1 Хабаруг форофидын үзсэн форофидлого 2 Жахуа аа! Миний тогтоохыг чи хэзээ болтол үл сонсох буюу? Би дээрмийн учир чамд дуудавч, чи үл тонилгоно. 3 Чи юуны тул надад хилэнцийг үзүүлэн зовлонг үзүүлнэм? уны тул тонолго хийгээд дээрэм нь миний өмнө буй буюу? Хэрэлдлэг нь юуны тул буй бөгөөд хүмүүс нь юуны тул тэмцэлднэм. 4 Тиймийн тул тогтоол нь сул болсон бөгөөд шүүвэр нь хэзээ ч үл гарна. Тэр юуны тул хэмээвээс, хилэнцэтийн зөвтийг хүрээлсний тул хазгай шүүвэр нь гардаг. 5 Улсуудын дотор үзэн, ширтэн, ихэд гайхагтун! Тэр юуны тул хэмээвээс, би таны цагт нэг үйлийг үйлдэнэ. Тэр нь танд өгүүлэгдэвч та үл итгэх буй. 6 Тэр юуны хэмээвээс, Мана. Би тэр уурт хийгээд хурдан Хилвэй улсыг босох буй. Тэд нь өөрийн нутгаас бус нутгуудыг эзлэхийн тул газрын өргөнийг алсдах буй. 7 Тэд нь сүрхий хийгээд аймшигтай буй. Тэдний шүүвэр хийгээд дэвшиллэг нь тэднээс гарна. 8 Тэдний морьд нь ирвэсээс хурдан болон үдшийн чононоос догшин буй. Тэдний урьд улс нь дэлгэрэх буй. Тэдний морьт улс нь холоос ирэн, бүргэдийн идэхийн тул яардаг мэт нисэх буй. 9 Тэд бүгдээр дээрэмдэхийн тул ирэх буй. Тэдний нүүр нь зүүн зүгт харах буй. Тэд нь олз болгочдыг элс мэт хураах буй. 10 Бас тэд нь хаадыг элэглэн, тэргүүлэгчдийг инээдэм болгох буй. Тэд нь аливаа ч бат гэрийн тус инээн, шороог овоолж авах буй. 11 Түүний болсны хойно тэд нь сэтгэлээр хувилж өнгөрөөд, энэ нь бидний бурхны хүч буй хэмээн санаад зэмт болох буй. 12 Миний Жахуа бурхаан! Чи мөнхөөс байсан биш үү? Миний ариун аа! Бид үл үхэх буй. Жахуа аа! Чи тэднийг зарганд тогтоосон бөгөөд биднийг сургахын тул тэднийг хад мэт бат болгосон буй. 13 Чи ариун нүдэт болон хилэнцийг үл ширтэн бурууг үзэхүйеэ үл таалагч аа! Чи мэхтийг юуны тул үзнэм. Хилэнцэт нь өөрөөс зөвтийг залгивч чи юуны тул дуугүй байнам. 14 Чи хүмүүсийг далайн загас мэт хийгээд тэргүүлээгчгүй аталзагчид мэт юуны тул балгамой. 15 Тэд бүгдээр гохоор татагдан өлмийгөөр баригдан, гувчуураар хураагдана. Тиймийн тул тэдгээр баригчид нь цэнгэлдэн баясан 16 өлмийдөө тахилыг өргөн, гувчууртаа анхилах үнэртнийг шатаана. Тэр юуны тул хэмээвээс, тэдгээрийн хувь нь тэднээр элбэг хийгээд тэдгээрийн тэжээл нь их буй. 17 Үүний тул тэдгээр нь өлмийгөө хоосон болгон, улсуудыг алахаа мөнхөд үл хайрлах буюу.
Хоёрдугаар бүлэг
1 Би өөрийн сахих газарт байн, бат орны дээр зогсоод, тэдний надад юун зарлиг болох хийгээд, миний зэмлэгдэх цагтаа юун хариу айлтгахыг үзэхийн тул хүлээн авай. 2 Тийн атал Жахуа нь надад ийн зарлиг болов. Үзэгдлийг бичин, самбарын дээр илэрхийлэн үйлд. Тийн бөгөөд үүнийг үзэгч нь гүйх болтугай! 3 Тэр юуны тул хэмээвээс, үзэгдэл нь тогтоогдсон цаг болтол үл бүтээгдэх боловч, эцэстээ худалгүйгээр өгүүлэх буй. Хэрвээ тэр нь удах бөгөөс эл, үүнийг хүлээн үйлд. Тэр нь эрх бус ирэн үл хожимдох буй. 4 Мана. Ихэмсэг хүний зүрх нь түүний дотор шулуун бус болой. Зүгээр зөвт нь итгэлээрээ амьд байх буй. 5 Үнэхээр тэр нь үзмийн ундааслаар бурууг үйлдэгч хүн мэт оморхог болгоод, амраар үл баймуй. Тэр нь хүслээ үхэгсдийн орон мэт ихэтгэн үхэл мэт үл ханана. Харин тэр нь хамаг улсуудын биедээ хурааж, хамаг ардыг биедээ цуглуулна. 6 Эд бүгдээр түүний тус үлгэрээр хийгээд инээлт элэглэлээр өгүүлж ийн; Өөрийн бусыг үлэмжлүүлэгчид зовлон ирэх буй. Тэр нь өтгөн шавраар биеэ хэзээ болтол ачих буюу хэмээн өгүүлэх биш үү? 7 Чамайг зуугчид нь гэнэт босох бус буюу? Чамайг зовоогчид нь сэрэх бус буюу. Чи тэдний олз болох бус буюу? 8 Чиний олон улсуудыг тоносны тул хамаг үлдсэн улс нь чамайг тонох буй. Тэр юуны тул хэмээвээс, хүмүүсийн цусны учир, бас газарт хийгээд балгасанд ба түүний дотор суугчдад чиний үйлдсэн дээрэмний учир болой. 9 Өөрийн гэрийн тул хийгээд өөрийн үүрийг өндөр болгохын тул ба муугийн эрхээс тонилгохын тул буруут олзыг шунхайрагчид зовлон ирэх буй. 10 Чи олон улсуудыг хоосруулснаар өөрийн гэрт ичгүүрийн зөвлөн өөрийн сүнсний тус хилэнцийг үйлдсэн буй. 11 Үнэхээр гэрээс чулуу нь дуудна. Түүнд хананаас мод нь хариу өгүүлж ийн; 12 Цусаар балгасыг үүдэгчид хийгээд хороор хотыг тогтоогчид зовлон ирэх буй хэмээн өгүүлнэ. 13 Мана. Энэ мэтс гэвээс, улсын галын тус хөтлөхгүй хийгээд дэмийнүүдийн тул зовохуй нь чуулгадын Жахуагаас гарсан бус уу? 14 Ус нь далайг бүрхэдэг мэт, түүнчлэн дэлхий нь Жахуагийн цог жавхлангийн мэдлээр дүүргэгдэх буй. 15 Бус хүний нүцгэнийг үзэхийн тул түүнийг уулгаж, түүнд савыг тавьж түүнийг согтоогчид зовлон ирэх буй. 16 Чи алдраар бус, харин ичгүүрээр дүүрэн буй. Чи ч ууж нүцгэнээ илэрхийлэн үйлд. Аяга нь Жаухагийн баруун мутраас чамд буцаагдах бөгөөд чиний алдрын дээр жигшүүртэй бөөлжөс болох буй. 17 Үнэхээр Ливанд үйлдсэн дээрэм нь чамайг бүрхээх бөгөөд малд үйлдсэн хор нь чамайг айлгах буй. Тэр юуны тул хэмээвээс, хүмүүсийн цусны учир бас газарт хийгээд балгасанд ба түүний дотор суугчдад чиний үйлдсэн дээрмийн учир болой. 18 Зормол хөргийг үйлдэгч нь түүнийг зоровч тэр нь юун тус буюу? Цутгамал хөрөг хийгээд хуурмагийг сургагчийг үйлдэгч нь түүнд түшин дуугүй хөргүүдийг биедээ үйлдэвч тэр нь юун тус буюу? 19 Модонд ийн; Сэрэн үйлд. Бас дуугүй чулуунд ийн; Босон үйлд хэмээн өгүүлэгчид зовлон ирэх буй. Тэр нь сурган чадах буюу? Мана. Тэр нь алтаар хийгээд мөнгөөр бүрхэгдсэн буй. Харин түүний дотор амьсгалгүй болой. 20 Зүгээр Жахуа нь өөрийн ариун сүмийн дотор буй. Бүхэл дэлхийдэхүүд нь түүний өмнө дуугүй байх болтугай!
Гуравдугаар бүлэг
1 Шикиюунууд хөгжмийн тул Хивхүн форофидын залбирал нь ийн; 2 Жахуа нь чиний сонсголыг сонсоод айсан буй. Жахуа аа, өөрийн үйлийг илүүдийн дунд амьд болгож илүүдийн дунд мэдүүлэн, хилэнгийн цагт өршөөлийг санан соёрх! 3 Бурхан нь Тимэнээс ирэв. Маш ариун нь Фаран уулаас ирэв. Шила. Түүний цог жавхлан нь огторгуйг бүрхээв. Дэлхий нь түүний магтаалаар дүүргэгдэв. 4 Түүний гялбаа нь гэрэл мэт агсан бөгөөд түүний мутраас туяанууд нь гарав. Тэнд түүний аугаа хүчний нууц бөлгөө. 5 Түүний өмнөөс боом гаргасан бөгөөд түүний хөлүүдэд бадрангуй гал нь гарав. 6 Тэр нь байж дэлхийг хэмжив. Тэр нь ширтэн улсуудыг тархаав. Мөнх байсан хадад нь хагарсан бөгөөд мөнх байсан уулд нь бөхийв. Түүний явдал нь мөнх бөлгөө. 7 Би Кусын майхнуудын зовлонт ахуйг үзэв. Мидианы хөшгөд нь чичрэв. 8 Жахуа нь урсгалуудыг эс таалсан буюу? Чи урсгалуудын тус уурласан буюу? Чиний морьдын дээр хийгээд тонилгох тэрэгнүүдийн дээр суусан цагт чинйи уурлал нь далайн тус болсон буюу? 9 Чиний овгуудад тангарагласан зарлиг мэт, чиний нум нь сугалагдав. Шила. Чи газрын урсгалуудыг таслав. 10 Чамайг үзэхдээ уулд нь зовлон болсон бөгөөд усны үер нь өнгөрөв. Гүн нь дуун гарч овоо мэт босов. 11 Нар хийгээд сар нь өөрийн оронд зогсов. Тэд нь чиний сумуудын гэрлээр хийгээд чиний гялбаат жадны туяануудаар явав. 12 Чи хилэнгээрээ газрыг алсдан, уурлалаараа улсуудыг гишгэв. 13 Чи өөрийн улсыг тонилгохын тул, өөрийн тосолсныг тонилгохын тул гарав. Чи хилэнцтийн гэрээс тэргүүнийг хүзүү хүртэл шархдуулав. Чи сууриныг нүцгэн болгов. Шила. 14 Чи таягаараа түүний хотуудын тэргүүнийг нэвтүүлсэн буй. Тэдгээр нь биднийг тархаахын тул хуй салхи мэт гарсан бөлгөө. Тэдгээр нь үгээгүүнүүдийг нууцаар эвдрүүлэхийг санаад баясгалант болсон бөлгөө. 15 Чи өөрийн морьдоор далай хийгээд их уснуудын овоог алсадсан буй. 16 Миний сонсоход миний дотор нь чичирсэн бөгөөд тэр дууны учир миний уруулууд нь чичрэв. Миний яснуудад өмхий нь орсон бөгөөд би өөрийн оронд чичрэв. Тэр юуны тул хэмээвээс, би зовлонгийн өдөр хийгээд бидний улсыг цэргээр хүрээлэхээр ирэхэд амархан болохын тул болой. 17 Тошлогийн мод нь үл цэцэглэвэл, үзмийн мод нь жимсээ үл гаргавч, тост модны үрс нь зогсовч тариалан нь итгэлийг үл ургуулавч, хонь нь хашаанаас хоосровч, үхэр нь хүрээний дотор үгүй болох боловч, 18 би Жахуагийн учир баясан, миний тонилголын бурхны учир жаргах буй. 19 Жахуа нь миний хүч буй. Тэр нь миний хоёр хөлийг хөрсөний хөл мэт болгон, миний өндөр ордын дээр намайг явуулах буй. Хабаруг хэмээгч форофидын ном төгсөв.