1 Фидуилын Жо Ил хөвгүүнд Жахуагийн зарлиг болсон нь ийн; 2 Хөгшид өө! Үүнийг сонсогтун! Газар дээр суугчид бүгдээрээ чагнагтун! Энэ мэт нь таны өдрүүдэд эсвэл таны эцэг нарын өдрүүдэд агсан буюу? 3 Үүний учир хөвгүүддээ мэдүүлэгтүн! Таны хөвгүүд нь өөрийн хөвгүүдэд дэлгэрүүлэх бөгөөд тэдний хөвгүүд ч хойд үед дэлгэрүүлэх болтугай! 4 Голио хорхойн үлдээсэнийг царцаа нь идсэн буй. Царцааны үлэгснийг хүр хорхой нь идсэн буй. Хүр хорхойн үлэгснийг үст хорхой нь идсэн буй. 5 Согтуунууд аа! Сэрээд үйлдэгтүн! Сэрэгчид ээ! Шинэ үзмийн ундааны учир бархиралдагтун! Тэр юуны тул хэмээвээс, тэр нь таны амнаас тасалдсан буй. 6 Тэр юуны тул хэмээвээс, нэг хүчит хийгээд, тоолшгүй олон улс нь миний газарт оров. Тэдний шүднүүд нь арсланы соёо мэт тэдний соёонууд нь их арслангийн соёо мэт буй. 7 Тэр нь миний үзмийн модыг эвдээд, миний тошлогийн модны турсныг зулгаасан буй. Тэд нь түүнийг бүрнээр нүцгэн болгоогоод хаяв. Түүний гишүүд нь цагаан болов. 8 Өөрийн залуу цагийн тушаатай эрийн учир өрмөг хувцастайгаар уйлагч охин мэт уйлагтун! 9 Идээ хийгээд ундаа тахил нь Жахуагийн гэрээс тасалдав. Жахуагийн үйлчлэгч лам нар нь цорхирон амуй. 10 Тариалан нь эвдрэв. Тарианы эвдэрсний тул газар нь гашуудмуй. Үзмийн амтат ундаа нь хатсан бөгөөд, тос нь ховор болов. 11 Буудайн учир хийгээд арвайн учир тариач нар аа! Ичигтүн! Үзэмч нар аа! Бархирагтун! Тэр юуны тул хэмээвээс, тариалангийн хураагдах жимс нь хохиров. 12 Үзмийн мод нь хатсан бөгөөд тошлог хийгээд анар ба дал хийгээд алимын моднууд нь хувхайрмуй. Хээрийн хамаг модод ч хувхайрсан буй. Үнэхээр баясгалан нь хүмүүсийн дотроос хувхайрсан буй. 13 Лам нар аа! Биедээ өрмөгнийг бүсэлж үйлдэгтүн! Тахилын ширээний зарц нар аа! Бархирагтун! Миний бурхны зарц нар аа! Шөнө дуустал өрмөгнөөр хэвтэгтүн! Тэр юуны тул хэмээвээс, идээ хийгээд ундаан тахил нь таны бурхны гэрээс эвдсэн буй. 14 Бацгийг тогтоогтун! Нэг цээрлэлийн хурлыг тогтоогтун! Өтгөс улс хийгээд газарт хамаг суугчдын өөрийн Жахуа бурхны гэрт хураагаад, Жахуа нь дуудагтун! 15 Аяа, тэр өдөр хэмээвээс, Жахуагийн өдөр нь шадар болгоод эвдрүүллэг мэт аугаа хүчит бурханаас ирэх буй. 16 Бидний идээ нь бидний нүдний өмнөөс тасалдсан биш үү? Жаргал хийгээд баясгалан нь бидний бурхны гэрээс больсон биш үү? 17 Хөрөнгө нь шороон дотор доор хохирсон буй. Хадгалах гэрүүд нь хоосорсон бөгөөд, тарианы гэрүүд нь эвдсэн буй. Тэр юуны тул хэмээвээс, тариа нь хатан үхэв. 18 Мал нь ямраар зайлмуй. Үхрийн сүргүүд нь ямраар зовмуй. Тэр юуны тул хэмээвээс, тэдэнд бэлчээргүй болой. Бас хонины сүргүүд нь хоосорсон буй. 19 Жахуа аа! Би бээр чамд дуудна. Тэр юуны тул хэмээвээс, гал нь говийн бэлчээрүүдийг идсэн буй. Галын үйл нь хээрийн хамаг моддыг түлэв. 20 Бас хөдөөний мал нь чамд дутмой. Тэр юуны тул хэмээвээс, усны урсгал нь хатсан бөгөөд, гал нь говийн бэлчээрүүдийг идсэн буй.
Жу Ил Хоёрдугаар бүлэг
1 Шиунын дотор бүрээг татагтун! Миний ариун уулны дээр айлгахуй дуун гарагтун! Газарт хамаг суугчид нь цэцэрхэг болтугай! Тэр юуны тул хэмээвээс, Жахуагийн өдөр нь ирж шадар болов. 2 Тэр хэмээвээс, харанхуй хийгээд бүрэг өдөр ба, үүлэнд хийгээд хав харанхуй өдөр буй. Уулын дээр үүр цайх нь дэлгэрдэг мэт. Нэг их хийгээд хүчит улс нь ирмүй. Эртний цагаас наана тэдэнтэй адил улс эс агсан бөгөөд тэднээс хойно тэр мэт улс нь олон үе болтол үл болох буй. 3 Тэдний урдаас гал нь иддэг бөгөөд, тэдний хойноос бадрангуй гал нь түлмүй. Тэдний өмнө газар нь Идин хэмээгч цэцэрлэг мэт агаад, тэдний хойно хоосон говь мэт буй. Тэднээс юу ч үл аврагдах буй. 4 Тэдний дүрс нь морины дүрс мэт бөгөөд, тэд нь морьт улс мэт гүйх буй. 5 Тэд нь уулны дээр харайж тэргэсийн дуу мэт хийгээд хотыг түлэгч галын дуу мэт дуугарах буй. Тэр нь дайнд бэлэн болсон хүчит улс мэт болох буй. 6 Тэдний өмнөөс улс нь их зовох бөгөөд, хамаг нүүрүүд нь харлах буй. 7 Тэд нь хүчит улс мэт гүйж, дайны улс мэт хэрэмд авирмуй. Тэдний тус бүр нь өөрийн замаар явж, өөрийн харгуйгаас үл гарах буй. 8 Тэд нь өөр зуураа үл түлхэлцэн, өөр өөрийн замаар явах буй. Бас хэрвээ тэд нь сэлмэнд унавч, үл шархдуулагдах буй. 9 Тэд нь балгасны дотор нааш цааш явж, хэрмийн дээгүүр гүйж, гэрүүдэд орж, хулгайч мэт цонхоор орох буй. 10 Тэдний өмнө газар нь хөдлөх бөгөөд огторгуй нь чичрэх буй. Наран хийгээд саран нь бүрхэглэх бөгөөд, одод нь үл гилбэх буй. 11 Тийнхүү Жахуа нь өөрийн цэргийн өмнө дуун гарах буй. Түүний цэргийн чуулган нь маш их буй. Түүний захиаг бүтээгч нь хүчит буй. Жахуагийн өдөр нь их хийгээд маш аймшигтай буй. Түүнийг хэн тэсч чадмуй. 12 Тиймийн тул Жахуа нь ийн; Эдүгээ ч бүхэл зүрхээрээ хийгээд бацгаар ба, гашуунаар хийгээд, цурхирлагаар надад буцагтун! хэмээн зарлиг болмуй. 13 Бас хувцсаа үл шуучин, харин зүрхээ өөрийн Жахуа бурханд буцаагтун! Тэр юуны тул хэмээвээс, тэр нь хайрт хийгээд нигүүлсэхүйд ба, хилэнд утаа хийгээд, их өршөөлт болгоод, муугийн учир гэмшмүй. 14 Тэр нь буцан гэмшиж өөрийн хойно адистад хэмээвээс, таны Жахуа бурхны тул идээ хийгээд ундааг орхих уу? хэмээн хэн мэдмү. 15 Шиунагийн дотор бүрээг татагтун! Бацаг тогтоогтун! Цээрлэлийн хурлыг дуудаад 16 Улсыг хураагтун! Чуулганыг ариутгагтун! Өтгөс улсыг цуглуулж хүүхэд хийгээд хөхийг хөхөгчдийг хураагтун! Тушаат эр нь өөрийн тасгаас гарах бөгөөд, тусгайт эм өөрийн дотоод тасгаас гарах болтугай! 17 Жахуагийн үйлчлэгчид болсон лам нар нь хүрээ хийгээд тахилын ширээ хоёрын хооронд үйлдэж ийн; Жахуа аа! Өөрийн улсыг хайрлан соёрх! бус улсын тэднийг тэргүүлэхийн тул өөрийн эзэлсэн хувийг ичгүүрэнд үл өгөн соёрх! Тэдний бурхан хаана буюу? хэмээн бусад улсын дотор юуны тул өгүүлэгдэх буюу? хэмээн өгүүлэх болтугай! 18 Тийн бөгөөс эл Жахуа нь өөрийн газрын учир атаархалт болгоод, өөрийн улсыг хайрлах буй за. 19 Тийн бөгөөд Жахуа нь өөрийн улсад хариу ийн; Мана. Би танд тариа хийгээд дарс ба тосыг илгээмүй. Тийн бөгөөд та бээр тэднээр цадах буй. Бас үүнээс хойш би бээр улсуудын дотор таныг ичгүүрт үл болгох буй. 20 Харин би бээр тэрхүү хойдох дайсныг танаас холдуулаад түүнийг нэг гайт хийгээд хоосон газарт хөөж, түүний урьдахыг зүүн далайн зүгт хийгээд түүний хойдохыг баруун далайн зүгт хөөх буй. Тийн бөгөөд тэр нь их үйлсийг үйлдсэн боловч, түүний муу хийгээд өмхий үнэр нь гарах буй, хэмээн зарлиг болох буй. 21 Газар аа! Үл айн, баясан цэнгэлдэн үйлд! Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь их үйлсийг үйлдэх буй. 22 Хөдөөгийн малууд аа! Бүү айгтун! Тэр юуны тул хэмээвээс, говийн бэлчээр нь ногоон болмуй. Модод ч жимсээ гаргамуй. Тошлог хийгээд үзмийн модод нь хүчээ гаргах буй. 23 Бас Шиунагийн хөвгүүд ээ! Өөрийн Жахуа бурханд цэнгэлдэн баясагтун! Тэр юуны тул хэмээвээс, тэр нь урьдах бороог танд зөвт ёсоор өгөөд, танд бороог оруулах хэмээвээс, урьд цагт мэт урьдах хийгээд хойдох бороог оруулах буй. 24 Бас тарианы үтрэм нь тариагаар дүүрэн болох бөгөөд шүүсний шахлагууд нь үзмийн ундаа хийгээд тосоор бялдрах буй. 25 Бас миний танд илгээсэн их цэрэг хэмээвээс, голио хийгээд царцаа ба хүр хорхой хийгээд үст хорхойнуудын идсэн жилүүдийг би бээр танд буцаан өгөх буй. 26 Тийн бөгөөд та бээр элбэгээр идэн цадаад, таны тул гайхамшгийг үйлдсэн Жахуа бурхан юугаан магтах буй. Тийнхүү миний улс нь хэзээ ч үл ирэх буй. 27 Бас та бээр миний Израйлийн дотор ахуйг мэд. Би бээр таны Жахуа бурхан мөн бөгөөд надаас бус үгүй, хэмээн мэдэх буй. Бас миний улс нь хэзээ ч үл ичих буй. 28 Тийн болсны хойно би өөрийн тодотголыг хамаг төрөлтний дээр асгах буй. Тийн бүхий таны хөвгүүд ба охид нь форофилох бөгөөд, таны өвгөд нь зүүдүүдийг зүүдлэх ба, таны залуус нь үзэгдлүүдийг үзэх буй. 29 Бас тэрхүү цагт би бээр боолуудад хийгээд шивэгчдэд өөрийн тодотголыг асгах буй. 30 Бас би бээр огторгуйд хийгээд дэлхийд цас хийгээд гал ба их утааны бэлгэсийг үзүүлэх буй. 31 Жахуагийн тэр их хийгээд аймшигт өдрийн ирэхээс урьд наран нь хувилан харанхуй болох бөгөөд саран нь хувилан, цас болох буй. 32 Тийн бөгөөд Жахуагийн нэрд аливаа дуудагч их тонилгогдох буй. Тэр юуны тул хэмээвээс, Жахуагийн зарлиг болсон мэт. Жахуагийн дуудсан үйлдэлд Шиуанд хийгээд Иерусалимд тонилгол болох буй.
Жу Ил Гуравдугаар бүлэг
1 Мана. Тэр өдрүүд хийгээд тэр цагт хэмээвээс, миний Иудейгийн хийгээд Иерусалимын олз бологсдыг буцаах цагт 2 Би бээр хамаг улсуудыг цуглуулж, Ихушафадыл бэлд оруулаад, миний улсын учир болон, тэдний миний хувь болсон Израйл улсын дотор тархаан, миний хайрыг хуваасны учир тэднийг шүүх буй. 3 Тэд хэмээвээс, миний улсын учир шавагчийг орхиод, садар эмийн тул хөвгүүнийг өгөн, уух үзмийн ундааны тул охиныг худалдсан буй. 4 Бас Тир хийгээд Сидун ба, Пилистийн хамаг Хазгад аа! Та бээр надад юун хэрэг, та надад хариуг буцаах бөгөөс эл. Би таны хариуг буцаах буюу? Хэрэв та бээр надад хариуг таны тэргүүнд маш түргэнээр буцаах буй. 5 Та бээр миний мөнгө хийгээд алтыг аваад, миний тааламжит юмнуудыг өөрийн орд харшуудад аваачаад 6 Иудейгийн хөвгүүд хийгээд Иерусалимын хөвгүүдийг тэдний хязгаараас холдуулахын тул Грек улсад худалдсан буй. 7 Тиймийн тул, Мана. Таны тэднийг хаана худалдсан газрын тэндээс би тэднийг босгоод, таны хариуг таны тэргүүнд буцаах буй. 8 Бас би бээр таны хөвгүүн хийгээд таны охидыг Иудейгийн хөвгүүний гарт худалдах буй. Тийнхүү тэднээс хол агч Сэбиенийн улсад тэднийг худалдах буй. Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь үүнийг зарлиг болсон буй. 9 Улсуудын дотор эхнийг сонсогтун! хэмээвээс, дайныг бэлтгээд, хүчтэнийг босгогтун! Хамаг дайны эрс нь ойртож ирэх болтугай! 10 Анжиснуудаа сэлэм болгоод, хадууруудаа жад болгогтун! Тэнхээгүй нь би хүчтэй буй, хэмээн өгүүлэх болтугай! 11 Тойрогч улс бүгдээрээ хурж, ирэгтүн! Чуулалцагтун! Тэнд Жахуа нь таны хамаг баатруудыг унагах буй. 12 Улсууд нь босоод, Жихушафадын бэлд одтугай! Тэр юуны тул хэмээвээс, би хамаг тойрогч улсуудыг шүүхийн тул тэнд суух буй. 13 Хадуураа оруулагтун! Тэр юуны тул хэмээвээс, шүүсний шахлага нь дүүрэн хийгээд, сэвс нь билдэрмүй. Тэр юуны тул хэмээвээс, тэдний хилэнц нь их болов. 14 Олон. Олон нь цавчлагын бэлийн дотор болохуй Жахуагийн өдөр нь ойр болов. 15 Наран хийгээд саран нь харанхуй болох бөгөөд, одод нь гэрлээ үл гаргах буй. 16 Бас Жахуа нь Шиунагаас дуудаж, Иерусалимаас дуун гарах буй. Тийн бөгөөд огторгуй хийгээд дэлхий нь хөдлөх буй. Зүгээр Жахуа нь өөрийн улсад хоргодол болон, Израйлын хөвгүүдэд бат гэр мэт болох буй. 17 Тийн бөгөөд таны Жахуа нь бурхан би өөрийн Шиуна уулны дээр сууна, хэмээн та мэдэх буй. Бас Иерусалим нь ариун болох бөгөөд, бусад улсууд нь түүнийг үл алсдах буй. 18 Тийн бөгөөд тэр өдөр хатан нь үзмийн амтат ундааг дуусгах бөгөөд, уулс нь сүүгээр урсах ба, Иудейгийн хамаг голууд нь усаар урсах буй. Бас Жахуагийн гэрээс нэг булаг нь гараад Шитим бэлийг услах буй. 19 Тийн бөгөөд Египет нь хоосон болох бөгөөд, Идум нь хоосон говь болох буй. Тэр хэмээвээс, тэдний Иудейгийн хөвгүүнд үлдсэн хорын тул хийгээд, тэдний газарт буруугүй цусыг асгасны тул болой. 20 Зүгээр Иудей нь насад байх бөгөөд, Иерусалим нь үеэс үе хүртэл байх буй. 21 Бас тэдний эс нээгдсэн цусыг би бээр нээх буй. Тийнхүү Жахуа нь Шиунагийн дотор нутаглах буй.
Жу Ил хэмээгч форофидын ном төгсөв. Хотод Мишиу нарын бард 1839 онд дарагдав. 742 цчхвЙуилын Жо Ил хөвгүүнд Жахуагийн зарлиг болсон нь ийн; 2 Хөгшид өө!