1 Нинивигийн учир форофидлого болон Илкусын аймгийн Нахумын үзэгдэлийн ном 2 Жахуа нь атаархалт хийгээд нэхвэрт бурхан буй. Жахуа нь нэхвэрт болон их хилэнт буй. Жахуа нь түүний тус эсэргүүцэгчидээс нэхэж, өөрийн дайснуудын тул хилэнг хадгална. 3 Жахуа нь хилэнд удаан боловч, аугаа хүчит буй. Тэр нь хилэнцэтэнийг зэмээс үл арилгах буй. Жахуагийн зэм нь хуйд хийгээд шуурганд буй бөгөөд, үүлд нь түүний өлмийн тоос буй. 4 Тэр нь далайн зэмлэж хатаадаг, хамаг мөрдийг хатаадаг. Башаг хийгээд Кирмил нь хувхайрна. Либнугийн цэрэг нь үхдэг. 5 Түүний өмнө уулд нь чичирдэг бөгөөд даваанууд нь хайлдаг. Түүний өмнө газар нь хоосордог. Жиртужу хийгээд түүний дотор хамаг агчид нь хоосордог. 6 Түүний уурлалын тус хэн байж чадах буюу? Түүний халуун хилэнгийн цагт хэн тогтож чадах буюу? Түүний уурлал нь гал мэт хаягддаг бөгөөд түүгээр хад нь унагаагдаг. 7 Жахуа нь сайн бөгөөд зовлонгийн өдөр бат гэр мэт буй. Тэр нь түүнд найдагчидыг танина. 8 Зүгээр тэр нь үерлэгч үерээр алсдаж, тэр аласдсан орныг дуусах буй. Харанхуйг ч түүний дайснуудыг мөрдөх буй. 9 Та Жахуагийн тус юуг санаачилна. Тэр нь бүрнээр дуусах буй. Зовлон нь дахин үл босох буй. 10 Тэр юуны тул хэмээвээс, тэд нь халгай мэт ороогдоод согтуу байн атал хуурай тарианы иш мэт түлэгдэх буй. 11 Жахуагийн тус мууг санаачлагч хорт зөвлөгч нь чамаас гарсан буй. 12 Жахуа нь ийн; Тэдгээр нь эвтэй бөгөөд олон боловч, түүний өнгөрөхөд тэд нь таслагдах буй. Би чамайг зовоосон боловч, дахин үл зовоох буй. 13 Эдүгээ би түүний боолгийг чамаас эвдэн, чиний хүлээсүүдийг таслах буй хэмээн зарлиг болно. 14 Бас Жахуа нь чиний нэрийн дахин үл тархаагдахын тул чиний учир захисан буй. Би чиний бурхны гэрээс зурсан хөрөг хийгээд цутгасан хөргүүдийг хоосруулах буй. Чиний бузар болсны тул би чиний хүүрийн булшийг үйлдэх буй. 15 Мана. Сайн сонсголыг дэлгэрүүлэгч хийгээд эвийг мэдүүлэгчийн хөлүүд нь уулны дээр буй. Жахуа аа! найруудаа сахин, тангаргуудаа бүтээн үйлд. Тэр юуны тул хэмээвээс, хилэнцэт нь чиний дотор үл өнгөрөх буй. Тэр нь дуустал хоосруулагдсан буй.
Хоёрдугаар бүлэг
1 Эвдрүүлэгч нь чиний өмнө гарсан буй. Хүрээлсэн орныг халхлан, замыг сахин, бэлхүүсээ тэнхээтэй болгон, хүчээ ихэд бататган үйлд. 2 Тэр юуны тул хэмээвээс, хоосруулагчид нь тэднийг хоосруулж, тэдний үзмийн гишүүдийг эвдрүүлсэн боловч, Жахуа нь Якувын дэвшлэгийг Израйлын дэвшлэг мэт буцаах буй. 3 Түүний баатруудын бамбай нь улаан бөгөөд хүчит хүмүүс нь улаан хувцаст буй. Түүний бэлтгэсэн өдөр тэргэс нь гэрэвчийн гал мэт болох буй. Тийнхүү нарсан модод нь ихэд хөдөлгөгдөх буй. 4 Зээлний дотор тэргэс нь догшин мэт болж, өөр зуураа түлхэлцэн, уужим газруудад нааш цааш гүйнэ. Тэдний үзэгдэл нь гэрэвчид мэт болох бөгөөд тэд нь цахилгаан мэт гүйх буй. 5 Тэр нь алдартнаа сануулах буй. Тэд нь явахдаа бүдэрч хэрэмд яарах буй. Тийн бөгөөд халхаллага нь бэлтгэгдэх буй. 6 Мөрний хаалга нь нээгдэх бөгөөд орд харш нь айж хайлах буй. 7 Бат гэр нь олз болон гаргагдах буй. Түүний охид нь тагтааны дуугаар мэт өвчүүгээ цохиж аваачигдах буй. 8 Наниви нь эртний цагаас усны уур мэт буй. Зүгээр тэд нь зайлах буй. Зогсогтун! Зогсогтун! хэмээн дуудагдавч хэн ч үл эргэх буй. 9 Мөнгийг тонон алтыг ч тоногтун! Түүний хамаг хүсэмжит зэвсгийн сан хийгээд жигшүүрийн тоо нь дуусахааргүй буй. 10 Тэр балгас нь хоосон хийгээд хоосруулагдсан ба эзэнгүй болой. Тэдний зүрхэд нь хайлдаг бөгөөд өвдөгүүд нь цохилцдог. Тэдний хамаг бэлхүүсүүд нь их өвчтэй болов. Тэдний хамаг нүүрүүд нь харладаг. 11 Арслангуудын оршсон орон хийгээд арсланы зулзагадын идэх орон нь хаана буюу? Тэнд арслан хийгээд эм арслан ба арсланы зулзагын явахад хэн ч тэднийг эс айлгадаг бөлгөө. 12 Арслан нь өөрийн зулзагадын тул алж, өөрийн эм арслангуудын тул дарж, нүдээ олзоор дүүргэн, оршсон орныг тасалснаараа дүүргэдэг бөлгөө. 13 Мана. Би чиний тус буй. Би чиний тэргэсийг галаар түлэх бөгөөд илд нь чиний залуу арслангуудыг хоосруулах буй. Бас би чиний олзыг дэлхийгээс хоосруулах буй. Тийн бөгөөд чиний элчсийг дуу нь үүнээс хойш үл сонсогдох буй хэмээн чуулгадын Жахуа нь зарлиг болно.
Гуравдугаар бүлэг
1 Цуст балгасанд зовлон ирэх буй. Тэр нь хуурмагаар хийгээд дээрмээр дүүрэн буй. Тонолго нь түүнээс үл хагацана. 2 Тэнд ташуурын дуу хийгээд дуугарагч мөөрийн чимээ ба довтлогч морины хийгээд гүйгч тэргэсийн чимээ буй. 3 Тэнд морьт хүн нь гэлгэр илд хийгээд гилбэгнэгч жадыг өргөнө. Тэнд олон алагдагсад хийгээд олон үхдлүүд буй. Тэдний үхдлүүд нь тоогүй буй. Тэд нь үхдлүүдээр бүдэрнэ. 4 Өөрийн садар үйлсээр улсыг худалдан, өөрийн Залвинуудаар овгуудыг худалдагч үзэсгэлэнт садар эм болон Залвийн хатан аа! Чиний олон садар эм үйлсийн тулд 5 Мана. Би чиний тус болон, чиний хормойг чиний нүүрний өмнө тайлаад, чиний нүцгэнийг улсуудад үзүүлэн, чиний ичгүүрийг эзэлгүүрэнд үзүүлэх буй. 6 Бас би чиний дээр бузруудыг хаяад чамайг хүндлэлгүй болгон, өтөг мэт болгох буй. 7 Тийн бөгөөд чамайг хамаг үзэгчид нь чамаас зайлж ийн; Ниниви нь хоосон болов. Түүний учир хэн гашуудах буюу? Би чамд амруулагчдыг хаана бэдрэх буюу? хэмээн өгүүлэх буй. 8 Чи Ну Амун балгасаас дээр буюу? Тэр нь мөрдийн дунд үүдэгдээд усуудаар тойрогдсон бөлгөө. Түүний хүрээ нь далай агсанбөгөөд түүний хэрэм нь ус бөлгөө. 9 Кус хийгээд Египет нь түүний дуусгаваргүй хүчин агсанбөгөөд Пуд ба Ливи нь түүний таслагчид бөлгөө. 10 Тийн боловч тэр нь аваачигдан, олз болон одов. Түүний хүүхэд нь хамаг зээлний үзүүрт хэмхлэгдэв. Түүний хүүхэд нь хамаг зээлний үзүүрт хэмхлэгдэв. Түүний хүндтэний тул шаваа орхигдов. Түүний хамаг хүчтэн нь гинжлэгдэв. 11 Энэ мэтээр чи ч согтуу болон нуух буй. Чи ч дайснаас нэг бат гэрийг бэдрэх буй. 12 Чиний хамаг бат гэрүүд нь тэргүүн болсон жимст үзмийн модод мэт буй. Хэрвээ тэд нь хөдөлгөгдвөөс тэд нь идэгчийн аманд унах буй. 13 Мана. Чиний дотор байгч чиний улс нь эмс мэт буй. Чиний газрын хаалгад нь дайсанд бүрнээр нээгдсэн буй. Гал нь чиний хүрээнүүдийг түлэх буй. 14 Бүслэлгийн цагийн тул усыг уугаад, бат гэрүүдээ батлан үйлд. Шаварт одоод, зуурсан шаврыг гишгэн, тоосгуудыг бөх болгон үйлд. 15 Тэнд гал нь чамайг түлэх бөгөөд илд нь чамайг таслах буй. Тэр нь царцаа мэт чамайг идэх буй. Царцаа мэт олон болон, их царцаа мэт үржин үйлд. 16 Чи өөрийн худалдагчдын огторгуйн ододоос олон болгов. Царцаа нь эвдрээд ниссэн буй. 17 Чиний титэмтэн нь их царцаанууд мэт хийгээд чиний тэргүүлэгчид нь голионууд мэт буй. Тэдгээр нь хүйтэн өдөр хүрээний дотор орох, харин нарны гарахад тэд нь гарах буй. Тийн бөгөөд тэдний орон хийгээд тэдний хаана ахуй нь үл мэдэгдэнэ. 18 Ашурын хаан аа! Чиний сахигчид нь унтан амой. Чиний ноёд нь хэвтэнэ. Чиний улс нь уулдын дээр тархаагдаад хураагчгүй болов. 19 Чиний бэртсэн нь эмчлэгдэхгүй чиний шарх нь маш хүнд болой. Чиний учир сонсголыг сонсогч бүгдээр алгаа танилцах буй. Тэр юуны тул хэмээвээс, чиний хилэнц нь хэзээ ч хэнд эс хүрсэн буюу хэмээн чуулгадын Жахуа нь зарлиг болно. Нахум хэмээгч форофидын ном төгсөв.