1 Иудегийн учир Жутам ба Ахиж хийгээд Хаасакиа хаадын цагт Амужийн Ишиа хөвгүүдийн Иуде хийгээд Иерусалимын учир үзсэн зөн үзэгдэл хэмээвээс ийн; 2 Аяа, огторгуй аа! Сонсон үйлд. Ертөнц өө! Чагнан үйлд. Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь ийн; Би хүүхдийг өргөн тэжээв. Тийн боловч тэд нь миний тус эсэргүүцэв. 3 Шар нь өөрийн эзнийг таньдаг бөгөөд илжиг нь ч өөрийн эзнээ идэхийг мэддэг. Харин Израйл нь үл мэднэ. Миний улс нь үл сэтгэнэ хэмээн зарлиг болов. 4 Аяа, тэд нь хилэнцэт иргэн, нүглээр дарагдсан улс. Бурууг үйлдэгчдийн үрс, ундаалуулагч хүүхэд мөн. Тэд нь Жахуаг огоорон Израйлын ариуныг хилэгнүүлэн, гэдрэгээ буцсан буй. 5 Та юуны тулд дахин засаглагдах буюу. Та үлэмжээр эсэргүүцэх буюу? Бүхэл толгой нь өвчтэй буй бөгөөд бүхэл зүрх нь сул болов. 6 Хөлийн улаас толгой хүртэл түүнд бүхэл газаргүй харин шарх хийгээд хавдар ба өмхий яр буй. Тэд нь эс учигдан, эс боогдон тосоор эс түрхэгдсэн буй. 7 Таны орон нь хоосон болсон бөгөөд, таны балгад ч галаар түлэгдэв. Таны тариалангуудыг оролдол таны өмнө залгив. Тийн бөгөөд тэр нь оролдлоор хаягдсан мэт хоосон буй. 8 Бас Шиунагийн охин нь үзмийн тариалангийн дотор агч тал мэт болон, Хаун Гуагийн тариалангийн дотор агч нутаг мэт ба бүслэгдсэн балгас мэт орхигдсон буй. 9 Хэрвээ чуулгадын Жахуа нь багахан үлдэгдлийг эс үлдээсэн болбоос эл, бид Судум мэт болоод, Комортой адил аху бөлгөө. 10 Судумын тэргүүлэгчид ээ! Жахуагийн зарлигийг сонсогтун! 11 Таны олон тахилууд нь надад ямар хэрэгтэй буюу хэмээн Жахуа нь зарлиг болно. Би хуцны хийгээд шахсан малын өөхөөр цутгалан болгоод шарууд хийгээд хургад ба тэхүүдийн цусыг үл таална. 12 Таны миний өмнө ирэхэд, миний сүмийн хүрээг гишгэхийг хэн танаас хэрэглэвээ? 13 Бус мэхт өргөлүүдийг бүү авчрагтун! Анхилах үнэртэн нь надад жигшүүртэй буй. Шинэ сарууд хийгээд шаббат өдрүүд ба хурлыг дуудахын би тэсч үл чадна. Бас цээрлэх хурлууд ч хилэнц буй. 14 Таны шинэ сарууд хийгээд хурлуудыг миний сүнс нь өшөөлнө. Тэд нь надад ачаа мэт буй. Би тэднийг даахуйяа ачив. 15 Тийн бөгөөд таны гаруудаа сунгахад би нүддээ танаас нуух буй. Бас таны олонтаа залбирахад би үл сонсох буй. Таны гарууд нь цусаар дүүрэн болой. 16 Биеэ угаагтун! Цэвэр бологтун! Буруутай үйлсээ минйи нүдний өмнөөс холдуулагтун! Бурууг үйлдэхээ болигтун! 17 Сайныг үйлдэхэд сурагтун! Шүүвриийг бэдрэгтүн! Дарагдсаныг амруулагтун! Өнчнийг шүүгтүн! Бэлбэсдийн тул оролцогтун! 18 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Бид зөвлөлдье. Таны хилэнцэс нь улаан өнгө мэт болсон боловч цас мэт цагаан болон, маш улаан болсон боловч ноос мэт болох буй. 19 Хэрэв та дуршин дуулгавартай болох бөгөөс, та газрын сайныг идэх буй. 20 Харин хэрвээ та үл дуршин эсэргүүцэх бөгөөс та илдээр алагдах буй. Тэр юуны тул хэмээвээс, Жахуагийн ам нь энэ зарлиг болов. 21 Итгэлт балгас нь захиж садар эм мэт болсон буй. Тэр нь шүүврээр дүүрэн агсан бөгөөд үнэн ч тэнд буй бөлгөө. Харин эдүгээ амийг таслагчид буй. 22 Таны мөнгө нь цөв болов. Таны үзмийн ундаа нь усаар холигдов. 23 Таны ахлагч нар нь эсэргүүцэгчид болон хулгайчдын нөхөс нөхөд буй. Тэд цусаар бэлгийг янаглан, шанг даана. Тэд нь өнчдийг эс шүүдэг. Бэлбэсдийн хэрэг нь тэдэнд эс хүрдэг. 24 Тиймийн тул чуулгадын Жаауа эзэн болон Израйлын аугаа хүчит нь ийн; Аяа, би миний тус эсэргүүцэгчдээс амарч дайснууддаа хариуг хариулах буй. 25 Бас би мутраа таны дээр сунган чиний цөвийг сайтар арилган, чиний хамаг дуулгыг аваачих буй. 26 Бас би чиний шүүгчдийг урьд агсан мэт буцаан, чиний зөвлөгчдийн эхэнд мэт буцаах буй. Тийн хойшид зөвт балгас хийгээд итгэлт балгас хэмээн нэрийдэгдэх буй. 27 Шиуна нь шүүвэрнээр золигдох бөгөөд түүнд буцагчид нь зөвөөр золигдох буй. 28 Зүгээр тогтоолооос давагчид хийгээд хилэнцтэний эвдрэл нь хамт болох бөгөөд Жахуаг огоорогчид нь хоосрох буй. 29 Бас тэд нь таны хүссэн Дирибит моддоос ичих буй. Та ч түүсэн тариалангаасаа ичих буй. 30 Тэр юуны тул хэмээвээс, та хувхайрах навчит Дирибит мод болон, усгүй тариалан мэт болох буй. 31 Хүчит нь олс мэт болох бөгөөд түүний үйлдвэр нь цог мэт болох, тэд хоёул хамтаар түлэгдэх бөгөөд тэднийг хэн ч үл унтраах буй хэмээн зарлиг болов.
Хоёрдугаар бүлэг
1 Амужийн Ишиа хөвгүүний Иуде хийгэдэ Иерусалимын учир үзсэн нь ийн; 2 Хойд цагт Жахуагийн гэрийн уул нь уулдын дээр тогтоогдон хаддын дээр өргөгдөх буй. Тийнхүү хамаг улсууд нь түүнд урсах буй. 3 Бас олон улсууд нь ирж ийн; Одъё. Жахуагийн уулны дээр гаран Яакувын бурхны гэрт одъё. Бас тэр нь өөрийн замуудын учир бидэнд сургах бөгөөд бид ч түүний мөрүүдээр явах буй. Тэр юуны тул хэмээвээс, тогтоол нь Шиунагаас гарах бөгөөд Жахуагийн зарлиг нь Иерусалимаас гарах бөгөөд Жахуагийн зарлиг нь Иерусалимаас гарах буй хэмээн өгүүлэлдэх буй. 4 Бас тэр нь улсуудын хооронд шүүн, олон ардыг зэмлэх буй. Тийн бөгөөд тэд нь илдүүдээ анжисууд болгон жаддаа хадуурууд болгон давтах буй. Нэгэн улс нь бус улсын тус илдээ үл өргөн, дайныг дахин үл сурах буй. 5 Яакувын гэр ээ! Ирэгтүн! Жахуагийн гэрлээр явалцъя. 6 Чи, чиний улс болсон Яакувын гэрийг огоорсон буй. Тэр юуны тул хэмээвээс, тэд нь зүүн зүгээс дүүрэн болоод Билиститэн мэт Еруачинар нар болон оролтонд их дуртай болов. 7 Тэдний газар нь мөнгө хийгээд алтаар дүүрэн бөгөөд тэдний санд эцэсгүй буй. Тэдний газар нь морьдоор дүүрэн бөгөөд тэдний тэргэст эцсгүй буй. 8 Тэдний газрууд нь хөргүүдээр дүүрэн болов. Тэд нь өөрийн гарын үйлдвэрт хийгээд өөрийн хуруудын бүтээвэрт мөргөнө. 9 Доорд хүн нь сөгддөг бөгөөд их хүн нь биеэ номхотгоно. Тиймийн тул чи тэднийг үл уучлах буй. 10 Жахуагаас хийгээд түүний ялангуйт цог жавхлангаас айж, хаданд орон, элсэнд биеэ нуугтун! 11 Хүний ихэмсэг царай нь номхотгогдох бөгөөд хүний оморхог нь доройтуулагдах буй. Тийн бөгөөд тэрхүү өдөрт Жахуа нь ганцаар магтагдах буй. 12 Тэр юуны тул хэмээвээс, чуулгадын Жахуад нэгэн өдөр буй. Тэр нь аливаа ч оморхог хийгээд ихэмсэгийн тус ба аливаа ч өргөгдсөний тус болох буй. Тийнхүү тэр нь доошид буулгагдах буй. 13 Бас тэр нь Ливанунгийн хамаг өндөр хийгээд өргөгдсөн хушнуудын тус хийгээд башангийн хамаг Дирибит моддын тус ба. 14 Хамаг өргөгдсөн уулсын тус хийгээд хамаг дээдэгдсэн хаддын ба 15 аливаа ч өндөр асрын тус хийгээд аливаа ч бат хэрмийн тус ба 16 Даршмийн онгоцсын тус хийгээд хамаг сайхан дүрсний тус болох буй. 17 Бас хүний оморхог нь туугшид буулгагдах бөгөөд улсын өндөр байдал нь доройтуулагдах буй. Тийн бөгөөд тэрхүү өдөрт Жахуа нь ганцаар магтагдах буй. 18 Бас тэр нь хөргүүдийг бүрнээр эвдрүүлэх буй. 19 Тийн бөгөөд Жахуаг дэлхийг аймшигтайгаар хөдөлгөх цагт, тэд нь түүнээс хийгээд түүний ялангуяа цог жавхлангаас айж, хавцгайн хөндийнүүдэд хийгээд газрын нүхдэд орох буй. 20 Тэрхүү өдөрт хүмүүс нь мөргөхийн тул биедээ үйлдсэн мөнгөн хөргүүд хийгээд алтан хөргүүдээ номин хийгээд баавгайнуудад хаяад. 21 Жахуагийн дэлхийг аймшигтайгаар хөдөлгөхийн тул босох цагт, түүнээс хийгээд түүний ялангуяа цог жавхлангаас айж, хавцгайн хөндийнүүдэд хийгээд ширүүн хавцгайнуудад орох буй. 22 Хамартаа амьсгалтай агч хүнд түшэхээ болигтун! Тэр юуны тул хэмээвээс, хүн нь юу хэмээн тоогдох буюу?
Гуравдугаар бүлэг
1 Мана. Чуулгадын эзэн нь Иерусалим хийгээд Иудегээс түшлэг хийгээд тэтгэлт хэмээвээс, талхны хамаг түшлэг хийгээд усны хамаг тэтгэлийг аваачин 2 хүчит хүн хийгээд цэргийн хүн ба шивэгчин хийгээд форофид ба цэцэн хүн хийгээд өтгөс ба 3 тавины дарга хийгээд хүндлэлт хүн ба, зөвлөгч хийгээд нарийн уран ба, сайн хэлмэрчийг аваачна. 4 Бас би хүүхдийг тэдний ноёд болгох бөгөөд нялхас ч тэднийг тэргүүлэх буй. 5 Улс хэмээвээс, аливаа ч хүмүүн нь бусад хүнд хийгээд өөрийн шадар агч хүнд дарагдах буй. Хүүхэн нь өвгөний тус хийгээд хүндгүй хүн нь хүндтийн тус оморхоглох буй. 6 Хүн нь өөрийн эцгийн гэрийн ах дүүгээ барин, чи хувцастай атал биднийг тэргүүлэгч болоод энэхүү эвдрэлийг даан үйлд 7 хэмээн өгүүлэхэд тэр нь тэр өдөрт тангараглан ийн; Би эмч болж үл болох, тэр юуны тул хэмээвээс, талх ч, хувцас ч үгүй буй. Намайг улсын тэргүүлэгч бүү болго гэж өгүүлэх буй. 8 Тэр юуны тул хэмээвээс, Иерусалим нь эвдрэх бөгөөд Иуде ч унах буй. Тэр юуны тул хэмээвээс, тэдний хэл хийгээд тэдний үйлс нь Жахуагийн тус болон, түүний цог жавхлант нүддийг хилэнгүүлэхийн тул болой. 9 Тэдний нүүрийн ичих мэт зан нь тэдний тус гэрчлэнэ. Тэд нь Содом мэт хилэнцсээ нуулгүйгээр илтгэнэ. Тэдний сүнсэнд зовлон болох буюу? Тэр юуны тул хэмээвээс, тэд нь биеэ муугаар шагнасан буй. 10 Зөвтөнд сайн болох буй. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь өөрийн үйлдвэрийн жимсийг идэх буй хэмээн түүнд өгүүлэгтүн! 11 Буруутад зовлон болох буюу. Түүнд муу болох буй. Тэр юуны тул хэмээвээс, түүний гарын шан нь түүнд өгөгдөх буюу. 12 Миний улс нь хэмээвээс, хүүхэд нь тэднийг хашна. Эмс ч тэдний дээр тэргүүлнэ. Миний улс аа! Таныг хөдөлгөгчид нь таныг төөрүүлэн, таны замын мөрийг хазгай болгоно. 13 Жахуа нь хэрэлдэхийн тул байн, улсыг шүүхийн тул байна. 14 Жахува нь өөрийн улсын өтгөсүүд хийгээд ахлагчидтай заргалдах буй. Тэр юуны тул хэмээвээс, та үзмийн тариаланг иднэ. Үгээгүү хүнээс булаасан нь таны гэрийн дотор байна. 15 Та миний улсыг даран, үгээгүү ядуугийн нүүрийг дээрэмдсэнээр юуг үйлдэнэ хэмээн чуулгадын Жахуа бурхан нь зарлиг болно. 16 Бас Жахуа нь ийн зарлиг болруун; Шиунагийн охидын бардам болон хүзүүдээ дээр өргөн, хүсэлтэй нүдээр яван хөлүүдээр дуугаран явдгийн тул, 17 Эзэн нь Шиунагийн охидын толгойн оройг яртай болгох бөгөөд, Жахуа нь тэдний нүцгэнийг илтгүүлэх буй. 18 Тэрхүү өдөр эзэн нь тэдний чимгүүд хэмээвээс, тэдний хөлийн бугуйвчид хийгээд гөрмөл малгайнууд ба дүүрэн чимгүүд ба, 19 Сүйхнүүд хийгээд гарын бугуйвчинд ба нарийн хөшгөд ба, 20 Толгойн чимгүүд хийгээд хөлүүдийн оосрууд ба, дарлагууд хийгээд үнэртний хайрцгууд ба гуунууд ба, 21 Билзгүүд хийгээд хамрын сүйхнүүд ба, 22 элдэв өнгийн хувцсууд хийгээд дээлүүд ба хөшгөд хийгээд сайхан зүүнүүд ба, 23 гэрлүүд хийгээд нарийн бүс цамцнууд хийгээд дээрх дээлүүдийг аваачих буй. 24 Тийн бөгөөд сайхан үнэрийн тул өмхий болох бөгөөд бүсийн тул хагархай бүс болох ба, сайхан үсний оронд халцгай хийгээд чимэгт бүсийн оронд өрөмгөн бүс ба, сайхны тул наранд шарсан бие нь болох буй. 25 Таны улс нь илдээр унагагдах бөгөөд танай хүчтэн нь дайнд унах буй. 26 Тэдний үүдэд нь уйлан гашуудах бөгөөд тэр ч хоосон агсны тул шороон дээр суух больюу.
Дөрөвдүгээр бүлэг
1 Тэрхүү цагт долоон эм нь нэг эрийн гараас барин ийн; Бид өөрйин хүнсийг идэн, өөрийн хувцсыг өмсөх буй. Харин бид ичгүүрээр хагацуулахын тул чиний нэрээр нэрлэгдэх болтугай! хэмээн өгүүлэх буй. 2 Тэрхүү цагт Жахуагийн гишүү нь сайхан хийгээд цог жавхлант болох бөгөөд Израйлаас аврагдагсдын тул газрын жимс нь сайн хийгээд үзэсгэлэнтэй болох буй. 3 Тийн бөгөөд Шиунад үлэгсэд хийгээд Иерусалимд гээгдэгсэд хэмээвээс, Иерусалимын амьдуудын дотор аливаач бичигдсэн нь ариун хэмээн нэрлэгдэх буй. 4 Бас эзний Шиунагийн охидын бузрыг угаан Иерусалимын цусыг түүний дундаас шүүвэрний тодотголоор хийгээд галдах тодотголоор арилгахад, 5 Жахуа нь Шиунагийн уулны дээр агч аливаа ч нутгийн дээр хийгээд түүний хурлуудын дээр өдрөөр утаа хийгээд үүл ба, шөнөөр гялбуулан бадрангуй галыг бүтээх больюу. Тэр юуны тул хэмээвээс, хамаг цог жавхлангийн дээр аврал болох больюу. 6 Тийн бээр тэр нь өдрөөр халуунаас сүүдэр болох халх болон, хуй шуурга хийгээд борооноос хоргодол ба бүрхүүл болох больюу.
Тавдугаар бүлэг
1 Эдүгээ би бээр миний янагийн тариалангийн учир нэгэн дууг түүнд дуулах буй. Миний янаг нь нэгэн үрст хадны дээр нэг тариалантай бөлгөө. 2 Тэр нь түүнийг хүрээлэн, түүнээс чулуудыг түүж, гадагш хаян, түүний дотор эрхэм үзмийн модыг тарин, асарт гэрийг үүдэн, үзмийн шахлагыг тэнд үйлдээд сайн үзмийг ургуулах буй за хэмээн хүлээв. Тийн боловч тэр нь хорт үзмийг ургуулав. 3 Тийн атал Иерусалимд суугчид хийгээд Иудегийн улс аа! Эдүгээ би хийгээд миний тариалан хоёрын хооронд шүүгтүн! хэмээн би бээр эрнэ. 4 Миний үйлдсэнээс дээр юуг үйлдэж болох буюу? Тийн боловч сайн үзмийг ургуулах буй за хэмээн миний хүлээхүйд тэр нь юуны тул хорт үзмийг ургуулав. 5 Тийн бээр эдүгээ би бээр тариаландаа юу үйлдэхээ мэдүүльеү хэмээвээс, би бээр түүний хүрээг аваачих, тийнхүү тэр нь идэгдэх буй. Би бээр түүний хэрмийг эвдэх, тийнхүү тэр нь гишгэгдэх буй. 6 Би бээр түүнийг хоосон болгох буй. Тэр нь үл засагдан үл малтагдах буй. Харин өргөст халгай хийгээд хөсүүд нь ургах болно. Бас би бороог бүү оруулагтун! хэмээн үүлдэд захих буй. 7 Тэр юуны тул хэмээвээс, чуулгадын Жахуагийн тариалан нь Израйлын гэр буй. Бас түүний үзэсгэлэнт тарилга нь Иуде мөн. Тийн бөгөөд түүний шүүврийг хүлээсэнд, Мана. хашлага агсан бөгөөд зөвийг хүлээсэнд, Мана. зохиллого агсан бөлгөө. 8 Дэлхийн дунд ганцаар суухын тул зайгүй болтол гэрийн дээр гэрийг нэмэх, тариалангийн дээр тариаланг нэмэгчдэд зовлон болох больюу. 9 Чуулгадын Жахуа нь миний сонсоход ийн; Үнэхээр олон гэрүүд нь эзэнгүй болох бөгөөд их хийгээд үзэсгэлэнт гэрүүд нь суугчгүй болох буй хэмээн мэдүүлэв. 10 Тариалангийн арван чимди хэмжүүрийн газар нь нэгэн баун хэмжүүрний төдийг ургуулах бөгөөд хумар хэмжүүрийн төдий хөрөнгө нь нэгэн Ифа хэмжүүрг үржүүлэх больюу. 11 Хатуу ундааг даахын тул эрт боссон, үзмийн ундаагаар биеэ халаахын тул шөнө болтол суугчдад зовлон болох больюу. 12 Тэдний найруудад хуур хийгээд чавхдаст хөгжим ба, хэнгэрэг хийгээд бишгүүр буй амой. Зүгээр тэд нь Жахуагийн үйлдвэрийг үл тоон, түүний мутрын бүтээврийг үл сэтгэнэ. 13 Тиймийн тул миний улс нь мэдэлгүй болсны тул олз болон аваачигдана. Тэдний ноёд нь өлсгөлөнгөөр үхнэ. Тэднйи улс нь ундааслагаар хатна. 14 Тиймийн тул үхэгсдийн орон нь уужим болон, амаар хэмжээгүйгээр ангайлгана. Тийн бээр тэдний алдар хийгээд тэдний олон улс хийгээд тэдний оморхог ба баясагч нь түүнд орох больюу. 15 Жич доорд хүн нь бөхийх бөгөөд хүчит хүн нь номхотгогдох ба дээрх хүний нүдэд ч номхотгогдох больюу. 16 Зүгээр чуулгадын Жахуа нь шүүврээр магтагдах бөгөөд ариун бурхан нь ариун тоогдох буй. 17 Тийн бөгөөд хургад нь өөрийн зангаар бэлчих бөгөөд таргануудын хоосон газрыг уралдан идэх буй. 18 Дэмийллийн аргамжаар нүглийг татагчид хийгээд тэрэгний аргамжаар мэт хилэнцийг татагчид ба 19 бидний үзэхийн тул тэд нь үйлсээ түргэнээр үйлдэн яарах бөгөөд бидний мэдэхийн тул Израйлын ариуны зөвөлгөө нь ойртож ирэх болтугай! хэмээн өгүүлэгчдэд зовлон болох больюу. 20 Мууг сайн хэмээн, сайныг муу хэмээн нэрлэн, харанхуйг гэрэл болгон, гэрлийг харанхуй болгон, гашууныг амттай болгон, амттайг гашуун болгогчидод зовлон болох больюу. 21 Өөрийн нүдэнд ухаант хийгээд өөрийн сэтгэлээр цэцэн агчдад зовлон болох больюу. 22 Үзмийн ундааг уухуйяа хүчтэй хийгээд хатуу ундааг холихуйяа хүчтэй ба 23 Буруутай бэлгээр зөвшөөн, түүний тул зөвтний зөвийг авагчдад зовлон болох больюу. 24 Тиймийн тул галын нүл нь хагдыг галладаг бөгөөд, цог нь үтрэлийг түлдэг мэт тэдний үндэс нь өмхий мэт болох бөгөөд тэдний цэцэг нь тоос мэт дээшээ гарах буй. Тэр юуны тул хэмээвээс, тэд нь чуулгадын Жахуагийн тогтоолыг огоорон, Израйлын ариуны зарлигийг элэглэв. 25 Тиймийн тул Жахуа нь өөрийн улсын тус хилэгнэн, мутраа тэдний тус сунгаж, тэднийг таслав. Хадад нь чичрэв. Тэдний үхлүүд ч зээлийн дунд шавар мэт болов. Тийн боловч түүний хамаг хилэн нь эс зогссон буй. Харин түүний мутар нь эдүгээ болтол сунгагдсаар амой. 26 Жич тэр нь хол агч улсуудад тэмдгийг тавин газрын хязгаараас тэдэнд эсгэрэх буй. Тийн Мана. тэд нь маш яаралтайгаар идэх буй. 27 Тэднээс хэн ч үл ичих, хэн ч үл бүдрэх, хэн ч үл цацан үл унтах буй. Тэдний бэлхүүсний бүс нь эс суларсан бөгөөд тэдний гутлын сур нь эс тасарсан буй. 28 Тэдний сумнууд нь хурц болсон бөгөөд тэдний хамаг улс ч татагдсан ба тэдний морьдын туурай нь цахиур мэт тоогдсон бөгөөд мөөр нь хуй шуурга мэт буй. 29 Тэдний урхирал нь арсланы урхирал мэт бөгөөд тэд нь залуу арслан мэт урхирна. Тэд нь урхиран булааснаа барин аваачих буй. Түүнийг хэн ч үл аврах буй. 30 Тэрхүү цагт тэд нь тэдний тус далайн цуугиан мэт бархирах буй. Тийнхүү тэр газрыг харваас, Мана. харанхуй хийгээд гашуудал буй. Тийнхүү огторгуйд ч гэрэл нь харанхуй болох буй.
Зургадугаар бүлэг
1 Үжиеэ хааны нөгчсөний жилд би өндөр хийгээд өргөгдсөн ширээний дээр Жахуагийн суухыг үзэв. Бас түүний үзэсгэлэнт нь сүмийг дүүргэв. 2 Түүний дээр Ширабууд нь байв. тэдний тус бүр нь зургаан жигүүрт болгон хоёроор нүүрээ хүргэн, хоёроор хөлүүдээ бүрхээн, хоёроор нисэв. 3 Бас нэгэн нь бус нэгэнд дуудан ийн; Чуулгадын Жахуа нь ариун, ариун, ариун буй. Бүхэл дэлхий нь түүний цог жавхлангаар дүүрэн буй хэмээн өгүлсэнд 4 тэр дуудагчийн дуугаар үүдний мужид нь хөдлөв. Гэр ч утаагаар дүүрэв. 5 Тийн бөгөөд би бээр ийн; аяа, би зовлонтой хэмээвээс, би бээр гээгдэв. Тэр юуны тул хэмээвээс, би бээр аруин бус уруултай болоод, ариун бус уруултны дунд сууна. Тийнхүү миний нүд нь чуулгадын Жахуаг хааныг үзсэн буй. 6 хэмээсэнд Ширабуудын нэгэн нь тахилын ширээнээс хавцгаар авсан цогийг гартаа барин, надад нисэж ирээд аманд хүргэн ийн; Мана Энэ нь чиний улсууд уруулд хүрэв. Тийн бээр чиний хилэнц нь аваачигдсан бөгөөд чиний нүгэл ч арилгагдсан буй хэмээлээ. 8 Жич би бээр Жахуагийн дууг ийн; сонсруун; Би бээр хэнийг илгээх буюу? Бидний тул хэн одох буюу хэмээн зарлиг болсныг сонсоод би бээр ийн; Би энд буй. Намайг илгээн соёрх! 9 хэмээн айлтгасанд тэр нь ийн; Одоод энэхүү улсад ийн; Та бээр үнэхээр сонсовч үл удах буй. Та бээр үнэхээр үзэв ч үл онох буй. 10 Энэхүү улсын нүдээрээ үл үзэн, чихээрээ үл сонсон, гэмшин үл итгэхийн тул тэдний зүрхүүдийг ширүүн болгон тэдний цусыг хүнд болгон, тэдний нүддийг хаан үйлд 11 хэмээн зарлиг болсонд би бээр ийн; Жахуа аа! Хэдий болтол буюу? хэмээн айлтгасанд тэр нь ийн; Балгадын суугчидгүйгээр хоосон болох бөгөөд гэрүүдийг хүнгүйгээр болох ба газрын бүрэнд эвдрэх бөгөөд, 12 Жахуагийн улсыг хол нүүлгэх ба, улсын дотор их орхигдол болох болтол болой. 13 Бас түүний дотор арван хувийн нэг хувь нь болох боловч тэр ч бас идэгдэх буй. Харин Тиртбинт хийгээд царс модод нь огтлогдовч хожуул нь үлэх мэт түүнчлэн ариун хөрөнгө нь улсын хожуул мэт болох буй хэмээн зарлиг болов.
Долдугаар бүлэг
1 Жич бас Жутамын Үжиеэ хөвгүүний хөвгүүн бөгөөтөл Иудегийн Ахижи хааны цагт Сирийн Ризин хаан хийгээд Израйлын хаан болсон Римелиагийн Фикэ хөвгүүн нь Иерусалимыг бүслэхийн тул ирэвч түүнийг дийлж эс чадав. 2 Тийн бөгөөд Сири нь Ефархимтэй нийлэлцэв хэмээн Давидын гэрт өгүүлэгдэхүйд, түүний зүрх хийгээд түүний улсын зүрхүүд нь салхиар хөдөлгөгдсөн ойн модод мэт хөдөлгөгдөв. 3 Тэр цагт Жахуа нь Ишиад ийн; Чи хийгээд чиний Шиеир Засуб хөвгүүн нь будагчийн тариалангийн замын дээр агч дээрх нуурын сувгийн тэнд Ахажитай уулзахаар одоод, түүнд ийн өгүүлрүүн; 4 хичнээн дуугүй байн, эд галдсан утаанд төлөгний хоёр сүүл хэмээвээс Сирийн Ризин хийгээд Римелиагийн хөвгүүний аймшигт хилэнгээс үл айн доорд зүрхт бүү болтугай. 5 Тэр юуны тул хэмээвээс, Сири хийгээд Ефархим ба Римелим хөвгүүн нь чиний тус муугаар зөвлөлдөж ийн; 6 бид бээр Иудегийн тус одож, түүнийг зовоон, өөрийн тул түүний дотор эвдрэлийг үүсгэн түүний дунд Дивтэлийн хөвгүүнийг хаан болгон тавъя хэмээн өгүүлэлцэнэ. 7 Жахуа бурхан нь ийн; Тэр нь үл тогтон үл бүтэх буй. 8 Тэр юуны тул хэмээвээс, Сирийн тэргүүн нь Дамаск бөгөөд Дамаскийн тэргүүн нь Ризин буй. Тийн бөгөөд жаран таван жил болоход Ефархим нь улс бус болж эвдрэх больюу. 9 Бас Ефархимын тэргүүн хэмээвээс, Самари бөгөөд Самарийн тэргүүн нь Римелийн хөвгүүн мөн. Хэрвээ та үл итгэх бөгөөс үнэхээр та үл тогтох буй хэмээн зарлиг болно. 10 Жич бас Жахуа нь Ахижид дахин зарлиг болруун; Ахиж нь ийн; Би үл эрэн, Жахуаг үл шинжлэх буй. 13 хэмээн айлтагсанд тэр нь зарлиг болруун; Давидын гэр ээ! Эдүгээ сонсогтун! таны хүнийг залхууруулсан нь бага буюу. Харин та миний тул бурхныг ч залхууруулах буюу. 14 Тиймийн тул Жахуа нь өөрөө танд нэгэн бэлгийг өгнө хэмээвээс, Мана. нэгэн охин нь жирэмсэн болж нэг хөвгүүнийг төрөөд түүнийг Иману Ил хэмээн нэрийдэх буй. 15 Тэр нь мууг орхин сайныг сонгож мэдэхийн тул тос хийгээд зөгийн балыг идэх больюу. 16 Тэр юуны тул хэмээвээс, тэрхүү хүүхний мууг орхин сайныг сонгож мэдэхээс урьд таныг зовоогч газар нь хоёр хааныг гээх больюу. 17 Жич Ефархимын Иудегээсс салсан цагаас наана болоогүй цагийг Жахуа нь чамд хийгээд чиний улсад ба чиний эцгийн гэрт ирүүлэх больюу. 18 Тийн бөгөөд Жахуа нь Екифидийн голын цаад хязгаарт агч батганад хийгээд Асирын газрын зөгийд эсгэрэх буй. 19 Тийн бөгөөд тэр нь ийн; Бүгдээр эзэнгүй бэлүүдэд хийгээд хавцгай нүхэнд ба хамаг хатгуурт ба моддын дээр хийгээд шугуйн дээр тогтох буюу. 20 Тэрхүү цагт Жахуа нь хөлсөлөн тонгоргоор хэмээвээс, голын цаана этгээдэд агчид болон Асирын хаанаар толгойн хийгээд хөлийн үсийг аван сахлыг ч авах буй. 21 Бас тэрхүү өдөр нэгэн хүн нь нэгэн үнээ хийгээд хоёр хонийг тэжээх буй. 22 Тийнхүү тэдний сүүний их болсны тул тэр нь тосыг идэх буй. Тэр юуны тул хэмээвээс, тэр газарт хамаг үлэгчид нь тос хийгээд балыг идэх буй. 23 Тэрхүү өдөр мянган үзмийн модтой газар нь өргөст халгай хийгээд хатгуурт модтой болох буй. 24 Тэнд сумт хийгээд нумт улс нь ирэх буй. Тэр юуны тул хэмээвээс, бүхэл газарт өргөст халгай хийгээд хатгуурт модод болох буй. 25 Тийнхүү хүрзээр аливаа малтагдах уулдад хийгээд өргөст халгай хийгээд хатгуурт моддооос айж хэн ч үл гарах буй. Харин тэд нь шаруудыг илгээхийн тул хийгээд бага малуудын гишгэхийн тул болох буй хэмээлээ.
Наймдугаар бүлэг
1 Жич бас Жахуа нь надад зарлиг болруун; Нэг их цаасыг аваад, түүний дээр Мадир Салел Хэс Бэж хэмээн хүүний гуурсаар бичин үйлд. 2 хэмээн зарлиг болсонд би бээр Үжиеэ лам хийгээд Зибирикийн Зибэрие хөвгүүн хоёрыг үнэн гэрч нар болгон авав. 3 Тийн бөгөөд би тэр эм форофидод одов. Тэр ч жирэмсэн болоод хөвгүүнийг төрөв. Тийн бөгөөд Жахуа нь надад ийн; Түүнийг Мадир Салал Хэс Бэж хэмээн нэрийдэн үйлд. 4 Тэр юуны тул хэмээвээс, тэр хүүхэн нь миний аав, миний эм хэмээн өгүүлэхүйг мэдэхээс урьд Дамаскийн баяжил хийгээд Самарийн олз нь Асирийн хааны өмнө аваачигдах буй хэмээн зарлиг болов. 5 Бас Жахуа нь надад зарлиг болруун; 6 Энэ улс нь Шилугийн удаан урсагч усыг огоорон, Рижин хийгээд Римлийн хөвгүүдэд баяссан буй. 7 Тиймийн тул Мана. Жахуа нь голын хүчит хийгээд их ус хэмээвээс Асирын хаан хийгээд түүний хамаг цог залийг тэдний дээр ирүүлэх буй. Тийн бөгөөд тэр нь өөрийн хамаг урсгалуудын дээр халин хамаг хөвгүүдийн дээр өнгөрөн, 8 Имау Ил ээ! Тэр нь Иудег өнгөрөн халин, дээгүүр яван хүзүүнд ч хүрэх буй. Бас тэр нь жигшүүрүүдээ дэлгэхдээ чиний газрын өргөнийг дүүргэх больюу. 9 Улсууд аа! Нөгчөгтүн! Тийнхүү эл та хэсэг хэсгээр эвдэгдэх буй. Хол газарт агчид аа! Сонсогтун! Биеэ бүслэгтүн! Тйинхүү та хэсэг хэсгээр эвдэгдэх буй. Биеэ бүслэгтүн! Тийнхүү та хэсэг хэсгээр эвдэгдэх больюу. 10 Хамтаар зөвлөлцөгтүн! Тийнхүү тэр нь хоосон болох буй. Үгийг өгүүлэлцэгтүн! Тийнхүү тэр нь үл тогтох буй. Тэр юуны тул хэмээвээс, бурхан нь бидэнтэй амой. 11 Жахуа хэмээвээс, намайг энэхүү улсын замаар үл явуулан хүчит мутраар сурган ийн зарлиг болов. 12 Энэхүү улсын аливаа эвтэй хэлэлцлэгээ хэмээхүйг та бээр эвтэй хэлэлцлэгээ хэмээн үл өгүүлэн, тэдний аюулаас үл айн бүү цочигтун! 13 Чуулгадын Жахуаг аруин болгон хүндлэгтүн! Түүнээс айн түүнээс ч чичрэгтүн! 14 Бас тэр нь таны тул сүм болон, Израйлын хоёр гэрийн тул бүдрүлэх чулуу хийгээд элэглэлийн хад болон Иерусалимд суугчдын тул урхи хийгээд өлмий болох буй. 15 Тэдний олон нь бүдрэн унан эвдрэн өлмийдөгдөн баригдах болъюу. 16 Миний шавь нарын дунд гэрчлэлгээг хааж, захиаг тамгалан үйлд. 17 Бас би Яакувын гэрээс нүүрээ нуугч Жахуад найдан түүнийг хүлээх буй. 18 Мана. Би хийгээд Жахуагийн надад өгсөн хүүхэд ч Шиунагийн дээр суугч чуулгадын Жахуагаас бэлгэс хийгээд тэмдгүүд болой. 19 Тийн бөгөөд тэдний танд ийн; Шивнэн чалчигч зөнч хийгээд Зэлвичинэрийг бэдэр хэмээн өгүүлэхэд та бээр ийн хүн нь бурхныг үл эрэн, үхэгсдээс амьдуудын тул асуух буюу хэмээгтүн! 20 Тогтоол хийгээд гэрчлэлгээг хэрэглэе. Хэрвээ тэд нь энэ үгээр эс өгүүлвээс, тэдэнд гэрэлгүйн тул тийм болой. Бас тэд нь цацраад үзэсгэлэн болоод үүнээр өнгөрөх буй. Тэд нь өлсөх цагтаа цурхиран, өөрийн хаан хийгээд бурхныг хараан дээшээ харах больюу. 22 Бас тэдний газрын дээр харахад төвөглөл хийгээд харанхуй ба, гаслангийн балар болох буй. Тийн бөгөөд тэд нь харанхуйд хөөгдөх больюу.
Есдүгээр бүлэг
1 Тийн боловч эдүгээ зовогч газар нь харанхуй үл болох буй. Тэр нь урьд Яболон хийгээд Нэвтэлийн газрыг хөнгөлсөн боловч хойд цагт Иорданы чанад этгээдэд болон далайн мөрний дээр агч олон улсад Галилиаг хүндлэв. 2 Харанхуйд явсан улс нь их гэрлийг үзэв. Үүлний сүүдэрт суугчдад гэрэл нь гэгээрэв. 3 Чи эзэлгүүринийг үлэмжлүүлэн, баясгалант эс нэмэв. Тэд нь чиний өмнө тариалангийн жимсийг хураахын баясгалангаар баясан, олзыг хуваагчид мэт жаргана. 4 Тэр ююуны тул хэмээвээс, Митиеэний өдөрт мэт түүний буулга хийгээд мөрний дамжуур ба түүнийг хашигчийн шийдмийг эвдсэн буй. 5 Тэр юуны тул хэмээвээс, зэвсэгтэй болсон цэргийн хүний аливаа ч цусны дотор норгогдсон хувцад нь түлэгдэх түлээ мэт галдагдах буй. 6 Тэр юуны тул хэмээвээс, бидэнд хүүхэн нь төрөгдсөн, бидэнд хөвгүүн ч өгөгдсэн буй. Эзэлгүүр нь түүний мөрний дээр болох буй. Бас тэр нь гайхамшигт хийгээд зөвлөгч ба хүчит бурхан хийгээд мөнх эцэг ба эвийн хаан хэмээн нэрийдэгдэх больюу. 7 Түүний эзэлгүүриний нэмлэг хийгээд түүний эв нь эцэсгүй болох, тэр нь Давидын эзэлгүринийг засан, шүүврээр хийгээд үнэнээр эдүгээгээс мөнхөд тогтоохын тул түүний дээр суух буй. Чуулгадын Жахуагийн зүтгэлт нь үүнийг бүтээх больюу. 8 Жахуа нь Яакувт нэгэн зарлигийг илгээв. Тийн бөгөөд тэр нь Израйлыг ч тосов. 9 Тийн бөгөөд улс бүгдээр мэдэх буй хэмээвээс, хэмээн бардам хийгээд хатуу зүрхээрээ өгүүлэгч Ифариам хийгээд Самарид суугчид ч мэдэх буй. 10 Тоосгонууд нь унасан буй. Харин бид цавчигдсан чулуудаар үүдэх бөгөөд тошлогийн модод нь цавчигдсан буй. Харин бид эдний тул хуш модод болгох буй 11 Тиймийн Жахуа нь Рязиний эсэргүүцэгчдийг түүний тус босгон, түүний дайснуудыг нийлүүлэх больюу. 12 Сиритэн нь урьдаас болох бөгөөд филистит нь хойноос болох буй. Тэд нь ангайсан амаараа Израйлыг залгих буй. Тийн боловч түүний хилэн нь эс больсон буй. Харин түүний мутар нь сунгагдсаар амой. 13 Тэр юуны тул хэмээвээс, улс нь тэднийг таслагчид эс буцан, чуулгадын Жахуаг ч үл бэдэрнэ. 14 Тиймийн тул Жахуа нь Израйлын толгой хийгээд сүүл ба гишүүн хийгээд ишийг нэгэн өдөр таслах болъюу. 15 Толгой хэмээвээс, өтгөс хийгээд хүндтэн мөн. 16 Тэр юуны тул хэмээвээс, энэ улсыг хөтөлбөрлөгчид нь тэднийг төөрүүлнэ. Бас хөтлөгдөгчид нь эвдэрнэ. 17 Тиймийн тул эзэн нь тэдний залуусын учир үл баясан, өнчид хийгээд бэлбэсдийг үл өршөөх буй. Тэр юуны тул хэмээвээс, аливаа ч хүн нь мэхч болон бурууг үйлдэгч буй. Аливаа ч ам нь дэмийг өгүүлнэ. Тийн боловч түүний хилэн нь эс больсон буй. Харин түүний мутар нь сунгагдсаар амой. 18 Тэр юуны тул хэмээвээс, хилэнц нь гал мэт түлэн, өргөст халгай хийгээд хатгуурт моддыг галдан, ойн өтгөн моддыг түлэх буй. Тийн бөгөөд тэд нь утааны гарах мэт дэгдэх больюу. 19 Чуулгадын Жахуагийн хилэнгээр газар нь харанхуй болох бөгөөд улс нь галын түлээ мэт болох буй. Ах дүү нь өөр зуураа үл хайрлалцах больюу. 20 Тийн бөгөөд хүн нь баруун этгээдээ булаавч өлсөх бөгөөд зүүн этгээдээ идэвч үл цадах больюу. Жич аливаа ч хүн нь өөрийн гарын махнаас идэх больюу. 21 Манасиш хийгээд Ифархим, Ифархим хийгээд Манасиш эд хоёул Иудегийн тус болох больюу. Тийн боловч түүний хилэн нь эс больсон буй. Харин түүний мутар нь сунгагдсаар амой.
Аравдугаар бүлэг
1 Ядуунуудыг шүүврнээс холдуулахын тул хийгээд миний улсын үгээгүүнүүдийн зөвийг булаахын тул ба бэлбэсдийг олзоо болгохын тул хийгээд өнчдийг тонохын тул 2 зөв бус захиануудыг захигчид хийгээд гашуудалтнуудыг үүсгэн бичигчдэд зовлон болох больюу? 3 Холоос ирэх нэхлэгний өдөрт хийгээд эвдрэлийн цагт та юуг үйлдэх буюу? Та таслагдахын тул хаана одон, хүндлэлээ хаана орхих буюу? 4 Надгүйгээр тэд нь гянданд хоригдогсдын доор бөхийн алагдагсдын доор унах буй. Тийн боловч түүний хилэн нь эс булаасан буй. Харин түүний мутар нь сунгагдсаар амой. 5 Миний уурын очир болон миний хилэнгийн шийдмийг гартаа баригч Асиританд зовлон болох больюу. 6 Би түүнийг мэхт орны тус мэт илгээн, миний хилэнгийн улсын эдэлбэр хийгээд өмчийг аван, зээлийн шавар мэт гишгэхийг түүнд даалган өгөх буй. 7 Тийн боловч тэр нь энэ мэтийг үл санаачлан зүрхээрээ үүнийг үл санана. Харин олон ордыг эвдэн, тас цавчих нь түүний санаанд буй амой. 8 Тэр юуны тул хэмээвээс, тэр нь ийн; Миний ноёд нь бүрнээр хаад биш үү? 9 Кланд нь Кереимс мэт бөгөөд Хамад нь Арбид мэт ба Самари нь Дамаск мэт биш үү? 10 Миний гар нь хөргүүдийн эзэлгүрид хийгээд Самари ба Иерусалимаас дээр зурмал хөрөгтэй болсон эзэлгүридыг булаасан мэт. 11 Би Самари хийгээд түүний хөргүүдэд хэр үйлдсэн мэтчилэн, Иерусалим хийгээд түүний хөргүүдэд үйлдэх бус буюу хэмээн өгүүлнэ. 12 Тийн бүхий эзний Шиунагийн ууланд хийгээд Иерусалимд хамаг үйлдэх үйлээ дууссаны хойно, би Асирийн бардам зүрхний үр хийгээд түүний ихэмсэг зангийн оморхгийг засаглах больюу. 13 Тэр юуны тул хэмээвээс, тэр нь ийн; Би өөрийн гарын хүчээр хийгээд өөрийн цэцнээр үүнийг үйлдэв. Тэр юуны тул хэмээвээс, би ухаантай буй. Бас би улсын хязгаарыг хөдөлгөн, тэдний шанг тонон, хүчит хүн мэт суугчдыг унагасан буй. 14 Бас миний гар нь улсын баяжлыг үүр мэт олсон бөгөөд орхигдсон өндгөд нь хураагддаг мэт, би хамаг Гажидыг хураасан буй. Тийн бөгөөд жигүүрээ хөдөлгөгч эсвээс амаа нээн дуун гарагч нэгэн ч үгүй бөлгөө хэмээн өгүлнэ. 15 Сүх нь цавчигчийн тус сайшаах буюу эсвээс хөрөө нь түүнийг хөдөлгөгчийг тус өөрөө зүтгэх буюу? Таяг нь түүнийг өргөгчийн тус хөдлөх буюу? Таяг нь мод бус мэтээр биеэ өргөх буюу? 16 Тиймийн тул Жахуа хэмээвээс, чуулгадын Жахуа нь түүний таргануудын дунд туранхайг илгээн түүний бардмын доор галын дөл мэт дөлийг ноцоох буюу. 17 Тийн бөгөөд Израйлын гэрэл нь гал болох бөгөөд түүний ариун нь дөл болоод, нэгэн өдөрт хатгуурт хийгээд өргөст халгайг түлэн, 18 түүний ойн тариалангийн чимэг ба сүнс хийгээд биеийг ч түлэх буй. Тийнхүү нэг тэнхээгүй хүний уйдах мэт болох буй. 19 Тийн бөгөөд түүний ойн үйлдсэн модод нь бяцхан хүүхний бичиж болохын төдий өчүүхэн больюу. 20 Тийн бөгөөд тэр цагт Израйлын үлэгсэд хийгээд Яакувын гэрийн таслагчид нь тэднийг үл түшин, Израйлын ариун Жахуад үнэнээр түших больюу. 21 Үлэгсэд хэмээвээс, Яакуваас үлэгсэд нь аугаа хүчит бурханд буцах больюу. 22 Тэр юуны тул хэмээвээс, чиний Израйл улс нь далайн элс мэт боловч тэднээс ямагт үлдээл нь буцах больюу. Тогтоогдсон эвдрэл нь зөвөөр халих больюу. 24 Тэр юуны тул хэмээвээс, чуулгадын Жахуа эзнйи зарлиг болсон нь ийн; Шиуна дээр суугч миний улс аа! Асиригаас бүү айгтун! Тэр нь таныг модоор дэлдэн, Египетийн ёсоор шийдмээ өргөх больюу. 25 Харин маш өчүүхэн цаг болоход тэдний эвдэрснээр миний хилэн хийгээд миний уур нь болих больюу. 26 Тийн бөгөөд чуулгадын Жахуа нь Орибын дэргэд агсан Михиалын алагдсан мэт далайн дээр очроо өргөсөн мэт нэгэн засгийг үүсгэн, Египетийн ёсоор өргөх больюу. 27 Тийн ахуйяа тэрхүү цагт ачаа нь чиний мөрнөөс автах бөгөөд түүний боолга нь чиний хүзүүнээс автах буй. Тослогдсоны учир боолго нь эвдэгдэх больюу. 28 Тэр нь Аядад ирэн, Микроныг өнгөрөөд тэргэсээ Микмэст хадгалав. 29 Тэр нь өнгөрөх газрыг өнгөрөөд, Кибэд буудалласан буй. Рамуд нь айв. Савэлийн Кибие нь зайлав. 30 Калимын охид оо! Дуугаран үйлд. Үгээгүү Анитод оо! Үүнийг Лиас хүртэл сонсгон үйлд. 31 Мадмина нь нүүнэ. Кибимд суугчид нь зайлахын тул цуглана. 32 Тэр нь тэрхүү өдөр Новд байн Иерусалимын хад болон Шиунагийн охины уулын тус гараа хөдөлгөх больюу. 33 Мана. Чуулгадын Жахуа эзэн нь гишүүнийг аюулаар тас огтлох бөгөөд өндрүүд нь доошоо цавчигдах ба оморхгууд нь номхотгогдох больюу. 34 Тийн бөгөөд тэр нь ойн өтгөн моддыг төмрөөр цавчих буй. Ливанун ч хүчтэйгээр унагагдах больюу.
Арван нэгдүгээр бүлэг
1 Тийн бүхий жишийн ишнээс нэгэн салаа гарах бөгөөд түүний үндсээс оруулга нь үрстэй болох буй. 2 Түүний дээр Жахуагийн тодотгол хэмээвээс цэцний хийгээд ухааны тодотгол ба зөвлөгөөний хийгээд хүчний тододгол ба мэдлийн хийгээд Жахуагаас ахуй тодотгол нь тогтон, 3 түүнийг Жахуагаас айхаар түргэн ухаантай болгох буй. Тийнхүү тэр нь өөрийн нүдний үзсэн үл шүүн, өөрийн чихний сонссоноор үл зэмлэн, 4 үгээгүү ядуунуудыг зөвөөр шүүн, дэлхийн номхнуудын тул шударгаар шийтгэх буй. Бас тэр нь дэлхийг өөрийн амны шийдмээр дэлдэн, өөрийн уруулын амьсгалаар хилэнцтэнийг алах больюу. 5 Зөв нь түүний бэлхүүсний бүс болох бөгөөд үнэн нь түүний зүрхний бүс болох мөн. 6 Тийн бөгөөд чоно нь хургадтай хамтаар суух бөгөөд ирвэс нь ишигтэй хэвтэх ба тугал хийгээд залуу арслан ба шахмал мал нь хамт байх бөгөөд бяцхан хүүхэн нь тэднийг хөтлөх больюу. 7 Үхэр хийгээд өтөг нь бэлчих бөгөөд тэдний зулзагад нь хамтаар хэвтэх буй. Арслан нь шар мэт тарианы ишийг идэх больюу. 8 Хөхөгч хүүхэн нь тогойн нүхний тэнд нуух бөгөөд хөхнөөс салгагдсан хүүхэн нь цэцэгт могойн үүрийн дээр гараа тавих больюу. 9 Тэд нь Миний бүхийл ариун уулны дээр үл хорлон, үл эвдрүүлэх буй. Тэр юуны тул хэмээвээс, ус нь далайг бүрхдэг мэт түүнчлэн дэлхий нь Жахуагийн мэдлэгээр дүүргэгдэх больюу. 10 Тэрхүү цагт жишийн нэгэн үндэс болох бөгөөд тэр нь улсын нэгэн тэмдэг болон байх буй. Түүнээс балай номтон нь асуух бөгөөд түүний амар нь цог жавхлант болох больюу. 11 Тийн бүхийд тэрхүү өдөрт Жахуа нь үлдсэн улсын үлдэгдлээ Асирис хийгээд Ешипетээс ба Бэтрус хийгээд Кусаас ба Илмас хийгээд Шинэрээс ба Хамадаас хийгээд далайн арлуудаас хураахын тул мутраа дахин сунгах больюу. 12 Бас тэр нь улсуудын тул тэмдгийг өргөн, далайн дөрвөн захаас Израйлын хаягдагсад хийгээд Иудегийн тархаагдсаныг цуглуулах больюу. 13 Ефариамын атаархал нь үгүй болох бөгөөд Иудегийн эсэргүүцэгчид нь таслагдах буй. Ефараим нь Иудед үл атаархах бөгөөд Иуде нь Ефараимын тус үл эсэргүүцэх больюу. 14 Харин тэд нь Филистийн мөрний дээр баруун зүгт нисэн зүүн зүгт агчдыг хамтаар эвдрүүлэн Идум хийгээд Муабын дээр гараа тавих буй. Бас Аммунтан нь тэдний эрхэнд орох буй. 15 Жич Жахуа нь Египетийн далайн гармыг мөнхөд эвдэн, өөрийн хүчит салхиар мутраа голын дээр хөдөлгөн түүний долоон урсгалыг таслаад хүнийг хуурайгаар алсдуулах больюу. 16 Израйлын Египет газраас гарсан цагт агсан мэт, Асиригаас түүний үлдсэн улсын тул нэгэн зам болох больюу.
Арван хоёрдугаар бүлэг
1 Тэрхүү цагт та ийн; Жахуа аа! Бид чамайг магтах буй. Тэр юуны тул хэмээвээс, чи бидний тус тул хилэгнэсэн боловч хилэнгээ болиулж намайг амруулсан буй. 2 Мана. Бурхан нь миний тонилгол болой. Би найдаж үл айх буй. Тэр юуны тул хэмээвээс, Жахуа эзэн нь миний хүч хийгээд миний дуу болон миний тонилгол ч болов. 3 Тиймийн тул та тонилголын худгуудаас баясгалангаар усыг хутгах больюу хэмээн өгүүлэх буй. 4 Тэрхүү цагт та сайн Жахуаг магтан түүний нэрд дуудагтун! Түүний үйлсийг улсын дунд мэдүүлэн, түүний нэрийн өргөмжлөгдсөнийг сануулагтун! 5 Жахуад дуулагтун! Тэр юуны тул хэмээвээс, тэр нь маш сайн үйлсийг үйлдсэн буй. Энэ нь бүхэл дэлхийн дээр мэдэгдэнэ. 6 Шиунагийн дээр суугч аа! Дуудан эгшиглэн үйлд. Тэр юуны тул хэмээвээс, чиний дунд агч болон Израйлын ариун нь их болой хэмээн өгүүлэх буй.
Арван гуравдугаар бүлэг
1 Амужийн Ишиа хөвгүүний Бабилоны учир үзсэн форофидлого хэмээвээс, 2 Өндөр уулны дээр тугийг өргөн, тэдний тэргүүлэгчдийн хаалганд орохын тул дуугаа чангаар өргөн гараа даллагтун! 3 Би өөрийн ариутгасанд захин, миний хилэнгийн тул өөрийн хүчтэн хийгээд миний байдалд баясагчдыг дуудав. 4 Уулны дотор их улс мэт олны чимээ болов. Улсын эзэлгүридийн их цуугиа болой. Жахуа нь цэргийн чуулганыг цуглуулна. 5 Тэд нь бүхэл газрыг эвдэхийн тул хол газраас огторгуйн хязгаараас ирэв. Тэд хэмээвээс Жахуа хийгээд түүний хилэнгийн зэвсгүүд бий. 6 Уйлагтун! Тэр юуны тул хэмээвээс, Жахуагийн өдөр нь ойр болоод, аугаа хүчтээс эвдрэл мэт болох буй. 7 Тиймийн тул хамаг гарууд нь сулрах бөгөөд аливаа хүний зүрх нь хайлах буй. 8 Тэд нь айх гаслан хийгээд гашуудал нь тэднийг барих, тэд ч төрөх болсон эм мэт зовж, бие биедээ гайхалцах буй. Тэдний нүүр ч дөл мэт болох больюу. 9 Мана. Жахуагийн өдөр нь газрыг хооосруулахын тул хилэн хийгээд халуун уураар аймшигтайгаар ирнэ. Тэр нь түүний дээр агч хилэнцтэнийг эвдрүүлэн гаргах больюу. 10 Тэр юуны тул хэмээвээс, огторгуйн одод хийгээд оддын хураангуй нь гэрлээ үл өгөх бөгөөд нар нь гарахдаа харанхуй нь болох ба сар нь гэрлээ үл гийгүүлэх больюу. 11 Тийнхүү би дэлхийн дахиныг тэдний муугийн тул засаглан хилэнцтэнийг тэдний нүглийн тул засаглан, бардмуудын өндөр байдлыг болиулан хүчтэний оморхгийн доройтуулах буй. 12 Би хүний алтнаас эрдэнэ болгон, эрийг Офирын алтнаас эрдэнэ болгох больюу. 13 Тиймийн тул чуулгадын Жахуагийн хилэн хийгээд түүний аймшигт уурын өдөр би огторгуйг хөдөлгөн дэлхийг түүний суурианаас хөдөлгөх больюу. 14 Тийн бөгөөд тэр нь нэхэгдсэн буга мэт хийгээд хоньчин үгүй хонь мэт болох больюу. Тэдний хүн бүр өөрийн улсад буцан, өөрийн газарт зайлах больюу. 15 Аливаа олдсон хүн нь цоо хатгагдах бөгөөд тэдэнтэй аливаа нийлсэн хүн нь илдээр унагагдах болъюу. 16 Тэдний хүүхэд нь тэдний өмнө хамхлагдах бөгөөд тэдний гэрүүд нь тоногдох ба тэдний гэргийс нь булаагдах больюу. 17 Мана. Би мөнгийг үл тоогч хийгээд алтыг үл таалагч Митийн улсыг тэдний тус сэрүүлэх больюу. 18 Тэдний нумууд нь залуусыг хамхлах, тэд ч умайн үрсийг үл өршөөх, тэдний нүдэд нь хүүхдийг үл хайрлах больюу. 19 Жич эзэлгүрдийн чимэг болон хэлтэйтний эрдэнийн үзэсгэлэн болсон Бабилон бурхны эвдрүүлсэн Содом хийгээд Гумур мэт болох больюу. 20 Тэнд хэнч насад үл суун үеэс үе болтол үл нутаглах буй. Арабын хүн нь майхнаа тэнд үл барих бөгөөд малчид ч сүргээ тэнд үл хэвтүүлэх болно. 21 Харин тэнд хээрийн ангууд нь хэвтэх бөгөөд тэдний гэрүүд нь жигүүрт амьтнаар дүүрэн болох буй. Догиуд нь тэнд суух бөгөөд хээрийн үстэн нь хараах больюу. 22 Арлуудын ангууд нь тэдний хоосон гэрүүдэд дуудах бөгөөд луунууд нь тэдний тааламжит орд харшуудад дуудах больюу. Түүний цаг ойр бөгөөд түүний өдрүүд нь удаан үл болох больюу.
Арван дөрөвдүгээр бүлэг
1 Харин Жахуа нь Яакувыг энэрэн Израйлыг сонгон, Тэдний газарт тавих буй. Бас оролтон нь тэдэнтэй нийлэлцэн Яакувын гэрт халдах больюу. 2 Жич улсууд нь тэднийг аваад тэдний газарт авчрах буй. Израйлын гэр нь Жахуагийн оронд тэдний боолууд хийгээд шивэгчид болгон эзэлж тэднийг олз болгон аьан, тэднийг хашигчдыг эзлэх болой. 3 Тийн бүхуйеэ тэрхүү цагт Жахуа нь таны гашуудлаас хийгээд аюулаас ба, зарагдсан хатуу зарагдлаас амруулах больюу. 4 Тийн бөгөөд та Бабилоны тус энэ үлгэрийг аван ийн; Дарагч нь ямраар больсон алтан балгас нь яахан зогссон буй. 5 Жахуа нь хилэнцтэний шийдмийг эвдэн тэргүүлэгчдийн тулгуурыг эвдэв. 6 Хилэнгээрээ улсыг тасалбар үгүй таслагч хийгээд уураараа орныг эзлэгч нь саад үгүйеэ зүхэгдэнэ. 7 Бүхэл дэлхий нь амар хийгээд эвт болоод жаргалт дууг дуулна. 8 Жич нарс модод хийгээд Ливанунгийн хуш модод нь чиний учир баясалцан ийн; Чиний унагасаар цавчигч нь бидний тус эс ирэв хэмээх больюу. 9 Доороос үхэгсдийн орон нь чамайг угтахын тул хөдлөн чиний тул үхэгсэд хийгээд дэлхийн эрхмүүдийг хөдөлгөнө. Улсуудын хамаг хаад нь ширээнээсээ бууна. 10 Тэд бүгдээр чамд ийн өгүүлэх; Чи бид мэт хүчгүй болон бидэнтэй адил болов уу? 11 Чиний их бардам хийгээд чиний хуурын дуу нь булшинд буулагдав. Улаан хорхой нь чиний дор дэвсгэр болох бөгөөд өтнүүд нь чиний хөнжил болох буй. 12 Аяа, гялбаат цолмоон! Чи огторгуйгаас яахин унав аа! Улсуудыг дийлэгчдээ! Чи яахан газарт цавчигдав аа. 13 Чи зүрхэндээ ийн; Би огторгуйд дээд ширээгээ бурхны оддоос өндөр болгон чуулганы уулны хойд этгээдэд суух буй. 14 Би үүлдээс өндөр дээд дээргүй дээд мэт болох буй. 15 хэмээн өгүүлсэн боловч чи тамд хийгээд нүхний этгээдэд унагаагдах больюу. 16 Чамайг үзэгчид нь чамайг сайтар харан, чамайг сэтгэгчийн дэлхийг чичрүүлэн эзэлгүрдийг хөдөлгөн, 17 Ертөнцийг говь мэт болгон түүний балгадыг эвдэн гянданы дотор агчдаа гэрт эс тавигч хүн нь энэ буюу хэмээн өгүүлэх буй. 18 Улсуудын хамаг хаад хэмээвээс, бүгдээр өөр өөрийн гэрийн дотор алдартайгаар хэвтэнэ. 19 Харин чи жигшүүрт гишүү мэт нүхний чулуунуудад одож, илдээр цоо хатгагдан алагдагсдын хувцас мэт хөлөөр гишгэгдэн, үхдэл мэт булшнаасаа хаягдсан буй. 20 Чи орноо эвдэн, улсаа алсны тул тэдэнтэй хамтаар үл булагдах буй. Бурууг үйлдэгчдийн үр мөнхөд үл өргөмжлөгдөх буй. 21 Эцэг нарын хилэнцийн тул хөвгүүдэд аллагыг бэлдэгтүн! Тэд нь үл босон газрыг үл эзлэн балгадаар дэлхийн нүүрийг үл дүүргэх болтугай! 22 Тэр юуны тул хэмээвээс, чуулгадын Жахуа нь ийн; Би тэдний тус босоод Бабилоноос нэр хийгээд үлдээл ба хөвгүүн хийгээд ачийг таслах больюу. 23 Жич би түүнийг зараануудын нутаг хийгээд усдын нуур болгон, эвдрэлийн хамуураар хамах буй хэмээн чуулгадын Жахуа нь зарлиг болно. 24 Чуулгадын Жахуагийн тангараглсан зарлиг болсон нь ийн; Үнэхээр миний санасан нь бүтэх бөгөөд миний зориглосон нь тогтох буй хэмээвээс 25 би Асирийн улсыг миний газарт эвдэн, миний уулсын дээр гишгэх буй. Тэр цагт түүний боолго нь тэдний дээрээс хагацах бөгөөд түүний ачаа нь тэдний мөрнөөс хагацах больюу. 26 Бүхэл дэлхийн учир тогтоогдсон тогтоол нь энэ буй бөгөөд хамаг улсуудын дээр сунгагдсан мутар нь энэ буй. 27 Тэр юуны тул хэмээвээс, чуулгадын Жахуа нь үүний тогтоосон бөгөөд хэн хоосруулах буюу? Түүний мутар нь сунгагдсан бөгөөд хэн буцааж чадах буюу? 28 Бас Ахиж хааны нөгчсөний жилд форофидлогдсон нь ийн; 29 Бүхэл Филишитна аа! Чамайг дэлдэгч шийдмийн эвдэрсний тул баясан бүү үйлд. Тэр юуны тул хэмээвээс, могойн үлдэснээс хорт могой гарах бөгөөд түүний жимс нь нисэгч галт могой болох больюу. 30 Үгээгүүнүүдийн тэргүүн төрөгдсөн нь тэжээгдэх бөгөөд ядуунууд нь аймшиггүйгээр хэвтэх буй. Харин би таны үндсийг өлсгөлөн зудаар үхүүлэх бөгөөд тэр нь танаас үлэгсдийг алах больюу. 31 Хаалга аа! Зөөлөн үйлд. Балгад аа! Цурхиран үйлд. Флишитан аа! Чи бүрнээр эвдрүүлэгдэв. Тэр юуны тул хэмээвээс, хойд зүгээс утаа гарав. Хэн ч өөрийн ангиас хагацсан бус буюу. 32 Тийнхүү улсуудын элчист юу хариу өгүүлэгдэх буюу? хэмээвээс, Жахуа нь Шиунаг суурилсан буй. Түүний улсын үгээгүүнүүд нь түүний дотор хоргодох буй хэмээн өгүүлэгдэх больюу.
Арван тавдугаар бүлэг
1 Мувабын учир форофидлого, тэр юу хэмээвээс, Мувабын гэр нь шөнөөр хоосруулагдан дуугүй болох буй. Тэр юу хэмээвээс, Мувабын гэр нь шөнөөр хоосрулагдан, дуугүй болох буй. 2 Тэр нь Байд хийгээд Жибум хэмээгч өндөр ордод уйлахын тул одов. Муваб нь Нибу хийгээд Митэвийн учир уйлах буй. Тэд бүгдээрийн толгойнууд нь халцгай болгогдох бөгөөд тэдний сахал ч автах больюу. 3 Тэд нь Ехлидээн биеэн өрмөгөөр бүслэх буй. Аливаа хүн нь өөрийн гэрийн оройн дээр хийгээд Ехлидэд маш ихэд уйлан уйлах буй. 4 Хишбун хийгээд Илиалам нь цурхирах бөгөөд тэдний дуу нь Зэ Хэжи хүртэл сонсдох буй. Тиймийн тул Мувабын зэвсэгтэн цурхирах бөгөөд, түүний амь нь түүнд зовлонт болох буй. 5 Миний зүрх нь Мувабын тул цурхирах буй. Түүний зайлагчид нь залуу зүгээр мэт Зубр хүртэл хэрж Лөхэдийн өгсүү газарт гарч Хуруунайманы замаар эвдрэлийн бархирлыг гаргах буй. 6 Тэр юуны тул хэмээвээс, Нимримийн усад нь хоосрох, бас өвс хагдарсан бөгөөд нуга нь хатсан ба аливаа ногоон юм үгүй болов. 7 Тиймийн тул тэд нь олсон баяжил хийгээд хадгалснаа бургаснуудын булагт аваачих буй. 8 Тэр юуны тул хэмээвээс, цурхирал нь Мувабын хязгаар хүртэл хүрсэн бөгөөд түүний уйллага нь Иклим хүртэл хүрсэн буй. Уйллага нь Бир Илимд ч хүрсэн буй. 9 Тэр юуны тулд хэмээвээс, Димуны усад нь цусаар дүүрэх буй. Тийн боловч би Димунд бус юмнуудыг хүргэн Мувабын дутаагчид хийгээд газарт үлэгсдийн дээр арслангуудыг илгээх буй.
Арван зургадугаар бүлэг
1 Шилагаас говиор Шиунагийн охидын уул хүртэл газрын эзлэгчийн хургадыг илгээгтүн! 2 Тэр юуны тул хэмээвээс, үүрээс хаягдаад төөрсөн шувуу мэт, Мувабын охид нь Арнун Оломд болох больюу. 3 Зөвлөгөөнийг аваад шүүврийг үүсгэгтүн! Өдрийн дунд сүүдрээ шөнө мэт болгон, гаргагдагсдыг нуун төөрөгчидийг бүү тушаагтун! 4 Мувабаас гаргагдсан нь чамтай суух болтугай! Тэднийг эвдэгчийн нүүрээс бүрхэн үйлд. Тэр юуны тул хэмээвээс, дээрэмлэгч нь эцэстээн хүрэв. Эвдэгч нь үгүй болов. Дарагчид ч газраас хоосруулагдав. 5 Ширээ нь хайраар тогтоогдох бөгөөд түүний дээр Давидын майхны дотор суугч аа! Шүүж шүүврийг бэдрэн, зөвийг яаруулах буй. 6 Бид Мувабын оморхогийн учир сонсов. Тэр нь маш оморхог буй. Түүний худал нь түүний ихэмсэг байдал хийгээд омгорхог ба хилэнгээр үл тогтох больюу. 7 Тиймийн тул Муваб нь Мувабын учир цурхирах буй. Аливаа ч хүн нь цурхиран Кэрхэрисын бат хүрээний учир гашуудах буй. Үнэхээр тэр нь эвдэгдэв. 8 Тэр юуны тул хэмээвээс, Хишбуны тариалангийн хийгээд Шибмэгийн үзмийн ишнүүд нь хатна. Балай номтоны ноёд нь түүний үрст гишүүдийг эвдсэн буй. Тэд нь Зажир хүртэл хүрэн говиор төөрөв. Түүний салаанууд нь дэлгэрч далайг өнгөрөв. 9 Тиймийн тул би Зажирын уйлснаар Шибмэгийн учир уйлах буй. Хишбун хийгээд Илиалан аа! Би нулимсаараа таныг услах болно. Тэр юуны тул хэмээвээс, таны зуны жимс ба тариаг хураах цагийн жаргалт дуу нь үгүй болов. 10 Үрст тариалангаас баясгалан хийгээд жаргалан нь аваачигдав. Үзмийн тариалангуудын дотор дуулах дуу үл сонсдох, цэнэглдэх дуу ч үл болох бөгөөд шахагч нь өөрийн савын дотор үзмийн ундааг үл шахах буй. Би үзмийг хураахын цэнгэлдэхийг зогсоов. 11 Тиймийн тул миний зүрх нь Мувабын тул бишгүүр мэт дуу гаран Кирдэрисын тул миний дотор нь бишгүүр мэт дуу гаргах буй. 12 Тийн ахуй Мувабын өндөр ордоос цуцарсны үзэгдэхэд тэр нь өөрийн сүмд залбирахын тул ирэх буй. Тийм боловч тэр нь үл чадах болой. 13 Тэр цагаас аван Жахуагийн Мувабын учир зарлиг болсон нь энэ мэт болой. 14 Харин эдүгээ Жахуа нь ийн хөлсөлсний жилүүд мэт гурван жилийн дотор Мувабын бардам нь түүний хамаг улстай хоосруулагдах бөгөөд үлэгсэд нь өчүүхэн болон хүчгүй болох больюу.
Арван долдугаар бүлэг
1 Дамаскийн учир форофидлого. Мана. Дамаск нь балгасан болохуяа болиод эвдрэлийн овоо болох буй. 2 Аруварын балгад нь огоорогдон сүргийн хэвтэх газрууд болох, тэнд тэд нь хэвтэх бөгөөд хэн ч тэднийг үл айлгах 3 Ифираймын бат гэр хийгээд Дамаскийн эзэлгүрэн нь болих бөгөөд Сирийн үлэгсэд нь Израйлын хөвгүүдийн цог жавхлантай адил болох буй хэмээн чуулгадын Жахуа нь зарлиг болно. 4 Бас тэрхүү цагт Якувын цог жавхлан нь буух бөгөөд түүний мяраат мах нь туранхай болох больюу. 5 Бас хадагч хүн нь тариаг хураан гараараа хаддаг мэт, бас Рифхим балын дотор гуурсыг хураадаг мэт болох больюу. 6 Тийнхүү тост модны жимсний унагагдахад дээрх гишүүний оройд хоёр эсвээс гурван жимс ба үрт гишүүний дээр дөрвөн, эсвээс таван жимс үлдэг мэт түүнчлэн нэг үлдээл нь үлдэх буй хэмээн Израйлын Жахува бурхан нь зарлиг болно. 7 Тэрхүү цагт хүн нь түүнийг бүтээгчдээ ширтэх бөгөөд түүний нүдэд нь Израйлын ариуныг харах буй. 8 Тэр нь өөрийн гарын үйлдсэн тахилын ширээг үл хэрэглэн өөрийн хуруудын үйлдсэн хөрөг хийгээд дүрсүүдийг үл хүндлэх буй. 9 Тэр цагт түүний бат балгад нь Израйлын хөвгүүдийн тул орхисон гишүүн хийгээд дээрх салаа мэт болох буй. Тэнд их хоосрол болох буй. 10 Чи өөрийн тонилголын Бурханыг мартан өөрийн хүчний хадыг эс санасны тул үзэсгэлэнт тариануудыг тарин тэдний дээр бус гишүүдийг суулгах буй. 11 Тэрхүү цагт чи тарьснаа ургуулан өглөг үр хөрөнгөө дэлбэрүүлэх буй. Харин эзэлсэн цагт хураасан жимс нь аваачигдах буй. Тийнхүү найдлагагүй гашуудлын өдөр болох буй. 12 Далайн цуугиан мэт цуугигч олон улсын чуулган хийгээд хүчит усдын чимээ мэт чимээг үүсгэгч улсуудад зовлон болох больюу. 13 Улсууд нь олон усдын чимээ мэт чимээ үүсгэх буй. Харин бурхан нь тэднийг хорих буй. Тийнхүү тэд нь хол дутааж салхины өмнө уулны хэвэг хийсгэгддэг мэт шуурганы өмнө мухуригч юм мэт хөөгдөх буй. 14 Бас Мана. үдшийн цагт зовлон болох бөгөөд өглөөгөөс урьд тэр нь үгүй буй. Энэ нь биднийг дээрэмчдийн хувь болон биднийг тоногчдын өмч болой.
Арван наймдугаар бүлэг
1 Күшийн голуудын чанад агч далайгаар сүүдэрлэгдсэн оронд зовлон болох больюу. 2 Тэр нь далайгаар болон их усдын дээр хулсан онгоцын дотор элчсийг илгээмой. Хурдан элчис ээ! Тараагдан таслагдсан улс болон анханд аймшигт улс ба хэмжигдэн гишгэгдсэн улс ба голуудын эвдсэн газарт нь улсад одогтун! 3 Уулны дээр тэмдгийн тавигдахыг ертөнцийн дээр хамаг суугчид хийгээд дэлхийн дээр нутаглагчид нь үзэн, бүрээний татахад сонсох буй. 4 Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь надад ийн зарлиг болов. Би амарч борооны хойно агч цэлмэг халуун мэт хийгээд тариаг хураахын халуунд агч сүүдэрт үүл мэт өөрийн суух газрыг харах буй. 5 Тэр юуны тул хэмээвээс, тариаг хураахаас урьд цэцгийн боловсроход цэцгийн төгс үзмийн жимс болоход гишүүд нь цавчуураар огтлогдох бөгөөд салаанууд нь огтлогдон аваачигдах буй. 6 Тэр нь хамтаар уулдын шувуудад хийгээд газрын ангуудад үлдэх буй. Тийнхүү шувууд нь тэдний дээр зогсох бөгөөд газрын ангууд нь өвөлжих больюу. 7 Тэр цагт тархаагдан таслагдсан улс болон анхнаас аймшигт улс ба хэмигдэн гишгэгдсэн улс ба голуудын эвдсэн газарт улсаас чуулгадын Жахуагийн нэрийн орон болсон Шиуна уулны тэнд чуулгадын Жахуад нэг бэлэг авчрагдах больюу.
Арван есдүгээр бүлэг
1 Икфидын учир форофидлолого, Мана. Жахуа нь түргэн үүлний дээр яван Икфидид өөд болно. Тийн бөгөөд Икфидын бурхад нь түүний өмнө хөдлөх бөгөөд Икфидын зүрх ч түүний дотор хайлах буй. 2 Тийнхүү би Икфидтаныг Икфидтэний тус эсэргүүцүүлэх, тэдний аливаа ч хүн нь ах дүүгээн тус хийгээд нөхөддөө тус ба балгасад нь балгасны тус хийгээд эзэлгүрэн нь эзэлгүрний тус дайлалдах больюу. 3 Икфидын зүрх нь түүний дотор хоосруулагдах, би ч тэдний зөвлөлгөөнийг эвдэх буй. Тийнхүү тэд нь хөргүүд хийгээд зөнч нар нь ба Залвич нар хийгээд шинжигчдээс асуух больюу. 4 Бас би Икфидын улсыг зовоох тэргүүлэгчийн эрхэнд өгөн, тэдний дээр аймшигт хааныг эзлэх буй хэмээн чуулгадын Жахуа эзэн нь зарлиглана. 5 Жич далайн ус нь дуусах бөгөөд голууд нь хатан ширгэх буй. 6 Бас мөрд нь өмхий болох бөгөөд хаагдсан голууд нь хад үгүй болох ба хулс нь хийгээд зэгс ч хувхайрах больюу. 7 Голын дэргэд болон галын адгийн дэргэд агч өвс хийгээд булгийн дэргэд аливаа ч таригдсан нь хувхайран тараагдан үгүй болох буй. 8 Бас загасч нар нь гашуудах бөгөөд голд гохыг хамаг хаягчид нь уйлах ба усны дээр доор өлмийгээн дэлгэгчид нь уйдах больюу. 9 Нарийн гэмийг эгээрэгчид хийгээд сүлжмэл үйлдвэрийг үйлдэгчид нь ичих буй. 10 Жич хөлсөөр нууруудыг үйлдэгчид нь үйлдвэртээ эвдрэх больюу. 11 Үнэхээр Жуваны тэргүүлэгчид нь ухаангүй болов. Фараугийн ухаант зөвлөгчдийн зөвлөгөө нь мунхаг болов. Та Фарауд би ухаантны хөвгүүн болон эртний цагийн хаадын хөвгүүн буй хэмээн захиж өгүүлж чадах буюу? 12 Тэд нь хаана буюу чиний ухаантан нь хаана буюу? Тэд нь эдүгээ чамд үзүүлэн чуулгадын Жахуагийн Икфидын тус юу тогтоосныг мэдүүлэх болтугай! 13 Жуваны тэргүүлэгчид нь ухаангүй болов. Уфагийн тэргүүлэгчид нь мэхлэгдэв. Икфидын овгуудын удирдагчид нь түүнийг төөрүүлэв. 14 Жахуа нь түүний дунд буруут сэтгэлийг хольсон буй. Тийн бөгөөд согтуу хүний бөөлжихдөө гэлбэлздэг мэт, түүнчлэн тэд нь Икфидыг түүний хамаг үйлсээр төөрүүлсэн буй. 15 Тийнхүү толгойгоон хийгээд, сүүлийн салааны хийгээд ишийн үйлдэх Икфидэд үлү болох буй. 16 Тэрхүү цагт Икфид нь үйлдвэр нь эм хүн мэт болон Жахуагийн мутраа түүний дээр хөдөлгөгчөөс айн цочих буй. 17 Жич Ицдегийн орон нь Икфидад аймшиг болох, чуулгадын Жахуагийн тэдний тус зөвлөсөн хийгээд шийтгэсний учир аливаа өгүлэгч нь айх буй. 18 Тэрхүү өдөр Икфид газрын дотор таван балгас нь Ханаваны хэлбэр өгүүлэн, чуулгадын Жахуад тангараглах буй. Тэдний нэг нь эвдрэлийн балгас хэмээн нэрийдэгдэх больюу. 19 Тэрхүү цагт Икфид газрын дотор нэг тахилын ширээ нь Жахуад болох бөгөөд, түүний хязгаарт нэг багана нь Жахуад болох больюу. 20 Тийн бөгөөд тэр нь Жахуад тэмдэг хийгээд гэрчилгээ болохын тул байх буй. Тэр юуны тул хэмээвээс, тэд нь дарагчдын учир Жахуад дуудах бөгөөд тэр нь нэгэн тонилгогч хийгээд нэхэгчийг илгээх бөгөөд тэр нь тэднийг аврах буй. 21 Бас тэрхүү цагт Жахуа нь Икфидын улсад мэдэгдэх бөгөөд Икфидын улс ч түүнийг мэдэн, тахил хийгээд өргөлийг үйлдэн, тангаргийг тангараглаад бүтээх буюу. 22 Жахуа нь Икфидыг таслан, тасалсны хойно эдгээх буй. Тийнхүү тэд нь Жахуад буцах буй. Тэр ч тэдний залбирлыг сонсож тэднийг эдгээх больюу. 23 Тэрхүү цагт Икфидээс Асириа хүртэл нэг зам болох бөгөөд Асириатан нь Икфидад одох бөгөөд Икфидтан ч Асириатанд одох буй. Бас Икфидтэн нь Асириатантай хамт зарагдалцах буй. 24 Тэрхүү цагт Израйл нь Икфид хийгээд Асириатай гурав дахь болон газрын дунд адистид болох буй. 25 Тэднийг Жахуа нь адислан ийн; Миний улс болсон Икифид ба миний мутрын үйлдвэр, үйлдвэр болсон Асирияа миний өмч болсон Израйл нь адистидлагдах болтугай! хэмээн зарлиг болох буй.
Хорьдугаар бүлэг
1 Асириагийн Саркан хааны илгээсэн Тардан хэмээгчийн Ашидудад хүргээд түүний тус дайлалцан түүний авсан жилд 2 тэрхүү цагт Жахуа нь Амукийн Ишиа хөвгүүдээр зарлиг болруун; Одоод өрмөгийг бэлхүүснээсэ тайлан, гутлаа хөлөөсөө тайлан үйлд, хэмээн зарлиг болсонд тэр нь тэр мэтээр үйлдэн, нүцгэн хийгээд гуталгүйгээр явав. 3 Жич Жахуа нь ийн; Миний Ишиа боол нь Икфид хийгээд Күсэд бэлэг хийгээд, гайхамшиг болоод, гурван жилийн туршаар нуцгэн хийгээд гуталгүйгээр явсан мэт 4 түүнчлэн Ашириагийн хаан нь Икфидыг ичээхийн тул олз болсон Икфидтэн хийгээд нүүлгэгдсэн Күстэн хэмээвээс залуус хийгээд хөгшдийг нүцгэн хийгээд гуталгүйгээр ба эс бүрхэгдсэн бэлхүүстээр аваачих буй. 5 Тийнхүү тэд нь айж, өөрийн найдамжит Күс хийгээд алдаршилт Икфидээс ичих больюу. 6 Жич энэхүү оронд суугчид нь тэрхүү өдөр ийн; Мана. Бид Ашириагийн хаанаас аврагдахын тул зайлавч бидний найдлага нь энэ мэт буй. Бид яаж дутаах буюу.
Хорин нэгдүгээр бүлэг
1 Далайн говийн учир форофидлолго. Өмнө зүгээр хуй салхи нь өнгөрдөг мэт түүнчлэн тэр нь говиос болон аймшигт газраас ирэх буй. 2 Нэгэн гашуудалт үзэгдэл нь надад мэдүүлэгдэв. Хуурмагч нь хуурна. Тоногч нь тононо. Илам аа! Од. Мития аа! Хүрээлэн үйлд. Түүний хамаг санаа алдахыг би зогсоох буй. 3 Тиймийн тул миний бэлхүүс нь ихэд өвдөн, хөвгүүнийг төрөх болсон эмийн зовлон мэт зовлонгоор баригдав. Би түүнийг сонсоод бөхийлгөгдөн түүнийг үзээд гомдов. 4 Миний зүрх нь уймар болов. Айлган нь намайг барьсан буй. Тэр нь миний хүссэн шөнийг аюулд хувилгав. 5 Ширээг бэлдэн сахигчидыг сахиулан идэн уун үйлд. Тэргүүлэгчид ээ! Босоод бамбайг тосологтун! 6 Тэр юуны тул хэмээвээс, эзэн нь надад ийн; Одоод үзсэнээ мэдүүлэх сахигчийг байлган үйлд! хэмээн зарлиг болсон буй. 7 Тийн бөгөөд тэр нь морийг унагч хоёр хүн хийгээд илжгийг унагчид ба тэмээг унагчидыг үзээд их ажиглалаар сайтар сонсов. 8 Жич тэр нь арслан мэт дуудан ийн; Миний эзээн! Би өдрийн цагт үргэлжид сахин шөнийг дуустал харуулдан байдаг. 9 Мана. Морийг унагч хоёр хүн нь ирээд ийн өгүүлэв. Бабилон нь унав. Унав. Хамаг бурхадын зурсан хөргүүд нь газар хүртэл эвдэгдэв хэмээжээ. 10 Аяа, миний цохиосон талх хийгээд миний үтрэмний тариа аа! Би Израйлын бурхан болон чуулгадын Жахуагаас сонссоноо танд өгүүлэв. 11 Идүмийн учир форофидлолго. Тэр Сиригээс надад дуудан ийн; Сахигч аа! Шөнийн учир юу буй буюу? Сахигч аа! Шөнийн учир юу буй буюу? 12 хэмээсэнд сахигч нь ийн; Өглөө нь бас шөнө ч ирнэ. Хэрвээ та асуух бөгөөс асуугтун! Буцаж ирэгтүн! 13 Арабын учир форофидлолго, Диданимын аялагч чуулгад аа! Та Арабын ойн дотор хонох буй. 14 Тима газарт суугчид аа! Умдаасагчид усыг авчиран дутаагчийн талхтайгаар угтагтун! 15 Тэр юуны тул хэмээвээс, тэд нь илдүүдээс дутаан суулагдасан илдээс хийгээд татагдсан нумнаас ба дайны гашуудалаас дутаав. 16 Тэр юуны тул хэмээвээс, Жахуагийн надад зарлиг болсон нь ийн; Хөлслөгдсөний жилүүд мэт нэг жилийн дотор хитэрийн хамаг алдар нь үгүй болох буй. 17 Жич Хитэхтэний харвагчид болон хүчит улсын үлдсэн тоо нь буух буй. Тэр юуны тул хэмээвээс, Израйлын Жахуа бурхан нь зарлиг болсон буй.
Хорин хоёрдугаар бүлэг
1 Зөн үзэгдэлт Балан учир форофидлолго. Чиний бүрнээр гэрийн оройн дээр гарсан шалтаг нь юу буюу? 2 Их цуугиат болон олон улсад ба цэнгэлт балгас аа! Чиний алагдсан улс нь илдээр эс алагдан дайнд ч эс үхэв. 3 Чиний хамаг тэргүүлэгчид нь хамтаар дутаан, харвагчидаар хүлэгдэв. Холоос дутаагсад болон чиний дотор олдогсод нь хамтаар хүлэгдэв. 4 Тиймийн тул би ийн; Надаас холдогтун! Би гашуудан уйлах буй. Миний улсын охины эвдрэлийн учир намайг амаруулахуйа бүү шамдагтун! хэмээн өгүүлэв. 5 Тэр юуны тул хэмээвээс, зөн үзэгдэлт Балын дотор чуулгадын Жахуа бурхны өдөр болов хэмээвээс зовоох хийгээд гишгэх ба түвээлгэх өдөр болов. Хэрмийг эвдэхэд бархирал нь ууланд хүрнэ. 6 Жич Илим нь улсад тэргэс хийгээд морьт улстай саадагийг өргөдөг бөгөөд Гир нь бамбайг гаргана. 7 Тийн ахуйд таны эрхэм Балууд нь тэргэсээр дүүрэн болох бөгөөд морьт улс нь үүдний тус зэргэлэх больюу. 8 Тийнхүү тэр өдөр түүний Иудегийн бүрхүүлийг авахад чи ойн гэрийн зэвсэгт харах буй. 9 Та Давидын балгасын хэрмийн эвдрэлүүд олон хэмээн үзэн доорхи нуурын усыг цуулгална. 10 Жич та Иерусалимын гэрүүдийг тоолон хүрээг бататгахын тул гэрүүдийг эвдэнэ. 11 Та хоёр хэрмийн хооронд хуучин нуурын усны сувагийг үйлдэнэ. Харин түүний үйлдэгчийг та үл хэрэглэн түүнийг өн цагт бүтээгчид үл ширтэнэ. 12 Тэрхүү өдөр чуулгадын Жахуа эзэн нь уйлах хийгээд гашуудах ба толгойг тонилгуулах хийгээд өрмөгийн өмсөхүеэ дуудсан бөлгөө. 13 Харин Мана. баясгалан хийгээд жаргалан ба шаруудыг алах хийгээд хонидыг алах ба махыг идэн үзмийн ундааг уух бөлгөө. Бас ийн; Бид идэн ууя. Тэр юуны тул хэмээвээс, бид маргааш үхэх буй хэмээв. 14 Тиймийн тул чуулгадын Жахуагаас миний чихэнд мэдүүлэгдсэн нь ийн; Таны үхтэл энэ таны хилэнц нь танаас үл арилгагдах буй хэмээн чуулгадын Жахуа нь зарлиг болов. 15 Чуулгадын Жахуа эзэн нь ийн; Энэхүү санг сахигч болон гэрийн дээр агч шивнээд одоод ийн өгүүл. 16 Аяа, булшаа өндөр газарт цавчин хадын дээр нутгийг биедээ малтагч аа! Чи энд нэг булшийг малтсан атал, чамд энд юу буй буюу. Бас хэн буй буюу. 17 Мана. Жахуа нь чамайг хүчит нүүлгээр аваачин үнэхээр чамайг ороогоод 18 чамайг нэг бөмбөг мэт их оронд хүчтэйгээр эргүүлэн мухируулах буй. Аяа, өөрийн эзний гэрийн ичгүүр ээ! Чи тэнд үхэх бөгөөд чиний алдарт тэргэс нь тэнд байх буй. 19 Бас би чиний агсан газраас чамайг хөөх буй. Тэр ч чиний байдлаас чамайг унагах буй. 20 Тийн бөгөөс тэрхүү өдөр би миний боол болсон Халкиагийн Илиаким хөвгүүнийг дуудаад 21 түүнийг чиний дээлээр хувцаслан чиний бүсээр түүнийг хүч болгоод эзэлгүрнийг түүний гарт тушаах, тийнхүү тэр нь Иерусалимын суугчидад хийгээд Иудегийн гэрт эцэг болох больюу. 22 Жич би түүнийг мөрний дээр Давидын гэрийн түлхүүрийг тавих, тийнхүү түүний нээхэд хэн ч үл хаах, түүнийг хаахад хэн ч үл нээх буй. Бас би түүнийг хадаас болгон бат газарт шаах буй. Жич, тэр нь эцгээ гэрт цог жавхлант ширээ болох болъюу. 24 Жич тэр нь эцгээ гэрий цог жавхлан болон өндөр ба доорд үрэс ба зүйл бүрийн их хийгээд бага зэрэгт савас нь түүнд өлгөгдөх больюу. 25 Жич чуулгадын Жахуа нь ийн; Тэр цагт бат газар шаагдсан хадаас нь автан чавчигдан унгагдах буй. Жич түүний дээр агсан ачаа нь унах буй. Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь энэ мэт зарлиг болов.
Хорин гуравдугаар бүлэг
1 Тирийн учир форофидлолго. Даршисын онгоц оо! Зайлагтун! Тэр юуны тул хэмээвээс, тэр ч гэр ч үгүй орох газар үгүй болоод хоосруулагдав. Китим газраас энэ нь тэдэнд илэрхийлэгдэв. 2 Далайгаар алсдаж Шитуны наймаачидтай дүүргэсэн оронд суугчид аа! Дуугүй үгүй байгтун! 3 Жич их усдын дэргэд Шихурын хөрөнгө хийгээд голын оруулсан нь түүний буй бөгөөд тэр нь эзэлгүрдийн худалдаа буй. 4 Шитун аа! Ичин үйлд. Тэр юуны тул хэмээвээс, далай хийгээд далайн хүч нь ийн; Би үл зовон хүүхдийг ч үл төрөн, залуусыг үл тэтгэн, охидыг ч үл өргөнө хэмээн өгүүлнэ. 5 Икфидын учир сонстоход гэр агсан мэт, түүнчлэн Тирийн учир сонстоход улс нь ихэд зовох буй. 6 Даршисид өнгөрөгтүн! Далайн эрэгт суугчид аа! Зайлагтун! 7 Эртний цагийн хуучин болон баясгалант балгас нь энэ буюу? Түүний суухын тул түүний хөлүүд нь түүнийг хол аваачих буй. 8 Титмүүдийг өгөгч Тир балгас ын тус хэн үүнийг зөвлөсөн буюу? Түүний наймаачид нь ноёд агсан бөгөөд тэднийг худалдаачид нь дэлхийн хүндэт улс бөлгөө. 9 Чуулгапын Жахуа нь хамаг үзэсгэлэнгийн бардамыг доромжлон ертөнцийн хамаг хүндэтнийг тоомжгүй болгохын тул зөвлөсөн буй. 10 Даршисын охид оо! Гол мэт өөрийн газрыг өнгөрөн үйлд бус хүчингүй буй. 11 Тэр нь мутраа далайн дээр сунганэзэлгүүрэдийг чичрүүлэв. Жахуа нь Канаваны хүчит газдыг эвдэхийг захисан буй. 12 Бас тэр нь ийн, Шидуны охин болон дарагдсан охин оо! Үүнээс хойно баясан бүү үйлд. Босоод Ктимд аласдан үйлд. Тэнд ч чи амрыг үл олох больюу хэмээн зарлиг болов. 13 Мана. Клэтийтэний газрын тэнд улсгүй бөлгөө. Ашур нь говь газарт суугчидын тул түүнийг суурилав. Тэд нь асруудыг байгуулан орд харшуудыг үүдэв. Харин тэр нь түүнийг эвдэрүүлнэ. 14 Даршисын онгоц оо! Зайлагтун! Тэр юуны тул хэмээвээс, таны бат гэрүүд нь хоосров. 15 Жич тэр цагт нэг хааны өдөр мэт далан жилд Тир нь мартагдах буй. Тийн далан жилийн эцэст Тир нь садар эм мэт дуулах буй. 16 Мартагдсан садар эм ээ! Хуурыг аваад балгасны дотор яван үйлд. Наадахын тул сайхан аялгууг гарган олон дууг дуулан үйлд. 17 Тийн бөгөөд далан жилийн эцэс Жахуа нь Тирийг золгох бөгөөд тэр нь хөлсөндөө буцан дэлхийн дээр агч хамаг газдын эзэлгүүридээр тачьяангуйлах больюу. 18 Харин түүний наймаа хийгээд хөлс нь Жахуад ариун болоод үл хадгалагдан үл хураагдах, харин түүний наймаа нь Жахуагийн өмнө суугчидын цадтал идэхийн тул хийгээд сайхнаар хувцаслахын тул болох больюу.
Хорин дөрөвдүгээр бүлэг
1 Мана. Жахуа нь дэлхийг хөндий хийгээд хоосон болгон, түүнийг хөмрүүлэн түүний суугчдыг тараах буй. 2 Тийн бөгөөд улсад гэр болох мэт түүнчлэн ламд болох буй. Боолд гэр болох мэт түүнчлэн эзэнд болох буй. Шивэгчинд гэр болох мэт түүнчлэн хатны эзэнд болох буй. Худалдагчид гэр болох мэт түүнчлэн худалдаж авагчид болох буй. Урьдаар өгөгчид гэр болох мэт урьдаар авагчид болох буй. Төрснөөр өгөгчид гэр болох мэт түүнчлэн төрснөөр авагчид болох больюу. 3 Газар нь бүрнээр хоосрон бүрнээр эвдэгдэх больюу. Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь энэ мэт зарлиг болов. 4 Газар нь гашуудан хувхайрсан буй. Дэлхий нь гаслан хувхайрсан буй. 5 Жич, дэлхийн оморхог улс нь гасална. Дэлхий нь түүний дээр суугчдаар бузарлагдав. Тэр юуны тул хэмээвээс, тэд нь захианаас даван хуулийг хувилган, мөнх тогтоолыг таслав. 6 Тиймийн тул хараал нь газрыг хоосруулсан бөгөөд түүний дээр суугчид нь засаглагдана. Тиймийн тул дэлхийн дээр суугчид нь түлэгдсэн бөгөөд өчүүхэн хүн нь үлдэв. 7 Шинэ үзмийн ундаа нь гашуудна. Тошлогийн мод нь гаслана. Хамаг баясгалант зүрхтэн нь санаа алдана. 8 Хөгжмийн жаргал нь зогсоно. Баясагчийн дуу нь дуусна. Хуурын баясгалан нь зогсоно. 9 Тэд нь үзмийн ундаа дуугаар үл уух. Хатуу ундаа нь уугчид гашуун болох буй. 10 Самуурсан балгасад нь эвдэгдэв. Гэрүүд нь хэний ч үл орохоор хаагдав. 11 Улс нь үзмийн ундааны тул зээлийн дотор бархирна. Хамаг баясгалан нь харанхуй болов. 12 Балгасдын дотор хоосорлого үлдсэн бөгөөд хаалга нь эвдрэлээр таслагдсан буй. 13 Тэр юуны тул хэмээвээс, газрын дотор улсын дунд тост модны хөдөлсөн мэт хийгээд үзмийг хураасны хойно нэг үлдээл мэт болох больюу. 14 Тийнхүү тэд нь дуугарч Жахуагийн цог жавхлангийн учир дуулан, далайгаас цэнгэлдэн ийн; 15 Тиймийн тул Жахуаг зүүн зүгт алдаршуулан Израйлын Жахуа бурхны нэрийг далайн арлуудад алдаршуулагтун! 16 Зөвтөнд магтаал болох болтугай! хэмээн бид дэлхийн хязгаараас дуулсныг сонсов. Харин би ийн; Аяа Миний туранхай байдал, хуурмагчид нь хуурмаглана. Хуурмагчид нь машид хуурмаглана хэмээн өгүүлэв. 17 Газрын дээр суугч аа! Аюул хийгээд зуух ба урхи нь чиний дээр буй. 18 Тийн бөгөөд аюулын дуунаас зайлагч нь зууханд унах зуухны дундаас гарагч нь урхинд баригдах больюу. Тэр юуны тул хэмээвээс, дээрээс цонхнууд нь нээгдсэн бөгөөд дэлхийн суурин нь хөдөлнө. 19 Дэлхийн нь машид доройтсон буй. Дэлхий нь бүрэн хайлсан буй. Дэлхий нь ихэд хөдөлгөгдсөн буй. 20 Жич дэлхий нь согтуу хүн мэт машид гэлбэлзэн, майхан мэт ихэд хөдөлгөгдөх буй. Түүний хилэнц нь хүнд болох бөгөөд тэр нь унаад дахин үл босох буй. 21 Тийн бөгөөд тэр цагт Жахуа нь дээр агч дээд чуулганыг засаглан, дэлхийн хаадыг дэлхийн дээр засаглах больюу. 22 Тийн бөгөөд тэд нь гянданд агчид мэт цуглан нүхний дотор хүлэгдэн, гянданд хаагдах больюу. Жич олон өдрүүдийн өнгөрсний хойно тэд нь шүүгдэх больюу. 23 Тэр цагт чуулгадын Жахуагийн Шиунагийн уулны дээр хийгээд Иерусалимын дотор ба өөрийн өтгөсүүдийн өмнө цог жавхлантайгаар эзлэхэд сар ч ичих бөгөөд нар ч ичгүүрт дарагдах буй.
Хорин тавдугаар бүлэг
1 Жахуа аа! Чи миний бурхан мөн. Би чамайг өргөмжлөн чиний нэрийг магтах буй. Тэр юуны тул хэмээвээс, чи гайхамшигуудыг үйлдсэн буй. Чиний зөвлөгөө нь эхнээс найдлагат хийгээд үнэн буй. 2 Тэр юуны тул хэмээвээс, чи балгасыг овоо болгон хүрээлэгдсэн балгсыг эвдрэл болгон, бус улсын орд харшийг балгас бус болгов. Тэр нь үл үүдэгдэх буй. 3 Тиймийн тул хүчит улс нь чамайг хүндлэх бөгөөд аймшигт улсын балгас нь чамаас айх буй. 4 Тэр юуны тул хэмээвээс, аймшигтны хилэн нь хүрээний тус нэг шуурга мэт болсон боловч чи үгээгүүд хүч болон, ядуугийн зовлонд хүч ба шуурганаас халх болон халуунаас сүүдэр болов. 5 Чи оролтын дууг хуурай газрын халуун мэт болиулан аймшигтны дууг үүлний сүдэрт халуун мэт зогсоох буй. 6 Тийнхүү чуулганы Жахуа нь энэхүү уулны дээр хамаг улсын тул тарган юмнаас найрыг үйлдэх хэмээвээс, үзмийн ариун ундаа хийгээд чөмөгт тарган юмнаас ба арилгагдсан үзмийн ундаагаар найрыг үйлдэх буй. 7 Жич тэр нь энэхүү уулны дээр хамаг улсын нүүрийг бүрхээх бүрхүүл хийгээд хамаг ордын дээр дэлгэгдсэн хучлагыг эвдэх больюу. 8 Тэр нь үхлийн мөнхөд болиулах буй. Жич Жахуа эзэн нь хамаг нүүрүүдээс нулимсыг арчин, өөрийн улсын зэмлэлийг газрын дээрээс хагацуулах буй. Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь үнийг зарлиг болов. 9 Тэрхүү цагт ийн; Мана. Энэ нь бидний бурхан буй. Бид түүнийг хүлээсэн бөгөөд тэр нь биднийг аврах буй. Энэ нь Жахува буй. Бид түүнийг хүлээгээд түүний тонилголд баясан жаргах буй хэмээн өгүүлэгдэх буй. 10 Тэр юуны тул хэмээвээс, Жахуагийн мутар нь энэ уулын дээр тогтох буй. Тийнхүү тарианы иш нь хогирт гишгэгддэг мэт. Түүнчлэн Муваб нь түүний доор гишгэгдэх буй. 11 Жич амрагч нь амрахын тул гараа дэлгэдэг мэт түүнчлэн тэр нь мутраа тэдний дунд дэлгэмуй. Бас тэр нь түүний омгорхог хийгээд түүний гарын олзыг хамтаар номхотгох буй. 12 Жич тэр нь таны хүрээний бат гэрийн өндөр асрыг унаган, доор тавин газарт хийгээд элсэнд унагах больюу.
Хорин зургадугаар бүлэг
1 Тэрхүү цагт Иудегийн газрын дуу нь дуулагдах хэмээвээс, бидэнд хүчит балгас буй. Бурхан нь хэрэм хийгээд бат гэрүүдийн тул тонилголыг тогтоох буй. 2 Үнэнийг сахигч зөвт улсын орохын тул хаалгыг нээгтүн! 3 Чамд найдагч зүрхийг чи амраар байлгах буй. Тэр юуны тул хэмээвээс тэр нь чамд түшнэ. 4 Жахуад мөнхөд түшигтүн! Тэр юуны тул хэмээвээс, Жахуа эзэнд цаглашгүй хүчин буй. 5 Тэр юуны тул хэмээвээс, тэр нь дээр суугчдыг унаган өргөмжлөгдсөн балгасыг доройтуулан шороонд ч унагасан буй. 6 Түүний дээр хөл хэмээвээс, үгээгүүгийн хөл хийгээд ядуугийн гишигдэл нь гишгэх буй. 7 Зөвтний зам нь шулуун буй. Маш шулуун аа! Чи зөвтийн замыг засна. 8 Жахуа аа! Бид чиний шүүврийн замд чамайг үнэхээр хүлээсэн буй. Бидний сүнс нь чиний нэр хийгээд чамайг санахыг хүснэ. 9 Би сүнсээрээ шөнийн цагт чамайг хүсэн, зүрхээрээ чамайг эрт бэдрэнэ. Тэр юуны тул хэмээвээс, дэлхийн дээр чиний шүүврийн болоход, дэлхийд суугчид нь зөвийг сурах буй. 10 Хилэнцэт нь хайр хүртэвч зөвийг үл сурах буй. Харин тэр нь зөвт газар бурууг үйлдэн, Жахуагийн цог жавхланг үл үзэх буй. 11 Жахуа аа! Чиний мутрын сунгагдахад тэд нь эс үзнэ. Харин тэд нь үзэн улсад атаархсаны тул ичих буй. Үнэхээр гал нь чиний дайснуудыг хоосруулах буй. 12 Жахуа аа! Чи бидэнд эвийг тогтоох буй. Чи ч бидний тул хамаг үйлсийг бүтээсэн буй. 13 Аяа, Бидний Жахуа бурхаан! Чамаас бус эзэд нь биднийг эзэлсэн буй. Харин ямагт чамаар бид чиний нэрийг сануулах буй. 14 Тэд нь үхээд үл амьдран, унаад үл босох буй. Тэр юуны тул хэмээвээс, чи тэднийг засаглан эвдрүүлээд, тэдний санаачлалыг хоосруулав. 15 Жахуа аа! Чи улсыг ихэтгэн, чи улсыг ихэтгэсэн буй. Чи алдаршуулагдсан буй. Чи газрын хамаг хязгааруудыг уужим болгосон буй. 16 Жахуа аа! Тэд нь зовлонгийн цагт чамайг бэдрэнэ. Чиний засаглалын тэдний дээр ахуйд тэд нь чамд залбирлыг өргөнө. 17 Жирэмсэн эм нь төрөх цагтаа ойртохдоо зовон, зовлонгоо учир бархирдаг мэт, Жахуа аа! Бид ч тэр мэтээр чиний өмнө агсан буй. 18 Бид ч жирэмсэн болоод өвдөж, салхи мэтийг төрсөн буй. Бид дэлхийн дээр авралыг эс бүтээсэн буй. Дэлхийн дээр суугчид ч эс унасан буй. 19 Чиний үхэгсэд нь амьдрах миний үхдлүүд ч босох буй. Элсний дээр суугчид аа! Босч дуулагтун! Тэр юуны тул хэмээвээс, чиний шүүдэр нь өвсний шүүдэр мэт болох бөгөөд дэлхий нь үхэгсэдийг гадна хаях буй. 20 Миний улс аа! Ирэн тасагтаа ороод үүдээр хаагтун! Хилэнгийн өнгөртөл эгшин зуур мэт хоргодогтун! 21 Тэр юуны тул хэмээвээс, Мана. Жахуа нь дэлхийн дээр суугчдыг тэдний хилэнцийн тул засаглахаар өөрийн газраас гарах буй. Дэлхийн нь цусаа гаргаж үхэгсдээ ч дахин үл бүрхээх больюу.
Хорин долдугаар бүлэг
1 Тэрхүү цагт Жахуа нь өөрийн хатуу хийгээд их ба хүчит илдээр тэр Ливиатан хэмээгч урт могой хийгээд Ливиатан хэмээгч хурц бөгтөр могойг засаглах бөгөөд далайн лууг алах буй. 2 Тэрхүү цагт улаан үзмийн тариалангийн учир дуулагтун! 3 Жахуа аа! Би түүнийг сахин, эгшин бүрдээ түүнийг усална. Түүнд хэн ч хорыг бүү үйлдэгтүн! хэмээн би түүнийг шөнө хийгээд өдөр сахина. 4 Хилэн нь надад үгүй буй. Дайнд хэн өргөст халгай хийгээд хатгууруудыг миний тус тавих буюу. Би тэднийг өнхөрч түлэх больюу. 5 Эсвэл тэр нь надтай эвтэй болох ууртай болбоос миний хүчээс барих болтугай! Тийн бөгөөд тэр нь надтай эвтэй болох буй. 6 Тэр нь Яакуваас гарагчдыг үндэслүүлэх, Израйл ч гөлөглөн цэцэглээд дэлхийг жимсээр дүүргэх буй. 7 Тэр нь түүнийг таслагчдыг тасалсан мэтээр түүнийг тасалсан буюу? Түүнээр алагдагсдын аллагаар алагдсан буюу? 8 Чи түүнийг илүүд зөв хэмжүүрээр түүнтэй хэрэлдэх буй. Тэр нь хүчит салхины өдөр зүүн салхиар түүнийг аваачих буй. 9 Үүгээр Яакувын хилэнц нь арилгагдах, түүний хамаг үр хэмээвээс, түүний нүглийг хагацуулах тэр мөн. Түүний тахилын ширээний хамаг чулуудыг хэсгээр цохигдсон цохионы чулууд мэт болгоход хөргүүд хийгээд дүрсүүд нь үл байх буй. 10 Харин хүрээлэгдсэн балгасууд нь хоосрох бөгөөд нутаг нь говь мэт огоорогдох буй. Тэнд тугал нь бэлчин тэнд ч хэвтэн түүний гишүүдийг идэх буй. 11 Гишүүд нь хувхайрахад эвдэгдэх бөгөөд эмс нь тэднийг ноцоох буй. Тэр юуны тул хэмээвээс, тэд нь ухаангүй улс бөгөөд тэднийг бүтээгч нь тэднийг үл өршөөх бөгөөд тэднийг хэвэгч нь тэдэнд хайрыг үл үзүүлэх больюу. 12 Жич тэрхүү цагт Жахуа нь голын урсгалаас Египетийн мөрөн хүртэл таслах буй. Тийнхүү Израйлын хөвгүүд ээ! Та нэжгээдээр хураагдах больюу. 13 Жич тэрхүү цагт бүрээ нь татагдах бөгөөд Асирын газарт эвдрэх ойтогчодод хийгээд Египетын хаягдагсад нь ирээд Иерусалимын ариун уулны дээр Жахуад залбирах буй.
Хорин наймдугаар бүлэг
1 Ефаргимын согтогчдын бардам титим болон үзмийн ундаагаар дарагдагсдын элбэг балуудын дээр агч алдар үзэсгэлэнгийн хувхайрсан цэцэгт зовлон болох больюу. 2 Мана. Жахуагийн чадалт хийгээд хүчит нэгэн нь мөндрийн хуй хийгээд эвдэгч салхи ба халигч хүчит усны үер мэт гараараа унагаах буюу. 3 Ифараимын согтогчдын бардам титим нь хөлийн доор гишгэгдэх больюу. 4 Элбэг балуудын дээр агч алдарт үзэсгэлэн нь гутсан цэцэг болон зуны эрт жимс мэт болох буй. Тэр жимс хэмээвээс, түүний харагч хүний үзэн гартаа барин атал алхигдана. 5 Тэрхүү цагт чуулгадын Жахуагийн үлдсэн улсуудаа цог жавхлангийн титим хийгээд үзэсгэлэнт малгай болон, 6 шүүхүйеэ суугчид шүүврийн тодотгол болон, дайныг хаалганд буцаагчдад хүч болох болъюу. 7 Зүгээр тэд нь үзмийн ундаагаар самууран, хатуу ундаагаар төөрсөн буй. Лам хийгээд форофид нь хатуу ундаагаар самууран, үзмийн ундаагаар залгигдан, хатуу ундаагаар төөрөн, зөн билигт самууран, шүүвэрт бүдэрнэ. 8 Тэр юуны тул хэмээвээс, хамаг ширээд нь цэвэр газаргүйгээр бөөлжис хийгээд бузраар дүүрэн буй. 9 Тэр нь ийн Тэр нь хэнд цэцнийг сурган, сургаалыг ухуулах буюу? Сүүнээс салгагдагсад хийгээд хөхнөөс автагсадад сургах буюу? 10 Тэр юуны тул хэмээвээс, тогтоол нь тогтоолын дээр тогтоол нь тогтоолын дээр шугам нь шугамын дээр шугам нь шугамын дээр энд нэг өчүүхэн хийгээд тэнд нэг өчүүхэн буй хэмээн өгүүлэв. 11 Үнэхээр тэр нь энэ улсад оролтны үгсээр хийгээд бусдын элээр өгүүлэх буй. 12 Жич тэр нь тэдэнд ийн; Амар нь энэ буй. Эрэгсдийн амруулагтун! Амгалан нь энэ буй хэмээн өгүүлэвч тэд нь сонсохуйяа эс дуршив. 13 Тийнхүү тэдний одож хойшоо унаж эвдрэхийн тул хийгээд урхид баригдаад автахын тул Жахуагийн зарлиг нь тэдний тул ийн; Тогтоол нь тогтоолын дээр тогтоол нь тогтоолын дээр, шугам нь шугамын дээр, шугам нь шугамын дээр, энд нэг өчүүхэн хийгээд тэнд нэг өчүүхэн агсан буй. 14 Тиймийн тул тэрхүү Иерусалимын улсын эзэд болсон элэглэгчид ээ! Жахуагийн зарлигийг сонсогтун! 15 Та бээр ийн; Бид үхэлтэй тогтоолыг тогтоон, үхэгсдийн оронтой эвтэй буй. Халигч зовлон нь өнгөрөхдөө бидэнд үл хүрэх буй. Тэр юуны тул хэмээвээс, бид худлыг өөрийн халх болгон, хуурмагийн доор хоргодсон буй хэмээн өгүүлсний тул 16 Жахуа эзэн нь ийн; Мана. Би Шиунад суурины тул нэг чулуу хэмээвээс, торчигдсон чулуу болон эрдэнэ өнцгийн чулуу ба бат сууринг тавьсан буй. Тийнхүү итгэгч нь үл яарах буй. 17 Бас би шугамд шүүврийг тавин, хэмжүүрт зөвийг тавих буй. Тийнхүү мөндөр нь худлуудын халхыг аваачих бөгөөд усад нь хуурмагийн хоргодлыг ч бүрхэх буй. 18 Бас таны үхэлтэй тогтоосон тогтоол нь хоосрох бөгөөд таны үхэгсдийн оронтой болгосон эв нь үгүй болох буй. Халигч зовлон нь өнгөрөхдөө таныг гишгэх больюу. 19 Тэр нь өнгөрөх цагаас аван таныг барих буй. Тэр хэмээвээс, өглөө бүрт өдрөөр хийгээд шөнөөр өнгөрөх буй. Ганц сонсголыг ч сонсох нь аймшигтай болох буй. 20 Тэр юуны тул хэмээвээс, хүний биеэ сунгахын тул дэвсгэр нь түүнээс ахар бөгөөд хүний биеэ ороохын тул хучлага нь нарийн болой. 21 Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь өөрийн үйл хэмээвээс, гайхамшигт үйлийг үйлдэхийн тул хийгээд өөрийн бүтээвэр хэмээвээс, гайхамшигт бүтээврийг бүтээхийн тул Пиразам уулны дээр боссон мэт босон, Хигбианы бэлийн дотор хилэгнэсэн мэт хилэгнэх болъюу. 22 Тийн бөгөөд эдүгээ таны хүлгийн хүчит үл болохын тул бүү элэглэгтүн! Тэр юуны тул хэмээвээс, бүхэл газрын дээр хоосорлого нь тогтоогдсон буй хэмээн би чуулгадын Жахуа бурхнаас сонсов. 23 Чагнан миний дууг сонсон, чагнан миний үгийг сонсогтун! 24 Газрыг хагалагч нь тарихын тул бүхэл өдөр хагална. Тэр нь бөөн шороог нэхэн эвдэнэ. 25 Тэр нь газрын нүүрийг тэгш болгосонд буурцгийг хаян гүнждийг цацан, эрхэм газар буудайг хаян, арвай хийгээд талхыг тогтоогдсон газарт хаядаг биш үү? 26 Тэр юуны тул хэмээвээс, түүний бурхан нь зөвт ёсыг түүнд заан сургана. 27 Тэр юуны тул хэмээвээс, буурцаг нь түгшүүрээр үл түгшигддэг. Тэрэгний мөөр ч гүнждийн дээр үл эргүүлэгддэг. Харин буурцаг нь модоор цохигддог. Гүнжид нь шийдмээр цохигддог. 28 Талх нь бутаргагдана. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь түүнийг үргэлжид үл цохих бөгөөд тэрэгний мөөрөөр үл эвдэн өөрийн морьтой улсаар бутаргахгүй больюу. 29 Энэ хэмээвээс, зөвлөгөөнд гайхамшигт болон үйлвэрт маш их болсон чуулгадын Жахуагаас гарна.
Хорин есдүгээр бүлэг
1 Ариал аа! Давидын суусан Ариал балгас аа! Чамд зовлон болох больюу. Жилд жилийг нэмэгтүн! Найрууд нь тойрох болтугай! 2 Тийн боловч би Ариалыг хавчлант болгох, түүнд зовлон хийгээд гашуудал болох больюу. 3 Бас би чамайг тойрон буудаллаж, чамайг овоогоор бүслэн, чиний тус асруудыг үүдэх буй. 4 Тийн бөгөөд чи унагаагдаад газраас өгүүлэх чиний үг нь шорооноос нарийн болох бөгөөд чиний дуу нь Залвичийн дуу мэт газраас гарах ба чи шорооноос үгсээ шивнэн өгүүлэх буй. 5 Жич чиний олон оролт нь бутархай элс мэт болох бөгөөд чиний олон аймшигтан нь өнгөрөгч хальсан мэт болох буй. Энэ нь гэнэт агшин цагийн зуур болох буй. 6 Чи чуулгадын Жахуагаас аянга хийгээд газар дэнслэх ба их чимээ хийгээд салхи ба хуй хийгээд залгигч галнуудаар засаглагдах больюу. 7 Жич Ариалын тус дайлалцагч хамаг эзэлгүрдийг чуулгад болон түүний тус хийгээд түүний хүрээлсэн орны тус дайлан, түүнийг бүслэгчид нь шөнийн зүүд мэт болох хэмээвээс, 8 Өлсөгч хүн нь Мана. Би иднэ хэмээн зүүдлэвч сэрэхдээ өлсгөлөн буй. Эсвээс ундаасагч хүн нь Мана, би уун хэмээн зүүдлэвч сэрэхдээ тэнхээгүй болоод уух дуртай буй. Тэр мэтээр Шиуна уулын тус дайлалцагч хамаг эзэлгүрдийн чуулган нь болох больюу. 9 Зогсон гайхагтун! Дуу гаран дуудагтун! Тэд нь согтох буй. Харин үзмийн ундаагаар бус, тэд нь гэлбэлзэнэ. Харин ахтуу ундаагаар бус. 10 Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь танд чанга ойрын дурыг хүргэн, таны нүддийг хаагаад форофид нар хийгээд тэргүүлэгчид ба үзлэгч нарыг бүрхээсэн буй. 11 Тийн бөгөөд хамгийн зүүд нь танд нэг тамгалагдсан номын үгс мэт болов. Түүнийг нэг номч хүнд өгөн ийн; Үүнийг уншиж хайрла хэмээхэд тэр нь ийн; Би эс чадна. Тэр юуны тул хэмээвээс, тамгалагдсан буй хэмээн өгүүлнэ. 12 Жич тэрхүү ном нь номч бусад өгөгдөн ийн; Үүнийг уншигтун! хэмээхэд, би номч бус хэмээн өгүүлнэ. 13 Тийн ахуйд эзэн нь ийн; Энэхүү улс амаараа надад ойртон уруулаараа намайг хүндлэвч зүрхээ надаас холдуулав. Бас тэдний надаас айх нь хүний тогтоолоор сургагдав. 14 Тиймийн тул Мана. би энэ улсын дотор нэгэн гайхамшигт үйлийг бүтээн, гайхамшигт үйл хийгээд бэлгийг бүтээх буй хэмээвээс тэдний ухаант улсын цэцэн нь эвдрэн, тэдний хэрсүү улсын ухвар нь нуугдах буй. 15 Зөвлөгөөнөө Жахуагаас нуухуяа шамдан харанхуй үйлсэд болгон ийн; Биднийг хэн үзнэ? Биднийг хэн мэднэ хэмээгчдэд зовлон болох больюу? 16 Аяа, та ямар зөрүү амой. Шавар нь хэвлэгчтэй адилаар тоогдох буюу. Үйл нь үйлдэгчийн учир тэр нь намайг эс үйлдэв. Эсвэл хэвлэгдсэн юм нь хэвлэгчид тэр нь ухаангүй буй хэмээн өгүүлэх буюу? 17 Эдүгээ өчүүхэн цаг болоход Либануг нь жимстэй тариаланд хувилах бөгөөд жимст тал нь ойд тоогдох биш үү? 18 Тэр цагт дүлийнүүд нь номын үгсийг сонсох бөгөөд сохруудын нүдэд нь бүрхэг хийгээд харанхуйгаас үзэх больюу. 19 Бас номхнууд нь баясгалангийн Жахуагаар ихэтгэх бөгөөд үгээгүү хүмүүс нь Израйлын ариуны учир жаргах больюу. 20 Тэр юуны тул хэмээвээс, аймшигт нь үгүй болгогдсон бөгөөд элэглэгч нь хоосруулагдсан ба бурууг үйлдэхэд хамаг хүлээгчид хэмээвээс. 21 Хүнийг нэг үгийн учир буруутай болгон, хаалганы өмнө зэмлэгчид урхийг тавин, хоосон юмын тул зөвтийг буруутаар болгогчид нь таслагдах больюу. 22 Тиймийн тул Абрахимын аварсан Жахуа нь Яакувын гэрийн учир ийн; Яакув нь эдүгээ үл ичих бөгөөд түүний царай нь эдүгээ үл цайх буй. 23 Харин тэд нь тэдний дунд агч мутрын үйлдвэр болсон хүүхдээ үзэхдээ миний нэрийг ариун болгон, Яакувын ариуныг ариун болгон Израйлын бурхнаас айх буй. 24 Сэтгэлээр төөрөгчид нь ухварыг мэдэх бөгөөд элэглэгчид нь суртлыг сурах буюу хэмээн зарлиг болов.
Гучдугаар бүлэг
1 Нүгэлд нүглийг нэмэхийн тул зөвлөгөөнийг авагч надаас бус, бас бүрхээл нь миний тодотгол бусаар бүрхээгчид болон эсэргүүцэгч хөвгүүдэд зовлон болох больюу. 2 Тэд нь миний амнаас асуулгүйгээр Египетэд одон! Фараугийн хүчээр хүчит болохын тул хийгээд Египетийн сүүдэрт найдахын тул Египетэд явна. 3 Тиймийн тул Фараугийн хүч нь таны ичгүүр болох бөгөөд таны Египетийн сүүдэрт найдах нь танд гутамшигтай болох буй. 4 Түүний ноёд нь Жуанд агсан бөгөөд тэдний элч нь Ханист ирсэн бөлгөө. 5 Харин тэд бүгдээр тэдэнд олзыг хүргэж үл чадан, туст хийгээд олзот үл болж, ичгүүр хийгээд элэглэл болох улсаас ичив. 6 Өмнө зүгийн ангуудын учир форофидлолго нь ийн; Тэд нь арслан хийгээд эм арслангийн ба хорт могойн хийгээд нисэгч галт могойн гардаг газар болон зовлон хийгээд гаслант газарт тэдэнд туст үл болох улсад баяжлаа залуу илжигэдийг мөрний дээр аваачин, сангаа тэмээдийн дээр аваачих буй. 7 Тэр юуны тул хэмээвээс, Египетийн улс нь дэмийгээр хийгээд хоосноор туслах буй. Тиймийн тул би үүний учир ийн; Суух нь тэдний хүч буй хэмээн дуудав. 8 Эдүгээ одоод ирэх цагт мөнхөд байхын тул хавтгай чулуунд бичин номд ийн; Тэмдэглэл хэмээвээс, 9 Энэ нь эсэргүүцэгч улс болон худал улс бөгөөтөл Жахуагийн тогтоолыг үл сонсогч үрс болой. 10 Тэд нь үзлэгч нарт бүү үзэгтүн! хэмээн өгүүлэн бөгөөтөл, форофид нарт ийн; Үнэнийг бидэнд үл форофидлон, зөөлнөөр бидэнд өгүүлэн, мэхүүдийг бидэнд форофидлогтун! 11 Харгуйгаас гаран, замаас эргэж, Израйлын ариуныг бидний өмнөөс холдуулагтун! хэмээн өгүүлнэ. 12 Тиймийн тул Израйлын аруин нь ийн; Таны энэхүү үгээс жигшин, дарлага хийгээд хазгай явдалд найдан түшсэний тул, 13 энэ нүгэл нь өндөр хэрмийн бөхийж унахад бэлэн болоод гэв гэнэт эвдрэх эвдрлэг мэт болох буй. 14 Жич шавар сав нь хэсэг хэсгээр эвдэрдэг мэт, тэр ч түүнийг эвдэн үл хайрлах буй. Тийнхүү түүний эвдэрэхэд зуухаас галыг авах эсвээс худгаас усыг авах нэг ч хэсэг үл олдох буй. 15 Тэр юуны тул хэмээвээс, Израйлын ариун болсон Жахуа эзэн нь ийн; Та буцах хийгээд амрахаар тонилгогдон, эв хийгээд найдлагаар хүчит аху бөлгөө. Тийн боловч та эс дуршсан буй. 16 Харин та ийн; Тийн бус, Бид морьдоор зайлах буй гэсэн тул та зайлах мөн. Бас та ийн; Бид хурдан уналагыг унах буй хэмээсний тул таныг нэхэгчид нь хурдан болох мөн хэмээн зарлиг болно. 17 Та уулын оройн дээр оршигдсон туг мэт болон хадны дээр тэмдэг мэт болох. Тийн бөгөөтөл нэгний зэмлэлээр мянга нь зайлах бөгөөд тавны зэмлэлээр та бүгдээр зайлах больюу. 18 Тиймийн тул Жахуа нь танд хайртай болохын тул хүлээн танд өршөөнгүйт болохын тул өргөмжлөгдөх больюу. Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь шүүвэрт бурхан мөн. Түүнийг хамаг хүлээгчид нь амгалан мөн. 19 Тэр юуны тул хэмээвээс, улс нь Иерусалимд Шиунагийн дотор суух буй. Та дахин үл уйлах буй. Тэр нь таны дуудах дуунд их хайртай болон, сонсохдоо танд хариу зарлиг болох буй. 20 Бас Жахуа нь танд эсэргүүцлийн талх хийгээд зовлонгийн усыг өгөвч таны багш нар нь дахин далдад үл холдуулагдах буй. Харин таны нүдэд нь таны багш нарыг үзэх буй. 21 Бас таны баруун зүгт эсвээс зүүн зүгт эргэхэд таны чихнүүд нь хойноос ийн; Зам нь энэ буй. Түүгээр явагтун! хэмээх дууг сонсох буй. 22 Та өөрийн зурмал мөнх хөргүүдийн бүрхээл хийгээд цутгамал алтан хөргүүдийн чимгийг бузар болгон, жигшүүрт юм мэт хаян, надаас зайл хэмээн өгүүлэх буй. 23 Бас таны газартаа тарих хөрөнгийн тул тэр нь бороог өгөн, газрын ургуулах талхыг ч өгөх буй. Тэр ч тарган хийгээд элбэг болох. Бас таны мал нь их бэлчээрүүдэд идээлэх больюу. 24 Газрыг хагалагч шар хийгээд залуу илжгэд нь хүрзээр хийгээд гишсгүүрээр гишгэгдсэн цэвэр тариаг идэх буй. 25 Жич асруудын унахад их аллагын цагт аливаа ч өндөр уул хийгээд аливаа ч өндөр хадны дээр усны гол хийгээд урсгалууд болох буй. 26 Бас Жахуагийн өөрийн улсын бэдэрснийг болон, тэдний шархны цохилгын цагт сарны гэрэл нь нарны гэрэл мэт болох бөгөөд нарны гэрэл нь долоон давхар болон долоон өдрийн гэрэл мэт болох больюу. 27 Мана. Улсуудыг эвдрэлийн шигшүүрээр шигшихийн тул Жахуагийн нэр нь холоос ирнэ. Түүний хилэн нь хална. Гал нь ихэд бадарна. Түүний уруулууд нь хилэнгээр дүүрэн буй. Түүний хэл нь залгигч гал мэт буй. 28 Түүний амьсгал нь хүзүүний дунд хүрэн халигч урсгал мэт буй. Жич улсыг төөрүүлэхийн тул тэдний аманд хазаар болох больюу. 29 Та бээр Жахуагийн ууланд хийгээд Израйлын аугаа хүчтэд одохын тул ариун найрыг сахих шөнөд мэт дуутай болон бишгүүртэйгээр явагч мэт зүрхэндээ баясгалантай болох больюу. 30 Жич Жахуа нь өөрийн цог жавхлант дууг сонсон, өөрийн мутрын боохыг уурын хилэн хийгээд залгигч галын заль ба шуурга хийгээд хуй салхи ба мөндрөөр үзүүлэх больюу. 31 Бас Жахуагийн дуугаар шийдмээр цохидог Асираи нь цохигдох буй. 32 Жич Жахуагийн түүнийг тосох таяг нь аливаа газарт өнгөрөхөд хэнгэрэг хийгээд хууртай болох буй. Тэр ч бэрх дайнаар түүнтэй дайлалдах больюу. 33 Тэр юуны тул хэмээвээс, Тофид нь эхнээс тогтоогдон, хааны тул бэлтгэгдэв. Тэр нь түүнийг гүн хийгээд уужим болгов. Түүний овоо нь гал хийгээд их түлээ буй. Жахуагийн амьсгал нь хүхрийн урсгал мэт түүнийг ноцооно.
Гучин нэгдүгээр бүлэг
1 Тусыг олохын тул Египетэд одон морьдод түшин, тэргэс олон хэмээн тэдэнд найдан, морьт улс ч хүчит хэмээн тэдэнд найдан, харин Израйлын ариуныг үл харан Жахуаг ч үл бэдрэгчдэд зовлон болох больюу. 2 Тийн боловч тэр нь цэцэн болон мууг хүргэхдээ өөрийн зарлигийг үл хувилган бурууг үйлдэгчдийн гэрийн тус хийгээд хилэнцийг үйлдэхүйеэ туслагчдын тус босох больюу. 3 Египеттэн хэмээвээс, улс болон бурхан бус. Жич тэдний морьд нь махбод болон тодотгол бус буй. Жахуагийн мутраа сунгахад туслагч нь бүдрэх бөгөөд туслагдсан нь унах буй. Тэд бүгд хамтаар үгүй болох буй. 4 Тэр юуны тул хэмээвээс, Жахуагийн надад зарлиг болсон нь ийн; Арслан хийгээд залуу арслан нь олзон дээр урхирахад ийн; Олон хоньчид нь тэдний тус дуудавч тэдний дуунаас үл айн тэдний цуугианаас үл номхтох мэт, түүнчлэн чуулгадын Жахуа нь Шиуна уулны тул хийгээд түүний хадны тул дайлалцахаар ирнэ. 5 Шувууд нь зулзагадаа зуун дээр нисдэг мэт, түүнчлэн чуулгадын Жахуа нь Иерусалимыг халхлан, түүнийг халхалж авран, алсдаж гамнах буй. 6 Израйлын хөвгүүд ээ! Та хэнээс машид урвасан түүнд буцагтун! 7 Тэр юуны тул хэмээвээс, тэр цагт таны гарын танд хилэнцтээр үйлдсэн мөнгөн хөргүүд хийгээд алтан хөргүүдээс хүн бүр жигших буй. 8 Тийн бөгөөд Асириа нь эрийн илд бусаар унагагдан хүний илд бусаар алагдах буй. Харин тэр нь илдээс зайлах бөгөөд түүний залуус нь таслагдах буй. 9 Тэр нь аюулаас өөрийн хүчит газарт өнгөрөх бөгөөд түүний ноёд нь тэмдгээс айх буй хэмээн Шиунагийн дотор галд хийгээд Иерусалимын дотор галын гууд агч Жахуа нь зарлиг болно.
Гучин хоёрдугаар бүлэг
1 Мана. Нэг хаан нь зөвөөр эзлэх бөгөөд тэргүүлэгчид нь шүүврээр тэргүүлэх буй. 2 Жич нэг хүн нь салхинаас хоргодол мэт болон, шуурганаас бүрхүүл мэт ба, хуурай газарт усны гол мэт хийгээд гандсан газарт их хадны сүүдэр мэт болох больюу. 3 Харагчдын нүдэд нь балар үл болох бөгөөд сонсогчдын чихд нь чагнах больюу. 4 Яарагчдын зүрх нь мэдлийг ч онох бөгөөд ээрүү хэлтэн нь илээр хэлэлцэхэд бэлэн байх буй. 5 Тэнэг нь хүндэт хэмээн үл нэрийдэгдэх бөгөөд хэвцэг нь хайртай хэмээн үл өгүүлэгдэх буй. 6 Тэр юуны тул хэмээвээс, тэнэг нь тэнэглэлийг өгүүлэх бөгөөд түүний зүрх ч зальхайг санаачлан Жахуагийн тус бурууг өгүүлэн өлсөгчийн сүнс нь хоосон болгон, ундаасагчийн ундааг үгүй болгохын тул хилэнцийг үйлдэх буй. 7 Хэвцэг хүний зэвсгүүд нь буруут буй. Тэр нь худал үгсээр үгээгүү хийгээд үнэнийг өгүүлэгч ядуучуудыг эвдрүүлэхийн тул буруу аргыг санаачилна. 8 Харин хайртай нь хайрыг санаачлан, хайраар тогтох буй. 9 Амраар агч эмс ээ! Босоод миний дууг сонсогтун! Гамгүй охид оо! Миний үгсийг чагнагтун! 10 Гамгүй эмс ээ! Та олон өдөр хийгээд жилүүдэд зовоогдох буй. Тэр юуны тул хэмээвээс, үзмийн тариалан нь үгүй болох бөгөөд жимсийг хураах цаг нь үл ирэх больюу. 11 Амраар агч эмс ээ! Чичрэгтүн! Гамгүйнууд аа! Зовогтун! Хувцсуудаа тайлан нүцгэн болоод бүлхүүсэндээ өрмөгийг бүслэгтүн! 12 Тэд нь тариалангууд хэмээвээс, хүсэмжит тариалангууд хийгээд жимст үзмийн тул гашуудах буй. 13 Миний улсын газарт хийгээд баясгалант балгасны дотор агч хамаг жаргалт гэрүүдэд хатгуур хийгээд өргөст халгайнууд нь орох буй. 14 Тэр юуны тул хэмээвээс, тодотголын дээрээс бидний дээр асгагдах бөгөө говийн үрсд тариалан болох ба тариалангийн ой мэт тоогдох болтол 15 орд харшид нь огоорогдох бөгөөд олон улстай балгас нь орхигдох ба бат хүрээ хийгээд асрууд нь мөнхөд хөндий болоод зэрлэг илжгүүдийн жаргал хийгээд малын бэлчээр болох буюу. 16 Тэр цагт шүүвэр нь говьд байх бөгөөд зөв нь тариаланд нутаглах больюу. 17 Тийн бөгөөд зөвийн үйлдвэр нь эв болох бөгөөд зөвийн үр нь амар хийгээд аймшиггүй байдал мөнхөд болох буй. 18 Жич ойн дээр мөндрийн унах хийгээд балгасны хорт газарт доорд болгоход, 19 миний улс нь эвт суудалд хийгээд найдамжит байдалд ба чимээгүй амрын газарт суух больюу. 20 Хамаг усуудын дэргэд тарин, шар хийгээд илжигний хөлийг нааш илгээгчид нь амгалан мөн.
Гучин гуравдугаар бүлэг
1 Аяа, үл эвдэгдэн атал эвдэгч болон, үл мэхлэгдэн атал мэхлэгч ээ! Чамд зовлон болох больюу. Чи ч эвдэхүйеэ зогсохдоо эвдэгдэн мэхлэхүйеэ зогсохдоо мэхлэгдэх буй. 2 Жахуа аа! Биднийг өршөөн соёрх! Бид чамайг хүлээнэ. Чи өглөө бүрт тэдний мутар болон хавчлагат цагт бидний тонилгол болон соёрх! 3 Хутгаллын үйлмээнээс улс нь зайлав. Чиний өөрийн эргэхэд улсууд нь тараагдав. 4 Харин үст хорхой нь цугладаг мэт чиний олз нь цуглуулагдах буй. Царцаа нь нааш цааш дэвхэрдэг мэт тэр нь тэднийг довтлох больюу. 5 Жахуа нь өргөмжлөгдсөн буй хэмээвээс тэр нь дээр сууна. Тэр нь Шиунаг шүүвэр хийгээд зөвөөр дүүргэсэн буй. 6 Тогтворт цагууд хийгээд тонилголын хүчин ба цэцэн хийгээд мэдэл нь чамд болох бөгөөд Жахуагаас айх нь түүний сан болох буй. 7 Мана. Тэдний хүчтэн нь гадна бархирна. Эвийн элчис нь машид уйлна. 8 Замууд нь хоосон болов. Замаар явагчид нь зогсов. Тэр нь тогтоолыг эвдэн, балгадыг элэглэн, хэнийг ч үл тооно. 9 Газар нь гашуудан уйдна. Ливанун нь ичин цавчигдав. Шарун нь говь мэт болов. Башан хийгээд Кэрмил нь хоосон болов. 10 Жахуа нь ийн; Эдүгээ би босох, эдүгээ би өргөмжлөгдөх, эдүгээ би биеэ огтор болгох больюу. 11 Та өвсийг тогтнон, хагдыг төрөх буй. Таны амьсгал нь гал мэт таныг түлэх больюу. 12 Жич улс нь галдсан шугуй мэт болон, огтлогдсон хатгуур мод мэт галын дотор түлэгдэх больюу. 13 Хол агчид аа! Миний үйлдсэнийг сонсогтун! Ойр агчид аа! Миний чадлыг мэдэгтүн! хэмээн зарлиг болму. 14 Хилэнцтэн нь Шиунагийн дотор айна. Аюул нь мэхч нүүртнийг гайхуулав. Бидний хэн нь түлэх галын дотор суун чадах буюу? Бидний хэн нь мөнх бадрангуй галын дотор суун чадах буюу? 15 Зөвөөр явагч хийгээд үнэнийг өгүүлэгч ба дарлагын олзоос жигшигч хийгээд бэлгүүдийг үл авахын тул гараар сэгсрэгч ба цусны учир сонсохоос чихээ бөглөгч хийгээд бурууг үл үзэхийн тул нүдээ хаагч тэр нь дээр суух буй. 16 Түүний халхын газар нь хадны бат гэрүүд болох, талх нь түүнд өгөгдөх бөгөөд түүний ус ч үл тогтох больюу. 17 Чиний нүд нь хааныг түүний цог жавхлант байдлаар харан, хол агч газрыг үзэх больюу. 18 Чиний зүрх нь аюулыг санаачлах буй. Ном заагч нь хаана буюу? Авлагч нь хаана буюу? Асруудыг тоологч нь хаана буюу? 19 Чи аймшигт хийгээд чиний үл ухахуй бэрх хэлт ба үл ойлгогдох далд хэлт улсыг үл үзэх буй. 20 Бидний хурлын Шиуна балгасыг харан үйлд. Чиний нүд нь Иерусалимын эвт суудал болон үл хөдөлгөгдөх майхан болсныг үзэх буй. Түүний нэг ч гадас нь үл автах бөгөөд түүний нэг ч аргамж нь үл тасрах буй. 21 Зүгээр тэнд аугаа хүчит Жахуа нь бидэнд өргөн голуудын хийгээд урсгалуудын газар мэт болох буй. Түүгээр сэлбүүрт онгоцос эсвээс их онгоц ч үл өнгөрөх больюу. 22 Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь бидний шүүгч, Жахуа нь бидний тогтоол ч. Жахуа бидний хаан мөн. Тэр ч биднийг тонилгох буй. 23 Таны аргамжууд нь тавигдсан буй. Тэд нь шуургаа сайтар баталж эс чадан, дарвуулгаа дэлгэж эс чадна. Тэр цагт их автсан олз нь хуваагдах, доголонгууд нь олзыг авах буй. 24 Тийнхүү тэнд суугч нь би өвчтэй буй хэмээн үл өгүүлэх буй. Тэнд суугч нь улсын хилэнц нь уучлагдах больюу.
Гучин дөрөвдүгээр бүлэг
1 Улсууд аа! Сонсохын тул ойртогтун! Иргэд ээ! Чагнагтун! Газар хийгээд түүний дээр хамаг агчид ба дэлхий хийгээд түүнээс хамаг гарагчид нь сонсох болтугай! 2 Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь хамаг улсуудын тус хилэгнэн, тэдний хамаг цэргүүдийн тус уурлана. Тэр нь тэднийг бүрнээ эвдэн, аллагад өгсөн буй. 3 Тэдний алагдагсад нь гадна хаягдах бөгөөд тэдний хүүрүүдийн өмхий нь гарах ба уулс нь тэдний цасаар хайлах буй. 4 Бас огторгуйн бүхэл чуулган нь хоосруулагдах бөгөөд огторгуй ч эвхэгдсэнхх цаас мэт эвхрэгдэх ба үзмийн навч нь унадаг бөгөөд тошлог модноос тошлог нь унадаг мэт, түүнчлэн тэдний бүхэл чуулган нь унах буй. 5 Тэр нь юуны тул хэмээвээс, миний илд нь огторгуйд согтоод, Мана. шүүврийн тул Идумд хийгээд миний хамаг эвдэрхий улсад буух больюу. 6 Жахуагийн илд нь цусаар хэмээвээс, хургад хийгээд ямаадын цусаар дүүрэн болоод, үгээгүүгээр хэмээвээс, хуцнуудын бөөрний өөхөөр тарган болов. Тэр юуны тул хэмээвээс, бууранд Жаухагийн тул их тахил буй бөгөөд Идумын газарт их аллага буй болой. 7 Хилэнгүүд хийгээд үхрүүд ба бухас нь тэдэнтэй ирэлцэнэ. Тийнхүү тэдний газар нь цусаар нэвтрэх бөгөөд тэдний элс ч өөхөөр тарган болох буй. 8 Тэр юуны тул хэмээвээс, тэр нь Жахуагийн хилэнгийн өдөр хийгээд Шиунагийн хэрэлдлэгийн учир хариулах жил болой. 9 Түүний урсгалууд нь давирхайд хувилах бөгөөд элс нь хүүрт хувилах ба газар нь галт давирхайд хувилах больюу. 10 Тэр нь өдөр хийгээд шөнөд ч үл унтрах утаа нь мөнхөд дэгдэх, тэр нь үеэс үе болтол хоосон болох, түүгээр хэн ч үл өнгөрөх больюу. 11 Харин Хүдэн шувуу хийгээд зараа нь түүнийг эзлэх, шар шувуу хийгээд хэрээ ч тэнд суух буй. Бас тэр нь эвдэрлэгийн шугам хийгээд хоосон болгох чулуудыг дэлгэх больюу. 12 Түүний ноёд нь орныг эзлэхийн тул дуудагдах, харин хэн ч үл болох, түүний хамаг тэргүүлэгчид ч үл болох буй. 13 Түүний орд харшид хатгуурт модод нь гарах, түүний бат гэрүүдэд халгай хийгээд хөхөс нь ургах буй. Тэр нь луунууын суудал болон шар шувууны нутаг болох больюу. 14 Говийн ангууд нь арлын ангуудтай уулзах бөгөөд хээрийн үстэн нь нөхөртөө дуудах буй. Шөнийн шар шувуу нь тэнд амран, тэд амрын газрыг олох больюу. 15 Тэд ч могой нь үүрээ бариад хэвтэн, өндөгдөө даран, зулзгадаа сүүдрийн доор цуглуулах, тэнд ч элээнүүд нь өөр өөрийн нөхөртэйгөө цуглалцах буй. 16 Жахуагийн номыг бэдрээд уншигтун! Эдний аль нэг нь үгүй үл болон, нөхөр үгүй ч үл болох буй. Тэр юуны тул хэмээвээс, миний ам нь захисан бөгөөд түүний тодотгол нь тэднийг цуглуулсан буй. 17 Тэр нь тэдний учир шавааг орхисон бөгөөд түүний мутар нь тэдэнд шугамаар хуваасан буй. Тэд нь түүнийг мөнхөд эзлэн, үеэс үе болтол тэнд суух больюу.
Гучин тавдугаар бүлэг
1 Говь хийгээд эс нутаглагдсан газар нь баясах бөгөөд эзэнгүй газар нь жарган Замар цэцэг мэт цэцэглэх больюу. 2 Жич тэр нь ашид цэцэглэн, баясгалан хийгээд дуугаар баясах болно. Ливанунгийн үзэсгэлэн болон Кэрмил хийгээд Шүрний хувтай чмэг нь тэдэнд өгөгдөх буй. Тэд нь Жахуагийн цог жавхланг үзэн, бидний бурхны өргөмжлөлийг үзэх больюу. 3 Тэнхээгүй гаруудыг хүчтэй болгон, суларсан өвдгүүдийг бататгагтун! 4 Аймхай зүрхтэнд ийн; Хүч болон бүү ай. Мана. Бурхан нь хилэнгээр ирэн, бурхан нь нэхвэртэйгээр ирээд, таныг тонилгох буй хэмээн өгүүлэгтүн! 5 Тэр цагт сохруудын нүд нь нээгдэх бөгөөд дүлийнүдийн чих нь нээгдэх больюу. 6 Тэр цагт доголон хүн нь буга мэт дэвхрэх бөгөөд, хэлгүйн хэл нь дуулах буй. Тэр юуны тул хэмээвээс, говь газарт ус нь гарах бөгөөд эзэнгүй газарт урсгалууд нь гарах больюу. 7 Хатсан газар ч усны урсгал болох буй. Лууны хэвтсэн газарт хулст хийгээд зэгсэн өвс болох больюу. 8 Жич тэнд нэг их зам хийгээд харгуй болгон ариун зам хэмээн нэрийдэгдэх буй. Түүгээр бузар нь үл өнгөрөх харин түүний тул болох буй. Замаар явагчид нь тэнэгүүд боловч, үл төөрөх буй. 9 Тэнд арслан нь үл олдох буй. Харин тонилгогдогсод нь тэнд явах буй. 10 Жич Жахуагийн золигдогсод нь буцан, тэргүүндээ дуунууд хийгээд мөнх баясгалантаар Шиунад ирэн, жаргал хийгээд баясгаланг хүртэх буй. Тийнхүү гашуудал хийгээд санаа алдах нь дутаах больюу.
Гучин зургадугаар бүлэг
1 Хажакиа хааны арван дөрөвдүгээр жилд Асириагийн Шинэкириб хаан нь Иудегийн хамаг хүрээлсэн балгдын тус ирээд тэднийг авав. 2 Бас Асириагийн хаан нь Ревшикийг Лакисаас их чуулгантай Хажакиад Иерусалимын тус илгээв. Тэр нь будагчийн тариалангийн замд агсан дээрх нуурын сувгийн дэргэд зогсох байв. 3 Тэнд гэрийн тэргүүлэгч болсон Хилакиагийн Илиаким хөвгүүд хийгээд Шивнэ бичигч ба туужийг бичигч болсон Асабын Жуа хөвгүүд нь түүнд гарав. 4 Равшихи нь тэдэнд өгүүрүүн; Эдүгээ Кажакиад ийн өгүүлэгтүн! Их хаан хэмээвээс, Асириагийн хааны өгүүлсэн нь ийн; Энэ чиний найдсан түшлэг нь ямар буюу. 5 Дайлахын тул надад зөвлөгөө хийгээд хүч бий хэмээн чи өгүүлэвч энэ нь дэмий үг буй. Чи миний тус урваад хэнд найдмуй. 6 Мана. Чи энэ эвдэрсэн хулсан таягийн дээр хэмээвээс, Египетийн дээр түшнэ. Түүний дээр хүн тулбал тэр нь түүний гарт орж хатгах буй. Египетийн Фарау хаан нь хамаг түүнд түшигчдэд тэр мэт буй. 7 Зүгээр хэрэв чи надад ийн; Бид өөрийн Жахуа бурханд түшнэ хэмээн өгүүлбэл, Хажикиа нь түүний өндөр орд хийгээд тахилын ширээдийг аваачаад, Иуде хийгээд Иерусалимд ийн; Энэ тахилын ширээний өмнө сүшиглэгтүн! хэмээн өгүүлсэн биш үү? 8 Тиймийн тул эдүгээ миний Асириагийн эзэн хаанд төлөгнүүдийг өгтүгэй! Тийнхүү хэрэв чи оногчдыг онуулж чадах биш үү? Би чамд хоёр мянган морийг өгөе. 9 Тийн ахуйд чи миний эзний доорд боолуудын нэгэн тэргүүлэгчийг буцаагаад, Египетэп дэргэс хийгээд морьт хүмүүсийн тул захиж түшнэ. 10 Би Жахуагүйгээр энэ газрын эвдэхийн тул түүний тус ирсэн бус уу. Жахуа нь надад ийн; Энэ гэзрын тус одоод түүнийг эвдэн үйлд хэмээн зарлиг болсон буй. 11 гэсэнд Илиарам хийгээд Шивнэ ба Жуа нь Равшакид өгүүлрүүн; Чиний боолуудтай Сирийн хэлээр өгүүлж хайрла. Тэр юуны тул хэмээвээс, бид түүнийг мэднэ. Хэрмийн дээр агч улсын сонсоход Иудегийн хэлээр бүү өгүүлтүгэй! 12 хэмээсэнд Равшаки нь өгүүлрүүн; Миний эзэн нь намайг эд үгсийг өгүүлэхийн тул чиний эзэнд хийгээд чамд илгээсэн буюу. Хэрмийн дээр суугчулсын өөрийн гаргасан өтгөн шингэнийг идэх уухын тул тэдэнд илгээсэн биш үү? 13 хэмээгээд Равшаки нь босоод их дуу гарган Иудетний хэлээр ийн; Их хаан хэмээвээс, Асириагийн хааны үгсийг сонсогтун! 14 Хааны өгүүлсэн нь ийн; Хажикиа нь таныг үл мэхлэх болтугай! Тэр юуны тул хэмээвээс, тэр нь таныг тонилгож үл чадах буй. 15 Бас Хажикиа нь таныг Жахуад найдуулан танд ийн; Жахуа нь бидний эрхгүй тонилгох буй. Энэ балгас нь Асириа хааны гарт үл үлдэх буй. 16 хэмээн өгүүлэх боловч Хажикиаг бүү сонсогтун! Тэр юуны тул хэмээвээс, Асириагийн хааны өгүүлсэн нь ийн; Таны оронд адил оронд хэмээвээс, тариатай хийгээд үзмийн ундаатай орон, талхтай хийгээд үзмийн тариалантай оронд миний таныг аваачтал та надад бэлчээр тогтоолыг үйлдэн надад ирэх бөгөөс тус бүр хүн нь өөрийн үзмийн мод хийгээд бурмын модноос идэн, өөрийн худгийн уснаас уух буй. 17 Жич Хажикиа нь ийн; Жахуа нь биднийг аврах буй гэснээр таныг үл мэхлэх болтугай! 18 Улсуудын аль нэгэн бурхан нь өөрийн орныг Асириагийн хааны гараас тонилгосон буй. 19 Хамад хийгээд Арфадын бурхад нь хаана буй. Шифаруахимын бурхад нь хаана буй. Тэд нь Самарийг миний гараас тонилгов уу? 20 Ордын хамаг бурхдаас хэн нь өөрийн оронг миний гараас тонилгов уу? Тийн бөгөөд Жахуа нь Иерусалимыг миний гараас тонилгол буюу. 21 хэмээсэнд тэд нь дуугүй байж, түүнд хариу эс өгүүлэв. Тэр юуны тул хэмээвээс, хаан нь ийн; Түүнд хариу бү өгүүлэгтүн! хэмээн захисан бөлгөө. 22 Тэндээс гэрийн тэргүүлэгч болсон Хиликиагийн Илиарим хөвгүүн хийгээд Шивнэ бичигч ба туужийн бичигч болсон Асабын Жуа хөвгүүн нь хагалсан хувцастайгаар Хажикиад ирээд Равшахийн үгсийг түүнд өгүүлж мэдүүлэв.
Гучин долдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Хажикиа нь сонсоод, хувцсаа хагалан, биеэ өрмөгөөр бүрхээгээд Жахуагийн гэрт оров. 2 Жич тэр нь гэрийн тэргүүлэгч болсон Илиахим хийгээд Шивнэн бичигч ба лам нарын өвгөдийг өрмөг хувцастайгаар Амужийн Ишиа форофид хөвгүүнд ийн өгүүлрүүн илгээв. 3 Хажикиагийн өгүүлсэн нь ийн; Энэхүү өдөр нь зовлонгийн хийгээд зэмлэлийн ба уурлалын өдөр буй. Тэр юуны тул хэмээвээс, хүүхэд нь төрөгдөөгүйд хрэвч төрөх хүч үгүй буй. 4 Чиний Жахау бурхан нь тэрхүү Равшахийн эзэн болсон Асириагийн хааны амьд бурхныг доромжлохоор илгээсэн Равшахийн үгсийг сонсох бөгөөд чиний Жахуа бурхан нь өөрийн сонссон үгсийг зэмлэх буй за. Тиймийн тул улсаас үлдсэн үлдэгдлийн тул залбирлаа өргөн үйлд. 5 гэсэнд Хажикиа хааны боолууд нь Ишиад ирэв. 6 Тийн бөгөөд Ишиа нь тэдэнд өгүүлрүүн; Өөрийн эзэнд ийн өгүүлрүүн; Жахуагийн зарлиг болсон нь ийн. Чиний сонссон хэмээвээс, Асириагийн хааны зарц нарын намайг доромжилсон үгсээс бүү айгтун! 7 Мана. Би түүний дээр нэг салхийг илгээх буй. Тийн бөгөөд тэр нь нэг чимээг сонсон өөрийн оронд буцах буй. Тийнхүү би түүнийг түүний оронд илдээр унагасад хэмээн өгүүлэв. 8 Тийн бөгөөд Равшахи нь буцсан Асириагийн хааны Ливанийн тус дайлан ахуйг олов хэмээвээс Равшахи нь хааны Лаксаас одсоныг сонссон бөлгөө. 9 Бас тэр нь Кусийн Тиркин хааны учир тэр нь чиний тус дайлаар ирэв хэмээн сонсоод Хажикиад элчсийг дахин илгээж өгүүлрүүн; 10 Иудегийн Хажикиа хаанд ийн өгүүлэгтүн! Иерусалим нь Асириагийн хааны гарт үл үлдэх буй хэмээн чиний түшсэн бурхан нь зарлиг болсноор чамайг үл мэхлэх болтугай! 11 Мана. Асириагийн хадын хамаг газруудыг бүрнээр эвдэн тэдэнд юу үйлдсэнийг чи сонсов. Тийн бөгөөд чи тонилгох буюу. 12 Миний эцэг нарын эвдсэн улсын бурхад нь тэднийг тонилгосон буюу. Тэд хэмээвээс Куржин хийгээд Харан ба Рижив хийгээд Тиласарт агсан Идэний улс буй. 13 Хамадын хаан хийгээд Арфадын хаан ба Шифарвайм балгас хийгээд Хинэ ба Ивагийн хаан нь хаана буй хэмээлээ. 14 Тийн бөгөөд Хажикиа нь энэ бичгийг улсын гараас аваад уншив. Бас Хажикиа нь Жахуагийн гэрт ороод бичгийг Жахуагийн өмнө дэлгэн өргөв. 15 Бас Хажикиа нь Жахуагийн өмнө залбиран ийн айлтгаруун; 16 Чуулгадын болон Израйлын бурхаан! Киробуудын хооронд агч аа! Чи дэлхийн хамаг эзэлгүүрдийн ганцхан бурхан мөн. Чи огторгуй хийгээд дэлхийг боловсруулав. 17 Жахуа нь чихээрээ чагнан сонс. Жахуа аа! Нүдээ нээн ү3 Амьд бурхныг доромужлохоор илгээсэн Шинкиривийн хамаг үгсийг сонсон соёрх! 18 Жахуа аа! Үнэхээр Асириагийн хад нь хамаг улсууд хийгээд тэдний ордыг эвдээд 19 тэдний бурхдыг галд хаясан буй. Тэр юуны тул хэмээвээс, тэд нь бурхад бус харин хүний гарын үйлдвэр болсон мод хийгээд чулуу агсан мөн. Тиймийн тул тэд нь тэднийг эвдсэн буй. 20 Тийн атал бидний Жахуа бурхаан! Чамайг Жахуа бөгөөд ганцхан мөн ахуйг дэлхийн хамаг эзэлгүрдийн мэдэхийн тул биднийг түүний гараас тонилгон соёрх! хэмээн залбрав. 21 Тийн бөгөөд Амужийн Ишиа хөвгүүд нь Хажикиад илгээн өгүүлрүүн; Израйлын Жахуа бурхны зарлиг болсон нь ийн; Асириагийн Шинакирив хааны тус чиний залбирсны тул, 22 Жахуагийн түүний учир зарлиг болсон нь ийн; Охин хэмээвээс, Шиунагийн охин нь чамаар жигшин, чамайг элэглэн инээв. Иерусалимын охин нь чиний тус толгойгоо хөдөлгөсөн буй. 23 Чи хэнийг харааж доромжлон, хэний тус дуу гарган нүдээрээ дууш ширтэв ээ? Израйлын ариуны тус мөн буй. 24 Чи боолуудаараа Жахуаг доромжилж ийн; Би өөрийн олон дэргэсээр уулсын оройд хэмээвээс, Ливанунгийн хажууд хүрээд түүний өндөр хуш моддыг цавчин түүний захын өндөр газарт хийгээд, түүний Кармилын ойд оров. 25 Би малтаад усыг уугаад хөлийн улаараа хүрээлсэн ордын голуудыг хуурай облгов хэмээн өгүүлсэн буй. 26 Чи өнөөс миний үйлдсэнийг эс сонсож, эртний уагаас миний түүнийг бүтээснийг эс сонсов уу? Чамайг хүрээлсэн балгадыг овоо болгон эвдэгч болгохын тул би эдүгээ үүнийг болгов. 27 Тиймийн тул тэдний дотор суугчдын хүч нь бага бөлгөө. Тэд нь цочиж машид айв. Тэд нь хээрийн өвс хийгээд хөх өвс ба гэрийн орой дээрх өвс хийгээд ургаагүй атал хөндсөн тариа мэт болов. 28 Зүгээр би чиний суух хийгээд чиний харгуй ба чиний орох хийгээд миний тус чиний уурлалыг мэднэ. 29 Миний тус чиний уурлал хийгээд чиний олон нь миний чихэнд хрч ирсэн буй. Тиймийн тул би өөрийн гохыг ч чиний хамарт тавин өөрийн хазаарыг чиний уруулд оруулж, чиний ирсэн замаар чамайг буцаах буй. 30 Бас энэ нь чамд тэмдэг болох буй хэмээвээс, та энэхүү жилд өөрөө орсныг идэж, хоёр дахь жилд түүнээс үржсэнийг идэх больюу. Тийнхүү хоёр дахь жилд цацан, хадан үзмийн тариалангуудыг тарьж тэдний жимсийг идэгтүн! 31 Тийнхүү Иудегийн овгийн аврагдсан үлдэгдэл нь доогуур үндэслэн, дээшээ үрсийг ургуулах больюу. 32 тэр юуны тул хэмээвээс, нэг үлдэгдэл нь Иерусалимаас гарах бөгөөд Шиуна уулаас тонилгогдсон нь гарах буй. Чуулгадын Жахуагийн зүтгэл нь үүнийг үйлдэх буй. 33 Тиймийн тул Асириагийн хааны учир Жахуагийн зарлиг болсон нь ийн; Тэр нь энэхүү балгасанд үл орж, тэнд сумыг ч үл харван, түүний өмнө бамбайгаар үл ирэн, түүний шороо овоог үл үүдэх буй. 34 Тэр нь ирсэн замаараа буцан, энэ балгасанд үл орох буй. 35 Тэр юуны тул хэмээвээс, би энэ балгасыг тэтгэн өөрийн тул хийгээд миний Давид боолын тул тонилгох буй хэмээн Жахуа нь зарлиг болсон буй гэж хэллээ. 36 Тийн бөгөөд Жахуагийн анхил нь гараад, Асириа таны буудлын дото нэгэн бум найман түмэн таван мянгыг таслав. Тийн бөгөөд эрт манайх босох цагт тэд бүгдээр үхсэн хүүрүүд болсон бөлгөө. 37 Тийнхүүү Асириагийн Шинакиагийн хаан нь буцаж одоод Нинивид суув. 38 Тэнд түүнийг Нисруг бурхан юугаан гэрт мөргөн атал түүний Аврамилиг хийгээд Шарицар хөвгүүд нь түүний илдээр алаад, Армяни газарт дутаав. зугтаав Тийнхүү түүний Исархидун хөвгүүн нь түүний оронд хаан болов.
Гучин наймдугаар бүлэг
1 Тэр цагт Хажикиа нь үхэх мэт эвдэв. Тийнхүүү Амужийн Ишиа форофид хөвгүүн нь түүнд ирээд өгүүлрүүн; Жахуагийн зарлиг болсон нь ийн; Гэрээ засан үйлд. Тэр юуны тул хэмээвээс, чи үхэж амьд үл болох буй. 2 Хэмээсэнд Хижикиа нь нүүрээ ханын тийш эргээд Жахуад залбиран ийн; 3 Жахуа аа! Чиний өмнө миний үнэн шулуун зүрхээр яван, чиний өмнө миний сайн үйлдсэнийг эдүгээ санан соёрх! хэмээн айлтгаад Хижикиа нь ихэд уйлав. 4 Тийн бөгөөд Жахуагийн Ишиад зарлиг болсон нь ийн; 5 Одоод Хижикиадаа ийн өгүүл. Чиний Давид эцгийн Жахуа бурхны зарлиг болсон нь ийн; Би чиний залбирлыг сонсон, чиний нулимсыг үзэв. Мана. Би чиний цагт арван таван насыг нэмэн, 6 Чамайг хийгээд энэ балгасыг Асириа хааны гараас авран, энэ балгасыг тэтгэх буй хэмээн зарлиг болов. 7 Бас Жахуа нь энэ зарлиг болсноо бүтээх мөн хэмээн тэмдэг болох нь энэ буй хэмээвээс, 8 Мана. Би ахижийн цагийн нарны хэмжээний төдий буцав. 9 Иудегийн Хижикиа хааны өвдөөд, өвчнөөс эдгэсний хойно бичсэн нь ийн; 10 Миний өдрүүдийн тасалдахад би ийн; Би булшны үүдэнд одон, үлэгсэн насаа гээсэн буй. 11 хэмээгээд бас ийн өгүүлэв. Би Жахуа хэмээвээс амьд газар Жахуаг үл үзэн, хүнийг үл харан, булшны дотор агчидтай байлцах буй. 12 Миний нас нь өнгөрөн, малчны майхан мэт надаас аваачигдсан буй. Нэг нэхэгч үйлддэг мэт Миний нас нь тасалдсан буй. Тэр нь намайг хатаах өвчнөөр тасах буй. Чи нэг өдөр нэг шөнийн дотор надад эцсийг бүтээх буй. 13 Өлгөө болтол тэр нь арслан мэт миний ясдыг эвдэх буй хэмээн би санав. Нэг өдөр нэг шөнийн дотор чи надад эцсийг бүтээх буй. 14 Би тогоруу эсвэл хараацай мэт дуугаран, хүүрзгэнэ мэт гашуудав. Миний нүд нь дээш харсаар суларна. Жахуа аа! Би дарагдсан буй. Намайг тэтгэн соёрх! 15 Би юуг үйлдэх буюу. Тэр нь өгүүлээд бүтээсэн буй. Миний насыг дуустал би сүнсийг гашуудалд намуунаар явах буй. 16 Эзээн! Үүгээр улс нь амьд адаг бөгөөд, үүгээр миний сүнс нь амьд байдаг. Энэ надаар чи намайг эдгээн амьдруулсан буй. 17 Мана. Эвийн оронд би их гашуудалыг эдэлсэн буй. Харин чи энэлээр миний сүнсийг хумхин дарагдах болсноос тонилгосон буй. Тэр юуны тул хэмээвээс, чи миний хамаг нүглүүдийг хойшоон хаяв. 18 Булш хэмээвээс чамайг магтаж үл чадан, нүгэл ч чамайг өргөмжилүүлж үл чадна. Жич булшинд орогчид нь чиний үнэний учир найдаж үл чадна. 19 Амьд хэмээвээс миний эдүгээ өдөр магтсан мэт амьд нь чамайг магтах бөгөөд эцэг нь хүүхдэд чиний үнэнийг мэдүүлэх буй. 20 Жахуа нь намайг тонилгохуйяа бэлэн бөлгөө. Тиймийн тул бид миний дуунуудыг чавхдаст хөгжмөөр Жахуагийн гэрт мөнхөд дуулах буй. 21 Ишиа хэмээвээс ийн Боровмын жимсийн хэсгийг аваад түүний зорын дээр шивж тавигтун! Тийнхүү тэр нь эдгээх буй хэмээсэн бөлгөө. 2 Бас Хижикиа нь миний Жахуагийн гэрт орох тэмдэг нь юу буй хэмээн асуусан бөлгөө.
Гучин есдүгээр бүлэг
1 Тэр цагт Бабилоны хаан болсон Бэлтэний мирудаг бэлтэн хөвгүүн нь бичгийн хийгээд бэлгийг Хажикиад илгээв. тэр юуны тул хэмээвээс; тэр нь түүний эвдээд эдгэснийг сонссон бөлгөө. 2 тийн бөгөд Хажикиа тэдний учир баясан тэдэнд өөрийн эрдэнэ юмнуудын бүхэл гэр хэмээвээс, мөнгө хийгээд алт ба сайхан үнэртэн хийгээд үнэт тос ба өөрийн зэвсгийн гэр хийгээд санд хамаг ахуйг үзүүлэв. Гэртээ хийгээд хамаг эзэлгүүриндээ Хажикиагийн тэдэнд эс үзүүлсэн юу ч үгүй бөлгөө. 3 Тийн бөгөөд Ишиа форофид нь Хажикиа хаанд ирээд түүнд өгүүлрүүн; Тэд хүмүүс нь юуг өгүүлэв. Бас тэд нь хаанаас чамд ирсэн буюу хэмээсэнд Хажикиа нь өгүүлрүүн; Тэд нь хол газраас хэмээвээс Бабилоноос надад ирсэн буй. 4 Хэмээсэнд тэр нь өгүүлрүүн; Тэд нь чиний гэрт юуг үзэв хэмээсэнд Хажикиа нь өгүүлрүүн; Тэд нь миний гэрт хамаг ахуйг үзэв. Миний сан дотор тэдэнд эс үзүүлсэ юу ч үгүй буй. 5 Хэмээсэнд Ишиа нь Хажикиад өгүүлрүүн; Чуулгадын Жахуагийн зарлигийг сонс. 6 Мана. Чиний гэрт хамаг ахуй хийгээд чиний эцэг нарын эдүгээ болтол хураасан нь Бабилонд аваачигдах буй. Тэр мэт өдөр нь мөн ирнэ. у ч үл үлдэх буй. 7 Жич чиний төрүүлэх хэмээвээс чамаас гарах хөвгүүнээс заримуудыг тэд нь аваачих буй. Тийн бөгөөд тэд нь Бабилоныорд харшинд зарц нар болох буй хэмээн Жахуа нь зарлиг болсон буй. 8 Хэмээсэнд Хажикиа нь Ишиад өгүүлрүүүн; Жахуагийн чамаар зарлиг болсон нь сайн буй хэмээгээд бас ийн; Миний өдрүүдэд эв хийгээд үнэн нь болох буй хэмээн өгүүлэв.
Дөчдүгээр бүлэг
1 Миний улсыг амуулагтун! Амуулагтун! хэмээн таны бурхан нь зарлиг болов. 2 Иерусалимын амуулж түүнд ийн; Чиний дайн нь дууссан бөгөөд чиний хилэнцис нь өнгөрүүлэгдсэн ба чи ч өөрийн нүглүүдийн тул Жахуагийн мутраас хоёр давхраар авсан буй хэмээн дуудагдан 3 Говийн дотор нэгэн дуудагч дуу нь ийн; Жахуагийн замыг засан бидний бурхны тул эзэнгүй газрын дотор харгуйг цэх болгогтун! 4 Аливаа бал нь өргөгдөх бөгөөд аливаа хад хийгээд уул нь навтар болох ба хазгайнууд нь цэх болох бөгөөд ширүүнүүд нь тэгш болох буй. 5 Бас Жахуагийн цог жавхлан нь илэрхийлэгдэх бөгөөд хамаг махбод нь түүний хамтаар үзэх буй. тэр юуны тул хэмээвээс, Жахуагийн ам нь үүнийг зарлиг болсон буй хэмээн дуудав. 6 Тэр дуу нь дуудан үйлд. хэмээн тэр нь ийн; Би юуг дуудах буюу хэмээгээд тэр нь ийн; Хамаг махбод нь өвс буй. Бас түүний хамаг алдар нь өвсний цэцэг мэт буй. 7 Өвс нь хагдарна. Цэцэг ч унан гутна. Үнэхээр улс нь өвс буй. 8 Өвс нь хагдарна. Цэцэг ч гутна. Үнэхээр бидний бурхны зарлиг нь мөнхөд тогтох буй хэмээв. 9 Шиунад сайныг дэлгэрүүлэгч ээ! Өндөр ууланд гаран үйлд. Иерусалимд сайныг дэлгэрүүлэгч ээ! Дуугаа өргөн дуугаа чангаар өргөн өөрийн бурхныг үзэгдэн хэмээн Иудегийн балгдад өгүүл. 10 Мана. Жахуа эзэн нь хүчээр ирэх бөөгөөд түүний мутар нь түүний тул тэргүүлэх буй. 11 Тэр нь хоньч мэт сүргээ сахин, хургадаа өөрийн мутраар хураан өөрийн чихний дээр өргөн хургад хоньдоо арганаар хөдлөх буй. 12 Хэн усдыг алгаараа хэмжин, огторгуйг хөшиг мэт дэлгэн дэлхийн тоосыг хэмжүүрт багтаан уулыг чийглүүрийн тангаар чийглэн, тавгадыг чингэлүүр дотор чингэлсэн буюу. 13 Хэн Жахуагийн тодотголыг удирдан түүний дөвлөгч болоод түүний сэрэмжилсэн буй. 14 Тэр нь хэнтэй зөвлөлдсөн буй хэн түүнийг ухуулан, түүнд шүүвэрний замыг сурган, түүнд мэдлэгийг сурган, түүнд ухаант замыг мэдүүлсэн буй. 15 Мана. Улсууд нь хөнөгийг дотор агч дусал мэт хийгээд чингэлүүрний тоос мэт туугдмой. Мана. Тэр нь аралуудыг нэг хулгана мэт өргөнө. 16 Бас Ливан ийн ой нь болгохын тул үл хүрэх бөгөөд түүний ??? агч ангууд нь тахил болохын тул үл хүрэх буй. 17 Түүний өмнө хамаг улсууд нь юу ч бус мэт болон түүнд юу ч бус хийгээд дэмийлэл мэт дуудна. 18 Тиймийн тул та бурхны хэнтэй адилтгах бөгөөд ямар адилтгалыг түүнтэй зэрэглүүлэх буюу. 19 Уран нь төрснийг цатгадаг алдаж ч түүнийг алтаар бүрхээн түүний тул мөнгөн оосруудыг үйлддэг. 20 Чадалгүй болсон хүн нь үл өмхрөх модыг сонгон үл хөдлөгдэх хөргийг үйлдэхийн тул сажан тарганыг бэдэрдэг. 21 Та эс мэдэн эс сонссон буюу. Эртнээс инэртэнд өгүүлэгдсэн бус буюу. Та дэлхийн суурчлагдсан цагаас эс ухав. 22 Тэр нь дэлхийн дунд суун амой. Дэлхийн дээр суугчид нь царцаанууд мэт буй. Тэр нь огторгуйг хүсэх мэт сонгон, түүний дотор суухын тул майхан мэт дэлгэн 23 Тэргүүдэгчидийг юу ч бус мэт болгон, дэлхийн шүүгчдийг дэмийлэл мэт болгомой. 24 Үнэхээр тэд нь үл таригдах, үнэхээр тэд нь үл цацагдах, үнэхээр тэдний иш нь газарт үл үндэслэх буй. Түүний тэдний дээр үлээхэд тэд нь хагадарах шуурга нь тэдний тарианы иш мэт аваачих буй. 25 Тиймийн тул та намайг хэнтэй адилтгах буюу. Би хэнд адил буюу хэмэн ариун нь зарлиг болно. 26 Нүүрээрээ дээш ширтэн эднийг бүтээхэд, тэдний чуулганы дуугаар гаргасан нь хэн буюу хэмээн үзэгтүн! Тэр хэмээвээс өөрийн их хүчээр тэд бүгдээрийг нэрээр дуудна. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь хүчээрээ чадалт мөн бөгөөд тэдний нэг ч эс дуудна. 27 Миний зам Жахуагаас нуугдсан бөгөөд миний шүүвэр нь миний бурхнаас өнгөрсөн буй хэмээн Якув аа! Чи юуны тул өгүүлнэ. Израйл аа! Чи юуны тул хэмээнэ. 28 Цаглашгүй үгүй Жахуа бурхан хэмээвээс дэлхийн хязгааруудыг бүтээгч нь үл сулран, үл цэцэрнэ хэмээн та эс мэдэн эс сонсов уу? Түүний цэцэн нь хүчигдэшгүй буй. 29 Тэр нь сулрагчид тэнхээг өгөн чадалгүйчүүдэд хүчийг үлэмжлүүлнэ. 30 Залуус нь сулран эцдэг. Идэр настан ч унах больюу. 31 Харин Жахуаг хүлээгчид нь хүчээ шинэтгэн, бүргэдийн далиар мэт дэгдэн хөөхдөө үл эцэн, явахдаа үл сулрах буй.
Дөчин нэгдүгээр бүлэг
1 Аралууд аа! Миний өмнө дуугүй байгтун! Тийнхүү улс нь хүчээ шинэтгээд ойр ирэн өгүүлэх болтугай! Бид шүүврийн тул хамтаар ойртолцъя. 2 Хэндээ зүгээс зүгээс зөвт хүчийг босгон өлмийдээ дууда, ордыг түүнд өгөн хадыг эзэлүүлэв. үү? Тэр нь түүний илдэд тэднийг алсан мэт болгон, түүний номд гишгэгдсэн хагд мэт болов. 3 Тэр нь тэдний нэг хөлөөр эс явсан газрыг амарханаар аласдав. 4 Хэн эхнээс үенүүдийг дуудан бүтээгч үйлдэв үү? Жахуа би хэмээвээс, эхэндээ хийгээд эцэсэхнүүдийг бүтээгч би мөн. 5 Арлууд нь түүнийг үзээд айв. Дэлхийн хяязгад нь айгаад ойртон ирэв. 6 Хүн бүр нь нөхөртөө туслан, ах дүүгээ бат зүрхтэн атугай хэмээн өгүүлэв. 7 Тэр мэтээр модон нь алтачийг бататгана. Алхаар цэвэр болгогч нь дөшийг дэлдэгчийгээ бататгана. Гагнахад бэлэн буй хэмээгээд үл хөдлөхийн тул хадаасаар хадна. 8 Харин Израйл аа! Чи миний боол бөгөөд, Якув аа! Чи миний сонгосон болон миний Абрахимын ойр буй. 9 Би чамайг дэлхийн хязгадаас сонгон түүний эрхэм улсаас дуудан ийн; Чи миний боол бөгөөд, би чамайг сонгоод үл огоорох буй. 10 Бүү айтугай! Тэр юуны тул хэмээвээс, би чиний бурхан буй. Би чамайг хүчит болгон, чамд туслан өөрийн зөвт баруун мутраар чамайг тэтгэх буй. 11 Мана. Чиний тус хамаг хилэгнэнсэд нь ичин гутамшигт болоод хоосон мэт болох буй. Жич чамтай хэрэлдэгчид нь эвдэх больюу. 12 Чи чамтай булаалдагчдыг бэдрэвч үл олох буй. Чиний тус дайлалдсан нь хоосон мэт болон юу ч бус мэт болох буй. 13 Тэр юуны тул хэмээвээс, чиний Жахуа бурхан би чиний баруун гараас барин чамд ийн; Би чамд туслах буй хэмээх буй. Якув хорхой хийгээд Израйлын улс аа! Бүү айгтун! Би чамд туслах буй хэмээн Израйлын ариун болон таны тонилгогч Жахуа нь зарлиг болно. 15 Мана. Би чамайг нэг шинэ шүдэт түшгүүр болов. Чи уулыг түшин цохиж бутархай болгон даваадыг хальсан мэт болгох буй. 16 Чи тэднийг гишгэх буй. Тийн бөгөөд салхи нь тэднийг аваачих бөгөөд шуурга нь тэднийг тараах буй. Харин чи Жахуад баясан, Израйлын ариунд алдарших больюу. 17 Үгээгүү хийгээд ядуучуудын усыг бэдрэхэд ус үгүй болох бөгөөд тэдний хэлийг ундаасалаар хатахад Жахуа би тэднийг сонсон Израйлын бурхан би тэднийг үл орхих буй. 18 Би өндөр газарт хорхойсыг нэг балуудын дунд булгуудыг нэхэх буй. Би говь газрыг уст нуур болгон, хуурай газрыг усны урсгал болгох буй. 19 Би говь газархуш хийгээд Шитим мод ба Мирт хийгээд тост модыг тарин эзэнгүй газар нарс хийгээд үл шарлах нарс ба Тиашур модыг хамтаар суулгах буй. 20 Тийнхүү Жахуагийн мутар нь үүнийг бүтээв хэмээн тэд хамтаар үзэн мэдэн, санан ахуй буй. 21 Хэргээ мэдүүлэгтүн! хэмээн Жахуа нь зарлиглана. Бид шалтгаан авчрагтун! хэмээн Якувын хаан нь зарлиглана. 22 Тэд нь ойртоод юу болохыг мэдүүлэх болтугай! Бидний ухаан тэдний эцсийг мэдэхийн тул тэд нь эртний эцэс сүүлд юу байсныг мэдүүлэх, эсвэл ирэх юмнуудыг мэдүүлэх болтугай! 23 Бидний таны бурхан мөн хэмээн мэдхийн тул үүнээс хойшид юу болохыг мэдүүлэн бидний хамтаар түүнийг ивээн ичихийн тул ер сайныг эсвэл мууг үйлдэгтүн! 24 Мана. Та юу ч бус бөгөөд таны үйлдвэр нь хоосон буй. Таныг сонгогч нь жигшүүрт амой. 25 Би хойд зүгээс нэгийг босгох буй. Тэр ч ирэн нарны гарах зүгээс миний нэрд дуудан шавар савыг үйлдэгч нь шавар хийгээд зуурсан шаврыг гишгэдэг мэт түүнчлэн тэргүүлэчдийн дээр гишгэх буй. 26 Бидний мэдэхийн тлу эхнээсээ мэдүүлэв. Жич тэр нь зөв хэмээн бидний өгүүлэхийн тул урьдаас хэн мэдүүлэв. Харин үзүүлэгчгүй, мэдүүлэгч ч үгүй. Таны үгсийг сонсогч ч үгүй. 27 Мана. Тэднийг харагтун! хэмээн Шиунад тэргүүн дэхь өгүүлэгч би мөн, Жич би Иерусалимд сайн сонсголыг дэлгэрүүлэгчийг өгнө. 28 Харин миний үзэхэд хэн ч үгүй болон тэднээс нэг ч зөвлөгчгүй бөлгөө. Миний асуухад хариу өгүүлэгч ч үгүй бөлгөө. 29 Мана. Тэд бүгдээр дэмийлэл буй. Тэдний уйлс нь юу ч бус бөгөөд тэдний цутгамал хөргүүд нь хий хийгээд ичгүүр буй.
Дөчин хоёрдугаар бүлэг
1 Мана. Миний тэтгэсэн боол болон, миний сүнсийг таалагч миний сонгогдсон буй. Би тодотголоор түүнд өгсөн буй. Тийнхүү тэр нь балай номтод шүүврийг гаргах буй. 2 Тэр нь үл дуудан үл өргөн зээлний дээр дуугаа үл сонсгох буй. 3 Тэр нь хамарсан хулсыг үл хуулан, утаат зулын галыг үл унтраан шүүврийг үнэнээр гаргах буй. 4 Тэр шүүвэр дэлхийн дээр тавьтал үл сулран үл айх буй. Бас арлууд нь түүний тогтоолыг хүлээх буй. 5 Огторгуйг бүтээж сунгаад дэлхий хийгээд түүнээс хамаг гарагчдыг дэлгэгч болон түүний дээр суугчдад амьсгалыг өгөн, түүний дотор явагчдад сүнсийг өгөгч Жахуа бурхан нь ийн зарлиг болруун; 6 Жахуа нь чамайг зөвөөр дуудаад чиний гараас барин, чамайг сайн улсын тогтоол хийгээд балай номтны гэрэл болгон өгөх буй. 7 Тэр юуны тул хэмээвээс, сохор нүддийг нээн, гянданд хоригдогсдыг гянднаас гарган, гяндны гэрт харанхуйгаар суугчдыг гаргахын тул болой. 8 Би Жахуа мөн. Тэр миний нэр буй, би өөрийн хүндлэлийг бусдад үл өгөн, өөрийн магтаалыг зурмал хөргүүдэд үл өгөх буй. 9 Мана. Эртнийнүүд нь бүтээсэн бөгөөд би сайнуудыг тэдний гарахаас урьд танд мэдүүлнэ. 10 Далайд одогччид хийгээд түүний дотор хамаг агчид аа! Арлууд хийгээд тэдний дээр суугчид аа! Жахуад шинэ дуу дуудан, түүний магтаалыг дэлхийн хязгаараас дуулагтун! 11 Говь хийгээд түүний балгад ба Катарын нутаглагдсан бага балгад нь дуугаан өргөх болтугай! Хаддын дээр суугчид нь дуулан, уулын оройгоос эгшиглэн, 12 Жахуад хүндлэлийг өргөн, түүний магтаалыг арлуудад дэлгэрүүлэх болтугай! 13 Жахуа нь баатар хүн мэт өөдөө блоьюу. Цэргийн хүн мэт атаархлаа үүсгэх буй. Тэр нь дуудан бархирагч дайснуудаа дийлэх буй. 14 Би үнэний цагаас дуугүй байн, чимээгүй байж биеэн багласан буй. Эдүгээ би төрөх болсон эм мэт бархиран гагц та хоосруулан залгих буй. 15 Би уул хийгээд даваадыг хоосон болгон, тэдний хамаг өвсийг хатаан, голуудыг арлууд болгон нуурыг хуурай газар болгох буй. 16 Тийнхүү би сохруудыг тэдний тус мэдсэн харгуйгаар удирдан, тэдний тус мэдсэн замаар тэднийг хөдлөх больюу. Би тэдний өмнө харанхуйг гэрэлийг болгон ширүүн газдыг тэгш болгох буй. Би мэтийг тэдний тул үйлдэн тэднийг үл огоорох буй. 17 Зурмал хөргүүдэд түшин, цутгагдсан дүрсүүдэд та бидний буруу буй хэмээн өгүүлэгчид нь хойш буцаагдан гутамшигт болох буй. 18 Дүлийнүүд ээ! сонсогтун! Сохрууд аа! Үзэхийн тул сүүдэр харагтун! 19 Миний боолоос бусад хэн сохор буюу. Миний илгээсэн элчээс хэн дүлий буюу. Зөвт явдалтаас бус хэн сохор буюу. Жахуагийн боолоос хэн сохор буюу. 20 Чи олныг үзэвч үл ажиглан, нээгдсэн чихт боловч үл сонсоно. 21 Жахуа нь түүний зөвийн тул таалалт буй. Тэр тогтоолыг ихэтгэсэн хүнд болгох буй. 22 Харин энэ улс нь тоногдон эвдэгдсэн буй. Тэдний залуус нь урагдагдан гяндны дотор нуугдана. Тэд нь олз болсон боловч аврагч үгүй, тэд нь тонолго болсон боловч гэтэлгэн үйлд хэмээн хэн ч үл өгүүлнэ. 23 Таны дундаас хэн нь үүнийг чагнан, ирэх цагийн учир хэрэглэн сонсох буюу. 24 Хэн Якувыг тонолго болгон Израйлыг хулгайчид өгсөн буюу. Бидний хэний тус нүглийг үйлдсэн хэмээвээс, Жахуа биш үү? Тэр юуны тул хэмээвээс, тэд нь түүний замуудаар эс яван түүний тогтоолыг эс сонсов. 25 Тиймийн тул тэр нь түүний дээр өөрийн халуун хилэн хийгээд дайны дээрмийг хүргэсэн буй. Харин түүнийг ноцоосон боловч тэр нь эс мэдэн, түүнийг галдсан боловч зүрхээрээ эс хэрэглэв.
Дөчин гуравдугаар бүлэг
1 Харин Якув аа! Чамайг бүтээсэн хийгээд Израйл аа! Би чамайг золин, чамайг хэвлэсэн Жахуа нь эдүгээ ийн; Бүү айгтун! Тэр юуны тул хэмээвээс, би чамайг золин, чамайг чиний нэрээр дуудсан буй. Чи миний буй. 2 Чиний усдыг өнгөрөхөд би чамтай болох бөгөөд, голуудыг өнгөрөхөд тэд ч чиний дээгүүр үл халих буй. Чи галын дунд явахдаа үл түлэгдэх бөгөөд галын заль ч чамайг үл галдах буй. 3 Тэр юуны тул хэмээвээс, би чиний Жахуа бурхан болон Израйлын ариун бөгөөтөл чиний тонилгогч мөн. Би чамайг арилжихын тул Египетийг өгөн, Куш хийгээд Шибаг чиний тул өгөв. 4 Чи миний өмнө эрдэнэт болсон тул надад хүндэт болов. Тиймийн тул би чамайг янаглан хүмүүсийг чиний тул өгөн, улсыг чиний амины тул өгөв. 5 Бүү айтугай! Тэр юуны тул хэмээвээс, би чамтай буй бөгөөд чиний үрсийг зүүн этгээдээс авчран, Чамайг баруун этгээдээс цуглуулах больюу. 6 Жич би хойд зүгт ийн; Тушаан өг! хэмээгээд өмнө зүгт ийн; Саатуулан бүү үйлд. Харин миний хөвгүүдийг холоос хийгээд миний охидыг дэлхийн хязгаараас авчран, 7 Миний нэрээр нэрийдэгчдийн дуусварыг авчран үйлд. Тэр юуны тул хэмээвээс, би түүнийг өөрийн алдрын тул бүтээн, түүнийг дүрслэн, түүнийг боловсруулав. 8 Нүдтэй боловч. сохор болон, чихтэй боловч дүлий болсон улсыг гарган үйлд. 9 Хамаг улсууд нь хамтаар чуулгадах бөгөөд хамаг иргэд нь цуглуулагдах болтугай! Тийнхүү тдэний дундаас хэн нь үүнийг мэдүүлэн тэргүүн дэхь учрахыг дэлгэрүүлэх буюу. Тэд нь зөвшөөгдөхийн тул гэрч нараа авчран, эсвээс сонсоод үнэн болой хэмээн өгүүлэх болтугай! 10 Бас Жахуагийн зарлиг нь ийн; Таны надад идэгч мэдэн, намайг тэр мөн хэмээн ухахын тул та миний гэрч нар болон миний боол буй. Надаас урьд бурхан эс бүтээгдсэн бөгөөд шөнө ч үл болох буй. 11 Би хэмээвээс, би Жахуа мөн бөгөөд, надаас бусад тонилгогч үгүй буй. 12 Бусад бурхны үгүй агсан цагт би таны дунд мэдүүлэн тонилгон үзүүлсэн буй. Тиймийн тул би бурхан мөн хэмээн та миний гэрч нар буй. 13 Жич өдрийн бүтэээгдэх урьд би тэр мөн бөлгөө. Бас миний гараас аврагч үгүй. Би үйлдэх бөгөөд хэн түүнийг зогсоох буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 14 Таны тонилгогч болон Израйлын ариун хэмээгч Жахуа нь ийн; Таны тулд би Бабилонд илгээн тэдний хамаг ноён хийгээд онгоцсын дотор бархирагч Клэдитнийг доройтуулав. 15 Далайн дотор замыг бүтээн хүчит усдын дотор мөрүүдийг бүтээгч болон. 17 Тэрэг хийгээд морь ба чуулсан хийгээд хүчтэний гаргагч Жахуа нь ийн; Тэд нь хамтаар хэвтээд үл босон, үгүй болон, улс мэт унтраагдах буй. 18 Та урьдуудыг үл санан, үнэнүүдийг бүү сэтгэгтүн! 19 Мана. Би нэг шинэ юмыг үйлдэх бөгөөд тэр нь өсөх больюу. Та түүнийг ажиглах буюу. Бас би эзэнгүй газар замыг бүтээн, говь газар голуудыг бүтээх буй. 20 Хээрийн ан хийгээд луу ба тахьнууд нь намайг хүндлэх буй. Тэр юуны тул хэмээвээс, миний сонгосон усдаа уух усдыг өгөн, говийн дотор усдын урсгалуудыг өгсний тул болой. 21 Би энэхүү улсыг өөрийн тул бүтээсэн буй. 22 Харин Якув аа! Чи надад эс дуудагдсан буй. Израйл аа! Чи миний учир залхуурсан буй. 23 Чи өөрийн шийтгэлд өргөлийн хургыг надад эс авчран тахилуудаараа намайг эс хүндэлсэн буй. Би чамайг өргөлүүдээр эс заран, анхилах үнэртнээр эс залхууруулсан буй. 24 Чи надад мөнгөөр амтат хулсыг худалдаж эс аван, өөрийн тахилуудын өөхөөр намайг эс хангав. Харин чи нглээрээ намайг заргадуудан хилэнцээрээ намайг залхуулав. 25 Би хэмээвээс, би таны хилэнцийг өөрийн тул баллан, таны нүглийг үл санагч мөн. 26 Намайг сануулан үйлд. Бид хамтад заргалдъя. Чи зөвшөөгдөхийн тул учраа мэдүүлэн үйлд. 27 Чиний тэргүүн эцэг нь нүглийг үйлдэв. Бас чиний багш нар нь миний тус хилэнцийг үйлдэв. 28 Тиймийн тул би сүмийн тэргүүлэгчдийг бузартуулан, Якувыг харъяанд өгөн, Израйлыг элэглэлд өгсөн буй.
Дөчин дөрөвдүгээр бүлэг
1 Зүгээр миний Якув боол хийгээд миний сонгосон Израйл аа! Эдүгээ сонсон үйлд. 2 Чамайг бүтээгч болон чамайг уймайгаас төрүүлэн боловсруулагч ба чамд туслагч болох Жахуагийн зарлиг болсон нь ийн; Миний Якув боол болон миний сонгосон Зишрун аа! Бүү айтунай! 3 Тэр юуны тул хэмээвээс, би ундаасагчийн дээр усдыг асган, хатсан газрын дээр урсгалуудыг асгах буюу. Би өөрийн тодотголыг чиний үрсийн дээр асган, өөрийн Адистидыг чиний хөвгүүдийн дээр асгах буй. 4 Тийн бөгөөд тэдгээр нь усдын дотор агч ногоо мэт урган, урсгалуудын дээр агч бургас мэт ургах буй. 5 Нэг нь ийн; Би Жахуагийн буй хэмээх, бас бусад нэг нь Якув хэмээн нэрийдэгдэх, бас бусад нэг нь гараа Жахуад тавин, Израйл хэмээн нэрийдэгдэх больюу. 6 Бас Израйлын Жахуа хаан болон, түүний чуулганы Жахуа тонилгогчийн зарлиг болсон нь ийн; Би тэргүүн дэхь болон эцэс дэхь мөн. Надаас бусад бурхангүй. 7 Миний эртний цагийн улсыг тавьсан хойно надтай адилаар үүнийг дуудан үзүүлэн зэрэглүүлж чадах буюу. Тэд нь эдүгээ ирэгч хийгээд хойно болохуудыг үзүүлтүгэй! 8 Та үл айн бүү эмээгтүн! Би тэр цагаас танд сонсогч үзүүлсэн биш үү! Та миний гэр нар болов. Надаас бусад бурхан буй буюу. Үнэхээр бусад халхлагчгүйг би нэгэн ч үл мэднэ. 9 Зурмал бурхдыг үйлдэгч бүгдээр дэмий амой. Тэдний хүсэмжитүүд нь тусгүй. Тэдний үйлс нь үл үзэн, үл мэдэн атал тэдний гэрч нар амой. 10 Тусгүй бурхныг үйлдэн, зурмал бурхныг мөнгөөр бүрхэгч нь тусгүй юмыг үйлдэнэ. 11 Тэдний нөхөд нь ичих бөгөөд дархнууд ч хүн мөний тул бүгдээр цуглаж зогсоод хамтаар айн ичих болтугай! 12 Төмөрч нь төмрийг чавчаад, нуурсээр хийж, алхаар дүрсэлнэ. Тэр гарын хүчээр хөдөлнө. Тэр нь өлсөөд хчгүй болж, ундааг үл ууваас ундаасна. 13 Модоч нь шугамыг татаж зурмыг зураад хурц зэвсгээр огтолж гортигоор дүрсэлнэ. Бас тэр нь түүний гэрийн дотор байлгахын тул хүний дүрсээр хийгээд хүний янзаар үйлдэнэ. 14 Бас тэр нь хуш модыг огтолж нарс хийгээд ойн зүйл бүрийн модыг хүргэнэ. Бас тэр нь хушийг тарина. Бороо ч түүнийг ургуулна. 16 Тийнхүү түүнээс хүн нь түлээ болгож авна. Түүнээс аваад биеэ дулаацуулна. Түүнээс галыг түлж боорцгийг болгов. Бас бурхныг үйлдээд түүнд мөргөнө. Түүнээс зурмал хөргийг үйлдээд түүнд шитнэ. 16 Тэр нь нэг заримыг түлдэг. Нэг заримаар махыг чанаж иддэг. Бас мах шарж чаддаг. Бас тэр нь дулаацаж би галаа үзээд дулаацав хэмээн өгүүлдэг. 17 Харин би үлдсэн говиос бурхныг үйлдэж, зурмал хөргөө болгоод түүнд шүтэн мөргөж намайг тонилгоно. Тэр юуны тул хэмээвээс, чи миний бурхан мөн хэмээн залбирч өгүүлдэг. 18 Тэд нь үл мэдэн, үл ухан, тэдний нүддийн хаагдсаны тул тэд нь үл үзэн зүрхний бөглөгдсөний тул ухана. 19 Бас тэр нь ийн; Би заримыг нь галд түлэн, түүний цогийн дээр боорцгийг болгон махыг шарж идээд үлдсэнээр жигшүүрт юмыг үйлдэх буюу. Би модонд мөргөх буюу хэмээн зүрхэндээ үл санаачлан, тэр мэтээр өгүүлэхийн тул мэдэл ч ухаан ч үгүй. 20 Тэр нь үнсийг иддэг ундаадуулагдсан зүрх нь түүнийг төөрүүлсэн буй. Тийнхүү тэр нь сүнсээ тонилгож үл чадан, миний баруун гарт хутан буй биш үү? хэмээн өгүүлж үл чадна. 21 Якув аа! Израйл аа! Чи миний боол мөний тул энэ мэтийг санан үйлд. Би чамайг боловсруулав. Чи миний боол мөн Израйл аа! Чи надаар үл мартагдах буй. 22 Би чиний хилэцийг үүл мэт өнгөрүүлж чиний нүглүүдийг бүрхэх үүлээр мэт өнгөрүүлсэн буй. Надад буцан үйлд. Тэр юуны тул хэмээвээс, би чамайг залгисан буй. 23 Огторгуй аа! Дуулан үйлд. Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь үүнийг үйлдсэн буй. Дэлхийн гүн газрууд аа! Цэнгэлдэгтүн! Уул хийгээ ой ба түүний дотор агч аливаа мод оо! Дуулагтун! Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь Якувыг золиод Израйлаар алдаршуулагдах буй. 24 Чиний золигч чамайг умайгаас боловсруулагч Жахуагийн зарлиг нь ийн; Би хамгийг бүтээгч Жахуа мөн. Би ганцаар огторгуйг дэлгэн, ганцаар дэлхийг тогтоов. 25 Би хуурмагчидын зөнгүй болгон Ировичаарыг үйлдүүлэн цэцнүүдийн хаанчлалыг урвуулан тэдний мэдлийг тонилгуулна. 26 Би өөрийн боолын үнийг тогтоон, өөрийн элчийн зөвлөгөөнийг бүтээмжит болгоно. Би Иерусалимд ийн; Чи нутаглуулагдах Иудегийн балгадад ийн; Та эвдэгдэх бөгөөд түүний эзэнгүй газруудыг би буцаах хэмээн зарлиг болно. 27 Би гүнд ийн; Чи хуурай бол би ч түүний урсгалуудыг хатаах буй хэмээн зарлиглана. 28 Би Кирусын учир ийн; Тэр нь миний хонь ч болон миний хамаг таалалыг бүтээх буй хэмээн зарлиг болоод Иерусалимд ийн; Чи үүдэгдэх мөн сүмд ийн; Чи суурилагдан хэмээн зарлиг болно.
Дөчин тавдугаар бүлэг
1 Жахуа нь өөрийн тосолсон хэмээвээс, түүний өмнө улсуудыг дайлан хаадын бэлхүүсийг султган, хоёр зэрэгт үүдэд болон, хаалгадыг үл хаахаар нээхийн тул өөрийн мутраар барьсан Кирусдаа зарлиг болруун; 2 Чамайг нэрээр нэрийдэгч Жахуа би Израйлын бурхан мөн хэмээн чиний мэдэхийн тул би чиний өмнө одтол хазгай газруудыг цэх болгон зэс хаалгадыг хэсгээр эвдэн, төмөр үүддийг хэмхлэн 3 харанхуйд агч сар хийгээд далд газар нуугдсаныг чамд өгөх буй. 4 Би өөрийн Якув боолын тул хийгээд өөрийн сонгосон Израйлын тул чамайг нэрээр нэрийдсэн бөгөөд чи намайг эс танивч би чамайг нэрийдсэн буй. 5 Би Жахуа мөн бөгөөд бус үгүй буй. Надаас бус бурхан үгүй буй. Чи намайг эс танивч би чамайг бүсэлсэн буй. 6 Тийнхүү нарны гарах зүгээс аван баруун зүг хүртэл надаас бус бурхан үгүй буй хэмээн мэдэгдэх болтугай! Би Жахуа бөгөөд, надаас бус үгүй буй. 7 Би гэрлийг үйлдэн харанхуйг бүтээв. Би эвийг үйлдэн мууг үйлдэв. Жахуа аа! Би эд бүгдээрийг бүтээв. 8 Огторгуй аа! Дээрээс дусаан үйлд. Үүлд нь зөвийг бороо мэт оруулах бөгөөд дэлхий нь нээгдэн тонилголыг гаргах болтугай! Тэд нь тонилголыг авчрах бөгөөд, зөв нь хамтдаа дэлгэрэх болтугай! Жахуа би үүнийг бүтээв. 9 Бүтээгчтэй хэрэлдэгчид зовлон болох больюу. Шавар сав нь шороон шавар савтай хэрэлдэх болтугай! Шавар нь түүнийг хэвлэгчид чи юуг үйлдэнэ, эсвээс чиний үйл нь ийн; Түүнд гар үгүй хэмээн өгүүлэх буюу. 10 Эцэгтээ чи юуг төрүүлэв. Эсвээс эмд чи юуг ч төрөв хэмээгчид зовлон болох больюу. 11 Израйлын ариун болон түүнийг бүтээгч Жахуа нь ийн; Ирэх цагт миний хөвгүүдийн учир асуун миний гарын үйлдвэрийн учир намайг захигтун! 12 Би дэлхийг боловсруулаад түүний дээр хүнийг бүтээв. Би мутраараа огторгуйг дэлгээд түүний хамаг чуулгадад зарлиглана. 13 Би түүнийг үнэнээр босгон түүний хамаг замуудыг цэх болгох буй. Тэр нь хөлс хийгээд шангүйгээр миний балгасыг үүдэн, Хитана миний хураагдсаныг тавих буй хэмээн чуулгадын Жахуа нь зарлиг болно. 14 Жич Жахуа нь ийн; Египетийн үйлдвэр хийгээд Кусийн ба өндөр биет Сабиатны наймаа нь чамд ирээд. чиний ч болох буй. Тэд нь чиний хойноос дагаж гинжтээр одон чамд мөргөн чамайг гуйн ийн; Үнэхээр бурхан нь чамтай буй түүнээс бус бурхангүй хэмээх хэмээн зарлиг болно. 15 Аяа, Израйлын тонилгогч бурхаан! Үнэхээр чи өөрөө нуугч бурхан буй. 16 Тэд бүгдээр ичээд гутамшигт болов. Хөргүүдийг үйлдэгчид нь хамтаар ичгүүрт дарагдах больюу. 17 Харин Израйл нь Жахуагаар цаглашгүй тонилголоор тонилгогдох больюу. Та мөнх насад үл ичин гутамшигт үл болох буй. 18 Тэр юуны тул хэмээвээс, огторгуйг бүтээгч болон, дэлхийг тогтоогч ба түүнийг дэмийгээр үл бүтээн хүний суухын тул бүтээгч Жахуа бурхны зарлиг болсон нь ийн; Би Жахуа бөгөөд надаас бус үгүй буй. 19 Би далдаар дэлхийн харанхуй газарт үл зарлиглан, намайг бэдрэгтүн! хэмээн Якувын үрсд дэмийгээр эс зарлиг болов. Би Жахуа болон үнэнийг зарлиглан, зөвтүүдийг зарлиглана. 20 Улсуудаас аврагдагсад аа! Чуулан ирж хамтран ойртогтун! Дүрсэлсэн модон хөргийг босгогчид хийгээд тонилгож үл чадах, бурханд мөргөгчид нь мэдээгүй амой. 21 Үүнийг дэлгэрүүлэн тэднийг ойртуулагтун! Тэд нь өөр зуураа зөвлөлдөх болтугай! Үүний урьд цагаас хэн сонсон, тэр цагаас хэн мэдүүлэв. Би Жахуа мэдүүлсэн биш үү? Жич надаас бус бурхан үгүй бөгөөд би зөвт бурхан болон тонилгогч бөгөөд надаас бус үгүй буй. 22 Дэлхийн хязгаарууд аа! Намайг харан тонилгогдогтун! Тэр юуны тул хэмээвээс, би бурхан бөгөөд надаас бус үгүй буюу. 23 Аливаа ч өвдөг нь надад мөргөх бөгөөд аливаа ч хэл нь надад тангараглах буй хэмээн би өөрөө тангарагласан бөгөөд зарлиг нь үнэнээр миний амнаас гараад үл буцах буй. 24 Миний зөвшөөл хийгээд хүч нь үнэхээр Жахуад буй. Хүмүүс нь түүнд ирэх, бас түүний тус эсэргүүцэгчид нь ичих хэмээгдэх буй. 25 Израйлын хамаг үрс нь Жахуагаар зөвшөөгдөн мандалцах больюу.
Дөчин зургадугаар бүлэг
1 Бил нь бөхиймой. Нибу нь хэлбэрнэ. Тэдний хөргүүд нь мал хийгээд уналгуудын дээр ачигдсан амой. Таны ачаа нь хүнд болоод цуцарсан малд бэрх буй. 2 Тэд нь бөхийн хамтаар хэлбэрнэ. Тэд нь ачааг аварч эс чадан өөрөө олз болгогдон одов. 3 Хэвлийнээс надаар өргөгдөн умайгаас миний даасан Якувын гэр хийгээд Израйлын гэрээс үлэгсэд ээ! Сонсогтун! 4 Би хөгшин нас болтол тэр мөн болон үсний цайтал таныг өргөх буй. Би бүтээгээд ирэх буй. Би даан аврах больюу. 5 Бидний адил болохын тул та намайг хэнд адилтган, хэнтэй зэрэглүүлэн дэнсүүлэх буюу. 6 Алтыг уутнаас хайрлалгүй гарган, мөнгийг цэнлүүрээр цэнлэн, алтач дархныг хөлслөгчид нь бурхны бүтээлгэнэ. Тэд нь түүнд ч унан мөргөнө. 7 Тэд нь түүнийг мөрний дээр дээр өргөн аваачаад, түүний оронд тавина. Тэр ч байн орноосоо үл хөдэлнэ. Жич аль хэн ээр түүнд дуудавч тэр нь хариу үл өгүүлэнэ. Түүнийг зовлонгоос ч үл тонилгоно. 8 Хилэнцтээн! Үүнийг санан эрс мэт үйлдэж, зүрхэндээ оруулагтун! 9 Урьд цагийн тэргүүн болснуудыг санагтун! Тэр юуны тул хэмээвээс, би бурхан мөн бөгөөд, бусад үгүй буй. Би бурхан мөн бөгөөд надтай адил үгүй амой. 10 Би эцсийг эхнээс зүүлэн, бүтээдэг үгүй юмдыг эртнээс үзүүлэн ийн; Миний зөвлөсөн нь тогтох бөгөөд би хамаг тааллаа бүтээх буй хэмээн зарлиг болно. 11 Би бүргэд, зүүн этгээдээс дуудан, миний зөвлөснийг бүтээгчийг холоос дуудна. Би түнийг үхүүлээд бүтээхбуй. Би тогтоогоод буулгах буй. 12 Хатуу зүрхтэн болон зөвөөс хол агчид аа! Намайг сонсогтун! 13 Би зөвийн ойр авчрах, тэр нь хол үл болох бөгөөд миний тонилгогч үл одох буй. Бас би миний хүндлэл болсон Израйлын тул тонилголоо Шиунагийн дотор өгөх буй.
Дөчин долдугаар бүлэг
1 Бабилоны охин оо! Буугаад шороон дээр суун үйлд. Клэдтний охин оо! Ширээгүйгээр шороон дээр суун үйлд. Тэр юуны тул хэмээвээс, чи үүнээс хойш тансаг хийгээд цэвэр хэмээн үл нэрийдэгдэх буй. 2 Тээрмийг аваад тариаг тээрэмдэн хөшгөө аван, хөлөө нүцгэн болгон, гуяа нүцгэн болгоод усны голуудыг гатлан үйлд. 3 Чиний нүцгэн нь үл хучигдах, чиний ичгүүр ч үзэгдэх буй. Би үсийг авч, нэг ч хүнийг үл хайрлах буй. 4 Харин бидний тонилгогчийн нэр хэмээвээс чуулгадын Жахуа болон Израйлын ариун хэмээгч амой. 5 Клэдтний охин оо! Дуугүйгээр харанхуйд суун үйлд. Тэр юуны тул хэмээвээс, чи эзэлгүрдийн хаан хэмээн дахин үл нэрийдэгдэх буй. 6 Би өөрийн улсын тус хилэгнэн, өөрийн өмчийг бузартуулан чиний гарт өгөв. Харин чи тэдэнд хайрыг эс үзүүлэн өтгөс улсын дээр ачаагаа хүндээр ачив. 7 Жич чи ийн; Би мөнхөд хатан болох буй хэмээгээд энэ мэтийг зүрхэндээ эс оруулан хойдохь эцсийг эс санав. 8 Тиймийн тул аймшиггүйгээр суун тансагийг эдлэгч болон, би буй бөгөөд надаас бус үгүй. Би бэлэвсэн болоод суух бус хүүхдээ ч үл гээх хэмээн зүрхэндээ өгүүлэгч ээ! Үүнийг сонс! 9 Эд хоёр хэмээвээс бэлбэсэн болох хийгээд хүүхдээ гээх нь нэг өдөр гэв гэнэт чамайг тосох буй. Чиний Залви нар маш их бөгөөд чиний үзлэгийн арга нь маш олон боловч эд нь чамайг төгсөөр тосох буй. 10 Жич чи хилэнцтэд түшин, намайг хэн ч үл үзэх хэмээн өгүүлэв. Чиний цэцэн хийгээд мэдэл нь чамайг зөрүү болгов. Жич чи ийн; Би буй бөгөөд надаас бус үгүй буй хэмээн зүрхэндээ өгүүлэв. 11 Тиймийн тул муу нь чамтай учралдавч, чи түүний хаанаас гарсныг үл мэдэх, бас чиний зогсоож үл чадах зовлон нь чамайг тосох бөгөөд, чиний үл мэдэн атал эвдрэл нь чамтай гэв гэнэт учралдах больюу. 12 Залуу наснаасаа үйлдсэн үзлэгийн арга хийгээд олон Залвигаараа байтугай! Тийнхүү чи олзлон дайлж чадах буюу. 13 Чи өөрийн олон зөвлөгөөнөөр цуцарсан буй. Тийнхүү эдүгээ зурхайчаар хийгээд оддыг харагчид ба сар бүрийн зөнч нар нь босоод чамайг тосогчуудаас тонилготугай! 14 Мана. Тэд нь хагд мэт болон галд түлэгдэн залийн хүчээс биеэн үл аврах буй. Дулаацуулах нүүрс үгүй болох бөгөөд түүний өмнө суухын тул гал үл болох буй. 15 Энэ мэтээр чиний залуу наснаас чамайг шамдуулсан наймаачид нь чамд болов. Тэдний аливаа хүн нь өөрийн нутагт зайлж одох бөгөөд чамайг хэн ч үл тонилгох буй.
Дөчин наймдугаар бүлэг
1 Израйл хэмээн нэрийдэгдэх болон Иудегий улснаас гарсан ба үнэнээр зөвөөр бусаар Жахуагийн нэрээр тангараглан Израйлын бурхныг сануулагч Якувын гэр ээ! Үүнийг сонс! 2 Тэр юуны тул хэмээвээс, тэд ариун балгастын хэмээн нэрийдэгдэн, Израйлын чуулгадын Жахуа нэрт бурханд түшнэ. 3 Би тэргүүнүүдийг эхнээс мэдзлэн, амнаасаа гарган дэлгэрүүлэв. Миний тэднийг гэнэт бүтээснээр тэд нь учрав. 4 Би чамайг зөрүү хийгээд төмөр шөрмөсөн хүзүүт ба, зэс манлайт мөн, хэмээн мэдсний тул 5 Үүнийг танд эхнээс мэдүүлэн, болгоогүй цагт танд үзүүлэв. Тийн бус агсан болбоос чи ийн; Миний хөрөг нь эднийг бүтээв. Миний зурмал хийгээд цутгамал дүрс нь эднийг захив. хэмээн өгүүлэх бөлгөө. 6 Чи хамгийг сонсоод үзэж үл мэдүүлэх буй. Тэд нь нууц мөн. Чи тэднийг эс мэдэв. 7 Мана. Би мэдсэн бөлгөө хэмээн чиний үл өгүүлэхийн тул тэд нь эхнээс буй харин эдүгээ бүтээгдсэн буй. Эдүгээ өдрөөс урьд чи тэдний учир эс сонсов. 8 Үнэхээр чи эс сонссон эс мэдэв. Үнэхээр тэр цагаас урьд чиний чих нь эс нээгдсэн бөлгөө. Тэр юуны тул хэмээвээс, чиний хуурмагаар явах хийгээд чиний умайгаас эсэргүүцэгч хэмээн нэрийдэгдсэнийг би мэдэв. 9 Би өөрйин нэрийн тул хилэнгээ зогсоон, чамайг үл таслахаар өөрийн магтаалын тул болих буй. 10 Мана. Би чамайг арилгах, харин мөнгө мэт бус, би чамайг зовлын гаван дотор торчсон буй. 11 Би өөрийн тул үнэхээр өөрийн тул үүнийг үйлдэх буй. Тэр юуны тул хэмээвээс, миний нэр нь яах гэж бузарлагдах буюу. Жич би цог жавхлангийн бусад үл өгөх буй. 12 Миний дуудагдсан Якув хийгээд Израйл аа! Намайг сонсон үйлд. Би тэр мөн, би тэргүүндэхь бөгөөд би ч эцэсдэхь мөн. 13 Миний мутар нь дэлхийн сууриныг тавив. Миний баруун мутар нь огторгуйг тавив. Миний тэднийг дуудахад тэд нь хамтаар байна. 14 Та бүгдээр чуулан сонсогтун! Тэдний хэн нь энэ мэтийг мэдүүлсэн буюу. Жахуагийн янагласан нь түүний тааллыг Бабилонд бүтээн, түүний хүчийг Кэлдтний дээр бүтээх буй. 15 Би хэмээвээс, би өгүүлэн би ч түүнийг дуудан түүүнийг авчирсан буй. Тийнхүү түүний явдал нь бүтэмжит болох буй. 16 Миний дэргэд ирээд үүнийг сонсогтун! Би эхнээс нууцаар эс зарлигласан буй. Түүний болсон цагаас аван, би тэнд агсан бөгөөд, эдүгээ Жахуа бурхан хийгээд түүний тодотгол нь намайг илгээв. 17 Чиний тонилгогч бол Израйлын ариун хэмээгч Жахуа нь ийн; Би чиний Жахуа бурхан болон чамайг тусдаар сургагч хийгээд чиний явах ёстой замаар, чамайг удирдагч мөн. 18 Аяа, хэрвээ чи миний тогтоолыг сонссон болвоос чиний эв нь гал мэт болох бөгөөд чиний зөв нь далайн давалгаа мэт болох ба 19 Чиний үрс нь элс мэт болох бөгөөд чиний биеэс гарагчид нь түүний чулууд мэт болох бөлгөө. Түүний нэр нь миний өмнөөс үл таслагдан үл эвдэгдэх бөлгөө. 20 Бабилоноос гаран Килдитнээс цэнгэлдэх дуугаар дуудан үүнийг мэдүүлэн сонсогч, дэлхийн хязгаар хүртэл түүнд дэлгэрүүлэн ийн; Жахуа нь өөрийн Якув боолыг зольсон буй. 21 Түүнийг тэднийг эзэнгүй газар удирдахад тэд нь эс ундаасав. Тэр нь усыг хазгайгаас урсгав. Түүний хазгайг хагалахад ус нь урсав хэмээн өгүүлэгтүн! 22 Хилэнцтэнд амаргүй хэмээн Жахуа нь зарлиг больюу.
Дөчин есдүгээр бүлэг
1 Арлууд аа! Намайг чагнагтун! Улсууд аа! Холоос сонсогтун! Жахуа нь намайг умайгаас дуудан миний эхийн дотор миний нэрийг сануулав. 2 Тэр нь миний амыг хурц илд мэт болгон, өөрийн мутрын сүүдэрт намайг нуун, намайг бэлүүдэгдсэн сүм мэт болгон өөрийн саадгийн дотор нуусан буй. 3 Жич тэр нь надад ийн; Израйл аа! Чи миний боол бөгөөд чамд алдаршуулагдах буй. 4 Хэмээн зарлиг болсонд би ийн; Дэмийгээр шимтэн хүчээ хоосноор хийгээд дэмийгээр гаргасан буй. Тийн боловч, миний шүүвэр нь Жахуатай үнэхээр буй бөгөөд миний үйлдвэр нь миний бурхантай буй хэмээн өгүүлэв. 5 Якувыг түүнд дахин буцаахын тул намайг умайн дотор бүтээн өөрийн боол болгосон Жахуа нь эдүгээ ийн; Израйл нь эс цуглуулагдавч би Жахуагийн өмнө алдарт болох бөгөөд миний бурхан нь миний хүч буй хэмээн зарлиг болно. 6 Бас тэр нь ийн; Чиний Якувын овгуудыг босгон Израйлын хадгалагдсаныг аврахын тул миний боол болох нь бага буй. Би чамайг дэлхийн хязгаар хүртэл ч миний тонилгол болохын тул балай номтонд гэрэл болгох буй хэмээн зарлиг болно. 7 Израйлын тонилгогч болох түүний ариун хэмээгч Жахуа нь ийн; Хүнд илгээгдсэн болон улсад өшөөлөгдсөн ба тэргүүлчдийн боол болсон түүнд хад нь үзэн босох бөгөөд аюул ч мөргөх буй хэмээвээс, итгэлт Жахуагийн тлу хийгээд чамайг сонгосон Израйлын ариун хэмээгчийн тул болой хэмээн зарлиг болно. 8 Жахуа нь ийн; Би өршөөлт цагт чамайг сонсон, тонилголын өдөр чамайг тусалсан буй. Бас би чиний дэлхийг босон хоосон газрыг суулгахын тул чамайг сахин улсыг тогтоол болгон өгөх больюу. 9 Тийнхүү чи гянданд хортгдсоныг гарагтун! хмээн өгүүлэн харанхуйд агчдын баясаар үзүүлэгтүн! хэмээн өгүүлэх буй. Тэд нь замын дээр идэх бөгөөд тэдний бэлчээрүүд нь хамаг өндөр газрууд болох буй. 10 Тэд нь үл өлсөн, үл ундаасах халуун халуун хийгээд нар нь тэдгээрийг үл тусах хэмээвээс тэднийг нүүлгэгч нь тэднийг удирдан усны урсгалуудад хүндлэх буй. 11 Бас би хамаг уулаа зам болгох бөгөөд миний харанхуйнууд нь өндөр болох буй. 12 Мана. Эд нь холоос ирэх бөгөөд Мана. Эд нь хойд хийгээд баруун зүгүүдээс ирэх ба, эд нь шиним газраас ирэх буй хэмээн зарлиг болно. 13 Огторгуй аа! Дуулан үйлд. Дэлхий! Баясан үйлд. Уул аа! Дуулагтун! Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь улсаа амгалан, зовоогдсодоо нүүлгэх буй. 14 Харин Шиуна нь ийн; Жахуа нь намайг хуурав. Миний эзэн нь намайг мартав хэмээн өгүүлнэ. 15 Эм нь өөрийн умайн хөвгүүнийг үл нигүүлсэн, өөрийн хөхүүлэгч хүүхнийг мартаж чадна. Тэр нь чадавч би чамайг үл мартах буй. 16 Мана. Би өөрийн хоёр гарын халганд чамайг сийлсэн буй. Чиний хэрмүүд нь, наст нь өмнө буй. 17 Чиний үүдэгчид нь яарах бөгөөд чамайг эвдэн хоосруулагчид нь чамаас гарах буй. 18 Нүддээ тойронд өргөж харан үйлд. Эд бүгдээр цуглларан чамд ирнэ. Жахуа нь ийн; Би амьд бөгөөд чи тдэнээр чимэг мэтээр өмсгөгдөн эрд болох охины чимэг зүүх мэт тэднийг зүүх больюу. 19 Тэр юуны тул хэмээвээс, чиний эзэнгүй хоосон хийгээд эвдэрсэн газар нь суугчдын тул маш уйдхан болох бөгөөд таныг залгигчид нь хол болох буй. 20 Чиний гээсэн хөвгүүд нь чиний сонсоход ийн; Газар нь надад маш уйдхан буй. Миний суухын тул надад газрыг өгөн үйлд. 21 хэмээгээд чи зүрхэндээ ийн;Эднийг хэн төрүүлэв. Би хүүхэдгүй хийгээд хүүсэр ба оролт болгон нааш цааш аваачигдсан бөлгөө. Эднийг хэг өргөв өө? Мана. Би ганцаар үйлдсэн бөлгөө. Эд нь хаана агсан буюу хэмээх буй. 22 Жахуа нь ийн; Мана. Би мутраа балай номтонд сунган тусаан улсад босгох буй. Тийнхүү тэд нь чиний хөвгүүдийг гаруудаараа авчран, чиний охидыг өөрийн мөрдийн дээр авчрах больюу. 23 хад нь чиний тэжээгчид болох бөгөөд тэдний хадад нь чиний хөхүүлэгчид болох буй. Тэд нь чамд нүүрээрээ хөсөр мөргөн чиний хөлийн тоосыг долоох буй. Тийн бөгөөд та намайг Жахуа мөн хэмээн мэдэх буй. Тэр юуны тул хэмээвээс, намайг хүлээгчид нь үл ичих буй. 24 Олз нь хүчтээс автах буюу. Зөвтөөр булаагдсан нь тавигдах буюу. 25 Харин Жахуа нь ийн; Хүчтийн барьсан олз нь автах бөгөөд аймшигтын булаасан нь аврагдах больюу. Тэр юуны тул хэмээвээс, чи чамтай хэрэлдэгчидтэй, хэрэлдэн чиний хэвгүүдийг тонилгох больюу. 26 Жич би таны дарагчдыг тэдний махаар тэжээх бөөгөөд тэд нь амтат ундаагаар мэт, өөрийн цусаар согтох буй. Тийнхүү хамаг махбод нь Жахуа намайг чиний аврагч мөн болон чиний тонилгогч хийгээд Якувын хүчит мөн хэмээн мэдэх больюу. хэмээн зарлиг болов.
Тавьдугаар бүлэг
1 Жахуа нь ийн; Миний хагацуулсан, чиний эхийн хагацуулах бичиг нь хаана буй эсвэл надад урьдаар өгөгчдөөс би хэнд таныг худалдсан буюу. Мана. Та өөрийн хилэнцийн тул худалдагдсан бөгөөд таны эх нь таны нүглүүдийн тул хагацуулагдсан буй. 2 Миний ирэхэд юуны тул хэн ч эс агсан буюу. Миний дуудахад юуны тул хэн ч эс хариу өгүүлэв. Миний мутар нь богинодоод тонилгож эс чадна. Эсвэл надад аврах хүчин үгүй буюу. Мана. Би зэмлэхээрээ далайг хуурай болгон голуудыг говь болгоно. Тэдний загас нь усгүй тул өмхийрэн ундааслаар үхнэ. 3 Би огторгуйг харанхуйгаар хучин, өрмөгийгтүүний бүрхүүл болгоно хэмээн зарлиг болно. 4 Цуцарсан хүнд зохист цагт өгүүлэхийг мэдэхийн тул Жахуа эзэн нь надад сурсан хэлийг өгөн, тэр нь өглөө бүр сэрүүлэн сурагч мэт сонсохбн тул миний чихийг сэрүүлнэ. 5 Жахуа эзэн нь миний чихийг нээсэн буй. Би ч эс эсэргүүцэн гэдэргээн эс эрэв. 6 Би нуруугаа цохигчдод өгөн, хацраа үсийг зулгаагчдад өгнө. Нүүрээн ичгүүр хийгээд нулимснаас эс нуув. 7 Тэр юуны тул хэмээвээс, Жахуа эзэн нь надад тусална. Тиймийн тул би үл ичнэ. Тиймийн тул би нүүрээ хад мэт болгоод үл ичихээ мэднэ. 8 Намайг зөвшөөгч нь ойр буй. Надтай хэн хэрэлдэх буюу. Бид хамтаар байлцъя. Миний эсэргүүцэгч нь хэн буюу. Тэр нь миний дэргэд иртүгэй! 9 Мана. Жахуа нь надад тусална. Намайг буруушаагч нь хэн буюу. Тэд бүгд дээл мэт хуучрах буюу. Хорхой нь тэднийг идэх буй. 10 Таны дотор Жахуагаас айн түүний боолын үгсийг сонсон, харанхуйд яван, гэрэлгүй агч хэн буюу. тэр нь Жахуагийн нэрэнд найдсан бурхандаа түших болтугай! 11 Мана. Галыг ноцоон дөлөөр баясаан, тойруулагч бүгдээр ээ! Өөрийн галын гэрлээр яван, ноцоосон дөлөөрөө явагтун! Та миний мутраас үүнийг авах хэмээвээс, та зовлонгоор хэвтэх буюу.
Тавин нэгдүгээр бүлэг
1 Зөвийг дагагчид болон Жахуаг бэдрэгчид ээ! Намайг сонсогтун! Та хаанаас цавчигдсан тэрхүү хад хийгээд малтагдсан худгийн нүхнээс гаргагтун! 2 Өөрийн Абрахим эцэг хийгээд таныг төрсөн Сэрэд харагтун! Тэр юуны тул хэмээвээс, би түүнийг ганцаар буй цагт түүнийг дуудаад түүнийг адислан үрчлэв. 3 Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь Шиунаг амгалан түүний хоосон газрыг ч амгалан түүний говийг Идумын мэт болгон, түүний эзэнгүй газрыг Жахуагийн тариалан мэт блоох буй. Тийнхүү баясгалан хийгээд жаргал ба магтаал хийгээд цэнгэлдэх дуу нь түүний дотор олдох больюу. 4 Миний улс аа! Намайг сонсогтун! Миний ард аа! Намайг чагнагтун! Тэр юуны тул хэмээвээс, тогтоол нь надаас гарах бөгөөд, би шүүврээ улсуудын гэрэл болгон гарах бөгөөд, би шүүврээ улсуудын гэрэл болгон тавих буй. 5 Миний зөв нь ойр буй. Миний тонилгол нь гарна. Миний мутар нь улсуудыг шүүх буй. Арлууд нь намайг хүлээн. Миний мутарт түших больюу. 6 Нүддээн огторгуйн тийш өргөн доор газрыг ч ширтэгтүн! Тэр юуны тул хэмээвээс, огторгуй нь утаа мэт өнгөрөх бөгөөд дэлхий нь дээл мэт хуучрах буй түүний дээр суугчид нь тэр мэтээр үхэх буй. Харин миний тонилгол нь мөнхөд байх бөгөөд миний зөв нь үл хоосрох буй. 7 Зөвийг мэдэгчид болон зүрхэндээн миний захиаг байлгагчид аа! Намайг сонсогтун! Хүний доромжлолоос айн тэдний эсэргүүцлээс бүү доройтогтун! 8 Тэр юуны тул хэмээвээс, ятган эрвээхэй нь тэднийг дээл мэт идэх бөгөөд, хорхой нь тэднийг дээл мэт идэх бөгөөд, хорхой тдэнийг ноос мэт идэх больюу. Харин миний зөв нь мөнхөд байх бөгөөд миний тонилгол нь үеэс үе болтол байх буй. 9 Жахуагийн мутраа! Сэрэн, сэрэн хүчийг өмсөн соёрх! Рэхибийг таслан лууг шархдуудсан нь чи бус буюу. 10 Далай хийгээд их гүний усдыг хатаан, далайн гүнийг үлдэгсдийн өнгөрөх зам болгосон чи бус буюу. 11 Тиймийн тул Жахуагийн золигсод нь буцан, тэргүүн дэхь дуу хийгээд мөнх баясалантаар хүртэх буй. Тийнхүү гашуудал хийгээд санаа алдах нь дутаах больюу. 12 Би хэмээвээс, би чамайг амгалагч мөн. Чи юуны тул үхэх хүнээс айн, өвс мэт болох хүний хөвгүүнээс аймой. 13 Бас огторгуйг сунган дэлхийг суурилагч болон чамайг бүтээгч Жахуаг чи юуны тул мартан, дарагчийн үүдэхүй бэлэн агсан мэт хэзээ ч өдөр бүрт түүний хилэнгээс аймой. Дарагчийн хилэн нь хаана буюу. 14 Хоригдсон хүн нь өтөлгүй тавигдан нүхний дотор үл үхэх буй. Түүний тэжээл үл дутах буй. 15 Харин би цуугилдах долгиот далайг хөдөлгөгч Жахуа бурхан буй. Түүний нэр нь дэлхийг суурилан, Шиунад чи миний улс мөн хэмээн зарлиг болохын тул би өөрийн үгсийг чиний аманд оруулан, өөрийн мутрын сүүдрээр чамайг бүрхээсэн буй. 17 Жахуагийн мутраар хилэнгийн аягыг уусан Иерусалим аа! Сэрэн, сэрэн үйлд. Чи чичирлын аягаа булингарыг шахаж уув. 18 Түүний төрсөн хамаг хөвгүүдийн дунд түүнийг удирдагчгүй бөгөөд түүний хамаг төрсө хөвгүүдийн дотор түүнийг гараар тэтгэгчгүй буй. 19 Эд хоёр хэмээвээс хоосорлого хийгээд эвдэрлэг болон жад хийгээд илд чамтай учралдав. Чамайг хэн хайрлах буй. 20 Чиний хөвгүүд нь сулран, зэрлэг үхрийн өлмийд хэвтсэн мэт хамаг зээлдийн тэргүүний дээр хэвтэж Жахуагийн хилэнгээр хийгээд бурхны зэмлэлээр дүүрэн буй. 21 Тиймийн тул зовоогдсон хийгээд үзмийн ундаа бусаар согтсон охин оо! Үүнийг сонсон үйлд хэмээвээс 22 Өөрийн улсын учир хэрэлдэгч чиний эзэн болон чиний Жахуа бурхан нь ийн; Би чичрэлийн аяга хийгээд миний хилэнгийн аягыг булингарыг чиний гараас авсан буй. Чи түүнийг дахин үл уух буй. 23 Харин би чамайг зовоогчид болон, чиний сүнсэнд ийн; Доор хэвтэн үйлд. Тийнхүү бид алсдан гарах хэмээн өгүүлэгчдийн гарт түүнийг өгөх буй. Чи ч нуруугаа газар хийгээд зэхлэх мэт өнгөрөгчдөд бөхийсөн буй хэмээн зарлиг болно.
Тавин хоёрдугаар бүлэг
1 Шиуна аа! Сэрэн, сэрэн үйлд. Хүчээн өмс. Ариун балгас Иерусалим аа! Үзэсгэлэнт хувцсаа өмс. Тэр юуны тул хэмээвээс, Үүнээс хойш эс хэрчилдсэн хийгээд бузар нь чамд үл ирэх больюу. 2 Иерусалим аа! Элсийг сэгсрэн босоод суун үйлд. Олз болгогдсон нь Шиунагийн охин оо! Өөрийн хүчүүдийн хүлээг тайлан үйлд. 3 Тэр юуны тул хэмээвээс, Жахуа таныг ийн; Та баясаан юу ч бусаар худалдсаны тул мөнгөгүйгээр золигдох больюу хэмээн зарлиг болно. 4 Тэр юуны тул хэмээвээс, Жахуа эзэн нь ийн; Миний улс нь урьд цагт Египетэд суухын тул одов. Бас Асириагийн улс нь тэднийг шалтаггүйгээр дарав. 5 Тиймийн тул Жахуа нь ийн; Надад энд юу буй буюу хэмээвээс улс нь хоосноор аваачигддаг бөгөөд тэднийг эзлэгчид нь тэднийг зайлуулдаг ба миний нэр нь хэзээ ч өдөр бүрт доромжлогддог. 6 Тиймийн тул миний улс нь тэрхүү миний нэрийг мэдэх буй. Тэр юуны тул хэмээвээс, энэ зарлиглагч нь би мөн. Мана. Тэр би мөн хэмээн Жахуа нь зарлиг болно. 7 Жаргалыг дэлгэрүүлэн, эвийг сонгон, сайн сонсголыг дэлгэрүүлэн, тонилголыг сонсгон чиний бурхан нь эзэлнэ хэмээн Шиунад өгүүлэгчийн хөл нь уулны дээр ямар үзэсгэлэнт буй. 8 Чиний харуулчид нь дуугаа өргөн хамтад дуугаараа дуулах буй. Тэр юуны тул хэмээвээс, Жахуагийн Шиунаг буцаахад тэд нүд нүддээр үзэлцэх буй. 9 Иерусалимын хоосон газрууд аа! Баясалцан хамтаар дуулалцагтун! Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь өөрийн улсыг амгалан Иерусалимыг золин авав. 10 Жахуа нь өөрийн ариун мутрыг хамаг улсуудын нүдний өмнө илэрхийлсэн буй. Жич дэлхийн хамаг газрууд нь бидний бурхныг тонилголыг үзэх больюу. 11 Дутаагтун! Тэндээс гарагтун! Бузар юманд бүү хүрэгтүн! Түүний дундаас гарагтун! Жахуагийн савсыг дагачид аа! Ариун бологтун! 12 Тэр юуны тул хэмээвээс, та яарч үл гаран, дутааж үл одох буй. Харин Жахуа нь таны дунд өөд болох бөгөөд Израйлын бурхан нь хойдохнуудыг сахих буй. 13 Мана. Миний боол нь цэцнээр явах буй. Тэр нь өргөмжлөгдөн хүндлэгдэн маш өндөр болох буй. 14 Түүний царайн аливаа хүн нь царайгаас үлэмж доройтсон бөгөөд түүний байдлын хүний хөвгүүдийн байдалаас үлэмж доройтсоны шалтгаар олон нь гайхамшигт бололцсон мэт 15 Түүнчлэн тэр нь олон улсуудыг жаргалаар гайхуулах буй. Хид нь түүний өмнө амаа хаах буй. Тэр юуны тул хэмээвээс, тэдэнд эс өгүүлэгдсэнийг тэд нь үзэн, эс сонссоноо ухах больюу.
Тавин гуравдугаар бүлэг
1 Бидний сонссонд хэн итгэсэн буюу. Жахуагийн мутар нь хэнд илэрхйилэгдсэн буй. 2 тэр нь нчлх тарилга хийгээд хуурай газраас гарсан үндэс мэт түүний өмнө ургах буй. Түүнд сайн янз үгүй. Цог жавхлан ч үгүй. Бидний түүнийг үзэхэд тэр нь бидэнд хүсэмжтэй болохын тул үзэсгэлэн үгүй амой. 3 Энэ хүмүүст жигшүүрт бөгөөд орхигдсон буй. Тэр ч гашуудалт болон зовлонг мэдээд биднээс нүүрээ нуугч мэт болов. Тэр нь жигшигдсэн бөгөөд бид ч түүнийг эс тоов. 4 Үнэхээр тэр нь бидний зовлонг дааж, бидний гашуудлыг аваачсан буй. Харин бд түүнийг бурхнаар цохигдон занчигдан зовоогдсон хэмээн санав. 5 Зүгээр тэр нь бидний хилэнцийн тул шархдуулагдан бидний нүглүүдийн тул дарагдсан бөлгөө. Бидний эвийн тул тэр нь засаглагдсан бөгөөд түүнйи шархуудаар бид эдгээгдэнэ. 6 Бид бүгдээр хоньд мэт төөрч өөр өөрийн замаар ирсэн буй. Харин Жахуа нь бид бүгдээрийн хилэнцийг түүний дээр тавьсан мөн. 7 Тэр нь дарагдан зовоогдсон боловч амаа эс нээв. Хурга нь алагдахын тул хөдлөгддөг бөгөөд хонь нь хяргагчийн өмнө дуугүй байдаг мэт, түүнчлэн тэр нь амаа эс нээв. 8 Тэр нь заргад хийгээд шүүврээс аваачигдсан буй. Түүний амины ёсыг хэн үзүүлэх буюу. Тэр хэмээвээс амьвтны газраас таслагдан, миний улсын хилэнцийн тул үхүүлэгдсэн мөн. 9 Тэр нь нөгчихдөө хилэнцтэнтэй агсан боловч түүний булш нь баян хүнтэйгээр агсан буй. Тэр хэмээвээс, дээрмийг үл үйлдсэн бөгөөд түүний амны дотор хуурмаг нь эс агсан буй. Тийн боловч Жахуа нь түүнийг эвдэн гаслангаар дарах таалалт бөлгөө. 10 Түүний сүнсний нүглийн тахил болон өргөгдөхөд тэр нь өөрийг үрсийг үзэн, өөрийн өдрүүдийг уртатгах бөгөөд Жахуагийн таалал нь түүний мутраар бүтээмжлэх буй. 11 Тэр нь өөрийн зовлонг үзээд ханах буй. Миний боол нь өөрийн учир мэдүүлснээр олныг зөвт болгон, тэдний хилэнцсийг ч даах буй. 12 Тиймийн тул би түүнд олнуудыг хувааж өгөх буй. Тэр ч ашчтэнийг олз болгон авах буй. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь өөрийн амийг гарган хилэнцтэний тул оролцсон буй.
Тавин дөрөвдүгээр бүлэг
1 Хүүсэр болон эс төрөгчид өө! Дуулан үйлд. Хүүхнийг төрөхүй зовлыг эс эдэлсэн ээ! Дуулан цэнгэлдэн үйлд. Тэр юуны тул хэмээвээс, ганцаар байсны хүүхэд нь эртэй болсны эмийн хүүхдээс олон болов хэмээн Жахуа нь зарлиг болно. 2 Өөрийн майхны газрыг уужим болгон үйлд. Чиний суудлын хөшгөд нь сунгагдах болтугай! Хайрлал өгөхүйеэ аргамждаа уртатган, гадсуудаа бататган үйлд. 3 Тэр юуны тул хэмээвээс, чи баруун хийгээд зүүн этгээдээр дэлгэрэх бөгөөд чиний үрс нь балай номтныг эзлэн хоосон балгадын дотор суух буй. 4 Бүү айтугай! Тэр юуны тул хэмээвээс, чи үл ичих буй. Ичгүүрэнд бүү дарагд. Тэр юуны тул хэмээвээс, чи гутамшигт үл болох буй. Харин чи өөрийн залуу насны ичгүүрийг мартан, бэлбэсдийн доромжлолыг үүнээс хойш үл санах буй. 5 Тэр юуны тул хэмээвээс, чамайг бүтээгч нь чиний эр буй. Түүний нэр нь чуулгадын Жахуа хэмээмой. Жич чиний тонилгогч хэмээвээс, Израйлын ариун хэмээгч буй. Тэр ч бүхэл дэлхийн бурхан хэмээн нэрийдэгдэх буй. 6 Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь чиний огоорогдсон цагт чамайг орхигдсон хийгээд сэтгэлээр гашуудсан ба залуу эм мэт дуудсан буй хэмээн чиний бурхан нь зарлиг болно. 7 Тэр юуны тул хэмээвээс, би нэгэн эгшин зуур мэт чамайг орхисон боловч, их өршөөлөөр чамайг тогтоон авах буй. 8 Би бага хилэнгээр эгшин зуур нүүрээ чамаас нуусан боловч барагдашгүй өршөөлөөр чамайг нигүүлсэх буй хэмээн чиний тонилгогч Жахуа нь зарлиг болно. 9 Энэ нь Нуагийн ус мэт надад болох хэмээвээс, ус нь дэлхийн дээр дахин үл өнгөрөх буй хэмээн би Нуад тангарагласан мэт, түүнчлэн би чиний тус хилэгнэн чамайг үл зэмлэх буй хэмээн тангарагласан буй. 10 Уулс нь аваачигдах бөгөөд хадад нь хөдөлгөгдөх боловч, миний хайр нь чамаас үл хагацах бөгөөд миний эвт тогтоол нь чамаас үл хөдөлгөгдөх буй хэмээн чамайг өршөөгч Жахуа нь зарлиг болно. 11 Аяа, зовоогдсон хийгээд хуй салхиар хөөгдөн эс амгалагдсан ан, Мана. Би чиний чулуудыг сайхан өнгөтэйгээр тавин, 12 Чиний цонхнуудыг акадаар бүтээн, чиний хаалгадыг Рувинуудаар бүтээн, чиний хамаг хязгааруудыг эрдэнэ чулуунуудаар бүтээх буй. 13 Бас чиний хамаг хүүхэд нь Жахуагаар сургагдах, тийнхүү чиний хүүхдийн эв нь их болох буй. 14 Чи зөвөөр тогтоогдон дарагдлаас хол болох хэмээвээс, чи үл айх буй. Чи аймшигаас хол болох хэмээвээс, тэр нь чиний ойр үл ирэх буй. 15 Мана. Тэд нь үнэхээр цуглах буй. Хамаг надаар бус, чиний тус цуглагч нь чиний тул унах буй. 16 Мана. Галын дотор нүүрсийг үлээн, түүний үйлийн тул зэвсгийг үйлдэгч дархныг би бүтээн, эвдэхийн тул эвдэгчийг би ч бүтээсэн мөн. 17 Чиний тус аливаа бүтээгдсэн зэвсэг нь үл бүтээмжлэх, бас чиний тус шүүврэнд орогч аливаа хэлийг чи буруушаах буй. 18 Жахуагийн боолуудын хувь нь энэ буй. Бас тэдний зөвшөөл нь надаас буй хэмээн Жахуа нь зарлиг болно.
Тавин тавдугаар бүлэг
1 Аяа, хамаг ундаасагч хийгээд мөнгөгүйнүүд ээ! Усдад ирэгтүн! Ирээд худалдан авч идэгтүн! Бас ирж мөнгөгүй хийгээд үнэгүй үзмийн ундаа хийгээд сүүг худалдан авагтун! 2 Идээ бусын тул та мөнгөө юуны тул өгөн, үл хангах юмын тул юуны тул шимтэнэ. Намайг сайтар сонсож сайныг идэгтүн! Бас таны сүнс нь элбэгээр жаргах болтугай! 3 Чихээрээ чагнан надад ирэгтүн! Сонсогтун! Тийн бөгөөд таны сүнс нь амьд байх бөгөөд би мөнх тогтоол хэмээвээс, Давидын итгэлт өршөөлүүдийг танд тогтоох буй. 4 Мана. Би түүнийг улсын гэрч болгон, улсын удирдагч хийгээд тэргүүлэгч болгон өгсөн буй. 5 Мана. Чиний эс таньсан улсыг чи дуудах бөгөөд чамайг эс таньсан улс нь чамд гүйх буй. Тэр юуны тул хэмээвээс, чиний Жахуа бурхны учир хийгээд Израйлын ариун хэмээгчийн учир болой хэмээвээс тэр нь чамайг цог жавхлант болгосон буй. 6 Жахуагийн олдох цагт түүнийг бэдрэгтүн! Түүний ойр ахуй цагт түүнийг дуудагтун! 7 Хилэнцэт нь замаа хийгээд нүгэлт хүн нь санаачлалуудаа орхиод Жахуад буцах болтугай! Тийн бөгөөд тэр нь түүнийг өршөөх буй. Бас бидний бурханд буцах болтугай! Тэр нь түүнийг ихэд уучлах буй. 8 Тэр юуны тул хэмээвээс, миний санаа нь таны санаа бус бөгөөд таны замууд нь миний замууд бус буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 9 Огторгуй нь дэлхийгээс өндөр мэт түүнчлэн миний замууд нь таны замуудаас өндөр бөгөөд миний санаа нь таны санаанаас өндөр буй. 10 Бороо хийгээд цас нь огторгуйгаас бууж ирээд тэнд буцалгүй цацагчид үрийг өгөн идэх идээг өгөхийн тул газрыг норгон үүсгүүлэх бөгөөд цэцэглүүлэх мэт 11 түүнчлэн миний амнаас гарагч миний зарлиг нь надад хоосноор үл буцан, миний тааллыг бүтээн, миний юуны тул илгээсэн түүгээр бүтээмжлэх буй. 12 Тэр юуны тул хэмээвээс, та жаргалангаар гарч, амраар удирдагдах буй. Хадад хийгээд уулд нь таны өмнө дуулах дууг гаргах бөгөөд ойн хамаг модод нь алгаа таших буй. 13 Халгайн оронд нарс нь ургах бөгөөд өргөстийн оронд Мирта нь ургах буй. Тэр нь Жахуад нэр хийгээд үл хоосрох бэлэг болох буй.
Тавин зургадугаар бүлэг
1 Жахуа нь ийн; Шүүврийг сахин зөвийг үйлдэгтүн! Тэр юуны тул хэмээвээс, миний тонилгол нь ирэхүйеэ хийгээд миний зөв нь илэрхийлэгдэхүйеэ шадар буй. 2 Үүнийг үйлдэгч хүн хийгээд үүнийг баригч хүний хөвгүүн ба шаббат өдрийг бузарлалгүй сахин, аливаа бурууг үйлдэхээс гараа сахигч нь амгалан мөн хэмээн зарлиг болно. 3 Жахуад нийлсэн оролтын хөвгүүд нь ийн; Жахуа нь намайг өөрийн улсаас мөнхөд хагацуулав хэмээн үл өгүүлэх бөгөөд таяг нь ийн; Мана. Би хувхайрсан мод буй. хэмээн үл өгүүлэх болтугай! 4 Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь ийн; Миний шаббат өдрийг сахин миний таалсныг сонгон миний тогтоолыг хадгалагч таягуудад ийн; 5 Би тэдэнд ч миний гэрийн дотор хийгээд миний хүрээний дотор нэг газрыг өгөн, хөвгүүд хийгээд охидын нэрээс дээр нэрийг өгөн, үл таслагдах мөнх нэрийг тэдэнд өгөх буй. 6 Бас Жахуад зарагдахын тул хийгээд түүний нэрийг янаглахын тул ба түүний боол болохын тул Жахуад нийлэн, шаббат өдрийг бузарлал үгүйеэ сахин миний тогтоолоос баригч хамаг оролтны хөвгүүдэд ийн; 7 Би тэднийг миний ариун ууланд авчран, миний залбирлын гэрт баясгах буй. Тэдний шатаалт өргөл хийгээд тахилууд нь миний тахилын ширээний дээр тааламжит болох буй. Тэр юуны тул хэмээвээс, миний гэр нь хамаг улсуудын залбирлын гэр хэмээн нэрийдэгдэх больюу хэмээн зарлиг болно. 8 Израйлын гадна хаягдагсдыг цуглуулагч Жахуа эзэн нь ийн; Түүнд чуулагдагсадаас и бусдыг чуулгах буй хэмээн зарлиг болно. 9 Хээрийн хамаг ангууд хийгээд ойн хамаг ангууд аа! Идэхээр ирэгтүн! 10 Түүний хамаг харуулчид нь сохор болон үл мэднэ. Тэд бүгдээр зүүдэлж хэвтэн унтахыг дуршин, хуцаж үл чадах хэлгүй нохойнууд буй. 11 Жич тэд нь хэзээ ч үл цадах их хүсэлт нохойнууд буй. Бас хоньчид ч ухаж үл чадна. Тэд бүгдээр өөр өөрийн замаар эргэн тус бүр өөрийн хязгаараас олзоо бэдэрнэ. 12 Тэд нь ийн; Ирэгтүн! Би үзмийн ундааг авчрах бөгөөд бид хатуу ундаагаар чадалцъя. Тийнхүү өглөө ч эдүгээ өдөр мэт болон, үлэмж элбэг болох буй. хэмээн өгүүлнэ.
Тавин долдугаар бүлэг
1 Зөвт хүн нь хоосровч хэн ч түүнийг зүрхэндээ үл оруулна. Өршөөлт улс нь аваачигдавч зөвтийн ирэх муугаас аваачигдсан хэн ч эс сэтгэнэ. 2 Тэр нь амарт орох тус бүр нь өөрийн зөвөөр яван, дэвсгэр юүгээн дээр амрах больюу. 3 Залвичийн хөвгүүд болон тачъяангуйчид ба садрын үрс ээ! Нааш ойртогтун! та хэний тус наадан, хэний тус амаа их болгон хэлээ гаргана. Та хилэнцийн хөвгүүд хийгээд худлын үрс болон 5 Аливаа ногоон мэдны доор хөргүүдтэй халан, хөндийд агч балуудын дотор хүүхдийг алагчид биш үү? 6 Чиний хувь нь урсгалын дээш чулуудын дунд буй. Тэд ч чиний өмч мөн. Чи тэдэнд ундаан өргөлийг асган, идээн өргөлийг өргөсөн буй. Би үүгээр амрыг олох буй. 7 Чи өндөр хийгээд дээд ууланд зэвсгэрээ тавиад тэнд тахил өргөхийн тул одов. 8 Чи үүдэд хийгээд муждын хойно өөрийн дурсгалыг тавив. Тэр юуны тул хэмээвээс, чи надаас бус нэгнээ биеэ өгөөд дээш гарав. Чи дэвсгэрээ ихэтгэн тэдэнтэй тогтоолыг бүтээн, тэднийдэвсгэрийг харсан газарт янагласан буй. 9 Жич чи хаанд тостойгоор одож, сайхан үнэртнийг үлэмжлүүлэн элчсээ хол илгээн, биеэ там хүртэл доройтуулсан буй. 10 Замын их байсны тул чи ичив. Тийн боловч чи найдлагагүй буй хэмээн эс өгүүлэв. Чи өөрийн амины хүчийг олсны тул эс гашуудав. 11 Чи хуурмаглан намайг эс санан зүрхэндээ эс оруулсан атал хэнээс цочин, айсан буюу. Миний өнөөс дуугүй байснаар чи надаас эс айсан биш үү? 12 Би чиний зөв хийгээд үйлсийг мэдүүлнэ. Харин тэд нь чамд туст үл болох буй. 13 Чиний бархирах нь чиний нөхөд нь чамд туслах болтугай! Харин салхи нь тэд бүгдээрийг аваачих бөгөөд дэмийлэл нь тэднийг авах буй. Тийн боловч надад түшиг ч нь газрыг эзлэн ариун уулыг өмч болгон авч ийн; 14 Тэгшитгэгтүн! Замыг бэлдэн миний улсын замаас бүдэрлэгээг авагтун! хэмээн өгүүлэх буй. 15 Тэр юуны тул хэмээвээс, мөнхөд суугч дээрээ хийгээд өндөр агч нь ийн; Би өндөр хийгээд ариун оронд суун атал, шулуун сэтгэлийг амруулан, номхны сэтгэлтэй сууна 16 Тэр юуны тул хэмээвээс, би мөнхөд үл хэрэлдэн, хэзээд ч үл хилэгнэх буй. Тэр юуны тул хэмээвээс, зүрхэд хийгээд миний бүтээсэн сүнсүүд нь миний өмнө уйдах бөлгөө. 17 Би түүний хармын хилэнцийн тул хилэгнэн түүнийг таслав. Би нуун хилэгнэв. Бас тэр нь өөрийн зүрхний замын дээр хазгайгаар явлаа. 18 Би түүний ядлыг үзсэн буй. Би түүнийг эдгээн, түүнийг удирдан түүнд хийгээд түүний гашуудагчдад амрыг өгөх буй. 19 Би уруулуудын жимсийг бүтээдэг. Хол агчид хийгээд ойр агчид эв нь болох болтугай! Би түүнийг эдгээх буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 20 Зүгээр хилэнцтэн нь амарч үл чадан, усаараа шавар хийгээд булингарыг дээш хачн долгилогч далай мэт буй. 21 Хилэнцтэнд амаргүй хэмээн миний бурхан нь зарлиг болно.
Тавин наймдугаар бүлэг
1 Зогсолгүй чангаар дуудан, дуугаа бүрээ мэт өргөн, миний улсад түүний хилэнцийг үзүүлэн, Яакувын гэрт түүний нүглүүдийг үзүүлэн үйлд. 2 Тийн бөгөөд тэд нь зөвийг үйлдэн, өөрийн бурхны тогтоолыг эс огоорсон улс мэт намайг өдөр бүхэнд бэдрэн, миний замуудыг мэдэхийг дуршин, надаас зөвт тогтоолыг асуун, бурханд ойртохуйяа таална. 3 Тэд нь ийн; Бидний бацаглахад чи юуны тул эс ажигладаг буюу хэмээн өгүүлнэ. Мана. Та бацгийн өдөртөө тансгийг олон, аливаа хөдөлмөрөө хэрэглэдэг. 4 Мана. Та булаалдлага хийгээд хэрэлдлэгийн тул ба хилэнцэт нударгаар цохихын тул бацагладаг. Эдүгээ өдөрт та дуугаан дээр сонсгохын тул эс бацагладаг. 5 Энэ нь миний сонгосон бацаг буюу хэмээвээс, хүний биеэ зовооход буюу хулс мэт толгойгоо бөхийлгөн, өрмөгөн хийгээд үнсийг доороо дэвших цаг буюу. Жич та үүнийг Жахуад бацаг хийгээд тааламжит өдөр хэмээн нэрийдэх буюу. 6 Миний сонгосон бацаг хэмээвээс, хилэнцийн хүлгийг мултлан, ачаануудыг тайлан, дарагдагсдыг сул тавин, аливаа боолтыг эвдэх юм биш үү? 7 Бас өлсөгчдөд талхаа өгөн, хаягдсан үгээгүүнүүдийг гэртээ авчран нүцгэнийг үзэхдээ түүнийг хувцлан өөрийн махбодоос үл нуух нь биш үү? 8 Тийн үйлдэл, чиний үүрэл нь өглөө мэт гарах бөгөөд чиний бүтээмжиллэг нь үтэр ургах ба чиний зөв нь чиний өмнө явах бөгөөд Жахуагийн цог жавхлан нь чиний хойтохуудыг удирдах буй. 9 Жич чиний дуудахад Жахуа нь хариу зарлиг болох бөгөөд чиний бархирахад тэр нь би энд буй хэмээн зарлиг болох буй. Хэрэв чи дундаасаа ачааг аваачин, хуруугаар заан элэглэх ба дэмийллийг өгүүлэхийг хагацуулан, 10 зоориноосоо өлсөгчдөд өгөн, зовлонтыг цатгах бөгөөс эл, чиний гэрэл нь харанхуйд гэгээрэх бөгөөд чиний харанхуй нь өдөр дөл мэт болох буй. 11 Жич Жахуа нь хэзээ ч чамайг удирдан чиний биеийг зудын цагт цатган, чиний чсыг бататгах буй. Тийнхүү чи услагдсан тариалан мэт болон үл дуусах усны булаг мэт болох буй. 12 Чамаас гарагчид нь өнийн хоосон газруудыг үүдэх бөгөөд чи олон үесийн эвдэрсэн суурьдыг босгох буй. Жич чи эвдрэлүүдийг засагч болон, суухын тул замуудыг үүдэгч хэмээн нэрийдэгдэх больюу. 13 Чи миний ариун өдөрт өөрийн дураар үйлдэхээс зогсон хөлөө шаббат өдөрт зогсоон, шаббатыг баясгалант хийгээд Жахуагийн ариун өдрийг хүндлэлтэй хэмээн нэрийдэн, өөрийн явдлаар үл яван, өөрийн тааллыг үл бэдрэн, өөрийн үгсийг өгүүлэлгүй, түүнийг хөдөлгөх бөгөөс эл, 14 Тэр цагт чи Жахуагийн учир баясах буй. Бас би чамайг дэлхийн өндөр газруудаар унуулан чиний Яакув эцгийн өмчийн дээр тэжээх буй. Тэр юуны тул хэмээвээс, Жахуагийн ам нь үүнийг зарлигласан буй.
Тавин есдүгээр бүлэг
1 Мана. Жахуагийн мутар нь тонилгогдоход эс богинотгогдсон бөгөөд түүний чих ч сонсохоор түүний нүүрийг танаас нуув хэмээвээс, 2 Таны гарууд нь сонсоход хүнд эс болсон буй. 3 Таны гарууд нь сонсоход хүнд эс болсон буй. 3 Харин таны нүглүүд нь таныг бурхнаас хагацуулсан бөгөөд таны хилэнцэс нь цусаар хийгээд таны хурууд нь хилэнцсээр бузарлагдсан буй. Таны уруулууд нь худлыг өгүүлдэг бөгөөд таны хэл нь бурууг чалчдаг. 4 Хэн ч зөвийг эс хэрэглэдэг хэн ч үнэнийг эс эрдэг. Тэд нь дэмийлэлд түшин, хуурмагуудыг өгүүлэн, бурууг тогтнуулаад хилэнцийг гаргадаг. 5 Тэд нь хорт могой үндсийг даран аалзны татсан шилсийг нэхдэг, тэдний үндэснээс идэгч нь үхдэг. үндэсний эвдрэгдэхэд хорт хорхой гарна. 6 Тэдний нэхсэн нь хувцас үл болох бөгөөд тэд нь үйлдвэрээрээ биеэ үл хучих буй. Тэдний үйлс нь хилэнцэт үйлс бөгөөд дээрэмдлэгийн үйлдвэр нь тэдний гарт буй. 7 Тэдний хөлүүд нь бурууд гүйдэг бөгөөд тэд нь буруугүй цусыг асгахын тул яардаг. Тэдний санаа нь хилэнцэт санаа бөгөөд хоосрууллага хийгээд эвдрүүллэг нь тэдний замын дээр байдаг. 8 Тэд нь эвийн замыг үл мэддэг бөгөөд тэдний явдалд шүүвэргүй буй. Тэд нь өөртөө хазгай замуудыг үйлдсэн буй. Түүгээр хэн явагч нь эвийг үл мэдэх буй. 9 Тиймийн тул шүүвэр нь биднээс хол бөгөөд зөв нь биднийг эс гүйцдэг. Бидний гэрлийг хүлээн атал Мана. Харанхуй буй бөгөөд бид гчлбааныг хүлээн атал бүрхгээр явдаг. 10 Бид сохрууд мэт хүрээг тэмтрэн нүдгүй мэт тэмтэрнэ. Бид өдөр дөлд шөнөд мэт бүдрэн, элбэг газарт үхэгсэд мэт буй. 11 Бид өтөг баавгай мэт хүрхрэн, хүүрцгэнэ мэт гашуудна. Бидний шүүврийг хүлээн атал тэр нь үгүй бөгөөд тонилголыг хүлээн атал тэр нь биднээс хол буй. 12 Тэр юуны тул хэмээвээс, бидний хилэнцэс нь чиний өмнө үлэмжлүүлэгдсэн бөгөөд бидний нүглүүд нь бидний тус гэрчлэнэ хэмээвээс бидний хилэнцэс нь бидэнтэй буй бөгөөд бид нүглүүдээ мэднэ. 13 Бид хилэнцсийг үйлдэн Жахуагийн тус хагацан ханилага хийгээд урвалыг өгүүлэлцэн, худал үгсийг зүрхнээс гарган өгүүлнэ. 14 Тийнхүү шүүвэр нь хойшид хаягдсан бөгөөд зөв нь хол байдаг. тэр юуны тул хэмээвээс, үнэн нь зээлийн дотор унасан бөгөөд шударга нь орж үл чадна. 15 Жич үнэн нь үгүй болов. Буруугаас дутаагч нь олз болгогдоно. Тийнхүү Жахуа нь шүүвэргүй хэмээн үзэхдээ эс таалав. 16 Жич тэр нь хэн ч үгүй буй хэмээн үзээд оролцох нь хүний үгүйн тул гайхав. Тиймийн тул түүний мутар нь түүний тул тонилголыг бүтээв. Түүний зөв ч түүнийг байлгав. 17 Тэр юуны тул хэмээвээс, тэр нь зөвийг өвчүүвч болгон дуулгыг тэргүүндээ өмсөн, хилэнгийн дээлийг хувцасны тул өмсөг, дээл мэтээр зүтгүүлсэнээр өмсөгдсөн бөлгөө. 18 Тэдний үйлсийн ёсоор тэр нь шагнан түүний тус эсэргүүцэгчдэд хилэнг буцаан дайснууддаа нэхлэгийг буцаан, арлуудад нэхлэгийг буцаах больюу. 19 Энэ мэтээр баруун зүгтэн нь Жахуагаас айх бөгөөд, нарны ургах зүгтэн нь түүний цог жавхлангаас айх буй. Дайсан ойр мэт ороход Жахуагийн тодотгол нь түүнийг зайлуулах больюу. 20 Бас тогилгогч нь Шиунад ирэн, хилэнцээс орох ч Якувтанд ирэх больюу. хэмээн Жахуа нь зарлиг болно. 21 Бас Жахуа нь ийн; Миний тэдэнтэй ахуй тодотгол нь хэмээвээс, ийн; Чиний дээр агч миний тодотгол хийгээд миний чиний амны дотор оруулсан үгс нь чиний амнаас хийгээд чиний үрсийн амнаас ба чиний үрсийн амнаас үүнээс хойшид мөнхөд үл хагацах буй хэмээн Жахуа нь зарлиг болно.
Жардугаар бүлэг
1 Босоод хийтүгэй! Тэр юуны тул хэмээвээс, чиний гэрэл нь ирсэн бөгөөд, Жахуагийн цог жавхлан нь чиний дээр гэгээрсэн буй. 2 Тэр юуны тул хэмээвээс, Мана. харанхуй нь дэлхийг бүрхэх бөгөөд, хав харанхуй нь улсыг бүрхэх буй. Харин Жахуа нь чиний дээр бөгөөд түүний цог жавхлан нь чиний дээр үзэгдэх буй. 3 Жич улсууд нь чиний гэрэлд ирэх бөгөөд, хад нь чиний гарах гялбаанд ирэх больюу. 4 Нүддээрээн тойронд ширтэн үзэн, эд бүгдээр цуглан чамд ирнэ. Чиний хөвгүүд нь холоос ирэх бөгөөд, чиний охид нь чиний дэргэд тэжээгдэх больюу. 5 Тийн бөгөөд чи үзээд жаргах бөгөөд чиний зүрх нь түгшин ихдэх буй. Тэр юуны тул хэмээвээс, далай элбэг нь чамд буцаагдах бөгөөд, улсуудын хүч нь чамд ирэх буй. 6 олон тэмээд хэмээвээс Мития ба Ифийн тэмээд нь чамайг бүрхээх буй. Хамаг Шибатан нь чамд ирэн алт хийгээд анхилах үнэртнийг авчран, Жахуагийн магтаалыг дэлгэрүүлэх буй. 7 Китурын хамаг хоньд нь чамд цуглах бөгөөд Нибаудын хуцад нь чамд үйлчлэх буй. Тэд нь миний тахилын ширээнд тааламжтайгаар гарах бөгөөд би өөрийн цог жавхлангийн гэрийг алдаршуулах буй. Үүл мэт болон хүүрзгэнэ мэт нүхэддээ нисэгчид нь хун больюу. 9 Үнэхээр арлууд нь намайг хүлээх бөгөөд Даршисын онгоцод нь тэргүүн болох буй. Тэд нь чиний хөвгүүдийг, авчран тэдэнтэй алт хийгээд мөнгөөр чиний Жахуа бурхны нэрт хийгээд Израйлын ариун хэмээгчид авчрах буй. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь чамайг алдаршуулсан буй. 10 Оролтны хөвгүүд нь чиний хэрэмүүдийг үүдэх бөгөөд, тэдний хад нь чамд үйлчлэх больюу. Тэр юуны тул хэмээвээс, би хилэнгээрээ чамайг тасалсан боловч, өршөөлөөрөө чамайг хайрласан буй. 11 Улсуудын хүч нь чамд авчрагдах бөгөөд тэдний хадын авчрагдахын тул хаалгад нь нээлтэйгээр байна. Өдөр шөнөд үл хаагдах буй. 12 Тэр юуны тул хэмээвээс, чамд үл зарагдах улс хийгээд эзэлгүүр нь хоосруулагдах буй. Тэд улсууд нь бүрнээр эвдрүүлэгдэх буй. 13 Ливаны алдар хэмээвээс, нарс мод хийгээд үл шарлах нарс ба, Тийшур мод нь миний сүмийн газрыг үзэсгэлэнт болгохын тул чамд хамтаар ирэх буй. Тийн бөгөөд хөлөөн орныг алдарт болгох буй. 14 Чамайг зовоогчдын хөвгүүд нь чамд бөхийж ирэх бөгөөд, чамайг хамаг илгээгчид нь чиний хөлийн улд мөргөн чамайг Жахуагийн балгас болон Израйлын ариун хэмээгчийн Шиуна хэмээн нэрийдэх буй. 15 Хүн нь чиний дунд үл өнгөрөхийн төдийгөөр чиний огоорогдсон өшөөлдсөний оронд, би чамайг мөнх өргөмжлөлгөө болгон олон улсын баясгалан болгох буй. 16 Бас чи улсуудын сүүгийн нь хөхөн, хадын хөхийг ч хөхөн, Жахуа намайг чиний тонилгогч болон, чиний золигч ба Якув хүчит мөн. хэмээн мэдэх больюу. 17 Зэсийн тул би чамд алтыг авчран, төмрийн тул мөнгийг авчран модны тул зэсийг авчран, чулууны тул төмрийг авчрах буй. Жич би чиний тэргүүлэгчдийн эьт болгон, чиний түшлэгийн зөвт болгох буй. 18 Дээрэмдлэг нь чиний газарт үл сонсдох бөгөөд үрэгдэл хийгээд эвдрэл нь чиний хязгадын дотор үл сонсдох буй. Харин чи хэрмүүдээ тонилгол хэмээн нэрийдэн хаалгадаа магтаал хэмээн нэрийдэх буй. 19 Үүнээс хойш нар нь өдрөөр чиний гэрэл үл болох бөгөөд, сарны гялбаа нь шөнөд чамайг үл гийгүүлэх буй. Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь чиний мөнх гэрэл болох бөгөөд чиний бурхан нь чиний алдар болох мөн. 20 Чиний нар нь үл гийх бөгөөд, чиний сар үл орох, тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь чиний мөнх гэрэл болох бөгөөд чиний гашуудлын өдрүүд нь дуусах больюу. 21 Жич чиний хамаг улс зөв болоод миний цог жавхлан болохын тул миний тарьсан тариа болон миний гарын үйлдвэр болсон газрыг мөнхөд эзлэх буй. 22 Өчүүхэн нь мянга болох бөгөөд багахан нь хүчит улс болох буй. Жахуа аа! Би түүний цагт түүнийг яаруулах буй.
Жаран нэгдүгээр бүлэг
1 Жахуа эзний ариун тодотгол нь миний дээр буй хэмээвээс тэр нь намайг номхнуудад сайн сонсголыг дэлгэрүүлэхийн тул тослоод хагарсан зүрхтэнийг итгэхийн тул олз болгогдогсдод сул тавигдах хийгээд хүлэгдсэнд гяндныг нээхийг дэлгэрүүлэхийн тул 2 Жахуагийн тааламжит он хийгээд бидний бурхны нэхвэрт өдрийг мэдүүлэхийн тул хамаг гашуудагчдыг амгалахын тулд, 3 Шиунагийн гашуудагчдад үнсний оронд үзэсгэлэнг өгөн, гашуудалын тул баясгалангийн тосыг өгөн, гаслант сэтгэлийн оронд магтаалын дээлийг өгөхийн тул илгээсэн буй. Тийнхүү Жахуагийн цог жавхлант болохын тул тэд нь зөв модод болон, Жахуагийн тарилга хэмээн нэрийдэгдэх буй. 4 Жич тэд нь үнэний хоосон газруудыг үүдэн, урьд эвдрэлүүдийг босгон, хоосон балгад хийгээд олон үесийн эвдрэлүүдийг засах буй. 5 Оролт нь байн таны сүргүүдийг тэжээх бөгөөд бусдын хөвгүүд нь таны анжисч нар, хийгээд үзэмч нар болох больюу. 6 Зүгээр та Жахуагийн лам нар хэмээгдэн, бидний бурхны үйлчлэгчид хэмээн нэрийдэгдэн, улсуудын баяжлыг идэн, тэдний алдаршлаар мандалцах буй. 7 Таны ичгүүрийн тул та хоёр давхраар авах бөгөөд доромжлолын тул тэд нь өмчөөрөө баясах буй. Тиймийн тул тэд нь газартаа хоёр давхрыг эзлэн мөнх баясгалант болох буй. 8 Тэр юуны тул хэмээвээс, Жахуа би шүүврийг янаглан шатаалт өргөлийн тул хулгайг өшөөлнө. Би тэдний үйлсийг үнэнээр батлан, тэдэнтэй мөнх тогтоолыг тогтоох буй. 9 Бас тэдний үрс нь улсуудын дотор мэдэгдэх бөгөөд, тэднээс гарагчид нь улсуудад мэдэгдэх ба тэд нь Жахуагийн адистадлагдсан үрс мөн хэмээн тэднийг үзэгч бүгдээр мэдэх буй. 10 Би Жахуад ихэд баясах буй. Миний сүнс нь миний бурханд баясгалант болох буй. Тэр юуны тул хэмээвээс, тушаат эр нь биеэн чимдэг бөгөөд, тушаат эм нь зэвсгээрээ гоёдог мэт, түүнчлэн тэр нь надад тонилголын хувцсыг өмсгөн зөвийн дээлээр бүрхэв. 11 Тэр юуны тул хэмээвээс, газар нь цэцнийг ургуулдаг бөгөөд, тариалан нь таригдсан юмнуудыг өсгөдөг мэт, түүнчлэн Жахуа эзэн нь хамаг улсуудын өмнө зөв хийгээд магтаал гаргах буй.
Жаран хоёрдугаар бүлэг
1 Шиунагийн зөв нь гилбэлгэн мэт болох бөгөөд, түүний тонилгол нь ноцоосон зул мэт болох болтол, би Шиунагийн учир дуугүй үл байн, Иерусалимын учир үл амрах буй. 2 Улсууд нь чиний зөвийг үзэх бөгөөд хамаг хад нь чиний цлг залийг үзэх буй. Чи Жахуагийн амны нэрийдэх шинэ нэрээр нэрийдэгдэх больюу. 3 Чи Жахуагийн мутрын дотор цог жавхлант титим болон, чиний бурхны мутарт хааны малгай болох буй. 4 Үүнээс хойш чи огоорогдсон хэмээн үл өгүүлэгдэх бөгөөд чиний газар нь хоосон хэмээн үл өгүүлэгдэх буй. Харин чи Хифжива хэмээн нэрийдэгдэх бөгөөд, чиний газар нь биюу ла хэмээн нэрийдэгдэх буй. Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь чамд таалалт бөгөөд чиний газар нь эрсүүд болов. 5 Тэр юуны тул хэмээвээс, залуу хүн нь охиныг авдаг мэт, түүнчлэн чиний хөвгүүд нь чамайг авах буй. Тушаат эр нь эмд баясдаг мэт түүнчлэн чиний бурхан нь чамаар баясах буй. 6 Иерусалим аа! Би чиний хэрмүүдийн дээр өдөр хийгээд шөнөөр таны дуугүй үл байх, сахигчдыг тавив. 7 Жахуаг сануулагчид аа! Түүний Иерусалимыг батлан дэлхийн дээр магтаал болтол дуугүй үл байн, түүнийг бүү амруулагтун! 8 Жахуа нь мутраар хийгээд хүчит сарвуугаараа ийн; Үнэхээр би таны талхыг бусдад идээ үл болгон өгөх бөгөөд чиний хөдөлсөн үзмийн ундааг уралдааны хөвгүүд нь үл уух буй. 9 Харин түүнийг цуглуулагчид нь түүнийг идэн Жахуаг магтах бөгөөд түүнийг авчрагсад нь миний ариун хүрээний дотор уух буй хэмээн тангарагласан буй. 10 Алсдан явагтун! Хаалгаар алстан явагтун! Улсын замыг бэлдэн, харгуйг тэгшитгэгтүн! Тэгшитгэгтүн! Чуулгадыг чуулуулагтун! Улсын тул нэг тугийг босгогтун! 11 Мана. Жахуагийн дэлхий ийн; Асар хязгаар хүртэл дэлгэрүүлсэн нь ийн; Мана. Чиний тонилгогч нь ирнэ. Мана. Түүний сан нь түүнтэй буй бөгөөд түүний үйл нь түүний өмнө буй хэмээн Шиунагийн охинд өгүүлэгтүн! 12 Жич тэд нь ариун улс болон Жахуагийн тонилгосон улс хэмээн нэрийдэгдэх больюу. Жич чи бэдрэгтүн! Үл огоорогдсон балгас хэмээн нэрийдэгдэх больюу хэмээн зарлиг болсон буй.
Жаран гуравдугаар бүлэг
1 Идумаас хийгээд Божкаас будсан хувцсаар ирэн хувцсаараа цог жавхлант болон их хүчээрээ айлгагч энэ нь хэн буюу, тонилгох хүчит болон зөвөөр өгүүлэгч би мөн. 2 Чиний хувцас нь юуны тул улаан бөгөөд чиний дээл нь юуны тул үзмийн гишгэгчийн дээл мэт буюу. 3 Би ганцаар үзмийн шахлагыг гишгэсэн бөгөөд улсын хэн ч надтай үгүй бөлгөө. Тэр юуны тул хэмээвээс, би уураараа тэднийг гишгэн, хилэнгээрээ гишгэсэн буй. Тиймийн тул тэдний цус нь миний дээлэнд шүргигдсэн бөгөөд би хамаг хувцсаа будсан буй. 4 Тэр юуны тул хэмээвээс, нэхэх өдөр нь миний зүрхэнд агсан бөгөөд, миний зольсоны жил нь ирсэн бөлгөө. 5 Жич миний ширтэхэд туслах хүн үгүй авай. Тэтгэгч хүн үгүй тул би гайхав. Тиймийн тул миний мутар нь тонилголыг надад авчирсан бөгөөд миний хилэн намайг тэтгэнэ. 6 Жич би улсыг хилэнгээрээ гишгэн уураараа согтоон, тэдний хүчийг газарт унагаасан буй. 7 Би Жахуагийн өршөөлүүдийг сануулан, Жахуагийн хайраар хийгээд их өршөөлүүдийн ёсоор түүний бидэнд хамаг хүртээсний ёсоор хийгээд израйлын гэрт үзүүлсэн сайны ёсоор түүний магтаалыг сануулах буй. 8 Тэр юуны тул хэмээвээс, тэр нь ийн; Үнэхээр тэд нь миний улс болон худлыг үл өгүүлэн хүүхэд буй хэмээн зарлиг болоод тэдний тонилгогч болов. 9 Тэдний хамаг зовлонгуудад тэр нь тэдний дайсан агсан бус, түүний өмнө агч анхил нь тэднийг тонилгов. Тэр нь янаглал хийгээд хайраараа тэднийг зольж эртнйи цагаас тэднийг дааж өргөв. 10 Харин тэд нь эсэргүүцэн түүний ариун тодотголыг гомдуулав. Тиймийн тул тэр нь тэдний дайсан болон хувилж тэдний тус дайлав. 11 Тийн бөгөөд тэр нь эртний цаг хэмээвээс Моши хийгээд улсаа санан ийн; Өөрийн сүргийн салчнаар тэднийг далайгаас гарган, түүний дотор өөөрийн ариун тодотголыг оруулсан нь хаана буй. 12 Өөрийн алдарт мутрыг Мошийн баруун этгээд явуулан, өөрөө барагдашгүй нэрт болгохын тул тэдний өмнө усыг хуваан 13 Тэдний үл бүдрэхийн тул морийг говь газар хөтөлдөг мэт, тэдний гүний хооронд удирдсан нь хаана буюу хэмээв. 14 Мал нь бэлд ордог мэт Жахуагийн тодотгол нь түүнийг амруулав. Энэ мэтээр чи алдаршил нэрт болохын тул өөрийн улсыг удирдсан бөлгөө. 15 Огторгуйгаас ширтэн, өөрийн ариун хийгээд цог жавхлант суудлаас үзэн соёрх! Чиний зүтгэлэг хийгээд хүч ба чиний надад үзүүлсэн их энэрэл хийгээд хайр нь хаана буюу. Тэд нь зогсоогдсон буюу. 16 Үнэхээр Аврахим нь биднийг эс таньсан бөгөөд Израйл нь биднийг эс мэдэвч чи бидний эцэг буй. Жахуа аа! Чи бидний эцэг болон бидний золигч мөн. Чиний нэр нь мөнх буй. 17 Жахуа аа! Чи өөрийн замуудаас биднийг юуны тул төөрүүлэн, өөрийн аюулаас өөрийн зүрхийг хатуу болгодог буюу. Өөрийн боол хийгээд өөрийн зүрхийг хатуу болгодог буюу. Өөрийн боол хийгээд өөрийн эзэлгүүрний овгуудын тул буцан соёрх! 18 Чиний ариун улс нь түүний өчүүхэн цаг болтол эзлэв. Бидний тус эсэргүүцэгчид нь чиний сүмийг гишгэсэн буй. 19 Бид чиний эс эзэлсэн улс мэт өнө болоод чиний нэрээр эс нэрийдэгдсэн мэт болов.
Жаран дөрөвдүгээр бүлэг
1 Аяа, нэрээ дайснууддаа мэдэгдүүлэн, өмнөө улсыг чичрүүлэхийн тул гал нь дөлөө шатаан усыг буцалгадаг мэт 2 Түүнчлэн огторгуйг хагалан доош буун соёрх! Тийнхүү уул нь чиний өмнө хайлах больюу. 3 Чи биднийг эс хүлээсэн аюумшигт үйлсийг үйлдэхдээ доош буув. Уулд ч чиний өмнө хайлав. 4 Тэр юуны тул хэмээвээс, чамаас бус бурхны энэ мэтийг найдагчдадаа үйлдсэн нь дэлхийн эхнээс эс сонсдон эс чагнагдан, нүдээр ч эс үзэгдэв. 5 Зөвийг бүтээгч баясан, явдлаараа чамайг санагчийг чи угтана. Мана. Чи хилэгнэв. тэр юуны тул хэмээвээс, бид нүглийг үйлдсэн бөлгөө. Чи тэдний тус эсэргүүцэв. Харин бид тонилгогдох буй. 6 Тийн боловч бид ариун бус юм мэт буй бөгөөд бидний хамаг зөв нь бузар хувцас мэт буй. Бид бүгдээр навч мэт шарласан бөгөөд бидний хилэн нь салхи мэт биднийг аваачна. 7 Тийн бөгөөд чиний нэрийг дуудагч хийгээд чамайг барих зүтгэгч үгүй буй. Чи хэмээвээс бидний хилэнгийн тул нүүрээ биднээс нуун биднийг хайлуулсан буй. 8 Харин эдүгээ Жахуа аа! Чи бидний эцэг буй бид шавар бөгөөд чи бидний шавар савыг бүтээгч мөн. Бид бүгдээр чиний мутрын үйлдвэр мөн. 9 Жахуа аа! Ихэд үл хилэгнэ. Хилэнгийн мөнхөд үл сана соёрх! Мана. Бид бүгд чиний улс буй хэмээн үзэн соёрх! 10 Чиний ариун балгад нь говь болов. Шиуна нь говь болов. Иерусалим нь эвдрэл болов. 11 Бидний эзэн нарын чамайг магтсан ариун хийгээд цог жавхлант гэр нь галаар галдсан бөгөөд бидний хамаг хүсэмжит юмнууд нь хоосруулагдав. 12 Жахуа аа! Чи эдний тул цээрлэн дуугүй байн биднийг ихэд зовоох буюу.
Жаран тавдугаар бүлэг
1 Би намайг эс асуусанд бэдрэгдэн, намайг эс бэдэрсэнд олдов. Би миний нэрээр эс нэрийдэгдсэн улсад намайг үзэгтүн! Намайг үзэгтүн! хэмээн зарлиг болов. 2 Би бүхэл өдөр эсэргүүцэгч хийгээд өөрийн санасан муу замаар явагч улсад мутраа сунгасан буй. 3 Тэр улс нь миний нүүрийн өмнө намайг хэзээ ч хилэгнүүлэн тариалангуудын дотор дахин, тоосгын дээр анхилах үнэртнийг шатаан 4 булшнуудын дэргэд байн, суварганы дэргэд хонон, гахайн махыг идэн, савсын дотроо бузар юмын шүлт буй. 5 Бас тэд нь ийн; ганцаар байн надад бүү ойрттугай! Тэр юуны тул хэмээвээс, би чамаас ариун буй хэмээн өгүүлдэг. Эд хэмээвээс миний хамарт утаа болон, бүхэл өдөр шатагч гал буй. 6 Мана. Би дуугаа таслалгүй хариулан, тэдний өвөрт хариулах буй хэмээн миний өмнө бичигдсэн буй. 7 Жахуа нь ийн; Таны хилэнц хийгээд уулны дээр анхилах үнэртнийг шатаан хаддын дээр намайг доромжилсон таны эцэг нарын хилэнцсийн тул би тэдний эртний үйлсийг тэдний өвөрт хэмжих буй хэмээн зарлиг болно. 8 Жич Жахуагийн зарлиг болсон нь ийн; Үзмийн багийн дотор шинэ шүүс олдвоос, түүнийг бүү эвдтүгэй! Тэр юуны тул хэмээвээс, түүний дотор адис буй хэмээн өгүүлдэг мэт. Түүнчлэн би миний хамаг боолуудыг үл хоосруулахын тул тэдний учир үйлдэх буй. 9 Жич би Якуваас нэг үрийг гарган Иудегээс уулдыг эзлэгчийг гаргах буй. Тийнхүү миний сонгосон нь түүнийг эзлэх бөгөөд, миний боолууд нь тэнд суух буй. 10 Намайг бэдэрсэн миний үйлсийн тул Шарун нь хонины хүрээ болох бөгөөд, Акурийн бэл нь үхрийн хэвтэх газар болох буй. 11 Харин та Жахуаг огоорон миний ариун уулыг мартан, хийдийн тул ширээг бэлдэн, маанийн тул ундаа тахилыг бэлтгэгч улс буй. 12 Тиймийн тул би таныг илдийн доор тоолох бөгөөд та бүгдээр аллагад хэвтэх буй. Тэр юуны тул хэмээвээс, миний дуудахад та хариу эс өгүүлэн. миний зарлиг болоход та эс сонсон, миний нүддийн өмнө бурууг үйлдэн миний эс таалсныг сонгосон буй. 13 Тиймийн тул Жахуа эзэн нь ийн; Мана. Миний боолууд нь идэх харин та өлсөх буй. Мана. Миний боолууд нь уух, харин та ундаасах буй. Мана. Миний боолууд баясах, харин та ичих буй. 14 Мана. Миний боолууд нь зүрхний баясгалангаар дуулах, харин та зүрхний гашуудлаар бархиран, зүрхний гаслангаар уйлах больюу. 15 Бас та миний сонгосны тул өөрийн нэрийг хараал болгон орхих бөгөөд Жахуа нь таныг алаад өөрийн боолуудыг бус нэрээр нэрийдэх буй. 16 Тийнхүү дэлхийн дээр биеэн өргөгч нь үнэн бурхнаар өргөх бөгөөд дэлхийн дээр тангараглагч нь үнэт бурхнаар тангараглах буй. Тэр юуны тул хэмээвээс, урьд зовлонгууд нь мартагдан миний нүддээс нуугдсан буй. 17 Тэр юуны тул хэмээвээс, Мана. би шинэ огторгуй хийгээд шинэ дэлхийг бүтээнэ. Жич урьд нь үл санагдан, санаанд ч үл орох буй. 18 Харин миний бүтээсний учир мөнхөд баясан цэнгэлдэгтүн! Тэр юуны тул хэмээвээс, Мана. би Иерусалимыг баясгалан болгон, түүний улсыг жаргал болгоно. 19 Жич би Иерусалимын учир баясан, түүний улсын учир жаргах буй. Бас уйлах хийгээд уйлах дуу нь түүний дотор үл сонсогдох буй. 20 Тэнд хэмээвээс өдрүүдийн нялх хүүхэд үл болох бөгөөд өдрүүдээ эс гүйцсэн, хөгшин ч үл болох буй. Тэр юуны тул хэмээвээс, хүүхэд нь зуун наст болоод үхэх, харин хилэнцэт нь зуун наст болоод хараагдах больюу. 21 Жич тэд нь гэрүүдийг үүдэн, тэдний дотор суух бөгөөд, тариалангуудыг тарин жимсийг идэх буй. 22 Тэдний үүдсэний дотор бусад нь үл суух бөгөөд тэдний тарьсныг бусад нь үл идэх буй. Харин миний улсын өдрүүд нь модны өдрүүд мэт болох бөгөөд миний сонгогсод нь өөрийн гарын үйлдвэрээр өнө болтол жаргах буй. 23 Тэд нь дэмийгээр үл хөдлөн, зовлонгийн тул үл төрөх буй. Тэр юуны тул хэмээвээс, тэд хийгээд тэдэнтэй, тэдний үрс нь Жахуагийн адистадлагдсаны үрс болох буй. 24 Бас тэдний дуудахаас урьд би хариу зарлиг болон тэдний өгүүлэл атал би сонсох буй. 25 Чоно хийгээд хурга нь хамтаар идээлэх бөгөөд, арслан нь үхэр мэт өвсийг идэх ба элс нь могойн идээ болох буй. Тэд нь миний бүхэл ариун ууланд үл хорлон, үл идэх буй хэмээн Жахуа нь зарлиг болно.
Жаран зургадугаар бүлэг
1 Жахуа нь ийн зарлиг болруун; Огторгуй нь миний ширээ бөгөөд дэлхий нь миний хөлийн тавцан буй. Таны надад үүдэх гэр нь хаана буюу. Бас миний амрын газар нь хаана буюу. 2 Тэр юуны тул хэмээвээс, эд бүгдээрийг миний мутар нь бүтээв. Тиймийн тул эд бүгдээр буй амой. Харин би өгөх хийгээд хагарсан зүрхэт ба миний зарлигаас чичирэгч хүний дээр ширтэх больюу. 3 Шарыг алагч нь хүнийг алдаг, хургыг тахигч нь нохойн хүзүүг огтолдог, тахилыг өргөгч нь гахайн цусыг өргөдөг. Анхилах үнэртнийг шатаагч нь хөргийг магтдаг. Жич тэд нь өөрийн замыг сонгодог бөгөөд тэдний сүнс нь тэдний жигшүүртнүүдэд дуртай амой. 4 Би ч тэдний мэхт аргыг сонгон тэдний айсныг тэдний дээр хүргүүлэх буй. Тэр юуны тул хэмээвээс, миний дуудахад хэн ч хариу эс өгүүлэв. Миний зарлиг болоход тэд нь эс сонсон, миний нүддийн өмнө бурууг үйлдэн, миний эс таалсныг сонгов хэмээн Жахуа нь зарлиг болно. 5 Жахуагийн зарлигаас чичрэгчид ээ! Түүний зарлигийг сонсогтун! Миний тул таныг өшөөлөн гадна гаргагч таны ах дүү нар нь ийн; Жахуа нь магтагдах болтугай! хэмээн өгүүлэв. Тийн боловч тэр нь таны баясгалангийн тул үзэгдэх харин тэр нь ичих больюу. 6 Балгаснаас цуугиант дуу буюу. Сүмээс дуун буюу. тэр хэмээвээс Дайснууддаа нэхлэгийг хариулагч Жахуагийн дуун болой. 7 Тэр нь зовохоос урьд төрөн өвдөхөөс урьд эр хүүхнийг гаргав. 8 Энэ мэтийг хэн сонсон, энэ мэтийг хэн үзсэн буюу. Тэр юуны тул хэмээвээс, Шиуна төрөхөд зовоод сац хөвгүүдээ төрөв. 9 Би төрөхөд хүргээд үл төрүүлэх буюу хэмээн Жахуа нь зарлиг болно. Эсвэл би төрүүлэн атал умайг хаах буй хэмээн чиний бурхан нь зарлиг болно. 10 Иерусалимыг хамаг янаглагчид аа! Түүнтэй баясан цэнгэлдэгтүн! Түүний учир хамаг гашуудагчид аа! Түүнтэй баясгалангаар жаргалдагтун! 11 Тэр юуны тул хэмээвээс, түүний амрын хөхнөөс таны хөх чадахын хийгээд сүүг шахан түүний их алдраар жаргахын тул болой. 12 Тэр юуны тул хэмээвээс, Жахуагийн зарлиг болсон нь ийн; Би түүнд эвийг ус мэт дэлгэрүүлэн, балай номтны алдрыг урсагч урсгал мэт хүргэх больюу. Та ч хөх түүний цээжинд өргөгдөн түүний түүний өвдгийн дээр баригдах больюу. 13 Эх нь хөвгүүнээ амруулдаг мэт, түүнчлэн би таныг амруулах буй. Та Иерусалимын дотор амруулагдах больюу. 14 Тийнхүү таны үүнийг үзэхэд таны зүрх нь баясах бөгөөд, таны яс нь өвс мэт тавигдах буй. Бас Жахуагийн мутар нь түүнийг боолуудын өмнө мэдэгдэх бөгөөд түүний хилэн нь түүний дайснуудын тус мэдэгдэх больюу. 15 Тэр юуны тул хэмээвээс, Мана. Жахуа нь уураа хилэнгээр хийгээд зэмлэлээ галын дөлөөр хариулахын тул галаар хийгээд дэргэсээрээ шуурга мэт өөд болох больюу. 16 Тэр дуны тул хэмээвээс, Жахуа нь галаар хийгээд илдээр хамаг махбодтой хэрэлдэх буй. Тийнхүү Жахуагийн олсон нь олон болох буй. 17 Тариалангуудын дотор нэг модны хойно гахайн мах хийгээд жигшүүрт ба хулганы идэш баясаан ариутган цэвэр бологчид нь хамтаар хоосрох хэмээн Жахуа нь зарлиг болно. 18 Тэр юуны тул хэмээвээс, би тэдний үйлс хийгээд санаануудыг мэднэ. Би хамаг улс хийгээд хэлтнийг цуглуулах буй. Тийн тэд нь ирээд миний цог жавхланг үзэх больюу. 19 Жич би тэдний дунд нэг тэмдгийг тавин, тэдний дутаагчдыг миний алдрыг эс сонсон, миний цог жавхланг эс үзсэн улсад хэмээвээс, Дэршисид хийгээд фулд ба номыг татагч ??? хийгээд Тойбал ба ??? хийгээд хол агч ордод илгээх буй. Жич тэд нь миний цог жавхланг балай номтонд мэдүүлэх больюу. 20 Жич Израйлын Хөвгүүд нь шавар савын дотор тахилыг Жахуагийн гэрт авчирдаг мэт, түүнчлэн таны нөхөс нь Жахуад тахил болохын тул морьдын дээр хийгээд лууснуудын дээр миний ариун Иерусалим ууланд авчрах больюу хэмээн Жахуа зарлиг болно. 21 Би тэднээс лам нар хийгээд Ливитнийг авах больюу, хэмээн Жахуа нь зарлиг болно. 22 Тэр юуны тул хэмээвээс, миний бүтээх шинэ огторгуй хийгээд шинэ дэлхий нь миний өмнө байх мэт, түүнчлэн таны үрс хийгээд нэр нь байх буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 23 Бас нэг шинэ сараас аван бус шинэ сар болтол хийгээд нэг саваас бус шаббат болтол хамаг махбод нь надад мөргөхийн тул ирэх буй. 24 Бас тэд нь гарч миний тус хилэнцийг үйлдсэн улсыг хүүрүүдийг үзэх буй. Тэр юуны тул хэмээвээс, тэдний хорхой нь үл үхэх бөгөөд гал нь үл унтрах буй. Харин тэд нь хамаг махбодод жигшүүрт болох больюу хэмээн Жахуа нь зарлиг болно. Яашяах хэмээгч форофидын ном төгсөв.