1 Дариус хааны хоёрдугаар жилийн зургадугаар сарын нэгдүгээр өдөр Жахуагийн Хагна форофидоороо Иудейгийн мужийн түшмэл болсон Шилтианы Ируфибим хөвгүүдэд хийгээд тэргүүн лам болсон Зуждахын Зушуа хөвгүүдэд зарлиг болсон нь ийн; 2 Чуулгадын Жахуагийн зарлиг болсон нь ийн; цаг хэмээвээс, Жахуагийн гэрийг үдэх цаг нь ирэх өдий хэмээн энэ улс нь өгүүлнэ. 3 Зүгээр Жахуагийн зарлиг нь Хагна форофидоор ийн; 4 Улс аа! Таны өөрийн бүтээлгэсэн гэрүүдэд суух цаг нь болсон боловч энэ гэр нь хоосноор байх буюу. 5 Тиймийн тул эдүгээ Жахуа нь ийн; Өөрийн явдлыг санагтун! хэмээн зарлиг болно. 6 Та ихийг цацсан боловч багаханыг авдаг, та идэвч үл цаддаг. Та уувч ундаагаар үл хангагддаг. Та хувцсаа өмсөвч үл дулаацдаг. Бас хөлсийг олзлогч нь нүхт уутанд оруулахын тул хөлсийг олзолдог. 7 Чуулгадын Жахуа нь ийн; Өөрийн явдлыг санагтун! 8 Ууланд одож, модыг авчраад тэр гэрийг үдэгтүн! Тийн бөгөөд би түүнийг таалан алдаршуулагдах буй хэмээн Жахуа нь зарлиглана. 9 Та ихийг хүлээвч Мана. багахан нь ирдэг. Бас таны гэртээ авчирсанд би түүнийг үлээсэн буй. уны тул буюу хэмээвээс, миний хоосноор байгч гэрийн тул болой. Тийн атал та өөр өөрийн гэрт хүлээдэг. 10 Тиймийн тул огторгуй нь таны дээр сүүврийг үл оруулдаг бөгөөд газар нь танд жимсийг үл гаргадаг. 11 Би газарт хийгээд ууланд ба, тарианд хийгээд үзмийн ундаанд ба, тосоор хийгээд газрын аливаа ургуулдагт ба, хүнд хийгээд малд ба, аливаа гарын хөдөлмөрт зудыг хүргэсэн буй хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. 12 Тийн бөгөөд Шиналтаны Зирубабил хөвгүүн хийгээд тэргүүн лам болсон Зуждахын Зирубибан хөвгүүн ба, сэрүүн лам болсон Зуждахын Жахуа хөвгүүн ба хамаг үлдсэн улс нь өөрийн Жахуа бурхны дуу хийгээд өөрийн Жахуа бурхны илгээсэн Хикиэ форофидын үгсийг сонсоод Жахуагаас айв. 13 Тийн болсонд Жахуагийн Хикиэ элч нь Жахуагийн илгээснээр улсад ийн өгүүлрүүн; Би тантай буй хэмээн Жахуа нь зарлиглана. 14 Бас Жахуа Иудегийн мужийн түшмэл болсон Шиалтанын Зирубабил хөвгүүний сэтгэл хийгээд тэргүүн лам болсон Зуждахын Зишуа хөвгүүний сэтгэл хийгээд тэргүүн лам болсон Зужидахын Зишуа хөвгүүний сэтгэл ба хамаг үлдсэн улсын сэтгэлийг сэрүүлэв. 15 Тийнхүү тэдгээр нь Дариус хааны хоёрдугаар жилийн зургадугаар сарын хорин дөрөвдүгээр өдөр чуулганы Жахуа бурхны гэрт ирээд хөдөлдөг.
Хоёрдугаар бүлэг
1 Бас долдугаар сарын хорин нэгдүгээр өдөр Хагна форофидоор Жахуагийн зарлиг болсон нь ийн; 2Иудейгийн мужийн түшмэл болсон Шиалиалын Зирубабил хөвгүүнд хийгээд тэргүүн лам болсон Зуждахын Зишуа хөвгүүнд ба, үлдсэн улсад ийн өгүүл. 3 Энэ гэрийн анхны цог жавхланг үзэгсэдээс таны дотор хэн үлдсэн буюу. Та эдүгээ үүнийг хэр үзэв үү? Энэ гэр нь таны үзэхэд түүнээс юу ч бус мэт биш үү? 4 Тийн боловч Жахуагийн зарлиг болсон нь ийн; Зифибил аа! Бат болготугай! Тэргүүн лам болсон Зуждахын Зишуа аа! Бат болготугай! Газрын хамаг улсаа! Бат болгоод хөдлөгтүн! Тэр юуны тул хэмээвээс, би тантай буй хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. 5 Таны Египетээс гарсан цагт мэт танд тогтоосон зарлигаар миний тодотгол нь тантай буй болой. Бүү айгтун! 6 Бас чуулгадын Жахуагийн зарлиг болсон нь ийн; Нэг өчүүхэн цаг болоход би огторгуй хийгээд дэлхий ба далай хийгээд хуурай газрыг бол ихдэн хөдөлгөн хамаг улсуудыг ч хөдөлгөх буй. 7 Тийн бөгөөд хамаг улсуудын хүссэн нь ирэх буй. Бас би өөрийн цог жавхлангаар энэ гэрийг дүүргэх буй хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. 8 Мөнгө нь миний хийгээд алт нь миний буй хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. 9 Энэ эцэсдэхь гэрийн цог жавхлан нь эхнээсээ их болох хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. Бас энэ оронд би амарыг өгөх буй хэмээн чуулгадын Жахуа зарлиглана. 10 Бас Дариус хааны хоёрдугаар жилийн есдүгээр сарын хорин дөрөвдүгээр өдөр Хагна форофидоор Жахуа нь зарлиг болов хэмээвээс, 11 чуулгадын Жахуагийн зарлиг болсон нь ийн; Мана. Нэрээс тогтоолын учир ийн асуугтун! 12 Хэрвээ аль хүн нь хормойгоороо ариун махыг өргөж, хормойгоороо талханд эсвэл шөлөнд, эсвэл үзмийн ундаанд эсвэл тосонд эсвэл аливаа идээнд хүрвээс эл, тэд нь ариун болох буюу хэмээн асуусанд лам нар нь үгүй хэмээн хариу өгүүлэв. 13 Бас Хагна нь өгүүлрүүн; Хэрвээ аль хэн нь өгсөн биеэ бузар болгоод эдүүд хүргэвээс эл, тэд нь бузар болох уу хэмээн асуусанд лам нар нь бузар хэмээн хариу өгүүлнэ. 14 Тийн бөгөөд Хагна нь хариу өгүүлрүүн; Тэр мэтээр энэ улс хийгээд энэ ард ба тэдний гарын аливаа үйлдсэн үйлд хийгээд тэдний аливаа өргөсөн нь миний өмнө бузар болой хэмээн Жахуа нь зарлиглана. 15 Тиймийн тул эдүгээ өдрөөс урьд Жахуагийн сүмд нэг чуулганы бус чуулгадын дээр тавигдахаас урьд юу болсныг санагтун! хэмээвээс, 16 аль хэний хорин хэмжүүрийн овоонд ирсэн, тэд аравны төдий олдов. Аль хэний тавин хэмжүүрийг үзмийн шахах саванд ирсэн, тэнд хорьны төдий олдов. 17 Би таны гарын хамаг үйлдсэнд гангаар хийгээд хорт сүүдрээр ба, мөндөрөөр таныг зовоосон буй. Тийн боловч та над эс буцсан буй хэмээн Жахуа нь зарлиглана. 18 Тиймийн тул санаж эдүгээ өдрөөс урьд хэмээвээс есдүгээр сарын хорин дөрөвдүгээр өдрөөс хийгээд Жахуагийн сүмийн суурьлагдсан өдрөөс үүнийг санагтун! 19 Эдүгээ болтол хадгалагдан гэрүүдэд хөрөнгө буй буюу. Эдүгээ болтол үзмийн болон тошлогийн ба анарын хийгээд тосны модод нь жимсийг эс гаргасан буй. Эдүгээ өдрөөс би таны адислах буй. 20 Бас тэр сарын хорин дөрөвдүгээр өдөр Жахуагий Хикиэд зарлиг болсон нь ийн; 21 Чи Иудейгийн мужийн түшмэд болсон Зирубабилд ийн өгүүл; Би огторгуй хийгээд дэлхийн хөдөлгөн 22 эзэлгүүрдийн ширээдийг хөмрүүлэн, улсуудын хүчит эзэлгүүрдийг хоосруулах буй. Бас би тэргэс хийгээд тэдний дээр суугчидыг хөмрүүлэх, тийнхүү морьд хийгээд тэднийг унагчдын тус бүр өөрийн ах дүүгийн илдээр унагаагдах буй. 23 Бас Жахуагийн зарлиг нь ийн; Тэр цагт миний Шиалтиалын Зирубабил хөвгүүн боол оо! Би чамайг аваад тамга мэт болгох буй хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. Тэр юуны тул хэмээвээс, би чамайг сонгосон буй хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана.