1 Тийн бөгөөд Иосовагийн нөгчсөний хойно Израйлын хөвгүүд нь Жахуагаас асууруун; Бидний тул Ханавантан тус дайлахын тул хэн тэргүүлэн одох буюу 2 хэмээн асуусанд, Жахуа нь зарлиг болруун; Иуде нь одох болтугай! Мана. би тэр газрыг түүний гарт өгсөн буй хэмээн зарлиг болов. 3 Тийнхүү Иуде нь Шимиүн ахдаа ийн; Чи миний хувьд Ханавантны тус дайлалцахын тул надтай одолцтугай! Би ч чиний хувьд чамтай одолцсугай! гэсэнд Шимүн нь түүнтэй одолцов. 4 Тийн бөгөөд Иудегийн одсонд Жахуа нь Ханавантан хийгээд Парижтаныг тэдний гарт өгөв. Тийнхүү тэд нь тэднээс бичгийн дотор түмэн хүнийг алав. 5 Бас тэд нь бичгийн дотор Адони бичгийг олоод түүний тус дайлав. Бас Ханавантны хийгээд Парижтаныг таслав. 6 Зүгээр Адоны бичиг нь дутав. Харин тэд нь түүнийг нэхэж бариад түүний хоёр гарын эрхий, хөлийн эрхийг огтлов. 7 Тийн бөгөөд Адони бичиг нь ийн; Гарын эрхий хийгээд хөлийн эрхийнүүдээ огтлуулсан далан хаад нь миний ширээний доор тэжээлээ хураадаг бөлгөө. Миний үйлдсэн мэт түүнчлэн бурхан нь надад хариулав хэмээн өгүүлэв. Тийнхүү тэр нь Иерусалимд авчрагдаад тэд нөгчив. 8 Тэндээс Иудегийн хөвгүүн Иерусалимын тус дайлалцаж түүнийг аваад түүний илдийн ирээр таслаад балгасыг галдав. 9 Түүнээс хойно Иудегийн хөвгүүн нь ууланд хийгээд өмнө зүгт ба тал газарт суугч Ханавантны тус дайлалцаар одов. 10 Бас Иуде нь урьд Хиржид Арба хэмээн нэртэй байсан Хибрүнд суугч Ханавантны тус одоод Шишэй хийгээд Ахиман ба Талмай Эдэнийг алав. 11 Тэндээс тэд нь урьд Хиржид Шипир гэдэг нэртэй байсан Дибирийн улсад одов. 12 Тийнхүү Килиб нь өгүүлрүүн; Хиржид Шипирийн таслан авагчид би өөрийн Аъса охиныг гэргий болгон өгсү 13 гэсэнд Килибийн Хинж дүүгийн Однияал хөвгүүний түүнийг авсанд Килиб нь өөрийн Акса охиныг түүнд гэргий болгон өгөв. 14 Тийн бөгөөд Акса нь түүнд ирээд өөрийн эцгээс нэгэн тариаланг эрэхийн учи хэлэлцээд илжигнээсээ буусанд Килиб нь түүндю өгүүлрүүн; Чамд юу хэрэгтэй вэ? 15 гэсэнд тэр нь өгүүлрүүн; Чи надад нэгэн өглөгийг өгөн үйлд гэвэл чи надад хуурай газрыг өгсөн буй. Бас усны булгуудыг өгөн үйлд гэсэнд Килиб нь түүнд дээрх булгууд хийгээд доорх булгуудыг өгөв. 16 Тийн бөгөөд Мошийн хадам болсон Хинийн хөвгүүд нь Иудегийн хөвгүүдтэй тосны модтой балгаснаас Арадийн өмнө зүгт байгч Иудегийн говьд одож хүрээд улстай нутаглалцав. 17 Тийн бөгөөд Иуде нь өөрийн Шилмүн ахтай одолцоод Западад суусан Ханавантныг алаад, түүнийг цөм эвдэв. Тэрхүү балгасны нэрийг Хурам хэмээн нэрийдэв. 18 Жич Иуде нь Кэзэ хийгээд түүний хязгаар ба Асхил хийгээд түүний хязгаар ба Икрүн хийгээд түүний хязгаар эднийг авав. 19 Тийн бөгөөд Жахуагийн Иудетэй болсны тул тэр нь уулын улсуудыг гаргав. Харин тал газрын улсыг эс гаргав. Тэр юуны тул гэвэл, тэдэнд төмөр тэргэс бөлгөө. 20 Калибад гэвэл Мошийн өгүүлснээр Хибрун нь өгөгдсөн бөлгөө. Тэр ч тэндээс Анагийн гурван хөвгүүнийг гаргасан бөлгөө. 21 Бас Бинзамины хөвгүүд нь Иерусалимд суугч Жибуштэнийг эс гаргав. Харин Жибунстэн нь Банзамины хөвгүүдтэй Иерусалимд эдүгээ өдөр болтол суулцана. 22 Бас Иосибын овгийн Бидилийн тус гарсанд Жахуа нь тэдэнтэй буй бөлгөө. 23 Тийнхүү Иосибын овгийн урьд Луж хэмээн нэрт Бидил балгасыг шинжлээр илгээсэнд 24 Харуулчид нь нэгэн хүнийг балгасанд орох газрыг үзүүлтүгэй! гэж гуйнам. Тийнхүү эл бид чамайг өршөөх буй 25 гэсэнд тэр нь балгасанд орох газрыг үзүүлэв. Тэндээс тэд нь балгасыг илдийн ирээр таслаад тэр хүн хийгээд түүний хамаг Хэрдэгинийг сул тавив. 26 Тийн бөгөөд тэр хүн нь Хидитний газарт одоод нэгэн балгасыг үүдээд түүний нэрийг Луж хэмээн нэрийдэв. Тэр нь эдүгээ өдөр болтол түүний нэр буй. 27 Жич Манаши нь Бид Сияан хийгээд түүний нутгуудад суугчдыг эс гарган, Та Анаг хийгээд түүний нутгуудад суугчдыг ба Доор хийгээд түүний нутгуудад суугчдыг эс гарган Ба Иблайм хийгээд түүний нутгуудад суугчдыг эс гарган Ба Михит хийгээд түүний нутгуудад суугчдыг эс гаргав. Харин Ханавантан нь тэр газарт дураараа байлаа. 28 Тийн бөгөөд Израйл хүчтэй болсны хойно Ханавантныг албат болговч тэднийг огт эс гаргав. 29 Жич Ифраяам нь газарт суугч Ханавантныг эс гаргав. Харин Ханавантан нь Кизарт тэдний дунд суув. 30 Бас Заболон нь Кэтрүнд суугчид хийгээд Нахалунд суугчдыг эс гаргав. Харин Ханавантан нь албат болоод тэдний дунд суув. 31 Бас Асир нь Акуд суугчдыг эс гарган, Сазхан хийгээд Ахалаб ба Энчиб хийгээд Хилба ба Афиг хийгээд Рихэбэд суугчдыг эс гаргав. 32 ХАрин Аширтан нь тэднийг эс гаргасны тул тэр газарт суугч Ханавантны дунд суув. 33 Бас Навтали нь Бид Шилист суугчид хийгээд Бид Анадад суугчдыг эс гаргаад, Тэр газарт суугч Ханавантны дунд суув. Зүгээр Бид Шилист хийгээд Бид Анадад суугчид нь тэдэнд албат болов. 34 Зүгээр Амуритан нь Дэнгийн хөвгүүнийг ууланд хашаад тэднийг бэлд буухыг эс тавив. 35 Жич Амуритан нь Азалуны ууланд хийгээд Хэристэд ба Шалбимд дурласнаараа суув. Тийн боловч Иосибын овог нь эрхтэй болоод тэднийг албат болгов. 36 Тийнхүү Амуритны хязгаар гэвэл, Малзаг Акрабим гэвэл хаднаас дээш байсан бөлгөө.
Хоёрдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Жахуагийн Анхил нь Килкилээс Бунимд ирээд ийн зарлиг болруун; Би таныг Египетээс гаргаад таны эцэг нарт тангарагласан газартаа таныг авчирав. Бас би танд ийн; Тантай болгосон тогтоолоо би насанд үл таслах буй. 2 Бас та энэ газарт суугчидтай эвт тогтоолд үл оролцож, тэдний тахилын ширээг эвдэгтүн! хэмээн зарлиг боловч, та миний дууг эс сонсож, юуг үйлдсэн буюу. 3 Тиймийн тул би бас ийн; Би тэднийг таны өмнөөс үл гаргах зүгээр тэд нь таны дайснууд болох бөгөөд тэднийг бурхад нь танд урхи болох болъюу хэмэн зарлиг болсон буй 4 хэмээн Жахуа нь ийн; Анхилын Израйлын хамаг хөвгүүдэд энэ мэт зарлиг болсонд улс нь дуугарч уйлалцав. 5 Тийн бөгөөд тэд нь тэр газрыг Бухим хэмээн нэрийдээд тэнд Жахуад тахилыг өргөв. 6 Тэндээс Иошуагийн улсыг тараасанд Израйлын хөвгүүдийн тус бүр өөрийн өмчит газраа эзлэхийн тул одсон бөлгөө. 7 Бас улс нь Иошуагийн хамаг өдрүүдийн туршаар Жахуагийн Израйлд хамаг үйлдсэн их үйлсийг үзсэн болон, Иошуагийн хойно листээр үлдэн өвгөдийн хамаг өдрүүдийн туршаар Жахуад зарагдсан бөлгөө. 8 Бас Жахуагийн боол болсон Нүнгийн Иошуа хөвгүүн нь зуун арван наст болоод нөгчөөд 9 Хис уулны хойд зүгт болон Ифриам ууланд байгч Тимгун Ширэ гэгчид өөрийн өмчийн хязгаарын дотор булагдсан бөлгөө. 10 Тийнхүү тур бүхэл үеийн улсын эцэг нартаа хороогдсоны хойно Жахуаг хийгээд түүний Израйлд үйлдсэн үйлсийг эс мэдсэн бус нэг үеийн улс өсөв. 11 Тийн бөгөөд Израйлын хөвгүүд нь Жахуагийн өмнө мууг үйлдэж Бавилуудад зарагдан тэднийг Египет газраас гаргасан өөрийн эцэг нарын Жахуа бурхныг огоороод 12 тэднийг тойрогч улсуудын бурхдаас зарим бус бурхдыг даган одож тэдэнд мөргөснөөр Жахуаг хилэгнүүлэв. 13 Энэ мэтээр тэд нь Жахуаг огоороод Бивил хийгээд Аштарудад зарагдав. 14 Тийн бгөөөд Жахуагийн хилэн нь Израйлын тус халуун болсонд тэр нь тэднийг тонох тоногчидын гарт өгөн тэднийг тойрогч дайснуудын гарт өгөв. Тийнхүү тэд нь тэднээс өөрийн дайснуудын тус байж эс чадав. 15 Жахуагийн тэдэнд зарлиг болсон бөгөөд Жахуагийн мутар нь тэднийг тус эсэргүүцэн авай. Тиймийн тул тэд нь итхэд зовов. 16 Зүгээр Жахуа нь тэднийг тоногчдын гараас аврах шүүгчдийг босгов. 17 Тийн боловч тэд нь өөрийн шүүгчдийг эс сонсон бус бурхадтай таяаангуйлан одож, тэдэнд мөргөн, өөрийн Жахуагийн захиануудыг сонссон эцэг нар мэт эс үйлдэн тэдний явсан замыг түргэнээр тэвчив. 18 Тийн бөгөөд Жахуа нь тэдэнд шүүгчдийг босгоод, шүүгчидтэй байж тэр шүүгчийн хамаг өдрүүдэд тэдний дайснуудын гараас авардаг бөлгөө. Тэр юуны тул гэвэл, тэднийг дарагчид хийгээд зовоогчдоос болсон залилогийн учир Жахуа нь гэмшдэг бөлгөө. 19 Тийн боловч шүүгчийн нөгчсөний хойно тэд нь урваж бус бурхдыг дагаж, тэдэнд зарагдаж мөргөсөнөөр эцэг нараас үлэмж доройтон, өөрийн үйлс хийгээд зөрүү явдлаас эс зогсдог бөлгөө. 20 Тиймийн тул Жахуагийн хилэнгийн Израйлын тус халуун болсонд, тэр нь ийн зарлиг болруун; Миний дууг эс сонссоны тул 21 Би Иошуагийн нөгчсөн цагт үлдсэн улсуудаас нэгийг ч тэдний өмнөөс дахин үл гаргах буй. 22 Тэр гэвэл Израйлыг Жахуагийн замаар явах өөрийн эцэг нарын сахьсан мэт сахих буюу бус буюу хэмээн тэднээр туршин үзэхийн тул болой хэмээн зарлиг болов. 23 Тиймийн тул Жахуа нь эд улсуудыг түргэнээр гарган өгөхөд байлгаад тэднийг Иошуагийн гарт эс өгсөн бөлгөө.
Гуравдугаар бүлэг
1 Тийнхүү Ханавантны хамаг дайнуудыг эс мэдсэн хамаг Израйлын үзэхийн тул хийгээд 2 Урьд дайныг эс мэдсэн Израйлын хөвгүүдийн төрлүүдийг сургахын тул Жахуагийн байлгасан улсууд эд буй гэвэл 3 Билистийн таван ноёд хийгээд хамаг Ханавантан Шидунтан хийгээд Бавал Хэрмун уулнаас Химидын орох хүртэл Либнунг уулны дэргэд суугч Хивитэн эд болой. 4 Тэд гэвэл Израйлын Жахуагийн Мошиор өөрийн эцэг нарт захисан захиануудыг сонсох буюу хэмээг мэдэхийн тул тэднийг туршихын тул байсан буй. 5 Энэ мэтээр Израйлын хөвгүүд нь Ханавантан хийгээд Хидитэн ба, Амуритан хийгээд Фирижтэн ба, өөрийн охидыг тэдний хөвгүүдэд өгөн, тэдний бурхдад зарагдав. 7 Энэ мэтээр Израйлын хөвгүүд нь Жахуагийн өмнө мууг үйлдэж өөрийн Жахуа бурхныг мартаж Бавалууд хийгээд Аштарудад зарагдав. 8 Тиймийн тул Жахуагийн хилэн нь Израйлын тус халуун болсонд тэр нь тэднийг Мисуфутамийн газрын Күшин Ришитаймд найман жилийн туршаар зарагдав. 9 Тийн бөгөөд Израйлын хөвгүүдийн Жахуад бархирсанд Жахуа нь Израйлын хөвгүүдийн тул Кэливийн Канжи дүүгээсээ Однайл хөвгүүнийг аврагч болгон босгов. 10 Тийн бөгөөд тэр нь Жахуагийн тодотголтой төсгөлөн болоод Израйлыг шүүгээд дайлахын тул гарсанд Жахуа нь Мисуфуталийн Күтин Ришатайм хааныг түүний гарт өгөв. Тиймийн тул түүний гэр нь Күшин Рашатаймыг дайлав. 11 Тийн бөгөөд газрыг дөчин жилийн туршаар амарсаны хойно Хинаний Однайл хөвгүүн нь нөгчив. 12 Тийнхүү Израйлын хөвгүүдийн Жахуагийн тус мууг дахин үйлдсэнд Жахуа нь Муабын газрын Охлун хааныг Израйлын тус хүчит болгов. 13 Тийн бөгөөд тэр нь биед Аммуны хөвгүүд хийгэд Амалигын хөвгүүдийг биед цуглуулаад, одож Израйлыг таслаад тост мододын балгасыг авав. 14 Тийнхүү Израйлын хөвгүүд нь Мувабын Ихлун хаанд арван найман жилийн туршаар зарагдав. 15 Зүгээр Израйлын хөвгүүдийн Жахуад дуудсанд Жахуа нь тэдний тул толгой хүн байгч Бинилийн овгийн Кэрэгийн Ихунд хөвгүүнийг аврагч болгон босгов. 16 Бас Ихунд нь өөрийн тул хоёр иртэй богинохон сэлмийг бүтээгээд баруун гуяандаа хувцасны дотор зүүгээд 17 Тэр бэлгийг Мувабын Ихлун хөвгүүнд авчирав. Хилун гэвэл маш мариат хүн бөлгөө. 18 Тийнхүү тэр нь бэлгийг өргөж дууссаны хойно бэлгийг авчирагч улсыг тавиад 19 Өөрөө Килкилийн дэргэд байгч сийлсэн хөргүүдээс босгоод ийн өгүүлрүүн; Хаан аа! Би чамд нэг нууц хэрэгт буй хэмээгээд хааны дуугай байтугай! хэмээн өгүүлсэнд түүний дэргэд хамаг байгчид нь тэндээс гарав. 20 Иудүдийн түүний дэргэд ороход тэр нь өөрийн ширүүн тасгийн дотор суун байв. Тийнхүү Ихүди нь өгүүлрүүн; Над бурхнаас нэг зарлиг чамд буй хэмээсэнд тэр нь суудлаасаа босов. 21 Тийн бөгөөд Ихүди нь зүүн гараа өргөж сэлмээ баруун гуяараасаа аваад түүний хэвлийд түлхэн оруулав. 22 Бас бариул ч төмөртэй оролцсонд өөх нь төмрийн дээр бөглөрөв. Тиймийн тул тэр нь сэлмээ хөвлийгээс татан эс чадав. Харин хойшоо гарав. 23 Тийн бөгөөд Ихүди нь гадаадад тасагт гараад, тасгийн үүдээ хаагаад тээглэв. 24 Тийнхүү түүний гарсаны хойно Ихлуны боолууд нь ирээд, үүдийг дэлгэгдсэнийг үзээд ийн өгүүлрүүн; Тэр нь ирүүн тасгийн дотор амархуй. 25 Тийн бөгөөд тасгийг эс нээсийн тул тэд нь эцтэл хүлээгээд түлхүүрийг аван нээгээд өөрийн эзнийг нөгцөн биеэр газарт унасаныг үзэв. 26 Тийнхүү тэдний хүлээн атал Ихуд нь дутааж сийлсэн хөргүүдийг өнгөрөөд Сири хүртэл дутааж ирээд 27 Ифриамын ууланд бүрээг татаад Израйлын хөвгүүдйин уулнаас буулцахад тэднийг удирдан одов. 28 Бас тэр нь тэдэнд өгүүлрүүн; Та намайг дагагтун! Тэр юуны тул гэвэл, Жахуа нь таны дайсан болсон Мувабын таны гарт өгөв хэмээсэнд тэд нь түүнийг дагаж Иорданы Мувабын ойр болсон Иорданы улам газдыг аваад хүнийг алав. Тэд бүгдээр гэвэл бүдүүн хийгээд баатрууд бөлгөө. Тийнхүү нэг ч хүн нь эс дутаав. 30 Тийн бөгөөд Муваб нь тэр цагт Израйлын гараар дарагдав. Тийнхүү газар нь наян жилийн туршаар амрав. 31 Тийн бөгөөд түүнээс хойно Ануны Самгаар хөвгүүн бөлгөө. Тэр нь Билистийн улсын зургаан хүнийг цохих модоор алав. Бас тэр нь Израйлын аврав.
Дөрөвдүгээр бүлэг
1 Бас Ихүдийн нөгчсөний хойно Израйлын хөвгүүдийн Жахуагийн тус мууг дахин үйлдсэнд 2 Жахуа нь Кэчурт эзэлсэн Ханавантны Зивил хааны гарт тэднийг тушааж өгөв. Түүний цэргийн чуулганы тэргүүлэгч гэвэл Хирушин Күймд суугч Шиширэ бөлгөө. 3 Тийн бөгөөд Израйлын хөвгүүд нь Жахуад дуудав. Тэр юуны тул гэвэл, түүнд есөн зуун төмөртэй тэргэс байсан бөгөөд тэр нь хорин жилийн туршаар Израйлыг ихэд дарсан бөлгөө. 4 Тэр цагт Либдудын гэргий болсон Дибуран гэгч эмс форофид нь Израйлын шүүгч бөлгөө. 5 Тэр нь Рим Бидил хоёрын хооронд болон Ифриам ууланд байгч Дибура нэрт тосны модны дэргэд суудаг бөгөөд, тэнд Израйлын хөвгүүд нь шүүгдэхийн тул түүнд ирдэг бөлгөө. 6 Тийн бөгөөд тэр нь илгээж, Абинуванын Барах хөвгүүнийг Навтлайн Кидисээс дуудаад түүнд өгүүлрүүн; Израйлын Жахуа бурхан нь ийн; Чи Дабур ууланд зорчин одоод биетэй Навтлайн хөвгүүд хийгээд Зибулуны хөвгүүдээс нэг түмэн хүнийг аван үйлд. 7 Тийн бөгөөд Би Зэбины цэргийн чуулганы Шиширэ тэргүүлэгч хийгээд түүний тэргэс ба чуулганыг Кишун горхинд ирүүлээд түүнийг чиний гарт өгөх буй хэмээн зарлиг болсон биш үү? 8 гэсэнд Барах түүнд өгүүлрүүн; Хэрвээ чи надтай одолцох бөгөөс эл, Бид одсугай! Хэрвээ чи үл одолцох бөгөөс эл би үл одох 9 хэмээн өгүүлсэнд тэр нь өгүүлрүүн; Яаруу би чамтай үхэнээр одолцос уу. Тийн боловч чиний эдүгээ явахдаа чамд алдарт үл болох буй. Тэр юуны тул гэвэл, Жахуа нь Шиширэг нэг эмийн гарт тушааж өгөх болъюу гээд Дибура нь босоод Барахтай Кэдист одолцов. 10 Тийн бөгөөд Барах нь Зибулин хийгээд Навтлайн улсыг Кэдист дуудаад түмэн хүнийг дагуулан одов. Бас Дибужа нь түүнтэй одолцох 11 Хининий Хибэр гэвэл Мошийн Хубиу хадмын хөвгүүн болсон Кинитэнээс салаад Хидсийн дэргэд байгч Знаймын Тэрибитэ модны ойр гэрээ барьсан бөлгөө. 12 Тийн бөгөөд Абинувамын Барах хөвгүүн нь Дабур ууланд одов хэмээн Ишиширэд мэдүүлэгдсэнд 13 Шиширэ нь өөрийн хамаг тэргэс гэвэл есөн зуун төмөртэй тэргэс хийгээд биетэй байгч хамаг улсыг Хирушун Күмээс Кишуд гол хүртэл Жахуагийнг Шиширэг чиний гарт өгөх өдөр энэ мэт. Жахуа нь чиний өмнө гарсан биш үү гэсэн Барах түмэн хүнийг дагуулан Дабур уулнаас буув. 15 Тийнхүү Жахуа нь Шиширэ хийгээд түүний хамаг тэргэс ба түүний чуулганы илдээрээ Барахын өмнө эвдэв. Харин Шиширэ нь тэргээс буугаад чвганаар дутаав. 16 Жич Бара хнь тэргэс хийгээд чуулганыг Хэрушун Күйм хүртэл нэхэв. Тийнхүү Шиширийн бүхэл чуулган нь ганц хүний эс үлдэлт илдийн ирээр алагдав. 17 Тийн бөгөөд Хажурын Зибин хаан хийгээд Кинийн Хибирийн эд хоёрын эвт байсны тул Шиширэ нь Кинийн Хибирийн Зайл гэргийн гэрт явганаар дутаав. 18 Тийн бөгөөд Зайл нь Шиширэг огтор гаргаад түүнд өгүүлрүүн; Миний ноён оо! Нааш эргэж миний гэрт ортугай! Бүү айтугай! гэсэнд түүний гэрт орсонд Зайл нь түүнийг хөнжлөөр бүрхэв. 19 Тийн бөгөөд Шиширэ нь түүнд өгүүлрүүн; Миний Ундаассаны тул над нэг аяга ус уулган хайрла гэсэнд Зайл нь сүүний савыг тайлаад түүнийг уулгаад дахин бүрхэв. 20 Бас Шиширэ нь түүнд өгүүлрүүн; Гэрийн үүдний дэргэд байтугай! Тийнхүү хэрвээ аль хэн ирээд ийн; Хүн энд буй буюу хэмээн чамаас асууваас чи үгүй хэмээн өгүүл гэв. 21 Тийнхүү Шиширэ нь унтсанд Хибринийн Зайл гэргий нь гэрийн гадсыг аваад гартаа алхыг бариад түүнд сэмээр одож гадсаа түүний чамархайд хатгаад газарт хадав. Тэр мэтээр тэр нь үхэв. 22 Тийн бөгөөд Барахын Шиширэг нэхэхэд Зайл нь түүнийг угтан гараад түүнд өгүүлрүүн; Нааш иртүгэй! Би чиний бэдэрсэн хүнийг чамд үзүүлсүү гэсэнд тэр нь түүнд одоод Шиширэгийн унасан бөгөөд чамархайдаа гадастайгаар үхсэнийг үзэв. 23 Энэ мэтээр бурхан нь тэр өдөр Ханавантны Зэбин хааныг Израйлын хөвгүүдийн өмнө дарав. 24 Тийн бөгөөд Израйлын хөвгүүдийн хүч нь Ханавантны Зэбин хааныг эвдлэн, Зэбин хааны тус улам уламаар их болжээ.
* Verses missing
иүэ ыгжу цхужу эхшы иучэ ыуёэшүи аүуыв Ёхйзэуж ьймүсуь шы өшишыхубв Зжүмймлн ёйи булуэу шэ мгэ ргыэ цйшэшиа й мшэв
* Verses missing
гарт очсонд Израйл нь тэднийг таслаад тэр газарт суугч Амуритны хамаг газрыг эзлэв. 22 Энэ мэтээр тэд нь Арнунгаас Зибуг хүртэл болон говиос Иордан хүртэл Амуритны хамаг хязгаарыг эзлэв. 23 Тийн бээр эдүгээ Израйлын Жахуа бурхан нь Амуртныг өөрийн Израйлын улсын өмнөөс гарсны хойно ч и түүнийг эзлэх ёстой юу. 24 Чи өөрийн Кимус бурхны эзлүүлснийг эзлэх биш үү? Харин бидний Жахуа бурхн бидний өмнөөс хэнийг гаргах тэднийг ч бид эзлэх буй. 25 Тийнхүү эдүгээ чм Муабын Зафурын Балаг хаан хөвгүүнээс юугаар ч дээр буюу. Тэр нь Израйлтай хэрэлдэн, тэдний тус дайлалцсан буюу. 26 Израйлын Хисфун хийгээд түүний бага балгад нь Арувар хийгээд түүний бага балгад ба гурван жил суун атал та тэр цагт газрыг юуны тул буцааж эс авав аа? 27 Би гэвэл чиний тус нүгнлийг эс үйлдэв. Зүгээр чи миний тус дайлж бурууг үйлдэнэ. Жахуа нь Израйлын хөвгүүд хийгээд Амоны хөвгүүдийн хооронд эдүгээ өдөр шүүх болтугай! 28 гэж өгүүлсэн боловч Амоны хөвгүүдийн хаан нь Иудегийн түүнд илгээсэн үгсийг эс хэрэглэв. 29 Тийн бөгөөд Жибдэ нь Жахуагийн тодотголтой төгс болоод Килияад хийгээд Манашийг алсдаад Килияадын Мисфаг хөвгүүдэд одов. Зо. Тийн бөгөөд Жибэ нь Жахуад тангаргаар тангараглан өгүүлрүүн; Хэрвээ чи Амоны хөвгүүдийг миний гарт үнэрээр өгөх бөгөөс эл 31 Миний Амоны хөвгүүдээс амраар буцахад намайг угтахын тул миний гэрийн үүднээс гарагч тэр Жахуагийн болон эсвэл, би түүнийг шатаалт тахил болгон өргөх буй гэлээ. 32 Тийн бөгөөд Жибдэгийн Амоны хөвгүүдийн тус дайлахын тул одсонд Жахуа нь тэднийг түүний гарт өгөв. 33 Тийн бөгөөд тэр нь Арувараас Минид хүртэл хийгээд үзмийн тариалан хүртэл хорин балгадыг таслаад маш их эвдрэлээр тэднийг таслав. Тэр мэтээр Амоны
Тавдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Дибурун хийгээд Абинувамын Барах хөвгүүн нь тэр өдөр ийн дуулалцаруун; 2 Израйлын сул тавигдсаны тул улсын дурт зүтгэлгийн тул Жахуаг магтагтун! 3 Хаад аа! Сонсогтун! Ноёд оо! Чагнагтун! Би гэвэл би Жахуад дуулсуу. Би Израйлын Жахуа бурханд шүлгүүдийг дуулсуу. 4 Жахуа аа! Чиний Сириэс гарахад, чиний Идумын хээрээс явахад, ертөнц нь чичирсэн бөгөөд, огторгуйн тоссон ба, үүл нь усыг тоссон буй. 5 Уулад нь Жахуагийн өмнө хайлсан ба Шилим нь Израйлын бурхны өмнө хайлсан буй. 6 Ануны Самгаар хөвгүүний цагт хийгээд Зайлын цагт их замууд нь орхигдсон бөгөөд явагчид нь тойрох замаар явдаг бөлгөө. 7 Би Дибур гэгчийн босож Израйд эх болж бостол, Израйлын нутгууд нь орхигдсон бөлгөө. 8 Тэдний шинэ бурхдыг сонгоход, дайн нь тэдний хаалгадын дотор болов. Тийнхүү Израйлын дөрвөн түмний дотор нэг ч бамбай эсвэл жад нь үзэгдсэн буюу. 9 Миний зүрх нь улсын дунд дураараа зүтгэсэн захирагчдыг таална. Жахуаг магтагтун! 10 Цагаан илжигдийг унагчид болон, шүүх оронд суугчид ба, замаар явагчид нь усыг утгах газруудын хооронд, харвагчдын цохионоос сулрав. 11 Тэнд тэд нь Жахуагийн зөвт үйлсийг дэлгэрүүлж, Израйлын нутгуудад зөвт үйлсийг дэлгэрүүлээд, тэндээс Жахуагийн улс нь халуунд одов. 12 Сэртүгэй! Дибур аа! Сэртүгэй! Дууг өгүүлтүгэй! Барах аа! Бастугай! Абинувамын хөвгүүд ээ! Өөрийн олз бологсодыг олз болгон автугай! 13 Тэр цагт ноёдын үлдэгсэд нь ирэн, Жахуагийн улс нь хүчтэнтэй над ирэв. 14 Ифриамаас тэдний аймагт суугсад болон чамаас хойно чиний улсын дунд ирэв. 15 Иссахарын тогтоогчид нь Дибурунтай байсан бөгөөд Барахын бэлд явсанд Иссахар нь түүний ойр байсан буй. Рубины газрын анхилууд их зүрхний санаачилгууд байсан буй. 16 Чи сүргүүдийн чимээг сонсохдоо хонины хүрээнүүдийн дунд юуны тул байсан буюу. Рубины газрын анхилууд их зүрхний санаачилгууд байсан буй. 17 Килиад нь Иорданы чанад этгээдэд байсан буй. Данг нь юуны тул онгоцуудын дунд байсан буюу. Ашир нь юуны тул далайн хөвөөнд байж өөрийн гармуудад суусан буюу. 18 Зибулан хийгээд Навтлай нь дайны аймшигт газарт үхдэлт алиа эс хайрлагч улс амой. 19 Кид нь ирээд дайлав. Ханаваны хаад нь Микидийн усадын дэргэд байгч та анахд дайлав. Тэд нь мөнгөний олзыг эс авав. 20 Огторгуйгаас одоод дайлан, явдлуудаараа Шиширийн тус дайлав. 21 Күшин горхи нь тэднийг аваачин эвдэв. Хишүн горхи нь эрт цагийн горхи буй. Миний сүнс ээ! Чи хүчийг гишгэх буй. 22 Тэнд морьдын туурайнууд нь довтолсоноороо тэдний хүчтэнийг гишгэн эвдэв. 23 Жахуагийн анхил нь ийн; Та Миружийг хараан, түүний улсыг ихэд хараагтун! Тэр юуны тул гэвэл, тэд нь Жахуагийн тусын тул гэвэл хүчтэний тул Жахуагийн тусын тул эс ирэв, хэмээн зарлиг болов. 24 Кининий Хибирний Зайл гэргийн бус эмсээс үлэмж адистидтай болох болтугай! 25 Түүний усыг ирэхэд тэр нь сүүг өгч цоврогийг үнэтэй аягаар авчирав. 26 Тэр гараараа гадас барин, баруун гараараа дарханы алхыг аваад Шиширийг алаж, түүний толгойг цохив. Тэр нь түүний чамархайг ханхалан нэвтээр хатгав. 27 Тэр нь түүний хөлийн өмнө бөхийж унан хэвтэв. Түүний хөлийн өмнө тэр нь бөхийж унав. Тэр нь хаана бөхийсөн тэнд алагдсан биеэр хэвтэв. 28 Шиширийн эх нь цонхоор харан, нээгдсэн цонхоороо дуудруун; Түүний тэрэг нь юуны тул удаан ирнэ. Түүний тэрнийн үхрүүд нь юуны тул санагдана 29 гэсэнд түүний цэцэн эмс нь түүнд хариу өгүүлэв. Харин тэр өөрөө ч хариу ийн өгүүлрүүн; 30 Тэд нь бүтээмжит болоод, олзыг хуваан тус бүр тэргүүлэгч хүнд нэг буюу хоёр охин хийгээд Шиширт олон өнгөт олз ба олон өнгөт оёсон олз гэвэл хүзүүний тул өнгөт оёсон олзыг хуваан амой. 31 Жахуа аа! тэр мэтээр гарагч наран мэт болох болтугай! Тийн бөгөөд газар нь дөчин жилийн туршаар амрав.
Зургадугаар бүлэг
1 Бас Израйлын хөвгүүдийн Жахуагийн өмнө мууг үйлдсэнд Жахуа нь тэднийг Митиантаны гарт долоон жилийн дуустал өгөв. 2 Тийн бөгөөд Митиантаний гар Израйлын тус хүчит болсны тул Израйлын хөвгүүд нь Митиантаны учир өөрийн тул уулнуудад малтсан нүх хийгээд агуй ба, хоргодолуудыг үйлдэв. 3 Тийн бөгөөд Израйлын улсын тариагаа тарихад Митиантан хийгээд Амалихтан ба, зүүн зүгт суугчид нь тэдний тус ирэлцэв. 4 Тийн тэд нь тэдний тус шивээгээр суун, Хижэ хүртэл газрын үрсийг эвдрүүлэн Израйлын дотор тэжээл болон, хонь хийгээд үхэр ба, илжигийг ч эс үлдээв. 5 Тэр юуны тул гэвэл, тэд нь мал хийгээд гэрүүдээрээ зарц мэт олон ирэн тэд хийгээд тэдний тэмээнүүд нь тоо томшгүй болоод тэрхүү газрыг эвдэхийн тул ирэв. 6 Тийн бөгөөд Израйл Митиантаны учир ихэд доройтоод Израйлын хөвгүүд нь Жахуад дуудав. 7 Тийн бөгөөд Израйлын хөвгүүдийн Жахуад дуудсанд 8 Жахуа нь Израйлын хөвгүүдэд нэг форофид хүнийг илгээв. Тэр нь тэдэнд өгүүлрүүн; Израйлын Жахуа бурхны зарлиг болсон нь ийн; Би таныг Египетээс авчран, таны зарагдалын гэрээс гаргав. 9 Жич би таныг Египетийн улсын гараас хийгээд таны хамаг дарагчдын гараас авран, тэднийг таны өмнөөс гаргаад тэдний газрыг танд өгөв. 10 Бас би танд ийн; Би таны Жахуа бурхан мөн. Таны суух газрын Амуританы бурхдаас бүү айгтун! хэмээн зарлиг болсон боловч та миний дууг эс сонсов хэмээн зарлиг болов. Тийн бөгөөд Жахуагийн нэг анхил нь ирээд Уфрад байгч Абиачарын Зибасын нэг Дарибита модны доор суув. 11 Тэнд Зиувасын Хидидг хөвгүүн нь Митиантанаас нууж шүүсийг сахих газарт тараан цохин авай. 12 Тийн бөгөөд Жахуагийн анхил нь түүнд үзэгдээд түүнд зарлиг болруун; Чи хүчит баатар хүн ээ! Жахуа нь чамтай буй 13 хэмээн зарлиг болсонд Хидидг нь түүнд өгүүлрүүн; Аяа миний эзээн! Хэрвээ Жахуа нь бидэнтэй буй бөгөөс эл бидэнтэй энэ мэт хамаг нь юуны тул учиралдсан буюу. Харин эдүгээ Жахуа нь биднийг огоороод Митиантаны гарт өгсөн буй 14 хэмээсэнд Жахуа нь түүнд эргэн зарлиг болруун; Чи энэ чиний хүчээр одтугай! Тийнхүү чи Израйлыг Митиантаны гараас аврах болъюу. Би чамайг илгээсэн биш үү? 15 хэмээн зарлиг болсонд тэр нь түүнд өгүүлрүүн; Аяа миний эзээн! Би Израйлыг юугаар аврах Мана. миний нутаг нь Манассийн дотор үгээгүү бөгөөд би өөрийн эцгийн гэрдэхийн дотор үнэхээр би чамтай байх бөгөөд чи Митиантаны ганц хүн мэт таслах болъюу хэмээн зарлиг болсонд тэр нь түүнд өгүүлрүүн; Хэрвээ би эдүгээ чиний өмнө хайрыг олбоос чиний надтай зарлиг болсны бэлгийг надад үзүүлэн соёрх! 18 Би ирээд чамд өргөлийг авчираад чиний өмнө тавьтал надаас үл хагацан соёрх! хэмээн өгүүлсэнд тэр нь ийн; Би чиний буцтал байх буй хэмээн зарлиг болов. 19 Тийн бөгөөд Хиднунг нь одоод нэг ямааны ишиг хийгээд нэг хэмжээний гурилаар эс иссэн боорцгийг бэлдээд махыг хэвэгт тавин шөлийг савд агуулаад, Дэригбитэ модны доор түүнд авчраад эргэв. 20 Тийн бөгөөд бурхны анхил нь түүнд зарлиг болруун; Мах хийгээд эс иссэн боорцгийг аваад энэ хадын дээр тавин, шөлийг ч асган үйлд хэмээн зарлиг болсонд тэр нь тэр мэтээр үйлдэв. 21 Тийн Жахуагийн анхил нь гартаа байгч таягийн язгуурыг сунган, мах хийгээд эс иссэн боорцогт хүргэсэнтэй цацан, гол нь хадаас гараад, мах хийгээд эс иссэн боорцгийг түлэв хэмээн өгүүлсэнд Жахуагийн анхил нь түүний өмнөөс үст болов. 22 Тийн бөгөөд Кидиади нь үүний Жахуагийн анхил ахуйг мэдээд ийн өгүүлрүүн; Аяа Жахуа бурхаан! Тэр юуны тул гэвэл, би Жахуагийн нэг анхилтай нүүр нүүрээр уулзав 23 гэсэнд Жахуа нь түүнд зарлиг болруун; Чи амран бүү айтугай! Чи үл хэвтээд, түүний Жахуа сэлэм хэмээн нэрийдэв. Тэр эдүгээ болтол Авиачарын Уфрагийн байсаар буй. 25 Тийн бөгөөд тэр хүүрт Жахуа нь түүнд зарлиг болруун; Чи өөрийн эцгийн залуу гар гэвэл, хоёрдугаар долоон наст ширийг аваад, өөрийн эцэгт байгч Бавалын тахилын ширээг эвдээд түүний дээр байгч хөргийг тас цавчин үйлд. 26 Жич энэ хадын оройн дээр чиний Жахуа бурханд нэг тахилын ширээг зөвшөөн үүдэн, хоёрдугаар ширийг аваад шатаалт тахил болгон чиний тас цавчих хөргийн модоор өргөн үйлд 27 хэмээн зарлиг болсноор Хидидиг нь өөрийн боолуудаас арван хүнийг аваад Жахуагийн түүнд зарлиг болсон мэт түүнчлэн үйлдэв. Тийн боловч тэр нь өөрийн эцгийн гэрдэхүүд хийгээд балгасны хүмүүсээс айсны тул өдрөөр эс үйлдэн шөнөөр үйлдэв. 28 Тийн бөгөөд балгасны хүмүүс нь өглөөгөөр боссонд Бавалын тахилын ширээний эвдэгдсэн бөгөөд, түүний дэргэд хөргийн тос цавчигдсан ба, хоёрдугаар ширийг үүдэгдсэн тахилын ширээний дээр өргөгдсөнийг үзээд 29 өөр зуураа өгүүлэлдрүүн; Энэ юмыг хэн үйлдсэн буюу хэмээн өгүүлээд нэхэж бэдэрсэнд Зиувисыг Кидиуны хөвгүүн үүнийг үйлдсэн буй 30 гээд балгасны хүмүүс нь Зиувист өгүүлрүүн; Чи хөвгүүнээ алагдахын тул гарган үйлд. Тэр юуны тул гэвэл, тэр Бавалын тахилын ширээг эвдээд түүний дээр байсан хөргийг тас цавчив. 31 хэмээн өгүүлсэнд Зиус нь өөрийн тус хамаг байгчдад өгүүлрүүн; Та Бавалын тул булуулдан түүнийг аврах буюу. Түүний учир булаалдагч нь өглөөгөөс урьд үгээгүү болтугай! Хэрвээ тэр нь бурхан мөн бөгөөс түүний тахилын ширээг эвдсэний тул өөрийн учир булаалдах болтугай! 32 Тиймийн тул тэр өдөр тэр нь Зиру Бавал хэмээн нэрийдэгдэв. Тэр юуны тул гэвэл, тахилын ширээг эвдсэний тул Бавал нь түүний тус булаалдах болтугай! хэмээн өгүүлсний тул болой. 33 Тэндээс Митиантан хийгээд Амлахтан ба, зүүн зүгт суугч бүгдээр чуулаад Иорданыг гатлаад бэлд шивээгээр буув. 34 Тийн бөгөөд Жахуагийн тодотгол нь Кидиунгын дээр тогтов. Тэр ч бүрээг татаад, Авичартаныг цуглуулав. 35 Тийн тэр нь хамаг Манситанд элчсийг илгээгээд тэднийг биедээ цуглуулан Ашир хийгээд Зибулун ба, Навтлайд элчийг илгээснээр тэд ч тэдэнтэй учралдахын тул ирэлцэв. 36 Тийн бөгөөд Кидиунг бурханд айлтгаруун; Хэрвээ чи зарлиг болсноороо Израйлыг миний гараар тонилгох бөгөөс эл, 37 Мана. Би энэ хяргагч ноосыг үтрэмийн дээр тавих бөгөөд хэрвээ сүүдэр нь ямагт ноосны дээр болох бөгөөд бүхэл газар нь хуурай болох бөгөөс эл, энэ мэтээр чиний зарлиг болсноор миний гараар Израйлыг тонилгохыг би мэдэх буй 38 гэсэнд түүнчлэн болов хэмээгсүү. Тэр нь эрт маргааш босоод ноосыг эвхэж, сүүдэрийг нэг дүүрэн аягийн усыг шахан гаргав. 39 Тийн бөгөөд Киднунг нь бурханд айлтгаруун; Чиний хилэн нь миний тус халуун үл болох болтугай! гэвэл би нэгэнтээ өгүүлэн ямагт энэ нягт ноосоор турших буй. Эдүгээ ямагт ноосны дээр хуурай болох бөгөөд бүхэл газрын дээр сүүдэр болох болтугай! 40 гэсэнд бурхан нь түүнчлэн тэрхүү шөнөд үйлдэв гэвэл ноосны дээр хуурай байсан бөгөөд бүхэл газрын дээр байсан бөлгөө.
Долдугаар бүлэг
1 Түүнээс хойно Зируб Бавал нэрийдэгдсэн Киднунг хийгээд түүнтэй байсан хамаг улс эрт босоод Хэруди булгийн дэргэд буув. Бас Митиантаны чуулган нь тэдний хойд зүгээр Муриа гэгч уулны ойр байгч бэлд байсан бөлгөө. 2 Тийн бөгөөд Жахуа нь Кидиунгт зарлиг болруун; Митиантаныг чамтай байгч улсын гарт миний өгөхийн тул тэд нь илүү буй. Тэр юуны тул гэвэл, Израйл нь миний гар намайг тонилгов хэмээн миний тус бардамналан өгүүлэх болжээ. 3 Тиймийн тул эдүгээ улсын чихэнд ийн дуудан, аль хэнг айн чичирэгч хүн нь буцан Килиади уулаас яаран харьтугай! хэмээн өгүүлсэнд улсын хоёр түм хоёр мянганы төдий буцсанд нэг түм үлдэв. 4 Тийн бөгөөд Жахуа нь Кидиунгт зарлиг болруун; Улс нь эдүгээ олон буй. Тэднийг усанд зорчуулан үйлд. Тэнд би тэднийг чиний тус ялгах буй. Тийнхүү миний аль хэний учир энэ нь чамтай чамтай одох буй хэмээн чамд зарлиг болохоор тэр нь чамтай одох болъюу. Жич миний аль хэний учир энэ нь чамтай үл одох буй хэмээн чамд миний зарлиг болохоор тэр ч үл одох болъюу 5 хэмээн зарлиг болсонд тэр нь улсыг усанд зорчуулав. Тийн бөгөөд Жахуа нь Киднунгт зарлиг болруун; Аль хэн усыг нохой мэт хэлээр долоогч, түүнийг тусгаар байлган, бас аль хэн уухын тул өвдөгөөрөө сөгдөгч түүнийг тусгаар байлган үйлд хэмээн зарлиг болов. 6 Тийн гараараа хүргэн тулгагчдын тоо нь гурван зуун хүн нь байсан бөгөөд хамаг үлдсэн улс нь усыг уухын тул өвдөгөөрөө сөгдөв. 7 Тийн бөгөөд Жахуа нь Киднунгт зарлиг болруун; Би эд гурван зуун долоогч хүнээр таныг авран, Митиантаныг чиний гарт өгөх буй. Тийн бөгөөд хамаг бус улс нь өөр өөрийн оронд харьтугай! 8 хэмээн зарлиг болсонд улс нь гартаа хүнс хийгээд бүрээнүүдийг авсанд Киднунг нь хамаг Израйлын улсыг өөр өөрийн гэрт буцаагаад тэд гурван зуун хүнийг байлгав. Минтиантаны чуулганы тэдний доор бэлийн доор бөлгөө. 9 Тийн бөгөөд тэрхүү шөнөд Жахуа нь түүнд зарлиг болруун; Босоод чуулганд бууж од. Тэр юуны тул гэвэл, би түүнийг чиний гарт өгсөн буй. 10 Зүгээр хэрвээ чи бууж одохоос айваас өөрийн Фүрэ Хүдүчитэй чуулганд буухын тул хүчит болох буй хэмээн зарлиг болсонд тэр нь өөрийн Фүрэ Хүдүчитэй чуулганы зэвсэгтэй хүмүүсийг захад одов. 12 Митиантан хийгээд Амалахтан ба зүүн зүгт суугчид нь бэлийн дотор буудаллаад царцаа мэт олон бөлгөө. Бас тэдний тэмээнүүд нь далайн хөвөөний элс мэт тоо томшгүй бөлгөө. 13 Тийн бөгөөд Кидиунгийн хүрсэнд Мана. нэг хүн нь өөрийн нөхрийн гурилаар хийсэн нэг боорцог нь Митиантаны цэргийн чуулганы дунд мохрон ирээд, нэг майханд хүрээд түүнийг зүхэж хөмөрүүлсэнээр майхан нь унав 14 гэсэнд түүний нөхөр нь хариу өгүүлрүүн; Энэ нь Израйлын нэг хүн гэвэл Зиувисын Кидиуны хөвгүүн илдээс өөр бус болой. Бурха ннь түүний гарт Митиантан хийгээд бүхэл чуулганы өгсөн буй 15 хэмээн өгүүлсэн зүүд хийгээд түүний тайлбарыг Киднуныг сонсоод цацан мөргөөд Израйлын чуулганд буцаад ийн өгүүлрүүн; Босогтун! Тэр юуны тул гэвэл, Жахуа нь Митиантаны чуулганыг таны гарт өгөв 16 гээд тэр нь гурван зуун хүнийг гурван зуун хүнийг гурван анги болгон хуваагтун! Аливаа хүний гарт бүрээ хийгээд хоосон шавар сав өгөгтүн! Сул савын дотор тавив. 17 Бас тэдэнд ийн өгүүлрүүн; Намайг тойрон түүнчлэн үйлдэгтүн! Тийн бөгөөд Мана. миний чуулганы захад хүрэх, тэнд миний уйлах мэт, түүнчлэн та ч үйлдэгтүн! 18 Бас миний хийгээд надтай хамаг байгчдын бүрээ татахад та ч бүхэл чуулганыг тойроод, бүрээ татаж Жахуа хийгээд Киднунг ын илд хэмээн өгүүлэгтүн! 19 гээд Киднунг хийгээд түүнтэй байсан зуун хүмүүс нь дундахь харуулын эхэнд болон харуулчдыг тавьсан цагт, чуулганы захад хүрээд гартаа байгч бүрээг татан шавар савуудыг хагалав. 20 Энэ мэтээр гурван анги ч бүрээгээрээ татан, шавар савуудыг хагалан, зүүн гартаа зулуудыг барин Жахуа хийгээд Киднунгын тул илд хэмээн дуудалцав. 21 Тийн бөгөөд буудлыг тойрон, тус бүр хүн нь өөр өөрийн оронд босов. Тийнхүү бүхэл чуулган нь хөөж бархиран дуудав. 22 Тийн бөгөөд гурван зуун хүний бүрээгээ татсанд Жахуа нь бүхэл чуулганы дотор тус бүр хүний илдийг түүний нөхрийн эсрэг болгон тавив. Тэр мэтээр чуулган нь Зарирудын Бид Шитэ хийгээд Даватын дэргэд байгч Авилмихулагийн хязгаар хүртэл дутаав. 23 Жич Навтлайн хийгээд Ашир ба, хамаг Манассаас Израйлын хүмүүс нь цуглалцаад, Митиантаныг даган нэхэв. 24 Тийн Киднунг нь элчсийг бүхэл Ифриамын ууланд илгээн ийн захируун; Тамфтантай учралдахын тул гараад Бид Бэрэ хүртэл усаад хийгээд Иорданыг авагтун! хэмээн өгүүлсэнд Иуриамын хамаг хүмүүс нь чуулалцаж Бид Бэрэ хүртэл усууд хийгээд Иорданыг авав. 25 Жич тэд нь Урив хийгээд Зайв гэгч үзмийн шахлагийн Киднунгт Иорданы чанад этгээдэд авчрав.
Наймдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Ибриамын хүмүүс нь түүнтэй ихэд хэрэлдэн өгүүлрүүн; Чи Митиантаны тус дайлаар одохдоо биднийг эс дуудсанаар бидний тус ямар үйлийг үйлдсэн буюу 2 хэмээн өгүүлсэнд тэр нь тэдэнд өгүүлрүүн; Таныг үйлдсэнээс миний эдүгээ үйлдсэн нь юу буюу Ибриамын үзмийн түүвэр нь Абиачарын үзмийн хураахаас үлэмж дээр биш үү? 3 Бурхан нь Митиантаны Урив хийгээд Зиав ноёдыг таны гарт өгсөн бөгөөд би таны үйлдсэнээс юуг үйлдэж чадав хэмээн энэ үгийг өгүүлсэнд түүний тус болсон тэдний уур нь зогсов. 4 Тийн бөгөөд Киднунг хийгээд түүнтэй байгч гурван зуун хүн нь тэнхээгүй болов ниссээр Иорданд хүрээд гатлав. 5 Тийн бөгөөд тэр нь Сүхүдийн хүмүүст өгүүлрүүн; Та намайг дагаж, хүнд талханы боорцгуудыг өгөн хайрлагтун! Тэр юуны тул гэвэл, тэд нь тэнхээгүй бөгөөд би ч Митиантаны Зиав хийгээд Зимлуны хаадыг нэхэн амой 6 хэмээн өгүүлсэнд Сүхүдийн ноёд нь өгүүлрүүн; Бидний чиний чуулганд талхыг өгөхийн тул Зайв хийгээд Залмуны гар нь эдүгээ чиний дотор буй буюу 7 хэмээн өгүүлсэнд Киднунг нь өгүүлрүүн; Тиймийн тул Жахуагийн Зиав хийгээд Залмуныг миний гарт өгөхөд би таны махыг говийн өргөс хийгээд халгайгаар таслах буй 8 гээд тэр нь тэндээс Финувилд хүрээд тэдэнд тэр мэтээр өгүүлсэнд Бинувиалын хүмүүс нь Сүхүдийн хүмүүсийн түүнд хариу өгүүлсэн мэт түүнчлэн түүнд хариу өгүүлэв. 9 Тийнхүү тэр нь Финувмиалын хүмүүст ийн; Би амраараа байхдаа энэ асарыг эвдэх буй хэмээн өгүүлэв. 10 Зиав хийгээд Залмуны нь Кэркүрт байсан бөгөөд, тэдний чуулган гэвэл зүүн зүгт суугчдын бүхэл чуулганаас үлдсэн нэг түм таван мянганы төдий хүмүүс тэдэнтэй байсан бөлгөө. Харин алагдагсад нь нэг бум хоёр түмний төдий бөлгөө. 11 Тийн бөгөөд Кидиунг нь майхнуудад суугчдын замаар болон Нува хийгээд Зүсбихийн зүүн зүгээр одоод, чуулганы аюулгүй байсан цагт тэр чуулганыг таслав. 12 Тийн бөгөөд Зиав хийгээд Залмуны дутаасанд тэр нь тэднийг нэхэж, Митиантаны Зиав хийгээд Залмуна хоёр хаадыг бариад бүхэл чуулганыг тараав. 13 Тийнхүү Зиавасын Киднунг хөвгүүн нь дайнаас Хэрисын өндөр газраар нарны гарахаас урьд буцан атал 14 Сүхүдийн хүмүүсээс нэг залуу хүнийг барив. Түүнээс асуухад, тэр Сүхүдийн ноёд хийгээд өвгөд байгч далан долоон хүнийг заав. 15 Тийнхүү тэр нь Сүхүдийн хүмүүст ирээд ийн өгүүлрүүн; Мана. Бидний чиний улсад талхыг өгөхийн тул Зайв хийгээд Залмуны гар нь эдүгээ чиний гарын дотор буюу хэмээн таны элэглэн өгүүлсэн Зайв хийгээд Залмуна энд буй 16 гээд тэр нь балгасыг өвгөдийг аван говийн өргөс хийгээд халгайг аваад тэднээр Сүхүдийн хүмүүсийг сургав. 17 Бас тэр нь Бинувиалын асарыг эвдээд тэр балгасны хүмүүсийг алав. 18 Тийн бөгөөд тэр нь Зайв хийгээд Залмунад ийн өгүүлрүүн; Таны Дабурт алсан хүмүүс нь ямар байсан буюу хэмээн асуусанд тэд нь өгүүлрүүн; Тэд нь чамд адил болон тус бүр хааныг хөвгүүд мэт бөлгөө 19 хэмээн өгүүлсэнд тэр нь өгүүлрүүн; Тэд нь миний ах дүү нар болон миний эхийн хөвгүүд бөлгөө. Хэрвээ та тэднийг амьдаар байлгасан болвоос Жахуагийн амьд ахуйгаар би ч таны үл алах бөлгөө. 20 гээд тэр нь өөрийн Зитир их хөвгүүнд өгүүлрүүн; Босоод тэднийг алан хэлэвч тэр нь залуу нь илдээ эс сугалав. Тэр юуны тул гэвэл, тэр нь залуу байсны тул айв. 21 Тийн бөгөөд Зайв хийгээд Залмуна нь өгүүлрүүн; Чи босоод биднийг алан үйлд. Тэр юуны тул гэвэл, хүн нь ямар ахуй мэт түүнчлэн түүний хүч буй хэмээн өгүүлсэнд Киднунг нь босоод Зайв хийгээд Залмуныг алаад, тэдний тэмээнүүдийн хүзүүнд байсан чимгийг авав. 22 Тийн бөгөөд Израйлын хүмүүс нь Киднунгт өгүүлрүүн; Чи хийгээд чиний хөвгүүд ба чиний хөвгүүдийн хөвгүүд ч бидний эзэд болтугай! Тэр юуны тул гэвэл, чи биднийг Митиантаны гараас аварсан буй 23 хэмээн өгүүлсэнд Киднунг нь тэдэнд өгүүлрүүн; Би таны эзэн үл болон, харин Жахуа нь таны эзэн болох буй. 24 Жич Киднунг нь тэдэнд өгүүлрүүн; Би нэг юмыг танаас эрэх гэвэл, тус бүр хүн нь над бид болсон сүхээ өгөх болтугай! Тэд Митиантаны улсын дотор байгч Исмиалын үрс гэвэл алтьан сүхтэй байдаг бөлгөө 25 хэмээн өгүүлсэнд тэд нь ийн; Бид дуртай өгнө гээд нэг хувцсыг дэвсээд түүний дээр хүн бүр олз болсон сүхээ тавив. 26 Тийнхүү түүний эрсэн алтан сүхийг цугласан гэвэл, чимгүүд хийгээд хуулавчид ба Митиантаны хаадын өмссөн хөх улаан хувцас хийгээд тэдний тэмээний хүзүүнд байгч хувцдаас гадна, нэг мянга долоон зуун алтны шихил байсан буй. 27 Тийн бөгөөд Киднунг нь түүгээр нэг Ифуд гэгчийг бүтээгээд, өөрийн Уфра балгасанд байлгав. Тийнхүү хамаг Израйл нь тэнд түүгээр тачаангуйлан үйлдэв. Бас тэр нь Киднунг хийгээд түүний гэрдэхэд урга мэт болов. 28 Энэ мэтээр Митиантан нь Израйлын өмнө дийлдээд, толгойгоо дахин эс өргөв. Тийн тэр газар нь Киднунгийн өдрүүдэд дөчин жилийн туршаар амрав. 29 Тийн бөгөөд Зиувисын Зируб Бавал хөвгүүн нь өөр гэрт суув. 30 Киднунг нь олон хүүхэдтэй байсны тул өөрийн биеэс төрлүүлэгдсэн далан хөвгүүнтэй бөлгөө. 31 Жич түүний Шихимд байгч бага эм нь түүнд нэг хөвгүүнийг төрөөд, түүний нэрийг Абимилих хэмээн нэрийдэв. 32 Тийн бөгөөд Киувисын эцгийн булшинд булагдав. 33 Тийн бөгөөд Киднунгийн нөгчсөний хойно Израйлын хөвгүүд нь дахин буцаад Бавалуудад тачаангуйлан одоод Бавал Баридыг өөрийн бурхан болгов. 34 Тийн бөгөөд Израйл хөвгүүд нь хамаг дайснуудаасаа аливаа зүгт тэднийг аварсан өөрийн Жахуа бурхныг эс санав. 35 Бас тэд нь Зирува Бавал хэмээн Киднунгийн Израйлд хамаг сайныг үйлдсэний ёсоор түүний гэрт хайрыг эс үйлдэв.
Есдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд Зирув Бавалын Абимиших хөвгүүн Шихимд өөрийн эхийн ах дүү нарт одоод тэдэнтэй хийгээд өөрийн эхийн эцгийн гэрийн хамаг төрлүүдтэй хэлэлцэж ийн өгүүлрүүн; 2 Шихимд хамаг суугчдын чихүүдэд ийн; Зирув Бавалын далан хүн болсон хөвгүүд бүгдээр таны эзэд болох буюу эсвэл ганц хүн нь таны эзэн болох эд хоёроос аль нь танд сайн буюу. Бас би ч таны зэс хийгээд мах мөн буй хэмээн санагтун! хэмээн өгүүлтүгэй! 3 гэсэнд түүний эхийн ах дүү нарын түүний учир Шихимийн хамаг ноёдын чихүүдэд эд хамаг үгсийг өгүүлсэнээр, тэд нь зүрхээрээ Абимихыг дагахаа туршаад өгүүлрүүн; Тэр нь бидний ах дүү буй 4 хэмээн өгүүлсэнд түүнд далан цэнгэл мөнгөн Бавар баридын гараас өгөв. Абимилах ч түүгээр хомс сэтгэлт болон буруу ёст хүмүүсийг хөлслөөд дагуулав. 5 Тийн бөгөөд тэр нь Уфрад байгч өөрийн эцгийн гэрт одоод, өөрийн ах дүү нар болсон Зирув Бавалын далан хөвгүүдийг нэг чулуудын дээр алав. Зүгээр Зирув Бавалын Зидпан гэгч хөвгүүн нь нуугдаад үлдэв. 6 Тийн бөгөөд Шихимын хамаг сайд нар хийгээд Мимийн дотор хамаг суугчид нь чуулж одоод, Шикалд байгч хөргийг асархан Дорибит модны дэргэд Абимлахыг хаан болгов. 7 Тийн бөгөөд үүний учир Зуданд мэдүүлэгдсэнд тэр нь одож Хирижин уулны оройн дээр байгаад их дуугарт тэдэнд өгүүлрүүн; Шикимд суугчид аа! Намайг сонсогтун! Тийнхүү бурхан нь таныг ч сонсох буй. 8 Үлгэрвээс модууд нь биедээ нэг хааныг тасалж боохын тул гарав. Тийн бөгөөд тэд нь тост модонд ийн өгүүлрүүн; Бидний дээр хаан болтугай! 9 гэсэнд тост мод нь тэдэнд өгүүлрүүн; Би бурхан хийгээд хүмүүсийг ч хүндлэх даргад шимээ орхиод бус моддын тул таньж явах буюу 10 хэмээн өгүүлсэнд тошлогийн модонд өгүүлрүүн; Чи ирээд бидний хаан болтугай! 11 хэмээн өгүүлсэнд тошлогийн мод нь тэдэнд өгүүлрүүн; Би амт хийгээд сайхан жимсээс орхин бус мододын тул таньж явах буюу 12 хэмээн өгүүлсэнд модод нь үзмийн модонд өгүүлрүүн; Чи ирээд бидний хаан болтугай! 13 гэсэнд тэр нь өгүүлрүүн; Би бурхан хийгээд хүмүүсийг жаргуулагч шүүсээ орхин моддын тул таньж явах буюу 14 гэсэнд хамаг модод нь нохойн хошуунд өгүүлрүүн; Чи бидний хаан болтугай! 15 гэсэнд нохой хошуу нь модонд өгүүлрүүн; Хэрвээ та үнэхээр намайг өөрийн хаан болгон таславаас ирээд миний сүүдрийн доор сүүдэрлэгтүн! Тийн бус болвоос эл, нохой хошуугаас гал гаран Лабнудын хошуудыг түймэрдүүлэх болъюу гэв. 16 Тиймийн тул та эдүгээ Абимилахыг үнэн хийгээд зөвөөр өөрийн хаан болгон Зирив Бавал хийгээд түүний гэрдэх сайныг үйлдэж түүний ачит үйлсийн ёсоор үйлдсэн буюу. 17 Миний эцэг гэвэл таны тул дайлж амиа эс хайрлан таны Митиантаны гараас аврав. 18 Харин та эдүгээ өдөр миний эцгийн гэрдэхийн тус босоод түүний хөвгүүд болсон далан хүнийг нэг чулууны дээр алаад, түүний шивэгчин Абилих хөвгүүдийг өөрийн ах дүү болсны тул Шикимийн улсын хаан болгосон буй. 19 Тийнхүү хэрвээ та эдүгээ өдөр Зирув Бавал хийгээд түүний ширээнд үнэ хийгээд зөвөөр үйлдвээс, Абилихын учир жаргагтун! Тэр ч таны учир жаргах болтугай! 20 Зүгээр тийн бус бөгөөс эл, Абимилахаас гол гараад, Шикимийн хүмүүс хийгээд Милид суугчдыг галдах болтугай! 21 хэмээн өгүүлээд Зудма нь гүйн дутааж Биурт одоод тэнд өөрийн Абилих ахаас далдлан суув. 22 Тийн Абимилах нь гурван жилийн туршаар Израйлын тэргүүлэгч болсны хойно 23 бурхны Абилиах хийгээд Шикимын хүмүүсийн хооронд муу сэтгэлийг үүсгэснээр Шикимийн хүмүүс нь Абимлихын тул мэхтээр явав. 24 Тэр гэвэл, Зирув Бавалын далан хөвгүүдитйг алсаны нээлгэнийг хариулан, тэдний алсан Абимлах ахын дээр хийгээд түүний ах дүү нарыг алахыг тасалсан Шикимийн хүмүүсийн дээр тэдний цусыг хүргэхийн тул болой. 25 Тийн бөгөөд Шикимийн хүмүүс нь нууцаар хүлээгчдийг уулдын оройн дээр тавиад тэдний ойр тэр замаар хамаг явагчдыг дээрэмдэв. Үүнийг Абимилах нь сонсов. 26 Тийн бөгөөд Ивидын Нэвэл хөвгүүн нь өөрийн ах дүүтэй одож Шикимд хүрсэнд, Шикимийн хүмүүс нь түүнд түшив. 27 Тийн тэд нь тариаланд гараад үзмийн тариалангуудыг хураан үзмийг гишгэн жаргалдаж тэндээс өөрийн бурхны гэрт ороод идэлцэн уулцан Абимилахыг хараад 28 тийн бөгөөд Ивидийн Нэвэл хөвгүүн өгүүлрүүн; Абимилах нь хэн буюу Шиким ч хэн буюу. Бид түүнд юуны тул зарагдах буюу. Тэр нь Зирув Бавалын хөвгүүд биш үү. Зайбул нь түүний түшмэл биш үү? Шикимийн Ханур эцгийн хүмүүст зарагдагтун! Тэр юуны тул гэвэл, Бид юуны тул түүнд зарагдах буюу. 29 Аяа энэ улс нь миний гарт ахуй болтугай! Тийн болвоос би Абимилахыг гаргах бөлгөгээд Абимилахт ийн; Өөрийн чуулганыг их болгон ирэгтүн! гэв. 30 Тийн бөгөөд балгасны Зайбул тэргүүлэгч нь Ивидийн Нэвэл хөвгүүдийн үгийг сонсож хилэгнээд 31 Нууцаар элчисийг Абимилахыт илгээгээд ийн мэдүүлрүүн; Ивидын Нэвэл хөвгүүн хийгээд түүний ах дүү нар ньт Шикимд ирэлцээд, чиний тус балгасыг эсэргүүцүүлэв. 32 Тиймийн тул чи хийгээд чамтай байгч улс нь шөнөөр буцаад хээрт нууцаар хүлээгтүн! 33 Тийн бөгөөд маргааш нарны гарахтай сэц эрт босон балгасны тус довтлон үйлд. Тийнхүү тэр хийгээд түүнтэй байгч улсын чиний тус гарахад, чи тэдэнд өөрийн чадлаар үйлдэнэ 34 хэмээн мэдүүлсэнээр Абимлих хийгээд түүнтэй байгч хамаг улс нь шөнөөр босоод дөрвөн ангиар Шикимийн тус нууцаар хүлээн авай. 35 Тийн бөгөөд Ивидийн Нэвэл хөвгүүн нь гараад, балгасны хаалганы оролгод байв. Бас Абимлих хийгээд түүнтэй байгч улс нь нууц хүлээснээсээ босов. 36 Тийнхүү Нэвэл нь улсыг үзээд Зайбулд өгүүлрүүн; Мана. Улс нь уулны оройнуудаас буун ирнэ хэмээн өгүүлсэнд, Зайбулд өгүүлрүүн; Чи уулны сүүдрийг хүмүүс мэт харна 37 гэсэнд Бавал нь дахин өгүүлрүүн; Мана. Улс нь өндөр газраас ирнэ. Бас нэг анги нь Миунинимын Дарибитын замаар ирнэ 38 хэмээн өгүүлсэнд Зайбул нь түүнд өгүүлрүүн; Абимлих нь хэн буюу. Бид түүнд юуны тул зарагдах буюу хэмээн чиний өгүүлсэн ам нь хаана буюу. Эд нь чиний доромжилсон улс биш үү? Эдүгээ гараад тэдний тус дайлалцан үйлд 39 хэмээн өгүүлсэнд Нэвэл нь Шикимийн хүмүүсийн өмнө гараад, Абилихын тус дайлалцаад түүнээс дутаав. 40 Тийн бөгөөд Абимлих нь түүнийг нэхэв. Бас хаалга хүртэл олон алагдсад нь унав. 41 Энэ мэтээр Зибимлахын Арунд суугчид Зайбул нь Нэвэл хийгээд түүний ах дүү нарыг Шикимын дотор байлган өгөхөд гаргав. 42 Бас маргааш өдөр улсын хээрт гараад, Абимлихт мэдүүлэхэд 43 Тэр Абимлихыг аваад, тэднийг гурван анги болгон хуваагаад хээрт нууцаар хүлээж байв. Тийн бөгөөд тэр нь ширтэн, улсын балгасаас гарсаныг үзээд тэдний тус босоод тэднийг алав. 44 Тийн бөгөөд Абимлих хийгээд түүнтэй байгч ангийн довтолж балгасны хаалганд байн атал нөгөө хоёр анги нь хээрт хамаг нууцын тус довтлоод тэднийг алав. 45 Тийн Абимлих нь тэр бүхэл өдөр балгасны тус дайлалцаад, балгасыг аваад, түүний дотор байгч улсыг алаад балгасыг эвдрүүлээд түүнийг завсаар цацав. 46 Тийн Шикимийн Аширын хамаг хүмүүсийн чуулсан нь Абилихт мэдүүлэгдэхэд 47 Тийнхүү Харимын Аширын хамаг хүмүүс ба цуглагсад нь абилилихт мэдүүлэгдэхэд 48 Абимлих хийгээд түүнтэй байгч хамаг улс нь Залмун ууланд гараад Абимлих нь гартаа сүхийг аваад моддоос гишүүг огтолоод, түүнийг аван мөрдийн дээрээ өргөөд, биетэй байгч улсад ийн өгүүлрүүн; Та миний юу үйлдсэнийг үзэхэд түүнчлэн яаран үйлдэгтүн! 49 хэмээн өгүүлсэнд хамаг улс тус бүр хүн нь нэг нэг гишүүг огтолоод Абимлихыг дагалцан бат гарийн тэнд тавин, тэднээр бат гэрийг ноцоогоод галдав. Энэ мэтээр мянганы төдий болсон Шикимын асрын хамаг эрс хийгээд эм хүмүүс нь үхэв. 50 Тэндээс Абимлих нь Дибис балгасанд одоод Дибисийн тус буудлаад түүнийг авав. 51 Зүгээр балгасны дунд нэг бат асар байсан бөгөөд балгасны хамаг эр эм хүн болон сайд нарч асрын дотор чуулаад биеэ хаагаад асарын оройн дээр гарав. 52 Тийн бөгөөд Абимлихын асарт ирээд түүний тус дайлалцаад түүний галаар галдахын тул асрын үүдэнд ойртсонд 33 нэг эм нь түүний толгойн дээр тээрмийн чулууг хаян түүний хэвлийг хагалав. 54 Тийн тэр нь зөвсгийг баригч залуугаа яаран дуудаад түүнд өгүүлрүүн; Илдээ сугалж намайг алан үйлд. Эм хүн нь түүнийг алав хэмээн миний учир бүү өгүүлтүгэй! гэсэнд түүний залуугийн түүний хатгасанд тэр ч үхэв. 55 Тийн бөгөөд Израйлын хүмүүс нь Абимлихын нөгчсөнийг үзээд хүн бүр өөрийн оронд буцав. 56 Тэр мэтээр бурхан нь Абимлихын далан ах дүүгээ алсанаар түүний эцэст үйлдсэн хорыг түүнд хариулав. 57 Бас Шикимийн хүмүүсийн хамаг мууг тэдний дээр бурхан нь хариулав. Жич Зирув Бавалын Удма хөвгүүний хараатал нь тэднийг тосов.
Аравдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Абимлихаас хойно Ибриамын уулны Маширт суугч Иссахарын овгийн хүн болон, Дудугийн Фүвий Тула хөвгүүн нь Израйлыг аврахын тул босов. 2 Тэр нь Израйлыг хорин гурван жилийн туршаар шүүсний хойно нөгчөөд, Шимирт булагдав. 3 Түүнээс хойно Килиадын Зайр босоод хорин хоёр жилийн туршаар Израйлын шүүгч бөлгөө. 4 Түүнд гучин залуу илжгидийг унагч гучин хөвгүүд байсан бөгөөд, тэдэнд гучин балгад бөлгөө. Тэд балгад нь Килиади газарт байсан бөгөөд тэдний нэр эдүгээ өдөр болтол Хавуд Зайр буй. 5 Тийн Зайр нь нөгчөөд Кмунд булагдав. 6 Тийн бөгөөд Израйлын хөвгүүд нь Жахуагийн өмнө дахин мууг үйлдэж Бавалууд хийгээд Аштаруд ба Сирийг бурхад хийгэд шүдний бурхад ба, Мувабын бурхад хийгээд Амуны хөвгүүдийн бурхад ба, Билистийн улсын бурхдад зарагдан Жахуаг огоороод түүнд эс зарагдав. 7 Тиймийн тул Жахуа нь Израйлын тус хилэгнээд тэднийг Билистийн улсын гарт өгөн Амуны хөвгүүдийн гарт тушаан өгөв. 8 Тийнхүү тэд нь тэр жилээс аван арван найман жилийн туршаар Израйлын хөвгүүд гэвэл, Иорданы чанад этгээдэд Клиадид байгч Ануританы газарт Израйлын хамаг хөвгүүдийг зовоож даран авай. 9 Жич Амуны хөвгүүд нь Иордан хийгээд Бинимин ба, Ибриамын овгийн тус дайлахын тул Иорданы янд этгээдэд гарав. Тийн Израйл нь ихэд зоройтсон бөлгөө. 10 Тийн бөгөөд Израйлын хөвгүүд нь Жахуад дуудан ийн; Бид өөрийн бурхныг огоороод, Бавалуудад зарагдсанаар чиний тус нүглийг үйлдэв 11 хэмээн өгүүлсэнд Жахуа нь Израйлын хөвгүүдэд ийн зарлиг болруун; Би Египеттэн хийгээд Амуритан ба, Анунтан хийгэд Билиститэнээс таныг аварсан биш үү? 12 Бас Шидүнтэн хийгээд Амалихтан ба Мувантан нь таны дарсанд таны над дуудсанд би таныг тэдний гараас аврав. 13 Тийн боловч та намайг огоороод, бус бурхдад зарагдсан буй. Тиймийн тул би таныг дахин үл авдрах буй. 14 Та одоод өөрийн сонгосон бурхдад дуудагтун! Тэд нь таны зовлонгийн цагт таныг аврах болтугай! 15 хэмээн зарлиг болсонд Израйлын хөвгүүд нь Жахуад өгүүлрүүн; Бид нүглийг үйлдсэн буй. Чи өөрийн хамаг тааллаар бидэнтэй үйлдэх болтугай! Харин биднийг эдүгээ өдөр авран соёрх! 16 гээд тэд нь өөрийн дундаас бус бурхадыг хагацуулаад, Жахуад зарагдав. Тийн бөгөөд түүний сэтгэл нь Израйлын зовлонгийн учир энэрэв. 17 Тийн бөгөөд Амуны хөвгүүд нь чуулаад Килиадид буудалав. Бас Израйлын хөвгүүд нь чуулаад Мисфад буудалав. 18 Тийн бөгөөд Килиадын улсын ноёд нь өөр зуураа ийн; Ануны хөвгүүдийн тус хэн эхлэн дайлалцах буюу. Тэр нь Килиадийн хамаг улсын тэргүүлэгч болох болъюу хэмээн өгүүлэлдэв.
Арван нэгдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд Килияадын нэгэн садар эмийн Живдаг хөвгүүн нь их баатар хүн бөлгөө. Килияад нь Живдаг төрүүлэв. 2 Жич Килияадын гэргий нь түүнд хөвгүүдийг төрөв. Тийнхүү түүний гэргийн хөвгүүд нь их болоод Живдаг гарган түүнд ийн өгүүлрүүн; Чи бидний эцгийн гэрт өмчит бус буй. Тэр юуны тул гэвэл, чи бусад эмийн хөвгүүн болой 3 хэмээн өгүүлсэнд Живдаг нь өөрийн ах дүү нараас дутаан Тов хэмээгч газарт суув. Тэнд хөнгөн сэтгэлт хүмүүс нь Живдад суулгаад түүнтэй хамт явалцав. 4 Тийн бөгөөд өнө болсны хойно Амуны хөвгүүд нь Изрхайлын тус дайлалцав. 5 Тийнхүү Амуны хөвгүүдийн Израйлын тус дайлахад Килияадын өвгөд нь Живдаг Тов газраас авчрахын тул одоод Живдад өгүүлрүүн; 6 Чи ирэн бидний тэргүүлэгч болоод Амуны хөвгүүдийн тус дайлалцъя 7 хэмээн өгүүлсэнд Живда нь Килияадын өвгөдөд ийн өгүүлрүүн; Та намайг өшөөлөн миний эцгийн гэрээс гаргасан биш үү? Тийнхүү та эдүгээ зовлонт болоод юуны тул надад ирсэн буюу 8 хэмээн өгүүлсэнд Килияадын өвгөд нь Живдад өгүүлрүүн; Чи бидэнтэй одоод Амуны хөвгүүдийн тус дайлалцаад Килияадид суугч бид бүгдээрийн тэргүүлэгч болохын тул бид чамд эдүгээ ирэв. Амуны хөвгүүдийн тус дайлалцахын тул буцаах бөгөөд Жахуа нь тэднийг надад өгвөөс эл, Би таны тэргүүлэгч болох уу? 10 хэмээн өгүүлсэнд Килияадын өвгөд нь Живдаад өгүүлрүүн; Хэрвээ бид чиний өгүүлснээр үл үйлдэх болбол Жахуа нь бидний хооронд гэрч болох болтугай! гэлээ. 11 Тийн бээр Живдагийн Килияадын өвгөдтэй одоод улс нь түүнийг өөрийн тэргүүлэгч болон түшмэл болгов. Бас Живда нь хамаг үгсээ Мисфад Жахуагийн өмнө өгүүлэв. 12 Тийн бөгөөд живда нь илчийг Амуны хөвгүүдийн хаанд ийн өгүүлэхүйеэ илгээрүүн; Чиний миний газарт ирж миний тус дайлахын тул надтай ямар хэрэг буюу 13 хэмээн өгүүлсэнд Амуны хөвгүүдийн хаан нь Живдагийн элчист өгүүлрүүн; Израйл нь Египет газраас гарсан цагт Арнунгаас Живбуг хийгээд Иордан хүртэл миний газрыг авав. Тиймийн тул газруудыг эвтэйгээр буцаан өгтүгэй! 14 хэмээн өгүүлсэнд Живда нь Амуны хөвгүүний хаанд элчсийг дахин илгээж ийн захиулруун; 15 Живдагийн өгүүлэхүй нь ийн; Израйл нь Муабын газар хийгээд Амуны хөвгүүдийн газрыг эс авав. 16 Зүгээр Израйл нь Египетээс гарахдаа улаан далай хүртэл говиор алсдан Хидист хүрээд, 17 Идумын хаанд элчсийг илгээж ийн; Өөрийн газраар намайг явуулан хайрла гэсэнд Идумын хаан нь эс зөвшөөрөв. Тийн бөгөөд тэр мэтээр тэдний Муабын хаанд илгээсэнд тэр ч эс туршсан буй. Тиймийн тул Израйл нь Хидист байв. 18 Тийн бөгөөд тэд нь говийн замаар одон, Идумын газар хийгээд Муабын газрыг тойрооод Иуабын зүүн зүгээр одоод Арнунгийн цаад этгээдэд буудаллав. Зүгээр тэд нь Иуабын хязгаарын дотор эс оров. Тэр юуны тул гэвэл, Арнун нь Муабын хязгаар буй. 19 Тийн бөгөөд Израйл нь Амуритны Шихун хаан байтал Хисбуны хаанд элчсийг ийн өгүүлэхүйеэ Эбидэний орон хүртэл өөрийн газраар биднийг алсдуулан хайрла 20 хэмээн өгүүлсэнд Шихун нь Израйлыг өөрийн хязгаараар алсдахыг эс зөвшөөгөөд, өөрийн улсыг чуулаад Захас газарт буудлаад Израйлын тус дайлав. 21 Тийн бээр Израйлын Жахуа бурхны Шихун хийгээд түүний хамаг улсыг Израйл
* Verses missing
йззйжуиэлн й зйау тшыышиа
* Verses missing
хөвгүүд нь Израйлын хөвгүүдэд дийлдэв. 34 Тийн бөгөөд Живдагийн Мисфад байгч гэртээ ирсэнд түүний охин нь түүнийг угтахын тул хэнгэрэг хийгээд бингүүрүүдээр гарав. Тэр нь түүний ганцхан охин байсан бөгөөд түүнээс өөр хөвгүүд ч охин түүнд үгүй бөлгөө. 35 Тийнхүү Живда нь түүнийг үзмэгц хувцсаа хагачаад өгүүлрүүн; Аяа, миний охин чи намайг маш доройтуулан, намайг зовоогчдын нэгэн болов. Тэр юу гэвэл, би амаа Жахуад нээгээд тангаргаа хувилган үл чадна 36 хэмээн өгүүлсэнд тэр охин нь түүнд өгүүлрүүн; Миний эцгийг Жахуагийн чиний тул чиний дайснууд болсон нэгний тул хэрвээ чи амаа Жахуад нээсэн болбол эл, өгүүлснээрээ надад үйлд 37 гээд бус эцэгтээ өгүүлрүүн; Энэ нь надад бүттүгэй! гэвэл, миний нөхөдтэй уулсын дээр явалцан охины байдлын учир гашуудахын тул хоёр сарын турш намайг тавин үйлд 38 гэж өгүүлсэнд тэр Живда нь одтугай! гээд түүнийг хоёр сарын турш тавив. Тийнхүү тэр нь өөрийн нөхөдтэй одоод уулсын дээр охины байдлын учир гашуудан агаад 39 хоёр сарын эцэст эцэгтээ харьсанд тэр ч охиндоо өөрийн тангарагласан тангаргаар үйлдэв. Тэр охин нь эрийг ч эс мэдэв. 40 Тийн бөгөөд Израйлын дотор энэ мэт ёс болов гэвэл Израйлын охид нь жил бүр дөрөв дөрвөн өдөр Килияадын Живдагийн охины учир гашуудахын тул явдаг бөлгөө.
Арван хоёрдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Ифарияамын хүмүүс нь цуглалцаад хойтоон одоод Живдад өгүүлрүүн; Чи Амуны хөвгүүдийн тус дайлахын тул одоход юуны тул биднийг биетэй одолцохуйяа эс дуудав аа? Бид чиний дээр чиний гэрийг галаар түлэх буй 2 хэмээн өгүүлсэнд Живда нь тэдэнд өгүүлрүүн; Би өөрийн улстай Амуны хөвгүүдийн тус дайлалцан атал таныг дуудсан боловч та намайг тэдний гараас эс аврав. 3 Тийн бөгөөд би таны эс аварсныг үзээд өөрийн амийг эс хайрлан Амуны хөвгүүдийн тус гарсанд Жахуа нь тэднийг миний гарт өгөв. Тийн атал та юуны тул эдүгээ өдөр миний тус дайлахын тул ирсэн буюу 4 хэмээн өгүүлээд Живда нь Килияадын хамаг хүмүүсийг цуглуулаад Ифарияамтны тус дайлав. Бас Килияадын хүмүүс нь Ифарияатныг таслав. Тэр юуны тул гэвэл, тэд нь ийн; Та Килияадтан Ифарияамтан хийгээд Манаштан хоёрын дунд байн атал Ифарияамаас зайлагчид буй хэмээн өгүүлсэн бөлгөө. 5 Тийнхүү Килияадтан нь Иорданы олмуудыг Ифарияамтнаас урьд аваад Ифарияамтан хүн буюу гэсэнд тэр нь биш хэмээн өгүүлбэл 6 тэд нь түүнд өгүүлрүүн; Эдүгээ Шибулид хэмээн өгүүл гэсэнд тэр нь тэр мэтээр өгүүлж эс чадсаны тул Шибулид гэж өгүүлбэл, тэд нь Иорданы олмуудын тэнд түүнийг бариад алав. Тийнхүү тэр цагт Ифарияамтнаас дөрвөн түм хоёр мянганы төдий алагдав. 7 Тийн бөгөөд Живда нь Израйлыг зургаан жилд шүүгээд Килияадын Живда нь нөгчөөд Кидияадын нэгэн балгасны дотор булагдав. 8 Түүнээс хойно Бидлихимын Ибцэн нь Израйлын шүүгч болов. 9 Түүнд гэвэл, гучин хөвгүүд хийгээд гучин охид байсан бөгөөд тэр нь охидоо хадмуудад өгөөд хөвгүүддээ гучин бэрийг авав. Тэр нь Израйлыг долоон жилийн турш шүүв. 10 Тийн бөгөөд Ибцэн нь нөгчөөд Бидлихимд булагдав. 11 Түүнээс хойно Забулуны овгийн илд нь Израйлын шүүгч болов. 12 Тийнхүү Забулуны газарт байгч Ансалунд булагдав. 13 Түүнээс хойно Пиританийг аймгийн Хилалын Абдун хөвгүүн нь Израйлын шүүгч болов. 14 Түүнд дөчин хөвгүүд хийгээд гучин ас нар байсан бөгөөд тэд нь далан залуу илжиг унадаг бөлгөө. Тэр ч найман жилд Израйлын шүүгч бөлгөө. 15 Тийн бөгөөд Пиритонигийн аймгийн Хилалын Абдун хөвгүүн нь нөгчөөд, Амалиг ууланд байгч Ифарияам газрын Пиритонд булагдав.
Арван гуравдугаар бүлэг.
1 Тийн бөгөөд Израйлын хөвгүүдийн Жахуагийн өмнө мууг дахин үйлдсэнд Жахуа нь тэднийг Билиститэний гарт дөчин жилийн дуустал өгөв. 2 Тийн атал Жара балгасны Дангийн овгийн төрлөөс нэг Мануа гэгч хүн бөлгөө. Түүний гэргий нь Хихүсэр болон эс төрөв. 3 Тийнхүү Жахуагийн анхил нь тэр эмд үзэгдэж түүнд зарлиг болруун; Эдүгээ чи Хихүсэр болон эс төрдөг. Зүгээр чи жирэмсэн болон хөвгүүнийг төрөх болъу. 4 Тиймийн тул чи үзмийн ундаа хийгээд хатуу ундааг ч эс уун. Аливаа бузар юмыг эс идэн цээрлэн үйлд. 5 Тэр юуны тул гэвэл, чи жирэмсэн болон хөвгүүнийг төрөх болъюу. Жич тэр хүүхний төрөх цагаас бурханд Нажирид болохын тулд түүний толгойн дээр тонгорог ч үл хүрэх буй. Тэр Израйлын Билиститний гараас эхэлж аврах буй 6 хэмээн зарлиг болсонд тэр эм нь өөрийн нөхөрт одоод ийн хэмээн өгүүлрүүн; Бурхны хүн нь надад ирэв. Түүний нүүр нь бурхны анхилын нүүртэй адил маш сүртэй бөлгөө. Тийнхүү би чи хаанаас хэмээн асгав. Тэр ч над нэрээ эс хэлэв. 7 Харин тэр нь над ийн; Мана. Чи жирэмсэн болон хөвгүүнийг төрөх бөгөөд үзмийн ундаа хийгээд хатуу ундааг ч уун бүү үйлд. Аливаа бузар юмыг бүү ид! Тэр юуны тул гэвэл, хүүхэн нь төрөх цагаас үхэх цаг болтол бурханд Нижирид болох болъюу хэмээн зарлиг болов 8 гэсэнд Мануа нь Жахуагаас эрж ийн; Миний эзээн! Төрөх өдий хүүхэнд бидний юуг үйлдэхийг бидэнд сургахын тулд чиний илгээсэн бурхны хүнийг бидэнд дахин ирүүлэн соёрх! хэмээсэнд 9 бурхан нь Мануагийн дууг сонсов. Тийн бөгөөд бурхны анхил нь эмийн тариаланд байсан цагт дахин ирэв. Зүгээр түүний Мануа нөхөр нь түүнтэй эс байсны тул 10 Эс Зиану яарч гүйн нөхөртөө мэдүүлэн өгүүлрүүн; Мана. Над нэг өдөр ирсэн хүн нь над үзэгдсэн буй. 11 хэмээн өгүүлсэнд Мануа нь босож гэргийгээ дагаж тэр хүн хаана бүхий тэнд хүрээд түүнд өгүүлрүүн; Чи энэ эмд болсон хүн буюу хэмээсэнд тэр ч би мөн хэмээн зарлиг болов. 12 Жич Мануа нь айлтгаруун; Чиний зарлиг нь бүтэх болтугай! Бид хүүхнийг ямар ёсоор удирдан түүнд юуг үйлдэх юу 13 хэмээсэнд Жахуагийн анхил нь Мануад зарлиг болруун; Миний энэ эмд хамаг зарлиг болсоны учир цээрлэх түүнийг болтугай! 14 Тэр нь үзмээс гарсаныг үл идэн, үзмийн хийгээд хатуу ундааг эс уун, жич аливаа бузрыг үл идэн цээрлэх болтугай! Миний түүнд хамаг захисныг сахих болтугай! 15 хэмээсэнд Мануа нь Жахуагийн анхилд айлтгаруун; Бидний нэг ямааны ишгийг чамд бэлдэн байж хайрла 16 гэсэнд Жахуагийн анхил нь Мануад зарлиг болруун; Чи намайг байлгавч би чиний идээнээс үл идэх буй. Зүгээр хэрвээ чи шатаалт тахилыг өргөвөөс, Жахуад түүнийг өргөн үйлд хэмээн зарлиг болов. Тэр юуны тул гэвэл, түүний Жахуагийн анхил мөн хауйг Мануа нь эс мэдэв. 17 Жич Мануа нь Жахуагийн анхилд ийн хэмээн айлтгаруун; Чиний нэр нь хэн буй. Чиний зарлигийн бүтэх цагт бид чамайг хүндлэхийн тул болой 18 гэсэнд Жахуагийн анхил нь түүнд зарлиг болруун; Чи юуны тул миний нэрийг асууна. Тэр нь гайхамшигт буй хэмээн зарлиг болов. 19 Тийнхүү Мануа нь ишгийг хийгээд идээний өргөлийг аваад, чулууны дээр Жахуад өргөв. Бас гайхамшигт үйлдвэр бүхийд Мануа хийгээд түүний гэргий нь үзэв. 20 Тэр юуны тул гэвэл, галын дөлийн тахилын ширээнээс огторгуйд гарахад Жахуагийн анхил нь түүний ширээний галын дөлийн дотор дэгжин өөд болов. 21 Тэр мэтээр Жахуагийн анхил нь Мануа хийгээд түүний гэргийд дахин эс үзэгдсэн буй. Тийнхүү Мануа нь түүний Жахуагийн анхил мөн хэмээн мэдэв. 22 Бас Мануна нь өөрийн гэргийд ийн; Яруу батаар үхэх буй за. Тэр юуны тул гэвэл, бид бурхныг үзсэн буй 23 хэмээн өгүүлсэнд түүний гэргий өгүүлрүүн; Хэрвээ Жахуа нь биднийг алахыг туршсан бөгөөс эл, тэр нь бидний гараас шатаалт тахил хийгээд идээний тахилыг үл аван эд хамаг юмуудыг бидэнд үл үзүүлэн, энэ цагт энэ мэтээр биднийг сонссон үл болох бөгөөс гэв. 24 Тийн бөгөөд тэр эм нь хөвгүүдийг төрөөд түүнийг нэрийг Самасун хэмээн нэрийдэв. Хүүхэн нь Жахуагийн адистидаар өсөв. 25 Бас Жахуагийн тодотгол нь заримдаа Дангийн байдалд Зара хийгээд Истнуваг хоёрын хооронд түүнийг эхэлж хөдөлгөв.
Арван дөрөвдүгээр бүлэг
1 Тэндээс Самсун нь Тимнадад одоод Билиститэний охидоос нэг эмийг Тиманадад үзэв. 2 Тийнхүү тэр нь ирээд өөрийн эцэг хийгээд эхэд ийн хэмээн өгүүлрүүн; Би Билиститний охидоос нэг эмийг Тамнудад үзсэн бөгөөд эдүгээ түүнийг над гэргий болгохыг хүргэгтүн! 3 гэсэнд түүний эцэг хийгээд эх нь түүнд ийн; Өөрийн ах дүү нар хийгээд миний хамаг улсын охидоос нэг ч эм үгүйн тулд чи хэрчигдсэн Билиститнээс гэргийг авах буюу хэмээн өгүүлсэнд Самсун нь эцэгтээ ийн; Түүнийг над хүргэж үйлд. Тэр юуны тул гэвэл, тэр нь над тааламжтай буй гэв. Зүгээр түүний эцэг хийгээд эх нь энэ Хэрэний Жахуагаас болон, түүний Билиститний тус шалтгааныг бэдэрснийг эс мэдэв. Тэр юуны тул гэвэл, тэр цаг Билиститэн нь Израйлыг эзлэв. 5 Тэндээс Самсун нь эцэг нь хийгээд эхтэйгээ Тамнудад одож, Тамнадын үзмийн тариалангуудад хүрэв. Тийнхүү тэнд нэг залуу арслан нь Самсуны тус урхиран дуугарав. 6 Тийн бөгөөд Жахуагийн тодотгол нь түүний дээр буусан бөгөөд, тэр нь гартаа юу ч үгүй боловч, ямааны ишгийг хагалах мэт түүнчлэн арсланг хагалав. Харин тэр нь эцэг хийгээд эхдээ юуг үйлдсэнийг эс хэлэв. 7 Тийнхүү Самсуны одоод тэр эмтэй хэлэлцсэнд, тэр ч түүнд тааламжит бөлгөө. 9 Тэр цагаас хойно Самсун нь түүнийг авахын тул дахин одоод, арсланы хүүрийг үзэхийн тул хажуугаар одов. Тийн бөгөөд Мана. арсланы биеийн дотор загийн сүрэг хийгээд бал байсан буй. 9 Тэр нь гараараа түүнээс авч идэж яван, эцэг хийгээд эхдэ хүрээд тэдэнд өгсөн бөгөөд, тэд ч идэв. Зүгээр түүний арсланы биеэс балыг авсныг тэдэнд эс хэлэв. 10 Тийнхүү түүний эцэг нь тэр эмд одов. Самсун ч тэнд хуримыг үйлдэв. Тэр юуны тул гэвэл, залуу хүмүүс нь энэ мэтээр үйлдэх ёст байсан буй. 11 Тийн бөгөөд тэд нь түүнийг үзээд түүнтэй байхын тул гучин нөхдийг дуудав. 12 Самсун нь тэдэнд ийн өгүүлрүүн; Би эдүгээ танд тааврыг хэлсүү. Хэрвээ та хуримын долоон өдрийн дотор түүнийг над үнэхээр тайлбарлан утгийг олвоос эл, би танд гучин цамц хийгээд гучин хувцсыг өгөх буй. 13 Зүгээр хэрвээ та над тайлбарлан үл чадваас та над гучин цамц хийгээд гучин хувцсыг өгөх болъюу гэсэнд тэд нь түүнд өгүүлрүүн; Бидний сонсохын тул чиний тааврыг хэлэн өгүүлтүгэй! 14 гэсэнд тэр нь тэдэнд ийн;. Идэгчээс идээ нь гарав. Хүчтээс амт гарав хэмээсэнд тэд нь гурван өдрийн туршаар тайлбарлан эс чадав. 15 Тийн бөгөөд долдугаар өдөр тэд нь Самсуны гэргийд өгүүлрүүн; Бидэнд тааврыг тайлбарлахын тулд өөрийн нөхрөөс гуйн үйлд. Тийн бус бөгөөс эл, бид чамайг хийгээд чиний эцгийн гэрийг галаар түлэх буй. Та бидэнд ахуйг авахын тул биднийг дуудсан биш үү? 16 гэсэнд Самсуны гэргий нь түүний өмнө уйлж ийн өгүүлрүүн; Чи намйг өшөөлөн эс янаглана. Чи миний улсын хөвгүүдэд тааврыг өгүүлээд над эс мэдүүлэв гэсэнд Самсун нь түүнд өгүүлрүүн; Би өөрийн эцэг хийгээд эхэд түүнийг эс мэдүүлсэн бөгөөд эдүгээ чамд мэдүүлэх юу гэв. 17 Тийн бөгөөд тэр нь Самсуны өмнө тэдний хуримын долоон өдөр болтол уйлав. Харин долдугаар өдөр Самсун нь түүнд мэдүүлэв. Тэр ч өөрийн улсын хөвгүүдэд тааврыг хэлэв. 18 Тийнхүү долдугаар өдөр нарны орохоос урьд балгасны улс нь түүнд өгүүлрүүн; Балаас юу амттай бөгөөд, арсланаас юу хүчит буй буюу хэмээн өгүүлсэнд тэр нь тэдэнд өгүүлрүүн; Хэрвээ та миний үхрээр эс хагалсан бөгөөс эл, миний тааврыг үл олох бөлгөө гэв. 19 Тийн бөгөөд Жахуагийн тодотгол нь түүнд буусан бөгөөд тэр нь Асхилунд одоод тэндээс гучин хүнийг алаад, тэдний хувцсыг таавраа таагчдад өгөв. Жич тэр нь хилэн төрөөд өөрийн эцгийн гэрт одов. 20 Зүгээр Самсуны гэргий нь Самсуны янаг болсон нөхөрт өгөгдсөн бөлгөө.
Арван тавдугаар бүлэг
1 Тэндээс буудайг хадах цагт Самсун нь ямааны ишгийг аван өөрийн гэргийд одоод ийн; Би гэрийн дотор гэргийдээ орсугай! хэмээсэнд тэр гэргийн эцэг нь түүнийг эс оруулав. 2 Бас тэр гэргийн эцэг нь өгүүлрүүн; Чи түүнийг бүр өшөөлсөн буй хэмээн санасаны тул би түүнийг чиний нөхөрт өгөв. Түүний охин дүү нь түүнээс үзэсгэлэнт биш үү? Тэр нь эгчийн оронд чиний болох болтугай! 3 гэсэнд Самсун нь тэдний учир ийн; Билиститэнд хорыг үйлдэх боловч тэднээс зэмгүй болох буй гэв. 4 Тийн бөгөөд Самсун нь одоод, гурван зуун үнээг бариад тэднийг сүүл сүүлээр холбон, хоёр хоёр сүүлийн хооронд нэг гэрэвчийг тавив. 5 Тийнхүү гэрэвчүүдийг түлсэнд тэдгээр үнээнүүдийг Билиститний тарианд явуулав. Тийн бөгөөд тарианы боолтууд хийгээд хатуу өдий тариа ба, үзмийн тариалангууд хийгээд тост модны тариалангуудыг галдав. 6 Тийн бөгөөд Билиститэн нь үүнийг хэн үйлдэв гэсэнд Тимнитний Самсун хүргэн нь үйлдэв. Тэр юуны тул гэвэл, түүний гэргийг аваад түүний нөхөрт өгсөний тул болой гээд Билиститэн нь ирээд, тэр гэргийг хийгээд түүний эцгийн гэрийг галаар түлэв. 7 Тийн бөгөөд Самсун нь тэдэнд өгүүлрүүн; Таныг үүнийг үйлдсэний тул би таны мууг хариулаад түүнээс хойно зогсох буй. 8 гээд тэднийг гуч хийгээд холд маш их эвдрэлээр алаад Идумбн хадын оройд одоод тэнд суув. 9 Тийн бөгөөд Билиститэн нь гаран Иорданд буугаад Лихимд дэлгэрэв. 10 Бас Иудейгийн хүмүүс нь өгүүлрүүн; Та юуны тул бидний тус ирэв гэсэнд тэд нь Самсуны олохын тул хийгээд түүний бидэнд үйлдсэн мэт түүнчлэн түүнд үйлдэхийн тул бид ирэв гэв. 11 Тийн бөгөөд Иудейгээс гурван мянган хүн нь Идма хадын оройн дээр одоод Самсунд өгүүлрүүн. Билистийн бидний эзэд ахуйг чи эс мэднэ. Энэ чиний бидэнд үйлдсэн нь юу буюу хэмээн өгүүлсэнд тэр нь тэдэнд ийн; Тэдний над үйлдсэн мэт түүнчлэн би тэдэнд үйлдэв 12 хэмээн өгүүлсэнд тэд нь түүнд өгүүлрүүн; Бид чамайг хүлээд Билиститний гарт өгөхийн тул ирсэн буй гэсэнд Самсун нь тэдэнд өгүүлрүүн; Таны намайг үл алахыг та надад тангараглагтун! 13 хэмээн өгүүлсэнд тэд нь түүнд ийн; Тийн бус, бид чамайг үнэхээр үл алах буй. Бид чамайг чангаар хүлээд тэдний гарт өгсүгэй! гээд түүнийг хоёр шинэ аргамжаар хүлээд хаднаас авчирав. 14 Түүний Лхимд хүрсэнд Билиститэн нь түүнийг тус их дуугарав. Тэнд Жахуагийн тодотголын түүний дээр бууснаар түүний гар дахь байсан аргамж нь галд түлэгдсэн улс мэт болов. Тийн хүлээлгэ нь түүний гараас мултрав. 13 Тийн бөгөөд тэр нь илжигний уурхайг олоод гараа суглан аваад түүгээр мянган хүнийг алаад 16 Самсун нь өгүүлрүүн; Би илжигний уурхайгаар овог овгийн дээр мянган хүнийг алав 17 хэмээн өгүүлэхийг дуусгасанд тэр нь илжигний уурхайг гараасаа хаяад тэрхүү газрын Рэмэ Лихи хэмээн нэрийдэв. 18 Бас тэр нь ихэд ундаасаад, Жахуад дуудан ийн; Чиний энэ их авралыг боолын гараараа өгсөнд эдүгээ би ундаасаж өгөх буюу. Эсвэл эс хэрчигдсэдийн гарт унах буюу 19 хэмээн өгүүлсэнд Жахуа нь Лхихийн хөндийг завсарлуулсан бөгөөд тэндээс ус нь гарав. Тийнхүү тэр нь уугаад сэтгэлдээ амар болоод амьдрав. Тиймийн тул тэр нь тэрхүү газрыг Инг Хикүр хэмээн нэрийдэв. Тэр нь эдүгээ өдрө болтол Лхихд буй. 20 Самсун нь Филиситтэний цагт хорин жилийн туршаар Израйлын шүүгч бөлгөө.
Арван зургадугаар бүлэг
1 Тэндээс Самсун нь Кэжэд одоод тэнд садар эмийг үзээд түүнд оров. 2 Тийнхүү Кэжийн улсад ийн; Самсун нь энд ирэв гэсэнд тэд нь түүнийг тойрч балгасны хаалганы дэргэд бүхэл шөнө түүнийг хүлээж бүхэл шөнө болтол аниргүй байж ийн өгүүлэлдрүүн; Маргааш өдөр болоод бид түүнийг алах буй гэв. 3 Тийнхүү Самсун нь шөн дөл болтол хэвтээд шөнө дөлд босон, балгасны хаалгийн үүд хийгээд хоёр багана модод ба хөндлөн мод бүгдээрийг аваад мөрдийн дээрээ өргөөд тэднийг Хибруны өмнө ахуй уулны оройд аваачив. 4 Тэр захаас хойно Самсун нь Сурагийн бэлд байгч Далилал гэгч эмийг янаглав. 5 Тийн бөгөөд Билиститний ноёд нь тэр эмд ирээд өгүүлрүүн; Түүнийг аргадан түүний их дайлаж болохыг ү3 Тийн болвоос биднээс тус бүр чамд нэг нэг зуун мөнгөний шахилыг өгөх буй 6 хэмээн өгүүлсэнд Дамша нь Самсунд ийн; Чиний их хүч нь юуны дотор буй. Бас чамайг зовоохын тул юугаар хүлж болох буюу хэмээн над өгүүлэн хайрла 7 гэсэнд Самсун нь түүнд өгүүлрүүн; Хэрвээ намайг долоон хатана өдий нойтон бургасаар хүлвээс, би бус хүн мэт хүнгүй болох буй гэв. 8 Тэндээс Филиститэний ноёдын түүнд долоон хатна өдий нойтон бургасыг авчирсанд тэр эм нь түүнийг тэднээр хүлэв. 9 Тэнд хүмүүс нь тэр эмтэй таслагийн дотор түүцаар хэвтсэн бөгөөд Дашла нь Самсунд ийн; Самсун аа! Билиститэн нь чиний тус болох болтугай! гэсэнд Самсун нь бургасуудыг галаар түлсэн хүчгүй олс мэт таслав. Тэр мэт түүний хүч нь эс мэдэгдсэн буй. 10 Тийн бөгөөд Дашла нь Самсунд өгүүлрүүн; Чи намайг элэглэн худлаар хэлэв. Эдүгээ юугаар чамайг хүлж болох хэмээн над өгүүлэн хайрла 11 гэсэнд тэр нь түүнд өгүүлрүүн; Хэрвээ намайг сая гарсан шинэ аргамжаар чанга хүлвээс би бус хүн мэт хүчгүй болох буй. 12 гэсэнд Дашла нь шинэ аргамжуудыг аваад түүнийг хүлээд, түүнд ийн Самсун аа! Билисти нь чиний тус болох болтугай! гэв. Нууцаар хэвтэгчид нь таслагийн дотор байсан бөлгөө. Харин тэр нь аргамжуудыг олс мэт гараасаа эвдэв. 13 Тийнхүү Дашла нь Самсунд өгүүлрүүн; Эдүгээ болтол чи намайг элэглэн худлаар хэлэв. Чамайг юугаар хүлж болхрыг надад хэл гэсэнд тэр нь түүнд өгүүлрүүн; Хэрвээ чи миний толгой долоон гэзгийг цэгмээл нээвэл би хүчгүй болох буй 14 гэсэнд тэр нь гадсаар уяад түүнд өгүүлрүүн; Самсун аа! Пилиститэн нь чиний тус болох болтугай! гэсэнд Самсун нь нойроос сэрээд гадас хийгээд цэгмээг аваачиж одов. 15 Тийнхүү Далила нь түүнд өгүүлрүүн; Чиний намайг янагласныг яаж өгүүлнэм миний зүрх нь намайг үл таална. Эдүгээ гурав дахин чи намайг элэглээд, чиний их хүч нь хаана байхыг надад эс хэлэв гэлээ. 16 Тийн бөгөөд тэр эмийн түүнийг өдөр бүр үгсээрээ хашсанаар түүний сэтгэл нь үхлийн ойр зовоогдов. 17 Тийнхүү тэр нь Далилад зүрхний дотроо хамаг байсныг хэлэн ийн; Миний толгойн дээр тонгорог нь эс хүрэв. Тэр юуны тул гэвэл, би өөрийн эхийн умайгаас бурханд салаадсан хүн байсан буй. Хэрвээ миний охидыг авах бөгөөд миний хүч нь надаас гарах бөгөөд би өөр хүн мэт хүчгүй болох буй 18 гэснээр Далила нь Самсуны бүхэл сэтгэлийг түүнд хэлснийг үзээд Пилиститний ноёдод дуудахын тул илгээгээд ийн; Та энд нэгэнт ирэгтүн! Тэр юуны тул гэвэл, тэр нь бүхэл сэтгэлээ надад үзүүлэв гэж өгүүлсэнд Пилиститний ноёд нь гартаа мөнгөө авчран түүнд ирэв. 19 Тийн бөгөөд Далила нь өөрийн өлмийн дээр түүнийг унтуулаад нэгэн хүнийг дуудаад Самсуны толгойн долоон гэзгийг авахуулав. Тэр мэтээр түүний хүчний түүнээс гарсны тул Далила нь түүнийг эхэлж зовоов. 20 Бас тэр нь өгүүлрүүн; Самсун аа! Пилиститэн нь чиний тус болох болтугай! гэсэнд тэр нь нойроосоо сэрээд Жахуагийн түүнээс холдсоныг эс мэдээд өгүүлрүүн; Би урьд мэт гаран биеэ хөдөлгөх буй гэлээ. 21 Харин Билиститэн нь түүнийг бариад түүнийг нүдийг тэслээд түүнийг хазад авчран зэс гинжээр хүлэв. Тэр ч хадны дотор дээрэмдэж байв. 22 Зүгээр түүний толгойн үс нь авсны хойно дахин эхэлж ургав. 23 Тэндээс Пилиститэн ноёд нь өөрийн Данад хэмээгч бурханд их тахилыг өргөж жаргахын тул цуглалцав. Тэр юуны тул гэвэл, тэд нь ийн; Бидний бурхан нь Самсун дайснаа бидний гарт өгсөн буй гэлээ. 24 Бас улс нь түүнийг үзээд ийн; Бидний бурхан нь бидний гзарыг эвдэгч гэвэл олон биднийг алагч дайсныг биднийг гарт өгсөн буй гэж өөрийн бурхныг магтав. 25 Бас тэдний зүрхний жаргасан цагт тэд нь өгүүлрүүн; Самсуны бидэнд наадахын тул түүнийг дуудагтун! гэж өгүүлсэнд тэд нь Самсуныг гяндангаас дуудаад түүнийг багануудын хооронд тавив. Тэр ч тэдний өмнө наадав. 26 Тийнхүү Самсун нь гараараа удирдагч хүнд өгүүлрүүн; Гэрийг даах багануудад тэнд миний түшихийн тул намайг хүргэтүгэй! гэлээ. 27 Гэр нь эр эм хүмүүсээр дүүрэн бөлгөө. Бас Пилиститний хамаг ноёд тэнд бөлгөө. Бас гэрийн оройн дээр гурван мянганы төдий эр эм хүн нь Самсуны наадсаныг үзэв. 28 Тийн бөгөөд Самсун нь Жахуад дуудан өгүүлрүүн; Эзэн бурхаан! Намайг санан соёрх! Бас бурхаан! Миний хоёр нүдний учир Пилиститэнд ганцад хариулахын тул намайг энэ нэгэнт хүчит болгон соёрх! 29 хэмээн өгүүлсэнд Самсун нь гэрийг даан тулсан дунд багана гэвэл, нэгийг баруун гараар нөгөөг зүүн гараараа барив. 30 Бас Самсун нь өгүүлрүүн; Би Пилиститэнтэй өгөлцөх болтугай! гээд түүний хүчит биеэ бөхийснөөр гэр нь ноёд хийгээд түүний дотор байсан хамаг улсын дээр унав. Тийнхүү тэдний үхэх цагт алагсад нь амьд цагийн алагсдаас үлэмж олон бөлгөө. 31 Тэндээс түүний ах дүү нар хийгээд түүний эцгийн хамаг Хирдэгэд нь ирээд түүнийг авчраад Зора хийгээд Иштаул хоёрын хооронд түүний Мануа эцгийн болох газарт болов. Тэр нь Израйлыг хорин жилийн турш шүүв.
Арван долдугаар бүлэг
1 Тэнд Ифараяамын уулны нэгэн Михэн нэрт хүн бөлгөө. Тэр нь өөрийн эхэд ийн хэмээн өгүүлрүүн; Чамаас автсан мөнгө гэвэл, түүний учир чиний хараасан бас миний сонссоноор өгүүлсэн нэгэн мянга нэгэн зуун хэсгүүд нь миний авсны тул бөгөөд надтай буй 2 хэмээн өгүүлсэнд түүний эх нь ийн; Миний хөвгүүн, чи Жахуагаар адистадлагдах болтугай! гэлээ. 3 Тийнхүү түүний мөнгөний нэгэн мянга нэг зуун хэсгүүдийг эхдээ хариулсанд түүний эх өгүүлрүүн; Би тэр мөнгөөр сийлсэн бөгөөд цутгасан хөргийг бүтээхийн тул өөрийн хөвгүүний тул Жахуад ариутгав. Тиймийн тул эдүгээ түүнийг чамд хариулна гэлээ. 4 Зүгээр тэр нь мөнгийг эхдээ хариулсан бөгөөд түүний эх нь мөнгөнөөс хоёр зуун хэсгийг аваад, цутгагчид өгөв. Тэр нь тэдгээр сийлсэн хийгээд цутгасан хөргийг бүтээв. Тэр нь Микэгийн гэрийн дотор бөлгөө. 5 Бас тэр Микэ гэгч хүн нь бурхдын гэртэй бөгөөөд Ифуд хийгээд Тайравуудыг бүтээгээд өөрийн хөвгүүдээс нэгийг ариутган ламаа болгов. 6 Тэр цагт Израйлд хаан ч эс байсан бөгөөд тус бүр хүн нь өөрийн дураар үйлдэв. 7 Тэнд атал Бидлихим Иудэд суусан Иудейгийн төрлийн болон Ливитний нэг залуу хүн бөлгөө. 8 Тийн бөгөөд тэр хүн нь Бидлихим Иудей балгаснаас суух орныг олохын тул гараад Ифарияам ууланд Микэгийн гэрт аянаараа ирэв. 9 Микэ нь түүнд өгүүлрүүн; Чи хаанаас ирэв ээ? гэсэнд тэр нь өгүүлрүүн; Чи Бидлихим Иудейгийн Ливитний хүн бөгөөд орныг хаана олохуй тэнд суухын тул одно 10 гэсэнд Микэ нь түүнд өгүүлрүүн; Надтай суу. Надад эцэг хийгээд лам болтугай! Тийн болбол би чамд жил бүр мөнгөний арван хэсэг хийгээд төгс хувцас ба тэжээлийг өгсүгэй! гэлээ. Тийнхүү Ливитний хүн нь оров. 11 Ливитний хүн нь тэр хүнтэй ханаж суув. Тийн бөгөөд тэр залуу хүн нь түүнд түүний нэгэн хөвгүүн мэт болов. 12 Бас Микэ нь тэр Ливитний хүнийг ариутган үйлдэв. Тэр мэт тэр нь Микэгийн лам болж түүний гэрт байв. 13 Тийн бөгөөд Микэ нь ийн; Надад Ливитний хүний миний лам болсны тул Жахуа нь надад сайныг үйлдэх хэмээн би эдүгээ мэднэ гэж өгүүлэв.
Арван наймдугаар бүлэг
1 Тэр цагт Израйлд хаангүй бөлгөө. Бас тэр цагт Дэнгийн овог нь өөрийн суухын тул өмчийг бэдрэв. Тэр юуны тул гэвэл, тэр цаг байтал тэдний өмч нь Израйлын овгийн дунд тусаагүй бөлгөө. 2 Тийн бөгөөд Дэнгийн хөвгүүд нь өөрийн төрлөөс гэвэл, өөрийн хязгаар болон Зора хийгэд Иштаулаас таван баатар хүнийг газрыг торчиж бэдрэхийн тул илгээн, тэдэнд өгүүлрүүн; Одогтун! Газрыг бэдрэгтүн! гэсэнд тэд нь Ифаряамын ууланд Микэгийн гэрт хүрээд тэнд байв. 3 Тэд нь Микэгийн гэрийн дэргэд хүрсэнд залуу Ливитний хүний дууг таниад, тэнд ороод түүнд өгүүлрүүн; Чамайг хэн энд авчрав ээ! Бас энд юуг үйлдэнэ вэ? Чамд энд юун буюу 4 гэж өгүүлсэнд тэр нь тэдэнд өгүүлрүүн; Ийм тийм Микэ надад үйлдэнэ. Түүний намайг хөлсөлснөөр би түүний лам буй 5 гэж өгүүлсэнд тэд нь түүнд өгүүлрүүн; Бидний одох зам нь бүтээмжтэй болох уу? үгүй юу гэж бидний мэдэхийн тул бурхнаас асууж хайрла! 6 хэмээн өгүүлсэнд лам нь тэдэнд өгүүлрүүн; Амраар одогтун! Таны одох зам нь Жахуагийн өмнө мөн буй гэлээ. 7 Тийнхүү тэд таван хүн нь одоод Лайст хүрээд тэндэс улсын амархан аюулгүй Шүдтэний ёсоор байсныг үзэв. Бас тэр газарт хэргийн учир ичүүлэх захирагч ч үгүй бөлгөө. Бас тэд нь шүдтэнээс хол болоод ямар ч хүнтэй хэрэггүй бөлгөө. 8 Тийн бөгөөд тэдний өөрийн Зора хийгээд Иштаулд байгч ах дүү нарт ирсэнд тэдний ах дүү нар нь тэдэнд ийн; Та юуг өгүүлнэ 9 гэсэнд тэд нь өгүүлрүүн; Босогтун! Тэдний тус гаралцъя. Тэр юуны тул гэвэл, бид газрыг үзэв. Тэр нь маш сайн буй. Та хөдлөлгүй байх буюу. Тэр газрыг эзлэхийн тул яаран орохоор одогтун! 10 Таны одоход бурхны түүнийг таны гарт өгсний тул та аюулгүй улс хийгээд уужим газарт хүрэх буй. Тэрхүү оронд ертөнцийн хамаг байх юмнаас нэг ч дутуугүй буй гэлээ. 11 Тийнхүү тэндээс Зора хийгээд Иштаулаас Дэнгийн төрлөөс болон зурган зуун дайны зэвсэгтэй хүн нь гарав. 12 Тэд нь одож Иудегийн Гиржэд Жирэмд буув. Тиймийн тул тэр газар нь эдүгээ өдөр болтол Дэнгийн буудал хэмээн нэрийдэгдэнэ. Тэр нь Хиржэд Жирэмийн хойт зүгт буй. 13 Тэндээс тэр нь Ифаряам ууланд одоод Микэгийн гэрт хүрэв. 14 Тийн бөгөөд Лаваг газрыг торчихуйяа одсон таван хүн нь өөрийн ах дүү нарт өгүүлрүүн; Эд гэрүүдийн дотор Ифуд хийгээд Тирэбүүд ба сийлсэн хийгээд цутгасан хөргүүдийн байхыг та мэднэ үү? Тиймийн тул эдүгээ таны юу үйлдэхийг мэдэгтүн! 15 гээд тэнд яван залуу Ливитний хүний гэр гэвэл, Микэгитйн гэрт хүрээд түүнийг мэндчилэв. 16 Харин тэд зургаан зуун дайны зэвсэгтэй хүн нь хаалгын орон газарт зогсов. 17 Тийнхүү газрыг торчихуй одсон таван хүн нь ороод сийлсэн хөрөг хийгэд Ифуд ба Тирэбүүд хийгээд цутгасан хэргийг авав. Лам нь хаалгын орох газарт зургаан зуун дайны зэвсэгтэй хүнтэй зогсов. 18 Бас тэдний Микэгийн гэрт ороод сийлсэн хөрөг хийгээд Ифуд ба Тирэвүүд хийгэд цутгасан хөргийг авсанд лам нь тэдэнд өгүүлрүүн; Та юуг үйлдэнэ вэ? 19 гэсэнд тэд нь түүнд өгүүлрүүн; Дуугүй байтугай! Аман дээрээ гараа тавин бидэнтэй од. Бас бидэнд эцэг хийгээд лам болтугай! Чамд нэг хүний гэрт лам болохоос Израйлын нэгэн овог хийгээд төрөлд лам болох нь дээр биш үү? 20 гэж өгүүлсэнд ламын зүрх нь баясав. Тийн бөгөөд Ифуд хийгээд Тирэбүүд ба сийлсэн хөргийг аваад улсын дун одов. 21 Тийн бөгөөд тэд нь буцаж хүүхэд хийгээд малууд ба барааг биеэс урьдаа явуулав. 22 Тэдний Микэгийн гэрээс холдсонд Микэгийн гэрийн ойр айлууд нь чуулаад Дэнгийн хөвгүүдийг нэхээд 23 Дэнгийн хөвгүүдэд дээдэв. Тийнхүү тэд нь нүүрээ эргэж Микэд ийн; Чамд юу буй буюу. Чиний бархирсан нь юуны тул буюу. 24 гэж өгүүлсэнд тэр нь өгүүлрүүн; Та миний бүтээсэн бурхад хийгээд ламыг авч одсон буй. Надад өөр юу ч үгүй бөгөөд чамд юу буюу, хэмээн таны өгүүлсэн нь юун буй буюу 25 гэсэнд тэд нь өгүүлрүүн; Бидний дунд дуугаа бүү сонсого. Тийн бус бөгөөс уурт хүмүүсийн чиний тус гүйхээр чи өөрийн амь хийгээд Хэрдэхидний амийг гээх болъюу 26 хэмээн өгүүлээд дэнгийн хөвгүүд нь аянаараа явав. Тийнхүү Микэ нь тэдний түүнээс хүчтэй байсныг үзээд буцаж өөрийн гэрт харив. 27 Тэр мэтээр тэд нь Микэгийн бүтээсэн хөрөг хийгээд түүний ламыг аваад Лайсын аюулгүй амархан улсад хүрээд тэднийг илдийн ирээр таслан балгасыг галаар түймэрдүүлэв. 28 Тийнхүү аврагчгүй бөлгөө. Тэр юуны тул гэвэл, тэр балгас нь Бид Рихувын дэргэд бэлд бөгөөд Шиднээс хол бөлгөө. Бас тэд нь ямар ч хүнтэй хэрэггүй ажу. Тэндээс тэд нь балгасыг үүдээд тэнд суув. 29 Тийн бөгөөд тэд нь балгасны нэрийг өөрийн Израйлд төрөгдсөн Дэн эцгийн нэрээр Дэн хэмээн нэрлэв. Зүгээр тэр балгасны урьдахь нэр нь Лайс бөлгөө. 30 Тэнд Дэнгийн хөвгүүд нь тэр хийгээд түүний хөвгүүд нь Дэнгийн овогт олз болгогдох цаг болтол лам нар болсон буй. 31 Тэд нь бурхны гэрийн Шилүд байсан бүхэл цаг болтол Микэгийн бүтээсэн сийлсэн хөргийг суулгав.
Арван есдүгээр бүлэг
1 Бас Израйлын дотор хаангүй болсон цагт Ифараяамын уулны хажууд нутагласан Ливийн овгийн нэгэн хүн нь Бидлихим Иудейгээс нэгэн бага гэргийг гэртээ авав. 2 Тийн бөгөөд түүний бага гэргий нь түүний тус таяъяангүйлаад, түүнээс салан Бидлихим Иудейд байгч өөрийн эцгийн гэрт буцаад тэнд дөрвөн сарын турш байв. 3 Тэндээс түүний нөхөр нь өөрийн боол хийгээд хоёр илжигтэйгээр түүнд эвтэйгээр хэлж түүнийг буцаахын тул босон одов. Тийн тэрхүү залуу эмийн түүнийг өөрийн эцгийн гэрт оруулсанд эцэг нь түүний үзээд түүнтэй учрахуйяа баясав. 4 Бас түүний хадам эцэг гэвэл, эмийн эцэг нь түүнийг суулгав. Тийн бөгөөд тэр нь түүнтэй гурав хоног байв. Бас тэд нь идэн уун хонов. 5 Тийн бөгөөд дөрөвдүгээр өдөр тэдний эрт маргааш боссонд тэр нь одохын тул босов. Зүгээр эмийн эцэг нь хүргэндээ ийн; Нэгэн бага боорцгоор зүрхээ амруулсны хойно одогтун! гэлээ. 6 Тэр мэт эмийн эцэг нь тэр хүнд чи ханатугай! Хонож Хайрла! Зүрхээ жаргуултугай! гэж өгүүлсний тул тэд хоёулан суугаад идэж ууж байв. 7 Тэндээс тэр хүн нь одохын тул босоход түүний хадам эцгийн түүнийг гуйсны тул дахин тэнд хонов. 8 Тийн бөгөөд тэр нь тавдугаар өдөр эрт маргааш одохын тул босоход эмийн эцэг нь түүнд өгүүлрүүн; Зүрхээ амруулан хайрла! гэж өгүүлсэнд тэд хоёулан хагас өдрийг өнгөрүүлтэл байгаад идэлцэв. 9 Тэндээс хүн хийгээд түүний бага гэргий ба, түүний боол тэдний одохын тул боссонд түүний хадам эцэг гэвэл эмийн эцэг нь түүнд өгүүлрүүн; Үдэш ойр болов хонож хайрлагтун! Мана. Өдөр нь дуусах болов. Чиний зүрх жаргуулан энд хонотугай! Тийнхүү маргааш гэртээ одохын тул явтугай! 10 Гэвч тэр хүн нь тэр шөнө байхын эс дурсан босож одоод Зибус гэвэл Иерусалимын тус хүрэв. Бас түүнтэй эмээлтэй хоёр илжиг хийгээд өөрийн нь бага гэргий нь буй бөлгөө. 11 Тийнхүү тэдний Зибусын дэргэд хүрсэнд үдэш ойр бөгөөд, боол нь өөрийн эзэнд өгүүлрүүн; Одъё. Энэ Зибусын улсын балгасанд ороод тэнд хонох миний болтугай! 12 хэмээн өгүүлсэнд эзэн нь түүнд өгүүлрүүн; Бид Израйлын хөвгүүдээс бус хүний балгасанд орж үл болох бид Кибид адсугай! гээд 13 бас боолдоо ийн өгүүлрүүн; Одъё. Эд ордоос нэг гэвэл, Кибиэд эсвэл Рэмэд хонохын тул оръё 14 гэсэнд тэд нь айн одоод нарны орох цагт Бикиминий Хэбнэд хүрэв. 15 Тийн бөгөөд тэд нь Кибиэд хонохын тул хажуугаар яван оров. Харин тэр хүний ороход хүн ч тэднийг гэртээ хоноход эс оруулсаны тул балгасны зээлд суув. 16 Тийн атал нэг өвгөн нь өөрийн хөдөлмөрөөс үдэшд тариалангаас буцан ирэв. Тэр гэвэл Ифриамын уулны хүн боловч Кибиэд суув. Зүгээр тэрхүү орны хүмүүс ч Бикиминий овгоос бөлгөө. 17 Тэр нь нүдээ өргөн балгасны захад аяны хүнийг үзээд тэр өвгөн нь түүнд ийн; Чи хаана хүртэл явна. Бас хаанаас ирэв. 18 гэсэнд тэр нь түүнд өгүүлрүүн; Бид Бидлихим Иудейд одоод Жахуагийн гэрт одно. Зүгээр хүн ч намайг гэртээ эс оруулав. 19 Бас бидний илжигдийн тул өвс хийгээд хүнс бөгөөд биеийн тул хийгээд шивэгчний ба, чиний боолуудтай ахуй залуу хүний тул талх хийгэд үзмийн ундаа буй амой. Нэг юм дутуугүй буй 20 гэсэнд өвгөн өгүүлрүүн; Чамд амар болтугай! Зүгээр чиний дутуу нь надаас автах болтугай! Ямагт захад бүү хонотугай! 21 хэмээсэнд түүнийг өөрийн гэрт оруулан илжигдийг идүүлэв. Бас тэд нь хөлөө угаагаад идэн уун байв. 22 Тэдний зүрхээ жаргуулсанд зарим муу авиртууд гэвэл, балгасны хүмүүс нь гэргийг тойрон үүдэнд талд гэрийн өвгөн эзэнд ийн; Чиний гэрт орсон хүнийг бидний түүнийг мэдэхийн тул гарган үйлд 23 гэсэнд тэр хүн гэвэл, гэрийн эзэн нь тэдэнд өгүүлрүүн; Ах дүү нар минь ээ! Тийн бус хорыг бүү үйлдэн хайрла! Энэ хүний миний гэрт орсоны тул энэ мунхагийг бүү үйлд. 22 Мана. Миний охин ба түүний бага гэргий нь буй. Эдүгээ би тэднийг гаргасуу. Тэднийг буулгагтун! Тэдэнд өөрийн дураар үйлдэгтүн! Зүгээр энэ хүнд энэ мунхагийг бүү үйлд 25 гэсэн боловч хүмүүс нь түүнийг эс сонсов. Тиймийн тул тэр хүн нь өөрийн бага гэргийг аваад түүнийг тэдэнд гаргав. Тэд ч түүнийг мэдэж бүхэл шөнө түүнийг муугаар хэрэглээд, үүр цайхад түүнийг тавив. 26 Тийн бөгөөд тэр эм нь үүр цайхад ирээд өөрийн эзний байгаа хүний гэрт ирээд үүдний дэргэд унаад өдөр болтол хэвтэв. 27 Тийнхүү түүний эзний маргааш эрт болсон гэрийн үүдийг тайлаад аяндаа явахын тул гарсанд түүний бага гэргийн гар үүдний тус байсан бөгөөд гэрийн үүдэнд унасаныг үзэв. 28 Тэр нь түүнд өгүүлрүүн; Бас явалцъя гэсэнд тэр нь хариуг эс өгүүлэв. Тийнхүү тэр нь түүнийг илжигний дээр өргөн өөрийн оронд одоод 29 гэртээ хүрээд хутгыг аван өөрийн бага гэргийг барьж түүний биеийг арван хоёр хувь болгон хуваагаад, түүнийг Израйлын хамаг хязгаарт илгээв Тэр тийн бүхийд хамаг илжигд нь өгүүлэлдрүүн; Адил үйлд Израйлын Египет газраас гарсан цагаас эдүгээ болтол эс үзэгдсэн буй. Түүнийг саналцан, зөвлөлцөн, хэлэлцэгтүн! хэмээлдэв.
Хорьдугаар бүлэг
1 Тийн бөгөөд хамаг Израйлын хөвгүүдийн чуулган нь гаран нэг хүн мэт бөгөөд Дангаас Бирсива хүртэл Килиади газартай Мичифад Жахуагийн өмнө чуулав. 2 Тэр мэт Израйлын хамаг овгуудын бүхэл улсын тэргүүлэгчид нь бурхны улсын чуулганы дотор гэвэл, дөрвөн бум явган явагчид илдийг баригчид нь биеэ илэрхийлэв. 3 Биниминий хөвгүүд нь Израйлын хөвгүүдийн Мичифад одсоныг сонсов. Тийн бөгөөд Израйлын хөвгүүд нь ийн өгүүлрүүн; Тэрхүү хор нь яаж үйлдсэн буй хэмээн бидэнд мэдүүлтүгэй! 4 хэмээн өгүүлсэнд алсан эмийн Ливитний хүмүүс нь өчрүүн ийн; Би Биниминий Кибиэд гэвэл би хийгээд миний бага гэргий нь хонохийн тул ирэв. Тийнхүү Кибиэгийн хүмүүс нь шөнийн цагт миний тус босон гэрийг тойрон, намайг алах зоригтой бөлгөө. Бас миний бага гэргийг булааснаар тэр нь үхэв. 6 Тийн бөгөөд би бага гэргийгээ аваад түүнийг хэсэг хэсгээр огтлоод Израйлын өмчийн хоног газарт илгээв. Тэр юуны тул гэвэл, тэд нь таяаангуйн хурьцал хийгээд мунхагийг Израйлын дотор үйлдэв. 7 Эдүгээ та бүгдээр Израйлын хөвгүүд болон энд таны зөвлөлгөө хийгээд санаачлалыг өгүүлэгтүн! 8 гэсэнд улс нь ганц хүн мэт босоод ийн; Биднээс нэг ч өөрийн майханд үл одогтун! Өөрийн гэрт ч үл харих буй. 9 Зүгээр эдүгээ бид Кибиэд энэ хэргийг үйлдэх гэвэл, шавааг орхин түүний тус одохын тул Израйлын хамаг овгуудаас зуун хүнээс арвыг аван, мянгаас зууг аван, түмээс мянггыг авах буй. 10 Тэд ч улсын түм хүнсийг авчирах бөгөөд Биниминий Кибиэд хүрэхэд тэдний израйлд үйлдсэн хамаг мунхагийн ёсоор тэдэнд үйлдэх болъюу гэв. 11 Тийн бөгөөд Израйлын хамаг улсууд нь балгасны тус ганц хүн мэт нөгцөн чуулав. 12 Бас Израйлын овгууд нь хүмүүсийг Биниминий бүхэл овогт илгээж ийн хэмээн өгүүлрүүн; Энэ таны дотор үйлдсэн хор юу буюу . 13 Тиймийн тул тул Кибиэд байгч муу хүмүүийг бидний тэднийг алж, Израйлаас хорыг гаргахын тул бидэнд өгөгтүн! хэмээн захиулав. Харин Биниминий хөвгүүд нь өөрийн ах дүү нар гэвэл Израйлын хөвгүүдийн тус дайлж гарахын тул Кибиэд чуулав. 15 Тийн бөгөөд тэр цагт балгадын болон Биниминий хөвгүүдийн тоо гэвэл, илдийг баригч хоёр түм зургаан мянган хүн бөгөд Кибиэн улс нь долоон зуун сонгосон хүмүүс нь дуудсан бөлгөө. 16 Энэ хамаг улсаас долоон зуун хүн нь сулгайвчилагчид бөгөөд чулуудыг Шитимээр хайваас, хялгасыг үл алддаг бөлгөө. 17 Бас Биниминий гадна Израйлын хүн нь дөрвөн бус илдийг баригч болон бүгдээр дайлах хүмүүс бөлгөө. 18 Тийнхүү Израйлын хөвгүүд нь босож Бидэд одоод бурхнаас зөвлөгөөг эрэн ийн; Биднээс гэрээр зарлиг болруун; Иудей нь гарах болтугай! 19 хэмээсэнд Израйлын хөвгүүд нь маргааш босон Кибиэгийн тус буув. 20 Тийн бөгөөд Израйлын хүмүүс нь Биниминий тул дайлахын тул одож Израйлын хүмүүс нь Кибиэд дайнд оролцохоор тэдний тус одов. 21 Тийн бөгөөд Биниминий хөвгүүд нь Кибиэгээс гараад Израйлын хоёр түм хоёр мянган хүнийг тэр өдөр алж таслав. 22 Тийн боловч улс гэвэл Израйлын хүмүүс нь зүрхээ бататган тэргүүн өдөр дайнд оролцсон оронд дайнд оролцохоор дахин одов. 23 Зүгээр Израйлын хөвгүүд нь гаран Жахуагийн өмнө үдэш болтол уйлж Жахуагаас зөвлөлгөө эрэн ийн; Би өөрийн Биниминий дүүгийн хөвгүүдийн тус дайлахын тул гарах уу? гэж асуусанд Жахуа нь түүний тус гартугай! хэмээн зарлиг болов. 24 Тийн бөгөөд хоёрдугаар өдөр Биниминий хөвгүүдийн тус Израйлын хөвгүүд нь ойр ирэв. 25 Тийн бөгөөд хоёрдугаар өдөр Биниминий хөвгүүдийн тус Израйлын хөвгүүд нь орй ирэв. 25 Тийнхүү Бинимин нь хоёрдугаар өдөр Кибиэгээс гараад Израйлын хөвгүүдээс нэг түм найман мянган хүнийг алж таслав. Бүгдээр тэд нь илдийг баригчид бөлгөө. 26 Тийн бөгөөд Израйлын хамаг хөвгүүд хийгээд хамаг улс нь гаралцан бурхны гэрт ирээд уйлалцан тэнд Жахуагийн өмнө суун үдэш болтол бяцхан шатаалт тахилууд хийгээд эвийн тахилуудыг Жахуагийн өмнө өргөв. 27 Тэр юуны тул гэвэл, Бурхны тогтоолын хайрцаг нь тэр цагт тэнд байсан бөгөөд, Аруны Илиачар хөвгүүний Фишихис хөвгүүн нь хайрцгийн өмнө тур цагт байв. 28 Тийнхүү Израйлын хөвгүүд нь Жахуагаас эрэн ийн; Би өөрийн Бинимин дүүг хөвгүүдийн тус дайлахын тул дахин гарах уу эсвэл зогсох уу хэмээн асуусанд Жахуа нь ийн; Гарагтун! Тэр юуны тул гэвэл, би өглөө өдөр тэднийг таны гарт үхэх буй хэмээн зарлиг болов. 29 Тийнхүү Израйл нь нууцаар хэвтэгчдийг Кибиэг тойруулан тавив. 30 Израйлын хөвгүүд нь Биниминий хөвгүүдийн тус гуравдугаар өдөр гараад Кибиэгийн тус урьд ёсоор дайнд оролцохоор одов. 31 Тийн бөгөөд Биниминий хөвгүүд нь улсын тус гараад балгасаас холдож улсаас гучиад хүнийг замуудын дээр урьд ёсоор эхэлж алан таслав. Тэд замуудаас нэг нь бурхны гэрт хүрнэ. Нөгөө ч тариалангаар Кибиэд хүрнэ. 32 Тэр мэтээр Биниминий хөвгүүд нь ийн; Тэд нь урьд ёсоор бидний өмнөөс таслагдана гэв. Зүгээр Израйлын хөвгүүд нь өгүүлрүүн; Бид дутааж балгасаас замуудад тэднийг холдуулъя 33 хэмээн өгүүлсэнд Израйлын хамаг хүмүүс нь өөрийн орноос Бавал Дамарт дайнд оролцохоор одов. Бас Израйлын нууцаар хэвтэгчид нь өөхийн хөвтсэн ордоос гэвэл, Кибиэгийн агуйдаас гарав. 34 Тийн бөгөөд бүхэл Израйлаас сонгосон нэг түмэн хүний Кибиэгийн тус одсоноор дайн аймшигт бөлгөө. Тэд ч хор нь бидний ойр буй хэмээн эс мэдэв. 35 Тийн бөгөөд Жахуагийн Биниминийг Израйлын өмнө тасалсанаар Израйлын хөвгүүд нь тэр өдөр Биниминитэнээс бүгд илдийг баригч хоёр түм таван мянга нэг зуун хүнийг алав. 36 Тийнхүү Биниминий хөвгүүд нь бид таслагдана хэмээн үзэв. Тэр гэвэл Израйлын хүмүүс нь тэдний Кибиэгийн дэргэд тавьсан нууцаар хэвтэгчдэдээ яаран Кибиэд хөөв. Бас нууцаар хэвтэгчид нь дэлгэрэн, бүхэл балгасыг илдийн ирээр эвдэв. 38 Жич Израйлын хүмүүс хийгээд нууцаар хэвтэгчид хоёрын хооронд тэмдэглэсэн тэмдэг бөлгөө гэвэл нууцаар хэвтэгчдийн их утаат галын дөлийг балгасаас гаргах нь бөлгөө. 39 Тийнхүү Израйлын хүмүүийн дайнаас буцахад Бинимин нь Израйлын хүмүүсээс гучаад хүнийг эхэлж алан таслав. Бас тэд нь ийн; Тэд нь бидний өмнө урьд дайнд мэт яруу таслагдана. 40 Зүгээр галын дөл хийгээд утааны баганын балгасаас эхэлж гарсанд Биниминий хөвгүүд нь гэдэргээ гарав. Мана. Бүхэл балгасны дөл нь огторгуйд гарсан буй. 41 Тэндээс Израйлын хүмүсийн буцахаар Биниминий хүмүүс нь бэдрэв. Тэр юуны тул гэвэл, тэд нь биеийн тус хорын ирснийг үзэв. 42 Тиймийн тул тэд нь Израйлын хүмүүсийн өмнөөс говийн зүгээр дутаавч, дайн нь тэднийг нэхэв. Бас балгадаас ирэгсэд ч тэднийг замын дунд эвдэв. 43 Бас Биниминий хүмүүсийг тойруулан тэднийг нэхэж Кибиэгийн зүүн зүгийн дэргэд химдээр гишгэв. 44 Тэр мэт Биниминий хамаг баатрууд болон нэг түм найман мянган хүн нь унав. 45 Бас тэдний буцан говийн зүг дутаасан бөгөөд тэднээс замуудын дээр таван мянган хүнийг түүж алаад, тэднийг Кидум хүртэл нэхэж бас хоёр мянган хүнийг алав. 46 Тийнхүү тэр өдөр Биниминий илдийг баригч бүгдээр баатрууд болон хоёр түм таван мянган хүн нь алагдав. 47 Зүгээр зургаан зуун хүн нь эргэж говьд байгч хадамд дутаагаад Кимүн хаданд дөрвөн сарын туршаар байв. Тэр мэтээр Израйлын хүмүүс нь Биниминий хөвгүүдийн тус дахин буцаад, балгасны хүн ч мал ч хамаг алагсад тэднийг илдээрээ алав. Жич тэдний олсон хамаг балгадыг түймэрдүүлэв.
Хорин нэгдүгээр бүлэг
1 Бас Израйлын хүмүүс нь Мисфад тангараглан ийн; Биднээс хэн ч охиноо Биниминд гэргий болгон үл өгөх буй хэмээн өгүүлэв. 2 Тийн бөгөөд улс нь бурхны гэрт ороод бурхны өмнө үдэш болтол байж дуугаран ихэд уйлалцан ийн; 3 Израйлын Жахуа аа! Израйлд юуны тул энэ мэт болов гэвэл эдүгээ өдөр Израйлд нэг овог дутах амой гэв. 4 Тэр өдрийн маргааш улс нь эрт босоод тэнд тахилын ширээг үүдээд шатаалт тахилууд хийгээд эвийн тахилуудыг өргөв. 5 Бас Израйлын хөвгүүд нь ийн хэмээн өгүүлрүүн; Израйлын хамаг овгуудаас Жахуад чуулгантай эс ирсэн нь хэд буюу. Тэр юуны тул гэвэл, тэд нь Жахуагийн өмнө Мисфад хэн ч үл ирэх хүний учир түүний аргагүй алагдахыг чангаар тангарагласан бөлгөө. 6 Зүгээр Израйлын хөвгүүд нь өөрийн Бинимин дүүгийн учир гэмшил төрөн өгүүлрүүн; Бид энэ цагт Израйлаас нэг овгийг огтолсон бөгөөд 7 тэдэнд өөрийн охидыг гэргий болгон үл өгөх хэмээн бид Жахуад тангарагласны тул үлдэгсдийн тул гэргэс авахын учир юу үйлдэх вэ? гээд 8 тэр юуны тул гэвэл, улсын тоологдсонд тэнд Зибэс Килиадын улсаас нэг ч эс ирсэн бөлгөө. 10 Тиймийн тул чуулган нь их баатруудаас нэг түм хоёр мянгыг тэнд илгээн тэдэнд ийн өгүүлрүүн; Одогтун! Кибэс Килиадын хүмүүс хийгээд эхнэрүүд ба хүүхдийг илдийн ирээр таслагтун! 11 Таны үйлдэх хэрэг гэвэл та аливаа эр хүнтэй хийгээд эртэй хэвтсэн аливаа эмийг бүрэн эвдэх болъюу хэмээн захив. 12 Тийн бөгөөд тэд нь Зибэс Килиадын улсын дотор эр эс хэвтсэн болон эрийг эс мэдсэн дэрвөн зуун залуу охиныг олоод тэднийг Ханаван газрын Шилуд ахуй буудалд авчирав. 13 Тийн бөгөөд бүхэл чуулган нь Рэм ун хаанд байсан Биниминий хөвгүүдэд хэлэлцэх хийгээд эвтэйгээр тэднийг дуудахын тул илгээв. 14 Тэрцагт Биниминий улсын буцсанд Зибэс Килиадын амьдаар аварсан охиныг тэдэнд гэргэс болгон өгөв. Тийн боловч тоо нь тэдний тус дутуу бөлгөө. 15 Тийн бөгөөд улс нь Жахуагийн Израйлын овгуудын дотор завсарыг болгосоноор Биниминий учир гэмшив. 16 Тэндээс чуулганы өвгөд нь өгүүлрүүн; Бид Биниминээс эмсийг алагдсаны тул үлдсэн хүмүүст гэргэс авахын тул юуг үйлдэх вэ гээд 17 бас ийн өгүүлрүүн; Израйлаас нэг овгийн үл эвдрэхийн тул Биниминий үлдэгсдийн тул өмч ахуй гэрдэх буй 18 Харин Израйлын хөвгүүдийн ийн; Биниминд хэн ч гэргийг өгвөөс хараагдах болтугай! хэмээн тангарагласны тул бид тэдэнд өөрийн хүүхэдтэй гэргэс болгон өгч үл чадна гэв. 19 Бас тэд нь өгүүлрүүн; Жил бүр Шилугийн дотор Бидилын хойд зүгт болон Бидилээс Шикилт одох замын зүүн зүгт Либунагийн өмнө зүгт тэнд Жахуагийн найр буй гэв. 20 Тиймийн тул тэд нь Биниминий хөвгүүдэд ийн өгүүлрүүн; Одогтун! Үзмийн тариалангуудын дотор хүлээгтүн! 21 Тийнхүү хэрвээ Шилугийн охин нь бүжиглэлийг бүжиглэхийн тул гарах бөгөөс эл, та үзмийн тариалангуудас гаран Шилугийн охиноос тус бүр хүн нь өөрийн тул гэргийг аваад Биниминий газарт одогтун! 22 Тийн бөгөөд тэдний эцэг нар буюу ах дүү нар буюу бидэнд гомдож ирэхэд бид тэдэнд ийн; Бидний тул тэднийг хайрлагтун! Тэр юуны тул гэвэл, бид дайлах цагт тэднийг гэргэсийг эс үлдээв. Та эдүгээ тэндэнд өгсөний тул залат болох буй хэмээн өгүүлэгтүн! 23 гэсэнд Биниминий хөвгүүд нь энэ мэт үйлдэн өөрийн тул бүжиглэгчдээс гэргэсийг буцааж авав. Тэндээс тэд нь өөрийн өмчид одож хариад, балгадаа засан тэдний дотор суув. 24 Тийн бөгөөд тэр цагт Израйлын хөвгүүдийн тус бүр хүн нь өөрийн овог хийгээд өөрийн төрөлд одов. Тийнхүү тэндээс тус бүр хүн нь өөрийн өмчид одов. 25 Тэр цагт Израйлд хаангүй байсны тулд хүн бүр нь өөрийн дураар үйлдэв. Шүүгчид хэмээгч ном төгсөв. Шүүгчид