Нэгдүгээр бүлэг
1 Хакалийн Нихимиа хөвгүүний үгс нь ийн буй. Хорьдугаар жилийн Хислу гэгч сард миний Шүшэн гэгч орд харшид байсанд 2 миний ах дүү нараас Ханани гэгч нэгэн болон Иудэгийн зарим нь ирэв. Тийнхүү би олзлогсдоос үлдэж аврагдсан Иудэтний учир болон Иерусалимын учир тэднээс асуув. 3 Тэгээд тэд нь над ийн; Олзлогсдоос үлсэн үлдээл нь тэнд мужид их зовлонтой болон ичгүүртэй буй. Бас Иерусалимын хэрэм нь эвдэрсэн бөгөөд хаалгад нь галаар түлэгдсэн буй. 4 гэсэнд би эд үгсийг сонсоод уйлж суугаад, нэгэн хэдүй өдрүүдэд гашуудан, бацаглан огторгуйн бурхны өмнө залбирч ийн айлтгаруун; 5 Огторгуй Жахуа бурхаан! Чи ялангуяа аймшигтай бурхан мөн. Чи тогтоол хийгээд өршөөлөө чамайг янаглагчдын тул болон чиний зарлигуудыг сахигчдын тул бүтээнэ. 6 Эдүгээ чиний боолын залбирлыг сонсохын тул чиний чих нь сонсох бөгөөд чиний нүд нь нээгдэх болтугай! Би гэвэл, өнөөдөр шөнө бүр чиний боолууд болсон Израйлын хөвгүүдийн тул чиний өмнө залбиран Израйлийн хөвгүүдийн нүглүүд гэвэл, бидний чиний өмнө үйлдсэн нүглүүдийг илэрхийлнэ. Би хийгээд миний эцгийн гэр нь нүглийг үйлдсэн буй. 7 Бид чиний өмнө маш муугаар үйлдээд чиний Моши боолд захисан зарлигууд болон захианууд ба шийтгэлүүдийг эс сахисан буй. 8 Өөрийн Моши боолд зарлиг болсноо санан, соёрх! Тэрхүү зарлиг гэвэл хэрвээ та бурууг үйлдвэл, би таныг улсуудын дунд тархаах буй. 9 Зүгээр хэрвээ та надад буцаж, миний зарлигуудыг сахин бүтээвэл, танаас зарлигууд нь газрын цаад хязгаар хүртэл тархаагдсан боловч, би тэднийг тэндээс хурааж, өөрийн сонгосон орон гэвэл, өөрийн нэрийг тэнд байгуулах оронд авчрах буй гэж зарлиг болсон буй. 10 Тийнхүү чиний их аугаа хүчээрээ болон чиний хүчит мутраараа аварсан чиний боолууд болон улс нь эд мөн буй. 11 Аяа, Жахуа аа! Чиний нэрээс айхыг хүсэгч өөрийн боолын залбирлыг чагнан соёрх! Бас өнөөдөр өөрийн боолыг бүтээмжит болгон энэ хүний өмнө түүнд өршөөлийг үзүүлэн соёрх! гэж залбирав. Тэр юу гэвэл, би хааны аягыг өргөгч бөлгөө.
Хоёрдугаар бүлэг
1 Тэгээд Арташалита хааны хорьдугаар жилийн Нисан гэгч сард хааны өмнө үзмийн ундаа агсан бөгөөд би ундааг өргөөд хаанд барив. Би тэр цагаас урьд түүний өмнө гашуудалтай эс асан бөлгөө. 2 Тиймээс хаан нь над өгүүлрүүн; Чи өвчингүй атал, чиний нүүр нь яагаад гашуудалтай буюу гэвэл, зүрхний уйтгар мөн 3 гэсэнд би ихэд айгаад хаанд ийн өгүүлрүүн; Хаан нь мөнх настай амьд байх болтугай! Тэр балгас гэвэл, миний эцэг нарын хүүрийн булшны орны хоосон эвдрэл болсон бөгөөд түүний хаалгадын галаар түлэгдсэн атал, миний нүүр нь гашуудалтай болох ёстой биш үү? 4 гэсэнд хаан над өгүүлрүүн; Чи юуг гуйнам гэсэнд; Би огторгуйн бурханд залбираад хаанд өгүүлрүүн; 5 Хэрвээ хаанд тааламжтай бол бас хэрвээ чиний боол нь чиний өмнө хайрыг хүртсэн бол миний эцэг нарын хүүрийн булшны балгас болсон Иудэг үүдэхийн тул намайг тийш илгээн хайрла! 6 гэсэнд хаан нь хатан хааны түүний дэргэд суун атал над ийн өгүүлрүүн; Чиний аян нь хэр өнө болтол болох бөгөөд чи хэзээ ирэх юү гээд хаан нь намайг тавьж хайрлав. Тэгээд би түүнд болзоо өгүүлэв. 7 Жич, би хаанд ийн; Хэрвээ хаанд тааламжтай бол голын цаана агч мужийн түшмэдийн намайг Иудэ хүртэл хүргэхийн тул над нэг захиа өгдөх болтугай! 8 Бас хааны ойг сахигч болсон Асавд захиа нь өгөгдөх бөгөөд тэр нь гэрийн орд харшийн хаалганы тул, балгасны хэрмийн тул, миний орох гэрийн тул моддыг над өгөх болтугай! гэсэнд хаан нь миний бурхны сайн, мутрын надтай байснаар над өгөв. 9 Тэгээд би голын цаана агч мужийн түшмэдэд хүргээд тэдэнд хааны захиануудыг өгөв. Жич хаан нь цэргийн чуулганы түшмэд болон морьт хүмүүсийг надтай хамт илгээсэн бөлгөө. 10 Тэнд Хоруны аймгийн Санба Лад болон Амуны аймгийн Тоби боол нь Израйлийн хөвгүүдийн сайныг хэрэглэгч хүний ирснийг сонсоод маш их гашуудав. 11 Тэгээд би Иерусалимд хүрээд тэнд гурван өдөр байв. 12 Тийнхүү би болон надтай нэг өчүүхэн хүмүүс нь шөнөөд босов. Зүгээр Иерусалимд үйлдэхүеэ миний бурхны миний зүрхэнд оруулсныг би хэнд ч эс өгүүлэв. Жич миний унасан хүлгээс бус ч хүлэг надтай үгүй бөлгөө. 13 Тэгээд би шөнөд луугийн худгийн өмнө агч бэлийн хаалгаар хухирын үүд хүртэл яваад, Иерусалимын эвдэрсэн хэрмүүд, түүний галаар түлэгдсэн хаалгадыг ширтэв. 14 Тэндээс би булгийн хаалганд болон хааны нуурт одов. Зүгээр тэнд миний унасан хүлгийн тул явах зам үгүй бөлгөө. 15 Тэндээс би шөнөд горхиор явж хэрмийг гараад буцаж, бэлийн хаалгаар одоод харив. 16 Зүгээр тэргүүлэгчид нь миний хаана одсон болон юу үйлдсэнийг эс мэдэв. Жич би Иудэтэнд болон лам нарт, ноёд болон тэргүүлэгчид, өөр үйл үйлдэгчдэд эс мэдүүлсэн бөлгөө. 17 Тэгээд би тэдэнд ийн; Та бидний дарагдсаныг үзнэ зэ гэвэл, Иерусалим нь хоосон эвдрэл болсон бөгөөд түүний хаалгад нь галаар түлэгдсэн буй. Явалцъя. Үүнээс хойно бидний ичгүүр нь үл болохын тул Иерусалимын хэрмийг үүдье 18 гээд би өөрийн бурхны мутрын надтай сайн агснаар хааны над өгүүлсэн үгсийг тэдэнд мэдүүлэв. Тэгээд тэд нь ийн; Бид босоод үүдье гээд тэд нь энэ сайн үйлийн тул гараа тэнхрүүлэв. 19 Зүгээр Хоруны аймгийн Санба Лад болон Аммуны аймгийн Тобиа боол, Арабна газрын Кишим нь сонсоод биднийг элэглэж жигшин өгүүлрүүн; Энэ таны үйлдэх нь юу вэ? Та хааны өмнө урвах буюу? 20 гэсэнд би тэндэнд өгүүлрүүн; Огторгуйн бурхан нь бидний бүтээмжтэй болгох буй. Тиймээс түүний боолууд бид босоод үүдэх буй. Тэгээд та Иерусалимд хувь болон ёс ба тоогүй буй гэж өгүүлэв.
Гуравдугаар бүлэг
1 Тэгээд Илияашив тэргүүн лам нь өөрийн ах дүү агч лам нартай босоод хонины гэгч хаалгыг үүдэв. Тэд нь түүнийг ариутган түүний үүддийг бүтээв гэж Миагийн асарт Хананийлийн асар хүртэл ариутгав. 2 Түүнээс хойно Жирикугийн улс нь үүдэв. Түүний хойно Имрийн Закур хүү нь үүдэв. 3 Жич Хашинэ Эгийн хөвгүүд нь загасны хаалгыг үүдэн, түүний моддыг суулган, түүний үүдэд хийгээд цуурганууд ба түүний хөндлөвч дэгээнүүдийг бүтээв. 4 Тэднээс хойно Күзийн Үриэ хөвгүүний Миримүд хөвгүүн нь засав. Тэндээс хойно Мишижибилийн Бирикиэ хүүгийн Мишиүлэм хүү нь засав. Тэднээс хойно Ба Э Нэгийн Задуг хөвгүүн нь засав. 5 Тэднээс хойно Тикуатан нь засав. Зүгээр тэдний ноёд нь хүзүүгээ эзний үйлд эс оруулав. 6 Бас Пасианы Жихуй Адэ хөвгүүн хийгээд Бисудиагийн Мишүлэм хөвгүүн нь хуучин хаалгыг засан, түүний моддыг суулган, түүний үүдэд хийгээд цуурга, хөндлөвч дэгээнүүдийг бүтээв. 7 Тэднээс хойно Кибиюун хийгээд Мизфагийн хүмүүс гэвэл, Кибуюуны аймгийн Милтиа болон Мирунудын аймгийн Задун нь голын наад мужийн түшмэлийн ширээ хүртэл засав. 8 Түүнээс хойно алтач дархнуудаас агч Хархайагийн Үзиеэл хөвгүүн нь засав. Бас түүнээс хойно эмчүүдээс нэг болон Хананиа хөвгүүн нь засав. Тэгээд тэд нь өргөн хэрэм хүртэл Иерусалимыг бат болгон хүрээлэв. 9 Тэднээс хойно Иерусалимын хагас хувийн тэргүүлэгч болсон Хүрийн Рипиа хөвгүүн нь засав. 10 Тэднээс хойно Хэрүмэвийн Жидайа хөвгүүн нь өөрийн гэрийн тус засав. Бас түүнээс хойно Хишбаниан Хэтүс хөвгүүн нь засав. 11 Миримийн Мэлкиэ хөвгүүн болон Пахад Муавын Хэшүв хөвгүүн нь бусад хувь хийгээд галын гаунуудын асрыг засав. 12 Бас түүнээс хойно Иерусалимын нөгөө хагасын тэргүүлэгч болсон Халухисын Шэлүм хөвгүүн болон түүний охид нь засав. 13 Хашул болон Зануад суугч улс нь бэлийн хаалгыг засав. Тэд нь түүнийг үүдэн түүний үүдэд болон цуурганууд ба, хөндлөвч дэгээнүүд, хухирын хаалга хүртэл нэг мянган тохойг бүтээв. 14 Тийн бөгөөд Битхакирамын нэг хувийн тэргүүлэгч болсон Ризкавын Малкиа хөвгүүн нь Хухирын хаалгыг засав. Тэр нь түүнийг үүдээд түүний үүдэд, цуурганууд, хөндлөвч дэгээнүүдийг бүтээв. 15 Бас Мизфагийн нэг хувийн тэргүүлэгч болсон Колхожийн Шэлүн хөвгүүн нь булгийн хаалгыг засав. Тэр нь түүнийг үүдэж хавхаглаад түүний үүд, цуурга, хөндлөвч дэгээ болон хааны цэцэрлэгийн дэргэд байгч Шилуа нуурын хаалгаар Давидын балгасаас буух гишгүүрүүд хүртэл бүтээв. 16 Түүнээс хойно Бидзурын хагас хувийн тэргүүлэгч болсон Азбүгийн Нихимиа хөвгүүн нь Давидын булшны өмнө хүртэл болон малтсан нуур хүртэл ба хүчтэний гэр хүртэл засав. 17 Тэгээд түүнээс хойно Ливитний Банийн Рихүм хөвгүүн нь засав. Түүнээс хойно Хилэний хагас хувийн тэргүүлэгч болсон Хашабиа нь өөрийн хувийг засав. 18 Түүнээс хойно тэдний ах дүү нар нь засав гэвэл, Хилэгийн хагас хувийн тэргүүлэгч болсон Хашададын Бавай хүү нь засав. 19 Бас түүнээс хойно Миуфагийн тэргүүлэгч болсон Жишуагийн Ижир хөвгүүн нь цэргийн зэвсгийн хураангуйд одох орны тус хэрмийн өнцөгт өөр хувийг засав. 20 Түүнээс хойно Забайн Бэрүг хөвгүүн нь өнцгөөс Илияашив тэргүүн ламын гэрийн үүд хүртэл өөр хувийг зүтгэлтэйгээр засав. 21 Түүнээс хойно Козын Үриэ хөвгүүний Миримуд хөвгүүн нь Илияашивын гэрийн үүднээс түүний гэрийн үзүүр хүртэл өөр хувийг засав. 22 Бас түүнээс хойно тал газарт суугч лам нар нь засав. 23 Тэднээс хойно Баймиа болон Хашув нь өөрийн гэрийн өмнөөс засав. Тэднээс хойно Ананиагийн Мэ Э Си хөвгүүний Азариа хөвгүүн нь өөрийн гэрийн өмнөөс засав. 24 Түүнээс хойно Хинададын Бинүй хөвгүүн нь Азарийн гэрээс хэрмийн өнцөг хүртэл гэвэл, булан хүртэл өөр хувийг засав. 25 Үзэйн Палал хөвгүүн нь хэрмийн өнцгийн өмнө хийгээд гяндны хүрээний дэргэд асан хааны өндөр гэрийн цаанаа агч асрын өмнө засав Түүнээс хойно Парусын Пидиа хөвгүүн нь засав. 26 Тэгээд Офилд суугч Нитинитэн нь зүүн зүгийн усны хаалганы өмнө агч орон хүртэл хийгээд цаана байгч асар хүртэл засав. 27 Тэднээс хойно Тикүэтэн нь цаана байгч их асрын өмнө Офилын хэрэм хүртэл өөр хувийг засав. 28 Аливаа лам нь өөр өөрийн гэрийн өмнө морины хаалганы дээрээс засав. 29 Тэднээс хойно Имирийн Задуг хөвгүүн нь өөрийн гэрийн өмнө засав. Бас түүнээс хойно зүүн хаалганы сахигч болсон Шиканиагийн Шимайа хөвгүүн нь засав. 30 Түүнээс хойно Шилимиэгийн Хананиа хөвгүүн нь засав. Бас Залавын Ханун зургадугаар хөвгүүн нь өөр хувийг засав. Түүнээс хойно Биригиагийн Мишүлэм хөвгүүн нь өөрийн тасгийн өмнө засав. 31 Түүнээс хойно алтач дархны Малкиа хөвгүүн нь Нитинитэн болон худалдагчдын орон хүртэл Мифкад хаалганы тус болон өнцөгд одох оронд засав. 32 Бас алтач дархнууд болон худалдагчид нь өнцөгт одох орон болон хонины хаалганы хооронд засав.
Дөрөвдүгээр бүлэг
1 Зүгээр Санба Лад нь бидний хэрмийг үүдэхийг сонсоод ихэд хилэгнэж уурлаад Иудэтнийг элэглэв. 2 Тэгээд тэр нь өөрийн ах дүү нарын өмнө болон Самарийн цэргийн чуулганы өмнө ийн; Эд хүчгүй Иудэтэн нь юуг үйлднэмү. Тэд нь биеэ хүрээлэх юү. Тэд нь тахих юу. Тэд нь нэг өдөр дуусах юу. Тэд нь түлэгдсэн үлдээлийн овооноос чулуудыг шинэтгэх юү? 3 гэсэнд Аммуны аймгийн Тобиа нь түүний дэргэд байгаад ийн; Хэрвээ үнэг нь тэдний үүдсэний дээр гарвал тэдний чулуун хэрмийг эвдэх буй за гэлээ. 4 Бурхаан, сонсон соёрх! Тэр юу гэвэл, бид элэглэгдсэн буй. Тэгээд тэдний ичгүүрийг тэдний тэргүүн дээр хариулан тэдний олз болгогдох газарт тэднийг тоногдол болгон соёрх! 5 Бас тэдний хилэнц нь үл бүрхэгдэх бөгөөд тэдний нүгэл нь чиний өмнөөс үл хоосруулагдах болтугай! Тэр юу гэвэл, тэд нь үүдэгчдийн өмнө чамайг хилэгнүүлэв. 6 Тэгээд бид хэрмийг үүдэн хэрмийн хагас хүртэл бүгдээр хамтатгаж бүтээв. Тэр юу гэвэл, улс нь дуртай хөдлөв. 7 Тэгээд Санба Лад болон Тобиа, Арабиатан, Аммунтан, Амдудтан нь Иерусалимын хэрмүүдийн үүдсэн засвруудын эхэлж нийлснийг сонсоод ихэд хилэгнэв. 8 Тэгээд тэд бүгдээр ирээд Иерусалимын өмнөөс дайлалцан зогсоохыг зөвшилдөв. 9 Тийнхүү бид өөрийн бурханд залбиран тэдний учир тэдний өмнөөс өдөр шөнө бүрт харуулыг тогтоов. 10 Тэгээд Иудэтэн нь ийн өгүүлрүүн; Ачааг даагчдын хүч нь суларсан бөгөөд эвдэрхий нь их болов. Бид хэрмийг үүдэж эс чадна гэлээ. 11 Бас бидний өмнөөс эсэргүүцэгчид нь ийн өгүүлрүүн; Тэдний мэдэлгүй, үзэлгүйгээр байхад бид тэдний дунд ирээд тэднийг алан, хөдөлмөрийг зогсоох буй гэлээ. 12 Тэгээд тэдний дэргэд суусан Иудэтэн нь ирээд бидэнд олонтаа ийн өгүүлрүүн; Тэд нь хамаг ордоос таны тус ирэх буй за. гэлээ. 13 Тиймээс би доорд ордод хэрмийн хойно хийгээд дээрх ордод улсыг тэдний төрлүүдээр илдэт, жадат, нумтаар тавив. 14 Тэгээд би штртэж босоод ноёд, тэргүүлэгчид, үлдсэн улсад ийн; Тэднээс бүү айгтун! Ялангуяа сүрт Жахуаг санаж, өөрийн ах дүү, хөвгүүд, охид, эмс болон гэрүүдийн тул дайлалцагтун! гэлээ. 15 Тэгээд энэ нь бидэнд мэдэгдсэн хийгээд бурхан нь тэдний зөвлөлгөөнийг хохируулсан гэж бидний дайснуудын сонссонд бид бүгд өөр өөрийн үйлдвэрэнд хэрэмд харив. 16 Тэгээд тэр цагаас аван, миний боолуудын нэг хагас нь үйлдвэрнийг үйлдсэн бөгөөд нөгөө хагас нь жад, халх, нум, цээживчийг барив. Бас тэргүүлэгчид нь Иудэгийн хамаг улсын ард бөлгөө. 17 Хэрмийн дээр үүдэгчид хийгээд ачааг даагчид ба ачигчдын тус бүр нь нэг гараараа үйлдвэрнийг үйлдэж нөгөө гараараа зэвсэг барив. 18 Тэр юу гэвэл, аливаа үүдэгч нь илдээ хажуудаа зүүсээр үүдэв. Бас бүрээ бүрээдэгч хүмүүс нь миний дэргэд байв. 19 Тэгээд би ноёд, тэргүүлэгчид, үлдсэн улсад ийн; Үйл нь маш их уужим бөгөөд бид гэвэл, хэрмийн дээр өөр өөрөөс хол салсан буй. 20 Таны бүрээг хаана сонсоход тэнд бидэнд ирэгтүн! Бидний бурхан нь бидний тул дайлалцах буй гэв. 21 Тэгээд бид үйлд шимтэлцэв. Бас улсаас нэг хагас нь үүр цайхаас аван оддын харагдах цаг болтол жадаа барив. 22 Жич би тэр цагт ийн өгүүлрүүн; Тус бүр хүн нь өөрийн боолтой Иерусалимд хонох болтугай! Тийнхүү тэд нь шөнөөр бидний тул харуул болоод өдөр хөдлөх буй гэлээ. 23 Тэгээд би болон миний ах дүү нар ба миний боолууд хийгээд намайг дагагч, сахигчдаас хэн ч хувцсаа угаахын тул тайлахаас бус шалтгаанаар эс тайлав.
Тавдугаар бүлэг
1 Тэгээд улс болон тэдний гэргийс нь өөрийн ах дүү нар болсон Иудэтний тус их гомдолтой болов. 2 Тэр юу гэвэл, зарим нь ийн өгүүлрүүн; Бид, бидний хөвгүүд, охид нь олон буй. Тиймээс бид идэн аж төрөхийн тул бан тариаг авсан буй гэв. 3 Бас зарим нь ийн; Бид тариалан, үзмийн тариалан, болон гэрүүдээ зудын учир төлөөс болгон тариаг худалдаж авахын тул өгсөн буй гэв. 4 Бас зарим нь ийн; Бид өөрийн тариалан, үзмийн тариалангуудаар төлөөлсөн хааны албын тул мөнгийг авав. 5 Тэгэвч бидний баяс нь бидний ах дүү нарын баяс мэт бөгөөд бидний хүүхэд ч тэдний хүүхэд мэт буй. Тэгээд Мана. бид өөрийн хөвгүүд хийгээд охидыг боолууд болгон олз болгосон болоод бидний охидоос заримууд нь олз болсон буй. Тийнхүү бид тэдний зольж үл чадна. Тэр юу гэвэл, өөр хүмүүс нь бид тариалан, үзмийн тариаланг эзэлнэ гэж өгүүлэлдэв. 6 Тэгээд би тэдний бархирал хийгээд эд үгсийг сонсоод ихэд хилэгнэв. 7 Бас би өөрийн биеэр зөвлөж, ноёд, тэргүүлэгчдийг зэмлэн тэдэнд ийн; Та вээр тус бүр өөрийн ах дүүгээс хонжлогын хэрэглэнэ гээд би тэдний тус нь чуулганыг босгов. 8 Бос би тэдэнд өгүүлрүүн; Бид өөрийн чадлаар улсуудад худалдсан ах дүү нар болсон Иудэтнийг зольсон буй. Харин та ах дүү нараа худалдах юу. Эсвэл тэд нь бидэнд худалдагдах буюу гэсэнд тэд нь хариуг эс олоод дуугүй байв. 9 Бас би өгүүлрүүн; Таны үйлдсэн нь сайн бус буй. Та бидний дайсан болсон улсуудын ичгүүрийн учир өөрийн бурхнаас айж явах ёстой бус уу? 10 Бас би, миний ах дүү нар, боолууд нь тэднээс мөнгө, тариаг хэрэглэж авах чадалтай буй. Энэ хонжлогыг тэвчих болтугай! 11 Өнөөдөр тэдний газад хийгээд үзмийн тариалан, тостой модны тариалан, гэрүүд, ба таны тэднээс хэрэглэсэн мөнгө, тариа, үзмийн ундааны болон тосны зуун хувиас нэг хувийг хариулагтун! 12 гэсэнд тэд нь ийн; Бид тэднийг хариулан тэднээс юуг ч үл хэрэглэх буй. Бид чиний өгүүлсэн мэт үйлдэх буй гэсэнд би лам нарыг дуудаад тэднийг энэ амлалтын ёсоор бүтээхийн тул тэдний тангараглуулав. 13 Бас би хормойгоо сэгсрэн ийн өгүүлрүүн; Энэ мэт бурхан нь энэ амлалтыг үл бүтээгч хүнийг түүний гэрээс болон хөдөлмөрөөс сэгрэх болтугай! гэвэл энэ мэт сэгсрэгдэн хоосруулагдах болтугай! гэсэнд бүхэл чуулган нь болтугай! гэж өгүүлэлцэн, Жахуаг магтав. Тэгээд улс нь энэ амлалтын ёсоор үйлдэв. 14 Жич миний Иудэгийн газарт тэдний тэргүүлэгч болгогдсон цагаас гэвэл, Арташашта хааны хорьдугаар жилээс гучин хоёрдугаар жил хүртэл арван хоёр жилийн турш би болон миний ах дүү нар нь мужийн түшмэлийн талхыг эс идсэн бөлгөө. 15 Зүгээр надаас урьд асан түшмэд нь улсад ачаатай болоод тэднээс талх, үзмийн ундааг авч дөчин шикилийн төдий мөнгийг авдаг бөлгөө. Бас тэдний зарц нар нь өөр улсын дээр тэргүүлсэн бөлгөө. Зүгээр тэр мэтээр би бурхнаас айсны тул эс үйлдэв. 16 Бас би энэ хэрмийн үйлдвэринд байсан бөгөөд бид нэг ч тариаланг эс худалдаж авав. Жич миний хамаг боолууд нь хөдөлмөрийн тул цуглалаа. 17 Жич миний ширээнд Иудэтэн болон тэргүүлэгчдээс зуун тавин хүн буй бөлгөө. Түүнээс гадна бидний тойронд асан улсаас бидэнд ирэгсэд нь байдаг бөлгөө. 18 Тэгээд миний тул өдөр бүр бэлтгэгэдсэн гэвэл, нэг шар, зургаан шилдэг хонь, шувууд нь над бэлтгэгдсэн буй. Арав арван өдрөөр үзмийн ундааны элдэв зүйл буй бөлгөө. Тэгэвч энэ хамгийн тулд би мужийн түшмэлийн талхыг эс хэрэглэв. Тэр юу гэвэл, боолын байдал нь энэ улсад хүнд бөлгөө. 19 Миний бурхаан! Энэ улсын тулд миний хамаг үйлдсэний ёсоор намайг сайнаар санан соёрх!
Зургадугаар бүлэг
1 Тэгээд Санба Лад болон Тобиа ба Аравын аймгийн Хишим хийгээд бидний өөр дайснууд нь миний хэрмийг үүдсэн бөгөөд түүний завсаргүй ахуйг сонсов. Тэгэвч тэр цагт би хаалгануудад үүдийг эс үүдсэн бөлгөө. 2 Тиймээс Санба Лад болон Хишим нь над илгээгээд өгүүлрүүн; Одъё. Онын тал газрын аль нэг хотод уулзъя гэж өгүүлсэн боловч над хорыг үйлдэхийг санав. 3 Тэгээд би тэдэнд элчсийг илгээн ийн өгүүлрүүн; Би их үйлийг үйлдэн эс ирж чадна. Би үйлээ орхиод танд одохоор юуны тул үйлээ зогсоох буюу 4 гэсэнд тэд нь над дөрөв дахиж тэр мэтээр илгээсэн буй. Би тэр мэтээр тэдэнд хариу өгүүлэв. 5 Тийнхүү Санба Лад нь тэр мэтээр тавдугаар үед өөрийн боолыг эс тамгалагдсан бичигтэйгээр над илгээв. 6 Бичгийн дотор бичигдсэн нь ийн; Улсуудын дунд хэлэлцсэн хийгээд Касмунийн өгүүлсэн нь ийн; Чи болон Иудэтэн нь урвахыг зориглоно. Тиймээс эд үгсийн ёсоор чиний Иудэтний хаан болохын тул хэрмийг үүднэ. 7 Бас чи өөрийн учир Иерусалимд дэлгэрүүлэхийн тул форофид нарыг тогтоов. Тэд нь ийн Иудэд хаан мөн буй гэж өгүүлнэ. Тэгээд өдгөө эд үгсийн ёсоор хаанд мэдүүлэгдэх буй за. Тиймийн тул өдгөө ирээд хамтаар зөвлөлцье 8 гэж бичсэнд би түүнд илгээж ийн өгүүлрүүн; Чиний өгүүлснээр юу ч эс болсон буй. Зүгээр чи өөрийн сэтгэлээс тэднийг мэхээр санасан буй гэлээ. 9 Тэр юу гэвэл, тэд бүгдээр биднийг айлгаж өгүүлрүүн; Тэдний гарууд нь үйлээс сулрах бөгөөд үйл нь үл бүтэх буй за гэлээ. Тиймийн тул бурхаан! Миний гарыг тэнхрүүлэн соёрх! 10 Тэгээд би Михитабияалын Дилайа хөвгүүний Шимиа хөвгүүний хаасан гэрт одов. Тийн бээр тэр нь ийн өгүүлрүүн; Бид бурхны гэрт гэвэл, сүмийн дотор цуглаж, сүмийн үүднүүдийг хаая. Тэр юу гэвэл, тэд нь чамайг алахын тул ирэх буй за. Үнэхээр тэд нь чамайг алахын тул шөнөөр ирэх буй за 11 гэсэнд би ийн өгүүлрүүн; Надтай адил хүний зугтаах нь ёстой буюу. Бас хэн надтай адил болоод өөрийн амийг тонилгохын тул сүмд орох буюу. Би үл орох буй гэв. 12 Тийнхүү Мана. Бурхан нь түүнийг эс илгээсэн буй. Зүгээр Тобиа хийгээд Санба Ладын түүнийг хөлсөлсний тул тэр нь энэ форофидлохыг миний тус өгүүлсэн буй гэж би мэдэв. 13 Түүнийг хөлсөлсөн шалтгаан гэвэл, миний айн тэр мэтээр үйлдэж нүглийг бүтээснээр тэдний бидний тус муу сонсголын шалтгаантай болоод намайг ичгүүрт оруулахын тул бөлгөө. 14 Миний бурхаан! Тобиа хийгээд Санба Ладын энэ мэт үйлсийн ёсоор тэднийг санан, намайг ойлгохыг санасан Нувидиа эм форофид болон өөр форофид нарыг санан соёрх! 15 Тэгээд хэрэм нь Илун сарын хорин тавны өдөр гэвэл, эхлэгдсэнээс тавин хоёрдугаар өдөр төгсгөгдөв. 16 Тэгээд бидний хамаг дайснуудын сонссон бөгөөд биднийг тойрогч хамаг улсуудын үзсэнд тэд нь сэтгэлээрээ маш доорд бололцов. Тэр юу гэвэл, тэр үйл нь бидний бурхнаар бүтээгдсэн буй гэж үзэв. 17 Жич тэр цагт Иудэгийн ноёд нь олон бичгүүдийг Тобиад илгээв. Бас Тобиагийн бичгүүд нь тэдэнд хүрэв. Тэр гэвэл, Ара Агийн Шиканиа хөвгүүний хүргэн болсон бөгөөд түүний Зуханан хөвгүүн нь Бирикиагийн Мишилэм хөвгүүний охиныг гэргий болгон авсан бөлгөө. 18 Тиймээс Иудэд агсдаас олон нь түүнд тангарагласан бөлгөө. 19 Жич тэд нь түүний сайн үйлсийг миний өмнө мэдүүлэн, миний үгсийг түүнд илэрхийлэв. Тобиа нь намайг айлгахын тул бичгүүдийг илгээв.
Долдугаар бүлэг
1 Тэгээд хэрмийн үүдэгдсэн бөгөөд миний үүддийг бүтээсэнд сахигчид болон дуулагчид ба Ливитэн нь тогтоогдов. 2 Тэг цагт би өөрийн Ханани дүү болон орд харшийн Хананиа тэргүүлэгчийг Иерусалимд тавив. Тэр юу гэвэл, тэр нь итгэлт хүн болоод олон бурхнаас үлэмж алав. 3 Тэгээд би тэдэнд ийн; Нарны халуун цаг болтол Иерусалимын хаалгад нь үл тайлагдах болтугай! Тийнхүү улсын байтал үүднүүд нь хаагдан дэгээлэгдэх болтугай! Бас Иерусалимд суугчдаас харуулчдыг тогтоож тус бүрийг түүний харуулд хийгээд тус бүрийг түүний гэрийн тус тогтоогтун! гэж өгүүлэв. 4 Балгас гэвэл, уужим хийгээд их боловч улс нь өчүүхэн асан бөгөөд гэрүүд нь үүдэгдээгүй бөлгөө. 5 Тийнхүү миний бурхан нь ноёд, тэргүүлэгчид, улсыг төрөл төрлүүдээр тоолохоор цуглуулах саналыг миний зүрхэнд оруулав. Бас би анханд ирэгсдийн төрлийн тууж олоод түүний дотор ийн бичигдсэнийг олов гэвэл, 6 Бабилоны Нибухиднизар хааны олз болгон Бабилонд нүүлгэсэн нүүдлээс гаран, Иерусалим хийгээд Иудэд өөр өөрийн балгадад буцаж ирсэн тэрхүү мужийн улс болон 7 Жируббабил, Жишуа, Нихимиа, Азариа, Рэ Э Миэ, Нахимани Мукдакай Билшан, Мизфарид, Биквэй, Ихүм, Ба Э Нэтэй ирэлцэн. Израйлийн улсын хүмүүсийн тоо нь ийн; 8 Парусын үрс нь хоёр мянга нэг зуун далан хоёр, 9 Шибатиагийн үрс нь гурван зуун далан хоёр, 10 Ар Эгийн үрс нь зургаан зуун тавин хоёр, 11 Пахадын Муавын Жишуа болон Жуавын үрс нь хоёр мянга найман зуун арван найм,, 12 Иламын үрс нь нэг мянга хоёр зуун тавин дөрөв, 13 Затугийн үрс нь найман зуун дөчин тав, 14 Закайн үрс долоон зуун жар, 15 Бинуайн үрс нь зургаан зуун дөчин найм, 16 Бибайн үрс нь зургаан зуун хорин найм, 17 Ажкадын үрс нь хоёр мянга гурван зуун хорин хоёр, 18 Адункамын үрс нь зургаан зуун жаран долоо, 19 Бихвэйн үрс нь хоёр мянга жаран долоо, 20 Адины үрс нь зургаан зуун тавин тав, 21 Хижигиэний Атирагийн үрс нь жаран найм, 22 Хаширмийн үрс нь гуран зуун хорин найм, 23 Бизайн үрс нь гурван зуун хорин дөрөв, 24 Харифагийн үрс нь зуун арван хоёр, 25 Кабиюуны үрс нь ерэн тав, 26 Бидлихим хийгээд Нитуфагийн хүмүүс нь зуун наян найм, 27 Анатудын хүмүүс нь зуун хорин найм, 28 Битажмавидын хүмүүс нь дөчин хоёр, 29 Хириад Жияарамын болон Кибира, Бирудын хүмүүс нь долоон зуун дөчин гурав, 30 Рама, Кабагийн хүмүүс нь долоон зуун хорин нэг, 31 Михмасын хүмүүс нь зуун хорин хоёр, 32 Битил болон Айн хүмүүс нь зуун хорин гурав, 33 Бус Нибүгийн хүмүүс нь тавин хоёр, 34 бус Иламын үрс нь нэг мянга хоёр зуун тавин дөрөв, 35 Харимын үрс нь гурван зуун хорь 36 Жирэкүгийн үрс нь гурван зуун дөчин тав, 37 Муд болон Хадид ба Онын үрс нь долоон зуун хорин нэг, 38 Сиэ Нэ Эгийн үрс нь гурван мянга есөн зуун гуч, 39 Лам нар гэвэл, Жишуагийн гэрийн Жидайагийн үрс нь есөн зуун далан гурав буй. 40 Имирийн үрс нь мянга тавин хоёр, 41 Пашүрийн үрс нь нэг мянга хоёр зуун дөчин долоо, 42 Харамын үрс нь мянга арван долоо, 43 Ливитэн гэвэл, Жишуа, Кадлияал, Худавагийн үрсээс далан дөрөв, 44 Дуудагчид гэвэл; Асавын үрс нь зуун дөчин найм, 45 Сахигчид гэвэл; Шалүм, Атир, Талмун, Акүв, Хатита, Шубайн үрс нь зуун гучин найм, 46 Нитинитэн гэвэл; Жихг, Хашунфа, Табануудын үрс бөгөөд 47 Хирус, Сиа, Падуны үрс хийгээд 48 Ливан, Хакаба, Салми, 49 Ханан, Кидил, Кахарын үрс болон 50 Ри Айа, Рикин, Никуда, 51 Кизим, Үзэ, Писиа, 52 Бисай, Миу Нийм Нифишишимын үрс ба 53 Баг бун, Хакуба, Хархүр, 54 Базмид, Михада, Харшан, 55 Баркус, Сисирэн, Тамагийн үрс болон, 56 Нижиа, Хатифагийн үрс бөлгөө. 57 Соломоны боолуудын үрс гэвэл; Сутай, Сифирид, Пиридагийн үрс болон 58 Зэ Э Лэгийн үрс ба Даркун, Кидил, 59 Шифтиа, Хатил, Жибаймын Похижад, Амуны үрс ба 60 Хамаг Нитинитэн болон Соломоны боолууд нь гурван зуун ерөн хоёр бөлгөө. 61 Тийнхүү Тилмилэ болон Тилхарса, Хиров, Адун, Имир хэмээгч газдаас гарагсад буй бөлгөө. Зүгээр тэд нь өөрийн эцгийн гэр хийгээд төрөл ба Израйлийн мөн буюу эсвэл өөр буюу гэж үзүүлж эс чадав. 62 Бас Дилиагийн үрс болон Тобиа, Никудэгийн үрс нь зургаан зуун дөчин хоёр бөлгөө. 63 Жич лам нараас гэвэл, Хабайагийн үрс Кузын үрс Барзилайн үрс бөлгөө. Тэр нь Килияадын аймгийн Барзилайн охидоос нэгийг гэргий болгон аваад тэдний нэрээр нэрлэгдэв. 64 Тэд нь үеэр тоологдогсдын дотор үеийн туужийг бэдэрсэн боловч эс олов. Тиймээс тэд нь жигшүүртэй мэт болоод ламын ёслолоос гаргагдав. 65 Тэгээд Тиршата нь тэдэнд ийн; Үрим болон Түмимтэй лам болох болтол та маш ариун юмнуудаас идэж, үл болох гэж өгүүлэв. 66 Бүхэл чуулган нь хамтаар гэвэл, дөчин хоёр мянга гурван зуун жар бөлгөө. 67 Тэднээс гадна тэдний боолууд болон шивэгчид нь долоон мянга гурван зуун гучин долоо, бөгөөд дуулагч эрс болон эмс нь хоёр зуун дөчин тав бөлгөө. 68 Тэдний морьд нь долоон зуун гучин зургаа асан бөгөөд луусууд нь хоёр зуун дөчин тав ба 69 Тэмээд нь дөрвөн зуун гучин тав бөгөөд илжгэд нь зургаан мянга долоон зуун хорь бөлгөө. 70 Тэгээд тэргүүн эцэг нараас зарим нь үйлдвэрний тул өгөв гэвэл, Тиршата нь мянган дархамагийн төдий алтан болон тавин аяга ба ламын таван зуун гуч хувцсыг санд өгөв. 71 Тэргүүн эцэг нараас заримууд нь хоёр түмэн дархам төдий алт хоёр мянган хоёр зуун төдий мөнгийг үйлдэврийн санг сахигчид өгөв. 72 Жич өөр үйлдсэн улсын өгсөн гэвэл, хоёр түмэн дархам төдий алт болон хоёр мянган минагийн төдий мөнгө ба жаран долоон ламын хувцас бөлгөө. 73 Тэгээд лам нар, Ливитэн, үүд сахигчид, дуулагчид, улсаас зарим, болон Нитинитэн болон хамаг Израйль нь балгадад суулцав. Тийнхүү долдугаар сард Израйлийн хөвгүүд нь өөрийн балгадад бөлгөө.
Наймдугаар бүлэг
1 Тэгээд хамаг улс нь усны хаалганы дэргэд байгч зээлэнд нэгнээ цуглалцаад Изра ном заагчид ийн; Жахуагийн Израйльд захисан Мошийн тогтоолын номыг хартугай! гэж өгүүлэв. 2 Тэгээд Долдугаар сарын шинийн нэгэнд Изка лам нь чуулганы өмнө гэвэл, эрс эмс, хамаг ухвартайгаар сонсогчдын өмнө тогтоолыг авчрав. 3 Тийнхүү тэр нь усны хаалганы дэргэд байгч зээлний тэнд эрс, эмс ба ухвартайгаар сонсогчдын өмнө үүр цайхаас аван, хагас өдөр болтол уншиж ав. Тэгээд хамаг улсын чих нь тогтоолын номыг чагнав. 4 Тэгээд Изка ном заагч нь тэдний зориуд хийсэн модон ширээн дээр босов. Бас түүний дэргэд баруунтаа Матитиа, Шима, Аниа, Үриэ, Хилхиэ, Мэ Э Сиэ нь байв. Жич түүний зүүнтээ Бидайа, Мишаийл, Малкай, Хашүм, Хашбадна, Жикэриэ, Мишүлэм нь байв. 5 Тэгээд Изка нь хамаг улсын дээр болоод хамаг улсын үзэхээр номыг нээв. Тийнхүү түүнийг нээсэнд хамаг улс нь босоцгоов. 6 Тэгээд Изка нь ялангуяа их Жахуа бурхныг магтав. Тийнхүү хамаг улс нь гараас өргөөд, болтугай! Болтугай! гэж өгүүлэлцэв. Жич тэд нь толгойгоо бөхийлгэж нүүрээрээ хөсөр Жахуад мөргөв. 7 Бас Жишуа, Бани, Ширибиа, Замин, Аг Кув, Шабитай, Худний, Мэ Э Сиэ, Калиба, Азариа, Зочибад, Ханан, Пилайа болон Ливитэн нь улсад тогтоолыг ухуулав. Улс нь орондоо байв. 8 Тэгээд тэд нь бурхны тогтоолын номоос тодорхойгоор уншиж тайлбарлсан утгыг ухуулав. 9 Тийнхүү Нихимиа Тиршата, Изка ном заагч лам, улсыг сургагч Ливитэн нь хамаг улсад ийн; Энэ өдөр нь таны Жахуа бурханд ариун болой. Үл гашуудан бүү уйлагтун! гэлээ. Тэр юу гэвэл, хамаг улс нь тогтоолын үгсийг сонсохдоо уйлалцав. 10 Бас тэр нь тэдэнд ийн; Одон тарганыг идэж, амттаныг уун, хэн нэгэнд эс бэлтгэгдсэн бол тэдэнд хувийг илгээгтүн! Тэр юу гэвэл, энэ өдөр нь бидний эзэнд ариун буй. Бас гашуудалтай бүү бологтун! Тэр юу гэвэл, Жахуагийн жаргалан нь таны хүч буй гэлээ. 11 Тэр мэтээр Ливитэн нь хамаг улсыг намхруулаад ийн; Дуугүй байгтун! Тэр юу гэвэл, энэ өдөр нь ариун буй. Бас бүү гашуудагтун! 12 гэсэнд хамаг улс нь тэдэнд өгүүлсэнд үгсийг ухсаны тул идэхийн тул хийгээд уухын тул ба хувиудын илгээхийн тул болон ихэд жаргалцахын тул одов. 13 Тэгээд хоёрдугаар өдөр хамаг улсын тэргүүн эцэг нар, лам нар, Ливитэн нь тогтоолын үрсийг ухахын тул Изка ном заагчид цуглалцав. 14 Тэгээд тэд нь Жахуагийн Мошиогоор захисан тогтоолд бичигдсэнийг олов. Тэдний олсон нь ийн Долдугаар сарын найрт Израйлийн үрс нь цацар гэрүүдэд суух болтугай! 15 Жич тэд нь өөрийн хамаг балгадад болон Иерусалимд дэлгэрүүлж ийн; Цацар гэрүүдийг үйлдэхийн тул уулсад гараад тост модны гишүүд, нарс, Адас гэгч мод, дал мод, өтгөн модны гишүүдийг бичигдсэнээр авчрахыг мэдүүлэгтүн! 16 гэж өгүүлсэнд улс нь гараад гишүүдийг авчраад өөрийн тул цацар гэрүүдийг үйлдэн, өөр өөрийн гэрийн оройн дээр болон харшины дотор ба бурхан тэнгэрийн харшийн дотор, усны хаалганы зээлийн дотор, Ибараймын хаалганы зээлд үйлдэв. 17 Тэгээд бүхэл чуулган гэвэл, олз болсон байдлаас буцаж, ирсэн нь цацар гэрүүдийг үйлдээд, түүндээ суув гэвэл Нүнгийн Иушуа хөвгүүний цагаас аван тэр цаг болтол Израйлийн хөвгүүд нь тэр мэтээр эс үйлдсэн бөлгөө. Тийнхүү маш их жаргалан бөлгөө. 18 Жич өдөр бүр нэгдүгээрээс эцэсдэх өдөр болтол тэр нь бурхны тогтоолын номыг уншив. Тэгээд тэд нь найрыг долоон өдөр сахив. Тийнхүү наймдугаар өдөр тогтоосноор цээрлэх чуулган буй бөлгөө.
Есдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд тэрхүү саран хорин дөрөвдүгээр өдрөө Израйлын хөвгүүд нь бацаглаж өрмөг хувцастай хийгээд биеэ дээн шороотойгоор цуглалцав. 2 Тийнхүү Израйлын үрс нь хамаг оролтоос хагацаад өөрийн хилэнцэс хийгээд эцэг нарынхаа хилэнцсийг илэрхийлэв. 3 Бас тэд нь өөрийн оронд босоод өдрийн дөрвөн болгосон хувийн нэг хувийн туршаар өөрийн Жахува бурхны тогтоолын номыг уншаад бус дөрвөн болгосон хувийн нэг хувийн туршаар илэрхийлэн, өөрийн Жахува бурханд мөргөв. 4 Тийн бөгөөд Жишу хийгээд Бани ба Кадамияал хийгээд Шибанияа ба Буни хийгээд Ширибияа ба, Бани хийгээд Кинани хэмээгч Ливитэн нь дээшээ босоод өөрийн Жахува бурханд их дуугаар залбирав. 5 Тийнхүү Жишуа хийгээд Кадмияал ба Бани хийгээд Хашабинияа ба Ширибияа хийгээд Хүдиеэ ба Шибинияа хийгээд Филэхий нь ийн өгүүлэв; Босоод өөрийн Жахува бурхныг үргэлжид магтагтун! Бас ийн залбирав; Хамаг алдаршуулах хийгээд магтахаас өндөр болсон чиний цог жавхлант нэр нь магтагдах болтугай! 6 Чи хэмээвээс, ямагт чи Жахува мөн. Чи огторгуй хэмээвээс, огторгуйн огторгуй хийгээд тэдний бүхэл чуулган ба, дэлхий хийгээд түүний дээр агч хамаг ба, далайнууд хийгээд тэдний дотор агч хамгийг бүтээгээд бүгдээрийг амьдаар байлган тэтгэнэ. Жич, огторгуйн чуулган нь чамд сүсэглэн мөргөнө. 7 Чи бидний Жахува мөн чи Абрамыг сонгоод Калтитаныг үрсээс авчраад түүнд Аврахам хэмээх нэрийг өгөв. 8 Тийн бөгөөд чи түүний зүрхний чиний гэгээний өмнө итгэлт ахуйг олоод түүнд Ханавантан хийгээд Хититэн ба Амуртан хийгээд Бирижиятан ба Жибустан хийгээд Каргашитаны газрыг өгье хэмээвээс түүний үрд өгөх тогтоолыг түүнтэй бүтээв. Тийнхүү чи өөрийн зарлиг болсныг бүтээсэн буй. Тэр юуны тул хэмээвээс, чи зөвтэй буй. 9 Бас чи бидний эцэг нарын зовлонг Египетэд үзээд улаан далайн тэнд тэдний бархирлыг сонсоод 10 Фараугийн дээр хийгээд түүний хамаг боолуудын дээр ба түүний газрын хамаг улсын дээр бэлгэс хийгээд гайхамшгийг үзүүлэв. Тэр юуны тул хэмээвээс, чи тэдний омгорхогоороо тэдний тус үйлдсэнийг мэдэв. Тийн бөгөд чи эдүгээ өдөр ахуй мэт алдарт болов. 11 Жич, чи тэдний өмнө далайг таслав. Тэд ч хуурай газраар далайн дунд явав. Бас чи тэдний цөгцөдийг гүнд хаян чулуу мэт хүчит усдад хаяв. 12 Бас чи тэдний явах замыг гэрэлтэй болгон тэднийг өдөр үүлэн баганаар удирдан шөнөд галын баганаар удирдав. 13 Бас чи шинэ ууланд буугаад тэдэнтэй огторгуйгаас хэлэлцэн тэдэнд зөвт шүүврүүдийг хийгээд үнэн тогтоолууд ба сайн захианууд хийгээд зарлигуудыг өгөв. 14 Өөрийн ариун саббатын тэдэнд мэдүүлэн өөрийн Моши боолоор зарлигууд хийгээд захианууд ба тогтоолуудыг захин 15 тэдний өлсөхөд идээг огторгуйгаас тэдэнд өгөн тэдний ундаасахад чулуунаас тэдэнд усыг авчран чиний тэдэнд тангарагласан газрыг эзлэхийн тул оруулсу хэмээн, тэдэнд зарлиг болов. 16 Тийн боловч тэд хийгээд бидний эцэг нар нь омголон хүзүүгээ хатуу болгон чиний зарлигуудыг эс сонсов. 17 Бас тэд нь чиний зарлигаар үйлдэхүеэ эс дурлан, чиний тэдний дунд үйлдсэн гайхамшгуудыг үл санан, хүзүүгээ хатуу болгон урвахдаа боолын байдалдаа буцахын тул нэг удирдагчийг тогтоов. Зүгээр чи уучлах бурхан болон, өршөөлт хийгээд хайртай ба хилэнд удаан хийгээд их өршөөнгүйт болоод тэднийг эс огооров. 18 Харин тэд нь өөрийн тул цутгасан тугалыг үйлдээд ийн; Бидний Египетээс авчирсан бурхан нь энэ буй хэмээн өгүүлснээр их хилэгнүүлэх үйлсийг бүтээсэн боловч 19 чи өөрийн олон өршөөлөөр тэднийг говь газарт эс орхив Тэднийг замаар удирдахын тул үүлэн багана нь өдөр тэднээс эс хагацсан бөгөөд, тэднийг явах ёстой замд гийгүүлэхийн тул гал багана нь шөнөд эс хагацав. 20 Бас чи тэднийг сургахын тул ??? сайн тогтолыг өгөн тэдний амнаас Ма Наг эс зогсоон тэдний ундаасахад усыг өгөв. 21 Энэ мэтээр чи тэднийг дөчин жилийн туршаар говь газарт тэтгэв. Тийнхүү тэд нь юугаар ч эс дутав. Тэдний хувцас нь эс элээсэн бөгөөд тэдний хөл нь эс хавдав. 22 Бас чи тэдэнд эзэлгүрэн хийгээд улсуудыг өгөөд тэднийг хязгаар хязгаараар хуваав. Тийнхүү тэд нь шүдний газар хэмээвээс, Хишибун хааны газар хийгээд Башанийн Уг хааны газрыг эзлэв. 23 Бас чи тэдний үрсийг огторгуйн одод мэт үлэмжлүүлэн тэд нь эзлэхээр орох хэмээн тэдний эцэг нарт чиний зарлиг болсон газарт хүргэв. 24 Тийн бөгөөд тэдний үрс нь ороод газраа эзлэв. Тийнхүү чи тэр газарт суусан Ханавантаныг тэдний өмнөөс гарган тэдний дураараа тэдэнд үйлдэхийн тул тэднийг хийгээд тэдний хаад ба газрын улсыг тэдний гарт өгөв. 25 Бас тэд хүчит балгад хийгээд элбэг газрыг аваад хамаг эд таваараар дүүрэн, гэрүүд хийгээд малтсан худгууд ба үзмийн тариалангууд хийгээд тост модны тариалангууд ба жимст моддыг элбэгээр эзлэв. Тийн бөгөөд тэд нь идээд хануун цатгалан болоод чиний их хайранд баясав. 26 Тийн боловч тэд нь эс сонсож чиний тул урваад чиний тогтоолыг гэдэргээ хаяж тэднийг чамд буцаахын тул тэдний тус гэрчилсэн чиний форофидыг алаад их хилэгнүүлэх үйлсийг үйлдэв. 27 Тиймийн тул чи тэднийг зовоох дайснуудын гарт өгөв. Харин тэдний зовлонгийн цагтаа чамд дуудсанд чи тэднийг огторгуйгаас сонсов. Бас чи олон өршөөлүүдийн ёсоор тэдний дайснуудын гараас аврах тонилгогчдыг тэдэнд өгөв. 28 Зүгээр тэд нь амаржсаны хойно дахин чиний өмнө мууг үйлдэв. Тиймийн тул чи тэдний дайснуудын гарт тэднийг орхив. Тэд ч тэдний дээр ялав. Тийн боловч тэдний чамд буцаж дуудсанд чи огторгуйгаас сонсон өөрийн өршөөлүүдийн ёсоор тэднийг олонтаа тонилгодог бөлгөө. 29 Бас чи тэднийг өөрийн тогтоолд оруулахын тул тэдний тус гэрчлэв. Тийн боловч тэд нь омголон чиний зарлигуудыг эс сонсон, чиний шүүврүүдийн тус нүглийг үйлдэв. Эд шүүврүүдийг бүтээгч нь тэднээр амьд байх буй. Бас тэд нь гэдэргээ татан хүзүүгээ хатуу болгон эс сонсов. 30 Бас чи тэднийг олон жилийн туршаар хүлцэж чиний тодотголоор төгөлдөр болсон өөрийн форофид нараар тэдний тус гэрчлэв. Зүгээр тэдний эс сонссоны тул чи тэднийг эд гаждын улсын гарт өгөв. 31 Тийн боловч чи өөрийн олон өршөөлүүдээр тэднийг тун эс орхив. Тэр юуны тул хэмээвээс, чи хайртай хийгээд өршөөнгүйт бурхан мөн. 32 Тийн бөгөөд эдүгээ бидний бурхан хэмээвээс, ялангуяа хүчит болон тогтоол хийгээд өршөөлийн сахигч бурхан аа! Асирияагийн хаадын цагаас аван эдүгээ өдөр болтол бидний тус хийгээд бидний хаадын тус ба бидний ноёдын тус хийгээд бидний лам нарын тус ба, бидний форофид нарын тус хийгээд бидний эцэг нарын тус хийгээд чиний хамаг улсын тус ирсэн хамаг зовлон нь чамд бага тул үл болох болтугай! 33 Тийн ахуй чи бидний тус хамаг ирүүлсэн зовлонгоороо зөвт мөн хэмээвээс, чи зөвийг үйлдсэн буй. Харин бид мууг үйлдсэн буй. 34 Бас бидний хаад хийгээд ноёд ба лам нар хийгээд эцэг нар нь чиний тогтоолыг эс бүтээн чиний тэдний тус гэрчилсэн захианууд хийгээд гэрчлэлгээнүүдийг эс сонсов. 35 Жич тэд нь өөрийн эзэлгүрэнд хийгээд чиний тэдэнд өгсөн их сайнд ба тэдэнд өгсөн их элбэг газарт чамд эс зарагдан өөрийн муу үйлсээс эс буцав. 36 Мана. Эдүгээ өдөр бид боолууд мөн. Түүний жимс хийгээд сайныг идэхийн тул чиний бидний эцэг нарт өгсөн газар хэмээвээс, Мана. бид түүний дотор боолууд буй. 37 Тийн бөгөөд тэр газар нь бидний хилэнцсийн тул чиний бидний дээр тавьсанд хаадад их үрст буй. Бас тэд нь бидний биеийн дээр хийгээд бидний малын дээр өөрийн дураар эзэлнэ. Бид ч ихэд зовно. 38 Тийн бөгөөд энэ хамаг юмын учир бид бат тогтоолыг бүтээж бичив. Тийн бээр бидний ноёд хийгээд Ливитэн ба лам нар таалав.
Аравдугаар бүлэг
1 Тэгээд тамгалагчид нь эд буй гэвэл, Хакалианийн Нихимиа Тиршата хөвгүүн хийгээд Жидхиа ба 2 Сири, Азариа, Жиримиа, 3 Бишүр, Амариа, Малкиа, 4 Хатүс, Шибаниа, Мэлүг, 5 Харим, Миримүд, Обадна, 6 Данияал, Кинитун, Бэрүг, 7 Мишүлэм, Авиа, Мияамин, 8 Мэ Э Цайа, Блэкэй, Симэй, эд нь лам нар бөлгөө. 9 Бас Ливитэн гэвэл, Азаниагийн Жишуа хөвгүүн Ханададийн хөвгүүдээс Бинүй, Кадамияал, 10 Бас тэдний ах дүү нар Шибаниа, Худна, Хилитэ, Пилиэ, Ханан, 11 Микэ, Рихов, Хашабна, 12 Зэкүр, Ширибиэ, Шибиниэ, 13 Худна, Бнай, Бинину, 14 Улсын тэргүүлэгчид гэвэл, Парус, Пахад, Муав, Иламын зэдү, Бани, 15 Бүни, Азгэд, Бибай, 16 Адуниа, Биквэй, Адин, 17 Атар, Хизкиэ, Азур, 18 Худна, Хашүм, Бизай, 19 Харина, Анантуд, Нибай, 20 Магфияас, Мишүлэм, Хизар, 21 Мишизабияал, Задуг, Задуа, 22 Пилатиа, Хана, Ананиа, 23 Хүшиэ, Хананиа, Хашов, 24 Халухис, Пилихэ, Шовиг, 25 Рихүм, Хишабиа, Мэ Э Сиэ, 26 Бас Ахиа, Ханан, Анан, 27 Мэлүг, Харим, Ба Э Нэ, бөлгөө. 28 Бас үлдсэн улс гэвэл, лам нар, Ливитэн, сахигчид, дуулагчид, Нитини, Тан болон газрын улсаас бурхны тогтоолд хамаг салагчид ба тэдний эмс болон хөвгүүд, охид, бүгдээрээ мэдээтэй болон ухаантай болоод 29 өөрийн ах дүү нарт болон ноёддоо халдаж, бурхны Моши боолоор өгөгдсөн бурхны тогтоолоор явж, бидний Жахуа эзний хамаг зарлиг, түүний шийдвэр, захиануудыг сахиж бүтээх хараал болон тангараглалыг бүтээв гэвэл, 30 Өөрийн охидыг газрын улсад үл өгөн, тэдний охидыг өөрийн хөвгүүдийн тул үл авах ба 31 хэрвээ газрын улс нь савад өдөр ямар ч эд таваар хийгээд хүнсийг худалдахын тул авчирвал эл. Бид Савад болон ариун өдөр тэднээс үл худалдаж аван долдугаар газрыг сул байлган аливаа үрийн хэрэглэлийг орхих буй гэж тангараглав. 32 Бас бид өөрийн бурхны гэрийн зарагдалын тул өгөхийг биедээ тогтоов гэвэл, 33 өмсөх боорцог, үргэлж идээний өргөл, савад өдрүүд, шинэ саруудын тогтоосон найрууд, ариун юмнууд хийгээд нүглийн өргөлүүдийн тул гэвэл, Израйлийн тул, бидний бурхны гэрийн хамаг үйлдвэрний тул, эвсэлдүүлгийг бүтээхийн тул шикилийн гурав болгосон хувийн нэгэн хувийг жил бүр өгөхийг өөрийн тул тогтоолыг үйлдэв. 34 Тэгээд бид лам нар, Ливитэн ба улсад шавааг орхин, үйлдэв. Энэ гэвэл, тогтоолын дотор бичигдсэн мэт бидний эцэг нарын гэрүүдийн ёсоор бидний Жахуагийн тахилын ширээний дээр шатаах түлээний өргөлийг жил бүрийн тогтоогдсон цагуудад бидний бурхны гэрь авчрахын тул бөгөөд 35 бидний газрын анхны үрс болон хамаг моддын, хамаг жимсний анхны үрсийг жил бүр Жахуагийн гэрт авчрахын тул ба 36 тогтоолд бичигдсэнээр бидний хөвгүүд хийгээд бидний малаас анхны төрөгдөгсөд ба бидний адгуусны хийгээд сүргүүдээс анхны төрөгсдийг бидний бурхны гэрт үйлчлэгч лам нарт бидний гэрт авчрахын тул болой. 37 Бас бидний исгэсэн гурил, өргөлүүдийн анхны үрс, зүйл бүрийн модны жимс, үзмийн ундааг лам нарт өөрийн бурхны гэрийн тасгуудад авчран, бидний газрын үрсийн арав болгосон хувийн нэг хувь өргүүдийг Ливитэнд авчрах бөгөөд эд Ливитний бидний тариалангуудын хамаг балгадаас арав болгосон хувийн нэг хувийг лам нарт тушааж өгөхийн тул болой. 38 Тэгээд Ливитний арав болгосон хувийн нэг хувийг авах цагт Аруны лам болсон хөвгүүн нь тэдэнтэй байлцаж буй Ливитэн нь арав болгосон хувийн нэг хувиас арав болгосон хувийн нэг хувийг бидний бурхны гэрийн тасагт авчран санд оруулах болтугай! 39 Тэр юу гэвэл, Израйль болон Ливитний үрс нь тариа, шинэ үзмийн ундаа, тосны өргөлүүдийг ариун орны савс, үйлдэгч лам нар, дуулагчдын хаана бүхий тэнд авчрах буй. Тийнхүү бид өөрийн бурхны гэрийг үл огоорсу.
Арван нэгдүгээр бүлэг
1 Тэгээд улсын тэргүүлэгчид нь Иерусалимд суув. Жич бус улс нь арав арваас нэг хүний Иерусалим гэгч ариун балгасанд суух бөгөөд есөн хувийн бус балгадад суухын тул шавааг орхив. 2 Тэгээд улс нь Иерусалимд нутаглахыг дуртай зөвшөөрсөн хамаг хүмүүсийг ерөөв. 3 Тийн бээр Иудэгийн балгадад тус бүр хүний өөр өөрийн балгасанд суутал Иерусалимд суугчдын мужийн тэргүүлэгчид нь эд буй гэвэл, Израйльтан, лам нар, Ливитэн, Литнитэн ба Соломоны боолуудын үрс бөлгөө. 4 Бас Иудэ, Бинзамины үрсээс зарим нь Иерусалимд суув. Иудэгийн үрс болсон Пиризийн хөвгүүдээс Михалалийлийн Шипатиа хөвгүүний, Амдрий хөвгүүний Жикир хөвгүүний Үзий хөвгүүний, Атай хөвгүүн хийгээд 5 Шилүнийн Жикириэ хөвгүүний Зуй Арив хөвгүүний Атайа хөвгүүний, Хажиа хөвгүүний Колхужи хөвгүүний, Бэрүг хөвгүүний, Мэ Э Сиэ хөвгүүн бөлгөө. 6 Иерусалимд суугч Пиризийн хамаг хөвгүүд нь 468 хүчит хүн бөлгөө. 7 Тэгээд Бинзамины хөвгүүд гэвэл, Жисиагийн Итияал хөвгүүний Мэ Э Сиэ хөвгүүний Колиа хөвгүүний Пидайа хөвгүүний Зо Ид хөвгүүний Мишүлэмийн Салу хөвгүүн бөгөөд 8 Түүнээс хойно Кабай хийгээд Сали тэргүүтэн 928 бөлгөө. 9 Тийнхүү Жикрийн Зо Ил хөвгүүн нь тэдний захирагч болёон бөгөөд Синувдгийн Иудей хөвгүүн нь балгасанд хоёрдугаар ноён бөлгөө. 10 Лам нараас Зуй Аривын Жидиа хөвгүүн хийгээд Акин ба 11 Ахитүвийн Мирэйүд хөвгүүний Задуг хөвгүүний Мишүлэм хөвгүүний Хилкиэ хөвгүүний Сириэ хөвгүүн нь бурхны гэрийн тэргүүлэгч бөлгөө. 12 Тэгээд гэрийн үйлдвэрнийг үйлдэгч тэдний ах дүү нар гэвэл, 822 бөлгөө. Бас Малкиагийн Пашүр хөвгүүний Жикириэ хөвгүүний Амжи хөвгүүний Пилалиа хөвгүүний Жирухам хөвгүүний Адайа хөвгүүн хийгээд 13 түүний эцэг нарын тэргүүлэгчид болсон ах дүү нар нь 242 бөлгөө. Бас Имирийн Мишилимуд хөвгүүний Ахасай хөвгүүний Азарайл хөвгүүний Амаси хөвгүүн хийгээд 14 хүчит баатрууд болсон тэдний ах дүү нар нь 128 бөлгөө. Бас тэдний захирагч нь Хидулимийн Забдияал хөвгүүн бөлгөө. 15 Бас Ливитнээс Бунийн Хашабиа хөвгүүний Азриким хөвгүүний Хишүв хөвгүүний Зимиэ хөвгүүн асан бөгөөд 16 Ливитний тэргүүлэгчдээс Шабитай болон Зузабад нь бурхны гэрийн гадаад хэргийн Захирлагыг даав. 17 Бас Асавын Завди хөвгүүний Микэ хөвгүүний Матаниа хөвгүүн нь магтаалаар залбирахын тул тэргүүн удирдагч бөлгөө. Бас өөрийн ах дүү нарын дунд хоёрдугаар болсон Багбукиэ хийгээд Жидутүний Калал хөвгүүний Шамуа хөвгүүний Абда хөвгүүн бөлгөө. 18 Ариун балгасны дотор агсан хамаг Ливитэн нь 284 бөлгөө. 19 Бас сахигчид гэвэл Акув болон Талмун ба тэдний ах дүү нар нь хаалгадыг сахигчид болоод 172 бөлгөө. 20 Тэгээд Израйльтан, лам нар, Ливитнээс үлдэгсэд нь өөр өөрийн өмчийн дотор Иудэгийн хамаг балгадад байв. 21 Зүгээр Нитинитэн нь Офилд суув. Тэгээд Зиха хийгээд Хисфа нь Нитинитний тэргүүлэгчид бөлгөө. 22 Бас Иерусалимд агч Ливитний захирагч гэвэл, Микэгийн Матаниа хөвгүүний Хашабиа хөвгүүний Бани хөвгүүний Үжи хөвгүүн бөлгөө. Асавын хөвгүүнээс дуулагчид нь бурхны гэрийн хэргийг даагчид бөлгөө. 23 Тэр юу гэвэл, тэдний учир хааны зарлиг нь ийн; Дуулагчдын тул тогтоогдсон хувь нь өдөр бүр өгөгдөх болтугай! гэж захив. 24 Бас Иудэгийн Жирэ хөвгүүний үрсээс болсон Мишижибиелийн Патахиа хөвгүүн нь улсын учир хамаг хэргүүдэд хааны дэргэд бөлгөө. 25 Бас бага балгад болон тэдний тариалангуудын тул Иудэтнээс зарим нь Кириэд Арбад болон түүний бага балгадад ба Дибунд болон түүний бага балгадад ба Жикабжилд болон түүний бага балгадад суув. 26 Бас Жишиуад болон Муладад ба Бид Пилидэд болон 27 Хижир Сүэлд ба Пиришибад болон түүний бага балгадад ба 28 Жихлагт, Микунад, түүний бага балгад 29 Ин Римун, Зариа, Зарамуд ба 30 Зануа, Адулэм, тэдний бага балгад, Лахис, түүний тариаланд Ажика, түүний бага балгадад суув. Тэгээд тэд нь Биршибагаас Хинумын бэл хүртэл суув. 31 Бас Бинзамины үрс нь Хибагаас Микмэст болон Айа, Битил, тэдний багаг балгад ба 32 Анатуд, Нов, Ананиа болон 33 Хизур, Рама, Хитайм ба 34 Хадид, Жибүйм, Нибалад болон 35 Лод, Оно, Кирасимийн бэлд суув. 36 Тэгээд Ливитнээс зарим аймгууд нь Иудэ болон Бинзаминд суув.
Арван хоёрдугаар бүлэг
1 Тэгээд Шияалатияал Жирүббэл хөвгүүн хийгээд Жишуатай гарсан лам нар болон Ливитэн нь эд буй гэвэл, Сириа Жиримиа, Изка, 2 Амариа, Мэнүг, Хатүс, 3 Шигниа, Рихүм, Миримүд, 4 Иду, Кинит, Абиа, 5 Мияамин, Мэ Э Диэ, Блака, 6 Шимиа Зуй Арив, Идайа, 7 Салу, Амуг, Хилкиэ, Жидиа, эд нь Жишуагийн цагт лам нар болон өөрийн ах дүү нарын тэргүүлэгчид бөлгөө. 8 Бас Ливитэн гэвэл, Жишуа, Бинүй, Кадмияал, Ширибиа, Иудэ, Матаниа, тэр нь ах дүү нартайгаа магтаалыг дуулах удирдагч бөлгөө. 9 Бас тэдний Багбукиа болон өнө ах дүү нар нь тэдний тус харуулчдын тэргүүлэгчид бөлгөө. 10 Жишуа нь Зуй Акимыг төрүүлэв. Зуй Аким нь Илияашавыг төрүүлэв. Илияашав нь Зуй Адаг төрүүлэв. 11 Зуй Ада нь Зунатаныг төрүүлэв. Зунатан нь Задуаг төрүүлэв. 12 Зуй Акимын цагт эцэг нарын тэргүүлэгч асан лам нар гэвэл, Сириагаас Микиэ Жиримиагаас Хананиа 13 Изкагаас Мишүлэм Амариагаас Жихуханан, 14 Милихүгээс Зунатан, Шибаниагаас Зосив, 15 Харамаас Адан Мирэеүдээс Хилкэй, 16 Идугээс Жикириэ, Кинитунаас Мишүлэм, 17 Абиагаас Жикри, Муадиагийн Минияаминаас Пилтай, 18 Билкээс Самуа, Шимиагаас Жихунатан, 19 Бас Зуй Ариваас Матинай Жидиагаас Үжи, 20 Салайгаас Калай, Амугаас Ибир, 21 Хилкиэгээс Хашабиа, Жидиагаас Нитанийл бөлгөө. 22 Илияашв болон Зуй Ада ба Зуханан болон Задуагийн цагт Ливитэн нь эцэг нарын тэргүүлэгчид гэж бичигдэв. Бас Пирсиэгийн Дариусын эзэлсэн цаг болтол лам нар нь тэргүүлэгчид бөлгөө. 23 Ливийн үрсийн тэргүүн эцэг нар нь цагийн тууж номын дотор Илияашивын Зуханан хөвгүүний цаг болтол бичигдэв. 24 Бас Ливитний тэргүүлэгчид гэвэл, Хашавиа, Ширибиа, Кадмияалын Жишуа хөвгүүн тэдний ах дүү нар нь бурхны Давид хүний охины ёсоор бурхны алдаршуулан магтахын тул зэрэг зэргээр тогтоогдсон бөлгөө. 25 Матаниа Багбукиэ, Обидиа, Мишүлэм, Талмун, Акүв нь сахигчид болоод хаалгадын орох газрын дэргэд сахив. 26 Эд нь Зузадагийн Жишуа хөвгүүний Зуй Аким хөвгүүний цагт бөгөөд Михимиэ түшмэл болон Изра лам болон ном заагчийн цагт бөлгөө. 27 Тэгээд Иерусалимын хэрмийг ариутгахад тэд нь Ливитнийг Иерусалимд ирүүлэхийн тул тэдний хамаг нутгаас бэдрэв гэвэл, баясгалан, магтаал, дуулах болон цан, ятга, бишгүүрүүдээр ариутгалыг бүтээхийн тул болой. 28 Тэгээд дуулагчдын хөвгүүд нь Иерусалимыг тойрогч тал газраас болон Нитуфатын бага балгадаас ба 29 Килралын газраас болон Киба ба Азамавадын тариалангаас цуглалцав. Тэр юу гэвэл, эд дуулагчид нь Иерусалимын тойронд бага балгадыг биедээ үүдсэн бөлгөө. 30 Жич лам нар хийгээд Ливитэн нь биеэ ариутган, улс болон хаалгад ба хэрмийг ариутгав. 31 Тэгээд би Иудэгийн ноёдыг хэрмийн дээр ирүүлээд хоёр их магтагч чуулганыг тогтоов. Нэг нь хэрмийн баруу зүгээр Хухирын хаалганы тийш явав. 32 Бас тэднээс хойно Хошиа болон Иудэгийн ноёдын нэг хагас нь явав. 33 Бас Азариа хийгээд Изка ба Мишүлэм хийгээд 34 Иудэ ба Бинзамин болон Симиа ба Жиримиэ 35 лам нарын хөвгүүдээс зарим нь бүрээтэйгээр явалцан, Асавын Акур хөвгүүний Микиэ хөвгүүний, Матаниа хөвгүүний, Шимиа хөвгүүний Жикариа хөвгүүний Иунатан хөвгүүн хийгээд 36 түүний ах дүү нар Шимиэ, Азарияал, Милалай, Килалай, Мэ Ай, Нитанийл, Иудэ, Ханани нь бурхны Давид хүний хөгжмийн зэмсэгтэйгээр одов. Изка ном заагч нь тэдний өмнө одов. 37 Тэгээд тэдний өмнө байгч булгийн хаалганд тэд нь Давидын балгасны дэргэд гишгүүрүүдээр хэрмийн дээш гарах оронд Давидын гэрийн дээр усны хаалга хүртэл зүүн зүгээр гарав. 38 Тэгээд бус магтах чуулган нь тэдний тус явав. Бас би болон хэрэм дээр асан улсын нэгэн хагас нь тэдний хойноос Гаунуудын асрын цаана өргөн хэрэм хүртэл явав. 39 Бас Ифараймын хаалган дээрээс болон хуучин хаалганы дээрээс ба загасны хаалганы дээрээс болон Хананийлын асар ба Миагийн асраас хонины хаалга хүртэл явалцаад гянданы хаалганд зогсов. 40 Тэгээд бурхны гэрт магтагчдын хоёр чуулган хийгээд би ба тэргүүлэгчдийн нэг хагас нь байв. 41 Бас лам нар гэвэл, Илияахим болон Мэ Э Сиэ ба Минияамин, болон Микэйэ болон Илио Инай, Жикириэ, Хананиа нь бүрээтэй бөлгөө. 42 Бас Мэ Э Сиэ, Шимиэ, Илияазар, Үзи, Жихуханан, Малкиа, Илам, Изар бөлгөө. Бас дуулагчид нь Жизкахиа удирдагчтайгаа хамгт их дуу гаран дуулав. 43 Бас тэд нь тэр өдөр их тахилууд өргөн баясав. Тэр юу гэвэл, бурхан нь тэднийг их баясгалангаар баясгав. Бас эмс, хүүхэд нь баясав. Тийнхүү Иерусалимын баясгалан, нь холоос сонсогдов. 44 Бас тэр цагт сангууд болон өргөлүүд, анхны үрс, болон арав болгосон хувийн нэг хувийн тул балгадын тариалангуудаас лам нар хийгээд Ливитэний тул ёст хувиудыг тэдний дотор хураахын тул зарим хүмүүс нь тасгийн тэргүүлэгчид болгогдон тогтоогдов. Тэр юу гэвэл, Иудэ нь үйлчлэгч байсан лам нар болон Ливитний тул баясав. 45 Тэгээд дуулагчид, сахигчид нь Давид, түүний Соломон хөвгүүний зарлигаар өөрийн бурхны сахиул болон ариутгалыг сахив. Тэр юуны тул гэвэл, Давид болон Асавын цагт болсон эртний цагт, дуулагчдын тэргүүн болон бурхныг алдаршуулах ба магтах дуунууд нь асан бөлгөө. Тэгээд Жирубавилын цагт болон Нихимиагийн цагт хамаг Израйлт нь дуулагчид, сахигчдын хувийг өгөн тус бүрт өдөр бүрийн хувийг өгдөг бөлгөө. Бас тэд нь ариун юмнуудыг ариутгав. Ливитэн ч Аруны үрсийн тул ариутгав.
Арван гуравдугаар бүлэг
1 Тэр өдөр улсын сонсоход Мошийн ном нь уншигдав. Тэгээд Аммунтан, Муавтан нь бурхны суулганд хэзээ ч үл орох буй. 2 Тэр юу гэвэл, тэд нь Израйлын хөвгүүдийг талх, устайгаар эс угтаад тэднийг хараахын тул тэдний өмнөөс Балавамыг хөлслөв. Тэгэвч бидний бурхан нь хараалыг адистадад хувилгав гэж түүний дотор бичигдсэн нь олдов. 3 Тэгээд тэд нь тогтоолыг сонсоод хамаг хольцсон чуулганыг Израйлаас хагацуулав. 4 Бас түүнээс урьд бидний бурхны тасгийн тэргүүлэгч болсон Илияашав лам нь Тобиатай нөхцөв. 5 Тэгээд тэр нь идээний өргөлүүд, буйгар савс, тарианы арван болгосон хувийн нэг хувь ба шинэ үзмийн ундаа, тос ба, Ливитэнд дуулагчдад сахигчдад өгөгдөхийг захигдсанууд болон лам нарын өргөлүүдийг урьд цагт хадгалагдан их тасгийг түүний тул бэлтгэв. 6 Зүгээр энэ хамгийг үйлдсэн цагт би Иерусалимд үгүй бөлгөө. Тэр юу гэвэл, Бавилоны Артшашта хааны гучин хоёр дахь жилд би хаанд ирээд нэг хэдүй өдрүүдийг өнгөрүүлсний хойно хаанаас сул тавигдлаа хүртэв. 7 Тэгээд би Иерусалимд ирээд Илияамавын бурхны гэрийн харшнуудын дотор Тобиагийн тул тасгийг бэлтгэснээр муу үйлдсэнийг мэдээд 8 түүний учир ихэд гашуудав. Тиймийн тул би тэр тасгаас Тобиагийн гэрийн хамаг зэвсгийг гаргав. 9 Бас миний захиснаар тасгуудыг арилгасанд би бурхны гэрийн савс, идээний өргөл, буйгарыг буцаан авчрав. 10 Тэгээд Ливитний хувиудыг тэдэнд эс өгөгдсөнийг би мэдэв. Үйлийг үйлдэгч Ливитэн болон дуулагчид гэвэл, тус бүр өөрийн тариаланд зугтаасан бөлгөө. 11 Тийнхүү би тэргүүлэгчидтэй хэрэлдэн өгүүлрүүн; Бурхны гэр нь юуны тул орхигдсон буюу гээд би тэднийг цуглуулж тэдний байх оронд байлгав. 12 Тэгээд хамаг Иудетэн нь тариа, шинэ үзмийн ундаа, тосны арав болгосон хувийн нэг хувийг сангийн гэрүүдэд авчрав. 13 Тэгээд би Шилимие лам хийгээд Задуг ном заагч ба Ливитнээс Пидайаг сангийн дээр сан сахигч болгов. Бас тэднээс хойно Матаниан Закур хөвгүүний Ханан хөвгүүн бөлгөө. Тэр юу гэвэл, тэд нь итгэлт гэж тогтоогдсон бөлгөө. Тэдний үйлдвэр гэвэл, өөрийн ах дүү нарт хуваах нь бөлгөө. 14 Аяа, миний бурхаан! Үүний учир намайг санан, миний бурхны гэрийн тул болон түүний үйлчлэлийн тул миний үйлдсэн ачит үйлсийг үл баллан соёрх! 15 Тэр цагт би Иудегийн дотор заримын савад өдөр үзмийн шахлагануудыг гишгэн, боолтнуудыг авчран, илжгэдийг ачсаныг үзэв. Бас үзмийн унада хийгээд үзмийн жимс ба тошлогийн жимс болон ачаануудыг Иерусалимд савад өдөр авчирсаныг үзэв. Тэгээд тэдний хүнсийг худалдах цагийн учир тэдний тус гэрчлэв. 16 Бас загас болон аливаа зүйлийг эд таваарыг авчран Иудегийн хөвгүүдэд Иерусалимын дотор савад өдөр худалдагч Тирийн хүмүүс нь түүний дотор суув. 17 Тэгээд би Иудегийн ноёдтой хэрэлдэн өгүүлрүүн; Та савад өдрийг жигшүүртэй болгохоор энэ ямар мууг үйлднэмү. 18 Таны эцэг нарын энэ мэтээр үйлдсэнээр бидний бурхан нь бидний тус хийгээд энэ балгасны тус энэ хамаг хорыг ирүүлсэн биш үү? Тэгэвч та савадыг жигшүүртэй болгосноор Израйлд үлэмж их хилэнг ирүүлнэ гэв. 19 Тэгээд савад өдрийн урьд өдөр Иерусалимын хаалгадын тэнд харанхуй болоход би хаалгадыг хаахыг захиад савадыг өнгөртөл үл тайлахыг захив. Бас би ямар ч ачааг савад өдөр үл оруулахын тул өөрийн боолуудаас заримыг хаалгадын дэргэд байлгав. 20 Тэгээд худалдагчид хийгээд аливаа зүйлийн эд таваарыг худалдагчид нь нэг хоёр дахиж Иерусалимын гадна хонов. 21 Тэгээд би тэдэнд мэдүүлэн өгүүлрүүн; Та юуны тул хэрмийн дэргэд хоному. Хэрвээ та тэр мэтээр дахин үйлдвэл, би таныг барина гэлээ. Тэр цагаас аван, тэд нь савад өдөр дахин эс ирэв. 22 Жич би Ливитэнд захиж, өөрийн биеийг ариутган ирээд хаалгадыг сахин, савад өдрийг ариунаар сахигтун! гэж өгүүлэв. Аяа, миний бурхаан! Бас үүний учир намайг санан, өөрийн ялангуяа өршөөлийн ёсоор намайг авран соёрх! 23 Жич тэр цагт би Ашдудын болон Амшуны ба Муабын охидоос гэргийсийг авсан зарим Иудетнийг үзэв. 24 Тэгээд тэдний хүүхэд нь Ашдудын хагас хагас хэлээр өгүүлэн Иудетний хэлээр өгүүлж, эс чадав. Харин хоёр улсын хэлээр өгүүлэв. 25 Тэгээд би тэдэнтэй хэрэлдэн хараагаад тэднээс заримыг цохин, тэдний үсийг зулгаан, тэднийг бурхнаар тангараглуулан ийн; Өөрийн охидыг тэдний хөвгүүдэд үл өгөн, тэдний охидыг өөрийн хөвгүүдийн тул эсвэл өөрийн биеийн тул бүү авагтун! 26 Израйлын Соломон хаан нь эднээр үүнийг үйлдсэн биш үү? Олон улсын дотор түүнд адил хаан эс болсон буй. Тэр нь өөрийн бурхнаар таалагдсан бөлгөө. Бурхан нь түүнийг хамаг Израйлын дээр хаан болгов. Тэгэвч оролт эмс нь түүнийг нүгэлд оруулав. 27 Тэгээд бид таныг сонсон, энэ хамаг их мууг үйлдэж, оролт гэргийсийг аван, өрийн бурхны тус бурууг үйлдэх буюу гэв. 28 Бас тэргүүн лам болсон Илияашивын Зуй Ада хөвгүүний хөвгүүнээс нэг нь Хоруны аймгийн Санба Ладын хүргэн бөлгөө. Тийнхүү би түүнийг биеэсээ холдуулав. 29 Миний бурхаан! Тэднийг санан соёрх! Тэр юу гэвэл, тэд нь ламын үйлчлэлийг бузарлан, ламын болон Ливитний үйлчлэлийн тогтоолыг бузарлав. 30 Тэр мэтээр би тэднийг хамаг оролтоос арилган лам нар хийгээд Ливитний зарагдлыг тогтоон тус бүрийг түүний хэрэгт тогтоов. 31 Жич би түлээний өргөлийн тул тогтоогдсон цагууд хийгээд анхны үрсийн тул тогтов. Аяа, миний бурхаан! Сайнаар намайг санан соёрх!