Нэгдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд Аха Сү Ирусын цагт хэмээвээс Энэтхэгээсээс Күс хүртэл зуун хорин долоон мужийн дээр хаан болсон Аха Сү Ирусын цагт 2 тэр Аха Сү Ирус хаан нь өөрийн эзлүүрний Шүшэн хэмээгч орд харшны дотор асан ширээний дээр суув. 3 Тэр нь эзэлсэн гуравдугаар жилдээ өөрийн хамаг ноёдод хийгээд хамаг боолуудад найрыг үйлдэв. Бас Пиршияа хийгээд Митийн ноёд хийгээд муждын түшмэд ба ноёд нь түүний өмнө бөлгөө. 4 Тэр цагт өөрийн цог жавхлант эзлүүрний баяжил хийгээд сүрт ялангуяа хүндлэлийг олон өдрүүд хэмээвээс, зуун наян өдрийн туршаар үзүүлэв. 5 Бас тэд өдрүүдийн өнгөрсөнд хаан нь Шүшэн орд харшинд асан их ч бага ч улс бүгдээрийн тул долоон өдрийн туршаар хаан орд харшны цэцэрлэгүүдийн хүрээний дотор найрыг үйлдэв. 6 Тэнд цагаан хийгээд ногоон ба хөх хийгээд хөхөвтөр, улаан нарийн бүс аргамжаар мөнгөн цагираг хийгээд чулуун баганаст уягдсан хөшөөд бөлгөө. Хэвтрүүд нь алт хийгээд мөнгөөр чимэгдсэн бөгөөд улаан хийгээд хөх ба цагаан хийгээд хар чулуун дэвсгэрт бөлгөө. 7 Бас тэд нь зүйл бүрийн алтан савсаас уув. Жич, эзлүүрний үзмийн ундаа нь хааны зэргийн ёсоор их бөлгөө. 8 Жич, уух нь үл баалах ёсоор бөлгөө. Тэр юуны тул хэмээвээс, хааны өөрийн гэрийн түшмэддээ захиснаар тэдний тус бүр хүн нь дураараа үйлдэв. 9 Жич, Вашти хатан хаан нь эмсийн тул Аха Шү Ирус хааны орд харшинд найрыг үйлдэв. 10 Долдугаар өдрөө хааны зүрхний үзмийн ундаагаар жаргалантай болсонд тэр нь Вашти хатан хааны үзэсгэлэнг улсад хийгээд ноёдод, хааны титимтээр үзүүлэхийн тул, 11 түүний дэргэд үйлчилсэн Михуман хийгээд Бижта ба Хэрбуна хийгээд Бикта ба Абака хийгээд Житэр ба Кэргэж хэмээгч долоон түшмэлд түүнийг хааны өмнө авчрахыг захив. Тэр юуны тул хэмээвээс, тэр хатан хэмээвээс үзэсгэлэнтэй бөлгөө. 12 Зүгээр, Вашти хатан хаан нь хааны түшмэдээр илгээсэн зарлигаар ирэхийг эс зөвшөөрөв. Тиймийн тул хаан нь ихэд уурлаад дотроо хилэнгээр халав. 13 Тийн бөгөөд хаан нь ёсыг мэдэгч цэцэн хүмүүст өгүүлэв. Тэр юуны тул хэмээвээс, тэр мэтээр хаан нь тогтоол хийгээд шүүврийг хамаг мэдэгчдэд өгүүлдэг бөлгөө. 14 Бас түүний дэргэд асан Пиришияагийн хийгээд Идийн Киришина хийгээд Шитэр ба Адмата хийгээд Таршис ба Мирис хийгээд Маршина ба Мимүгэн хэмээгч долоон ноён нь эзлүүрний тэргүүн оронд суув. 15 Хаан нь тэдэнд ийн; Бид Вашти хатан хаанд тогтоолын ёсоор юуг үйлдэх вэ? Тэр юуны тул хэмээвээс, тэр нь Аха Сү Ирус хааны түшмэдээр илгээсэн захиаг эс бүтээв. 16 хэмээсэнд Мимука нь хаан хийгээд ноёдын өмнө ийн хариу өгүүлрүүн; >ашти хатан хаан нь хаанд мууг үйлдсэнээс гадна хамаг ноёдод хийгээд Аха Сү Ирус хааны муждад агч хамаг улсын тус бурууг үйлдсэн мөн 17 Тэр юуны тул хэмээвээс, хатан хааны үйл нь хамаг эмст дэлгэрүүлэгдэх буй заа! Аха Сү Ирус хаан нь Вашти хатан хааныг өмнөө авчрахыг захисан боловч тэр нь эс ирэв. хэмээн тэд нь сонсохдоо өөрийн эрсээс жигшиж үйлдэх буй заа. 18 Тэр мэтээр эдүгээ Пиршияагийн хийгээд Митийн хатад нь хатан хааны үйлийн учир сонсохдоо хааны хамаг ноёдод өгүүлэх буй заа. Тийн бөгөөд их элэглэл хийгээд уур нь төрөгдөх буй. 19 Хэрэв хаанд тааламжит болбоос, үүнээс хойш Вашти нь Аха Сү Ирус хааны өмнө үл ирэх болтугай! хэмээн хаан нь биеэсээ зарлигийг дэлгэрүүлэн түүний үл хувилгагдахын тул Паршияагийн хийгээд Митийн тогтоолуудын дотор бичүүлэх болтугай! Бас хаан нь түүний хатан хааны хэргэмийг сайн эмд өгөх болтугай! 20 Тийн бөгөөд хааны үйлдэх цаазын түүний бүхэл эзлүүрэнд хэмээвээс, их эзлүүрэнд дэлгэрүүлэгдАхад хамаг эмс нь баян ч, үгээгүү ч эрстээ ёстой хүндлэлийг үзүүлэх буй 21 хэмээсэнд энэ зөвөлгөөн нь хаанд хийгээд ноёдод тааламжит бөлгөө. Тийн бээр хаан нь Милиукагийн зөвлөгөөний ёсоор үйлдэж 22 түүнчлэн хааны хамаг муждад тэдний бичсэний ёсоор хэмээвээс, тус бүр улсын хэлээр тэдэнд ийн; Аливаа хүн нь өөрийн гэрт эзлэх болтугай! хэмээн бичгүүдийг илгээв.
Хоёрдугаар бүлэг
1 Тэд үйлсээс хойно Аха Сү Ирус хааны уурын зогссонд тэр нь Вашти хийгээд түүний үйлдсэн ба түүний тус юу захисныг санав. 2 Тийн бөгөөд хаанд үйлчлэгч боолууд нь түүнд өгүүлрүүн; Сайхан залуу охид нь хааны тул бэдрэгдэх болтугай! 3 Бас хаан нь өөрийн эзлүүрний хамаг муждын хамаг сайхан залуу охидыг Шүшин хэмээгч орд харшинд хориод эмсийн гэрт хааны эмсийг сахигч болсон Хикэй түшмэлд өгөхийн тул түшмэдийг тогтоох болтугай! Бас тэднийг арилгах юмууд нь тэдэнд өгөгдөх болтугай! 4 Тийн бөгөөд хаан нь тааламжит болох охин нь Ваштийн оронд хатан хаан болох болтугай! хэмээсэнд хаан нь үүнийг таалаад тэр мэтээр үйлдэв. 5 Шүшэн орд харшинд нэгэн Муртики хэмээгч Иудейн хүн бөлгөө. Тэр нь Биаминий овогт хөвгүүн бөлгөө. 6 Тэр нь Иерусалимаас олз болсон хийгээд Бабилоны Нибукиднизар хааны аваачсан Иудейн Жихуй Ахин хэмээгч хаантай аваачигдсан бөлгөө. 7 Тийн бөгөөд Мурдики нь өөрийн авгын Хэдиса хэмээгч бөгөөтөл Иштир нэрт охиныг тэжээсэн бөлгөө. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь өнчин болсон бөлгөө. Тэр нь биеэр хийгээд нүүрээрээ үзэсгэлэнтэй ажгуу. Түүний эцэг хийгээд эхийн нөгчсөний хойно Муритики нь түүнийг аваад өөрийн охин болгон өргөв. 8 Тийн бөгөөд хааны зарлиг хийгээд захианы сонсогдсонд олон залуу охид нь Шүшэн орд харшинд сахигдахын тул Хэкид цуглуулагдав. Бас Иштир нь хааны гэрт эмсийг сахигч Хэкид авчрагдав. 9 Тийн бөгөөд тэр охин нь түүнд тааламжит бөлгөө. Бас тэр нь удалгүйгээр арилгах юмнууд хийгээд өөр хэрэгтнүүд ба хааны гэрээс долоон сонгосон шивэгчнийг тэр охинд өгөөд түүний тул хийгээд түүний шивэгчдийн тул эмсийн гэрийн хамгаас сайн орныг сонгож тогтоов. 10 Иштир нь өөрийн улс хийгээд төрлийг эс мэдүүлсэн бөлгөө. Тэр юуны тул хэмээвээс, Мурдики нь бүү мэдүүл хэмээн захисан бөлгөө. 11 Тийн бөгөөд Мурдики нь Иштирийн амар хийгээд түүнд юу учрахыг мэдэхийн тул эмсийн гэрийн харшны өмнө өдөр бүрд явдаг бөлгөө. 12 Тийн тус бүр охин нь эмсийн ёсоор арван хоёр сард байсны хойно Аха Сү Ирус хаанд ээлжээр оруулагдав. Тэр юуны тул хэмээвээс, Мирийн тосоор зургаан сар болоод анхилах үнэртнээр хийгээд бус юмнуудаар эмсийг арилгахын тул зургаан сар бөлгөө. 13 Энэ мэтээр тус бүр охины хаанд ороход эмсийн гэрээс хааны гэрт аваачихын тул түүний аливаа дуршсан юм нь түүнд өгөгддөг бөлгөө. 14 Тэр нь үдшээр одоод өглөөгөөр эмсийн хоёрдугаар гэрт буцаж хааны эмсийг сахигч Иа Эс Кэз түшмэлийн сахилганд ирдэг бөлгөө. Хэрвээ хаан нь түүнийг таалаад нэрээр дуудах бус бөгөөс тэр нь хаанд дахин эс ордог бөлгөө. 15 Тийн бөгөөд Мудикигийн Абихэйл овгийн охин хэмээвээс, Мурдикигийн өөрийн охин болгон авсан Иштирийн хаанд орох ээлжийн болсонд тэр нь хааны эмсийг сахигч Хэки түшмэлийн тогтоосноос бус юмыг эс хэрэглэв. Тийн бөгөөд Иштир нь түүнийг хамаг харагчдад тааламжит бөлгөө. 16 Тийнхүү Иштир нь Аха Сү Ирус хааны эзэлсэн долдугаар жилийн тобид сар хэмээгч аравдугаар сард хааны гэрт оруулагдав. 17 Тийн бөгөөд хаан нь Иштирийг хамаг эмсээс үлэмж янаглав. Бас тэр нь хааны өмнө хамаг охидоос үлэмж хайр хийгээд өршөөлийг хүртэв. Бас хаан нь түүний толгойн дээр хааны титмийг тавин Ваштийн оронд түүнийг хатан хаан болгов. 18 Жич, хаан нь хамаг ноёд хийгээд боолууддаа их найр хэмээвээс, Иштирийн найрыг үйлдээд муждын дотор ялтныг сул тавихыг тогтоон хааны байдлын ёсоор өглөгүүдийг өгөв. 19 Тийн бөгөөд охидын дахин цуглахад Муртики нь хааны хаалганд суув. 20 Иштир нь тэр цаг болтол Муртикигийн захиснаар өөрийн төрөл хийгээд улсыг эс мэдүүлсэн бөлгөө. Тэр юуны тул хэмээвээс, Иштир нь Муртикигээр тэжээгдсэн цагт бүтсэн мэт түүнчлэн түүний захиаг бүтээв. 21 Тэр цагт Муртикигийн хааны хаалганд суусанд хааны үүдийг сахигч түшмэдээс хоёр хэмээвээс, Бэктана хийгээд Тирис нь Аха Сү Ирус хааныг алахад зориглов. 22 Тийн бөгөөд Муртики нь тэр үйлийг мэдээд Иштир хатан хаанд мэдүүлэв. Бас Иштир нь Муртикигийн нэрээр хаанд илэрхийлэв. 23 Тийн бөгөөд тэр хэрэг нь нь нээгдээд олдсон бөлгөө. Тиймийн тул тэд хоёул нь нэгэн модны дээр боомилогдов. Жич, тэр хэрэг нь цагийн туужийн номын дотор хааны өмнө бичигдэв.
Гуравдугаар бүлэг
1 Үүнээс хойно Аха Сү Ирус хаан нь Акартийн аймгийн Хамитаташийн Хэмэн хөвгүүнийг их болгон дэвшүүлэн түүнтэй асан хамаг ноёдоос дээр өндөр ширээний дээр суулгав. 2 Тийн бөгөөд хааны хаалганд асан хааны хамаг боолууд нь Хэмэнд мөргөж түүнийг хүндлэв. Тэр юуны тул хэмээвээс, хаан нь тийм захисан бөлгөө. Зүгээр Мурдики нь эс мөргөн түүнийг эс хүндлэв. 3 Тийн бөгөөд хааны хаалганд асан хааны боолууд нь Мурдикид өгүүлрүүн; Чи юуны тул хааны зарлигийг тасламуй. хэмээлээ. 4 Тийн ахуй тэдний түүнд өдөр бүрд өгүүлсэн боловч тэр нь тэднийг эс сонсов. Тэндээс Мурдикигийн явдал нь зөвшөөгдөх юу хэмээн мэдэхийн тул тэд нь Хэмэнд өгүүлэв. Тэр юуны тул хэмээвээс, Мурдики нь би Иудейн хүн буй хэмээн тэдэнд мэдүүлсэн бөлгөө. 5 Тийн бөгөөд Хэмэн нь Мурдикигийн эс мөргөн түүнийг эс хүндэлснийг үзээд ихэд уурлав. 6 Тийн бөгөөд тэр нь ганц Мурдикийг барихаас жигшив. Тэр юуны тул хэмээвээс, түүнд Мурдикийн улс нь мэдүүлэгдсэн бөлгөө. Тиймийн тул Хэмэн нь Мурдикигийн улс хэмээвээс Аха Сү Ирусын бүх эзлүүрэнд асан хамаг Иудейтнийг эвдэхийг тойров. 7 Нисан сар хэмээгч нэгдүгээр сард Аха Сү Ирус хааны арван хоёрдугаар жилд тэд нь Хэмэний өмнө өдөр бүрд, сар бүрд Адар хэмээгч арван хоёрдугаар сар болтол Фүр хэмээгч шавааг орхив. 8 Тийн бөгөөд Хэмэн нь Аха Сү Ирус хаанд өгүүлрүүн; Чиний эзлүүрний хамаг муждад улсын дунд нэгэн цацагдан тархаагдсан улс буй. Тийнхүү тэдний тогтоолууд нь хамаг улсаас бус буй. Тэд нь хааны тогтоолыг үл сахьдаг. Тиймийн тул тэднийг байлгах нь хаанд тустай бус буй. 9 Хэрэв хаанд тааламжит боловч тэднийг таслах нь бичигдэх болтугай! Тийн болбоос би хааны санд оруулагдахын тул энэ хэргийг бүтээгчдийн гарт нэг түмэн алтыг өгсү. 10 хэмээсэнд хаан нь гараасаа бэлзэгээ аваад Иудейтний дайсан болсон Акний аймгийн Хэмидэтний Хэмэн хөвгүүнд өгөв. 11 Бас хаан нь Хэмэнд өгүүлрүүн; Мөнгө нь чамд өгөгдсөн бөгөөд чиний дураараа улсад үйлдэхийн тул тэд нь өгөгдсөн мөн хэмээлээ. 12 Тийн бөгөөд нэгдүгээр сарын арван гуравдугаар өдөр хааны бичээчид нь дуудагдав. Бас Хэмэний хааны хэргийг дагагчдад хийгээд аливаа мужид асан түшмэдэд ба аливаа мужийн аливаа улсын эзлэгчдэд аливаа захиснаар түүний бичсэний ёсоор хийгээд аливаа улсын хэлээр бичигдэв хэмээвээс Аха Сү Ирус хааны нэрээр бичигдээд хааны тамгаар тамгалагдав. 13 Тийн бөгөөд бичгүүд нь хааны хамаг муждад улаагаар илгээгдэв. Нэгэн өдөр хэмээвээс Адар хэмээгч арван хоёрдугаар сарын арван гуравдугаар өдөр ч хамаг Иудейтэн болсон залуус ч их настан ч, бяцхан хүүхэд хийгээд эмс бүгдээрийг таслан алан хоосруулаад тэдний эд таваарыг олз болгон авах нь захигдав. 14 Хамаг улсын тэр өдөр бэлэн болохын тул хамаг муждад захих бичгийн буулгамал нь дэлгэрүүлэгдэв. 15 Улаанууд нь хааны зарлигаар Шүшэн орд харшинд өгөгдсөн захиагаар яаруулагдаад одов. Тийн бөгөөд хаан хийгээд Хэмэн нь уухын тул суулаа. Зүгээр Шүшэн балгас нь гашуудалтай болов.
Дөрөвдүгээр бүлэг
1 Тийнхүү Мурдики нь хамаг үйлдсэнийг мэдээд хувцсаа хагачин үнст өрмөгийг өмсөн балгасны дунд одоод их гашуудалт дуугаар дуудан хааны хаалганд ч хүрэв. 2 Харин хэн ч өрмөгийг өмсвөөс хааны хаалганд орох ёсгүй бөлгөө. 3 Тийн бөгөөд хааны зарлиг хийгээд захианы хүрсэн аливаа мужийн тэнд Иудейтний гашуудал хийгээд бацаглал ба уйллага ба зойллго болов. Олон ч өрмөгт хийгээд үнстээр хэвтэв. 4 Тийнхүү Иштирийн шивэгчид хийгээд түшмэдийн түүнд ирээд мэдүүлсэнд хатан хаан нь ихэд зовж, Мурдикид хувцсыг илгээн түүнээс өрмөгийг аваад илгээсэн боловч тэр нь эс явав. 5 Тийн бөгөөд Иштир нь хааны Хатаг түшмэл хэмээвээс, хааны Иштирт үйлчлэхийн тул нэгэн түшмэлийг дуудаад энэ юм буй бөгөөд юуны тул болсон буюу хэмээн мэдэхийн тул түүгээр Мурдикид зарлигийг хүргүүлэв. 6 Тийн бөгөөд Хатаг нь хааны хаалганы өмнө агч балгасны зээлний тэнд Мурдикид гарав. 7 Мурдики нь түүнд хамаг учирсан хийгээд Иудейтнийг таслахын тул Хэмэн хааны санд төлөөс хэмээсэн мөнгөний учир мэдүүлээд 8 Иудейтний таслахын учир Шүшэнд өгөгдсөн захианы бичгийн буулгамлыг Иштирт үзүүлэхийн тул түүнд өгөөд Иштирийн хаанд орж түүнд залбиран өөрийн улсын тул түүний өмнө ирэхийг захив. 9 Тийн бөгөөд Хатаг нь ирээд Мурдикийн үгсийг Иштирт өгүүлэв. 10 Жич, Иштир нь Хатагт өгүүлэн түүнээр дамжуулан Мурдикид ийн захируун; 11 Хааны муждын аль хэн ч эр буюу эсвээс эм нь дуудагдан өгөхүеэ хаанд дотоод харшинд орох бөгөөс нэг тогтоолоор алагдах буй. Ямагт аль хэнд хаан нь алтан очрыг сонговоос тэр нь амьд байх буй хэмээн хааны хамаг боолууд хийгээд хааны муждын улс нь мэддэг. Зүгээр эд гучин өдөр хаанд орохын тул эс дуудагдав 12 хэмээсэнд тэд нь Иштирийн үгсийг Мурдикид мэдүүлэв. 13 Тийн бөгөөд Мурдики нь Иштирт хариу ийн өгүүлэхийг захив. Чи хааны гэрт байсны тул бус хамаг Иудейтэн мэт үл алагдах буй за хэмээн бүү сана. 14 Тэр юуны тул хэмээвээс, хэрэв чи энэ цагт тун дуугүй байвч, аврал хийгээд тонилгол нь бус зүгээс Иудейтэнд ирэх болъюу. Зүгээр чи хийгээд чиний эцгийн гэр нь эвдрэх буй. Бас чи энэ мэт цагийн тул эзлүүрэнд ирсэн буюу хэмээн хэн мэдмой 15 хэмээсэнд Иштир нь Мурдикид ийн хариу захируун; 16 Одоод Шүшэнд асан хамаг Иудейтнийг цуглуулж миний тул бацаглан гурван хоног өдөр шөнөөр ч идэн уун бүү үйлдэгтүн! Бас би хийгээд миний шивэгчид нь бацаглах буй. Тийн бөгөөд би ёсгүй боловч хаанд орох буй. Тийнхүү хэрэв би үхэх бөгөөс үхэх буй за хэмээлээ. 17 Тийн бөгөөд Мурдики нь одоод Иштирийн түүнд хамаг захиснаар үйлдэв.
Тавдугаар бүлэг
1 Тэндээс гуравдугаар өдөр Иштир нь хатан хааны хувцсаа өмсөөд хааны гэрийн дотоод ширээний дотор хааны гэрийн тус байв. Хаан нь хааны ширээний дээр хааны гэрийн дотор гэрийн хаалганы тус суун авай. 2 Тийн бөгөөд хаан нь Иштир хатан хааныг харшны дотор байсныг үзээд түүнийг хайрлав. Тийн хаан нь гартаа асан алтан очрыг Иштирт сунгав. Тийнхүү Иштир нь ойртоод очрын оройд гараа хүргэв. 3 Бас хаан нь түүнд ийн; Иштир хатан хаан аа! Чи юуг дурламой. Чиний гуйлга нь юу буй. Тэр нь эзлүүрний нэг хагас хүртэл чамд өгөгдөх буй хэмээсэнд 4 Иштир нь өгүүлрүүн; Хэрэв хаанд тааламжит болбоос хаан хийгээд Хэмэн эдүгээ өдөр миний түүний тул бэлдсэн найранд ирэх болтугай! 5 хэмээсэнд хаан нь ийн; Иштирийн өгүүлснээр үйлдэхийн тул Хэмэнийг яаруулагтун! хэмээн өгүүлэв. Тийн бөгөөд хаан хийгээд Хэмэний Иштирийн бэлдсэн найранд одов. 6 Тийн бөгөөд хаан нь үзмийн ундааны найранд суун атал Иштирт өгүүлрүүн; Чиний гуйлга нь юу буюу? Чиний эрлэг нь юу буюу. Тэр нь эзлүүрний нэг хагас хүртэл чамд бүтээгдэх буй 7 хэмээн өгүүлсэнд Иштир нь хариу өгүүлрүүн; Миний гуйлга хийгээд эрлэг нь ийн; 8 Хэрэв би хааны өмнө хайрыг олсон болбоос бас хэрэв миний гуйлгыг өгөн эрлэгийг бүтээх нь хаанд тааламжит болбоос л хаан хийгээд Хэмэн нь миний тэдний тул бэлдэх найрт ирэх болтугай! Тийн бөгөөд маргааш өдөр би хааны өгүүлснээр үйлдсү хэмээлээ. 9 Тийн бөгөөд тэр өдөр Хэмэн нь баясаж жаргалант зүрхээр харив. Зүгээр Хэмэн нь Мурдикийг хааны хаалганы тэнд үзээд түүний боссон хийгээд, түүний тул эс хөдөлсний учир Мурдикигийн тус ихэд уурлав. 10 Тийн боловч Хэмэн нь хичээв. Тийнхүү тэр нь гэртээ хүрээд нөхдөө хийгээд Жирис гэргийгээ дуудахаар илгээгээд 11 тэдэнд өөрийн баяжлын цог жавхлан хийгээд хүүхдийн олон тоо ба хааны түүнийг ихэтгэх хааны ноёд хийгээд боолуудын дээр өндөр болгосныг мэдүүлэв. 12 Бас Хэмэн нь өгүүлрүүн; Иштир хатан хаан нь өөрийн бэлдсэн найранд намайг хаантай оруулан бус хүнийг эс оруулав. Бас маргааш би хаантай түүнд уригдсан буй. 13 Зүгээр миний Иудейн Мурдики хэмээгч хүний хааны хаалганд суухыг үзэн атал энэ хамаг нь надад тусгүй буй 14 хэмээсэнд түүний Жирис гэргий нь хийгээд түүний хамаг нөхөд нь түүнд ийн өгүүлрүүн; Тавин тохойн төдий өндөр модыг үйлдүүлээд маргааш Мурдикийг түүний дээр боомлохын учир хаанд хүсэн үйлд. Тийн бөгөөд жаргалтайгаар хаантай найранд ортугай! хэмээсэнд тэр нь Хэмэнд тааламжит бөлгөө. Тийн бээр тэр нь модыг үйлдүүлэв.
Зургадугаар бүлэг
1 Тэр шөнөд хаан нь нойрсож эс чадаад цагийн дурдатгалын номыг авчруулав. Тийн бээр тэр нь хааны өмнө уншигдав. 2 Тийн бөгөөд Тирис хоёр түшмэлийн Аха Сү Ирус хааныг алах зоригт болсныг Мурдикийн мэдүүлсний учир бичигдсэн нь олдов. 3 Тийнхүү хаан нь ийн өгүүлрүүн; Үүний тул Мурдикид ямар хүндлэл хийгээд хэргэм нь өгөгдсөн буюу хэмээн өгүүлсэнд хаанд үйлчлэгч боолууд нь түүнд ийн; Тэр Мурдикид юу ч эс өгөгдөв 4 хэмээсэнд хаан нь ийн; Хүрээнд хэн буй хэмээн өгүүлэн атал Хэмэн нь Мурдикид бэлтгэсэн модны дээр түүнийг боомилохын учир хаанд өгүүлэхийн тул хааны гэрийн гадаад хүрээнд орсон бөлгөө. 5 Тийн бөгөөд хааны үйлчлэгч нар нь хаанд ийн; Хэмэн нь хүрээнд байна хэмээсэнд хаан нь; Түүнийг оруулагтун! хэмээн өгүүлэв. 6 Тийнхүү Хэмэний орсонд хаан нь түүнд ийн өгүүлрүүн; Хааны хүндэлхүеэ таалсан хүнд юуг үйлдэх вэ? хэмээсэнд Хэмэн зүрхэндээ ийн; Хаан нь надаас бус хэнийг үлэмж хүндлэхийг таалмуй хэмээн сэтгээд хаанд өгүүлрүүн; 7 Хааны хүндлэхүеэ таалах хүнд ийн; 8 Хааны өмсдөг хааны хувцас хийгээд хааны унах морь ба хааны толгойн дээрээ тавьдаг титим нь авчруулагдах бөгөөд 9 тийнхүү хувцас хийгээд морь хааны маш хүндэт ноёнд өгөгдөх ба тэр нь хааны хүндлэхүеэ таалах хувцасдын балгасны зээлэнд морийг унуулаад түүний өмнө ийн; Энэ мэтээр би хааны хүндлэхүеэ таалах хүнд үйлдэгдэх буюу хэмээн дуудах болтугай! 10 хэмээсэнд хаан нь Хэмэнд ийн; Өөрийн өгүүлснээр хувцад хийгээд морийг аваад хааны хаалганд суугч Иудейн овогт Мурдикид энэ мэтээр яаран үйлд. чиний хамаг өгүүлснээс юу ч үл дутах болтугай! 11 хэмээсэнд Хэмэн нь хувцад хийгээд морийг аваад Мурдикид өмсгөөд балгасны зээлэнд хүндлэгдэхүеэ таалсан хүнд энэ мэтээр үйлдэх буй хэмээн дуудав. 12 Тийн бөгөөд Мурдики нь хааны хаалганд дахин ирэв. Зүгээр Хэмэн гашуудан толгойгоо бөхийгээд гэртээ яарав. 13 Тийн бөгөөд Хэмэн нь биетэй аливаа учирсныг Жирис гэргий хийгээд нөхөддөө мэдүүлэв. Тийнхүү түүний цэцэн хүн бөгөөд тэр нь Иудейн төрлөөс болбоос чи түүний тул бүтэмжит үл болон эрхгүй түүний өмнө унах буй 14 хэмээн тэдний түүнтэй өгүүлэлдэн атал хааны түшмэл нь ирээд Иштирийн бэлтгэсэн найранд Хэмэнийг яаруулан аваачив.
Долдугаар бүлэг
1 Тийн бөгөөд хаан хийгээд Хэмэн нь Иштир хатан хаантай найрлахын тул одов. 2 Тийнхүү хаан нь хоёрдугаар өдөр үзмийн ундааны найранд Иштир хатан хаанд дахин өгүүлрүүн; Иштир хатан хаан аа! Чиний гуйлга нь юу буюу. Тэр нь чамд өгөгдөх буй. Бас чиний эрлэг нь юу буюу. Тэр нь эзлүүрний хагас хүртэл бүтээгдэх буй 3 хэмээсэнд Иштир хатан хаан нь хариу өгүүлрүүн; Хаан аа! Хэрэв би чиний өмнө хайрыг олбоос бас хэрэв энэ нь хаанд тааламжит болох бөгөөс миний эрлэгээр миний улс нь алагдах эвдрүүлэгдэж хоорсуулагдах тул худалдагдсан буй. Зүгээр хэрэв бид боолууд хийгээд шивэгчид болж худалдагдсан болбоос би дургүйгээр байх бөлгөө. Тийн боловч дайсан нь хааны хорыг хариулан үл чадах бөлгөө 5 хэмээсэнд Аха Сү Ирус хаан нь өгүүлрүүн; Зүрхэндээ энэ мэтээр үйлдэхийг зүрхээрээ бардамлагч нь хэн буй. Тэр нь хаана буй 6 хэмээсэнд Иштир нь өгүүлрүүн; Эсэргүүцэгч хийгээд дайсан хүн хэмээвээс, энэ хорт Хэмэн мөн хэмээсэнд Хэмэн нь хаан хийгээд хатан хаанаас айв. 7 Тийн бөгөөд хаан нь уурлаж үзмийн ундааны найраас босоод орд харшийн цэцэрлэгт одов. Тийнхүү Хэмэн нь өөрийн амины тул Иштир хатан хаанаас гуйхын тул босов. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь хааны түүний тус хорыг зориглосныг үзэв. 8 Тийн бөгөөд хааны орд харшны цэцэрлэгээс үзмийн ундааны найрын оронд буцсанд Хэмэн нь Иштирийн суусан дэвсгэрийн дээр унасан бөлгөө. Тийнхүү хаан нь ийн; Бас тэр нь миний гэрийн дотор хатан хааныг хүчлэх үү? хэмээн хааны энэ үгийг өгүүлсэнтэй цэцэн Хэмэний нүүр бүрхэгдэв. 9 Жич, түшмэдээс Хэрэбуна хэмээгч нь хааны өмнө ийн; Бас Мана, хааны учир сайныг өгүүлэгч Мурдики тул Хэмэний үйлдсэн тавин тохойн төдий өндөр мод нь гэрийн дэргэд байна хэмээсэнд хаан нь өгүүлрүүн; Түүнийг тэрхүү модны дээр боомилогтун! 10 хэмээн өгүүлсэнд тэд нь Хэмэний Мурдикийн тул бэлтгэсэн модны дээр түүнийг боомилов. Тийн бээр хааны дур нь намхрав.
Наймдугаар бүлэг
1 Тэр өдөр Аха Сү Ирус хаан нь Иудейтний Хэмэн дайсны гэрийг Иштир хатан хаанд өгөв. Бас Мурдики нь хааны өмнө ирэв. Тэр юуны тул хэмээвээс, Иштир нь Мурдики түүнд ямар төрөл ахуйг хаанд мэдүүлсэн бөлгөө. 2 Тийн бөгөөд хаан нь Хэмэнээс авсан билишигийг гараасаа аваад Мурдикид өгөв. Жич, Иштир нь Мурдикийг Хэмэний гэрийн тэргүүлэгч болгон тогтоов. 3 Бас Иштир нь хаанд дахин өгүүлэн; Түүний хөлд хөсөр унан уйлан гуйж Акаригийн аймгийн Хэмэний Иудейтний тус сэтгэсэн хор хийгээд аргыг болиулахыг гуйв. 4 Тийн бөгөөд хааны Иштирт алтан очрыг сунгасанд Иштир нь босоод хааны өмнө байж ийн өгүүлрүүн; 5 Хэрэв хаанд тааламжит болох бөгөөд би түүний өмнө хайрыг олсон болбоос бас хэрэв энэ үйл нь хааны өмнө зөвт буй бөгөөд би түүний өмнө тааламжит болбоос Акарийн аймгийн Хэмидэтэн Хэмэн хөвгүүний аргалсан бичгүүдийг буцаахуяа бичигдэх болтугай! хэмээвээс, тэр нь хааны хамаг муждад агч Иудейтнийг таслахын тул бичсэн бөлгөө. 6 Харин би өөрийн улсын тус ирэх хор захиж үзэж чадах буюу. Бас би өөрийн төрлийн эвдрэлийг яаж үзэж чадах буюу 7 хэмээсэнд Эхү Сү Ирус хаан нь Иштир хатан хаанд Иудейн овогт Мурдикид өгүүлрүүн; Мана, би Иштирт Хэмэний гэрийг өгсөн бөгөөд Хэмэн нь Иудейтний тус гараа өргөсний тул модны дээр боомилогдсон буй. 8 Тийн бөгөөд өөрийн сэтгэлээр Иудейтны тул хааны нэрээр бичиж хааны тамгаар тамгалагтун! Тэр юуны тул хэмээвээс, хааны нэрээр бичигдсэн хийгээд тамгаар тамгалагдсан бичгийг хэн ч үл буцааж чадах буй хэмээлээ. 9 Тийн бөгөөд тэр цагт Сиван хэмээгч гуравдугаар сарын хорин гуравдугаар өдөр хааны бичээчид нь дуудагдав. Тийнхүү Мурдикийн хамаг захирснаар Иудейтэнд хийгээд хааны хэргийг дагагчдад муждын тэргүүлэгчид хийгээд түшмэдэд хэмээвээс, Энэтхэгээс Күс хүртэл зуун хорин долоон морийн тус бүр мужид түүний бичгийн ёсоор хийгээд тус бүр улсын хэлээр ба Иудейтэнд тэдний хэлээр хийгээд тэдний бичихийн ёсоор бичигдэв. 10 Тийн бөгөөд тэр нь Аха Сү Ирус хааны нэрээр бичээд хааны тамгаар тамгалаад бичгүүдийг морийг унагчид хийгээд луусууд ба тэмээд хийгээд залуу тэмээдийг унагчдаар улаагаар илгээв. 11 Тэд бичгүүдээр хаан нь аливаа балгасанд агч Иудейтэнд ийн; Чуулаад өөрийн амины тул босож аливаа мужийн улс нь таныг таслах бөгөөс тэднийг хийгээд тэдний хамаг хүүхэд ба эмсийг эвдэн алан хоосруулж тэдний агуурсыг олз болгон авагтун! хэмээн хаан нь эрхийг өгөв. 12 Энэ нь ганц өдөр хэмээвээс, Адар сар хэмээгч арван хоёрдугаар сарын арван хоёрдугаар өдөр нь Аха Сү Ирус хааны хамаг муждад болов. 13 аливаа мужид захин бичгийн буулгамал хийгээд Иудейтний тэр өдөр өөрийн дайснуудын тус биеэ халхлахын тул бэлэн болох нь хамаг улсад мэдүүлэгдэв. 14 Луусад хийгээд тэмээдийг унагч элчис хааны зарлигаар дуудагдан заргалдаж ирэв. Захиа нь Шүшэн орд харшнаас дэлгэрүүлэгдэв. 15 Тийн бөгөөд Мурдики нь хааны хөх хийгээд цагаан өнгөт хувцаст хийгээд алтан ба их титимт хийгээд нарийн бүс хөхөвтөр улаан дээлтэйгээр хааны өмнөөс гарав. Тийн бөгөөд Шүшэн балгас нь баясалдан жаргалдав. 16 Иудейтэнд гэр хийгээд жаргалан ба баясгалан хийгээд хүндлэл буй бөлгөө. 17 Тийн бөгөөд хааны зарлиг хийгээд захианы аливаа мужид хийгээд аливаа балгасанд хүрвээс, тэнд Иудейтэнд баясгалан хийгээд, жаргалан ба найр хийгээд сайн өдөр болов. Тийн бөгөөд газрын улсаас олон нь Иудейтний ёст болов. Тэр юуны тул хэмээвээс, тэд нь Иудейтнээс айв.
Есдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд Адар сар хэмээгч арван хоёрдугаар сарын арван гуравдугаар өдөр хааны зарлиг хийгээд цаазыг бүтээхүеэ шадар болсонд Иудейтний дайснууд нь тэдний дээр эрхт болхуяа найдавч, харин тэр мэтээр үл болон Иудейтний тэднийг өшөөлөгчдийн дээр эрхэт болсон өдөр 2 Иудейтэн нь тэднийг хорлохуяа хүсэгчдийн эсэргүүцэхийн тул Аха Сү Ирус хааны хамаг муждаар өөр өөрийн балгадад цуглав. Тийн бөгөөд хэн ч тэдний тус эсэргүүцэж эс чадав. Тэр юуны тул хэмээвээс, хамаг улс нь Иудейтнээс айв. 3 Жич, муждын хамаг түшмэд хийгээд ноёд ба тэргүүлэгчид хийгээд хааны хэргийг дагагчид нь Мурдикигаас айсны тул Иудейтэнд туслав. 4 Мурдики хэмээвээс, хааны гэрт их болоод хамаг муждад их алдарт болсон бөлгөө. Тэр юуны тул хэмээвээс, тэрхүү Мурдики хүн нь улам улмаар үлэмж их болов. 5 Тийн бөгөөд Иудейтэн нь дайснуудаа илдийн ирээр таслан эвдрүүлэн үхүүлж тэднийг өшөөлөгчдөд дураараа үйлдэв. 6 Тийн бээр Шүшэн орд харшинд Иудейтэн нь таван зуун хүнийг таслан алаад 7 Иудейтний дайсан болсон Хэмитэдагийн Хэмэн хөвгүүний Фаршандата хийгээд Далфун ба, Ашфта хийгээд 8 Фората ба Адалияа хийгээд Аридата ба 9 Фармашта хийгээд Аришай ба, Аридай хийгээд Ра Жиа Цата хэмээгч арван хөвгүүнийг алав. 10 Зүгээр тэд олзыг эс авав. 11 Тэр өдөр Шүшэн орд харшинд алагсдын тоо нь хаанд мэдүүлэгдэв. 12 Тийн бөгөөд хаан нь Иштир хатан хаанд өгүүлрүүн; Иудейтэн нь Шүшэн орд харшны дотор таван зуун хүн хийгээд Хэмэний арван хөвгүүнийг таслан алав. Бас тэд нь хааны бус муждад юуг үйлдсэн буюу. Чиний гуйлга нь юу буюу. Тэр нь чамд өгөгдөх бас чиний бус эрлэг нь юу буюу. Тэр нь чамд бүтээгдэх буй 13 хэмээсэнд Иштир нь өгүүлрүүн; Хэрэв хаанд тааламжит болбоос л эдүгээ өдрийн захианы ёсоор Шүшэн орд харшинд үйлдсэн мэт түүнчлэн маргаашийн үйлдэхийн тул захиа нь Иудейтэнд өгөгдөх бөгөөд Хэмэний арван хөвгүүн нь модны дээр боомилогдох болтугай! 14 хэмээсэнд хаан нь тэр мэтээр үйлдэхийг захив. Тэр захианы сүнсэнд өгөгдсөнөөр Хэмэний арван хөвгүүд нь боомилогдов.
* Verses missing.
Esther 9:15 through 10:3 was missing in Brad Jolly's file. The following text was transcribed from the 2000 MBTC Bible by Robert D. Wood, compiler.
15 Сусын иудейчүүд Адар сарын арван дөрөв дэх өдөр мөн цугдацгаан, Сусад гурван зуун хүнийг алсан боловч тэд тонуул үйлдсэнгүй. 16 Мөн хааны мужуудын бусад иудейчүүд өөрсдийн амиа хамгаалж, дайснуудаасаа ангижран, өөрсдийн өшөөтнүүдээс далан таван мянгыг алахаар цутларав. Гэвч тэд тонуул үйлдсэнгүй. 17 Энэ нь Адар сарын арван гурав дахь өдөр болсон бөгөөд арван дөрөв дэх өдөр нь тэд амарч, энэ өдрийг найр наадам баярын өдөр болгов. 18 Харин Сусын иудейчүүд тэр сарын арван гурав дахь болон арван дөрөв дэх өдөр цугларч, арван тав дахь өдөр нь амарцгаан, энэ өдрийг найр наадам баярын өдөр болгов. 19 Тиймээс захын хотуудад амьдрагч хөдөө нутгийн иудейчүүд Адар сарын арван дөрөв дэх өдрийг баясах, найр наадам, баяр цэнгээн хийн цайлах, бие биедээ идээний хувийг илгээх амралтын өдөр болгодог. 20 Тэгээд Мордехаи эдгээр явдлуудыг тэмдэглэж, хаан Ахашверошийн хол, ойрын бүх мужуудад амьдрагч бүх иудейчүүдэд захидлуудыг илгээв. 21 Захидлууддаа тэр жил бүрийн Адар сарын арван дөрөв дэх өдөр, мөн сарын арван тав дахь өдрийг тэмдэглэхийг үүрэг болгов. 22 Учир нь тэдгээр өдрүүдэд иудейчүүд дайснаасаа ангижирсан ба энэ сар нь тэдний хувьд уй гашуугаас баяр хөөр, гашуудлаас цэнгэлийн өдөр болсон тул тэд эдгээр өдрүүдийг найр наадам, баяр цэнгээн, мөн идээний хувийг бие биендээ илгээх болон ядуучуудад бэлэг өгөх өдрүүд болгох ёстой. 23 Тийнхүү иудейчүүд өөрсдийн хийж эхэлсэн байснаа болон Мордехаин тэдэнд бичсэн зүйлийг үүрэг болгон авав. 24 Учир нь агаг хүн, Хаммедагийн хүү, бүх иудейчүүдийн дайсан Хаман иудейчүүдийг устгахаар тэдний эсрэг төлөвлөн, тэднийг устган сүйрүүлэхээр Пур буюу шавга орхин шодсон билээ. 25 Гэвч энэ нь хаанд хүрэхэд хаан иудейчүүдийн эсрэг Хаманы санаачилсан хорон муу төлөвлөгөө нь өөрийнх нь толгой дээр буух ёстой гэж үзэн, мөн түүнийг болоод хөвгүүдийг нь дүүжлүүрт дүүжлэх ёстой хэмээн захидлаар тушаав. 26 Тиймээс тэд энэхүү өдрүүдийг Пурын нэрээр Пурим хэмээн нэрлэв. Мөн энэ захидал дахь зааврууд буюу тэд энэ тухайд үзсэн болон тэдэнд тохиолдсон зүйлсээс болж 27 иудейчүүд өөрсөддөө, өөрсдийн үр удамдаа болон тэдэнтэй нэгдсэн бүхэнд жил бүрийн тогтоосон цаг болоод ёс журмынхаа дагуу эдгээр хоёр өдрийг тэмдэглэхээ орхигдуулахгүйн тулд заншил болгон тогтоов. 28 Эдгээр өдрүүдийг үеийн үед гэр бүл, муж болон хот бүр дурсан санаж, тэмдэглэх ёстой. Пуримийн эдгээр өдрүүд нь иудейчүүдийн дунд тэмдэглэгдэхээ болих ч юм уу, эсвэл тэдний үр удмын дурсамжаас арилах ёсгүй. 29 Тэгэхэд Абихаилын охин Хатан Естер иудей Мордехаитай хамт Пуримийн тухай хоёр дахь захидлыг батлахаар бүрэн эрхтэйгээр бичив. 30 Тэр Ахашверошийн хаант улсын зуун хорин долоон мужууд уруу бүх иудейчүүдэд захидлуудыг ялангуяа амар амгалан болон үнэний үгсийг илгээв. 31 Энэ нь тогтоосон цагуудад Пуримийн эдгээр өдрүүдийг иудей Мордехаи болон хатан Естер нараас тэдэнд тогтоосонтой адил тэд өөрсөддөө болон өөрсдийн үр удамдаа өөрсдийн мацаг барих болон гашуудах үеийн тухайд заан тогтоосонтой адил тогтоохын тулд юм. 32 Ийнхүү Естерийн зарлиг нь Пуримийн талаар эдгээр заншлуудыг тогтоосон бөгөөд энэ нь номд бичигдэв.
Аравдугаар бүлэг
Хаан Ахашверош газар нутагтаа болон далайн эрэг хавийн нутагтаа ч алба гувчуур оногдуулав. 2 Түүний эрх мэдэл болон хүч чадлын бүх үйлсийн тухай, мөн Мордехаид хаанаас дэвшүүлж хүртээсэн алдар гавъяаны бүрэн илтгэл, энэ бүхэн нь Персийн болон Медийн Хаалын Судрын он дарааллын Номд бичигдээгүй гэж үү? 3 Учир нь иудей Мордехаи нь хаан Ахашверошийн удаах хүн байсан ба иудейчүүдийн дунд онцгой нэр төртэйн гадна, өөрийн садан төрлийн тааллыг олсон, ард түмнийхээ сайн сайхныг эрэлхийлж, өөрийн бүхэл үндэстнийхээ аз жаргалын төлөө ярьдаг хүн байлаа.