1 Тэдний Египет газраас гарсаны хойно хоёрдугаар жилийн гуравдугаар сарын анхны өдөр Жахуа нь Шиуна говьд чуулганы майхны дотор Мошид зарлиг болруун; 2 Израйлын хөвгүүдийн чуулганы хамаг эрсийг овог овгоор хийгээд тэдний эцэг нарын гэрийн ёсоор хийгээд нэжгээдээр нэрээр тоологтун! 3 Хорин наснаас дээш Израйлын цэргээр аваачигчдыг Арун хоёул чуулган чуулганаар тоологтун! 4 Бас аливаа овгоос өөрийн эцгийн гэрийн тэргүүлэгч болсон нэг нэг хүн нь тантай тоололцох болтугай! 5 Тантай байх хүмүүсийн нэрс гэвэл, Рубинээс Шидиурын Иличур хөвгүүн 6 Шимиаугаас Зөричиэтийн Шилумиал хөвгүүн 7 Иудегээс Аммунадунгаас Нэдэшиун хөвгүүн 8 Иесахараас Зуврын Итэнил хөвгүүн 9 Зэбүлүнээс Химуны Илинав хөвгүүн, 10 Иосифын хөвгүүнээс гэвэл, Иооиамаас Амидүдын Илисимэ хөвгүүн, Манассигээс Фитэжурын Кэмэмиэл хөвгүүн 11 Битимилээс Киднунгийн Абитал хөвгүүн 12 Дангаас Амистийн Атачар хөвгүүн 13 Ашараас Орины Берниал хөвгүүн 14 Хэдээс Дувилын Иличиф хөвгүүн 15 Навтлайгаас Инали Адира хөвгүүн, эд болой. 16 Эд нь чуулганы дотор нададан болон өөрийн эцгийн овгийн ноёд ба Израйлын мянгадыг тэргүүлэгчид бөлгөө. 17 Энэ мэтээр Моши хийгээд Арун нь эд нэрлэгдсэн хүмүүсийг аваад 18 Хоёрдугаар сарын анхны өдөр бүхэл чуулганыг чуулуулаад тэдний гэрдэхүүдийн ёсоор хийгээд эцгийн овгийн ёсоор хорин насаас дээш нэжгээд нэжгээдээр хийгээд, нэрсийн тоогоор тэдний төрлийг мэдүүлэв. 19 Жахуагийн Мошид захисан мэт тэр нь Шиуна говьд тэднийг тоолов. 20 Тийн бөгөөд Израйлын Рубин их хөвгүүний хөвгүүн нь төрлүүдээр хийгээд гэрийн бүлсээр ба, эцгийн овгоор хийгээд нэрсийн тоогоор нэжгээдээр хорин настаас дээш болон, цэрэгт явагч бүгдээр гэвэл, 21 Рубинг овгоос тоологдогсод нь дөрвөн түм зургаан мянга таван зуу бөлгөө. 22 Шиунаиунгын хөвгүүн нь өөрийн төрлүүдээр хийгээд гэрийн бүлсээр ба, эцгийн овгоор хийгээд нэрсийн тоогоор нэжгээдээр тоологдогсод нь хорин настаас дээш болон цэрэгт явагч бүгдээр гэвэл, 23 Шилимунингын овгоос тоологдогсод нь таван түм есөн мянга гурван зуу бөлгөө. 24 Кидний хөвгүүд нь өөрийн төрлүүдээр хийгээд гэрийн бүлсээр ба эцгийн овгоор хийгээд нэрсийн тоогоор нэжгээдээр хорин настаас дээш болон, цэрэгт явагч бүгдээр гэвэл, 25 Кидийн овгоос тоологсод нь долоон түм дөрвөн мянга зургаан зуун тавь бөлгөө. 26 Иудегийн хөвгүүд нь өөрийн төрлүүдээр хийгээд гэрийн бүлсэээр ба эцгийн овгоор хийгээд нэрсийн тоогоор нэжгээдээр хорин настаас дээш болон цэрэгт явагч бүгдээр гэвэл 27 Иудегийн овгоос тоологдогсод нь долоон түм дөрвөн мянга зургаан зуу бөлгөө. 28 Ассахарын хөвгүүд нь өөрийн төрлүүдээр хийгээд гэрийн бүлсээр ба эцгийн овгоор хийгээд нэрсийн тоогоор нэжгээдээр хорин настаас дээш болон цэрэг чвагч бүгдээр гэвэл 29 Ассахарын овгоос тоологдогсод нь таван түм дөрвөн мянга дөрвөн зуу бөлгөө. 30 Зэбүлүний хөвгүүд нь өөрийн төрлүүдээр хийгээд гэрийн бүлсээр ба, эцгийн овгоор хийгээд нэрсний тоогоор нэжгээдээр хорин настаас дээш цэрэгт явагч бүгдээр гэвэл, 31 Зибулуны овгоос тоологдогсод нь таван түм долоон мянга дөрвөн зуу бөлгөө. 32 Иософын хөвгүүд гэвэл Ифриамын хөвгүүд нь өөрийн төрлүүдээр хийгээд гэрийн бүлсээр ба, эцгийн овгоор хийгээд нэрсний тоогоор нэжгээдээр хорин настаас дээш цэрэгт явагч бүгдээр гэвэл, 33 Ифриамын овгоос тоологдогсод нь дөрвөн түм таван зуун бөлгөө. 34 Манассийн хөвгүүд нь өөрийн төрлүүдээр хийгээд гэрийг бүлсээр ба, эцгийн овгоор хийгээд нэрсийн тоогоор нэжгээдээр хорин настаас дээш цэрэгт явагч бүгдээр гэвэл 35 Манассийн овгоос тоологдогсод нь гурван түм хоёр мянга хоёр зуу бөлгөө. 36 Бининамы хөвгүүд нь өөрийн төрлүүдээр хийгээд гэрийн бүлсээр ба, эцгийн овгоор хийгээд нэрсийн тоогоор нэжгээдээр хорин настаас дээш цэрэгт явагч бүгдээр гэвэл 37 Бининамын овгоос тоологдогсод нь гурван түм таван мянга дөрвөн зуу бөлгөө. 38 Дангийн хөвгүүд нь өөрийн төрлүүдээр хийгээд гэрийн бүлсээр ба, эцгийн овгоор хийгээд нэрсийн тоогоор нэжгээдээр хорин наснаас дээш цэрэгт явагч бүгдээр гэвэл 39 Дангийн овгоос тоологдогсод нь зургаан түм хоёр мянга долоон зуу бөлгөө. 40 Аширын хөвгүүд нь өөрийн төрлүүдээр хийгээд гэрийн бүлсээр ба эцгийн овгоор хийгээд нэрсийн тоогоор нэжгээдээр хорин настаас дээш цэрэгт явагч бүгдээр гэвэл, 41 Аширын овгоос тоологдогсод нь дөрвөн түм нэг мянга таван зуу бөлгөө. 42 Навтлайн хөвгүүд нь өөрийн төрлүүдээр хийгээр гэрийн бүлсээр ба, эцгийн овгоор хийгээд нэрсийн тоогоор нэжгээдээр хорин настаас дээш цэрэгт явагч бүгдээр гэвэл, 43 Навтлайн овгоос тоологдогсод нь таван түм гурван мянга дөрвөн зуу бөлгөө. 44 Эд нь тоологдогсод бөлгөө. Тэднийг Моши хийгээд Арун ба, Израйлын тэргүүлэгчидээс өөр өөрийн эцгийн овгоор нэг болон арван хоёр хүн нь тоололцов. 45 Тийн бөгөөд Израйлын хөвгүүдээс өөрийн эцгийн овгоор хорин настаас дээш болон Израйлын цэрэгт явагч бүгдээр гэвэл 46 Хамаг тоологдогсод нь зургаан бум гурван мянга таван зуун тавь бөлгөө. 47 Зүгээр Ливитэн нь өөрийн эцэг нарт овгоор тэдний дотор эс тоололцов. 48 Тэр юуны тул гэвэл, Жахуа нь Мошид зарлиг болруун; 49 Ямагт Ливийн овгийг үл тоолж, Израйлын дотор ч тэдний тоог үл ав. 50 Харин Ливитэнийг гэрчилгээний сум хийгээд түүний хамаг савас ба, түүний хамаг юмуудыг сахьтугай! хэмээн дуулган үйлд. Тийн бөгөөд тэд нь сүм хийгээд хамаг савасыг дааж сүмийн үйлийг үйлчилэн, түүний тойрон буух болтугай! 51 Тийн бөгөөд сүмийг нүүлгэх цагт, Ливитэн нь түүнийг задлан, сүмийг босгох цагт Ливитэн нь түүнийг босгох болтугай! Харин бус хүн нь түүнд ойртвоос эл, үхүүдэгдэх болтугай! 52 Тийнхүү Израйлын хөвгүүдээс тус бүр нь өөрийн буудлын ойр буун, цэргүүдээ тус бүр нь өөрийн түмийн ойр буух болтугай! 53 Зүгээр Израйлын хөвгүүдийн чуулганы дээр халуун хилэнгийн үл ирэхийн тул Ливитэн нь гэрчилгээний сүмийг тойрон буун Ливитэн ч гэрчилгээний сүмийн сахих болтугай! 54 хэмээн зарлиг болсонд Израйлын хөвгүүд нь энэ мэтийг үйлдэн Жахуагийн Мошид захисан мэт түүнчлэн үйлдэв.
Хоёрдугаар бүлэг
1 Бас Жахуа нь Моши хийгээд Арунд зарлиг болруун; 2 Израйлын хөвгүүд нь өөрийн эцгийн овгийн тус хийгээд өөрийн тэмдэгийн ойр бууж, чуулганы майхныг тойрон буух болтугай! 3 Нарны гарах зүүн этгээдэд Иудегийн буудлын тулууд нь их цэргүүдээрээ буух бөгөөд Иудегийн овгийн тэргүүлэгч нь Амминадафын Надасун хөвгүүн болох болтугай! 4 Түүний тоологдсон цэргүүд нь долоон түм дөрвөн мянга зургаан зуу буй. 5 Бас түүний удаагаар Ассахарын овог нь буух бөгөөд Ассахарын овгын тэргүүлэгч нь Зубрын Натимал хөвгүүн болох болтугай! 6 Түүний тоологдогсод цэргүүд нь таван түм дөрвөн мянга дөрвөн зуу буй. 7 Тийнхүү Зөбилийн овог бөгөөд, Зөбилийн овгийн тэргүүлэгч нь Хилуны Илиаср хөвгүүн болох болтугай! 8 Түүний тоологдсон цэргүүд таван түм долоон мянга дөрвөн зуу болой. 9 Иудегийн цэрэгт тоологдсон бүхэл буудал нь нэг бум найман түм зургаан мянга дөрвөн зуу буй. Тэд нь урьдаар явах болтугай! 10 Рубины буудлын тэмдэг нь цэргүүдтэй өмнө этгээдэд буух бөгөөд Рубины овгийн тэргүүлэгч нь Шидиурын Иличур хөвгүүн болох болтугай! Түүний тоологдсон цэргүүд дөрвөн түм зургаан мянга таван зуу буй. 12 Түүний удаагаар Шимиунгийн овог буух бөгөөд, Шимиунгийн овгийн тэргүүлэгч нь Зүришидийн Шилумиал хөвгүүн болох болтугай! 13 Түүний тоологдсон цэргүүд нь таван түм есөн мянга гурван зуу буй. 14 Тийн Кидийн овог нь болох бөгөөд Кидийн овгийн тэргүүлэгч нь Дувилын Илиасиф хөвгүүн болох болтугай! 15 Түүний тоологдсон цэргүүд нь дөрвөн түм таван мянга зургаан зуун тавь буй. 16 Зубингийн цргүүдээр тоологдсон бүхэл буудал нь нэг бум таван түм нэг мянга дөрвөн зуун тавь буй. Тэр нь хоёрдугаар явах болтугай! 17 Тийн бөгөөд чуулганы майхан нь Ливитэний буудалтай явах болтугай! Тэд нь гэр буудал мэт түүнчлэн аливаа хүн нь өөрийн тэмдэгтэй өөрийн оронд явах болтугай! 18 Ифриамын буудлын тэмдэг нь цэргүүдтэй баруун этгээдэд болох бөгөөд Ифриамын овгийн тэргүүлэгч нь Амидудын Илисэм хөвгүүн болох болтугай! 19 Түүний тоологдсон цэргүүд нь дөрвөн түм таван зуу буй. 20 Түүний удаагаар Манассийн овог буух бөгөөд Манассийн овгийн тэргүүлэгч нь Фидичарын Сэлимэл хөвгүүн болох болтугай! 21 Түүний тоологдсон цэргүүд нь дөрвөн түм хоёр мянга хоёр зуу буй. 22 Тийнхүү Баймины овог болох бөгөөд Баймины овгын тэргүүлэгч нь Хидунийн Авидан хөвгүүн болох болтугай! 23 Түүний тоологдсон цэргүүд нь гурван түм таван мянга дөрвөн зуу буй. 24 Ифриамын цэргүүдээр тоологдсон бүхэл буудал нь нэг бум найман мянга нэг зуу бөлгөө. Тийн бөгөөд тэд нь гуравдугаараар явах болтугай! 25 Дангийн овгийн тэргүүлэгч нь Амишидийн Адичар хөвгүүн болох болтугай! 26 Түүний тоологдсон цэргүүд нь зургаан түм хоёр мянга долоон зуу буй. 27 Түүний удаагаар буугчид нь Аширт овог болох бөгөөд, Аширын овгийн тэргүүлэгч нь Охрины Фихиал болох болтугай! 28 Түүний тоологдсонг цэргүүд нь дөрвөн түм нэг мянга таван зуу буй. 29 Тийнхүү Навтлайн овог болох бөгөөд, Навтлайн овгийн тэргүүлэгч Инианы Хирэ болох болтугай! 30 Түүний тоологдсон цэргүүд нь таван түм гурван мянга дөрвөн зуу буй. 31 Дангийн тоологдсон цэргүүд нь бүхэл буудал нь нэг бум таван түм долоон мянга зургаан зуу бөлгөө. Тэд нь өөрийн тэмдэгүүдтэй хойноос явах болтугай! хэмээн зарлиг болов. 32 Эд нь өөрийн эцэг нарын овгуудаар Израйлын хөвгүүдээс тоологдсон бөлгөө. Цэргүүдээрээ буудлуудын хамаг тоологдсон нь зургаан бум гурван мянга таван зуун тавь бөлгөө. 33 Зүгээр Жахуагийн Мошид захисан мэт Ливитэн нь Израйлын хөвгүүдийн дотор эс тоологдсон бөлгөө. 34 Тийн бөгөөд Израйлын хөвгүүд нь Жахуагийн Мошид хамаг захисан мэт түүнчлэн үйлдэв. Тэд нь өөрийн гэрдэхүүдийн ёсоор хийгээд эцгийн овгийн ёсоор өөр өөрийн тэмдгүүдтэй буун түүнчлэн яван үйлдэв.
Гуравдугаар бүлэг.
1 Жахуагийн Мошид Шиуна уулны дээр зарлиг болсон цагт, Арун хийгээд Мошийн төрлүүд нь ийн бөлгөө. 2 Аруны хөвгүүдийн нэрс гэвэл тэргүүн төрөгдсөн Нэдэв хийгээд Авид ба, Иличар хийгээд Итэмэр бөлгөө. 3 Эд нь Аруны хөвгүүд болох ламын хэргийг даахын тул тослогдож арилсан лам нарын нэрс бөлгөө. 4 Зүгээр Нэдэв хийгээд Авид нь Жахуагийн өмнө зохисгүй галыг Шиуна говьд өргөж Жахуагийн өмнө нөгчив. Тэдэнд хөвгүүд үгүй бөлгөө. Тийн бөгөөд Иличар хийгээд Итэмэр нь өөрийн эцгийн өмнө ламын хэргийг даалаа. 5 Жич бас Жахуа нь Мошид зарлиг болруун; 6 Чи Ливийн овгийг ойр ирүүлээд, Арун ламын өмнө байлган үйлд. Тийн бөгөөд тэд нь түүнд үйлчилж 7 Чуулганы майхны өмнө түүний даалгасан хийгээд хамаг чуулганы даалгасануудыг сахин, сүмийн үйлийг үйлдэх болтугай! 8 Бас тэд нь чуулганы майхны хамаг зэвсэгүүд хийгээд Израйлын хөвгүүдийн даалгасануудыг сахин, сүмийн үйлийг үйлдэх болтугай! 9 Бас чи Ливитэнийг Арунд хийгээд түүний хөвгүүдэд өгөн үйлд. Тэд нь Израйлын хөвгүүдийн дотроос над алагдсан буй. 10 Энэ мэтээр Арун хийгээд түүний хөвгүүдийг тогтоон үйлд. Тэд нь ламын хөргийг даах болтугай! Аливаа бус хүн нь ойртвоос эл, тэр нь үхүүлэгдэх болтугай! 11 Бас Жахуа нь Мошид зарлиг болруун; 12 Израйлын хөвгүүдээс хамаг тэргүүн төрөгдөгсөдийн оронд би Израйлын хөвгүүдээс Ливитэнийг авсан буй. Тийн бөгөөд, Ливитэн нь миний болох буй. 13 Тэр юуны тул гэвэл, аливаа тэргүүн төрөгдөгсөд нь миний буй. Би Египет газарт хамаг тэргүүн төрөгдөгсөдийг тасалсан цагтаа Израйлын дотор аливаа тэргүүн төрөгдсөн хүн хийгээд малыг өөртөө салгав. Тэд ч миний болох болтугай! Би Жахуа мөн. 14 Бас Жахуа нь Шиуна говийн дотор Мошид ийн зарлиг болруун; 15 Ливийн үрсийг тэдний эцэг нарын гэрийн ёсоор хийгээд овгийн ёсоор цуглуулан нэг сараас дээш аливаа эрийг тоолон үйлд. 16 хэмээн зарлиг болсонд Моши нь Жахуагийн түүнд захисан зарлигаар түүнчлэн тэднийг тоолов. 17 Ливийн хөвгүүдийн нэрс гэвэл, Хиршун хийгээд Кувнун ба Мирари бөлгөө. 18 Өөрийн гэрдэхүүдээр Хирнуны хөвгүүдийн нэрс гэвэл Либи хийгээд Шими бөлгөө. 19 Өөрийн гэрдэхүүдээр Кувнуны хөвгүүд гэвэл Эмэрэм хийгээд Ижхар ба Хибрун хийгээд Үжиэл бөлгөө. 20 Өөрийн гэрдэхүүдээр Мирэрийн хөвгүүд гэвэл, Михили хийгээд Моши бөлгөө. Эд нь өөрийн эцэг нарын гэрийн ёсоор Ливийн гэрдэхүүд бөлгөө. 21 Хириунаас Либиний гэрдэхүүд хийгээд, Шимийн гэрдэхүүд гарав. Эд нь Хиринунг гэрдэхүүд бөлгөө. 22 Нэг сараас дээш тэдний тоологдсон эрсийн тоо нь долоон мянга таван зуу бөлгөө. 23 Хирнуны гэрдэхүүд нь сүмийн араар барууд этгээдэд буух болтугай! 24 Чуулганы майхны дотор Хиринуны хөвгүүдийн даавар гэвэл сүм хийгээд майхан ба түүний бүрхүүл хийгээд чуулганы майхны үүд болсон өлгөгч хөшиг ба 25 Хүрээний хөшгөд хийгээд сүм ба, тахилын ширээг тойрогч хүрээний үүд болсон өлгөгч хөшиг хийгээд хамаг хэрэгт аргамж эд болох болтугай! 26 Бас Кувнунаас Эмэрэмийн гэрдэхүүд хийгээд Ижхурын гэрдэхүүд ба, Хибруны гэрдэхүүд хийгээд Үжиэлийн гэрдэхүүд гарав. Эд нь Кувнуны гэрдэхүүд бөлгөө. 28 Нэг сараас дээш тэдний хамаг тоологдсон эрс нь найман мянгна зургаан зуу бөлгөө. Тэд нь ариун орны дагаварын сахисан бөлгөө. 29 Кувнуны гэрдэхүүд нь сүмийн өмнөх этгээдэд буух болтугай! 30 Бас Үжиэлийн Илижифа хөвгүүн нь Кувнуны гэрдэхүүдийн эцгийн төрлүүдийн тэргүүлэгч болох болтугай! 31 Тэдний даавар гэвэл хайрцаг хийгээд ширээ ба, гэрэвчийн суурь хийгээд тахилын ширээ ба, ариун үйлчлэх савас ба, өлгөгч хөшиг хийгээд тэдний хамаг юмууд болох болтугай! 32 Жич Ливитэний тэргүүлэгчидийн тэргүүлэгч нь Арун ламын Иличэр хөвгүүн болох болтугай! Тэр нь ариун орны дааварыг сахигчидыг тэргүүлэх болтугай! 33 Мирэрлэк Михлийн гэрдэхүүд хийгээд Мошийн гэрдэхүүд гарав. Эд нь Мирэрийн гэрдэхүүд бөлгөө. 34 Тэндээс нэг сараас дээш тоологдсон хамаг эрсийн тоо нь зургаан мянга хоёр зуу бөлгөө. 35 Бас Абихиэлийн Зикиэл хөвгүүн нь Мирэрийн гэрдэхүүдийн эцгийн төрлүүдийн тэргүүлэгч болох болтугай! Тэд нь сүмийн хойд этгээдэд буух болтугай! 36 Жич Мирэрийн хөвгүүдийн сахих даавар гэвэл сүмийн хавтгай модод хийгээд хөндлөн модод ба, түүний хамаг баганас хийгээд хөлүүд хамаг савас хийгээд үйлсийн юмууд ба, 37 Хүрээг тойрогч хамаг баганас хийгээд тэдний хөлүүд ба гадас хийгээд аргамжууд болох болтугай! 38 Зүгээр сүмийн хийгээд чуулганы майхны зүүн өмнөх этгээдэд Моши хийгээд Арун ба түүний хөвгүүд нь буух болтугай! Тэд нь Израйлын хөвгүүдийн тул ариун орныг сахих болтугай! Тийн бөгөөд аливаа бус хүн ойртвоос эл, тэр нь үхүүлэгдэх болтугай! 39 Жахуагийн заригаар гэрдэхүүдээр ба нэг сараас дээш Ливитэнээс Моши хийгээд Аруны тоолсон хамаг эрсийн тоо гэвэл, хоёр түм хоёр мянга бөлгөө. 40 Тийн бөгөөд Жахуа нь Мошид зарлиг болруун; Израйлын хөвгүүдийн хамаг тэргүүн төрөгдсөн эрсийг нэг сараас дээш тоол, Тэдний нэрсийн тоог аван үйлд. 41 Тийн бөгөөд Израйлын хөвгүүдийн тэргүүн төрөгдөгсөдийн Ливитэнийг миний тул аван, Израйлын тэргүүн төрөгдсан малын оронд Ливитэний малыг аван үйлд. Би Жахуа мөн. 42 хэмээн зарлиг болсонд Моши нь Жахуагийн түүнд захиснаар Израйлын хамаг тэргүүн төрөгдсөнийг тоолов. 43 Тийн бөгөөд нэг сараас дээш нэрсийн тоогоор тоологдсон тэргүүн төрөгдсөн эрс нь хоёр түм хоёр мянга хоёр зуун далан гурав бөлгөө. 44 Бас Жахуа нь Мошид зарлиг болруун; 45 Израйлын хөвгүүдийн тэргүүн төрөгдсөдийн оронд Ливитэнийг аван, тэдний малын оронд Ливитэний малыг аван үйлд. Тийн бөгөөд Ливитэн нь миний болох болтугай! Би Жахуа мөн. 46 Бас Ливитэнээс илүү болой. Хоёр зуун далан гурван золигдох болсон Израйлын хөвгүүдийн тул 47 Ариун орны тахилыг аван үйлд. Тахил гэвэл хорин Хирэ болой. 48 Тийн бөгөөд Ливитэнээс илүү золигдогсодын мөнгийг Арунд хийгээд түүний хөвгүүдэд өгөн үйлд. 49 Хэмээн зарлиг болсонд Моши нь Ливитэнээр золигдогсодоос илүүнүүдтэй долих мөнгийг аван 50 Израйлын хөвгүүдийн тэргүүн төрөгдөгсөдөөс ариун орны тахилын хэмжээгээр нэг мянга гурван зуун таван тахилын төдий мөнгийг аваад 51 Моши нь Жахуагийн зарлигаар золигдогсодын мөнгийг Арунд хийгээд түүний хөвгүүдэд өгөв. Энэ мэтээр Жахуа нь Мошид захисан бөлгөө.
Дөрөвдүгээр бүлэг
1 Жич Жахуа нь Моши хийгээд Арунд зарлиг болруун; 2 Ливийн үрсийн дотроос Кувнуны хөвгүүний тоог гэрдэхүүдээр хийгээд эцэг нарын овгоор аван үйлд. 3 Гучин насаас дээш тавин наст хүртэл майхны үйлийг үйлдэхийн тул чуулганд хамаг орогчидыг тоолон үйлд. 4 Чуулганы майхны дотор маш ариун орны Кувнуны хөвгүүдийн хөдөлмөр гэвэл мөн. 5 Чуулганы нээх болсонд Арун хийгээд түүний хөвгүүд нь ирээд, бүрхэх хөшгийг аваад, түүгээр гэрчилгээний хайрцгийг бүрхээд, 6 түүний дээр доргоны арьсан бүрхүүлийг тавиад дээрээ ганцхан цэнхэр хөх өнгөт цэнгнлийг дэвсэж дамжууруудыг оруулах болтугай! 7 Бас өмнөх боорцгийн ширээний дээр цэнхэр цэнхилийг дэвсээд, түүний дээр таваг хийгээд халбага ба, анхилах аяга хийгээд бус ундааны аягасыг тавин, түүний дээр үргэлжид өмнөх боорцгийг тавих болтугай! 8 Бас тэдний дээр улаан цэнгэлийг дэвсээд, түүний доргоны арьсаар бүрхээд дамжууруудыг оруулах болтугай! 9 Тийн бөгөөд тэд нь цэнгэлийг аваад гэрэвчийн суурь хийгээд зулууд ба хайгч хийгээд хайгчийг таваг ба, тэдний хэрэглэх тосны савасыг бүрхээд, 10 Цэнгэлийг савстай нэг доргоны арьсанд оруулаад, таягийн дээр тавих болтугай! 11 Жич алтан тахилын ширээний дээр цэнхэр цэнгэлийг дэвсэж, доргоны арьсаар бүрхээд дамжууруудыг оруулах болтугай! 12 Бас тэд нь ариун оронд тахихийн тул бус хамаг хэрэглэгч зэвсэгүүдийг аваад, цэнхэр цэнгэлийн дотор оруулж доргоны арьсаар бүрхээд таягийн дээр тавих болтугай! 13 Бас тэд нь тахилын ширээнээс үнсийг аваад, түүний дээр хөх цэнгэлийг дэвсээд 14 Түүний дээр тэдний тахих хамаг савас гэвэл, бойпор хийгээд махны гох ба, хүрз хийгээд аяга ба, тахилын ширээний хамаг савасыг тавиад, түүний дээр доргоны арьсыг дэвсээд, дамжууруудыг оруулах болтугай! 15 Тийн бөгөөд чуулганы нээх цагт Арун хийгээд түүний хөвгүүд нь ариун орон хийгээд ариун орны хамаг савасыг бүрхэж дууссаны хойно Кувнуны хөвгүүдийн ачаа болох болтугай! 16 Бас Арун ламын Иличар хөвгүүний даавар гэвэл, гэрлийн тос хийгээд анхилах үнэртэн ба, үргэлж талхан тахил хийгээд, түрхэх тос ба, сүм хийгээд түүний дотор байгч ба, ариун орон хийгээд түүний дотор байгч савас эд түүний даавар болох болтугай! 17 Бас Жахуа нь Моши хийгээд Арунд зарлиг болруун; 18 Кувнуны гэрдэхүүдийг Ливийн овгийн дотроос бүү хагацуул. 19 Харин тэдний амьд байж үл үхэхийн тул тэдэнд энэ мэтээр үйлд. Тэдний маш ариун оронд ойртоод, Арун хийгээд түүний хөвгүүд нь орж, тэдний хүн бүрийн хөдөлмөр хийгээд ачааг тэдэнд мэдүүлтүгэй! 20 Зүгээр тэд нь үл үхэхийн тул ариунуудыг үзэхэд яруу үл орох болтугай! 21 Жич Жахуа нь Мошид зарлиг болруун; 22 Хирсуны хөвгүүдийн тоог тэдний гэрдэхүүдээр хийгээд эцэг нарын овгоор аван үйлд. 23 Гучин насаас тавин нас болтол, аливаа хөдөлмөрт орогч хийгээд чуулганы майхны дотор үйл үйлчилэгчийг тоолон үйлд. 24 Хирсуны хөвгүүдийн үйлчилэх үйл хийгээд ачаа гэвэл ийн 25 Тэд нь сүмийн хөшиг хийгээд суулганы майхан ба, түүний бүрхүүл хийгээд дээр байгч доргоны арьсан бүрхүүл ба, чуулганы майхны үүд болсон хөшиг хийгээд 26 Хүрээний хөшиг ба, сүм хийгээд тахилын ширээг тойрогч хүрээний хаалганы үүд болсон өлгөгч хөшиг ба, аргамж хийгээд тэднийг хамаг үйлчлэх зэвсэгүүд ба, тэдний тул аливаа үйлдсэнүүдийг зөөж, энэ мэтээр зарагдах болтугай! 27 Арун хийгээд түүний хөвгүүдийн захиагаар Хирсуны хөвгүүдийн хамаг үйлчилэх үйл хийгээд, ачаанууд нь болох бөгөөд, та тэдний ачааг тэдэнд даалган мэдүүлэгтүн! 28 Энэ мэтээр Хирсуны хөвгүүдийн гэрдэхүүдийн хөдөлмөр нь чуулганы майхны дотор болох бөгөөд, Арун ламын Итэмэр хөвгүүн нь тэдний дааврыг даалгах болтугай! 29 Бас Мирэрийн хөвгүүдийг гэрдэхүүдээр хийгээд эцэг нарын овгоор тоолон үйлд. 30 Гучин наснаас тавин нас болтол аливаа хөдөлмөрт орогч хүнийг тоолон үйлд. 31 Тийн бөгөөд чуулганы майхны дотор тэдний үйлдэх ачааны даавар нь ийн; Сүмийн хавтгай модод хийгээд тэдний хөндлөн модод ба баганас хийгээд хөлүүд ба, 32 Хүрээний тойрогч баганас хийгээд тэдний хөлүүд ба, гадас хийгээд аргамжууд ба, тэдний хамаг үйлчилэх зөвсэгүүд нь тэдний даавар болох болтугай! Бас тэдний ачааны дааварны зөвсөгүүдийн нэрээр тоолон үйлд. 33 Энэ нь Мирэрийн хөвгүүдийн гэрдэхүүдийн чуулганы майхны дотор үйлийн ёсоор Арун ламын Итэмэр хөвгүүнийг захиагаар тэдний хөдөлмөр болой. 34 хэмээн зарлиг болсонд Моши хийгээд Арун ба чуулганы ахлагчид нь гэрдэхүүдээр хийгээд эцэг нарын овгоор 35 гучин насаас тавин нас болтол чуулганы майхны дотор үйлчлэхийн тул хөдөлмөрт орогч Кувнуны хөвгүүд бүгдээрийг тоолов. 36 Тэндээс гэрдэхүүдээр тоологдогсод гэвэл, хоёр мянга долоон зуун тавь бөлгөө. 37 Эд нь Кувнуны тоологдсон хөвгүүд бөлгөө. Жахуагийн Мошид захисан зарлигаар Моши хийгээд Арун нь чуулганы майхны дотор хамаг үйлчлэгчдийг тоолов. 38 Жич Хирсуны хөвгүүдээс гэрдэхүүдээр хийгээд эцэг нарын овгоор 39 гучин наснаас тавин нас болтол чуулганы майхны дотор үйлчилэхийн тул аливаа хөдөлмөрт орогч нь тоологдов. 40 Тийн гэрдэхүүдээр хийгээд эцэг нарын овгоор тоологдсод нь хоёр мянга зургаан зуун гуч бөлгөө. 41 Эд нь Хирсуны хөвгүүдийн гэрдэхүүдээс чуулганы майхны дотор хамаг үйлчлэгчид бөлгөө. Тэднийг Моши хийгээд Арун нь Жахуагийн зарлигаар тоолов. 42 Бас Мирэрийн хөвгүүдээс гэрдэхүүдээр хийгээд эцэг нарын овгоор 43 гучин наснаас тавин наст болтол чуулганы майхны дотор үйлчлэхийн тул хөдөлмөрт аливаа орогч нь тоологдсон бөлгөө. 44 Гэрдэхүүдээр тоологдогсод нь гурван мянга хоёр зуу бөлгөө. 45 Эд нь Мирэрийн хөвгүүдээс тоологдсон бөлгөө. Жахуагийн Мошид захисан зарлигаар Моши хийгээд Арун нь тэднийг тоолов. 46 Энэ мэтээр Ливитэнээс гэрдэхүүдээрээ хийгээд эцэг нарын овгоороо 47 Гучин насаас тавин нас болтол, чуулганы дотор үйлийг үйлдэх бөгөөд ачааг даахын тул 48 Моши хийгээд Арун ба Израйлын ахлагчидаар тоологдогсод нь найман мянга таван зуун хая бөлгөө. 49 Тэд нь Жахуагийн зарлиг мэтчилэн Мошиор тоологдсон бөлгөө. Жахуагийн Мошид захисан зарлигаар тэдний хүн бүр нь зарагдалын ёсоор хийгээд ачааны ёсоор тоологдсон бөлгөө.
Тавдугаар бүлэг.
1 Жич бас Жахуа нь Мошид зарлиг болруун; 2 Аливаа бузар бусраг хийгээд аливаа идээг цувруулагч ба, үхсэн биед аливаа бузарлагдсануудыг буудлаас гарган илгээгтүн! хэмээн Израйлын хөвгүүдэд захин үйлд. 3 Миний байх буудлыг үл бузарлахын тул эрс хийгээд эмсийг ч гарган буудлын гадна илгээгтүн! 4 хэмээн зарлиг болсонд Израйлын хөвгүүд нь түүнчлэн тэднийг буудлын гадна илгээв. Жахуагийн Мошид захисан мэт Израйлын хөвгүүд нь түүнчлэн үйлдэв. 5 Бас Жахуа нь Мошид зарлиг болруун; 6 Израйлын хөвгүүдэд өгүүл, аль эр эсвэл эм хүний хийх аль нэг бурууг үйлдэн, Жахуагийн тус тавиад гэмт болсон болвоос эл, 7 Тэр нь өөрийн үйлдсэн бурууг илэрхийлэн, хийсэн ялын төдий буцаах, дээр таван хувийн нэг хувийг нэмэн хорыг адлагч хүнд өгөх болтугай! 8 Хэрвээ тэр хорын учир хариуг авах хүнгүй болвоос эл, тэр хорын тул нүглийг арилгах хуцыг өргөхөөс гадна тэр хариуг Жахуад буцаан ламд өгөх болтугай! 9 Бас Израйлын хөвгүүдийн ариунуудаас тэдний ламд аливаа авчирсан дээш өргөгдөх тахил нь түүний болох болтугай! 11 Би Жахуа нь Мошид зарлиг болруун; 12 Израйлын хөвгүүдэд ийн өгүүл. Аль хэний гэргий нь эрээс давж түүний тус бурууг үйлдэх бөгөөд 13 Бус хүн нь тэр гэргийтэй тачаангуйлан хөвтээд, түүнийг бузарлаваас, бас тэр нь эрээс нуугдан, эс мэдэгдэн гэрч үгүй бөгөөд эс баригдсан бөгөөтлө 14 Тэр гэргийд бузар болсны учир эр нь атаархалт сэтгэлт болоод гэргийд атаархваас, эсвэл гэргийн бузар болсон эл. 15 Тэр эр нь гэргийгээ ламд ирүүлж түүний тул арвайн гурилаас Ифа хэмжүүрийн арван хувийн нэгийг тахил болгон авчирч түүний дээр тоот бойпорыг чи үл хийх болтугай! Тэр юуны тул гэвэл, тэр нь атаархлын тул тахил буй. Бас нүглийг дурсахын ут лтэр нь дурсгалын тахил буй. 16 Тийн бөгөөд лам нь түүнийг ойртуулж Жахуагийн өмнө байлгаад 17 лам нь шавар савсын дотор ариун усыг аван сүмийн дэвсгэрийн тоосыг аваад усандуулах болтугай! 18 Тийн бөгөөд лам нь тэр гэргийг Жахуагийн өмнө байлган, түүний тэргүүнийг нүцгэн байлгаад гэргийн гарт дурсгалын тахил хийгээд атаархлын тахилыг тавиад, өөрийн гарт хараалын гашуун усыг байлгах болтугай! 19 Тийн лам нь тэр гэргийг хараалын тангарагаар тангараглуулан ийн; Хэрвээ бус хүн нь чамтай эс хэвтсэн бөгөөд чи эрээсээ давж эс бузарлагдсан болвоос эл, энэ хараалын гашууут усаар аврагдтугай! 20 Зүгээр хэрвээ чи эрээсээ давж бузарлагдсан бөгөөд чиний эрээс бус хүн чамтай хэвтсэн болвоос эл. 21 Жахуа нь чиний хэвлийг хавдгах, чиний гуяыг хатингар болгон чиний улсын дотор чамайг хараал хийгээд шууд болгох болтугай! 22 Бас энэ хараалын ус нь чиний хэвлийг хавдгаж, чиний гуяыг хатингар болгохын тул чинйи дотор орох болтугай! хэмээн өгүүлэхэд гэргий нь болтугай! хэмээн өгүүлсэн болтугай! 23 Бас лам нь эд хараалуудыг нэг бичигт бичиж, гашуун усаар бэлдэх болтугай! 24 Тийн бөгөөд тэр нь гэргийд хараалын гашуун усыг уулгах бөгөөд, хараалын ус нь түүний дотор ороод гашуун болох буй. 25 Тийн бөгөөд лам нь атаархлынг тахлыг гэргийн гараас аваад Жахуагийн өмнө дэлгээд тахилын ширээний дээр өргөх болтугай! 26 Бас лам нь тэр тахилаас нэг атгыг дурсгал болгон аваад, тахилын ширээний дээр шатаасны хойно усыг гэргийд уулгах болтугай! 27 Тийн ламын уулгасны хойно хэрвээ тэр гэргий нь бузар болоод эрээс давсан болвоос эл хараалын усны түүний дотор орж гашуун болсонд түүний хэвлий нь хавдах бөгөөд түүний гуя нь хатингар болох ба, тэр гэргий нь өөрийн улсын дотор хараал болох буй. 28 Зүгээр хэрвээ тэр гэргий нь бузар эс болоод ариун болвоос эл, тэр нь аврагдах үрсийг тогтоох буй. 29 Аль гэргийн эрээсээ даваад бузар болоод энэ нь атаархлын тогтоол буй. 30 Бас аль эр хүний атаархлын сэтгэлт болоод гэргийдээ атаархан эмээ Жахуагийн өмнө байлгахад, лам нь энэ тогтоолоор гэргийд үйлдэх болтугай! 31 Тийн бөгөөд эр нь нүглээс ариун болох бөгөөд эм нь нүглээ даах буй.
Арван хоёрдугаар бүлэг
1 Тийн бөгөөд Мириам хийгээд Арун нь Мошийн Күстэнээс гэргийг авсаны тул Мошийн эсрэг өгүүлэв. Тэр юуны тул гэвэл, Моши нь Күстэнээс их гэргийг авсан бөлгөө. 2 Тийн бөгөөд тэд нь өгүүлрүүн; Ехуваа нь ямагт Мошиор зарлиг болсон буюу. Бас биднээр эс зарлиг болсон буюу хэмээн өгүүлснийг Ехуваа нь сонсов. 3 Моши гэвэл, дэлхийн дээр байгч хамаг улсаас үлэмж номхон бөлгөө. 4 Тийн бөгөөд Ехуваа нь Моши хийгээд Арун ба Мирианд ийн; Та гурвуул чуулганы майханд одогтун! хэмээн зарлиг болсонд тэд гурвуул одов. 5 Тийн бөгөөд Ехуваагийн үүлний дото буун майхны үүдний дэргэд байж Арун хийгээд Мирианыг дуудсанд тэд хоёулаа ирэв. 6 Тийн бүхийд Ехуваа нь зарлиг болруун; Миний зарлигийг сонсогтун! Хэрвээ танаас аль хэн форофидловоос, Ехуваа би түүнд үзэгдлээр мэдүүлэн зүүдээр зарлиг болдог. 7 Миний Моши боол нь тийн бус. Тэр нь миний гэрийн дотор цөмөөр итгэлт буюу. 8 Түүний Ехуваагийн таалал аа! Илэрхийгээр мэдэхийн тул би түүнтэй нууц үгсээр зарлиг болон өгөхөд ам амандаа илэрхийгээр зарлиг болдог. Та миний Моши боолын эсрэг өгүүлэхээс яахин эс айв 9 хэмээн зарлиг болоод Ехуваа нь тэдний тус ихэд хилэгнэснэээрээ тэднээс өөд болов. 10 Тийн бөгөөд үүлний майхны дээрээс одсонд Мириал нь цас мэт бусраг өвчинт болов. Тийн Арун нь түүнийг ширтэн, түүний бузар бусраг өвчинт ахуйг үзээд 11 Арун нь Мошид өгүүлрүүн; Аяа миний ноён оо! Бидний ухаангүйгээр үйлдсэн нүглийг бидний дээр үе тогтоож хайрла. 12 Тэр нь эхийн умайгаасаа хагас үхсэн махтаар гарсан мэт үл болох болтугай! 13 хэмээн өгүүлсэнд Моши нь ийн; Бурхаан! Түүнийг эдгээж соёрх! 14 хэмээн Ехуваад залбирсанд Ехуваа нь Мошид зарлиг болруун; Хэрвээ түүний эцэг нь түүний нүүрт нулимсан болвоос эл. Тэр нь долоон өдөр ичих бөлгөө. Тэр нь долоон өдөр буудлын гадна хаагдсаны хойно эдгэх болтугай! 15 хэмээн зарлиг болсонд Мириан нь долоон өдөр буудлын гадна хаагдав. Бас түүний эдгэхээс урьд улс нь эс явав. 16 Түүнээс хойно улс нь Хижрудаас одоод Фора гэгч говийн дотор буув.
Арван дөрөвдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд бүхэл чуулган нь дуун гарч цурхирав. Бас улс нь тэр шөнөд уйлав. 2 Жич Израйлын хамаг хөвгүүд нь Моши хийгээд аруны тус үл дуршив. Бас бүхэл чуулган нь тэдэнд өгүүлрүүн; Бид Египетэд болбол сайн байсан бөлгөө. Бид энэ говийн дотор үхэх болтугай! 3 Бидний амьдаар үхэхийн тул хийгээд бидний гэргийд ба хүүхдийн олз болохын тул Жахуа нь биднийг энэ газарт юуны тул ирүүлэв ээ? Бидний Египетэд буцах нь сайн биш үү? хэмээн өгүүлэлдэв. 4 Бас тэд нь өөр зуураа өгүүлэлдрүүн; Бид нэг тэргүүлэгчийг булаагаад Египетэд буцъя. 5 хэмээн өгүүлэлдсэнд Моши хийгээд Арун нь Израйлын хөвгүүдийн чуулганы бүхэл хурлын өмнө нүүрээрээ хөсөр унав. 6 Тийн бөгөөд тэр газрыг төрчигчдөөс Нуний Иошуа хөвгүүнд хийгээд Жибонийн Хилиб хөвгүүн хоёр хувцдаа шллоон, 7 Израйлын хөвгүүдийн бүхэл чуулганд өгүүлрүүн; Бидний төрчиж алсдан газар маш сайн газар буй. 8 Хэрвээ Жахуа нь бидний таалбал эл. Тэр нь бидний тэр газарт оруулан, түүнийг бидэнд өгөх буй. Тэр нь сүү хийгээд балаар урсагч газар мөн. 9 Зүгээр та Жахуагийн тус үл эсэргүүцэн, тэр газрын улсаас бүү айгтун! Тэр нь бидний тэжээл болох буй. Тэдний халх нь тэднээс хагацсан буй. Зүгээр бидэнтэй Жахуа буй. Тэднээс бүү айгтун! 10 хэмээн өгүүлсэнд бүахэл чуулган нь тэднийг чулуугаара чулуудахыг өгүүлэв. Тийн атал Жахуагийн цог жавхлан нь чуулганы майхны дээр Израйлын хамаг хөвгүүдэд үзэгдэв. 11 Тийн бөгөөд Жахуа нь Мошид зарлиг болруун; Энэ улс нь хэзээ болтол намайг хилэгнүүлэх болъюу. Миний тэдний дотор үзүүлсэн бэлгэсийн тул тэд нь хэзээ болтол надад үл итгэх буюу. 12 Би тэднийг боомоор цохин, тэднийг эзэд бус болгоод чамайг тэднээс их хийгээд хүчтэй улс болгох буй. 13 хэмээн зарлиг болсонд Моши нь Жахуад айлтгаруун; Тийн бөгөөс эл. Египетийн улс нь түүнийг сонсох буй. Чи аугаа хүчээрээ энэ улсыг тэдний газраас гаргав. 14 Тийн бөгөөд тэд нь энэ газарт суугчдад өгүүлэх буй. Тэр юуны тул гэвэл, Жахуа аа! Чамайг энэ улсын дотор бөгөөд нүүр нүүрээрээ үзэгддэг. Бас чиний тул тэдний дээр буй бөгөөд өдөрт үүлээр хийгээд шөнөд галаар тэдний өмнө чиний явахыг тэд нь сонсов. 15 Тийн бөгөөтөл чи энэ улсыг нэг хүн мэт алах бөгөөсэл, чиний алдрыг сонссон нь ийн; 16 Жахуа нь амгалан газартаа энэ улсыг оруулан эс чадсаны тул тэднийг говийн дотор алсан буй хэмээн өгүүлэх буй. 17 Тиймийн тул миний залбирах гэвэл, Жахуа нь өнө хүлцэгч болон нигүүлсэхүй хийгээд үнэнээр элбэг ба нүгэл хийгээд ял ба хилэнгийг өнгөрүүлэгч хийгээд буруутныг арилгагч ба гуравдугаар хийгээд дөрөвдүгээр үе хүртэл эцэг нарын хилэнцийг хөвгүүдээс нэхэгч буй. 18 хэмээн чиний өөрийн учир зарлиг болсон мэт Жахуагийн хүч нь их болох болтугай! 19 Чиний их нигүүлэхүйд хийгээд Египетээс хэд хүртэл чиний энэ улсыг өршөөсөн мэт, энэ улсын хилэнцийг өнгөрүүлэн соёрх! хэмээн би чамд залбирна. 20 хэмээн айлтгасанд Жахуа нь зарлиг болруун; Чиний охины ёсоор би өнгөрүүлсэн буй. 21 Тийн боловч миний амьд байх мэт хийгээд хамаг дэлхий миний цог жавхланг үзэх мэт. 22 Миний цог жавхлан хийгээд миний Египетийн дотор ба говийн дотор үйлдсэн гайхамшигт бэлгэсийг үзсэн хийгээд намайг арав дахин шинжилсэн ба миний зарлигийг эс сонссон хамаг улс тэд. 23 Тэдний эцэг нарт өгсүгэй! хэмээн миний амласан газрыг үнэнээр үзэх буй. Надаас жигшигчдийн нэг нь ч үүнийг үл үзэх буй. 24 Зүгээр миний Хилиб боол гэвэл, дотроо бус сэтгэлт болоод намайг төгсөөр дагасны тул би түүнийг одсон газарт түүний оруулах буй. Тийн бээр тэр хийгээд түүний үрс нь түүнийг эдлэх буй. 25 Тийн бүхийд Амалигийн хийгээд Ханаваны улсын бэлд суудгийн тул маргааш эрэгч улаан далайн зүгт байгч говьд явагтун! хэмээн зарлиг болов. 26 Бас Жахуа нь Моши хийгээд Арунд зарлиг болруун; 27 Миний тус үл дуршигч энэ муу чуулганыг би хэзээ болтол хүлцэх буй. Израйлын хөвгүүдийн миний тус дургүй болсныг би сонсов. 28 Тэдэнд ийн өгүүлэгтүн! Жахуа нь амиараа тангараглан ийн зарлиг болно. Миний чихэнд таны өгүүлсэн мэт, түүнчлэн би үйлдэх буй гэвэл, 29 энэ говийн дотор таны үхдлүүд нь унах буй. 30 Жифунын Хилиб хөвгүүд хийгээд Нуны Иушуа хөвгүүдээс бус хорин наснаас дээш таны хамаг тоологдогсод болон, намайг үл дуршигчид нь таны суухын тул миний амласан газарт үл орох буй. 31 Зүгээр таны өгүүлснээр олз болох таны хүүхдийг би оруулах бөгөөд тэд нь таны жигшсэн газрыг эдлэх буй. 32 Таны үхдлүүд нь энэ говийн дотор унах буй. 33 Бас таны хүүхэд нь энэ говийн дотор дөчин жилийн туршаар хэрж таны үхдлүүдийг дуустал таны хилэнцсийг эдлэх буй. 34 Та газрыг торчсон дөчин өдрийн ёсоор нэг өдрийн тул нэг жилийг бодож, дөчин жилийн туршаар нүглийн нэхлэгээ эдэлж, миний хилэнг мэдэх буй. 35 Жахуа би үүнийг зарлиг болгоод миний тус чуулсан энэ муу чуулганд үйлдэх буй. Тэд нь энэ говийн дотор үгүй болон тэнд үхэх мөн хэмээн зарлиг болов. 36 Тийн бөгөөд Мошийн газрыг торчихын тул илгээгсэд нь буцаад газрын учир муу алдрыг авчирснаар улсыг дургүй болсон хүмүүс гэвэл. 37 Тэр гзарын газрын учир муу алдрыг авчирсан улс нь Жахуагийн өмнө боомоор үхэв. 38 Тийн боловч газрыг торчихоор одсноос Нуны Иушуа хөвгүүн хийгээд Жифуны Хилиб хөвгүүн хлёр амьд байлаа. 39 Тийн бөгөөд Мошийн эднүүдийг Израйлын хөвгүүдэд өгүүлсэнд улс нь ихэд гашуудаад 40 өглөөгүүр эрт босч ууланд гаргаад ийн өгүүлрүүн; Мана. Бид энд буй хэмээн өгүүлэв. 41 Тийн бөгөөд Моши нь өгүүлрүүн; Та Жахуагийн зарлигаас юуны тул давна. Энэ нь бүтээмжит үл болох буй. 42 Жахуа нь таны дотор үгүй. Тийн бөгөөд дайснуудын өмнө үл дийлдэхийн тул бүү явагтун! 43 Тэнд Амалигтан хийгээд Ханавантан нь таны урьд буй бөгөөд та илдээр унагагдах буй. Таны Жахуагаас урвасны тул Жахуа нь тантай үл болох буй. 44 хэмээн өгүүлсэн боловч, тэд нь уулны дээр омгорхог сэтгэлээр гарав. Зүгээр Жахуагийн тогтоолын хайрцаг хийгээд Моши нь буудлаас эс гарав. 45 Тийн бөгөөд тэр ууланд суугч Амалигтан хийгээд Ханавантан нь тэдэнтэй учралдахын тул буугаад үтрэм хүртэл тэднийг цавчин тараалаа.
Арван тавдугаар бүлэг.
1 Тийн бөгөөд Жахуа нь Мошид зарлиг болруун; 2 Израйлын хөвгүүдэд ийн өгүүл; Та миний танд суухын тул өгөх газарт ирэхдээ үхрээс бор, хониноос шатаалт тахил, эсвэл тангаргийг бүтээх тахил, эсвэл дураар ирэх тахил, эсвэл таны тогтоосон найруудын цагт тахилыг Жахуад амархан үнэрт тахил болгон өргөх бөгөөс эл. 4 Жахуад тахилыг өргөгч нь эдэн хэмжүүрийн дөрвөн хувийн нэгний төдий тостой холилдсон Ифа хэмжүүрийн арван хувийн нэгний төдий гурилыг талхан тахил болгон авчирч, 5 Бас шатаалт тахил, эсвэл бусад тахил болсон нэг хурганы тул хин хэмжүүрийн дөрвөн хувийн нэгний төдий үзмийн ундааг ундаан тахил болгон бэлтгэх болтугай! 6 Зүгээр хуцны тул эдэн хэмжүүрийн гурван хувийн нэгний төдий хольцолдсон Ифа хэмжүүрийн таван хувийн нэгнийг талхан тахил болгон бэлтгэж, 7 Жахуад амархан үнэр болгохын тул хин хэмжүүрийн гурван хувийн нэгний төдий үзмийн ундааг өргөх болтугай! 8 Жич аль хэн тангарагийн тул, эсвэл найрын тахилын тул Жахуад шатаалт тахил, эсвэл бусад тахил болох шарыг бэлтгэхэд, 9 эдэн хэмжүүрийн хагасын төдий тостой хольцолдсон Ифа хэмжүүрийн арван хувийн гуравны төдий гурилыг талхан тахил болгон авчрах болтугай! 10 Бас Жахуад амархан үнэрт шатаалт тахил болохын тул хин хэмжүүрийн хагасын төдий үзмийн ундааг ундаан тахил болгон авчрах болтугай! 11 Энэ мэтээр нэг шарын тул, эсвэл нэг хуцны тул, эсвэл нэг хурганы буюу ишигний тул бүтээгдэх болтугай! 12 Тийн өргөх тооны ёсоор энэ мэтээр нэгэн нэгэнд үйлдэгтүн! 13 Таны хамаг улс нь амархан үнэрт шатаалт тахилыг Жахуад өргөхөд энэ мэтээр үйлдэгтүн! 14 Бас хэрэв тантай суугч нэг оролт, эсвэл таны төрлүүдээс аль хэн амархан үнэрт шатаалт тахилыг Жахуад өргөх бөгөөс таны үйлдсэн мэт, түүнчлэн үйлдтүгэй! 15 Чуулганы тул хийгээд тантай суугч оролтын тул, ганц тогтоол болох бөгөөд тэр нь таны төрлүүдээр мөнх тогтоол болох болтугай! 16 Таны тул хийгээд тантай суугч оролтын тул ганц тогтоол болох ганц ёслол нь болох болтугай! 18 Израйлын хөвгүүдэд ийн өгүүл; Та миний таны оруулах газарт ирээд 19 тэр газрын тариаг идэхдээ Жахуад дэлгэгдэх тахилыг өргөгтүн! 20 Та анхны бөөгнөсөн гурилаас нэг боорцгийг тахил болгон өргөгтүн! Шинэ цохисон тарианаас гэр дэлгэх мэт, бас түүнчлэн тэднийг дэлгэгтүн! 21 Өөрийн төрлүүдээр анхны бөөгнөрсөн гурилаас Жахуад дэлгэх тахилыг өргөгтүн! 22 Жич хэрэв та төөрч Жахуагийн Мошид захисан захиануудыг эс сахин, 23 Жахуагийн захисан өдрөөс эдүгээ болтол Мошигоор танд хамаг захиснуудыг эс сахивал эл. 24 Бас хэрвээ Жахуа ч мэдэлгүйгээр үйлдэгдээд чуулганаас нуугдсан болбол бүхэл чуулган нь тогтоогдсон ёсоор нэг шарыг амархан үнэрт шатаалт тахил болгон талхан тахил хийгээд ундаан тахилтай Жахуад өргөн нэг дэгээг нүглийн тул тахил болгон өргөх болтугай! 25 Тийн бөгөөд лам нь Израйлын хөвгүүдийн бүхэл чуулганыг арилгах болтугай! Тэдний нүгэл нь мэдэлгүйгээр болсон мөн бөгөөд тэдний мэдэлгүй нүглийн тул шатаалт тахилыг нүглийг тахилтай Жахуад авчирсны тул тэдний нүгэл нь өнгөрүүлэгдэх буй. 26 Тийн бөгөөд Израйлын хөвгүүдийн бүхэл чуулган хийгээд тэдэнтэй суугч оролт нь уучлагдах буй. Тэр юуны тул гэвэл, улс бүгдээрийн эс мэдсэний тул болой. 27 Бас хэрвээ аль нэг хүн нь мэдэлгүйгээр нүглийг үйлдвэл эл. Тэр нэг эм ишгийг нүглийн тул тахил болгон авчрах болтугай! 28 Тийн бөгөөд лам нь тэр хүний мэдэлгүйгээр үйлдсэн нүглийг арилгах болтугай! Бас тэр нь Жахуагийн өмнө уучлагдах буй. 29 Мэдэлгүйгээр үйлдсэн нүглийн тул Израйлын төрлийн хүмүүс хийгээд тэдэнтэй суугч оролтод ганц тогтоол болох болтугай! 30 Зүгээр хэрвээ таны газарт төрөгдсөн, эсвэл оролт нь аль нүглийг аюулгүй үйлдвэл тэр нь Жахуаг доромжилно. Тэр хүн нь өөрийн улсаас хоосруулагдах буй. 31 Тэр хүн нь Жахуагийн зарлигийг хөлгөлөн түүний захиаг тасалсны тул хоосруулагдах бөгөөд түүний хилэнц нь түүний дээр тогтох буй хэмээн зарлиг болов. 32 Тийн бөгөөд Израйлын хөвгүүд нь говийн дотор байхдаа нэг савад өдөр түлт хураасан хүнийг олов. 33 Тэр түлт хураасны олсон нь түүнийг Мошид хийгээд Арунд ба бүхэл чуулганд авчрав. 34 Тийн бөгөөд тэр нь түүнд юу үйлдэхийг эс мэдсэний тул түүнийг гянданд хаав. 35 Тийн бөгөөд Жахуа нь Мошид зарлиг болруун; Тэр хүн нь үхүүүлэгдэх бөгөөд бүхэл чуулган нь буудлын гадна түүнийг чулуугаар чулуудтугай! 36 хэмээн зарлиг болсонд бүхэл чуулган нь Жахуагийн Мошид захисан мэт түүнийг буудлын гадна гаргаад чулуугаар чулуудаж үхүүлэв. 37 Бас Жахуа нь Мошид зарлиг болруун; 38 Израйлын хөвгүүдэд ийн өгүүл. Таны төрлүүдээр таны хувцасны хязгаарын дээр захыг үйлдээд, захын дээр цэнхэр наран нэхмэлийг үйлдэгтүн! 39 Энэ мэтээр тэр зах нь танд болох бөгөөд та үүнийг үзэн Жахуагийн хамаг захиануудыг санан үйлдэж, таныг төөрүүлэгч таны зүрх хийгээд нүдний хүслийг бүү дагагтун! 40 Тэр юуны тул гэвэл, миний хамаг захиануудыг санан тэднийг үйлдэхийн тул болой. 41 Таны бурхан болохын тул таныг Египет газраас гаргасан таны Жахуа бурхан би мөн. Би таны Жахуа бурхан мөн.
Арван зургадугаар бүлэг
1 Тийн бөгөөд Ливийн Гувад хөвгүүний Изхэр хөвгүүний Кок хийгээд Рубиний овгийн Илияабын Датан хийгээд Абирам хөвгүүн ба Пилидийн Уг хөвгүүд эд энэ. 2 Чуулганаас Израйлын зөвлөлгөөний нэрт тэргүүлэгч хоёр зуун тавин хүнтэй эсэргүүцэж Мошийн тус босов. 3 Тийнхүү тэд нь Моши хийгээд Аруны тус чуулгад тэдэнд өгүүлрүүн; Та биеэ их болгох бүхэл чуулган нь ариун буй бөгөөд Жахуа нь тэдний дотор буй. Тиймийн тул та биеэ Жахуагийн чуулганы дээр юуны тул өргөмжилнөм 4 хэмээн өгүүлснийг Моши нь сонсоод нүүрээрээ хөсөр унав. 5 Бас Моши нь Кок хийгээд түүний нөхдөд өгүүлрүүн; Жахуагийн хэн буй бөгөөд хэн ариун буй ба түүнд шадардах хэн зохист буй хэмээн тэр нь маргааш үзүүлэх буй. Тэр юуны тул гэвэл, тэр нь сонгосон хүнээ өөрт шадартгах буй. 6 Та ийн үйлдэгтүн гэвэл, Кок хийгээд түүний нөхөд нь бойпруудыг аваад, 7 маргааш Жахуагийн өмнө тэдний дээр гал хийгээд анхилах үнэртнийг агуулагтун! Тийн бөгөөд Жахуагийн аль сонгосон тэр нь ариун тогтоох болтугай! Ливийн хөвгүүдийг та биеэ их болгоно 8 гээд Моши нь Кокод өгүүлрүүн; Ливийн хөвгүүдийг сонсогтун! 9 Жахуагийн сүмийн үйлсийг үйлчлэхийн тул хийгээд чуулганы өмнө зогсон тэдэнд зарагдахын тул Израйлын бурхны таныг Израйлын чуулганаас салгаж өөрт ойртуулсан нь танд бага буюу. 10 Бас тэр нь чамайг хийгээд чиний ах дүү нар болсон Ливитнийг өөртөө ойр болгосон буй. Тийн боловч та ламын тааврыг эрнэ. 11 Түүний учир чи хамаг нөхөдтэй Жахуагийн тус чуулав. Таны Арунд дургүй болохын тул Арун нь юун буй хэмээн өгүүлэв. 12 Бас Мошийн Илияабын Датан хийгээд Абирам хөвгүүнийг дуудахаар илгээсэнд тэр нь өгүүлрүүн; Бид үл ирэх буй. 13 Чиний бидний говийн дотор алахын тул сүү хийгээд балаар урсагч газраас гаргасан нь бага буюу. Жич чи биеэ бидний эрхэм ахлагч болгоно. 14 Харин чи биднийг сүү хийгээд балаар урсагч газарт эс оруулан тариалан хийгээд үзмийн тариалангийн өмчийг бидэнд эс өгсөн буй. Бас чи эд хүмүүсийн нүддийг сугалах дуртай буюу. Бид үл ирэх буй хэмээн өгүүлэв. 15 Тийн бөгөөд Моши нь ихэд хилэгнээд Жахуад ийн; Тэдний тахилыг үл тогтоож аван соёрх! Би тэднээс нэг ч илжгийг эс аван, тэдний нэгнийг ч эс басамжилсан буй хэмээн айлтгав. 16 Бас Моши нь Кокод өгүүлрүүн; Чи нөхөдтэй гэвэл, чи хийгээд тэд ба Арун нь Жахуагийн өмнө маргааш бэлэн болгоод 17 өөр өөрийн бойпрыг аваад, тэдний дээр анхилах үнэртнийг агуулагтун! Жахуагийн өмнө хоёр зуун тавин бойпорыг гэвэл, хэн ч өөрийн бойпрыг авчиртугай! Бас чи Арун хоёр өөрийн бойпрыг авчрагтун! 18 гэж өгүүлснээр таныг тавиад, Моши хийгээд Арунтай чуулганы майхны үүдний өмнө байлцав. 19 Бас Кокийн үүдний өмнө цуглуулсанд Жахуагийн цог жавхлан нь бүхэл чуулганд үзэгдэв. 20 Тийн бөгөөд Жахуа нь Моши хийгээд Арунд зарлиг болруун; 21 Энэ чуулганаас хагацагтун! Тийн бөгөөд би тэдний агшин цагийн зуур хоосруулах буй 22 гэж зарлиг болсонд тэд нь нүүрээрээ газар хөсөр унаад айлтгаруун; Бурхан аа! Хамаг төрөлхтний сүнсүүдийн бурхан аа! Нэг хүний хилэнцийг үйлдсэний тул чи ч бүхэл чуулганы тус хилэгнэх буюу 23 гэж айлтгасанд Жахуа нь Мошид зарлиг болруун; 24 Чи чуулганд ийн; Кок хийгээд Датан ба Абирамын гэрүүдээс зайлагтун! гэж өгүүлэн үйлд 25 гэж зарлиг болсонд Моши нь босоод Датан ба Абирамд одов. Бас Израйлын өтгөсүүд нь түүнийг даган одолцов. 26 Тийн бөгөөд тэр нь чуулганд өгүүлрүүн; Эд муу хүмүүсийн гэрээс зайлаад, тэдний хилэнцсийн нэхлэгийн хувьтан үл болохын тул тэдний юунд ч үл хүрэгтүн! 27 гэж өгүүлсэнд тэд нь Кок хийгээд Датан ба Абирамын гэрүүдээс хагацаад, аливаа зүгт одов. Тийн бөгөөд Датан ба Абирамын гэргийд хийгээд хүүхэд ба нялхастай гэрээс гараад, гэрийн үүдний дэргэд байсанд 28 Моши нь өгүүлрүүн; Энэ нь миний санаанаас бус харин эд хамаг үйлсийг үйлдэхийн тул Жахуагийн намайг илгээснийг та үүгээр мэдэх гэвэл, 29 хэрвээ эд улс нь хүний үхлийн ёсоор үхэх бөгөөд, Жахуа нь бусад хүмүүстэй гэр үйлддэг мэт, түүнчлэн тэдэнтэй үйлдэх бөгөөс эл. Жахуа нь намайг эс илгээсэн буй. 30 Зүгээр хэрвээ Жахуа нь шинэ юмыг үйлдвэл, хэрвээ газар нь амаа нээж, тэднийг хийгээд тэдэнд хамаг буй эмийг залгих бөгөөд тэд нь амьдаар газарт орох бөгөөс эл. Үүгээр эд хүмүүсийн Жахуаг доромжилсныг мэдтүгэй! 31 гэж өгүүлсэнтэй, сац газар нь тэдний доор хагараад, 32 газар нь амаа нээж Коктой нийлэлцсэн хамаг улсыг хэтэрхийнүүд хийгээд зөөртэйгээр залгив. 33 Тэд хийгээд тэдний хамаг байснууд нь амьдаар газрын дотор оров. Тийн бөгөөд газрын тэдний дээр хаагдсанд, тэд нь Израйлын чуулганаас хоосров. 34 Тийн бөгөөд тэднийг тойрон байсан хамаг Израйлын хөвгүүд нь тэдний бархирлаас зайлав. Тэр юуны тул гэвэл, газар нь биднийг ч залгих болуузай хэмээн тэд нь өгүүлэлдэв. 35 Бас нэг гал нь Жахуагаас гаргаад анхилах үнэртнийг өргөсөн хоёр зуун тавин хүнийг алав. 36 Тийн бөгөөд Жахуа нь Мошид зарлиг болруун; 37 Түллэгийн дотроос бойпруудыг аваад галыг тархаатугай! гэж Арун ламын Илияазар хөвгүүдэд өгүүл. Тэр юуны тул гэвэл, тэд нь ариун буй. 38 Өөрийн амины тус нүглийг үйлдэгсдийн бойпруудаар тахилын ширээг бүрхэх хавтгайнуудыг үйлдтүгэй! Тэр юуны тул гэвэл, тэд нь Жахуагийн өмнө өргөгдсөний тул ариун буй. Тийн бөгөөд тэд нь Израйлын хөвгүүдийн тул тэмдэг болох болтугай! 39 гэж зарлиг болсонд Илияазар лам нь Жахуагийн Мошигоор түүнд захиснаар галдагдсануудын галыг өргөсөн зэс бойпруудыг аваад, тэднээр тахилын ширээн бүрхээхийн тул өргөн хавтгайнуудыг болгуулав. 40 Тэр гэвэл, Аруны үрсээс бусад хэн ч Кок хийгээд түүний нөхдүүдтэй адил үл болохын тул Жахуагийн өмнө ойртож анхилах үнэртнийг бүү өргөгтүн! хэмээн Израйлын хөвгүүдэд дурсгал болов. 41 Тийн боловч маргааш өдөр Израйлын хөвгүүдийн хамаг чуулган нь Моши хийгээд Арунд дургүй болоод, та Жахуагийн улсыг алав гэж өгүүлэв. 42 Тийн бөгөөд чуулган нь Моши хийгээд Аруны тус чуулаад, чуулганы майхныг ширтээд үүлний түүнийг бүрхсэн бөгөөд Жахуагийн цог жавхлангийн үзэгдлийг үзэв. 43 Бас Моши хийгээд Аруны чуулганы майхны өмнө ирсэнд 44 Жахуа нь тэдэнд зарлиг болруун; 45 Энэ чуулганы дотроос гарагтун! Тийн бөгөөд би агшин цагийн зуур тэднийг хоосруулах буй хэмээн зарлиг болсонд тэд нь нүүрээрээ хөсөр унав. 46 Тийн бээр Моши нь Арунд өгүүлрүүн; Нэг бойпрыг аваад түүний дотор тахилын ширээнээс галыг хийж анхилах үнэртнийг дээр тавиад чуулганд түргэнээр одоод тэдний нүглийг арилган үйлд. Тэр юуны тул гэвэл, хилэн нь Жахуагаас гарсан бөгөөд боом нь хэлсэн буй. 47 гэж өгүүлсэнд Арун нь Мошийн захиснаар нэг бойпрыг аваад, чуулганы дунд гүйв. Тэнд боом нь улсын дунд эхэлсэн бөлгөө. Тийн бөгөөд тэр нь бойпрын дээр анхилах үнэртнийг тавиад улсын нүглийг арилгав. 48 Бас түүний үхэгсэд хийгээд амьдуудын хооронд зогсон байснаар боом нь зогсов. 49 Энэ мэтээр Кокийн эсэргүүцлийн учир үхэгсдээс гадна боомоор үхэгсдийн тоо нь авран дөрвөн мянга долоон зуун бөлгөө. 50 Тийн бөгөөд боомын зогссоны хойно Арун нь Мошид чуулганы майхны үүдэнд буцав.
Арван долдугаар бүлэг
1 Жич бас Жахуа нь Мошид зарлиг болруун; 2 Израйлын хөвгүүдэд өгүүл. Тэднээс арван хоёр таягийг аван үйлд гэвэл, овог овгийн тэргүүлэгч бүрээс нэжгээдийг аваад хүн бүрийн таягийн дээр түүний нэрийг бичин, үйлд. 3 Жич Ливийн таягийн дээр Аруны нэрийг бичин үйлд. Тэр юуны тул гэвэл, аливаа овгийн тэргүүлэгчид нэг таяг болох болтугай! 4 Тийн бгөөөд миний чамтай учралдах оронд чуулганы майхан дотор байгч гэрчлэлгээний өмнө тэднийг хадгалан үйлд. 5 Тийн бээр миний сонгосон хүний таяг нь хүлээлгэх буй. Тэр мэт би Израйлын хөвгүүдийн таны тус дургүйг болиулах буй хэмээн зарлиг болов. 6 Тийн бөгөөд Мошийн Израйлын хөвгүүдэд өгүүлснээр тэдний хамаг тэргүүлэгчид нь арван хоёр таягийг түүнд өгөв. Тэр гэвэл, өөрийн овгийн ёсоор тэргүүлэгчийн тул нэг таяг бөлгөө. Бас Аруны таяг нь тэдний таягуудын дотор буй бөлгөө. 7 Бас Моши нь таягуудын дотор буй бөлгөө. 7 Бас Моши нь таягуудыг гэрчлэлгээний майхны дотор Жахуагийн өмнө хадгалав. 8 Тийн бөгөөд маргааш өдөр Мошийн гэрчлэлгээний майханд ороход Мана. Ливийн овгийн тул болсон Аруны таяг нь гөлөглөсөн бөгөөд цэцэглэсэн ба жимсийг үүсгэсэн бөлгөө. 9 Тийн бөгөөд Мошийн хамаг таягуудыг Жахуагийн өмнөөс Израйлын хөвгүүдэд гаргасанд тэд нь үзээд өөр өөрийн таягийг авав. 10 Бас Жахуаг нь Мошид зарлиг болруун; Эд эсэргүүцэгчдэд тэмдэг болохын тул Аруны таягийг хадгалагдахуйяа гэрчлэлгээний өмнө буцаан авчиртугай! Тийн бөгөөд тэдний үл үхэхийн тул тэдний дургүйг миний өмнөөс болгуулан үйлд 11 гэж зарлиг болсонд Моши нь өгүүлрүүн; Мана. Бид үхэх буй. Бид хоосруулагдах буй. Бид бүгдээр хоосруулагдах буй. 13 Жахуагийн майханд аливаа ойртогч нь үхнэ. Бид дуустал үхэх буюу хэмээн өгүүлэлдэв.
Арван наймдугаар бүлэг
1 Бас Жахуа нь Арунд зарлиг болруун; Чи хийгээд чамтай чиний хөвгүүд ба чиний эцгийн хэтэрхийнүүд нь ариун орны нүглийг даан, өөрийн хөвгүүдтэй ламын дааварны нүглийг даах буй. 2 Бас өөрийн Ливи эцгийн овгоос ах дүү нараа биетэй нийлэлцэн чамд зарагдахын тул биедээ аван үйлд. Зүгээр чи өөрийн хөвгүүдтэй чуулганы майхны өмнө үйлдэгтүн! 3 Тэд нь чиний шүүвэр хийгээд бүхэл майхны сахиврыг сахих болтугай! Тийн бөгөөд чиний хийгээд тэдний үл үхэхийн тул тэд нь ариун орны зэвсгүүдэд үл ойртох болтугай! 4 Энэ мэтээр тэд нь чамтай нийлэлцээд майхны аливаа зарагдлын тул чуулганы майхны сахиврыг сахих болтугай! Тийн бээр бусад хүн нь танд үл ойртох болтугай! 5 Жич та сүмийн сахивар хийгээд тахилын ширээний сахиврыг сахигтун! Тэр юуны тул гэвэл, Израйлын дээр хилэнгийн үл болохын тул болой. 6 Мана. Би таны ах дүү нар болсон Ливитнийг Израйлын хөвгүүдийн дотроос авсан бөгөөд тэд нь чуулганы майхны зарагдлыг үйлдэхийн тул Жахуад өргөл мэт танд өгөгдсөн буй. 7 Тиймийн тул чи хөвгүүдтэй өөрийн ламын дааврыг сахин, тахилын ширээний хамаг үйл хийгээд хөшгийн дотор хамаг үйлийг үйлдэгтүн! Би таны ламын дааврыг өглөө болгон өгсөн буй. Тиймийн тул аливаа хүн нь ойртвол эл. Үхүүлэгдэх болтугай! 8 Жич Жахуа нь Арунд зарлиг болруун; Мана. Би Израйлын хөвгүүдийн ариун болгосон юмнуудаас миний дээш өргөгдөх тахилуудын сахиврыг чамд өгсөн буй. Чамд хийгээд чиний хөвгүүдэд би мөнх тогтоолоор өгнө. 9 Тэдний надад өргөх маш ариун шатаалт тахилуудаас гэвэл, тэдний аливаа тахилаас хийгээд тэдний аливаа талхан тахилаас би нүглийн тул аливаа тахилаас хийгээд тэдний аливаа давсны тул тахилаа энэ нь чамд хийгээд чиний хөвгүүдэд маш ариун болох болтугай! 10 Чи маш ариун орны дотор үүнийг идэн үйлд. Таны аливаа эр нь түүнээс идэх болтугай! Тэр нь чамд маш ариун болох болтугай! 11 Бас эд нь чиний буй гэвэл, тэдний дээш өргөх тахил хийгээд Израйлын хөвгүүдийн хамаг дэлгэх тахилуудыг би чамд хийгээд чиний хөвгүүдэд ба чиний охидод мөнх тогтоолоор өгнө. Чиний гэрийн дотор байгч аливаа ариун нь түүнээс идэх болтугай! 12 Тэдний сайн тосноос хийгээд сайн үзмийн ундаанаас ба талхнаас Жахуад өргөх тэргүүн жимсийг би чамд өгнө. 13 Бас тэдний газарт аливаа Жахуад өргөх тэргүүн боловсорсон нь чиний болох болтугай! Чиний гэрийн ндотор байгч аливаа ариун нь түүнээс идэх болтугай! 14 Израйлын дотроос аливаа салгагдах өргөгдсөн нь чиний болох болтугай! 15 Хамаг махбодоос гэвэл, хүнээс буюу малаас Жахуад өргөгдөх тэргүүн төрөгдсөн нь чиний болох болтугай! Зүгээр хүний тэргүүн төрөгдсөнийг арилжуулан үйлд. Бас ариун бус малын тэргүүн төрөгдсөн нь арилжигдах болтугай! 16 Нэг сартайгаас аван арилжигдахууд нь ариун орны Шихилийн ёсоор хорин Гирэ болсон таван Шихилийн төдий цагаан мөнгөөр арилжуулан үйлд. 17 Тийн боловч өөрийн тэргүүн төрөгдөгсөд эсвэл, хонины тэргүүн төрөгдсөн гэвэл, ямааны тэргүүн төрөгдсөнийг арилжуулан бүү үйлд. Тэд нь ариун буй. Тэдний цусыг тахилын ширээний дээр сүрчээд, тэдний өөхийг Жахуад амархан үнэрийн шатаалт тахил болгохж шатаан үйлд. 18 Зүгээр тэдний мах нь дэлгэгдэх өвчүү хийгээд найрын тахилын баруун дал мэт чиний болох болтугай! 19 Израйлын хөвгүүдийн Жахуад өргөдөг ариунаадын хамаг дэлгэгдэх тахилууд би чамд хийгээд чамтай чиний хөвгүүдэд ба чиний охидод мөнх тогтоолоор өгнө. Энэ нь Жахуагийн өмнө чамд хийгээд чиний үрст мөнх тогтоогдсон хувь болох буй. 20 Жич бас Жахуа нь Арунд зарлиг болруун; Израйлын хөвгүүдийн дотор газрын өмч ч хувь ч чамд үл болох болтугай! Би чиний хувь хийгээд чиний өмч болой. 21 Тиймийн тул Ливитний үйлдэх зарагдал гэвэл, чуулганы майхны зарагдлын тул би өмчийн оронд Израйлаас арван хувийн нэгнийг танд өгнө. 22 Тийн бөгөөд Израйлын хөвгүүд нь үүнээс хойш чуулганы майханд үл ойртох болтугай! Тийн бус бөгөөс эл. Тэд нь нүглийн нэхвэртэй болоод үхэх буй. 23 Тэр юуны тул гэвэл, Ливитэн нь чуулганы майхны зарагдлыг үйлдэж, таны төрлүүдээр мөнх тогтоолоор тэдний нүглийг даах буй. Зүгээр тэд нь Израйлын дотор өмчтэй үл болох буй. 24 Зүгээр Израйлын дээш өргөгдөх тахил болгон Жахуад өргөхүүдийн арван хувийн нэгийг би Ливитэнд өмч болгон өгнө. Тиймийн тул тэд нь Израйлын дотор өмчтэй үл болох болтугай! гэж би тэдэнд зарлиг болно. 25 Бас Жахуа нь Мошид зарлиг болруун; 26 Ливитэнд ийн өгүүл. Та Израйлын хөвгүүнээс миний танд өмч болгон өгсөн арван хувийн нэгийг авахад ийн; Түүнээс арван хувийн нэгийг дээш өргөгдөх тахил болгон Жахуад өргөгтүн! 27 Тийн бөгөөд таны дээш өргөгдөх тахил нь таны цохисон тариа мэт хийгээд шахсан үзмийн ундааны элбэг мэт танд тогтоогдох буй. 28 Энэ мэтээр та ч Израйлын хөвгүүдээс авсан аливаа арван хувийн нэгнээс Жахуад дээш өргөгдөх тахилыг өгөгтүн! Тэндээс Жахуагийн дээш өргөгдөх тахилыг Арун ламд өгөгтүн! 29 Таны хамаг өглөгүүдийн сайн хийгээд ариунуудаас дээш өргөгдөх тахилыг Жахуад өргөгтүн! 30 Бас тэдэнд ийн өгүүл; Таны сайнуудыг өргөсөнд тэр нь Ливитэнд цохисон тарианы үрс мэт хийгээд шахсан үзмийн ундааны өсгөвөр мэт тоогдох буй. 31 Тийн бөгөөд та гэрдэхүүдтэй үлдсэнийг аливаа газарт идэж болох болой. Тэр юуны тул гэвэл, тэр нь таны шан буй. 32 Тийн бөгөөд таны сайнуудыг өргөсний хойно нүгэл нь танд үл халдах буй. Тийн бөгөөд үл үхэхийн тул Израйлын хөвгүүдийн ариунуудыг бүү доромжлогтун!
Арван есдүгээр бүлэг.
1 Жич бас Жахуа нь Моши хийгээд Арунд зарлиг болруун; 2 Жахуагийн захисан тогтоолын ёс нь ийн; Нэг шалтагт эмнэг эм үхрийг над авчиртугай! хэмээн Израйлын хөвгүүдэд өгүүлэгтүн! 3 Тийн бөгөөд түүнийг Илиачар ламд өгөгтүн! Илиачар лам нь түүнийш буудлын гадна гаргаад өөрийн дэргэд алуултугай! 4 Тийн бөгөөд Илиачар лам нь түүний цусаас хуруугаараа аваад, түүний цусаас чуулганы майхны тус долоон та эцгээр шүрших болтугай! 5 Бас тэр үхэр нь түүний өмнө галдагдах гэвэл түүний арьс хийгээд мах нь ба цус хийгээд савас нь түүний дэргэд галдагдах болтугай! 6 Бас лам нь хуш мод хийгээд Хэсүб ба, улаан үндсийг аваад үхрийг галдах галд хаях болтугай! 7 Тийн бөгөөд лам нь хувцсаа угааж биеэ усаар угаасаны хойно буудалд ирээд үдэш болтол бузар болох болтугай! 8 Жич үхрийг галдагч нь хувцсаа угааж, биеэ усаар угаагаад, үдэш болтол бузар болох болтугай! 9 Тийн бүхийд нэг ариун хүн нь үхрийн үнсийг хураагаад буудлын гадна нэг ариун газарт хадгалах болтугай! Тэр үнс нь Израйлын хөвгүүдийн чуулганы арилгахын тул арилгах усыг хийгээд хадгалагдах болтугай! 10 Тэр үхрийн үнсийг хураагч нь хувцсаа угааж, үдэш болтол бузар болох болтугай! Энэ нь Израйлын хөвгүүдэд хийгээд тэдний дотор суугч оролтод мөнх тогтоол болох болтугай! 11 Үхсэн биед хүрэгч нь долоон өдөр бузар болох болтугай! 12 Тэр нь түүгээр гуравдугаар өдөр хийгээд долдугаар өдөр биеэ арилгаад ариун болох буй. Зүгээр хэрвээ тэр нь гуравдугаар өдөр түүгээр үл угаах бөгөөс тэр нь ариун үл болох буй. 19 Аль хүний үхсэн биед аливаа хүрэгч нь биеэ эс арилгаваас эл, тэр нь Жахуагийн сүмийг бузарлана. Тэр Израйлын дотроос хоосруулагдах буй. Түүний дээр арилгах усны эс шүршигдсэний тул тэр нь бузар буй. Түүний бузарлах нь түүний дээр байсаар буй. 14 Гэрийн дотор үхсэн хүний учир тогтоол нь ийн тэнгэрт аль орогч хийгээд тэр гэрт аль байгч бүгдээр долоон өдөр бузар болох буй. 15 Бас аливаа бүрхүүлгүй нээлгэн сав нь бузар болох буй. 16 Хээрт илдээр алагдсанд эсвэл үхсэн биед, эсвэл хүний ясанд эсвэл хүний булшинд аливаа хүрэгч нь долоон өдөр бузар болох буй. 17 Тийн бөгөөд бузар хүний тул нүглийг аритлгагч галдсан үхрийн үнс нь автаад урсагч устай савын дотор холигдох болтугай! 18 Тийн бөгөөд нэг ариун хүн нь Хисувыг аваад усанд норгоод гэргийн дээр хийгээд хамаг савын дээр ба, тэнд байгч хамаг улсын дээр бас ясанд эсвэл алагдсан хүнд, эсвэл үхсэн биед эсвэл хүүрийн булшинд хүрэгчийн дээр шүрших болтугай! 19 Энэ мэтээр ариун байгч нь бузрын дээр гурав хийгээд долдугаар өдөр шүрштүгэй! Тийнхүү тэр нь долдугаар өдөр биеэ арилгахын тул хувцсаа угааж биеэ усаар угааж үдэш ариун болох буй. 20 Зүгээр бузар бөгөөтөл биеэ арилгахад үл дуршигч хүн нь Жахуагийн сүмийг бузарласны тул чуулганы дотроос хоосруулагдах буй. Түүний дээр арилгах усны үл шүршигдсэний тул тэр нь бузар байсаар буй. 21 Арилгах усыг шүршигч нь хувцсаа угаах болтугай! Бас арилгах усанд хүрэгч нь үдэш болтол бузар болно. Энэ нь танд мөнх тогтоол болох болтугай! 22 Бас бузар хүний амь хүрсэн юм нь бузар болох буй. Түүнд аливаа хүрэгч нь үдэш болтол бузар болох болой.
Хорьдугаар бүлэг.
1 Тийн анхны сард Израйлын бүхэл чуулганы жин говьд хүрсэнд улс нь Хидист суув. Тэнд Мириам нь нөгчөөд тэнд ч булагдав. 2 Тэнд чуулганы тул усгүйн тул тэд нь Моши Арун хоёрын тус чуулав. 3 Бас улс нь Мошийн хэрэлдэж өгүүлрүүн; Хэрвээ бидний ах дүү нарын Жахуагийн өмнө нөгчсөн цагт бид нөгчсөн болвоос эл, сайн аху бөлгөө. 4 Бид хийгээд бидний малын энд үхэхийн тул чи Жахуагийн чуулганы энэ говьд юуны тул авчирав. 5 Бас энэ муу газарт гэвэл, үрсгүй тошлоггүй, үзмийн модгүй, бус жимсгүй, уух усгүй газарт авчирахын тул, Египет газраас биднийг юуны тул гаргав 6 хэмээн өгүүлсэн Моши хийгээд арун нь чуулганы өмнөөс чуулганы майхны үүдэнд одоод, нүүрээрээ унав. Тийн Жахуагийн цог жавхлан нь тэдэнд үзэгдэв. 7 Тийн бөгөөд Жахуа нь Мошид зарлиг болруун; 8 Таягаа аваад өөрийн Арун ахтай чуулганыг чуулуулагтун! Тэдний өмнө хаданд өгүүлэгтүн! Тийн тэр нь усаа гаргах буй. Тэр мэтээр та энэ хадаас усыг гаргаад, чуулган хийгээд тэдний малыг уулгах буй. 9 хэмээн зарлиг болсонд Моши нь захисан мэтээр таягаа Жахуагийн өмнө авав. 10 Бас Моши хийгээд Аруны чуулганыг хадын өмнө чуулсанд Моши нь тэдэнд өгүүлрүүн; Та эсэргүүцэгч нар аа! Сонсогтун! Бид энэ хадаас танд ус гаргах буюу 11 хэмээн өгүүлээд Мошийн гараа өргөөд таягаараа хадыг хоёронтоо цохисонд их ус нь гарав. Тийн бөгөөд чуулган хийгээд тэдний мал нь уув. 12 Зүгээр Жахуа нь Моши хийгээд Арунд зарлиг болруун; Та над эс идэгдэж миний нэрийг Израйлын өмнө ариун эс болгосны тул энэ чуулганыг миний тэдэнд өгөх газарт үл оруулах буй хэмээн зарлиг болов. 13 Энэ нь Мирив гэгдсэн ус бөлгөө. Тэр юуны тул гэвэл, Израйлын хөвгүүд нь Жахуатай хэрэлдэв. Бас тэр нь тэдний дотор ариунаар хүндлэгдэв. 14 Тийн бөгөөд Моши нь Хидисээс Идумын хаанд элчийг илгээж ийн захируун; Чиний ах дүү нар Израйлын хөвгүүдэд ийн өгүүлнэ. Чи бидэнтэй учралдсан зовлонг мэднэ гэвэл, 15 Бидний эцэг нарын Египетэд одсон бөгөөд, бидний Египетэд удаан суусан ба Египетийн улсын биднийг хийгээд бидний эцэг нарыг зовоосоныг чи мэднэ. 16 Тийн бөгөөд бидний Жахуад дуудах цагт тэр нь бидний дууг сонсож нэг анхилыг илгээгээд, биднийг Егидетээс гаргав. Тийнхүү эдүгээ бид чиний газрын хязгаарт байгч Хэдис балгасны дотор буй. 17 Чи өөрийн газраар биднийг алстуулан үйлд хэмээн бид гуйна. Би тарианд ч үзмийн тариалангуудад ч үл орон, худгуудаас усыг үл уух буй. Бид хааны замаар явж чиний хязгаарыг өнгөртөл баруун ч зүүн ч гарт үл эргэх буй. 18 хэмээн захисанд Идумын улс нь тэдэнд өгүүлрүүн; Бидний таны тус сэлэмээр үл гарахын тул бидний газраар бүү алагдагтун! 19 хэмээн өгүүлсэнд Израйлын хөвгүүд нь ийн; Бид замаар одож, хэрвээ бид эсвэл бидний мал нь усаас ууваас бид түүний тул түлэх буй. Ямагт явганаар аялагчид мэт биднийг тавигтун! 20 хэмээн тэдэнд өгүүлсэнд тэд нь бүү аласдагтун! хэмээн өгүүлэв. Жич Идумын хаан нь олон улс хийгээд их цэрэгтэй тэдний тус гарав. 21 Энэ мэтээр Идумын улс нь Израйлтанийг өөрийн газраар эс аластуулав. Тийн бөгөөд Израйлын хөвгүүд нь Идум газраас эргэж бус замаар явжээ. 22 Израйлын хөвгүүдийн бүхэл чуулган нь Хэдисээс одож хур ууланд гарав. 23 Тийн бөгөөд Жахуа нь Моши хийгээд Арунд Идумын газрын хязгаарт байгч хур уулны дэргэд зарлиг болруун; 24 Арун нь өөрийн улсад хороогдох буй. Миний Израйлын хөвгүүдэд өгөх газарт тэр нь үл орох буй. Тэр юуны тул гэвэл, та Мирив усны дэргэд миний зарлигийн тус эсэргүүцэв. 25 Арун хийгээд түүний Илиачар тэднийг хар ууланд аваачин үйлд. 26 Тийн бөгөөд Аруны хувцсыг түүний биеэс аваад түүний Илиачар хөвгүүнд өмсгөн үйлд. Тэнд Арун нь нөгчөөд өөрийн улсад хороогдох буй. 27 Хэмээн зарлиг болсонд Моши нь Жахуагийн захиснаар үйлдэв. Бас тэд нь бүхэл чуулганы үзэхэд хур уулны дээр гарав. 28 Тэнд Моши нь Аруны ариун хувцасны түүний биеээс аваад, түүний Илиачар хөвгүүнд өмсгөв. Тэнд Арун нь уулны оройн дээр нөгчив. Тийн бөгөөд Моши хийгээд Илиачар нь уулнаас буув. 29 Жич бүхэл чуулган нь Аруны нөгчсөнийг үзээд Израйлын хамаг улс Аруны учир гучин өдөр цурхиралдав.
Хорин нэгдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд урьд суугч Ханаваны Аради хаан нь Израйлыг таны Атрим замаар ирэхийг сонсоод, Израйлтаны тус дайлт, тэндээс заримуудыг олз болгон авав. 2 Тийн бөгөөд Израйлтан нь Жахуад тангараглаж айлтгаруун; Хэрвээ чи энэ улсыг бидний гарт тушааж өгөх бөгөөс эл, бид тэдний балгадыг яруу эвдрүүлэх, 3 хэмээн тангарагласанд Жахуа нь Израйлтаны дууг сонсож, Ханаван улсыг тушааж өгөв. Тийн бөгөөд тэд нь тэднийг хийгээд тэдний балгадыг бүрнээр эвдэрүүлэв. Тиймийн тул тэд нь тэр газрыг Хурма хэмээн нэрийдэв. 4 Бас тэдний Хур уулнаас Идум газрыг тойрон улаан далайн зүгт явтал улсын сэтгэл нь замын учир ихэд гашуудав. 5 Тийн бөгөөд улс нь бурхны тус хийгээд Мошийн тус ийн; Бидний говийн дотор үхэхийн тул та биднийг Египет газраас юуны тул гаргав. Бидэнд талх ч ус ч үгүй. Бас бид энэ хөнгөн талхаас жигшинэ. 6 хэмээн өгүүлсэн Жахуагийн улсын дотор галт могойнуудыг илгээсээр тэд нь улсыг зуув. Израйлын олон улс нь үхэв. 7 Тиймийн тул улс нь Мошид ирээд өгүүлрүүн; Бид Жахуагийн тус хийгээд чиний тус өгүүлсэнээр нүглийг үйлдэв. Эд могойнуудыг биднээс аван соёрх! хэмэн Жахуад залбиран үйлд хэмээн өгүүлсэнд Моши нь улсын тул залбрру9 8 Тийн бөгөөд Жахуа нь Мошид зарлиг болруун нэг галт тогойм бүрсийг үйлдээд, нэг баганын дээр өлсөн үйлд. Тийм бөгөөд аливаа зуугдсан түүнийг хярах цагтаа идэх буй 9 хэмээн зарлиг болсонд Моши нь нэг зэс могойг үйлдээд нэг баганын дээр өлгөв. Тийн бөгөөд аливаа зуугдсан хүн нь зэс могойд хярсан болвоос идэв. 10 Тэндээс Израйлын хөвгүүд нь овоодод буув. 11 Бас тэд нь овоодоос Мувабын өмнө зүүн зүгт байгч говийн дотор Авиримд буув. 12 Тэндээс тэд нь зорчиод Зэруди гэгч бэлд зогсов. 13 Тэндээс тэд зовчоод Амурийн улсын хязгаараар говийн дотор урсагч Арнунг галын чанад этгээдэд буув. Арнунг гол нь Муваб хийгээд Ашури хоёр улсын хооронд хязгаар бөлгөө. 14 Түүний учир дайнуудын номын дотор ийн; Жахуа нь түүнтэй Сүвд ирээд Арнунгийн урсгалууд гэвэл, 15 Шивифар хүртЭл хүрэгч хийгЭэ Му9абын хязГаарт тогтоон үерлэгч урсгалуудад хүрэв хэмээн бичсэн буй. 16 Тэнд тэд нь нэг худгийг олов. Тэр худгийн учир Жахуа нь Мошид ийн; Улсыг цуглуулан үйлд. Тийн бөгөөд би тэдэнд усыг өгөх буй хэмээн зарлиг болов. 17 Тэр цагт Израйлтан нь энэ дууг дуулруун; Нэг худаг гарав. Түүний учир дуулагтун! 18 Тэр худгийн тэргүүлэгчид хийгээд улсын ноёд нь тогтоолчийн сургасанаар таягуудаар малтав хэмээн дуулав. 19 Тэр говиос тэд нь Мэдлэн хүртэл одож, Мэтнэнээс Нэхимэл хүртэл одож, Кэдлиэлээс Бамуд хүртэл одож, 20 Бамудаас Муваб газарт байгч бэлд одов. Тэнд Зишилуны тус байгч Фисргэ уулны орой харагдав. 21 Зүгээр Израйлтан нь Амурийн Шихун хаанд эвт үгсээр элчийг илгээн ийн; 22 Биднийг чиний газраар алстуулан үйлд. Тийн бөгөөс эл, бид хааны замаар яван баруун ч зүүн ч этгээдэд үл эргэн, тарианд ч үзмийн тариалангуудад ч үл орох буй. Бид худгуудын усыг ч үл уун, чиний хязгаарыг өнгөртөл, хааны замаар явах буй 23 хэмээн эргэсэн боловч Шихуа нь Израйлтаны тус говьд гарч Зэхэжид хүрээд тэнд Израйлтантай дайлалцав. 24 Тийн бөгөөд Израйлтан нь түүний сэлмийн ирээр таслаад, түүний газрыг Аруны голоос, Зэбуг хийгээд Алмуны хөвгүүдийн хязгаар хүртэл эзлэв. Аммуны хөвгүүдийн хязгаар гэвэл хүчит бөлгөө. 25 Энэ мэт гэвэл Хисбунд хийгээд түүний хамаг бага балгадад суужээ. 26 Хисбун гэвэл Амурийн улсын Шихун хааны балгас бөлгөө. Тэр нь Мувабын урьд байсан хааны тус дайлалцаад Арнунг гол хүртэл түүний газрыг олзлон авсан бөлгөө. 27 Тиймийн тул үлгэрээр өгүүлэгчид нь ийн; Хисбунд ороёо Шихуны балгас нь үүдэгдэж бат болох болтугай! 28 Тэр юуны тул гэвэл, Хисбунаас нэг гол гэвэл Шихуны балгасаас нэг бадрангуй гал нь гараад Мувабын ар хийгээд Аруны өндөр ордыг хоосруулав. 29 Муваб аа! Чамд зовлон болой. Химусын улс аа! Та хоосорсон буй. Тэр нь хөвгүүдээ зайлагчид болгон, охиноо Амурийн Шихун хаанд олз болгон огоорсон буй. 30 Хисбун нь тэдний сайхан тариануудыг Хибун хүртэл хоосруулсан бөгөөд, тэд нь Мидивийн ойр байгч Уфа хүртэл хоосон болов хэмээн өгүүлдэг бөлгөө. 31 Тэр ёсоор Израйлтан нь Амурийн газарт суув. 32 Тэндээс Мошийн Иэ газрыг торчихын тул илгээсэнд тэд нь түүний бага балгадыг аваад тэнд байгч Амурийн улсыг үлдэн гаргав. 33 Тэндээс эргэж Фасахын зүгт одсонд Фашахын Ох нэрт хаан нь тэдний хаан нь тэдний тус дайлахын тул өөрийн хамаг улстай Зидэри гарав. 34 Тийн бөгөөд Жахуа нь Мошид зарлиг болруун; Түүнээс бүү айтугай! Би түүнийг хийгээд хамаг улс ба түүний газрыг чиний гарт тушааж өгөх буй. Тийн бөгөөд та Хисбунд суусан Амурийн Шихун хаанд гэр үйлдсэн мэт түүнчлэн түүнд үйлдэх буй. 35 Хэмээн улсыг дуустал таслаад түүний газрыг эзлэв.
Хорин хоёрдугаар бүлэг.
1 Тэндээс Израйлын хөвгүүд нь зөрчиж ирэхийн тус Иордан голын чанад этгээдэд байгч Мувабын далануудад буув. 2 Тийн бүхий Жипурын Балаг хөвгүүн нь Израйлын Агурн улсад хамаг үйлдсэнийг мэдэв. 3 Бас Мувабын улс нь энэ мэт олон улсаас айж Израйлын хөвгүүдийн учир ихэд зовов. 4 Тиймийн тулд Мувабын улс нь Митияаны өтгөс улсад өгүүлрүүн; Үхэр нь газрын өвсийг идэх мэт энэ чуулал нь тэдний тойрогчуудыг идэх буй за гэлээ. 5 Тэр цагт Жипурийн бэлэн хөвгүүн нь Мувабын хаан ажжээ. Тэр нь өөрийн улсын газрын голын дэргэд байгч Беурын Балаам хөвгүүнийг дуудахаар элчисийг Питурт илгээж ийн захируун; Египетээс гарсан нэг улс буй. Тэд нь дэлхийн цайраг бүтээж миний ойр суун амуй. 6 Тийм учраас эдүүгээ ерөөл нь миний тул энэ улсыг хараан хайрла. Тэр юуны тул гэвэл, тэд нь надаас хүчит буй. Би тэднийг таслан энэ газраас хөөхийн тул дийлэх буюу. Тэр юуны тул гэвэл, чиний ерөөсөн нь ерөөгдсөн бөгөөд чиний хараасан хараагдсан мөн гэж би мэднэ. 7 гэж захисанд Мувабын өтгөс улс болон Митияаны өтгөс улс нь Залвийн хөлсийг гартаа авсаннаар одож Балавамд хүрээд Блахагийн үгсийг өгүүлэв. 8 Тйин бөгөөд тэр нь өгүүлрүүн; Энэ шөнөдөө энд хоногтун! Тийн бүхий Жахуагийн надад юу зарлиг болохыг би танд мэдүүлэх буй гэж өгүүлсэнд Мувабын ноёд нь Балавамтай хонов. 9 Тийн бөгөөд бурхан нь Блавамд ирж зарлиг болруун; Чамтай байгч хүмүүс нь ямар буюу? 10 гэж зарлиг болгосонд Блавам нь бурханд айлтгаруун; Жипурын Блахаг хөвгүүн нь надад өгүүлсэн буй. 11 Мана, Египидээс бүхэл дэлхийн нүүрийг бүтээгч нэг улс гарсан буй. Тиймийн тул миний тул тэднийг харааж үйлд. Би хүчит болоод тэднийг дийлээд гаргах болтугай! 12 гэж айлтгасанд бурхан нь Блавамд зарлиг болруун; Чи тэдэнтэй үл од. Тэр улсыг ч хараан бүү үйлд. Тэр юуны тул гэвэл, тэд нь адистлагдсан мөн гэж зарлиг болруун. 13 Тийн бөгөөд Блавам нь маргааш босоод Блахагийн ноёдод өгүүлрүүн; Та газартаа буцагтун! Тэр юуны тул гэвэл, Жахуа нь миний тантай одохыг хорьсон билээ. 14 гэж өгүүлсэнд Мувабын ноёд нь босоод Блахагт ирээд өгүүлрүүн; Блавам нь бидэнтэй ирэхүеэ үл дурлав. 15 гэсэнд Блахаг нь тэдэнээс олон тоотой хийгээд өндөр ноёдыг илгээв. 16 Тэд нь Блавамд ирээд түнд өгүүлрүүн; Жипурын Бламаг хөвгүүний өгүүлсэн нь ийн; Чиний надад ирэхэд юун ч үл суун хийх болтугай! 17 Тэр юуны тул гэвэл, би бээр чамайг их хүндэт болгон чиний юу өгүүлэх мэт түүнчлэнхүү үйлдсүгэй! Тиймийн тул нааш ирээд миний тул энэ улсыг хараан үйлд. 18 гэж өгүүлсэнд Блавам нь Блахагийн боолуудад өгүүлрүүн; Хэрэв Блахаг нь алт ба цагаан мөнгөөр дүүргэгдсэн гэрийг надад өгөвчч би миний Жахуа бурхны зарлигаас давж их ч багыг ч үйлдэж үл чадна. 19 Тиймийн тул энд хоногтун! Тийн бүхий би Жахуагийн надад юу дахин зарлиг болохыг мэдэх буй за. гэж өгүүлэв. 20 Тийн бөгөөд Жахуа нь Блавамд шөнөөр ирж түүнд зарлиг болруун; Хэрэв эд улс нь чамайг дуудахаар ирэх бөгөөс чи босоод тэдэнтэй од. Зүгээр миний зарлиг болохоос бус юуг ч бүү үйлд гэж зарлиг болгов. 21 Тйин бөгөөд Блавам нь өглөөгөөр босоод илжигээ эмээлээд Мувабын ноёдтой одолцов. 22 Зүгээр түүний одсоны тул бурхан нь түүний тус хилэгнэв. Бас Жахуагийн анхил нь түүнийг эсэргүүцэхийг тул замын дээр байв. Тэр нь илжигээ унасан бөгөөд түүний хоёр боол түүнтэй байлцана. 23 Тийн бээр түүний илжиг нь гартаа сугалагдсан сэлэмд байгч Жахуагийн анхилыг замын дээр үзээд замаас гараад хээрт одов. Тиймийн тул Блавам нь илжигээ замаар буцаан оруулахын тул түүнийг цохив. 24 Зүгээр Жахуагийн анхил нь аливаа зүгт байгч замын дээр хоёр үзэмийн тариалангийн хооронд зогсов. 25 Тйин бөгөөд илжиг нь Жахуагийн анхилыг үзэв. Хэрэмд таараад Блавамыын хөлийг энд хавчив. Тиймийн тул тэр нь түүнийг дахин цохив. 26 Тийн бөгөөд Жахуагийн анхил нь цааш одоод баруун этгээдэд ч зүүн этгээдэд ч эргэн үл болох нэг хавцлан газарт зогсов. 27 Илжиг нь Жахуагийн анхилыг үзээд Блавамын доор унав. Тийнхүү Блавам нь хилэгнээд илжигийг модоор цохив. 28 Тийн бөгөөд Жахуагийн илжигний амыг ангасанд тэр илжиг нь Блавамд өгүүлрүүн; Чиний намайг гурвантаа цохьсоны тул би чамд юуг үйлдэв. 29 гэж өгүүлсэнд Блавам нь илжигээнд өгүүлрүүн; Чиний намайг элгэлсэний тул билээ. Хэрэв миний гарт сэлэм буй болбоос би чамайг алах бөлгөө. 30 гэж өгүүлсэнд илжиг нь өгүүлрүүн; Би чиний илжиг хийгээд миний чамд байсаар эдүгээ болтол чи намайг унасан биш үү? Би чамд энэ мэтээр үйлдэх зантай буюу. гэж асуусанд тэр нь Үгүй гэж хариу өгүүлэв. 31 Тийн бөгөөд Жахуагийн Блавамын нүдийг нээсэнд тэр нь Жахуагийн анхилын гартаа сугалсан сэлэмтэйгээр замын дээр байсаныг үзээд толгойгоороо мөргөн нүүрээрээ хөсөр унав. 32 Тийн бөгөөд Жахуагийн анхил нь түүнд өгүүлрүүн; Чи илжигээ юуны тул гурвантаа цохив. Чиний явдалын миний өмнө буруутай бүхийн тул гарав. 33 Илжиг нь намайг үзээд надаас гурвантаа эргэв. Хэрэв тэр нь надаас эс эргэсэн болбоос би чамайг алаад түүнийг амьдаар байлгах бөлгөө. 34 гэж өгүүлсэнд Блавам нь Жахуагийн анхилд өгүүлрүүн; Би хилэнцийг үйлдсэн буй. Чиний замын дээр миний тус байхыг би эс мэдэв. Тиймийн тул эдүгээ хэрэв чамд тааламжгүй бөгөөс би буцах билээ. 35 гэж өгүүлсэнд Жахуагийн анхил нь Блавамп өгүүлрүүн; Эд хүмүүстэй од. Зүгээр миний чамд өгүүлсэнээс бус юуг ч үл өгүүлэхээ хичээн үйлд, гэсэнээр Блавам нь Благийн ноёдтой одолцов. 36 Тийн бөгөөд Благ нь Блавамын ирсэнийг сонсоод түүнийг угтахын тул тэр газрын хязгаар Аруг голын захад байгч Мувабын нэг балгасанд одов. 37 Тийнхүү Благ нь Блавамд өгүүлрүүн; Би чамайг дуудахаар илгээсэн биш үү? Чи юуны тул эс ирэв үү? Би чамайг их хүндтэй болгож чадах биш үү? 38 гэж өгүүлсэнд Блавам нь Благт өгүүлрүүн; Мана, би бээр эдүгээ чамд ирэвч өөрийн биеэс юуг ч өгүүлж эс чадах биш үү? Жахуагийн миний аманд аль оруулах үгийг би бээр өгүүлэхээ хичээх буй. гэж өгүүлэв. 39 Тийн бөгөөд Блавам нь Благтай одолцон тэд нь Хэрөд эдүүгчдэд хүрэв. 40 Благ нь үхэр хийгээд хоньнуудыг алаад заримуудыг Блавамд хийгээд түүнтэй баайлцсан ноёдод илгээв.
Хорин гуравдугаар бүлэг.
1 Тийн бөгөөд маргааш өдөр Благ нь Блавамд аваад Бавалын өндөр ордод аваачив. Тэднээс тэр нь чанад захын өлсыг харав. Тийн бүхий Блавам нь Благт өгүүлрүүн; Энд долоон тахилын ширээг эндүр нүдүгээд энд долоон шар хийгээд долоон хуцыг бэлтгэн үйлд. 2 гэж өгүүлсэнд Благ нь Блавамын өгүүлсэнээр үйлдэв. Бас Благ хийгээд Блавам нь аливаа ширээний дээр нэг шар ба нэг хуцыг өргөв. 3 Тийн бээр Блавам нь Благт өгүүлрүүн; Өөрийн шатаалт тахилын дэргэд бай. Жахуа нь надтай учрахт гэж би бээр одоод үзэх буй. Тийн нь түүний надад аль үзүүлэхийг би түүнчилэн чамд мэдүүлэх буй. гэж өгүүлээд нэг агуу газарт одов. 4 Тийн бээр бурхны Блавамтай учирсанд тэр нь айлтгаруун; Би чамд долоон тахилын ширээг өргөөд тус бүр ширээний дээр шар хийгээд хуцыг өргөв. 5 гэж айлтгасанд Жахуа нь Блавамын аманд нэг үгийг оруулаад Благт буцаагаад түүнд энэ мэтээр өгүүл гэж зарлиг болов. 6 Тийнхүү түүний буцсанд Благ хийгээд Мувабын хамаг ноёд нь магтаалт тахилын дэргэд байх авай. 7 Тийн бөгөөд тэр нь үлгэрээр өгүүлрүүн; Благ нь намайг Арамаас ацран Мувабын хаан нь намайг зүүн ууладаас ацраад миний тул Израйлыг доройтуулахуйяа ир гэж өгүүлэв. 8 Би Жахуагийн эс хараасныг яахан хараан буюу. Би Жахуагийн эс доройтуулсаныг яахан доройтуулах буюу. 9 Би хададын оройгоос тэднийг харан Уулнаас тэднийг ширтэнэ. Мана, тэр улс нь ганцаар сууж бус ардтай үл тоологдох буй. 10 Ерүбийн туусаныг тоолж хэн чадмуу. Израйлын дөрвөн хувийн нэгийг тоолж хэн чадмуу. Би түүний эцэстэй адил болох болтугай! 11 гэж өгүүлсэнд Благ нь Блавамд өгүүлрүүн; Чи надад юуг үйлдсэн буюу миний дайснуудыг хараахын тул би чамайг ацаравч Мана, чи тэднийг тул ерөөсөн буй. 12 гэж өгүүлсэнд Блавам нь хариу өгүүлрүүн; Жахуагийн миний аманд юу оруулсаныг өгүүлэхүеэ хичээх ёстой биш үү? 13 гэж өгүүлсэнд Благ нь түүнд өгүүлрүүн; Тэднийг харавч тэдний чанад захыг үл харан тэд бүгдээрийг үл харах бус нэг газарт одоё. Тэндээс миний тул тэднийг хараан үйлд. 14 хэмээгээд түүнийг Упим хэмээгч хээрт байгч Пишрэг ууланд гаргаад тэнд долоон тахилын ширээг үүдээд тус бүр ширээний дээр нэг шар хийгээд нэг хуцыг өргөв. 15 Тийнхүү тэр нь Благт өгүүлрүүн; Энд өөрийн шатаалт тахилын дэргэд байя. Би тэнд Жахуатай учрахын тул одох буй. гэж өгүүлэв. 16 Тийн бөгөөд Жахуа нь Блавамтай учраад түүний аманд нэг үгийг оруулаад чи Благт Мувабын ноёдтой шатаалт тахилын дэргэдээ байн аталаа түүнд өгүүлрүүн; Жахуагийн зарлиг болсон нь юу буюу 18 гэж өгүүлсэнд Блавам нь үлгэрээр өгүүлрүүн; Благ аа! Босоод сонсон үйлд. Жипурын хөвгүүн ээ! Намайг чагнан үйлд. 19 Бурхан нь хүн бус бөгөөтөл үл мэхлэх буй. Тэр нь хүний хөвгүүн бус бөгөөтөл санаагаараа үл хувилах буй. Тэр нь зарлиг болсон болвоос үйлдэх болюу. Тэр нь захисан болбоос бүтээх буй. 20 Мана. ерөөн үйлд. гэж захигдсан буй. Тэр ч тэднийг ерөөсөн мөн. Тийн аталаа бибээр үл хувилгах буй. 21 Тэр нь Ерубийн дотор буруутай явдлыг үл үзнэ. Тэдний Жахуа бурхан нь тэдэнтэй буй бөгөөд тэдний дотор хааны дууны чимээ нь сонсогдоно. 22 Бурхан нь тэднийг Египидээс гаргасан буй. Ерүбийн тус бүх нэрүүд ??? чи үгүй, бурхан нь юуг бүтээх нь буюу, гэж энэ цагаас аван Ерүбийн учир хийгээд Израйлын учир өгүүлэгдэх буй. 24 Мана, тэр улс нь эм арслан мэт босон залуу арслан мэт биеэ өргөх буй. Тэр нь олзноос идэн алагдагсадын цусыг уухаас урьд хэвтэх үгүй гэж өгүүлэв. 25 Тийн бөгөөд Благ нь Блавамд өгүүлрүүн; Тэднийг үл хараан бүү ч ерөөтүгэй! 26 гэж өгүүлсэнд Блавам нь өгүүлрүүн; Жахуагийн хамаг зарлиг болсоныг би үйлдэх ёстой буй гэж чамд өгүүлсэн биш үү? гэлээ. 27 Бас Благ нь Блавамп өгүүлрүүн; Явъя, би чамайг бус нэг газарт аваачих буй. Тэднийг тэдэнтэй хараах нь бурханд тааламжит болох уу? 28 гэж өгүүлээд Блавамыг Жишимуны тус харагч Бияур хэмээгч ууланд гаргав. 29 Тийн бөгөөд Блавам нь Благт өгүүлрүүн; Энд долоон тахилын ширээг надад үүдээд энд ч долоон шар хийгээд долоон хуцыг надад бэлдэн үйлд. 30 гэж өгүүлсэнд Благ нь Блавамын өгүүлэлээр үйлдээд тус бүр ширээний дээр нэг шар хийгээд нэг хуцыг өргөжээ.
Хорин дөрөвдүгээр бүлэг.
1 Тийн бөгөөд Израйлын ерөөх нь Жахуад тааламжит гэж Блавам нь үзээд урьдын ёсоор Злавиыг бадарир эс одон нүдээрээ говийн зүгт ширтэв. 2 Тийнхүү Блавам нь нүдээр дээшээ ширтэж Израйлын өвөг овогоор буусныг үзэн аталаа бурхны тодотголын түүний дээр буусанд тэр нь үлгэрээр өгүүлрүүн; 3 Пилурын Блавам хөвгүүний өгүүлэх нь; Нээсэн нүднийн өгүүлэх нь; 4 Бурхны зарлигуудыг сонссон бөгөөд нээсэн нүдэн бээр унаж аугаа хүчит бурхны үзэгдэлийг үзсэний өгүүлэх нь; ийн 5 Елүб ээ! чиний гэрүүд ямар сайхан буй. Израйл аа! чиний нутагууд ямар сайхан буй. 6 Тэд нь гуругсын дэлгэрэх мэт болон усны голын дэргэд байгч тариалангууд мэт бөгөөд Жахуагийн тарьсан зандан мэт ба усны урсгалын дэргэд байгч, хум модод мэт буй. 7 Ерүбийн саваас ус нь урсах бөгөөд түүний эзэлгүр нь түүнээс өргөмжлөгдөх буй. 8 Түүний Египидээс гарсан бурхан нь түүний тул хилэн мэт хүчит буй. Тэр нь өөрийн дайснуудын улсыг хоосруулж тэдний ясдыг хэмхлэж тэднийг өөрийн сумнуудаар хатгах буй. 9 Тэр нь сүрэг арслан мэт хийгээд эм арслан мэт хэвтэнэ. Тийн бөгөөд түүнийг хэн босгох уу? Чамайг адистлагчид нь хараах болтугай! 10 гэж өгүүлсэнд Благ нь Блавамын тус хилэгнээд амаа хамтатгаж Блавамд өгүүлрүүн; Миний ??? тул би бээр чамайг ирүүлэв. Тийн боловч Мана, чи бээр тэднийг гурвантаа ер ерөөсөн буй. 11 Тиймийн тул чи өөрийн газарт зайлан үйлд. Би бээр чамайг их хүндлэлтэй болгохыг санасан боловч Мана, Жахуа нь чамайг хүндлэлтэй үл болгосон буй. 12 гэж өгүүлсэнд Блавам нь Благт өгүүлрүүн; Би чиний надад илгээсэн элчист ийн; 13 Хэрэв Благ нь мөнгө ба алтаар дүүрэн гэрийг надад өгвөөс лал, Би Жахуагийн зарлигаас давж өөрийн санаагаар сайныг ч мууг ч үйлдэж үл чадмой. Харин Жахуагийн зарлиг болсоныг би өгүүлэх буй гэж өгүүлсэн биш үү? 14 Тийн бөгөөд эдүгээ би өөрийн улсад буцнам. Тиймийн тул ир. Энэ улсын чиний улсад хойт цагт юу өгүлэхийг би чамд мэдүүлсүгэй! 15 гэж өгүүлээд бас үлгэрээр өгүүлрүүн; Бияурын Блавам хөвгүүний өгүүлэх нь; Нээсэн нүдтэйгийн өгүүлэх нь; 16 Бурхны зарлигуудыг сонссон бөгөөд аугаа хүчтэйгийн үзэгдэлийг үзсэн ба унаган нээсэн нүдтэй болсоны өгүүлэх нь ийн; 17 Би үүнийг үзэх, тийн боловч эдүгээ бус би үүнийг ширтэж тийн боловч ойр бус тэр нь буй хэмээвээс Ерүбээс нэгүүд гарах бөгөөд Израйлаас нэг очирт тэргүүлэгч болох бөгөөд тэр нь Мувабын хоёр захыг хийгээд хамаг эсэргүүцэгчидийн эвдрүүлэх буй. 18 Бас Идум нь түүний өмч болох бөгөөд Сайр нь өөрийн дайснуудыг өмч болох болой. Тэр юуны тул гэвэл, Израйл нь баатараар явах буй. 19 Ерүбээс нэг нь дэвшээд Балгунаас үлдэгсэдийг хоосруулах буй хэмээлээ. 20 Бас тэр нь Амалиг улсыг ширтэж ийн үлгэрээр өгүүлрүүн; Амалиг нь улсаас тэргүүн мөн. Тийн боловч түүний үрс нь бүрнээ хоосруулах буй. гэлээ. 21 Жич, бас тэр нь Хинийн улсыг ширтэгч үлгэрээр өгүүлрүүн; Чиний нүд нь хүчтэй бөгөөд чи Эгүрийн Хадын дотор тавьсан буй. 22 Тийн боловч Эгүр нь эвдрүүлэгдэх бөгөөд Амир нь эцэсээ чамайг олз болгон авах буй хэмээлээ. 23 Бас тэр нь үлгэрээр өгүүлрүүн; Аяа бурхны үүнийг үйлдэхэд хэн амьд байх уу? 24 Хийтитаны захаас онгоцоос нь ирээд Амурыг зовоон Хибирийг ч зовоох буй. Тийн боловч тэд нь бүрэнээр хоосрох буй. 25 хэмээгээд Блавам нь өөрийн газарт одов. Благ ч өөрийн замаар явжээ.
Хорин тавдугаар бүлэг.
1 Тийн бөгөөд Израйлтны Шитимд суун ахуйд улс нь Мувабын охидоор биеэ бузарлаж эхлэв. 2 Тэр юуны гэвэл, охидын улсын өөрийн бурхдын тахилуудад орхисонд улс нь Итгэлцэж тэдний бурхдад мөргөв. 3 Бас Израйлын хөвгүүдээс Зиримүдийн Бавал Фиур тэмдгүүдийг зүүсэнд Жахуа нь Израйлын тус ихэд хилэгнэв. 4 Тийн бөгөөд Жахуа нь Мошид зарлиг болруун; Улсын хамаг тэргүүлэгчидийг аван үйлд. Тийн бөгөөд тэд нь Бавал Фиурын тэмдгүүдийг зүүгсэдийг алаад, нарны ортол Жахуагийн өмнө өлгөх болтугай! Тийн бөгөөс эл, Жахуагийн халуун хилэн нь Израйлаас хагацах буй. 5 хэмээн зарлиг болсонд Моши нь Израйлын заргач нарт ийн; Та Бавал Фиурын тэмдгүүдийг зүүсэн улсаа алагтун! хэмээн өгүүлэв. 6 Тийн бөгөөд Мана, Израйлын бүхэл чуулганы үүдний өмнө үйлчилэн атал Израйлын нэг хүн нь Митианы эмийг Мошийн өмнө хийгээд чуулганы өмнө авчирав. 7 Тийнхүү Арун нь ламын Илиачар хөвгүүний Финиас хөвгүүн нь үүнийг үзээд, чуулганы дундаас босож, нэг Зиднийг гартаа 8 Тэрхүү Израйлын хүчийг унтах тасан хүртэл дагаж одоод Израйлын хүн хийгээд эм хоёуланг Балингийн тэр эмийн гэрийн тасгийн дотор шууд гатуув. Тийн Буулс нь Израйлын хөвгүүнээс зогсов. 9 Буумаар үхэгсэд нь хоёр түм дөрвөн мянган төдий бөлгөө. 10 Тийн бөгөөд Жахуа нь Мошид зарлиг болруун; 11 Арун ламын Илиачар хөвгүүний Финиас хөвгүүн нь миний тул тэдний дотор үзүүлсэн зүтгэлээр миний хилэнг Израйлын хоосруулахын тул болой. 12 Тиймийн тул ийн өгүүл; Мана. Би түүнд өөрийн эвийн тогтоолыг өгнө. 13 Бас тэр нь түүнд хийгээд түүнээс хойш түүний үрст байх буй. Тэр нь ламын дааврын мөнх тогтоол мөн. Тэр юуны тул гэвэл, тэр нь өөрийн бурхны тул зүтгэлт болоод Израйлын тул нүглийг арилгасан буй хэмээн зарлиг болов. 14 Митианы эмтэй тэр алагдсан Израйлын хүний нэр нь Салуний Зимри хөвгүүн бөлгөө. Тэр нь Шимнунгийн овгийн нэг тэргүүлэгч бөлгөө. 15 Бас алагдсан Митианы дотор нэг эцгийн овгийн тэргүүлэгч бөлгөө. Тэр Зүр нь Митианы эцгийн овгийн тэргүүлэгч бөлгөө. 16 Бас Жахуа нь Мошид зарлиг болруун; 17 Та Митиан улсыг зовоон, таслагтун! 18 Тэр юуны тул гэвэл, тэд нь Фиурын үйл хийгээд Фиурын учир байсан Буумын цагт тэдний алагдсан Кужби охин гэвэл, Митианы нэг тэргүүлэгчийн охины үйлээр таныг махлахийн тул өөрийн мэхт аргаар таныг зовоосон буй хэмээн зарлиг болов.
Хорин зургадугаар бүлэг.
1 Тийн бөгөөд Буумын болсны хойно Жахуа нь Моши хийгээд Арун ламын Илиачар хөвгүүнд зарлиг болруун; 2 Өөрийн эцгийн овгоороо цэргээр явагч Израйлын чуулганыг хорин наснаас дээш тоологтун! 3 хэмээн зарлиг болсонд Моши хийгээд Илиачарх лам нь Зирикүгийн тус Иорданы ойр Мувабын талуудад Жахуагийн Мошид захисан мэт хорин наснаас дээш байгчидыг тоолов. 4 Египетээс гарсан Израйлын хөвгүүн нь ийн; 5 Израйлын тэргүүн хөвгүүн Рубин бөлгөө. Рубины хөвгүүд гэвэл, Ханунаас Хануны аймаг гарав. Фалугийн аймаг гарав. 6 Хижрунаас Хижруны аймаг гарав. Хэрмийгээс Хэрмийн аймаг гарав. 7 Эд нь Рубины аймгууд бөлгөө. Тэднээс тоологдсод нь дөрвөн түм гурван мянга долоон зуун гуч бөлгөө. Тэндээс тоологдсод нь дөрвөн түм гурван мянга долоон зуун гуч бөлгөө. 8 Бас Фалунийн хөвгүүн нь Илиав бөлгөө. 9 Илиавын хөвгүүн нь Нимдэл хийгээд Датаны ба Авирам бөлгөө. Энэ Датаны хийгээд Авирам нь чуулганаас дуудагдаад, Курэгийн чуулганд ороод Моши хийгээд Арунтай хэрэлдэж Жахуаг хилэгнүүлэв. 10 Тийн бөгөөд дэлхий нь амаа хийгээд тэднийг залгив. Бас тэр чуулганы үхэхэд нэг гал нь Курэ хийгээд хоёр зуун тавин хүнийг идэв. Энэ мэтээр тэд нь нэг бэлэг болгогдсон бөлгөө. 11 Тийн боловч Күрэгийн хөвгүүн нь эс үхэв. 12 Өөрийн аймгуудаар Шиминунгийн хөвгүүн гэвэл, Нимуалаас Нимуалын аймаг гарав. Зэминээс Зэминий аймаг гарав. Зихинээс Зэхимний аймаг гарав. Зирэгээс Зирэгийн аймаг гарав. Шавалаас Шавалын аймаг гарав. 14 Эд нь Шилнунгийн аймгууд болон хоёр түм хоёр мянга хоёр зуу бөлгөө. 15 Өөрийн аймгуудаар Кидийн хөвгүүн гэвэл Зифунаас Зируны аймаг гарав. Хэкиэгээс аймаг гарав. Шөнигээс Шөнийн аймаг гарав. 16 Ужинигээс Ужинийн аймаг гарав. Ириэс Ирийн аймаг гарав. 17 Арудаас Арудийн аймаг гарав. Арилигээс Аримийн аймаг гарав. 18 Эд нь Зидийн тоологдсон аймгууд болон дөрвөн түм таван зуу бөлгөө. 19 Иудегийн хөвгүүд нь Ир хийгээд Унг бөлгөө. Зүгээр Ир хийгээд Унг Ханаван газарт нөгчив. 20 Өөрийн аймгуудаар Иудегийн хөвгүүд гэвэл, Шилагаас Шилагийн аймаг гарав. Фэрижиэс Фэрижийн аймаг гарав. 22 Эд нь Иудегийн тоологдсон аймгууд болон долоон түм зургаан мянга таван зуу бөлгөө. 23 Өөрийн аймгуудаар Иссахарын хөвгүүд гэвэл Тулагаас Тулайн аймаг гарав. Фувагаас Фува аймаг гарав. 24 Зэсиуюваас Зушуювын аймаг гарав. Шимрунаас Шимрун аймаг гарав. 25 Эд нь Иссахарын тоологдсон аймгууд болон зургаан түм дөрвөн мянга гурван зуу бөлгөө. 26 Өөрийн аймгуудаар Зэбулуны хөвгүүд гэвэл Сарадгаас Сарадийн аймаг гарав. Имунаас Имуны аймаг гарав. Зихилээс Зихилын аймаг гарав. 27 Эд нь Зибулуны тоологдсон аймгууд болон зургаан түм таван зуу бөлгөө. 28 Өөрийн аймгууудаар Иосифын хөвгүүд нь Манасс хийгээд Ифриам бөлгөө. 29 Манассийн хөвгүүд гэвэл Мэрирээс Мэририйн аймаг гарав. Бас Мэрири нь Хилиадыг төрүүлэв. Химиадаас Химиадийн аймаг гарав. 30 Хилиадын хөвгүүн гэвэл Зитэрээс Зижэрийн аймаг гарав. Хилэнгээс Хилэнгийн аймаг гарав. 31 Асриалаас Асриалын аймаг гарав. Шихимээс Шихимийн аймаг гарав. 32 Шилиадаас Шилиадийн аймаг гарав. Хифээс Хэфирийн аймаг гарав. 33 Хифирийн Зимуфэдид хөвгүүн нь хөвгүүнгүй болоод охид бөлгөө. Зимуфидид охидын нэрс нь Мэдлэн хийгээд Нуа ба, Хуйла хийгээд Милкэ ба Диржэ бөлгөө. 34 Эд нь Манассийн аймаг байсан бөгөөд тэднээс тоологдогсод нь тавн түм хоёр мянга долоон зуу бөлгөө. 35 Өөрийн аймгуудаар Ифриамын хөвгүүд гэвэл Шүтилэгээс Шүтилэгийн аймаг гарав. Бикирээс Бикирийн аймаг гарав. Тэвэнээс Тэвэний аймаг гарав. 36 Шүтилэгийн хөвгүүд гэвэл, Ирангаас Ирангийн аймаг гарав. 37 Эд нь Ифриамын тоологдсонг аймгууд болон гурван түм хоёр мянга таван зуу бөлгөө. Эд нь өөрийн аймгуудаар Иосифын хөвгүүд бөлгөө. 38 Өөрийн аймгуудаар Баймины хөвгүүд гэвэл Бийлэгээс Фийлэгийн аймаг гару9 УлибрнЭЭС УлрбрнЫ уймуГ Гуру9 УхрррмЭЭС Ухрррмрйн уймуГ Гуру9 39 ШүФрмЭЭС ШүФрмрйн уймуГ Гуру9 ХоФЭнГЭЭС ХүФЭмЭГрйн уймуГ Гуру9 40 БрймрнЫ хө9Гүү ГЭ9Эл Урур хийГЭэд Кавмун бөлгөө. Аридаас Аридийн аймаг гарав. Навманаас Навманы аймаг гарав. 41 Эд нь өөрийн аймгуудаар Баймины хөвгүүд байсан бөгөөд тэднээс тоологдогсод нь дөрвөн түм таван мянга зургаан зуу бөлгөө. 42 Өөрийн аймгуудаар Дангийн хөвгүүд гэвэл Хишунаас Хишуны аймаг гарав. Эд нь өөрийн аймгуудаар ДАнгийн аймгууд бөлгөө. 43 Хушимын хамаг аймгуудаас тоологдогсод нь зургаан түм дөрвөн мянга дөрвөн зуу бөлгөө. 44 Өөрийн аймгуудаар Аширын хөвгүүд гэвэл Зимунэгээс Зимунгийн аймаг гарав. Зишиугаас Зишиугийн аймаг гарав. Бирийгээс Бирийн аймаг гарав. 45 Бирийгийн хөвгүүд гэвэл Хибэрээс Хибэрийн аймаг гарав. Миликиэлийн аймаг гарав. 46 Бас Аширын охин нь Сирэ гэгч нэрт бөлгөө. 47 Тоологдогсодын тоогоор Аширын аймгууд нь эд болон таван түм гурван мянга дөрвөн зуу бөлгөө. 48 Өөрийн аймгуудаар Навтлайн хөвгүүд гэвэл Зэхикилээс Зихижилын аймаг гарав. Шилимээс Шилимийн аймаг гарав. 50 Эд нь өөрийн аймгуудаар Навтлайн хөвгүүд байсан бөгөөд тэднээс тоологдогсод нь дөрвөн түм таван мянга дөрвөн зуу бөлгөө. 51 Энэ мэтээр Израйлын хөвгүүдээс зургаан бум нэг мянга долоон зуун гуч тоологдсон бөлгөө. 52 Тийн бөгөөд Жахуа нь Мошид зарлиг болруун; 53 Нэрсийн тооны ёсоор газар нь эдэнд өмч болгогдон хуваагдах болтугай! 54 Олон тоотод их өмчийг өгөн, өчүүхэн тоотод бага өмчийг өгөн үйлд. Тэдний тооны ёсоор өмч нь өгөгдөх болтугай! 55 Тийн боловч газар нь шивгаар хуваагдах бөгөөд, тэд ньөөрийн овгийн эцэг нарын нэрээр эзлэх болтугай! 56 Тэр өмч нь шивгаар олох хийгээд өчүүхэн тоотны хооронд хуваагдах болтугай! 57 Зүгээр төрлүүдээс Ливийн хөвгүүдээс тоологдогсод гэвэл Хирсиунаас Хирсуны аймаг гарав, Кувнунаас Кувнуны аймаг гарав. Миририэс Миририйн аймаг гарав. 58 Ливийн аймгууд гэвэл ийн; Либангийн аймаг, Хифруны аймаг, Мэдлийн аймаг, Мушийн аймаг, Курнуны аймаг эд бөлгөө. Кувнун нь Амрамыг төрүүлэв. 59 Амрамын гэргийн нэр гэвэл Египет газарт Ливид төрөгдсөн Ливийн Зухитал гэгч охин бөлгөө. Тэр Амрамд Моши хийгээд Арун ба тэдний Мириам эгчийг төрүү 60 Арунд Нэдэв хийгээд Авид ба Илиачар хийгээд Итэмэр нь төрөгдөв. 61 Зүгээр Нэдэв хийгээд Авид нь Жахуагийн өмнө зохисгүй галыг өгөх цагтаа үхэв. 62 Тийн тэднээс тоологдогсод гэвэл нэг сараас дээш хамаг эрс нь хоёр түм гурван мянга бөлгөө. Тэр юуны тул гэвэл, Израйлын хөвгүүдийн дунд тэдэнд өмчийн эс өгөгдсөний тул тэд нь Израйлын хөвгүүдийн дотор эс тоологдсон бөлгөө. 63 Эд нь Моши хийгээд Илиачар ламаар тоологдсон бөлгөө. Тэд нь Мувабын талуудад Иорданы дэргэд Зирикийн ойр Израйлын хөвгүүдийг тоолов. 64 Зүгээр тэдний дотор Моши хийгээд Арун ламын Шинэ говьд Израйлын хөвгүүдийн тоологсодоос нэг эс тоологдсон бөлгөө. 65 Тэр юуны тул гэвэл, эд нь говийн дотор эрхгүй үхэх хэмээн Жахуа нь зарлиг болсон бөлгөө. Тиймийн тул Зифунгийн Хилив хөвгүүн хийгээд Нүний Иосуа хөвгүүнээс бус нэг ч хүн эс үйлдсэн бөлгөө.
Хорин долдугаар бүлэг.
1 Тийн бөгөөд Иосивын Манасси хөвгүүний Микир хөвгүүний Хилнад хөвгүүний Хифир хөвгүүний Зилуфидиун хөвгүүний Мэдлэт хийгээд Нуа ба Хулан хийгээд Милинэ ба Диржэ гэгч охин нь чуулганы майханд ирээд 2 Мошийн өмнө хийгээд ламын өмнө ба, ахлагчид хийгээд бүхэл чуулганы өмнө байж ийн өгүүлрүүн; 3 Бидний эцэг нь говийн дотор нөгчив. Харин тэр нь Жахуагийн тус эсэргүүцэгч Күрэ хийгээд түүний чуулгантай эс нөгчин өрөийн нүглийн тул нөгчиж хөвгүүдгүй бөлгөө. 4 Бидний эцгийн хөвгүүнгүйн тул түүний нэр нь өөрийн төрлүүдээс юуны тул хоосрох буюу. Бидний эцгийн ах дүү нарын дунд бидэнд нэг өмчийг өгөн үйлд. 5 хэмээн өгүүлсэнд Моши нь тэдний шүүврийг Жахуагийн өмнө хүргэв. 6 Тийн бөгөөд Жахуа нь Мошид зарли болруун; Зилуфидидийн охидын өгүүлсэн нь зөв болой. Тэдэнд эзлэх өмчийг тэдний эцгийн ах дүү нарын дотор эрх болой. 7 Тэдний эцгийн өмчийг тэдэнд өгөн үйлд. 8 Бас Израйлын хөвгүүдэд ийн өгүүл; Хэрвээ аль хэн хөвгүүнгүй атал нөгчвөөс эл, түүний өмчийг түүний охидод өгөгтүн! 9 Зүгээр хөрвөө түүнд охингүй болвоос, түүний өмчийг түүний ах дүү нарт өгөгтүн! 10 Бас хэрвээ түүнд ах дүү нар үгүй болвоос, түүний өмчийг түүний эцгийн ах дүү нарт өгөгтүн! 11 Жич хэрвээ түүний эцэгт ах дүү үгүй болвоос, түүний төрлүүдээс түүнд ойр байгч хүнд түүний өмчийг өгөгтүн! Тийн бөгөөд тэр нь түүнийг эзлэх болтугай! Энэ нь Жахуагийн Мошид захисан мэт Израйлын хөвгүүдэд шүүврийн тогтоол болох болтугай! хэмээн зарлиг болов. 12 Тийн бөгөөд Жахуа нь Мошид зарлиг болруун; Энэ Авирам ууланд гараад миний Изралын хөвгүүдэд өгөх газрыг харан үйлд. 13 Тийнхүү чи түүнийг харсны хойно өөрийн Арун ахын хураагдсан мэт өөрийн улсад хураагдах буй. 14 Тэр юуны тул гэвэл, улсын урин говийн дотор хэрэлдэхэд та тэдний өмнө намайг ариун болголгүй эсэргүүцэв. Эд Хэдисийн дотор чиний дотор Мирэв усад бөлгөө. 15 Бас алагдсан Митианы эмийн нэр нь Зурын Кужби охин бөлгөө. Тэр Зур нь Митианы дотор нэг эцгийн овгийн тэргүүлэгч бөлгөө. 16 Бас Жахуа нь Мошид зарлиг болруун; 17 Та Митиан улсыг зовоон тослагтун! 18 Тэр юуны тул гэвэл, тэд нь Фиурын үйл хийгээд Фиурын учир байсан Буумын цагт тэдний алагдсан Кужби охин гэвэл Митианы нэг тэргүүлэгчийн охины үйлээр таныг мэхлэхийн тул өөрийн мэхт аргаар таныг зовоосон буй хэмээн зарлиг болов.
Хорин наймдугаар бүлэг.
1 Бас Жахуа нь Мошид зарлиг болруун; 2 Израйлын хөвгүүнд ийн өгүүл; Миний амархан үнэрт талхан шатаалт тахилуудыг тэдний тогтоосон цагт өргөхөө сахигтун! 3 Бас тэдэнд ийн өгүүл. Таны Жахуад өргөх шатаалт тахил нь ийн; Үргэлжид байх шатаалт тахил болохын тул өдөр бүрд хоёр зэмгүй хургыг өргөгтүн! 4 Нэг хургыг өглөөгөөр өргөж, нөгөөг үдэшд өргөн үйлд. 5 Бас талхан тахил болох Хиний дөрвөн хувийн нэгний төдий гурилыг өргөгтүн! 6 Тэр нь Шини уулны дэргэд тогтоогдсоноор Жахуад амархан үнэрт шатаалт тахил мэт үргэлж шатаалт тахил мөн. 7 Бас аливаа хурганы ундаан тахил гэвэл Хин хэмжүүрийн дөрвөн хувийн нэг болох болтугай! Тэр үзмийн ундаа нь Жахуад ундаан тахил болохын тул ариун оронд асгагдах болтугай! 8 Бас нөгөө хургыг үдэш өргөн Жахуад сайн амархан шатаалт тахил болгон өглөөний ёсоор талхан хийгээд ундаа нь тахилтаар өргөгтүн! 9 Зүгээр савад өдөр хоёр зэмгүй хурга хийгээд тостой хольсон талхан тахил болохын тул Ифа хэмжүүрийн таван хувийн хоёрын төдий гурил нь өргөгдөх болтугай! 10 Энэ үргэлж шатаалт тахил хийгээд түүний ундаан тахилаас гадна савад өдөр бүрийн шатаалт тахил хийгээд түүний ундаан тахилаас гадна савад өдөр бүрийн шатаалт тахил болой. 11 Жич бас таны сарын анханд Жахуад шатаалт тахилуудыг өргөгтүн! гэвэл хоёр шар хийгээд нэг хуц ба долоон зэмгүй хурга хийгээд 12 Аливаа шарын тул талхан тахил болох тостой холилдсон Ифа хэмжүүрийн арван хувийн хоёр ба, 13 Аливаа хурганы тул талхан тахил болох тостой холилдсон Ифагийн арван хувийн нэгний төдий өргөгтүн! Тэд нь Жахуагийн амархан үнэрт шатаалт тахил болохын тул болой. 14 Бас тэдний ундаан тахил гэвэл аливаа шарын тул Хин хэмжүүрийн үзмийн ундаа хийгээд аливаа хуцны тул хин хэмжүүрийн дөрвөн хувийн нэг ба аливаа хурганы тул хэмжүүрийн дөрвөн хувийн нэгний төдий үзмийн ундаа болох болтугай! Энэ шатаалт тахил нь жилийн сар бүгд өргөгдөх болтугай! Үргэлж шатаалт тахилаас гадна нүглийн тахил болох ямаанаас нэг ишиг нь ундаан тахилтай Жахуад өргөгдөх болтугай! 16 Анхны сарын арван дөрөвдүгээр өдөр Жахуагийн Фасах буй. 17 Тэр сарын арван тавдугаар өдөр сайр болох бөгөөд эс иссэн талх нь долоон өдөр идэгдэх болтугай! 18 Тэр анхны өдөр ариун хурал бөгөөд түүний дотор аливаа хөдөлмөрийг бүү үйлдэгтүн! 19 Зүгээр үхрээс хоёр шар хийгээд нэг хуц ба, долоон хургыг шатаалт тахил болгон Жахуад өргөгтүн! Тэд нь зэмгүй болох болтугай! 20 Бас тэдний талхан тахил нь тостой холилдсон гурил болох гэвэл шарын тул Ифа хэмжүүрийнарван хувийн гурав хийгээд хуцны тул Ифа хэмжүүрийн арван хувийн хоёр ба 21 Долоон хургаас нэг нэгний тул Ифа хэмжүүрийн арван хувийн нэгийг өргөгтүн! 22 Бас таны нүглийг арилгахын тул нэг тэхийг нүглийг тул тахил болгон өргөгтүн! 23 Үргэлжид байгч өглөөгийн тахилаас гадна Хишийн өргөгтүн! 24 Энэ мэтээр Жахуад амархан үнэрт шатаалт тахилын идээг долоон өдөр өдөр бүрт өргөгтүн! Энэ үргэлж тахил хийгээд түүний ундаан тахилаас гадна өргөгдөх болтугай! 25 Бас долдугаар өдөр танд ариун хурал болох болтугай! Түүний дотор та аливаа хөдөлмөрийг бүү үйлдэгтүн! 26 Жич таны долоон савадын болсны хойно Жахуад шинэ тариан тахилыг авчирахад анхны жимсний өдөр танд ариун хурал болох болтугай! Түүний дотор аливаа хөдөлмөрийг бүү үйлдэгтүн! 27 Зүгээр хоёр шар хийгээд нэг хуц ба долоон хургыг амархан үнэрт шатаалт тахил болгон өргөгтүн! 28 Долоон хургаас нэг нэгний тул арван хувийн нэгийг өргөгтүн! 30 Бас таны нүглийг арилгахын тул нэг тэхийг нүглийн тул тахил болгон өргөгтүн! 31 Үргэлж шатаалт тахил хийгээд түүний талхан тахилаас гадна Хинийн ундаан тахилуудтай өргөгтүн! Тэд нь зэмгүй болох болтугай!
Гучдугаар бүлэг.
1 Тийн бөгөөд Моши нь Израйлын хөвгүүдийн овгуудын тэргүүлэгчдэд өгүүлрүүн; Жахуагийн захисан нь ийн; 2 Хэрвээ аль хэн Жахуа бат үнэнийг өгүүлвээс эсвэл аль юуг үйлдсүгэй! хэмээн тангараглаваас эл, тэр нь үгээ үл таслан өөрийн амнаас аливаа гаргасанаа үйлдэх болтугай! 3 Хэрвээ залуу үг нь өөрийн эцгийн гэрт байх цагтаа бат үгийг өгүүлэн, аль юуг үйлдсүгэй! хэмээн тангараглах бөгөөд 4 Түүний эцэг нь түүний үг хийгээд тангарагийг сонсоод таны үгүй байваас эл, түүний хамаг бат үгс хийгээд тангарагласан тангарагууд нь тогтох болтугай! 5 Зүгээр хэрвээ түүний эцэг нь сонссон өдрөө хорьвоос эл түүний аливаа бат үг хийгээд тангарагласан танагараг нь үл тогтох болтугай! Тэр юуны тул гэвэл, түүний эцгийн түүнийг хорисний тул Жахуа нь түүнийг уучлах буй. 6 Хэрвээ тэр нь эрт болоод бат үгээр эсвэл өөрийн амны өгүүлсэнээр тангарагт болох бөгөөд 7 Түүний эр нь түүнийг сонсоход дуугүй байваас эл, түүний бат үг хийгээд тангарагласан тангараг нь тогтох болтугай! 8 Зүгээр хэрвээ түүний эр нь үүнийг сонсох өдөр хорьвоос эл, түүний бат үг хийгээд амны өгүүлсэнээр тангарагласан нь үл тогтох болтугай! Тийн бүхийд Жахуа нь түүнийг уучлах буй. 9 Зүгээр бэлэвсний эсвэл эрээг хагацуулагдсан эмийн биеэ тангарагласан бат үг нь тэдний тус тогтох болтугай! 10 Хэрвээ аль эм нь өөрийн эрийн гэрт байх цагтаа бат үгийн өгүүлэн тангарагаар тангараглах бөгөөд 11 Түүний эр нь түүнийг сонсоход дуугүй байж эс хорьоос эл, түүний аливаа бат үг хийгээд түүнийг аливаа тангарагласан тангараг нь тогтох болтугай! 12 Зүгээр хэрвээ түүний эр нь тэднийг сонсох өдөр тэднийг үгүй болговоос эл, түүний бат үг хийгээд тангарагийн учир амны аливаа бат үгээр аливаа тангарагийг түүнийг эр нь тогтоон чадах бөгөөд үгүй болгох чадах буй. 14 Зүгээр хэрвээ түүний эр нь өдрөөс өдөр болтол дуугүй байваас эл, тэр нь түүний аливаа бат үг хийгээд тангарагийг тогтооно. Тэр нь сонссон өдөр дуугүй байснаар тэднийг тогтоосон буй. 15 Харин хэрвээ эр нь тэднийг сонссон цагаас хойно үгүй болвоос эл, тэр нь түүний нүглийг эдлэх буй. 16 Эд нь эр эм хоёрын хооронд болон, эцэг хийгээд өөрийн охины цагт эцгийнхээ гэрт байгч охин хоёрын хооронд Жахуагийн Мошид захисан тогтоол болой.
Гучин нэгдүгээр бүлэг.
1 Бас Жахуа нь Мошид зарлиг болруун; 2 Израйлын хөвгүүдийн учир Митиан улсаас өшөөг нэхэн үйлд. Тийн болсны хойно чи өөрийн улсад хороогдох буй 3 хэмээн зарлиг болсонд Моши нь улсад өгүүлрүүн; Танаас заримууд нь дайны тул биеэ зэвсэглэн, Митиан улсын тус одоод Жахуагийн тул Митиан улсаас өшөөг нэхэгтүн! 4 Израйлын хамаг овгуудын аливаа овгоос нэжгээд дайнд илгээгтүн! 5 хэмээн өгүүлсэнд Израйлын мянгадын аливаа овгоос зэвсэгт болсон нэг нэг мянга нь дайлахын тул сонгогдон, арьан хоёр мянга сонгогдов. 6 Энэ мэтээр Моши нь аливаа овгоос нэг мянгыг дайнд илгээж, тэдэнтэй ариун зэвсэгүүд хийгээд бүрээдэх бүрээнд тань болсон Илиачар ламын Финиас хөвгүүнийг илгээлцэв. 7 Тийн бөгөөд тэд нь Жахуагийн Мошид захисан мэт. Митиан улсын тул дайлалдаж аливаа эрийг алав. 8 Тийнхүү алагдагсадын дотор, тэд нь Митианы хаад гэвэл Митианы Иви хийгээд Рихим ба Зур хийгээд Эхүр ба, Рибэ гэгч таван хааныг олон, Фиурын Блавал хөвгүүнийг сэлмээр алав. 9 Израйлын хөвгүүд нь Митианы хамаг эмс хийгээд хүүхдийг олз болгон, тэдний мал адгуус хийгээд эд таваарыг тонов. 10 Бас тэд нь тэдний хамаг балгад хийгээд тэдний суусан бат гэрүүдийг галаар галдав. 11 Зүгээр тэд нь олз болсон хүн хийгээд малуудыг аваачив. 12 Тийн тэд нь олз болгогдсон улс хийгээд тоносон олзыг Мошид хийгээд Илиачар ламд ба, Израйлын бүхэл чуулганд Зирикүрийн тус Иорданы дэргэд Мувабын танд байгч буудалд авчрав. 13 Тийн бөгөөд Моши хийгээд Илиачар лам ба, чуулганы хамаг тэргүүлэгчид нь тэднийг угтахын тул буудлын гадна гарав. 14 Харин Моши нь цэргийн түшмэд гэвэл, дайнаас ирсэн мянганы дарга хийгээд зууны даргуудын тус машид хилэгнээд тэдэнд өгүүлрүүн; 15 Та хамаг эмсийг юуны тул амьдаар байлгав. Мана. Тэд нь Блавалын сургаснаар Фиурын үйлээр Израйлын хөвгүүдийг Жахуагийн өмнө хилэнцэд оруулав. 16 Тиймийн тул Жахуагийн чуулганы дотор Буум болов. 17 Тиймийн тул Бичихудын дотроос аливаа эрийг олон, эр хүнтэй хэвтэхийг мэдсэн хамаг охидыг өөрийн тул амьдаар байлгагтун! 19 Тийн бөгөөд та долоон өдөр буудлын гадна сууж байгтун! Хүнийг алсан эсвэл алагсанд хүрсэн хүн бүр гуравдугаар өдөр хийгээд долдугаар өдөр биеэ арилгатугай! 20 Бас биеэ хийгээд олз бологчид ба, аливаа арьсаар хийгээд ямааны ноосоор ба, модоор хийснүүдийг арилгагтун! 21 Бас Илиачар лам нь дайнд одсон цэргийн улсад өгүүлрүүн; Жахуагийн Мошид захисан тогтоол нь энэ буй гэвэл 22 Ямагт галыг тэсэх алт хийгээд мөнгө ба, зэс хийгээд төмөр ба, цагаан тугалга хийгээд хар тугалгуудыг галаар арилгагтун! Тийн бөгөөд тэд нь ариун болох болой. Тийн боловч тэд нь арилгагч усаар арилгагдах болтугай! 23 Бас галыг үл тэсэхүүд нь усаар арилгагтун! 24 Тийн бөгөөд долдугаар өдөр хувцсаа угаагаад биеэ арилгагтун! Үүнээс хойш буудалд орогтун! хэмээн өгүүлэв. 25 Бас Жахуа нь Мошид зарлиг болруун; 26 Чи хийгээд Илиачар лам ба чуулганы овгын тэргүүлэгчид нь авсан олз гэвэл, хүн хийгээд малуудыг тоолоод 2. Олзын нэг хагасыг дайнд одсон цэргийн улсад өгөн, нөгөө хагасыг бүхэл чуулганд өгөгтүн! 28 Тийн бөгөөд дайнд одогсодын хувцас гэвэл хүн хийгээд үхэр ба, илжиг хийгээд хонинуудыг аливаа таван зуугаас нэгийг Жахуад алба болгон авагтун! 29 Бас Жахуад дээш өргөгдөх тахил болохын тул Илиачар ламд өгөгтүн! 30 Тийн бөгөөд Израйлын хөвгүүдийн хувиас гэвэл, хүн хийгээд үхэр ба илжиг хийгээд хонинуудыг аливаа тавиас нэгийг аваад Жахуагийн майхны дааврыг сахигч Лимвитэнд өгөгтүн! 31 хэмээн зарлиг болсонд Моши хийгээд Илиачар лам нь Жахуагийн Мошид захиснаар үйлдэв. 32 Тийн цэргүүдийн авсан олзоос үлдсэн гэвэл зургаан бум долоон түм таван мянган хонь хийгээд 33 долоон түм хоёр мянган үхэр ба, 34 зургаан түм нэг мянган илжиг хийгээд 35 эр хүнтэй хэвтэхийг эс мэдсэн эмс бүгдээр нь гурван түм хоёр мянган хүн бөлгөө. 36 Энэ мэтээр дайнд одогсодын хагас хувийн тоос нь гурван бум гурван түм долоон мянган таван зуун хонь бөлгөө. 37 Тийнхүү эд хоньдоо Жахуагийн авах хувь нь зургаан зуун далан тав бөлгөө. 38 Үхэр нь гурван түм зургаан мянга болов. Жахуагийн авах хувь нь далан хоёр бөлгөө. 39 Илжиг нь гурван түм таван зуу болов. Жахуагийн авах хувь нь жаран нэг бөлгөө. 40 Улс нь нэг түм зургаан мянга болов. Жахуагийн авах хувь нь гучин хоёр бөлгөө. 41 Бас Моши нь Жахуагийн түүнд захисан мэт Жахуад дээш өргөгдөх тахилын хувийг аваад, Илиачар ламд өгөв. 42 Бас одогсодоос Мошийн Израйлын хөвгүүдийн тул авсан хувь гэвэл, 43 Бүхэл чуулганы хувь гурван бум гурван түм долоон мянга таван зуун хонь хийгээд 44 Гурван түм зургаан мянган үхэр ба 45 гурван түм таван зуун илжиг хийгээд, 46 нэг түм зургаан мянган хүн бөлгөө. 47 Энэ мэтээр Израйлын хөвгүүдийн хагас малаас ч улсаас ч Моши нь тавин хувийн нэгийг аваад, Жахуагийн түүнд захисан мэт Жахуагийн майхны дааврыг сахигч Ливитэнд өгөв. 48 Тийн бөгөөд цэргийн түшмэд гэвэл, мянганы дарга хийгээд зууны даргууд нь Мошид ирж өгүүлрүүн; 49 Чиний боолууд нь өөрийн мэдэлд улсыг тоолсон бөгөөд, тэднээс нэг ч эс дутсан буй. 50 Тиймийн тул бид Жахуагийн өмнө өөрийн амины тул нүглийг арилгахын тул өөрийн олсон алтан зэвсэг хийгээд оосор ба, бугуйвч хийгээд Бишилиг ба хонх хийгээд бүсүүдийг Жахуад өргөл болгон авчирав. 51 хэмээн өгүүлсэнп Моши хийгээд Илиачар лам нь хамаг зэвсэг болсон алтыг тэднээс авав. 52 Тийн мянганы дарга хийгээд зууны даргуудын Жахуад өргөсөн хамаг алт гэвэл, нэг түм зургаан мянга долоон зуун тавин тахил бөлгөө. 53 Энэ нь цэргийн улс нь өөрийн биеийн тул олз болгон авсан бөлгөө. 54 Тийн бөгөөд Моши хийгээд Илиачар лам нь мянганы дарга хийгээд зууны даргуудаас алтыг аваад Израйлын хөвгүүдэд дурсгал болохын тул чуулганы майханд авчирав.
Гучин хоёрдугаар бүлэг.
1 Тийн бөгөөд Рубинтэн хийгээд Хэдтэн нь олон малтай болоод Зажар газар хийгээд Килияад газрыг малын тул зохистой газрууд байхыг үзээд, 2 Кадтан хийгээд Рубинтан нь Мошид хийгээд Илияазар ламд ба чуулганы тэргүүлэгчдэд ирээд ийн өгүүлрүүн; 3 Жахуагийн Израйлын чуулганы өмнө дийлсэн газрууд гэвэл, 4 Атаруд хийгээд Дибун ба Зажар хийгээд Нимрэ ба Хэшбун хийгээд Илиялан ба Шибэм хийгээд Нибу ба Бэеүн газрууд нь малын тул зохистой газрууд буй. Бас чиний боолуудад мал бий. 5 Тиймийн тул хэрвээ чиний боолууд нь чиний өмнө хайрыг олсон болбол бидний Иолрданы цаад этгээдэд гадууххалгүй энэ газрыг бидний өмч болгон бидэнд өгөгтүн! 6 хэмээн өгүүлсэнд Моши нь Хэдтэнд хийгээд Рубинтэнд өгүүлрүүн; Таны ах дүү нарын дайнд одон байтал, та ийн байх буюу. 7 Бас Жахуагийн Израйлын хөвгүүдэд өгсөн газарт бүү ортугай! гэж та Жахуагийн тул тэдний зүрхийг айлгах буюу. 8 Миний Кидис Барниагаас тэр газрыг үзэхийн тул таны эцэг нарыг илгээсэнд тэд нь энэ мэтээр үйлдэв. 9 Тэд гэвэл, Искул хэмээгч бэл хүртэл одоод газрыг үзээд, Израйлын хөвгүүдийн Жахуагийн өгсөн газарт үл орохын тул тэдний зүрхийг айлгав. 10 Тэр цагт Жахуа нь хилэгнээд ийн; 11 Хинижийн аймгийн Зифунийн Хилиэв хөвгүүн хийгээд Нуаны Иошуа хөвгүүн хоёрын Жахуаг төгсөөр дагасны тул 12 Тэднээс бус хорин анснаас дээш Египетээс гарсан улсын нэг ч миний Аврахамд хийгээд Исиахд ба Ярувт амалсан газрыг үл үзэх буй. Тэр юуны тул гэвэл, тэд нь намайг дагахад эс дурлав хэмээн тангараглан зарлиг болов. 13 Тиймийн тул Жахуа нь Израйлын тус хилэгнэд Жахуагийн өмнө мууг үйлдсэн тэрхүү төрлийн хоосортол тэднийг дөчин жилийн туршаар говийн дотор тэнүүлэв. 14 Бас эдүгээ та хилэнцэт төрөл болоод Жахуагийн халуун хилэнг Израйлын тул зэгтгэхийн тул өөрийн эцэг нарын оронд босгосон буй. 15 Хэрвээ та түүнийг дагахаа болих бөгөөс, тэр нь Израйлын говийн дотор дахин орхих буй. Тийнхүү та энэ хамаг улсыг хоосруулах буй. 16 хэмээн өгүүлсэнд тэд нь түүнд ойртож өгүүлрүүн; Бид өөрийн талын тул энд хүрээнүүд хийгээд өөрийн хүүхдийн тул балгадыг үүдэх буй. 17 Тийн боловч бид өөрөө Израйлын хөвгүүдийн тэдний газарт хөөтөл тэдний өмнө зэвсэгтээр өдөх буй. Зүгээр энэ газарт суугчидын учир бидний хүүхэд нь хүрээлсэн балгадын дотор суух болтугай! 18 Зүгээр Израйлын хөвгүүд бүгдээр өөрийн өмчийг эзэлтэл бид гэртээ үл буцах буй. 19 Хэрвээ бид энэ Иорданы янд зүүн этгээдэд өмчит болох бөгөөс эл, бидний тэдний дотор Иорданы чанад этгээдэд өмчит үл болох буй. 20 хэмээн өгүүлсэнд Моши нь тэдэнд өгүүлрүүн; Хэрвээ та энэ мэтийг үйлдэх бөгөөс эл, хэрвээ та Жахуагийн өмнө дайны тул зэвсэгт болоод 21 Жахуагийн дайснуудаа өөрийн өмнөөс гаргаад зайлуултал түүний өмнө зэвсэгтээр Иорданыг гатлах бөгөөс 22 Бас тэр газар нь Жахуагийн өмнө дийлдэх бөгөөс эл, та Жахуагийн өмнөх ийгээд Израйлын өмнө зэмгүйгээр буцах бөгөөд энэ газар нь Жахуагийн өмнө таны өмч болох болтугай! 23 Зүгээр хэрвээ та энэ мэтийг үл үйлдэх бөгөөс эл, та Жахуагийн өмнө хилэнцийг үйлдэх буй. Тийнхүү таны хилэнц нь таныг олох хэмээн мэдэгтүн! 24 Өөрийн хүүхдийн тул балгад хийгээд малын тул хүрээнүүдийг үүдэж өөрийн амнаас гаргасан үгээ бүтээн үйлд. 25 хэмээн өгүүлсэнд Кэдтэн хийгээд Рубинтэн нь Мошид өгүүлрүүн; Чиний боолууд нь өөрийн ноёны захиснаар үйлдэх бий. 26 Бидний хүүхэд хийгээд гэргийд ба хонь хийгээд хамаг мал нь энд Гилияадын балгадад байх бий. 27 Зүгээр бидний ноёны өгүүлснээр чиний боолуудын хүн бүр дайнд зөвсэгтэйгээр Жахуагийн өмнө гатлах буй хэмээн өгүүлэв. 28 Тийн бөгөөд Моши нь тэдний учир Илияазар ламд хийгээд Тийн бөгөөд Моши нь тэдний учир Илияазар ламд хийгээд Нүний Иушуад ба Израйлын овгуудын тэргүүлэгчдэд захиж өгүүлрүүн; 29 Хэрвээ Хэдтэн хийгээд Рубинтан нь таны өмнө зэвсэгтэйгээр Иорданыг гатлах болбол эл. Гилияад газрыг тэдэнд өмч болгон өгөгтүн! 30 Зүгээр хэрвээ тэд нь Ханаван газарт тантай өмчтэй болох болтугай! 31 хэмээн өгүүлсэнд Хидтэн хийгээд Рубинтэн нь хариу өгүүлрүүн; Жахуагийн чиний боолуудад зарлиг болсон мэт биднээр түүнчлэн үйлдсүгэй! 32 Биднээр Жахуагийн өмнө Ханаван газарт зэвсэгтэйгээр гатлах буй. Зүгээр бидний эзэлгүр өмч нь Иорданы наад этгээдэд болох болтугай! хэмээн өгүүлэв. 33 Тийн бөгөөд Моши нь Хидтэнд хийгээд Рубинтэнд би Иосифийн Манассийн хөвгүүний хагас овогт Амурийн Шихун хааны эзэлгүрин хийгээд Башангийн уг хааны эзэлгүрийг өгч тэдний хязгаарын дотор байгч газар хийгээд балгад ба тэднийг тойрогч газрын балгадыг өгөв. 34 Тийн бөгөөд Хидтэн нь Дабун хийгээд Атаруд ба Аруар ба 35 Адруд хийгээд Шопан ба Азар хийгээд Зогбиха ба, 36 Биунаймра хийгээд Бирхакам хэмээгч балгадыг шинэтгэн үүдэж малдаа хүрээнүүдийг үүдэв. 37 Рубинтэн нь Хашбун хийгээд Илиялан ба Хир Затайм ба, 38 Нибу хийгээд шинэ нэртэй болсон Павел Миюн ба Шибма гэгч балгадыг шинэтгэж үүдэгтүн! Өөрийн шинэтгэн үүдсэн балгадыг бусад нэрсээр нэрийдэв. 39 Бас Манассийн Макир хөвгүүний үрс нь Гилияадад одоод, түүнийг аваад түүний дотор байсан Амурийн улсыг гаргав. 40 Тийн бөгөөд Мошийн Гилияадыг Манассийн Махир хөвгүүнд өгсөнд энд нь тэд суув. 41 Тийн бөгөөд Манассийн Зайр хөвгүүн нь одоод бага балгадыг аваад тэднийг Хавуд Зайр хэмээн нэрийдэв. 42 Бас Ноба нь одоод, Хинад хийгээд түүний бага балгадыг аваад түүнийг өөрийн нэрээр Ноба гэж нэрлэв.
Гучин гуравдугаар бүлэг.
1 Моши хийгээд Аруны эрхээр өөрийн цэргүүдээр Египет газараас гарсан Израйлын хөвгүүдийн аяллаганууд нь энд бий гэвэл 2 Моши нь Жахуагийн захиснаар тэдний нүүдлүүд хийгээд тэдний аялалагуудыг бичив. Тэдний гарлага хийгээд аяллагууд нь ийн; 3 Тэд нь анхны сарын арван тавдугаар өдөр Мишисээс гарав. Израйлын хөвгүүд нь Пашахын маргааш өдөр хамаг Египетийн улсын өмнө өндөр ёсоор гарав. 4 Тэр юуны тул гэвэл, Египетийн улс нь Жахуагийн алсан тэргүүн төрөгдөгсдөө булан байсан бөлгөө. Бас Жахуа нь тэдний бурхдын дээр шүүврүүдийг үйлдсэн бөлгөө. 5 Тийн бөгөөд Израйлын хөвгүүд нь Ралисисээс гараад Сүгүдэд буув. 6 Сүгүдээс гараад говийн хязгаарт байгч Итэмд буув. 7 Итэмээс гараад Бавал Жифуны тус байгч Пи Хахирудад ирээд Микдулын өмнө буув. 8 Пи Хахирудад өмнөөс гараад далай дундуур гарч Итэм говийн дотор гурван өдөр яваад Ма Рад буув. Ма Рагаас гараад Илимд хүрэв. Илимд арван хоёр ус 9 булаг хийгээд далан дал мод бөлгөө. Тэнд тэд нь буув. 10 Бас тэд нь Илимээс гараад улаан далайн дэргэд буув. 11 Улаан далайгаас одоод Саяа говьд буув. 12 Саяа говиос гараад Дуфкад буув. 13 Дуфкагаас гараад Ал Үст буув. 14 Ал Үсээс гараад Рифидимд буув. Тэнд улсын тул уух усгүй бөлгөө. 15 Рифидимээс гараад Шинэй говийн дотор буув. 16 Шинэй говиос гараад Хазарудад буув. Хазарудаас гараад Риун Мад буув. 19 Риун Магаас гараад Либнад буув. 21 Либнагаас гараад Риссэд буув. 22 Риссээс гараад Хихилатад буув. 23 Хихлатаас гараад Шипир уулны дэргэд буув. 24 Шипир уулнаас одоод Харадад буув. 25 Харадагаас гараад Магхилудад буув. 26 Магхилудаас гараад Тахадад буув. 27 Тахадаас гараад Та Рад буув. Ма Рагаас гараад Мидкэд буув. Мидкэгээс гараад Ханимунад буув. Хашмунаас гараад Моширудад буув. Моширудаас гараад Бини Зачинд буув. Бин Зачинаас гараад Хур Хакидкидэд буувай. ??? 33 Хур Хакидкадаас гараад Кадбатад буув. Зодбатагаас гараад Ибрунад буув. Ибрунаас гараад Ижаюун Кабирт буув. Ижаюун Кабираас гараад Кадист байгч жин говийн дотор буув. Кадисаас гараад Идумын хязгаарт байгч Хур уулны дэргэд буув. ??? 38 Тийн бээр Арун лам нь Жахуагийн захиагаар Хур ууланд гараад Израйлын Египет газраас гарсны хойно дөчдүгээр жилийн тавдугаар сарын анхны өдөр тэнд нөгчив. 39 Арун нь Хур ууланд нөгчих цагтаа зуун хорин гурван өмнө зүгт суугч Ханаваны Арад хаан нь Израйлын хөвгүүдийн ирэхийг сонсов. 41 Бас тэд нь Хур уулнаас одоод Залмунд буув. 42 Залмунаас гараад Фүнүнд буув. 43 Фүнүнээс гараад Оводод буув. 44 Оводоос гараад Муабын хязгаарт байгч Иен Абирамд буув. 45 Иен Абирамаас гараад Дибун Хидэд буув. 46 Дибун Хидээс гараад Элмун Диблэтэймд буув. 47 Элмун Диблэтэймээс гараад Нибугийн өмнө байгч Абирам уулын дэргэд буув. 48 Абирам уулнаас одоод Жирикугийн тус Иорданы дэргэд байгч Муабын талуудад Бид Жишмудээс Абим Шитил хүрэтл буув. 50 Тийн бөгөөд Жахуа нь Жирикугийн тус Иорданы дэргэд Муабын талуудын дотор Мошид зарлиг болруун; 51 Израйлын хөвгүүдэд ийн өгүүл. Та Иорданыг гатлаад Ханаван газарт ирэхэд ийн; 52 Тэр газарт хамаг суугчдыг өөрийн өмнөөс гарган, тэдний зурсан дүрсүүдийг хоосруулан, тэдний цутгасан хөргүүдийг эвдрүүлэн, тэдний өндөр ордыг үгүй болгогтун! 53 Тийн бөгөөд та тэр газрыг өөрийн өмч болгон түүний дотор суугтун! Тэр юуны тул гэвэл, би тэр газрыг таны өмч болгон танд өгсөн буй. 54 Бас та тэр газрыг өрөийн төрлүүдэдэ шаваагаар хуваан, олон улсд их өмчитйг өгөн, өчүүхэнд бага өмчийг өгөгтүн! Аливаа хүний тусах газрын тэнд тэдний өмч болох болтугай! Өөрийн эцэг нарын овгоор эзлэгтүн! 55 Зүгээр хэрвээ та тэр газарт суугч улсыг өөрийн өмнөөс үл гаргах бөгөөс үлдээгдэгсэд нь таны нүдэнд хатгуур хийгээд таны хавирганд өргөст халгай мэт болоод таныг зовоох буй. 56 Тийн бөгөөс би тэдэнд гэр үйлдэх санаснаараа танд үйлдэх буй хэмээн зарлиг болбой.
Гучин дөрөвдүгээр бүлэг.
1 Бас Жахуа нь Мошид зарлиг болруун; 2 Израйлын хөвгүүдэд ийн захиаг өгүүл; Та Ханаван газарт орох болов. Энэ Ханаван газар нь түүний хязгааруудтай таны өмч болсон газар мөн. 3 Тийн бээр таны өмнө этгээд нь Идумтай нийлэг Жин говь нь болох бөгөөд таны өмнө хязгаар нь давстай далайн зүүн этгээдээр цаад зах хүртэл болох болтугай! 4 Таны өмнө хязгаар нь Акрибимын хаддаар тойрч Жин хүртэл хүрээд, тэндээс Хазар Адарт хүрээд Азмун хүртэл хүрэх буй. 5 Бас Хязгаар нь Азмунаас Египетийн мөрнөөр тойрох бөгөөд түүний зах нь далайн дэргэд болох болтугай! 6 Таны баруун хязгаар нь их далай болох буй. Тэр нь таны баруун хязгаар болох буй. 7 Бас энэ нь таны хойт хязгаар болох гэвэл, их далайгаас Ливан уул хүртэл хязгаарлан үйлд. 8 Тийн бөгөөд тэр газар нь Задад хүрэтл хүрэх болтугай! 9 Бас тэр хязгаар нь Зибарунд хүрэх бөгөөд түүний зах нь Хазар Инанд хүрэх болтугай! Энэ нь таны хойт хязгаар болох болтугай! 10 Таны зүүн хязгаар болохын тул Хазар Инанаас Шитэм хүртэл хязгаарлагтун! 11 Тийн бээр тэр хязгаар нь Шипэмээс Иорданы эхний зүүн этгээдээр Риблэ хүртэл хүрээд Канирид далайн зүүн этгээдэд хүрэх болтугай! 12 Бас тэр хязгаар нь Иорданы эрэгт одох бөгөөд, түүний зах нь давст далайд хүрэх болтугай! Энэ нь таны газар хийгээд тойрогч хязгаар болох болтугай! гэж зарлиг болов. 13 Бас Моши нь Израйлын хөвгүүдэд ийн ийн захируун; Энэ нь таны шаваагаар эзлэх газар буй. Үүнийг таны есөн овог хагаст өгөхийг Жахуа нь захисан буй. 14 Тэр юуны тул гэвэл, Рубиний хөвгүүдийн овог өөрийн эцэг нарын аймгуудаар хийгээд Хидийн хөвгүүдийн овог өөрийн эцэг нарын аймгуудаар ба Манассийн хагас овог нь өөр өөрийн үзмийг авав. 15 Эд хоёр овог хагас нь ирэхийн тус Иорданы энэ зүүн этгээдэд өмчитйг авав хэмээн захив. 16 Бас Жахуа нь Мошид зарлиг болруун; 17 Танд газрыг хуваагч хүмүүсийн нэрс гэвэл, Илияазар лам хийгээд Нуний Иошован буй. 18 Бас тэр газрыг хуваахын тул аливаа овгоос нэгэн нэгэн тэргүүлэгчийг авагтун! 19 Тэд хүмүүсийн нэрс нь ийн; Иудегийн овгоос Жибунын Халиб хөвгүүн 20 Шимуяан хөвгүүдийн овгоос Амихундын Шилуяан хөвгүүн, 21 Бинзэминий овгоос Бислуны Илидад хөвгүүн, 22 Данийн хөвгүүдийн овгийн тэргүүлэгч болсон Зоклийн бүки хөвгүүн, 23 Манассийн хөвгүүдийн овгийн тул Иосифийн хөвгүүдийн тэргүүлэгч болсон Ифудын Ханияал хөвгүүн, 24 Ибриамын хөвгүүдийн овгийн тэргүүлэгч болсон Шибтаны Хилуяан хөвгүүн, 25 Забулоны хөвгүүдийн тэргүүлэгч болсон Барананын Илизапан хөвгүүн, 26 Иссахарын хөвгүүдийн овгийн тэргүүлэгч болсон эзний Платияан хөвгүүн, 27 Амарын хөвгүүдийн овгийн тэргүүлэгч болсон Шилумийн Ахихуд хөвгүүн, 28 Набталайн хөвгүүдийн овгийн тэргүүлэгч болсон Амидудын Бидахан хөвгүүн, 29 Эдэнд Ханаваны дотор Израйлын хөвгүүдэд өмч хуваахыг Жахуа нь захив.
Гучин тавдугаар бүлэг.
1 Бас Жахуа нь Зирикугийн тус Иорданы дэргэд Муабын талуудын дотор Мошид зарлиг болруун; 2 Өөрийн эдлэх өмчөөс Ливитэнд суух балгадыг өгөн, Ливитний балгадыг тойрогч газруудыг тэдэнд өгөхийг Израйлын хөвгүүдэд захин үйлд. 3 Тийн бөгөөдтэдний балгад нь тэдний суухын тул болох бөгөөд тойрогч газрууд нь тдэний мал ??? хийгээд эд??? Татах ба адгуусны тул болох буй. 4 Бас таны Ливитэнд өгөх балгадыг тойрогч газар нь балгасны хүрмээс гадагш аливаа зүгт нэг нэг мянган тохой хүрэх болтугай! 5 Та балганы гаднын зүүн этгээдээс хоёр мянган тохой хийгээд өмнө этгээдээс хоёр мянган тохой ба баруун этгээдээс хоёр мянган тохойг хэмжигтүн! Тийн бөгөөд балгас нь дунд болох буй. Энэ нь тэдний балгадыг тойрогч газар болох буй. 6 Бас таны Ливитэнд өгөх балгадын дотор зургаан халхлагч балгас болох болтугай! Тэдэнд хүнийг мэдэлгүйгээр алагч хүн нь зугтааж аврагдах буй. Бас тэд балгадад бусад дөчин хоёр балгасыг нэмэгтүн! 7 Энэ мэтээр таны Ливитэнд өгөх хамаг балгадыг дөчин найм болгоод тойрогч газруудтай өгөгтүн! 8 Бас таны өгөх балгадыг Израйлын өмчөөс өгөгтүн! Олон балгадтай бологсод нь олныг өгөх бөгөөд өчүүхэнтэй бологсод нь бүхнийг өгөх болтугай! Аль хэн өөрийн эзэлсэн өмчийн ёсоор Ливитэнд балгадыг өгөх болтугай! 9 хэмээн зарлиг болоод Жахуа нь Мошид бас зарлиг болруун; 10 Израйлын хөвгүүдэд ийн өгүүл; Та Иорданыг гатлаад Ханаванд орсон цагт 11 Халхлагч балгадыг өөртөө сонсогтун! Тийн бөгөөд хүнийг алагч гэвэл, хүнийг мэдэлгүйгээр алагч хүн нь тэнд зайлах болтугай! 12 Тийн бөгөөд хүнийг халагч хүний чуулганы өмнө зогсон шүүгдэхээс урьд үл үхэхийн тул, тэд нь нэхэгчээс танд халхлагч балгад болох болтугай! 13 Таны Ливитэнд өгөх балгадаас зургаа нь халхлагч балгад болох гэвэл, 14 халхлагч балгад болохын тул Иорданы энэ этгээдэд гурван балгас хийгээд Ханаван газарт гурван балгасыг өгөгтүн! 15 Хүнийг мэдэлгүйгээр нялба алагчийн тэнд зайлахын тул, эд зургаа нь Израйлын хөвгүүдэд хийгээд оролтод ба тэдний дотор суугчид халхлагч балгад болох болтугай! 16 Зүгээр хэрвээ аль хэн бусад хүнийг төмөр зэвсгээр цохин үхүүлбэл эл. Тэр нь хүнийг алагч болов. Хүнийг алагч нь эрхгүй үхүүлэгдэх 17 Бас аль хэн бусад хүнийг алахын тул чулууг хаяснаар албал, тэр нь хүнийг алагч болов. Хүнийг алагч нь эрхгүй үхүүлэгдэх болтугай! 18 Бас хэрвээ аль хэн бусад хүнийг алахын тул модоор цохин үхүүлбэл эл, тэр нь хүнийг алагч болов. Хүн алагч нь эрхгүй үхүүлэгдэх болтугай! 19 Цусыг нэхэгч нь алагчтай учирвал, түүнийг үхүүлэх болтугай! 20 Бас хэрвээ алть хэн бусад хүнийг өшөөгөөр түлэх нэсвэл түүний дээр юмыг мэхээр хаян, 21 эсвэл өшөөгөөр гараараа цохин үхүүлбэл эл. Тэр цохигч хүн нь эрхгүй үхүүлэгдэх болтугай! Тэр нь хүнийг алагч болов. Цусыг нэхэгч нь түүнтэй учрахдаа түүнийг өшөөгүйгээр түлхэн, эсвэл түүний дээр аль юмыг мэхгүйгээр хаян, 23 эсвэл үзэлгүй чулууг хаяснаар түүнийг үхүүлбэл эл. Тэр нь түүний дайсан эс болон, түүнд хорыг үйлдэхүйеэ эс дурласан болбол, 24 Чуулган нь хүнийг алагч хийгээд цусыг нэхэгч хоёрын хооронд эд шүүврүүдээр шүүх болтугай! 25 Тийн бөгөөд чуулган нь хүнийг алагчийг цусыг нэхэгчийнэрхээс авраад, түүний зайлсан халхлагч балгадад түүнийг буцаах болтугай! Тийн бөгөөд тэр нь ариун тосоор тослогдсон тэргүүлэгч ламын нөгчтөл түүний дотор байх болтугай! 26 Зүгээр хэрвээ тэр хүнийг алагч нь өөрийн зайлсан халхлагч балгасны хязгаарын гадна гарвал, 27 Цусыг нэхэгч нь халхлагч балгасны хязгаарын гадна түүнийг олоод түүнийг алавч цусны жамтай үл болох буй. 28 Тэр юуны тул гэвэл, тэр нь тэргүүлэгч ламын нөгчтөл өөрийн халхлагч балгасны дотор байх ёстой бөлгөө. Зүгээр тэргүүлэгч ламын нөгчсөний хойно тэр хүнийг алагч нь өөрийн өмчийн газарт буцаж болох болой. 29 Тийн бээр энэ мэтүүд нь таны төрлүүдээр хийгээд таны хамаг нутгуудад танд шүүвэрний тогтоол болох болтугай! 30 Аль хэн хүнийг алах бөгөөс хүнийг алагч нь гэрч нарын үгсээр үхүүлэгдэх болтугай! Зүгээр ганц хүний гэрчилснээр хүнийг үл үхүүлэх болтугай! 31 Бас хүнийг алагч болон үхүүлэгдэх ёстой амины тул ямар ч хариуг бүү авагтун! Тэр нь эрхгүй үхүүлэгдэх болтугай! 32 Бас тэргүүлэгч ламын нөгчихөөс урьд өөрийн газарт дахин суухын тул халхлагч балгасанд зайлсан хүнээс хариуг бүү авагтун! 33 Та өөрийн суух газрыг цусаар бүү бузарлагтун! Цус нь газрыг бузарлана. Тийнхүү цусыг асгасан хүний цуснаас бусад аргаар газар нь асгагдсан цуснаас үл арилгагдах буй. 34 Таны суух газар бас миний ч байх газрыг бүү бузарлагтун! Тэр юуны тул гэвэл, Жахуа би Израйлын хөвгүүдийн дотор байна гэж зарлиг болов.
Гучин зургадугаар бүлэг.
1 Тийн бөгөөд Иосифийн үрсээс Манассийн Махир хөвгүүний Гилияад хөвгүүний хөвгүүдийн овгийн тэргүүлэгч нар нь Мошийн өмнө хийгээд Израйлын овгуудын тэргүүлэгч нарын өмнө ирээд ийн өгүүлрүүн; 2 Жахуа нь газрыг Израйлын хөвгүүдэд өмч болгон шаваагаар өгөхийг бидний ноёдод захив. Бас бидний Илупикид ахын өмчийг түүний охидод өг гэж Жахуа нь бидний ноёдод захисан буй. 3 Тийн бөгөөд хэрвээ тэд нь Израйлын хөвгүүдийн бусад овогт Хадамд одох бөгөөс эл. Тэдний өмч нь бидний эцэг нарын өмчөөс автан, тэдний хадамд болсон овгийн өмчтэй нийлэх буй. Энэ мэтээр тэр нь бидний шавааны өмчөөс нийлэх буй. Энэ мэтээр тэр нь бидний шавааны өмчөөс автах буй. 4 Тийн бээр Израйлын хөвгүүдийн Зүбили болоход тэдний өмч нь тэдний Хадамд болж одсон овгийн өмчтэй нийлсээр байх буй. Энэ мэтээр тэдний өмч нь бидний эцэг нарын овгийн өмчөөс автах буй. 5 хмэээн өгүүлсэнд Моши Жахуагийн захиснаар Израйлын хөвгүүдэд ийн захируун; Иосифын хөвгүүдийн өгүүлсэн нь зөв буй. 6 Жахуагийн Залуфихадын охидын учир захисан нь энэ буй гэвэл, тэд нь өөрийн дураар Хамадад одогтун! Ямагт өөрийн эцгийн овогт одох болтугай! 7 Энэ мэтээр Израйлын хөвгүүдийн өмч нь нэг овгоос буса довогт үл одох буй. Тэр юуны тул гэвэл, Израйлын хөвгүүдээс аливаа хүн нь өөрийн эцэ гнар овгийн өмчийг гамнах болтугай! 8 Бас Израйлын хөвгүүдийн аливаа хүний эцэг нарынхаа өмчийг эзлэхийн тул Израйлын хөвгүүдийн аливаа овогт өмчтэй болсон охин нь өрөийн эцэг нарын овгийн аймгуудын хүнд гэргий болон одох болтугай! 9 Энэ мэтээр өмч нь нэг овгоос бусад овогт үл гарах, харин Ирзайлын хөвгүүдийн овгуудын аливаа хүн нь өөрийн өмчийг эзлэх болтугай! хэмэн өгүүлэв. 10 Тийн бөгөөд Жахуагийн Мошид захисан мэт Зилуфихидын охид нь түүнчлэн үйлдэв гэвэл 11 Зилуфихидийн Махлан хийгээд Тирз ба Хулт хийгээд Милкэ ба Нува охин нь өөрийн эцгийн ах дүүгийн хөвгүүдэд гэргий болж одов. 12 Тийн бөгөөд тэдний Иосифийн Манассийн хөвгүүний овогт гэргий болсонд, тэдний өмч нь тэдний эцгийн овгийн аймгуудын дотор байв. 13 Эд нь Зирикугийн тус Иорданы дэргэд Иуабын талуудын дотор Жахуагийн Мошиогоор Израйлын хөвгүүдэд захисан захианууд хийгээд тогтоол бөлгөө. Мошийн тоо хэмээгч дөрөвдүгээр ном төгсөв.
Хотонд Мишиунаруудын бард 1839 онд дарагдав.