамд ямар хэрэг өөрийн эцгийн хийгээд эхийн форофид нарт од. хэмээсэнд Израйлын хаан нь түүнд өгүүлрүүн; Тийн бус. Тэр юуны тул хэмээвээс, Жахува нь эд гурван хааныг Мувабын гарт өгөхийн тул цуглуулав 14 хэмээсэнд Илияша нь өгүүлрүүн; Чуулганы Жахува нь амьд буй. Би түүний өмнө байна. Ер, хэрэв би Иудейн Жихушабад хааныг эс хүндэлвээс би чиний тийш үл харан чамайг үл үзэх бөлгөө. 15 Тийн боловч надад хөгжимчийг ирүүлэгтүн! хэмээлээ. Тийнхүү хөгжимчийн хөгжимдсөнд Жахувагийн мутар нь Илияшаг төгөлдөр болгов. 16 Тийн бөгөөд тэр нь өгүүлрүүн; Жахувагийн зарлиг болсон нь ийн; Энэ хөндийг сувгуудаар дүүрэн болгогтун! 17 Тэр юуны тул хэмээвээс, Жахувагийн зарлиг болгосон нь ийн; Та салхийг үл үзэн бороог ч үл үзэх буй. Тийн боловч энэ хөндий нь усаар дүүрэн болох бөгөөд танай мал адгуус нь ундлах болно. 18 Бас энэ нь Жахуагийн өмнө бага юм. Тэр нь бас Мувабтаныг таны гарт өгөх буй. 19 Бас та аливаа хүрээлсэн балгас хийгээд сайхан балгасыг таслан, аливаа сайн модыг цавчин усны хамаг худгуудыг бөглөн, аливаа сайн тариаланг чулуугаар муу болгох буй хэмээлээ. 20 Тийн бөгөөд маргааш идээний тахилыг өргөх цагт Мана. Идумын зүгээр усны урссанаар газар нь усаар дүүрэн болов. 21 Тийн бөгөөд хамаг Мувабтан нь хаадын тэдний тус дайдахаар ирснийг сонсоод цэргийн зэвсгүүдийг хамаг дааж чадагчдийг цуглуулаад газрын захад байв. 22 Тийн бөгөөд тэд маргааш эрт боссонд нар нь усны дээр гялбасан буй. Тийнхүү Мувабтан нь чанад зүгт усыг цус мэт улаан болсныг хараад ийн; 23 Энэ нь цус мөн. Үнэхээр тэд хаад нь өөр өөрийгөө таслаад алалцсан буй. Тиймийн тул Муваб аа! Олзонд одоё! хэмээлээ. 24 Тийн бөгөөд тэдний Израйлын буудалд хүрсэнд Израйлтан нь босоод Мувабтаныг таслав. Тийнхүү Мувабтан нь тэндээс зугтаав. Зүгээр израйл нь Мувабтаныг таслаж тэдний орон хүртэл нэхэж одов. 25 Тийн бөгөөд тэд нь балгадыг эвдэв. Бас тус бүр хүн сайн тариаланд чулууг хаяж дүүргэв. Бас тэд нь усны аливаа худгийг бөглөн аливаа сайн модыг цавчив. Ямагт Кирдарашид балгасанд тэд нь чулуудыг үлдээв. Зүгээр шижимээр хаягч улс нь тойрч яван тэр балгасыг таслав. 26 Тийн бөгөөд Мувабын хаан нь өөрийн тус дайны хэцүү агсаныг үзээд долоон зуун илдийг өргөгчдийг өөртөө аваад Идумын хаан хүртэл хүчээр гарахыг тууривч эс чадав. 27 Тэндээс тэр нь өөрийн оронд хаан болох ёстой их хэвгүүнээ аваад хэрмийн дээр тахил болгон өргөв. Тэр мэтээр Израйлын тус их хилэн бөлгөө. Тийн бөгөөд тэд нь түүнээс одоод өөрийн газарт буцав.
Дөрөвдүгээр бүлэг
1 Жич форофид нарын хөвгүүдийн гэргийдээс нэг эм нь Илияшид дуудан ийн; Чиний бол гэвэл, миний эр нь нөгчив. Бас чиний боолуудын Жахуагаас айсныг чи мэднэ зэ. Тийн бөгөөд өрийг авагч нь миний хоёр хүүг боол болгохын тул авахаар ирэв. 2 гэсэнд Илияш нь түүнд өгүүлрүүн; Би чиний тул юуг үйлдэх вэ? Чиний гэрийн дотор юу байгааг надад өгүүлтүгэй! гэсэнд тэр нь өгүүлрүүн; Чиний шивэгчинд гэрийн дотор нэг тостой савнаас өөр юу ч үгүй буй 3 гэсэнд Илияш нь өгүүлрүүн; Очоод ойр байгч хамаг айлуудаасаа хоосон савыг үрсээр аван олон савыг аван үйлд. 4 Тийнхүү чи өөрийн хөвгүүдтэй гэртээ орсны хойно үүдийг хаагаад тэр бүх саванд тосыг асган дүүрснийг тусгай тавин үйлд гэлээ. 5 Тийн бөгөөд тэр эм нь түүнээс одоод өөрийн болон савсыг авчирсан хөвгүүдийн орсны хойно үүдийг хаагаад асгав. 6 Тэгээд савнуудын дүүрэн болсонд тэр эм нь хөвгүүндээ ийн; Надад бас нэг савыг авчир гэсэнд хэвгүүн нь түүнд өгүүлрүүн; Өөр савгүй байна гэлээ. Тийн бөгөөд тос нь зогсов. 7 Тэндээс тэр нь одоод бурхны хүнд мэдүүлэв. Тийнхүү тэр нь өгүүлрүүн; Одоод тосыг худалдаж өрийг төлөөд үлдсэн мөнгөөр өөрийн хөвгүүдтэй аж төрөгтүн! 8 Тэндээс нэг өдөр Илияш нь Шүнэмд одож, тэнд нэг их эм буй бөгөөд тэр нь Илияшийг урьж идээг идүүлэв. Тийнхүү тэр нь хэзээ ч явахдаа орж идээг иддэг бөлгөө. 9 Бас тэр эм нь өөрийн эрд өгүүлрүүн; Мана. Энэ бидэнд хэзээ ч явагч нь бурхны хүн мөн гэж би ажиглана. 10 Хананы дэргэд нэг бяцхан тасгийг бүтээе. Тийнхүү түүний тул дэвсгэр, ширээ сандал, зулын тавиурыг тэнд тавъя. Тэгээд түүний бидэнд ирэхэд тэнд орох буй гэлээ. 11 Тэгээд нэг өдөр Илияш нь тэнд ирж тасагт ороод тэнд хонов. 12 Тийнхүү тэр нь Хихэжи зарцдаа өгүүлрүүн; Энэ Шүнэмийн аймгийн эмийг дуудтугай! гэлээ. Тийнхүү тэр эм нь дуудагдаад түүний өмнө байв. 13 Жич Илияш нь Хихэжид өгүүлрүүн; Одоо тэр эмд ийн; Мана. Чи бидний тул энэ их шамдлагаар шамдсан буй. Тийнхүү чиний тул юуг үйлдэх хэрэгтэй. Хаанд эсвэл чуулганы тэргүүлэгчид чиний учир өгүүлэхийг дурланам гэсэнд тэр нь хариу өгүүлрүүн; Би өөрийн улсын дотор байна. 14 гэсэнд Илияш нь өгүүлрүүн; Түүний тул юуг үйлдэх хэрэгтэй вэ? гэсэнд Хихэжи нь өгүүлрүүн; Үнэхээр түүнд хүүхэдгүй бөгөөд түүний эр нь их настай байгаа 15 гэсэнд Илияш нь өгүүлрүүн; Түүнийг дууд гэсэнд тэр эм нь дуудагдаад үүдний дэргэд байв. 16 Тийн бөгөөд Илияш нь өгүүлрүүн; Амины цагийн энэхүү Хикид чи нэг хөвгүүн тэврэх буй гэсэнд эм нь өгүүлрүүн; Тийм биш. Миний эзэн болон бурхны хүн ээ! Өөрийн шивэгчинд худлаар бүү өгүүлтүгэй! гэлээ. 17 Тийнхүү тэр эм нь тогтнож Иляшийн түүнд өгүүлсэн амины цагийн Хикид нэг хөвгүүнийг төрүүлэв. 18 Тэгээд хөвгүүн нь өсөөд нэг өдөр өөрийн эцэгтэй тариаг хадагчдад одов. 19 Тэнд тэр нь эцэгтээ ийн; Аяа, толгой минь, толгой минь гэсэнд эцэг нь зарцад түүний эхэд аваачтугай! гэлээ. 20 Тийнхүү тэр нь эхдээ хүргэгдээд эхийнхээ өвдөгт үд болтол суугаад үхэв. 21 Тэгэхэд тэр эм нь очоод түүнийг бурхны хүний дэвсгэр дээр тавин үүдийг хаагаад гарав. 22 Бас эрээ дуудаад өгүүлрүүн; зарц нар болон илжигнээс нэг нэгийг надад илгээн хайрла! Би бурхны хүнд гүйгээд буцах бий 23 гэсэнд тэр нь өгүүлрүүн; Чи юуны тул өнөөдөр түүнд одму. Сарын шинийн нэгэн биш бөгөөд шавад өдөр биш билээ гэсэнд тэр нь одох нь сайн болох гэж өгүүлэв. 24 Тэгэхэд эм нь илжгээ эмээллээд зарцдаа өгүүлрүүн; Яван одъё. Миний чамд өгүүлэх болтол миний учир бүү зогстугай! гэлээ. 25 Тийнхүү тэр нь одоод Кармил ууланд байгч бурхны хүнд хүрэв. Тийнхүү бурхны хүн нь түүнийг холоос хараад Хикижи зарцдаа ийн өгүүлэв; Мана. Тэр Шүнэмийн аймгийн эм буй. 26 Одоо түүнийг угтахын тул гүйж түүнд ийн; Амар уу Чиний эр амар уу. Хүүхэн Амар юу гэж өгүүлтүгэй! гэсэнд тэр эм нь амар буй гэлээ. 27 Тийнхүү тэр нь бурхны хүнд ууланд ирээд, түүний хөлөөс барив. Зүгээр Хихижи нь ойртоод түүнийг гаргахыг туурвив. Харин бурхны хүн нь өгүүлрүүн; Түүнийг бүү тэнүүл. Яагаад гэвэл, түүний зүрх нь түүний дотор зовнино. Бас Жахуа нь шалтгааныг надаас нуун эс мэдүүлэв гэлээ. 28 Тийнхүү эм нь өгүүлрүүн; Би миний эзнээс нэг хөвгүүнийг хүсч эрэв. Намайг бүү мэхлэ гэж би өгүүлсэн биш үү? 29 гэсэнд Илияш нь Хихижид өгүүлрүүн; Бэлхүүсээ бүслээд миний таягийг гартаа аваад од. Хэрвээ чи хүнтэй аяны замд учирвал, түүнийг бүү мэндчил. Бас хэрвээ хэн нэг нь чамайг мэндчилбэл түүнд хариу бүү өгүүлтүгэй! Жич миний таягийг залуугийн нүүрэнд тавьтугай! гэлээ. 30 Зүгээр тэр зулуугийн эх нь өгүүлрүүн; Жахуа амьд бөгөөд чиний сүнс амьд буй. Би чамаас салахгүй гэсэнд Илияш нь босоод түүнийг даган одов. 31 Тэгэхэд Хихижи нь тэдний өмнө одоод таягийг хүүгийн нүүрэн дээр тавин үйлдэв. Зүгээр дуу, мэдээ ч үгүй ажгуу. Тиймийн тул тэр нь Илияшийн угтахын тул буцаж одоод түүнд өгүүлрүүн; Залуу нь эс сэрэв гэлээ. 32 Тийнхүү Илияшийн гэрт орсонд Мана. Залуу нь нөгчөөд дэвсгэр дээр тавигдсан байлаа. 33 Тиймийн тул тэр нь ороод өөрийн бие хийгээд залуу хоёрын байснаар үүдийг хаагаад Жахуад залбирав. 34 Бас тэр нь замууд ойртоод түүнд дээр хэвтэн өөрийн амыг залуугийн аман дээр болон өөрийн нүдийг түүний нүдэн дээр ба өөрийн гарыг түүний гэр дээр тавин, биеэ хүүхний бие дээр сунгав. Тийн бээр залуугийн бие нь дулаан болов. 35 Бас Илияш нь түүнээс эргээд гэр дотор нааш цааш яваад, дахиж одоод түүний дээр биеэ сунгав. Тийн бөгөөд залуу нь долоон удаа найтаагаад нүдээ нээв. 36 Тийнхүү Илияш нь Хихижийг дуудаж өгүүлрүүн; Энэ Шүнэмийн аймгийн эмийг дуудтугай! гэсэнд Хихижи нь түүнийг дуудав. Тийнхүү түүний ирсэнд илияш нь өгүүлрүүн; Хөвгүүнээ өргөн автугай! 37 гэсэнд эм нь ороод түүний хөлд унан хөсөр мөргөөд хөвгүүнээ аваад одов. 38 Тэндээс Илияшийн Калкилд буцсанд тэр газарт нэг их зуд бөлгөө. Тийн бөгөөд форофид нарын хөвгүүний Илияшийн өмнө сууж байтал Илияш өөрийн зарцанд өгүүлрүүн; Их тогоо тавьж форофид нарын хөвгүүдийн тул шөл чанатугай! гэлээ. 39 Тэгэхэд нэг нь өвсийг хураахын тул хээр одоод нэг зэрлэг үзмийг олоод, түүнээс навчсыг нь дээлийн хормойгоо дүүртэл хурааж ирээд шөлтэй тогоонд хэрчиж хийв. Яагаад гэвэл, тэд эс мэдэв. 40 Тийнхүү тэд нь тэр улсын идэхийн тул гаргав. Харин тэд нь идэхдээ дуугаран ийн; Бурхны хүн ээ! Энэ тогоон дотор үхэл бий гэлээ. Тийнхүү тэд нь идэж эс чадав. 41 Зүгээр тэр нь өгүүлрүүн; Тийм бол гурилыг авчрагтун! гээд тогоонд хаяад өгүүлрүүн; Улсын идэхийн тул гарагтун! гэлээ. Тийнхүү тогоонд хоргүй болов. 42 Тийн бөгөөд Бавал Шилайшаас нэг хүн нь ирээд бурхны хүнд талхны анхны үрс гэвэл, арвайн гурил, боорцог хийгээд тарианы хальстай дүүрэн толгойг авчрав. Тийн бөгөөд Илияш нь өгүүлрүүн; Улсын идэхийн тул тэдэнд өгтүгэй! 43 Гэсэнд түүний зарц нь өгүүлрүүн; Би үүнийг зуун хүний өмнө яахин тавих буюу гэсэнд тэр нь дахиж өгүүлрүүн; Улсын идэхийн тул тэдэнд өгтүгэй! Тэр юу гэвэл, Жахуагийн зарлиг болсон нь ийн; Тэд нь идээд үлдээх буй 44 гэсэнд тэр нь тэдний өмнө тавив. Тийн бээр тэд нь идээд Жахуагийн зарлигийн ёсоор үлдээв.
Тавдугаар бүлэг
1 Тэр цагт Сирийн хааны чуулганы На А Ман хэмээгч тэргүүлэгч нь өөрийн эзэнд их эрхэм хүн бөлгөө. Тэр юу гэвэл, Жахуа нь түүгээр Сирийг тонилгосон бөлгөө. Тэр нь маш хэцүү баатар хүн байсан боловч бузар бусраг өвчтэй бөлгөө. 2 Тэр цагт Сиритэн нь ангиар одохдоо Израйлын газраас нэг бяцхан охиныг олзлон авчирсан билээ. Тэр охин нь На А Маны гэргийд зарагдав. 3 Тэгээд тэр нь өөрийн эзний гэргийд өгүүлрүүн; Миний эзэн нь Самарид байгч форофидтой уулзах болтугай! гэж хүснэм би. Тэр юуны тул гэвэл, тэр форофид нь түүний бузар бусраг өвчнийг эдгээх бөлгөө 4 гэсэнд нэг хүн нь одоод өөрийн эзэнд ийн; Израйлын газрын охин нь энэ мэтийг өгүүлэв гэж мэдүүлэв. 5 Тийнхүү Сирийн хаан нь өгүүлрүүн; Од. Би Израйлын хаанд нэг бичгийг бичив гэсэнд тэр нь одоод арван далантын төдий мөнгө, зургаан мянган хэсгийн төдий алт, арван хувцсыг биедээ авав. 6 Тэгээд тэр нь бичгийг Израйлын хаанд авчрав. Бичигдсэн гэвэл ийн; Одоо энэ бичгийн чамд хүрсэнд би өөрийн На А Ман зарцыг бузар бусраг өвчнөөс эдгээхийн тул чамд илгээв 7 гэж бичсэн бичгийг Израйлын хаан нь уншаад хувцсуудаа тайлан өгүүлрүүн; Би үхүүлэх хийгээд а мьдруулах бурхан буюу гэвэл, энэхүү хүн нь бузар бусраг өвчнөөс хүнийг эдгээлгэхийн тул надад илгээв. Тиймийн тул энэхүү хүний миний тус хэрүүлийн шалтгааныг бэдрэн байхыг ажиглан үзэгтүн! гэлээ. 8 Тэгээд бурхны Илияш хүн нь Израйлын хааны хувцсаа хагачсаныг сонсоод хаанд илгээж өгүүлрүүн; Чи хувцсаа юуны тул хагачиваа тэр хүн нь надад ирэх болтугай! Тийнхүү Израйлын дотор форофид буй хэмээн тэр нь мэдэх буй 9 гэсэнд На А Ман нь морьд тэрэгтэй ирээд Илияшийн гэрийн үүдний өмнө байв. 10 Тэгэхэд Илияш нь түүнд элч илгээн өгүүлрүүн; Одоод Иорданыд долоонтаа биеэ угаан үйлд. Тийн болбол чиний мах нь дахин буцах бөгөөд чи ариун болох буй 11 гэсэнд На А Ман нь уурлаж цаашаа одоод ийн өгүүлрүүн; Мана. Тэр нь эрхгүй надад гараад өөрийн Жахуа бурхны нэрээр дуудаж гараа өвчтэй газрын дээр тавьж бузар бусраг өвчнийг эдгээх буй за. гэж би санав. 12 Дамаскийн Аба На хийгээд Парпар голууд нь Израйлын хамаг уснаас сайн биш үү? Би тэдний дотор биеэ угааж ариун болж үл болох буюу гээд буцаж хилэнтэйгээр одов. 13 Тийн бөгөөд түүний боолууд нь ойртоод түүнд өгүүлрүүн; Эцэг минь ээ! Хэрвээ тэрхүү форофид нь чамд нэг их юмыг үйлд гэж зохивол чи үйлдэх биш үү? Тийм бол тэр нь биеэ угаагаад ариун болтугай! гэж өгүүлсэнд үлэмж зүтгэх ёстой биш үү? 14 гэсэнд На А Ман нь буугаад бурхны хүний үгээр Иорданы дотор долоонтаа шунгав. Тийн бээ түүний мах нь бяцхан хүүхний мах мэт дахин ариун болов. 15 Тийн бөгөөд тэр хийгээд түүний байсан бүхэл чуулган нь бурхны хүнд буцаж хүрээд түүний өмнө байв. Тийнхүү тэр нь ийн; Мана. Израйлд байгч бурхнаас бүх дэлхий дээр өөр бурхангүй буй гэж би одоо мэднэ. Тиймийн тул одоо өөрийн боолоос нэг бэлгийг аван хайрла! 16 гэсэнд тэр нь өгүүлрүүн; Жахуа нь амьд байгаа бөгөөд би түүний өмнө байна. Би юуг ч үл авах буй гэсэнд На А Ман нь түүнийг машид гуйсан боловч тэр нь эс зөвшөөрөв. 17 Тийн бөгөөд На А Ман нь өгүүлрүүн; Хоёр луус даах төдий шороог чиний боолд өгөх болтугай! Тэр юуны тул гэвэл, үүнээс хойш чиний боол нь Жахуагаас өөр бурханд шатаалт өргөл хийгээд тахилыг ч үл өргөх буй. 18 Жахуа нь үүний учир чиний боолыг уучлах болтугай! гэвэл миний эзний Римуны гэрт мөргөхөөр орохдоо миний гар дээр түшихэд миний Римуны гэрийн дотор мөргөх болбол миний Римуны гэрт мөргөхөд Жахуа нь чиний боолууг үүний учир уучлах болтугай! 19 гэсэнд Илияш нь түүнд амраар од гэж өгүүлэв. Тийнхүү түүний хол бус түүнээс одосонд 20 бурхны Илияш хүний Хихижи зарц нь өгүүлрүүн; Мана. Миний эзэн нь энэ Сири газрын На А Ман хүний авчирсныг эс авснаар түүнийг хайрлав. Зүгээр Жахуа нь амьд бөгөөд би түүнийг даган гүйгээд түүнээс их юмыг авсу 21 гээд Хихижи нь На А Манг даган одов. Тийнхүү На А Ман нь түүний гүйж дагасныг үзээд түүнийг угтахын тул тэрэгнээс буугаад өгүүлрүүн; Хамаг амар юу 22 гэсэнд тэр нь өгүүлрүүн; Хамаг амар буй. Миний эзэн нь намайг илгээгээд ийн өгүүлнэ. Мана. Өдгөө Ижраймын уулнаас форофид нарын хөвгүүдээс хоёр хүн надад ирсэн буй. Тэдэнд нэг далантын төдий мөнгө хийгээд хоёр хувцсадыг өгөн хайрла! 23 гэсэнд На А Ман нь өгүүлрүүн; Хоёр далантыг авахуйяа зөвшөөрөн үйлд гэж гуйгаад хоёр далантын төдий мөнгийг хоёр уутанд оёод тэднийг хийгээд хоёр хувцсадыг аваачихыг хоёр зарцад захив. Тийнхүү тэд нь түүний өмнө явав. 24 Тийн бөгөөд тэр нь асарт хүрээд тэдний гараас авч гэрт тавиад тэр хоёр хүнийг хариулав. Тийнхүү тэд нь харив. 25 Тийн бөгөөд тэр нь орж өөрийн эзний өмнө байв. Тийнхүү Илияш нь түүнд өгүүлрүүн; Хихижи ээ! Чи хаанаас ирэв гэхэд тэр нь өгүүлрүүн; Чиний боол нь хаашаа ч эс одов. 26 гэсэнд Илияш нь түүнд өгүүлрүүн; Тэрхүү хүний тэрэгнээс буцаж чамайг угтахын тул ирсэнд миний сэтгэл нь чамтай одсон биш үү? Одоо мөнгийг авах хийгээд хувцдыг авах ба тост модны тариалангууд хийгээд үзмийн тариалангууд ба хоньд хийгээд мал ба боолууд хийгээд шивэгчдийг авах цаг буюу. 27 Тиймийн тул На А Маны бузар бусраг өвчин нь чамд хийгээд чиний үрст мөнхөд халдах болъюу гэж өгүүлсэнд Хихижи нь түүний өмнөөс цас мэт цагаан бузар бусраг өвчтэй болоод гарав.
Зургадугаар бүлэг
1 Тийн бөгөөд форофид нарын хөвгүүд нь Илияшид өгүүлрүүн; Мана. Энэ бидний чамтай хамтаар суудаг орон нь бидэнд бага буй. 2 Бид Иорданд одож, тэндээс хүн бүр нэг нэг мод аваад, тэнд суух орныг биедээ үүдье гэж бид гуйна гэсэнд тэр нь одогтун! гэж өгүүлэв. 3 Бас нэг нь өгүүлрүүн; Өөрийн боолуудтай одолцон хайрла! гэсэнд тэр нь өгүүлрүүн; Би одолцъё 4 гээд тэдэнтэй одолцов. Тийнхүү тэд нь Иорданд хүрээд моддыг цавчиж байв. 5 Тэр тийм байхад нэг нь модыг цавчихад сүхний төмрөө усанд унагаагаад дуу гаран ийн; Ай эзээн! Тэр гэвэл, урьдаар автсан буй 6 гэсэнд бурхны хүн нь өгүүлрүүн; Тэр нь хаана унав аа? гэсэнд тэр нь түүнд газрыг үзүүлэв. Тийнхүү Илияшийн гишүүнийг огтлоод тэнд хаясанд тэр төмөр нь дээш гарав. 7 Тийнхүү тэр нь ийн; Биедээ автугай! гэсэнд тэр хүн нь гараа сунган түүнийг авав. 8 Тэр цагт Сирийн хаан нь Израйлын тус дайлж, өөрийн боолуудтай зөвлөлцөж өгүүлрүүн; Ийм тийм зэрэгтэй газарт миний буудал болох буй гэлээ. 9 Тэгэхэд бурхны хүн нь Израйлын хаанд илгээж өгүүлрүүн; Тийм газраар явахаас хямгадагтун! Яагаад гэвэл, Сиритэн нь тэнд буув 10 гэсэнд Израйлын хаан нь бурхны хүний түүнд мэдүүлж хямгадуулсан газарт илгээгээд нэгэнтээ хоёртаа бус харин олонтаа тонилов. 11 Тиймийн тул Сирийн хааны зүрх нь энэ юмны учир ихэд зовов. Тийнхүү тэр нь боолуудаа дуудаад тэдэнд өгүүлрүүн; Биднээс Израйлын хааны тийш болсон хэн буй гэж та надад үл мэдүүлэх буюу 12 гэсэнд түүний боолуудаас нэг нь өгүүлрүүн; Миний эзэн хаан аа! Хэн ч эс болсон буй. Зүгээр Израйлд байгч Илияш форофид нь чиний дэвсгэрийн тасаг дотор өгүүлсэн үгсийг Израйлын хаанд мэдүүлнэ 13 гэсэнд тэр нь өгүүлрүүн; Одоод түүний хаана байгааг үзэгтүн! Тийн бөгөөд би түүнийг авчрахын тул илгээнэ гэсэнд түүнд ийн; Мана. Тэр нь Дутанд буй гэж мэдүүлэгдэв. 14 Тиймийн тул тэр нь морьд, тэргэс ба их чуулганыг илгээсэн бөгөөд тэд нь шөнөөр хүрээд балгасыг хүрээлэв. 15 Тийн бөгөөд бурхны хүний зарцын эрт босоод гарсанд Мана. чуулган нь морьд тэргэсээр балгасыг хүрээлэв. Жич түүний зарц нь түүнд өгүүлрүүн; Миний эзэн ээ! Бид юуг үйлдэх буюу 16 гэсэнд Илияш нь өгүүлрүүн; Бүү айтугай! ун гэвэл, тэдэнтэй байгчдаас бидэнтэй байгчид нь олон буй 17 гээд Илияш нь залбиран айлтагаруун; Жахуа аа! Түүнийг үзэхийн тул түүний нүдийг нээн соёрх! гэж залбирсанд Жахуа нь тэрхүү залуугийн нүдийг нээв. Тийн бээр түүний харсанд, Мана. Уул нь Илияшийг тойрсон гал морьд, тэргэсээр дүүрэн болсон буй. 18 Тийн бээр улсын Илияшид хүрсэнд тэр нь Жахуад залбиран айлтгаруун; Энэ улсыг сохор болгон соёрх! гэж залбирсанд тэр нь Илияшийн үгийн ёсоор тэднийг сохор болгов. 19 Жич Илияш нь тэдэнд өгүүлрүүн; Энэ нь харгуй биш бөгөөд энэ балгас биш буй. Та намайг дагах боловч би таны бэдэрсэн хүнд таныг хүргэх буй гээд тэднийг Самарид удирдав. 20 Тийн бөгөөд тэдний Самарид хүрсэнд Илияш айлтгаруун; Жахуа аа! Тэдний үзэхийн тул тэдний нүдийг нээн соёрх! гэж залбирсанд Жахуа нүдийг нь нээв. Тэд хараад, Мана. Самарийн дунд бөлгөө. 21 Тэгэхэд Израйлын хаан нь тэднийг үзээд Илияшид өгүүлрүүн; Миний эцэг ээ! Би тэднийг таслах буюу 22 гэсэнд Илияш нь өгүүлрүүн; Тэднийг бүү тасалтугай! Чи өөрийн илд, нумаар олз болгогсдыг таслах буюу. Тэдний идэж ууж өөрийн эзэнд одохын тул тэдний өмнө идээ ундааг тавиад үйлд 23 гэсэнд тэр нь тэдний тул их идээг бэлтгүүлэв. Тэдний идэж, уусны хойно тэр нь тэднийг буцаан илгээв. Тэд тийнхүү өөрийн эзэндээ буцав. Тэр мэтээр Сирийн чуулгад нь Израйлд дахин ирсэнгүй. 24 Тэгээд үүнээс хойш Сирийн Бинхадид хаан нь бүхэл чуулганаа хураагаад явж Самарийг хүрээлж буув. 25 Гэтэл Самарид их зуд болов. Тэд нь илжигний толгой наян Шиглийн чинээ мөнгө, тагтааны аргал хэмээгч буурцагийн Кау хэмээгч хэмжүүрийн дөрөв болгосон хувийн нэгийг таван шигэлийн төдий мөнгөөр худалдсан буй. 26 Тэгтэл Израйлын хааны хэрмийн дэргэдүүр өнгөрөхөд нэг эм дуудан; Миний эзэн хаан аа! Тусалтугай! 27 гэсэнд хаан өгүүлрүүн; Хэрвээ Жахуа нь чамд эс тусалбал би чамд юугаар туслах буюу. Үтрэмээс эсвэл дарсны шахлагаас туслах буюу 28 Жич хаан нь түүнд ийн; Чамд юу хэрэгтэй байна гэсэнд эм нь өгүүлрүүн; Энэхүү эм нь надад ийн; Өдгөө өдөр чиний хөвгүүнийг надад өг. Тийнхүү бид түүнийг идээд миний хөвгүүнийг өглөөгүүр идэх буй 29 гэснээр бид миний хөвгүүнийг чанаад идэв. Зүгээр би нөгөө өдөр түүнд ийн; Чи хөвгүүнээ бидний идэхэд зориулан аг! гэж өгүүлсэн боловч тэр нь хөвгүүнээ нуув гэлээ. 30 Тэгэхэд хаан тэр эмийн үгсийг сонсоод хувцдаа хагачин хэрмэн дээр өнхрөв. Бас улсын харахад тэр нь бие дээрээ өрмөг хувцастай бөлгөө. 31 Тэгээд тэр нь ийн; Хэрвээ Шафадын Илияш хөвгүүний толгой нь түүний дээр өдгөө өдөр байвал бурхан нь надад энэ мэтээр хийгээд үүнээс үлэмж мууг үйлдэх болтугай! гэлээ. 32 Зүгээр Илияш нь өөрийн гэрт суув. Бас өвгөд нь түүнтэй суулцав. Тийнхүү хаан нь өөрийн өмнөөс хүнийг илгээв. Тэр элчийн хүрэхээс урьд Илияш нь өвгөдөд өгүүлрүүн; Энэ алагчийн хөвгүүн нь миний толгойг авахын тул захиж илгээв гэж үзэгтүн! Элчийг ирэхэд үүдийг хаагаад, түүнийг чангаар баригтун! Түүний эзний хөлийн чимээ нь түүний хойно биш үү? 33 гэж өгүүлтэл элч нь түүнд ирэв. Бас тэр нь ийн; Мана. Энэ муу нь Жахуагаас буй за. Би бас Жахуаг юуны тул хүлээх юм гэж өгүүлэв.
Долдугаар бүлэг
1 Жич Илияш нь өгүүлрүүн; Жахуагийн зарлигийг сонсогтун! Жахуагийн зарлиг болсон нь ийн; Маргааш энэ цагт нэг хэмжүүрийн төдий сайн буудайн гурил нь нэг Шигэлээр болон хоёр хэмжүүрийн төдий арвай нь нэг шигэлээр Самарийн хаалганд худалдагдах буй 2 гэсэнд хааны нэг түшсэн ноён нь бурхны хүнд хариу өгүүлрүүн; Мана. Хэрвээ Жахуа нь огторгуйд цохннуудыг нээвэл энэ юм болох буй за гэсэнд Илияш нь өгүүлрүүн; Мана. Чи нүдээрээ үзэвч түүнээс үл идэх буй гэлээ. 3 Тэгээд хаалганы орлогод дөрвөн бузар бусраг өвчтэй хүн байсан бөгөөд тэд нь өөр зуураа ийн өгүүлэлдрүүн; Бид юуны тул энд үхтэлээ суунам. 4 Хэрвээ бид балгасанд оръё гэж өгүүлбэл балгасанд зуд буй бөгөөд бид тэнд үхэх буй за. Жич хэрвээ бид энд суувал бид үхэх буй. Тиймийн тул өдгөө Сиритний чуулганд одъё. Хэрвээ тэд нь биднийг амьдаар байлгах бол бид амьд болох буй. Зүгээр тэд нь биднийг албал эл бид мөн үхэх буй 5 гээд үдшийн бүрийд Сиритний чуулганы буудалд одохын тул босов. Тийн бөгөөд тэдний Сиритний буудлын хязгаар хүртэл хүрсэнд, Мана. Тэнд хүнгүй бөлгөө. 6 Тэр юуны тул гэвэл, Жахуа нь Сиритний чуулганд тэргэсийн чимээ хийгээд морьдын чимээ гэвэл, их чуулганы чимээг сонсгов. Тийн бөгөөд тэд нь өөр зуураа ийн; Мана. Израйлын хаан нь Хититний хаад хийгээд Египеттэний хаадыг бидний тус ирэхийн тул хөлсөөр авсан буй за гэлдлээ. 7 Тиймийн тул тэд нь босоод үдшийн бүрийд дутааж майхнууд хийгээд морьд ба илжгэдээ гэвэл байсан буудлыг орхиод амины тулдаа зугтаав. 8 Тийн бөгөөд тэд дөрвөн бузар бусраг өвчтэй хүн нь буудлын хязгаар хүртэл хүрээд нэг майханд ороод идэж уугаад тэндээс алт, мөнгө, хувцсуудыг аваад нуув. Бас дахин ирж өөр майханд орж тэндээс аваад одож нуув. 9 Тийнхүү тэд өөр зуураа ийн; Бид сайн бишийг үйлдэнэ. Энэ өдөр нь сайн сонсголын өдөр боловч бид дуугүй байна. Хэрвээ бид маргааш үүр цайх хүртэл байвал нэг хор нь бидэнд тусах буй за. Тиймээс одоо хааны гэрт мэдүүлэхээр одъё 10 гэснээр ирээд балгасны сахигчийг дуудаж тэдэнд иэдүүлэн ийн; Бид Сиритний буудалд хүрэв. Харин тэнд хүн ч үгүй хүний дуу ч үгүй байна. Зүгээр морьд, илжгэд уягдсаар ба майхнууд нь байсаар амай 11 гэсэнд түүний өөр сахигч нарыг дуудсанд, тэд нь хааны гэрт мэдүүлэв. 12 Тэгэхэд хаан нь шөнө босоод болууддаа өгүүлрүүн; Би өдгөө Сиритний бидэнд үйлдэхийг танд үзүүлнэ гэвэл тэд нь бидний өлсгөлөн байгааг мэдэж буудлаас гараад хээр нууж ийн; Тэдний балгаснаас гарахад бид тэднийг амьдаар барьж балгасанд орох буй гэж өгүүлнэ зэ 13 гэсэнд түүний боолуудаас нэг нь хариу өгүүлрүүн; Балгасанд үлдээж байсан таван мориноос авахуулж үзэхийн тул илгээе. Мана. Тасалсан Израйлтны бүхэл чуулганаас гэвэл, Израйлын морьдын бүхэл тооноос ямагт таван морь үлдэв гэлээ. 14 Тийнхүү тэдний тэрэгний морьдоос хоёрыг авсанд хаан нь Сиритний чуулганыг нэхүүлэн илгээж, үзэхээр одогтун! гэж захив. 15 Тэд нь Иордан хүртэл тэднийг нэхэн одов. Мана. Хамаг зам нь Сиритний яарснаар хаясан хувцсууд болон зэвсгүүдээр дүүрэн бөлгөө. Тийнхүү элчис нь буцаад хаанд мэдүүлэв. 16 Тийн бөгөөд улс нь одоод Сиритний майхнуудыг тонов. Тэр мэтээр Жахуагийн зарлигаар нэг хэмжүүрийн төдий сайн буудайн гурил нь нэг шигэлээр хийгээд хоёр хэмжүүрийн төдий арвай нь нэг шигэлээр худалдагдсан буй. 17 Жич хаан нь өөрийн түшсэн ноёдыг хаалганы тэргүүлэгч болгов. Тийн бөгөөд улсын түүнийг гишгэлсэнээр хааны бурхны хүнд ирсэн цагт түүний өгүүлснээр тэр нь үхэв. 18 Тийнхүү хоёр хэмжүүрийн төдий арвай нь нэг шигэлээр хийгээд нэг хэмжүүрийн төдий сайн буудайн гурил нь нэг шигэлээр Самарийн хаалганд маргаашийн цагт болох буй гэж бурхны хүний хаанд өгүүлсэн нь бүтэв. 19 Жич тэрхүү ноён нь бурхны хүнд хариу ийн; Мана. Хэрвээ Жахуа нь огторгуйд цонхнуудыг нээвэл, тийм юм болох буй за гэсэнд Илияш нь түүнд ийн; Мана. Чи нүдээрээ үзэх боловч түүнээс үл идэх буй гэсэн бөлгөө. 20 Тэр мэтээр түүнд мөн учрав. Тэр юу гэвэл, улс нь түүнийг хаалганд гишгэв. Тийнхүү тэр нь үхэв.
Наймдугаар бүлэг
1 Бас Илияш нь амьдруулсан хөвгүүдийнхээ эхэд ийн; Босоод өөрийн гэрийн бүлстэй одоод аливаа суухуйяа болох газарт сууж байгтун! Тэр юу гэвэл, Жахуа нь нэг зудыг тогтоов. Тийнхүү тэр зуд нь энэ газар долоон жил болтол байх буй 2 гэсэнд тэр эм босоод бурхны хүний үгээр үйлдэв. Тийнхүү өөрийн гэр бүлстэй одоод Пилиститний газарт долоон жил байв. 3 Тийнхүү тэр долоон жил өнгөрсний хойно тэр эм Пилисититний газраас буцаад өөрийн гэр хийгээд газрын учир гуйхын тул хаанд одов. 4 Тэгээд хаан нь бурхны хүний Хихижи зарцтай хэлэлцэж ийн; Надад Илияшийн үйлдсэн хамаг их үйлсийг тоолон өгүүл гэлээ. 5 Тэгээд түүний Илияшийн нэг үхсэн биеийг захиж амьдруулсныг хаанд өгүүлтэл, Мана. Амьдруулсан хөвгүүний эх нь өөрийн гэр болон газрын учир хааныг гуйв. Тийнхүү Хихижи нь өгүүлрүүн; Миний эзэн хаан аа! Энэ нь тэрхүү эм бөгөөд бас Илияшийн амьдруулсан түүний хөвгүүн энэ буй 6 гэсэнд тэрхүү эм хааны асууснаар түүнд өгүүлэв. Тийнхүү хаан нь түүний тул нэг түшмэлийг тогтоогоод өгүүлрүүн; Тэрхүү эмийн хамаг байсан хийгээд түүний орноосооо гарсаар өдгөө болтол ургасан тариалангийн хамаг үрсийг түүнд буцаан үйлд гэж өгүүлэв. 7 Тэгэхэд Илияш нь Дамаскад ирэв. Тэнд Сирийн Бинхадид хаан нь өвчтэй болов. Тийнхүү бурхны хүн нь энд ирсэн буй гэж түүнд мэдүүлэгдэв. 8 Тийн бөгөөд хаан нь Хажайлд өгүүлрүүн; Биедээ нэг бэлгийг аваад бурхны хүнийг угтахаар одоод миний энэ өвчнөөс эдгээхийг Жахуагаас түүгээрээ асуун үйлд 9 гэсэнд Хажайл нь түүнийг угтахаар одоод биедээ бэлгийг гэвэл, Дамаскийн хамаг сайны дөчин тэмээний ачааг авч хүрээд түүний өмнө байж өгүүлрүүн; Сирийн Бинхадид хаан болон чиний хөвгүүн нь ийн; Би энэ өвчнөөс эдгэх болов уу? гэж намайг илгээн асуулгав 10 гэсэнд Илияш нь өгүүлрүүн; Одоод түүнд ийн; Чи итгэж чадах уу? гэж өгүүл; Зүгээр тэр нь үхэх буй гэж Жахуа нь надад үзүүлэв 11 гээд нүүрээ ичээтэл харж байв. Бас бурхны хүн нь уйлав. 12 Тийн бөгөөд Хажайл нь өгүүлрүүн; Миний эзэн нь юуны тул уйлна гэсэнд тэр нь хариу өгүүлрүүн; Үүний шалтгаан гэвэл, Израйлын хөвгүүдэд чиний үйлдэх хорыг би мэднэ. Чи тэдний хүрээлсэн газруудыг галдаж тэдний залуусыг илдээр алан, тэдний хүүхдийг таслан, жирэмсэн эмсийг хагалах буй 13 гэсэнд Хажайл нь өгүүлрүүн; Харин энэ юу буюу. Чиний боол нь нохой болоод ийм их үйлийг үйлдэх буюу гэсэнд Илияш нь өгүүлрүүн; Жахуа нь чиний Сирийн хаан болохыг надад үзүүлэв 14 гэсэнд Хажайл нь Илияшаас одоод өөрийн эзэнд хүрэв. Тийнхүү тэр нь түүнд өгүүлрүүн; Илияш нь чамд юуг өгүүлэв гэж асуусанд тэр нь хариу өгүүлрүүн; Чи эрхгүй эдгэх буй гэж тэр нь надад өгүүлэв гэлээ. 15 Зүгээр өглөө тэр нь нэг бүдүүн бүсийг аваад усанд норгоод түүний нүүрэн дээр тавив. Тэгэхэд тэр нь үхэв. Тэндээс Хажайл нь түүний оронд хаан болов. 16 Тэгэхэд Израйлын Ахав хааны зурам хөвгүүний тавдугаар жилд Иудейгийн Жихушабын Жихурам нь хөвгүүн нь хаан болов. Тэр цагт Жихушафад нь Иудейгийн хаан бөлгөө. 17 Тэрхүү Жихурам нь эхэлж эзлэх цагтаа гучин хоёр настай болооод Иерусалимд найман жил эзлэв. 18 Тэр нь Ахавын гэр мэт Израйлын хаадын явдлаар явав. Тэр юуны тул гэвэл, Ахавын охин нь түүний гэргий болсон буй. Тийнхүү тэр нь Жахуагийн өмнө мууг үйлдэв. 19 Зүгээр Жахуа нь Давидад болон түүний үрст мөнх гэрлийг өгсүгэй! гэж зарлиг болсон мэт, өөрийн Давид боолын тул Иудейг эвдэхүйеэ эс таалав. 20 Түүний цагт Идумтэн нь Иудейгийн эрхийн тус урваад өөрийн тул хаан болгов. 21 Тийн бөгөөд Жихурам хийгээд түүнтэй хамаг тэргэс нь Зайрт одов. Тийнхүү тэр нь шөнөөр босоод түүнийг тойрогч Идумтэн хийгээд тэдний түмэдийг таслав. Тийн бөгөөд улс нь өөрийн гэрүүдэд зугтаав. 22 Зүгээр Идумтэн нь Иудейгийн эрхийн тус өдгөө болтол урваснаар байна. Бас тэр цагт Ливан нь урвав. 23 Жич Жихурамын бус үйлс хийгээд түүний хамаг үйлдсэн нь Иудейгийн хаадын цагийн тууж номын дотор бичигдсэн буй. 24 Тийн бөгөөд Жихурам нь өөрийн эцэг нартай унтаад өөрийн эцэг нартай Давидын балгасанд булагдав. Тийнхүү түүний Ахажиа хөвгүүн нь түүний оронд хаан болов. 25 Израйлын Ахав хааны Зурам хөвгүүний арван хоёрдугаар жилд Иудейгийн Жихурам хааны Ахажиа хөвгүүн нь хаан болов. 26 Ахажиа нь эхэлж эзлэх цагтаа 22 настай болоод, Иерусалимд нэг жил эзлэв. Түүний эх гэвэл, Израйлын Умри хааны Аталиа нэртэй охин бөлгөө. 27 Тэр нь Ахавын гэрийн явдлаар яван, Ахавын гэр мэт Жахуагийн өмнө мууг үйлдэв. Тэр юу гэвэл, тэр нь Ахавын гэрийн хүргэн бөлгөө. 28 Тийн бөгөөд тэр нь Ахавын Зурам хөвгүүнтэй, Сирийн Хажайл хааны тус Рамуд Гилияадад дайлаар одсон бөгөөд Сиритэн нь Зурамыг шархдуулав. 29 Тийн бөгөөд Зурам хаан нь Сирийн Хажайл хааны тус дайлсан цагтаа Рамын дэргэд сиритнээс авсан шархнуудаа Израйлын дотор эдгээхийн тул буцав. Тийн бөгөөд Идуегийн Зурам хааны Ахажиа хөвгүүн нь Ахавын Зурам хөвгүүний өвчтэй байсны тул түүнийг үзэхээр Израйлд одов.
Есдүгээр бүлэг
1 Бас Илияш форофидын форофид нарын хөвгүүдээс нэгийг дуудаад түүнд өгүүлрүүн; Бэлхүүсээ бүслээд, энэ тосны савыг аваад Рамуд Гилияадад одтугай! 2 Тэгээд тэнд хүрээд Нимшийн Жихушафадын Жидү хөвгүүнийг бэдрэн түүний ах дүү нарын дундаас түүнийг босгон 3 нэгэн доторх тасагт оруулаад тосны савсыг аван, түүний толгойн дээр асган ийн өгүүл. Жахуагийн зарлиг болсон нь; Би чамайг Израйлын хаан болгон тосолсон билээ гээд үүдийг тайлаад зогсолгүй зугтаан үйлд 4 гэсэнд тэр залуу гэвэл, залуу форофид нь Рамуд Килияадад одов. 5 Тэгэхэд түүний хүрсэн цагт чуулганы тэргүүлэгчид нь суун авай. Тийнхүү тэр нь өгүүлрүүн; Тэргүүлэгч ээ! Би чамд хэрэгтэй буй гэсэнд Жиху өгүүлрүүн; Бид бүгдээс хэнд гэсэнд тэр өгүүлрүүн; Тэргүүлэгчид ээ! Чамд хэрэгтэй буй 6 гэсэнд тэр нь босоод гэрт оров. Тэгэхэд тэр залуу форофид нь түүний тэргүүн дээр тосыг асган түүнд өгүүлрүүн; Израйлын Жахуа бурхны зарлиг болсон нь ийн; Бас Жахуагийн улсын дээр гэвэл, Израйлын дээр чамайг хаан болгон тослов. 7 Тийнхүү чи өөрийн Ахав эзний гэрийг таслах буй. Тэр мэтээр би өөрийн форофид боолуудын цус хийгээд Жахуагийн хамаг боолуудын цусыг Жизибилийн гараас нэхэх буй. 8 Тэр юуны тул гэвэл, Ахавын бүхэл гэр нь эвдрэх буй. Бас би Ахавын эрс хийгээд Израйлд үлдэгсдийг таслах буй. 9 Бас би Нибэдийн Жирубуам хөвөөний гэр мэт хийгээд Ахияагийн Ба Э Ша хөвгүүний гэр мэт Ахавын гэрийг булаах буй. 10 Бас Жизрайлын өмчийн дотор номойнууд нь Жизибилийг идэх буй. Бас түүнийг булагч үл болох буй гээд үүдийг тайлаад дутаав. 11 Тэндээс Жиху нь өөрийн эзний боолуудад гарав. Тэгэхэд нэг нь түүнд ийн; Бүгдээр амар юу. Энэ ухаанаа тавьсан нь юуны тул чамд ирэв гэсэнд тэр нь тэдэнд ийн; Та тэр хүнийг хийгээд түүний мэдүүлгийг мэднэ за 12 гэсэнд тэд нь тийм биш, бидэнд өгүүл гэсэнд Жидү нь өгүүлрүүн; Тэр нь ийм тийм надад өгүүлж, Жахуагийн зарлиг болсон нь ийн; Би чамайг Израйлын хаан болгон тосолно гэж өгүүлэв 13 гэсэнд хүн нэг бүр яаран хувцсаа аваад, гишгүүрийн орой дээр байж бие дороо тавиад бүрээгээр бүрээдэж ийн; Жиху нь хаан буй гэж өгүүлэлдэв. 14 Тэр мэтээр Нимишийн Жихушафад хөвгүүний жиху хөвгүүн нь Зурамын тус урвав. Зурам хийгээд хамаг Израйл нь Сирийн Хажайл хааны тус Рамуд Килияадыг сахин авай. 15 Зүгээр Зурам хаан нь Сирийн Хажайл хааны тус дайсан цагтаа Сиритнээс авсан шархнуудаа Жизрайлын дотор эдгээхийн тул буцсан бөлгөө. Тийн бөгөөд Жиху нь өгүүлрүүн; Хэрвээ таны сэтгэл нь тийм болбол Жизрайлд мэдүүлэхийян тул балгаснаас хэнийг ч бүү тавигтун! гэв. 16 Тийн бөгөөд Жиху нь тэргээр яван, Жизрайлд одов. Тэр юуны тул гэвэл, Зурам нь тэнд хэвтэн авай. Бас Иудейгийн Ахажиа хаан нь Зурамыг үзэхээр ирсэн бөлгөө. 17 Тийн бөгөөд Жизрайлын асар дээр нэг харуулч босоод Жихугийн чуулганы ирэхийг үзээд өгүүлрүүн; Би чуулганыг харна гэсэнд Зурам нь өгүүлрүүн; Нэг морьтой хүнийг аваад түүнтэй уулзахаар илгээгээд эвтэйгээр ирмү. Та гэж өгүүлтүгэй! гэж өгүүлэв. 18 Тэр мэтээр морьтой хүн нь түүнтэй уулзахаар одоод өгүүлрүүн; Хааны өгүүлсэн нь ийн; Эвтэйгээр ирмү та гэсэнд Жиху нь өгүүлрүүн; Чамд эв юун хэрэг. Миний хойноос од гэлээ. Тэгэхэд харуулч нь ийн; Элч нь тэдэнд хүрээд эс буцна 19 гэсэнд тэр нь өөр морьт хүнийг илгээв. Тэр нь тэдэнд хүрээд өгүүлрүүн; Хааны өгүүлсэн нь Та эвтэйгээр ирмү гэсэнд Жиху нь хариун өгүүлрүүн; Чамд эв юун хэрэг. Миний хойноос од гэлээ. 20 Тэгэхэд харуулч нь өгүүлрүүн; Тэр нь тэдэнд хүрсэн боловч эс буцна. Бас явах нь Нимишийн Жихугийн явахад адил буй. Тэр юуны тул гэвэл, тэр нь маш түргэнээр явна 21 гэсэнд Зурам нь өгүүлрүүн; Тэргийг бэлдзэгтүн! гэсэнд тэрэг нь бэлтгэгдэв. Тийнхүү Зурам хаан хийгээд Иудейгийн Ахажиа хаан нь тус бүр өөрийн тэргэнд гарч, Жихугийн тус явж түүнтэй Жизрайлын Набудын өмчинд уулзав. 22 Тэгэхэд Зурам нь Жихуг үзэхдээ өгүүлрүүн; Жиху аа! Эвтэй буюу гэсэнд тэр нь ийн; Чиний Жизрибил эхийн олон тачъяангуй хийгээд Залвийн байн атал ямар эв буюу 23 гэсэнд Зурам нь эргэн зугтааж Ахажиад өгүүлрүүн; Ахажиа аа! Мэх буюу гэлээ. 24 Тэгэхэд Жиху нь хүчээрээ нумыг татаад, Зурамын далны хооронд тусав. Бас сум нь зүрхэнд оров. Тийнхүү тэр нь тэргэндээ унав. 25 Тэндээс Жиху нь өөрийн Бидкэр түшмэлд өгүүлрүүн; Түүнийг аваад Жизрайлын Набудын өмчийн тариаланд хая. Тэр юуны тул гэвэл, чи бид хоёр түүний Ахав эцгийг даган явсанд Жахуа нь энэ ачааг түүн дээр тавьсан буй гэж санатугай! 26 Тэр гэвэл, ийн; Ер би урьд өдөр Набудын цус хйигээд түүний хөвгүүдийн цусыг үзсэн буй гэж Жахуа нь зарлиг болов. Бас би чамаас энэ өмчинд хариуг авсу гэж Жахуа нь зарлиг болно. Тиймийн тул одоо түүнийг аваад энэ өмчид Жахуагийн зарлигаар хаягтун! гэлээ. 27 Тэгэхэд Иудейгийн Ахажиа хаан нь үүнийг үзээд цэцэглэгийн гэрийн харгуйгаар зугтаав. Тийнхүү Жиху нь түүнийг нэхэн өгүүлрүүн; Бас түүнийг тэргэндээ ал гэсэнд Иблиямын дэргэд Курын харгуй зүгт Энэ нь бүтэв. Тэр нь Михидэд зугтаагаад тэнд үхэв. 28 Тэгэхэд түүний боолууд нь түүнийг тэргээр Иерусалимд аваачаад Давидын балгасны дотор хүүрийн булшинд түүний эцэг нартай булав. 29 Бас Ахавын Зурам хөвгүүний арван нэгдүгээр жилд Ахажиа нь Иудейгийн хаан болсон бөлгөө. 30 Тэгэхэд Жихугийн Жизрайлд хүрмэгц Жизибил сонсоод нүүрээ будаж толгойгоо засан цонхоор харан авай. 31 Тийнхүү Жихугийн хаалгаар орсонд Жизибил нь өгүүлрүүн; Өөрийн эзнийг алагч Жимрид амар байсан буюу 32 гэсэнд Жиху нь нүүрээ цонхны тийш эргэн өгүүлрүүн; Миний тул хэн буй. Хэн буюу гэсэнд хоёр гурван түшмэл нь дотроос түүнд харав. 33 Бас Жиху нь өгүүлрүүн; Түүнийг хаягтун! гэсэнд тэд нь түүнийг хаяв. Тийн бээр түүний цуснаас зарим нь ханан дээр хийгээд м орьдын дээр асгагдав. бас тэр нь түүнийг хөлөрөө гишгэв. 34 Тэгэхэд тэр нь орж идэж уугаад өгүүлрүүн; Одоод одоо тэр бузар эмийг үзээд булагтун! Тэр юуны тул гэвэл, тэр нь хааны охин буй 35 гэсэнд тэд нь түүнийг булахын тул одоод түүний толгойн яс, хөл ба гарын алганаас өөр юуг ч эс олов. 36 Тиймээс тэд буцаад Жихуд мэдүүлэв. Тийнхүү тэр нь өгүүлрүүн; Энэ нь Жахуагийн Тишбийн Илиа боолоор зарлиг болсон мөн. Тэр гэвэл, ийн; Израйлын өмчинд нохойнууд нь Жизибилийн махыг идэх буй. 37 Бас Жизибилийн хүүр нь Жизрайлын өмчийн тариалан дээр аргал мэт болох буй. Тэр мэтээр улс нь энэ Жизибил мөн гэж үл өгүүлэх буй гэлээ.
Аравдугаар бүлэг
1 Жич Самарид Ахавын далан хөвгүүн бөлгөө. Тийнхүү Жиху нь бичгүүдийг бичээд Самарид илгээн Жизрайлын тэргүүлэгчид болон өвгөд ба Ахавын хөвгүүдийг хүмүүжүүлэгчдэд ийн; 2 Танай эзний хөвгүүд нь тантай буй бөгөөд тэрэг морьд ба хүрээлсэн балгас, зэвсгүүд нь танд бий. 3 Тийнхүү энэ бичгийн танд хүрсэнтэй сац өөрийн эзний хөвгүүдээс сайхан зохистойг сонгоод түүний эцгийн ширгээн дээр суулган өөрийн эзний гэрийн тул дайлагтун! 4 гэж бичсэнд тэд нь ихэд айж өгүүлрүүн; Мана. Хоёр хаан нь түүний тул эс байж чадав. Тэгэхэд бид яаж байх буюу гэлээ. Тийн бөгөөд гэрийн тэргүүлэгч, балгасны тэргүүлэгч ба өвгөд хүмүүжүүлэгчид нь Жихуд илгээн өгүүлрүүн; бид чиний боолууд болоод, чиний хамаг захисныг бүтээх буй. Бид хааныг үл болгох буй. Өөрийн тул тааламжтай байхыг үйлд 6 гэсэнд тэр нь тэдэнд дахиж бичгийг бичин ийн; Хэрвээ та миний тул болоод миний дууг сонсвол, эд хүмүүсийн гэвэл, таны эзний хөвгүүдийн толгойнуудыг аваад Жизрайлд маргааш энэхүү цагт надад ирэгтүн! гэж бичив. Хааны хөвгүүд болсон далан хүн нь тэднийг удирдагчид гэвэл, балгасны их хүмүүстэй бөлгөө. 7 Тийн бөгөөд тэдэнд бичгийг хүргэсэнд тэд нь хааны далан хөвгүүн болсон хүнийг авч алаад тэдний толгойнуудыг савд савсын дотор тавиад Жихуд илгээв. Тэгэхэд элч нь ирээд Жихуд өгүүлрүүн; Хааны хөвгүүдийн толгойнууд нь авчрагдсан буй гэсэнд тэр нь өгүүлрүүн; Та тэднийг хоёр овоогоор тавин хаалганд орох газарт маргааш болтол байлгагтун! гэлээ. 9 Тэгэхэд тэр нь өглөөгүүр гараад байж улсад өгүүлрүүн; Та зөвт мөн. Мана. Би өөрийн эзний тус урван түүнийг алав. Зүгээр эд бүгдийг хэн алав. 10 Жахуагийн зарлигаар гэвэл Жахуагийн Ахавын гэрийн учир зарлиг болсноос юу ч хоосноор газарт үл унах буй. Харин Жахуа нь өөрийн Илиа боолоор зарлиг болсноо бүтээв гэж мэдэгтүн! 11 гээд Жиху нь Ахавын гэрийн хамаг үлдэгсэд хийгээд түүний хамаг их хүмүүс ба төрлүүд хийгээд лам нарыг Жизрайлд алаад нэгийг ч эс үлдээв. 12 Тэгээд Жиху нь бос ч одоо Самарид хүрэв. Харин тэр нь аяны дээр хяргах гэрийн дэргэд байсандаа 13 Иудейгийн Ахажиа хааны ах дүү нартай учраад өгүүлрүүн; Та бээр хаад буюу гэсэнд тэд нь өгүүлрүүн; Бид Ахажиагийн ах дүү нар болоод хааны хүүхэд хатан хааны хүүхдийг мэндчилэхийн тул явна 14 гэсэнд тэр нь өгүүлрүүн; Тэднийг амьдаар баригтун! гэсэнд тэднийг амьдаар бариад харанхуй гэрийн худагт дөчин хоёр хүнийг алаад тэднээс нэгийг ч эс үлдээв. 15 Тэгээд тэр нь тэндээс яваад түүнийг угтахаар ирсэн Рикэвийн Жихунадав хөвгүүнтэй уулзаад түүнийг мэндчилж өгүүлрүүн; Миний зүрх нь чиний зүрхтэй гэр буй мэт түүнчлэн чиний зүрх нь зөв буюу гэсэнд Жихунадав нь өгүүлрүүн; Зөв буй гэсэнд тэр нь ийн; Хэрвээ тийм бол гараа өгтүгэй! гэсэнд түүний гарыг өгсөнд тэр нь түүнийг тэргэндээ оруулан авав. 16 Бас тэр нь өгүүлрүүн; Надтай ирээд Жахуагийн тул миний зүтгэлийг үзтүгэй! гэж өгүүлээд, энэ мэтээр түүнийг тэргэндээ суулгав. 17 Тийн бөгөөөд тэр нь Самарид хүрээд Жахуагийн Илиа боолд зарлиг болсноор Ахавын Самарид хамаг үлэгсдийг эвдтэл алав. 18 Тэгээд Жиху нь хамаг улсыг цуглуулаад тэдэнд өгүүлрүүн; Ахав нь Бавалд багахнаар зарагдав. Харин Жиху нь түүнд ихэд зарагдах буй. 19 Тиймийн тул одоо Бавалын хамаг форофид нар хийгээд түүний хамаг боолууд ба түүний хамаг лам нарыг нэгийг ч үлдээлгүйгээр надад дуудагтун! Тэр юуны тул гэвэл, би Бавалд их тахилт буй. Хэрвээ хэн нэг нь үл ирэх болбол тэр нь амьдаар үл байх буй гэсэн боловч Жиху нь Бавалд мөргөгчдийг эвдэхийн тул аргаар үйлдэв. 20 Бас Жиху нь ийн; Бавалын тул хурлыг дэлгэрүүлэгтүн! гэж өгүүлсэнд тэд нь дэлгэрүүлэв. 21 Жич Жихугийн хамаг Израйлд илгээснээр Бавалд хамаг мөргөгчид нь ирэлцэв. Тийнхүү тэднээс эс ирсэн хүнгүй бөлгөө. Тийнхүү тэдний Бавалын гэрт орсонд Бавалын гэр нь нэг захаас нөгөө зах хүртэл дүүрэн болов. 22 Бас тэр нь хувцсыг хадгалагчид өгүүлрүүн; Бавалд мөргөгчдөд хувцсуудыг гаргатугай! гэсэнд тэр нь хувцсыг тэдэнд гаргав. 23 Тийн бөгөөд Жиху болон Ракавын Жихунидав хөвгүүн нь Бавалын гэрт ороод Бавалд мөргөгчдөд өгүүлрүүн; Энд тантай Жахуагийн боолуудаас нэгийг ч үл байлган, ямагт Бавалд мөргөгчдийг байлгахын тул бэдрэн үзэгтүн! гэлээ. 24 Тэгэхэд тэдний тахилууд хийгээд шатаалт өргөлүүдийг өргөхөөр орсонд Жиху нь наян хүнийг гадна байлган өгүүлрүүн; Хэрвээ таны гарт миний авчирсан хүмүүсээс нэг ч зугтаах бөгөөс эл. тавигч хүний амь нь түүний тул автах буй гэлээ. 25 Тэгэхэд түүний шатаалт өргөлийг өргөж дууссантай сацуу Жиху нь харуулчид болон тэргүүлэгчдэд өгүүлрүүн; Ороод тэднийг алагтун! Тэднээс хэнийг ч бүү дутаалгагтун! Гэсэнд тэд нь тэднийг илдийн ирээр алав. Бас харуулчид хийгээд тэргүүлэгчид нь тэднийг гадагш хаяад Бавалыны гэрийн дотооод тасагт одов. 26 Бас тэд нь Бавалын гэрээс хөргүүдийг авчраад галдав. 27 Бас тэд нь Бавалын хөргийг эвдээд, гэрийг нь эвдэн өдгөө болтол хохирын гэр болов. 28 Тэр мэтээр Жиху нь Бавалыг Израйлиас эвдэв. 29 Зүгээр Жиху нь Израйлыг нүгэлд оруулагч Нибудын Жирубуам хөвгүүний нүглээс эс хагацав гэвэл Битилд хийгээд Дэнд байсан алтан тугалууд байсаар бөлгөө. 30 Тэгэхэд Жахуа нь жихуд ийн зарлиг болруун; Чи миний өмнө зөвт хэргийг бүтээгээд миний зүрхэнд хамаг байсны ёсоор Ахавын гэрт үйлдсэн буй. Тиймийн тул чиний үрс нь дөрвөн үе болтол Израйлын ширээний дээр суух буй гэж зарлиг болов. 31 Зүгээр Жиху нь Израйлын Жахуа бурхны тогтоолын ёсоор магад зүрхээр явахыг эс хичээв гэвэл, тэр нь Израйлыг нүгэлд оруулагч Жирубуамын нүглүүдээс эс хагацав. 32 Тэр цагт Жахуа нь Израйлыг эхэлж багатгав. Тийнхүү Хазрайл нь Израйлын хамаг хязгааруудад тэднийг таслав. 33 Тэд гэвэл, Иорданаас зүүн зүгээр Килияадын бүхэл орон хийгээд Хадтан ба Рубинтэн хийгээд Манаштан ба Аранун голын дэргэд Арувараас аван Килияад хийгээд Башан бөлгөө. 34 Тэгэхэд Жихугийн өөр үйлс хийгээд түүний хамаг үйлсдэн ба түүний хамаг хүч нь Израйлын хаадын цагийн тууж номын дотор бичигдсэн буй. 35 Тийнхүү Жиху нь өөрийн эцэг нартай унтаад Самарид булагдав. Жич түүний Жихугхаж хөвгүүн нь түүний оронд хаан болов. 36 Жихугийн Самарид эзэлсэн цаг гэвэл, хорин найман жил бөлгөө.
Арван нэгдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд Ахажиагийн Аталиа эх нь хөвгүүнийхээ үхсэнийг үзээд, босч хааны хамаг үрсийг алав. 2 Зүгээр Зурам хааны Жихушиба охин Ахажиагийн эгч нь Ахажиагийн Зуас хөвгүүнийг авч хааны алагдсан хөвгүүдээс хулгайлж түүний тэжээгчтэй дэвсгэрийн тасгийн дотор Аталиагаас нуув. Тэгээд тэр нь эс алагдсан бөлгөө. 3 Тийнхүү тэр нь түүнтэй зургаан жилийн турш Жахуагийн гэрт нуугдав. Тэгээд Аталиа нь орны дээр эзлэв. 4 Тэндээс долдугаар жилд Жихуй Ада нь илгээгээд зууны дарга нар хийгээд харуулчид ба тэргүүлэгчдийг авчрахын тул илгээгээд, тэднийг Жахуагийн гэрт биедээ авчруулаад, тэдэнтэй тогтоолыг үйлдэн, Жахуагийн гэрт тэднийг тангараглуулаад тэдэнд хааны хөвгүүнийг үзүүлэв. 5 Бас тэр нь тэдэнд захиж өгүүлрүүн; Таны үйлдэх үйл нь энэ буй гэвэл, та савад өдөр орогчдоос гурав болгосон хувийн нэг нь хааны гэрийн харуулчид болох буй. 6 Бас гурав болгосон хувийн нэг нь Сүр гэгчийн хаалганд байх бөгөөд гурав болгосны хувийн нэг нь харуулчдаас хойш байх буй. Тэр мэтээр та хааны гэрийг үл эвдүүлэхийн тул сахих буй. 7 Бас Савад өдөр хамаг харуулчдаас хоёр хувь нь хааны дэргэд Жахуагийн гэрийг сахих буй. 8 Жич танаас тус бүр хүн нь зэвсгээ гартаа барьж хааныг тойрох буй. Тэгээд хэн нэг нь хязгаарын дотор орвол, тэр нь алагдах болтугай! Бас хааны гарах хийгээд ороход түүнтэй байгтун! 9 гэхэд зууны дарга нар нь Жихуй Ада ламын хамаг захиснаар үйлдэв. Тийнхүү хүн бүр нь савад өдөр орох хүмүүсээ хийгээд савад өдөр гарах хүмүүсээ аваад Жихуй Ада ламд ирэв. 10 Бас лам нь Жахуагийн гэрт байсан Давид хааны жад, бамбайнуудыг зууны дарга нарт өгөв. 11 Тэгэхэд харуулчдаас хүн бүр нь зэвсгээ гартаа барьж гэрийн баруун булангаас зүүн зүг хүртэл тахилын ширээн тийш хааныг тойрч байв. 12 Жич тэр нь хааны хөвгүүдийг гадна авчраад түүний дээр титмийг өмсгөж түүнд тогтоолыг өгөв. Тийнхүү тэд нь түүнийг хаан болгон тослоод алгаа ташин ийн; Хаан нь амьд байх болтугай! гэж өгүүлэлдэв. 13 Тэгэхэд Аталиа нь харуулчид болон улсын цуугианыг сонсоод, Жахуагийн гэрт ирэв. 14 Тэгээд түүний харахад, Мана. хаан нь тэдний ёсоор нэг баганын дэргэд байсан бөгөөд ноёд болон бүрээ татагчид нь хаантай байсан ба орны хамаг улс нь баясч бүрээнүүдээр бүрээдэн авай. Тэгэхэд Аталиа нь хувцсаа хагачин ийн; урвах мэх урвах мэх гэж дуу гарав. 15 Зүгээр жихуй Ада лам нь зууны дарга нар болон чуулганы тэргүүлэгчдэд захиж өгүүлрүүн; Түүнийг хязгаараас цааш гаргагтун! Бас хэн нэгэн түүнийг дагагчийг илдээр алагтун! гэлээ. Тэр юуны тул гэвэл, лам нь ийн; Түүнийг Жахуагийн гэрийн дотор бүү алагтун! гэж өгүүлсэн бөлгөө. 16 Тэгэхэд тэд нь түүнийг бариад хааны гэрт морины ирэх замаар явуулан, тэнд алав. 17 Жич Жихуй Ада нь Жахуа болон хаан ба улсын хооронд тэдний Жахуагийн улс болохын тул тогтоолыг тогтоогоод, хаан болон улсын хооронд тийм тогтоолыг үйлдэв. 18 Тэгээд орны хамаг улс нь савалын гэрт ороод түүнийг эвдэв. Бас түүний тахилын ширээд хийгээд хөргүүдийг тун эвдээд Бавалын Матан ламын тахилын ширээдийн өмнө алав. Жич лам нь Жахуагийн гэр дээр тэргүүлэгчдийг тогтоов. 19 Бас тэр нь зууны дарга нар хийгээд түшмэд ба харуулчид хийгээд орны хамаг улсыг авав. Тийнхүү тэд нь Жахуагийн гэрээс хааныг авчраад хааны гэрт байгч харуулын хаалганы замаар ирэв. Тийнхүү тэр нь хаадын ширээний дээр суув. 20 Тэгэхэд орны хамаг улс нь баясав. Бас балгас нь амраар байв. Тийнхүү тэд нь Аталиаг хааны гэрийн дэргэд илдээр алав. 21 Жихуас нь эхэлж эзлэх цагтаа долоон настай бөлгөө.
Арван хоёрдугаар бүлэг
1 Жихугийн долдугаар жилд Жихуас нь хаан болов. Иерусалимд дөчин жил эзлэв. Түүний эхийн нэр нь Фиршибагийн аймгийн Жибай бөлгөө. 2 Тэгэхэд Жихуй Ада ламын түүнийг хамаг сургасан цагт Жихуас нь Жахуагийн өмнө сайныг үйлдэв. 3 Зүгээр өндөр орд нь эс автсан бөлгөө. Тийнхүү улс нь тахилыг өргөж анхилах үнэртнийг эд өндөр ордод шатаав. 4 Бас Жихуас нь лам нарт өгүүлрүүн; Ариутгасан юмнуудын тул Жахуагийн гэрт авчрагдах хамаг мөнгө гэвэл, 5 Аливаа хүний тоолсноор Жахуагийн гэрт дуртайгаар авчрагдах мөнгийг лам нар нэг бүр нь өөрийн танилуудаас аваад гэрийн аливаа олдсон эвдрэлийг засах болтугай! гэлээ. 6 Зүгээр Жихуас хааны хорин гуравдугаар жилд лам нар нь Жахуагийн гэрийн эвдэрснийг эс зассан бөлгөө. 7 Тэгэхэд Жихуас хаан нь Жихуй Ада лам болон бусад лам нарыг дуудаад тэдэнд өгүүлрүүн; Та бээр гэрийн эвдрэлийг юуны тул зассангүй үлдээв. Тиймийн тул одоо өөрийн таних улсаас өөр мөнгийг бүү авагтун! Зүгээр гэрийн эвдрэлийг засахын тул тэр мөнгийг өгөгтүн! 8 гэсэнд лам нар нь улсаас өөр мөнгийг авахгүй хийгээд эвдрэлийг ч үл засахыг зөвшөөрөв. 9 Зүгээр Жихуй Ада лам нь нэг хайрцгийг аваад түүний хавхагт нүх хийж түүнийг Жахуагийн гэрт орохын баруун зүгт тахилын ширээний дэргэд тавив. Тийнхүү үүдний сахигч лам нар нь Жахуагийн гэрт хамаг авчирсан мөнгийг түүнд хийлгэв. 10 Тэгээд тэдний хайрцагт их мөнгө байхыг үзсэнд хааны бичигч хийгээд тэргүүн лам нь ирээд Жахуагийн гэрт олдсон мөнгийг тоолоод нэг саванд оруулав. 11 Тэгээд мөнгийг тоолсон хойно тэд нь Жахуагийн гэрийн захирагчид гэвэл, үйлийг үйлдэгчдийн гарт өгөв. Тийн бээр тэд нь Жахуагийн гэрийг хөтөлсөн модчид, үүдэгчид ба 12 чулуугаар үүдэгчид, чулуу цавчигчдад өгөн, бас Жахуагийн гэрийг засахын тул мод болон цавчсан чулуудыг худалдан авахын тул гарган өгөв. 13 Зүгээр Жахуагийн гэрт авчирсан мөнгөнөөс Жахуагийн гэрийн тул мөнгөн аяга хийгээд хавцаг ба таваг хийгээд хүрээ ба алтан сав хийгэээд мөнгөн сав эс бүтээгдсэн буй. 14 Зүгээр тэд нь мөнгийг хөдөлмөрчдөд өгөн түүгээр Жахуагийн гэрийг засуулав. 15 Бас тэд нь хөдөлмөрчдөд өгөхийн тул мөнгийг авахуулсан хүмүүстэй эс бүтэлцэв. Тэр юуны тул гэвэл, тэд нь итгэлтэйгээр үйлдэв. 16 Буруугийн тул хийгээд нүглийн тул өгсөн мөнгө нь Жахуагийн гэрт эс авчрагдсан буй. Тэр гэвэл, лам нарын бөлгөө. 17 Тэр цагт Сирийн Хажаийл хаан нь гараад Кадын тус дайлаад түүнийг авав. Бас Хажаийл нь Иерусалимд одохуйяа туурвив. 18 Тэгэхэд Иудейгийн Жихуас хаан нь Иудейгийн хаад байсан Жихушафад хийгээд Жихурам ба Ахажиа эцэг нарынхаа ариутгасан юмнууд болон өөрийн ариутгасан юмнууд ба Жахуагийн гэр болон хааны гэрийн шангийн дотор олдсон хамаг алтыг аваад Сирийн Хажияал хаанд илгээв. Тийн бээр тэр нь Иерусалимаас хагацав. 19 Тэгэхэд Жихусаын өөр үйлс хийгээд түүний хамаг үйлдсэн нь Иудейгийн хаадын цагийн тууж номын дотор бичигдсэн буй. 20 Жич түүний боолууд нь босч урваад Силийн зүгт одохуй Милу гэрийн дотор Жихуасыг алав гэвэл 21 түүний боолууд болсон Шимидийн Зужикар хөвгүүн хийгээд Шумирын Жихужибад хөвгүүн нь түүнийг таслан үхүүлэв. Жич тэр нь өөрийн эцэг нартай Давидын балгасанд булагдав. Тэгээд түүний Амажиа хөвгүүн нь түүний оронд хаан болов.
Арван гуравдугаар бүлэг
1 Иудейгийн Ахажиа хааны Жихуас хөвгүүний хорин гуравдугаар жилд Жихугийн Жихугхаж хөвгүүн нь Самарт Израйлын хаан болол. Тэр нь арван долоон жил эзлэв. 2 Тэгээд тэр нь Жахуагийн өмнө мууг үйлдэж, Израйлыг нүгэлд оруулсан Нивэдийн Жирубуам хөвгүүний нүглүүдийн ёсоор үйлдэн тэднээс эс хагацав. 3 Тэгэхэд Жахуа нь Израйлын тус ихэд хилэгнээд тэдний хамаг өдрүүдэд тэднийг Сирийн Хажаийл хааны эрхэнд эрхэнд хийгээд Хажайлын Бинхадид хөвгүүний эрхэнд өгөв. 4 Тэгэхэд Жихугхажийн Жахуад залбирснаар Жахуа нь түүнийг сонсов. Тэр юуны тул гэвэл, Сирийн хааны Израйлыг зовоосонд Жахуа нь тэдний зовлонг үзэв. 5 Бас Жахуа нь Израйлд тонилгогчийг өгөв. Тийн бээр тэд нь Сиритний эрхээс гарав. Тэндээс Израйлын хөвгүүд нь урьд цагт мэт өөрийн гэрүүдэд суув. 6 Зүгээр тэд нь Израйлыг нүгэлд оруулсан Жирубуамын гэрийн нүглээс эс хагацан тэднээр явав. Бас Ашара гүрэн нь Самарийн дотор үлдэв. 7 Бас улсаас ямагт тавин морьт хүн хийгээд арван тэрэг ба нэг түмэн явган цэргийн хүн нь Жихугхажид үлдсэн бөлгөө. Тэр юуны тул гэвэл, Сирийн хаан нь тэднийг эвдээд шороо мэт хишгэсэн бөлгөө. 8 Тэгэхэд Жихугхажийн өөр үйлс хийгээд түүний хамаг үйлдсэн ба түүний хүч нь Израйлын хаадын цагийн тууж номын дотор бичигдсэн буй. 9 Тийнхүү Жихугхаж нь өөрийн эцэг нартай унтаад Самарид булагдав. Тэгэхэд түүний Зуас хөвгүүн нь түүний оронд хаан болов. 10 Иудейгийн Жихуас хааны гучин долдугаар жилд Жихугхажийн Заус хөвгүүн нь Самарид Израйлын хаан болоод арван зургаан жил эзлэв. 11 Бас тэр нь Жахуагийн өмнө мууг үйлдэн, Израйлыг нүгэлд оруулсан Нибэдийн Жирубуам хөвгүүний хамаг нүглүүдээс эс хагацсан тэднээр явав. 12 Тэгэхэд Зуасын өөр үйлс хийгээд түүний хамаг үйлдсэн ба түүний Иудейгийн Амажа хааны тус дайлсан хүч нь Израйлын хаадын цагийн тууж номын дотор бичигдсэн буй. 13 Тийнхүү Зуасын эцэг нартайгаа унтсанд Жирубуам нь түүний ширээн дээр суув. Бас Зуас нь Самарид Израйлын хаадтай булагдав. 14 Тийнхүү Иляша нь үхэлт өвчнөөрөө өвдөв. Тэгэхэд Израйлын Зуас хаан нь түүнд ирээд түүний нүүрэн дээр уйлж өгүүлрүүн; Эцэг минь ээ! Эцэг минь Израйлын тэрэг хийгээд түүний морьд, хүмүүс 15 гэсэнд Иляша нь түүнд өгүүлрүүн; Нум сумаа ав гэсэнд тэр нь биедээ нум сумаа авав. 16 Бас тэр нь Израйлын хаанд өгүүлрүүн; Нуманд гараа хүргэн үйлд гэсэнд тэр нь гараа хүргэв. Тэгэхэд Иляша нь өөрийн гарыг хааны гар дээр тавиад өгүүлрүүн; 17 Зүүн зүгийн цонхыг нээтүгэй! гэсэнд тэр нь нээв. Бас Иляша нь өгүүлрүүн; Харав уу? гэсэнд тэр нь харвав. Бас өгүүлрүүн; Жахуагийн тонилголын сум хийгээд Сиригээс тонилголын сум бий. Тэр юуны тул гэвэл, чи Афигт Сиритнийг эвдтэл таслах буй 18 гээд бас өгүүлрүүн; Сумдыг ав гэсэнд тэр нь авав. Бас тэр нь Израйлын хаанд ийн; Газрыг цохь гэсэнд тэр нь гурвантаа цохиод зогсов. 19 Тэгэхэд бурхны хүн нь түүнийг хилэгнэж өгүүлрүүн; Чи тав зургаа дахиж цохих ёстой бөлгөө. Тийн болбол чи Сирийг эвдтэл таслах бөлгөө. Зүгээр одоо чи Сирийг ямагт гурвантаа таслах буй гэлээ. 20 Тэгэхэд Иляша нь үхээд булагдав. Жич Муавын чуулгад нь жилийн эхэнд тэрхүү оронд булааж оров. 21 Тэгэхэд тэд нь нэг хүнийг булан атал чуулганыг хараад тэр хүний хүүрийг Иляшагийн булшинд хаяв. Зүгээр тэр хүний хүүрийн буулгагдаад Иляша ясанд хүрээд сац, амьдран хөлөөрөө босч байв. 22 Зүгээр Сирийн Хажаийл хаан нь Жихугхажийн хамаг өдрүүдэд Израйлыг хашив. 23 Тэгэхэд Жахуа нь тэднийг өршөөж хайрлан нигүүлсэв. Тэр юуны тул гэвэл, өөрийн Абрахам хийгээд Исаг ба Яахувтай бүтээсэн тогтоолын тул тэднийг эс эвдэн, тэр цаг болтол өөрийн өмнөөс эс гаргав. 24 Жич Сирийн Хажаийл хааны нөгчсөний хойно түүний Бинхадид хөвгүүн нь түүний оронд хаан болов. 25 Бас Жихугхажийн Зуас хөвгүүн нь Хажаийлын Бинхадилд хөвгүүний түүний Жихугхаж эцгийн гараас дайнаар авсан балгадыг түүнээс дахин авав. Зуас нь түүнийг гурвантаа дийлээд Израйлын балгадыг буцааж авав.
Арван дөрөвдүгээр бүлэг
1 Израйлын Жихугхаж хааны Зуас хөвгүүний хоёрдугаар жилд Иудейгийн Зуас хааны Амажиа хөвгүүн нь хаан болов. 2 Тэр нь хаан болсон цагтаа хорин таван настай болоод, хорин жил Иерусалимд эзлэв. Түүний эхийн нэр нь Иерусалимын Жихугдан бөлгөө. 3 Тэгэхэд тэр нь Амажиа нь Жахуагийн өмнө зөвийг үйлдсэн боловч өөрийн Давид эцэг мэт эс үйлдэж өөрийн Зуас эцгийн хамаг үйлдсэн үйлсийн ёсоор үйлдэв. 4 Зүгээр өндөр орд нь эс болиулагдав. Улс нь тэр цаг болтол өндөр ордонд тахилыг өргөж, шатаалт өргөлүүдийг өргөж байв. 5 Тэгэхэд эзэлгүүрний түүний эрхэнд тогтоогдсонтой сац тэр нь түүний эцгийг алагчдыг алав. 6 Зүгээр тэр нь алагчдын хөвгүүдийг эс алав. Энэ нь Мошийн тогтоолын номын дотор бичигдсэний ёсоор болой. Түүгээр Жахуа нь ийн; Эцэг нар нь хөвгүүдийн тул үл үхүүлэгдэх бөгөөд хөвгүүд ч эцэг нарын тул үл үхүүлэгдэх болтугай! Харин хүн бүр нь өөрийн нүглийн тул үхүүлэгдэх болтугай! гэж захисан бөлгөө. 7 Тэр нь давсны баланд нэг түмэн Идумын хүнийг алаад Шийлийг дайлснаар аваад түүнийг өдгөө болтол Зугтил гэж нэрийдэв. 8 Тэр цагт Амажиа нь Израйлын хаан болсон Жихугийн Жихугхаж хөвгүүний Зуас хөвгүүнд илгээн ийн; Бид уулзъя 9 гэж өгүүлсэнд Израйлын Зуас хаан нь Иудейгийн Амажиа хаанд илгээгээд өгүүлрүүн; Либнунгад байсан өргөс нь Либнунгад байсан хуш модонд илгээн өгүүлрүүн; Охиноо миний хөвгүүнд гэргий болгон өг гэсэнд Либнунгад байсан нэг ан нь явж тэрхүү өргөсдийг гишгэв. 10 Чи Идумыг мөн таслав. Тийнхүү чиний зүрх нь чамайг оморхог болгов. Биеэрээ сайрхаж гэртээ байтугай! Тэр юуны тул гэвэл, Чи юуны тул хорыг хөдөлгөн, биеэ хийгээд биетэй Иудейг унагах буюу гэв. 11 Зүгээр Амажиа нь эс сонсов. Тиймийн тул Израйлын Зуас хаан нь гараад тэр хийгээд Иудейн Амажиа хаан нь Иудейгийн Бидшимист уулзав. 12 Тийн бөгөөд Иудей нь Израйлын өмнө дийлдэв. Тийн бөгөөд тус бүр хүн нь өөрийн гэрт дутаав. 13 Бас Израйлын Зуас хаан нь Ахажиагийн Зихувас хөвгүүний Амажиа гэгч Иудейгийн хааны Бидшимист бариад, Иерусалимд хүргээд Иерусалимын хэрмийг Ифриамын хаалгаас өнцгийн хаалга хүртэл дөрвөн зуун тохой төдийг эвдэв. 14 Бас тэр нь Жахуагийн гэрт хийгээд хааны гэрийн санд олдсон хамаг алтан хийгээд мөнгөн ба, хамаг зэвсгүүд хийгээд төлөө болсон улсыг аваад Самарид буцав. 15 Тийн бөгөөд Зуасын бус үйлдсэн хийгээд түүний хүн ба түүний Иудейгийн Амажиа хааны тус дайлсан нь Израйлын хаадын цагийн тууж номын дотор бичигдсэн буй. 16 Тийнхүү Зуас нь өөрийн эцэг нартай унтаад Израйлын хаадтай Самарид булагдав. Жич түүний Зирубувам хөвгүүн нь түүний оронд хаан болов. 17 Бас Иудейгийн Жихувас хааны Амажиа хөвгүүн нь Израйлын Зихугхажийн Зуас хөвгүүний нөгчсөний хойно арван таван жил аж төрөв. 18 Тийн бөгөөд Амажиагийн бус үйлс нь Иудейгийн хаадын цагийн тууж номын дотор бичигдсэн буй. 19 Тийнхүү улсын түүний тус Иерусалимд урвасанд тэр нь Лакист дутаав. Тийн боловч тэд нь түүнийг Лакас хүртэл нэхэж илгээгээд тэнд алав. 20 Жич тэр нь морьдын дээр Иерусалимд авчрагдаад Иерусалимд Давидын балгасны дотор өөрийн эцэг нартай булагдав. 21 Бас Иудейгийн хамаг улс нь арван зургаан наст болсон Ажириаг аваад түүнийг Амажиа эцгийн оронд хаан болгов. 22 Хааны эцгүүдтэйгээ унтсаны хойно, тэр нь Кладыг үүдэн Иудейд буцааж авав. 23 Иудейгийн Жихувас хааны Амажиа хөвгүүний арван тавдугаар жилд Израйлын Зуас хааны Жирубуам хөвгүүн нь Самарид хаан болоод дөчин нэгэн жил эзлэв. 24 Тийн бөгөөд тэр нь Жахуагийн өмнө мууг үйлдэн Израйлыг нүгэлд оруулсан. Нибадын Жирубуам хөвгүүний хамаг нүглүүдээс эс хагацав. 25 Кэдхифирт суусан Амитийн Иуна форофид хөвгүүнээр Израйлын Жахуа бурхны зарлиг болсон мэт тэр нь Израйлын орныг Химадын эхээс тал газрын далай хүртэл буцааж авав. 26 Тэр юуны тул гэвэл, Жахуа нь Израйлын маш гашуун зовлонг үзэн Израйлын дотор хаагдсан ч, сул тавигдсан ч туслагч ч үгүй хэмээн үзэв. 27 Жич Жахуа нь ийн; Би Израйлын нэрийг огторгуйн дороос үл хоосруулах буй хэмээн зарлиг болоод тэднийг Зуасын Жирубуам хөвгүүний гарт тонилгов. 28 Тийн бөгөөд Жирубуамын бус үйлс хийгээд түүний хамаг үйлдсэн ба түүний хүч хийгээд түүнийг дахиж дайлсан ба Иудейгийн байгч Дамаск хийгээд Хамадыг дахин Израйлд буцааж авсан нь Израйлын хаадын цагийн туужийн ном дотор бичигдсэн буй. 29 Тийн бөгөөд Жирубуам нь өөрийн эцэг нартай хийгээд Израйлын хаадтай унтав. Тэндээс түүний Захариа хөвгүүн нь түүний оронд хаан болов.
Арван тавдугаар бүлэг
1 Израйлын Жирубуам хааны хорин долдугаар жилд Иудейгийн Амажиа хааны Ажариа хөвгүүн нь хаан болов. 2 Тэр хаан болсон цагтаа арван зургаан наст болоод тавин хоёр жил Иерусалимд эзлэв. Түүний эхийн нэр нь Иерусалимын Зикириа бөлгөө. 3 Тийн бөгөөд тэр нь Жахуагийн өмнө өөрийн Амажиа эцгийн хамаг үйлдсэний ёсоор сайныг үйлдэв. 4 Зүгээр өндөр орд нь эс булаагдав. Улс нь өндөр ордын дээр тахилыг өргөж анхилуун үнэртнийг шатааж байв. 5 Тийн бөгөөд Жахуа нь хааны үхэх цаг болтол түүнийг бузар бусраг өвчинт болгов. Тийнхүү тэр нь нэг тусгаар гэрт суув. Тийн хааны Зутан хөвгүүн нь гэрийн тэргүүлэгч болоод газрын улсыг шүүв. 6 Бас Ажариагийн бус үйлс хийгээд түүний хамаг үйлдсэн нь Иудейгийн хаадын цагийн тууж номын дотор бичигдсэн буй. 7 Тийнхүү Ажариа нь өөрийн эцэг нартай унтаад өөрийн эцэг нартай Давидын балгасанд булагдав. Тийн бөгөөд түүний Зутан хөвгүүн нь түүний оронд хаан болов. 8 Иудейгийн Ажариа хааны гучин наймдугаар жилд Жирубуамын Закириа хөвгүүн нь Самарид Израйлын дээр зургаан сарын туршаар эзлэв. 9 Бас тэр нь Жахуагийн өмнө өөрийн эцэг нар мэт мууг үйлдэн, Израйлыг нүгэлд оруулсан Нибадын Жирубуам хөвгүүний нүглүүдээс эс хагацав. 10 Тийн бөгөөд Зибэсийн Салум хөвгүүн нь түүний тус урваад түүнийг улсын өмнө тасалж алаад түүний оронд хаан болов. 11 Тийнхүү Закириагийн бус үйлс нь Израйлын хаадын цагийн тууж номын дотор бичигдсэн буй. 12 Тэр мэтээр чиний үрс нь дөрөдвдүгээр үе болтол Израйлын хааны ширээний дээр суух буй хэмээн Жахуагийн Зихуд зарлиг болсон нь бүтэв. 13 Зибисийн Салум хөвгүүн нь Иудейгийн Үжиэ хааны гучин есдүгээр жилд хаан болоод Самарид нэг сар эзлэв. 14 Тийнхүү Гадийн Минхим хөвгүүн нь Тиржээс одож Самарид ирээд Зэбисийн Салум хөвгүүнийг Самарид таслан алаад, хаан болов. 15 Тийн бөгөөд Салумын бус үйлс хийгээд түүний урвасан нь Израйлын хаадын цагийн тууж номын дотор бичигдсэн буй. 16 Бас Минхим нь Дифиа хийгээд түүний дотор хамаг байгсад ба түүний хязгадыг Дирза хүртэл эвдэв гэвэл тэдний түүнд эс нээсний тул тэр нь түүнийг эвдээд түүний дотор байсан хамаг жирэмсэн эхнэрүүдийг хагалав. 17 Иудейгийн Ажариа хааны гучин есдүгээр жилд Гадийн Минхам хөвгүүн нь Израйлын хаан болоод Самарт арван жил эзлэв. 18 Тэр нь Жахуагийн өмнө мууг үйлдэн Израйлыг нүгэлд оруулсан Нибадын Жирубуам хөвгүүний нүглүүдээс бүхэл насандаа эс хагацав. 19 Тийн бөгөөд Асариагийн Фүл хаан нь орны тус ирэв. Тийн Минхим нь эзэлгүрийн өөрийн эрхэд тогтоохын тул мянган далантын төдий мөнгийг түүнд өгөв. 20 Бас Минхим нь Израйлын тус бүр нь их баян хүнээс тахимлын шахилын төдий мөнгийг Асариагийн хаанд өгөхийн тул татаж авав. Тийн бөгөөд Аширагийн хаан нь буцаад тэрхүү оронд эс байв. 21 Тийн бөгөөд Минхимийн бус үйлс хийгээд түүний хамаг үйлдсэн нь Израйлын хаадын цагийн тууж номын дотор бичигдсэн буй. 22 Минхим нь өөрийн эцэг нартай унтав. Тийн бөгөөд Бикэдиэ хөвгүүн нь түүний оронд хаан болов. 23 Иудейгийн Ажариа хааны тавдугаар жилд Минхимын Бикэдиэ хөвгүүн нь Самарид Израйлын хаан болоод хоёр жил эзлэв. 24 Жич тэр нь Жахуагийн өмнө мууг үйлдэн Израйлын нүгэлд оруулсан Нибадын Жирубуам хөвгүүний нүглүүдээс эс хагацав. 25 Тийн бөгөөд Камалиагийн Фирка хөвгүүн нь түүний түшмэл болоод түүний тус урваж, түүнийг хийгээд түүнтэй Аргув хийгээд Ария ба Килиядтнаас тавин хүнийг Самарияд хааны орд харшийн дотор тасалж алаад хаан болов. 26 Тийн бөгөөд Фикидиагийн бус үйлс хийгээд түүний хамаг үйлдсэн нь Израйлын хаадын цагийн тууж номын дотор бичигдсэн буй. 27 Иудейгийн Ажириа хааны тавин хоёрдугаар жилд Килиэгийн Фирга хөвгүүн нь Израйлын дээр Самарид хаан болоод хорин жил эзлэв. 28 Жич тэр нь Жахуагийн өмнө мууг үйлдэж Израйлыг нүгэлд оруулсан Нибадын Жирубуам хөвгүүний нүглүүдээс эс хагацав. 29 Израйлын Фирэ хааны цагт Ашириагийн Дикун Билшир хаан нь ирээд Аюуд хийгээд Авил Бид Ма А Ка Казуа хийгээд Кидис ба Хичур хийгээд Килиади ба Килили гэвэл, Навтлайн хамаг газрыг аваад тэдний улсын олз болгон Ашириад аваачив. 30 Тийн бөгөөд Илэгийн Хушиа хөвгүүн нь Фимэлиягийн Фирэ хөвгүүний тус урваад түүнийг алаад, Үжиэгийн Зутам хөвгүүний хорьдугаар жилд түүний ??? хаан болов. 31 Тийн бөгөөд Рирэгийн бус үйлс хийгээд түүний хамаг үйлдсэн нь Израйлын хаадын цагийн тууж номын дотор бичигдсэн буй. 32 Израйлын Рилимэгийн Фирэ хаан хөвгүүний хоёрдугаар жилд Иудейгийн Үжиэ хааны Зутан хөвгүүн нь хаан болов. 33 Тэр хаан болох цагтаа хорин таван наст болоод Иерусалимд арван зургаан жил эзлэв. Түүний эхийн нэр нь Задухын Зируша охин бөлгөө. 34 Тийн бөгөөд тэр нь Жахуагийн өмнө өөрийн Үжиэ эцгийн хамаг йүлдсэний ёсоор сайныг үйлдэв. 35 Зүгээр өндөр орд нь эс булаагдсан буй. Улс нь өндөр ордод тахилыг өргөж анхилуун үнэртнийг шатааж байв. Тэр нь Жахуагийн гэрийн дээрх хаалгыг үүдэв. 36 Тийн бөгөөд Зутамын бус үйлс хийгээд түүний хамаг үйлдсэн нь Иудейгийн хаадын цагийн тууж номын дотор бичигдсэн буй. 37 Тэр цагт Жахуа нь Сирийн Кижа хаан хийгээд Кимлиэгийн Фирэ хөвгүүнийг Иудейгийн тус илгээв. 38 Тийн бөгөөд Зутан нь өөрийн эцэг нартай унтаад өөийн Давид эцгийн балгасанд булагдав. Тийнхүү түүний Ахижи хөвгүүн нь түүний оронд хаан болов.
Арван зургадугаар бүлэг
1 Килилмиэгийн Фирэ хөвгүүний арван долдугаар жилд Идуейгийн Зутан хааны Ахижи хөвгүүн нь хаан болов. 2 Ахижи нь хаан болсон цагтаа хорин наст болоод Иерусалимын дотор арван зургаан жил эзлэв. Тэр нь өөрийн Жахуа бурхны өмнө Давид эцэг мэт сайныг эс үйлдэн 3 Израйлын хаадын явдлаар яван Жахуагийн Израйлын хөвгүүдийн өмнөөс гаргасан улсуудын бузрын ёсоор хөвгүүдээ галаар алстуулав. 4 Бас тэр нь өндөр ордод хийгээд уулын дээр ба аливаа хөх модны доор тахилыг өргөж, анхилах үнэртнийг шатаадаг бөлгөө. 5 Тэр цагт Сирийн Кижэ хаан хийгээд Израйлын Килимиэгийн Фирэ хаан хөвгүүн нь Иерусалимд дайлахын тул ирээд, Ахижийг хүрээлсэн боловч түүнийг эс дийлэв. 6 Тэр цагт Сирийн Кижэ хаан нь Иладыг Сирид буцааж аваад Иудейтэнийг Иладаас гаргав. Тийнхүү сиритэн нь Иладад ирээд тэнд эдүгээ өдөр болтол байна. 7 Бас Ахижи нь Аширийн Диклун Филиширт элчийг илгээгээд өгүүлрүүн; Миний эсэргүүцэгч Сирийн хааны гараас хийгээд Израйлын хааны гараас намайг тонилгон хайрла! 8 гээд Ахижи нь Жахуагийн гэрт хийгээд хааны гэрийн санд байсан мөнгө хийгээд алтыг аваад, Аширийн хаанд бэлгээр илгээв. 9 Тийн бөгөөд Аширийн хаан нь түүнийг сонсов гэвэл Аширийн хаан нь Дамаскийн тус одоод түүнийг аваад түүний улсыг олз болгон хээрт аваачаад Кэжийг алав. 10 Тийн бөгөөд Ахажи хаан нь Аширийн Диклун Фишир хааныг угтахын тул Дамаскт одоод тэнд байсан нэг тахилын ширээг үзэв. Тийнхүү Ахажи хаан нь тэрхүү тахилын ширээний хамаг хөдөлмөрийн хэв хийгээд дүримыг Үриэ ламд илгээв. 11 Тийн бөгөөд Үриэ лам нь Ахажи хааны Дамаскаас ирсэн цаг болтол бүтээв. 12 Тийн бөгөөд хаан нь Дамаскаас ирээд тахилын ширээг үзэв. Тийнхүү хаан нь тэрхүү тахилын ширээнд ойртон түүний дээр тахилуудыг өргөв. 13 Жич тэр нь шатаалт тахилаа хийгээд идээний тахилаа шатаагаад ундааны тахилаа шатаагаад ундааны тахилаа асган, өөрийн эвийн тахилын цусыг тахилын ширээний дээр асгав. 14 Жич тэр нь Жахуагийн өмнө байсан тахилын зэс ширээг гэрийн өмнөөс гэвэл, тахилын ширээ хийгээд Жахуагийн гэр хоёрын хоорондоос авчираад түүнийг шинэ тахилын ширээний хойд зүгт тавив. 15 Бас Ахажи хаан нь Үриэ ламд захиж ийн өгүүлрүүн; Их тахилын ширээний дээр өглөөний шатаалт тахил хийгээд үдшийн идээний тахил ба хааны шатаалт тахил хийгээд түүний үдшийн махны өргөл ба, газрын хамаг улсын шатаалт тахил хийгээд тэдний махны өргөл ба, ундааны өргөлүүдийг шатаан үйлд. Бас түүний дээр шатаалт өргөлийн цус хийгээд тахилын цусыг асган үйлд. Жич тахилын зэс ширээний учир гэвэл, би түүгээр асгах буй гэв. 15 Энэ мэтээр Үриэ лам нь Ахижи хааны хамаг захиснаар үйлдэв. 17 Жич Ахижи хаан нь суурьдын захыг огтлоод угаах савыг тэднээс авав. Бас далайг түүний доор байсан зэс үхрээс буулган тэгшитгэсэн чулуун дэвсгэрийн дээр тавив. 18 Бас тэр нь Аширийн хааны учир гэрийн дотор савад өдрийн тул үүдсэн бүрхүүлийг авч, хааны гадаад орлогыг Жахуагийн гэрээс эвдэн гаргав. 19 Тийн бөгөөд Ахижийн үйлдсэн өөр үйлс нь Иудейгийн хаадын цагийн тууж номд бичигдсэн буй. 20 Тийн бөгөөд Ахижи нь өөрийн эцэг нартай унтаад, өөрийн эцэг нартай Давидын балгасны дотор булагдав. Тэндээс түүний Хижихиэ хөвгүүн нь түүний оронд хаан болов.
Арван долдугаар бүлэг
1 Иудейн Ахаз хааны арван хоёрдугаар жилд Илэн Хушияа хөвгүүн нь Израйлын хаан болоод Самарияад эзлэв. 2 Тэр нь Жахувагийн өмнө мууг үйлдсэн боловч Израйлын урьд агсан хаад мэт эс үйлдэв. 3 Түүний тус Асирияагийн Шалманишир хааны ирсэнд Хушияа нь түүний боол болоод түүнд бэлгүүдийг өргөв. 4 Жич Асирияагийн хаан нь Хушияад урвах мэхийг олов хэмээвээс тэрнь Египетийн Сү хаанд элчисийг илгээгээд Асирияагийн хаанд жил бүрийн ёсоор бэлгээ эс авчирсан бөлгөө. Тиймийн тул Асирияагийн хаан нь түүнийг гянданд хаяж гинжлэв. 5 Тэндээс Асирияагийн хаан нь бүхэл орныг алсдан Самарияад одоод түүнийг гурван жилийн туршаар хүрээлэв. 6 Хушияагийн есдүгээр жилд Асирияагийн хаан нь Самарияаг аваад Израйлыг Асирияад аваачаад тэднийг Күзэн голд агч Хэлэ хийгээд Хибурт ба, Михитэний балгадад суулгав. 7 Тэр юуны тул хэмээвээс, Израйлын хөвгүүд нь тэднийг Египет газраас хэмээвээс Египетитйн Фарау хааны эрхээс авчирсан өөрийн Жахува бурхны тус нүглийг үйлдэж бус бурхдад зарагдаж 8 Жахувагийн Израйлын хөвгүүдийн өмнөөс гаргасан улсын захиануудаар Израйлын хаадын үйлдсэн захианууд явсан бөлгөө. 9 Тийн бөгөөд Израйлын хөвгүүд нь өөрийн Жахува бурхны тус зөв бу үйлсийг нууцаар үйлдэн өөрийн хамаг балгадын дотор хариулчдын асраас хүрээлсэн балгасад хүртэл өндөр ордыг үйлдэв. 10 Бас тэд нь хөргүүд хийгээд Ашарануудыг аливаа өндөр уулны дээр хийгээд аливаа хөх модны доор тавив. 11 Бас тэд нь Жахувагийн тэдний өмнөөс гаргасан улс мэт хамаг өндөр ордод анхилах үнэртнийг шатаан муу үйлсээрээ Жахуваг хилэгнүүлэв. 12 Тэр юуны тул хэмээвээс, тэд нь хөргүүдэд мөргөв. Үүний учир Жахувагийн тэдэнд зарлиг болгосон нь ийн; Үүнийг бүү үйлдэгтүн! 13 Зүгээр Жахува нь Израйл хийгээд Иудейн тус хамаг форофид нар хийгээд үзлэгчдээр гэрчлэн зарлиг болруун; Муу явдлуудаас буцан таны эцэг нарт миний захисан хамаг тогтоол хийгээд миний форофид боолуудаар танд илгээсэн тогтоолуудаар яв. Миний зарлигууд хийгээд захиануудаар үйлдэгтүн! хэмээн зарлиг болов. 14 Тийн боловч тэд нь эс сонсон, өөрийн Жахува бурханд эс итгэсэн эцэг нарын хүзүү мэт түүнчлэн хүзүүгээ хатуу болгон үйлдэв. 15 Тийн бээр тэд нь түүний захианууд хийгээд тэдний эцэг нартай бүтээсэн тогтоол ба түүний тэдний тус гэрчилсэн гэрчлэлгээг огоорон дэмийрлийг дагаж дэмийрсэн болоод тэдний тойронд байсан улсыг даган явав. Тэдний учир Жахува нь ийн; Та тэдний ёсоор бүү үйлдэгтүн! хэмээн тэдэнд захисан бөлгөө. 16 Бас тэд нь өөрийн Жахува бурхны хамаг зарлигуудыг огоорон өөрийн тул цутгагдсан хөргүүд хэмээвээс, хоёр тугалыг бүтээгээд Ашара хөргийг үйлдээд огторгуйн хамаг чуулганд мөргөн Бавалд зарагдав. 17 Жич, тэд нь өөрийн хөвгүүд хийгээд охидыг галаар алсдуулан залви хийгээд тирэнгүүдийг эдэлж Жахвуагийн өмнө мууг үйлдэхүеэ биесээ худалдан Жахуваг хилэгнүүлэв. 18 Тиймийн тул Жахува нь Израйлын тус ихэд хилэгнэж тэднийг өөрийн өмнөөс гаргав. Тийн бээр тэднээс ямагт Иудзйн овог нь үлдсэн буй. 19 Бас Иудей нь өөрийн Жахуа бурхны зарлигийг эс сахин Израйлын үйлдсэн тогтоолуудаар явав. 20 Тийн бөгөөд Жахува нь Израйлын хамаг үрсийг эс хэрэглэж тэднийг зовоон өөрийн өмнөөс гаргаж эвдэгчдийн гарт өгөв. 21 Тэр юу хэмээвээс, тэр Израйлыг Давидын гэрээс хагацуулав. Тийнхүү тэд нь Нибэдийн Жирубувам хөвгүүнийг хаан болгов. Тийн бөгөөд Жирубувам нь Израйлын Жахуваг дагахаас зогсоож тэднийг их нүгэлд оруулав. 22 Тийн бээр Израйлын хөвгүүд нь Жирубувамын хамаг үйлдсэн нүглүүдээр яван 23 Жахувагийн форофид боолуудаараа зарлиг болсны ёсоор Израйлыг өөрийн өмнөөс гаргах цаг болтол тэд нүглүүдээс эс хагацав. Тэр мэтээр Израйл нь өөрийн газраас Асирияад эдүгээ болтол аваачигдсан буй. 24 Тийн бөгөөд Асирияагийн хаан нь Бабилоноос хийгээд Күтээс ба авнаас хийгээд Хамадаас ба Сифирваймаас улсыг авчраад Израйлын хөвгүүдийн оронд Самарияагийн балгадад суулгав. 25 Тийнхүү тэд нь Самарияг эзэлж тэндэх багасуудад суув. Тийн бөгөөд тэдний тэнд эхэлж суусанд тэдний Жахувагаас эс айсны тул Жахува нь тэдний тус арслангуудыг илгээж тэднээс заримуудыг алуулав. 26 Тиймийн тул тэд нь Асирияагийн хаанд өгүүлрүүн; Чиний нүүлгэж Самарияагийн балгадад суулгасан улс нь тэр орны бурхны ёсыг үл мэднэ. Тиймийн тул тэр нь алах арслангуудыг тэдний дунд илгээсэн буй. Тэр юуны тул хэмээвээс, тэд нь тэр орны ёсыг үл мэднэ 27 хэмээсэнд Асирияагийн хаан нь ийн захьруун; Таны тэндээс авчирсан лам нараас нэгийг аваачиж тэнд суулгагтун! Тийн бээр тэр нь тэрхүү орны бурхны ёсыг тэдэнд сургах болтугай! хэмээлээ. 28 Тийн бөгөөд тэдний Самарияагаас аваачсан лам нараас нэг нь Битилд хүрч суугаад тэдэнд Жахувад сүсэглэх ёсыг сургав. 29 Зүгээр тус бүр орны улс нь өөр өөрийн орны бурхдыг бүтээж Самарияагийн улсын үйлдсэн өндөр ордод тавив хэмээвээс, тус бүр орны улс нь өөр өөрийн суусан балгаадад тавив. 30 Тийн бөгөөд Бабилоны хүмүүс нь Сүкүд Бинудыг бүтээв. Бас Күдийн хүмүүс нь Нэркэлийг бүтээв. Бас Хамадын хүмүүс нь Ашиманыг бүтээв. 31 Бас Авитан нь Нибдис хийгээд Тартагийг бүтээв. Бас Сифарваймтан нь хүүхдээ Сифарфаймын Адрамилигийн Анамилиг бурхадад гараар түлэв. 32 Тэр мэтээр тэд нь Жахувгаас айсан боловч өндөр ордодын гэрүүдийн дотор тэдний тул тахидаг өндөр ордодын лам нарыг улсаас биедээ тогтоов. 33 Тэд нь Жахувагаас айж тэндээс аваачигдсан улсын ёсоор өөрийн бурхдад зарагдав. 34 Тэд нь эдүгээ өдөр болтол урьд ёсоор үйлдэн Жахувагаас үл айж тэдний тогтоолууд хийгээд захианууд ба Жахувагийн Израйлы хэмээн нэрийдсэн Яакубд захисан хууль хийгээд зарлигийн ёсоор үл үйлдэнэ хэмээвээс 35 Израйлтай Жахува нь тогтоолыг тогтоож ийн; Бус бурхдаас үл айж, тэдэнд үл мөргөн, тэдэнд үл зарагдан тэдэнд тахилыг бүү өргөгтүн! 36 Зүгээр таныг Египет газраас их хүчээр хийгээд сунгасан мутраар гаргасан Жахувагаас айж түүнийг сүсэглэн түүнд тахилаа өргөгтүн! 37 Бас түүний танд бичсэн захианууд хийгээд тогтоол ба хууль хийгээд зарлигийг мөнхөд сахиж бүтээгтүн! Жич, бус бурхдаас бүү айгтун! 38 Бас миний тантай тогтоосон хуулийг үл умартан бус бурхдаас бүү айгтун! Тийн болбоос тэр нь таны хамаг дайснуудын гараас таныг тонилгох буй хэмээн зарлиг болгосон бөлгөө. 40 Тийн боловч тэд нь эс сонсон өөрийн урьд ёсоор үйлдэв. 41 Тийнхүү тэд улсууд нь Жахувагаас айж бас өөрийн сийлсэн хөргүүдэд зарагдав. Жич, тэдний хөвгүүд хийгээд хөвгүдийн хөвгүүд нь эдүгээ болтол тэдний эцэг нарын үйлдсэний ёсоор үйлддэг.
Арван наймдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Израйлын хаан болсон Илэгийн Хушиа хөвгүүний гуравдугаар жилд Иудейгийн Ахижи хааны Хижикиэ хөвгүүн нь хаан болов. 2 Тэр нь хаан болох цагтаа хорин таван наст болоод Иерусалимд хорин есөн жил эзлэв. Түүний эхийн нэр нь Зикирийн Абиа охин бөлгөө. 3 Тийнхүү тэр нь өөрийн Давид эцгийн хамаг үйлдсэнээр Жахуагийн өмнө сайныг үйлдэв. 4 Тэр нь өндөр ордыг булааж, хөргүүдийг эвдэн, ашар хөргүүдийг цавчин Мошийн бүтээсэн зэс могойг эвдэв. Тэр юуны тул гэвэл, тэр цаг болтол Израйлын хөвгүүд нь тэр могойд анхилах үнэртнийг шатаадаг бөлгөө. Бас тэр нь түүнийг Нихуштан хэмээн нэрийдэв. 5 Тэр Израйлын Жахуа бурханд найдав. Түүнээс хойно Иудейгийн хамаг хаадаас түүнд адил нэг ч үгүй болсон бөгөөд, түүнээс урьд ч түүнд адил нэг ч эс байсан бөлгөө. 6 Тэр юуны тул гэвэл, тэр нь Жахуад халдаж түүнээс эс холдон Жахуагийн Мошид зарлигласан зарлигуудыг сахив. 7 Тийн бөгөөд Жахуа нь түүнтэй бөлгөө. Тийн тэр нь хааш ч одсонд бүтэмжит болов. Бас тэр нь Аширийн хааны тус урваж түүнд эс зарагдав. 8 Тэр нь Филиститнийг Кэжэ хийгээд түүний зах хүртэл харуулчдын асараас хүрээлсэн балгас хүртэл таслав. 9 Тийн бгөөөд Хижикиэ хааны дөрөвдүгээр жилд гэвэл, Израйлын хаан болсон, Илэгийн Хушиа хөвгүүний долдугаар жилд Ашиарийн Шалманишир хаан нь Самарийн тус ирээд түүнийг хүрээлж буугаад, 10 гурван жилийн эцэст авав. Хижиеэгийн зургадугаар жилд гэвэл Израйлийн Хушия хааны есдүгээр жилд Самара нь автав. 11 Тийнхүү Аширийн хаан нь Израйлыг Аширт аваачаад, Куван голд байгч Хало хийгээд Хибурт ба Мидитэний балгадад суулгав. 12 Тэр юуны тул гэвэл, тэд нь өөрийн Жахуа бурхны дууг эс сонсон, түүний тогтоолоос давж, Жахуагийн Моши боолын тэдэнд хамаг зарлигласаныг эс сонсон эс үйлдсэн бөлгөө. 13 Бас Хижикиэ хааны арван дөрөвдүгээр жилд Аширийн Шинэкиривэ хаан нь Иудейгийн хамаг хүрээлсэн балгадын тус ирээд тэднийг авав. 14 Тийн бөгөөд Иудейгийн Хижикиэ хаан нь Аширийн хаанд Лакист илгээж өгүүлрүүн; Би бурууг үйлдэв. Чи надаас буцах бөгөөс эл, чиний миний дээр тавихыг би даасу гэсэнд Аширийн хаан нь Иудейгийн Хижикиэ хаанд гурван зуун далантын төдий мөнгө хийгээд гучин далантын төдий алтыг тогтоов. 15 Тийн бөгөөд Хижикиэ нь Жахуагийн гэрт хийгээд хааны гэрийн санд олдсон хамаг мөнгийг түүнд өгөв. 16 Тэр цагт Хижикиэ нь Жахуагийн сүмийн үүднээс хийгээд Иудейгийн Хижикиэ хааны бүрхсэн баганасаас алтыг огтлоод Аширийн хаанлд өгөв. 17 Тийн боловч Аширийн хаан нь Тэртэн хийгээд Эвсарис ба Кэбиэхыиг Лакисаас их чуулгантай Хижикиэд Иерусалимын тус илгээв. Тийн бөгөөд тэд нь одоод Иерусалимын ойр хүрэв. Бас тэд нь хүрээд бодогчийн тариалангийн замд байсан дээрх нуурын сувгын дэргэд зогсон байв. 18 Тийн бөгөөд тэдний хаанд дуудсанд гэрийн тэргүүлэгч болсон Хилкиэгийн Илиахим хөвгүүн хийгээд Шибэ бичигч ба туужийн бичигч болсон Асавын Зуа хөвгүүн нь тэдэнд гарав. 19 Тийнхүү Кэбшихи нь тэдэнд өгүүлрүүн; Та эдүгээ Хижикиэд ийн өгүүлэгтүн! Их хаан гэвэл, Аширийн хааны өгүүлсэн нь ийн; Энэ чиний найдсан түшлэг нь ямар буюу. 20 Дайлахын тул надад зөвлөгөө хүч бий гэж чи өгүүлэвч, энэ чинь дэмий үг. Чи миний эсрэг урваад хэнд найдна. 21 Одоо чи энэ эвдэросэн хулсан таяг дээр эсвэл Египетийг түшнэ. Түүнийг хүн тулбал түүний гарыг хатгана. Тэр мэт Египетийн Фарау хаан нь хамгийг түшигчид мөн. 22 Зүгээр хэрвээ та над ийн; Бид өөрийн Жахуа бурханд түшнэ хэмээн өгүүлвээс Хижикиэ нь түүний өндөр орд хийгээд тахилын ширээг аваачаад Иудей хийгээд Иерусалимд ийн; Энэ тахилын ширээний өмнө Иерусалимд сүсэглэгтүн! хэмээн өгүүлсэн биш үү? 23 Тиймийн тул эдүгээ миний Аширийн эзэн хаанд түлээнүүдийг өгтүгэй! Тийнхүү хэрвээ та унагчдыг унуулж чадах бөгөөс би танд хоёр мянган морийг өгсү. 24 Тийн ахуйд чи миний эзний доорд боолуудын нэг түргүүлэгчийг буцаагаад Египетэд тэргэс хийгээд морьт хүмүүсийн тул яаж түшнэ. 25 Жахуагүйгээр энэ орныг эвдэхийн тул түүний тус ирсэн бус, Жахуа нь над ийн; Энэ орны тус одоод түүнийг эвдэн үйлд хэмээн зарлиг болсон буй 26 гэсэнд Хилкиэгийн Илиахим хөвгүүн хийгээд Шибиэ ба Зуа нь Рэбшэхид өгүүлрүүн; Чиний боолуудтай Сирийн хэлээр өгүүлж хайрла! Тэр юуны тул гэвэл, бид түүнийг мэднэ. Хэрмийн дээр байгч улсын чихэнд Иудейгийн хэлээр бүү өгүүлтүгэй! 27 гэсэнд Кибиэхи нь тэдэнд өгүүлрүүн; Миний эзэн нь намайг эд үгсийг өгүүлэхийн тул чиний эзэнд хийгээд чамд илгээсэн буюу. Хэрмийн дээр суугч улсын өөрийн гаргасан өтгөн шингэнийг идэх уухын тул тэдэнд илгээсэн биш үү? 28 гээд Кэбшахи нь босож их дуугаран Иудейгийн улсын хэлээр ийн; Их хаан гэвэл, Аширийн хааны зарлигийг сонсогтун! 29 Хааны өгүүлсэн нь ийн; Хижикиэ нь таныг үл мэхлэх болтугай! Тэр юуны тул гэвэл, тэр нь миний гараас таныг тонилгож үл чадах буй. 30 Бас Хижикиэ нь таныг Жахуад найдуулан танд ийн; Жахуа нь биднийг эрхгүй тонилгох буй. Бас энэ балгас нь Аширийн хааны гарт үл өгөгдөх буй. 31 Гэвч Хижикиэг бүү сонсогтун! Тэр юуны тул гэвэл, Аширийн хааны өгүүлсэн нь ийн; Таны амьд байж үл үхэхийн тул таны оронд адил оронд гэвэл, тариат хийгээд үзмийн ундаат орон, талхт хийгээд үзмийн тариалант орон, Бурувмын модны ариун тост хийгээд балт оронд миний таныг аваачтал, та над бэлгээр тогтоолыг үйлдэн, над ирэх бөгөөс, тус бүр хүн нь өөрийн үзмийн мод хийгээд Бурувмын модноос идэн өөрийн худгийн усаас уух буй. 32 Жич Хижикиэгийн таныг мэхлэж ийн; Жахуа нь бидпнийг аврах буй хэмээхийг бүү сонс. 33 Улсуудын аль нэг бурхан нь өөрийн орныг Аширийн хааны гараас тонилгосон буюу. 34 Хамад хийгээд Арвидын бурхад нь хаана буй. Шифирвайм хийгээд Хинэ ба Ивагийн бурхад нь хаана буй. Тэд Самариаг миний гараас тонилгов уу? 35 Ордын хамаг бурхадаас хэн нь өөрийн орныг миний гараас тонилгов. Тийн бөгөөд Жахуа нь Иерусалимыг миний гараас тонилгох уу? 36 гэсэнд улс нь дуугүй байж түүнд хариу эс өгүүлэв. Тэр юуны тул гэвэл, хааны зарлиг болсон нь ийн; Түүнд хариу бүү өгүүлэгтүн! 37 Тэндээс гэрийн тэргүүлэгч байсан Хилкиэгийн Илиахим хөвгүүн хийгээд Шибиэ бичигч ба туужийн бичигч болсон Асавын Зуа хөвгүүн нь хагчсан хувцадтайгаар Хижикиэд ирээд, түүнд Кэбишихийн үгсийг өгүүлж мэдүүлэв.
Арван есдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд Хижикиэ нь сонсоод хувцсаа хагачин биеэ өрмөгөөр бүрхээд Жахуагийн гэрт оров. 2 Жич гэрийн тэргүүлэгч Илиаким хийгээд Шибиэ бичигч ба лам нарын өвгөд нь өрмөг хувцастаар Амужийн Илишар форофид хөвгүүнд илгээв. 3 Тийн бөгөөд тэд нь түүнд өгүүлрүүн; Хижикиэгийн өгүүлсэн нь ийн; Энэхүү өдөр нь зовлонгийн хийгээд зэмлэлийн ба уурлалын өдөр буй. Тэр юуны тул гэвэл, Хүүхэд нь төрөгдөхөд хүрэвч төрөх хүчгүй. 4 Чиний Жахуа бурхан нь тэрхүү Кэбишиэгийн эзэн болсон Аширийн хааны амьд бурхныг доромжлохоор илгээсэн Кэбишиэгийн хамаг үгсийг сонсох бөгөөд, чиний Жахуа бурхан нь өөрийн сонссон үгсийг зэмлэх буй за. Тиймийн тул улсаас үлдсэн үлдээлийн тул залбиралаа өргөн үйлд 5 гэсэнд Хижикиэ хааны боолууд нь Ишиад ирэв. 6 Тийн бөгөөд Иляша нь тэдэнд өгүүлрүүн; Өөрийн эзэнд ийн өгүүлэгтүн! Жахуагийн зарлиг болсон нь ийн; Чиний сонссон үгс гэвэл, Аширийн хааны зарц нарын намайг доромжилсон үгсээс бүү айгтун! 7 Мана. Би түүний дээр нэг салхийг илгээх буй. Тийн бөгөөд тэр нь нэг чимээг сонсон, өөрийн оронд буцах буй. Тийнхүү би түүнийг түүний оронд илдээр унгаасу хэмээн өгүүлэв. 8 Тийн бөгөөд Рэбшэги нь буцаад Аширийн хааны Либнэгийн тус дийлэн ахуйг олов гэвэл, Кэбишихи нь хааны Лакисаас одсоныг сонссон бөлгөө. 9 Бас тэр нь Итиофийн Тирдикэ хааны учир мана. Тэр нь чиний тус дайлаар ирэв хэмээн сонсоод Хижигиеэд элчсийг дахин илгээж өгүүлрүүн; 10 Иудейгийн Хижигиеэ хаанд ийн өгүүлэгтүн! Иерусалим нь Аширияагийн хааны гарт үл өгөгдөх буй хэмээн чиний түшсэн бурхан нь зарлиг болсноор чамайг үл мэхлэх болтугай! 11 Мана. Асайрийн хаадын хамаг газруудыг бүрнээр эвдэн тэдэнд юу үйлдсэнийг чи сонсов за. Тэгэхэд чи тонилгох буюу. 12 Миний эцэг нарын эвдсэн улсын бурхад нь тэднийг тонилгосон буюу. Тэд гэвэл Козан хийгээд Харан ба Рижив хийгээд Тиласарт байсан Идиний улс буй. 13 Хамадын хаан хийгээд Арфадын хаан ба Шифарваймын балгас хийгээд Хина Ивагийн хаан нь хаана буй гэлээ. 14 Тэгэхэд Хижихиа нь бичгийг элчсийн гараас аваад уншив. Бас Хижихиэ нь Жахуагийн гэрт ороод бичгийг Жахуагийн өмнө дэлгээд өргөв. 15 Бас Хижихиэ нь Жахуагийн өмнө залбираад ийн айлтгасан нь; Израйлын Жахуа бурхан аа! Чи Хировуудын хооронд байгч бурхан мөн. Чи дэлхийн хамаг эзэлгүүрдийн ганцхан Бурхан мөн. Чи огторгуй хийгээд дэлхийг боловсруулав. 16 Жахуа аа! Чихээрээ чагнан сонсон Жахуа аа! Нүдээ нээн үзэн амьд бурхныг доромжлохоор илгээсэн Шинакиривийн үгсийг сонсон соёрх! 17 Жахуа аа! Үнэхээр Асириагийн хаад нь улсууд хийгээд тэдний ордыг эвдээд 18 тэдний бурхдыг галд хаясан буй. Тэр юуны тул гэвэл, тэд нь бурхад биш, харин хүний гарын үйлдвэр болсон мод хийгээд чулуу байсан мөн. Тиймийн тул тэднийг эвдсэн буй. 19 Гэтэл бидний Жахуа бурхаан! Чамайг Жахуа бурхан бөгөөд ганцхан мөн ахуйг дэлхийн хамаг эзэлгүүрдийн мэдэхийн тул биднийг үүнийг гараас тонилгон соёрх! гэлээ. 20 Тэгэхэд Амужийн Ишиа хөвгүүн нь Хижихиэд илгээн өгүүлрүүн; Израйлын Жахуа бурхны зарлиг болсон нь ийн; Асириагийн Шинакирив хааны тус чиний залбирсныг би сонсов. 21 Жахуагийн түүний учир зарлиг болсон нь ийн; Охин гэвэл, Шиунагийн охин нь чамаас жигшиж чамайг элэглэн инээв. Иерусалимын охин нь чиний тус толгойгоо хөдөлгөсөн буй. 22 Чи хэнийг харааж доромжлов. Хэний тус дуу гаран, нүдээрээ дээш ширтэв. Израйлын ариуны тус мөн буй. 23 Чи элчсээрээ Жахуаг доромжилж ийн өгүүлэв. Би өөрийн олон тэргэсээр уулсын оройд гэвэл, Ливаны хажууд хүрээд түүний өндөр хуш моддыг цавчин түүний захын суудлуудад хийгээд түүний Кармилын ойд орсу. 24 Би малтаад өөр ус уугаад, хөлийн улаараа хүрээлсэн ордуудын голуудыг хуурай болгов гэлээ. 25 Чи өнөөс миний үйлдсэнийг эс сонсож, эртний цагаас миний түүнийг бүтээснийг эс сонсов уу? Чиний хүрээлсэн балгадыг овоо болгож эвдэгч болохын тул би өдгөө үүнийг болгов. 26 Тиймийн тул тэдний улсын хүч нь бага бөлгөө. Тэд нь цочиж машид айв. Тэд нь хээрийн өвс мэт хөх өвс хийгээд гэрийн орой дээрх өвс ба ургаагүй атал хөлдсөн тариа мэт болов. 27 Зүгээр би чиний суух хийгээд чиний гарах ба орох хийгээд миний тус чиний уурлалыг мэднэ. 28 Миний тус чиний уурлах хийгээд омог нь миний чихэнд хүрч ирсэн бий. Тиймийн тул би өөрийн гохыг чиний хамарт тавин, өөрийн хазаарыг чиний уруулд оруулж, чиний ирсэн замаар буцаах буй. 29 Бас энэ нь чамд тэмдэг болох буй гэвэл, энэхүү жилд та өөрөө ургасныг идэж хоёрдугаар жилд түүнээс үржсэнийг идэх болъюу. Тийнхүү гуравдугаар жилд цацан хатан үзмийн тариаланг тарьж тэдний жимснээс идээд, 30 Тийнхүү Иудейгийн овгийн аврагдсан үлдэгдэл нь доогуур ундэслэн дээшээ үрсийг ургуулах болъюу. 31 Тэр юуны тул гэвэл, нэг үлдээл нь Иерусалимаас гарах бөгөөд Шиуна уулнаас тонилгогдсон нь гарах буй. Чуулгадын Жахуагийн зүтгэл нь үүнийг үйлдэх буй. 32 Тиймийн тул Асирийн хааны учир Жахуагийн зарлиг болсон нь ийн; Тэр нь энэхүү балгасанд үл орж, тэнд сумыг ч үл харван, түүний өмнө бамбайгаар үл ирэн түүний тус шороон овоог үл үүдэх буй. 33 Тэр нь ирсэн замаараа буцан энэ балгасанд үл орох буй гэж Жахуа нь зарлиг болсон буй. 34 Тэр юуны тул гэвэл, би энэ балгасыг тэтгэн өөрийн тул хийгээд миний Давид боолын тул тонилгох буй гэлээ. 35 Тэгэхэд тэрхүү шөнө Жахуагийн анхил нь гараад Асиритны буудалд нэг бум найман түм таван мянгыг таслав. Тийн бөгөөд тэдний маргааш эрт босоход тэд бүгдээр үхсэн хүүрүүд болсон бөлгөө. 36 Тийнхүү Асирийн Шинакирив хаан нь буцаж одоод Нинивид суув. 37 Тийн бөгөөд түүний Нисрус бурхан Зуган гэрт мөргөн атал түүний Адрамилж хийгээд Шаризар хөвгүүд нь түүнийг илдээр алаад Армяны газарт зугтаав. Тийнхүү түүний Исархадун хөвгүүн нь түүний оронд хаан болов.
Хорьдугаар бүлэг
1 Тэр цагт Хижихиэ нь үхэх мэт өвчнөөр өвдөв. Тийнхүү Амужийн Исаийяа форофид хөвгүүн нь түүнд ирээд өгүүлрүүн; Жахуагийн зарлиг болсон нь ийн; Гэрээ засан үйлд. Тэр юуны тул гэвэл, чи үхэж амьд үл байх буй 2 гэсэнд тэр нь нүүрээ хананд эргэн Жахуад залбиран ийн; 3 Жахуа аа! Чиний өмнө миний үнэн шулуун зүрхээр яван, чиний өмнө миний сайныг үйлдсэнийг өдгөө санан соёрх! гэж айлтгаад Хижихиэ нь ихэд уйлав. 4 Тэгээд Исаийягийн дундах харшинд хүрэхээс урьд Жахуагийн түүнд зарлиг болсон нь ийн; Буцаад миний улсын Хижихиэ тэргүүлэгчид ийн өгүүл. Чиний Давид эцгийн Жахуа бурхны зарлиг болсон нь ийн; 5 Буцаад миний улсын Хижихиэ тэргүүлэгчид ийн өгүүл; Чиний Давид эцгийн Жахуа бурхны зарлиг болсон нь ийн; Би чиний залбирал хийгээд чиний нулимсыг үзэв. Мана. Би чамайг эдгээсү. Нөгөө өдөр чи Жахуагийн гэрт орох буй. 6 Бас би чиний насанд арван таван жилийг нэмэн, чамайг хийгээд энэхүү балгасыг Асирийн хааны гараас тонилгох буй. Жич би өөрийн тул хийгээд миний Давид боолын тул энэ балгасыг тэтгэх буй гэж зарлиг болов. 7 Бас Исаийяа нь өгүүлрүүн; Буруамын жимсний хэсгийг авагтун! гэсэнд тэд нь аваад Зарагийн дээр тавив. Тийнхүү тэр нь эдгээв. 8 Жич Хижихиэ нь Исаийяад өгүүлрүүн; Жахуагийн намайг эдгээх хийгээд нөгөө өдөр Жахуагийн гэрт миний орохын тэмдэг нь ямар болох буй 9 гэсэнд Исаийяа нь өгүүлрүүн; Жахуагийн өөрийн зарлиг болсныг чамд бүтээхийн тэмдэг нь Жахуагаас ийн болох буй. Нарны сүүдэр нь арван хэмжээгээр гэдрэг явах уу? эсвэл арван хэмжээгээр урагшаа явах уу? 10 гэсэнд Хижихиэ нь өгүүлрүүн; Сүүдрийн арван хэмжээгээр урагш явах нь бага юм буй. Зүгээр сүүдрийг арван хэмжээгээр гэдрэг буцаатугай! 11 гэсэнд Исаийяа форофид нь Жахуад залбирсан бөлгөө. Тийнхүү тэр нь Ахажийн цагийн хэмжээнд орсон арван хэмжээгээр сүүдрийг буцаасан бөлгөө. 12 Тэр цагт Бавилоны хаан болсон Балатоны Барудаг Балатон хөвгүүн нь бичгүүд хийгээд бэлгийг Хижихиэд илгээв. Тэр юуны тул гэвэл, тэр нь Хижихиэгийн өвдсөнийг сонссон бөлгөө. 13 Тэгэхэд Хижихиэ нь тэдний учир баясан тэдэнд эрдэнийн юмсын бүхэл гэр гэвэл, мөнгө, алт ба үнэт тос, өөрийн зэвсгийн гэр болон санд хамаг байгааг үзүүлэв. Гэртээ хийгээд хамаг эзэлгүүрэндээ Хижихиэгийн тэдэнд эс үзүүлсэн юу ч үгүй бөлгөө. 14 Тэгэхэд Исаийяа форофид нь Хижихиэ хаанд ирээд түүнд өгүүлрүүн; Тэд хүмүүс нь чамд юу өгүүлэв; Бас тэд нь хаанаас чамд ирсэн бэ? гэсэнд; Хижгиеэ нь өгүүлрүүн; Тэд нь хол газраас гэвэл, Вавилоноос ирсэн буй 15 гэсэнд тэр нь өгүүлрүүн; Тэд нь чиний гэрт юуг үзэв гэсэнд Хижихиэ нь өгүүлрүүн; Тэд нь миний гэрт хамаг байгааг үзсэн буй. Миний сангийн дотор тэдэнд эс үзүүлсэн юу ч үгүй буй 16 гэсэнд Исаийяа нь Хижихиэд өгүүлрүүн; Жахуагийн зарлигийг сонс. 17 Мана. Чиний гэрт хамаг байгааг болон чиний эцэг нарын өдгөө болтол хураасан нь Бавилонд аваачигдах буй. Тийм өдөр нь мөн ирнэ. у ч үл үлэх буй гэж Жахуа нь зарлиг болов. 18 Жич чиний төрүүлэх гэвэл чамаас гарах хөвгүүдээс заримуудыг тэд нь аваачих буй. Тийн бөгөөд тэд хөвгүүд нь Бабилоны орд харшинд зарц нар болох бий. 19 гэсэнд Хижгиеэ нь Исаийяад өгүүлрүүн; Жахуагийн чамд зарлиг болсон нь сайн буй. Миний цагт эв болон үнэн нь болох бөгөөс сайн биш үү? гэлээ. 20 Тэгэхэд Хижихиэгийн өөр үйлс хийгээд түүний хамаг хүч ба түүний нуур хийгээд сувгийг үйлдсэн ба балгасанд усыг авчирсны учир Иудейгийн хаадын цагийн тууж номонд бичигдсэн буй. 21 Тэгэхэд Хижихиэ нь өөрийн эцэг нартай унтав. Тийнхүү түүний Манасши хөвгүүн нь түүний оронд хаан болов.
Хорин нэгдүгээр бүлэг
1 Манасши нь хаан болох цагтаа арван хоёр настай болоод Иерусалимд тавин жил эзлэв. Түүний эхийн нэр нь Хафжиба бөлгөө. 2 Тэр нь Жахуагийн Израйлын хөвгүүдийн өмнөөс гаргасан улсуудын бузрын ёсоор Жахуагийн өмнө мууг үйлд гэвэл 3 тэр нь өөрийн Хижихиэ эцгийн эвдсэн өндөр ордыг дахин үүдэн, Бавалд тахилын ширээг босгон бас Израйлын Ахав хаан мэт Ашара хөргийг үйлдэж огторгуйн хамаг чуулганд мөргөн зарагдав. 4 Бас тэр нь Жахуагийн гэрийн дотор тахилын ширээг үүдэв. Тэр гэрийн учир Жахуагийн зарлиг болсон нь ийн; Би Иерусалимд өөрийн нэрийг байгуулсу. 5 Бас тэр нь Жахуагийн гэрийн хоёр хүрээний дотор огторгуйн хамаг чуулганы тул тахилын ширээг үүдэв. 6 Жич тэр нь өөрийн хөвгүүнийг галаар алсдуулан, цагуудыг ялган зөгнөхийг хэрэглэж залвич нар хийгээд зөнч нартай зөвлөлцөж Жахуаг хилэгнүүлэхийн тул түүний өмнө их мууг үйлдэв гэвэл, тэр нь өөрийн үйлдсэн Ашарагийн сийлсэн дүрсийг Жахуагийн гэрт тавив. Тэрхүү гэрийн учир Жахуагийн Давидад хийгээд түүний Соломон хөвгүүнд ийн; Энэ гэрт хийгээд Израйлын хамаг овгуудаас миний сонгосон Иерусалимын дотор миний өөрийн нэрийг мөнхөд байгуулах буй гэж зарлиг болсон бөлгөө. 8 Бас ийн; Хэрвээ тэд нь миний тэдэнд хамаг зарлигласны ёсоор хийгээд миний Моши боолын тэдэнд зарлигласан хамаг тогтоолын ёсоор явбал эл. Би тэдний эцэг нарт өгсөн газраасаа Израйлыг дахиж үл гаргах буй гэж зарлиг болсон бөлгөө. 9 Зүгээр тэд нь эс сонсов. Тэгэхэд Манасши нь Жахуагийн Израйлын хөвгүүдийн өмнөөс эвдсэн улсуудын муугаас үлэмж их муу үйлдүүлж тэднийг мэхлэв. 10 Жич Жахуа нь өөрийн форофид боолуудаар зарлиг болруун; Иудейгийн Манасши хаан нь эд бузар үйлсийг үйлдээд 11 түүний урьд байсан Амуритнаас их мууг үйлдэн, өөрийн хөргүүдээр Иудейг нүгэлд оруулсан буй. 12 Тиймийн тул Израйлын Жахуа бурхны зарлиг болсон нь ийн; Би Иерусалимын хийгээд Иудейгийн дээр хорыг ирүүлнэ. Түүний учир ссонсогчийн хоёр чих нь цуугих буй. 13 Жич би Иерусалимын дээр Самарийн аргамжийг сунган Авабын гэрийг хэмжих аргамжийг сунгах буй. Бас хүн нь савыг авчирдаг мэт түүнчлэн би Иерусалимыг арчиж хөмрүүлэх буй. 14 Бас би өөрийн өмчийн үлдээлийг огоорон тэдний дайснуудын гарт өгөх буй. Тийн бээр тэд нь хамаг дайснууддаа олз хийгээд эвдрэл болох буй. 15 Тэр юуны тул гэвэл, тэд нь миний өмнө мууг үйлдэнэ. Тэдний эцэг нарын Египет газраас ирсэн өдрөөс өдгөө болтол намайг хилэгнүүлэв гэж зарлиг болов. 16 Бас Манасши нь Иерусалимыг нэгэн зүгээс нөгөө зүг хүртэл дүүргэтэл буруугүй цусыг асгав. Түүнээс гадна тэр нь Жахуагийн өмнө мууг үйлдэн, өөрийн нүглээр Иудейг нүгэлд оруулав. 17 Тэгэхэд Манасшийн өөр үйлс хийгээд түүний хамаг үйлдсэн нүглийг Иудейгийн цагийн тууж номын дотор бичигдсэн буй. 18 Тэгэхэд Манасши нь өөрийн эцэг нартай унтаад өөрийн гэрийн цэцэглэгт гэвэл, үзмийн цэцэглэгийн дотор булагдав. Тэгээд түүний Амун хөвгүүн нь түүний оронд хаан болов. 19 Амун нь хаан болох цагтаа хорин хоёр настай болоод, Иерусалимд хоёр жил эзлэв. Түүний эхийн нэр нь Зодбагийн Харужийн Мисүлимид охин бөлгөө. 20 Бас тэр нь өөрийн Манасши эцэг мэт Жахуагийн өмнө мууг үйлдэж 21 өөрийн эцгийн явсан хамаг явдлаар яван эцгийн зарагдсан хөргүүдэд зарагдаж мөргөв. 22 Тэгэхэд тэр нь өөрийн эцэг нарын Жахуа бурхныг огоорч, Жахуагийн явдлаар эс явав. 23 Тэгэхэд Амуны боолууд нь түүний тус урваад хааныг түүний гэрийн дотор алав. 24 Зүгээр орны улс нь Амуны тус хамаг урвагчдыг алаад түүний Иошиа хөвгүүнийг түүний оронд хаан болгов. 25 Тэгэхэд Амуны өөр үйлс нь Иудейгийн хаадын цагийн тууж номын дотор бичигдсэн буй. 26 Тэгэхэд тэр нь Үжэгийн цэцэглэгийн дотор байгч булшинд булагдав. Жич түүний Иошиа хөвгүүн нь түүний оронд хаан болов.
Хорин хоёрдугаар бүлэг
1 Иошиа нь хаан болох цагтаа найман настай болоод, Иерусалимд гучин нэгэн жил эзлэв. Түүний эхийн нэр нь Бускадын Адияагийн Жидидэ охин бөлгөө. 2 Тэр нь Жахуагийн өмнө сайныг үйлдэн, өөрийн Давид эцгийн явдлаар яван, баруун ч зүүн ч этгээдэд эс давав. 3 Тэгээд Иошиа хааны арван наймдугаар жилд хаан нь Мишүлэмийн Ажилиа хөвгүүний Шафан бичээч хөвгүүнийг Жахуагийн гэрт илгээж өгүүлрүүн; 4 Хилхиа тэргүүн ламд од. Тэр нь үүдийг сахигчдын улсаас хураагаад Жахуагийн гэрт авчирсан мөнгийг тоолох болтугай! 5 Бас тэд нь үйлийг бүтээгчдийн гарт гэвэл, Жахуагийн гэрийн захирагчдад өгөх болтугай! Тэд нь Жахуагийн гэрийн эвдрэлийг засахын тул гэрийн үйлдвэрийг үйлдэгчид гэвэл, 6 гэрийг засах мод, чулууг худалдаж авахын тул модны дархан болон үүдэгчид ба чулуугаар үүдэгчдийн гарт өгөх болтугай! гэж захилаа. 7 Зүгээр тэдний гарт өгөгдсөн мөнгө нь тоологдолгүй өгөгдөв. Тэр юуны тул гэвэл, тэд нь итгэлтэйгээр үйлдэв. 8 Жич Хилкияа тэргүүн лам нь Шафан бичээчид өгүүлрүүн; Би Жахуагийн гэрийн дотор тогтоолын номыг олов гээд Хилкияа нь тэрхүү номыг Шафанд өгөв. Тийнхүү тэр нь түүнийг уншив. 9 Тэгээд Шафан бичээч нь хаанд ирээд хаанд хариуг хүргэн өгүүлрүүн; Чиний боолууд нь гэрийн дотор олдсон мөнгийг хураагаад, үйлийг үйлдэгчид гэвэл, Жахуагийн гэрийг захирагчдын гарт өгсөн буй 10 гээд Шафан бичээч нь бас хаанд мэдүүлж өгүүлрүүн; Хилкияа лам нь надад нэгэн номыг өгөв гээд Шафан нь хааны өмнө номыг уншив. 11 Тэгэхэд хаан нь тогтоолын номын үгсийг сонсоод хувцсаа хагачив. 12 Бас хаан нь Хилкияа ламд хийгээд Шафаны Ахиким хөвгүүнд ба Микиэгийн Акбур хөвгүүнд хийгээд Шанан бичээчид ба хааны Асахиа боолд ийн зарлиг болруун; 13 Та одоод миний тул болон улсын тул ба хамаг Иудейгийн тул энэ олдсон номын үгсийн учир Жахуагаас асуугтун! Тэр юуны тул гэвэл, бидний тус Жахуагийн халуун хилэн нь их буй. Тэр юуны тул гэвэл, энэ номын дотор бидний учир хамаг бичигдсэнээр бидний эцэг нар нь үйлдэхийг эс сонссон буй. 14 гэсэнд Хилкиэ лам хийгээд Ахикам ба Акбур хийгээд Шафан ба Асаха нь Хүлд эм форофидод одов. Түүний эр нь Хархасын Тиквэ хөвгүүний Шалум хөвгүүн болоод хувцдын сан сахигч бөлгөө. Тэр эм нь Иерусалимд сургуулийн гэрт суув. 15 Тийнхүү тэдний түүнтэй хэлэлцсэнд Хүлд нь тэдэнд өгүүлрүүн; Израйлын Жахуа бурхны зарлиг болсон нь ийн; Таныг надад илгээсэн хүнд ийн өгүүлрүүн; 16 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Мана. Би Иудейгийн хааны уншсан номын дотор байгч хамаг үгсээр энэ орны тус хийгээд түүний улсын тус мууг ирүүлэх буй. 17 Тэр юуны тул гэвэл, тэд нь намайг огоорон өөр бурхдад анхилах үнэртнийг шатаан өөрийн гарын хамаг үйлдвэрээр намайг хилэгнүүлэв. Тиймийн тул миний хилэн нь энэ орны тус шатаагдаад үл унтрах буй. 18 Зүгээр Жахуагаас асуухын тул таныг илгээсэн Иудейгийн хаанд ийн өгүүлэгтүн! Израйлын Жахуа бурхны зарлиг болсон нь ийн; Чиний сонссон үгийн учир гэвэл, 19 чиний зүрхний зөөлөн агсан бөгөөд чиний биеэ Жахуагийн өмнө доорд болгон энэ орны хийгээд түүний улсын тус миний мэдүүлсэн гэвэл, тэдний хоосон хийгээд хараал болохыг сонсоод хувцсаа хагачин миний өмнө уйлсаны тул би чамайг сонсов гэж Жахуа нь зарлиг болов. 20 Тиймийн тул Мана. би чамайг чиний эцэг нарт хураана. Тийнхүү чи амраар хүүрийн булшиндаа хураагдах буй. Бас чиний нүд нь миний оронд ирүүлэх хамаг мууг үл үзэх буй гэлээ. Тийн бөгөөд тэд нь хаанд хариу үгийг хүргэв.
Хорин гуравдугаар бүлэг
Тийн бөгөөд хаан нь илгээгээд, Иудей хийгээд Иерусалимын хамаг өвгөдийг биедээ цуглуулав. 2 Бас хаан нь Жахуагийн гэрт оров. Түүнтэй Иудейгийн хамаг хүмүүс хийгээд Иерусалимын хамаг улсууд ба, лам нар хийгээд форофид нар ба, бага хийгээд их байсан улс бүгдээр одолцов. Тийн бөгөөд хаан нь тэдний чихэнд Жахуагийн гэрт олдсон тогтоолын номын хамаг үгсийг уншив. 3 Жич хаан нь нэг баганын дэргэд байгаад Жахуаг даган, түүний зарлигууд хийгээд, гэрчилгээнүүд ба, захиануудыг магад зүрхээр хийгээд, магад сүнсээр сахин, тэрхүү номын дотор бичигдсэн тогтоолын үгсийг бүтээхийн тул Жахуагийн өмнө тогтоолыг тогтоов. Жич хамаг улс нь тэрхүү тогтоолыг зөвшөөв. 4 Тийн бөгөөд хаан нь Хилихиэ тэргүүн лам хийгээд, хоёрдугаар зэргийн лам нар ба, үүдийг сахигчдад ийн захьруун; Жахуагийн сүмээс Бавалын тул хийгээд Ашара хөргийн тул ба, огторгуйн хамаг чуулганы тул бүтээгдсэн хамаг зэвсэгүүдийг авчиртугай! хэмээн зарлиг болоод тэднийг Иерусалимын гадна Кидруны тариалангуудад түлээд, тэдний үнсийг Битилд аваачив. 5 Жич тэр нь Иудейгийн хаадын Иудейгийн балгадын өндөр ордод хийгээд Иерусалимын дэргэд байгч газдад анхилах үнэртнийг шатаахын тул тогтоосон лам нар хийгээд Бавалд хийгээд наранд ба, саранд хийгээд ододын гэрүүдэд ба огторуйн хамаг чуулганд анхилах үнэртнийг шатаагчдыг болиулав. 6 Бас тэр нь Жахуагийн гэрээс Ашарагийн хөргийг гаргаад Иерусалимын гадна Хидрун горхинд авчраад горхийн дэргэд түлээд дууссан мэт болгож гишгээд түүний тоосыг улсын хөвгүүдийн хүүрний булшины дээр хаяв. 7 Жич тэр нь Жахуагийн гэрийн дэргэд байсан Судумтаны хилэнцийг үйлдэгчдийн гэрүүдийг эвдэв. Тэнд энхэрүүд нь хөшгөдийг Ашара хөргийн тул ээддэг бөлгөө. 8 Жич тэр нь Иудейгийн балгадаас хамаг лам нарыг авчиран, Кибээс Биришива хүртэл байсан лам нарын анхилах үнэртнийг шатаасан өндөр ордыг бузарлуулав. Бас хаалгадын өндөр ордыг эвдэв. Тэд орд гэвэл балгасны Зушиа тэргүүлэгчийн хаалганы орох газарт бөгөөтөл, балгасны хаалганы зүүн зүгт бөлгөө. 9 Зүгээр өндөр ордын лам нар нь Иерусалимд Жахуагийн тахилын ширээнд эс ирсэн боловч өөрийн ах дүү нарын дунд эс иссэн гурилыг иддэг бөлгөө. 10 Жич тэр нь хэн ч өөрийн хөвгүүн эсвэл охиныг Мологит галаар бүү алстуултугай! хэмээн Хинумын хөвгүүдийн бэлд байгч Тофидыг бузарлуулав. 11 Жич тэр нь Иудейгийн хаадын наранд өргөсөн морьдыг аваачив. Тэд гэвэл, Жахуагийн гэрийн ороход балгасыг тойрох хотод байгч Натин Милих түшмэлийн тасгийн дэргэд бөлгөө. Бас тэр нь нарны тэргэсийг галаар түлэв. 12 Бас хаан нь Ахижийн дээрх тасгийн оройн дээр байгч тахилын ширээд хийгээд Жахуагийн гэрийн хоёр харшийн дотор Манасшийн үйлдсэн тахилын ширээдийг тэндээс хагалан эвдээд тэдний тоосыг Кидрун горхинд хаяв. 13 Жич Иерусалимын өмнө байгч гэвэл, өмхийн уулын баруун этгээдэд байгч Израйлын Соломон хааны Сидунтаны жигшүүрт Аштауд хийгээд Мувавтаны жигшүүрт Химус ба, Аммуны хөвгүүдийн жигшүүрт Милкүмийн тул үүдсэн өндөр ордыг хаан нь бузарлуулав. 14 Жич тэр нь хөргүүдийг эвдэн Ашара хөргүүдийг чавчин тэдний ордыг хүний ясдаар дүүргэв. 15 Бас тэр нь Битилд байгч тахилын ширээ хийгээд, Израйлыг нүгэлд оруулсан Нибадын Зирубуам хөвгүүний үүдсэн өндөр орд гэвэл, тэр тахилын ширээ хийгээд өндөр ордыг эвдэн, өндөр ордыг галдаад түүнийг тоос мэт болгон гишгээд Ашарыг галдав. 16 Тийн бөгөөд Зошиа нь эргээд ууланд байсан хүүрний булшнуудыг үзэв. Тийнхүү тэр нь илгээгээд тэд булшнуудаас ясдыг аваад, тахилын ширээний дээр шатаагаад эд үгсийг дэлгэрүүлсэн гэвэл бурхны хүний Жахуагийн зарлигийг дэлгэрүүлсний ёсоор түүнийг бузарлуулав. 17 Тийн бөгөөд хаан нь өгүүлрүүн; Энэ миний үзсэн нэр нь юу буй гэсэнд балгасны хүмүүс нь түүнд өгүүлрүүн; Энэ нь Иудейгээс ирсэн бурхны хүний булш буй. Тэр нь Битилийн тахилын ширээний тус чиний үйлдсэн үйлсийг дэлгэрүүлэв 18 гэсэнд тэр нь өгүүлрүүн; Түүнийг байлгагтун! Хэн ч түүний ясыг үл хөдөлгөх болтугай! гэсэнд тэд нь түүний яс хийгээд Самараас ирсэн форофидын ясыг байлгав. 19 Бас Зошиа нь Жахуаг хилэгнүүлсэн Израйлын хаадын үйлдсэн Самарийн балгадад байсан өндөр ордын хамаг гэрүүдийг аваачаад Битилд, үйлдсэн хамаг үйлсээрээ тэдэнд үйлдэв. 20 Жич тэр нь тэнд байсан өндөр ордын лам нарыг тахилын ширээний дээр алаад, тэдний дээр хүмүсийн ясуудыг шатаагаад Иерусалимд буцав. 21 Тийн бөгөөд хаан нь хамаг улсад ийн өгүүлрүүн; Энэ тогтоолын номын дотор бичигдснээр өөрийн Жахуа бурхны Фасаг бүтээж сахигтун! хэмээн захив. 22 Ер Зошиа хааны арван наймдугаар жилд Иерусалимын дотор Жахуад үйлдсэн Фаса мэт 23 Израйлыг шүүсэн шүүгчдийн цагаас аван, Израйлын хаад хийгээд Иудейгийн хаадын хамаг цагт адил Фаса эс болов. 24 Бас Зошиа нь Хилихиэ ламын Жахуагийн гэрт олсон номын дотор бичигдсэн тогтоолын үгсийг бүтээж зөнч нар хийгээд илбэч нар ба, хөргүүд хийгээд дүрсүүд ба Иудей хийгээд Иерусалимд үзсэн хамаг жигшүүрүүдийг гаргав. 25 Тэр мэтээр түүнээс урьд түүнтэй адил нэг ч хаан эс болсон бөлгөө. Тэр нь магад зүрхээрээ хийгээд магад сүнсээр ба, магад хүчээрээ Мошийн хамаг тогтоолын ёсоор Жахуад эргэв. Бас түүүнээс хойно түүний адил нэг ч эс болов. 26 Тийн боловч Жахуа нь өөрийн их халуун хилэнгээс гэлэл, түний Иудейгийн тус шатаагдсан хилэнгээс эс зогсов. Түүний шалтаг гэвэл, Манасши нь хамаг хилэгнүүлэлээрээ түүнийг хилэгнүүлсэн буй. 27 Тийн бөгөөд Жахуагийн зарлиг болсон нь ийн; Би Израйлыг гаргасан мэт Иудей өөрийн өмнөөс гарган, энэ миний сонгосон Иеусалим балгас хийгээд миний нэр нь түүний дотор байх гэсэн гэрийг огоорох бий гэж зарлиг болов. 28 Тийн бөгөөд Зошуагийн буй бус үйлс хийгээд түүний хамаг үйлдсэн нь Иудейгийн хаадын цагийн тууж номын дотор бичигдсэн буй. 29 Түүний цагт Египетийн Фару Нику хаан нь Ашарагийн хаант ус Ифарад голд одов. Тийн бөгөөд Зошиа хааны түүний тус явсанд тэр нь түүнийг Микидын дэргэд үзээд алав. 30 Тийн бөгөөд түүний боолууд нь түүний хүүрийг Микидээс тэргийн дотор Иерусалимд авчраад, түүнийг булшинд булав. Тийн бөгөөд орны улс нь Зошиагийн Зидуг Ахажи хөвгүүнийг аваад туслаж эцгийн оронд хаан болгов. 31 Зиду Ахажи нь хаан болох цагтаа хорин гурван наст болоод Иерусалимд гурван сарын туршаар эзлэв. Түүний эхийн нэр нь Либнэгийн Зиримиэгийн Химутил охин бөлгөө. 32 Харин тэр нь өөрийн эцэг нарын хамаг үйлдсэний ёсоор Жахуагийн өмнө мууг үйлдэв. 33 Тийн бөгөөд түүний Иерусалимын дотор үл эзлэхийн тул Фару Нику нь Хамудын оронд байгч Риблэгийн дэргэд түүнийг гинжлээд орны улсын зуун далантын төдий мөнгө хийгээд нэг далантийн төдий алтаар албат болгов. 34 Бас Фару Нику нь Зошиагийн Илиахим хөвгүүнийг түүний Зошиа эцгийн оронд хаан болгон түүний нэрийг Зихуяхим болгон хувилгаж Зиху Ахижийг аваачив. Тийнхүү тэр нь Египетэд хүрээд тэнд үхэв. 35 Тийн бөгөөд Зихуяхим нь мөнгө хийгээд алтыг Фаруд өгөв. Зүгээр тэр нь Фаругийн зарлигаар мөнгийг өгөхийн тул орноос албыг татав гэвэл, мөнгө хийгээд алтыг орны улсаас авч Фаруд өгөхийн тул тус бүр хүний албаны зэргээр авав. 36 Зихуяхим нь хаан болох цагтаа хорин таван наст болоод Иерусалимд арван нэгэн жил эзлэв. Түүний эхийн нэр нь Рүмд байсан Фидиагийн Зибуда охин бөлгөө. 37 Бас тэр нь өөрийн эцэг нарын хамаг үйлдсэний ёсоор Жахуагийн өмнө мууг үйлдэв.
Хорин дөрөвдүгээр бүлэг
1 Түүний цагт Вавилоны Нибукидничар хаан нь ирэв. Тийн бөгөөд Зихуяхим нь гурван жилийн туршаар түүний боол болсны хойно түүнийг огоорон түүний тус урвав. 2 Жич Жахуа нь түүний тус Килдийтэний чуулгад хийгээд Сиритний чуулган ба, Мувабтаны чуулган хийгээд Аммунтаны чуулганыг илгээж, Иудейгийн эвдэхийн тул түүний тус илгээв. Энэ нь Жахуагийн өөрийн форофид боолуудын амаар зарлиг болсны ёсоор болой. 3 Ер Жахуагийн зарлигаар Иудей түүний өмнөөс холдуулахын тул, Манасшийн хамаг үйлдсэнээр түүний нүглүүдийн тул хийгээд 4 Жахуагийн үл өнгөрүүлэх түүний буруугүй цусыг асгасаны тул энэ нь Иудейгийн дээр хүрэв. Тэр юуны тул гэвэл, тэр нь Иерусалимыг буруугүй цусаар дүүргэв. 5 Тийн бөгөөд Зидуяхимын бус үйлс хийгээд түүний хамаг үйлдсэн нь Иудейгийн хаадын цагийн тууж номын дотор бичигдсэн буй. 6 Тийнхүү Зидуяхимын өөрийн эцэг нартай унтсаны хойно Зидуяхимын хөвгүүн нь түүний оронд хаан болов. 7 Тийн бөгөөд Египетын хаан нь өөрийн газраас дахиж эс ирэв. Тэр юуны тул гэвэл, Вавилоны хаан нь Египет голоос Ерфрат гол хүртэл Египетын хаанд хамаг байсан орныг авсан бөлгөө. 8 Зихуяхим нь хаан болох цагтаа арван найман наст болоод Иерусалимд гурван сарын туршаар эзлэв. Түүний эхийн нэр нь Иерусалимын Илнатаны Нихушта бөлгөө. 9 Тийн бөгөөд тэр нь өөрийн эцгин хамаг үйлдснээр Жахуагийн өмнө мууг үйлдэв. 10 Тэр цагт Вавилоны Нибуридчинар хааны боолууд нь Иерусалимын тус ирээд балгасыг бүслэв. 11 Тийнхүү Бабилоны Нибукидэнизэр хааны боолуудын балгасны тус ирээд түүнийг бүсэлсэнд 12 тийн Иудейгийн Зихуяхим хаан хийгээд түүний эх ба, түүний боолууд хийгээд ноёд ба, түүний түшмэд нь Вавилоны хаанд одож гарав. Тийнхүү Вавилоны хаан нь эзэлсэн наймдугаар жилдээ түүнийг авав. 13 Бас тэр нь Жахуагийн зарлиг болсноор Жахуагийн гэрийн сан хийгээд хааны гэрийн санг тэндээс аваачин, Израйлын Соломон хааны Жахуагийн сүмд үйлдсэн хамаг алтан савасыг хэсэг хэсгээр огтлов. 14 Жич тэр нь Иерусалимын хамаг улс хийгээд хамаг ноёд ба хамаг хүчит баатар хүмүүс гэвэл, нэг түм олз бологсод хийгээд хамаг уран хийгээд дархануудыг аваачив. Орны доорд улсаас бус хэн ч эс үлдэв. 15 Бас тэр нь Зихуяхим хийгээд хааны эх ба, хааны хатад хийгээд, түний түшмэд ба, орны хүчтэнийг Вавилонд аваачаад Иерусалимаас Вавилонд олз болгон аваачив. 16 Жич Вавилоны хаан нь хамаг хүчтэн гэвэл; Долоон мянган хүн болон, уран дархан хүмүүс нэг мянга, дайнд зохистой бүгдийг Вавилонд олз болгон аваачив. 17 Бас жич Вавилоны хаан нь Зихуяхимын эцгийн Матаниа дүүг түүний оронд хаан болгоод түүний нэрийг Зидикиэ болгон хувилгав. 18 Зидикиэ нь хаан болох цагтаа харин нэгэн наст болоод Иерусалимд арван нэгэн жил эзлэв. Бас түүний эхийн нэр нь Либнид байсан Зиримиэгийн Хлутан охин бөлгөө. 19 Тийнхүү тэр нь Жахуагийн өмнө Зихуяхимын хамаг үйлдсний ёсоор мууг үйлдэв. 20 Тэр юуны тул гэвэл, Иудей хийгээд Иерусалимын дотор Жахуа нь хилэнгээрээ тэднийг өөрийн өмнөөс гаргав. Төдий Зидихиэ нь Вавилоны хааны тус урвав.
Хорин тавдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Вавилоны Нибуридчинар хааны эзэлсний есдүгээр жилийн аравдугаар сарын аравдугаар өдөр тэр хийгээд түүний бүхэл чуулган нь Иерусалимын тус ирж буугаад бат гэрүүдийг аливаа зүгт үүдэв. 2 Тийн бөгөөд Зидикиэгийн арван нэгдүгээр жил болтол балгас нь бүслэгдсэн бөлгөө. 3 Тийнхүү дөрөвдүгээр сарын есдүгээр өдөр болтол зуд нь балгасны дотор ихдэв. Тийнхүү тэр орны улсын тул идээгүй бөлгөө. 4 Тийн бөгөөд балгасны эвдэгдсэнд дайны хамаг хүмүүс нь хаалгын замаар хааны цэцэрлэгийн дэргэд байсан хоёр хэрмийн хооронд шөнийн цагт дутаав. Ктлидийтэн нь балгасны тус тойрон авай. Хаан нь талын зүгээр дутаав. Тийн бөгөөд Килидийтэний цэргүүдийн чуулган нь хааныг нэхэж Зирикүгийн талд гүйцэж барив. Тийн цэргүүдийн бүхэл чуулган нь түүнээс тарсан бөлгөө. 6 Тийнхүү тэд нь хааныг бариад Риблиэд Вавилоны хааны дэргэд авчираад шүүв. 7 Жич тэд нь Зидикиэгийн хөвгүүнийг түүний нүдний өмнө алаад, Кидикиэгийн нүдэдийг сугалан түүнийг зэс гинжээр гинжлээд Вавилонд аваачив. 8 Тийн бөгөөд Вавилоны Нибуридчинар хааны арван есдүгээр жилийн тавдугаар сарын долдугаар өдөр Вавилон хааны Нибучиратан боол болон харуулчдын тэргүүлэгч нь Иерусалимд ирэв. 9 Тийн бөгөөд тэр нь Жахуагийн гэр хийгээд хааны гэр ба, Иерусалимын хамаг гэрүүд хийгээд аливаа их гэрийг галаар түлэв. 10 Бас тэр харуулчдын тэргүүлэгчтэй байсан Килидийтэний цэргийн чуулган нь Иерусалимын хэрмийг тойрон эвдэв. 11 Жич тэр харуулчдын Нибурчитан тэргүүлэгч нь балгасанд байсан улсын үлдээл хийгээд Вавилоны хаанд дутаагчид ба, улсын үлдээлийг аваачив. 12 Зүгээр харуулчдын тэргүүлэгч нь улсын үгээгүүгүүдээс үзмийг таригчид хийгээд газрыг хөдөлгөгчид болохын тул заримуудыг үлдээв. 13 Бас Клийдийтэн нь Жахуагийн гэрт байсан зэс баганас хийгээд суурьд ба, Жахуагийн гэрт байсан зэс далайг хагалж тэдний зэсийг Вавилонд аваачив. 14 Жич тэд нь тогоонууд хийгээд хүрзүүд ба, хавчигууд хийгээд халбагууд ба, лам нарын үйлчилдэг хамаг зэс савсуудыг аваачив. 15 Бас харуулчдын тэргүүлэгч нь бойфор хийгээд шүрших аягас ба, алтан юмнууд хийгээд мөнгөн юмнуудыг ч аваачив. 16 Жахуагийн гэрийн тул Соломоны үйлдсэн хоёр баганас хийгээд нэг далай ба, суурьдын зэс нь хэмжээ жингүй бөлгөө. 17 Нэг багана нь өндрөөр найман тохой бөгөөд, түүний дээр байгч тэргүүн нь зэс бөлгөө. Тэр тэргүүний өндөр нь гурван тохой бөлгөө. Бас тэргүүний эргэн тойронд сүлжиж хийсэн зүйлс анар нь цөм зэс юм. Бас нөгөө багана нь адил бөлгөө. 18 Бас харуулчдын тэргүүлэгч нь Сири тэргүүн лам хийгээд Зифиниэ хоёрдугаар лам ба, үүдний гурван сахигчийг аваад 19 балгасаас цэргийн хүмүүсийн дээр тогтоосон нэг тэргүүлэгч хийгээд хааны өмнө байгчдаас балгасны дотор олдсон таван хүн ба чуулганы тэргүүн бичигч болсон орны улсыг хураагч хийгээд орны улсаас балгасны дотор олдсон жаран хүнийг авав. 20 Тийн бөгөөд харуулчдын Нибужаратан тэргүүлэгч нь тэднийг аваад Риблиэд Вавилоны хааны дэргэд авчрав. 21 Тийн бөгөөд Вавилоны хаан нь Хамад гэгч газрын Риблиэд тэднийг таслаж алав. Тэр мэтээр Иудейгийн улс нь өөрийн орноос аваачигдав. 22 Жич Бабилоны Нибукидчинар хаан нь Иудей оронд үлдсэн улсын доор Шафаны Ахихим хөвгүүний Хидмиэ хөвгүүнийг тэргүүлэгч болгов. 23 Тийн бөгөөд цэргийн чуулгадын хамаг түшмэд хийгээд тэдний хүмүүс нь Бабилоны хааны Кидлиэг тэргүүлэгч болгосныг сонсов. Тийн бөгөөд Нитаниягийн Ишайл хөвгүүн хийгээд Кириэний Зухнал хөвгүүн ба Нитубидын аймгийн тан Хүмидийн Шириэ хөвгүүн хийгээд нэг Ма Э Кэдийн аймгийн Иэ Ажаниа хөвгүүн хийгээд тэдний хүмүүс нь Кидиэ тэргүүлэгчид Мижива хүртэл ирэв. 24 Тийн бөгөөд Кидиэ нь тэдэнд хийгээд тэдний хүмүүст тангараглан өгүүлрүүн; Та Килдийтэний боолууд болохоос бүү айгтун! Оронд сууж, Бабилоны хаанд зарагдагтун! Тийн болвоос танд сайн болох буй гэв. 25 Зүгээр долдугаар сард хааны төрөл болсон Илишимийн Нитикиэ хөвгүүний Исимал хөвгүүн нь арван хүнтэй ирээд Кидимиэг таслан алаад, түүнтэй Мичвад байсан Иудейтэн хийгээд Клийдийтнийг алав. 26 Тийн бөгөөд үлдсэн их бага улс бүгдээр хийгээд цэргийн тэргүүлэгчид нь босоод Египетэд одов. Тэр юуны тул гэвэл, тэд нь Клийдийтнээс айв. 27 Тийн бөгөөд Иудейгийн Зихуяхим хааны олз болсны гучин долдугаар жилийн арван хоёрдугаар сарын хорин долдугаар өдөр Бабилоны Ивал Миротан хаан эхлэж эзэлсэн жилдээ Иудейгийн Зихуяхим хааныг гянданаас сул тавиад 28 түүнд энэрлээр өгүүлж, түүний ширээг түүнтэй Бабилонд байсан хаадын ширээдээс дээр болгоод, 29 түүний гянданы хувцдыг хувилгаж, түүнийг өөрийн өмнө насны эцэс болтол идээгээр идэлцэв. 30 Тийн бөгөөд түүний хувь нь хааны хэзээ ч өгсөн хувь байсан бөгөөд өдөр бүрийн хувь нь түүний насны эцэс болтол өгөгдөх бөлгөө. Хаадын туужийн хоёрдугаар ном төгсөв.