1 Иудейгийн Ёодам хийгээд Адаж ба Хижикиэ хаадын цагт Жахуагийн Мараштигийн аймгийн Микад зарлиг болсон хэмээвээс түүний Самарийн хийгээд Иерусалимын учир өчсөн нь ийн; 2 Улс бүгдээр ээ! Сонсогтун! Дэлхий хийгээд түүний дээр хамаг байгчид аа! Чагнагтун! Тийн бөгөөд Жахуа эзэн хэмээвээс, өөрийн ариун сүмээс эзэн нь таны тус гэрчлэх буй. 3 Тэр юуны тул хэмээвээс, Мана. Жахуа нь өөрийн орноос гарч доош бууж дэлхийн өндөр гараар өөд болох буй. 4 Тийн болоход лав нь галаас хайлдаг мэт хийгээд ус нь уруудам газарт урсдаг мэт түүнчлэн түүний доор уулд нь хайлах бөгөөд бэлүүд нь хагарах буй. 5 Энэ хамаг нь Яхувын хилэнцийн тул хийгээд Израйлын гэрийн нүглийн тул билээ. Яахувын хилэнц юу буюу? Тэр нь Самари биш үү? Иудейгийн өндөр орд нь юу буюу? Тэд нь Иерусалим биш үү? 6 Тиймийн тул би Самарийг тариалангийн овог мэт болгон үзмийн тариалангийн тарилган болгоод түүний чулуудыг бэлд унагаж түүний суурьдыг нүцгэн болгох буй. 7 Бас түүний хамаг зурсан хөргүүд нь эвдрүүлэгдэх бөгөөд түүний хамаг хөлс нь галаар түлэгдэх буй. Бас би түүний хамаг хөргүүдийг хоосруулах буй. Тэр юуны тул хэмээвээс, тэд нь садар эмийн хөлсөөр хураагдсан тул садар эмийн хөлсөнд буцах буй. 8 Тиймийн тулд би цорхирон бархирч тоногдсон хийгээд нүцгэнээр явах буй. Бас би үнэг мэт бархиран, тоть шувууны зулзагад мэт уйлах буй. 9 Тэр юуны тул хэмээвээс, түүний шарх нь маш хүнд буй. Тэр нь Иудейд эрж миний улсын хаалга хүртэл Иерусалим хүртэл хүрэв. 10 Хунгийн дотор үүнийг бүү мэдүүлэгтүн! Ихэд бүү үйлдэгтүн! Биун Опарад тоосны дотор суугтун! 11 Сапирт суугч аа! Нүцгэн хийгээд ичгүүртэйгээр зугтаан үйлд. Яа Ананд суугч нь үл гарах болтугай! Биун Ижилийн цорхирол нь түүний тэтгэврийг танаас авах буй. 12 Марудад суугч нь өөрийн сайны учир өвчинт буй. Муу нь Жахуагаас Иерусалимын хаалганд хүрэв. 13 Лахист суугч аа! Тэргийг хурдан малд хүлэн үйлд. Тэр нь Шиунагийн охинд хилэнцийн охин бөлгөө. Тэр юуны тул хэмээвээс, Израйлын нүглүүд нь чиний дотор олдов. 14 Тиймийн тул чи Маришид хунтад бэлгүүдийг өгөх буй. Анжибын гэрүүд нь Израйлын хаадыг мэхлэх буй. 15 Бас Маришид суугч аа! Би чамд нэг өмч авагчийг ирүүлэх буй. Тэр нь Израйлын алдарт Адулам хүртэл хүрэх буй. 16 Өөрийн тансаг хүүхдийн учир үсээ авч халцгай болон бүргэд мэт халцгайгаа их болгон үйлд. Тэр юуны тул хэмээвээс, тэд нь олз болон чамаас одсон буй.
Хоёрдугаар бүлэг.
1 Өөрийн дэвсгэрийн дээр хилэнцийг санагалзан мууг бүтээгчдэд зовлон болох болъюу. Тэр нь эрхт болсны тул өглөөгүүр үүр цайхад тэр мууг үйлддэг. 2 Бас тэд нь тариалангуудыг шунахайраад дээрэмдэж аван, гэрүүдийг шунахайраад булааж авдаг. Энэ мэтээр тэд нь хүнийг түүний гэртэй даран, хүнийг түүний өмчтэй дардаг. 3 Тиймийн тул Жахуа нь ийн; Мана. Би энэ гэрийн улсын тул мууг санаачилсан буй. Түүнээс танаар хүзүүгээ үл гарган бардамлан үл явах буй. Тэр юуны тул хэмээвээс, энэ цаг нь муу буй хэмээн зарлиглана. 4 Тэр цагт таны тус үлгэрлэн их цөрхөрлөөр цөрхөрөлдөж ийн өгүүлэдэг. Бид бүрнээ эвдрүүлэгдсэн буй. Миний улсын хувь нь хувилгагдав. Тэр нь түүнийг надаас яах гэж хагацуулсан буй. Тэр нь биднээс эргэж бидний тариалангуудыг хуваасан буй. Тиймийн тул саваагаар зүрхийг татагч нь Жахуагийн чуулганы дотор чамд үл үлэх буй. 6 Форофидлогчид оо! Тэдний ичгүүрийн тэднээс үл хагацахын тул тэдэнд бүү форофидлогтун! 7 Яахувын гэр хэмээгдэгчид ээ! Жахуагийн тодотгол нь дутуу болсон буюу? Энэ нь түүний үйлдсэн буюу? Миний зарлиг нь шулуунаар явагчдад сайн биш үү? 8 Бас үнэний цагаас миний улс нь дайсан мэт боссон буй. Та дайнаас буцан юулгүйгээр өнгөрөгчдийн дээлээс цувыг булаан авна. 9 Та миний улсын эхнэрүүдийг тэдний тааламжит гэрүүдээс гаргаад тэдний хүүхдээс миний алдрыг мөнхөд авсан буй. 10 Босоод одогтун! Тэр юуны тул хэмээвээс, энэ нь таны амаржил бус. Энэ нь бузар болсны тул эвдрүүдэгдэх буй. Түүний эвдэрэгч ч маш их болох буй. 11 Хэрэв аль хэн мэхт хийгээд хуурамч сэтгэлээр яван бөгөөтөл үзмийн ундааны тул хийгээд хатуу ундааны тул форофидолвоос л тэр нь энэ улсын форофид болох болъюу. 12 Яахув аа! Би эрхгүй чиний хамгийг хураах буй. Би эрхгүй Израйлын үлдэгсэдийг цуглуулаад хоньдоо хүрээнд мэт хийгээд сүргийг хашаанд мэт тэднийг хамтатгах буй. Тэд нь олон хүн болсны тул их чимээг гаргах буй. 13 Эвдрүүлэгч нь тэдний өмнө одно. Жахуа ч тэднийг удирдана.
Гуравдугаар бүлэг.
1 Бас би ийн өгүүлэв. Яахувын тэргүүлэгчид хийгээд Израйлын гэрийн ноёд хэмээвээс, Та шүүврийг мэдэх ёстой бус буюу? 2 сайныг өшөөлөн мууг янаглагчид хийгээд тэдний махаас арьсыг өвчин тэдний ясдаас махыг таслагчид аа! Сонсогтун! 3 Бас тэд нь миний улсын махыг ид. Тэдний арьсыг өвчин тэдний ясдыг бэлбэлгэн тогооны тул мэт хийгээд их тогооны дотор махыг хуваадаг мэт тэднийг хуваана. 4 Тэр цагт тэдний Жахуад дуудахад тэр нь тэднийг үл сонсох буй. Тэдний үйлс нь муу болсон мэт тэр нь тэр цагт нүүрээ тэднээс нуух буй. 5 Миний улсыг төөрүүлэгч хийгээд шүдээрээ зуугч ба амар хэмээн өгүүлэвч тэдний амны тул үл өгөгчийн тус дайныг босгогч форофид нарын учир Жахуа нь ийн; 6 Тиймийн тул танд шөнө болох бөгөөд танд үзэгдлийг үл болгох бөгөөд харанхуй болох бөгөөд танд үл зөөгчлөх буй. Бас нар нь таны форофид нараас орон бөгөөд өдөр тэдний дээр харанхуй болох буй. 7 Тэр цагт форофид нар нь ичих бөгөөд зөөгч нар нь гайхах буй. Бас тэд бүгдээр амаа бүрхээх буй. Тэр юуны тул хэмээвээс, бурхнаас тэдэнд хариу үл олох буй хэмээн Жахуа нь зарлиглана. 8 Тийн боловч би Яахувт түүний бурууг үзүүлэн, Израйлд түүний хилэнцийг үзүүлэхийн тул Жахуагийн тодотголоор төгөлдөр чадалт хийгээд шүүвэрт ба хүчит болой. 9 Шүүврийг өшөөлөгч хийгээд зөвийг хазайлуулагч ба 10 Шиунаг цусаар хийгээд Иерусалимыг хилэнцээр үүдэгч Яахувын тэргүүлэгчид хийгээд Израйлын ноёд оо! Үүнийг сонсогтун! 11 Тэргүүлэгчид нь бэлгээр шүүдэг бөгөөд лам нар нь хөлсөөр сургадаг. Бас тэдний форофид нар нь мөнгөөр зөөгчилдөг. Тийн боловч тэд нь Жахуад түшиж ийн; Жахуа нь бидний дотор бий биш үү? Бидэнд ямар ч муу нь хүрч үл болно хэмээн өгүүлэв. 12 Тиймийн тул, таны учир Шиуна нь тариалан мэт хагалагдах бөгөөд Иерусалим нь овоонууд болох ба сүмийн уул ч ойн өндөр уул мэт болох буй.
Дөрөвдүгээр бүлэг
1 Тийн боловч хойт цагт Жахуагийн гэрийн уул нь хаддын дээр тогтоогдон уулын дээр өргөгдөх буй. Тийн бөгөөд улсууд нь түүнд урсах болъюу. 2 Бас олон улсууд нь ирж ийн; Бид Жахуагийн уулны дээр гаран Яахувын бурхны гэрт одъё. Тийнхүү тэр нь өөрийн замуудыг бидэнд сургах бөгөөд бид ч түүний мориудаар явах буй. Тэр юуны тул хэмээвээс, тогтоол нь Шиунагаас гарах бөгөөд Жахуагийн зарлиг нь Иерусалимаас гарах буй хэмээн өгүүлэлд буй. 3 Бас тэр нь олон улсуудын хооронд шүүн, хол агч хүчит улсуудыг зэмлэх буй. Тийн бөгөөд тэд нь илдүүдээ анжисд болгон жадуудаа хадуурууд болгон давтах буй. Нэг улс нь бус улсын тус илдээр үл өргөн дайныг ч дахин үл сурах буй. 4 Харин тэдгээрийн тус бүр нь өөрийн үзмийн модны доор хийгээд өөрийн тошлогийн модны доор суух бөгөөд хэн ч тэднийг үл айлгах буй. Тэр юуны тул хэмээвээс, чуулгадын Жахуагийн ам нь энэ мэт зарлиг болсон буй. 5 Тэр юуны тул хэмээвээс, аливаа ч улс нь өөрийн бурхны нэрээр явах буй. Тийн бид ч өөрийн Жахуа бурхны нэрээр мөнхөд явах буй. 6 Тэр цагт би доголонг хурааж гаргагдсан хийгээд миний зовсоныг цуглуулаад 7 доголонг үлдээл болгон, гаргагдсаныг хүчит улс болгох буй. Тийн бөгөөд Жахуа нь Шиунагийн ууланд үүлээс хойш мөнхөд тэднийг эзлэх буй хэмээн Жахуа нь зарлиглана. 8 Бас Ивэрийн асар аа! Шиунагийн охины бат гэр ээ! Тэр нь чамд ирэх бөгөөд урьд эрхшил хэмээвээс эзэлгүр нь Иерусалимын охинд ирэх буй. 9 Чи эдүгээ юуны тул чангаар бархирму? Чиний дотор хаан үгүй буюу? Чиний зовлон нь хоосоров уу? Тэр юуны тул хэмээвээс, эмийн төрөх цагт мэт зовлон нь чамайг барьсан буй? 10 Шиунагийн охин оо! Төрөх эм мэт зовлонт болоод гаргахуяа шимдэн үйлд. Тэр юуны тул хэмээвээс, эдүгээ чи балгадаас гараад хээрт суух буй. Бас чи Бабилонд ороод тэнд тонилгогдох буй. Тэнд Жахуа нь чиний дайсны гараас чамайг тонилгох буй. 11 Эдүгээ ч олон улсууд нь чиний тус цуглаад ийн; Тэр нь бузар болох болтугай! Бидний нүд нь шороог ширтэх болтугай! хэмээн өгүүлэлцэнэ. 12 Зүгээр тэд нь Жахуагийн санааг үл мэдэн, түүний зөвөлгөөг ч үл ухна. Тэр хэмээвээс, тэднийг төгсөгдөх тарианы боолт мэт хураах буй. 13 Шиунагийн охин оо! Чи босоод төгсөн үйлд. Би чиний эврийг төмөр болгон чиний туурайг зэс болгох буй. Тийн бөгөөд чи олон улсуудыг эвдрүүлж тэднээс авсан олныг Жахуад өргөн тэдний эзэлгүүнийг бүхэл дэлхийн эзэнд өргөх буй.
Тавдугаар бүлэг
1 Аяа, чуулганы охин оо! Чуулан үйлд. Билд бүслэгдсэн билээ. Израйлын тэргүүлэгч нь газартаа мутраар цохигдсон буй. 2 Тийнхүү бид Ливим Ифэртэ ээ! Чи Иудейгийн тэргүүлэгчдийн дотор нэг болохоос бага боловч Израйлын дотор тэргүүлэгч болох нь чамаас надад гарах буй. Түүний уг нь эрт мөнх өдрөөс болой. 3 Тиймийн тул тэр нь төрөгчийн гаргах цаг болтол тэднийг тушааж өгөх буй. Тэр цагт түүний үлдсэн ах дүү нар нь Израйлын хөвгүүдэд буцах буй. 4 Бас тэр нь байж, Жахуагийн аугаа хүчээр хийгээд өөрийн Жахуа бурхны нэрийн жавхлангаар тэднийг тэргүүлэх буй. Тийн бөгөөд тэд нь суух буй. Тэр юуны тул хэмээвээс, түүний нэр нь дэлхийн хязгаад хүртэл их болох болъюу. 5 Бас тэр нь амгалагч болох буй. Ашуртны бидний газарт ирж бидний орд харшуудыг гишгэхэд бидэнд тэдний тус долоон тэргүүлэгч хийгээд найман ноёныг босгох буй. 6 Бас тэд нь Ашур газрыг илдээр эвдрүүлэн Нимрүдийн газрыг түүний орлогоор эвдрүүлэх буй. Тийн бөгөөд Ашурын улсын бидний газарт орж, бидний хязгаарыг гишгэхэд бид тэднээс аврагдах буй. 7 Тийн бөгөөд Яахуваас үлэгсэд нь олон улсуудын дотор байж, Жахуагаас сүүдэр мэт болон хүнийг үл хүлээн, хүний хөвгүүдийг үл хүлээгч өвсний дээр орох бороо мэт болох буй. 8 Бас ойн ангуудын дотор арслан нь гэр адаг мэт хийгээд хонины сүргүүдийн дотор залуу арслангын гэр адаг мэт хэмээвээс, тэр нь орвоос эл. Гишгэн тасалдаг бөгөөд түүнээс хэн ч авран үл чаддаг мэт түүнчлэн Яахувын үлэгсэд нь улсуудын дотор болон олон ардын дотор болох буй. 9 Чиний гар нь чиний эсэргүүцэгчдийн дээр өргөгдөх бөгөөд чиний хамаг дайснууд нь хоосруулагдах буй. 10 Бас Жахуа нь ийн зарлиг болруун; Тэр цагт би чиний морьдыг чиний дотроос хоосруулан, чиний тэрэгсийг эвдрүүлэх буй. 11 Би чиний газрын балгадыг хоосруулан, чиний хамаг бат гэрүүдийг унагах буй. 12 Би чиний гараас Золвинуудыг хоосруулан, чамд зөнчдийг үл байлгах буй. 13 Бас би чиний зурсан хөргүүд хийгээд чиний агч дүрсүүдийг чиний дотроос хоосруулах буй. Тийнхүү чи түүнээс хойш өөрийн гарын үйлдвэрт үл мөргөх буй. 14 Бас би чиний Ашара хөргүүдийг чиний дотроос үндсээр гарган, чиний дайснуудыг эвдрүүлэх буй. 15 Бас би намайг эс сонссон бусад улсыг хилэнгээр хийгээд уурлалаар засаглах буй хэмээн зарлиг болно.
Зургадугаар бүлэг
1 Жахуагийн зарлиг болохыг сонсогтун! хэмээвээс ийн; Босоод хатадтай хэрэлдэн үйлд. Уулд ч чиний дууг сонсох болтугай! 2 Уулд хийгээд дэлхийн бүх суурьд аа! Жахуагийн хэрэлдлэгийг сонсогтун! Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь өөрийн улстай хэрэлдлэгт болоод Израйлтай заалдах буй. 3 Миний улс аа! Би чамд юуг үйлдсэн буюу? Би чамайг юугаар залхууруулсан буюу? Надад үзүүлэн үйлд. 4 Би чамайг Египет газраас гарган боолуудын гэрээс тонилгоод чиний өмнө Моши хийгээд Арун ба Мириамыг илгээв. 5 Миний улс аа! Та Жахуагийн зөвийг мэдэхийн тул Муабын Балаг хааны юу зөвлөсөн хийгээд Биурын Балвам хөвгүүний Шитимээс Хилрэл хүртэл юун хариу өгүүлснийг санагтун! 6 Би Жахуад юугаар ирж, дээд бурхны өмнө мөргөх буюу? Би шатаалт тахил хийгээд тугалуудаар ирэх буюу? 7 Жахуа нь мянгаад хуц, эсвээс түмэд морьний төдий тосыг таалах буюу? Би өөрийн хилэнцийн тул өөрийн анхны төрүүлснийг өгөн, өөрийн сүнсний нүглийн тул биеийн үрээ өгөх буюу? 8 Аяа, хүн ээ! Тэр нь юун сайныг чамд үзүүлсэн хэмээвээс, зөвийг үйлдэх бөгөөд хайрыг янаглах ба өөрийн бурхантай номхноор явахаас Жахуа нь бус юуг хэрэглэмү. 9 Жахуагийн дуу нь хотод дуудна. Ухаантан нь түүний нэрээс айх буй. Овгууд аа! Гэрчлэгчийг сонсогтун! 10 Хилэнцтэний гэрийн дотор хилэнцийн шан хийгээд жигшүүрт дутуу хэмжээ нь эдүгээ болтол буй буюу? 11 Тэдний буруу жигнүүрт хийгээд мэхт Фасгын саванд байх атал би тэднийг зөвт хэмээн тоох буюу? 12 Тэр юуны тул хэмээвээс, түүний баялгууд нь дээрмээр дүүрэн хийгээд, суугчид нь худлаар өгүүлсэн ба тэдний хэл нь тэдний амны дотор мэхт болой. 13 Тиймийн тул би ч чамайг цохин өвтгөөд чиний хилэнцсийн тул чамайг хоосон болгох буй. 14 Чи идэвч үл цадаад дотроо уйдах буй. Бас чи баривч үл аваачих буй. Чиний аваачсаныг ч би илдэнд өгөх буй. 15 Чи таривч үл хадах бөгөөд тост модыг шахавч биеэ тосоор үл тослох ба үзмийг шахавч үзмийн ундааг үл уух буй. 16 Тэр юуны тул хэмээвээс, миний чиний хотыг хоосон болгохын тул, хийгээд түүнд суугчдыг элэглэл болгохын тул би Омрийн тогтоол хийгээд Адавын гэрийн хамаг үйлсийг сахиад тэдний зөвөлгөөнөөр явсан буй. Тиймийн тул та миний улсын ичгүүрийг даах болъюу.
Долдугаар бүлэг
1 Надад зовлон хүрсэн буй. Тэр юуны тул хэмээвээс, би зуны үзмийг хураагч хийгээд үзмийн үлдээлийг хураагч мэт болов. Идэх жимс үгүй миний сүнс нь тэргүүн боловсорсон жимсийг хүснэ. 2 Хайрт хүн нь дэлхийгээс хоосорсон бөгөөд хүмүүсийн дотор нэг ч шударга хүнгүй болой. Тэд бүгдээр цусны тул хүлээнэ. Хүн бүр нь ах дүүгээ доороор ангуучилна. 3 Тэдний хоёр гарын мууг дүүрнээр үйлдэхийн тул тэргүүлэгч хийгээд шүүгч нь бэлгийг эрнэ. Их хүн нь өөрийн сэтгэлийн мууг өгүүлнэ. Энэ мэтээр тэдгээр нь мэхтээр зөвлөлдөнө. 4 Тэдний сайн хүн нь өргөст халгай мэт хийгээд тэдний шулуун хүн нь хатгуурт хашаа мэт буй. Энэ нь чиний харуулчдын өдөр буй. Чиний засаг нь ирнэ. Эдүгээ тэдэнд төвөглөл нь болох буй. 5 Нөхөртөө итгэн бүү үйлд. Удирдагчид бүү найд. Чиний өвөрт хэвтэгчээс амаа сахин үйлд. 6 Тэр юуны тул хэмээвээс, хөвгүүн нь эцгээ доромжилдог бөгөөд охин нь эхийгээ босдог ба бэр нь хадам эхийгээ тус босдог. Хүний гэрийн бүлс нь түүний дайснууд болдог. 7 Зүгээр би Жахуад ширтэн, миний тонилголын бурханд найдах буй. Миний бурхан нь намайг сонсох буй. 8 Миний дайсаан! Миний тус баясан бүү үйлд. Би унавч дахин босох буй. Би харанхуйд суувч Жахуа нь надад гэрэл болох буй. 9 Жаухагийн намайг халхлан, миний тул шүүврийг гарган, намайг гэрэлд авчиртал, жич миний түүний зөвийг үзтэл, би Жахуагийн хилэнг даах буй. Тэр юуны тул хэмээвээс, би түүний тус хилэнцийг үйлдсэн буй. 10 Тийн бөгөөд миний дайсан нь үүнийг үзэх бөгөөд чиний Жахуа бурхан хаана буюу? хэмээн өгүүлэгч нь ичгүүрээр бүрхэгдэх буй. Миний нүд нь түүнийг ширтэх буй. Эдүгээ тэр нь газрын шавар мэт гишгэгдэх буй. 11 Чиний хэрмийн үүдэгдэх цагт тогтоол нь дэлгэрүүлэгдэх буй. 12 Тэр цагт тэдгээр нь Ашураас хийгээд бат балгадаас ба бат гэрээс гол хүртэл хийгээд далайгаас далай хүртэл агч ба уулдаас уул хүртэл агч улс нь чамд хүртэл ирэх буй. 13 Зүгээр газар нь түүний дээр суугчдын учир хийгээд тэдний үйлсийн шангийн тул хоосон болох буй. 14 Үеийн дотор хоосноор суугч нь чиний улс болон чиний хувь болсон хоньдыг таягаараа хэрмийн дунд сахин үйлд. Тэд нь урьд цагт мэт Башанд хийгээд Килиадад идэх болтугай! 15 Түүний Египет газраас гарсан цагт мэт би түүнд гайхамшигт бэлгсийг үзүүлэх буй. 16 Улсууд нь тэдний хамаг хүчийг үзээд гутамшигт болох буй. Тэд нь гараа амандаа тавих бөгөөд тэдний чихэд нь дүлий болох буй. 17 Тэд нь могой мэт тоосыг долоон аталзагч хорхой мэт өөрийн нүхдээс гарах буй. Тэд нь бидний Жахуа бурхнаас айн, чамаас эмээх буй. 18 Чамд адил бурхан хэн буюу. Чи хилэнцийг уучлан, өөрийн эзлэгч үлдээлийн нүглийг өнгөрүүлэн хилэнтэйгээр мөнхөд үл байна. Тэр юуны тул хэмээвээс, чи өршөөлийг таална. 19 Тэр нь биднийг дахин өршөөж, бидний хилэнцсийг хөлөөрөө гишгэх буй. Чи бидний хамаг нүглүүдийг далайн гүнд хаях буй. 20 Чи урьд цагт бидний эцэг нарт тангарагласан мэтээр Яахувт үнэнийг бүтээн, Абарахамд хайрыг бүтээх буй. Мика хэмээгч форофидын ном төгсөв.