1 Үж хэмээгч газарт Иов нэрт хүн буй бөлгөө. Тэр хүн нь төгс хийгээд зөвт ба бурхнаас айж муугаас зугтаадаг бөлгөө. 2 Түүнд долоон хөвгүүн хийгээд гурван охид нь төрөгдөв. 3 Түүний эд агуурс гэвэл, долоон мянган хонь хийгээд гурван зуун тэмээ ба таван зуун хосын төдий шар хийгээд таван зуун эм илжиг ба маш олон боолууд бөлгөө. Тийнхүү тэр хүн нь зүүн зүгийн хамаг хүмүүсээс их бөлгөө. 4 Тийн бөгөөд түүний хөвгүүд нь тус бүр өөрийн өдөр гэртээ найрыг үйлдэн, гурван эгч дүүдээ илгэн тэдэнтэй идэлцэн уулцахын тул тэднийг урив. 5 Тийн бөгөөд тэдний найрын өдрүүдийн дуусахад Иов нь тэднийг ариутгахын тул илгээж эрт маргааш босон, тэдний бүхэл тоогоор тахилуудыг өргөв. Тэр юуны тул гэвэл, Иов нь ийн; Хэрвээ миний хөвгүүд нь нүглийг үйлдэж бурхныг зүрхээрээ доромжилсон болов уу? хэмээн өгүүлэв. Энэ мэтээр Иов нь эд хамаг өдрүүдэд үйлдэв. 6 Тийн бөгөөд нэгэн өдөр бурхны хөвгүүдийн биеэ үзүүлэхийн тул Жахуагийн өмнө ирсэнд Сатана нь тэдний дунд ирэв. 7 Тийн бөгөөд Жахуа нь Сатанад ийн; Чи хаанаас ирсэн буюу хэмээн зарлиг болсонд Сатана хариу айлтгаруун; Дэлхий дээр нааш цааш яван, түүнийг тойрон явснаар ирэв би. 8 хэмээн айлтгасанд Жахуа нь Сатанад ийн; Чи миний Иов боолыг ажигласан буюу гэвэл, дэлхий дээр түүнд адил нэг ч үгүй буй. Тэр нь төгс хийгээд зөвт ба бурхнаас айж муугаас зугтаадаг хүн буй. 9 хэмээн зарлиг болсонд Сатана нь Жахуад хариу айлтгаруун; Иов нь бурханд шангүйгээр зарагдана. 10 Чи түүний тойронд хийгээд түүний гэрийн тойронд ба түүний хамаг ахуйн тойронд хашааг тавьсан биш үү. Чи түүний гарын үйлдвэрийг адисласан буй. Түүний эд агуурс ч газрын дээр үлэмжлэгдсэн буй. 11 Зүгээр эдүгээ мутраа сунган түүний хамаг ахуйг эвдэх бөгөөс тэр нь чинийнүүрийн өмнө чамайг доромжлох буй. 12 хэмээн айлтгасанд Жахуа нь зарлиг болруун; Мана. Түүний хамаг ахуй нь чиний эрхийн доор буй. Зүгээр түүний биеийн тус гараа бүү өргө, хэмээн зарлиг босонд Сатана нь Жахуагийн өмнөөс гарав. 13 Тийн бөгөөд нэг өдөр Иовын хөвгүүд хийгээд охидын ахтайгаа гэрийн дотор идэлцэн үзмийн ундааг уулцан байхуйяа 14 нэгэн элч нь Иовд ирээд ийн өгүүлрүүн; Шаруудын хагалсан бөгөөд илжигнүүдийн тэдний дэргэд идэлцсэнд, 15 Са Битэн нь тэдний дээр довтлон тэднийг булаагаад залуусыг илдээр тасалсан буй. Ямагт би чамд мэдүлэхийн тул зугтаасан буй. 16 хэмээн өгүүлэн атал бусад нэг нь ирээд ийн; Бурхны гал нь огторгуйгаас унаад, хоньд хийгээд залуусыг галдаж түлсэн буй. Ямат би чамд мэдүүлэхийн тул зугтаасан буй. 17 хэмээн өгүүлэн атал бусад нэг нь ирээд ийн; Кладитан нь гурван анги болоод тэмээдийн дээр довтлон тэднийг булаан аваачсан буй. Бас тэд нь залуусыг илдээр таслан буй. Ямагт би чамд мэдэгдэхийн тул зугтаасан буй. 18 хэмээн өгүүлэн атал бусад нэгэн нь ирээд ийн; Чиний хөвгүүд хийгээд охидын өөрийн ахын гэрийн дотор идэлцэн үзмийн ундааг уулцан атал, 19 Мана. говиос хуй салхины ирээд, гэрийн дөрвөн зүгийг цохисноор гэр нь залуусын дээр унасан буй. Тийн бээр тэд нь үхсэн буй. Ямагт би чамд мэдүүлэхийн тул зугтаасан буй. 20 гэсэнд Иов нь босоод хувцсаа хагачин, үсээ аваад хөсөр унан мөргөж өгүүлрүүн; 21 Би өөрийн умайгаас нүцгэнээр гараад нүцгэнээр тэдэнд буцах буй. Жахуа нь өгөв. Жахуа ч авав. Жахуагийн нэр нь магтагдах болтугай! гэлээ. 22 Иов нь эд хамаг юмаар нүглийг эс үйлдэн, бурхны тус хорыг эс айлтгав.
Хоёрдугаар бүлэг
1 Тийн бөгөөд нэг өдөр биеэ үзүүлэхийн тул бурхны хөвгүүдийн Жахуагийн өмнө ирэхэд Сатана нь тэдний дунд бииеэ үзүүлэхийн тул ирэв. 2 Тийн бөгөөд Жахуа нь Сатанад ийн; Чи хаанаас ирсэн буюу хэмээн зарли г облсонд Сатана нь хариу айлтгаруун; Дэлхий дээр нааш цааш яван, түүнийг тойрон явснаас ирэв би. 3 хэмээн айлтгасанд Жахуа нь Сатанад зарлиг болруун; Чи миний Иов боолыг ажигласан буюу. Тэр юуны тул гэвэл, дэлхий дээр түүнд адил нэгэн ч үгүй буй. Тэр нь төгс хийгээд зөвт ба бурхнаас айж, муугаас зугтаадаг хүн буй. Бас чи намайг шалтгаангүйгээр түүнийг таслахыг босгосон боловч тэр нь эдүгээ болтол зөвөө эс орхив. 4 хэмээн зарлиг болсонд Сатана нь хариу айлтгаруун; Мана. Хүн нь арьсыг арьсны тул өгөн өөрийн амины тул хамгийг өгөх буй. 5 Зүгээр чи эдүгээ мутраа сунган түүний яс хийгээд маханд хүргэх бөгөөс тэр нь чиний нүүрийн өмнө чамайг доромжилно. 6 хэмээн айлтгасанд Жахуа нь Сатанад ийн; Мана. Тэр нь чиний эрхийн доор буй. Тийн боловч түүний амийг таслан бүү үйлд. 7 хэмээн зарлиг болсонд Сатана нь Жахуагийн өмнөөс гараад, Иовыг хөлийн улнаас орой хүртэл халуун шархтай болгов. 8 Тийн бөгөөд тэр нь биеэ хусахын тул эвдэрсэн шавар савыг аваад үнсний дунд суув. 9 Тийн бөгөөд түүний гэргий нь түүнд ийн; Чи эдүгээ болтол зөвөө үл орхиму. Бурхныг доромжлоод өгтүгэй! 10 хэмээсэнд тэр нь гэргийд ийн; Мунхаг эмсээс нэгэн мэт чи өгүүлэх юу. Бид бурхнаас сайныг хүртэл мууг ч үл хүртэх буюу гэлээ. 11 Зөвийн гурван нөхөр нь түүнд энэ хамаг муугийн учирсныг сонсоод тус бүр өөрийн орноос ирэв гэвэл, Тимэний аймгийн Илифэж хийгээд Шүхийн Билхад ба На Э Мадын аймгийн Зофар бөлгөө. Тэр юуны тул гэвэл, тэд нь түүнтэй гашуудан түүний амруулахын тул ирэлцэхүйеэ зөвлөлцсөн бөлгөө. 12 Тийн бөгөөд тэд нь нүдээ өргөн түүнийг холоос үзээд эс танив. 13 Тийн ахуйд тэд нь их дуу гаран уйлавай. Бас тус бүр нь хувцсаа хагачиж толгойныхоо дээр шороог огторгуйн тийш хаяв. 14 Тийн бээр тэд нь түүнтэй долоон өдөр хийгээд долоон шөнийн турш шороонд суулцав. Харин хэн ч түүнд үгийг эс өгүүлэв. Тэр юуны тул гэвэл, түүний зовлонгийн маш их байсныг тэд нь үзэв.
Гуравдугаар бүлэг
1 Түүнээс хойно Иов нь ийн өгүүлэв. 3 Миний төрөгдсөн өдөр нь эвдрэх бөгөөд Мана. эр нь төрөгдсө буй хэмээн өгүүлсэн шөнө нь эвдрэх болтугай! 4 Тэрхүү өдөр нь харанхуй болох болтугай! Түүнийг бурхан нь дээрээс хэзээ ч үл ажиглах болтугай! Түүнийг гэрэл нь үл гийгүүлэх болтугай! 5 Харанхуй хийгээд үхлийн шүүвэр нь түүнийг барих болтугай! Түүний дээр үүл нь байх болтугай! Өдрийн хав нь харанхуй нь түүнийг айлгах болтугай! 6 Тэрхүү шөнийг өтгөн харанхуй нь барих болтугай! Тэр нь жилийн өдрүүдтэй үл нийлэн, сарын тоонд үл орон болтугай! 7 Мана. Тэр шөнө нь ганцаар болох болтугай! Цэнгэлгэн нь хэзээ ч түүнд үл ирэх болтугай! 8 Ливитаныг босохыг туурвигчид болон өдрийг хараагчид нь түүнийг хараах болтугай! 9 Түүний бүрүйн одод нь бүрхэг болох болтугай! Гэрлээ хүлээсэн боловч гэрэл ч үл болох болтугай! Үүр цайхыг үл үзэх болтугай! 10 Тэр юуны тул гэвэл, тэр нь умайн үүддийг эс хаан миний нүднээс зовлонг эс нуув. 11 Би умайгаас гарахуйяа юуны тул эс үхэв ээ? Би төрөгдөхдөө юуны тул амиа эс гаргав аа? 12 Эбүдүг нь юуны тул намайг авав аа Миний хөсөн хөх нь юуны тул намайг авав аа? 13 Тийн бус болбол би эдүгээ хэвтэж амраад, унтаж амрах бөлгөө. 14 Би биеийн тул булшуудыг үүдсэн хаад хийгээд дэлхийн тэргүүлэгчидтэй болох бөлгөө. 15 Эсвэл би хадгалсан алтад хийгээд гэрүүдээ мөнгөөр дүүргэсэн ноёдтой болох бөлгөө. 16 Би нуусан дутуу төрөгдөл мэт гэвэл, гэрлийг эс үзсэн хүүхэд мэт болох бөлгөө. 17 Тэнд хилэнцтэн нь зовоохоос зогсоно. Тэнд ч эчигсэд нь амарна. 18 Хоригдон суусан нь хамт амарч зүхэгчийн дууг эс сонсоно. 19 Бага хийгээд их нь тэнд буй. Боол нь эзнээсээ хол тавигдана. 20 Зовлонтод гэрэл нь юуны тул өгөгдсөн бөгөөд сүнсээ гашуудагчид амь нь юуны тул өгөгдсөн буй. 21 Тэд нь үхлийг хүссэн боловч үхэл нь үл ирнэ. Тэд нь нуусан сангуудаас үхлийг үлэмж бэдэрнэ. 22 Тэд нь хүүрийн булшийг олох бөгөөс жарган маш их баясах бөлгөө. 23 Хүний явдал нь нуусан бөгөөд бурхан нь түүнийг хүрээлсэн болбол тэр мэт буй. 24 Тэр юуны тул гэвэл, миний идэхэд уйллага нь ирнэ. Миний бархирал нь ус мэт асгагдана. 25 Тийн бөгөөд миний айсан аюул нь миний дээр тогтсон бөгөөд миний сэжиглэсэн нь миний дээр ирсэн буй. 26 Би аймшиггүй байсан бус, амар ч эрд ч байсан бус боловч зүгээр зовлон нь ирэв.
Дөрөвдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд Тимэний Илифэж нь ийн хариу өгүүлрүүн; Хэрвээ бид чамд өгүүлэхийг торчих бөгөөс чи сулрах буюу. 2 Зүгээр хэн өгүүлэлгүйгээр байж чаднам. 3 Мана. Чи олныг сургаад тэнхээгүй гаруудыг хүчтэй болгов. 4 Чиний үгс нь бүдрэгчийг босгодог бөлгөө. Чи бөхийх өвгүүдийг тэнхрүүлэв. 5 Зүгээр эдүгээ чамд хүргэсний тул чи сацан чиний хүртэл хүрсний тул гашуудна. 6 Чиний бурхнаас айх нь чиний түшлэг биш үү? Чиний зөвт явдал ч чиний найдлага биш үү? 7 Аль хэн буруугүй байтал хоосорсон буюу. Аль хэн зөвт байтал эвдэрсэн буюу, хэмээн санатугай! 8 Миний үзсэнээр хилэнцийг хагалагчид хийгээд хорыг цацагчид нь түүний үрсийг хаддаг. 9 Тэд гэвэл, бурхны хуй шуургаар эвдрэн, түүний уурын амьсгалаар хоосруулагдана. 10 Арсланы урхирал хийгээд хар арсланы дуу нь зогссон бөгөөд, залуу арслангуудын шүдэд нь эвдэрсэн буй. 11 Хүчит арслан нь олзгүйн тул үхсэн буй. Эм арсланы зулзагад нь тараагдсан буй. 12 Надад нэг хэрэг нь нууцаар хүргэгдэв. Миний чих нь түүнээс өчүүхнийг авав. 13 Шөний г үзэгдлүүдийн санаачлагад хүний чанга нойроор дарагдах цагт 14 Аюул хийгээд чичрэл нь надад учрав. Түүнээс миний хамаг ясууд нь чичрэв. 15 Тэр цагт нэг тодотгол нь миний өмнө өнгөрөв. Тийн бөгөөд миний бииеийн үс нь үзүүрээрээ босов. 16 Тэр нь зогсов. Зүгээр би түүний хэв дүрмийг үзэж эс чадав. Дүрс нь миний нүдний өмнө бөлгөө. 17 Аниргүй атал би нэг дууг сонсов. Тэр дуу нь ийн; Хүн нь бурхнаас зөвт болох бөгөөд хүн ч түүнийг боловсруулагчаас ариун болох буюу. 18 Мана. Тэр нь өөрийн боолуудад үл түшиж, өөрийн анхилуудыг үл сайшаана. 19 Тийм болбол шавар гэрүүдэд суугдыг яахин сайшаах буюу тэдний суурих нь шороонд мөн. Тэд нь хорхойд адил дарагдана. 20 Тэд нь өглөөнөөс үдэш болтол тасалдан ажиглалгүйгээр үргэлжид хоосордог. 21 Тэдний сайн чанар нь өнгөрөх биш үү? Тэд нь цэцэнд үл хүрэн үхдэг.
Тавдугаар бүлэг
1 Эдүгээ дуудан, хэн чамд хариу өгөх буюу, Бас чи ариунуудаас альт хэнд эргэх юу? 2 Тэр юуны тул гэвэл, уур нь тэнэгийг тасална. Бас атаархал нь ухаангүйг ална. 3 Би тэнэгийн үндэст болсныг үзэв. Зүгээр би түүний суудлыг эвдрэлд шийтгэв. 4 Түүний хөвгүүд нь аймшиггүй байдлаас хол буй. Тэдний шийдвэрт дарагдахад аврагч үгүй буй. 5 Тэдний хадах тариаг өлсөгч нь идэн, халгайнуудаас булаана. Хулгайч нь тэдний эд таваарыг залгина. 6 тэр юуны тул гэвэл, зовлон нь шорооноос үл гарна. Гашуудал ч газраас үл ургана. 7 Тийн боловч нисэгчийн үрс нь нисэн дэгдэх мэт, хүн нь зовлонд төрөгдсөн буй. 8 Би аугаа хүчтээс эрин; Бурханд хэргээ тушаах бөлгөө. 9 Тэр нь ялангуяа их хийгээд сэтгэшгүй юмнуудыг үйлдэн, тоогүй олон гайхамшиггуудыг үйлддэг. 10 Тэр нь дэлхийн нүрийн дээр бурууг оруулан, хээрүүдийн нүрийн дээр усыг илгээдэг. 11 Тэр нь доордуудыг дээр тавин гашуудагчдыг авралд өргөнө. 12 Тэр нь мэхчүүдийн аргыг зогсооно. Тийн бөгөөд тэдний гарууд нь зоригоо бүтэж үл чадна. 13 Тэр нь цэцнүүдийг тэдний мэхэнд барина. Тэд нь аргатуудын зөвлөгөөнийг дэмий болгоно. 14 Тэд нь өдөр харанхуйд гүйн, шөнөөр үдийн цагт тэмтэрдэг. 15 Зүгээр тэр нь зүхэгдэгсдийг тэдний амнаас авран үгээгүүнүүдийг хүчтийн гараас аврах буй. 16 Тийн бөгөөд үгээгүүнүүдийг хүчтийн гараас аврах буй. 16 Тийн бөгөөд үгээгүүнүүдэд найдлага мөн буй. Хилэнц нь амаа хаана. 17 Бурхны сургасан хүн нь амгалан мөн. Тийн бөгөөд аугаа хүчтэнээ суртлаас бүү жигш. 18 Тэр юуны тул гэвэл, тэр нь зовоовч амруулна. Тэр нь шархдуулавч түүний мутар нь эдгээнэ. 19 Тэр нь зургаан зовлонгоос чамайг аврах буй. Долоод ч хор нь чамд үл хүрэх буй. 20 Тэр нь зудад үхлээс хийгээд дайнд илдийн ирний эрхээс чамайг аврах буй. 21 Чи хэлний цохилгоос нуугдах бөгөөд ирэх эвдрэлээс үл айх буй. 22 Чи эвдрэл хийгээд зудыг ихээж, газрын ангуудаас үл айх буй. 23 Тэр юуны тул гэвэл, чи хээрийн чулуудтай нөхцөх бөгөөд хээрийн ан нь чамтай эвтэй болох буй. 24 Бас чи өөрийн гэрийн амрыг мэдэх бөгөөд өөрийн суудлыг шинжлэхэд үл алдах буй. 25 Жич чиний хөрөнгө нь олон болох бөгөөд чиний үрс ч газрын өвс мэт олон болох хэмээн чи мэдэх буй. 26 Тарианы боолтын өөрийн ширд хадагдах мэт түүнчлэн чи боловсрох их насанд хүүрийн булшнуудаа хүрэх буй. 27 Мана. Бид үүнийг бэдрэн олов. Энэ мэт мөн буй. Сонсоод өөрийн сайны тул үүнийг мэдтүгэй! гэлээ.
Зургадугаар бүлэг
1 Тийн бөгөөд Иов нь хариу өгүүлрүүн; 2 Аяа, миний зовлон нь үнэхээр цэнлэгдэх бөгөөд миний гашуудал нь чинлүүр дээр цуг тавигдах болтугай! 3 Тэр юуны тул гэвэл, тэд нь эдүгээ далайн элснээс хүнд болох бөлгөө. Тиймийн тул миний үгс нь хоосон буй. 4 Тэр юуны тул гэвэл, аугаа хүчтний сумнууд нь миний дотор буй бөгөөд тэдний хор нь миний зүрхийг уйтгарлуулна. Бурхны зарлиг нь миний тус зэрэглэгдэнэ. 5 Илжиг нь өвстэй атал янцгаах юу. Шар нь идээтэй атал, мөөрөх юу. 6 Амтгүй юмыг давсгүйгээр идэгдэх буюу. Өндөгний цагаанд амт буй буюу. 7 Миний зүрхний хүрэхүйеэ эс дурласан юм нь миний гашуудлын цагт миний талх мэт болов. 8 Аяа, би гоёлоо олох болтугай! Бурхан нь миний хүссэнийг өгөх болтугай! гэвэл, 9 Бурхан нь намайг таслан, мутраа сунгаад намайг үхүүлэх болтугай! 10 Тийн болбол би үүнээс хойно амрыг хүртэн гасландаа баясах бөлгөө. Тэр нь үл гамнах болтугай! Тэр юуны тул гэвэл, би ариуны үгсийг эс мэхэлзсэн буй. 11 Миний найдахын тул миний хүч нь юун буй. Миний найдахын тул миний хүч нь юун буй. Миний амиа уртатгахын тул миний эцэс юун буй. 12 Миний хүч нь чулууны хүч буюу. Миний мах нь зэс мэт буюу. 13 Аяа, миний биед тус буй буюу. Үгүй буй бөгөөд тэнхээ нь надаас гаргагдсан буй. 14 Зовлонтод түүний нөхөр нь хайрыг үзүүлэх ёстой буй. Зүгээр тэр нь аугаа хүчтээс айхаа огоорно. 15 Миний ах дүү нар нь горхи мэт мэхт болгоод голын урсгалууд мэт өнгөрдөг. 16 Урсгалууд нь мөсөөр булингар болсон буй. Тэдний дотор цас нь хайлав. 17 Тэд нь халуун болсон цагтаа үгүй болоод халуун ахуйд өөрийн орноос зугтана. 18 Тэдний замын явдал нь эргэж уур болоод дэгдэн гээгдэнэ. 19 Тимийн чуулган нь зүтгэлээр бэдэрсэн бөгөөд Шибийн аялагчид нь тэдний тул ангана. 20 Тэд нь ичнэ. Тэр юуны тул гэвэл, тэд нь найдсан бөлгөө. Тэд нь тэнд хүрээд гутамшигт болно. 21 Тэр мэтээр та юу ч үгүй болов. Та миний доорд байдлыг үзэн айна. 22 Би ийн; Над авчирагтун! Эсвэл миний тул таны эд таваараас шанг өргөгтүн! 23 Эсвэл намайг дайсны гараас аврагтун! Эсвэл дарагчидын гараас намайг тонилгогтун! хэмээн өгүүлсэн буюу. 24 Та намайг сургах бөгөөс би дуугүй биш үү. Жич миний үйлдсэн бурууг над мэдүүлэгтүн! 25 Зөвт үгс нь ямар хүчит буй. Зүгээр таны зэмлэлгээ нь юуг зэмлэ юу. 26 Та үгс хийгээд зовлонг мэдүүлэх үгсийг зэмлэхээ хяна юу. 27 Үнэхээр та тусгүй байгчийг үарж өөрийн нөхрийн тул хүнийг малтана. 28 Тиймийн тул эдүгээ хангалтаар намайг харагтун! Би таны өмнө боловч худлаар өгүүлсэн буюу. 29 Буцаж хайрлагтун! Хилэнцгүй болвоос буцагтун! Үүнд би зөвт болох буй за. 30 Миний хэлний дээр ямар хилэнц буй буюу. Миний ам нь хорыг шинжилж үл чадна.
Долдугаар бүлэг
1 Хүний тул дэлхийн дээр тогтоогдсон цаг буй биш үү. Түүний өдрүүд нь хөдөлмөрчийн өдрүүд мэт буй биш үү. 2 Боол нь сүүдрийг маш хүсдэг бөгөөд хөдөлмөрч нь шангаа хүлээдэг мэт, 3 Түүнчлэн би хоосон саруудыг өмчилсөн буй. Зовлонт шөнүүд нь над тогтоогдсон буй. 4 Би хэвтэхдээ ийн; Би хэзээ босох буюу. Шөнө нь хэзээ өнгөрөх буюу хэмээн өгүүлэн үүр цайтал амаргүйгээр эцнэ. 5 Миний махбод нь хорхойнууд хийгээд нийлэх шороогоор өнгөгдсөн буй. Миний арьс нь хагарч хатна. 6 Миний өдрүүд нь цэнгэлийг нэхэгчийн урхицаас хурдан болоод найдлагагүйгээр дуусна. 7 Аяа, миний амь нь салхи мөн хэмээн санан үйлд. Тийн бөгөөд миний нүд нь сайныг дахин үл үзэх буй. 8 Намайг үзэгч нүд нь намайг дахин үл үзэх буй. Чиний нүдний намйг харах байтал би үгүй болох буй. 9 Үүл нь хоосрон үл харагдах мэт түүнчлэн үхэгсдийн оронд буугч нь үл гарах буй. 10 Тэр нь өөрийн гэрт дахин үл харих бөгөөд, түүний нутаг нь түүнийг дахин үл тахих буй. 11 Тиймийн тул би анаа үл зогсоон, зүрхний гаслангаараа өгүүлэн, сүнсний зовлонгоороо гашуудах буй. 12 Миний могой эсвэл луу болсны тул чи миний дээр харуулыг тавьсан буюу. 13 Миний дэвсгэр нь намайг амраах бөгөөд миний хэвтэр нь миний гашуудлыг зогсоох буй хэмээн миний өгүүлэхэд 14 тэнд чи намайг дүүднүүдээр айлган, үзэгдлүүдээр намайг цогооно. 15 Тиймийн тул миний сүнс нь дарагдал хийгээд үхлийг амиас үлэмж сонгож хүснэ. 16 Би амиас жигшин, мөнхөд амьд байхыг үл хүснэ, намайг байлга. Тэр юуны тул гэвэл, миний өдрүүд нь дэмийрэл буй. 17 Хүн гэвэл, юу буй. Чиний түүнийг тэжээж, чи түүний дээр сэтгэлээ тавьсан буюу. 18 Түүнийг чи өглөө бүрт торчиж, агшин бүрт түүнийг шинжилсэн буюу. 19 Чи хэзээ болтол надаас үл хагацан миний нулимсаа залгих чөлөөг над үл өгөх юу. 20 Хүнийг тэтгэгч ээ! Би нүглийг үйлдэв. Би чамд юуг бүтээж чадах юу. Чи юуны тул өөрийн тул намайг бүлэнч болгон тавьсан буюу. Үүний учраас би өөрийн биед ачаа болсон буй. 21 Чи миний бурууг юуны тул үл өнгөрүүлэн миний хилэнцийг намайг аваачина. Тэр юуны тул гэвэл, би сая шируйд хэвтээд чиний намайг өглөөгөөр бэдрэхэд үгүй болох буй гэв.
Наймдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Шүдийн аймгийн Билдэди нь хариу өгүлрүүн; 2 Чи хэзээ болтол энэ мэт үгсийг өгүүлэх буюу. Чиний амны үгс нь хэзээ болтол хэцүү салхи мэт болох буюу. 3 Бурхан нь шийдвэрийг хазгай болгоно. Аугаа хүчит нь зөвийг хазгай болгоно. 4 Чиний хүүхдийн түүний тус нүглийг үйлдсэний тул тэр нь тэдний буруугийн тул тэднийг огоорсон боловч, 5 Чи бурхнаас эрж, аугаа хүчтэнд залбиралаа өргөхдөө 6 ариун хийгээд зөвт байсан боловч, тэр нь эрхгүй чиний тул сэрж чиний зөвт сэтгэлийг бүтээмжит болгох бөлгөө. 7 Чиний эхэн нь бага боловч, чиний эцэс нь ихэд үлэмжлэх бөлгөө. 8 Эдүгээ урьд үеэс асууж, тэдний эцэ нарыг турчих болтол үйлд. 9 Тэр юуны тул гэвэл, би өчигдөрийн бөгөөд юу ч эс мэднэ. Бидний дэлхийн дээр өдрүүд гэвэл сүүдэр мэт мөн буй. 10 Тэд нь чамайг сургаж, чамд өгүүлэн зүрхнээсээ үгсийг мэдүүлэх биш үү. 11 Хулс нь шивэргүй газар ургана. Зэгс нь усгүй болвоос үхнэ. 12 Тэр ногоон болон атал эс хэтсан боловч, бус өвсөөс урьд хувхайрах буй. 13 Бурхны аливаа умартагчийн явдлаас нь тийм буй. Мэхт нүүртээ найдлага нь тэр мэтээр хоосрох буй. 14 Түүний түшлэг нь хоосруулагдах бөгөөд түүний найдлага нь агалчийн шилсэн гэр мэт болох буй. 15 Тэр нь өөрийн шилсэн гэрт түших боловч үл байх буй. Түүний дээр биеэ тэнхэрүүлэх боловч үл наслана. 16 Тэр нь нарны өмнө ногоон болсон бөгөөд, түүний гишүүд нь цэцэрлэгийн дотор дэлгэрнэ. 17 Түүний үндэс нь овооны ороогдсон бөгөөд чулуудын орныг туршина. 18 Хэрвээ тэр нь өөрийн орноос түүний хоосруулан үл тонилговоос би чамайг эс үзэв. хэмээн өгүүлэх буй. 19 Мана. Энэ нь үтэр өнгөрөх жаргал болох бөгөөд, тоосноос бусад нь ургах буй. 20 Мана. Бурхан нь төгсөтгөсөнөөс үл жигших бөгөөд мууг үйлдэгчидийн гаруудыг үл тэнхэрүүлэх буй. 21 Эдүгээ боловч тэр нь чиний амыг инээлгээр дүүргэн, чиний уруулуудын цэнгэлдэхээр дүүргэх буй. 22 Чамайг өшөөлөгчид нь ичгүүрээр хучигдах бөгөөд, муугийн суудал нь үгүй болох буй гэв.
Есдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд Иов нь хариу өгүүлрүүн; 2 Үнэхээр тэр мэт мөн буй хэмээн би мэднэ. Тимйн боловч хүн нь бурхны өмнө яаж зөвт болох буюу. 3 Хэрвээ бурхан нь түүнтэй хэрэлдэх таалваас, тэр нь мянган буруугаас нэгний тул хариу өгүүлж л чадах бөлгөө. 4 Тэр нь зүрхээр цэцэн, хүчээр чадалт амой. Хэн түүний тус эсэргүүцвээс бүтээмжит болох буюу. 5 Тэр гэвэл, уулдыг аваачивч тэд нь үл мэднэ. Тэр нь тэднийг хилэнгээрээ хөмрүүлнэ. 6 Тэр нь дэлхийг түүний орноос хөдөлгөнө. Тийн түүний суурьд чичирнэ. 7 Тэр нь наранд жигшвээс нар нь үл гарна. Тэр нь оддыг тамгална. 8 Тэр ганцаар огторгуйг дэлгэн далайн давалгааны дээр явна. 9 Тэр нь амжсан хошуу хийгээд гурван марал одод ба, долоон одон хийгээд өмнө зүгийн тосуудыг бүтээв. 10 Тэр нь бэдрэгдшгүй их үйлсийг үйлдэн тоолшгүй гайхамшигуудыг үйлдэнэ. 11 Мана. Тэр нь намайг өнгөрөвч, би түүнийг үл харна. Бас тэр нь явавч би түүнийг үл ажиглана. 12 Мана. Тэр нь аваачивч түүнийг хэн зогсоох буй. Чи юуг үйлдэнэ хэмээн хэн түүнд өгүүлэх буюу. 13 Хэрвээ бурхан нь уураа үл хариулах бөгөөс эл, маш хүчтэн нь түүний доор бөхийх буй. 14 Тийн бөгөөд би яаж түүнд хариу өгүүлэн түүнд үгсийг сонгож болох буюу. 15 Би зөвт болсон боловч түүнд хариу үл айлтгах бөлгөө. Зүгээр заргачдаа залбиралыг өргөх буй. 16 Хэрвээ тэр нь миний дуудахад хариу зарлиг болсон боловч, түүний миний дууг сонсохыг би үл итгэх бөлгөө. 17 Тэр юуны тул гэвэл, тэр нь намайг хуй шуургаар таслан миний шархуудыг шалтаггүйгээр үлэмжлүүлнэ. 18 Тэр нь намайг үл амьсгалуулан, намайг гашуун зовлонгуудаар дүүргэв. 19 Хүчний учир өгүүлвээс Мана. тэр нь хүчит мөн. Шийдвэрийн учир гэвэл хэн надад цагийг тогтоох буюу. 20 Хэрвээ би биеэ зөвт болговоос, миний ам нь намайг буруушаах бөлгөө. Би төгс мөн хэмээн өгүүлвээс миний ам нь намайг бурууд болгох бөлгөө. 21 Би төгс мөн хэмээн өгүүлвээс, би сүнсээ үл мэдэн амиа өшөөлэх бөлгөө. 22 Тиймийн тул ямагт энэ үгийг би өгүүлэх гэвэл, тэр нь тоос хийгээд хилэнцтийг ялгалгүйгээр тасалдаг. 23 Ташуур нь Хкад тасалваас тэр нь буруугийн шинжлэлийг нээх буй. 24 Дэлхий нь муугийн гарт өгөгдсөн буй. Заргачидын нүүр нь бүрхэгдсэн буй. Тийн бус бөгөөс эл, тэр нь хэн буй. 25 Миний өдрүүд нь алгаас хурдан буй. Тэд нь өнгөрөн сайныг үл үзнэ. 26 Тэд гэвэл түргэн онгоц мэт өнгөрөн, олзын дээр буугч бүргэд мэт яарна. 27 Би гашуудалаа мартан зовлонгоо орхиод амрах буй хэмээн өгүүлвээс 28 Хамаг зовлонгуудаасаа айх буй. Чи намайг зэмгүй үл болгох хэмээн би мэднэ. 29 Хэрвээ би хилэнцэт болвоос би юуны тул дэмийгээр зовно. 30 Би биеэ цасны усаар угааж, гараа их савангаар арилгах боловч, 31 Чи намайг нүхэнд хаях бөгөөд миний хувцас ч намайг өшөөлөх бөлгөө. 32 Тэр юуны тул гэвэл, миний түүнд хариу өгүүлэхийн тул хийгээд бидний шүүвэрт оролцохын тул тэр нь над адил хүн бус буй. 33 Бас бид хоёулны дээр гараа тавивч гэвэл, бидний хооронд шүүгчгүй буй. 34 Зүгээр тэр нь айлгаар надаас холдуулах болтугай! Түүнээс эмээлгэ нь намайг үл айлгах болтугай! 35 Тийн болвоос би өгүүлэн түүнээс үл айх бөлгөө. Зүгээр тэр мэтээр би эдүгээ үйлдэж үл чадах буй.
Аравдугаар бүлэг
1 Би амьд байхад залхуурна. Би дотроо гомдохоо болиод сүнсний гашуунаараа өгүүлэх буй. 2 Бурханд миний айлтгах нь ийн; Намайг засагт үл унаган миний тус юуны тул эсэргүүцэхээ надад өгүүлэн соёрх! 3 Чиний намайг даран, өөрийн мутрын үйлдвэрээс жигшиж, хилэнцтийн зөвлөгөөний дээр гийгүүлэх нь сайн буюу. 4 Чи махбодын нүдэт буюу. Чи хүний үзэхийн ёсоор үзнэ. 5 Чиний өдрүүд нь хүний өдрүүд мэт бөгөөд, чиний жилүүд нь хүний жилүүд мэт буюу. 6 Тэр юуны тул гэвэл, чи миний хилэнцийг бэдрэн миний нүглийг шинжилнэ. 7 Чи миний муу бусыг мэднэ. Зүгээр хэн ч чиний мутраас аварч үл чадна. 8 Чиний мутар нь намайг боловсруулан, бүрнээр бүтээв. Тийн бөгөөд чи намайг залгих буюу. 9 Намайг шавар мэт боловсруулсанаа санан соёрх! Тийн бөгөөд чи намайг шороонд буцаах буюу. 10 Ча намайг сүү мэт асган, хуруудын тул өрөм мэт ихдүүлсэн буюу. 11 Чи намайг арьс хийгээд махаар өмсгөөд яс хийгээд ширвэсээр хүрээлсэн биш үү. 12 Чи надад амь хийгээд хайрыг өгсөн буй. Чиний хичээх нь миний амьсгалыг тэтгэв. 13 Тийн боловч чи эднийг зүрхэндээ нуусан буй. Эд чиний зоригууд мөн хэмээн би мэднэ. 14 Хэрвээ би нүглийг үйлдвээс чи намайг ажиглан хилэнцээс зэмгүй үл болгох буй. 15 Хэрвээ би муу болвоос нада зовлон болох буй. Би зөвт болвоос толгойгоо өргөж үл болох, би ичгүүрээр дүүрэн болов. Миний зовлонг үзэн соёрх! 16 Чи догшин арслан мэт миний тус хөөж, гайхамшигт хүчээ миний тус үзүүлнэ. 17 Чи сэжлэлүүдээ миний тус дахиж, хилэнгээ миний тус үлэмжлүүлнэ. Улиралууд хийгээд дайн нь миний тус ирнэ. 18 Тийн бөгөөд чи намайг умайгаас юуны тул гаргав. Аяа, хэрвээ би үхсэн бөгөөд нүд ч намайг эс үзсэн болвоос сайн болох бөлгөө. 19 Хэрвээ би эс байсан мэт болоод, умайгаас хүүрийг булшинд аваачигдсан болвоос сайн болох бөлгөө. 20 Миний өдрүүд нь өчүүхэн биш үү. Миний үл буцахаар харанхуй хийгээд үхлийн сүүдрийн газарт гэвэл, шөнө дүлийн харанхуй мэт хар хийгээд 21 Үхлийн сүүдэр угтаалгүй газар ба түүний гэгээ нь шөнө дөлийн харанхуй болсон газарт миний одохоос урьд 22 Миний бяцхан цаг амрахын тул намайг тавин үйлд гэв.
Арван нэгдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд Нэ Мэ аймгийн Зуфар нь хариу өгүүлрүүн; Олон үгст хариу өгүүлэгдэх ёст биш үү. 2 Бас их өгүүлэгч хүн нь зөвт болгогдох буюу. 3 Чиний бардамнах нь хүмүүсийг дуугүй болгох буй. Бас чи элэглэвээс хэн ч чамайг үл ичүүлнэ. 4 Тэр юуны тул гэвэл, чи ийн, миний сургаал нь зөв байсан буй. Би чиний өмнө ариун мөн буй хэмээн өгүүлсэн буй. 5 Зүгээр бурхан нь зарлиг болж чиний тус уруулаа нээж 6 Өөрийн цэцний нууцуудыг чамд үзүүлэх болтугай! хэмээн би хүснэ. Тэр юуны тул гэвэл, тэр нь ахуй юмаас хоёр давхар их буй. Тийн бөгөөд бурхан нь чиний хилэнцийн тэнсүүрээс бага нээв хэмээн мэдтүгэй! 7 Чи бэдэрч бурхныг олно. Чи ацгаа хүчтийг төгстөл олох юу. 8 Тэр огтогуйгаас өндөр буй. Чи юуг үйлдэх юу. Тамын орноос гүн буй. Чи юуг мэдэх юу. 9 Түүний хэмжээ нь дэлхийгээс урт хийгээд далайгаас өргөн буй. 10 Хэрвээ тэр нь хувилгах эсвэл хаах, эсвэл цуглуулах бөгөөс эл, хэн түүнийг зогсоох буй. 11 Тэр юуны тул гэвэл, тэр нь мунхаг хүмүүсийг мэдэн мууг үзнэ. Тийнхүү тэр нь ажиглах биш үү. 12 Тэр юуны тул гэвэл, мунхаг хүн нь зэрлэг илжиг мэт төрөгдсөн боловч цэцэн болохоо санана. 13 Хэрвээ чи зүрхээ бэлэн болгон, гаруудаа түүнд сунгах бөгөөс эл, 14 Хэрвээ чиний гарын дотор хилэнц буй бөгөөс түүнийг гарган гэрүүддээ хилэнцийг бүү байлга. 15 Тийнхүү чи нүүрээ хиргүйгээр өргөн зурмагай болгоод үл айх буй гэвэл, 16 Чи зовлонгоо умартаад өнгөрсөн усад мэт санах буй. 17 Тийн бөгөөд чиний нас нь үдийн цагаас үлэмж хилбэлгэн гарах бөгөөд чиний гэрэл ч өглөө мэт болох буй. 18 Жич, чи найдлагат болсны тул аймшигүй болох буй. Чи шинжилэгдээд аюулгүйгээр амрах буй. 19 Тийнхүү чи амраар суух бөгөөд хэнч чамайг үл айлгах буй. Бас олон нь чиний хайрыг гуйх буй. 20 Зүгээр муунуудын нүд нь сулрах буй. Тэндээс хоргодол нь эвдрэх буй. Тэдний найдлага нь амьсалын гарах мэт хоосорно гэв.
Арван хоёрдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Иов нь хариу өгүүлрүүн; 2 Үнэхээр та улс буй бөгөөд цэцэн нь тантай үхэх буй за. 3 Зүгээр ухаан буй мэт түүнчлэн над ч мөн буй. Би танаас доор бус. Энэ мэтийг хэн эс мэднэ. 4 Би өөрийн нөхөрт элэглэл болов. Тэр нь бурханд дуудсан бөгөөд түүнд хариуг өгөх болтугай! Зөвт шударга хүн нь доромжилогдоно. 5 Хөлөөрөө бүдрэхэд бэлэн байгч нь амраар суугчийн сэтгэсэнээр жигшигдсэн зул мэт буй. 6 Дээрэмдэгчидийн гэрүүд нь амар буй. Бурхныг хилэгнүүлэгчид нь аюулгүй буй. Бурхан нь тэдний гарт элбэгээр оруулна. 7 Тэр юуны тул гэвэл, ангуудаас асууваас тэд нь чамд өгүүлэх бөгөөд, огторгуйгаар нисэгч шувууд нь асууваас эл, тэд нь чамд өгүүлэх буй. 8 Эсвэл газрыг шинжлэн үзвээс тэр нь чамайг сургах буй. Далайн загас ч чамд мэдүүлэх буй. 9 Тэд хамгаас Жахуагийн мутар нь үүнийг бүтээв хэмээн хэн эс мэдэв. 10 Аливаа амьдын амь хийгээд хамаг хүн төрөлтөний амьсгал нь түүний мутарт буй. 11 Ам нь идээг амсах мэт түүнчлэн чих нь үгсийг туршина. 12 Хөгшидөд цэцэн буй. Урт настад ухаан буй. 13 Бурханд цэцэн хийгээд аугаа хүч буй бөгөөд түүнд зөвлөгөөн хийгээд ухаан мөн буй. 14 Мана. Тэр нь эвдэх бөгөөс хэн ч дахин үүдэж үл болох буй. Тэр хүнийг хаах бөгөс хэн ч үл нээх буй. 15 Тэр нь усдыг үл өгвөөс тэд нь хатна. Тэр тэднийг илгээвээс тэд нь дэлхийн дээр уярна. 16 Түүнд аугаа хүч хийгээд төгс оюун буй бөгөөд мэхлэгч хийгээд мэхлэгдэгч нь түүний буй. 17 Тэр нь зөвлөгчдийг таслан аваачиж, заргачидыг тэнэг болгоно. 18 Тэд нь хадын хүлэлгийг тайлан тэдний бэлхүүсийг бүсээр бүслэнэ. 19 Тэр нь ноёдыг тоноод аваачин баатруудыг ч унагана. 20 Тэр нь итгэлтний хэмийг холдуулаад хөгшидийн ухааныг авна. 21 Тэр нь эрхтэний дээр элэглэлийг хүргэн, хүчтэний бүсийг тайлна. 22 Тэр нь харанхуйн нууцуудын илэрхийлэн, нүглийн сүүдрийн гэрэлд гаргана. 23 Тэр нь улсуудыг үлэмжлүүлээд, тэднийг эвдэнэ. Тэр улсуудыг дэлгэрүүлээд тэднийг амаржуулна. 24 Тэр нь газрын тэргүүлэгчидээс ухааныг авч тэднийг зэмгүй хувиар дэмийрүүлнэ. 25 Тэд нь харанхуйд тэмтэрч гэрэлгүй буй. Тийнхүү тэр нь тэднийг согтсон мэт хэлбэлзүүлнэ.
Арван гуравдугаар бүлэг
1 Мана. Миний нүд нь энэ хамгийг үзсэн бөгөөд миний чих нь сонсоод ухав. 2 Таны мэдсэнийг би ч мэднэ. Би танаас доор бус амой. 3 Үнэхээр би аугаа хүчтэд айлтгахад ихэд хүсэн, бурхантай хэргийг хэлэлцэхээ хүснэ. 4 Зүгээр та худлыг үүсгэгчид бөгөөд, бүгдээр тусгүй эмч нар мөн. 5 Аяа, хэрвээ та огт дуугүй байваас энэ нь таны цэцэн мөн болох бөлгөө. 6 Миний ухварыг сонсон, миний уруулын үзүүлэх үгсийг чагнан хайрлагтун! 7 Та бурхны тул буруугаар өгүүлэн түүний тул мэхээр булуугдах юу. 8 Та түүний биеийг таалан бурхны тул хэрэлдэх буй. 9 Түүний таныг шинжлэх нь сайн болох больюу. 10 Хэрвээ та нүүрийг нууцаар таалах бөгөөд эл, тэр нь таныг эрхгүй зэмлэх буй. 11 Түүний сүрт байдал нь таныг айлгах бөгөөд түүнээс айлга нь таны дээр унах биш үү. 12 Таны саналга нь тоос мэт бөгөөд, таны өндөр орд нь шавар өндөр ордод адил буй. 13 Дуугүйгээр байн, намайг үхүүлэгтүн! Над юуч учрах боловч би өгүүлэх буй. 14 Би махаа шүдээрээ барьж амиа гартаа юуны тул тавих буюу. 15 Мана. Тэр нь намайг алавч би түүнд найдах буй. Тийн боловч би өөрийн явдлыг түүний өмнө зөвшөөх буй. 16 Мана. Бурхан нь миний аврал болох буй. Тэр юуны тул гэвэл, мэхт нүүрт нь түүний өмнө ирж, үл болох буй. 17 Миний үгсийг ажиглалтаар сонсон минйи айлтгалыг чихээрээ сонсогтун! 18 Мана. Би өөрийн хэргийг халхлаад зөвшөөгдөх буй хэмээн мэднэ. 19 Намайг шүүвэрт буруушаагч нь хэн буй. Тэр юуны тул гэвэл, би дуугүйгээр байх амьсгалаа гаргах буй. 20 Бурхаан! Ямагт хоёр юмыг надад үйлдэх бөгөөс, би чиний өмнөөс үл нуух буй гэвэл 21 Мутраа надаас холдуулан, айлгаараа намайг үл айлган соёрх! 22 Тийн бөгөөд чиний дуудахад, би хариу өгүүлэх буй. Эсвэл миний өгүүлэхэд чи над хариу зарлиг болон соёрх! 23 Миний хилэнцэс хийгээд нүглүүд нь хэр олон буюу. Миний буруу хийгээд нүглүүдийг надад мэдүүлэн соёрх! 24 Чи юуны тул надаас нүүрээ нууж намайг дайсан мэт тооно. 25 Чи гишгэгдсэн навчийг гарган хуурь тарианы гуурсыг нээх юу. 26 Тэр юуны тул гэвэл, чи миний тус гашуунуудыг бичиж миний бага насны хилэнцсийг миний дээр тогтооно. 27 Бас чи миний хөлийг түшэд оруулан, миний хамаг яявдлыг шинжлэн миний хоёр хөлийн усыг ч ажиглана. 28 Тийнхүү тэр нь омгорхог мэт түлэгдээд, хувцас мэт хорхойд идэгдэх буй.
Арван дөрөвдүгээр бүлэг
1 Эмээс төрөгдсөн хүн нь өчүүхэн өдөрт болоод, зовлонгоор дүүрэн буй. 2 Тэр нь цэцэг мэт гараад цавчигдан, сүүдэр мэт өнгөрөн эс тогтоно. 3 Чи тийм нэгийг нүдээрээ харан өөртэй шүүвэрт оруулах юу. 4 Бузар юмаас ариуныг гаргагч нь хэн буй. Хэн ч үгүй буй. 5 Тийн бөгөөд түүний өдрүүд нь болжлогдсон бөгөөд түүний сарын тоо нь чамтай мөн. Чи түүний үл өнгөрөх хязгаарыг тогтоосон буй. 6 Түүнээс холдон соёрх! Тийнхүү тэр нь амрах бөгөөд шанг авагч мэт өдрөө дуустал байх буй. 7 Тэр юуны тул гэвэл, мод нь цавчигдавч дахин ургах бөгөөд түүний залуу гишүү нь үл зогсох буй хэмээн найдамжит буй. 8 Түүний үндэс нь газарт хөгшрөх бөгөөд, иш нь шороонд үхэх боловч, тэр нь шимээр дахин цэцэглэж, тарьсан нуга мэт гишүүнээ дэлгэрүүлэх буй. 9 Зүгээр хүн нь үхээд өмхийрнө. Хүн нь амьсгалаа, гаргаад, хаана буй. 10 Усад нь далайгаас дутах бөгөөд, горхи ч татаад хуурай болох мэт 11 Түүнчлэн хүн нь хэвтээд үл босох буй. Огторгуйн өнгөртөл үл сэрж нойроос үл босгогдох буй. 12 Аяа, намайг үхэгсэдийн оронд бүрхэж, чиний хилэнгийн өнгөртөл намайг нууж, цагийг тогтоон намайг санан соёрх! ??? 14 Хэрвээ хүн нь үхвээ. Тэр нь амьдрах буюу. Миний хувилах цаг болтол би хамаг тогтоогдсон өдрүүдээ хүлээх буй. 15 Чиний дуудахад би хариу өгүүлэх буй. Чи өөрийн мутрын үйлдвэрийг хайрлах буй. 16 Зүгээр эдүгээ чи миний алимуудыг тоолон, миний хилэнцсийг оёно. 18 Тийн бөгөөд унагч уул нь хоосрох бөгөөд, чулууд нь өөрийн орноос гарна. 19 Усад нь чулуудыг элээнэ. Үерлэлүүд ч газрын шороог аваачина. Тэр мэтээр чи хүнийг найдлагыг эвдэнэ. 20 Чиний түүний тус хэзээ ч хүчилснээр тэр нь одно. Чи түүний нүүрийг хувилган түүнийг цааш илгээнэ. 21 Түүний хөвгүүд нь хүндлэгдсэн боловч, тэр нь үл мэднэ. Тэд нь дарагдсан боловч үл ажиглана. 22 Зүгээр түүний мах нь биеийн дээр өмхийрөх буй. Түүний сүнс нь түүний дээр гашуудах буй хэмээв.
Арван тавдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Тимэны аймгийн Илибчи нь хариу өгүүлрүүн; 2 Цэцэн хүн нь салхины үгсийг өгүүлэн зүүн салхиар хэвлийгээр дүүргэн 3 Тусгүй үгс хийгээд хүчгүй үгсээр өгүүлэх буюу. 4 Чи хөшгийг хэрэггүй болгон бурхны өмнө залбиралыг зогсооно. 5 Тийн боловч чиний ам нь чиний хилэнцийг үзүүлсэн буй. Чи мэртэний хэлийг сунгасан буй. 6 Би бус, харин чиний ам нь чамайг буруушаана. Чиний уруулууд нь чиний тус гэрчилнэ. 7 Чи түргэн төрөгдсөн хүн буюу. Чи уулдаас урьд бүтээгдсэн буюу. 8 Чи бурхны нууц зөвлөгөөнийг сонсоод, өөрийн тул цэцнийг хадгална. 9 Чи бидний эс мэдсэн юмыг мэднэ. Бидэнтэй эс ахуй ч чи ухна. 10 Бидэнтэй их настан хийгээд буурал үстэй буй. Тэдний нас нь чиний эцгийн насаас их буй. 11 Бурхны зүгт гэрэлүүд чамд өчүүхэн буюу. Номхон үг нь чамд юуг бус буюу. 12 Чиний зүрх нь чамайг яаж аваачина. Чиний нүд нь яямар шалтагаар анина. 13 Тэр юу гэвэл, чи сэтгэлээ бурхны тус эргэн, үгсийг амаасаа гаргана. 14 Хүн нь ариун тогтохын тул юу буюу. Эмээс төрөгдсөн нь зөвт болохын тул юу буюу. 15 Мана. Бурхан нь өөрийн ариунуудад үл түшдэг. Огторгуй ч түүний өмнө ариун бус буй. 16 Тийн атал хилэнцийг ус мэт уугч хүн нь эр үлэмж бузар хирт буй. 17 Би чамд үзүүлэх буй. Намайг сонс би өчүүхэнээ өгүүлэх гэвэл, 18 Цэцнүүдийн эс нуусан, харин тэдний эцэг нараас авсаныг өгүүлнэ. 19 Ямагт тэдэнд газар нь өгөгдсөн бөлгөө. Тэдний дунд нэг ч оролт хүн нь эс явав. 20 Тэдний өгүүлсэн нь ийн; Муу нь бүхэл насандаа зовлонт буй. Дарагчийн өдрүүдийн тоо нь нуугдана. 21 Түүний чихэнд аймшигт дуу буй бөгөөд эвдэгч нь эвийн цагт түүний тус ирэх буй. 22 Тэр нь харанхуйгаас буцахдаа үл итгэн, илтээр хүлээгдэнэ. 23 Тэр нь хэрэн талхаа бэдрэн ийн хаана буй хэмээн өгүүлнэ Харанхуй нь өдөр нь тогтоогдсон буй хэмээн тэр нь мэднэ. 24 Зовлон хийгээд гашуудал нь түүнийг айлгана. Тэд нь дайнд бэлэн болсон хаан мэт түүнийг дайлна. 25 Тэр юуны тул гэвэл, тэр нь гараа бурхны тус аугаа хүчтийн тус биеэ бат болгов. 26 Тэр нь түүний тус хүзүүгээр хөнөөж, бамбайн бөх өнцөгүүдийн тус хөнөөв. 27 Тэр нь нүүрээ өөхөөр бүрхээд, бэлхүүсэндээ өөхийг хураана. 28 Тэр нь хоосон балгадад гэвэл эзэнгүй эвдэрхийд хүргэсэн гэрүүдэд суусан боловч 29 Баян үл болох бөгөөд, түүний эд таваар нь үл тогтох буй. Энэ мэт хүний уурс нь дэлхийн дээр магадаар үл дэлгэрэх буй. 30 Тэр нь харанхуйгаас үл одох буй. Галын цог нь түүний гишүүг хатаах буй. Тэр нь өөрийн амины амьсгалаар өнгөрөх буй. 31 Тэр нь мэхлэгдээд дэмий юмд үл түших болтугай! Тэр юуны тул гэвэл, дэмийрэл нь түүний шан болох буй. 32 Түүний хирээс өмнө тэр нь бүтэх бөгөөд түүний гишүү нь ногоон үл байх буй. 33 Тэр нь түүний жимст үзмийн мод мэт унаган, тост мод мэт цэцгээ хаях буй. 34 Тэр юуны тул гэвэл, мэхт нүүртийн гэрийн бүлс нь хоосон болох буй. Гал нь муу бэлгийг авагчидын гэрүүдийг түлэх буй. 35 Тэд хорыг үүсгэн хилэнцийг төрнө. Тэдний сэтгэл нь мэхийг бэлдэнэ гэв.
Арван зургадугаар бүлэг
1 Тийн бөгөөд Иов нь хариу өгүүлрүүн; 2 Би олон энэ мэт үгсийг сонссон буй. Та бүгдээр хэрэггүй амруулагчид буй. 3 Дэмий үгст эцэс болох буюу. Чиний хариу өгүүлэхийн тул чамайг юу баатарлуулна. 4 Бас би танд адил үхүүлж чадах бөлгөө. Хэрвээ таны сүнс нь сүнсний оронд буй болвоос би таны тус үгсийг хурааж, таны тус толгойгоо хөдөлгөж чадах бөлгөө. 5 Зүгээр би таныг амар тэнхрүүлэх бөлгөө. Миний уруулын хөдлөх нь зогсох бөлгөө. 6 Би өгүүлэвч миний гашуудал нь үл багадах, зогсовч юугаар амаржуулагдана. 7 Чи эдүгээ намайг эцэгт миний бүхэл гэрийн бүлсийг хоосруулсан буй. 8 Чи намайг хуниаст болгосон буй. Энэ нь гэрч буй. Миний дарсан байдал нь миний тус босон миний нүүхний өмнө гэрчилнэ. 9 Намайг өшөөлөгч нь хилэнгээрээ тасалж миний тус шүдээрээ хавчина. Миний дайсан нь миний тус нүдээ гаргана. 10 Тэд нь над амаа ангайлган, надаас жигшиж миний газрыг зүхэн, миний тул цуглана. 11 Бурхан нь намайг нүгэлтэд тушааж муунуудын гарт огоорсон буй. 12 Миний амар болоснд тэр нь намайг таалаад миний хүзүүнээс барьж дарав. Тэр нь өөрийн тул намайг бүлэг болгон тавив. 13 Түүний харвагчид нь намайг тойров. Тэр нь миний дотрыг нэвтрүүлэн эс хайрлан, миний цусийг газарт асгав. 14 Тэр нь намайг олон та эвдрэлээр таслан миний тул баатар мэт хөөнө. 15 Би арьсандаа үрмэгийг оёод эврээ тоосоор бузарлав. 16 Миний нүүр нь үлдсэнээр хуучирсан буй. Миний нүдний зовхид үхлийн сүүдэр буй. 17 Энэ нь миний гарт булаалга байсны тул бус буй. Миний залбирал ч ариун болсон буй. 18 Газар аа! Миний цусыг бүү бүрхэг, миний бархирал нь оронгүй болох болтугай! 19 Мана. Эдүгээ миний гэрч нь огторгуйд мөн намайг танигч нь дээд эд мөн буй. 20 Миний үхэл нь намайг элэглэсэн боловч, миний нүд нь бурханд уйлна. 21 Аяа, нэг хүний нөхрийн тул гуйх мэт, хүний тул бурханд гуйхыг хүснэм. 22 Тэр юуны тул гэвэл, өчүүхэн жилийн өнгөрсний хойно би замаараа одож тэндээс үл буцах буй.
Арван долдугаар бүлэг
1 Миний амьсгал нь дарагдсан буй. Миний өдрүүд нь дууссан буй. Хүүрийн булш нь намайг хүлээнэ. 2 Миний өмнө намайг элэглэгчид нь буй бөгөөд миний нүдний өмнө тэдний хараалууд нь байна. 3 Өөртэй зуур?? миний тул тогтоон соёрх! Надтай гараа тавигч нь хэн буй. 4 Тэр юуны тул гэвэл, чи тэдний зүрхийг ухвараас нуусны тул тэднийг үл өргөмжлөх буй. 5 Өөрийн нүхсийг дэмий үгсээр малтагчийн хүүхдийн нүд нь унах буй. 6 Тэр нь намайг улсад үлгэр болгосон буй. Би тэдний өмнө үзэгдэх болов. 7 Тиймийн тул миний нүд нь гашуудлаар харанхуй болсон буй. Миний хамаг мөчид нь сүүдэр мэт болов. 8 Үүний учир шударгууд нь гайхах бөгөөд буруугүйнууд нь мэхт нүүртийн тус босох буй. 9 Жич, зөвт нь заль даган баримтлан байх бөгөөд ариун гарт нь хүчээ нэмэх буй. 10 Зүгээр та бүгдээр харьж яван хайрлагтун! Тэр юуны тул гэвэл, би таны дотор нэг ч цэцнийг үл олно. 11 Миний өдрүүд нь дууссан буй. Миний зоригууд гэвэл миний зүрхийг эдэлсэн зоригууд нь эвдэрсэн буй. 12 Өдрийн оронд шөнө нь над тогтоогдсон буй. Гэрэл нь харанхуйд ойртоно. 13 Хэрвээ би хүлээх бөгөөс хүүрийн булш нь миний гэр болох буй. Би дэвсгэрээ харанхуйд тавина. 14 Би өмхийрэлийг чи миний эцэг мөн хэмээн нэрийдэн, хорхойг чи миний эх хийгээд эгч мөн хэмээн нэрийдсэн буй. 15 Тийн бөгөөд миний найдлага нь хаана буй. Миний найдсаныг хэн үзэх буюу. 16 Тэд нь булшны аниргүйгээр буух буй. Бид шороон хамтаар амралцах буй хэмээв.
Арван наймдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Шиүдийн аймгийн Билдиди нь хариу өгүүлрүүн; 2 Та хэзээ үгсээ дуусах буюу. Таны ухаант болсны хойно бид ч хэлэлцэх буй. 3 Бид юуны тул мал мэт туугдан, чиний өмнө ариун бус мэт болох буюу. 4 Аяа, хилэнгээрээ биеэ таслагч аа! Газар нь чиний тул орхигдох буюу. Хад нь өөрийн орноос хөдлөх буюу. 5 Мана. Хилэнцтэний гэрэл нь унтрах бөгөөд түүний галын дөл нь үл гийлгэх буй. 6 Түүний гэрт гэрэл нь харанхуй болох бөгөөд түүний зул нь түүний дээр унтрах буй. 7 Түүний хүчний алхалууд нь дарагдах бөгөөд, түүний зөвлөгөө нь түүнийг унагах буй. 8 Тэр юуны тул гэвэл, тэр нь өөрийн хөлөөр өлмийд хаягдсан бөгөөд урагт одно. 9 Өөш нь нь өөшөөс барих бөгөөд, тоногчид нь түүнийг хүлэх буй. 10 Түүний тул аргамж нь газарт нуугдсан бөгөөд, түүний тул занга нь замд хэвтэнэ. 11 Аймшигууд нь түүнийг аливаа зүгт айлгаж хөөлөө. 12 Түүний хүч нь сулрах бөгөөд түүний эвдрэл нь түүний дэргэд бэлэн болох буй. 13 Тэр нь түүний биеийн хүчийг таслах буй. Үхлийн тэргүүн төрөгдсөн нь түүний хүчийг таслах буй. 14 Түүний найдлага нь түүний гэрээс үндсээр гаргагдах бөгөөд энэ нь түүнийг аймгийн хаанд авчирах буй. 15 Эд нь түүний гэрт суух бөгөөд түүнд юу ч үл байх буй. Хүүр нь түүний нутагт цацагдах буй. 16 Түүний үндсүүд нь хатах бөгөөд түүний гишүү нь дээрээс огтлогдох буй. 17 Түүний дуртгал нь газраас гээгдэх бөгөөд тэр нь зэхлиндээ нэргүй болох буй. 18 Тэр нь гэрлэх харанхуйд гаргагдаад ертөнцөөс хөөгдөх буй. 19 Тэр нь өөрийн улсын дотор хөвгүүн ач ч үгүй болох бөгөөд түүний нутгуудад хэн ч үл үлдэх буй. 20 Түүний үеийн улс нь аюулд дарагдсан мэт түүнчлэн хойдохь үе нь түүний өдрийн учир гайхах буй. 21 Үнэхээр муунуудын нутгууд нь тэр мэт болох бөгөөд бурхны эс танигчийн орон нь тэр мэт болох буй хэмээв.
Арван есдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд Иов нь хариу өгүүлрүүн; 2 Та хэзээ болтол миний сүнсийг зовоож үгсээр намайг эвдэх буй. 3 Та арвантаа намайг доромжилоод ичингүйгээ над хорыг хүргэдэг. 4 Хэрвээ би үнэхээр бурууг үйлдсэн болвоос, миний буруу нь миний дээр байх биш үү? 5 Та миний тус бардамлах бөгөөс эл, миний ичгүүрийг миний тус илэрхийлэгтүн!. 6 Бурхан нь намайг унагаад, өөрийн өлмийд оруулав хэмээн мэдэгтүн! 7 Мана. Би хорын учир бархиравч үл сонсоно. Их дуугаравч шүүвэргүй буй. 8 Тэр нь миний замыг хүрээлсэн буй. Тийнхүү би өнгөрч үл чадна. Тэр нь миний мэрүүдийн дээр харанхуй тавив. 9 Тэр нь миний сүрт байдлыг надаас аваад, миний толгойгоос титмийн авсан буй. 10 Тэр нь намайг дуустал эвдсэн буй. Тийнхүү би үгүй болсон буй. Тэр нь миний найдлагыг мод мэт сугалж гаргасан буй. 11 Тэр нь миний тус хилэнгээ шатаагаад, намайг өөрийн дайсан мэт болгов. 12 Түүний чуулгад нь цуглалцаа намайг тойрч хүрээг үйлдэж миний гэрийн тойронд буув. Тэр нь миний ах дүү нарыг надаас холдуулсан буй. Миний нүхэс нь над оролтон болсон буй. ??? 14 Миний ойр байгчид хийгээд нүхэс нь намайг танихад зогсоосон буй. 15 Миний гэрт суугчид хийгээд миний шивэгчид нь намайг оролть мэт болгосон бөгөөд би тэдний өмнө бус газрын хүн мэт болсон буй. 16 Миний боолоо дуудахад тэр нь над хариу эс өгүүлэв. Би түүний дэргэд амраа эрэв. 17 Миний амьсгал нь миний гэргийд зохисгүй болсон буй. Би өөрийн хүүхдийн учир гуйсан буй. 18 Жич, хүүхэд нь намайг элэглэн миний босоход миний тус өгүүлнэ. 19 Миний хамаг янаг үгс нь намайг өшөөлнө. Намайг таалагчид нь миний тус урвасан буй. 20 Миний ясад нь миний арьс хийгээд маханд наалдана. Би шүдний арьсаараа дутаасан буй. 21 Миний нүхэс ээ! Намайг хайрлагтун! Тэр юуны тул гэвэл, бурхны мутар нь над хүрсэн буй. 22 Та юуны тул бурхан мэт намайг зүхнэ. Та миний махаар эс цатгагдсан буй. 23 Аяа миний үгс нь бичигдтүгэй! хэмээн хүснэ би. Аяа, тэд нь бичигт дарагдтугай! гэвэл 24 Дуулгийн дээр төмрөөр мөнх наст чулууны дээр сийлэгтүгэй! хэмээн хүснэ. 25 Тэр юуны тул гэвэл, миний золигч нь амьд мөн ахуй хийгээд эцэсдэх цагт дэлхийн дээр байх буй хэмээн мэднэ би. 26 Миний биеийн арьсны эвдэрсний хойно би махбод биеэрээ үзэх буй. 27 Би түүнийг өөрийн тул үзэх буй. Бусын нүд нь харин миний нүд нь харах бөгөөд миний доторх хүслүүд нь бүтэх буй. 28 Зүгээр хэргийн үндэсний найдлага алдсаны тул та ийн; Бид юуны тул түүнийг зүхэх буюу хэмээн өгүүлэх буй. 29 Илдээс айгтун! Тэр юуны тул гэвэл, шийдвэрийг юу ахуйг таны мэдэхийн тул хилэн нь илдийн нэхвэрийг авчирна гэв.
Хорьдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Нэ Зэ мэдийн аймгийн Зуфар нь хариу өгүүлрүүн; 2 Миний санаанууд нь хариу өгүүлэхэд намайг үүний тул яаруулна гэвэл, 3 Би намайг доромжлогчийг сонссон буй. Тийн миний ухааны тодотгол нь намайг хариу өгүүлнэ. 4 Чи эрт эхээс гэвэл хүний дэлхий дээр суулгагдсан цагаас үүнийг үл мэднэ гэвэл, 5 Муунуудын бардамнах нь өнө бус буй. Мэхт нүүртийн баясгалан нь нэг агшин зуур буй. 6 Түүний омгорхог нь огторгуй хүрт эл дэгдэх бөгөөд толгойн үүлэнд хүрэх боловч 7 тэр нь өөрийн хохир мэт мөнөхөд хоорох буй. Тийнхүү түүнийг үзсэн нь тэр хаана нь буй хэмээн өгүүлэх буй. 8 Тэр нь зүүд мэт нисэн үл олдох буй. Үнэхээр тэр нь шөнийн үзэгдэл мэт өнгөрөх буй. 9 Түүнийг үзсэн нүд нь дахиж үл үзэх бөгөөд түүний орон нь түүнийг дахиж үл харах буй. 10 Түүний хүүхэд нь гуйланчидын хайрыг эрэх буй. Түүний гар нь тэдний эд таваарыг хариулах буй. 11 Түүний ясад нь түүний залуу цагийн нүглүүдээр дүүрэн болно. Тэр нь түүнтэй шороонд хэвтэлцэх буй. 12 Хилэнц нь түүний аманд амтат болох бөгөөд тэр нь түүнийг хэл зүг доор нуугаад 13 Гамнал эс орхиж амны дотроо байлгах боловч 14 Түүний тэжээл нь хэвлийний дотор хувилан түүнд могойн сүс болох буй. 15 Тэр нь цадталаа баяжилыг залгисан боловч дахин бөөлжих буй. Бурхан нь түүний биеэс тэдний гаргах буй. 16 Тэр нь могойн хорыг хөөх бөгөөд хилэнцэт хорхойн хэл нь түүнийг алах буй. 17 Тэр голуудын тажуурууд гэвэл бал ба тосоор дүүрэн горхиудыг үл үзэх буй. 18 Тэр үйлдвэрний үрсийг буцааж үл залгих буй. Тэр нь өөрийн уурсны ёсоор хариулж үл жаргах буй. 19 Тэр юуны тул гэвэл, тэр нь үгээгүү ядуунуудыг дараад орхив. Бас түүний үүдсэн гэрийг булаав. 20 Тиймийн тул түүний сэтгэл нь үл хангах буй. Тэр нь хүссэнээсээ юуг ч эс аврах буй. 21 Түүний идэхээс юу ч үл үлдэхийн тул түүний баяжил нь үл байх буй. 22 Тэр нь их цатгаландаа гашуудах буй. Хамаг зовлонтоны гар нь түүний тус ирэх буй. 23 Түүний хэвлийгээ дүүргэхэд бурхан нь түүний дээр хилэнгийн уураа хаян, түүнийг идэн атал түүний дээр оруулах буй. 24 Тэр нь төмөр зэвсэгээс хөндөх боловч зэс нум нь түүнийг хатгах буй. 25 Хэлбэлгэн илд нь татагдаад түүний биеэс гарч түүний хүсээс гарна. Түүний дээр аюулууд байна. 26 Хамаг харанхуй нь түүний нууц газарт хураагдах бөгөөд эс үлээсэн гөл нь түүнийг түлэх буй. Түүний гэрийн дотор үлдсэн нь эвдрэх буй. 27 Огторгуй нь түүний хилэнцийг илэрхийлэх буй. Дэлхий ч түүний тус эсэргүүцэн босох буй. 28 Түүний гэрлийн уурс нь үгүй болох түүний тул уурын өдөр түүний уурс нь горхи мэт урсах буй. 29 Энэ гэвэл муу хүний хувь бөгөөд бурхныг түүний тул тогтоосон өмч мөн буй гэв.
Хорин нэгдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд Иов нь хариу өгүүлрүүн; 2 Миний үгсийг ажиглалтаар сонсогтун! Энэ таны амаржил болох буй. 3 Намайг өгүүлэгтүн! Тийнхүү миний өгүүлсний хойно элэглэгтүн! 4 Миний учир гэвэл миний гомдол нь хүнд буюу. Хэрвээ тийм болвоос миний сэтгэл нь гашуудах ёст биш үү. 5 Намайг ажиглан гайхагтун! Гараа амны дээрээ тавигтун! 6 Би санахдаа айна. Чичрэл нь миний биед хүрнэ. 7 Муунууд нь юуны тул амьд байж, их наст болж, эрхээр хүчит болно вэ? 8 Тэдний үрс нь тэдний өмнө тогтдог бөгөөд тэдний хүүхэд нь тэдний нүдний өмнө тэдэнтэй тогтдог. 9 Тэдний гэрүүд нь амар болон аюулгүй буй. Бурхны айлга нь тэдний тус үл болно. 10 Тэдний бус нь түжитгүүлэн үл алдана. Тэдний үнээ нь төрж үл уурдаг. 11 Тэд нь бяцхануудыг сүрэг мэт гаргадаг. Тэдний хүүхэд нь бүжиглэдэг. 12 Тэд нь хэнгэрэг хийгээд хуурыг барьж, бишгүүрийн дуунд баясдаг. 13 Тэд нь өдрүүдээ жаргалангаар өнгөрүүлж хэв хнайдын үхэгсэдийн оронд буудаг. 14 Тиймийн тул тэд нь бурханд ийн; Биднээс холдтугай! Тэр юуны тул гэвэл, бид чиний явдлыг мэдэхийг үл хүснэ. 15 Бидний түүнд зарагдахын тус аугаа хүчтэн нь хэн буй. Жич, бид түүнд залбирах бөгөөс бидэнд ямар тус болох буй хэмээн өгүүлдэг. 16 Мана. Тэдний бүтээсжит байдал нь тэдний эрхэд бус буй. Тийн боловч би муунуудыг бүү зөвшөөрсүгэй! 17 Муунуудын зул нь хэдий дахиж унтарсан буй. Бурхан нь тэдниий дээр эвдрэлийг тогтоон, хилэнгээрээ зовлонгуудыг хуваана. 18 Тэд нь салхины өмнө тарианы гуурс мэт буй болон хуй шуурганы өмнө хийсгэгдсэн хальс мэт буй. 19 Бурхан нь түүний хилэнцийг түүний хүүхдийн тул хадгалан түүнд хариуг өгөх буй. Тийн бөгөөд тэр нь үүнийг мэдэх больюу. 20 Түүний нүд нь түүний эвдрэлийг үзэх буй. Тэр аугаа хүчтэний хилэнгээс уух буй. 21 Тэр юуны тул гэвэл, түүний саруудын өнгөрсний хойно түүнээс хойно болох гэрт тэр нь ямар хэрэгт буюу. 22 Өдрүүдийг шүүгч бурханд мэдэхийг хэн сургах буй. 23 Нэг нь төгс хүчээрээ амар хийгээд эвт болгон үхнэ. 24 Түүний дотор нь өөхөөр дүүрэн буй бөгөөд, шүүс нь ясдаа норгоно. 25 Бус нэг нь жаргалаар хэзээ ч эс идэн сүнсний гаслангаараа үхнэ. 26 Тэд нь адил ёсоор шоронд хэвтэх буй. Хорхойнууд нь тэднийг бүрхэх буй. 27 Мана. Би таны санаанууд хийгээд таны намайг дарах аргуудыг мэднэ. 28 Тэр юуны тул гэвэл, та ийн; Хүчтийн гэр нь хаана буй. Муунуудын нутгууд нь хаана буй хэмээн асууна. 29 Та аянд явагчидаас эс асуугаад тэдний тэмдгүүдийг эс мэднэ гэвэл 30 Муу хүн нь эвдрэлийн өдөр болтол хадгалагдаад хилэнгийн өдөр ирүлэгдэх буй. 31 Хэн түүний явдлыг түүний нүүрийн өмнө өгүүлэх бөгөөд хэн түүний үйлдсэнээр түүнд хариуг өгөх буюу. 32 Тийн боловч тэр нь хүүрийн булшинд авчирагдах бөгөөд, тэр нь хайрцагын дотор байх буй. 33 Бэлийн зөөлөн шороо нь түүнд аят болох буй. Түүнээс урьд таа томшгүй хүмүүс нь болсон мэт түүнчлэн түүнээс хойно одох буй. 34 Тийн бөгөөд та намайг дэмий юмуудаар яаж амруулах юу. Тэр юуны тул гэвэл, таны хариунуудад худал байна гэв.
Хорин хоёрдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Тимэны аймгийн Иливч нь хариц өгүүлрүүн; 2 Цэцэн нь өөрийн тул туст болох мэт, түүнчлэн хүн нь бурханд туст болох буюу. 3 Чиний биеэ зөвт болгох нь аугаа хүчтэд тааламжит буюу. Чиний явдлаа төгс болгох нь түүнд олз буюу. 4 Тэр нь чиний бишрэлийн тул чамайг зэмлэх буюу. Чамтай шүүвэрт оролцох буюу. 5 Чиний хилэнц нь их биш үү. Чиний буруунууд нь тоо томшгүй биш үү. 6 Тэр юуны тул гэвэл, чи өөрийн ах дүүгээс хариугүйгээр барьцагийг авч үгээгүүн хувцсыг булаасан буй. 7 Чи эцснийг усаар үл уулган, өлссөнд талхыг эс өгсөн буй. 8 Зүгээр хүчит хүнд газар нь өгөгдсөн буй. Тийнхүү хүндэт хүн нь тэнд суусан буй. 9 Чи бэлэвсэдийг хоосноор буцааж өнчидийн гаруудыг эвдсэн буй. 10 Тиймийн тул ургууд нь чамайг тойрно. Аюул нь хэв Хнанд нь чамайг зовооно. 11 Эсвэл чиний үл үзэх харанхуй хийгээд их усад нь чамайг бүрхээнэ. 12 Бурхан нь огторгуйн дээд оронд буй биш үү. Бас оддын тэргүүнүүд нь хэр өндөр ахуйг ү3. 13 Харин чи ийн; Бурхан нь яаж мэдэх буюу. Тэр нь харанхуй үүлний алс шүүж чадах буюу. 14 Зузаан үүлдийн түүнийг бүрхсэний тул тэр нь үл үзэх буй. Жич тэр нь огторгуйг тойрон явна хэмээн өгүүлнэ. 15 Чи муу хүмүүсийн явсан хуучин замыг ажигласан буюу. 16 Тэр гэвэл Хиригээс урьд тасалдав. Галууд нь тэдний суурий хайлуулав. 17 Тэд нь бурханд ийн; Биднээс холдон үйлд хэмээв. Тэр юуны тул гэвэл, аугаа хүчит нь тэдний тул юуг үйлдэх юу. 18 Тийн боловч тэр нь тэдний гэрүүдийг сайнаар дүүргэв. Харин муунуудын зөвлөгөө нь надаас хол болох болтугай! 19 Зөвтөн нь үзэн баясав. Буруугүйнууд нь тэднийг элэглэн инээв. 20 Харин бидний эд уурс нь хоосруудагдсан биш үү. Тэдний үлтгэлийг галаар түлсэн биш үү. 21 Түүнтэй эв орон үйлд. Тийн бөгөөд чамд сайн болох буй. 22 Түүний амаас тогтоолыг аван зүрхэндээ түүний зарлигуудыг хадгалан үйлд. 23 Хэрвээ чи аугаа хүчтэд буцах бөгөөс эл. Чи үүдэгдэх больюу. Хэрвээ чи өөрийн цацар гэрээс хилэнцийг холдуулах бөгөөс эл. 24 Чи мөнгийг тоос мэт хадгалан Уфирын алтыг горхийн чулууд мэт хадгалах больюу. 25 Жич аугаа хүчит нь чиний сан болох бөгөөд их мөнгө нь чамд болох буй. 26 Тэр юуны тул гэвэл, чи аугаа хүчтийг таалан нүүрээ бурханд өргөх буй. 27 Чиний түүнд залбирахад тэр нь чамайг сонсох буй. Чи тангарагуудаа бүтээх буй. 28 Чи тогтоолыг тогтоох бөгөөс эл, тэр нь чиний тул тогтох буй. Тийн гэрэл нь чиний явдлыг гишгүүлэх буй. 29 Тэр юуны тул гэвэл, хүмүүсийн буулгагдахад чи ийн өргөдөл буй хэмээн өгүүлэх буй. Жич, тэр нь доорд сэтгэлтийг тонилгох буй. 30 Тэр нь буруугүй хүний нутгийг аврах буй. Бас тэр нь чиний гарын ариунаар аврагдана хэмээв.
Хорин гуравдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Иов нь хариу өгүүлрүүн; 2 Бас эдүгээ өдөр миний гомдол нь гашуун бөгөөд миний цонилого нь золилгоос хүнд буй. 3 Аяа, хэрвээ би түүний хаана олохыг мэдсэн болвоос би түүний суудалд одох бөлгөө. 4 Би түүний өмнө өөрийн хэргийг үзүүлэн, зөвшөөх үгсээр амаа дүүргэх бөлгөө. 5 Тийн бөгөөд би түүний надад хариу зарлиг болохыг мэдэн түүний над мэдүүлэхийг ухах бөлгөө. 6 Тэр нь их хүчээрээ миний тул булаалдах больюу. Тийн бус эрхгүй тэр нь миний тул бүтээх бөлгөө. 7 Тэнд зөвт нь түүнтэй жаргалд оролцох бөгөөд би өөрийн шүүгчээс мөнхөд аврагдах бөлгөө. 8 Мана. Миний урьдаа явахад, тэр нь үгүй бөгөөд, хойндоо явахад түүнийг үл харна. 9 Түүний зүүн этгээдэд үйлдэхэд би түүнийг үл ширтэн түүний баруун этгээдэд нуусанд түүнийг үл үзнэ. 10 Тийн боловч тэр нь миний явах замыг мэднэ. Түүний намайг шинжилсэний хойно би алт мэт гарах буй. 11 Би хөлөө түүний мөрүүдэд оруулаад түүний замыг сахиад эс төөрөв. 12 Би түүний уруулын зарлигаас эс давж түүний амны үгсийг цээжиндээ хадгалсан буй. 13 Зүгээр тэр нь хувилгалгүй буй. Түүнийг хэ эргүүлж чадах буюу. Бас тэр нь хүссэнээ бүтээнэ. 14 Тэр юуны тул гэвэл, тэр нь миний тул тогтоогдсоныг үйлдэнэ. Бас түүнд энэ мэтээс олон буй. 15 Тиймийн тул би түүний өмнө ахуйгаар зовон түүнийг ажиглахдаа түүнээс ихэд айна. 16 Тийн ахуйд бурхан нь миний зүрхийг зөөлөн болгосон бөгөөд аугаа хүчит нь намайг зовооно. 17 Тэр юуны тул гэвэл, би харанхуйн урьдаас эс таслагдсан буй. Тэр нь надаас харанхуйг бүрхээв.
Хорин дөрөвдүгээр бүлэг
1 Аугаа хүчтэн нь цагуудыг юуны тул эс тогтооно. Бас түүнийг эс таньсан нь түүний өдрүүдийг юуны тул эс үзнэ. 2 Тэд нь гзарын тэмдгүүдийг холдуулан, сүргийг булааж идэн, 3 Өнчиний илжигийг аваачин, бэлэвсэний шарбг барьцаа болгон, 4 Үгээгүүнүүдийг явдлаас хажуугаар явуулна. Тийнхүү газрын дарагдсан нь хамтаар нуулцана. 5 Мана. Тэд нь говийн зэрлэг илжиг мэт олзын тул үүр цайхаас урьд босож хөдөлмөртөө явна. Говь нь тэдэнд хийгээд хүүхдэд нь идээг өгнө. 6 Тэд нь тариаландаа түүний ургасаныг цавчин, хилэнцтэний үзмийн тариаланг хадан 7 Хувцасгүйнүүдийг нүцгэнээр хонуулж, бүрхүүлгүйгээр хүйтэнд байлгана. 8 Тэд уулдын бороогоор норгогдож бүрхэгдэхийн тул хаданд түшнэ. 9 Бас тэд нь өнчидөөс хүүхдийг булаан үгээгүүнүүдийн хувцсыг барьцаа болгон 10 Нүцгэнүүдийг хувцасгүйгээр явуулан, боолтыг өлсгөлөнг тэднээс булаан авна. 11 Тэд хэрмийн хооронд тосыг хийж үзмийг шахах боловч ундаасна. 12 Хүмүүс нь балгасаан зайлна. Зовнигчдын зүрх нь бархирна. Тийн боловч бурхан нь хорыг үл ажиглана. 13 Тэд гэвэл гэрлийн тус эсэргүүцэн, түүний явдлыг эс мэдэн, замууддаа эс байна. 14 Амийг таслагч нь үүр цайхад босон, үгээгүү ядууг алан, шөнө ч хулгайч мэт болно. 15 Тачьяангуйг үйлдэгчийн нүд нь бүрийд хүлээж ийн; Аливаа нүд нь намайг үл үзэх хэмээн өгүүлээд нүүртээ бүрхүүлийг өмсөнө. 16 Тэд нь өөрийн тул өдөр тэмдэглэсэн гэрүдэд харанхуйн цагт орон, гэрлийг үл мэднэ. 17 Тэр юуны тул гэвэл, үүр цайх нь тэдэнд үхлийн шүүдэр мэт мөн. Тэд нь мэдэгдвээс үхлийн шүүдрийн аялгад хүрнэ. 18 Тэд нь усадын дээр хөнгөн юм мэт болоод, хуурай газарт бузар болох буй. Үзмийн тариалангийн үйл нь зогсоно. 19 Ган хийгээд халуун нь цасын усыг ширгээнэ. Тэр мэтээр үхэгсэдийн орон нь нүглийг үйлдэгсэдийг ширгээх буй. 20 Умай нь тэднийг умартах буй. Хорхой нь тэднийг идэх буй. Тэд нь хэзээ ч үл санагдах буй. Тийн бөгөөд хилэнц нь мод мэт идэгдэх буй. 21 Тэр эс төрсөн хөхүүсэрийг таслан, бэлэвсэнд ч сайныг эс үйлдэнэ. 22 Бас тэр нь өөрийн хүчээр хүчтийг татна. Түүний босоход хэний ч амь нь аймшиггүйгээр үл байна. 23 Тийнхүү амар нь өгөгдсөн буй. Тийнхүү тэд нь амраас сууна. Тийн боловч түүний нүд нь тэдний явдлыг ажиглана. 24 Тэд нь нэг цаг болтол эсэргүүцэвч, үгүй болоод хоосорно. Жич, тэд нь хувхайрсан булшинд хамаг хаагдсан мэт болоод, тарианы иш мэт цавчигдана. 25 Хэрвээ тийн бус болбоос хэн намайг худалч болгон миний үгсийг буруушаана гэв.
Хорин тавдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Шиүдийн аймгийн Билдиди нь хариу өгүүлрүүн; 2 Хааны эрх хийгээд хүндлэл нь түүнтэй буй. Тэр нь өөрийн өндөр ордыг эвт болгоно. 3 Түүний чуулган нь дуулдаж болох буюу. Түүний гэрэл нь хэнийг үл гийгүүлэх буюу. 4 Тийн бөгөөд хүн нь бурхны өмнө яаж зөвт болох буюу. Эмээс төрөгдсөн нь яаж ариун болох буюу. 5 Мана. Сар гэвэл үл гийх буй. Одод нь түүний өмнө ариун бус буй. 6 Тийн болвоос хүн нь өмхийрөх бөгөөд, хүний хөвгүүд нь хорхой буй гэв.
Хорин зургадугаар бүлэг
1 Тийн бөгөөд Иов нь хариу өгүүлрүүн; 2 Аяа, чи хүчгүйг яаж таслан, тэнхээгүй гарыг яаж аварсан буюу. 3 Чи цэцэн буссыг яаж зөвлөж, их гүн цэцнийг яаж мэдүүлсэн буюу. 4 Чи хэнд үгсийг өгүүлсэн буюу. Хэний тул амьсгалууд нь чамаас гарав уу. 5 Хүчит өгсөн хийгээд тэдэнтэй байсан нь усдын доор зөвлөлцөнө. 6 Үхэгсэдийн орон нь түүний өмнө нүцгэн буй. Эвдрэл нь бүрхүүлгүй буй. 7 Тэр нь хойд зүгийг хоосон орны дээр дэлхийг юуч үгүйгээр элгинэ. 8 Тэр нь зузаан үйлэндээ усыг хадгалсан боловч үүл нь тэдний доор эс хагарна. 9 Тэр нь өөрийн ширээний нүүрийг холдуулан үүлээрээ бүрхэнэ. 10 Тэр нь гэрэл хийгээд харанхуй нь дуустал усдад хязгаарыг тогтооно. 11 Огторгуйн баганас нь түүний зэмлэхээр чичрэн айна. 12 Тэр нь аугаа хүчээрээ далайг номхотгон, цэцнээрээ омгорхогийг таслана. 13 Тэр нь тодотголоороо огторгуйг чимэв. Бас түүний мутар нь дутаагч могойг бүтээнэ. 14 Мана. Эд нь түүний явдлаас хязгаарууд буй. Харин түүний учир бид ямар бяцхан чимгийг сонсном. Бас түүний аугаа хүчний аянга нь хэн ухаж чадах буюу гэлээ.
Хорин долдугаар бүлэг
1 Жич, Иов нь үгэндээ нэмэн ийн өгүүлрүүн; 2 амьд бурхан нь миний шүүврийг авсан бөгөөд аугаа хүчтэн нь миний сүнсийг гашуудуулав. 3 Үнэхээр миний амины байх бөгөөд бурхны өгсөн тодотголын миний хамарт байн атал 4 Мана. уруул нь хорыг үл өгүүлэх, миний хэл ч мэхийг үл хэлэх буй. 5 Таны зөвшөөх нь надаас хол болох болтугай! Миний үхтэл би өөрийн зөвийг үл орхих буй. 6 Би өөрийн зөвийг чангаар барьж үл тавих буй. Миний зүрх нь миний амьд байтал намайг үл буруушаах буй. 7 Миний дайсан нь буруут мэт болох бөгөөд миний тус эсэргүүцэгч нь хилэнцэт мэт болох болтугай! 8 Тэр юуны тул гэвэл, мэхт нүүрт нь баяжсан боловч бурхны түүний сүнсийг аваачихад түүний найдлага нь юу болох буй. 9 Зовлонгийн түүнд хүрэхэд бурхан нь түүний бархиралыг сонсох буюу. 10 Тэр нь аугаа хүчтээр баясах буюу. Тэр нь хэзээ ч бурханд дуудах буюу. 11 Би танд бурхны хүчийг үзүүлэн аугаа хүчтэнтэй юу ахуйг үл нуух буй. 12 Мана. Та бүгдээр үзээд юуны тул энэ мэтээр тун дэмийрнэ. 13 Бурхнаас муу хүний авах хувь бөгөөд, аугаа хүчтэнээс дарагчидын авах хувь гэвэл ийн; 14 Хэрвээ түүний хүүхэд нь үлэмжилэх бөгөөс энэ нь илдийн тул болой. Түүний ач үрс нь тэжээлээр үл цадах буй. 15 Түүний үлдэгсэд нь үхээд булагдавч тэдний бэлэвсэд нь тэдний учир үл гашуудах буй. 16 Тэр нь мөнгийг тоосон мэт хурааж, хувцсыг шавар мэт бэлдэх бөгөөс 17 Тэр нь бэлдэх боловч, зөвт нь өлсөх бөгөөд, буруугүй нь мөнгийг хуваах буй. 18 Тэр гэрээ хорхой мэт эсвэл харуулчийн барьсан бүрх гэр мэт үүднэ. 19 Тэр нь баян болоод хэвтэвч дахиж үл хураагдах буй. Тэр нь нүдээ нээхэд үгүй болно. 20 Аюул нь усны үер мэт түүний дээр урсах буй. Шөнөөр хуй салхи нь түүнийг хулуух буй. 21 Зүүн салхины түүнийг булаасанаар тэр нь явах буй. Тэр юуны тул гэвэл, сурган нь түүний орноос түүнийг гаргах буй гэвэл. 22 Бурхан нь түүний тус эсэргүүцэн үл гамнана. Түүний мутраас тэр нь хүсэвч үл дутаах буй. 23 Түүний тул улс нь алгаа ташиж түүний орноос түүнийг элэглэлээр зүхэх больюу.
Хорин наймдугаар бүлэг
1 Үнэхээр мөнгөний тул нүх буй. Бас арилсан алтын тул орон буй. 2 Төмөр нь газраас автана. Зэс нь чулуунаас гарна. 3 Хүн нь харанхуйг нэвтэрч цааш хязгаар хүртэл харанхуй хийгээд үхлийн сүүдрийн чулуудыг бэдэрнэ. 4 Урсгалууд нь байгчидын дээр Хнанд гарна. Мана. Тэд нь хөлөө хэрэглэхийг умартана. Тэд нь бууж хүмүүст төөрнө. 5 Газраас талх нь ургана. Тийн боловч түүний дотор гол нь урвуулагдана. 6 Түүний голууд нь Шафирын орон буй бөгөөд алтад олсон ч тэнд олдоно. 7 Энэ замыг шувуу ч эс мэдсэн бөгөөд бүргэдийн нүд нь эс харав. 8 Ангуудын зулзагад нь тэнд эс явсан бөгөөд хүчит хар арслан нь түүний дээр эл аластан буй. 9 Хүн нь гараа хаданд хүргэн, уулыг тэдний сууриас урвуулна. 10 Тэр нь чулуудын дунд голуудыг малтана. Түүний нд нь аливаа эрдэнэ юмыг үзнэ. 11 Тэр нь голуудыг үерлэхийг зогсоон сангуудыг илэрхийлнэ. 12 Зүгээр цэцэн нь хаана олдох буюу. Ухварны орон нь хаана буюу. 13 Хүн нь түүний үнийг эс мэднэ. Тэр нь амьтны газарт үл олдоно. 14 Гүн нь ийн; Тэр нь миний дотор бус буй хэмээн өгүүлнэ. Далай ч миний дотор бус буй хэмээн өгүүлнэ. 15 Ариун алт нь түүний тул үл автах бөгөөд, мөнгө ч түүний үнийн тул үл цэнгэлдэх буй. 16 Тэр нь Уфирын алт хийгээд эрдэнэ ??? ба, Шифирээр үл худалдах буй. 17 Амт хийгээд шим нь түүнд үл адилдагдах буй. Ариун алтны чимэгүүд нь түүнд адил үл болох буй. 18 Сүр хийгээр шилийн учир бү өгүүлэгтүн? Тэр юуны тул гэвэл, энэ цэцний үнэ нь сувдаас их буй. 19 Күсний Дофжи нь түүнд адил бус уу. Тэр нь маш ариун алтаар үл худалдагдах буй. 20 Тийн бөгөөд цэцэн нь хаанаас ирнэ. Ухварны орон нь хаана буюу. 21 Тэр гэвэл хамаг амьтны нүднээс нуугдаад огторгуйгаар нисэгч шувуудаас бүрхэгдсэн буй. 22 Эвдрэл хийгээд үхэл нь ийн; Би чихээрээ түүний алдарыг сонссон буй. 23 Бурхан нь түүний замыг ухаж түүний орныг мэднэ. 24 Тэр юуны тул гэвэл, тэр нь дэлхийн хязгадыг үзэн бүхэл огторгуйн доор ахуйг харна. 25 Тэр нь салхины тул цэнгэлүүрийг үйлдэн усадыг хэмжээгээр хэмжив. 26 Тэр нь буруугийн тул замыг үйлдэн, аянгын цахилгааны мөрийг үйлдсэндээ 27 Түүнийг үзэн мэдүүлэв. Бас түүнийг тогтоож бэдрэв. 28 Тийн бөгөөд тэр нь хүнд ийн; Мана. Эзнээс анх нь цэцэн мөн бөгөөд, муугаас холдох нь ухвар мөн буй хэмээн зарлиг болов гэв.
Хорин есдүгээр бүлэг
1 Бас Иов нь үгэндээ нэмэн ийн өгүүлрүүн; 2 Аяа, өнгөрсөн саруудад надад хэр байсан бөгөөд, бурхны намайг тэтгэсэн цагт байсан мэт түүнчлэн ахуйг хүснэ би. 3 Тэр цагт түүний зул нь толгойн дээр гэгээрэв. Түүний гэрлээр би харанхуйд явав. 4 Миний залуу насны цагт болсон гэвэл, бурхны миний гэрийг миний тойронд байгуулсанд 5 Тэр цагт аугаа хүчтэн нь айлга байсан бөгөөд, миний хүүхэд ч миний дэргэд байсан бөлгөө. 6 Би мөрүүдээ тосоор угаадаг бөгөөд хад нь надад тосны урсгалыг гаргадаг бөлгөө. 7 Тэрхүү цагт би балгасаар хаалгад одож суудлаа зэхид бэлддэг бөлгөө. 8 Залуус нь намайг үзээд биеэ нуудаг бөгөөд хөгшин босож байдаг ба 9 Ноёд нь хэлэлцэхээ зогсон амны дээр гараа тавьдаг бөлгөө. 10 Тэргүлэгчид нь дуугүй байдаг. Тэдний хэл нь амны тагнайд наалддаг бөлгөө. 11 Чих нь намайг сонсохдоо адисладаг. Нүд ч намайг үзэн миний тул гэрчилдэг бөлгөө. 121 Тэр юуны тул гэвэл, би уйлсан үгээгүү ядуунууд хийгээд өнчин ба, таалагчийг авардаг бөлгөө. 13 Эвдрэлд хүрсэний адис нь миний дээр тогтов. Би бэлэвсэний зүрхийг баясав. 14 Би зөвийг хувцас болгон өмсөв. 15 би сохорт нүд болоод доголонд хөл мэт бөлгөө. 16 Би үгээгүүнүүдэд эцэг болоод эс мэдсэн хэргийг нэхдэг бөлгөө. 17Жич би муунуудын соёонуудыг эвдэн тэднээс олзыг булаав. 18 Тийн бөгөөд би ийн; Би өөрийн үхэрт өгөж өдрүүдээ алсан мэт үлэмжлүүлэх буй хэмээн өгүүлэв. 19 Миний үндэс нь усадын дээр дэлгэрэв, 20 Миний алдаршил нь надад шинэтгэгдэв. 21 Улс нь намайг сонсон ажиглаж, миний зөвлөгөөнд дуугүй байв. 22 Миний өгүүлснй хойно тэд нь хариу эс өгүүлэв. Миний хэлэх нь тэдний дээр тогтов. 23 Тэд нь бурууг хүлээсэн мэт түүнчлэн намайг хүлээн хадах цагийн борооны тул мэт амаа ангайлгав. 24 Хэрвээ би тэдэнд инээсэн болвоос тэд нь эс итгэв. Бас тэд нь миний нүүрийн гэрлийг эс доромжилов. 25 Би тэргүүлэгч мэт тэдний явдлыг сонгон, өөрийн чуулганы дунд байгч хаан мэт болон, гашуудагчидыг амруулагч мэт суув.
Гучдугаар бүлэг
1 Зүгээр эдүгээ надаас бага настан нь намайг элэглэв. Тэдний эцэг нарыг би өөрийн сүрний нохойнуудтай адилтгахаас жигших бөлгөө. 2 Тэдний гарын хүч ч надад юун байсан буюу. Тэдний их нас нь эвдэрсэн бөлгөө. 3 Тэд нь өлсгөлөн хийгээд зудын учир хоосон хийгээд эзэнгүй говьд дутааж, 4 Шугуйгаас үндсүүд хийгээд арцуудыг тэжээл болгон малтдаг бөлгөө. 5 Тэд нь айлуудаас гаргагдсан бөлгөө. 6 Тэд нь бэлийн залгаануудад хийгээд газрын агуйнуудад ба хаддад байдаг бөлгөө. 7 Тэд нь шугуйнуудын дунд бархиран, халгайнуудын дор цуглалцдаг бөлгөө. 8 Тэд нь итгэлгүй доод төрөлтөн бөгөөд газраас гаргагддаг бөлгөө. 9 Зүгээр би эдүгээ тэдний дуу болоод тэдний үлгэр ч болов. 10 Тэд нь намайг өшөөлөн надаас холдож, миний өмнө нулимахаас үл цээрлэнэ. 11 Бурхны миний хөвчийг тайлаад намайг зовоосны тул тэд нь миний өмнө хазаарыг авав. 12 Миний баруун гарт залуус нь босон, миний хөлд эсэргүүцэн, өөрийн хорт явдлыг үүсгэнэ. 13 Тэд нь миний замыг эвдэж, миний зовлонд баясна. Хэн ч тэдний тус надад үл тусална. 14 Тэд нь өргөн завсрар мэт ирж, хутгаллаар биеэ мохооруулна. 15 Аюулууд нь миний тус эргэнэ. Миний хүндлэл нь салхиар мэт хийсгэгдсэн буй. Миний амар нь үүл мэт өнгөрнө. 16 Тийн бөгөөд эдүгээ миний амь нь миний дотор асгагдана. Бас зовлонгийн өдрүүд нь намайг барина. 17 Миний яснууд нь шөнөөр хатгагдсан буй. Миний гаслан нь намайг үл амруулна. 18 Зовлон нь их хүчээрээ миний хувцсанд хувилгагдаад, намайг дээлийн зах мэт хүрээлнэ. 19 Би шаварт хаягдаад тоос хийгээд үнс мэт болов. 20 Би чамд дуудавч чи надад хариу үл өгүүлнэ. Би босовч, чи намайг үл ажиглана. 21 Чи надад хэрцгий болоод хүчтэй мутраараа миний тус эсэргүүцнэ. 22 Чи намайг үүрэн салхины дээр явуулан миний ухааныг үгүй болгов. 23 Тэр юуны тул гэвэл, чи намайг үхэлд хийгээд хамаг амьтанд тогтоогдсон гэрт авчрах буй хэмээн мэднэ би. 24 Харин тэр нь хүүрийн булшинд гараа үл оруулах буй. Тэнд түүний эвдрэлээр аврал болох буй. 25 Би золгүй бологсдын тул уйлсан биш үү? Миний сүнс нь үгээгүү бологсдын тул гашуудсан биш үү? 26 Миний сайныг хүлээсэнд муу нь ирэв. Миний гэрлийг хүлээсэнд харанхуй нь ирэв. 27 Миний дотор нь хөдөлж эс зогсоно. Тэр юуны тул гэвэл, зовлонт өдрүүд нь намайг тосов. 28 Би наргүйгээр гашуудан явна. Би босоод чуулганы дотор дуу гарна. 29 Би муунуудад ах дүү мэт болоод гашуудалтантай нөхөр болов. 30 Миний арьс нь миний дээр хар болсон бөгөөд миний яснууд ч халуунаар түлэгдэнэ. 31 Миний ятга гашуудалд хувилсан бөгөөд миний бишгүүр нь уйлагчдын дуунд хувилсан буй.
Гучин нэгдүгээр бүлэг
1 Би охиныг үл харсугай! хэмээн нүдээрээ тогтоолыг бүтээв. 2 Тэр юуны тул гэвэл, дээрээс бурхны хувь нь юун буюу. Өндөр орноос аугаа хүчтийн өмч нь юун буюу. 3 Муунуудад эвдрэл болох биш үү? Хилэнций үйлдэгчдэд хоосрол болох биш үү. 4 Тэр нь миний явдлыг үзэн, миний хамаг мөрүүдийг тоолдог биш үү? 5 Би мэхээр яваад хөлөөрөө мэхэнд түшсэн буюу. 6 Бурхан нь миний мэхгүйг мэдэхийн тул намайг зөвт чинлүүрээр чинлэх болтугай!. 7 Хэрвээ миний алхам нь замаас давсан бөгөөд минй зүрх нь миний нүдийг даган явсан бөгөөд хир нь миний гарт наалдсан болбол. 8 Миний цацахыг бус хүн нь идэх болтугай! Бас миний үрс нь тасалдах болтугай! 9 Хэрвээ миний зүрх нь эмээр мэхлэгдсэн бөгөөд бусад нь түүнийг доромжлох болтугай! 11 Тэр юуны тул гэвэл, энэ нь их буруу хийгээд шүүгчдээр засаглагдах хилэнц мөн болох бөлгөө. 13 Хэрвээ би надтай заргатай болсон боол эсвэл шивэгчнийхээ хэргийг доромжилсон болбол. 14 би бурхны босох цагт юуг үйлдэх буюу. Бас түүний шинжлэхэд би ямар хариу өгүүлэх буюу. 15 Намайг умайн дотор бүтээгч нь түүнийг ч бүтээсэн биш үү? Ганц нь бид хоёуланг умайн дотор хэвэлсэн биш үү? 16 Хэрвээ би үгээгүүнүүдийн хүслээс зогсоон бэлбэсний нүдийг сулруулан. 17 Өөрийн идээг ганцаар идэн, түүнээс өнчнийг эс итгүүлбэл, 18 Харин би бага наснаасаа эцэг мэт түүнийг өргөн, эхийн умайгаас бэлбэснийг сахисан буй. 19 Хэрвээ миний аль хэний хувцасгүйгээр үхэхийг үзэн, үгээгүү хүнийг бүрхээс юмгүйгээр үзэхэд, 20 түүний бэлхүс нь намайг эс адисласан бөгөөд түүний бие нь миний хонины ноосоор эс дулаацсан болбол 21 Хэрвээ би хаалганд өөрийн эрхийг үзээд гараа өнчний тус өргөсөн болбол. 22 Миний мөр нь миний далнаас унах бөгөөд миний гар ч яснаас эвдрэх болтугай! 23 Тэр юуны тул гэвэл, бурхнаас эвдрэл нь намайг айлгасан бөгөөд би түүний сүрт байдлыг дасч эс чадсан буй. 24 Хэрвээ би алтыг өөрийн найдлага болгон ариун алтанд ийн; Чи миний түшлэг буй хэмээн өгүүлэн 25 Миний эд таваарын их болсны тул баясан гараараа ихийг олсны тул баяссан болбол 26 Хэрвээ нарны гийгүүлэхэд түүнд хараад, сарны гэрлээр явахад түүнийг харахад 27 миний зүрх нь нууцаар хүссэн бөгөөд ам ч гарыг үнссэн болбол, 28 Энэ гэвэл, миний шүүгчээр засаглагдах нүгэл болох бөлгөө. Тэр юуны тул гэвэл, түүгээр би дээд байгч бурхныг мэлзэх бөлгөө. 29 Би өөрийн дайсны эвдрэлд эс баясч, зовлонгийн түүнд учирсанд эс жаргасан буй. 30 Харин би түүний сүнсийг хараахаараа амаа нүгэлд эс унагав. 31 Миний гэрийн бүлс нь ийн; Хэн түүний махыг хүсвэл эс цатгасан буюу хэмээн өгүүлсэн биш үү? 32 Оролт хүн нь гацаа эс хонодог бөлгөө. Би аялагчид үүдээ тайлдаг бөлгөө. 33 Би Адам мэт буруугаа бүрхэвч цээжиндээ хилэнцээ нуусан болбол 34 Би их чуулганаас айн төрлүүдийн жигшүүрээс айлгагдсаны тул дуугүй байж, үүдлээс эс гарсан буй. 35 Ай, хэрвээ намайг аль нэгэн сонсогч байсан болбол, Мана. миний хүсэл гэвэл, аугаа хүчит нь надад хариу зарлиг болох болтугай! Миний тус эсэргүүцэгч нь буруушаалыг бичих болтугай! 36 Би үүнийг эрхгүй мөрөн дээрээ өргөн титим мэт биед уях бөлгөө. 37 Би алхмын дууг түүнд мэдүүлэн, ноёд мэт түүнд ойртох бөлгөө. 38 Хэрвээ миний газар нь миний тус бархирсан бөгөөд түүний сувгууд нь гомдсон болбол, 39 Хэрвээ би түүний үрсийг төлөөсгүйгээр идэн, түүний эздийн зүрхийг зовоосон болбол, 40 Тэрхүү газраас буудайн оронд солдох хийгээд арвайн оронд ишр, шарх ороох болтугай! Иовын үгс нь төгсөв.
Гучин хоёрдугаар бүлэг
1 Тийн бөгөөд эд гурван хүн нь Иов хариу өгүүлэхүйеэ зогсов. Тэр юуны тул гэвэл, тэр нь өөрийн нүдэнд зөвт бөлгөө. 2 Зүгээр Бүжийн аймгийн замын төрлөөс болсон Баркилын Илит хөвгүүний уур нь халуун болов гэвэл, Иовын тус түүний уур нь халуун болов. Тэр юуны тул гэвэл, тэр нь биеэ бурхнаас үлэмж зөвшөөв. 3 Жич түүний гурван нөхрийн тус түүний уур нь халуун болов. Тэр юуны тул гэвэл, тэд нь Иовыг буруушаасан боловч хариу өгүүлэхийг эс олсон бөлгөө. 4 Тийн бөгөөд тэдний түүнээс их настай болсны тул Илит нь Иовын өгүүлэхийг дуустал хүлээсэн бөлгөө. 5 Тийнхүү Илитийн эд гурван хүний аманд хариугүй байсныг үзсэнд түүний уур нь халуун болов. 6 Тийнхүү Бүжийн аймгийн Барикилын Илит хөвгүүн нь ийн өгүүлрүүн; Би бага настан буй. Харин та их насажсан буй. Тиймийн тул би эмээн өөрийн саналыг таны өмнө үзүүлэхээс айв. 7 Би ийн; Их нас нь өгүүлэх бөгөөд их настан нь цэцнийг сургах болтугай! хэмээн өгүүлэв. 8 Зүгээр тодотгол нь хүний дотор буй бөгөөд аугаа хүчтийн адислах амьсгал нь түүнийг ухаантай болгоно. 9 Ихүүд нь цэцэн бус байх болоод их настан нь зөвөөр үл шүүдэг. 10 Тиймийн тул би ийн; Намайг сонсогтун! Жич би санаснаа үзүүлсү хэмээн өгүүлнэ. 11 Мана. Би таны үгсийг хүлээгээд таны зөвшөөнгүй үгсийг сэтгэж олсон болтол чагнан сонсов. 12 Тийн бөгөөд миний таныг ажигласанд Мана. хэн ч Иовыг сэтгэлдээ эс оруулсан бөгөөд танаас нэгэн ч түүниий үгст хариу эс өгүүлэв. 13 Бид цэцнийг олсон буй хэмээн таны үл өгүүлэхийн тул хүн бус харин бурхан нь түүнийг унагах буй. 14 Тийн бөгөөд тэр нь миний тус үгсээ эс өгүүлсэн бөгөөд би түүнд таны үгсээр хариу үл өгүүлэх буй. 15 Тэд нь гайхаж хариу эс өгүүлэв. Үгс нь тэднээс холдсон буй. 16 Жич, би хүлээсэн боловч тэд нь эс өгүүлсэн буй. Тэд нь босоод хариу эс өгүүлэв. 17 Тийн бөгөөд би өөрийн тул хариу өгүүлэн саналаа үзүүлэх буй. 18 Тэр юуны тул гэвэл, би үгсээр дүүрэн буй. Миний дотор байгч тодотгол нь намайг дарна. 19 Мана. Миний зүрх нь гарах газаргүй үзмийн ундаанд адил бөгөөд шинэ үзмийн ундааны сав мэт тасархайд хүрэв. 20 Би амрахын тулд өгүүлэн, уруулаа нэгэн хариу өгүүлэх буй. 21 Би хэнийг ч эс нүүрчлэн, хүнд ч магтах нэрсийг үл өгсү. 22 Тэр юуны тул гэвэл, би магтах нэрсийг өгөхийг эс мэднэ. Тийн бус болбол миний бүтээгч нь намайг аваачих бөлгөө.
Гучин гуравдугаар бүлэг
1 Тиймийн тул Иов аа! Миний өгүүлэхийг сонсон миний хамаг үгсийг чагнан үйлд. 2 Мана. Эдүгээ би амаа нээсэн бөгөөд миний хэл нь миний амны дотор өгүүлнэ. 3 Би өөрийн зүрхний зөвийг өгүүлэх бөгөөд миний уруулууд нь мэдээг ариунаар өгүүлэх буй. 4 Бурхны тогтоол нь намайг бүтээсэн бөгөөд аугаа хүчтийн амьсгал нь намайг амьд болгов. 5 Хэрэв чи чадвал надад хариу өгүүлэн үйлд. Миний тус үгсээн зэрэглэж үйлд. 6 Мана. Би чамтай адилаар бурхны болоод, бурхнаар шавраас хэвлэгдсэн буй. 7 Мана. Надаас аюул нь чамайг үл айлгах бөгөөд миний гар нь чиний тус хүнд үл болох буй. 8 Үнэхээр чи миний сонсохоор өгүүлсэн бөгөөд миний сонсохоор өгүүлсэн бөгөөд миний сонссоноор чиний дууны чимээ нь ийн; 9 Би ариун болоод, буруугүй буй. Бас би цэвэр болсон бөгөөд надад муу ч үгүй буй. 10 Мана. Тэр нь миний тус шалтгааныг олж намайг дайсан болгон дуудав. 11 Тэр нь миний хөлийг дөнгөнд оруулан миний хамаг явдлыг шинжилнэ гэж өгүүлсэн буй. 12 Мана. Чи үүгээр зөв бус буй. Би чамд хариу өгүүлсү. Үнэхээр бурхан нь хүнээс их буй. 13 Чи юуны тул түүний тус эсэргүүцнэ. Тэр нь өөрийн хамаг үйлсийг эс мэдүүлдэг. 14 Зүгээр бурхан нь нэгэнтээ зарлиг болж, хоёртаа зарлиг болдог боловч хүн нь түүнийг үл ажиглана. 15 Зүүдэнд гэвэл шөнийн үзэгдэлд хүний чанга нойр дарагдан, дэвсгэрийн дээр унтахад 16 Тэр цагт тэр нь хүмүүсийн чихийг нэгэн, тэдэнд сургаалыг тэмдэглэнэ. 17 Тийнхүү тэр нь хүнийг хэргээс буцааж хүчит хүнээс омгорхгийн бүрхээнэ. 18 Тэр нь түүний амийг булшнаас авран, түүний биеийг алахуй сумнаас аварна. 19 Жич тэр нь дэвсгэр юүгээ дээр гашуудлаар дарагдсан буй. Түүний яснууд нь ихэд чичирнэ. 20 Тийн бөгөөд түүний амь нь тэжээлийг өшөөлөх бөгөөд түүний зүрх нь хүсэмжтэй идээг өшөөлнө. 21 Түүний мах нь хатаж үл үзэгдэнэ. Бас түүний эс үзэгдсэн яснууд нь харагдах болов. 22 Тийнхүү амь нь хүүрийн булшинд ойртдог бөгөөд түүний бие нь таслагчдад ойртоно. 23 Хэрвээ түүнд элч гэвэл мянгаас нэг илэрхийлэгч нь хүнд түүний зөвийг үзүүлэхийн тул илгээгдэх бөгөөс 24 Тэр нь түүнд хайртай болоод ийн; Хүүрийн булшинд буухаас түүнийг тонилго. Тэр юуны тул гэвэл,би танжийг алсан буй хэмээн өгүүлэх буй. 25 Түүний мах нь хүүхний махнаас эрүүл болсон буй. Тэр нь бага насны цагт буцах буй. 26 Тэр нь бурханд залбирах буй. Тийнхүү тэр нь түүнийг таалан түүний нүүрийг баясгалнгаар үзэх буй. Тэр юуны тул гэвэл, тэр нь хүнд өөрийн зөвийг хариулах буй. 27 Тэр нь хүмүүст ширтэн ийн; Би нүглээ үйлдэж зөвийг буруут болгов. Тэр нь миний тунсүүрээр надад эс үйлдэв. 28 Тэр нь миний амийг булшинд орохоос авран миний амийг булшнаас хариулан, 30 Амины гэрлээр гийгүүлэхийн тул олонтаа эд хамгийг үйлддэг. 31 Иов аа! Намайг чагнан сонс! Миний өгүүлэн дуугүй байтугай! 32 Хэрвээ чи надад хариутай боловч өгүүлэн үйлд. Тэр юуны тул гэвэл, би чамайг зөвшөөхийг хүснэ. 33 Зүгээр хэрвээ тийн бус болбол намайг сонс!. Дуугүй байтугай! Тийнхүү би чамд цэцнийг үзүүлэх буй.
Гучин дөрөвдүгээр бүлэг
1 Бас Илит нь өгүүлрүүн; 2 Цэцнүүд ээ! Миний үгсийг сонсогтун! Ухаантаан! Намайг чагнагтун! 3 Тэр юуны тул гэвэл, ам нь идээг амсдаг мэт түүнчлэн чих нь үгсийг шинжилнэ. 4 Бид биедээ шүүврийг сонгон өөр зуураа юун сайн буй. Мэдэлцье. 5 Тэр юуны тул гэвэл, Иов нь ийн; Би зөвт боловч бурхан нь миний шүүврийг надаас хагацуулна. 6 Би хэрэгтээ худлыг өгүүлэх буюу. Буруугүй болоод сумаар суларсан буй хэмээн өгүүлсэн буй. 7 Иовд адил хүн хаана буй Тэр нь элэглэлийг ус мэт уув. 8 Тэр нь хилэнцийг үйлдэгчидтэй нөхцөн муу хүмүүстэй явалцана гэвэл, 9 тэр нь ийн; Бурханд дуртай болох нь хүнд тусгүй буй хэмээн өгүүлсэн буй. 10 Тиймийн тул ухаант хүмүүс ээ! Намайг сонсогтун! Мууг үйлдэх нь бурхнаас хол болох бөгөөд хилэнцийг үйлдэх нь аугаа хүчтээс хол болох болтугай! 11 Тэр юуны тул гэвэл, тэр нь хүнд түүний хэргийн тул хариуг өгөн, тус бүр хүнийг түүний явдлын ёсоор шагнах буй. 21 Үнэхээр бурхан нь муугаар үл үйлдэх бөгөөд аугаа хүчит нь шүүврийг үл таслах буй. 13 Дэлхийн хэргийг түүнд хэн даалгасан буюу. Бүхэл дэлхийг хэн бүтээв. 14 Хэрвээ тэр нь зүрхээ түүний тус тогтоох бөгөөс түүний сүнс хийгээд амьсгал нь хураагдах бөлгөө. 16 Тийн бөгөөд хамаг амьтан нь хамтаар үхэх бөгөөд хүн нь тотосонд харах бөлгөө. 16 Тийн бөгөөд хэрвээ ухаан буй болбол үүнийг сонсон миний үгсийн дууг чагнан үйлд. 17 Зөвийг өшөөлэгч нь эзлэх юү. Чи ялангуяа зөвтийг буруушаах юу. 18 Хаанд ийн; Чи тус үгүй. Ноёдод та бээр муу хэмээн хэн өгүүлэх буюу. 19 Тэр нь тэргүүлэгчдийн нүрийг үл таалан, байнуудыг үгээгүүнүүдээс үл ялгана. Тэр юуны тул гэвэл, тэд бүгдээр түүний мутрын үйлдвэр мөн буй. 20 Тэд нь гэв гэнэт шөнийн дүлд эвдэрнэ. Улс нь чичрэн өнгөрөх буй. Хүчтэн нь хүчгүйгээр гаргагдах буй. 21 Тэр юуны тул гэвэл, түүний нүд нь хүний явдлыг ажиглах бөгөөд тэр нь түүний хамаг гишигдлүүдийг үзнэ. 22 Хилэнцийг үйлдэгчдийн биеийг нуух харанхуй хийгээд үхлийн сүүдэр ч үгүй буй. 23 Тийн бөгөөд хүний бурхантай шүүвэрт орохын тул түүний дээр илүү нь үл тавигдах буй. 24 Тэр юуны тул гэвэл, тэр нь тэдний үйлсийг мэдэн, тэднийг шөнөөр унагана. Тийнхүү тэд нь дарагдана. 26 Тэр нь тэднийг муунууд мэт үзэгчдийн өмнө тасална. 27 Тэр юуны тул гэвэл, тэд нь түүнийг дагахуйяа зогсов. Түүний хамаг явдлыг эс ажиглав. 28 Бас тэд нь үгээгүүгийн дууг түүнд хүргэдэг. Тийн бээр тэр нь зовлонгийн бархирлыг сонсоно. 29 Түүний амрыг өгөхөд хэн зовоох буюу. Түүний амрыг өгөхөд хэн зовоох буюу. Түүний нүүрээ угаахад улсаас буюу. Ганц хүнээс буюу хэн түүнийг харах буюу. 30 Тэр гэвэл бузар хүнийг үл эзлэн, улсын үл мэхлэгдэхийн тул болой. 31 Үнэхээр бурханд ийн; Би энэлгээд нүглийг үл үйлдэх буй. 32 Миний эс үзсэнийг надад сурган соёрх! Хэрвээ би бурууг үйлдсэн болбол дахин үл үйлдэх буй хэмээн өгүүлэх ёстой буй. 33 Тэр нь чиний санаагаар шагнах юу гэвэл, би бус харин чи үүнийг сонгоно. Эсвэл эс хэрэглэнэ. Тиймийн тул мэдэгдсэнээ өгүүлэн үйлд. 34 Ухаант хүмүүс нь надад өгүүлэх бөгөөд цэцэн хүн нь намайг сонсох болтугай! 35 Иов нь мэдэлгүйгээр өгүүлсэн буй. Түүний үгс нь ялгалгүй бөлгөө. 36 Иов нь муу хүмүүсийн тул хариу өгүүлсний тул дуустал шүүгдэх болтугай! хэмээн би хүснэ. 37 Тэр юуны тул гэвэл, тэр нь өөрийн хилэнцэт зөрүүрлээ нэмэв. Тэр нь бидний дунд алгаа ташиж бурхны тус үгсээ үлэмжлүүлсэн буй.
Гучин тавдугаар бүлэг
1 Бас Илит нь өгүлрүүн; 2 Би бурхнаас үлэмж зөвт буй хэмээн чиний өгүүлсэн нь зөв ахуйг чи санаму. 3 Тэр юуны тул гэвэл, чи ийн чамд ямар тус болох буюу. Би нүглээс арилгах боловч үүнээс ашиг буй буюу гэлээ. 4 Би чамд хийгээд чамтай байгч нөхдөд хариу өгүүлсү. 5 Огторгуйг харж ү3. Чамаас өндөр байгч үүлсийг ажиглан үйлд. 6 Хэрвээ чи нүглийг үйлдвэл бурхны тус юуг үйлднэм. Хэрвээ чиний буруу нь олон болбол түүнд юуг үйлднэм. 7 Хэрвээ чи зөвт болбол түүнд юуг өгсөн буюу. Тэр нь чиний гараас юуг авнам. 8 Чиний хилэнц нь чамд адил хүнд хорт болох бөгөөд чиний зөв нь хүний хөвгүүнд туст болох буй. 9 Тэд нь олон дарагчдын шалтгаанаар дуу гарах хүчтийн гарын шалтгаанаар бархирна. 10 Тийн боловч хэн ч ийн; Намайг бүтээгч бурхан нь хаана буюу. Тэр нь шөнөд дуунуудыг өгдөг. 11 Тэр нь газрын ангаас биднийг үлэмж сурган огторгуйгаар нисэх шувуудаас биднийг үлэмж цэцэн болгоно гэж үл өгүүлнэ. 12 Тэд нь тэнд бархиравч муу хүмүүсийн омгорхгийн учир тэр нь хариу үл өгүүлнэ. 13 Үнэхээр бурхан нь дэмийрлийг үл сонсон аугаа хүчит нь түүнийг үл үзнэ хэмээн өгүүлэвч шүүвэр нь түүний өмнө буй. Тиймийн тул түүнд түштүгэй! 15 Зүгээр эдүгээ тэр нь их хилэнгээрээ эс засаглан их омгорхгийг эс ажигласан буй. 16 Тиймийн тул Иов нь амаа дэмийгээр тайлан ухаангүйгээр үгсийг үлэмжлүүлэн өгүүлнэ.
Гучин зургадугаар бүлэг
1 Бас Илит нь өгүүлрүүн; 2 Намайг нэгэн хэдий болтол хүлцтүгэй! Тийн бөгөөд би бурхны тул бас үгст буй хэмээн чамд өгүүлсү. 3 Би мэдээг холоос авчран намайг бүтээгчийг зөвшөөх буй. 4 Тэр юуны тул гэвэл, миний үгс нь худал бус буй. Мэдээгээр төгс болсон нь чамтай буй. 5 Мана. Бурхан нь үлэмж аугаа хүчит болоод үл доромжлогдоно. Тэр нь хүч хийгээд ухаанаар төгөлдөр буй. 6 Тэр нь муучуудын амийг үл тэтгэн үгээгүүнүүдийн шүүврийг тогтоодог. 7 Тэд нь нүдээ зөвтөөс үл холдуулан, ширээний дээр байгч хаадыг ч мөнхөд тогтоож, өргөдөг. 8 Зүгээр хэрвээ тэд нь гинжээр гинжлагдан зовлонгуудын хүллэгүүдээр баригдсан боловч 9 Тэр нь тэдний үйлс нь тэдний хилэнцсийн илүү болсныг тэдэнд үзүүлдэг. 10 Тэр нь тэдний чихийг сургаалд нэгэн, тэдний буруугаас буцахыг захидаг. 11 Хэрвээ тэд нь сонсон түүнд зарагдах бөгөөс тэд нь насаа бүтээмжитээр хийгээд жилүүдээ жаргалангаар өнгөрүүлэх буй. 12 Зүгээр хэрвээ тэд нь үл сонсох бөгөөс тэд нь сумаар өнгөрүүлэгдэн мэдээгүйгээр өгөх буй. 13 Харин мэхт нүүртэн нь уурыг хурааж түүний тэднийг хүлээхэд үл аврагдах буй. 14 Тэд нь бага насандаа үхэн, амиа бузруудтай гээх буй. 15 Зүгээр тэр нь зовлонтыг түүний зовлонгоос хол тавин, түүний чихийг сургаалд нээдэг. 16 Тэр мэтээр тэр нь чамайг хавчлаганаас аваран, уужим чөлөөт оронд тавин, чиний ширээний дээр тарганыг өгөх бөлгөө. 17 Зүгээр чи буруутын шүүврийг бүтээсэн болбол шүүвэр хийгээд шийдвэр нь тогтох буй. 18 Мана. Хилэн буй. Хэрвээ тэр нь чамайг засаглалаар аваачих бөгөөс их аралжин нь чамайг үл аврах буй. 19 Тэр нь чиний баяжлыг хүндлэх буюу. Тийн бус алт хийгээд хүчний хамаг шамдлагыг үл хүндлэх больюу. 20 Шөнийг хүсэн бүү үйлд. Түүний дотор улс нь орноосоо алдагддаг. 21 Хилэнцэт үл эргэхүйеэ хичээн үйлд. Тэр юуны тул гэвэл, чи зовлонгоос үүнийг үлэмж дуршина. 22 Мана. Бурхан нь өөрийн хүчээр өргөмжилнө. Хэн түүнд адил сургадаг. 23 Түүнд явдлыг үл захих буюу. Чи хилэнцийг үйлдэв хэмээн хэн түүнд өгүүлэх юү. 24 Түүний хүмүүсээр магталцсан үйл ихэтгэхийг санан үйлд. 25 Аливаа хүн нь түүнтэй үзнэ. Хүн төрөлхтөн нь холоос ажиглаж болох буй за. 26 Мана. Бурхан нь их буй. Тийнхүү бид түүнийг үл ухна. Жич, түүний насны тоо нь үл олдох буй. 27 Түүний усны дуслуудыг татахад тэд нь түүний үүлний бороо болон орно. 28 Тийн бөгөөд үүлс нь буулган хүний дээр элбэгээр тусгана. 29 Бас үүлсийн дэлгэрсэн хийгээд түүний бүрхүүлийн өндөр чимээг хэн ухах буюу. 30 Мана. Тэр нь түүний дээр гэрлээр сунган далайн ёроолыг бүрхэнэ. 31 Тэр юуны тул гэвэл, тэр нь тэднээр улсуудыг шүүж тэжээлийг элбэгээр өгдөг. 32 Тэр нь үүлсээр гэрлийг бүрхээж, хооронд ирсэн үүлдэр зогсооно. 33 Тэр нь чимээгээрээ мэдүүлэн, уураан муугийн тус гаргана.
Гучин долдугаар бүлэг
1 Үүний учир миний зүрх нь чичрэн, өөрийн орноос хүндэлнэ. 2 Түүний чанга дуу хийгээд түүний амнаас гарах чимээг чагнан, сонс. 3 Тэр нь бүхэл огторгуйн доор явуулан, дэлхийн хязгаар хүртэл, гэрлээ явуулна. 4 Түүний хойно дуу нь их цуугианаар цуугина. Тэр нь өөрийн сүрт байдлаар аянгын дуу гарна. Тийн бөгөөд түүний дууны сонсогдоход тэр нь үл зогсоох буй. 5 Бурхан нь дуугаараа аймшигтайгаар дуугардаг. Тэр нь ялангуяа юмнуудыг үйлддэг. Тэднийг бид үл мэднэ. 6 Тэр юу гэвэл, тэр нь цасанд газрын дээр ор. Бас хүнд бороо гэвэл, өөрийн хүчний хүнд бурханд ор хэмээн зарлиг болдог. 7 Хамаг хүмүүсийн түүний үйлсийг мэдэхийн тул тэр нь хамгийн үйлдвэрийг зогсоодог. 8 Тийн бөгөөд амьтан нь бүрхгийн доор орон, суудлууддаа байлцдаг. 9 Өмнө зүгээс хуй шуурга нь гардаг. Хойт зүгээс хүйтэн нь гардаг. 10 Бурхны амьсгалаар хүйтэн нь өгөгддөг. Уужим уснууд нь хүрдэг. 11 Бас түүний илбэлгэн нь зузаан үүлийг шингээх бөгөөд түүний гэрэл нь дэлгэрсэн үүлнээс тараадаг. 12 Тэр мэтээр тэр үүл нь түүний зөвлөгөөнөөр эргүүлэгдэнэ гэвэл, түүний тэдэнд хамаг захисныг бүхэл дэлхийн дээр бүтээхийн тул болой. 13 Тэр нь сургахын тул эсвэл хайрын тул түүнийг дэлхийн дээр унагадаг. 14 Иов аа! Үүнийг сонс. Зогсоон бурхны гайхамшгуудыг ажигтатугай!. 15 Бурхны өөрийн үүлний гэрлийг гийгүүлэхэд тэднийг ямараар тогтооно хэмээн чи мэднэм. 16 Чи үүлний тэжээхүй гэвэл, төгссөн цэцний гайхамшгуудыг мэднэ. 17 Түүний өмнө зөвөөс газрыг номхруулахад чиний хувцасны ямраар дулаацахыг чи мэднэмү 18 Чи цутгасан тэгш толь мэт болсон тэнгэрийг түүнтэй сунгалцсан буюу. 19 Бидний түүнд юу өгүүлэхийг бидэнд сурган үйлд. Тэр юуны тул гэвэл, бид мунхгийн шалтгаанаар түүнд үгсээн зэрэглүүлж үл чадах буй. 20 Миний өгүүлэхүй нь түүнд мэдүүлэгдэх юү. Хэрвээ хүн нь өгүүлбэл, тэр нь үнэхээр эвдрэх буй. 21 Бас эдүгээ үүлсийн дотор байгч гялбаат гэрэл нь үл харагдана. Харин салхи ньь өнгөрч тэднийг цэлмэг болгоно. 22 Хойт зүгээс гинбэлгэн нь ирдэг. Бурхантай цог жавхлант буй. 23 Бид аугаа хүчтийг олж үл чадна. Тэр нь хүчит хийгээд шүүврээр төгөлдөр болсон бөгөөд түүний ялангуяа зөв нь үл дарах буй. 24 Тиймийн тул хүмүүс нь түүнээс айна. Тэр нь аливаа цэцэн ухаантныг үл үзэх буй гэлээ.
Гучин наймдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Жахуа нь хуй салхинаас Иовд хариу зарлиг болруун; 2 Мэдээгүй үгсээр зөвлөгөөнийг бүрхээгч нь хэн буюу. 3 Чи эдүгээ эр мэт бэлхүүсээ бүслэн миний чамаас асуухад хариу өгүүлэн 4 Миний дэлхийг боловсруулах цагт чи хаана бөлгөө. Хэрвээ чи энэ мэдээг ухваас өгүүл. 5 Түүний хэмжээг хэн тогтоов оо! хэмээн чи мэдвэл өгүүл Бас түүнд аргамжийг хэн дэлгэрүүлэв ээ? 6 Түүний суурин нь юуны дээр тавигдсан бөгөөд түүний өнцгийн чулууг хэн тогтоов оо. 7 Тэнд өглөөний оддын цуг цэнгэлдсэн бөгөөд бурхны хамаг үрс нь баясгалант дуу гаралцав. 8 Бас далайн умайгаас гарсан мэтээр гарахад хэн түүнийг үүдээр хаав аа. 9 Би үүлийг түүний хувцсууд болгон хав харанхуйг бүслэх бүс болгон 10 түүний тул өөрийн тогтсон ороныг хагалан түүний тул тээгүүд хийгээд үүднүүдийг тогтоогоод түүнд ийн; 11 Чи энд хүртэл хүрэн цааш үл хүрэх буй. Бас энд чиний омогт давалгаан нь зогсох буй хэмээн зарлиг болов. 12 Чи өөрийн насанд өглөөд яахин үүр цайхад түний орныг мэдүүлэв ээ? 13 гэвэл түүний дэлхийн хязгаарыг барьснаар мууг үйлдэгчдийн түүнээс хаягдахын тул болой. 14 Шавар нь тамгаар хувилдаг мэт түүнчлэн тэр нь хувилна. Тэд нь хувцас мэт байна. 15 Тийн бөгөөд муунуудаас тэдний гэрэл нь холдох бөгөөд өндөр гар нь эвдрэх буй. 16 Чи далайн угт хүрээд гүний нуусан орд хүртэл явсан буюу. 17 Үхлийн хаалгад нь чамд тайлагдсан буюу. Чи үхлийн сүүдрийн хаалгадыг үзсэн буюу. 18 Чи дэлхийн өргөнийг шинжилсэн буюу. Хэрэв чи энэ хамгийг мэдвэл өгүүл. 19 Гэрлийн суух орны зам нь хаана буюу. Харанхуй суудал нь хаана буй гэвэл, 20 чи түүний зах хүртэл түүнийг удирдан түүний гэрийн замуудыг мэднэм. 21 Чи мэднэ. Тэр юуны тул гэвэл, чи тэр цагт төрөгдсөн бөлгөө. Чиний насны өдрүүдийн тоо нь их буй. 22 Чи цасны хадгалах оронд ороод мөндрийн хадгалах орныг үзсэн буюу. 23 Би тэднийг зовлонгийн цагийн тул гэвэл, дайлах хийгээд байлдахын цагийн тул хадгалсан буй. 24 Жич гэрлийн дэлгэрсэн орон нь хаана буй. Тэндээс зүүний салхи нь дэлхийн дээр тархагдана. 25 Үерлэлийн тул ёроолыг хэн тогтоов оо? Аянгын сумын тул замыг хэн тогтоов оо? 26 Хоосон сул орныг нурааж, зөөлөн өвсний гөлгийг дэлгэрүүлэхийн тул, 27 Хүнгүй газарт хийгээд хүн эс нутагласан говьд бороог хэн өгөв өө? 28 Бороо ньв эцэгтэй буюу. Бас шүүврийн дуслуудыг хэн төрүүлэв ээ? 29 Мөс гэвэл хэний умайгаас гардаг. Бас огторгуйн хярууг хэн төрүүлэв ээ? 30 Ус нь чулуу мэт хатуу болдог бөгөөд гүний нуур нь хүрэв. 31 Чи долоон оддын эвч чанарыг хүлж Хижлийн хүллэгүүдийг тайлах буюу. 32 Чи сарын арван хоёр гэрийг тэдний цагт гарган, жаран дүрс хийгээд түүний хөвгүүдийг удирдах буюу. 33 Чи огторгуйн тогтоолыг мэднэм. Чи дэлхийн дээр тэдний хүчийг тогтоов оо? 34 Чи их усаар биеэ бүрхээхийн тул дуугаа үүл хүртэл өргөх юү. 35 Чи цахилгааныг гаргах буюу. Тэд нь ирээд, бид энд буй хэмээн чамд өгүүлэх юү. 36 Хүний дотор хэн цэцнийг оруулан, сэтгэлт хэн ухааныг өгөв өө? 37 Тоосны хатуу болсон бөгөөд бөөн шорооны чангаар нийлэхийн тул 38 Хэн цэцнээрээ үүлсийг тоолон, огторгуйн савсыг хэн зогсоосон буюу. 39 Чи эм арсланы тул олзыг хөрөнгөлөн 40 Арслангуудын зулзагадын нүхэндээ хэвтэн, нуух орныы бүрхэгсэддээ байхад тэдний хүслийг хангаж чадах юу. 41 Хэрээний зулзагадын тэжээлгүйн тул гадна одоод бурханд дуугаа гарахад тэдэнд тэжээлийг хэн бэлтгэнэм.
Гучин есдүгээр бүлэг
1 Чи хадны чмаануудыг төрөх цагийг мэдэн гөрөөснүүдийн төрснийг ажигласан буюу. 2 Чи тдэний хээлтэй болох сарын тоог мэдэн, тэдний төрөх цагийг мэднэм. 3 Тэд нь бөхийж үрсээн гарган, гашуудлуудаа хагацуулдаг. 4 Зулзагад нь харайж, хээрт үлэмжлэн гараад тэдэнд үл харьдаг. 5 Зэрлэг илжгийг хэн сул тавив аа? Бас зэрлэг луусын уяаг хэн тавив аа? 6 Би говийг түүний гэр болгон хужирт газрыг түүний явах орон болговой. 7 Тэр нь балгасны олон улсаас жигшиж, явуулагчийн дууг үл сонсдог. 8 Тэр нь уулсыг бэлчээр болгон алсдан аливаануудыг бэдэрдэг. 9 Хилэн нь чамд зарагдан, чиний хүрээнд байх буюу. 10 Чи хилэнгийн хүлгийг анжсандаа хүлж чадах буюу. Тэр нь чамайг даган бэлүүдийг хагалах юу. 11 Чи түүний их хүчний учир түүнд түшин өөрийн үйлдвэрийг түүнд өгөх буюу. 12 Түүний чиний хөрөнгийг авчрахын тул хийгээд тарианы үтрэмд хураахын тул түүнд найдна. 13 Дони далайгаа хөлгөдөг. Харрин Өрбийн гуурс хийгээд өтнүүдийг хэн өгөв өө. 15 Тэр нь өндгөө газарт орхин, элсэнд тэднийг дулаацуулдаг. 15 Харин хөл нь тэднийг дарах бөгөөд хээрийн ан нь тэднийг гишгэх буй за хэмээн үл санадаг. 16 Тэр нь зулзагад юугаан тус өөрийн бус агсан мэтээр энэрэлгүй буй. Түүний үйлдвэр нь гамналгүйн шалтгаанаар дэмий буй. 17 Тэр юуны тул гэвэл, бурхан нь түүнийг мунхаг болгон ухааныг эс өгөв. 18 Тийн боловч тэр нь биеэ дэгдэн, өргөхдөө морь хийгээд түнийг унагчийг ч элэглэдэг. 19 Чи моринд түний хүчийг өгөөд түүний хүзүүг аянгаар чимсэн буюу. 20 Чи царцааг айлгах мэт түүнийг айлгах буюу. Түүний чанга янцгаах нь аймшигтай буй. 21 Тэр нь бэлд дэвхрэн хүчээрээ баярлан, эсэргүцэгч чуулгадтай учрахын тул яардаг. 22 Тэр нь аюулыг элэглэн, үл айн, илдийг үзэхэд үл хардаг. 23 Саадаг хийгээд гялбаат жад ба сум нь түүний тус дэмийгээр дуугардаг. 24 Тэр нь хилэн хийгээд уураараа газрыг залгин, бүрээний татагдахад тэр нь хээ, хээ хэмээн өгүүлэн, дайгын холоос үнэрлэх, тэргүүлэгчдийн аянга хийгээд цохионыг сонсдог 26 Тэр нь хаданд сууж амраар өндөр хавцгайн дээр эвт оронд байдаг. 29 Тэндээс тэр нь олзоо хүлээж сахидаг. Түүний нүд нь хол хардаг. 30 Бас түүний зулзагад нь цусыг ууж залгидаг. Бас үхдэл хаана байна, тэнд тэр мөн буй.
Дөчдүгээр бүлэг
1 Бас Жахуа нь Иовд ийн; Аугаа хүчтэнтэй хэрэлдэгч нь түүнийг сургах юу. 2 Бурхныг зэмлэгч нь үүнд хариу өгүүлэх болтугай! 3 хэмээн зарлиг болсонд Иов нь Жахуад хариу айлтгаруун; Мана. Би бузар буй. 4 Би чамд юу хариу айлтгах буюу. Би гараа амны дээрээ тавих буй. 5 Би нэгэнтээ өгүүлээд хариу үл өгүүлэх буй. Хоёр дахинж, зүгээр дээр үл нэмэх буй. 6 хэмээн айлтгасанд Жахуа нь Иовд хуй шуурганаас хариу зарлиг болруун; 7 Эдүгээ эр мэт бэлхүүсээ бүслэн үйлд. Миний чамаас асуухад надад хариу өгүүлэн үйлд. 8 Чи миний шийдвэрийг таслан, биеэ зөвшөөхийн тул намайг буруушаах юу. 9 Чамд бурхантай адил мутар буй бөгөөд түүний дуу мэтээр аянгаыг дуугарганам. 10 Эдүгээ сүр хийгээд өргөлжлөлөөр өмсгөн биеэ цог жавхлан хийгээд хүндлэлээр бүрхээн үйлд. 11 Хилэнгийн уураа гарган, аливаа омгорхгийг үзвэл доорд болгон үйлд. 12 Аливаа омгорхгийг үзээд, түүнийг буулган, муунуудыг доор гишгэн үйлд. 13 Тэднийг тоосонд хамтаар бүрхээн тэдний нүүрүүдийг нууцаар нуун үйлд. 14 Тийн болбол чиний баруун гар нь чамайг тонилгох буй хэмээн би илт өгүүлэх буй. 15 Бахисуудыг үзэн би чамайг бүтээгээд түүнийг ч бүтээв. Тэр нь үхэр мэт өвсийг иддэг. 16 Мана. Түүний бэлхүүсний хүчийг ү3. Түүний чадал нь хэвлийний хүйсэнд буй. 17 Тэр нь сүүлийг хуш мэт дураараа өргөдөг. Түүний бэлхүүсний судас нь хөрөгдсөн буй. 18 Түүний яснууд нь зэс багана мэт болсон бөгөөд түүний их яснууд нь төмрийн хэсгүүд мэт буй. 19 Тэр нь бурхны үйлдвэрний тэргүүн буй. Түүнийг бүтээгч нь илдээ ойртуулж чадах буй. 20 Үнэхээр уулс нь түүний тул тэжээлийг өгдөг. Тэнд хамаг ангууд нь наадалцдаг. 21 Тэр нь сүүдэрлэх моддын доор гэвэл хулст бүрхүүл хийгээд уст газарт хэвтдэг. 22 Сүдэрлэх модод нь түүнийг бүрхээнэ. Голын бургасууд нь түүнийг тойрно. 23 Мана. Гол нь үерлэвч тэр нь эс яардаг. Иордан нь түүний амны тул урсах боловч амраар байдаг. 24 Түүнийг илд барьж хэн чадах буюу. Түүний хамраас аргамжаар татаж хэн чадах буюу.
Дөчин нэгдүгээр бүлэг
1 Чи Ливияаданыг татан, түүний хэлийг гох хийгээд буулгасан аргамжаар татах буюу 2 Чи түүний хамарт уясан аргамжийг оруулан, түүний өрийг сумаар хатгах юу. 3 Тэр нь чамд олон гоёлыг өргөж чамд зөөлөн үгсийг өгүүлэх буюу. 4 Тэр нь чамтай тогтоолыг бүтээх буюу. Чи түүнийг мөнхөд боол болгох буюу. 5 Чи шувуудтай мэт түүнтэй наадан түүнийг өөрийн шивэгчдийн тул хүлэх буюу. 6 Чиний нөхөд нь найр хийж түүнийг идэх буюу. Худалдаачдад түүнийг хувуух буюу. 7 Чи түүний арьсыг гохт төмөр зэвсгүүдээр төхөөрөх буюу. Түүний төлгийн загасыг хатгах сумуудаар төхөөрөх буюу 8 Түүний дээр гараа тавин дайныг санан бусад юуг ч бүү үйлд. 9 Мана. Түүнийг барих найдлага нь дэмий буй. Хэн айлгүйгээр түүнийг үзэх буй. 10 Хэн түүнийг сэрээхээс л айдаг. Тиймийн тул миний тус хэн эсэргүүцэх юу. 11 Миний түүнд хариулахын тул хэн өгсөн буюу. Бүхэл огторгуйн доор ахуй нь миний буй. 12 Би түүний мужид хийгээд түүнийг уялга ба зохист үүдлэнийг үл нуух буй. 13 Хэн түүнийг хуягийн гадрыг тайлан түүний хоёр давхар хазаарыг уях юу. 14 Түүний нүүрийн үүдийг хэн ангайлгах юу. Түүнийг тойрогч шүд нь аймшигтай буй. 15 Түүний бие нь бүх халх бөгөөд түүний хайрсууд нь тамга мэт хаагдагдана. 16 Тэр нь нэг нэгний дээр зохино. Хий ч тэдний хооронд үл орох буй. 17 Тус тус бүр нь наалдан нийлэлцээд үл хагацах буй. 18 Түүний найтаахад гэрэл нь гэгээрнэ. Түүний нүд нь өглөөний зовхи мэт буй. 19 Түүний амнаас галт гэрээвчүүд нь гардаг. Галын очнууд нь дэвхэрдэг. 20 Түүний хамраас утаа буцлах тогоо хийгээд савнаас мэт гардаг. 21 Түүний амьсгал нь нүүрсийг ноцоодог. Бас түүний амнаас галын дөл нь гардаг. 22 Түүний хүзүүнд хүч нь байдаг. Эвдрэл нь түүний өмнө жаргадаг. 23 Түүний махны цогцос нь наалдаж, түүний дээр бат болоод үл хөдөлдөг. 24 Түүний зүрх нь чулуу мэт хатуу болон тээрмийн доорх чулуу мэт хатуу болон тээрмийн доорх чулуу мэт бөх буй. 25 Түүний босоход хүчтэн нь айж, аюулаас гутамшигт болдог. 26 Илд нь түүнд хүрэх боловч үл тогтох жад хийгээд ссум ба хуяг ч үл байх буй. 27 Түүний санаснаар төмөр нь хуурс мэт буй бөгөөд зэс нь өмгөрсөн мод мэт буй. 28 Сум нь түнийг үл дутаалгадаг. Хаясан чулуу нь хэвт мэт болдог. 29 Тэр нь сумуудыг хэвэг мэт тоон, жадыг өргөгдөхөд инээдэг. 30 Түүний доор шавар савын хэсгүүд буй бөгөөд хурц чулууг шаварт дэлгэдэг. 31 Тэр нь гүнийг тогоо мэт буцалган, далайг тос мэт өтгөн болгодог. 32 Түүний хойно зам нь гэрэлтэ болдог буй. Гүн нь хөөсөөр цайдаг. 33 Дэлхий дээр түүнд адилгүй буй. Тэр нь аюулгүй буй. 34 Тэр нь хамаг өндрийг гаргаж, хамаг омгорхог үрсийн дээр хаан буй хэмээн зарлиг боллоо.
Дөчин хоёрдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Иов нь Жахуад хариу айлтгаруун; 2 Чи хамгмйг бүтээдэг бөгөөд чиний зориг нь үл зогсоогдох буй хэмээн би мэднэ. 3 Энэ мэдэлгүйгээр зөвлөгөөнийг нуугч нь хэн буюу. Тиймийн тул би эс ухсанаа өгүүлэн, эс мэдсэн болон мэдсэнээс илүү агсан гайхамшгуудыг өгүүлсэн буй. 4 Намайг сонсон соёрх! Тийн бөгөөд би айлтгах буй. Миний чамаас асуухад надад мэдүүлэн соёрх! 5 Би чиний учир чихний сонсголоор сонссон буй. Зүгээр эдүгээ миний нүд нь чамайг үзнэ. 6 Тиймийн тул би биеэ бузар тоон, тоос хийгээд үнсэнд гэмшинэ гэж айлтгав. 7 Тийн бөгөөд Жахуагийн Иовд эд зарлиг болсны хойно Жахуа нь Тимэний аймгийн Жилфичид ийн зарлиг болруун; Би чиний тус хийгээд чиний хоёр нөхдийн тус ихэд хилэгнэв. Тэр юуны тул гэвэл, та миний Иов боолын зөв өгүүлсэн мэт миний учир зөвийг эс өгүүлэв. 8 Тиймийн тул та өөрийн тул долоон шар хийгээд долоон хуцыг аваад, миний Иов боолд одоод, өөрийн тул шатаалт өргөлийг өргөгтүн! Тийн бөгөөд миний Иов боол нь таны тул залбирах буй. Тэр юуны тул гэвэл, би түүнийг таалах буй. Тийн бус бөгөөс эл, би таны буруугийн ёсоор танд үйлдэх буй. Тэр юуны тул гэвэл, та миний Иов боолын зөв өгүүлсэн мэт миний учир зөвийг эс өгүүлэв. 9 хэмээн зарлиг болсонд Тимэний аймгийн Жилфич хийгээд Шүхийн аймгийн Билдэд ба Ни А Мадын аймгийн Зафар нь одоод Жахуагийн захиснаар үйлдэв. Тийнхүү Жахуа нь Иовыг таалав. 10 Тийн бөгөөд Иовын өөрийн нөхдийн тул залбирсны хойно Жахуа нь түүний золтой байдлыг хариулав. Жич Жахуа нь Иовд урьдны байсныг хоёр давхраар түүнд өгөв. 11 Тийн бөгөөд түүний хамаг ах дүү нар хийгээд хамаг эгч охин дүү нар ба урьд түүний хамаг танигсад нь түүнд ирэлцэн, түүний гэрт түүнтэй идээг идэлцэн, түүнтэй Жахуагийн тус ирүүлсэн хамаг хорын учир хайрлаж түүнийг амаржуулав. Бас тус бүр нь түүнд нэгэн хэсэг мөнгөн хийгээд нэгэн алтан сүйхийг өгөв. 12 Тэр мэтээр Жахуа нь Иовын эцсийг түүний эхнээс үлэмж адислав. Тэр юуны тул гэвэл, түүнд нэг түм, дөрвөн мянган хонь хийгээд зургаан мянган тэмээ ба нэг мянган хонь шар хийгээд нэг мянган эм илжиг буй бөлгөө. 13 Бас түүнд долоон хөвгүүд хийгээд гурван охин бөлгөө. 14 Тийн бөгөөд тэр нь тэргүүний охиныг Зимимэ хийгээд хоёрдугаар Кизиеэ ба гуравдугаарыг Кирин Хэфүг хэмээн нэрийдэв. 15 Тийн бөгөөд хамаг газарт Иовын охидод адилхан үзэсгэлэнт эмс эс олдов. Тийн бөгөөд үүнээс хойно Иов нь нэг зуун зөчин жилд аж төрж өөрийн хөвгүүд хийгээд хөвгүдийн хөвгүүд гэвэл, дөрвөн үеийг үзэв. 17 Тийн бгөөөд Иов нь их настай хийгээд өдрүүдээр дүүрнээр нөгчив. Иовын ном төгсөв.