1 Жахуагийн Израйлд Малахигаар форофидлогын зарлиг болсон нь ийн; 2 Би таныг янагласан буй хэмээн Жахуа нь зарлиглана. Зүгээр та ийн; Чи биднийг юугаар янагласан буюу. хэмээн өгүүлнэ. Исау нь Яховын ах агсанбиш үү? Тийн боловч би Яховыг энэлэн, 3 Исауг өшөөлөн, түүний дуулал хийгээд түүний өмчийг говьд агч аварга могойнуудын тул эвдэрлэг болгов. Хэмээн Жахуа нь зарлиглана. 4 Идум нь ийн; Бид ядуурсан боловч буцаж үүдэх буй хэмээн өгүүлэвч чуулгадын Жахуагийн зарлиг болсон нь ийн; Тэд нь үүдэвч би эвдрүүлэх буй. Тийнхүү тэд нь хилэнцийн хязгаар хийгээд, Жахуагийн хэзээ ч хилэгнэсэн улс хэмээн нэрийдэгдэх буй. 5 Бас таны нүдэд нь үүнийг үзэх бөгөөд та ийн; Жахуа нь Израйлийн хязгаараас цааш егүүтгэгдсэн буй, хэмээн өгүүлэх буй, хэмээн зарлиглана. 6 Хөвгүүд нь эцгээ хүндэлдэг бөгөөд боол нь эзнээ хүндэлдэг. Тийн болбол миний нэрийг доромжлогч лам нар аа! Би эцэг болбол эл миний гүйдлэл нь хаана буюу? Хэрвээ би эзэн болбол надаас айх нь хаана буюу? хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. Зүгээр та ийн; Бидэн чиний нэрийг юугаар доромжилсон, буюу? хэмээн өгүүлнэ. 7 Та миний тахилын ширээний дээр бузар идээг өргөвч, бид чамайг юугаар бузарлуулсан буюу? хэмээн өгүүлдэг. Та Жахуагийн ширээ нь жигшүүрт, хэмээн өгүүлснээр намайг бузарлуулсан буй. 8 Таны сохрыг тахил болгон өргөх нь муу болох буюу. Бас таны доголон буюу өвчинтийг тахил болгон өргөх нь муу бус буюу. Энэ мэтсийн өөрийн тэргүүлэгчид өргөвөл эл, тэр нь чамайг таалан тогтоож авах буюу хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. 9 Тийн бөгөөд эдүгээ Жахуагийн бидэнд нигүүлсэхэд болохын тул түүнийг гуйгтун! Энэ нь таны гараас гарсан буй. Би таныг тогтоож авах ёстой буюу хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. 10 Таны дотор хэн үүдлийг хаах буюу. Та миний тахилын ширээний дээр дэмийгээр галыг үл шатаах буй. Би таныг үл таалан, таны гараас өргөлийг үл тогтоож авах, хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. 11 Зүгээр, нарны гарах зүгээс орох зүг хүртэл миний нэр нь улсуудын дотор их болох буй. Бас аль ч газарт анхилахуй үнэртэн хийгээд ариун тахил нь миний нэрд өргөгдөх буй. Тэр юуны тул хэмээвээс, миний нэр нь улсуудын дотор их болох буй хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. 12 Зүгээр та ийн; Жахуагийн ширээ нь бузар буй. Бас түүний дээр өргөгдөх идээ нь жигшүүрт буй. Хэмээн өгүүлснээрээ үүнийг доромжилно. 13 Бас та энэ нь ямар залхууралт буй хэмээн өгүүлээд, үүнийг үлээн жигшүүлсэн буй. Хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. Бас та тасалсан хийгээд доголон ба өвчинтийг авчран, та ч талхан хагас тахилыг авчран буй. Би таны гараас үүнийг тогтоож, авах буюу хэмээн Жахуа нь зарлиглана. 14 Зүгээр сөрөгтийн эсрэг талын нэг эрд буй атал Жахуад тангараглан, гэмтийг мэхлэн, өргөгч нь хараагдах болтугай! Тэр юуны тул хэмээвээс, би их хаан буй бөгөөд, миний нэр нь улсуудын дотор айгдах буй. Хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана.
Хоёрдугаар бүлэг
1 Бас эдүгээ лам нар аа! Энэ зарлиг нь танд буй хэмээвээс, 2 Хэрэв та миний нэрд цог жавхланг өгөхийн тул үл сонсон, зүрхэндээ үл оруулах болбол эл, би таны дээр хараалыг илгээн, таны адистадуудыг хараах буй. Таны үүнийг зүрхэндээ эс оруулсны тул би эдүгээ ч хараасан буй. 3 Мана; Би таны хөрөнгийг зэмлэн, саваа хэмээвээс, таны найрын тахилуудын савсыг таны нүүрэнд сөрчих бөгөөд, та түүнтэй аваачигдах буй. 4 Тийн бөгөөд миний тогтоолын Ливитэй байлгахын тул энэ зарлигийг танд илгээснийг та мэдэх буй хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. 5 Миний амины хийгээд, эвийн тогтоол нь түүнтэй агсан бөгөөд, түүний надаас айсны тул хийгээд миний нэрээс айсны тул, би үүнийг түүнд өгөв. 6 Түүний амны дотор үнэн тогтоол агсан бөгөөд, түүний уруулын дотор хилэнц нь эс олдов. Тэр ч надтай эвтэйгээр хийгээд шулуунаар яван, олныг буруугаас буцаав. 7 Энэ мэтээр ламын уруул нь мэдлийг хадгалах ёстой бөгөөд, улс нь түүний амнаас тогтоолыг сурах ёстой болой. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь чуулгадын Жахуагийн элч болой. 8 Зүгээр та замаас даваад, олныг тогтоолын учир бүдрүүлэн Ливийн тогтоолыг доройтуулсан буй. 9 Тиймийн тул та миний замыг эс сахин, харин шүүвэрт нүүрцэлдэн мэт, түүнчлэн би ч хамаг улсын өмнө таныг жигшүүрт хийгээд доорд болгосон буй хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. 10 Бидэнд бүгдээрэнд ганцхан эцэг буй биш үү? Биднийг ганцхан бурхан нь бүтээсэн бус буюу. Бидний хүн бүр юуны тул өөрийн эцэг нарын тогтоолыг тасалж өөрийг мэхлэлцэнэ. 11 Иуде нь мэхтээр явсан бөгөөд, Израйлийн дотор хийгээд Иерусалимын дотор бузар нь үйлдэгдсэн буй. Тэр юуны тул хэмээвээс, Иуде нь Жахуагийн ариутгалыг янагласан боловч эдүгээ түүнийг бузарлан, бус өөр бурхны охиныг гэргий болгон авсан буй. 12 Жахуа нь үүнийг үйлдэгч хэмээвээс, сураач хийгээд сурагч ба чуулгадын Жахуад өргөлийг авчрагчийг Яховын майхнуудаас хоосруулах буй. 13 Бас та үүнийг үйлддэг хэмээвээс, та үйл бархирч Жахуагийн тахилын ширээг нулимсаар бүрхээнэ. Тиймийн тул тэр нь таны тахилыг эс таалан, таны гараас үүнийг эс тогтоон авна. 14 Харин та энэ юуны тул буюу. Хэмээн өгүүлнэ. Тэр шалтгаан хэмээвээс, Жахуа нь чи хийгээд, чиний залуу насны мэхэлсэн гэргий хоёрын хооронд гэрч болсон буй. Зүгээр тэр нь чиний нөхөр болон чиний тогтоосон гэргий бөлгөө. 15 Түүнд тодотголын үлдээл буй боловч, тэр нь ганцханыг бүтээсэн биш үү? уны тул ганцханыг бүтээсэн буюу. Бурханд зохист үрийг олохын тул болой. Тиймийн тул сэтгэлээ хичээгтүн! Хэн ч өөрийн залуу насны гэргийг үл мэхлэх болтугай! 16 Тэр юуны тул хэмээвээс, Израйлийн Жахуа нь бурхны зарлиг ийн; Хагацуулагч хийгээд хувцсаараа дээрмийг бүрхээгчийг би өшөөлнө. хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. Тиймийн тул мэхтээр үл явахын тул сэтгэлээ хичээгтүн! 17 Та өөрийн үгсээр Жахуаг залхууруулсан буй. Зүгээр та ийн; Бид юугаар залхууруулсан буюу хэмээн өгүүлнэ. Та алив мууг үйлдэгч нь Жахуад тааламжтай буй бөгөөд, тэд нь тэдгээрийг таална. Бас шүүврийн бурхан нь хаана буюу хэмээн өгүүлснээр Жахуаг залхууруулсан буй.
Гуравдугаар бүлэг
1 Мана, би өөрийн элчийг илгээхүй. Тэр нь миний өмнө замыг бэлдэх буй. Тийн бөгөөд таны бэдэрсэн эзэн хэмээвээс таны дуршсан тогтоолын элч нь өөрийн сүмд гэнэт ирэх буй. Мана, Тэр нь ирэх буй хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. 2 Зүгээр түүний ирэх өдрийг хэн тэсэж чадах буюу. Түүний үзэгдэхүйд хэн байж чадах буюу. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь ялгагчийн гал мэт болон, угаагчдын саван мэт буй. 3 Тийн тэр нь мөнгийг ялгагч хийгээд арилгагч мэт саан, Ливийн хөвгүүнийг арилган тэднийг алтан хийгээд мөнгөн мэт ялгах буй. Тэр ??? тэдгээр нь Жахуад тахилыг зөвтэйгээр өргөх буй. 4 Тийн бөгөөд Иудегийн хийгээд Ши Халмингийн тахил нь эртний өдрүүдэд хийгээд анхны жилүүдэд мэт Жахуад тааламжит болох буй. 5 Бас би шүүхийн тул танд сэтэртэн залвичинарын тус хийгээд, тачъяангуйчдын тус ба, худлаар тангараглагчдын тус хийгээд зарц нарыг хөлсөөр дарагчид хийгээд бэлбэсүүд ба өнчдийг дарагчдын тус ба, оролтын шүүврийг хазайлгагчдын тус хийгээд надаас үл айгчдын тус хурдан гэрч болох буй. Хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. 6 Тэр юуны тул хэмээвээс, би Жахуа мөн. Би үл хувирна. Тиймийн тул Яахувын хөвгүүд танаар үл хоосруулагдана. 7 Та өөрийн эцэг нарын цагаас нааш миний тогтоолоос даван. Түүнийг эс сахисан буй. Надад буцагтун! Тийн болбол би танд буцах буй хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. Зүгээр та ийн; Бид яаж буцах буюу хэмээн өгүүлэв. 8 Хүн бурхнаас хулгайлж авах буюу. Зүгээр та надаас хулгайлсан буй. Тийн боловч та ийн; Бид чамаас юугаар хулгайлсан буюу хэмээн өгүүлнэ. Та арван хувийн нэгнийг эс өгөн Өргөлүүдийг эс өгснөөр хулгайлсан буй 9 Та ихэд хараагдсан буй. Тэр юуны тул хэмээвээс, таны улс бүгдээр надаас хулгайлсан буй. 10 Миний гэрийн дотор идээний байхын тул арван хувийн нэгнийг хадгалдаг гэрт авчрагтун! Тийн бөгөөд би огторгуйн цонхнуудыг нээн, таныг үгүй болтол таны дээр адисыг буулгах бус буюу хэмээн намайг төрчин үзэгтүн! хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. 11 Бас би таны тул идэгчийг зэмлэх бөгөөд, тэр нь таны газрын үрсийг үл хоосруулах буй. Бас таны үзмийн мод нь тариалангийн дотор жимсээ үл унагах буй, хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. 12 Бас хамаг улсууд нь таныг ерөөх буй. Тэр юуны тул хэмээвээс, та тааламжит газар болох буй. хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. 13 Таны үгс нь миний тус сэрүүн болсон буй. хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. Зүгээр та ийн; Бид чиний тус юуг өгүүлсэн буюу хэмээн өгүүлнэ. 14 Та ийн; Бурханд зарагдах нь дэмий бөгөөд, бидний түүний тогтоолыг сахисан хийгээд чуулгадын Жахуагийн өмнө залхуутайгаар явсан нь ямар тус буюу. 15 Тийн бөгөөд бид эдүгээ омгорхогуудыг золтой хэмээн нэрийдэнэ. Бас бурууг үйлдэгч нар нь эрхэмлэгдсэн бөгөөд бурхныг шинжлэгчид нь тонилгогдсон буй. хэмээн өгүүлсэн буй. 16 Тэр цагт Жахуагаас айгчид нь өөр зуураа өгүүлэлцсэн бөгөөд, Жахуа нь чихэнд сонсов. Бас Жахуагаас айж, түүний нэрийг санагсдын тул дурсгалын бичиг нь түүний өмнө бичигдсэн буй. 17 Жич миний өөртөө тусгаар шанг хураахуй өдөр тэд нь миний болох бөгөөд, эцэг нь зарсан хөвгүүдээ хайрладаг мэт түүнчлэн би тэднийг хайрлах буй хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. 18 Тийн бөгөөд та зөв хийгээд хилэнц ба бурханд зарагдагч хийгээд түүнд үл зарагдагчийг дахин ялган үзэх буй.
Дөрөвдүгээр бүлэг
1 Тэр юуны тул хэмээвээс, гау мэт бадрахуй өдөр нь ирэх буй. Тийн омгорхог хийгээд бурууг үйлдэгчид нь тарианы иш мэт болох бөгөөд, тэр ирэх өдөр нь тэднийг түлэн, тэдэнд үндсийг ч гишүүг ч үл үлээх буй хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. 2 Зүгээр миний нэрээс айгчид аа! Таны дээр зөвийн наран нь гарах бөгөөд түүний жигүүрийн дотор идээлэг болох буй. Тийн бөгөөд та шахмал тугалууд мэт гарч их болох буй. 3 Бас миний тогтоосон өдөр та хилэнц таныг гишгэх буй. Тэр юуны тул хэмээвээс, тэд нь таны хөлийн улны доор тоос мэт болох буй. 4 Хурив уулн дэргэд миний Моши боолд хамаг Израйлийн тул захисан захиа хийгээд тогтоол ба шүүврүүдийг санагтун! 5 Мана. Жахуагийн их хийгээд аюумшигт өдрийн ирэхээс урьд би Илна форофидыг илгээнэ. 6 Тийн бөгөөд миний ирж, дэлхийг хараалаар үл таслахын тул, тэр нь эцэг нарын ерөөлийг хөвгүүдэд буцааж хөвгүүдийн ерөөлийг эцэг нарт буцаах буй хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. Малахи хэмээгч форофидын ном төгсвэй. Хотонд Мишиунаруудын баранд, нэг мянга найман зуун дөчдүгээр онд дарагдав.