1 Иудейгийн Аржай хааны цагт хийгээд Израйлын Жуагийн Жирбуам хаан хөвгүүний цагт газрын дээшлэхээс хоёр жилийн төдий урьд Тикуаны малчдын дотор байсан. Амосын Израйлийн учир үзсэн нь ийн; 2 Тэр нь ийн өгүүлрүүн; Жахуа нь Сиюуныг дуудаж, Иерусалимаас дуу гарах буй. Тийн бөгөөд малчдын нутгууд нь гашуудах бөгөөд, Кариалын урь нь хувхайрах буй. 3 Жахуагийн зарлиг нь ийн; Дамаскийн гурван хийгээд дөрвөн хилэнцийн тул би түүнийг нэхвэргүйгээр үл орхих буй. Тэр юуны тул хэмээвээс, тэд нь Хилиадын улсыг төмөр түгшүүрүүд түгшсэн буй. 4 Тиймийн тул би Хизиал гэрт нэг галыг илгээх, тэр ч бин Хэдэдийн орд харшнуудыг түлэх буй. 5 Бас би Дамаскийн дэгээнүүдийг эвдээд аван талд суугчид хийгээд очрыг баригчийг бид идинээс хоосруулах буй. Тийн бөгөөд Сирийн улс нь олз болон Хирт одох буй хэмээн Жахуа нь зарлиг болмой. 6 Бас Жахуагийн зарлиг ийн; Хэжийн гурван хийгээд дөрвөн хилэнцийн тул би түүнийг нэхвэргүйгээр үл орхих буй. Тэр юуны тул хэмээвээс, тэд нь Идумд тушааж өгөхийн тул олон улсыг олз болгон аваачив. 7 Тиймийн тул би Хэжийн хэрэмд нэг галыг илгээх тэр ч түүний орд харшуудыг түлэх буй. 8 Бас би Ашурт суугчид хийгээд очрыг баригчийг Ашихлунаас хоосруулаад мутраа Икруны тус буцааж, хүргэх буй. Тийн болохуйяа Пилист танаас үлэгсэд нь хоосрох буй, хэмээн Жахуа нь зарлигламой. 9 Бас Жахуагийн зарлиг нь ийн; Тирийн гурван хийгээд дөрвөн хилэнцийн тул би нэхвэргүйгээр үл орхих буй. Тэр юуны тул хэмээвээс, тэд нь олон улсыг үлз болгон Идумд тушаан өгч, ах дүү нарын тогтоолыг эс санасан буй. 10 Тиймийн тул би Тирт нэг галыг илгээх, тэр ч түүний орд харшуудыг түлэх буй, хэмээн зарлигламой. 11 Бас Жахуагийн зарлиг нь ийн; Идумын гурван хийгээд дөрвөн хилэнцийн тул би түүнийг нэхвэргүйгээр үл орхих буй. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь өөрийн ах дүүг сэлмээр нэхэж хайрлахуйяа зогсов. Бас түүний хилэн нь үргэлжид тусалсан бөгөөд тэр ч уурлалаа хэзээ ч хадгалсан буй. 12 Тиймийн тул би Тиманд нэгэн галыг илгээх, тэр ч бузрын орд харшнуудыг түлэх буй, хэмээн зарлигламой. 13 Бас Жахуагийн зарлиг нь ийн; Амомон таны гурван хийгээд дөрвөн хилэнцийн тул, би түүнийг нэхвэргүйгээр үл орхих буй. Тэр нь юуны тул хэмээвээс, тэд нь өөрийн хязгаарыг ихэтгэхийн тул Гилиадын жирэмсэн эмсийг хагалсан буй. 14 Тиймийн тул би Раббын хэрэмд нэгэн галыг ноцоох, тэр ч дайны өдөр цуугианаар хийгээд шуурганы цагт хуй салхиар түүний орд харшуудыг түлэх буй. 15 Бас тэдний хаан хийгээд түүний тэргүүлэгчид нь хамтаар олз болгон одох буй, хэмээн Жахуа нь зарлигламой.
Хоёрдугаар бүлэг
1 Бас Жахуагийн зарлиг нь ийн; Муабын гурван хийгээд дөрвөн хилэнцийн би түүнийг нэхвэргүйгээр үл орхих буй. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь Идумын хааны засуулыг шохой болгон түлэв. 2 Тиймийн тул би Маубад нэгэн галыг илгээх, тэр ч Хирээдийн орд харшуудыг түлэх буй. Тийн бөгөөд Мауб нь цуугианаар хийгээд бархирлаар ба бүрээний дуугаар үхэх буй. 3 Бас би түүний шүүгчийг түүний дотроос тасалж, түүний хамаг тэргүүлэгчдийг түүнтэй алах буй, хэмээн Жахуа нь зарлигламой. 4 Бас Жахуагийн зарлиг нь ийн; Иудейгийн гурван хийгээд дөрвөн хилэнцийн тул би түүнийг нэхвэргүйгээр үл орхих буй. Тэр юуны тул хэмээвээс, тэд нь Жахуагийн тогтоолоос жигшин, түүний захиануудыг эс сахисан буй. Бас тэдний эцэг нарын дагасан хуурмагууд нь тэднийг төөрүүлсэн буй. 5 Тиймийн тул би Иудед нэгэн галыг илгээх, тэр ч Иерусалимын орд харшуудыг түлэх буй, хэмээн зарлигламой. 6 Бас Жахуагийн зарлиг нь ийн; Израйлийн гурван хийгээд дөрвөн хилэнцийн тул би түүнийг нэхвэргүйгээр үл орхих буй. Тэр нь юуны тул хэмээвээс, тэд нь зөвтийг мөнгөөр худалдан, үгээгүүг хоёр гутлын тул худалдмой. 7 Бас тэд нь үгээгүүнүүдийн тэргүүнийг газрын элсэнд гишгэж номхнуудын замыг хазгай болгомой. Бас миний ариун нэрийг бузар болгохын тул эцэг хөвгүүн хоёулан ганцхан охинд орно. 8 Жич тэд нь барьцаа болгон авсан хувцасны дээр аливаа ч тахилын ширээний үр хэртэж, заргат бологсдын үзмийн ундааг өөрийн бурхдын гэрт уумой. 9 Зүгээр, би хуш мод мэт өндөр хийгээд Тирбинт мод мэт бэх байсан Амури таныг тэдний өмнөөс хоосруулсан буй би ч түүний жимсийг дээрээс эвдэн, үндсийг нь ч доороос эвдэв. 10 Бас таны Амуритны газрыг эзлэхийн тул би таныг Египет газраас гаргаад, говийн дотор дөчин жилийн туршаар удирдав. 11 Бас би таны хөвгүүнээс форофид болгон, таны залуусаас Насридууд болгон босгов. Израйлын хөвгүүд ээ! Энэ мэт мөн биш үү? хэмээн Жахуа нь зарлигламой. 12 Зүгээр та Насридуудад үзмийн ундааг уулган форофид нарт бүү форофидлогтун! хэмээн захив. 13 Мана. Талхны боолтуудаар дүгрэг болгосон тэрэг нь дарах мэт, би таны орныг дарах мөн. 14 Тийн болохуйяа хурдан хүн нь зайлахуйяа болих бөгөөд, хүчит нь хүчээ үл тогтоох ба, хүчит хүн нь биеэ үл аврах буй. 15 Бас нумыг баригч нь үл тогтох бөгөөд, хөлөөр хурдан хүн нь ч бай үл аврах ба, морийг унагч ч бай үл аврах буй. 16 Бас тэр цагт хүчтэний дотор байгч баатар нь нүцгэнээр дутаах буй хэмээн Жахуа нь зарлигламой.
Гуравдугаар бүлэг
1 Израйлын хөвгүүд ээ! Таны учир хэмээвээс, миний Египет газраас гаргасан хамаг овгуудын учир Жахуагийн зарлиг болсныг сонсогтун! Тэр хэмээвээс ийн; 2 Дэлхийн хамаг овгуудаас би ямагт таныг мэдсэн буй. Тиймийн тул би таны хамаг хилэнцсийг танаас нэхэх буй. 3 Хоёр нь эвгүй болбол эл хамтаар явалцах буюу? 4 Арслан нь олзгүй атал ойд орхирох буюу? Залуу арслан нь юуг ч эс олбол эл, өөрийн нүхнээс дуун гарах буюу? 5 Урхигүй газар шувуу нь агнагчид баригдах буюу? у ч эс баригдвал урхи нь өргөгдөх буюу. 6 Балгасны дотор бүрээг татвал, улс нь үл айл буюу? Балгасны дотор муу буй болбол эл тэр нь Жахуагийн үйлдсэн бус буюу? 7 Жахуагаас нь өөрийн форофид боолуудад нууцаа үзүүлбэл өгөх юухныг ч үл үйлдэх буй за. 8 Арслан нь орхирсон буй. Хэн үл айх буюу. Жахуа эзэн нь зарлигласан буй. Хэн үл форофидлох буюу? 9 Ашдудын орд харшуудад хийгээд Египет газрын орд харшуудад сонсголоо өгүүлэгтүн! Самаригийн уулын дээр чуулаад, түүний дотор их цуугиан хийгээд, түүний дотор дарагдагсдыг үзэгтүн! 10 Тэд хэмээвээс, зөвийг үйлдэхүйг үл мэдэн, өөрийн орд харшуудын дотор дээрэм хийгээд хулгайг хураамой, хэмээн Жахуа нь зарлигламой. 11 Тиймийн тул Жахуа эзний зарлиг нь ийн; Их дайсан нь тэрхүү газрыг хүрээлэн, чиний хүчийг чамаас унагах буй. Тийнхүү чиний орд харшууд нь тоногдох буй. 12 Бас Жахуагийн зарлиг нь ийн; Малч нь арсланы амнаас хоёр хөлийг буюу эсвэл, чихнээс нэг хэсгийг авардаг мэт, түүнчлэн Самаригийн дотор дэвсгэрийн бүлэгт хийгээд Дамаскийн дотор хэвтрийн дээр суугч Израйлын хөвгүүд нь аврагдах буй. 13 Лам нар аа! сонсгол Яахувын гэрт гэрчлэгтүн! хэмээн чуулгадын Жахуа эзэн бурхан нь зарлигламой. 14 Тэр юун хэмээвээс, би Израйлын хилэнцсийг түүнээс нэхэхүй өдөртөө Битилийн тахилын ширээдээс ч нэхэх буй. Тийн бөгөөд түүний эврүүд нь эвдэгдээд газарт унах буй. 15 Бас би өвлийн гэр хийгээд зуны гэрийг эвдэх буй. Тийн бөгөөд зааны соёогоор чимэгдсэн гэрүүд нь эвдрэх бөгөөд их гэрүүд нь баригдах буй, хэмээн Жахуа нь зарлигламой.
Дөрөвдүгээр бүлэг
1 Самарийн ууланд агаад үгээгүүнүүдийг хорлон, ядуунуудыг даран авчрагтун! Ууя, хэмээн өөрийн эздэд өгүүлэгч, Башангийн үхрүүд ээ! Энэ зарлигийг сонсогтун! хэмээвээс, 2 Жахуа эзэн нь өөрийн ариунаар тангараглаж, ийн; Мана. Таны хугасаар хийгээд таны үрсийн хуулиудаар аваачигдахуй цаг нь ирэх буй. 3 Бас тус бүр нь өмнөө байгч нүхээр гарч хаягдан эвдрүүлэгдэх буй, хэмээн Жахуа нь зарлигламой. 4 Битилд одоод хилэнцсийг үйлдэн, Хилрилд хилэнцсийг үлэмжлүүлэгтүн! Тахилуудаа өглөө бүрт авчирч, арван болгосон хувийн нэгнийг гурав гурван жилээр авчрагтун! 5 Бас магтаалын эсгэсэн тахилыг шатааж, дорд тахилуудыг дэлгэрүүлэн дуудагтун! Тэр юуны тул хэмээвээс, Израйлын хөвгүүд ээ! Энэ мэт нь танд тааламжтай буй, хэмээн Жахуа эзэн нь зарлигламой. 6 Тиймийн тул би таны хамаг балгадад танд цэвэрхэн шүдийг өгөн, таны хамаг Гажидад талхыг ховор болгов. Тийн боловч танаар надад эс буцсан буй, хэмээн Жахуа нь зарлигламой. 7 Жич би тариаг хураахуй цагаас гурван сар урьд аадар борооны орохуйг зогсоож, нэг балгасны дээр бороог оруулж, бус нэг балгасны дээр эс оруулсан буй. Нэг хувийн дээр бороо нь оров. Харин бус нэг хувийн дээр борооны эс орсны тул тэр нь хатав. 8 Тийн бүхий хоёр гурван балгасны улс нь усыг уухын тул нэг балгасанд одовч эс ханасан буй тийн боловч та надад эс буцсан буй, хэмээн Жахуа нь зарлигламой. 9 Би таныг хатаалгаар хийгээд хорт сүүдрээр тасалсан бөгөөд, царцаа нь таны олон цэцэрлэг хийгээд үзмийн тариалан ба тошлог хийгээд тост модыг идсэн буй. Тийн боловч танаар надад эс буцсан буй, хэмээн Жахуа нь зарлигламой. 10 Би таны дотор Египидийн ёсоор боомыг илгээж, таны залуусыг сэлмээр алж, таны морьдыг олз болгон аваачаад, таны буудлуудын үнэрийг таны хамарт хүргэсэн буй. Тийн боловч та надад эс буцсан буй, хэмээн Жахуа нь зарлигламой. 11 Бас бурхны Содом хийгээд Хөмрөөг хөмрүүлсэн мэт, би танаас заримуудыг хөмрүүлсэн буй. Тийн бүхий та галаас гаргасан цуцал мэт бүлгээ. Тийн боловч та надад эс буцсан буй, хэмээн Жахуа нь зарлигламой. 12 Тиймийн тул Израйл аа! Би энэ мэтээр танд үйлдэх буй. Миний танд энэ мэтээр үйлдэх бүхүйн тул; Израйл аа! Өөрийн бурхантай учралдах биеэ бэлэн болго! 13 Тэр юуны тул хэмээвээс, Мана. уулуудыг бүтээгч, салхийг боловсруулагч, хүний санааг түүнд үзүүлэгч өглөө хийгээд харанхуйг үйлдэгч, дэлхийн өндөр ордыг гишгэгч түүний нэр нь чуулгадын Жахуа бурхан болой.
Тавдугаар бүлэг
1 Израйлын гэр ээ! Энэ зарлиг болон таны тус миний гаргах гашуудлын дууг сонсогтун! хэмээвээс; 2 Израйлын охин нь унасан бөгөөд дахин үл босох буй. Тэр нь өөрийн газарт хэвтсэн бөгөөд түүнийг босгогч нь үгүй буй. 3 Тэр юуны тул хэмээвээс, Жахуагийн зарлиг болсон нь ийн; Мянгаар гаргасан балгас нь Израйлын гэрт юуг үлээх бөгөөд, юугаар гаргасан нь арвыг үлээх буй. 4 Бас Жахуа нь Израйлын гэрт ийн; Намайг бэдрэгтүн! Тийнбайтал та амьд байх болъюу, хэмээн зарлиг болмой. 5 Харин Битилийг үл бэдэр! Хилгэлд үл орон, Бийр Шибэд бүү одогтун! Тэр юуны тул хэмээвээс, Хилгэл нь олз болон одох бөгөөд Битил нь үгүй болох буй. 6 Жахуаг бэдрэгтүн! Тийн бөгөөд та амьд байх болъюу. Тийн бус бөгөөс эл, тэр нь Ешибийн гэрт гал мэт бэдэр! Түүнийг түлэх болуузай! Тийн бүхий Битилд унтраагч үл болох болъюу. 7 Аяа шүүврийг аги болгон хувилгагчид хийгээд зөвийг газарт хаягчид аа! 8 Мичид хийгээд Орионыг үйлдэгч ба, нүглийн сүүдрийг өглөө болгон үйлдэгч хийгээд өдрийг харанхуйлан шөнө болгогч ба далайн усыг дуудан дэлхийн нуурын дээр асгагч Жахуа нэрт бурхныг бэдрэгтүн! 9 Тэр нь тоногдогсдыг хүчтийн тус хүчит болгон, тоногдогсдыг бид гэрт хүргэмүй. 10 Тэд нь хаалганы дотор зэмлэгчийг өшөөлөн, зөвийг өгүүлэгчээс жигшмүй. 11 Тийн бөгөөд таны үгээгүүг гишгэж, түүнээс тарианы бэлгийг авдгийн тул, та цавчсан чулуудаар гэрүүдийг үүдэвч, тэдний дотор үл суун, тааламжит үзмийн тариалангуудыг таривч тэднээс үзмийн ундааг үл уух буй. 12 Тэр юуны тул хэмээвээс, зөвийг дарагчид хийгээд хаалганы дотор үгээгүүгийн зөвийг хазгай болгохын тул бэлгийг авагчид аа! Би таны олон хилэнц хийгээд, их нүглүүдийг мэдмүй. 13 Тиймийн тул тэр цагт ухаантан нь дуун үл гарах буй. Тэр юуны тул хэмээвээс, тэр цаг нь муу болох буй. 14 Амьд байхын тул мууг үл бэдэр! Сайныг бэдрэгтүн! Тийнхүү эл, таны өгүүлсэн мэтээр чуулгадын Жахуа бурхан нь тантай болох болъюу. 15 Мууг өшөөлөн, сайныг энэлэн, хаалганы дотор шүүврийг болгоогтун! Тийн бөгөөс эл, чуулгадын Жахуа бурхан нь Иосибын үлдээлийг хайрлах буй за. 16 Тиймийн тул чуулгадын эзэн бурхан Жахуагийн зарлиг нь ийн; Хамаг уужим ордод цурхирлага болох бөгөөд хамаг Ехлидийн дотор аяа аяа хэмээн өгүүлэгдэх буй. Бас тэд нь гашуудахын тул тариачдыг дуудан, уйлахад хэцүү улсыг дуудах буй. 17 Бас хамаг үзмийн тариалангуудын дотор цурхирлага болох буй. Тэр юуны тул хэмээвээс, би танаар алсдах буй, хэмээн Жахуа нь зарлигламой. 18 Жахуагийн өдрийг хүсэгчдэд зовлон болох болъюу? Жахуагийн өдөр нь танд юуны тул хэрэгтэй буюу? Тэр өдөр нь гэрэл бус, харин харанхуй буй. 19 Тэр хэмээвээс хүний арслангаас зайлаад үдээтэй учралдсан мэт, эсвэл гэртээ ороод гараараа хананд түшээд могойд зуугдагдсан мэт болой. 20 Жахуагийн өдөр нь гэрэлгүй харанхуй болох биш үү? Тэр нь гялбаа үгүй маш харанхуй биш үү? 21 Би таны найруудыг өшөөлөн жигшмүй. Бас би таны хурлын өдрүүдэд үл үтэрдэх буй. 22 Та надад шатаалтай тахилууд хийгээд, идээн тахилуудыг өргөвч би тэднийг үл таалан, таны өгөхийн эвийн тахилуудыг тогтоон үл авах буй. 23 Дуу чимээгээ надаас холдуулагтун! Би таны хөгжмийн аялгууг үл сонсох буй. 24 Ишэрил шүүвэр нь ус мэт хийгээд зөв нь хүчит урсгал мэт урсах болтугай! 25 Израйлын гэр ээ! Та говийн дотор дөчин жилийн туршаар надад тахилууд хийгээд идэж тахилуудыг өргөсөн буюу? 26 Тийн бус Харин та өөрийн молог хийгээд Хиун хэмээгч хөргүүдийн сүмийг өргөюү. Биедээ хийсэн бурхдын оддыг өргөсөн буй. 27 Тиймийн тул би таныг Дамаскийн цаашид олз болгон аваачуулах буй хэмээн чуулгадын бурхан нэрт Жахуа нь зарлигламой.
Зургадугаар бүлэг
1 Шиуны дотор амархнаар байгчдад хийгээд, Самари ууланд найдагчдад зовлон болох болъюу. Тэд нь улсын тэргүүлэгчид хэмээн нэрийдэгдсэн бөгөөд, тэдэнд Израйлын гэр нь ирмой. 2 Хил нь хүртэл хүрэн үзэгтүн! Тэндээс их хамадад одоод Филиштийн холд хүрэгтүн! Тэд нь эд эзэлгүүрүүдээс дээр буюу? Тэдний хязгаар нь таны хязгаараас их буюу. 3 Тэрхүү муу өдрийг удаан болгогчдод хийгээд дээрмийн суудлыг яаран тавигчдад ба 4 зааны соёоны эсрийн дээр хэвтэгчдэд хийгээд хэвтэр юун дээр биеэн, сонгогчдод ба, хониноос хургадыг хийгээд хүрээнээс тугалуудыг идэгчдэд ба, 5 хуурын дуунд дуулагчдад хийгээд Давид мэт биед хөгжмийн зэмсгүүдийг үйлдэгчдэд ба, 6 үзмийн ундааг аягаар уун, биеэ сайхан тосоор тослон атал Иосибын хоосорлогын учир үл зовогчдод зовлон болох болъюу. 7 Тиймийн тул тэд нь анхны олз бологчидтой олз бололцох, бас биеэ сонгогчдын жаргалын найр нь үгүй болох буй. 8 Жахуа эзэн нь өөрөөрөө тангарагласан буй. Би Яахувын омгорхогийг өшөөлөн, түүний орд харшуудыг өшөөлмүй. Тиймийн тул би тэрхүү балгас хийгээд түүний дотор аггчдын тушаал өгөх буй. 9 Тийн бүхий арван хүн нь нэг гэрийн дотор үлдвэл эл, тэд нь үхэх буй. 10 Бас нэгэн хүний хийгээд нөхөр түүний биеийг түлэгч нь түүний ясыг гаргахын тул аваад, гэрийн дотор агчидад, чамтай бусад буй буюу? хэмээн өгүүлэхэд, тэр нь үгүй хэмээн өгүүлэх буй. Тийн бөгөөд тэр нь дуугүй бай, тэр юуны тул хэмээвээс, тэд нь Жахуагийн нэрийг эс дурссан буй, хэмээн өгүүлэх буй, хэмээн чуулгадын Жахуа бурхан нь зарлигламой. 11 Тэд юуны тул хэмээвээс, Мана. Жахуагийн захиснаар их гэр нь эвдрүүлэгдэх бөгөөд бага гэр нь хагархай болгогдох буй. 12 Морьд нь хадны дээр гүйх буюу? Хүн нь тэнд саруудаар хагалах буюу? Зүгээр, та шүүврийг цөс болгон, зөвийн үрсийг аги болгон хувилгасан буй. 13 Дэмийлэлээр баясагчид болон, биднээр өөрийн хүчээр эрхэт болсон биш үү? хэмээн өгүүлэгч Израйлын гэрийг 14 Мана. би таны тус нэг улсыг үнэхээр босгох буй. Тийн бөгөөд тэд нь Хамадын орлогоос говийн гол хүртэл таныг зовоох буй, хэмээн чуулгадын Жахуа нь зарлигламой.
Долдугаар бүлэг
1 Жахуа эзэний надад үзүүлсэн нь ийн; Мана. Хоёрдугаар оруулгын эхэнд, хааны цавчлагын хойно болсон хойдох оруулгын цагт тэр нь голионуудыг бүтээв. 2 Тийн бөгөөд тэдний газрын ногоог идэж дууссаны хойно би ийн; Жахуа эзээн! Хэлтрүүлэн соёрх! Яахувын бага бүхүйн тул түүнийг хэн босгох буй? 3 хэмээн миний айлдсанд Жахуа нь үүний учир гэмшин, энэ нь үл болох буй, хэмээн Жахуа нь зарлиг болов. 4 Жахуа эзний надад үзүүлсэн нь ийн; Мана. Жахуа эзэн нь галаар гэрэлтүүлэн дуудав. Тэр гал нь их хөлийг идэвээ. Тийн бүхүйеэ түүний нэг хувийг идсэнд би ийн; 5 Жахуа эзээн! Зогсон соёрх! Яахувын бага бүхүйн тул түүнийг хэн босгох буюу? 6 хэмээн миний айлдсанд Жахуа нь үүний учир гэмшин, энэ нь үл болох буй, хэмээн Жахуа эзэн нь зарлиг болов. 7 Бас тэр нь надад ийн үзүүлсэн буй хэмээвээс, Мана. Эзэн нь тэгшитгэх хэмжүүрээр үйлдсэн нэг хэрмийн дээр байж, мутартаа нэг тэгшитгэх хэмжүүртэй байв. 8 Тийн Жахуа нь надад ийн; Амосыг чи юуг үзнэ хэмээн айлтгав. Бас эзэн нь зарлиг болруун; Мана. Би өөрийн Израйл улсын дунд нэг тэгшитгэх хэмжүүрийг үзмүй, хэмээн зарлиг болсонд би тэгшитгэх хэмжүүрийг тавиад тэднийг дахин үл өнгөрөх буй. 9 Зүгээр Исагийн өндөр орд нь хоосруулагдах бөгөөд, Израйлын ариун орд нь хоосон болох буй. Бас би Жирубувамын гэрийн тус сэлмээр босох буй хэмээн зарлиг болов. 10 Тийн бүхүй Битилийн Аможи лам нь Израйлын Жирубувам хаанд илгээж ийн өгүүлрүүн; Амос нь Израйлын гэрийн дотор чиний тус эсэргүүцсэн буй. Газар ч түүний хамаг үгсийг дагаж үл чадна. 11 Тэр юуны тул хэмээвээс, Амос нь ийн; Жирубувам нь сэлмээр алагдах бөгөөд Израйл нь эрхбиш олз болон өөрийн газраас аваачигдах буй хэмээн өгүүлмүй хэмээлээ. 12 Бас Аможи нь Амост өгүүлрүүн; Үзлэгч ээ! Иудейгийнгазарт зайлж, одоод тэнд идээг идэж, тэнд ч форофидлон үйлд! 13 Зүгээр, Битилийн тус үүнээс хойш дахин форофидлон бүү үйлд! Тэр юуны тул хэмээвээс, тэр нь хааны сүм болон хааны өргөө болой 14 хэмээн өгүүлсэнд Амос нь Аможид хариу өгүүлрүүн; Би форофид бус болон форофидын хөвгүүн ч бус, харин би малч болон тошлогийн жимсийг хураагч билээ. 15 Тийн бөгөөд Жахуа нь миний хонийг дагах цагт намайг аваад, миний Израйл улсад форофидлон үйлд, хэмээн Жахуа ч надад зарлиг болов. 16 Тиймийн тул Жахуагийн зарлигийг эдүгээ сонс хэмээвэл, чи Израйлын тус үл форофидлон, Исаны гэрийн тус үгсийг бүү гарга! хэмээн өгүүлмүй. 17 Тиймийн тул Жахуа нь ийн зарлиг болов; Чиний гэргий нь балгасны дотор садар болох бөгөөд, чиний хөвгүүд хийгээд охид нь сэлмээр унагаагдах ба, чиний газар нь хэмжээгээр хуваагдах бөгөөд, чи ч бузар газарт үхэх буй. Бас Израйл нь эрхгүй олз болон өөрийн газраас аваачигдах буй хэмээлээ.
Наймдугаар бүлэг
1 Жахуа эзний надад өгүүлсэн нь ийн; Мана. Зуны жимст саван сав бөлгөө. 2 Тийн тэр нь зарлиг болруун; Амос аа! Чи юуг үзмүү? хэмээн зарлиг болсонд би зуны жимст саван савыг үзмүй, хэмээн айлтгав. Тийн бөгөөд Жахуа надад зарлиг болруун; Миний Израйл улсад эцэс нь ирсэн буй. Би тэднийг дахин үл өнгөрөөх буй. 3 Тэр өдөр сүмийн дуунууд зойллого болох бөгөөд аливаа ч газарт олон үхдэл болоод дуугүйгээр хаягдах буй, хэмээн Жахуа эзэн нь зарлигламой. 4 Ядууг залгигч хийгээд үгээгүүнүүдийг үгүй болгогчид ба 5 бидний тариаг худалдахын тул хэзээ шинэ сар өнгөрөх буюу? Бидний буудайг худалдахын тул хийгээд ифи хэмжүүрийг бага болгон, Шихил Хэег болгохын тул ба жигнүүрийг мэхээр буруутай болгохын тул хийгээд 6 Үгээгүүнүүдийг мөнгөөр худалдаж аван, ядуунуудыг хоёр гутлын тул худалдан авахын тул ба, далны муу үйлдгэлийг худалдахын тул сэвт өдөр нь хэзээ өнгөрөх буюу? хэмээн өргөлөгчид өө! Үүнийг сонсогтун! 7 Жахуа нь Яахувын омгорхогоор тангараглан, би тэдний хамаг үйлсийг хэзээ үл мартах буй. 8 Үүний тул газар нь үл чичрэх буюу? Түүний дотор хамаг суугчид нь үл цурхирах буюу? Тэр нь бүрнээр гол мэт үерлэн Египетийн морь мэт өөрийн орноос халиад, буух буй. 9 Бас тэр цагт би өдөр дөлд нарыг ургуулан, гэрэлт өдрөө газрыг харанхуй болгон 10 таны найруудыг гашуудалд хувилган, таны хамаг дуунуудыг цурхиралаар хувилган, хамаг бэлхүүсүүдэд өрмөгийг өмсүүлэн, хамаг толгойнуудыг халцгай болгох буй. Тийнхүү би тэр цагийг өөрийн ганц хөвгүүний учир цорхирохуй цаг мэт болгон түүний цусыг гашуун өдөр мэт болгох буй, хэмээн Жахуа эзэн нь зарлигламой. 11 Бас нэг цаг ирнэ. Түүний дотор би газарт зудыг илгээх хэмээвээс, талын зуд бус бөгөөд, усны ундааслага бус харин Жахуагийн үгсийг сонсохын зудыг илгээх буй. 12 Тийн бөгөөд хүмүүсүүд нь Жахуагийн зарлигийг бэдэрч, далайгаас далай хүртэл хийгээд хойд зүгээс өмнө зүг хүртэл гүйж явавч тахилыг үл олох буй 13 Тэр цагт сайхан охид хийгээд, залуу эрс нь ундааслагаар уйдах буй. 14 Бас Самарийн хилэнцээр тангараглагчид хийгээд сан аа! Чиний бурхан нь амьд бөгөөд Бийршибийн бурхан амьд, хэмээн өгүүлэгчид нь унаад дахин үл босох буй, хэмээн Жахуа эзэн нь зарлигламой.
Есдүгээр бүлэг
1 Би тахилын ширээний дээр эзний байхыг үзэв. Тийн тэр нь ийн; Үүдний мужийн хөдлөхийн тул тотгыг цохин үйлд! Тэд бүгдийг толгойг цохин үйлд! Тийнхүү би тэдний үлэгсдийг сэлмээр алах буй. Тэднээс дутаагч нь үл зайлах бөгөөд, зайлагч нь үл тонилох буй. 2 Хэрэв тэд нь там хүртэл малтах боловч, тэндээс миний мутар нь тэднийг авах буй. Хэрэв тэд нь огторгуй хүртэл гарах боловч тэндээс би тэднийг буулгах буй. 3 Хэрэв тэд нь Гирмил уулынийн оройд нуугдах боловч, би тэднийг бэдэрч тэндээс авах буй. Хэрэв тэд нь далайн ёроолд миний нүднээс нуугдах боловч тэд миний захихад могой нь тэднийг зуух болъюу. 4 Хэрэв тэд нь дайснууддаа олз болон одох боловч, тэнд миний захихад сэлмээр тэднийг алах буй. Бас би нүдээ тэдний тус сайн болохын тул бус. Харин муу болохын тул тавих буй. 5 Бас чуулгадын Жахуа нь эзэн нь дэлхийд хүрвэл тэр нь хайлах бөгөөд, түүний дээр хамаг суугчид нь цорхирох буй. Бас тэр нь бүрнээр мөрөн мэт үерлэн, Египетийн мөрөн мэт буух буй. 6 Тэр нь давхарлагуудаа огторгуйн дээр үүдэн, сангийн гэрүүдээ дэлхийн дээр суурилна. Тэр нь далайн усуудыг дуудан, дэлхий дээр асгана. Түүний нэр нь Жахуа мөн. 7 Израйлын хөвгүүд ээ! Та надад Күсийн хөвгүүд мэт биш үү? Би Израйлын Египет газраас ирүүлээд, Филист таныг Хивтороос хийгээд, Сири таныг гэрээс ирүүлсэн биш үү? хэмээн Жахуа нь зарлигламой. 8 Мана. Жахуа эзний нүдүүд нь хилэнцэт эзэлгүүрний тус буй бөгөөд, би түүнийг дэлхийн дээрээс хоосруулах буй. Зүгээр би Яахувын гэрийг дуустал үл хоосруулах буй, хэмээн Жахуа нь зарлигламой. 9 Мана. Би захиж, тариаг шигшүүрээр шигших мэт Израйлын гэрийг хамаг улсуудын дотор шигших буй. Тийн боловч нэг ч хөрөнгө нь газарт үл унах буй. 10 Зүгээр бидний учир муу нь үл ирэн, гэнэт үл хүрэх, хэмээн миний улсаас өгүүлэгч хилэнцтэн нь сэлмээр алагдах буй. 11 Тэр цагт би Давидын унасан суврагийг босгон, түүний хагархайнуудыг засан, түүний эвдэрснүүдийг босгон эртний цагт мэт түүнийг үүдэх буй. 12 Тэр хэмээвээс, тэдний Идумын үлэгсэд хийгээд миний нэрээр нэрийдэгдсэн хамаг улсуудыг эзлэхийн тул болой, хэмээн эхийг бүтээгч Жахуа нь зарлигламой. 13 Бас Жахуа нь зарлиг болруун; Мана. Нэг цаг нь ирнэ. Түүний дотор газрыг хагалагч нь хадагчийг гүйцэх бөгөөд үзмийн жимсийг гишгэж, хөрөнгийг цацагчийг гүйцэх буй. Бас Хатад нь үзмийн амтат ундааг дуусгах бөгөөд хамаг уулнууд нь хайлах буй. 14 Бас би олз болсон Израйл улсаа буцаах бөгөөд, тэд ч эвдэрсэн балгадыг үүдээд, тэдний дотор нутаглах буй. Бас тэд нь үзмийн хүрээлэнгүүдийг тарьж, тэднээс үзмийн ундааг уух бөгөөд хүрээлэнгүүдийг үйлдэж тэднээс жимсийг идэх буй. 15 Бас би тэдний газрын дээр тэднийг суулгах бөгөөд, тэд нь миний тэдэнд өгсөн газраас дахин үл гаргагдах буй, хэмээн чиний Жахуа бурхан нь зарлигламой. Амос хэмээгч форофидын ном төгсөв. Хотод Мишиунаруудын бард нэг мянга найман зуун гучин нэгдүгээр онд дарагдав.