1 Жахуагийн Амитайн Ёона хөвгүүнд зарлиг болсон нь ийн; 2 Босоод тэр Ниниви хэмээгч их балгасанд одоод түүний тус дуудан үйлд. Тэр юуны тул хэмээвээс, тэдний хилэнц нь миний өмнө хүрч ирэв. 3 Хэмээн зарлиг болсонд Ёона нь Жахуагийн өмнөөс Таршист дутаахын тул босов. Тийн бөгөөд тэр нь Зофабад хүрээд тэнд Таршист одох нэг онгоцыг олоод, хөлсийг төлөөд Жахуагийн өмнөөс Таршист тэдэнтэй одолцохын тул түүнд оров. 4 Зүгээр Жахуагийн нэг их салхийг далайд илгээснээр далайд их шуурга болов. Тийнхүү онгоц нь эвдрэхэд хүрэв. 5 Тийн бөгөөд онгоцос нар нь айгаад өөр өөрийн бурханд дуудаж онгоцыг хөнгөн болгохын тул түүний дотор агч барааг далайд хаяв. Зүгээр Ёона нь доторхи тасагт ороод тэнд хэвтэж унтан авай. 6 Тийн бөгөөд онгоцны эзэн нь түүнд ирээд ийн өгүүлрүүн; Унтагч аа! Чи юуг үйлднэм. Бидний үл үхэхийн тул бурхан биднийг хайрлатугай! хэмээн босоод өөрийн бурханд дуудан үйлд хэмээлээ. 7 Бас тэд нь өөр зуураа өгүүлэлдэн, одъё хэний учир энэ мууны бидэнд хүргэснийг мэдэхийн тул савааг орхиё хэмээн өгүүлдээд, шавааг орхисонд саваа нь Ёоныг тусав. 8 Тийн бүхий тэд нь түүнд өгүүлрүүн; Хэний учир энэ муугийн бидэнд хүргэснийг биднээр мэдүүлэн үйлд. Чиний хэрэг юун буюу. Чи хаанаас ирсэн буюу. Чиний орон аль буюу. Чиний улс ямар буюу. 9 хэмээн асуусанд тэр нь өгүүлрүүн; Би Ибэрийн хүн болон далай хийгээд хуурай газрыг бүтээгч огторгуйн Жахуа бурхнаас айна. 10 хэмээн өгүүлсэнд тэд хүмүүс нь маш айж ийн; Чи үүнийг юуны тул үйлдсэн буюу хэмээн өгүүлэв. Тэр юуны тул хэмээвээс, түүний тэдэнд өгүүлснээр тэд нь түүний Жахуагийн өмнөөс зайлсныг мэдэв. 11 Бас тэд нь түүнд өгүүлрүүн; Далайн бидэнд намхрахын тул биднээр чамд юуг үйлдэх буюу. Тэр юуны тул хэмээвээс, далай нь давалгаат болж нэмсээр бөлгөө. 12 хэмээн өгүүлсэнд тэр нь тэдэнд өгүүлрүүн; Намайг аваад далайд хаягтун! Тийн бөгөөд далай нь танд намхрах буй. Тэр юуны тул хэмээвээс, миний учир энэ их шуурганы танд ирснийг би мэднэ 13 хэмээн өгүүлсэн боловч, тэд хүмүүс нь онгоцыг хуурай газарт буцаахын тул хүчтэйгээр элбэ эс чадав. Тэр юуны тул хэмээвээс, далай нь тэдний тус давалгаат болж нэмсээр бөлгөө. 14 Тийн бөгөөд тэд нь Жахуад дуудаж ийн айлтгаруун; Аяа, Жахуа аа! Бид энэ хүний амины тул үл хохируулагдах болтугай! Бас Биднээс буруугүй цусыг үл нэхэн соёрх! Тэр юуны тул хэмээвээс, Аяа, Жахуа аа! Чи өөрийн тааллаар үйлдсэн буй 15 хэмээн айлтгаад; Тэд нь Ёоныг аваад далайд хаяв. Тийн бээр далай нь бургилахаа болив. 16 Бас тэд хүмүүс нь Жахуагаас ихэд айж, Жахуад тахилыг өргөн тангаргуудаар тангараглав. 17 Жауха нь Ёоныг залгихын тул нэг их загасыг бэлдсэн бөлгөө. Тийн бөгөөд Ёона нь тэрхүү загасны дотор гурван өдөр хийгээд гурван шөнө байв.
Хоёрдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Ёона нь загасны дотроос өөрийн Жахуа бурханд залбиран ийн айлтгаруун; 2 Би өөрийн зовлонгийн учир Жахуад дуудав. Тийн бөгөөд тэр нь намайг сонсов. Миний булшны дотроос бархирахад, чи миний дууг сонсов. 3 Чи намайг гүнд хаян, далайн дотор хаяв. Урсгалууд нь намайг хүрээлсэн бөгөөд, чиний хамаг түлхэл хийгээд давалгаанууд нь миний дээр өнгөрөв. 4 Тийн бөгөөд би чиний өмнөөс гаргагдсан боловч, чиний ариун сүмийг дахин үзэх буй хэмээн өгүүлэв. 5 Ус нь амин хүртэл намайг хүрээлэв. Гүн нь намайг тойров. Далайн өвс нь миний толгойд ороогдоно. 6 Би уулны ёзоорт буув. Далайн тээгүүд нь намайг хэзээ ч бүслэв. Зүгээр миний Жахуа бурхаан! Чи миний амийг хохирлоос тонилгосон буй. 7 Миний сүнсийг миний дотор уйдсанд, би Жахуаг санав. Бас миний залбирал нь чамд хүрч чиний ариун сүмд оров. 8 Хуурамч дэмийллүүдийг дагачид нь өөрийн хайрыг орхидон 9 Зүгээр би магтаалт дуугаар чамд тахилыг өргөн тангарагласнаа бүтээх буй. Тонилгол нь Жахуагийн буй хэмээн айлтгав. 10 Жахуагийн захиснаар тэрхүүү загас нь Ёоныг хуурай газарт гаргасан бөлгөө.
Гуравдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Жахуа нь Ёонад дахин ийн зарлиг болруун; 2 Босоод тэр Ниниви хэмээгч их балгасанд одоод, миний чамд мэдүүлэх зарлигийг дэлгэрүүлэн үйлд 3 хэмээн зарлиг болсонд Ёона нь босоод Жахуагийн зарлигийн ёсоор Нинивид одов. Ниниви хэмээвээс, гурван өдрийн явахын төдий их балгас бөлгөө. 4 Тийнхүү Ёона нь эхэлж нэг өдрийн явахын төдий одоод ийн дуудруун. Үүнээс хойш дөчин өдрийн болоход Ниниви нь эвдрүүлэгдэх буй хэмээн өгүүлэв. 5 Тийн бөгөөд Нинивийн улс нь бурханд итгэж бацагийг тогтоов. Бас тэдний ихс ч багас ч өрмөгийг өмсөв. 6 Тэр юуны тул хэмээвээс, Нинивийн хаан нь үүнийг сонсоод, ширээнээсээ буугаад үзэсгэлэнт дээлээ биеэсээ аваад өргөнийг өмсөөд үнсний дээр суув. 7 Бас тэр нь өөрийн хийгээд тэргүүлэгчдийн захиагаар Нинивийн дотор ийн хэмээн дэлгэрүүлрүүн; Хүн ч, мал ч, хонь ч, үхэр ч, юуг ч үл амсан идэн үл идэн, усыг ч үл уух болтугай! 8 Харин хүн ч, мал ч өрмөгийг өмсөөд бурханд ихэд дуудаж, өөр өөрийн муу замыг огоорч, өөрийн гарын дээрмийг огоорох болтугай! 9 Бидний үл хоосрохын тул бурхан нь хувисч, гэмшин өөрийн их хилэнг зогсоох юу хэмээн хэн мэднэ хэмээн дэлгэрүүлэв. 10 Тийн бөгөөд бурхан нь тэдний муу замаасаа буцахын тул үйлдсэнийг үзээд, тэдэнд мууг үйлдэх хэмээн зарлиг болсноо гэмшин, эс үйлдэв.
Дөрөвдүгээр бүлэг
1 Тийн боловч тэр нь Ёонад тааламжгүй болов. Тэр ч ихэд хилэгнээд 2 Жахуад зарбирч ийн айлтгаруун; Жахуа аа! Би чамд зарбирна. Би өөрийн оронд байхдаа үүнийг өгүүлсэн биш үү? би чамайг нигүүлсэхт хийгээд өршөөнгүйт ба хилэнд удаан хийгээд их хайртай ба муугийн учир гэмшигч мөн хэмээн мэдсэний тул урьд Тарсист дутаав. 3 Тиймийн тул Жахуа аа! Эдүгээ миний амийг надаас авран соёрх! Тэр юуны тул хэмээвээс, миний үхэх нь амьд байхаас дээр буй 4 хэмээн зарбирсанд Жауха нь ийн; Чиний хилэн нь зөв буюу хэмээн зарлиг болов. 5 Тийнхүү Ёона нь тэр балгаснаас гараад балгасны зүүн этгээд сууж, тэр балгасанд юу болохыг үзэхийн тул нэг хучлагыг үйлдээд, түүний доор сүүдэрт суув. 6 Тийн бөгөөд Жахуа нь нэг навчит өвсийг бэлтгээд Ёонаг гашуудлаас аврахын тул түүний толгойн дээр сүүдэр болгон ургуулав. Тийнхүү эл Ёона нь навчит өвсний учир нэгэнт баясав. 7 Зүгээр маргаашийн өглөөгөөр Жахуагийн нэг хорхойг бэлтгэснээр тэр нь навчит өвсийг идэж, хувхайруулав. 8 Бас нарны гарах цагт бурхан нь нэг дулаан салхийг зүүн зүгээс салхилуулав. Нарны Ёонагийн толгойг туссанд тэр нь уйдаад дотроо үхэхийг хүсч, миний үхэх нь амьд байхаас дээр буй хэмээн өгүүлэв. 9 Тийн бүхий бурхан нь Ёонад зарлиг болруун; Навчит өвсний учир чиний хилэн нь зөв буюу хэмээн зарлиг болсонд Ёона нь би үхтэл хилэгнэх нь зөвт амой 10 хэмээн айлтгасанд Жахуа нь зарлиг болруун; Чиний эс бүтээсэн хийгээд эс ургуулсан ба шөнөд үхсэн навчит өвсийг чи хайрлана. 11 Тийн бөгөөд баруун гараа зүүн гараасаа ялгаж үл чаддаг нэг бум хоёр түмэн улстай хийгээд олон малтай Ниниви хэмээгч их балгасыг би хайрлах ёстой бус буюу хэмээн зарлиг болов. Ёона хэмээгч форофидын ном төгсөв.