1 Иудегийн Үжиэ хийгээд Зудам ба Ахажи хийгээд Ажхитихиа гэгч хаадын цагт хийгээд, Израйлын Зуваничи Жирубувана хаан хөвгүүний цагт Бинри, Хошиа хөвгүүнд Жахуагийн зарлиг болсон хэмээвээс, 2 Тэр зарлигийн эх нь ийн; Жахуа нь Хошиад зарлиг болруун; одоод садар гэргий хийгээд нялх хүүхдийг биедээ аван үйлд. Тэр юуны тул хэмээвээс, газар нь Жахуагаас давсанаар ихэд тачъяангуйлсан буй, 3 хэмээн зарлиг болсон тэр нь одоод Диблиймийн Күмирийн охиныг авав. Тэр нь жирэмсэн болоод түүнд нэг хөвгүүнийг төрөв. 4 Тийнхүү Жахуа нь түүнд зарлиг болруун; Түүнийг Зижриал хэмээн нэрийдэн үйлд. Тэр нь юуны тул хэмээвээс, би удалгүй Зижриалийн цусыг Зихугийн гэрээс нэхэн, Израйлын гэрийг эзэлгүүрийг болиулах буй. 5 Бас тэр цагт би Израйлын нумыг Зижриалийн бэлгийн дотор эвдэх буй хэмээн зарлиг болов. 6 Бас тэр нь дахин жирэмсэн болоод нэг охиныг төрөв. Тийн бөгөөд Жахуа нь ийн түүнийг Ло Руйдам хэмээн нэрийдэн үйлд. Тэр юуны тул хэмээвээс, би Израйлын гэргийг дахин үл өршөөн, тэднийг бүрнээр аваачих буй. 7 Зүгээр би Иудегийн гэрийг өршөөн, тэднийг нумаар хийгээд сэлмээр ба дайнаар хийгээд морьдоор ба морьдыг унагчидаар үл тонилгон, тэдний Жахуа бурхнаар тэднийг тонилгох буй хэмээн зарлиг болов. 8 Тийн бөгөөд тэр нь Ло Рудамыг хөхөөс салгасны хойно, жирэмсэн болоод нэг хөвгүүнийг төрөв. 9 Тийн бөгөөд Жахуа нь зарлиг болруун; Түүнийг Ло Амамие хэмээн нэрийдэн үйлд. Тэр юуны тул хэмээвээс, та миний улс бус бөгөөд, би таны бурхан үл болох буй. 10 Тийн боловч Израйлын хөвгүүдийн тоо нь хэмжигдэшгүй хийгээд тоологдошгүй далайн элс мэт болох буй. Бас та миний улс бус, хэмээн өгүүлэгдсэн газрын тэнд талаар амьд бурхны хөвгүүн мөн, хэмээн тэдэнд өгүүлэгдэх буй. 11 Тэр цагт Иудетэн хийгээд Израйлтан нь хамтаар цуглан, өөрийн дээр ганцхан тэргүүлэгчийг тавиад, тэр газраас гарах буй. Тэр юуны тул хэмээвээс, Зижриалын өдөр нь их болох буй, хэмээн зарлиг болов.
Хоёрдугаар бүлэг
1 Өөрийн ах дүү нарт Амамие хэмээн өгүүл, эгч охин дүү нартаа Рудама хэмээн өгүүлэгтүн! 2 Өөрийн эхтэй хэрэлдэгтүн! Түүнтэй хэрэлдэгтүн! Тэр юуны тул хэмээвээс, тэр нь миний гэргий бус бөгөөд би түүний эр бус болой. Тиймийн тул тэр нь өөрийн нүднээс өөрийн садар явдалыг хагацуулан, өөрийн хөхөөс өөрийн тачъяангуйг хагацуултугай! 3 Тийн бус бөгөөс эл, би түүнийг нүцгэн болготол хувцсыг аваад, түүний төрөгдсөн өдөр гэр байсан мэтээр түүнийг болгон, нэг хувай мэт болгон, гант газар мэт болгон, умдааслагаар үхүүлэх буй. 4 Бас би түүний хөвгүүнийг үл өршөөх буй. Тэр юуны тул хэмээвээс, тэд нь тачъяангуйн хөвгүүд болой. 5 Тэдний эх нь тачъяангуйлсан буй. Тэдний төрөгч нь ичгүүртүүдийг үйлдсэн буй. Тэр нь ийн; Надад идээ хийгээд ус ба ноосон хийгээд олсон ба тос хийгээд хатуу ундааг өгөн намайг янаглагчидыг би дагасуу хэмээн өгүүлсэн буй. 6 Тиймийн тул Мана. би түүний замыг өргөст халгайгаар хүрээлэх нэг хэрмийг үүдэх буй. Тийн бөгөөд тэр нь явах мөрүүдээ үл олох буй. 7 Бас тэр нь түүнийг янаглагчидыг дагах боловч тэднийг үл гүйцэн, тэдний бэдэрэвч үл олох буй. Тийнхүү тэр нь ийн; Би одож урьд эрд буцах буй. Тэр юуны тул хэмээвээс, тэр цагт эдүгээгээс над сайн бөлгөө, хэмээн өгүүлэх буй. 8 Зүгээр би түүнд талх хийгээд ундаа ба тосыг өгсөн мөн хэмээн тэр нь эс мэдэв. Харин миний ихэтгэсэн мөнгө хийгээд алтыг тэд нь Бавалд тахил болгон өргөв. 9 Тиймийн тул би буцаж, миний талхыг түүний цагт хийгээд миний үзмийн ундааг түүний цагт аван, түүний нүцгэнийг бүрхэвч ноос хийгээд олсоо авах буй. 10 Бас эдүгээ би түүний ичгүүрийг түүний янаглагчидын нүдэнд үзүүлэх бөгөөд, миний гараас хэн ч түүнийг үл тонилгох буй. 11 Бас би түүний хамаг жаргалан хийгээд түүний найр ба, шинэ сарын найр хийгээд савад ба, хамаг хурлын найруудыг зогсоох буй. 12 Бас эд нь чамайг янаглагчидын над өгсөн шангууд, хэмээн түүний өгүүлсэн үзмийн хийгээд тошлогийн моддыг би хоосруулан ой болгох буй. Тийнхүү хээрийн хамаг ангууд нь тэднийг идэх буй. 13 Бас би түүнээс Бавалуудын өдрүүд хэмээвээс, түүний тэдэнд анхилах үнэртнийг шатаасан бөгөөд биеэ сүхээр хийгээд шарнуудаар чимсэн ба, түүнийг янаглагчидыг дагаж намайг мартсан өдрүүдийг түүнээс нэхэх буй. 14 Тиймийн тул Мана. би түүний сэтгэлийг хувьсгаж, түүнийг говьд оруулж түүнд хайраар өгүүлэх буй. 15 Бас тэндээс би түүний үзмийн тариалангуудыг түүнд өгөн Акурын бэлийг хандлагын үүд болгох буй. Тийн бөгөөд тэнд тэр нь өөрийн залуу цагт мэт хийгээд Ешипетээс гарсан цагт мэт дуулах буй. 16 Бас тэр цагт чи намайг Бавал хэмээн үл нэрийдэн, эр хэмээн намайг нэрийдэх буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 17 Тэр юуны тул хэмээвээс, би Бавалуудын нэрсийг түүний амнаас хагацуулах бөгөөд, тэд нь өөрийн нэрээр дахин үл сануулагдах буй. 18 Бас тэр цагт би тэдний тул хээрийн ангуудтай хийгээд огторгуйгаар нисэгч шувуудтай ба дэлхий дээр адалжагчидтай эвийг тогтоон нум хийгээд сэлэм ба дайныг тэдний газраас эвдээд, тэднийг аймшиггүйгээр хэвтүүлэх буй. 19 Бас би чамайг өөрийн гэргий мөнхөд болгон, зөвөөр хийгээд үнэнээр ба өршөөлөөр хийгээд нүглээр өөрийн гэргий болгох буй. 20 Би чамайг үнэнээр өөрийн гэргий болгох бөгөөд чи Жахуаг мэдэх буй. 21 Бас тэр цагт би сонсох хэмээвээс, би огторгуйг сонсох бөгөөд, огторгуй нь дэлхийг сонсох ба 22 Дэлхийн талх хийгээд үзмийн ундаа ба тосыг сонсох бөгөөд, тэд нь Израйлыг сонсох буй. 23 Бас би түүнийг өөрийн тул газарт тарин, эс өршөөгдсөнийг өршөөн, миний улс бус агсныг та миний улс мөн хэмээн өгүүлэх буй. Тийн бөгөөд тэд нь чи бидний бурхан мөн хэмээн өгүүлэх буй, хэмээн Жахуа нь зарлиг болно.
Гуравдугаар бүлэг
1 Бас Жахуа нь над зарлиг болруун; Дахин одоод бус хүний янагласан садар гэргийг янаглан үйлд. Тэр мэтээр Жахуа нь Израйлын хөвгүүнийг янагласан буй. Зүгээр тэд нь бус бурхныг дагахын тул урвасан бөгөөд, үзмийн ундааны савсыг янаглана 2 хэмээн зарлиг болсоноор би түүнийг арван таван цэн мөнгөөр хийгээд нэг хумар хэмжүүрын хагасын төдий тариагаар биедээ худалдан авав. 3 Тийнхүү би түүнд өгүүлрүүн; Надтай өнө болтол сууж, тачъяангуйг үл үйлдэн бус хүний тул бүү байтугай! Тийн бөгөөс эл, би чиний болох буй, хэмээн өгүүлэв. 4 Тэр юуны тул хэмээвээс, Израйлын хөвгүүд нь хаангүй хийгээд тэргүүлэгчгүй ба, тахилгүй хийгээд хөрөггүй ба номын тавилгүй хийгээд дүрсгүйгээр өнө болтол суух буй. 5 Түүнээс хойно Израйлын хөвгүүд нь буцаж, өөрийн Жахуа бурхан хийгээд өөрийн Давид хааныг бэдрэх буй. Бас тэд нь хойд цагт Жахуагийн учир хийгээд түүний өршөөлийн учир машид айх буй.
Дөрөвдүгээр бүлэг
1 Израйлын хөвгүүд ээ! Жахуагийн зарлигийг сонсогтун! хэмээвээс Жахуа нь газарт суугчидтай хэрэлдэх учирт болов. Тэр юуны тул хэмээвээс, тэр газарт үнэн хийгээд өршөөл ба, бурхны мэдэх нь үгүй болой. 2 Тэд нь хараалаар хийгээд худалаар ба, алахаар хйигээд хулгайгаар ба, тачъяангуйгаар эвдрэлдэв. Тийнхүү цус нь цусанд хүрнэ. 3 Тиймийн тул газар нь цурхирах бөгөөд, түүний дээр суугч аливаа хүн нь хээрийн ангууд хийгээд огторгуйн шувуудтай сулрах буй. Далайн загаснууд ч үхэх буй. 4 Тийн боловч хэн ч үл хэрэлдэн, бусдыг үл зэмлэх болтугай! Чиний улс хэмээвээс малтай хэрэлдэгчид мэт болов. 5 Тийн бөгөөд чи өдрөөр унах бөгөөд форофид нь чамтай шөнөөр уналцах буй. Би ч чиний эхийг хоосруулах буй. 6 Миний улс нь мэдэлгүйгээр хоосорно. Чиний мэдлээс жигшсэний тул би чамайг өөрийн мал болгохоос жигших буй. Чи өөрийн бурхны тогтоолыг мартсан буй. Би ч чиний хөвгүүдийг мартах буй. 7 Тэд нь хэдий чанга олон болсон мэт төдий чанга миний тус хилэнцийг үйлдсэн буй. Би тэдний алдрыг жигшүүр болгон хувилгах буй. 8 Тэд нь миний улсын нүглийн тул тахилуудыг ид, зүрхээрээ хилэнцид дурт буй. 9 Тиймийн тулд малд гэр болох мэт түүнчлэн улсад ч болох мөн. Бид тэдний явдлыг тэднээс нэхэн, тэдний үйлсээр тэдэнд хариу өгөх буй. 10 Тийн бөгөөд тэд нь идэх боловч үл цадах бөгөөд, тачъяангуйлах боловч үл үржих буй. Тэр юуны тул хэмээвээс, тэд нь Жахуаг сонсохоо больсон буй. 11 Тачаангуй хийгээд үзмийн ундаа ба үзмийн амтат ундаа нь тэдний зүрхийг авсан буй. 12 Миний улс нь өөрийн модноос асуугтун! Бас тэдний таяг нь тэдэнд үзүүлнэ. Тэр юуны тул хэмээвээс, тачъяангуйн хүсэл нь тэднийг дээрхэлдэг бөгөөд тэд нь өөрийн бурхны эрхийн дороос урвасан буй. 13 Тэд нь хададын оройн дээр тахилыг өргөн, уулын дээр хийгээд, Тирбинд ба, улайсан ба, хайлсан модны сайн сүүдэрт байх тул тэдний доор анхилах үнэртэн шатна. Тиймийн тул таны охин хийгээд таны гэргэс нь тачъяангуйлна. 14 Таны охид ын тачъяангуйсны тул хийгээд таны гэргэсийн тачъяангуйн хурьцалыг үйлдсэний тул ба тэдний садар эмстэй биеэ салгаж, тачъяангуйлагчидтай тэгсний тул би нэхэх биш үү? Тийнхүү үл мэдэгч улс нь унах буй. 15 Израйл аа! Чи тачъяангуйлавч, Иуде нь хилэнцийг үл үйлдэх болтугай! Кихилд үл одон, Фид аванд үл хүрэн, Жахуа амьд хэмээн бүү тангараглагтун! 16 Тэр юуны тул хэмээвээс, Израйл нь эргэдэг эмнэг үхэр мэт эргэнэ. Эдүгээ Жахуа нь тэднийг хурга мэт уужим газарт идүүлэх буй. 17 Ибриам нь хөргүүдэд нийлсэн буй. Түүнийг орхи. 18 Тэдний ундаа нь исгэлэн болов. Түүний тэргүүлэгчид нь тачъяангуйран, ичгүүрийг янагласан буй. 19 Салхи нь түүний хязгадад түүнийг зовоох буй. Тэд нь өөрийн тахилуудаас ичих буй.
Тавдугаар бүлэг
1 Лам нар аа! Түүнийг сонсогтун! Израйлын гэр ээ! Ажиллагтун! Хааны гэрээ! Чагнагтун! Тэр юуны тул хэмээвээс, таны Мижвэд ураг болж, Тавурт дэлгэгдсэн өлмий болсны тул, таны тус шүүвэр буй болой. 2 Бас урвагчид нь ихэд алсан буй. Тиймийн тул би тэд бүгдээрийг жанчих буй. 3 Би Ифриамыг мэднэ. Израйл ч надаас үл нуугдана. Эдүгээ Ифриам нь тачъяангуйлсан бөгөөд Израйл нь бузар болсон буй. 4 Тэд нь өөрийн бурханд буцахын тул үйлсээ үл зохионо. Тэр юуны тул хэмээвээс, тэдний дотор тачъяангуйн хүсэл буй бөгөөд, тэд нь Жахуа эс мэдсэн буй. 5 Бас Израйлын омгорхог нь түүний тус гэрчлэнэ. Тиймийн тул, Израйл хийгээд Ифриам нь өөрийн хилэнцээр унах бөгөөд, Иуде ч тэдэнтэй уналцах буй. 6 Тэд нь хонь хийгээд үхрээрээ Жахуаг бэдрэх боловч түүнийг үл олох буй. Тэр нь тэднээс хагацсан буй. 7 Тэд нь Жахуагийн тус мэхтээр явсан буй. Тэр юуны тул хэмээвээс, тэд нь тачъяангуйн хүүхдийг төрсөн буй. Эдүгээ нэг сар нь тэднийг тэдний өнчүүдтэй хоосруулах буй. 8 Кифиэд бүрээг татагтун! Рэмд зэс бүрээг үлээгтүн! Байман аа! Дайсан нь чамайг дагана хэмээн Фид Аванд дуудагтун! 9 Зэмлэх өдөр Ифриам нь хоосон болох буй. Би Израйлын овгуудын дотор үнэхээр болохыг мэдүүлсэн буй. 10 Иудейн тэргүүлэгчид нь газрын тэмдгийг аваачигчид мэт болов. Би хилэнгээ ус мэт тэдний дээр асгах буй. 11 Ифриам нь дарагдсан шүүвэрт эвдэрсэн буй. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь өөрийн дураар хүний захиаг дагаж одно. 12 Тиймийн тул би Ифриамд хорхой мэт болж, Иудегийн гэрт өмхийрэл мэт болох буй. 13 Бас Ифриамын эвдчээ үзсэн цагт хийгээд, Иудегийн шархаа үзсэн цагт, Ифриам нь Ашурт одож, Ярив хаанд илгээв. Тийн боловч тэр нь таныг эдгээж эс чадан, шархийг ч танаас үл хагацуулах буй. 14 Би хэмээвээс Ифриамд арслан мэт болж, Иудегийн гэрт залуу арслан мэт болох буй. Би ч таслаад одож аваачих буй. Тийн бөгөөд аврагч үл болох буй. 15 Би одоод, тэдний нүглээ мэдэж миний нүүрийг бэдрэх болтол өөрийн оронд буцах буй. Тэд нь зовлонгийн цагтаа намайг удалгүй бэдэрч ийн өгүүлэх буй.
Зургадугаар бүлэг
1 Бид одоод Жахуад буцъя. Тэр нь тасалсан боловч биднийг эдгээх буй. Тэр нь жанчсан боловч биднийг ороох буй. 2 Хоёр өдрийн болсныг хойно тэр нь биднийг амьдруулан, гуравдугаар өдөр биднийг босгох буй. Тийн бөгөөд бид түүний өмнө амьд болох буй. 3 Бас бид мэдэх буй. Бид Жахуаг мэдэхээ шамдах буй. Түүний гарлага нь үрийн цайх мэт бэлдгэгдсэн бөгөөд, тэр нь бороо мэт хийгээд газрыг услагч хойд бороо мэт бидэнд ирэх буй. 4 Ифриам аа! Би чамд юуг үйлдэх буюу? Иуде ээ! Би чамд юуг үйлдэх буюу? Таны сайн нь өглөөгийн үүл мэт болон, эрт сүүдэр мэт өнгөрнө. 5 Тиймийн тул би форифод нараар тэднийг цавчин, өөрийн амны зарлигуудаар тэднийг алсан буй. Бас чиний шүүвэр нь гэрэл мэт гарсан буй. 6 Тэр юуны тул хэмээвээс, би тахилыг бус, харин өршөөлийг таалан шатаалт тахилаас Жахуаг мэдэхийг үлэмж таална. 7 Зүгээр эд нь Адим мэт тогтоолоос давж тэнд миний тус мэхтээр явсан буй. 8 Килад нь хилэнцийг үйлдэгчидийн балгас болоод, цусны мөрөөр тэмдэглэгдсэн буй. 9 Дээрэмчдийн хүнийг хүлээх мэт нэг сүрэг лам нар нь Шахимд одох замаар ална. Тэр юуны тул хэмээвээс, тэд нь их бурууг үйлдэнэ. 10 Би Израйлын гэрт аймшигт юмыг үзсэн буй. Тэнд Ифриам нь тачъяангуйлсан бөгөөд Израйл нь бузарлагдсан буй. 11 Бас Иуде ээ! Миний улсаа олзоос буцахад нэг хураах цаг нь чамд тавигдсан буй.
Долдугаар бүлэг
1 Миний Израйлыг эдгээх дурт цагт Ифриамын хилэнц хийгээд, Сэмэриэгийн нүгэл нь үзүүлэгдэнэ. Тэд нь хуурмагийг үйлдсэн буй. Бас хулгайч нь дотор ордог бөгөөд, дээрэмчдийн чуулган нь гадна тононо. 2 Зүгээр миний тэдний хамаг мууг санахыг тэд нь үл сэтгэнэ. Эдүгээ тэдний үйлс нь тэднийг хүрээлэнд миний өмнө буй. 3 Тэд нь хилэнцээрээ хааныг баясган, хуурмагаараа тэргүүлэгчдийг баясгана. 4 Тэд бүгдээр тачъяангуйчид болой. Тэд нь талхыг баригчийн шатаасан ханж мэтээр тэр нь талхыг зуурсаны хойно эстэл сахихаа болих буй. 5 Бидний хааны найрын өдөр тэргүүлэгчид нь үзмийн ундаагаар галзуу болов. Хаан ч элэглэгчидтэй гараа сунгав. 6 Тэд нь нууцаар хүлээхдээ зүрхээ ханж мэт бэлдэнэ. Талхыг баригч нь шөнө дуустал унтана. Өглөөгөөр тэр ханж нь бадрангуй гал мэт бадарна. 7 Тэд нь бүгдээр биеэ ханж мэт халаасан буй. Тэд өөрийн шүүгчдийг идсэн буй. Тэдний хамаг хаад нь унасан буй. Тэдний дотор над дуудагч нэг ч үгүй. 8 Ифриам нь бус улсуудтай нийлсэн буй. Ифриам нь эс эргүүдэгдсэн боорцог буй. 9 Бус улс нь түүний хүчийг идэвч тэр нь үл мэднэ. Бас түүнд халимаг буурал үс буй боловч, тэр нь үл мэднэ. 10 Тийн бөгөөд Израйлын омгорхог нь түүний тус гэрчилнэ. Энэ мэтэс болсон боловч, тэд нь өөрийн Жахуа бурханд үл буцан түүнийг үл бэдрэнэ. 11 Бас Ифриам нь зүрхгүй данг тагтаа мэт буй. Тэд нь Египетийг дуудаж, Ангурт одно. 12 Тэдний одоход би өөрийн өлмийг тэдний дээр татаад, огторгуйгаар нисэгч шувуу мэт тэднийг унагаах буй. Тэдний чуулганы дотор сонсогдсон мэт би тэднийг зэмлэх буй. 13 Тэдэнд зовлон болох, тэр юуны тул хэмээвээс, тэд нь надаас дутаасан буй. Тэдэнд хоосорлого болох тэр юуны тул хэмээвээс, тэд нь миний тус эсэргүүцсэн буй. Би тэднийг золисон боловч, тэд нь миний тус худалуудыг өгүүлсэн буй. 14 Тэд нь дэвсгэртээ бархирсан боловч, зүрхээрээ над эс дуудсан буй. Зүгээр тэд нь тариа хийгээд үзмийн ундааны тул цуглаж миний тус урвасан буй. 15 Би тэднийг зэмлэвч эсвэл тэдний гарыг тэнхэрүүлэвч тэд нь миний тус мууг санаачилна. 16 Тэд нь буцна. Харин зөвт бус, тэд нь мэхт нум мэт буй. Тэдний тэргүүлэгчид нь өөрийн хэлний муу үгсийн тул сэлэмээр унгаагдах буй. Энэ нь Египет газарт тэдний ичгүүр болох буй.
Наймдугаар бүлэг
1 Бүрээг амандаа тавигтун! Дайсан нь бүргэд мэт Жахуагийн гэрийн тус ирэх буй. Тэр юуны тул хэмээвээс, тэд нь миний тогтоолоос даван, миний хуулийг тасалсан буй. 2 Израйл нь ийн; Бидний бурхаан! Бид чамайг мэднэ, хэмээн над дуудах буй. 3 Израйл нь сайныг биеэс хагацуулсан буй. Дайсан нь түүнийг нэхэх буй. 4 Тэд нь өөртөө хаадыг болгосон буй. Харин надаас бус, тэд нь тэргүүлэгчдийг богосон буй. Харин би эс мэдэв. Тэд нь хоосруулагдахын тул мөнгөөр хийгээд алтаараа хөргүүдийг үйлдсэн буй. 5 Сэмэриэ ээ! Чиний тугал нь чамайг холдуулсан буй. Миний хилэн нь тэдний тус бэдэрсэн буй. Тэд нь хэзээ болтол зөвийг гүйцэн үл чадах буюу? 6 Тэрхүү тугал нь арслангаас гарав. Түүнийг уран хүн нь үйлдэв. Тиймийн тул тэр нь бурхан бус болой. Харин Сэмэриэгийн тугал нь эвдрүүлэгдсэн буй. 7 Тэд салхийг цацсаны тул хуй салхийг хадах буй. Түүний иш нь хүлээгүй буй. Тэр нь хулрыг үл гаргах буй. Хэрвээ гаргах бус улс нь түүнийг идэх буй. 8 Израйл нь зэлгээгдсэн буй. Тэд нь бус улсын дотор тааламжгүй сав мэт болох буй. 9 Тэд нь Ашурт одов. Ифриам нь ганцаар явагч зэрлэг элээ мэт буй. Тэр нь өөрт янаглагчидыг хөлсөлсөн буй. 10 Тэдний улсуудын дотор хөлсөлсний тул эдүгээ би тэднийг цуглуулах буй. Тийнхүү тэд од өгөх хааныг хийгээд тэргүүлэгчдийн ачааны шалтагаар зовох буй. 11 Ифриам нь хилэнцийг үйлдэхийн тул олон тахилт ширээг үйлдсэн буй. Тиймийн тул тахилын ширээ нь түүний хилэнц болох буй. 12 Би түүнд өөрийн тогтоолын олнуудыг бичив. Тийн боловч тэр нь тэднийг бусдын юм мэт туусан буй. 13 Тэд нь миний тогтоосон тахилуудыг өргөж махыг иднэ. Зүгээр Жахуа нь тэднийг үл таална. Эдүгээ тэр нь тэдний буруунуудыг санан, тэдний хилэнцсийг тэднээс нэхэх буй. Тэд ч Египетид буцах буй. 14 Израйл нь түүнийг бүтээгчийг мартаж, сүмүүдийг үүдсэн буй. Иуде нь олон бат балгадыг үүдсэн буй. Зүгээр би түүний балгадын дээр нэг галыг илгээх бөгөөд, тэр түүний орд харшуудыг идэх буй.
Есдүгээр бүлэг
1 Израйл аа! Бус улс мэт баясалангаар цэнгэлдэн бүү үйлд. Тэр юуны тул хэмээвээс, чи өөрийн бурхныг тачъяангуйгаар орхисон бөгөөд, аливаа тарианы үтрэмд хөлсийг туршсан буй. 2 Тарианы үтрэм хийгээд үзэм шахагч сав нь тэднийг үл тэжээх бөгөөд, тэдний үзмийн амтат ундаа ч дутах буй. 3 Тэд нь Жахуагийн газарт үл суух буй. Зүгээр Ифриам нь Египетид буцах буй. Тэд нь Ашурт бузруудыг идэх буй. 4 Тэд нь Жахуад үзмийн ундааны тахилыг үл өргөх бөгөөд, тэдний тахилууд нь түүнд тааламжит үл болох буй. Тэдний тахилууд нь гашуудагчдын идээ мэт болох бөгөөд, түүнээс хамаг идэгчид нь бузарлагдах буй. Тэдний тааламжит идээ нь Жахуагийн гэрт үл орох буй. 5 Та хурлын найрын өдөр хийгээд юуг үйлдэх буюу? 6 Тэр юуны тул хэмээвээс, Мана. тэдний эвдрүүлэгчээс дутаахад Египет нь тэднийг хураах бөгөөд Мимфис нь тэднийг булах буй. Тэдний тааламжит мөнгөн юмнуудыг халгайнууд нь эзлэх буй. Тэдний суусан гэрүүдийн дотор өргөстүүд нь орох буй. 7 Нээлгэний өдрүүд нь ирнэ. Хариуг өгөх өдрүүд нь ирнэ. Израйл нь үүнийг мэдэх буй. Форофид нь тэнэг болов. Тодотголын хүн нь ухаанаа алдав. Энэ нь чиний их хилэнцийн тул хийгээд их өшийн тул болой. 8 Ифриамын харуулч нь миний бурхантай буй. Форофид нь хамаг явдлаараа ангуучийн өлмий мэт буй. Тэд нь миний бурхны гэрийн тус өшөөгөө их болгосон буй. 9 Тэд нь Хивиэгийн өдрүүд мэт муудсан буй. Тэр нь тэдний хилэнцийг санан тэдний нүглүүдийг нэхэх буй. 10 Би Израйлын говийн дотор агч үзмийн жимс мэт олов. Би таны эцэг нарыг тошлогийн анханд гаргасан жимс мэт үзэв. Зүгээр тэнд нь Бавал Пиурыг дагаж тэр ичгүүрт биеэ хагацуулснаараа өөрийн янагласан юм мэт жигшүүрт болов. 11 Ифриамын сайн алдар нь шувуу мэт нисэх буй. Тийн бөгөөд, тэдэнд төрөх хийгээд жирэмсэн болох ба, умайд тогтнох нь үл болох буй. 12 Харин тэд нь хүүхдээ өргөвч, би тэднийг хүмүүсийн дотроос үхүүлэх буй. Бас миний тэднээс хагацахад тэдэнд зовлон болох болъюу. 13 Миний үзэхэд Ифриам нь Тийр мэт тааламжит газарт суулгагдсан буй. Зүгээр Ифриам нь хүүхдээ үхүүлэгчид гаргах буй. 14 Жахуа аа! Тэдэнд өгөн соёрх! Тэдэнд юуг өгөх хэмээвээс тэдэнд орхих умай хийгээд хатах хөхнүүдийг өгөн соёрх! 15 Тэдний хамаг хилэнц нь хилэгнэлийн дотор буй. Тэнд би тэднийг өшөөлөв. Тэдний муу үйлсийн тул би өөрийн гэрээс тэднийг гаргаад дахин үл янаглах буй. Тэдний хамаг тэргүүлэгчид нь эсэргүүцэгчид болой. 16 Ифриам нь таслагдсан буй. Тэдний үндэс нь хатсан буй. Тэд нь үрийг үл гаргах буй. Харин хэрвээ тэд нь гаргавч би тэдний янагласан хүүхдийг үхүүлэх буй. 17 Миний бурхан нь тэднийг орхих буй. Тэр юуны тул хэмээвээс, тэд нь түүнийг эс сонссон буй. Тийн бөгөөд тэд нь улсуудын дотор хэрэгчид болох буй.
Аравдугаар бүлэг
1 Израйл нь үзмийн дэлгэрсэн иш мэт буй. Тэр нь өөрийн тул үрсийг гаргадаг. Түүний үрсийн эх болсон мэт тэр нь тахилын ширээг үлэмжлүүлэн, түүний газрын сайн болсон мэт тэр нь сайхан хөргүүдийг үйлдсэн буй. 2 Тэдний зүрх нь салаат болов. Эдүгээ тэд нь зэмт болох буй. Тэр нь тэдний тахилын ширээг эвдэж, тэдний хөргүүдийг хоосруулах буй. 3 Тэр юуны тул хэмээвээс, эдүгээ тэр нь ийн; Бидний хаангүй бидний Жахуагаас эс айсаны тул хаан нь бидэнд юуг үйлдэх буюу? хэмээн өгүүлэлдэнэ. 4 Тэд нь тогтоолыг тогтооходоо үгсийг өгүүл, худлаар тангараглана. Тиймийн тул хорт эсвэл сувгийн дотор гардаг мэт, шүүвэр нь гарна. 5 Сэмэриэд суугчид нь Фид Авины тусалын учир айх буй. Түүний улс нь түүний учир уйлах буй. Түүний учир баясаг түүний дээжид нь түүний алдарын түүнээс хагацсаны учир уйлах буй. 6 Бас тэр нь Ашурт Зэрэв хаанд бэлэг болж аваачигдах буй. Ифриам нь ичгүүрт болох бөгөөд, Израйл нь өөрийн зөвлөгөөнөөс ичих буй. 7 Сэмэриэ хаан нь усны дээр агч хөхөс мэт хоосрох буй. 8 Бас Израйлын нүгэл болсон Авины өндөр орд нь эвдрүүлэгдэх буй. Тэдний дээр өргөст халгай хийгээд хөхөсүүд нь ургах буй. Бас тэд нь ууланд биднийг бүрхэгтүн! Хадад бидний дээр унагтун! хэмээн өгүүлэх буй. 9 Израйл аа! Чи Кибиэшийн өдрүүдээс аван хилэнцийг үйлдсэн буй. Тэнд тэд нь байв. Тэдний Кибиэд хилэнцэтний тус дайлалцах дайн нь тэднийг эс үйлдэв. 10 Би тэднийг зэмлэх дурт буй. Тэдний хоёр буруугийн учир сургагдахад улсууд нь тэдний тус цуглах буй. 11 Ифриам нь сурсан үхэл мэт буй. Тэр нь тариаг гишгэх дурт буй. Би түүний сайхан хүзүүг боолгод оруулах буй. Ифриам нь тариаг гишгэх бөгөөд, Иуде нь хагалах буй. Якув нь түүний Фүм шаруйг эвдэх буй. 12 Өөрт зөвийг цацан, урсахыг хадагтун! Өөрийн хатсан газрыг хагалагтун! Тэр юу гэвэл Жахуагийн таны дээр зөвийг бороо мэт оруулахын тул түүний бэдрэх цаг болов. 13 Зүгээр та бурууг хагалж, бурууны нээлгэнийг хадсан буй. Та хуурмагийн үрийг идсэн буй. Чи өөрийн замд хийгээд өөрийн хүчтэнд найдсан буй. 14 Тиймийн тул, чиний улсын дотор нэг цутгаан гарах бөгөөд, дайны өдөр Шэлмэний Фид Нэрбилийг эвдрүүлсэн мэт чиний хамаг бат гэрүүд нь эвдрүүлэгдэх буй. 15 Эх нь хүүхэдтэй хамтаар хэмхлэгдэн, эвдэрлэгдэх буй. Таны үйлдсэн хилэнцийн тул Битал нь энэ мэтээр танд үйлдэх буй. Нэг өглөөгөөр Израйлын хаан нь эрх бус үгүй болох буй.
Арван нэгдүгээр бүлэг
1 Израйлын залуу цагт би түүнийг янаглаад, өөрийн хөвгүнийг Египетээс дуудав. 2 Тэд нь дуудагдсаны хойно дуудагсадаас хагацаад Бавалд тахилуудаа өргөн, зурсан хөргүүдэд анхилах үнэртнийг шатаав. 3 Бас би Ифриам гараас барьж түүний явахад сургав. Зүгээр тэд нь миний тэдний эдгээснийг эс ухав. 4 Би хүний аргамжаар хийгээд янаглалын хүлээсээр тэднийг татсан буй. Бас би тэдэнд боолгийг газраас өргөгч мэт болон, түүний өмнө идээг тавьсан буй. 5 Тэр нь Египет газарт үл буцах, зүгээр Ашур нь түүний хаан болох буй. Тэр юуны тул хэмээвээс, тэд нь буцхаа эс туршив. 6 Бал сэлэм нь түүний балгадын дотор тогтож, тэдний дотор суугчдын санаачилгын тул тэднийг идэн хоосруулах буй. 7 Миний улс нь надаас өргөх зоригт буй. Тэд нь дээдэд буцахад дуудавч, тэдний хэн ч түүнийг үл өргөмжилнө. 8 Ифриам аа! Би чамайг яахин тушаан өгөх буюу? Израйл аа! Би чамайг яахин тушааж өгөх буй. Би чамайг Адиа мэт яахин болгон, Зибуним мэт яахин тавих буюу? Миний зүрх нь дотроо хувилсан буй. Миний гэмшилгэт сэтгэлүүд нь үүсгэгдэн амой. 9 Би өөрийн халуун уурлалыг үл бүтээн, Ифриамыг эвдрүүлэхийн тул үл буцах буй. Тэр юуны тул хэмээвээс, би хүн бус, харин бурхан болой. Би чиний дотор ав ариун нэг болой. Би балгасанд орох бус уу. 10 Жахуагийн арслан мэт урхирахад тэд нь түүнийг дагаж одох буй. Түүний урхирахад хүүхэд нь баруун зүгээс чичрэн ирэх буй. 11 Тэд нь шувуу мэт Египетээс чичрэн, тагтаа мэт Ашураас чичрэн ирэх буй. Тийн бөгөөд би тэдний гэрүүдэд тэднийг суулгах буй, хэмээн Жахуа нь зарлиг болно. 12 Ифриам нь намайг хуурмагаар хүрээлдэг бөгөөд, Израйлын гэр нь намайг мэхээр хүрээлнэ. Зүгээр Иуде нь эдүгээ болтол бурхантай эзлэн ариунуудтай итгэлт буй.
Арван хоёрдугаар бүлэг
1 Ифриам нь салхийг идэн, зүүн салхийг дагана. Тэд нь өдөр бүрт хуурмаг хийгээд дээрмийг ихэтгэнэ. Тэр нь Ашуртай эвт тогтоолыг болгов. Жич тус нь Египетид аваачигдана. 2 Жахуа нь Иудетэй хэрэлдлэгт буй. Тэр нь Якувын явдлын ёсоор түүнээс нэхэх бөгөөд, түүний үйлдэхийн ёсоор түүнд хариуг өгөх буй. 3 Тэр нь умайн дотор өөрийн ах дүүгийн өсгийг барьсан бөгөөд, хүчээрээ бурхантай тэргүүлэгч мэт болов. 4 Бас тэр нь анхилтай тэргүүлэгч мэт болоод, уйлаж түүнд залбиралаа өргөсөнд дайлав. Тэр нь түүнийг Биталд унагаагаад, тэнд түүнтэй өгүүлэв. 5 Тэр нь чуулгадын Жахуа бурхан буй. Түүний дурсгал нь Жахуа мөн. 6 Тиймийн тул өөрийн бурханд буцаж, өршөөл хийгээд шүүврийг сахиж, өөрийн бурхныг хэзээ ч хүлээн үйлд. 7 Тэр нь наймаач буй. Түүний гарт мэхт жигнүүр буй. Тэр нь дарагчийг янаглана. 8 Бас Ифриам нь ийн; Үнэхээр би баяжсан буй. Би биедээ зүгээрийг олов. Тийн боловч миний үйлдсэн хамаг хөдөлмөрт нүгэлт бурууг үл олох буй, хэмээн өгүүлнэ. 9 Харин чамайг Египет газраас гаргасан чиний Жахуа бурхан би хурлын найрын өдрүүдэд мэт чамайг цацан гэрүүдэд дахин суулгах буй. 10 Би форифид нарт зарлиг болж, үзэлдэлийг үлэмжлүүлэн форофид нараас адилтгалуудыг үзүүлсэн буй. 11 Хилиадын дотор хилэнц үнэхээр буй? Тэд нь дэмийрлэл ч болов. Клихилийн дотор тэд нь үхрийн тахил болгон өргөнө? Тэдний тахилын ширээ нь тариалангуудын сувагуудын дотор агч овоод мэт болов. 12 Бас Якув нь Сири газарт дутаасан бөгөөд, Израйл нь гэргийн тул хөдлөн, гэргийн тул хоньдыг сахив. 13 Бас Жахуа нь форофид нараар Израйлын Египет газраас гаргав. Тэр нь форофид нараар сахигдав. 14 Ифриамыг Жахуаг ихэд хилэгнүүлэв. Тиймийн тул түүний эзэн нь түүний цусыг түүний дээр байлган. Түүний ичгүүрийг түүнд хариулах буй.
Арван гуравдугаар бүлэг
1 Ифриам нь чичрэлээр өгүүлэх цагтаа Израйлын дотор өргөмжлөгдөв. Зүгээр тэр нь Бавалаар бурууг үйлдэх цагтаа үхэв. 2 Бас эдүгээ тэд нь нүглийг үлэмж үйлдэн, мөнгөөрөө цутгамал хөргүүдийг биедээ үйлдээд, өөрийн ухаанаар дүрсүүдийг үйлдсэн буй. Тэд бүгдээр урны үйлдвэр буй. Бас тэд нь тэдний учир ийн; Тахигчууд нь тугалуудыг үнсэх болтугай! хэмээн өгүүлнэ. 3 Тиймийн тул тэд нь өглөөний үүл болон эрт өнгөрөгч сүүдэр мэт болон, тарианы үтрэмээс их салхиар хийсгэгдсэн хальс мэт хийгээд тооноор гарагч утаа мэт болох буй. 4 Би Египет газраас чиний Жахуа бурхан буй. Тийн бөгөөд надаас бус бурхныг бүү мэд. Надаас бус тонилгогч үгүй. 5 Би говийн дотор болон, гандсан газар чамайг мэдэв. 6 Тэд нь өөрийн бэлчээрийн ёсоор цадсан буй. Тэдний цадсанд тэдний зүрх нь бардам болов. Тиймийн тул тэд нь намайг мартсан буй. 7 Тиймийн тул би тэдэнд арслан мэт болон, ирвэс мэт замын дээр тэднийг ажиглах буй. 8 Би зулзагаа гээсэн өтөг мэт тэдэнтэй учралдаад, тэднийг зүрхний бүрхүүлийг тасалж, тэнд арслан мэт тэднийг идэх буй. Хээрийн ан нь тэднийг таслах буй. 9 Израйл аа! Чи биеэ эвдрүүлсэн мөн. Зүгээр чиний тус нь над буй. 10 Чиний хаан хаана буй? Тэр нь аль газарт буюу? Тэр нь чиний хамаг балгадаар чамайг тонилгох болтугай! Бас хаан хийгээд тэргүүлэгчдийг өгөгтүн! хэмээн чиний өгүүлэх шүүгчид нь хаана буюу? 11 Би хилэнгээрээ чамд хааныг өгөөд уурлалаараа түүнийг авав. 12 Ифриамын хилэнц нь ороогдсон бөгөөд, түүний ирэн нь хадгалагдсан буй. 13 Төрөгч эмийн зовол нь түүнд хүрэх буй. Тэр нь ухаангүй хөвгүүн буй. Тийн бус бөгөөс эл, тэр нь хүүхдийг төрөх газарт утаа болтол эс байх бөлгөө. 14 Би тэднийг булшны хүчээс тонилгон, үхлээс аврах буй. Үхэл ээ! Би чиний зовлон болох буй. Хүүрийн булш аа! Би чиний эвдрүүллэг болох буй. Гэмшилгэ нь миний нүднээс нуугдах буй. 15 Тэр нь өөрийн ах дүү нарын дунд үрт боловч, нэг зүүн салхи нь ирэх бөгөөд, нэг хүчит салхи нь говийн зүгээс ирэх буй. Тийн бөгөөд түүний усны эх нь ширгэх бөгөөд түүний булаг нь хуурай болох буй. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь өөрийн бурхны тус эсэргүүцсэн буй. 16 Тэд нь сэлмээр унгаагдах буй. Тэдний хүүхэд нь хэмхлэгдэх бөгөөд тэдний жирэмсэн эхнэрүүд нь хагалагдах буй.
Арван дөрөвдүгээр бүлэг
1 Израйл аа! Чи хилэнцээрээ унсаны тул өөрийн Жахуа бурханд буцан үйлд. 2 Биетэй үгсийг авч Жахуад буцаан ийн; Хамаг хилэнцийг аваачин, биднийг хайраараа тогтоон аван соёрх! Тийн бөгөөд бид өөрийн уруулын үрсийг чамд өргөх буй. 3 Ашур нь биднийг үл тонилгох буй. Бид үүнээс хойш мордийг үл унан, өөрийн гарын үйлдвэрт та бидний бурхад, хэмээн үл өгүүлэх буй. Тэр юуны тул хэмээвээс, өнчид нь чамаас өршөөл хүртэнэ хэмээн өгүүлэгтүн! 4 Би тэдний надаас урвахыг эдгээн, тэднийг дураараа янаглах буй. Тэр юуны тул хэмээвээс, миний хилэн нь тэднээс буцсан буй. 5 Би Израйлд сүүдэр мэт болох буй. Тэр нь Линхуа мэт цэцэглэн, Либнунг мэт үндэсээ дэлгэрүүлэх буй. 6 Түүний гишүүд нь дэлгэрэх бөгөөд, түүний үзэсгэлэн нь тост мод мэт болох ба, түүний үнэр нь Либнунг мэт болох буй. 7 Түүний сүүдрийн доор суугчид нь буцаж, тариа мэт гарч, үзмийн иш мэт ургах буй. Тэдний дурсгал нь Либнунгийн ундаа мэт болох буй. 8 Ифриам нь ийн; Үүнээс хойш би хөргүүдэд юу хэрэгт буюу хэмээн өгүүлэх буй. Би түүнийг сонсон ажиглах буй. Би ногоон нарс мод мэт буй. Чиний үрс нь надаас олдоно. 9 Хэн цэцэн буюу? Тэр нь энэ мэтсийг ухах буй. Хэн ухаант буюу? Тэр нь эдийг мэдэх буй. Тэр юуны тэл хэмээвээс, Жахуагийн залууд нь зөвт буй. Зөвтөн нь тэднээр явах буй. Зүгээр буруугаар явагчид нь тэдний дотор унах буй. Хосиа хэмээгч форофидын ном төгсөв. чхт ургах буй. Тэдний дурсгал нь Либнунгийн ундаа мэт болох буй. 8 Ифриам нь ийн; Үүнээс хойш би хөргүүдэд юу хэрэгт буюу хэмээн өгүүлэх буй. Би түүнийг сонсон ажиглах буй. Би ногоон нарс мод мэт буй. Чиний үрс нь надаас олдоно. 9 Хэн цэцэн буюу? Тэр нь жжиах яЩ
* Verse missing