1 Тийн бөгөөд Савалын нөгчсөний хойно Давид нь Амалигтныг тасалснаас буцаад, Жикалигт хоёр хоног суусан бөлгөө. 2 Тийнхүү хоёрдахь өдөр Мана. хувцсаа хагацсан хийгээд толгой дээрээ шороотой болсон нэгэн хүн нь Саналын буудлаас ирэв. Тийн бөгөөд тэр нь Давидад хүргээд хөсөр унан мөргөв. 3 Давид нь түүнд өгүүлрүүн; Чи хаанаас ирэв ээ? гэсэнд тэр нь өгүүлрүүн; Израйлын буудлаас би тонилов 4 гэсэнд Давид нь өгүүлрүүн; Хэрэг нь юу болов оо? Надад мэдүүлэн хайрла гэсэнд тэр нь өгүүлрүүн; Улс нь дайнаас зугтаасан буй. Жич Савал хийгээд Жиунатан хөвгүүн нь үхсэн буй 5 гэсэнд Давид нь тийнхүү өгүүлэгч залууд ийн; Савал хийгээд түүний Жиутан хөвгүүнийг үхсэнийг чи яаж мэднэ 6 гэсэнд түүнд өгүүлэгч залуу нь өгүүлрүүн; Миний Калбуа ууланд учирч явсанд, Мана. Савал нь жадны дээрээ түшиж байв. Тийн бөгөөд Мана. тэргэс морьд унагчид нь түүнийг гүйцэн нэхэв. 7 Тийн бөгөөд тэр нь хойшоо харьж, намайг үзээд дуудав. Тийн бөгөөд би энд байна гэж өгүүлэв. 8 Тэр нь надад ийн; Чи хэн бэ? гэсэнд би Амалигийн хүн гэж өгүүлэв. 9 Жич тэр нь надад дахиж өгүүлрүүн; Миний дээр босон намайг алан хайрла! Тэр юуны тул гэвэл, миний гаслан нь надад хүрэв. Харин миний амь нь гараагүй буй 10 гэсэнд би түүний дээр гаран түүнийг алав. Тэр юуны тул гэвэл, түүний унасны хойно амьд байхгүйг би мэдэв. Бас би түүний толгой дахь байсан титим хийгээд түүний гарт байсан бугуйвчийг аваад тэднийг энд миний эзэнд авчирсан буй 11 гэсэнд Давид хийгээд түүнтэй байсан хүмүүс нь хувцсаа барьж хагацав. 12 Тийнхүү тэд нь Савалын учир хийгээд түүний Жиунатан хөвгүүний учир ба Жахуагийн улсын учир хийгээд Израйлын гэртэхийн учир гэвэл, тэдний илдээр алагдсаны учир гасалж уйлан, үдэш болтол, бацаглав. 13 Бас Давид нь өгүүлсэн залуудаа ийн; Чи хаанаас буй гэж асуусанд, тэр нь би нэгэн оролт Амалигийн хүний хөвгүүн буй 14 гэсэнд Давид нь ийн; Жахуагийн тосолсныг алахыг чи гараа өргөхөөс яаж эс айв. 15 гээд Давид нь өөрийн залуусаас нэгийг дуудаад, ойртон түүнийг ал гэсэнд тэр нь түүнийг цохиж үхүүлэв. 16 Жич Давид нь түүнд ийн; Чиний цус нь чиний толгой дээр болох болтугай! Тэр юуны тул гэвэл, би Жахуагийн тосолсныг олов гэж чиний ам нь чиний тус гэрчилсэн буй 17 гээд Давид нь Савалын учир хийгээд түүний Жиунатан хөвгүүний учир энэ гашуудлын дуугаар гашуудав. 18 Жич тэр нь нум хэмээх дууг Иудейгийн үрст сургагтун! гэж захив. Мана. Жишарын бичигт бичигдсэн буй. 19 Израйлын үзэсгэлэн нь чиний өндөр газрын дээр алагдсан буй. Хүчтэн нь амраар унасан буй. 20 Кадад бүү өгүүлэгтүн! Ашкилуны Захалидад бүү дэлгэрүүлэгтүн! Тийн сонсвол эл. Пилиститний охид нь баясан эс хэрчигдэгсдийн охид нь бардамнах буй за. 21 Калфуагийн уулс аа! Шүүдэр хийгээд бороо ба тахилуудын тул тариалангууд ч таны дээр үл болох болтугай! Тэр юуны тул гэвэл, тэнд хүчтийн халх нь бузар мэт хаягдав. Тосоор эс тослогдсон мэт Савалын халх мөн болой. 22 Алагсдын цус хийээд хүчтэний өөхнөөс Жиунатны нум нь эс буцан авай. Савалын илд нь хоосноор эс буцав. 23 Савал хийгээд Жиунатан нь насандаа янаглалтай хийгээд тааламжит болоод, үхэлд эс салгагдсан бөлгөө. Тэд нь бүргэдээс хурдан бөгөөд арслангаас хүчтэй бөлгөө. 24 Израйлын охидыг Савалын учир уйлагтун! Тэр нь таныг улаан хийгээд баясгалангуудаар өмсгөөд таны хувцсанд алтны чимгүүдийг тавив. 25 Аяа, хүчтэн нь дайны дунд ямраар унасан буй. Жиунатан аа! Чи өөрийн өндөр газруудад алагдав. 26 Жиунатан ах минь ээ! Би чиний учир зовно. Чи надад маш тааламжтай бөлгөө. Миний тул чиний янаглал нь гайхамшигтай болоод эмсийн янаглалаас их бөлгөө. 27 Хүчтэн нь ямраар унасан буй. Дайны зэвсгүүд нь ямраар эвдэрсэн буй.
Хоёрдугаар бүлэг
1 Тийн бөгөөд үүнээс хойш Давид нь Жахуагаас асуун, би Иудейгийн аль нэгэн балгасанд одох буюу гэсэнд Жахуа нь түүнд одтугай! гэж зарлиг болсонд Давид нь аминд одох буюу би гэсэнд тэр нь Хибрунд гэж зарлиг болов. 2 Тиймийн тул Давид нь Жизарайлын Ахинуам хийгээд Кармилын Набалын гэргий агсан Абигайл хэмээгч өөрийн хоёр гэргийстэйгээ одов. 3 Жич Давид нь өөртэй агсан хүмүүсийн тус бүр хүн гэргийдтэйгээрээ авчрав. Тийнхүү тэд нь Хибруны балгадад суув. 4 Тийн бөгөөд Иудейгийн хүмүүс нь ирээд тэнд Давидыг Иудейгийн овгийн хаан болгон тослов. Бас Жибсийг Задын хүмүүсийн Савалыг болсны учир Давидад мэдүүлсэнд 5 Давид нь Жибис Килияадын хүмүүст элчсийг илгээн, тэдэнд ийн; Та Жахуагаар адистадлагдах болтугай! Тэр юуны тул гэвэл, та өөрийн Савал эзэнд хайрыг үзүүлэн, түүнийг булав. 6 Тиймийн тул өдгөө Жахуа нь танд хайр хийгээд үнэнийг үзүүлэх болтугай! Бас би таны үүнийг үйлдсэний тул би танд энэхүү хайрыг хариулсугай! 7 Тиймийн тул өдгөө та гаруудаараа хүчит болон баатрууд болтугай! Тэр юуны тул гэвэл, таны Савал эзний үхсэнд Иудейгийн овог нь намайг өөрийн хаан болгон туслав гэж захив. 8 Тийн бөгөөд Савалын чуулганы түшмэл болсон Нирийн Абнир хөвгүүн нь Савалын Шибушид хөвгүүнийг аваад Маханаймд авчраад 9 Килияад хийгээд Ашуритан ба Жизарайл хийгээд Ифарайм ба Бинимин хийгээд хамаг Израйлын дээр хаан болгов. 10 Савалын Ишбушид хөвгүүн нь Израйлын дээр хаан болохын тул цагт дөчин хоёр настай болоод хоёр жилийн турш эзлэв. Зүгээр Жахуагийн овог нь Давидыг дагав. 11 Давидын Хибрунд Иудейгийн овгийн дээр хаан болсон цаг нь долоон жил зургаан сар бөлгөө. 12 Тийн бөгөөд Нирийн Абанир хөвгүүн хийгээд Савалын Ашбушид хөвгүүний бооолууд нь Маханаймаас Хибрунд одов. 13 Тийн бөгөөд Жирүеийн Жиуа хөвгүүн хийгээд Давидын боолууд нь одон Хибруны нуурын дэргэд учралдав. Тийнхүү тэднээс нэг нь нуурын наад этгээдэд нөгөө нь нуурын цаад этгээдэд буув. 14 Тийнхүү Абнир нь Жиуабад ийн; Залуус нь бидний өмнө босоод наадтугай! гэсэнд Жиуа нь тэд нь бостугай! 15 гэсэнд Савалын Ишбушид хөвгүүний Бинимайн нь танаас арван хоёр хүн хийгээд Давидын боолуудаас арван хоёр нь босоод гарав. 16 Тийн бөгөөд тэд нь тус бүр өөр өөрийн эсэргүүцэгчийг толгойноос барин, эсэргүүцэгчийн хавиргыг илдээр хатгалцан тэнд хамтаар уналцав. Тиймийн тул тэр орон нь Кибиунын дэргэд байгч Хилкэд Хэзүрим хэмээн нэрлэгдэв. 17 Тийн бөгөөд тэр өдөр маш хэцүү дайн боллоо. Зүгээр Абнир хийгээд Израйлын хүмүүс нь Давидын боолуудын өмнө дийлдсэн бөлгөө. 18 Тийн бөгөөд Жирунын Жиуаб хийгээд Ибишай ба Асахил гурван хөвгүүд тэнд буй бөлгөө. Асахил нь хээрийн гөрөөстэй адил хурдан хөлтэй ажгуу. 19 Тийнхүү Асахил нь Абанирыг нэхэж, Абнирыг нэхэхээс баруун ч зүүн ч этгээдэд эс эргэв. 20 Тийн бөгөөд Абнир нь гэдэргээ харан чи Асахир мөн буюу гэсэнд Асахил нь би мөн бэлээ. 21 Тийнхүү Абнир нь түүнд чи баруун эсвэл зүүн этгээдэд эргэн, залуу хүмүүсийн нэгний зэвсгийг аван үйлд гэв. Зүгээр Асахил нь Абнирыг нэхэхээс эс буцав. 22 Жич Абнир дахиж Асахилд өгүүлрүүн; Намайг нэхэхээс буцан үйлд. Би юуны тул чамайг газарт таслах вэ? Тийн болбол би чиний Жиуаб ахын өмнө нүүрээ захиж үзүүлэх буй гэлээ. 23 Зүгээр тэр нь эс буцав. Тиймийн тул Абнир нь жадын хойт үзүүрээр түүнийг тавдахь хабисын хавирганы доор хатгав. Жад нь түүний биеийг алсдан гарав. Тэр мэтээр Асахил нь тэрхүү аорныг унагаад тэнд ч үхэв. Тийн бөгөөд Абахилын унаж үхсэн оронд хамаг хүрэгчид нь тэнд зугтав. 24 Харин Жиуаб хийгээд Хиеийн тус Кибие говийн замын дэргэд байгч Амама ууланд хүрсэнд нар нь оров. 25 Тийн бөгөөд Бинимайны хөвгүүд нь Абнирт чуулж нэгэн чуулган болоод нэг уулын орой дээр гараад байв. 26 Тэндээс Абнир нь Жиубад дуудан өгүүлрүүн; Илд нь үргэлжид эвдэх юү? Адагт гаслан болох буй хэмээн чи мэдэх биш үү? Чи улсыг тэдний ах дүү нараа нэхэхээс буцагтун! гэж хэдий болтол үл захих юу 27 гэсэнд Жиуаб нь өгүүлрүүн; Бурхан амьд бөгөөд хэрэв чи эс өгүүлсэн бөгөөс эл, эрхгүй өглөөд улсын тус бүр нь өөрийн ах дүүг нэхсэнээс буцах бөлгөө 28 гээд Жиуабын бүрээг татсанаар хамаг улс нь зогсоод түүнээс хойно Израйлыг эс нэхэн дайлахаа зогсов. 29 Тийн бөгөөд Абнир хийгээд түүний хүмүүс нь тэрхүү бүхэл шөнөд говиор яван, Иорданыг гатлан бүхэл Битаруныг алсдан Маханаймд хүрэв. 30 Тийн бөгөөд Жиуаб нь Абнирыг Нэхэхээс буцав. Тийнхүү түүний хамаг улсыг цуглуулсанд Давидын боолуудаас арван ес хийгээд Асахил нь үгүй болов. 31 Зүгээр Давитдын боол нь Бинимайнтан хийгээд Абнирын хүмүүсээс гурван зуун жаран хүнийг таслан үхүүлсэн бөлгөө. 32 Тийн бөгөөд тэд нь Асхилыг аваад Бидлихимд байсан түүний эцгийн булшны дотор булав. Тийн бөгөөд Жиуаб хийгээд түүний хүмүүс нь бүхэл шөнөөр яван, үүр цайх цагт Хибрунд хүрэв.
Гуравдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Савалын гэртэх хийгээд Давидын гэртэх хоёрын хооронд өнө болтол дайн болсон бөгөөд Давидыг хүч нь улам улмаар нэмэгдэв. Савалын хүч ч буурсаар буурав. 2 Жич Хиурын дотор хөвгүүд нь Давидад төрөгдөв. Түүний их хөвгүүн гэвэл, Жизрайлтны Ахнуиамын төрсөн Амуна бөлгөө. 3 Тиймхүү хоёрдугаар нь Кармилын Набалын Абигайл гэргийн төрсөн Калинаб бөлгөө. Гуравдугаар нь Камурын Тадмай хааны Мэкэ охины төрсөн Абсалум хөвгүүн бөлгөө. 4 Дөрөвдүгээр нь Хариуны төрсөн Адониза хөвгүүн бөлгөө. Тавдугаар нь Абиталын төрсөн Шинлэй хөвгүүн бөлгөө. 6 Зургадугаар нь Давидын Иклэ гэргийн төрсөн Итрияам бөлгөө. Эд нь Давидад Хибрунд төрөгдөв. 6 Тийн бөгөөд Савалын гэртэх хийгээд Давидын гэртэх хоёрын хооронд дайн болсон цагт Абнил нь Савалын гэртэхийн тул биеэ тэнхрүүлэв. 7 Тийн бөгөөд Савалд аяын охин болон Кижаар хэмээгч бага гэргий болсон бөлгөө. Тийнхүү Ишбушид нь Абнирт ийн; Чи миний эцгийн бага гэргийд юуны тул оров оо? 8 гэсэнд Абнир нь Ишбушидын үгсийн учир маш хилэгнээд өгүүлрүүн; Би нохойн толгой буюу. Би өдгөө өдөр Иудейгийн тус чиний Савал эцгийн гэр хийгээд түүний ах дүү нар ба түүний нөхдөд хайрыг үзүүлэн, чамайг Давидыг гарт эс өгөвч чи өдгөө өдөр энэ гэргийн учир намайг буруушаана. 9 Хэрвээ би Жахуагийн Давидад тангарагласан мэт түүнчлэн Давидад үл үйлдэх болбол эл. Бурхан нь Абнирт тэр мэт хийгээд түүнээс үлэмж үйлдэх болтугай! гэвэл 10 Эзэлгүүрнийг Савалын гэрээс урвуулж Давидын ширээг Израйлын дээр хийгээд Үдийн дээр дэнгээс Биршиб хүртэл босгохын тул болой 11 гэсэнд Шибушид нь Абнирт нэг ч хариу үгийг өгүүлэн үл чадав. Тэр юуны тул гэвэл, тэр нь түүнээс айв. 12 Тэндээс Абнир нь өөрийн учир элчсийг Давидад илгээж өгүүлрүүн; Энэ газар нь хэний буй буюу. Чи надтай эвийн тогтоолыг бүтээн үйлд. Тийн болбол миний гар нь хамаг Израйлыг чамд гэдрэг хариулахын тул чамтай болох буй 13 гэсэнд Давид нь өгүүлрүүн; Зөв. Би чамтай эвийн тогтоолыг бүтээсү. Зүгээр би чамаас нэгэн юмыг хэрэглэнэ гэвэл, чиний надтай уулзахын тул ирэхэд хэрэв чи Савалын Мэкэ охиныг үл авчрах бөгөөс эл. Чи надтай үл уулзах буй гэлээ. 14 Бас Двид нь элчсийг Савалын Ишбушид хөвгүүдэд илгээж, миний Пилиститний зуун хэрчигдсэн махны хэсгүүдээр гэргий болгон авсан Мэкэл гэргийг надад өгөн үйлд 15 гэсэнд Ишбушид нь Лайсын Платияамаас түүнийг авахын тул илгээв. 16 Тийн бөгөөд түүний эр нь түүнтэй явалцан түүний хойноос уйлж, Бахурим хүртэл одов. Зүгээр Абнирын тэр эрд харьтугай! гэсэнд тэр нь харив. 17 Бас Абнир нь Израйлын өтгөс улстай өгүүлэлдрүүн; Та урьд цагт Давидыг өөрийн дээр хаан болгохоор ирэв. 18 Тиймийн тул өдгөө бүтээн үйлд. Тэр юуны тул гэвэл, Жахуагийн Давидын учир зарлиг болсон нь ийн; Би Давид боолын гараар миний Израйлы улсыг Пилиститний гар хийгээд хамаг дайснуудын гараас тонилгосугай! гэж зарлиг болов гэлээ. 19 Тэндээс Абнир нь Бинзаминтны чихэнд өгүүлэв; Жич Абнир нь Израйлд хамаг тааламжит ба Бинзамины хамаг гэрт тааламжит үгсийг Давидын чихэнд өгүүлэхийн тул Хибрунд одов. 20 Тийн бөгөөд Абнир хийгээд түүнтэй гучин хүн нь Хибрунд Давидад одов. Тийнхүү Давид нь Абнир хийгээд түүнтэй байсан хүмүүсийн тул найрыг үйлдэв. 21 Тийн бөгөөд Абнир нь Давидад өгүүлэв; Би босон одоод хамаг Израйлыг өөрийн эзэн хаанд цуглуулах буй. Тийн бээр тэд нь чамтай тогтоолыг бүтээх буй. Тэр мэтээр чи өөрийн зүрхний хамаг хүссэнээ эзлэх буй гэлээ. Тийнхүүү Давидын Абнирыг явуулснаар тэр нь амраар одов. 22 Тэр тийн байхад Давидын хийгээд Жиуабын боолууд нь нэгэн чуулганыг нэхсэнээс буцсанд их олзыг авчрав. Абнир нь Хибрунд Давидтай үгүй бөлгөө. Давидын түүнийг явуулсанд Абнир нь амраар явсан бөлгөө. 23 Харин Жиуаб хийгээд түүнтэй байсан хамаг чуулганы ирсэнд улс нь Жиуабад өгүүлрүүн; Нирийн Абнир хөвгүүн нь хаанд оров. Тийн бөгөөд явуулсанд тэр нь амарар одсон буй 24 гэсэнд Жиуаб нь хаанд ирээд өгүүлрүүн; Чи юуг үйлдэв ээ? Мана. Абнирын чамд оров. Тийн байхад чи түүнийг юуны тул тавив. Тэр ч ер одсон буй. 25 Чи Нирийн Абнир хөвгүүнийг танина зэ. Тэр нь чамайг мэхлэхийн тул хийгээд чиний гарах бөгөөд орох ба хамаг үйлдэхийг мэдэхийн тул мөн ирэв гэлээ. 26 Тийн бөгөөд Жиуаб нь Давидын өмнөөс хараад Абнирт элчсийг илгээв. Тэд нь түүнийг Ширийн худгаас буцаав. Зүгээр Давид нь эс мэдэв. 27 Бас Абнирын Хибрунд буцсанд Жиуаб нь түүнийг хаалганы этгээдэд түүнтэй эвтэй мэт хэлэлцэхийн тул аваачаад өөрийн Саахил дүүгийн цусны тул түүнийг үхүүлэв. 28 Түүнээс хойно Давид нь донсоод өгүүлрүүн; Би хийгээд миний эзэлгүүрин нь Жахуагийн өмнө Абнирийн Абнир хөвгүүний цуснаас мөнхөд яагүй буй. 29 Тэр цус нь Жиуабын толгойн дээр хийгээд түүний эцгийн хамаг гэртэхийн дээр байх болтугай! Жич Жиуабын гэртэхээс идээг цувралт хийгээд бусраг өвчинт ба таягийн дээр түшигч хийгээд илдээр унагч ба хэзээ ч тэжээлгүй хүн болох болтугай! гэлээ. 30 Тэр мэтээр Жиуаб хийгээд түүний Абишай дүү нь Абнирыг алав. Тэр юуны тул гэвэл, тэр нь тэдний Асахи дүүг дайнд Хибруны дэргэд алсан бөлгөө. 31 Тийн бөгөөд Давид нь Жиуаб хийгээд түүнтэй байсан хамаг улсад ийн; Та хувцсуудаа хагачин өрмөгөө өмсөөд Абнирын өмнө гашуудалцагтун! гээд Давид нь хүүрийн хуурцгийг даган одов. 32 Тийн бөгөөд тэд нь Абнирыг Хибоунд булав. Хаан нь их дуу гаран, Абнирын хүүрийн булшны дэргэд уйлав. Жич хамаг улс нь уйлалцав. 33 Тийн бөгөөд түүний тул хаан нь агшуудан өгүүлрүүн; Абнир нь тэнэг мэт үхсэн биш үү? 34 Чиний гарууд нь эс хүлэгдсэн бөгөөд чиний хөлүүд нь чөдрөөр эс баригдсан бөлгөө. Чи хилэнцтэний гараар унагагдсан мэт унав гэсэнд хамаг улс нь түүний учир дахиж уйлав. 35 Тийн бөгөөд хамаг улс нь өдрийн цагт Давидыг зугаалуулахын тул ирсэнд Давид нь тангараглаж өгүүлрүүн; Хэрвээ би нарны орохоос урьд талх буюу өөр идээг идвэл эл. Бурхан нь над энэ мэт хийгээд түүнээс үлэмж үйлдэх болтугай! 36 Тийн бөгөөд хамаг улс нь үүнийг ажиглав уу? Энэ ч тэдэнд тааламжтай бөлгөө. Тэр мэтээр хааны хамаг үйлдсэн нь улсад тааламжтай бөлгөө. 37 Тийнхүү хамаг улс хийгээд Израйл нь тэр өдөр хааны Нирийн Абнир хөвгүүнийг алахыг эс зөвшөөрснийг мэдэв. 38 Тийн бөгөөд хаан нь өөрийн боолуудад өгүүлрүүн; Нэгэн ноён хийгээд их хүн нь өдгөө өдөр Израйлын дотор унав гэж та мэдэх биш үү? 39 Өдгөө өдөр би тослогдсон хаан боловч Жируйн хөвгүүд нь надаас хүчтэй буй. Жахуа нь мууг үйлдэгчид түүний муугийн ёсоор хариулах болъюу.
Дөрөвдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд Савалын хөвгүүний Абнирын Хибрунд өгснийг сонссонд түүний гарууд нь тэнхээгүй болов. Хамаг Израйл ч зовов. 2 Тийн бөгөөд Савалын хөвгүүнд чуулганы хоёр түшмэд буй бөлгөө. Тэндээс нэгний нэр нь Ба Э Энэ бөгөөд нөгөөгийн нэр нь Кикэб бөлгөө. Тэд нь Бирудийн Римуны хөвгүүд бөгөөд Бинзамины үрсээс бөлгөө. Тэр юуны тул гэвэл, Бируд нь Бинзамид тоогдсон бөлгөө. 3 Тийнхүү Бирудтэн нь Китаймд зугтаагаад тэнд өдгөө өдөр болтол суусан буй. 4 Бас Савалын Жиунатаны хөвгүүдэд нэгэн тахир хөлт хөвгүүн бөлгөө. Жизрайлаас Савал хийгээд Жиунатны учир мэдээгийн ирсэн цагт тэр нь түүнийг таван наст бөлгөө. Тийн бөгөөд түүнийг тэжээгч эм нь түүнийг аван яарч зугтааснаар түүнийг унагаасан бөлгөө. Тийнхүү тэр нь тахир хөлт болов. Түүний нэр нь Мифибушид бөлгөө. 5 Тийн бөгөөд Пирудын Римуны Риикиб хийгээд Ба Эн На хөвгүүн нь одоод өдрийн халуун цагт Ишбушидын гэрт хүрэв. Ишбушид нь өдөр дөлийн цагт дэвсгэрийн дээрээ хэвтэв. 6 Тийн бөгөөд тэд нь тэнд гэрийн дотроос буудайн талхыг авахын тул ирээд Ишбушидыг тавдугаар хавтсын доор хатгав. Тийн бөгөөд Рикэб хийгээд түүний Ба Э На дүү нь зайлав. 7 Тэр мэтээр тэдний Ишбушидын гэрт орсонд тэр нь унтах тасгийн дотор здэвсгрэ дээрээ хэвтэв. Тийнхүү тэд нь түүнийг хатган алаад түүний толгойг огтлоод, толгойг аван говиор бүхэл шөнөөр явав. 8 Тийн бөгөөд тэд нь Ашбишидын толгойг Давидад Хибрунд авчран хаанд өгүүлрүүн; Мана. Чиний Савал нь дайсны Ишбушид хөвгүүний толгой нь энэ буй. Жахуа нь өдгөө өдөр миний эзэн хааны тул Савалаас хийгээд түүний үрсээс мууг нэхэв 9 гэсэнд Давид нь Бирудын Рамуны Рикаб хийгээд түүний Ба Э На хөвгүүнд ийн хариу өгүүлрүүн; Жахуа нь амьд бөгөөд тэр нь миний сүнсийг хамаг зовлонгоос зовив. 10 Нэгэн хүн нь Савалын үхсэнийг өгүүлээд сайн мэдээг надад авчрав хэмээн санав. Бас тэр нь надад мэдээний тул миний түүнд шанг санасан боловч би түүнийг Жикалагт алав. 11 Түүнээс үлэмж хилэнцэт улс нь зөвт хүнийг түүний гэрт дэвсгэр дээр алсны тул би түүний цусыг таны гараас нэгэнтнийг газраас гаргах биш үү? гэлээ. 12 Тийнхүү Давидын залуус нь түүний захиснаар тэднийг алаад тэдний гар нуурын дээр уяв. Тийн бөгөөд тэд нь Ишбушидын толгойг аван Абнирын булшны дотор Хибрунд булав.
Тавдугаар бүлэг
1 Тэндээс Израйлын хамаг овгууд нь Давидад Хибрунд ирээд өгүүлрүүн; Мана. Бид чиний яс хийгээд мах мөн. 2 Жич өнгөрсөн цагт Савалын биднийг эзэн болсон цаөгт Израйлыг явуулж ирүүлж удирдагч чи мөн бөлгөө. Бас Жахуагийн чамд зарлиг болсон нь ийн; Чи миний Израйлын улсыг тэжээж Израйлын дээр тэргүүлэгч болох буй гэлээ. 3 Тэр мэтээр Израйлын хамаг өвгөдийн хаанд Хибрунд тэнд ирсэнд Давид хаан нь тэдэнтэй Жахуагийн өмнө Хиарунд тогтоолыг тогтоов. Тийнхүү тэд нь Давидыг Израйлын дээр хаан болгон тослов. 4 Давид нь хаан эхлэн болсон цагт гучин настай бөгөөд дөчин жилийн турш хаан байлаа. 5 Тэр нь Хибрэнд Иудейгийн дээр долоон жил, зургаан сарын турш хаан бөлгөө. 6 Тийн бөгөөд хаан хийгээд түүний хүмүүс нь Иерусалимд суугч Жибишутны тус одов. Тэд нь Давидаар энд орж үл чадах хэмээн сэтгээд ийн өгүүлрүүн; Чи сохор хийгээд доголонгуудыг үл аваачих болбол энд орж үл болох хэмээн Давид нь Шиунын хүрээсэн газрыг авав. Тэр гэвэл, Давидын балгас буй. 8 Тийн бөгөөд Давид нь тэр өдөр өгүүлрүүн; Аль хэн голд хүрээд Давидын зүрхэнд өшөөлөгдсөн Жибунитэн хийгээд доголон ба сохруудыг алагч нь түшмэл хийгээд тэргүүлэгч болох буй. гэлээ. Тэр юуны тул гэвэл, доголон хийгээд сохруд нь гэрт орж үл болох хэмээн өгүүлсэн бөлгөө. 9 Тэндээс Давид нь хүрээлсэн газарт сууж тэр газрыг Давидын балгас хэмээн нэрлэв. Давид нь Милугаас доторх зүг тойруулж үүдэв. 10 Тийнхүү Давид нь улам улмаар их болов. Тэр юуны тул гэвэл, чуулгануудын Жахуа бурхан нь түүнтэй бөлгөө. 11 Бас Тирийн Хирэм хаан нь Давидад элчис хийгээд хуш мод ба модыг цавчигчид хийгээд чулууг цавчигчдыг илгээв. Тэд нь Давидын тул гэрийг үүдэв. 12 Тийн бөгөөд Давид нь Жахуагийн түүнийг Израйлын дээр хаан болгосон хийгээд Израйлын улсын тул түүний эзэлгүүрнийг өргөмжилснийг үзэв. 13 Бас Давид нь Хибрунээс ирсний хойно Иерусалимаас бага гэргийд хийгээд гэргийдийг авсан буй. Тийнхүү түүнд өөр хөвгүүд хийгээд охид нь төрөгдсөн буй. 14 Түүнд Иерусалимын дотор төрөгдсөгсдийн нэрс гэвэл, Шамуа хийгээд Шобив ба Натам хийгээд Соломуа ба 15 Ибдэр хийгээд Илишуа ба Ифиг хийгээд Жибиа ба 16 Илишим хийгээд Илианда ба Илалид эд бөлгөө. 17 Зүгээр Пилиститэн нь Давидыг Израйлын дээр хаан болон тослогдсоныг сонсоод хамаг Пилиститэн нь Давидыг бэдрэхийн тул ирэв. Давид нь сонсоод хүрээлсэн газарт одов. 18 Пилититэн нь гараад Рифаймынг хөндийд дэлгэрэн буув. 19 Тийн бөгөөд Давид нь Жахуагаас асууруун; Би Пилиститний тус одох юу? Чи тэднийг миний гарт өгөх юу хэмээн асуусанд Жахуа нь Давидад зарлиг болруун; Одон үйлд. Тэр юуны тул гэвэл, би эрхгүй Пилиститнгийг чиний гарт өгсүгэй! 20 гэж зарлиг болсонд Давид нь Павал Пирижимд хүрэв. Бас Давид нь тэнд тэднийг таслаад өгүүлрүүн; Жахуа нь миний өмнө миний дайснуудын тус усны эвдрэлээр мэт эвдэв. Тиймийн тул тэр нь тэрхүү газрыг Павал Пирэжим хэмэн нэрлэв. 21 Бас тэнд Пилиститэн нь хөргүүүдээ орхисон. Тийнхүү Давид хийгээд түүний хүмүүс нь тэднийг галдав. 22 Харин Пилиститэн нь дахиж гараад Рафайм хөндийн дотор дэлгэрэн буув. 23 Тийнхүү Давидын Жахуагаас асуусанд тэр нь ийн зарлиг болруун; Чи бүү гартугай! Зүгээр тэднийг хойноос тойрч ялама модны тус Билиститэнд хүрэн үйлд. 24 Тийн бөгөөд чи ялама модны дээр явахын чимээг сонсох тэр цагт хөдлөн үйлд. Тэр юуны тул гэвэл, тэр цагт Жахуа нь чиний өмнө Пилиститний чуулганыг алахын тул гарах буй хэмээн зарлиг болов. 25 Тийн бөгөөд Давид нь Жахуагийн захисан ёсоор үйлдээд Пилиститний Кибэгээс Кизир хүртэл таслав.
Зургадугаар бүлэг
1 Тэндээс Давид нь Израйлын хамаг шалгаварт болсон гурван түмэн хүнийг цуглуулав. 2 Тийн бөгөөд Давид хийгээд түүнтэй байсан хамаг улс нь босоод бурхны хайрцгийн Иудейгийн Ба Э Лайгаас авчрахын тул одов. Тэнд Кировуудын хоронд суугч чуулгануудын Жахуагийн нэр нь дуудагдана. 3 Тийн бөгөөд тэд нь бурхны хайрцгийг Хибиэд байсан Абинадавын гэрээс шинэ тэргийн дээр тавин авчрав. Тийн бөгөөд Абинадавын үзх ийгээд Адиу хөвгүүд нь тэр шинэ тэргийг явуулав. 4 Тийн бөгөөд тэд нь тэргийг Хивиэд байсан Абинадавын гэрээс бурхны хайрцагтай явуулж, гаргав. Бас Ахиу нь хайрцгаас урьд явав. 5 Тийн бөгөөд Давид хийгээд Израйлын хамаг улс нь Жахуагийн өмнө нарсан модны зэргийн зэвсэг гэвэл, ятга хийгээд бишгүүр ба хэнгэрэг хийгээд бүрээ ба цангаар цэнгэлдэв. 6 Тийн бөгөөд тэдний нүдний үтрэмд хүрсэнд Үзэ нь гараа бурхны хайрцагт хүргээд барив. 7 Тиймийн тул Жахуа нь Үзэгийн тус хилэгнэв. Тийнхүү бурхан нь түүнийг тэнд буруугийн тул алав. Тийн бөгөөд тэнд тэр нь бурхны хайрцгийн дэргэд үхэв. 8 Тийн бөгөөд Жахуагийн Эзэг эвдрэлээр эвдсэний тул Давид нь гаслант болгоод тэрхүү орны нэрийг өдгөө өдөр болтол Пираза Үзэ хэмээн нэрлэв. 9 Бас Давид нь тэр өдөр Жахуагаас айн өгүүлрүүн; Жахуагийн хайрцаг нь надад яах гэж хүрэх үү гэлээ. 10 Тийнхүү Давид нь Жахуагийн хайрцгийг Давидын балгасанд эс хүргэв. Зүгээр Давид нь түүнийг Китийн Обид Идумын гэрт хүргэв. 11 Тийн бөгөөд Жахуагийн хайрцаг нь Обид Идумын гэрт гурван сарын туршаар байв. Жахуа нь Обид Идум хийгээд түүний хамаг гэргийдийг адислав. 12 Тийн бөгөөд тэд нь Давидад өгүүлрүүн; Жахуа нь Обид Идумын гэртэх хийгээд түүнд хамаг байгчийг бурхны хайрцгийн учир адислав хэмээн өгүүлсэнд Давид нь одож бурхны хайрцгийг Обид Идумын гэрээс Давидын балгасанд баясгалантайгаас авчрав. 13 Тийн бөгөөд хайрцгийг өргөгчдийн зургаан алхмын төдий явсанд Давид нь үхрүүд хийгээд шахмал малуудыг тахил болгон өргөв. 14 Тийн бөгөөд Давид нь Жахуагийнг өмнө бүхэл хүчээрээ бүжиглэв. Давид нь бас Ифудээр бүслэгдсэн бөлгөө. 15 Тэр мэтээр Давид хийгээд Израйлын хамаг улс нь Жахуагийн хайрцгийг цэнгээнээр хийгээд бүрээний дуугаар авчрав. 16 Тийн бөгөөд Жахуагийн хайрцгийн Давидын балгасандп хүрсэнд Савалын Мэкэл охин нь цонхоор харж Давидын Жахуагийн өмнө дэвхрэн бүжиглэхийг үзэв. Тийнхүү Мэкэл нь зүрхээрээ түүнийг элэглэв. 17 Тийнхүү тэд нь Жахуагийн хайрцгийг оруулан өөрийн оронд гэвэл Давидын түүний тул бүтээсэн сүмийн дунд тавив. Тийн бөгөөд Давид нь шатаалт тахилууд хийгээд өргөлүүдийг Жахуагийн өмнө өргөв. 18 Тийн бөгөөд Давид нь шатаалт тахилууд хийгээд эвийн өргөлийг өргсөнийг дуусгаад сац, улсыг чуулгануудын Жахуагийн нэрээр адислав. 19 Бас тэр нь хамаг улсад гэвэл, Израйлын бүхэл чуулганы эрс ч, эмс ч тус бүр талхны буурцаг хийгээд махны нэг сайн хэсэг ба үзмийн ундааны савыг хувааж өгөв. Тийн бөгөөд хамаг улсын тус бүр нь өөрийн гэрт буцав. 20 Тэндээс Давид нь өөрийн гэртэхийн адислахын тул буцав. Савалын Мэкэл охин нь Давидыг угтахын тул гараад өгүүлрүүн; Израйлын хаан нь өдгөө өдөр ямар сүртэй болов. Тэр нь өөрийн боолуудын шивэгчдийн өмнө хөнгөн хүмүүсийн хувцсаа тайлдаг мэт түүнчлэн тайлав 21 гэсэнд Давид нь Мэкэлд өгүүлрүүн; Энэ нь Жахуагийн өмнө бөлгөө. Тэр нь намайг чиний эцгээс өмнө хийгээд түүний хамаг гэрээс урьд сонгоод, Жахуагийн улс болсон Израйлын дэрэ тэргүүлэгч болгов. Тиймийн тул би Жахуагийн өмнө цэнгэлдэх буй. 22 Бас би дахин өөрийн сэтгэлээр үүнээс үлэмж доорд болох буй. Бас чиний өөрийн боолуудын шивэгчид гэсэн тэд нь намайг хүндлэх буй гэлээ. Тиймийн тул Мэкэл нь үхэх цаг болтол хүүхэнгүй болов.
Долдугаар бүлэг
1 Тийн бөгөөд хаан нь өөрийн гэрийн дотор суусан цагт Жахуагийн түүний хамаг тойронд байсан дайснуудаас түүнийг амируулсаны хойно 2 хаан нь Натан Парупидад өгүүлрүүн; Эдүгээ ү3 Би хуш модон гэрийн дотор суувч бурхны хайрцаг нь хөшөөдийн дотор байна 3 гэсэнд Натан нь хаанд өгүүлэв; Чиний зүрхний дотор хамаг ахуйг бүтээж явтугай! Тэр юуны тул гэвэл, Жахуа нь чамтай бий. 4 Тийн бөгөөд шөнөд Натанд Жахуагийн зарлиг болсон нь ийн; 5 Миний Давид боолд одож түүнд ийн өгүүл Жахуа нь ийн зарлиг болруун; Чи миний байхын тул гэрийг үүдэх үү? 6 Би гэвэл, Израйлын хөвгүүдийг Египетээс гаргасан цагаас өдгөө өдөр болтол гэрийн дотор эс сууж, майхан хийгээд цацарт байдаг. 7 Израйлын хамаг хөвгүүдтэй миний хаана ч явсанд миний Израйл улсыг сахиулсан Израйлын шүүгчдээс нэгэнд ч та миний тул хус модон гэрийг юуны тул эс үүдсэн буюу гэж зарлиг болсон буюу. 8 Тиймийн тул өдгөө миний Давид боолд ийн өгүүл; Чуулгануудын Жахуа нь ийн; Би чамайг хонины хүрээнээс хонийг сахиснаас миний Израйл улсын тэргүүлэгч болохын тул авав. 9 Бас чиний хаана ч явсанд би чамтай болон чиний дайснуудг чиний өмнөөс гарган чиний нэрийг дэлхийн ихсийн нэрд адил алдарт болгов. 10 Тийн бөгөөд би өөрийн Израйл улсын орондоо байж дахиж үл хөдлөхийн тул тэдэнд орныг тогтоон тэнд суулгах буй. Тийнхүү хилэнцтэний хөвгүүд нь урьд цагт мэт тэднийг үл зовоох буй. 11 Тийн бөгөөд миний улсын дээрээ шүүгчдийг тогтоосон цагаас би чиний хамаг дайснуудаас чамайг амирлуулав. Бас Жахуа нь чамайг үрстэй болгох гэж чамд мэдүүлнэ. 12 Тийн бөгөөд чиний өдрүүд нь дуусах бөгөөд чиний өөрийн эцэг нартай унтах цагт би чиний бэлхүүснээс гараагүй чиний үрийг чиний хойно өргөн түүний эзэлгүүрнийг батлах буй. 13 Тэр нь миний нэрийн тул гэрийг үүдэх буй. Бас би түүний эзэлгүүрний ширээг мөнхөд батлах буй. 14 Би түүний эцэг болох бөгөөд тэр нь миний хөвгүүн болох буй. Хэрэв тэро нь бурууг үйлдэх бол эл. Би түүнийг хүний шийдэм хийгээд хүн төрөлхтний цохилгоор цохих боловч 15 харин миний өршөөл нь чиний өмнө байсан Савалаас холдуулагдсан мэт чамаас үл холдуулагдах болъюу. 16 Тийн бөгөөд чиний гэртэх хийгээд эзэлгүүрин нь чиний өмнө мөнхөд тогтоогдох бөгөөд чиний ширээ нь мөнхөд батлагдах болъюу гэж зарлиг болов. 17 Эдгээр хамаг үгсийн ёсоор хийгээд энэ хамаг үзэгдлийн ёсоор Натан нь Давидад өгүүлэв. 18 Тийн бөгөөд Давид хаан нь ороод Жахуагийн өмнө суун ийн айлтгаруун; Жахуа эзээн! Чиний намайг өдгөө болтол удирдахын тул би хэн бэ? Бас миний гэртэх нь юу вэ? 19 Жич Жахуа эзээн! Энэ нь чиний өмнө бага хэрэг мэт буй. Чи бас өөрийн боолын гэртэхийн учир ирээдүй үнэтийн цаг болтол зарлиг болсон буй. Жахуа эзээн! Энэ нь хүний ёс буюу. 20 Түүнээс гадна Давид нь чамд юуг айлтган чадах юу. Тэр юуны тул гэвэл, чи Жахуа эзээн! өөрийн боолыг дайна. 21 Чи өөрийн зарлигны тул хийгээд өөрийн зүрхний ёсоор өөрийн боолд мэдүүлэн эд хамаг их үйлсийг үйлдэв. 22 Тиймийн тул Жахуа эзээн! Чи их буй. Чамд адил хэн ч үгүй буй. Бас бидний чихээрээ хамаг сонссоны ёсоор чамаас бус бурхан ч үгүй буй. 23 Тийн бөгөөд дэлхий дээр чиний улс гэвэл, Израйлын улсад адил аль нэг нь ч улс буй буюу. Бурхаан! Чи тэднийг өөрийн улс болгон золихын тул хийгээд өөртөө нэрийг болгохын тул ба Египет газраас өөрийн тонилгосон улсын өмнөөс улсууд хийгээд тэдний бурхдыг гаргаж их хийгээд аймшигтуудыг үйлдэхийн тул одов. Тэр юун тул гэвэл, чи өөрийн тул улсыг мөнхөд болгон Израйлын улсыг батлаад, Жахуа аа! Чи тэдний бурхан болов. 25 Жич Жахуа аа! Өдгөө чи өөрийн боолын учир хийгээд тэдний гэртэхийн учир зарлиг болсноо мөнхөд тогтоон, өөрийн чуулгануудыг Жахуа нь Израйлын бурхан мөн гэж өгүүлэгтүн! Чиний нэр нь мөнхөд егүүтгэгдэх болтугай! Жич чиний боолыг гэртэх нь чиний өмнө батлагдах болтугай! 27 Тэр юуны тул гэвэл, чуулгануудын Жахуа аа! Чи Израйлын бурхан бөгөөд чиний боолд ийн; би чамайг үрстэй болгосугай! гэж зарлиг болов. Тиймийн тул чиний боол нь өөрийн зүрхний дотор чамд энэ залбирлыг өргөхөө дуршив. 28 Тийн бөгөөд өдгөө Жахуа эзэн ээ! Чи тэрхүү бурхан бөгөөд чиний зарлигууд нь үнэн мөн. Жич чи энэ хайрыг өөрийн боол амлав. 29 Тиймийн тул чи түүнийг адислан соёрх! Тур юуны тул гэвэл, Жахуа эзэн ээ! чи тийм зарлиг болов. Тийн бээр чиний адисаар чиний боолын гэртэх нь мөнхөд адислагдах болтугай!
Наймдугаар бүлэг
1 Тийн бөгөөд түүнээс хойно Давид нь Пилиститнийг таслан доройтуулав. Давид нь Пилиститний гараас Митэг Амманыг авав. 2 Бас тэр нь Муабтаныг таслан тэднийг хэмжээгээр хэмжин газарт хаяв. Тэр нь алахын тул хоёр хэмжээгээр хэмжээд амьд байлгахын тул нэгэн бүхэл хэмжээгээр хэмжив. Тийн Муабтан нь Давидын боолууд болж бэлүүдийг өргөв. 3 Бас Давид нь Ефрад морийн дэргэд байгч өөрийн хязгаарыг дахин авахын тул одоход ийн; Риховын Хададижар хөвгүүн болон Зубагийн хааныг таслав. 4 Давид нь түүнээс мянган тэргэс хийгээд долоон зуун морьт цэргүүд ба хоёр түмэн явган явагчдыг аваад Давид нь тэрэгний морьдоос нэг зуун тэрэгний тул үлдээгээд бус хамгийн тахимыг огтлов. 5 Тэндээс Дамаскийн Сирийтний Зубагийн Хададижир хааныг туслахын тул ирсэнд Давид нь Сиритнээс хоёр түмэн, хоёр мянгыг алав. 6 Бас Давид нь харуулч цэргүүдийг Дамаскийн Сирид тавив. Тийн бөгөөд Сиритэн нь Давидын боолууд болоод бэлгүүдийг өргөв. Тэр мэтээр Жахуа нь Давидын хаана ч одоход түүнийг аврав. 7 Тийн бөгөөд Давид нь Хададижирын боолуудын зүүст алтан балитайнуудыг аваад тэднийг Иерусалимд авчрав. 8 Давид нь Хададижирын Бита хийгээд Биружи гэгч балгаснаас маш их зэсийг авав. 9 Тийн бөгөөд Халмуны Той хаан нь Давидын Хадаижирын бүхэл чуулганыг эвдсэний учир сонсоод 10 Той нь Хададижирын тус дайлагч байсны тул өөрийн Жиурам хөвгүүнийг Давидад мэндчилүүлэх бөгөөд ерөөхийн тул илгээв. Тэр юуны тул гэвэл, Давид нь Хададижирын тус дайлаад түүнийг тасалсан бөлгөө. Жиурам нь мөнгөн савс хийгээд алтан савс ба зэс савсыг авчрав. 11 Давид нь тэд савсыг түүний хамаг дийлсэн улсуудын ариун болгосон мөнгө хийгээд амттай хамт Жахуад ариун болгон өргөв. 12 Тэр улсууд гэвэл Сири хийгээд Муаб ба Аммоны хөвгүүд хийгээд Пилиститний ба Амлис хийгээд Зубагийн хаан болон Рикувын Хададизар хөвгүүний олзтой буй бөлгөө. 13 Тэр мэтээр Давид нь Сиритний нэгэн түм найман мянган хүнийг давсны хөндийд алснаас буцаад алдарт болов. 14 Бас тэр нь харуулч цэргүүдийг Идум гэвэл, бүхэл Идумд тавив. Тийнхүү хамаг Идумтан нь Давидын боол болов. Тэр мэтээр Жахуа нь Давидыг түүний хаана ч одоход аврав. 15 Тийн бөгөөд Давид нь хамаг Израйлын дээр эзлэв. Бас Давид нь шүүвэр хийгээд зөвийг өөрийн хамаг улсад үйлдэв. 16 Тийнхүү Жирүйгийн Жиуаб хөвгүүд нь чуулганы тэргүүлэгч бөгөөд Алихудын Жихушафад хөвгүүн нь тууж бичигч байсан буй. 17 Жич Анитовын Задуг хөвгүүн хийгээд Абитарын Ахимилиг хөвгүүн нь лам нар байсан буй. Сарайяа нь бичигч байсан буй. 18 Жич Жихүйтэний Пинайяа хөвгүүн нь Каратитан хийгээд Пилиатний дээр байсан буй. Давидын хөвгүүн нь тэргүүлэгчид байсан буй.
Есдүгээр бүлэг
1 Тэндээс Давид нь өгүүлрүүн; Миний Зиунатаны учир хайрыг өгүүлэхийн тул Савалын гэрдэхээс үлдсэн хүн буй буюу гэв. 2 Тэр цагт Савалын гэрдэхээс нэг Зиба нэрт боол бөлгөө. Түүнийг Давидад дуудсанд хаан нь түүнд ийн; Чи Зиба мөн үү гэсэнд тэр нь ийн; Чиний боол мөн 3 гэсэнд хаан нь өгүүлрүүн; Савалын гэрдэхээс хүн бий юу. Би түүнд бурхны хайрыг үзүүлсүгэй! гэсэнд Зиба нь хаанд ийн; Зиунатаны нэг доголон хөлт хөвгүүн буй 4 гэсэнд хаан нь түүнд өгүүлрүүн; Тэр нь хаана буй гэсэнд Зиба нь өгүүлрүүн; Мана. тэр нь Лууворт байгч Амойлын Мэкир хөвгүүний гэрт буй гэв. 5 Тийн бөгөөд Давид нь илгээгээд түүнийг авчируулав. 6 Тийн Савалын Зиунатаны Мифибушид хөвгүүн нь Давидад хүрээд нүүрээрээ унан мөргөв. Давид нь Мифибушид аа! гэсэнд тэр нь Мана. чиний боол мөн 7 гэсэнд Давид нь түүнд ийн; Бүү айтугай! Тэр юуны тул гэвэл, би чиний Зиунатан эцгийн тул чамд хайрыг өгүүлэн чиний Савал эцгийн хамаг орныг хариулсугай! Бас чи миний ширээнд үргэлжид зооглох буй 8 гэсэнд тэр нь мөргөн ийн; Чиний боол нь юу буй. Би үхсэн нохой мэт бөгөөд чи над яаж ажиглах буюу гэв. 9 Тийн бөгөөд хаан нь Зибаг дуудаад түүнд ийн; Би чиний эзний хөвгүүүнд Савалын хамаг байсныг өгөв. 10 Тиймийн тул чи хийгээд чиний хөвгүүд ба чиний боолууд нь чиний эзний хөвгүүний идээт болохын тул түүнд газрыг хагалан тариагаа авчирах буй. Харин чиний эзний хөвгүүнд миний гэрт үргэлжид зооглох буй гэв. Зибад арван таван хөвгүүд хийгээд хорин боолууд байсан буй. 11 Бас Зиба нь хаанд ийн; Миний эзэн хааны боолд хамаг захисаны ёсоор чиний боол нь бүтээнэ гэв. Тэр мэтээр Мифибушид гэвэл хааны нэг хөвгүүн мэт түүний гэрт иддэг бөлгөө. 12 Жич Мифибушидад нэг Микэ нэрт бяцхан хөвгүүн бөлгөө. Тийнхүү Зибагийн гэрийн хамаг улс нь Мифибушидад зарагдав. Мифибушид нь Иерусалимын дотор сууж хааныг ширээнд үргэлжид иддэг бөлгөө. 13 Тэр нь хоёр хөлөөрөө доголон бөлгөө.
Аравдугаар бүлэг
1 Тийн бөгөөд түүнээс хойно Аммуны хөвгүүдийн хааны үхсэнд түүний Ханум хөвгүүн нь түүний оронд хаан болов. 2 Тийн бөгөөд Давид нь ийн; Би Нахамын Ханун хөвгүүнд түүний эцгийн над хайрыг үзүүлсэн мэт түүнчлэн түүнд хайрыг үзүүлсүгэй! гээд Давид нь түүний эцгийн учир олуулахын тул өөрийн боолуудаар илгээв. Тийн Давидын боолууд нь Аммуны хөвгүүдийн газарт одов. 3 Тийн бөгөөд Аммуны хөвгүүүдийн ноёд нь өөрийн Ханун эзэнд ийн; Давид нь амруулагчидыг чамд илгээснээр, чиний эцгийг хүндэлнэ. хэмээн чи санана уу. Давид нь өөрийн боолуудыг энэ балгасыг шинжилж үзэх хийгээд эвдэхийн тул чамд илгээсэн биш үү 4 гэсэнд Ханун нь Давидын боолуудыг аваад, тэдний сахалын хагасыг огтолоод тэднийг буцаав. 5 Тийн бөгөөд үүний Давидад мэдүүлэгдсэнд тэр нь тэднийг угтахын тул илгээв. Тэр юуны тул гэвэл, тэд хүмүүс нь ихэд ичив. Бас хаан нь ийн өгүүлэв; Та сахалын ургах болтол, Зирэеүд суугаад түүнээс хойно буцагтун! 6 Тийн Аммуны хөвгүүд нь Давидын өмнө өмхий мэт болсноор мэдэв. Тиймийн тул Аммуны хөьгүүд нь илгээгээд Фид Рихувын Сиритэн хийгээд Зибийн Сиритэн ба хоёр түм явганаар явагч хүн ба Ми На Кэ хаанаас мянган хүн хийгээд Читувагаас нэг түм хоёр мянган хүнийг хөлсөөр авав. 7 Үүнийг Давид нь сонсмогц Зиуваб хийгээд баатар хүмүүсийн хамаг чуулганыг илгээв. 8 Тийн бөгөөд Аммуны хөвгүүд нь гараад хаалгын орох газарт дайнд оролцохоор одов. Зиба хийгээд Рихувын Сиритэн ба Ишува хийгээд Ми На Кэ нь хээрт тусгаар байв. 9 Тийн бөгөөд Зивав нь дайны урьдаас хийгээд хойноос өөрийн тус байсныг үзээд Израйлын хамаг эрхэмүүдийг сонгоод тэднийг Сиритэний тус дайнд оролцохоор тавив. 10 Бас Израйлын үлдсэн улсыг Аммуны тус дайнд оролцохоор тавихын тул өөрийн Авшайн дүүгийн эрхийн доор өгөв. 11 Тийн бөгөөд Зиував нь ийн; Хэрвээ Сиритэн нь надаас хүчит болох бөгөөс эл, чи над ирээд туслах болъюу. 12 Бат зүрхт болтугай! Бид өөрийн улс хийгээд өөрийн бурхдын балгадын тул хүчтээр явъя. Жахуа нь таалалаараа үйлдэх болтугай! гэв. 13 Тийн бөгөөд Зиував хийгээд түүнтэй байсан улсын Сиритэний тус дайнд ойртсонд тэд нь түүнээс дутаав. 14 Жич Аммуны хөвгүүд нь Сиритэний дутаасныг үзээд Абишайгаас дутаагаад балгасандаа оров. Тэндээс Зиував нь Аммуны хөвгүүдээс буцаж, Иерусалимд хүрэв. 15 Бас Сиритэн нь Израйлын өмнө таслагдсанаа үзээд чуулалцав. 16 Тийн бөгөөд Хөдэдичир нь илгээгээд голын чанад зүгийн Сиритэнийг ирүүлэв. Тийнхүү тэд нь Хэдэдширын чуулганы Шиувах тэргүүлэгчийг дагаж ирэв. 17 Энэ мэтээр Давидад мэдүүлэгдсэнд тэр нь хамаг Израйлыг чуулуулаад Иорданыг гатлаад Хилэнд одов. Тийн Сиритэн нь Давидын тус дайнд оролцохоор одож түүүний тус дайлав. 18 Харин Сиритэн нь Израйлаас дутаав. Бас Давид нь долоон зуун тэргэсийн хүн хийгээд дөрвөн түмэн морьт хүнийг алав. Бас тэдний чуулганы Шувах тэргүүлэгч таслагдаад тэнд үхэв. 19 Тийн бөгөөд Хэдэдичирт зарагдсан хаад нь тэдний Израйлын өмнө таслагдсаныг үзэд Израйлтай эвсэлдээд тэдэнд зарагдав. Тийн бөгөөд Сиритэн нь Аммуны хөвгүүдийг дахиж таслахаас айв.
Арван нэгдүгээр бүлэг
1 Тэндээс Жимийн өнгөрсний хойно хаадын дайлахын тул гарах цагт Давид нь Зиував хийгээд өөрийн боолууд ба хамаг Израйлыг илгээв. Тийн бөгөөд тэд нь Аммуны хөвгүүдийг таслан Кибэг бсэлж суув. Харин Давид нь Иерусалимын дотор байв. 2 Тийн бөгөөд нэг үдэшт Давид нь дэвсгэрээс босоод хааны гэрийн оройн дээр яван атал, оройгоос нэг эм хүний биеэ угаахыг харав. Тэр эс нь маш үзэсгэлэнт бөлгөө. 3 Тийн бөгөөд Давидын илгээж эмийн учир өгүүлрүүн; Тэр нь Илиамын охин болон Хититэний Үрмэний Бидишива гэргий биш үү гэв. 4 Тийн бөгөөд Давид нь элчийг илгээгээд түүнийг авав. Бидшива нь түүнд оров. Тийн Давид нь түүнтэй нөхчив. Тэр Бидишива нь биеэ бзраас арилгаад өөрийн гэрт харив. 5 Тэндээс тэр эм нь жирэмсэн болоод Давидад өгүүлрүүн; Би жирэмсэн болов гэв. 6 Тийн Давид нь Зиувавд илгээж над Хититэний Үриэг илгээн үйлд гэсэн тэр нь илгээв. 7 Тийн бөгөөд түүний ирсэнд Давид нь Үриэд ийн; Чи өөрийн гэрт одон хөлөө угаатугай! гэв. Тийн Үриэ нь хааны гэрээс гарав. Бас нэг идээ нь түүний тул хаанаас илгээгдэв. 9 Зүгээр Үриэ нь хааны гэрийн үүдний дэргэд өөрийн эзний хамаг боолуудтай одоод өөрийн гэрт эс одов. 10 Тийн бөгөөд Давидад ийн; Үриэ нь өөрийн гэрт эс одов гэсэнд Давид нь Үриэд өгүүлрүүн; Чи аянаас ирсэн биш үү? Тийн чи юуны тул гэртээ эс одов 11 гэсэнд Үриэ нь Давидад өгүүлрүүн; Хайрцаг хийгээд Израйл ба Иудейгийн майхнуудад байгуул. Миний Зиував эзэн хийгээд миний эзний боолуудын хээрт бууж байгуул. Би өөрийн гэрт ороод идэн уун гэргийтэйгээ хэвтэн үйлдэх үү. Чи амьд бөгөөд, чиний сүнс нь амьд буй . Би энэ юмыг үл үйлдэх буй 12 гэсэнд Давид нь Үриэд эдүгээ өдөр энд байтугай! Маргааш би чамайг явуулсугай! гэсэнд Үриэ нь Иерусалимын дотор тэр өдөр хийгээд маргааш өдөр байв. 13 Тийнхүү Давидын түүнийг дуудсанаар тэр нь түүний өмнө идэн уун авай. Бас Давид нь түүнийг согтоов. Тийн бөгөөд үдэшд тэр нь өөрийн эзний боолуудтай дэвсгэрийн дээр хэвтэхийн тул гараад өөрийн гэрт эсодов. 14 Тийн бөгөөд маргааш өдөр Давид нь Зиувавд бичгийг бичээд Үриэгийн гэрээр илгээв. 15 Тийн бөгөөд тэр нь бичиг нь ийн; Үриэг халуун дайны урьд зүгийн дунд тавин, түүний таслагдан үхэхийн тул түүнээс холдогтун! гэж бичив. 16 Тийн бөгөөд Зиував нь балгасыг үзээд, баатар хүмүүс хаана бүхий өөрийн мэдсэн газрын тэнд Зүриэг тавив. 17 Тийн балгасны хүмүүсийн гараад Зиувавын тус дайлсангд Давидын боолуудаас зарим улс нь унаад үхэв. Жич Хититэний Үриэ нь үхэв. 18 Тэр тийн ахуйд Зиував нь илгээж Давидад дайны учир хамгийг мэдүүлж 19 элчид ийн захируун; Чиний дайны хамаг хэргийг хаанд өгүүлж дууссанд 20 хэрвээ хаан нь хилэгнэж чамд ийн; Та дайлахаа юуны тул балгасанд ойртов. Тэд нь хэрмээс харвах буй хэмээн та эс мэдэв үү. Зирувбишидын Абилимих хөвгүүнийг хэн алав. Нэг эмийн тээрмийн чулууны хэсгийг түүний дээр хаяснаар тэр нь Тибист үхсэн биш үү. Та хэрэмд юуны тул ойртов хэмээн өгүүлэх бөгөөс Чи ийн; Жич чиний Хититэний Үриэ боол нь үхэв гэж өгүүл ??? 22 гэсэнд элч нь одоод Давидад хүрээд Зиувавын түүгээр хамаг илгээсэн хэргийг үзүүлэв. 23 Тийн бөгөөд элч нь Давидад ийн; Тэд хүмүүс нь биднийг дайлан бидний тус хээрт гарав. Харин тэдний тус хаалгийн орох хүртэл бидний эсэргүүцсэнд 24 харвагч нарын чиний боолуудын дээр хэрмээс харваснаар хааны боолуудаас заримууд нь үхсэн буй. Жич чиний Үриэ боол нь үхэв 25 гэсэнд Давид нь элчид өгүүлрүүн; чи Зиувавд ийн; Энэ нь чамайг үл гашуудуулах болтугай! Тэр юуны тул гэвэл, Илд нь Ялгалгүйгээр аливааг ч эвддэг. Дайнаа балгасны тус бат болгон түүнийг унаган үйлд гэж Зиувавыг бататган үйлд гэв. 26 Тийн бөгөөд Үриэгийн гэргий нь гашуудав. 27 Тэндээс гашуудлын өнгөрсөнд Давид нь илгээн түүний гэртээ ирүүлээд өөрийн гэргий болгов. Тийнхүү тэр нь түүнд хөвгүүнийг төрөв. Зүгээр Давидын үйлдсэн нь Жахуад тааламжгүй бөлгөө.
Арван хоёрдугаар бүлэг
1 Тэндээс Жахуа нь Натангийн Давидад илгээв. Тэр нь түүнд ирээд өгүүлрүүн; Нэг балгасанд хоёр хүн бөлгөө. Нэг нь баян нөгөө нь үгээгүү бөлгөө. 2 Тэрхүү баян хүнд маш олон сүрэг хийгээд мал адгуусууд бөлгөө. 3 Зүгээр үгээгүү хүнд өөрийн худалдаж авсан нэг бяцхан тэжээсэн эм хургаас өөр юу ч үгүй бөлгөө. Тийнхүү хурга нь түүнтэй хийгээд түүний хүүхэдтэй хамт өсөв. Бас түүний идээнээс идэн уун түүний өвөрт хэвтэн түүнд охин мэт болов. 4 Тийнхүү тэр баян хүнд нэг аялагч хүн нь ирэв. Зүгээр тэр нь ирсэн аялагчдаа бэлдэхийн тул өөрийн сүрэг хийгээд адгуусаас авахаа хайрлан, үгээгүү хүний хургыг аваад ирсэн хүндээ бэлтгэв 5 гэсэнд Давид тэд хүний тус маш хилэгнээд Катангт ийн; Жахуа нь амьд бөгөөд үүнийг үйлдсэн хүн нь эрхгүй үхэх буй. 6 Бас тэр нь хургыг дөрвөн давхраар хариулах буй. Тэр юуны тул гэвэл, тэр нь тэрхүү үйлийг үйлдээд хайргүй бөлгөө 7 гэсэнд Шатанг нь өгүүлрүүн; Чи тэр хүн мөн буй. Израйлын Жахуа бурхан нь ийн; Би чамайг Израйлын хаан болгон туслаад чамайг Савалын гараас аврав. 8 Бас би чиний эзний гэр хийгээд чиний эзний гэргэдийг чиний өвөрт өгөн чамд Израйл хийгээд Иудейгийн овгуудыг өгөв. Тийн бөгөөд хэрвээ энэ нь бага болвоос би түүнээс өмнө мууг үйлдэв. Чи Хититний Үриэг илдээр алан гэвэл, Аммуны хөвгүүдийн илдээр алаад түүний гэргийг өөрийн гэргий болгоьв. 10 Тийнхүү эдүгээ илд нь чиний гэрээс хэзээ ч үл хагацах буй. Тэр юуны тул гэвэл, чи намайг элэглэн Хититний Үриэгийн гэргийг өөрийн гэргий болгон авав. 11 Бас Жахуа нь ийн; Мана. Би чиний гэрдэхээс мууг үүсгэн, чиний гэргийг аван, чиний төрөлд өгөх буй. Тэр нь чиний гэргэстэй энэ нарны өмнө хэвтэх буй. 12 Тэр юуны тул гэвэл, чи үүнийг нууцаар үйлдэв. Харин би энэ юмыг хамаг Израйлын өмнө хийгээд нарны өмнө үйлдсүгэй хэмээв 13 гэсэнд Давид нь өгүүлрүүн; Би Жахуагийн тус нүглийг үйлдэв гэсэнд Натанг нь өгүүлрүүн; Жич Жахуа нь чиний нүглийг өнгөрүүлэв. Чи үл үхэх буй. 14 Зүгээр чи энэ үйлээр Жахуагийн дайснуудад их доромжлох шалтгааныг үйлдсэний тул чамд төрдөг өдий хүү нь эрхгүй үхэх болъюу 15 гэсэнд Натанг нь өөрийн гэрт буцав. Тийн бөгөөд Жахуа нь Үрмэгний гэргийн төрсөн хүүг овгийн болгосон бөгөөд, тэр хүү нь маш өвдөв. 16 Тиймийн тул Давид нь бурханд хүүгийн учир залбирав. Бас Давид бацаг барин ороод бүхэл шөнөд газарт хэвтэв. 17 Тийн бөгөд түүний гэрийн өвгөд нь босоод түүнийг газраас өргөхийн тул одов. Зүгээр тэр нь эс туршин, тэдэнтэй идээг ч эс идэв. 18 Тийн бөгөөд долдугаар өдөр хүү нь үхэв. Тийнхүү Давидын боолууд нь хүүгийн үхсэнийг түүнд мэдүүлэхээс айв. Тэр юуны тул гэвэл, тэд нь ийн; Мана. хүүгийн амьд байсан цагт бид түүнд өгүүлэвч тэр нь бидний дууг эс сонсов. Зүгээр хэрвээ бид түүнд хүү нь үхэв гэж мэдэв. Тиймийн тул Давид нь боолууддаа хүү нь үхэв гэсэнд тэд нь тэр үхэв гэв. 20 Тийн бөгөөд Давид нь газраас босоод биеэ үгааж тослон бүс хувцсыг өмсөөд Жахуагийн гэрт орж мөргөв. Тэндээс өөрийн гэрт ирв. Түүний эргэснээр түүнд идээг өргөсөнд тэр нь идэв. 21 Тийн бгөөөд боолууд нь түүнд өгүүлрүүн; Энэ чиний үйлдсэн нь юу буюу. Хүүгийн амьд байсанд чи бацаглан үйлдэв. Зүгээр хүүгийн үхсэнд чи босоод идээг идэв 22 гэсэнд тэр нь ийн; Тэр юуны тул гэвэл, бурхан нь намайг хайрлаж хүүг амьд байлгах юу хэмээн хэн мэдэх 23 зүгээр түүний үхсэний хойно юуны тул бацаглах юу. Би түүнийг буцаан чадах уу. Би түүнд одох харин тэр нь над үл буцах буй гэв. 24 Тэндээс Давид нь өөрийн Биднива гэргийг амруулаад, түүнд ороод түүнтэй нөгцөв. Тийн тэр нь нэг хүүг төрөв. Давид нь түүний нэрийг Саянуа гэж нэрийдэв. Жахуа нь түүнийг таалав. 25 Тийн бөгөөд тэр нь Натанг форофидоор илгээн түүний нэрийн Жахуагийн учир Зидидиа гэж нэрийдэв. 26 Тэндээс Знував нь Аммуны хөвгүүдийн Рэбэгийн тус дайлаад хааны балгасыг авав. 27 Тийн бөгөөд Знував нь Давидад элчийг илгээн өгүүлрүүн; Би Рэбэгийн тус дайлаад улсуудын балгасыг авав. Тиймийн тул эдүгээ үлдсэн улсыг цуглуулж балгасны тус буун түүнийг аван үйлд. 28 Тийн бус бөгөөс эл тэр балгасыг миний авсаны тул миний нэрээр нэрийдэгдэх буй 29 гэсэнд Давид нь хамаг улсыг цуглуулж Рэбэд одоод түүний тус дайлан авав. 30 Тийн бөгөөд тэр нь тэдний хааны титмийн толгойгоос авав. Тэр титим Давидын толгойн дээр тавигдав. Тэр титмийн алт хийгээд эрдэнэ чулуунууд нь чинглүүрээр нэг далантаа бөлгөө. Жич Давид нь тэр балгасаас маш их олзыг гарган ава. 31 Бас тэр нь тэндэх улсыг гаргаад тэднийг Хирүг хийгээд төмөрт тамгуур ба төмөр сүхээр үйлийг үйлдүүлэв. Бас тэднийг тоосуудыг галдахын тул гаргав. Энэ мэтээр тэр нгь Аймуны хөвгүүдийг хамаг балгадад үйлдэв. Тэндээс Давид хийгээд хамаг улс нь Иерусалимд буцав.
Арван гуравдугаар бүлэг
1 Тийн бөгөөд үүнээс хойно Давидын Авсалум хөвгүүнд нэг үзэсгэлэнт Тамар нэрт охин дүү бөлгөө. Түүнийг Давидын амнуг хөвгүүн нь янаглав. 2 Тийнхүү Амнунг нь ихэд зовож өөрийн Тамар дүүгийн учир өвчинт болов. Тэр юуны тул гэвэл, Тамар нь охин бөлгөө. Тийн бөгөөд Амнунгад нэг Зиунадав нэрт нөхөр бөлгөө. Тэр Зиунадав нь Давидын Шилима ахын хөвгүүн болон маш аргат хүн бөлгөө. 4 Тийн тэр нь түүнд өгүүлрүүн; Чи хааны хөвгүүн атал юуны тул өдөр бүр хатсан биет болов. Чи над үл өгүүлэх үү гэсэнд Амнунг нь түүнд, би өөрийн Абсалум дүүгийн охин дүүг янаглана 5 гэсэнд Зиунав нь түүнд ийн; чи дэвсгэрийн дээрээ хэвтэн биеэ өвчинт мэт болгон үйлд. Тийн чиний эцгийн чамайг үзэхээр ирэхэд түүнд ийн өгүүл. Миний Тамар дүүг над идээг өгөн, миний өмнө идээгээ бэлдэг миний үзэж түүний гараас идэхийн тул ирүүлэн хайрла 6 гэсэнд Амнунг нь хэвтээд өвчинт мэт болов. Тийн хааны түүнтэй уулзахын тул ирсэнд Амнунг нь түүнд өгүүлрүүн; Миний Тамар охин дүүг надаар боорцгийг миний өмнө бэтгэж миний түүний гараас идэхийн тул над ирүүлэн хайрла 7 гэсэнд Давид нь гэртээ илгээж Тамарт өгүүлрүүн; Эдүгээ чи өөрийн Амнунг ахын гэрт одоод түүний тул идээг бэлдэн үйлд гэв. 8 Тийн түүний одсонд Амнунг нь хэвтсэн буй. Тийн бөгөөд Тамар нь гурилыг аваад зуурч боорцгийг түүний өмнө бүтээн шарав. 9 Бас Тамар нь савыг аван боорцгийг түүнд өргөв. Зүгээр тэр нь идэхийг эс дурлав. Амнунг нь өгүүлрүүн; Хамаг улсыг надаас гадна гаргагтун! гэсэнд хамаг хүн нь гарав. 10 Тийн бөгөөд Амнунг нь Тамарт өгүүлрүүн; Чиний гараас миний идэхийн тул идээгээ тасагт авчиртугай! гэсэнд Тамар нь боорцгийг аваад, түүнд авчирав. 11 Тийн бөгөөд түүний авчирсанд Амнунг нь түүнийг бариад түүнд өгүүлрүүн; Охин дүү минь ээ! Ирэн надтай нөхцтүгэй! 12 гэсэнд Тамар нь өгүүлрүүн; Тийн бус, ах минь намайг бүү доромжил, тэр юуны тул гэвэл, тийм юм нь Израйлд үйлдэх ёсгүй буй. Энэ мунхагийг бүү үйлд. 13 Би өөрийн ичгүүрийг хаана хагацуулах бөгөөд, чи ч Израйлд тэнэгүүдийн нэг мэт боолх буй. Тиймийн тул эдүгээ хаанд өгүүлэн хайрла. Тэр юуны тул гэвэл, тэр нь намайг чамд өгөх буй гэв. 14 Зүгээр Амнунг нь түүнийг эс сонсоод, түүнээс хүчит болон баалж түүнтэй нөгцөв. 15 Тэндээс Амнунг нь түүнийг маш ихэд өшөөлөв. Тийн бөгөөд Амнунг нь босоод Яв хэмээн түүнд өгүүлэв 16 гэсэнд Тамар нь өгүүлрүүн; Энэ мэт шалтгаангүй буй. Намайг явуулсаны муу нь чиний урьдахь над үйлдсэн муугаас их буй гэсэнд Амнунг нь эс сонсов. 17 Бас Амнунг нь өөрт зарагдах боолоо дуудаад түүнд ийн; Үүнийг надаас гарган түүний хойно үүдийг цоожил гэсэнд боол нь түүнийг гаргаад үүдийг цоожилов. 18 Тамар нь олон өнгөт хувцаст бөлгөө. Тэр юуны тул гэвэл, тийн хувцсыг хааны охин өмсдөг бөлгөө. 19 Тийн Тамар нь толгой дээрээ үнсийг тавин өмссөн өнгөт хувцсаа хагчаад, гараа толгойн дээр өргөн уйлж явав. 20 Тэнд түүний Авсалум ах нь түүнд өгүүлрүүн; Чиний Амнунг ах нь чамтай байсан буй. Харин охин дүү минь ээ! Дуу бүү гартугай! Тэр нь чиний ах буй. Энэ номын учир бүү сана гэсэнд Тамар нь өөрийн ахын гэрт уйтгартаар суув. 21 Тийн бөгөөд Давид хаан нь тэд хамаг юмын учир сонсоод ихэд хилэгнэв. 22 Абсалум нь сайн мууг ч Амнунг ахдаа эс өгүүлсэн буй. Тэр юуны тул гэвэл, тэр нь түүнийг өшөөлэв. 23 Тийн бөгөөд хоёр жилийн өнгөрсний хойно Абсалумын хонийг хяргагчид нь Ифриамын дэргэд байгч Бавал Хажирт байсан бөгөөд Абсалум нь хааны хамаг хөвгүүдийг урав. 24 Бас Абсалум нь хаанд ирээд өгүүлрүүн; Мана. Эдүгээ чиний боолд хонийг хяргагчид буй. Хаан хийгээд түүний боолууд нь чиний боолтой одолцох болтугай! 25 гэсэнд хаан нь Абсалумд өгүүлрүүн; Хөвгүүн минь ээ! Тийн бус бид чамайг гарзад үл болгохын тул эдүгээ бид бүгдээр үл одох болтугай! гэсэнд Абсалум нь түүнийг гуйсан боловч хаан нь эс одов. Харин түүнийг адислав. 26 Тийн бөгөөд Абсалум нь өгүүлрүүн; Хэрвээ тийн бус болвоос миний Амнунг ахыг бидэнтэй явуулан хайрла! гэсэнд хаан нь түүнд өгүүлрүүн; Тэр нь юуны тул чамтай одох вэ? гэв. 27 Харин Абсалумын түүнийг гуйсны тул хаан нь Амнунг хийгээд хамаг хөвгүүдээ явуулав. 28 Тийн бөгөөд Абсалум нь боолууддаа ийн захируун; Амнунгын зүрхний үзмийн ундаагаар жаргалт болохыг ажиглагтун! Тийнхүү Амнунгыг цохигтун! хэмээн миний танд өгүүлмэгц түүнийг алагтун! Бүү айгтун! Би таныг захисан биш үү. Аюулгүй баатрууд болтугай! гэв. 29 Тийн бөгөөд Абсалумын боолууд нь түүнийг захиснаар Амнунгад үйлдэв. Тийн бөгөөд хааны хамаг хөвгүүд нь босоод дутаав. 30 Тийн бөгөөд тэдний явтал Давидад сонсгол нь ирэв гэвэл, Абсалум нь хааны хөвгүүнийг алсан буй. Тэднээс нэг ч эс үлдсэн буй 31 гэж сонсоод хаан нь босон хувцсаа шуугаад газарт хэвтэв. Түүний хамаг боолууд нь түүний дэргэд босож байв. 32 Тийн бөгөөд Давидын Шимиа ахын Зиунадав хөвгүүн нь өчрүүн; Хааны хөвгүүд болсон залуус бүгдээр алагдсан буй гэж миний эзэн нь бүү санатугай! Тэр юуны тул гэвэл, Амнунг нь үхэв. Тэр юуны тул гэвэл, Абсалумын үгээр энэ нь Амнунгийн Тамар охин дүүгээ байлсан өдрөөс хойш зориглогдсон бөлгөө. 33 Тиймийн тул эдүгээ миний эзэн хаан нь энэ юмын учир үл зовоон, хааны хамаг хөвгүүдийнг үхсэнийг бүү санатугай! Тэр юуны тул гэвэл, ямагт Амнунг үхсэн буй гэв. 34 Тийн бөгөөд Абсалум нь дутаав. Тэндээс харуулчид залуу нь нүдээрээ ширтэж олон улсын уулны зүгээр хойдоо ирэн ахуйг үзэв. 35 Тийн бөгөөд Зиунадав нь хаан өгүүлрүүн; Мана. Хааны хөвгүүд нь ирнэ. Чиний боолын өгүүлснээр мөн буй. 36 хэмээн дуусмагц хааны хөвгүүд нь ирээд дуугаран уйлав. 37 Зүгээр Абсалум нь дутааж Хишүрийн хаан болсон Амнхудын Далмай хөвгүүнд одов. Давид нь өөрийн хөвгүүний учир өдөр бүр гашуудав. 38 Тийн бөгөөд Абсалум нь дутаагаад Химүрт одоод тэнд гурван жилийн туршаар байсан бөлгөө. 39 Тэндээс Давид нь Абсалумд одохоо хүсэв. Тэр юуны тул гэвэл, Амнунгын үхсэн боловч Давид нь түүний учир амруулагдсан бөлгөө.
Арван дөрөвдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд Зирүхэгийн Зиував хөвгүүн нь хааны зүрхний Абсалумд дурт болсныг ажиглав. 2 Тийн бөгөөд Зиував нь Тикүвад илгээгээд тэндээс нэг цэцэн эмийг ирүүлээд түүнд өгүүлрүүн; Чи гашуудагч мэт биеэ үзүүлэн үрмэгийг өмсөн биеэ тосоор үл тослон үхэгсэдийн учир өнө гашуудсан эм мэт үйлдэж хайрла. 3 Тийнхүү хаанд одоод энэ мэтээр өгүүл, гээд Зиував нь түүний аманд үгсийг заав. 4 Тийн бөгөөд Тикүвэгийн эм нь хаанд өгүүлэхдээ нүүрээрээ газарт унан мөргөж өгүүлрүүн; Аяа хаан аа! Услан хайрла 5 гэсэнд хаан нь түүнд өгүүлрүүн; Чамд юу буй гэсэнд тэр нь ийн; Миний эр нь үхсэн бөгөөд би бэлэвсэн эм буй. 6 Тийн бөгөөд чиний шивэгчинд хоёр хөвгүүд байсан бөгөөд тэд хоёул хээрт хэрэлдэв. Тэдний хооронд аврагч үгүй болсны тул нэг нь нөгөөг цохин алав. 7 Тийн бөгөөд бүхэл гэрийн бүл нь чиний шивэгчний тус босоод өгүүлрүүн; Ах дүүгээ алагчийг бидний алахын тул өгөн үйлд. Тийн бид түүнийг алах буй гэв. Тэр мэтээр тэд нь миний үлдсэн цогийг унтраах буй. Бас миний эрд нэр хийгээд үлтгэлийг дэлхийн дээр өлгөх болъюу 8 гэсэнд хаан нь эмд өгүүлрүүн; Чи гэртээ одтугай! Би чиний учир захиаг өгсүгэй 9 гэсэнд эм нь хаанд өгүүлрүүн; Миний эзэн хаан аа! Миний дээр хийгэд миний эцгийн гэрдэхийн дээр буруу болох бөгөөд хаан хийгээд түүний ширээ нь зэмгүй болох болтугай! 10 гэсэнд хаан нь өгүүлрүүн; Аль хэн чамд юуг ч үхүүлвээс эл, түүнийг над авчиран үйлд. Тэр нь чамайг дахиж үл хөдөлгөх буй 11 гэсэнд тэр эм нь өгүүлрүүн; Хаан нь өөрийн Жахуа бурхныг санах болтугай! Цусыг ч нэхэгчдийн миний хөвгүүнийг үл алахын тул тэднийг дахин бүү тавин хайрла гэсэнд хаан нь өгүүлрүүн; Жахуа нь амьд бөгөөд чиний хөвгүүний нэг үс нь газарт үл унах буй 12 гэсэнд эм нь өгүүлрүүн; Чиний шивэгчинг өөрийн эзэн хаанд нэг үгийг өгүүлэн хайрла гэсэнд тэр нь өгүүлэн 13 гэсэнд эм нь өгүүлрүүн; Чи юуны тул ийм юмыг бурхны улсын тул үйлдэхаа санав. Хаан нь энэ юмыг буруут хүн мэт өгүүлнэ. Тэр юуны тул гэвэл, хаан нь өөрийн зайлсаныг гэртээ үл буцаана. 14 Тэр юуны тул гэвэл, бид үхэх ёст бөгөөд газарт асгагдаад үл урсах ус мэт буй. Харин бурхан нь түүний амийг эс аваад зайлсаны өврөөс үл гаргагдахын тул аргыг олно. 15 Тийн бөгөөд эдүгээ би энэ хэргийн учир хаанд өгүүлэхийн тул ирсэн буй. Тэр юуны тул гэвэл, улс нь намайг айлгав. Чиний шивэгчин нь ийн; Би хаанд өгүүлсүгэй! Хаан нь шивэгчний амь хийгээд хөвгүүнийг бурхны өмчөөс таслах хүний гараас аврах буй. 17 Бас чиний шивэгчин нь ийн; Эдүгээ миний хааны үг нь амрын тул болох буй. Тэр юуны тул гэвэл, миний эзэн хаан нь бурхны анхил мэт сайн мууг ялгах буй. Тиймийн тул чиний Жахуа бурхан нь чамтай болох буй 18 гэсэнд хаан нь өгүүлрүүн; Миний чамаас асуухыг бүү нуун хайрла гэсэнд эм нь эздүгээ миний хаан нь өгүүлэх болтугай! 19 гэсэнд хаан өгүүлрүүн; Зиувавын гар нь хамаг үүнд чамтай буй биш үү гэсэнд эм нь өчрүүн; Миний хаан аа! Чиний сүнс нь амьд бөгөөд хэн ч баруун зүүн зүгт миний хааны өгүүлснээс эргэж үл чадах тэр юуны тул гэвэл, чиний Зиував боол нь над захьруун; Эд хамаг үгсийг чиний шивэгчний аманд өгөх заав. 20 Энэ хэлний байдлыг бүтээхийн тул чиний Зиував боол нь үүнийг үйлдэв. Тийн бөгөөд миний хаан нь дэлхийн дээр хамгийг мэдэхийн тул бурхны анхилын цэцэн мэт цэцэн буй гэв. 21 Тийн бөгөөд хаан нь Зиувавт өгүүлрүүн; Тэр мэтээр би энэ хэргийг үйлдэнэ. Тиймийн тул одож Абсалум залууг авчран үйлд 22 гэсэнд Зиував нь газарт нүүрээрээ унан мөргөж хааныг магтав. Бас Зиував нь өгүүлрүүн; Эдүгээ өдөр миний хаан аа! Би чиний өмнө хайрыг олов хэмээн чиний боол нь мэднэ. Тэр юуны тул гэвэл, хаан нь өөрийн боолын гуйлгыг бүтээв 23 гээд Зиував нь босоод Хишүрт одоод Абсалумыг Иерусалимд авчрав. 24 Тийн бөгөөд хаан нь өгүүлрүүн; Тэр нь өөрийн гэрт буцан, миний нүүрийг бүү үзтүгэй! гэв. Тийн бөгөөд Абсалум нь өөрийн гэрт буцаад, хааны нүүрийг эс үзэв. 25 Жич хамаг Израйллд Абсалум мэт үзэсгэлэнгийн учир ихэд магтагдах нэг ч үгүй бөлгөө. Түүний хөлийн улаас толгойн дээр хүртэл нэг ч гэмгүй бөлгөө. 26 Бас түүний толгойн үсийг хайлахад толгойн үсийг чийглээд хааны чингүүлрээр хочр зуун тахил мэт бөлгөө. Тэр юуны тул гэвэл, түүний үсний хүнд басны тул тэр нь хайчилав. 27 Тийн бөгөөд Абсалумд гурван хөвгүүүнд хийгээд нэг охин төрөгдсөн бөлгөө. Тэр охины нэр нь Тамар бөлгөө. Тэр нь үзэсгэлэнт эм болов. 28 Тийн бөгөөд Абсалум нь хоёр жилийн туршаар Иерусалимд суугаад хаантай эс уулзав. 29 Тэндээс Абсалум нь Зиувавыг хаанд илгээхийн тул түүнд илгээсэн боловч тэр нь түүнд эс ирэв. Дахин илгээсэнд дахин эс ирэв. 30 Тийн бөгөөд Абсалум нь өөрийн боолуудад өгүүлрүүн; Үзэгтүн! Зиувавын тариалан нь миний оронд ойр бөгөөд түүнд тэнд арван буй. Та одоод түүнийг түймэрдүүлэгтүн! гэсэнд боолууд нь тариаланг түймэрдүүлэв. 31 Тийнхүү Зиував нь босоод Абсалумын гэрт ирээд түүнд өгүүлрүүн; Чиний боолууд нь юуны тул миний тариаланг түймэрдэв 32 гэсэнд Абсалум нь Зиувавд өгүүлрүүн; Мана. Би Хишураас юуны тул ирсэн буй. Эдүгээ болтол миний тэнд байх нь сайн болох бөлгөө. Тиймийн тул эдүгээ хааны нүүрийг үзэх миний болтугай! Харин хэрвээ над нүгэл буй болвоос эл, тэр нь намайг алах болтугай! хэмээн чиний хаанд одоод түүнд өгүүлэв. Тийн бөгөөд хааныг Абсалумыг дуудсанд тэр нь түүнд ирээд биеэ нүүрээрээ газарт унан мөргөв. Бас хаан нь түүнийг үнсэв.
Арван тавдугаар бүлэг
1 Тийн бөгөөд үүнээс хойно Абсалум нь тэргэс хийгээд морьд ба биеийн урьд тавин гүйх хүнийг бэлтгэх 2 ба Абсалум нь эрт босож хаалгийн замаар байв. Тийнхүү аль хэн гуйлгийг баригч хүний хаанд шийдвэрийн тул ирсэнд Абсалум нь түүнийг дуудан өгүүлрүүн; Чи аль балгасаас буюу гэсэнд тэр нь чиний боол нь Израйлын аль нэг овгоос буй 3 гэсэнд Абсалум нь түүнд өгүүлрүүн; Ү3 Чиний хэрэг нь сайн хийгээд зөв мөн. Харин чамайг сонсохын тул хааны хүнгүй буй 4 гээд тэр нь ийн; Аяа, хэрвээ би энэ газарт шивэгч болсон бөгөөс эл, аливаа гуйлгийг баригч хийгээд шийдвэрийг хэрэглэгч хүний над ирэхэд би түүнд зөвөөр үйлдэх бөлгөө гэв. 5 Бас аль хэний түүнд мөргөхийн тулд ойртсонд тэр нь гараа сунган тэр хүнийг барин үнэсэв. 6 Тэр мэтээр Абсалум нь хаанд шийдвэрийн тул ирсэн хамаг Израйлтанд үйлдэв. Тийнхүү Абсалум нь Израйлын хүмүүсийн зүрхийг холгов. 7 Тийн бөгөөд дөчин жилээс хойно Абсалум нь хаанд өгүүлрүүн; Миний Жахуад амалсан амаллагыг бүтээхийн тул намайг Хибрүнд тавин хайрла 8 Тэр юуны тул гэвэл, чиний боол нь Шириан Кишүрт суусан цагт амлалгаар амлаж ийн; Хэрвээ Жахуа нь намайг Иерусалимд буцаах бөгөөс эл, би Жахуад зарагдах буй гэв 9 гэсэнд хаан нь түүнд амраар одтугай! гэсэнд тэр нь босоод Хибрунд одов. 10 Тийн бөгөөд Абсалум нь Израйлын хамаг овгуудад элчийг илгээж ийн; Та бүрээний дууг сонсоход Абсалум нь Хибрунд хаан болов хэмээн өгүүлэгтүн! гэв. 11 Тийнхүү хоёр зуун хүн нь дуудснаар Иерусалимаас гарав. Тэд шулуун сэтгэлээр юуг ч мэдэлгүй одов. 12 Бас Абсалум нь Давидын Килуны аймгийн Ахитуфил зөвлөгийг түүний тахилуудыг өргөсөн цагт Килун балаасаас Дуудахаар илгээв. Тэр мэтээр эсэргүүцлийн хэрэг нь бат болов. Абсалумтай байгч улс нь хэзээ ч нэмэгдэх авай. 13 Тийн бөгөөд нэг мэдүүлэгч нь Давидад ирээд өгүүлрүүн; Израйлын хүмүүсийн зүрх нь Абсалумд заган авай 14 гэсэнд Давид нь өөртэй Иуерусалимд байгч хамаг боолууддаа өгүүлрүүн; Босон дутаая! Тэр юуны тул гэвэл, бид Абсалумаас тонилж үл болох түүнийг биднийг тандан нэхэж үл хорлон, балгасыг илдийн ирээр үл таслахын тул яаран одогтун! 15 Тийн бөгөөд хааны боолууд нь хаанд өгүүлрүүн; Чиний боолууд нь өөрийн хааны хамаг захихыг бүтээх болъюу. 16 Тийн бөгөөд хаан нь гарав. Түүний хамаг гэрдэх ч дагав. Хаан нь арван бага гэргэсийг гэрийг сахихын тул үлдээв. 17 Тэр мэтээр хаан хийгээд түүнийг дагагч хамаг улс нь гараад хол газарт байв. 18 Тийн бөгөөд түүнийг хамаг боолууд нь түүний дэргэд явав. 19 Тийн бөгөөд хаан нь Кидийн аймгийн Итиэд өгүүлрүүн; Чи юуны тул бидэнтэй явалцана. Өөрийн оронд харин хаантай суутугай! Тэр юуны тул гэвэл, чи оролт хийгээд нигүүлсэн хүн буй. 20 Чи урьд өдөр ирсэн буй. Тийн атал би чамайг эдүгээ өдөр бидэнтэй түрүүлэн явуулах ёст буюу. Би хаана тосох газарт явах буй. Чи буцан ах дүү нараа ч буцаан үйлд. Өршөөн хийгээд үнэн нь чамтай болох болтугай! 21 гэсэнд Итиэ нь өчрүүн; Жахуа нь амьд бөгөөд миний хаан ч амьд болой. Миний хаан нь хаана бүхийг үхэлд эсвэл аминд болвоос тэнд эрхгүй чиний боол нь болох буй 22 гэсэнд Давид нь түүнд өгүүлрүүн; Яван гатлан үйлд гэсэнд Итиэ хийгээд түүний хамаг хүмүүс ба түүнтэй байсан хамаг бяцханууд нь гатлав. Бас хаан нь Кидрун горхит гатлав. Бас хамаг улс нь говийн замаар гатлав. 24 Тийн бөгөөд Зидус хийгээд түүнтэй хамаг Ливитэн нь бурхны тогтоолын хайрцгийг өргөж бурхны тогтоолын хайрцгийг тавив. Бас Абиатар нь хамаг улсын балгасаас гарч дуусталаа одов. 25 Тийн бөгөөд хаан нь Зидуст өгүүлрүүн; Чи бурхны хайрцгийг балгасанд буцаатугай! Хэрвээ би Жахуагийн өмнө хайрыг олвоос эл, тэр нь намайг буцаан, хайрцаг хийгээд түүний нутгийг над өгүүлэх болъюу. 26 Зүгээр хэрвээ тэр нь ийн; Би чамайг үл таалах гэвээс эл Мана. би мөн тэр нь өөрийн таалалаар над үйлдэх болтугай! гэв. 27 Бас хаан нь Зидус ламд өгүүлрүүн; Чи үзлэгч биш үү. Чи хийгээд таны хоёр хөвгүүн гэвэл, чиний Ахилис хөвгүүүн хийгээд Абиатарын Зиунатан хөвгүүн амраар балгасанд буцагтун! 28 Мана. Чамаас мэдүүлэх үг над ирэх болтол би говийн тал газарт байсугай! 29 гэсэнд Зидус хийгээд Абиатар нь бурхны хайрцгийг Иерусалимд буцаагаад тэнд суув. Зо. Тэндээс Давид нь тост уулны өгсүү газарт гарч уйлж яван бүрхсэн толгойтоор хийгээд нүцгэн хөлөөрөө явав. Тийн бөгөөд түүнтэй байсан хамаг улсын тус бүр хүн нь толгойгоо бүрхэж уйлж яван гарав. 31 Бас нэг хүн Давидад оройд хүрээд тэнд бурханд мөргөв. Тэнд Арихийн аймгийн Хүмиэ нь шуусан хувцастаар хийгээд толгойн дээрээ шороотоор ирэв. 33 Давид нь түүнд өгүүлрүүн; Хэрвээ чи надтай явалцах бөгөөс эл, Чи над ачаа болох буй. 34 Зүгээр хэрвээ чи балгасанд буцаж Абсалумд ийн; Хаан аа! Би чиний боол болох буй. Би эдүгээ болтол чиний эцгийн боол байсан мэт түүнчлэн эдүгээ чиний боол болох буй гэвээс эл. Энэ мэтээр чи миний тул Абитофилын зөвлөгөөг хоосруулах буй. 35 Бас чамтай Зидус хийгээд Абиатар лам нар буй биш үү. Тиймийн тул чи хааны гэрээс хамаг сонссоноо Зидус хийгээд Абитао ламд мэдүүлэх болтугай! 36 Мана. Тэнд тэдний хоёр хөвгүүд гэвэл, Зидусын Ахимис хөвгүүн хийгээд Абиатарын Үиунатан хөвгүүн буй. Тийн бөгөөд чи тэднээр хамаг сонссоноо над мэдүүлэн эмээтүгэй! 37 гэсэнд Давидын Хүниэ нөхөр нь балгасанд ирэв. Бас Абсалум нь Иерусалимд ирэв.
Арван зургадугаар бүлэг
1 Тийн бөгөөд Давидын уулны оройг өнгөрсөнд Мибибушидын Зиба боол нь хоёр эмээлт илжигдээр түүнийг угтав. Тэдний дээр хоёр зуун боорцог хийгээд үзмийн зуун баглаа ба, зуны жимсний зуун баглаа хийгээд үзмийн ундааны нэг сав бөлгөө. 2 Тийн бөгөөд хаан нь Зибад өгүүлрүүн; Эд нь чамд юуны тул буй гэсэнд Зиба нь өгүүлрүүн; Илжигд нь хааны гэрдэхийн унахын тул бөгөөд, боорцог хийгээд зууны жимс нь залуусын идэхийн тул ба, үзмийн ундаа нь говьд эцсэн улсын уухын тул болой 3 гэсэнд хаан нь өгүүлрүүн; Чиний эзний хөвгүүн нь хаана буй гэсэнд Зиба нь хаанд өгүүлрүүн; Мана. Тэр нь Иерусалимд сууна. Тэр юуны тул гэвэл, Тэр нь ийн; Эдүгээ өдөр Израйлын овгууд нь миний эцгийн эзэлгүүрийг над хариулах буй гэв 4 гэсэнд хаан нь Зибад өгүүлрүүн; Мана. Мифибушидын хамаг байснууд нь чиний буй гэсэнд Зиба нь өгүүлрүүн; Миний эзэн хаан аа! Чиний нүүрийн өмнө хайрыг олохын тул би чамд мөргөн эрнэ гэв. 5 Тийн бөгөөд Давид хааны Бауримд хүрмэгц тэнд Кирэгийн Шилима нэрт хөвгшүүн болсон Савалын гэрдэхийн нэг хүн гарав. Тэр гараад хараан явав. 6 Жич тэр нь Давид хийгээд Давид хааны боолууд ба, хамаг улс хийгээд түүний баруун гар ба зүүн гарт байсан хамаг баатар хүмүүсийн тус чулууг хаяв. 7 Бас Шилма нь хараан ийн; Чи цуст хүн хийгээд нүгэлт хүн гар, гар 8 Жахуа нь чамд Савалын гэрдэхийн хамаг цусыг хариулав. Чи түүний оронд хаан болсон бөлгөө. Харин Жахуа нь эзэлгүүрийг чиний Абсалум хөвгүүний гарт өгсөн буй. Тийн бөгөөд Мана. Чи цуст хүн болсны тул өөрийн хорт баригдсан буй 9 гэсэнд Зүрүиэгийн Абишиа хөвгүүн нь хаан өгүүлрүүн; Энэ үхсэн нохой нь юуны тул миний эзэн ханыг хараах вэ? Түүний толгойг авахын тул намайг явуулан хайрла 10 гэсэнд хаан нь өгүүлрүүн; Зүриэгийн хөвгүүн ээ! Би танд юу хэрэг энэ мэтээр тэр нь хараах болтугай! Тэр юуны тул гэвэл, Жахуа нь Давидыг хараан үйлд гэж түүнд зарлиг болсон буй. Тийн атал чи юуны тул энэ мэтээр үйлдэв хэмээн хэн үйлдэх юэ 11 гээд бас Давид нь Абишиад өөрийн хамаг боолууудад өгүүлрүүн; Мана. Миний биеэс гарсан миний хөвгүүн нь миний амийнг таслахаа бэдэрчээ. Тийн ахуй энэ Биниминий хүн нь үлэмж хараагдах биш үү? Түүнийг бүү зогсоо. Тэр нь хараах болтугайа! Тэр юуны тул гэвэл, Жахуа нь түүнд зарлиг болов. 12 Жахуа нь миний нулимсыг үзэх буй. Тийн Жахуа нь эдүгээ өдөр түүний хараалын тул над сайныг хариулах буй гэв. 13 Тэндээс Давид хийгээд түүний хүмүүс нь замаар явалцав. Бас Шилима нь түүний тус уулны хажуугаар одон хараан явж түүнийг чулуудаж шороог хаяв. Тийн хаан хийгээд түүнтэй байсан хамаг улс нь эцэж ирээд тэнд биеэ асруулав. 15 Зүгээр Абсалум хийгээд хамаг улс гэвэл, Израйлын хүмүүс хийгээд Ахитафил нь түүнтэй Иерусалимд ирээд өгүүлрүүн; Хаан нь амьд болох болтуагй! 17 гэсэнд Абсалум нь түүнд өгүүлрүүн; Энэ нь чиний нөхөртөө үзүүлсэн хайр буй. Чи юуны тул өөрийн нөхөртэй эс одов 18 гэсэнд тэр нь түүнд өгүүлрүүн; Тийн бус зүгээр би Жахуагийн хийгээд Израйлын хамаг хүмүүсийн хэнийг сонгосон түүний болоод түүнтэй суусугай! 19 Бас миний хэнд зарагдах ёстой вэ? Түүний хөвгүүний өмнө биш үү? Би чиний эжцгийн өмнө зарагдсан мэт түүнчлэн чиний өмнө болох буй гэв. 20 Тэндээс Абсалум нь Ахитуфилд ийн; Та өөр зуураа юу үйлдэхийг зөвлөлцөгтүн! 21 гэсэнд Ахитуфил нь Абсалумд өгүүлрүүн; Чи чиний эцгийн гэрийг сахихын тул үлдсэн бага гэргэдэд ортугай! Тийн бөгөөд хамаг Израйл нь чиний эцэгтээ өшөөлөгдсөнийг сонсох буй. Тэр мэтээр чамтай ??? байгсадын гарууд нь бат болох буй 22 гэсэнд гэрийн оройн дээр майхны тавигдсанд Абсалум нь хамаг Израйлын өмнө өөрийн эцгийн бага гэргэдэд оров. 23 Тэр цагт Ахитуфилын зөвлөлцсөн зөвлөгөө нь хүний бурхны зарлигаас асуусан мэт бөлгөө. Ахитуфилын хамаг зөвлөгөө нь Абсалум хийгээд Давидад тэр мэт бөлгөө.
Арван долдугаар бүлэг
1 Бас Ахитопил нь Абсалумд өгүүлрүүн; Өдгөө нэг түмэн хоёр мянган хүмүүсийг сонгохын тул намайг тавин үйлд. Тийнхүү би босч Давидыг энэ шөнө нэхсүгэй! 2 Тийн бөгөөд би түүний эцсэн хийгээд тэнхээгүй болсон түүнд хүрч түүнийг айлгах буй. Тийнхүү түүнтэй байсан хамаг улсын зугтаахад хамаг улсыг чамд буцаах буй. 3 Тэр мэтээр би хамаг улсыг чамд буцаах буй. Чиний бэдэрсэн улсын олдох нь хамаг улсын буцах мэт буй. Тийнхүү хамаг улс нь амар болох буй 4 гэсэнд тэр үг нь Абсалум нь хийгээд Израйлын хамаг өтгөс улсад тааламжтай бөлгөө. 5 Зүгээр Абсалум нь өгүүлрүүн; Аркигийн аймгийн Хушийг дуудан түүний өгүүлэхийг сонсъё гэлээ. 6 Тийн бөгөөд Хушийн Абсалумд ирсэнд Абсалум нь түүнд өгүүлрүүн; Ахитопил нь ийм тийм өгүүлсэн буй. Бид түүний үгээр үйлдэх үү? Тийн бус болбол чи өгүүлтүгэй! 7 гэсэнд Хуши нь Абсалумд өгүүлрүүн; Ахитопилын зөвлөсөн зөвлөгөөн нь энэ цагт сайн бус буй 8 гээд бас Хуши нь өгүүлрүүн; Чиний эцэг хийгээд түүний хүмүүс нь баатрууд бөгөөд тэд нь өдгөө зулзгадаа хээр гээсэн өтөг мэт сэтгэлээр гаслантай буй. Чиний эцэг нь дайны хүн бөгөөд улстай үл суух буй. 9 Мана. Тэр нь өдгөө нүхтэй эсвэл тусгаар оронд нуугдсан буй за. Тийн бөгөөд эзнээс заримууд нь эхэнд алагдвал үүнийг учир сонсогч нь ийн. Абсалумыг дагагч улсын дотор эвдрэл буй гэж өгүүлэх бөлгөө. 10 Тийн бөгөөд арслангийн зүрх мэт зүрхтэй баатар ч тун удах буй. Тур юуны тул гэвэл, чиний эцэг нь баатар хүн бөгөөд түүнтэй бүх хүмүүс нь хүчтэй мөн гэж хамаг Израйл нь мэднэ. 11 Тиймийн тул миний зөвлөгөө нь ийн; Дэнгээс Баршиб хүртэл далайн хөвөөний алс мэт тооой болсон хамаг Израйл нь чамд чуулах бөгөөд чи өөр дайнд одох болтугай! 12 Тийн бөгөөд бид түүний олдох орны тэнд хүрч сүүдрийн газарт унах мэт түүнийг тосч түүнд хийгээд түүнтэй байх хүмүүсээс нэгийг ч үл үлдээх буй. 13 Бас тэр нь балгасанд ч орох бөгөөс эл. Хамаг Израйл нь тэрхүү балгасанд аргамжуудыг авчрах буй. Тийнхүү бид тэнд нэгэн бяцхан чулууны үл үйлдтэл түүнийг голд татах буюу 14 гэсэнд Абсалум хийгээд Израйлын хамаг хүмүүс нь өгүүлрүүн; Аркийн аймгийн Хушигийн зөвлөгөөн нь Ахитопилын зөвлөгөөнөөс сайн буй гэлээ. Тэр гэвэл, Жахуа нь Абсалумд мууг учруулахын тул Ахит опилын сайн зөвлөгөөг хоосруулахын тогтоов. 15 Тэндээс Хуши нь Задуг хийгээд Абитар лам нарт өгүүлрүүн; Ахитопил нь Абсалум хийгээд Израйлын өтгөс улсад тийм зөвлөсөн буй. Би ч тийм зөвлөсөн буй. 16 Тийн бөгөөд өдгөө үтэр тал газарт бүү хонотугай! Харин хаан хийгээд түүнтай байгч хамаг улсын үл таслагдахын тул үтэр гаталтугай! гэлээ. 17 Тийн бөгөөд Жиунатан хийгээд Ахимас нь Ракилд байв. Тийнхүү тэд нь балгасанд үл үзэгдэхийн тул эс орсон бөлгөө. Тийн бөгөөд нэг шивэгчин нь одож тэдэнд мэдүүлэв. Тэд ч Давид хаанд мэдүүлэв. 18 Зүгээр нэгэн залуу нь тэднийг үзээд Абсалумд өгүүлэв. Тийн бөгөөд хоёулаа түргэнээр гарч Бахүримд байгч нэгэн хүний гэрт хүрэв. Тэр хүний харшид нэг худаг байсан байтал тэд нь түүнд оров. 19 Тэр гэрийн эм нь хавхгийг аваад худгийн амсарт тавьж түүний дээр талхыг асгав. Тийн бээр хэрэг нь эс мэдэгдэв. 20 Тэндээс Абсалумын боолууд нь тэрхүү гэрийн эмд хүрээд өгүүлрүүн; Ахимас хийгээд Жиунатан нь хаан буй гэсэнд эм нь тэдэнд ийн; Тэд нь усны горхийг гатлав гэсэнд тэд нь тэднийг бэдрээд олж ядаад Иерусалимд харив. 21 Тийн бөгөөд тэдний явсны хойно тэд хоёр нь худгаас гарч Давид хаанд одож Давидад өгүүлрүүн; Бостугай! Усыг гаталтугай! Тэр юуны тул гэвэл, Аеитопил нь чиний тус тийн зөвлөв. 22 гэсэнд Давид хийгээд түүнтэй байсан хамаг улс нь босоод Иорданыг гатлав. Өглөө үүр цайхад Иорданыг эс гаталсан нэгэн ч эс үлдэв. 23 Тийн бөгөөд Ахитопил нь өөрийн зөвлөгөөнийг эс бүтсэнийг үзмэгц илжгээ эмээлээд босч өөрийн балгасанд байгч гэртээ хүрээд гэртэхээ засч биеэ баймлож үхээд, өөрийн эцгийн бүлшны дотор булагдав. 24 Тийн бөгөөд Давид нь Махагиймд хүрэв. Абсалум хийгээд түүнтэй Израйлын хамаг хүн ч Иорданыг гаталсан бөлгөө. 25 Бас Абсалум нь Жиуабын оронд эмсийг оруулан чуулганы тэргүүлэгч болгов. Тэр эмс нь Израйлын хүний Итара нэрт хөвгүүн бөгөөд тэр хүн нь Нибасын Абигайн охин бөлгөө. 26 Тийн бөгөөд Израйл хийгээд Абсалум нь Килиадын газарт буув. 27 Тийнхүү Давидын Махагаймд хүрсэнд Аммоны хөвгүүдийн Рабаас ирсэн Нахасын Шооби хөвгүүн хийгээд Лодообараас ирсэн Амиалын Махир хөвгүүн ба Рокилиамаас Килиадын Барзилай нь 28 Дэвсгэрүүд хийгээд аяганууд ба савар савс хийгээд буудай ба арвай хийгээд гурил ба хатсан талх хийгээд боорцог ба улаан будаа хийгээд хатсан боорцог ба ббл хийгээд тос ба хоньд хийгээд үхрийн сүүний хуруудыг Давид хийгээд түүнтэй байсан улсын идэхийн тул авчрав. Тэр юуны тул гэвэл, энэ улс нь говьд өлсгөлөн хийгээд эцсэн ба ундаассан гэж тэд нь өгүүлэлцэв.
Арван наймдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Давид нь өөртэй байгч улсыг тоолоод тэднийг дээр мянганы тэргүүлэгч хийгээд зууны тэргүүлэгчдийг тогтоов. 2 Бас Давид нь улсаа гурван хувь болгосны нэгийг Жиуабын эрхийн доор хийгээд гурван хувь болгогдсоны нэгийг Жирүйн Абишай хөвгүүн Жиуабын дүүгийн эрхийн доор ба гурван хувь болгогдсоны нэгийг Китийн аймгийн Китайн эрхийн доор илгээв. Хаан нь улсад өгүүлрүүн; Бас би эрхгүй тантай одолцсу хэмээн өгүүлэв. 3 Зүгээр улс танд тийн өгүүлрүүн; Чи үл одох буй. Тэр юуын тул гэвэл, хэрэв бид зугтаах бөгөөс эл, тэд нь бидний учир үл санан, хэрэв биднээс хагас ч алагдах бөгөөс эл, үл санах буй. Зүгээр чи бидний түмнээр тэнсэнэ. Тиймийн тул чи өдгөө биднийг балгаснаас таслах нь сайн болох буй гэсэнд хаан нь өгүүлрүүн; Танд юу ч сайн байх түүнийг би үйлдсүгэй! гэлээ. Бас хааны хаалгын этгээдэд байхад хамаг улс нь зуу зуугаар хийгэд мянга мянгаар гаралцав. 5 Тийнхүү хаан нь Жиуаб хийгээд Абшай ба Атайд ийн; Миний тул залууд гэвэл Абсалумыг хайрлагтун! гэж захисанд хамаг улс нь хааны тэргүүлэгчдэд Абсалумын учир захихыг сонсов. 6 Тийн бөгөөд улс нь Израйлын тус хээр гарав. Дайн нь Ифраймын айд буй бөлгөө. 7 Тийн бөгөөд тэнд Израйлын улс нь Давидын боолуудын өмнө алагдсан бөгөөд тэнд тэр өдөр хоёр түмэн хүн нь алагдав. 8 Тэр юуны тул гэвэл, дайн нь бүхэл газрын дээр дэлгэрүүлэгдсэн бөгөөд тэр өдөр ой нь илдээс үлэмж олон улсыг эвдэв. 9 Бас Абсалум нь Давидын боолуудтай учрав. Абсалум нь Магусныг онов. Магусан нь нэг их Тирибинта модны өтгөн гишүүний доор явав. Тийнхүү түүний толгой нь тэрхүү Тирибинта модонд баригдаад ой газар хоёрын хооронд өлгөгдөв. Тийн бээр түүний доор байсан Магусан нь одов. 10 Тийн бүхийг нэгэн хүн нь үзээд Жиуабад мэдүүлж өгүүлрүүн; Ер би Абсалумын Тирибинта модонд өлгөгдсөнийг үзсэн 11 гэсэнд Жиуаб нь түүнд мэдүүлсэн хүнд өгүүлрүүн; Чи тэр мэтийг үзээд юуны тул түүнийг тэнд газарт эс цохив оо. Хэрэв тийн болбол би чамд мөнгөний арван Шигил хийгээд нэг бүсийг өгөх бөлгөө 12 гэсэнд тэр хүн нь Жиуабад өгүүлрүүн; Би гартаа мөнгөний мянган Шигилийг ававч, би гараа хааны хөвгүүний тус үл өргөх бөлгөө. Тэр юуны тул гэвэл, бидний сонссоноор хаан нь чамд хийгээд Абишай нь Итайд захиран, миний тулд залуу Абсалумыг чагнагтун! гэв. 13 Тийн бус болбоос эл. Би өөрийн амины төлөө бурууг үйлдсэн бөлгөө. Тэр юуны тул гэвэл, юу ч хаанаас үл нуугдах бас чи өөр миний тус эсэргүүцэх бөлгөө 14 гэсэнд Жиуаб нь өгүүлрүүн; Би энэ мэтээр чамтай байж болохгүй гээд гурван жадыг гартаа аваад тэднээр Абсалумын зүрхийг түүний Тирибинтагийн дотор амьд буй атал хатгав. 15 Тийн бөгөөд Жиуабын зэвсгийг өргөгч арван залуу хүн нь Абсалумын тойрч цохиод алав. 16 Тийн бөгөөд Жиуабын бүрээг татсанаар улс нь Израйлтныг нэхэхээс буцав. Тэр юуны тул гэвэл, Жиуаб нь улсыг зогсоов. 17 Тийн бөгөөд тэд нь Абсалумыг аваад түүнийг ойн дотор нэг их нүхэнд хаяад түүний дээр чулууны маш их овоог тавив. Тийн бээр хамаг Израйлын тус бүр нь өөр өөрийн гэрт зугтаав. 18 Абсалум нь амьд байх цагтаа өөрийн тул нэг баганыг хааны хөндийд үүдэв. Тэр юуны тул гэвэл, миний нэрийг самуулах хөвгүүн ч надад үгүй буй гээд тэрхүү баганыг өөрийн нэрээр нэрлэв. 19 Тийн бөгөөд Задунийн Ахилас хөвгүүн нь ийн; Жахуагийн хааныг дайснуудын гараас гэр нэхсэнийг хаанд өгүүлэхийн тул би гүйсүгэй! 20 гэсэнд Жиуаб нь түүнд өгүүлрүүн; Чи өдгөө өдөр мэдээг үл мэдүүлэн нөгөө өдөр мэдээг мэдүүлэх буй. Харин чи өдгөө өдөр мэдээг мэдүүлэх буй. Харин чи өдгөө өдөр мэдээг мэдүүлэх буй. Тэр юуны тул гэвэл, хааны хөвгүүн нь үхсэн буй 21 гэсэнд Жиуаб нь Гүшид өгүүлрүүн; Чи одоод хаанд юу үзсэнээ мэдүүл гэсэнд Хүши нь Жиуабад мөрөөд гүйв. 22 Тийн бөгөөд Задугийн Ахилас нь Жиуабад дахиж өгүүлрүүн; Би яахивч хүнийг дагаж гүйсүгэй! гэсэнд Жиуаб нь өгүүлрүүн; Хөвгүүн миний чамд мэдээ нь бэлэн бус атал чи юуны тул гүйх вэ? 23 гэсэнд тэр нь намайг ямар ч аргаар гүйлгэн үйлд гэсэнд Жиуаб нь түүнд гүй гэж өгүүлэв. Тийнхүү Ахиас нь говийн замаар гүйж хүнийг гүйцэж өнгөрөв. 24 Тийн бөгөөд Давидын хоёр хаалганы хооронд суухад харуулч нь хэрмийн нэгэн хүний ганцаар гүйхийг үзэв. 25 Тийн бөгөөд харуулч нь дуудан хаанд өгүүлэв. Тийн бөгөөд хаан нь өгүүлрүүн; Хэрэв тэр нь ганцаар бол түүний аманд мэдээ буй амуй за гэв. Тийн бөгөөд тэр нь ирж ойртов. 26 Бас харуулч нь нөгөө нь гүйх хүнийг үзээд сахигчид дуудан өгүүлрүүн; Мана. Бас хүн нь ганцаар хгүйнэ. Тийн бөгөөд хаан нь ийн; Бас тэр нь мэдээг авчрана за гэлээ. 27 Харуул ч нь урьдахын гүйх нь Задугийн Ахимасын хүн бөгөөд сайн мэдээтэйгээр ирнэ за гэлээ. 28 Тийн бөгөөд Ахимас нь дуудан хаанд амар хэмээн өгүүлэв. Тийн бөгөөд тэр нь хааны өмнө нүүрээрээ хөсөр унаж өгүүлрүүн; Чиний Жахуа бурхан магтагдах болтугай! Тэр нь миний эзэн хааны тус гараа өргөж хүмүүсийг зогсоов 29 гэсэнд хаан нь өгүүлрүүн; Залуу хүн Абсалум нь амар буюу гэсэнд Ахимас нь өгүүлрүүн; Жиуабын хааны боол хийгээд чиний боол намайг илгээсэнд би их хутгалалыг үзсэн боловч харин юу юу байсныг эс мэдэв. 30 хэмээсэнд хаан нь өгүүлрүүн; Чи ирээд энд байтугай! гэсэнд тэр нь байв. 31 Тийн бөгөөд Гүши нь ирэв. Гүши нь өгүүлрүүн; Миний эзэн хаан аа! Мэдээ буй. Тэр гэвэл, Жахуа нь өдгөө өдөр чиний тус хамаг эсэргүүцэгчдэд хариуг хариулав 32 гэж өгүүлсэнд хаан нь Гүшид өгүүлрүүн; Залуу гэвэл, Абсалум амар буй буюу гэсэнд, Гүши нь өгүүлрүүн; Миний эзэн хааны дайснууд хийгээд чамд хорыг үйлдэхийн тул чиний тус хамаг эсэргүүцэгчид нь тэрхүү залууд адил болох болтугай! 33 гэсэнд хаан нь ихэд гашуудаад хаалганы дээр тасагт орж уйлав. Бас хаан нь явахдаа ийн; Аяа миний Абсалум хөвгүүн, хөвгүүн минь! Абсалум хөвгүүн минь ээ! Би чиний оронд үхэхимйг хүсэх бөлгөө. Аяа миний Абсалум хөвгүүн, Миний хөвгүүн хэмээн өгүүлэв.
Арван есдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд Жиуабад ийн; Мана. Хаан нь Абсалумын учир уйлж гашуудна хэмээн мэдүүлэгдэв. 2 Тийн бөгөөд тэрхүү өдөр тонилгогдол нь хамаг улсад гашуудалд хувилгагдсан бөлгөө. Тур юуны тул гэвэл, хаан нь өөрийн хөвгүүний тул гашуудна хэмээн улс нь сонсоод 3 тэр өдөр нууцаар явж дайнаас зугтаагаад ичсэн улс мэт балгасандаа нууцаар оров. 4 Зүгээр хаан нь нүүрээ бүрхээв. Бас хаан нь их дуу гаран ийн; Миний Абсалум хөвгүүнийг аяа, Абсалум хөвгүүн минь, хөвгүүн минь ээ! гэж дуудав. 5 Тийн бөгөөд Жиуаб нь хааны өмнө гэрт ирээд өгүүлрүүн; Чи чиний амь хийгээд чиний хөвгүүд ба охидын амь ба чиний гэргийдийн амь хийгээд чиний бага гэрийдийн амийг аварсан хамаг боолуудын нүүрүүдийг өдгөө өдөр ичүүлэв. 6 Тэр гэвэл, чи дайснуудаа янаглан, нөхдө өшөөлнө. Тэр юу гэвэл, чи өдгөө өдөр тэргүүлэгчид хийгээд боолууд ч надад хэрэггүй хэмээн үзүүлэв. Тэр юуны тул гэвэл, өдгөө өдөр хэрвээ Абсалум нь амьд байсан бол бид бүгдээр үхсэн боловч чамд зохистой болох бөлгөө гэж өдгөө ажиглана. 7 Тийн бөгөөд өдгөө босч гараад өөрийн боолуудад амраар өгүүлэн үйлд. Тэр юуны тул гэвэл, чи үл гарах бөгөөс өдгөө шөнөд нэг ч хүн чамтай үл байх буй гэж би Жахуагаар тангараглана. Тийнхүү энэ нь чиний бага наснаас өдгөө болтол чамд хамаг учралдсанаас муу болох буй 8 гэсэнд хаан нь босоод хаалганд суув. Тийн бөгөөд хаан нь босоод хаалганд суув. Тийн бөгөөд хаан хаалганд сууна гэж хамаг улсад мэдүүлэгдсэнд хамаг улс нь хааны өмнө ирэв. Тэр юу гэвэл, Израйлын тус бүр хүн нь өөрийн гэрт зугтаасан бөлгөө. 9 Тэндээс Израйлын хамаг овгуудын улс бүгдээр нь гэрэлтлэгтэй болж өгүүлэлдрүүн; Хаан нь бидний дайснуудын гараас биднийг авран Пилсититний гараас тонилгов. Зүгээр тэр нь өдгөө Абсалумын учир газраас зугтаасан буй. 10 Жич бидний хаан болгон тосолсон Абсалум нь дайнд үхсэн буй. Тийнхүү та юуны тул хааныг буцаахын учир дуугүй байна гэлдлээ. 11 Тийн бөгөөд Давид нь Задус хийгээд Абинатар лам нарт илгээн өгүүлрүүн; Та Иудейгийн өтгөс улсад ийн; Тэр юунд сууж хааныг түүний гэрт буцааму. Хамаг Израйлын үг нь хааны суусан газарт хүрсэн буй. 12 Та миний ах дүү нар бөгөөд миний яс хийгээд миний мах буй. Тийн атал юуны тул саатаж хааныг үл буцааму 13 гээд бас эмст ийн өгүүлрүүн; Чи миний ам хийгээд миний мах мөн. Хэрэв би өөрийн өмнө Жиуабын оронд чамайг чуулганы тэргүүлэгч болохыг үл болгох бөгөөс бурхан нь надад энэ мэтийг үйлдэн, үүнээс үлэмж үйлдэх болтугай! гэлээ. 14 Энэ мэтээр тэр нь Иудейгийн хамаг хүний зүрхийг ганц хүн мэт хувилгав. Тийнхүү тэд нь хаанд илгээн өгүүлрүүн; Чи хийгээд чиний хамаг боолууд нь буцагтун! 15 гэсэнд хаан нь буцаж Иорданд хүрэв. Тийнхүү Иудей ч Калкалд хааныг угтаж хааныг Иорданы наана удирдахын тул одов. 16 Бас Бахуримаас Бинзамины овгийн Кирэгийн Шимэй хөвгүүн нь яарч Иудейгийн хүмүүстэй Давид хааныг угтахын тул одов. 17 Бас түүнтэй Биназимны мянган хүн бөгөөд Савалын гэртэхийн Жиба зарц хийгээд түүний арван таван хөвгүүн ба харин боолууд бөлгөө. Тэд нь хааны өмнө Иорданыг гатлав. 18 Бас нэгэн гэтэлгэх онгоц нь хааны гэртэх улсыг гэтэлгэж хааны ямар ч ёстой хэргийг үйлдэхийн тул гарав. Тэндээс Кирэгийн Шимэй хөвгүүн нь хааны Иорданыг гаталмагц түүний өмнө хөсөр унаж хаанд өгүүлрүүн; 19 Миний эзэн нь надад бурууг үл тоох бөгөөд миний эзэн хааны Иерусалимаас гарсан өдөр боолын буруутайгаар үйлдсэнийг үл санах ба хаан нь зүрхээрээ үүний учир үл сэтгэх болтугай! 20 Тэр юуны тул гэвэл, боол би бээр нүглийг үйлдсэнээ мэднэ. Тиймийн тул Мана. өдгөө өдөр миний эзэн хааныг угтахын тул би Иосибын хамаг овгоос тэргүүлэн ирэв 21 гэсэнд Жируйн Абишай хөвгүүн нь өчрүүн; Шимэй нь Жахуагийн тослогдсоныг хараасны тул алагдах биш үү? 22 гэсэнд Давид нь өгүүлрүүн; Жирүйн хөвгүүд ээ! Надад тантай юун хэрэг та өдгөө өдөр миний эсэргүүцэгчид болов. Өдгөө өдөр Израйлын хэн ч хүн нь үл алагдах буй. Тэр юуны тул гэвэл, би өдгөө өдөр Израйлын дээр хаан бий гэж би мэдэх биш үү? 23 гээд бас Шимэйд өгүүлрүүн; Чи үл үхэх буй гээд хаан нь түүнд тангараглав. 24 Тийн бөгөөд Савалын Мифибушид хөвгүүн нь хааныг угтахын тул ирэв. Тэр нь хааны одсон өдрөөс амраар буцсан өдрөө болтол хөлөө эс ороож, сахлаа эс засан хувцсаа эс угаасан бөлгөө. 25 Тийн бөгөөд түүний Иерусалимд хааныг угтахын тул ирсэнд хаан нь түүнд өгүүлрүүн; Мифибушид ээ! Чи юуны тул надтай эс явалцсан буюу 26 гэсэнд тэр нь өгүүлрүүн; Эзэн хаан минь ээ! Миний боол нь намайг мэхлэв. Тэр юуны тул гэвэл, чиний боол нь доголон хөлтэй агаад ийн; Миний тул илжгийг мэхэлтүгэй! Би унаад хаанд одсугай! гэж өгүүлэв. 27 Тэр нь чиний боолын учир хаанд худлаар өгүүлэв. Зүгээр миний эзэн хаан нь бурхны анхил мэт буй. Тиймийн тул юун тааламжит байхыгаа үйлдтүгэй! 28 Тэр юуны тул гэвэл, миний эцгийн хамаг гэртэх нь миний эзэн хааны өмнө үхсэн хүн мэт боловч чи өөрийн боолыг өөрийн ширээнээс идэгчдийн дунд суулгав. Тийн бөгөөд миний хаанд дахиж бархирах ямар ёс буй буюу 29 хэмээсэнд хаан нь түүнд өгүүлрүүн; Чи өөрийн хэргүүдийн учир юуны тул дахиж өгүүлмү. Чи Жиба хоёр нь газрыг хуваалцагтун! хэмээн би өгүүлсэн буй 30 гэсэнд Мифибушид нь хаанд өгүүлрүүн; Харин миний эзэн хааны гэртээ амраар буцсаны тул тэр нь гэртээ хамгийн авах болтугай! гэлээ. 31 Тийн бөгөөд Килайдын Барзилай нь Рокилимээс ирж, хааныг Иорданыг цоош гэтэлгэхийн тул түүнтэй гатлалцав. 32 Базилай нь их настай гэвэл, наян настай бөлгөө. Тэр нь хааны Мананимд суусанд түүнд хүнсийг бэлтгэв. Тэр юуны тул гэвэл, тэр нь маш их хүн бөлгөө. 33 Тийн бөгөөд хаан нь Барзилайд өгүүлрүүн; Чи надтай ир, би чамайг Иерусалимд тэжээх буй 34 гэсэнд Базилай нь хаанд өгүүлрүүн; Миний Иерусалимд хаантай одохын тул би хэдий болтол аж төр хвэ? 35 Би өдгөө цагт наян настай бөгөөд сайн мууг ялгаж үл чадна. Чиний боол нь идэх уухыг амсах уу? Хөгжим ч эрс хийгээд эмсийг сонсох уу? Тийн бөгөөд чиний боол нь юуны тул өөрийн эзэн хаанд ачаа болох уу? 36 Чиний боол нь бас нэг хэдий хүртэл хантай Иорданы цаана явалцахын тул хаан нь юуны тул намайг тэр мэт, шангаар шагнах уу? 37 Өөрийн боолыг буцаан хайрла! Тийнхүү би өөрийн балгасанд нөхчөөд өөрийн эцэг хийгээд эхийн хүүрийн булшны ойр булагдах буй. Харин чиний Кимхим боол нь буй. Түүнийг миний эзэн хаантай явуулан чиний юу таалснаа түүнд үйлдэн үйлд 38 гэсэнд хаан нь өгүүлрүүн; Кимхим нь надтай гарах бөгөөд чамд юу тааламжтайг би түүний тул үйлдсүгэй! Бас чиний надаас юу ч ирэхийг би чиний тул үйлдсүгэй! гэлээ. 39 Тийн бөгөөд хамаг улс нь Иорданыг гатлав. Хаан нь гараад Барзилайг үнэсч түүнийг адислав. Тэр ч өөрийн оронд харив. 40 Тийн бөгөөд хаан нь Калкилд одов. Кимхим нь түүнтэй одолцов. Жахуагийн хамаг улс хийгээд Израйлын хага улс нь хааныг удирдав. 41 Тэр тийн ахуйяа Израйлын хамаг хүмүүс нь хаанд ирж, хаанд өгүүлрүүн; Бидний ах дүү болсон Иудейгийн хүмүүс нь юуны тул чамайг холгож, хаан хийгээд түүний гэртэх ба Давидын хамаг хүмүүсийг Иорданы наад этгээдэд авчрав 42 гэсэнд Иудейгийн хамаг хүмүүс нь Израйлын хүмүүст ийн өчрүүн; Тэр юуны тул гэвэл, хаан нь бидний ойр төрөлтэй буй. Тийнхүү та энэ хэргийн учир хилэгнэнэ. Бид хааны юмнаас идэв. Тэр нь бидэнд бэлгийг ч өгөв 43 гэсэнд Израйлын хүмүүс нь Иудейгийн хүмүүст өгүүлрүүн; Бид хаанд арван хувьтай бөгөөд бид ч Давидад танаас их хэрэгтэй буй. Тийн бөгөөд юуны тул та биднийг элэглэж бидний хааныг буцаахын тул бидний зөвлөгөөг тэргүүнд эс авав гэлээ. Харин Иудейгийн хүмүүсийн үгс нь Израйлын хүмүүсийн үгсээс хатуу буй бөлгөө.
Хорьдугаар бүлэг
1 Тийн бөгөөд тэд нүгэлт хүн гэвэл, Бинзамины овгийн Бикрийн Шиба нэрт хөвгүүн бөлгөө. Тэр нь бүрээг татаад өгүүлрүүн; Бид Давидад хувьгүй бөгөөд Жисийн хөвгүүнд өмч ч үгүй буй. Израйлтан аа! Тус бүр хүн өөрийн гэрт одтугай! 2 гэсэнд Израйлын аливаа хүн нь Давидыг дагахаас зогсож Бикэрийн Шиб хөвгүүнийг дагалцав. Зүгээр Иудейгийн хүмүүс нь Иорданаас Иерусалим хүртэл өөрийн хааныг дагав. 3 Тэндээс Давид нь Иерусалимд өөрийн гэрт ирээд хаан нь гэрийг сахихын тул үлдсэн арван бага гэдгийг аваад тэднийг сахих гэрт оруулаад тэднийг тэжээвч тэдэнд эс оров. Тийнхүү тэд нь бэлбэсэд мэт сууж үхлийн уаг болтол хаагдсан буй. 4 Бас хаан нь Амасад өгүүлрүүн; Иудейгийн хүмүүсийг гурван хоногийн дотор надад цуглаад чи ч энд атугай 5 гэсэнд Амаса нь Иудейг цуглуулахын тул одов. Харин тэр нь тогтоосон цагаас хожимдов. 6 Тийн бөгөөд Давид нь Абишид өгүүлрүүн; Өдгөө Бикирийн Шиба хөвгүүн нь бидэнд Абсалумаас илүү хорыг үйлдэх буй за. Чи өөрийн эзний боолуудыг аваад түүний хүрээлсэн балгадад орж биднээс тонилж үл болохын тул түүнийг нэгэн үйлд гэлээ. 7 Тийн бөгөөд Жиуабын хүмүүс хийгээд Цирититэн ба Пилиститэн хийгээд хамаг баатрууд нь түүнийг даган одолцов. Тэд нь Иерусалимаас Бикирийн Шиба хөвгүүнийг нэхэхийн тул одов. 8 Тэдний Кибиунд байгч их чулууны дэргэд хүрсэнд Амаса нь тэдний өмнө одов. Жиуабын өмссөн хувцас нь түүний биед бүслэгдсэн бөгөөд дээрээ бүс бөлгөө. Бас түүний бэлхүүсэнд зүүсэн хуйтай илд бөлгөө. Тэр илд нь Жиуабын явахад унав. 9 Тийн бөгөөд Жиуаб нь Амасад өгүүлрүүн; Ах минь чи амар буюу гээд Жиуаб нь баруун гараараа Амасагийн сахлаас барьж түүнийг үнэсэв. 10 Зүгээр Амаса нь Жиуабын гарт байсан илдийг эс ажиглав. Тийнхүү Жиуаб нь түүнийг тавдугаар хавьсанд хатгав. Тийн бээр түүний дотрын газарт асгасны тул түүнийг дахиж эс хатгав. Тэр мэтээр тэр нь үхэв. Тийн бөгөөд Жиуаб хийгээд түүний Абишай дүү нь Бикирийн Шиба хөвгүүнийг нэхэв. 11 Тийн бөгөөд Жиуабын хүмүүсээс нэгэн нь түүний дрэгэд байж өгүүлрүүн; Аль хэн Жиуабыд дуртай хийгээд Давидын тул буй болбоос Жиуабыг дагах болтугай! 12 Амаса нь цусандаа муурч замын дунд хэвтэв. Тийн бөгөөд тэр хүн нь хамаг улсын зогсож байсныг үзэн, Амасаг замаас хээр аваад түүний дэргэд хамаг ирэгчдийн зогсохыг үзсэний тул түүнийг хувцсаар бүрхэв. 13 Тийн бөгөөд түүний замаас автсан хойно хамаг улс нь Жиуабыг даган Бикрийн Шива хөвгүүнийг нэхэв. 14 Шива нь Израйлын хамаг улсыг алсдан бид Мэкэгийн Абил ба хамаг Биритэнд одов. Тэд нь цуглаад түүнийг даган явалцав. 15 Тийн бөгөөд тэд нь хүрээд Бмд Мэкэгийн Абилд түүнийг хүрээлээд тэр балгасны тус шорооноор овоог босгов. Тэр овоо нь гадаад хэрмийн тус үүдэгдсэн буй. Жиуабтай басан хамаг улс нь хэрмийг унагахын тул эвдэж цохив. 16 Тийн бөгөөд нэг ухаант эм нь балгаснаас дуудаж, сонсогтун, сонсогтун! Та Жиуабад ийн; Миний чамд өгүүлэхийн тул нааш ир хэмээн өгүүлэн хайрлагтун! 17 гэж дуудсанаар Жиуабын ойр ирсэнд эм нь өгүүлрүүн; Чи Жиуаб мөн үү? Тэр нь би мөн гэж өгүүлэв. Эм нь өгүүлрүүн; Өөрийн шивэгчнийг үгсийг сонстугай! гэсэнд Жиуаб нь би сонсоно гэлээ. 18 Тэр эм өгүүлрүүн; Урьд цагт улс нь ийн; Тэд нь Абилд асуусан бөгөөд хэргээ дуусав. 19 Би Израйлд эвтэй, итгэлтэй бөгөөд чи Израйлын их балгасыг эвдлэхийг хүснэ. Чи Жахуагийн өмчийг юунд хоосруулна. 20 гэсэнд Жиуаб нь хариу өгүүлрүүн; Хоосруулж эвдэх нь надаас хол болох болтугай! 21 Хэрэг нь тийм бус. Зүгээр Ифариам уулны нэгэн хүн гэвэл, Бикрийн Шиба нэрт хөвгүүн нь Давид хааны тус гараа өргөсөн буй. Хэрэв та түүнийг өгвөл, би балгаснаас гарна гэсэнд эм нь Жиуабад өгүүлрүүн; Мана. Түүний толгойнь чамд хэрмээр хаягдах болъюу. 22 Тийн бөгөөд тэр эм нь ухаанаараа хамаг улсад одсон буй. Тэд нь Бикрийн Шиба хөвгүүний толгойг огтлоод Жиуабад хаяв. Тийнхүү Жиуабын бүрээг татсанаар тэд нь балгаснаас зайлан хүн бүр өөрийн гэрт одов. Жиуаб нь Иерусалимд хүртэл хаанд харив. 23 Тийн бөгөөд Жиуаб нь Израйлын хамаг чуулганы дээр байсан бөгөөд Жихуяадын Бинайн хөвгүүн Цирититэн хийгээд Пилиститний дээр бөлгөө. 24 Адурам нь албаны хэргийг дагав. Алиховын Жихушифад хөвгүүн нь тууж бичигч бөгөөд Шиба нь бичигч бөлгөө. Задус хийгээд Абияатор лам нар бөлгөө. 25 Бас Жирайн аймгийн Ий Ка нь Давидын дэргэд тэргүүлэгч бөлгөө.
Хорин нэгдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд Давидын цагт гурван жилийн турш жил бүр зуд болов. Давидын Жахуагаас асуусанд, Жахуа нь ийн; Энэ нь Савалын учир хийгээд түүний цуст гэрдгэхийн учир буй. у гэвэл, тэр нь Хибнунтнийг алав гэж зарлиг болов. 2 Тиймээс хаан нь Хибунтныг дуудаад тэдэнд өгүүлэв. Хибнунтэн гэвэл, Израйлын хөвгүүнээс бус, харин үлдсэн Амуритнаас болов. Израйлын хөвгүүн нь тэдэнд тангарагласан боловч Савал нь Израйл хийгээд Иудейгийн хөвгүүдийн тул зүтгэлтэй байхдаа тэднийг алахыг шамдсан бөлгөө. 3 Тийн бөгөөд Давид нь Хибиунтэнд өгүүлрүүн; Жахуагийн өмчийг таны адислахын тул би таны тул юуг үйлдэх вэ? Бас юугаар эвсэлдүүлэх тахилыг тахих вэ? 4 гэсэнд Хибиунтэн нь түүнд өгүүлрүүн; Бид Савал хийгээд Савалын гэртэхийн мөнгө буюу алтыг үл хэрэглэнэ. Бас бидний тул чи Израйлын хүмүүсээс нэгнийг ч бүү ал гэсэнд тэр нь өгүүлрүүн; Таны өгүүлснээр би таны тул үйлдсүгэй! 5 гэсэнд тэд нь хаанд өгүүлрүүн; Биднийг эвдэж Израйлын хамаг хязгаарт бүү үлдээсүгэй! хэмээн биднийг хоосруулахыг туурьчсан хүний хөвгүүнээс долоон хүн нь бидэнд өгөгдөх болтуагй! 6 Тийн бөгөөд бид Жахуагийн өмнө боймлох буй гэсэнд хаан нь би өгсүгэй! гэв. 7 Зүгээр хаан нь Савалын Жиуатан хөвгүүний Мифибушид хөвгүүнийг тонилгов. ун гэвэл, Жахуагийн тангараг нь Давид болон Савалын Жиунатан хөвгүүн хоёрын хооронд буй бөлгөө. 8 Зүгээр хаан нь Аяын Ришфа охины эгчийн Михуладын аймгийн Барзилайн Адириал хөвгүүнд төрсөн таван хөвгүүнийг авав. 9 Тийн бээр Давидын тэднийг Кибиунтний гарт өгсөнд тэд нь Жахуагийн өмнө уулны дээр боймлов. Тэд долуулан хамтаар унаж, тариаг эхэлж хадах цаг болон арвайг хадах цагийн эхэнд алагдсан буй. 10 Тийн бөгөөд Аяын Ришфа охин нь өрөмгөн хувцсыг аваад хадны дээр дэвсээд тарианы эхнээс аван огторгуйгаас усны тэдний дээр дуссан цаг болтол өдрөөр огторгуйд нисэх шувуудын болон шөнөөр хээрийн ангуудыг тэдний дээр суухуйяа эс тавив. 11 Тийн бөгөөд улс нь Савалын бага гэргий болсон Аяагийн Ршифа охины үйлдсэнийг Давидад өгүүлэв. 12 Жич Давид нь одоод Савалын яснууд хийгээд түүний Жиунатны хөвгүүний яснуудыг Зибис Килиадын хүмүүсээс авав. Тэд нь Пилиститнийг Бидианы Захалид өлгөсөн газраас тэд яснуудыг хулгайлсан бөлгөө. 13 Тийн бөгөөд Давид нь тэндээс Савалын яснууд хийгээд түүний Житунатан хөвгүүний яснуудыг авчраад үлдэгсдийн ясыг хураав. 14 Тийн бөгөөд тэд нь Савалын хийгээд түүний Жиунатан хөвгүүний ясыг жилийн дотор Бинзамины дотор түүний Кис эцгийн булшинд булав. Бас улс нь хааны хмаг захисныг бүтээв. Тийн бөгөөд үүнээс хойно бурхан нь газрын тул сонсож таалав. 15 Тэндээс Пилиститэн нь Израйлын тус дахиж дайлав. Тийнхүү Давид болон түүний боолууд нь одолцоод, Пилиститний тус дайлалцсанд Давид нь сулрав. 16 Тийн бөгөөд Риабгийн хөвгүүдээс болсон Ишба Кинов нь шинэ илдийг зүүгээд Давидыг алахаа санав. Түүний жадны хүнд зэсийн гурван зуун шигил бөлгөө. 17 Зүгээр Жирүйн Абиши хөвгүүн нь Давидыг туслан тэрхүү Пилистийн хүнийг цохин алав. Тийн бөгөөд Давидын хүмүүс нь Давидад тангараглаж ийн; Чиний Израйлын гэрлийг эс унтраахын тул чи бидэнтэй үүнээс хойно дайнд үл явах буй гэв. 18 Бас түүнээс хойно нөгөө дайн нь Пилиститний тус Ковьд бөлгөө. Тэнд Хүшэдийн аймгийн Шибики нь Рипийн хөвгүүдээс Сана гэгчийг алав. 19 Тийн бөгөөд Ковьд Пилиститний тус дахиж дайнд гараад тэнд Биулайхимын Жигирийн Илханан хөвгүүн нь Кадын Ролиадын ах дүү нараас нэгийг алав. Түүний жадны иш нь цагнамыг нэхэгчийн мод мэт байсан бөлгөө. 20 Бас Кадад өөр нэг дайн бий бөгөөд тэнд нэг маш өндөр хүн байв. Түүний хоёр гар нь зургаан хуруутай мөн хөл нь зургаан хуруутай бүгд бүгд 24 хуруутай аж. Тэр Рипийн төрөл юм санж. 21 Тийн бөгөөд түүний Израйлын доромжилсонд Давидын Шимиа ахын Жиунатан хөвгүүн нь түүнийг алав. 22 Тэд дөрөв нь Кадад байсан Кипэд төрсөн бөгөөд Давидын гар болон түүний боолуудын гараар алагдав.
Хорин хоёрдугаар бүлэг
1 Тийнхүү Давид нь Жахуаг хамаг дайснуудын болон Савалын гараас аврахаар Жахуад энэ дууны үгсийг ийн өгүүлэв. 2 Жахуа нь миний хад болон халхлагч хүрээ ба тонилгогч 3 миний бурхан, найдагч хад, халх хийгээд тонилгогдлын эвэр, өндөр асар, хоргодох газар мөн. Миний тонилгогч оо! Чи намайг дээрмээс хамгаалдаг. 4 Магтагдах тэнцүүрт Жахуаг дуудах болно. Тиймийн тул би өөрийн дайснуудаас зайлна. 5 Үхлийн зовлон намайг бүслэв. Хилэнцтэний урсгалууд нь намайг бүслэв. Хилэнцтэний урсгалууд нь намайг айлгав. 6 Үхээрийн зовлонгууд нь намайг тойров. Үхлийн өлмийнууд нь миний өмнө байв. 7 Би зовлонтой байхдаа Жахуаг дуудан өөийн бурханд бархирав. Тэр нь өөрийн сүмээс миний дууг сонсов. Миний бархирлын дуу нь түүний чихэнд хүрэв. 8 Тийн бөгөөд дэлхий нь чичрэн хөдөлсөн бөгөөд огторгуйн суурингууд нь чичрэн хөдлөв. Тэр юун гэвэл, түүний хилэнцсний тул болно. 9 Түүний хамраас утаа дэгдэв. Түүний амнаас гал гарч идэв. Түүнээс нүүрс нь шатав. 10 Бас тэр нь огторгуйг бөхийлгөж буув. Харанхуй нь түүний хөл доор байлаа. 11 Тэр нь Кировын дээр сууж нисэн, салхины дамийн дээр үзэгдэв. 12 Жич тэр нь харанхуйгаар өөрөө тойрогч хөшөөд болгон, харанхуй ус хийгээд зузаан үүлнүүд болгов. 13 Түүний өмнө байгч гялбаанаас нүүр нь шатав. 14 Жахуа нь огторгуйгаас аянга гаргаж дээргүй дээд нь дуугаа гаргав. 15 Бас тэр нь сүмнууд тавьж тэдгээрийг тараан цахилгаан гаргаж тэдгээрийг таслав. 16 Жахуагийн зэмлэл ба хамрын амьсгалаас далайн урсгалууд нь үзүүлэгдэв. Ертөнцийн сууринууд нь илт харагдав. 17 Бас тэр нь дээрээ илгээж намайг аван, их уснаас гаргасан билээ. 18 Бас миний хүчтэй дайснууд болон өшөөлөгчид нь надаас хүчтэй болсон боловч, тэр нь тэндээс намайг аварсан юм. 19 Тэд нь миний зовлонгийн өдөр надаас урьдсан билээ. Тийн боловч Жахуа нь миний тулгуур болсон юм. 20 Тэр нь намайг уужим газарт гаргаад аварсан билээ. Тэр юу гэвэл, тэр нь намайг таалсан аж. 21 Жахуа нь миний зөвийн ёсоор надад өгөн, жич миний гарын ариуны ёсоор намайг шагнасан юм. 22 Тэр юу гэвэл, би Жахуагийн замыг сахин, өөрийн бурхнаас хилэнцтээс эс холдсон буй. 23 Харин түүний хамаг шүүврүүд нь миний өмнө бий бөгөөд би түүний тогтоолоос холдоогүй билээ. 24 Бас би түүний өмнө шударга байсан ба миний хилэнцээс биеэ сахисан юм. 25 Тиймийн тул Жахуа нь миний зөвийн ёсоор хийгээд түүний нүдний өмнө миний ариуны ёсоор надад хариулсан билээ. 26 Чи өршөөнгүйтэй өршөөнгүйгээр явах бөгөөд зөвт хүнтэй зөвтөөр явах буй. 27 чи ариун хүнтэй ариунаар явах бөгөөд хэрцгийтэй эсрэгээр явах болно. 28 Бас чи дарагдсан улсыг тонилгох буй. Зүгээр чиний нүд нь бардам болно. 29 у гэвэл, Жахуа аа! Чи миний зул бөгөөд Жахуа нь миний харанхуйг гийгүүлэх буй. 30 Бас би чамаар цэргийн хураангйг эвдэн, миний бурхнаар хэрмийг харайсан буй. 31 Бурхны зам нь тос хийгээд Жахуагийн зарлиг нь ариун мөн болно. Тэр нь түүнд хамаг түшигчдийн халх болно. 32 у гэвэл, Жахуагаас өөр бурхан хэн байх билээ. Жич бидний бурхнаас өөр хэн хад билээ. 33 Энэхүү бурхан нь миний хүч хийгээд тэнхээ бөгөөд надад төгс замыг заана. 34 Тэр нь миний хөлийг бугын хөл мэт болгон, миний өндөр газыр ндээр намайг байлгана. 35 Тэр нь миний гарыг дайсалдахын тул сургана. Тиймээс миний сарвуу зэс нум нь эвдэрсэн билээ. 36 Чи өөрийн авралын халхыг надад өгсөн бөгөөд чиний номхон ёс нь намайг ихэтгэсэн билээ. 37 Чи миний доор миний алхмуудыг өргөн болгосон буй. Тиймээс миний хбл хальтраагүй юм. 38 Би өөрийн дайснуудын хойноос нэхэж тэдгээрийг даран сөнөөснөөс өмнөөс эс буцсан билээ. 39 Би тэднийг хоосруулав. Миний тэднийг хатгасны тул тэд босч чадалгүй миний хөлийн дор унасан юм. 40 у гэвэл, чи тулалдахын тул намайг хүчээр бүслэн, миний төлөө босогчдын миний доор унагасан буй. 41 Чи миний дайснуудын хүзүүг нада өгсөн бөгөөд би өөрийн өшөөлөгчдийг үгүй болгосон билээ. 42 Тэд нь харавч тонилгогчгүй билээ. Тэд нь Жахуад гарсан боловч тэр нь тэдэнд хариуг эс зарлиг болов. 43 Тийнхүү би тэдгээрийг газрын тоос мэт будруулан Захамины шавар мэт гишгэн тэднийг цацав. 44 Чи миний улсын сүйрлээс намайг дайлаад улсуудын ахлагч болгосон билээ. Миний эс таньсан улс нь надад зарагдах болно. 45 Оролт улс нь миний эрхэнд орох болно. Тэд нь сонсоод сац надад дуулгавартай болох буй. 46 Оролт улс нь өөрийн бат ордоос айх бий. 47 Жахуа нь амьд бөгөөд миний хад нь магтагдах болтугай! Миний тонилгогдлын хадны бурхан нь өргөгдөх болтугай! 48 Тэр гэвэл, миний төлөө нэхэгч хийгээд миний эрхэнд оруулагч бурхан мөн. 49 Тэр нь миний дайснуудаас намайг аварна. Чи миний өмнөөс босогчдоос намайг өргөн, догшин хүмүүсээс намайг аварсан билээ. 50 Тиймийн тул Жахуа аа! Би улсуудын дотро чамайг магтаж, чиний нэрэнд магтаалыг дуулах буй. 51 Тэр нь өөрийн хаанд тонилгогдлын асар бөгөөд өөрийн тослогдсон гэвэл, Давидад хийгээд түүний үрсэд мөнх наст өршөөх буй.
Хорин гуравдугаар бүлэг
1 Бас эд нь Давидын сүүлчийн үгс билээ. Жисийн Давид хөвгүүн гэвэл, дээд болсон хүн болон Яаховын бурхны тослогдсонд Израйлын эвтэй дуулагч нь ийн өгүүлэв 2 Жахуагийн тодотгол нь надаар зарлиг болон, түүний зарлиг нь миний хэлэнд бий. 3 Израйлын бурхан нь зарлиг болон Израйлын хад нь надад ийн зарлиг болруун; Хүний дээр тэргүүлэгч нь зөвт болон, бурхны аюулаар тэргүүлэх ёстой билээ. 4 Тэр нь өглөөний гэрэл гэвэл, үүлгүй өглөөний нарны гарах мэт болон борооны орсон хойно газраас цэлмэгээр гарсан өвс мэт болох буй. 5 Миний гэртэх нь энэ мэтээр бурхантай эс болсон боловч тэр нь надтай мөнх бүрнээ тогтсон бат тогтоолыг үйлдэв. Тэр нь үл нэмүүлэх боловч энэ мэт хамаг тонилгогдол хийгээд хамаг хүсэл бий. 6 Зүгээр нүгэлтэн гэвэл, тэд бүгдээр гаргасан өргөснүүд мэт болох бий. Тэр юу гэвэл, тэднийг гараар барьж үл болох 7 зүгээр тэднийг хөдөлгөх хүн нь төмрөөр хийгээд жадны ишээр хүрээлэгдэх бий. Тэд ч галаар тэр оронд цөм түлэгдэх бий. 8 Давидын баатруудын нэрс нь ийн; Тэргүүлэгчдийн тэргүүн болон, Такимуны аймгийн Жиусийн Шибид тэр нь Ижнийн Ахину бөгөд жадаа найман зууны тус өргөөд тэднийг нэгэнт алав. 9 Түүнээс хойно Жихугийн аймгийн Дадугийн Илизар хөвгүүн гэвэл, Пилиститний дайлахын тул цугласанд, Израйлын хүмүүсийн одсоноор Давид нь Пилиститнийг баатарлан дуудсан билээ. Тэр цагт тэр нь Давидтай байсан гурван баатрын нэгэн байсан билээ. Тэр өдөр нь Жахуа нь их аврлыг бүтээв. Тийнхүү улс нь түүний хойно ямагт булаахын тул даган одов. 11 Түүнэс хойно Хакарийн аймгийн Акийн Шама хөвгүүн билээ. Пилиститний улаан будаагаар дүүрэн байсан нэгэн оронд хүнсийг олохын тул цугласанд улс нь Пилиститнээс зугтаав. 12 Зүгээр Акийн Шама нь тэр орны дунд байж, түүнийг халхлан Пилиститнийг алсан байна. Тийн бээр Жахуа нь авралыг бүтээв. 13 Бас гучин баатраас гурван тэргүүлэгч нь одож таргач хадах цагт Адуламын агуйд Давидад хүрсэн аж. Пилиститний чуулган нь Рифаймын хөндийд суужээ. 14 Давид нь тэр цагт хүрээлсэн газарт байсан бөгөөд Пилиститний буудал нь Бидлихимд байжээ. 15 Тиймээс Давид нь хүсэж ийн; Аяа, аль хэн нь хаалганы дэргэд байгч Бидлихимийн худгийн уснаас намайг уулгах болтугай! 16 гэсэнд тэдгээр гурван баатар нь Пилиститний чуулганаар хүчээр холдож хаалганы байгч Бидлихимийн худгаас ус уугаад Давидыг авчрав. Тийн боловч тэр нь эс уун, Жахуагийн өмнө асгаад ийн; 17 Жахуа аа! Би үүнийг ууж чадахгүй. Энэ нь амиа эс хайрласан хүмүүсийн цус биш үү? гэлээ. Тийм учраас түүнээс уусангүй. Энэ мэтээр гурван баатар нь үйлдэв. 18 Жич Жиршйн Абиши хөвгүүн болон Жиуабын дүү нь нөгөө гурваны тэргүүн билээ. Тэр нь өөрийн жадыг гурван зууны тус өргөж тэднийг алаад, эд гуравтай алдарт байсан билээ. 19 Тэр нь гурваас үлэмж хүчтэй болсны тул тэдний тэргүүлэгч боловч тэргүүн гуравт эс хүрэв. 20 Бас Кабжилаас баатар хүний Жихүеэдийн Бинай хөвгүүн нь олон үйлсийг үйлдээд, Муабын хоёр маш их хүчтэнийг алав. Бас тэр нь цустай үед нэгэн худгийн дотор байсан арсланд ороод түүнийг алав. 21 Бас тэр нь Египетийн хүн нь гартаа жадтай байлаа. Зүгээр тэр нь түүний таягаар одож, жадыг Египетийн хүний гараас аваад, түүний жадаар түүнийг алав. 22 Энэ мэтээр Жиүеэдийн Бинай хөвгүүн нь үйлдээд гурван баатруудтай алдартай байсан билээ. 23 Тэр нь гучаас үлэмж хүндтэй байсан боловч тэргүүн гуравт эс хүрэв. Тийн бөгөөд Давид нь түүнийг биеэ сахигчдын тэргүүн болгов. 24 Гучны нэг нь Жиуабын Асахын дүү хийгээд Бидлихимаас Додугийн Илханан хөвгүүн 26 Харудын аймгийн Шамал Харудын аймгийн Ниликэ. 26 Пладийн аймгийн Эдилис Дэгфгийн аймгийн Икэсийн Ирэ хөвгүүн 27 Анибудын аймгийн Авизао, Хүшэтийн аймгийн Мибунай 28 Ахухийн аймгийн залмун Нитутидын аймгийн Махарай, 29 Нитуфидын аймгийн Ба Э Нэгийн Халив хөвгүүн, Башамайны хөвгүүүдийн Рибиагаас гарсан Рибайн Итай хөвгүүн, 30 Пирэтүни аймгийн Бинайяа Нахал Касын Хидай 31 Арбидын аймгийн Аби Элэбүн, Бархумын аймгийн Азмафад, 32 Салбунайн аймгийн Илиахба, Жасаны хөвгүүдээс Жиунатан, 33 Какарийн аймийн Шама, Какарийн аймгийн Шарарын Ахиам хөвгүүн 34 Мэ Э Кадын аймгийн Ахашбай хөвгүүний Имгилид хөвгүүн, Килунийн аймгийн Ахитобилын Илиам хөвгүүн, 35 Кармилийн аймгийн Хижки, Арбайн аймгийн Парай, 36 Зубагаас Натаны Игал хөвгүүн, Кадийн аймгийн Бани, 37 Эмэмүний аймгийн Жилэг, Бирүтийн аймгийн Нахари, тэр нь Жирүйн Жиуабын Хэриб 39 Хитийн аймгийн Өрнэ буй бөгөөд бүгдээр гучин долоо бөлгөө.
Хорин дөрөвдүгээр бүлэг
1 Бас Жахуагийн хилэн нь Израйлын тус халуун болсон буй. Тэр юуны тул гэвэл, эсэргүүцэгч нь Давидыг тэдний тус мууг үйлдүүлж ийн өгүүлрүүн; Одоод Израйл хийгээд Иудейг тоолон үйлд гэлээ. 2 Тийн бээр хаан нь өөртэй байгч чуулганй Жиуаб тэргүүлэгчид өгүүлрүүн; Одоод Израйлын хамаг омгуудыг Дэнгээс Бирниб хүртэл алсдан яван миний улсын тоог мэдэхийн тул улсыг тоолон үйлд 3 гэсэнд Жиуаб нь хаанд өгүүрүүн; Эдүгээ чиний Жахуа бурхан нь унасны тоо хэр олон авч, тэднийг зуун давхарт болгох болтугай! Бас миний эзэн хааны нүд нь үзэх болтугай! Зүгээр миний эзэн хаан нь юуны тул энэ хэргийг таалнам 4 гээд өгүүлсэн боловч ханы үгийн Жиуабаас хийгээд чуулганы түшмэдээс хүчтэй байсны тул Жиуаб хийгэээд чуулганын түшмэд нь хааны өмнөөс Израйлын улсыг тоолохын тул гарав. 5 Тийн бөгөөд тэд нь Иорданыг гатлаад Аруарт Кадынг хөндийн дунд байгч балгасны баруун этгээдэд байгч Жисирийн дэргэд буув. 6 Тэндээс тэд нь Калиад орон хийгээд Тахтим Ходшид хүрээд, Данзан хийгээд Шидунд тойрч хүрэв. 7 Бас тэд нь Тирийн хүрээлсэн орон хийгээд Кивитэн ба Канбавтны хамаг балгадад хүрэв. Бас Иудейгийн өмнөх зүгээр Биршиб хүртэл гарав. 8 Тийн бөгөөд Тэд нь хамаг орныг алсдад есөн сар хорь хоногийн эцэст Иерусалимд ирэв. 9 Тийнхүү Жиуаб нь улсын бүхэл тоог хаанд өгөв. Израйлд найман бум илдээ сугалагч баатар хүн бий бөгөөд Иудейгийн хүмүүс нь таван хүн бий билээ. 10 Тийн бөгөөд Давид нь улсын тоолсны хойно, сэтгэлээр буруушаагдав. Тийнхүү Давид нь Жахуад айлдруун; Би өөрийн үйлдсэнээр их нүглийг үйлдэв. Зүгээр Жахуа аа! Чиний боолын нүглийг өнгөрүүлсэн соёрх! Тэр юуны тул гэвэл, би маш буруутайгаар үйлдэв. 11 гэж айлтгасанд маргааш Давидын боссонд Жахуагийн зарлиг нь Давидын үзэгч болсон Кад Фаруфид ирээд ийн; 12 Чи одоод Давидад өгүүл; Жахуа нь ийн зарлиг болов. Би чамд гурван юмыг үзүүлэх буй. Тэндээс нэгийг миний чамд бүтээхийн тул сонгоод үйлд гэж зарлиг болов. 13 Тийн бөгөөд Кад нь Давидад ирээд мэдүүлж түүнд ийн өгүүлрүүн; Гурван жилийн турш зуд ирэх үү? Эсвэл чиний дайснуудаасаа зугтаахад тэд нь чамайг гурван сар нэхэх үү? Эсвэл чиний оронд гурван өдрийн турш халдварт өвчин болох уу? Намайг илгээсэнд хариуг айлтгахын тул санан үйлд 14 гэсэнд Давид нь Кадад өгүүлрүүн; Би ихэд дарагдав. Өдгөө Жахуагийн мутарт унах маш мана болтугай! Тэр юу гэвэл, түүний өршөөлүүд нь олон бий. Харин би хүний гарт үл унах болтугай! гэлээ. 15 Тийн бөгөөд Жахуа нь Израйлын тус халдварт өвчнийг өглөөнөөс тогтоосон цаг болтол илгээв. Энэ мэтээр дэнгээс Бирний хүртэл улсаас долоон түмэн хүн нь үхэв. 16 Тийн бөгөөд анхилын гараар Жахуа нь хорын учир гэмшсэн улсыг алсан Анхилд зарлиг болруун; Хэрэв өдгөө гараа зогс! гэж зарлиг болсонд Жахуагийн Анхил нь Жибушийн аймгийн Арауаны үтрэмийн ойр байсан аж. 17 Тийн болсонд Давидын улсыг алсан Анхилыг үзсэнд Жахуад айлтган ийн; Мана. Би нүглийг үйлдээ хилэнцтэйгээр явав. Зүгээр эд хоньд гэвэл, юуг үйлдэв ээ? Чиний мутар нь миний тус хийгээд миний эцгийн гэртэхийн тул болох болтугай! гэлээ. 18 Тийнхүү тэр өдөр Кад нь Давидад ирээд түүнд өгүүлрүүн; Жибушийн аймгийн Араунагийн үтрэмийн тэнд Жахуад тахилын ширээг үүдэн үйлд 19 гэсэнд Давид нь Кадын хэлсэн ёсоор Жахуагийн захиснаар гарав. 20 Тийн бөгөөд Арауна нь харж хаан хийгээд түүний боолуудыг түүнд ирж явсныг харав. Арауна нь гараад биеэ хөсөрт нүүрээрээ өгүүлрүүн; Миний эзэн хаан нь юуны тул боолдоо ирэв ээ? гэсэнд Давид нь өгүүлрүүн; Халдварт өвчний улмаас зогсохын тул үтрэмийг чамаас худалдаж, аваад, тэнд Жахуад тахилын ширээг үүдэхийн тул ирэв 22 гэсэнд Аруана нь Давидад өгүүлрүүн; Миний эзэн хаан нь түүнд юу таалахыг аван ирэх болтугай! Мана. шатаалт тахилын тул үхрүүд хийгээд цохих зөвсгүүд хийгээд түлээ тул үхрийн зэвсгүүд буй 23 гээд Аруна нь эзэн болон эд хамгийг хаанд өгөв. Бас Аруана нь хаанд өгүүлрүүн; Чиний Жахуа бурхан чамайг таалж авах болтугай! 24 гэсэнд хаан нь Аруана өгүүлрүүн; Тийн бус, зүгээр би чамаас үнээр худалдаж авах буй. Бас би өөрийн Жахуа бурханд үнэ үгүйгээр авсан юмаа шатаалт тахил болгон үл өргөх буй гээд Давид нь үтрэмүүд хийгээд үхрүүдийг тавин шигил мөнгөөр худалдаж авав. 25 Тийн бөгөөд Давид нь тэнд Жахуад тахилын ширээг үүдээд шатаалт тахилууд хийгээд эвийн тахилуудыг өргөв. Энэ мэтээр Жахуа нь газрын тул эргэдсэн бөгөөд халдварт өвчин нь Израйлаас зогсов. Самуйлын хоёрдугаар ном тогсөв.