1 Овадиан үзэгдэл хэмээвээс, Идумын учир Жахуа эзний зарлиг болсон нь ийн; Жахуагаас сонсгол нь сонсогдсон бөгөөд улсуудын дотор элч нь илгээгдэж ийн; Босогтун! Бидэнд түүний тус дайнаар босъё хэмээн өгүүлнэ. 2 Мана. Би чамайг улсуудын дотор бага болгосон буй. Чи маш хүндлэлгүй болов. 3 Хадны агуйд суугч болон өндөр нутагт ба, зүрхэндээ ийн; Намайг газар хүртэл хэн унагах буюу? хэмээн өгүүлэгч ээ! Чиний зүрхний оморхог нь чамайг мэхэлсэн буй. 4 Чи бүргэд мэт өндөр дэгдэн, үүрээ оддын дунд тавих боловч тэндээс би чамайг унагах буй хэмээн Жахуа нь зарлиглана. 5 Хэрвээ хулгайчид нь чамд ирвээс эл. Хэрвээ дээрэмчид нь чамд шөнөд ирвээс эл. Тэд нь ханатал холгох бөлгөө. Хэрвээ үзмийн жимсийг хураагчид нь ирвээс эл. Тэд нь зарим жимсийг орхих бөлгөө. 6 Чи ямраар таслагдсан буюу. Исау нь ямраар бэдрэгдсэн буюу. Түүний нууцууд нь ямраар илэрхийлэгдсэн буюу. 7 Чамтай нөхцөлт агсанхамаг улс нь чамайг хязгаар хүртэл хүргэсэн буй. Чамтай эвтэй агсан улс нь чамайг мэхэлж чамайг дийлсэн буй. Чиний идээнээс идэгчид нь чиний доор нэг үгсийг тавьсан буй. Чамд ухаангүй болой. 8 Би тэр өдөр Идумаас цэцэн улс хийгээд Исаугийн уулнаас ухварыг хоосруулах биш үү? хэмээн Жахуа нь зарлиглана. 9 Диман аа! Исаугийн уулнаас хамгийн хоосруулагдахын тул чинйи хүчтэн нь эмээх больюу. 10 Чиний Яахув дүүгээ дээрэмдсний тул ичгүүр нь чамайг бүрхэх бөгөөд чи ч мөнхөд хоосруулагдах буй. 11 Чиний хол агсан цагт бус улсын түүний цэргийн олз болгон аваачсан цагт бусад орны улсын түүний хаалганы дотор ороод Иерусалимын учир савааг орхисон цагт чи тэдний нэгэн мэт агсан буй. 12 Зүгээр чи дүү юүгээн өдөр хэмээвээс түүний оролт блосон өдөр дуртайгаар үзэх хийгээд Иудейгийн хөвгүүдийн хоосорсон өдөр тэдний учир баясахуйяа ба зовлонгийн цагт оморхогоор өгүүлэхүй ёсгүй бөлгөө. 13 Чи миний улсын зовлонтой цагт тэдний хаалганы дотор орох хийгээд тэдний зовлонгийн цагт тэдний муу байдлыг дуртайгаар үзэх ба тэдний зовлонгийн цагт тэдний эд агуурсыг авахын тул гараа сунгах хийгээд 14 тэдний дутаагсадыг таслахын тул хөндлөнгөөр замын дээр зогсох ба зовлонгийн цагт тэдний үлдэгсдийг тушааж өгөх ёсгүй бөлгөө. 15 Жахуагийн өдөр нь хамаг улсад ойр буй бөгөөд чиний үйлдсэн миний чамд үйлдэгдэх буй. Чиний шан нь чиний толгойд буцах буй. 16 Миний ариун уулны дээр таны уусан мэт, түүнчлэн хамаг улсууд нь үргэлжид уух буй. Тэд нь уун залгиад эс агсан мэт болох буй. 17 Зүгээр Шиуна уулны дээр тонилгол хийгээд ариутгал болох буй. Бас Яахувын гэр нь өөрийн өмчүүдийг эзлэх буй. 18 Жич Яахувын гэр нь гал болох бөгөөд Иосифын гэр нь галын дөл болох ба Исаугийн гэр нь тарианы эс болох буй. Тийн бөгөөд тэд нь тэднийг ноцоож түлэх бөгөөд Исаугийн гэрээс нэг ч үл үлдэх буй. Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь үүнийг зарлиг болсон буй. 19 Тийн өмнөх зүгтэн нь Исаугийн уулыг эзлэх бөгөөд талд суугчид нь Пилиститнийг эзлэх буй. Тэдний Ифриамын тариалангууд хийгээд Самарийн тариалангуудыг эзлэх бөгөөд Бикиамин нь Килиадыг эзлэх буй. 20 Бас Ханавантаны улсын дотор байгч Израйлын улсын агсан энэ цэрэг нь Египет хүртэл эзлэх бөгөөд Шифазадад байгч Иерусалимын олз бологсод нь өмнөх зүгийн балгадыг эзлэх буй. 21 Бас Исаугийн уулыг шүүхийн тул тонилгогчид нь Шиуна ууланд ирэх буй. Тийн бөгөөд эзэлгүр нь Жахуагийн болох буй. Овадиа хэмээгч форофидын ном төгсөв.