1 Пирсийн Кирус хааны нэгдүгээр жилд Жахуагийн Жиримийн Амабар зарлиг болсныг бүтээхийн тул Жахуа нь Пирсийн Кирус хааны сэтгэлийг сэрүүлэв. Тэгээд тэр нь хамаг эзэлгүүриндээ мэдээг дэлгэрүүлэн ийн бичив. 2 Пирсийн Кирус хааны зарлиг нь ийн; Огторгуйн Жахуа бурхан нь дэлхийн хамаг эзэлгүүринийг надад өгөөд Иудэд байгч Иерусалимд түүний тул гэрийг үүдэхийг надад захив. 3 Түүний хамаг улсаас таны дунд хэн буй. Түүний бурхан нь түүнтэй болох болтугай! Тэр нь Иудэд байгч Иерусалимд одоод Израйлийн Жахуа бурхны гэрийг Иерусалимд үүдэх болтугай! Тэр нь бурхан мөн! 4 Бас аливаа ч оронд сууж байсан хүнд тэрхүү орны улс нь бурхны Иерусалимд байгч гэрийн тул өөрийн дуртай өргөлөөс гадна мөнгө, алт, эд таваар, малаар туслах болтугай! 5 гэж зарлиг болсонд Иудэ болон Бинзамины эцэг нарын болон тэргүүлэгчид, лам нар, Ливитэн нь бурхны зүтгэлт сэтгэлтэй болсон улс бүхэнтэй Жахуагийн Иерусалимд байгч гэрийг үүдэхийн тул босов. 6 Бас тэдний хамаг шадар байгчид нь хамаг дураар өргөсөн юмнаас гадна мөнгөн зэвсгүүдээр болон алт, эд таваар, мал, эрдэнэ юмнуудаар тэдэнд туслав. 7 Бас Нибухиднизарын Иерусалимаас аваачаад өөрийн бурхадын гэрт оруулсан савс гэвэл, Жахуагийн гэрийн савсыг Хирус хаан нь гаргаж авчрав. 8 Пирсийн Кирус хаан нь тэд савсыг Митридад гэгч санг сахигчийн гараар авчруулаад, Иудэгийн Шишбазар ноёнд тоогоор өгөв. 9 Тэдний тоо гэвэл, гучин алтан таваг, нэг мянган мөнгөн таваг, хорин есөн хутга хийгээд 10 гучин алтан аяга, дөрвөн зуун арван өөр зэрэгт мөнгөн аяга, хийгээд нэг мянган бус савс бөлгөө. 11 Хамаг алт, мөнгө, савс нь таван мянга дөрвөн зуу бөлгөө. Тэд бүгдийг Шишбазар нь Бабилоноос Иерусалим хүртэл олз болсон улстай хамт аваачив.
Хоёрдугаар бүлэг
1 Тийнхүү Бабилоны Нибүхэднизар хааны олз болгон Бабилонд нүүлгэсэн бөгөөд нүүлгэнээс гаран Иерусалимын хийгээд Иудейд өөр өөрийн балгасанд буцаж ирсэн тэрхүү мужийн улс болон 2 Жирубабил хийгээд Жишуа, Нихимий, Сирэй, Рилэй, Мордукай, Билшан, Мисфар хийгээд Бикэй, Рэхүм, Ба Нэ Мэтэй ирэлцсэн Израйлийн хүмүүсийн тоо нь ийн; 3 Парусын үрс нь хоёр мянга нэг зуун далан хоёр, 4 Шипэтийн үрс нь гурван зуун далан хоёр, 5 Э Рэгийн үрс нь долоон зуун далан тав, 6 Жишуа болон Жиуавын үрсээс Пахад Муавын үрс нь хоёр мянга найман зуун арван хоёр, 7 Иламын үрс нь нэг мянга хоёр зуун тавин дөрөв, 8 Затугийн үрс нь есөн зуун дөчин тав, 9 Закайн үрс нь долоон зуун жар, 10 Банийн үрс нь зургаан зуун дөчин хоёр, 11 Бибайн үрс нь зургаан зуун хорин гурав, 12 Азкадын үрс нь нэг мянга хоёр зуун хорин хоёр, 13 Адуникамын үрс нь зургаан зуун жаран зургаа, 14 Бикэйн үрс нь хоёр мянга тавин зургаа, 15 Адины үрс нь дөрвөн зуун тавин дөрөв, 16 Хижикийн Атирын үрс нь жаран найм, 17 Бизайн үрс нь гурван зуун хорин гурав, 18 Иурэгийгийн үрс нь зуун арван хоёр, 19 Хэшүмийн үрс нь хоёр зуун хорин гурав, 20 Хибэрийн үрс нь жаран тав, 21 Битлихимийн үрс нь зуун хорин гурав, 22 Нитуфагийн хүмүүс нь тавин зургаа, 23 Анатудын үрс нь зуун хорин найм, 24 Азмавидын үрс нь дөчин хоёр, 25 Кирияад Арим болон Кипира ба Пирудын үрс нь долоон зуун дөчин гурав, 26 Рама болон Кабаны үрс нь зургаан зуун хорин нэг, 27 Михмэсийн хүмүүс нь зуун хорин хоёр, 28 Битил болон Айн хүмүүс нь хоёр зуун хорин гурав, 29 Нибугийн үрс нь тавин хоёр, 30 Макбисын үрс нь зуун тавин зургаа, 31 өөр Илмийн үрс нь мянга хоёр зуун тавин дөрөв, 32 Харимын үрс нь гурван зуун хорь, 33 Луд болон Хадад, Онын үрс нь долоон зуун хорин тав, 34 Жирихүгийн үрс гурван зуун дөчин тав, 35 Си Э Нэгийн үрс нь гурван мянга зургаан зуун гуч, 36 лам нар гэвэл, Жишуагийн гэрийн Жидайн үрс нь есөн зуун далан гурав, 37 Имирийн үрс нь мянга тавин хоёр, 38 Пашүрийн үрс нь мянга хоёр зуун дөчин долоо, 39 Харимын үрс нь мянга арван долоо, 40 Ливитэн гэвэл, Худавийн үрсээс агсан Жишува болон Кадмияалын үрс нь далан дөрөв, 41 Дуулагчид гэвэл, Асавын үрс нь зуун хорин найм, 42 сахигчдын үрс гэвэл, Шалүмийн үрс болон, Атирын үрс ба Таламуны үрс, Акувын үрс, Хатитагийн үрс, Шубайн үрс, тэд бүгдээр зуун гучин ес, 43 Нитанитан гэвэл, Зиха, Хасупа, Табазудын үрс болон 44 Кирус, Шиэхэ, Патуны үрс ба 45 Ливан, Хагаб, Акув, 46 Хакив, Салмай, Хананы үрс ба 47 Кидил, Кадар, Рияайн үрс хийгээд, 48 Ризам, Никүд, Казамын үрс ба 49 Үзэгийн үрс болон Паси, Бисай, 50 Асна, Михүнэм, Нибүсэм, 51 Бахбүг, Хакуфа, Хархүр, 52 Базлуд, Михада, Харшагийн үрс ба 53 Баркус, Сисир, Тамагийн үрс болон 54 Нижи, Хатифа, 55 Соломоны боолуудын үрс гэвэл, Сутай, Суфирид, Пирудын үрс болон, 56 Зэ Э Лэ, Даркун, Кидилийн үрс ба 57 Шипити, Хатил, Жибаймын Бокирид, Амийн үрс 58 Нитнайтан хийгээд Соломоны боолуудын үрс бүгд гурван зуун жаран хоёр бөлгөө. 59 Тийнхүү Тилмилэ, Тилхара, Кирув, Атан, Имар хэмээгч газруудаас гарагсад буй бөлгөө. Зүгээр тэд нь өөрийн гэр, төрлүүд, Израйлийн мөн буюу эсвэл өөр буюу гэж үзүүлж эс чадав. 60 Дили, Тоби, Никүдийн үрс нь зургаан зуун тавин хоёр, 61 жич лам нарын үрсээс гэвэл; Хабаяа, Коз, Барзилайн үрс гэвэл, тэр нь Килияадын Барзилайн охидоос гэргийг аваад тэдний нэрээр нэрлэгдсэн бөлгөө. 62 Эд гэвэл, үрсээрээ тоологдогсдын дунд үрсийн туужийг бичсэн боловч эс олов. Тиймийн тул тэд нь бузар мэт болоод ламын ёслолоос гаргагдав. 63 Тэгээд Тиршата нь тэдэнд ийн өгүүлрүүн; Укрим болон Түмимт ламын болох болтол та маш ариун юмнуудаас идэж үл болох буй хэмээлээ. 64 Бүхэл чуулган нь дөчин хоёр мянга гурван зуун жар бөлгөө. 65 Тэднээс гадна тэдний боолууд, шивэгчид нь долоон мянга гурван зуун гучин долоо бөлгөө. Бас тэднээс хоёр зуу нь дуулагч эрс хийгээд дуулагч эмс бөлгөө. 66 Тэдний морьд нь долоон зуун гучин зургаа байсан бөгөөд луусууд нь хоёр зуун дөчин тав ба 67 тэмээд нь дөрвөн зуун гучин тав бөгөөд тэдний илжгэд нь зургаан мянга долоон зуун хорь бөлгөө. 68 Тэгээд тэргүүлэгч эцэг нараас заримууд нь Иерусалимд байгч Жахуагийн гэрт хүрмэгц түүний оронд үүдэх бурхны гэрийн тул дуртайгаар өргөв. 69 Тэд нь чадлаараа санг сахигчид жаран нэгэн мянган дирхамын төдий алт болон мянган Минагийн төдий мөнгө ба ламын зуун хувцсыг өгөв. 70 Тэгээд лам нар болон Ливитэн, ба улс аас заримууд болон дуулагчид ба сахигчид, Нитинитэн, нь өөрийн балгадад суув. Бас хамаг Израйль нь өөрийн балгадад суув.
Гуравдугаар бүлэг
1 Тэгээд долдугаар сарын болсонд Израйлийн хөвгүүд нь балгадын дотор авай. Жич улс нь ганц хүн мэт Иерусалимд чуулалцав. 2 Тэгээд Зужадагийн Жишуа хөвгүүн хийгээд түүний ах дүү нар болсон лам нар ба Сияалтияалын Жирубавил хөвгүүн түүний ах дүү нар нь босоод, бурхны Моши хүний тогтоолд бичигдсэн ёсоор Израйлийн бурхны тахилын ширээнд шатаалт тахилыг өргөхийн тул түүнийг үүдэв. 3 Тэгээд тэд нь тахилын ширээг түүний суурин дээр суулгав. Зүгээр тэд газдын улсын учир тэд нь айв. Тийнхүү тэд нь тахилын ширээний дээр Жахуад шатаалт тахилууд гэвэл, өглөө болон үдэш бүр шатаалт тахилуудыг өргөв. 4 Бас тэд нь тогтоосноор цацар гэрийн найрыг сахиж өдөр бүрийн шатаалт тахилуудыг өдөр бүр хэрэглэснээр тэдний зангаар тоогоор өргөв. 5 Жич түүнээс хойш тэд нь шинэ сарын хийгээд Жахуагийн ариун болгосон хамаг тогтоосон найруудын өргөлц шатаалт тахилуудыг өргөв. Бас аливаа дураараа өргөгч Жахуад дураар өргөх тахилыг өргөв. 6 Тэд нь долдугаар сарын нэгэнд шатаалт тахилыг Жахуад эхэлж өргөв. Тийн атал Жахуагийн сүм нь суурилагдаагүй бөлгөө. 7 Бас тэд нь чулууч, модоч дархнуудад мөнгө өгөн Пирсийн Кирус хааны зөвшөөрлөөр Ливанаас Зупалийн далай хүртэл хуш моддыг авчрахын тул Сидунтан, болон Тиртэнд идээ, ундаа, тосыг өгөв. 8 Тэгээд тэдний Иерусалимд агсан Жахуа бурхны гэрт ирсээр хоёрдугаар жилийн хоёрдугаар сард Сияалтияалын Жирубавил хөвгүүн болон Зузадагийн Жишуа хөвгүүн ба үлдсэн лам нар болон тэдний ах дүү болсон Ливитэн, олз болсон газраас Иерусалимд ирэгсэд бүгдээр эхлээд, хорин наснаас дээш настай Ливитнийг Жахуагийн гэрийн үйлдвэрийг бүтээхийн тул тогтоов. 9 Тэгээд Жишуа түүний хөвгүүд, ах дүү нар болон Кадмияал, түүний хөвгүүд, Хинададын хөвгүүд, тэдний хөвгүүд ба тэдний ах дүү нар болсон Ливитэн, бүгдээр босоод бурхны гэрийн хөдөлмөрчдийг хөдлүүлэв. 10 Тэгээд үүдэгчид нь Жахуагийн сүмийн суурилахдаа номын хувцдаар өмсгөсөн бүрээтэй болсон лам нар, Асавын хөвгүүд, болсон Ливитнийг цангуудаар Израйлийн Давид хааны тогтоолоор Жахуаг магтахын тул тогтоов. 11 Тийнхүү тэд нь ээлжээр дуулалцан Жахуад магтаал, хүндлэлийг өргөв. Тэр юу гэвэл, тэр нь сайн буй. Бас тэр нь Израйльд үргэлжид өршөөлтэй буй. Бас Жахуагийн гэрийн суурилагдсаны тул хамаг улс нь маш их дуугаар Жахуаг магтаж дуудалцав. 12 Тэгэвч лам нар, Ливитэн, эцэг нарын тэргүүлэгчдээс олон их настай бологсод нь анхны гэрийг үзсэний тул энэ гэрийн суурины тэдний өмнө суурилагдсанд их дуу гаргацан уйлалцав. Жич олон нь баясч их дуу гарав. 13 Тиймийн тул улс нь баясгалант цэнгээний дууг улсын уйлалдааны дуунаас ялгаж, эс чадав. Тэр юу гэвэл, улсын их дуугаар дуудалцсанаар дуу нь хол сонсогдов.
Дөрөвдүгээр бүлэг
1 Тэгээд Иудэ болон Бинзамины тус эсэргүүцэгчид нь олз агсан улсын Израйлийн Жахуа бурхны тул гэрийг үүдэн ахуйг сонсоод 2 Жирубавил хийгээд эцэг нарын тэргүүлэгчдэд ирээд тэдэнд ийн; Бид тантай хамтаар үүдэлцье. Тэр юу гэвэл, бид тантай адилаар таны бурхныг бэдрэн, биднийг нааш авчирсан Асирийн Исар Хадун хааны цагаас Жахуад тахил өргөсөөр амой. 3 гэсэнд Жирубуавил, Ишуа, Израйлийн эцэг нарын өөр тэргүүлэгчид нь тэдэнд өгүүлрүүн; Та бидний бурханд гэрийг үүдэлцэх ёсгүй буюу. Харин Пирсийн Кирус хааны бидэнд захиснаар ямагт бид Израйлийн Жахуа бурханд үүдэх буй 4 гэсэнд газрын улс нь Иудэгийн улсын өмнөөс эсэргүүцэж тэдний үүдэхийг саатуулан 5 тэдний зоригийг болиулахын тул Пирсийн Кирус хааны бүхэл цаг болон Парисын Дариус хааны эзлэх цаг болтол эсэргүүцэж тэдний өмнөөс зөвлөгчдийг хөлслөв. 6 Тийн бээр Ахасу Ирусын эхэлж эзлэх цагт тэд нь Иудэ болон Иерусалимд суугчдын өмнөөс буруушаах бичгийг бичив. 7 Бас Арташаштагийн цагт Бишлам болон Митритад, Табийл хийгээд тэдний өөр нөхөд нь Пирсийн Арташашта хаанд бичив. Тэр бичиг нь Сирийн хэлээр тайлбарлагдсан бөлгөө. 8 Рихүм тогтоолч Шимшай бичээч нь Иерусалимын өмнөөс ийм бичгийг Арташашта хаанд бичив. 9 Тэр цагт Рихүм тогтоолч хийгээд Шимтай бичээч ба тэдний өөр нөхөд гэвэл, Динайтан, Афарсадхитан, Тарфилитан, Афарситан, Архивитан, Бабилонтон, Сүшэнкитэн, Дидавитан ба Пириситан 10 бас их хүчит Асанбартын мөрний цаад этгээдэд гэтгэлгэж авчраад Самарийн балгадад суулгасан хийгээд мөрний наана этгээдэд байгч бусад нь цагийн тоотойгоор бичив. 11 Тэдний Арташаштан хаанд илгээсэн бичгийн буулгамал нь ийн; Мөрний наана байгч чиний боолууд нь ийм цагт, 12 чамаас ирсэн Иудэ нар нь Иерусалимд ирээд эсэргүүцэгч хийгээд муу балгадыг үүдэж бүрэн, түүний хаалгыг босгон, суурийг нийлүүлсэн буй гэж хаанд мэдэгдэх болтугай! 13 Тэр балгас нь дахин үүдэгдэх бөгөөд хэрэм нь босгогдох бөгөөд эл, Тэд нь аливаа гааль тэргүүтнийг үл төлөх буй гэж хаанд өдгөө мэдэгдэх болтугай! Үүгээр чи хаадын санг бууруулах буй. 14 Тийн ахуйд бид хааны орд харшаас тэтгэгдэн хааны хүндлэлгүйг үзэх зохисгүй ахуйн тул хаан нь эцэг нарынхаа туужуудын дотор тэр бэдрүүлтүгэй хэмээн мэдүүлж бичив. 15 Тэд туужуудын дотор тэр балгасад нь эсэргүүцэгч хийгээд хаанд болн мужид хорт ба түүний дотор эртний цагт хутгаллууд нь үргэлжид хөдөлгөгдсөн бөлгөө. Түүний тул энэ балгас нь эвдрүүлэгдсэн бөлгөө гэж чи мэдэх буй. 16 Хэрэв тэр балгас нь үүдэгдэх бөгөөд түүний хэрэм нь босгогдвол эл мөрний наана этгээдэд чиний эрх нь үгүй болох гэж хаанд мэдүүлнэ бид гэж бичив. 17 Тэгээд хаан нь Рихүм тогтоолч, Шимшэй бичээч, Самарид суугч тэдний өөр нөхөд, мөрний цаана суугчдад хариуг илгээж ийн; Амгалан. Ийм цаг 18 таны бидэнд илгээсэн бичиг нь бидний өмнө илэрхийгээр уншигдсан буй. 19 Тэгээд миний захиснаар бэдрэхэд тэр балгас нь эртний цагт хаадын өмнөөс үймчлүүлсэн бөгөөд түүний дотор эсэргүүцэгч, хутгалалт улс нь олдсон бөлгөө. 20 Бас Иерусалимд хүчит хаад агаад мөрний цаана байгч хамгийг эзэлсэн бөлгөө. Бас тэдэнд алба гааль тэргүүтэн өгөгдсөн бөлгөө гэж мэдэгдэв. 21 Тиймээс эд хүмүүсийн болиулаад, бас надаас зарлигийн иртэл тэр балгасыг бүү үүдэгтүн! гэж захигтун! 22 Хаадад хор үл болохын тул үүнийг хичээн эрхгүй үйлдэгтүн! гэж бичив. 23 Тийнхүү Рихүм тогтоолч, Шимшай бичээч, тэдний нөхөд нь Арташашта хааны бичгийг уншаад Иерусалимд яаралтай одоод Иудэтнийг хүчлэн хүчээр зогсоов. 24 Энэ мэтээр бурхны Иерусалимд байгч гэрийн үйлдвэр нь зогсож Пирсийн Дариус хааны эзэлгүүрний хоёр дахь жил болтол зогсов.
Тавдугаар бүлэг
1 Тэр цагт форофид нар болсон Хэгэй болон Идүгийн жихари хөвгүүн нь Иудэ болон Иерусалимд агч Иудэтэнд Израйлийн бурхны нэрээр форофидлов. 2 Бас тэр цагт Сияалтияалын Жирубавил хөвгүүн хийгээд Зуздагийн Жишуа хөвгүүн босоод бурхны Иерусалимд агч гэрийг эхэлж үүдэв. Бас бурхны форофид нар нь тэдэнтэй байлцан туслалцав. 3 Тэрхүү цагт мөрний наана байгч Таднай тэргүүлэгч хийгээд Шитар Бузнай ба тэдний нөхөд нь ирээд тэдэнд ийн; Энэ гэрийг үүдэн хэрмийг ч босгогтун! хэмээн танд хэн захисан буюу 4 гэсэнд бид энэ үүдлэгийг үүдэгч улсын нэрсийг тэдэнд өгүүлэв. 5 Тэгэвч Иудэгийн өтгөсүүдийн дээр тэдний бурхны нүдний агсаны тул Дариусын зарлигийн иртэл тэдгээрийг зогсоож эс чадсан бөлгөө. Тиймийн тул тэд нь үүний учир бичгийг бичив. 6 Мөрний наана байгч Таднай тэргүүлэгч хийгээд Шитар Бузнай ба мөрний наана байгч Афарсакийн нөхөд нь Дариус хаанд илгээсэн бичгийн буулгамал гэвэл, 7 Тэд нь бичгийг илгээн ийн бичрүүн; Дариус хаанд амгалан болох болтугай! 8 Бидний Иудэгийн мужид агч их бурхны гэрт одсонд тэрхүү гэр нь чуулганаар ирээд түүний хананд мод тавигдсан буй. Тийнхүү энэ үйл нь яаралтайгаар бүтээгдэж тэдгээрийн гараар бүтээмжилнэ гэж хаанд мэдэгдэх болтугай! 9 Тийнхүү бид тэд өтгөсүүдээс асууж өгүүлрүүн; Энэ гэрийг үүдэж, хэрмийг ч босгогтун! гэж танд хэн захисан буюу 10 гээд бас чамд бичиж мэдүүлэхийн тул бидний тэндэх нэрсийг асуусанд тэд нь ийн хариу өгүүлрүүн; 11 Бид огторгуй болон дэлхийн бурхны боолууд буй бөгөөд Израйлийн нэг их хааны үүдэгдсээр олон жил болсон гэрийг дахин үүднэ. 12 Зүгээр бидний эцэг нарын огторгуйн бурхныг хилэгнүүлсний тул тэр нь Бабилоны Нибукиднизар хаан болсон Килдий хүний гарт тэднийг өгөв. Тэр ч энэ гэрийг эвдээд улсыг Бабилонд аваачив. 13 Зүгээр Бабилоны Кирус хаан нь нэгдүгээр жилд Кирус хааны энэ бурхны гэрийг үүдэхийг захив. 14 Бас Кирус хаан нь Нибухиднизарын Иерусалимд агсан сүмээс аваад Бабилонд агч сүмийн дотор оруулсан бурхны гэрийн алт, мөнгөн савсыг Бабилоны сүмээс аваад түүний хэргийг дагагч болсон Шишибазарт тушаагаад, түүнд ийн; 15 Эд савсыг аваад Иерусалимд агч сүмд аваачин од. Бас бурхны гэр нь түүний оронд үүдэгдэх болтугай! 16 Тэр цагт тэрхүү Шишибазар нь ирээд Иерусалимд агсан бурхны гэрийн суурийг тавив. Бас тэр цаг өдгөө болтол үүдэгдсэн болвч эс төгсөв гэж өгүүлэв. 17 Тиймийн тул хэрэв хаанд тааламжтай болбол эл. Кирус хаан нь энэ бурхны гэрийг Иерусалимд үүдэхийг захисан буюу бус буюу гэж мэдэхийн тул хааны Бабилонд агч сангийн гэрт бэдрэх болтугай! Тэгээд хаан нь бидэнд өөрийн тааллыг мэдүүлэх болтугай! гэж бичжээ.
Зургадугаар бүлэг
1 Тэгээд Дариусын захиснаар Бабилонд агсан сангийн гэрүүдийн бичгүүдийг бэдэрсэнд 2 Мидийн мужид агч Армитагийн орд харшид нэг бичиг олдсон бөгөөд түүнд бичигдсэн нь ийн; 3 Кирус хааны нэг дэхь жилд Иерусалимд байгч бурхны гэрийн учир Кирус хааны зарлиг болсон нь ийн; Тэдний тахилуудыг өргөсөн орон гэвэл, тэр гэр нь үүдэгдэх бөгөөд түүний суурин нь бөхөөр тавигдах болтугай! Тэр нь өндрөөр жаран тохой болоод өргөнөөр жаран тохой болтугай! 4 Тэр нь гурван их чулуунд болон модны нэг зэргээр үүдэгдэх болтугай! Бас түүний гаргаж нь хааны гэрээс өгөгдөх болтугай! 5 Бас Нибухиднизарын Иерусалимд агсан сүмээс аваад Бабилонд аваачсан савс гэвэл, бурхны гэрийн алт, мөнгөн савс нь буцаагдан Иерусалимд агч сүмд хүргэгдэн бурхны гэрт орондоо тавигдах болтугай! гэж зарлиг болсон бөлгөө. 6 Тиймийн тул мөрний цаана Таднай тэргүүлэгч ба мөрний цаана байсан Шитар Бузани ба таны Афарсакатан нөхөд өө! Тэндээс холдогтун! 7 Та энэ бурхны гэрийн үйлсийг бүү саатуулагтун! Иудэ нарын тэргүүлэгч хийгээд Иудэй нарын өтгөсүүд нь энэ бурхны гэрийг түүний оронд үүдэх болтугай! 8 Бас энэ бурхны гэрийг үүдэхийн тул Иудейтний өтгөсүүдэд нөхдөд таны юу үйлдэхийг би захина гэвэл тэдний үл зогсохын тул хааны мөрний цаана эд агуурс болсон албанаас эд хүмүүст гаргаш нь удалгүй өгөгдөх болтугай! 9 Бас Иерусалимд байгч эм нарын тогтоолоороо хэрэглэх гэвэл, огторгуйн бурханд шаталт өргөлүүдийг өргөхийн тул шар, хуц, хургад болон талх, давс, үзмийн ундаа, тос нь тэдэнд өдөр бүр эрхгүй өгөгдөх болтугай! 10 Тэгээд тэд нь анхилах үнэрт тахилуудыг огторгуйн бурханд өргөж хаан, түүний хөвгүүдийн амины тул залбирах болтугай! 11 Бас миний захиснаар аль хэн нь энэ захиаг хувилгавал эл. Үүний тул түүний гэрээс мод нь автаад босгогдсонд тэр нь түүний дээр олгогдох болтугай! Түүний гэр нь санд автах болтугай! 12 Бас өөрийн нэрийг тэнд байгуулсан бурхан нь бурхны Иерусалимд агч гэрийг гараараа хувилгагч, эсвэл эвдэгч хамаг хаад болон улсыг эвдрүүлэх болтугай! Би Дариусд энэхүү захиаг өгсөн буй. Тэр нь яаралтай бүтэх болтугай! 13 гэж захисанд мөрний наана байгч Таднай тэргүүлэгч хийгээд Шитар Бузнай ба тэдний нөхөд нь Дариус хааны илгээснээр түүнчлэн удалгүйгээр үйлдэв. 14 Иудэтний өтгөс нь үүдэж Хакай болон Идүгийн Жикири хөвгүүд форофид нарын форофидлогоор бүтээмжит болов. Тийнхүү тэд нь Израйлийн бурхны зарлигаар хийгээд Пирсийн Кирус болон Дариус ба Арташашта хаадын захиагаар үүнийг төгсгөв. 15 Энэ мэтээр тэр гэр нь Дариус хааны эзэлсэн зургаа дахь жилийн Атар хэмээгч сарын гуравдугаар өдөр төгсөв. 16 Тэгээд Израйлийн хөвгүүд гэвэл, лам нар, Ливитэн, өөр олз агсад нь энэ бурхны гэрийг баясгалантайгаар ариутгав. 17 Бас тэд нь бурхны энэхүү гэрийг ариутгахдаа зуун шар, хоёр зуун хуц, дөрвөн зуун хургыг өргөн Израйлийн арван хоёр овгийн тоогоор арван хоёр тэхийг нүглийн тахил болгон хамаг Израйлийн тул өргөв. 18 Бас Мошийн номонд бичигдсэнээр бурхны Иерусалимд агч гэрийн үйлдвэрийн тул тэдгээр нь лам нарыг тэдний хуваалгуудаар болон Ливитнийн тэдний ангиудаар тогтоов. 19 Тэгээд олзлогсод улс нь нэгдүгээр сарын арван дөрөвний өдөр Пасхыг сахив. 20 Тэр юу гэвэл, лам нар болон Ливитэн бүгдээр хамт ариутгагдан ариун болоод олзлогдсон улсын тул хийгээд өөрийн ах дүү нар болсон лам нарын тул ба өөрийн тул Пасхын хургыг алав. 21 Тэгээд олз болон байдлаас буцсан Израйлийн хөвгүүд хийгээд Израйлийн Жахуа бурхныг бэдрэхийн тул тэдэнд ирээд тэрхүү газрын балай номтны жигшүүрээс хагацагсад бүгдээр идэлцэн 22 долоон өдрийн турш эс исгэсэн гурилын найрыг баясгалантайгаар сахив. Тэр юу гвэл, Жахуа нь тэднийг баясган Израйлийн бурхан болсон бурхны гэрийн үйлдвэрэнд тэдний гаруудыг тэнхрүүлэхийн тул Асирын хааны зүрхийг тэдний тул эргүүлэв.
Долдугаар бүлэг
1 Тэгээд үүнээс хойно Пирсийн Арташашта хааны эзлэх цагт Арун тэргүүн ламын Илияазар хөвгүүний Пинихас хөвгүүний Абишуа хөвгүүний Бүхи хөвгүүний 2 Үз хөвгүүний Жирахай хөвгүүн Миразүд хөвгүүний 3 Ажари хөвгүүний Амари хөвгүүний Ахитов хөвгүүний 4 Задуг хөвгүүний Салүм хөвгүүний Хилкий хөвгүүний 6 Азари хөвгүүний Сирийн Изк хөвгүүн нь Бабилоноос гарав. 6 Энэхүү Изк нь Израйлийн Жахуа бурхны Мошигоор өгсөн тогтоолоор төгссөн ном заагч бөлгөө. Түүний Жахуа бурхны мутрын түүнтэй агснаар хаан нь түүний хамаг ирснийг өгөв. 7 Тэгээд Арташашта хааны долоодахь жилд Израйлийн хөвгүүн, лам нар, Ливитэн хийгээд дуулагчид, сахигчид Нитинитнээс зарим нь Иерусалимд одов. 8 Тэгээд Изра нь хааны долоо дахь жилийн тавдугаар сард Иерусалимд хүрэв. 9 Тэр гэвэл, нэгдүгээр сарын нэгний өдөр Бабилоноос гараад түүний бурхны сайн мутрын түүнтэй агснаар тавдугаар сарын нэгний өдөр Иерусалимд хүрэв. 10 Тэр юу гэвэл, Изк нь Жахуагийн тогтоолыг хэрэглэж түүнийг бүтээж Израйльд захиа хийгээд шүүврүүдийг заахын тул зүрхээ бэлдэв. 11 Арташашуа хааны ном заагчид гэвэл, Жахуагийн зарлигийн үгс болон түүний Израйльд өгсөн захиануудыг заагч болсон Изра ламд өгсөн бичгийн буулгамал нь ийн; 12 Хаадын Арташашта хаан нь ийм цагт огторгуйн бурхны тогтоолын ном заагч болсо Израд амгаланг хүснэ. 13 Миний оронд агч Израйлийн улсаас болон лам нар, Ливитнээс Иерусалимд чамтай одолцох хамаг дуртай болсон нь чамтай одолцох болтугай! гэж би тогтооно. 14 Тэр юу гэвэл, чи хаан, түүний долоон зөвлөгчөөс илгээгдэж чиний гарт агч чиний бурхны зарлигаар Иудэгийн хийгээд Иерусалимын учир асуухын тул хийгээд 15 хааны хийгээд түүний зөвлөгчдийн Иерусалимд суудалтай Израйлын Бурханд дуртайгаар өргөсөн мөнгө хийгээд алтыг аваачихын тул ба 16 Бабилоны бүхэл мужийн дотор чиний олох мөнгө, алт ба улсын хийгээд лам нарын Иерусалимд агч тэдний бурхны гэрийн тул дуртай, өргөх өргөлүүдийг аваачихын тул илгээгдсэн буй. 17 Энэхүү мөнгөөр шар, хуц, хургадыг тэдний идээний болон ундааны тахилуудтай удалгүй худалдаж аваад тэднийг өөрийн бурхны Иерусалимд агч гэрийн тахилын ширээнд өргөн үйлд. 18 Бас үлдсэн мөнгө, алтаар таны бурхны тааллаар өөрийн болон ах дүү нарын дураараа юу үйлдэх тааламжтайг үйлдэгтүн! 19 Бас чиний бурхны гэрийн үйлдвэрний тул чамд өгдөн савсыг Иерусалимын бурхны өмнө тавин үйлд. 20 Бас чи өөрийн Бурханы гэрийн тул ямар ч бус гаргах юмыг хэрэглэвэл, тэр нь хааны сангаас өгдөх буй. 21 Бас би Арташашта хаан нь мөрний цаана агч санг сахигчдад захина гэвэл, огторгуйн бурхны өмнө заагч Изра лам нь танаас аль юмыг хэрэглэвэл, түүнчлэн бүтээгдэх болтугай! гэвэл, 22 зуун талантын төдий мөнгө хийгээд зуун хүр хэмжүүрийн төдий талх ба зуун бад хэмжүүрийн төдий үзмийн ундаа болон зуун бад хэмжүүрийн төдий тос хүртэл бас давс нь тоогүй өгөгдөх ботугай! 23 Огторгуйн бурхны аль захисан нь огтогуйн бурхны гэрийн тул зүтгэлтэй бүтээгдэх болтугай! Тэр юу гэвэл, хааны эзэлгүүрэн хийгээд түүний хөвгүүдийн тус хилэнийг үл болохын тул болой. 24 Бас энэ бурхны гэрийн лам нар болон Ливитний дуулагчид болон сахигчид, Нитинитэн, зарц нар бүгдээр тэднээс алба гааль татвар тэргүүтнийг авах ёсгүй гэж танд мэдүүлнэ. 25 Бас Изра аа! Чиний дотор агч чиний бурхны цэцнээр тэргүүлэгчид болон заргачдыг тогтоон үйлд. Тэд ч мөрний цаана агчдын болон чиний бурхны зарлигийг мэдэгчдийг шүүн, үл мэдэгчдийг сургах болтугай! 26 Бас чиний бурхны зарлигаар болон хааны зарлигаар явахыг үл дурлагч нь үхлээр буюу эсвэл гаргагдлаар буюу эсвэл зөөрийг талахаар буюу, эсвэл гянданд суулгахаар удалгүй засаглагдах болтугай! гэж бичив.щ 27 Тэгээд Жахуагийн Иерусалимд агч гэрийг үзэсгэлэнт болгохыг хааны зүрхэнд оруулсан бидний өвөг эцэг нарын Жахуа бурхан нь магтагдах болтугай! 28 Жич тэр ч хааны болон зөвлөгчид, хааны хамаг хүчит ноёдын өмнө өршөөлийг надад хүргэв. Тийн бөгөөд миний Жахуа бурхны мутрын надтай болсноор би тэнхрүүлэгдээд Израйлиас тэргүүн хүмүүсийг надтай явалцахын тул цуглуулав.
Наймдугаар бүлэг
1 Тэгээд эцэг нарын тэргүүлэгчид болон надтай Бабилоноос Арташаштагийн эзлэх цагт явалцагсдын үеийн тууж нь ийн буй. 2 Пинихасын хөвгүүдээс Киршум Итамарын үрсээс Даниал, Давидын үрсээс Хатус, 3 Сикнийн үрсээс гэвэл, Парусын үрсээс Зикири бөгөөд түүнтэй үе үеийн тоогоор эрчүүдээс зуун тавь тоологдов. 4 Пахад Муавын үрсээс Жирихийн Илихо Инай хөвгүүн бөгөөд түүнтэй хоёр зуун эр бөлгөө. 5 Шигний үрсээс Захажиалын хөвгүүд бөгөөд түүнтэй гурван зуун эр бөлгөө. 6 Адины үрсээс Зунатаны Ибад хөвгүүн бөгөөд түүнтэй тавин эр бөлгөө. 7 Иламын үрсээс Атамийн Иши хөвгүүн бөгөөд түүнтэй далан эр бөлгөө. 8 Шиптийн үрсээс Микайлын Жибити хөвгүүн бөгөөд түүнтэй наян эр бөлгөө. 9 Зуавын үрсээс Жихияалын Убидий хөвгүүн бөгөөд түүнтэй хоёр зуун арван найман эр бөлгөө. 10 Шилумидын үрсээс Зосифийн хөвгүүн бөгөөд түүнтэй зуун жаран эр бөлгөө. 11 Жич Бибайн үрсээс Бибайн Жикири хөвгүүн бөгөөд түүнтэй хорин найман эр бөлгөө. 12 Азкадын үрсээс Хакитаны Зуханан хөвгүүн бөгөөд түүнтэй зуун арван эр бөлгөө. 13 Жич Задуникимын Атагийн үрсээс Илифилид хийгээд Жинал ба Симийн нэрт хөвгүүн бөгөөд тэдэнтэй жаран эр бөлгөө. 14 Бас Баквайн үрсээс Үтэй хийгээд Зэ Бүд бөгөөд тэдэнтэй далан эр тоологдов. 15 Тэгээд би тэднийг Ахавад урсагч голд цуглуулав. Тэнд бид гурван өдөр майхан гэрүүдэд суулцав. Жич би улс болон лам нарыг үзээд тэнд Ливийн хөвгүүдээс нэгийг ч эс олов. 16 Тиймийн тул би Илиазар хийгээд Шими ба Илнатан, Зарив ба Илиатан болон Натан ба Зикири, Мишүлэн тэргүүлэгчид болон ухаантан болсон Зуй Арив хийгээд Илнатаныг дуудахаар илгээв. 17 Тэгээд би тэднийг Касуфи орны Иду тэргүүлэгчид захиатай илгээж, Касипийн оронд агч Идуд болон түүний ах дүү агч Натинитанд ийн; Бидний бурхны гэрийн тул зарц нарыг бидэнд авчрагтун! гэж өгүүлэхийг захив. 18 Тэгээд бидний бурхны сайн мутрын бидэнтэй агснаар тэд нь Израйлийн Ливи хөвгүүний Махалийн хөвгүүнээс нэг ухаант хүн болон Шириби ба түүний хөвгүүн болон ах дүү нар болсон арван найман хүнийг бид авчрав. 19 Жич Хашиби болон Мирэрийн хөвгүүнээс Жишай ба түүний ах дүү нар хийгээд тэдний хөвгүүд хорин хүн бөлгөө. 20 Бас Нитинитан гэвэл, Давид болон ноёдын Ливитний үйлчлэлийн тул тогтоосон Нитинитнээс хоёр зуун хорин хүн бөлгөө. Тэд бүгд нэрээр нэрлэгдэв. 21 Тэгээд бидний бурхныхаа өмнө биеэ зовоон өөрийн тул хийгээд өөрийн нялх ба хамаг эд агуурсын тул зөвт явдлыг түүнээс ирэхийн тул би тэнд Ахава голын дэргэд бичгийг дэлгэрүүлэв. 22 Тэр юу гэвэл, би бидний аяны дээр бидний дайсны өмнөөс туслахын тул цэргийн чуулган болон морьт цэргийг хаанаас эрхийг эчив. Тэр юу гэвэл, бид хаанд ийн; Бидний бурхны мутар нь түүнийг хамаг бэдрэгчдийн дээр сайны тул мөн ахуй бөгөөд түүний аугаа хүч болон уур нь түүнийг хамаг огоорогчдын өмнөөс байна гэж өгүүлсэн бөлгөө. 23 Тийнхүү бид бацаглан үүний учир өөрийн бурхнаас эрсэн буй. Тэгээд тэр нь биднийг сонсохуйяа таалав. 24 Тэгээд би лам нарын тэргүүлэгчдээс арван хоёр гэвэл, Шириби, Хашиби тэдэнтэй хамт асан тэдний арван ах дүүг салгаад, 25 тэдэнд мөнгө, алт, зэвсгүүдийг чинлэв. Энэ нь бидний бурханд өргөл гэвэл, хаан болон түүний зөвлөгчид, ноёд, Израйлийн хамаг агчдын өргөсөн бөлгөө. 26 Би тэдний гарт зургаан зуун тавин далантын төдий мөнгө, болон зуун далантын төдий мөнгөн савс ба зуун далантын төдий алтан савс 27 Жич мянган дирхамын төдий болсон хорин алтан аяга болон алт мэт үнэтэй хоёр зэс савсыг чинлэв. 28 Жич би тэдэнд ийн; Та Жахуад ариун буй. Бас савс нь ариун болой. Тэгээд мөнгө алт нь таны эцэг нарын Жахуа бурханд дурт өргөл мөн буй. 29 Та Иерусалимд бурхны гэрийн тасгуудад тэргүүн лам нар болон Ливитэн, Израйлийн тэргүүлэгч эцэг нарын өмнө чинлэх цаг болтол тэднийг сахин баригтун! 30 гэж өгүүлсэнд лам нар, Ливитэн нь мөнгөн, алт, савсыг Иерусалимд бидний бурхны гэрт авчрахын тул чинлэн авав. 31 Тэгээд нэгдүгээр сарын арван хоёрны өдөр бид Иерусалимд одохын тул Ахава голоос явав. Тийнхүү бидний бурхны мутар нь бидэнтэй байсан бөгөөд тэр нь дайнсы гараас болон аянаар нууцаар хэвтэгсдээс биднийг авчрав. 32 Тийнхүү бид Иерусалимд хүрээд тэнд гурван өдөр суув. 33 Тэгээд дөрөвдүгээр өдөр мөнгө, алт, савс нь бидний бурхны гэрт орой ламын Миримүд хөвгүүний гараар цэнлэгдэв. Жич түүнтэй Пинихасын Илияазар хөвгүүн бөгөөд тэдэнтэй Ливитэн болон Жишуагийн Зужабад хөвгүүн, Бинүйн Нуади хөвгүүн буй бөлгөө. 34 Тэд юмнууд тус бүр тоогоор болон цэнлэхүйгээр асан бөгөөд хамаг чинлэсэн нь тэр цагт бичигдэв. 35 Жич олз болж аваачигсдын үрс нь олз болсноос буцаад, Израйлийн бурханд шатаалт өргөлүүдийг өргөн хамаг Израйлийн тул арван хоёр шар хийгээд, жаран зургаан хуц, далан долоон хурга, арван хоёр тэхийн нүглийн тул өргөл болгон өргөв. Эд бүгдээр Жахуад шатаалт өргөл мөн бөлгөө. 36 Тэгээд тэд нь голын наана агчид гэвэл, хааны хэргийг тагнаачдад болон түшмэдэд хааны захиануудыг өгөв. Тийнхүү тэд нь улс болон бурхны гэрт туслан бүтээв.
Есдүгээр бүлэг
1 Тэгээд энэ мэтсийг үйлдсэний хойно ноёд нь надад ирээд ийн өгүүлрүүн; Израйлийн улс, лам нар, Ливитэн нь эд газрын улс гэвэл, Ханавантан, Хититэн, Пирижтэн, Жибустан, Аммунтан, Муавтан, Египеттэн, Амуританы жигшүүртүүдийн ёсоор үйлдэн тэднээс эс хагацсан буй гэвэл, 2 тэд нь өөрийн тул хийгээд өөрийн хөвгүүдийн тул тэдний охидоос авсан буй. Тэгээд ариун үрс нь газдын улстай холимолт болов. Бас ноёд, тэргүүлэгчид нь тэрхүү буруугаар тэргүүлж удирдсан буй гэлээ. 3 Тэгээд би энэ үгийг сонсмогц хувцас, дээрх дээлээ хагачин, толгой, сахлын үсээ зулгаан гайхаж суув. 4 Тэнд олз агсдын буруугийн учир Израйлийн бурхны зарлигуудаас аливаа чичрэгч хүн нь надад чуулж ирэв. Тийнхүү би үдшийн тахилын цаг болтол гайхаж суув. 5 Тэгээд үдшийн тахилын цагт би гашуудлаас босоод хувцас, дээлээ хагачаад өвдгөөрөө хөсөр унан өөрийн Жахуа бурханд гараа сунган ийн айлтгав.. 6 Аяа, миний бурхаан! Би ичиж, миний бурхаан! Нүүрээ чамд өргөхүйеэ эчнэ. Тэр юу гэвэл, бидний хилэнцэс нь бидний толгойноос дээр өндөр болсон бөгөд бидний буруу нь огторгуй хүртэл ихдэж гарав. 7 Бидний өвөг эцэг нарын цагаас өнөөдөр болтол бид их бурууг үйлдсэн буй. Тэгээд бидний хилэнцсийн тул бид, бидний хаад, лам нар нь газдын хаадын гарт өгдөн, илд, нүүлгэгдэл, эвдрэл, нүүрийн ичгүүр өдгөө өдөр болсон мэт өгдсөн буй. 8 Тэгээд бидэнд аврах үйлдлийг үйлдэхийн тул болон түүний ариун оронд сууринг өгөхийн тул ба бидний бурхны бидний нүдийг гийгүүлж, бидний олз болсонд нэгэн бага амьдралыг өгөхийн тул өдгөө нэгэн төдий цаг болтол бидний Жахуа бурхнаас хайр буй. 9 Тэр юу гэвэл, бид боолууд болсон бөлгөө. Тэгэвч бидний бурхан нь боолын байдалд биднийг эс огоороод Пирсийн хааны өмнө бидэнд хайрыг олгуулаад бидэнд амтьдрал өгөн бидний бурхны гэрийг үүдэхийн тул болон түүний эвдрэлийг засахын тулд ба Иудей болон Иерусалимд хэрмийг бидэнд өгөхийн тул биднийг өршөөсөн буй. 10 Тэгээд аяа, бидний бурхаан! Үүнээс хойш бид Жахуаг өгүүлэх буюу гэвэл, бид чиний форофид боолуудаар захисан зарлигийг огооров. 11 Тэр зарлиг нь ийн; Таны эзлэхээр орох газар нь газдын улсын жигшүүрт газар буй. Тэд улс нь түүний нэгэн зүгээс нөгөө зүг хүртэл жигшүүртүүдээрээ газрыг дүүргэв. 12 Тиймийн тул охидоо тэдний хөвгүүдэд үл өгөн тэдний охидын өөрийн хөвгүүдийн тул үл аван тэдний эв болон эд агуурыг хэзээ ч бүү хэрэглэгтүн! 13 Тэгээд бидний муу үйлдвэр хийгээд бидний их буруугийн тул бидэнд хамаг муу учирсны хойно, бидний бурхаан! Чиний бидний хилэнцсийн дэнсүүрээс биднийг бага засаглан, бидэнд энэ мэт авралыг өгөн атал, 14 хэрвээ бид чиний зарлигуудыг дахин таслан, эд жигшүүрт улсаар нийлбэл, чи биднийг эвдтэл бидний өмнөөс хилэгнэх биш үү? Тийнхүү үйлтгэл хийгээд аврал ч үгүй болох бөлгөө. 15 Аяа, Израйлийн Жахуа бурхаан! Чи зөвт мөн. Тэр юун гэвэл, бид өнөөдөр мэт аврагдаад байна. Мана. Бид өөрийн буруугаар чиний өмнө буй. Тэр юу гэвэл, бид үүний учир чиний өмнө байж үл чадна.
Аравдугаар бүлэг
1 Тэгээд Израгийн залбираад, бурхны гэрийн өмнө уйлж хөсөр унан нүгэлээ илэрхийлсний хойно Израйлиас маш их чуулган болсон эрс, эмс, хүүхэд нь түүнд чуулалцав. Тэр юу гэвэл, улс нь маш их уйлалцав. 2 Тэгээд Иламын хөвгүүдээс Жихияал хөвгүүний Шиканий хөвгүүн нь Израд ийн хариу өгүүлрүүн; Бид өөрийн бурхны өмнөөс бурууг үйлдээд энэ газрын оролт улсаас гэргийсийг авав. Тэгэвч үүний учир өдгөө Израйльд найдлага буй. 3 Тиймийн тул өдгөө бид өөрийн эзний зөвлөгөөнөөр болон бидний бурхны зарлигаас чичрэгчдийн зөвлөгөөнөөр өөрийн бурхантай тогтоолыг бүтээж тэд хамаг гэргийс, тэдний төрөгсдийг салгав. Бас энэ нь тогтоолоор үйлдэгдэх болтугай! 4 Бостугай! Тэр юу гэвэл, энэ хэрэг нь чиний буй бөгөөд бид чамтай болох буй. Үүнийг зоримгоор үйлд 5 гэсэнд Изк нь босоод энэ өгүүлснээр үйлдсүгэй! бид гэж тэргүүн лам нар, Ливитэн, хамаг Израйлийг тангараглуулав. Тэр мэтээр тэд нь тангараглав. 6 Тэгээд Изк нь бурхны гэрийн өмнөөс босоод Илияашивын Зуханан хөвгүүний гэрт оров. Харин тэнд ороод идээг эс идэн, усыг ч эс уув. Тэр юу гэвэл, тэр нь олз агсдын буруугийн учир гашуудав. 7 Тэгээд тэд нь Иудей болон Иерусалимын хамаг зүгүүдэд олз агсдын үрсэд Иерусалимд цуглалцагтун! 8 Хэрвээ хэн нэг нь ноёд, өтгөсүүдийн зөвлөгөөнөөр гурван өдрийн турш үл ирвэл түүний хамаг эд агуурс нь автах бөгөөд тэд ч олз асдын чуулганаас хагацуулагдах гэж мэдүүлэв. 9 Тэгээд гурван өдрийн дотор Иудей болон Бинзамины хамаг хүмүүс нь есдүгээр сарын хоёрны өдөр Иерусалимд чуулалцав. Хамаг улс нь бурхны гэрийн зээлд энэ хэргийн учир болон борооны учир чичирч байлцав. 10 Тэгээд Изра лам нь босоод тэдэнд ийн; Та бурууг үйлдэж, оролт гэргийсийг аваад, Израйлийн бурууг ихэтгэв. 11 Тиймээс өөрийн эцэг нарын Жахуа бурханд буруугаа илэрхийлэн, түүний тааллыг бүтээн, энэ газрын улсаас болон оролт гэргийсээс хагацагтун! 12 гэсэнд бүхэл чуулган нь их дуу гарган хариу өгүүлрүүн; Бид чиний өгүүлснээр үйлдэнэ. 13 Тэгэвч улс нь олон буй бөгөөд энэ цаг нь их бороотой буй. Бид гадна байж үл чадна. Бас энэ хэрэг нь нэг хоёр өдрийн хэрэг биш буй. Тэр юу гэвэл, бидний олон нь үүгээр бурууг үйлдэв. 14 Бидний чуулганы хамаг захирагчид нь байх бөгөөд бидний балгадад оролт гэргийсийг авагсад болон тэдэнтэй тус бүр балгасны өтгөсүүд ба заргачид нь бидний балгадад оролт гэргийсийг авагсад болон тэдэнтэй тус бүр балгасны өтгөсүүд ба зарагчид нь бидний бурхны их хилэнгийн биднээс хагацтал энэ хэргийн учир тогтоосон цагт ирэлцэх болтугай! гэлээ. 15 Ямагт Асахилын Иунатан хөвгүүн хийгээд Тиквэгийн Зихажи хөвгүүн нь энэ хэргийг даав. Харин Мисүлам болон Ливитний Шабитай нь тэдэнд туслалцав. 16 Тэгээд олзлогсдын үрс нь энэ мэтээр үйлдэв. Жич Изк лам болон өөрийн эцэг нарын гэрийн ёсоор хамаг нэрсээрээ нэрлэгдсэн зарим тэргүүлэгч эцэг нар нь тусгаар болоод аравдугаар сарын нэгний өдөр энэ нэрийг ялгахын тул суугаад 17 нэгдүгээр сарын нэгний өдөр оролт гэргийсийг авсан эрсийн үйлийг төгсгөв. 18 Тийн бөгөөд лам нарын хөвгүүдээс оролт гэргийсийг авагсад нь эд олдов гэвэл, Зузадагийн Жишуа хөвгүүн хийгээд түүний ах дүү нарын хөвгүүдээс Мэ Э Сий болон Илияазар ба Зарив, Кидлай бөлгөө. 19 Тэгээд тэд нь гэргийсээ салгахыг гараа тавиад ялт болоод буруугийн тул сүргээс нэг хуцыг тахил болгон өргөв. 20 Бас Имарын хөвгүүнээс Ханани, Зибати, 21 Бас Харимын хөвгүүнээс Мэ Э Си, Илиузнай, Илий Шимой ба Өзий бас Пашүрийн Илизнай 22 Исмайл, Нитанияал, Зучабад, Илишэ, 23 Бас Ливтнээс Зучабад, Шимай, Килази, тэр нь Калита гэж нэртэй мөн. Бас Питахи, Иудэ Илияазар, 24 Бас дуулагчдаас Илияашив, бас сахигчдаас Шалум, Тилим, Үри, 25 бас Израйлиас Парусын хөвгүүдээс Рами, Зижи, Малки, Мизамин, Илияазар, Малки Бинай 26 Бас Иламын хөвгүүдээс Атани, Жикири, Жихияал, Абди, Жиримуд, Илиа, 27 Бас Затугийн хөвгүүдээс Илиазани, Илияашив, Атани, Жиримуд, Забад, Азаза бөлгөө. 28 Бас Бибайн хөвгүүдээс Жихуханан, Ханани, Забай, Атали, 29 Бас Банийл хөвгүүдээс Мишүлэм, Мэлүг, Ати, Зашүв, Шияал, Рамуд, 30 Пахад Муавын хөвгүүдээс Адана, Килал, Бинай Мэ Э Сий, Матани Бизалайл, Би Нүй, Манасси бөлгөө. 31 Бас Харимын хөвгүүдээс Илияазар, Иши, Мэлки, Шимай, Шимиёон 32 Бинзамин, Мэлүг, Симири, 33 Хашүлгийн хөвгүүдээс Матинай, Матата, Забад, Илипилид, Жиримэй, Манасси, Шими, бөлгөө. 34 Банийн хөвгүүдээс Мэ Э Дай, Амрам, Уйл, 35 Биний, Биди, Ки Лу, 36 Вани, Миримүд, Илизашив, 37 Матани, Матинай, Зэ Э Сү, 38 Бни, Бинүй, Шими, хийгээд 39 Шилими, Натан, Атази ба 40 Макнадибай, Шашай, Шарай хийгээд 41 Азарил, Шилими, Симари ба 42 Шалүм, Амари, Иосив бөлгөө. 43 Нибугийн хөвгүүдээс Жияал, Матати, Забад, Зибнал, Зэ Дау, Зо Ил, Бинази бөлгөө. 44 Бас эд хамаг нь оролт гэргийсийг авсан бөлгөө. Бас тэднээс заримуудад хүүхдийг төрсөн гэргийс бөлгөө. Изка хэмээгч ном төгсөв.