1 Иудейгийн Жихуяахим хааны эзэлгүрэний гурав дахь жилд Вабилоны Нибухидназар хаан нь Иерусалимд ирээд түүнийг бүслэв. 2 Тийн бөгөөд эзэн бурхны түүний гарт Иудейн Жихуяахим хаан хийгээд бурхны сүмийн савсын заримуудыг өгсөнд тэр нь тэднийг Шинар газарт агч өөрийн бурхны сүмийн дотор аваачаад тэд савсыг өөрийн бурхны сүмийн санд оруулав. 3 Тийм бөгөөд хаан нь өөрийн түшмэдийн Ашфинази тэргүүлэгчид өгүүлрүүн; Израйлын хөвгүүдээс болон хааны үрсээс ба 4 ноёдын баттай хийгээд сайн үзэсгэлэнтэй ба хамаг ухвараар цэцэн хийгээд мэдлэгийг мэдэгч ба сургаалыг сурсан хийгээд хааны орд харшины дотор байж Калтиятаны ном хийгээд хэлийг сурах чадалтай залуусыг авчран үйлд. хэмээн захив. 5 Бас тэднийг гурван жилд тэжээхийн тул хийгээд тэр цагийн эцэс хааны өмнө тэдний байхын тул хаан нь өдөр бүрийн хэрэгтэй тэжээлийг хааны идээнээс хийгээд түүний уух үзэмийн ундаанаас тэдэнд тогтоов. 6 Тийнхүү тэдний дотор Иудейн хөвгүүдээс Даниел хийгээд Ханания ба Мишияал хийгээд Ацарияа бөлгөө. 7 Бас түшмэдийн тэргүүлэгч нь; Тэдэнд нэрсийг өгөв хэмээвээс, Даниелд Балтиназар хийгээд Хананияад Шадарах ба Мишияалд Мишаг хийгээд Ацарияад Абид Нику хэмээгч нэрсийг өгөв. 8 Зүгээр Данил нь хааны идээ хийгээд түүний уух үзэмийн ундаагаар биеэ үл бузарлахыг зүрхээрээ зориглов. Тиймийн тул тэр нь биеэ үл бузарлахыг түшмэдийн тэргүүлэгчээс эрэв. 9 Бас бурхан нь Даниелд хайр хийгээд өршөөлийг түшмэдийн тэргүүлэгчийн өмнө олгуулсан бөлгөө. 10 Зүгээр түшмэдийн тэргүүлэгч нь Даниелд өгүүлрүүн; Таны идээ хийгээд ундааг тогтоосон өөрийн эзэн хаанаас би айна. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь таны нүүрийг таны зэрэгтэй залуусын нүүрээс муу байхыг юуны тулд үзэх буюу. Үүгээр та миний толгойг хаанд засантай болгох буй. 11 хэмээн өгүүлсэнд Даниел нь түшмэдийн тэргүүлэгчийн Даниел хийгээд Ханания ба Мишияал хийгээд Ацарияагын дээр тавьсан Милзарт өгүүлрүүн; 12 Чиний боолуудыг арван өдөр турших тул бидэнд идэх тариа хийгээд уух ус өгөгдөх болтугай! 13 Тийм бөгөөд бидний нүүр хийгээд хааны идээнээс идэгч залуусын нүүр нь чиний өмнө үзэгдэх болтугай! Тийнхүү үзсэнээ боолууддаа үйлд. 14 хэмээн өгүүлсэнд тэр нь үүний учир тэднийг сонсоод арван өдөр тэднийг туршив. 15 Тийм бөгөөд арван өдрийн эцэст хааны идээнээс идсэн залуусаас тэдний нүүр нь сайхан хийгээд махаараа мяраатай үзэгдэв. 16 Тиймийн тул Милзар нь тэдний идээ хийгээд уух үзэмийн ундааг тэднээс аваад тэдэнд тариаг өгөв. 17 Бас бурхан нь эд дөрвөн залууст хамаг сургуулиар хийгээд ухвараар мэдэл хийгээд ухааныг өгөв. Жич, Данил нь хамаг үзэгдэл хийгээд зүүдээр ухаантай болов. 18 Тийнхүү; Миний өмнө тэднийг оруул хэмээн хааныг өгүүлсэн цагийн эцэст түшмэдийн тэргүүлэгч нь тэднийг Нубикидназарын өмнө оруулав. 19 Бас хааны тэдэнтэй хэлэлцэхэд тэд бүгдээрийн дотор Данил болон Ханания ба Мишияал бөгөөд Ацарияатай адил нэг ч эс олдов. Тиймийн тул тэд нь хааны өмнө байлаа. 20 Бас хаан нь тэднээс ямар ч цэцэн болон ухварын юмыг асуухдаа өөрийн орны дотор агч хамаг Яидвичинар бөгөөд зурхайч нараас тэднийг арван давхараар дээр буй хэмээн олов. 21 Жич Даниел нь Хэрүс хааны нэг дэхь жил болтол байлаа.
Хоёрдугаар бүлэг.
1 Нибукназарын эзэлгүриний хоёрдугаар жилд Нибукназар нь зүүдийг зүүдэлсэнээрээ сэтгэлээр зовоод унтаж эс чадав. 2 Тийм бөгөөд хаан нь ийн; Миний зүүдийг үзүүлэхийн тул үзлэгч нар болон зурхайч нар ба Яалвичнар хийгээд Калтияатаныг дуудагтун! хэмээн захив. Тэд ч ирээд хааны өмнө байв. 3 Тийнхүү хаан нь тэдэнд өгүүлрүүн; Би нэг зүүдийг зүүдлээд зүүдээ мэдэхийн тул сэтгэлээрээ зовж байна. 4 хэмээн өгүүлсэн Калтияатан нь Ширия хэлээр хаанд өгүүлрүүн; Хаан аа! Мөнх насалтугай! Чи өөрийн боолуудад зүүдээ өгүүлэх болбоос бид түүний тайлбарыг өгүүлэх буй. 5 хэмээн өгүүлсэнд хаан нь Калтияатанд ийн хариу өгүүлрүүн; Тэр юм нь надаас хагацсан буй. Харин хэрэв та тэр зүүд хийгээд түүний тайлбарыг надад үл мэдүүлэх бөгөөс та хэсэг хэсгээр таслагдах бөгөөд таны гэрүүд нь санд автах буй. 6 Зүгээр хэрэв та тэр зүүд хийгээд түүний тайлбарыг үзүүлэх бөгөөс эл, та надаас өглөгүүд хийгээд сан ба их хүндлэлийг авах юм. Тиймийн тул тэр зүүд хийгээд түүний тайлбарыг надад үзүүлэгтүн! 7 хэмээн өгүүлсэнд тэд нь дахин өгүүлрүүн; Хаан нь зүүдээ өөрийн боолуудад өгүүлэх болбоос бид түүний тайлбарыг үзүүлэх буй. 8 хэмээн өгүүлсэнд хаан нь хариу өгүүлрүүн; Энэ юмыг надаас хагацсан тул та цагийг өнгөрүүлэх дуртай гэж би үнэхээр мэднэ. 9 Зүгээр хэрэв та тэр зүүдийг үл үзүүлэх болбоос эл, танд ганцхан шийтгэл буй. Тэр юуны тул хэмээвээс, та цагийн өнгөртөл миний өмнө өгүүлэхийн тулд хуурмаг хийгээд мэхт үгсийг бэлтгэсэн буй. Тиймийн тул надад зүүдийг үзүүлэгтүн! Тийм бөгөөд таны тайлбарыг ч үзүүлж чадахыг би мэдэх буй. 10 хэмээн өгүүлсэнд Калтияатан нь хаанд хариу өгүүлрүүн; Хааны хэрэглэснийг үзүүлж чадагч хүн нь дэлхий дээр үгүй буй. Тиймийн тул аливаа ч хаан буюу эзэн буюу тэргүүлэгч нь энэ мэт юмнуудыг Яалвичнаас эсвэл зурхайчаас эсвэл Калтиягаас эс асууна. 11 Бас хааны хэрэглэсэн нь нэн бэрх буй бөгөөд махбодтой үл нутаглагч бурхдаас бус хэн ч үүнийг хааны өмнө үзүүлж үл чадна. хэмээн өгүүлэв. 12 Тиймийн тул хаан нь хилэгнэн маш галзуу болоод Вавилд агч хамаг цэцэн хүмүүсийг хоосруулахыг захив. 13 Тийм бөгөөд цэцэн хүмүүсийг үхүүлэх цааз нь гарав. Бас Данил хийгээд түүний нөхөд нь үхүүлэгдэхээр бэдрэгдэв. 14 Тийн бүхий Даниел нь Бабилийн цэцэн хүмүүсийг алахын тулд гаргасан хааны харуулуудын Арияуг хэмээгч тэргүүлэгчид зөөлнөөр хийгээд ухаанаар хариу ийн өгүүлрүүн; 15 Хаанаас энэ цааз нь юуны тул тийн түргэн буй хэмээн хааны Арияуг даргад өгүүлсэнд Арияуг нь Даниелд тэр хэргийг мэдүүлэв. 16 Тийн Данил нь очоод би тэр тайлбарыг хаанд үзүүлэх хэмээн өгүүлээд, хаанаас нэгэн хэдэн цагийг эрив. 17 Бас Данил нь гэртээ хариад Хананияа хийгээд Мишияал ба Ацарияа хэмээгч нөхдөдөө тэр юмыг мэдүүлэв. 18 Тэр юуны тул гэвэл, тэд нь энэ нууцын учир огторгуйн бурхнаас өршөөлийг эрихийн тулд хийгээд Даниел хийгээд түүний нөхөдийн Бабилийн цэцэн хүмүүстэй үл үхэхийн тул бөлгөө. 19 Тийн бөгөөд тэр нууцын шөнийн зүүдээр Даниелд илэрхийлэгдсэнд Даниел нь огторгуйн бурхныг магтаж ийн өгүүлрүүн; 20 Бурхны нэр нь мөнхөд магтагдах болтугай! Тэр юуны тул хэмээвээс, цэцэн хийгээд аугаа хүч нь түүнийх буй. 21 Тэр нь цагууд хийгээд цагийн хэмжээнүүдийг хувилгана. Тэр нь хаадыг аваачин, хаадыг тогтооно. Тэр нь мэргэдэд ухааныг өгөн ухаантай бологчидод мэдэлийг өгнө. 22 Тэр нь гүн хийгээд нууц юмнуудыг илэрхийлнэ. Тэр нь харанхуйд байхыг мэднэ. Бас түүнтэй гэрэл нь байна. 23 Миний эцэг нарын бурхан болон надад цэцэн хийгээд хүчийг өгч бидний чамаас эрсэнийг мэдүүлсэн бурхан аа! Би чамайг магтаж чамд магтаалын сэтгэлийг өргөнө. Тэр юуны тул хэмээвээс, чи хааны хэрэглэсэнийг бидэнд мэдүүлсэн буй. хэмээн айлтгав. 24 Тиймийн тул Даниел нь Бабилийн цэцэн хүмүүсийг үхүүлэхийн тул хааны захисан Арияугт очоод түүнд ийн өгүүлрүүн; Бабилийн цэцэн хүмүүсийг бүү үхүүл. Намайг хааны дэргэд оруулан үйлд. Тийн бөгөөд би тэр тайлбарыг хаанд үзүүлэх буй. 25 хэмээн өгүүлсэнд Ариуяуг нь яаран Даниелыг хааны дэргэд оруулаад түүнд ийн өгүүлрүүн; Би Иудейгээс нүүлэгдсэн улсаас хаанд тэр тайлбарыг үзүүлэх хүнийг олов. 26 хэмээн өгүүлсэнд хаан нь Билтишазар гэж нэрийдэгдсэн Даниелд хариу өгүүлрүүн; Чи миний үзсэн зүүд хийгээд түүнийг тайлбарыг мэдүүлж чадах уу? 27 хэмээн өгүүлсэнд Даниел нь хааны өмнө хариу өгүүлрүүн; Хааны асуусан нууцыг цэцэн хүмүүс хийгээд зурхайчид ба Яилвичи нар хийгээд Яирувачи нар нь хаанд үзүүлж үл чадна. 28 Тийм боловч огторгуйн дээр нууцуудыг илэрхийлэгч хийгээд хойд цагт юу болохыг Нибукназар хаанд мэдүүлэгч бурхан буй. Чиний зүүд нь хийгээд чиний дэвсгэрийн дээр чиний толгойн үзэгдэл нь ийн; 29 Хаан аа! Чи дэвсгэртээ хойдахь цагт юу болохын учир санаачилсан буй. Бас нууцуудыг илэрхийлэгч нь хойно болохыг чамд мэдүүлнэ. 30 Энэ нууц нь бус амьдуудаас миний их ухаантай болсны тул бус харин тайлбарыг үзүүлэхийн тул хийгээд чиний санаануудаа мэдэхийн тул надад мэдүүлэгдсэн буй. 31 Хаан аа! Чи үзэхдээ Мана. нэг их хөргийг үзэв. Энэ сайхан гялбаат хийгээд үзэсгэлэнээр аймшигтай их хөрөг нь чиний өмнө байв. 32 Энэ хөргийн толгой нь ариун алт хийгээд цээж хийгээд хоёр гар нь мөнгө ба, хэвлий хийгээд гуя нь зэс хийгээд 33 шилбэ нь төмөр ба өлмий нь төмөр хийгээд шаврын холимог бөлгөө. 34 Бас чиний үзсэнээр гаргүйгээр цавчигдсан нэг чулуу нь тэрхүү хөргийн төмөр шаврын холимог хөлийг цохиод эвдэв. 35 Энэ мэтээр тэр төмөр хийгээд шавар ба, зэс хийгээд мөнгө ба алт нь хамтаар эвдрүүлэгдэн зуны цохигдсон тарианы хальс мэт болоод салхинд хийсгэгдэв. Тийнхүү тэдэнд газар эс олдов. Бас тэр хөргийг цохьсон чулуу нь их уул болоод бүхэл дэлхийг дүүргэв. 36 Зүүд нь тэр мэт бөлгөө. Бас бид хааны өмнө тайлбарыг ч өгүүлэх буй. 37 Хаан аа! Чи хаадын хаан буй. Тэр юуны тул хэмээвээс, огторгуйн бурхан нь чамд эзэлгүрин хийгээд хүч ба чадал хийгээд алдарыг өгсөн буй. 38 Бас тэр нь хүний хөвгүүдийн аливаа ч нутагласан газарт агч хээрийн ангууд хийгээд огторгуйн шувуудыг чиний гарт өгөн чамайг тэдний дээр тэргүүлэгч болгосон буй. Чи тэрхүү алтан толгой мөн. 39 Бас чамаас хойно чамаас доор нэг эзэлгүрин нь болох бөгөөд, зэс болсон гуравду гаар эзэлгүрин нь болоод бүхэл дэлхийг тэргүүлэх буй. 40 Бас төмөр нь хамгуудыг даран эвдрүүлдэг мэт дөрөв дэхь эзэлгүрин нь төмөр мэт хүчтэй болох буй. Бас хамгуудыг эвдрүүлдэг төмөр мэт тэр ч эвдрүүлэн бутаргах буй. 41 Бас хөл хийгээд хөлийн хурууны төмөр хийгээд шавар хоёрын холилдсоныг чиний үзсэний тул эзэлгүрин нь хуваагдах буй. Харин чи төмрийг шавартай холилдсоныг үзсэн мэт түүний дотор төмрийн хүч нь үлдэх буй. 42 Бас хөлийн хурууны нэг хувь төмөр нөгөө хувь шавар болсон тул тэр эзэлгүрний нэг хувь нь хүчтэй байн атал нөгөө хувь нь эвдрэх буй. 43 Бас чиний төмрийн шавартай холилдсоныг үзсэн мэт тэдгээр нь хүмүүсийн үрстэй холилдох боловч харин төмөр нь шавартай үл нийлдэг мэт тэдгээр ч үл нийлэлцэх буй. 44 Бас тэр хаадын цагт огторгуй нь бурхан нь хэзээ ч үл эвдрүүлэгдэх эзэлгүрнийг босгох буй. Бас тэр эзэлгүрин нь өөр улсад үл орхигдон, эд хамаг эзэлгүрнийг эвдрүүлж хоосруулаад мөнхөд байх буй. 45 Бас чиний үзсэнээр тэр чулуу нь уулнаас гаргүйгээр цавчигдаад төмөр хийгээд зэс ба шавар хийгээд мөнгө ба алтыг эвдрүүлсэн мэт дээд бурхан нь хойно юу болохыг хаанд мэдүүлнэ. Тэр нь зүүд нь үнэн хийгээд тайлбар нь итгэлтэй болно. 46 хэмээн өгүүлсэнд Нибукназар хаан нь нүүрээрээ хөсөр унаад Данилд мөргөж түүнд тахил болон анхилуун үнэртнийг өргөхийг захив. 47 Бас хаан нь Даниелд дахин өгүүлрүүн; Чиний энэ нууцыг мэдүүлж чадсаны тул чиний бурхан нь үнэхээр бурхдын бурхан хийгээд хаадын эзэн ба нууцуудыг илэрхийлэгч мөн. хэмээн өгүүлэв. 48 Тийм бөгөөд хаан нь Даниелыг их хүн болгон түүнд олон их өглөгүүдийг өгөөд түүнийг Бабилийн бүхэл мужийн тэргүүлэгч болгон Бабилийн хамаг цэцэн хүмүүсийн тэргүүлэгчдийн ахлагч болгов. 49 Бас Даниелын эрснээр хаан нь Шадраг хийгээд Мишиаг ба Абит Нихүг Бабилийн мужийн тэргүүлэгчид болгов. Зүгээр Даниел нь хааны хаалганы дотор байдаг бөлгөө.
Гуравдугаар бүлэг.
1 Нибукназар хаан нь нэг алтан хөргийг үйлдэв. Түүний өндөр нь жаран тохой хийгээд өргөн нь зургаан тохой бөлгөө. Тэр нь түүнийг Бабилын мужийн Дука хэмээгч талд босгов. 2 Тийн бөгөөд Нибукназар хаан нь өөрийн босгосон хөргийг шинэтгэхэд ноёд хийгээд тэргүүлэгчид ба дарга нар хийгээд зурхайчид ба санг сахигчид хийгээд зөвлөгчид ба балгасны түшмэд хийгээд мужидын хамаг тэргүүлэгчидийг ирүүлж цуглуулахаар илгээв. 3 Тийн ноёд хийгээд тэргүүлэгчид ба дарга нар ба зурхайчид, ба санг сахигчид хийгээд зөвлөгчид ба балгасны түшмэд хийгээд мужидын хамаг тэргүүлэгчид нь Нибукназар хааны босгосон хөргийг шинэтгэхэд цуглаад Нибукназарын босгосон хөргийн өмнө байв. 4 Тийн бөгөөд нэг дуудагч нь чанга дуугаар ийн дуудав; Улс хийгээд ард ба хэлтэн ээ! 5 Та бүрээ хийгээд бишгүүр ба ятга хийгээд хуур ба зэмбэ хийгээд шударга ба зүйл бүрийн хөгжмийн дууг сонсохдоо Нибукназар хааны босгосон алтан хөрөгт унаж мөргөгтүн! хэмээн танд захигдсан юм. 6 Харин аль хэн унаж үл мөргөх бөгөөс эл, тэр нь тэрхүү цагт бадрангуй галын гуугийн дунд хаягдах юм. хэмээн дуудав. 7 Тиймийн тул хамаг улс нь бүрээ хийгээд бишгүүр ба ятга хийгээд хуур ба зэмбэ хийгээд шударга ба зүйл бүрийн хөгжмийн дууг сонсох цагтаа хамаг улс ба ард ба хэлтэн нь Нибукназар хааны босгосон алтан хөрөгт мөргөв. 8 Тийн бөгөөд тэр цагт зарим Калтияатан нь ирээд Иудейтэнийг буруушааж 9 Нибукназар хаанд ийн өгүүлрүүн; Хаан аа! Чи мөнхөд насалтугай! 10 Хаан аа! Чи ийн; Аливаа хүн нь бүрээ хийгээд бишгүүр ба ятга хийгээд хуур ба зэмбэ хийгээд шударга ба, зүйл бүрийн хөгжмийн дууг сонсохдоо тэр алтан хөрөгт унаж мөргөтүгэй! 11 Хэн үл унаж мөргөх бөгөөс эл, тэр нь бадрангуй галын гуу дунд хаягдтугай! хэмээн захисан буй. 12 Тийн атал чиний Бабил мужийн хэргийг даалгасан Шадараг хийгээд Мишияаг ба Абид Нихү хэмээгч Иудейтэн буй. Хаан аа! Эдгээр хүмүүс нь чамайг үл сонсон, чиний бурхдад үл зарагдан чиний босгосон алтан хөрөгт үл мөргөнө. 13 хэмээн өгүүлсэнд Нибукназарын хилэн хийгээд уурлалаараа Шадараг хийгээд Мишаг ба Абит Нихүг авчирахыг захисанд, тэд хүмүүс нь хааны өмнө авчрагдав. 14 Тийм бөгөөд Нибукназар нь тэдэнд өгүүлэв; Шадараг хийгээд Мишаг ба Абит Нихүг нар аа! Та үнэхээр миний бурхдад үл зарагдан миний босгосон алтан хөрөгт үл мөргөнө үү? 15 Эдүгээ хэрэв одоо та нар бүрээ хийгээд бишгүүр ба ятга хийгээд хуур ба зэмбэ хийгээд шударга ба зүйл бүрийн хөгжмийн дууг сонсохдоо миний үйлдсэн хөрөгт унаж мөргөх бэлэн бөгөөс сайн. Хэрэв та нар үл мөргөх бөгөөс та нар тэрхүү бадрангуй галын гууд хаягдах буй. Тийн бөгөөд; Таныг миний гараас тонилгогч бурхан хаана буюу. 16 хэмээн өгүүлсэнд Шадараг хийгээд Мишаг ба Абит Нихүг нар нь хаанд хариу өгүүлрүүн; Нибукназар аа! Бид үүний учир чамд хариу өгүүлэхээ үл хичээнэ. 17 Хэрэв тийн болох бөгөөс бидний зарагдсан бурхан нь биднийг бадрангуй галын гуугаас ч тонилгож чадна. Бас хаан аа! Тэр нь биднийг чиний гараас тонилгох буй. 18 Хэрэв тийн бус бөгөөс хаан аа! Бид чиний бурханд үл зарагдан чиний босгосон алтан хөрөгт үл мөргөнө. хэмээн чамд мэдэгдэх болтугай! 19 хэмээн өгүүлсэнд Нибукназар нь машид хилэнтэй болоод нүүрийн дүрээрээ Шадараг хийгээд Мишаг ба Абит Нихүгийн тус хувилгав. Тиймийн тул тэр гууг түлэх ёсноос долоон давхар илүү түлэхийг захив. 20 Бас тэр нь ийн; Шадараг хийгээд Мишал, ба Абит Нихүг хүлээд бадрангуй галын гууд хаягтун! хэмээн өөрийн цэргийн маш хүчтэй улсад захив. 21 Тийн эд гурван хүн нь дээл хийгээд оймс ба малгай хийгээд хувцастайгаа хүлэгдээд бадрангуй галын гуун дунд хаяагдав. 22 Тийн байхад хааны захиа нь маш яаралтай болсон бөгөөд гуу нь маш халуун бүхийн тул галын дөл нь Шадараг хийгээд Мишаг ба Абит Нихүг авчирсан хүмүүсийг түлж алав. 23 Тийнхүү Шадараг хийгээд Мишаг ба Абит Нихүг гурвуулаа хүлэгдсэн биеэр бадрангуй галын гуу дунд унав. 24 Тийн бөгөөд Нибукназар хаан нь гайхан яаран босоод зөвлөгчидөдөө ийн; Бид нь гурван хүнийг галын дунд хаясан биш үү? хэмээн өгүүлсэнд тэд нь Хаан аа! Зөв хэмээн хариу өгүүлсэнд 25 тэр нь өгүүлрүүн; Мана. Би галын дунд хүлээгүйгээр явагч дөрвөн хүнийг үзнэ. Тэдэнд гэм эс халдсан буй. Бас дөрөв дэхийн дүр нь бурхны хөвгүүнтэй адил бөлгөө. 26 хэмээн өгүүлээд Нибукназар нь тэр бадрангуй галын гуугийн амсарт ойртоод өгүүлрүүн; Дээд бурхны Шадараг хийгээд Мишаг ба Абит Нихүг боолууд аа! Гараад нааш ирэгтүн! хэмээн өгүүлсэнд Шадараг хийгээд Мишаг ба Абит Нихү нар нь галын дотроос гарав. 27 Тийн бөгөөд сайд нар хийгээд тэргүүлэгчид ба дарга нар хийгээд хааны зөвлөгчид цуглаад эдгээр гурван хүнийг үзэхэд тэдний биед гал нь чадалгүй агсан бөгөөд толгойн үс нь ч эс түлэгдсэн ба түүний дээл нь эс хувилсан бөгөөд тэдний дээр галын үнэр ч үгүй хэмээн үзэв. 28 Тийн бөгөөд Нибукназар нь ийн өгүүлрүүн; Шадараг хийгээд Мишаг ба Абит Нихүгийн бурхан нь магтагдах болтугай! Тэр нь өөрийн элчийг илгээгээд түүний найдагч боолуудаа тонилгон хааны захиаг хувилган, тэдний өөрийн бурхнаас бус бурхдад үл зарагдан мөргөхийн тулд тэдний баясыг тонилгосон буй. 29 Би нэг захиаг болгоно хэмээвээс, аливаа улс хийгээд ард ба хэлтэн нь Шадараг хийгээд Мишаг ба Абит Нихүгийн бурхны тус өгүүлэх бөгөөс эл, тэд нь цавчигдах бөгөөд тэдний гэрүүд нь шанд авагдах буй. Тэр юуны тул хэмээвээс, энэ мэтээр тонилгогч өөр бурхан үгүй. хэмээн өгүүлэв. 30 Тийн бөгөөд хаан нь Шадараг хийгээд Мишаг ба Абит Нихүг Бабилийн мужийн дотор дэвшүүлэв.
Дөрөвдүгээр бүлэг.
1 Нибукназар хаан нь бүхэл дэлхийд суугч хамаг улс хийгээд ард ба хэлтэнд их амрыг хүснэ. 2 Би дээд бурхны надад үйлдсэн бэлгэс хийгээд гайхамшгуудыг үзүүлэхийг туршмой. 3 Түүний бэлгэс нь ямар их буй. Түүний гайхамшгууд нь ямар хүчтэй буй. Түүний эзэлгүрин нь мөнх эзэлгүрин бөгөөд түүний эрхшээл нь хамаг үеүүдэд байна. 4 Нибукназар би гэртээ амар болон орд харшдаа өлзийтэй бөлгөө. 5 Би намайг айлгасан нэг зүүдийг үзсэн бөгөөд миний хэвтэрийн дээр миний санаа хийгээд миний толгойн үзэгдэлүүд нь намайг зовоосон бөлгөө. 6 Тиймийн тул энэ зүүдний тайлбарыг надад мэдүүлэхийн тулд би Бабилийн хамаг цэцэн хүмүүсийг; Миний өмнө оруулагтун! хэмээн захив. 7 Тийнхүү үзлэгч нар хийгээд зурхайчид ба Калтияатан хийгээд Яилвичи нарын орсонд би тэдэнд зүүдээ өгүүлэв. Зүгээр тэд нь тайлбарыг эс үзүүлэв. 8 Тийн бөгөөд эцэст нь миний Билтишазар бурхны нэрээр нэрийдэгдсэн бөгөөд ариун бурхны тогтоолтой болсон Данил нь миний өмнө оров. Тийнхүү би түүний өмнө зүүдээ өгүүлж ийн; 9 Үзлэгч нарын болон тэргүүлэгч Балтишназар аа! Чиний дотор ариун бурхдын тодотгол буй бөгөөд, аливаа ч нууц нь чамайг үл төвөглүүлнэ хэмээн миний мэдсэн тул миний үзсэн зүүд хийгээд түүний тайлбарыг надад өгүүлэн үйлд. 10 Миний хэвтэрийн дээр миний толгойн үзэгдэл нь ийн, миний үзэхэд Мана. дэлхийн дунд нэг мод буй бөгөөд түүний өндөр нь маш их бөлгөө. 11 Тэр мод нь ургасанаар бэх болоод өндрөөрөө огторгуйд хүрээд дэлхийн хязгаар хүртэл үзэгдэв. 12 Түүний навчис нь сайхан болсон бөгөөд жимс нь их болоод хамгийн тул тэжээлтэй бөлгөө. Түүний доор хээрийн ангууд нь сүүдрэлсэн бөгөөд түүний гишүүдийн дотор огторгуйн шувууд нь оршсон ба, түүнээс хамаг махбод нь тэжээгдэв. 13 Бас миний хэвтэрийн дээрээ өөрийн толгойн үзэгдлээр үзэхэд Нэг ариун сахигч нь огторгуйгаас буугаад 14 чанга дуугаар ийн дуудав; Тэр модыг чавчин түүний гишүүдийг огтлон түүний навчисыг сэгсрэн түүний жимсийг тархаан үйлдэгтүн! Ангууд нь түүний доороос холдох бөгөөд шувууд нь түүний гишүүдээс холдох болтугай! 15 Тийн боловч түүний үндэсний хожуулыг нэг төмөр хийгээд зэс боолттойгоор газрын нялх өвсний дотор үлдэгтүн! Тэр нь огторгуйн сүүдрээр норон хээрийн ангуудтай дэлхийн өвсний дотор хувьтай болох болтугай! 16 Түүний хүний зүрх нь хувилах бөгөөд ангийн зүрх нь түүнд өгөгдөх ба, түүний дээр долоон цаг нь өнгөрөх болтугай! 17 Энэ юм нь сахигчидаар тогтоогдсон бөгөөд, ариунуудын үгээр хэрэглэгдсэн буй. Тэр юуны тул хэмээвээс, дээргүй дээд нь хүний эзэлгүрний дотор тэргүүлж түүнийг ямар ч таалагдсан хүндээ өгөн түүний дээр доорд улсыг тавина. хэмээн амьтаны мэдэхийн төлөө билээ. хэмээн дуудав. 18 Нибукназар хаан би энэ зүүдийг үзсэн буй. Тиймийн тул Балтишазар аа! Эдүгээ миний эзэлгүрний дотор агч хамаг цэцэн хүмүүсийн үүний тайлбарыг надад мэдүүлж үл чадах тул чи тэр тайлбарыг мэдүүлэн үйлд. Ариун бурхдын тодотгол чиний дотор ахуйн тул чи чадна хэмээн өгүүлэв. 19 Тийн бөгөөд Балтишназар хэмээгч Даниел нь нэг цагт гайхан сэтгэлээр зовов. Хаан нь өгүүлрүүн; Балтишазар аа! Тэр зүүд хийгээд түүний тайлбар нь чамайг үл зовоох болтугай! хэмээн өгүүлсэнд Балтишазар нь хариу өгүүлрүүн; Миний эзэн ээ! Тэр зүүд нь чамайг өшөөлөгчдөд хийгээд түүний тайлбар нь чиний дайснуудад болох болтугай! 20 Чиний үзсэн их хийгээд бэх болсон өндрөөрөө огторгуйд хүрсэн бөгөөд бүхэл дэлхийн хязгаар хүртэл үзэгдсэн ба 21 сайхан навчит хийгээд их жимстэй ба хамагт тэжээлтэй болсон бөгөөд ангуудыг дороо сүүдэрлүүлсэн ба гишүүд нь дотроо огторгуйн шувуудыг оршуулсан мод хэмээвээс, 22 Хаан аа! Тэр ч чи мөн. Чи их хийгээд хүчтэй болсон мөн. Тэр юуны тул хэмээвээс, чиний их байдал нь нэмж огторгуйд хүрсэн бөгөөд чиний эзэлгүрин нь дэлхийн хязгаарт хүрсэн мөн. 23 Бас хааны үзсэнээр нэг ариун сахигч нь огторгуйгаас бууж модыг цавчиж эвдэгтүн! Зүгээр түүний үндэсний хожуулыг төмөр хийгээд гуулин боолтоор газрын нялх өвсний дотор үлдээгтүн! Бас тэр нь огторгуйн сүүдэрээр норон долоон цагийн түүний дээр өнгөртөл ангуудтай хувьтай болох болтугай! хэмээн өгүүлсэн мэт. 24 Хаан аа! Түүний тайлбар хийгээд дээргүй дээдийн тогтоосоноор миний эзэн хаанд хүрсэн нь ийн; 25 Чи улсаас гаргагдаж ангуудтай нутагтай болоод үхэр мэт өвсөөр идүүлэгдэж огторгуйн сүүдэрээр норгогдох буй. Бас дээргүй дээд нь хүмүүсийн эзэлгүрний дотор тэргүүлж ямарч таалсан хүндээ үүнийг өгнө хэмээн чиний мэдтэл долоон цаг нь чиний дээр өнгөрөх юм. 26 Бас тэр модны үндэсний хожуулыг үлдээгтүн! хэмээн тэдний захисан тул, огторгуйн эзэлдэгийг чиний мэдсэний хойно чиний эзэлгүр нь чамд тогтох буй. 27 Тиймийн тул Хаан аа! Миний зөвлөгөө нь тааламжтай болох болтугай! хэмээвээс хилэнцэсээ зөвөөр тасал, буруунуудаа үгээгүүнүүдэд хайрыг үзүүлэхээр таслан үйлд, тийн бөгөөс чиний амар нь урттах буюу хэмээн өгүүлэв. 28 Энэ нь цөмөөр Нибукназарт бүтээв. 29 Арван хоёр сар дууссаны хойно хаан нь Бабилын эзэлгүрний орд харшны дотроо яван атал ийн өгүүлрүүн; 30 Энэ нь миний аугаа хүчээр хийгээд миний их хүндлэлийн төлөө энэ эзэлгүрний гэр болохын тулд миний өгөгдсөн Бабил биш үү? 31 хэмээн хааныг өгүүлэн атал огторгуйгаас нэг дуу гарч өгүүлрүүн; Нибукназар хаан аа! Чамд ийн эзэлгүрин нь чамаас авагдсан буй. 32 Чи улсаас гаргагдаж ангуудтай нутагтай болоод үхэр мэт өвсөөр идүүлэгдэх буй. Энэ мэтээр дээд хүний эзэлгүрний дотор тэргүүлж таалсан хүндээ өгөхийг чиний мэдтэл долоон цагт нь чиний дээр өнгөрөх буй. хэмээн өгүүлэв. 33 Тэрхүү цагт энэ нь Нибукназарт бүтээв хэмээвээс, тэр нь хүмүүсээс гаргагдан үхэр мэт өвсийг иддэг бөгөөд, түүний бие нь огторгуйн сүүдэрээр нордог бөлгөө. Түүний үс нь бүргэдийн өд мэт ургасан бөгөөд түүний хумснууд нь шувууны савар мэт ургасан болтол энэ мэт болов. 34 Тэр цагийн дууссаны хойно Нибукназар би нүдээрээ огторгуйд ширтэн ахуйдаа дахин ухаантай болов. Тийн бөгөөд би дээргүй дээдийг магтан мөнхөд байгчийг сайшаан хүндлэв. Түүний эрх нь мөнхөд байх бөгөөд түүний эзэлгүрин нь хамаг үеүүдээр байна. 35 Бас дэлхийд хамаг суугчид нь юу биш мэт тоогдоно. Тэр нь огторгуйн чуулганы дотор хийгээд дэлхийд суугчидын дотор өөрийн таалалаар бүтээнэ. Түүний мутрыг хэн ч зогсоож үл чадан, чи юуг үйлдэх үү? хэмээн түүнд үл өгүүлж чадна. 36 Тэрхүү цагт би дахин ухаантай болбоос миний эзэлгүрний үзэсгэлэнгийн тулд миний хүндлэл хийгээд гялбаатай байдал нь надад буцав. Бас миний зөвлөгчид хийгээд сайд нар нь намайг эрэв. Тийнхүү би өөрийн эзэлгүриний дээр тогтоод үлэмж их цог жавхлантай болов. 37 Эдүгээ Нибукназар би огторгуйн хааныг магтан өргөмжлөн хүндэлнэ. Түүний хамаг үйлс нь үнэн хийгээд түүний явдал нь шүүвэр буй. Бас оморхогоор явагчидыг тэр нь доройтуулж чадна. хэмээн өгүүлэв.
Тавдугаар бүлэг
1 Билишазар хаан нь өөрийн сайд нараас мянгад их найрыг үйлдэж тэр мянганы өмнө үзмийн ундааг уув. 2 Билишазар нь үзэмийн ундааг уух атал хаан болон түүний сайд нар ба түүний хатан хийгээд бага хатаны уухын тул өөрийн Нибукназар эцгийн авчирсан Иерусалимын сүмийн алтан хийгээд мөнгөн савыг авчрахыг захив. 3 Тийнхүү бурхны Иерусалимд агч гэрийн сүмээс автсан алтан савсын авчрагдсанд хаан болон түүний сайд нар ба түүний хатад болон бага хатан нь тэдэнээр уув. 4 Тэдгээр нь үзмийн ундааг ууж алтан хийгээд мөнгөн ба зэс болон төмөр ба модон болон чулуун бурхдыг магтлаа. 5 Тэрхүү цагт хүний гарын хуруунууд нь ирээд хааны орд харшны ханын будагийн дээр Хэрэбчийн тус бичив. Хаан нь бичсэн гарын зарим хувь үзэв. 6 Тийн бөгөөд хаан нь нүүрээрээ хувилж сэтгэлээрээ зовов. Бас түүний бэлхүүсний үенүүд нь суларсан бөгөөд түүний өвдөгүүд нь цохилцов. 7 Тийн бөгөөд хаан нь чангаар дуудаж зурхайч нар болон Калтияатан ба Ирувачинарыг ирүүлэгтүн! хэмээн захиад хаан нь Бабилийн цэцэн хүмүүсүүдэд өгүүлрүүн; Аль хэн нь бичсэнийг уншиж түүний тайлбарыг надад үзүүлэх бөгөөс эл тэр нь улаанаар өмсгөгдөн хүзүүндээ алтан оосорыг зүүж эзэлгүринд гуравдугаар тэргүүлэгч болох буй. 8 хэмээн өгүүлсэнд хааны хамаг цэцэн хүмүүс нь ирэвч тэр бичсэнийг уншиж эс чадан тайлбарыг хаанд үзүүлж эс чадав. 9 Тиймийн тул Балшазар хаан нь ихэд зовж нүүрээрээ хувилав. Бас түүний сайд нар нь гайхамшиг боллоо. 10 Тийн бөгөөд хаан болон түүний сайд нарын өгүүлсэний тул хатан хаан нь найрын гэрт ороод тэр хатан хаан нь өгүүлрүүн; Хаан аа! мөнхөд насалтугай! Чиний сэтгэл нь чамайг үл зовоох бөгөөд чиний нүүр нь үл хувилах болтугай! 11 Чиний эзэлгүрний дотор нэг хүн буй бөгөөд түүний дотор ариун бурхдын тодотгол буй. Чиний эцэгийн цагт гэрэл болон ухаан ба бурхдын цэцэнтэй адил цэцэн нь түүний дотор олдсон бөлгөө. Түүнийг чиний эцэг хаан Нибукназар нь хамаг Яилвицинар хийгээд зурхайч нар ба Калтияатан хийгээд Ирувачинарын тэргүүлэгч болов. 12 Тэр юуны тул хэмээвээс, хааны Балтишазар хэмээн нэрлэгдсэн тэрхүү Данилын дотор зүүдийг тайлбарлах хийгээд нууц юмнуудыг үзүүлэх ба сэжигүүдийг илэрхийлэх сайн тодотгол болон мэдэл ба ухаан нь олдсон бөлгөө. Тиймийн тул Даниелыг дуудвал тэр нь тайлбарыг өгүүлэх буй. 13 хэмээн өгүүлсэнд Данил нь ирүүлэгдэв. Хаан нь Данилд өгүүлрүүн; Чи миний эцэг хааны Иудей газраас авчирсан олз болсон Иудейтний хөвгүүдээс тэрхүү Даниел мөн буюу? 14 Чиний дотор бурхдын тодотгол буй бөгөөд гэрэл хийгээд ухаан ба сайн цэцэн нь чиний дотор олдсон буй хэмээн би чиний учир сонсов. 15 Эдүгээ энэ бичсэнийг уншиж түүний тайлбарыг мэдүүлэхийн тул зурхайч нар нь ирсэн боловч энэ тайлбарыг мэдүүлж эс чадав. 16 Зүгээр чи тайлбарыг үзүүлж сэжигүүдийг илэрхийлж чадна! хэмээн би чиний учир сонссон буй. Тиймийн тул хэрэв чи тэр бичсэнийг уншиж түүний тайлбарыг мэдүүлж чадвал чи улаанаар өмсгөгдөн хүзүүндээ алтан оосрыг зүүж эзэлгүрний дотор гуравдугаар тэргүүлэгч болох буй. 17 хэмээн өгүүлсэнд Данил нь хааны өмнө хариу өгүүлэв. Чи өглөгүүдээ өөртөө байлган сангуудыг ч бусдад өгөн үйлд! Тийн боловч би тэр бичсэнийг хаанд уншин тайлбарыг ч түүнд мэдүүлэх буй. 18 Хаан аа! Дээргүй дээд бурхан нь чиний Нибукназар эцэгт эзэлгүрин болон их жавхлан ба алдар хийгээд хүндлэлийг өгөв. 19 Бас түүний өгсөн их жавхлангийн шалтгаанаар хамаг улс хийгээд ард ба хэлтэн нь түүний өмнө чичрэн айдаг бөлгөө. Тэр нь дураараа хэнийг ч алж, дураараа хэнийг ч амьдаар байлгаж дураараа хэнийг ч дэвшүүлж дураараа хэнийг ч доор болгодог бөлгөө. 20 Зүгээр түүний зүрхний ихэмсэг болсон бөгөөд түүний сэтгэлийн оморхогоор хатуу болсоны хойно тэр нь өөрийн хааны ширээнээс буулгагдсан бөгөөд түүний алдар нь түүнээс автав. 21 Бас тэр нь хүний хөвгүүнээс гаргагдсан бөгөөд түүний зүрх нь ангийн зүрх мэт болсон ба тэр нь хээрийн илжигнүүдтэй нутагтай болоод үхэр мэт өвсийг идсэн бөгөөд түүний бие нь ч огторгуйн шүүдэрээр норгогдсон бөлгөө. Дээд бурхны хүмүүсийн эзэлгүрний дотор тэргүүлдэг бөгөөд тааллаараа хэнийг ч түүний дээр тавьдагийг түүний мэдтэл энэ мэт агсан бөлгөө. 22 Бас түүний Билшазар хөвгүүн ээ! Чи энэ хамгийг мэдсэн боловч зүрхээ эс номхотгосон буй. 23 Харин чи огторгуйн эзний тус зүрхээ ихэмсэг болгон түүний сүмийн савнууыг өмнөө авчруулаад чи хийгээд чиний сайд нар ба хатад хийгээд чиний бага хатан нь тэднээр үзмийн ундааг уун үл үзэгч болон үл сонсогч ба үл мэдэгч мөнгөн хийгээд алтан ба зэс хийгээд төмөр ба модон хийгээд чулуун бурхдыг магтсан буй. Зүгээр чиний амьсгалыг мутартаа баригч хийгээд чиний хамаг явдлыг мэдэгч бурхныг чи эс алдаршуулсан буй. 24 Тиймийн тул, түүний өмнөөс энэ гарын хуруунууд нь илгээгдсэн бөгөөд энэ бичиг нь бичигдсэн буй. 25 Тэр бичигдсэн нь ийн; Мияа Ни, Мияа Ни Тикил, Үпэршийн хэмээн бичигдсэн буй. 26 Тэд үгсийн тайлбар нь ийн; Мияа Ни гэдэг нь; Бурхан нь чиний эзэлгүринийг тоолон түүнийг дуусав. 27 Тикил хэмээгч нь; Чи жигнүүрээр жигнэгдээд дутсанаар олдов. 28 Пириш хэмээгч нь; Чиний эзэлгүрин нь хуваагдаад Матайтан хийгээд Пиршитанд өгөгдсөн буй. хэмээн тайлбарлав. 29 Тийн бөгөөд Билшазарын захисанд тэдгээр нь Даниелийг улаанаар өмсгөн түүний хүзүүнд алтан оосорыг зүүлгэн түүнийг эзэлгүрний гурав дахь тэргүүлэгч болгон дэлгэрүүлэв. 30 Тэрхүү шөнөдөө Калтияатаны Билшазар хаан нь алагдав. 31 Тийнхүү Матай орны Даряус нь жаран хоёр настай болоод эзэлгүрнийг даажээ.
Зургадугаар бүлэг.
1 Даряус нь бүхэл эзэлгүрний дээр зуун хорин сайд нарыг тавихыг таалав. 2 Бас тэдний дээр гурван ахлагчийг тавив. Тэдний нэг нь Даниел бөлгөө. Хааны юу ч үл гээгдэрэхийн тулд сайд нар нь тэдэнд тоог өгөх ёстой бөлгөө. 3 Энэ Даниел нь сайн ухаантай болсны тул тэргүүлэгчид хийгээд сайд нараас дээр бөлгөө. Бас хаан нь түүнийг бүхэл эзэлгүриний дээр тавихаар туурвин авав. 4 Тиймийн тул тэргүүлэгчид хийгээд сайд нар нь эзэлгүрний учир Даниелийг буруушаах шалтгааныг олохын тул бэдэрсэн боловч шалтгааныг ч буруу олж эс чадав. Тэр юуны тул хэмээвээс, түүний итгэлтэй агсаны тул түүний тус аливаа буруу ч, ял ч эс олдов. 5 Тийнхүү эдгээр улс нь ийн өгүүлрүүн; Бид энэ Даниелийн бурхны тогтоолын учир шалтгааныг үл олбол эл түүний тус өөр шалтгааныг үл олох буй. 6 хэмээн өгүүлэлцээд эдгээр тэргүүлэгчид хийгээд сайд нар нь хааны өмнө цуглаад түүнд ийн өгүүлрүүн; Даряус хаан аа! Мөнхөд наслагтун! 7 Хааны нэг хууль хийгээд тогтоол тогтоогдохын тул эзэлгүрний хамаг тэргүүлэгчид хийгээд мужийн түшмэд ба сайд нар хийгээд зөвлөгчид ба дарга нар нь зөвшөөлдсөн буй. Тэр нь хэмээвээс хаан аа! Гучин өдөр дуустал аль хэн нэгээр чамаас гадна өөр бурхнаас ч хүнээс ч аль юмыг эрвэл тэр нь арслангуудын нүхэнд хаягдах болтугай! 8 Тийн бөгөөд хаан аа! Одоо тэр тогтоолыг тогтоон тэр бичигт гараа тавьтугай! Тийн бөгөөд Матайтан хийгээд Биршияатаны хувьлашгүй ёсоор тэр нь үл хувьлагдах буй. 9 хэмээн өгүүлсэнд Даряус хаан нь тэр бичигт ба тогтоолд гараа тавив. 10 Тийм болсонд Даниел нь тэр бичигт гарын тавигдсаныг мэдэвч гэртээ хариад гэрийн цонхны Иерусалимын зүгт нээлттэй байхад урьдын ёсоор өвдөгөөрөө сөгдөн өөрийн бурхны өмнө өдөр гурвантаа залбиран магтжээ. 11 Тийн бөгөөд эдгээр улс нь цуглаж Даниелийн бурхныхаа өмнө залбиран эрэхийг олоод 12 хааны өмнө ирээд хааны тогтоолын учир ийн өгүүлрүүн; Хаан аа! Гучин өдөр дуустал хэн нэг нь чамаас гадна өөр бурхнаас ч хүнээс ч аль юмыг эрвэл тэр нь арслангуудын нүхэнд хаягдах хэмээн тогтоосон тогтоолтой чи гараа тавьсан биш үү? хэмээн өгүүлсэнд хаан нь өгүүлрүүн; Тэр нь Матайтан болон Пиришяатаны хувилашгүй ёсоор тогтоогдсон буй. 13 хэмээн өгүүлсэнд тэд нь хааны өмнө хариу өгүүлрүүн; Олз болсон Иудей улсын Даниел нь чамайг хийгээд чиний гараа тавьсан тогтоолыг үл хэрэглэн өдөр гурвантаа залбирна. 14 хэмээн өгүүлсэнийг хаан нь сонсоод өөртөө ихэд гомдон Даниелийг аврахын тул зүтгэн нарны ортол түүнийг аврахын тул шимтэн байв. 15 Зүгээр эдгээр хүмүүс нь хааны өмнө цуглаж хаанд ийн өгүүлрүүн; Хаан аа! Матайтан хийгээд Пиршияаттаны ёсоор хааны аливаа тогтоосон захиа буюу тогтоол нь үл хувьлах буй хэмээн мэдтүгэй! 16 хэмээн өгүүлсэнд хааны захисанаар тэдгээр нь Даниелийг авчраад арслангуудын нүхэнд хаяв. Хаан нь Даниелд ийн; Чиний үргэлжид зарагдсан бурхан нь чамайг тонилгох болтугай! хэмээн өгүүлэв. 17 Тийн бөгөөд нэг чулуу нь авчрагдаад нүхний амсарт тавигдав. Бас Даниелийн учир тэр шүүвэрийн үл хувьлахын тул хаан нь өөрийн тамгаар хийгээд сайд нарын тамгаар тамгалав. 18 Тийн бөгөөд хаан нь орд харшандаа буцаад тэр шөнөдөө мацагтайгаар байж дэргэдээ хөгжимийн зэвсэгүүдийг ч эс авчруулав. Бас тэр нь унтаж эс чадав. 19 Тийнхүү хаан нь өглөөдөө маш эрт босоод яаралтайгаар арслангуудын нүхэнд одов. 20 Тийнхүү хаан нь нүхэнд хүрээд Даниелийг гашуудалтай дуугаар дуудаж Даниелд ийн өгүүлрүүн; Амьд бурхны Даниел боол оо! Чиний үргэлжид зарагдсан бурхан нь чамайг арслангуудаас тонилгож чадав уу? 21 хэмээн өгүүлсэнд Даниел нь хаанд өгүүлэв; Хаан аа! Мөнхөд насалтугай! 22 Миний бурхан нь элчээ илгээж арслангуудын амыг хаалгасан буй. Тиймийн тул тэд нь надад хорыг эс хүргэсэн буй. Тэр юуны тул хэмээвээс, би түүний өмнө зөвтэй бөгөөд, хаан аа! Чиний өмнө бурууг эс үйлдсэн буй. 23 хэмээн өгүүлсэнд хаан нь машид баясан Даниелийг тэр нүхнээс гаргахыг захив. Тийнхүү Даниелийг тэр нүхнээс гаргагдсанд түүнд ямарч гэм эс олдов. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь өөрийн бурханд итгэсэн бөлгөө. 24 Тийнхүү хааны захисанд Даниелийг буруушаасан улс нь өөрийн хүүхэд хийгээд гэргийдтэйгээ хамт авчрагдаад арслангуудын нүхэнд хаягдав. Тэдний нүхний ёроолд хүрэхээс урьд арслангууд нь тэднийг дийлж тэдний ясуудыг эвдэв. 25 Тийн бөгөөд Даруяас хаан нь бүхэл дэлхийн дээр суугч хамаг улс хийгээд ард ба хэлтэнд ийн бичив. Танд амар ихэтэх болтугай! 26 Миний тогтоосоноор миний эзэлгүрний бүхэл орны дотор улс нь Даниелийн бурхнаас чичрэн айх болтугай! Тэр юуны тул хэмээвээс, тэр нь амьд бурхан хийгээд мөнхөд байна. Түүний эзэлгүрин нь үл эвдрэх бөгөөд түүний эрхшээл нь эцэс болтол байх буй. 27 Тэр нь авран тонилгоно. Тэр нь огторгуйн дээр хийгээд дэлхийн дээр бэлэгүүд хийгээд гайхамшигтай үйлсийг бүтээнэ. Тэр ч Даниелийг арслангуудын хүчнээс тонилгосон буй. хэмээн бичив. 28 Тийн бөгөөд энэ Даниел нь Даруяасын эзэлгүринд болонд Биршия орны Кирусын эзэлгүринд бүтээмжлэв.
Долдугаар бүлэг
1 Бабилийн Билшазар хааны нэгдүгээр жилд Даниел нь хэвтэрийн дээрээ зүүдлэн толгойн үзэгдэлтэй болоод тэр зүүдийг бичиж энэ мэт үгсээр тоглов. 2 Даниел нь ийн өгүүлрүүн; Миний шөнөөр ширтэхэд огторгуйн дөрвөн салхины их далайд салхилсанд 3 тусгаар зүйлийн дөрвөн их ан нь далайгаас гарав. 4 Нэгдүгээр нь арслан мэт болоод бүргэдийн жигүүртэй бөлгөө. Миний ширтэн байхад түүнийг газраас өргөх жигүүр нь сугалагдсан бөгөөд тэр нь хүн мэт хөлөөрөө байв. Бас түүнд хүний зүрх нь өгөгдөв. 5 Бас мана. өөр ан гэвэл, одоотой адил болон нэг хажуугаар босож ам юун дотроо шүдний хооронд гурван соёотой болсон хоёр дугаар ан бөлгөө. Түүнд ийн; Босоод их махыг идэн үйлд! хэмээн өгүүлэгдэв. 6 Бас миний ширтээгүйд түүнээс хойно ирвэстэй адил болон нуруундаа дөрвөн шувууны жигүүртэй болсон бус нэг ан бөлгөө. Бас тэр анд дөрвөн толгой буй бөгөөд түүнд их эрхшээл өгөгдсөн билээ. 7 Үүнээс хойно шөнийн үзэгдэлээр миний ширтэхэд Мана. аймшигтай хийгээд сүрхий ба маш хүчтэй болсон ба дөрөвдүгээр ан бөлгөө. Түүнд их төмөр шүдэт бөлгөө. Тэр нь идэн эвдрүүлж үлдсэнийг хөлөөрөө гишгэв. Тэр нь урьд байсан хамаг ангуудаас тусгаар хийгээд арван эвэртэй бөлгөө. 8 Бас миний эврүүдийг санаачилахад Мана. бус нэгэн бяцхан эвэр нь тэдний дотор гарав. Түүний өмнө урьдах эвэрүүдээс гурав нь сугалагдав. Бас мана, энэ эвэрт хүний нүдэт мэт нүдэт буй бөгөөд доромжлолуудыг өгүүлэгч ам буй бөлгөө. 9 Бас миний ширтэхэд ширээд нь тавигдсан бөгөөд өдрүүдийн анх нь суусан буй. Түүний хувцас нь цас мэт цагаан хийгээд түүний толгойн үс нь ариунууд мэт бөлгөө. Түүний ширээ нь бадрангуй гал мэт болсон бөгөөд ширээний мөгөрүүд нь бадрангуй гал мэт бөлгөө. 10 Түүний өмнөөс бадрангуй гал нь гардаг бөгөөд түүнд мянга мянгаад нь зарагддаг ба түмэн түмэд нь түүний өмнө байдаг билээ. Тийн бөгөөд зарга нь үүдэгдсэн бөгөөд бичигүүд нь нээгдэв. 11 Бас миний ширтэхэд тэр эвэрийн өгүүлсэн доромжлолын үгсийн учир тэр ан нь алагдсан бөгөөд түүний бие нь эвдэгдээд бадрангуй галд өгөгдсөн буй хэмээн үзэв. 12 Бус ангууд гэвэл, тэдгээр нь эрхээ гээвч тэдний амь нь тавигдсан болзор болтол уртадхагдав. 13 Бас миний шөнийн үзэгдэлээр үзэхэд Мана, хүн төрөлхтөн мэт нэг нь огторгуйн үүлдээр өдрүүдийн анханд шатардан түүний ойр авчрагдсан бөлгөө. 14 Тийн бөгөөд хамаг улс хийгээд ард ба хэлтэний түүнд зарагдахын тул түүнд эрхшээл хийгээд цог жавхлан ба эзэлгүрин нь өгөгдөв. Түүний эрх нь мөнх хийгээд үл өнгөрөх бөгөөд түүний эзэлгүрин нь үл эвдрэх буй. 15 Данил би үүний учир сэтгэлээр гашуудсан бөгөөд миний толгойн үзэгдэл нь намайг зовоов. 16 Тийнхүү ойр агчдаас миний нэгэнд одоод түүнээс энэ хамгийн үнэн утгыг асуусанд тэр нь надад тайлбарыг мэдүүлж ийн өгүүлрүүн; Энэ дөрвөн их ан гэвэл, дэлхийгээс босох дөрвөн хаан билээ. 18 Зүгээр дээдийн ариунууд нь эзэлгүрнийг аваад эзэлгүрнийг мөнх үргэлжид барих буй. 19 хэмээн өгүүлсэнд бусдаас тусгаар агсан бөгөөд маш аймшигтай ба төмөр шүдтэй хийгээд гуулин хумстай болсон ба эвдрүүлсэн бөгөөд хэмхэлсэн ба үлдсэнийг хөлөөрөө гишгэсэн ангийн учир ба 20 түүний толгойд агч арван эвэр хийгээд өмнөө гурван эврийг унагагч ба нүдэт хийгээд доромжлолуудыг өгүүлэгч амьд ба бусдаас баатар үзэгдэлтэй болоод гарсан эврийн учир би мэдэхүйеэ дуртай болов. 21 Тийнхүү миний ширтэхэд тэрхүү эвэр нь дээдийн ариунуудын тус дийлж тэднийг дарав. 22 Бас өдрүүдийн анхны ирсэн бөгөөд дээдийн ариунуудад шүүврийн өгөгдсөн ба ариунуудын эзэлгүрнийг авсан цаг болтол энэ мэт болов. 23 Тийн бөгөөд тэр нь ийн өгүүлрүүн; Тэр дөрөвдүгээр ан нь дэлхийн дөрөвдүгээр эзэлгүрин болох бөгөөд тэр нь хамаг эзэлгүрнээс тусгаар болоод бүхэл дэлхийг хоосруулж түүнийг гишгэн эвдрүүлэх буй. 24 Бас энэ эзэлгүрнээс гарсан арван эвэр нь болох арван хаан буй. Бас тэднээс хойно бус нэгэн хаан болох буй. Энэ нь урьдахуудаас тусгаар болоод гурван хааныг дийлэх буй. 25 Бас тэр нь дээргүй дээдийн тус эсрэг үгсийг өгүүлэн дээргүй дээдийн ариунуудыг үрэн цагууд болон ёсуудыг хувилгахыг санах буй. Бас тэдгээр нь нэг цаг хийгээд хоёр цаг ба хагас цаг болтол түүний гарт өгөгдөх буй. 26 Зүгээр, шүүвэрийн үүдэгдэхэд түүний эрх нь автаад эвдрэн бүрэнээр хоосруулагдах буй. 27 Бас эзэлгүрин болон эрх ба бүхэл огторгуйн доор агч эзэлгүрний их байдал нь тэрхүү улсад гэвэл, дээргүй дээдийн ариунуудад өгөгдөх буй. Түүний эзэлгүрин нь мөнх эзэлгүрин болох бөгөөд хамаг эрхтэн нь түүнд зарагдаж түүнийг сонсох буй. хэмээн өгүүлэв. 28 Энэ нь тэр тоолсоны эцэс буй. Даниел би сэтгэлээрээ ихэд зовоод нүүрээрээ хувилгав. Тийн боловч би энэ юмыг зүрхэндээ хадгалжээ.
Наймдугаар бүлэг.
1 Билшазар хааны эзэлгүрний гуравдугаар жилд миний анхны үзэгдэлийг үзсэний хойно нэг үзэгдэл нь би Даниелд үзэгдэв. 2 Би тэр үзэгдэлийг үзэв. Тийнхүү үзэхдээ би Илам мужид агч Шүшаг орд харшинд бөлгөө. Бас би тэр үзэгдэлийг үзэхдээ Үлэй мөрөний дэргэд бөлгөө. 3 Тийнхүү би нүдээрээ дээш ширтэхэд Мана, мөрөний дэргэд хоёр эвэртэй хуцын агсаныг үзэв. Түүний хоёр эвэр нь өндөр байсан бөгөөд нэг нь нөгөөгөөс өндөр бөлгөө. Бас өндөр эвэр нь хожим ургав. 4 Миний үзсэнээр тэр хуцын баруун болон хойт ба өмнөх зүгүүдээр мөргөсөний тул аливаа ч ан нь түүний өмнө байж эс чадсан бөгөөд түүний хүчээс хэн ч тонилгож эс чадав. Харин тэр нь дураараа үйлдэж их болов. 5 Тийнхүү миний үүнийг санан атал баруун зүгээс бүхэл дэлхийн нүүрийн дээр нэг тэх ирэв. Түүний хөлүүд нь газарт эс хүрэв. Бас тэр тэхийн хоёр нүдний хооронд нэг үзэсгэлэнтэй эвэр бөлгөө. 6 Тийн бээр тэр нь миний мөрний дэргэд үзсэн хоёр эвэртэй хуцанд ирээд уурлалын хүчээрээ түүнд гүйв. 7 Бас миний үзсэнээр тэр нь хуцын ойр ирээд түүний тус маш уурлаад тэрхүү хуцыг мөргөж түүний хоёр эвэрийг эвдэв. Тийн бөгөөд хуцанд түүний тус байх чадал үгүйн тул тэр ч түүнийг газар унагаад гишгэв. Жич хуцыг түүний хүчээс хэн ч эс тонилгож чадав. 8 Тиймийн тул тэрхүү тэх нь маш их болов. Зүгээр түүний хүчтэй болсонд түүний их эвэр нь эвдрэв. Тийн бөгөөд түүний оронд огторгуйн дөрвөн зүгийн тус дөрвөн үзэсгэлэнтэй эвэр ургав. 9 Бас тэдний нэгнээс нэг бяцхан эвэр нь ургаж өмнөх хийгээд зүүн ба тааламжтай орны зүгт маш их болов. 10 Бас тэр огторгуйн чуулган хүртэл их болоод тэр чуулганаас хийгээд ододоос газарт заримуудыг унагаагаад гишгэв. 11 Бас түүний чуулганы тэргүүлэгч хүртэл их болсонд түүнээс үргэлжид агч тахил нь аваачигдсан бөгөөд түүний сүмийн орон нь газарт хаягдав. 12 Бас хилэнцийн шалтгаанаар түүнд үргэлжид агч тахил ын тус нэг чуулган нь өгөгдсөн бөгөөд тэр ч үнэнийг газарт хаяад үйлдэж бүтээмжлэв. 13 Тийн бүхий би нэг ариуны өгүүлсэнийг сонсов. Бас бус ариун нь тэр өгүүлсэн нэгэнд өгүүлрүүн; Үргэлжид агч тахилын учир болон хоосруулагч эвдэрлэлгийн учир ба ариун сүмийн ба чуулганы гишгэхийн учир үзэгдэл нь хэзээ болтол ахуй буюу 14 хэмээн асуусанд тэр нь надад өгүүлрүүн; Хоёр мянга гурван зуун өдөр болтол ахуй буй. Тийн болсоны хойно ариун орон нь арилгагдах буй. хэмээн өгүүлэв. 15 Тийн бөгөөд Даниел би үзэгдэлийг үзээд түүний тайлбарыг бэдрэн авай. Тийн аталаа Мана, миний өмнө хүн байдалтай мэт нэг нь байв. 16 Бас би хүний дууг Үлэй мөрний дунд сонсов. Тэр нь дуудан ийн; Кабирияал аа! Энэ хүнд тэрхүү үзэгдэлийг тайлбарлан үйлд 17 хэмээн өгүүлсэнд тэр нь миний агсан газрын ойр ирэв. Тийн бүхий түүний ирэхэд би айгаад нүүрээрээ унав. Зүгээр тэр нь надад ийн; Хүн төрөлхтөн өө! Ухтугай! Тэр юуны тул хэмээвээс, үзэгдэл нь эцсийн цагт бүтэх буй. хэмээн өгүүлэв. 18 Түүний надтай хэлэлцэхэд би нүүрээрээ газарт хэвтсэн бөлгөө. Зүгээр тэр нь надад гараа хүргээд намайг чиг босгов. 19 Бас тэр нь надад өгүүлрүүн; Мана, Би хилэнгийн эцэс юу болохыг чамд мэдүүлэх буй. Тэр юуны тул хэмээвээс, тогтоогдсон цагтаа эцэс нь ирэх буй. 20 Чиний үзсэн хоёр эвэртэй хуц нь Матай болон Пиршияагийн хаад билээ. 21 Бас тэр догшин тэх нь Грекийн хаан бөгөөд нүдний хооронд агч их эвэр нь анхны хаан болой. 22 Бас түүний эвдэрсэнд түүний оронд дөрөвний болсон нь дөрвөн улсын эзэлгүр буй. Тэд нь болох буй. Зүгээр түүний хүчээр бус 23 бас тэдний эзэлгүрний эцэс хилэнцтэний дууссанд нэг догшин нүүртэй хийгээд үлгэрүүдийг ухагч хаан нь болох буй. 24 Өөрийн хүчээр бус боловч түүний хүч нь их болох бас тэр нь гайхамшигтай ёсоор эвдрүүлэн, бүтээмжилж үйлдсээр хүчтэйнүүд хийгээд ариун улсыг хоосруулах буй. 25 Бас ухаанаараа өөрийн гарт мэхийг бүтээмжлүүлэн зүрхээрээ ихэмсэг болж эвээр олныг эвдрүүлэх буй. Бас тэр нь эзэдийн эзний тус босоод гаргүйгээр эвдрэх буй. 26 Бас үдэш хийгээд өглөөгийн учир өгүүлэгдсэн үзэгдэл нь үнэн буй. Тийнхүү тэр үзэгдэлийг хааж үйлд. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь олон өдрүүд болтол байх буй. хэмээн өгүүлэв. 27 Тийн бөгөөд Даниел би уйдаж нэг хэдэн өдөр өвдөв. Зүгээр түүнээс хойно би босоод хааны хэргийг үйлдсэн буй. Би үзэгдэлдээ их гайхавч, түүнийг хэн ч эс оносон буй.
Есдүгээр бүлэг.
1 Калтияагийн орны хаан болсон Матайтаны төрлөөс гарсан Аха Сүг Ирусын Дариус хөвгүүний анхны жилд хэмээвээс, 2 түүний эзэлгүрний анхны жилд Иерусалимын эвдрүүллэгүүд нь далан жилд дуусах хэмээн Жахуавагийн Жиримияа Форофидод зарлиг болгосны жилүүдийн тоог Даниел би сударуудаар ухаад 3 би залбирал хийгээд эрилгэн ба, бацаг хийгээд өрмөг ба үнсээр эзэн бурхныг бэдрэхүйеэ зориглов. 4 Тийнхүү би өөрийн Жахуа бурханд залбиран нүглээ илэрхийлж ийн; Аяа, чамайг янаглагчдад ба чиний захиануудыг сахигчдад өөрийн тогтоол хийгээд өршөөлийг хадгалагч их хийгээд аймшигтай бурхан аа! 5 Бид чиний захиануудаас хийгээд чиний шүүврүүдээс давсанаараа хилэнцийг үйлдэж ялтай болж бурууг үйлдэж эсэргүүцсэн буй. 6 Жич бидний хаадад хийгээд бидний ноёдод ба бидний эцэг нарт хийгээд бидний газрын хамаг улсад чиний нэрээр өгүүлсэн чиний форофод боолуудыг бид эс сонсов. 7 Эзэн ээ! Чи зөвтэй буй. Зүгээр бид хэмээвээс Иудей хүмүүсүүд хийгээд Иерусалимд суугчид ба ойр хийгээд хол агчид ба чиний хамаг гаждад хөөсөн хамаг Израйл улс нь чиний тус хилэнцийг үйлдсэний тул энэ өдөр болсон мэт ичих нүүртэй болох зөвтэй болой. 8 Эзэн ээ! бидний чиний тус хилэнцийг үйлдсэний тул бид хэмээвээс, бидний хаад хийгээд бидний ноёд ба, бидний эцэг нар нь ичих нүүртэй болох зөвтэй болой. 9 Бид өөрийн эзэн бурхны тус эсэргүүцсэн боловч, түүнд өршөөнгүй хийгээд хэлтрүүлэг буй. 10 Бас бид өөрийн Жахуа бурхны дууг эс сонсон, түүний форофид боолуудаар бидний өмнө өгсөн тогтоолоор ч эс явсан буй. 11 Бас хамаг Израйл нь чиний тогтоолыг таслаад чиний дууг эс сонссоноор давсан буй. Тийн бөгөөд бидний түүний тус нүглийг үйлдсэний тул бурхны Мөши боолын тогтоолын дотор бичигдсэн хараал хийгээд тангараг нь бидний дээр асгагдсан буй. 12 Бас тэр нь бидний дээр зовлонг хүргэсэнээр бидний тус хийгээд бидний шүүгч заргач нарын тус зарлиг болгосоноо бүтээв. Тэр юуны тул хэмээвээс, Иерусалимд үйлдэгдсэн мэт бүхэл огторгуйн доор эс үйлдэгдэнэ. 13 Мөшихийн Мошийн тогтоолын дотор бичигдсэн мэтээр энэ хамаг зовлон нь бидэнд хүрэвч бид өөрийн хилэнцээс буцахын тул хийгээд чиний үнэнийг ухахын тул өөрийн Жахуа бурхны өмнө эс залбирсан буй. 14 Тиймийн тул Жахуа нь энэ мууг сахиж бидний дээр хүргэв. Жахуа нь өөрийн хамаг үйлдсэн үйлсээр зөвтэй болой. Тэр юуны тул хэмээвээс, бид түүний дууг эс сонссон буй. 15 Тийн бөгөөд одоо өөрийн улсыг Египид газраас аугаа хүчтэй мутраараа гаргаад эдүгээ өдөр болсон мэт өөрт алдартай нэрийг болгосон бидний эзэн бурхан аа! Бид хилэнцийг үйлдэж бурууг үйлдсэн буй. 16 Эзэн ээ! Чиний хамаг зөвийн ёсоор чиний ариун уул болсон Иерусалим балгасаас чиний хилэн хийгээд уурлал нь буцах болтугай! хэмээн залбирна би. Тэр юуны тул хэмээвээс, бидний хилэнцэсийн тул бидний эцэг нарын нүглүүдийн тул Иерусалим хийгээд чиний улс нь биднийг тойрогчдод ичгүүр болсон буй. 17 Тийн бөгөөд эдүгээ бидний бурхан аа! Өөрийн боолын залбирал хийгээд түүний гуйлгануудыг сонсож эзний тул өөрийн хоосорсон ариун орны дээр нүүрээ гийгүүлэн соёрх! 18 Бурхан аа! Чихээрээ чагнан сонсон нүдээ нээж бидний эвдрүүллэгүүд хийгээд чиний нэрээр нэрлэгдсэн балгасдыг ширтэн соёрх! Тэр юуны тул хэмээвээс, бид өөрийн зөвийн тул бус харин чиний их өршөөлийн тул залбиралуудаа чамд өгнө. 19 Эзэн ээ! Сонсон соёрх! Эзэн ээ! Хэлтрүүлэн соёрх! Эзэн ээ! Чагнан бүтээн соёрх! Миний бурхан аа! Өөрийн тул удаан үл болон соёрх! Тэр юуны тул хэмээвээс, чиний балгасад хийгээд чиний улс нь чиний нэрээр нэрлэгдсэн буй гэж залбирлаа. 20 Тийн бөгөөд миний өгүүлж залбиран өөрийн хилэнцэс хийгээд өөрийн Израйл улсын хилэнцэсийг илэрхийлэн өөрийн бурхны ариун уулны тул Жахувагийн өмнө залбирлаа өргөж агсан цагт 21 миний залбиран өгүүлж атал миний үзэгдэлийн эхэнд үзсэн Кабариял хүн нь түргэнээр нисэж үдэшийн тахилын цагт надад хүрэв. 22 Бас тэр нь надад мэдүүлж надтай хэлэлцэж ийн өгүүлрүүн; Даниел аа! Эдүгээ би чамайг ухаантай хийгээд цэцэн болгохын тул гарав. 23 Чиний залбиралын эхэнд зарлиг нь гарав. Тийн бөгөөд би чамд үзүүлэхийн тул гарсан буй. Тэр юуны тул хэмээвээс, чи маш хайрлагдсан болой. Тиймийн тул энэ юм болон үзэгдэлийг ухан үйлд. 24 Бурууг төгсгөхийн тул хийгээд нүглийг зогсоохын тул ба, хилэнцэсийг арилгахын тул ба мөнх зөвийг оруулахын тул ба, үзэгдэл хийгээд форофодлого дуусгахын тул ба, маш ариун нэгийг таслахын тул далан савд нь чиний улсад хийгээд ариун балгасадад өгөгдсөн буй. 25 Бас Иерусалимийг дахин үүдэхийн тул захианы гаргасаар Мишияа хэмээгч тэргүүлэгчийн иртэл долоон сабад хийгээд жаран хоёр сабад болох буй. Тэр нь зээл хийгээд хэрэм нь зовлонтой цагт дахин өгөгдөх буй, хэмээн ухан мэдтүгэй! 26 Бас жаран хоёр сабадын дууссаны хойно Мишияа нь өөрийн тул бусаар таслагдах буй. Тийн бөгөөд тэр нь тэргүүлэгчийн улс нь балгасанд хийгээд ариун орныг эвдрүүлэх буй. Тэр эцэс нь ойроор болох бөгөөд, дайны эцэс болтол эвдрүүллэгүүд нь тогтоогдсон буй. 27 Бас тэр нь нэг сабадын дуустал олнуудтай тогтоолыг бататгаад сабатын дунд тахил хийгээд өргөлийг болиулах буй. Бас ариун орны хүрээнд хоосруулагч жигшүүр нь болох буй. Тэр хэмээвээс, тухайлагдсан эцэс болтол хоосруулагдахын тул өгөгдсөн буй.
Аравдугаар бүлэг.
1 Паршияагийн Кирус хааны гутгаар жилд Билтишазар хэмээн нэрлэгдсэн Даниелд нэг юм нь үзүүлэгдэв. Тэр юм нь үнэн болоод өнө болтол болзоотой бөлгөө. Бас тэр нь тэрхүү юмыг ухан үзэгдэлийг ч ухав. 2 Тэрхүү цагт Даниел би хоёр хоногийн дотор гашуудав. 3 Тэр хорин нэг хоног дуустал би амтат идээг эс идэн махыг ч үзмийн ундааг ч эс амандаа оруулан биеэ ер эс тоглов. 4 Тийн бөгөөд анхны сарын гучин дөрөвдүгээр өдрөө би Хэдэкил хэмээгч их мөрний дэргэд ахуйдаа 5 нүдээрээ ширтээд Мана, нэг бөс хувцаст хийгээд бэлхүүсэндээ Убажийн алтан бүстэй хүнийг үзэв. 6 Түүний бие нь Бирил мэт хийгээд түүний царай нь цахилгааны үзэсгэлэн мэт ба түүний хоёр нүд нь галын дөл мэт ба түүний гар ба хөл нь өнгөөр өнглөгөдсөн гууль мэт ба түүний үгсийн дуу нь олон улсын дуу мэт бөлгөө. 7 Бас Даниел би ганцаар энэ үзэгдэлийг үзэв. Тэр юуны тул хэмээвээс, надтай байсан хүмүүс нь үзэгдэлийг эс үзэв. Харин тэдний дээр энэ их цацрал нь хүрэв. Тэд ч нуухын тул зугтаав. 8 Тиймийн тул миний ганцаар үлдээд энэ их үзэгдэлийг үзсэнд миний дотор чинээ эс үлдэв. Тэр юуны тул хэмээвээс, миний үзэсгэлэн нь өмхий болон хувилсан бөгөөд, би чинээгүй болов. 9 Тийнхүү би түүний үгсийн дууг сонсоод түүний үгсийг дууг сонсохдоо нүүрээрээ хэвтэн чанга нойртой мэт дарагдсан бөлгөө. Бас миний нүүр нь газрын дээр бөлгөө. 10 Тийм бөгөөд Мана, нэг гар нь надад хүрээд, намайг миний өвдөгөөр хийгээд гарын алгаар байлгав. 11 Бас тэр нь надад өгүүлрүүн; Ихэд хайрлагдсан хүн Даниел аа! Дээшээ босож миний чамд өгүүлэх үгсийг ухан үйлд. Тэр юуны тул хэмээвээс, би эдүгээ чамд илгээгдсэн буй хэмээн энэ үгийг надад өгүүлсэнд би чичрэлтэйгээр босоод байв. 12 Тийн бээр тэр нь надад өгүүлрүүн; Даниел аа! бүү айтугай! Тэр юуны тул хэмээвээс, чиний ухахын тул зүрхээрээ зориглосон бөгөөд, чиний бурхны өмнө биеэ зовоосон анхны өдрөөс аван чиний үгс нь сонсогдсон бөгөөд чиний үгсийн тул би ирсэн болой. 13 Жич Пиршияа эзэлгүрний тэргүүлэгч нь намайг хорин нэг хоногт эсэргүүцсэн Мана. боловч Мана их тэргүүлэгчдээс Микиал хэмээгч нэг нь надад туслахын тул ирэв. Тийн бээр би Паршияагийн хаадтай түдэв. 14 Зүгээр би чиний улстай хойт цагт юу учрахыг чамайг ухуулахын тул ирсэн буй. Тэр юуны тул хэмээвээс, энэ үзэгдэл нь өнө болтол үл бүтэх буй 15 хэмээн түүний надад энэ мэт үгсийг өгүүлсэнд би нүүрээрээ газрын тус ширтэн дуугүй байв. 16 Тийн ахуй хүний төрөлтний дүрстэй мэт нэг нь миний урууланд гараа хүргэсэнд, би бээр амаа нээн миний дэргэд байсанд ийн өгүүлэв; Миний эзэн ээ! Энэ үзэгдэлээр миний зовлон нь надад хүрсэн бөгөөд би тэнхээгүй болов. 17 Тэр юуны тул хэмээвээс, энэ миний эзний боол нь миний энэ эзэнтэй хэзээ өгүүлэлцэж чадах буюу. Би хэмээвээс, тэнхээгүй болоод дотроо амьсгал ч үгүй болов. 18 Тийнхүү хүнтэй адил дүрстэй нь дахин ирээд надад гараа хүргэсэнээр намайг чинээтэй болгоод надад өгүлрүүн; 19 Ихэд хайрлагдсан хүн ээ! Бүү айгтугай! Чамд амар амгалан болтугай! Бат болтугай! хэмээн түүний надад өгүүлсэнд би бат болоод ийн; Миний эзэн өгүүлэх болтугай! Тэр юуны тул хэмээвээс, чи намайг бат болгосон буй. 20 хэмээн миний өгүүлсэнд тэр нь өгүүлрүүн; Чи миний чамд ирсэн учрыг мэдмүү? Харин би эдүгээ Пиршияагийн тэргүүлэгчтэй дийлэлцэхийн тул буцах буй. Тийн бөгөөд миний гарсанд Грекийн тэргүүлэгч нь ирэх буй. 21 Үнэхээр би үнэний номын дотор тэмдэглэгдсэнийг чамд үзүүлэх буй. Зүгээр энэ хэргийн тул таны Микияал тэргүүлэгчээс бус хэн ч надтай үл байлцана.
Арван нэгдүгээр бүлэг
1 Бас Матайн Даряусын анхны жилд би түүнийг хүчит хийгээд бат болгохын тул босож байв. 2 Жич эдүгээ би чамд үнэнийг үзүүлэх буй. Мана. Үүнээс хойш Паршияагийн гурван хаан болох бөгөөд дөрөвдүгээр нь хамгаас баян болоод өөрийн хүчээр хийгээд баяжилаар Грекийн эзэлгүрний тус хамгийг босгох буй. 3 Тийн бөгөөд нэг хүчит хаан нь босоод их эрхээрээ эзэлж өөрийн дураар үйлдэх буй. 4 Зүгээр түүний тогтсоонд түүний эзэлгүрэн нь эвдрээд огторгуйн дөрвөн зүгт хуваагдан түүний үрсэд үл өгдөн түүний эзэлсэн эзэлгүр мэт ч үл болох болъюу. Харин түүний эзэлгүр нь таслагдан эднээс бусдад өгөгдөх болъюу. 5 Бас өмнөх хаан нь хүчтэй болох буй. Зүгээр түүний тэргүүлэгчээс нэг нь түүнийг дийлээд эрхшээлтэй болох бөгөөд түүний эрхшээл нь их эрхшээл болох болой. 6 Тийн бөгөөд нэг хэдэн жилүүдийн өнгөрсөний хойно тэд нь нийлэлцэх бөгөөд өмнөх хааны охин нь хойтох хаанд эвийг болгохын тул өгөгдөх буй. Зүгээр тэр охин нь гарын хүчээ үл барих бөгөөд түүний үрс ч үл байх буй. Зүгээр тэр хийгээд түүнийг авчрагчид ба түүнээс төрөгдөгсөд хийгээд түүнийг бататгагчид нь тэр цагт тушаагдан өгөгдөх буй. 7 Зүгээр түүний үндэсний гишүүгээс нэг нь түүний оронд босоод, хойтох хааны бат гэрт цэрэгээр ирээд тэдэнтэй дайныг үйлдэж дийлэх буй. 8 Бас тэр нь тэдний бурхад хийгээд зурсан хөргүүд ба тэдний үнэт цагаан мөнгө хийгээд алтан савсыг олз болгон Египидэд аваачих буй. Тэр нь хойтох хаанаас олон жилийн туршаар байх буй. 9 Энэ мэтээр өмнөх хаан нь эзэлгүрэндээ орон өөрийн газарт буцах буй. 10 Зүгээр түүний хөвгүүд нь босоод олон их цэрэгүүдийг цуглуулах бөгөөд тэднээс нэг нь эрх бус ирээд довтолж өнгөрөх буй. Бас тэр буцаж бат гэр хүртэл дайныг босгох буй. 11 Тийн бөгөөд өмнөх хаан нь ихэд хилэгнээд хойтох хаантай дийлэлцэхийн тул гарах буй. Тэр нь хойдох хаан нь босговч харин тур улс нь олон түүний гарт өгөгдөх буй. 12 Тийн бөгөөд тэр нь олон улсыг аваачсаны тул зүрхээрээ өргөмжлөгдөж олон түмэн улсыг унагах буй. Зүгээр тэр нь түүгээр үл бататгах буй. Харин хойтох хаан нь нэг хэдэн жил өнгөрсөний хойно дахин ирж урьдаас олон улсыг цуглуулж их цэрэгт хийгээд баяжилтайгаар эрхгүй ирэх буй. 14 Бас тэр цагуудад олон улс нь өмнөх хааны тус босох бөгөөд чиний улсыг эсрэг хөвгүүд нь энэ үзэгдэлийг бүтээхийн тул биеэ өргөмжлөх буй. Зүгээр тэд нь үл байх буй. 15 Тийнхүү хойтох хаан нь ирээд нэг хүрээг үүдэж бат балгадыг олзлон авах буй. Тийн бөгөөд өмнөх хааны цэрэгүүд ч түүний сонгосон улс ч үл байх бөгөөд тэдэнд байх хүч нь үл болох буй. 16 Зүгээр түүний тус ирэгч нь дураараа үйлдэх бөгөөд түүний тус хэн ч үл байх буй. Бас тэр нь алдартай газарт байх бөгөөд тэр газар нь түүний гараар хоосруулагдах буй. 17 Бас тэр нь өөрийн бүхэл эзэлгүрний хүчээр орохуяа туурвих бөгөөд зөвтөн ч түүнтэй бололцох буй. Тэр нь энэ мэтээр үйлдэж аргыг үүсгэхийн тул нэг сайхан охиныг түүнд өгөх буй. Зүгээр тэр охин нь түүний хажууд үл зогсон түүний тул үл болох буй. 18 Тийн бөгөөд тэр нь нүүрээрээ далайн арлуудад эргэж тэднээс олныг авах буй. Зүгээр нэг тэргүүлэгч нь өөрийн тул түүний үйлдсэн ичгүүрийг болиулан өөрийн ичгүүргүйгээр түүнд буцаах буй. 19 Тийн бөгөөд тэр нь өөрийн газрын бат гэрүүдэд нүүрээ эргэж бүдэрч унаад үл олдох буй. 20 Тийн бөгөөд түүний оронд нэг албыг татагч нь өөрийн эзэлгүрний алдараар байх буй. Зүгээр тэр нь өчүүхэн өдрүүдэд хилэнгүйгээр хийгээд дайнгүйгээр хоосруулагдах буй. 21 Бас түүний оронд нэг жигшүүртэй нь байх буй. Түүнд улс нь эзэлгүрний хүндлэлийг үл өгөвч тэр нь эвээр орж эзэлгүрнийг их мэхээр авах буй. 22 Тийн бээр тэд нь үерийн хүчээр түүний өмнө хөмрүүлэгдээд эвдрэх буй. Тогтоолын тэргүүлэгч ч эвдрэх буй 23 Жия түүнтэй эвтэй нөхцөлийг болгосны хойно тэр нь их мэхтэйгээр явах буй. Бас тэр нь гараад өчүүхэн улсаар хүчтэй болох буй. 24 Тэр нь эвээр мужийн элбэг газарт одоод, өөрийн эцэг нар хийгээд өвөг эцэг нарын эс үйлдсэнийг үйлдэх буй. Бас тэр нь тэдний дотор олз хийгээд тонолого ба баяжлыг тараах буй. Бас тэр нь бат гэрүүдийн тус нэг цагийн зуур санаачлах буй. 25 Бас тэр нь их цэргээр хүчээр өөрийн хүч хийгээд баатар сэтгэлийг өмнөх хааны тус босгох буй. Тийн бөгөөд өмнөх хаан нь маш их хийгээд хүчтэй цэрэгээр дийлэлцэвч үл байх буй. Тэр юуны тул хэмээвээс, түүний тус аргууд нь санаачлагдах буй. 26 Түүний идээнээс идэгчид нь түүнийг эвдрүүлж түүний цэргийг довтлох буй. Тийн бөгөөд олон нь алагдаж унах буй. 27 Тийн бүхий энэ хоёр хааны зүрх нь хортой доорд болох бөгөөд тэд нь ганц ширээнд мэхлэлцэх буй. Зүгээр энэ нь бүтээмжит үл болох харин тогтоогдсон цагт үүний эцэс нь болох буй. 28 Тийн бөгөөд тэр нь өөрийн газарт их баяжилтайгаар харих бөгөөд түүний зүрх ариун тогтоолын тус болох буй. Тэр ч бүтэмжит болон газартаа буцах буй. 29 Бас тэр нь болзсон цагт буцаж өмнөх зүгт ирэвч урьдах мэт үл болон хойтох мэт үл болох буй. 30 Тэр юуны тул хэмээвээс, Китимийн их онгоцос нь түүний тус ирэх буй. Тиймийн тул тэр нь гашуудан ариун тогтоолын тус дахин хилэгнэх буй. Тэр нь энэ мэтээр үйлдэж буцаад ариун тогтоолыг тэвчигчидтэй танилцах буй. 31 Тийн бөгөөд түүнээс хойно цэрэгүүд нь босоод хүчит ариун орныг бузарлаж өдөр бүрийн тахилыг болиулж хоосруулагч жигшүүриийг тавих буй. 32 Бас тэр нь тогтоолын тус хилэнцийг үйлдэгчдийг өнгөчлөх аргаар доройтуулавч өөрийн бурхныг мэдэгч улс нь хүчит болж бүтээмжлэх буй. 33 Бас улсын цэцнүүд нь олныг сургах буй. Зүгээр тэд нь олон өдрүүдээ сэлмээр хийгээд галаар ба олз болсноор хийгээд тонологоор унагагдах буй. 34 Тийнхүү тэд нь унагагдахадаа нэг баг тусаар туслагдах буй. Зүгээр олон нь өнгөчлөх аргаар тэдэнтэй нийлэлцэх буй. 35 Бас цэцнүүдээс заримууд нь шинжлэгдэхийн тул хийгээд арилгагдахын тул ба цагаан болгогдохын тул эцсийн цаг болтол, унах буй. Тэр юуны тул хэмээвээс, тэр цагт болзсон буй. 36 Бас тэрхүү хаан нь дураараа үйлдэж биеэ өргөмжилж биеэ аливаа ч бурхнаас дээр болгож бурхдын бурхны тус гайхамшигтай үгсийг өгүүлж хилэнгийн дуустал бүтээмжлэх буй. Тэр юуны тул хэмээвээс, тогтоогдсон нь бүтээгдэх буй. 37 Бас тэр нь өөрийн эцэг нарын бурхныг үл хэрэглэн эхнэрүүдийг үл туршин аливаа ч бурхныг үл хэрэглэх хэмээвээс, тэр нь биеэ хамгаас их болгох буй. 38 Харин тэр нь тэр мэт байдалтай болохдоо хүчтэний бурхныг хүндэлж өөрийн эцэг нарын эс мэдсэн бурхныг алтаар хийгээд мөнгөөр ба эрдэнэ чулуугаар болон хүсэмжит юмнуудаар хүндлэх буй. 39 Бас тэр нь энэ мэтийг үйлдэх хэмээвээс, бус бурхныг таниулан атлаа хүчтэнийг батлагчдад их хүндлэлийг өргөн тэднийг олны дээр тэргүүлэгчид болгон газрыг олз болгон хуваах буй. 40 Тийн бөгөөд түүний эцсийн цагт өмнөх хаан нь түүний тус эсэргүүцэл түлхэх бөгөөд хойтох хаан нь түүний тус хуй салхин мэт тэргэсээр хийгээд морьдоор хийгээд олон онгоцсоор одох буй. Тийн бөгөөд тэр нь ордод ороод довтлож өнгөрөх буй. 41 Бас тэр нь алдартай газарт орох бөгөөд олон Газад нь хөмрүүлэгдэх буй. Зүгээр, Идум хийгээд Муваб ба амны тэргүүлэгч нь түүний гараас аврагдах буй. 42 Бас тэр нь гараа Газадын тус өргөх бөгөөд Египид газар нь үл аврагдах буй. 43 Харин тэр нь Египидийн алт болон мөнгөний сангууд ба хамаг хүсэмжит юмнуудыг эзлэх буй. Бас Либияантан хийгээд Күстан нь түүний мөртэй болох буй. 44 Тийн боловч зүүн болон хойт зүгүүдээс сонсголууд нь түүнийг зовоох буй. Тиймийн тул тэр нь эвдрүүлэхийн тул хийгээд олонуудыг үгүй болгохын тул их хилэнгээр одох буй. 45 Бас тэр нь өөрийн цацар өргөөнүүдийн хооронд ариун алдарт ууланд тавих буй. Зүгээр тэр нь өөрийн эцэст ирэх буй. Тийн бөгөөд түүнд хэн ч үл туслах буй.
Арван хоёрдугаар бүлэг.
1 Тийн бөгөөд тэр цагт чиний улсын тус босогч Микияал хэмээгч их тэргүүлэгч нь босох буй. Бас тэр цагт улсын болсоор тэрхүү цаг болтол болоогүй зовлон болох буй. Тэрхүү цагт чиний улсаас номын дотор бичигдсэн хүн бүр аврагдах буй. 2 Бас газрын шороонд унтагчдаас олнууд нь сэрэх буй. Тэдний заримууд нь мөнх аминд босох бөгөөд заримууд нь ичгүүр хийгээд мөнх жигшүүрт босох буй. 3 Тийн бөгөөд цэцэн бологсод нь агаарын гялбаа мэт гялбах бөгөөд олныг зөвт буцаагчид нь одод мэт мөнхөд гялбах буй. 4 Зүгээр чи Даниел аа! тэд үгсийг хааж цагийн эцэс болтол номыг тамгалан үйлд. Олон нь нааш цааш гүйх бөгөөд мэдээ нь их болох хэмээн өгүүлэв. 5 Тийн бөгөөд Даниел би харахдаа Мана, бус хоёрын байхыг үзэв хэмээвээс, нэг нь голын наадах этгээдэд нөгөө нь голын цаадах этгээдэд байв. 6 Тийн бөгөөд бүсээр өмсгөгдөөд голын усны дээр агч хүнд нэг нь ийн; Эд гайхамшгуудын эцэс болтол гэр өнө болох буюу. 7 хэмээн өгүүлсэнд бөсээр өмсгөгдөөд голын усны дээр агч хүн нь баруун болон зүүн гараа огторгуйн тийш өргөж мөнхөд амьд байгчаар тангараглаж энэ нь цаг хийгээд цагууд ба хагас цаг болтол болох буй. Бас ариун улсын хүчний тархагдхуяа дуусахад эд бүгдээр төгсөх буй хэмээн өгүүлснийг сонсов би. 8 Бас би сонсовч эс ухав. Тиймийн тул би ийн; Миний эзэн ээ! Эднүүдийн эцэс нь юу болох буюу. 9 хэмээн айлтгасанд тэр нь өгүүлрүүн; Даниел аа! Чи од. Тэр юуны тул хэмээвээс, эцсийн цаг болтол эд үгс нь хаагдсан бөгөөд тамгалагдсан буй. 10 Олон нь арилгагдан цагаан болж шинжлэгдэх буй. Зүгээр хилэнцтэн нь хилэнцийг бүтээх мөн. Бас хилэнцтэнээс хэн ч үл ухах буй. Зүгээр цэцнүүд нь ухах буй. 11 Бас өдөр бүрийн тахилын аваачигдах бөгөөд хоосруулагч жигшүүрийн тавигдах цагаас аван нэг мянга хоёр зуун жаран өдөр болох буй. 12 Нэг мянга гурван зуун гучин таван өдрийг хүлээж хүрэгч нь амгалан буй. 13 Зүгээр эцэс болтол од. Чи амархан болоод өдрүүдийн эцэст өөрийн хүртсэн хувьд байх буй хэмээн өгүүлжээ.