1 Тийн бөгөөд Ехува нь Мошийг дуудаад, чуулганы майхнаас түүнд зарлиг болруун; 2 Израйлын хөвгүүдэд ийн хэмээн өгүүл. Танаас аль хэн Ехувад өргөлийг өргөхөд малаас гэвэл үхэр буюу эсвэл хониноос өргөлийг өргөтүгэй! 3 Хэрвээ түний өргөл нь үхрийн шатаалт өргөл болох бөгөөс эл, тэр нь зэмгүй эр үхрийг өргөх болтугай! Ехувад тааламжит болохыг тул сайхны үүдний өмнө өргөх болтугай! 4 Бас тэр нь гараа шатаалт тахилын толгойн дээр тавих болтугай! Тийхүү тэр нь түний нүглийг арилгахын тул тааламжит болох буй. 5 Тийн түүний Ехувагийн өмнө үхрийн алсаны хойно Аруны лам хөвгүүн нь цусыг авчираад, чуулганы майхны үүдний дэргэд байгч тахилын ширээний дээр тойруулан шүрших болтугай! 6 Бас тэр нь тахилын үхрийг өвчөөд хэсгээр нь огтлох болтугай! 7 Тийн бөгөөд Арун ламын хөвгүүн нь голын тахилын ширээний дээр тавиад, түлээг галын дээр зэрэгцүүлж тавьтугай! 8 Жич Аруны лам хөвгүүн нь хэсгүүд хийгээд толгой ба өөхийг тахилын ширээний дээр байсан галын дээр байгч түлээний дээр зэрэгцүүлж тавьтугай! 9 Зүгээр түний дотор хийгээд хөлүүдийг усаар угаасны хойно лам нь хамгийг тахилын ширээний дээр шатаах болтугай! Тэр гэвэл Ехувад амархан үнэрийн шатаалт өргөл буй. 10 Бас хэрвээ түүний өргөл нь хонь эсвэл ямаанаас шатаалт тахил болох бөгөөс эл. Тэр нь зэмгүй эрийг өргөх болтугай! 11 Жич тэр нь тахилын ширээний хойд этгээдэд Ехувагийн өмнө түүнийг алах болтугай! Тийнхүү Аруны лам хөвгүүн нь түүний цусыг тахилын ширээний дээр тойруулан шүрших болтугай! 12 Жич тэр нь хэсэг хэсгээр байгч галын дээр байгч түлээний дээр зэрэгцүүлж тавьтугай! 13 Зүгээр дотор хийгээд хөлүүдийг усаар угаасны хойно лам нь хамгийг өргөж тахилын үирээний дээр зэрэгцүүлж шатаах болтугай! <эр гэвэл Жхауад амархан үнэрийн шатаалт өргөл буй. 14 Жмч түүнийг Ехувад өргөх шатаалт өргөл нь шувуу болох бөгөөс эл, түүний өргөл нь тагтаа эсвэл хүүрзгэний зулзагаас болох болтугай! 15 Тийн бөгөөд лам нь түүнийг тахилын ширээнд авчираад, түүний толгойг мушгин таслаад, тахилын ширээний дээр түлэн, түүний цусыг тахилын ширээний этгээдэд шахах болтугай! 16 Бас тэр нь хоолойн сав хийгээд өтүүдийг аваад тэднийг тахилын ширээний зүүн этгээдэд үнсийг газарт хаях болтугай! 17 Тийн бөгөөд түүний далайгаар таслан өгөхөө хагалсаны хойно лам нь тахилын дээр байгч галын түлээний дээр шатаах болтугай! Тэргэвэл Ехувад амархан үнэрийн шатаалт өргөл буй.
Хоёрдугаар бүлэг
1 Хэрвээ аль хэнээр талхан өргөлийг Ехувад өргөвөөс эл, тэр нь өргөлөө цагаан холироос болгон, түүний дээр тосыг асгаж бойпорыг хийх болтугай! 2 Тийн бөгөөд түүнийг Аруны лам хөвгүүнд авчираад лам нь түүнээс нэг атгахын төдий холир хийгээд тосны зарим ба хамаг бойпорыг аваад түүний учир дурсгал болгон тахилын ширээний дээр шатаах болтугай! Тэр нь Ехувад амархан үнэрийн шатаалт өргөл буй. 3 Бас тэр нь талхан өргөлийн үйлдсэнийг Арун хийгээд түүний хөвгүүн нь авах болтугай! Тэр нь Ехувад маш ариун шатаалт өргөл буй. 4 Бас чи болгосон талхан өргөлийг өргөвөөс, тэр нь тостой хольсон бөгөөд эс иссэн цагаан гурил боорцгууд эсвэл тосоор түрхсэн эс иссэн нимгэн боорцгууд болох болтугай! 5 Хэрвээ чиний өргөл нь тавгийн дээр болгосон талхан өргөл болох бөгөөс, тэр нь тостой хольсон бөгөөд эс иссэн цагаар гурил болох болтугай! 6 Чи түүнийг хэсэг хэсгээр хуваагаа, түүний дээр тосыг асган үйлд. Тэр нь талхан өргөл буй. 7 Бас хэрээ чиний өргөл нв тарах тавгаар болсон талхан өргөл болох бөгөөс, тэр нь цагаан гурил тостоор болох болутгай! 8 Тийн бөгөөд энэ мэт үйлдсэн талхан өргөлийг Ехувад авчиран үйлд. Үүнийг ламд авчирахад тэр нь тахилын ширээнд авчирах болтугай! 9 Бас лам нь тэр талхан өргөлөөс заримыг аваад дурсгал болгон тахилын ширээний дээр шатаах болтугай! Тэр нь Ехувад амархан үнэрийн шаталт өргөл буй. 10 Бас талхан өргөлөөс уйдсан хүн нь Аруны хийгээд түүний хөвгүүний болох болтугай! Тэр нь Ехувад галаар үйлдсэн маш ариун шатаалт өргөл буй. 11 Ехувад аливаа өргөх талхан өргөлийг бүү исгэгтүн гэвэл, аливаа исгэсэн эсвэл балаар зуурсан шатаалт өргөлийг Ехувад өргөх нь ёсгүй буй. 12 Та анхны жимсийн өргөлүүдийг Жаухад өргөгтүн! Тийн боловч тэднийг амархан үнэр болгон тахилын ширээний дээр бүү шатаагтун! 13 Бас аливаа талхан өргөлийг давсаар давслан үйлд. Бас чиний бурхны тогтоолын давс нь талхан өргөлөөс үл дутах болтугай! Өөрийн хамаг өргөлтэй давсыг өргөн үйлд. 14 Хэрвээ чи анхны жимсээс талхан өргөлийг Ехувад өргөвөөс эл, галаар шатаагдсан тарианы шинэ толгой хийгээд зүүрэн толгойнуудаас цохьсон тарианы өргөлөө болгон өргөн үйлд. 15 Бас түүний дээр тосыг асгаж, анхилах үнэртэнийг хийж үйлд. Тэр нь талхан өргөл буй. 16 Тийн бөгөөд лам нь түүнийг дурсгал болгон цохьсон тарианы зарим хийгээд тосны зарим ба, хамаг бойпорыг шатаах болтугай! Тэр нь Ехувад шатаалт бргөл буй.
Гуравдугаар бүлэг
1 Хэрвээ аль хэн эвийн тул тахилын өргөл эр эсвэл эм үхрийг өргөвөөс эл, түүнийг зэмгүйгээр Ехувагийн өмнө өргөх болтугай! 2 Тийн тэр нь гараа өргөлийн толгойн дээр тавиад, чуулганы майханы үүдний өмнө түүнийг алах болтугай! Бас Аруны лам хөвгүүн нь цусыг тахилсан ширээний дээр тойруулан шүрших болтугай! 3 Тийн бгөөөд тэр нь эвийн тул болсон тахилаас дотрыг бүрхэгч өөх хийгээд дотор байгч хамаг өөх ба, 4 хоёр бөөр хийгээд бэлхүүсний ойр байгч өөх ба, элэгний дээр байгч сүсэлийг хоёр бөөртэй сэлт аваад Ехувад шатаалт өргөл болгон өргөх болтугай! 5 Аруны хөвгүүн нь түүнийг тахилын ширээний дээр, галд байгч түлээний дээр байгч шатаалт тахилын дээр шатаах болтугай! Тэр нь галаар үйлдсэн амархан үнэрийн шатаалт өргөл буй. 6 Хэрвээ хэн Ехувад эр эсвэл эм хонийг эвийн туд өргөл болгон өргөвөөс эл, түүний зэмгүйгээр өргөх болтугай! 7 Хэрвээ тэр нь хургыг тахил болгон өргөвөөс эл, Ехувагийн өмнө авчирах болтугай! 8 Тийн бөгөөд тэр нь гараа өргөлийн толгойн дээр тавиад чуулганы майхны өмнө алах болтугай! Бас Аруны хөвгүүн нь цусыг тахилын ширээний дээр тойруулан шүрших болтугай! 9 Тийн бөгөөд тэр нь эвийн тул болсон тахилаас өөх хийгээд нуруунаас авсан бүхэл ??? ба, дотрыг бүрхэвч өөх хийгээд дотор байгч хамаг өөх ба, 10 Хоёр бөөр хийгээд тэдний дээр бэлхүүсний ойр байгч өөх ба элэгний дээр байгч цөсийг хоёр бөөртэй аваад Жаухад шатаалт өргөл болгон өргөх болтугай! 11 Бас нэг лам нь тахилын ширээний дээр түүнийг шатаах болтугай! Энэ нь Ехувад амархан үнэрийн шатаалт өргөл буй. 12 Хэрвээ түүний өргөл нь ямаа болох бөгөөс эл, Тэр нь түүнийг Ехувагийн өмнө авчираад 13 Гараа түүний толгойн дээр тавиад чуулганы майхны өмнө алах болтугай! Бас Аруны хөвгүүн нь цусыг тахилын ширээний дээр тойруулан шүрших болтугай! 14 Тийн тэр нь түүнээс дотрыг бүрхэгч өөх хийгээд дотор байгч хамаг байх ба, 15 Хоёр бөөр ба тэдний дээр бэлхүүсний ойр байгч өөх ба, элэгний дээр байгч цөсийг хоёр бөөртэй аваад Ехувад шатаалт өргөл болгон өргөх болтугай! 16 Лам нь тэднийг тахилын ширээний дээр шатаах болтугай! Тэр нь Жаухад амархан үнэрийн шатаалт өргөлийн идээ буй. Хамаг өөх нь Ехувагийн болой. 17 Таны өөх ба цусыг ч үл идэх нь таны хамаг нутгуудаар таны төрлүүдэд мөнх тогтоол болох буй.
Дөрөвдүгээр бүлэг.
1 Тийн бөгөөд Ехува нь Мошид зарлиг болруун; 2 Израйлын хөвгүүнд ийн өгүүл; Хэрвээ аль хэн Ехувагийн аль нэг зарлигийг мэдэхгүй тасалж, аль хэрэггүй юмыг үйлдвээс эл, 3 Бас хэрвээ таслагдсан лам нь хилэнцийг үйлдэж улсыг төөрүүлвээс эл, тэр нь өөрийн үйлдсэн хилэнцийн учир нэг залуу зэмгүй үхрийг нүглийн тул тахил болгон Ехувад авчрах болтугай! 4 Тийн тэр нь үхрээ чуулганы майхны үүдний дэргэд Ехувагийн өмнө алах болтугай! 5 Тийн бөгөөд таслагдсан лам нь үхрийн цусаас авч, чуулганы майханд авчираад 6 Тэр лам нь хуруугаа цусанд норгоод Ехувагийн өмнө сүмний хөшигийн тийш долоон та шүрших болтугай! 7 БАс лам нь цусаас авч чуулганы майхны дотор байгч анхилах үнэртний ширээний өврүүдэд түрхэн асгах болтугай! 8 Бас тэр нь нүглийн тул өргөл болсон үхрээс дотрыг бүрхэгч өөх хийгээд дотор байгч хамаг өөх ба, 9 Хоёр бөөр хийгээд тэдний дээр байгч бэлхүүсний ойр байгч өөх ба элэгний дээр байгч цөсийг хоёр бөөртэй авах болтугай! Эвийн тул тахилын үхрээс хэр автсан мэт түүнчлэн авах болтугай! 10 Тийн бөгөөд лам нь шатаалт тахилын үирээний дээр тэднийг шатаах болтугай! 11 Бас тэр нь үхрийн арьс хийгээд хамаг мах ба, толгой хийгээд хөлүүд ба, дотор хийгээд сэвс ба, 12 Бүхэл үхрийг буудлын гадна нэг цэвэр газкарт аваачаад түлээний дээр галаар түлэх болтугай! Үгсийг гаргах газарт түлэх болтугай! 13 Бас хэрвээ Израйлын чуулганы мэдэлгүй хилэнцийг үйлдсэнд тэр хилэнц нь чуулганаас нуугдваас, Жич тэд нь Ехувагийн хамаг зарлигуудаас нэгийг таслаад зэмт болсон болвоос 14 Тэдний үйлдсэн хилэнцийн мэдэгдэхэд, чуулган нь үхрээс нэг залуу шарыг нүглийн тул тахил болгон өргөхийн тул чуулганы майхны өмнө авчирах болтугай! 15 Тийн чуулганы өтгөсүүд нь гараа шарын толгойн дээр, Ехувагийн өмнө тавиад шарыг Ехувагийн өмнө алах болутгай! 16 Тийн бөгөөд таслагдсан лам нь шарын цусаас чуулганы майханд авчираад 17 хуруугаа цусанд норгоод, Ехувагийн хөшигийн тийш долоонтаа шүрших болтугай! 18 Тийн тэр нь чуулганы майхны дотор Ехувагийн өмнө байгч тахилын ширээний өврүүдэд цусаас заримыг түрхээд үлдсэн цусыг чуулганы майхны үүдний өмнө байгч тахилын ширээний доогуур асгах болтугай! 19 Жич түүний хамаг өөхийг түүнээс аваад тахилын ширээний дээр шатаах болтугай! 20 Бас тэр нь нүглийн тул өргөгдсөн үхэртэй гэр үйлдсэн мэт энэ үхэртэй түүнчлэн үйлдэх болтугай! Энэ мэтээр лам нь тэдний нүглийг арилгах бөгөөд, тэдгээрийн нүгэл нь өнгөрүүлэгдэх буй. 21 Тийн бөгөөд тэр үхрийг буудлын гадна гаргаад урьдахь үхрийг шатаасан мэт энэ үхрийг түүнчлэн шатаах болтугай! Энэ гэвэл чуулганы нүглийн тул өргөл буй. 22 Ахлагч нь хилэнцийг мэдэлгүй үйлдэн өөрийн Ехува бурхнй аливаа захианаас давж, хэрэггүй үйлийг үйлдээд зэмт болсон болвоос 23 Бас түүний үйлдсэн хилэнц нь түүнд мэдэгдвээс, тэр нь ямаанаас нэг зэмгүй эр ишгийг өргөл болгон авчрах болтугай! 24 Тийн тэр нь гараа ишгэний дээр тавиад, шатаалт тахилыг алах газрын тэнд Ехувагийн өмнө алах болтугай! Тэр нь нүглийн тул өргөл буй. 25 Тийн бөгөөд лам нь нүглийн тул болсон өргөлийг цусаас хуруугаараа аваад шатаалт өргөлийн ширээний өврүүдэд түрхээд, үлдсэн цусыг шатаалт тахилын ширээний доогуур асгах болтугай! 26 Бас түүний хамаг өөхийг эвийн тул болсон тахилын өөх мэт тахилын ширээний дээр шатаах болтугай! Энэ мэтээр лам нь түний нүглийг арилгах бөгөөд тэр нь өнгөрүүлэгдэх буй. 27 Хэрвээ орны эхэн улсаас аль хэн мэдэлгүй хилэнцийг үйлдэж, Ехувагийн аливаа захианаас даван хэрэггүй үйлийг үйдэж зэмт болсон болвоос 28 Бас түүний хилэнц нь түүнд мэдэгдвээс тэр нь өөрийн үйлдсэн хилэнцийн тул ямаанаас нэг зэмгүй эм ямааг өргөл болгон авах болтугай! 29 Тийн тэр нь гараа нүглийн тул болсон өргөлийн толгойн дээр тавиад шатаалт өргөлийг алах газарт түүнийг алах болутгай! 30 Тийн бөгөөд лам нь хуруугаараа цусаас аваад шатаалт тахилын ширээний өврүүдэд түрхээд, үлдсэн цусыг тахилын ширээний доогуур асгах болтугай! 31 Бас лам нь эвийн тул болсон тахилаас өөхийг авдаг мэт түүнчлэн түүний хамаг өөхийг аваад, түүнийг тахилын ширээний дээр Ехувад амар болгон шатаах болтугай! Энэ мэтээр лам нь түүний нүглийг арилгах бөгөөд тэр нь өнгөрүүлэгдэх буй. 32 Хэрвээ тэр нь хургыг авчрах болтугай! 33 Тийн тэр нь хилэнцийн тул болсон өргөлийн толгойн дээр гараа тавиад, шатаалт өргөлийг алах газарт хилэнцийн тул болсон өргөлийг алах болтугай! 34 Тийн бөгөөд лам нь хилэнцийн тул болсон өргөлийн цусаас хуруугаараа аваад шатаалт тахилын ширээний өврүүдэд түрхээд, үлдсэн цусыг тахилын ширээний доогуур асгах болтугай! 35 Бас лам нь эвийн тул болсон тахилын хурганы өөхийг авдаг мэт түүнчлэн түүний өөхийг аваад, Ехувагийн галаар үйлдэн тахилын ёсоор түүнийг шатаах болтугай! Энэ мэтээр лам нь түүний үйлдсэн хилэнцийг арилгах бөгөөд тэр нь өнгөрүүлэгдэх буй.
Тавдугаар бүлэг.
1 Хэрвээ аль хэн хараалын дууг сонсож гэрч болсноор нүгэлт болоод түүнийг үзсэн эсвэл мэдсэн бөгөөтөл эс мэдүүлсэн бөгөөс эл, тэр нь өөрийн хилэнийг дагах буй. 2 Бас аль хэн бузар юмд хүрэх гэвэл бузар ангийн үхдэлд буюу. Бузар малын үхдэлд буюу, бузар адалжих хорхойн үхдэлд мэдэлгүйгээр хүрээд бузар хийгээд нүгэлт болсон болвоос 3 Жич хэрвээ аль хэн нь хүний бузарт хүрч, аливаа бузарт мэдлгүйгээр хүрч бузарлагдваас, тэр нь мэдэх цагтаа зэмт болох буй. 4 Бас хэрвээ алт хэн муу буюу сайныг үйлдэх буй хэмээн аль тангарагаар тангараглаад түүнийг үйлдэхээ умартваас эл, тэр нь түүнийг санах цагтаа эдүүдээс аль нэгд зэмт болоод, 5 Энэ мэтээр зэмт болсны тул үйлдсэн хилэнцээ илэрхийлэх болтугай! 6 Тийн бөгөөд тэр нь өөрийн үйлдсэн нүглийн тул, буруугийн тул тахилыг Ехувад авчиан хониноос эм хурга эсвэл ямаанаас эс ишгийг авчирах болтугай! Тийн бгөөөд лам нь түүний нүглийг арилгах буй. 7 Хэрвээ тэр нь хургыг авчирч үл чадваас, түүний үйлдсэн нүглийн тул хоёр тагтаа эсвэл хоёр хүүрзгэний зулзагыг авчираад, нэгийг нүглийн тул тахил болгон, нөгөөг нь шатаалт тахил болгох болтугай! 8 Тийн тэр нь тэдний ламд авчирах бөгөөд лам нь нүглийн тахил болгохыг урьд өргөж биеийг хуваан өгөх толгойг мушгиж таслах болтугай! 9 Тийн тэр нь цусаас тахилын үирээний этгээдэд шүршээд, үлдсэн цусыг тахилын ширээний доогуур асгах болтугай! Тэр нь нүглийн тул тахил болой. 10 Бас тэр нь нөгөөг шатаалт тахил болгон ёсоор үйлдэх болтугай! Энэ мэтээр лам нь түүний үйлдсэн хилэнцийг арилгах бөгөөд хилэнц нь өнгөрүүлэгдэх буй. 11 Зүгээр хэрвээ тэр хүн нь хоёр тагтаа эсвэл хоёр хүрзгэний зулзагыг авчирч эс чадваас, тэр нүглийг үйлдсэн хүн нь нэг Ифа хэмжүүрийн арван хувийн нэгний төдий цагаан холирыг тахил болгон авчиртугай! Тэр нь түүний дээр тосыг үл хийж анхилаа үнэртэнийг ч үл хийх болтугай! Тэр юуны тул гэвэл, тэр нь нүглийн тул тахил болой. 12 Тийн тэр нь түүний ламд авчрах бөгөөд лам нь түүнээс дурсгал болохын тул нэг атгыг атгаад, Ехувагийн галт тахилын ёсоор тахилын ширээний дээр шатаах болтугай! Тэр нь нүглийн тул тахил болой. 13 Энэ мэтээр лам нь түүний аль нэг үйлдсэн нүглийг арилгах бөгөөд тэр нь өнгөрүүлэгдэх буй. Бас тахилаас олдсоныг талхан өргөлийн ёсоор лам нь авах болтугай! 14 Тийн бөгөөд Ехува Мошид зарлиг болруун; 15 Бас хэн Ехувагийн ариунуудын учир зарлиг болсноос мэдэлгүй давж, хилэнцийг үйлдэхэдээ хониноос ариун сүмийн Шихилын ёсоор хоёр Шихимийн төдий үнэнт зэмгүй хуцыг өөрийн завсаны тул, Ехувад давсан өргөл болгон авчирах болтугай! 16 Тийн тэр нь ариунуудын учир өөрийн бурууг үйлдсэний тул түлж, бас түүний таван хувийн нэгийг нэмж ламд өгтүгэй! Тийн бөгөөд лам нь нүглийн тус тахил болгосон хуцаар түний нүглийг арилгах бөгөөд, тэр нь өнгөрүүлэгдэх буй. 17 Бас хэрвээ аль хэн нүглийн үйлдээр Ехувагийн хамаг хорьсонуудаас аль нэг хэрэггүй үйлийг мэдэлгүй үйлвээс эл, тэр нь зэмт болоод өөрийн нүглийг дагах буй. 18 Тийн тэр нь хониноос чиний бодсон үнэнт нэг зэмгүй хуцийг давсаны тул тахил болгон ламд авчирах бөгөөд лам нь түүний мэдэлгүй үйлдсэн нүглийг арилгах бөгөөд тэр нь өнгөрүүлэгдэх буй. 19 Түүний Ехувагийн зарлигаас давсан мөний тул энэ давсан тахил болой.
Зургадугаар бүлэг.
1 Бас Ехува нь Мошид зарлиг болруун; 2 Хэрвээ аль хэн бус хүнээс хадгалахын тул авсан юмын дотор эсвэл түүний гарт даалгасан юмын учир, эсвэл булаан авсан юмын учир, эсвэл хүнд хорыг үйлдсэний учир 3 эсвэл аль гээгдсэн юмыг олоод түүний учир худлаар өгүүлсэнээр Ехувагийн тус хилэнцийг үйлдвээс, аль хэн эд бүгдээрээс нэгийг үйлдэж түүнд нүгэлт болоод 4 Тэр нь энэ мэт нүглийг хийж зэмт болсонд булаан авсан юм эсвэл хороор авсан юм, эсвэл хадгалахын тул түүнд өгсөн юм эсвэл ??? гээгдсэн хийгээд түүний олсон юм, эсвэл түүний аль худлаар амалдсан юмыг буцааж өгөх болтугай! 5 Энэ мэтээр тэр нь өөрийн нүглийн тул өргөлийг өргөх цагт юмын эзэнд төдий мөнгийг төлж, таван хувийн нэгийг нэмж өгөх болтугай! 6 Тийн бөгөөд тэр нь хониноос нэг тогтоосон үнэний зэмгүй хуцийг Ехувад давсаны тул тахил болгон тэр давсаны тул тахилын ламд авчирах болтугай! 7 Тийн бөгөөд лам нь Ехувагийн өмнө түүний нүглийг арилгах бөгөөд түүний аливаа үйлдсэн хилэнц нь өнгөрүүлэгдэх буй. 8 Бас Ехува нь Мошид зарлиг болруун; 9 Арун хийгээд түүний хөвгүүнд захин ийн өгүүл. Шатаалт тахилын тогтоол нь ийн; Шатаалт тахил нь ширээний дээр галын оронд шөнө дуустал гатсаар байх бөгөөд, тахилын ширээний гал нь унтралгүй ширээний дээр байх болтугай! 10 Тийн бөгөөд лам нь бүс хувцад хийгээд бүс өмдөө биедээ өмсөөд, тахилын ширээний дээр байгч галаар түлэгдсэн тахилын үйлсийг аваад, тахилын ширээний хажуугаар тавьтугай! 11 Тийн бөгөөд тэр нь энэ хувцадыг тайлаад бус хувцадыг өмсөөд буудлын гадна нэг цэвэр газарт үнсийг аваачих болтугай! 12 Бас тахилын ширээний дээр байгч гал нь шатсаар байж үл унтраагдах болтугай! Тийн лам нь өглөө бүрд түлээг түлж шатаалт тахилыг зэрэглүүлж эвийн тул болсон тахилын өөхийг шатаах болтугай! 13 Тэр гал нь тахилын ширээний дээр үргэлжид шатсаар байж үл унтраагдах болтугай! 14 Жич талхан тахилын тогтоол нь ийн; Аруны хөвгүүн нь Ехувагийн өмнө тахилын ширээний дэргэд өргөх болтугай! 15 Тийн тэр нь талхан тахилын холироос хийгээд тосоос нэг атгыг атгаад талхан тахилын дээр байгч хамаг бойпорыг аваад Ехувад дурсгалт болохын тул амархан үнэрийн тахил болгон ширээний дээр шатаах болтугай! 16 Бас үлдсэнийг Арун хийгээд түүний хөвгүүд нь идэх болтугай! Тэр үйлдсэн нь эс тсгэгдсэнээр идэгдэх болтугай! Тэд нь ариун оронд чуулганы майхны хүрээний дотор идэх болтугай! 17 Тэд нь түүнийг исгэлэн үл болгох болтугай! Би өөрийн шатаалт тахилуудаас үүнийг тэдний хувь болгон тэдэнд өгсөн буй. Тэр нь нүглийн тул тахил хийгээд алтын тул тахилууд мэт маш ариун болой. 18 Аруны хөвгүүдээс аливаа эр нь түүнээс идэх болтугай! Энэ нь Ехувагийн шатаалт тахилуудын учир таны хамаг төрлүүдэд мөнх тогтоол болох буй. Тэдэнд аливаа гараа хүргэгч нь ариун болох ёст болой. 19 Бас Ехува нь Мошид зарлиг болруун; 20 Арун хийгээд түүний хөвгүүдийн таслагдсан өдөр тэдний Ехувад өргөх тахил нь ийн; Ифа хэмжүүрийн арван хувийн нэгний төдий цагаан гурилыг үргэлж тахил болгон нэг хагасыг өглөөгөөр өргөн нөгөө хагасыг нь үдшээр өргөх болтугай! 21 Түүний тавгны дээр тостой найруулж шараад, хэсэг хэсгээр огтолсоны хойно авчираад амархан үнэрийн талхан тахил болгон Ехувад өргөх болтугай! 22 Бас түүний хөвгүүдээс түүний оронд таслагдсан лам нь энэ мэтээр үйлдэх болтугай! Энэ нь Ехувагийн мөнх тогтоол буй. Тэр нь цөмөөр шатаагдах болтугай! 23 Ламын аливаа талхан тахил нь цөмөөр шатаагдаад үл идэгдэх болтугай! 24 Бас Ехува нь Мошид зарлиг болруун; 25 Арун хийгээд түүний хөвгүүдэд ийн хэмээн өгүүл. Нүглийн тул болсон тахилын тогтоол нь ийн; Шатаалт тахилыг алдаг газрын тэнд нүглийн тул болсон тахил нь Ехувагийн өмнө алагдах болтугай! Тэр нь маш ариун болой. 26 Үүнийг нүглийн тул өргөгч лам нь идэх болтугай! Тэр нь маш ариун оронд чуулганы майхныг өмнө хүрээний дотор идэгдэх болтугай! 27 Түүний маханд гараа хүргэгч нь ариун болох ёст болой. Бас хэрвээ түүнээс цус нь аливаа хувцасанд шүршигдвээс эл, шүршүүлсэн хувцад нь ариун оронд угаагдах болтугай! 28 Бас түүний чанасан шавар сав нь эвдрүүлэгдэх болтугай! Харихн хэрвээ тэр нь зэс савийн дотор чанагдваас эл, тэр сав нь сайтар арчигдаад усаар зайлагдах болтугай! 29 Лам нарын дотор аливаа эр ньтүнээс идэх болтугай! Тэр нь ариун болой. 30 Бас аливаа нүглийн тул болсон тахилын цус нь ариун орны дотор нүглийг арилгахын тул чуулганы майхны дотор авчирагдваас эл. Тэр тахил нь үл идэгдэх галаар шатаагдах болтугай!
Долдугаар бүлэг.
1 Бас давсаны тул тахилын тогтоол нь ийн; Тэр гэвэл маш ариун болно. 2 Тийн бөгөөд шатаалт тахилыг алах газрын тэнд давсаны тул тахил нь алагдах болтугай! 3 Цус нь тахилын ширээний дээр тойрууж шүршигдэх болтугай! 4 Тийн түүний өөх хийгээд сүүл ба дотрыг бүрхэгч өөх хийгээд элэгний дээр байгч цөсийг хоёр бөөртэй авсны хойно 5 Лам нь тэднийг Ехувад шатаалт тахил болгон, тахилын ширээний дээр шатаах болтугай! Тэр гэвэл давсаны тул тахил болой. 6 Лам нарын дотроос аливаа эр нь түүнээс идэх буй. Тэр маш ариун бүхийн тул ариун орны дотор идэгдэх болтугай! 7 Нүглийн тул болдог тахил ямар буй мэт давсаны тул тахил нь адил буй. 8 Тэд нь ганц тогтоолт болой. Тэднээр нүглийг арилгагч лам нь тэднийг авах болтугай! 9 Бас аливаа ганцхан дотор шарсан эсвэл тавгийн дээр, эсвэл хавтгай төмрийн дээр шарсан талхан тахилууд нь тэднийг өргөж ламын болох болтугай! 10 БАс аливаа тостой хольсон эсвэл хуурай талхан тахилуудыг Аруны хамаг хөвгүүд нь ялгалгүй авах болтугай! 11; Бас Ехувад аль өргөн эвийн тул тахилын тогтоол нь ийн; 12 Хэрвээ түүнийг магтаалт тахил болгон өргөвөөс тосоор хольсон эс иссэн боорцгууд хийгээд тосоор дүүргэгдсэн эс иссэн нимгэн боорцгууд ба цагаан гурилын шарсан тостой хольсон боорцгуудыг магтаалтай тахилтай өргөн, 13 бас нимгэн боорцгуудаас гадна эвийн тул болсон магтаалт тахилтай иссэн боорцгийг тахил болгон авчирах болтугай! 14 Жич тэр нь хамаг тахилаас нэгийг дээш өргөгдөх тахил болгон Ехувад өргөтүгэй! Тэр нь эвийн тул болсон тахилуудын цусыг шүршигч ламын болох болтугай! 15 Бас эвийн тул магтаалт тахилуудын мах нь өргөгдсөн өдрө идэгдэн маргааш болтол үл өгөгдөх болтугай! 16 Бас хэрвээ түүний өргөх тахил нь тангарагийн буюу эсвэл дурны тахил болох бөгөөс эл, тэр нь тахил нь өргөгдсөн өдөр нь идэгдэх ёст боловч, харин түүний маргааш болтол үлдсэнийг идэж болох болой. 17 Зүгээр тахилын мах нь гуравдугаар өдөр болтол үлдвээс галаар шатаагдах болтугай! 18 Хэрвээ эвийн тул болсон тахилуудын мах нь гуравдугаар өдөр идэгдвээс эл, тэр нь тааламжит үл болон түүнийг өргөгчийн дуунд үл дуулагдан бузар болох буй. Түүнээс идэгч нь зэмт болох буй. 19 Бас аль бузар юмд хүрсэн мах нь үл идэгдэх болтугай! Тэр нь галаар түлэгдэх болтугай! Зүгээр аливаа бузар бус мах нь идэгдэх болтугай! 20 Тийн боловч бузар биетээр Ехувагийн эвийн тул болсон тахилын махнаас идэгч нь өөрийн улсаас хоосруулагдах буй. 21 Жич аливаа бузар юмд гэвэл, хүний бузарт, эсвэл малын бузарт, эсвэл аливаа буртаг хүрээд Ехувагийн эвийн тул болсон тахилын махнаас идэгч нь өөрийн улсаас хоосруулагдах буй. 22 Бас Ехува нь Мошид зарлиг болруун; 23 Израйлын хөвгүүдэд ийн өгүүл; Аливаа үхрийн эсвэл хонины эсвэл ямааны өөхийг бүү идэгтүн! 24 Бас үхсэн малын өөх хийгээд араатанд алагдсан малын өөхөөр аливаа хэргийг үйлдэж болох буй. Зүгээр түүнийг яруу бүү идэгтүн! 25 Тэр юуны тул гэвэл, аль хэн Ехувад галт тахил болгогдон өргөгдсөн малын өөхийг идвээс эл, тэр нь өөрийн улсаас хоосруулагдах буй. 26 Бас таныг аливаа нутгууд аливаа малын эсвээс шувууны цусыг бүү идэгтүн! 27 Аль хэн ямар ч цусыг идэгч нь өөрийн улсаас хоосруулагдах буй. 28 Жич Ехува нь Мошид зарлиг болруун; 29 Израйлын хөвгүүдэд ийн өгүүл. Аль хэн эвийн тул тахилыг Ехувад өргөгч эвийн тул болсон тахилуудаасаа Ехувад авчрах болтугай! 30 Тэр нь өөрийн гараар Ехувад болгосон шатаалт тахилыг авчирч өвчүүл өөхтэй сэлт авчрах болтугай! Тийн бөгөөд өвчүүг дэлгэгдэх тахил болгон Ехувагийн өмнө дэлгэх болтугай! 31 Тийн лам нь өөхийг тахилын ширээний дээр шатааж харин өвчүү нь Аруны хийгээд түүний хөвгүүдийн болох болтугай! 32 Бас таны эвийн тул болсон тахилуудаас баруун далыг дээш өргөгдөх тахил болгон ламд өргөгтүн! 33 Аруны хөвгүүдээс эвийн тул болсон тахилын цус хийгээд өөхийг хэн өргөгч нь баруун далыг авах болтугай! 34 Тэр юуны тул гэвэл, би дэлгэгдэх өвчүү хийгээд дээш өргөгдөх далыг Израйлын хөвгүүдийн эвийн тул болсон тахилуудаас аваад, Арун хийгээд түүний хөвгүүдэд Израйлын хөвгүүнээс мөнх тогтоолоор өгсөн буй. 35 Энэ нь Ехувагийн шатаалт тахилуудаас Аруны хийгээд түүний хөвгүүдийн авах хувь мөн. Тэр нь тэдний Жахуда лам нар болсон өдөр тогтоогдсон бөлгөө. 36 Үүнийг Ехува нь Израйлын хөвгүүдийг тэдэнд өгөгчид хэмээн тэдний таслагдсан өдөр мөнх тогтоолоор Израйлын төрлүүдэд захив. 37 Эд нь шатаалт тахилын хийгээд талхан тахилын ба, нүглийн тул тахилын хийгээд давсаны тул тахилын ба даалгаварын тул тахилын хийгээд эвийн тул тахилын тогтоолууд буй. 38 Эднийг Ехува нь Шиуна уулны дээр Мошид захиж Израйл хөвгүүдийг өөрийн тахилуудыг Шиуна говьд Ехувад өргөтүгэй! хэмээн захисан өдөр захив.
Наймдугаар бүлэг.
1 Тийн бөгөөд Ехува нь Мошид зарлиг болруун; 2 Арун хийгээд түүний хөвгүүд ба хувцад хийгээд тослох тос ба нүглийн тул тахил босох нэг шар хийгээд хоёр хуц ба нэг сувагийн төдий нэг иссэн боорцгийг аваад, 3 Бүхэл чуулганыг чуулганы майхны үүдний дэргэд чуулган үйлд. 4 хэмээн зарлиг болсонд Моши нь Ехувагийн захисан мэт түүнчлэн үйлдэж чуулганыг чуулганы майхны дэргэд чуулуулав. 5 Тийн бөгөөд Моши нь чуулганд өгүүлрүүн; Энэ нь Ехувагийн үйлдтүгэй! хэмээн захисан мөн. 6 хэмээн өгүүлээд Моши нь Арун хийгээд түүний хөвгүүдийг ирүүлээд, тэднийг усаар угаагаад 7 Арунд тодорох дээлийг өмсгөж, бүсээр бүсэлж, дээрх дээлийг өмсгөж, жинчийг түүний дээр өмсгөж жинчид уясан бүсээр бүслэв. 8 Бас түүнд өвчүүвчийг өмсгөөд өвчүүвчийн дээр үрим хийгээд ??? гадав. 9 Жич тэр нь түүний тэргүүний дээр малгайг тавьж малгайн өмнөх этгээдэд ариун титэм болсон хавтгай алтыг Ехувагийн Мошид захисан мэт тавив. 10 Бас Моши нь тослох тосыг аваад сүмийг хийгээд түүний дотор байгчуудыг тослоод, тэднийг ариун болгов. 11 Жич тэр нь түүгээр тахилын ширээг долоон таа шүршиж ширээ хийгээд түүний хамаг савас ба газар хийгээд түүний хавхагийг ариун болгож тослов. 12 Бас тэр тослох тосоос Аруны толгойд асган түүнийг ариун болгож тослов. 13 Тийн бөгөөд Моши нь Аруны хөвгүүдийг ирүүлээд Ехувагийн захисан мэт тэдэнд дээлүүдийг өмсгөж, бүсүүдээр бүслээд малгайнуудыг өмсгөв. 14 БАс тэр нь нүглийн тул тахил болох шарыг авчирав. Тийнхүү Арун хийгээд түүний хөвгүүд нь гаруудаа нүглийн тул тахил болох шарын толгойн дээр тавив. 15 Тийн түүнийг алсаны хойно Моши нь цусаас аваад, хуруугаараа тахилын ширээний өврүүдэд тойруулж түрхээд тахилын ширээг ариун болгов. Бас тэр нь үлдсэн цусыг тахилын ширээний доогуур асган түүний дээр тахихын тул түнийг ариун болгов. 16 Бас Моши нь дотор байгч өөх хийгээд элэгний цөс ба хоёр бөөр хийгээд тэдний өөхийг аваад, тэднийг тахилын ширээний дээр шатаав. 17 Бас тэр нь шар хийгээд түүний арьс ба мах хийгээд савсууд нь Ехувагийн захисан мэт буудлын гадна түлэгдэв. 18 Бас шатаалт тахилын хуцыг авчирсанд Арун хийгээд түүний хөвгүүд нь гаруудаа хуцын толгойн дээр тавив. 19 Тийн бөгөөд түүнийг алсаны хойно Моши нь түүнийг цусаас тахилын ширээг тойруулан шүршив. 20 Бас хуцыг хэсэг хэсгээр огтолсоны хойно Моши нь толгой хийгээд хөлүүдийн усаар угаагаад Ехувагийн захисан мэт Ехувад амархан үнэрийн шатаалт тахил болгон бүхэл х уцыг тахилын ширээний дээр шатаав. 21 Бас тэр нь нөгөө хуц гэвэл лам нарын даалгаварын хуцийг авчирав. 22 Тийн Арун хийгээд түүний хөвгүүд нь гаруудаа хуцны толгойн дээр тавив. 23 Тийн түүнийг алсаны хойно Моши нь түүний цусаас аваад Аруны баруун чихний үзүүрт хийгээд түүний баруун гарын эрхийд ба баруун хөлийн эрхийд түрхэв. 24 Бас Моши нь Аруны хөвгүүдийг ирүүлээдтэдний баруун чихний үзүүрт хийгээд баруун гарын эрхийд ба баруун хөлийн эрхийд цусаас түрхээд үлдсэн цусыг тахилын ширээний дээр тойруулж шүршив. 25 Бас тэр нь өөх хийгээд сүүл ба дотор байгч хамаг өөх хийгээд элэгний цөс ба хоёр бөөр өөхтөөр хийгээд баруун далыг аваад, 26 Бас Ехувагийн өмнө байгч эс иссэн боорцгийн савсаас нэг эс иссэн боорцог хийгээд нэг тост боорцог ба нэг нимгэн боорцгийг аваад тэдний өөх хийгээд баруун далын дээр тавиад, 27 Хамаг Аруны гарын алгын дээр хийгээд түүний хөвгүүдийн алгын дээр тавиад дэлгэгдэх тахил болгон Ехувагийн өмнө дэлгүүлэв. 28 Тийн бөгөөд Моши нь тэдний гарын алгаас тэднийг аваад, шатаалт тахилын ширээний дээр шатаав. Тэд нь Ехувад амархан үнэрийн даалгаварын тул шатаалт тахил бөлгөө. 29 Тийн бөгөөд Моши нь даалгаварын хуцны өвчүүг аваад дэлгэгдэх тахил болгон Ехувагийн өмнө дэлгэв. Ехувагийн Мошид захисан мэт энэ нь Мошийн хувь бөлгөө. 30 Тийн бөгөөд Моши нь тослох тосоос хийгээд тахилын ширээний дээр байгч цусаас аваад Аруны дээр хийгээд түүний хөвгүүдийн дээр ба тэдгээрийн хувцадын дээр шүршиж, Арун хийгээд түүний хувцас ба, түүний хөвгүүд хийгээд хөвгүүдийн хувцадыг хамтаар ариун болгов. 31 Тийн бөгөөд Моши нь Арун хийгээд түүний хөвгүүдэд өгүүлрүүн; Та махыг чуулганы майхны өмнө чанаад арун хийгээд түүний хөвгүү нь үүнийг идэх болтугай хэмээн над захисан мэт түүнчлэн даалгаварын савгаас боорцогтой тэнд идэгтүн! 32 Бас үлдсэн мах хийгээд боорцгийг галаар шатаагтун! 33 Бас та даалгах өдрүүдийн дуустал долоон өдрийн туршаар чуулганы майхны үүдний гадна бүү гарагтун! Тэр юуны тул гэвэл, та долоон өдөр даалгаварыг авах ёст буй. 34 Энэ өдөр үйлдсэн мэт Ехува нь таны тул тахих үйлдэхийг захив. 35 Тиймийн тул та чуулганы майхны үүдний өмнө өдөр шөнөгүй долоон өдрийн туршаар байж үл үхэхийн тул Ехувагийн зээлийн сахин үйлд. Тэр юуны тул гэвэл, над энэ мэт захигдсан болов хэмээн өгүүлэв. 36 Энэ мэтээр Арун хийгээд түүний хөвгүүд нь Ехувагийн Мошид хамаг захисаныг бүтээв.
Есдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд наймдугаар өдөр Моши нь Ариун хийгээд түүний хөвгүүд ба Израйлын өтгөсүүдийг дуудаад, Арунд өгүүлрүүн; 2 Үхрээс нэг зэмгүй тугалыг нүглийн тул тахил болгон, нэг зэмгүй хуцыг шатаалт тахил болгон аваад тэднийг Ехувагийн өмнө өргөн үйлд. 3 Бас Израйлын хөвгүүдэд ийн өгүүл; Ямаанаас нүглийн тул тахил болох нэг ишиг хийгээд нэг хуц ба тостой хольсон талхаа тахилыг Ехувад өргөхийн тул авагтун! 4 Тэр юуны тул гэвэл, Ехува нь энэ өдөр танд үзэгдэх буй. 5 хэмээн өгүүлсэнд тэд нь Мошийн чуулганы майхны өмнө захиануудыг авчирав. Бас бүхэл чуулган нь ойртон Ехувагийн өмнө байв. 6 Тийн бөгөөд Моши нь тэдэнд ийн өгүүлэв. Ехувагийн таныг хэмээн захисан энэ мөн болой. Тийн Ехувагийн цог жавхлан нь танд үзэгдэх буй. 7 Бас Моши нь Арунд өгүүлрүүн; Тахилын ширээний ойр одоод нүглийн тахил хийгээд шатаалт тахилаа өргөж, өөрийн хийгээд улсын нүглийг арилган үйлд 8 хэмээн өгүүлсэнд Арун нь тахилын ширээний ойр одоод өөрийн нүглийн тул тахил болох тугалыг алав. 9 Тийн Аруны хөвгүүдийн түүнд цусыг авчирсанд тэр нь хуруугаа цусанд норгоод, тахилын ширээний өврүүдэд түрхээд үлдсэн цусыг тахилын ширээний доогуур асгаад 10 нүглийн тул болсон тахилын өөх хийгээд хоёр бөөр ба элэгний цөсийг Ехувагийн Мошид захисан мэт тахилын ширээний дээр шатаав. 11 Бас тэр нь мах хийгээд арьсыг буудлын гадна галаар түлэв. 12 Бас шатаалт тахилыг алсаны хойно Аруны хөвгүүдийн түүнд цусыг авчирсанд, тэр нь түүнийг тахилын ширээний дээр тойруулан шүршив. 13 Жич тэдний шатаалт тахилын хэсэг хэсгээр толгойтой түүнд авчирсанд, тэр нь тэднийг тахилын ширээний дээр шатаав. 14 Жич тэр нь дотор хийгээд хөлүүдийг угаагаад тэднийг шатаалт тахилтай тахилын ширээний дээр шатаав. 15 Тийн бөгөөд тэр нь улсын тахилын ачираад, улсын нүглийн тул ишгийг авч алаад, урьд мэт нүглийн тул тахил болгон өргөв. 16 Бас тэр нь шатаалт тахилын авчираад түүнийг ёсоор өргөв. 17 Жич тэр нь талхан тахилын авчраад түүнээс нэг атгыг аваад өглөөний тахилаас гадна тахилын ширээний дээр шатаав 18 Тийн бөгөөд улсын эвийн тул болсон тахилын шар хийгээд, хуцыг алсаны хойно Аруны хөвгүүний түүнд цусыг авчирсанд, тэр нь түүнийг ширээний дээр тойруулж шүршив. 19 Бас тэд нь шар хийгээд хуцны өөх хийгээд сүүл ба, дотрыг бүрхэгч өөх хийгээд хоёр бөөр ба элэгний цөсийг авчирав. 20 Тийн тэдний өөхийг өвчүүдийн дээр тавьсанд тэр нь өөхийг тахилын ширээний дээр шатаав. 21 Жич Арун нь Мошийн захисан мэт өвчүү хийгээд баруун далыг дэлгэгдэх тахил болгон Ехувагийн өмнө дэлгэв. 22 Тийн бөгөөд Арун нь гараа улсад сунган тэднийг адислав. Бас нүглийн тул тахил хийгээд шатаалт тахил ба, эвийн тул тахилуудыг өргөж, дуусчаад буув. 23 Тийн бөгөөд Моши хийгээд Арун нь чуулганы дотор орж, тэндээс гараад адислав. Тийн Ехувагийн цог жавхлан нь хамаг улсад үзэгдэв. 24 Жич Ехувагийн өмнөөс нэг гал нь гараад, тахилын ширээний дээр байгч шатаалт тахил хийгээд өөхийг шатаав. Улс нь энэ мэтийг үзээд их дуугарч нүүрээрээ хөсөр унав.
Аравдугаар бүлэг.
1 Тийн бөгөөд Аруны Нэдэв хийгээд Авид хоёр хөвгүүн нь өөр өөрийн бойпорыг аваад тэдний дотор галыг тавьж анхилах үнэртнийг уулгаад Ехувагийн өмнө хорьсон ёсгүй галыг өргөв. 2 Тийн бөгөөд Ехувагийн өмнөөс гал нь гараад тэднийг түлэв. Тийн тэд нь Ехувагийн өмнө үхэв. 3 Тийн бөгөөд Моши нь Арунд өгүүлрүүн; Энэ нь Ехувагийн зарлиг болсон гэвэл ийн; Над ойртогчидоор би ариунаар хөтлөгдөн, хамаг улсын өмнө алдаршуулагдах буй хэмээн өгүүлсэнд Арун нь эс дуугарав. 4 Тийн Моши нь Аруны Үжиэл авгын Мишмэл хийгээд Илжэфэн хөвгүүдийг дуудаад тэдэнд өгүүлрүүн; Тэд ирээд ах дүү нараа сүмийн өмнөөс буудлын өмнө аваачигтун! 5 хэмээн өгүүлсэнд тэд нь ирээд Мошийн өгүүлсэн мэт түүнчлэн тэднийг тавьтаар буудлын өмнө аваачив. 6 Бас Моши нь Арунд хийгээд түүний Иличэр хөвгүүнд хийгээд Итэмэр хөвгүүнд өгүүлрүүн; Та үл үхэхийн тул хийгээд хилэнг хамаг чуулганд үл хүргэхийн тул толгойгоо нүцгэн үл болгон хувцадаа бүү хагалагтун! Зүгээр таны ах дүү нар гэвэл хамаг Израйл нь Ехувагийн түлсэн түллэгийн учир гашуудах болтугай! 7 Зүгээр та үл үхэхийн тул чуулганы майхны гадна бүү гарагтун! Тэр юуны тул гэвэл, Ехувагийн тослох тос нь таны дээр буй хэмээн өгүүлсэнд тэд нь Мошийн өгүүлсэн мэт түүнчлэн үйлдэв. 8 Тийн бөгөөд Ехува нь Арунд зарлиг болруун 9 чи хийгээд чиний хөвгүүд нь үл үхэхийн тул чуулганы майханд орохдоо орхи хийгээд аливаа согтох ундааг бүү уугтун! Энэ нь таны төрлүүдээр мөнх тогтоол болой. 10 Тэр юуны тул гэвэл, ариун хийгээд бузар ба, цэвэр хийгээд цэвэр бусыг ялгахын тул ба, 11 Ехувагийн Израйлын хөвгүүд Мошиор зарлиг болсон тогтоолуудыг тэдэнд сургахын тул болой. 12 Тийн бөгөөд Моши нь Арунд хийгээд түүний үйлдсэн Илэчэр хийгээд Итэмэр хөвгүүдэд өгүүлрүүн; Ехувагийн галаар болгосон тахилаас үлдсэн талхан тахилыг аваад эс иссэн боорцгийг тахилын ширээний дэргэд идэгтүн! Тэр юуны тул гэвэл, тэр нь маш ариун болой. 13 Бас та ариун орны дтор идэгтүн! Тэр нь Ехувагийн шатаалт тахилаас чамд тогтоогдсон хувь хийгээд чиний хөвгүүнд тогтоогдсон хувь болой. Энэ мэтээр над захигдсан буй. 14 Бас дэлгэгдэх өвчүү хийгээд дээш өргөгдөх далыг чи өөрийн хөвгүүнд хийгээд охинтой хамтаар нэг цэвэр газарт идэлцэгтүн! Тэр юуны тул гэвэл, тэр нь Израйлын хөвгүүний эвийн тул болсон тахилуудаас чиний хийгээд чиний хөвгүүдийн зөвт хувь болон танд өгөгдсөн буй. 15 Тэд нь дээш өргөгдөх дал хийгээд дэлгэгдэх өвчүүг ба, өөхийн шатаалт тахилтай Ехувагийн өмнө дэлгийн тул дэлгэгдэх тахил болгон авчирах болтугай! Тийн бөгөөд тэд нь Ехувагийн захисан мэт мөнх тогтоолоор чиний хийгээд чиний хөвгүүдийн болох буй. 16 Тийн Моши нь нүглийн тул тахил болох ишгийг сайтар бэдрэхдээ түүний түлэгдсэний гүзээд Аруны үйлдсэн Иличэр хийгээд Итэмэр хөвгүүдийн тус хилэгнээд өгүүлрүүн; 17 Та нүглийн тус тахилыг ариун орны дотор юуны тул эс идэв. Тэр нь маш ариун буй. Бас тэр нь чуулганы нүглийг дагаж тэдний нүглийг Ехувагийн өмнө арилгахын тул өгөдсөн буй. 18 Мана. Цус нь ариун орны дотр идэх ёст бөлгөө. 19 хэмээн өгүүлсэнд Арун нь Мошид өгүүлрүүн; Мана. Энэ өдөр тэд нь нүглийн тул тахил хийгээд шатаалт тахилаа Ехувагийн өмнө өргөсөн бөгөөд, энэ мэтэс нь надт ай учиралдсан буй. Хэрвээ би нүглийнг тул тахилыг энэ өдөр идсэн болвоос, тэр нь Ехувагийн өмнө нүглийн тул тахилыг энэ өдрө идсэн болвоос, тэр нь Ехувагийн өмнө тааламжит эс болсон болгожээ 20 хэмээн өгүүлснийг Моши нь сонсоод үүнийг сайн хэмээн санав.
Арван нэгдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд Ехува нь Моши хийгээд Арунд зарлиг болруун; 2 Израйлын хөвгүүдэд ийн өгүүлэлтүн! Бүхэл дэлхийн дээр байгч амьнаас таны амийг идэх гэвэл ийн; 3 Малаас аливаа ацат туурайт болон салаат хийгээд хивэгчийг идэж болох болой. 4 Ямагт хивэгчүүдийг эсвэл ямагт салаат туурайтнуудыг бүү идэгтүн! Тэмээ нь хэвдэг боловч харин салаагүй туурайт бүхийн тул танд бузар болох болтугай! 5 Бас алагдаага нь хэвдэг боловч, харин салаат туурайгүй нь тул танд бузар болох болтугай! 6 Жич туулай нь хивдэг боловч, харин салаат туурайгүй их тул танд бузар болох болтугай! 7 Жич гахай нь ацат хийгээд салаат туурайт боловч, харин тэр нь үл хэвдэгийн тул танд бузар болох болтугай! 8 Тэдний мах нь үл идэн, тэдний үхсэн маханд бүү хүртэгтүн! Тэд нь танд бузар болох болтугай! 9 Бас усны дотор байгч амьтнаас таны идэх гэвэл ийн; Усны дотор гэвэл далайн дотор буюу нуур ба галын дотор байгч сэрвээт хийгээд хайрстуудаас идэж болох болой. 10 Зүгээр далай хийгээд галын усны дотор байгч аталцагч хийгээд усны дотор аливаа сэрвээгүй хийгээд хайрсгүй амьтан нь танд бузар болох болтугай. 11 Тэдгээр нь танд бузар болох, тэдний махыг бүү идэгтүн! Тэдний үхсэн баяс нь танд жигшүүрт болох болтугай! 12 Усны дотор байгч аливаа сэрвээ хийгээд хайрстууд нь танд жигшүүрт болох болтугай! 13 Жич шувуудаас танд бузар болон үл идэгдэхүүд нь ийн; Бүргэд хийгээд харцага ба халу мэтрэг ба, 14 Элээ хийгээд хэрээний зүйл ба 15 Аливаа хар хэрээний зүйл ба 16 тоть хийгээд шар шувуу ба, хөхөө хийгээд начины зүйл ба, 17 Ууль хийгээд хар галуу ба, Ибашар шувуу ба 18. хун хийгээд хотон ба, бух шувуу ба 19 Урвай хийгээд цахлайн зүйл ба, ялан хутгур хийгээд багваахай эд нь танд жигшүүрт болох болтугай! 20 Аливаа дөрвөн хөлөөр явагч жигшүүртэн нь танд жигшүүрт болох болтугай! 21 Тийн боловч аливаа дөрвөн хөлөөр явагч жигүүртэн нь хярайхын тул хөлийн дээр гуят бөгөөс эл түүнийг идэж болно. 22 Тэд гэвэл царцааны зүйл хийгээд, халжин царцааны зүйл ба, цох хорхойн зүйл хийгээд голион зүйлүүд нь идэгдэх болтугай! 23 Хамаг бус дөрвөн хөлт жигүүртэн нь танд жигшүүрт болох болтугай! 24 Бас та тэдний учир бузар болох гэвэл, аль хэн тэдний үхсэн баяст хүрвээс эл, тэр нь үдэш болтол бузар болох буй. 25 Аль хэн тэдний үхдэлийг өргөвөөс эл, тэр нь хувцсаа угаагаад үдэш болтол бузар болох буй. 26 Аливаа мал нь салаат туурайт боловч, шувт салаат туурайт буй болон, эс хиввээс тэр нь танд бузар болох болтугай! 27 Бас аливаа шавраар явагч дөрвөн хөлт танд бузар болох болтугай! Аль хэн тэдний үхдэлд хүрвээс эл. Тэр нь үдэш болтол бузар болох болтугай! 28 Бас тэдний үхдэлийг өргөгч нь хувцдаа угаагаад үдэш болтол бузар болох болтугай! Тэд нь танд жигшүүрт болох болтугай! 29 Бас газрын дээр аталцагчидын зүйлээс танд бузар болох гэвэл, хүрнэ хийгээд хулгана ба, заст малгай нь зүйл болой. 30 Зараа хийгээд хөлт могой ба гүрвэл ба, могой хийгээд зурам болой. 31 Эд нь хамаг аталцагчидын дотор танд бузар болох болтугай! Аль хэн тэдний үхсэн биед гараа хүргэвээс эл, тэр нь үдэш болтол бузар болох буй. 32 Бас тэдний үхсэн бие нь алт модон сав буюу, эсвэл бүс буюу, эсвэл арьс буюу эсвэл олсон савын дээр унаваас эл. Тэр нь бузар болоод, усаар тавигдаад, үдэш болтол бузар болоод, түүнээс хойно ариун болох буй. 33 Харин хэрвээ тэр мэт бие нь шавар савад унаваас эл, савын дотор байгч аливаа юм нь бузар болох буй. Савыг ч идэгтүн! 34 Аливаа идэх идээний дээр ус нь орвоос эл тэр нь бузар болох бөгөөд, аливаа уух ундаа нь тэр мэт савын дотор болох бөгөөс эл, тэр нь бузар болох буй. 35 Бас тэдний үхсэн баяс нь аливаа юмын дээр унаваас эл. Тэр нь бузар болох болой. Хэрвээ тэд нь голын хагцын дээр эсвэл шавар савын дээр унаваас эл, тэд нь эвдэгдэх болтугай! 36 Зүгээр усны будаг хийгээд уст худгууд нь үл бузарлагдах буй. Зүгээр тэдний үхдэлүүдэд хүрэгч нь бузар болох буй. 37 Хэрвээ тэр нь мэтсийн үзэгдэл нь тарианы цацах хөрөнгийн дээр унаваас эл, тэр нь үл бузарлагдах 38 зүгээр хэрвээ тэдний үхсэн баяс нь усаар норгогдсон хөрөнгийн дээр унаваас эл, тэр нь танд бузар болох буй. 39 Хэрвээ аливаа идэгдэх мал нь үхвээс эл, түүний биед хүрэгч нь үдэш болтол бузар болох буй. 40 Бас тэр үхсэн биеэс идэгч нь хувцсаа угаагаад үдэш болтол бузар болох болтугай! Бас үхдэлийг өргөгч нь хувцсаа угаагаад, үдэш болтол бузар болох болтугай! 41 Газрын дээр аливаа аталцагч нь танд бузар болон үл идэгдэх болтугай! 42 Аливаа хэвлийгээр явагч хийгээд хөлөөр аталцагчийг бүү идэгтүн! Тэр юуны тул гэвэл, тэд нь бузар болой. 43 Та аливаа аталцагчаар биеэ бүү бузарлагтун! Бас тэднээр биеэ үл хиртүүлэн биеэ бүү бузарлагтун! 44 Тэр юуны тул гэвэл, би таны Ехува бурхан мөн. Та биеэ арилгаад ариун болгогтун! Тэр юуны тул гэвэл, би ариун мөн. Газрын дээр аливаа аталцагчаар биеэ бүү бузарлагтун! 45 Тэр юуны тул гэвэл, би Ехувагаар таны Бурхан болохын тул таныг Египетээс гаргасан мөн. Тийн бөгөөд та ариун бологтун! Тэр юуны тул гэвэл, би ариун мөн. 46 Энэ нь дөрвөн хөлт хийгээд газрын дээр хамаг аталцагч амьтны учир тогтоол буй гэвэл, 47 бузрыг ариунаас ялган идэгдэх амьтнаас ялгахын тул болой.
Арван хоёрдугаар бүлэг.
1 Жич Ехува нь Мошид зарлиг болруун; 2 Израйлын хөвгүүдэд ийн өгүүл. Нэг эм хүн нь жирэмсэн болоод хөвгүүдийг төрөх цагтаа ариун бус болоод, өөрийн гараа бэлгийг хагацсан цагийн ёсоор долоон хоногийн туршаар ариун буй болох болтугай! 3 Бас наймдугаар өдөр хөвгүүний илүү мах нь хэрчигдэх болтугай! 4 Тийн бөгөөд тэр гэргий нь биеийн цусыг арилгахын тул гучин гурван хоногийн туршаар байж арилгах өдрүүдийн дуустал аливаа ариун юмд үл хүрэн, ариун оронд үл орох буй. 5 Хэрвээ тэр нь охиныг төрвөөс эл, тэр нь сарын бэлгийн хагацсаны цагийн ёсоор арван дөрвөн хоногийн туршаар ариун бус болон биеийн цусыг арилгахын тул жаран зургаан хоногийн туршаар байх болтугай! 6 Тийнхүү хөвгүүний тус эсвэл охины тул арилгах өдрүүдийн дуусахад, тэр нь нэг хургыг шатаалт тахил болгон, нэг тагтааг эсвэл хүүрзгэний зулзагыг нүглийн тул тахил болгон чуулганы майхны үүдний дэргэд ламд авчирах болтугай! 7 Тийн бөгөөд лам нь эдийг Ехувад өргөж түүний нүглийг арилгах болтугай! Тийн тэр гэргий нь цусны урсгалаас арилгагдах буй. Энэ нь эр эсвэл эм хүүхдийг төрсний ёс буй болой. 8 Хэрвээ тэр нь хургыг авчирч эс чадваас эл хоёр тагтааны зулзага эсвэл хоёр хүүрзгэний зулзагыг авч, нэгний шатаалт болгон нөгөөг нь нүглийн тул тахил болгон авчирах болтугай! Лам нь түүний нүглийг арилгах болтугай! Тийн бөгөөд энэ нь ариун болох болой.
Арван гуравдугаар бүлэг.
1 Бас Ехува нь Моши хийгээд Арунд зарлиг болруун 2 Хэрвээ аль нэг хүний биеийн арьсанд хавдар эсвэл хатиг эсвэл гялбаат тэмдэг болоод түүний биеийн арьсанд бузар бусраг өвчинтэй адил болох бөгөөс эл, Тэр нь Арун ламд эсвэл түүний лам хөвгүүнээс тэнд ирүүлэгдэх болтугай! 3 Тийн лам нь биеийн арьсанд зарыг үзэгдэхийг хэрвээ өвчинт газарт үс нь цайсан бөгөөд өвчин нь биеийн арьсаас гүн болсон бөгөөс эл, тэр нь бузар бусраг өвчин мөн. Лам нь түүнийг үзээд, бузар болгон үхүүлэх болтугай! 4 Хэрвээ тэр гялбаат тэмдэг нь биеийн арьсанд цагаан бөгөөд түүний үзэхэд арьснаас гүн бус ба, үс нь эс цайваас эл, лам ньтэр зэртийг долон хоног хаах болтугай! 5 Тийн ламын долдугаар өдөр түүнийг үзэхэд, хэрвээ тэр бузар бусраг өвчин нь зогсож эс дэлгэрвээс эл. Лам нь түүнийг бус долоон хоног хаах болтугай! 6 Жич ламын долдугаар өдөр түүнийг дахин үзэхэд хэрвээ тэр өвчин нь хавдархаг болон арьсанд эс дэлгэрвээс эл, лам нь түүнийг ариун болгон үхүүлэх болтугай! 7 Зүгээр ламын түүнийг ариун болгохын тул үзсэний хойно хэрвээ хатиг нь арьсанд дэлгэрвээс эл, лам нь түүнийг дахин үзэх болтугай! 8 Тийн бгөөөд хэрвээ ламын үзэхэд хатиг нь арьсанд дэлгэрвээс эл, лам нь түүнийг бузар болгон үхүүлэх болтугай! Тэр нь бузар бусраг өвчин болой. 9 Хэрвээ аль хэн бузар бусраг өвчинт болсон болвоос эл, тэр нь ламд ирүүлэгдэх болтугай! 10 Тийн бөгөөд ламын үзэхэд хэрвээ арьсанд цагаан буй бөгөөд хавдар нь арьсыг цайлган хавдарт үхсэн мах буй бөгөөс эл. 11 Тэр нь арьсанд хуучин бузар бусраг өвчин болой. Лам нь түүний бузар болгон үхүүлээд, үл хаах болтугай! Тэр юуны тул гэвэл, тэр нь бузар мөн. 12 Хэрвээ тэр бузар бусраг өвчин нь арьсанд дэлгэрч, ламын хаана ч үзэхэд өвчинд хүний тэргүүнээс хөл хүртэл хамаг арьсыг бүрхвээс эл. 13 Ламын үзэхэд бузар бусраг өвчин нь хамаг махыг бүрхвээс эл, түүний өвчний ариун болгон үхүүлэх болтугай! Түүний цайсны тул тэр нь ариун болой. 14 Зүгээр үхсэн мах үзэгдвээс тэр нь бузар буй. 15 Лам нь үхсэн махыг үзүүлэн түүнийг бузар болгон үхүүлэх болтугай! Тэр нь бузар бусар мөний тул бузар болой. 16 Үхсэн махны хувилж цайхад тэр нь ламд ирэх болтугай! 17 Тийн бөгөөд ламын түүнийг үзэхэд өвчин нь цайваас эл, лам нь тэр өвчний ариун болгон үхүүлэх болтугай! Тэр нь ариун болов. 18 Биеийн арьсанд хатигийн болсонд хатигийн эдгээсний хойно 19 Хатигийн оронд цагаан хавдар эсвэл улаавтар цагаан гялбаат тэмдэг буй бөгөөс эл. Тэр нь ламд үзүүлэгдэх болтугай! 20 Тийн бөгөөд ламын түүнийг үзэхэд хэрвээ тэр нь арьсаас гүн үзэгдэж үгийг цайлгаваас эл. Лам нь түүнийг бузар болгон үхүүлэх болтугай! Тэр нь бузар бусраг өвчин болоод хатигийн оронд гарав. 21 Зүгээр хэрвээ түүнийг ламын үзэхэд цагаан үсгүй хийгээд арьсаас доош эс хүрээд, харавтархан буй бөгөөс эл, лам нь түүнийг долоон хоног хаах болтугай! 22 Тийн хэрвээ тэр нь арьсанд дэлгэрвээс эл, лам нь түүнийг бузар болгон үхүүлэх болтугай! Тэр нь бузар бусраг өвчин мөн болой. 23 Зүгээр хэрвээ гялбаат тэмдэг нь зогсон эс дэлгэрвээс эл, Тэр нь халуун хатиг болой. Лам нь түүнийг ариун болгон үхүүлэх болтугай! 24 Бас хэрвээ махны арьс нь галаар хамаг бөгөөд тэр хольсон маханд улаавтар эсвэл цагаан тэмдэг буй бөгөөс эл, 25 Ламын түүнийг үзэхэд хэрвээ гялбаат тэмдгийн дээр үс нь цайж арьсаас гүн үзэгдвээс эл, Тэр нь бузар бусраг мөн болов. Тэр нь халсанаас гарсан болой. Тиймийн тул лам нь түүнийг бузар болгон үхүүлэх болтугай! Тэр нь бузар бусраг өвчин мөн. 26 Зүгээр ламын түүний үзэхэд хэрвээ гялбаат тэмдгийн дээр цагаан үсгүй хийгээд арьсаас доош бус ба, харавтар болсон болвоос эл, лам нь түүнийг долоон хоног хаах болтугай! 27 Тийн бгөөөд ламын долдугаар өдөр түүнийг үзэхэд хэрвээ дэлгэрвээс эл, лам нь түүнийг бузар болгон үхүүлэх болтугай! Тэр нь бузар бусраг өвчин болой. 28 Зүгээр гялбаат тэмдэг нь зогсож арьсанд эс дэлгэрвээс, харавтар болсон болвоос эл, тэр нь халсанаас хавдар болсон буй. Лам нь түүнийг ариун болгон үхүүлэх болтугай! 29 Хэрвээ аль эр эсвэл эм хүний толгой эсвэл сахалд зар болох бөгөөс эл, лам нь тэр зарыг үзэх болтугай! 30 Хэрвээ тэр нь арьснаас гүн үзэгдэх бөгөөд түүний дээр шингэн шар үс буй бөгөөс эл, лам нь түүнийг бузар болгон үхүүлэх болтугай! Тэр нь толгойн дээр эсвэл сахлын дээр бузар болгон бусраг өвчний зар болой. 31 Хэрвээ ламын тэр өвчний зарыг үзэхэд арьсан гүн үл үзэгдэх бөгөөд хар үсгүй бөгөөс эл, лам нь түүнийг долоон хоног хаах болтугай! 32 Тийн бөгөөд ламын долдугаар өдөр өвчнийг үзэхэд хэрвээ хатиг нь эс дэлгэрсэн бөгөөд шар үсгүй ба, арьсаас гүн үл харагдах бөгөөс эл, 33 Тэр нь сахалыг авах болтугай! Тийн боловч хатигаас сахилыг үл авах болтугай! Бас лам нь тэр зартыг бус долоон хоног хаах болтугай! 34 Тийн бөгөөд ламын долдугаар өдөр хатигийг үзэхэд, хэрвээ хатиг нь арьсанд эс дэлгэрсэн бөгөөд арьсан гүн эс үзэгдвээс эл, ламын түүнийг ариун болгон үхүүлсэнээр тэр хувцдаа угаагаад ариун болох болтугай! 35 Зүгээр хэрвээ түүний ариун болсны хойно хатиг нь арьсанд дэлгэрвээс эл, 36 Ламын түүнийг үзэхэд хэрвээ хатиг нь арьсанд дэлгэрвээс, харин үсийг бэдрэх хэрэггүй. Тэр нь бузар болов. 37 Зүгээр хэрвээ хатиг нь зогссон бөгөөд хар үс нь дээр ургасан болвоос эл, хатигийн эдгэсний тул лам нь түүнийг ариун болсон үхүүлэх болтугай! 38 Хэрвээ аль эр эсвэл эм хүний биеийн арьсанд цагаан гялбаат тэмдэг болсон болвоос эл, лам нь түүнийг үзэх болтугай! 39 Тийн бөгөөд хэрвээ түнийг махны арьсанд бүдэг цагаан гялбаат тэмдэг буй бөгөөс эл, тэр нь арьсанд ургагч сэвх буй. Тэр нь ариун болой. 40 Аль хэний толгойн үс нь унаваас эл, тэр нь халзан боловч ариун болой. 41 Хэрвээ түүний толгойн үс нь оройгоос доош унаваас эл, түүний магнай нь халзан боловч тэр нь ариун болой. 42 Хэрвээ халзан оройд эсвэл халзан магнайд улаавтар цагаан хатиг буй бөгөөс эл тэр нь халзан оройд эсвэл халзан магнайд бузар бусраг өвчин гарав. 43 Тийн бөгөөд ламын үзэхэд, хэрвээ түүний халзан тэргүүнд эсвэл халзан магнайд өвчний хавдар нь бузар бусраг өвчин мэт улаавтар цагаан буй бөгөөс эл. 44 Тэр нь бусрагт өвчинт болоод бузар болов. Лам нь түүнийг тун бузар болгон үхүүлэх болтугай! Түүний өвчин нь тэргүүнд болой. 45 Бас бузар бусраг өвчинт хүн нь халаасан хувцаст хийгээд нүцгэн болсон толгойт ба дээд уруулаа бүрхүүлтээр бузар хэмээн дуудах болтугай! 46 Тэр өвчний түүний дээр хамаг байх цагт тэр бузар бүхийн тул биеэ бузар болгох ботугай! Тэр нь ганцаар сууж, буудлын гадна суух болтугай! 47 Бас хэрвээ аливаа хувцсанд гэвэл, ноосон эсвэл бүс хувцсанд бузар бусраг өвчин халдваас 48 хэрвээ тэр өвчин нь нээлгэний уртад, эсвэл хөндлөнд эсвэл ноосонд эсвэл бүсэнд эсвэл арьсанд эсвэл аливаа арьсан юманд 49 Бас хэрвээ хувцсанд эсвэл нээлгэний уртад эсвэл хөндлөнд эсвэл аливаа арьсан юмын дотор өвчин нь ногоовтор эсвэл хөндлөнд эсвэл аливаа арьсан юмын дотор өвчин нь ногоовтор эсвэл улаавтар болох бөгөөс тэр нь бузар бусраг өвчин болоод, ламд үзүүлэгдэх болтугай! 50 Тийн лам нь үзээд долоон хоног хаах болтугай! 51 Тийн бөгөөд долдугаар өдөр өвчний үзэхэд, хэрвээ өвчин нь хувцасны нээлгэний уртад эсвэл хөндлөнд эсвэл арьсанд эсвэл аливаа арьсан юманд дэлгэрвээс эл, тэр өвчин нь идэгч бусраг өвчин болоод бузар болов. 52 Тийн бөгөөд тэр нь нээлгийн уртад эсвэл хөндлөнд өвчинт болсон ноос буюу бүс хувцсанд эсвэл нээлгийн уртад эсвэл хөндлөнд өвчинт болсон ноос буюу бүс хувцсанд эсвэл арьсан савыг түлэх болтугай! 53 Хэрвээ лам нь өвчинт хувцсанд эсвэл нээлгийн уртад эсвэл хөндлөнд эсвэл арьсан юманд эс дэлгэрсэнийг үзвээс эл. 54 Лам нь өвчинт юмыг угаахыг захиад долоон хоног дахин хаах болтугай! 55 Тийн бөгөөд өвчинт юмыг угаасны хойно ламыг үзэхэд, өвчний өнгө нь эс хувилан, өвчин ч эс дэлгэрсэн боловч, тэр нь бузар босоод түүнийг галаар түлэх болтугай! Тэр нь дотор эсвэл гадна идэгч бусраг өвчин болов. 56 Бас ламыг үзэхэд хэрвээ угаасны хойно тэр нь харавтар буй бөгөөс эл, тэр нь хувцсаа эсвэл арьсаас, эсвэл нээлгийн уртаас, эсвэл хөндлөнгөөс таслах болтугай! 57 Бас тэр нь хувцсны нээлгэний уртад, эсвэл хөндлөнд, эсвэл аливаа арьсан юманд үзэгдвээс эл, тэр нь дэлгэрч бусраг өвчин болой. Өвчинт юмыг галаар түлэн үйлд. 58 Бас угаасан хувцасны нээлгэний уртаас, эсвэл хөндлөнгөөс, эсвэл аливаа юмаас өвчин нь хагацваас эл, тэр нь дахин угаагаад ариун болох буй. 59 Энэ нь бузар бусраг өвчинт ноос буюу бөс хувцасны нээлгэний урт, эсвэл хөндлөн, эсвэл аливаа арьсан юмыг ариун эсвэл бузар болгох тогтоол болой.
Арван дөрөвдүгээр бүлэг.
1 Бас Ехува нь Мошид зарлиг болруун; 2 Бузар бурагт өвчинт хүний ариун болгогдох цагийн толтоол нь ийн буй. Тэр нь ламд ирүүлэгдэх болтугай! 3 Тийн бөгөөд лам нь буудлын гадна гараад үзэх буй Тийнхүү хэрвээ бузар бусраг өвчинт хүний өвчин нь эдэгвээс эл 4 Ламын захисанаар ариун болгогдох хүний тул хоёр амьд ариун шувуу хийгээд хуш мод ба, улаан хийгээд Хисувыг авах болтугай! 5 Тийн ламын захиснаар тэр нь шавар савын дотор урсагч усны дээр нэг шувууг алах болтугай! 6 Бас лам нь амьд шувуу хийгээд хуш мод ба, улаан хийгээд Хисувыг аваад, тэднийг хийгээд амьд шувууг урсагч усны дээр алагдсан шувууны дээр норгоод, 7 Бузар бусраг өвчнөөс ариун болгогдох хүнийг долоон та шүршин түүнийг ариун болгоод, амьд шувууг хээрт сул тавих болтугай! 8 Тийн бөгөөд ариун болгогдох хүн нь ариун болохын тул хувцсаа угаагаад хамаг үсээ авч, биеэ усаар угаасны хойно буудлын дотор орох болтугай! Зүгээр өөрийн гэрийн гадна долоон хоног байх болтугай! 9 Тийн бөгөөд долдугаар өдөр тэр нь хамаг үсээ гэвэл тэргүүний хийгээд сахлын ба нүдний хөмсөгний хамаг үсээ авч, хувцсаа угааж биеэ усаар угаагаад ариун болох болтугай! 10 Тийн бөгөөд тэр нь наймдугаар өдөр хоёр зэмгүй эр хурга хийгээд нэг зэмгүй эм хурга ба, талхан тахил болохын тул тостой хольсон цагаан гурилын гурван хэмжүүр хийгээд тосны нэг хэмжүүрийн төдий авах бөгөөд 11 Түүний ариун болгох лам нь ариун болгогдох хүн хийгээд эд юмуудыг чуулганы майхны үүдний дэргэд Ехувагийн өмнө байлгаад 12 Нэг эр хурга хийгээд нэг хэмжүүрийн төдий тосыг аваад тэднийг давсаны тул тахил болгон, бас дэлгэгдэх тахил болгон, Ехувагийн өмнө дэлгэх болтугай! 13 Бас тэр нь нүглийн тул тахил хийгээд шатаалт тахилыг алах газар гэвэл ариун оронд хургыг алах болтугай! Тэр юуны тул гэвэл, давсаны тул тахил нь нүглийн тул тахил мэт ламын хувь буй. Тэр нь маш ариун болой. 14 Тийн бөгөөд лам нь давсаны тул тахилын цусаас аваад ариун болгогдох хүний баруун чихний үзүүрт хийгээд баруун гарын эрхийд ба, баруун хөлийн эрхийд түрхэх болтугай! 15 Бас лам нь хэмжүүр тосоос аваад өөрийн зүүн гарын алганд хийж, 16 Баруун гарын хурууг зүүн гарын алгын дотор байгч тосонд норгож, тосыг хуруугаараа Ехувагийн өмнө долоон та ширших болтугай! 17 Бас лам нь гарын алганд үлдсэн тосоос ариун болгогдох хүний хөлийн эрхийд түрхэх болтугай! 18 Тийн бөгөөд лам нь гарын алганд үлдсэн тосыг ариун болгогдох хүний толгойн дээр хийж, түүний тул түүний нүглийн Ехувагийн өмнө арилгах болтугай! 19 Бас энэ мэтээр лам нь нүглийн тул тахилыг өргөж, бузраас ариун болгогдох хүнийг арилгасны хойно шатаалт тахилыг алах болтугай! 20 Тийн лам нь шатаалт тахил хийгээд талхан тахилыг тахилын ширээний дээр өргөж, түүний нүглийг арилгах болтугай! 21 Хэрвээ тэр хүн нь үхэх бүхийн тул энэ мэтийг өргөж эс чадваас эл, Тэр нь нүглээ арилгахын тул нэг дэлгэгдэх эр хургыг давсаны тул тахил болгон бас талхан тахил болгох тостой хольсон гурилын нэг хэмжүүр хийгээд нэг хэмжүүрийн төдий тос ба, 22 Чадлаараа хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр тагтааны зулзагыг авчираад нэгийг нүглийн тул тахил болгон, нөгөөг шатаалт тахил болгох болтугай! 23 Энэ мэтээр тэр нь ариун болгогдохын тул наймдугаар өдөр ламд чуулганы майхныг үүдний дэргэд Ехувагийн өмнө тэднийг авчирах болтугай! 24 Тийн бөгөөд лам нь давсаны тул тахил болгох хурга хийгээд хэмжүүр тосыг аваад, тэдний дэлгэгдэх тахил болгон Ехувагийн өмнө дэлгэх болтугай! 25 Бас давсаны тул тахил болсон ариун болгогдох хүний баруун чихний үзүүрт хийгээд, баруун гарын эрхийд ба баруун хөлийн эрхийд түрхэх болтугай! 26 Бас лам нь тосоос зүүн гарын алганд хийж 27 Зүүн гарт байгч тосоос авч баруун гарын хуруугаар Ехувагийн өмнө долоон та шүрших болтугай! 28 Жич лам нь гарын алганд байгч тосоос аваад, давсаны тул тахилын цусаар түрхсэн мэт ариун болгогдох хүний нүглийг Ехувагийн өмнө арилгахын тул гарын алганд үлдсэн тосыг түүний толгойд өсгөх болтугай!
* Verse 29 missing.
30 Бас тэр хүний чадлаараа хүргэсэн хүүрзгэнэ эсвэл тагтаагийн зулзагаас 31 нэгийг нь нүглийн тул тахил болгон, нөгөө нь шатаалт тахил болгон талхан тахилтай өргөх болтугай! Лам нь ариун болгогдох хүний нүглийг Ехувагийн өмнө арилгах болтугай! 32 Энэ нь бус арилгах аргыг хүргэж эс чадсан бузар бусраг өвчинт хүний тул тогтоол болой. 33 Бас Ехува нь Моши хийгээд Арунд зарлиг болруун; 34 Миний танд өмч болгон өгсөн Ханаван газарт таныг өргөхөд, хэрвээ би таны өмч болсон газарт аль нэг гэрт бузар бусраг өвчнийг оруулваас эл. 35 Гэрийн эзэн нь ирээд бузар бусраг өвчин нь миний гэрийн дотор буй хэмээн ламд мэдүүлэх болтугай! 36 Тийн бөгөөд лам нь өвчнийг үзэхийн тул гэрийн дотор орохоос урьд гэрийн дотор байгч юмуудыг гаргахыг захих болтугай гэвэл гэрийн дотор байгч юмууд нь бузар болох бус, түүнээс хойно лам нь гэрийг үзэхийн тул орох болтугай! 37 Тийн өвчнийг үзэхэд хэрвээ гэрийн ханын дотор тэр өвчнийг ногоовтор эсвэл улаавтар хонхорууд буй бөгөөд ханаас гүн буй бөгөөс эл. 38 Лам нь гэрээс үүдээр гараад долоон хоног хаах болтугай! 39 Тийн бөгөөд ламын долдугаар өдөр үзэхийн тул дахин ирэхэд хэрвээ өвчин нь гэрийн хананд дэлгэрвээс эл. 40 Ламын захихад чөмтгөрийн чулуудыг аваачиж балгасны гадна нэг бузар газарт хаях болтугай! 41 Бас тэр гэрийн дотрыг тойруулан хясуулаад, хяссан тоосыг балгасны гадна бузар газарт гаргах болтугай! 42 Тийн бөгөөд тэд нь бус чулуудыг аваад тэд чулуудын оронд оруулж бус шаваасыг аваад гэрийг шавах болтугай! 43 Бас хэрвээ чулуудыг авачиж, гэрийг хясаад, шавсаны хойно өвчин нь дахин гарваас эл. 44 Ламын үзэхийн тул ирэхэд, хэрвээ тэр гэрийн дотор өвчин дэлгэрвээс эл, тэр нь гэрийн дотор идэгч бузар бусраг өвчин болоод бузар болов. 45 Тиймийн тул тэр нь гэр хийгээд чулууд ба модод хийгээд шаваасыг сэлт эвдэж, балгасны гадна бузар газарт аваачих болтугай! 46 Тэр гэрийн хаагдсан цагт түүний дотор орогч нь үдэш болтол бузар болох болтугай! 47 Тэр гэрийн дотор хэвтэгч нь хувцсаа угаах бөгөөд, тэр гэрийн дотор идэгч нь хувцсаа угаах болтугай! 48 Харин ламын учир ирэхэд хэрвээ гэрийг шавсаны хойно өвчин нь гэрийн дотор эс дэлгэрвээс эл, Тэр өвчний зогссоны тул лам нь гэрийг ариун болгон үхүүлнэ. 49 Тийн бөгөөд тэр нь гэрийг ариун болгохын тул, хоёр шувуу хийгээд хуш мод ба, улаан хийгээд Хисувыг аваад 50 Шавар савын дотор урсагч усны дээр нэг шувууг алах болтугай! 51 Бас хуш мод хийгээд Хисув ба улаан хийгээд амьд шувуу аваад, тэднийг алсан шувууны цусанд хийгээд урсагч усанд норгоод гэрийг долоон та шүрших болтугай! 52 Энэ мэтээр тэр нь шувууны цус хийгээд урсагч ус ба, амьд шувуу хийгээд хуш мод ба, Хисув хийгээд улаануудаар гэрийг ариун болгох болтугай! 53 Тийн бөгөөд тэр нь амьд шувууг балгасны гадна хээрт сул тавих болтугай! Энэ мэтээр гэрийг арилгаснаараа тэр ариун болох буй. 54 Энэ нь аливаа буза рбусраг халдварт хийгээд хатиг ба, 55 Бузар бусраг хувцас хийгээд гэр ба 56 Хавдар хийгээд зар ба, гялбаат тэмдэгүүдийн учир тогтоол буй. 57 Энэ гэвэл бузар хийгээд ариун болсны мэдүүлэхийн тул болой. Энэ нь бузар бусраг өьчний тогтоол болой.
Арван тавдугаар бүлэг.
1 Бас Ехува нь Моши хийгээд Арунд зарлиг болруун; 2 Израйлын хөвгүүдэд ийн өгүүлэгтүн! Аль хэний аль биеэс цуврал буй бөгөөс эл тэр нь цувралын шалтагаар бузар болой. 3 Түүний цувралын тул түүний бузар нь ийн хэрвээ түүний цуврал нь биеэс гарваас, эсвэл биеэс эс гарваас эл, тэр нь бузар болой. 4 Тэр цувралт хүний аливаа хэвтсэн хэвтэр нь бузар болох бөгөөд, түүний аливаа суусан суудал нь бузар болов. 5 Хэрвээ аль хэн түүний хэвтэрт гараа хүргэвч эл, тэр нь хувцдаа угаан, биеэ усаар угаагаад үзэш болтол бузар болох болтугай! 6 Хэрвээ аль хэн цувралт хүний суусан суудлын дээр сууваас эл, тэр нь хувцсаа угаан биеэ усаар угаагаад үдэш болтол бузар болох болтугай! 7 Аль хэн цувралт хүний биед хүрвээс, тэр нь хувцсаа угаан, биеэ усаар угаагаад үдэш болтол бузар болох болтугай! 8 Хэрвээ цувралт хүн нь аль хэний дээр нулимваас эл, тэр нь хувцсаа угаан, биеэ усаар угаагаад үдэш болтол бузар болох болутгай! 9 Бас тэр цувралт хүний унсан эмээл нь бузар болох буй. 10 Хэрвээ аль хэн түүний доор байсан аливаа юмд хүрвээс эл үдэш болтол бузар болох болтугай! Бас тэд нь юмнуудыг өргөгч нь хувцсаа угаан биеэ усаар угаагаад үдэш болтол бузар болох болтугай! 11 Жич цувралт хүн нь гараа усаар угаан аль хэнд хүргэвээс тэр нь хувцсаа угаан биеэ усаар угаагаад үдэш болтол бузар болох болтугай! 12 Хэрвээ цувралт хүн нь аливаа шавар саванд хүрвээс эл тэр нь эвдэгдэх бөгөөд, аливаа модон сав нь усаар угаагдах болтугай! 13 Цувралт хүн нь цувралаас ариун болох цагтаа ариун болохын тул долоон өдрийг тоолж, хувцсаа угааж, биеэ урсагч усаар угаагаад ариун болох болтугай! 14 Тийн бөгөөд наймдугаар өдөр тэр нь хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр тагтааны зулзагыг аваад чуулганы майхны үүдний дэргэд Ехувагийн өмнө ирж ламд өгөх болтугай! 15 Тийн лам нь нэгийг нүглийн тахил болгон, нөгөөг шатаалт тахил болгоод цувралт хүний нүглийг Ехувагийн өмнө арилгах болтугай! 16 Аливаа хүний шүүс нь түүнээс гарваас эл, тэр нь бүхэл биеэ усаар угааж, үдэш болтол бузар болох болтугай! 17 Бас шүүс нь аливаа хувцас эсвэл арьсыг тосвоос эл, тэр нь усаар угаагдаад үдэш болтол бузар болох болтугай! 18 Бас аль шүүсээ цувруулсан хүн нь гэргийтэй хэвтвээс эл, тэд нь хоёулаа биеэ усаар угаагаад үдэш болтол бузар болох болтугай! 19 Хэрвээ аль эмд цуврал буй бөгөөд, тэр цуврал нь сарын цас болох бөгөөс эл тэр нь долоон өдөр салгагдах болтугай! Түүнд хүрэгч нь үдэш болтол бузар болох болтугай! 20 Бас тэр нь салгагдах цагтаа аливаа юмын дээр хэвтвээс тэр нь бузар болох бөгөөд, аливаа юмын дээр сууваас эл, тэр нь бузар болох болтугай! 21 Жич аль хэн түүний хэвтэрт хүрэгч нь хувцсаа угааж биеэ усаар угаагаад үдэш болтол бузар болох болтугай! 22 Бас түүний суусан суудалд аливаа хүрэгч нь хувцсаа угаан биеэ усаар угаагаад үдэш болтл бузар болох болтугай! 23 Жич аливаа хэн түүний хэвтэр эсвэл суусан суудлын дээр байгч аливаа юмд хүрвээсэл, тэр нь үдэш болтол бузар болох болтугай! 24 Бас түүний эр нь сарын бэлэгт цагт түүнтэй хэвтвээс эл, тэр эр долоон өдрийн туршаар бузар болох бөгөөд түүний аливаа хэвтсэн хэвтэр нь бузар болох болтугай! 25 Альэмийн цус нь салгагдах цагаас бус цагт эсвэл илүүгээр цуварваас эл, тэр нь салгагдах цагийн ёсоор аль цуврах цагт бузар болох болтугай! 26 Түүний хамаг цуврах цагт аливаа хэвтсэн хэвтэр нь салгагдсан цагийн хэвтэр мэт болох бөгөөд түүний аливаа суусан суудал нь салгагдсан цагийн бузар мэт бузар болох болтугай! 27 Тэдэнд аливаа хүрэгч нь бузар болоод хувцсаа угааж, биеэ усаар үдэш болтол бузар болох болтугай! 28 Хэрвээ тэр нь сарын бэлгээс арилваас эл, тэр нь долоон өдрийг тоолоод түүнээс хойно ариун болох болтугай! 29 Тийн тэр нь наймдугаар бар хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр тагтааны зулзагыг аваад ламд чуулганы майхны үүдний дэргэд авчирах болтугай! 30 Тийн бөгөөд лам нь нэгийг нүглийн тул тахил болгон, нөгөөг нь шатаалт тахил болгон өргөж, түүний бузар цуварлын тул Ехувагийн өмнө нүглийг арилгах болтугай! 31 Энэ мэтээр Израйлын хөвгүүдийг тэдний бузруудаас салгагтун! Тэр юуны тул гэвэл, тэдний дотор байгч миний сүмийн өөрийн бузруудаар бузарлаад үл үхэхийн тул болой. 32 Энэ нь цувралт болсон хүний тул хийгээд шүүсээ гаргасанаар бузар болсон хүний тул ба, 33 сарын бэлэгт гэргийн тул хийгээд, бузар болсонтой хэвтэгчийн тул ба аливаа цувралт эр эсвэл эм хүнд тогтоол буй.
Арван зургадугаар бүлэг.
1 Тийн бөгөөд Аруны хоёр хөвгүүний Ехувагийн өмнө тахисан цагтаа үхсэний хойно Ехува нь Мошид зарлиг болруун; 2 Арун ахдаа ийн; Чи үл үхэхийн тул ариун оронд хөшгийн дотор хайрцагийн дээр байгч хавхагийн өмнө аливаа цагт бүү ортугай! хэмээн өгүүл. Тэр юуны тул гэвэл, би үүлний дотор хавхагийн дээр үзүүлэгдэх буй. 3 Арун нь ариун оронд орох гэвэл, үхрээс нэг залуу шарыг нүглийн тул тахил болгон, бас шатаалт тахилын тул хуцыг авч орох болтугай! 4 Жич тэр нь ариун бөс дээл хийгээд бөс өмдийг биедээ өмсөөд бөс бүсээр бүсэлж, бөс малгайг өмсөх болтугай! 5 Бас тэр нь Израйлын хөвгүүдийн чуулганаас нүглийн тул тахил болох ямаанаар хоёр тэхийг аван, шатаалт тахил болох нэг хуцыг авах болтугай! 6 Тийн бөгөөд Арун нь өөрийн нүглийн тул тахил болсон шарыг өргөж, өөрийн хийгээд гэрдэхүүдийн нүглийг арилгах болтугай! 7 Жич Арун нь хоёр тэхийг аваад чуулганы майхны үүдний дэргэд Ехувагийн өмнө байлгаад 8 хоёр савааг орхин нэгийг Ехувагийн тул хийгээд нөгөөг нь сул тавигдах тэхийн тул орхих болтугай! 9 Тийн Арун нь Ехувагийн савааны тоссон тэхийг авчирч нүглийн тул тахил болгон өргөх болтугай! 10 Зүгээр сул тавигдах савааны тоссон тэхийг нүглийг арилгахын тул Ехувагийн өмнө амьдаар байлган, түүний сул тавигдах тэх болгон хөдөөд тавих болтугай! 11 Тийн бөгөөд, Арун нь өөрийн нүглийн тул тахил болгосон шарыг авчираад өөрийн хийгээд гэрдэхүүдийн нүглийг арилгах болтугай! Өөрийн нүглийн тул тахил болгосон шарыг алах болтугай! 12 Бас тэр нь Ехувагийн өмнө байгч тахилын ширээний дээрээс цогоор дүүрэн бойпор хийгээд бутархайгаар хэмхэлсэн Амдади анхилах үнэртэнээс хоёр атгыг авч хөшгийн дотор оруулаад 13 тэр нь үл үхэхийн тул анхилах үнэртний утааг гэрчидэгийн дээр байгч хавхагийн бүрхэхийн тул анхилах үнэртэнийг галын дээр Ехувагийн өмнө тавих болтугай! 14 Бас тэр нь шарын цусаас аваад хуруугаараа шүршээд, хавхагийн зүүн этгээдэд шүршиж хавхагийн урьдаар цусыг хуруугаар долоон та шүрших болтугай! 15 Жич тэр нь улсын нүглийн тул тахил болгосон тэхийг алаад, цусаас хөшгийн дотор оруулж шарын цусаар үйлдсэн мэт түүнчлэн шййдвээс, хавхагийн дээр хийгээд хавхагийн урьдаар шүрших болтугай! 16 Энэ мэтээр Израйлын хөвгүүдэд байгч бузарлал хийгээд хамаг нүгэл ба, алтуудын учир, ариун орныг арилгаад, тэдний бузарлалуудын дотор тэдэнтэй байгч чуулганы майхны түүний ёсоор үйлдэх болтугай! 17 Жич өөрийн хийгээд гэрдэхүүдийн ба Израйлын чуулганы нүглүүдийг арилгахын тул түүний ариун оронд орсон цагаас гарах цаг болтол аль хэн ч чуулганы майхны дотор үл байх болтугай! 18 Бас тэр нь Ехувагийн өмнө байгч тахилын ширээний тэнд гарч, түүнийг арилгахын тул шарын цусаас хийгээд тэхийн цусаас аваад, тахилын ширээний өврүүдийг тойруулан түрхэх болтугай! 19 Бас түүний дээр хуруугаар цусыг долоон та шүршиж Израйлын хөвгүүдийн бузарлалуудаас түүнийг арилгаж, ариун болгох болтугай! 20 Тийн бөгөөд Арун нь ариун орон хийгээд чуулганы майхан ба тахилын ширээг арилгаж дуусаад амьд тэхийн ойр авчираад, 21 хоёр гараа амьд тэхийн толгойн дээр тавьж түүний дээр Израйлын хөвгүүдийн хамаг хилэнц хийгээд хамаг буруу ба хамаг нүглүүдийг илэрхийлэх тэднийг амьд тэхийн толгойн дээр агаад, нэг зөгст хүнээр түүнийг хөдөөд илгээх болтугай! 22 Тийн бөгөөд тэр нь тэдний хамаг хилэнцийг нэг газарт биедээ даахын тул говьд сул тавигдах болтугай! 23 Бас Арун нь чуулганы майханд ороод ариун оронд орсон цагтаа өмссөн, бөс хувцдыг тайлж аваад тэнд орхиод 24 Ариун оронд биеэ угаагаад өөрийн хувцадыг өмссөний хойно гараад, өөрийн шатаалт тахил хийгээд улсын шатаалт тахилыг өргөж, өөрийн хийгээд улсын нүглийг арилгах болтугай! 25 Бас тэр нь нүглийн тул болсны өөхийг тахилы ширээний дээр шатаах болтугай! 26 Жич сул тавигдах болсон тэхийг аваачсан хүн нь хувцсаа угааж биеэ усаар угаасны хойно буудалд орох болтугай! 27 Бас нүглийг арилгахын тул цусаар ариун оронд оруулаад тахил болсон шар хийгээд нүглийн тул тахил болсон тэхийг буудлын гадна гаргаад, тэдний мах хийгээд арьс ба савсыг галаар түлэх болтугай! 28 Жич тэдний түлсэн хүн нь хувцсаа угааж, биеэ усаар угаагсны хойно буудалд орох болтугай! 29 Тийн бөгөөд энэ нь танд мөнх тогтоол болох болтугай! гэвэл долдугаар сарын аравдугаар өдөр та биеэ номотгогч таны газрын хүн буюу, эсвэл таны дотор суугч оролт нь аливаа хөдөлмөрийг үл үйлдэх болтугай! 30 Тэр юуны тул гэвэл, тэр өдөр тэрхүү лам нь таныг ариун болгон таны нүглийг арилгах буй. Тийнхүү та Ехувагийн өмнө арилгагдах буй. 31 Тэр нь танд амарын савад болох буй. Та биеэ номотгогтун! Энэ мөнх тогтоол болой. 32 Бас эцгийнхээ оронд ламын хэргийг дагахын тул тослогдон тогтоогдсон лам нь нүглийг арилгаж, ариун болон бөс хувцдыг өмсөх болтугай! 33 Энэ мэтээр тэр нь маш ариун орон хийгээд чуулганы майхан ба тахилын ширээг арилгаж, лам нарын хийгээд чуулганы хамаг улсын нүглийг арилгах болтугай! 34 Израйлын хөвгүүдийн хамаг хилэнцсийн жилд нэгтаа арилгах нь мөнх тогтоол болох болтугай! хэмээн Ехувагийн захисан мэт Моши түүнчлэн үйлдэв.
Арван долдугаар бүлэг
1 Жич бас Ехува Мошид зарлиг болруун; 2 Арунд хийгээд түүний хөвгүүдэд ба Израйлын хамаг хөвгүүдэд ийн өгүүл. 3 Ехувагийн захисан зарлиг нь ийн; Израйлын улсаас аль хэн үхэр эсвэл хонь эсвэл ямааг буудлын дотор алж, эсвэл буудлын гадна алаад, түүнээс Ехувагийн сүмийн өмнө Ехувад тахилыг өргөхийн тул 4 Чуулганы үүдний дэргэд эс авчирваас тэр хүний цусыг асгахын тул, түүнээс цус нээгдэх буй. Тэр нь өөрийн улсын дотроос хоосруулагдах буй. 5 Тэр юуны тул гэвэл, Израйлын хөвгүүд нь хээрт өргөх тахилуудыг Ехувад чуулганы майхны үүдний дэргэд ламд авчирах бөгөөд тэднийг эвийн тул тахилууд болгон Ехувад өргөхийн тул болой. 6 Тийн бөгөөд лам нь цусыг чуулганы майхны үүдний өмнө Ехувагийн тахилын ширээний дээр шүршиж өөхийг амархан үнэр болохын тул шатаах болтугай! 7 Энэ мэтээр үүнээс хйоно тэд нь дүүрч, даасан чөтгөрүүдэдээ тахилуудыг үл өргөх болтугай! Энэ тэдний төрлүүдээр тэдэнд мах тогтоол болох болтугай! 8 Бас тэдэнд ийн өгүүл, Израйлын улсаас буюу, таны дотор суугч оролтоос аль нэгээр шатаалт өргөл эсвэл тахил өргөн, 9 чуулганы майхны үүдний дэргэд Ехувад эс авчирваас эл, тэр нь өөрийн улсаас хоосруулагдах буй. 10 Бас Израйлын улсаас эсвэл таны дотор суугч оролтоос аль хэн цусыг эл, би цусыг идэгчийн тус нүүрээрээ эсэргүүцэн, түүний улсын дотроос хоосруулах буй. 11 Тэр юуны тул гэвэл, махбодын аль нь цусанд буй. Бас би таны сүмийн нүглийг тахилын ширээний дээр арилгахын тул түүнийг танд өгсөн буй. Цус нь сүнсний тул нүглийг арилгана. 12 Тиймийн тул танаас аль хэн ч цусыг бүү ид. Таны дотор суугч оролт нь цусыг үл идэх болтугай! хэмээн би Израйлын хөвгүүдэд зарлиг болсон буй. 13 Тиймийн тул Израйлын хөвгүүдээс эсвэл тэдний дотор суугч оролтыг аль хэн идэгдэх ан эсвэл шувуудыг агнаваас түүний цусыг асгахад шугуйгаар бүрхэх болтугай! 14 Тэр юуны тул гэвэл, хамаг амьтны амь нь тэдний цус буй. Тэр нь тэдний амь мөн эс цус нь хамаг амьтны амь мөн. Тиймийн тул аливаа амьтны цусыг бүү идэгтүн! хэмээн би Израйлын хөвгүүдэд зарлиг болсон буй. Аль хэн идвээс тэр нь хоосруулагдах буй. 15 Бас таны газрын улсаас эсвэл оролтоос үхсэн эсвэл араатанд алагдсаныг идвээс, тэр нь хувцсаа угаан биеэ усаар угаагаад үдэш болтол бузар болох болтугай! Тийн бөгөөд түүнээс хойно тэр нь ариун болох буй. 16 Зүгээр хэрвээ тэр нь хувцсаа эс угаан биеэ эс угааваас эл, тэр нь өөрийн нүглийг дагах буй.
Арван наймдугаар бүлэг.
1 Жич бас Ехува нь Мошид зарлиг болруун; 2 Израйлын хөвгүүдэд ийн өгүүл; Би таны Ехува бурхан мөн. 3 Таны суусан Египет газрын тэнд үйлдсэнээр үл үйлд. Миний таныг хаана аваачих Ханаван газрын үйлс мэт бүү үйлдэгтүн! Тэдний тогтоолоор бүү явагтун! 4 Миний шүүврийг үйлдэн, миний тогтоолуудыг сахин, тэднээр явагтун! Би таны Ехува бурхан мөн. 5 Миний тогтоол хийгээд миний шүүврүүдийг бүтээгтүн! Тэдний аливаа бүтээгч тэднээр амьд байх буй. Би Ехува мөн. 6 Аль хэн өөрийн ойр төрөл болсонтой тачаангуйн хурьцлыг бүү үйлд. Би Ехува мөн. 7 Чиний эх болсон чиний эцгийн гэргийтэй тачаангуйн хурьцлыг бүү үйлд. Тэр нь чиний эх мөн. Түүнд тачаанч бүү үйлд. 8 Өөрийн эцгийн гэргийтэй тачаан бүү үйлд. Тэр нь чиний эцгийн тачаал мөн. 9 Чиний эцгийн эсвэл эхийн охин бөгөөтөл гэрт төрөгдөх эсвэл гадна төрөгдсөн өөрийн эгч дүүтэй тачаал бүү үйлд. 10 Өөрийн хөвгүүний охин эсвэл охины охинтой тачаал бүү үйлд. Тэр нь чиний биеийн үрс мөн. 11 Чиний эцгийн төрүүлсэн бөгөөтөл хойт эхийн охинтой тачаал бүү үйлд. Тэр нь чиний охин дүү мөн. 12 Чиний эцгийн эгч дүүтэй тачаал бүү үйлд. Тэр нь чиний эцгийн ойр төрөл буй. 13 Чиний эхийн эгч дүүтэй тачаал бүү үйлд. Тэр нь чиний эхийн ойр төрөл буй. 14 Чиний эцгийн ах дүүгийн авсан гэргийтэй тачаангуйн тул бүү ойрт. Тэр нь чиний бэргэн буй. 15 Өөрийн бэртэй тачаал бүү үйлд. Тэр нь чиний хөвгүүний гэргий мөн. Түүнтэй тачаал бүү үйлд. 16 Өөрийн ах дүүгийн гэргийтэй тачаал бүү үйлд. Тэр нь чиний ах дүүгийн тачаал буй. 17 Эх, охин хоёртой тачаал бүү үйлд. Түүний хөвгүүний охин ч охины охины үл өвөл тэдэнтэй тачаал бүү үйлд. Тэд нь тэр эмийн ойр төрлүүд болой. 18 Чиний гэргийн амьд цагт түүнийг зовоохын тул түүний эгч дүүтэй тачаанхийн тул аван бүү үйлд. 19 Аливаа гэргийн бузрын салгагдсаны цагт тачаахын тул бүү ойрт. 20 Бус хүний гэргийтэй тачаал бүү үйлд. Түүгээр биеэ бузар бүү болго. 21 Өөрийн үрсээс малихт бүү буй. Өөрийн бурхны нэрийг доромжилон бүү үйлд. Би Ехува мөн. 22 Эмтэй хэвтэх мэт эртэй бүү хэвт. Тэр нь жигшүүр буй. 23 Аливаа малтай хэвтэж биеэ бүү бузарла. Эм ч малын өмнө байж түүнтэй хэвтэн бүү үйлд. Тэр нь жигшүүр буй. 24 Тийн бөгөөд та энэ мэтсээр бузар бүү бологтун! Тэр юуны тул гэвэл, миний таны өмнө гаргах улс нь энэ мэтээр бузар болов. 25 Жич тэр газрын бузар болсны тул би түүний хилэнцийн түүнээс тэхнэ. Бас тэр газар ч түүний дээр нуугчдыг бөхөлзөн гаргана. 26 Тиймийн тул та миний тогтоол хийгээд миний шүүврүүдийг сахин, таны газар төрөгдсөн ч, таны дотор суугч оролт ч энэ мэт жигшүүрүүдийг бүү үйлд. 27 Эд хамаг жигшүүрүүдийг танаас урьд тэр газарт байсан улс нь үйлдсэнээр газрыг бузарлав. 28 Та тэр газрыг бузарлах бөгөөс газар нь биднээс урьд байсан улсыг бөхөлзөн гаргасан мэт биднийг ч гаргах болгожээ хэмээн хичээгтүн! 29 Тэр юуны тул гэвэл, аль хэн энэ мэт жигшүүрүүдийг үйлдвээс, тэд нь улсын дотроос хоосруулагдах буй. 30 Тиймийн тул та миний захисаныг сахин, танаас урьд үйлдсэн жигшүүрүүдийг үл үйлдэн, тэднээр биеэ үл бузарлагтун! Би таны Ехува бурхан мөн.
Арван Есдүгээр бүлэг.
1 Жич Ехува нь Мошид зарлиг болруун; 2 Израйлын хөвгүүдийн хамаг чуулганд ийн өгүүл. Та ариун бологтун! Тэр юуны тул гэвэл, чиний Ехува бурхан би ариун мөн. 3 Та бүгдээр өөрийн эцэг хийгээд эхээс айж миний савад өдрүүдийг сахин үйлдэгтүн! Би таны Ехува бурхан мөн. 4 Та хөргүүдэд үл эргэн, биедээ цутгамал бурхдыг бүү үйлдэгтүн! Би таны Ехува бурхан мөн. 5 Та эвийн тул тахилын Ехувад өргөх бөгөөс эл, тааламжит болох ёсоор өргөгтүн! 6 Тэр тахил нь таны өргөсөн өдөр эсвэл маргааш өдөр идэгдэх болтугай! Харин нөгөөдөр болтол үлдсэн нь галаар түлэгдэх болтугай! 7 Хэрвээ тэр нь гуравдугаар өдөр идэгдвээс эл, тэр нь бузар болоод тааламжит үл болох буй. 8 Би түүнээс идэгч нь Ехувагийн ариун юмыг бузарласаны тул хилэнгээ эдлэх буй. Тэр өөрийн улсаас хоосруулагдах буй. 9 Жич та газрын тариагаа хадахдаа тариалангийн захыг дуустал үл хадаж тариалангийн үлдгэлийг бүү хураагтун! 10 Бас өөрийн үзмийн үлдсэн жимсийг үл хураан, үзмийн тахиалангаас унасан жимсийг бүү хураагтун! Зүгээр тэднийг үгээгүү хийгээд оролтуудад орхин үйлд. Би таны Ехува бурхан мөн. 11 Хулгайлан бүү ав. Мэхээр яван бүү үйлд. Аливаа хүн нь бусадтай худлаар бүү өгүүлтүгэй! 12 Миний нэрээр худлаар үл тангарагла. Өөрийн бурхны нэрийг доромжилон бүү үйлд. Би Ехува мөн. 13 Бус хүнийг үл даран, түүнийг тонон бүү үйлд. Чиний хөдлүүлсэн хүний хөлсийг биедээ маргах, болтол бүү байлга. 14 Дүлийнүүдийг үл хараан, сохруудын өмнө бүдрүүлгийг бүү тавь. Зүгээр өөрийн бурхнаас ай үйлд. Би Ехува бурхан мөн. 15 Шүүвэрт бурууг үл үйлдэн, үгээгүү нь нүүрийг үл ялган, их хэргийг үл хүндлэн, бусдыг зөвөөр шүүн үйлд. 16 Өөрийн улсын дунд бусдыг доромжилон үл яван, бусдын цусны тус бүү бос. Би Ехува мөн. 17 Ах дүүгээ зүрхээр өшөөлж бүү үйлд. Бусдын дээр хилэнцийн үл байлгахын тул зэмлэн үйлд. 18 Өөрийн улсын хөвгүүдээс буруу үл нэхэн тэдний тус харгислан бүү үйлд. Харин бусдыг өөрийн бие мэт янаглан үйлд. Би Ехува мөн. 19 Миний тогтоолуудыг сахин үйлдэгтүн! Өөрийн малын эрхийг аливаа бус зүйлийн малын эмээр хуйцуулан бүү үйлд. Өөрийн тариаланг холилдсон хөрөнгөөр цацан бүү үйлд. Бөс ноосоор хоёр зүйлээр үйлдсэн хувцасныг өмсгөн бүү үйлд. 20 Аль хэн хадамнагдсан атал эс арилжигдсан эрхт бөс хувцастай тачааваас тэд нь жанчигдах болтугай! Тэр охины эрхт бус бүхийн тул тэд нь үхүүлэгдэх болтугай! 21 Тийн бөгөөд тэр эр нь өөрийн буруугийн тул нэг тахилыг Ехува чуулганы майхны үүдний дэргэд авчиран нэг хуцыг буруугийн тул атхил болгох болтугай! 22 Тийн лам нь буруугийн тул тахил болсон хуцаар түүний үйлдсэн нүглийг Ехувагийн өмнө арилгах болтугай! Тийнхүү түүний үйлдсэн нүгэл нь өнгөрүүлэгдэх буй. 23 Та тэр газарт ирээд, аливаа жимсний модныг тарихдаа, түүний жимсний эс хэрчигдсэн мэт болгон үйлд гэвэл, түүнийг гурван жилийн туршаар эс хэрчигдсэн мэт тоон бүү идэгтүн! 24 Зүгээр дөрөвдүгээр жилд түүний хамаг жимс нь Ехуваг магтахын тул ариун болох болтугай! 25 Тийнхүү тавдугаар жилд түүний үсэг бүрийг аван түүнээс идэгтүн! Би таны Ехува бурхан мөн. 26 Цуст юуг ч бү идэгтүн!! Залвичи хийгээд үүлийг харагчидаа бүү байлгагтун! 27 Тэргүүний үсийг дүүрэн үл болгон сахлын үсийг бүү эвдэгтүн! 28 Үхэгсэдийн тул майхнаа үл огтолон биеэ тамгалан бүү үйлд. Би Ехува мөн. 29 Өөрийн амины тачаангуйгаар бузар бүү болго. Тэр юуны тул гэвэл, газрын улсын үл тачаангуйлахын тул хийгээд газрын хилэнцээр үл дүүргэгдэхийн тул болой. 30 Миний савад өдрүүдийг сахин, миний сүмийг хүндлэн үйлд. Би Ехува мөн. 31 Зөнч нар ыг үл хэрэглэн өглөгч нарыг бүү бэдрэгтүн! Тэднээр биеэ бүү бузарлагтун! Би таны Ехува бурхан мөн. 32 Буурал тэргүүний өмнө босон өвгөдийн нүүрийг хүндлэгтүн! Бас өөрийн бурхнаас айн үйлд. Би Ехува мөн. 33 Оролт нь таны газарт тантай суух бөгөөс түүнийг бүү загнагтун! 34 Тантай суугч оролтыг өөрийн дотор төрөгдсөн мэт болгон өөрийн бие мэт янаглан үйлд. Тэр юуны тул гэвэл, та Египет газарт оролт бөлгөө. Би таны Ехува бурхан мөн. 35 Шүүвэр хийгээд хэмжээ ба, чинглүүр хийгээд хэмжүүрээр бурууг бүү үйлдэгтүн! 36 Танд зөвт чинглүүр хийгээд зөвт фаса ба, зөвт ифа хэмжүүр хийгээд зөвт хил хэмжүүр болох болтугай! Би таныг Египет газраас гаргасан таны Ехува бурхан мөн. 37 Тиймийн тул та миний хамаг тогтоол хийгээд миний хамаг шүүврүүдийг сахин бүтээгтүн! Би Ехува мөн.
Хорьдугаар бүлэг.
1 Жич бас Ехува нь Мошид зарлиг болруун 2 Израйлын хөвгүүдэд ийн өгүүл; Израйлын хөвгүүдээс эсвэл Израйлын дотор суугч оролтоос аль хэн өөрийн үрсээр ??? өгөгч нь эрхгүй үхүүлэгдэх буй. Тэр газрын улс нь түүнийг чулуугаар чулуудах болтугай! 3 Бас би тэр хүний тус нүүрээрээ эсэргүүцэн улсаас хоосруулах буй. Тэр юуны тул гэвэл тэр Мошихт өгсөнөөр миний сүмийг бузарлан миний ариун нэрийг доромжилсон буй. 4 Бас хэрвээ газрын улс нь өөрийн үрсээс Мошихт өгсөн хүнөөс нүдээр бүрхэн түүнийг үл үхүүлвээс эл, 5 Би тэр хүний тус хийгээд бүрхэн, түүний гэрдэхүүдийн тус нүүрээрээ эсэргүүцэн түнийг хийгээд түүнтэй Мошихыг тачаангуйлан дагагчидыг тэдний улсын дотроос хоосруулах буй. 6 Аль хэн зөнч нар хийгээд үзлэгч нарыг төөрч дагаваас эл, би дагачийн тус нүүрээр эсэргүүцэн түүнийг улсын дотроос хоосруулах буй. 7 Тиймийн тул та ариун болохын тул биеэ арилган үйлдэгтүн! Тэр юуны тул гэвэл, би таны Ехува бурхан мөн. 8 Тийнхүү та миний тогтоолуудыг сахин, бүтээгтүн! Би таны ариун болгогч Ехува мөн. 9 Эцэг эсвэл эхээ аливаа хараагч нь эрхгүй үхүүлэгдэх болтугай! Эцэг буюу эхээ хараасны тул түүний цус нь түүний дээр тогтох болтугай! 10 Аль хэн бус хүний гэргийтэй таяаангуйваас тэр эр хийгээд эм хоёрдугаар үхүүлэгдэх болтугай! 11 Өөрийн эцгийн гэргийтэй хэвтэгч хүн нь өөрийн эцгийн тачаалыг авсан буй. Тэд хоёул эрхгүй үхүүлэгдэх болтугай! Тэдний цус нь тэдний дээр тогтох болтугай! 12 Аль хэн өөрийн бэртэй хэвтвээс эл, тэд хоёул үхүүлэгдэх болтугай! Тэдний ёсгүй юмыг үйлдсэний тул тэдний цус нь тэдний дээр тогтох болтугай! 13 Аль хэн эмстэй хэвтэхийн ёсоор эртэй хэвтвээс эл, тэд хоёул жигшүүрийг үйлдсэний тул эрхгүй үхүүлэгдэх бөгөөд тэдний цус нь тэдний дээр тогтох болтугай! 14 Аль хэн охин эх хоёрыг гэргий болгон авваас эл, тэр нь хилэнц буй. Тэр эр нь эмстэй галаар түлэгдэх болтугай! Тэр юуны тул гэвэл, таны дотор хилэнц үл болох болтугай! 15 Аль хэн малтай хэвтвээс тэр нь эрхгүй үхүүлэгдэх бөгөөд мал ч алагдах болтугай! 16 Аль эс нь малтай хэвтэхийн тул хүрвээс эл, эм ч малыг ч алагтун! Тэд нь эрхгүй үхүүлэгдэх бөгөөд, тэдний цус нь тэдний дээр тогтох болтугай! 17 Аль хэн өөрийн эгч дүү гэвэл эцгийн эсвэл эхийн охиныг аван түүнтэй тачааваас эл, тэр нь их хилэнц буй бөгөөд тэд нь өөрийн улсын хөвгүүдийн өмнөөс хоосруулагдах буй. Тэр нь өөрийн эгч дүүтэй тачаангуйлсаны тул өөрийн нүглийн нээлгэнийг эдлэх буй. 18 Аль хэн сарын билэг өвчинт эмтэй хэвтвээс, тэр түүний болгоныг өвчин болгосон бөгөөд эс ч өөрийн цусны булгийг илэрхийлсэний тул тэд хоёул өөрийн улсын дотроос хоосруулагдах буй. 19 Өөрийн эхийн эгч охин дүү эсвэл эцгийн эгч охин дүүтэй тачаал бүү үйлд. Тэр гэвэл ойр төрөлтэй тачаангуйдсаны тул, тэд хоёул нүглийнхээ нээлгэнийг эдлэх буй. 20 Өөрийн бэргэнтэй хэвтэгч хүн нь өөрийн авгын тачаалыг авсан буй. Тэд нь нүглийнхээ нээлгэнийг эдлэж, үрсгүйгээр үхэх болъюу. 21 Нэг хүн нь өөрийн ах дүүгийн гэргийг авваас эл, тэр нь бузар үйл болой. Тэр нь өөрийн ах дүүгийн тачаалыг авсан буй. Тэд нь үрсгүй болох буй. 22 Тиймийн тул та миний хамаг тогтоол хийгээд шүүврүүдийн сахин бүтээгтүн! Тэр юуны тул гэвэл, таны суухын тул миний таныг оруулах газрын таныг бөхөлзөн үл гаргахын тул болой. 23 Бас миний таны өмнө гаргах улсын тогтоолуудаар бүү явагтун! Тэр юуны тул гэвэл, тэдний энэ мэтсийн үйлдсэний тул би тэднээс жигшсэн буй. 24 Харин миний танд зарлиг болох нь; Та тэдний газрыг эзлэх бөгөөд би түүнийг танд өгсүгэй! Тэр нь сүү хийгээд балаар урсагч газар мөн. Би таныг бус улсаас салгасан таны Ехува бурхан мөн. 25 Тиймийн тул та цэвэр бузар мал хийгээд цэвэр бузар шувууг ялган, миний танд бузар болгон хагацуулсан аливаа мал хийгээд шувуу ба газрын дээр аталцагчуудаар биеэ бузар бүү болгогтун! 26 Та над ариун бологтун! 26 Та над ариун бологтун! Тэр юуны тул гэвэл, би ариун мөн бөгөөд, миний улс болохын тул таныг бус улсаас салгасан буй. 27 Аль зөнг эсвэл үзлэгч эр буюу эм хүн нь эрхгүй үхүүлэгдэх буй. Тэдний чулуугаар чулуудах болтугай! Тэдний цус нь тэдгээрийн дээр тогтох болтугай!
Хорин нэгдүгээр бүлэг.
1 Бас Ехува нь Мошид зарлиг болруун; 2 Аруны лам хөвгүүд ийн өгүүл; Лам нь үхсэний тул биеэ бүү бузар болготугай! 3 Тиймийн тул өөрийн ойр төрлүүдийн тул гэвэл, эцэг эх буюу хөвгүүн охин буюу, тэдний тул биеэ бузарлаж болох буй. 4 Зүгээр тэр эгч дүү охин нь өөрийн улсын дотор эрт болвоос эл, биеэ бузарлаж үл болох буй. 5 Жич тэд тэргүүнээ хялцгай үл болгон, сахлын үсээ ч үл аван, биеэ үл хэрчих болтугай! 6 Тэд нь өөрийн бурханд ариун болоод өөрийн бурхны нэрийг үл доромжлох болтугай! Тэр юуны тул гэвэл, тэд нь Ехувагийн галын тахилууд ба өөрийн бурхны идээг өргөдөгийн тул ариун болох болтугай! 7 Тэд нь хууль эм эсвэл бузар эмийг гэргий болгон үл аван эрээс хагацуулагдсан эмийг үл авах болтугай! Тэр юуны тул гэвэл, тэд нь өөрийн бурханд ариун болой. 8 Тийн бөгөөд тэднийг ариунаар хүндлэн үйлдэгтүн! Тэр юуны тул гэвэл, тэд нь таны бурхны идээг өргөнө. Тэд нь танд ариунаар хүндлэгдэх болтугай! Тэр юуны тул гэвэл, тэдний гариун болгогч Ехува би ариун мөн. 9 Хэрвээ аливаа малын охин нь тачаангуйлан биеэ доромжилвоос, тэр эцгээ доромжилж авай. Тэр охин нь галаар түлэгдэх болтугай! 10 Өөрийн ах дүү нарын дотор тэргүүн лам болон толгойдоо түрхэх тосоор тослогдон, хувцсаа үл хагалах болтугай! 11 Жич тэр нь аливаа үхсэн биед үл ойртон, өөрийн эцэг эхийн тул биеэ үл бузарлах болтугай! 12 Бас тэр нь өөрийн орны ариуныг үл доромжилохын тул титэм хийгээд түүний бурхны түрхэх тосны түүний дээр буй атал ариун орноос үл гартугай! Би Ехува мөн. 13 Бас тэр нь охиныг гэргий болгон авах болтугай! 14 Тэр нь бэлэвсэн эсвэл эрээс, хагацуулагдсан эм ба, бузар эм эсвэл хууль эмийн үл аван, өөрийн улсаас охиныг гэргий болгон авах болтугай! 15 Жич тэр үрсээ улсын дотор үл доромжилох болтугай! Тэр юуны тул гэвэл, Ехува би түүнийг ариун бөлгөө. 16 Жич Ехува нь Мошид зарлиг болруун; 17 Арунд ийн өгүүл, Чиний үрсэд төрлүүдээрээ аливаа гэмт биет хүн нь бурхны идээг өргөхийн тул үл ойртох болтугай! 18 Тэр юуны тул гэвэл, аль гэмт биет хүн гэвэл, сохор буюу доголон буюу, тахир буюу, илүү юмт буюу. 19 Доголон хөл гарт хүн буюу. 20 Бөгтөр нуруут буюу, бяцхан биет буюу, балар нүдэт буюу идээт яр хийгээд хуурай ярт буюу, хавдсан төмст хүмүүс нь үл ойртох болтугай! 21 Арун ламын үрсээс аливаа энэ мэт гэмт хүн нь Ехувагийн шатаалт тахилуудыг өргөхийн тул үл ойртох болтугай! Тэр мэт хүн нь гэмт мөний тул өөрийн бурхны идээг идэхийн тул үл ойртох болтугай! 22 Тэр нь өөрийн бурхны ариун орон хийгээд маш ариун орны идээний тахилаас идэх ёст боловч, 23 Харин тэр нь гэмт бүхийн тул, хөшгийн дотор үл орон, тахилын ширээний ойр үл ирэн миний ариун орныг үл доромжилох болтугай! Тэр юуны тул гэвэл, Ехува би тэднийг ариун болгоно. 24 хэмээн зарлиг болсонд Моши нь энэ мэтээр Арунд хийгээд түүний хөвгүүдэд ба, Израйлын хамаг хөвгүүдэд өгүүлэв.
Хорин хоёрдугаар бүлэг
1 Жич бас Ехува нь Мошид зарлиг болруун; 2 Арунд хийгээд түүний хөвгүүдээд ийн өгүүл; Таны над ариун болсон тахилуудаар миний нэрийг үл доромжилохын тул Израйлын хөвгүүдийн ариунуудаас хагацагтун! Би Ехува мөн. 3 Бас тэдэнд ийн өгүүл. Таны төрлүүдээр таны хамаг үрсээс аль хэн бузар биетээр Израйлын хөвгүүдийн Ехувад ариун болснуудын ойр хүрвээс эл, тэр нь миний өмнөөс, хоосруулагдах буй. Би Ехува мөн. 4 Аруны биет хүн нь арилгахаас урьд ариунуудыг үл идэх болтугай! Бас үхсэн биед хүрсэн аливаа бузар хүн буюу шүүсээ цувруулагч хүнд хүрсэн буюу. 5 Аливаа бузар аталцагчид хүрсэнээр бузар хүн буюу. угаар ч хүнээс бузар болсон бөгөөс, 6 Энэ мэтүүдэд аливаа хүрэгч нь үдэш болтол бузар болох болтугай! Бас тэр нь биеэ усаар эс угааваас ариунуудыг үл идэх болтугай! 7 Нарны орсны хойно тэр нь ариун болоод, ариунуудыг идэх болтугай! Тэр нь түүний идээ мөн буй. 8 Тэд нь үхсэн буюу. Араатанд алагдсануудыг идэхээр биеэ үл бузарлах болтугай! Би Ехува мөн. 9 Тийн бөгөөд тэд нь миний тогтоолыг санах болтугай! Харин хэрвээ тэд нь түүний доромжилвоос, тэд нь үхэж, нүглийн нээлгэнээ эдлэх болтугай! Ехува би тэднийг ариун болгоно. 10 Аливаа оролт нь ариунуудыг үл идэх болтугай! Бас ламын гэрт суугч хүн хийгээд хөлсөлөгдсөн зарц нь ариунуудыг үл идэх болтугай! 11 Зүгээр хэрвээ лам нь аль хэнийг мөнгөөр худалдан авбаас эл, тэр нь идэх бөгөөд түүний гэрт төрөгдөгсөд нь түүний идээг идэх болтугай! 12 Хэрвээ миний охин нь оролт хадамд өгөгдсөн болвоос, тэр нь ариун тахилаас үл идэх болтугай! 13 Зүгээр ламын охин нь үрсгүй бэлэвсэн болсон буюу эрээс хагацуулагдсан бөгөөд залуу насны ёсоор эцгийн гэрт харьсан болвоос эл, тэр нь өөрийн эцгийн идээг идэж болох болой. Зүгээр аливаа оролт хүн нь түүнийг үл идэх болтугай! 14 Хэрвээ аль хэн мэдэлгүйгээр ариунуудаас идвээс эл, тэр нь таван хувийн нэгийг түүнд нээлгэн ариун юмыг ламд өгөх болтугай! 15 Бас тэд лам нар нь Израйлын хөвгүүдийн Ехувад өргөсөнүүдийг үл доромжилон 16 Ариунуудыг идэж давсаны тул нээлгэнийг үл даалгах болтугай! Тэр юуны тул гэвэл, Ехува ба тэднийг ариун болгоно. 17 Бас Ехува нь Мошид зарлиг болруун; 18 Арунд хийгээд түүний хөвгүүдэд ба Израйлын хамаг хөвгүүдэд ийн өгүүл, Израйлдын улсаас эсвэл Израйлын байгч оролтоос урьд бат үгсээрээ буюу эсвэл өөрийн дураар Ехувад шатаалт тахилуудыг аливаа өргөгч нь 19 Үхрээс буюу хониноос буюу ямаанаас дураараа зэмгүй эрийг өргөж болох 20 Харин аливаа гэмтийг үл өргөх болтугай! Тэр юуны тул гэвэл, тэр нь хайрыг үл угаалгах болъюу. 21 Аль хэн бат үгээ бүтээхийн тул эсвэл өөрийн дураар Ехувад эвийн тул тахил болгон үхэр эсвэл хонийг өргөх бөгөөс тэр өргөл нь тааламжит болохын тул зэмгүй болон, аливаа гэмт үл болох болтугай! 22 Та сохор буюу, бэртсэн буюу, доголон буюу, олохт буюу, хамуут буюу, сарвайт эдгээрүүдээс Ехувад үл өргөн, тэднийг шатаалт тахил үл болгон, тахилын ширээний дээр Ехувад өргөгтүн! 23 Бас аль хэн юугаар дутуу эсвэл илүү болсон үхэр буюу хургыг дураар өргөх тахил болгож болох боловч тэр нь бат үгийн тул тогтоол үл автах болъюу. 24 Жич аливаа цохигдсон эсвэл хавчигдсан эсвэл эвдэрсэн, эсвэл огтлогдсонуудыг Ехувад бүү өргөгтүн! Өөрийн газарт энэ мэтийг бүү үйлдэгтүн! 25 Бас оролт хүний гараас энэ мэтүүдээс өөрийн бурхны идэх тахил болгон бүү өргөгтүн! Тэр юуны тул гэвэл, тэд нь өмхий болоод гэмт болов. Тэд нь тогтоол үл автах болъюу. 26 Бас Ехува нь Мошид зарлиг болруун; 27 Үхэр эсвэл хонь эсвэл ямаа нь төрөгдөхөд эхтэйгээ долоон хоног байх болтугай! Тийн бөгөөд наймдугаар өдрөөс хойш Ехувад шатаалт тахил болвоос, тэр нь тогтоон автах болъюу. 28 Бас үнээ эсвэл эм хонийг зулзагатай хамтаар нэг өдөр бүү алагтун! 29 Та шатаалт тахилыг өргөхдөө тааламжит болохоор өргөгтүн! 30 Тэр мөн өдөр түүнийг идэн маргааш болтол түүнээс бүү үлдээгтүн! Би Ехува мөн. 31 Тийнхүү миний захиануудыг сахин бүтээгтүн! Би Ехува мөн. 32 Бас миний ариун нэрийг бүү доромжилогтун! Би Израйлын хөвгүүдийн дотор ариунаар хүндлэгдсүгэй! Би таныг ариун болгогч Ехува мөн. 33 Би таны бурхан болохын тул таныг Египет газраас гаргасан мөн. Би Ехува мөн.
Хорин гуравдугаар бүлэг.
1 Жич Ехува нь Мошид зарлиг болруун; 2 Израйлын хөвгүүдэд ийн өгүүл Таны Ехувад болгон хурлын найрууд нь ийн; 3 Зургаан өдөр хөдөлмөрийг бүтээн үйлд. Зүгээр долдугаар өдөр амрын савад хийгээд ариун хурал болох болтугай! Тэр өдөр аливаа хөдөлмөрийг бүү үйлдэгтүн! Тэр нь таны хамаг нутгуудад Ехувад савад болох болтугай! 4 Бас тогтоосон цагтаа таны Ехувад болгох найр хийгээд ариун хурлууд нь ийн; 5 Анхны сарын арван дөрөвдүгээр өдрийн үдэш нь Ехувагийн Фасах буй. 6 Тэр мөнхүү сарын арван тавдугаар бдөр Ехувад эс иссэн боорцгийн найр буй. Долоон өдрийн туршаар эс иссэн боорцгийг идэгтүн! 7 Нэгдүгээр өдөр ариун хурлыг болгон аливаа хөдөлмөрийг бүү үйлдэгтүн! 8 Бас долоон өдөр Ехувад шатаалт тахилыг шатаагтун! Долдугаар өдөр ариун хурлыг болгон аливаа хөдөлмөрийг бүү үйлдэгтүн! 9 Бас Ехува нь Мошид зарлиг болруун; 10 Израйлын хөвгүүдэд ийн өгүүл; Та миний танд өгөх газарт ирээд, тариаланг хадахдаа, таны тариалангийн тэргүүн үрсээс нэг боолтыг ламд авчирагтун! 11 Тийн бөгөөд тэр нь таны учир тааламжит болгохын тул боолтыг Ехувагийн өмнө дэлгэтүгэй! Лам нь савадыг маргааш өдөр түүнийг дэлгэх болтугай! 12 Жич боолтыг дэлгэх өдөр нэг зэмгүй эр хургыг шатаалт тахил болгон Ехувад өргөгтүн! 13 Түүний талхан тахил гэвэл тосоос хольсон гурилын хэмжүүрийн арван хувийн хоёрын төдий бөгөөд түүнийг амархан үнэр хийгээд Ехувад шатаалт тахил болгон, ундаат тахил нь үзмийн ундааны Хин хэмээгч хэмжүүрийн дөрвөн хувийн нэг болох болтугай! 14 Өөрийн бурхны тахилыг авчирхаас урьд, болсон талх буюу шарсан үрс буюу хөх үрсийг ч бүү идэгтүн! Энэ нь таны төрлүүдэд таны хамаг нутгуудад мөнх тогтоол болох болтугай! 15 Тийн бөгөөд дэлгэрсэн боолтыг авчирсан савадын маргааш өдрөөс долоон савад өдрийг дүүртэл тоологтун! 16 Долдугаар савадын маргааш өдөр болтол тавин өдрийг тоолоод шинэ талхан тахилыг Ехувад өргөгтүн! 17 Бас та гэрүүдээсээ дэлгээгдэх тахил болгохын тул хоёр болсон талхыг авчирах гэвэл иссэн цагаан талханы ифа хэмжүүрийн арван хувийн хоёрын төдий авчирагтун! 18 Тэд нь Ехувад тэргүүн жимс болно. Бас талхтай долоон зэмгүй эр хургыг хийгээд үхрээс нэг залуу шар ба хоёр хуц эднийг өргөгтүн! Тэд нь талхан тахил хийгээд ундаан тахилтайгаа Ехувад шатаалт тахил болон Ехувад галаар үйлдсэн амархан үнэрт шатаалт тахил болох болтугай! 19 Бас та ямаанаас нэг тэхийг нүглийн тул тахил болгон хоёр эр хургыг эвийн тул тахил болгон өргөгтүн! 20 Тийн бөгөөд лам нь тэднийг түргэн үрсийн талх хийгээд хоёр хургатай дэлгэгдэх тахил болгон Ехувагийн өмнө дэлгэх болтугай! Тэд ламын тул Ехувад ариун болох болтугай! 21 Бас тэр мөн өдөр нэг ариун хурлыг болгон дуудагтун! Аливаа хөдөлмөрийг бүү үйлдэгтүн! Тэр нь таны хамаг нутгууд ба таны төрлүүдэд мөнх тогтоол болох болтугай! 22 Жич та тариалангийн тариагаа хадахдаа тариалангийн захыг хоосон болгон үл хадан, тарианы хураах юмыг бүү хураагтун! Түүнийг үгээгүү хийгээд оролтуудад орхигтун! Би таны Ехува бурхан мөн. 23 Бас Ехува нь Мошид зарлиг болруун; Израйлын хөвгүүдэд ийн өгүүл; 24 Долдугаар сарын нэгдүгээр өдөр танд нэг савад мэт болон бүрээний дууг дуурсгах ариун хурал болох болтугай! 25 Аливаа хөдөлмөрийг үл үйлдэн Ехувад шатаалт тахилыг өргөгтүн! 26 Бас Ехува нь Мошид зарлиг болруун; 27 Тэр долдугаар сарын аравдугаар өдөр танд нүглийг арилгах өдөр хийгээд ариун хурал болох болтугай! Та биеэ номотгон Ехувад шатаалт тахилыг өргөгтүн! 28 Бас тэр өдөр аливаа хөдөлмөрийг бүү үйлдэгтүн! Тэр юуны тул гэвэл, тэр нь таны тул Ехува бурхны өмнө нүглийг арилгахын тул нүглийг арилгах өдөр болой. 29 Тэр өдөр аливаа биеэ үл номотгогч нь өөрийн улсаас хоосруулагдах буй. 30 Бас тэр өдөр хөдөлмөрийг үйлдэгч аливаа хүнийг би түүний улсаас эвдрүүлэх буй. 31 Аливаа хөдөлмөрийг бүү үйлдэгтүн! Тэр нь таныг төрлүүдэд хамаг нутгуудад мөнх тогтоол болох болтугай! 32 Тэр нь танд амарыг савад буй. Биеэ номотгогтун! Сарын есдүгээр өдрийн үдшээс түүний маргааш өдрийн үдэш болтол савадыг сахигтун! 33 Бас Ехува нь Мошид зарлиг болруун; 34 Израйлын хөвгүүдэд ийн өгүүл; Энэ долдугаар сарын арван тавдугаар өдөр цацар гэрүүдийн найр нь долоон өдөр Ехувад болох болтугай! 35 Анхны өдөр ариун хурал болох болтугай! Тэр өдөр аливаа хөдөлмөрийг бүү үйлдэгтүн! 36 Долоон өдөр Ехувад шатаалт тахилыг өргөгтүн! Наймдугаар өдөр танд ариун хурал болох болтугай! Тийнхүү Ехувад шатаалт тахилыг өргөгтүн! Тэр нь цээрлэх өдөр мөн. Тиймийн тул аливаа хөдөлмөрийг бүү үйлдэгтүн! 37 Эд нь Ехувагийн найрууд гэвэл, Ехувад галаар үйлдсэн тахил хийгээд шатаалт тахил ба талхан тахил хийгээд тахил ба, ундаан тахилуудыг өргөхийн тул хурлуудыг хураагтун! Аливаа өдөр бүрийг хэргийг бүтээгтүн! 38 Эд нь Ехувагийн савад өдрүүд хийгээд өргөлүүд ба таны хамаг бат үгс хийгээд дураараа Ехувад өргөх өргөлүүдээс гадна сэтгэгдэх болтугай! 39 Бас долдугаар сарын авран тавдугаар өдөр газрын үрсээ хураасаны хойно Ехувагийн найрыг долоон өдөр жаргалаар сахигтун! Нэгдүгээр өдөр савад болох бөгөөд наймдугаар өдөр савад болох болтугай! 40 Тийн бөгөөд нэгдүгээр өдөр сайхан мододын мөчир хийгээд дал модны салаа ба нягт навчит моддын салаа хийгээд горхийн бургасуудыг авч, цацар гэрүүдийг үйлдээд өөрийн Ехува бурхны өмнө долоон өдөр жаргагтун! 41 Энэ мэтээр жил бүрт долоон өдөр Ехувад найрыг жаргалаар сахигтун! Энэ таны төрлүүдээр мөнх тогтоол болох буй. Долдугаар сард үүнийг жаргалаар сахигтун! 42 Та цацар гэрүүдэд долоон өдөр суугтун! Израйлын дотор аливаа төрөгдсөн нь цацар гэрүүдэд суух болтугай! 43 Тэр юуны тул гэвэл, миний Израйлын хөвгүүдийг Египет газраас гаргаад тэднийг цацар гэрүүдэд суулгасаныг таныг төрлүүдийн мэдэхийн тул болой. 44 Энэ мэтээр Моши нь Израйлын хөвгүүдэд Ехувагийн найруудыг мэдүүлэв.
Хорин дөрөвдүгээр бүлэг.
1 Жич бас Ехува нь Мошид зарлиг болруун; 2 Гэрлийн үргэлжид шатаасаар байхын тул шахсан модны тосыг чамд авчрахыг Израйлын хөвгүүдэд захин үйлд. 3 Тийн бээр Арун нь түүнийг гэрчилгээний хөшгийн гадна чуулганы майхны дотор Ехувагийн өмнө үдшээс өглөө болтол засан үйлдтүгэй! Энэ нь таны төрлүүдээр мөнх тогтоол болох болтугай! 4 Арун нь гэрэвчийг гэрэвчийн ариун сууринд үргэлжид Ехувагийн өмнө засах болтугай! 5 Бас чи цагаан гурилыг аваад арван хоёр боорцгийг болгон үйлд. Нэг боорцогт нэг хэмжүүрийн арван хувийн хоёр болох болтугай! 6 Тийн бөгөөд тэднийг зургаа гургаагаар хоёр зэрэг болгон, ариун ширээнд Ехувагийн өмнө тавин үйлд. 7 Бас хоёул зэргийн дээр ариун буй гарны боорцгийн тул дурсгал болгон Ехувад галын тахил болгохын тул тавин үйлд. 8 Мана нь аливаа савад өдөр Израйлын хөвгүүдээс үүнийг аван, Ехувагийн өмнө үргэлжид засах болтугай! Энэ нь мөнх тогтоол буй. 9 Боорцог нь Аруны тул хийгээд түүний хөвгүүдийн тул болох бөгөөд тэд нь ариун оронд идэх болтугай! Тэр юуны тул гэвэл, тэр нь мөнх тогтоолоор Ехувагийн шатаалт тахилуудаас түүний тул маш ариун болой хэмээн зарлиг болов. 10 Тэр цагт Израйлдын улсаас Египетийн эрд болсон эмийн хөвгүүн нь Израйлын хөвгүүдийн дотор Египетээс гаргаад, тэр Израйлын эмийн хөвгүүд хийгээд Израйлын нэг хүн хоёр буудлын дотор хэрэлдэв. 11 Тийн бөгөөд Израйлынг эмийн хөвгүүн нь Ехувагийн нэрийг доромжлон хараасны тул Мошидп авчрагдав. Түүний эхийн нэр гэвэл, Дангийн овгийн Дибрийн Хилумид хэмээх охин бөлгөө. 12 Тийн бээр тэд нь Ехувагийн тааллыг мэдэхийн тул түүнийг гянданд хаяв. 13 Тийн бөгөөд Ехува нь Мошид зарлиг болруун; 14 Доромжлон хараасан хүнийг буудлын гадна гаргагтун! Тийнхүү түүнийг сонсогсод нь түүнийг тэргүүний дээр гараа тавих бөгөөд бүхэл чуулган нь түүнийг чулуудах болтугай! 15 Бас чи Израйлын хөвгүүдэд ийн өгүүл; Өөрийн тэргүүлэгч бурхныг аливаа хараагч хүн нь өөрийн нүглийг нэхлэгийг эдлэх буй. 16 Ехувагийн нэрийг аливаа доромжлогч нь эрхгүй үхүүлэгдэх болтугай! Бүхэл чуулган нь түүнийг чулуудаар чулуудах болтугай! Оролт эсвэл таны газарт төрөгдсөн нь Ехувагийн нэрийг доромжилбол эл. Үхүүлэгдэх болтугай! 17 Хүнийг алагч нь үхүүлэгдэх болтугай! 18 Малыг алагч нь малын тул бусад малыг өгөх болтугай! 19 Бусад хүнд гэмийг үйлдэгч түүнд үйлдсэн мэт үйлдэх болтугай! гэвэл, 20 Цохилгын тул цохилго, нүдний тул нүд, шүдний тул шүд, аль хэний гэмийг үйлдсэн мэт түүнд үйлдэх болтугай! Малыг алагч нь бусад малыг өгөн, хүнийг алагч нь үхүүлэгдэх болтугай! 22 Оролт хүн хийгээд өөрийн орны хүний тул ганц шүүвэрт байгтун! Би гэвэл таны Ехува бурхан мөн хэмээн зарлиг болов. 23 Энэ мэтээр Мошийн Израйлын хөвгүүнд өгүүлсэнд тэд нь хараагч хүнийг буудлын гадна гаргаад чулуудаар чулуудав. Тийн бээр Израйлын хөвгүүд нь Ехувагийн Мошид захисан мэт, түүнчлэн үйлдэв.
Хорин тавдугаар бүлэг.
1 Жич бас Ехува нь Мошид Шиной хэмээгч уулны тэнд зарлиг болруун; 2 Израйлын хөвгүүдэд ийн өгүүл; Миний танд өгөх газарт таны ирэхэд, таны газар нь Ехувад савад болгон амрах болтугай! гэвэл, 3 Зургаан жилийн турш газартаа хөрөнгийг цацаж, зургаан жилийн турш үзмийн модыг засч, жимсээ хураагтун! 4 Зүгээр долдугаар жилд газарт амрын савад болон Ехувад савад болох болтугай! Газрыг үл цацан үзмийн модыг засан бүү үйлд. 5 Өөрөө ургасан тариаг эс хадан, эс зассан үзмийн жимсийг ч бүү хураагтун! Тэр нь газарт амрын жил болох болтугай! 6 Газрын амар нь танд идээ болох гэвэл, чамд хийгээд чиний боолд ба чиний шивэгчинд хийгээд хөлсөлсөн хөдөлмөрчинд ба чамтай суугч оролтуудад хийгээд, 7 чиний малд ба чиний газарт ангуудад жимс нь идээ болох буй. 8 Бас жилийн долоон савад гэвэл, долоо дахин долоон жилийг тоологтун! Долоон жилийн савад нь дөчин есөн жил болох, 9 Тийн бөгөөд долдугаар сарын аравдугаар өдөр ир дуутай бүрээг татуулан, нүглийг арилгах өдөр бүхэл газраар бүрт татуулагтун! 10 Бас тавдугаар жилийн ариун болгон бүхэл газарт хамаг суугчдад эрхийг дэлгэрүүлэгтүн! Тэр нь танд Зөбили сул тавигдсан болоод танаас аливаа хүн нь өөрийн өмчид буцан, өөрийн гэрдэхэд буцах болтугай! 11 Тэр нь тэдэнд Зөбили мөн. Тиймийн тул хөрөнгийг үл цацан, өөрөө ургасныг ч үл хадан, эс зассан үзмийн жимсийг ч бүү хураагтун! 12 Тэр юуны тул гэвэл, тэр нь танд Зөбили болоод танд ариун болох болтугай! Та тариалангаас үрсийг идэгтүн! 13 Энэ Зөбилийн жилд аливаа хүн өөрийн өмчид буцах болтугай! 14 Бас хэрвээ та бусдад юуг ч худалдах, эсвэл бусдаас худалдаж авах бөгөөс нэгэн нэгнээн үл даран. 15 Бусад хүнээс Зөбилийн өнгөрсний хойно жилүүдийн тоогоор худалдаж аваад, бусад нь үрсний жилүүдийн тоогоор танд худалдах болтугай! 16 Олон жил болох бөгөөс үнийг ихэтгээд, өчүүхэн жил болох бөгөөс үнийг багатгагтун! 17 Тэр юуны тул гэвэл, үрсийн жилийн тооны ёсоор худалдах ёстой болой. 18 Тиймийн тул миний тогтоолуудыг бүтээн, миний газартаа аймшиггйүгээр суух болъюу. 19 Бас газар нь үрсээ ургуулах бөгөөд та цадтал идэж, аймшигтайгаар суух буй. 20 Хэрвээ та ??? ийн, бид хөрөнгийг үл цацан, жимсийг үл хураан байтал, долдугаар жилд юуг идэх буюу хэмээн өгүүлбэл эл. 21 Би зургадугаар жилд өөрийн адистидыг таны дээр хүргэх бөгөөд газар нь гурван жилийн төдий үрсийг ургуулах буй. 22 Тийн бөгөөд та наймдугаар жилд хөрөнгийг цацаж, түүний үрсийн иртлэ хуучнаас идэж есдүгээр жил болтол хуучин үрсийг идэх буй. 23 Газрыг мөнхөд бүү худалдагтун! Тэр юуны тул гэвэл, газар нь миний буй бөгөөд та надтай уралдан хийгээд зочид мөн болой. 24 Таны өмчийн бүхэл газарт газрын тул арилжааг тогтоож авагтун! гэвэл, 25 Хэрвээ чиний ах дүүгийн үгээгүү болоод өөрийн өмчийг худалдсаны хойно, түүний төрөл нь түүнийг арилжин авахын тул ирвэл тэр нь ах дүүгээ худалдсаныг арилжин авах болтугай! 26 Хэрвээ аль хэнд арилжин авах хүнгүй бөгөөд өөрөө арилжин авч чадах бөгөөс эл. 27 Тэр нь худалдсан жилүүдийг тоолон, илүүг худалдаж авсан хүнд буцаагаад өөрийн өмчид буцах болтугай! 28 Зүгээр хэрвээ тэр нь арилжин эс авч чадвал эл. Түүний худалсан юм нь худалдаж авсан хүний эрхэд Зөбилийн жил болтол байх болтугай! Тийн бөгөөд Зөбилийн жилд тэр нь буцаагдах бөгөөд, тэр эзэн ч өөрийн өмчид буцах болтугай! 29 Бас хэрвээ аль хэн хэрэм балгасны дотор байгч байшинг худалвал эл. Үүнийг худалдсан жилийн эцэс болтол арилжин авч болох болой. Үүнийг арилжиж авах цаг нь нэг бүхэл жил болох болтугай! 30 Тийн бөгөөд хэрвээ нэг жил дуустал түүнийг арилжин эс автал хэрэмтэй балгасны дотор байгч байшин нь худалдаж авсан хүнд хийгээд түүний төрлүүдэд үргэлжид тогтоогдох буй. Тэр нь Зөбилийн жилд үл буцаагдах болтугай! 31 Зүгээр тойрогч хэрэмгүй болон нэг бага балгасны дотор байгч байшингууд нь газрын тариалан мэт тоогдох бөгөөд тэдний гарижиж болох буй. Тэр нь мөн Зөбилийн жилд буцаагдах болтугай! 32 Бас Ливитэний балгад хийгээд тэдний эзэлсэн өмчийн дотор байгч балгадын байшингуудыг Ливитэн нь үргэлжид арилжин авч болох буй. 33 Хэрвээ аль хэн Ливитнээс худалдан авах бөгөөс түүний худалдсан байшин хийгээд эзэлсэн балгасыг Зөбилийн жилд буцаагдах болтугай! Тэр юуны тул гэвэл, Ливитэний балгадын байшингууд нь хөвгүүдийн дотор тэдний өмч мөн болой. 34 Зүгээр тэдний балгадыг тойрогч тариалангууд нь үл худалдагдах болтугай! Тэр юуны тул гэвэл, тэд нь тэдний мөнх өмч мөн болой. 35 Бас хэрвээ чиний ах дүү нар нь үгээгүүрч ядуурвал эл, түүнийг тэтгэн үйлд. Тийнхүү тэр нь оролт хийгээд зочин мэт чамтай суух болтугай! 36 Түүнээс илүү төлөөс хийгээдашгийг бүү ав. Өөр өөрийн бурхнаас айж, ах дүүгээ бие лүгээ суулган үйлд. 37 Мөнгөө илүү төлснөөр түүнд үл өгөн, идээг ч ашгаар бүү өг. 38 Би таны бурхан болохын тул хийгээ дтанд Ханаван газрыг өгөхийн тул таныг Египет газраас гаргасан таны Ехува бурхан мөн. 39 Бас хэрвээ чиний ах дүү нар үгээгүүрээд чамд худалдагдваас эл, түүнийг боол мэт бүү хөтлүүл. 40 Тэр нь хөлсөлсөн зарц хийгээд чамтай суугч мэт болох бөгөөд Зөбилийн жил болтол чамтай зарагдах болтугай! 41 Тийн бөгөөд тэр нь өөрийн хөвгүүдтэй чамаас гарч, гэрдэхүүддээ буцан өөрийн эцэг нарын өмчид буцах болтугай! 42 Тэр юуны тул гэвэл, тэд нь миний Египетээс гаргасан боолууд мөн. Тэд нь боол мэт үл худалдагдах болтугай! 43 Түүнийг чанга ёсоор үл эзлэн, өөрийн бурхнаас айн үйлд. 44 Чамд байх боолууд хийгээд шивэгчид нь гадаад Арунаас автах болтугай! Тэднээс боолууд хийгээд шивэгчдээ худалдан авагтун! 45 Бас тантай суугч оролт хийгээд тэдний таны газарт төрүүлсэн үрсээс худалдан авагтун! Тэд нь таны эдэлбэр болох болтугай! 46 Бас танаас хойно таны хөвгүүдтэй тэднийг эзлэхийн тул тэдний ч эдэлбэр болгон үйлд. Тэднийг үргэлжид зарагтун! Харин таны ах дүү нар байгч Израйлын хөвгүүдийг өөр зуураа чангаар бүү эдэлтүгэй! 47 Хэрвээ оролт эсвэл тантай суугч нь баяжих бөгөөд түүний ойр суугч чиний ах дүү нь үгээгүүрээд, оролтад эсвэл тантай суугчид эсвэл түүний төрлүүдэд биеэ худалдан өгсөн болбол. 48 Худалдагдсаны хойно түүнийг арилжин авч болох буй. Түүний ах дү нараас нэг нь арилжин авч болох буй. 49 Түүний авга эсвэл авгын хөвгүүн нь түнийг арилжин авч болох буй. Эсвэл түүний ойр төрлөөс аль хэн түүнийг арилжин авч болох буй. Хэрвээ тэр өөрөө чадвал, биеэ арилжин авах болтугай! 50 Тийн бөгөөд тэр нь түүнийг худалдан авсан хүнтэй, Зөбилийн жи лболтол тоолон, түүнийг арилжих мөнгийг жилийн ёсоор өгөн, хөлсөлсөн зарцын цаг мэт тоолох болтугай! 51 Хэрвээ олон жил үлдвэл тэдний ёсоор авсан мөнгөнөөс арилжих мөнгийг буцаан өгөх болтугай! 52 Зүгээр болсоноор хэрвээ Зөбилийн жил болтол өчүүхэн жил үлдвэл эл. Жилүүдийн ёсоор арилжих мөнгийг буцаан өгөх болтугай! 53 Тэр нь жилээр хөлсөлсөн зарц мэт тоогдох болтугай! Харин тэр нь чанга ёсоор чиний өмнө түүнийг үл эзлэх болтугай! 54 Бас хэрвээ тэр нь энэ мэтээр эс арилжигдвал эл. Тэр нь хөвгүүдтэй Зөбилийн жилд гарах болтугай! 55 Тэр юуны тул гэвэл, Израйлын хөвгүүд нь миний боолууд мөн. Тэд нь миний Египет газраас гаргасан боолууд мөн. Би таны Ехува бурхан мөн.
Хорин зургадугаар бүлэг.
1 Та биедээ лэмий бузрыг үл үйлд. Сийлэгдсэн хийгээд босгогдсон хөргийг үл байлган аливаа чулуун дүрсийг газартаа үл босгож тэдэнд бүү мөргөгтүн! Тэр юуны тул гэвэл би таны Ехува бурхан мөн. 2 Миний савад өдрүүдийг сахин, миний сүмийг хүндлэгтүн! Би Ехува мөн. 3 Хэрвээ та миний тогтоолуудаар яван, миний захиануудыг сахин бүтээх бөгөөс эл. 4 Би зохистой цагийн бороог оруулах буй. Тийн бээр газар нь үрсээ гаргах бөгөөд хээрийн модод нь жимсээ ч гаргах болой. 5 Тийн бөгөөд таны талхаа цохих цаг нь үзмийг хураах цаг нь цацах цаг болтол хүрэх буй. Бас та талхыг ханатал идэж газартаа аймшиггүйгээр суух буй. 6 Бас миний тэр газарт амрыг өгснөөр таны хэвтэхэд цаг ч таныг үл айлгах буй. Бас би хорт ангуудыг тэр газраас үгүй болгох бөгөөд илд нь газраар эс алсдах буй. 7 Тийн бөгөөд та дайснуудаа үлдэх бөгөөд тэд нь таны өмнө илдээр унагагдах буй. 8 Бас танаас тав нь юуг үлдэх бөгөөд танаас юу нь тмнийг үлдэх буй. Таны дайснууд ч таны өмнө илдээр унагагдах буй. 9 Бас би таныг хайрлан үрстэй болгон үлэмжлүүлээд миний тогтоолыг тантай тогтоох буй. 10 Бас танаар хуучин идээг идэж шинийг багтаахын тул хуучныг гаргах буй. 11 Бас би өөрийн сүмийг таны дотор тавиад танаас үл жигших буй. 12 Бас би таны дотр өөд болж таны таны бурхан болох буй. Та ч миний улс болох мөн. 13 Таныг Египеттэний боолууд үл болгон Египет газраас гаргасан таны Ехува бурхан би мөн. Би таны хүлээснийг эвдээд таныг чигээр явуулав. 14 Тийн боловч хэрвээ та намайг үл сонсон, эд хамаг захиануудыг үл бүтээн 15 Хэрвээ та миний тогтоолуудыг хөнгөлөн, сүнсээрээ миний шүүврүүдээс жигшин, миний захиануудыг үл бүтээн, миний тогтоолыг таслах бөгөөс эл. 16 Би ч энэ мэтээр танд үйлдэх буй гэвэл, би танд аймшиг хийгээд хатгах өвчин ба халуун өвчнийг хүргэх буй Эд нь таны нүдийг бууруулдан, таны зүрхийг гашуудуулах буй. Бас та хөрөнгөө дэмийгээр цацах буй. Тэр юуны тул гэвэл, таны дайснууд нь түүнийг идэх буй. 17 Бас би нүүрээ таны эсрэг тавих бөгөөд та өөрийн дайснуудын өмнө дийлдэх буй. Таныг өшөөлөгчид нь таныг та зугтаах буй. 18 Жич бас хэрвээ та эдний тул намайг үл сонсох бөгөөс эл. Би таны хилэнцийн тул таныг долоон давхраар сургах буй. 19 Бас би таны сайн хүчнийг эвдээд, таны огторгуйг төмөр мэт болгон, таны газрыг зэс мэт болгох буй. 20 Тийнхүү таны хүч нь дэмийгээр дуудах бөгөөд таны газар нь үрсээ үл гаргах ба модод ч жимсээ үл гаргах буй. 21 Бас хэрвээ та миний эсрэг явж, намайг үл сонсох бөгөөс, би таны хилэнцийн ёсоор танд зовлонгуудыг долоон давхраар хүргэх буй. 22 Бас би таны дотор хээрийн ан араатныг илгээх буй. Тэд ч таны хүүхдийг аваачин таны малуудыг хоосруулан таныг өчүүхэн болгох буй. Тийн бөгөөд таны замууд нь хоосон болох буй. 23 Бас хэрэв та эднээр надаас үл сургагтун! Миний эсрэг явах бөгөөс эл. 24 Би ч таны эсрэг яван, таны хилэнцийн тул таныг долоон давхраар зовоох буй. 25 Бас би чамд илдийг хүргэх буй. Тэр нь миний тогтоолын нэхлэгийг танаас нэхэх буй. Бас таны балгаддаа цуглахад би таны дотор боолыг илгээх буй. Бас та дайсны гарт тушаагдан өгөгдөх буй. 26 Миний таныг тэжээгч талхыг багатгахад арван хэрээд нь нэг ханжны дотор талхыг болгоод болгоод тэнд чингэлүүрээр буцаан өгөх буй. Тийн бээр та идэвч үл цадах буй. 27 Жич бас хэрвээ үүний тул та намайг үл сонсон, миний эсрэг явах бөгөөс эл. 28 Би ч хилэнгээрээ таны тус эсэргүүцэн таны хилэнцийн тул таныг долоон давхраар сургах буй. 29 Тийн бөгөөд та өөрийн хөвгүүдийн махыг идэн охидын ч махыг идэх буй. 30 Бас би таны бурхдын овоонуудыг эвдэж таны нарны хөргүүдийг цавчиж таны өгсөн баясыг таны жигшүүрт хөргүүдийн баясын дээр огоорох буй. Миний сэтгэц ч танаас жигших буй. 31 Бас би таныг балгадыг хоосон болгон таны сүмүүдийг хоосруулан, таны амархан үнэртнийг тогтоон үл авах буй. 32 Бас би таны газрыг хоосон үл болгох буй. Тийнхүү түүний дотор суусан таны дайснууд нь гайхах буй. 33 Бас би таныг балай номтны дотор тархаан таны хойноос илдийг сугалах буй. Тийн бөгөөд таны газар нь хоосон болох бөгөөд таны балгад нь савад өдрүүдээр амаржих буй. 34 Газрын хоосон бөгөөтөл таны дайснуудын газарт байх цагт таныг газар нь амарч савад өдрүүдэрэ амаржих буй. 35 Газар нь хоосноор байтал амрах буй. Тэр юуны тул гэвэл, таны түүний дээр суух цагт тэр нь эс амарсан бөлгөө. 36 Бас танаас дайсны газарт үлдэгсэдийн зүрхийг би сул болгох буй. Тийнхүү хөдөлсөн навчийн чимээ нь тэднийг зайлуулах бөгөөд тэд нь илдээс зугтаадаг мэт зугтаан хэн ч тэднийг хэн ч эс нэхэвч тэд нь унах буй. 37 Жич хэн ч эс нэхэвч тэд нь өөр өөртөө илдийн өмнө мэт уналцах буй. Бас та өөрийн дайснуудын өмнө байх чадалгүй болох буй. 38 Бас та бусад улсын дотор хоосрох бөгөөд таны дайснуудын газар нь таныг идэх буй. 39 Тийн бөгөөд танаас дайснуудын газарт үлдэгсэд нь өөрийн хилэнцээр өмхийрөн, эцэг нараасаа хилэнцийн ач ойроор ч өмхийрөх буй. 40 Тийн боловч хэрвээ тэд нь өөрийн хилэнц хийгээд өөрийн эцэг нарын хилэнц ба, тэдний миний тус үйлдсэн нүглүүд хийгээд миний эсргүү явсан явдал ба 41 Бас түүний тул миний тэдний эсэргүү явсны бөгөөд дайснуудын газарт авчирсаныг илтүүлж хатуу зүрхээ номотгон нүглийн нээлгэнийг тогтоон авах бөгөөс 42 Би Якувтай тогтоосон тогтоол хийгээд, Ишагтай тогтоосон ба Африамтай тогтоосон тогтоолоо дурдан, тэр газрыг ч дурдах буй. 43 Тэр газар нь тэднээр орхигдоод, тэдний үгүйгээр хоосон байхдаа, савад өдрүүдээр амаржих буй. Харин тэд нь миний шүүврүүдийг хөнгөлөн, миний тогтоолуудаас жигшсэний тул нүглээсээ нээлгэнийг даах буй. 44 Тийн боловч тэдний дайснуудын газарт байхад би тэднийг үл орхин, тэднийг үл хоосруулан, миний тэдэнтэй тогтоосон тогтоолыг эвдтэл тэднээс үл жигших буй. Тэр юуны ту гэвэл, би тэдний Ехува бурхан мөн. 45 Харин би тэдний тулд тэдний эцэг нарын тогтоолыг дардах буй. Би тэдний Ехува болохын тул улсын өмнө тэднийг Египет газраас гаргасан бөлгөө. Би Ехува мөн, хэмээн зарлиг болов. 46 Эд нь Ехува хийгээд Израйлын хооронд Шиуна уулын тэнд Ехувагийн Мошид өгсөн тогтоол хийгээд шүүвэр ба, хуулиуд мөн бөлгөө.
Хорин долдугаар бүлэг.
1 Жич бас Ехува нь Мошид зарлиг болруун; 2 Израйлын хөвгүүдэд ийн өгүүл; Аль хэн Ехувад биеэ өргөсүгэй! хэмэн тангараглаваас түүний үнэ нь чиний бодсоноор болох болтугай! 3 Тийн бөгөөд хорин наснаас жаран нас болтол, байгч эр хүний үнэ нь сүмийн тахилаар тавин тахилын төдий цагаан шөнө болох болтугай! 4 Эм байваас чиний тавьсан үнэ нь гучин тахил болтугай! 5 Таван наснаас хорин нас болтол болвоос, чиний үнэ нь эрийн тул харин тахил хийгээд эмийн тул арван тахил болох болтугай! 6 Нэг сараас таван нас болтол болвоос, чиний үнэ нь эрийн тул таван тахилын төдий цагаан шөнө хийгээд, эмийн тул гурван тахилын төдий цагаан шөнө болох болтугай! 7 Жаран настаас дээш болвоос, чиний үнэ нь эрийн тул арван таван тахил хийгээд эмийн тул арван тахил болох болтугай! 8 Хэрвээ тэр нь чиний тавьсан үнээс үгээгүү болох бөгөөс эл, түүнийг ламын өмнө байлга, лам нь бодож тангарагласан хүний чадлын ёсоор үнийг тавих болтугай! 9 Хэрвээ аль хэн малыг Ехувад өргөл болгон өргөвөөс эл, түүний Ехувад аль өргөх мал нь ариун болох болтугай! 10 Тэр нь түүний үл худалдан, муугийн тул сайныг үл оруулан, сайн тул мууг үл оруулах болтугай! Хэрвээ тэр нь нэг малын тул бус малыг оруулж худалдваас эл, тэр мал хийгээд түүний оронд орсон мал хоёул ариун болох болтугай! 11 Зүгээр хэрвээ өргөл болгон Ехувад өргөж үл болох бузар мал болох бөгөөс эл, тэр малыг ламын өмнө байлгах болтугай! 12 Тийн бөгөөд лам нь түүнийг сайн, мууг мэдэж үнийг тавих буй. Дамын тавьсан үнэээр болох болтугай! 13 Бас тэр нь түүний г арилжих дурт болох бөгөөс эл. Тавьсан үнийн таван хувийн нэг хувийг нэмэх болтугай! 14 Аль хэн Ехувад гэрээ ариун болгон өргөхөд, лам нь түүнийг сайн, мууг мэдэж үүнийг тавих болтугай! Ламын тавьсан үнээр болох болтугай! 15 Хэрвээ гэрээ ариун болгож өргөгч нь түүнийг арилжих дурт болвоос эл, тавьсан үнийг таван хувийн нэгийг тавих болтугай! Тийн бөгөөд тэр нь түүний болох болтугай! 16 Хэрвээ аль хэн нь өөрийн өмчийн тариалангаас нэг хувийг Ехувад ариун болгон өргөх бөгөөс эл, чиний тавьсан үнэ нь түний дээр таригдах үрсийн ёсоор болох болтугай! Арвай цацлан хөрөнгийн нэг күлгэр хэмжээ нь тавин тахилын төдий цагаан мөнгө болох болтугай! 17 Хэрвээ тэр нь Зөбилийн жилээс аван, тариалангаа ариун болговоос эл, чиний тавьсан үнээр болох болтугай! 18 Хэрвээ тэр нь Зөбилийн жилээс хойно тариалангаа ариун болговоос эл, лам нь үлдсэн жилүүдээр Зөбилийн жил болтол, мөнгийг бодох бөгөөд, тэр нь чиний тавих үнээс автах болтугай! 19 Хэрвээ тариаланг ариун болгон өргөгч нь түүнийг арилжих дурт болох бөгөөс эл, чиний тавьсан үнийн таван хувийн нэг хувийг нэмэх болтугай! Тийн бөгөөд тэр нь түүний болох болтугай! 20 Хэрвээ тэр тариаланг арилжих дургүй эсвэл тариаланг бус хүнд худалдсан болвоос эл, түүнээс хойно тариалан нь үл арилжигдах болтугай! 21 Бас тэр тариалан нь Зөбилийн жилд буцаагдахдаа Ехувад өргөсөн тариалан мэт ариун болох бөгөөд, лам нар нь түүнийг эдлэх болтугай! 22 Хэрвээ аль хэн өөрийн өмч бус бөгөөтөл худалдаж авсан тариаланг Ехувад ариун болгон өргөх бөгөс эл, 23 Лам нь зөвийн жил болтол чиний тавьсан үнийг бодох бөгөөд, тэр өдөр тавьсан үнийг Ехувад ариун болгон өгөх болтугай! 24 Зөбилийн жилд тариалан нь худалдагдсан өмчийн эзэнд буцах болтугай! 25 Жич чиний хамаг бодлого нь сүмийн тахилын ёсоор болох бөгөөд, хорин Хирэ нэг тахил болох болтугай! 26 Харин үхэр буюу, хонь буюу, аливаа малын тэргүүн төрөгдсөнийг хэн ч ариун болгон үл өргөх болтугай! Тэр нь Ехувагийн мөн. 27 Бас хэрвээ бузар мал болох бөгөөс эл, тавьсан үнээр арилжин түүний дээр таван хувийн нэг хувийг нэмэх болтугай! Хэрвээ түүний эс арилжваас эл, чиний тавьсан үнээр худалдагдах болтугай! 28 Тийн боловч аль хэнг улсаас, эсвэл малаас эсвэл эмчийн тариалангаас Ехувад юуг ч ариун болгон өргөвөөс эл, аливаа өргөгдсөн юмыг үл худалдан үл арилжих болтугай! Ехувад аливаа өргөгдсөн нь маш ариун болой. 29 Хүний аливаа өргөгдсөн нь үл арилжигдах эрхгүй алагдах болтугай! 30 Бас тариалангийн үрс эсвэл модны жимсээс аливаа тариалангийн арван хувийн нэг хувь нь Ехувагийн буй. Тэр нь Ехувад ариун болох болтугай! 31 Хэрвээ аль хэн арван хувийн нэг хувиа арилжих дурт болох бөгөөс, тэр нь түүний дээр таван хувийн нэг хувийг нэмэх болтугай! 32 Бас үхэр хийгээд хонины арван хувийн нэг хувь гэвэл, аль таалсан арван хувийн нэг хувь нь Ехувад ариун болох болтугай! 33 Түүнийг сайн, муу хэмээн үл шинжилж үл худалдах болтугай! Хэрвээ худалдваас эл, тэр хийгээд худалдуулсан хоёул ариун болоод үл арилжигдах болтугай! хэмээн зарлиг болов. 34 Эд нь Израйлын хөвгүүдийн тул Шиуна уулны тэнд Ехувагийн Мошид захисанууд болой. Мошийн Ливитихус хэмээгч гуравдугар ном төгсөв.