1 Иорданы янд этгээдэд говийн дотор бүтэл Фаран хийгээд Тофил ба Ливюан хийгээд Жажрууд ба Дижахив эдний хооронд хийгээд Сөө 2 Тус байгч талд ахуйдаа Мошийн Израйлд өгүүлсэн үгс нь эд болой. Шир уулаар Хоровоос Кадис барниаг хүртэл арван нэг газрыг явах газар болой. 3 Тийн бөгөөд дөчдүгээр жилийн арван нэгдүгээр сарын нэгдүгээр өдөр Моши нь Израйлын хөвгүүдийн тул Жахуагийн хамаг захисан мэт тэдэнд өгүүлэв. 4 Энэ нь Хишбунд суусан Амурийн Шихун хаан хийгээд Идирийн Аштаруудад суусан Башагын ус хааныг алсаны хойно бөлгөө. 5 Модны газарт Иорданы янд этгээдэд Моши нь энэ тогтоолыг тайлбарлан эхэлж өгүүлрүүн; 6 Бидний Жахуа бурхан нь Хөкиүд бидэнд зарлиг болруун; Та энэ уулны дэргэд өнө суув. 7 Эргээд зорчиж Амурийн ууланд хийгээд тал ба уул хийгээд бэлүүдийн дотор байгч хамаг ойр газдад ба, өмнө зүгт хийгээд далайд ба, Ханаван улсын газарт хийгээд Либнунгад ба их мөрөн гэвэл Ефрат мөрөнд одогтун! 8 Мана. Би тэр газрыг таны өмнө тавив. Жахуагийн таны Абрахам хийгээд Ишаг ба Якув эцэг нарт хийгээд тэдний хойно тэдний үрст өгсүгэй! хэмээн амласан газарт орж, тэднийг эзлэгтүн! хэмээн зарлиг болов. 9 Тийнхүү тэр цагт би танд ийн өгүүлсэн гэвэл ба ганцаар таныг дагаж үл чадна. 10 Таныг Жахуа бурхны таныг үржүүлсэнээр Мана. та эдүгээ өдөр огторгуйн одод мэт олон болов. 11 Таны эцэг нарын Жахуа бурхан нь таныг мянган давхараар үржүүлэн, танд тангарагласнаараа таныг адислах болтугай! 12 Харин ба ганцаар таны алжиалгаа ачаа хийгээд таныг гэрэлтүүлэгүүдийг яахин дагаж чадна. 13 Та цэцэн хийгээд ухаант ба өөрийн өвгүүдийн дотор мэдэгдсэн хүмүүсийг сонгон авагтун! Тийн бөгөөд би тэднийг таны тэргүүлэгчид болгох буй. 14 хэмээн өгүүлсэнд та ийн; чиний өгүүлсэнээр үйлдэх нь зөв болой хэмээн хариу өгүүлэв. 15 Тийн бөгөөд би таны овгуудйн цэцэн хийгээд ухаант ба мэдэгдсэн тэргүүн хүмүүсийг аваад таны тэргүүлэгчид болгон, Таны овгуудын дотор мянганы дарга хийгээд зууны дарга ба тавины дарга хийгээд аравны дарга ба бус даргууд болгов. 16 Бас би таны шүүгчдэд ийн; Та өөрийн ах дүү нарбн заргийг сонсон аливаа хүн хийгээд түүнтэй байгч оролтыг зөвөөр шүүгтүн! 17 Шүүхэд хүний нүүритйг үл таглаж, бага хийгээд ихүүдийг адил ёсоор сонсож, хүний нүүрээс бүү айгтун! Тэр юуны тул гэвэл, шүүвэр нь бурхны буй. Бас аливаа зарга нь таны тул үлэмж бэрх болох бөгөөс, түүнийг надад өвчрагтун! Тийнхүү би түүнийг сонсох буй хэмээн захив. 18 Бас би тэр цагт таны хамаг үйлдэхүүдийг захив. 19 Тийн бөгөөд бид Хоровоос зорчоод, Жахуагийн зарлигаар Амурийн ууланд одох замын дээр таны үзсэн тэр их хийгээд сүрхий говийг аластаад Кадил Барниад хүргэв. 20 Тэнд би танд өгүүлрүүн; Та бидний Жахуа бурхны бидэнд өгсөн Амурийн ууланд хүрэв. 21 Мана. Таны Жахуа бурха нь тэр газрыг танд өгсөн буй. Таны эцэг нарын Жахуа бурхны танд зарлиг болсон мэт одоод үүнийг эзлэгтүн! Бүү айгтугай! Бүү эмээтүгэй! 22 хэмээн миний өгүүлсэнд та бүгдээр хамтаар надад ирээд ийн; Бид хүмүүсийг өөрийн өмнө илгээх бөгөөд тэд нь газраас туршаад алт замаар одох бөгөөд аль аль балгадад орох ёст хэмэн бидэнд мэдүүлэх болтугай! 23 хэмээсэн би энэ өгүүлсэнийг зөвшөөгөөд танаас арван хоёр хүн гэвэл, аливаа овгоос нэг нэг хүнийг тууж авав. 24 тийн бөгөөд тэд нь эргэж ууланд гараад, Ишрүлбэлд ороод газрыг туршив. 25 Бас тэд нь газрын жимсээс гартаа аваад бидэнд авчирч бидний Жахуа бурхны бидэнд өгөх газрыг жимсээс гартаа аваад бидэнд авчирч бидний Жахуа бурхны бидэнд өгөх газрыг сайн хэмээн бидэнд мэдүүлж өгүүлэв. 26 Тийн боловч та орохуйяа эс туршин өөрийн Жахуа бурхны зарлигийн тус эсэргүүцэв. 27 Гэрүүдийн дтор бэлдгүй болоод ийн; Жахуа нь бидний өшөөлсөний тул эвдэрүүлсүгэй! хэмээн биднийг Амури улсын гарт өгөхөд Египетийн газраас гаргав. 28 Бид яахин одох буюу. Бидний ах дүү нар нь ийн; Тэр улс нь биднээс их хийгээд өндөр буй. Балгад нь их хийгээд огторгуй хүртэл хүрээлэгдсэн буй. Бас ид анхны төрлийн улсыг үзэв хэмээн өгүүлсэнээр биднийг айлгав. 29 хэмэн өгүүлсэнд би танд өгүүлрүүн; Та үл чичрэн, тэднээс бүү айтугай! 30 Таны өмнө залагч таны Жахуа бурхан нь таны нүдийн өмнө Египет газарт хамаг үйлдсэн мэт 31 Бас нэг хүнийг өөрийн хөвгүүний тэтгэдэгийн ёсоор говийн дтор таны хамаг замаар энэ газар хүртэл Жахуагийн таны тэтгэсэнийг таны үзсэн мэт, түүчлэн таны тлу дайлах буй. 32 Таны буудлын газрыг бэдрэхийн тул хийгээд шөнөөр галаар хийгээд өдөр үүлээр таны одох замыг танд үзүүлэхийн тул таны өмнө явагч Жахуа бурханда та үүний тул үл итгэх буюу хэмээн би өгүүлэв. 33 Тийн бүхийд Жахуа нь таны үгсийн дуу сонсоод таны тус хилэгнэж ийн тангараглан 34 Үнэхээр эн муу төрлийн хүмүүсийн нэг ч миний тэдний эцэг нарт өгсүгэй! хэмээн амалсан сайн газрыг үл өгөх буй. 35 Зүгээр Зибунийн Хилив хөвгүүн нь түүнийг үрст өгөх буй. Бас би түүний гишгэсэн газрыг түүнд хийгээд түүний үрст өгөх буй. Тэр юуны тул гэвэл, тэр нь Жахуаг төгсөөр дагасан буй хэмээн зарлиг болоод 35; Бас Жахуа нь таны тул миний тус хилэнгэн ийн; Чи тэнд үл орох буй. 37 Зүгээр чамд үйлчлэгч дөлийн Иосив нь тэнд орох буй. Түүнийг батлан үйлд. Тэр юуны тул гэвэл, тэр нь Израйлыг эзлэх буй. 38 Бас таны олз болох хэмээн өгүүлсэн багууд хийгээд эдүгээ сайныг ч мууг ч үл мэдэгч таны хүүхэд нь тэнд орох бөгөөд, би тэдэнд түүнийг өгөх буй. Тэд ч түүнийг эдлэх буй. 39 Зүгээр та эргэж улаан далайгаар явагтүн! хэмээн зарлиг болов. 40 Тэнд та надад хариу өгүүлрүүн; Бид өөрийн Жахуа бурхны тус хилэнцийг үйлдэв. Бидний Жахуа бурхны бидэнд хамаг захисан мэт бид одоод дайлах буй хэмээсэнээр таны хүн бүртний зэвсэгүүдээ зүүгээд ууланд одохын тул бэлдэв. 41 Зүгээр Жахуа нь надад ийн зарлиг болруун; Тэдэнд ийн өгүүл; Та дайснуудын өмнө үл алагдахын тул бүү одогтун! Бүү дайлагтун! гэвэл, би таны дунд бус болой. 42 хэмээн зарлиг болсонд би танд өгүүлэвч, та намайг эс сонсон Жахуагийн тус эсэргүүцэж ууланд оморгох сэтгэлээр одов. 43 Тийн бөгөөд тэд ууланд суусан Амурийн улс нь таны тус гарч, зөгийнүүд мэт таныг зайлуудаад Сиригээс Хурам хүртэл таныг алав. 44 Тийн бөгөөд та буцаад Жахуагийн өмнө уйлав. Зүгээр Жахуа нь таны дууг эс сонсон, таныг чагнахыг эс таалав. 45 Тийнхүү таны Хидисд суусан өдрүүд нь олон болов.
Хоёрдугаар бүлэг
1 Тийн бөгөөд бид эргэж Жахуагийн надад захисан мэт улаан далайн замаар говьд зорчин атал, Сири уулыг олон өдөр тойров. 2 Тийн бөгөөд Жахуа нь надад зарлиг болруун; 3 Та энэ уулын өнө тойров. Хойд зүгт эргэгтүн! 4 Бас улс нь ийн захь; Та Сирид суугч өөрийн ах дүү болсон Ишухын хөвгүүдийн хязгаараар аластах ёст, бас тэд нь танаас айх буй. 5 Тиймийн тул та тэднийг үл хүндлэхийн тул биеэ хичээн үйлд. Тэр юуны тул гэвлэ, би Сири уулыг Ишухад өмч болгон өгсөний тул тэдний газраас нэг хөлийн гишгэхийн төдий талд үл өгөх буй. 6 Та идэх идээг тэднээс мөнгөөр худалдаж аван, уух усыг тэднээс мөнгөөр худалдаж авагтун! 7 Тэр юуны тул гэвэл, таны Жахуа бурхан нь таны гарын хамаг үйлдвэрээр таныг адистидлан, таны зарилгыг энэ их говийг аластал удирдсан буй. Таны Жахуа нь бурхан нь эд дөчин жилийн туршаар тантай байсан бөгөөд танд юу ч эс джтсан буй. 8 хэмээн зарлиг болсноор бид Сирид суугч бидний ах дүү нар болсон Ишухын хөвгүүдийг өнгөрч талын замаар Илун хийгээд Ичунг Хбирээс эргэж, Иоувын говийг аластав. 9 Тэнд Жахуа нь надад ийн; Муабын улсыг үл хэсүүлэн, тэдэнлүү бүү дайлалцагтун! Тэр юуны тул гэвэл, би Зир гэгч газрыг Лудын хөвгүүдэд өмч болгон өгсөний тул, тэдний газраас танд өмч болгон үл өгөх буй хэмээн зарлиг болов. 10 Урьд цагт их хийгээд олон тоот болон, анахтан мэт өндөр биет болсон Илитэн хэмээгчид нь тэнд суусан бөлгөө. 14 Тэд ч анахтан мэт өндөр биетэн тоогдсон буй. Харин Мовнугийн улс нь тэднийг Иилитэн хэмээн нэрийднэ. 12 Бас урьд цагт Хуритан хэмээгчид нь Сирид суусан бөлгөө. Харин Израйл нь Жахуагийн өгсөн өмчийн газарт гэр үйлдсэн мэт түүнчлэн Исухын хөвгүүд нь тэдний газрыг эзлэн, тэдний хоосруулаад, тэдний оронд суужухуй. 13 Тэр цагт би ийн; Эдүгээ босож яваад Зирит горхийг гаталагтун! хэмээсэнд би түүнчлэн Зирит горхийг гатлав. 14 Тийн бидний Кадис барнуагаас гараад Зирит горхийг гаталтал гучин найман жил болов. Тэр зуур Жахуагийн тэдэнд тангарагласан мэт тэр үеийн хамаг цэргийн улс нь чуулганы дотроос үхэв. 15 Тэр юуны тул гэвэл, Жахуагийн мутар нь үнэхээр тэдний тус болоод тэдний дуустал тэднийг чуулганы дотроос хоосруулав. 16 Тийн бөгөөд цэргийн хамаг хүмүүсийн улсын дундаас үхэж дууссан буй. 17 Жахуа нь надад ийн зарлиг болруун; 18 Та эдүгээ өдөр Муабын захын ар балгасыг өнгөрөх буй. 19 Тийнхүү та Аммунтаны хөвгүүдэд ойртоход тэдний үл хэсүүлэн, тэдний тус бүү эсэргүүцэгтүн! Тэр юуны тул гэвэл, би үүнийг Лудийн хөвгүүдэд өмч болгон өгсөний тул, төнд үл өгөх буй. 20 Тэр газар нь ч урьд цагт өндөр биетэний газар таагдсан бөгөөд өндөр биетэн нь түүний дотор суусан бөлгөө. Аммуны улс нь тэднийг Зэмжумуйтан хэмээн нэрийднэ. 21 Тэд нь их хийгээд олон тоот болон, Анахтан мэт өндөр биет улс бөлгөө. Харин Жахуагийн тэдний хоосруулсанаар тэд нь тэднийг гаргаад, тэдний оронд суужухуй. 22 Энэ мэт Жахуа нь Сирид суугч Асухын хөвгүүдийн өмнөөс Хуританыг хоосруулав. Тийнхүү тэд нь тэднийг гарган тэдний оронд суужухуй. 23 Бас энэ мэтээр Гафтороос гарсан Гафортон нь Хазарын дотор Газ хүртэл суусан Авитанйг хоосруулаад тэдний оронд суужухуй. 24 Та босож яваад Арнун мөрнийг гатлагтун! Мана. Би Амурийн Хишибуны Сихун хаан хийгээд түүний газрыг таны гарт өгнө. Түүнийг эхлэн эзлэн, түүний тус дайнаар эсэргүүцэгтүн! 25 Би энэ өдөр эхлэн бүхэл огторгуйн доор байгч хийгээд таны алдрыг сонсогч улсыг танаас эмээлгэн айлгах буй. Тийн бөгөөд тэд нь таны учир чичрэн зовох буй хэмээн зарлиг болов. 26 Тийн бөгөөд би Хидимуд говиос Хишибуны Сихун хаанд элчисийг илгээж эвт үгсээр ийн захируун; 27 Өөрийн газраар биднийг аластуулан үйлд. Бид завхай замаар одож баруун ч зүүн ч зүгт үл гарах 28 Бидний идэх идээг бидэнд мөнгөөр худөлдөн бидний уух усыг мөнгөөр өгөн үйлд. Ямагт бидний Иорданы гаталж бидний Жахуа бурхны бидэнд өгсөн газар хүртэл биднийг айлгагчид мэт аластуулан үйлд. 29 Энэ тэтээр Сирид суугч Исухын хөвгүүд хийгээд ард суугч Муабын улс нь бидэнд үйлдэв. 30 хэмээн захивч Хишибуны Шихун хаан нь өөрийн газраар бидний аластуулахад эс туршив. Тэр юуны тул гэвэл, энэ өдөр мэдэгдсэн мэт Жахуа нь түүний зүрхийг дуулгаргүй болгуулав. 31 Тэр мэтээр Жахуа нь надад ийн; Мана. Би Амурийн Хишбунын Шихун хаан хийгээд түүний газрыг таны гарт эхэлж өгнө. Түүний газар эхэлж эдлэгтүн! хэмээн зарлиг болсон бөлгөө. 32 Тэнд Шихун нь бидний тус дайлалдахын тул өөрийн улстай Зэхижид гарав. 33 Тийн бөгөөд бидний Жахуа бурхны түүний бидэнд өгсөнөөр бид түүнийг хийгээд түүний хөвгүүд ба түүний хамаг улсыг алав. 34 Бас тэр цагт бид, түүний балгадыг аваад, аливаа балгасын эр эм хүн хийгээд багуудыг бүрнээр хоосруулж нэгийг ч эс үлдээв. 35 Зүгэрэ малууд хийгээд бидний авсан балгасны юмнуудыг бид биедээ олз болгон авав. 36 Арнун мөрний хөвөөний дээр байгч Арувар хийгээд мөрний дэргэд байгч бус балгадаас Гилиэт хүртэл биднийг дайлах нэг ч балгасгүй бөлгөө. Бидний Жахуа бурхан нь бидэнд хамагийг өгөв. 37 Зүгээр та Аммуны хөвгүүдийн газар хийгээд Ябуг галын дээр байгч аливаа газарт ба, уулдад байгч балгадад хийгээд бидний Жахуа бурхны аливаа хорьсон газарт эс садардав.
Гуравдугаар бүлэг.
1 Тийн бөгөөд бид эргэж бэшигийн замаар одов. Тийнхүү бэшэгийн Ох хаан хийгээд түүний хамагн улс нь бидний тус дайлалуахын тул Идэрид гарав. 2 Тийн бөгөөд Жахуа нь надад ийн зарлиг болруун; Түүнээс бүү айтугай! Тэр юуны тул гэвэл, би түүнийг хийгээд түүний хамаг улс ба, түүний газрыг таны гарт тушааж өгөх буй. Тийн та Хишбунд суусан Амурийн хаянд гэр үйлдсэн мэт түүнчлэн түүнд үйлдэх буй. 3 Хэмээн зарлиг болсноор бидний Жахуа бурхны башигийн Ох хаан хийгээд түүний хамаг улсыг бидний гарт тушааж өгсөнд бид түүнд нэгийг байлгалгүй таслав. 4 Бас тэр цагт бид түүний хамаг балгадыг авав. Бидний эс авсан нэг ч балгас эс үлдэв. Тэд гэвэл Башигийн Охын орноос Аркувын бүхэл газрын жаран балгас бөлгөө. 5 Олон хэрэмгүй балгасаас бус эд хамаг балгад нь өндөр хэрэмүүдээр хийгээд хаалгаар ба тээглэгч моддоор хүрээлэгдсэн бөлгөө. 6 Тийнхүү бид Хишибуны Шихун хаанд гэр үйлдсэн мэт түүнчлэн тэдэнд үйлдэж, аливаа балгасны эрс хийгээд эмс ба, хүүхдийг бүрнээр хоосруулав. 7 Зүгээр би тэдний хамаг мал хийгээд балгадын эдийг олз облгон биедээ авав. 8 Бас бид тэр цагт Арнун мөрнөөс Хирмун уул хүртэл Иорданы янд этгээдэд байгч газрыг Амурийн хоёр хааны эрхээс авав. 9 Тэр Хирмуны Сайдуны улс нь Ширунг хэмээн нэрийднэ. Харин Амурийн улс нь Шинир хэмээн нэрийднэ. 10 Бидний авсан гэвэл, талын хамаг балгад хийгээд бүхэл Клиат ба, Башид байгч Ох хааны салака хийгээд Идрэй хүртэл бүхэл Башиг бөлгөө. 11 Өндөр биет улсаас Башигийн Ох хаан ганцаар үлдсэн бөлгөө. Түүний дэвсгэрийн ширээ гэвэл, төмөр ширээ болон уртаар есөн тохой хийгээд өргөнөөр дөрвөн тохой бөлгөө. 12 Бас бидний тэ рцагт өмч болгон авсан газар гэвэл Арнун мөрний дэргэд байгч Арувараас хийгээд Клийтын хагас уулыг би Рөбинтэн хийгээд Гэдтэнд өгөв. 13 Бас Клиатын үлдсэн хагас хийгээд Охын эзэлсэн бүхэл башиг газрыг би Манассийн хагас овогт өгөв. Аркувын Арун нь ??? 27 Паскаягийн дээр гарч, нүдээ дээш өргөн баруун хийгээд хойд ба өмнө хийгээд зүүн зүгүүдэд нүдээрээ ширтэн үйлд. Харин эн Иорданыг чи үл өнгөрөх буй. 28 Тийн боловч Жиушивад захиж түүнийг бататгаж хүчит болгон үйлд. Тэр юуны тул гэвэл, тэр нь энэ улсыг удирдаж, чиний үзсэн газрыг эзлэх буй хэмээн зарлиг болов. 29 Тийн бөгөөд бид Фид Фаурын тус байгч бэлд байтугай!
Дөрөвдүгээр бүлэг
1 Тиймийн тул Израйль аа! Та амьд байхын тул болон таны эцэг нарын Жахува бурхны танд өгөх газарт орж, түүнийг эзлэхийн тул одоо миний танд сургах тогтоол болон шүүврүүдийг сонсож бүтээгтүн! 2 Миний захисан таны Жахувагийн зарлигуудыг сахихын тул миний танд захих зарлигт үл нэмэн, түүнээс юуг ч багатгаж авагтун! 3 Таны нүд нь Жахувагийн бадал ??? учир юу үйлдсэнийг үзэв. Тэр юу гэвэл, таны бурхан нь бадал ???дагасан хамаг хүмүүсийг таны дотроос хоосруулав. 4 Зүгээр, Жахувагаас үл гарсан та бүгдээр эдүгээ өдөр амьд буй. 5 Мана, миний Жахува бурхны надад захисан мэт би бээр танд тогтоол болон шүүврүүдийг сургасан буй. Та өмч болгон авах газарт орохдоо тэднээр явах ёстой буй. 6 Тиймийн тул тэднийг сахин бүтээгтүн! Тэр юуны тул гэвэл, тэр нь эд хамаг тогтоолыг сонсогч бус улсын өмнө таны цэцэн болон ухаантай явдал болох бөгөөд тэдгээр нь ийн Үнэхээр энэ улс нь цэцэн болон ухаантай улс мөн гэж өгүүлэх юм. 7 Тэр юуны тул гэвэл, бидний Жахува бурханд аливаа тогтоох цагт ямар нэг улсын бурхад нь мэтээр ойр буй буюу 8 гэсэн энэ өдөр миний таны өмнө тавьсан тогтоол мэт ямар их улс нь түүнтэй адил зөвт ёс болон шүүврүүдэд буй буюу. 9 Ямагт биеэ сахин, тэднийг үл мартахын тулд таны зүрхнээс тэдний үл гарахын тул хамаг хоёруудад биеэ хичээсэн бас баар өөрийн нүдээр үзсэнүүдийгхөвгүүд болон ач нартаа мэдүүлэгтүн! гэвэл 10 Таны Жахува бурхны өмнө Эдүрибт байсан цагт Жахува нь надад ийн зарлиг болруун; Улсыг цуглуулан үйлд! Тийн тэдний дэлхийн дээр хамаг суух өдрүүддээ надаас айхаа сурахын тул болон тэдний хүүхдэдээ мэдүүлэхийн тул би өөрийн зарлигийг тэдэнд сонсгох буй 11 гэж зарлиг болгосонд та ойртож, уулны хөлд зогсов. Тийн бүхий уул нь харанхуй болон үүлтэй ба их харанхуйгаар огторгуйн дунд хүртэл галаар түлэгдэв. 12 Тэнд Жахува нь галын дотроос танд үарлиг болов. Та үгсийн дууг сонсовч аливаа ч дүрсийг үл үзэв. Та ямагт дууг сонсов. 13 Бас тэр нь таны бүтээхийн тул танд захисан тогтоол гэвэл, арван захиаг мэдүүлээд, тэднийг хоёр хавтгай чулууны дээр бичив. 14 Бас тэр цагт Жахува нь таны өмч болгон орох газарт бүтээхийн тул тогтоол болон шүүврүүдийг танд сургахыг надад захив. 15 Тиймийн тул биеэ хичээгтүн! гэвэл, 16 та доройтоод эр ч, эм ч хүний дүрсээр 17 эсвэл дэлхийн дээр байгч аливаа малын дүрсээр эсвэл огторгуйгаар нисэгч шувуудын дүрсээр 18 эсвэл дэлхийн дээр атулцагч аливаа хорхойн дүрсээр эсвэл дэлхийн доор усны дотор байгч аливаа загасны дүрсээр аливаа ч зурсан хөргийг бүү бүтээе гэж 19 эсвэл та нүдээрээ огторгуйг ширтэж, огторгуйн бүхэл чуулган гэвэл, Жахувагийн огторгуйн доор байгч улс бүгдээрт хувааж, өгсөн наран болон саран ба оддыг үзэхдээ тэдэнд бүү мөргөн зарагдая гэж биеэ хичээгтүн! Тэр юуны тул гэвэл, Жахувагийн Хирибт галын дотроос танд зарлиг болгосон өдөр та ямар ч дүрсийг эс үзэв. 20 Бас Жахува нь таныг аваад, таны эдүгээ өдөр болсон мэт өөрийн тусгаар улс болгохын тул Египетийн төмрийг хайлуулагч гуугаас гарав. 21 Бас Жахува нь таны тул миний тус хилэгнээд, намайг Иорданы үл гатлан , таны Жахува бурхны танд өгсөн сайн газарт намайг үл орох гэж тангараглав. 22 Тиймийн тул би энэ газарт нөгцөн, Иорданыг үл гатлах буй. Зүгээр, та гатлаад, сайн газрыг эзлэх буй. 23 Та өөрийн Жахува бурхны танд тогтоосон тогтоолыг үл умартахын тулд болон таны Жахува бурхны хорисон аливаа ч дүрсээр зурсан хөргүүдийг үл үйлдэхийн тул биеэ хичээгтүн! 24 Тэр юуны тул гэвэл, таны Жахува бурхан нь бадрангуй гал болон атаархалтай бурхан мөн. 25 Жич, бас та тэр газарт өнө суусны хойно хөвгүүд болон ач нарыг төрүүлээд, хэрэв та доройтон биедээ аливаа ч дүрст зурсан хөргийг үйлдэж, таны Жахува бурхныг хилэгнүүлэхийн тул түүний өмнө мууг үйлдэн, бөгөөс 26 та Иорданыг гатлаад, өмч болгон авах газраас удалгүй хоосрон тэнд өдрүүдээ үл уртатган, ер хоосруулагдах гэж би эдүгээ өдөр таны тус гэрчлэхийн тул огторгуй болон дэлхийг дуудав. 27 Тэр юуны тул гэвэл, Жахува нь таныг бус улсуудын хооронд тараах буй. Тийм бээр Жахувагийн таныг бус улсын хооронд дагасан газарт танаас өчүүхэн тоо нь өлгөгдөх буй. 28 Бас тэнд та хүний гараар үйлдсэн үл харагч болон үл сонсогч ба үл идэгч болон үл үнэрлэгч модон болон чулуун бурхдын зарагдах буй. 29 Зүгээр, хэрэв та тэндээс өөрийн Жахува бурхныг эрэх гэвэл, хэрэв хамаг зүрхээр болон хамаг сүнсээрээ түүнийг эрэх бөгөөс та түүнийг олох буй. 30 Та хойт цагт зовлонтой болох бөгөөд энэ мэтүүдийн танд хүрсэнд хэрэв та өөрийн Жахува бурханд буцаж, түүний дууг сонсох бөгөөс 31 тэр нь таныг үл орхин, үл эвдрүүлэн таны эцэг нарт тангарагаар тогтоосон тогтоолыг үл мартах буй. Тэр юуны тул гэвэл, таны Жахува бурхан нь нигүүлсэлтэй бурхан мөн. 32 Тэр юуны тул гэвэл, танаас өмнө байж, өнгөрсөн өдрүүдээс аван бурхны хүнийг дэлхийн дээр бүтээсэн өдрөөс аван бас огторгуйн нэгэн захаас нөгөө зах хүртэл энэ мэт учрал болсон буюу энэ мэтээр сонсогдсон буюу гэвэл, 33 таны сонссон мэт аливаа бус улс нь амьд бурхны галаас зарлиг болсон дууг сонсоод, амьдаар байсан буюу 34 эсвэл таны нүдний өмнө Египетийн дотор таны Жахува бурхны тийм шинжлэлүүдээр болон бэлэгсээр ба гайхамшгуудаар болон дайнаар хүчит мутраар болон аймшигт үйлсээр таны тул үйлдсэн мэт аль бус бурхны түүнчлэнхүү нэг улсыг өөр улсын дундаас гаргах ??? нь сонсогдсон буюу гэж асуугтун! 35 Ганц Жахува нь бурхан бөгөөд түүнээс бус бурхан үгүй гэж мэдэхийн тулд та үзсэн буй. 36 Тэр нь таныг сургахын тулд огторгуйгаас дуугаа танд сонсгон, дэлхийн дээр танд их галаа үзүүлэв. Та галын дотроос түүний зарлигуудыг сонсов. 37 Бас тэр нь таны эцэг нарыг янагласны тул тэдний хойно тэдний үрсийг сонгон, их агуу хүчээр таныг Египетээс өөрийн өмнө гаргасан буй. 38 Тэр юуны тул гэвэл, таны өмнө танаас их болон хүчтэй улсыг гаргахын тул болон таныг оруулж, энэ өдөр болсон мэт тэдний газрыг танд өмч болгон өгөхийн тул билээ. 39 Тиймийн тул дээр огторгуйд болон доор дэлхийд ганц Жахува нь бурхан мөн бөгөөд түүнээс бус бурхан үгүй гэж мэдэж, зүрхэндээ санагтун! 40 Тийм бөгөөд танд болон танаас хойно таны хөвгүүдэд сайн болохын тул болон Жахувагийн танд таны өдрүүдээ өнө болтол уртатгахын тул миний энэ өдөр захисан түүний тогтоол болон түүний захиануудыг сахигтун! гэлээ. 41 Тэр цагт Мөшэх нь Иорданы зүүн этгээдэд гурван балгасныг салгав. 42 Тэр юуны тул гэвэл, аль хэн бээр бус хүнийг урьд эс өшөөлөн атал мэдэлгүйгээр албал, тэнд зайлахын тул бөлгөө. 43 Тэд гэвэл, таны говийн дотор байгч далан газрын ??? болон ??? таны Галатад байгч Рамуд ба Манашшитаны Башанд байгч Рүлэн бөлгөө. 44 Тэр мэтээр Мөшэхийн Израйлийн хөвгүүдэд захисан тогтоол нь энэ буй билээ. 45 Эд нь Египетээс гарсны хойно Иорданы наад этгээдэд Хишбунд суусан бөгөөтөл Мөшэх болон Израйлийн хөвгүүдийн Египетээс гарсны хойно алсан Амурын Сидун хааны газарт Биун биурын тус байгч бэлд 46 Мөшэхийн Израйлийн хөвгүүдэд өгүүлсэн гэрчлэлгээ болон шүүврүүд буй. 47 Тийн бээртэд нь Иорданы зүүн этгээдэд байгч Амурын хоёр хаан гэвэл, Сидуны газар болон Башангийн уг хааны газрыг эзлэв гэвэл, 48 Арауг голын хөвөөнд байгч Арувараас Жираяун гэгдсэн Эдэрмүн уулан хүртэл болон 49 бас Иорданы зүүн этгээдэд байгч далан газрыг Ашдуун Пэсрэгийн доор байгч ??? далай хүртэл эзлэв.
Тавдугаар бүлэг.
1 Бас Моши нь хамаг Израйлыг дуудаад тэдэнд өгүүлрүүн; Израйл аа Миний энэ өдөр таны чихэнд өгүүлэх тогтоол хийгээд шүүврүүдийг сонсогтун! Бас тэднийг сурч тэднийг үйлдэхээ сахигтун! 2 Бидний Жахуа бурхан нь энэ тогтоолыг бидний эцэг нартай тогтоосон бус уу. Харин эдүгээ өдөр байсан бид бүгдээртэй тогтоосон буй. 4 Жахуа нь нүүр нүүрээрээ, ууланд галын дундаас тантай хэлэлцэж зарлиг болов. 5 Би гэвэл тэр цагт Жахуагийн зарлигийг танд мэдүүлэхийн тул Жахуагийн хийгээд таны хооронд байв. Тэр юуны тул гэвэл, та галаас айн ууланд эс гарав. 6 Зарлиг болсон нь ийн; Би таныг Египет газраас зарагдалын гэрээс гаргасан таны Жахуа бурхан мөн. 7 Надаас бус бурхдыг биедээ бүү байлга. 8 Биедээ зурсан хөргийг үл үйлдэн, дээд огторгуйд байгч хийгээд доор дэлхийд байгч ба, дэлхийн доор усны дотор байгчдууны аливаа дүрсийг үл үйлдэн 9 Тэдэнд үл сөгдөн, тэдэнд бүү зарагд. Тэр юуны тул гэвэл, таны Жахуа бурхан би атаархалт бурхан болон намайг өшөөлөгч эцэг нарыг хилэнцийг гуравдугаар хийгээд дөрөвдүгээр үе хүртэл хөвгүүнээс нэхнэ. 10 Зүгээр намайг янаглагч хийгээд миний зарлигуудыг сахигч мянгадад өршөөхийг үйлдэнэ. 11 Өөрийн Жахуа бурхны нэрийг учиргүйгээр бүү дууд. Тэр юуны тул гэвэл, Жахуа нь түүнийг нэрийг учиргүйгээр дуудагчийг зэмлэлээс үл арилгах буй. 12 Чиний Жахуа бурхны чамд захисан мэт савад өдрийг ариун болгохоо сахин үйлд. 13 Зургаан өдөр хөдлөн өөрийн хамаг хөдөлмөрийг бүтээн үйлд. 14 Зүгээр долдугаар өдөр нь чиний Жахуа бурхны савад буй. Түүний дотор чи хийгээд чиний хөвгүүд ба чиний охин ба чиний боол хийгээд шивэгчин ба чиний үхэр хийгээд чиний илжиг аливаа мал ба чиний хаалганы дотор байгч чиний оролт хүн нь аливаа хөдөлмөрийг бүү үйлд. Энэ мэтээр чиний боол хийгээд чиний шивэгчин нь чамтай адил ёсоор амрах болтугай! 15 Тэр юуны тул гэвэл, чиний Египет газарт боол байсан бөгөөд чиний Жахуа бурхны аугаа хүчит мутраар хийгээд сунгагдсан сарвуугаар чамайг тэндээс гаргасаныг санан үйлд. Тиймийн тул чиний Жахуа бурхан нь савад өдрийг сахин үйлд хэмээн чамд захив. 16 Чиний Жахуа бурхны чамд захисан мэт эцэг хийгээд эхээ хүндлэн үйлд. Тэр юуны тул гэвэл, чиний Жахуа бурхны чамд өгсөн газрын дээр чиний нас өнө болтол байхын тул хийгээд чамд сайн болохын тул болой. 17 Амийг таслан бүү үйлд. 18 Тачаангуйлан бүү үйлд. 19 Хулгайлан бүү ав. 20 Бус хүний тул худлаар бүү гэрчил. 21 Бус хүний гэргийг үл хүсэн, бус хүний гэр хийгээд тариалан ба, түүний боол хийгээд шивэгчин ба, түүний үхэр хийгээд илжиг ба бус хүний аливаа юмыг хүсэн бүү үйлд. 22 Эд үгсийг Жахуа нь уулны дэргэд галбн дундаас бүрхэг хийгээд харанхуй үүлээс таны бүхэл чуулганд зарлиг болоод бус юуг эс нэмэв. Бас тэд нь тэдний хоёр хавтгай чулууны дээр бичээд надад өгөв. 23 Тийн бөгөөд уулны галаар түлэх атал таны харанхуйн дундаас дууг сонсоход таны хамаг овгуудын эцэг нар хийгээд өтгөс нь надад ирээд ийн өгүүлэв. 24 Мана. Бидний Жахуа бурхан нь цог жавхлан хийгээд зангалалаа бидэнд үзүүлсэн бөгөөд бид түүний дууг галын дундаас сонссон буй. Бас бурхан нь хүнтэй хэлэцэвч, тэр хүн нь амьд байж болох хэмээн бид үзэв. 25 Зүгээр эдүгээ бид юуны тлу үхэх буюу. Тэр юу гэвэл, хэрвээ бид бидний Жахуа бурхны дууг сонссоор байвч, энэ их гал нь биднийг хоосруулах бөгөөд бид үхэх болой. 26 Тэр юуны тул гэвэл, хамаг махбодоос хэн ч бид мэт амьд бурхны галын дундаас өгүүлэгч дууг сонсоод амьд байвуу? 27 Чи ойртоод бидний Жахуа бурхны хамаг зарлиг болохыг сонсон үйлд. Бас бидний Жахуа бурхны чамд хамаг зарлиг болохыг сонсон үйлд. Бас бидний Жахуа бурхны чамд зарлиг болохыг бидэнд өгүүлэн үйлд. Тийн бөгөөд бид сонсож, түүнчлэн үйлдэх буй. 28 хэмэн өгүүлсэнд Жахуа нь таны үгсийн дууг сонсоод надад ийн зарлиг болов. Улсын чамд өгүүлэхийн учир, би тэдний үгсийн дууг сонсов. Тэдний хамаг өгүүлсэн нь сайн буй. 29 Тэдэнд хийгээд тэдний хүүхдэд мөнх сайн болохын тул тэдний надаас айх бөгөөд миний зарлигуудыг үрэглжид сахих зүрх нь тэдний дотор болох болтугай! 30 Тэдэнд одоод, гэртээ харигтун! хэмээн өгүүл; 31 Зүгээр чи энд миний дэргэд бий. Тийн бөгөөд миний тэдэнд өмч болгон өгсөн газрын дтоор тэдний бүтээхийн тул, би чиний тэдэнд сургах захиа хийгээд тогтоол ба шүүврүүдийг чамд өгүүлэх буй хэмээн зарлиг болов. 32 Тиймийн тул таны бурхны танд захисан мэт түүнчлэн сахин бүтээгтүн! Зүүн ч баруун ч этгээдэд тавигтун! 33 Таны амьд байхын тул хийгээд танд сайн болохын тул ба, таны эзлэх газарт таны өдрүүдийн өнө байхын тул таныг Жахуа бурхны танд захисан хамаг замуудаар явагтун!
Зургадугаар бүлэг.
1 Бас таны өмч болон авахын тул одох газрын дотор таны бүтээгийн тул таны Жахуа бурхан нь танд энэ мэт захиа хийгээд тогтоол ба шүүврүүдийг сургахыг захив. 2 Бас таны насны өнө болтол байхын тул өөрийн Жахуа бурхнаас айж та хийгээд таны хөвгүүд ба таны ач нь амьд байх хамаг өдрүүдэдээ миний танд захисан түүний тогтоол хийгээд захиануудыг сахигтун! 3 Израйл аа! Сонсогтун! Тийн бөгөөд танд сайн болохын тул хийгээд таны Жахуа бурхны захисан мэт сүү хийгээд балаар урсагч газартаа таныг ихэд үржихийн тул бүтээн хичээгтүн! 4 Израйл аа! Сонсогтун! Бидний Жахуа бурхан нь ганц Жахуа бурхан буй. 5 Тиймийн тул өөрийн Жахуа бурхныг хамаг зүрхээр хийгээд хамаг сүнсээр ба хамаг чадлаар янаглагтун! 6 Бас миний энэ өдөр танд захисан эд үгсийг өөрийн зүрхний дээр байлган 7 тэднийг өөрийн хөвгүүдэд сайтар сургаж, өөрийн гэрийн дотор суух бөгөөд замаар явах ба, хэвтэх бөгөөд босох цагтаа тэдний учир өгүүлэгтүн! 8 Бас тэднийг тэмдэг болгон гартаа өнж, саравч мэт малгайн дээр өнж 9 Гэрийн баганын дээр хийгээд хаалгын дээр бичигтүн! 10 Тийн бөгөөд таны Жахуа бурхан нь танд өгсүгэй! хэмээн таны Аврахам хийгээд Ишаг ба Якув нарт тангарагласан газарт гэвэл, таны эс үүдсэн их хийгээд сайхан балгадад хийгээд 11 таны эс дүүргэсэн сайн юмаар дүүрэн гэрт ба, таны эс малтсан худагт хийгээд таны эс тарьсан үзэх хийгээд тост модон газарт таныг оруулсаны хойно бас та идэж цадсаны хойно 12 Таныг Египет газраас зарагдалын гэрээс гаргасан Жахуа үл мартахаа хичээгтүн! 13 Та өөрийн Жахуа бурхнаас айж ямагт түүнд зарагдан түүний нэрээр тангараглагтун! 14 Бус бурхад гэвэл таныг тойрогч улсын бурхадыг бүү дагагтун! 15 Тийхн бус бөгөөс эл, таны Жахуа бурхан нь таны тус хилэгнээд таныг газрын дээрээс хоосруулах болгожээ. Тэр юуны тул гэвэл, тантай байгч таны Жахуа бурхан нь атаархалт бурхан мэт. 16 Өөрийн Жахуа бурхны захисан захиа хийгээд гэрчилгээ ба тогтоолуудын сайтар сахигтун! 18 Тийн бөгөөд танд сайн болхын тул хийгээд Жахуагийн таны эцэг нарт тангараглаж 19 таны хамаг дайснуудыг гаргаж танд тэр сайн газрыг өгсүгэй! хэмээн Жахуагийн зарлиг болсон мэт тэр газрыг эзлэхийн тул Жахуагийн өмнө зөв хийгээд сайныг бүтээгтүн! 20 Бас хлйд цагт таны хөвгүүд нь талаас асууж, бидний Жахуа бурхны бидэнд захисан гэрчилгээ хийгээд тогтоол ба шүүврүүд нь юу буюу хэмээн өгүүлэх бөгөөс 21 Та хөвгүүдээ ийн; Би дЕшипетийн дотор Фаругийн боолууд бөлгөө. Зүгээр Жахуа нь аугаа хүчит мутраар биднийг Египет газраас гарав. 22 Бас Жахуа нь бидний нүдний өмнө Египетийн дээр хийгээд Фаругийн дээр ба түүний хамаг гэртний дээр их хийгээд хүнд бэлгэс ба гайхамшгуудыг үйлдэв. 23 Тийн бөгөөд тэр нь биднийг нааш авчирч бидний эцэг нарт тангарагласан газрыг бидэнд өгөхийн тул бидний гтэндээс гаргав. 24 Бас эдүгээ гэр болсон мэт бидэнд хэзээ ч сайн болох хийгээд биднийг амьдраар байлгахын тул бидний Жахуагаас айж, эд хамаг тогтоолуудыг бүтээхийг Жахуа нь захив. 25 Хэрвээ ибд түүний захисан мэт эд хамаг захиануудыг бүтээхээ хичээвээс эл, тэр нь бидний Жахуа бурхны өмнө, бидний зөв болох болой хэмэн өгүүлэгтүн!
Долдугаар бүлэг
1 Таны Жахуа бурхны таны өмч болгон авахын тул таны одох газарт таныг оруулсанд, бас таны өмнөөс олон улс болон танаас их хийгээд хүчит улс гэвэл Хинтэн хийгээд Кэркиштэн ба Амуртан хийгээд Ханавантан ба Фэрижтэн хийгээд Хивитэн ба Зибустан эд долоон улсыг гаргаж 2 Бас таны Жахуа бурхны тэднийг таны эрхэд тушааж өгсөнд, тэднийг хоосруултал таслагтун! Тэдэнтэй эвт хэлэлцээ үл болгон тэднийг бүү хайрлагтун! 3 Бас тэдэнтэй ураг үл бололцож, охидоо тэдний хөвгүүдэд үл өгөн тэдний охидыг хөвгүүддээ бүү авагтун! 4 Тэр юуны тул гэвэл, тэд нь таны хөвгүүдийг бус бурхдад зарагдахын тул намайг дагахаас болиулах буй. Энэ мэтээр Жахуа нь таны тус ихэд хилэгнээд таныг гэнтэд хоосруулах буй. 5 Тиймийн тул тэдэнд ийн үйлдэгтүн! гэвэл, тэдний тахилын ширээг үгүй облгож, тэдний хөргүүдийг эвдэж, тэдний балай бурхдыг цавчиж тэдний зурсан хөргүүдийг галаар түлэгтүн! 6 Тэр юуны тул гэвэл, та өөрийн Жахуа Бурханд ариун улс буй. Таны Жахуа Бурхан нь өөрт тусгаар улс болхын тул, таныг дэлхийн дээр байгч хамаг улсаас сонгосон буй. 7 Бус улсаас таны олон болсны тул Жахуа нь таныг янаглан сонгосон бус уу. Тэр юуны тул гэвэл, та хамаг улсаас бага бөлгөө. 8 Зүгээр Жахуагийн таныг янагласны тул хийгээд таны эцэг нарт тангарагласан тангарагаа сахихын тул Жахуа нь таныг аугаа хүчит мутраар гаргаж, Египетийн Фару хааны гараас зарагдалын гэрээс тонилгосон буй. 9 Тиймийн тул таны Жахуа Бурханыг үнэн бурхан хийгээд итгэлт Бурхан ба, түүнийг янаглагчид хийгээд түүний захиануудыг сахигчидад мянган үе болтол өөрийн тогтоол хийгээд өршөөлөө сахигч бурхан мөн хэмээн мэдэгтүн! 10 Зүгээр тэр нь түүнийг өшөөлөгчидийг хоосруулж тэдэнд хариуг илт өгнө. Тэр нь өшөөлөгчидөд төдөлгүй хариуг илт өгөх буй. 11 Тиймийн тул та миний танд энэ өдөр захисан захиа хийгээд тогтоол ба шүүврүүдийг сахин бүтээгтүн! 12 Тийнхүү хэрвээ та энэ шүүврүүдийг сонсон, тэднийг сахин бүтээвээс эл, таны Жахуа Бурхан нь таны эцэг нарт тангарагласан тогтоол хийгээд өршөөлөө танд сахих буй. 13 Бас тэр нь таныг янаглан, таныг адистлан, таныг үржүүлэн, танд өгсүгэй! хэмээн таны эцэг нарт тангарагласан газрын дотор таныг умайн үрс хийгээд тариалангийн үрс ба таны тариа хийгээд таны үзмийн ундаа ба таны тос хийгээд таны тос хийгээд таны үхрийн үрс ба хонины үрсийг адистидлах буй. 14 Та хамаг улсаас үлэмж адистидлагдаад таны дотор хийгээд таны малын дотор хүүсөр эрчэм ч үл болох буй. 15 Бас таны Жахуа Бурхан нь хамаг өвчнийг танаас холдуулаад, таны мэдсэн Египетийн муу өвчнүүдээс нэгийг ч таны дээр үл тавин, таны өшөөлөгчидийн дээр тавих буй. 16 Бас таны Жахуа Бурханы танд өгөх улсыг хоосруулагтун! Таны нүд нь тэднийг үл хайрлах болтугай! Жич та тэдний бурхдад бүү зарагдагтун! Тэр юуны тул гэвэл, тэр нь танд доор болох буй. 17 Хэрвээ та зүрхэндээ ийн; Эд улс нь биднээс олон буй. Бид тэднийг яахин дийлэх хэмээн өгүүлэвч, харин тэднээс үл айн 18 таны Жахуа Бурханы Фаруд хийгээд бүхэл Египетэд үйлдсэнийг сайтар санагтун! 19 Таны нүдний өвдсөн зовлон хийгээд таны Жахуа бурхны бэлгэсээр хийгээд гайхамшгуудаар ба, аугаа хүчит мутраар хийгээд сунгасан сарвуугаар таныг гаргасан мэт, түүнчлэн таны Жахуа бурхан нь таныг айлгаж хамаг улсад үйлдэх буй. 20 Бас танаас нуугдаж үйлдсэнүүдийг дуустал таны Жахуа бурхан нь тэдний дотор хорт хорхойнуудыг илгээх буй. 21 Тэднээс бүү айгтун! Тэр юуны тул гэвэл, таны Жахуа бурхан нь тантай буй. Тэ рнь аугаа хүчит хийгээд аймшигт бурхан буй. 22 Таны Жахуа бурхан нь тэд улсуудын таны өмнөөс улам улмаар гаргах буй. Ангуудын танд үл үлэмжлэхийн тул тэднийг гэнтэд бүү хоосруулагтун! 23 Бас таны Жахуа бурхны тэдний танд өгч хоосруултал хөмрүүлэн 24 Тэдний хаадыг таны гэрт өгсөнд тэдний нэрийг огторгуйн доороос үгүй болгогтун! Таны тэднийг хоосруулахаас урьд хэн ч таны тус байж үл чадах буй. 25 Тэдний зурсан бурхдыг галаар түлэгтүн! Тэдний дээр байгч мөнгө хийгээд алтыг үл хүсэн биедээ бүү авагтун! Тэр юуны тул түүгээр таны үл өлмийдэгдэхийн тул болой. Тэр нь таны Жахуа Бурханд жигшүүр буй. 26 Бас жигшүүрийг гэртээ бүү оруулагтун! Тэр юуны тул гэвэл, таны тэр мэт бузар үл болохын тул болой. Зүгээр түүнийг ихэд өшөөлж, түүнээс жигшигтүн! Тэр юуны тул гэвэл, тэр нь бузар мөн болой.
Наймдугаар бүлэг
1 Миний энэ өдөр захих хамаг захиануудыг бүтээхийг хичээгтүн! Тэр юуны тул гэвэл, таны амьд байж үржихийн тул хийгээ дЖахуагийн өгсүгэй! хэмээн таны эцэг нарт тангарагласан газарт урваж түүнийг эзлэхийн тул болой. 2 Бас таныг номхотгохын тул хийгээд шинжихийн тул ба, таны зүрхний дотор юу буй бөгөөд таны түүний захиануудыг сахих уу? үгүй юу? хэмээн мэдэхийн тул таны Жахуа бурхны таныг говийн дтор эд дөчин жилийн туршаар удирдан чвуулсан замыг санагтун! 3 Бас тэр нь таныг номхотгон таны хийгээд таны эцэг нарын эс мэдсэн Ми Нэчээр таныг итгүүлэхийн тул таныг өлсгөв. Тэр юуны тул гэвэл, хүний ямагт талхаар бус, харин Жахуагийн аливаа захисан юмаар, хүний амьд байхыг танд мэдүүлэхийн тул болой. 4 Эд дөчин жилийн туршаар таны дээр байгч таны хувцас нь эс хуучирсан бөгөөд, таны хөл нь эс хавдсан буй. 5 Тиймийн тул хүн нь хөвгүүдээ сургадаг мэт Жахуагийн таныг сургасаныг мэдэгтүн! 6 Тиймийн тул өөрийн Жахуа бурхны захиануудыг сахиж, түүний замуудаар яван, түүнээс айгтун! 7 Таны Жахуа бурхны таныг сайн газар болон усны урсгалт хийгээд талаар уулнаас гарагч нуур хийгээд булагт газарт 8 буудай хийгээд арвай ба үзэм хийгээд тошлог ба анар модот газарт, Оливагийн тос хийгээд балт газарт 9 таны ховор бусаар талхыг идэж юуг дутахгүй газарт төмөр чулуут хийгээд зэсийг малтагдах газарт оруулсан цагт 10 та идэж цадсандаа энэ сайн газрыг танд өгсөний тул өөрийн Жахуа бурхныг магтагтун! 11 Өөрийн Жахуа нь бурхныг үл мартаж, миний эдүгээ өдөр захидаг түүний захианууд хийгээд түүний шүүврүүд ба түүний тогтоолыг сахихыг хичээгтүн! 12 Тийн бус бөгөөс эл, та идэн цадаад, сайн гэрүүдийн үүдээд тэдний дотор суусан бөгөөд 13 Таны үхэр хийгээд хонины үржсэн бөгөөд мөнгө хийгээд алт их болсон ба таны хамаг эдэлбэр их болсон цагт 14 Таныг Египет газраас зарагдалын гэрээс гарган 15 Галт могой хийгээд хилэнцэт могойнуудаар дүүргэгдсэн их хийгээд сүрхий хувийг аластуулагч, усгүй хуурай газдад таны тул хаднаас усыг гарган 16 Бас таныг номхотгох шинжин хойд цагт танд сайныг үйлдэхийн тул, таны номхотгон шинжин хойд цагт танд сайныг үйлдэхийн тул, таны эцэг нарын эс мэдсэн Мэ Нэчээр таныг тэжээгч таны Жахуа бурхныг бардамласан зүрхээрээ мартаж, 17 Бидний чадал хийгээд бидний гарын хүч нь энэ эд уурсыг бидэнд хүргэв хэмээн зүрхэнд өгүүлэх болгожээ. 18 Харин өөрийн Жахуа бурхныг санагтун! Тэр юуны тул гэвэл, таны эцэг нарт тангарагласан тогтоол бататгахын тул эдүгээ өдрө болсон мэт тэр нь энэ мэт уурсыг олохын тул танд чадалын өгсөн буй. 19 Зүгээр хэрвээ та өөрийн Жахуа бурхныг мартаж, бусад бурхдыг дагаж тэдэнд зарагдан мөргөвөл танаар эрхгүй хоосрох, хэмээн би эдүгээ өдөр гэрчилнэ. 20 Жахуагийн өмнө хоосруулсан улс мэт та хоосрох буй. Тэр юуны тул гэвэл, таны Жахуа бурхны дуунд дуулгаргүй болсны тул болой.
Есдүгээр бүлэг.
1 Израйл аа! Сонсогтун! Та Эдүгээ Иорданы гатлаад, танаас их хийгээд хүчит улс хийгээд их хийгээд маш өндөр хэрмээр хүрээлэгдсэн балгадыг эзлэхийн тул орох буй. 2 Тэд нь их хийгээд өндөр биет улс болон анагын үрс буй. Тэдний учир анагын үрсийн тус хэн байж чадна хэмээн та сонссон буй. 3 Тиймийн тул таны өмнө орогч таны Жахуа бурхныг бадрангуй гал мөн хэмээн эдүгээ мэдэгтүн! Тэр нь тэднийг эвдэж таныг өмнөөс дайлах буй. Тийн бөгөөд та тэднийг түргэнээр гаргаж, Жахуагийн зарлиг болсон мэт тэднийг хоосруулах буй. 4 Таны Жахуа бурхны тэдний таныг өмнөөс гаргасанд, Жахуа нь бидний зөвийн тул энэ газрыг эзлэхийн тул биднийг оруулав хэмээн зүрхэндээ бүү өгүүлэгтүн! Тэр юуны тул гэвэл, эд улсын хилэнцийн тул Жахуа нь тэднийг таны өмнөөс гаргана. 5 Та өөрийн зөвийн тул хийгээд өөрийн шулуун сэтгэлийн тул эдний газрбг эзлэх бус уу. Харин Жахуа нь эд улсын хилэнцийн тул хийгээд таны Абрахам хийгээд Ишаг ба Якув эцэг нарт тангарагласан зарлигийг бүтээхийн тул тэднийг таны өмнөөс гаргана 6 Тиймийн тул танб Жахуа бурхан нь энэ сайн газрыг таны зөвийн тул танд өгсөн бус уу хэмээн мэдэгтүн! Та Египет газраас гарсаар энэ газарт иртэл Жахуагийн тус эсэргүүцэгчид болсон буй. 8 Хоривид та Жахуаг хилэгнүүлэв. Тийнхүү Жахуа нь таныг хоосруулахын төдий таны тус хилэгнэв. 9 Жахуагийн тантай тогтоосон тогтоолын чуулган гэвэл, хоёр хавтгай чулууг авахын тул миний ууланд гараад дөчин өдөр хийгээд дөчин шөнөд идээг эс идэн усыг ч эс уун байсанд 10 Жахуа нь бурхны мутрын хуруудаар бичигдсэн хоёр хавтгай чулууг авав. Тэдний дээр Жахуагийн уулнаас галын дотроос чуулганы өдөр танд хамаг зарлиг болсон мэт бичигдсэн бөлгөө. 11 Тийн бөгөөд дөчин өдөр хийгээд дөчин шөнийн эцэст Жахуа нь хоёр хавтгай чулуу гэвэл, тогтоолын хоёр чулууг надад өгөөд 12 Жахуа нь надад ийн зарлиг болов. Босоод надаас түргэлж буун үйлд. Тэр юуны тул гэвэл, чиний Египетээс гаргасан улс нь доройтсон буй. Тэд нь миний захисан замаас түргэнээр эргэсэн буй. Тэд нь биедээ цутгасан дуулан үйлдэв. 13 Бас Жахуа нь над зарлиг болруун; Би энэ улсыг үзэв. Тэд нь хатуу гөжүүт улс буй. 14 Байтугай! Би тэднийг эвдрүүлж тэдний нэрийг ч огторгуйн доороос болгогдох буй. Тийн бөгөөд би чамайг тэднээс их хийгээд хүчит улс болгох буй хэмээн зарлиг болов. 15 Тийн бөгөөд миний буцаж уулнаас буухад уул нь галаар түлэгдсэн бөлгөө. Бас хоёр хавтгай чулуу нь миний хоёр гарт буй бөлгөө. 16 Тийн бөгөөд миний гарахад, Мана. та цутгагдсан тугалыг биедээ үйлдсэнээр таны Жахуа бурхны тус хилэнцийг үйлдээд Жахуагийн танд захисан замаас түргэнээр эргэсэн бөлгөө. 17 Тийнхүү би хоёр хавтгай чулууг аваад, хоёр гараасаа хаясанаар тэднийг таны өмнө эвдэв. 18 Бас би урьд мэт Жахуагийн өмнө хөсөр унав. Таны Жахуаг хилэгнүүлж Жахуагийн өмнө хилэнцийг үйлдсэний тул би таны үйлдсэн хилэнцийн учир дөчин өдөр хийгээд дөчин шөнөд идээг эс идэн, усыг ч эс уун байв. 19 Тэр юуны тул гэвэл, Жахуагийн таныг хоосруулахын төдий таны тус хилэглэсний тул би Жахуагийн хилэн хийгээд халуун уурлалаас айв. Зүгээр тэр цагт ч Жахуа нь намайг сонсов. 20 Бас Жахуа нь Аруны тус хилэгнээд түүнийг ч хоосруулсан бөлгөө. Зүгээр тэр цагт би Аруны тул залбирав. 21 Бас би таныг хилэнц болсон тэр тугалыг аваад түүнийг галаар галдаж тоос мэт бутархайгаар хэмхлэж, түүний тоосыг уулнаас урсагч горхинд хаяв. 22 Бас Тэвирт хийгээд Массад ба Кибрүд Хэтэвид та Жахуаг хилэгнүүлэв. 23 Бас Жахуа нь таныг Кадис барниад илгээж ийн зарлиг болруун; Миний танд өгсөн газрыг эзлэхийнтул одогтун! хэмээн зарлиг болсонд та өөрийн Жахуа бурхны зарлигийн тус эсэргүүцэж, түүнд эс итгэн, түүний дууг ч эс сонсов. 24 Миний таныг танисан өдрөөс аван та Жахуагийн тус эсэргүүцэгчид байсан буй. 25 Жахуа нь таныг хоосруулах хэмээн зариг болов. Тиймийн тул би урьд мэт дөчин өдөр хийгээд дөчин шөнөд түүний өмнө унав. 26 Тиймийн тул би Жахуад залбирч ийн; Жахуа бурхаан! Чиний улс болон чиний их байдлаараа тонилгосон бөгөөд Египет газраас чиний аугаа хүчит мутраар гаргасан өмчийг үл хоосруулан, 27 Абрахам хийгээд Ишаг ба Якув боолуудаа санан соёрх! Энэ улс ширүүн хийгээд хилэнц ба бурууг үл харан соёрх! 28 Тийн бус бөгөөс эл. Чиний бидний хаанаас гаргасан тэр газрын улс нь ийн; Жахуа нь тэднийг амалснаа газарт оруулж эс чадсаны тул, тэдний говийн дотор алахын тул гаргасан буй хэмээн өгүүлэх болгожээ. 29 Зүгээр тэд нь чиний улс болон чиний аугаа хүчит мутраар хийгээд сунгасан сарвуугаараа гаргасн өмч мөн хэмээн айлтгав.
Аравдугаар бүлэг.
1 Бас тэр цагт Жахуа нь надад зарлиг болруун; Урьд хоёр хавтгай чулуунд адил болохыг цавчин, нэг модон хайрцгийг үйлдээд надад улны дээр гаран үйлд. 2 Тийн бөгөөд би чиний эвдсэн урьд хавтгай чулууны дээр байсан үгсийг тэдний дээр бичих буй. Тийнхүү тэдний хайрцагт оруулан үйлд 3 хэмээн зарлиг болсонд би Шитим модоор хайрцагийг үйлдэж урьд хавтгай чулуунд адил хоёрыг цавчаад, гартаа хоёр хавтгай чулуунтаар ууланд өөд гарав. 4 Тийн бөгөөд Жахуа нь хоёр хавтгай чулууны дээр урьд хавтгай чулууны дээр бичсэн мэт гэвэл, Жахуагийн ууланд галын дотроос чуулганы дээр бичсэн мэт гээвл, Жахуагийн ууланд галын дотроос чуулганы өдөр зарлигласан арван захиаг бичээд надад өгөв. 5 Тийн бөгөөд би буцаж үүлнаас буугаад хоёр хавтгай чулууг миний үйлдсэн хайрцагт оруулав. Жахуагийн надад захисан мэт тэд нь тэнд байсаар амой. 6 Тэндээс Израйлын хөвгүүд нь арын улсын Бирудаас Мошир хүртэл зорчив. Тэнд Арун нь нөгчөөд тэнд ч булагдав. Тийнхүү түүний Илиачар хөвгүүн нь түүний оронд лам болов. 7 Тэндээс тэд нь Күд Күдэд хүрээд Күд Күдээс усны голд байгч Зудбин газарт хүрэв. 8 Тэр цагт Жахуагийн хайрцгийг өргөх бөгөөд Жахуагийн өмнө байж түүнд зарагдах ба, түүний нэрээр адислахын тул Жахуа нь Ливийн өвгийг эдүгээ болтол салган авав. 9 Тиймийн тул Ливи нь ах дүү нартайгаа өмчгүй буй. Таны Жахуа бурхны түүнд амласан мэт Жахуа нь түүний өмч буй. 10 Бас би урьд цагт Маду уулны дээр дөчин өдөр хийгээд дөчин шөнөд байлаан Тийнхүү Жахуа нь таны үл хоосруулахын тул тэр цагт ч намайг сонсов. 11 Жич Жахуа нь надад ийн зарлиг болруун; Чи босоод миний өгсүгэй! хэмээн тэдний эцэг нарт тангарагласан газрыг эзлэхийн тул энэ улсыг удирдан үйлд хэмээн зарлиг болов. 12 Тийн бөгөөд Израйл аа! Таны Жахуа бурхан нь танаас юуг хэрэглмү гэвэл, өөрийн Жахуа бурхнаас айх бөгөөд түүний хамаг замуудаар явах ба түүнийг янаглах бөгөөд өөрийн Жахуа бурханд хамаг зүрхээр хийгээд хамаг сүнсээрээ зарагдах ба 13 Бас танд сайн болохын тул миний эдүгээ танд захиснаар Жахуа бурхны захиа хийгээд тогтоолын сахихыг хэрэглэх биш үү. 14 Мана. Огторгуй хийгээд огторгуйн огторгуй ба дэлхий хийгээд түүний дотор байгчууд нь таны Жахуа бурхны буй. 15 Зүгээр Жахуа нь таны эцэг нарыг их таалсаны тул тэднээс хойно тэдний үрсийг энэ өдөр болсон мэт таныг хамаг улсаас сонсов. 16 Тиймийн тул өөрийн зүрхний бузрыг хагацуулаад, хажуу гөжүүг бүү бологтун! 17 Тэр юуны тул гээвл, таны Жахуа бурхан нь бурхдын бурхан хийгээд эздийн эзэн буй. Тэр нь их хүчит ба, аймшигт бурхан буй. Тэр нь нүүрийг үл тоон бэлгийг ч эс авах буй. 18 Тэр нь өнчин хийгээд бэлэвсний тул шүүврийг бүтээн, оролт хүнийг хайрлаж түүнд идээ хийгээд хувцсыг өгнө. 19 Тиймийн тул оролт хүнийг хайрлагтун! Тэр юуны ту гэвэл, та Египет газарт оролт байсан бөлгөө. 20 Өөрйин Жахуа бурхнаас айж түүнд зарагдаж түүний үл хагац, түүний нэрээр тангараглагтун! 21 Тэр нь таны магтаал болон таны нүдний үзсэн их хийгээд хаймшигуудыг таны тул бүтээсэн таны бурхан мөн. 22 Таны эцэг нар нь Египетэд орох цагтаа далан хүн бөлгөө. Зүгээр эдүгээ таныг Жахуа бурхна нь таныг огторгуйн одод мэт олон болгосон буй.
Арван нэгдүгээр бүлэг.
1 Тиймийн тул өөрийн Жахуа нь бурхныг янаглан, түүний шүүвэр хийгээд түүний тогтоол ба түүний шүүвэр хийгээд түүний захиануудыг аливаа цагт сахигтун! 2 Тэр юуны тул гэвэл, би эс мэдсэн хийгээд эс үзсэн таны хүүхдэд үл өгүүл. Та мэдсэн өгүүлнэ гэвэл, та өөрийн Жахуа бурхны сургалга хийгээд түүний их байдал ба, түүний аугаа хүчит мутар хийгээд үйлс ба 4 бас Египетийн цэрэгт хийгээд тэдний морьд ба тэргэст юу үйлдсэн гэвэл, тэдний таныг нээхэд улаан далайн усыг буцааж тэднийг цувуулсан бөгөөд Жахуагийн тэднийг мөнхөд хоосруулсан ба 5 Таны Атахи газарт иртэл таны тул говийн дотор юу үйлдэх ба 6 Бас Рубины Илиав хөвгүүний Дитаны хийгээд Абрахам хөвгүүдэд юу үйлдсэн гэвэл, газар нь амаа ангайлган, тэдний хийгээд тэдний гэр дэхь ба гэрүүд хийгээд Израйлын дотор байгч тэдний хамаг эдэлбэртэй залгисныг та эдүгээ өдөр мэднэ. 7 Энэ мэтээр таны нүдэд нь Жахуагийн үйлдсэн их үйлсийн үзсэн буй. 8 Тиймийн тул та хүчит болохын тул хийгээд өмч болгон авах газарт орж түүнийг эзлэхийн тул ба 9 Жахуагийн таны эцэг нарт хийгээд тэдний үрст өгсүгэй! хэмээн тэдэнд тангарагласан газар гэвэл, сүү хийгээд балаар урсагч газрын дээр насыг уртадгахын тул, миний эдүгээ өдөр танд захих хамаг захиануудыг сахигтун! 10 Тэр юуны тул гэвэл, таны эзлэхийн тул орох газар нь таны гарсан Египетэд адил бус уу. Тэнд та хөрөнгийн цацаад цэцэглэлийн ногоо мэт хөлөөрөө усалдаг бөлгөө. 11 Зүгээр таны эзлэхийн тул орох газар нь уулаар хийгээд талаар Лэвэл газар болон огторгуйн бороогоор услагдана. 12 Тэр газрыг Жахуа нь гамнана. Таны Жахуа нь бурхны нүд нь жилийн эхнээс жилийн эцэс болтол үргэлжид түүний дээр байна. 13 Тийн бөгөөд хэрвээ та миний эдүгээ өдөр танд захих захиаг сайтар сонсож өөрийн Жахуа бурхныг янаглан, түүнд бүхэл зүрхээр хийгээд бүхэл сүнсээр зарагдах бөгөөс эл. 14 Таны тариа хийгээд үзмийн ундаа ба тосыг хураахын тул, тэр нь таныг газрыг бороог түүний цагт өгөх гэвэл, хаврын хийгээд намрын бороог өгөх буй. 15 Бас тэр нь таны малын тул таны хээрт өвсийг өгөх буй. 11Тийн бөгөөд та идэн цадах буй. 16 Таныг зүрх нь мэхлэгдэх бөгөөд, та ч дэвэж бус бороонд зарагдан мөргөх болгожээ хэмээн хичээгтүн! 17 Тийн бус бөгөөс эл, Жахуа нь таны тус ихэд хилэгнээд, огторгуйг хаагаад бороог үл оруулах бөгөөд, газар нь жимсээ үл гаргах буй. Тийн бөгөөд та Жахуагийн танд өгсөн сайн газраас түргэнээ хоосрох буй. 18 Тиймийн тул та эд миний үгсийг зүрхэнд хийгээд сүнсэндээ хадгалж тэднийг гартаа тэмдэг болгон соёрх! Манлай дээрээ саравч сэт оёгтун! 19 Бас та гэртээ суух бөгөөд замаар явах ба, хэвтэх хийгээд босох цагтаа тэдний учир өгүүлж тэднийг хүүхдээ сургагтун! 20 Бас тэдний үүдний хатавч хийгээд хаалганд бичигтүн! 21 Тийн бөгөөтөл таны нас хийгээд таны хүүхдийн нас нь Жахуагийн таны эцэг нарт өгсүгэй! хэмээн тангарагласан газрын дээр олон болж, дэлхийн дээр огторгуйн өдрүүд мэт болох болой. 22 Тэр юуны тул гэвэл, хэрвээ та эд хамаг захих захиануудыг сайтар сахин бүтээж, өөрийн Жахуа бурхныг янаглан, түүний хамаг замуудаар явж түүнд хэлвээс эл. 23 Жахуа нь таны өмнөөс тэд хамаг улсыг гаргах бөгөөд та танаас их хийгээд хүчит улсын өмчийг авах буй. 24 Таны хөлийн улын аливаа гишгэсэн газар нь таны болох буй. Таны хязгаар нь говиос Либнун хүртэл болон Зөфрүд гэгч мөрнөөс баруун далай хүртэл болох болой. 25 Ямар ч хүн нь таны тус байж үл болох, тэр юуны тул гэвэл, таны Жахуа бурхан нь танд зарлиг болсон мэт таны аливаа гишгэх газрыг танаас айлган эмээлгэх буй. 26 Мана. Би эдүгээ өдөр таны өмнө адистид хийгээд хараалыг тавина гэвэл 27 хэрвээ та миний танд эдүгээ өдөр захихаар таны Жахуа бурхны захиануудыг сахих бөгөөс эл. Төнд адистид болох буй. 28 Зүгээр хэрвээ та өөрийн Жахуа бурхны захиануудыг үл сонсон миний эдүгээ өдөр танд захисан замаас эргэж, таны эс мэдсэн бурхдыг дагах бөгөөс эл, хараал болох буй. 29 Тийн бөгөөд таны Жахуа бурхны таны эзлэхийн тул орох газарт таныг оруулахад та адистидыг Хирижим ууланд тавин хараалыг Ивил ууланд тавигтун! 30 Тэд уул гэвэл Иорданы чанад этгээдэд нарны ургах зүгт Килэнэлийн тус байгч далд морийн талын ойр суугч Ханаван улсын газарт биш үү. 31 Тэр юуны тул гэвэл, та өөрийн Жахуа бурхны танд өгсөн газрыг эзлэхийн тул Иорданыг гатлах болов. Та түүнийг эзлэн түүний дотор суух буй. 32 Зүгээр миний эдүгээ өдөр таны өмнө тавих хамаг тогтоол хийгээд шүүврүүдийг үйлдэхээ сахигтун!
Арван хоёрдугаар бүлэг.
1 Таны эцэг нарын Жахуа бурхны танд өмч болгон өгсөн газрын дээр таны амьд байх хамаг өдрүүдэдээ үйлдэхийн тул сахих тогтоол хийгээд шүүврүүд нь ийн; 2 Таныг гаргах өндөр хададын дээр хийгээд уулны дээр би ногоон мододын доор зарагдсан газдыг бүрэн эвдэгтүн! 3 Тэдний тахилын ширээг хөмрүүлэн, тэдний хөргүүдийг эвдэн, тэдний балай бурхдыг галаар түлэгтүн! Бас тэдний зурсан хөргүүдийн хэмхлэж, тэдний нэрсийн тэр газраас үгүй болгогтун! 4 Зүгээр та өөрийн Жахуа бурханд тэр мэтийг бүү үйлдэгтүн! 5 Харин таны Жахуа бурхан нь таны хамаг овгуудаас нэрээ байлгахын тул аль газрыг сонговоос түүний суудлыг бэдрэн тэнд одогтун! 6 Тэнд ч өөрийн шатаалт тахилууд хийгээд бус тахилууд ба, арав болсон хувид хийгээд дээш өргөгдөх тахилууд ба тангарагийн тахилууд хийгээд дурны тахилууд ба өөрийн үхрийн хийгээд хонины анхны төрөгдсөнийг авчрагтун! 7 Тэнд та хийгээд таны гэрдэхүүд нь Жахуагийн өмнө идэж Жахуагийн анхны хамаг хөдөлмөрийг адисласаны тул жаргалдагтун! 8 Бидний эдүгээ тус бүр дураараа энд үйлддэг мэт үйлдэгтүн! 9 Тэр юуны тул гэвэл, та Жахуагийн танд өгсөн Амиру хийгээд өмчид ирэх өдий болой. 10 Зүгээр таны Иорданыг гатлуулаад таны Жахуа бурхны таны эзлэхийн тул танд өгсөн газар суухад, бас түүнийг тойрогч дайснуудаас танд Амурийг өгсөний тул таны амархнаар суухад 11 Таны Жахуа бурхан нь нэрээ байлгахын тул аль газрыг сонговоос тэнд миний танд хамаг захисан гэвэл, таны шатаалт тахилууд хийгээд бус тахилууд ба, арван болсон хувиуд хийгээд дээш өргөгдөх тахилууд ба Жахуад тангарагласан таны хамаг эрхэм тангарагийн тахилуудыг авчирагтун! 12 Тийн бөгөөд та хийгээд таны хөвгүүд ба таны охин хийгээд боолууд ба таны шивэгчид хийгээд таны хөвгүүд ба таны охин хийгээд боолууд ба таны шивэгчид хийгээд таны хаалганы дотор байгч Ливи нь таны дтор өмчгүй бүхийн тул тантай Жахуагийн өмнө жаргалдагтун! 13 Тийн аливаа үзсэн газарт шатаалт тахилуудаа үл эргэхийн тул биеэ хичээгтүн! 14 Харин Жахуа нь таны хамаг овгуудаас аль нэг газрыг сонговоос тэнд шатаалт тахилуудаа өргөж, миний танд аливаа захисныг бүтээгтүн! 15 Тийн боловч, та өөрийн хаалганы дотор өөрийн Жахуа бурхны адисласанаар малыг алж, махыг дураараа идэж болох буй. Тэнд ариун хийгээд ариун бусаад нь буга эсвэл хандгайн мах мэт идэж болох буй. 16 Зүгээр цусыг бүү идэгтүн! Түүнийг ус мэт газарт асгагтун! 17 Таны тарианы ба үзмийн ундааны хийгээд тосны арван хувийн нэг хийгээд, үхрийн хийгээд хонины анхны төрөгдсөн ба, таны аливаа тангарагласан тангарагийн тахилууд хийгээд дурны тахилууд ба, дээш өргөгдөх тахилуудыг өөрийн хаалганы дотор бүү идэгтүн! 18 Зүгээр таны Жахуа бурхны аль сонгосон газарт өөрийн Жахуа бурхны өмнө тэднийг идэгтүн! Та хийгээд таны хөвгүүд ба таны охин ба, таны боолууд хийгээд шивэгчид ба таны хаалганы дотор байгч Ливи нь идэлцэж, таны аливаа үйлдсэний учир өөрийн Жахуа бурхны өмнө жаргалдагтун! 19 Та өөрийн газарт суух хамаг өдрүүдэдээ Ливийг үл орхихоо хичээгтүн! 20 Таны Жахуа бурхны танд тангарагласнаар таны хязгаарыг жигдгэсний хойно та махыг идэх дуртай болоод махыг идсүгэй! хэмээн өгүүлвээс дураараа махыг идэж болох болой. 21 Хэрвээ таны Жахуа бурхны нэрээ байлгахын тул сонгосон газар нь танаас хол болох бөгөөс эл, миний захисан мэт Жахуагийн танд өгсөн үхэр хийгээд хониноос өөрийн хаалганы дотор хүссэнээрээ алж махыг идэх болох болой. 22 Буга эсвэл хандгайг иддэг мэт тэднийг идэгтүн! Арун хийгээд ариун бусууд нь тэднээс идэж болох болой. 23 Зүгээр цусыг үл идэхийг чангаар хичээгтүн! Тэр юуны тул гэвэл, цус нь амин мөн. Тиймийн тулмахыг амьтай бүү идэгтүн! 24 Түүнээс үл идэн ус мэт газарт асгагтун! 25 Таны Жахуагийн өмнө зөвийг үйлдсэнээр танд хийгээд таны хүүхдэд сайн болохын тул түүнээс бүү идэгтүн! 26 Зүгээр таны ариун болснууд хийгээд тангарагийн тахилуудаа аваад, Жахуагийн сонгосон газарт одоод 27 шатаалт тахилууд гэвэл махыг ч цусыг ч өөрийн Жахуа бурхны тахилын ширээний дээр өргөгтүн! Бас таны бус тахилуудын цус нь өөрийн Жахуа бурхны тахилын ширээний дээр асгагдах болтугай! Харин тэдний махыг идэж болох болой. 28 Миний танд хамаг захиснуудыг үйлдэхийн тул ажиглан сонсогтун! Тэр юуны тул гэвэл, таны Жахуа бурхны өмнө таны зөвийг үйлдсэнээр танд хийгээд танаас хойно таны хүүхдэд хэзээ ч сайн болхын тул болой. 29 Таны Жахуа бурхны эзлэх улсыг хоосруулсан дтэдний оронд ороод тэдний тэдний газар суухдаа 30 Тэдний таны өмнөөс хоосруулагдсаны хойно тэдний тааснаар үл өлмийдэгдэхийн тул хийгээд тэдний бурхдын учир асууж, эд улс нь өөрийн бурхдад яахин зарагдав. Би тэр мэтээр үйлдэх хэмээн үл өгүүлэхийн тул биеэ хитчээгтүн! 31 Та өөрийн Жахуа бурханд тэр мэтийг бүү үйлдэгтүн! Тэр юуны тул гэвэл, тэд нь Жахуагийн аливаа өшөөлсөн жигшүүртүүдийг өөрийн бурхдад үйлдэж, хөвгүүд хийгээд охидоо өөрийн бурхдад галаар түлсэн буй. 32 Миний танд аливаа захисан юмыг үйлдэхээ хичээгтүн! Түүнд үл нэмэн, түүнээс үл авагтун!
Арван гуравдугаар бүлэг
1 Хэрвээ таны дотор нэг зөнч эсвэл зүүдийг зүүдлэгч нь босоод, танд нэг бэлэг эсвэл гайхамшгийг үзүүлээд 2 бас тэрхүү бэлэг эсвэл гайхамшгийн бүтээсэнд тэр нь ийн; Бид таны эс мэдсэн бурхдыг дагаж тэдэнд зарагдах хэмээн танд өгүүлвээс 3 тэр зөнч эсвэл зүүдийг зүүдлэгчийн үгийг бүү сонсогтун! Тэр юуны тул гэвэл, та өөрийн Жахуа бурхныг хамаг зүрхээр хийгээд хамаг сүнсээрээ янаглана хэмээн мэдэхийн тул таны Жахуа бурхан нь үүгээр таныг шинжилнэ. 4 Та өөрийн Жахуа бурхныг дагаж түүнээс айж, түүний захиануудыг сахиж, түүний дууг сонсож, түүнд зарагдаж, түүнд галдагдана. 5 Тийн бөгөөд тэр зөнч эсвэл зүүдийг зүүдлэгч нь үхүүлэгдэх болтугай! Тэр юуны тул гэвэл, тэр нь таныг Египет газраас гаргасан бөгөөд таныг зарагдалын гэрээс тонилгосон таны Жахуа бурхнаас таныг хагацуулахын тул хийгээд, таны Жахуа бурхны танд захисан замаас таныг гаргахын тул үхүүлсэн бөлгөө. Энэ мэтээр тэр мууг өөрийн дотроос хагацуулаад 6 хэрвээ таны эцгийн эсвээс эхийн хөвгүүд болон таны ах дүү эсвэл хөвгүүд буюу охид буюу таны өврийн гэргий буюу, таны амь мэт, ойр нь амархан нь таныг нууцаар дуудаж, бид одож бус бурхдад гэвэл 7 танд ойр юу аль танаас хол юу дэлхийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл таны хийгээд таны эцэг нарын эс мэдсэн таныг тойрогч улсын бурхдад зарагдах хэмээн өгүүлвээс, 8 түүнд үл зөвшөөн түүнийг бүү сонсогтун! Таны нүд нь түүнийг бүү өршөөтүгэй! Түүнийг үл хайрлан, бүү нуугтун! 9 Харин түүнийг үхүүлэгтүн! Түүнийг үхүүлэхийн тул таны гар нь түүний дээр түрүүлж тавигдах бөгөөд түүнээс хойно хамаг улсын гар нь түүний дээр тавигдах болтугай! 10 Тийн бөгөөд түүнийг чулуугаар чулуудан үхүүлэгтүн! Тэр юуны тул гэвэл, таныг Египет газраас зарагдлын гэрээс гаргасан таны Жахуа бурхнаас тэр нь таныг хагацуулахад туршсан бөлгөө. 11 Тийн бөгөөд хамаг Израйл нь үүнийг сонсож айгаад үүнээс хойно энэ мэт мууг дотроо үл үйлдэх болтугай! 12 Хэрвээ Жахуагийн таны суухын тул танд өгсөн аль нэг балгасанд 13 хилэнцтэн улс нь босоод, таны эс мэдсэн бурхдад зарагдахын тул одъя хэмээн өгүүлснээрээ өөрийн балгасны улсыг дагуулав хэмээн өгүүлснийг та сонсох бөгөөс эл, 14 таны эрт шинжин сайтар асуусаны хойно энэ нь үнэн хийгээд тэр мэт жигшүүрт юм таны дотор үнэхээр бүтээгдсэн болвоос эл. 15 Тэр балгасны улсыг эрхгүй илдээрээ цавчиж түүний дотор юу ахуйг малтай илдээрээ алагтун! 16 Бас түүний хамаг эд агуурс зээлний дунд хураагаад, тэр балгас хийгээд түүний хамаг эд агуурсыг өөрийн Жахуа Бурханд галаар түлэгтүн! Тэр нь овог болж дахин хэзээ ч үл үүдэгдэх болтугай! 17 Харин Жахуа нь өөрийн халуун хилэнг болиулахын тул хийгээд танд хайрыг үзүүлэхийн тул ба, таныг нүгүүлсэхийн тул хийгээд таны эцэг нарт тангарагласан мэт үржүүлэхийн тул тэрхүү хараагдсан юмаас таны гарт юу ч үл халдах болтугай! 18 Тийн бөгөөд та миний эдүгээ өдөр танд захисан захиануудыг сахихын тул Жахуагийн дууг сонсож, өөрийн Жахуа бурхны өмнө зөвийг үйлдэх болгожээ.
Арван дөрөвдүгээр бүлэг
1 Та өөрийн Жахуа Бурханы хүүхэд мөн. Та нөгчсөдийн тул биеэ үл огтлон, духаа халзан бүү болгогтун! 2 Тэр юуны тул гэвэл, та өөрийн Жахуа бурханд ариун улс буй бөгөөд Жахуа нь өөртөө таныг тусаар улс болгон дэлхийн дээр байгч хамаг улсаас сонгосон буй. 3 Аливаа бузар юмыг бүү идээд 4 Таны идэж болох амьтан гэвэл ийн; Үхэр хийгээд хонь ба ямаа ба 5 Буга хийгээд хандгай ба 6 бас аливаа бус ан нь ацтай туурьтай болон салаат болоод хэввээс эл. Түүний идэж болох болой. 7 Зүгээр эд салаат туурайт эсвэл хэвэгчүүдээс гэвэл тэмээ хийгээд туулай ба, алагдаага нь хэвэвч, харин салаат туурайт бус бүхийн тул тэднийг бүү идэгтүн! Тэр юуны тул гэвэл, тэд нь хэвдэг боловч салаат туурайт бус болой. Тиймийн тул тэд нь танд бузар болой. 8 Энэ мэтээр гахайн салаат туурайт боловч, харин үл хэвдэгийн тул танд бузар болой. Тэдний махыг үл идэн, тэдний үхдэлд ч бүү хүргэгтүн! 9 Бас усны дотор байгчидаас таны идэн гэвэл аливаа хайст хийгээд сэрвээ идэгтүн! 10 Аливаа хайрст хийгээд сэрвээгүйчүүдийг бүү идэгтүн! Тэд нь танд бузар болой. 11 Аливаа ариун шувууг идэн болох болой. 12 Зүгээр таны аль идэхүүд нь эд буй гэвэл бүргэд хийгээд харцага ба хэлүү мэргэн хийгээд 13 Хэсэг ба аливаа хийгээд халусор ба, 14 Аливаа хэрээний зүйл ба 15 Дохи хийгээд сар шувуу ба хөхөө хийгээд анчны зүйл ба. 16 Ууль хийгээд Ивэс шар шувуу ба хун ба 17 Хөдөө хийгээд бух шувуу ба хар галуу ба 18 Өрви хийгээд цахлайгийн зүйл ба үлэг худхур хийгээд багваахай хэмээгчид болой. 19 Аливаа адислагч жигшшртэн нь танд бузар болой. Тэднийг бүү идэгтүн! 20 Аливаа ариун шувууг идэгтүн! 21 Аливаа өөрөө үхсэнийг бүү идэгтүн! Таны хаалганы дотор байгч оролт хүний түүнийг идэхийн тул түүнд өгөгтүн! Бас оролт хүнд худалдаж болох болой. Зүгээр та өөрийн Жахуа бурханд ариун улс буй. Ишгийг түүний эхийн сүүний дотор бүү чанагтун! 22 Таны тариалангийн жил бүрт гаргасан үрсээс арван хувийн нэгийг үнэнээр өгөгтүн! 23 Бас таны тарианы хийгээд үзмийн ундааны ба тосны арван хувийн нэгийг хийгээд үхрийн ба хонины анхны төрөгдсөнийг таны Жахуа бурхны нэрээ байлгахын тул сонгосон газарт түүний өмнө идэгтүн! Тэр юуны тул гэвэл, таны Жахуа бурхнаас хэзээ ч айхаа сурахын тул болой. 24 Зүгээр хэрвээ таны Жахуа бурхны нэрээ байлгахын тул сонгосон газар нь танаас хол болох бөгөөд, Жахуагийн таны адисласаны хойно газрын тул болсны тул та арван хувийг аваачиж үл болох бөгөөс 25 Түүнийг мөнгөөр худалдаад мөнгийг гартаа аваад, өөрийн Жахуа бурхны сонгосон газарт одогтун! 26 Жич та аливаа хүссэн юмын тул гэвэл, үхэр буюу хонь буюу, үзмийн ундаа буюу бас таны аливаа бус хүссэн юмын тул мөнгийг өгөөд, тэнд таны Жахуа Бурханы өмнө идэж та хийгээд таны гэрдэхүүд нь баясалцагтун! 27 Бас таны хаалганы дотор байгч Ливийг бүү орхигтун! Тэр юуны тул гэвэл, түүнд тантай хувь хийгээд өмчгүй буй. 28 Тийн бөгөөд гурван жилийн эцэст, тэрхүү жилийн нэмэрийг гурван болгосон хувийг өөрийн хаалганы дотор хадгалагтун! 29 Тийнхүү таны хаалганы дотор байгч тантай хувь хийгээд өмчит эс болсон Ливи хийгээд өнчин ба бэлвэсэн нь ирээд, идэж цадах болтугай! Тийн бөгөөс эл, таны Жахуа бурхан нь таны гэрийн хамаг үйлдвэрийг адислах буй.
Арван тавдугаар бүлэг.
1 Долоон жилийн эцэст сул тавигтун! 2 Тэр өртөнийг тавих ёс нь ийн; Аль хэн бус хүнд урьдаар өгөгч нь түүнийг тавин, шадар байгч эсвээс ах дүүгээс өгсөнөө үл хэрэглэх болтугай! Тэр юуны тул гэвэл, тэр нь Жахуагийн сул тавилга хэмээгдсэн болой. 3 Оролт хүнээс өөрийн зөгрийг хэрэглэж болох боловч, харин ах дүүгээс хэрэглэл өгөхөд сул тавигтун! 4 Тийнхүү таны дотор өгөхүүд үл болох болтугай! Тэр юуны тул гэвэл, үйлдэж сахихийн тул өөрийн Жахуа бурхны дууг сонсох бөгөөс эл 5 Таны Жахуа бурхны танд өмч болгон өгсөн газарт Жахуа нь таныг ихэд адислах болъюу. 6 Бас таны Жахуа бурхан нь танд зарлиг болсноороо таныг адислах бөгөөд та олон улсад урьдаар өгөвч, тэднээс үл тэргүүлэх буй. 7 Хэрвээ таныг Жахуа бурхны танд өгсөн газарт таныг хаалганы дотор таны ах дүү нараас нэг үгээгүү хүн болох бөгөөс, үгээгүү ах дүүгийн тус зүрхээ хатуу үл болгон, гараа бүү хаагтун! 8 Зүгээр гэрээ хайрлалгүйгээр нэг түүний хэрэгт ёсоор түүнд хэрэглэсэнийг өгөгтүн! 9 Сул тавих жил болсон, долдугаар жил нь ойр болов хэмээн муу зүрхээрээ өгүүлээд, нүдээ үгээгүүү ах дүүдээ муу болгож түүнд юу ч үл өгөхөд сананаас хичээгтүн! Тийн бус бөгөөс түүний Жахуад дуудсанаар нүгэл нь танд халдах болгожээ. 10 Түүнд эрхгүй өгөгтүн! Бас таны өгөхөд таны зүрх нь үл хайрлах болтугай! Тэр юуны тул гэвэл, энэ мэтээр үйлдсэний тул таны Жахуа бурхан нь таны хамаг үйлсээр хийгээд аливаа үйлдэх юмаар таныг адислах болъюу. 11 Тэр юуны тул гэвэл, үгээгүүнүүд нь тэр газарт байхыг үл болих буй. Тиймийн тул өөрийн газарт гараа үгээгүү ядуу ах дүүдээ хайрлалгүйгээр нээгтүн! хэмээн би танд захиж өгүүлнэ. 12 Хэрвээ таны ах дүү нараас нэг Ибэри эсвэл Ибэри эм хүн нь танд худалдагдаад танд зургаан жил зарагдваас долдугаар жил түүнийг биеэсээ сул тавигтун! 13 Түүнийг сул тавиул, хоосноор үл тавь. 14 Таны Жахуа бурхны таныг адисласаны ёсоор өөрийн хониос хийгээд тарианы үтрэмээс ба үзмийн ундааны шахмагаас түүнд өгөгтүн! 15 Бас Египет газарт боол болсноо хийгээд Жахуагийн таныг тоноглосонг санагтун! Тиймийн тул би энэ өдөр танд энэ мэтийг захина. 16 Зүгээр хэрвээ тэр нь тантай байх сайн хэмээн санаад ийн; Би танд хийгээд таны Хиртихинд дуртай болоод үл гарах хэмээн өгүүлвээс 17 нэг шивээг аваад түүний чихийг үүдэнд нүхлэгтүн! Тийн бөгөөд тэр нь таны боол хэзээ ч болох болтугай! Бас энэ мэтээр өөрийн шивэгчинд үйдэгтүн! 18 Боолоо биеэс сул ьавих нь танд хатуугаар үл санагдах болтугай! Тэр юуны тул гэвэл, тэр нь танд зургаан жил зарагдсанаар хөлслөгдсөн зарцаас хоёр давхар дээр буй. Тийн бөгөөд таны Жахуа бурхан нь таны хамаг үйлдсэнээр таныг адислах болъюу. 19 Өөрийн үхэр хийгээд хонины төрөгдсөнөөс хамаг тэргүүн төрөгдөх эрсийг өөрийн Жахуа бурханд ариун бологтун! Тэргүүн төрөгдөх эрсийг өөрийн Жахуа бурханд ариун бологтүн! Тэргүүн төрөгдсөн үхрээ үл хөдөлгүүлэн, тэргүүн төрсөн хонои бүү хэрэглэгтүн! 20 Гэрдэхүүдтэй Жахуагийн сонгосон газарт өөрийн Жахуа бурхны өмнө жил бүр тэр мэтсийг идэгтүн! 21 Зүгээр хэрвээ та тэдэнд аливаа шалтаг буй гэвэл, хэрвээ тэд нь доголон эсвэл сохор эсвэл аливаа бус муу шалтгаан буй бөгөөс эл, өөрийн Жахуа бурханд тэднийг тахил бүү болгогтун! 22 Тэднийг өөрийн хаалганы дотор идэгтүн! Ариун бус хийгээд ариунууд нь адил ёсоор буга хийгээд хандгай мэт идэж болох болой. 23 Ямагт тэдний цусыг үл идэн, ус мэт газарт асгагтун!
Арван зургадугаар бүлэг.
1 гэгч сарыг сахиж, өөрийн Жахуад Фасахыг бүтээгтүн! Тэр юуны тул гэвэл, таны Жахуа нь бурхан нь Авид сард шөнөөр таныг Египетээс гаргав. 2 Тиймийн тул таны Жахуа бурхны нэрээр байлгахын тул сонгосон газар хонь хийгээд үхрээс гадна, Фасах тахилыг өөрийн Жахуа бурханд тахигтун! 3 Түүнийг исгэсэн боорцогтой үл идэн, зовлонт болсон, эс исгэсэн боорцгийг долоон өдөр идэгтүн! Тэр гэвэл, таныг Египетээс гарсан өдрийг хамаг насандаа санахын тул болой. Тэр юуны тул гэвэл, та Египет газраас яаралтай гарав. 4 Тийн бөгөөд таны хамаг хязгадын дотор исгэсэн боорцог нь долоон дөдрийн туршаар үл үзэгдэх болтугай! Бас таны анхны өдхрийн үдшийн тахисан махаас өглөө болтол үл үлдэх буй. 5 Таны Жахуа бурхны танд өгсөн аливаа хаалганы дотор Фасах тахилыг бүү тахигтун! 6 Зүгээр таны Жахуа бурхны нэрээ байлгахын тул сонгосон газрын тэнд таны Египетээс гарсан цаг болсон нарны орох цагт үдшээр Фасахыг тахилыг алагтун! 7 Энэ мэтээр түүнийг сургаад таны Жахуа бурхны сонгосон газарт идэгтүн! Зүгээр тэднээс өглөөгөөр буцан гэртээ одож болох болой. 8 Эс исгэсэн боорцгийг зургаан өдөр идэгтүн! Тийн бөгөөд долдугаар өдөр таны Жахуа бурханд ариун хурал болох болтугай! Тэр цагт аливаа хөдөлмөрийг бүү идэгтүн! 9 Долоон савадыг өөрийн тул тоологтун! Тийн бөгөөд тариаг хадан эхлэхдээ долоон савадыг тоолоод эхлэгтүн! 10 Энэ мэтээр өөрийн Жахуа бурханд долоон савадын найрыг үйлдэж, таны Жахуа бурхныг таны адисласаны ёсоор өөрийн дуртай өргөлийг өөрийн гэрээс өгөгтүн! 11 Тийн та хийгээд таны хөвгүүд ба охин хийгээд таны боол ба таны шивэгчин хийгээд туны хаалганы дотор байгч Ливи ба таны дотор байгч оролт хийгээд өнчин ба бэлэвсэн нь таны Жахуа бурхны нэрээ байлгахын тул сонгосон газарт баясалцаад 12 та Египетэд боол байснаа санан энэ тогтоолыг сахигтун! 13 Өөрийн тариа хийгээд үзмийн ундааг хураасны хойно долоон өдөр цацаруудын найрыг үйлдэгтүн! 14 Тийнхүү та хийгээд таны хөвгүүд ба таны охид хийгээд таны таны боол ба таны шивэгчин хийгээд таны хаалганы дотор байгч Ливи ба, оролт хийгээд өнчин ба бэлэвсэн нь баясалцагтун! 15 Таны Жахуа бурхны сонгосон газар нь таны Жахуа бурханд ариун найрыг долоон хоногийн туршаар сахигтун! Тэр юуны тул гэвэл, таны Жахуа бурхны таны хамаг үрсээр хийгээд таны гарын хамаг үйлсээр таныг адислаасаны тул та эрхгүй баясаж 16 таны хамаг эрс нь Жахуад бурхны сонгосон газарт түүний өмнө жилийн дотор гурвантаа үзэгдэх гэвэл эс исгэсэн боорцгийн найрын цагт хийгээд, долоон савадын найрын цагт ба цацаруудын найрын цагт үзэгдэх болтугай! Жич тэд нь хоосноор үл үзэгдэх болтугай! 17 Аливаа хүн нь таны Жахуа бурхны түүнд өгсөний ёсоор чадлаараа өгөх болтугай! 18 Таны Жахуа бурхны өгсөн хамаг хаалганы дотор шүүгчид хийгээд тэргүүлэгчдийн овог овгоороо болгогтун! Тийн бөгөөд тэд нь улсыг зөвт шүүврээр шүүх болтугай! 19 Шүүврийг хазгай бүү болгогтун! Нүүрийг үл тоон, бэлгийг бүү авагтун! Тэр юуны тул гэвэл, бэлэг ньухаантний нүдийг балар болгон, ззөвтний үгсийг хазгай болгож 20 Аливаа зөвийг дагагтун! Тийн бөгөөтөл та амьд байж, таны Жахуа бурхны танд өгсөн газрыг эзлэх болъюу. 21 Таны Жахуа бурханд үйлдсэн тахилын ширээний ойр аливаа мододын ойг бүү таригтун! Бас таны Жахуа бурхны өшөөлсөн хөргүүдийг биедээ бүү босгогтун!
Арьан долдугаар бүлэг.
1 Өөрийн Жахуа бурханд аливаа шалтгаан эсвээс бус гэм зэмт болсон шар буюу хонийг дахин бүү болгогтун! Тэр юуны тул гэвэл, тэр нь таныг Жахуа бурханд жигшүүр болой. 2 Хэрвээ таны Жахуа бурхны танд өгсөн хаалганы дотор таны Жахуа бурхны тогтоолоос давж түүний өмнө мууг үйлдэн 3 Миний хорьсон бус бурхдад гэвэл нар эсвэл гэрэл эсвэл огторгуйн чуулганд зарагдаж мөнхийн тул одсон эр буюу эм хүн нь олдвоос эл. 4 Бас энэ мэт танд өгүүлвээс эл, түүнийг сонсмогц түүний учир сайтар асуугтун! Тийн бүхий энэ мэт жигшүүрт юм нь Израйлын дотор үйлдэгдвээс эл, 5 Энэ муу үйлсийг үйлдсэн эр буюу эм хүнийг өөрийн хаалганд авчираад, тэрхүү эр буюу эм хүнийг чулуудаар чулуудан өгүүлэгтүн! 6 Ялт хүн нь хоёр буюу гурван хүний гэрчилгээгээр өгүүлэгдэх бөгөөд зүгээр ганц гэрчийн гэрчилгээгээр үл өгүүлэгдэх болтугай! 7 Гэрч нарын гэрүүд нь түүнийг алахын тул түүний дээр тэргүүлэн тавигдах бөгөөд түүнээс хойно хамаг улсын гарууд нь тавигдах болтугай! Энэ мэтээр тэр мууг өөрийн дотроос хагацуулагтун! 8 Цусны учир эсвэл эрлэгийн учир, эсвэл цохьлогийн учир, эсвэл таныг хаалганы дотор тэмцлэгийн учир аль хэргийг шүүх нь танд хэцүү болох бөгөөс, босоод таны Жахуа бурхны сонгосон газарт одож, 9 Лам нар болсон Ливитэнд хийгээд тэр цагт байгч шүүгчидэд хүрээд тэднээс асуугтун! Тэд ч шүүврийн газраас танд үзүүлэх болтугай! 10 Тийнхүү тэдний Жахуагийн сонгосон газраас танд үзүүлэх мэт түүнчлэн үйлдэгтүн! Тэдний танд хамаг хийгээд тэдний мэдүүлэх шүүврийн ёсооор бүтээгтүн! Тэдний танд хамаг үзүүлэхийн ёсоор үйлдэхээ сахин, 11 тэдний танд үзүүлэх тогтоол мэт хийгээд тэдний мэдүүлэх шүүврийн ёсоор бүтээгтүн! Тэдний үзүүлэхээр баруун ч зүүн ч этгээдэд бүү тавигтун! 12 Зүгээр бардамаар явагч хийгээд таны Жахуа бурхны өмнө зарагдагч лам хийгээд шүүгчийг үл сонсогч хүн нь Израйлаас мууг хагацуулахын тул үхэх болтугай! 13 Тийн бөгөөд хамаг улс нь сонсож айгаад, энэ мэт бардамаар үл явах буй. 14 Та таны Жахуа бурхны танд өгсөн газарт ирээд түүнийг эзлэж түүний дотор суухдаа бид бус хамаг тойрогч улс мэт өөрийн дээр нэг хааныг тавих хэмээн мэдүүлвээс, 15 Таны Жахуа бурхны сонгосон газрыг тавин, өөрийн ах дүү нараас нэгийг биеийн дээр хаан болгон өөрийн улсаас бус болон, бус улсын хүнийг өөрийн дээр бүү тавигтун! 16 Зүгээр тэр нь морьдийг үл үржүүлэн морьдыг үржүүлэхийн тул Египетид үл буцаах болтугай! Тэр юуны тул гэвэл, үүнээс хойш тэр замаар бүү буцагтун! хэмээн Жахуа нь зарлиг болсон буй. 17 Бас түүний зүрхний үл давахын тул олон хэргэсийг үл аван, их мөнгө хийгээд алтыг ч үл хураах болтугай! 18 Тийн бөгөөд тэр нь эзэлгүүрний ширээний дээр суухдаа, лам нар болсон Ливитэний өмнө байгч тогтоолоос буулгаж их номыг бичих болтугай! 19 Тийн бөгөөд тэр ном нь түүнтэй байх бөгөөд, тэр нь өөрийн Жахуа бурхнаас айн, энэ тогтоолын хамаг үгээс хийгээд эд захиануудыг үйлдэхийн тул сахихаа сурахын тул хийгээд 20 Зүрхээрээ ах дүү нараасаа үл өргөгтүн! Захианаас баруун ч зүүн ч этгээдэд үл тавихын тул өөрийн насны хамаг өдрүүдэд түүнийг үзэх болтугай! Энэ мэт үйлдсэнээр тэр хийгээд түүний хөвгүүд ч Израйлын дотор эзэлгүүрээ уртадгах болъюу.
Арван наймдугаар бүлэг.
1 Лам нар болсон Ливитэн хийгээд Ливийн бүхэл овог нь Израйлтай хувь ч өмчийг ч үл аван Жахуад галаар өргөсөн тахилууд хийгээд түүний авах хувийг идэх болтугай! 2 Жахуа нь тэдэнд зарлигласнаараа тэдний хувь мөн. Тиймийн тул тэд нь ах дүү нартайгаа хувьт үл болох болтугай! 3 Тахилыг өргөж улсаас ламын авах хувь гэвэл хэрэв аль хэнээр үхрийг эсвэл хонийг тахил болгон өргөвөөс, тэр урьд хөл хийгээд хоёр газар ба хүзүүг ламд өгөх болтугай! 4 Бас тэргүүн тариа хийгээд үзмийн ундаа ба, тос хийгээд хонины ноосоосоо түүнд өгөгтүн! 5 Тэр юуны тул гэвэл, таны Жахуа бурхан нь Жахуагийн нэрээр үргэлжид байж үйлчлэхийн тул түүнийг хийгээд түүний хөвгүүдийг таны хамаг овгуудаас сонгосон буй. 6 Хэрвээ аль нэг Ливи нь өөрийн суусан газраас гэвэл хамаг Израйлын аль нэг хүрээнээс одоод Жахуагийн сонгосон газарт хамаг зүрхээрээ ирвээс эл, 7 түүний хамаг ах дүү нарын Жахуагийн өмнө байх мэт, тэр ч өөрийн Жахуа бурхны нэрээр үйлчлэх болтугай! 8 Тэдний эцгийн байсан бөгөөтөл тэдний худулдсан хувиас гадна тэд нь өөр өөрийн хувийг идэх болтугай! 9 Та Жахуа бурхны танд өгсөн газарт ирэхэд, тэд улсын жигшүүрт зангаар үйлдэхээ бүү сурагтун! 10 Хөвгүүн бую охиноо галаар аластуулагч эсвэл Ирувич, эсвэл үүлийг харавч, эсвэл шинжлэгч, эсвэл хүүрээр зөнчлөгч нь таны дотор үл олдох болтугай! 12 Тэр юуны тул гэвэл, энэ мэтсийг үйлдэгч бүгдээр Жахуад жигшүүрт бөгөөд, эд жигшүүртүүдийн учир таны Жахуа нь бурхан нь таны өмнөөс тэднийг гаргана. 13 Өөрийн Жахуа бурханд төгс ахт 14 Тэр юуны тул гэвэл, таны гаргах улс нь үүлийг гарагчид хийгээд Ирувачидийг сонгосон буй. Зүгээр таны Жахуа бурхан нь таны тэр мэтээр үл үйлдүүлэх буй. 15 Таны Жахуа бурхан нь таны дотроос гэвэл, таны ах дүү нараас миний мэт нэг форофидыг танд босгох буй. Түүнийг сонсогтун! 16 Таны Хүривт чуулганы өдөр таны Жахуа бурхнаас хүссэн гэвэл миний үл өгөхийн тул, миний Жахуа бурхны дууг дахин үл сонсон, энэ их галыг ч дахин үл үзэх болтугай! хэмээн өгүүлсэнд 17 Жахуа надад зарлиг болруун; Тэдний өгүүлсэн нь зөв 18 Би тэдний ах дүү нараас чиний мэт тэдэнд нэг форофидыг босгоод түүний аманд үгсийг оруулах болтугай! Тэр нь түүнд хамаг захисаныг тэдэнд өгүүлэх буй. 19 Тийн бөгөөд түүний миний нэрээр өгүүлсэн үгс аль хэн үл сонсох бөгөөс эл, би түүнээс нэхэх буй. 20 Зүгээр аль нэг форофид нь миний түүнд эс захисан үгийг миний нэрээр бардаллан өгүүлэн, эсвэл бус бурхадын нэрээр өгүүлэх бөгөөс, тэр форофид нь үхэх буй хэмээ нзарлиг болов. 21 Бас та дотроо ийн; Бид үүнийг Жахуагийн зарлигийг бус хэмээн яаж мэдэх буюу хэмээн өгүүлвээс эл. 2 Форофидын Жахуагийн нэрээр өгүүлэхэд, түүний өгүүлсэн нь үл болон үл бүтэх бөгөөс эл, тэр нь Жахуагийн зарлигласан бус, харин тэр форофид нь бардамлан өгүүлсэн буй. Түүнээс бүү айгтун!
Арван есдүгээр бүлэг
1 Таныг Жахуа бурхан нь таны Жахуа бурхны өгсөн газрын улсыг хоосруулах бөгөөд та тэднийг гаргаад тэдний балгадад хийгээд тэдний гэрүүдийн дотор суухдаа 2 Таныг Жахуа бурхны танд өмч болгон өгсөн газрын дунд гурван балгасыг тасалж салгагтун! 3 Таны Жахуа бурхны танд эзлэхийн тул өгсөн газрын хязгаарыг гурав болгон хувааж тэндээс замыг засагтун! Тийн бөгөөд хүнийг мэдэлгүйгээр алагч хүн бүр тэнд дутаах болтугай! 4 Хүнийг мэдэлгүйгээр алагч хүнийг амьд байхын тул тэнд зайлах ёс гэвэл ийн; Аль хэнээр бус хүнийг өшөөлсөөд мэдэлгүйгээр алах бөгөөс 5 Адилтгаваас хэрвээ аль хүн нь бус хүнтэй модыг цавчихын тул модонд одоод, модыг унагахын тул цавчихад сүх нь ишээс унаж, бус хүнийг тусаад үхүүлвээс эл, тэр нь амьд байхын тул балгадаас нэгэнд дутаах болтугай! 6 Тийн бус бөгөөс эл, цусыг нэхэгч нь гаслант бөгөөтөл хүнийг алагч хүнийг мөрдөөд замын холохуйн тул гүйцээд түүнийг алах буй. 7 Тиймийн тул өөрийн тул гурван балгасыг таслан, салгагтун! хэмээн би танд захив. 8 Бас таныг Жахуа бурхан нь таны эцэг нарт тангарагласан мэт таны хязгадыг уужим болгон таны эцэг нарт амалсан хамаг газрыг танд өгөхөд 9 Хэрвээ та миний эдүгээ захисан хамаг захиануудыг сахиж, өөрийн Жахуа бурхныг бус гурван балгасыг нэмэгтүн! 10 Тийнхүү таны Жахуа бурхны танд өмч болгон өгсөн газрын дотор буруугүй цус нь үл асгагдах бөгөөд, таны дээр цус нэг нэг бүр нь үл болох буй. 11 Зүгээр хэрэг аль хүн нь бус хүнийг өшөөлж хүлээгээд түүний тус босож, түүнийг үхүүлтэл цохиод эд балгадаас аль нэгэнд зайлваас эл. 12 Түүний балгасны өтгөс улс нь илгээж түүнийг үхүүлэхийн тул тэндээс аваад цусыг нэхэгчийн гарт тушаан өгөх болтугай! 13 Таны нүд нь түүнийг үл хайрлах болтугай! Зүгээр Израйлаас буруугүй цусыг хагацуулагтун! Тийнхүү танд сайн болох болой. 14 Таны Жахуа бурхны таны өмч болгон танд өгсөн газрын дотор эрт цагт тавигдан бус хүний хязгаарын тэмдэг болсныг хэн ч бүү хөдөлгөтүгэй! 15 Аль буруут буюу, хилэнцийг үйлдсэн хүний тус ганцхан гэрч нь үл тогтоогдох, харин хоёр буюу гурван гэрчийн үгээр аливаа хэрэг нь тогтоогдох болтугай! 16 Хуурмагч гэрчийн аль хүний тус бурууг гэрчлэхийн тул босоход, 17 Тэд хоёр заалдагч хүний юмны өмнө тэр цагт байгч лам нар хийгээд шүүгчдийн дэргэд байхад 18 Шүүгчид нь сайтар мушгиж асуух болтугай! Тийн бөгөөд хэрвээ тэр гэрч нь хуурмагч гэрч болоод ах дүүгийн тус худлаар гэрчилвээс эл, 19 Ах дүүдээ гэр үйлдэн туурвисан мэт түүнчлэн тэдэнд үйлдэх болтугай! Энэ мэтээр та бурууг өөрийн дотроос хагацуулах буй. 20 Тэр юуны тул гэвэл, бусад нь сонсож айгаад түүнээс хойш энэ мэт бурууг таны дотор үл үйлдэх болой. 21 Таны нүд нь түүнийг бүү хайрлатугай! Харин амины тул амийг нүдний тул нүдийг, шүдний тул шүдийг, гарын тул гарыг, хөлний тул хөлийг авагтун!
Хорьдугаар бүлэг
1 Та өөрийн дайснуудтай дайлалцахын тул гарахдаа морьд хийгээд тэргэс ба, танаас олон улсыг үзвээс, тэндээс бүү айгтугай! Тэр юуны тул гэвэл, таныг Египет газраас гаргасан таны Жахуа бурхан нь тантай буй. 2 Тийн бөгөөд таны дайнд ойртоход лам нь ойр ирээд улсад ийн; 3 Израйлтан аа! Сонсогтун! Та эдүгээ таны дайснуудын тус дайнд ойртсон буй. Тэндээс зүрхээрээ үл сулран бүү айгтун! Тэндээс үл чичрэн бүү айгтун! 4 Тэр юуны тул гэвэл, таны Жахуа бурхан нь таны дайснуудын тус таны тул дайлалцахын тул хийгээд таныг тонилгохын тул тантай явалцана хэмээн өгүүлэх болтугай! 5 Бас тэргүүлэгчид нь улсад ийн; Шинэ гэрийг үүдээд түүний дотор эс суусан хүн хэн буюу түүний дайнд үл үхэхийн тул хийгээд бус хүний түүний гэрт үл суухын тул тэр нь одож гэртээ буцах болтугай! 6 Бас үзмийн тариаланг тариад түүний жимсээс эс идсэн хүн хэн буюу. Түүний дайнд үл үхэхийн тул хийгээд бус хүний түүнээс үл идэхийн тул тэр нь одож гэртээ буцах болтугай! 7 Бас гэргийг хэлэлцээд түүнийг эс авсан хүн нь хэн буюу түүнийдайнд үл үхэхийн тул хийгээд бус хүнийг тэр гэргийг үл авахын тул тэр нь одож гэртээ буцах болтугай! хэмээн өгүүлэх болтугай! 8 Жич бас тэргүүлэгчид нь улсад ийн; Айгч хийгээд зүрхээрээ сулрагч хүн хэн буюу түүний ах дүү нарын тэр мэт сул зүрхт үл болохын тул тэр нь одож гэртээ буцах болтугай! хэмээн өгүүлэх болтугай! 9 Тийн бөгөөд тэргүүлэгчдийн улсад өгүүлэн дуусахад улсыг удирдахын тул цэргийн дарга нар тавигдах болтугай! 10 Та балгасны тус дайлалцахын тул ойртохдоо түүнд эвээр дуудагтун! 11 Тийн бөгөөд хэрвээ тэр нь танд эвээр өгүүлж хаалгаа нээх бөгөөс эл, түүний хамаг улс нь танд албат нар болон зарагдах болтугай! 12 Зүгээр хэрвээ тэр нь тантай эвт үл болон, таны тус дайлалцах бөгөөс эл, түүнийг хүрээглэгтүн! 13 Тийн бөгөөд таны Жахуа бурхах түүнийг таны гарт өгөхөд аливаа илдээр цавчигтун! 14 Зүгээр тэр балгасны дотор байгч эмс хийгээд охид ба, лам хийгээд хамаг олзыг биедээ авагтун! Тийнхүү та таны Жахуа бурхны танд өгсөн дайснуудын олзыг идэх буй. 15 Энэ мэтээр танаас хол байгч балгадад гэвэл, таны Жахуа бурхны өмч болгонг танд газраас бус улсын балгадад үйлдэгтүн! 16 Зүгээр таны Жахуа бурхны өмч болгон танд өгсөн балгадаас юу ч амьдаар үл байлган 17 Таны Жахуа бурхны танд захисан мэт тэдгээр гэвэл, Хидтэй хийгээд Амуртан ба Ханавинтан хийгээд Фирижитэн ба, Идивитэн хийгээд Зивистэн ба, Кирхистэнийг бүрнээр хоосруулагтун! 18 Тэр юуны тул гэвэл, тэдний өөрийн бурхадад үйлдсэн жигшүүртүүдэд үл сургахын тул хийгээд, таны Жахуа бурхны тус хилэнцийг үл үйлдэхийн тул болой. 19 Та аль балгасыг авахын тул, түүний тус дайлалдаж, олон өдрүүдэд хүрээлсэнд, түүний жимст мододыг сүхээр бүү цавчигтун! Тэр юуны тул гэвэл, түүнээс идэж болох буй. Бас тэднээр хүрээлэхийн тул бүү цавчигтун! Тэр юуны тул гэвэл, Хээрийн жимст модод нь хүний тэжээл буй. 20 Зүгээр таны жимсгүй хэмээн мэдсэн мододыг эвдэж цавчин тантай дайлалдах балгасны тус эрхтээ оруултал тэднээр хүрээг үйлдэгтүн!
Хорин нэгдүгээр бүлэг
1 Хэрвээ таны Жахуа бурхны танд өмч болгон өгсөн газарт алагдсан хүн нь хээр олдох бөгөөд, түүнийг алсныг хэн ч эс мэдвээс эл, 2 Таны өтгөс улс хийгээд шивэгчид нь одоод, алагдсаныг тойрогч балгад хүртэл хэмжив. 3 Тийнхүү тэр алагдсан хүний ойр байгч балгасны өтгөс улс нь хөдөлмөрийг эс хийсэн хийгээд хүзүүгээр эс татсан нэг залуу үхрийг аваад 4 тэр балгасны өтгөс улс нь хаалга тариж үл болох адхан талгад авчираад, тэнд жалганд эмнэг үхрийн толгойг тас цавчтугай! 5 Тийн бөгөөд лам нар болсон Ливитэн нь ойртох болтугай! Тэр юуны тул гэвэл, таны Жахуа бурхан нь түүнд үйлчлэхийн тул хийгээд Жахуагийн нэрээр адислахын тул тэднийг сонгосон буй. Тиймийн тул аливаа хэрэлдэлгэ хийгээд үйлдсэн хор нь тэдний үгээр болох болтугай! 6 Бас тэрхүү алагдсан хүний ойр болсон балгасны хамаг өтгөс улс нь жалганд толгойгоо цавчуулсан залуу үхрийн дээр гараа угааж 7 бидний гарууд нь энэ цусыг эс асгасан бөгөөд бидний нүдэд нь түүний асгасаныг эс үзсэн буй. 8 Жахуа аа! Өөрийн тонилгосон Израйлын улсыг нүхэлсэн өөрийн Израйл улсаас буруугүй цусыг үл нэхэн соёрх! хэмээн өгүүлэх болтугай! Тийн бөгөөд тэр цус нь тэднээс үл нэхэгдэх буй. 9 Та энэ мэтээр Жахуад зөвийг үйлдсэнээр буруугүй цусыг нэг бүхийг биеэсээ хагацуулах болъюу. 10 Та өөрийн дайснуудтай дайлалцахын тул гарахдаа, Жахуагийн тэдний таны эрхэд өгсөний хойно тэднийг олзк болгон аваад 11 Олз болснуудын дотор аль хэнээс нэг сайхан эхнэрийг үзээд түүнийг гэргий болгон авахыг дурлаваас 12 түүний гэртээ авчирч түүний толгойны үсийг аваад, түүний хуруудын хумсыг огтолтугай! 13 Тийн бөгөөд тэр нь олзлогдсон хувцсаа биеэс авч өөрийн эцэг эхийн учир уйлахын тул таны гэрт нэг сард байх болтугай! Тийн болсны хойно түүнтэй нөхцөн түүний эр болох бөгөөд тэр нь чиний гэргий болох болтугай! 14 Бас хэрвээ та түүнд дургүй болох бөгөөс, түүнийг сул тавин үйлд. Зүгээр түүнийг өөрийн гэргий болгосны тул, түүнийг мөнгөөр үл худалдан, шивэгчин болгон бүү үйлд. 15 Хэрвээ аль хэн хүнд хоёр гэргий буй бөгөөтөл нэг нь янаглагдсан бөгөөд нөгөө нь өшөөлөгдсөн болвоос эл, бас тэд хоёуланг нь түүнд хүүхдийг төрсөн болвоос түрүүн төрөгдсөн хүүхэд нь өшөөлөгдсөн гэргийн хөвгүүн болвоос эл. 16 Тэр нь Зөгрөө өмч болгон янаглагдсаны хөвгүүний тэргүүн төрөгдсөн хөвгүүн үл болгох болтугай! 17 Зүгээр тэр нь өшөөлөгдсөний хөвгүүнд өөрийн зүгээс хоёр хувийг өгсөнөөр тэргүүн төрөгдсөн болгох болтугай! Тэр юуны тул гэвэл, тэр нь түүний хүчний эх болой. Тэр нь тэргүүн төрөгдсөн болох ёст болой. 18 Хэрвээ аль хүнд эцэг хийгээд эхийн дууг үл сонсож, эсэргүүцэгч дуулгаваргүй хөвгүүн болоод, тэдний түүнийг сургасны хойно тэднийг эс сонсвоос 19 тэд нь түүнийг бариад өөрийн балгасны өтгөс улсад хийгээд өөрийн газрын хаалганд гаргаад 20 Тэрхүү балгасны өтгөс улсад ийн; Энэ бидний хөвгүүн нь эсэргүүцэгч бөгөөд дуулгаргүй болоод бидний дууг үл сонсож, ховдог хийгээд архич буй хэмээн өгүүлэх болтугай! 21 Тийн бөгөөд түүний балгасны хамаг улс нь түүнийг үхүүлтэл чулуугаар чулуудах болтугай! Энэ мэтээр Израйлын хамаг сөнөөж айхын тул биеэсээ бурууг хагацуулагтун! 22 Хэрвээ аль хүн нь үхэхийн нүглийг үйлдээд түүнийг модны дээр өлгөвөөс эл, 23 таны Жахуа бурхны танд өмч болгон өгсөн газрын бузар үл болохын тул, түүний бие нь шөнө дуустал үл байж, тэрхүү өдөр булагдах болтугай! Тэр юуны тул гэвэл, аливаа модны дээр өлгөгдөгч нь бурхнаар хараагдах буй.
Хорин хоёрдугаар бүлэг
1 Та ах дүүгээ үхэр эсвэл хонины төөрсөнийг үзвээс эл, тэднийг үл орхин, ах дүүдээ эрхгүй буцаагтун! 2 Хэрвээ таны ах дүү нь танд ойр бус бөгөөс, эсвэл та түүнийг эс таних бөгөөс, өөрийн гэрт авчираад таныг ах дүүгийн бэдэртэл биедээ байлган, түүнд буцаагтун! 3 Энэ мэтээр түүний илжигт үйлдэн энэ мэтээр түүний хувцсанд ч үйлдэгтүн! Энэ мэтээр таны ах дүүгийн гээсэн ба таны олсон аливаа юмд үйлдэн, түүнийг бүү орхигтун! 4 Та замын дээр өөрийн ах дүүгийн илжиг эсвэл үхрийн унасаныг үзвээл эл, тэднийг үл орхин, тэднийг босоход нь тусалагтун! 5 Эхнэр нь эр хүний хувцсыг үл өмсөх бөгөөд, эр ч эхнэрийн хувцсыг үл өмсөх болтугай! Тэр юуны тул гэвэл, энэ мэтийг үйлдэгч бүгдээр таны Жахуа бурханд жигшүүрт буй. 6 Хэрвээ таныг замаар аливаа модны дээр эсвэл аливаа газрын дээр нэг шувууны үүр нь таны өмнө олдвоос, тэр үүр нь зулзагат эсвэл өндөгт бөгөөтөл эх нь зулзагадын дээр эсвэл өндөгний дээр сууваас эл, эхийг зулзагатай бүү авагтун! 7 Зүгээр зулзагыг биедээ аван эхийг тавигтун! Тийн бөгөөд танд сайн болох бөгөөд та насаа уртадгах болъюу. 8 Та шинэ байшинг өгөхөд бүтлэгийн дээр хөвгүүнийг үйлдэгтүн! Тийн бус бөгөөс аль хэнээр түүнээс унаваас таны гэрийн дээр цусыг хүргүүлэх болъюу. 9 Өөрийн үзмийн тариаланг олон зүйлийн хөрөнгөөр бүү цацагтун! Тэр юуны тул гэвэл, таны цацсан хөрөнгийн ургалагын хийгээд үзмийн ургалагын бузар үл болохын тул болой. 10 Шар илжиг хоёроор хамтаар газрыг бүү хагалагтун! 11 Утас ба олс хоёр зүйлээр үйлдсэн хувцсыг бүү өмсөгтүн! 12 Таныг бүрхэгч хөнжлийн дөрвөн өнцөгт оосоруудыг үйлдэгтүн! 13 Хэрвээ аль хүн нь гэргийг аваад түүнтэй нөхцсөний хойно түүнийг өшөөлж 14 түүнийг үгсээр буруушааж муу нэрт болгон ийн; Би энэ гэргийг аваад түүнд охины бэлгэсийг эс олсон буй хэмээн өгүүлэх бөгөөс эл, 15 Тэр гэргийн эцэг хийгээд эх нь түүний охины бэлгэсийг аваад тэр балгасын өтгөс улсын өмнө хаалганд гаргаад 16 Тэр гэргийн эцэг нь өтгөс улсад ийн; Би өөрийн охиныг энэ хүнд гэргий болгон өгсөн буй. Харин тэр нь түүнийг өшөөлнө. 17 Бас Мана. тэр нь түүнийг үгсээр буруушааж би чиний охинд охины бэлгэсийг эс олсон буй хэмээн өгүүлнэ. Зүгээр миний охины бэлгэс нь эд буй хэмээн өгүүлээд өөрийн охины бэлгэсийг тэр балгасны өтгөс улсад үзүүлэх болтугай! 18 Тийнхүү тэр балгасны өтгөс улс нь тэр хүн авч засаглаад 19 Түүнээс зуун шихилын төдий цагаан мөнгийг аваад тэр гэргийн эцэгт өгөх болтугай! Тэр юуны тул гэвэл, түүний Израйлын охиныг муу нэрт болгосны тул болой. Бас тэр нь түүний гэргий байх бөгөөд тэр ч хамаг өгүүлсэн нь үнэн буй бөгөөд тэр гэргийд охины бэлгэс нь эс олдвоос 21 тэд нв тэр гэргийг түүний эцгийн гэрийн үүдэнд авчиртугай! Тийнхүү түүний балгасны хүмүүс нь түүнийг үхтэл чулуудах болтугай! Тэр юуны тул гэвэл, тэр нь өөрийн эцгийн гэрт тачаангуйлсанаар Израйлын дотор жигшүүрт үйлийг үйлдсэн буй. Энэ мэтээр өөрийн дотроос бурууг хагацуулагтун! 22 Хэрвээ аль хүн хийгээд эрт болсон гэргийтэй хэвтсэнээр олвоос эл, тэр гэргийтэй хэвтсэн хүн хийгээд гэргий хоёуланг үхүүлэгдэх болтугай! Энэ мэтээр Израйлаас буруун хагацуулагтун! 23 Хэрвээ аль эр нь хадамд болсон охинтой болгосны дотор уулзаад түүнтэй хэвтвээс эл. 24 Тэд хоёрыг балгасны хаалганд авчираад тэр охины балгасны дотор байн атал бархирсаны тул хийгээд тэр эрийн бус хүний гэргий болохыг бузарласны тул тэднийг үхтэл чулуудагтун! Энэ мэтээр бурууг өөрийн дотроос хагацуулагтун! 25 Зүгээр хэрвээ аль эр нь хадамд болсон охинтой хээр уулзаад түүнтэй хүчээр хэвтвээс эл, түүний хэвтсэн эр ганцаар үхүүлэгдэх болтугай! 26 Харин тэр охинд юуг ч бүү үйлдэгтүн! Тэр охинд үхэх буруугүй буй. Энэ хэрэг нь бус хүний тус босоод алсан хүнтэй адил болой. 27 Тэр юуны тул гэвэл, тэр нь түүнтэй хээрт уулзаад, тэр хадамд охин бархиравч түүнийг аврахын тул хэн ч үгүй бөлгөө. 28 Хэрвээ аль эр хүн нь хадамгүй охинтой уулзаад түүнийг барьж түүнтэй хэвтэн атал олдвоос эл 29 Түүнтэй хэвтсэн эр нь тэр охиныг эцэгт тавин тахилын төдий цагаан мөнгийг өгөөд, түүнийг гэргий болгон авах болтугай! Тэр нь түүнийг бузарласны тул хамаг насандаа үл хагацуулах болтугай! 30 Аливаа хүн нь өөрийн эцгийн гэргийг биедээ үл аван эцгийн тэжээлийг үл тайлах болтугай!
Хорин гуравдугаар бүлэг
1 Аль үрсийн иргэдээр дутсан хүн нь Жахуагийн чуулганд үл орох болтугай! 2 Нялх хүүхэд нь Жахуагийн чуулганд үл орон, аравдугаар ой болтол үл орох болтугай! 3 Амоны буюу Мувабын хүн нь Жахуагийн чуулганд аравдугаар ой болтол үл орон, мөнхөд ч үл орох болтугай! 4 Тэр юуны тул гэвэл, таныг Египетээс гарсанд тэдний таныг идээт хийгээд усаар эс ухтсан хийгээд таныг хараахын тул Мисуфатамийн Фитураас ирсэн Биурын Бавам хөвгүүний хөлсөлсөний тул болой. 5 Зүгээр таны Жахуа бурхан нь Блавамийн эс сонсов. Харин таны Жахуа бурхан нь тэр хараалыг танд адистид болгон хувилав. Тэр юуны тул гэвэл, таны Жахуа бурхан нь таныг тайлав. 6 Тэдний амрыг ч тэдний бүтэмжилийг ч хамаг насандаа хэзээ ч бүү үйлдэгтүн! 7 Идумын хүнээс бүү жигшигтүн! Тэр юуны тул гэвэл, та түүний газарт оролтон бөлгөө. 8 Тэндээс төрөгдсөн хүүхэд нь гуравдугаар ойд Жахуагийн чуулганд орж болох болой. 9 Таны цэргийн дайснуудын тус гарахад аливаа муу үйлээс биеэ хичээгтүн! 10 Хэрвээ шөнөөр учирсанаас ариун бус хүн таны дотор буй бөгөөс эл, тэр нь буудлын гадна гараад буудалд үл орох болтугай! 11 Зүгээр үдэш болоход тэр нь биеэ усаар угаагаад, нарны орсоны буудалд орох болтугай! 12 Буудлын гадна танд нэг доош суух газар болох болтугай! 13 Бас таны зэвсэгүүдийн дотор нэг хүрз болох болтугай! Тийн бөгөөд таны газар суухад хүрзээр малтаад гэдэргээ эргэж танаас гарсаныг бүрхэгтүн! 14 Тэр юуны тул гэвэл, таны Жахуа бурхан нь таныг тонилгохын тул хийгээд таны дайснуудыг таны өмнө өгөхийн тул таны буудлын дотор явав. Тиймийн тул таны буудал нь ариун болох болтугай! Тийн бус бөгөөс тэр нь бузрыг үзээд танаас жигших болжээ. 15 Өөрийн эзнээс танд зайлсан боолыг түүний эзэнд тушаан бүү өгөгтүн! 16 Тэр нь өөрийн сонгосон газарт хийгээд дурласан хаалганы дотор тантай суух болтугай! Түүнийг бүү зовоогтун! 17 Израйлын охидын дотор хуямг үл болох бөгөөд, Израйлын хөвгүүдийн дотор Судумын улсын зант хүн нь үл болох болтугай! 18 Хучлийн үнэнийг эсвэл нохой үнийг аливаа тангарагийн тул таныг Жахуа бурхны гэрт бүү оруулагтун! Тэр юуны тул гэвэл, эд хоёуланг нь таны Жахуа бурханд жигшүүрт буй. 19 Өөрийн ах дүүдээ дүрсээр бүү өгөгтүн! гэвэл, мөнгөний дүрс буюу, идээний дүрс буюу. Аливаа дүрсний юмыг дүрстээр бүү өгөгтүн! 20 Бус хүнд дүрсээр өгч болох боловч харин таны эзлэхэд одох газрын дээр таны Жахуа бурхны таныг адистидлахын тул өөрийн ах дүүд дүрсээр бүү өгөгтүн! 21 Өөрийн Жахуа бурханд тангарагласны хойно түүнийг бүтээхийн тул бүү одогтун! Тэр юуны тул гэвэл, таны Жахуа бурхан нь танаас эрхгүй хэрэглэх буй. Тийнхүү үл бүтэх нь нүгэл болой. 22 Зүгээр хэрвээ та тангараглахад эс дурлаваас, тэр нь танд нүгэл үл болох 23 таны амнаас гарсаныг бүтээгтүн! Таны Жахуад бурханд таны тангарагласан хийгээд таны амаараа амалсан мэт түүнчлэн бүтээгтүн! 24 Та бус хүний үзмийн тариаланд ороод үзмийн цадтал идэж болох болой. Зүгээр савад бүү оруулагтун! 25 Та бус хүний тарианд ороход, гараараа тарианы толгойг түүж болох болой. Зүгээр бус хүний тариаг хадуураар бүү хадагтун!
Хорин дөрөвдүгээр бүлэг
1 Хэрвээ хүн нь гэргийг аваад түүний эр болсны хойно түүнд гэмт юмыг олсоны тул түүнд дургүй болох бөгөөс эл, тэр нь нэг хагацуулах бичгийг бичээд, түүний гарт өгч өөрийн гэрээс илгээх болтугай! 2 Бас хэрвээ тэр гэргий нь түүний гэрээс гараад бус хүнийг гэргий болохын тул одвоос 3 Бас хэрвээ тэр адгийн гэр нь түүнийг өшөөлж нэг хагацуулах бичгийг бичээд түүний гарт өгч өөрийн гэрээс илгээх буюу эсвэл түүнийг гэргий болгон авсан адгийн эр нь нөгцөх бөгөөс эл. 4 Түүний бузарлагдсаны хойно түүнийг хагацуулсан урьд эр нь түүнийг гэргий болгон дахин үл авах болтугай! Тэр юуны тул гэвэл, тэр нь Жахуад бузар болох болъюу. Тийн таны Жахуа бурхны танд өмч болгон өгсөн газрын дээр хилэнцийг бүү хүргүүлэгтүн! 5 Шинэ гэргийг авсан хүн нь дайнд үл гарч аливаа хэрэгт үл даалгагтун! Өөрийн авсаг гэргийтэй баясалцахын тул өөрийн гэрт нэг жил суух болтугай! 6 Аль хэн хүн нь тээрмийн дээр ч доор ч чулууг барьцаа болгон үл авах болтугай! Тэр юуны тул гэвэл, тэр нь амийг тэжээлийг барьцаа болгон авах буй. 7 Аль хэнээр өөрийн ах дүү болсон Израйлын хөвгүүдээс хүнийг холдуулан боол болгон эсвэл худалдан атал олдвоос эл, тэр хөлдөгч нь үхүүлэгдэх болтугай! Энэ нь мэтээр биеэс бурууг хагацуулагтун! 8 Лам нар хийгээд Ливи нарын танд бузар бусраг өвчиний учир мэдүүлэхийг сайтар бүтээхийн тул хичээгтүн! Миний тэдэнд захисан мэт түүнчлэн бүтээхээ хичээгтүн! 9 Таныг Египетээс гарсаны хойно Жахуагийн Мириамд юу үйлдсэнийг санагтун! 10 Та өөрийн ах дүүд юуг урьдаар өгвөөс эл, түүнээс боорцгийг авахын тул түүний гэрт бүү орогтун! 11 Зүгээр таны гадна хүлээн атал танаас урьдаар авсан хүн нь танд авчирах болтугай! 12 Бас хэрвээ тэр нь үгээгүү болвоос эл, түүний барьцааг биедээ бүү хандуулагтун! 13 Түүний хувцсаараа унтахын тул хийгээд таныг ирүүгийн тул нарны орох цагт түүнд тэр барьцааг эрхгүй буцаагтун! Тийн бөгөөтөл энэ нь Жахуагийн өмнө таны зөв болох болъюу. 14 Өөрийн ах дүү нараас эсвэл таны газарт суугч оролтоос таны хаалганы дотор байгч үгээгүү ядуу хөлсөлсөн зарцыг бүү зарагтун! Түүний таны тус Жахуад дуудсанаар танд нүгэл үл болохын тул 15 Түүний хөлсийг өдөр бүрд нарны орохоос урьд түүнд өгөгтүн! Тэр юуны тул гэвэл, тэр нь үгээгүү мөний тул, түүнийг ихэд хүлээн амой. 16 Эцэг нар нь хөвгүүдийн тул үл үхүүлэгдэх бөгөөд хөвгүүд ч эцэг нарын тул үл үхүүлэгдэх болтугай! Аливаа хүн нь өөрийн нүглийн тул үхүүлэгдэх болтугай! Аливаа хүн нь өөрийн нүглийн тул үхүүлэгдэх болтугай! 17 Оролтын хийгээд өнчиний шүүврийг үл хазайлган, бэлэвсэний хувцсыг барьцаа болгон бүү авагтун! 18 Харин өөрийн Египетэд боол байсан хийгээд Жахуа бурхны таныг тэндээс тонилгосоныг санагтун! Тиймийн тул энэ мэтээр үйлдэхийг би танд захина. 19 Та өөрийн тариаланд байгч тариаг хадаад тариаландаа нэг боолтыг мартваас, түүнийг авчирахын тул бүү буцаагтун! Тэр нь оролт хийгээд өнчин ба бэлэвсэний тул болох болтугай! Тийнхүү таны Жахуа бурхан нь таны гарын хамаг үйлдвэрээр таныг адислах буй. 20 Та тосны моддоо цавчаад, гишүүн дахиж бүү цохигтун! Тэд нь оролт хийгээд өнчин ба бэлэвсэний тул болох болтугай! 21 Та үзмийн жимсээ хураахдаа дахиж бүү хураагтун! Тэд нь оролт хийгээд өнчин ба бэлэвсэний тул болох болтугай! 22 Тэр юуны тул гэвэл, Египет газарт боол байсныг санагтун! Тиймийн тул энэ мэтээр үйлдэхийг би танд захина.
Хорин тавдугаар бүлэг
1 Хэрвээ хүмүүсийн хооронд хэрэлдлэгэ болох бөгөөд тэд нь заргалдваас, шүүгч нар нь тэднийг шүүж зөвтийг зөвшөөн буруутыг буруушаах болтугай! 2 Бас хэрвээ буруут хүн нь жанчигдах тэнсүүрт болох бөгөөс эл, шүүгч нь түүнийг өмнөө хэвтүүлэн түүний буруут ёсоор зөвт тоогоор жанчигдах болтугай! 3 Түүнийг дөчинтөө жанчуулаад түүнээс дээр үл нэмэх болтугай! Тэр юуны тул гэвэл, хэрвээ түүнээс дээш нэмж олон жанчуулваас эл, тэр таны ах дүү нь таны нүдний өмн уйдах болгожээ. 4 Тариаг гишгэгч нарын амийг бүү бөхлөгтүн! 5 Хэрвээ ах дүү нь хамт суун бөгөөтөл тэднээс нэг хөвгүүнгүйгээр нөгчвөөс эл, нөгчсөний гэргий нь бус эрд үл одох болтугай! Зүгээр түүний эрийн дүү нь түүнийг гэргий болгон аваад, түүний эр болох болтугай! 6 Тийн бөгөөд түүний тэргүүн төрсөн хөвгүүн нь нөгсөн эрийн нэрийг авах болтугай! Тэр юуны тул гэвэл, Израйлын дотроос түүний нэрийн үл баллагдахын тул болой. 7 Хэрвээ тэр хүн нь өөрийн ахын гэргийг авахыг үл дурсах бөгөөс түүний ахын гэргий нь балгасны хаалганы дэргэд өтгөс улсад одоод ийн; Миний эрийн дүү нь ахдаа Израйлын дотор нэрийг босгохыг үл туршин надтай дүүгийн ёсоор үл үйлдэнэ хэмээн өгүүлэх болтугай! 8 Тийн бөгөөд түүний балгасны өтгөс улс нь түүнийг дуудаад түүнд өгүүлэх болтугай! Хэрвээ тэр нь би түүнийг авахыг үл туршина хэмээн өгүүлэх бөгөөс эл, 9 Түүний ахын гэргий нь өтгөс улсын өмнө түүнд ойртоод түүний хөлөөс түүний гутлыг тайлаад, түүний өмнө нулимж ийн; Өөрийн ахын гэрий босгохыг үл туршигчид энэ мэтээр үйлдтүгэй! хэмээн өгүүлэх болтугай! 10 Тийн бөгөөд тэр нь гутлыг тайлуулсан хэмээн Израйлын дотор нэрлэгдэх болтугай! 11 Хүмүүс нь хэрэлдэх цагт нэгний гэргий нь өөрийн эрийг түүнийг цохигчоос аврахын тул ирээд, гэрээ сунгаж түүний нууцыг барих бөгөөс эл, 12 Түүний гарыг тас огтлогтун! Таны нүд нь түүнийг үл хайрлах болтугай! 13 Таны савын дотор зүйл бүрийн их хийгээд бага цэнгэлүүр үл болох болтугай! 14 Таны гэрийн дотор зүйл бүрийн их хийгээд бага хэмжүүр үл болох болтугай! 15 Зүгээр таны өдрүүдийн таны Жахуа бурхны танд өгсөн газарт уртадахын тул танд ганц төгс хийгээд зөвт цэнгэлүүр болох бөгөөд ганц төгс хийгээд зөвт хэмжүүр болох болтугай! 16 Тэр юуны тул гэвэл, энэ мэтийг аливаа үйлдэгч болон, бурууг аливаа үйлдэгч нь таны Жахуад жигшүүрт буй. 17 Таны Египетээс гарсаны хойно Амилагтанд юу үйлдсэнийг санагтун! 18 Тэд гэвэл бурхнаас үл айн, замаар тантай уулзан, таны тэнхээгүй цуцарсан цагт таны хойно явагчид ба хойно байгч хамаг тэнхээгүйнүүдийг таслав. 19 Тиймийн тул таны Жахуа бурхны танд эзлэх өмч болгон өгсөн газрын дотор таныг тойрогч дайснуудаас аюулахад Амалигтаны дурсгалын огторгуйн доороос үгүй болгогтун! Түүнийг бүү мартагтун!
Хорин зургадугаар бүлэг
1 Тийн бөгөөд та таны Жахуа бурхны танд өмч болгон өгсөн газар ирээд түүнийг эзэлж түүний дотор суухдаа 2 таны Жахуа бурхныг танд өгсөн газрын оруулсан тэргүүн жимсээс авах саваг савд оруулаад, таны Жахуа бурхны нэрээр байлгахын тул сонгосон газарт одоод, 3 тэр цагт ахуй ламд хүрээд түүнд ийн; Жахуагийн бидний эцэг нарт өгсүгэй! хэмээн тангарагласан газарт өөрийн ирсэнийг би чиний Жахуа бурханд илт өгүүлнэ хэмээн өгүүлэгтүн! 4 Тийн бөгөөд тэр лам нь тэр савуг савыг таны гараас аваад таны Жахуа бурхныг тахилын ширээний өмнө тавих болтугай! 5 Бас та өөрийн Жахуа бурхны өмнө ийн; Миний эцэг нь хэссэн Сирийн хүн агаад, Египетэд одох өдөр өө! Өчүүхэн дуутаар суугаад, тэнд их хийгээд хүчит ба олон тоот улс болов. 6 Тийн бөгөөд Египетийн улс нь бидэнд мууг үйлдэвч биднийг зовоож хүндээр зарсан бөлгөө. 7 Зүгээр бидний эцэг нарын Жахуа бурханд дуудсанд Жахуа нь бидний дууг сонсож, бидний довлон хийгээд хөдөлмөр ба дарагдалыг харав. 8 Бас Жахуа нь биднийг Египетээс аугаа хүчит мутраар хийгээд сунгагдсан царвуугаар ба их аймшигт бэлгэс хийгээд гайхамшгуудаар гаргаад 9 Биднийг энэ газарт авчираад бидэнд сүүгээр хийгээд балаар урсагч газрыг өгөв. 10 Тиймийн тул Жахуа аа! Эдүгээ чиний надад өгсөн газрын тэргүүн жимсийг би авчирсан буй хэмээн өгүүлээд өөрийн Жахуа бурхны өмнө тавиад өөрийн Жахуа бурханд мөргөгтүн! 11 Бас та хийгээд тантай байгч Ливи хийгээд оролт нь Жахуагийн танд хийгээд таны гэрдэхүүдэд өгсөн аливаа адистидын учир баясалцагтун! 12 Та арван хувийн нэгнийг өгөхөд жил болсон гуравдугаар жилд өөрийн ургамын арван хувийн нэгнийг өгч дуусаад таны хаалганы дотор байгч Ливи хийгээд оролт ба өнчин хийгээд бэлэвснүүдийн идээгээр хангаж өгөөд, 13 өөрийн Жахуа бурхны өмнө ийн; Чиний надад хамаг захисан захиануудын ёсоор би ариунуудаа өөрийг гэрээс гаргаад, тэднийг Ливи хийгээд оролт ба, өнчин хийгээд бэлэвснүүдэд өгсөн буй. Би чиний захиануудаас эс даван тэднийг эс мартсан буй. 14 Би цухирах цагтаа ариунуудаас эс идэн, тэднээс аливаа ариун бус хэрэгт эс аван, өгсөний тул эс өгсөн буй. Зүгээр би өөрийн Жахуа бурхны дууг сонсоод чиний надад хамаг захисан мэт түүнчлэн үйлдсэн буй. 15 Чиний ариун суудал болсон огторгуйгаас ширтэн өөрийн Израйл улс хийгээд бидний эцэг нарт тангарагланснаараа бидэнд өгсөн бүхэл газар гэвэл, сүүгээр хийгээд балаар урсагч газраа адистидлан соёрх! хэмээн өгүүлэгтүн! 16 Эдүгээ өдөр таны Жахуа бурхан нь эд тогтоол хийгээд шүүврүүдийг бүтээхийг танд захисан буй. Тиймийн тул хамаг зүрхээр хийгээд хамаг сүнсээрээ тэднийг сахин бүтээгтүн! 17 Жахуа нь бидний бурхан буй бөгөөд бид түүний замуудаар явж түүний тогтоол хийгээд захиа ба шүүврүүдийг сахиж түүнийг дууг сонсох хэмээн та эдүгээ өдөр өгүүлсэн буй. 18 Бас Жахуа нь танд тангарагласан мэт таныг өөрийн тусгаар улс болоод, хэрвээ та түүний хамаг захиануудыг сахих бөгөөс 19 тэр нь өөрийн бүтээсэн хамаг улсаас таныг алдараар хийгээд хүндлэлээр өндөр болгох бөгөөд та түүний зарлигласан мэт өөрийн Жахуа бурханд ариун улс болох хэмээн эдүгээ өдөр зарлиг болсон буй.
Хорин долдугаар бүлэг
1 Бас Моши хийгээд Израйлын хамаг өтгөс улс нь улсад захиж ийн өгүүлрүүн; Миний энэ өдөр танд захисан захиануудыг сахигтун! 2 Бас та Иордоныг гаталаад таны Жахуа бурхны танд өгсөн газарт орохдоо, их чулуудыг босгож шаваасаар шаваад, тэдний дээр энэ тогтоолын хамаг үгсийг бичигтүн! Тэр юуны тул гэвэл, таны Жахуа бурхны танд өгсөн газар гэвэл сүүгээр хийгээд балаар урсагч газарт гаталж орох болов. 4 Тиймийн тул таны Иордоны гаталсаны хойно миний эдүгээ өдөр танд захисан эд чулуудыг Ивэл гэгч ууланд босгож шаваасаар шаваад 5 тэнд өөрийн Жахуа бурханд тахилын ширээг чулуугаар үүдэгтүн! Түүний дээр аливаа төмөх зэвсэгийг бүү өргөгтүн! 6 Тэр тахилын ширээг эс цавчигдсан чулуудаар үүдээд, түүний дээр өөрийн Жахуа бурханд шатаалт тахилуудыг өргөж 7 эвийн тул тахилуудыг өргөж тэнд идэн, өөрийн Жахуа бурхны өмнө баясагтун! 8 Бас чулуудын дээр энэ тогтоолын хамаг үгсийг илэрхийгээр бичигтүн! хэмээв. 9 Бас Моши хийгээд лам нар ба Ливитэн нь Израйлын хамаг хөвгүүдэд ийн өгүүлрүүн; Израйлтан аа! Сонсон хичээгтүн! Та эдүгээ өөрийн Жахуа бурхны улс болсон буй. 10 Тиймийн тул өөрийн Жахуа бурхныг дууг сонсож миний эдүгээ өдөр танд захисанаар түүний захианууд хийгээд тогтоодуг бүтээгтүн! 11 Бас Моши нь тэрхүү өдөр улсад захиж ийн өгүүлрүүн; 12 Таны Иорданыг гаталсаны хойно Хирижим ууланд улсын адистид болохын тул эд нь байх гэвэл, Шимнынг хийгээд Ливи ба Иудей хийгээд Исахар ба, Иосиф хийгээд Баймины байх болтугай! 13 Бас хараал болохын тул Ивэл ууланд эд байх гэвэл, Рубин хийгээд Кит ба, Ашир хийгээд Зэбулун ба, Дам хийгээ днэвтлий байх болтугай! 14 Бас лам нар болсон Ливитэн нь Израйлын хамаг хүмүүст чанга дуугаар ийн; 15 Жахуад жигшүүр болсон аль орны гарын үйлдвэрийн зурсан эсвэл цутгагдсан хөргийг бүтээн нууцаар байлгагч хүн нь хараагдах болтугай! хэмээн өгүүлэхэд хамаг улс нь болтугай! хэмээн өгүүлэх болтугай! 16 Эцэг эхээ үл хүндлэгч нь хараагдах болтугай! хэмээн өгүүлэхэд хамаг улс нь болтугай! хэмээн өгүүлэх болтугай! 17 Бус хүний тариалангийн талбайд хөдлөгч нь хараагдах болтугай! хэмээн өгүүлэхэд хамаг улс нь болтугай! хэмээн өгүүлэх болтугай! 18 Сохорыг замаас төөрүүлэгч нь хараагдах болтугай! хэмээн өгүүлэхэд хамаг улс нь болтугай! хэмээн өгүүлэх болтугай! 19 Оролтын хийгээд өнчин ба, бэлэвсний шүүврийг хагацуулагч нь хараагдах болтугай! хэмээн өгүүлэхэд хамаг улс нь болтугай! хэмээн өгүүлэх болтугай! 20 Өөрийн эцгийн гэргийтэй хэвтэгч нь хараагдах болтугай! Тэр юуны тул гэвэл, тэр нь өөрийн эцгийн тачаалыг тайлна хэмээн өгүүлэхэд хамаг улс нь болтугай! хэмээн өгүүлэх болтугай! 21 Аливаа малтай хэвтэгч нь хараагдах болтугай! хэмээн өгүүлэхэд хамаг улс нь болтугай хэмээн өгүүлэх болтугай! 22 Өөрийн эгч дүү гэвэл өөрийн эцгийн эсвээс эхийн охинтой хэвтэгч нь хараагдах болтугай! хэмээн өгүүлэхэд хамаг улс нь болтугай! хэмээн өгүүлэх болтугай! 23 Өөрийн хадам эхтэй хэвтэгч нь хараагдах болтугай! хэмээн өгүүлэхэд хамаг улс нь болтугай! хэмээн өгүүлэх болтугай! 24 Бус хүний нууцаар залдагч нь хараагдах болтугай! хэмээн өгүүлэхэд хамаг улс нь болтугай! хэмээн өгүүлэх болтугай! 25 Буруугүй хүнийг алахын тул бэлгийг авагч нь хараагдах болтугай! хэмээн өгүүлэхэд хамаг улс нь болтугай! хэмээн өгүүлэх болтугай! 26 Энэ тогтоолын хамаг үгсийг бүтээхийн тул тогтоож үл авагч нь хараагдах болтугай! хэмээн өгүүлэхэд хамаг улс нь болтугай! хэмээн өгүүлэх болтугай!
Хорин наймдугаар бүлэг
1 Бас Моши нь тэдэнд өгүүлрүүн; Хэрвээ та өөрийн Жахуа бурхны дууг сайтар сонсож, миний танд эдүгээ өдөр захиснаар түүний хамаг захиануудыг сахин, бүтээх бөгөөс таны Жахуа бурхан нь таныг дулхийн хамаг улсаас дээр болгох буй. 2 Хэрвээ та өөрийн Жахуа бурхны дууг сонсох бөгөөс эл, эд хамаг адистидууд нь танд ирээд тантай байх буй гэвэл 3 та балгасны дотор адислагдан хээрт ч адистидлагдах буй. 4 Та өөрийн биеийн ойроор хийгээд газрын ойроор ба, үхрийн ойроор хийгээд хонины сүргүүдээр адислагдах буй. 5 Таны сваг сав хийгээд талхыг зуурах сав нь адислагдах буй. 6 Та орохдоо адислагдан, гарахдаа адистидлагдах буй. 7 Жахуа нь таны тул босогч дайснуудыг таны өмнө таслах буй. Тийнхүү тэд нь таны тус ганц замаар гаравч таны өмнөөс толгойн замаар зайлах буй. 8 Жахуа нь таны хадгалдаг гэрүүдэд хийгээд таны хамаг үйлдэх үйлсэнд адистидыг захин таны Жахуа бурхны танд өгсөн газрын дотор таныг адислах буй. 9 Бас хэрвээ та өөрийн Жахуа бурхны захиануудыг сахиж, түүний замуудаар явах бөгөөс эл, Жахуа нь танд тангарагласан мэт таныг өөртөө ариун улс болгон тогтоол буй. 10 Тийн бөгөөд дэлхийн хамаг улсууд нь таныг Жахуагийн нэрээр нэрийдэгдсэнийг үзээд танаас айх буй. 11 Бас Жахуа нь танд өгсүгэй! хэмээн таны эцэг нарт тангарагласан газрын дотор сайн юмуудаар гэвэл, таны биеийн ойроор хийгээд, малын ойроор ба, газрын ойроор таныг элбэг болгох буй. 12 Бас зохисон цагт бороог оруулахын тул хийгээд таны гарын хамаг үйлдвэрийг адистидлахын тул Жахуа нь огторгуйн сайн сангуудыг нээх буй. Тийн бөгөөд ат олон улсад урьдаар өгөвч тэднээс урьдаар үл авах болъюу. 13 Тэр юуны тул гэвэл, хэрвээ та миний эдүгээ үйлдэхийн тул сонсох бөгөөс эл, Жахуа нь таныг бусдаас тэргүүн болгон, эцэс үл болгох буй. Тийн бөгөөд та дээд болон, доорд үл болох болъюу. 14 Та бус бурхадыг даган тэдэнд зарагдахын тул миний эдүгээ өдөр танд захисан үгсээс баруун зүүн этгээдэд бүү давагтун! 15 Зүгээр хэрвээ та миний эдүгээ өдөр танд захиснаар түүний тогтоол хийгээд захиануудыг бүтээхийн тул өөрийн Жахуа бурхны дууг үл сонсох бөгөөс эл, эд хамаг хараалууд нь танд хүрч халдах буй гэвэл, 16 та балгасны дотор хараагдан, хээрт ч хараагдах буй. 17 Таны саваг сав хийгээд талхыг зуурагч сав нь хараагдах буй. 18 Таны биеийн ойр хийгээд таны газрын ойр ба, таны үхрийн ойр хийгээд хонины сүргүүд нь хараагдах буй. 19 Та орохдоо хараагдан гарахдаа хараагдах буй. 20 Таны муу үйлсээрээ Жахуаг огоорсоны тул Жахуа нь таныг хоосруулан, түргэнээр эвдэрүүлтэл таны аливаа үйлдвэрт хараал хийгээд гаслан ба зэмлэлт илгээх буй. 21 Жахуа нь таны эзлэхийн тул одох газраас таныг хоосруултал буумыг танд халдаах болъюу. 22 Жахуа нь таныг туранхайллага хийгээд хижиг өвчнөөр ба, чичрэн өвчин хийгээд биеийн халуунаар ба ган хийгээд уруулын хатингир ба шарлалаар таслах буй. 23 Тийн бөгөөд тэд нь таныг хоосруултал таныг нээх буй. Бас таны дээр байгч огторгуй нь зэс болох бөгөөд , таны хөлийн доор байгч газар нь төмөр болох буй. 24 Жахуа нь борооны оронд олсоныг өгөх бөгөөд, таны хоосортол огторгуйгаас олсон нь таны дээр буух буй. 25 Жахуа нь таны дайснуудын өмнө таслуулах бөгөөд та тэдний тус ганц замаар гаравч тэдний өмнөөс толгойн замаар зайлах буй. Бас та дэлхийн хамаг эзэлгүүдэд аваачигдах буй. 26 Бас таны өгсөн баяс нь огторгуйн шувуудад хийгээд хээрийн ангуудад идээ болох бөгөөд, тэднийг хэн ч үл айлгах буй. 27 Жахуа нь таныг Египетийн зар хийгээд бүсний урвалга ба гэдэхи хийгээд хамуунуудаар зовоох бөгөөд та тэндээс үл идэх буй. 28 Жахуа нь тахыг мунхаг хийгээд сохор ба будангуй ухаант болгон зовоох буй. 29 Тийн бөгөөд сохор хүн нь харанхуйгаар тэмтэрч явдаг мэт, та өдөр дүлийн цагт тэмтэрч явах буй. Бас та өөрийн явдлаар бүтээмжит үл болон хэзээ ч дарагдан тоногдох буй. Тийн бөгөөд таныг хэнч үл тонилгох буй. 30 Та гэрийг хэлэлцэвч, бус нь түүнийг авах буй. Та гэрийг үүдэвч түүний дотор үл суух буй. Та үзмийг таривч жимсийг үл хураах буй. 31 Таны үхэр нь таны нүдний өмнө алагдавч, та түүнээс үл идэх буй. Таны илжиг нь таны өмнө хүчээр автан танд үл буцаагдах буй. Таны хонь нь таны дайснуудад өгөгдөх бөгөөд, түүнийг аврагч үл болох буй. 32 Таны хөвгүүд хийгээд охид нь бус улсад өгөгдөх бөгөөд, таны нүд нь харж уйдавч, тэднийг тонилгох чадал нь танд үл болох буй. 33 Таны газрын жимсийг таны эс таньсан улс нь идэх бөгөөд та хамаг өдрүүдэдээ дарагдан дээрэмдэгдэх буй. 34 Тийнхүү та өөрийн үзсэнээр ухаанаа алдах буй. 35 Жахуа нь өвдөгт хийгээд хөлд үл эдгээгдэх муу зараар хөлөөс тэргүүний орой хүртэл таныг зовоох буй. 36 Жахуа таныг хийгээд таны дээр таны тавьсан хааныг таны хийгээд таны эцэг нарын эс таньсан улсад аваачигдах бөгөөд, та тэнд мод хийгээд чулуудаар үйлдэгдсэн бус бурхадад зарагдах буй. 37 Тийн бөгөөд Жахуагийн таныг аливаа улсад аваачихад тэнд би гайхлага хийгээ дүлгэр ба шүүд болох буй. 38 Та их хөрөнгийн тариаланд аваачивч багаханыг хураах буй. Тэр юуны тул гэвэл, царцаа нь түүнийг идэх буй. 39 Та үзмийн тариалангуудыг тарьж тэднийг засавч, тэднээс үзмийн ундааг үл уун, тэдний жимсийг ч үл хураах буй. Тэр юуны тул гэвэл, хорхойнууд нь тэднийг идэх буй. 40 Таны бүхэл оронд тост модод болох боловч, та биеэ тосоор үл түрхэх буй. Тэр юуны тул гэвэл, таны тост модод нь жимсээ унагах буй. 41 Та хөвгүүд хийгээд охидыг төрөх боловч тэд нь таны тул үл болох буй. Тэр юуны тул гэвэл, тэд нь олз болон одох буй. 42 Жич оролт нь танаас үлэмж дээр болох бөгөөд та үлэмж доор болох болой. Тэр нь танд урьдаар өгөх бөгөөд та түүнд урьдаар үл өгөх буй. Тэр нь тэргүүн болох бөгөөд та эцэс болох буй. 45 Тийн та өөрийн Жахуа бурхны дууг үл сонсон, түүний танд захисан захиа хийгээд тогтоолуудыг үл бүтээх бөгөөс, үүний тул эд хамаг хараалууд нь танд хүрч, таныг хоосруултал нээж танд холдох буй. 46 Бас тэд нь таны дээр хийгээд таны үрсийн дээр бэлэг хийгээд хараал болон хэзээ ч байх буй. 47 Энэ юуны тул гэвэл таны хамаг элбэгийн тул зүрхний баяраар хийгээд жаргалаар хэвтэн Жахуа бурханд үл зарагддагийн тул болой. 48 Тиймийн тул таны Жахуа бурхны таны тус итгээж дайснуудад та өлсгөлөнгөөр хийгээд ундаасалаар ба, нүүгэнээр хийгээд аливаа дутуу зангаар зарагдах буй. Бас тэр нь таныг хоосруултал таны хүзүүнд нэг төмөр бугуйвчийг зүүлгэх буй. 49 Жахуа нь бүргэд мэт түргэн улсыг холоос дэлхийн захаас таны тус ирүүлэх буй. Та тэр улсын хэлийг үл мэдэх буй. 50 Тэр улс нь галзаа нүүрт болон, хөгширсөн биеийг үл хүндэл, залуучуудыг ч үл хайрлах буй. 51 Тэд нь таныг хоосруултал таны мал хийгээд таны газрын үрсийг идэж таныг эвдтэл танд тариа хийгээд үзмийн ундаа ба, тос хийгээ үхрийн үрс ба хонины сүргийг ч үл үлдэх буй. 52 Тэд нь таныг бүхэл газарт болон таны хамаг хүрээнүүдээр таны найдсан өндөр хийгээд хүрээлсэн хэрмүүдийг унтал таныг бүслэх буй. Тэд нь таны Жахуа бурхны танд өгсөн бүхэл газарт хамаг хүрэээгээр таныг бүслэх буй. 53 Тийн бөгөөд таны дайснуудын таны бүслэн хавчиж зовоох цагт, та өөрийн биеийн үрсийг гэвэл өөрийн хөвгүүд хийгээд охидын махыг идэх буй. 54 Таны дотор байгч аль идэхэд тансаг хийгээд цэвэр хүн нь өөрийн ах дүү хийгээд өврийн гэргий ба үлдсэн хийгээд хүүхдийг үл хайрлах буй. 55 Таны хамаг хүрээнүүдээр таны дайснуудын таныг бүслэн хавчиж зовоох цагт түүнд түүнд юу ч эс үлдсэний тул тэр нь өөрийн идэх хүүхдийн махаас хэнд үл өгөх буй. 56 Бас таны дотор байгч өөрийн тансаг хийгээд цэвэрч байдалын тул газрыг хөлөөрөө гишгэхээс айгч тансаг хийгээд цэвэрч эхнэр ч өөрийн өврийн эр хийгээд хөвгүүн ба охин хийгээд өөрийн биеэс гарагч болон өөрийн төрсөн хүүхдийн үл хайрлах буй. 57 Тэр юуны тул гэвэл, таны дайснуудын таныг хүрээнүүдээр таныг бүслэн хавчин зовоох цагт, түүнд бус юу ч үгүй нь тул тэр нь тэднийг нууцаар идэх буй. 58 Хэрвээ та өөрийн Жахуа бурхан гэгч цог жавхлант хийгээд аймшигт нэрээс айхын тул энэ номд бичигдсэн хамаг үгсийг сахин үл бүтээх бөгөөс эл 59 Жахуа нь таны зовлонгууд хийгээд таны үрсийн зовлонгуудыг гайхамшигт хийгээд их ба өнө байх зовлонгууд болгон, хүнд хийгээд өнөн байх өвчинүүд болгох буй. 60 Бас тэр нь таны айсан Египетийн хамаг өвчнүүдийн танд хүргүүлэх бөгөөд, тэд нь танд халдах буй. 61 Бас Жахуа нь энэ номд эс бичигдсэн аливаа өвчин хийгээд аливаа зовлонг хоосруултал хүргүүлэх буй. 62 Тийн бөгөөд та өөрийн Жахуа бурхны дууг эс сонссоны тул огторгуйн одод мэт олон болсон боловч өчүүхэн тоот болох буй. 63 Бас Жахуа нь танд сайн үйлдсэнээр хийгээд таныг үржүүлсэнээр хэр баясан мэт түүнчлэн Жахуа нь таныг хоосруулсанаар хийгээд таныг үгүй болгосноор баясах болъюу. Та эзлэх болсон газраасаа авчирагдах буй. 64 Бас Жахуа нь таны хамаг улсын хооронд дэлхийн нэг захаас нөгөө зах хүртэл тараах буй. Тэнд та өөрийн хийгээд өөрийнг эцэг нарын эс мэдсэн мод хийгээд чулууд бороод арагдах буй. 65 Бас та тэд улсын хооронд амаржилыг үл олох бөгөөд, таны хаг ч амрыг үл олох буй. Зүгээр Жахуа нь тэнд чичирэх зүрх хийгээд болор нүд ба сэтгэлийн гашуудалыг танд өгөх буй. 66 Тийн бөгөөд таны амь ч сэжигт болох бөгөөд та өдөр хийгээд шөнөөр айж, аминдаа үл намдах буй. 67 Та зүрхнээсээ айсан аюул хийгээд нүдээрээ үзсэн үзмийн шалтагаар өглөөнөөс үдэш болох болтугай! хэмээн өгүүлж үдшээр өглөө болох болтугай! хэмээн өгүүлэх буй. 68 Бас Жахуа нь таныг онгоцоор Египетэд дахин аваачуулах буй. Миний танд өгүүлсэн замаар та түүнийг дахин үл үзэх буй. Тэнд та өөрийн зайснуудад боолууд хийгээд шивэгчид болон худалдагдавч хэн ч таныг худалдан үл авах буй хэмээв. 69 Эд нь Мошийн Израйлын хөвгүүдтэй Хирувт тогтоолоос гадна, Моувийн газарт Жахуагийн Мошид захисан мэт тогтоосон тогтоолын үгс болой.
Хорин есдүгээр бүлэг
1 Жич бас Моши нь хамаг Израйлыг дуудаад тэдэнд өгүүлрүүн; Жахуагийн Египет газрын дотор Фаруд хийгээд түүний хамаг боолуудад ба түүний бүхэл газарт хамаг үйлдсэн гэвэл, 2 Таны нүдээр үзсэн тэд их зовлонгууд хийгээд бэлгэс ба гайхамшгуудыг та үзсэн буй. 3 Тийн боловч Жахуа нь танд мэдэх зүрх хийгээд үзэх нүд ба сонсох чихүүдийг эдүгээ өдөр болтол эс өгсөн буй. 4 Зүгээр тэр нь дөчин жилийн туршаар таныг говийн дотор хөтөлсөн бөгөөд, таны биед байгч хувцас нь эс тасарлал ба таныг хөлд байгч гутал нь эс хуучирсан буй. 5 Жахуа нь таны бурхан мөн хэмээн таны мэдэхийн тул та талхыг эс идэн, архи ба согтуу ундааг эс уусан буй. 6 Бас таны энэ газарт ирэхэд Хисбуны Шидун хаан хийгээд Фишахын Ох хаан нь бидний тул дайлалдахын тул гарав. 7 Зүгээр бид тэднийг таслаад тэдний газрыг аваад Рубинтанд хийгээд Кэдтэнд ба Манассын хагас овгуудад өмч болохын тул энэ тогтоолын үгсийг сахин бүтээгтүн! 9 Та бүгдээр өөрийн овгийн тэргүүлэгчид хийгээд өтгөс улс ба дарга нар хийгээд Израйлын хамаг хүмүүс ба, 10 өөрийн хэргэс хийгээд бяцхан ба, таны буудлын дотор байгч түлээг хаалгач хийгээд усыг уугчуудтай хамтаар эдүгээ өдөр Жахуагийн өмнө байн амой. 11 Тэр юуны тул гэвэл, Жахуагийн танд зарласан бөгөөд таны Абрахам хийгээд Мшаг ба Якув эцэг нарт тангарагласан мэт таныг өөрийн улс болгон, өөрөө таны бурхан болохыг тогтоохын тул 12 та өөрийн Жахуа бурхны тогтоолд хийгээд таныг Жахуа бурхныг эдүгээ өдөр танд тангарагласан тангарагт орох болтугай! 13 Бас би энэ тогтоол хийгээд энэ тангарагийг ямагт танд бус 14 харин эдүгээ өдөр бидний Жахуа бурхны өинө байгч хийгээд эдүгээ өдөр үл байгчдад ч тогтооно. 15 Тэр юуны тул гэвэл, та Египетэд ямраар суусан хийгээд бидний аластсан улсыг ямраар өнгөрөөснөө мэднэ. 16 Бас та тэдний жигшүүрт үйлс хийгээд тэдэнд байгч мод хийгээд чулууд ба мөнгө хийгээд алтан хөргүүдийг үзсэн буй. 17 Тэдний бурхдад зарагдахын тул бидний Жахуа бурхныг зүрхээрээ огоорогч нэг эр хүн, эсвэл эм эсвэл нэг гэрийн улс эсвэл нэг овог үл болох бөгөөд таны дотор аль мэт ургуулагч үндэс нь үл болох болтугай! хэмээн биеэ хичээгтүн! 18 Тийн бөгөөд хэрвээ ам хэлээр өөрийн зүрхний дураар явавч амгалант болох хэмээн өгүүлвээс эл, 19 Жахуа нь тэр хүнийг үл хайрлах харин түүний хилэн хийгээд атаархал нь түүний тус утаа мэт гарах бөгөөд энэ номын дотор бичигдсэн хамаг харуулаад түүний дээр тогтох ба Жахуа нь түүний нэрийг огторгуйн доороос баллах буй. 20 Бас Жахуа нь энэ номд бичигдсэн тогтоолын хамаг хараалуудын ёсоор түүнд мууг үйлдэхийн тул түүнийг Израйлын хамаг овгуудаас салгах буй. 21 Тийн бөгөөд танаас хойно болоход таны хүүхдийн үе хийгээд хол газраас ирэхэд улс нь тэр газрын зовлонгууд хийгээд Жахуагийн түүний дээр тавьсан өвчнүүд ба 22 Жахуагийн уурлалаар хийгээд хилэнгээрээ хөмрүүлсэн Судум хийгээд Кумурин ба, Адиа хийгээд Зибумын хөмрүүлэг мэт үл цацагдагч хийгээд үл өсгөгч ба өвсийг ч үл ургуулагч газрыг хүүрийн хийгээд давсаны түлдэгийг үзэхдэх 23 хамаг улс нь ийн; Жахуа нь энэ газарт юуны тул энэ мэтээр үйлдсэн буюу энэ халуун хилэн нь юу буюу 24 хэмээн өгүүлэхэд бус улс нь ийн; Тэдний эцэг нар аа! Жахуа бурхны тэднийг Египет газраас гаргахдаа тогтоосон тогтоолыг огоорсоны тул болой. 25 Тэр юуны тул гэвэл, тэд нь эс мэдсэн хийгээд Жахуагийн тэдэнд эс өгсөн бурхдад гэвэл, бус бурхдад мөргөж зарагдахын тул одов. 26 Тиймийн тул Жахуа нь энэ газрын тус ихэд хилэнгээд энэ номын дотор бичигдснүүдийг түүний дээр хүргүүлсэн буй. 28 Бас Жахуа нь эдүгээ болсон мэт хилэнгээр хийгээд уурлалаар ба их уураар тэдний газраас тэднийг гаргаад, бус газарт хаясан буй хэмээн өгүүлэх буй. 29 Нууцууд нь бидний Жахуа бурхны буй Зүгээр бидний энэ тогтоолын хамаг үгсийг бүтээхийн тул илэрхийлэгдсэнүүд нь бидний хийгээд бидний хөвгүүдийн мөнхөд буй.
Гучдугаар бүлэг
1 Жич эд хамаг юмууд гэвэл, миний таны өмнө тавьсан Адистид хийгээд хараалыг тантай учралдахад таны Жахуа бурхны таныг хамаг улсын дотор зайлуулах газрын тэнд та зүрхэндээ санаж, 2 та хийгээд таны хүүхэд нь өөрийн Жахуа бурханд буцаж, миний танд эдүгээ өдөр захисан мэт бүхэл зүрхээрээ хийгээд бүхэл сүнсээрээ түүний дууг сонсох бөгөөс эл, 3 таны Жахуа бурхан нь таны олз болсон байдлаас таныг буцааж нүгэлсэж, таны Жахуа бурхны таныг аливаа улсын дотор тараасан газраас таныг хураах болъюу. 4 Хэрвээ танаас заримууд нь огторгуйн хязгаар хүртэл хөөгдсөн болвоос эл, тэндээс таны Жахуа бурхан нь тэднийг хурааж тэндээс ч авах буй. 5 Бас таны Жахуа бурхан нь таны эцэг нарын эзэлсэн газарт таныг авчрах бөгөөд, та түүнийг эзлэх буй. Тийн бөгөөд тэр нь танд сайныг үйлдэвч, таны эцэг нараас таныг үлэмж үржүүлэх буй. 6 Бас таны амьд байхын тул таны Жахуа бурхныг бүхэл зүрхээр хийгээд бүхэл сүнсээрээ янаглахын тул, таны Жахуа бурхан нь таны зүрхийг хийгээд таны үрсийн зүрхийг арилгах буй. 7 Бас таны Жахуа бурхан нь эд хамаг хараалуудыг таны дайснуудын дээр хийгээд таныг өшөөлж, цохьсоны дээр хүргэх буй. 8 Зүгээр та буцаж Жахуаг сонсож, миний эдүгээ өдөр танд захьсан түүний захиануудыг бүтээх буй. 9 Хэрвээ та өөрийн Жахуа бурхны дууг сонсож, энэ номын дотор бичигдсэн түүний захиа хийгээд тогтоолуудыг сахиж, өөрийн Жахуа буханд бүхэл зүрхээрээ хийгээд бүхэл сүнсээрээ буцах бөгөөс эл, 10 Таны Жахуа бурхан нь таны гарын аливаа үйлдвэр хийгээд таны газрын үрсийг сайн болгон, их бүтээмжит болгох буй. Тэр юуны тул гэвэл, Жахуа нь таны эцэг нарын учир баясан мэт түүнчлэн таны сайн болохын тул таны учир баясах мөн. 11 Тэр юуны тул гэвэл, миний эдүгээ өдөр танд захисан захиа нь таны ухаанаас өндөр бус болон, танаас хол ч бус болой. 12 Бидний түүнийг сонсож бүтээхийн тул огторгуйд хэн гараад түүнийг авчирах буюу хэмээн таны өгүүлэх учиргүй гэвэл тэр нь огторгуйд бус 13 бас бидний түүнийг сонсож бүтээхийн тул далайн чанд этгээдэд хэн одоод авчирах буюу хэмээн таны өгүүлэх учиргүй гэвэл тэр нь далайн чанд этгээдэд бус болой. 14 Зүгээр таны түүнийг бүтээхийн тул тэр үг нь маш ойр гэвэл, таны амны дотор хийгээд таны зүрхний дотор болой. 15 Би энэ өдөр таны өмнө амь хийгээд сайныг тавин, үхэл хийгээд мууг тавив хэмээн үзэгтүн! 16 Тэр юу буй гэвэл, таны амьд болон үржихийн тул хийгээд таны эзлэхэд одох газарт таны Жахуа бурхны таныг адислахын тул, өөрийн Жахуа бурхныг янаглан, түүний замуудаар явж, түүний захиа хийгээд тогтоолуудыг сахигтун! хэмээн миний танд захисан нь энэ болой. 17 Зүгээр хэрвээ таны зүрх нь эргэх бөгөөд, та үл сонсож, бус бурхдад мөргөж зарагдахын тул татагдах бөгөөс 18 Та эрхгүй хоосорч, Иорданыг гаталаад таны эзлэх газарт насаа үл уртадгах хэмээн би эдүгээ өдөр танд мэдүүлнэ. 19 Би эдүгээ өдөр таны өмнө амь хийгээд үхэл ба адистид хийгээд хараалыг тавив хэмээн би огторгуй хийгээд дэлхийг гэрч болгоно. Тиймийн тул таны хийгээд таны үрсийн амьл байхын тул амийг сонгож авагтун! 20 Бас та Жахуагийн өгсүгэй хэмээн таны Абрахам хийгээд Ишаг ба Якув эцэг нарт тангарагласан газрын дээр суухын тул, өөрийн Жахуа бурхныг янаглан түүний дууг сонсож түүнээс бүү хагацагтун! Тэр юуны тул гэвэл, тэр нь таны амь хийгээд таны насны уртадлага мөн.
Зучин нэгдүгээр бүлэг.
1 Тийн бөгөөд Моши нь одоод хамаг хийгээд Израйлд эд үгсийг өгүүлрүүн; 2 Би эдүгээ зуун хорин наст болоод, үүнээс хойш орж, гарч үл чадна. Бас Жахуа нь надад ийн; Чи энэ Иорданы үл гатлах буй хэмээн зарлиг болсон буй. 3 Таны Жахуа бурхан өөрөө таны өмнө өөд болоод, таны өмнөөс тэд улсыг эвдрүүлэх буй. Тийн бөгөөд та тэднийг гарган эзлэх буй. Бас Жахуагийн зарлиг болсон мэт Иосиф нь таны өмнө гатлах буй. 4 Бас Жахуа нь өөрийн эвдэрүлсэн Амурийн Шидун хийгээд Ох гэгч хаадад болон тэдний газарт гэр үйлдсэн мэт түүнчлэн тэдэнд үйлдэх буй. 5 Энэ мэтээр миний танд захисан хамаг захиагаар таны тэдэнд үйлдэхийн тул Жахуа нь тэднийг танд тушааж өгөх буй. 6 Хүчит хийгээд бат зоригт бологтун! Тэндээс үл эмээн бүү айгтун! Тэр юуны тул гэвэл, таны Жахуа бурхан нь тантай одож таныг үл орхин үл огоорох буй хэмээв. 7 Тэндээс Моши нь Иосифийн дуудуулан хамаг Израйлын өмнө түүнд өгүүлрүүн. Чи хүчит хийгээд бат зоригт болтугай! Тэр юуны тул гэвэл, чи Жахуагийн энэ улсад өгсүгэй! хэмээн тэдгээрийн эцэг нарт тангарагласан газарт тэдэнтэй одолцож тэднийг түүнийг эзлэх ёст буй. 8 Бас Жахуа өөрөө чиний өмнө өөд болон чамтай байх буй. Тэр нь чамайг үл орхин үл огоорох буй. Чи үл эмээн бүү айтугай хэмээв. 9 Тийн бөгөөд Моши нь энэ тогтоолыг бичээд Жахуагийн тогтоолыг хайрцагийг өргөж, Ливийн лам хөвгүүдэд хийгээд Израйлын хамаг өтгөс улсад өгөөд 10 Моши нь тэдэнд ийн захируун; Аливаа долоон жилийн эцэст сул тавих жилийн ариун найрд цацруудын найрд, 11 таны Жахуа бурхны сонгосон газарт Израйл таны үүний өмнө үзэгдэхийн тул ирэх цагт энэ тогтоол нь хамаг хамаг Израйлтаны сонсголд үгшээгдэх болтугай! 12 Хамаг улс гэвэл эрс хийгээд эмс ба хүүхэд хийгээд төны хаалганы дотор байгч оролтыг цуглуулагтун! Тийн бөгөөд тэдгээр нь сонсож Жахуагаас айхаа сурч энэ тогтоолын хамаг үгсийг үйлдэхээ сахих болтугай! 13 Бас таны эзлэхийн тул Иорданыг гаталж одох газрын дээр суух хамаг өдрүүдэдээ тэдний мэдэх өдий хүүхэд нь сонсож, таны Жахуа бурхнаас айхаа сурах болтугай! хэмээн 14 тийн бөгөөд Жахуа нь Мошид зарлиг болруун; Мана. Чиний нөгцөх цаг нь ойртоно Иосувыг дуудаад, миний түүнд захихийн тул чуулганы майханд байгтун! хэмээн зарлиг болсонд Моши хийгээд Иосув хоёр одоод чуулганы майхны дотор байв. 15 Тийн бөгөөд Жахуагийн майхны дтор үүлний баганын дээр үзэгдсэнд үүлний багана нь майхны үүдний дээр зогсов. 16 Бас Жахуа нь Мошид зарлиг болруун; Мана. Чи өөрийн эцэг нартай хэвтэх буй. Зүгээр энэ улс нь босоод орох газарт байгч бус бурхдыг дагаж дүүрээд, намайг орхин миний тэдэнтэй тогтоосон тогтоолыг таслах буй. 17 Тийн бөгөөд тэр цагт би тэдний тус ихэд хилэгнээд тэднийг орхин нүүрээ тэднээс нуух буй. Бас тэд нь идэгдэгч олон хар хийгээ дзовлонгуудтай учралдаад бидний бурхны бидний дотор үл ахуйн тул эд хорууд нь бидэнтэй учралддаг бишүү хэмээн өгүүлэх буй. 18 Бас тэдний бус бурхдад эргэснээр тэдний хамаг муу үйлсийг үйлдсэний тул би тэр өдөр нүүрээ тэднээс эрхгүй нуух буй. 19 Тиймийн тул эдүгээ энэ дууг бичээд Израйлын хөвгүүдэд сурган үйлд. Энэ дуу нь Израйлын хөвгүүдийн тус миний гэрч болох болтугай! хэмээн тэдний аманд оруулан үйлд. 20 Тэр юуны тул гэвэл, миний тэдэнд өгсүгэй! хэмээн тэдний эцэг нарт тангарагласан газар гэвэл сүүгээр хийгээд балаар урсагч газарт тэднийг оруулсанд тэд нь идэж цадаад хүслээ хангаад бус бурхдад эргэж тэдэнд зарагдаад намайг хилэгнүүлж миний тогтолыг таслах буй. 21 Тийн бөгөөд тэдэнтэй олон хор хийгээд зовлонгуудын учралдсанд, энэ дуу нь тэдний үрсийн амнаас үл мартагдаж гэрч болон, тэдний тус гэрчилэх буй. Тэр юуны тул гэвэл, би тангарагласан газар тэднийг оруулахаас урьд эдүгээ тэдний үйлдсэнээр тэдний авирыг мэднэ. 22 хэмээн зарлиг болсонд Моши нь тэрхүү өдөр энэ дууг бичээд Израйлын хөвгүүдэд сургав. 23 Бас Жахуа нь намайг Иосифт ийн захируун; Чи хүчит болоод бат зүрхэт болтугай! Тэр юуны тул гэвэл, чи Израйлын хөвгүүдийг миний тэдэнд тангарагласан газарт оруулах буй. Бас би чамтай байх буй хэмээн зарлиг болов. 24 Тийн бөгөөд Моши нь энэ тогтоолын үгсийг дуустал бичээд, 25 Моши нь Жахуагийн тогтоолын хайрцгийг өргөж Ливитэнд ийн Захируун; 26 Энэ тогтоолын номыг аваад таны тус гэрч болохын тул түүнийг Жахуагийн тогтоолын хайрцгийн хажууд оруулагтун! 27 Тэр юуны тул гэвэл, би таныг эсэргүүцэгч хийгээд хажуу хүзүүн улс хэмээн мэднэ. Мана. Миний тантай байх атал та Жахуагийн тус эсэргүүцсэн буй. Тиймийн тул миний нөгчсөний хойно та үлэмж эсэргүүцэх буй 28 Таны овгуудын өтгөс улс хийгээд таныг тэргүүлэгчдийг надад цуглуулагтун! Тийн бөгөөд би эд үгсийг тэдний чихэнд өгүүлж огторгуй хийгээ ддэлхийг тэдний тус гэрч нар болгох буй. 29 Тэр юуны тул гэвэл, миний нөгчсөний хойно та бүрэн доройт, миний захисан замаас эргэн өөрийн гарын үйлдвэрээр Жахуаг хилэгнүүлэх буй. Тийнхүү таны түүний өмнө мууг үйлдэхийн тул хойд цагт муу нь тантай учралдах хэмээн би мэднэ. 30 Тийн бөгөөд Моши нь Израйлын чуулгадын чихэнд энэ дууны үгсийг дуустал ийн өгүүлэв.
Гучин хоёрдугаар бүлэг
1 Огторгуй аа! Чагнан үйлд! Би өгүүлэх буй. Дэлхий ээ! Миний амны үгсийг сонсон үйлд. 2 Миний сургаал нь бороо мэт орох бөгөөд миний үгс нь сүүдэр мэт хийгээд, нялх ногооны дээр намуун бороо мэт дусан, өвсөнд их бороо мэт орох буй. 3 Тэр юуны тул гэвэл, би Жахуагийн нэрийг дэлгэрүүлэх буй. Бидний бурхныг хэн болгогтун! 4 Тэр нь хад мөн. Түүний үйлдвэр нь төгс хийгээд түүний хамаг замууд нь Иуфэт буй. Тэр нь үнэний бурхан хийгээд хилэнцгүй ба зөвт хийгээд шулуун буй. 5 Түүний гэмт хөвгүүд нь биеэ доройтуулсан буй. Тэд нь хатуу хийгээд идээгүй төрөл буй. 6 Хана хийгээд ухаангүй улс аа! Та Жахуад энэ мэтээр хариулна. Тэр нь таныг худалдаж асвсан эцэг биш үү? Тэр нь таныг бүтээгээд таныг бат болгосон биш үү? 7 Эртний өдрүүдийг сана.Үеийн жилүүдийг ухагтун! Өөрийн эцэг нараас асуугтун! Тэд нь танд мэдүүлэх буй. Өөрийн өтгөс улсаас асуугтун! Тэд нь танд ийн өгүүлэх буй. 8 Дээд нь улсуудыг салган Адамын хөвгүүдийг тараахдаа Израйлын дууны ёсоор улсын хязгадыг тогтоов. 9 Тэр юуны тул гэвэл, Жахуагийн улс нь түүний хувь буй. Якув нь түүний өмч буй. 10 Тэр нь говийн дотор тэднийг түүн, элсний говийн дотор тэднийг тэжээсэн буй. Тэр нь тэднийг халхлан тэднийг ухуулан өөрийн нүдний цөцгий мэт гамнасан буй. 11 Бүргэд нь үүрээ сахиж зулзага дээгүүр нисэж, жигүүрээ дэлгэж тэднийг биедээ авч жигүүрдээ өргөдөг мэт. 12 Түүнчлэн ганц Жахуа нь тэднийг уртадгасан буй. Түүнтэй бус бурхангүй бөлгөө. 13 Тэр нь тэднийг өндөр газарт тавиад тэднийг газрын жимсээр идүүлсэн буй. Бас тэр нь хаднаас гарсан балаар ба чулуут уулнаас гарсан тосоор тэднийг тэжээсэн буй. 14 Бас тэр нь үхрийн тосоор хийгээд хонины сүүгээр тарган хургаар хийгээд ишгээр ба Филиахын хуцаар хийгээд тэхүүдээр ба сайн тарианы гамираар тэднийг идүүлж тэднийг үзмийн шүүсээр уулгав. 15 Зүгээр жишурун нь цаддаг болоод исүүлэв. Тэд нь цатгалан хийгээд бүдүүн ба хангалт болоод тэднийг бүтээсэн бурхныг орхин, өөрийн тонилголын хаадыг эс тоов. 16 Тэд бус бурхдаар түүнийг атаархуулж, жигшүүртүүдээр түүнийг хилэгнүүлэв. 17 Тэд нь бурханд бус, харин цидгүдэд, тэдний эс мэдсэн бурхдад бус улсаас ирсэн шинэ бурхдад өөрийн эцэг нарын эс айсан бурхдад тахилуудыг өргөв. 18 Зүгээр тэд нь тэднийг төрүүлсэн хатаныг огоорон, тэднийг бүтээсэн бурхныг мартсан буй. 19 Жахуа нь үүнийг үзээд өөрийн хөвгүүдийн хийгээд охид уурлуулсанаар хилэгнэв. 20 Тийн бөгөөд тэр нь ийн зарлиг болов. Би нүүрээ тэднээс нуун тэдний эцэс нь юу болох үзэх буй. Тэр юуны тул гэвэл, тэд нь хазгай үе хийгээд итгэлгүй хөвгүүд болой. 21 Тэд нь бурхан бусаар намайг атаархуулж өөрийн хөргүүдээр намайг хилэгнүүлсэн буй. Тиймийн тул би тэднийг улс бусаар атаархуулж хан улсаар хилэгнүүлэх буй. 22 Тэр юуны тул гэвэл, миний хилэнгээр нэг гал нь ноцсон буй. Тэр доорхи там хүртэл түлэгдэн дэлхий хийгээд түүний ойрыг хоосруулж, уулдын сууридыг бэдрүүлэх буй. 23 Би тэдний дээр зовлонгуудыг нэмэх бөгөөд, миний сумууд нь тэднийг идэх буй. 24 Тэд нь зудаар хоосруулагдаж, догшин шувуудад идэгдэж, хүнд зовлонгоор эвдрүүлэгдэх буй. Бас би тэдний тус ангуудын Шудудыг хийгээд газрын могойнуудын хорыг илгээх буй. 25 Гадаад илд хийгээд дотроос аюул нь залуу эр хийгээд охин ба нялх хүүхэд хийгээд буурал үстүүдийг хамтаар үхүүлэх буй. 26 Хэрвээ би тэдний дайсны оморхог байдлаас эс хичээвээс эл, хэрвээ тэдний дайснууд нь оморхог болоод, Жахуа бус харин бидний өндөр гар нь хамаг үүнийг үйлдэв хэмээн үл өгүүлэх бөгөөс эл. 27 Би тэдний дуустал таслан тэдний дурсгалыг хүмүүсийн дотор үгүй болгох хэмээн өгүүлэх бөлгөө. 28 Тэр юуны тул гэвэл, тэд нь зөвлөгөөгүй улс бөгөөд тэдний дотор ухваргүй бөлгөө. 29 Аяа тэд нь үүнийг ухахын тул хийгээд өөрийн эцгийг санахын тул ухаант ахуй болтугай! 30 Хэрвээ тэдний хаад нь тэдний эс худалдах бөгөөд Жахуа нь тэднийг эс орхисон болвоос эл, нэг нь мянгыг яахин тоох бөгөөд хоёр нь түмийг яахин зайлуулах болъюу. 31 Тэр юуны тул гэвэл, тэдний үзмийн иш нь Судумын ишээс хийгээд Кумуррагийн гандсан тариалангаас болой. Тэдний үзмүүд нь хорт үзмүүд хийгээд тэдний үзмийн бэсүүд нь гашуун буй. 33 Тэдний үзмийн ундаа нь аврага могойн хор хийгээд могойн маш хүчит хорт буй. 34 Энэ нь надтай хадгалагдсан бөгөөд миний сангийн дотор тамгалагдсан биш үү? 35 Нэхэх хийгээд хариулах нь миний буй. Тэдний хөлийн хамтирах цаг нь ирэх буй. Тэр юуны тул гэвэл, тэдний эвдрэх өдөр нь ойр хийгээд тэдэнд хүрэх юмууд нь яарна. 36 Тэр юуны тул гэвэл, Жахуа нь өөрийн улсыг шүүн, өөрийн боолуудын учир гэмших буй. Тэр нь тэдний хүчгүй болсон бөгөөд тэдэнд халхалагч хийгээд таслагчгүй болсныг үзэхдээ ийн зарлиг болох буй. 37 Таны бурхад гэвэл, таны найдсан хаад хийгээд таны тахилын өгөхийг идэгчид ба таны ундаа өргөлийн ундааг уугчид нь хаана буюу. 38 Тэд нь босож танд тасалтугай, тэд нь таны халх болох болтугай! 39 Эдүгээ би тэр мөн хийгээд надаас бус бурхангүй хэмээн үзэгтүн! Бас алах хийгээд амьдаар байлгана. Би шархдуулах бөгөөд идэх буй. Бас хэн ч миний мутраас тонилгон үл чадна. 40 Тэр юуны тул гэвэл, би тангараглаж, үнэхээр би мөнхөд амьд буй. 41 Хэрвээ би илдээ бэлдээд миний мутрын шүүврийг авах бөгөөс эл, би өөрийн дайснуудаас нэх, намайг өшөөлөгчдийг шагнах буй. 42 Би өөрийн сүмүүдийг цусаар согтоох бөгөөд, миний илд нь махыг идэх буй. Тэр гэвэл алагдагсадын цус хийгээд дайсны үст толгойн мах болой. 43 Улсууд аа! Түүний улстай жаргалдагтун! Тэр юуны тул гэвэл, тэр нь өөрийн боолуудын цусыг нэхэж өөрийн дайснуудад нээврийг харуулах буй. Зүгээр тэр нь өөрийн улсын газрыг өршөөх буй хэмээв. 44 Тийн бөгөөд Моши хийгээд Нэмий Иошув нь одоод энэ дууны хамаг үгсийг улсын сонсголд өгүүлэв. 45 Бас Моши нь эд хамаг үгсийг хамаг Израйлд өгүүлж дуусаад тэдэнд өгүүлрүүн; Миний энэ өдөр таны дотор гэрчилсэн хамаг үгсийг сайтар санагтун! Бас та өөрийн хөвгүүдэд энэ тогтоолын хамаг үгсийг сахих бөгөөд үйлдэхийг захигтун! 47 Тэр юуны тул гэвэл, энэ үг нь дэлхий бус уу? Зүгээр тэр нь таны амь буй. Бас таны Иорданыг гаталж эзлэх газрын тэнд та энэ үгээр амиа уртадгах болъюу хэмээв. 48 Бас Жахуа нь тэрхүү өдөр Мошид зарлиг болруун; 49 Жирүкийн тус Моновын газарт байгч Абрим уул гэгч Нибу ууланд гараад, миний Израйлын хөвгүүдэд өмч болгон өгсөн газрыг үзэн үйлд. 50 Бас чиний Арун ах нь эд уулны дээр нөгчөөд өөрийн улсад хураагдсан мэт чи ч гарсан уулны дээрээ нөгчөөд өөрийн улсад хураагдсан мэт чи ч гарсан уулны дээрээ нөгчөөд улсдаа хураагдтугай! 51 Тэр юуны тул гэвэл, та Мирув Хидигийн усны дэргэдээс говьд Израйлын дотор миний тус бурууг үйлдэж Израйлын дотор намайг ариун эс болгосон буй. 52 Тийн бөгөөд чи тэрхүү газрыг өөрийн өмнө үзэвч Израйлын хөвгүүдэд өгсөн газарт үл орох буй хэмээн зарлиг болов.
Гучин гуравдугаар бүлэг
1 Тийн бөгөөд бурхны хүн болсон Моши нь нөгцөхөөс урьдаа Израйлын хөвгүүдийг адислаж ийн өгүүлрүүн; 2 Жахуа нь Шинаас ирж, Самраас тэдний дээр мандаж, Фараг уулаас гэгээрэв. Тэр ариудын олонуудтай ирэхэд түүний баруун мутраас гал гарч тэдэнд тэмдэг бөлгөө. 3 Тэр өөрийн улсын янаглав. Түүний хамаг ариунууд нь чиний мутарт буй. Тэд нь чиний хөлийн өмнө сууж, чиний үгсийг тогтоож авав. 4 Тэр нь бидэнд нэг тогтоолыг захив. Тэр гэвэл, Якувын чуулганы өмч мөн. 5 Израйлын овгууд болон улсын тэргүүлэгчдийн хураагдсан цагт тэр Жишурун дотор хаан бөлгөө. 6 Руыин нь амьд байж үл үхэх бөгөөд, түүний улс нь цөөхөн үл болох болтугай! 7 Бас тэр нь Иудийн учир ийн; Жахуа аа! Иудийн дууг сонсож түүнийг өөрийн улсад ирүүлж, түүний гарыг хүчит болгон түүний дайснуудын тус таслагч болон соёрх! гэв. 8 Бас тэр нь Ливийн учир ийн; Чиний үнэнүүд хийгээд гэрлүүд нь чиний ариун хүнтэй Миривийн усдад гэрэлтэй. 9 Тэр нь эцэг эхдээ би түүнийг эс үзэв хэмээн өгүүлээд, ах дүү нараа эс мэдэн, хүүхдээ ч эс мэдэв. Харин тэр нь чиний үгсийг сахин чиний тогтоолыг хадгалав. 10 Тэд нь чиний шүүврүүдийг Якувт сурган чиний тогтоолыг Израйлд сургах буй. Тэд нь чиний өмнө анхилах үнэртнийг тавьж, чиний тахилын ширээнд шатаалт тахилуудыг тавих буй. 11 Жахуа аа! Тэдний эдэлбэрийг адислан, тэдний гарын үйлдвэрийг таалан соёрх! Тэдний тус эсэргүүцэгчдийн бэлхүүсийг цохь. Тэдний тус үл болохын тул тэднийг өшөөлөгчдийг цохин соёрх! гэв. 12 Бас тэр Биаминий учир ийн; Жахуагийн янагласан нь аюулгүйгээр суух бөгөөд дээд хамаг өдрүүдэд түүнийг халхлан түүний уулын хооронд суух буй гэв. 13 Бас тэр Иосифын учир ийн; Түүний газар нь огторгуйн юмуудаар хийгээд шүүвэрээр ба доор хэвтэгч хөлөөр хийгээд 14 нарны гарсан юмуудаар ба сарны гарсануудаар хийгээд 15 эртний уулын өнтүүдээр хийгээд үргэлжид байгч хаадуудын өнтүүдээр ба 16 газрын өнтүүдээр хийгээд түүний тохьмолоор Жахуагаар адислагдах болтугай! Бас Шугуйн дотор байсны хайр нь Иосифын тэргүүний дээр хийгээд өөрийн ах дүү нараас салгагдсан оройн дээр тогтох болтугай! 17 Түүний алдах нь эрхэм үхрйин алдар мэт хийгээд түүний өврүүдийн хилэнгийн өвөр мэт буй. Тэр нь тэднээр улсуудыг хөөн, газрын хязгаар хүртэл хөөх буй гэв. 18 Бас тэр нь Зибуланы учир ийн; Зибулан аа! Өөрийн гарлагаар жарган үйлд. Ассаар аа! Өөрийн цацруудын дотор жарган үйлд. 19 Тэд нь улсыг ууланд дуудаад тэнд зөвийн тахилуудыг тахих буй. Тэр юуны тул гэвэл, тэд нь далайнуудаас хийгээд алсаны дотор нуугдсан сангуудаас элбэгийг хөөх буй гэв. 20 Бас тэр нь Кидийн учир ийн; Кидийг өгөөгдөгч нь магтагдах болтугай! Тэр нь арслан мэт хэвтэж гар хийгээд тэргүүний оройг таслана. 21 Бас тэр нь анхны хувийг өөртөө бэлдэнэ. Тэр юуны тул гэвэл, тэнд тогтоогдсон хувь нь хадгалагдсан буй. Зүгээр тэр нь улсын өмнө одож Жахуагийн зөв хийгээд шүүврүүдийг Израйлын тул бүтээх буй гэв. 22 Бас тэр нь Дангийн учир ийн; Данг нь арслангийн зулзагатай адил буй. Тэр Фанахаас дэвхрэх буй гэв. 23 Бас тэр нь Нэвтэлийн учир ийн; Нэвтэли нь хайраар ханаж, Жахуагийн адисаар дүүрэн болоод далайн зах хийгээд урагш орныг эзлэх буй гэв. 24 Бас тэр нь Аширын учир ийн; Ашир нь хөвгүүдээр адислагдаж ах дүү нарынхаа хооронд тааламжит болох буй. Тэр нь хөлөө тосонд дэвтээх буй. 25 Чиний гудас нь төмөр хийгээд зэс болох бөгөөд чиний өдрийн хэрэглэл мэт чиний чадал болох буй гэв. 26 Зашуруны бурханд хэн ч адил бус. Тэр нь танд таслахын тул огторгуйн дээр хөлөглөн өөрийн цог жавхланаар үүлний дээр хөлөглөнө. 27 Мөнх бурхан нь таны халх буй бөгөөд, мөнх мутрууд нь таны доор буй. Тийн бөгөөд тэр нь таны дайснуудыг таны өмнөөс гарган, тэднийг хоосруул хэмээн зарлиг болох буй. 28 Израйл нь аюулгүйгээр ганцаар суух бөгөөд Якувийн булаг нь их тариат хийгээд үзмийн ундаат газарт болох буй. Түүний огторгуй нь сүүдрийг тусгах буй. 29 Израйл аа! Чи амгалан мөн. Таны таслагч халх хийгээд таны алдарын илд болсон Жахуагаар тонилгогдсон улс аа! Танд адил хэн буй буюу. Таны дайснууд нь таны эрхэнд орох буй. Та тэдний өндөр ордод гишгэх буй хэмээв.
Гучин дөрөвдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд Мошийн Мувабын талаас Зирикугийн тус байгч Нибу уулны Фисрэг ордод гарсанд, Жахуа нь тэр бүхэл газар гэвэл, Килиадын газраас хүртэл хийгээд 2 Нэвтэлийн хийгээд Ифараймын ба Манассын хамаг газар хийгээд цааш далай хүртэл Иудийн хамаг газар ба 3 өмнө зүг хийгээд дал модот балгас гэгч Зирукийн бэлийн талыг Зувар хүртэл түүнд үзүүлэв. 4 Бас Жахуа нь түүнд зарлиг болруун; Би таны үрсэд үүнийг өгсүгэй! хэмээн миний Абрахим хийгээд Ишаг ба Якувт тангарагласан газар нь энэ буй. Би чамайг нүдээр үүнийг харуулавч, чи түүнд үл орох буй хэмээн зарлиг болов. 5 Тийн бөгөөд Жахуагийн Моши боол нь Жахуагийн зарлиг болсон мэт тэнд Маувийн газарт нөгчив. 6 Бас тэр нь Фидфидын тус байгч Муваб газрын нэг бэлд түүнийг болов. Зүгээр эдүгээ өдөр болтол хэн ч түүний хүүр булшийг эс мэднэ. 7 Моши нь нөгцөхдөө зуун хорин наст бөлгөө. Зүгээр түүний нүдэд нь эс балартсан бөгөөд түүний хүч нь эс буурсан бөлгөө. 8 Израйлын хөвгүүд нь Мошийн тул Маувын талд гучин өдөр үйлдээд Мошийн тул уйлах хийгээд цурхирах өдрүүдийг төгсгөв. 9 Тийн бөгөдө Нуны Иосув хөвгүүн нь цэцэн тогтоолоор дүүрэн болов. Тэр юуны тул гэвэл, Моши нь түүний дээр гараа тавьсан бөлгөө. Тийнхүү Израйлын хөвгүүд нь түүнийг сонсож, Жахуагийн Мошид захисан мэт түүнчлэн үйлдэв. 10 Тийнхүү Жахуагийн нүүрээрээ таньсан Мошиос хойно 11 Жахуагийн илгээснээр түүний Египет газрын дотор Фаруд хийгээд түүний хамаг боолуудад ба, түүний хамаг газарт үйлдсэн бэлгэсээр хийгээд гайхамшгуудаар ба 12 Мошийн Израйлын дотор үзүүлсэн гарын хамаг хүчээр хийгээд хамаг аймшигаар түүнд адил форофид нь эс болов.