1 Ехувагийн Моши боолын нөгчсөний хойно Ехува нь Нүнгийн Иошуа хөвгүүн болон үйлчлэгчид зарлиг болруун; 2 Миний Моши боол нь нөгчив. Тиймийн тул босоод чи хийгээд эд хамаг улс нь миний Израйлын хөвгүүдэд өгсөн газар хүртэл энэ Иорданыг худалдагтун! 3 Тийн хөлийн улны аливаа гишгэж газрыг миний Мошид зарлиг болсны ёсоор би танд өгсөн буй. 4 Говь хийгээд энэ Либанунгаас Ифирад хэмээгч их мөрөн хүртэл Хититний хамаг газар хийгээд нар жаргах зүгийн их далай хүртэл таныг хязгаар болох буй. 5 Чиний насны хамаг өдрүүдийн турш хэн ч чиний тус босч үл болох. Би Мошитой байсан мэт түүнчлэн чамтай хамт буй. 6 Чи цогтой бат зүрхтэй болтугай! Тэр юуны тул гэвэл, чи миний энэ улсын эцэг нарт өгсүгэй! хэмээн тангарагласан газрыг тэдэнд өмч болгон хуваах буй. 7 Харин чиний хаана одохдоо бүтэмжитэй болохын тул, миний Моши боолын чамд захисан тогтоолын ёсоор хичээн үйлдэхийн тул чи маш цогтой бат зүрхтэй болтугай! Түүнээс баруун буюу зүүн этгээдэд ч бүү эргэ. 8 Тогтоолын бичиг нь чиний амнаас бүү хагацтугай! Зүгээр чи үүний дотор хамаг бичсэнийг хичээн үйлдэхийн тул түүний учир өдөр шөнө бүр санаачлан үйлд. Тэр юуны тул гэвэл, чи үүгээр замаа бүтээмжтэй болгож ухаантайгаар үйлдэх буй. 9 Би чамд захисан биш үү? Чи цогтой бат болтугай! Чи бүү айтугай! Эмээтүгэй! Тэр юуны тул гэвэл, чиний хаана ч одохын тул тэнд чиний Ехува бурхан нь чамтай буй амой 10 хэмээн зарлиг болсонд Иошуа нь улсын тэргүүлэгчдэд захин өгүүлрүүн; 11 Та чуулганы хооронд алсдан улсдаа, биедээ тэжээл бэлтгэгтүн! Тур юуны тул гэвэл, тэр гурван хоногоос хойно энэ Иорданыг гаталж өөрийн Ехува бурхны танд өгсөн газрыг эзлэхийн тул одох болъюу гэж захигтун! гэлээ. 12 Тийн бөгөөд Иошуа нь Рубины хөвгүүд хийгээд Кадын хөвгүүд ба Манасшийн хагас овогт ийн өгүүлрүүн; 13 Таны Ехува бурхан нь таныг амгалаад, энэ газрыг танд өгсөн буй гэж Ехувагийн Моши боолын захисан үгийг санагтун! 14 Таны гэргийд хийгээд хүүхэд ба малууд нь Мошийн танд Иорданы наад этгээдийн газарт байх болтугай! Зүгээр Ехува нь таныг амгалсан мэт, таны ах дүү нарыг ч амгалах бөгөөд таны Ехува бурхны тэдэндөгсөн газрыг тэдний эзлэх цаг болтол, хамаг хүчтэй баатрууд болон та ах дүү нарын өмнөө, тэднийг туслахын тул анги ангиар гатлагтун! 15 Тур цагт та ч өөрийн эзлэх газарт буцаж Ехувагийн Моши боолын танд өгсөн Иорданы наад этгээдэд нарны гарах зүгт байгч газрыг эзлэх болъюу хэмээн өгүүлсэнд 16 тэр нь Иошуад хариу өгүүлрүүн; Чиний бидэнд хамаг захисныг бид үйлдэх. Бас чиний биднийг аливаа илгээх зүгт бид одох буй. Бид Мошийг аливаа сонссон ёсоор түүнчлэн чамайг сонсох буй. 17 Зүгээр чиний Ехува бурхан нь Мошитой байсан мэт, түүнчлэн чамтай байх болтугай! 18 Хэн ч аливаа захисны тус эсэргүүцэн чиний үгсийг үл сонсвол үхүүлэгдэх болъюу. Харин чи цогтой бат зүрхтэй болтугай! гэлээ.
Хоёрдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Нүнгийн Иошуа хөвгүүн нь Сидамаас нууцаар шинжлэхийн тул хоёр хүнийг илгээгээд, тэдэнд ийн өгүүлрүүн; Та газар болон Зэрикүг үзэхээр одогтун! хэмээн өгүүлсэнд тэд одож нэг Рахоб хэмээгч садар эмийн гэрт одоод тэнд хонов. 2 Тийн бөгөөд Зэррикүгийн хаанд энэ шөнөд Израйлын хөвгүүдийн хоёр хүн нь газрыг шинжлэхийн тул энд ирэв гэж өгүүлэгдсэн бөлгөө 3 гэсэнд Зэрикүгийн хаан нь Рахобт илгээгээд ийн өгүүлрүүн; Чамд ирээд гэр дотроо орсон хоёр хүнийг гарган үйлд. Тэр юуны тул гэвэл, тэд нь хамаг газрыг шинжлэхийн тул ирсэн буй гэлээ. 4 Зүгээр тэр эм нь тэд хоёр хүнийг авч нуугаад ийн өгүүлрүүн; Ер хоёр хүн надад ирэвч, би тэдний хаанаас ирснийг эс мэднэ. 5 Тийн бөгөөд хаалгыг хаах цагт харанхуй болсны хойно, тэд хоёр хүн гарав. Тэдний хаашаа ч одсоныг би эс мэднэ. Та тэднийг түргэнээр нэхэгтүн! Тур юуны тул гэвэл, та тэднийг гүйцэх буй за гэж өгүүлэв. 6 Тийн боловч тэр эм нь тэднийг гэрийн дээврийн дээр гаргаад дээврийн дээр эвхсэн олсны эмнүүдийн дотроо нуусан бөлгөө. 7 Тийн бөгөөд хүмүүс нь тэднийг Иорданы зүгээр олом хүртэл нэхэв. 8 Тийн бөгөөд тэднийг унтахаас урьд, тэр эм нь тэдэнд гэрийн дээвэрт гаран ийн өгүүлрүүн; 9 Ехува нь энэ газрыг танд өгсөн бөгөөд таны аюул нь бидний дээр унасан ба энэ газарт хамаг суугчдын таны учир суларсныг би мэднэ. 10 Тэр юуны тул гэвэл, таны Египет газраас гарсан цагт Ехувагийн улаан далайн усыг таны тул захин хатаасан бөгөөд Иорданы цаад этгээдэд таны хоосруулсан Амуритны Шихун хийгээд уг хоёр хаадад таны юу үйлдсэнийг бид сонсов. 11 Тийн бөгөөд бидний үүнийг сонсмогц таны учир бидний зүрх нь уярсан бөгөөд хэн хүн суларсан буй. Тэр юуны тул гэвэл, таны Ехува бурхан гэвэл, дээд огторгуй дахь хийгээд доорд ертөнцөд бурхан мөн буй. 12 Тиймийн тул эдүгээ миний танд хайрласны тул та миний эцгийн гэрийг хайрлах хэмээн 13 бас миний эцэг хийгээд эх ба миний ах дүү нар ба тэдний хамаг байсныг амьдаар байлган, бидний амийг үхлээс аврах хэмээн надад Ехувагаар тангараглан, үнэн тэмдгийг өгөн хайрлагтун! 14 гэсэнд тэр хоёр хүн түүнд ийн; Хэрвээ чи энэ бидний хэргийг үл өгүүлэх бөгөөс эл. Бидний амь ч чиний амийн тул өгөгдөх буй. Бас Ехувагийн бидэнд энэ газрыг өгөхөд, бид чамд үнэн хийгээд хайрыг бүтээх буй гэж өгүүлэв. 15 Тийн бөгөөд тэр эм нь тэднийг цонхноос аргамжаар буулгав гэвэл тэр нь балгасны хэрмийн тэнд гэртэй болж, хэрмийн дэргэд суудаг бөлгөө. 16 Бас тэр нь тэдэнд ийн өгүүлрүүн; Нэхэгчдийн тэднийг үл учралдахын тул та ууланд одогтун! Гурав хонгийн турш нэхэгчдийн буцтал тэнд нуугдагтун! Тийн бөгөөд түүнээс хойно өөрийн замаар явж болох гэж өгүүлэв. 17 Бас тэр хоёр хүн нь түүнд ийн өгүүлрүүн; Бид энэ чиний биднийг тангараглуулсан үнийн учир үгээр зэмгүй болох гэвэл, 18 Бидний энэ газарт ирэхэд чи биднийг буулгасан цонхондоо энэ улаан оосрыг уяад, чиний эцэг хийгээ дэх ба ах дүү нар хийгээд эцгийн гэртэх бүхнийг өөрийн гэрт цуглуулан үйлд. 19 Тийн бөгөөд хэн ч чиний гэрийн үүднээс зээлэнд гаргавал бидний зэм үгүй атал, түүний цус нь түүний толгойн дээр тогтох болъюу. Бас аль хэний гар нь чамтай гэр дотор аливаа байгчийн тус эсэргүүцвэл, түүний цус нь толгойн дээр тогтох буй. 20 Бас хэрвээ чи энэ бидний хэргийг өгүүлэх бөгөөс эл. Бид чиний биднийг тангарагласан үгийн учир зэм үгүй болох буй 21 гэж өгүүлсэнд тэр эм нь өгүүлрүүн; Эд таны үгсийн ёсоор болох болтугай! гээд тэднийг тавьсанд тэд ч одов. Тийн бөгөөд тэр эм нь улаан оосрыг цонхонд уяв. 22 Тэд нь одож ууланд хүрээд тэнд гурав хоногийн турш нэхэгчдийн буцах цаг болтол байв. Нэхэгчид нь тэднийг хамаг замаар бэдрэвч эс олов 23 Тийнхүү тэр хоёр хүн буцаж уулнаас бууж гатлаад Нүнгийн Иошуа хөвгүүнд ирээд, өөрт аливаа учирсныг түүнд тоочив. 24 Бас тэд нь Иошуад ийн өгүүлэв. Үнэхээр Ехува нь тэр хамаг газрыг бидний гарт өгсөн буй. Бас тэр газарт хамаг суугчид нь бидний учир сулрав.
Гуравдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Иошуагийн маргааш эрт болсонд түүнтэй Израйлын хамаг хөвгүүд нь Сайдимаас одоод Иорданд хүрч ирээд, гатлахаас урьд тэнд хонов. 2 Тийнхүү гурав хоног өнгөрсний хойно тэргүүлэгчид нь шивээтэй чуулганы хооронд алсдаж, 3 улсад захин ийн өгүүлрүүн; Та өөрийн Ехува бурхны тогтоолын хайрцаг хийгээд лам нар ба түүнийг өргөгч Ливитнийг үзэхдээ газраасаа цаашид одоод дагагтун! 4 Зүгээр та тэр хоёрын хооронд хоёр мянган тохойн хэмжээний завсан болгон яавагтун! Та явах замаа мэдэхийн тул түүнд шадар бүү ирэгтүн! Тэр юуны тул гэвэл, та энэ замаар урьд эс алсдсан буй гэж өгүүлэв. 5 Бас Иошуа нь улсад ийн өгүүлрүүн; Та биеэ ариун болгогтун! 6 Тэр юуны тул гэвэл, Ехуваг хураах цагийн дуустал хөвөөнөөсөө халин гардаг бөлгөө. Тийн бөгөөд улс нь Зэрикүгийн тус гатлав. 7 Энэ мэтээр хамаг Израйлын хуурайгаар гатлахад Ехувагийн тогтоолын хайрцгийг өргөгч лам нар нь улс бүгдээрийн Иорданыг гаталж дуустал Иорданы дунд хуурай газрын дээр батаар байв.
Дөрөвдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд хамаг улсын Иорданыг гаталж дууссаны хойно Ехува нь Иошуад ийн зарлиг болруун; 2 Чи улсаас арван хоёр хүн гэвэл, овог овгоос нэг хүнийг аваад, тэдэнд ийн; 3 Та лам нарын хөлүүдийн Иорданы дунд батаар байсан газраас арван хоёр чулуун биетэй аваачаад, энэ шөнөдөө хонох газартаа байлгагтун! хэмээн захин өгүүл 4 хэмээн зарлиг болсонд Иошуа нь өөрийн тогтоосон арван хоёр хүн гэвэл, овог овгоос нэжгээд нэг хүнийг дуудав. 5 Тийнхүү Иошуа нь тэдэнд өгүүлрүүн; Та өөрийн Ехува бурхны хайрцгийн өмнө Иорданы дунд оруулаад, хүн бүр Израйлын хөвгүүдийн овгуудын тооны ёсоор нэгэн нэгэн чулууг мөрөн дээрээ өргөөд 6 энэ гэвэл, таны үрс ч ирээдүй цагт ийн; Эд чулууд нь тэдэнд юу буй гэж асуухад, энэ нь тэмдэг болох бөгөөд 7 тэр цагт та тэдэнд хариу ийн Иорданы ус нь Ехувагийн тогтоолын хайрцгийн өмнө тасалдсан бөлгөө. Эд чулууд нь Израйлын хөвгүүдэд мөнх дурсгал болохын тул болой хэмээн өгүүлэгтүн! гэлээ. 8 Тийн бөгөөд Израйлын хөвгүүд нь Иошуагийн захисны ёсоор үйлдэж, Ехувагийн Иошуад зарлиг болсноор, арван хоёр чулууг Иорданы дундаас өргөн, Израйлын хөвгүүдийн овгуудын тооны ёсоор хоносон газартаа чулуудыг аваачаад, тэнд байлгав. 9 Тийн бөгөөд Иошуа нь арван хоёр чулууг Иорданы дунд тогтоолын хайцгийг өргөгч лам нарууд хөлүүдийн батаар байсан газарт босгов. Тийн бөгөөд тэд чудууд нь өдгөө цаг болтол байсаар байна. 10 Энэ мэтээр Ехувагийн улсад өгүүлэхийн тул Иошуад аливаа захисан хэргийн төгстөл, хайрцгийг өргөсөн лам нар нь Иорданы дунд байв гэвэл улс нь яарч гатлав. 11 Тийнхүү хамаг улсын гаталж дууссаны хойно Ехувагийн хайрцаг хийгээд лам нар нь улсын өмнө гаталлаа. 12 Бас Рубины хөвгүүд хийгээд Хэдийн хөвгүүд ба Мангашийн хасаг овог нь Мошийн тэдэнд захиснаар Израйлын хөвгүүдийн өмнө зэвсэгтэйгээр гатлав. 13 Дайлахад бэлдсэн дөрвөн түмэн хүн нь Ехувагийн өмнө Жэрикүгийн талуудад гатлав. 14 Тэр өдөр Ехува нь Иошуаг хамаг Израйлын өмнө их болов. Тэд нь Мошийг түүний амины хамаг өдрүүдийн турш айсан мэт, түүнчлэн түүнээс айв. 15 Бас Ехува нь Иошуад зарлиг болруун; 16 Чи гэрчилгээний хайрцгийг өргөгч лам нарыг Иорданаас гарагтун! хэмээн захин үйлд 17 хэмээн зарлиг болсонд Иошуа нь лам нарт ийн; Та Иорданаас гарагтун! хэмээн захив. 18 Тийн бөгөөд Ехувагийн тогтоолын хайрцгийг өргөгч лам нарын Иорданы дундаас гарсанд лам нарын хөлүүдийн улын хуурай газарт хүрсэнтэй яацуу Иорданы ус нь өөрийн оронд буцаж урьдын ёсоор өөрийн хөвөөний дээгүүр халин урсав. 19 Тийнхүү анхны сарын аравдугаар өдөр улс нь Иорданаас гараад Зэрикүгийн зүүн хязгаар байх Калрилд буув. 20 Бас Иошуа нь Иорданаас авсан хоёр чулуугаа Карилд босголоо. 21 Бас тэр нь Израйлын хөвгүүдэд ийн; Хэзээ таны үрсийн ирээдүй цагт эд чулууд нь юун буй гэж өөрийн эцэг нараас асуухад 22 Та өөрийн үрс мэдүүлж, Израйл нь энэ Иорданыг хуурай замаар гатлав хэмээн өгүүлэгтүн! 23 Тэр юуны тул гэвэл, таны Ехува бурхан нь улаан далайг бидний гаталж дуустал, гэр таны өмнө хатаан үйлдсэн мэт, түүнчлэн таны Ехува бурхан нь Иорданы усыг таны өмнө хатаав. 24 Тэр гэвэл, ертөнцийн хамаг улс нь Ехувагийн мутар хүчтэй мөн гэж мэдэхийн тул болой. Жич та өөрийн Ехува бурхнаас үргэлжид айхын тул болой.
Тавдугаар бүлэг
1 Иорданы цаад этгээдэд байгч Амуритны хамаг хад хийгээд, далайн дэргэд байгч Ханаван таны хийгээд, далайн дэргэд байгч Ханаван таны хамаг хаад Ехувагийн Иорданы усыг Израйлын хөвгүүдийн өмнө бидний гаталтал хатаасныг сонссонд тэдний зүрхний учрснаар, Израйлын хөвгүүдийн учир тэд сулрав. 2 Тэр цагт Ехува нь Иошуад зарлиг болруун; Цахиур хутгуудыг үйлдээд Израйлын хөвгүүдийг тахиж, хэрчин үйлд 3 хэмээн зарлиг болсонд Иошуа нь цахиур хутгануудыг үйлдэгтүн! Израйлын хөвгүүдийг Хивиеэ Эдэрүд хэмээгчд хэрчив. 4 Иошуагийн хэрчсэн шалтгаан нь энэ буй гэвэл, Египетээс гарсан хамаг эрс болон цэргийн хамаг хүмүүс нь Египетээс гарсны хойно говьд замаар нөгчсөн бөлгөө. 5 Хамаг гарсан улс нь хэрчигдсэн боловч Егиипетээс гарсан хойно говийн дотор замаар төрөгдсөн хамаг улс нь эс хэрчигдсэн бөлгөө. 6 Тэр юуны тул гэвэл, Израйлын хөвгүүд нь Египетээс гарсан улсын хамаг цэргийн хүмүүсийн үхтэл дөчин жилийн турш говьд явсан бөлгөө. Тэр юуны тул гэвэл, тэдний Ехувагийн дууг эс сонссоны тул Ехува нь тэдний эцэг нарт өгсүгэй! хэмээн тангарагласан газар гэвэл, сүү хийгээд балаар урсагч газрыг тэдэнд үл үзүүлэхээ тангараглав. 7 Харин Иошуа нь тэдний оронд боссон хөвгүүдийг хэрчив. Тэр юуны тул гэвэл, тэдний замаар эс хэрчигдсэний тул хэрчигдэл үгүйеэ байсан бөлгөө. 8 Тийн бөгөөд хамаг улсыг хэрчин дуусгаад тэдний эдгэтэл, тэдний учир буудалдаа суув. 9 Тийн бөгөөд Ехува нь Иошуад зарлиг болруун; Өдгөө өдөр би Египетийн ичгүүр сонжооныг танаас хагацуулсан буй. Тиймийн тул тэр газар нь Калкил хэмээн, өдгөө цаг болтол нэрийдэгдэв. 10 Тийн бөгөөд Израйлын хөвгүүд нь Кэлкилд буугаад, сарын арван дөрөвдүгээр өдөр үдэш Зэрикүгийн талуудад Басхын хургыг идэв. 11 Тийнхүү тэд нь Басхын маргааш Ханаван газрын тарианаас хийсэн эс хийсэн хийгээд шарсан боорцгийг тэр мөнхүү өдөр идэв. 12 Тийн бөгөөд тэдний газрын тарианаас идсэн өдрөөс хойно Ма На нь зогсов. Жич тэр цагаас аван Ма На нь Израйлын хөвгүүдэд эс байсан бөлгөө. Харин тэд нь тэр жил Ханаваны үрсээс идэлцэв. 13 Тийн бөгөөд Иошуа нь Зэркүгийн дэргэд байн гартаа нүцгэн илдтэй байгч хүнийг үзээд Иошуа нь түүнд одож түүнд ийн өгүүлрүүн; Чи бидний тул буюу, бидний дайснуудын тул буюу. 14 гэсэнд тэр нь ийн зарлиг болруун; Тийн бус, зүгээр Ехувагийн цэргийн чуулганы тэргүүлэгч би өдгөө ирэв хэмээн зарлиг болсонд Иошуа нь нүүрээрээ хөсөр мөргөөд түүнд ийн; Миний эзэн ээ! Чи боолдоо юуг өгүүлэв ээ? 15 гэсэнд Ехувагийн нэрийн чуулганы тэргүүлэгч нь Иошуад зарлиг болруун; Чи гутлаа хөлөөсөө тайлан үйлд. Тэр юуны тул гэвэл, чиний байсан газар нь ариун мөн гэж, зарлиг болсонд Иошуа нь тэр мэтээр үйлдэв.
Зургадугаар бүлэг
1 Тийн бөгөөд Зэрикү нь Израйлын хөвгүүдийн учир бүрнээ хаагдсан бөгөөд хэн ч үл гардаг ба хэнч үл ордог бөлгөө. 2 Тийн бөгөөд Ехува нь Иошуад зарлиг болруун; Би Зэрикү хийгээд түүний хаан ба түүний хүчит баатрууд ч чиний гарт өгсөн буй. 3 Бас цэргийн хүн бүгдээр танаар балгасыг нэгэнт ??? энэ мэтээр зургаан өдрийн туршаар балгасыг тойрон одож үйлдэгтүн! 4 Жич долоон лам нар нь долоон Зүбилийн бүрээний хайрцгийн өмнө барих бөгөөд та долдугаар өдөр тэр балгасыг долоон тахил тойрох лам нар нь бүрээгээр бүрээдэх болтугай! 5 Тийн бөгөөд тэдний Зүбилийн бүрээ нь өнө үлээхэд таны Зүбилийн бүрээний дууг сонсоход хамаг улс нь их дуу гаргалцах ботугай! Тийн бөгөөд балгасын хүрээ нь буй. Улсаа тус бүр ??? урагш одох болтугай! 6 хэмээн зарлиг болсонд Зосибата хөвгүүн нь лам нарыг дуудаад тэдэнд өгүүлрүүн; Та тогтоолын хайрцгийг өргөж долоон лам нар нь долоон бүрээг Ехувагийн хайрцгийн өмнө барих болтугай! хэмээлээ. 7 Бас тэр нь улсад өгүүлрүүн; Та одож тэр балгасыг тойрогтун! Бас аливаа зэвсэгтэй агч нь Ехувагийн хайрцгийн өмнө одох болтугай! хэмээлээ. 8 Тийн бөгөөд Иошуа нь улсад өгүүлсэний хойно долоон Зүбилийн бүрээг баригч долоон лам нар нь Ехувагийн өмнө одоод бүрээдийг үлээх бас Ехувагийн тогтоолын хайрцаг нь тэднийг даган одсон буй. 9 Жич зэвсэгтэй агч нь бүрээг үлээгч лам нарын урьд одов. Тийнхүү лам нарын одож бүрээг үлээхэд үлдсэн улс нь хайрцгийн хойноос зөрчив. 10 Бас Иошуа нь улсад ийн; Миний танд дуу гаралцагтун! хэмээн захих өдөр болтол үл дуу гаран, дуугаа үл сонсон үгийг ч амнаас бүү гаргагтун! Харин тэр цагт гаралцагтун! хэмээн захирсан бөлгөө. 11 Тийн бөгөөд Ехувагийн хайрцгийн балгасыг тойрон нэгэнт тойрогч одсонд тэдний буудалд ирээд, буудлын дотор хонов. 12 Тийн бөгөөд Иошуагийн эрт манаар боссонд, лам нар нь Ехувагийн хайрцгийг өргөв. 13 Тийнхүү Ехувагийн хайрцгийн өмнө долоон Зүбүлийн бүрээг баригч лам нар бүрээдийг үлээсээр одов. Жич зэвсэгтэй байгчид нь тэдний урьд одов. Жич зэвсэгтэй байгчид тэдний урьд одов. Бас бүрээдийг үлэмж одоход үйлдсэн улс нь Ехувагийн хайрцгийн хойноос зөрчив. 14 Жич тэд нь хоёрдугаар өдөр үйлдэв. 15 Тийнхүү долоон өдөр тэд эрт үүр цайхад босоод, тэр балгасыг урьд ёсоор долоо дахин тойров. 16 Тийн бөгөөд долдугаар үед лам нарын бүрээг үлээхэд Иошуа нь улсад өгүүлрүүн; Та бээр дуун гаралцагтун! Тэр юуны тул гэвэл, Ехува нь энэ балгасыг танд өгсөн буй. 17 Харин тэр балгад хийгээд түүний дотор байгч бүгдээр нь Ехувагийн тул эвдрэлд өгөгдөх буй. Гагцхүү Рахоб хэмээгч садар эм хийгээд түүнтэй гэр дотор хамаг байгчид нь амьд байх буй. Тэр юуны тул гэвэл, тэр нь бидний илгээсэн өмчийг нуув. 18 Та эвдрэлд өгөгдсөнөөс ер цээрлэгтүн! Тийн бус бөгөөс эл, та эвдрэлд өгөгдсөнөөс авснаар өөрөө эвдрэлд өгөгдөөд Израйлын буудлыг эвдрэл болгон түүнийг зовоох болтугай! 19 Зүгээр хамаг мөнгө хийгээд алт ба зэс хийгээд төмөр зэвсгүүд нь Ехувад ариун болж Ехувагийн сангийн савд орох болтугай! гэлээ. 20 Тийн бөгөөд лам нарын бүрээг үлээхэд улс нь дуу гаралцав. Жич улсын бүрээдийн дууг сонсоход, улсын их дуугаар бархиралдахад хүрээ нь унав. Тийнхүү улсын тус бүр нь чигээр балгасанд одож балгасыг авав. 21 Тийн бөгөөд тэд нь балгасанд байгч аливаа эр хийгээд эс ба залуу хийгээд хөгшин ба үхэр хийгээд хонь ба илжигүүдийг илдийн ирээр алав. 12 Зүгээр Иошуа нь газрыг шинжлэгч хоёр хүнд ийн; Та тэр садар эмийн гэрт ороод, түүнд тангарагласнаараа, тэндээс тэр эм хийгээд түүнд хамаг байгчдыг гаргаж авагтун! гэж үйлдсэн бөлгөө. 23 Тэр мэтээр тэд залуу шинжлэгч хүмүүс нь ороод Рахоб хийгээд түүний эцэг ба эх хийгээд ах дүү нар ба түүнд хамаг байгчид хийгээд түүний хамаг төрлүүдийг гаргаад, тэднийг Израйлын буудлын гадна гаргасан бөлгөө. 24 Тийн бөгөөд тэд нь балгас хийгээд түүний дотор хамаг байснуудыг галаар түлэв. Харин мөнгө хийгээд алт ба зэс хийгээд төмөр зэвсгүүдийг Ехувагийн гэрийн санд оруулав. 25 Тийн бөгөөд Иошуа нь Рахоб садар эм хийгээд түүний эцгийн гэр дэх ба түүнд хамаг байгчдыг амьдаар байлгав. Тийнхүү тэр эм нь Израйлын дотор энэ өдөр болтол сууна. Тэр юуны тул гэвэл, тэр нь Иошуагийн Зэрүкүг шинжлэхийн тлу илгээсэн элчсийг нуув. 26 Бас тэр цагт Иошуа нь өгүүлрүүн; Энэхүү Зэрикү балгасыг өгөөгүйн тул босогч хүн нь Ехувагийн өмнө хараалтай болох болтугай! Тэр нь тэр балгасыг өөрийн их хөвгүүнээр суурилан, отгон хүүгээр түүний хаалгуудыг өргөж барих буюу гэж тангараглав. Тийнхүү Ехува нь Иошуатай байсан бөгөөд түүний алдар нь бүхэл газарт буй бөлгөө.
Долдугаар бүлэг
1 Зүгээр Израйлын хөвгүүд нь эвдрэлд өгөгдсөн юмын учир бурууг үйлдсэн бөлгөө. Тэр гэвэл, Иудэгийн овгийн Зайрын Завдийн Хэрмиэн Акан хөвгүүд нь эвдрэлд өгөгдсөнүүдээс авсан бөлгөө. Тийнхүү Ехувагийн хилэн нь Израйлын хөвгүүдийн тус халуун болов. 2 Тэр цагт Иошуа нь хүмүүсийг Зэрикүгээс Битаваны ойр болон Битилийн зүүн зүгээр байгч Айд илгээж, тэдэнд өгүүлрүүн; Та зорчоод тэр газрыг шинжлэгтүн! гэсэнд тэд хүмүүс нь зорчоод Айг шинжлэв. 3 Тийн бөгөөд тэд нь Иошуад буцаад түүнд өгүүлрүүн; Хамаг улс нь зөрчилгүйеэ хоёр мянга буюу гурван мянган хүн нь зорчоод Айг таслах болтугай! Хамаг улсыг эцэж бүү үйлд. Тэр юуны тул гэвэл, тэд нь өчүүхэн буй. 4 гэсэнд улсаас гурван мянганы төдий хүмүүс нь зорчоод, Айн улсын өмнөөс зугтав. 5 Тийнхүү Айн хүмүүс нь тэдний хорин зургаан хүнийг алав гэвэл, тэд нь хаалганаас Шибрим хүртэл тэднийг нэхэж уруудам газар алав. Тиймийн тул улсын зүрх нь сулран, ус мэт боллоо. 6 Тийн бөгөөд Иошуа хийгээд түүнтэй Израйлын өтгөс улс нь хувцсаа шуучин нүүрээ Ехувагийн хайрцгийн өмнө унаад, тэргүүн дээрээ шороог тавиад үдэш болтол газар хэвтэв. 7 Тийн бөгөөд Иошуа өгүүлрүүн; Аяа, Ехува бурхаан! Чи Хидэнийг Амуритны гарт хоосруулахаар өгөхийн тул юуны тул энэ улсыг Иорданы цаад этгээдэд байхад ханасан бөгөөс эл, сайн байх бөлгөө. 9 Ехува аа! Израйлын дайснууд эргэн зугтаахад даган би юун өгүүлэх буюу. 9 Тэр юуны тул гэвэл, Ханаван хийгээд энэ газарт суугчид нь сонсож биднийг тойрон бидний нэрийг дэлхийгээс таслах буй. Тийнхүү чи өөрийн их нэрийн тул юуг үйлдэх буюу 10 хэмээн өгүүлсэнд Ехува нь Иошуад зарлиг болруун; Бостугай! Чи юуны тул нүүрээрээ энд хэвтнэм. 11 Израйл нь нүглийг үйлдээд, миний захисан тогтоолоос давсан буй. Тэр юуны тул гэвэл, тэд нь эвдрэлд өгөгдсөн юмнаас аваад, бас хулгайлан, худлыг үйлдээд, түүнийг өөрийн зэвсгийн дотор тавив. 12 Тиймийн тул Израйлын хөвгүүд нь хараалтай болсны тул өөрийн дайснуудын өмнө байж эс чадсан дайснуудаасаа зугтаасан буй. Хэрвээ та эвдрэлд өгөгдсөнийг дундаасаа үл хоосруулах бөгөөс би хойшид тантай үл байлцах буй. 13 Чи босоод удсыг арилган тэдэнд ийн өгүүл; Маргааш өдөр биеэ ариутгагтун! Тэр юуны тул гэвэл, Израйлын Ехува бурхны зарлиг болсон нь ийн; Израйл аа! Таны дотор эвдрэлд өгөгдсөн нь буй бөгөөд дундаасаа эвдрэлд өгөгдсөнийг хагацуултал, дайснуудын өмнөө байж үл чадах буй. 14 Тиймийн тул та маргааш тусгай овог нь төрлүүдээр ирэх бөгөөд Ехувагийн тусгай төрлүүд нь гэрүүдээр ирэх ба Ехувагийн тусгай гэр нь эр эрээр ирэх болтугай! 15 Тийн бөгөөд тэр эвдрэлд өгөгдсөн юмтайгаар тусгах хүн хийгээд түүнд хамаг байгчид нь галаар түлэгдэх болтугай! Тэр юуны тул гэвэл, тэр нь Ехувагийн тогтоолоос даваад Израйлын дотор бурууг үйлдэв хэмээн зарлиг боллоо. 16 Тийн бөгөөд Иошуа нь эрт маргааш босоод Израйлыг овог овгоор ирүүлээд, Иудегийн овгийг тосов. 17 Бас тэр нь Иудегийн овгийг ирүүлээд Зарахайн төрлийг тосов. Бас Зарахайн төрлийг гэр гэрээр ирүүлээд Завдайн гэрийг тосов. 18 Бас тэр нь түүний гэрийг эр эрээр ирүүлээд, Иудегийн овгийн Завдай хөвгүүний Гэрмэй хөвгүүний Акам хөвгүүнийг тосов. 19 Тийн бөгөөд Иошуа нь Акимд өгүүлрүүн; Миний хөвгүүн ээ! Чи Израйлын Ехува бурханд магтаалыг өгч түүнд илт өгүүлтүгэй! Бас өнө одоо чи юуг үйлдсэнээ үзвэл надаас бүү нуутугай! 20 гэсэнд Акэм нь Иошуад үзэж ийн өгүүлрүүн; Би үнэхээр Израйлын Ехува бурхны тус нүглийг үйлдээд ийн үйлдэв гэвэл 21 би олзын дотор нэгэн Бавилын сайхан хувцсад хийгээд хоёр зуун Шитил цагаан мөнгө хийгээд хэмжүүрээр тавин штимийн нэгэн хэсэг алтыг үзээд, тэднийг хүсч авав. Бас тэд нь миний гэрийн дотор доороо байгч мөнгөтэйгээр газарт нуугдсан буй гэлээ. 22 Тийн бөгөөд Иошуа нь элчсийг илгээж тэдний гэрт хүрсэнд Мана. тэд юмууд нь доороо байгч мөнгөтэйгээр гэрийн дотор нуугдсан бөлгөө. 23 Тийнхүү тэд нь тэднийг гэрийн дотроос аваад, Иошуа хийгээд Израйлын хамаг хөвгүүдэд авчраад, Ехувагийн өмнө тавив. 24 Жич бас Иошуа хийгээд түүнтэй хамаг Израйл нь Зарайн Акам хөвгүүн хийгээд тэр мөнгө ба хувцсад хийгээд хэсэг алт ба түүний хөвгүүд хийгээд охид ба түүний үхэр хийгээд илжигэд ба түүний хоньд хийгээд гэр ба түүнд хамаг байхыг аваад Акурын бэлд авчраад; 25 Иошуа нь ийн өгүүлрүүн; Чи юуны тул биднийг зовоосон буй. Ехува нь эдүгээ чамайг зовоох болъюу гэсэнд хамаг Израйлууд нь түүнийг чулуугаар чулуудав. Түүнийг чулуугаар чулуудаад, тэднийг галаар түлээд, 26 Түүний дээр эдүгээ өдөр болтол байгч их чулуун овоог босгов. Тийн бөгөөд Ехува нь өөрийн халуун хилэнгээс зогсов. Тиймийн тул тэр газар нь зовлонгийн бэл хэмээн эдүгээ өдөр болтол нэрлэгдсэн буй.
Наймдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Ехува нь Иошуад зарлиг болруун; Чи бүү айтугай! Бүү эмээтүгэй! Чи босоод нэрийн хамаг улсыг өөртөө аван, Айд одон үйлд. Миний Айн хаан хийгээд түүний улс ба түүний балгас хийгээд түүний орныг чиний гарт өгснийг үзтүгэй! 2 Тийнхүү чи Кэрикү хийгээд түүний хаанд үйлсдэн мэт түүнчлэн Ай хийгээд түүний хаанд үйлд. Харин түүний эд агуурс хийгээд малыг биедээ олз болгон авагтун! Балгасыг авахын тул хойноо улсыг гэтүүлэн үйлд гэж зарлиг болов. 3 Тийн бөгөөд Иошуа хийгээд цэргийн хамаг улс нь Айн тус одохын тул босоод Иошуа нь гурван түмэн хүчит баатар хүнийг сонгоод тэдгээрийг шөнөөр илгээв. 4 Бас тэр нь тэдэнд захируун; Та балгасны дэргэд болон балгасны хойно гэтэж балгаснаас үл холдож бүгдээр бэлэн байгтун! 5 Тийн атал би хийгээд надтай байгч хамаг улс нь балгасанд ойртох буй. Тийнхүү тэдний бидэнтэй угтахаар гарахад бид урьд мэт зугтаах буй. Тийнхүү тэднийг гараад биднийг нэхэхэд, бид тэднийг балгаснаас хагацуултал тэдний өмнө зугтаах буй. 6 Тэр юуэны тул гэвэл, тэд нь ийн биднээс урьд мэт зугтаана гэж өгүүлэх буй. 7 Тийнхүү гэтсэн газраас босч балгасыг авагтун! Тэр юуны тул гэвэл, таны Ехува бурхан түүний таны гарт өгөх болъюу. 8 Тийнхүү балгасыг аваад, балгасыг галаар галдагтун! Та Ехувагийн зарлиг ёсоор үйлдэгтүн! Миний танд тэднийг илгээснээр тэд гэтэх газарт Бидил хийгээд Ай хоёрын хооронд болон Айн баруун зүгт байв. Зүгээр Иошуа тэр шөнөдөө улсын дунд хонов. 10 Тийн бөгөөд эрт маргааш Иошуа нь босч улсыг тоолоод, Израйлын өтгөс улстай улсын өмнө Айд одов. 11 Бас түүнтэй байгч цэргийн хамаг улс нь одож, балгасны өмнө ойртож ирээд, Айн хойт зүгт буув. Жич тэд хийгээд Ай хоёрын хооронд нэг хөдний буй бөлгөө. 12 Тийн бөгөөд тэр нь таван мянганы төдий хүнийг аваад, Бидил хийгээд гэтэхийн тул тавив. 13 Тийн бөгөөд тэд нь улсын бүхэл чуулганыг балгасны хойт зүгт болон захад байгчдыг балгасны баруун зүгт байлгасанд Иошуа нь тэр шөнөдөө бэлд одов. 14 Тийн бөгөөд Айн хааны үүнийг үзмэгц тэр хийгээд түүний хамаг улс гэвэл, балгасны хүмүүс нь яарч эрт босоод Израйлтай дайлалдахаар учралдахын тул нэгэн тогтоосон болзоогоо даган талд гарав. Зүгээр түүний тус балгасны хойно хэвтэгчдийн байхыг тэр эс мэдэв. 15 Тийн бөгөөд Иошуа хийгээд хамаг Израйл нь дийлсэн мэтээр говийн замаар тэднээс зугтаав. 16 Тийнхүү АЙд байгч хамаг улс нь тэднийг нээхийн тул чуулаад, Иошуаг нэхэж балгаснаас хагацав. 17 Тийн бөгөөд Израйлын тус эс гарсан Ай Бидил хоёрт нэг ч хүн эс үлдэв. Бас тэд нь балгасыг нэхсэнээр орхин Израйлыг нэхэв. 18 Бас Ехува нь Иошуад ийн; Чи чиний гар даган байгч тэднийг Айгийн зүгт чиг сурган үйлд. Тэр юуны тул гэвэл, би түүнийг чиний гарт өгөх болъюу гэж зарлиг болсонд, Иошуа гартаа байгч жадыг балгасны тус сунгав. 19 Тийн бөгөөд түүний гараа сунгасантай чацуу, гэтсэн улс нь байсан газраасаа түргэн босоод балгасанд гүйж түүнийг аваад, тэр балгасыг яаран ноцоов. 20 Тийн бөгөөд Айн хүмүүс нь хойшоогоо гарч балгасны утааны огторгуйд дээш гарсныг үзээд нааш цааш зугтаах хүчгүй болов. Тийнхүү говийн зүгт зугтаасан нь нэхэгчдийн тус эргэлдэв. 21 Тийн бөгөөд Иошуа хийгээд хамаг Израйл нь гэтэгчдийн балгасыг авсан бөгөөд балгасны утааны дээш гарсныг үзээд буцаж, Айн хүмүүстэй учралдахын тул тэндээс гарав. Тийнхүү тэд нь Израйлын дунд байж бүрэн, заримууд нь нэг этгээд болон заримууд нь нөгөө этгээд бөлгөө. Тэдэнд нэг ч үлдэгч ба зугтаагчийг байлгал үгүйеэ Израйлын улс тэднийг таслав. 23 Бас тэд нь Айн хааныг амьдаар бариад Иошуад авчрав. 24 Тийн бөгөөд Израйл нь хээрийн говийн тэнд нэхсэн Айд хамаг суугчдыг алж дуусгасан бөгөөд, тэд бүгдээр дуустал илдийн ирээр унагасанд хамаг Израйл нь Айд буцаад, түүнийг илдийн ирээр таслав. 25 Тийн бөгөөд тэр өдөр Айн хамаг улсын унасан эр ба эм хүний тоо гэвэл, нэг түмэн хоёр мянга бөлгөө. 26 Иошуа гэвэл Айн хамаг улсыг алтал жадыг сунгасан гараа гэдрэг эс тавив. 27 Харин Израйл нь тэр балгасны мал хийгээд эд агуурсыг олз болгон Ехувагийн Иошуад захисан зарлигийн ёсоор биедээ авав. 28 Тийнхүү Иошуа нь Айг галдаад түүний эзэнгүй эзэнгүй мөнх овоо энэ өдөр болтол болгов. 29 Бас Иошуа нь Айн хааныг нэг модны дээр үдэш болтол өлгөв. Тийн бээр нарны жаргахтай чацуу Иошуагийн захиснаар түүний үхсэн биеийг модноос буулгаад балгасны хаалгаар орох газарт хаяад түүний дээр өдгөө өдөр хүртэл байгч чулууны их овоог босгов. 30 Тэр цагт Иошуа нь Израйлын Ехува бурхны тул тахилын ширээг Зибил ууланд үүдэв. 31 Тэр мэтээр Израйлын хөвгүүдэд Мошийн тогтоолын судар номд бичигдсэнээр ийн; Төмрөөр эс засагдсан бүхэл чулуудаар үүдсэн тахилын ширээг үүдэгтүн! гэж Ехувагийн Моши боол нь захисан бөлгөө. Тэд нь түүний дээр шатаалт тахилуудыг өргөн эвийн тахилуудыг Ехувад тахив. 32 Бас Иошуа нь тэнд чулуудын дээр Мошийн тогтоолыг буулган бичиж Израйлын хөвгүүдийн өмнө бичив. 33 Тийн бөгөөд хамаг Израйл хийгээд тэдний өтгөс улс ба түшмэд хийгээд заргач нар ба оролт хийгээд өөрийн төрөлтөн ч Ехувагийн тогтоолын хайцгийг өргөгч лам нар болсон Ливитний өмнө хайрцгийн аливаа этгээд байв гэвэл, Хиризим уулны тус нэгэн хагас хийгээд Ибил уулны тус нөгөө хагас нь байв. Энэ гэвэл Израйлын улсыг адистадлахыг Ехувагийн Моши боол нь урьд захисан бөлгөө. 34 Тийн үйлдсэний хойно Иошуа нь тогтоолын үгсийг гэвэл тогтоолын номын дотор бичснийг ёсоор адистад хийгээд хараалыг уншив. 35 Мошийн хамаг захиснаас Иошуагийн Израйлын хамаг чуулган хийгээд эмс ба хүүхэд хийгээд тэдэнтэй байгч оролт улсын өмнө эс уншсан үггүй бөлгөө.
Есдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд Иорданы наад этгээд ууланд хийгээд бэлд ба их далайн хөвөөнд Ливаны тус байгч Хититэн хийгээд Амуритан ба Ханавантан хийгээд Парижтан ба Хивитэн хийгээд Жибүртэн эд улсын хаад нь сонсоод 2 Иошуа хийгээд Израйлын тус дайлалцахын тул нэгэн сэтгэлээр хамт чуулав. Жич Хибиюүнийн улс нь Иошуагийн Зэрикү хийгээд Айд үйлдсэн үйлсийг сонсоод 4 Аргатайгаар үйлдэж, баячуудаа илчүүд мэт болгоод илжгэдээ хуучин оготнууд хийгээд үзмийн ундааны хуучин оготнууд хийгээд үзмийн ундааны хуучин хагарсан ба зассан савнууд хийгээд, 5 хөлдөө хуучин нөхсөн гутал ба биедээ хуучин хувцсыг авав. Бас тэдний аяны талх нь хатаад бутарсан бөлгөө. 6 Тийнхүү тэд нь Калкилд байгч буудалд Иошуагийн дэргэд одож түүнд хийгээд Израйлын хүмүүст ийн; Бид гэвэл, хол газраас ирсэн буй. Тийнхүү та өдгөө бидэнтэй тогтоолыг тогтоотугай! 7 гэсэнд Израйлын хүмүүс нь Хивитэнд ийн; Та бидний ойр сууж бай. Тийн гэвэл, бид тантай захин тогтоолыг тогтоох буюу. 8 гэсэнд тэдгээр нь Иошуад ийн; Бид гэвэл чиний боолууд буй гэсэнд Иошуа нь тэдэнд өгүүлрүүн; Та хэн бэ? Та хаанаас ирэв ээ? 9 хэмээсэнд тэдгээр нь түүнд өгүүлрүүн; Таны боолууд нь маш хол газраас таны Ехува бурхны нэрийн учир ирсэн буй. Тэр юуны тул гэвэл, бид түүний алдар хийгээд түүний Египетэд үйлдсэн хамаг үйлс ба 10 Иорданы цаад этгээдэд байсан Амуритны хоёр хаад гэвэл, Хишбүний Шидүн хаан хийгээд Астарудад суусан Башангийн уг хаадад түүний хамаг үйлдсэнийг сонссон буй. 11 Тиймийн тул бидний өтгөс улс хийгээд бидний оронд хамаг суугчид нь бидэнд ийн өгүүлэв. Та замын тул хөлсийг биедээ авч тэдэнтэй учралдахын тул одоод тэдэнд ийн; Бид таны боолууд мөн. Тиймийн тул та өдгөө бидэнтэй тогтоолыг тогтоогтун! гэж өгүүлэгтүн! гэж өгүүлэв. 12 Бид танд ирэхийн тул гэрээсээ гарах өдөр, энэ талхаа халуунаар авсан боловч Мана. тэр нь өдгөө хатаад бутарсан буй. 13 Бас бид энэ үзмийн ундааны савсыг шинээр дүүргэвч тэд ч өдгөө хагарсан буй. Жич эд бидний хувцсууд хийгээд гутал нь маш хол замын учраас хүүчин болсон буй. 14 гэсэнд Израйлын хүмүүс нь тэдгээрийн хүнснээс аваад Ехувагаас зөвлөгөөг эс асуувай. 15 Бас Иошуа нь тэдэнтэй эвтэй байж тэднийг амьд байлгахуйяа тэдэнтэй тогтоолыг тогтоох тогтоож бүрэн чуулганы ноёд нь тэдэнд тангараглавай. 16 Тийн бөгөөд тэдэнтэй тогтоолыг тогтоосны хойно гурван өдрийн эцэст тэд нь эд бидний ойр байгчид ба бидний дунд суугчид мөн гэж сонсов. 17 Тийнхүү Израйлын хөвгүүд нь зөрчиж гуравдугаар өдөр тэдний балгадад хүрэв. Тэдний балгад гэвэл, Хибиюүн хийгээд Хифирэ ба Бизкүд хийгээд Киреэд хийгээд Жикэрим бөлгөө. 18 Тийнхүү Израйлын хөвгүүд нь тэднийг эс алав. Тэр юуны тул гэвэл, чуулганы ноёд нь тэдэнд Израйлын Ехува бурхнаар тангарагласан бөлгөө. Тиймийн тул бүгд чуулган нь ноёдын тус хямралдав. 19 Харин хамаг ноёд нь бүхэн чуулганд ийн; Бид тэдэнд Израйлын Ехува бурхнаар тангараглаад, өдгөө тэднийг хөдөлгөж үл чадна. 20 Бид тэдэнд тангарагласан тангаргийн учир хилэнгийн бидэнд үл хүрэхийн тул бид тэдэнд үүнийг үйлдэх гэвэл, тэд нь амьдаар байх болтугай! хэмээн өгүүлээд, ноёд нь тэдэнд бас ийн; 21 Ноёдын тэдэнд өгүүлснээр тэд нь амьд байх бөгөөд чуулганд түлт цавчигчид хийгээд усыг хутгагчид болох болтугай! гэж өгүүлэв. 22 Тийн бээр Иошуа нь тэднийг дуудаад тэдэнд ийн өгүүлрүүн; Та бидний ойр суух атал, бид танаас маш хол буй гэж юуны тул биднийг мэхлэн өгүүлэв. 23 Тиймийн тул та өдгөө хараалтай бөгөөд миний бурххны гэрийн тул боолууд болон түлээний цавчигчид ба усыг хутгагчид ба болохоос таны хэн ч хол үл тавигдах буй. 24 гэсэнд тэд нь Иошуад хариу өгүүлрүүн; Чиний Ехува бурхны тэнд хамаг газрыг өгөх бөгөөд газарт хамаг суугчдыг таны өмнөөс тослохыг Моши боолд ийн захисан нь чиний боолуудад мэдүүлэгдсэн бөлгөө. Тиймийн тул бид өөрийн амины учир танаас айгаад энэ мэтийг үйлдэв. 25 Тийн атал өдгөө бид чиний эрхэнд бөгөөд чамд юун сайн хийгээд зөв байхыг тэр мэтээр бидэнд үйлд. 26 гэж өгүүлсэнд тэр нь тэдэнд түүнчлэн үйлдэж тэднийг Израйлын хөвгүүдийн гараас авраад, эс алуулав. 27 Тийнхүү тэр өдөр Мошуа нь өөрийн сонгох газарт тэднийг чуулганд хийгээд Ехувагийн тахилын ширээнд түлж цавчигчид хийгээд усыг хутгагчид өдгөө болтол болгон үйлдэв.
Аравдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Иерусалимын Адуны Задаг хаан нь Иошуагийн Айг аваад бүрнээ эвдсэн гэвэл, Жирикү хийгээд түүний хаанд үйлсдэн мэт, түүнчлэн Ай хийгээд түүний хаанд үйлдсэн ба, Хибикүний улсын Израйлтай эвтэй болоод, тэдний дэнд байлцсаныг сонсоод ихэд айв. 2 Тэр юуны тул гэвэл, Хибиюүний нь Эзлүүрийн балгадын нэгэн мэт их балгас болон, Айгаас их бөлгөө. Бас түүний хамаг хүмүүс нь баатрууд бөлгөө. 3 Тиймийн тул Иерусалимын Адунай Задаг хаан нь Хибрүний Хохом хаан хийгээд Жирмүдийн Фарам хаан ба Ларисын Зафиа хаан хийгээд Иклүний Дибир хаан тэдэнд илгээж хүлрүүн; 4 Та надад ирээд, надад туслагтун! Бид Хибивүнийг тасалъя. Тэр юуны тул гэвэл, тэр нь Иошуа хийгээд Израйлын хөвгүүдтэй эвтэй болсон буй 5 гэсэнд Иерусалимын хаан, хийгээд Хороны хаан ба Армудын хаан хийгээд Лаксын хаан ба Иглуны хаан Амуритныг таван хаад нь цуглалцаж, өөрийн хамаг чуулгадаар гараад Хибикүнийн тус дайлав. 6 Тийн бөгөөд Хибиюүнийн хүмүүс нь Калрилд байгч буудалд илгээгээд Иошуад ийн өгүүлрүүн; Чи боолуудаа үл орхин биднийг авран туслахын тулд түргэнээр ирдэг. Тэр юуны тул гэвэл, ууланд суугч Амуртны хамаг хаад нь бидний тус цуглалцсан буй 7 гэсэнд Иошуа хийгээд түүнтэй цэргийн хамаг улс ба хамаг хүчтэй баатрууд нь Килрилээс гарав. 8 Тийн бөгөөд Ехува нь Иошуад зарлиг болруун; Тэднээс айн бүү үйлд. Тэр юуны тул гэвэл, би тэднийг чиний гэрт өгсөн буй. Тэднээс нэг нь ч чиний тус байж үл болох хэмээн зарлиг болов. 9 Тиймийн тул Иошуа нь Килкилээс шөнө дуустал одон тэдэнд гэнэт хүрэв. 10 Тийн бөгөөд Ехува нь тэднийг Израйлын өмнө зовоосон тэднийг Хибикүний дотор ихэд таслан тэднийг Бэд Хороны өгсөх замаар нэхэж Адан хийгээд Махид хүртэл таслав. 11 Тийн бөгөөд тэдний Израйлын өмнөөс зугтааж Бид Хороны тэнд байхад Ехува нь их чулуудыг огторгуйгаас Азика хүртэл тэдний дээр хаяж тэднийг үхүүлэв. Мөндрийн чулуугаар үхэгсэд нь Израйлын хөвгүүдийн илдээр алагдагсдаас олон бөлгөө. 12 Тэр цагт Иошуа нь Ехувагийн Амуритныг Израйлын хөвгүүдэд өгсөнд Ехувад айлтган Израйлын өмнө ийн; Нар аа! Чи Хибикүнгийн дээр зогсон үйлд. Сар аа! Чи Ажалуны бэлд зогсон үйлд. 13 гэсэнд улсын дайснуудад ийн; Хариулан өгтөл нар нь зогсов. Сар ч байв. Энэ нь Аширын судрын дотор бичигдсэн биш үү? гэвэл, нар нь огторгуйнд дунд байж, өдрийн дуусахад ороуйяа эс яарав. 14 Тийн бээр Ехувагийн хүний дууг сонсох тур мэт өдөр нь урьд ч, хойно ч үгүй бөлгөө. Тэр юуны тул гэвэл, Ехува нь Израйлын тулд дайлалцав. 15 Тийн бөгөөд Иошуа нь хамаг Израйлтай Хилкилд байгч буудалд буцав. 16 Зүгээр тэд таван хаан нь зугтаагаад Имэгэдэд байгч ахуй дотор хоргодов. 17 Тийн бөгөөд бид таван хааны нэгэн агуйн дотор хоргодсоныг олов хэмээн Иошуад мэдүүлэгдсэнд 18 Иошуа нь өгүүлрүүн; Агуйн амсарт их чулуудыг мухруулаад хүмүүсийг сахиулагтун! 19 Зүгээр та үл зогсон, дайснуудаа нэхэж, тэдний хойтонуудыг тасалж, тэдний балгадад бүү оруулагтун! Тэр юуны тул гэвэл, таны Ехува бурхан нь тэднийг таны гарт өгсөн буй гэлээ. 20 Тийн бөгөөд Иошуа хийгээд Израйлын хөвгүүд нь тэднийг эвдэртэл маш их таслахаар таслан дууссаны хойно тэднээс заримууд нь үлдээд хүрээлсэн балгадад оров. 21 Тийнхүү хамаг улс нь Мэхидэд байгч буудлын тэнд Иошуад амраар буцав. Хэн ч үгийг Израйлын хөвгүүдийн тус эс өгүүлэв. 22 Тийн бөгөөд Иошуа нь өгүүлрүүн; Агуйн амсрыг нээгээд, тэд таван хаан гэвэл, 23 Иерусалимын хаан хийгээд Хибруны хаан ба Арамудын хаан хийгээд лахисын хаан ба Ихлуны хаан тэднийг агуйгаас түүнд гарган авчрав. 24 Тийн бөгөөд тэд хаадын Иошуад авчрагдсанд Иошуа нь Израйлын хамаг хүмүүсийг дуудаад, биетэй явалцсан цэргийн улсын тэргүүлэгчдэд өгүүлрүүн; Та шадардаж хөлөө тэд хаадын хүзүүний дээр тавигтун! гэсэнд тэд нь шадардаад хөлөө тэдний хүзүүний дээр тавив. 25 Жич Иошуа нь тэдэнд өгүүлрүүн; Та үл айн эмээгтүн! Та хүчтэй болон, бат зүрхтэй бологтун! Тэр юуны тул гэвэл, таны Ехува бурхан нь таны хамаг дайлалцах дайснуудад энэ мэтээр үйлдэх болъюу. 26 гэж өгүүлсний хойно Иошуа нь тэднийг цавчаад үхүүлээд, тэднийг таван модны дээр өлгүүлэв. Тийн бээр тэд нь үдэш болтол моддын дээр өлгөгдсөөр байв. 27 Тийнхүү нарны орох цагт Иошуагийн засиснаар улс нь тэдний моддоос буулгаад, тэдний хоргодсон агуйн дотор хаяад, их чулуудыг агуйн амсарт тавив. Эд нь энэхүү өдөр болтол байв. 28 Бас тэр өдөр Иошуа нь Махидыг аваад илдийн ирээр таслан түүний хаан хийгээд түүний дотор байгч хамаг амьтныг алж нэгийг ч эс үйлдэгдэв. Зэрикүгийн хаанд үйлдэгдсэн мэт, түүнчлэн Махидын хаанд үйлдэв. 29 Тэндээс Иошуа хийгээд түүнтэй хамаг Израйл нь Макидаас Либнэ хүртэл одоод Либнэгийн тус дайлав. 30 Тийнхүү Ехувагийн Либнэ хийгээд түүний хааныг Израйлын гарт өгснөөр тэд нь тэднийг хийгээд түүний дотор байгч хамаг амьтны илдийн ирээр тасалж түүний дотор нэгнийг ч үл үйлдэв. Зэрикүгийн хаанд үйлдсэн мэт түүнчлэн түүний хаанд үйлдэв. 31 Тэндээс Иошуа хийгээд түүнтэй хамаг Израйл нь Либиэгээс Лакас хүртэл одоод түүний дэргэд буугаад, түүний тус дайлав. 32 Тийнхүү Ехувагийн Лакасыг Израйлынд өгснөөр тэд нь хоёрдугаар өдөр түүнийг аваад түүнийг хийгээд түүний дотор байгч хамаг амьтны илдийн ирээр тасалж Либнэд хамаг үйлдсэн мэтээр түүнчлэн үйлдэв. 33 Тэр цагт Казарын Хурам хааны Лакаст туслахын тул ирсэнд Иошуа нь түүнийг хийгээд түүний улс нэгнийг ч үйлдээлгүйгээр таслав. 34 Тэндээс Иошуа хийгээд түүнтэй хамаг Израйл нь Лакисаас Ихлун хүртэл одоод, түүний дэргэд буугаад, түүний тус дайлав. 35 Тийнхүү тэр өдөр тэдгээр нь түүнийг аваад илдийн ирээр тасалж, Акист хамаг үйлдсэн мэтээр түүний дотор байгч хамаг амьтныг тэр өдөр алав. 36 Тэндээс Иошуа хийгээд түүнтэй хамаг Израйл нь Ихлунээс Хибрун хүртэл одоод түүний тус дайлав. 37 Түүнийг аваад түүний хаан ба түүний хамаг балгад хийгээд түүнд байгч хамаг амьтнуудыг илдийн ирээр тасалж, хэнийг ч эс үлдээв. Түүний Ихлунд хамаг үйлдсэн мэтээр түүнчлэн түүнийг хийгээд түүний дотор байгч хамаг амьтныг хоосруулав. 38 Тийн бөгөөд Иошуа хийгээд түүний хамаг Израйл нь Дибир хүртэл буцаад түүний тус дайлав. 39 Тийнхүү түүнийг хийгээд түүний хаан ба түүний хамаг балгадыг аваад тэднийг илдийн ирээр тасалж түүний дотор байгч хамаг амьтныг үлдээлгүйгээр алав. Хибрунд үйлдсэн мэт хийгээд Либнэ хийгээд түүний хаанд үйлдсэн мэтээр түүнчлэн Дибир хийгээд түүний хаанд илгээв. 40 Тэр мэтээр Иошуа нь уул хийгээд өмнө ба бэл хийгээд булгуудын хамаг газрын улс хийгээд тэдний хамаг хаадыг үлдээлгүйгээр тасалж Израйлтын Ехува бурхны захисан мэт хамаг амьсгалтныг алав. 41 Тийн бөгөөд Иошуа нь тэдний Кидис Барниагаас Хэцэ хүртэл болон Кошины хамаг газар Кибиюуны хүртэл таслав. 42 Жич Иошуа нь тэд хамаг хаадыг хийгээд тэдний газрыг ганц та авав. Тэр юуны тул гэвэл, Израйлын Ехува бурхан нь Израйлын тул дайлалцав. 43 Тийн бөгөөд Иошуа хийгээд түүнтэй хамаг Израйл нь Колкилын зүгт байгч буудалд буцав.
Арван нэгдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд Хазарын Забин хаан нь үүний учир сонсоод, Мадоны Забав хаан хийгээд Шимруны хаан ба Агсалын хаан хийгээд 2 хойт зүгийн ууланд хийгээд Хинирүдийн өмнө зүгийн талд ба бэлд хийгээд баруун зүгийн Доордын Гилийн дотор байгч хаадад хийгээд 3 Зүүн хийгээд баруун зүгт байгч Ханавантны хийгээд Амуритны ба Хидтэн хийгээд Паражтан ба ууланд байгч Жибустний хийгээд Эдэрмуны доор байгч Миштагийн газрын Хавитанд илгээв. 4 Тийн бөгөөд тэд хийгээд тэдэнтэй тэдний хамаг чуулгад, гэвэл тоогоор далайн хөвөөний элч мэт олон улс хийгээд морьд ба тэргэс маш олон гарав. 5 Тийн бөгөөд тэд хамаг хаад нь Мирумын усдад Израйлын тус дайлахын тул буув. 6 Тийнхүү Ехува нь Иошуад зарлиг болруун; Чи тэднээс айгтун! Тэр юуны тул гэвэл, маргааш өдрийн энэ цагт би тэд бүгдээрийн алсан баясыг Израйлын өмнө өгөх буй. Тийнхүү тэдний морьдын тахилыг огтлоод тэдний тэргэсийг ч галаар түлтүгэй! 7 хэмээн зарлиг болсонд Иошуа хийгээд түүнтэй хамаг цэргийн улс нь Мирумын усдын шадар тэдний тус гэнэт ирээд довтолж бүрэн, 8 Ехувагийн тэдний Израйлын гарт өгсөнд тэд нь тэднийг тасалж Сайдун Каба хийгээд Мижэринуд Маймад ба зүүн зүгийн Мисфийн хөндий хүртэл нэхэж, тэднийг үлдээлгүйгээр таслав. 9 Жич Иошуа нь Ехувагийн зарлиг болсон мэт тэдэнд үйлдэж тэдний морьдын тахилыг огтлон, тэдний тэргэсийг ч галаар түлэв. 10 Бас тэр цагт Иошуа нь буцаж Хазарыг аваад түүний хааны илдээр таслав. Тэр гэвэл, урьд тэдгээр хамаг эзлүүрдийн тэргүүн бөлгөө. 11 Жич түүнд байсан хамаг амьтны илдийн ирээр тасалж, аливаа амьсгалтныг эс үлдээгээд Хазарыг галаар түлэв. 12 Бас Иошуа нь тэд хаадын хамаг балгад хийгээд тэдний хамаг хаадыг аваад тэднийг илдийн ирээр тасалж, Ехувагийн Моши боолын захиснаар хоосруулав. 13 Зүгээр Израйл нь уулнуудын дээр байсан балгадыг эс түлэв. Иошуа нь ганц Хазорыг түлэв. 14 Бас Израйлын хөвгүүд нь тэд балгадын хамаг олз хийгээд малыг өөрийн тул олз болгон авав. Зүгээр тэд нь хамаг хүнийг хоосруултал илдийн ирээр тасалж аливаа амьсгалтныг эс үлдээв. 15 Ехувагийн Моши боолдоо захисан мэт, түүнчлэн Моши нь Иошуад захисан бөгөөд түүнчлэн Иошуа нь үйлдэн, Ехувагийн Мошид хамаг газар гэвэл уул хийгээд хамаг өмнө зүгийн газар ба Кушины хамаг газар хийгээд бэл ба тал хийгээд Израйлын уул ба түүний бэлийг Сайрын тийн одох Халаг уулаас Хирмун уулын дотор байгч Либунуны бэлийн Бавал Хид хүртэл авав. 17 Бас тэдний хамаг хаадыг аваад тэднийг тасалж, алав. 18 Иошуа нь олон өдрүүдэд тэд хамаг хаадтай дайлалдав. 19 Кибиюуны дотор суугч Хивитнээс бус нэгэн ч балгас нь Израйлын хөвгүүдтэй эвгүй болов. Тэд нь бусад хамгийг дайлж авав. 20 Тэр юуны тул гэвэл, тэдний Израйлтай дайлалцахад тэдний зүрхийг хатуу болгох нь Ехувагаас балсон гэвэл, тэднийг хайрлалгүйгээр хоосруулан, Ехувагийн Мошид захиснаар тэднийг таслахын тул бөлгөө. 21 Бас тэр цагт Иошуа нь одоод Анахийн улсыг уулнаас хийгээд Хибрунаас ба Дибирээс хийгээд Анабаас Иудейгийн хамаг уулнаас хийгээд Израйлын хамаг уулнаас тасалж Иошуа нь тэднийг тэдний балгадтай хоосруулав. 22 Анахийн улсаас хэн ч Израйлын хөвгүүдийн газарт эс үлдэв. Гагцхүү Каца хийгээд Кад ба Ашдудад үлдсэн бөлгөө. 23 Тийнхүү Иошуа нь Ехувагийн Мошид хамаг зарлиг болсон ёсоор, хамаг газрыг аваад, Израйлын хувийн бөгөөд тэдний овгуудад өмч болгон өгөв. Тийн бөгөөд газар нь дайнаас амрав.
Арван хоёрдугаар бүлэг
1 Тийнхүү Израйлын хөвгүүдийн Арун голоос Хирмун хийгээд зүүний бүхэл тал хүртэл Иорданы нарны гарах этгээдэд тасалсан бөгөөд газраа авахуулсан хаад нь эд буй гэвэл, 2 Амуритны Сидун хаан бөлгөө. Тэр нь Хасбунд сууж Арнун голын хөвөөнд байгч Арувараас хийгээд голын дундаас ба Гилиадын хагсаас аван Амоны хөвгүүдийн хязгаарт болсон Забуг гол хүртэл болон, 3 зүүнээр Хинирудын далайд хүрэгч тал хийгээд далай гэвэл, давсат хийгээд өмнө зүгээс Ашдуд Пискэгийн доор хүртэл эзэлсэн бөлгөө. 4 Бас өндөр биет чадалтнаас үлдээд, Ашдаруд хийгээд Идрайд суугч Башангийн уг хаан бөлгөө. 5 Түүний хязгаар гэвэл, тэр нь Хирмун уул хийгээд Шилкэ ба хамаг Башанг Хишуритний хийгээд Махидитны ба Гилиадын хагасын хязгаар хүртэл эзэлсэн бөлгөө. 6 Тэднийг Ехувагийн Моши боол хийгээд тэдний газрыг Рубинтэн хийгээд Хидтэний ба Манассын хагас овгуудад өмч болгон өгөв. 7 Тийн бөгөөд Иошуа хийгээд Израйлын хөвгүүдээр тасалсан газрын хаад гэвэл, тэдний газар нь Иорданы наад баруун зүгт Ливаны хөндийн Бавал Хидэгээс Гирийн замаар Халаг уул хүртэл тэднийг Иошуа нь Израйлын овгуудад тэдний говийн ёсоор өмч болгон өгөв 8 гэвэл уулнууд хийгээд хөндийнүүд ба тэгш газрууд хийгээд булгууд ба говь хийгээд өмнөх газарт буй боло. Хадитан хийгээд Амуритан ба Ханавантан хийгээд Паражтан ба Хивитэн ба Жибустны хаад гэвэл 9 Зэрүкугийн хаан нэгэн, Бидэлийн ойр байгч Айн хаан нэгэн 10 Иерусалимын хаан нэгэн Хибруны хаан нэгэн 11 Жирмудын хаан нэгэн Лахисын хаан нэгэн 12 Иклуны хаан нэгэн Хизурын хаан нэгэн 13 Дибирийн хаан нэгэн Хадарын хаан нэгэн 14 Хорманы хаан нэгэн Арадын хаан нэгэн 15 Ливаны хаан нэгэн Адулмалын хаан нэгэн 16 Маридагийн хаан нэгэн Бидилийн хаан нэгэн 17 Тафувагийн хаан нэгэн Хибэрийн хаан нэгэн 18 Анагийн хаан нэгэн Машаруны хаан нэгэн 20 Шимруун Мироны хаан нэгэн Аксибын хаан нэгэн 21 Та Анагийн хаан нэгэн Михудийн хаан нэгэн 22 Хидисийн хаан нэгэн, Хэрмилийн Зоханимын хаан нэгэн, 23 Доорын хязгаарт байгч хаан нэгэн Калрилын улсын хаан нэгэн 24 Тирзийн хаан нэгэн хамаг хаад гучин нэгэн буй бөлгөө.
Арван гуравдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Иошуаны их наст хөгшин болсонд Ехува нь түүнд зарлиг болруун; Чи их настай хөгшин болов. Харин өмч болгон авах маш их газар үлдсэн буй. 2 Үлдсэн газар нь энэ буй гэвэл, Пилистиэг хамаг тойрогч газрууд хийгээд хамаг Хисури 3 Египетийн тус байгч Шихураас хойд зүгийн Ханаванд тоологдсон Ихирүн Хүртэл ба Пилистиэгийн таван ноёдын гэвэл, Казатны хийгээд Ашдудтаны ба Ишхилунтны хийгээд Хидтэний ба Ихэрунтний ноёдын газар бас Авитны буй. 4 Жич өмнө зүгийн Ханаваны хамаг газар хийгээд Сидонитны ойр байгч Мияара ба Афиг хийгээд Амурийн хязгаар хүртэл буй. 5 Бас хэвлийтний хийгээд нарны гарах зүгийн хамаг Либанун болон, Хирмун уулны доор байгч Бавал Хидээс Хамадын орох газар хүртэл ба, 6 Либанунаас Мисрифун Майм хүртэл уул газарт суугчид хийгээд хамаг Сиданитан тэднийг би Израйлын хөвгүүдийн өмнөөс гарган буй. Харин миний чамд захисан мэт, чи тэр газрыг Израйлд өмч болгон хуваан үйлд. 7 Тиймийн тул эдүгээ газрыг есөн овог болон Манасын хагас овог эдэнд өмч хуваан үйлд. 8 Түүний бусад хагастай Рубин хийгээд Хидийн овгууд нь Мошийн тэдэнд өгсөн өмчөө Иорданы зүүн этгээдэд авсан бөлгөө. 9 Тэр гэвэл, Арнун голын хөвөөнд байгч Арувар хийгээд голын дотор байгч балгас ба Мидбийн хамаг талаас Дибун хүртэл хийгээд 10 Амуны хөвгүүдийн хязгаар хүртэл Хишбунд эзэлсэн Амуритны Шихун хааны хамаг балгад хийгээд, 11 Галиад ба Хишуритны хийгээд Мэхэдитний хязгаар ба Хирмуны хамаг уул хийгээд Сэлгэ хүртэл хамаг башан 12 Ашхаруд хийгээд Идрэйд эзэлсэн угийн Башаны дотор байгч хамаг эзлүүр эзнийг Ехувагийн Моши боол тэдэнд өгсөн бөлгөө. Тэр уг гэвэл өндөр биетнээс үлдсэн бөлгөө. Моши нь тэднийг таслаад гаргасан бөлгөө. 13 Зүгээр Израйлын хөвгүүд нь Хишуритэн хийгээд Мэхэдитнийг эс гаргав. Харин Хишуритэн хийгээд Мэхэдитэн нь Израйлын дунд эдүгээ болтол сууна. 14 Зүгээр тэр нь Ливийн овогт өмчийг эс өгөв. Түүний зарлиг болсон мэт Ехува бурхны тахилууд нь тэдний өмч буй. 15 Моши нь Рубиний хөвгүүдийн овогт тэдний төрлүүдийн ёсоор өгсөн бөлгөө. 16 Тэдний орон гэвэл, Арнуны хөвөөнд байгч Арувараас Абун голын дотор байгч балгас хийгээд Митид хүртэл хамаг тал ба 17 Хишбун хийгээд Дибун талд байгч түүний хамаг балгад хийгээд Бамуд Бавал ба Бид Бавал Миун хийгээд 18 Забаза ба Хидмуд хийгээд Миф Аун ба 19 Хирзэдэйм хийгээд Сибем ба Хаймиг ууланд байгч Зард Шадар хийгээд 20 Бид Биур ба Ашдуд Фичкэ хийгээд Бид Жишмүд ба 21 Талын хамаг балгад хийгээд Хишбунд эзэлсэн Амуритны Шихун хааны хамаг эзлүүр бөлгөө. Моши нь түүнийг хийгээд тэр газарт суугч Мидианы тэргүүлэгчид болон Шихуны ноёд Иви хийгээд Рахим ба Зөр хийгээ дХур ба Риб эзнийг тасалсан бөлгөө. 22 Жич Израйлын хөвгүүд нь Бидрын Балавам Залвич хөвгүүнийг илдээр алагдагсадтайгаа алав. 23 Тийнхүү Рубины хөвгүүдийн хязгаар нь Иордан хийгээд түүний зах бөлгөө. Энэ нь өөрийн төрлүүд хийгээд балгад ба тойрогч нутгуудаар Рубиний хөвгүүдийн өмч бөлгөө. 24 Жич Моши нь Хэдийн хөвгүүдийн овогт тэдний төрлүүдээр өмчийг өгөв. 25 Тэдний хязгаар гэвэл, Иорданы зүүн этгээдэд байгч Зазар хийгээд Гилиадын хамаг балгад ба Рабын өмнө байгч Аруварт хүрэгч Амуны хөвгүүдийн хагас газар хийгээд 26 Хашбунаас Римун Мисф хийгээд Битоним хүртэл ба 27 Бэлийн дотор Бид Харам хийгээд Бид Нимрэ ба Сонъод ба Хишбуны Шидун хааны эзлүүрийн үлдсэн хойтох газар ба Иордан хийгээд түүний хязгаар далайн зах хүртэл бөлгөө. 28 Энэ нь өөрийн төрлүүд хийгээд балгад ба тойрогч нутгуудаар Хэдийн хөвгүүдийн өмч бөлгөө. 29 Бас Моши нь Манасын хагас овогт өмчийг өгөв. Өөрийн төрлүүдээрээ Манасын хөвгүүдийн хагас овгийн өмч тэр бөлгөө. 30 Тэдний орон гэвэл, Маханаймаас бүхэн башан болон, башаны хааны хамаг эзлүүр хийгээд Башаны Хавод Зайрт байгч угийн эзлүүрийн Гилиадын хагас хийгээд Ашдаруд ба Идри эд балгад нь Санасын Мэхирийн хөвгүүдийн хагаст өөрийн төрлүүдээр өгөгдсөн бөлгөө. 32 Муабын талуудын Иорданы зүүн этгээдэд Зэрикүгийн тус эднүүдийг Моши нь өмч болгон хуваав. Зүгээр Моши нь Ливийн овогт өмчийг эс өгөв. Түүний зарлиг болсон мэт Израйлын Ехува бурхан нь тэдний өмч буй.
Арван дөрөвдүгээр бүлэг
1 Жич Израйлын хөвгүүдийн Ханаваны газарт эзэлсэн гэвэл, Илиазар лам хийгээд Нүнгийн Иошуа хөвгүүн ба Израйлын хөвгүүдийн овогтны эцэг нарын тэргүүлэгч нарын эзлүүлсэн нь ийн; 2 Тэдний өмч гэвэл, Ехувагийн Мошид захиснаар есөн овог хагаст шаваагаар хувааргдсан бөлгөө. 3 Тэр юуны тул гэвэл, Моши нь хоёр овог хагаст Иорданы цаад этгээдэд өмчийг өгөөд Ливитэнд өмчийг тэдний дунд эс өгсөн бөлгөө. 4 Иосифын хөвгүүд гэвэл, Манаши хийгээд Ифриам хоёр овог бөлгөө. Тийнхүү тэд нь суух балгад хийгээд тэдний мал хийгээд эд таваарын газраас Ливитэнд газартаа өмчийг эс өгөв. 5 Ехувагийн Мошид захисан мэт Израйлын хөвгүүд түүнчлэн үйлдэж газрыг хуваав. 6 Тэр цагт Килкилийн тэнд Иудейгийн хөвгүүдийн Иошуад ирсэнд Хиназын аймгийн Жибунийн Килиб хөвгүүн нь түүнд ийн; Чи бурхны Моши хүнд Ехувагийн Хидис Барниад чиний хийгээд миний учир зарлиг болсныг мэднэ гэвэл, 7 Ехувагийн Моши боолын намайг Хидис Барниагаас газрын шинжлэхийн тул илгээсэн цагт би дөчин настай байсан бөгөөд сэтгэснээрээ түүнд хариу үгийг хүргэв. 8 Харин надтай одолцсон ах дүү нар нь улсын зүрхийг сулруулав. Зүнгээр би өөрийн Ехува бурхныг төгстөл дагав. 9 Бас тэр цагт Моши нь ийн; Чиний хөлийн гишгэсэн газар нь чиний хийгээд чиний хөвгүүдийн мөнх өмч болох буй. Тэр юуны тул гэвэл, чи миний Ехува бурхныг төгстөл дагасан буй хэмээн тангараглан өгүүлэв. 10 Тийн бээр Мана. Эдүгээ Ехува нь зарлиг облсноороо Израйлын хөвгүүдийн хувьд зорчсон цаг болон, Мошид Ехувагийн энэ зарлиг болсон цагаас аван намайг эд дөчин таван жилийн туршаар амьдаар байлгав. Тийнхүү өдгөө би наян таван настай боловч 11 Өдгөө өдөр Мошийн намайг илгээсэн цагт байсан мэт түүнчлэн би өдгөө хүчтэй буй. Миний тэр цагийн дайлахуй хийгээд гарахуй ба орохуй хүч гэр байсан мэт түүнчлэн миний хүч өдгөө ч буй. 12 Тиймийн тул Ехувагийн тэр өдөр зарлиг болсон энэ уулыг өдгөө надад өгөн үйлд. Тэр юуны тул гэвэл, тэнд Анакийн улс буй бөгөөд балгад ч их хүрээтэй буй хэмээн чи тэр өдөр сонсов. Хэрвээ Ехува нь надтай болох бөгөөс эл. Би тэднийг Ехувагийн зарлигийн ёсоор гаргах буй за 13 хэмээн өгүүлсэнд Иошуа нь Зифунийн Халиб хөвгүүнийг адистидлан түүнд Хибруныг өмч болгон өгөв. 14 Тиймийн тул Хибрун нь Киназын аймгийн Ифунийн Калиб хөвгүүний өмч энэ өдөр хүртэл болов. Тэр юуны тул гэвэл, тэр нь Израйлын Ехува бурхныг төгстөл даав. 15 Харин Хибруны нэр нь урьд цагт Хирзад Арба нэрт болой. Тэр Арба хэмээх нь Анакийн нэгэн их хүн бөлгөө. Тийн бөгөөд газар нь дайлахаас амрав.
Арван тавдугаар бүлэг
1 Төрлүүдээрээ Иудейгийн хөвгүүдийн овгийн хувь гэвэл, ийн; Тиманы захаас Идумын хязгаарын Жин говь хүртэл өмнөх хязгаар нь давст далайн захад байгч өмнө зүгт харагч тохойноос бөгөөд 3 өмнөх зүгт Ма А Ла Акрабим хүртэл Жингээр алсдан өмнөх захаар Хэдис Барниа хүртэл хүрэн Хизрунг алсдан, Атарт хүрээд Гэркийг тойров. 4 Тэндээс Ажлуныг алсдан Египетийн голд хүрээд, тэр хязгаарын эцэс нь далайн тэнд бөлгөө. Энэ гэвэл, таны өмнөх хязгаар болох болой. 5 Бас зүүн зүгийн хязгаар нь давст далайгаас Иорданы адаг хүрэтл бөгөөд хойт зүгийн хязгаар нь далайн тохойгоос болон Иорданы адгаас аван 6 Тэрхүү хязгаар нь Бид Хурлад хүрээд, Бид Харабагийн хойгуур алсдан хязгаар нь Рубины Бадан хөвгүүний чулуунд хүрэв. 7 Жич тэрхүү хязгаар Акурын бэлээс Дибирд хүрэн тэндээс хойт зүгт голын өмнөд этгээдэд байгч Адамимад байгч Килкилийн тус харав. Бас тэрхүү хязгаарын шимис усыг алсдан, эцэс нь Их Корилын тэнд бөлгөө. 8 Бас тэрхүү хязгаар рнь Хинумын хөвгүүний бэлээр, Иерусалим ахуй Жихустэний өмнө хүртэл гарав. Бас тэрхүү хязгаар нь өндөр биетэй хүмүүсийн бэлийн хойт эцэст байгч, Жинулийн бэлийн баруун зүгт байгч, уулны оройд хүрнэ. 9 Бас хязгаар нь уулын оройгоос Нивтүнийн усны булаг хүртэл зорогдон Ифарун уулны балгадад гарч, хязгаар нь Кижжид Жирим хэмээгч ба А Ла хүртэл зорогдов. 10 Бас тэр нь хязгаар нь ба А Лагийн баруун зүгээс сайх уулыг тойрон Хислун хэмээгч Жирим уулны Араар алсдан, Бид Шимист бууж, Тимнийг алсдав. 11 Бас тэрхүү хязгаар нь Икэрүний хойт зүгээр гараад, тэр хязгаар нь Шикирүн хүртэл зорогдох бөгөөд, Ба А Ла уулыг алсдан, Жибнилд гараад хязгаарын эцэс нь далайн тэнд буй бөлгөө. 12 Бас баруун хязгаар нь их далай хийгээд түүний зах бөлгөө. Энэ нь тэдний төрлүүдээр Иудейгийн хөвгүүдийн тойрогч хязгаар бөлгөө. 13 Жич Иошуа нь Ехувагийн зарлиг болсноор Жибүнийн Залиб хөвгүүнд Иудейгийн хөвгүүдийн дотор хувийг өгөв. Тэр гэвэл, Анагийн Арба эцгийн Хибрүн хэмээгч балгас бөлгөө. 14 Тийн бөгөөд Калиб нь тэндээс Анагийн төрүүлсэн Үиүий хийгээд Химэн ба Талмай гурван хөвгүүнийг гаргав. 15 Жич тэр нь тэндээс Дибирийн улсын тус одов. Дибирийн урьдах нэр нь Киржид Шипир буй бөлгөө. 16 Тийнхүү Калиб нь өгүүлрүүн; Киржид Шипирийг тасалж авагчид ба өөрйин Ахэса охиныг гэргий болгон өгсү. 17 гэсэнд Калибын Хинэз дүүгийн Од найл хөвгүүний түүнийг авсанд Калиб нь өөрийн Ахэса охиныг түүнд гэргий болгон өгөв.18 Тийн бөгөөд Ахэси нь түүнд ирээд өөрийн эцгээс нэгэн тариаланг эрэхийн учир хэлэлцээд, илжигнээсээ буусанд Калиб нь түүнд өгүүлрүүн; Чамд юу хэрэгтэй вэ? 19 гэсэнд тэр нь өгүүлрүүн; Чи надад нэгэн өглөгийг өгөн үйлд гэвэл, чи надад хуурай газрыг өгсөн буй. Бас усны булгуудыг өгөн үйлд гэсэнд тэр нь түүнд дээрх булгууд хийгээд доорх булгуудыг өгөв. 20 Энэ төрлүүдээр Иудейгийн хөвгүүдийн овгийн өмч бөлгөө. 21 Идумийн хязгаарын дэргэд байгч өмнө этгээдийн захаас эхэлж Иудейгийн хөвгүүдийн балгад нь ийн; Кавчиал хийгээд Идэр ба Жикүр хийгээд 22 Кэйнэ ба Дамьна хийгээд Адада ба 23 Кидис хийгээд Казор ба Иоган хийгээд 24 Жина ба Тилим хийгээд Байлод ба 25 Хазар хийгээд Кэдта ба Кириүд хийгээд Кизор болон Кэзрүн, 26 Амам хийгээд Шама ба Момада хийгээд, 27 Кэцэркэдэ ба Кэшэмүн хийгээд Битфилиэд ба 28 Кэцэршүвэл хийгээд Биршиб ба Бид Жиүвэл хийгээд 29 Ба А Ла Ба Эй Ейм хийгээд Ацам ба 30 Илдүлид хийгээд Хисил ба Хорам хийгээд 31 Жиклаг ба Мэдмэнэ хийгээд санасана ба 32 Либнүд хийгээд Шилким ба Айн хийгээд Римүн хамаг балгад хийгээд тэдний тойрогчид нь хорин ес бий. 33 Бэлд Эиждэүл хийгээд Зориа ба Ашна хийгээд, 34 Занува ба Ахэним Табува ба Инэм хийгээд, 35 Жирмүд ба Адолам хийгээд Соко ба Асайка хийгээд, 36 Шарайм ба Адидайм хийгээд Кадара ба Кэдэрүдим арван дөрвөн балгад хийгээд Кидисэ ба Мигдэл Кид хийгээд 38 Дилиеэн ба Мисф хийгээд Жикэдийл ба 39 Ларис хийгээд Бузкид ба Иклүн хийгээд, 40 Кабун ба Лахмам хийгээд Кидлис ба 41 Кадаруд хийгээд Бид Дакон ба На А Ма хийгээд Мэкэдэ арван зургаан балгад хийгээд тэдний тойрогчид бий. 42 Либэнэ хийгээд Идэр ба Ашан хийгээд, 43 Жибдэ ба Асна хийгээд Ичэб ба 44 Кийл хийгээд Акасиб ба Мараша Исүн балгад хийгээд тосгон буй. 45 Икрун хийгээд түүний бага балгад ба тойрогчид буй. 46 Икрунээс далай хүртэл Ашудад хамаг ойр байгч, тэдний тойрогчидтой буй. 47 Ашуд хийгээд түүний бага балгад ба тойрогчид бөгөөд Каза ба түүний бага балгад хийгээд тойрогчид Египетийн гол хийгээд их далай ба түүний хязгаар хүртэл буй. 48 Бас уулуудад Шамир хийгээд Жидар ба Соку хийгээд 49 Даэ Э Нэ Ба Дибир болон Хэрзэд Сана. 50 Анаб хийгээд Исдимү ба Аним хийгээд 51 Коша ба Хулун хийгээд Калу арван нэгэн балгад хийгээд тэдний тойрогчид буй. 52 Араб хийгээд Түмэ ба Ашэйяан хийгээд 53 Инум ба Бид Табува Афика ба 54 Хүмдэ хийгээд Хибрун байгч Киржэд Арба ба Жиур Исун балгад хийгээд тэдний тойрогчид буй. 55 Маува хийгээд Хэммил ба Жипа хийгээд Жиүдэ ба 56 Зижарил хийгээд Жиукидайм ба, Канува хийгээд, 57 Кайн ба Кибиеэ хийгээд Тамна арван балгад хийгээд тэдний тойрогчид буй. 58 Халхул хийгээд Биджур ба Гидэр хийгээд, 59 Ма Э Раун ба Бидэнүд хийгээд илтэргүн зургаан балгад хийгээд тэдний тойрогчид буй. 60 Киржид Бавал тэр нь Хиржид Жирим мөн бөгөөд Рауба хоёр балгад хийгээд тэдний тойрогчид буй. 61 Говь газарт Бид Арба хийгээд Мидэн ба Сирэеэ хийгээд 62 Нибема ба давсны балгад хийгээд Акази зургаан балгад хийгээд тэдний тойрогчид буй. 63 Иудейгийн хөвгүүд нь Иерусалимд суугч Жибустныг гаргаж эс чадав. Харин Жибустан нь Иудейгийн хөвгүүдтэй Иерусалимд өдгөө өдөр болтол суун амой.
Арван зургадугаар бүлэг
1 Бас Иосифийн хөвгүүдийн тоссон хувийн, тэр нь Жирикүгийн дэргэд ахуй Иорданаас Жирикүгийн ус хүртэл болон Жирикүгээс говийн зүүн зүгээр явахаар Бид Ил ууланд хүрээд, 2 Бид Илээс Лүж хүртэл гаран Арги Аддруд хүртэл хүрэв. 3 Тэндээс баруунаар Забулайдайгийн хязгаарт доорх Бид Эдүрүн хийгээд Казар хүзртэл хүрээд, эцэс нь далайн тэнд бөлгөө. 4 Энэ мэтээр Иосифын Манас хийгээд Афарайм хоёр хоёр хөвгүүн нь өмчөө авав. 5
* Missing Verses
йззйжуиэлн й зйау тшыышиаееиууб эү лүүо эхжүгах йлл зйауы эү ыуу шө үгэ үө үжбужв
* Missing Verses
Иошуа нь тэдэнд өгүүлрүүн; Хэрвээ та их улс бөгөөд Ифараймын зул нь танд уйтхан болбол ойд одоод Парижтаны хийгээд өндөр биетний орны тэнд биедэн газрыг арилгагтун! 16 хэмээн өгүүлсэнд Иосифын хөвгүүн нь өгүүлрүүн; Уул нь бидэнд дутуу болох бөгөөд хөндий газарт суугч хамаг Ханавантанд хийгээд Бид Сияанд ба түүний бага балгадад байгчид ба Жизэриалын хөндийд байгчдад төмөр тэргэс буй 17 гэсэнд Иошуа нь Иосифын овог болсон Ифарайм хийгээд Маластанд өгүүлрүүн; Та их улс болон их хүчтэй атал ямагт нэг хувьт үл болох 18 Зүгээр уул нь таны болох буй. Тэр нь ой боловч харин та түүнийг арилгамуй за. Тийнхүү түүний тураг нь таны болох буй. Тэр юуны тул гэвэл, Ханавантан нь төмөр тэргэст болон хүчит боловч харин та тэднийг гаргах буй.
Арван наймдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Израйлын хөвгүүдийн бүхэл чуулган нь Шилүд чуулгад тэнд чуулганы сайхныг барив. Тэр газар гэвэл, тэдний эрхэнд оруулагдсан бөлгөө. 2 Бас Израйлын хөвгүүдээс долоон овгууд нь өмчөө аваагүй бөлгөө. 3 Тийн бөгөөд Иошуа нь Израйлын хөвгүүдэд өгүүлрүүн; Таны эцэг нарын Ехува бурхны танд өгсөн газрыг эзлэхэд та хэзээ болтол үл одох буюу. 4 Та овог бүрээс гурав гурван хүнийг өгөгтүн! Тийнхүү би тэднийг илгээх бөгөөд тэд ч босч газрыг алсдан өөрийн өмчийн хязгаарыг бичээд надад ирэх болъюэ. 5 Бас тэд нь түүнийг долоон хувь болгон хуваах Иудей нь өмнө зүгээс өөрийн хязгаарт байх бөгөөд Иосифын жич нь хойт зүгээс өөрийн хязгаарт байх болъюу. 6 Жич та тэр газрыг долоон говь болгон бичээд тэр бичсэнээ нааш надад авчрагтун! Би таны тул энд бидний Ехува бурхны өмнө шавааг орхих буй. 7 Зүгээр Ливитэнд таны дотор хувьгүй буй. Тэр юуны тул гэвэл, Ехувагийн ламын таавар нь тэдний өмч буй. Бас Кади хийгэд Рубин ба Манасийн хагас овог нь Ехувагийн Моши боолын өгсөн өмчөө Иорданы зүүн этгээдэд авав гэлээ. 8 Тийн бөгөөд тэд хүмүүсийн босч одоход Иошуа нь тэр газрыг бичихийн тул одогчиддоо захируун; Та одогтун! Тэр газрыг алсдан түүнийг долоон хувь болгон балгадаар нэгэн бичгийн дотор бичээд, Иошуад Химрийн дотор байгч буудалд буцав. 10 Тийн бөгөөд Иошуа нь Израйлын хөвгүүдэд хувь хувиар газрыг хуваав. 11 Бинзаминий хөвгүүдийн овгийн шавааны тэдний төрлүүдээр гарахад тэдний шавааны хязгаар нь Иудейгийн хөвгүүд хийгээд Иосифын хөвгүүдийн хооронд тусав. 12 Бас тэдний хойт зүгийн хязгаар нь Иорданаас аван Зэрикүгийн хязгаарын хойт зүгт хүрээд уулсын баруун зүгээр хүрээд, Бид Аваны говьд гарч хүрвээ 13 Жич тэрхүү хязгаар нь тэндээс Битил Мижийн өмнө зүгийг алсдаад доорд Бид Хороны өминө зүгт байгч уулаар Атруд Адарт хүрэв. 14 Тэндээс тэр хязгаар нь зорогдож Бид Хороны тус болон өмнө зүгт байгч уулнаас далайн өмнөд этгээдэд тойрч Иудейгийн хөвгүүдийн Киржид Бавал хэмээгч Киржид Жирим балгасанд гарч хүрэв. Энэ гэвэл, баруун этгээд бөлгөө. 15 Бас өмнө этгээд нь Киржид Жиримийн адгаас бөлгөө. Тэр хязгаар нь баруун зүгт одож Нибтуагийн усны булагт хүрэв. 16 Тийн бөгөөд тэр хязгаар нь өндөр биетний бэлд хойт зүгт байгч Хинүлийн хөвгүүний бэлийн тус байгч уулын адагт хүрээд Хинүлийн бэлд Жибүшийн өмнө зүгт хүрээдийн Рокилд хүрээд, 17 хойт зүгээс Зарогдажийн Шимист хүрч Адумамын өгсүү газрын тус байгч Кимүдэд хүрээд Афин Бухан Бин Рүбинд хүрээд 18 хойт зүгээр Арабын тус хажуугаар өнгөрөөд Арабт хүрэв. 19 Жич тэр хязгаар нь хойт зүгээр Бид Хухлагийн хажуугаар өнгөрөөд давст далайн хойт тохойд Иорданы өмнө адагт гарч хүрэв. Энэ нь өмнөх хязгаар буй бөгөөд Иорданы зүүн хязгаар бөлгөө. 20 Энэ нь тойрогч хязгааруудаар болон, төрлүүдээр Бинзэмины хөвгүүдийн өмч бөлгөө. 21 Жич Бинзаминий хөвгүүдийн өмч бөлгөө. 21 Жич Бинзаминий хөвгүүдийн овгийн балгад нь тэдний төрлүүдээр эдгээр буй гэвэл Зэрикү хийгээд Бид Хухала ба Илис Кижис хийгээд 22 Бид Араб ба Зимархим хийгээд Битил ба 23 Авим хийгээд Па Ра ба Уна Ра хийгээд Кипир Хамунай ба 24 Уфа нь хийгээд Каба арван хоёр балгад хийгээд тэдний тойрогчид болон 25 Кибиюун хийгээд Рама ба Бирүд хийгээд Мисфа ба 26 Риким хийгээд Эрниэл ба Тарлан хийгээд Зила ба 28 Илиб хийгээд Иерусалим болсон Жибүс ба Кибияад хийгээд Киржид арван дөрвөн балгад хийгээд тэдний тойрогчид болой. Энэ нь Бинзаминий хөвгүүдийн төрлүүдээр тэдний өмч буй.
Арван есдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд хоёрдугаар шаваа нь Шимиюүний тул гэвэл, Шилмунгийн хөвгүүдийн овогт тэдний төрлүүдээр гарав. Тэдний өмч нь Иудегийн хөвгүүдийн өмчийн дотор бөлгөө. 2 Тэдний өмчинд Биршиб хийгээд Шиба 3 Маяа Да хийгээд Хазар Шүвэл ба, Ба Э Ла хийгээд Азим ба 4 Илтулад хийгээд Битул ба Хорма хийгээд Жихлаг ба 5 Бид Мархабуд хийгээд Хизар Хүшэ ба 6 Бид Либүд хийгээд Шарухин эд арван гурван балгад хийгээд тэдний тойрогчид болой. 7 Айн хийгээд Римун ба Аятар хийгээд Аман эз дөрвөн балгад хийгээд тэдний тойрогчид болон 8 Өмнө зүгийн Балад Бир Рамед хүртэл эд балгадын орчинд байгч хамаг тойрогчид болой. Энэ нь төрлүүдээрээ Шимиюүнийн хөвгүүдийн өмч буй. 9 Шилиюүнгий нхөвгүүдийн өмч нь Иудейгийн хөвгүүдийн хувцас автсан бөлгөө. Тэр юуны тул гэвэл, Иудейгийн хөвгүүдийн хувь нь тэдний тул үлэмж бөлгөө. Тиймийн тул Шимиюүнийн хөвгүүд нь тэдний өмчийн дотор өмчөө авав. 10 Тийнхүү гуравдугаар шаваа нь Саридад хүрэв. 11 Тэдний хязгаар нь далай хийгээд Ма Ра Лад гарч Дабишидад хүрээд Зухияамын өмнө байгч голд хүрээд 12 Саридпаас нар гарах зүүн зүгт болон Кислүд Табурын хязгаараар эргээд, Дибирид хүртэл гараад Запияад хүрэв. 13 Тэндээс Китэ Хибир хүртэл зүүн зүгээр өнгөрөөд Итэ Кизин Римүн Миту ар хийгээд Нияад хүрэв. 14 Бас тэрхүү хязгаар нь Ханатуны хойт зүгээр эргээд, Жифтайлын бэл газарт гарч дуу сав. 15 Бас тэдний балгад гэвэл, Гитаун хийгээд Нахалан ба Шимрун хийгээд Идлан ба Бид Лихим тэргүүтэн арван хоёр балгад хийгээд тэдний тойрогчид бөлгөө. 16 Энэ нь Замрлуны хөвгүүдийн төрлүүдээр тэдний өмч гэвэл, эд балгад хийгээд тойрогчид бөлгөө. 17 Тийн бөгөөд дөрөвдүгээр шаваа нь Иссахарын тул гэвэл, Иссахарын хөвгүүдэд төрлүүдээр гарав. 18 Тэдний хязгаар гэвэл, Израйл хийгээд Кисүлүд ба 19 Сүнэм хийгээд Хифархим ба Шихун хийгээд Анахарад ба 20 Рабид хийгээд Гишүн ба Абис хийгээд Рамид ба Ин Киним хийгээд Ин Хада ба Бид Пасжиг буй. 21 Тийн бөгөөд хязгаар нь Табур хийгээд Шахазим ба Бид Шилист хүргээд Иорданд гарч дуусав. 22 Тэр гэвэл, арван зургаан балгад хийгээд тэдний тойрогчид буй. 23 Энэ нь Иссахарын хөвгүүдийн овгийн өмч тэдний төрлүүдээр болон тэдний балгад хийгээд тэдний тойрогчид буй. 24 Бас тавдугаар шаваа нь Аширын хөвгүүдийн овгийн тул тудний төрлүүдээр гарав. 25 Тэдний хязгаар нь Хилгэд хийгээд Хали ба Бидин хийгээд Энсэб ба 26 Ал Милиг хийгээд Амад ба Мишиэл болоод баруун зүгээр Кармил хийгээд Шихур Ливанд хүргээд, 27 Нар гарах зүгт байгч Бид Дэкүний тийш эргээд хойт зүгээр Забулун хийгээд Жиб Тайлын бэл ба Бид Халиг хийгээд Нияалд хүрээд хойт талаар Кабулд гарна. 28 Бас хязгаар нь Хибрүн хийгээд Ракув ба Камун хийгээд Кана ба Их Сиздун хүртэл хүрээд, 29 Рам хийгээд Тийр хэмээгч хүрээлэгдсэн балгасны тийш эргээд Хусад эргэж далайн ойр Хибэлээс Агжиб хүртэл гарав. Зо. Бас Үмэ хийгээд Афиг ба Ракцб тэргүүтэн, хорин хоёр балгад хийгээд тэдний тойрогчид бөлгөө. 31 Энэ нь Аширын хөвгүүдийн овгийн төрлүүдээр өмч болон тэдний балгад хийгээд тойрогчид буй. 32 Зургадугаар шаваа нь Набталийн хөвгүүдэд тэдний төрлүүдээр гарав. 33 Тэдний хязгаар нь Хилиб болон Алунаас Э Ананим хийгээд Адами ба Никэб хийгээд Жибанил ба Лакумд хүрээд Иорданд гарав. 34 Бас хязгаар нь баруунаар Ажнуд Табурын тийн эргэж тэндээс Хифүгт хүрээд өмнүүр Ябулунд хийгээд баруунаар Аширт хүрээд, нар гарах зүг Иорданы тэнд Иудейд хүрэв. 35 Хүрээлэгдсэн балгад гэвэл, Идум хийгээд Зир ба Хамад хийгээд Ракад ба Кинирид хийгээд Адам ба 36 Рама хийгээд Хазур ба 37 Кидис хийгээд Идэри ба Ин Хазур хийгээд Ирун 38 Мирдэл Эйл ба хурим хийгээд Бид Анад ба Бид Шимж тэргүүтэн арван есөн балгад хийгээд тэдний тойрогчид буй. 39 Энэ нь Набталийн хөвгүүдийн овгийн төрлүүдээр тэдний өмч болон балгад хийгээд тойрогчид буй. 40 Долдугаар шаваа нь Дэнгийн хөвгүүдийн овгийн тул тэдний төрлүүдээр гарав. 41 Тэдний өмчийн хязгаар нь Зура хийгээд Истаул ба Зир Шилис хийгээд Үавалобин ба 42 Ажалун хийгээд Зигла ба 43 Илүн хийгээд Тиманта ба Ибрүн хийгээд Эдтэхи ба 44 Кибиртүн хийгээд Бавал ба 45 Зидуд хийгээд Бинибираг ба Кэд Римун хийгээд Мие Зиркун ба 46 Ракун хийгээд Абугийн өмнө байгч хязгаар эд буй. 47 Тийн бөгөөд Дэнгийн хөвгүүдийн хязкгаарын бага агсны тул Дэн хөвгүүд нь Лишилийн тус дайлахын тул одоод, түүнийг аваад илдийн ирээр таслаад түүнийг эзэлж түүний дотор нутаглав. Жич тэд нь Лишилийг өөрийн Дэн эцгийн нэрээр Дэн хэмээн нэрийдэв. 48 Энэ нь Дэний хөвгүүдийн овгийн төрлүүдээр тэдний өмч болон балгад хийгээд тойрогчид буй. 49 Тийн бөгөөд хязгаараар хуваахуйн дуусгаад өөрийн дунд Нүнгийн Иошуад нэгэн өмчийг өгч 50 Ехувагийн зарлиг болсноор Ифраияам ууланд агч түүний эргэсэн Тимэнүн шар балгасыг түүнд өгөв. Тийнхүү тэр нь балгасыг үүдээд түүний дотор суув. 51 Эд нь Илияазар лам хийгээд Нүнгийн Иошуа хөвгүүд ба эцэг нарын тэргүүлэгчдийн Ехувагийн өмнө Шилуд агч чуулганы майхны үүдний дэргэд Израйлын овгуудад шаваагаар эзлүүлсэн өмчүүд буй. Энэ мэтээр тэд нь газрыг хувааж дуусав.
Хорьдугаар бүлэг
1 Бас Ехува нь Иошуад зарлиг болруун; 2 Чи Израйлын хөвгүүдэд ийн өгүүл; Миний танд Мошигоор зарлиг болсноор биедээ халхлах балгадыг тогтоогтун! 3 Тийнхүү хүнийг алагч гэвэл, хүнийг алдал ба мэдэл үгүйгээр алагч нь тэнд зайлах болтугай! Тийн бээр тэд нь цусыг нэхэгчдээс таныг халхлагчид болох болъюу. 4 Тийнхүү тэд балгадын аль нэгэнд зайлагч нь балгасны хаалганы үүдэнд хүрээд, өөрийн хэргийг тэр балгасны өтгөс улсад мэдүүлэх бөгөөд тэд нь түүний балгасны дотор аваад биетэй байх газрыг түүнд өгөх болтугай! 5 Тийн бөгөөд хэрэв цусыг нэхэгч нь түүнийг нэхвэл, тэд нь шадар агч хүнээ урьд цагт эс өшөөлөөд мэдэлгүйгээр алав. 6 Тийнхүү тэр алагч нь заргын тул чуулганы өмнө байх цаг гэвэл, тэр цагт байх тэргүүн ламын нөгчихгүй цаг болтол тэр балгасны дотор суугаад 7 хэмээн зарлиг болсноор тэр нь Набтали ууланд Калилын дотор Кидис хийгээд Ифриам ууланд Шихим ба Иудейгийн ууланд Хибрун болсон Киртэд арав эд балгадыг тогтоов. 8 Бас Иорданы чанад Зирикүгийн зүүн зүгт тэд нь Рубины овгоос тал газрын говьд байгч Бижир хийгээд Кидийн овгоос Килиадид байгч Ромууд ба Манассийн овгоос Фишахт байгч Күлэн эд балгадыг тогтоов. 9 Эд нь Израйлын хамаг хөвгүүдийн тул хийгээд тэдний дотор суугч оролтын тул тогтоогдсон балгад буй. 10 Тэр юуны тул гэвэл, аль хэн нь алтаар хүнийг алваас тэнд зайлаад чуулганы өмнө байх цагаас урьд цусыг нэхэгчийн гараар үл үхэгдэхийн тул бөлгөө.
Хорин нэгдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд Ливитний эцэг нарын тэргүүлэгчид нь Илиачар лам хийгээд Нүнгийн Иошуа хөвгүүд ба Израйлын хөвгүүдийн овгуудын эцэг нарын тэргүүлэгчдийн дэргэд ирээд 2 Ханаван газрын Шилуд тэдэнд өгүүлрүүн; Ехува нь нутаглах балгад хийгээд, бидний малын тэдний газдыг бидэнд өгөхийг Мошиар захисан буй 3 гэсэнд Израйлын хөвгүүд нь өөрийн өмчөөс балгад хийгээд тэдний газдыг Ехувагийн зарлиг болсноор Ливитэнд өгөв. 4 Тэр мэтээр шавга нь Күхэдийн төрлүүдийн тул гарав. Тэднээс Арун ламын хөвгүүн болсон Ливитэн нь Иудейгийн овгоос хийгээд Шитунгийн овгоос ба Бинимилын овгоос арван гурван балгадыг шивгаар авав. 5 Бас Күхэдийн төрлүүдийн бус хөвгүүд нь Ифриамын овгоос хийгээд Дангийн овгоос ба Манассын хагас овгоос арван балгадыг Шивгаар авав. 6 Бас Киршуны төрлүүдийн хөвгүүд нь Иссахарын овгоос хийгээд Навтлайн овгоос ба Манассын хагас овгоос арван гурван балгадыг шивгаар ба 7 бас Миририйн хөвгүүд нь төрлүүдээрээ Рубиний овгоос хийгээд Кидийн овгоос ба, Зибулунй овгоос арван хоёр балгадыг авав. 8 Энэ мэтээр Израйлын хөвгүүд нь Ехувагийн Мошиор зарлиг болсноор эд балгад болон тэдний газдыг Ливитэнд Шивгаар өгөв. 9 Тийнхүү тэд нь Иудейгийн хөвгүүдийн овгоос энд нэрээр нэрийдэгдсэн балгадыг өгөв. 10 Эд балгадыг Ливийн хөвгүүдээс болсон Күхэдийн төрлийн Аруны хөвгүүд нь авав. Тэр юуны тул гэвэл, анхны Шиваа нь нь тэдний бөлгөө. 11 Тийн бөгөөд тэд нь Иудейгийн ууланд байгч Хибрун гэгч Анахын Арба эцгийн балгас хийгээд түүний тойрогч газдыг өгөв. 12 Зүгээр тэд нь балгасны тариалангууд хийгээд тэдний тойрогчидыг Зибунийн Кэлив хөвгүүнд өмч болгон өгсөн бөлгөө. 13 Энэ мэтээр тэд нь Арун ламын хөвгүүдэд Хибрун хийгээд түүний газдыг хүнийг алагчийн тул халхлах балгас болгон өгөөд Либка хийгээд түүний газад ба 14 Зитэр хийгээд түүний газад ба Истимуа хийгээд түүний газад ба 15 Хилун хийгээд түүний газад ба Дибир хийгээд түүний газад ба 16 Ахин хийгээд түүний газад ба Зидтэн хийгээд түүний газад ба, Фид Шимис хийгээд түүний газадтай Зисун балгадыг эд хоёр овгоос өгөв. 17 Бас Бинимины овгоос Хибунг хийгээд түүний газад ба Киб хийгээд түүний газар ба 18 Анатуд хийгээд түүний газад ба Алмун хийгээд түүний газадтай дөрвөн балгад нь өгөгдөв 19 Аруны лам хөвгүүдийн хамаг балгад гэвэл, арван гурван балгад хийгээд тэдний газар бөлгөө. 20 Жич Күхэдийн хөвгүүдийн төрөл гэвэл Ливитэн болсон Күхэдийн бус хөвгүүд нь өөрийн шаваагийн балгадыг Ифриамын овгоос авав. 21 Энэ мэтээр Ифриамын ууланд байгч Шихим хийгээд түүний газар нь хүнийг алагчийг халхлан балгас болж өгөгдөн Кижир хийгээд түүний газад ба 22 Кибжиэм хийгээд түүний газад ба, Фид Хирун хийгээд түүний газадтай дөрвөн балгад нь тэдэнд өгөгдөв 23 Жич Дангийн овгоос Илтэкэ хийгээд түүний газад ба Кибитун хийгээд түүний газад ба, 24 Айжилун хийгээд түүний газад ба Кэд Римун хийгээд түүний газадтай дөрвөн балгад нь өгөгдөв. 25 Жич Манассын хагас овгоос Ти Нэх хийгээд түүний газад ба Кид Китун хийгээд түүний газадтай хоёр балгад нь өгөгдөв 26 Күхүдийн бус хөвгүүдийн төрлүүдэд өгөгдсөн хамагбалгад тэдний газадтай арав бөлгөө. 27 Манассын бус овгоос хүнийг алагчийг халхлах балгас болохын тул Фишиат байгч Кулэн хийгээд түүний газад ба Биштирэ хийгээд түүний газад эд хоёр балгад нь Ливийн төрлөөс болсон Киршуны хөвгүүнд өгөгдөв 28 Жич Иссахарын овгоос Кишун хийгээд түүний газад ба Айн Кинэм хийгээд түүний газартай дөрвөн балгад нь өгөгдөв 30 Жич Аширын овгоос Мишал хийгээд түүний газад ба Авдун хийгээд түүний газад ба 31 Хилнэд хийгээд түүний газад ба, Рихув хийгээд түүний газадтай дөрвөн балгад нь өгөгдөв 32 Жич Навтлайн овгоос хүнийг алагчийг халхлах балгас болохын тул Килилид байгч Кидис хийгээд түүний газад ба Хэмудад хийгээд түүний газад ба, Кэртэн хийгээд түүний газадтай гурван балгад нь өгөгдөв 33 Хиршуны төрлүүдийн хамаг балгад хийгээд тэдний газад нь арван гурван бөлгөө. 34 Жич бус Ливитэн болсон Миририйн хөвгүүдийн төрлүүдэд Зухиман хийгээд түүний газад ба Кэртэ хийгээд түүний газад ба 35 Димнэ хийгээд түүний газад ба, Нэхэлит хийгээд түүний газадтай дөрвөн балгад нь өгөгдөв 36 Жич Рубины овгоос Бижэр хийгээд түүний газад ба Зэхижэ хийгээд түүний газад ба 37 Кидэмура хийгээд түүний газад ба Мифэд хийгээд түүний газадтай дөрвөн балгад нь өгөгдөв. 38 Жич Кидийн овгоос хүнийг алагчийг халхлах балгас болохын тул Килиадид байгч Кэмуд хийгээд түүний газад ба, Михиним хийгээд түүний газад ба 39 Хишбуны хийгээд түүний газад ба Зажар хийгээд түүний газадтай хамтаар дөрвөн балгад нь өгөгдөв. 40 Ливитний төрлүүдээс болсон Миририйн хөвгүүдийн бус төрлүүдэд Шивгаар өгөгдсөн хамаг балгад гэвэл арван хоёр балгад бөлгөө. 41 Израйлын хөвгүүдийг өнчнүүдийн дотор байгч Ливитний хамаг балгад гэвэл дөчин найман балгад хийгээд тэдний газад бөлгөө. 42 Эд балгад гэвэл тус бүр балгас өөрийн тойрогч газадад бөлгөө. Энэ мэтээр эд хамаг балгад байсан бөлгөө. 43 Энэ мэтээр Ехува нь тэдний эцэг нарт өгсүгэй! хэмээн тангарагласан бүхэл газдыг Израйлын хөвгүүдэд өгөв. Тэд ч түүнийг эзлэн түүний дотор суув. 44 Жич Ехува нь тэдний эцэг нарт тангарагласнаараа тэдний аливаа зүгт амруулав. Тийнхүү тэдний дайснуудаас хэн ч тэдний тус байж эс чадав. Харин Ехува нь тэдний хамаг дайснуудыг тэдний гарт өгөв. 45 Ехувагийн Израйлын улсад зарлиг болсон хамаг юмаас нэг ч төдөлгүй цөм бүтэв.
Хорин хоёрдугаар бүлэг
1 Тэр цагт Иошуа нь Рубинтэн хийгээд Кидтэн ба Манассын хагас овгийг дуудаад тэдэнд өгүүлрүүн; 2 Та Ехувагийн Моши боолын танд хамаг захисаныг сахиад, миний тэнд хамаг захиснаар миний дууг ч сонсов. 3 Та эд олон өдрүүдийн туршаар эдүгээ өдөр болтол өөрийн ах дүү нархыг эс орхиод өөрийн Ехува бурхны зарлигийн сахилгыг сахисан буй. 4 Тийнхүү эдүгээ таны Ехува бурхан нь таны ах дүү нарт зарлиг болсноороо тэднийг амаруулсан буй. Тиймийн тул та эдүгээ буцан өөрийн гэрүүдэд болон Иорданы чанад этгээдэд байгч Ехувагийн Моши боолын танд өгсөн өмчийн газарт одогтун! 5 Зүгээр та өөрийн Ехува бурхны янаглан түүний хамаг замуудаар чван, түүний захиануудыг сахин, түүнд халдан, түүнд бүхэл зүрх, хийгээд бүхэл сүнсээрээ зарагдагтун! хэмээн Ехувагийн Моши боолын танд захисан захиа хийгээд тогтоолыг бүтээхээ сайтар сахигтун! 6 гээд Иошуа нь тэднийг адислуулаад тавив. Тэд ч өөрийн гэрүүдэд гарав. 7 Моши гэвэл Манассын хагас овгот Фишахын дотор өмчийг өгсөн бөлгөө. Зүгээр бус хагаст Иошуа нь тэдний ах дүү нарын дунд Иорданы баруун этгээдэд өгсөн бөлгөө. Бас Иошуа нь тэднийг гэрт тавихад тэднийг адислаж тэдэнд ийн өгүүлрүүн; 8 Та их эд уурст гэвэл, маш олон мал ба, мөнгө хийгээд алт ба, зэс хийгээд төмөр ба, маш олон хувцстаар гэртээ харьж өөрийн ах дүү нартай дайснуудаас авсан олзоо хуваалцагтун! 9 гэсэнд Рубиний хөвгүүд хийгээд Кидийн хөвгүүд ба Манассын хагас овог нь Ехувагийн Мошиор захиснаар Килиади газарт байгч өөрийн эзэлсэн өмчүүдэд одохын тул Ханаван газрын шилд байгч Израйлын хөвгүүдээс харин одов. 10 Тийн бөгөөд Рубинг хөвгүүд хийгээд Кидийн хөвгүүд ба Манассын хагас овог нь Ханаван газарт байгч Иорданы захад хүрээд, Иорданы дэргэд нэг тахилын ширээ гэвэл, Зихүйд их тахлын ширээг үүдэв. 11 Тийн бөгөөд Израйлын хөвгүүд нь Сонсорын Мана, Рубиний хөвгүүд хийгээд Кидийн хөвгүүд ба Манассын хагас овог нь Ханаван газрын тус болон, Израйлын хөвгүүдийг гаргалсан газад болсон Иорданы хөвөөний дээр нэг тахилын ширээг үүдэв 12 хэмээснийг Израйлын хөвгүүдийн сонсонтой цэц, Израйлын хөвгүүдийн бүхэл чуулган нь тэдний тус дайлахын тул шилд цуглав. 13 Жич Израйлын хөвгүүд нь Рубиний хөвгүүд хийгээд Кидийн хөвгүүд ба, Манассын хагас овогт Килиадын газарт Илиачар ламын Финиас хөвгүүн хийгээд 14 түүнтэй арван ноёд гэвэл, Израйлын хамаг овгоос эцгийн гэр бүрээс нэг нэг ноёны илгээв. Эд гэвэл, хүн бүр Израйлын мянгадын дотор өөрийн эцэг нарын хийгээд төрлийн тэргүүлэгч бөлгөө. 15 Тийн бөгөөд тэд нь Рубиний хөвгүүд хийгээд Кидийн хөвгүүд ба Манассын хагас овогт Килиади газарт хүргээд тэдэнд өгүүлрүүн; 16 Ехувагийн бүхэл чуулганы өгүүлэх нь ийн; Та эдүгээ өдөр Ехуваг дагахаа огоорч, тахилын ширээг эвдэж Ехувагийн тус эсэргүүцснээрээ, Израйлын бурхны тус ямар хилэнцийг үйлдсэн буюу. 17 Бидний эдүгээ өдөр болтол арилгагдаад өдий Фиурын буруу нь бидэнд бага буюу түүний шалтагаар Ехувагийн чуулганы дотор буум болсон буй. 18 Тийн боловч та эдүгээ өдөр Ехуваг дагахаа огоорсон буй. Тийнхүү таны эдүгээ өдөр Ехувагийн тус эсэргүүцсэнээр тэр нь маргааш Израйлын бүхэл чуулганы тус хилэгнэх буй. 19 Бас хэрвээ таны өмчийн газар нь бузар бөгөөс эл, Ехувагийн сүм хаана бүхий Ехувагийн өмчийг газарт бидэнд ирээд, бидний дотор өмчийг авагтун! Зүгээр бидний Ехува бурхны тахилын ширээнээс бус тахилын ширээг биедээ үүдсэнээр, Ехувагийн тус хийгээд бидний тус бүү эсэргүүцэгтүн! 20 Зэрний Акин хөвгүүдийн эвдрэлд өгөгдсөний учир хилэнцийг үйлдсэнээр хилэнг нь Израйлын бүхэл чуулганы тус болсон биш үү? Тийн бгөөөд тэр хүн нь нүглээрээ ганцаар эвдэрсэн бус уу? 21 гэсэнд Рубиний хөвгүүд хийгээд Кидийн хөвгүүд ба, Манассын хагас овог нь Израйлын мянгадын тэргүүлэгчдэд хариу өгүүлрүүн; 22 Бурхадпын Ехува бурхан тэр мэднэ. Жич Израйл ч мэдэх буй. Хэрвээ энэ нь эсэргүүцэл буюу, хилэнцээр Ехувагийн тул болсон болвоос, бидний эдүгээ өдөр бүү авартугай! 23 Хэрвээ бид Ехуваг дагахаа огоорохын тул үүдсэн буюу эсвэл шатаалт тахил эсвэл идээний тахил эсвэл бус эвийн тахилуудыг дээрээ өргөхийн тул биедээ тахилын ширээг үүдвээс эл, Ехува өөрөө түүнийг нээх болтугай! 24 Зүгээр ирэх өдий цагт таны үрс нь бидний үрсэд ийн; Та Изхрайлын Ехува бурханд юу хэрэг 25 тэр юуны тул гэвэл, Ехува нь бид та хоёрын хооронд Иорданыг хязгаар облгон тавьсан буй. Та Рубиний хөвгүүд хийгээд Кидийн хөвгүүд ээ! Танд Ехувагаас хувь үгүй хэмээн өгүүлэхээр таны хөвгүүд нь бидний үүнийг үйлдсэн буй. 26 Тиймийн тул бид ийн; Тахилын ширээг биедээ эвдэж үйлдье, тэр нь шатаалт тахилын тул бус өөрт тахилтай тул ч бус 27 харин бил өөрийн шатаалт тахилууд хийгээд өөрт тахилууд ба эвийн тахилууд Ехувагийн өмнө түүний зарагдалыг бүтээхийн тул бид та хоёрын хооронд хийгээд бидний хойно бидний үрсийн хооронд гэрч болох бөгөөд, ирэх өдий цагт таны үрсийн бидний үрст та Ехувад хувь үгүй хэмээн уг өгүүлэхийн тул тул болой. 28 хэмээгээд бас бид өгүүлрүүн; Тэд нь бидэнд эсвэл ирэх өдий цагт бидний үрст тэр мэтээр өгүүлэхэд бид хариу ийн өгүүлэх Ехувагийн тахилын ширээний дүрмийг үзэгтүн! түүнийг бидний эцэг нар нь шатаалт тахилын тул бус, өөрт тахилын тул ч бус харин бид та хоёрын хооронд гэрч болохын утл үүдэв. 29 Бидний Ехува бурхны сүмийн өмнө байгч тахилын ширээнээс бус шатаалт тахилы эсвэл идээний тахил эсвэл өөрт тахилын тул тахилбн ширээг эвдсэнээр Ехувагийн тус эсэргүүцэн түүнийг дагахаа зогсох бүү болтугай! 30 хэмээсэнд Финис лам хийгээд түүнтэй байгч чуулганы ноёд ба Израйлын мянгадын тэргүүлэгчид Рубиний хөвгүүд хийгээд Кидийн хөвгүүд ба Манассын хиөвгүүдийн өгүүлсэн үгсийг сонсоод зөвшөөв. 31 Тийнхүү Илачар ламын Финис хөвгүүн нь Рубиний хөвгүүд хийгээд Кидийн хөвгүүд ба, Манассын хөвгүүдэд ийн; Эдүгээ өдөр бид Ехувагийн бидний дунд буй ахуйг мэднэ. Тэр юуны тул гэвэл, та Ехувагийн тус энэ хилэнцийг эс үйлдсэн буй. Харин та эдүгээ Израйлын хөвгүүдийг Ехувагийн мутраас аварсан буй гэв. 32 Тийн бөгөөд Илиачар ламын Финис хөвгүүн хийгээд ноёд нь Килиади газарт байгч Рубиний хөвгүүд хийгээд Кидийн хөвгүүдээс Ханаван газар т Израйлын хөвгүүдэд буцаж тэдэнд хариуг авчирав. 33 Тийн бөгөөд тэр хариугаар Израйлын хөвгүүдэд тааламжтай байсны тул Израйлын хөвгүүд нь бурхныг магтаж Рубиний хөвгүүд хийгээд Кидийн хөвгүүдийн нутагласан газрыг эвдэхийн тул тэдний тус дайлалцахаа болив. 34 Тийн бөгөөд Рубиний хөвгүүд хийгээд Кидийн хөвгүүд нь тэр тахилын ширээг Идэ хэмээн нэрийдэв. Тэр юуны тул гэвэл, Ехува бурхан мөн хэмээн тэр нь бидний хооронд гэрч болох болъюу.
Хорин гуравдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Ехувагийн Израйлын тойрогч дайснццдаасаа амруулсан цагийн өнө өнгөрсний хойно Иошуа нь хөгширөөд их наст болоод 2 Иошуа нь хамаг Израйлын өтгөс улс хийгээд тэдний тэргүүлэгчид ба, тэдний заргачид хийгээд тэдний түшмэдийг дуудаад, тэдэнд ийн хэмээн өгүүлрүүн; Би хөгшрөөд их наст болов. 3 Бас таны Ехува бурхны тэд хамаг улсуудад таны учир хамаг үйлдсэнийг та үзсэн буй. Тэр юуны тул гэвэл, таны Ехува бурхан ч таны тул дайлав. 4 Мана. Таны овгуудын өмч болохын тул би эдгээр үзсэн улс гэвэл, Иорданаас аван, их баруун далай хүртэл эд үлдсэн улс хийгээд миний хамаг тасалсан улсуудыг танд шавгаар хуваав. 5 Тийн таны Ехува бурхны танд зарлиг болсноор таны Ехува бурхан нт тэднийг таны өмнөөс хөөн, таны өмнөөс гаргах, та ч тэдний газрыг эзлэх болъюу. 6 Тиймийн тул Мошийн тогтоолын таны учир хамаг бичигдсэнийг баруун буюу эсвэл зүүн зүгт тавин нүхийг сахин үйлдэхийн тул хийгээд 7 Биетэй үлдсэн эд улсуудтай үл нийлэлцэн тэдний бурхадын нэрийг үл дурсган, үл тангараглан, тэдэнд үл зарагдан, тэдэнд үл мөргөхийн тул машид бат бологтун! 8 Харин та өдий өдөр болтол хэр үйлдсэн мэт өөрийн Ехува бурханд халдагтун! 9 Тэр юуны тул гэвэл, Ехувагийн таны өмнөөс их хийгээд хүчит улсуудыг гаргасаны тул эдүгээ өдөр болтол хэн ч таны өмнө байж эс чадсан буй. 10 Танаас ганц хүн нь мянгыг нэхэх буй. Тэр юуны тул гэвэл, таны Ехува бурхан нь зарлиг болсноороо таны тул дайлалцана. 11 Тиймийн тул та өөрийн Ехува бурхныг янаглахын тул баясаа хичээн ахигтун! 12 Зүгээр хэрвээ та урван биетэй үлдсэн эд улсуудад холдон, тэдэнтэй ураг болоцон өөр зуураа нийлэлцвээс эл, 13 Таны Ехува бурхан нь э дулсуудыг таны өмнөөс дахин үл гаргах буй. Харин таны Ехува бурхн танд өгсөн энэ сайн газраас таныг эвдэртэл тэд нь танд үгийд хийгээд зангад болон таны хавиргад ташуурууд болон, таны нүдэнд хатгуурууд болох буй. хэмээн лаваар мэдэгтүн! 14 Жич би эдүгээ өдөр дэлхийн хамаг амьтны замаар одно. Таны Ехува бурхны таны учир зарлиг болсон хамаг сайн юмуудаас эс дутсан буй. Харин хамаг танд бүтсэн бөгөөд нэг эс дутсан буй хэмээн та өөрийн хамаг зүрх хийгээд өөрийн хамаг сүнсээр мэднэ. 13 Тиймимйн тул таны Ехува бурхны танд аливаа зарлиг болсон сайн юмуудын бүтээсэн мэт, түүнчлэн таны Ехува бурхны танд өгсөн сайн газраас таныг эвдэртэл Ехува нь хамаг муу юмуудыг ч танд хүргэх гэвэл 16 Хэрвээ та өөрийн Ехува бурхны танд захисан тогтоолыг таслан, бус бурхдад зарагдхаар одож тэдэнд мөргөвөөс эл, Ехувагийн хилэнгийн таны тус халуун болсноос та түүний танд өгсөн сайн газраас түргэн эвдрэх болъюу хэмээв.
Хорин дөрөвдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд Иошуа нь Израйлын хамаг овгуудыг Шихимд цуглуулаад, Израйлын өтгөс улс хийгээд тэргүүлэгчид ба, заргачид хийгээд түшмэдийг дуудав. Тэд ч бурхны өмнө зогсон байв. 2 Тийн бөгөөд Иошуа нь хамаг улсуудад ийн хэмэн өгүүлрүүн; Израйлын Ехува бурхны зарлиг болсон нь ийн; Эрт цагаас аван, Ифриам хийгээд Нахурын Тир эцгийн цаг болтол, таны эцэг нар нь мөрний чанад этгээдэд сууж, бус бурхдад зарагдан бөлгөө. 3 Тийнхүү би таны Ифриам эцгийн мөрний чанад этгээдээс аваад, түүнийг бүхэл Ханаван газраар алстуулж түүний үрийг үржүүлэх түүнд Ишагийг өгөв. 4 Бас би Ишагт Якуб хийгээд Исхуг өгөөд Исхуд Шийдэр уулыг өмч болгон өгөв. Харин Язув хийгээд түүний хөвгүүд нь Египет одов. 5 Тэндээс өи Моши хийгээд Аруныг илгээж Египетэд үйлдсэнээрээ түүнийг зовоосны хойно таныг тэндээс гаргав. 6 Энэ мэтээр миний таны эцэг нарыг Египетээс гаргасанаар, тэд нь далайд хүрэв. Тэнд Египетийн улс нь таны эцэг нарыг улаан далай хүртэл тэрэг хийгээд морьт хүмүүсээр нэхэв. 7 Бас тэдний Ехувад дуудсанд тэр тэдгээр хийгээд Египетийн улс хоёрын хооронд харанхуй болгоод, далайг тэдэнд хүргээд, тэднийг бүрхээв. Тэнд таны нүд нь миний Египетийн улсад юу үйлдсэнийг үзэв. Түүнээс хойно та говийн дотор өнө болтол байв. 8 Тийнхүү миний таныг Иорданы чанад этгээдэд суусан Амуртаний газарт авчирсанд тэд нь таны өмч болон, тэднийг таны өмнөөс хоосруулав. 9 Тэнд Мувабын хаан болсон Зикфурын Балах хөвгүүд нь босоод, Израйлын тул дайлалцаж таны харайхын тул Фиурын Билчим хөвгүүнийг дуу тарт илгээв. 10 Зүгээр би Биливийн сонсохыг эс таалав. Тиймийн тул тэр нь таныг огоод итгэв. Тэр мэтээр би таныг түүний гараас аврав. 11 Тийн бөгөөд таны Иорданыг гатлаад Зирикүд ирсэнд Зирикүгийн улс таны тус дайлав. Бас Амуритан хийгээд Фирижитэн ба Ханавантан хийгээд Хитийтэн ба, Кирхишитэн хийгээд Хивитэн ба, Зибушитэн нь таны тус дайлав. Зүгээр би тэднийг таны гарт өгөв. 12 Бас миний таны өмнө хорт хорхойнуудыг илгээснээр тэд ч таны илд нумгүйгээр хоёр Амуританы хааныг гаргав. 13 Тийнхүү би таны эс хөдөлсөн газар хийгээд таны эс үүдсэн балгадыг танд өгөв. Тийнхүү та тэдний дотор суун, эс тарьсан үзмийн тариалан хийгээд тосны тариалангаасаа иддэг. 14 Тиймийн тул эдүгээ Ехувагаас айн түүнд шударга хийгээд үнэнээр зарагдан өөрийн эцэг нарын мөрний чанад хийгээд Египетэд зарагдсан бурхадыг бмеэсээ хагацуулан, Ехувад зарагдагтун! 15 Хэрвээ Ехувад зарагдах нь танд муу болбоос эл, эдүгээ өдрө хэнд зарагдахаа соногогтун! Та өөрийн эцэг нарын мөрний чанад зарагдсан бурхад буюу эсвэл таны нутагласан газрын Амуританы бурхдад зарагдах буюу. Зүгээр би хийгээд миний гэр дэх нь Ехувад зарагдах буй. 16 хэмээн өгүүлсэнд улс нь хариу ийн өгүүлрүүн; Бидний Ехуваг огоорч бус бурхдад зарагдахад миний бүү болтугай! 17 Тэр юуны тул гэвэл, бидний хийгээд бидний эцэг нарыг Египет газраас болон зарагдалын гэрээс гарган, тэдгээр их бэлгэсийг бидний өмнө үйлдэж бидний явсан хамаг замаар хийгээд бидний аластсан улсын дунд биднийг халхлагч байсан нь бидний Ехува бурхан мөн. 18 Бас Ехува нь газарт суугч улс гэвэл Амуританий бидний өмнөөс гаргав. Тиймийн тул бид ч Ехувад зарагдах буй. Тэр юуны тул гэвэл, тэр нь бидний бурхан мөн 19 хэмээн өгүүлсэнд Иошуа нь улсад өгүүлрүүн; Та Ехувал зарагдаж эс чадна. Тэр юуны тул гэвэл, тэр нь ариун бурхан болон атаархалт бурхан болоод, таны хилэнцэс хийгээд таны нүглүүдийг үл өнгөрүүлэх буй. 20 Хэрвээ та Ехуваг огоорч буй бурхдад зарагдах бөгөөс эл, тэр нь танд сайныг хүргэсний хойно танд хорыг хүргэж таныг хоосруулах болъюу. 21 хэмэсэнд улс нь Иошуад ийн; Тийн бус. Зүгээр бид Ехувад зарагдах буй 22 хэмээсэнд Иошуа нь улсад өгүүлрүүн; Та Ехувад зарагдахын тул сонгосон буй хэмээн өөрийн тус гэрч нар буй хэмээсэнд тэд нь бид гэрч нар мөн. 23 гэсэнд Иошуа бас өгүүлрүүн; Тиймийн тул та дотроо байгч бус бурхадыг хагацуулаад зүрхээ Израйлын Ехува бурханд бөхийлгөгтүн! 24 хэмээн өгүүлсэнд улс нь Иошуа дөгүүлрүүн; Бид өөрийн Ехува бурханд зарагдан түүний дууг сонсох буй гэв. 25 Тийнхүү тэр өдөр Иошуа нь улсад тогтоолыг тогтоон, захиа хийгээд хуулийг тэдний тул Шихимд бүтээв. 26 Жич Иошуа нь эд хамаг юмууд бурхны тогтоолын судрын дотор бичээд, нэг их чулууг аваад тэнд Ехувагийн сүмийн дэргэд нэг тарьсан модны доор босгоод 27 Иошуа нь хамаг улсад өгүүлрүүн; Энэ чулуу нь бидний тус гэрч болох гэвэл тэр нь Ехувагийн бидэнд хамаг зарлиг болсон үгсийг сонсов. Тиймийн тул таны өөрийн бурхныг үл мэхлэхийн тул тэр нь таныг тус гэрч облох буй 28 хэмээн өгүүлсэнд Иошуа нь улсын хүн бүрийг өөр өөрийн өмчид тавив. 29 Тийн бөгөөд энэ мэт болсны хойно Ехувагийн боол болсон Нүнгийг Иошуа хөвгүүд нь зуун арван наст болоод нөгчив. 30 Тийн бөгөөд тэр нь Хэс уулны хойд зүгт болон, Ифриам ууланд байгч Тимкун Ширэ гэгч өөрийн өмчийн хязгаарын дотор булагдав. 31 Израйл нь Иошуагийн хамаг өдрүүдийн туршаар хийгээд Ехувагийн Израйлд хамаг үйлдсэн үйлсийг мэдсэн болон Иошуагийн хойно амьдаар үлдсэн Эбүхидын хамаг өдрүүдийн туршаар Ехувад зарагдав. 32 Бас Израйлын хөвгүүд нь Египетээс авчирсан Иосифын засыг Шихимд байгч Зэхүбын Шихимийн Хэмур эцгийн хөвгүүдээс зуун цэнгэл мөнгөөр худалдаж авсан тариалангийн дотор болов. Тэр нь Иосифын хөвгүүдийн өмч болсон бөлгөө. 33 Бас Аруны Илиачар хөвгүүн нь нөгчөөд, Ифриам ууланд байгч өөрийн Финис хөвгүүнд өгөгдсөн Кибэ адуд булагдав. Иошуа хэмээгч ном төгсөв.