1 Бинжиамины газрын Анатудад суусан лам нараас Хиликиагийн Жиримиа хөвгүүний үгс гэвэл, 2 Иудегийн Амун хааны Зусиа хөвгүүний эзэлсэн цагийн арван гуравдугаар жилд Жахуа нь түүнд зарлиг болов. 3 Иудегийн Зосиа хааны Жихуяким хөвгүүний цагт, Иудегийн Зосис хааны Захияа хөвгүүний арван нэгдүгээр жилийг дуустал гэвэл, Иерусалимыг тавдугаар сард олз болгон аваачсан цаг болтол болов. 4 Тэр цагт Жахуа нь надад зарлиг болруун; 5 Миний чамайг умайн дотор бүтээх цагаас урьдд би чамайг таниад чиний төрөгдөхөөс урьд чамайг ариун болгон улсуудад форофид болгон тогтоов. 6 хэмээн зарлиг болсонд би айлтгаруун; Аяяа, Жахуа эзээн! Би өгүүлж үл чадна. Тэр юуны тул гэвэл, би хүүхэн буй 7 хэмээн айтгасанд Жахуа нь надад ийн; Би хүүхэн буй хэмээн бүү өгүүл. Зүгээр миний чамайг алинд илгээх түүнд одож, миний чамд юу зарлигласныг өгүүлтүгэй! 8 Тэдний нүүрээс бүү айтугай! Тэр юуны тул гэвэл, би чамайг аврахын тул чамтай болох буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 9 хэмээн зарлиг болгоод Жахуа нь мутраа сунган, миний аманд хүргэн ийн; Мана. Би өөрийн зарлигийг чиний аманд оруулав. 10 Ү3 Би эдүгээ өдөрт угтсанаар гаргах хийгээд хоосруулж эвдэх ба доройтуулах хийгээд үүдэх ба цацахын тул чамайг улсуудын дээр хийгээд эзэлбиридийн дээр эрхт болгов. 11 хэмээн зарлиг болгоод бас Жахуа нь надад зарлиг болруун; Жиримиа аа! Эенчээр юуг харна вэ? хэмээн зарлиг болсонд би айлтгаруун; Шакад модны гишүүнийг харна бий. 12 хэмээн айлтгасанд Жахуа нь надад ийн; Чи зөвөөр харав. Тэр юуны тул гэвэл, би өөрийн зарлигийг бүтээхэд яарах буй. 13 хэмээн зарлиг болгоод бас Жахуа нь надад дахин зарлиг болруун; Жиримиа чи юуг харна вэ? хэмээн зарлиг болсонд би айлтгаруун; Уурыг гаргагч тогоог харна би. Түүний амсар нь хойт зүгээс байна. 14 хэмээн айтгасанд Жахуа нь надад ийн; Хойт зүгээс хор нь газрын тус хамаг улсын тус гарахын эзэлгүүрний хамаг төрлүүдийг дуудах буй. 15 Тэд нь ирэх бөгөөд тус бүр өөрийн ширээг Иерусалимын хаалганы орох оронд хийгээд түүний хамаг хэрмүүдийн тус ба Иудегийн хамаг балгадын утс тавих буй. 16 Тийн бөгөөд би тэдний тус тэдний хамаг муугийн учир шүүврээ мэдүүлэх буй. Тэр юуны тул гэвэл, тэд нь намайг огооосн бусад бурхдад анхилах үнэртнийг шатааж, өөрийн гарын үйлдвэринд мөргөсөн буй. 17 Тиймийн тул бэлхүүсээ бүслэн босоод, миний чамд хамаг захихыг түүнд өгүүлэн үйлд. Миний чамайг тэдний өмнө үл таслахын тул тэднээс бүү айтугай! 18 Тэр юуны тул гэвэл, би эдгээ өдөр энэ бүхэл газрын тус хийгээд Иудегийн хаадын тус ба Иудегийн ноёдын тус хийгээд түүний лам нарын тус ба газрын улсын тус чамайг хүрээлсэн балгас хийгээд төмөр багана ба зэс хана мэт болгов. 19 Тийнхүү тэд нь чиний тус тайлах буй. Зүгээр чамайг үл дийлэх буй. Тэр юуны тул гэвэл, би чамайг аврахын тул чамтай болох буй хэмээн Жахуа нь зарлиг болно.
Хоёрдугаар бүлэг.
1 Жахуа нь надад зарлиг болруун; Одоод Иерусалимын сонсоход дуудан ийн өгүүл. Жахуагийн зарлиг болсон нь ийн; Би чиний учир чиний бага насны дуртай сэтгэл хийгээд чиний хэлэлцэгдсэн цагийн янаглалыг санана. 2 Тэр цагт чи говьд гэвэл эс тарьсан газарт намайг даган явав. 3 Израйл хийгээд түүний үрсийн анхны өсгөвөр нь Жахуад ариун бөлгөө. Түүнийг хамаг эвдэгчид нь буруутай бөлгөө. Тэдний дээр хор нь ирэв хэмээн Жахуа зарлиг болно. 4 Яахув гэр ээ! Израйлын гэрийн хамаг төрлүүд ээ! Жахуагийн зарлигийг сонсогтун! 5 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Таны эцэг нар нь надад ямар муу үйлийг олов оо? Тэр юуны тул гэвэл, тэд нь надаас холдоод дэмийрлийг даган дэмийрэв. 6 Тэд нь ийн; Биднийг Египет газраас авчирч говиор гэвэл, хоосон хийгээд эзэнгүй газар хүний эс алсдан газар, хүний эс суусан газраар удирдсан Жахуа нь хаана буюу хэмээн эс өгүүлэв. 7 Бас би сайн газрын үрс хийгээд сайнаас идэхийн тул таныг түүнд оруулав. Зүгээр та ороод миний газрыг бузарлан, миний өмчийг бузар болгов. 8 Лам нар нь ийн; Жахуа, хаана вэ? хэмээн эс өгүүлэв. Жич тогтоолыг мэдэгчид нь намайг эс танив. Бас сахигчид нь миний тус урвав. Форофид нар нь Бавэлийн нэрээр форофидлон, тусгүйнүүдийг даган явалцав. 9 Тиймийн тул би дахин тэдэнтэй хэрэлдэн, таны хүүхдийн рстэй хэрэлдэх буй хэмээн Жахуа нь зарлиг болов. 10 Тэр юуны тул гэвэл, Кититний газарт одоод Китэрт илгээн сайтар шинжилж, энэ мэт үйл нь болсон буюу хэмээн үзэгтүн! 11 Улс нь өөрийн бурхдыг бурхад бус андалдсан буй. 12 Огторгуй аа! Үүний учир гайхаж айтугай! Ихэд чичиртүгэй! хэмээн Жахуа нь зарлиг болно. 13 Тэр юуны тул гэвэл, миний улс нь хоёр мууг үйлдэв хэмээвэл, тэд нь амьд усны булаг байгч намайг огоорч, өөрийн тул савс гэвэл, усыг барихгүй эвдэрсэн савнуудыг цавчин үйлдсэн буй. 14 Израйл нь боол эсвэл гэрт төрөгдсөн боол буюу. Тэр нь юуны тул тоногдсон буюу. 15 Түүний тус залуу арслангууд нь урхирч аймшигтай дуу гаран , түүний газрыг хоосруулав. Түүний балгад нь эвдэрсэн бөгөөд суух хүнгүй буй. 16 Жич Нов хийгээд Тахнанисын хөвгүүд нь чиний толгойн оройг дарах буй. 17 Чиний Жахуа бурхны чамайг замаар удирдахад чи түүнийг огоорсноор үүнийг биедээ хүргэсэн биш үү? 18 Тийн бөгөөд чи Египетийн замд Сидорын усуудын уух ямар хэрэг буй. Жич Асирын замд Египет голын усыг уух чамд ямар хэрэг буй. 19 Чиний буруу нь занчих бөгөөд урвах нь чамайг сургах буй. Тийн бөгөөд чиний Жахуа бурхнаа огоорсон бөгөөд надаас айхуйяа болихуй хилэнцэт гашуун юм мөн ахуйг мэдэж үз хэмээн чуулгадын Жахуа бурхан нь зарлиг болно. 20 Өнөөс би чиний буулгыг эвдээд хүлээхийг таслав. Бас чи бээр ийн; Би үл зарагдах буй хэмээн өгүүлсэн боловч аливаа өндөр уулны дээр хийгээд аливаа ногоон модны доор биеэ доорд болгон садар эм мэт үйлдсэн буй. 21 Харин би чамайг сайн үзэм болох үнэн хөрөнгө болгон тарьсан боловч чи яах гэж хувилсан буй. Чи надад зэрлэг үзмийн муу мод болов. 22 Тэр юуны тул гэвэл, чи биеэ сүүгээр угаан саванг ававч, чиний хилэнц нь миний өмнө буртгаар тэмдэглэгдсэн буй хэмээн Жахуа эзэн нь зарлиг болно. 23 Чи бээр ийн; Би эс бузарлагдаад, Бавалуудыг даган эс явсан буй хэмээн яах гэж өгүүлсүү. Балын дотор явдгаа ү3 Үйлдсэнээ мэд. Чи хурдан тэмээ мэт өөрийн замаар яван, 24 говьд байх зэрлэг илжиг нь их хүслээрээ салхийг үнэсдэг. Түүний хирд хэн нь түүнийг эргүүлж чадах вэ? Аль хэн түүнийг бэдрэх бол ичих буй. Түүний сарын өнгөрсний хойно түүний олох буй. 25 Хөлөө нүцгэн болгохоос хийгээд хоолойгоо ундаасахаас зогсоон үйлд. Зүгээр чи бээр ийн; Найдлагагүй буй. Үнэхээр би оролтныг янаглаж тэднийг даган явсу хэмээн өгүүлэв. 26 Хулгайчийн баригдахдаа ичдэг мэт түүнчлэн Израйлын гэр гэвэл, тэд хийгээд тэдний хаад ба тэдний ноёд хийгээд тэдний лам нар ба тэдний форофид нар нь ичүүлэгдэх буй. 27 Тэд нь модонд ийн; Чи миний эцэг мөн. Чулуунд ийн; Чи намайг төрөв хэмээн өгүүлдэг. Үнэхээр тэд нь надад нүүрийн оронд нуруугаа эргүүлэв. Харин тэд нь зовлонгийн цагтаа ийн; Аяа, босоод биднийг тонилгон соёрх! хэмээн өгүүлэх буй. 28 Зүгээр чинй үйлдсэн бурхад нь хаана буй. Тэд нь чиний зовлонгийн цагт босоод чамайг тонилгох болтугай! Тэр юуны тул гэвэл, Иуде ээ! Чиний балгадын тоо мэт, түүнчлэн чиний бурхад мөн. 29 Та юуны тул надтай хэрэлдэх буюу. Жахуа нь зарлиг болруун; Та бүгдээр миний төлөө урвав. 30 Би таны хүүхдийг дэмийгээр занчин сургав. Тэд нь сургаалыг эс авав. Таны илд нь таслагч арслан мэт таны форофид нарыг алав. 31 Үеийн улс аа! Жахуагийн хэргийг үзэгтүн! Би Израйлд говь мэт эсвэл харанхуй газар мэт болсон буюу. Миний улс нь ийн; Бид бээр эрхтэн буй. Бид бээр бас чамд үл ирсү гэлээ. 32 Охин нь өөрийн чимгийг мартах юу. Тушаатад одох охин нь хувцсуудаа мартах юу. Зүгээр миний улс нь тоо томшгүй өдрүүдэд намайг мартсан буй. 33 Чи янаглалыг бэдрэхүйеэ замаа юуны тул засму. Чи муучуудад явдлаа сургасан буй. 34 Бас чиний хормойд цус гэвэл, үгээгүү нүгэлгүйнүүдийн амийг цус олдсон буй. Би түүний малтсан нүхний дотор бус, харин эд бүгдээрийн дээр олсон буй. 35 Зүгээр чи ийн; Миний нүгэлгүй болсны тул үнэхээр түүний хилэн нь надаас буцах буй за хэмээн өгүүлсэн буй. Мана. Би нүгэлгүй хэмээн чиний өгүүлсний тул би чамайг шүүх буй. 36 Чи явдлаа дахин хувилган биеэ юуны тул маш жигшүүртэй болгому. Үнхээр чи Асирийн учир исэн мэт, түүнчлэн Египетийн учир ичих больюу. 37 Жич Чи түүнээс гаран, гараа толгой дээрээ тавьж гарах буй. Тэр юуны тул гэвэл, Жахуа нь чиний түшсэн юмнуудаас жигшсэн буй. Тийнхүү чи тэднээр бүтээмжит үл болох буй.
Гуравдугаар бүлэг.
1 Өгүүлсэн нь ийн; Хэрэв аль хэн хүн нь гэргийгээ орхивол, гэргий ч түүнээс хагацан, бусад хүнийх болох бөгөөс эр нь түүнийг дахин авах юу. Тэрхүү газар нь их бузар болох биш үү? Тийн боловч чи олон янаглагчидтай тачьяангуйлсан буй. Тийн боловч надад буц хэмээн Жахуа нь зарлиг болно. 2 Нүдээрээ ширтэж өндөр газруудыг харан үйлд. Чиний эс бузарлагдсан газар нь хаана буюу. Чи замуудаар сууж говийн Араб улсын нэгэн мэт хүлээж, садах хийгээд буруугаараа газрыг бузарлуулав. 3 Тийн бөгөөд бороо нь эс өгөгдсөн бөгөөд хойтох бороо ч үгүй болсон боловч чи садар эмийг нүүрэнд болоод ичихүйеэ эс дуршив. 4 Жич чи энэ цагаас аван, надад дуудан ийн; Миний эцэг ээ! Чи миний бага насны удирдагч мөн хэмээн үл өгүүлэх буюу. 5 Хилэн нь мөнхөд байх юу. Эцэс болтол байх юу. Мана. Чи чадлаараа бурууг өгүүлэн үйлдэн авай. 6 Жич Зосиогийн хааны цагт Жахуа нь надад ийн; чи урвагч Израйлын үйлдсэнийг үзэвч, тэр нь аливаа өндөр ууланд хийгээд аливаа ногоон модонд одож тэнд тачьяангуйлав. 7 Түүнтэй тэр мэтээр үйлдсэний хойно би түүнд ийн; Надад буц хэмээн зарлиг боловч тэр нь эс буцав. Бас түүний итгэлгүй Иуде охин дүү нь үзэв. 8 Тийн бөгөөд миний ажигласнаар түүнд хагацуулах бичгийг өгсөн боловч, түүний итгэлгүй Иуде охин дүү нь эс айж өөрөө одож тачьяангуйлан үйлдэв. 9 Бас тэр нь өөрийн хамаг тачьяангуйгаар газрыг бузарлан, чулуу хийгээд модоор тачьяангуйн хурьцлыг бүтээсэн буй. 10 Тийн боловч түүний итгэлгүй Иудегийн дүү охин нь магад зүрхээр бус харин мэхтээр буцав хэмээн Жахуа нь зарлиг болно. 11 Тиймийн тул Жахуа нь надад ийн; Урвасан Израйл нь итгэлгүй Иудегээс биеэ үлэмж зөвшөөсөн буй. 12 Одоод эд үгсийг хойт зүгээр дэлгэрүүлэн ийн өгүүл; Жахуагийн зарлиг болсон нь ийн; Урвасан Израйл аа! Буц. Тийн болбол би чамайг хилэнтэйгэр үл гарах буй. Тэр юуны тул гэвэл, би өршөөлтэй бөгөөд мөнхөд хилэнгээ үл байлгах буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 13 Ямагт буруугаа илэрхийлэн үйлд гэвэл, чи өөрийн Жахуа бурхны тус нүглийг үйлдэн, ядлаа оролтонтой аливаа ногоон модны доор цацав. Бас миний дууг эс сонсов хэмээн Жахуа нь зарлиг болно. 14 Урвасан хүүхэд ээ! Надад буцагтун! хэмээн Жахуа нь зарлиг болно. Тэр юуны тул гэвэл, би танд эр мэт болсон буй. Бас би балгаснаас нэгийг аван, аймгаас хоёрыг аван, таныг Шиюунад авчирч, 15 Танд миний зүрхний ёсоор сахисныг өгсү. Тэд нь таныг утга хийгэд эрдмээр тэжээн буюу. 16 Тийн бөгөөд таны газарт үлэмжилж олон болох цагт тэд нь ийн; Жахуагийн тогтоолын хайрцаг мөн хэмээн дахин үл өгүүлэх буй хэмээн Жахуа нь зарлиг болно. Бас энэ нь тэдний сэтгэлд үл орох буй. Бас тэд нь түүнийг үл санаж л хэрэглэх буй. Тийнхүү энэ нь дахиж үл бүтээгдэх буй. 17 Тэр цагт Иерусалим нь Жахуагийн ширээ хэмээн нэрийдэх буй. Тийнхүү хамаг улсууд нь түүнд гэвэл Жахуагийн нэрд Иерусалимын дотор хураагдах буй. Жич тэд нь өөрийн муу зүрхний хүслээр дахин үл явах буй. 18 Тэр цагт Иудегийн гэр нь Израйлын гэртэй одолцох буюу. Тийн бээр тэд нь хойтох газраас миний таны эцэг нарт өмч болгон өгсөн газарт ирэлцэх буй. 19 Зүгээр миний зарлиг болсон нь ийн; Би чамайг хүүхдийн дунд яах гэж тавин, хүсэмжит газар гэвэл, улсуудын чуулганы сайхан өмчийг яах гэж чамд өгөх буюу. Бас чи надад ийн; Миний эцэг ээ! хэмээн дуудан, намайг ддагахаас үл буцах буй гэж зарлиг болов. 20 Израйлын гэр ээ! Үнэхээр эм нь өөрийн эрийн тус мэхтээр үйлддэг мэт түүнчлэн та надад мэхтээр үйлдсэн буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 21 Өндөр газруудын дээр дуу нь сонсогдоно. Тэр гэвэл, Израйлын хөвгүүдийн уйллага хийгээд гуйлга буй. Тэр юуны тул гэвэл, тэд нь явдлаа буруутай болгон, өөрийн Жахуа бурхныг мартсан буй. 22 Урвасан хүүхэд ээ! Буцагтун! Би таны урвасан явдлаас таныг эдгээх буй. Мана. Бид чамд ирнэ. Тэр юуны тул гэвэл, чи бидний Жахуа бурхан мөн. 23 Үнэхээр уулс хийгээд хадны хутгалал нь дэмий буй. Үнэхээр бидний Жахуа бурхан нь Израйлын туйлгал мөн буй. 24 Өөр бидний бага наснаас ичгүүр нь бидний эцэг нарын үйлдвэрнийг эвдэн, тэдний сүргүүд хийгээд мал ба хөвгүүд хийгээд охидыг эвдсэн буй. 25 Бид ичгүүртээн хэвтэнэ. Бидний гутамшиг нь биднийг бүрхээнэ Тэр юуны тул гэвэл, бид хийгээд бидний эцэг нар нь бидний Жахуа бурхны тус нүглийг үйлдэн, бага наснаасаа эдүгээ цаг болтол бидний Жахуа бурхны дууг эс сонссон буй.
Дөрөвдүгээр бүлэг.
1 Израйл аа! хэрвээ чи буцах бөгөөс надад буц хэмээн Жахуа нь зарлиг болно. Жич хэрвээ чи миний өмнөөс бузруудаа орхих бөгөөд эл. Чи үл аваачигдах буй. 2 Зүгээр Жахуа нь үнэнээр хийгээд шүүврээр ба зөвөөр амьд мөн хэмээн чи тангараглах буй. Улсууд нь түүнээр адистагдлагдан түүгээр сайшаагдах буй. 3 Үнэхээр Жахуа нь Иерусалимд хийгээд Иудегийн хүмүүст ийн зарлиг болно. Газраа хагалаад өргөст халгайн дунд бүү цацагтун! 4 Иудегийн хүмүүс хийгээд Иерусалимд суугчид аа! Жахуагийн тул биесээ хирчин, зүрхнийхээ илүү махыг авагтун! Тийн бус бөгөөс таны муу үйлсийн учир миний хилэн нь гал мэт гаран унтраашгүйгээр шатах буй. 5 Та Иудед мэдүүлэн, Иерусалимд дэлгэрүүлэн ийн; Газарт бүрээг татан, чангаар сонсгон ийн; Бид цуглалцаж хүрээлсэн балгадад оролцъё хэмээн өгүүлэгтүн! 6 Шиунагийн тийш тугийг өргөгдөн саадгүй буцагтун! Тэр юуны тул гэвэл, би хойт зүгээс хор хийгээд их эвдрэлийг ирүүлэх буй. 7 Нэгэн арслан нь шугуйгаасаа гарав. Улсуудыг эвдрүүлэгч нь замаараа явна. Тэр нь чиний орныг хоосруулахын тул гарав. Чиний балгад нь эвдрүүлэгдээд суугчгүй болох буй. 8 Үүний тул өрөмгөнийг өмсч гашуудан уйлагтун! Тэр юуны тул гэвэл, Жахуагийн их хилэн нь биднээс эс буцсан буй. 9 Бас Жахуа нь ийн; Тэр өдөр хааны зүрх хийгээд ноёдын зүрхэд нь сулрах буй. Бас лам нар нь гайхах, форофид нар ч гайхах больюу хэмээн зарлиг болов. 10 Тийн бөгөөд би бээр ийн; Аяа, Жахуа эзээн! Илд нь сүнс хүртэл хүрдэг боловч танд амар болох буй хэмээн мэхэч форофидын өгүүлснээр чи энэ улс хийгээд Иерусалимыг мэхлүүлэв хэмээн айлтгав. 11 Тэр цагт энэ улс хийгээд Иерусалимын учир ийн өгүүлэгдэх буй. Говийн уулсаас халуун салхи нь миний улсын охинд ирнэ. Зүгээр хийсгэхийн тул эсвэл арилгахын тул бус. 12 Тэр мэтээс хүчит салхи нь миний тул ирэх буй. Тийнхүү эдүгээ би шүүврүүдийг тэдний тус өгүүлэх буй. 13 Мана. Тэр нь үүл мэт ирэх буй. Түүний тэргэс нь хуй шуурга мэт ирэх буй. Түүний морьд нь бүргэдээс хурдан буй. Аяа, бидэнд зовлон, тэр юуны тул гэвэл, бидэнд тоногдсон буй. 14 Иерусалим аа! Чи тонилгогдохын тул зрхээ муугаас арилган үйлд. Чиний хилэнцэд арга нь хэдий болтол чамд байх буюу. 15 Тэр юуны тул гэвэл, нэг дуу нь дэнгээс мэдүүлэн Ифрахим уулнаас хорт учралыг дэлгэрүүлнэ. 16 Улсуудыг сануулагтун! Мана. Иерусалимын учир зарлигийг дэлгэрүүлэгтүн! Харуулчид нь хол газраас ирж, Иудегийн балгадын төлөө дуу гарах буй. 17 Тэд нь тариалангуудыг сахигчид мэт түүнийг тойрох буй. Тэр юуны тул гэвэл, тэр нь миний тус урвадаг хэмээн Жахуа нь зарлиг болно. 18 Чиний явдал хийгээд чиний үйлдвэр нь чиний дээр эднийг ирүүлсэн буй. 19 Миний дотор, миний дотор оо! Би зүрхнийхээ дотор өвдөнө. Миний зүрх нь миний биеийн дотор хөдөлнө. Би ч дуугүй байж л чадна. Тэр юуны тул гэвэл, би өөрөө бүрээний дуу хийгээд дайны сонсголыг сонсов. 20 Эвдрэл нь эвдрэлийн дээр дагана. Үнэхээр бүхэл газар нь хоосроно. Миний махууд нь гэнэт эвдэгдсэн бөгөөд миний хөшөөд нь эгшин зуур эвдэгдсэн буй. 21 Би хэдий болтол тугийг үзэн, бүрээний дууг сонсох буюу. 22 Үнэхээр миний улс нь мунхаг болоод намайг эс танив. Тэд нь мунхарсан хүүхэд болоод ухаангүй болов. Тэд нь мууг үйллдэхүйеэ цэцэн боловч сайн үйлдэхийг үл мэднэ. 23 Миний газрыг ширтэхүйд Мана. Тэр нь төлөв үгүй хийгээд хоосон буй. Тэнгэрийг ширтэхүйд тэр нь гэрэл ч үгүй буй. 24 Миний уулсыг ширтэхэд, Мана. Тэд нь чичрэв. Хамаг хадад нь хөнгөн юм мэт хөдлөв. 25 Миний ширтэхэд, Мана. хүн ч үгүй болсон бөгөөд огторгуйн хамаг шувууд нь дутаасан буй. 26 Миний ширтэхэд, Мана. Үрт газар нь говь болов Түүний хамаг балгад нь Жахуагийн өмнө гэвэл, түүний их хилэнгийн өмнө эвдэгдсэн буй. 27 Тэр юуны тул гэвэл, Жахуагийн зарлиг болсон нь ийн; Бүхэл газар нь хоосон болох буй. Зүгээр би дуустал үл хоосруулах буй. 28 Үүний газар нь гашуудах буй. Дээр байгч огторгуй нь хар болох буй. Тэр юуны тул гэвэл, би зарлиг болгоод үл гэмших бөгөөд зориглоод үл хувилах буй. 29 Хамаг балгадын улс нь морьт хүмүүс хийгээд харвагчдын цуугианы учир дутааж сахлаг ойнуудыг дотор орж хаддад авирах буй. Аливаа балгас нь орхигдох бөгөөд тэдний дотор хүн ч л суух буй. 30 Тийн бөгөөд чи таслагдах цагтаа юуг үйлдэх буюу. Чи улааныг өмсөх боловч, алтан чимгээр биеэ чимэх боловч, нүдээ будгаар эвдэх боловч, өөрийн үзэсгэлэнг дэмийгээр үзүүлэх буй. Чамайг янаглагчид нь чамаас жигшиж, чамайг үхүүлэхийг бэдэрнэ. 31 Мана. Би төрөх эмийн дуу мэтийг сонсон анхны хүүхнийг төрөх эмийн зовлон мэтийг сонсов. Тэр гэвэл, Шиунагийн охины бархирал буй. Тэр нь уйлж гараа сунган ийн; Аяа, эдүгээ надад зовлон, үнэхээр миний сүнс нь амийг таслагчдын учир суларна хэмээн өгүүлнэ.
Тавдугаар бүлэг.
1 Эдүгээ Иерусалимын зээлээр нааш цааш гүйж үзэн, мэдээд тэдний уужим замуудын дотор бэдрэн үйлд. Шүүврийг бүтээгч үнэнийг бүтээгч нэгэн хүн нь олдвол, би түүнийг хэлтрүүлэх буй. 2 Жахуа нь амьд буй хэмээн тэд нь өгүүлэгч үнэхээр мэхтээр танагараглана. 3 Жахуа аа! Чиний нүд нь үнэнийг харах биш үү? Чи тэднийг жанчсан боловч тэд нь эс зовов. Тэднийг эвдсэн боловч тэд нь сурахуйяа эс дуршив. Тэд нь нүүрээ чулуунаас хатуу болгон буцахуйяа эс дуршсан буй. 4 Тийн бөгөөд би ийн; Эд нь үгээгүү болоод мунхаг буй. Тэд нь Жахуагийн замыг эс мэдэн өөрийн бурхны шүүврийг эс ухна. 5 Би ихүүдэд одох буй. Тэр юуны тул гэвэл, тэд нь Жахуагийн замыг мэдэн өөрийн бурхны шүүврийг ухна хэмээн өгүүлэв. Зүгээр эд ч буулгыг эвдэн, хүлээсийг тасалсан буй. 6 Тиймийн тул ойгоос арслан нь тдэнийг алах бөгөөд говийн чоно нь тэднийг таслах, барс нь тэдний балгасыг сахих буй. Тэднээс аливаа гарагч нь таслагдах буй. Тэр юуны тул гэвэл, тэдний хилэнцэс нь олон болов. Тэдний урвах нь ихдэв. 7 Би чамайг үүний тул яах гэж уучлах буй. Чиний хүүхэд нь намайг огоорон бурхад бусаар танагараглав. Миний тэднийг цадтал тэжээсэнд, тэд нь тачьяангуйг үйлдэн, садар эмийн гэрт цуглалцав. 8 Тэд нь шахмал азарга мэт болсон бөгөөд тус бүр өөрийн шадар байгч хүний гэргийд янцгаав. 9 Эд үйлсийн тул би шүүх биш үү? Энэ мэт улсаас нэхэж хариулах биш үү? хэмээн Жахуа нь зарлиг болно. 10 Түүний хэрмүүдийн тус одоод эвдэдэн, зүгээр дуустал бүү эвдэгтүн! Түүний гишүүдийг аваачигтун! Тэр юуны тул гэвэл, тэд нь Жахуагийн бус буй. 11 Харин Израйлын гэр хийгээд Иудегийн гэр нь надад маш мэхтээр үйлдэв хэмээн Жахуа нь зарлиг болно. 12 Тэд нь Жахуагаас мэлзэж ийн; Энэ нь Яахува бус, бас зовлон нь биднийг тус үл ирэх бөгөөд бид илд хийгээд зудыг үл үзэх 13 Зүгээр форофид нар нь хий мэт болов. Энэ мэтээр тэдэнд үйлдэгдэх хэмээн зарлигт бус буй хэмээмүй. 14 Тиймийн тул чуулгадын Жахуагийн зарлиг болсон нь ийн; Таны энэ үгийг өгүүлсний тул, Мана. Би өөрийн зарлигийг чиний замд гал болгон, энэ улсыг түлээ болгох буй. Тийнхүү тэр нь тэднийг түлэх буй. 15 Бас Жахуагийн зарлиг болсон нь ийн; Израйлын гэр ээ! Мана. Би таны тус улсыг холоос ирүүлэх, тэд нь хүчтэй улс болон хуучин улс болой. Тэдний хэлийг чи үл мэдэн, тэдний өгүүлснийг үл ухах буй. 16 Тэдний саадаг нь хүүрийн нээгдсэн булш мэт буй. Тэд бүгдээр хүчтэй хүмүүс буй. 17 Жич тэд нь чиний хадах тариа хийгээд чиний талхыг идэн, чиний хөвгүүд хийгээд охидыг таслан, чиний сүргүүд хийгээд таслан, чиний үзэм хийгээд тостой моддыг таслан, чиний найдамжит хүрээлсэн балгадыг илдээр эвдэн үйлдэх буй. 18 Тийм боловч тэр цагт би таныг хоосруултал үл таслах буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 19 Тийн байтал, бидний Жахуа бурхан нь юуны тул эд хамаг үйлсийг бидний төлөө үйлдэв хэмээн тэдний өгүүлэхэд чи тэдэнд ийн хариу өгүүл. Жахуагийн зарлиг болсон нь ийн; Та намайг огоорч өөрийн газрын дотор буссад бурхдад зарагдсан мэт, түүнчлэн та өөрийн газар бусдын дотор оролт улсад зарагдах буй. 20 Үүнийг Яхувын гэрт мэдүүлэн, Иудегийн дотор зарлигийг дэлгэрүүлэн, ийн; 21 Будангуйрсан ухаант болон тэнэг улс аа! Үүнийг сонсогтун! Та нүдтэй боловч үл харан, чихтэй боловч үл сонсоно. 22 Та надаас үл ай. Миний өмнө үл чичрэх юу хэмээн Жахуа нь зарлиг болно. Би далайн үл өнгөрөхийн тул түүнийг элсээр хязгаарлан мөнх захиагаар тогтоов. Түүний давалгаад нь хөдлөвч үл давж чадан, цуугивч захаас өнгөрч үл чадна. 23 Зүгээр энэ улс нь урвах хийгээд эсэргүүцэх зүрхтэй болов. Тэд нь урваж одов. 24 Жич тэд нь зүрхэндээ ийн; Эдүгээ өөрийн Жахуа бурхнаас айя. Тэр нь бидэнд бороог Хирид өгөн, хавар хийгээд намрын бороог өгч, хадахуй цагт хийгээд элбэгийг тогтоож өгөн биднийг тэтгэнэ хэмээн эс өгүүлэв. 25 Таны хилэнцэс нь эд юмнуудыг холдуулсан бөгөөд таны нүглүүд нь танд сайны хүрэхийг алмайтуулсан буй. 26 Тэр юуны тул гэвэл, миний улсын дунд муу хүмүүс олдсон буй. Тэд нь урхийг тавигч мэт хэвтэж, хүмүүсийг барихын тул хүлээнэ. 27 Урхи нь шувуудаар дүүрэн мэт, түүнчлэн тэдний гэрүүд нь мэхээр дүүрэн буй. Тиймийн тул тэр нь их болоод баян ч болов. 28 Тэд марианаасаа гэрэлтэй бож, муунуудын хилэнцсээс үлэмж хилэнцтэй болов. Тэд нь шүүврийг эс тэтгэнэ гэвэл, өнчний шүүврийг бүтээмжит болгохуйяа эс тэтгэн, үгээгүүгийн зөвийг эс шүүв. 29 Жахуа нь ийн; Би эд юмнуудын учир үл нэхэх юу. Миний сүнс нь энэ улсад хариулах биш үү? 30 Гайхамшигт хийгээд аймшигт үйл нь энэ газарт бүтээгдсэн буй. 31 Форофид нар нь худлаар номлоно. Лам нар нь тэдэнтэй зөвшөөж үйлдэв. Миний улс нь энэ мэт явдлыг дуршина. Зүгээр та үүний эцэст юуг үйлдэх буюу хэмээн зарлиг болно.
Зургадугаар бүлэг.
1 Бинжиамины овог танаа! Иерусалимбн дундаас дутааж, Тикуад бүрээг татагтун! Бид Хиркирэмийн дээр галын тэмдгийг өргөгтүн! Тэр юуны тул гэвэл, хойт зүгээс зовлон хийгээд их явдлал нь үзэгдэнэ. 2 Үнэхээр би Шиунагийн охиныг тааламжит хийгээд гэртээ суугч эмд адилтгана. 3 Хоньчид нь өөрийн сүргүүдтэй түүнд ирж, гэрүүдээ түүний тус тойруулж, буулган, өөр өөрийн газарт тэжээх буй. 4 Түүний тус дайныг бэлдэгтүн! Босоод хагас өдөрт явъя. Бидэнд зовлон буй. Тэр юуны тул гэвэл, өдөр нь өнгөрөн амой. Үдшийн сүүдрүүд нь сунгагдсан буй. 5 Босогтун! Шөнөд явъя. Түүний орд харшуудыг эвдэлцье. 6 Тэр юуны тул гэвэл, чуулгадын Жахуа бурхны зарлиг болсон нь ийн; Моддыг цавчин Иерусалимын тус овоонуудыг байгуулагтун! Тэр балгас нь тэр мэтээр засаглагдахуйяа бэлэн буй. Түүний дунд аливаа тарилгын зүйл буй. 7 Булаг нь усаа гаргадаг мэт түүнчлэн тэр нь хороо гаргана. Эвдрэл хийгээд дээрэмлэл нь түүний дунд сонсдоно. Өвчин хийгээд цохилго нь үргэлжид миний өмнө байна. 8 Иерусалим аа! Суран үйлд. Тийн бус бөгөөс эл. Миний зүрх нь чамаас холдох бөгөөд би чамайг хоосон болгон эзэнгүй газар болгох буй. 9 Чуулгадын Жахуа нь ийн; Улс нь үзмийг түүдэг мэт түүнчлэн Израйлын үлэгсэд нь түүгдэх буй. Үзмийг түүгч мэт гараа сав савнуудад дахин сунган үйлд. 10 Би тэдний сонсохын тул гэрт зарлиг болон ятгах буюу. Мана. Тэдний чих нь бөглөсөн буй. Тэд нь үл сонсох буй. Мана. Жахуагийн зарлиг нь тэдэнд жигшүүр мөн. Тэд нь түүнийг эс таална. 11 Тиймийн тул би Жахуагийн хилэнгээр дүүрэн болов. Би түүнийг зогсоож чадна. Би зээлэнд байгч хүүхдийн дээр хийгээд тэднийг залуусын чуулганы дээр гаргах буй. Тийнхүү эр хийгээд эм ба хөгшин хийгээд их наст баригдах буй. 12 Жич тэдний гэрүүд хийгээд тариалангууд ба хэрээс нь бусдад үгдэх буй. Тэр юуны тул гэвэл, би мутраа газрын улсын төлөө сунгах буй гэж Жахуа нь зарлиг болно. 13 Тэр юуны тул гэвэл, тэд бүгдээр гэвэл, их хийгээд багас ч ихэд шунхайрдаг. Жич тус бүр форофид хийгээд лам нь мэхтээр үлддэг. 14 Тэд нь миний улсын охины шархыг гадаадаар эдгээж, амаргүй цагт амар гэж өгүүлдэг. 15 Тэд нь жигшүүртээр үйлдсэндээ ичсэн буюу. Тийн бус, тэд нь тун эс ирэв. Тийн бус, тэд нь царайгаа хувилгахад унагаагдах үл мэднэ. Тиймийн тул тэд нь унагчдын дунд унаж, миний тэднийг сургахад унагагдах буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 16 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Та яамуудын дээр байж үзэгтүн! Хуучин яамуудын учир сайн харгуй нь аль вэ? хэмээн асуугаад түүгээр явагтун! Тийнхүү та сүнсэнд амрыг олох больюу гэвч тэд нь ийн; Бид түүгээр үл явах буй хэмээн өгүүлэв. 17 Жич би таны дээр харуулчдыг тавьсу. Бүрээний дууг сонсогтун! гэвч тэд нь ийн; Бид үл сонсох буй хэмээн өгүлэв. 18 Тиймийн тул улсууд аа! Сонсогтун! Чуулгад аа! Тэдний дотор юу байгааг мэдэгтүн! 19 Газар аа! Сонс! Мана. Би энэ улсад муу гэвэл, тэдний саналын үрийг хүргэх буй. Тэр юуны тул гэвэл, тэд нь миний зарлиг хийгээд миний тогтоолыг эс сонсон түүнийг огооров. 20 Анхилах үнэртэн нь юуны тул Шивагаас надад ирэх бөгөөд амтат хулс нь хол газраас юуны тул ирэх буюу. Таны шатаалт өргөлүүд тааламжгүй бөгөөд, тахилууд ч надад эегүй буй. 21 Тиймийн тул Жахуагийн зарлиг болсон нь ийн; Мана. Би энэ улсын өмнө бүдрүүлүүдийг тавих бөгөөд эцэг нар хийгээд хөвгүүд нь тэдний төлөө бүдрэх буй. Шадар байгч хүн хийгээд түүний нөхөр нь эвдрэлцэх буй. 22 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Мана. УЛс нь хойт зүгээс ирэх буй. Их улс нь газрын хязгаараас босгогдох буй. 23 Тэд нь нум хийгээд жадыг барин, хайргүй болоод өршөөх буй. Тэдний дуу нь далай мэт цуугилдана. Бас Шиунагийн охин оо! Тэд нь чиний төлөө морьдоо унаж дайнд оролцохоор тавьсан хүмүүс мэт болох буй. 24 Бид үүний сонсголыг сонсов. Бидний гар нь тэнхээгүй болов. Зовлон нь төрөх эмийн зовлон мэт биднийг барьсан буй. 25 Тариаланд үл яван, их замаар бүү одогтун! Тэр юуны тул гэвэл, дайсны илд гэвэл, аймшиг нь аливаа зүгт буй. 26 Миний улсын охин оо! Өрмөгийг өмсөн, мухран үйлд. Энүүгээр хөвгүүний учир уйлах мэтээр маш гашуун зовлонтойгоор цурхиран үйлд. Тэр юуны тул гэвэл, эвдэгч нь бидний тус гэнэт ирэх буй. 27 Би чамайг миний улсын дунд асар хийгээд бат гэр мэт тогтоов. Тийнхүү чи тэдний явдлыг шинжилж мэдэх буй. 28 Тэд бүгдээр хэрэггүй урвагчид болоод бурууг өгүүлэгчид буй гэвэл, зэс хийгээд төмөр мэт болоод бүгдээр мээслэгчид болов. 29 Хөөрөг нь голд түлэгдэв. Тугалга нь ирэв. хортон нь эс аваачигдсан буй. 30 Тэдний хэрэггүй мөнгө хэмээн нэрийдэгтүн! Тэр юуны тул гэвэл, Жахуа нь тэднийг эс хэрэглэв.
Долдугаар бүлэг.
1 Жахуагийн Жиримиа зарлиг болсон нь ийн; 2 Жахуагийн гарийн хаалганд байж тэнд энэ зарлигийг дэлгэрүүлэн ийн өгүүл. Энэ хаалгаар Жахуад мөргөн орогч хамаг Иудетэн ээ! Жахуагийн зарлигийг сонсогтун! 3 Чуулгадын Жахуа гэвэл, Израйлын бурхан нь ийн зарлиг болно. Явдал хийгээд үйлвэрээ засагтун! Тийн болбол би таныг энэ оронд суулгах буй. 4 Жахуагийн сүм, Жахуагийн сүм, Жахуагийн сүм нь эд буй хэмээн худал үгсээр өгүүлэгчдэд бүү найдагтун! 5 Тэр юуны тул гэвэл, хэрвээ та явдал хийгээд үйлдвэрээ магадаар засан, хүн хийгээд шадар байгчийн хооронд шүүврийг үнэхээр бүтээн, 6 оролт хийгээд өнчин ба бэлбэсдийг үл зовоон энэ оронд буруугүй цусыг үл асган, биедээ хорыг хүргэхийн утл бусад бурхныг үл дагах бөгөөс эл. 7 Би таныг энэ оронд суулган миний таны эцэг нарт өгсөн газарт мөнх наст суулгах буй. 8 Мана. Та тусгүй худалчийн үгст найдна. 9 Та хулгайч, амийг тасалж, тачьяангуйг үйлдэж худлаар тангараглаж, Бавэлд анхилэх үнэртнийг шатааж, эс таньсан бус бурхныг дагаж үйлдсэний хойно ирэн, 10 Миний нэрээр нэрийдэгдсэн гэрт миний өмнө байж ийн; Бид эдгээр хамаг жигшүүрүүдийг үйлдэхийн тул өгөгдсөн буй хэмээн өгүүлэх юү. 11 Энэ мэт нэрээр нэрийдэгдсэн гэр нь таны өмнө дээрэмчний нүх болов уу. Жахуагийн зарлиг болсон нь ийн; Мана. Би түүнийг үзэв. 12 Зүгээр миний жилд байсан орон гэвэл, урьд цагт миний нэрийг тавьсан оронд одогтун! Миний Израйл улсын хилэнцийн учир миний түүнд юу үйлдсэнийг үзэгтүн! 13 Тиймийн тул Жахуа нь ийн; Эдүгээ та эдгээр хамаг үйлсийг үйлдсэн бөгөөд би зүтгэлтэйгээр танд зарлиг болсон боловч та эс сонсов. Би таныг дуудсан боловч та хариу эс өгүүлэв. 14 Тиймийн тул би Шилуд үйлдсэнээрээ миний нэрээр нэрийдэгдсэн гэр гэвэл таны найдсан гэрт хийгээд миний танд эцэг нарт өгсөн оронд үйлдэх буй. 15 Жич би таны хамаг ах дүү нар болсон Ифрахимын хамаг үрсийг гаргасан мэт түүнчлэн таныг өөрийн өмнөөс гарах больюу. 16 Тийнхүү энэ улсын тул бүү залбиртугай! Түүний тул залбирал хийгээд гуйлгыг ч үл өгөн, туслах залбирлыг надад бүү эрэх, тэр юуны тул гэвэл, би чамайг үл сонсох буй. 17 Чи Иудегийн балгад хийгээд Иеруалимын зээлүүдэд тэдний юу үйлдсэнийг эс үзсэн буюу. 18 Тэнгэрийн хатан хаанд боорцгийн хийхийн тул хийгээд бусад бурхдад асаасан өргөлийг асаахын тул хүүхэд түлт хураана. Эцэг нар нь галыг түлнэ. Эмс ч гурилыг зуурч үйлдэнэ. Энэ нь намайг хилэннүүлэхийн тул болой. 19 Тэд нь намайг хилэгнүүлнэм. Өөрийн нүүрийг ичгүүрт болгох биш үү? хэмээн Жахуа нь зарли болно. 20 Тиймийн тул Жахуа эзэн нв ийн зарлиг болно. Мана. Миний хилэн хийгээд их уур нь энэ орны тус гэвэл, хүн төрөлхтөн хийгээд мал адгуусны төлөө ба тариалангийн модод хийгээд газрын үрсийн төлөө асаагдах буй. Тийн бээр тэр нь түлж үл умартах буй. 21 Израйлын бурхан болон чуулгад Жахуа нь ийн болно. Шатаалт өргөлүүдээ тахилууддаа нэмэн, махыг идэгтүн! 22 Тэр юуны тул гэвэл, би таныг эцэг нарыг Египет газраас гаргасан цагт тэдэнд зарлиг болруун; Ямагт шатаалт өргөл хийгээд тахилын учир захисан бус, 23 Харин би тэдэнд ийн; Та миний дууг сонсох бөгөөс би танд бурхан болох бөгөөд та ч надад улс болох больюу. Таны бүтээмжит болохын тул миний танд хамаг захисан явдлаар явагтун! хэмээн захив. 24 Зүгээр тэд нь эс сонсон чихээрээ эс чагнан, өөрийн зөвлөгөөний ёсоор яван, муу зүрхнийхээ саналаар үйлдэж гэдэргээ яван, урагшаа эс явав. 25 Таны эцэг нарын Египет газраас ирсэн цагаас эдүгээ болтол би өөрийн хамаг форофид боолуудыг илгээн, өдөр бүрт зүтгэлтэйгээр илгээв. 26 Зүгээр тэд нь намайг эс сонсон, эс чагнан хүзүүгээ хатуу болгон, өөрийн эцэг нараас их муугаар үйлдэв. 27 Тиймийн тул чи эдгээр хамаг зарлигуудыг тэдэнд мэдүүлэх боловч, тэд нь чамайг үл сонсох буй. Чи тэдэнд дуудах боловч тэд нь чамд хариу үл өгүүлэх буй. 28 Тиймийн тул тэдэнд ийн өгүүл. Эд нь өөрийн Жахуа бурхныг эс сонссон улс мөн. Тэд сургалыг эс авав. Үнэн нь үгүй болоод тэдний амнаас больсон буй. 29 Үсээ аваад хаятугай! Жич өндөр газдын дээр гаслант дуу гаран үйлд. Тэр юуны тул гэвэл, Жахуа нь хилэнгээ үеий улсыг огоорч гаргасан буй. 30 Тэр юуны тул гэвэл, Жахуагийн зралиг болсон нь ийн; Иудегийн хөвгүүд нь миний өмнө мууг үйлдэн миний нэрээр нэрийдэгдэн гэрийг бузарлахын тул түүний дотор өөрийн жигшүүрүүдийг оруулсан буй. 31 Жич тэд нь хөвгүүд хийгээд охидоо галд түлэхийн тул Хикумын хөвгүүний балд байгч Дафидын өндөр ордыг үүдэв. Үүнийг би захьсан бус уу санасан ч бус болой. 32 Тиймийн тул Мана. түүний Дафид хэмээн ү нэрийдэгдэн эсвэл Хикумын хөвгүүдийн бэл хэмээн үл нэрийдэгдэн амийг таслах бэл хэмээн нэрийдэх цаг нь ирнэ. Тэр юуны тул гэвэл, Дафидад болох зайгүй болтол болох буй. 33 Тийн бөгөөд энэ улсын хүүрүүд нь огторгуйгаар нисэн, шувуудад хийгээд газрын араатанд тэжээл болох буй. Хэн ч тэднийг үл айлгах буй. 34 Жич би Иудегийн балгад хийгээд Иерусалимын Зэхлидээс баясгалангийн дуу хийгээд цэнгэлийн дуу ба тушаат эр хийгээд тушаат эрд өгсөн охины дууг зогсоох буй. Тэр юуны тул гэвэл, газар нь хоосон эвдрэл болох больюу хэмээн Жахуа нь зарлиг болно.
Наймдугаар бүлэг.
1 Жахуа нь ийн зарлиг болно. Тэр цагт Иудегийн хаадын яснууд хийгээд форофидын яснууд ба Иерусалимын улсын ясад нь тэдний хүүрийн булшнуудаас гаргагдах буй. 2 Тийнхүү эдгээр ясад нь тэдний даалгасан хийгээд зарагдсан ба даган явсан хийгээд хэрэглэсэн ба сүсэглэсэн нар хийгээд сар ба огторгуйн бүхэл чуулганы өмнө дэлгэгдэх буй. Тэд нь үл хураагдан, үл булагдах буй. Тэд нь газрын дээр Хухир мэт болох буй. 3 Тийн бөгөөд энэ муу төрлийн хамаг үлдэгдэл гэвэл, миний тэднийг хоосноор хамаг газруудад үлдсэн нь аминаас үхлийг үлэмж хүсэж сонгох буй хэмээн чуулгадын Жахуа нь зарлиг болно. 4 Бас тэдэнд ийн өгүүл. Жахуагийн зарлиг болсон нь ийн; Тэд нь унагаад дахиж үл босох бөөгөөд одоод үл буцах буюу. 5 Энэ Иерусалимын улс нь юуны тул үргэлж урвахаар урвасан буюу. Тэд нь мэхийг чангаар барин буцахуйяа эс дурлав. 6 Би чагнаад сонссон буй. Зүгээр тэд нь зөвөөр эс өгүүлэв. Хэн ч өөрийн муугийн учир гэмшлийг эс төрөн, би юуг үйлдэвээ хэмээн эс өгүүлэв. Аливаа хүн нь дайнд яарах морь мэт явдлаараа эргэн гүйнэ. 7 Мана. Огторгуйд Өрви нь өөрийн тогтсон цагуудбг мэднэ. Тагтаа хийгээд тогоруу ба хараацай нь өөрийн ирэх цагийг ажигладаг. Зүгээр миний улс нь Жахуагийн шүүврийг үл мэднэ. 8 Бид цэцэн болоод Жахуагийн тогтоолт буй хэмээн та яах гэж өгүүлнэ. Үнэхээр ном заагчдын худалч гуурс нь худлыг болгон үйлдэнэ. 9 Цэцнүүд нь ичиж айгаад баригдана. Мана. Тэд нь Жахуагийн зралигийг огоормон буй. Тийн атал тэдний дотор ямар цэцэн буй буюу. 10 Тиймийн тул би тэдний хэрээсийг бусдад өгөн, тэдний таралангуудыг тэдний эзэд больнуудад өгөх буй. Тэр юуны тул гэвэл, тэд бүгдээр гэвэл, багас ч ихэс ч шунахайрлыг даган үйлддэг форофид ч лам ч бүгдээр худлаар үйлддэг. 11 Бас тэд нь миний улсын охины шархыг гадаадаар эдгээх амаргүй цагт амар, амах гэж өгүүлэв. 12 Тэд нь жигшүүртэйгээр үйлдсэндээ ичсэн буюу. Тийн бус тэд нь тун эс ихиж, царайгаа хувилгахыг үл мэднэ. Тиймийн тул тэд нь унагчдын дотор унаж, миний тэднийг сургахад унагагдах буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 13 Би тэднийг бүрнээр хоосруулах буй хэмээн Жахуа нь зарлиг болно. Үзмийн модонд үзэм үл болох бөгөөд тошлогийн модонд тошлог ч үл болох буй. Навч нь хувхайрах буй. Бас миний тэдэнд өгсөн нь тэднээс өнгөрөх буй. 14 Бид юуны тул сууж байна. Бид цуглаад хүрээлсэн балгадад ороод тэнд аниргүйгээр хүлээе. Тэр юуны тул гэвэл, бидний Жахуа бурхан нь биднийг дуугүй болгон бидэнд хорт усыг уулгав. Тэр юуны тул гэвэл, бид Жахуагийн тус нүглийг үйлдсэн буй. 15 Бид амрыг хүлээвч сайн нь үгүй буй. Эдгээх цагийг хүлээвч аюул буй. 16 Дэнгээс түүний морьдбг янцгаах нь сонсогдоно. Түүний дайны морьдын янцгаах дууны учир бүхэл газар нь хөдөлнө гэвэл, тэд нь ирж, газрыг эвдэн, түүний дотор байгч хийгээд балгад ба тэдний дотр хамаг суугчдыг эвдсэн буй. 17 Тэр юуны тул гэвэл, би таны төлөө могойнууд хийгээд үл мэхлэгдэх цэцэгт могойнуудыг илгээх буй. Тэд нь таныг зуух буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 18 Миний гаслангаас амрахад санахад миний зүрх нь миний дотор уйдна. 19 Мана. Миний улсын охины гаслах дуу нь хол газраас сонсдоно. Жахуа нь Шиунагийн дотор үгүй буюу. Түүний хаан нь түүний дотор үгүй буюу. Тэд нь Жахуагийн тул цутгамал хөргүүдээр хийгээд бусад дэмий юмнуудаар намайг хилэгнүүлэв. хэмээн Жахуа нь зарлиг болно 20 Хараахуй цаг нь өнгөрөв. Зун нь дуусав. Згээр бид эс тонилгов. 21 Би өөрийн улсын охины шархны учир гаслантай буй. Би гашуудна. Гайхамшиг нь надад хүрэв. 22 Килиадад эмгүй буюу. Тэнд эмч ч үгүй буюу. Тийн болбол миний улсын охин нь юуны тул эс эдгээгдсэн буюу.
Есдүгээр бүлэг.
1 Аяа, миний толгой нь ус болох бөгөөд миний нүд нь нулимсны булаг болох болтугай! хэмээн би хүснэм. Тийнхүү эл би өдөр шөнө бүрт өөрийн улсын охины алагдагсдын учир уйлах бөлгөө. 2 Аяа, би говьд аянаар явагчийн сайханд болохыг хүснэм. Тийнхүү эл би өөрийн улсыг огоорсон тэднээс хагацах бөлгөө. Тэр юуны тул гэвэл, тэд бүгдээр тачьяанугйг үйлдэгчид болоод, мэхт хүмүүсийн чуулган мөн. 3 Бас тэд нь хэлээ худлаар нум мэт татдаг. Тэд нь мууг үлдээсээр намайг үл танина гэж Жахуа нь зарлиг болно. 4 Хүн бүр өөрийн шадар байгчаас биеэ гамнан, аливаа ах дүд бүү түштүгэй! Тэр юуны тул гэвэл, аливаа ах дүү нь мэхлэх бий. Аливаа шадар байгч нь бурууг өгүүлэгч буй. 5 Тэдний тус бүр нь нөхрөө элэглэн үнэнээр үл өгүүлэх буй. Тэд нь худлаар өгүүлэхэд хэлээ сурган, биеэ эцээтэл мууг үйлдэнэ. 6 Чиний суудал нь мэхийн дунд бий. Тэд нь мэхэр намайг танихад эс дурлана хэмээн Жахуа нь зарлиг болно. 7 Тиймийн тул чуулгадын Жахуагийн зарлиг болсон нь ийн; Мана. Би тэднийг хайлж ялгах буй. Тэр юуны тул гэвэл, би өөрийн улсын охины туул яах гэж үйлдэх буюу. 8 Тэдний хэл нь хурц сум бөгөөд тэдний өгүүлсэн нь мэх буй. Хүн нь өөрийн шадар байгчдад амраар өгүүлэвч, зүрхээрээ түүний тул урхийг тавина. 9 Би эд үйлсийн тул үл сурган, энэ мэт улсаас үл нэхэх юү хэмээн Жахуа зарлиг болно. 10 Би уулсын тул уйллага хийгээд гаслант дуу гаран говийн хээрүүдийн тул гашуудах буй. Тэр юуны тул гэвэл, тэдний хоосон болсны тул хүн ч үл алсдана. Малын мөөрөх нь эс сонсдоно. Огторгуйгаар нисэгч шувууд хийгээд араатан нь зугтаагаад үгүй болов. 11 Бас би Иерусалимыг эвдрүүлэн овоонууд хийгээд лууны нүх болгон Иудегийн балгадыг хоосон эвдрэл болгон, хүнгүй болгох буй. 12 Үүнийг ухах цэцэн хүн нь хэн бэ? Хэнд Жахуагийн амны зарлиг болсон гэвэл, газрын юуны эвдрэн хоосруулагдаад, хэний ч үл сладах говь мэт болсныг хэн мэдүүлж чадах буюу. 13 Бас Жахуа нь ийн зарлиг болно. Тэд нь миний тэдэнд тогтоосон тогтоолыг огоорч миний дууг эс сонсон, түүний ёсоор эс явсан буй. 14 Зүгээр тэд нь өөрийн зүрхний саналын ёсоор яван тэдний эцэг нарын тэдэнд сургасан Бавалыг даган явсан буй. 15 Тиймийн тул Израйлын бурхан болон чуулгадын Жахуа нь ийн зарлиг болно. Мана. Би энэ улсыг цөсөөр тэжээж, тэдэнд гашуун усыг уулган, 16 тэднийг улсуудын дунд гэвэл, тэдний хийгээд тэдний эцэг нарын эс таньсан улсуудын дунд тараах больюу. Бас би тэднийг дуустал тэдний хойно илдийг илгээх больюу. 17 Чуулгадын Жахуа нь ийн зарлиг болно. Та санаачлан эмсийг дуудан ирүүлж, хэцүү гашуудагчдыг дуудан ирүүлэгтүн! 18 Бидний нүдний нулимсыг асгахын тул хийгээд бидний нүдний зовхины усыг цувруулахын тул тэд нь бидний учир яаран гашуудах болтугай! 19 Тэр юуны тул гэвэл, Шиунагаас сонсдсон гашуудлын дуу нь ийн; Бид ямраар эвдэрсэн буюу. Бид машид айна. Тэр юуны тул гэвэл, бид газрыг огоорсон бөгөөд бидний гэрүүд нь биднийг гаргасан буй гэлээ. 20 Тиймийн тул эмс ээ! Жахуагийн зарлигийг сонсогтун! Чихээрээ түүний амны зарлигийг чагнагтун! Бас охидоороо гашуудлыг сургагтун! Тус бүр нь шадар байгчдадаан уйллагыг сургатугай! Тэр юуны тул гэвэл, үүл нь бидний цонхоор авирч ирэн, бидний орд харшуудад орж, зээлнүүдээс хүүхдийг тасалж, замуудаас залуусыг эвдэв. 22 Тийн бөгөөд Жахуа нь ийн зарлиг болно. Хүмүүсийн хүүр нь хохир мэт тариалангийн дээр хэвтэн, тариаг хадагчийн үлдсэн түүвэр мэт унах больюу. Тийнхүү түүнийг хэн ч үл түүх буй хэмээн өгүүл. 23 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Цэцэн хүн нь цэцнээрээ үл сайрхах бөгөөд хүчтэй нь хүчээрээ үл сайрхах ба баян хүн нь баяжлаараа үл сайрхах болтугай! 24 Зүгээр сайрхагч нь үүгээр гэвэл, дэлхийн дээр хайр хийгээд шүүвэр ба зөвийг бүтээгч Жахуа намайг танин мэдсэнээрээ сайрхах болтугай! Тэр юуны тул гэвэл, би энэ мэтсийг таална хэмээн Жахуа зарлиг болно. 25 Жахуа нь ийн зарлиг болно. Мана. Миний хамаг хэрчигдэгсэд хийгээд хамаг эс хэрчигсдийг хамтаар засаглах цаг нь ирнэ. 26 Тэд гэвэл, Египет хийгээд Иуде ба Идум хийгээд Аммун ба Муавын үрс хийгээд говийн хол замуудад суугчид болой. Тэр юуны тул гэвэл, эдгээр хамаг улсууд нь эс хэрчигдсэн бөгөөд Израйлын бүхэл гэр нь зүрхээр эс хэрчигдсэн буй.
Аравдугаар бүлэг.
1 Израйлын гэр ээ! Жахуагийн танд зарлиг болсныг сонсогтун! 2 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Улсуудын явдлыг бүү сурагтун! Улсууд нь тэнгэрийн бэлгэсээс айх боловч, та тэднээс бүү айгтун! 3 Тэр юуны тул гэвэл, улсуудын зан нь дэмий буй гэвэл, ойгоос мод нь цавчигдана. Тэр ч сүхээр хөдлөгч хүний үйлдвэр болоод, 4 мөнгө хийгээд алтаар чимэгдэн, үл хөдлөхийн тул гадас хийгээд алхаар батлагдана. 5 Тэд хөргүүд нь дал мод мэт цэх боловч, үл өгүүлдэг, тэд нь явж үл чадахын тул өргөгдөх хэрэгтэй буй. Тэднээс бү айгтун! Тэр юуны тул гэвэл, тэд нь мууг үйлдэж үл чадан сайныг ч үйлдэж үл чадна. 6 Жахуа аа! Чамд адил хэн ч үгүй буй. чи Ялангуяа их буй. Чиний нэр нь хүчээр их буй. 7 Улсуудын хаан аа! Чи хүндлэлт мөний тул чамаас хэн үл айх буюу. Тэр юуны тул гэвэл, улсуудын хамаг цэцнүүдийн дунд хийгээд тэдний хамаг эзэлүүрэнд чамд адил хэн ч үгүй буй. 8 Зүгээр тэд бүгдээр мунхаг болон ухаангүй буй. Мод нь дэмийрлийн сургаал мөн. 9 Цохимол мөнгө нь Даршисаас авчрагдана. Алт нь Упажаас авчрагдана. Тэд нь мөнгөч дархны үйлдвэр хийгээд цутгагчийн гарын үйлдвэр буй. Тэд нь хөх хийгээд хөхөвтөр улаан хувцастай буй. Тэд бүгдээр урьдын үйлдвэр болой. 10 Зүгээр Жахуа үнэн бурхан буй. Тэр ч амьд бурхан болон мөнх хаан буй. 11 Тэдэнд ийн өгүүлэгтүн! Огторгуй хийгээд дэлхийг эс боловсруулсан бурхад нь дэлхийгээс хийгээд энэ огторгуйн дотроос эвдрүүлэгдэх буй. 12 Жахуа нь дэлхийг аугаа хүчээрээ бүтээгээд, ертөнцийг цэцнээрээ тогтоож, огторгуйг ухаанаараа дэлгэв. 13 Түүний дуу гарахад огторгуйд их ус болдог. Тэр нь уурын дэлхийн хязгаараас ргөж, цахилгаан хийгээд бороог бүтээгч салхийг сангааасаа гаргадаг. 14 Аливаа хүн нь мэдэхүйд ухаангүй болно. Аливаа цутгагч нь хөргүүдээрээ ичсэн буй. Үнэхээр түүний цутгамал хөрөг нь худал буй бөгөөд тэдний дотор амьсгалгүй буй. 15 Тэд нь дэмий болоод төөрөгчдийн үйлдвэр мөн. Тэд нь засаглагдах цагтаа эвдрэх буй. 16 Яахувын хувь нь тэдэнтэй адил бус буй, гэвэл тэр нь хамгийг бүтээгч болой. Израйл нь түүний өмчийн шийдэм буй. Түүний нэр нь чуулгадын Жахуа буй. 17 Бат гэрт суугч аа! Тэрхүү газраас уурсаа хураан үйлд. 18 Тэр юуны тул гэвэл, Жахуагийн зарлиг болсон нь ийн; Мана. Газрын улсын зовлонг эдлэхийн утл би тэднийг гэнэт сэжмээр хаяж зовоох больюу. 19 Аяа, миний хавдын учир надад зовлон буй. Миний шарх нь өвдөнө. Зүгээр би ийн; Энэ нь миний зовлон мөн. Би түүнийг даах ёстой буй гэлээ. 20 Миний майхан нь хоосорсон буй. Миний хамаг аргамжууд нь тасарсан буй. Миний хүүхэд нь надаас гараад үгүй болов. Үүнээс хойно миний майхныг босгогч хийгээд миний хамгийг дэлгэгч ч үгүй буй. 21 Тэр юуны тул гэвэл, сахигчид нь мунхаг болоод, Жахуаг эс бэдрэв. Тиймийн тул тэд нь бүтээмжит үл болох буй. Тэдний хамаг сүргүүд нь тараагдах буй. 22 Мана. Сонсголын дуу нь гэвэл, хойт газраас их хөдөлгөн нь Иудегийн балгадыг хоосруулан, лууны орон болгохын тул ирнэ. 23 Жахуа аа! Түүний явдал нь өрөийн чадлаас бус буй. Явагч хүн нь өөрийн явдлыг яах гэж үл чадах буй хэмээн би мэднэ. 24 Жахуа намайг засаглан, хилэнгээр бус, харин намайг үл хоосруулахын тул хэмжсэнээр засаглан соёрх! 25 Чамайг эс таньсан улсуудын дээр гэвэл, чиний нэрэнд эс дуудсан төрөлтний дээр хилэнгээ асган соёрх! Тэр юуны тул гэвэл, тэд нь Яахувыг таслан эвдрүүлээд түүний суудлыг хоосруулсан буй.
Арван нэгдүгээр бүлэг.
1 Жахуагийн Жиримиад зарлиг болсон нь ийн; 2 Чи энэ тогтоолын үгсийг сонсоод Иудегийн хүмүүс хийгээд Иерусалимын улсад мэдүүлэн ийн өгүүл. 3 Израйлын Жахуа бурхны зарлиг нь ийн; Энэ тогтоолын үгсийг үл сонсогч хүн нь хараалт буй. 4 Үүнийг таны эцэг нарыг Египет газраас гэвэл, төмөр гавнаас гарсан цагтаа тэдэнд захиж ийн; Миний дууг сонсон, миний танд хамаг захисныг бүтээгтүн! Тэр мэтээр та миний улс болох бөгөөд чи ч таны бурхан нь болох больюу. 5 Энэ гэвэл, миний таны эцэг нарт сүү хийгээд балаар урсагч газрыг өгсүгэй! хэмээн тангарагласнаа эдүгээ өдөр мэт бүтээхийн тул болно гэж зарлиг болсонд би ийн; Жахуа аа! Тэр мэтээр болох болтугай! хэмээн айлтгав. 6 Жич Жахуа нь надад ийн зарлиг болов. Эд хамаг зарлигуудыг Иудегийн балгад хийгээд Иудегийн зээлүүдэд дэлгэрүүлэн үйлд гэвэл, та энэ тогтоолын зарлигуудыг сонсон бүтээгтүн! 7 Тэр юуны тул гэвэл, би таны эцэг нарт чангаар зааж, тэднийг Египетээс гаргасан цагаас эдүгээ болтол тасалбаргүйгээр зүтгэлтэйгээр зааж ийн; Миний дууг сонсогтун! хэмээн зарлиг болов. 8 Зүгээр тэд нь эс сонссон эс чагнав. Харин тус бүр нь өөрийн муу зүрхний хүслээр явав. Тиймийн тул би энэ миний тэдэнд захисан бөгөөтөл, тэдний эс бүтээсэн тогтоолын хамаг үгсийг тэдний төлөө ирүүлэх буй. 9 Бас Жахуа нь надад ийн зарлиг болов. Эсэргүүцэгч зөвлөгөө нь Иудегийн хүмүүс хийгээд Иерусалимд суугчдын дунд олдсон буй. 10 Тэд нь миний зарлигуудыг сонсохуйяа эс дуршсан эцэг нар юугаан нүглүүдэд буцан, бусад бурхдад зарагдаж зайлан одсон буй. Израйлын гэр хийгээд Иудегийн гэр нь миний тэдний эцэг нартай бүтээсэн тогтоолыг тасалсан буй. 11 Тиймийн тул Жахуагийн зралиг болсон нь ийн; Мана. Би тэдний тус хорыг ирүүлэх буй. Түүнээс тэд нь тонилж үл яадах буй. Бас тэд нь надад дуудах боловч би тэднийг үл сонсох буй. 12 Бас Иудегийн балгад нь хийгээд Иерусалимд суугчид нь анхилах үнэртнээрээ хүндэлсэн бурхдад одож дуудах буй. Зүгээр тэд нь тэдний зовлонгийн цагт тонилгож тун үл чадна. 13 Тэр юуны тул гэвэл, Иуде ээ! Чиний бурхад нь чиний балгадын тооны ёсоор бөлгөө. Жич та Иерусалимын зээлүүдийн тооны ёсоор тахилын ширээдийн ичгүүрт гэвэл, Бавалд анхилах үнэртнийг шатаахын тул үүдсэн буй. 14 Тиймийн тул чи энэ улсын тул бүү залбиртугай! Тэдний тул гуйлга хийгээд залбирлыг өргөн бүү үйлд. Тэр юуны тул гэвэл, тэдний зовлонгийн цагтаа надад залбирахад би тэднийг үл сонсох буй. 15 Миний таалсан нь олонтой хилэнцийг үйлдсэний хойно миний гэрт юун хэрэг буй. Бас ариун мах нь чамаас хагацсан буй. Чи мууг үйлдэхдээ баясана. 16 Жахуа нь чамайг ногоон сайхан болон сайн жимст тост мод гэж нэрлэв. Тэр нь их хутгаллын чимээгээр галаа ноцоов. Бас түүний гишүүд нь эвдэрсэн буй. 17 Тэр юуны тул гэвэл, чамайг тарьсан чуулгадын Жахуа нь Израйлын гэр хийгээд Иудегийн гэрийн муугийн учир гэвэл, тэдний өөрийн тус бүтээж, Бавалд анхилах үнэртнийг шатаахаар намайг хилэгнүүлсний учир чиний тус мууг зарлиг болов. 18 Тийнхүү Жахуагийн надад мэдүүлснээр би мэдсэн буй. Тэр юуны тул гэвэл, чи надад тэднийг үйлсийг үзүүлэв гэвэл, 19 Би алагдахад аваачигдсан хурга эсвэл шар мэт болж, тэдний миний тус санаачилсан аргуудыг эс мэдэв. Тэд нь ийн Модыг түүний үгстэй эвдье. Түүний нэрийг үл санагдахын тул амьтны орноос болиулъя гэж өгүүлэлцэв. 20 Зүгээр чуулгадын Жахуа аа! Чи зөвөөр шүүгч болон дотор хийгээд зүрхийг шинжлэгч мөн. Чиний тэднээс надад үзүүлэн соёрх! Тэр юуны тул гэвэл, би чамд өөрийн хэргийг илэрхийлэв. 21 Тиймийн тул чи бидний гараар үл үхэхийн тул бидэнд Жахуагийн нэрээр бүү форофидолтугай! хэмээн өгүүл. Чамайг алахыг хүсэгч Анатууны хүмүүсийн учир Жахуагийн зарлиг болсон нь ийн; 22 Үүний тул Мана Би тэднийг засаглах буй. Залуус нь илдээр үхэх буй. Тэдний хөвгүүд хийгээд охид нь зудаар үхэх бөгөөд, 23 Тэндээс нэг нь ч үл үхэх буй. Тэр юуны тул гэвэл, би Антууны хүмүүсийн тус мууг гэвэл тэдний засаглахын тул жилийг ирүүлэх буй хэмээн чуулгадын Жахуа зарлиг болов.
Арван хоёрдугаар бүлэг.
1 Жахуа аа! Миний чамтай шүүлцэхэд, чи зөвт мөн. Зүгээр чиний шүүврүүдийн учр чамд айлтгуулан соёрх! гэвэл, муунуудын үйл нь юуны тул бүтээмжит бөгөөд маш мэхээр явагчид нь юуны тул амар буюу. 2 Чи тэднийг тарьсан буй. Тийнхүү тэд нь үндэстэй болов. Тэд нь өсч үрстэй болов. Чи тэдний амны ойр боловч тэдний сэтгэлээс хол буй. 3 Зүгээр Жахуа аа! Чи намайг мэдээд, миний зүрхний чамд джртай байхыг шинжилж мэдсэн буй. Хоньдыг алахын тул мэт түүнчлэн тэднийг татаж, үхүүлэх өдрийн тул бэлдэн соёрх! 4 Суугчдын нүглийн учир газар нь хэдий болтол явах бөгөөд хамаг тариалангийн өвс нь хувхайрах буюу. Адгуус хийгээд шувууд нь үгүй болсон буй. Тэр юуны тул гэвэл, тэд улс нь ийн; Тэд нь бидний эцсийг үзэх буй хэмээн өгүүлэв. 5 Хэрэв чи явганаар явагчидтай гүйснээр эцсэн болбол морьдтой яах гэж уралдах юу. Бас чи амар газарт найдсан боловч Иорданы давалгаанд юуг үйлдэх буюу. 6 Тэр юуны тул гэвэл, чиний ах дүү нар хийгээд чиний эцгийн гэр нь чамд мэхтээр үйлдээд чамайг их дуугаар нээсэн буй. Тэд нь чамд сайн үгсээр өгүүлэвч тэдэнд идээ бүү үйлд. 7 Би гэрээн огоорч, өмчөө орхин үйлдэв. Би миний сүнсний таалсныг түүний дайснуудын гарт өгсөн буй. 8 Миний өмч нь надад ойн арслан мэт болгоод миний тус архирсан буй. Тиймийн тул би түүний өшөөлсөн буй. 9 Миний өмч нь надад Забува ан мэт болсон буй. Аймшигт шувууд аа! Түүний тус тойрч ирэгтүн! Хээрийн ангууд аа! Түүний тус тойрч ирэгтүн! Хээрийн ангууд аа! Тасалж идэхүйеэ цуглалцаж ирэгтүн! 10 Олон сахигчид нь миний үзмийн тариаланг эвдээд миний хувийг хөлөөр гишгэн миний эет хувийг хоосон говь болгов. 11 Тэд нь түүнийг хоосон болгов. Тийнхүү тэр нь хоосон болоод надад гашуудна. Бүхэл газар нь хоосон болсон буй. Зүгээр хэн хүн ч эс гашуудна. 12 Эвдэгчид нь говийн хамаг өндөр газруудад ирсэн буй гэвэл, Жахуагийн илд нь газрын нэгэн зүгээс нөгөө зүг хүртэл эвдэх буй. Аль хэн ч амар үл болох буй. 13 Тэр нь буудайг таривч шүлтүүдийг хадах буй. Тэд нь өмчийг эзэлсэн боловч тусыг үл авах буй. Та Жахуагийн их хилэнгийн тул өөрийн өсгөврөөс ичих буй. 14 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Миний шадар байгч муунуудын учир гэвэл, миний Израйл улсаас өмчлүүлсэн өмчийг зовоогчдын учир Мана. би тэдний газраас тэднийг гарган, тэдний дундаас Иудегийн гэрийг гаргах буй. 15 Тийн бөгөөд би тэднийг гаргасны хойно тэднийг дахиж хайрлан буцааж, хүн бүрийг түүний өмч хийгээд түүний оронд ирүүлэх больюу. 16 Тийн бөгөөд хэрвээ тэд нь үнэхээр миний улсын явдлыг сурч, миний улсыг Бавалаар тангараглуулж үйлдсэн мэт, түүнчлэн миний нэрээр тангараглуулж ийн; Жахуа нь амьд буй хэмээн өгүүлэх бөгөөс, тэд нь миний улсын дунд тогтоогдох буй. 17 Зүгээр хэрвээ тэд нь л сонсох бөгөөс эл. Би тэрхүү улсыг гарган эвдтэл зайлуулах буй хэмээн Жахуа нь зарлиг болно.
Арван гуравдугаар бүлэг.
1 Жахуа нь надад ийн; Одож нэг бөс бүсийг аваад бэлхүүсэндээ бүслэн үйлд. Зүгээр түүнийг аваад бэлхүүсэндээ бүслэн үйлд. Зүгээр түүнийг усанд бүү тавьтугай! 2 хэмээн зарлиг болсонд би Жахуагийн ёсоор нэг бүсийг аваад бэлхүүсэндээ бүслэв. 3 Тийн бөгөөд Жахуа нь дахиж надад ийн; 4 Чиний бэлхүүсэнд байгч чиний авсан бүсийг авч босоод Уфэрэдэд одоод тэнд хадны нэг нүхний дотор нуун үйлд 5 хэмээн зарлиг болсонд би одоод Жахуагийн зарлиг болсноор түүнийг Уфэрэдийн дэргэд нуув. 6 Тийн бөгөөд олон өдрдийн өнгөрсний хойно Жахуа нь надад ийн; Бос! Уфэрэдэд одоод миний зарлигаар тэнд нуусан бүсийг тэндээс ав. 7 хэмээн зарлиг болсонд би Уфэрэдэд одож малтаад тэр бүсийг нуусан газраас авав. Тийн бөгөөд Мана. бүс нь муу болж тун хэрэггүй болсон бөлгөө. 8 Тийн бөгөөд Жахуа нь надад зарлиг болруун; 9 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Би энэ мэтээр Иудегийн омгорхгийг муу болгож, Иерусалимын их омгорхгийг муу болгох буй. 10 Миний зарлигуудыг үл сонсон, өөрийн зүрхний хүслээр яван, бусад бурхдыг даган одож, тэдэнд зарагдан мөргөгч энэхүү муу улс нь энэ хэрэггүй бүстэй адил болох буй. 11 Тэр юуны тул гэвэл, бүс нь хүний бэлхүүсэнд халддаг мэт, түүнчлэн би Израйлын бүхэл гэр хийгээд Иудегийн бүхэл гэрийг биедээ халдаасан бөлгөө. Энэ гэвэл, тэдний надад улс болон нэр хийгээд магтаал ба цог жавхлан болохын тул болой. Тийн боловч тэд нь эс сонсов. 12 Бас тэдэнд энэ зарлигийг өгүүл гэвэл, Израйлын Жахуа бурхан нь ийн; аливаа сав нь үзмийн ундаагаар дүүрэн болох буй. Тийн бөгөөд тэд нь чамд ийн; Аливаа сав нь үзмийн ундаагаар дүүрэн болох, тийн бөгөөд тэд нь чамд ийн; Аливаа сав нь үзмийн ундаагаар дүүрэн болох хэмээн бид сайтар эс мэднэ 13 хэмээн өгүүлэхдэ тэнд ийн; Жахуагийн зарлиг болсон нь ийн; Мана. Би энэ газрын хамаг улс хийгээд Давидын ширээний дээр суугч хаад ба лам нар хийгээд форофид нар ба Иерусалимд хамаг суугчдыг согтоож, 14 нэгнийг бусдын төлөө хүчээр хаян эцэг нар хийгээд хүүхдийн хамтаар хаях буй хэмээн Жахуа нь зарлиг болно. Би үл хайрлан, үл гамнан, үл өршөөж, тэднийг эвдрүүлэх буй. 15 Сонсон чагнагтун! Омог сэтгэлт бүү бологтун! Тэр юуны тул гэвэл, Жахуа нь зарлиг болсон буй. 16 Таны Жахуа бурхны харанхуй болгохоос урьд гэвэл, таны хөлүүдийн харанхуйн ууланд бүдрэх бөгөөд таны гэрлийг хүлээн атал үхлийн шүүдэр хийгээд хав харанхуйд хувилах цагаас урьд түүнд цо жавхлангийн магтаалыг өргөгтүн! 17 Зүгээр хэрэв та үл сонсох бөгөөс эл. Миний сүнс нь таны омгорхгийн учир нууц газруудад уйлах бөгөөд миний нүд нь ихэд уйлж нулимсыг цувруулах буй. Тэр юуны тул гэвэл, Жахуагийн сүрэг нь олз болж аваачигдсан буй. 18 Хаан хийгээд хатан хаанд ийн; Биеэ доорд болгон суугтун! Тэр юуны тул гэвэл, таны цог жавхлант титим нь таны толгойгоос унагаагдах больюу. 19 Өмнө зүгийн балгад нь хаагдах бөгөөд хэн ч үл тайлна. Иуде нь бүрнээр олз болж аваачигдах буй. 20 Нүдээрээ ширтэн хойт зүгээс ирэгчдийг харагтун! Чамд өгөгдсөн сүрэг гэвэл, чиний үзэсгэлэнт сүрэг нь хаана буй. 21 Түүний чамайг засаглахад чи юуг өгүүлюү. Тэр юуны тул гэвэл, чиний дээр тэргүүлэгчид хийгээд ноёд болохыг чи тэднийг сургав. Төрөх эмийн зовлон мэт зовлон нь чамайг тусах буй. 22 Тийн бөгөөд хэрвээ чи ийн; Энэ мэтэс нь надтай юуны тул учирсан буй хэмээн зүрхэндээ өгүүлэх бөгөөс чиний их нүглийн тул чиний хормой нь тайлагдав. Чиний хөлийн өсний нүцгэн болгогдсон буй. 23 Жахуа аа! Түүний явдал нь өөрийн чадлаас бус буй. Явагч хүн нв өөрийн явдлыг засаж үл чадах буй хэмээн би мэднэ. 24 Жахуа аа! Намайг засаглан хилэнгээр бус, харин намайг үл хоосруулахын тул хэмжээгээр засаглан соёрх! 25 Чамайг эс таньсан улсуудыг дээр гэвэл, чиний нэрд эс дуудсан төрөлтний дээр хилэнгээ асган соёрх! Тэр юуны тул гэвэл, тэд нь Яахувыг таслан эвдрүүлээд түүний суудлыг хоосруулсан буй.
Арван дөрөвдүгээр бүлэг.
1 Гангын учир Жахуагийн Жиримид зарлиг болсон нь ийн; 2 Иуде нь гашуудна. Түүний хаалгад нь суларна. Тэд нь газрын учир хар болно. Иерусалимын бархирал нь гарсан буй. 3 Ноёд усыг бэдрэхийн тул хүүхдээ илгээсэн буй. Тэд нь худгуудад хүрээд усыг эс олов. Тэд нь хоосон савуудаар буцаж ичин гутамшигт болоод толгойгоо бүрхээв. 4 Газрын хагарсан бөгөөд газарт борооны үгүйн тул тариачид нь ичиж толгойгоо бүрхээв. 5 Бас гөрөөс нь хээр төрөөд өвсгүйн тул зулзагадаа орхив. 6 Жич зэрлэг илжгэд нь өндөр газруудад байж муу мэт салхийг үнэсч татав. Өвсгүйн тул тэдний нүд нь суларсан буй. 7 Жахуа аа! Бидний нүглүүд нь бидний тус гэрчлэвч өөрийн нэрийн тул бүтээн соёрх! Бидний урвах нүглүүд гэвэл олон болсон буй. Бид чиний төлөө нүглийг үйлдэв. 8 Израйлын найдлага болон түүний зовлонтой цагт тонилгоч оо! Чи юуны тул газарт оролт хүн мэт болон хонох хүн мэт буй. 9 Чи юуны тул гайхсан мэт болон тонилгох хүчгүй хүн мэт буй. Жахуа аа! Чи бидний дунд мөн. Бид ч чиний нэрээр нэрийдэгдсэн буй. Тиймийн тул биднийг үл огоорон соёрх! 10 Жахуа нь энэ улсын учир ийн зарлиг болов. Энэ улс нь энэ мэтээр төөрөхүйеэ хүсээд хөлүүдээ эс зогсоосон буй. Тиймийн тул Жахуа нь тэднийг эс таална. Тэр нь эдүгээ тэдний хилэнцийг санан, тэдний нүглүүдийн тул тэднийг засалуулах буй. 11 Тиймийн тул Жахуа нь надад ийн; Энэ улсын тул гэвэл, тэдэнд сайн болохын тул бүү залбиртугай! 12 Тэдний бацаглахад би тэдний дууг үл сонсон, тэдний шатаалт өргөл, эсвэл талхан өргөлөө өргөхөд тэднийг л таалах буй. Харин би илдээр хийгээд зудаар ба халдварт өвчнөөр тэднийг дуустал эвдэр буй. 13 хэмээн зралиг болсонд би ийн; Аяа Жахуа эзээн! Мана. Форофид нар нь тэдэнд ийн; Та илдийг үл үзэх бөгөөд зуд ч танд үл хүрэх буй. Харин би энэ оронд танд амрыг эрхгүй өгсү хэмээн өгүүлдэг. 14 хэмээн айлтгасанд Жахуа нь надад ийн зарлиг болсон буй. Форофид нар нь миний нэрээр худлаар форофидлоно. Би тэднийг эс илээс тэдэнд эс захиад, тэдэнд зарлиг болсон буй. Тэд нь танд худал үзэгдэл хийгээд зөнчлөн хийгээд дэмийрэл хийгээд өөрийн зүрхний мэхийг форофидолдог. 15 Тиймийн тул Жахуагийн зарлиг болсон нь ийн; Миний тэднийг эс илгээсэн байтал илд хийгээд зуд нь энэ газарт үл хүрэх буй хэмээн өгүүлэн, миний нэрээр форофидлох форофид нарын учир гэвэл, тэд форофид нар нь илд хийгээд зудаар эвдрүүлэгдэх больюу. 16 Жич тэдний форофидлон сургасан улс нь зуд хийгээд олзоор Иерусалимын замуудад хаягдах буй. Хэн ч тэднийг хийгээд тэднийг эмс ба тэдний хөвгүүд хийгээд охидыг үл булах буй. Харин би тэдний дээр тэдний хорбг хүргэх буй. 17 Жич тэдэнд энэ зарлигийг өгүүл. Миний нүд нь өдөр шөнө бүрт нулимсыг цувруулан үл зогсох болтугай! Тэр юуны тул гэвэл, миний улсын охин нь их эвдрэлээр гэвэл, маш хэцүү цохилтоор эвдэгдсэн буй. 18 Хэрвээ чи тариаланд одвол, Мана. илдээр алагдсан нь тэнд буй. Балгасанд орвол тэнд зудаар эвдсэн буй. Зүгээр форофид хийгээд лам хоёулан нь газрын тус яван юу үйлдэхийг үл мэднэ. 19 Чи Удег тун огооров уу? Чиний зүрх нь Шиунаг өшөөлөв үү? Чиний бидний цохисны хойно, бид юуны тул үл эдгээнэ. Бид амрыг хүлээвч сайн нь үгүй буй. Бид эдгээх цагийг хүлээвч Мана. аюу буй. 20 Жахуа аа! Бид өөрийн буруу хийгээ эцэг нарынхаа нүглийг илэрхийлнэ. Тэр юуны тэл гэвэл, бид чиний төлөө нүглийг үйлдсэн буй. 21 Өөрийн нэрийн тул биднийг үл гарган өөрийн цог жавхлангийн ширээг үл хөнгөлөн соёрх! Бидэнтэй бүтээсэн тогтоолоо санан үл болиулан соёрх! 22 Улсуудын дэмий бурхадаас аль нэгэн нь бороог өгч чадах буюу. Огторгуй нь бороог оруулж чадах буюу. Чи бидний Жахуа бурхан биш үү? Чи эд хамгийг үйлдсэн мөн. Тиймийн тул бид чамайг хүлээнэ.
Арван тавдугаар бүлэг.
1 Тийн бөгөөд Жахуа нь надад ийн зарлиг болов. Моши хийгээд Самуйл нь миний өмнө байвч, би энэ улсыг үл таалах бөлгөө. Тэднийг миний өмнөөс гарган явуултугай! 2 Тийнхүү чамд ийн; Бид хаашаа одох буюу хэмээн өгүүлэхэд тэдэнд ийн өгүүл. Жахуагийн зарлиг болсон нь ийн; Үхлийн тул байгчид нь үхэлд хийгээд илдийн тул байгчид нь илдэнд ба зудын тул байгчид нь зудад хийгээд нүүлгэгдлийн тул байчид нь нүүлгэгдэлд одох болтугай! 3 Бас Жахуа нь ийн; Би тэдний тул алах илд хийгээд таслах нохойнууд ба идэж таслах огторгуйн шувууд хийгээд газрын ангууд эд дөрвөн зүйлийг тогтоов. 4 Жич Иудегийн Хижэкиэ хааны үйлдсэний тул би тэднийг дэлхийн хамаг эзэлгүүрэнд хөөгдөхийн тул өгсү. 5 Тэр юуны тул гэвэл, Иерусалим аа! Хэн чамайг хайрлах буюу. Эсвэл хэн чиний учир зовох юу. Бас хэн чиний амрын учир асуухуяа эргэх юү. 6 Жахуа нь ийн зарлиг болно. Чи намайг огоорон надаас урвав. Тиймийн тул би мутраа чиний тус сунгаад чамайг эвдэх буй. Би гэмшсэнээрээ залхуу болов. 7 Тиймийн тул би тэднийг газрын захад дэвүүрээр хийсгэж хүүхэдгүй болгон, өөрийн улсыг эвдэх буй. Тэд нь явдлаасаа буцна. 8 Тэдний бэлбэсэд нь миний өмнө үлэмжлээд далайн хөвөөний элснээс олон болов. Би эх хийгээд залуусын тус хагас өдөр эвдэгчийг ирүүлээд түүний тус чичрэл хийгээд балгасны тус аюулыг гэнэт унагаах буй. 9 Долоог төрөгч нь суларна. Тэр нь амиа тавив. Түүний нар нь өдрийн байхул оров. Тэр нь чихиж гутамшигтай болов. Жич би түүний үлдээлийг тэдний дайснуудын өмнө илдэнд өгсү хэмээн Жахуа нь зарлиг болов. 10 Миний эх ээ! Надад зовлон буй. Тэр юуны тул гэвэл, чи намайг бүхэл газарт эсэргүүцэлт хийгээд хэрэлдэгч хүн болгон төрөв. Би тэдэнд урьдаар эс өгсөн, тэд ч надад урьдаар эс өгсөн боловч тэд бүгдээр намайг хараасан буй. 11 Жахуа нь ийн; Мана. Чиний үлдээлд сайн болох больюу. Мана. Би чиний тул хор хийгээд зовлонгийн цагт дайсныг эвт болгох буй. 12 Төмөр нь хойтох төмөр хийгээд болдыг эвдэх буюу. 13 Би өнийг тул бус харин чиний хамаг хязгаарт байгч нүглүүдийн учир чиний эд агуурс хийгээд санг олз болгон өгсү. 14 Жич би чамайг чиний танихгүй газарт явуулах буй. Тэр юуны тул гэвэл, миний хилэнгээр шатсан гал нь таны тус түлэх буй хэмээн зарлиг болно. 15 Жахуа аа! Чи мэднэ. Намайг санан золгон соёрх! Миний зүхэгчдэд хариуг өгөн соёрх! Чиний хүлцэнгүйн тул намайг бүү холдуулан соёрх! Миний чиний тул хараагдсаныг мэдэн соёрх! 16 Чиний үгсийн олдсонд би тэднийг таалж, авав. Чиний зарлиг нь надад баяр хийгээд миний зүрхний баясгалан болсон буй. Тэр юуны тул гэвэл, чуулгадын Жахуа бурхаан! Би чиний нэрээр нэрлэгдсэн буй. 17 Би элэглэгчдийн чуулганд эс сууж, эс баясан, чиний мутрын учир ганцаар суусан буй. Тэр юуны тул гэвэл, чи намайг зүтгэлээр дүүргэв. 18 Миний гашуудал нь юуны тул үргэлж болсон бөгөөд миний шарх нь юуны тул хүнд болж л эдгэх буй. Чи надад мэхт болон найдамж үгүй ус мэт болох буюу. 19 хэмээн айлтгасанд Жахуа нь ийн зарлиг болов. Хэрвээ чи чиний чамайг буцаахад буцах бөгөөс эл, чи эрдэнэ улсыг доордоос хагацуулах бөгөөс чи миний ам мэт болох больюу. Эд нь чамд буцах болтугай! Харин чи тэдэнд бүү буц. 20 Тийн бөгөөд би чамайг энэ улсын тус хүрээлсэн зэс хэрэм мэт болгох буй. Тийнхүү тэр нь чиний тус тайлах боловч үл дийлэх буй. Тэр юуны тул гэвэл, би чамайг тонилгохын тул чамтай болох буй. 21 Бас би чамайг муунуудын гараас аймшигтны гараас аврах больюу хэмээн Жахуа нь зарлиг болно.
Арван зургадугаар бүлэг.
1 Жахуагийн надад захиж зарлиг болсон нь ийн; 2 Чи энэ газарт гэргийг биедээ үл аван хөвгүүд хийгээд охидод үл болох болтугай! 3 Тэр юуны тул гэвэл, энэ газарт төрөгдсөн хөвгүүд хийгээд охидын учир ба энэ газарт тэднийг төрсөн эхсийн учир хийгээд тэднийг төрүүлсэн эцэг нарын учир Жахуагийн зарлиг болсон нь ийн; 4 Тэд нь маш зовлонтой өвчнүүдээр үхээд үл хайрлагдан үл булагдах буй. Тэд газрын дээр хохир мэт болох буй. Бас тэд нь илдээр хийгээд зудаар үрэгдэх буй. Тэдний хүүрүүд нь огторгуйн шувууд газрын ангуудад тэжээл болох буй. 5 Жич Жахуа нь ийн зарлиг болно. Гашуудалын гэрт үл орон тэдний хайрлан энэрэхийн тул бүү од. Тэр юуны тул гэвэл, би энэ улсаас өөрийн анар гэвэл, өршөөл хийгээд нүгэлсэдийг хагацуулсан буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 6 Тийн бөгөөд ихэс хийгээд багас нь энэ газарт үхээд үл булагдаад үл хайрлагдах буй. Хэн ч тэдний тул биеэ олтолон, тэдний тул үсээ үл авах больюу. 7 Жич хэн ч үхэгсэдийн учир тэднийг амаржихийн тул тэдний дунд талхыг үл хагалан, тэдний эцэг эхийн учир тэднийг алгалах аягаас үл уулгах буй. 8 Бас тэдэнтэй идэлцэх уулцахын тул жаргаах гэрт бүү ортугай! 9 Тэр юуны тул гэвэл, Израйлын бурхан болон чуулганы Жахуа нь ийн зарлиг болно. Мана. Би энэ газраас таны нүдний өмнө таны цог жавхлангийн дуу хийгээд жаргалын дуу ба тушаат эрийн дуу хийгээд тушаат охины дууг зогсоох больюу. 10 Тийн бөгөөд чиний энэ улсад эд хамаг үгсийг өгүүлэхэд тэдний чамд ийн; Жахуа нь бидний тус энэ хамаг их мууг юуны тул зарлигласан буюу. Бас Жахуа бурхны тус бидний үйлдсэн нүгэл хийгээд хилэнцэс нь юу буюу хэмээн асууж өгүүлэхэд 11 Тэдэнд ийн өгүүл. Жахуагийн зарлиг болсон нь ийн; Таны эцэг нар нь намайг огоорон бус бурхадыг дагаад тэдэнд зарагдан мөргөөд намайг огоорч миний тогтоолыг бүтээв. 12 Бас та өөрийн эцэг нараас их мууг үйлдсэн буй. Тэр юуны тул гэвэл, Мана. Тус бүр нь өөрийн муу зүрхний хатуу чанараар бүтээн намайг эс сонссон буй. 13 Тиймийн тул би таныг энэ газраас хаяж, таны хийгээд таны эцэг нарын эс таньсан газарт аваачих буй. Тийнхүү та тэнд өдөр ч шөнөд ч бус бурхдад зарагдах буй. Тэнд би таныг үл хайрлах больюу. 14 Тиймийн тул жахуа нь ийн зарлиг болно. Израйлын хөвгүүдийг Египет газраас гаргасан Жахуа нь амьд буй хэмээн дахин үл өгүүлэгтүн! 15 Харин Израйлын хөвгүүдийг хойд газраас хийгээд түүнийг тэднийг хамаг хоосон газраас гаргасан Жахуа нь амьд буй хэмээн өгүүлэгдэх цаг нь ирэх буй. Тэр юуны тул гэвэл, би тэдний эцэг нарт өгсөн газартаа тэднийг ирүүлэх больюу. 16 Жахуа нь ийн зарлиг болно. Мана. Би олон загасч нарыг илгээх буй. Тэд нь тэднийг өлмийдөх буй. Тийн бөгөөд түүнээс хойно би загасч нарыг дуудах буй. Тэд нь тэднийг аливаа уулнаас хийгээд аливаа давалгаанаас ба, хадын нүхээ авлах буй. 17 Тэр юуны тул гэвэл, миний нүд нь тэдний хамаг явдлыг харна. Тэд нь миний гэгээнээс үл нуугдана. Тэдний хилэнц нь миний нүднээс үл бүрхэгдэнэ. 18 Тийн бөгөөд эхний цагт тэдний хилэнц хийгээд нүглийн хоёр давхараар хариулах буй. Тэр юуны тул гэвэл, тэд нь бузарууддаа өргөсөн хүүрүүдээр миний газрыг бузарлаж, жигшүүрүүрээрээ миний өмчийн дүүргэв. 19 Жахуа аа! Миний хүч нь хийгээд хүрээлсэн газар ба, зовлонгийн цагт миний халх аа! Улсууд нь дэлхийн хязгадаас чамд ирэн ийн; Үнэхээр бидний эцэг нар нь худал хийгээд дэмийнүүдийг өмчөөр авав. Тэр мэтэс нь тусгүй буй хэмээн өгүүлэх буй. 20 Жахуа нь ийн хүн нь өөрийн тул бурхад бус байгч бурхадын бүтээх юу. 21 Тиймийн тул Мана. би тэдэнд нэгдэн мэдүүлэн өөрийн мутар хийгээд аугаа хүчийг мэдүүлэх больюу. Тийнхүү тэд нь миний нэр Жахуа мөн хэмээн мэдэх буй хэмээн зарлиг болов.
Арван долдугаар бүлэг.
1 Иудегийн нүгэл нь төмөр гуурсаар бичигдээд, тэдний зүрхний дээр хийгээд тэдний тахилын ширээний өврүүдийн дээр алмаас чулууны үзүүрээр сийлэгдсэн буй. 2 Тэр мэтээр тэдний хүүхэд нь ногоон модод хийгээд өндөр уулны дээр байгч тэдний тахилын ширээ хийгээд Асира хөргүүдийг санана. 3 Би миний уул хийгээд хээрт байгч уурсад ба чиний хамаг сан хийгээд чиний хамаг хязгадаад байгч нүглийн учир болсон өндөр ордыг олз болгуулан өгсү. 4 Тийн бөгөөд би чамд өгсөн өмчөөс чамайг хагацуулан, чиний эс таньсан газарт чиний дайснуудад чамайг зарагдуулах буй. Тэр юуны тул гэвэл, мөнхөд түлэх гал нь миний хилэнгээр шатаагдсан буй. 5 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Хүнд түшэгч хийгээд махбодод найдагч ба Жахуагаас хадах зүрхэт хүн нь хараагдах буй. 6 Тэр гэвэл говийн хувхайрсан мод мэт болоод сайны ирэхийг үл үзэх буй. Тэр нь говийн халуун хийгээд үл нутаглагдах ган гзарын халуунд суух буй. 7 Жахуад найдан Жахуад найдлагат болсон хүн амгалан мөн. 8 Тэр гэвэл, усадын дэргэд суулгагдсан мод мэт болох буй. Тэр нь үндэсээ голын дэргэд дэлгэрүүлэн, халууны ирэх цагийг үл мэддэг. Харин навч нь хэзээ ч ногоон болоод гангын жилд үл айж үрсээ гаргахаа үл зогсоох буй. 9 Зүрх нь хамгаас мэхт бөгөөд маш муу буй. Түүнийг хэн мэдэж чадах буй. 10 Жахуа би зүрхийг шинжилж, дотрыг торчиж, тус бр хүний явдлаар хийгээд үйлсийн үрсийн ёсоор түүнд өгдөг. 11 Эд таваарыг зөв бусаар лозлогч нь өөрийн эс өндөглөсөнийг дарагч цурхируу шувуунд адил буй. Тэр нь насны дунд цагтаа тэднийг огоорч эцэстээ тэнэг болох буй. 12 Эрт эхнээс бидний ариун суудлын орон нь өндөр болсон цог жавхлант ширээ буй. 13 Израйлын найдлага Жахуа аа! Чамайг хамаг огоорогчид нь ичих бөгөөд урвагчид нь газарт бичигдэнэ. Тэр юуны тул гэвэл, тэд нь амьд усны булаг байгч Жахуаг огоорсон буй. 14 Жахуа аа! Намайг эдгээн соёрх! Тийнхүү би эдгээгдэх буй. Намайг тонилгон соёрх! Тийнхүү би тонилгогдох буй. Тэр юуны тул гэвэл, чи миний магтаал буй. 15 Мана. Тэд нь над ийн; Жахуагийн зарлиг нь хаана буюу. Тэр нь эдүгээ ирэх болтугай! хэмээн өгүүлнэ. 16 Би гэвэл, чамайг дагаж сахигч болохоос эс яарч, зовлонт өдрийг эс хүссэн буй. Миний үхүүлсэн нь чиний өмнө бөлгөө хэмээн чи мэднэ. 17 Над аюул үл болох соёрх! Чи хорт өдөр миний халх мөн. 18 Намайг цохигчид нь гутамшиг болох болтугай! Зүгээр би гутамшигт үл болох болтугай! Тэд айлгагдваас би үл айлгагдах болтугай! Муу өдрийг тэдэнд ирүүлэн, хоёр давхар эвдрэлээр тэднийг эвдэн соёрх! 19 Жахуагийн над зарлиг болсон нь ийн; Одоод Иудегийн хаадын орох хийгээд гарах хаалга гэвэл, улсын хаалганд хийгээд Иерусалимын хаалганд байтугай! 20 Тийн бөгөөд тэдэнд ийн өгүүл. Эд хаалгаар явагч Иудегийн хаад хийгээд хамаг Иуде ба Иерусалимд суугчид аа! Жахуагийн зарлигийг сонсогтун! 21 Жахуа нь ийн зарлиг болно. Биеэ хичээн, савад өдрийн ачаач үл өргөн, Иерусалимын хаалгаар үл оруулан, 22 Өөрийн гэрүүд эс савад өдөр аяааг үл авчран, аливаа хөдөлмөрийг бүү үйлдэгтүн! Зүгээр миний таны эцэг нарт захисанаар савад өдрийн ариун болгон хөдлөгтүн! 23 Тийн боловч тэд нь эс сонсон, эс чагнан, үл сонсох бөгөөд үл сурахын тул хүзүүгээ хатуу болгов. 24 Тийн бөгөөд Жахуа нь ийн зарлиг болно. Хэрвээ та намайг сонсон, энэ балгасны хаалгаар савад өдөр ачааг үл оруулан, савад өдрийг ариун болгон, хөдөлж тэр өдөр хөдөлмөрийг үл үйлдэх бөгөөд эл. 25 Давид ширээний дээр суугч хаад хийгээд ноёд ба тэдний тэргүүлэгчид ба, Иудегийн хүмүүс хийгээд Иерусалимд суугчид нь тэргэс хийгээд морьдыг унаж, энэ балгасны хаалгаар оролцох больюу. Бас энэ балгас нь мөнхөд тогтоогдох буй. 26 Бас улс нь Иудегийн балгадаас хийгээд Иерусалимаас тойрогч газдаас ба, Биалины газраас хийгээд талаас ба уулад хийгээд өмнө зүгээс ирж, шатаалт өргөлүүд хийгээд тахилууд ба идээн өргөлүүд хийгээд анхилах үнэртэн ба магтаалын өргөлүүдийг Жахуагийн гэрт авчрах буй. 27 Зүгээр хэрвээ та намайг үл сонсон савад өдрийг ариун болгон, үл хөдлөн савад өдөр ачаагаа өргөн Иерусалимын хаалгаар явах бөгөөс, би түүний хаалганы дотор галыг шатаах больюу. Тэр гал нь Иерусалимын орд харшыг түлэн үл унтраагдах больюу.
Арван наймдугаар бүлэг.
1 Жахуагийн Жиримиад зарлиг болсон нь ийн; 2 Босоод шавар савасыг хийгчийн гэрт од. Тэнд би чамд зарлигаа сонсгох буй. 3 Мана. Тэр нь мүхэрээр хөдлөн авай. 4 Харин тэрхүү шавар савыг хийгчийн бүтээсэн сав нь түүний гарт муу болов. Тийн бөгөөд шавар савасыг хийгч нь дахин эхлэн түүгээр бус савыг өөрийн дураар бүтээв. 5 Тийнхүү Жахуа нь над зарлиг болруун; 6 Израйлын гэр ээ! Жахуагийн зарлиг болсон нь ийн; Би таны учир энэ шавар савасын хийгчийн ёсоор үйлдэж чадах биш үү. Мана. Шавар нь тэрхүү шавар савасыг хийгчийн гарт байсан мэт. Түүнчлэн Израйлын гэр ээ! Та миний мутарт амой. 7 Миний аль нэг улс хийгээд эзэлгүүрний учир үндэсээ гаргах хийгээд унагаах ба эвдэхийн зарлиг болохоор 8 Хэрвээ тэр улс гэвэл, миний түүний учир тэр мэт зарлиг болсон улс нь өөрийн мууг огоорох бөгөөс эл. Би түүний тус сэтгэсэн зовлонгийн учир гэмшинэ. 9 Жич миний аль нэг улс хийгээд эзэлгүүрний учир үүдэх хийгээд тарихыг зарлиг болоход 10 хэрвээ тэр нь миний өмнө мууг үйлдэн миний дууг үл сонсох бөгөөс эл, би түүнд туслахын тул зарлиг болсон айны учир гэмшинэ. 11 Тийн бөгөөд эдүгээ Иуде хүмүүс хийгээд Иерусалимд суугчдад ийн өгүүл. Жахуагийн зарлиг болсон нь ийн; Мана. Би таны тус мууг санаж аргыг бүтээнэ. Та бүгдээр өөрийн муу явдлаас буцаж, явдал хийгээд үйлсээ засагтун! 12 Зүгээр тэд нь ийн; Найдлагагүй буй. Тэр юуны тул гэвэл, бид өөр өөрийн санаачлалыг даган явж Зубрын муу зүрхний хүслийг үйлдсү хэмээн өгүүлэв. 13 Тиймийн тул Жахуагийн зарлиг болсон нь ийн; Хэн энэ мэт үйлсийг сонсов уу? хэмээн улсуудаас асуугтун! Израйлын охин нь маш хилэнцит үйлсийг үйлдсэн буй. 13 Хэн Либнунгийн усыг хээрийн чулуудын тул орхин, ширүүн голуудыг оролт усадын тул орхих юу. ??? 15 Харин миний улс нь намайг мартаад, Дамайлсанд анхилах үнэртэнийг шатаасан буй. Бас тэр эртний цагийн замуудаас бусдыг давуулан эс захисан замуудаар явуулсан буй. 16 Тэд нь өөрийн газрыг гайхамшигт хийгээд хэзээд жигшүүрт юм болсон буй. Түүгээр аливаа өнгөрөгч нь гайхаж толгойгоо хөдөлгөх буй. 17 Би тэднийг зүүн салхины өмнө мэт дайсны өмнө тараах буй. Би эвдрэлийн тэдэнд нуруугаа үзүүлэн, нүүрээ үл үзүүлэх больюу хэмээн зарлиг болов. 18 Тэндээс тэд нь ийн өгүүлрүүн; Ириа Жиримиагийн тус аргыг бэдэрнэ. Тэр юуны тул гэвэл, тогтоол нь ламаас үл өнгөрөх буй. Зөвлөгөө нь цэцэн хүнээс үл өнгөрөх буй. Үг нь форофидоос үл өнгөрөх буй. Ириа, түүний хэлээр цохиж түүний хамаг үгсийг бүү хэрэглэе гэв. 19 Жахуа аа! Намайг ажиглан, миний тус эсэргүүцэгчидийн дууг сонсон соёрх! 20 Сайны тул муу нь хариу өгдөх буюу гэвэл, Тэд нь миний сүнсний тул нүх малтсан буй. Миний тэдний сайн тул залбиран, чиний хилэнг тэднээс буцаахын тул чиний өмнө гэр байсныг санан соёрх! 21 Тиймийн тул тэдний хөвгүүдийг зудад өгөн соёрх! Тэд нь илдийн дээр унах болтугай! Тэдний эмс нь хүүхэдгүй бэлэвсэн болох бөгөөд тэдний эрс нь халдварт өвчнөөр үхүүлэгдэх ба, тэдний залуус нь дайнд илдээр алагдах болтугай! 22 Чиний тэдний тус цэргийг ангийн хэв ханадад ирүүлэхэд тэдний гэрүүдээс бархирал нь сонстох болтугай! Тэр юуны тул гэвэл, тэд нь намайг барихын тул нүхийг малтаад миний хөлд урхинуудыг нууцаар тавьсан буй. 23 Зүгээр Жахуа аа! Чи миний алсаны тус тэдний хамаг зөвлөгөөг мэднэ. Тэдний хилэнцийг үл өнгөрүүлэн соёрх! Жич Тэдний нүглийг өмнөөсөө үл баллан соёрх! Харин Тэд нь чиний өмнө унагаагдах болтугай! чи хилэнцийн цагтаа тэдний тус үйлдэн соёрх!
Арван есдүгээр бүлэг.
1 Жахуа нь ийн зарлиг болов. Одоод шавар савасыг хийгчийн савыг аваад улсын өвгөд хийгээд лам нарын өвгөдөөс заримуудыг аваад 2 Хиримид гэгч хаалганы дэргэд Хкумын хөвгүүний бэлд одож, тэнд миний чамд зарлиг болох үгсийг дэлгэрүүлэн ийн өгүүл. 3 Иудегийн хаад хийгээд Иерусалимд суугчид аа! Жахуагийн зарлигийг сонсогтун! Чуулганы Жахуа гэвэл, Израйлын бурхны зарлиг болсон нь ийн Мана. Би энэ орны дээр мууг хүргэсү. Тэр мууг аливаа сонсогч хоёр цохь нь цохих буй. 4 Тэр юуны тул гэвэл, тэд нь намайг огоорон энэ орныг оролт болгон, түүний дотор тэдний хийгээд тэдний эцэг нарын ба Иудегийн хааны эс таньсан бус бурхдад анхилах үнэртэнийг шатаан. Энэ орныг буруугүйнуудын цусаар дүүргэсэн буй. 5 Бас тэд нь Бавилын өндөр ордыг үүдэн, хөвгүүдээ Бавилд шатаалт тахил болгон гараар түлэв. Би үүнийг эс зарлиглан эс захив. Энэ нь миний сэтгэлд ч эс орсон бөлгөө. 6 Тиймийн тул Жахуагийн зарлиг болсон нь ийн; Мана. Энэ орныг Дофун эсвэл Хкумын хөвгүүний бэл хэмээн үл нэрийдэгтүгэй! Харин алахын бэл хэмээн Иеурсалимын зөвлөгөөг үгүй болгон тэдний дайснуудын өмнө тэднийг илт унагах тэдний амийг таслахад хэрэглэгчдийг гараар унагах буй. Бас би тэдний хүүрүүдийг огторгуйгаар нисэгч шувуудад хийгээд газрын ангуудад тэжээл болгон өгсү. 8 Жич би энэ балгасыг хоосон хийгээд жигшүүрт болгох больюу. Тийнхүү түүний ойр аливаа алсдам явах нь гайхаж, түүний хамаг гашуудлуудын учир жигших буй. 9 Жич би тэдний хөвгүүд хийгээд охидын нөхрийн махыг тэдэнд идүүлсү. Бас тэдний амийг таслахуйяа, хэрэглэгчдийн тэднийг хүрээлсэн хавчин зовоох цагт тус бүр нь өв махыг идэх буй. 10 гээд чамтай явагчдын өмнө савыг эвдэн тэдэнд ийн өгүүл. 11 Чуулгадын Жахуа нь ийн зарлиг болно. Энэ үл засагдах шавар савсыг хийгчийн савыг эвдсэн мэт, түүнчлэн би энэ балгас хийгээд энэ улсыг эвдэх буй. Тийнхүү тэд нь болохыг үгүй болтол Топидод бологдох буй. 12 Бас Жахуагийн зарлиг болсон нь ийн; Би энэ мэтээр энэ оронд хийгээд түүнд суугчдад үйлдэж, энэ балгасыг Топидод мэт болгох буй. 13 Бас Иерусалимын гэрүүд хийгээд Иудегийн хаадын гэрүд гэвэл, огторгуйн бүхэл чуулганд хамаг оройн дээрээ анхилах үнэртнийг шатаасан бөгөөд бусад бурхуудад ундаа өргөлүүдийг өргөсөн гэрүүд нь Топидын орон мэт бузар болох буй. 14 хэмээн зарлиг болсонд Жиримиа нь Жахуагийн форофидлохын тул илгээсэн Топидоос буцаад, Жахуагийн гэрийн хүрээний дотор байж хамаг улсад ийн өгүүлэв. 15 Чуулгадын Жахуа гэвэл, Израйлын бурхны зарлиг болсон нь ийн; Мана. Би энэ балгасны дээр миний түүний тус хамаг зарлиг болсон мууг ирүүлэх буй. Тэр юуны тул гэвэл, тэд нь хүзүүгээ хатуу болгон миний зарлигуудыг эс сонссон буй.
Хордугаар бүлэг.
1 Тийн бөгөөд Жахуагийн гэрийн тэргүүлэгч болсон Имэр ламын Фа Шур хөвгүүн нь Жиримиагийн эд үгсийг форофидлосоныг сонсов. 2 Тийнхү Фа Шур нь Жиримиагийн форофидыг цохиод, Жахуагийн гэрийн дэргэд байгч амины дээрх хаалганд байгч дөнгөд оруулав. 3 Тэндээс маргааш өдөр Фа Шурын Жиримиаг дөнгөөс сул тавьсанд Жиримиа нь түүнд ийн өгүүлрүүн; Жахуа нь чамайг Фа Шур хэмээн эс нэрийдэн Мэкүр Мисвив хэмээн нэрийдсэн буй. 4 Тэр юуны тул гэвэл, Жахуагийн зарлиг болсон нь ийн; Мана. Би чамайг чиний биед хийгээд чиний хамаг нүхэнд аймшигт болгоно. Тэд нь өөрийн дайснуудын илдээр унах бөгөөд, чиний нүд ч үзэх буй. Жич, би хамаг Иудег Вавилоны хааны гарт өгсү. Тийнхүү тэр нь тэднийг олз болгон Вавилонд аваачиж, илдээр алах больюу. 5 Жич би энэ балгасны хамаг хүч хийгээд хамаг үйлдвэр ба, түүний дотор хамаг үнэнтүүд хийгээд Иудегийн хаадын бүхэл санг тэдний дайснуудын гарт өгөх буй. Тийн бөгөөд тэд нь тэднийг тонож, аваад Вавилонд аваачих буй. 6 Бас Фа Шур аа! Чи хийгээд чиний гэрт хамаг суучид нь олз болгогдоод одох буй. Тийнхүү чи Вавилонд орж тэнд үхэх буй. Бас чи хийгээд чиний худлаар форофидлон сургасан хамаг үгс нь тэнд булагдах буй гэв. 7 Жахуа аа! Чи миний сэтгэлийг хувьсгасан буй. Тийнхүү миний сэтгэл нь хувьсагдсан мөн. Чи надаас хүчит болоод дайлав. Улс нь миний дээр өдөр бүрт инээнэ. Тус бүр нь намайг элэглэнэ. 8 Тэр юуны тул гэвэл, хэрвээ би булаалдалын учир дуугарваас, эсвээс эвдрэлийг дэлгэрүүлвээс Жахуагийн зарлиг нь миний тус өдөр бүрт хараал хийгээд ичгүүрт хувилагдана. 9 Зүгээр би тэр хэргийн учир үл өгүүлэн Жахуагийн нэрээр дахиж үл өгүүлэх буй хэмээн миний өгүүлэхэд тэрхүү зарлиг нь миний зүрхийн дотор халуун гал мэт болоод, миний ясадын дотор хаагдсан гал мэт болов. Тийнхүү би тэсэж үл чадан дуугүй байж үл чадна. 10 Тэр юуны тул гэвэл, би олны доромжлолыг сонсов. Тэд нь ийн өгүүлнэ Чи хамаг тойронд аюулыг мэдүүл, бид ч дахин мэдүүлэх буй. Миний хамаг ойр нүхэс нь миний бүдрэхийг хүлээж ийн; Тэр нь удаадуулагдах буй. Тийнхүү бид түүнийг дайлан үсийг авах буй хэмээн өгүүлнэ. 11 Зүгээр Жахуа нь нэг аймшигт аугаа хүчит надтай буй. Тиймийн тул намайг цохигчид нь бүдрэн хэзээ ч үл дайлах буй. Тэд нь бүтээмжит үл болон, үл мартагдах мөнх ичгүүрээр ихэд ичих больюу. 12 Тийн бөгөөд зөвтөнийг шинжлэх болон дотор хийгээд зүрхийг үзэн ба чуулганы Жахуа аа! Би чиний тэднээс нэхэхийг үзсүгэй! Тэр юуны тул гэвэл, би чиний өмнө өөрийн хэргийг илэрхийлэв. 13 Жахуад дуулагтун! Жахуаг магтагтун! Тэр юуны тул гэвэл, тэр нь мууг үйлдэгчидийн гараас үгээгүү ядуугийн амийг аварсан буй. 14 Миний төрөгдсөн өдөр нь хараалт болох болтугай! Миний эхийн намайг төрсөн өдөр нь үл адислагдах болтугай! 15 Чамд эр хийгээд төрөгдсөн буй хэмээн миний эцэгт өгүүлээд түүнийг маш баярт болгосон хүн нь хараалт болох болтугай! 16 Тэр хүн нь Жахуагийн гэмшил өгөхөд хоосруулсан балгад мэт болох болтугай! Тэр нь өглөөгөөр цутгааныг сонсож, хагас өдөр аймшигт бархиралыг сонсох болтугай! 17 Тэр юуны тул гэвэл, тэр нь намайг умайгаас эс олов. Тийнхүү миний эхийн умай нь булш ахуй бөгөөд, надаар жирэмсэн болсон умай нь мөнхөд их ахуй бөлгөө. 18 Би зовлон хийгээд гашуудлыг эдэлж, өдрүүдээ ичгүүрт болгохын тул юуны тул умайгаас гарсан буюу.
Хорин нэгдүгээр бүлэг.
1 Зидикиа хаан нь Жиримиад Милкиагийн Фа Шур хөвгүүн хийгээд мэ Зэ Сайа ламын Зивниа хөвгүүнийг илгээж ийн; 2 Жахуагаас бидний тул асуун хайрла. Тэр юуны тул гэвэл, Вавилоны Нибуридиажир хаан нь бидний тус дайлна. Хэрвээ тийм болвоос түүний биднээс буцаахын тул Жахуа нь өөрийн хамаг гайхамшигт үйлсийн ёсоор үйлдэж болох буюу. 3 хэмээн өгүүлэхэд илгээсэн цагт Жахуагийн Жиримиад зарлиг болсноор Жиримиа нь тэдэнд ийн өгүүлэв. Зихириад ийн өгүүлэгтүн! 4 Израйлын Жахуа бурхны зарлиг болсон нь ийн; Мана. Та гартаа байгч дайны зэвсэгүүдээр хэрмийн гадаадаар таныг хүрээлж суусан Вавилоны хаан хийгээд Клийдтэний тус дайлавч, би тэднийг бүтээмжгүй болгон Клийдтэний энэ балгасдын дотор хураах буй. 5 Жич би сунгасан мутраар хийгээд хүчит сарвуугаар ба, уураар хийгээд хилэнгээр ба халуун уураар таны тус дайлан, 6 Энэ балгасанд суугч хүн хийгээд малуудыг алах больюу. Тэд нь халдварт өвчнөөр үхэх буй. 7 Тийн бөгөөд үүнээс хойно би Иудегийн Зидикиа хаан хийгээд түүний боолууд ба улс гэвэл энэ балгасны дотор халдварт өвчнөөс хийгээд илдээс ба зудаас үлэгсэдийг Вавилоны Кибукиднижир хааны гарт хийгээд тэдний дайснуудын гарт ба, тэдний амийг таслах хэрэглэгчдийн гарт өгсү. Тийн бөгөөд тэр нь тэднийг илдээрээ таслах буй. Тэр нь тэднийг үл хайрлаж үл гамнан үл өршөөх буй хэмээн Жахуа нь болно. 8 Жич Жахуа нь ийн; Энэ улсад ийн өгүүл, Жахуагийн зарлиг болсон нь ийн; Мана. Би таны өмнө амины зам хийгээд үүлний замаар үзүүлнэ. 9 Аль хэн энэ балгасанд байгч нь илдээр хийгээд зудаар ба, халдварт өвчнөөр үхүүлэгдэх буй. Зүгээр таныг хүрээлэгч Клийдтэнд аль хэн гарч биеэ өгөгч нь амьд байх бөгөөд түүний амь нь олз мэт түүнд өгөгдөх буй. 10 Тэр юуны тул гэвэл, би нүүрээрээ энэ балгасны тус сайнаар бус муугаар харав. Энэ балгас нь Вавилоны хааны гарт өгөгдөх буй. Тийнхүү тэр нь түүнийг галаар түлэх буй хэмээн зарлиг болно. 11 Бас Иудегийн хааны гэрийн учир Жахуагийн зарлигийг сонсогтун! 12 Давидын гэр ээ! Жахуагийн зарлиг болсон нь ийн; Өглөөгөөр шинэтгэн, Зэрнунг булаагдсан хүнийг дарагчийн гараас аврагтун! Хэрвээ тийн бус бөгөөс эл, таны муу үйлсийн учир миний нүүр нь гал мэт ноцон бадраад үл унтраагдах больюу. 13 Мана. Бэлийн дотор суугч болон тамын хаад аа! Би чиний эсэргүүцэгч мөн хэмээн Жахуа нь зарлиг болно. Тийн бөгөөд та ийн; Хэн биднийг эвдэх бөгөөд, хэн бидний нутагт орох буй хэмээн өгүүлнэ. 14 Зүгээр би таны үйлсийн үрсийн ёсоор таныг засаглах буй. Бас би түүний ойд галыг шатааж, тойронд байгч хамгуудыг түлүүлэх больюу хэмээн Жахуа нь зарлиг болно.
Хорин хоёрдугаар бүлэг.
1 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Иудегийн хааны одоод тэнд энэ зарлигийг мэдүүлэн ийн; 2 Давидын ширээний дээр суун Иудегийн хаан болсон оо! Ач хийгээд чиний боолууд чиний улс гэвэл эд хаалгаар орогчид оо! Жахуагийн зарлигийг сонсогтун! 3 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Шүүвэр хийгээд зөвийг бүтээж тоногдсоныг дарагчийн гараас аврагтун! Оролт хийгээд өнчин ба бэлэвсэнийг үл булаан, тэдэнд хорыг бүү хүргэгтүн! Жич энэ ордод буруугүй цусыг бүү асгагтун! 4 Тэр юуны тул гэвэл, хэрвээ та энэ зарлигийг ёсоор үйлдэх бөгөөс эл. Давидын ширээний дээр суугч хаад нь тэргэсээр явж морьдыг унаж боолуудтай хийгээд улсуудтайгаа энэ гэрийн хаалгаар оролцох больюу. 5 Зүгээр хэрвээ та энэ зарлигийг үл сонсох бөгөөс Жахуагийн зарлиг болсон нь ийн; Энэ гэр нь эрхгүй эвдрэл болох буй хэмээн би өөрийн биеэр тангараглана. 6 Тэр юуны тул гэвэл, Иудегийн хааны гэрийн учир Жахуагийн зарлиг болсон нь ийн; Чи надад Клийд мэт болоод Либнунгийн орой мэт болов. Тийн боловч би эрхгүй чамайг эзэнгүй газар болгон, улсгүй балгад мэт бологох буй. 7 Бас би тус бүрт зэвсэгт болсон эвдэгчидийг чиний тус ирүүлэх буй. Тэд нь чиний сонгосон хуш моддыг цавчаад галд хаях буй. 8 Тийн бөгөөд олон улс нь энэ балгасны зүгээр алстан ийн Жахуа нь энэ их балгасанд юуны тул энэ мэтээр үйлдсэн буюу. 9 хэмээн асуухад тэдэнд ийн; Тэр юуны тул гэвэл, тэд нь өөрийн Жахуа бурхны тогтоолыг огоорон, бус бурхдыг сүсэглэн тэдэнд зарагдав хэмээн хариу өгүүлэгдэх буй. 10 Үхсэн хүний учир үл уйлан, түүний учир бүү гашуудагтун! Харин цааш одож өөрийн хүний учир ихэд уйлагтун! Тэр юуны тул гэвэл, тэр нь хэзээ ч үл буцан өөрийн төрөлх газрыг дахин үл үзэх буй. 11 Тэр юуны тул гэвэл, Жахуагийн Иудегийн Зушиа хааны Силум хөвгүүн болон, өөрийн Зушиа эцгийн оронд хаан болоод, энэ орноос гарсан тэр Милумийн учир зарц болсон нь ийн; Тэр нь тэнд дахин үл буцан 12 олз болж аваачигдсан ордодоо өгөөд энэ ордыг дахин үл үзэх буй. 13 Гэрээ буруугаар хийгээд өндөр тасгуудаа хилэнцээр үүдэн өөрийн шадар байгчийг хариугүйгээр зарж хөдөлмөрийн тул үл төлөн 14 Би өөрийн тул их уужим гэр хийгээд өндөр тасгуудыг эвдэх буй хэмээн өгүүлэн өөрийн тул цонхнуудыг цавчин, оройг хуш модоор хийж улаан будагаар будагчид зовлон болох буй. 15 Чи хушаар үүдсэний тул эзлэх буюу. Чиний эцгийн идэж ууж шүүвэр хийгээд зөвийг бүтээсний тул түүнд сайн байсан биш үү? 16 Тэр нь бүтээмжитээр явсан биш үү? хэмээн Жахуа нь зарлиг болно. 17 Зүгээр чиний нүд хийгээд чиний зүрх нь ямагт чиний шунхайрахд хийгээд буруугүй цусыг асгахад ба дарлага хийгээд хучлагыг үйлдэхийн тул бэлэн буй 18 Тиймийн тул Зушиа хааны Зидуким хөвгүүний учир Жахуагийн зарлиг болсон нь ийн; Түүний учир хиа мэт ах, Аяа, миний эгч хэмээн гашуудаж үл өгүүлэн, аяа эзэн, аяа түүний цог жавхлан хэмээн түүний учир үл гашуудах буй. 19 Тэр нь илжигний булагдах мэтээр булагдан Иерусалимын хаалганы цаашид чиэгдээд хаягдах больюу. 20 Либнунгад одож дуудан, Фишахын дээр дуугарагтун! Хязгааруудаас дуудагтун! Тэр юуны тул гэвэл, чиний хамаг янаглагчид нь хоосорсон буй. 21 Би чиний амрын цагт чамд зарлиг болсон боловч чи ийн; Би үл сонсох буй хэмээн өгүүлэв. Энэ нь чиний бага наснаас чиний зам байсан буй. Тэр юуны тул гэвэл, чи миний дууг эс сонсдог бөлгөө. 22 Салхи нь чиний хоньчидыг үргээх буй. Чамайг янаглагчид нь олз болон одох буй. Тийн бөгөөд чи эрхгүй өөрийн хамаг хилэнцсийн учир ичиж гутамшигт болох буй. 23 Хушуудаар үүрээ баригч болон Либнунгад суугчид аа! Жирэмсэн эмийн төрөх зовлон мэт зовлонгийн чамд ирэх цагт чи ямар намуун болох буй. 24 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Би амьд бөгөөд Иудегийн Зихуиким хааны Куниа хөвгүүн нь миний баруун мутрын Билиших боловч тэндээс би чамайг гаргах бөлгөө. 25 Бас чиний амийг таслахад хэрэглэгчдийн гарт хийгээд чамайг өгсү. 26 Тийн бөгөөд чамайг хийгээд чамайг төрсөн эхийг төрөгдсөн бус газарт хаях бөгөөд, тэнд чи үхэх буй. 27 Зүгээр тэд нь буцахад туршсан газартаа үл буцах буй. 28 Энэ Куниа нь элэглэсэн хийгээд эвдэрсэн хөрөг мэт буй. Эсвэл хэнд ч тааламжгүй сав мэт буй. Тэр гишгээд түүний үрс нь юуны тул тэдний эс таньсан газарт хаягдах буй. 29 Газар аа! Жахуагийн зарлигийг сонсон үйлд. 30 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Энэ хүнийг үргүй болгон, насандаа бүтээмжгүй хүн болох буй хэмээн бичин үйлд. Тэр юуны тул гэвэл, түүний үрсээс хэн ч бүтээмжит үл болон Давидын ширээний дээр суун Иудегийн дээр хаан дахин үл болох буй.
Хорин гуравдугаар бүлэг.
1 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Миний бэлчээрийн хоньдыг таслагч хийгээд тараагч хоньчидод зовлон болох буй. 2 Тиймийн тул Израйлын Жахуа бурхны зарлиг болсон нь ийн; Миний улсыг тэжээгч хоньчдын учир гэвэл та миний зарлиг болсон нь ийн; Миний улсыг тэжээгч хоньчидын учир гэвэл та миний сүргийг тарааж хөөгөөд, тун эс сахив. Мана. Би таны муу үйлсийг танаас нэхэх буй. 3 Зүгээр би өөрийн сүргийн үйлтгэлийг миний тэднийг гаргасан хангал газдаас хурааж, тэдний хүрээнд буцаах больюу. Тийнхүү тэд нь үрст болж өсөх буй. 4 Жич би тэднийг тэжээх хоньчидыг тэдний дээр тогтоох буй. Тэд нь дахин эмээх үл айж, дахин үл дутах буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 5 Мана. Жахуагийн зарлиг болсон нь ийн; Миний Давидад гишүүг өргөмжилөх бөгөөд, нэг хааны цэцнээр эзлэн, бүтээмжилэн дэлхийн дээр шүүвэр хийгээд зөвийг бүтээх цаг нь ирнэ. 6 Түүний цагт Иуде нь тонилгогдох бөгөөд Израйл ч амраар суух буй. Тийн бөгөөд түүний нэрийдэгдэх нэр нь бидний зөв болсон Жахуа хэмээн болох буй. 7 Тиймийн тул Жахуагийн зарлиг болсон нь ийн; Мана. Тэд нь ийн; Израйлын хөвгүүдийг Египет газраас гаргасан Жахуа нь амьд буй хэмээн үүнээс хойш үл өгүүлэн 8 харин Израйлын гэрийн үрсийг хойдох газраас хийгээд миний тэднийг хамаг гаргасан газдаас өөрийн газарт суухын тул тэднийг буцааж удирдсан Жахуа нь амьд мөн хэмээн өгүүлэх цаг нь ирнэ хэмээн зарлиг болно. 9 Форофид нарын учир миний зүрх нь миний дотор эвдэрсэн бөгөөд миний хамаг ясад нь хөдлөв. Би Жахуагийн учир хийгээд түүний ариун зарлигийн учир согтсон хүн мэт болоод үзмийн ундаанд дарагдсан хүн мэт болов. 10 Тэр юуны тул гэвэл, газар нь тачьяангуйлагчидаар дүүрэн буй. Бас хараалын учир газар нь гашуудна. Говь газрын өвст орон нь хатсан буй. Тэдний явдал нь муу болсон бөгөөд, тэдний хүч нь буруу буй. 11 Тэр юуны тул гэвэл, форофид хийгээд лам хоёулаа муу буй. Би өөрийн гэрт тэдний хилэнцийг олсон буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 12 Тиймийн тул тэдний зам нь хальтрах газад мэт болох бөгөөд тэд нь харанхуйд гаргагдаад тэнд унах буй. Тэр юуны тул гэвэл, би тэдний тус муу гэвэл тэдний шинжлэх жимсийг ирүүлэх буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 13 Бас би Самариагийн форофид нарын бузрыг үзсэн буй гэвэл тэд нь Бавилын нэрээр форофидолж, миний Израйл улсыг бурууд унагав. 14 Жич би Иерусалимын форофид нарын маш жигшүүрт юмыг үзсэн буй. Тэд нь тачьяангуйг үйлдэж худлаар явж, хилэнцтэний гаруудыг батална. Тэдний шалтгаанаар хэн ч хилэнцээсээ эс буцна. Тэд бүгдээр над Судун мэт болох буй. Түүнд суугчид нь Кумур мэт болсон болой. 15 Тиймийн тул чуулгадын Жахуагийн форофид нарын учир зарлиг болсон нь ийн; Мана. Би тэднийг агиар тэжээж, гашуун өвсний усаар уулгах буй. Тэр юуны тул гэвэл, Иерусалимын форофид нараас мэхт хор нь бүхэл газарт дэлгэрсэн буй. 16 Чуулганы Жахуа бурхны зарлиг болсон нь ийн; Форофид нарын үгсийг бүү сонсогтун! Тэд нь дэмийгээр танд өөрийн зүрхний үзэгдлийг өгүүлэн, Жахуагийн зарлиг болсноор үл өгүүлнэ. 17 Тэд надаас жигшигчдэд ийн; Танд амар болох буй хэмээн Жахуа нь зарлиг болно хэмээн өгүүлдэг. 18 Тэр юуны тул гэвэл, хэн Жахуагийн нууц зөвлөгөөнд байж, түүний зарлигийг ажиглан сонсов уу? Хэн түүний зарлигийг чагнан сонсов уу? хэмээн өгүүлдэг. 19 Мана. Жахуагийн хуй шуурга гэвэл маш эвдэх шуурга нь уураар гарч, муунуудын толгойн дээр тогтох буй. 20 Жахуагийн зүрхээ зоригуудыг бүтээх болтол түүний уур нь үл буцах буй. Та хойдохь цагт үүнийг илт унах буй. 21 Би эд форофид нарыг эс илгээсэн боловч тэд нь хөөв. Би тэдэнд эс зарлиг болсон боловч тэд нь форофидлов. 22 Зүгээр хэрвээ тэд нь миний зөвлөгөөнд байж миний улсад миний зарлигийг сонсогвоос эл, тэд нь тэдний муу явдал хийгээд хилэнцэт үйлсээс буцаах бөлгөө. 23 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Би ойр байгч бурхан буюу. Хол байгч бурхан бус буюу. 24 Аль хэн биеэ нууц газдад нуугдах бөгөөс эл. Би түүнийг үл үзэх юу хэмээн Жахуа нь зарлиг болно. 25 Форофид нарын миний нэрээр худлаар ийн; Би зүүдлэв хэмээн өгүүлэн форофидлосоныг би сонссон буй. 26 Энэ нь таны зүрхний дотор хэдий болтол байх буюу. Форофид нар нь худлаар форофидолж өөрийн зүрхний мэхийг форофидлогч мөн. 27 Тэдний эцэг нарын миний нэрийг Бавилын тул мартсан мэт түүнчлэн тэд нь өөр зуураа зүүдийг хэлэлцсэнээр миний улс нь миний нэрийг мартуулахад шатдаг. 28 Зүүдлэхэд форофид нь зүүдээ мэдүүлэх болтугай! Зүгээр миний зарлигийг мэдэгч нь миний зарлигийг үнэхээр мэдүүлдэх болтугай! Хальс нь буудайгаас юу буюу хэмээн Жахуа нь зарлиг болно. 29 Миний зарлиг нь ал мэт болон чулууг хэсгээр эвдэгч алх мэт биш үү? хэмээн Жахуа нь зарлиг болно. 30 Тиймийн тул би форофид нарын тус эсэргүүцэгч буй хэмээн Жахуа нь зарлиг болно. Тэдний тус бүр нь өөрийн шадар байгч хүнээс миний зарлигийг хулгайлна. 31 Мана. Өөрийн хэлийг зөөлөн болгон ийн; Тэр нь зарлиг болов хэмээн өгүүлэхэд фороид нарын тус би эсэргүүцэх буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 32 Мана. Би худлын зүүдээр форофидол, зүүдэдээ өгүүл, миний улсыг худлуудаар хийгээд дэмий өгүүлснээр бурууд унгаагчидын тус эсэргүүцэгч буй хэмээн Уахуа нь зарлиг болно. Би тэднийг эс илгээсэн эс захисан буй. Жич тэд нь энэ улсад тус үл болох буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 33 Тийн бөгөөд энэ улс эсвэл форофид эсвэл ламын Жахуагийн ачаа нь юу буй хэмээн чамаас асуухад ийн; Ямар ачаа буй. Би таныг огоорох буй хэмээн Жахуа нь зарлиг болно хэмээн өгүүл. 34 Бас Жахуагийн ачаа нь өгүүлэгч форофид эсвэл лам эсвэл улсаас нэг хүн хийгээд түүний гэрийг би засаглах буй. 35 Энэ мэтээр тус бүр өөрийн шадар байгч хүнд хийгээд өөрийн ах дүүд ийн; Жахуа нь ямар хариу зарлиг болсон бөгөөд Жахуа нь юу зарлиг болсон буюу хэмээн өгүүлэгтүн! 36 Зүгээр Жахуагийн ачаа дахин бүү өгүүлэгтүн! Харин тус бүр хүний үг нь түүний ачаа болох буй. Тэр юуны тул гэвэл, та амьд бурхан гэвэл чуулгадын Жахуа болон бидний бурхны зарлигийг хазгай болгов. 37 Форофидод ийн Жахуа нь чамд ямар хариу зарлиг болов уу? Жич Жахуа нь юу зарлиг болсон буй хэмээн өгүүл. 38 Зүгээр хэрвээ та ийн; Жахуагийн ачаа хэмээн өгүүлэх бөгөөс, үүний учир Жахуагийн зарлиг болсон нь ийн; Би танд илгээн ийн; Жахуагийн ачаа мөн хэмээн бүү өгүүлэгтүн! хэмээн зарлиг болсон боловч та ийн; Жахуагийн ачаа нь мөн хэмээн өгүүлсэн буй. 39 Тиймийн тул Мана. би та бүгдээрийг аван, таныг хийгээд миний танд хийгээд таны эцэг нарт өгсөн балгасыг өөрийн өмнөөс огоороод 40 Таны тус мөнх хараал хийгээд үл мартагдах мөнх жигшүүрийг ирүүлэх буй хэмээн зарлиг болов.
Хорин дөрөвдүгээр бүлэг.
1 Вавилоны Нибуртничар хааны Иудегийн Зихуким хааны хөвгүүн хийгээд хоёд ба уран дарханууд хийгээд төмрийн дархануудыг Иерусалимаас олз болгон Вавилонд аваачсаны хойно Жахуа нь Жахуагийн сүмийн өмнө тавигдсан тошлогийн жимст хоёр савыг надад үзүүлэв. 2 Нэг савын дотор маш сайн тошлогийн жимс болон эрт боловсрсон зэргийн сайн тошлогийн жимс мэт бөлгөө. Харин нөгөө савын дотор маш муу болоод муугийн учир идэгдэх бус уу. Тошлогийн жимс бөлгөө. 3 Тийн бөгөөд Жахуа нь надад ийн; Жиримиа аа! Чи юуг үзнэ хэмээн зарлиг болсонд би ийн; Би тошлогийн жимсүүдийг үзнэ. Сайн тошлогийн жимс нь маш сайн буй. Харин муу тошлогийн жимс нь маш муу болоод, муугийн учир идэгдэх бус буй. 4 хэмээн айлтгасанд Жахуа нь надад ийн; 5 Израйлын Жахуа бурхны зарлиг болсон нь ийн; Энэ сайн тошлогийн жимсийг ялгасан мэт, түүнчлэн би миний энэ орноос Кливий газарт илгээсэн гэвэл, Иудегийн олз болгогдсоныг сайны тул ялгах буй. 6 Тийнхүү би тэдний дээр нүдээрээ сайны тул харж, тэднийг энэ оронд дахин ирүүлэх больюу. Жич би тэднийг үүдээд үл эвдэн тэднийг тариад үл сугалах больюу. 7 Жич би намайг Жахуа мөн хэмээн тахих зүрхийг тэдэнд өгөх буй. Тийн бөгөөд тэд нь над улс болох бөгөөд би тэдэнд бурхан болох буй. Тэр юуны тул гэвэл, тэд нь над муу жимсийг муугийн учир идэгдэх бус мэт, түүнчлэн би Иудегийн Зидириа хаан хийгээд түүний ноёд ба Иерусалимын үйлтгэл хийгээд энэ орны үлэгсэд ба, Египет газарт суугчдыг өгөх гэвэл 9 Дэлхийн хамаг эзэлгүүрдэд сайны тул аваачигдуулан миний тэдний хамаг гаргах газдад хараал хийгээд үлгэр үг ба элэглэл хийгээд бузар болгох больюу. 10 Жич би тэдний дунд илд хийгээд зуд ба, халдварт өвчнийг илгээн, миний тэдэнд хийгээд тэдний эцэг нарт өгсөн газраас тэднийг хоосруулах болтол илгээх больюу хэмээн зарлиг болов.
Хорин тавдугаар бүлэг.
1 Иудегийн Зушиа хааны Зихуаким хөвгүүний дөрөвдүгээр жилд болон Вавилоны Нибиридначир хааны нэгдүгээр жилд Иудегийн хамаг улсын учир Жиримиад зарлиг болсон гэвэл, 2 Жиримиа форофидын Иудегийн хамаг улсад хийгээд Иерусалимд хамаг суугчдад өгүүлсэн нь ийн; 3 Эдүгээ хорин гуравдугаар жил гэвэл Иудегийн Амун хааны Зушиа хөвгүүний арван гуравдугаар жилээс эдүгээ цаг болтол Жахуа нь над зарлиг болсон буй. Тийнхүү би зүүдлэгтээр өгүүлсэн боловч та эс сонсов. 4 Жич Жахуа нь та нарт өөрийн форофодын боолуудыг илгээж зүтгэлтээгээр илгээсэн боловч та эс сонсон, эс чагнав. 5 Тэд нь ийн; Жахуагийн танд хийгээд таны эцэг нарт өгсөн газарт таны мөнхөд суухын тул тус бүр нь өөрийн муу явдлаас хийгээд хорт үйлдвэрээс буцан. 6 Бус бурхдад зарагдан сүсэглэхэд үл даган өөрийн гарын үйлдвэрээр намайг бүү хилэгнүүлэгтүн! Тийн болвоос би танд хорыг үл үйлдэнэ 7 хэмээн зарлиг болсон боловч та намайг эс сонсож, өөрийн гарын үйлдвэрээр биеэ хорлон, намайг хилэгнүүлэв хэмээн Жахуа нь зарлиг болно. 8 Тиймийн тул чуулганы Жахуагийн зарлиг болсон нь ийн; Таны миний зарлигийг эс сонссоны тул 9 Мана. би илгээж хойд зүгийн төрлүүд хийгээд миний Нибирчинар аваад энэ орны тус хийгээд түүнд суугчидын тус ба, энэ тойроны хамаг улсуудын тус ирүүлж, тэднийг тун хоосруулан гайхамшиг ба ичгүүр ба мөнх эвдрэл болгох больюу хэмээн Жахуа нь зарлиг болно. 10 Бас би тэднээс баясгалангийн дуу хийгээд жаргалын дуу ба тушаат эрийн дуу хийгээд, тушаат охины дуу ба тээрмийн чуулганы дуу хийгээд, зулын гэрлийг болиулах буй. 11 Тийн бөгөөд энэ бүхэл газар нь эвдрэл хийгээд гайхамшиг болох буй. Бас энэ улс нь Вавилоны хаанд далан жилийн туршаар зарагдах буй. 12 Тийнхүү далан жил дууссаны хойно би Вавилоны хаан хийгээд түүний улс ба Клидийн орныг тэдний хилэнцсийн тул засаглан түүний мөнх хоосруулга болгох буй. 13 Жич би тэрхүү газрын тус миний түүний учир хамаг зарлиг болсон гэвэл, энэхүү номын дотор бичигдсэн хамаг улсуудын учир Жиримиагийн форофидолсаныг ирүүлэх буй. 14 Тэр юуны тул гэвэл, бус олон улсуудын хийгээд их хаад нь тэднийг зарах буй. Бас би тэдэнд тэдний үл хийгээд тэдний гарын үйлдвэрийн ёсоор хариуг өгсү. 15 Тэр юуны тул гэвэл, Израйлын Жахуа бурхан нь надад ийн; Энэ хилэнгийн ундааны аягийг миний мутраас аваад, түүнээс миний чамайг илгээх хамаг улсад уулган үйлд. 16 Жич миний тэдний дунд илгээх илдийн шалтагаар ууж бүдрээд ухаанаа алдах болтугай! 17 хэмээн зарлиг болсонд би Жахуагийн мутраас аягийг аваад Жахуагийн намайг илгээсэн хамаг улсууд гэвэл 18 Иерусалим хийгээд Иудегийн балгад ба, түүний хаад хийгээд түүний ноёдыг эдүгээ өдөр болсон мэт хоосруулга хийгээд гайхамшиг ба ичгүүр хийгээд хараал болохын тул уулган 19 Египетийн Фару хаан хийгээд түүний боолууд ба түүний ноёд хийгээд түүний хамаг улс ба, 20 хамаг хольсон улс хийгээд үж газрын хамаг хаад ба Филиститэний газрын хамаг хаад хийгээд Зишиклун ба, Күт хийгээд Икрун ба, Аштудийн үйлтгэл хийгээд 21 Идум ба Моваб хийгээд Аммунтан ба 22 Тирийн хамаг хаад хийгээд Сайдуны хамаг хаад ба, далайны хязгаарын дэргэд байгч орны хаад ба, 23 Дидан хийгээд Дийм ба Бүжи хамаг үсээ авагчид ба 24 Арабын хамаг хаад хийгээд говьд суугч холигдсон төрлүүдийн хамаг хаад ба, 25 Зимрийн хамаг хаад хийгээд Иламын хамаг хаад ба, Ливийн хамаг хаад ба, 26 Хойд зүгийг хамаг хаад гэвэл, хол хийгээд ойр байгч өөр зуураа дэлхий дээр байгч хамаг эзэлгүүрдийн уулгав Тийн бөгөөд Шихишахын хаан нь тэднээс хойно уух буй. 27 Бас тэдэнд ийн өгүүл. Израйлын бурхан болон чуулганы Жахуагийн зарлиг болсон нь ийн; Миний таны дунд илгээх илдийн учир ууж согтож бөөлжөөд, унаж дахин бүү босогтун! 28 Тийн бөгөөд хэрвээ тэд нь чиний гараас аягаар уухад үл турших бөгөөс, тэдэнд ийн өгүүл. Чуулганы Жахуагийн зарлиг болсон нь ийн; Та эрхгүй уух буй. 29 Тэр юуны тул гэвэл, Мана. Миний нэрээр нэрийдэгдсэн балгасны дээр би мууг ирүүлэх буй. Тийн болвоос та тун үл засаглагдах буюу. Та засаглалгүйгээр үл байх буй. Тэр юуны тул гэвэл, би дэлхийд суучидын дээр илдийг хүргүүлэх буй хэмээн чуулганы Жахуа нь зарлиг болно. 30 Тиймийн тул тэдэнд энэ хамаг үгсийг форофидлон ийн өгүүл; Жахуа нь дээд орноосоо зүтгэж өөрийн ариун суудлаас дуугарах буй. Тэр нь өөрийн суух орны тус чангаар зүтгэж үзмийн жимсийг дарагчид мэт дэлхийд хамаг суугчдын тус их дуугарах буй. 31 Чимээ нь дэлхийн хязгаар хүртэл хүрнэ. Тэр юуны тул гэвэл, Жахуа нь улсуудын тус заргат болов. Тэр нь муунуудын бүхэл төрлийн шүүгээд илдээр үхэх больюу хэмээн Жахуа нь зарлиг болно. 32 Бас чуулганы Жахуа нь зарлиг болно Хор нь улсаас хүртэл гарах болтугай! Жич хуй шуурга нь дэлхийн хязгаараас гаргагдах буй. 33 Тийн бөгөөд тэр өдөр Жахуагийн алсан нь дэлхийн нэг зүгээс нөгөө зүг хүртэл хүрэх буй. Тэд нь үл гашуудагтун! Үл хураагдан үл булагдах буй. Тэд газрын дээр хохир мэт болох буй. 34 Хоньчид оо! Зуйлан дуугартун! Бас сүргийн тэргүүлэгчид ээ! үлсэний дээр хөлбөрөгтүн! Тэр юуны тул гэвэл, таны алагдах хийгээд зарагдах өдрүүд нь бүтсэн мөн. Тийнхүү та сайхан сав мэт унах буй. 35 Жич дутаах арга нь хоньчид автах бөгөөд, сүргийн тэргүүлэгчидэд тонилгол үл болох буй. 36 Хоньчидын бархиралын дуу хийгээд сүрний тэргүүлэгчидийн гашуудал нь сонсогдох буй. Тэр гэвэл, Жахуа нь тэдний бэлчээрийг хоосруулсан буй. 37 Бас амар байсан орд нь Жахуагийн их хилэнгээр эвдрүүлэгдсэн буй. 38 Тэр нь арслан мэт хэвтлэгээсээ гарсан буй. Эрхгүй тэдний газар нь дарагчийн маш догшин аргаар хийгээд түүний их хэмжээгээр хоосон эвдрэл болсон болой.
Хорин зургадугаар бүлэг.
1 Иудегийн Зушиа хааны Зихуаким хөвгүүний эзэлсэн цагаас эхэнд Жахуа нь ийн зарлиг болов. 2 Жахуа нь ийн; Жахуагийн гэрийн харшинд байж Иудегийн хамаг балгадад суугчид гэвэл, Жахуагийн гэрт мэргэхийн тул ирсэнд миний чамд хамаг захисан зарлигуудыг нэг ч үгийг багахан өгөхөд өгүүл. 3 Хэрвээ тэд нь сонсох бөгөөд тус бүр нь өөрийн муу явдлаас буцах бөгөөс эл, би тэдний муу үйлсийн тул тэдэнд мууг үйлдэхийг зорьсоноо гэмших буй. 4 Бас тэдэнд ийн өгүүл. Жахуа нь ийн зарлиг болно. Хэрвээ та миний таны өмнө тавьсан тогтоолоор явахын тул үл сонсож 5 миний танд зүтгэлтээр илгээсэн форофид боолуудыг үл сонсох бөгөөс эл. 6 Таны эс сонссоны тул би энэ гэрийг шал мэт болгон, энэ балгасыг дэлхийн хамаг улсуудын дунд жигшүүр болгох буй хэмээн зарлиг болов. 7 Тийн бөгөөд лам нар хийгээд форофид нар ба, хамаг улс нь Жиримиагийн энэ зарлигийг Жахуагийн гэрт өгүүлэхийг сонсов. 8 Тийнхүү Жиримиагийн Жахуагийн улс бүгдээрт өгүүлэх хамаг захисаныг өгүүлж дууссанд лам нар хийгээд форофид нар ба, хамаг улс нь түүнийг бариад өгүүлрүүн; Чи эрхгүй үхэх больюу. 9 Чи юуны тул Жахуагийн нэрээр форофидолж ийн; Энэ гэр нь шал мэт болох бөгөөд, энэ балгас нь хүнгүй хоосон болох буй хэмээн өгүүлэв үү гэсэнд хамаг улс нь Жиримиагийн тус Жахуагийн гэрт чуулалцав. 10 Иудегийн ноёд нь үүнийг сонсоод хааны гэрээс гараад Жахуагийн гэр хүртлэ одоод, Жахуагийн гэрийн шинэ хаалганд орох газрын тэнд суув. 11 Тийн бөгөөд лам нар хийгээд форофид нар нь ноёдод хийгээд хамаг улсад ийн; Энэ хүн нь үхүүлэгдэх ёст, тэр юуны тул гэвэл, тэр нь таны сонссоноор балгасны тус форофидолсон буй. 12 хэмээн өгүүлсэнд Жиримиа нь хамаг ноёд хийгээд хамаг улсад ийн; Жахуа нь энэ гэрийн учир хийгээд энэ балгасны учир таны сонссон хамаг үгсийг форофидлохийн тул намайг илгээв. 13 Тиймийн тул эдүгээ явдал хийгээд үйлсээ засан өөрийн Жахуа бурхны дууг сонсогтун! Тийн болбоос Жахуа нь таны тус зарлиг болсон нь муугийн учир гэмших буй. 14 Зүгээр миний учир гэвэл Мана. би таны эрхэнд буй. Танд зуун сайн хийгээд зөвийг надад үйлдэгтүн! 15 Ямагт хэрвээ та намайг алах бөгөөс эл, үнэхээр та өөрийн баясын дээр хийгээд энэ балгасны дээр ба, түүнд суучидын дээр буруугүй цусыг хүргүүлэх буй хэмээн эрхгүй мэдэгтүн! Тэр юуны тул гэвэл, үнэхээр Жахуа нь эд хамаг үгсийг таны сонсоход өгүүлэхийн тул намайг илгээсэн буй. 16 гэсэнд ноёд хийгээд хамаг улс нь лам нар хийгээд форофид нарт ийн; Энэ хүн нь үхүүлэгдэх ёст бус буй. Тэр юуны тул гэвэл, тэр нь бидний Жахуа бурхны нэрээр өгүүлсэн мөн хэмээн өгүүлэв. 17 Тэнд газрын өвгдөөс зарим нь босоод улсын бүхэл чуулганд ийн; 18 Мурстийн аймгийн Микэ хөвгүүн нь Иудегийн Кижики хааны цагт форофидолж Иудегийн хамаг улсад ийн; Чуулганы Жахуагийн зарлиг болсон нь ийн; Шиуна нь тариалан мэт хагалагдах бөгөөд, Иерусалим нь эвдрэл болох ба, гэрийн уул нь ойн өндөр газар мэт болох буй хэмээв. 19 Иудегийн Хижикиа хаан хийгээд хамаг Иудетэн нь түүнийг алахыг санасан буюу. Тэр нь Жахуагаас айж, Жахуагийн хайрыг эрэв. Тиймийн тул Жахуа нь тэдний тус зарлиг болсон муугийн учир гэмшив. Зүгээр бид өөрийн баяст их бурууг үйлдэх бөлгөө. 20 Бас Кириад Жиримиагийн Шилиагийн Уриа гэгч хүн нь Жахуагийн нэрээр форофидлов. Тэр нь энэ балгас хийгээд энэ газрын тус Жиримиагийн хамаг үгсийн ёсоор форофидлов. 21 Тийн бөгөөд Зихиуким хаан хийгээд түүний хамаг их хүмүүс ба хамаг ноёдын түүний үгсийг сонссонд хаан нь түүний алахыг тойров. Зүгээр Уриа нь сонсоод айж Египетэд дутааж одов. 22 Тиймийн тул Зихиуким хаан нь Египет хүмүүс гэвэл, Айвурын илэнтэн хөвгүүн хийгээд түүнтэй бусдыг Египетэд илгээв. 23 Тэд Уриаг Египетээс авчирч Зихиуким хаанд ирүүлэв. Хаан нь түүнийг илдээр алаад, түүний хүүрийг улсын булагдах оронд хаяулав гэв. 24 Тийн боловч Шафаны Ахиним хөвгүүн нь Жиримиагийн алагдах улсын гарт үл өгөгдөхийн тул түүнийг тусалж хайрлав.
Хорин долдугаар бүлэг.
1 Иудегийн Зушиа хааны Зихуким хөвгүүний эзэлсэн цагийн эхэнд Жахуа нь Жиримиад зарлиг болов гэвэл 2 Жахуа нь над ийн; Чи хүлэг хийгээд боолуудыг бүтээгээд хүзүүнийхээ дээр тавиад 3 Идумын хаанд хийгээд Мувабын хаанд ба Аммиунтаны хаанд хийгээд Тирийн хаанд ба Сайдуны хаанд Иерусалим хүртэл Иудегийн Зихуким хаан ирсэн элчсийн гараар илгээж, тэдний эздийн учир тэдэнд захин үйлд. 5 Израйлын бурхан болон чуулганы Жахуагийн зарлиг болсон нь ийн; Өөрийн эздэд ийн өгүүлэгтүн! Би дэлхий хийгээд дэлхийн дээр байгч хүн хийгээд анг өөрийн аугаа хүч хийгээд сунгасан мутраар бүтээгээд түүнийг хэн таалсанаа өгүүлдэг. 6 Тийнхүү эдүгээ би эд хамаг газдыг миний боол болсон Вавилоны Нибурудчинар хааны гарт өгөөд түүнд зарагдахын тул хээрийг анг ч өгсөн буй. 7 Тийн бөгөөд хамаг улсууд нь түүний газрын цагийн иртэл түүнд хийгээд түүний хөвгүүнд ба, түүний хөвгүүний хөвгүүнд зарагдах буй. Тэндээс олон улсууд хийгээд их хаад нь түүнийг зарах больюу. 8 Тийн бөгөөд аль хэн улс хийгээд эзэлгүүр нь тэрхүү Вавилоны Нибуридчинар хаанд үл зарагдан хүзүүгээ Вавилоны хааны боолгод үл бөхийлгөх бөгөөс, би тэр улсыг түүний гараар хоосруутал илдээр хийгээд зудаар ба, халдварт өвчнөөр засаглах буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 9 Тиймийн тул Вавилоны хаанд бүү зарагдагтун! хэмээн танд өгүүлэгч форофид нар хийгаад зөнч нар ба, зүүдлэгч нар ба үүлний шинжлэгчид ба, залвич нараа бүү сонсогтун! 10 Тэр юуны тул гэвэл, таны газраас таны холдуулахын тул хийгээд, миний таныг гаргахын тул ба таны эвдрэхийн тул тэд нь танд худлаар форофидлоно. 11 Зүгээр Вавилоны хааны боолгийн доор өгсөн түүнд зарагдах улсыг би түүний газарт зовлонгүйгээр суулгасуу! Тэд нь түүнийг тариж тэнд суух буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 12 хэмээн зарлиг болсонд би Иудегийн Зидикиа хаанд эд хамаг үгсийг мэдүүлж ийн өгүүлрүүн; Хүзүүндээ Вавилоны хааны боолгийн доор оруулан, түүнд хийгээд түүний улсад зарагдагтун! Тийн амьд байгтун! 13 Вавилоны хаанд үл зарагдах улсын учир Жахуагийн зарлиг болсны ёсоор, чи хийгээд чиний улс нь юуны тус илдээр хийгээд зудаар ба халдварт өвчнөөр үхэх буюу. 14 Тийнхүү Вавилоны хаанд бүү зарагдагтун! хэмээн танд өгүүлэгч форофид нарын үгсийг бүү сонсогтун! Тэр юуны тул гэвэл, тэд нь танд худлаар форофидлоно гэвэл 15 Би тэднийг эс илгээсэн боловч тэд миний нэрээр худлаар форофидлосон буй. Миний таныг гарган таны хийгээд танд форофидлох форофид нарын эвдрэхийн тул энэ мэт болой хэмээн Жахуа нь зарлиг болно. 16 Жич би лам нар хийгээд хамаг улсад ийн; Жахуагийн зарлиг болсон нь ийн; Жахуагийн гэрийн савас нь Вавилоноос удалгүй авчирагдах буй хэмээн танд өгүүлэн форофидлосон форофид нарын үгсийг бүү сонсонтун! Тэр юуны тул гэвэл, тэд нь танд худлаар форофидлоно. 17 Тэднийг бүү сонсогтун! Вавилон Вавилоны хаанд зарагдаж амьдаар байгтун! Энэ балгас нь юуны тул эвдрэл болох буюу. 18 Зүгээр хэрвээ тэд нь форофид нарыг мөн болвоос, бас хэрвээ Жахуагийн зарлиг нь тэдэнд мөн буй болвоос, тэд эдүгээ Жахуагийн гэрийн дотор хийгээд Иудегийн хааны гэрийн дотор ба, Иерусалимын дотор үлдсэн савсын Вавилонд үл аваачигдахын тулд чуулганы Жахуад залбирах болтугай! 19 Тэр юуны тул гэвэл, Вавилоны Нибиридчинар хааны Иудегийн Зихуаким хааны Зикириа хөвгүүн хийгээд Иуде ба Иерусалимын хамаг ноёдыг олз болгон Иерусалимаас Вавилонд аваачсан цагт, 20 Чуулгадын Жахуагийн баганасын учир хийгээд далайн учир ба, суурьдын учир хийгээд балгасны дотор үлэгсэн савсын үйлтгэл гэвэл, эс аваачигдсан савас тэргүүтэний учир 21 Израйлын бурхан болон чуулганы Жахуагийн зарлиг болсон гэвэл Жахуагийн гэрт хийгээд Иудегийн хааны гэрт ба, Иерусалимд үлдсэн савсын учир зарлиг болсон нь ийн; 22 Тэд нь Вавилонд аваачигдах бөгөөд миний тэднийг зулгаах цаг болтол тэнд байх буй. Тэр цагт би тэнд авчируулан энэ оронд хариулах больюу хэмээн Жахуа нь зарлиг болов.
Хорин наймдугаар бүлэг.
1 Тийн бөгөөд тэр жилд Иудегийн Зидиким хааны эзэлсэн цагийн эхэнд гэвэл дөрөвдүгээр жилийн тавдугаар сард Кивиунгд байгч Ажурын Хкианиа форофид хөвгүүн нь Жахуагийн гэрийн дотор лам нар хийгээд хамаг улсын өмнө надад ийн өгүүлэв. 2 Иерайлын бурхан болон чуулганы Жахуагийн зарлиг болсон нь ийн; Би Вавилоны хааны боолгыг эвдэв. 3 Хоёр бүхэл жилийн өнгөрөхөөс урьд би Жахуагийн гэрийн хамаг савас эвдэв. Вавилоны Нибиридчинар хааны энэ орноос Вавилонд аваачсан савсыг энэ оронд буцаах буй. 4 Басс би Иудегийн Зихуаким хааны Зикуниа хөвгүүн хийгээд Иудегийн хамаг олз болж, Вавилонд аваачигдсаныг энэ оронд дахин ирүүлэх буй. Тэр юуны тул гэвэл, би Вавилоны хааны боолгыг эвдэх больюу хэмээн Жахуа нь зарлиг болно. 5 хэмээсэнд Жиримиа форофид нь Хканиа Вавилонд Жахуагийн гэрт хамаг байсан лам нарын өмнө хийгээд хамаг улсын өмнө өгүүлэв гэвэл, 6 Жиримиа форофид нь ийн өгүүлрүүн; Энэ мэтээр болох болтугай! Энэ мэтээр Жахуа нь үйлдэх болтугай! Жахуагийн гэрийн савас хийгээд хамаг олз болсныг Вавилоноос энэ оронд дахин авчируулахын учир чиний форофидлосон үгийг Жахуа нь бүтээх болтугай! 7 Тийн боловч эдүгээ сонс. 8 Надаас урьд байсан хийгээд чамаас урьд гэвэл, эртний цагийн форофид нар нь олон газдын учир хийгээд их эзэлгүүрний учир, дайн хийгээд хор ба, халдварт өвчний учир форофидлосон буй. 9 Аль хэн форофидын амрын учир форофидлосны хойно, энэ форофидын үг бүтвээс, Тэр нь Жахуагаар илгээгдсэн мөн хэмээн мэдэгдэх болгожээ. 10 Хэмээсэн Эднэкиа форофид нь Жиримиагийн хүзүүнээс боолгыг аваад эвдэв. 11 Бас Адимкиа нь хамаг улсын өмнө өгүүлж ийн; Жахуагийн зарлиг болсон нь ийн; Энэ мэтээр би Вавилоны Нибиридчинар хааны боолгыг хамаг улсуудын хүзүүнээс хоёр бүхэл жилийн өнгөрөхөөс урьд эвдэх больюу хэмээсэнд Жиримиа форофид нь харив. 12 Тийн бөгөөд Адниакиа форофидын Жиримиа форофидын хүзүүнээс боолгыг эвдсэний хойно, Жахуагийн зарлиг нь Жиримиад ийн; Адниакиад одож түүнд ийн өгүүл. 13 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Чи модон боолгуудыг эвдэв. Зүгээр чи тэдний оронд төмөр боолгуудыг үйлдэх буй. 14 Тэр юуны тул гэвэл, Израйлын бурхан болон чуулганы Жахуа нь ийн зарлиг болно. Би эд хамаг улсуудыг Вавилоны Нибиридчинар хаанд зарагдуулаад тэдний хүзүүний дээр төмөр боолгыг тавив. Тийнхүү тэд нь түүнд зарагдах буй. Бас би хээрийн ангуудыг түүнд өгсөн буй. 15 Бас Жиримиа форофид нь Хкианиа форофидод ийн өгүүлэв. Хкианиа аа! Эдүгээ сонс. Жахуа нь чамайг эс илгээвч, чи энэ улсыг худалд найдуулав. 16 Тиймийн тул Жахуагийн зарлиг болсон нь ийн; Мана. Би чамайг газрын дээрээс гаргана. Энэ жилд чи үхэх буй. Тэр юуны тул гэвэл, чи Жахуагийн тус эсэргүүцэлийг сургасан буй гэв. 17 Тийн бөгөөд Хкианиа форофид нь тэрхүү жилийн долдугаар сард үхэв.
Хорин есдүгээр бүлэг.
1 Зихуким хаан хийгээд Садум хаан ба, түшмэл ба Иерусалимын хийгээд Иудегийн ноёд ба модоч дарханууд хийгээд төмөрч дархануудын Иерусалимаас одсоны хойно 2 Иерусалимаас олз болгогдон Нибиридчинарын Иерусалимаас Вавилонд олз болгон аваачсан өвгөдийн үйлтгэл хийгээд лам нар ба форофид нар хийгээд хамаг улсад Жиримиа форофидын илгээсэн бичиг гэвэл 3 Иудегийн Зидикиа хааны Вавилоны Нибиридчинар хаанд илгээгдсэн Шафаны Илисэ хөвгүүн хийгээд Хилкиагийн Кимэриа хөвгүүний гараар илгээсэн бичиг нь ийн; 4 Израйлын бурхан чуулганы Жахуа нь Иерусалимаас Вавилонд хамаг олз болгон аваачуулсандаа ийн зарлиг болно. 5 Гэрүүдийн үүдэн тэдний дотор суугтун! Цэцэглэгүүдийн тарьж тэдний жимсээс идэгтүн! 6 Таны тэнд үл буурч үлэмжлэхийн тул хэргэсийг аван хөвгүүд хийгээд охидыг төрүүлэгтүн! Жич тэд нь хөвгүүд хийгээд охидыг төрүүлтүгэй! хэмээн өөрийн хөвгүүний тул гэргэсийг аван, охидоо эрст өгөгтүн! 7 Бас миний таныг хаан болгуулсан тэд нь балгасны амрыг хүсэж, эрэгтүн! Тэр юуны тул гэвэл, түүний амраар та ч амрыг олох больюу. 8 Тэр юуны тул гэвэл, Израйлын бурхан болон чуулганы Жахуа нь бурхны зарлиг болсон нь ийн; Таны дотор байгч форофид нар хийгээд залвичуудад биеэ бүү мэхлүүлэгтүн! Бас зүүдлэгч зүүдүүдээ бүү сонсогтун! 9 Тэр юуны тул гэвэл, тэд нь миний нэрээр худлаар форофидлоно. Би тэднийг эс илгээсэн буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 10 Тэр юуны тул гэвэл, Жахуагийн зарлиг болсон нь ийн; Вавилонд далан жил өнгөрсөнтэй цэц, би таныг зулгааж, таныг энэ оронд ирүүлж миний танд өгсөн сайн амаллагааг бүтээгсү. 11 Тэр юуны тул гэвэл, би хорын санал бус. Харин таны учир өөрийн санасан санал гэвэл, танд найдлагат эцсийг өгөхийн тул амаржилын саналыг мэднэ хэмээн Жахуа нь зарлиг болно. 12 Тэндээс та надад дуудан, надад залбираад одох буй. Би ч таныг сонсох больюу. 13 Тийнхүү та намайг бэдрэн, намайг бүхэл зүрхээрээ эрэхдээ олох буй. 14 Бас Жахуагийн зарлиг болсон нь ийн; Би танд олдох буй. Бас би таны олз болсныг буцааж, таныг хамаг улсуудаас хийгээд миний таныг гаргасан хэмээн газдаас хураах буй. Бас би таныг хаанаас гаргасан мөнхүү тэр оронд таныг ирүүлэх буй. 15 Тэр юуны тул гэвэл, та ийн; Жахуа нь бидний тул Вавилонд форофид нарыг босгосон буй хэмээн өгүүлсэн буй. 16 Зүгээр Давидын ширээний дээр суугч хаан хийгээд энэ балгасны дотор хамаг суугч улс ба, тантай олз болж эс гарсан таны ах дүү нарын учир Жахуагийн зарлиг болсныг мэдэгтүн! 17 Чуулганы Жахуагийн зарлиг болсон нь ийн; Мана. Би тэдний тус илд хийгээд зуд ба халдварт өвчнийг илгээн, тэднийг муугийн учир үл идэгдэх доорд тошлогийн жимс мэт болгон 18 миний тэднийг хааш гаргах хамаг улсуудын дунд тэднийг илдээр хийгээд зудаар ба халдварт өвчнөөр зүхэгчид, тэдний дэлхийн хамаг эзэлгүүрдэд зовлонт болгож хараал хийгээд гайхамшиг ба элэглэл хийгээд ичгүүр болгон өгсү. 19 Тэр юуны тул гэвэл, миний тэдэнд форофид боолуудаа илгээж зүтгэлтээр илгээсэнд тэд нь миний зарлигийг эс сонсон хэмээн Жахуа нь зарлиг болно. Үнэхээр та эс сонсов хэмээн Жахуа нь зарлиг болно. 20 Тиймийн тул та миний Иерусалимаас Вавилонд илгээсэн хамаг олз бологсод оо! Жахуагийн зарлигийг сонсогтун! 21 Израйлын бурхан болон чуулганы Жахуа нь ийн; Мана. Миний нэрээр танд худлаар форофидлосон Кулиагийн Ахав хөвгүүн хийгээд Мэ Зэ Шиагийн Зидикиа хөвгүүнийг би Вавилоны Нибиридчинар хааны гарт өгөх бөгөөд тэр нь таны нүдний өмнө тэднийг алах буй. 22 Тийн бөгөөд Вавилонд суугч Иудегийн хамаг олз бологсод нь тэднийг хараал үг болгон ийн; Жахуа нь чамайг Вавилоны хааны галаар шарсан Зидикиа хийгээд Ахав мэт болгох болтугай! хэмээн өгүүлэх буй. 23 Тэр юуны тул гэвэл, тэд нь Израйлд хорыг үйлдэж өөрийн шадар байгчидын гэргэстэй тачьяангуйг үйлдэж, миний тэдэнд эс захисан үгийг миний нэрээр худлаар өгүүлсэн буй. Би мэдэж гэрч мөн буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 24 Бас Нихилмийн аймгийн Шимиад ийн өгүүл. 25 Израйлын бурхан болон чуулганы Жахуагийн зарлиг болсон нь ийн; Чи Иерусалимд байгч хамаг улсад хийгээд Мэ Зэ Шиагийн Зифиниа лам хөвгүүнд ба хамаг лам нарт бичгүүдийг өөрийн нэрээр илгээж ийн; 26 Аливаа ухаанаа алдаад биеэ форофид болгогчийг гянданд оруулан дөнгөлөхийн тул Жахуа нь таны Жахуагийн гэрт таныг түшмэд болгон, Зихуй Адийн оронд чамайг лам болгосон буй. 27 Тиймийн тул эдүгээ чи Занжидын аймгийн Жиримиаг юуны тул эс зэмлэв үү. Тэр нь таны дунд биеэ форофид болгоно. 28 Тэр юуны тул гэвэл, Жиримиа нь Вавилонд байгч бидэнд илгээж ийн захиулав. Цаг нь урт болох бөгөөд, гэрүүдийг үүдэн тэнд суугтун! Цэцэглэгүүдийг тарин, тэдний үрсээс идэгтүн! хэмээн бичив. 29 Тийнхүү Зификиа лам нь Жиримиа форофидын сонсоход энэ бичгийг уншив. 30 Тэндээс Жахуагийн зарлиг Жиримиад ийн; 31 Хамаг олз бологсодод илгээж ийн; Нихилмийн аймгийн Шимхиагийн учир Жахуагийн зарлиг болсон нь ийн; Би Шимхиаг эс илгээсэн боловч тэр нь танд форофидлон таныг худалд найдуулав. 32 Тиймийн тул Жахуагийн зарлиг болсон нь ийн; Мана. Би Нихилмийн аймгийн Шимхиа хийгээд түүний үрсийг засаглах буй. Түүний төрлөөс нэг ч энэ улсын дунд үл байх буй. Жич миний улсадаа үйлдэх сайныг тэр нь үл үзэх буй. Тэр юуны тул гэвэл, тэр нь Жахуагийн тус эсэргүүцэлийг сургав хэмээн Жахуа нь зарлиг болно.
Гучдугаар бүлэг.
1 Жахуагийн Жиримиад зарлиг болсон нь ийн; 2 Израйлын Жахуа бурхан нь ийн зарлиг болов. Миний чамд хамаг зарлиг болсон номын дотор бичин үйлд. 3 Тэр юуны тул гэвэл, Жахуа нь ийн зарлиг болно. Миний Израйл хийгээд Иудегийн улсын олз бологсодыг буцаах цаг нь ирнэ. Тийн бөгөөд би тэдний эцэг нарт өгсөн газартаа тэднийг хариулах бөгөөд, тэд нь түүнийг эзлэх больюу хэмээн Жахуа нь зарлиг болно. 4 Бас Жахуагийн Израйл хийгээд Иудегийн учир зарлиг болсон нь ийн; 5 Жахуа гэвэл ийн зарлиг болно. Бид чичрэлийн дууг сонсов. Аюул буй. Харин амаргүй амой. 6 Эдүгээ асууж үзэгтүн! Эр нь хүүхдийг төрдөг буюу гэвэл би аливаа хүний эм мэт гараа бэлхүүсний дээр ахуй хийгээд, аливаа нүүрийн цайхыг үзсэн буй. 7 Аяа, зовлон тэр юуны тул гэвэл, тэрхүү өдөр нь их бөгөөд түүнтэй адил өдөр үгүй буй. Энэ нь Якувт зовлонгийн цаг мөн буй. Зүгээр тэр нь түүнээс тонилгох буй. 8 Тэр юуны тул гэвэл, чуулганын Жахуагийн зарлиг болсон нь ийн; Тэрхүү өдөр би түүний хүзүүнээс боолгыг эвдэн, хүлэгчийг таслах буй. Бас оролт улс нь түүнийг дахин үл зарах буй. 9 Зүгээр тэд нь өөрийн Жахуа бурханд хийгээд миний тэдний тул эргэх Давид хаанд зарагдах больюу. 10 Тиймийн тул миний Якув боол оо! Бүү айтугай! Израйл аа! Бүү чичиртүгэй! хэмээн Жахуа нь зарлиг болно. Тэр юуны тул гэвэл, Мана. би таны холоос авран, таны үрсийг олз болсон газраас авран ирүүлэх буй. Тийн бөгөөд Якув нь дахин амар болж, аймшигүй болох бөгөөд хэн ч түүнийг үл айлгах буй. 11 Тэр юуны тул гэвэл, Жахуа нь ийн; Би чамайг тонилгохын тул чамтай болох буй. Би чамайг хаана цацсан газдын хамаг улсыг тун хоосруулах боловч, чамайг үл хоосруулах буй. Зүгээр би чамайг хэмжээгээр засаглан зэмлэлгүйгээр үл байлгах больюу хэмээн зарлиг болно. 12 Үнэхээр Жахуагийн зарлиг болсон нь ийн; Чиний бэдэрсэн нь итгэмжгүй бөгөөд чиний шарх нь их буй. 13 Хэн ч чамайг эдгээж үл туслах, чамд эдгээх эмүүд ч үгүй буй. 14 Чиний хамаг янаг үгс нь чамйг мартаж үл бэдрнэ. Үнэхээр чиний хилэнцсийн олны тус хийгээд чиний буруунуудын үлэмжилсэний тул би дайсныг цохидог мэт чамайг цохин маш хүнд засаглалаар засаглав. 15 Чи бэдэрсэний учир юуны тул дуугарам уу? Чиний амлал нь итгэмжгүй буй. Чиний хилэнцсийн олон болсон бөгөөд буруунуудын үлэмжилсэний тул би үүнийг чамд үйлдсэн буй. 16 Тиймийн тул чамайг хамаг эвдэгчид нь эвдэх буй. Жич чиний хамаг дайснууд нь олз болгогдох газарт одох буй. Жич чамайг булаагчид нь булаагдах бөгөөд чамайг дээрэмлүүлэх больюу. 17 Тэр юуны тул гэвэл, би чамайг эрүүлт болгон чиний шархадыг эдгээх буй хэмээн нэрлэж, энэ хэнийг ч эс хэрэглэсэн Шиуна мөн хэмээн өгүүлсэн буй. 18 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Мана. Би Якувын майхнуудын олз бологсодыг буцааж, түүний нутгуудыг хайрлах буй. Тийнхүү балгас нь өөрийн овгийн дэр үүдэгдэх бөгөөд, орд харшууд нь урьд зангаар байх больюу. 19 Тийн бөгөөд тэднээс магтаал хийгээд жаргалтаны дуу нь гарах буй. Бас би тэднийг үлэмжлүүлэх бөгөөд тэд нь өчүүхэн үл болох, би тэднийг өргөмжлөх бөгөөд тэд нь бага үл болох буй. 20 Бас тэдний хүүхэд нь урьд цагт мэт болох бөгөөд, тэдний чуулган нь миний өмнө тогтох ба, би тэдний хамаг дарагчдыг засаглах буй. 21 Жич тэдний тэргүүлэгч нь тэдний төрлөөс болох бөгөөд тэдний түшмэл нь тэднээс гарах буй. Тийн бөгөөд би түүнийг ойртуулах буй. Тийнхүү тэр нь надад шадар ирэх больюу. Тэр юуны тул гэвэл, зүрхээрээ зоригт болоод надад ойртогч нь хэн буюу. 22 Тийн бөгөөд та миний улс болох бөгөөд, би таны бурхан болох больюу хэмээн Жахуа нь зарлиг болно. 23 Мана. Жахуагийн хуй шуурга нь их уураар гарч эвдэх хуй шуурга болоод миний нугуудын тэргүүний дээр чангаар тогтох буй. 24 Жахуагийн их уур нь түүний сэтгэлийн зоригийг бүтээтэл үл буцах буй. Та хойд цагт үүнийг ухах больюу.
Гучин нэгдүгээр бүлэг.
1 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Тэр цагт Израйлын хамаг төрлүүдэд бурхан болох бөгөөд тэд нь миний улс болох буй. 2 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Илдээс үлдсэн Израйл гэгч улс нь миний түүнийг амаруулахад явсанд говийн дотор хайрыг хүртэв. 3 Эртний цагт Жахуа нь над үзэгдээд ийн зарлиг болсон буй Жич би чамайг мөнх янаглалаар янагласны тул өршөөлөөр биедээ татсан буй. 4 Би чамайг дахиж үүдэх буй. Тийнхүү Израйлын ариун охин оо! Чи эвдэгдэх буй. Жич чи хөгжмөөрөө дахин чимэгдээд жаргагчидтай бүжиглэцэн гарах буй. 5 Чи Шимириагийн уулдын учир үзмийн тариалангууд тарих буй. Таригчид нь тариад үрсээс дураараа идэлцэх буй. 6 Тэр юуны тул гэвэл, нэг цаг ирэх түүнд Ибрахим уулны дээр суугчид нь ийн; Босоод Шиунад өөрийн Жахуа бурханд одьёо хэмээн дуудах буй. 7 Үнэхээр Жахуа нь ийн зарлиг болов. Якувын учир баясаж цэнгэлдэн, улсуудын тэргүүлэгчидийн дунд дуугарагтун! Зарлигийг дэлгэрүүлж магтан ийн; Жахуа аа! Өөрийн улс болсон Израйлын үлэгсэдийг тонилгон соёрх! хэмээн өгүүлэгтүн! 8 Мана. Би тэднийг хойдохь зүгээс ирүүлэн тэдэнтэй балай нүдэт хийгээд доголон ба, жирэмсэн хийгээд төрөх эмийг газрын хязгаараас хураах буй. Тэд их чуулган нь буцах буй. 9 Мана. Тэд нь уйлж ирэх бөгөөд, би тэднийг залбирахаар тэднийг удирдах буй. Би тэдний густ голууд хийгээд тэгш замуудаар явуулах буй. Тэд нь түүнд үл бүдрэх буй. Тэр юуны тул гэвэл, би Израйлд эцэг болсон бөгөөд Ибриам нь миний их хөвгүүн болой. 10 Улсууд аа! Жахуагийн зарлигийг сонсон хөл арлуудад дэлгэрүүлэн ийн өгүүлэгтүн! Хоньчид нь өөрийн сүргийг хурааж сахьдаг мэт, түүнчлэн Израйлыг тараагч нь түүнийг хурааж сахих буй. 11 Тэр юуны тул гэвэл, Жахуа нь Якувыг тонилгод түүнийг нэг хүчтийн гараас золин авав. 12 Тиймийн тул тэд нь ирээд Шиунагийн өндөр газарт дуулан, Жахуагийн сайн учир гэвэл, буудайн тул хийгээд үзмийн ундааны тул ба, тосны тул хийгээд хонь ба үхрийн зулзагын учир суралцах буй. Тийнхүү тэд нь услагдсан цэцэглэг мэт болоод, хэзээ ч дахин үл зовних буй. 13 Тээр цагт охин хийгээд залуус ба, хөгшид нь бүжиглэн, баясалцах буй. Тэр юуны тул гэвэл, би тэднийг гашуудалыг жаргалд хувилан, тэднийг амруулж, тэдний гашуудалыг зогсоож, тэднийг баясана. 14 Жич би лам нарын сүнсийг цадах бөгөөд, миний улс нь миний сайнаар хангах буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 15 Жахуагийн зарлиг болсон нь ийн замд нэг дуу гэвэл гашуудал хийгээд гашуун уйллага сонсогдсон буй. Кэхил нь өөрийн хүүхдийн учир уйлж тэдний үгүй болсны учир амарахыг эс туршина. 16 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Дуугаа уйлахаас зогсоон нүдний нулимсаа зогсоон үйлд. Тэр юуны тул гэвэл, чиний үйлдвэр нь шагнагдах бөгөөд тэд ч дайсны газраас буцах буй хэмээн чиний эцэст найдлага буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 18 Ифриамын биений учир ийн; Чи намайг засагласан бөгөөд, би эмнэг шар мэт засаглагдсан буй. Чи намайг буцаан соёрх! Тийн бөгөөд би буцаагдах буй. Тэр юуны тул гэвэл, чи миний Жахуа бурхан мөн буй. 19 Үнэхээр би буцаагдсаны хойно гэмшлийг төрөн, сургагдсаны хойно гуяа цохив. Би ичиж гутамшигт болсон буй. Тэр юуны тул гэвэл, би бага насны ичгүүрийг дагав гэснийг би үнэхээр сонссон буй. 20 Ифриам нь надад хайрт хөвгүүн буюу тэр нь их янаглагдсан хүүхэн буюу гэвэл би түүний тул зарлиг болмогц түүнийг ихэд санана. Тиймийн тул миний дотор нь түүний тул хөдөлнө. Би эрхгүй өршөөх буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 21 Чи харгуйн тэмдэгүүдийг тавин, өндөр овоонуудыг тогтоон, зүрхээ их замуудын зүгт эргэж явсан замаараа буцан үйлд. Израйлын охин оо! Тэд чиний балгадад буцан үйлд. 22 Урвагч охион! Чи хэдий болтол тойрч явах юу? Жахуа нь дэлхийн дээр нэгэн шинэ үйлийг бүтээх буй гэвэл эм нь эр хүнийг хүрээлэх буй. 23 Израйлын бурхан болон, чуулганы Жахуагийн зарлиг болсон нь ийн; Миний тэдний олз болгосодыг буцаахад тэд нь Иуде газарт хийгээд түүний балгадын дотор дахин энэ үг гэвэл Зуфын нутаг аа! Маш ариун уул аа! Жахуа нь чамайг адислах болтугай! хэмээн өгүүлэх буй. Бас Иудегийн дотор хийгээд түүний хамаг балгадын дотор тариачид хийгээд сүргүүдийг сахигчид нь суух буй. 25 Тэр юуны тул гэвэл, би цуцарсан сүнсийг амаруулан, аливаа суларсан сүнсийг хангах буй. 26 Хэмээн зарлиг болсонд би ширүүн үзэв. Тийнхүү миний нойр нь надад тааламжит болсон бөглөө. 27 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Мана. Миний Израйлын гэр хийгээд Иудегийн гэрийг хүний ойр хийгээд малын ойр үлэмжлүүлэх цаг нь ирнэ. 28 Тийн бөгөөд би тэднийг үндсээр гарган доош тэднийг хөнгөрүүлэн эвдэж, зовоохын тул сахьсан мэт, түүнчлэн тэднийг дахин үүдэж тарихын тул сахих буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 29 Тэр цагт тэд нь ийн; Эцэг нарын гашуун үзмийн жимсыг идснээр хүүхдийн шүдэд нь мохоо болсон буй хэмээн дахин үл өгүүлэх буй. 30 Харин тус бүр хүн нь өөрийн хилэнцийн тул үхэх буй. Гашуун жимсыг тус бүр идэгчийн шүдэд нь мохоо болох буй. 31 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Израйлын гэртэй хийгээд Иудегийн гэртэй миний шинэ тогтоолыг бүтээх өдөр нь ирнэ. 32 Тэр нь миний эцэг нарыг Египет газраас гаргахад тэдний гараас барьсан өдөр бүтээсэн тогтоолын ёсоор бус буй. Би тэдний эр мэт болсон боловч, тэрхүү миний тогтоолыг тэд нь тасалсан бөлгөө хэмээн Жахуа нь зарлиг болно. 33 Зүгээр миний Израйлын гэртэй бүтэх тогтоол нь ийн; Тэрхүү цагаас хойно би тэдний дотор өөрийн захиаг оруулан тэдний зүрхний дээр бичээд тэдэнд бурхан болох бөгөөд тэд нь надад улс болох больюу хэмээн Жахуа зарлиг болно. 34 Тийнхүү Жахуаг танигтун! хэмээн тус бүр шадар нь хүн хийгээд ах дүүгээ үл сургах буй. Тэр юуны тул гэвэл, багас хийгээд ихэс бүгдээр намайг таних буй. Тэр юуны тул гэвэл, би тэдний хилэнцийг хэлтэрүүлэн, тэдний нүглийг дахин үл санах буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 35 Өдөр нараар гэрэл болгон, шөнөөр сар хийгээд оддын гэрлийг тогтоогч болон далайг хөдөлгөн, түүний давалгааг цутгуулагч Жахуа болох чуулганы Жахуа нарт нь ийн; 36 Хэрвээ тэд тогтоолууд нь миний өмнө зогсох бөгөөс, Израйлын үрс нь миний өмнөөс улс болоход хэзээ ч зогсох буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 37 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Хэрвээ дээрх огторгуй нь хэмжигдэж болох бөгөөд доорх дэлхийн суурьд нь үзэгдэн болох бөгөөс би Израйлын үрсийн хамаг үйлдсний тул тэд бүгдээрийг огоорох буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 38 Мана. Жахуа нь ийн; Жахуагийн тус балгас нь Хканилын асараас өнцөгийн хаалга хүртэл үүдэгдэх цаг ирэх буй. 39 Тийн бөгөөд хэмжих аргамж нь Кириб уулны тус гарч, Кудан хүртэл тойрох буй. 40 Тийн бөгөөд үхсэн хүүрийн хийгээд үнсний бүхэл бал ба хамаг тариалангууд нь Кудрун горхи хүртэл гэвэл зүүн зүгт байгч морины хаалганы өнцөг хүртэл Жахуагийн тул ариун болоод угтсанаар үл суулган гаргагдаад, хэзээ ч үл таслагдах больюу хэмээн зарлиг болно.
Гучин хоёрдугаар бүлэг.
1 Иудегийн Зидикиа хааны аравдугаар жил болон Нибиридчинарын арван наймдугаар жилд Жахуа нь Жиримиад зарлиг болов. 2 Тэр цагт Вавилоны хааны цэргийн чуулган нь Иерусалимыг хүрээлэв. Тийн бөгөөд Жиримиа нь Иудегийн хааны гэрийн дотор байсан хадны хүрээнд хаагдсан бөлгөө. 3 Тэр юуны тул гэвэл, Иудегийн Зидикиа хаан нь түүнийг хаагаад ийн; Чи юуны тул форофидлон, Мана. би энэ балгасыг Вавилоны хааны гарт өгөх, тийн бөгөөд тэр нь түүнийг авах буй. 4 Бас Иудегийн Зидикиа хаан нь Клийдтэний гараас үл тонилж, Вавилоны хааны гарт өгөгдөх буй. Жич тэд нь ам амаараа өгүүлэлцэж, өөр өөрийн нүдийг үзэлцэх буй. 5 Жич тэр нь Зидикиаг Вавилонд аваачих бөгөөд миний түүнийг зулгаах болтол, тэр нь тэнд байх буй. Та Клийдтэний тус дайлавч бүтээмжит үл болох буй хэмээн Жахуа нь зарлиг болов хэмээн өгүүлсэн буюу гэсэн бөлгөө. 6 Бас Жиримиа нь өгүүлрүүн; Жахуагийн зарлиг нь надад ийн; 7 Мана. Чиний Шалум авгын Хнамил хөвгүүн нь чамд ирээд ийн; Анатудад байгч миний тариаланг худалдаж автугай! Тэр юуны тул гэвэл, түүнийг залиж авах ёслол нь чиний буй хэмээн өгүүлэх буй. 8 Хэмээн Жахуагийн зарлиг болсноор миний авгыг Хнамил хөвгүүн нь надад хадны хүрээнд ирээд өгүүлрүүн; Баймины газрын Анатудад байгч миний тариаланг худалдаж аван хайрла. Тэр юуны тул гэвэл, өмч нь чиний буй бөгөөд залиж авах ёслол нь чиний буй. Өөрийн тул худалдаж автугай! гэсэнд би энэ Жахуагийн мөн ахуйг мэднэ. 9 Тиймийн тул би миний авгын Хнамил хөвгүүнээс Анатудад байгч тариаланг худалдаж аваад, түүнд арван долоон Шинилмийн төдий мөнгийг чинглэн түлэв. 10 Тийн бөгөөд би бичгийг бичиж танаглан гэрч нарын гэрчлүүлээд мөнгийг чингэлүүрээр чингэлэв. 11 Тийн бөгөөд би худалдаж авсны тэмдэг хийгээд гэрчилсэн тэмдэг гэвэл, тогтоолын ёсоор тамгалсан хийгээд дайлсан хоёр тэмдгийг авав. 12 Тийнхүү би тэрхүү худалдаж авсны тэмдгийг миний авгыг Хнамил хөвгүүний өмнө хийгээд худалдаж авсны бичигт бичсэн гэрч нарын өмнө ба хадны хүрээнд суугч хамаг Иудетэний өмнө ба Ругд ийн захьруун; 14 Израйлын бурхан болон Жахуагийн зарлиг болсон нь ийн; Чи эд тэмдэгүүд гэвэл энэ худалдаж авсны тэмдэг хийгээд дайлсан тэмдгийг аваад, шавар савын дотор тэнд өнө болтол байхын тул тавьтугай! 15 Тэр юуны тул гэвэл, Израйлын бурхан болсон чуулганы Жахуагийн зарлиг болсон нь ийн; Гэрүүд хийгээд тариалангууд ба үзмийн тариалангууд нь энэ оронд дахиж эдлэгдэх больюу. 16 хэмээгээд худалдаж авсны тэмдэг Нириагийн ба Рунг хөвгүүнд өгөөд, Жахуад залбиран ийн; 17 Аяа, Жахуа бурхаан! Мана. Чи огторгуй хийгээд дэлхийг өөрийн аугаа хүчээр хийгээд сунгагдсан мутраар бүтээв чамд болохгүй, юу ч үгүй буй. 18 Чи мянгадад өршөөлийг үзүүлж, эцэг нарын хилэнцсийг тэдний хойно гарах хүүхдийн өвөрт хариулна. Их ялгах аугаа хүчит бурхан, чуулганы Жахуа нь түүний нэр мөн. 19 Чи зөвлөгөөнөөр их, үйлдвэрээр аугаа хүчит буй бөгөөд чиний нүд нь хүн төрөлхтөний хамаг явдлын дээр нээсэн бөгөөд, тэдний тус бүрийн явдлын ёсоор хийгээд тэдний үйлдвэрийн үрсийн ёсоор үхдэг. 20 Чи Египет газарт эдүгээ өдөр болтол бэлгэс хийгээд гайхамшигуудаар ба, аугаа хүчит мутраар хийгээд сунгагдсан гараар ба их сүрээр гаргав. ??? 22 Бас би тэдний эцэг нарт өгсү хэмээн тангарагласан энэ газар гэвэл сүү хийгээд балаар урсагч газрыг чи тэдэнд 23 тийнхүү тэд нь ороод түүнийг эзлэв. Зүгээр тэд нь чиний дууг эс сонсон чиний тогтоолоор эс яван, чиний тэдэнд хамаг захисныг эс бүтээсэн буй. Тиймийн тул чи энэ хамаг мууг тэдэнд хүргэсэн болой. 24 Мана. Үүдэгдсэн овгууд нь балгасыг авахын тул хүрсэн буй. Балгас нь Клийдтэний гарт өгөгдсөн буй. Тэд нь түүний тус илдээр хийгээд зудаар халдварт өвчнөөр дайлна. Тийн бөгөөд чиний зарлиг болсон нь бүтсэн буй. Мана. Чи үүнийг үзнэ. 25 Тийн боловч Жахуа эзээн! Чи надад ийн; Тэрхүү тариаланг мөнгөөр худалдаж аваад гэрч нарыг гэрчлүүлтүгэй! хэмээн зарлиг болсон буй. Зүгээр балгас нь Клийдтэний гарт өгөгдсөн буй хэмээн айлтгав. 26 Тэндээс Жахуагийн зарлиг нь Жиримиад ийн; 27 Мана. Би Жахуа болон хамаг амьтны бурхан буй надад болохгүй юу ч буй буюу. 28 Тиймийн тул Жахуа нь ийн зарлиг болно. Мана. Би энэ балгасыг Клийдтэний гарт хийгээд Вавилоны Нибиридчинар хааны гарт өгөх бөгөөд, тэр нь түүнийг авах буй. 29 Тийнхүү энэ балгасны тус дайлагч Клийдтэн нь ороод, энэ балгасыг галдаж, түүнийг хийгээд гэрүүдийг түлэх буй. Тэр юуны тул гэвэл, тэд нь гэрүүдийг оройн дээр Бавилд анхилах үнэртэнийг шатаагаад бус бурхдад ундаан өргөлүүдийг өргөж, намайг хилэгнүүлсэн болой. 30 Бас Израйлтан хийгээд Иудетэн нь бага наснаасаа миний өмнө ямагт мууг үйлдсэн буй гэвэл Израйлтан нь өөрийн гарын үйлдвэрээр намайг ямагт хилэгнүүлсэн буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 31 Энэ балгас гэвэл үүдэгдсэн цагаас аван эдүгээ болтол миний түүнийг эвдрүүлэхийн төдий намайг хилэнт хийгээд уурт болгодог бөлгөө. 32 Тэр гэвэл, Израйлын хөвгүүд хийгээд Иудегийн хөвгүүд ба, тэдний хаад хийгээд ноёд ба, тэдний лам нар хийгээд форофид нар ба Иудегийн хүмүүс хийгээд Израйлд суучдыг намайг хилэгнүүлэн хамаг үйлдсэн хилэнц болой. 33 Бас тэд нь над нуруугаа эргүүлэн, нүүрээрээ эс эргүүлэв. Жич би тэднийг сурган зөвлөгөөтөөр сургавч, тэднээс нэг ч эс сурч сонсов. 34 Харин тэд нь миний нэрээр нэрлэгдсэн гэрийг бузарлан, бузраа өргөв. 35 Жич тэд нь Хинумын хөвгүүний бэлд байгч Бавилын өндөр газрыг үүдээд, өөрийн хөвгүүд хийгээд охидыг мулахт галаар аластуулав. Үүнийг би чангаар хорив гэвэл энэ бузрыг үйлдэж гэм буруут болгох нь надад тун тааламжгүй буй. 36 Зүгээр эдүгээ Израйлын Жахуа бурхан нь энэ балгасны учир зарлиг болно. Та энэ балгасны учир ийн; Тэр нь Вавилоны хааны гарт илдээр хийгээд зудаар ба их уурлалаар тэднийг хаана гаргасан хамаг газдаас хурааж, тэдний энэ оронд ирүүлж амраар суулгах больюу. 38 Тийн бөгөөд тэд нь миний улс болох бөгөөд, би ч тэдний бурхан болох больюу. 39 Жич тэдний хэзээ ч надаас айж, тэнд хийгээд тэднээс хойно тэдний хүүхдэд сайн болохын тул би тэдэнд ганц зүрх хийгээд ганц явдлыг өгөх буй. 40 Жич би тэдэнтэй мөнх тогтоолыг бүтээгч тэдэнд сайныг үйлдэхийг үл зогсоох буй. Харин тэдний надаас үл буцахын тул би тэдний зүрхний дотор надаас аюулыг оруулах буй. 41 Тийнхүү би тэдний учир баясаж, тэдэнд сайныг үйлдэж энэ орныг үнэхээр бүхэл зүрхээр хийгээд бүхэл зүрхээрээ тарих буй. 42 Бас Жахуа нь ийн зарлиг болно. Би энэ улсын тус энэ хамаг их мууг ирүүлсэн мэт, түүнчлэн тэдний учир тангарагласан хамаг сайнаар ирүүлэх буй. 43 Тийнхүү энэ орны учир би ийн; Тэр нь хоосон бөгөөд хүн мал ч үгүй болоод Клийдтэний гарт өгөгдсөн буй хэмээн өгүүлэвч, тариалангууд нь худалдагдан автах буй. 44 Хүмүүс нь Биамины газарт хийгээд Иерусалимын тойронд ба, Иудегийн балгадад хийгээд уул газрын балгадад ба тал газрын балгадад хийгээд өмнө зүгийн балгадад тариалангуудыг мөнгөөр худалдаж аван, тэмдгүүдийг бичин, тамгалан гэрчлүүлэх буй. Тэр юуны тул гэвэл, би тэдний олз бологсодыг хариулах больюу хэмээн Жахуа нь зарлиг болно.
Гучин гуравдугаар бүлэг.
1 Жиримиагийн гянданы хүрээнд хоригдсон цагт Жахуагийн түүнд хоёрдохь зарлиг болсон гэвэл 2 Жахуа нэрт болон дэлхийг бүтээж, түүнийг тогтоохын тул үйлдсэн Жахуагийн зарлиг нь ийн; 3 Надад дуудан, тийнхүү би чамд хариу зарлиг болон их хийгээд чамд эс мэдэгдсэн нууц юмуудыг үзүүлэх буй. 4 Тэр юуны тул гэвэл, овгуудаар хийгээд илдээр хөмөрүүлэгдсэн энэхүү балгасны гэрүүдийн учир хийгээд Иудегийн хаадын гэрүүдийн учир Израйлын Жахуа бурхны зарлиг болсон нь ийн; 5 Тэдний хилэнгээрээ хийгээд уураараа тэднийг тасалсан буй. Бас тэдний хилэнцсийн шалтагаар би энэ балгасаас нүүрээ нуусан буй. 6 Мана. Би тэдэнд эрүүл хийгээд эдгэлгийг хүргэн тэднийг эдгээж, тэдэнд их амар хийгээд үнэнийг үзүүлэх буй. 7 Жич би Иудегийн олз бологсод хийгээд Израйлын олз бологсодыг буцаан, тэднийг анхан мэт үүдэх буй. 8 Бас би тэдний хамаг хилэнцсээс гэвэл, миний тус буруут болсон хилэнцсээс тэднийг арилган, тэдний миний захианы тус үйлдсэнээр нүгэлт болсон хийгээд тэдний хамаг хилэнцсийг өнгөрүүлэх буй. 9 Тийн бөгөөд миний тэдэнд үйлдэх сайны учир дэлхийн хамаг сонсогч улсуудын дунд энэ нь миний тус баясгалант нэр хийгээд магтаал ба цог жавхлан болох буй. Тийнхүү миний тэдэнд үйлдэх хамаг сайн тэдэнд болгох хамаг бүтээмжит байдлын учир тэд нь айж эмээх буй. 10 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Та энэ орны учир хүнгүй, мал ч үгүй болоод хоосон болов хэмээн өгүүлэвч, хүнгүй хоосон болоод айлгүй, мал ч үгүй болсон Иудегийн балгадад хийгээд Иерусалимын замуудад 11 Баясгалангийн дуу хийгээд жаргалангийн дуу ба тушаат эрийн дуу хийгээд тушаат охины дуу ба, чуулганы Жахуаг магтагтун! Тэр юуны тул гэвэл, Жахуа нь өршөөлт буй бөгөөд түүний хайр нь мөнх буй хэмээн өгүүлэгчидийн дуу хийгээд Жахуагийн гэрт магтаалыг өргөгчидийн дуу нь сонстох больюу. Тэр юуны тул гэвэл, би энэ газрын олз бологсодыг анхан цагт мэт буцах буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 12 Чуулганы Жахуагийн зарлиг болсон нь ийн; Энэ хүнгүй мал ч үгүй хоосон болсон оронд хийгээд түүний хамаг балгадад хоньдын хүрээнд оруулагч хоньчидын нутаг болох буй. 13 Уулын балгадад хийгээд тал газрын балгадад ба өмнө зүгийн балгадад хийгээд Биамины газарт ба, Иерусалимын тойронд ба өмнө зүгийн балгадад хийгээд Биамины газарт ба Иерусалимын тойронд хийгээд Иудегийн балгадад сүргүүд нь тэднийг туулагчийн гэрээр аласдах буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 14 Мана. Миний Израйлын гэрт хийгээд Иудегийн гэрт тангарагласан сайнаа бүтээх цаг нь ирэх буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 15 Тэрхүү өдрүүдэд хийгээд тэрхүү цагт би Давидын төрлөөс зөвт гишүүнийг оруулах буй. Тэр нь дэлхийд шүүвэр хийгээд зөвийг бүтээх буй. 16 Тэд өдрүүдэд Иуде нь тонилгодох бөгөөд Иерусалим амраар суух буй. Тэд нь бидний зөв болсон Жахуа хэмээн нэрийдэгдэх буй. 17 Үнэхээр Жахуагийн зарлиг болсон нь ийн; Давидын үрсээс Израйлын гэрийн ширээний дээр суугч нь үргэлжид болох больюу. 18 Жич Ливитэн болон ламаас миний өмнө шатаалт өргөлүүдийг өргөн идээн өргөлүүдийг шатаан тахилыг бүтээгч нь хэзээ ч болох буй. 19 Жич Жахуагийн Жиримиад зарлиг болсон нь ийн; 20 Жахуа нь ийн; Хэрвээ та өдөр шөнийн үл байхын тул миний бүтээсэн өдрийн тогтоол хийгээд шөнийн тогтоолыг хоосруулан чадах бөгөөс эл. 21 Миний Давид боолтой тогтоол нь хоосон болох бөгөөд түүний ширээний дээр эзлэгч хөвгүүн ч үл болох буй. Бас надад зарагдагч Ливитэн болон лам нартай миний бүтээсэн тогтоол нь хоосон болох буй. 22 Огторгуйн чуулган нь таалагдаж үл болох бөгөөд далайн элс нь л хэмжигдэх мэт, түүнчлэн би миний Давид боолын үрс хийгээд надад зарагдагч Ливитэнийг үлэмжлүүлэх буй хэмээн зарлиг болов. 23 Бас Жахуагийн зарлиг нь Жиримиад ийн; 24 Чи энэ улсын юу өгүүлэхийг эс ажиглана. Тэд нь ийн; Жахуа сонгосон хоёр төрлөө огоорсон хэмээн өгүүлнэ. Энэ мэтээр тэд нь миний улсыг үүнээс хойно өөрийн өмнө улс бус болгохын тул тэднээс жигшсэн буй. 25 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Хэрвээ миний өдөр шөнийн учир тогтоол нь больсон болвоос бас хэрвээ би огторгуй хийгээд дэлхийн тогтоолыг эс тогтоосон болвоос эл. 26 Би Якувын хийгээд өөрийн Давид боолын үрсийг огоорч түүний үрсээс Абраахим хийгээд Ишаг ба Якувын үрсийн тэргүүлэгчид болгон үл авах буй. Зүгээр би тэдний олз бологсодыг буцааж тэднийг өршөөх буй хэмээн зарлиг болов.
Гучин дөрөвдүгээр бүлэг.
1 Вавилоны Нибиридчинар хаан хийгээд түүний бүхэл чуулган ба түүний эрхийн доор байсан дэлхийн хамаг эзэлгүүрд хийгээд хамаг улсуудын Иерусалимын тус хийгээд түүний хамаг балгадын тус дайлсан цагт Жахуагийн Жиримиад зарлиг болсон нь ийн; 2 Израйлын Жахуа бурхны зарлиг болсон нь ийн; Одоод Иудегийн Зидикиа хаанд ийн өгүүл. Жахуагийн зарлиг болсон нь ийн; Мана. Би энэ балгасыг Вавилоны хаанд өгөв. Тийнхүү тэр нь түүнийг галаар түлэх буй. 3 Бас чи түүний гараас үл тонилж, эрхгүй баригдаад түүний гарт өгөгдөх буй. Тийн бөгөөд чиний нүд нь Вавилоны хааны нүдийг үзэх бөгөөд тэр нь чамд ам амаар хэлэлцэн буй. Чи Вавилонд одох буй. 4 Тийн боловч Иудегийн Зидикиа хаан аа! Жахуагийн зарлигийг сонс. Жахуа нь чиний учир ийн зарлиг болов. Чи илдээр үл алагдаж эвээр үхэх буй. 5 Чамаас урьд байсан бөгөөд чиний эцэг нар болсон хаадын тул сайн үнэртэн нь гэр шатаагдсан мэт, түүнчлэн чиний тул шатаагдах буй. Жич улс нь чимэг учир ийн; Аяа эзэн, хэмээн гашуудан өгүүлэх буй. Тэр юуны тул гэвэл, би зарлиг болсон буй хэмээн Жахуа нь зарлиг болов. 6 Тийн бөгөөд Вавилоны чуулганы Иерусалимын тус хийгээд Иудегийн үлдсэн хамаг балгадын тус ба Лэхисийн тус хийгээд Ажихийн тус дайлан атал 7 Жиримиа форофид нь Иудегийн Зидикиа хаанд эд хамаг үгсийг Иерусалимын дотор өгүүлэв. Тэр юуны тул гэвэл, тэд балгад нь хүрээлэгдсэн балгадаас үлдсэн бөлгөө. 8 Зидикиа хааны Иерусалимд байсан хамаг улстай тогтоолыг үйлдсэний хойно Жахуагийн Жиримиад зарлиг гэвэл, 9 Тэднээс тус бүр нь өөрийн Ибэри боол хийгээд өөрийн Ибэрийн шивэгчинг сул тавиад Иудегийн хүн болсон ах дүүгээ үл зарах болтугай! хэмээн тогтоолдсон бөлгөө. 10 Тийн бөгөөд тогтоолд орсон хама ноёд хийгээд хамаг улсаас тус бүр нь өөрийн боол хийгээд шивэгчинийг тавиад тэднийг дахин үл зарахыг сонсоод тэднийг сүл тавив. 11 Зүгээр тэд нь түүнээс хойно сул тавьсан боолууд хийгээд шивэгчинээ дахиж буцаан, тэдний боолуудын хийгээд шивэгчид болгох зарав. 12 Тиймийн тул Жахуагийн Жиримиад зарлиг болсон нь ийн; 13 Израйлын Жахуа бурхан нь зарлиг болно. Би таны эцэг нарын зарагдалын гэрээс гэвэл, Египет газраас аварсан цагт тэдэнтэй тогтоолыг бүтээв. 14 Тэр гэвэл таны ах дүү болсон Ибэрийн хүн нь танд худалдагдсан болвоос, тус бүр нь долдугаар жилийн эцэст сул тавих болтугай! Тэдний зургаан жил танд зарагдсаны хойно тэднийг сул тавьтугай! хэмээн зарлиг болсон боловч, таны эцэг нар нь эс сонсон, эс чагнав. 15 Тийн бөгөөд та эдүгээ цагт буцаан, тус бүр өөрийн шадар байгчид сул болсноор миний өмнө сайныг үйлдэж, миний нэрээр нэрийдсэн гэрт миний өмнө тогтоолыг бүтээн дэлгэрүүлсэн бөлгөө. 16 Зүгээр та миний нэрийг жигшүүрт болгов. Тус бүр хүн нь дураараа тавьсан боол хийгээд шивэгчинээ дахиж буцаан, боолууд хийгээд шивэгчид болгон зарав. 17 Тиймийн тул Жахуагийн зарлиг болсон нь ийн; Таны тус бүр нь өөрийн ах дүү хийгээд шадар байгчид сул тавигдахыг эс дэлгэрүүлэн намайг эс сонсов. Мана. Би таны учир илд хийгээд халдварт өвчөн ба зудын эрх сул тавихыг дэлгэрүүлээд, дэлхийн хамаг эзэлгүүрдэд хөөгдөхийн тул өгсү хэмээн Жахуа нь зарлиг болно. 18 Тийн бөгөөд миний тогтоолоос таван тугалыг хаалгаад түүний ангийн хооронд явснаар миний өмнө бүтээсэн тогтоолын үгсийг эс бүтээсэн хүмүүс гэвэл, 19 Иудегийн ноёд хийгээд Иерусалимын ноёд ба түшмэд хийгээд лам нар ба тугалын ангийн хооронд явсан газрын хамаг улсыг 20 Би тэдний дайснууд хийгээд тэднийг алахы хүсэгчидийн гарт өгсү. Тийн бөгөөд тэдний хүүрүүд нь огторгуйгаар нисэн шувууд хийгээд газрын ангуудын тул тэжээл болох буй. 21 Жич би Иудегийн Зидикиа хаан хийгээд түүний ноёдыг тэдний дайснууд хийгээд тэдний алахыг хүсэгчид гэвэл, танаас хагацсан Вавилоны хааны эрхэд өгсү. 22 Мана. Би зарлиг болж тэднийг энэ балгасанд дахин ирүүлэх бөгөөд, тэд нь түүний тус дайлан түүнийг аваад, галаар түлэх буй. Тийн бөгөөд би Иудегийн балгадыг хүнгүй хоосон болгох буй хэмээн Жахуа нь зарлиг болно.
Гучин тавдугаар бүлэг.
1 Иудегийн Зушиа хааны Зихиухим хөвгүүний цагт Жахуагийн Жиримиад зарлиг болсон нь ийн; 2 Кикэвтэний гэрт одоод тэдэнд өгүүлж тэднийг Жахуагийн гэрийн нэг тасгийн дотор оруулаад, үзмийн ундааг тэдэнд уулган өг. 3 хэмээн зарлиг болсонд би Хибэчиннагийн Жиримиа хөвгүүний Зэ Ажниа хөвгүүн хийгээд түүний ах дүү нар ба, түүний хамаг хөвгүүн хийгээд Кихэвтэний бүхэл аймгийг аваад 4 Жахуагийн гэрт гэвэл, бурхны хүн болсон Икдэлиагийн Хкана хөвгүүний хөвгүүдийн тасагт оруулав. Тэрхүү тасаг нь Шалумын Мэ Ашиа үүдийг сахигч хөвгүүний тасгийн дээр бөлгөө. 5 Тийн бөгөөд би Кихивтэний гэрийн хөвгүүний өмнө үзмийн ундаагаар сав хийгээд аягасыг тавиад тэдэнд ийн; Үзмийн ундааг уугтун! 6 гэсэнд тэд нь өгүүлрүүн; Бид үзмийн ундааг үл уух буй. Тэр юуны тул гэвэл, бидний эцэг болон Кихэвийн Зундав хөвгүүн нь бидэнд ийн захируун; Та хийгээд таны хөвгүүд нь үзмийн ундааг мөнхөд бүү уугтун! 7 Гэрийг үл үүдэн тариаг үл цацан, үзмийн тариаланг үл тарих тэднийг бүү эзлэгтүн! Зүгээр хамаг өдрүүдэдээ оролт болон суусан газартаа олон өдрүүдийн аж төрдөгийн тул майхнуудад суугтун! хэмээн захив. 8 Энэ мэтээр бид бидний эцэг болсон Кихибний Зундав хөвгүүний бидэнд хамаг захиснаар үйлдсэн үйлдсэн буй. Бид хийгээд бидний гэргэс ба бидний хөвгүүд хийгээд охид нь хамаг өдрүүдэдээ үзмийн ундааг эс уун 9 суухын тул гэрүүдийг эс үүдээд үзмийн тариалан хийгээд тариалан ба хөрөнгөч үгүй байсан буй. 10 Харин бид майхнуудад сууж бидний Зундав эцгийн бидэнд хамаг захиснаар үйлдсэн буй. 11 Зүгээр Вавилоны Нибиридчинар хааны энэ газрын тус ирэх цагт бид ийн; Явъя. Клийдтэний цэргийн чуулганаас аюулын шалтагаар хийгээд Сири таны цэргийн чуулганаас аюулын шалтагаар Иерусалимд орж сууяа хэмээн өгүүлэлцээд бид Иерусалимд суудаг гэв. 12 Тэндээс Жахуагийн зарлиг нь Жиримиад ийн; 13 Израйлын бурхан болон чуулганы Жахуа нь ийн зарлиг болно. Иудегийн хүмүүс хийгээд Иерсуалимд суугчдад одоод ийн өгүүл. Та сургалыг үл аван миний зарлигийг үл сонсох буюу хэмээн Жахуа нь зарлиг болно. 14 Үзмийн ундааг бүү уугтун! хэмээн Кихивийн Зундав хөвгүүний хөвгүүдээ захисан нь мөн бүтээгдсэн буй гэвэл. Тэд нь эдүгээ өдөр болтол үзмийн ундааг эс уун, эцгийн захиаг бүтээв. Харин би танд зарлиг болж зүтгэлтээр зарлиг болсон боловч та намайг эс сонсов. 15 Жич би танд хамаг форофид боолуудаа зүтгэлтээр ялган ийн зарлиг болруун; Тус бүр нь өөрийн муу явдлаас буцаж үйлсээ засан, бус бурхдыг үл даган бүү зарагдагтун! Тийн бөгөөд та миний танд хийгээд таны эцэг нарт өгсөн газарт суух буй хэмээн зарлиг болсон боловч, та эс чагнан намайг эс сонссон буй. 16 Кихибын Зундав хөвгүүний хөвгүүд нь өөрийн эцгийн захисан захиаг бүтээв. Зүгээр энэ улс нь намайг эс сонсоно. 17 Тиймийн тул Израйлын бурхан болон чуулганы Жахуа бурхны зарлиг болсон нь ийн; Мана. Би Иудегийн хийгээд Иерусалимд хамаг суугчидын учир хамаг зарлиг болсон муугаа тэдний дээр ирүүлэх больюу. Тэр юуны тул гэвэл, би тэдэнд зарлиг болсон боловч тэд нь эс сонссон буй. Бас би тэдэнд дуудсан боловч тэд нь хариу эс өгүүлсэн буй хэмээн зарлиг болов. 18 Тийн бөгөөд Жиримиа нь Кихивтэний аймагт ийн; Израйлын бурхан болон чуулганы Жахуа нь ийн зарлиг болно. Та өөрийн Зундав эцгийн захиаг сонсон түүний хамаг тогтоолуудыг сахин түүний танд хамаг захисны ёсоор үйлдсэн буй. 19 Тиймийн тул Израйлын бурхан болон чуулганы Жахуагийн зарлиг болсон нь ийн; Кихэвийн Зундав хөвгүүний үрсээс миний өмнө байгч хүн нь үргэлжид болох буй хэмээн өгүүлэв.
Гучин зургадугаар бүлэг.
1 Тийн бөгөөд Иудегийн Зушиа хааны Зихиуким хөвгүүний дөрөвдүгээр жилд Жахуагийн Жиримиад зарлиг болсон нь ийн; 2 Нэг ороомол цаасыг аваад, түүний дотор Зушиагийн цагаас эхлэн эдүгээ болтол Израйлын учир хийгээд Иудегийн учир ба хамаг улсуудын учир миний чамд хамаг зарлиг болсныг бичин үйлд. 3 Хэрвээ тийн болвоос Иудегийн гэр нь миний тэдний тус үйлдэхийг зорьсон хорын учир санах буй за. Тийн бөгөөд тус бүрийн муу явдлаасаа буцснаар, би тэдний хилэнц хийгээд нүглийг өнгөрүүлсүгэй! хэмээн зарлиг болов. 4 Тийн бөгөөд Жиримиа нь Нириагийн Фа Рунг хөвгүүнийг дуудав. Фа Рунг ч Жиримиагийн амнаас Жахуагийн түүнд хамаг зарлиг болсныг нэг ороомол цаасны дээр бичив. Тийн бөгөөд Жиримиа нь Фа Рунгд ийн захируун; Би хаагдаад Жахуагийн гэрт ору эс чадна. 6 Харин чи одож улсын сонсоход Жахуагийн гэрийн дотор бацагт өдөр миний амнаас бичсэн ороомол цаасаас Жахуагийн зарлигийг унштугай! Бас тэдний балгадаас ирсэн хамаг Иудетэнд уншин үйлд. 7 Хэрвээ тийн болвоос тэд нь Жахуагийн өмнө мөргөж залбирах бөгөөд, тус бүр нь муу явдлаасаа буцах буй за. Тэр юуны тул гэвэл, Жахуагийн энэ улсын тус гарсан хилэн нь маш их буй 8 гэсэнд Нириагийн Фа Рунг хөвгүүн нь Жиримиа форофидын түүнд хамаг захиснаар үйлдэн, Жахуагийн гэрийн дотр Жахуагийн зарлигийн номыг уншив. 9 Тэр юуны тул гэвэл, Иудегийн Зушиа хааны Зихуким хөвгүүний тавдугаар жилийн есдүгээр сард Иерусалимд байсан хамаг улс хийгээд Иудегийн балгасаас ирсэн хамаг улсад Иерусалимын дотор Жахуагийн өмнө бацаг нь дэлгэрүүлэгдсэн бөлгөө. 10 Тийн бөгөөд Фа Рунг нь Жиримиагийн үгсийн номоос Шафан ном заагчийн Химэриа хөвгүүний тасагт хамаг улсын сонсоход уншив. Тэр тасаг ньдээрх хүрээнд Жахуагийн гэрийн шинэ хаалгаар орох газрын дэргэд бөлгөө. 11 Тийн бөгөөд Шафаны Хиририа хөвгүүний Микиа хөвгүүн нь тэр номноос Жахуагийн хамаг зарлигийг сонсоод 12 хааны гэрт одоод ном заагчийн тасагт оров. Тийнхүү Мана. хамаг ноёд гэвэл Имишам ном заагч хийгээд Шимиагийн хөвгүүн ба Агбурын Илантан хөвгүүн хийгээд Шафаны Химириа хөвгүүн ба Хканиагийн Зидикиа хөвгүүн хийгээд хамаг ноёд нь тэнд суун авай. 13 Тийн бөгөөд Фа Рунгийн улсын сонсоход номыг уншсанд Микиа нь сонссон хамаг үгсээ тэдэнд мэдүүлэв. 14 Тийн бөгөөд хамаг ноёд нь Күшийн Шилимиа хөвгүүний Ниткиа хөвгүүний Зихухи хөвгүүний Фа Рунг илгээн ийн өгүүлрүүн; Улсын суухад тэр уншсан ороомол цаасаа гартаа аваад иртүгэй! гэсэнд Фа Рунг ороомол цаасыг гартаа аваад тэдэнд одов. 15 Тийн бөгөөд тэд нь түүнд ийн; Эдүгээ суугаад бидний сонсоход уншин үйлд гэсэнд Фа Рунг нь тэдний суухад уншив. 16 Тийн бөгөөд тэд нь хамаг үгсийг сонссоны хойно маш их аюулаар өөр өөрөө харалцаж Фа Рунгд ийн өгүүлрүүн; Бид эд хамаг үгсийн учир хаанд мэдүүлэх буй. 17 хэмээгээд бас Фа Рунгээс асууж ийн; Чи эд хамаг үгсийг Жиримиагийн амнаас яаж бичсэнээ бидэнд өгүүл. 18 гэсэнд Фа Рунг нь тэдэнд ийн өгүүлрүүн; Тэр нь амаараа эд хамаг үгсийг өгүүлэв. Тийнхүү би бэхээр номд бичив. 19 гэсэнд ноёд нь Фа Рунгад өгүүлрүүн; Од, Чи хийгээд Жиримиа нь биеэ нуугтун! Хаана байхаа хэнд ч бүү мэдүүлэгтүн! 20 гээд хаанд хүрээний дотор оров. Зүгээр тэд нь ороомол цаасыг Илишам ном заагчийн тасагт тавиад хамаг үгсийг хааны сонсоход мэдүүлэв. 21 Тийн бөгөөд хаан нь ороомол цаасыг авчрахын тул Зихудийг илгээв. Зихуди нь түүнийг Илишам ном заагчаас аваад хааны сонсоход хийгээд хааны дэргэд байсан хамаг ноёдын сонсоход уншив. 22 Хаан нь есдүгээр сард өвлийн тасагт суун авай. Түүний дэргэд газрын дээр гал түлэгдэн авай. 23 Тийнхүү Зихудийн гурав буюу дөрвөн цаасыг уншсаны хойно хаан нь ном заагчийн тонгорогоор ороомол цаасыг огтолоод газарт байгч галд бүхэл цаасыг түлтэл галд хаяв. 24 Тийн бөгөөд хаан хийгээд түүний боолууд нь эд хамаг үгсийг сонссон боловч эс айж, хувцдаа эс хагалав. 25 Жич Илнатан хийгээд Дилиа ба Киэриа нь ороомол цаасыг үл түлэхийг хаанаас эрсэн боловч хаан нь тэднийг эс сонсов. 26 Зүгээр хаан нь Химилагын Жиримиа хөвгүүн хийгээд Ажириалын Сириа хөвгүүн ба Абтиалын Шилимиа хөвгүүнд ийн; Фа Рунг ном заагч хийгээд форофидыг барагтун! хэмээн захив. Харин Жахуа нь тэднийг нуув. 27 Тийн бөгөөд хааны ороомол цаас гэвэл, Фа Рунгийн Жиримиагийн амнаас бичсэн үгсиийг түлсэний хойно Жахуагийн зарлиг нь Жиримиад ийн; 28 Дахин босож нэг ороомол цаасыг аваад түүний дотор Иудегийн Зихиуким хааны түлсэн анханы ороомол цаасанд байсан хамаг үгсийг бичин үйлд. 29 Тийнхүү Иудегийн Зихуким хаанд ийн өгүүл. Жахуа нь ийн зарлиг болно. Чи тэрхүү ороомол цаасыг түлж ийн; Вавилоны хааны эрхгүй ирээд энэ газрыг эвдэн түүнээс хүн хийгээд ангуудыг хоосруулах буй хэмээн чи юуны тул үүний дотор бичив хэмээн өгүүлсэн буй. 30 Тиймийн тул Иудегийн Зихуким хааны учир Жахуагийн зарлиг болсон нь ийн; Түүнд Давидын ширээний дээр нэг ч суугч үл болох бөгөөд түүний үхсэн бие нь өдрийн халуунд хийгээд шөнийн хүйтэнд хаягдах буй. 31 Жич би түүнийг хийгээд түүний үрс ба Иудегийн хүмүүсийн дээр нь мэдүүлсэн харин тэдний эс хэрэглэсэн хамаг мууг ирүүлэх больюу. 32 хэмээн зарлиг болсонд Жиримиа нь бус ороомол цаасыг аваад Нириагийн Фа Рунг ном заагчийн хөвгүүнд өгөв. Тэр нь Жиримиагийн амнаас Иудегийн Зихиуким хааны галаар түлсэн номын хамаг үгсийг түүний дотор бичив. Жич түүнд адил олон үгс нь нэмэгдэв.
Гучин долдугаар бүлэг.
1 Тийн бөгөөд Зосиагийн Жихикиэ хөвгүүн нь Жихуякамын Кониа хөвгүүний оронд хаан болов. Түүнийг Вавилоны Нибуркаднизар хаан нь Иуде газарт хаан болов. 2 Зүгээр тэр хийгээд түүний боолууд ба газрын улс нь Жахуагийн Жиримиа форофидоор зарлиг болсныг эс сонсов. 3 Тийн бөгөөд Зидириа хааны Шилимийн Жихузхал хөвгүүн хийгээд Ма А Шиа ламыг Жиримиа форофидод илгээн ийн; Эдүгээ миний Жахуа бурханд бидний тул залбиртугай! гэв. 4 Жиримиа гэвэл, гянданд оруулагдаагүй агаад улсын дунд орон гаран авай. 5 Жич фараугийн чуулган нь Египетээс ирсэн бөлгөө. Тийнхүү Иерусалимыг хүрээлсэн Кладитан нь тэдний сонсголыг сонсоод Иерусалимын өмнөөс холдсон бөлгөө. 6 Тийн бөгөөд Жахуагийн зарлиг нь Жиримиа форофидод ийн; Израйлын Жахуа бурхан нь ийн зарлиг болно. 7 Таныг надаас асуухын тул илгээсэн Иудегийн хаанд ийн өгүүлэгтүн! Мана. Танд туслахын тул ирсэн Фараугийн чуулган нь өөрийн Египет газарт буцах буй. 8 Тийн бөгөөд Кладитан нь буцаад энэ балгасны тус тайлж түүнийг аваад галаар түлэх буй. 9 Бас Жахуагийн зарлиг болсон нь ийн; Кладитан нь биднээс одох буй хэмээн баясаа мэхэлж бүү өгүүлэгтүн! Тэр юуны тул гэвэл, тэд нь үл одох буй. 10 Зүгээр хэрвээ та бээр таны тус тайлагч Кладитны бүхэл чуулганыг таслаад тэднээс ямагт шархдуулагдсан хүмүүсийг үлдээвч тэдний тус бүр нь өөрийн майхнаас гаран энэ балгасыг галаар түлэх бөлгөө хэмээн зарлиг болов. 11 Тийн бөгөөд Кладитны чуулганыг фраугийн чуулганаас айснаах Иерусалимын өмнөөс холдсны хойно. 12 Жиримиа нь улсаас холдон Иерусалимаас Бинземиний газар гарахын тул одов. 13 Тийн бөгөөд түүний Бинзиминий хаалганы тэнд байсанд харуулын нэгэн түшмэл гэвэл, Хананын Шилими хөвгүүний Уриа хөвгүүн нь тэнд байна, Жиримиаг бариад ийн; Чи Кладитанд одно за. 14 хэмээн өгүүлсэнд Жиримиа нь ийн; Тэр нь худал буй. Би Кладитанд үл одно гэсэн боловч Жириа нь түүнийг эс сонсоод Жиримиаг бариад ноёдод аваачив. 15 Тийн бөгөөд ноёд нь Жиримиагийн тус уурлаад түүнийг цохиж Зунатан ном заагчийн гэрийн дотор агсан гянданд оруулав. Тэр юуны тул гэвэл, тэд нь тэр гэрийг гяндан болгосон бөлгөө. 16 Тэндээс Жиримиагийн гянданд хийгээд доорх тасгуудад ороод тэнд олон өдрүүдийн туршаар байсны хойно, Жидики хаан нь илгээгээд түүнийг авав. 17 Тийн бөгөөд хаан нь гэртээ түүнээс нууцаар асууж ийн; Жахуагаас зарлиг буй буюу хэмээн өгүүлсэнд Жирима нь өгүүлрүүн; Буй, түүний зарлиг болсон нь ийн; Чи Вавилон хааны гарт өгөгдөх буй. 18 хэмээгээд Жиримиа бас Жидики хаанд өгүүлрүүн; Би гянданд оруулагдахын тул чиний тус хийгээд чиний боолуудын тус ба энэ улсын тус ямар бурууг үйлдсэн буюу. 19 Вавилоны хаан нь чиний тус хийгээд энэ орны тус үл ирэх буй хэмээн танд форофидолсон форофид нар нь хаана буюу. 20 Зүгээр эдүгээ миний эзэн хаан аа! Сонсон хайрла! Миний залбирал гэвэл, намайг Зунжан ном заагчийн гэрт үхэхийн тул бүү оруулан хайрла гэж чамаас гуйна 21 гэсэнд Жидикиа хааны захиснаар улс нь Жиримиаг гянданы хүрээнд оруулаад, талхыг баригчдын зээлээс өдрийн нэгэн талхыг түүнд өгөн, балгасанд байсан хамаг талхыг дуустал өгөв. Тийнхүү Жиримиа нь гянданы хүрээнд байв.
Гучин наймдугаар бүлэг.
1 Тийн бөгөөд Жиримиагийн хамаг улсад өгүүлсэн үгс гэвэл, 2 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Энэ балгасанд байгч хүн нь илдээр хийгээд зудаар ба, халдварт өвчнөөр үхэх буй. Зүгээр Клийдтэнд гарагч хүн нь амьд байх бөгөөд түүний амь нь олз мэт түүнд өгөгдөх бөгөөд, тэр нь амьд байх буй. 3 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Энэ балгас нь Вавилоны хааны чуулганы эрхэд эрхгүй өгөгдөх бөгөөд, тэр нь түүнийг авах буй хэмээн өгүүлснийг Матаны Шифиэ хөвгүүн хийгээд Фа Шурын Кидилиэ хөвгүүн ба Шимимиэгийн Зуким хөвгүүн хийгээд Мэлкиэгийн Фалиур хөвгүүн нь сонсоод 4 тэд ноёд нь хаанд ийн; Энэ хүн нь үхүүлэгдэх болтугай! Тэр юуны тул гэвэл, тэр нь эд үгсийг өгүүлэхээр энэ балгасанд байгч цэрэг улсын гар хийгээд хамаг улсын гарыг сулруулна. Үнэхээр энэ хүн нь энэ улсын сайныг эс хүсэн, тэдний тэдний хорыг хүснэ. 5 гэсэнд Зидириэ хаан нь ийн өгүүлрүүн; Мана. Тэр нь таны эрхэд буй гэвэл хаан нь таны тус юуг ч бүтээгч бус буй 6 гэсэнд тэд нь Жиримиаг аваад Химилигийн Мэлкиэ хөвгүүний гянданы хүрээнд байгч худагт оруулаг Жиримиаг аргамжаар буулгав. Тэр худаг нь усгүй болоод шаварт бөлгөө. Тийнхүү Жиримиа нь шаварт шингэв. 7 Тийн бөгөөд хааны гэрт түшэл болсон Күс газрын Ибитлилих нь Жиримиагийн худагт оруулагдсаныг сонсоод, хааны биоман хаалганд суусан ахуйд 8 Ибитлилих нь хааны гэрээс гараад хаанд ийн өгүүлрүүн; 9 Миний эзэн хаан аа! Эд хүмүүс нь Жиримиа форофидыг худагт оруулж үйлдсэнээр бүрнээр бурууг үйлдсэн буй. Тэр юуны тул гэвэл, балгасанд талхгүй болсны тул тэр нь өлсгөлөнгөөр тэнд үхэх буй за 10 хэмээн өгүүлсэнд хаан нь Күс газрын Ибитилилихид яахин ийн гучин хүнийг аваад Жиримиа форофидын үхэхээс урьд худгаас гаргатугай! 11 гэсэнд Ибитилилих нь өөртэй хүмүүсийг аваад, хааны сангийн гэрээс доор байгч тасагт ороод тэндээс гарсан элэгсэн хуучин бүсийг аваад аргамжуудаар Жиримиа хүртэл худагт буулгав. 12 Жич Күс газрын Ибитилилих нь Жиримиад өгүүлрүүн; Эдүгээ эд гарсан элэгдсэн хуучин бүсийг царвууныхаа доор аргамжийн доогуур тавьтугай! гэсэнд Жиримиа нь түүнчлэн үйлдэв. 13 Тийнхүү тэд нь Жиримиаг аргамжаар татан худгаас авав. Тэндээс Жиримиа нь гянданы хүрээнд байв. 14 Тийн бөгөөд Зидикиэ нь илгээгээд Жиримиаг Жахуагийн гэрт байгч гуравдугаар үүдэнд өөрийн өмнө ирүүлэв. Тийн бөгөөд хаан нь Жиримиад ийн; Би чамаас нэг юмыг асууна. Надаас юуг ч бүү нуу. 15 гэсэнд Жиримиа нь Зидикиэд өгүүлрүүн; Хэрвээ би чамд өгүүлэх бөгөөс, чи намайг эрхгүй алах биш үү. Бас хэрвээ би чамд зөвлөх бөгөөс чи намайг үл сонсох биш үү. 16 гэсэнд Зидикиэ хаан нь Жиримиад нууцаар тангараглаж ийн; Бидэнд энэ сүнсийг бүтээгч Жахуа амьд буй. Би чамайг үл үхүүлэн, чамайг үхүүлэхийг туршигч эд хүмүүсийн гарт үл өгсү. 17 гэсэнд Жиримиа нь Зидикиэ хаанд өгүүлрүүн; Израйлын бурхан болон чуулганы Жахуа бурхны зарлиг болсон нь ийн; Үнэхээр хэрвээ чи Вавилоны хааны ноёдод гарах бөгөөс эл. Чи амьд байх бөгөөд, энэ балгас нь галаар үл түлэгдэх буй. Харин чи хийгээд чиний гэр нь байх буй. 18 Зүгээр хэрвээ чи Вавилоны хааны ноёдод үл гарах бөгөөс эл, энэ балгас нь Клийдтэний гарт өгөгдөх бөгөөд, тэд нь түүнийг галаар түлэх буй. Бас чи тэдний гараас үл тонилох буй 19 гэсэнд Зидикиэ нь Жиримиад өгүүлрүүн; Би Клийдтэнд одсон Иудетэнээс айна. Тэд нь намайг тэдний гарт өгч элэглэх буй. 20 Хэмээн өгүүлсэн Жиримиа нь өгүүлрүүн; Тэд нь чамайг үл өгөх буй. Миний чамд өгүүлсэн гэвэл Жахуагийн зарлигийг сонсон хайрла. Тийн болвоос чамд сайн болох бөгөөд чи амьд байх буй. 21 Хэрвээ чи гарахаа үл зөвшөөх бөгөөс Жахуагийн над үзүүлсэн нь ийн; 22 Мана. Иудегийн хааны гэрт үлдсэн хамаг эмс нь Вавилоны хааны ноёдод гаргагдаад ийн; Чамтай эвт байгчид нь чамайг явуулж дайлсан буй. Чи хөлийн шаварт шигдсэнд тэд нь буцсан буй хэмээн өгүүлэх буй. 23 Бас чиний гэргэс хийгээд хүүхэд нь Клийдтэнд гаргагдах бөгөөд, чи ч тэдний гараас үл тонилол Вавилоны хааны гараар баригдах буй. Жич энэ балгас нь галаар түлэгдэх буй. 24 гэсэнд Зидикиэ нь Жиримиад ийн өгүүлрүүн; Эд үгсийг хэнд ч бүү мэдүүл. Тийн болвоос чи үл үхэх буй. 25 Зүгээр хэрвээ ноёд нь миний чамтай хэлэлцсэнийг сонсож, чамд ирээд ийн; Хаанд өгүүлсэнээ бидэнд мэдүүлэн, хааны чамд өгүүлсэнийг мэдүүлэн, биднээс үл нуу. Тийнхүү бид чамайг үл үхүүлэх буй 26 хэмээн өгүүлэх бөгөөс тэдэнд ийн; Миний тэнд үл үхэхийн тул намайг Зунтаны гэрт үл хориулан хайрла! хэмээн би хааныг гуйв хэмээн өгүүлтүгэй! гэв. 27 Тэндээс хамаг ноёд нь Жиримиад ирээд түүнээс асуув. Тийн тэр нь хааны түүнд захисан хамаг үгсээр өгүүлэв. Тийн бөгөөд тэд бус юуг ч эс өгүүлэв. Тэр юуны тул гэвэл, хэрэг нь эс мэдэгдэв. 28 Тийн бөгөөд Жиримиа нь гянданы хүрээнд Иерусалимын автсан цаг болтол байж Иерусалимын автсан цагт тэнд байсаар бөлгөө.
Гучин есдүгээр бүлэг.
1 Иудегийн Зидикиэ хаана есдүгээр жилийн аравдугаар сард Вавилоны Нибиридчинар хаан хийгээд түүний бүхэл чуулган нь Иерусалимын тус ирээд түүнийг хүрээлэв. 2 Зидикиэгийн арван нэгдүгээр жилийн дөрөвдүгээр сарын есдүгээр өдөр балгас нь эвдэгдэн дарагдав. 3 Тийн бөгөөд Вавилоны хааны хамаг ноёд гэвэл Нирхэл Шэрижэр хийгээд самагар Нибу ба, Саршикум хийгээд Рэбсэрис Нирхэл Шэрэжир хийгээд Рабиах ба, Вавилоны хааны бус хамаг ноёд нь ороод, дунд хаалганд суулцав. 4 Тийн бөгөөд Иудегийн Зидикиэ хаан хийгээд хамаг цэргийн хүмүүс нь тэднийг үзээд дутааж, балгасаас хаан цэцэрлэгийн зүгээр хоёр хэрмийн хооронд байгч хаалгаар шөнийн цагт гарч, тал газрын зүгт одов. 5 Тийн бөгөөд Клийдтэний чуулган нь тэднийг нэхэж, Зидикиэг Зирикүгийн талд гүйцэж бариад, Хнамун газрын Риблэд байсан Вавилон Нибиридчинар хаанд авчрав. Тийнхүү тэр нь Зидикиэг шүүв. 6 Бас Вавилоны хаан нь Зидикиэгийн хөвгүүнийг түүний нүдний өмнө Риблэд алав. Бас Вавилоны хаан нь Иудегийн хамаг тэргүүлэгчидийг алаад 7 Зидикиэгийн нүдийг сохлоод түүнийг зэс гинжээр гинжилж, Вавилонд аваачив. 8 Тийн бөгөөд Клийдтэн нь хааны гэр хийгээд улсын гэрүүдийг галаар түлж, Иерусалимын хэрмүүдийг эвдэв. 9 Жич харуулчидийн тэргүүлэгч болсон Нибужаратан нь балгасанд үлдсэн улс хийгээд түүнд урваж ирэгчид ба бус үлдсэн улсыг Вавилонд аваачив. 10 Зүгээр харуулчидын Нибужаратан тэргүүлэгч нь доорд үгээгүү улсыг Иудегийн газарт орхиж үзмийн тариалангууд хийгээд тариалангуудыг тэр цагт тэдэнд өгөв. 11 Вавилоны Нибуридчинар хаан гэвэл харуулчдын Нибужаратан тэргүүлэгчид Жиримиагийн учир захисан бөлгөө. 12 Түүнийг аваад сайтар гамнан, түүнд хорыг бүү үйлд. Харин түүний чамд хамаг үйлдэхийн ёсоор түүнд үйлд. 13 гэсэнд харуулчидын Нибужаратан тэргүүлэгч хийгээд Нибушишфан ба Зэбсэрис хийгээд Иркэл Сэрижэр ба Рублах хийгээд Вавилоны хааны хамаг түшмэд нь илгээгээд 14 Жиримиаг гянданы хүрээнээс аваад түүнийг Шафаны Ахиким хөвгүүний Хитлиэ хөвгүүнд гэртээ удирдалын тул өгөв. Тийнхүү тэр нь улсын дунд суув. 15 Тийнхүү Жиримиагийн гянданы хүрээнд хаагдан атал Жахуагийн түүнд зарлиг болсон нь ийн; 16 Одоод Күс газрын Ибитилилихд ийн өгүүл. Израйлын бурхан болон чуулганы Жахуагийн зарлиг болсон нь ийн; Мана. Би энэ балгасны тус сайн тус бус уу. Харин хорын тул зарлиг болсноо бүтээх буй. Тэр нь чиний өмнө тэр өдөр бүтэх буй. 17 Зүгээр би тэр өдөр чамайг аврах буй хэмээн Жахуа нь зарлиг болно. Тийн бөгөөд чи хэнээс айгчид тэдний гарт үл өгөгдөх буй. 18 Харин би чамайг эрхгүй аврах бөгөөд, чи илдээр үл унгаагдах буй. Чиний амь нь чамд олз болон өгөгдөх буй. Тэр юуны тул гэвэл, чи над итгэв хэмээн Жахуа нь зарлиг болно.
Дөчдүгээр бүлэг.
1 Харуулчидын Нибичаратан тэргүүлэгчийн Жиримиаг аваад Рэмээс тавьсаны хойно Жахуа нь Жиримиад зарлиг болов гэвэл Иуде хийгээд Иерусалимын олз болон Вавилонд аваачигдсан бүгдээрийн дунд Нибучаратан нь түүнийг гинжээр гинжилж авсан бөлгөө. 2 Тийн бөгөөд харуулчидын тэргүүлэгч нь Жиримиаг аваад түүнд ийн өгүүлэв. Чиний Жахуа бурхан нь энэхүү орны тус энэ зовлонг зарлиг болсон буй. 3 Тийн бөгөөд Жахуа нь бүтээж зарлиг болсноороо үйлдсэн буй. Тэр юуны тул гэвэл, та Жахуагийн тус нүглийг үйлдээд түүний дууг эс сонсов. Тиймийн тул энэ хор нь тантай учралдав. 4 Тийн бөгөөд Мана. би чиний гарт байгч гинжээс чамайг эдүгээ өдөр сул тавив. Хэрвээ чи надтай Вавилонд явалцахад дуртай болвоос иртүгэй! Тийнхүү би чамай сайтар ганах буй. Зүгээр хэрвээ надтай Вавилонд явалцах нь тааламжгүй болвоос зогстугай! Мана. Бүхэл газар нь чиний өмнө буй чамд хааш одоход сайн хийгээд зөв болвоос, тийш одтугай! 5 хэмээгээд бас түүний хариу өгүүлэхээс урьд ийн өгүүлрүүн; Үнэхээр Шафаны Ахиким хөвгүүний Кидлиэ хөвгүүнд буцтугай! Түүнийг Вавилоны хаан нь Иудегийн балгадын тэргүүлэгч болгов. Тийн бөгөөд түүнтэй улсын дунд байтугай! Эсвэл чамд хааш одоход сайн болвоос тийш одтугай! хэмээгээд харуулчидын тэргүүлэгч нь түүнд хүнс хийгээд анг өгөөд явуулав. 6 Тийн бөгөөд Жиримиа нь Ахикимын Кидлиэ хөвгүүнд Мичва хүртэл одоод түүнтэй газарт үлдсэн улсын дунд суув. 7 Тийн бөгөөд тал газарт байсан цэргийн хамаг түшмэд хийгээд тэдний хүмүүс нь Вавилоны хааны Акикимын Кидлиэ хөвгүүнийг газрын тэргүүлэгч болгоод, түүний эрхийн доор Вавилонд олз болохын тул эс аваачин эр хийгээд эм хүмүүс ба хүүхэд гэвэл үгээгүү ядуунуудыг тушаан өгсөнийг сонсоод, тэд гэвэл 8 Нитниагийн Ишмиал хөвгүүн хийгээд Кэриэгийн Зухнал ба Зунтан хөвгүүн хийгээд Тахумидын Сириа хөвгүүн ба Нитуфитний Иви хөвгүүн хийгээд Ма А Ктийн аймгийн Зижниа хөвгүүн хийгээд тэдний хүмүүс нь Мичва хүртэл Кидлиэд одов. 9 Тийн бөгөөд Шафаны Ахиким Кидлиэ хөвгүүн нь тэдэнд хийгээд тэдний хүмүүст тангараглаж өгүүлрүүн; Килдиэ танд зарагдахаас бүү айгтун! Та энэ газарт сууж Вавилоны хаанд зарагдах бөгөөс танд сайн болох буй. 10 Миний учир гэвэл, би бидэнд ирэх Клийдтэний өмнө байхын тул Мичвэгийн дотор суув. Харин та үзмийн ундаа хийгээд зуны жимс ба тосыг хурааж өөрийн савасын дотор агуулж, эдэлсэн балгаддаа суугтун! гэв. 11 Бас Маув газарт хийгээд Аммунтантай ба Идум хийгээд хамаг газдад байсан Иудетэн нь Вавилоны хааны Иудед нэг үйлтгэлийг үйлдээд Шафаны Ахиким хөвгүүний Кидлиэг тэдний дээр түшмэл болгосныг сонсоод, гаргагдсан хамаг газдаасаа буцаж Иудегийн газрын Мичвад байсаа Кидлиэд ирэлцэв. Тийн бөгөөд тэд их үзмийн ундаа хийгээд зуны жимсийг хураав. 13 Тийнхүү Кириэний Зудтан хөвгүүн хийгээд тариалангуудад байсан цэргийн хамаг түшмэд нь Мичвад Кидмиэд ирээд, түүнд өгүүлрүүн; 14 Аммунтаны Фа Лис хаан нь чамайг алахын тул Ниткиэгийн Ишмиэл хөвгүүнийг илгээсэн буй хэмээн чи магад мэднэ гэсэн боловч Ахакимын Кидлиэ хөвгүүн нь тэдэнд эс итгэв. 15 Тэндээс Кириэгийн Зудтан нь Кидлиэд Мичвагийн дотор нууцаар ийн өгүүлрүүн; Ниткиэ ийн; Ишмиэл хөвгүүнийг алахын тул намайг тавин хайрла. Тийн боловч хэн ч үл мэдэх буй. Тэр юуны тул чамайг алах бөгөөд, чамд хураагдсан хамаг нь тараагдах ба, Иудегийн дотор үлэгсэд нь эвдрэх буюу. 16 гэсэн боловч Ахикимын Кидлиэ нь Кириэгийн Зудтанд ийн; Энэ үйлийг бүү үйлд. Чи эрхгүй Ишмиэгийн учир худлаар өгүүлнэ гэв.
Дөчин нэгдүгээр бүлэг.
1 Тийн бөгөөд долдугаар сард хааны үрсээс болсон Имишимийн Киткиэ хөвгүүний Ишмиэл хөвгүүн хийгээд хааны их түшмэд ба, түүнтэй арван хоёр хүн нь Мичвад Ахакимын Кидлиэ хөвгүүнд ирээд тэнд Мичвад идээг хамтаар идэлцэв. 2 Тийн бөгөөд Нитниэгийн Ишмиэл хөвгүүн хийгээд түүнтэй байсан арван хүн нь босоод Шафаны Ахаким хөвгүүний Зидлиэ хөвгүүн гэвэл, Вавилоны хааны газрын тэргүүлэгч болгосныг илдээр цавчин алав. 3 Жич Ишмиэл нь Кидлиэтэй Мичвад байсан хамаг Иудетэний хийгээд тэнд олдсон хамаг цэргийн Килдиэтэнийг алав. 4 Тийн бөгөөд түүний Кидмиэг алсанаар хоёр өдрийн өнгөрсний хойно түүний учир хэн ч эс мэдэн атал 5 Шифимээс хийгээд Шилугаас ба, Сэмэриэгээс сахалгүй болоод хагалагдсан хувцаст хийгээд огтлогдсон биет наян хүн нь гэртээ өргөлүүд хийгээд анхилах үнэртэнийг өргөж, Жахуагийн гэрт авчирахын тул ирэв. 6 Тийн бөгөөд Нитниэгийн Ишмиэл хөвгүүн нь тэднийг угтахын тул Мичвагаас гарч уйлан одоод, тэдэнд хүрээд өгүүлрүүн; Ахакимын Кидлиэ хөвгүүнд ирэгтүн! 7 хэмээгээд тэдний балгасны дунд хүрсэнд Нитниэгийн Икмиэл хөвгүүн хийгээд түүнтэй байсан хүмүүс нь тэднийг алаад худагт хаяв. 8 Зүгээр тэднээс арван хүн нь Ишмиэлд өгүүлрүүн; Биднийг бүү ал. Тэр юуны тул гэвэл, хөдөөд хадгалагдсан буудай хийгээд арвай ба тос хийгээд бал нь бидэнд буй гэсэнд тэр нь зогсож тэднийг ах дүү нартай тэднийг эс алав. 9 Тэр худгийг Аша хаан нь Израйлын Фа Аша хаанаас айгаад үйлдсэн бөлгөө. Түүнд Ниткиэгийн Ишмиэл хөвгүүн нь Кидлиэтэй хамтаар алсан хамаг хүүрүүдийг хаяж Ишмиэл ч алагдсанаар дүүрэв. 10 Тийн бөгөөд Ишмиэл нь Мичвад байсан хамаг үйлдсэн улс гэвэл, хааны охид хийгээд харуулчидын Нибучаратан тэргүүлэгчийн Ахакимын Кидлиэн эрхийн доор өгсөн Мичвад үлдсэн улсыг олз болгов. Бас Ниткиэгийн Ишмиэл нь тэднийг олз болгоод Аммунтанд одоход хамаг түшмэд нь Нитниэгийн Ишмиэл хөвгүүний хамаг үйлдсэн муугийн учир сонсоод 12 хамаг хүмүүсийг аваад Нитниэгийн Ишмиэл хөвгүүний тус дайлахын тул одоод Кибиунгад байгч их усны тэнд гүйцэв. 13 Тийн бөгөөд Ишмиэлтэй байсан хамаг улс нь Кириэгийн Зуднан хийгээд түүнтэй байсан цэргийн хамаг түшмэдийг үзээд баясав. 14 Тийнхүү Ишмиэлийн Мичвагаас хамаг олз болсон улс нь эргэж Кириэгийн Зуднан хөвгүүнд буцав. 15 Зүгээр Нитниэний Ишмиэл хөвгүүн нь найман хүнтэй Зуднанаас дутааж Аммунтанд одов. 16 Тийн бөгөөд Кириэний Зуднан хөвгүүн хийгээд түүнтэй байсан хамаг цэргийн түшмэд нь хамаг үлдсэн улс гэвэл, Китниэгийн Ишмиэл хөвгүүний, Ахакимын Кидлиэ хөвгүүнийг алсаны хойно түүнээс аваад Кибиунгээс буцаасан хүчит цэргүүд хийгээд эмс ба, хүүхэд хийгээд зарц нарыг Мичвагаас аваад 17 цааш одоод Египетэд одохоор Бидлихимийн дэргэд байгч Клихим нутагт суув. 18 Тэр гэвэл Клийтэний учир бөлгөө. Тэр юуны тул гэвэл, Ниткиэгийн Ишиэл хөвгүүний Вавилоны хааны газрын дээр тэргүүлэгч болсны Ахакимын Кидлиэ хөвгүүнийг алсны тул тэд нь тэднээс айв.
Дөчин хоёрдугаар бүлэг.
1 Тийн бөгөөд цэргийн хамаг түшмэд хийгээд Гэриэгийн Зоханан хөвгүүд ба Хумаяагийн Зижаниа хөвгүүд хийгээд хамаг улсын багас ч ихэс ч ойртож, 2 Жиримиа форофидод ийн; Бидний доорд гуйлгыг тогтоож аван, бидний тул чиний Жахуа бурханд залбиран хайрлан, тэр юуны тул гэвэл, бид чиний үзсэнээр олноос бага үлдээл болов. 3 Бидний явах зам хийгээд үйлдэх үйлийг бидэнд мэдүүлэхийн учир чиний Жахуа бурханд бидний тул залбиран хайрла! 4 гэсэнд Жиримиа форофид нь тэдэнд ийн; Би сонсов. Мана. Би таны өгүүлснээр таны Жахуа бурханд залбирсу. Тийн бөгөөд Жахуагийн танд ямар хариу зарлиг болохыг би танд мэдүүлсү. Би танаас юуг ч үл нуугсу. 5 гэсэнд тэд нь Жиримиад өгүүлрүүн; Жахуа нь бидний хооронд үнэн итгэлт гэрч болох болтугай! Хэрвээ чиний Жахуа бурхан нь юуг ч бидэнд мэдүүлэхүйеэ чамайг илгээх бөгөөс бид түүнчлэн үйлдэх буй. 6 Тэр нь сайн буюу муу буюу. Бид чамайг өөрийг Жахуа бурханд илгээгээд түүний дууг сонсох буй гэвэл, бидний Жахуа бурхныхаа дууг сонсоход бидэнд сайн болох буй за гэлээ. 7 Тийн бөгөөд арван өдөр өнгөрсний хойно Жахуа нь Жиримиад зарлиг болов. 8 Тэндээс тэр нь Гириэгийн Зоханан хөвгүүд хийгээд түүнтэй байсан цэргийн хамаг түшмэд ба улсын багас хийгээд ихэс бүгдээрийг дуудаад тэдэнд гэвэл, түүний өнө таны гуйлгыг өргөхийн тул та намай илгээв. 10 Тэр нь ийн; Хэрвээ та үнэхээр энэ газарт байх бөгөөс тарьж үл сугалах буй. Тэр юуны тул гэвэл, би танд үйлдсэн муугийнхаа учир гэмших буй. 11 Таны айсан Вавилоны хаанаас бүү гэвэл, би таныг тонилгохын тул хийгээд түүний гараас аврахын тул тантай буй. 12 Бас би танд өршөөлийг үзүүлсү. Тийнхүү тэр нь таныг хайрлаж, таны газарт таныг буцаах буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 13 Зүгээр хэрвээ та ийн; Биднээр энэ газарт үл суун таны Жахуа бурхны дууг үл сонсох буй. 14 Тийн бус харин бид Египет газарт одож дайныг үл өлсөж, тэнд суух буй хэмээн өгүүлэх бөгөөс эл. 15 Эдүгээ ч Иудегээс үлэгсэд ээ! Жахуагийн зарлигийг сонсогтун! Израйлын бурхан болон чуулгадын Жахуагийн зарлиг болсон нь ийн; Хэрвээ та Египет газарт орохуйяа эрхгүй зориглон, тэнд суухуйяа одох бөгөөс, 16 Таны айсан илд нь Египет газрын тэнд таныг гүйцэж, таны айсан зуд нь таныг Египетийг тэнд халдан дагах бөгөөд та тэнд үхэх буй. 17 Египетэд суухын тул тэр тийш зориглосон хамаг хүмүүст энэ мэт бүтэх гэвэл, тэд нь илдээр хийгээд зудаар ба халдварт өвчнөөр үхэх буй. Тэднээс нэг нь ч үл байж, миний тэдний тус ирүүлэх хороос үл тонилох буй. 18 Тэр юуны тул гэвэл, Израйлын бурхан болон чуулгадын Жахуагийн зарлиг болсон нь ийн; Миний уур хийгээд хилэн нь Иерусалимд суугчдын тус асгагдсан мэт түүнчлэн таны Еипетэд орохуйд миний хилэн нь таны тус асгагдах буй. Тийнхүү та олхион дэмий чалчаа үг үг хийгээд гайхамшиг ба хараал хийгээд ичгүүр болоод энэ орон захиж үл үзэх буй. 19 Иудегээс үлдэгсэд ээ! Жахуагийн таны учир зарлиг болсон гэвэл, Египетэд бүү одогтун! хэмээн та үнэхээр мэдэх буй. Тэр юуны тул гэвэл, би танд эдүгээ өдөр үүнийг гэрчилсэн буй. 20 Та өөрийн Жахуа бурханд намайг илгээж ийн; Бидний Жахуа бурханд бидний тул залбиран үйлд. Тийн бол бид өөрийн Жахуа бурхны хамаг зарлиг болохоор чиний бидэнд өгүүлэхэд үйлдсү гээд эрхгүй өөрөөр зүрхэнд мэхийг үйлдсэн буй. 21 Тийн бөгөөд би танд эдүгээ өдөр өгүүлсэн боловч та өөрийн Жахуа бурхны дууг эс сонсож, түүний танд илгээж мэдүүлснийг эс сонссон буй. 22 Тиймийн тул эдүгээ та одож суухуйяа сонгосон газартаа илдээр хийгээд зудаар ба халдварт өвчнөөр үхэх буй хэмээн үнэхээр мэдэгтүн! хэмээн зарлиг болов.
Дөчин гуравдугаар бүлэг.
1 Тийн бөгөөд Жиримиагийн хамаг улсад тэдний Жахуа бурхны хамаг зарлиг болсон гэвэл, тэдний Жахуа бурхны тэдэнд захиулсан эд хамаг зарлигуудыг өгүүлж дууссанд 2 Хошиаийн Зижириа хөвгүүн хийгээд Гириягийн Зоханан хөвгүүд ба хамаг омгорхог хүмүүс нь Жиримиад өгүүлрүүн; Чи худлаар өгүүлнэ. Египетэд суухын тул бүү одогтун! хэмээн өгүүлэхийн тул бидний Жахуа бурхан нь чамайг эс илгээв. 3 Зүгээр Гладитны биднийг алахын тул хийгээд Вавилонд олз болгон аваачихын тул Нириагийн ба Рон хөвгүүн нь биднийг тэдний гарт өгөхүйеэ чамайг бидний тус эсэргүүцүүлнэ гэлээ. 4 Тийн бөгөөд Гириегийн Зоханан хөвгүүд хийгээд цэргийн хамаг түшмэд ба хамаг улс нь Иудегийн газарт суухын учир Жахуагийн дууг эс сонсов. 5 Зүгээр Гириегийн Зоханан хөвгүүн хийгээд цэргийн түшмэд нь хамаг үлдсэн Иуде гэвэл, 6 Тэдний тараагдсан хамаг газруудаас Иудегийн газарт суухын тул буцсан эрс хийгээд эмс ба хүүхэд хийгээд хааны охид ба харуулчдын Нивзардан тэргүүлэгийн Жихигимийн Хидалиа хөвгүүдтэй үлдэгсэд хийгээд Жиримиа форофид хийгээд Нириагийн ба Рон хөвгүүнийг аваад, 7 Египет газарт одов. Тэр юуны тул гэвэл, тэд нь Жахуагийн дууг эс сонссон бөлгөө. Тийн бөгөөд тэд нь Тахваних хүртэл хүрэв. 8 Тийн бөгөөд Жахуагийн зарлиг нь Жиримиад Тахванист ийн; 9 Гартаа их чулуудыг аваад, Тахванист байг Фараугийн гэрийн орох газрын дэргэд тоосгыг шатаах гауд байгч шаврын доторо Иудегийн хүмүүсийн өмнө нуугаад тэдэнд ийн; 10 Израйлын бурхан болон чуулгадын Жахуагийн зарлиг болсон нь ийн; Мана. Би бээр илгээн миний боол болсон Вавилоны Ниваднизар хааныг аван, түүний ширээг миний нуусан эд чулуудын дээр тавих бөгөөд тэр нь тэдний дээр өөрийн сүртэй майхныг барих буй. 11 Тийн бөгөөд тэр нь ирээд Египет газрыг таслан үхүүлэгдэхнүүдийг үхүүлэн, олз болгогсохуудыг олз болгон, илдэнд таслагдахуудыг илдээр таслах буй. 12 Бас би Египетийн бурхны гэрүүдийн дотор галыг шатаах буй. Тийнхүү тэр нь тэднийг түлж олз болгон аваачин, хоньчин нь хувцсаа өмсдөг мэт түүнчлэн тэр нь Египет газрыг биедээ өмсөх буй. Тийнхүү тэр нь тэднээс эвтэйгээр гарах буй. 13 Бас тэр нь Египет газарт байгч нарны гэрийн хөргүүдийг эвдэн, Египетийн бурхдын гэрийг галаар түлэх буй.
Дөчин дөрөвдүгээр бүлэг.
1 Египет газарт гэвэл, Мигидалд хийгээд Тахванист ба Нөвд хийгээд Патрус газарт суугч хамаг Иудетний учир Жиримиад зарлиг болсон нь ийн; 2 Израйлын бурхны болон чуулгадын Жахуагийн зарлиг болсон нь ийн; Та миний Иерусалиын хийгээд Иудегийн хамаг балгадын тус ирүүлсэн хамаг хорыг үзсэн буй гэвэл, тэд нь эдүгээ өдөр хоосон буй бөгөөд тэдний дотор суугч үгүй буй. 3 Үүний шалтгаан гэвэл, хилэгнүүлэхүйеэ мууг үйлдэж, тэдний хийгээд таны ба таны эцэг нарын эс тавьсан бус бурхдад анхилах үнэртэн шатааж үйлдсэний тул буй. 4 Бас би танд хамаг форофид боолуудыг илгээн, зүтгэлтэйгээр илгээн ийн; Энэ миний өшөөлдөг бузар үйлийг бүү үйлдэгтүн! хэмээн зарлиг болов. 5 Зүгээр тэд нь эс сонсон, хилэнцээсээ буцах хийгээд бусад бурхдад анхилах үнэртнийг үл шатаахыг эс чагнав. 6 Тиймийн тул миний хилэн хийгээд уур нь асгагдан, Иудегийн балгад хийгээд Иерусалимын зээлүүдийн тус халуун болов. Тийн бөгөөд тэд нь эдүгээ өдөр болтол хоосон хийгээд эвдрэл болов. 7 Тиймийн тул эдүгээ Израйлын бурхад болон чуулгадын Жахуагийн зарлиг болсон нь ийн; Та юуны тул өөрийн сүнсний тус их хорыг үйлдэн, өөрийн дундаас эр хийгээд эм ба хүүхэн хийгээд нялх хүүхнийг Иудегийн дундаас таслан үлдэгдлийг ч үл үлдээх буюу. 8 Та биеэ огтлоод, газрын хамаг улсын дунд бузар хийгээд ичгүүр болохын тул өөрийн гарын үйлдвэрээр гэвэл, Египет газарт суухын тул одоод, тэнд бусад бурхдад анхилах үнэртнийг шатааснаар намайг хилэгнүүлнэ. 9 Та Иудегийн гэрт хийгээд Иерусалимын зээлүүдэд таны эцэг нарын хилэнцэс хийгээд Иудегийн хаадын хилэнцэс ба тэдний хэрээсийн хилэнцэс хийгээд өөрийн хилэнцэс ба таны хэрээсийг хилэнцэс үйлдсэнийг мартсан буюу. 10 Тэд нь эдүгээ өдөр болтол эс гэмшин, эс айн, миний таны өмнө хийгээд таны эцэг нарын өмнө тогтоосон тогтоол хийгээд захиануудаар эс явсан буй. 11 Тиймийн тул Израйлын бурхан болон чуулгадын Жахуа бурхан нь ийн; Мана. Би бүхэл Иудег эвдэхийн тул нүүрээ муугийн тул таны тус тавьсу. 12 Жич би Иудегээс үлдэгсэд гэвэл Египет газарт суухын тул одохуйяа зоригтон таныг авах бөгөөд тэд бүгдээр Египет газарт хоосрох буй. Тэдний багас хийгээд ихэс нь илдээр унагагдаж өлсгөлөнгөөр хоосрох бөгөөд илдээр хийгээд зудаар үхүүлэгдэх буй. Тийн бөгөөд тэд нь олхион дэмий чалчаа үг хийгээд гайхамшиг ба хараал хийгээд ичгүүр болох болой. 13 Тийн бөгөөд би Иерусалимыг засаласан мэт түүнчлэн Египет газарт суугчдыг илдээр хийгээд зудаар ба халдварт өвчнөөр засагдах буй. 14 Тийнхүү Иудегээс үлдээгээд Египет газарт суухын тул одсоноос хийгээд Иудегийн газарт суухын тул буцахыг хүсэгчдээс нэг нь ч үл тонилж үл үлдэх буй. Тэр юуны тул гэвэл, ямагт тогтоосон нь буцах буй. 15 гэж өгүүлсэнд өөрийн хэрээсийн бус бурхдад анхилах үнэртнийг шатаахыг мэдсэн хамаг хүмүүс хийгээд дэргэд байсан хамаг эмс ба Египет газрын Батруст суусан нь чуулган болсон хамаг улс нь Жиримиад хариу өгүүлрүүн; 16 Чиний бидэнд Жахуагийн нэрээр өгүүлсний учир биднээр чамайг үл сонсох буй. 17 Зүгээр бидний амнаас гарсан үгийг бид үнэхээр бүтээж, тэнгэрийн хатан хаанд анхилах үнэртнийг шатааж, ундаан өргөлүүдийг асган үйлдэж, бид хийгээд бидний эцэг нар ба бидний хаад хийгээд ноёдын Иудегийн балгадад хийгээд Иерусалимын зээлүүдэд үйлдсэн мэтээр түүнчлэн үйлдэх буй. Тэр юуны тул гэвэл, тэр цагт бид элбэг талхтай хийгээд бүтэмжтэй болоод зовлонг эс хүсэв. 18 Зүгээр бидний тэнгэрийн хатан хаанд анхилах үнэртнийг шатааж ундааг асаахуйяа зогссон цагаас хойно, бидний аливаа юм нь дутуу болсон бөгөөд бид ч илдээр хийгээд зудаар үрэгдсэн буй. 19 Бас бид тэнгэрийн хатан хаанд анхилах үнэртнийг шатааж, ундаан өргөлүүдийг асаахдаа эрсгүйгээрээ түүнд боорцгий үйлдээд ундааг асгасан буй. 20 хэмээн өгүүлсэнд Жиримиа нь хамаг улсад гэвэл эрс хийгээд эмс ба түүнд хариу өгүүлсэн хамаг улсад өгүүлрүүн; 21 Жахуа нь таны хийгээд таны эцэг нарын ба таны хаад хийгээд таны ноёдын ба газрын улсын үдийн балгадад хийгээд Иерусалимын зээлүүдэд шатаасан анхилах үнэртнийг санасан биш үү. Тэр нь түүнд тааламжит байсан буюу. 22 Зүгээр Жахуа нь таны муу үйлдвэр хийгээд таны үйлдсэн бузруудыг тэсэн эс чадав. Тиймийн тул таны газар нь энэ өдөр ахуй мэт хоосон эвдрэл хийгээд гайхамшиг ба, хараал болоод хүн ч үгүй болсон буй. 23 Та анхилах үнэртнийг шатаасанаар Жахуагийн тус нүглийг үйлдэн, Жахуагийн дууг эс сонсож, түүний тогтоол хийгээд захианууд ба зарлигуудыг эс явсан буй. Тиймийн тул эн хор нь энэ өдөр ахуй мэт, тантай учирсан буй. 24 Хэмээгээд Жиримиа нь хамаг улсад хийгээд хамаг эмст бас ийн өгүүлрүүн; Египет газарт байгч хамаг Иудетэн ээ! Жахуагийн зарлигийг сонсогтун! 25 Израйлын бурхан болон чуулганы Жахуагийн зарлиг болсон нь ийн; Та хийгээд таны эмс нь амаараа өгүүлж гараараа бүтээж ийн өгүүлрүүн; Бид эрхгүй тангарагласан тангаргуудаа бүтээж, тэнгэрийн хатан хаанд анхилах үнэртнийг өргөж ундаан өргөлүүдийг асгах буй гэснээр та үнэхээр тангаргуудаа бүтээж, тангаргуудаа үнэхээр бүтээх буй. 26 Тиймийн тул Египет оронд суугч хамаг Иудетэн ээ! Жахуагийн зарлигийг сонсогтун! Жахуагийн зарлиг болсон нь ийн; Мана. Би өөрийн их нараар тангараглан ийн; Үүнээс хойно Египетийн бүхэл газарт Иудегийн аливаа хүн нь ийн; Жахуа бурхан нь амьд буй. 27 Мана. Би таныг сайныг тул бус, харин муугийн тул сахих буй. Тийнхүү Египет газарт байгч Иудегийн хамаг хүмүүс нь илдээр хийгээд зудаар дуустал ирэгдэх буй. 28 Тийн бол Египет газраас Иуде газарт илдээс тонилгох өчүүхэн тоот нь буцах больюу. Бас хэний үг тогтох буюу. Миний буюу. Тэдний буюу хэмээн Египет газарт суухын тул одсон хамаг үлдсэн Иудетэн нь мэдэх буй. 29 Тийн бөгөөд би таныг энэ оронд засаглах мөн бөгөөд миний үгс нь таны муугийн тул эрхгүй таны тус бүтэх буй хэмээн таны мэдэхийн тул бэлгэ болохуй нь ийн; 30 Мана. Би Иудегийн Жидихиа хааны Вавилоны Нибукаднизар хаан болон түүнийг үхүүлэнийг хүсэгч дайснуудын гарт өгсөн мэт, түүнчлэн би Египетийн Фарау Хэпрэ хааныг түүний дайснуудын гарт хийгээд түүнийг үхүүлэхийг хүсэгчдийн гарт өгсү хэмээн зарлиг болов.
Дөчин тавдугаар бүлэг.
1 Иудегийн Зошиагийн Жихужаким хаан хөвгүүний дөрөвдүгээр жилд Жиримиагийн амнаас номын дотор үгсийг бичсэний хойно Жиримиа форофидын Нигиэгийн ба Рон хөвгүүнд өгүүлсэн үг нь ийн; 2 ба Рон оо! Израйлын Жахуа бурхны чиний учир зарлиг болсон нь ийн; 3 Чи ийн; Эдүгээ надад зовлон болов Тэр юуны тул гэвэл, Жахуа нь миний зовлонгийн дээр гашуудлыг нэмэв. Би уйтгараараа суларч амрыг эс олно гэлээ. 4 Түүнд ийн өгүүл. Жахуагийн зарлиг болсон нь ийн; Мана. Би өөрийн үүдсэнийг эвдсү. Жич өөрийн тарьсан энэ бүхэл газрыг сугалж гаргах буй. 5 Тийн бөгөөд чи өөрийн тул их юмыг хэрэглэмү бүү хэрэглэгтүгэй! Тэр юуны тул гэвэл, Мана. би хамаг махбодийн тус мууг ирүүлсү. Зүгээр чиний хаана ч одох газруудад би чиний амийг чамд олз болгон өгсү.
Дөчин зургадугаар бүлэг.
1 Улсуудын тус гэвэл, 2 Иудегийн Зошиа хааны Зихужакимын дөрөвдүгээр жилд Вавилоны Нибираднизар хааны тасалсан Кирхимисийн дотор Ефрат голын ойр байсан Египетийн тус болон Египетийн Фару Нихү хааны цэргийн чуулганы тус Жахуагийн Жиримиа форофидод зарлиг болсон нь ийн; 3 Халх хийгээд бамбайг бэлтгэж, дайлаар дайтахаар ойртогтун! Морьдыг хүлэгтүн! Морьт хүмүүс ээ! Унагтун! Дуулгатаараа босогтун! Жадаа өнгөлж, хуягаа өмсөгтүн! 5 Би юуны тул тэдний чичрэн гарч зугтаасныг үзэв. Тэдний хүчтэн нь дарагдсан буй. Тэд нь гэнэт зугтааж, гэдэргээ эс харав. Аливаа зүгт аюул буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 6 Хурднууд нь үл зугтаах болтугай! Хүчтэн нь үл тунах болтугай! Тэд нь хойт зүгээр Ефрат голын дэргэд бүдэрч унах буй. 7 Урсгал мэт энэхүү босогч нь хэн буюу. Түний усууд нь үер эт нэмнэ. 8 Еипет нь гол мэт боссон бөгөөд түүний усууд нь үер мэт нэмнэ. Тэр нь ийн; Би босч газрыг бүрхээж, балгас хийгээд түүний дотор суугчдыг эвдэх буй хэмээн өгүүлнэ. 9 Морьдыг унагтун! Тэргсийн дээр сууж ууртайгаар үйлдэгтүн! Бамбайг баригч хүчит Кустан хийгээд Фудтан ба нумыг чангаар татагч Лүдтэн гарах болтугай! 10 Зүгээр энэ нь чуулгадын Жхауа бурхны өдөр болж түүний хилэнгийн өдөр гэвэл, түүний дайснуудаасаа өсийг авах өдөр буй. Тийнхүү илд нь идэж ханаад тэдний цусаар согтох буй. Тэр юуны тул гэвэл, чуулгадын Жахуа нь хойтох газарт Ефрат голын дэргэд тахилтай буй. 11 Египетийн охин оо! Гилиадад одож үнэрт давирхайг автугай! Чи дэмийгээр эмүүдийг үлэмжллүүлсэн буй. Чамд итгэлэггүй. 12 Улсууд нь чиний ичгүүрийн учир сонссон бөгөөд чиний бархирал нь газрыг дүүргэв. Тэр юуны тул гэвэл, хүчит нь хүчтийн тус бүдэрсэн бөгөөд тэд хоёулан хатаар унасан буй. 13 Вавилоны Нибудаднизар хааны Египет газрыг таслахын тул ирэхийн учир Жахуагийн Жиримиа форофидод зарлиг болсон нь ийн; 14 Египет газарт мэдүүлэн, Микдолд дэлгэрүүлэн Нөвд хийгээд Тахбанист ийн дэлгэрүүлэгтүн! Батаар байж биеэ бэлтгэтүгэй! Тэр юуны тул гэвэл, илд нь чиний тойронд хоосруулах буй. 15 Чиний хүчтэн нь юуны тул унагагдсан буюу. Тэд нь эс байв. Тэр юуны тул гэвэл, Жахуа нь тэднийг гаргаж унагав. 16 Тэр нь олныг бүдрүүлж унагав. Тиймийн тул тэд нь өөр өөрт өгүүлэн ийн; Босъё. Дарагчийн илдийн шалтгаанаар өөрийн улсад буцаж, өөрийн төрөлх газарт буцъя гэлээ. 17 Тэд нь тэнд дуудав. Египетийн Фарау хаан нь ямагт цуугиа буй. Тэр нь тогтоосон цагаас хожимдсон буй. 18 Чуулгадын Жахуа гэгч хааны зарлиг болсон нь ийн; Би амьд бөгөөд уулны дунд табур буй хийгээд далайн дэргэд Карлил буй мэт, түүнчлэн нэгэн нь эрхгшй ирэх буй. 19 Египетэд суугч охид оо! Олз болж одохын тул зэвсгүүдээ бэлтгэтүгэй! Тэр юуны тул гэвэл, Нөв нь хоосон эвдрэл болоод хүнгүй болтол эвдрэх буй. 20 Египет нь маш сайхан үхэр мэт буй боловч хойтох зүгээс эвдрэл нь түүний дээр ирнэ. 21 Бас түүний хөлсөлсөн улс нь түүний дунд шахмал шаруудтай адил болоод буцаагдаад хамтаар зугтаан эс байв. Тэр юуны тул гэвэл, тэдний эвдрэлийн цаг гэвэл, тэдний засаглагдах цаг нь тэдний дээр тогтож ирсэн буй. 22 Тэдний хүчит цэргүүдээр явж, моддыг цавчигчид мэт түүний тус сүхээр ирэхэд түүний дуу нь могойн дуун мэт болох буй. 23 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Түүний ой нь бэдрэгдэшгүй боловч, тэд нь тоо тоомшгүй болж царцааны тооноос олон болоод түүнийг цавчих буй. 24 Египетийн охин нь гутамшигтай болж, хойтох зүгийн улсын гарт өгөгдөх буй. 25 Израйлын бурхан болон чуулгадын Жахуагийн зарлиг болсон нь ийн; Мана. Би Ну Аммоныг засалан Фарау хийгээд Египет ба түүний бурхад хийгээд түүний хаад гэвэл, Фарау хийгээд түүнд түшигчдийг засалах буй. 26 Тийн бөгөөд би тэднийг алахыг хүсэгчдийн гарт өгсү хэмээвээс Вавилоны Нибукадинзар хаан хийгээд түүний боолуудын гарт өгсү. Зүгээр үүнээс хойно тэр газар нь эрт урьд цагт мэт суугч улсад болох буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 27 Зүгээр миний Яахув боол оо! Бүү айгтугай! Бас Израйл аа! Бүү чичиртүгэй! Тэр юуны тул гэвэл, Мана. би дэмий холоос тонилгож, чиний үрсийг тэдний олз болсон газраас ирүүлэх буй. Тийн бөгөөд Яахув нь эл эет болох бөгөөд хэн ч түүнийг үл айлгах буй. 28 Миний Яахув боол оо! Бүү айгтун! Тэр юуны тул гэвэл, би чамтай болон миний чамайг хаана гаргасан хамаг улс дуустал эвдрүүлэх боловч чамайг дуустал үл эвдрүүлэх буй. Зүгээр би чамайг хэмжээгээр засаглан зэмлэлгүйгээр үл байлгах больюу хэмээн Жахуа нь зарлиг болно.
Дөчин долдугаар бүлэг.
1 Фараугийн Кэзэг тасалснаас урьд Жахуагийн Пилиститний учир Жиримиа форофидод зарлиг болсон нь ийн; 2 Мана. Уснууд нь хойтох зүгээс ирэн, үерлэгч горхи мэт болоод, газар хийгээд түүний дотор хамаг байгчдыг бүрхээн, балгас хийгээд түүний дотор суугчдыг бүрхээх буй. Тийн бөгөөд хамгууд нь их дуун гарах бөгөөд газарт аливаа суугч нь цурхирах буй. 3 Түүний хүчит морьдын туурайн гишгэхийн чимээний учир хийгээд түүний гүйх Мүхэрийн олны дууны учир эцэг нар нь хүүхэддээ үл харах бөгөөд аюулаас гарууд нь хүчгүй болох буй. 4 Түүний шалтгаан гэвэл, хамаг Пилиститнийг хоосруулах хийгээд Тийр ба Шийтэнээс аливаа үлдсэнийг таслах өдөр нь ирнэ. Тэр юуны тул гэвэл, Жахуа нь Гиктар газарт үлдсэн Пилиститнийг хоосруулах буй. 5 Кэзэ нь халцгай байдалд болсон бөгөөд Аскилон нь таслагдав. Тэдний бэлийн дотор үлдсэн ээ! Чи хэдий болтол биеэ огтлох юу хэмээн зарлиг болов. 6 Аяа, Жахуагийн илдийг чи хэдий болтол үл амьдрах юу. Хуйдаа бүгдээр буцтугай! Буцан хөдлөн үйлд. 7 Тэр нь яах гэж амрах юу. Тэр юуны тул гэвэл, Жахуа нь түүнд яахин Аскилоны тус хийгээд далйн хязгаарын тус тэнд тогтоов.
Дөчин наймдугаар бүлэг.
1 Муабын учир Израйлын бурхан болон чуулгадын Жахуагийн зарлиг болсон нь ийн; Нибуд зовлон болох буй. Тэр юуны тул гэвэл, тэр нь эвдэрсэн буй. Карияатайм нь чичирэн автана. Бат хүрээ нь чичрэн айна. 2 Муаб нь үүнээс хойно Идэшбуны учир үл сайшаагдах буй. Улс нь түүний тус мууг санагалзаж ийн; Явъя. Түүнийг улс болиулъя хэмээн өгүүлэлцэнэ. Бас Матмин аа! Чи амаргүй болгогдох бөгөөд илд нь чамайг нэхэх буй. 3 Хоосрол хийгээд их эвдрэлийн дуун нь Хоронаймаас сонсдоно 4 Муаб нь эвдэрнэ. Түүний багас нь бархирлыг сонссон буй. 5 Лүдидийн өгсү газарт тасалбаргүй уйллага нь гарах буй. Жич Хоронаймын буухад дайснууд нь эвдрэлийн бархирлыг сонссон буй. 6 Зугтааж амиа тонилгогтун! Говьд байгч хувхайрсан мод мэт булагтун! 7 Тэр юуны тул гэвэл, чи хүртсэн юмнууд хийгээд эд агуурсандаа түшсэний тул автах буй. Бас хамаг нь лам нар хийгээд ноёдтойгоо олз болгогдох буй. 8 Жич Жахуагийн зарлиг болсноор эвдэгчийн аливаа балгасанд ирэхэд нэг ч балгас нь үл тонилох буй. Бас бэл нь хохирох бөгөөд тал газар нь эвдрэх буй. 9 Муабын зугтааж нисэхийн тул түүнд жигшүүрийг өгөгтүн! Тэр юуны тул гэвэл, түүний балгад нь суух хүнгүй хоосон эвдрэл болох больюу. 10 Жахуагийн хэргийг мэхтээр үйлдэгч нь хараалт бөгөөд илдээ цуснаас зогсоогч нь хараалт буй. 11 Муаб нь бага наснаас амар болоод савны ёроолд байгаад нэгэн савнаас бусад саванд эс асгагдан олз болон эс одсон буй. Тиймийн тул түүний амт нь түүний дотор байсан бөгөөд түүний үхэр нь эс хувилсан буй. 12 Тийн боловч Жахуагийн зарлиг болсон нь ийн; Миний түүнийг дүүргүүлэх дүүрэгчид хийгээд түүний савсыг хоосон болгох ундаан савсыг эвдэгчдийг түүнд илгээх өдөр нь ирэх буй. 13 Тийн бөгөөд Израйлын гэр нь өөрийн найдлага болсон Биайл хэмээгчээс ичсэн мэт, түүнчлэн Муаб нь Камосоос ичих буй. Бид баатрууд болоод Тийн дон хүчтэн мөн хэмээн танаар яахин өгүүлнэ. ??? 15 Муаб булаагдаад балгаднаасаа гарсан буй. Түүний сонгогдсон залуус нь алагдахын тул буусан буй хэмээн чуулгадын Жахуа хэмээгч хаан нь зарлиг болно. 16 Муабын эвдрэл нь ойр буй. Түүний зовлон нь яарч ирнэ. 17 Түүнийг хамаг тойрогчид оо! Түүний учир гашуудагтун! Түүний нэрийг хамаг мэдэгчид ээ! Хүчит Манцуурга болон үзэсгэлэнт таяг нь яах гэж эвдэрсэн буй. 18 Дибунд суугч охид оо! Цог жавхлангаасаа бууж, ундаасч суун үйлд. Тэр юуны тул гэвэл, Муабыг эвдэгч гэвэл, чиний хүрээлэгдсэн газруудыг эвдэгч нь чиний тус ирэв. 19 Аруварт суугч аа! Замын дэргэд байж харан, зугтаагчаас хийгээд тонилогчоос асуун, юун үйлдэгдсэн буюу хэмээн өгүүлэн үйлд. 20 Муаб нь гутамшигт болсон буй. Тэр юуны тул гэвэл, тэрнь эвдэрсэн буй. Бархирч дуун гарагтун! Арнунд мэдээг дэлгэрүүлэн Муабын таслагдсан буй хэмээн өгүүлэгтүн! 21 Бас шийдвэр нь тал газарт гэвэл, Холон хийгээд захаж ба Миф Ад хийгээд Дийбун ба. 22 Нибу хийгээд Бид Диблэ Тайм ба, 23 Зирияатайм хийгээд Бид Кимул ба, Бид Миун хийгээд, 24 Хикиюуд ба Бужк хийгээд Муаб газрын хол хийгээд ойр байгч хамаг балгадын тус ирсэн буй. 25 Муабын хүч нь таслагдсан бөгөөд түүний сарвуу нь эвдрүүлэгдсэн буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 26 Түүнийг согстоогтун! Тэр юуны тул гэвэл, тэр нь Жахуагийн тус биеэ ихэмсэг болгов. Жич Муаб нь бөөлжсөндөө хэвтэж хөлбөрт элэглэл болох буй. 27 Тэр юуны тул гэвэл, Израйл нь чамд элэглэл байсан биш үү? Тэр нь хулгайчтай олдсон буюу. Чи түүний тус өгүүлсний хойно баясч дэвхэрсэн буй. 28 Муабад суугчид аа! Балгадаа орхин хаданд байж худгийн амсрын дэргэд үүрээ баригч хүүрцгэнэ мэт бологтун! 29 Бид Муабын омгорхог хийгээд ов ба хэдэр хийгээд омгорхог ба зүрхний бардмын учир сонссон буй. Түүний омгорхог нь маш их буй. 30 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Би түүний хилэнг мэднэ. Зүгээр түүгээр үл болох буй. Тэр нь өөрийн зоригоор үйлдэж үл чадна. 31 Тиймийн тул би Муабын учир гашуудаж, бүхэл Муабын учир бархирах буй. Кирхэрисийн хүмүүсийн тул би гашуудах буй. 32 Шибмэгийн үзмийн мод оо! Би Зажирын уйлахаар чиний тул уйлах буй. Чиний гишүүд нь далайг өнгөрөөд Зажирын далай хүртэл хүрэв. Эвдэгч нь чиний зуны жимс хийгээд хураагдах үзүүдийг булаав. 33 Тийн бөгөөд баясгалан хийгээд жаргалан нь үрст тариалангаас хийгээд Муабаас автах буй. Би үзмийн ундааны шахлаганаас үзмийн ундааг зогсоов. Гишгэгч нь цуугианаар үл гишгэх бөгөөд тэдний цуугиан нь цуугиан бус болох буй. 34 Хишбун Имиеэл хүртэл дуун нь сонсдон Захаж хүртэл дуун гаран Зувараас Хурднайм хүртэл гурван наст үхэр мэт дуун гарах буй. Тэр юуны тул гэвэл, Нимримийн оронд өргөлийг өргөгч хийгээд бурхдадаа анхилах үнэртэн шатаагчийг Муабын дотор зогсоох буй. Тиймийн тул миний зүрх нь Муабын тул бишгүүр мэт дуун гарах, иний зүрх нь Кирхикисийн хүмүүсийн тул бишгүүр мэт дуун гарах буй. Тэр юуны тул гэвэл, түүний хүртсэн эд агуурс нь хоосорсон буй. 37 Тэр юуны тул гэвэл, аливаа толгой нь халцгай болох бөгөөд аливаа сахал нь автах буй. Хамаг гаруудын дээр огтлох хийгээд хамаг бэлгэсний дээр ормог болох буй. 38 Муабын хамаг гэрүүдийн оройн дээр хийгээд түүний зээлүүдэд их гашуудал болох буй. Тэр юуны тул гэвэл, би Муабын тааламжгүй сав мэт хагалав хэмээн Жахуа нь зарлиг болно. 39 Тэр нь ямраар эвдэрсэн буй хэмээн тэд нь бархирч өгүүлэх бий. Муаб нь яах гэж ичиж буцав. Энэ мэтээр Муаб нь элэглэл болоод түүнийг хамаг тойрогчдод аюул болох бий. 40 Тэр юуны тул гэвэл, Жахуагийн зарлиг болсон нь ийн; Мана. нэгэн нь бүргэд мэт нисч Муабын дээр жигүүрээ дэвэх буй. 41 Кирнуд нь автсан бөгөөд хүрээлэгдсэн газрууд нь гэнэт булаагдсан буй. Тэр цагт Муабад байгч баатруудын зүрх нь төрөхүй цагийн зовлонт байгч эмийн зүрх мэт болох буй. 42 Тийн бөгөөд Муаб нь үүнээс хойно улс бус булаалдан эвдрэх буй. Тэр юуны тул гэвэл, тэр нь Жахуагийн төлөө биеэ ихэмсэг болгов. 43 Муабад суугч аа! Аюул хийгээд худаг ба урхи нь чиний тус мөн буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 44 Аюулаас зугтаагч нь худагт унах бөгөөд худгаас гарагч нь урхиар баригдах буй. Тэр юуны тул гэвэл, би Муабын тус гашуудал гэвэл, тэдний засаглах жилийг ирүүлэх буй гэж Жахуа нь зарлиг болно. 45 Хүчээс зугтаагчид нь Хишбуныг шүүдрийн доор зогсож байв. Зүгээр Хишбунаас гал гарах бөгөөд саядуны дундаас цог заль нь гараад Муабын этгээд хийгээд хутгалалт хөвгүүдийн тэргүүн суудлыг түлэх буй. 46 Муаб аа! Чамд зовлон болох буй. Кимусын улс нь хохирсон буй гэвэл чиний хөвгүүд нь олз болох бөгөөд чиний охид ч олз болох буй. 47 Зүгээр би Муабын олз бологсодыг хойтох цагт буцаах буй хэмээн Жахуа нь зарлиг болно. Муабын шүүвэр нь төгсөв.
Дөчин есдүгээр бүлэг.
1 Аммонтны учир Жахуагийн зарлиг болсон нь ийн; Израйл нь хөвгүүдгүй буюу. Тэр нь өмчийг авагч үгүй буюу. Тэдний хаан нь юуны тул Кадыг эзэлнэм. Түүний улс нь түүний балгадын дотор юуны тул суунам. 2 Тиймийн тул Жахуагийн зарлиг болсон нь ийн; Миний Аммунтны Раббад дайны чимээг сонсох цаг нь ирнэ. Тэрхүү тэр нь хоосролын эвдрэлийн овоо болох бөгөөд түүний охид нь галаар түлэгдэх буй. Тэнд Израйл нь түүнийөмчийг авагчдын өмчийг авах буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 3 Хисбун аа! Уйлан үйлд. Тэр юуны тул гэвэл, энэ нь эвдэрсэн буй. Каббагийн охид оо! Дуун гарагтун! Өрмөгийг өмсөгтүн! Гашуудагтун! Хүрээнүүдийн дунд нааш цааш сүйгтүн! Тэр юуны тул гэвэл, тэдний хаан хийгээд тэдний лам нар ба тэдний түүний ноёд нь хамтаар нигүүлгэгдэх буй. 4 Урвагч охин болон, эд агуурсаараа сайрхагч хэн надад хүрэх буй хэмээн өгүүлэгч ээ! Чиний бэлүүд нь жимстэй боловч чи балуудаараа юуны тул сайрхнам. 5 Чуулгадын Жахуа бурхны зарлиг болсон нь ийн; Мана. Би чамайг хамаг тойрогчдоос аюулыг чамд хүргэх бөгөөд тус бүр нь тэрхүү аюулын өмнө гаргагдах буй. Тийнхүү хэн ч дутаасныг үл хураах буй. 6 Зүгээр үүнээс хойно би Аммунтны олз бологсдыг хариулах буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 7 Идумын учир чуулгадын Жахуагийн зарлиг болсон нь ийн; Тиманы дотор цэцэн үгүй болсон буюу. Зөвлөгөө нь ухаантаас зогссон буй. Тэдний цэцэн нь дууссан буюу. 8 Дидэнд суугчид аа! Зугтааж гэдрэгээ буц. Хол талд суухын тул явагтун! Тэр юуны тул гэвэл, би Исаугийн тус түүний зовлон гэвэл, түүний засаглах цагийг ирүүлэх буй. 9 Хэрвээ үзмийн жимсийг хураагчид нь чамд ирэх бөгөөс тэд нь үлдэгдлийг үл үлдээх буй. Хэрвээ хулгайчид нь шөнөд ирэх бөгөөс тэд нь ханатал дээрэмдэх буй. 10 Зүгээр би Исауг нүцгэн болгоод түүнийг нуух газруудыг илэрхий болгосон буй. Тэр нь биеэ нууж үл чадна. Түүний үрс нь хохирсон буй. Түүний ах дүү нар хийгээд түүний шадар байгчид нь хохирсон бөгөөд хэн ч л байгаад 11 Чиний өнчнүүд нь надад байлгатугай! Би тэднийг амьдаар тэтгэсү. Чиний бэлбэсэд нь надад түших болтугай! хэмээн өгүүлэгч үгүй буй Тэр юуны тул гэвэл, Жахуагийн зарлиг болсон нь ийн; Мана. Аяганаас уух ёсгүй байгсад нь үнэхээр уусан буй. Тийн болтол чи тун үл засаглагдах буюу. Чи засаглалгүйгээр үл байж, үнэхээр уух буй. 13 Тэр юуны тул гэвэл, Жахуагийн зарлиг болсон нь ийн; Би өөрийн биеэр тангараглан ийн; Бузк нь гайхамшиг хийгээд хоосон эвдрэл ба ичгүүр хийгээд хараал болох буй. Бас түүний хамаг балгад нь мөнх эвдрэл болох буй. хэмээн зарлиг болов. 14 Би Жахуагаас нэгэн мэдүүлгийг сонссон буй. Улсуудад илгээсэн элч нь ийн; Та цуглалцана түүний тус ирэгтүн! Дайнд босогтун! хэмээн өгүүлсэн буй. 15 Мана. Би улсуудын дунд чамайг бага болгон, хүмүүсийн дунд элэглэлт болох буй. 16 Чиний сүрхий байдал хийгээд чиний зүрхний омгорхог нь чамайг мэхлэв. Хадны нүхний дотор суугч болон, уулын оройг эзлэгч ээ! Чи бүргэд мэт үүрээ өндрөөр байлгах боловч би тэндээс чамайг буулгах буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 17 Тийн бөгөөд Идум нь гайхамшиг болох бөгөөд түүний зөнгөөр тус бүр явагч нь гаймаж түүний хамаг зовлонгуудын учир элэглэх буй. 18 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Содом хийгээд Комок ба тэдний тойрсон газруудын эвдрэлийн ёсоор тэнд хүн ч үл суух бөгөөд хүний үр ч түүний дотр үл нутаглах буй. 19 Мана. Тэр нь Иорданы үерэх ирэгч арслан мэт хүчтийн суулганы тус ирэх буй. Зүгээр би түүнийг тэр газраас түргэнээр буцаах буй. Тийн бөгөөд миний түүний дээр тогтоохуйяа сонгосон нь хэн буй. Тэр юуны тул гэвэл, хэн надад адил болоод надтай булаалдах буюу. Жич миний өмнө байгч хоньчид нь хэн буюу. Жич миний өмнө байгч хоньчид хэн буюу. 20 Тиймийн тул Жахуагийн Идумын тус зөвлөсөн зөвлөгөөнийг сонсож түүний димэнд суугчдын тул зориглосон зоригийг сонсогтун! Эрхгүй сүргийн багас тэдний татах бөгөөд эрхгүй тэр нь тэдний суулганыг тэдний учир гайхуулах буй. 21 Тэдний улахын чимээгээр газар нь хөдөлнө. Тэр нь бархирна. Улаан далайд түүний дуун нь сонсогдоно. 22 Мана. Тэр нь гарч бүргэд мэт нисч Божкийн дээр жигүүрээ дэвэх буй. Тийн бөгөөд тэр өдөр Идумын баатруудын зүрхэд нь төрөхүй цагийн зовлонт эмийн зүрх мэт болох буй. 23 Дамаскийн учир гэвэл, Хамад хийгээд Арафад нь гайхна. Тэр юуны тул гэвэл, тэд нь муу сонсголыг сонссон буй. Тэд нь аюулаар хайлаад далай мэт амаргүй болон намхран үл болно. 24 Дамаск нь сулран дутаахын тул ирсэн буй. Чичрэл нь түүнтэй учирсан буй. Зовлон нь төрөх эмийг дардаг мэт түүнчлэн түүнийг дарав. 25 Алдарт балгас гэвэл, миний жаргалт балгас нь ямраар эс үлдсэн буй. 26 Тиймийн тул түүний залуус нь түүний зээлүүдэд унах буй. Түүнийг цэргийн хамаг хүмүүс нь тэр өдөр таслагдах буй. 27 Жич би Дамаскийн хэрэмд нэг галыг ноцоох буй. Тэр ч Багдадын орд харшийг түлэх буй хэмээн чуулгадын Жахуа нь зарлиг болно. 28 Хидерийн учир хийгээд Вавилоны Нибукаднизар хааны туслах Хазарын эзэлгүүрийн учир Жахуагийн зарлиг болсон нь ийн; Босоод, Хидерт одож зүүн зүгийн улсыг эвдэгтүн! 29 Тэд нь майхнууд хийгээд сүргүүдээ аваачиж, хөшиг хийгээд хамаг зэвсгүүд ба тэмээдээ биедээ авах буй. Тэдний тус ийн; Аливаа зүгээс аюул буй хэмээн тогтоогдох буй. 30 Хазарт суугчид аа! Дутааж хол одоод далд ганцаар суугдан тэр юуны тул гэвэл, Вавилоны Нибураднизар хаан нь таны тус зөвлөөд таны тус зоригийг зориглосон буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 31 Босоод эвт хийгээд аймшиггүйгээр суугч болон хаалгагүй хийгээд тээглэгч модгүй ба талд ганцаар суугч улсын тус гарагтун! хэмээн Жахуа нь зарлиг болно. 32 Тийн бөгөөд тэдний тэмээд нь танд олз болох бөгөөд тэдний олон тоот мал нь уулга болох буй. Тийн бөгөөд би хол захад байгчдыг аливаа зүгт тархаан, хамаг этгээдээс тэдэнд зовлонг хүргэх буй. 33 Тийн бөгөөд Хазар нь луусын суудал болоод мөнхөд хоосон болох буй. Тэд аливаа хүн миний мөнх наст үл суух бөгөөд хүний хөвгүүн ч тэнд үл нутаглах буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 34 Иудегийн Зидикиэ хааны эзэлсэн цагийн эхэнд Жахуагаас Жиримиа форофидод Илмагийн учир зарлиг гэвэл, 35 Чуулгадын Жахуагийн зарлиг болсон нь ийн; Мана. Би Илмиэний тэргүүн хүчин болсон нумыг эвдэх буй. 36 Тийн бөгөөд би Илмиэний тус огторгуйн дөрвөн зүгээс дөрвөн салхийг илгээн, эд дөрвөн салхины өмнө тэднийг тархаах буй. Тийн бөгөөд Хилэмээс гаргагдагсад нь хаана ч байгч улсад ирэх буй. 37 Тийн бөгөөд би Илмэг тэдний дайснуудын өмнө айлгах буй. Бас би тэдний тус хор гэвэл, миний их хилэнг хүргэх буй хэмээн Жахуа нь зарлиг болно. Жич би тэднийг хохиртол илдийг илгээх буй. 38 Тийн бөгөөд би ширээгээ Илмэд тавиад тэндээс хаад хийгээд ноёдыг эвдэх буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 39 Зүгээр цагийн эцэст би Илмийн олз болсныг буцаах буй хэмээн Жахуа нь зарлиг болно.
Тавьдугаар бүлэг.
1 Жахуагийн Жиримиа форофидоор Вавилоны учир хийгээд Клийдтэний газрын учир зарлиг болсон нь ийн; 2 Улсын дунд мэдүүлэн дэлгэрүүлэгтүн! Тунийг өргөн сонсон бүү нуугдагтун! Вавилон нь автсан буй. Бид нь гайхсан буй. Мирудах нь эвдэгсэн буй. Түүний хөргүүд нь гайхсан буй. Түүний дүрсүүд нь эвдэгдсэн буй хэмээн өгүүлэгтүн! 3 Тэр юуны тул гэвэл, хойд зүгээс нэг улс нь түүний тус ирээд түүний газрыг хоосон эвдрэл болгох буй. Тэнд суугч үл байх буй. Хүн хийгээд ан нь дутааж одох буй. 4 Зүгээр Жахуагийн зарлиг болсон нь ийн; Тэр үе тэр цагт Израйлын хөвгүүд хийгээд Иудегийн хөвгүүн нь хамтаар ирэлцэн, уйлж яван өөрийн Жахуа нь бурхныг бэдрэхийн тул одох буй. 5 Тэд нь нүүрээ Шиунагийн тийш эргүүлэн түүний замын учир асууж ийн; Одолцоод үл мартагдах тогтоолоор биеэ Жахуад нийлүүлэлцье хэмээн өгүүлэх больюу. 6 Миний улс нь гээгдсэн хоньд мэт болсон бөгөөд, тэдний хоньчид нь тэднийг уулын дээр гаргаж төрүүлэв. Тэд нь уулнаас хад хүртэл явж анарах орноо мартсан буй. 7 Тэдэнтэй хамаг учрагчид нь тэднийг эвдсэн буй. Тэр юуны тул гэвэл, тэдний тус эсэргүүцэгчид нь ийн; Бид бурууг үл үйлдэнэ. Тэр юуны тул гэвэл, өөрийн өвөг эцэг нарын ест хүрээ хийгээд найдлага болсон Жахуагийн тус нүглийг үйлдсэн буй хэмээн өгүүлэв. 8 Вавилоны дундаас яван Клийдтэний газраас гаран, Тэх нь сүргийн өмнө гэр ахтах мэт түүнчлэн ахтун! 9 Тэр юуны тул гэвэл, би хойд зүгээс улсуудын чуулганыг Вавилоны тус босгож ирүүлнэ. Тийнхүү тэд нь түүний тус дайлалцахаар гарах бөгөөд тэр нь тэднээс автах буй. Тэдний сумууд нь хүчит цэргийн сум мэт болж хоосноор үл буцах буй. 10 Тийн бөгөөд Клийдий газар нь утаа болох буй. Түүнийг хамаг тоногчид нь хахах буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 11 Миний өмчийг эвдэгчид ээ! Таны жаргаж цэнгэлдэг өвсөнд явсан үхэр мэт таргалж, морьд мэт янцгааж үйлдсэний тул 12 таны эх нь маш гутамшигт болох бөгөөд, таны төрөгч нь ичих буй. Мана. Улсын эцэст нь говь болон ган газар хийгээд хоосон газар болох болъюу. 13 Жахуагийн хилэнгийн шалтагаар тэр нь үл нутаглагдан бүрнээс хоосон эвдрэл болох буй. Вавилоноор явагч нь гайхаж түүний хамаг зовлонгийн учир элэглэх буй. 14 Вавилоны тус дайлалцаар тойрч одогтун! Хамаг нумыг татагчид аа! Түүнийг харваж, сумаа бүү хайрлагтун! Тэр юуны тул гэвэл, тэр нь Жахуагийн тус нүглийг үйлдсэн буй. 15 Түүний тойронд цутгагтун! Тэр нь биеэ өгсөн буй. Түүний суурьд нь унасан бөгөөд хэрмүүд нь унгаагдсан буй. Тэр юуны тул гэвэл, тэр нь Жахуагийн үсийг авах нь мөн болсон буй. Түүнийг мууг түүнээс нээгтүн! Түүний үйлдсэний ёсоор түүнд үйлдэгтүн! 16 Вавилоны таригчийг таслан тариаг хатах цагт хадуурыг баригчийг таслагтун! Тэдний тус бүр нь эвдэгчийн илдээс айснаар өөрийн улсад буцаад, өөрийн оронд дутаах буй. 17 Израйл нь тараагдсан хонь болов. Арслангууд нь түүнийг тараав. Эхэн Асириагийн хаан нь түүнийг тасалсан бөгөөд энэ эцэс дэх гэвэл Вавилоны хаан нь түүний ясадыг хамхлав. 18 Тиймийн тул Израйлын бурхан болон чуулганы Жахуагийн зарлиг болсон нь ийн; Мана. Би Асириагийн хааныг засагласан мэт, түүнчлэн Вавилоны хаан хийгээд түүний газрыг засаглах буй. 19 Бас би Израйлыг түүний нутагт буцаах буй. Тийнхүү тэр нь Кэрмил хийгээд Фашахын дээр тэжээгдэх бөгөөд, түүний хүсэл нь Ифриам хийгээд Клиат уулны дээр хахах буй. 20 Бас Жахуагийн зарлиг болсон нь ийн; Тэрхүү үе хийгээд тэрхүү цагт Израйлын хилэнц нь бэдрэгдэвч үгүй болох бөгөөд, Иудегийн нүгэл нь бэдрэгдэвч үл олдох буй. Тэр юуны тул гэвэл, би үлдсэдийг уучлах буй. 21 Гайшуун улсын газрын тус одоод, засаглагдах оронд суугчдын тус одтугай! Тэдний үрс нь бүгдээрийг эвдэн, миний чамд хамаг захисаны ёсоор бүтээн үйлд хэмээн Жахуа нь зарлиг болно. 22 Тэр газарт дайны чимэг хийгээд их эвдрэл буй. 23 Бүхэл дэлхийн алах нь ямраар таслагдан эвдэгдсэн буюу. Вавилон нь улсын дунд ямар гайхамшиг болов оо. 24 Вавилон оо! Би чиний тул ургийг тавьсан бөгөөд чи эс санасан цагтаа баригдсан буй. Чи Жахуагийн тус эсэргүүцэн шимтсэний тул олдоод автсан буй. 25 Жахуа нь өөрийн зэвсгий санг нээгээд хилэнгийн зэвсгээ гаргав. Энэ гэвэл, Клийдтэний газарт чуулганы Жахуа бурхны үйлдвэр буй. 26 Хол хязгаараас түүний тус ирэн, түүний хураах гэрүүдийг нээн, түүнийг овоод болгон хаян, түүнийг тун эвдэн, түүнээс юуг ч бүү үлдээгтүн! 27 Түүний хамаг шаруудыг алан тэднийг алагдахын тул одох болтугай! Тэдэнд зовлон буй. Тэр юуны тул гэвэл, тэдний өдөр гэвэл, тэднийг засаглах цаг нь ирсэн буй. 28 Вавилоны газраас дутааж тонилогсодын дуу нь бидний Жахуа бурхны нээлгэн гэвэл, түүний сүмийн нээлгэнийг Шиунад мэдүүлнэ. 29 Вавилоны тул харвагчидыг цуглуулагтун! Нумыг хамаг баригчид аа! Түүнийг хүрээлж суугтун! Түүнээс нэг ч үл тонилох болтугай! Түүний үйлийн ёсоор түүнд хариулан, түүний хамаг үйдсэнээр түүнд үйлдэгтүн! Тэр юуны тул гэвэл, тэр нь Израйлын ариуны тул гэвэл Жахуагийн тус омгорхог болсон буй. 30 Тиймийн тул түүний залуус нь түүний зээлэнд унах бөгөөд, түүний цэргийн хамаг хүмүүс нь тэр өдөр таслагдах буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 31 Машид омоглогч оо! Мана. Би чиний тус буй. Үнэхээр чиний өдөр гэвэл, чиний засаглагдах цаг нь ирсэн буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 32 Тийн бөгөөд машид омоглогч нь бүдэрч унах бөгөөд, түүнийг хэн ч үл босгох буй. Жич би түүний балгадын дотор галыг ноцоох бөгөөд, тэр гал нь түүнийг хамаг тойрогчидыг түлэх буй. 33 Чуулганы Жахуагийн зарлиг болсон нь ийн; Израйлын хөвгүүн хийгээд Иудеийн хөвгүүн нь хамтаар дарагдав. Тэднийг хамаг олз болгогчид нь тэднийг чангаар бариад, тавихыг эс туршив. 34 Тэдний золигч нь аугаа хүчит мөн. Түүний нэр нь чуулганы Жахуа буй. Тэр нь эрхгүй тэдний хэргийг халхлах буй. Тийн тэр нь газрын дээр амрыг өгөн Вавилонд суугч улсыг чичрүүлэх буй. 35 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Илд нь Клийдтэний тус хийгээд Вавилонд суугчийн тус ба түүний ноёдын тус хийгээд түүний цэцнүүдийн тус буй. 36 Илд мэхлэгчидийн тус буй бөгөөд, тэнд мунхарах буй. Илд нь түүний баатруудын тус буй бөгөөд тэд нь айх буй. 37 Илд нь түүний морьд хийгээд түүний тэргэс ба, түүний дунд байгч хутгасан чуулганы тус буй бөгөөд тэд нь эмс мэт болох буй. Илд нь түүний эд уурсын тус буй бөгөөд тэд нь уулгалдах буй. 38 Ган нь түүний усадын тус буй бөгөөд тэд нь ширгэх буй. Тэр юуны тул гэвэл, тэр нь шилмэл хөрөгт газар буй. Тэд нь дүрсүүдийн тус зүтгэн галзуурдаг. 39 Тиймийн тул түүний дотор говийн ангууд хийгээд арлуудын ангууд нь суух бөгөөд шар шувуу нь тэнд суух буй. Тэр нь мөнх наст улсгүй болоод, үеэс үе болтол үл нутаглагдах буй. 40 Бурхны Судум хийгээд Кумур ба тэднийг тойрсон балгадыг эвдсэн мэт, түүнчлэн тэнд хүн ч үл сууж, хүний хөвгүүн ч түүний дотор үл нутаглах буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 41 Мана. Улс нь хойд зүгээс ирэх бөгөөд их улс хийгээд олон хаад нь дэлхийн хязгадаас босгогдох буй. 42 Тэд нь нум хийгээд жадыг барих буй. Тэд нь хайргүй болоод үл өршөөх тэдний дуу нь далай мэт цутгах буй. Вавилоны охион! Тэд нь мориор яван дайнд зэрэглэсэн хүн мэт чиний тус явах буй. 43 Вавилоны хаан нь тэдний сонсоныг сонсов. Тийн түүний хоёр гар нь сулрав. Гашуудал хийгээд зовлон нь төрөх эмийн зовлон мэт түүнд тогтов. 44 Мана. Тэр нь Иорданы ойроос ирэгч арслан мэт хүчтэний уулны тус ирэх буй. Зүгээр би түүнийг тэр газраас түргэнээр буцаах буй. Тийн бөгөөд миний түүний дээр тогтооход сонгосон нь хэн буй. Тэр юуны тул гэвэл, хэн надад адил болоод, надтай булаагдах буюу. Жич миний өмнө байгч хоньчин нь хэн буюу. 15 Тиймийн тул Жахуагийн Вавилоны тус зөвлөсөн зөвлөгөөг сонсож, түүний Клийдтэний газрын тул зориглосон зоригийг сонсогтун! эрхгүй сүргийн багас нь тэднийг татах бөгөөд эрхгүй тэр нь тэдний суулганыг тэдний учир гайхуулах буй. 46 Вавилоны автахад гарсан дуугаас газар хөдөлнө. Бархирал улсуудын дунд сонстох буй.
Тавин нэгдүгээр бүлэг.
1 Жахуагийн зарлиг болсон нь ийн; Мана. Би Вавилоны тус хийгээд миний дайснуудын дунд суугчдын тус эвдэх салхийг илгээх буй. 2 Жич би Вавилоны тус гишгигчдийг илгээх бөгөөд тэд нь түүнийг гишгэж, түүний газрыг хоосон болгох буй. Тэд гэвэл, түүний зовлонгийн өдөр түүнийг тойрч түүний тус болох буй. 3 Харвагч нь харвагчийн тус хийгээд хуягаараа сайрхагчийн тус нумаа татах болтугай! Түүний залуусыг үл хайрлан, түүний чуулганы тун эвдэгтүн! 4 Тийн бөгөөд алагдагсад нь Клийдтэний газарт унах бөгөөд хатгагдсан нь түүний зээлдийн дээр унах буй. 5 Тэр юуны тул гэвэл, Израйл хийгээд Иудегийн газар нь Израйлын ариуны тус үйлдсэн нүглээр дүүрэн байсан боловч, тэд нь өөрийн чуулганы Жахуа бурхнаар эс огоорогдсон буй. 6 Вавилоны дундаас дутаагтун! Түүний засаглахаар бүү эвдрүүлэгдэгтүн! Тус бүр хүн нь амиа тонилгох болтугай! Тэр юуны тул гэвэл, энэ Жахуагийн нээлгэний цаг буй бөгөөд тэр түүнд шанг хариулах буй. 7 Вавилон нь Жахуагийн мутарт бүхэл дэлхийг согтоогч алтан аяга болсон буй. Улсууд нь түүний үзмийн ундаанаас уусан буй. Тиймийн тул хамаг улсууд нь ухаанаа алдсан буй. 8 Вавилон нь хэв хананад унаж эвдэрсэн буй. Түүний учир золигтун! Хэрвээ түүнийг эдгээх арга буй бөгөөс, түүний өвчний учир сайн үнэрт давирхайг авагтун! 9 Бид Вавилоны эдгээвч, тэр нь эс эдгэсэн буй. Түүнийг орхигтун! Тийн бид өөр өөрийн газарт явъя. Тэр юуны тул гэвэл, түүний шүүвэр нь огторгуйд хүрч үүлэнд өргөгдсөн буй. 10 Жахуа нь бидний зөвийг үзүүлсэн буй. Илэлцье! Бидний Жахуа бурхны үйдвэрийг Шиунад мэдүүлье. 11 Сумнуудыг өнгөлж бамбайнуудыг бэлдэгтүн! Жахуа нь Митиатаны хаадын зүрхийг сэрүүлэв. Тэр юуны тул гэвэл, түүний Вавилоны тус байгч зориг нь түүнийг эвдэхийн тул болой. Энэ гэвэл Жахуагийн нээлгэн болон, түүний сүмийн учир нээлгэн мөн буй. 12 Вавилоны хэрмийн өмнө тугийг өргөн, хүчит харуулы үйлдэж, сахигчдыг тогтоогтун! Бүгсэн цэргүүдийг бэлдэгтүн! Тэр юуны тул гэвэл, Жахуа нь Вавилонд суугчдын учир зарлиг болсноо зориглоод бүтээсэн буй. 13 Олон усад нь дэргэд суугч хийгээд их сант байгч аа! Чиний эцэс гэвэл чиний шунахайралын хэмжээ нь хүрсэн буй. 14 Чуулганы Жахуа нь өөрөөрөө ийн тангараглав. Би эрхгүй царцаа мэтээр хүмүүсээр чамайг дүүргэх буй. Тийнхүү тэд нь чиний тус цутгааныг гаргах буй. 15 Тэр нь аугаа хүчээрээ дэлхийг бүтээн, Зирдэринчийг цэцнээрээ тогтоон, огторгуйг ухаанаараа сонгов. 16 Түүний дуугарахад огторгуйд усадын хутгалал болно. Бас тэр нь уурыг дэлхийн хязгаараас дэгдүүлнэ. Тэр нь цахилгаан хийгээд бороог үйлдэн, салхийг өөрийн хадгалдаг ордоос гаргана. 17 Аливаа хүн нь мал мэт болоод, үл мэднэ. Аливаа цутгагач нь шилмэл хөргөөр ичих буй. Тэр юуны тул гэвэл, түүний цутгамал хөрөг нь худал буй. Тэдний дотор амьсгалгүй буй. 18 Тэд нь дэмий бөгөөд их буруут үйлдвэр буй. Тэд нь засаглагдах цагт хохирох буй. 19 Якувын хувь нь тэдэнд адил бус буй гэвэл тэр нь хамгийг бүтээгч болой. Израйл нь түүний өмчийн шийдэн буй түүний нэр нь чуулгадын Жахуа буй. 20 Чи миний алх хийгээд дайны зэвсэг мөн. Би чамаар улсуудыг хамхалж, чамаар эзэлгүүрдийг эвдэх буй. 21 Бас би чамаар морь хийгээд унагчийг ханхалж чамаар тэрэг хийгээд явагчийг хамхлах буй. 22 Бас би чамаар эр хийгээд эмийг хамхлаж, чамаар хөгшин хийгээд хүүхдийг хамхлах буй. Бас би чамаар залуу эр хийгээд охиныг хамхалж, чамаар хоньчин хийгээд түүний сүргийг хамхлах буй. 23 Бас би чамаар тариаг хийгээд түүний хүлгийг хамхалж, чамаар тэргүүлэгч хийгээд түшмэдийг хамхлах буй. 24 Тийн бөгөөд би Вавилонд хийгээд Клийдэд хамаг суугчдад тэдний Шиунад үйлдсэн хамаг хорыг таны өмнө хариулах буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 25 Эвдэгч уул болон бүхэл дэлхийг эвдэгч ээ! Жахуагийн зарлиг болсон нь ийн; Мана. Би чиний тус болж, чиний дээр мутраа сунгаж, чамайг хаднаас мохруулаад түлэгдэх уул болгох буй. 26 Тийн бөгөөд чамаас өнцөгийн чулуу нь үл автах бөгөөд, суурины чулууг үл автах буй. Зүгээр чи мөнх хоосон эвдрэл болох буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 27 Газарт тунийг өргөн, улсын дунд бүрээг татагтун! Улсуудыг түүний тус бэлдэгтүн! Арикун ба Мики ба Ашхинис гэгч эзэлгүүрдийг түүний тус цууглуулагтун! Түшмэлийг түүний тус тогтоогтун! Морьдыг үст хорхой мэт ирүүлэгтүн! 28 Түүний тус улсууд гэвэл Митиагийн хаад хийгээд түүний түшмэд ба, хамаг тэргүүлэгчид хийгээд түүний эрхийн доор байгч бүхэл газрыг бэлдэгтүн! 29 Тийн бөгөөд газар нь чичрэн зовох болтугай! Тэр юуны тул гэвэл, Вавилоны газрыг хүнгүй хоосон эвдрэл болгохын тул Жахуагийн хамаг зориг нь Вавилоны тус тогтох буй. 30 Вавилоны баатрууд нь дайлхаа зогсоод хүрээлсэн газдад байсан буй. Тэдний хүч нь сулрав. Тэд нь эмс мэт болов. Түүний нутгууд нь галдагдсан буй. Түүний тээглэгч мод нь эвдэрсэн буй. 31 Энэ улаа нь хөөж нөгөө улаатай уулзах бөгөөд, нэг элч нь нөгөө элчтэй уулзан Вавилоны хаанд түүний балгасны нэг хязгаараас булааж автсан бөгөөд, 32 замуудыг бөглөсөн ба, орох ордын галаар галдагдсан хийгээд цэргийн хүмүүсийн аюулаар айлгасаныг мэдэх буй. 33 Тэр юуны тул гэвэл, Израйлын бурхан болон чуулганы Жахуагийн зарлиг болсон нь ийн; Вавилоны охин нь үтрэмд адил буй. Түнийг цохих цаг болов. Түүний хатах цаг нь удалгүй ирэх буй. 34 Вавилоны Нибуридчинар хаан нь намайг идэж эвдсэн буй. Тэр намайг хоосон сав болгов. Тэр нь муу мэт намайг залгиж миний тааламжитуудаар дотроо дүүргээд намайг гаргав. 35 Вавилоны над хийгээд миний үйлтгэлд үйлдсэн хор нь түүний дээр болох болтугай! хэмээн Шиунад суугч нь өгүүлэх буй. Бас миний цус нь Клийдэд суугч улсын дээр болох болтугай! хэмээн Иерусалим нь өгүүлэх буй. 36 Тиймийн тул Жахуагийн зарлиг болсон нь ийн; Мана. Би чиний хэргийг шигтгэн чиний хоруудын тул үсийг аван, түүний далайг хуурай болгон, түүний булгуудыг хуурай болгох буй. 37 Тийн бөгөөд Вавилон нь овгууд болж луусын суулга хийгээд гайхамшиг ба элэглэгч хийгээд суугчгүй болох буй. 38 Тэд нь арслан мэт урхиралцах бөгөөд арсланы зулзага мэт бархиралцах буй. 39 Би тэдний халуун цагт тэднийг найрлуулан согтоох буй. Тийн бөгөөд тэд нь баясаж, мөнх найраар унтаж дахин үл сэрэх буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 40 Би тэднийг хурга хийгээд хуц ба тэхүүд мэт алагдахад ирүүлэх буй. 41 Шихиах нь яаж автсан буй. Бүхэл дэлхийд магтагдсан нь яаж ханад булаагдсан буй. Вавилон нь яажу улсуудын дунд гайхамшиг болов. 42 Далай нь Вавилоны дээр гарсан буй. Тэр нь далайн олон давалгаагаар бүрхэгдсэн буй. 43 Түүний балгад нь хоосон эвдрэл хийгээд ган газар ба, говь болсон буй. Тэр газар хүн ч үл суух бөгөөд түүгээр хүний хөвгүүн ч үл аластах буй. 44 Жич би Вавилонд байгч Фил гэгчийг засаглаж түүний залгисаныг түүний амнаас гаргах буй. Тийнхүү улсууд нь түүнд дахин үл цуглах буй. Бас Вавилоны хэрэм нь унах буй. 45 Миний улсаа түүний дундаас гарагтун! Тус бүр нь өөрийн амийг Жахуагийн хилэнгээс тонилгох болтугай! 46 Тийн бөгөөд таны зүрх нь үл сулрах болтугай! Бас газарт сонсогдсон сонсголын учир бүү айгтун! Нэг жилд тэрхүү сонсгол нь ирэх бөгөөд, түүнээс хойно нэг жилд сонсгол хийгээд хутгалал нь газарт болох буй. Тэргүүлэгч нь тэргүүлэгчийн тус болох буй. 47 Мана. Миний Вавилоны сийлмэл хөргүүдийг засаглах цаг нь ирнэ. Тийнхүү түүний бүхэл газар нь гутамшигт болох бөгөөд түүний хамаг алагдагч нь түүний дунд унах буй. 48 Тэндээс огторгуй хийгээд дэлхий ба, тэдний дотор хамаг байгчид нь Вавилоны дээр цэнгэлдэх буй. Тэр юуны тул гэвэл, хойд зүгээс эвдэгчид нь ирэх буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 49 Вавилон нь Израйлын алагдагсадыг унгаасан мэт, түүнчлэн бүхэл газрын алагдагсад нь Вавилонд унах буй. 50 Илдээс тонилогчид оо! Зогсолгүй одогтун! Холоос Жахуаг санан зүрхэндээ Иерусалимыг таалж байгтун! 51 Бид гутамшигт болсон буй. Тэр юуны тул гэвэл, бид ичгүүрийг сонссон буй. Ичгүүр нь бидний нүүрийг бүтээсэн буй. Тэр юуны тул гэвэл, оролтон нь Жахуагийн гэрийн ариун оронд орсон буй. 52 Тиймийн тул Жахуагийн зарлиг болсон нь ийн; Миний түүний сийлмэл хөргүүдийг засаглах цаг нь ирнэ. Тийнхүү түүний бүхэл газарт шархдуулагдагсад нь золих буй. 53 Вавилон огторгуйд гарч өндөрөө хүрээгээр хүрээлэх боловч түүний тус надаас эвдэгчид нь ирэх буй хэмээн Жахуа нь зарлиг болно. 54 Вавилоноос бархиралын дуу хийгээд Клийдий газраас их эвдрэлийн дуу буй. 55 Тэр юуны Жахуа нь Вавилоныг эвдэн түүний дунд байсан их чимээг зогсоов. Түүний давалгаа нь их усад мэт цутгав. Тэдний чимээ нь ихэд дуугарна. 56 Үнэхээр түүний тус гэвэл Вавилоны тус эвдэгч нь ирнэ. Тийн бөгөөд түүний баатрууд нь автана. Тэдний хамаг нумууд нь хугалагдана. Тэр юуны тул гэвэл, Жахуа бурхан хариулагч нь үнэхээр нээлгэнийг хариулах буй. 57 Бас би түүний ноёд хийгээд цэцнүүд ба, түшмэд хийгээд тэргүүлэгчид ба баатруудыг согтоох буй. Тийнхүү тэд нь мөнх нойроор унтаж, дахин үл сэрэх буй хэмээн чуулганы Жахуа нэрт хаан нь зарлиг болно. 58 Чуулганы Жахуагийн зарлиг болсон нь ийн; Вавилоны өргөн хэрмүүд нь тун эвдэгдэх бөгөөд түүний өндөр хаалгад нь галаар түлэгдэх буй. Тийн бөгөөд улсууд нь дэмий юмын тул зовох буй. Жич цугласан улс нь галын тул эцтэл хөдлөх буй. 59 Иудегийн Зидикиа хааны эзэлсэн дөрөвдүгээр жилд Ма А Шиагийн Нириэ хөвгүүний Сириа хөвгүүний түүний тул Вавилонд одсонд Жиримиа форофид нь түүнд нэг үгийг захив. Тэр Сайриа гэвэл номхон тэргүүлэгч бөлгөө. 60 Тийн бөгөөд Жиримиа нь Вавилоны тус ирэх хамаг муу гэвэл, Вавилоны учир хамаг бичигдсэн үгсийг нэг номын дотор бичив. 61 Жич Жиримиа нь Сиариад ийн өгүүлрүүн; Чи Вавилонд ирэхдээ эд хамаг үгсийг үзэж уншаад ийн өгүүл. 62 Жахуа аа! Чи энэ орны учир түүний эвдрэхийг зарлиг болсон буй. Тийн бөгөөд түүний дотор суугч хүн ч мал ч үл болох бөгөөд тэр нь мөнхөд хоосон эвдрэл болох буй. 63 хэмээн өгүүлээд энэ бичгийг уншиж дуусаад түүнд нэг чулууг уяж, түүнийг Ибрадын дунд хаяад ийн өгүүл. Энэ мэтээр Вавилон нь миний түүний тус ирүүлэх муугаар чавбун, дахин үл босох буй. Тийнхүү тэд нь эцэс болъюу. Жиримиагийн үгс нь эд хүртэл буй.
Тавин хоёрдугаар бүлэг.
1 Зидикиа хаан болох цагтаа хорин нэгэн наст болоод Иерусалимд арван нэгэн жил эзлэв. Түүний эхийн нэр нь Либналд байсан Жиримиагийн Хамутал охин бөлгөө. 2 Тийнхүү тэр нь Жахуагийн өмнө Зихузимын хамаг үйлдсэний ёсоор мууг үйлдэв. 3 Тийн бөгөөд Иуде хийгээд Иерусалимын дотор Жахуа нь хилэнгээрээ тэднийг өөрийн өмнөөс гаргав. Төдий Зидиктиа нь Вавилоны хааны тус урвав. 4 Тийн бөгөөд Вавилоны Нибурудчинар хаан эзэлсэн есдүгээр жилийн аравдугаар сарын аравдугаар өдөр тэр хийгээд түүний бүхэл чуулган нь Иерусалимын тус ирж буугаад бат гэрүүдийг аливаа зүгт үүдэв. 5 Энэ мэтээр Зидикиагийн арван нэгдүгээр жил болтол балгас нь бүслэгдсээр байв. Тийнхүү дөрөвдүгээр сарын есдүгээр өдөр болтол зуд нь балгасны дотор ихэдсэн бөгөөд тэр орны улсын тул идээгүй бөлгөө. 7 Тийн бөгөөд балгасны эвдэгдсэнд дайны хамаг хүмүүс нь хаалганы харгуйгаар хааны цэцэрлэгийн дэргэд байсан хоёр хэрмийн хооронд балгасаас талын зүгээр шөнийн цагт дутааж одов. Тийн ахуйд Клийдтэний балгасыг тойрон авай. 8 Тийн бөгөөлд Клийдтэний цэргүүдийн чуулган нь Зидикиа хааныг нэхэж Зирикийн талд гүйцэж барив. Түүний цэргүүдийн бүхэл чуулган гэвэл түүнээс тарсан бөлгөө. 9 Тийнхүү тэд нь хааныг бариад Хамун газрын Риблэд Вавилоны хаанд авчирав. Тэнд тэр нь түүнийг шүүв. 10 Жич Вавилоны хаан нь Зидикиагийн хөвгүүнийг түүний өмнө гараад, Иудегийн хамаг ноёдыг ч Риблэд алав. 11 Тэндээс Вавилоны хаан нь Зидикиагийн хоёр нүдийг сохлон түүнийг зэс гинжээр гинжлээд, Вавилонд аваачаад, түүний үхэл болтол гянданд суулгав. 12 Тийн бөгөөд Вавилон Нибурудчинар хааны арван есдүгээр жилийн тавдугаар сарын аравдугаар өдөр Вавилоны хааны өмнө байгч боолууд болон харуулчдын Нибурудчинартан тэргүүлэгч нь Иерусалимд ирэв. 13 Тийн бөгөөд тэр нь Жахуагийн гэр хийгээд хааны гэр ба Иерусалимын хамаг гэрүүдэд хийгээд аливаа их гэрүүдийг галаар түлэв. 14 Бас тэр харуулчдын тэргүүлэгчтэй байсан Клийдтэний цэргийн чуулган нь Иерусалимын бүхэл хэрмийг тойрон эвдэв. 15 Жич тэрхүү харуулчидын Нибурчаратан тэргүүлэгч нь улсын үгээгүү ядуунуудын заримууд хийгээд үлдсэн улс иргэнийг олз болгон аваачив. 16 Зүгээр харуулчдын Нибучаратан тэргүүлэгч нь улсын үгээгүүнүүдээс үзмийг таригчид хийгээд газрын хөдөлмөрчид болохын тул заримуудыг үлдээв. 17 Бас Клийдтэн нь Жахуагийн гэрт байсан зэс баганас хийгээд суурьд ба, Жахуагийн гэрт байсан зэс далайг эвдээд тэднийг хамаг зэсийг Вавилонд аваачив. 18 Жич тэд нь тогоонууд хийгээд хүрзүүд ба, хавчихуулд хийгээд аягас ба, халбагас хийгээд Лам нарын үйлчилдэг хамаг зэс савсыг аваачив. 19 Бас харуулчдын тэргүүлэгч нь аягас хийгээд буйфур ба, шүрших аягас хийгээд тогоонууд ба, зулын тавиуруудыг хийгээд халбагас ба, аягас хийгээд алтан юмууд ба мөнгөн юмуудыг ч аваачив. 20 Жахуагийн гэрийн тул Соломуны үйлдсэн хоёр багана хийгээд нэг далай ба, арван хоёр зэс шарыг аваачив Тэд хамаг савсын тас нь чингэлүүргүй бөлгөө. 21 Жич баганас гэвэл нэг багана нь өндөрөөр арван найман тохой байсан бөгөөд түүнийг тойрох аргамж нь арван хоёр тохой байсан ба түүний зузаан нь дөрвөн хуруу төдий бөлгөө. Тэр нь хөндий бөлгөө. 22 Бас түүний дээр байгч тэргүүн зэс бөлгөө. Тэр тэргүүн нь өндөрөөр таван тохой бөлгөө. Сүлжмэл үйлдвэр хийгээд тэргүүнүүдийн дээр тойрогч анарууд нь бүгдээр зэс бөлгөө. Хоёрдугаар багана хийгээд эдэнд адил бөлгөө. 23 Жаран зургаан давалгаагаар анар нь нэг хажууд байсан бөгөөд, сүлжмэл үйлдвэрийн дээр тойрогч анарууд нь юу бөлгөө. 24 Жич харуулчидын тэргүүлэгч нь Сириа тэргүүн лам хийгээд Зибниа хоёрдугаар лам ба үүдийг гурван сахигчийг аваад 25 Цэргийн хүмүүсийг дагасан нэг түшмэл хийгээд хааны өмнө байгчидаас балгасны дотор олдсон долоон хүн ба чуулганы тэргүүн бичигч болоод газрын улсыг чуулагч хийгээд орны улсаас балгасны дотор олсон жаран хүнийг балгасаас авав. 26 Тийн бөгөөд харуулчидын Нибучаратан тэргүүлчэгч нь тэднийг аваад Риблэд байгч Вавилоны хааны дэргэд авчирав. 27 Тийн бөгөөд Вавилоны хаан нь Хамун гэгч газрын Риблэд тэднийг тасалж авав. Тэр мэтээр Иудегийн улс нь өөрийн орноос аваачигдав. 28 Энэ нь Нибуридчинарын олз болсон улс гэвэл, долдугаар жилд гурван мянга хорин гурван Иудетэнг аваачив. 30 Нибуридчинарын хорин гуравдугаар жилд харуулчидыг тэргүүлэгч нь долоон зуун дөчин таван Иудетэнийг аваачив. Улс бүгдээр дөрвөн мянга зургаан зуу болов. 31 Тийн бөгөөд Иудегийн Зихуким хааны олз болсон гучин долдугаар жилийн арван хоёрдугаар сарын хорин тавдугаар өдөр Вавилоны Ивил Мирутак хааны эзэлсний нэгдүгээр жилд тэр нь Иудегийн Зикуким хааны толгойг гянданаас өргөөд түүнийг гянданаас гаргаад 32 Түүнд хайртаар өгүүлж түүний ширээг түүнтэй Вавилонд байсан хаадын ширээнээс өндөр болгоод, 33 Түүний гянданы хувцадыг хувилж, түүний насны эцэс болтол түүнийг өөрийн өмнө тэжээв. 34 Тийн бөгөөд түүний идээний хувь нь хааны хэзээ ч өгсөн хувь байсан бөгөөд өдөр бүрийн хувь нь түүний атал түүний бүхэл насанд өгөгддөг бөлгөө. Жиримиа хэмээгч форофидын ном төгсөв.