1 Улсаар дүүрэн байсан балгас нь яаж ганцаар сууна. Тэр нь бэлбэсэн эм мэт болов. Улсуудын дунд их хийгээд эзэлгүрдийн дээр эзлэгч асан нь албат болов. 2 Тэр нь шөнөдөө ихэд уйлна. Түүний газрын дээр нулимс буй. Түүний хамаг янаглагчдаас нэг ч амруулагч үгүй буй. Түүний хамаг нөхөд нь түүнд мэхтээр үйлдээд түүний дайснууд болов. 3 Иудей нь зовлонгийн учир хийгээд их зарагдлын учир олз болж аваачигдав. Тэр нь улсуудын дунд сууж амрыг эс олно. Түүнийг хамаг нэхэгчид нь түүнийг нарийн замуудын дунд гүйцэв. 4 Сионагийн замууд нь гашуудав. Тэр юуны тул хэмээвээс, хэн ч хүндтэй найруудад эс ирнэ. Түүний хамаг хаалгад нь хоосон буй. Түүний лам нь санаа алдана. Түүний охид нь зовно. Тийн бөгөөд тэр нь гасланд дарагдав. 5 Түүний тус эсэргүүцэгчид нь тэргүүлэгчид болов. Түүний дайснууд нь бүтээгчид болов. Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь түүний олон хилэнцсийн тул түүнийг зовоов. Түүний хүүхэд нь эсэргүүцэгчийн өмнө олз болгогдож одов. 6 Тийн бөгөөд Сионагийн охиноос хамаг үзэсгэлэн нь гарсан буй. Түүний ноёд нь ногоо эс олсон самдгай мэт болоод нэхэгчийн өмнө хүчгүйгээр одсон буй. 7 Иерусалим нь зовлон хийгээд доорд байдлын цагтаа эрт анхны цагийн хамаг хүсэмжит юмнуудыг санав. Түүний улсын дайсны гарт унасан бөгөөд түүнд туслагч үгүй болсонд эсэргүүцэгчид нь үзээд түүний эвдэрлийн учир инээв. 8 Иерусалим нь их нүглийг үйлдэв. Тиймийн тул тэр нь ганцаар аваачигдсан буй. Түүнийг хамаг хүндлэгсэд нь түүнийг элэглэнэ. Тэр юуны тул хэмэээвээс, тэд нь түүний нүцгэнийг үзсэн буй. Тэр нь санаа алдаж гэдэргээ эргэв. 9 Түүний бузар нь түүний хормойд буй. Тэр нь эцсээ эс санав. Тиймийн тул тэр нь гайхамшгаар ихэтгэснийг үзэн соёрх! 10 Эсэргүүцэгч нь Сионагийн хамаг хүсэмжит юмнуудын дээр гараа сунгав. Үнэхээр миний чуулганд бүү орогтун! хэмээн хорьсон улсуудын түүний ариун орны дотор орсныг тэр нь үзсэн буй. 11 Түүний хамаг улс нь санаа алдаж эрнэ. Тэд нь амиа тэнхрүүлэх тэжээлийн тул хүсэмжит юмнуудаа өгсөн буй. Жахува аа! Миний дарагдсаныг үзэж санан соёрх! 12 Замаар хамаг явагчид аа! Энэ нь танд юу ч бус буюу. Миний гасланд хэмээвээс, Жахувагийн их хилэнт өдөртөө намайг зовоон надад хүрсэн гаслант адил гаслан буй буюу хэмээн үзэгтүн! 13 Тэр нь дээрээс галыг илгээгээд миний ясдад нэвтрүүлэв. Тэр нь миний хөлийн тул урхийг дэлгэн намайг гэдрэг буцаав. Тэр нь намайг ганцаар болгон өдөр бүхэн сулруулав. 14 Миний хилэнцсийн боолго нь түүний мутраар боогдсон буй. Тэр нь боолгоо миний хүзүүнд эрчлэв. Жахуа нь намайг тэдний гарт өгсөн буй. Би босч эс чадна. 15 Жахуа нь миний дунд миний хамаг баатруудыг хөлөөр гишгэв. Тэр нь миний залуусыг дарахын тул миний тус чуулганыг дуудав. Жахува нь Иудейгийн охиныг үзмийн шахлага мэт гишгэв. 16 Үүний учир би уйлав. Миний хоёр нүд нь усыг цувруулав. Тэр нь юуны тул хэмээвээс, амийг тэтгэх амруулагч нь надаас хол буй. Миний хүүхэд нь чимээгүй болов. Тэр юуны тул хэмээвээс, дайсан нь хүчит амруулагч үгүй буй. 17 Сиона нь гараа сунгана. Түүнийг амруулагч үгүй буй. Жахува нь Яакувын учир тойрсон дайснуудад захиаг өгөв. Иерусалим нь тэдний дунд бузар мэт буй. 18 Жахува нь зөвт мөн хэмээвээс, би түний зарлигийн тус эсэргүүцэв. Хамаг улсууд аа! Сонс. Миний гашуудлыг санан хайрлагтун! Миний охид хийгээд залуус нь олз болж аваачигдсан буй. 19 Би өөрийн янагуудыг дуудсан боловч тэд нь намайг мэхлэв. Миний лам нар хийгээд миний өтгөс улс нь балгасанд амиа тэнхрүүлэх тэжээлийг эрэн атал үхэв. 20 Жахуа, миний гашуудан ахуйг үзэн соёрх! Миний дотор нь зовно. Миний зүрх нь миний дотор эргэнэ. Тэр юуны тул хэмээвээс, би ихэд эсэргүүцэв. Гадаагаар илд нь ална. Гэрт үхэл мэт буй. 21 Тэд нь миний ямраар санаа алдсаныг сонссон буй. Намайг амруулагч үгүй буй. Миний хамаг дайснууд нь миний зовлонгийн учир сонсоод чиний надад зовлон хүргэсний тул баярлав. Чи тогтоосон өдрөө ирүүлэх буй. Тийнхүү тэд нь надтай адил болох буй. 22 Тэдний хамаг хор нь чиний өмнө ирэх болтугай! Тийн бөгөөд чи миний хамаг хилэнцсийн тул надад үйлдсэн мэт түүнчлэн тэдэнд үйлдэн соёрх! Тэр юуны тул хэмээвээс, миний санаа алдах нь олон буй. Миний зүрх нь суларна.
Хоёрдугаар бүлэг
1 Жахуа нь хилэнгээрээ Сионагийн охиныг захиж бүрхээсэн буюу. Тэр нь Израйлын цог жавхаланг огторгуйгаас газар хүртэл доройтуулсан буй. Бас тэр нь хилэнгийн өдөртөө өөрийн хөлийн тавцанг эс санав. 2 Жахуа нь Яакубын хамаг нутгуудыг хайрлалгүйгээр залгив. Тэр нь хилэнгээрээ Иудейн охины бат гэрүүдийг унаган, газарт доройтуулж, эзэлдгүүрнийг хийгээд, нутгийг жигшүүртэй болгосон буй. 3 Тэр нь их хилэнгээрээ Израйлын бүхэл эврийг хүндлэн мутраа дайсны өмнөөс гэдэргээ татаад Яакубын тойронд түлэх гал мэт түлсэн буй. 4 Тэр нь дайсан мэт нумаа татаад баруун мутраа эсэргүүцэгч мэт байж хамаг залуус хэмээвээс, нүдэнд хамаг үзэсгэлэнтнийг алсан буй. Тэр нь Сионагийн охины махны дотор их уураа гал мэт гаргав. 5 Жахуа нь дайсан мэт болоод Израйлыг залгиж, түүний хамаг орд харшуудыг залгин түүний бат гэрүүдийг эвдээд Иудейн охинд гашуудал хийгээд зовлонт чимээг үлэмжлүүлсэн буй. 6 Жич тэр нь өөрийн хүрээлсэн цэцэглэгт хорыг үйлдээд өөрийн чуулганы орныг эвдсэн буй. Жахуа нь Сионад агсан хүндэт найр хийгээд саббат өдрийг мартуулаад хилэнгийн халуун уураар хаан хийгээд ламыг элэглэлт болгосон буй. 7 Жахуа нь өөрийн тахилын ширээг огоороод ариун орноосоо жигшсэн буй. Тэр нь өөрийн орд харшийн хэрмүүдийг дайсны гарт өгсөн буй. Тэд нь Жахуагийн гэрийн дотор хүнд найрын өдөр мэт дуу гаралцав. 8 Жахуа нь Сионагийн охины хэрмийг эвдэхийг зориглоод аргамжийг сунгаад эвдэхээс мутраа эс зогсоосон буй. Харин тэр нь хэрэм хийгээд хүрээг гашуудлын дуугаар цурхируулсан буй. Тэд нь хамтаар зоволцов. 9 Түүний хаалгад нь газарт шингэсэн буй. Тэр нь түүний дэгээлэгч моддыг хагалан эвдэв. Түүний хаан хийгээд ноёд нь улсуудын дунд буй. Тогтоол ч үгүй буй. Жич, түүний форофид нар нь Жахуагаас үзэгдлийг ч эс үзнэ. 10 Сионагийн охины өтгөс улс нь шороонд сууж дуугүй байна. Тэд нь толгойдоо шороог тавин өрмөг хувцсыг өмсөв. Иерусалимын охид нь толгойгоо газарт бөхийлгөнө. 11 Миний улсын охины эвдрэлийн учир миний нүд нь нулимсаар суларсан бөгөөд миний дотор нь зовсон буй. Миний элэг нь газрын дээр асгагдав. Бага хүүхэн хийгээд нялх хүүхэн нь балгасны замуудын дээр үхэдхийнэ. 12 Тэд нь эхэстээ ийн; Талх хийгээд үзмийн ундаа нь хаана буй. хэмээн өгүүлэлцэнэ. Тийн атал тэд нь шархдуулагдсан мэт болоод балгасны зээлдэд үхэгдэв. Тэдний амь нь тэдний эхийн өвөрт гарна. 13 Би чамд юугаар гэрчлэх вэ? Иерусалимын охид оо! Чи чамайг юутай адилтгах уу? Сионагийн ариун охин хүүхэн ээ! Би чамайг амруулахын тул чамайг юутай адилтгах буюу? Үнэхээр чиний эвдрэл нь далай мэт их буй. Хэн чамайг эдгээх вэ? 14 Чиний форофид нар нь чиний тул дэмий ухаангүй юмуудыг үзсэн буй. Жич, тэд нь чиний олз болсон байдлыг болиулахын тул чиний хилэнцийг эс илэрхийлэв. Зүгээр тэд нь чамайг гаргах дэмийнүүдийг үзсэн буй. 15 Замаар хамаг явагчид нь чиний тус алгаа ташиж Иерусалимын охиныг элэглэж толгойгоо хөдөлгөж ийн; Энэ балгас нь төгссөн үзэсгэлэн болон бүхэл дэлхийн таалал хэмээн нэрлэгдсэн буюу? хэмээн өгүүлнэ. 16 Чиний хамаг дайснууд нь чиний тус амаа ангайлган жигшиж, элэглэн, шүдээ хавчнуулж ийн; Бид түүнийг залгив. Үнэхээр энэ нь бидний хүлээсэн өдөр буй. Бид тэр өдрийг олоод үзсэн буй. хэмээн өгүүлнэ. 17 Жахуа нь зориглосноо бүтээгээд анхны цагт тогтоон зарлиг болгосонд төгсөв. Тэр нь эвдэн эс хайрлан чиний дайсныг чиний тус баясгалант болгон чиний эсэргүүцэгчдийн эврийг өргөсөн буй. 18 Тэдний зүрх нь Жахуад ийн; Сионагийн охины хэрэм ээ! Нулимс нь горхи мэт өдөр шөнө бүрд цуврах болтугай! 19 Бос, шөнийн цагт дуугаран харуулын эхний цагт зүрхээ ус мэт Жахуагийн өмнө асган үйлд. Хамаг зээлдийн тэргүүн газруудад өлсөж суларсан бага хүүхдийн амын тул түүнд хоёр гараа өргөсөн хүүхдийг идэх буюу. 20 ун үрс хэмээвээс, гараа өргөн үйлд хэмээн бархирна. Жахуа чи хэнд энэ мэтээр үйлдсэнийг үзэн санан соёрх! Эмс нь намайг лам хийгээд форофид нь Жахувагийн ариун оронд алагдах буюу. 21 Залуус хийгээд хөгшид нь замын дээр шороонд хэвтэнэ. Миний охид хийгээд залуус нь илдээр унагагдсан буй. Чи тэднийг хилэнгийн өдөртөө алсан буй. Чи алж үл өршөөсөн буй. 22 Чи тогтоогдсон өдөр миний аюулуудыг аливаа зүгээс цуглуулав. Тийн бөгөөд Жахувагийн хилэнгийн өдөр үлдэж тонилгосон нэгэн ч үгүй. Миний тэжээсэн хийгээд өргөгсдийг миний дайсан нь хоосруулсан буй.
Гуравдугаар бүлэг
1 Би түүний хилэнгийн шийдмээр зовлонг үзсэн хүн буй. 2 Тэр нь намайг удирдан гэрэлд бус харанхуйд оруулсан буй. 3 Үнэхээр тэр нь миний тус ирээд бүхэл өдөр мутраа сунгана. 4 Тэр нь миний мах хийгээд арьсдыг шалбаруулан миний ясдыг эвдсэн буй. 5 Тэр нь миний тус үүдэж намайг гаслан хийгээд зовлонгоор хүрээлсэн буй. 6 Тэр нь намайг өнө үхсэн мэт харанхуйн дунд байгуулсан буй. 7 Тэр нь намайг тойрч хүрээлсэн буй. Тийн бөгөөд би гарч үл чадна. Тэр нь миний гинжийг хүнд болгов. 8 Жич, миний их дуу гаран бахирахад тэр нь миний залбирлыг эс хэрэглэнэ. 9 Тэр нь миний замыг цавчсан чулуудаар миний явдлыг хазгай болгосон буй. 10 Тэр нь надад хүлээж хэвтсэн өтөг мэт болж нууц газарт байсан арслан мэт бөлгөө. 11 Тэр нь миний явдлыг хажуугаар эргүүлж намайг таслаад хоосруулсан буй. 12 Тэр нь сумаа татаад намайг сумын бүлэг болгон тавьсан буй. 13 Тэр нь саадгийн сумнуудыг миний доторт оруулсан буй. 14 Би өөрийн улсад элэглэл болоод бүхэл өдөр тэдний хөгжим болсон буй. 15 Тэр нь намайг гаслангаар дүүрэн гашуудан өвсөөр согтоосон буй. 16 Жич, тэр нь шүдийг элсээр эвдээд намайг үнэсэнд хөмрүүлсэн буй. 17 Тийн бөгөөд чи миний сүнсийг амраас холдуулсан буй. Би сайн цагийг мартав. 18 Тийнхүү би ийн; Жахуагаас миний хүч хийгээд найдлага нь эвдрүүлэгдсэн буй хэмээн өгүүлэв. 19 Миний зовлон хийгээд гашуун буй. 20 Миний сүнс нь хэзээ ч санаж миний дотор доройтоно. 21 Би үүнийг зүрхээрээ санан амуй. Тиймийн тул би найдна. 22 Жахуагийн өршөөлийн эс дууссанаар бид эс өргөгдсөн буй. 23 Түүний өршөөл нь өглөө бүрд шинэ буй. Чиний үнэн нь ялангуяа их буй. 24 Жахуа нь миний хувь буй. Тиймийн тул би түүнд найдах буй хэмээн миний сүнс нь өгүүлнэ. 25 Жахуа нь түүнийг хүлээгчид хэмээвээс, түүнийг бэдрэгч сүнсэнд сайн буй. 26 Аниргүйгээр найдан Жахувагийн тонилголыг хүлээх нь сайн буй. 27 Бага насанд боолгыг даах нь хүнд сайн буй. 28 Тэр нь биеийнхээ дээр даасны тул ганцаар сууж аниргүй байх буй. 29 Хэрэв найдлага буй болбоос тэр нь амиа шороонд тавих буй. 30 Тэр нь цохигчид хацраа өгөн ичгүүрээр дүүрэн болов. 31 Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь мөнхөд үл огоорох буй. 32 Зүгээр тэр нь зовоовч өөрийн олон өршөөлийн ёсоор хайрлах буй. 33 Тэр юуны тул хэмээвээс, тэр нь хүний төрөлтөнг гашуудуулан зовоохыг үл таална. 34 Газрын хамаг хоригдогсдыг хөлийн дураа дарах хийгээд 35 дээдийн өмнө хүний шүүвэрнийг хазгай болгох ба 36 хүнийг түүний хэрэгт мэхлэхийг Жахува нь үл зөвшөөрнө. 37 Жахуагийн эс захисан нь бүтэх бөгөөд 38 дээдийн захиагаар сайн хийгээд муу нь үл гардаг хэмээн хэн өгүүлэх буюу? 39 Амьд хүн нь юуны тул гомдмуй хэмээвээс хүн нь өөрийн нэхлэгийн тул юуны тул гомдмуй. 40 Бид явдлаа тоочиж, ажиглан Жахуад буцъя. 41 Бид өөрийн зүрхийг гартай хамтаар огторгуйд агч бурханд өргөе! 42 Бид бурууг үйлдэн эсэргүүцэв. Чи эс хэлтрүүлэгсэн буй. 43 Чи биднийг хилэнгээр бүрхэж зүхсэн буй. Чи алж эс өршөөсөн буй. 44 Бидний залбирлын үл хүрэхийн тул чи биеэ үүлээр бүрхсэн буй. 45 Чи биднийг улсуудын дунд буртаг хийгээд хэрэггүй болгов. 46 Бидний хамаг дайснууд нь бидний тус амаа ангайлгасан буй. 47 Аюул хийгээд урхи ба хоосруулга нь бидний дээр тогтсон буй. 48 Миний нүд нь миний улсын охины эвдрэлийн учир усны урсгалуудыг цувруулна. 49 Жахувагийн огторгуйгаас ширтэн ажиглах болтол 50 миний нүд нь тасалбаргүйгээр нулимсыг цувруулан үл зогсоно. 51 Миний нүдний үзсэн нь миний балгасны хамаг охидын учир миний сүнсийг зовооно. 52 Шалтгаангүйгээр миний дайсан бологсод нь намайг шувуу мэт ихэд нэхэв. 53 Тэд нь миний амийг гянданд таслан миний биеийн дээр чулууг хаясан буй. 54 Усдын миний толгойн дээр урсахад би аслагдав хэмээн өгүүлэв. 55 Жахуа аа! Би доорд гянднаас чиний нэрд дуудав. 56 Чи миний дууг сонсов. Миний амьсгалаас хэмээвээс, миний дуунаас чихээ бүү нуу. 57 Миний чамд дуудах өдөр чи надад ойртоод бүү айтугай! хэмээн зарлиг болов. 58 Жахуа аа! Чи миний сүнсийг хэргийг халхлан миний амийг зольсон буй. 59 Жахуа аа! Чи надад ёсгүйгээр үйлдсэнийг үзэх буй. Чи ч миний зөвийг шүүн соёрх! 60 Чи тэдний хамаг нэхэх хилэн хийгээд тэдний миний тус хамаг санаачилсныг үзсэн буй. 61 Жахуа чи тэдний зэмлэх хийгээд тэдний миний тус хамаг санаачилсан ба 62 миний тус эсэргүүцэгчдийн үг хийгээд тэдний миний тус бүхэл өдөр зөвлөснийг сонссон буй. 63 Тэдний суух хийгээд босохыг үзэн соёрх! Би тэдний хөгжин буй. 64 Жахуа аа! Тэдний гарын үйлдвэрийн ёсоор тэдэнд хариуг өгөн соёрх! 65 Тэднийг ширүүн зүрхтэй болгон соёрх! Чиний хараал нь тэдний дээр тогтох болтугай! 66 Тэднийг хилэнгээрээ нэхэн Жахуагийн огторгуйн доороос тэднийг эвдрүүлэн соёрх!
Дөрөвдүгээр бүлэг
1 Алт нь ямар гялбаагүй болсон буй. Маш ариун алт нь ямараар гялбасан буй. Ариун орны чулууд нь аливаа замын эхэнд хаягдсан буй. 2 Сионагийн эрдэнэ хөвгүүд нь сайн алттай адил боловч шавар сав болон шавар савсыг хийгчийн гарын үйлдвэр мэт яаж болсон буюу. 3 Луус нь хөхөө татуулж зулзагаа хөхүүлдэг. Миний улсын охин нь говийн тохь мэт хайргүй болсон буй. 4 Хөхөгч хүүхний хэл нь ундаасахын учраас түүний амны оройд наалдана. Хүүхэд нь талхыг эрэвч хэн ч тэдэнд хувааж эс өгнө. 5 Сайн идээгээр тэжээгдэгсэд нь замын дээр ганцаар үлдэнэ. Улаанаар өмсгөгдөгсөд нь шивээгийн дээр хэвтэнэ. 6 Гаргүйгээр гэв гэнэт таслагдсан Судумын засаглалаас миний улс охины засаглал нь их буй. 7 Түүний Назарияатан нь цаснаас ариун болоод сүүнээс цагаан бөлгөө. Тэд нь махбодоор Рүбигээс улаан агсан бөгөөд тэд нь оюу мэт өнгөлөгдсөн бөлгөө. 8 Тэдний нүүр нь харанхуйгаас хар болов. Тэд нь замын дээр үл ажиглагдана. Тэдний арьс нь тэдний ясанд наалдан хувхайраад мод мэт болов. 9 Илдээр алагдагсад нь зудаар алагдагсадаас сайн хувьт буй. Тэр юуны тул хэмээвээс, тэд нь хатгагдаад тариалангийн үрс үгүйн амиа гаргана. 10 Энэрэх зүрх эмсийн гар нь тэдний хүүхдийг чанасан буй. Тэд хүүхэд нь миний улсын охины эвдрэлийн цагт идээ болов. 11 Жахуа нь уураа бүтээж их хилэнгээ асгаад Сионад галыг шатаагаад түүний суурьдыг түлэв. 12 Эсэргүүцэгч хийгээд дайсан нь Иерусалимын хаалганы дотор орох буй за хэмээн газрын хаад хийгээд дэлхий дээр хамаг суугчид нь үл итгэх бөлгөө. 13 Түүний дунд зөвтний цусыг асгасан түүний форофид нарын нүглүүд хийгээд лам нарын хилэнцсийн тул энэ мэт болой. 14 Тэд нь сохрууд мэт зээлээр төөрч цусаар биеэ бузарласан буй. Тийнхүү тэдний хувцадад ч хүрч үл болох бөлгөө. 15 Гарагтун! Бузрууд аа! Гарагтун, гарагтун! Бүү хүрэгтүн! хэмээн тэдэнд дуудагдав. Тэдний зугтааж төөрсөнд хүмүүс нь улсын дунд ийн; Тэд нь үл суух буй. хэмээн өгүүлэв. 16 Жахуагийн нүүр нь тэднийг тараав. Тэр нь тэдэнд дахиж үл үзэх буй. Тэд нь лам нарын нүүрийг эс хүндлэн, өтгөсүүдийг эс хайрлав. 17 Бидний байн атал бидний нүд нь тусыг харахад сулрав. Бид хүлээхдээ тонилгож үл чадах улсыг дэмийгээр хүлээсэн буй. 18 Тэд нь бидний явахыг нэхсэн буй. Тийнхүү бид замуудаараа явж эс чадна. Бидний эцэс нь ойртов. Бидний өдрүүд төгссөн бөгөөд бидний эцэс нь ирсэн буй. 19 Бидний нэхэгчид нь огторгуйгаар нисэгч хүргэдээс түргэн бөлгөө. Тэд нь биднийг уулдаар нэхэн говьд бидний тул нууцаар хэвтэв. 20 Бидний хамрын амьсгал хэмээвээс, Жахуагийн тусалсан нь тэдний урхинд баригдана. Бид ийн; Түүний сүүдрийн доор бид улсуудын дунд суух буй. хэмээн өгүүлсэн бөлгөө. 21 Идумын охин болон Уж газарт суугч аа! Баясаж жарган үйлд. Чамд аяга нь өнгөрөн хүрэх буй. Чи согтож нүцгэнээ үзүүлэх буй. 22 Сионагийн охин оо! Чиний засаглал нь дуусав. Тэр нь чамайг олз болгон дахиж үл явуулах буй. Идумын охин оо! Тэр нь чиний нүглийн тул засаглан чиний хилэнцсийн тул чамайг олз болгох буюу.
Тавдугаар бүлэг
1 Жахуа бидэнд учирсныг санан бидний ичгүүрийг ажиглаж санан соёрх! 2 Бидний өмч нь оролтод хийгээд бидний гэрүүд нь газрын хүмүүст өгөгдөнө. 3 Бид эцэггүй өнчин болсон бөгөөд бидний эхэс нь бэлбэсэд болсон буй. 4 Бидний усыг мөнгөөр худалдаж аваад уусан буй. Бидний төлөө нь үнэнээр одно. 5 Бид хүзүүгээрээ хэзээ ч ачигдана. Бид хөдөлж амаргүй буй. 6 Бид талхаар цадахын тул биеэ Египеттэний хийгээд Асирияатны эрхийн доор болгов. 7 Бидний эцэг нар нь нүглийг үйлдээд үгүй болов. Бид тэдний хилэнцийн нэхэлгээс дагасан буй. 8 Боолууд нь бидний дээр эзлэв. Хэн ч биднийг тэдний гараас үл аварна. 9 Говьд байгч илдийн учраас бид амиа гээхээр идээг олно. 10 Бидний арьс нь зудын аймшгаас гуу мэт хар болов. 11 Сионагийн дотор эмс хийгээд Иудейн балгадын дотор охид нь булаагдав. 12 Ноёд нь тэдний гараар өлгөгдөнө. Өтгөсүүдийн нүүр нь эс хүндлэгдэнэ. 13 Тэд нь залуусыг дээрэмд дээрэмдүүлэв. Хүүхэд нь модны доор унав. 14 Өвгөд нь хаалганаас хийгээд залуус нь хөгжимнөөс зогсов. 15 Бидний зүрхний жаргалан нь зогссон буй. Бидний бүжиглэлгэ нь гашуудалд хувилсан буй. 16 Бидний тэргүүний титэм нь унасан буй. Бид нүглийг үйлдсэний тул зовлонтой болов. 17 Үүний учир бидний зүрх нь суларна. Энэ мэтсийн учир бидний нүд нь харанхуй болсон буй. 18 Сиона уулны хоосон болсны тул түүнд үнэгэд нь явна. 19 Зүгээр Жахуа чи мөнхөд байна. Чиний ширээ нь үеэс үе болтол байна. 20 Чи юуны тул биднийг хэзээ ч мартан юуны тул биднийг олон өдрүүд огоорно. 21 Жахуа аа! Биднийг чамд буцаан соёрх! Тийнхүү бид буцах буй. Бидний өдрүүдийг бидний тус маш ихэд шинэтгэн соёрх! 22 Чи биднийг түр огоорсон буюу. Чи бидний тус маш ихэд хилэгнэсэн буюу.