Нэгдүгээр бүлэг
1 Давидын хөвгүүн бөгөөтөл Иерусалимд эзэлсэн номлогчийн үгс нь ийн; 2 Номлогчийн өгүүлэх нь; Дэмийнүүдийн дэмийлэл, дэмийнүүдийн дэмийлэл, хамаг нь дэмийлэл буй. 3 Нарны дор хүний хамаг хөдөлсөн хөдөлмөрийн тус нь юун буюу? 4 Нэг төрөл нь өнгөрдөг бөгөөд бусад төрөл нь ирдэг. Зүгээр дэлхий үргэлжид байна. 5 Нар нь гардаг бөгөөд нар нь ордог. Тэр нь гарсан газрын тийшээ яарна. 6 Салхи нь урагш яваад хойшоо буцна. Тэр нь эргэж эргэсний хойно сөрөг буцна. 7 Хамаг мөрд нь далайд орно Зүгээр далай нь дүүрэн бус буй. мөрд нь аль газраас ирсний тэнд сөргөн буцна. 8 Энэ мэт хөтөлсөн юм бүгдээрийг хүн нь өгүүлж үл чадна. Нүд нь үзсэнээр үл ханах бөгөөд чих нь сонссоноор үл ханах буй. 9 Агсан нь дахин болох, бөгөөд үйлдэгдсэн нь дахин үйлдэгдэх буй. Нарны доор шинэ юухнаар үгүй. 10 Аль юмын учир, Мана. Энэ шинэ буй хэмээн өгүүлж болох уу? Энэ мэт юм нь урьд үнэний төрлүүдэд буй бөлгөө. 11 Урьдны юмнууд нь үл дурсгагдана. Энэ мэтээр хойт юмнууд нь тэдний хойно байгчуудад үл дурсгагдах буй. 12 Иерусалимд Израйлын хаан би бээр номлогч болой. 13 Би огторгуйн доор хамаг үйлдсэн юмнуудыг цэцнээр бэдрэхийн тул зүрхээ өгөв. Энэ муу үйлийг үйлдэхийн тул бурхан нь хүний хөвгүүдэд өгсөн буй. 14 Огторгуйн дор хамаг бүтээгдсэн юмнуудыг миний үзсэнээр, Мана. хамаг нь дэмийлэл хийгээд сэтгэлийн зовлон буй. 15 Хазгайг цэх болгож үл болох бөгөөд дутсаныг тоолж үл болох буй. 16 Би зүрхэндээ ийн өгүүлэв. Мана. Би надаас урьд Иерусалимд суугсадаас их болж цэцнийг нэмсэн буй. Тэр юуны тул хэмээвээс, би их цэцэн хийгээд мэдлэгт хүртэв. 17 Бас би цэцнийг сурахын тул хийгээд ухаангүй явдал ба тэнэглэлийг мэдэхийн тул шамдсан буй. Зүгээр энэ нь сэтгэлийн зовлон мөн хэмээн мэдэв. 18 Тэр юуны тул хэмээвээс, их цэцэнд их төвөглөл буй бөгөөд мэдлэгийг нэмэгч нь гашуудлыг нэмдэг мөн.
Хоёрдугаар бүлэг
1 Би зүрхэндээ ийн; Баясгаланг төрчин, жаргалыг үзье хэмээн өгүүлэв. Зүгээр энэ ч дэмийлэл буй. 2 Би инээлэгт чи ухаангүй хэмээн өгүүлэн Жаргалд чи юуг үйлднэм хэмээн өгүүлэв. 3 Бас би цэцэнд удирдагдсанаар архич болох буюу. Эсвэл хүний хөвгүүдийн хамаг өдрүүдэд огторгуйн дор сайн үйлдсэн юун буй хэмээн үзтэл тэнэглэлийг дагах буюу хэмээн зүрхний дотроо бэдрэв. 4 Би их үйлсийг үйлдэж, биедээ гэрүүдийг үүдэж, үзмийн тариалангуудыг тарьж, 5 цэцэрлэгүүд хийгээд жимст хүрээлэнгүүдийг үйлдэж, тэдний дотор зүйл бүрийн жимст моддыг тарив. 6 Бас ороогч моддыг услахын тул би биедээ усны нууруудыг үйлдэв. 7 Бас би боолууд хийгээд шивэгчдийг худалдан авч бүрэн миний гэрт ч боолууд нь төрөгдөв. Бас надаас урьд Иерусалимд агсадаас би олон үхэртэй хийгээд хоньтой болов. 8 Бас би мөнгө хийгээд алт ба хаадаас хийгээд муждаас сангуудыг хурааж, дуулагч эрс хийгээд эмс ба хүний тааламжит зүйл бүр хөгжмийн зэвсэгүүдийг хүргэн авав. 9 Энэ мэтээр надаас урьд Иерусалимд агснаас би их болов. Миний цэцэн ч надтай байлаа. 10 Бас миний нүддийн хамаг хүсэгсдийг би тэдэнд өгөв. Би зүрхээ аливаач жаргалаас эс зогсоов. Тэр юуны тул хэмээвээс, миний зүрх нь миний хамаг хөдөлмөрт баяссан бөгөөд энэ нь миний хамаг хөдөлмөрийн хувь болсон бөлгөө. 11 Зүгээр хэзээ би өөрийн гарын үйлдвэр хийгээд хөдөлсөн хөдөлмөрөө санасанд Мана. хамаг дэмийлэл хийгээд сэтгэлийн зовлон бөлгөө. Тэр юуны тул хэмээвээс, нарны доор аливаа юм нь тусгүй болой. 12 Тийн бөгөөд би цэцэн хийгээд ухаангүй явдал ба тэнэглэлийг үзэхийн тул эргэв. Тэр юуны тул хэмээвээс, хааны хойно ирсэн хүн нь урьд үйлдсэнээс бус юуг ч үйлдэх буюу. 13 Тийн бөгөөд гэрэл нь харанхуйгаас хэдий чинээ дээр агч мэт төдий чинээ цэцэн нь тэнэглэлээс дээр болой хэмээн би үзэв. 14 Цэцэн хүний нүдэд нь түүний толгойн дотор буй. Харин тэнэг нь харанхуйд явна. Зүгээр ганцхан учрал нь хамагт учралддаг хэмээн би мэдэв. 15 Тиймийн тул би зүрхэндээ ийн өгүүлсэн буй. Тэнэгтэй гэр учралдах мэт надтай ч учралдах буй. Тийн бөгөөд би юуны тул цэцэ болов оо. Энэ ч дэмийлэл буй хэмээн би зүрхэндээ өгүүлнэ. 16 Тэр юуны тул хэмээвээс, цэцэн хүн нь ч тэнэгч мөнх үл дурсагдах буй. Эдүгээ аливаа агч нь хойтуудад өдрүүдөд магтагдах буй. Цэцэн хүн нь тэнэг мэт үхэх буй. 17 Тиймийн тул би амийг өшөөлөв. Тэр юуны тул хэмээвээс, нарны дор үйлдсэн үйлдвэр нь миний тул муу буй. Хамаг ч дэмийлэл хийгээд сэтгэлийн зовлон буй. 18 Бас би нарны доор өөрийн хөдөлсөн хөдөлмөрийг өшөөлөв. Тэр юуны тул хэмээвээс, би надаас хойно ирэгч хүнд түүнийг орхих буй. 19 Тэр хэмээвээс, цэцэн болох уу, тэнэг болох уу? хэмээн хэн мэднэ. Зүгээр тэр нь миний нарны доор хамаг цэцнээр хөдөлсөн хөдөлмөрийн эзэн болох буй. Энэ ч дэмийлэл мөн. 20 Тийн бөгөөд би нарны доор өөрийн хамаг хөдөлсөн хөдөлмөрийн учир найдлагыг алдах болсон бөлгөө. 21 Тэр юуны тул хэмээвээс, нэг хүн нь цэцнээр хийгээд мэдлэгээр ба бүтээмжитээр хөдлөгч, үүнээр эс хөдөлсөн бус нэгэнд хувь болгон орхих буй. Энэ ч дэмийлэл хийгээд их муу юм буй. 22 Тийн бөгөөд хүний нарны доор үйлдсэн хөдөлмөр хийгээд сэтгэлийн зовлонгиийн хойно түүнд юу буюу. 23 Тэр юуны тул хэмээвээс, түүний хамаг өдрүүд нь гашуудал хийгээд түүний үйлдвэр нь зовлон буй. Шөнөд ч түүний зүрхэнд амаргүй. Энэ ч дэмийлэл буй. 24 Идэх хийгээд уух ба өөрийн хөдөлмөрт жаргах нь хүнд сайн бус буюу. Харин энэ ч бурхны мутраас гарна хэмээн би үзэв. 25 Тэр юуны тул хэмээвээс, хэн надаас илүү идэн үйлчилж чадах буюу. 26 Бурхан нь өөрийн өмнө агч сайн хүнд цэцэн хийгээд мэдлэг ба жаргалыг өгнө. Зүгээр тэр нь хилэнцэт хураах хийгээд цуглуулах хөдөлмөрийг өгнө. Тийн бөгөөд тэр нь бурхны өмнө сайн агчид өгнө. Энэ ч дэмийлэл хийгээд сэтгэлийн зовлон буй.
Гуравдугаар бүлэг
1 Аливаа ч юманд цаг буй бөгөөд огторгуйн доор агч аливаа ч санаачлагад ч цаг буй хэмээвээс, 2 төрөгдөх цаг хийгээд үхэх цаг буй. Тарих цаг хийгээд таригдсаныг малтах цаг буй. 3 Алах цаг хийгээд эдгээх цаг буй. Эвдэх цаг хийгээд үүдэх цаг буй. 4 Уйлах цаг хийгээд инээх цаг буй. Цурхирах цаг бүжих цаг буй. 5 Чулуудыг тархаах цаг хийгээд чулуудыг цуглуулах цаг буй. Тэврэх цагаас хийгээд тэврэхээс цээрлэх цаг буй. 6 Олзлох цаг хийгээд алдах цаг бий. Хадгалах цаг хийгээд хаях цаг буй. 7 Хагалах цаг хийгээд засах цаг буй. Дуугүй байх цаг хийгээд өгүүлэх цаг буй. 8 Янаглах цаг хийгээд өшөөлөх цаг буй. Дайны цаг хийгээд эвийн цаг буй. 9 Үйлдэгч хүнд өөрийн үйлдвэрээс ямар тус буй буюу. 10 Бурхны хүний хөвгүүдэд үйлдэхийн тул өгсөн зөөвөрт үйлдвэрийг би үзэв. 11 Тэр нь аливаа ч юмыг түүний цагт сайхан болгосон буй. Тэр нь тэдний санаанд дэлхийг оруулавч хэн ч хүн бурхны үйлсийг эхнээс эцэс хүртэл олж үл чадна. 12 Баясад аминдаа сайныг үйлдэхээс бус юу ч дээргүй хэмээн би мэднэ. 13 Харин аливаа хүн нь идэн уун өөрийн хамаг үйлдвэрийг сайн хэмээн үзвээс тэр ч бурхны өглөг буй. 14 Бас бурхны аливаа ч бүтээх юм нь мөнх байх буюу. Түүнд хэн ч нэмэн үл чадан, түүнээс аван үл чадна. Бас бурхан нь хүмүүсийн түүнээс айхын тул үүнийг үйлдэнэ хэмээн би мэдэв. 15 Урьд агсан нь эдүгээ ч буй бөгөөд байх юм нь урьд буй бөлгөө. Бас бурхан нь өнгөрснийг хэрэглэнэ. 16 Бас нарны доор миний үзсэн хэмээвээс, шүүврний орон боловч буруу нь тэнд буй. Зөвийн орон боловч буруу тэнд ч буй. 17 Тийн бөгөөд би зүрхэндээ ийн өгүүлэв. Бурхан нь зөвт хийгээд буруутныг шүүх буй. Тэр юуны тул хэмээвээс, хамаг санаачлалгад хийгээд хамаг үйлд болзор нь тэнд тавигдсан буй. 18 Бас хүний байдлын учир би зүрхэндээ ийн өгүүлэв. Тэдний малтай адил байсныг бурхан нь тэдэнд үзүлсэн буй хэмээвээс, 19 Хүний хөвгүүдтэй гэр учралдах мэт түүнчлэнхүү малуудтай учралдана. Тэдэнтэй нэгт учрал буй. Нэгний үхэх мэт түүнчлэнхүү нөгөө ч үхнэ. Тэдэнд нэгэн амьсгал буй. Энэ мэтээр хүн нь малаас дээр бус болой. Тэр юуны тул хэмээвээс, хамаг нь дэмийлэл буй. 20 Тэд бүгдээр нэгэн оронд одно. Тэд бүгдээр шорооноос болоод шороонд буцна. 21 Хүний хөвгүүдийн дээш гарагч сүнсийг эсвээс малын доош газарт орогч амьсгалыг хэн мэднэ. 22 Тиймийн тул хүний өөрийн үйлсэд баясахаас дээр юухнаар үгүй хэмээн би үзэв. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь түүний хувь буй. Бас түүнээс хойно юу болохыг түүнд хэн үзүүлэх буюу?
Дөрөвдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд би буцан нарны доор үйлдсэн хамаг дээрэмдлэгнүүдийг үзэв. Мана. Дарагдагсдын нулимсууд буй боловч тэдэнд амруулагч үгүй. Тэднийг дарагчид нь хүчтэй боловч тэдэнд ч амруулагчгүй. 2 Тиймийн тул учир үхэгсэд нь эдүгээ амьд байгчдаас дээр буй хэмээн би сайшаав. 3 Бас болоогүй хийгээд нарны доор үйлдсэн муу үйлсийг эс үзсэн нь тэд гуйлгаас дээр буй. 4 Бас аливаа хөдөлмөр хийгээд зөвт хэргийн учир хүмүүс нь бусдад атаархана хэмээн үзэв. Энэ ч дэмийлэл хийгээд сэтгэлийн зовлон буй. 5 Тэнэг нь гараараа элгээ тэвэрч махаа иднэ. 6 Амартай нэг атга нь зовлон хийгээд сэтгэлийн гашуудалтай хоёр дүүрэн атгаас дээр буй. 7 Бас би буцан нарны доор агч дэмийллийг үзэв хэмээвээс, 8 ганц хүн нь нөхөр ч, хөвгүүн ч ах дүү үгүй боловч түүний хөдөлмөр дуусаагүй бөгөөд түүний нүд нь баяжлаар үл ханана. Би хэний тул хөдлөн, сайн юмнуудаар үл жаргана хэмээн тэр нь үл өгүүлнэ. Энэ ч дэмийлэл хийгээд муу зовлон буй. 9 Хоёр нь нэгээс дээр буй хэмээвээс, тэдний хөдөлмөрийн шан нь сайн буй. 10 Бас нэг нь унаваас түүний нөхөр нь түүнийг босгох буй. Зүгээр туслах нөхөргүй бөгөөтөл ганцаар унаваас түүнд зовлон болох буй. 11 Бас хоёр хамт хэвтвээс эл. Тэд нь дулаан болох буй. Зүгээр ганцхан нь яахан дулаацах буюу. 12 Бас аль хэн нэгнээс хүчтэй болох бөгөөс эл. Хоёулан нь түүнийг дийлэх буй за. Жич гурван давхарт аргамж нь түргэнээр үл таслагдах буй. 13 Сургагдахыг үл дурлагч хөгшин болсон тэнэг хаанаас үгээгүү цэцэн хөвгүүн дээр буй. 14 Тэр нь өөрийн эзэлгүрэндээ үгээгүүгээр төрөгдөвч эзлэхийн тул гянданаас гарав. 15 Түүний оронд орогч бус нэгэн залуутай нарны доор явагч хамаг амьдуудын ахуйг би үзэв. 16 Хамаг улс хэмээвээс, түүний тэргүүлэх хамаг улс нь дуусгаваргүй. Зүгээр хойно ирэгчид нь түүний учир үл баясах буй. Энэ ч дэмийлэл хийгээд сэтгэлийн зовлон буй.
Тавдугаар бүлэг
1 Бурхны гэрт орохдоо хөлийг сахин үйлд. Бас тэнэгүүдийн тахилыг өргөхөөс сонсоход үлэмж бэлэн байгтун! Тэд нь мууг үйлддэгээ үл мэднэ. 2 Амаараа яаран бүү үйлд. Бас бурхны өмнө аль үгийг өгүүлж түргэлэн бүү үйлд. Тэр юуны тул хэмээвээс, бурхан нь огторгуйн дээр бөгөөд чи дэлхийн дээр буй. Тиймийн тул чиний үгс нь өчүүхэн болох болтугай! 3 Зүүд нь олон үйлсээр ирдэг мэт түүнчлэн тэнэгийн дуу нь олон үгсээр мэдэгдэнэ. 4 Чи бурханд тангарагласны хойно төлөхөө удаан болон бүү үйлд. Тэр нь тэнэгүүдэд таалалгүй. Тиймийн тул тангараглсанаа төлөн үйлд. 5 Тангараглсны хойно үл төлөхөөс, үл тангараглсан нь дээр болой. 6 Чи өөрийн амаар биеэ хилэнцийг үл үйлдүүлэн анхилд энэ буруу буй хэмээн бүү өгүүл. Бурхан нь чамд юуны тул хилэгнэж, чиний гарын үйлсийг эвдрүүлэх буюу. Тэр юуны тул хэмээвээс, олон зүүдэнд их дэмийлэл буй мэт, түүнчлэнхүү олон үгст буй. Тиймийн тул бурхнаас айн үйлд. 8 Хэрвээ чи аль газарт үгээгүүг дарсан хийгээд зөв ба шүүврнийг хазгай болгосныг үзвээс, энэ хэрэгт гайхан бүү үйлд. Тэр юуны тул хэмээвээс, өндрүүд нь биеэс өндрүүдийг ажиглана. Бас тэднээс өндрүүд буй болой. 9 Газрын үрс нь хамгийн тул буй бөгөөд хаан нь тариалангаар тэжээгдэнэ. 10 Мөнгийг янаглагч нь мөнгөөр үл ханаж, баяжилыг янаглагч нь түүнээр үл ханах буй. Энэ ч дэмийлэл буй. 11 Зоорь нь ихдэвч түүнийг итгэгчид ч олон болдог. Тийн бөгөөд түүнийг нүдээр үзэхээс түүний эзэнд ямар тус буй буюу? 12 Хөдлөгч хүн нь ихийг буюу эсвэл багахныг идэвч түүний нойр нь амархан буй. Зүгээр баян хүний элбэг нь түүнийг үл унтуулна. 13 Би нарны доор нэг их мууг үзсэн хэмээвээс, баяжил нь түүний эзний зовлонгийн тул хадгалагдсан буй. 14 Зүгээр энэ баяжил нь алдагдлаар хохирно. Тийн бөгөөд тэр нь хөвгүүнийг төрүүлсэнд түүнд үлдээх юу ч үгүй. 15 Тэр нь өөрийн эхийн умайгаас нүцгэнээр гарсан мэт түүнчлэнхүү буцаж одох буй. Бас түүний гараараа эдэлснээс юу ч үл аваачих буй. 16 Энэ ч нэг их муу буй хэмээвээс, тэр нь гэр ирсэн мэт, түүнчлэнхүү буцах ёстой. Тийн бөгөөд түүний дэмийгээр хөдөлснөөс түүнд ямар тус буй буюу. 17 Бас тэр хамаг өдрүүддээ харанхуйгаар хийгээд их гашуудал ба өвчин хийгээд зовлонгоор иднэ. 18 Бас миний баяжил хийгээд үзсэн хэмээвээс, идэх бөгөөд уух ба нарны өөрийн хөдөлсөн сайнаар бурхны өгсөн хамаг өдрүүддээ жаргах нь хүний тул сайн хийгээд зохист буй. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь түүний хувь буй. 19 Бас бурхан нь аль хэнд зоорийг өгсөн болбоос, түүнээс эдлэх бөгөөд өөрийн хувийг авч өөрийн хөдөлмөрөөр жаргахыг мөн өгсөн буй. Энэ нь бурхны өглөг мөн. 20 Тэр юуны тул хэмээвээс, бурхны түүнийг баясгасанд тэр нь өөрийн амины өдрүүдийг ихэд үл санах буй.
Зургадугаар бүлэг
1 Би нарны доор нэгэн мууг үзсэн бөгөөд тэр ч хүний дотор нэвт байдаг хэмээвээс, 2 бурхны нэг хүнд баяжил хийгээд зоорь ба хүндлэлийг өгсөнд түүнд хүсэмжтэй юу ч үл дутавч, бурхан нь түүнээс идэхийн тул чадлыг үл өгнө. Харин бус хүн нь тэднийг иднэ. Энэ нь дэмийлэл хийгээд нэг их муу болой. 3 Тэр хүн нь зуун хүүхдийг төрлүүлэвч өдрүүдээ олон нас болтол уртатгавч түүний сэтгэл нь сайнаар эс ханасан бөгөөд тэр ч үл булагдах бөгөөс эл, дутуу хүүхэн нь түүнээс дээр буй хэмээн би өгүүлнэ. 4 Тэр юуны тул хэмээвээс, тэр нь дэмийгээр ирэн харанхуйгаар гарсан бөгөөд түүний нэр нь харанхуйгаар бүрхэгдсэн боловч, 5 бас тэр нь нарны эс үзэн юуг ч эс мэдэвч, харин нөгөөгөөс амар буй. 6 Тэр нь хоёр давхар мянган жилд амьд байвч сайныг эс үзсэн бөлгөө. Хамаг нь нэг оронд орох биш үү? 7 Хүний хамаг хөдөлмөр нь түүнийг амны тул буй. Зүгээр хүсэл нь үл ханана. 8 Тийн бөгөөд цэцэн хүнд тэнэгээс илүү юу буюу? Амьтны өмнө цэцнээр явагч үгээгүү хүнд юу буюу. 9 Нүдээр үзсэн нь аль хүсэмжтэйг дагахаас дээр буй. Энэ ч дэмийлэл хийгээд сэтгэлийн зовлон буй. 10 Өнө агсан нь юу буюу? Түүний нэр нэрлэгдвээс, тэр нь хүн мөн хэмээн мэдэгдэнэ. Харин тэр нь биеэс хүчтэнтэй хэрэлдэж үл чадна. 11 Олон юмнууд нь дэмийллийг ихэтгэдэг бөгөөтөл хүнд ямар тус буюу? 12 Тэр юуны тул хэмээвээс, хүний хоосон амины өдрүүд нь сүүдэр мэт өнгөрдөг бүхийн тул түүнд энэ аминд юун сайн хэмээн хэн мэднэ. Бас нарны доор түүнээс хойно юу болох хэмээн хэн үзүүлж чадна.
Долдугаар бүлэг
1 Сайн нэр нь үнэтэй сайхан тосноос дээр бөгөөд үхлийн өдөр нь төрөгдсөн өдрөөс дээр буй. 2 Жаргалын гэрт одохоос гашуудалт гэрт одох нь дээр буй. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь хамаг хүний адаг бөгөөд амьдууд нь түүнийг санах ёстой буюу. 3 Гашуудал нь инээлгээс дээр буй. Тэр юуны тул хэмээвээс, нүүрийн гашуудлаар зүрх нь сайн болно. 4 Цэцэн хүний зүрх нь гашуудлын гэрийн дотор буй. Зүгээр тэнэгийн зүрх нь жаргалын гэрийн дотор буй. 5 Цэцэн хүний зэмлэлгээг сонсох нь тэнэгүүдийн дууг сонсохоос дээр буй. 6 Тэр юуны тул хэмээвээс, тэнэгүүдийн инээлэг нь тогооны доор агч өргөсний очны дуу мэт буй. Энэ ч дэмийлэл буй. 7 Дарагдал нь цэцэн хүнийг ухаангүй болгох буй. Бас бэлэг нь зүрхийг доройтуулна. 8 Хэргийн эцэс нь түүний эхнээс дээр бөгөөд номхон сэтгэл нь омгорхог сэтгэлээс дээр буй. 9 Чи хилэнд яаран бүү үйлд. Тэр юуны тул хэмээвээс, уурлал нь тэнэгүүдийн өвчүүний дотор байна. 10 Урьдны өдрүүд нь эдүгээх өдрүүдээс юунд дээр агсан буюу хэмээн өгүүлэн бүү үйлд. Тэр юуны тул хэмээвээс, чи үүний учир ухаантайгаар үл асууна. 11 Өмчтэй агч цэцэн нь сайн болон, нарыг үзэгчдэд их тустай буй. 12 Цэцэн нь нэг халх бөгөөд мөнгө ч нэг халх буй. Харин цэцний их тус хэмээвээс тэр нь түүнд хүртэгчдэд амийг өгнө. 13 Бурхны үйлийг үзэн үйлд. Түүний хазгай болгосныг хэн цэх болгож чадах буюу? 14 Золтой өдөр жарган үйлд. Зовлонгийн өдөр санан үйлд. Тэр юуны тул хэмээвээс, хүний түүний хойно юу болохыг үл мэдэхийн тул бурхан нь нэгийг нөгөөд ойр болгосон буй. 15 Би өөрийн дэмий аминдаа хамгийг үзсэн буй. Заримдаа нэг зөвт хүн нь өөрийн зөвөөр хоосровч буруутай хүн нь өөрийн буруугаар амиа уртатгана. 16 Чи илүүгээр зөвт үл болон, илүүгээр цэцэн болон бүү үйлд. Чи биеэ юуны тул эвдрүүлэх буюу? 17 Чи илүүгээр хилэнцэт үл болон тэнэг ч болон бүү үйлд. Чи цагийн ирэхээс урьд юуны тул үхэх буюу? 8 Чи эд хоёроос нэгнээ барин, нөгөөгөөс үл хагацваас эл, амгалан болох мөн. Бурхнаас айгч нь хамаг муугаас гарах мөн. 19 Цэцэн хүнд өгсөн хүч нь балгасны дотор агч арван тэргүүлэгчдээс илүү буй. 20 Үнэхээр дэлхийн дээр сайныг үйлдэгч бөгөөд хилэнцийг үл үйлдэгч нэг ч зөвт хүн үгүй. 21 Өөрийн боолыг чамайг хараахыг үл сонсохын тул чи хамаг өгүүлсэн үгсийг хэрэглэн бүү үйлд. 22 Тэр юуны тул хэмээвээс, чи өөрөө бусдыг олон дахин хараасан хэмээн чиний зүрх нь мэднэ. 23 Би эд хамгийг цэцнээр шинжилсэн буй. Би цэцэн болсугай! хэмээн өгүүлэвч тэр нь надаас хол бөлгөө. 24 Урьд агсан нь хол хийгээд машид гүн болой. Түүнийг хэн олж чадах буюу. 25 Бас би цэцэн хийгээд шалтгаануудыг мэдэх хийгээд бэдрэгч олохын тул бас тэнэглэлийн хилэнц хийгээд тэнэгүүдийн ухаангүй явдлыг мэдэхийн тул зүрхээ оруулав 26 Тийнхүү аль эхнэрийн зүрх нь урхи хийгээд гувчуур ба түүний гарууд нь гинж мэт болбоос тэр нь үхлээс үлэмж гашуун буй хэмээн би олов. Бурхны өмнө сайн агч хүн нь түүнээс аврагдах, зүгээр хилэнцэт нь түүнд баригдах буй. 27 Бас номлогчийн өгүүлсэн нь ийн; Мана. Нэг нэгнээр адилтган шалтгааныг олохын тул бэдрэвч эс олсон минь хэмээвээс, 28 мянганы дотор нэгэн цэцэн эрийг олсон боловч төдий хамгийн дотор нэг цэцэн эмийг эс олсон буй. 29 Мана. Би гагцхүү үүнийг олсон хэмээвээс, бурхан нь хүнийг зөвт бүтээсэн боловч, тэр нь олон буруут аргыг олсон буй.
Наймдугаар бүлэг
1 Цэцэн хүнтэй хэн адил буюу?Түүнтэй адилаар хэн хэргийн шалтгааныг мэднэ? Цэцэн нь хүний нүүрийг гэрэлтэй болгож түүний нүүрийг зоримог болгоно. 2 Миний зөвлөвөөс хааны захиаг сахин үйлд. Тэр хэмээвээс бурхны өмнө болгосон шалтгааны тул болой. 3 Түүний өмнөөс яаран үл гарч муу хэрэгт бүү бай. Тэр юуныы тул хэмээвээс, тэр нь дураараа үйлдэнэ. 4 Хааны захиа нь эрхтэй бөгөөд чи юуг үйлдэнэ хэмээн түүнд хэн ч өгүүлэн үл чадна. 5 Захиа сахигч нь муу үйлийг үл мэдэх, бас цэцэн хүний зүрх нь цаг хийгээд шүүврийг мэдэх буй. 6 Тэр юуны тул хэмээвээс, аливаа хэрэгт зохистой цаг буй. Тийн боловч үүний учир хүний зовлон нь их буй. 7 Тэр юуны тул хэмээвээс, хүн нь юу болохыг үл мэднэ. Бас юу болохыг түүнд хэн мэдүүлэх буюу? 8 Сүнсийг байлгахын тул хэн ч сүнсний дээр эрх үгүй. Бас үхлийн цагийн дээр хэн ч эрх үгүй. Тэр дайнаас тавигдах нь үгүй буй. Бас буруу нь түүнийг үйлдэгчийг үл аврах буй. 9 Би энэ хамгийг үзэн, нарны доор аливаа үйлдсэн үйл хийгээд нэг хүн бус хүнийг муугаар тэргүүлэхийг сайтар санаачлав. 10 Энэ мэтээр би хилэнцтэний булагдаж одсныг үзэв. Тэд нь ариун орноос гарч өөрийн явсан балгасанд мартагдана. Энэ ч дэмийлэл буй. 11 Муу үйл нь түргэнээр эс засаглагддагийн тул хүний хөвгүүдийн зүрхэд нь мууг үйлдэхийн тул дүүрэн буй. 12 Хилэнцэт хүн нь зуу дахин мууг үйлдэж насаа уртатгавч, харин бурхнаас айгчид хийгээд түүнд сүсэглэгчдэд сайн болох хэмээн би мэднэ. 13 Зүгээр хилэнцтэд сайн үл болох, бас тэр нь өдрүүдээ үл уртатгах буй. Харин тэр нь сүүдэр мэт болох буй. Тэр юуны тул хэмээвээс, бурханд эс сүсэлсний тул болой. 14 Бас дэлхийн дээр нэг дэмийлэл буй хэмээвээс, зөвтүүдэд хилэнцтэний үйлийн ёсоор учралддаг бөгөөд хилэнцтэнд зөвтний үйлийн ёсоор учралддаг. Энэ ч дэмийлэл мөн хэмээн би өгүүлэв. 15 Тийн бөгөөд жаргал нь сайн хэмээн би өгүүлэв. Тэр юуны тул хэмээвээс, нарны доор хийгээд уух ба жаргахаас хүнд дээр юу ч үгүй. Тэр юуны тул хэмээвээс, бурхны түүнд нарны доор өгсөн амины өдрүүдэд тэр нь хөдөлмөрт ахуйдаа түүнтэй байх буй. 16 Би цэцнийг мэдэхийн тул түүнчлэнхүү дэлхийн дээр юу үйлддэгийг үзэхийн тул санаачилсан мөн. Зүгээр заримууд нь өдөрт ч, шөнөд ч нүдээрээ нойрыг үл үзнэ. 17 Тийн бөгөөд нарны доор бурхны үйлдсэн хамаг үйлсийг хүн нь олж үл чадна. Хүн нь түүнийг бэдрэн, шамдавч үл олох буй. Бас цэцэн хүн нь түүнийг мэдэхээ санавч, харин түүнийг үл олох буй хэмээн би үзэв.
Аравдугаар бүлэг
1 Үхсэн батганууд нь зуурсан сайн тосыг өмхий болгох мэт түүнчлэн нэг өчүүхэн тэнэглэл нь цэцнээр тоомжтой хүнийг өмхий болгоно. 2 Цэцэн хүний зүрх нь түүний баруун этгээдэд буй. Зүгээр тэнэгийн зүрх нь түүний зүүн этгээдэд буй. 3 Бас тэнэгийн замаар явахад түүний цэцэн нь үгүй болдог бөгөөд, тэр ч тэнэг мөн хэмээн хамагт өгүүлнэ. 4 Хэрвээ тэргүүлэгчийн хилэн нь чиний тус гарах бөгөөс эл, чи орноо бүү орхи. Тэр юуны тул хэмээвээс, номхон явдал нь олон буруунуудыг намхруулна. 5 Миний нарны доор үзсэнээр тэргүүлэгчээс гарагч буруу нь нэг муу юм буй хэмээвээс, 6 Тэнэгүүд нь их өндөр ордонд түмүүлэгдсэн боловч чадалтнууд нь доорд ордонд сууна. 7 Бас зарц нар нь морьдыг унан бөгөөтөл сайд нарын явганаар явсныг би үзсэн буй. 8 Аль хэн зуухыг малтагч нь түүнд унах бөгөөд хашааг эвдэгч түүнийг нэг могой нь зуух буй. 9 Чулуудыг аваачигч нь тэднээр бэртэх бөгөөд моддыг хагалагч нь тэднээс айх зөвт буй. 10 Төмөр зэвсэг мохоох бөгөөтөл түүнийг эс билүүдвээс их хүчийг нэмэх хэрэгтэй. Харин бүтээмжлэхийн тул цэцэн нь тустай буй. 11 Могойг үл аргадваас тэр нь зуух буй. Түүнээс чалчигч хүн нь дээр бус буй. 12 Цэцэн хүний үгс нь хайртай буй. Зүгээр тэнэгийн уруулууд нь түүний биеийг залгих буй. 13 Түүний үгсийн эхэн нь тэнэглэл бөгөөд түүний үгсийн эцэс нь ухваргүй хор буй. 14 Бас хойно юу болохыг хүн нь үл мэдэвч тэнэг нь өөрийн үгсийг үлэмжлүүлнэ. Харин түүнээс хойно юу болохыг хэн түүнд үзүүлж чадах буюу? 15 Тэнэгийн хөдөлмөр нь түүнийг зовооно. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь балгасанд яахин одохыг үл мэднэ. 16 Газар аа! Чиний хаан нь хүүхэн болох бөгөөд чиний тэргүүлэгчид нь өглөөгөөр зооглолцоход чамд зовлон болох болъюу? 17 Газар аа! Чиний хаан нь эхрмүүдийн хөвгүүд бөгөөд чиний тэргүүлэгчид нь согтуу болохын тул бус, харин тэнхээтэй болохын тул зохистой цагт идэхэд чи амгалан мөн. 18 Залхуугаар үүдлэг нь өмхий болох хийгээд гарын залхуугаар гэр нь унах буй. 19 Найр нь жаргалтай болохын тул буй бөгөөд архи нь амьтныг баясгалантай болгоно. Бас мөнгө нь хамаг хэргүүдэд зохино. 20 Санаандаа ч хааныг хараан бүү үйлд. Өөрийн гэрийн доторхи тасагт ч баян хүнийг хараан бүү үйлд. Тэр юуны тул хэмээвээс, огторгуйн шувууд нь өгүүлснийг аваачих бөгөөд жигүүртэн нь тэр юмыг мэдүүлэх буй.
Арван нэгдүгээр бүлэг
1 Өөрийн тариаг усны дээр хаян үйлд. Тийн бөгөөд олон өдөр болсны хойно, чи түүнийг олох буй. 2 Долоонд найманд ч хувийг өгөн үйлд. Тэр юуны тул хэмээвээс, дэлхийн дээр ямар муу болохыг чи үл мэднэ. 3 Хэрвээ үүлнүүд нь бороогоор дүүрэн болбоос тэр нь дэлхийн дээр асгагдах буй. Хэрвээ нэг мод нь урагш зүгт эсвээс хойт зүгт унаваас, тэр мод нь ухнасан газартаа хэвтэх буй. 4 Салхийг ажиглагч нь үл суух бөгөөд үүлнүүдийг харагч нь үл хатах буй. 5 Чи салхины замыг нь үл мэдэн, жирэмсэн эмийн умайн дотор яснуудын яахин өсөхийг эс мэдэх мэт, түүнчлэнхүү бурхны үйл болон түүний яахин хамгийг үйлдсэнийг чи үл мэднэ. 6 Өглөөгөөр хөрөнгөө цацагч үдэшдээ гараа бүү зогсуул. Тэр юуны тул хэмээвээс, чи аль бүтээмжтэй болох уу? эсвээс хоёулаа адил ёсоор сайн болох уу? хэмээн чи үл мэднэ. 7 Бас гэрэл нь тааламжтай хийгээд нарыг харах нь нүдэнд сайн буй. 8 Зүгээр хүн нь олон жилд суун атал. Тэд бүгдээрт баясавч харин харанхуй өдрүүд нь олон болох буй за хэмээн санатугай! Хамаг ирэгчид нь дэмийлэл болох буй за. 9 Залуу аа! Өөрийн залуу цагтаа баясан өөрийн залуу өдрүүдэд зүрхээрээ жаргалтай болон, өөрийн хүслийн ёсоор хийгээд өөрийн нүдний үзэхэд яван үйлд. Тийн боловч бурхан нь эд хамгийн тул чамайг шүүх хэмээн мэдэн үйлд. 10 Тиймийн тул өөрийн зүрхнээс хилэнг хагацуулан, биеэсээ мууг хагацуулан үйлд. Тэр юуны тул хэмээвээс, хүүхдийн хийгээд залуусын цаг нь дэмийлэл буй.
Арван хоёрдугаар бүлэг
1 Тийн бөгөөд муу өдрүүдийн ирэхээс урьд хийгээд би эдэд дургүй хэмээгдэх жилүүдийн хүрэхээс урьд өөрийн залуу цагтаа чамайг бүтээгчийг санан үйлд хэмээвээс, 2 нар хийгээд гэрэл ба сар хийгээд ододын харанхуйлагдах бөгөөд өвлүүдийн борооны хойно буцах аас урьд ба 3 гэрийг сахигчдийн чичрэх хийгээд хүчтэй хүмүүсийн бөхийн ба шүднүүдийн өчүүхэн болсны тул зогсох бөгөөд цонхоор харагчдын харанхуй ба 4 зээлийн үүдэгүүдийн хаагдах бөгөөд дээрэмдэх дууны бага болох ба шувууны дуунаас босох бөгөөд хөгжмийн охидын доройтох ба 5 өндөр газраас айх бөгөөд замын дээр аймшгууд болох ба цагаан цэцэгтэй модны цэцэглэх бөгөөд зарц ачаа мэт болох ба хүслийн буурах ба хүний мөнх гэртээ одох бөгөөд цорхирогчдын зээлний дээр явах ба 6 мөнгөн аргамжийн тасрах бөгөөд алтан аягын эвдрэх ба хоногийн булагт эвдрэх бөгөөд мөгрийн худагт эвдрэхээс урьтан чамайг бүтээгчийг санан үйлд. 7 Тэр цагт шороо нь гарсан газрын тэнд буцах бөгөөд сүнс нь түүнийг өгөгч бурханд буцах буй. 8 Дэмийлэлүүдийн дэмийлэл. Хамаг нь дэмийлэл буй хэмээн номлогч нь өгүүлнэ. 9 Номлогч нь цэцэн болсоор улсад мэдлэгийг сурган шамдлаар олон эрдэн үгсийг бэдэрч зохиов. 10 Номлогч нь тааламжтэй үгсийг олохын тул бэдрэв. Бичигдсэн нь үнэний зөвтэй үгс буй. 11 Цэцнүүдийн үгс нь гадсууд мэт болох гадсууд мэт гүнээр орно. Эд хураагдсанууд нэг хоньчноор өгөгдөх буй. 12 Жич, бас миний хөвгүүн ээ! Эдүүдээр сургагдан үйлд. Олон номнуудыг зохиох нь эцэс үгүй. Бас их сургаал нь махбод биеийг ичээнэ. 13 Хамаг үгсийн эцсийг сонс хэмээвээс, бурхнаас айн түүний захиануудыг сахин үйлд. Тэр юуны тул хэмээвээс, энэ нь хүний хамаг ёстой хэрэг буй. 14 Тэр юуны тул хэмээвээс, бурхан нь аливаа ч үйл болон аливаа нуугдсан сайн буюу эсвэл мууг шүүврэнд оруулах буй.