1 Гучдугаар жилийн дөрөвдүгээр сарын тавдугаар өдөр миний Кивэр голын дэргэд аж олз болгогдсоны дунд байсанд, огторгуй нь нээгдэв. Тийнхүү би бурхны үзэгдлүүдийг үзэв. 2. Зихуяким хааны олз болгогдсоны тавдугаар жилийн сарын тавдугаар өдөр 3 Жахуа нь Бөжийн Изихиэл лам хөвгүүнд Клитийтний газарт байгч Кивэр голын дэргэд зарлиг болов. Жич Жахуагийн мутар нь тэнд түүний дээр бөлгөө. 4 Тийн бөгөөд миний гарахад Мана. хойд зүгээс хуй шуурга хийгээд их үүл ба биеэн ороогч гал гарав. Түүний тойронд гэрэлт байсан бөгөөд, түүний дундаас гэвэл галын дундаас хувын өнгө мэт гарав. 5 Жич түүний дундаас дөрвөн амьтны дүрс гарав. Тэдний байдал нь ийн; Тэд нь хүний биед адил бөлгөө. 6 Бас тус бүр нь дөрвөн нүүрт байсан бөлгөө. Тэдний хөлүүдийн ул нь тугалын хөлийн улд адил бөлгөө. Бас тэд нь өнгөлөгдсөн зэсийн өнгө мэт гялбаат бөлгөө. 8 Бас тэд нь жигүүр зүх доор дөрвөн хажуу хүний гарт бөлгөө. Энэ мэтээр тэд дөрөв нь нүүрт хийгээд жигүүрт бөлгөө. Тэдний жигүүрүүд нь өөр зуураа нийлэв. Тэд нь явахдаа эс эргэв. Тус бүр нь цэх урьдаа явав. 10 Тэдний нүүрийн дүрс гэвэл, эд дөрөв нь баруун этгээддээ хүний нүүрт болон, арслангийн нүүрт бөлгөө. Жич эд дөрөв нь зүүн этгээддээ шарын нүүрт бөлгөө. Жич эд дөрөв нь бүргэдийн нүүрт бөлгөө. 11 Энэ мэтээр тэдний нүүрүүд бөлгөө. Жич тэдний жигүүрүүд нь дээрээс салаат байсан буй. Тус бүрийн жигүүрүүдээс хоёр нь нийлсэн бөгөөд хоёр нь тэдний биеийг бүрхэв. 12 Тийн бөгөөд тэдний тус бзр нь цэх урьдаа одов. Тодотголын хааш одоход тэнд тэд нь одож, одохдоо эс эргэв. 13 Эд амьтны дүрсний учир гэвэл тэдний хэв нь галын цогт нүүрс мэт болоод, зул мэт бөлгөө. Тэд нь амьтны дунд хийгээд доошоо одов. Тийнхүү гал нь гэрэлт бөлгөө. Бас галаас цахилгаан гарав. 14 Тийн бөгөөд эд амчтан нь цахилгаан гал мэт хөюүн буцан авай. 15 Тийн бөгөөд миний гарахад Мана. нэг дөрвөн нүүрт мүхэр нь газрын дээр амьтны дэргэд бөлгөө. 16 Мүхэрүүдийн байдал хийгээд тэдний үйлдвэр нь бирил чулууны өнгө мэт бөлгөө. Тэд дөрөв нь нэг зүрст бөлгөө. Бас тэдний хэв хийгээд үйлдвэр гэвэл нэг мүхэрийн бус нэг мүхэрийн дотор ахуй мэт бөлгөө. 17 Тэд нь одохдоо дөрвөн этгээдээрээ одон, одохдоо эс эргэв. 18 Тэдний дүүрэн хийгээд өндөр нь гайхамшигт бөлгөө. Тэдний дүүрэн нь эд дөрөвийн тойронд нүддээр дүүрэн бөлгөө. 19 Тийн бөгөөд амьтны одоход мүхэрүүд нь тэдний дэргэд одов. Жич амьтны газраас өргөгдөхөд мүхэрүүд нь өргөгдөв. 20 Тодотголын хааш одоход тэд нь одож, тэнд тодотголоороо одов. Тийн бөгөөд мүхэрүүд нь тэдний дэргэд өргөгдсөн буй. Тэр юуны тул гэвэл, эд амьтны тодотгол нь мүхэрүүдийн дот ор бөлгөө. 21 Тэдний одоход тэд ч одов. Тэдний зогсоход тэд ч зогсов. Жич тэдний газраас өргөгдөхөд мүхэрүүд ч тэдний дэргэд өргөгдөв. Тэр юуны тул гэвэл, амьтны тодотгол нь мүхэрүүдийн дотор бөлгөө. 22 Жич амьтны тэргүүний дээр байгч тэнгэрийн дүрс нь аюумшигт мөс мэт өнгөт болоод, тэдний тэргүүний дээр дээш сунгагдав. 23 Жич тэнгэрийн доор тэдний жигүүрүүд нь цэх байсан бөгөөд нэг нэгний тус ойр бөлгөө. Тус бүрт нэг этгээдээр биеэн бүрхэх хоёр жигүүр байсан бөгөөд, тус бүрт нөгөө этгээдээр биеэн бүрхэх хоёр бөлгөө. 24 Тийн бөгөөд тэдний одоход би их усадын чимээ мэт хийгээд аугаа хүчитийн дуу мэт ба, чуулганы дуу мэт хийгээд хэлний дуу мэт болсон тэдний жигүүрийн чимээг сонсов. Жич тэд нь зогсохдоо жигүүрээ буулгав. 25 Бас тэдний зогсон жигүүрээ буулгахад тэдний тэргүүний дээр байсан тэнгэрээс дуу гарав. 26 Жич тэдний тэргүүний дээр байсан тэнгэрийн дээр ширээний дүрст сафир чулуу мэт бөлгөө. Жич ширээний дүрсэнд түүний дээр байгч хүний байдал мэт бөлгөө. 27 Тийнхүү би түүний дотор хувийн өнгө мэт хийгээд галын байдал мэт байгчийн тойрсоныг үзэв. Түүний бэлхүүсний байдлаас дээш хийгээд түүний бэлхүүсний байдлаас доош галын байдал мэтийг үзэв. Түүний тойронд гэрэлт бөлгөө. 28 Бороот өдөр үүлэнд байгч солонгын байдал мэт түүнчлэн тэр тойрогч гэрэлний байдал бөлгөө. Энэ нь Жахуагийн цог жавхлангийн байдлын дүрс мэт бөлгөө. Тийн бөгөөд би түүнийг үзээд нүүрээрээ хөсөр унаад нэг зарлиг бологчийн дууг сонсов.
Хоёрдугаар бүлэг.
1 Тийн бөгөөд тэр нь надад ийн; Хүн төрөлхтөн өө! Хөлөөрөө босон үйлд, түүнчлэн би чамд өгүүлнэ. 2 хэмээн зарлиг болсонд түүний нада зарлиг болон, атал тодотгол нь миний дотор ороод намайг хөлөөр босгов. Тийнхүү би надад зарлиг бологчийг сонсов. 3 Тэнд тэр нь надад ийн; Хүн төрөлхтөөн! Би чамайг Израйлын урвагч хөвгүүнд гэвэл, миний тус урвасан улсад илгээнэ. Тэд хийгээд тэдний эцэг нар нь эдүгээ өдөр болтол миний тус нүглийг үйлдсэн буй. 4 Тэд гэвэл хатуу хийгээд ширүүн зүрхт хүүхэд мөн. Би чамайг тэдэнд илгээнэ. Тийн бөгөөд тэдэнд ийн; Жахуа эзэн нь ийн зарлиг болно хэмээн өгүүлэн үйлд. 5 Тийнхүү тэд нь сонсох буюу үл сонсох буюу. Тэд нь тэдний дунд форофидын мөн байсныг мэдэх буй. Тэр юуны тул гэвэл, тэд нь урвагч гэр буй. Тэд нь чамд өргөст халгай боловч, бас чи хилэнцийн хорхойнуудын дунд суувч, бас тэд нь урвагч төрөл боловч тэдний үгсээс үл айн, тэдний нүүрээс бүү чичиртүгэй! 7 Бас тэд нь сонсох буюу, үл сонсох буюу тэдэнд миний зарлигийг өгүүлэн, Тэр юуны тул гэвэл, тэд нь маш урвагчид мөн буй. 8 Харин хүн төрөлхтөөн! Миний чамд зарлиг болохыг сонс, чи энэ урвагч гэр мэт урвагч бүү болтугай! Амаа нээ. Миний чамд өгөхийг идэн үйлд хэмээн зарлиг болов. 9 Тийнхүү миний гарахад Мана. нэг гар нь надад сунгагдсан бөгөөд, түүний дотор нэг ороомол ном бөлгөө. 10 Тийнхүү тэр түүнийг миний өмнө тавив. Тэр ном нь дотор хийгээд гаднаа бичигдсэн бөлгөө. Бичигдсэн нь гашуудал хийгээд уйллага ба зовлон бөлгөө.
Гуравдугаар бүлэг.
1 Жич тэр нь надад ийн; Хүн төрөлхтөөн! Чамд өгөгдсөн юмыг идэн үйлд. Энэ ороомол номыг идсэний хойно одоод, Израйлын гэрт өгүүл. 2 хэмээн зарлиг болсонд миний амаа нээсэнд тэр нь тэр ороомол номыг ндада идүүлэв. 3 Бас тэр нь надад ийн; Хүн төрөлхтөөн! Энэ миний чамд өгсөн ороомол номыг дотроо аван, хэвлийгээ дүүргэн үйлд хэмээн зарлиг болсоноор миний түүнийг идсэнд тэр нь миний аманд бал мэт амтат бөлгөө. 4 Жич тэр нь надад ийн зарлиг болруун; Хүн төрөлхтөн өө! Од. Израйлын гэрт яван миний зарлигийг тэдэнд өгүүл. 5 Тэр юуны тул гэвэл, чи бус үгт улсад хийгээд хатуу хэлт улсад илгээгдсэн бус уу? Зүгээр Израйлын гэрт илгээгдсэн буй. 6 Бус хэлт хийгээд хатуу хэлт олон улсад гэвэл, чиний үл ухах хэлт улсад чи илгээгдсэн бус буй Хэрвээ би чамайг тэдэнд илгээсэн болвоос тэд нь чамайг сонсох бөлгөө. 7 Зүгээр Израйлын гэр нь чамайг сонсоход үл турших буй гэвэл, тэд нь намайг ч үл сонсох буй. Тэр юуны тул гэвэл, Израйлын бүхэл гэр нь хатуу хийгээд ширүүн зүрхэт буй. 8 Мана. Би чиний нүүрийг тэдний нүүрүүдийн тус бат болгон, чиний цохыг тэдний цохуудыг тус бат болгосон буй. 9 Би чиний цлхыг цахиураас хатуу байгч алмас чулуу мэт болгосон буй. Тэд нь урвагч гэр боловч тэднээс үл айн, тэдний нүүрээс бүү чичиртүгэй! 10 хэмээн зарлиг болоод бас надад ийн; Хүн төрөлхтөөн! Миний чамд хамаг зарлиг болохыг зүрхээрээ авч чихээрээ сонс. 11 Тийн бөгөөд од, олз болгогдсонд гэвэл, чиний улсын үрст яван, тэд нь сонсох буюу үл сонсох буюу тэдэнд өгүүл Жахуа эзний ийн зарлиг болно хэмээн мэдүүл. 12 хэмээн зарлиг болсонд тодотголын намайг өргөснөөр би хойноос их цутгааны дууг сонсов. Тэр дуу нь ийн Жахуагийн цог жавхлан нь түүний орноос магтагдах болтугай! хэмээн зарлиг болов. 13 Жич би нэг нэгдээ хүрэлцэгч амьтаны жигүүрүүдийн дуу хийгээд тэдний дэргэд мүхэрүүдийн дуу ба их цутгааны дууг сонсов. 14 Тийн бөгөөд тодотголын намайг өргөж аваачсанд би гасланаар хийгээд тодотголын халуунаараа явав. Харин Жахуагийн мутар нь миний дээр хүчит бөлгөө. 15 Тэндээс би Хивир голын дэргэд сууж ийн авивд байсан олз болгогдсонд, эргэн тэдний суусан оронд суугаад, тэнд тэдний дунд долоон хоног гайхаж байж 16 Тийн бөгөөд долоо хоногийн өнгөрсөний хойно Жахуагийн зарлиг нь надад ийн 17 Хүн төрөлхтөөн! Би чамайг Израйлын гэрт харуулж булаав. Тиймийн тул миний амнаас зарлигийг сонсон тэдэнд надаас мэдүүл. 18 Миний хилэнцтэд ийн; Чи эрхгүй үхэх буй хэмээн зарлиг болоход, чи хилэнуэтийг үл зэмэл, түүний хилэнцэт явдлын учир үл зэмлэн, түүний амийг тонилгохын тул үл үхүүлэх бөгөөс эл, тэрхүү хилэнцэт хүн нь өөрийн нүгэлд үхэх буй. Зүгээр би түүний цусыг чиний гэрээс нэхэх буй. 19 Зүгээр хэрвээ чи хилэнцтийг зэмлэвч тэр нь хилэнц хийгээд муу явдлаас буцах бөгөөс тэр нь өөрийн нүгэлд үхэх буй. Харин чи сүнсээ аварна. 20 Жич зөвт нь өөрийн зөвтөөс буцаж бурууг үйлдэх бөгөөс, бас хэрвээ би түүний өмнө бүтрүүлэхийг тавих ббөгөөс тэр нь үхэх буй. Чиний түүнийг эс зэмлэсэний тул тэр нь өөрийн нүгэлд үхэх бөгөөд, түүний үйлдсэн зөв нь үл санагдах буй. Зүгээр би түүний цусыг чиний гараас нэхэх буй. 21 Зүгээр хэрвээ чи зөвтийн нүглийг үл үйлдэхийн тул түүнийг зэмлэх бөгөөд, тэр нь нүглийг үл үйлдэх бөгөөс, тэр нь эрхгүй амьд байх буй. Тэр юуны тул гэвэл, тэр нь зэмлэгдэв. Жич чи сүнсээ аврах буй хэмээн зарлиг болов. 22 Тийн бөгөөд Жахуагийн мутар нь миний дээр байсан бөгөөд тэр нь надад ийн; Бус танд од. Тийнхүү би тэнд чамтай өгүүлэлпэх буй. 23 Хэмээн зарлиг болсонд би босоод талд одов. Тийн бөгөөд Мана. Жахуагийн цог жавхлан нь тэнд байв. Тэр нь миний Кивэр голын дэргэд үзсэн цог жавхлан мэт бөлгөө. Тийнхүү би нүүрээрээ хөсөр унав. 24 Тийн бөгөөд тодотгол нь миний дотор ороод хөлөөр босгоод ийн хэмээн зарлиг болов. Чи өөрийн гэрийн дотор биеэ хаатугай! 25 Зүгээр хүн төрөлхтөөн! Мана. Тэд нь чамд хүлэгнүүдийг тавиад, тэднээр чамайг хүлэх буй. Тийнхүү чи тэдний дунд үл гарах буй. 26 Жич би чиний хэлийг чиний тагнайд наалдуулах бөгөөд, чи хэлгүй болоод тэдэнд зэмлэгч үл болох буй. Тэр юуны тул гэвэл, тэд нь урвагч гэр буй. 27 Зүгээр миний чамд зарлиг болоход би чиний амыг нээнэ. Тийн бөгөөд чи тэдэнд ийн; Жахуа эзэн нь ийн зарлиг болно. Сонсогч нь сонсох болтугай! Үл сонсогч зогсох болтугай! Тэр юуны тул гэвэл, тэд нь урвагч гэр буй.
Дөрөвдүгээр бүлэг.
1 Хүн төрөлхтөөн! Чи нэг тоосгийг аваад, биеийн өмнө тавьж түүний дээр Иерусалим балгасыг зураад 2 Түүнийг хүрээлэн түүнийг тус асарыг үүдэн, түүний тул зуухыг малтан, түүний тус цохих зэвсэгүүдээр тойруулж тавьтугай! 3 Жич чи хавтгай төмөрийг аваад өөрийн бие хийгээд балгас хоёрын хооронд төмөр хана мэт босгон, нүүрээ түүний тус тавин үйлд. Тийн бөгөөд тэр нь хүрээлэгдэх бөгөөд чи түүнийг хүрээлэх буй. Энэ нь Израйлын гэрт бэлэг болох буй. 4 Бас биеэн зүүн хажуу дээр хэвтэн түүний дээр Израйлын гэрийн нүглийн нээлгэнийг тавьтугай! Чиний түүнд хэвтэх өдрийн тусаар чи тэдний нүгэл уун нээлгэнийг дагах буй. 5 Тэр юуны тул гэвэл, би чиний дээр өдрийн тоогоор гурван юм заран, өдрийн ёсоор тэдний нүглийн нээлгэний жилүүдийг тавьсан буй. Тэр мэтээр чи Израйлын гэрийн нүгэл нээлгэнийг дагах буй. 6 Тийн бөгөөд өдрүүдийн дууссанд чи баруун хажуугийн дээр хэвтэн Иудегийн гэрийн нүглийг нээлгэн дөчин дагатугай! Нэг жилийн тул би нэг өдрийг чамд тогтоосон буй. 7 Тиймийн тул Иерусалимын хүрээлэгдэх зөвөөр нүүр хийгээд нүцгэн царвуугаа эргүүлэн түүний тус форофидлон үйлд. 8 Тийн бөгөөд би чамайг аргамэнуудаар хүлэх бөгөөд чиний хүрээлэгдсэн өдрүүдийг дуустал чи нэг хажуугаас нөгөө хажууд эргэж үл болох буй. 9 Бас чи буудай хийгээд арвай ба, буурцаг хийгээд будаа ба, тодорхог хийгээд эрсэн буурцагийг аваад савад тавин өөрийн тул буурцагийг болгон үйлд. Чиний хажууд хэвтэх өдрүүдийн дууны ёсоор гурван зуун жаран өдөр чи түүнийг идэх буй. 10 Бас чиний идэх тэжээл нь хэмжигдэх гэвэл, өдөр бүрт хорин мянга болох буй. Чи түүнийг хэр хэрээр идэх буй. 11 Бас усаа эдний зургаан хувийн нэгний хэмжээгээр уун, хэр хэрээр уух буй. 12 Жич чи арвай буурцагийг идэн, хүний аргалаар тэдний өмнө ширэх буй. 13 Жич Жахуа нь ийн; Энэ мэтээр Израйлын хөвгүүд нь миний тэднийг хаана гаргахын тэндэхь улсуудын дунд бузар идээгээ идэх буй. 14 хэмээн зарлиг болсонд би ийн; Жахуа эзээн! Мана. Миний сүнс нь бузар эс болсон буй гэвэл би үхсэн эсвэл анд таслагдсан махыг бага наснаасаа хэзээ ч эс идэв. Бас бузар идээ ч миний аманд эс орсон буй. 15 хэмээн айлтгасанд тэр нь надад ийн; Мана. Би хүний аргалын оронд үхэрийн аргалыг өгсөн буй. Идээгээ түүгээр бэлдэн үйлд. 16 Бас тэр нь надад ийн; Хүн төрөлхтөөн! Мана. Би Иерусалимын дотор далан түшэлгэнийг эвдэх буй. Тийнхүү тэд нь талхаа цэнглүүлээр хийгээд гамналтаар идэн, усаа хэмжээгээр хийгээд гамналтаар уух буй. 17 Тиймийн тул тэд нь талх ч ус ч үгүй болоод өөр өөрийн учир гайхаж хилэнцээр сулрах больюу.
Тавдугаар бүлэг.
1 Жич хүн төрөлхтөөн! Хурц хутга гэвэл үсийг авагчийн тонгорогийг аваад өөрийн толгойн үс хийгээд сахалыг аван үйлд. Тийн бөгөөд цэнгэлүүрийг аваад цэнглэж үсээн хуваатугай! 2 Түүний гурван болсон хувийн нэг хувийг хүрээлэх цагийн бүтээхэд балгасны дунд түлээд, гурван болсон хувийн нэг хувийг аван түүний тойронд илдээр цавчаад гурван болсон хувийг илгээх больюу. 3 Бас тэрхүү үсээс нэг үсийг аваад хормойдоо оён үйлд. 4 Тэндээс тэрхүү үсээс заримуудыг дохиж аваад, галын дунд хаяж галд түлэн үйлд. Тэр юуны тул гэвэл, тэднээс Израйлын бүхэл гэрт гал нь гарах буй. 5 Жахуа эзэн нь ийн зарлиг болно. Энэ нь Иерусалим буй. Би түүнийг улсуудын дунд хийгээд түүнийг тойрогчдодын дунд тавьсан буй. 6 Тийн бөгөөд тэр нь түүнийг тойрогч улсуудаас миний шүүврээс үлэмж урван, түүнийг тойрогч газдаас миний захиануудаас үлэмж урвав гэвэл тэд нь миний шүүвэрнүүд хийгээд миний Жахуа эзэн нь ийн зарлиг болно. Та таныг тойрогч улсуудаас үлэмж олон болоод миний захиануудын ёсоор эс яван, миний шүүвэрнүүдийг эс бүтээгээд таныг тойрогч улсуудын шүүвэрнүүдийн ёсоор үйлдсэн буй. 8 Тиймийн тул Жахуа нь эзний зарлиг болсон нь ийн; Би гэвэл би чиний тус эсэргүүцэн улсуудын өмнө чиний дотор шүүвэрнүүдийг бүтээх буй. 9 Тийн бөгөөд чиний хамаг бузруудын тус би эс үйдсэн хийгээд үүнээс хойно тэр мэтээр үл үйлдэхэд үйлээ үйлдэх больюу. 10 Тиймийн тул чиний дунд эцэг нар нь хөвгүүдээ идэх бөгөөд, хөвгүүд ч эцэг нараа идэх буй. Тийнхүү би чиний тус шүүвэрнүүдийг бүтээн чиний үлэгсэдийг хамаг зүгүүдэд тараах буй. 11 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Тиймийн тул би чамд амьд бөгөөд эрхгүй миний ариун орныг чиний буртаг юмнуудаараа хийгээд хамаг бузаруудаараа бузарласны тул би чамайг бага болгох буй. Миний нүд нь үл хайрлах бөгөөд, би үл өршөөх буй. 12 Чиний гурван болсон хувийн нэг хувь нь халдварт өвчнөөр чиний дунд үхэн, зудаар ч хоосрох буй. Жич гурван болсон хувийн нэг хувийг би хамаг салхиудаар тараагаад, тэдний хойно илдийг илгээх буй. 13 Энэ мэтээр миний хилэн нь бүтэх бөгөөд би уураа тэдний дээр байлгаад амрах буй. Тийн бөгөөд миний тэдний тус уураа бүтээхэд Жахух би үүнийг атаараар зарлиг болсон буй хэмээн тэд нь мэдэх буй. 14 Жич би чамайг тойрогч улсуудын дотор хамаг өнгөрөгчидийн өмнө чамайг хоосон эвдрэл хийгээд ичгүүр болгох буй. 15 Тийн бөгөөд миний хилэнгээр хийгээд уураар ба уурт зэмлэлүүдээр чиний тус шүүвэрнүүдийг бүтээхэд энэ нь чамайг тойрогч улсуудад ичгүүр хийгээд хараал ба сургал хийгээд гайхамшиг болох буй. Жахуа нь би үүнийг зарлиг болсон буй. 16 Миний тэдний тус зудын хорт хийгээд эвдрүүлэх сумнуудаас илгээхэд би таны эвдэхийн тул тэднийг илгээх буй. Бас би таны тус зудыг нэмэн таны далан түшилгэнийг эвдэх буй. 17 Энэ мэтээр би таны тус зуд хийгээд муу ангуудыг илгээх бөгөөд, тэд нь таныг хоосоруулах буй. Жич халдварт өвчин хийгээд цус нь таны дунд аластах бөгөөд би таны дээр илдийг хүргэх буй. Жахуа би үүнийг зарлиг болсон буй.
Зургадугаар бүлэг.
1 Бас Жахуа нь надад зарлиг болруун; 2 Хүн төрөлхтөн өө! Нүүрээ Израйлын уулын тус эргүүлэн ийн форофидлон үйлд Израйлын уул аа! Жахуа эзний зарлигийг сонсогтун! 3 Жахуа эзэн нь ууланд хийгээд хаданд ба, голуудад хийгээд балуудад ийн зарлиг болно. Мана. Үнэхээр би таны тус илдийг хүргэн, таны өндөр ордыг үүдэх буй. 4 Таны тахилын ширээ нь хоосон эвдрэл болох бөгөөд таны нарны хөргүүд нь эвдэрүлэгдэх буй. Би чиний алагдсаныг таны хөргүүдийн өмнө тавин таны яснуудыг таны тахилт ширээний тойронд тараах буй. 6 Таны тахилын ширээний хоосорч эвдэгдэхийн тул хийгээд таны хөргүүдийн эвдэгдэн үгүй болохын тул, таны хамаг нутгуудад балгад нь хоосрох бөгөөд өндөр орд нь үлэгдэн эвдэгдэх буй. 7 Жич алагдсан нь таны дунд унах буй. Тийн бөгөөд та намайг Жахуа мөн хэмээн мэдэх буй. 8 Зүгээр та газдаар тараагдахдаа улсуудын дунд илдээс дутаагчид нь олз болгогдсон улсуудын дотор тэндээ намайг санах буй гэвэл би тэдний надаас холдсон зүрхээр хийгээд тэдний хөргүүддээ хурьцалж нүдээр зовоогдсон буй. Тийн бөгөөд тэд нь хамаг бузаруудаараа үйлдсэн хилэнцийн тул биеэсээ жигших буй. 10 Тийн бөгөөд Жахуа нь энэ хорыг тэдэнд өгүүлнэ хэмээн далайгаар зарлиг болсон бус уу хэмээн тэд нь мэдэх буй. 11 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Гараараа цохь, хөлөөрөө гишгэн ийн өгүүл. Аяа Израйлын гэрийн хамаг хилэнцэсийн тул, зовлон болох гэвэл тэд нь илдээр хийгээд зудаар ба, халдварт өвчнөөр унах буй. 12 Аль хэн хөл байгч нь халдварт өвчнөөр үхэх бөгөөд, аль хэн ойр байгч нь илдэр унах ба, аль хэн үлсэд хүрээлэгдэгч нь зудаар үхэх буй. Тэр мэтээр би тэдний тус нүүрээ бүтээх буй. 13 Тийнхүү тэдний хөргүүдийн дунд байгч тахилын ширээний тойронд байгч аливаа өндөр уулны дээр ба, хамаг уулын оройн дээр хийгээд аливаа ногоон модны доор ба аливаа сахлаг Тирибинд модны доор гэвэл тэдний хамаг хөргүүдэд анхилах үнэртнийг өргөх тэнд тэдний алагдсаны байх цагт, та намайг Жахуа мөн хэмээн мэдэх больюу. 14 Тэр мэтээр би мутраа тэдний дээр сунгаж тэдний хамаг нутагуудад гайхамшиг болгох буй. Тийнхүү тэд нь намайг Жахуа мөн хэмэн мэдэх буй хэмээн зарлиг болов.
Долдугаар бүлэг.
1 Бас Жахуагий надад зарлиг болсон нь ийн; 2 Жич хүн төрөлхтөөн! Израйлын газрын учир Жахуа нь эзэн нь ийн зарлиг болно. Үнэхээр эцэс нь газрын дөрвөн хязгаарын дээр ирнэ. 3 Эдүгээ чиний дээр эцэс нь ирнэ. Тийн бөгөөд би чиний тус хилэнгээ илгээж, чиний явдлын ёсоор чамайг шүүж чиний хамаг бузаруудын тус чамд хариу өгөх буй. 4 Тийн бөгөөд миний нүд нь чамайг үл хайрлах бөгөөд, би үл өршөөх буй. Харин би чиний явдлын тул хариуг өгөх бөгөөд, чиний үйдсэн бузарууд нь чиний дотор байх буй. Тийн бөгөөд та намайг Жахуа мөн хэмээн мэдэх буй. 5 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Мана. муу гэвэл ямагт муу нь ирнэ. 6 Эцэс нь ирнэ. Эцэс ирнэ. Тэр нь чиний тул сэрнэ. Мана. Тэр нь ирнэ. 7 Өглөө нь чамд ирнэ. Газарт суугч аа! Цаг нь ирнэ. Гаслант өдөр нь ойр буй. Тэр нь уулын тойронд бус болой. 8 Эдүгээ би уураа чиний дээр асгаж, чиний тус хилэнгээ бүтээж, чиний яюдлын ёсоор чамайг шийтгэж чиний хамаг бузаруудын тул чамд хариуг өгөх буй. 9 Тийн бөгөөд миний нүд нь чамайг үл хайрлах буй. Би үл өршөөх буй. Харин би чиний явдлын тул хийгээд чиний дотор үйдсэн жигшүүрийн тул хариуг өгөх буй. Тийн бөгөөд та намайг таслагч Жахуа мөн хэмээн мэдэх буй. 10 Өдрийг үзэгтүн! Мана. Тэр нь ирнэ. Өглөө нь гарав. Засаглах шийдэм нь жижиглэв. Оморхог нь дэлгэрнэ. 11 Хүлээлгэ нь хилэнцийн шийдэм болж босов. Тэдний учир хийгээд тэдний олон тоот улсын учир ба, тэдний цутгааны учир гашуудал үл болох буй. 12 Цаг нь ирнэ. Өдөр нь ойртоно. Худалдаж авагч нь үл баясах болтугай! Худалдагч үл гашуудах болтугай! Тэр юуны тул гэвэл, түүний олон тоот улс бүгдээрийн дээр хилэн нь байна. 13 Тэр юуны тул гэвэл, худалдагч нь эдүгээ болтол амьд байх боловч, худалдсан юмд үл буцах буй. Тэр юуны тул гэвэл, үзэгдэл нь түүний олон тоот улс бүгдээрийн тус буй бөгөөд тэд нь үл буцах буй. Жич хэн ч өөрийн амины хилэнцээр биеэн үл дээргүүлэх буй. 14 Тэд нь хамгийг бэлдэхэд бүрээг татав. Харин хэн ч дайнд үл гарна. Тэр юуны тул гэвэл, миний хилэн нь олон тоот улс бүгдээрийн тус байна. 15 Гадна илд нь буй бөгөөд дотор халдварт өвчин хийгээд зуд буй. Тариаланд байгч нь илдээр үхээлэгдэх бөгөөд балгасанд байгчийг халдварт өвчин хийгээд зуд нь хоосоруулах буй. 16 Зүгээр тэднээс дутаагчид нь дутаан уулны дээр байж, балын гарууд нь зовох буй. Тийнхүү би тэдний явдлын ёсоор тэдэнд үйдэж, тэдний шүүвэрүүдээр тэднийг шүүх буй. Тийн бөгөөд тэд нь намайг Жахуа мөн хэмээн мэдэх буй.
Наймдугаар бүлэг.
1 Тийн бөгөөд зургадугаар жилийн зургадугаар сарын тавдугаар өдөр би өөрийн гэрийн дотор суув. Бас Иудегийн өвгөд нь надтай суулцав. Тэнд Жахуа нь эзний мутар нь миний дээр тогтов. 2 Тийн бөгөөд миний ширтэхэд, Мана. хүний дүрс болон галын байдал мэт буй бөлгөө Түүний бэлхүүснээс доор гал байсан бөгөөд, түүний бэлхүүснээс дээш гэрэлийн байдал мэт болон, хувын өнгө мэт бөлгөө. 3 Тийн бөгөөд тэр нь гарын дүрсийг надад сунгаад, миний толгойн үснээс намайг барив. Жич тодотгол нь намайг газар хийгээд огторгуй хоёрын хооронд өргөөд бурхны үзэгдэлүүдээр Иерусалимд гэвэл, хойд зүгийн тус байгч дутаад хаалганы үүдэнд авчрав. Тэнд атаархалд хүргэгч атаархалын дорсоны суудал нь буй бөлгөө. 4 Тийн бөгөөд миний тас газарт үзсэн үзэгдлийн ёсоор Израйлын бурхны цог жавхлан нь тэнд бөлгөө. 5 Бас тэр нь надад ийн зарлиг болруун; Хүн төрөлхтөөн! Эдүгээ хойд зүгийн тийш нүдээр ширтэн үйлд хэмээн зарлиг болсонд, би хойд зүгийн тийш нүдээрээ ширтээд, хойд зүгээр тахилын ширээний хаалганы орох газарт тэрхүү атаархалын дүрсийг үзэв. 6 Бас тэр нь надад ийн; Хүн төрөлхтөөн! Чи тэдний үйлдсэн гэвэл миний ариун орноос намайг холдуулахын тул Израйлын гэрийн энд үйлдсэн их жигшүүрүүдийг үзнэ. Харин чи эргээд эднээс их жигшүүрүүдийг үзэх буй. 7 хэмээн зарлиг болоод тэр нь намайг хүрээний үүдэнд авчрав. Тийн бөгөөд миний ширтэхэд Мана. хэрэмд нэг нүх буй бөлгөө. 8 Тийнхүү тэр нь надад ийн; Хүн төрөлхтөөн! Эдүгээ хэрмийг малтан хэмээн зарлиг болсоноор миний хэрмийг малтахад Мана. нэг үүдэн бөлгөө. 9 Бас тэр нь надад ийн; ороод тэнд тэдний үйлдсэн муу жигшүүрүүдийг ү3 10 хэмээн зарлиг болсонд би орж ширтээд Мана. зүйл бүрийн зурагдсан аталжигчид хийгээд бузар ангууд ба Израйлын гэрийн хамаг хөргүүдийг хэрмийн дээр аливаа зүгт үзэв 11 Тэдний өмнө Израйлын өтгөсүүдээс тал хүн нь байсан бөгөөд Шифиний ??? хөвгүүд нь тэдний дунд байв. Бас тус бүр хүн нь Байфорыг гартаан барив. Тийнхүүү анхилах үнэртний их үүл нь дээш гарав. 12 Тийн бөгөөд тэр нь надад ийн; Хүн төрөлхтөөн! Чи Израйлын гэрийн өтгөсүүдийн өөр өөрийн дүрсний тасгийн дотор харанхуйгаар юу үйлдсэнийг үзсэн буюу. Тэр юуны тул гэвэл, тэд нь ийн; Жахуа нь биднийг эс үзнэ. Жахуа нь газрыг орхив хэмээн өгүүлэлцэнэ. 13 Хэмээн зарлиг болоод, жич надад ийн дахиж эргэн үйлд. Чи эдний үйлдсэн их жигшүүрүүдийг үзэх буй. 14 хэмээн зарлиг болоод тэр нь намайг Жахуагийн гэрийн хаалганы хойд зүгийн үүдэнд авчирав. Тийнхүү Мана. тэнд эмс нь тэмүтийн учир уйлж суун авай. 15 Жич тэр нь надад ийн; Хүн төрөлхтөөн! Чи үүнийг үзэв үү? Дахиж эргэн үйлд. Чи эднээс их жигшүүрүүдийг үзэх буй. 16 хэмээн зарлиг болоод тэр нь намайг Жахуагийн гэрийн дотоод хүрээнд авчирав. Тийнхүү Мана. Жахуагийн сүмийн үүдний тэнд хүрээ хийгээд тахилын ширээ хоёрын хооронд хорин таван хүн нь Жахуагийн сүмийн сүмийн тийш нуруугаараа байж, нүүрээрээ зүүн зүгт байн, зүүн зүгийн тийш наранд мөргөн авай. 17 Тийн бөгөөд тэр нь надад ийн; Хүн төрөлхтөөн! Чи үүнийг үзэв үү? Иудегийн гэрийн энд үйлдсэн жигшүүрүүд нь бага буюу. Тэр юуны тул гэвэл, тэд нь газрыг булаалдан дүүргээд, намайг дахиж хилэгнүүлсэн буй. Тийн бөгөөд Мана. Тэд нь гишүүнийг хаварт өргөдөг. 18 Тиймийн тул би уураар үйлдэх бөгөөд, миний нүд нь үл хайрлах буй. Би үл өршөөх буй. Жич тэд нь миний чихэнд их дуугаран дуудах боловч би тэднийг үл сонсох буй хэмээн зарлиг болно.
Есдүгээр бүлэг.
1 Жич тэр нь миний сонсоход их дуугаараа дуудан балгасыг сахигчдын тус бүр хүний эвдэх зэвсэгтэйгээр ойртуулан үйлд. 2 хэмээн зарлиг болсонд зургаан хүн нь хойд зүгийн тус дээрх хаалганы замаас ирж, тус бүр гартаа таслах зэвсэгтэйгээрээ ирэв. Тийн бөгөөд тэднээс нэг нь нарийн бөс хувцастай болоод хажуудаа бичигчийн Нагвуд бөлгөө. Тийнхүү тэд нь ороод тахилын зэс ширээний дэргэд байв. 3 Тийн бөгөөд Израйлын цог жавхлан нь Кирувын дээр байснаас гэрийн босгонд гарсан бөлгөө. Тэнд Жахуа нь бөс хувцаст хийгээд хажуудаа бичигчийн Нагвуд дуудан зарлиг болруун; 4 Балгасны дундуур гэвэл Иерусалимын дундуур алсдан тэдний дотор үйлдэгдсэн хамаг жигшүүрүдийн учир санаа алдан уйлагч хүмүүсийн цохын дээр тэмдгийг тавин үйлд. 5 хэмээн зарлиг болоод жич миний сонсоход ийн; Түүнийг даган балгасанд алсдан таслагтун! Таны нүд нь үл хайрлах болтугай! Бүү өршөөгтүн! 6 Их тастан хийгээд бага настан ба охид хийгээд нялх хүүхэд ба эмсийг тун алагтун! Зүгээр аливаа тэмдэгт болсонд бүү ойртогтун! Тийн бээр миний ариун орноос эхлэгтүн! хэмээн зарлиг болсонд тэд нь гэрийн өмнө байсан өтгөсүүдээс эхлэв. 7 Жич тэр нь тэдэнд ийн; Гэрийг бузарлагтун! Хүрээнүүдийг алагдагсдаар дүүргээд гарагтун! хэмээн зарлиг болсонд тэд нь гараад балгасны дотор алав. 8 Тийн бөгөөд тэднийг таслах атал, би үлдээд нүүрээрээ хөсөр унаж ийн дуудруун; Аяа, Жахуа эзээн! Чи Иерусалимын дээр уураа асгаж, Израйлын хамаг үлдээлийг эвдэх буюу. 9 хэмээн айлтгасанд тэр нь ийн; Израйл хийгээд Иудегийн гэрийн нүгэл нь маш их болсон буй. Орон нь цусаар дүүрсэн бөгөөд балгас ч буруугаар дүүрэн буй. Тэр юуны тул гэвэл, тэд нь ийн; Жахуа таны газрыг огоорсон буй. Жахуа нь эс харна. 10 хэмээн өгүүлсэн тул миний нүд нь үл хайрлах бөгөөд би үл өршөөн тэдний явдлыг тэдний толгойн дээр хариулах больюу. 11 хэмээн зарлиг болсонд Мана. Бөс хувцаст хийгээд хажуудаа Нагвуд хүн нь хариу өгүүлэн ийн; Би чиний захиснаар үйлдсэн буй хэмээн айлтгав.
Аравдугаар бүлэг.
1 Тийн бөгөөд миний ширтэхэд Мана. Хирувын тэргүүний дээр байгч тэнгэрт шавар чулуун мэт ширээний дүрсний байдал нь тэдний дээр үзэгдэв. 2 Тийн бөгөөд тэр нь бөс хувцаст хүнд ийн; Хирувын доор байгч мөөрийн хооронд одоод Хирувын хоорондоос галын цогоор гараа дүүргэн тэр цогийг балгасны дээр цацан үйлд хэмээн зарлиг болсонд, тэр нь миний ширтэхэд оров. 3 Тийнхүү тэр хүний орсонд Хирувууд нь гэрийн баруун этгээдэд байв. Тийн бөгөөд үүл нь дотоод хүрээг дүүргэв. 4 Тэнд Жахуагийн цог жавхлан нь гэрийн босгын дээр Хируваас гарав. Бас гэр нь үүлээр дүүрсэн бөгөөд хүрээ нь Жахуагийн цог жавхлангийн гэрлээр дүүрэн болов. 5 Тийн бөгөөд Хирувуудын жигүүрийн чимээ нь аугаа хүчтийн зарлиг болох дуу мэт гадаад хүрээ хүртэл сонсогдов. 6 Тийн бөгөөд түүний бөс хувцаст хүнд ийн; Мухерүүдийн хооронд гэвэл, Хирувуудын хоорондоос галыг ав хэмээн захьсантай сац. Тэр нь Мухерүүдийн дэргэд байв. 7 Бас нэгэн Хирув нь Хирувуудын хоорондоос Хирувуудын хооронд байсан галд гараа сунгаад тэр галаас аваад гарав. 8 Жич Хирувууд нь жигүүрийн доороо хүний гарын дүрстэй бөлгөө. 9 Тийн бөгөөд миний ширтэхэд Мана. Хирувуудын дэргэд дөрвөн Мухер буй. Нэгэн Хирувын дэргэд нэгэн Мухер буй бөгөөд бусад Хирувын дэргэд бусад нэг Мухерүүдийн өнгө нь тэршим чулуу мэт бөлгөө. 10 Жич тэдний байдлын учир гэвэл эд дөрөв нь нэгэн дүрстэй бөгөөд нэгэн Мухерийн бус нэг Мухерийн дотор байсан мэт бөлгөө. 11 Тэд нь одохдоо дөрвөн хажуугаараа одон, одохдоо эс эргэв. Зүгээр толгойн хааш харсан түүний тийш тэд нь одон, одохдоо эс эргэв. 12 Тэдний бүхэл бие хийгээд тэдний нуруу ба гарууд хийгээд жигүүрүүд нь эс эргэв. Мухерүүд гэвэл, тэдэнд байсан дөрвөн Мухер нь хаана ч нүддээр дүүрэн бөлгөө. 13 Мухерүүдийн учир гэвэл, миний сонсохоор, аяа Мухер хэмээн тэдэнд дуудагдав. 14 Жич тус бүртээ дөрвөн нүүртэй бөлгөө. Нэгдүгээр нүүр нь Хирувын нүүр байсан бөгөөд хоёрдугаарын нүүр нь хүний нүүр байсан бөгөөд, гуравдугаар нүүр нь арсланы нүүр байсан бөгөөд, дөрөвдүгээрийн нүүр нь бүргэдийн нүүр бөлгөө. 15 Тийн бөгөөд Хирувууд нь дээш өргөгдөв. Эд нь Кивир голын дэргэд миний үзсэн амьтан мөн буй. 16 Тийн бөгөөд Хирувуудын одсонд Мухерүүд нь тэдний дэргэд одов. Жич Хирувуудын газраас дэгдэхийн тул жигүүрүүдээ дэлгэсэнд Мухерүүд нь тэдний дэргэдээс эс эргэв. 17 Тэдний байсанд эд ч байв. Жич тэдний дэгдсэнд эд ч өргөгдөв. Тэр юуны тул гэвэл, амьтны тодотгол нь тэдний дотор бөлгөө. 18 Тэнд Жахуагийн цог жавхлан нь гэрийн босгоос гарч Хирувуудын дээр зогсов. 19 Тийнхүү Хирувууд нь миний ширтэхэд жигүүрээ дэлгэн газраас дэгдэв. Тэдний гарсанд Мухерүүд нь тэдний дэргэд бөлгөө. Тэд нь Жахуагийн гэрийн зүүн хаалганд зогсов. Тийн бээр Мана. Израйлын бурхны цог жавхлан нь тэдний дээр байв. 20 Энэ гэвэл, Кивир голын дэргэд Израйлы бурхны доор миний үзсэн амьтан буй. тийнхүү би тэдний Хирувууд мөн ахуйг мэдэв. 21 Тус бүр нь дөрвөн нүүртэй бөлгөө. Бас хүний гарын дүрс нь тэдний жигүүрүүдийн доор бөлгөө. 22 Жич тэдний нүүрийн дүрс нь миний Кивир голын дэргэд үзсэн нүүрүүд болоод дүрс хийгээд баяс ч адил бөлгөө. Тэдний тус бүр нь чигээр явлаа.
Арван нэгдүгээр бүлэг.
1 Бас тодотгол нь намайг өргөөд, Жахуагийн гэрийн зүүн зүгийн тус байгч зүүн хаалганд авчрав. Тэнд Мана. тэр хаалганы үүдний дэргэд би хорин таван хүнийг үзээд, тэдний дунд улсын ноёд болсон Ажурын Жижнэй хөвгүүд хийгээд Бинайн Пилити хөвгүүнийг үзэв. 2 Тийнхүү тэр нь надад ийн; Хүн төрөлхтөн өө! Эдгээр гэвэл, хорыг санаачлагчид болон энэ балгасны дотор миний зөвлөгөөнөөр зөвлөгчид мөн буй. 3 Тэд нь ийн ойр бус буй. Гэрүүдийг үүдье. Энэ балгас нь тогоо бөгөөд бид мах мөн буй. хэмээн өгүүлэлцдэг. 4 Тиймийн тул тэдний тус форофидлон, хүн төрөлхтөн өө! Форофидлон үйлд. 5 хэмээн зарлиг болсонд Жахуагийн тодотгол нь намайг төгөлдөр болгоод надад ийн; Чи өгүүлэн Жахуагийн зарлиг болсон нь ийн; Израйлын гэр ээ! Та энэ мэтээр өгүүлсэн буй. Тэр юуны тул гэвэл, би таны сэтгэлд юу орсныг мэднэ. 6 Та энэ балгасанд алагдагсдыг үлэмжлүүлэн, түүний зээлүүдийг ч алагдагсдаар дүүргэсэн буй. 7 Тиймийн тул Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Таны балгасны дунд тавьсан алагдагсад нь мөх буй бөгөөд энэ балгас нь тогоо буй. Зүгээр би таныг түүний дундаас гаргах буй. 8 Та илдээс айсан буй. Харин би таны тус илдийг ирүүлэх буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно. 9 Бас би таныг түүний дундаас гарган бусад улсын гарт өгөн, таны тус шүүвэрнүүдийг бүтээх буй. 10 Та илдээр унагагдах буй. Би Израйлын хязгаарт таныг шүүх буй. Тийн бөгөөд та намайг Жахуа мөн хэмээн мэдэх буй. 11 Энэ балгас нь таны тогоо үл болох бөгөөд та түүний дунд мах үл болох буй. би таныг Израйлын хязгаарт шүүх буй. 12 Тийн бөгөөд та намайг Жахуа мөн хэмээн мэдэх буй. Тэр юуны тул гэвэл, та миний захиануудын ёсоор эс яван миний шүүвэрнүүдийг эс бүтээсэн буй. Зүгээр та бээр таныг тойрогч улсуудын зангаар үйлдсэн буй хэмээн зарлиг болно. 13 Тийн бөгөөд Миний форофидлон ахуйд Бинайн Пилити хөвгүүн өнө үхэв. Тийнхүү би нүүрээрээ хөсөр унаад их дуу гаран ийн; Аяа, Жахуа эзээн! Чи Израйлын үлдээлийг дуустал эвдэх буй гэлээ. 14 Бас Жахуа нь надад ийн зарлиг болруун; 15 Хүн төрөлхтөөн! Иерусалимд суугчид нь чиний ах дүү нарт гэвэл, чиний ах дүү нар болсон чиний төрлийн хүмүүс хийгээд Израйлын бүхэл гэрт ийн; Та Жахуагаас холдогтун! Энэ газар нь өмч болохын тул бидэнд өгөгдсөн буй хэмээн өгүүлсэн буй. 16 Тиймийн тул ийн; Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Би тэднийг улсуудын дунд хол гарган газруудын дунд тархаасан боловч тэдний хаашаа одох газруудад би тэдэнд бяцхан ариун орон болох буй. 17 хэмээн үлдээд бас ийн; Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Би таны улсуудаас цуглуулж таны хаашаа тархаагдсан газруудаас хурааж, танд Израйлын газрыг өгөх буй. 18 Тийн бөгөөд тэд нь тэнд ирээд, тэндээс түүний хамаг бурхан юмнууд хийгээд түүний хамаг жигшүүртүүдийг хагацуулан авах буй. 19 Бас би тэдэнд ганц зүрхийг өгөн, тэдний дотор шинэ тодотголыг оруулан, тэдний чулуун зүрхийг тэдний махнаас аваад тэдэнд махан зүрхийг өгнө. 20 Тэр гэвэл, тэдний миний захиануудаар яван, миний шүүврүүдийг сахин үйлдэхийн тул болой. Тийн бөгөөд тэд нь миний улс болох бөгөөд, би ч тэдний бурхан болох буй. 21 Зүгээр өөрийн буртагнууд хийгээд жигшүүрүүдийг даган явагчдын явдлыг би тэдний тэргүүний дээр хариулах буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болов. 22 Тийн бөгөөд Хирувууд нь жигүүрээ дэлгэв. Бас Мухерүүд нь тэдний дэргэд бөлгөө. Жич Израйлын бурхны цог жавхлан нь тэдний дээр бөлгөө. 23 Бас Жахуагийн цог жавхлан нь балгасны дундаас дээшээ гараад балгасны зүүн этгээдэд байгч уулын дээр зогсов. 24 Тэндээс тодотгол нь намайг өргөж, бурхны тодотголын үзэгдлээр Гледид олз болгогдогсод аваачив. Тийнхүү миний үзсэн үзэгдэл нь надаас дээш гарав. 25 Тийн бөгөөд би Жахуагийн надад хамаг үзүүлснийг олз болгогдогсдод өгүүлэв.
Арван хоёрдугаар бүлэг.
1 Бас Жахуа нь надад ийн зарлиг болруун; 2 Хүн төрөлхтөөн! Чи урвагч гэрийн дунд сууна. Тэд нь үзэхүй нүдтэй боловч эс үзэн, сонсох чихтэй боловч эс сонсоно. Тэр юуны тул гэвэл, тэд нь урвагч гэр мөн буй. 3 Тиймийн тул хүн төрөлхтөөн! Нүүх зэвсгүүдийг бэлдэж, тэдний үзэхэд өдрийн цагт нүүтүгэй! Тийнхүү тэдний үзэхэд өөрийн нутгаас бусад нутагт нүүтүгэй! Тэд нь урвагч гэр боловч санагалзах буй за. 4 Тийн бөгөөд өдрийн цагт гаргаад, үдшийн цагт тэдэнд үзэхэд олз болгогдогсдын гардаг мэт түүнчлэн гаран үйлд. 5 Тэдний өмнө хэрмийг хотоор малтаад түүгээр аваачтугай! 6 Тэдний үзэхэд зэвсгүүдийг мөрд юүгээн дээр өргөн, үдшийн бүрийд аваачиж, нүүрээ бүрхээгээд, газрыг бүү хартугай! Тэр юуны тул гэвэл, би чамайг Израйлын гэрт бэлгэ болгов. 7 хэмээн зарлиг болсонд би захигдсаны ёсоор үйлдэж, зэвсгүүдээ өдрөөр нүүх зэвсгүүд мэт гаргаад үдэш нь гараараа хэрмийг хотоор малтаад үдшийн бүрийд тэдний үзэхэд гаргаад мөрд юүгээн дээр өргөв. 8 Тийн бөгөөд маргааш Жахуа нь надад ийн зарлиг болруун; 9 Хүн төрөлхтөөн! Урвагч гэр болсон Израйлын гэр нь чамд ийн; Чи юуг үйлдэнэ вэ? хэмээн өгүүлсэн биш үү? 10 Тэдэнд ийн өгүүл. Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Энэ ачаа нь Иерусалимд байгч ноёны хийгээд тэдний дунд байгч Израйлын бүхэл гэрийн болой. 11 Бас ийн өгүүл. Би танд бэлэг мөн буй. Миний үйлдсэн мэт түүнчлэн тэдэнд үйлдэгдэх гэвэл, тэд нь нүүлгэгдэн олз болгогдох буй. 12 Тийн бөгөөд тэдний дунд байгч ноёд нь мөрд юүгээн дээр өргөөд, бүрий цагт гарах буй. Хэрмээр алсдан аваачихын тул тэр хэрэм нь малтагдах буй. Тэр нь нүдээрээ үл харахын тул нүүрээ бүрхээх буй. 13 Бас би түүний дээр өлмийгөө сунгах бөгөөд тэр нь миний ургаад баригдах буй. Тийнхүү би түнийг үл үзэх буй. 14 Жич түүний ойр байгч хамаг туслагчид хийгээд түүний хамаг чуулганыг би аливаа салхинд тараагч тэдний хойно илдээ сугалах буй. 15 Тийн бөгөөд миний тэднийг улсуудын дунд тараахад хийгээд тэднийг газруудаар цацахад, тэд нь намайг Жахуа мөн хэмээн мэдэх буй. 16 Зүгээр тэдний хаана ч хүрэх улсуудын дунд хамаг жигшүүрүүдээ мэдүүлэхийн тул би тэднээс нэгэн өчүүхэн хүнийг илдээс хийгээд зудаас ба халдварт өвчнөөс үлдээл буй. Тийн бөгөөд тэд нь намайг Жахуа мөн гэж мэдэх буй. 17 Бас Жахуа нь надад ийн зарлиг болруун; 18 Хүн төрөлхтөөн! Талхаа чичрэхээрээ ид. Усаа эмээхээр хийгээд аюулаар уун үйлд. 19 Бас газрын улсад ийн өгүүл. Жахуа эзний Иерусалимд суугчдын учир хийгээд Израйлын газрын учир зарлиг болсон нь ийн; тэд нь талхаа чичрэхээр идэн, усаа гайхамшигтайгаар уух буй. Тийн бөгөөд түүний газарт суугчдын дээрмийн шалтгаанаар түүний дүүрэн байдал нь хоосрох буй. 20 Жич улстай балгад нь хоосруулагдах бөгөөд газар нь хоосон эвдрэл болох буй. Тийн бөгөөд та намайг Жахуа мөн гэж мэдэх буй. 21 Жич Жахуа нь надад ийн зарлиг болруун; 22 Хүн төрөлхтөөн! Израйлын газрын учир чиний сонссон гэвэл, өдрүүд нь уртатгагдсан бөгөөд аливаа үзэгдэл нь зогсоно хэмээгч үлгэр нь юун буюу. 23 Тиймийн тул тэдэнд ийн; Жахуа нь эзний зарлиг болсон нь ийн; Би энэ үлгэрийг болиулах буй. Энэ үлгэр нь Израйлын дотор дахин үл өгүүлэгдэх буй. Зүгээр тэдэнд ийн өгүүл. Өдрүүд хийгээд аливаа үзэгдлийг бүтээгдэх нь ойртоно. 24 Тэр юуны тул гэвэл, нэг ч дэмий үзэгдэл, эсвэл сайрхагч зөнч Израйлын гэрийн дотор дахин үл болох буй. 25 Тэр юуны тул гэвэл, би Жахуа бөгөөд би зарлигаа мэдүүлэх буй. Тийнхүү миний зарлиг болох нь бүтэж, дахин үл суух буй. Тэр юуны тул гэвэл, урвагч гэр ээ! Таны цагт би зарлигаа мэдүүлээд бүтээх буй хэмээн Жахуа эзэн зарлиг болно. 26 Бас Жахуа нь надад ийн зарлиг болруун; 27 Хүн төрөлхтөөн! Мана. Израйлын гэр нь ийн өгүүлнэ. Түүний үзсэн үзэгдэл нь олон өдрүүдийн туршаар үл бүтэх буй. Тэр нь ирээдүй хол цагийн учир форофидлогдоно. 28 Тиймийн тул Жахуа эзний зарлиг босон нь ийн; Үүнээс хойно миний зарлигуудаас нэг нь ч үл саатах, харин миний зарлиг болох нь бүтэх буй гэж Жахуа эзэн нь зарлиг болно.
Арван гуравдугаар бүлэг.
1 Жич Жахуа нь надад ийн зарлиг болруун; 2 Хүн төрөлхтөөн! Израйлын форофидлогч форофид нарын тус форофидолж, өөрийн зүрхээр форофидлогчдод ийн; Жахуагийн зарлигийг сонсогтун! хэмээн өгүүл. 3 Жахуа эзний зарлиг босон нь ийн; Жахуа ч эс үзсэн байтал өөрийн санаснаар явагч ухаангүй форофид нарт зовлон болох буй. 4 Израйл аа! Чиний форофид нар нь хоосон эвдэрсэн ордод байгч үнэгэдтэй адил буй. 5 Та эвдэрсэн газруудад эс орон, Израйлын гэрийн Жахуагий өдөр дайнд зогсохын тул хэрмийг эс зассан буй. 6 Тэд нь дэмийрэл хийгээд худал ёрыг үзэн, Жахуагийн зарлиг босон нь ийн хэмээн өгүүлэвч Жахуа нь тэднийг эс тлгээв. Зүгээр бидний үг нь тогтох буй хэмээн тэд нь бусдыг найдуулна. 7 Та дэмий үзэгдлийг үзэн, худал ёрыг бгүүлсэн биш үү? Тийн боловч миний эс зарлиг болсон байтал, та Жахуа нь зарлиг болно гэж өгүүлдэг. 8 Тиймийн тул Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Та дэмийрлийг өгүүлээд худлуудыг үзсэн буй. Тиймийн тул Мана. Би таны тус буй гэж Жахуа эзэн нь зарлиг болно. 9 Тийн бөгөөд миний мутар нь дэмийрлийг үзэгч хийгээд худал ёрыг өгүүлэгч форофид нарын тус болох буй. Тэд нь миний улсын чуулганд үл байж, израйлын гэрийн тууж номын дотор үл бичигдэн Израйлын газарт үл орох буй. Тийн бөгөөд та намайг Жахуа мөн хэмээн мэдэх буй. 10 Тэр юуны тул гэвэл, тэд нь олонтаа миний улсыг аргаар мэхэлж, амаргүй боловч амар гэж өгүүлэв. Тийн бөгөөд нэгэн нь хэрмийг үүдэв. Тийн бээр Мана. Бусад нь эс зуурсан шаваасаар шавав. 11 Эс зуурсан шаваасаар шавагчдад ийн; Тэр хэрэм нь унах буй гэж өгүүл. Үеолүүлэх бороо нь орох буй. Бас их мөндрийн чулууд нь унах бөгөөд хуй шуурга нь түүнийг хагалах буй. 12 Мана. Хэрмийн унасанд таны шавсан шавлага нь хаана буй гэж танд өгүүлэгдэх биш үү? 13 Тиймийн тул Жахуа эзний зарлиг босон нь ийн; Би уураараа түүнийг хуй шуургаар хагалах буй. Бас миний хилэнд үерлүүлэх бороо хийгээд миний уураар их мөндрийн чулууд нь түүнийг дуустал эвдэхийн тул болох буй. 14 Энэ мэтээр би таны эс зуурсан шаваасаар шавсан хэрмийг эвдээд газар хүртэл унагах буй. Тийн бөгөөд тэр хэрмийг унахад түүний суурь нь үзэгдэх буй. Бас та ч түүний дунд таслагдах буй. Тийнхүү та намайг Жахуа мөн гэж мэдэх буй. 15 Энэ мэтээр би хэрмийн тус хийгээд түүний эс зуурсан шаваасаар шавагчдын тус миний уурыг бүтээгч танд ийн зарлиг боох хэрэм нь үгүй болсон бөгөөд түүнийг шавсан нь үгүй болов. 16 Тэд гэвэл, Иерусалимын учир форофидлосон хийгээд амаргүй байтал түүний тул амрын үзэгдлүүдийг үзэгч форофид нар буй гэж Жахуа эзэн нь зарлиг болно. 17 Жич хүн төрөлхтөөн! Өөрийн улсын охидын тус форофидлон үйлд. Тэд нь өөрийн зүрхнээс форофидолдог. Тиймийн тул тэдний тус форофидлон ийн өгүүл. 18 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Хамаг гарын сугануудад таарнуудыг уян, сүнснүүдийг агнахын тул хамаг өндөр зүйлийн улсын толгойн дээр алчууруудыг бүтээгч эмсд зовлон болох буй. Та миний улсын сүнсүүдийг агнан, танд ирэгч сүнсүүдийг амьд байлгах уу? 19 Бас та таны худлыг сонсогч миний улсад худлаар өгүүлэхээр үхэх ёсгүй сүнсүүдийг үхүүлэн, амьд байх ёсгүй сүнсийг амьд байлган нэг гарын атгахын төдий арвай хийгээд боорцгийн хэсгүүдийн тул намайг жигшүүрт болгох буюу. 20 Тиймийн тул Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Мана. Би таны сүнсийг агнан мэхлэгч таарнуудын тус болоод тэднийг таны гаруудаас хагалан, сүнсүүд гэвэл, таны агнан мэхэлсэн сүнсүүдийг сул тавих бий. 21 Жич би таны алчууруудыг таслан, өөрийн улсыг таны гараас аврах бөгөөд тэд нь агнагдахын тул таны гарт дахин үл болох буй. Тийн өгөөд та намайг Жахуа мөн гэж мэдэх буй. 22 Тэр юуны тул гэвэл, та миний эс гашуудуулсан зөвтийг худлаар зовоон, хилэнцтийг замаасаа үл буцаж, амиа үл аврахын тул хилэнцтийн гарыг тэнхрүүлнэ. 23 Тиймийг тул та дэмийрлийг дахиж үл үдэн, зөнг ч үл зөнчлөх буй. Тэр юуны тул гэвэл, би миний улсыг таны гараас аврах буй. Тийн бөгөөд та намайг Жахуа мөн гэж мэдэх буй.
Арван дөрөвдүгээр бүлэг.
1 Тийн бөгөөд Израйлын зарим өтгөсүүд нь надад ирээд, миний өмнө суув. 2 Тийнхүү Жахуа нь надад ийн зарлиг болруун; 3 Хүн төрөлхтөөн! эд хүмүүс нь зүрх юүгээн дотор хөргүүдээ байлган, хилэнц юүгээн бүдрүүлэгчийг нүүрийн өмнөө тавьсан буй. Би тэднээр асуугдах буй. 4 Тиймийн тул тэдэнд ийн өгүүл. Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Израйлын гэрийн аль хэн хүн нь зүрхэндээ хөргүүдээ байлган хилэнц юүгээн бүдгэрүүлгийг нүүрийн өмнөө тавиад форофидод ирэх бөгөөтөл эл. Жахуа би түүний олон хөргүүдийн ёсоор түүнд хариу зарлиг болох буй. 5 Тийнхүү Израйлын гэрийн хөргүүдээр ийн надаас холдсны тул би тэдний зүрхээр тэднийг барих буй. 6 Тиймийн тул Израйлын гэрт ийн өгүүл. Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Гэмшилийг түрэн хөргүүдээсээ буцан, нүүрээр хамаг бузруудаасаа холдуулагтун! 7 Тэр юуны тул гэвэл, Израйлын гэрийн аль хэн хүн гэвэл Израйлд суугч оролт хүн нь надаас биеэ хагацуулж зүрхэндээ хөргүүдээ байлган, хилэнц юүгээн бүдрүүлгийг нүүрийн өмнөө тавиад миний учир асуухын тул форофидод ирэх байтал эл. Жахуа би түүнд хариу зарлиг болох буй. 8 Жич би нүүрээ тэр хүний тус эсрэг болгон, миний улсын дундаас туслах буй. Тийн бөгөөд та намайг Жахуа хэмээн мэдэх буй. 9 Бас форофид нь үгийг өгүүлэхэд мэхлэгдсэн болбол Жахуа би тэрхүү форофидыг мэхлүүлсэн буй. Жич би мутраа түүний тус сунган, миний Израйл улсын дундаас түүнийг таслах буй. 10 Тийн бөгөөд тэд нь өөрийн хилэнцийн нэхлэгийг даах буй. Форофидын нэхлэг нь түүнээс асуугчийн нэхлэгний ёсоор болох буй. 11 Тэр мэтээр Израйлын гэр нь надаас дахин үл төөрч хамаг буруунуудаараа дахин үл бузарлагдаж, миний улс болох бөгөөд би ч түүний бурхан болох болтугай! хэмээн Жахуа эзэн нь зарлиг болов. 12 Бас Жахуа нь надад ийн зарлиг болруун; 13 Хүн төрөлхтөөн! Газрын их бурууг үйлдэж миний тус мутраа сунган, түүний халхаа түшлэгийг эвдэн, түүнд зудыг илгээн, хүнээс хийгээд малаас идээг булгиулах больюу. 14 Тийнхүү эд гурван хүн гэвэл, Нува хийгээд Даниэл хийгээд Иув нь тэрхүү газрын дотор байсан боловч тэд нь зөвөөрөө ямагт өөрийн сүнсийг тонилгох бөлгөө. хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно. 15 Жич хэрвээ би хорт ангуудыг газраар алсдуулах бөгөөд тэд нь түүнийг хоосруултал эвдэх бөгөөд хэн ч хүн ангуудын учраас тэнд үл алсдах бөгөөс, 16 Эд гурван хүн нь тэрхүү гадрын дотор байсан боловч тэд нь хөвгүүд охидыг ч үл тонилгон, ямагт өвсөө тонилгох бөлгөө. Харин газар нь хоосрох бөлгөө хэмээн Жахуа эзэн нь амиараа тангараглан зарлиг болно. 17 Жич хэрвээ би тэрхүү газрын тул илд илгээн ийн; Илд ээ! Газрын алсдан үйлд хэмээн зарлиг болох бөгөөд тэрхүү газараас хүн хийгээд малыг таслах бөгөөс эл. 18 Эд гурван хүн нь түүнд байсан боловч тэд нь хөвгүүд хийгээд охидыг ч үл тонилгон, ямагт өвсөө тонилгох бөлгөө хэмээн Жахуа эзэн нь амиараа тангараглан зарлиг болно. 19 Жич хэрвээ би тэрхүү газарт халдварт өвчнийг илгээж, түүний тус хилэнгэ цуссаар асган түнээс хүн хийгээд малыг таслах гэвэл эл. 20 Нува хийгээд Даниэл ба Иув гурав нь түүний дотор байсан боловч тэд нь хөвгүүд охидыг ч үл тонилгон ямагт зөвөөрөө өөрийн сүнсийг тонилгох бөлгөө хэмээн Жахуа эзэн нь Амиараа тангараглан зарлиг боно. 21 Тиймийн тул Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Үүнээс гадна миний Иерусалимаас хүн малыг таслахын тул дөрвөн их шүүврээ гэвэл, илд хийгээд зуд ба хорт ангууд хийгээд халдварт өвчнийг түүний төлөө илгээхэд Жахуа болох буюу 22 Тийн боловч нэгэн үлдээл гэвэл хөвгүүд хийгээд охид нь үлдээд гарч авчрагдах буй. Мана. Тэд нь тэнд гарч ирэх бөгөөд та тэдний явдал хийгээд үйлдвэрийг үзэх буй. Тийнхүү та миний Иерусалимын тус ирүүлсэн хорын учир гэвэл, миний түүний төлөө хамаг ирүүлсний учир амгалагдах буй. 23 Тийнхүү таны тэдний явдал хийгээд үйлдвэрийг үзэхэд тэд нь таныг амгалах буй. Бас миний түүний төлөө хамаг үйлдсэн нь шалтаггүйгээр үйлдэгдсэн бус хэмээн та мэдэх буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно.
Арван тавдугаар бүлэг.
1 Бас Жахуа нь надад ийн зарлиг боруун; 2 Хүн төрөлхтөөн! Үзмийн мод нь бус мод эсвэл ойн моддын гишүүнүүдээс юугаар сайн буюу. 3 Түүний мод нь юуг ч үйлдэхийн тул хэрэгдэгдэх буюу. Эсвэл зэвсгийг өлгөхийн тул түүнээс хийсэн хадаас нь автах буюу. 4 Мана. Тэр нь түлээ болж галд хаягддаг. Гал нь ёзоор үзүүр хоёрыг түлэх, түүнй дунд ч түлэгдэнэ. тэр нь ямар ч үйлдвэрт хэрэгтэй буюу. 5 Мана. Тэр нь бүхлээр байтал ямарч үйлдвэрт зохисгүй байтал галд түлэгдсэний хойно ямар үйлдвэрт хэрэглэгдэх буюу. 6 Тийн тул Жахуа эзэн зарлиг болсон нь ийн; Ойн моддоос миний галд түлээ болгон өгсөн үзмийн мод мэт түүнчлэн би Иерусалимд суугчдыг өгөн, 7 Нүүрээ түүний тус эсэргүүцүүлэх буй. Тэдний галаас гарахад бусад нэгэн гал нь тэднийг түлэх буй. Тийнхүү миний нүүрийн тэдний төлөө эсэргүүцүүлэхэд та намайг Жахуа мөн хэмээн мэдэх буй. 8 Тийн бөгөөд би газрыг хоосруулсан буй. Тэр юуны тул гэвэл, тэр нь ихэд давсан буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болмуй.
Арван зургадугаар бүлэг.
1 Жич Жахуа нь надад ийн зарлиг болруун; 2 Хүн төрөлхтөөн! Иерусалимын буруудыг түүнд мэдүүлэн ийн өгүүл. 3 Жахуа эзний Иерусалимд зарлиг болсон нь ийн; Чиний уг хийгээд чиний төрөл нь Ханаван газраас бөлгөө. Чиний эцэг нь Амурын хүн байсан бөгөөд чиний эх нь Хитийн бөлгөө. 4 Тийн бөгөөд чиний төрлийн учир гэвэл, чиний төрөгдсөн өдөр чиний хүйс нь эс огтлогдсон бөгөөд миний чамайг харахад чи усаар эс угаагдсан бөлгөө. Чи давсаар тун эс давслагдаад, тус угаагдсан бөлгөө. 5 Нэг ч хүн чамайг эс хайрласан бөгөөд, хэн ч чамайг нигүүлсэж эд хэргүүдийг чамд эс үйлдэв. Зүгээр чи төрөгдсөн өдөртөө гологдоод хээрт гаргагдав. 6 Тийн бөгөөд би чиний ойр алсдан, цусаараа бузар болсон чамайг үзээд чиний цусандаа байсан цагт чамд амьд болтугай! хэмээн зарлиг болов. 7 Би чамайг хээрийн цэцгийн гөлөг мэт өсгөв. Тийн бөгөөд чи өсч том болоод маш сайхан болов. Чиний хоёр хөх нь ургасан бөгөөд чиний үс нь өссөн буй. Харин чи нүцгэн хийгээд бүрхүүлгүй байсан бөлгөө. 8 Тийнхүү чиний миний ойр алсдан чамайг үзсэн цаг нь чиний тул янаглалын цог бөлгөө. Тийн бөгөөд би чиний дээр хормойгоо дэлгэн, чиний нүцгэнийг бүрхээв. Бас би чамд тангараглан чамтай тогтоолыг бүтээв. Тийнхүү чи миний болов хэмээн Жахуа эзэн нь зарлиг болмуй. 9 Бас би чамайг усаар угаан чиний цусыг галаас бүрнээр угаагаад чамайг тосоор дүүргэв. 10 Бас би оёсон үйлдвэрийг чамд өмсгөн, доргоны арьсыг чиний хөлд өмсгөн чамайг нарийн бүсээр ороогоод торгоор бүрхээн, 11 Чамайг чимгүүдээр чимээд бугуйвчийг чиний гарт хийж, чиний хүзүүнд оосрыг зүүлгэн, 12 Чиний хамарт чимгийг хийж чиний чихэнд сүйхийг зүүлгэн, чиний тэргүүний дээр сайхан титмийг өмсгөв. 13 Энэ мэтээр чи алтан хийгээд мөнгөөр чимэгдээд, нарийн бөс хийгээд торго ба оёсон үйлдвэрний хувцастай болоод нарийн гурил хийгээд бал ба тосыг идэж маш үзэсгэлэнтэй болоод эзэлгүүрэнд бүтээмжтэй болов. 14 Тийн бөгөөд чиний үзэсгэлэнгийн алдар нь улсуудын дунд дэлгэрүүлэгдэв. Тэр юуны тул гэвэл, энэ чиний үзэсгэлэн нь миний чамайг чимэгтэй болгосноор төгссөн буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно. 15 Зүгээр чи өөрийн үзэсгэлэнд найдан, өөрийн учир тачьяангуйг үйлдэж, тус бүр явагчтай тачьяангуйн хурьцлуудыг үлэмжлүүлж түүний болов. 16 Бас чи хувцсуудаасаа аваад, өндөр ордоо олон өнгөөр чимж, тэдний дээр тачьяагуйн хурьцлыг үйлдэв. Тэд одох хийгээд тэр мэтийг үйлдэх нь ёсгүй бөлгөө. 17 Бас чи миний чамд өгсөн миний сайхан алтан хийгээд мөнгөн чимгийг аваад хүний хөргүүдийг бүтээгээд тэднээр тачьяангуйг үйлдэв. 18 Бас чи оёгдсон хувцдыг авч тэднийг бүрхээгээд миний тос хийгээд анхилах үнэртнийг тэдний өмнө тавив. 19 Бас чи миний идээ гэвэл миний чамд өгч, чамайг тэжээсэн нарийн гурил хийгээд тос ба балыг сайхан үнэр болгон тэд хөргүүдийн өмнө тавив. Тэр мэтээр байсан буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болмуй. 20 Жич чи надад төрсөн хөвгүүд хийгээд охидоо аван, тэд хөргүүдд тасалж өгөвв. Эд чиний тачьяангуйнууд нь бага үйл буюу гэвэл, 21 Чи миний хүүхдийг алаад хөргүүдд галаар алсдуулахын тул өгсөн буй. 22 Бас чи хамаг тачьяангуйн хурьцлын цагтаа бага насны цаг гэвэл, нүцгэн хийгээд эс бүрхээгдсэн хийгээд цусаараа бузарлагдсан цагаа эс санав. 23 Тийн бөгөөд чиний хамаг хилэнцийн хойно чамд зовлон, зовлон болох буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болмуй. 24 Түүнээс хойно чи тачьяангуйн тул өндөр орныг өөртөө үүдээд аливаа зээлэнд өндөр орныг бүтээсэн буй. 25 Чи өөрийн өндөр орныг аливаа замын эхэнд бүтээгээд өөрийн үзэсгэлэнг жигшүүртэй болгоод, аливаа явагчтай тачьяангуйг үйлдэж, хурьцлуудаа үлэмжлүүлсэн буй. 26 Бас чи чиний ойр байсан их махтай Египет улстай тачьяангуйг үйлдэж, намайг хилэгнүүлэхийн тул хурьцлаа үлэмжлүүлсэн буй. 27 Тиймийн тул Мана. би чиний төлөө мутраа сунган, чиний тогтоогдсон тэжээлийг бага болгон, чамайг өшөөлөгчдийн гарт гэвэл, чиний хилэнцэт явдлаас ичсэн Пилистийн охидын гарт чамайг өгсөн буй. 28 Бас чи Асиртантай ханалгүйгээр тачьяангуйн хурвцлыг үйлдэж, тэдэнтэй тачьяангуйн хурьцлыг үйлдсэн боловч эс ханасан буй. 29 Бас чи өөрийн тачьяангуйг Ханаван газарт Кладиа хүртэл үлэмжлүүлсэн боловч, тэднээр эс ханасан буй. 30 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Чи энэ хамаг үйлс гэвэл, эрхт садар эмийн үйлдвэрнийг үйлдсэн буй. Чиний зүрх нь ямар тэнхээгүй буй гэвэл, 31 Чи тачьяангуйн тул орноо аливаа зээлэнд үүдэн, хөлсөө эс хэрэглэж садар эм мэт буй болоод, 32 Өөрийн эрийн оронд бусад эрсийг аван, тачьяангуйг үйлдэгч эм мэт болов. 33 Садар эмд шан нь өгөгддөг. Зүгээр чи өөрийн хамаг янаглагчдад шанг өгөн, өөрийн тачьяангуйн үйлийн тул тэднийг аливаа зүгээс ирүүлэн, хөлсөөр авав. 34 Бас чи бусад эмээс тачьяангуйдаа тусгаар зантай буй гэвэл, хэн ч чиний зангаар тачьяангуйг эс үйлдэнэ. Тэр юуны тул гэвэл, чи шанг өгдөг. Харин чамд шан үл өгөгддөг түүгээр чи тусгаар буй. 35 Тиймийн тул садар эм ээ! Жахуагийн зарлигийг сонс! 36 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Чи биеэ бузарт өгсөн бөгөөд чиний нүцгэн нь чиний янаглагчидтай хийгээд чиний хамаг жигшүүрт хөргүүдтэй үйлдсэн тачьяангуйнуудаар хийгээд чиний тэдэнд өгсөн хүүхдийн цусаар илэрхийлэгдсэн буй. 37 Тиймийн тул Мана. би чамайг хамаг янаглагсад хийгээд чамд тааламжтай бологсдыг хураан, чиний хамаг янаглагсад хийгээд чиний хамаг өшөөлөгсдийн чиний тус тойруулж хураагаад чиний нүцгэнийг тэдэнд илэрхийлэх буй. Тийнхүү тэд нь чиний хамаг нүцгэнийг үзэх буй. 38 Бас би тачьяангуйн хурьцлыг үйлдэгч эмсийн хийгээд цусыг асгагчдын шүүвэрнээр чамайг шүүгээд уур хийгээд атаархлын цусыг чамд уулгах буй. 39 Бас би чамайг тэдний гарт өгөх бөгөөд тэд нь чиний тачьяангуйн тул орныг эвдэн, чиний өндөр ордыг таслах буй. Бас тэд нь чиний хувцдыг тайлан, чиний сайхан чимгүүдийг аван, чамайг нүцгэн хийгээд бүрхүүлгүйгээр орхих буй. 40 Бас тэд нь чиний тус чулуудан, илдээрээ хагалах буй. 41 Тийн бөгөөд тэд нь чиний гэрүүдийг галаар түлж, олон эмсийн өмнө чиний төлөө шийдвэрийг бүтээх буй. Тийнхүү би чамайг тачьяангуйн хурьцлаас зогсоох бөгөөд чи дахиж хөлсийг үл өгөх буй. 42 Тийн бөгөөд би чиний тус агч байгч уураа зогсоогоод атаархлаа чамаас холдуулан намхраад дахин үл хилэгнэх буй. 43 Чиний бага насны үеийг эс санан эд хамаг юмаар намайг хилэгнүүлсний тул Мана. Би чиний явдлыг чиний толгойн дээр хариулах бөгөөд чи өөрийн хамаг жигшүүрүүдийн дээр энэ хилэнцийг үл үйлдэх буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болмуй. 44 Мана. Үлгэрээр аливаа өгүүлэгч нь энэ үлгэрийг чиний төлөө өгүүлэн ийн; Эх нь гэр болсон мэт, түүнчлэн түүний охин ч болой хэмээн өгүүлэх буй. 45 Чи эр хийгээд хүүхдээсээ жигшсэн эх юүгээ охин мөн бөгөөд эрс хийгээд хүүхдээсээ жигшсэн эгч нар охин дүү нар охин эгч дүү нар мөн буй. Чиний эх нь Хитийн хүн агсан байсан бөгөөд чиний эцэг нь Амурийн хүн бөлгөө. 46 Бас чиний зүүн зүгт суугч нь эгч нь Самари хийгээд түүний охид буй бөгөөд чиний баруун зүгт суугч охин дүү нь Садум хийгээд түүний охид буй. 47 Зүгээр чи тэдний явдлаар эс яваад, тэдний жигшүүрүүдээр эс үйлдэв. Зүгээр тэр нь бага хэрэг болсон мэт, чи тэднээс хамаг явдлаараа үлэмж жигшүүрт болсон буй. 48 Би амьд буй бөгөөд чиний Садум охин дүү хийгээд түүний охид нь чиний хийгээд чиний охидын үйлдсэн мэтээр эс үйлдэв хэмээн Жахуа эзэн нь зарлиг болмуй. 49 Мана. Чиний Садум охин дүүгийн хилэнц гэвэл, түүнд хийгээд түүний охидод омгорхог хийгээд талхаар цатгалан ба аюулгүй амар хийгээд үгээгүү ядуугийн гарыг эс тэнхрүүлэх эд болой. 50 Тийн бөгөөд тэд нь омгорхог сэтгэлтэй болоод миний өмнө жигшүүрийг үйлдэв. Тиймийн тул би үзэсгэлэнээрээ тэднийг аваачив. 51 Бас Самай нь чиний нүглүүдийн нэгэн хагасын төдий эс үйлдэв. Харин чи жигшүүрүүдээ тэднээс үлэмжлүүлэн, хамаг үйлдсэн жигшүүрүүдээрээ эгч дүү хоёроо зөвт болгосон буй. 52 Бас чи эгч дүү хоёроо шүүгээд, өөрийн ичгүүрийг даатугай! Тэр юуны тул гэвэл, тэдний үглүүдээс чи нүглүүдээрээ үлэмж жигшүүртэй болсон буй. Тэд нь чамаас үлэмж зөвт буй. Тиймийн тул ичиж, өөрийн ичгүрийг даатугай! Тэр юуны тул гэвэл, чи эгч охид дүү нараа зөвт болгосон буй. 53 Тийн бөгөөд би Садум хийгээд түүний охидын олз болгогсод ба Самари хийгээд түүний охидын олз болгогсдыг буцаан, чинйи ч олз болгогсдыг тэдний дунд буцаах буй. 54 Тиймийн тул чи өөрийн ичгүүрийг дааж, өөрийн хамаг үйлдсэнээр тэднийг амруулсны тул гутамшигтай болох буй. 55 Тийн бөгөөд чиний эгч дүү хоёр гэвэл, Садум хийгээд түүний охидын урьдахь байдалдаа буцахад хийгээд Самари хийгээд түүий охидын урьдахь байдалдаа буцахад, чи буцах буй. 56 Харин чиний хилэнцийн илэрхийлэгдснээс урьд чиний омгорхгийн цагт гэвэл, 57 Самарийн охидоор хийгээд түүний хамаг тойрогчдоор ба чамайг тойронд тасалсан Пилиститийн охидоор чиний ичээгдсэн цагаас урьд, чиний Садум дүү нь чиний амаар эс нэрлэгдсэн бөлгөө. 58 Чи хилэнцэс хийгээд жигшүүрүүдээ даах буй хэмээн Жахуа нь зарлиг болмуй. 59 Тэр юуны тул гэвэл, Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Би чиний үйлдсэний ёсоор чамд үйлдсү. Чи тогтоолын тасалснаар тангараглалыг элэглэв. 60 Тийн боловч би чиний бага насны цагт чамтай бүтээсэн тогтоолоо санаж, чамтай мөнх тогтоолыг тогтоох буй. 61 Тийн бөгөөд чи явдлаа санан, эгчдүү хоёроо авах цагтаа ичих буй. Тийн бөгөөд би тэднийг чамд охид болгон өгөх буй. Харин энэ нь чиний тогтоолоор үл болох буй. 62 Тэр юуны тул гэвэл, би чамтай тогтоолоо бүтээх бөгөөд чи намайг Жахуа гэж мэдэх буй. 63 Тэр гэвэл, чиний хамаг үйлдсэний тул миний чамтай эвсэлдэхэд чи санан гутамшигт болоод өөрийн ичгүүрийн учир амаа хэзээ ч дахин үл нэхэхийн тул болой хэмээн Жахуа эзэн нь зарлиг болмуй.
Арван долдугаар бүлэг.
1 Тийн бөгөөд Жахуа нь надад ийн зарлиг болруун; Хүн төрөлхтөөн! 2 Израйлын гэрт нэг тааварыг өгүүл. Үлгэрийг өгүүлэн ийн; Жахуа эзний зарлиг болсон нь ийн; 3 Нэг их урт жигүүрт болон олон судалт хийгээд олон мөнгөт их бүргэд нь Ливгунгад ирээд, хуш модны дээр гишүүг авч 4 Бяцхан шиа гарсан гишүүний хүлэсний оройг тас эвдээд, түүнийг худалдахын газарт аваачаад худалдаж нугуудын балгасанд тавив. 5 Бас тэр нь тэрхүү газрын хөрөнгийг аваад, хөрөнгөт тариаланд цацан, их усны дэргэд бургас мэт суулгав. 6 Тийн бөгөөд тэр нь өвс дэлгэрч навтар үзмийн мод болов. Бас түүний салаанууд нь түүний биеийн тийш нугарав. Үндэс ч түүний доор бөлгөө. Тийнхүү тэр нь үзмийн мод болоод салаануудыг гарган, гишдийг дэлгэрүүлэв. 8 Тэр салаануудыг гарган жимст болж, сайхан үзмийн мод болохын тул сайхан шируйд их усны дэргэд суулгав. 9 ийн өгүүл. Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Тэр үзэм нь бүтээмжит болох юу. Тэр нь түүний үндэсийг суулган түүний жимсийг огтлоод хувхайруулах бус уу? Түүний хамаг шинэ дэлгэрсэн навчис нь хүчээр бус хийгээд түүний үндсийг суулгахад олон улсаар бусаар хувхайрах биш үү? 10 Тийн бөгөөд Мана. тэр нь таригдаад бүтэмжит болох буй. Зүүн зүгийн салхины түүнд хүрэхэд тэр нь дун хувхайрах биш үү? Тэр нь өсөж байх зориг даган хувхайрах буй. 11 Бас Жахуа нь надад ийн зарлиг болруун 12 Эдүгээ эсэргүүцэгч гэрт ийн өгүүл. Та үүний утгийг мэднэ. Мана. Вавилоны хаан нь Иерусалимд ирээд түүний хаан хийгээд ноёдыг авч өөртөө Вавилонд аваачаад, 13 Хааны үрсээр аваад түүнтэй тогтоолыг бүтээн түүнийг тангараглуулсан буй. Бас тэр нь газрын хүчтэнээс авав. 14 Тэр юуны тул гэвэл, эзэлгүүрний доор болоод бие үл өргөмжлөн түний тогтоолыг бүтээсэнээр байхын тул болой. 15 Зүгээр Египеттэний түүнд морьд хийгээд олон улсыг өгөхийн тул тэр нь элчисээ илгээсэнээр эсэргүүцэв. Тэр нь бүтэмжит болох буюу. Тэр мэт үйлсийг үйлдэгч нь тонилгох юу эсвэл тэр нь тогтоолыг таслаад аврагдах юу. 16 Би амьд буй бөгөөд түний хаан болгосон хаан гэвэл, хэний тангараглалыг элэглэн тогтоолыг тасалсан тэрхүү хааны өмнө Вавилоны дотор тэр нь үхэх буй. 17 Бас Фару нь их хүчит чуулган хийгээд их хутгалалаараа олон хүмүүсийг алахын тул хүрээлсэн орд хийгээд бат гэрүдийг эвдэхээр түүнд туст үл болох буй. 18 Тэр юуны тул гэвэл, тэр нь тогтоолыг таслан, тангараглалыг элэлэв. Мана. Тэр нь гэрээ өгсөний хойно эд хамагуудыг үйлдсэний тул үл тонилох буй. 19 Тиймийн тул Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Би амьд буй бөгөөд би түүний элэглэсэн миний тангараглал хийгээд түүний тасалсан миний тогтоолыг түүний толгойн дээр хариулах буй. 20 Бас би түүний дээр миний өлмийг сонгох бөгөөд, тэр нь миний урагт баригдах буй. Бас би түүнийг Вавилонд ирүүлээд, тэнд түүний миний тус үйлдсэн хилэнцийн учир шүүх буй. 21 Тийнхүү түүний хамаг дутаагсад хийгээд түүний хамаг чуулган нь илдээр алагдах буй. Жич үлэгчид нь аливаа салхиар тараагдах буй. Тийн бөгөөд Жахуа би үүнийг зарлиг болсон буй хэмээн та мэдэх буй. хэмээн тэдэнд өгүүл. 22 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Бас би өндөр хуш модны дээрх гишүүг авч суулгаад, түүний гишүүдийн хүлэгийн оройгоос нэг зөөлнийг огтлоод нэг өндөр ялангуяа их уулны дээр суулгах гэвэл 23 Би Израйлын нэг өндөр уулны дээр түүнийг суулгах буй. Тийн тэр нь аливаа зэрэгт жигүүрт шувууд нь түүний доор суун түүний салааны сүүдэрт суух буй. 24 Тийн бөгөөд хээрийн хамаг модод нь Жахуа би өндөр модыг буулган, навтар модыг өргөн, ногоон модыг гандаан, хуурай мододыг дэлгэрүүлсэн буй хэмээн мэдэх буй. Жахуа би зарлиг болоод бүтээх буй.
Арван наймдугаар бүлэг.
1 Бас Жахуа нь надад ийн зарлиг болруун; 2 Та Израйл газрын учир энэ үлгэрийг өгүүлж ямар утгаар өгүүлнэ гэвэл эцэг нар нь гашуун үзмийн жимсийг идсэн бөгөөд, хүүхдийн шүд нь мохой болов. 3 Би амьд буй бөгөөд энэ үлгэр нь Израйлд дахин үл хэрэглэгдэх буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно. 4 Мана. Хамаг амьтан нь миний буй. Эцэгийн амь нь миний ахуй мэт, түүнчлэн хөвгүүний амь ч миний буй. Нүглийг үйлдэгч нь үхэх буй. 5 Зүгээр хэрвээ хүн нь зөвт болоод шүүвэр хийгээд зөвийг бүтээн, 6 Ууладын дээр эс идэн, Израйлын гэрий хөргүүдэд нүдээрээ эс харан, шадар байгч хүнээ гэргийг эс бузарлан, хагацсан эмд эс ойртон, 7 Хэнийг ч эс даран, өртөд түүнийг танжин хариулан, хэнийг ч эс тонож, идээгээ өлсөгчид өгөн, нүцгэнийг хувцсаар бүрхэн, 8 Мөнгөө ашигаар эс өгөн, амьтныг эс аван, хилэнцээс гараа зогсоож цээрлэ. Хүн бүрийн хооронд үнэн шүүврийг бүтээн 9 Миний захиануудаар яван миний шүүврийг сахин, үнэхээр үйлдсэн болбоос эл, тэр нь зөвт болоод, эрхгүй амьд байх буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно. 10 Зүгээр хэрвээ тэр нь тоногч хийгээд цусыг асгагч ба, энэ мэтэсийн ёсоор ах дүү нарт үйлдэгч хөвгүүнийг төрүүлэх бөгөөс, 11 Бас хэрвээ тэр хөвгүүн нь эд хамаг захиануудыг үл бүтээж, уулны дээр идэн, шадар байгч хүнээ гэргийг бузарла. 12 Үгээгүү ядууг даран тонон дэнжийг үл гаргуулан хөргүүдэд нүдээрээ харан бузарыг үйлдэн 13 мөнгөө ашигаар өгөн нэмэгдэлийг авагч болбоос эл, тэр нь амьд байх уу? Тэр нь амьд үл байх буй. Тэр нь эд хамаг бузруудыг үйлдээд эрхгүй үхэх буй. Түүний цус нь түүний биеийн дээр тогтох буй. 14 Зүгээр Мана. тэр хөвгүүн төрөгдөөд эцэгийн үйлдсэн хамаг хилэнцийг үзээд санаж, тэр мэтээр эс үйлдэн 15 Уулны дээр эс идэн, Израйлын гэрийн хөргүүдэд нүдээрээ эс харан, шадар байгч хүний гэргийг эс бузарлан, 16 Хэнийг ч эс даран, дэнжийг эс аван, эс тонон, идэшээ өлсөгчидөд өгөн, нүцгэниийн хувцсаар бүрэн, 17 Үгээгүүг эс даран, мөнгийг ашиг хийгээд нэмэгдэлээр үл аван, миний шүүврийг бүтээн миний захиануудаар явбаас эл. Тэр нь эцгийн хилэнцийн тул үл өгөн, эрхгүй амьд байх буй. 18 Түний эцэг нь хайрлал өгөхөд даран, ах дүүгээ тонон, өөрийн улсын дунд сайныг эс үйлдсэний тул өөрийн хилэнцийн тул үхэх буй. 19 Тийн боловч та ийн; уны тул тийм буй. Хөвгүүн нь эцгийн хилэнг дагадаг биш үү хэмээн өгүүлнэ. Хөвгүүд нь шүүвэр хийгээд зөвийг бүтээгээд миний хамаг захиануудыг сахиж үйлдсэний тул эрхгүй амьд байх буй. 20 Нүглийг үйлдэгч нь үхэх буй. Хөвгүүн нь эцгийн хилэнцийг үл дагах бөгөөд, эцэг нь хөвгүүнийг хилэнцийг үл дагах буй. 21 Зүгээр хэрвээ хилэнцэт нь хамаг үйлдсэн нүглүүдээ буцаж, миний хамаг захиануудыг сахиж шүүвэр хийгээд зөвийг үйлдэх бөгөөс эл тэр нь эрхгүй амьд байж үл үхэх буй. 22 Түүний үйлдсэн хамаг хилэнц нь түүний тус үл санагдах буй. Тэр нь үйлдсэн зөвөөрөө амьд байх буй. 23 Жахуа эзний зарлиг босон нь ийн; Хилэнцтийн үхэх нь надад тааламжит буюу. Түүний явдлаас буцаад амьд байх нь тааламжит биш үү. 24 Зүгээр хэрвээ зөвт нь зөвөөсөө буцаж хилэнцийг үйлдэж хилэнцэт хүний үйлдэх хамаг жигшүүрүүдийн ёсоор үйлдэх бөгөөс эл, тэр нь амьд байх уу? Түүний үйлдсэн хамаг зөв нь үл санагдах буй. Тэр нь буруугаар давсанаар хийгээд нүглийг үлйдсэнээр үхэх буй. 25 Тийн боловч та Жахуагийн явдаг нь зөв бус буй хэмээн өгүүлнэ. Израйлын гэр ээ! Эдүгээ сонсогтун! Миний явдаг зөв биш үү? Таны явдал нь зөв бус биш үү. 26 Зөвт нь өөрийн буцаж хилэнцийг үйлдэх бөгөөс, түүний тул үхэх буй. Тэр нь үйлдсэн хилэнцийн тул үхэх буй. 27 Бас хилэнцэт нь өөрийн үйлдсэн хилэнцээс буцаж, шүүвэр хийгээд зөвийг үйлдэх бөгөөс амиа аврах буй. 28 Тэр нь санан хамаг үйлдсэн буруунуудаа буцсан буй. Тиймийн тул тэр нь эрхгүй амьд байж, үл үхэх буй. 29 Тийн боловч Израйлын гэр нь ийн; Жахуагийн явдал нь зөв бус хэмээн өгүүлнэ. Израйлын гэр ээ! Миний явдал нь зөв биш үү? Таны явдал нь зөв бус биш үү. 30 Тиймийн тул Израйлын гэр ээ! Би хүн бүрийн явдалаар таныг шүүх буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно, гэмшин, хама буруунуудаа буцаагтун! Тийнхүү хилэнц нь таныг үл унгаах буй. 31 Буруугаар үйлдсэн хамаг нүглүүдээ биеэсээ хаяж, өөртөө шинэ зүрх хийгээд шинэ сэтгэлийг бүтээгтүн! Тэр юуны тул гэвэл, Израйлын гэр ээ! Та юуны тул үхэх буюу. 32 Тэр юуны тул гэвэл, үхэгчийн үхэл нь надад тун тааламжгүй буй. Тиймийн тул буцаад амьд байгтун! хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно.
Арван есдүгээр бүлэг.
1 Жич Израйлын ноёдын тул гашуудлыг эхлэн ийн өгүүл. 2 Чиний эх нь хэн байсан буюу. Тэр нь эм арслан агаад, арслангуудын хооронд хэвтэж хүчит зулзагуудаас нэг нь залуу арслан болоод олзоо барих хийгээд хүнийг таслахыг сурав. 4 Бас улсууд нь түүний учир сонсов. Тэр нь тэдний нүхэнд баригдав. Тэд ч түүний Ешипет газарт гинжээр аваачив. 5 Тийн бөгөөд тэр нь түүний тэнхээгүй болсоныг үзэж найдлага гээгээд, зулзагаасаа бус нэгийг аваад түүнийг залуу арслан болгов. 6 Тэндээс тэр залуу арслан нь нааш цаашид арслангуудын дунд явж залуу арслан болоод, олзоо барих хийгээд хүнийг таслахыг сураад, 7 Тэдний урт гэрсийдгийг мэдээд балууныг хоосруулав. Тийн бөгөөд газар хийгээд түүний дотор хамаг байгч нь түүний дууны урхиралаар хоосон эвдрэл болов. 8 Тийнхүү улсууд нь түний тус эсэргүцэн, аливаа зүгээр мужидаас түүний дээр өлмийг хаяв. Бас тэр нь тэдний малтсан нүхэнд баригдав. 9 Тийн бөгөөд тэд нь түнийг гинжлэн сахиулаад Вавилоны хаанд аваачив. Тэр хаан нь түүний дууны Израйлын уулын дээр дахин үл сонстохын тул түүнийг хүрээлсэн оронд оруулав. 10 Чиний эх нь амраараа усдын дэргэд суулгасан үзэмд адил бөлгөө. Тэр нь эд их усадын шалтгаанаар үрст болоод, их олон салаат болов. 11 Тийн бөгөөд эзлэгчидийн ??? болохын тул түүнд бүх шийдэмүүд буй бөлгөө. Жич түүний биеийн зэрэг нь сахлаг салаануудын дунд өндөр болсон бөгөөд тэр нь олон гишүдийн дунд өндөр бөлгөө. 12 Зүгээр тэр нь уураар сугалагдан татагдаад шируйд хаягдсан бөгөөд, зүүн салхи нь түүний үрсийг хатаав. Түүний бүх шийдэмүд нь эвдэрээд гэтэв. Гал ч тэднийг түлэв. 13 Тийн бөгөөд эдүгээ тэр нь говьд гэвэл хуурай ундаасах газарт суулгагдсан буй. 14 Тийнхүү түүний салааны нэг шийдэмээс гал нь гараад түүний рсийг түлэв. Тийн бөгөөд түүний дотор эдлэх учир болох болох бүх шийдэмгүй буй. Энэ нь гашуудал буй бөгөөд гашуудлын шалтаг ч болох буй.
Хорьдугаар бүлэг.
1 Тийн бөгөөд долдугаар жилийн тавдугаар сарын аравдугаар өдөр Израйлын өтгөсүүдээс заримууд нь Жахуагаас асуухын тул ирээд миний өмнө суув. 2 Тийн бөгөөд Жахуа нь надад ийн зарлиг болруун; 3 Хүн төрөлхтөөн! Чи Израйлын өтгөсүдэд ийн өгүүл. Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Та надаас асуухын тул ирэв үү? Би амьд буй бөгөөд танаар үл асуугдах буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно. 4 Хүн төрөлхтөөн! Чи тэднийг шүүх буюу. Тэдний эцэг нарын жигшүрүүдийг тэдэнд мэдүүлэн ийн; 5 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Би Израйлыг сонгон Якувын гэрийн үрст тангараглан, Египет газарт биеэн тэдэнд мэдүлэн, тэдэнд ийн; Би таны Жахуа бурхан мөн хэмээн тангараглан зарлиг болсон өдөр гэвэл, 6 Тэднийг Ешипет газраас гарган миний тэдний тул үзсэн бөгөөд хамаг газдаас алдарт болон, суу хийгээд балаар урсагч газарт оруулахыг тангарагласан өдөр би тэдэнд ийн; 7 Тус бүр хүн нь өөрийн нүдний жигшүүрүүдийн огоороод, биеэн Египетийн хөргүүдээр үл бузарлах болтугай! Би таны Жахуа бурхан буй хэмээн зарлиг болсон болов. 8 Тэд нь миний тус эсэргүүцэн намайг эс сонсов. Тэдний тус бүр нь өөрийн нүдний жигшүүрүүдийг эс огоорон, Египетийн хөргүүдийг эс огооров. Тийнхүү би ийн; Би тэдний дээр уураа гарган, Египет газрын дунд тэдний дээр хилэнгээ бүтээх буй хэмээ зарлиг болов. 9 Зүгээр улсуудын өмнө миний нэрийн үл бузарлагдахын тул би түүний тул үйлдэв гэвэл би тэднийг хаана байсан улсуудын өмнө тэднийг Египет газраас ирүүлсэнээр биеэ тэдэнд мэдүүлсэн бөлгөө. 10 Тийн бөгөөд би тэднийг Египет газраас гаргаад говьд ирүүлэв. 11 Жич би өөрийн захиануудыг тэдэнд өгөн, өөрийн шүүврүүдий мэдүүлэв. Тэд захиануудыг хэрвээ хүн нь бүтээвээс эл, тэдэнээр амьд байх буй. 12 Бас намайг тэднийг ариун болгогч Жахуа мөн хэмээн тэдний мэдэхийн тул би миний савад өдрүүдийг би тэд хоёрын хооронд бэлэг болгон тэдэнд өгөв. 13 Зүгээр Израйлын гэр нь говьд миний тус оров. Тэд нь миний захиануудаар эс яван, миний шүүврүүдээс жигшив. Тэд захиануудыг хэрвээ хүн нь бүтээвээс тэдэнээр амьд байх буй. Бас тэд нь миний савад өдрүүдийг ихэд бузарлав. Тийн бөгөөд би тэднийг эвдэрүүлэхэд тэдний дээр хилэнгээ говийн дотор гаргасугай! хэмээн зарлиг болов. 14 Зүгээр би улсуудын өмнө тэднийг ирүүлсэн бөгөөд миний нэрийн эд улсуудын өмнө жигшүүрт үл болгогдохын тул нэрийн тул хэн үйлдэв. 15 Тийн бөгөөд би тэдэнд говийн дотор бас тангараглан миний тэдэнд өгсөн газар гэвэл, хамаг газдыг алдарт болон сүү хийгээд балаар урсагч газарт үл оруулах буй хэмээн зарлиг болов. 16 Тэр юуны тул гэвэл, тэд нь миний шүүврүүдээс жигшин, миний захиануудаар эс явав. Бас тэд нь минйи савад өдрүүдийг ихэд бузарлав. Тэр юуны тул гэвэл, тэдний зүрх нь өөрийн хөргүүд даган явлаа. 17 Тийн боловч миний нүд нь тэднийг хайрласан бөгөөд би тэднийг эс эвдэн, тэднийг говийн дотор дуустал эс таслав. 18 Зүгээр би тэдний говийн дотор байсан үрст ийн; Өөрийн эцэг нарын захиануудаар л яван тэдний шүүврүүдийг үл сахин тэдний хөргүүдээр биеэ бүү бузарлагтун! 19 Би Жахуа таны бурхан мөн. Миний захиануудаар яван, миний шүүврүүдийг сахин 20 Миний савад өдрүүдийг ариун болгогтун! Тийн бөгөөд намайг таны Жахуа бурхан мөн буй хэмээн мэдэхийн тул тэд нь би та хоёрын хооронд бэлэг болох буй. 21 хэмээн зарлиг болсон боловч, үрс нь миний тус урваж, миний захиануудаар эс яван, миний шүүврүүдийг бүтээхийг эс сахив. Тэднийг хэрвээ хүн нь бүтээх бөгөөд эл, тэднээр амьд байх буй. Бас тэд нь миний савад өдрүүдийг бузарлав. Тийн бөгөөд би тэднийг эвдэрүүлэх хилэнгээ говийн дотор бүтээн гаргасугай! хэмээн зарлиг болов. 22 Тийн боловч миний тэднийг улсуудын өмнө ирүлсэний тул хийгээд миний нэрийн тэдний өмнө үл бузарлахын тул би мутраа эс сунган, өөрийн нэрийн тул үйлдэв. 23 Бас би тэднийг улсуудын дунд тараах бөгөөд газадад цацах буй хэмээн би тэдэнд говийн дотор тангарагласан зарлиг болов. 24 Тэр юуны тул гэвэл, тэд нь миний миний шүүвэрнүүдийг эс бүтээн, миний захиануудаас жигшээд, миний савад өдрүүдийг бузарласан бөгөөд, тэдний нүд нь тэдний эцэг нарын хөргүдийг даган явсан бөлгөө. 25 Тиймийн тул би сайн бус захиануудыг сахихын тул тэдэнд өгөөд тэднийг амьдаар байлгах бус шүүвэрнүүдийг сахихын тул өгөв. 26 Бас тэдний аливаа анхны төрөгдсөн хүүхэдээ галаар явуулсаны тул миний тэднийг хоосруулахын тул хийгээд намайг Жахуа мөн хэмээн тэдний мэдэхийн тул би тэдний өргөлүүдтэй тэднийг бузар болгов. 27 Тиймийн тул хүн төрөлхтөөн! Израйлын гэрт ийн өгүүл. Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Бас таны эцэг нар нь миний тус бурууг үйлдсэнээр намайг доромжлов. 28 Тэр юуны тул гэвэл, миний тэднийг тангарагласан газар даган авчирсанд тэд нь аливаа өндөр уул хийгээд аливаа сахлаг модыг үзээд, тэд нь тахилуудаа өргөж, тэнд ч хилэгнүүлэх өргөлүүдээ өргөн, тэнд анхилах үнэртнийг тавин, тэнд ундаа тахилаа асгав. 29 Тийн бөгөөд би тэдэнд ийн; Таны одох өндөр орой нь юу буюу хэмээн зарлиг болов. Үнэхээр тэр нь эдүгээ өдөр хүртэл Би Ли хэмээн нэрлэгдсэн буй. 30 Тиймийн тул Израйлын гэрт ийн; Жахуа эзний зарлиг босон нь ийн; Та өөрийн эцэг нар мэт бузар болсон бөгөөд, тэдний жигшүүрүүдийг даган тачьяангуйг үйлдэнэ. 31 Жич та өргөлүүдээ өргөх хийгээд хөвгүүдээ галаар аластуулахдаа эдүгээ өдөр болтол биеэ хамаг хөргүүдээр бузарлана. Тийн бөгөөд Израйлын гэр ээ! Би танаар асуугдах буюу, би амьд буй бөгөөд танаар үл асуугдах буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно. 32 Тийн бөгөөд таны санасан гэвэл, бид улсууд нь мэт болж газдын төрлүүд мэт мод хийгээд чулууд зарагдах буй хэмээн өгүүлэх нь тун үл бүтэх буй. 33 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Би амьд буй бөгөөд чи эрхгүй хүчит мутраар хийгээд сунгасан царвуугаар ба асгасан уураар таны дээр эзлэн, 34 Таныг улсаас авчран таны тараагдсан газдаас хүчит мутраар хийгээд сунгагдсан царвуугаар ба асгасан уураар хураах буй. 35 Жич би таныг улсуудын говьд авчран тэнд таныг илт шүүх буй. 36 Би Египет газрын говьд таны эцэг нарыг ???мэт таныг ч шүүх буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно. 37 Бас би таныг шийдэмийн доор явуулж тогтоолын сурганд оруулах больюу. 38 Тийн бөгөөд би танаас урвагчид гэвэл миний тул бурууг үйлдэгчидийг хагацуулан тэдний суух газраас гаргах буй. Зүгээр тэд нь Израйлын газарт үл орох буй. Тийн бөгөөд та намайг Жахуа мөн хэмээн мэдэх буй. 39 Израйлын гэр ээ! Жахуа эзэн нь ийн; Одогтун! Тус бүр нь өөрийн хөргүүдэд зарагдагтун! Тийн боловч хэрвээ та үүнээс хойно намайг үл сонсох бөгөөс өргөлүүдээр хийгээд хөргүүдээрээ миний ариун нэрийг жигшүүрт бүү болгогтун! 40 Тэр юуны тул гэвэл, Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Миний ариун уул болсон Израйлын өндөр уулнц тэнд Израйлын бүхэл гэр гэвэл тэр оронд хамаг байгчид нь надад зарагдах буй. Тэнд би тэднийг таалж аван, тэнд ч таны өргөлүүд хийгээд таны тахилуудын анхны үрс ба таны хамаг ариун юмнуудыг хэрэглэх буй. 41 Би таны тааламжит өргөлөөр таныг таалж авах буй. Энэ гэвэл миний таныг улсуудаас авчирч таны тараагдсан газдаас таныг хураах цагт болох буй. Бас би улсуудын өмнө таны дунд ариунаар хүндлэгдэх больюу. 42 Тийн бөгөөд миний таныг Израйлын газарт гэвэл, миний таны эцэг нарт өгсүгэй! хэмээн тангарагласан газарт ирүүлэхэд та намайг Жахуа мөн хэмээн мэдэх буй. 43 Тийн бөгөөд тэнд та өөрийн явдал хийгээд таныг жигшүүрт болгосон хамаг үйлсээ санах буй. Бас та үйлдсэн хамаг хилэнцийн учир биеэсээ жигших буй. 44 Тийн бөгөөд Израйлын гэр ээ! Би таны муу эвдрэлийн ёсоор хийгээд таны хорт үйлсийн ёсоор үл үйлдэн өөрийн нэрийн тул танд үйлдэх больюу. Тэр мэтээр та намайг Жахуа мөн хэмээн мэдэх буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно. 45 Бас Жахуа нь надад ийн зарлиг болруун; 46 Хүн төрөлхтөөн! Нүүрээ өмнөх зүгт эргүүлэн, өмнөх зүгийн тийш үгсээ өгүүлж, өмнөх хээрийн ойн тус форофидолж 47 Өмнөх ойд ийн; Жахуагийн зарлигийг сонс, Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Мана. Би чиний дотор галыг ноцоох бөгөөд, тэр гал нь аливаа нойтон мод хийгээд аливаа хуурай модыг түлэх больюу. Цогт дөл нь үл унтрах, харин хойдохь зүгээс өмнөх зүг хүртэл хамаг нүүрүүдийг түүний дотор түлэх буй. 48 Тийн бөгөөд би Жахуагийн түүнийг ноцоосон бөгөөд түүний үл унтрахыг хамаг амьтан нь үзэх буй. 49 хэмээн зарлиг болсонд би айлтгав. Аяа, Жахуа эзээн! Тэд нь миний учир ийн; Тэр үлгэрүүдийг өгүүлэгч биш үү? хэмээн өгүүлнэ.
Хорин нэгдүгээр бүлэг.
1 Бас Жахуа нь надад зарлиг блоруун; 2 Хүн төрөлхтөөн! Нүүрээ Иерусалимын зүгт эргүүлээд үгсээ ариун ордод өгүүл. Израйлын газрын тус форофидлон 3 Израйлын газарт ийн; Жахуагийн зарлиг болсон нь ийн; Мана. Би чиний тус буй бөгөөд, илдээ хуйгаас сугалаад, чамаас зөвт хийгээд хилэнцтийг таслах буй. 4 Энэ мэтээр би чамаас зөвт хийгээд хилэнцтийг таслах буй. Тиймийн тул миний илд нь өмнө зүгээс хойд зүг хүртэл хамаг амьтаны тус хуйгаас гарах буй. 5 Тийн бөгөөд Жахуа би илдээ хуйнаас сугаласан бөгөөд, тэр нь дахин үл орох буй хэмээн хамаг амьтан нь мэдэх буй. 6 Тиймийн тул хүн төрөлхтөөн! Бэлхүүсний эвдэртэл санаа алдан тэдний өмнө гаслантаар санаа алдан үйлд. 7 Тийн бөгөөд тэдний чамд ийн; Чи юуны тул санаа алдмуй хэмээн өгүүлэхэд тэдэнд ийн; Ирэх сонсголын учир санаа алдана би хэмээн өгүүлнэ. Тийн бөгөөд аливаа зүрх нь хайлах бөгөөд аливаа гарнь тэнхээгүй болох ба аливаа зүрх нь хайлах бөгөөд аливаа гар нь тэнхээгүй болох ба аливаа зүрх сулрах бөгөөд, аливаа өвдөг нь ус мэт хүчгүй болох буй. Мана. Тэр нь ирээд бүтээх буй хэмээн Жахуа эзэн нь зарли болно. 8 Бас Жахуа нь надад ийн зарлиг болруун; 9 Хүн төрөлхтөөн! Форофидолт ийн; Жахуагийн зарлиг болсон нь ийн; Илд нь хурцатгагдаад хилбэлгэт буй. 10 Тэр нь ихт алахын тул хурцатгагдаад хэлбэлгэт болохын тул өнгөлөгдсөн буй. Тийн бөгөөтөл аяа, бид баясах буюу. Миний хөвгүүний шийдэм нь аливаа модноос жигшинэ. 11 Бас илд нь баригдахын тул хийгээд хэлбэлгэт болохын тул өгдөгсөн гэвэл энэ илд нь алагчийн гарт өгөгдөхийн тул хурцатгагдаад хэлбэлгэт болов. 12 Хүн төрөлхтөөн! Дуугаран бархир. Тэр юуны тул гэвэл, тэр илд нь миний улсын дээр хүрээд Израйлын хамаг ноёдын дээр хүрэх буй. Илдний учир аялга нь миний улсын дээр тогтох буй. Тиймийн тулд бэлхүүсээ цохин үйлд. 13 Тэр юуны тул гэвэл, тэр илд нь дурчигдсан буй. Тийнхүү хэрвээ тэр нь шийдэмээс жигших бөгөөс юу болох буюу. Энэ нь үл байх буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно. 14 Тиймийн тул хүн төрөлхтөөн! Форофидолж алгаа ташиж илдийг хоёр буюу гурав дахин авчран үйлд. Тэр алагдагсадын илд болоод их эвдрэлт илд буй. Тэр нь тэдний гэрийг тосгуудын дотор орно. 15 Тэдний зүрхний хайлахын тул хийгээд тэдний таслалгийн нэмэгдэхийн тул би эвдэгч илдийг тэдний хамаг хаалгадын дээр тавив. Аяа, тэр нь хэлбэлгэт болоод эвдрэлийн тул хурцатгагдсан буй. 16 Бус зүгт од. Баруун зүгт эсвэл зүүн зүгт гэвэл чиний ир хааш эргэсэн зүгт од 17 Бас би алгаа ташин хилэнгээ зогсоох буй. Жахуа хүн төрөлхтөөн! Вавилоны хааны илдийн эргэх хоёр замыг булаан үйлд. Тэд хоёулаа нь нэг газраас гарах болтугай! Тийн бөгөөд чи нэг газрыг сонгож, балгасанд ирэх замын эхэнд сонгон үйлд. 20 Аммунтаны Рибэд хийгээд хүрээлсэн Иерусалимын Иудед ирэхийн тул замыг болгон үйлд. 21 Тэр юуны тул гэвэл, Вавилоны хаан нь замын бэлчирт гэвэл хоёр замын эхэнд ирэхийг үйлдэхийн тул байж, Залвийн сумаа хөдөлгөн хөргүүдээр зөвлөж, эмэнд гарах буй. 22 Түүний баруун гарт Иерусалимын тус бологч Залви нь тэргүүлэгчидийг тогтоон алахаар амаа ангайлган, бархиралаар дуугаран, тэргүүлэгчидийг хаалганы тус тогтоон овогуудыг болгоож асарыг үүдэхийн тул болой. 23 Тэр нь тангараглагсадын нүдэнд худал Залви мэт үзэгдэх боловч, тэр нь тэдний автахын тул хилэнцийг санах буй. 24 Тиймийн тул Жахуа эзний зарлиг босон нь ийн; Таны хилэнц нь санагдана. Таны буруунууд нь илэрхийлэгдэнэ. Таны нүглүүд нь таны хамаг үйлдвэрт үзэгдэнэ, гэвэл та санагдсан буй. Тиймийн тул та гараараа баригдах буй. 25 Бас Израйлын муу Авурид хилэнцэтүүд ээ! Чиний өдөр нь ирсэн бөгөөд чиний хилэнцийн эцэс дахин цаг нь ирсэн буй. 26 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Титимийг холдуулан малгайг аван үйлд энэ өндөр бологчийг доройтуулагч болон доордийг өргөгч биш үү? 27 Би хөмөрүүлэн хөмөрүүлэн түүнийг хөмөрүүлэх буй. Тийн бөгөөд ёстоор авагч ийн, иртэл энэ нь үл болох буй. Харин би түүнийг өгсү. 29 Тийн бөгөөд хүн төрөлхтөөн! Форофидолж ийн; Аммунтаны учир хийгээд тэдний ичгүүрийн учир Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Илд нь алахын тул хурцатгагдаад хуйгаас сугалагдаад, таслахын тул хэлбэлгэт болсон буй. 29 Чамайг алагдсан хилэнцтэний хүзүүний тжс ирүүлэхийн тул тэдний чиний учир дэмийрэлийг үзэн чиний учир Залвийн аргын худалаар өгүүлэн атал тэдний цаг гэвэл, тэдний хилэнцийн дуусах цаг нь ирсэн буй. 30 Би түүнийг түүний хуйд хариулах уу? Би чиний бүтээгдсэн оронд гэвэл чиний төрөгдсөн газарт чамайг шүүх буй. 31 Тийн бөгөөд би уураа чиний тус гарган хилэнгийн галаараа чиний тус үлээн хэцүү хорт хүмүүсүүдийн гарт чамайг тасалахад өгөх буй. 32 Чи галын тул түлэх мэт болох бөгөөд, чиний цус нь газрын дунд болох ба, чи үүнээс хойно үл санагдах буй. Тэр юуны тул гэвэл, Жахуа би зарлиг болсон буй хэмээн өгүүл.
Хорин хоёрдугаар бүлэг.
1 Бас Жахуа нь надад ийн зарлиг болруун; 2 Эдүгээ хүн төрөлхтөөн! Чи цусач балгасыг шүүж, түүний хамаг бузруудыг түүнд мэдүүлэн шүүх буюу. 3 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Балгас нь цагаа ирүүлэхийн тул өөрийн дотор цусыг асгана. Тийн бөгөөд тэр нь хөргүүдээр биеэн жигшүүрт блогохын тул хөргүүдийг бүтээнэ. 4 Чи чиний асгасан цусаар нгэлт болоод, бүтээсэн хөргүүдээрээ жигшүүрт болсон буй. Тийн бөгөөд чи өдрүүдээ ойр болгож, жилүүд даган хүрэв. Тиймийн тул би чамайг улсуудад ичгүүр болгон, хамаг газдад элэглэх буй. 5 Чиний ойр хийгээд чамайг хол байч нь чамайг жигшүүрт хийгээд зовлонт болгосон хэмээн элэглэх буй. 6 Мана. Израйлын ноёдын тус бүр нь өөрийн хүчний ёсоор чиний дотор цусыг асгав. 7 Тэд нь чиний дотор эцэг хийгээд эхээс жигшиж чиний дотор оролт хүний даран чиний дотор өнчин хийгээд бэлэвсэнийг дарсан буй. 8 Чи минйи ариун юмнуудын тул худалаар доромжлогч хүмүүс буй. Бас чиний дотор уулны дээр идэгчид буй. Чиний дотор ичгүүрт үйлсийг үйлдэгчид буй. 10 Чиний дотор өөрийн эцгийн гэргийтэй тачьяангуйг үйлдэгчид буй. Чиний дотор холдуулагдсан эмийг доорд болгогчид буй. 11 Бас нэг шадар байгч хүний гэргийтэй жигшүүрийг үйлдсэ бөгөөд нөгөө нь өөрийн бэрийг тачьяангуйгаар жигшүүрт болгосон буй. Бас чиний дотор бус нэг нь өөрийн эгч, охин дүү гэвэл өөрийн эцгийн охины доройтуулсан буй. 12 Тэд нь чиний дотор цусцыг асгахын тул бэлгүүдийг авсан буй. Чи ашиг үржин хийгээд нэмэгдэлийг аваад өөрийн шадар байчидаас булааж, өмчийг аваад намайг мартсан буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно. 13 Тиймийн тул Мана. би чиний үйлдсэн буруут олзын учир хийгээд чиний дотор байсан цусны учир алгаа ташив. 14 Миний чамтай үйлдэх цагт чиний зүрх нь тэсэх буюу, чиний гар нь хүч болох уу? Жахуа би зарлиг болоод бүтээх буй. 15 Тийн бөгөөд би чамайг улсуудын дотор тараан, газдад цацан чиний бузрыг чамаас хагацуулах буй. 16 Тийн бөгөөд чи улсуудын өмнө ариун бус болоод намайг Жахуа мөн хэмээн мэдэх буй. 17 Бас Жахуа нь надад ийн зарлиг болруун; 18 Хүн төрөлхтөөн! Израйлын гэр нь надад цөв мэт болов. Тэд бүгдээр гаугийн дунд зэс хийгээд цагаан тугалга ба төмөр хийгээд хар тугалга болоод, цагаан мөнгөний цөв мэт буй. 19 Тиймийн тул Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Та бүгдээрийн цөв мэт болсоны тул Мана. би Иерусалимын дунд хураах буй. 20 Цагаан мөнгө хийгээд үэс ба төмөр хийгээд хар тугалга ба цагаан тугалга нь гуулийн дунд галаар үлээгдэн хайлуулагдахын тул хураагддаг мэт түүнчлэн би хилэнгээр хийгээд уураараа таныг хурааж, таны дээр үлээн хайлуулах буй. 21 Үнэхээр би таныг хураагаад, уурын галаар үлээх буй. Тийнхүү та түүний дунд хайлуулагдах буй. 22 Цагаан мөнгө нь гаугийн дунд хайлуулагддаг мэт түүчлэн та түүний дунд хайлуулагдах буй. Тийн бөгөөд Жахуа би таны дээр уураа асгасан буй. хэмээн та мэдэх буй. 23 Бас Жахуа нь надад ийн зарлиг болруун; 24 Хүн төрөлхтөөн! Түүнд ийн өгүүл. Чи эс ариулсан газар болоод хилэнгийн өдөр бороогүй газар мөн буй. 25 Түүний дотор түүний форофид нарын зөвлөгөө буй. Тэд нь утлагийг таслахад арслан мэт хүмүүсийг идэн тасалсан буй. Тэд нь эд дэвэр хийгээд эрдэнэ юмнуудыг аваад бэлэвсэдийг үлэмжлүүлсэн буй. 26 Түүний лам нар нь миний тогтоолыг таслаад миний ариун орныг бузар болгосон буй. Тэд нь ариун, ариун бус хоёрын хооронд эс ялган, буртаг цэвэр хоёрын хооронд эс ялгасан буй. Бас тэд нь миний савад өдрүүдийг эс ажигласан буй. Тийнхүү би тэдний дунд доромжилогдсон буй. 27 Түүний дунд байгч ноёд нь цусыг асган сүнсийг эвдэн зөв бус олзыг олохыг хүсэн, утлагийг таслагч чиний мэт болов. 28 Жич түүний форофидоор таны түүний тул эс зуурсан шаваасаар шавж, дэмийрэлийг үзэн, тэдэнд худал Залвийг үзүүлж Жахуагийн эс зарлиг болсон боловч Жахуа эзэн нь ийн зарлиг болов хэмээн өгүүдэг. 29 Газрын улс нь мэхэлж тоноод, үгээгүү ядуу хүнийг даран оронт хүнийг ч ёс бусаар хашисан буй. 30 Тийн бөгөөд би тэднийг дундаас хүнийг бэдэргэн гэвэл, хүрээг засах хийгээд миний тэр газрыг үл таслахын тул миний өмнө завсарт байх хүнийг бэдэрсэн боловч нэгийг ч эс олов. 31 Тиймийн тул би тэдний дээр хилэнгээ асган уурын галаараа тэднийг үрсэн буй. Би тэдний толгойн дээр тэдний явдлыг хариулсан буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно.
Хорин гуравдугаар бүлэг.
1 Бас Жахуа нь надад ийн зарлиг болруун; 2 хүн төрөлхтөөн! Ганц эхийн охин болсон хоёр эмс бөлгөө. 3 Тийн бөгөөд тэд нь Египет газарт тачьяангуйг үйлдэн, бага насны цаг даган тачьяангуйг үйлдэж тэнд биеэн тачьяангуйн хурьцалд өгөв. 4 Тэдний нэрс гэвэл эгчийн нэр нь Авула байсан бөгөөд дүүгийн нь нэр нь Авулив бөлгөө. Бас тэд нь миний болоод хөвгүүн хийгээд охидыг төрөв. Тэдний нэрс нь ийн; Авула нь Хамарийн буй бөгөөд, Авулив нь Иерусалим буй. 5 Тийн бөгөөд Авула нь Минухи буй бөгөөтөл тачьяангуйг үйлдэж, түүнийг янаглагчид гэвэл, түүнд ойр болсон Ашириятаныг маш таалав. 6 Тэд нь хөх өнгөтөөр өмссөн түшмэд хийгээд ноёд болоод бүгдээр морийг унагч хүсэмжит залуус бөлгөө. 7 Тийн бөгөөд тэр нь тэдэнтэй гэвэл Асириагийн хамаг сонгогдсон залуус хийгээд өөрийн хамаг таалагсадтай тачьяангуйг үйлдэж тэдний хамаг хөргүүдээр биеэ бузарлав. 8 Бас тэр нь Египетээс авчирсан тачьяангуйг эс огооров гэвэл тэд нь түүний бага насны охин байсан цагт түүнтэй хэвтэн тачьяангуйг үйлдэв. 9 Тиймийн тул би түүнийг янаглагчидын гарт гэвэл түүний таалсан Ашириятаны гарт өгөв. 10 Эд нь түүний нүцгэнийг тайлан түүний хөвгүүд хийгээд охидыг аваад түүнийг ч илдээр алав. Тийнхүү тэр нь эмсийн дунд алдарт болов. Тийнхүү тэдн ь түүний тус шүүврийг бүтээсэн бөлгөө. 11 Тийн бөгөөд түүний Авулив охин дүү нь үүнийг үзээд хэмжээгйү янаглалаар түүнээс үлэмж жигшүүрт болоод, эгчээсээ тачьяангуйгаас их тачьяангуйн хурьцалт болов. 12 Тэр нь шадар байгч Ашириятаны хөвгүүд гэвэл, маш гуагаар өмсгөсөн түшмэд хийгээд ноёд болон болон морьдыг унагчид болоод бүгдээр хүсэмжит залуусыг маш таалав. 13 Тийнхүү би түүнийг жигшүүрт болсон бөгөөд хоёулаа ганц явдлаар явсныг үзэв. 14 Харин тэр нь тачьяангуйгаа үлэмж болгов гэвэл тэр нь хэрмийн дээр ширтэгдсэн хүмүүс гэвэл улаан будагаар ширтэгдсэн Клитийтэний дүрсүүдийг үзэв. 15 Тэд нь бэлхүүсэндээ бүсээр бүслэгдээд, толгойн дээр өнгөт малгайт бөлгөө. Тэднийг үзвээс бүгдээр өөрийн төрлийн газар болон Клитийн Вавилонтаны ёсоор тэргүүлэгчидийн байдалт бөлгөө. 16 Тийн бөгөөд тэр нь тэднийг үзмэгц маш таалан тэдэнд Клитий хүртэл элчисийг илгээв. 17 Тийн бөгөөд эд Вавилонтан нь түүний янаглалын дэвсгэрт орож, түүнийг тачьяангуйгаар бузарлав. Харин тэр нь тэдэнтэй бузарласны хойно, тэдэнд дургүй болов. 18 Тийнхүү тэр өөрийн тачьяангуйг илэхрийлэн нүцгэнээ илэрхийлэв. Тэнд миний зүрх нь түүний эгчээс холдсон мэт түүнчлэн түүнээс холдов. 19 Жич тэр нь бага настан Египетийн газарт тачьяангуйг үйлдсэнээ санасанаар тачьяангуйгаа үлэмжлэв. 20 Тэр нь илжиг мэт махт болон морь мэт хүсэлтийг маш таалав. 21 Тийн бөгөөд чи бага насны цагт чамтай мууг үйлдсэн бөлгөө. 22 Тиймийн тул Авулив аа! Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Мана. Би Чамайг янаглагчид болсон бөгөөтөл чиний эс дурласан гэвэл, 23 Вавилонтан хийгээд хамаг Клитийтэн ба Фихүдтэн ба Шуватан ба Куватан хийгээд тэдэнтэй хамаг Асириатаныг чиний тус босгож аливаа зүгээр эргүүлэх буй. Тэд бүгдээр морьдыг унагч түшмэд хийгээд ноёд ба, тэргүүлэгчид хийгээд алдартан болоод бүгдээр хүсэмжит залуус буй. 24 Тийн бөгөөд тэд нь чиний тус зэвсэгт тэргэс хийгээд их тэргэс ба бус тэргэс хийгээд их чуулганаар ирэх буй. Тийнхүү би тэдний өмнө шүүврийг тавих бөгөөд тэд нь өөрийн шүүврээр чамайг шүүх буй. 25 Тийн бөгөөд би чиний хамар хийгээд чихийг огтлох бөгөөд чиний үлэгсэд нь илдээр унах буй. Бас тэд нь чиний хөвгүүн хийгээд охидыг авах бөгөөд чиний үлэгсэд нь галаар түлэгдэх буй. 26 Бас тэд нь чамаас хувцдыг тайлан, чиний сайхан чимэгүүдийг авах буй. 27 Энэ мэтээр би чиний нэг хүсэл хийгээд чиний Египетээс авчирсан тачьяангуй хурьцлыг зогсоох буй. Тийнхүү чи тэдэнд нүдээрээ үл хайж, Египетийг дахин үл санах буй. 28 Тэр юуны тул гэвэл, Жахуа эзний зралиг болсон нь ийн; Мана. Би чиний өшөөлсөн гэвэл чиний зүрхний эс таалагсадын гарт чамайг өгөх буй. 29 Тийн бөгөөд тэд нь чамд өшөөлөлөөр үйлдэж чиний үйлдвэрний хамаг үрсийг аваачин чамайг нүцгэн хийгээд бүрхүүлгүйгээр огоорох буй. Тийнхүү чиний ичгүүр тачьяангуй хийгээд их хилэнц нь илэрхийлэгдэх буй. 30 Чиний улсуудыг даган дүүргээд тэдний хөргүүдээр бузарлагдсаны тул эднийг чамд үйлдэх буй. 31 Чи эгчийнхээ явдлаар яявсан буй. Тиймийн тул би түүний аягыг чиний гарт өгөх буй. 32 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Чи эгчийнхээ их гүн аягыг уух буй. Чи элэглэгдэн инээдэм болох буй. Тэр аяга нь ихийг багтаах буй. 33 Чи согтуугаар хийгээд гашуудалаар ба гайхамшигийн их уужим хийгээд эвдрэлийн аягаар гэвэл чиний Хэмэрий эгчийн аягаар дүүргэгдэх буй. 34 Чи түүнийг ууж долоогоод, түүний хэсэгүүдийг эвдэн, өөрийн хүүхнийг таслах буй. Тэр юуны тул гэвэл, би зарлиг болсон буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно. 35 Тиймийн тул Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Чи намайг мартаад биеийн хойш хаясаны тул, өөрийн их хилэнцийн хийгээд тачьяангуйн хурьцлуудын нээлгэнийг даган үйлд. 36 Бас Жахуагийн надад зарлиг блосон нь ийн; Хүн төрөлхтөөн! Чи Авула хийгээд Авуливаг халхал юу. 37 Үнэхээр тэдний бузрууд гэвэл тэдний тачьяангуйг үйлдсэн хийгээд тэдний гарт цус байсан ба, тэдний хөргүүдээрээ тачьяангуйг үйлдсэн бөгөөд тэдний надад төрсөн хөвгүүнээ галаар аластуулагч үхүүлсэнийг тэдэнд мэдүүлэн үйлд. 38 Жич тэд нь надад үүнийг үйлдэв гэвэл тэд нь тэрхүү өдөр миний ариун орныг бузарлан миний савад өдрүүдийг доромжилсон буй. 39 Тэр юуны тул гэвэл, тэд нь өөрийн хөвгүүнийг алсан өдөр миний ариун оронд орж түүнийг жигшүүрт болгов. Мана. Тэд нь энэ мэтээр миний гэрийн дотор үйлдэв. 40 Бас та хүмүүсийг холоос ирүүлсээр илгээв. Тэдэнд элч нь илгээгдсэн бөгөөд, Мана. тэд нь ирэв. Чи тэдний тул биеэ угаан, нүдээ будаж, биеэ чимгээр чимээд 41 Өндөр дэвсгэрийн дээр суун түүний өмнө ширээг бэлтгэн, түүний дээр миний анхилах үнэртэн хийгээд миний тосыг тавьсан буй. 42 Бас амраар байсан их чуулганы дуу нь түүнтэй буй бөгөөд доорд улстай говиос авчирдаг гар даган бугуйвчийг зүүгч хийгээд толгойдоо сайхан титэмүүдийн өмсөгч Савитан бөлгөө. 43 Тийн бөгөөд тачьяангуйгаар их наст болсон эмийн учир би ийн; Эдүгээ тэд нь түүнтэй тачьяангуйг үйлдэх буюу хэмээн зарлиг болов. 44 Тийн боловч тэд нь шадар эмд ордог мэт түүнчлэн оров. Тэд нь мэтээр тэд нь хилэнцтэн эмс болсон Авула хийгээд Авуливад оров. 45 Тиймийн тул зөвт хүмүүс нь тачьяангуйг үйлдэгч эмсийн ёсоор хийгээд цусыг асгагч эмсийн ёсоор тэднийг шүүх буй. Тэр юуны тул гэвэл, тэд нь тачьяангуйг үйлдэгчид буй бөгөөд тэдний гарт цус буй. 46 Тэр юуны тул гэвэл, Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Би тэдний тул чуулганыг ирүүлэн, тэднийг холдуулан эвдрүүдэхийн тул өгөх буй. 47 Тийн бөгөөд чуулган нь тэднийг чулуугаар чулуудан, илдээрээ алах буй. Тэд нь тэдний хөвгүүд хийгээд охидыг алан, тэдний гэрүүдийг галаар түлэх буй. 48 Энэ мэтээр хамаг эмсийн таны хилэнцийн ёсоор үл үйлдэхийг сургагдахын тул би тэрхүү газарт хилэнцийг зогсоох буй. 49 Тийн бөгөөд тэд нь таны хилэнцийг таны тус хариулах бөгөөд та өөрийн хөргүүдийн хилэнцийг нээлгэнийг дагах буй. Тийнхүү та намайг Жахуа эзэн мөн хэмээн мэдэх буй.
Хорин дөрөвдүгээр бүлэг.
1 Бас есдүгээр жилийн аравдугаар сарын аравдугаар өдөр Жахуа нь надад ийн зарлиг болруун; 2 Хүн төрөлхтөөн! Өдрийн нэр гэвэл, энэхүү өдийн нэрийг бичин үйлд. Энэхүү өдөр Вавилоны хаан нь Иерусалимын тус эсэргүүцэв. 3 Тийнхүү урвагч гэрт үлгэрийг өгүүлэн ийн; 4 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Тогоогоо тавин үйлд. Тавиад түүний дотор усыг агуулан үйлд. Түүний дотор хэсгүүд гэвэл, аливаа сайн хэсгийг цуглуулж, бэлхүүс хийгээд мөр ба сунгасан яснуудаар дүүргэн үйлд. 5 Сүргээс шилэгсдийг аван, тогооны дотор яснуудыг хийж буцалган, түүний дотор ясдыг чанан үйлд. Тэр юуны тул гэвэл, Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Цусч балгасанд гэвэл, түүний дотор байж, түүнээс эс гарсан өрөмт тогоонд зовлон болох буй. Түүнийг хэсэг хэсгээр гарган үйлд. Шаваа нь түүний тул орхигдох болтугай! 7 Тэр юуны тул гэвэл, түүний цус нь түүнийг дотор буй. Тэр нь цусаан хадын дээр тавив. Тэр нь газрын дээр шороогоор бүрхээхийн тул түүнийг эс асгав. 8 Би түүний тус уураа гаргаж хариу нээлгэнг бүтээж түүний цусны үл бүтээгдэхийн тул хадны дээр тавив. 9 Тиймийн тул Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Цусч балгасанд зовлон болох буй. Бас би галын дөлийг их болгох буй. 10 Түлээг овоолон галыг ноцоон үйлд. Махыг шатааж сайнаар холин үйлд. Ясад нь түлэгдэх болтугай! 11 Тэндээс тэр тогооны зэсийг халуун болгож түлээд, түүний бузрыг түүний дотор хайлахын тул хийгээд түүний өрмийн болихын тул цогийн дээр хоосноор тавин үйлд. 12 Тэр нь худлуудаар сулахсан боловч түүний их өрөм нь түүнээс эс гарав. Түүний өрөм нь галаар өргөгдөх буй. 13 Чиний буртагт хилэнц буй. Би чамайг ариун болгоё. Дурласан боловч чи эс арилгагдав. Тиймийн тул миний уурын чиний дээр байн атал чи өөрийн буртгаас үл арилгагдах буй. 14 Жахуа би зарлиг болов. Энэ нь бүтэх буй. Би үйлдэх буй. Би үл зогсон, үл хайрлан, үл гэмших буй. Чиний явдал хийгээд чиний үйлсийн ёсоор чи шүүгдэх буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болмуй. 15 Бас Жахуа нь надад ийн зарлиг болруун; 16 Хүн төрөлхтөөн! Би чиний нүдний хүслийг ганц үхүүлэхүй цохилоор чамаас хагацуулах буй. Тийн боловч үл гашуудан, бүү уйлан үйлд. Чиний нулимс нь үл цувруулагдах болтугай! 17 Аниргүйгээр байж өгөгсдийн тул үл гашуудан, толгойн чимгийг уяад, хөлдөө гутлаа өмсөн, уруулаа үл бүрхээн, гашуудалт талрыг бүү идтүгэй! хэмээн зарлиг болов. 18 Тийн бөгөөд би улсад өглөөгүүр өгүүлсэн бөгөөд үдшийн цагт миний гэргий нь өгөв. Тийнхүү би маргааш өдөр захиснаар үйлдэв. 19 Тэндээс улс нь надад ийн; Энэ чиний үйлдсэний бидний тул юун ахуйг чи бидэнд үл өгүүлэх буюу. 20 гэсэнд би тэдэнд өгүүлрүүн; Жахуагийн надад зарлиг болсон нь ийн; 21 Израйлын гэрт өгүүлэн ийн; Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Мана. Би таны хүчний эрдэнэ хийгээд таны нүдний хүссэн ба таны сүнсний энэрсэн гэвэл, миний ариун орныг ариун бус болгох буй. Бас таны үлдсэн хөвгүүд хийгээд охид нь илдээр алагдах буй. 22 Тийн бөгөөд миний үлдсэн мэт түүнчлэн та ч үйлдэх буй. Та уруулаа үл бүрхээн, гашуудалт идээг үл идэх буй. 23 Жич таны чимгүүд нь таны толгойд болох бөгөөд таны хөл нь гуталтай болох буй. Та үл гашуудан үл уйлах буй. Харин та өөрийн хилэнцийн шалтгаар сулран өөр өөрийн өмнө гашуудалцах буй. 24 Энэ мэтээр Израйл нь танд бэлэг болох бөгөөд, түүний хамаг үйлдсэн мэт түнчлэн та ч үйлдэх буй. Тийн бөгөөд үүний учрахад та намайг Жахуа эзэн мөн гэж мэдэх буй. 25 Жич хүн төрөлхтөөн! Миний тэднээс хүч хийгээд үзэсгэлэнгийн жаргалан ба тэдний нүдний хүссэн хийгээд зүрхний энэрсэн хөвгүүд ба охидыг авах өдөр 26 Тэр өдөр зугтаагч нь чамд сонсохын тул чамд ирэх буй. 27 Тэрхүү өдөр чиний ам нь зугтаагчид нэхэгдэх бөгөөд чи өгүүлж, дуугүйгээр дахин үл болох буй. Тийн бөгөөд чи тэдэнд бэлэг болох буй. Тэд ч намайг Жахуа мөн хэмээн мэдэх буй.
Хорин тавдугаар бүлэг.
1 Бас Жахуа нь надад ийн зарлиг болруун; 2 Хүн төрөлхтөөн! Нүүрээ Аммунтны тус ирүүлэн тэдний тус форофидлон, Аммунтанд ийн өгүүл. 3 Жахуа эзний зарлигийг сонсогтун! Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Миний орны жигшүүрт болсон цагт түүний тус хийгээд Израйлын газрын хоосорсон цагт түүний тус ба Иудегийн гэрийн олз болж, аваачигдсан цагт тудний тус, чинийх хэмээн өгүүлсний тул, 4 Мана. Би чамайг зүүн зүгийн улсад өмч болгон өгөх буй. Тийнхүү тэд нь чиний дотор орд харшдаа үүдэн, чиний дотор нутгаа тогтоох буй. Тэд нь чиний амьсыг идэн, чиний сүүг уух буй. 5 Жич би Кавваг тэмээний гэр болгон Аммун таны газрыг сүргүүдийн хэвтэх газар болгох буй. Тийн бөгөөд та намайг Жахуа мөн гэж мэдэх буй. 6 Тэр юуны тул гэвэл, Жахуа эзэн нь ийн зарлиг болмуй. Чиний Израйлын газрын тус хамаг элэглэлээрээ алгаа ташин, хөлөөрөө гишгэн, зүрхээрээ баяссаны тул, 7 Мана. Би мутраа чиний тус сунгаад, улсуудад тоногдохын тул чамайг өгөх буй. Жич би чамайг улсуудыг таслаад чамайг газруудаас зайлуулж эвдэх буй. Тийн бөгөөд чи намайг Жахуа мөн хэмээн мэдэх буй. 8 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Муваб хийгээд Сири нь ийн; Мана. Иудегийн гэр нь хамаг улсуудад адил буй хэмээн өгүүлмүй. 9 Тиймийн тул Мана. би Мувабын балгадаас гэвэл, түүний газрын үзэсгэлэн болсон хязгаарт байгч Биун Ишимуд хийгээд Бавал Миун хийгээд Хириатам балгадаас аван түүний хажууг Аммунтай нэхээд, 10 зүүн зүгийн улсад өмч болгон өгөх буй. Тийнхүү Аммунтны газар нь улсуудын дунд үл санагдах буй. 11 Бас би Муабын тус шүүвэрнүүдийг үйлдэх буй. Тийн тэд нь намайг Жахуа мөн хэмээн мэдэх буй. 12 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Идум нь Иудегийн гэрээс өсийг авч, тэднээс өсийг авсанаар их буруутай болсон буй. 13 Тиймийн тул Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Би Идумын төлөө мутраа сунган, түүнээс хүн төрөлхтөн хийгээд малыг таслан, түүнийг тимнээс хоосон болгох буй. Бас тэд нь Диедэн хүртэл илдээр алагдах буй. 14 Жич би өөрийн Израйл улсын гараар Идумээс өсөө авахыг тогтоох буй. Тийн бөгөөд тэд нь Идумд миний хилэн хийгээд уурын ёсоор үйлдэх буй. Тийн ахуйд тэд нь өсийг авахыг мэдэх буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болмуй. 15 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Билиститэн нь өсийг авч, жигшүүр сэтгэлээр хуучин өшөөний тул өсийг дуустал авав. 16 Тиймийн тул Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Мана. Би мутраа Билиститний тус сунган, Хирититнийг тасалж далайн гарлуудыг эвдэх буй. 17 Бас би тэднийг хатуугаар зэмлэж, тэднээс их өсийг авах буй. Тийнхүү миний тэднээс өсийг авахаас үйлдэхэд тэд нь намайг Жахуа мөн гэж мэдэх буй.
Хорин зургадугаар бүлэг.
1 Тийн бөгөөд арван нэгдүгээр жилд сарын нэгдүгээр өдөр Жахуа нь надад ийн зарлиг болруун; 2 Хүн төрөлхтөөн! Тэр нь Иерусалимын тус ийн; Аяа, тэр нь эвдэрсэн буй. Улсын хаалгад байсан нь надад ирсэн буй. Түний хоосон болсны тул би дүүрэн буй. 3 хэмээн өгүүлсний тул Жахуа эзэн нь ийн; Тир ээ! Мана. Би чиний төлөө буй. Далай нь давалгаадаа гаргадаг мэт, түүнчлэн би чиний төлөө олон улсыг гаргах буй. 4 Тийн бөгөөд тэд нь Тирийн хэрмүдийг эвдэн, түүний асруудыг таслах буй. Бас би түүнээс шороог хийсгэн арчиж, түүнийг хадны орой мэт болгох буй. 5 Тэр нь далайн дунд өлмийг дэлгэх газар болох буй. Тэр юуны тул гэвэл, би зарлиг болов. Тийн бөгөөд тэр нь улсуудад олз блох буй. 6 Бас түүний хээрт агч охид нь илдээр алагдах буй. Тийн ахуйд тэд нь намайг Жахуа хэмээн мэдэх буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болмуй. 7 Тэр юуны тул гэвэл, Жахуа эзний зралиг болсон нь ийн; Мана. Би хойд зүгээс хадны хаан болсон Вавилоны Нибурадаядар хааныг морьд хийгээд тэргэс ба морьт хүмүүс хийгээд олон улстай Тирийн тус ирүүлэх буй. 8 Тэр нь чиний охидыг хээрт илдээр алж, чиний төлөө асрыг үүдэж, чиний төлөө овоог бүтээж чиний төлөө басбайг өргөх буй. 9 Бас тэр нь чиний хэрмүүдийн төлөө цохих зэвсгүүдийг тавьж, чиний асруудыг сүхүүдээр эвдэх буй. 10 Түүний олон морьдын учир түүний тоос нь чамайг бүтээх буй. Хүмүүс нь эвдэрсэн балгасанд оролцдог мэт, түүнчлэн түүний чиний хаалгадаар ороход морьт хүмүүс хийгээд Мухерүүд ба тэргэсийн цуугианаар чиний хэрмүүд нь хөдлөх буй. 11 Тэр нь өөрийн морьдын туурайнуудаар чиний хамаг зээлүүдийг гишгэж, чиний улсыг илдээр алах буй. Тийн бээр чиний бөх хүрээлэнгүүд нь газарт унагагдах буй. 12 Бас тэд нь чиний эд таваарыг тонон, чиний наймааг олз болгон аваад, чиний хэрмүүдийг эвдэн, чиний хүсэмжит гэрүүдийг тасалж чиний чулууд хийгээд модод ба шороог усны дотор оруулах буй. 13 Тийн бөгөөд би чиний дууны чимээг зогсоох бөгөөд чиний хууруудын чимээ нь дахин үл сонсогдох буй. 14 Бас би чамайг хадны орой мэт болгох бөгөөд, чи өлмийг дэлгэх газар болгоод дахин үл үүдэгдэх буй. Тэр юуны тул гэвэл, Жахуа би үүнийг зарлиг болов хэмээн Жахуа эзэн нь зарлиг болмуй. 15 Жахуа эзний Тирт зралиг болсон нь ийн; Чиний дотор шахдуулагдагсдын бархирах хийгээд амины ихэд таслагдахад арлууд нь чиний эвдрэлийн чимээнмй шалтгаар хөдлөх биш үү? 16 Тэнд далайн хамаг эзэд нь ширээнээсээ бууж хувцдаа авч оёмол хувцдаа тусгаар тавиад биеэ чичрэлээр хувцалж, шороонд суугаад тасалбаргүйгээр чичрэн чиний учир гайхах буй. 17 Жичя тэд нь чиний учир гашуудлыг өгүлж, чамд ийн далайгаар явагч хүмүүсээр нутаглуулаад алдартай болгон далайд хүчтэй болсон балгас аа! Чи ямраар эвдэрсэн буй. Тэр хийгээд түүнд суугчид нь газрын хамаг улсыг биеэсээ айлгасан бөлгөө. 18 Эдүгээ арлууд нь чиний унах өдөр чичрэх буй. Үнэхээр далайд агч арлууд нь чиний холдохын учир зовох буй. 19 Тэр юуны тул гэвэл, Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Миний чамайг хүнгүй балгад мэт хоосон балгас болгон, чиний дээр гүнийг ирүүлэх бөгөөд, их усны чамайг бүрхэх ба 20 Миний чамайг урьд цагийн буугч улстай нүхэнд буулган чиний л нутаглагдахын тул нүхэнд буугчидтай чамайг газрууд аа! гэвэл, урьд цагт хоосон болсон доорд ордод тавиад амьтны газарт алдрыг тогтооход 21 тэр цагт би чамайг аялга болгох бөгөөд чи үүнээс хойш үгүй болох буй. Тийнхүү чи бэдрэгдэх боловч мөнх наст үл олдох буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болмуй.
Хорин долдугаар бүлэг.
1 Бас Жахуа нь надад ийн зарлиг болруун; 2 Эдүгээ хүн төрөлхтөөн! Тирийн төлөө гашуудалт довыг аван, Тирт ийн өгүүл. 3 Чи далайд орох газар суун, олон арлуудын улсын худалдач аа! Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Аяа, Тир ээ! Би үзэсгэлэнгээр төгссөн буй хэмээн чи өгүүлсэн буй. 4 Чиний хязгаарууд нь далайн дунд бий бөгөөд чиний үүдэгчид нь чиний үзэсгэлэнг төгсгөн, 5 Чиний хамаг хавтгай модуудыг сайнирын нарсуудаар үүдэн, чамд шургуудыг бүтээхийн тул Ливанаас хуш моддыг аваад, 6 Башагийн Дирвинт моддоор чиний шилбүүрүүдийг бүтээгээд чиний суудлуудыг Хитимийн арлуудаас авчрагдсан зааны соёогоор бүтээсэн буй. 7 Нарийн бөс хийгээд Египетээд авчрагдсан оёмол үйлдвэр нь чиний дарвуул болж дэлгэрэгдсэн буй. Илишийн арлуудаас хөх хийгээд улаан хөх нь бүрхүүл бөлгөө. 8 Шидун хийгээд Арвэдэд суугчид нь чиний сэлбүүрчид буй. Тир ээ! Чиний дотор агч цэцэн хүмүүс нь чиний онгоцсын сүүлийг залагчид бөлгөө. 9 Гибилийн өвгөд хийгээд түүний цэцнүүд нь чиний онгоцсын завсруудыг бөглөгчид бөлгөө. Далайн хамаг онгоцос хийгээд тэдний онгоцос нь худалдааг арилжихын тул чиний дотор бөлгөө. 10 Пирситэн хийгээд Лудтэн ба Пудтэн нь чиний чуулганы дотор цэрэг болоод, чиний дотор халх хийгээд тугалгыг зүүлгэж, чиний алдаршлыг үзүүлэв. 11 Арвадын хүмүүс хийгээд цэргийн чуулган нь чиний хэрмүүдийн дээр хаана ч агсан бөгөөд Хамадиатан нь чиний асруудын дотор болоод, бамбайнуудаа чиний хэрмүүдийн дээр тойруулж зүүлгээд, чиний хэрмүүдийн дээр тойруулж зүүлгээд, чиний үзэсгэлэнг төгсгөв. 12 Таршис нь чиний хамаг эд таваарын олон зүйлийн учраас чиний худалдагчид болоод, чиний худалдааны хүй газруудад мөнгө хийгээд төмөр ба тугалга хийгээд хар тугалгаар худалдаа хийдэг бөлгөө. 13 Заван хийгээд Дувэл ба Мишиг нь чиний худалдагчид болон, чиний худалдааны хүй газарт бөлгөө. 14 Тоормын овог нь чиний худалдааны хүй газруудад морьд хийгээд морины хүмүүс ба луусуудаар худалдаа хийдэг бөлгөө. 15 Диданы хүмүүс нь чиний худалдаачид бөлгөө. Олон арлууд нь чиний үйлдвэрний цуглах газрууд болон чиний тул эврүүд хийгээд зааны соёо ба хар модыг бэлнээр авчрав. 16 Чиний үйлдвэрний олон болсны учир Сири нь чиний худалдагчид бөлгөө. Тэд нь оюу чулуу хийгээд хөх улаан ба оёмол үйлдвэр хийгээд нарийн бөс ба шүр хийгээд акад чулуугаар худалдаа хийдэг бөлгөө. 17 Иуде хийгээд Израйлын газар нь чиний худалдагчид болоод Минидийн буудай хийгээд Панаг ба бал хийгээд тос ба анхилах үнэрт тосоор чиний худалдааны хүй газарт худалдаа хийдэг бөлгөө. 18 Чиний үйлдвэрийн олон болсон учир хийгээд чиний хамаг эд таваарын олон болсны учир Дэмэсхү нь Хилвуны үзмийн ундаа хийгээд цагаан ноосоор чиний худалдагч бөлгөө. 19 Жич дан хийгээд мөчлөөс Заван нь чиний худалдааны хүй газруудад бөлгөө. Арин төмөр хийгээд Каши ба амтат хулс нь чиний худалдааны хүй газруудад бөлгөө. 20 Дидан нь тэргэсийн тул сайхан хувцасны худалдаачин бөлгөө. 21 Арави хийгээд Гидирийн хамаг ноёд нь чиний үйлдвэрийн худалдаачид болоод хургад хийгээд хуцад ба ямаадаар чиний гарын худалдагчид бөлгөө. 22 Шива хийгээд Хэ Эмэний худалдагчид хүй газрууд аа! Хамаг анхилах үнэртэн хийгээд хамаг эрдэнэ чулууд ба алтаар худалдаа хийдэг бөлгөө. 23 Хирин хийгээд Кэни ба Ихэн нь чиний худалдагчид бөлгөө. Шива хийгээд асар ба Килмэд нь чиний худалдагчид бөлгөө. 24 Эд нь сайн эд таваараар чиний худалдагчид агсан байсан бөлгөө. Хөх хийгэд оёмол үйлдвэр хувцсад ба аргамжаар уягдсан хийгээд хуш модноос хийсэн эрдэнэ хувцасны хайрцгууд нь чиний эд таваарт бөлгөө 25 Даршисын онгоцос нь чиний худалдааны хүй газарт чиний учир дуулдаг бөлгөө. Тийнхүү чи баян болоод далайн дунд маш алдаршилт агсан буй. 26 Чиний сэлүүрчид нь чамайг гүн усанд хүргэсэн буй. Зүүн салхи нь чамайг далайн дунд эвдсэн буй. 27 Чиний баяжил хийгээд чиний худалдааны хүй газрууд ба чиний худалдааны гааль хийгээд чиний онгоцос ба чиний онгоцсын сүүлийг залагчид хийгээд чиний онгоцсын завсруудыг бөглөгчид ба эд таваарыг арилжигчид хийгээд чиний дотор агч хамаг цэргийн улс ба чиний дунд агч бүхэл чуулган нь чиний эвдрэлийн өдөр далайн дунд унах буй. 28 Чиний онгоцсын сүүлийг залагчдын бархирлын дууны учир тойрогч газрууд нь хөдлөх буй. 29 Тийн бөгөөд хамаг сэлүүлчид хийгээд онгоцос ба далайн онгоцсын сүүлийг хамаг залагчид нь онгоцсоос буун хөвөөн дээр байж, 30 чиний учир дуугаа сонсгон, гаслантайгаар уйлан, толгойнхоо дээр шороог хаян, үнсэнд хэвтэх буй. 31 Жич тэд нь чиний тул толгойгоо халцгай болгон, өрмөгөөр биеэ бүслэн буй. Бас тэд нь чиний тул зүрхний гаслангаар хийгээд гашуун гашуудлаар уйдах буй. 32 Тийн бөгөөд тэд нь уйллагаар чиний тул гашуудалт дууг аван, чиний учир гашуудаж ийн; Далайн дунд эвдэрсэн Тиртэй адил балгас хаана буюу. 33 Чиний эд таваарын далайн гармуудаас гарсанд чи олон улсуудыг их болгосноор дэлхийн хаадыг баяжуулмуй. 34 Эдүгээ чи далайд эдрэх бөгөөд чиний худалдаа нь усны дунд эвдрэх буй. Бас чиний дунд байгч чиний бүхэл чуулган нь унах буй. 35 Тэр цагт арлуудад хамаг суугчид нь чиний учир гайхах буй. Бас тэдний хаад нь ихэд айж, нүүрээрээ эмээх буй. 36 Улсын дунд байгч худалдагчид нь чамайг элэглэнэ. Чи аялга болоод үүнээс хойш хэзээ ч үл босгогдох буй хэмээн өгүүлэх буй.
Хорин наймдугаар бүлэг
1 Жич Жахуа нь надад ийн зарлиг болруун; 2 Хүн төрөлхтөөн! Тирийн ноёдод ийн өгүүл. Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Чи зүрхээ омгорхогоор ийн; Би бурхан болон бурхны ширээний дээр далайн дунд сууна хэмээн өгүүлсэн буй. Харин чи зүрхээ бурхны зүрх мэт болгох боловч чи хүн болоод бурхан бус буй. 3 Мана. Чи Даниелаас цэцэн буй. Чамаас нэг ч нууц нь нуугдах үл болох буй. 4 Чи өөрийн цэцэн хийгээд ухаанаар эдийг хүртээд, хадгалдаг сандаа алт хийгээд мөнгийг оруулсан буй. 5 Чи өөрийн цэцэн хийгээд худалдаагаар баяжилаа ихэтгэсэн бөгөөд чиний зүрх нь баяжилын шалтагаар омгорхог болов. 6 Тиймийн тул Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Чиний зүрхээ бурхны зүрх мэт болгосны тул 7 Мана. би чиний тус улсуудын аймшигт оролтыг ирүүлэх буй. Тийн бөгөөд тэд нь чиний цэцний үзэсгэлэнгийн тус илдээ сугалан, чиний гэлбэлгэнийг жигшүүрт болгох буй. 8 Тэд нь чамайг нүхэнд унагах бөгөөд, чи далайн дунд үхүүлэгдсдийн үхлээр үхэх буй. 9 Тийн бөгөөд чи чамайг алагчийн өмнө Би бурхан буй. хэмээн өгүүлэх юу. Харин чи чамайг алагчийн гарт хүн болоод бурхан бус болох буй. 10 Чи оролтоны гараар эс хэрчигдсэн ёстоны үхлээр үхэх буй. Тэр юуны тул гэвэл, би зарлиг болсон буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно. 11 Бас Жахуа нь надад ийн зарлиг болруун; 12 Хүн төрөлхтөөн! Чи Тирийн хааны тул гашуудалт дууг аван түүнд ийн өгүүл. Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Чи сайхан хэвт тамга болон, төгсөө цэцэн хийгээд маш үзэсгэлэнт буй. 13 Чи бурхны Идэн хэмээгч цэцэрлэгийн дотор бөлгөө. Аливаа эрдэнэ чулуу нь чиний бүрхүүл байсан гэвэл, Кэрнили хийгээд дуфиз ба диамант хийгээд вирил ба охис хийгээд зэсфир ба шибир хийгээд рөби ба имирэлт хийгээд алт бөлгөө. Бас чиний хэнгрэгүүд хийгээд бишгүүрүүдийн үйлдвэр нь чиний төрөгдсөн цагт бэлтгэгдэв. 14 Би чамайг сонгосон бүрхэгч Хирув мэт болгосон буй. Чи бурхны ариун уулны дээр байгаад, нааш цааш галт чулууны дунд явсан буй. 15 Чиний дотор хилэнцийн олдсон болтол чи төрөгдсөн өдөр явдлаараа төгссөн буй. 16 Чиний худалдааны олон болсны учир улаалгаар дүүргэгдээд, нүглийг үйлдсэн буй. Тиймийн тул би чамайг бурхны уулнаас жигшүүр мэт хаях буй. Тийн бөгөөд бүрхэгч Хирув аа! Би чамайг галт чулуудын дундаас эвдэх буй. 17 Чиний зүрх нь чиний үзэсгэлэнгийн учир омгорхог болсон буй. Чи өөрийн гялбаагаар цэцнээ бузарлав. Би чамайг газарт хаяж, хадын өмнө элэглэл болгох буй. 18 Чи өөрийн хилэнцийн олон тоогоор хийгээд худалдааны зөв үгүйгээр өөрийн ариун ордыг бузарлав. Тиймийн тул би чамайг түлэх галыг чамаас гаргаад, чамайг хамаг харагчидын өмнө чамайг газрын дээр үнс болгох буй. 19 Улсын дотроос чамайг хамаг танигчид нь чиний учир гайхах бөгөөд, чи аймшигт болоод, үүнээс хойш хэзээ ч үл болох буй 20 Жич Жахуа нь надад ийн зарлиг болруун; 21 Хүн төрөлхтөөн! Нүүрээ Шидуны тус харан, түүний тус форофидлож ийн; 22 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Мана. Шидун аа! Би чиний тус буй. Бас би чиний дунд цог жавхлант болох буй. Тийн бөгөөд миний түүний дотор шүүвэрүүдийг үйлдэж түүний дотор ариунаар үзүүлэгдэх цагт намайг Жахуа мөн хэмээн тэд нь мэдэх буй. 23 Тэр юуны тул гэвэл, би түүний тус халдварт өвчин хийгээд цусыг түүний зээлдэд илгээх буй. Тийн түүний дотор шархдуулагдагсад нь түүний тус байгч илдээр аливаа этгээдэд шүүгдэх буй. Тийн ахуй тэд нь намайг Жахуа мөн хэмээн мэдэх буй. 24 Жич үүнээс хойно Израйлын гэрт хатгах толгойн хийгээд зовоох өргөс нь тэдний тойронд тэднийг элэглэгчдээс үл болох бөгөөд тэд нь намайг Жахуа эзэн мөн хэмээн мэдэх буй. 25 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Миний Израйлын гэрийг тэдний хаана тараагдсан улсуудаас хураагаад, тэднээр улсуудын өмнө ариунаар хүндлэгдэхэд, тэд нь миний Якув зарцад ийн; Өгсөн газартаа суух буй. 26 Тийн бөгөөд тэд нь тэд аюулгүйгээр сууж, гэрүүдийн үүдэн, үзмийн тариалангуудыг тарих буй. Бас тэднийг тойрч хамаг доромжлогчдын тус шүүвэрүүдийг үйлдэхэд тэд нь аюулгүйгээр суух буй. Бас тэд нь намайг тэдний Жахуа бурхан мөн хэмээн мэдэх буй.
Хорин есдүгээр бүлэг
1 Аравдугаар жилийн аравдугаар сарын арван хоёрдугаар өдөр Жахуа нь надад ийн зарлиг болруун; 2 Хүн төрөлхтөөн! Нүүрээрээ Египетийн Фару хааны тус харан, түүний тус хийгээд бүхэл Египетийн тус форофидлон ийн өгүүл. 3 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Мана. Египетийн Фару хаан гэвэл өөрийн голуудын дунд хэвт, миний гол нь Минохи буй бөгөөд, би өөрийн тул үйлдэв хэмээн өгүүлэгч луу аа! Би чиний тус болоод 4 бас чиний жижүүрт гохийг оруулаад чиний голын загасыг чиний хайрсуудад яагалдуулан, чамайг чиний голуудын дундаас гаргах буй. Тийнхүү чиний голуудын хамаг загас нь чиний хайрснуудад наалдах буй. 5 Тийн бөгөөд би чамайг хийгээд чиний голуудын хамаг загасуудыг говьд орхих бөгөөд чи хүрээгйү хээрт зугаагаа үл хороогдон, үл цохилуулагдах буй. Би чамайг хээрийн ангууд хийгээд огторгуйгаар нисэгч шувуудад тэжээл болгон өгсөн буй. 6 Тийн бөгөөд Египетийн хамаг улс нь намайг Жахуа мөн хэмээн мэдэх буй. Тэр юуны тул гэвэл, тэд нь Израйлын гэрт хулсан таяг мэт байсан буй. 7 Тэдний чамайг гартаа барьсанд чи хуураад тэдний мөрнийг эвдэв. Бас чиний тэдний дээр түшсэнд чи эвдрээд тэдний бэлхүүсийг тун бөхлөв. 8 Тиймийн тул Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Мана. Би чиний тус илдийг илгээн чамаас хүн хийгээд малыг таслах буй. 9 Жич Египет газар нь хүнгүй хоосон болох бөгөөд, тэд нь намайг Жахуа мөн хэмээн мэдэх буй. Тэр юуны тул гэвэл, тэр нь ийн; Гол нь миний буй бөгөөд би ч түүнийг бүтээв хэмээн өгүүлсэн буй. 10 Тиймийн тул Мана. би чиний тус хийгээд чиний голуудын тус болоод Египет газрыг Шиунагийн асараас Күсийн хязгаар хүртэл бүрнээр хүнгүй хоосон болгох буй. 11 Хүний хөл нь түүнийг үл аластах бөгөөд ангийн хөл ч үл аластах буй. Дөчин жилийн туршаар тэр нь үл нутаглагдах буй. 12 Жич би Египет газрыг хоосруулагдсан газдын дунд хоосон болгох бөгөөд түүний балгад нь хүнгүй болсон балгадын дунд дөчин жил хүнгүй болох буй. Жич би Египеттэнийг улсын дунд тарааж, газадад сацах буй. 13 Тэр юуны тул гэвэл, Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Дөчин жилийн өнгөрсөний хойно би Египеттэнийг тэдний хаана тараагдсан улсаас хураан 14 Египетийн олз бологсодыг буцааж, тэдний Фитрус гэгч төрөлхөд газарт буцаах буй. Тийнхү тэнд тэд нь доорд эзэлгүүрэн болох буй. 15 Тэр нь эзэлгүүрдээс үлэмж доорд болоод түүнээс хойно улсуудын дээр биеэн үл өргөмжилөх буй. Тэр юуны тул гэвэл, миний тэднийг бага болгосоноор тэд нь удсуудын дээр дахин үл эзлэх буй. 16 Тийн бөгөөд тэд нь үүнээс хойно Израйлын гэрийн түшлэг үл болон, тэднийг хэрэн дагасаар тэдний хилэнцийг сануулагч үл болон намайг Жахуа эзэн мөн хэмээн мэдэх буй. 17 Жич хорин долдугаар жилийн нэгдүгээр сарын нэгдүгээр өдөр Жахуа нь надад ийн зарлиг блруун; Хүн төрөлхтөөн! Нибурднигэр хаан нь өөрийн цэргийн чуулганыг Тирийн тус их зарагдалаар зарагдуулав. Аливаа толгой нь халцгай болгогдсон бөгөөд, Аливаа мөр нь нүцгэн болов. Зүгээр тэр хийгээд түүний цэргийн чуулган нь Тирийн тус зарагдсан зарагдалын тул Тирээс хөлийг эс авав. 19 Тиймийн тул Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Мана. Би Египет газрыг Вавилоны Нибурднигэр хаанд өгөх бөгөөд, тэр нь Египетийн олон болсон улсыг аван, түүний олзыг хувааж аван, түүний одлогыг болиулах буй. Тийнхүү тэр нь түүний цэргийн чуулгад хөлс болох буй. 20 Бас би түүний Египетийн тус зарагдсан зарагдалын тул Египет газрыг түүнд өгсөн буй. Тэр юуны тул гэвэл, тэр нь миний тул үйлдсэн буй. 21 Тэр өдөр би Израйлын гэрийн эврийг оруулаад чиний амыг тэдний дунд нээх буй. Тийн бөгөөд тэд нь намайг Жахуа мөн хэмээн мэдэх буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болов.
Гучдугаар бүлэг
1 Жич Жахуа нь надад ийн зарлиг болруун; 2 Хүн төрөлхтөөн! Форофидолж ийн өгүүл. Жахуа эзнйи зарлиг болсон нь ийн; Золигтун! Тэр өдрийн учир аяа зовлон хэмээн өгүүлэгтүн! 3 Тэр юуны тул гэвэл, өдөр нь ойр буй. Үнэхээр Жахуагийн өдөр нь ойр болоод бүрхэг өдөр болон, улсуудын цаг болох буй. 4 Тийн бөгөөд илд нь Египетийн тус одох бөгөөд, Күст их гашуудал болох буй. Тэр цагт алагдсан нь Египетэд унах бөгөөд, түүний олон болсон нь аваачигдах ба, түүний суурьд нь эвдэгдэх буй. 5 Күс хийгээд Фулон ба, Лүди хийгээд зүйл бүрийн улс ба, хамаг хулчигдсан улс хийгээд Хүб ба газар нийлүүлцсэн хүмүүс нь тэдэнтэй илдээр алагдах буй. 5 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Египетийг тэтгэгчид нь унах бөгөөд түүний хүчний омгорхог нь доройтох буй. Шиунагийн асараас тэд нь түүний дотор илдээр алагдах буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно. 7 Тийн бөгөөд тэд нь хоосруулагдсан газадын дунд хоосруулагдах бөгөөд түүний балгад нь хүнгүй болсон балгадын дунд болох буй. 8 Тийн бөгөөд миний Египетэд галыг шатаахад хийгээд түүний хамаг таслагчидын эвдэгдэхэд тэд нь намайг Жахуа мөн хэмээн мэдэх буй. 9 Тэр цагт элчис нь надаас онгоцсоор гарч аюулгүйгээр байгч Күстэнийг ойлгох буй. Египетийн өдөр мэт их гашуудал нь тэдний дээр хүрэх буй. Тэр юуны тул гэвэл, Мана. тэр нь ирнэ. 10 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Бас би Египетийн олон болсныг Вавилоны Нибурнигэр хааны гараар үгүй болгох бөгөөд 11 тэр хийгээд түүнтэй байгч түүний улс нь улсуудын тул аюумшигт болоод газарт хоосон болгохын тул авчирагдах буй. Тийн бөгөөд тэд нь илдээ Египетийн тус сугалаад, газрыг алагдсаар дүүргэх буй. 12 Бас би голуудыг хуурай болгон, газрыг муунуудын гарт худалдаад, оролтоны гараар газар хийгээд түүний дотор хамаг байгчидыг хоосон болгох буй хэмээн Жахуа би зарлиг болсон буй. 13 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Би жигшүүрт хөргүүдийг эвдэн Нуфаас хөргүүдийг үгүй болгох буй. Тийн бөгөөд үүнээс хойно Египетэд ноёд ч үл болох буй. Бас би Египет газарт аюулыг хүргэх 14 Фтрусыг хоосруулан, Иуванд галыг шатааж Нуд шүүврүүдийг бүтээх буй. 15 Бас би Египетийн хүч болсон Шийн гэгчд хилэнгээ гарган Нуб байгч олныг таслах буй. 16 Бас би Египетэд галыг шатаах бөгөөд, Шийн нь ихэд гашуудах буй. Нуб нь хагарах бөгөөд Нуб өдөр бүрт дарагдах буй. 17 Авин хийгээд Фивишидын залуус нь илдээр унах бөгөөд эмс нь олз болоод одох буй. 18 Миний Тэвбкисд Египетийн боолуудыг эвдэхэд өдөр нь тэнд харанхуй болох буй. Бас түүний хүчний омгорхог нь түүний дотор үгүй болох буй. Түүнийг нэг үүл нь бүрхэх бөгөөд түүний охид нь олз болгогдох буй. 19 Тэр мэтээр би Египетийн тус шүүврийг бүтээх бөгөөд, тэд нь намайг Жахуа мөн хэмээн мэдэх буй хэмэн Жахуа нь зарлиг болов. 20 Жич арван нэгдүгээр жилийн нэгдүгээр сарын долдугаар өдөр Жахуа нь надад ийн зарлиг болруун; 21 Хүн төрөлхтөөн! Би Египетийн Фару хааны гарыг эвдсэн буй. Мана. Тэр нь эмчлэгдэхийн тул үл боогдон үл ороогдон, илдийг барихын тул үл тэнхэрүүлэгдэх буй. 22 Тиймийн тул Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Мана. Би Египетийн Фару хааны тус болоод, түүний эрүүл хийгээд эвдэрсэн хоёр гарыг эвдээд, түүний гараас илдийг унагах буй. 23 Бас би Египеттэнийг улсуудын дунд тараан газадад цацан 24 Вавилоны хааны гарыг тэнхэрүүлээд түүний гарт миний илдийг өгөх буй. Зүгээр би Фаругийн хоёр гарыг эвдэх бөгөөд тэр үхтэл шархдуулагдсан хүний золигоор түүний өмнө золих буй. 25 Тийхүү би Вавилоны хааны хоёр гарыг тэнхэрүүлэх, харин Фаругийн хоёр гар нь доорд болох буй. Бас би Вавилоны хоёр гарт илдээ өгөх бөгөөд, тийн бөгөөд тэр нь түүнийг Египет газрын дээр сунгах буй. Тэр цагт тэд нь намайг тараан, газадад цацах буй. Тийнхүү тэд нь намайг Жахуа мөн хэмээн мэдэх буй хэмээн зарлиг болов.
Гучин нэгдүгээр бүлэг.
1 Жич арван нэгдүгээр жилийн гуравдугаар сарын шиний нэгэнд Жахуа нь надад ийн зарлиг болруун; 2 Хүн төрөлхтөөн! Чи Египетийн Фару хаанд хийгээд түүний олон болсонд ийн өгүүл. Чи өөрийн их ялангуяа байдлаар хэнд адил буюу. 3 Мана. Ашур нь Ливунгийн хуш мод мэт сайхан сүүдэрлүүлэгч өндөр салаат болон дунд ба уяхан гишүүт оройт буй. 4 Ус нь түүнийг өндөр болгов. Гүн нь хургийн урсгалуудаа түүний тариаланд урсган түүнийг дээш өргөн, бага голуудаа хээрийн хамаг моддоос илүү байсан бөгөөд, түүний салаанууд нь ургах цагтаа их усаар үлэмжилдсэн бөгөөд, гишүүд нь урт болсон бөлгөө. 6 Түүний салаануудад огторгуйгаар нисэгч хамаг шувууд нь үүрээ барьдаг бөгөөд, түүний гишүүдийн доор хээрийн хамаг ангууд нь төрдөг бөлгөө. Бас түүний сүүдрийн доор хамаг олон тоот улс нь суудаг бөлгөө. 7 Энэ мэтээр тэр нь өөрийн их байдлаар хийгээд гишүүдийн уртаар үзэсгэлэнт бөлгөө. Тэр юуны тул гэвэл, түүний үндэс нь олон усны дэргэд байсан бөлгөө. 8 Бурхны чичлэгийн хушууд нь түүнийг эс далдлах бөлгөө. Нарс модод нь түүнийг гишүүдэд адил бус байсан бөгөөд Даалийн бүхэр мод нь түүний салаануудад адил бус бөлгөө. Бурхны чичлэгт нэг мод нь үзэсгэлэнт болгов. Тийн бөгөөд бурхны чичлэгт байсан Идэний хамаг модод нь түүнд атаархав. 10 Тиймийн тул Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Тэр нь өндөр болоод оройгоо сахлаг гишүүдэд тавиад, зүрхний өндөрөөрөө омгорхог болсон буй. 11 Тиймийн тул би түүнийг улсуудын нэг хүчитийн гарт өгсөн буй. Тэр нь эрхгүй түүнд үйлдэх буй. Би түүний хилэнцийн тул түүнийг гаргасан буй. 12 Тийн бөгөөд оролтон гэвэл улсуудын аймшигтан нь түүнийг таслаж, орхисон буй. Уулын дээр хийгээд хамаг бэлүүдэд салаанууд нь унасан бөгөөд түүний гишүүд нь газрын хамаг голуудад эвдэгдсэн буй. Тийнхүү дэлхийн хамаг улсууд нь түүний сүүдрийн доороос холдоод түүнийг орхив. 13 Түүний эвдрэлийн дээр огторгуйгаар нисэгч хамаг шувууд нь суух бөгөөд, хээрийн хамаг ангууд нь түүний гишүүдийн дээр болох буй. 14 Тийн бөгөөд усадын моддоос нэг ч өөрийн өндөрийн учир ихэмсэг үл болж, оройн сахлаг салаануудын дотор үл тавих буй. Усыг уугч хамаг модод ч өндөрөөрөө үл байх буй. Тэр юуны тул гэвэл, тэд бүгдээр дэлхийн доорд ордод үхэх хүмүүсийн хөвгүүдийн дунд гэвэл, булшинд буугчидтай үхэлд өгдөгсөн буй. 15 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Түүний булшинд буусан өдөр би түүний тул гашуудалыг болгон, түүний тул гүнийг бүтээж уярлалуудыг үгүй болгов. Тийнхүү их ус нь үгүй болов. Бас би түүний тул Ливунийг хор болгов. Жич түүний тул хээрийн хамаг модод нь сулрав. 16 Би түүнийг үхэгсэдийн оронд булшинд орогсодтой буулгасан цагтаа түүний унахын чимээгээр улсуудыг хөдөлгөв. Тийн бөгөөд Идэний хамаг модод гэвэл, Ливнугийн сонгогдсон Шийн модод хийгээд усыг уугч модод нь дэлхийн доорд ордод амрах буй. 17 Бас түүний гар болсон хийгээд түүний сүүдэрийн доор улсын дунд суугчид нь түүнтэй хамт үхэгсэдийн оронд илдээр алагдсанд буув. 18 Чи энэ мэтээр цог жавхлан хийгээд их байдлаар Идэний дунд байгч моддоос алинд адил буюу. Тийн боловч чи Идиний мододтой дэлхийн доорд ордод буулгагдаад эс хэрчигдэгсэдтэй гэвэл, илдээр алагдсантай хэвтэх буй. Энэ нь Фару хийгээд түүний бүхэл чуулганы хувь мөн хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно.
Гучин хоёрдугаар бүлэг.
1 Жич арван хоёрдугаар жилийн арван хоёрдугаар сарын шинийн нэгэнд Жахуа нь надад ийн зарлиг болруун; 2 Хүн төрөлхтөөн! Египетийн Фару хааны тул гашуудалт дууг аван, түүнд ийн өгүүд. Чи улсуудын дунд арслан мэт болж, далайнуудад луу мэт буй. Тийнхүү чи голууд даган гарч усыг хөлөөрөө булингар болгон тэдний голуудыг хээрт болгов. 3 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Тиймийн тул би чиний дээр өлмийгөө олон улсын дунд сунагах бөгөөд, тэд нь чамайг миний уураар татаж гаргах буй. 4 Тийн бөгөөд би чамайг хуурай газарт орхин хүрээгүй хээрт хаяад, чиний дээдр огторгуйгаар нисэгч хамаг шувуудыг байлган, чамаар бүхэл дэлхийн ангуудыг цатгах буй. 5 Бас би чиний махыг уулын дээр тавин, чиний өндөр байдлаар бэлүүдийг дүүргэх буй. 6 Бас би чиний самрах газрыг чиний цусаар уул хүртэл услах бөгөөд, голууд нь чамаар дүүрэн болох буй. 7 Жич би чамайг унтраах цагтаа, тэнгэрийг бүрхэж, түүний ододыг харанхуй болгож, нарыг үүлээр бүрхэх буй. Сарч гэрлээ үл гаргах буй. 8 Би чиний дээр огторгуйн хамаг гэгээн гэрлүүдийг харанхуй болгон, чиний газрын дээр харанхуйг тогтоох буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно. 9 Бас би чиний эс таньсан газдын улсуудад чиний эвдрэлийн сонсголыг хүргэхдээ олон улсын зүрхийг зовоох буй. 10 Жич чиний учир би олон улсыг гайхуулах буй. Бас миний тэдниий өмнө илдээ хөдөлгөхөд, чиний унах өдөр тус бүр нь өөрийн амины тул тасалбаргүйгээр чичрэх буй. 11 Тэр юуны тул гэвэл, Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Вавилоны хааны илд нь чинйи тус ирэх буй. 12 Би ч хүчтэн хийгээд улсуудын хамаг аймшигтаны илдүүдээр чиний олон болсныг унагах буй. Тийн бөгөөд тэд нь Египетийн оморхогийг таслах буй. Тийнхүү түүний бүхэл чуулган нь хоосруулагдах буй. 13 Бас би түүний хамаг малыг их усадын дэргэдээс золих буй. Бас хүний хөл нь дахин тэднийг булингар үл болгох бөгөөд, малын ул нь булингар үл болгох буй. 14 Тэр цагт би тэдний усадын тунгалаг болгон тэдний голуудыг тос мэт урсгах буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно. 15 Миний Египет газрыг хоосон болгон, түүний дотор хамаг байснаас газрыг хоосон болгон, түүний хамаг суугчидыг таслахад тэд нь намайг Жахуа мөн хэмээн мэдэх буй. 16 Энэ нь тэдний өгүүлэхэд гашуудалт дуу гэвэл, улсуудын охид нь түүний учир гашуудах буй. Тэд нь Египетийн учир хийгээд түүний хамаг чуулганы учир гашуудах буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно. Тэндээс арван хоёрдугаар жилд сарын арван тавдугагаар өдөр Жахуа нь надад ийн зарлиг болруун; 18 Хүн төрөлхтөөн! Египетийн олон болсны учир гашуудан, түүний хийгээд алдарт улсуудын охидыг булшинд орогчидтой газрын доорд ордод буулган ийн өгүүл 19 Чи хэсээс үлэмж үзэсгэлэнт буюу, бууж ирэн хэрчигдсэнтэй тавигдтугай! 20 Тэд нь илдээр алагдагсдын дунд унах буй. Тэр нь илдээр өгөгдсөн буй. Түүнийг хийгээд түүний бүхэл чуулганыг гаргатугай! 21 Баатаруудын маш хүчтэн нь түүнд хийгээд түүний туслагчидад үхэгсэдийн орны дундаас үхүүлэх бөгөөд, тэд нь буугаад эс хэрчигдсэн болоод, илдээр алагдаад хүүрийн булшууд нь түүнийг тойрно. Тэд бүгдээр алагдаад илдээр унасан буй. 23 Тэдний хүүрийн булш нь нүхний этгээдэд буй бөгөөд, түүний чуулган нь түүний хүүрийн булшийг тойрно. Тэд бүгдээр алагдаад, илдээр унасан буй. Тэд нь илдүүдийн оронд аймшигт бөлгөө. 24 Тэнд Илийм хийгээд түүний бүхэл чуулган нь түүний хүүрийн булшийг тойрно. Тэд бүгдээр алагдаад илдаар унагаагдсан буй. Тэд нь эс хэрчигдээд газрын доорд ордод буусан буй. Тэд нь амьдуудын оронд аймшигт байсан боловч нүхэнд буугчидтай ичгүүрэнээ дагсан буй. 25 Түүний тус алагдагсадын дунд түүний бүхэл чуулгантай дэвсгэр нь тавигдан буй. Түүний хүүрийн булшууд нь түүнийг тойрно. Тэд бүгдээр эс хэрчигдээд илдээр алагдсан буй. Тэд нь амьдын оронд аймшигт байсан боловч нүхэд буугчидтэй чичгүүрээ дагасан буй. Тэр нь алагдагсадын дунд тавигдав. 26 Тэнд Мишийг хийгээд Түвил ба түүний бүхэл чуулган буй. Түүний хүүрийн булшууд нь түүнийг тойрно. Тэд бүгдээр эс хэрчигдээд амьдуудын газарт аймшигт байсан боловч илдээр алагдсан буй. 27 Тэд нь хүчтэнтэй үл хэвтэн эс хэрчисэдээс унаад нүхэнд дайны зэвсэгтэйгээрээ буугаад, илдээ толгойн доор тавив. Зүгээр тэд нь амьдуудын газарт аймшигт байсан боловч тэдний нүглийн нээлгэн нь тэдний ясдын дээр болох буй. 28 Энэ мэтээр чи эс хэрчигдсэнийн дунд эвдэгдээд илдээр алагдагсадтай хэвтэх буй. 29 Тэнд Идум хийгээд түүний хаад ба түүний хамаг ноёд буй. Тэд нь хүчтэнтэй илдээр алагдсантай тавигдана. Тэд эс хэрчигдсэд хийгээд нүхэнд буугчидтай хэвтэнэ. 30 Тэнд хойд зүгийн ноёд бүгдээр хийгээд хүчээс сайдунтан буй. Тэд нь алагдагсадтай буугаад аюулаараа өөрийн хүчээс ичнэ. Тийн бөгөөд тэд нь эс хэрчигдээд илдээр алагдагсадтай хэвтэн, нүхэнд буугчидтай ичгүүрээ дагана. 31 Фару нь тэднийг үзээд илдээр алагдсан өөрийн бүхэл чуулганы учир гэвэл, Фару хийгээд түүний цэргийн бүхэл чуулган нь амарчуулагдах буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно. 32 Тэр юуны тул гэвэл, миний надаас айхыг амьтаны газарт байлгахад тэр гэвэл Фару хийгээд түүний хамаг чуулган нь эс хэрчигсэдийн дунд илдээр алагдагсадтай тавигдах буй хэмэн Жахуа эзэн нь зарлиг болно.
Гучин гуравдугаар бүлэг.
1 Жич Жахуа нь надад ийн зарлиг болруун; 2 Хүн төрөлхтөөн! Өөрийн удсуудын хөвгүүдэд ийн өгүүл. Минйи аль нэг газрыг тус илдийг хүргүүлэхэд тэр газрын улс нь өөрийн хязгаараас нэг хүнийг аваад харуулч болгон, үйлдэх бөгөөс 3 Тэр нь илдийн газрын тус ирэхийг үзээд бүрээгээр бүрээдэн, улсад мэдүүлэх бөгөөс эл, 4 Аль хэн бүрээний дууг сонсоод эс хичээвээс, илд нь ирж түүнийг аваачивч түүний цус нь түүний толгойн дээр тогтох буй. 5 Тэр нь бүрээний дууг сонсовч эс хичээв. Тиймийн тул түүний цус нь түүний дээр тогтох буй. Зүгээр аль хэн хичээгч нь амиа тонилгох буй. 6 Зүгээр хэрвээ харуулч нь илдийн ирэхийг үзээд бүрээгээр эс бүрээдэн, улсыг эс хичээлгэвээс илд нь ирээд тэдний дундаас аль хэнийг аваачих бөгөөс, тэр нь өөриийн хилэнцээр аваачигдана. Зүгээр би түүний цусыг харуулчийн гараас нэхэх буй. 7 Энэ мэтээр хүн төрөлхтөөн! Би чамайг Израйлын гэрт харуулч болгов. Тиймийн тул миний амнаас зарлигийг сонсоод надаас тэднийг хичээлгэн үйлд. 8 Миний хилэнцэтэд ийн; Хилэнцэт ээ! Чи эрхгүй үхэх буй хэмээн зарлиг болоход чи хилэнцтэнийг түүний хилэнцэт явдлын учир өгүүлэн үл хичээлгэх бөгөөс, тэр хилэнцтэн нь өөрийн хилэнцийн тул үхэх буй. Зүгээр би түүний цусыг чиний гараас нэхэх буй. 9 Харин хэрвээ чи түүний явдлыг тэвчихийн тул хилэнцтэд өгүүлэн хичээлгэвч, тэр нь өөрийн явдлыг тэвчих бөгөөс. Тэр нь өөрийн хилэнцийн тул үхэх буй. Зүгээр чи амиа аварсан буй. 10 Тиймийн тул хүн төрөлхтөөн! Израйлын гэрт ийн өгүүл. Та ийн; Бидний хилэнцэс хийгээд нүглүүдийн бидний дээр тогтсонд бид тэднээр сулрах бөгөөс, бид яаж амьд байх буй. хэмээн өгүүлнэ. 11 Бас тэдэнд ийн өгүүл. Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Би амьд бөгөөд би хилэнцэтийн нүглийг үл таалан, хилэнцэтийн явдлаасаа буцан амьд байхы таална. Израйлын гэр ээ! Хилэнцэт явдлаасаа буцагтун! Тэр юуны тул гэвэл, та юуны тул үхэх буюу. 12 Тиймийн тул хүн төрөлхтөөн! Өөрийн улсын хөвгүүдэд ийн өгүүл. Зөвт зөв нь түүний хилэнцийг үйлдэх өдөр түүнийг үл тонилгох буй. Жич хилэнцэтийн хилэнц нь түүнйи хилэнцээс буцах буй. 13 Зөвтөнд ийн; Чи эрхгүй амьд байх буй хэмээн миний зарлиг болоход, хэрвээ тэр нь өөрийн зөвтөнд түшин хилэнцийг үйлдэх бөгөөс, түүний хамаг зөв нь үл санагдах харин тэр нь өөрийн үйлдсэн хилэнцийн тул үхэх буй. 14 Жич хилэнцтэд ийн; Чи эрхгүй үхэх буй хэмээн минйи зарлиг болоход хэрвээ тэр нь нүглээсээ буцан, шүүвэр хийгээд зөвийг үйлдэх гэвэл 15 Хэрвээ хилэнцэт нь дэнжийг харуулж, булаалдалаар авсаныг харуулан амины захианы ёсоор буруугүйгээр явах бөгөөс тэр нь эрхгүй амьд байж үл үхэх буй. 16 Түүний үйлдсэн хамаг нүглүүд нь түүний тус үл санагдах, харин тэр нь шүүвэр хийгээд зөвийг үйлдсэний тул эрхгүй амьд байх буй. 17 Тийн боловч чиний улсуудын хөвгүүд нь ийн; Жахуагийн явдал нь зөв бус буй хэмээн өгүүлдэг. Зүгээр тэдний учир гэвэл, тэдний явдал нь зөв бус буй. 18 Хэрвээ зөвт нь өөрийн зөвөөс буцаж хилэнцийг үйлдэх бөгөөс, тэр нь түүний тул үхэх буй. 19 Харин хилэнцтэн нь өөрийн хилэнцээс буцан шүүвэр хийгээд зөвийг үйлдэх бөгөөс, тэр нь түүнээр амьд байх буй. 20 Тийн боловч та ийн; Жахуагийн явдал нь зөв бус буй хэмээн өгүүлдэг. Израйлын гэр ээ! Би тус бүр хүний явдлын ёсоор таныг шүүх буй хэмээн зарлиг болов. 21 Тийн бөгөөд бидний олз болсон цагийн арван хоёрдугаар жилийн аравдугаар сарын тавдугаар өдөр Иерусалимаас дутаасан хүн нь надад ирээд иийн; Балгасад нь таалагдсан буй хэмээн өгүүлэв. 22 Тийн бөгөөд тэрхүү дутаасаны ирэхээс урьд үдшийн цагт Жахуагийн мутар нь миний дээр болоод, минйи амыг нээв. Тийнхүү түүний надад ирсэн өглөө болтол миний ам нь нээгдсэн бөгөөд, би хэлгүй эс болов. 23 Тийн бөгөөд Жахуа нь надад ийн зарлиг болруун; 24 Хүн төрөлхтөөн! Израйлын газрын тэд хоосон ордод суугчид нь ийн; Аврахим нь ганц бөгөөтөл газрыг эзэлэв. Харин бид олон буй. Газар нь бидэнд өмч болж өгдөгсөн буй хэмээн өгүүлэлддэг. 25 Тиймийн тул тэдэнд ийн өгүүл. Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Та цустай идэн, нүдээрээ өөрийн хөргүүдэд дээшээ харан, цусны асгагчид буй. Тийн бөгөөд та газрыг эзлэх буюу. 26 Та илдээрээ босож жигшүүрийг үйлдэн, тус бүр нь шадар байгч хүний гэргийг бузарлана. Тийн бөгөөд та газрыг эзлэх буюу. 27 Тэдэнд ийн өгүүл Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Би амьд бөгөөд, эд хоосон ордод суугчид нь эрхгүй илдээр унгаагдах бөгөөд, аль хэн хүрээгүй хээр байгчийг би ангуудад таслагдахын тул өгөх буй. Бас хүрээлсэн газдад хийгээд ууруудын дотор байгчид нь халдварт өвчинөөр үхэх буй. 28 Тэр юуны тул гэвэл, би газрыг тун хоосон эвдрэл хийгээд гайхамшиг болгох бөгөөд, түүний хүчний оморхог нь зоогсох буй. Тийнхүү Израйлын уулад нь хоосон болох бөгөөд хэн ч үл алстах буй. 29 Тэдний үйлдсэн хамаг жигшүүрүүдийн тул миний энэ газрыг хоосон эвдрэл хийгээд гайхамшиг болоход тэнд тэд нь намайг Жахуа мөн хэмээн мэдэх буй. 30 Жич хүн төрөлхтөөн! Чиний улсуудын хөвгүүд нь чиний учир хэрмийн дэргэд хийгээд гэрүүдийн үүдний дэргэд хэлэлцэн өөр зуураа өөр өөрийн шадар байгч хүнд ийн; Одъё. Жахуагаас гарсан зарлиг нь ямар ахуйг сонс хэмээн өгүүлэлцдэг. 31 Тийн бөгөөд тэд нь улсын ирэх мэтээр чамд ирэн миний улс мэт чиний өмнө суун, чиний үгсийг сонсдог. Зүгээр тэд нь эд үгсийн ёсоор үл бүтээдэг. Тэр юуны тул гэвэл, тэд нь амаараа их янаглалыг үзүүлэвч тэдний зүрх нь тэдний шунахайралыг хүсэж санадаг. 32 Тийн бөгөөд Мана. Чи тэдэнд сайхан дуут хөжмийн зэвсгээр хуурчийн маш аят дуу мэт буй. Тэр юуны тул гэвэл, тэд нь чиний үгсийг сонсовч үл бүтээдэг. 33 Зүгээр энэ юмын учрахад, Мана. тэр нь учирах мөн. Тэр цагт тэд нь нэг форофидын тэдний дунд байсныг мэдэх буй.
Гучин дөрөвдүгээр бүлэг.
1 Бас Жахуа нь надад ийн зарлиг болруун; 2 Хүн төрөлхтөөн! Израйлын хоньчидын тус форофидлон тэдэнд ийн форофидолж өгүүл. Хоньчид оо! Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Израйлын хоньчид болоод биеэ тэжээгчдэд зовлон болох буй. Хоньчид нь сүргийг тэжээх ёстой. буюу. 3 Та өгөхийн тул ноосыг өмсөн, дарлуулсаныг алдаг. Зүгээр та сүргийг эс тэжээдэг. 4 Та тэнэгүүдийг эс тэнхрүүлэн өвчтөнийг эс эдгээн, эвдэрсэдийг эс засан, хол гаргагдсаныг эс ирүүлэн, гээгдсэнийг эс бэдэрсэн буй. Зүгээр та хүчээр хийгээд ширүүнээр тэднийг эзлэв. 5 Тийн бөгөөд тэд нь хоньчидгүй болсны тул тараагдсан буй. Тийнхүү тэд нь тараагдаад, хээрийн хамаг ангуудад тэжээл болов. 6 Миний сүрэг нь бүхэл дэлхийн нүрийн дээр тараагдсан буй. Тэднийг бэдрэн хэрэглэгчгүй зарлиг болсон нь ийн; Би амьд бөгөөд үнэхээр миний сүрэг нь хоньчидгүйн тул миний сүрэг нь дулга болоод хээрийн хамаг ангуудад тэжээл болов. Миний хоньчид нь миний сүргийг эс бэдэрсэн харин хоньчид нь өөрийн баясыг тэжээгээд, миний сүргийг эс тэжээв. 9 Тиймийн тул хоньчид оо! Жахуагийн зарлигийг сонсогтун! 10 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Мана. Би хоньчдын тус болоод тэдний гараас сүргээ хэрэглэн, тэдний сүргийг тэжээхийг зогсоох буй. Бас хоньчид нь үүнээс хойно биеэ үл тэжээх буй. Тэр юуны тул гэвэл, би сүргээ тэдний тул тэжээл үл болгон, тэдний амнаас тонилгох буй. 11 Тэр юуны тул гэвэл, Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Мана. Би гэвэл, би өөрийн хоньдыг бэдэрч, алтал бэдрэх буй. 12 Хоньч нь өөрийн сүргийн дотор ахуй өдөр тараагдсан хоньдоо бэдэрдэг мэт түүнчлэн би өөрийн сүргийг бэдрэн, тэдний бүрхэг харанхуй өдөр хамаг тараагдсан сүргээс аврах буюу. 13 Тийн бөгөөд би тэднийг улсаас ирүүлэн, газдын хураагаад тэдний оронд ирүүлээд Израйлын уулны дээр хийгээд голуудын дэргэд ба орны хамаг нутгуудад тэжээх буй. 14 Би тэднийг сайн бэлчээрт тэжээх бөгөөд, тэдний хүрээ нь Израйлын өндөр уулын дээр болох буй. Тэнд тэд нь сайн хүрээнд хэвтэн, аливаа бэлчээрт Израйлын уулын дээр тэжээгдэх буй. 15 Би өөрийн сүргийг тэжээж хэвтүүлэх буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно. 16 Би гээгдсэнийг бэдрэн, гаргагдсаныг буцаан, эвдэрсэнийг засан, өөвчтөнг тэнхрүүлэх буй. Зүгээр би тарган хийгээд хүчтийг таслан, тэднийг зөвт ёсоор тэжээх буй. 17 Бас минйи сүргээ! Жахуа эзний таны учир зарлиг болсон нь ийн; Мана. Би хурга хийгээд ишиг хоёрын хооронд хийгээд хуцнууд хийгээд тэхнүүдийн хоёрын хооронд шүүх буй. 18 Энэ нь танд бага хэрэг мэт буюу гэвэл та сайн сэлчээрийг идэх болтугай! Бэлчээрийн үйлтгэлийг хөлөөрөө гишгэнэ. Бас та тунгалаг усыг уух болтугай! Үйлтгэлийг хөлөөрөө булингар болгоно. 19 Тийн бөгөөд миний сүргийн учир гэвэл, тэд нь таны хөлөөр гишгэсэнийг идэж, таны хөлөөр булингар болгосныг ууна. 20 Тиймийн тул Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Мана. Би гэвэл, би тарган мал хийгээд туранхай мал хоёрыг шүүх буй. 21 Тэр юуны тул гэвэл, таны хэврэг хийгээд мөрөөрөө түлхэн, хамаг эвдчидийг тараан, эврээрээ мөргөдөгийн тул 22 Би өөрийн сүргийг тонилгох бөгөөд, тэд нь дахин үл олз болох буй. Бас би мал хийгээд мал хоёрын хооронд шүүх буй. 23 Тийн бөгөөд би тэдний дээр өөрийн боол болсон Давидыг ганц хоньч болгон тогтоох бөгөөд, тэр нь тэднийг тэжээж, тэдний хоньч болох буй. 24 Жич Жахуа би тэдний бурхан болох бөгөөд, миний Давид боол нь тэдний дунд эзэн болох буй. Жахуа би үүнийг зарлиг болсон буй. 25 Бас би тэдэнтэй эвт тогтоолыг бүтээн, тэрхүү газраас муу ангуудыг болиулах бөгөөд, тэд нь амраар говьд сууж ойнуудын дотор унтах буй. 26 Жич би тэднийг хийгээд миний уулыг тойрогч ордыг адистид болгон, бороог түүнийг зөвт Хирид оруулах буй. Адистидлах бороо нь болох буй. 27 Бас хээрийн модод нь жимсээ өгөх бөгөөд, газар нь үрсээ өгөх буй. Тийн бөгөөд миний тэдний буулганы аялгануудыг эвдээд тэднийг зарагдуулагсадын гараас аврахад тэд нь өөрийн оронд амар болж, намайг Жахуа мөн хэмээн мэдэх буй. 28 Тийнхүү тэд улсуудад дахин олз үл болох бөгөөд, газрын ангууд ч тэднийг үл таслах буй. Зүгээр тдэ нь амраар суух бөгөөд, хэн ч тэднийг үл айлгах буй. 29 Жич би тэдний тэд алдарт уруулыг ургуулах бөгөөд тэд нь газарт зудаар үл үрэгдэж улсуудын эзгүүрний дахин үл дагах буй. 30 Энэ мэтээр тэдний Жахуа эзэн нь би тэдэнтэй буй бөгөөд, Израйлын гэр байгч тэд нь миний улс мөн хэмээн тэд нь мэдэх буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно. 31 Тэр юуны тул гэвэл, та хүмүүс нь миний сүрэг болон миний бэлчээрийн сүрэг буй бөгөөд би таны бурхан мөн хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно.
Гучин тавдугаар бүлэг.
1 Бас Жахуа нь надад ийн зарлиг болруун; 2 Хүн төрөлхтөөн! Нүүрээ Сири уулын тус байлган, түүний тус форофидолж ийн өгүүл. 3 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Сири уулаа! Мана. Би чиний тус болоод чиний тус мутраа сунган чамайг хоосон эвдрэл хийгээд гайхамшиг болгох буй. 4 Би чиний балгадыг хоосруулах бөгөөд, чи хоосон эвдрэл болох буй. Тийнхүү чи намайг Жахуа мөн хэмээн мэдэх буй. 5 Чи хуучин цагаас өшөөлт Израйлын хөвгүүдийн зовлонгийн цаг хийгээд тдэний хилэнцийн эцэсдэхь цагт тэдний цусыг илдээр асгасан буй. 6 Тиймийн тул Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Би илд бөгөөд би чамайг цусанд бэлдэх бөгөөд, цус нь чамайг нэхэх буй. Чи цусыг эс өшөөлсөн буй. Тиймийн тул цус нь чамайг нэхэх буй. 7 Тэр мэтээр би Сири уулыг хоосон эвдрэл хийгээд гайхамшиг болгон гарагч хийгээд буцагчийг түүнээс таслах буй. 8 Жич би түүний уулыг түүний алагдсанаар дүүргэх буй. Чиний уул хийгээд чиний бэлүүд ба чиний хамаг голуудын дотор илдээр алагдагсад нь унах буй. 9 Би чамайг мөнх хоосон эвдрэл болгох бөгөөд, чиний балгад нь үл нутаглагдах буй. Тийн бөгөөд та намайг Жахуа мөн хэмээн мэдэх буй. 10 Чи ийн; Эд хоёр улс хийгээд эд хоёр газар нь миний болох бөгөөд Жахуа нь тэнд байсан боловч бид тэднийг эзлэх буй хэмээн өгүүлсэн буй. 11 Тиймийн тул Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Би амьд бөгөөд, би чиний хилэнгийн ёсоор хийгээд чинйи тэдний тус өшөөлсөн өш хийгээд атаархалын ёсоор үйлдэх буй. Бас би чамайг шүүх цагтаа таалалаа тэдний дунд мэдүүлэх буй. 12 Тийн бөгөөд чиний Израйлын уулны тус хамаг өгүүлсэн олхион үгс гэвэл, тэд нь хоосон эвдрэл болоод эвдэрүүлэхийн тул бидэнд өгдөгсөн буй хэмээн өгүүлсэнийг Жахуа би сонссон буй хэмээн чи мэдэх буй. 13 Энэ мэтээр та амаараа миний тус бардамлаж, миний тус үгсээ үлэмжилүүлэсэн буй. Би тэднийг сонссон буй. 14 Бас эзний зарлиг болсон нь ийн; Бүхэл газрын баясахад би чамайг хоосон эвдрэл болгох буй. 15 Чи Израйлын гэрийн өмчийн хоосорсоны учир баясах мэт, түүнчлэн би чамд үйлдэх буй. Сири уулаа! Чи хийгээд бүхэл Идум нь бүрнээр хоосон эвдрэл болох буй. Тийн бөгөөд тэд нь намайг Жахуа мөн хэмээн мэдэх буй.
Гучин зургадугаар бүлэг.
1 Бас хүн төрөлхтөөн! Израйлын улсад форофидолж ийн; Израйлын уулс аа! Жахуагийн зарлигийг сонсогтун! 2 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Дайсан нь аяа анхны өндөр газрууд ч бидэнд өмч болмуй хэмээн таны төлөө өгүүлмүй. 3 Тиймийн тул форофидлон ийн өгүүл. Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Тэд нь улсуудын үлдэгдлийн төлөө өмч болгон, тэднийг хоосон эвдрэл болгоод тэднийг аливаа этгээдээр залгисан буй. Бас тэд хэлэлцэгчдийн хилэнгээр хийгээд улсын доромжлох үгээр хэмээгдсэн буй. 4 Тиймийн тул Израйлын уулс аа! Жахуа эзний зарлигийг сонсогтун! Жахуа эзэн нь уулсад хийгээд даваадад ба голуудад хийгээд бэлүүдэд ба хоосон говиудад хийгээд тойронд байгч улсуудын үлдэгдэлд онцлогдон элэглэгдээд хүнгүй болсон балгадад зарлиг болно. 5 Тиймийн тул Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Үнэхээр би өөрийн атаархлын галаар улсуудын үлдэгдлийн төлөө хийгээ бүхэл Идумын төлөө зарлиг болов. Тэд нь миний газрыг өөрийн төлөө өмч болгон, бүхэл зүрхээн баясгалангаар хийгээд элэглэлт сэтгэлээрээ түүний олз мэт гаргахын тул тогтоов. 6 Тиймийн тул Израйлын газрын учир форофидлон, уулст хийгээд даваадад ба голуудад хийгээд бэлүүдэд ийн; Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Мана. Би атаархлаар хийгээд уураараа зарлиг болов гэвэл, та бээр улсуулын ичгүүрийг даасан буй. 7 Тиймийн тул Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Би тангараглан ийн зарлиг болов. Үнэхээр таныг тойрогч улсууд нь өөрийн ичгүүрийг даах буй. 8 Зүгээр Израйлын уулс аа! Та гишүүдээ гарган миний Израйл улсад үрсээ өгөх буй. Тэд нь удалгүй буцах буй. 9 Тэр юуны тул гэвэл, Мана. би таны тул болоод танд буцах бөгөөд та ч хагалагдан таригдах буй. 10 Жич би та бүгдээрийн дээр гэвэл, хамаг Израйлын гэрийн дээр хүмүүсийг үлэмжлүүлэх буй. Тийн бөгөөд балгад нь нутаглагдах бөгөөд хоосон орд нь эвдэгдэх буй. 11 Бас би таны дээр хүн хийгээд малыг үлэмжлүүлэх бөгөөд тэд нь үлэмжлэн үржих буй. Бас би таны анхны байдлын ёсоор таныг нутаглуулж, танд эхнээс үлэмж сайныг үйлдэх буй. Тийн бөгөөд та намайг Жахуа мөн гэж мэдэх буй. 12 Жич би таны дээр хүмүүс гэвэл, өөрийн Израйлын улсыг явуулах бөгөөд тэд нь таныг эзлэх бөгөөд та тэдний өмч болоод үүнээс хойно тэднээс тэднийг хүүхэдгүй үл болгох буй. 13 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Таны учир ийн; Чи хүмүүсийг идэн, өөрийн улсыг өргөсөн буй хэмээн өгүүлэгдсэний тул, 14 Чи хүмүүсийг дахин үл идэн, улсаа хүүхэдгүй дахин үл сонсгох бөгөөд чи улсын хараалыг дахин үл дагаж, өөрийн улсыг хүүхэдгүй дахин үл болгох буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болмуй. 15 Бас би улсуудын ичгүүрийг таны дотор дахин үл сонсгох бөгөөд чи улсын хараалыг дахин үл дагаж, өөрийн улсыг хүүхэдгүй дахин үл болгох буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болмуй. 16 Бас Жахуа нь надад ийн зарлиг болруун; 17 Хүн төрөлхтөөн! Израйлын гэр нь өөрийн газарт суусан цагтаа явдлаараа хийгээд үйлдвэрээрээ түүнийг бузарлав. Тэдний явдал нь миний өмнө салгагдсан эмийн жигшүр мэт болов. 18 Тиймийн тул би тэдний газрын дээр цусыг асган, түүнийг хөргүүдээрээ бузарласны тул уураа тэдний дээр асгаад 19 Тэднийг улсуудын дунд тархаав. Тийнхүү тэд нь газруудаар цацагдав. Би тэдний явдлаар хийгээд үйлдвэрээр тэднийг шүүв. 20 Тийн бөгөөд тэдний одож хүрсэн улсуудын тэнд тэдэнд ийн; Эд нь Жахуагийн улс болоод түүний газраас гарсан буй хэмээн өгүүлэгдсэнээр тэд нь миний ариун нэрийг жигшүүртэй болгов. 21 Зүгээр би Израйлын гэрийн хүрсэн улсуудынхаа дотор жигшүүрт болгосон ариун нэрээ хайрлав. 22 Тиймийн тул Израйлын гэрт ийн өгүүл. Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Израйлын гэр ээ! Би үүнийг таны тул үл үйлдэх, харин таны хүргэсэн улсуудын дунд жигшүүрт болгосон ариун нэрнийхээ төлөө үйлдмүй. 23 Тиймийн тул би улсуудын дун джигшүүрт болсон гэвэл, таны жигшүүрт болгосон миний ялангуяа нэрийг ариун болгох буй. Тийн бөгөөд миний улсуудын нүдний өмнө танаар ариунаар хүндлэгдэх болмуй. 24 Тэр юуны тул гэвэл, би улсуудын дундаас таныг аван хамаг газруудаас хурааж, таны газарт ирүүлэх буй. 25 Тэндээс би таны дээр ариун усыг шүрших бөгөөд та хамаг бузруудаасаа ариун болох буй. Бас би таны хамаг хөргүүдээс таныг ариулах буй. 26 Жич би танд шинэ зүрхийг өгөн, таны дотор шинэ тодотолыг оруулан таны махнаас цатган зүрхийг аваад танд махан зүрхийг өгсү. 27 Жич би өөрийн тодотголыг таны дотор оруулан, таны миний захиануудаар явуулах бөгөөд та миний шүүврүүдийг сахин бүтээх буй. 28 Тийн бөгөөд таны эцэг нарт миний өгсөн газарт та сууж, миний улс болох бөгөөд би таны бурхан болох буй. 29 Жич би таны хамаг жигшүүрүүдээс таныг тонилгон талхыг дуудаж үлэмжлүүлээд, таны тус зудыг үл илгээх буй. 30 Жич би модны жимс хийгээд тариалангийн үрсийг үлэмжлүүлэх бөгөөд та улсуудын дунд зудын ичгүүрийг дахин үл даах буй. 31 Тэндээс та өөрийн муу явдлыг хийгээд сайн бус үйлсийг дурдаж хилэнцсийн учир хийгээд жигшүүрүүдийн учир биеэ жигших өшөөлөх буй. 32 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Миний үүнийг үйлдэх шалтгаан нь та бус хэмээн мэдэгтүн! Израйлын гэр ээ! Өөрийн явдлын учир ичиж гутамшигт бологтун! 33 Жахуа эзний зралиг болсон нь ийн; Би таны хамаг хилэнцээс таныг таныг арилгахдаа таныг балгадад суулгах буй. Бас хоосон эвдрэлийн газрууд нь үүдэгдэх буй. 34 Хоосон шороотой газар ч түүнийг хамаг өнгөрөгчдийн өмнө хоосон агсан боловч хагалагдах буй. 35 Тийнхүү тэд нь ийн; Энэ хоосон агсан газар нь цэцэглэх мэт болов. Бас хоосон болон хүнгүй эвдэрсэн балгад нь хүрээлэгдээд нутаглагдсан буй хэмээн өгүүлэх буй. 36 Тийн бөгөөд таны тойронд үлдсэн улсууд нь Жахуа би эвдэрснүүдийг үүдээд хоосон газруудыг тарьсан буй гэж мэдэх буй. Жахуа би үүнийг зарлиг болгон бүтээх буй. 37 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Миний Израйлын гэрт үүнийг бүтээхийн тул тэд нь надаас эрэх буй. Тийн бөгөөд би тэдний хүмүүсийг сүрэг мэт үлэмжлүүлэх буй. 38 Ариун сүрэг болон Иерусалимын сүрэг нь хүнд найрууддаа адаг мэт, түүнчлэн хоосон балгад нь олон хүмүүсээр дүүрэн болох буй. Тийн бөгөөд тэд нь намайг Жахуа гэж мэдэх буй.
Гучин долдугаар бүлэг.
1 Жахуагийн мутар нь миний дээр байсан бөгөөд Жахуа нь намайг тодотголоороо аваачиж ясуудаар дүүрэн балын дотор тавиад, 2 Намайг тэднийг тойруулан явуулав. Тийн бөгөөд Мана. тэрхүү баланд байгч яснууд нь маш олон байсан бөгөөд Мана. тэд нь маш хатсан бөлгөө. 3 Тийн бөгөөд тэр нь надад ийн; Хүн төрөлхтөөн! Эд яснууд нь амьд болох буюу хэмээн зарлиг болсонд би ийн; Жахуа эзээн! Чи мэдмүй хэмээн айлдав. 4 Бас тэр нь надад ийн; Эд яснуудын дээр форофидлон тэдэнд ийн; Хатсан ясууд аа! Жахуагийн зарлигийг сонсогтун! 5 Жахуа эзэн нь эд яснуудад ийн зарлиг болмуй. Мана. Би таны дотор амьсгалыг оруулах бөгөөд та амьдрах буй. 6 Жич би танд шөрмөсийг өгөн, таны дээр махыг ургуулж арьсаар бүрхээж, таны дотор амьсгалыг оруулах бөгөөд та амьдрах буй. Тийн бөгөөд та намайг Жахуа мөн хэмээн мэдэх буй. 7 хэмээн зарли болсонд би захигдсанаарх ийн форофидлов. Тийн бөгөөд миний форофидлосонд нэг чимээ болов. Бас Мана. хөдлөл болсон бөгөөд нэ гяс нь бусад ясанд ойртов. 8 Бас миний ширтсэнд Мана. тэд нь шөрмөстэй болсон бөгөөд мах ч ургав. Бас арьс нь дээрээ тэднийг бүрхээв. Зүгээр тэдний дотор амьсгалгүй бөлгөө. 9 Тийн бөгөөд тэр нь надад ийн; Хүн төрөлхтөөн! Салхинд форофидлон, форофидлон ийн; Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Салхи аа! Дөрвөн зүгээс ирж, эд алагдагсдын амьдрахын тул тэдний дээр үлээн үйлд. 10 хэмээн зарлиг болсонд миний түүний надад сахиснаар форофидолсонд амьсгал нь тэдний дотор оров. Тийн бээр тэд нь амьдран маш үл чуулган болоод хөлөөрөө босоод байв. 11 Тийн бөгөөд тэр нь надад ийн зарлиг боруун; Хүн төрөлхтөөн! Эд яснууд нь Израйлын бүхэл гэр буй. Мана. Тэд нь ийн; Бидний яснууд нь хатсан бөгөөд бидний найдлага нь гээгдсэн буй гэж өгүүлмүй. 12 Тиймийн тул тэдэнд форофидлон ийн; Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Мана. Миний улс аа! Би таны булшуудыг нээж, таны булшуудаас таныг гаргаад Израйлын газарт ирүүлэх буй. 13 Тийн бөгөөд миний улс аа! Миний таны булшуудыг нээж, таныг булшнаас гаргахад, та намайг Жахуа мөн хэмээн мэдэх буй. 14 Бас би таны дотор өөрийн тодотголыг оруулах бөгөөд та амьдрах буй. Бас би таны газарт таныг суулгах буй. Тийн бөгөөд та Жахуа намайг үүнийг зарлиг болоод бүтээснийг мэдэх буй. Жахуа нь зарлиг болмуй хэмээн зарлиг болов. 15 Жич Жахуа нь надад ийн зарлиг болруун; 16 Бас хүн төрөлхтөөн! Нэгэн модыг аваад түүний дээр ийн; Иудегийн тус хийгээд түүний нөхөс болсон Израйлын хөвгүүдийн тул буй хэмээн бичээд бусад нэгэн модыг аваад түүний дээр ийн; Иосибын тул гэвэл, Ифрахим хийгээд түүний нөхөс болсон Израйлын бүхэл гэрийн мод буй хэмээн бичин үйлд. 17 Жич чиний нэгнийг нөгөөд нийлүүлэхэд тэд нь чиний гарт ганц болох буй. 18 Тийн бөгөөд чиний улсын хөвгүүдийн чамд ийн; Чи эдний утгыг бидэнд үл үзүүлэх буюу. 19 хэмээн өгүүлэхэд тэдэнд ийн өгүүл. Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Мана. Би Ифрахимын гарт хийгээд түүний нөхөс байсан Израйлын овгуудын гарт байсан Иосибын модыг аваад түүнийг Иудегийн модтой хамтаар тавин тэдний ганц мод болгох бөгөөд тэд нь миний гарт ганц болох буй. 20 Тийн бөгөөд чиний бичих моддыг тэдний нүдний өмнө гартаа байлган тэдэнд ийн өгүүл. 21 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Мана. Би Израйлын улсыг тэдний хүрсэн балгадаас аван тэднийг аливаа зүгээс хураагаад тэдний газарт ирүүлэх буй. 22 Тийн бөгөөд би тэднийг Израйлын уулсын дээр нэгэн улс болгох буй. Нэгэн хаан ч тэд бүгдээрийн хаан болох буй. Тэндээс тэд нь хоёр улс дахин үл болон хоёр эзэлгүүринд хэзээ ч үл хуваагдах буй. 23 Жич тэд нь хөргүүдээрээ хийгээд жигшүүрүүдээрээ ба хамаг хилэнцсээрээ биеэ жигшүүрт дахин үл болгох буй. Зүгээр би тэдний суудлуудын дотор тэдний хамаг үйлдсэн хилэнцсээс тэднийг аврах ариулах буй. Тийн бөгөөд тэд нь миний улс болох бөгөөд би тэдний бурхан болох буй. 24 Жич миний Давид боол нь тэдний хаан болох бөгөөд тэдэнд нэгэн хоньч болох буй. Бас тэд нь миний шүүврүүдээр яван, миний захиануудыг сахин бүтээх буй. 25 Тийн бөгөөд тэд нь миний Якув боолдоо өгсөн гэвэл, таны эцэг нарын хаашаа суусан газарт суух буй. Тийнхүү тэд хийгээд тэдний хөвгүүд ба тэдний хүүхдийн хүүхэд нь мөнх насаараа тэнд суух буй. Жич миний Давид боол нь мөнхөд тэдний ноён болох буй. 26 Бас би тэдэнтэй эвт тогтоолыг бүтээх буй. Тэр нь тэдэнд мөнх тогтоол болох буй. Жич би тэднийг суулгаж үлэмжлүүлэн, тэдний дунд миний ариун орныг мөнхөд байлгах буй. 27 Бас миний чицэр гэр тэдэнтэй байх буй. Үнэхээр би тэдний бурхан болох хийгээд тэд ч миний улс болох буй. 28 Тийн бөгөөд миний ариун орны тэдний дунд мөнхөд байх цагт улсууд нь Жахуа би Израйлыг ариун болгоно хэмээн мэдэх буй.
Гучин наймдугаар бүлэг.
1 Бас Жахуа нь надад ийн зарлиг болруун; 2 Хүн төрөлхтөөн! Мэхугийн газрын гэвэл, Мигших хийгээд Дуфины Күх тэргүүлэгч ноёдын тус нүүрээ байлган түүний тус форофидилж ийн өгүүл. 3 Жахуа эзнйи зралиг болсон нь ийн; Мана. Мигших хийгээд Дуфины Күх тэргүүлэгч ноён оо! Би чиний тус буй. 4 Бас би чамайг буцаж чиний жижүүрт гохыг оруулаад, чамайг хийгээд чиний бүхэл чуулган болсон морьд хийгээд морьт хүмүүсийг гаргах буй. Тэд бүгдээр сүрт хувцсаар хувцаслаад бамбай хийгээд халх ба бүгдээр илдийг барин их чуулган буй. 5 Бас тэдэнтэй Фирит хийгээд Кус ба Фуд хийгээд Ливи буй бөгөөд тэд бүгдээр бамбайт хийгээд дуулгат буй. 6 Хүмир хийгээд түүний хамаг чуулгад ба хойд зүгээс Дурарма хийгээд түүний хамаг чуулгад болох бөгөөд чамтай олон улс болох буй. 7 Чи бэлэн атугай чиний хийгээд чамд цугласан бүхэл чуулган нь бэлэн ахуй болтугай! Тийн бөгөөд чи тэдэнд харуулч болтугай! 8 Чи олон өдрүүдийг хойно ууладын тус гэвэл, олон улсаас хураагдаад илдээс буцаагдсан газрын тус ирэх буй. Зүгээр тэр нь улсын дундаас авчирагдах бөгөөд тэд бүгдээр аюулгүйгээр чуух буй. 9 Чи хийгээд чамтай чиний хамаг чуулгад ба олон улс нь хуй салхи мэт гарч, газрыг бүрхэх үүл мэт болох буй. 10 Жахуа эзнйи зарлиг болсон нь ийн; мнууд нь чиний сэтгэлд орох бөгөөд, чи муу сэтгэлийг сэтгэх буй. 11 Тийнхүү чи ийн; би эс хүрээлэгдсэн хотодод газарт орж амраар хийгээд аюулгүйгээр суугчидад одох буй. Тэд бүгдээр хэрэмгүй хийгээд тэхгүй ба хаалгагүйгээр суудаг буй. 12 Би уулгыг олж олзыг аван хоосон агаад нутагт болсон ардын тус хийгээд улсуудаас хоригдсон улс гэвэл мал хийгаад агуурст болсон газрын дунд суугчидын улсын тус гараа эргүүлэхийн тул болой хэмээн өгүүлэх буй. 13 Шиба хийгээд Дидин ба Дэршисийн худалдагчид хийгээд түүний хамаг арслангууд нь чамд ийн; Чи уулгыг авахын тул ирсэн буюу. Чи олзыг авахын тул чуулганаа хураасан буюу. Мөнгө хийгээд алтыг аваачин, мал хийгээд эд агуурсыг авч их олзыг авахын тул ирэв үү хэмээн өгүүлэлдэх буй. 14 Тиймийн тул хүн төрөлхтөөн! Форофидлон Нүхэд ийн өгүүл. Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Миний Израйл улсын аюулгүйгээр суух өдөр, чи үл мэдэх буюу. 15 Тийнхүү чи хойд зүгийн орноосоо ирэх буй. Чи хийгээд олон улс гэвэл морьдыг унагч их чуулган хийгээд хүчит цэргүүд нь чамтай ирэлцэх буй 16 Тийн бөгөөд чи газрыг бүхээх үүл мэт миний Израйл улсын тус ирэх буй. Хойдох цагт би чамайг миний орны тус ирүүлэх буй. Тийнхүү Кус оо! Миний чамаар улсуудын нүдний өмнө ариунаар хөдөлгөгдөхөд тэд нь намайг мэдэх буй. 17 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Би эртний цагаас миний Израйлын форофид нар болсон боолуудаар чиний учир зарлиг болсон биш үү? Эд форофид нар нь тэд өдрүүд хийгээд жилүүдэд миний чамайг тэдний тус ирүүлэхийг форофидлов. 18 Тийн бөгөөд тэр өдөр Косийн Израйлын газрын тус ирэхэд миний уур нь миний нүүрэнд орох буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно. 19 Би атаархлаараа хийгээд уурын галаараа зарлиг болон ийн; Үнэхээр тэр өдөр Израйлын оронд их чичрэл болох гэвэл, 20 Далайд байгч загасад хийгээд огторгуйгаар нисэгч шувууд хийгээд хээрийн ангууд хийгээд шороон дээр аталцагч хамаг хорхой ба газрын дээр байгч хүмүүс нь миний өмнө чичрэх бөгөөд уулс нь доошид хаягдах ба хавцгай газрууд нь унах бөгөөд аливаа хэрэм нь газар хүртэл цнах буй. 21 Жич би миний хамаг уулсаар түүний тус илдийг дуудах буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно. Аливаа хүний илд нь түүний ах дүүгийн тус болох буй. 22 Бас би түүний тус халдварт өвчнөөр хийгээд цусаар шүүгээд, үерлэх бороо хийгээд их мөндөр ба гол хийгээд хүхрийг түүний дээр хийгээд түүний чуулгадын дээр ба түүнтэй байгч олон улсын дээр оруулах буй. 23 Тийн бөгөөд би бие егүүтгэн ариунаар үзүүлсэн олон улсын өмнө мэдэгдэх буй. Тийнхүү тэд нь намайг Жахуа мөн гэж мэдэх буй.
Гучин есдүгээр бүлэг.
1 Тиймийн тул хүн төрөлхтөөн! Кусийн төлөө форофидлон өгүүл. Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Мана. Мишиг хийгээд Тувилийн Кус тэргүүлэгч ноён оо! Би чиний тус буй. 2 Бас би чамайг буцаан ирүүлж дагуулан хойт зүгээс гаргаад, Израйлын уулсад ирүүлэх буй. 3 Жич би чиний зүүн гараас чиний нумыг таслан, чиний баруун гараас сумнуудыг унагах буй. 4 Чи хийгээд чиний хамаг дээр чуулгад ба чамтай байгч улс нь Израйлын уулсын дээр унах буй. Бас би чамайг таслагдахын тул аливаа зүйлийн догшин шувуунуудад хийгээд хээрийн ангуудад өгөх буй. 5 Чи хээрийн дээр унах буй. Тэр юуны тул гэвэл, би зарлиг болсон буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болмуй. 6 Бас би Мэхугийн төлөө хийгээд далайн арлуудад аюулгүйгээр суугчдын төлөө нэг голыг илгээх буй. Тийн бөгөөд тэд нь намайг Жахуа мөн гэж мэдэх буй. 7 Бас би өөрийн Израйл улсын дунд өөрийн ариун нэрийг мэдүүлээд өөрийн ариун нэрийг дахин жигшүүрт л болгох буй. Тийн бөгөөд улсууд нь намайг Израйлын ариун Жахуа мөн гэж мэдэх буй. 8 Мана. Энэ нь бүтэж үйлдэгдэх буй. Энэ нь миний зарлиг болсон өдөр мөн гэж Жахуа эзэн зарлиг болмуй. 9 Тийн бөгөөд Израйлын балгадад суугчид нь гаран, цэргийн зэвсэг гэвэл халхнууд хийгээд бамбайнууд ба нум хийгээд сум ба хаягдах ширээ хийгээд жаднуудыг долоон жилийн туршаар түлэх буй. 10 Тийн ахуйд тэд нь хээрээс модыг үл аван, ойгоос үл цавчих буй. Тэр юуны тул гэвэл, тэд нь зэвсгүүдийг галаар түлээд, тэднийг таслагчдыг таслан тоногчдыг тонох буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болмуй. 11 Тийн бөгөөд тэр өдөр би Израйлын дотор далайн зүүн этгээдэд байгч аялагчдын бэлийг болгох газар болгоод Когт өгсү. Тийн бөгөөд тэр нь аялагчдын хамрыг бөглүүлэх бөгөөд тэнд тэд нь Ког хийгээд түүний чуулганыг болгох буй. Тийнхүү тэд нь түүнийг Хамун Кргийн бэл хэмээн нэрийдэх буй. 12 Жич Израйлын гэр нь газрыг арилгахын тул тэднийг долоон сарын туршаар булж, байх буй. 13 Тийнхүү газрын хамаг улс нь тэднийг булах бөгөөд тэр нь миний цог жавхлант болох цагт тэдний тул алдар болох буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болмуй. 14 Бас тэд нь үргэлжид газраар алсдуудагдахын тул хийгээд тэр газрын дээр байгчдыг булж, газрыг арилгахын тул хөдөлгөгч хүмүүсийг тогтоох буй. Тэд нь долоон сарын эцэст бэдрэх буй. 15 Тийн бөгөөд газраар алслагдагчид нь хүний ясыг үзэхдээ ясны дээр тэмдгийг тавих буй. Тийн бээр булагчид нь түүнийг Хамун Когийн бэлд булах буй. 16 Бас тэрхүү балгас нь Хамуна хэмээн нэрийдэгдэх буй. Тэр мэтээр тэд нь газрыг арилгах буй. 17 Бас хүн төрөлхтөөн! Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Аливаа жигүүрт шувууд хийгээд хээрийн аливаа анд ийн өгүүл. Хуралцаж ирэгтүн! Аливаа зүгээс хуралцаж миний таны тул өргөсөн тахилд гэвэл Израйлын уулсын дээр их тахилд ирэгтүн! Та махыг идэн, цус уух буй. 18 Та хүчтэний махыг идэн газрын ноёдын хийгээд хамаг Башагийн шахмал хуцад ба бухас хийгээд тэхнүүдийн цусыг уух буй. 19 Тийн бөгөөд та миний танд тахьсан тахилаас өөхийг цадтал идэх бөгөөд согттол цусыг уух буй. 20 Тэр мэтээр та миний ширээнд морьд хийгээд тэднийг унагчид ба хүчтэн хийгээд хамаг цэргүүдээр цадах буй гэж Жахуа эзэн нь зарлиг болмуй. 21 Тийн бөгөөд би өөрийн цог жавхланг улсуудын дунд байлгах бөгөөд хамаг улсууд нь миний үйлдсэн шүүвэр хийгээд миний тэдний дээр тавьсан мутрыг үзэх буй. 22 Тийн бөгөөд Израйлын гэр нь тэр өдрөөс хойно намайг тэдний эзэн мөн гэж мэдэх буй. 23 Бас Израйлын гэр нь өөрийн хилэнцийн учир олз болгогдсон буй хэмээн улсууд нь мэдэх буй. Тэдний миний төлөө нүглийг үйлдсэний тул би тэднээс нүүрээ нуун, тэднийг дайснуудын гарт өгсөн бөлгөө. Тийнхүү тэд нь илдээр тун алагдав. 24 Би тэдний жигшүүр хийгээд хилэнцсийн ёсоор тэдэнд үйлдэж тэднээс нүүрээ нуув. 25 Тиймийн тул Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Эдүгээ би Якувын олз бологсдыг буцаан, Израйлын бүхэл гэрийг өршөөж, өөрийн ариун нэрийн тул атаархалт болох буй. 26 Тэд нь өөрийн миний төлөө үйлдсэн хамаг хилэнцээ даасны хойно гэвэл, 27 Миний тэдний улсуудаас буцааж тэдний дайснуудын газруудаас хурааж, олон улсуудын өмнө тэднээр ариунаар үзүүлэгдэх цагт, 28 Тэр цагт тэд нь намайг тэдний Жахуа эзэн мөн гэж мэдэх буй. Би тэднийг улсуудад олз болгон явуулав. Жич би тэднийг тэдний оронд хураагаад тэднээс нэгийг ч тэнд эс орхисон буй. 29 Бас би өөрийн тодотголыг Израйлын гэрийн дээр гаргахдаа нүүрээ тэднээс дахин үл нуух буй гэж Жахуа эзэн нь зарлиг болмуй.
Дөчдүгээр бүлэг.
1 Бидний олз блогогдсон цагийн хорин тавдугаар жилд жилийн анхны сарын аравдугаар өдөр гэвэл, балгасны таслагдсанаас хойно арван дөрөвдүгээр жилд тэр өдөр Жахуагийн мутар нь миний дээр болоод намайг тэнд ирүүлэв. 2 Бурхан нь өөрийн үзэгдлүүдээр намайг Израйлын газарт ирүүлээд маш өндөр уулын дээр тавив. Түүний дэргэд өмнөх зүгт нэгэн балгасны хэв байсан буй. 3 Тийн бөгөөд түүний намайг тэнд ирүүлсэнд Мана. Тэнд нэгэн хүн бөлгөө. Түүнийг үзэхэд зэстэй адил бөлгөө. Тэр нь гартаа нэгэн олсон аргамж хийгээд хэмжих хулсыг барьж хаалганы дэргэд байв. 4 Тийн бөгөөд тэр хүн нь надад ийн өгүүлрүүн; Хүн төрөлхтөөн! Нүдээрээ ширтэн, чихээрээ сонсон, миний чамд хамаг үзүүлэхийг зүрхээрээ санан үйлд. Тэр юуны тул гэвэл, миний тэднийг чамд үзүүлэхийн тул чи энд ирүүлэгдэв. Хамаг үзэхээ Израйлын гэрт мэдүүлэн үйлд. 5 Тийн бөгөөд Мана. Гэрийн гадна тойрогч хэрэн бөлгөө. Бас тэр хүний гарт хэмжих хулс авай. Түүний урт нь тохойгоор хэмжигдвэл, зургаан тохой нэг алгын төдий бөлгөө. Тийнхүү тэр нь тэр үүдэлгэний өргөнийг нэг хулс хийгээд өндрийг нэгэн хулс болгон хэмжив. 6 Тэндээс тэр нь зүүн зүгт харагч хаалганд хүрээд, түүний гишгүүрээр гаргаад, хаалганы дээрх босгыг хэмжив. Түүний өргөн нь нэг хулс бөлгөө. Хаалганы нөгөө босгоны өргөн ч нэгэн хулс бөлгөө. 7 Жич аливаа бага тасгийн урт нь нэгэн хулс хийгээд өргөн нь нэгэн хулс бөлгөө. Жич бага тасгийн хооронд таван тохой бөгөөд хаалганы хүрээний дотор байгч хаалганы босго нь нэгэн хулс бөлгөө. 8 Бас түүний хаалганы хүрээний дотрыг хэмжихэд нэгэн хулс болов. 9 Тэндээс тэр нь хаалганы хүрт хэмжив. Тэр нь найман тохой хийгээд түүний баганаас нь хоёр тохой бөлгөө. Хаалганы хүрээ нь дотор бөлгөө. 10 Бас хаалганы бага тасгууд нь зүүн зүгээр наад этгээдэд гурав болоод цаад этгээдэд гурван ч бөлгөө. Эд гурав нь ганц хэмжээнд бөлгөө. Баганас нь наад этгээд хийгээд цаад этгээдэд ганц хэмжээтэй бөлгөө. 11 Бас тэр нь хаалганд орох орныг хэмжихэд өргөн нь арван тохой бөлгөө. Хаалганы урт нь арван гурван тохой бөлгөө. 12 Бас бага тасгуудын өмнө байсан хязгаар нь наад этгээд нэгэн тохой хийгээд цаад этгээдэд хязгаар нь нэгэн тохой бөлгөө. Бас бага тасгууд нь наад этгээдэд зургаан тохой бөлгөө. 13 Тэндээс тэр нь хаалгыг нэгэн бага тасгийн оройгоос нөгөөгийн орой хүртэл хэмжив. Өргөн нь үүд үүдний тус хорин таван тохой бөлгөө. 14 Бас тэр нь баганасыг хаалганы тойрогч хүрээний багана хүртэл хэмжээд жаран тохой бөлгөө. 15 Бас орох хаалганы өмнөөс дотоод хаалганы өмнө хүртэл тавин тохой бөлгөө. 16 Бас бага тасгуудад хийгээд баганаст хаалганы дотор нарийн цонхнууд бөлгөө. Бас орох ордод тойронд дотор цонхнууд бөлгөө. Бас аливаа баганын дээр дал модод бөлгөө. 17 Тийн бөгөөд тэр нь намайг гадаад хүрээнд ирүүлээд, Мана. тасгууд хийгээд харшинд чулуун дэвсгэр хаана ч бөлгөө. Тэр чулуун дэвсгэрийн дээр гучин тасаг бөлгөө. 18 Тийн бөгөөд хаалгадын этгээдийн дэргэд чулуун дэвсгэр нь хаалганы уртаар доорх чулуун дэвсгэр бөлгөө. 19 Бас тэр нь доорх хаалганы өмнөх зүгээс дотоод харшийн өмнөх зүгийн өргөнийг гадаадаар хэмжив. Тийнхүү зүүн хийгээд хойт зүгт байгч гадаад харшийн хаалганы урт хийгээд өргөнийг хэмжив. Бас түүнйи бага тасгууд нь наад этгээдэд гурав хийгээд цаад этгээдэд гурав бөлгөө. Бас түүний баганас хийгээд орох орд нь бусад хаалганы хэмжээтэй адил авай. Урт нь тавин тохой хийгээд өргөн нь хорин таван тохой бөлгөө. 22 Бас тэдний цонхнууд хийгээд орох орд ба дал модод нь зүүн зүгт байгч хаалганы хэмжээтэй адил бөлгөө. Түүнд долоон гишгүүрээр гардаг бөлгөө. Түүний орох орд нь өмнө бөлгөө. 23 Бас дотоод харшийн нэгэн хаалга нь хойт зүгийн хаалганы тус болоод, зүүн зүгт байгч мэт бөлгөө. Бас хаалганаас хаалга хүртэл хэмжигдэхэд зуун тохой бөлгөө. 24 Тэндээс тэр нь намайг өмнөх зүгт ирүүлэв. Тийнхүү Мана. өмнөх зүгт хаалга бөлгөө. Тийнхүү тэр хүн нь түүний баганас хийгээд орох ордыг эдний хэмжээгээр хэмжив. 25 Жич түүний дотор хийгээд түүний тойрох орох ордын дотор тэд цонхнуудтай адил цонхнууд бөлгөө. Урт нь тавин тохой хийгээд өргөн нь хорин таван тохой бөлгөө. 26 Жич түүнд гарахын тул долоон гишгүүр хийгээд тэдний орох орд нь тэдний өмнө бөлгөө. Бас түүний баганасын дээр наад этгээдэд нэг дал мод хийгээд цаад этгээдэд нэгэн бөлгөө. 27 Жич дотоод харшийн өмнөх зүгт хаалга бөлгөө. Бас хаалганаас хаалга хүртэл өмнөх зүгээр хэмжихэд зуун тохой бөлгөө. 28 Тийн бөгөөд тэр нь намайг дотоод харшид өмнөх хаалгаар авчраад, өмнөх хаалгыг эд хэмжээнүүдээр хэмжив. 29 Бас түүний тасгууд хийгээд баганас ба орох орд нь тэднээр хэмжээнүүдийн ёсооор бөлгөө. Түүнд хийгээд түүний орох ордод тойрогч цонхнууд бөлгөө. Урт нь тавин тохой хийгээд өргөн нь хорин таван тохой бөлгөө. 30 Бас тойрогч орох ордын урт нь хорин таван тохой хийгээд өргөн нь таван тохой бөлгөө. 31 Тийн бөгөөд түүний орох орд нь гадаад харшийн зүгт бөлгөө. Түүний баганасын дээр дал мод хийгээд түүнд гарахын тул найман гишгүүр бөлгөө. 32 Тэндээс тэр нь намайг дотоод харшийн зүгт ирүүлээд, хаалгыг эдгээр хэмжээнүүдээр хэмжив. 33 Тийнхүү түүний бага тасгууд хийгээд баганас ба орох орд нь эдгээр хэмжээнүүдээр ёсоор бөлгөө. Бас түүнд хийгээд орох ордод тойрогч цонхнууд бөлгөө. Урт нь тавин тохой хийгээд өргөн нь хорин таван тохой бөлгөө. 34 Тийн бөгөөд түүний орох орд нь гадаад харшийн зүгт байсан түүний баганасын дээр наад хийгээд цаад этгээдэд дал модод хийгээд түүнд гарахын тул найман гишгүүр бөлгөө. 35 Жич тэр нь намайг хойт хаалганд ирүүлээд, түүнийг хийгээд түүний бага тасгууд ба баганас хийгээд орох ордыг эдгээр хэмжээнүүдээр хэмжив. 36 Түүнд тойрогч цонхнуудын урт нь тавин тохой хийгээд өргөн нь хорин таван тохой бөлгөө. 37 Тийн бөгөөд түүний баганас нь гадаад харшийн зүгт байсан бөгөөд түүний баганасын дээр наад хийгээд цаад этгээдэд дал модод байсан бөгөөд түүнд гарахын тул найман гишгүүр бөлгөө. 38 Бас тасгууд хийгээд түүний орох орд нь хаалагдын баганасын дэргэд бөлгөө. Тэд шатаалт тахилыг угаадаг бөлгөө. 39 Тийн бөгөөд хаалганы орох оронд наад этгээдэд хоёр ширээ байсан бөгөөд цаад этгээдэд хоёр ширээ бөлгөө. Тэдний дээр шатаалт тахил хийгээд нүглийн тул тахил ба буруугийн тул тахилыг алдаг бөлгөө. 40 Жич гадаад этгээд хойд хаалганы босгоны гарах оронд хоёр ширээ байсан бөгөөд нөгөө этгээдэд хаалагны босгоны дэргэд хоёр ширээ ч бөлгөө. 41 Хаалганы наад этгээдэд дөрвөн ширээ байсан бөгөөд чанад этгээдэд дөрвөн ширээ байсан гэвэл найман бөлгөө. Тэдний дээр тахил нь алагддаг бөлгөө. 42 Тийнхүү шатаалт тахилын тул дөрвөн ширээ нь цавчмал чулуу бөлгөө. Тэдний урт нь нэг тохой хагас хийгээд өргөн нь нэг тохой хагас ба, өндөр нь нэг тохой бөлгөө. Жич тэдний дээр шатаалт тахилууд хийгэд бус тахилуудыг алах зэвсгүүд нь тавигддаг бөлгөө. 43 Бас нэг алгын төдий өргөн зах нь дотор тайрч байсан бөгөөд, тахилын мах нь ширээдийн дээр бөлгөө. 44 Тийн бөгөөд дотоод хаалганы гадна хойд хаалганы дэргэд байгч дотоод харшинд дуулагчдын тасгууд авай. Тэд нь өмнөх зүгт гарав. Нэг нь зүүн зүгийн этгээдэд болоод хойд зүгт гарав. 45 Тийн бөгөөд тэр нь надад ийн өгүүлрүүн; Энэ өмнөх зүгт харагч тасаг нь гэрийг сахигч лам нарын тул болой. 46 Бас хойд зүгт гарагч тасаг нь тахилын ширээг сахигч лам нарын тул болой. Эд гэвэл, Ливийн хөвгүүдээс болсон Зэдугын хөвгүүд нь Жахуагийн ойр ирж, түүнд үйлчлэгчид буй хэмээв. 47 Тийн бөгөөд тэр нь хүрээг хэмжив. Түүний урт нь зуун тохой хийгээд, өргөн нь зуун тохой болоод дэвгэр бөлгөө. Тахилын ширээ нь сүмийн өмнө бөлгөө. 48 Тийн бөгөөд тэр нь намайг сүмийн орох оронд ирүүлээд орох орны баганыг хэмжив. Тэр нь янд этгээдэд таван тохой хийгээд чанад этгээдэд таван тохой бөлгөө. Хаалганы өргөн нь янд этгээдэд гурван тохой хийгээд чанад этгээдэд гурван тохой бөлгөө. 49 Орох орныг урт нь хорин тохой хийгээд өргөн нь арван нэгэн тохой бөлгөө. Түүнд гишгүүрээр гарав. Бас босгоны дэргэд баганас бөлгөө. Янд этгээдэд нэг хийгээд чанад этгээдэд нэг бөлгөө.
Дөчин нэгдүгээр бүлэг
1 Жич тэр нь намайг сүмд ирүүлээд, баганасыг хэмжив. Тэдний янд этгээдэд өрсөн зургаан тохой хийгээд чанад этгээдэд зургаан тохой болоод цацар гэрийн өргөн мэт бөлгөө. 2 Бас үүдний өргөн нь арван тохой байсан бөгөөд үүдний хоёр этгээд гэвэл, чнд этгээд нь таван тохой байсан бөгөөд чанад этгээд ч таван тохой бөлгөө. Бас тэр нь түүний уртыг хэмжив. Урт нь дөчин тохой байсан бөгөөд, өргөн нь хорин тохой бөлгөө. 3 Тийн бөгөөд тэр нь дотор ороод үүдний баганыг хэмжив. Багана нь хоёр тохой байсан бөгөөд үүд нь зургаан тохой байсан ба үүдний өргөн нь долоон тохой бөлгөө. 4 Бас тэр нь уртыг хэмжив. Урт нь хорин тохой хийгээд сүмийн өмнө өргөн нь хорин тохой бөлгөө. Бас тэр нь надад ийн; Энэ нь маш ариун орон буй хэмээн өгүүлэв. 5 Тэндээс тэр нь гэрийн хэрмийг хэмжив. Тэр нь зургаан тохой бөлгөө. Гэрийг тойрогч аливаа этгээдийн тасагийн өргөн нь дөрвөн тохой бөлгөө. 6 Бас этгээдийн тасагуудын нэг ихийн дээр гурван давхарлаг болоод хучин хучин бөлгөө. Бас тэд тасгууд нь батлагдахын тул этгээдийн тасгуудын тул болон гэрийн дэргэд байгч хэрэмд оров. Зүгээр тдэ нь гэрийн хэрэмд эс батлагдав. 7 Тийн бөгөөд этгээдийн тасгууд нь нэмж тойрон дээш гарав гэвэл, тэд нь хэрмийг тойрохоор дээшид өргөнөөр нэмэгдэв. Гэрийн өргөн нь дээш илүү болоод доорх давхарлагаас аван, дундахь хийгээд дээрх хүртэл улмаар уужим буй. 8 Жич би гэрийн өргөнийг тойрч үзэв. Этгээдийн тасгуудын суурь нь зургаан тохойт бүхэл хулс бөлгөө. 9 Этгээдийн тасгийн хэрмийн зузаан нь гадаадаар таван тохой байсан бөгөөд үлдсэн газар нь гэрийн этгээдийн тасгуудын газар бөлгөө. 10 Тасгуудын хооронд гэрийн хаана ч хорин тохой өргөн бөлгөө. 11 Тийн бөгөөд этгээдийн тасгуудын үүдэн нь үлэгсэн газрын зүгээр байсан бөгөөд, нэг үүд нь хойд зүгт байсан бөгөөд нөгөө үүд нь өмнөх зүгт бөлгөө. Тийнхүү үлдсэн газрын өргөн нь хаана ч таван тохой бөлгөө. 12 Жич баруун зүгт жаран тохой бөлгөө. 13 Тийн бөгөөд түүний гэрийн уртыг хэмжихэд урт нь зуун тохой байсан гэвэл, тусгаар газар хийгээд үүдлэг ба түүний хэрмүүдийн уртыг хэмжив Урт нь зуун тохой бөлгөө. 14 Бас гэрийн өмнөх зүгийн өргөн хийгээд зүүн зүгийн тусгаар газрыг хэмжив. Тэд нь зуун тохой бөлгөө. 15 Бас тэр нь тусгаар газрын өмнө байгч үүдэлгэ хийгээд түүний хойд ба янд хийгээд чанад этгээдэд байгч тойрогч өндөр замуудыг хэмжив. Хэмжүүр нь зуун тохой бөлгөө. Бас дотоод сүм хийгээд харшийн тасгүүдыг хэмжив. 16 Үүдний мужис хийгээд наран цонхнууд ба үүдний тус байгч гурван давхар өндөр замууд нь газраас цонхнууд хүртэл хаана ч модоор бүрхэгдсэн бөгөөд, цонхнууд ч бүрхэгдэв гэвэл, 17 Түүний дээш газар хийгээд дотоод хүртэл ба гадаад хийгээд хамаг хэрмийн дотоод ба гадаад ч хэмжээгээр бүрхэгдэв 18 Бас тэр нь Хирувууд хийгээд дал мододоор бүрхэгдэв. Хашаад Хирувын хооронд нэг дал мод бөлгөө. Тус бүр Хирув нь хоёр нүүрт бөлгөө. 19 Тэр мэтээр нэг зүгт хүний нүүр нь дал модны байсан бөгөөд, нөгөө зүгт арсланы нүүр нь дал модны тус байсан буй. Тэр мэтээр бүхэл гэрийн аливаа зүгт бүтээгдсэн бөлгөө. 20 Газраас үүдний дээрх зүг хүртэл Кирувууд хийгээд дал модод нь сүмийн хэрэмд бүтээгдсэн бөлгөө. 21 Сүмийн баганас хийгээд ариун орны өмнөх зүг нь давхар бөлгөө. Нэгний байдал нөгөөгийн байдалд адил бөлгөө. 22 Тахилын модон ширээний өндөр нь гурван тохой хийгээд урт нь хоёр тохой бөлгөө. Түүний өнцгүүд хийгээд урт ба этгээд нь мод бөлгөө. Тийн бөгөөд тэр нь надад ийн; Энэ нь Жахуагийн өмнө байгч ширээ буй хэмээн өгүүлэв. 23 Жич сүм хийгээд ариун оронд хоёр үүд бөлгөө. 24 Эд хоёр үүд нь хоёр хагаст гэвэл, эргэгч хагаст бөлгөө. Нэг үүдэнд хоёр хагас байсан бөлгөө. Нөгөөд хоёр хагас бөлгөө. 25 Бас хэрмүүдийн дээр бүтээгдсэн мэт түүнчлэн тэдний дээр хийгээд, сүмийн үүдийн дээр Хирувууд хийгээд дал модод нь бүтээгдсэн бөлгөө. 26 Бас янд чанад этгээдэд хийгээд орох орны этгээдэд ба гэрийн этгээдийн тасгуудад наран цонхнууд хийгээд дал модод бөлгөө. Бас зузаан хавтгай модод бөлгөө.
Дөчин хоёрдугаар бүлэг.
1 Тэндээс тэр нь гадаад харшид хойд зүгийн замаар намайг ирүүлж тусгаар орны өмнө хийгээд хойд зүгийн үүдэлгэний өмнө байгч тасгуудад ирүүлэв. 2 Түүний урт нь хойд хаалганы өмнө зуун тохой хийгээд өргөн нь тавин тохой бөлгөө. 3 Дотоод харшны өмнө хийгээд гадаад харшийн чулуун дэвсгэрийн өмнө нэг этгээдийн байшингууд нь бус этгээдийн байшингуудын тус бөлгөө. 4 Бас тасгуудын өмнө дотоод зүгт арван тохойн төдий өргөн харгуй хийгээд нэг тохойт зам бөлгөө. Тэдний үүд нь хойд зүгт бөлгөө. 5 Тийнхүү дээрх тасгууд нь богино бөлгөө. Тэр юуны тул гэвэл, өндөр тойрогч замууд нь байшингийн доор хийгээд дунд говьиос их автав. 6 Тэр юуны тул гэвэл, тэд нь гурван давхар боловч харшуудын баганас мэт баганат бус бөлгөө. Тиймийн тул байшин нь доор хийгээд дундаас ихэд хавчигдсан бөлгөө. 7 Тийн бөгөөд гадаад харшийн дэргэд байгч тасгуудын тул хийгээд тасгуудын өмнөх зүгийн гадаад харшийн дэргэд байгч хэрмийн урт нь тавин тохой бөлгөө. 8 Тэр юуны тул гэвэл, гадаад харшинд байгч тасгуудын урт нь тавин тохой бөлгөө. Бас сүмийн өмнө зуун тохой бөлгөө. 9 Тийн бөгөөд эд тасгуудын орноос тэдэнд гадаад харшинаас одорх замаар зүүн зүгт орох бөлгөө. 10 Зүүн зүгийн дэргэд тусгаар орны тус хийгээд байшингийн тус байгч харшины хэрмийн зузааны дотор тасгууд бөлгөө. 11 Тийн бөгөөд тэдний өмнө байгч зам нь хойд зүгт байсан тасгуудын байдалтай уртаар хийгээд өргөнөөр адил бөлгөө. Жич тэдний хамаг харгуй газад нь тэдний хөвүүдээр хийгээд тэдний үүдний ёсоор бөлгөө. 12 Тэр юуны тул гэвэл, өмнөх зүгт байсан тасгуудын ёсоор тэднээр орох зүүн зүгийн эхэнд хэрмийн өмнө байгч замд үүдэн бөлгөө. 13 Тийн бөгөөд тэр нь надад ийн; Тусгаар орны өмнө байгч хойд тасгуудын хийгээд өмнөх тасгууд нь ариун тасгууд буй. Тэд Жахуад ойртогч лам нар нь маш ариун юмнуудыг идэх бөгөөд тэнд маш ариун юмнууд гэвэл, талхан тахил хийгээд нүглийн тул тахил ба буруугийн тул тахилыг тэнд тавих буй. Тэр юуны тул гэвэл, тэр орон нь ариун буй. 14 Лам нар нь тэнд орохдоо ариун оронд гадаад харшинд үл гаран, үйлчлэх цагт хувцдаа тэнд тавих буй. Тэр юуны тул гэвэл, тэд нь ариун буй. Тийнхүү тэд нь бус хувцдаа өмсөж улсын оронд ойртох буй хэмээн өгүүлэв. 15 Тийн бөгөөд тэр нь дотоод гэрийг хэмжиж дуусгаад, намайг зүүн зүг тийш хаалганд ирүүлээд түүнийг хаана ч хэмжив. 16 тэр нь зүүн зүгт хэмжихдээ, хэмжигч хулс болсон хулсаар зуун хулсыг тойрон хэмжив. 17 Тэр нь хойт зүгт хэмжихдээ, хэмжигч хулсаар таван зуун хулсыг тойрон хэмжив. 18 Тэр нь өмнөх зүгт хэмжихдээ, хэмжигч хулсаар таван зуун хулсыг хэмжив. 19 Тэр нь баруун зүгт эргээд хэмжигч хулсаар таван зуун хулсыг хэмжив. 20 Тэр нь дөрвөн зүгээр түүнийг хэмжив. Түүний хэрмийн урт нь таван зуун хулс хийгээд өргөн нь таван зуун хулс бөлгөө. Тэр хэрэм нь ариун орон хийгээд ариун бус орон хоёрын хооронд таслахын тул бөлгөө.
Дөчин гуравдугаар бүлэг.
1 Тэндээс тэр нь намайг зүүн зүгийн хаалганд ирүүлэв. 2 Тийнхүү Мана. Израйлын бурхны цог жавхлан нь зүүн зүгээс ирэв. Түүний дуу нь олон уснуудын чимээ мэт бөлгөө. Бас дэлхий нь түүний цог жавлхангаа гэгээрэв. 3 Тийн бөгөөд миний үзсэн үзэгдлийн байдал нь миний балгасны эвдрэхийг мэдүүлэхийн тул ирэхдээ үзсэн үзэгдэл мэт бөлгөө. Үзэгдэл нь миний Кивэр голын дэргэд үзсэн үзэгдэл мэт бөлгөө. Тийн бөгөөд би нүүрээрээ хөсөр унав. 4 Тийн бөгөөд Жахуагийн цог жавхлан нь зүүн зүг тийш харагч хаалганы замаар гэрт оров. 5 Тийн бөгөөд тодотгол нь намайг дээшээ өргөгдөн дотоод харшид оруулав. Тийнхүү Мана. Жахуагийн цог жавхлан нь гэрийг дүүргэв. 6 Бас би гэрээс нэгний надад өгүүлэхийг сонсов. Бас тэрхүү хүн нь миний дэргэд байгаад надад ийн зарлиг болруун; 7 Хүн төрөлхтөөн! Энэ нь миний ширээний орон болон миний хөлийн улны орон мөн буй. Энд би Израйлын хөвгүүдийн дунд мөнхөд байх буй. Израйлын гэр хийгээд тэдний хаад нь тачьяангуйгаараа хийгээд хаадын хүүрүүдээрээ өөрийн өндөр ордын дотор миний ариуныг дахин үл доромжлох гэвэл, 8 өөрийн гэрийн босгыг миний гэрийн босгоны дэргэд тавин, өөрийн баганыг миний баганасын дэргэд тавин, тэдний хоёрын хооронд байсан хэрмийг тавьснаар үл доромжлох буй. Тэд нь үйлдсэн жигшүртнүүдээрээ миний ариун нэрийг ариун бус облгов. Тиймийн тул би тэднийг хилэнгээрээ хоосруулав. 9 Эдүгээ тэд нь өөрийн тачьяангуй хийээд өөрийн хаадын хүүрүүдийг надаас холдуулах болтугай! Тийн болбол би тэдний дунд мөнхөд байх буй. 10 Хүн төрөлхтөөн! Израйлын гэрт энэхүү гэрийг үзвэл, тийнхүү тдэ нь өөрийн хилэнцсийн учир ичээд хэвийг хэмжих болтугай! 11 Тийн бөгөөд хэрвээ тэд нь өөрийн хамаг үйлдсэний учир ичих бөгөөд тэр гэрийн төлөв хийгээд хэв ба түүний харгуй газрууд хийгээд орох газрууд ба түүний хамаг төлөвүүд ба хамаг захианууд ба түүний хамаг тогтоолуудыг тэдэнд үзүүлээд, тэдний түүний хамаг төлөв хийгээд хамаг тогтоолуудыг сахин бүтээхийн тул тэдний өмнө бичин үйлд. 12 Энэ нь гэрийн тогтоол буй. Түүний аливаа зүгийн хязгаар нь уулын дээр маш ариун болох буй. Мана. Тэр нь гэрийн тогтоол буй. 13 Бас тохойгоор хэмжигдсэн тахилын ширээний хэмжээ энэ буй гэвэл, тус бүр тохой нь нэгэн тохой болон нэгэн алгын төдий буй. Тийнхүү ёроолын өндөр нь нэгэн тохой хийгээд өргөн нь нэгэ тохой ба түүний хязгаарын тойрогч зах нь нэгэн сөөм болох буй. Энэ нь тахилын ширээний орой буй. 14 Тийн бөгөөд газрын дээр ёроолоос доторх зах хүртэл хоёр тохой хийгээд өргөн нь нэгэн тохой болох буй. Бас бага захаас их зах хүртэл дөрвөн тохой хийгээд өргөн нь нэгэн тохой болох буй. 15 Энэ мэтээр тахилын ширээ нь дөрвөн тохой болох, бас захаас дээшээ дөрвөн эвэр болох буй. 16 Жич тахилын ширээний урт нь арван хоёр тохой хийгээд өргөн нь арван хоёр тохой болох буй. 17 Жич хязгаарын урт нь арван дөрвөн тохой болох буй. Тийнхүү түүний тойрогч зах нь хагас тохой болох бөгөөд түүний ёроол тойрохоор нэгэн болох ба түүниий гишгүрүд нь зүүн зүгт харах буй. 18 Жич тэр нь надад ийн зарлиг болруун; Хүн төрөлхтөөн! Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Эд нь тахилын ширээний захианууд буй гэвэл, түүнийг бүтээх өдөр түүний дээр шатаалт тахилуудыг өргөхийн тул хийгээд цусыг сүрчихийн тул болох буй. 19 Бас Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Надад үйлчлэхийн тул ойртогч Задугийн үрсээс лам нар болсон Ливийн төрлүүдэд нүглийн тул тахил болгохын тул шарыг өгөн үйлд. 20 Тийнхүү түүний цуснаас аваад түүний дөрвөн эврийн дээр хийгээд захын дөрвөн өнцгийн дээр ба тойрогч захын дээр тавин үйлд. Тэр мэтээр түүнийг арилгаж ариун болгон үйлд. 21 Бас нүглийн тул тахил болсон шарыг аваад гэрийн тогтоогдсон оронд ариун орноос цаана шаьаан үйлд. 22 Тийн бөгөөд хоёрдугаар өдөр ямаадаас нэгэн имгүй ишгийг нүглийн тул тахил болгож өргөн үйлд. Бас тэр нь тахилын ширээг шараар арилгасан мэт түүнчлэн арилгах болтугай! 23 Арилгах дуусгахад имгүй шар хийгээд сүргээс зэмгүй хуцыг өргөн үйлд. 24 Тийн бөгөөд тэднийг Жахуагийн өмнө өргөн үйлд. Бас лам нар нь тэдний дээр давсыг хаяж Жахуал шатаалт тахил болгож өргөх болтугай! 25 Долоон өдрийн турш өдөр бүрт нэг дэгэн нүглийн тул тахил бэлдэн үйлд. Жич тэд нь шар хийгээд сүргээс имгүй засаагүй хуцыг бэлтгэх болтугай! 26 Тэд нь долоон өдрийн турш тахилын ширээг арилгаж зургаа болгон шинэтгэх болтугай! 27 Тийн бөгөөд эдгээр өдрүүдийн дууссанд наймдугаар өдөр хийгээд түүнээс хойно лам нар нь тахилын ширээний дээр таны шатаалт тахилууд хийгээд эвийн тул тахилуудыг өргөх болтугай! Тийнхүү би таныг таалж авах буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно.
Дөчин дөрөвдүгээр бүлэг.
1 Тэндээс тэр нь зүүн зүгийн тийш гарагч ариун орны хаалганы замаар намайг буцаав. Тийнхүү тэр хаалга нь хаагдсан бөлгөө. 2 Тэнд Жахуа нь надад зарлиг болруун; Энэ хаалга нь хаагдаад үл нээгдэх буй. Хүн ч түүгээр орох буй. Тэр юуны тул гэвэл, Израйлын Жахуа бурхан нь түүгээр оров. Тиймийн тул тэр нь хаагдах буй. 3 Тэр хаалга нь ноёны тул буй. Ноён нь түүний дотор Жахуагий өмнө идээг идэхийн тул суух буй. Тэр нь тэр хаалганд орох орны замаар орж, түүний замаар ч гарах буй. 4 хэмээн зарлиг болоод намайг хойд хаалганы замаар гэрийн өмнө авчрав. Тийнхүү миний үзэхэд Мана. Жахуагийн цог жавхлан нь Жахуагийн гэрийг дүүргэв. Тийн бөгөөд би нүүрээрээ хөсөр унав. 5 Тийнхүү Жахуа нь надад зарлиг боруун; Хүн төрөлхтөөн! Миний чамд Жахуагийн гэрийн захиануудын учир хийгээд түүний хамаг тогтоолуудын учир зарлиг болохыг сайтар ажиглан, гэрт оролго хийгээд ариун орны аливаа гарлагийн учир сайтар ажигла. Нүдээрээ үзэн, чихээрээ сонсон үйлд. 6 Бас Израйлын урвагч гэрт ийн өгүүл. Жахуа эзний зралиг болсон нь ийн; Израйлын гэр ээ! Өөрийн хамаг жигшүүрүүдээр цадагтун! 7 у гэвэл, та миний талх хийгээд өгөх ба цусыг өргөхдөө миний ариун орныг бузарлан, түүний дотор зүрхээр эс хэрчигдэн, махаар эс хэрчигдсэн оролтоныг оруулсан буй. Тийн бөгөөд тэд нь хамаг жигшүүрүүдээр миний тогтоолыг тасалсан буй. 8 Бас та ариун орны шүүврийг эс сахин өөрийн тул миний шүүврийг сахигчидыг миний ариун орны дотор тогтоосон буй. 9 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Израйлын хөвгүүдийн дунд байгч оролтоноос зүрхээрээ эс хэрчигдэн, махаар эс хэрчигдсэн нэг ч оролт хүн нь миний ариун оронд үл орох болтугай! 10 Зүгээр Израйлын төөрсөн цагт надаас халдан өөрийн хөргүүдийг даган надаас төөрсөн Ливитэн нь өөрийн хилэнцэс нээлгэнийг дагах болтугай! Тийн боловч тэд нь миний ариун орны үйлчлэгчид болоод гэрийн хаалгадын тэнд сахин гэрийн дэргэд үйлчлэн улсын тул шатаалт тахил хийгээд өргөлийг алан, тэдний өмнө тэдэнд үйлчлэхийн тул байх буй. 12 Тэд нь тэдний хөргүүдийн өмнө үйлчлэн Израйлын гэрт хилэнцийн бүдэрэлгэ болов. Тиймийн тул Жахуа эзнйи зарлиг болсон нь ийн; Би тэдний учир тангарагласан бөгөөд тэд нь өөрийн хилэнцисийн нээлгэнийг дагах буй. 13 Жич тэд нь ламын үйлийн надад бүтээхийн тул надад үл шадарлаж, маш ариун орны дотор миний ариун юмнуудын нэгд ч үл шадарлаж өөрийн ичгүүр хийгээд, өөрийн үйлдсэн жигшүүрүүдийн нээлгэнийг дагах буй. 14 Зүгээр би тэднийг гэрийн захианы шүүвэр болон хамаг зарагдал хийгээд түүний дотор хамаг үйлчлэлийг сахигчид болгох буй. 15 Зүгээр Израйлын хөвгүүдийн надаас төөрсөн цагт миний захиаг бүтээсэн лам нар болон Ливитэн гэвэл, Задугийн хөвгүүд нь надад үйлчлэхийн тул надад шадардаад, өгөх хийгээд цусыг өргөхийн тул миний өмнө байх буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно. 16 Тэд нь миний ариун оронд орж надад үйлчлэхийн тул миний ширээнд шадарлан минйи шүүврийг бүтээх буй. 17 Тийн бөгөөд тэд нь дотоод харшийн хаалгаар орохдоо бүс хувцдыг өмсөх бөгөөд тэдний дотоод харшины хаалганд хийгээд дотор үйлчлэх цагт ноос нь тэдний биед үл болох буй. 18 Тэд нь толгойн дээр бүс малгайт болоод, бэлхүүсэндээ бүс өмдөт болох буй. Тэд нь биеэ хөлст болгох юмаар үл бүслэх буй. 19 Бас тэд нь гадаад харшинд улсад гарахдаа үйлчилсэн хувцдаа аваад ариун тасагт хадгалаад, бүс хувцдыг өмсөх болтугай! Тэд нь өөрийн хувцдаар улсыг үл ариутгах буй. 20 Жич тэд нь толгойн үсээ үл аван, үсээ урт ч үл байлган, толгойн үсээ ямагт хайчлах болтугай! 21 Жич аль хэн лам нар нь дотоод харшинд орохдоо үзмийн ундааг үл уух болтугай! 22 Бас тэд нь бэлэвсэн эм эсвэл салгагдсан эмийг гэргий болгон үл аван, Израйлын гэрийн үрсээс охин эсвэл ламын бэлэвсэн болсон эмийг авах болтугай! 23 Бас тэд нь миний улсад ариун хийгээд ариун бүсийн ялгаварыг зааж, цэвэр хийгээд цэвэр бүсийн ялгаварыг үзүүлэх буй. 24 Жич тэд нь заргыг шүүхийн тул байж, миний шүүврээр шүүн, миний тогтоолуудыг сахин, тогтоогдсон цагуудад миний захиануудыг сахин миний савад өдрүүдийг ариунаар хөтлөх болтугай! 25 Жич тэд нь хүүрээр биеэ үл бузарлах болтугай! Зүгээр эцэг хийгээд эх ба хөвгүүн хийгээд охин ба ах дүү хийгээд эргүй эгч охин дүүгийн тул биеэн бузарлаж болох болой. 26 Тийн бөгөөд түүний арилсаны хойно долоон өдөр нь таалагдах болтугай! 27 Бас тэр нь дотоод ариун оронд үйлчлэхийн тул ариун орны харшид орох өдөртөө өөрийн нүглийн тул тахилыг өргөх болтугай! хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно. 28 Тийн бөгөөд энэ нь тэдэнд өмч болох гэвэл, би тэдний өмч буй. Тийнхүү та тэдэнд Израйлын дотор эд таваарыг бүү өгөгтүн! Би тэдэнд эд таваар буй. 29 Тэд нь талхан өргөн хийгээд нүглийн тул ба, буруугийн тул тахилыг идэх болтугай! Жич Израйлд байгч хамаг өргөгдсөн нь тэдний болох буй. 30 Бас аливаа анхны үрс гэвэл хамгийн анхны төрөгдсөн хийгээд таны аливаа зэрэгт өргөх өргөлүүдээс хамаг өргөх өргөлүүд нь ламын болох болтугай! Жич лам нь чиний гэрийн дээр адисыг тогтоох болтугай. хэмээн түүнд холисон анхны хамрыг өгөгтүн! 31 Өөрөө өгсөн хийгээд таслагдсан шувуу буюу, ан буюу лам нь тэднээс үл идэх болтугай!
Дөчин тавдугаар бүлэг.
1 Тийн бөгөөд та газрыг өмч болгон шивгаар хуваахдаа, тэрхүү газрыг нэг ариун говийг Жахуад өргөл болгон өгөгтүн! Түүний урт гэвэл хоёр түм таваан мянга хулс боох бөгөөд өргөн нь нэг түмэн хулс болох буй. Энэ нь хама тойрогч хязгаддаа ариун болох болтугай! 2 Тийн бөгөөд үүнээс ариун орны тул урт нь таван зуун хулс болох бөгөөд, өргөн нь таван зуун хулс хаана ч адил болох буй. Бас балгасын тойрогч газдын тул тавин тохой болох буй. 3 Тийнхүү энэн хэмжээгээр уртын хоёр түм таван мянга хийгээд өргөний нэг түмийг хэмжин үйлд. Тийнхүү түүний дотор ариун орон хийгээд маш ариун орон нь болох буй. 4 Энэ газрын ариун говь нь ариун орны үйлчлэгч лам нарт болох, тэд ч Жахуад үйлчлэхийн тул ойртох буй. Бас тэр говь нь тэдний гэрүүдийн газар болоод ариун орны ариун газар болох буй. 5 Жич уртаар хоёр түм таван мянга хийгээд өргөнөөр нэг түм тохой нь хэрэн үйлчлэгч Ливитэний эзлэх хорин тасгийн тул болох буй. 6 Тийн бөгөөд ариун говийн өргөлийн тус өргөнөөр таван мянга хийгээд уртаар хоёр түм таван мянга тохойн төдий балгасны эдэлбэр болгон, тогтоогтун! Энэ Израйлын бүхэл гэрийн тул болох буй. 7 Жич ноёны хувь нь ариун хувийг өргөлийн янд этгээдэд хийгээд чанад этгээдэд болон балгасны эдэлбэр болсны зүгт ариун хувийн өмнө болоод балгасны эдэлбэрийн өмнө баруун зүгээс аван, баруунаар хийгээд зүүн зүгээс аван зүүнээр болох буй. Тийнхүү урт нь тус бүр хувийн тус баруун захаас зүүн зах хүртэл болох буй. 8 Түүний эдэлбэр нь газарт Израйлын дотор болох бөгөөд, миний ноёд нь миний лусыг дахин үл дарах буй. Тийнхүү үлдсэн газар нь Ирайлын гэрт тэдний төрлүүдийн ёсоор өгөгдөх буй. 9 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Израйлын ноёд оо! Үүгээр цадагтун! Булаалга хийгээд эвдрэлийг холдуулан шүүвэр хийгээд зөвийг бүтээн, дарагч үйлсээ миний улсаас хагацуулагтун! хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно. 10 Танд зөвт жигшүүрт хийгээд зөвт Ифа зөвт Фид хэмжүүрүүд болох болтугай! 11 Ифа хийгээд Фид нь ганц хэмжээт болох бөгөөд, Фид нь Хумирын арван хувийн нэгийг багтаах буй. Түүний хэмжээ нь Хумирын ёсоор болох буй. 12 Жич Шикил нь хорин Кир болох бөгөөд, хорин Шикилийн хийгээд хорин таван Шикилийн ба арван таван Шикилийн мөнгөний хэсэг нь таны мах болох буй. 13 Энэ нь таны өргөх өргөл гэвэл, буудайн Хумираас нэг Ифагийн зургаан болсон хувийн нэг хувь хийгээд, арвайн Хумираас нэг Ифагийн зургаан болсон хувийн нэг хувь буй. 14 Тосны учир захиа гэвэл, та Күрээс нэг Фидийн арван болсон хувийн нэг хувийг өргөх буй. Нэг Хумир гэвэл арвун Фид буй гэвэл, арван Фид нь нэг Хумир буй. 15 Жич Израйлын уст бэлчээрүүдэд байгч сүргийн хоёр зуугаас нэг хургыг аван өргөгтүн! Тэр юуны тул гэвэл, талхаа өргөл хийгээд шатаалт өргөл ба эвийн тул тахилууд болж таны тул эвсэлдүүлэхийн тул болой хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно. 16 Газрын хамаг улс нь Израйлын дотор байгч ноёнтой энэ өргөгдөх өргөлийг өгөх буй. 17 Тийн бөгөөд найруудад хийгээд шинэ саруудад ба, савад өдрүүдэд хийгээд Израйлын гэрийн хамаг сүсэгт хуралуудад шатаалт өргөлүүд хийгээд талхан өргөлүүд ба ундаа нь өргөлүүдийг өргөх нь ноёны ёс болох буй. Тэр нь нүглийн тул өргөл хийгээд талхан өргөл ба, шатаалт өргөл хийгээд эвийн тул өргөлүүдийг Израйлын гэрийн тул эвсэлдэхийн тул бэлдэх болтугай! 18 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Нэгдүгээр сарын шинийн нэгэнд зэмгүй сарыг аваад ариун орныг арилган үйлд. 19 Тийн бөгөөд лам нь нүглийн тул өргөсөн өргөлөөс зарлигийг аваад, гэрийн баганасын дээр хийгээд тахилын ширээний захим дөрвөн өнцгийн дээр ба дотоод харшины хаалганы баганасын дээр тавих болтугай! 20 Жич тэр мэт сарын долдугаар өдөр аливаа бурууг үйлдэгч хийгээд аливаа төөрөгчийн тул үйлд. Тийнхүү гэри йн тул эвсэлдүүлэгтүн! 21 Нэгдүгээр сарын арван дөрөвдүгээр өдөр танд Фасан болох бөгөөд, долоон өдрийн найр болох болтугай! Тэс бүр нь эс эссэн талхыг идэх ботугай! 22 Тийн бөгөөд тэр өдөр ноён нь өөрийн тул хийгээд газрын хамаг улсын тул нүглийн тул өргөн болгон, сарыг бэлдэх болтугай! 23 Жич тэр нь найрын долоон өдрийн туршаар Жахуад шатаалт өргөл гэвэл тэр долоон өдөр бүрт зэмгүй долоон шар хийгээд долоон хуцыг үглийн тул өргөл болгон бэлдэгтүн! Бас ямаанаас ишгийг өдөр бүрт бэлтгэх болтугай! 24 Жич тэр нь талхан өргөлийг сарын тул хийгээд Ифаг хуцын тул ба, тосны Хикийг Ифагийн тул бэлдэх болтугай! 25 Тэр нь долдугаар сарын арван тавдугаар өдөр тэр мэтээр долоон өдрийн туршаар үйлдэх бөгөөд, нүглийн тул өргөлийн ёсоор хийгээд шатаалт өргөлийн ёсоор ба, талхан өргөлийн ёсоор хийгээд тосны ёсоор үйлдэх болтугай!
Дөчин зургадугаар бүлэг.
1 Жахуа эзнйи зарлиг болсон нь ийн; Зүүн зүгийн тийш гарагч дотоод харшины хаалаг нь хөдлөх зургаан өдөр хаагдсанаар байгаад, савад өдөр нээгдэн сарын шинийн нэгэнд нээгдэх болтугай! 2 Тийн бөгөөд ноён нь тэр хаалганд орох орноор гаднаас ороод, хаалганы баганын дэргэд байх болтугай! Жич лам нар нь түүний шатаалт тахил хийгээд эвийн тул тахилуудыг бэлдэх болтугай! Бас тэр нь хаалганы босгонд мөргөөд гарах болтугай! Зүгээр хаалга нь үдэш болтол үл хаагдах болтугай! 3 Бас газрын улс нь Жахуагийн өмнө энэ хаалганы үүдний дэргэд савад өдрүүд хийгээд шинэ саруудад мөргөх болтугай! 4 Тийн бөгөөд ноёны Жахуад савад өдөр өргөх шатаалт өргөл нь зургаан зэмгүй хурга хийгээд нэг зэмгүй хуц болох болтугай! 5 Жич талхан өргөл нь хуцийн тул Ифа болох бөгөөд, хургын тул талхан өргөл нь түүний өгөхийн чадалаар болох бөгөөд Ифагийн тул та Хинийн төдий тос болох болтугай! 6 Жич сарын шинийн нэгэнд зэмгүй шар хийгээд зургаан хурга ба нэг хуцыг өргөгтүн! Тэд ч зэмгүй болох болтугай! 7 Жич тэр нь талхан өргөл мэт шарын тул Ифа хийгээд хуцын тул Ифа ба, хургын тул чадлаараа бэлдэн Ифагийн тул нэг Хинийн төдий тосыг бэлдэх болтугай! 8 Тийн бөгөөд ноён нь орохдоо тэрхүү хаалганд орох орноор ороод түүний замаар гарах болтугай! 9 Зүгээр газрын улсын сүсэгт хурлаар Жахуагийн өмнө ирэхэд, аль хэн хойд хаалганы замаар мөргөхийн тул орны өмнөх хаалганы замаар гарах болтугай! Бас аль хэн өмнөх хаалгаар орогч нь хойд замаар гарах болтугай! Тэр нь орсон хаалганы замаар үл буцан түүний тус гарах болтугай! 10 Тийн бөгөөд тэдний дунд байгч ноён нь тэдний орох цагт оролцоод, тэдний гарах цагт гаралцах болтугай! 11 Жич найруудад хийгээд сүсэгт хуралуудад талхан өргөл нь сарын тул Ифа болоод, хуцийн тул Ифа болоод, хуцийн тул түүний өгөх чадлаар болох бөгөөд Ифагийн тул нэг Хинийн төдий тос болох болтугай! 12 Тийн бөгөөд ноёны өөрийн дурын өргөл эсвэл эвийн тул дурын өргөлүүдийг Жахуа бэлдэхэд, зүүн зүгийн тийш гарагч хаалга нь түүний тул нээгдэх болтугай! Тэр нь савад өдөр үйлдсэний ёсоор түүнчлэн өөрийн шатаалт өргөлүүд хийгээд эвийн тул өргөлүүдийг өргөсөн гарах болтугай! Тийнхүү түүний гассаны хойно хаалга нь хаагдах болтугай! 13 Жич өдөр бүрт Жахуад шатаалт өргөлийг бэлтгэж, зэмгүй хургыг өргөн, өглөө бүрт өргөн үйлд. 14 Жич өглөө бүрт талхан өргөл гэвэл Ифагийн зургаан хувийн нэг хувь хийгээд нэг Хикий төдий тосны гурван хувийн нэг хувийг сайн буудайтай хольж өргөн Жахуад талхан өргөл болгон үргэлжид мөнх захиагаар түүний тул өгөн үйлд. 15 Тэр мэтээр тэд нь хурга хийгээд талхан өргөл ба, тосыг өглөө бүрт үргэлжид шатаалт өргөл болгон өргөх болтугай! 16 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Хэрвээ ноён нь өөрийн аль нэг хөвгүүнд өглөгийг өгөх бөгөөс эл, түүний хөвгүүд нь түүнийг эзлэх бөгөөд, тэр нь тэдний өмч болох болтугай! 17 Зүгээр хэрвээ тэр нь өөрийн өмчөөс өглөгийг нэг боолдоо өгөх бөгөөс эл, Тэр сул тавигдах жил болтол түүний болох бөгөөд тэр цагт тэр нь ноёнд буцах бөгөөд түүний хөвгүүд нь түүнийг эзлэх болтугай! 18 Жич ноён нь улсыг тэдний эзэлгүүрээс үл гарган, тэдний өмчийг үл авах болтугай! Харин өөрийн эд таваараас хөвгүүндээ өмчийг өгөх болтугай! Тийнхүү миний улсын хүн бүр нь эдэлбэрээсээ үл хагацуулагдах болтугай! хэмээн зарлиг болов. 19 Тэндээс тэр нь намайг хаалганы хажууд байгч орох орноор лам нарын хойд зүгийн тийш гарагч тасгуудад ирүүлэв. Тийнхүү Мана. тэнд баруун хажууд нэг орон бөлгөө. 20 Тийн бөгөөд тэр нь надад ийн зарлиг болруун; Энэ оронд лам нар нь буруугийн тул тахил хийгээд нүглийн тул тахилыг чанан, тэдний талхан өргөлийг барин шарах болтугай! Тийнхүү тэд нь улсыг ариун болгохын тул тэднийг гадаад харшинд үл аваачих болтугай! 21 хэмээн зарлиг болоод намайг гадаад харшинд ирүүлээд харшины дөрвөн өнцөгөөр намайг явуулав. Тийнхүү Мана. харшины аливаа өнцөгт нэг харш бөлгөө. 22 Харшины дөрвөн өнцөгт бяцхан харшнууд бөлгөө. Тэдний урт нь дөчин тохой хийгээд өргөн нь гучин тохой бөлгөө. эд дөрвөн өнцөг нь ганц хэмжээт бөлгөө. 23 Бас тэд дөрвийн дотор нэг үүдэлгэ агаад хаана ч үүдлэгийн доор чанах ордодоор бүтээгдсэн бөлгөө. 24 Тийн бөгөөд тэр нь надад ийн; Эд нь чанагчдын гэрүүд буй. Тэнд гэрийн үйлчлэгчид нь улсын өргөлүүдийг чанах болтугай! хэмээн зарлиг болов.
Дөчин долдугаар бүлэг.
1 Тэндээс тэр нь намайг гэрийн үүдэнд дахин ирүүлэв. Тийнхүү Мана. гэрийн босгоны доороос зүүн зүгээр ус нь гарав. Тэр юуны тул гэвэл, гэр нь зүүн зүгийн тийш харав. Тийнхүү ус гэрийн баруун зүгээс тахилын ширээний өмнүр доош урсав. 2 Тэндээс тэр нь намайг хаалганы замаар хойдоор ирүүлээд гадаад хаалга хүртэл гадаад замаар гэвэл, зүүн зүгт гарагч замаар ирүүлэв. Тийнхүү Мана. ус нь баруун зүгээр урсав. 3 Тийн бөгөөд гартаа алсыг барьж хүн нь зүүн зүгээр одоод, мянганы тохойг хэмжээд намайг усаар гатлуулав. Ус нь өлмийд хүрэв. 4 Бас тэр мянгыг хэмжээд намайг усаар гатлуулав. Ус нь өвдөгт хүрэв. Бас тэр нь мянгыг хэмжээд намайг усаар гатлуулав. Ус нь бэлхүүст хүрэв 5 Тийн бөгөөд түүний мянгыг хэмжсэнд, миний гаталж үл чадах гол болов гэвэл ус нь үерлээд самаруулах ус болоод, үл гатлагдах гол болсон бөлгөө. 6 Тийн бөгөөд тэр нь надад ийн; Хүн төрөлхтөөн! Чи үүнийг үзэв үү? хэмээн зарлиг болоод намайг ирүүлж, голын хөвөөнд буцаав. 7 Тийн бөгөөд миний буцахад Мана. голын хөвөөнд янд этгээдэд хийгээд чанад этгээдэд маш олон модод бөлгөө. 8 Тэнд тэр нь надад зарлиг болруун; Энэ газар нь зүүн газарт урсан, далд доош урсаж далайд орно. Түүний далайд ороход ус нь эдгээгдэх буй. 9 Тийн бөгөөд усны хаана ч хүрэхэд аливаа хөдлөгч амьтан амьд байх буй. Тийнхүү маш олон загас болох буй. Тэр юуны тул гэвэл,, энэ ус нь тэнд хүрэх буй. Тиймийн тул голын хаана ч хүрэхэд тэнд аливаа юм нь эдгээгдэх амьд байх буй. 10 Тийн бөгөөд загасч нар нь түний дээр байх бөгөөд Ин Хидигээс Ин Иклийм хүртэл өлмийнүүдийг хаях газар нь болох буй. Тэдний аливаа зүйлийн загас нь их далайн загас мэт маш олон болох буй. 11 Зүүнээр түүний шивэрт газад хийгээд булингар газад нь үл эдгээгдэх буй. Тэд нь давсны тул өгдөх буй. 12 Тийн бөгөөд голын дэргэд түүний хөвөөний янд этгээдэд хийгээд чанад этгээдэд аливаа жимст модод нь ургах буй. Тэдний навч нь үл шарлах бөгөөд, тэдний жимс нь үл барагдах буй. Тэд нь сар бүрт шинэ жимсээ гаргах буй. Тэр юуны тул гэвэл, тэдний ус нь ариун орноос гарна. Тийн бөгөөд тэдний жимс нь тэжээл болох бөгөөд тэдний навч нь эдгээхийн тул болох буй. 13 Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Энэ нь хязгаар болох бөгөөд үүгээр та Израйлын арван хоёр овгийн ёсоор газрыг эзлүүлэх буй. Иосифид хоёр хувь болох буй. 14 Тийн бөгөөд та адил ёсоор түүнийг эзлүүлэх буй. Би түүнийг танд өгөх буй хэмээн таны эцэг нарт тангараглав. Тиймийн тул энэ газар нь танд өмч болж тогтоогдох буй. 15 Бас энэ нь хойд зүгийн тийш их далайгаас Хидлунаар Идумд явах замаар газрын хязгаар болох бөгөөд 16 Хэмун хийгээд Фирут ба, Дамаскийн зах хийгээд Химуны захын хооронд байгч Шибрим хийгээд Хэдрэний захад байгч Хэчэр Хитикүн бөлгөө. 17 Тийн бөгөөд далайгаас зах нь Дамаскийн захад байгч Хэчэрийн хийгээд, хойд зүгт байгч Хэмуны зах буй. Энэ нь зүг буй. 18 Бас зүүн зүгийг Хэдрэнээс хийгээд Дамаскаас ба, Килианаас хийгээд Иордоны дэргэд байгч Израйлын газраас гэвэл, захаас зүүн зүг буй. 19 Бас өмнөх зүг өмнөөр Тамараас Кэдисд байгч гэрэлтэхийн ус хүртэл их далайгаар гол хүртэл болох буй. Энэ нь өмнөөр өмнөх зүгийн зах буй. 20 Бас баруун зүг нь захаас Химунд хүрэх замын тус байгч газар хүртэл их далай болох буй. Энэ нь баруун зүг буй. 21 Тэр мэтээр энэ газрыг өөрийн тул Израйлын овгуудын ёсоор хувуулцагтун! 22 Тийн бөгөөд түүний өөр тул хийгээд, таны дотор суун, таны дунд хүүхдийг төөрүүлэгч оролтоны тул өмч болгон шиваагаар хуваагтун! Тийнхүү тэр нь Израйлын хөвгүүдийн дунд газарт төрөгдсөн мэт болоод, Израйлын овгуудын дунд тантай өмчит бололцох болтугай! 23 Тийн бөгөөд аль овгийн дотор оролт хүн нь сууваас, тэнд түүнд өмч өгөгдөх буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно.
Дөчин наймдугаар бүлэг.
1 Тийн бөгөөд овгуудын нэрс нь ийн; Хойт адгаас Хамад Эджэр Инэнд хүрэх замаар Хидлуны замын зах хүртэл Дамаскийн хойт хязгаар гэвэл, Хамадын зах хүртэл тэнд нэгэн хувь буй Эд нь түүний зүүн хийгээд баруун этгээд буй. 2 Жич дэнгийн хязгаарын зүүн этгээдээс баруун этгээд хүртэл Аширт нэгэн хувь буй. 3 Жич Аширын хязгаарын зүүн этгээдээс баруун этгээд хүртэл Нафталид нэгэн хувь буй 4 Жич Нафталийн хязгаарын зүүн этгээдээс баруун этгээд хүртэл Манасашид нэгэн хувь буй 5 Жич Манасашийн хязгаарын зүүн этгээдээс баруун этгээд хртэл Ифарахимд нэгэн хувь буй. 6 Жич Ифархимын хязгаарын зүүн этгээдээс баруун этгээд хүртэл Рубинд нэгэн хувь буй 7 Жич Рубины хязгаарын зүүн этгээдэх баруун этгээд хүртэл Иудед нэгэн хувь буй. 8 Жич Иудегийн хязгаарын зүүн этгээдэээс баруун этгээд хүртэл таны өргөн өргөл болох буй. Түүний өргөн нь хоёр түмэн, таван мянга хулс хийгээд урт нь зүүн этгээдээс баруун этгээд хүртэл нэгэн хувийн зэрэг болох бөгөөд ариун орон нь түүний дунд болох болтугай! 9 Таны Жахуад өргөх өргөлийн урт нь хоёр түмэн таван мянган хулс хийгээд өргөн нь нэг түмэн хулс болох буй. 10 Бас тэднээс лам нарын тул ариун өргөл болох буй гэвэл, хойт зүгт урт нь хоёр түм таван мянган хулс хийгээд баруун зүгт өргөн нь нэг түмэн хулс ба зүүн зүгт өргөн нь нэг түмэн хулс хийгээд, өмнөх зүгт урт нь хоёр түм таван мянган хулс болох бөгөөд Жахуагийн ариун орон нь түүний дунд болох буй. 11 Тэр нь Задугийн хөвгүүнээс ариун болсон лам нарын тул болох буй Тэд нь Израйлын хөвгүүдийн төөрсөнд Ливитний төөрсөн мэт эс төөрөн миний шүүврийг сахив. 12 Тийн бөгөөд энэ нь тэдний тул маш ариун өргөл болох буй. 13 Бас лам нарын хязгаарын тус Ливитэнд урт нь хоёр түм таван мянган хулс хийгээд өргөн нь нэг түмэн хулс болох буй. Бүхэл урт нь хоёр түмэн таван мянган хулс хийгээд өргөн нь нэг түмэн хулс болох буй. 14 Тийн бөгөөд тэд нь түүнийг үл худалдан, үл андалдан газрын тэргүүн үрсийг үл хагацуулах болтугай! Тэр юуны тул гэвэл, тэр нь Жахуад ариун буй. 15 Тийн бөгөөд тэр хоёр түмэн таван мянган хулсны тус байгч өргөнөөр таван мянганы төдий үлдсэн газар нь балгас хийгээд буудал ба балгасны тойрогч газруудын тул ариун бус орон болох бөгөөд балгас нь түүний дунд болох болтугай! 16 Бас түүний хэмжээ гэвэл, ийн; Хойт этгээдэд дөрвөн мянган таван зуун хулс ба өмнөх этгээдэд дөрвөн мянга таван зуун хулс хийгээд баруун этгээдэд дөрвөн мянга таван зуун болох болтугай! 17 Бас балгасыг тойрогч газрууд нь хойт этгээдэд хоёр зуун тавь ба зүүн этгээдэд хоёр зуун тавь хийгээд баруун этгээдэд хоёр зуун тавин хулс болох болтугай! 18 Тийн бөгөөд үлдсэний урт нь ариун өргөлийн орны тус зүүн этгээдэд нэг түмэн хулс хийгээд баруун этгээдэд нэг түм болох буй. Бас тэр нь ариун өргөлийн орны тус болох бөгөөд түүний өсгөвөр нь балгасанд зарагдагчдын тул тэжээл болох болтугай! 19 Балгасны зарагдал гэвэл, Израйлын хамаг овгуудаас зарагдах буй. 20 Бүхэл өргөлийн орны урт нь хоёр түм таван мянган хулс хийгээд өргөн нь хоёр түм таван мянга болох болтугай! Тэр өргөлийн орны хаана ч адил болгон балгасны эдэлбэртэй өрөгөгтүн! 21 Тийн бөгөөд ариун өргөлийн орон хийгээд балгасны эзлэх наад цаад этгээдэд үлдсэн нь ноёны тул болох болтугай! Газруудын хязгаарын зүүн зүгт өргөлийн орны хоёр түм таван мянганы тус хийгээд газрын хязгаарын баруун зүгт хоёр түм таван мянганы тус гэвэл, говиудын тус байгч нь ноёны тул болоод ариун өргөл болох болтугай! Бас гэрийн ариун орон нь түүний дунд болох болтугай! 22 Тийн бөгөөд Ливитний эдэлбэрээс хийгээд балгасны эдэлбэрээс ноёны байгч эдэлбэрийн дундаас автах нь Иудегийн хязгаар хийгээд Баймины хязгаар хоёрын хооронд ноёны тул болох болтугай! 23 Бусад овгуудын учир гэвэл, зүүн этгээдээс баруун этгээд хүртэл Байминд нэгэн хувь буй 24 Баймины хязгаарын зүүн этгээдээс баруун хязгаар хүртэл Симиюунд нэгэн хувь буй. 25 Симиюний хязгаарын зүүн этгээдэх баруун этгээд хүртэл Иссахарт нэгэн хувь буй 26 Иссахарын хязгаарын зүүн этгээдээс баруун этгээд хүртэл Ябулунд нэгэн хувь буй 27 Ябулунгийн хязгаарын зүүн этгээдээс баруун этгээд хүртэл Кадад нэгэн хувь буй 28 Кадын хязгаарын өмнөх этгээдэд өмнөөр хязгаар нь Тамараас Кадисын дэргэд байгч гэрэлтэхийн уснуудад гол хүртэл их далайн дэргэд болох болтугай! 29 Таны Израйлын овгуудад өмч болгон шаваагаар хуваах газар нь энэ буй. Эд нь хувинууд буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно. 30 Тийн бөгөөд балгасаас гарах орд нь ийн буй. Хойт этгээдэд дөрвөн мянга таван зуун хулсын хэмжээ болох буй. 31 Бас балгасны хаалга нь Израйлын овгуудын нэрсээр нэрлэгдэх буй. Хойт этгээдэд гурван хаалга гэвэл, Рубины нэгэн хаалга Иудегийн нэгэн хаалга Ливийн нэгэн хаалга 32 Зүүн этгэээдэд дөрвөн мянга таван зуун хэмжээ хийгээд гурван хаалга гэвэл Иосивын нэгэн хаалга, Баймины нэгэн хаалга дэнгийн нэгэн хаалга, 33 Өмнөх этгээдэд дөрвөн мянга таван зуун хэмжээ хийгээд гурван хаалга гэвэл Шиминунгийн нэг хаалга Иссахарын нэг хаалга Ябулоны нэг хаалга 34 бахуун этгээдэд дөрвөн мянга таван зуун хэмжээ хийгээд тэдний гурван хаалга гэвэл Кадын нэг хаалга, Аширийн нэг хаалга, Нафталийн нэгэн хаалга буй. 35 Тэр нь тойрноор нэг түмэн найман мянган хэмжээ болох буй. Тийн бөгөөд тэр өдрөөс хойно балгасны нэр нь Жахуа тэнд буй хэмээн болох буй. Изихиэл хэмээгч форофидын ном төгсөв.