1 Иудегийн хөвгүүн болон Израйлын Соломуан хааны эрдэнэ үгс болой. 2 Тэд гэвэл цэцэн хийгээд сургалгыг мэдүүлэхийн тул, ухаантай үгсийг ухуулахын тул. 3 Цэцэн сурлага хийгээд зөв ба шүүвэр хийгээд шударга ёсыг тогтоон авхуулахын тул 4 Санаагүйнуудад цэцнийг өгөн, залуунуудад мэдлэг хийгээд бодомжлогыг өгөхийн тул, 5 Эрдэнэ үг хийгээд түүний тайлыар ба цэцнүүдийн үгс хийгээд түүний утгуудыг ухуулахын тул болой. 6 Цэцэн хүн нь сонсоод цэцэн, мэдлэгийг нэмэх бөгөөд ухаантай нь сайн зөвлөгөөнийг олох буй. 7 Жахуагаас айх нь мэдлэгийн эхэн буй. Зүгээр тэнэгүүд нь цэцэн хийгээд сурлагаас жигшинэ. 8 Миний хөвгүүн ээ! Чи өөрийн эцгийн сурлагыг сонсож, өөрийн эхийн захиаг бүү орхи. 9 Тэр юуны тул гэвэл, тэд нь чиний толгойд хайрт чимэг болон, чиний хүзүүнд оосрууд мэт болох буй. 10 Миний хөвгүүн ээ! Хэрэв хилэнцтэн нь чамайг дуудвал, чи зөвшөөн бүү үйлд. 11 Хэрвээ тэд нь бидэнтэй од. Бид цусны тул хүлэе. Бид буруугүйнуудыг шалтгаангүйгээр нууцаар хүлэн, 12 Бид тэдгээрийн амьдаар хүүрийн булш мэт хйигээд нүхэнд унагчид мэт бүхлээр залгия. 13 Бид хамаг үнэтэй зоорийг олж, өөрийн гэрүүдийг олзоор дүүргэх буй. 14 Бидэнтэй нөхөр болон үйлд. Бид ганц ууттай болъё гэж өгүүлбээс эл. 15 Миний хөвгүүн ээ! Тэдэнтэй замын дээр үл явалцан, хөлөө тэдний мөрнөөс гарган, үйлд. 16 Тэр юуны тул гэвэл, тэдний хөл нь бурууд гүйн цусыг асгахын тул яарна. 17 Өөш нь аль шувууны нүдний өмнө үнэхээр дэмийгээр тавигдана. 18 Зүгээр эдгээр нь өрөийн цусыг хүлээн, өөрийн амины тул нууцаар хүлээнэ. 19 Энэ мэт хамаг олзыг шунхайрагчдын явдал буй. Тэр нь түүний эздийн амийг авна. 20 Цэцэн нь газарт дуудан, зээлийн дээр дуугаа гаргана. 21 Тэр нь цуглах тэргүүн газарт дуудан, балгасны хаалганы орлогуудад үгсээн ийн өгүүлрүүн; 22 Мунхагууд аа! Та мунхагийг хэзээ болтол элэглэлд дуртай болох буюу. Ухаангүйнууд нь хэзээ болтол мэдлэгийг өшөөлөх буюу. 23 Миний зэмлэснээр буцагтун! Мана. Би өөрийн тодотголыг таны дээр асгаж, өөрийн үгсийг танд мэдүүлэх буй. 24 Миний дуудахад та эс сонссон бөгөөд миний гараа сунгахад хэн ч эс хэрэглэсний тул 25 Харин та миний зөвлөгөөг орхин, миний зэмлэлд эс дуршсаны тул. 26 Би ч таны зовлонд инээн, таны айлга ирэх бөгөөд 27 таны айснаа танд үймээн мэт ирэх ба таны зовлон нь хуй салхи мэт ирэх бөгөөд хавчлан хийгээд гашуудал нь таны дээр ирэхэд би ч элэглэх буй. 28 Тэр цагт тэд нь намайг дуудавч би үл хариуцах бөгөөд тэд нь намайг шамдан бэдрэвч намайг үл олох буй. 29 Тэд нь мэдлэгийг өшөөлөн, Жахуагаас айхыг эс сонгон 30 Миний зөвлөгөөнд эс дурлан миний зэмлэлээс жигшсэний тул 31 Тэд ч өөрийн явдлын жимсийн идэн, өөрийн санаачлагануудаар хангах буй. 32 Тэр юуны тул гэвэл, мунхгууд нь өөрийн давснаар алагдах бөгөөд ухаангүйнууд нь өөрийн найдсанаар эвдрэх буй. 33 Зүгээр намайг амархнаар суун муугаас аюулгүйгээр байх буй.
Хоёрдугаар бүлэг
1 Миний хөвгүүн ээ! Хэрэв чи миний үгсийг тогтоож аван, миний захиануудыг биетэй хадгалан. 2 Чихээ цэцнийг сонсгуулан, зүрхээ ухварт оруулан, 3 Бас хэрвээ чи цэцний тул дуудан ухварын тул дуун гаргаж, 4 Хэрвээ чи түүнийг мөнгө мэт эрж, нуусан сан мэт бэдэрвэл эл. 5 Тэр цагт чи Жахуагаас айхыг ухаж, бурхны учир мэдлэгийг олох буй. 6 Тэр юуны тул гэвэл, Жахуа нь цэцнийг өгнө. Түний амнаас мэдлэг хийгээд ухвар гарна. 7 Тэр нь шулуунуудын тул төгс эдэлхүүнүүдийг хадгалан зөвөөр явагчдын тул халх амой. 8 Тэр нь шүүврийн замыг сахин, өөрийн ариунуудын замыг сахина. 9 Тийн бөгөөд чи зөв хийгээд шүүвэр ба шулуун хийгээд аливаа сайн замыг ухах буй. 10 Хэрвээ цэцэн нь чиний зүрхэнд орох бөгөөд мэдлэг нь чиний сүнсэнд тааламжтай болох бөгөөс, 11 Бодомжиллого нь чамайг сахих бөгөөд ухвар нь чамайг халхлах буй. 12 Тэд нь чамайг муу хүний замаас хийгээд хязгаараар өгүүлэгч ба. 13 харанхуй замаар явахын тул үнэн замыг орхигч ба. 14 Мууг үйлдэхэд баясагч хийгээд маш хилэнцэт үйлсэд цэнгэлдэгч ба. 15 Хазгай замд хийгээд буруу мөрт улсаас халхлах буй. 16 Тэд нь өөрийн үгсээр сайшаагч хийгээд 17 өөрийн залуу насны нөхрийг орхисон ба бурхны тогтоолыг мартсан садар эмээс чамайг халхлах буй. 18 Түүний гэр нь үхэлд хүргэдэг бөгөөд түүний мөр нь үхсэнд хүргэдэг болой. 19 Түүнд одогчид нь үл буцан, аяны замд үл орох буй. 20 Тиймийн тул сайнуудын замаар яван, зөвтнүүдийн мөрийг сахин үйлд. 21 Тэр юуны тул гэвэл, шулуунууд нь дэлхийн дээр суух бөгөөд бододнууд нь түүний дотор тогт ох буй. 22 Зүгээр хилэнцтэн нь газраас хоосруулагдах бөгөөд мэхтүүд нь түүнээс үндсээрээ гаргагдах буй
Гуравдугаар бүлэг
1 Миний хөвгүүн ээ! Миний хуулийг бүү март. Харин чиний зүрх нь миний захиаг сахитугай! 2 Тэр юуны тул гэвэл, тэд нь олон өдөр хийгээд урт нас ба, амаржлыг чамд нэмэх буй. 3 Өршөөл хийгээд үнэн нь чамайг үл орхих болтугай! Харин чи тэднийг хүзүүндээ ороон, зүрхэндээ бичин үйлд. 4 Тийнхүү чи Бурханы хийгээд хүний өмнө хайр хийгээд сайн бүтээмжлэлийг олох буй. 5 Жахуад хамаг зүрхээрээ найдан, өөрийн ухаанд түшин бүү үйлд. 6 Чи хамаг явдлаараа түүнийг мэдэн үйлд. Тийнхүү эл тэр нь чиний мөрийг удирдах буй. 7 Өөрийн санаагаараа цэцэн үл болон, Жахуагаас айж муугаас холдон үйлд. 8 Энэ нь чинйи маханд эдээлэг болон, Чиний яснуудад чөмөг болох буй. 9 Чи өөрийн баяжлаар хийгээд өөрийн үржсэн анхны жимсээр Жахуаг хүндлэн үйлд. 10 Тийнхүү эл чиний шахах савууд нь бялхалзах буй. 11 Миний хөвгүүн ээ! Жахуагийн сургалгыг үл хөнгөлөн, түүний зэмлэлийн цагт гомдон бүү үйлд. 12 Тэр юуны тул гэвэл, нэгэн эцэг нь хайрласан хэвгүүнээ зэмлэх мэт, Жахуа нь өөрийн янагласаны зэмлэнэ. 13 Цэцнийг ологч хүн хийгээд ухварыг хүртэгч хүн нь амгалан мөн. 14 Тэр юуны тул гэвэл, түүний худалдаа нь мөнгөний худалдаанаас дээр бөгөөд түүний үржлэг нь алтнаас дээр буй. 15 Тэр нь эрдэнэ чулуудаас үнэтэй бөгөөд хамаг хүсэмжтэйнүүд нь түүнд адил бус. 16 Түүний баруун гарт урт нас буй бөгөөд зүүн гарт баяжил хийгээд хүндлэл буй. 17 Түүний замууд нь тааламжтай замууд бөгөөд түүний хамаг мөрүүд нь амархан буй. 18 Тэр нь түүнийг баригчдад амины мод бөгөөд түүнийг аливаа хадгалагч нь амгалан мөн. 19 Жахуа нь цэцнээр дэлхийг суурилаад ухвараар огторгуйг батлуулсан буй. 20 Түүний мэдлэгээр гүнүүд нь дэлбэрүүлэгдэх бөгөөд үүлнүүд нь сүүдрийг тусгана. 21 Миний хөвгүүн ээ! Эднийг нүдний өмнөөсөө үл хагацуулан, цэцэн хийгээд бодомжиллогыг хадгалан үйлд. 22 Тэд нь чиний сүнсэнд амь болон, чиний хүзүүнд сайхан чимэг болох буй. 23 Тийн бөгөөд чи замыг дээр найдлагатайгаар явах бөгөөд чиний хөл нь үл бүдрэх буй. 24 Чи хэвтэхдээ үл айх буй Харин чи хэвтээд тааламжтайгаар унтах буй. 25 Чи гэнэт үл айн, хилэнцтэний хоосруулагаас үл айх буй. 26 Тэр юуны тул гэвэл, Жахуа нь чиний түшлэг болон чиний хөлийг өөшөөс гамнах буй. 27 Чи чадалтай болбол хэрэгтэй хүнийг хоосноор гарган бүү үйлд. 28 Хэрвээ бусад хүнд хэрэгтэй юм нь чамд буй болбол эл, одоод дахин ир. Тийнхүү би чамд өгсүгэй! хэмээн түүнд бүү өгүүл. 29 Бусад хүний чиний ойр найдамжтайгаар суухад түүний тус мууг санаачлан бүү үйлд. 30 Аль хэн мууг чамд эс үйлдвэл, түүнтэй учирлалгүйгээр хэрэлдэн бүү үйлд. 31 Чи дээрэмч хүнийг үл атаархан түүний замуудыг сонгон бүү үйлд. 32 Тэр юуны тул гэвэл, хазгайгаар явагчид нь Жахуад жигшүүртэй буй. Харин түүний нууц зөвлөгөө нь шулуунуудтай буй. 33 Хилэнцтэний гэрийн дээр Жахуагийн хараал нь байна. Харин тэр нь зөвтэйнүүдийн нутгийг адислана. 34 Тэр нь элэглэгчдийг элэглэнэ. Харин номхнуудад хайрыг өгнө. 35 Цэцнүүд нь хүндлэлийг хүртэх харин тэнэгүүдийг дэвшүүллэг нь ичгүүр болох буй.
Дөрөвдүгээр бүлэг
1 Хүүхэд ээ! Эцгийн сургалгыг сонсон, ухварыг мэдэхийн тул чагнагтун! 2 Тэр юуны тул гэвэл, би танд сайн сургалгыг өгөх буй. Тийнхүү миний захиаг бүү орхигтун! 3 Би өөрийн эцгийн хайртай хөвгүүн болоод эхдээ маш хайрлагдсан бөлгөө. 4 Тэр нь намайг сурган надад ийн өгүүлрүүн; Чи зүрхэндээ миний үгсийг тогтоон, миний захиануудыг сахин үйлд. Тийнхүү чи амьд байх буй. 5 Цэцнийг олж, ухварыг олон үйлд. Тэднийг үл мартан, миний амны үгсээс даван бүү үйлд. 6 Түүнийг бүү орхи. Тийнхүү тэр нь чамайг сахих буй. Түүнийг хайрлан үйлд. Тийнхүү тэр нь чамайг халхлах буй. 7 Цэцэн нь тэргүүн юм буй. Тийн тул цэцнийг олон, хамаг олзоороо ухварыг олон үйлд. 8 Түүнийг өргөмжлөн үйлд. Тийнхүү тэр нь чамайг өргөмжлөх буй. Хэзээ чи түүнийг тэврэхэд, тэр нь чамайг хүндлэх буй. 9 Тэр нь чиний тэргүүнд нэг сайн чимгийг өгөн, нэг хүндлэлийн титмийг чамд өгөх буй хэмээн өгүүлэв. 10 Миний хэвгүүн ээ! Миний үгсийг сонсож, тогтоон аван үйлд. Тийнхүү чиний амины нас нь урт болох буй. 11 Би чамйг цэцний замаар удирдан, зөвтэй мөрөөр хөтөлбөрлөнө. 12 Чиний явахад чиний гишигдлүүд нь үл хавчигдах бөгөөд чиний гүйхэд чи үл бүдрэх буй. 13 Сургаалыг баримталж, үл тавин, түүнийг хадгалан үйлд. Тэр юуны тул гэвэл, тэр нь чиний амь буй. 14 Хилэнцтэний мөрд үл орон, муунуудын замаар гишгэн бүү үйлд. 15 Түүнийг орхин, түүгээр алсдан бүү үйлд. Түүнээс урваж, түүгээр өнгөрөн бүү үйлд. 16 Тэр юуны тул гэвэл, тэд нь мууг үйлдэлгүйгээр үл унтана. Хэрвээ тэд нь бусдыг үл унагавал эл. Тэдний нойр нь тэднээс хагацана. 17 Бас тэд нь хорын талхыг идэн, дээрмийн дарсыг ууна. 18 Зүгээр зөвтний мөр нь төгс өдөр болтол нэмсээр гийх гэрэл мэт болно. 19 Хилэнцтэний зам нь харанхуй мэт буй. Тэд нь юунд бүдрэхээ үл мэднэ. 20 Миний хөвгүүн ээ! Миний үгсийг чагнан, миний өгүүлсэнд чихээ буулган үйлд. 21 Тэднийг нүднээсээ үл хагацуулан, зүрхний дотроо хадгалан үйлд. 22 Тэр юуны тул гэвэл, тэд нь тэднийг ологсдод амь бөгөөд тэдний хамаг маханд эдээллэг буй. 23 Чи зүрхээ шамдалтайгаара сахин үйлд. Тэр юуны тул гэвэл, түүнээс амины гарлага буй. 24 Чи амны хазгайг биеэс хагацуулан, уруулын бурууг биеэс хол хагацуулан үйлд. 25 Чиний нүд нь чиг харах бөгөөд чиний нүдний аньсга нь өмнөө шулуунаар харах болтугай! 26 Өөрийн хөлийн мөрүүдийг сайтар санан үйлд. Тийнхүү чиний хамаг замууд нь бат болох буй. 27 Баруун этгээдэд ч, зүүн этгээдэд ч үл эргэн, хөлөө муугаас хагацуулан үйлд.
Тавдугаар бүлэг
1 Миний хөвгүүн ээ! Чи миний цэцнийг чагнан, миний сургаалд чихээ буулган үйлд. 2 Тэр гэвэл, чиний ухварыг хадгалахын тул хийгээд чиний уруулын мэдээг сахихын тул болой. 3 Садар эмийн уруул нь балыг дусаах бөгөөд түүний ам нь тосноос зөөлөн боловч, 4 тэр нь эцэстээ охь мэт гашуун болоод, хоёр ирт сэлэм мэт хурц буй. 5 Түүний хөл нь үхэлд бууна. Түүний гишигдлүүд нь тамыг барина. 6 Тэр нь амины замыг үл санана. Түүний мөрүүд нь тогтворгүй болон үл мэдэгдэнэ. 7 Миний хүүхэд ээ! Өдгөө намайг сонсон, миний амны үгсээс даван бүү үйлд. 8 Түүнээс өөрийн замыг холтгон түүний гэрийн үүдэнд ойртон бүү үйлд. 9 Тийн бус бөгөөд эл. Чи өөрийн алдрыг бусдад өгөн, өөрийн насыг дээрэмчдэд өгөх бөгөөд 10 Оролтууд нь чиний баяжлаар ханах бөгөөд чиний хөдөлмөр нь бусдын гэрт орох болуузай. 11 Тийн бөгөөд чиний эцэс ээ! Чиний биеэ махны идэгдэхэд чи бархирч ийн; 12 Би сургаалыг юуны тул өшөөлөв өө? Миний зүрх нь юуны тул зэмлэлээс жигшив ээ? 13 Би намайг сургагчдын дууг юуны тул эс сонсон, өөрийн багш нарт чихээн юуны тул эс буулгав аа? 14 Би чуулган хийгээд хурлын дотор их мууд арайхан эс унав гэж өгүүлэх буй. 15 Усыг өөрийн худгаас уун, урсагч усыг өөрийн булгаас уун үйлд. 16 Чиний булаг нь дэлгэрэх бөгөөд чиний усны урсгалууд нь зээлэнд урсах болтугай! 17 Тэд нь өөрийн тул болон бусдын тул үл болох болтугай! 18 Чиний булаг нь адистадад болох бөгөөд өөрийн залуу насны гэргийгээр баясан үйлд. 19 Тэр нь зүр гөрөөс мэт тааламжтай хийгээд согоо гөрөөс мэт үзэсгэлэнтэй болох бөгөөд түүний янаглал нь чамайг хэзээ ч хангах болтугай! 20 Тэр юуны тул гэвэл, миний хөвгүүн ээ! Чи садар эмийг таалах бөгөөд бусдын гэрийн өврийг юуны тул тэврэх буюу. 21 Тэр юуны тул гэвэл, хүний замууд нь Жахуагийн өмнө буй бөгөөд тэр нь түүний мөрүүдийг санана. 22 Хилэнцэт нь өөрийн хилэнцээр баригдан, өөрийн нүглийн хүллэгнүүдээр хүлэгдэх буй. 23 Тэр нь сургаалгүйгээр үхэх бөгөөд өөрийн их дэмийрэлээр төөрөх буй.
Зургадугаар бүлэг
1 Миний хөвгүүн ээ! Хэрвээ чи өөрийн нөхрийн тул гар дагагч болон бусад хүний тул болон бусад хүний тул амаа цохилцвол эл. 2 Чи өөрийн амны үгсээр хүлэгдэн, өөрийн амны үгсээр баригдсан буй. 3 Миний хөвгүүн ээ! Чи өөрийн нөхрийн эрхэнд орсон байтал биеэн аврахын тул үүнийг үйлд гэвэл түүнд одож биеэ номхотгон нөхрөө сэргийлүүлж үйлд. 4 Нүдэндээ нойрыг үл өгөн, аньсгаан аниулан бүү үйлд. 5 Гөрөөсийг агнагчаас ба шувууг агнагчаас мэт биеэ авран үйлд. 6 Залхуу хүн аа! Чи шоргоолжинд ороод, түүний явдлыг үзээд, ухаант болон үйлд. 7 Тэр гэвэл, удирдагч ч, түшмэл ч, тэргүүлэгч ч үгүй боловч 8 Зудны цагт тэжээлийг бэлтгэн хадах цагт идээг хучаана. 9 Залхуу хүн ээ! Чи хэзээ болтол унтах буюу. Чи нойроос хэзээ босох буюу. 10 Бас нэг баахан нойр, бас нэг баахан анихуй. Бас унтахын тул гараар элгээ тэврэхүй. 11 Энэ мэтээр чиний үгээгүүрэх нь аялагч мэт бөгөөд чиний залхуурах нь зэвсэгтэй хүн мэт ирэх буй. 12 Хорт хүн болон хилэнцэт хүн нь хазгай амаар явна. 13 Тэр нь нүдээ анин, хөлөөрөө өгүүлэн, хуруугаараа заана. 14 Түүний зүрхний дотор хазгай санаа буй. Тэр нь үргэлжид бурууг санаачлан эвгүйг цацна. 15 Тиймийн тул түүний зовлон нь гэнэт ирэх бөгөөд тэр нь гэнэт эвдрээд үл засагдах буй. 16 Зургаан юмыг Жахуа нь өшөөлнө. Долоо ч түүнд жигшүүр буй гэвэл, 17 омгорхог нүд хийгээд хуурамч хэл ба буруугүй цусыг асгагч гар хийгээд 18 Хилэнцийн санаачлагыг санаачлагч зүрх ба бурууд түргэнээр гүйгч хөл ба. 19 Худлаар өгүүлж, хуурамч гэрч хийгээд, ах дүү нарын дотор эвгүйг цацагч эд болой 20 Миний хөвгүүн ээ! Чи өөрийн эцгийн захиаг сахин, эхийн тогтоолыг бүү орхи. 21 Тэднийг хэзээ ч зүрхэндээ боож, хүзүүндээ уян үйлд. 22 Чиний явахад тэр нь чамайг удирдах бөгөөд чиний унтахад тэр нь чамайг сахих ба чиний сэрэхүйд тэр нь чамтай хэлэлцэх буй. 23 Тэр юуны тул гэвэл, тэр захиа нь гэрэвч хийгээд тогтоол нь гэрэл ба сургаалын зэмлэл нь амины зам буй. 24 Тэр нь чамайг муу эхнэрээс сахин, бусдын гэргийн өнгөлөгч хэлээс сахихын тул болой. 25 Чи зүрхэндээ түүний үзэсгэлэнг хүсэн бүү үйлд. Тэр нь өөрийн нүдний аньсгаар чамайг бүү барьтугай! 26 Тэр юуны тул гэвэл, садар эмийн шалтгаанаар идээ нь дутах, бас бусад хүний эм нь үнэтэй амийг бэдрэх буй. 27 Хэрвээ аль хэн нь өөртөө галыг авбал, түүний хувцас нь түлэгдэх биш үү? 28 Хэрвээ аль хэн халуун цогийн дээр явбал түүний хөл нь түлэгдэх биш үү? 29 Энэ мэтээр бусад хүний гэргийд орогчтой учрах буй. Түүнд хүрэгч нь буруугүй үл болох буй. 30 Хэрвээ аль хэн үзэсгэлэнт болоод биеэ цатгахын тул хулгайлбал эл. Эр хүмүүс нь түүнийг нэхэл үгүйеэ үл орхих буй. 31 Харин хэрвээ тэр нь олдвол тэр нь долоон давхраар буцааж өгөн, өөрийн гэрийн хамаг зоорио өгөх өуй. 32 Зүгээр аль хэн бусдын гэргийтэй тачьяангуйлагчид нь ухаангүй болон сүнсээ хохируулна. 33 Тэр нь шархтай хийгээд хүндлэлгүй болох бөгөөд түүний ичгүүр нь үл арилах буй. 34 Тэр юуны тул гэвэл, атаархал нь хүний хилэн нь буй. Тиймийн тул нэхлэгний өдөр тэр нь үл хайрлах буй. 35 Тэр нь аливаа хариуг үл хэрэхлэх бөгөөд чи түүнд олон бэлгийг өгөвч тэр нь үл хангах буй.
Долдугаар бүлэг
1 Миний хөвгүүн ээ! Миний үгсийг сахин, миний захиануудыг биедээ хадгалан үйлд. 2 Амьд байхын тулд миний захиануудыг сахин нүдний цөцгий мэт миний тогтоолыг халхлан үйлд. 3 Хуруудаа өлгөж, зүрхэндээ бичин үйлд. 4 Цэцнийг чи миний эгч хэмээн өгүүлэн, ухварыг өөрийн төрөл хэмээн нэрийдэн үйлд. 5 Тэр нь чамайг бусдын гэргий хийгээд үгсээр өнгөлөгч бусдын гэргийгээс хадгалах болтугай! 6 Би өөрийн гэрийн цонхны амсраар харахад, ийн; 7 Тэнэгүүдийн дото үзэхэд залуусын дотор нэг ухаангүй хөвгүүнийг үзэв. 8 Тэр нь үдшийн бүрэнхий хийгээд харанхуй шөнөөр, 9 Садар эмийн ойр байгч зээлэнд алсдан түүний гэрт одох замаар явав. 10 Тийн бөгөөд Мана. садар эмийн хувцсанд болсон мэт зүрхтэй нэг эм нь учралдав. 11 Тэр нь чимэгтэй хийгээд хазгай буй. Түүний хөл нь гэртээ үл байна. 12 Тэр нь өдгөө газарт болон одоо зээлэнд байж аливаа этгээдэд хүлээн амой. 13 Тийн бөгөөд тэр нь түүнийг барьж үнсээд ичгүүргүйгээр түүнд ийн өгүүлэв. 14 Надтай эвийн тахилууд буй бөгөөд өдгөө өдөр өөрийн тангаргийн өргөсндийг өргөв. 15 Тиймийн тул би чамтай бэдрэхийн тул гараад чамайг олов. 16 Би чимэгт хүрвэрээр хийгээд зурлагаар ба Египетийн нарийн бүсээр дэвсгэрээ чимэв. 17 Би хэвтэхээрээ Мийр хийгээд Алуа ба Гинимун үнэртнээр анхилуулав. 18 Бид өглөө болтол янаглалаар цадаж, янаглалаар амрахын тул одъё. 19 Тэр юуны тул гэвэл, миний эр гэрт үгүй болон хол аянд зорисон буй. 20 Тэр нь биеэрээ нэгэн уут мөнгийг аваачаад, бузарласан өдөр гэртээ ирэх буй. 21 хэмээн өгүүлснээр тэр нь олон сайхан үгсээр түүнийг дийлж, амны уруулын өнгөлснөөр түүнийг хүчлэв. 22 Нэг шар нь алагдахын тул эсвэл дөнгөт ухаангүй хүн нь цохигдохын тул зорчдог мэт, түүнчлэн тэр нь түүнийг даган одно. 23 Нэг шувуу нь амиа гээх хэмээн эс мэдсэнээр өөшид яардаг мэт түүнчлэн тэр нь нэг сумын түүний элгийг хаттал одно 24 Тиймийн тул миний хүүхэд ээ! Өдгөө намайг сонсон, миний амны үсийг чагнан үйлд. 25 Чиний зүрх нь түүний замд эргэж үл орох болтугай! Түүний мөрөөр төөрөн бүү үйлд. 26 Тэр юуны тул гэвэл, тэр нь олон шарагдуулснуудыг унагасан бөгөөд олон хүчитнүүд нь түүгээр алагдсан буй. 27 Түүний гэр нь тамын зам болон үхлийн оронд хөтөлнө.
Наймдугаар бүлэг
1 Цэцэн нь үл дууднам. Ухвар нь дуугаа үл гаргаму. 2 Тэр нь өндөр ордын оройд ба замын дээр байгч морийн оронд зогсон байна. 3 Хаалганы дэргэд балгасны орлогод, үүдний орлогод тэр нь ийн дуудна. 4 Хүмүүс ээ! Би таныг дуудна. Миний дуу нь хүний хөвгүүнд буй. 5 Гэнэнүүд ээ! Цэцнийг ухагтун! Ухаангүйнүүд ээ! Ухаант бологтун! 6 Та сонсогтун! Тэр юуны тул гэвэл, би сайнуудыг өгүүлэх буй. Миний уруулыг нээх нь зөв болох буй. 7 Миний ам нь үнэнийг өгүүлэх буй. Зүгээр хилэнц нь миний уруулд жигшүүртэй буй. 8 Миний амны хамаг үгс нь зөв бөгөөд тэдний дотор хуурмаг хазгай юу ч үгүй. 9 Тэд бүгдээр нь ухагчид илэрхий бөгөөд мэдлэгийг ологчид зөв буй. 10 Миний сургаалыг цагаан мөнгөнөөс дээр хэрэглэн, мэдлэгийг балгамал алтнаас дээр авагтун! 11 Тэр юуны тул гэвэл, цэцэн нь эрдэнийн чулуунаас сайн бөгөөд хамаг хүсэмжтэйнүүд нь түүнтэй адил буй. 12 Цэцэн хэмээгбч би ухвартай суун, гүн салааны мэдлэгийг олно. 13 Жахуагаас айх нь юун буй гэвэл, бурууг өшөөлөх тэр болой. Би ч омгорхог хийгээд бардам ба муу зам хийгээд буруутай замыг өшөөлнө. 14 Надад зөвлөгөөн хийгээд цэцэн буй. Надад ухвар хийгээд хүчин буй. 15 Надад эзэд нь эзэлдэг бөгөөд тэргүүлэгчид нь зөвийг тогтооно. 16 Надаар тэргүүлэчид хийгээд ноёд ба дэлхийн хамаг шүүгчид нь тэргүүлнэ. 17 Намайг янаглагчдыг би ч янаглана. Намайг эрт бүдрэгчид нь намайг олох буй. 18 Надтай баяжил хийгээд хүндлэл ба тогтворт хийгээд зөвт зоорь буй. 19 Миний үр нь алтнаас болн эрхэм алтнаас ч дээр бөгөөд миний өсгөвөр нь болгомол цагаан мөнгөнөөс дээр буй. 20 Би зөвийн замаар шүүврийн мөрийн дотор удирдах буй. 21 Тэр гэвэл, намайг янаглагчдыг зоорьтой болгохын тул болой. Би ч тэдний санг дүүргэх буй. 22 Жахуа нь өөрийн явдлын эхэнд өөрийн эрт үйлдвэрээс намайг эдэлсэн бөлгөө. 23 Би мөнгөнөөс дэлхийн байхаас урьд эхэнд босгогдсон бөлгөө. 24 Гүний байхаас урьд хийгээд усаар урсагч булгуудын үгүй цагт би төрөгдсөн бөлгөө. 25 Хаднуудын тогтохоос урьд уулнуудаас урьд төрөгдсөн бөлгөө. 26 Түүний ертөнц хийгээд хээр ба дэлхийн эхний тоосыг бүтээх өдөр цагт би буй бөлгөө 27 Түүний огторгуйг бүтээхэд би тэнд бөлгөө. Түүний гүн нуурт хязгаар тавихад, 28 Түүний үүлийн дээр тогтооход түүний гүн булгуудыг хүчлүүлэхэд, 29 Усдаар түүний зарлигийг үл өнгөрөхийн тул түүний далайд зарлиг болсон цагт, түүний ертөнцийн сууринг тогтоосон цагт, 30 Би түүний дэргэд буй бөгөөд түүнтэй өргөгдсөн бөлгөө. Би өдөр бүр түүний баясгалан бөгөөд түүнтэй хэзээ ч баяссан бөлгөө. 31 Би түүнийг нутагтай газар баясгасан бөгөөд, миний баясгалан нь хүний хөвгүүдтэй бөлгөө. 32 Тиймийн тул өдгөө хүүхэд ээ! Намайг сонсон үйлдэгтүн! Тэр юуны тул гэвэл, миний залуудыг сахигчид нь амгалан мөн. 33 Сургаалыг сонсон, ухаантай бологтун! Түүнийг бүү орхигтун! 34 Намайг сонсогч, миний хаалганы дэргэд сэрэнгүйлэгч, миний үүдний өмнө өдөр бүр хүлээгч хүн нь амгалан мөн. 35 Тэр юуны тул гэвэл, намайг ологч нь амийг алж, Жахуагаас хайрыг хүртэх буй. 36 Зүгээр миний тус хилэнцийг үйлдэгч нь өөрийн сүнсийг хорлоно. Намайг өшөөлөгч бүгдээр үхлийг янаглана.
Есдүгээр бүлэг
1 Цэцэн нь өөрийн гэрийг үүдээд, түүний долоон баганыг цавчсан буй. 2 Тэр нь малуудаа алж, дарсаа хоьж ширээгээ бэлтгэв. 3 Тэр нь охидоо илгээж, балгасны өндөр газарт ийн дуудруун; 4 Аль хэн гэнэн болбол эл. Тэр нь нааш орох болтугай! Ухаангүй хүнд тэр нь ийн өгүүлрүүн; 5 Миний талхнаас идэн, миний дарснаас уухаар ирэгтүн! 6 Ухаангүйчүүдийг орхин, амьд бологтун! Ухварын замаар явагтун! 7 Аль хэн элэгчлэгчийг зэмлэгч нь биедээ ичгүүрийг авах бөгөөд аль хэн хилэнцтийг зэмлэгч нь зэмтэй болох буй. 8 Элэглэгчийн чамайг үл өшөөлөхийн тул түүнийг зэмлэн бүү үйлд. Ухаантыг зэмлэн үйлд. Тийн бөгөөд тэр нь чамайг хайрлах буй. 9 Цэцэн хүнийг сурган үйлд. Тийн бөгөөд тэр нь үлэмж цэцэн болох буй. Зөвтийг сурган үйлд. Тийн бөгөөд тэр нь сурлага нэмэх буй. 10 Жахуагаас айх нь цэцний эхэн буй. Ариунуудыг мэдэх нь ухвар буй. 11 Тэр юуны тул гэвэл, надаар чиний өдрүүд нь олон болох бөгөөд чиний амины нас нь нэмэгдэх буй. 12 Хэрэв чи цэцэн болох бөгөөс өөрийн тул цэцэн болох буй. Харин хэрвээ чи элэглэвээс, чи ганцаар түүнийг эдлэх буй. 13 Ухаангүй гэргий нь чимээтэй хийгээд гэнэн болон юу ч үл мэднэ. 14 Тэр нь өөрийн гэрийн үүдний дэргэд, балгасны өндөр газарт суудаг ширээний дээр суун. 15 Өөрийн чиг замаар явагчдыг дуудруун; 16 Аль хэн гэнэн болбоос нааш ортугай! Бас ухаангүй хүнд ийн; 17 Хулгайлсан уснууд нь амтат хийгээд нууцын талх нь сайхан хэмээн өгүүлнэ. 18 Зүгээр тэнд үхсэн буй бөгөөд, түүний айлчид нь тамын гүнүүдэд буй гэж тэр нь үл мэднэ.
Аравдугаар бүлэг
1 Соломуны эрдэнэ үгс, цэцэн хөвгүүн нь эцгээ баясгана. Зүгээр ухаангүй хөвгүүн нь эцгээ гашуудуулна. 2 Нүглийн сангууд нь тусгүй. Харин зөв нь нүглээс аварна. 3 Жахуа нь зөвтийг үл өлсгөн хилэнцтэний зоорийг хаях буй. 4 Сул гараар үйлдэгч нь үгээгүү болох буй. Зүгээр шамдагчийн гар нь баяжуулна. 5 Зунд хураагч нь хэрсүү хөвгүүд буй. Зүгээр хадах цагт унтагч нь ичгүүлэгч хөвгүүн буй. 6 Зөвтийн тэргүүний дээр адистадууд буй. Зүгээр дээрэмдлэг нь хилэнцтэний амыг бүрхээнэ. 7 Зөвтийн дурсгал нь адистадлагдсан буй. Зүгээр хилэнцтэний нэр нь өмхий болох буй. 8 Цэцэн зүрхт нь захиануудыг авах буй. Зүгээр чалчигч тэнэг нь унах буй. 9 Зүгээр явагч нь аймшиггүйгээр явна. Зүгээр явдлаа хазгай болгогч нь мэдэгдэх буй. 10 Нүдээрээ анигч нь гашуудуулна. Бас чалчигч тэнэг нь унах буй. 11 Зөвтийн ам нь амины булаг буй. Зүгээр дээрэмдлэг нь хилэнцтэний амыг бүрхээнэ. 12 Өшөө нь хэрэлдлэгийг үүсгэнэ. Зүйр янаглал нь хамаг бурууг бүрхээнэ. 13 Ухаантын амны дотор цэцэн олдоно. Зүгээр тэнэгийн нурууны тул таяг буй. 14 Цэцнүүд нь мэдлэгийг хадгална. Зүгээр тэнэгийн ам нь эвдэрлэгт ойртоно. 15 Баян хүний зоорь нь түүний хүчтэй ббалгас буй. Зүгээр үгээгүүчүүдийн үгүйрэл нь тэдний эвдрэл буй. 16 Зөвтийн үйлдвэр нь амины тул буй. Хилэнцтэний нэмлэг нь нүглийн тул буй. 17 Сургаалыг хадгалагч нь амины замын дээр буй. Зүгээр зэмлэлийг орхигч нь эндүүрнэ. 18 Мэхт уруулаар өшөөг нуугч хийгээд олхионыг гаргагч нь тэнэг буй. 19 Олон үгсээр нүгэл нь үл дутна. Зүгээр амаа зогсоогч нь ухаантай буй. 20 Зөвтийн хэл нь болгомол цагаан мөнгө мэт буй. Зүгээр хилэнцтэний зүрх нь үнэгүй буй. 21 Зөвтийн уруулууд нь олныг цатгана. Зүгээр тэнэгүүд нь ухаангйгээр үхнэ. 22 Жахуагийн адистад нь баяжуулна. Тэр нь түүнтэй гашуудлыг үл нэмнэ. 23 Мууг үйлдэх нь тэнэгт наадам мэт буй. Зүгээр ухаант хүн нь цэцэн буй. 24 Хилэнцтийн айсан нь түүнд хүрэх буй. Зүгээр зөвтнүүдийн хүссэн нь тэдэнд өгөгдөх буй. 25 Хилэнцэт нь өнгөрөн үгүй болсон хуй салхи мэт буй. Зүгээр зөвт нь мөнх тогтоогдох буй. 26 Исгэлэн ундаа нь шүддэд мэт хийгээд утаа нь нүддэд мэт, түүнчлэн залуу хүн нь түүнийг илгээсэн буй. 27 Жахуагаас айх нь өдрүүдийг уртатгана. Зүгээр хилэнцтэний нас нь богинотгогдох буй. 28 Зөвтийн найдлага нь баясгалан болох буй. Зүгээр хилэцтэний хүлээлгэ нь хоосрох буй. 29 Жахуагийн зам нь шударга хүнд хүч буй. Зүгээр бурууг үйлдэгчдэд эвдрэл буй. 30 Зөвт нь хэзээ ч л хөдөлгөгдөх буй. Зүгээр хилэнцэт нь дэлхийд үл нутаглах буй. 31 Зөвтийн ам нь цэцнийг гаргана. Зүгээр хазгай хэл нь таслагдах буй. 32 Зөвтийн уруул нь тааламжтайг мэднэ. Зүгээр хилэнцтэний ам нь хазгайг үхүүлнэ.
Арван нэгдүгээр бүлэг
1 Мэхт гигнүүр нь Жахуад жигшүүр буй. Зүгээр зөвт гигнүүр нь түүнд таалагдана. 2 Омгорхгийн ирүүр нь ичгүүр ч ирнэ. Зүгээр омгорхгууд нь цэцэн буй. 3 Зөвтүүдийн шударга нь тэднийг удирдах буй. Зүгээр мэхтүүдийн хазгай явдал нь тэднийг хоосруулах буй. 4 Баяжил нь хилэнгийн өдөрт тусгүй. Зүгээр зөв нь үхлээс аварна. 5 Төв явдалтны зөв нь тэднийг удирдах буй. Зүгээр хилэнцтэн нь өөрийн хилэнцээр унах буй. 6 Шулуутны зөв нь тэднийг тонилгох буй. Зүгээр мэхтэн нь өөрийн буруугаар баригдах буй. 7 Хилэнцтэнийг үхэх цагт түүний хүлээлэг нь эвдрэх буй. Бас буруутны найдлага нь эвдрэх буй. 8 Зөвт нь зовлонгоос тонилгогдох бөгөөд түүний оронд хилэнцэт нь орох буй. 9 Мэхт хүн нь амаараа өөрийн дэргэд байгчийг эвдрүүлнэ. Зүгээр зөвтүүд нь мэдлэгээр тонилгогдох буй. 10 Хэзээ зөвтүүдэд сайн болоход балгас нь баясах буй. Зүгээр хилэнцтэний эвдрэхэд цэнгэлдээн буй. 11 Шударгуудын адистадаар балгас нь өргөмжлөгдөх буй. Зүгээр хилэнцтэний амаар тэр нь хөмрүлэгдэх буй. 12 Ухаангүй хүн нь бусад хүнээс жигшинэ. Зүгээр ухаантай хүн нь бусад хүн нь дуугүй байна. 13 Чалчигч хүн нь нууцуудыг илэрхийлэн явна. Зүгээр итгэлтэй сэтгэлт хүн нь тэр мэт юмыг нууна. 14 Зөвлөгөөгүй байхад улс нь унана. Зүгээр олон зөвлөгөө нь найдамжтай буй. 15 Бусдын тул гар даагч нь аргагүй зовох буй. Зүгээр гар заахыг өшөөлөгч нь аймшиггүй буй. 16 Хайрт эхнэр нь хүндлэлийг барих бөгөөд хүчтэнүүд нь баяжилыг барих буй. 17 Хайрт хүн нь өөрийн сүнсэнд сайныг үйлдэнэ. Зүгээр хайргүй хүн нь өөрийн биеийг зовооно. 18 Хилэнцэт нь мэхтэй үйлсийг үйлдэнэ. Зүгээр зөвийг цацагчид итгэлт шан болох буй. 19 Зөв нь аминд хүргэдэг мэт түүнчлэн мууг дагагч нь өөрийн үхлийн тул дагана. 20 Хазгай зүрхэт нь Жахуад жигшүүр буй. Зүгээр төгс явдалтан нь түүнд тааламжтай буй. 21 Гарууд нь нийлэлцэвч, хилэнцтэн нь засаглалгүй үл байх буй. Зүгээр зөвтний үрс нь тонилгогдох буй. 22 Алтан сүйх нь гахайн хамарт мэт, түүнчлэн ухваргүй үзэсгэлэнтэй эхнэр буй. 23 Зөвтний хүсэл нь гагцхүү сайн буй. Зүгээр хилэнцтэний хүлээлэг нь хилэн буй. 24 Заримууд нь тархаавч нэмнэ. Зүгээр бусад зарим нь илүүг баривч ядуурна. 25 Бусдыг адислагч нь цадах бөгөөд бусдыг услагч өөрөө услагдах буй. 26 Аль хэн талхыг хураан хадгалагч түүнийг улс нь хараах буй. Зүгээр түүнийг худалдагчийн тэргүүний дээр адистад нь тогтох буй. 27 Сайныг ирэгч нь хайрыг олно. Зүгээр мууг бэдрэгчийн дээр муу ч хүрнэ. 28 Өөрийн баяжилд найдагч нь унах буй. Зүгээр зөвтөн нь модны гишүү мэт ургасаар байх буй. 29 Өөрийн гэрээ гэнүүлэгч нь салхийг эзлэх буй. Бас тэнэг нь ухаантанд зарагдах буй. 30 Зөвтийн үрс нь амины мод буй. Бас сүнсүүдийг олзлогч нь цэцэн буй. 31 Мана. Зөвт нь дэлхийн дээр шагнагдах буй. Түүнээс хилэнцэт хийгээд буруут нь үлэмж шагнагдах буй.
Арван хоёрдугаар бүлэг
1 Сургаалыг эрхэмлэгч нь мэдлэгийг эрхэмлэнэ. Зүгээр зэмлэлийг өшөөлөгч нь будрангуй буй. 2 Цэцэн хүн нь Жахуагаас хайрыг хүртэх буй. Зүгээр тэр нь муу санаат хүнийг буруушаах буй. 3 Хүн нь муугаар үл тогтох буй. Зүгээр зөвтүүдийн үндэс нь үл хүндлэгдэх буй. 4 Сайн явдалт гэргий нь өөрийн эрд титим буй. Зүгээр ичгүүлэгч гэргий нь түүний ясанд өмхий мэт буй. 5 Зөвтийн санаачлагууд нь шүүвэртэй буй. Зүгээр хилэнцтэний санаанууд нь мэхтэй буй. 6 Хилэнцтэний үгс нь цусыг хүлээхийн учир буй. Зүгээр шулуун сэтгэлтний ам нь тэднийг аврах буй. 7 Хилэнцтэн нь хөмрүүлэгдэн үгүй болно. Зүгээр зөвтний гэр нь тогтох буй. 8 Хүн нь өөрийн цэцний ёсоор магтагдах буй. Зүгээр хазгай зүрхт нь хөнгөлөгдөх буй. 9 Нэг хүн нь боолтой байтал хөнгөлөгдсөн боловч, идээгүй байтал биеэ магтагч хүнээс дээр буй. 10 Зөвт нь өөрийн малын амийг гамнана. Зүгээр хилэнцтэний өршөөл ч хатуу буй. 11 Тариалангаа таригч нь талхаар цадах буй. Зүгээр дэмийнүдийг дагагч нь ухаангүй буй. 12 Хилэнцэт нь бусдыг ороохыг хүснэ. Зүгээр зөвтийн үндэс нь үрийг гаргана. 13 Хилэнцэт нь өөрийн уруулын буруугаар баригдана. Зүгээр зөвтөн нь зовлонгоор гарна. 14 Хүн нь өөрийн амны үрээр сайнаар цадах бөгөөд хүний гарын шан нь түүнд өгөгдөх буй. 15 Тэнэгийн явдал нь түүний нүдэнд зөвт буй. Зүгээр зөвлөгөөнийг сонсогч хүн нь цэцэн буй. 16 Тэнэгийн хилэн нь түргэнээр мэдэгдэх буй. Зүгээр цэцэн иичгүүрийг бүрхээнэ. 17 Үнэнийг өгүүлэгч нь зөвийг үзүүлнэ. Зүгээр хуурамч гэрч нь мэхийг үзүүлнэ. 18 Заримуудын өгүүлсэн нь сэлэм мэт огтлоно. Зүгээр цэцнүүдийн хэл нь эдгээнэ. 19 Үнэний уруул нь хэзээч тогтох буй. Зүгээр хуурамч хэл нь агшин цагийн төдий байна. 20 Мууг санаачлагчдын зүрхний дотор мэх буй. Зүгээр эвийг зөвлөгчид баясгалан болох буй. 22 Зөвтний муу нь үл учралдах буй. Зүгээр хилэнцтэн нь муугаар дүүрэх буй. 23 Мэхт уруул нь Жахуад жигшүүр буй. Зүгээр үнэнийг үлйдэгчид нь түүнд тааламжтай буй. Цэцэн хүн нь мэдлэгийг хадгална. Зүгээр тэнэгийн уруул нь дэмийгээр өгүүлнэ. 24 Шамдлагатнуудын гар нь тэргүүлэх буй. Зүгээр залхуунууд нь албат болох буй. 25 Хүний зүрхний дотор байгч гашуудал нь түүнийг бөхийлгөнө. 26 Зөвт нь бусдаас дээр буй. Зүгээр хилэнцтэний явдал нь тэднийг мэхэлнэ. 27 Залхуу хүн нь олзоо үл барих буй. Зүгээр шамдлагат хүний зоорь нь үнэтэй буй. 28 Зөвийн замд амь буй. Түүний мөрөөр үхэл үгүй.
Арван гуравдугаар бүлэг
1 Цэцэн хөвгүүн нь өөрийн эцгийнхээ сургаалыг сонсоно Зүгээр элэглэгч нь зэмлэлийг үл сонсоно. 2 Хүн нь өөрийн амны үрээс сайныг идэх буй. Зүгээр мэхтний бие нь дээрмийг идэх буй 3 Амаа сахигч нь амиа хамгаална. Зүгээр уруулаа ихэд ангайлгагчид нь эвдрэх буй. 4 Залхуу хүний сүнс нь хүсэвч үл авна. Зүгээр шамдлагатны сүнс нь цадах буй. 5 Зөвт нь хуурмаг үгийг өшөөлнө. Зүгээр хилэнцэт нь жигшүүрт болоод ичих буй. 6 Зөв нь төгс явдлыг сахина. Зүгээр хилэнцэт нь буруутныг хөмрүүлнэ. 7 Заримууд нь ихэд баяжсан мэт явавч юмгүй буй. Заримууд ч ядуурсан мэт явавч их баян буй. 8 Хүний амины үнэ гэвэл, түүний баяжил буй. Зүгээр үгээгүү нь зэмлэлийг үл сонсоно. 9 Зөвтнүүдийн гэрэл нь гялбах буй. Зүгээр хилэнцтэний гэрэвч нь унтраагдах буй. 10 Бардам хүн нь өөрийн омгорхгоор гэрэлтүүлгийг гаргана. Зүгээр зөвлөгдөгсөдтэй цэцэн буй. 11 Буруугаар олзолсон баяжил нь буурах буй. Зүгээр хөдөлмөрөөр цуглуулагч нь ихдэх буй. 12 Найдлага нь удвал эл, сэтгэлийг зовооно. Зүгээр бүтээгдсэн хүсэл нь амины мод мэт буй. 13 Үнийг хөнгөлөгч нь эвдрэх буй. Зүгээр захианаас айгч нь шанг авах буй. 14 Үхлийн урхинуудаас зайлахын тул цэцний тогтоол нь амины булаг буй. 15 сайн ухвар нь хайрыг олгуулна. Зүгээр хилэнцтэний зам нь хатуу буй. 16 Аливаа цэцэн хүн нь мэдлэгээр явна. Зүгээр тэнэг нь өөрийн тэнэглэлийг илэрхий болгоно. 17 Хилэнцэт элч нь муутай учирна. Зүгээр итгэлт элч нь амар буй. 18 Сургаалд дургүй хүнд эгэнүүрэл хийгээд ичгүүр болох буй. Зүгээр зэмлэлийг сахигчид хүндлэл болох буй. 19 Бүтсэ хүсэл нь сэтгэлд амттай буй. Зүгээр тэнэгүүд нь муугаас хагацахад дургүй буй. 20 Цэцнүүдтэй явалцагч нь цэцэн болох буй. Зүгээр тэнэгүүдийн нөхөр нь эвдрэх буй. 21 Муу нь хилэнцтэнийг мөрдөнө. Зүгээр зөвтнүүдэд сайн нь өгөгдөх буй. 22 Сайн хүн нь өмчөө ач нартаа орхино. Зүгээр хилэнцтийн зоорь нь зөвтийн тул хадгалагдана. 23 Үгээгүүнүүдийн газрыг хагалахад их идээ буй. Зүгээр заримууд нь гамналгүйгээр хомстгоно. 24 Үл засаглагч нь өөрийн хөвгүүнийг өшөөлнө. Зүгээр засаглагч нь түүнийг хайрлана. 25 Зөвт нь цадтал идэх буй. Зүгээр хилэнцтийн хэвлий нь өлсөх буй.
Арван дөрөвдүгээр бүлэг
1 Аливаа цэцэн эхнэр нь гэрээ үүднэ. Зүгээр ухаангүй эхнэр нь гараараа түүнийг эвдэнэ. 2 Шулуунаар явагч нь Жахуагаас айна. Зүгээр хазгай явагч нь түүнээс жигшинэ. 3 Тэнэгийн амны дотор омгорхгийн гишүүн буй. Зүгээр цэцнүүдийн уруулууд нь тэднийг сахина. 4 Шаргүй газарт идүүр нь цэвэр буй. Зүгээр шарын хүчээр олз их буй. 5 Үнэн гэрч нь хуурмагаар үл өгүүлэх буй. Зүгээр хуурамч гэрч нь худлаар өгүүлэх буй. 6 Элэглэгч нь цэцнийг бэдрэвч үл олно. Зүгээр мэдлэг нь ухаантанд гэмт буй. 7 Чи тэнэгийн уруулуудын дотор мэдлэггүй гэж үзвэл түүнээс салан үйлд. 8 Ухаангүй хүний цэцэн нь түүний замыг ухахын тул болой. Зүгээр тэнэгүүдийн тэнэглэл нь мэх буй. 9 Тэнэгүүд нь нүглийн учир элэглэнэ. Зүгээр шулууны дотор хайр буй. 10 Зүрх нь өөрийн гашуудлыг мэднэ. Бас бусад нь түүний баясгаланд үл оролцоно. 11 Хилэнцтэний гэр нь эвдрэх буй. Зүгээр зөвтний гэр нь бүтээмжтэй болох буй. 12 Зарим зам нь хүнд сайнаар үзэгдэвч, харин түүний эцэс нь үхлийн зам буй. 13 Инээлтэнд ч зүрх нь заримдаа гашуудалтай буй. Тэр мэт жаргалангийн эцэс нь гашуудал буй. 14 Зүрхээр хазгай хүн нь өөрийн явдлаар цадах буй. Зүгээр сайн хүн нь өөрийн үйлсээр хангах буй. 15 Гэнэнүүд нь аливаа үгэнд итгэнэ. Зүгээр цэцэн хүн нь замаа сайтар ажиглана. 16 Цэцэн хүн нь айж муугаас хагацана. Зүгээр тэнэг нь бурууг үйлдсээр үл айна. 17 Түргэнээр хилэгнэх хүн нь ухваргүйгээр үйлдэнэ. Бас муу санаачлалт хүн нь өшөөлөгдөх буй. 18 Гэнэнүүд нь тэнэглэлийг өмч болгон авна. Зүгээр цэцнүүд нь мэдлэгээр тимимлэгдэнэ. 19 Муучууд нь шулуунтны өмнө мөргөх бөгөөд хилэнцтэн нь зөвтийн хаалганы дэргэд мөргөх буй. 20 Үгээгүү хүн нь өөрийн шадар байгчид өшөөлнө. Зүгээр баян хүнд олон янаглагчид буй. 21 Өөрийн шадар байгчды хөнгөлөгч нь хилэнцийг үйлдэнэ. Зүгээр үгээгүүнүүдийг хайрлагч тэр амгалан буй. 22 Мууг санаачлагчид нь дүүрэн биш үү? Зүгээр сайныг санаачлагчдад өршөөл хийгээд үнэн болох буй. 23 Хамаг хөдөлмөрт ашиг буй. Зүгээр уруулуудын үгс нь үгээгүү болгоно. 24 Цэцнүүдийн титим нь тэдний батжил буй. Зүгээр тэнэгүүдийн тэнэглэл нь тэнэглэл мөн. 25 Үнэн гэрч нь амьнуудыг аварна. Зүгээр мэхтэй гэрч нь худлаар өгүүлнэ. 26 Жахуагаас айх нь их найдамжтай буй бөгөөд тэр нь өөрийн хүүхдэд халхлах газар буй. 27 Үхлийн урхинуудаас зайлахын тул Жахуагаас айх нь амины булаг буй. 28 Олон улсаас хааны хүндлэл буй. Зүгээр өчүүхэн улсаас тэргүүлэгчийн эвдэрлэг буй. 29 Хилэнд удаан хүн нь их цэцэн буй. Зүгээр түргэнээр хилэгнэгч нь тэнэглэлийг өргөмжлөнө. 30 Эрүүл зүрх нь биеийн амь буй. Зүгээр атаархал нь яснуудад өмхий буй. 31 Үгээгүүг дарагч нь түүнийг бүтээгчийг доромжилно. Зүгээр түүнийг хөдөлгөгч нь үгээгүүг хайрлана. 32 Хилэнцэт нь өөрийн муугаар аваачигдана. Зүгээр зөвт нь үхэх цагтаа найдлагатай буй. 33 Цэцэн нь ухаантны зүрхэнд тогтоно. Зүгээр тэнэгүүдийн дотор байгч нь мэдэгдэнэ. 34 Зөв нь улсыг өргөмжилнө. Зүгээр хилэнц нь улсын ичгүүр буй. 35 Хааны хайр нь цэцэн боолд буй. Зүгээр түүний хилэн нь ичүүрлэгчид буй.
Арван тавдугаар бүлэг
1 Зөөлөн хариу нь уурлалыг буцаана. Зүгээр хатуу үгс нь хилэнг ширүүлнэ. 2 Цэцнүүдийн хэл нь мэдлэгний сайнаар эдэлнэ. Зүгээр тэнэгүүдийн ам нь тэнэглэлийг гаргана. 3 Жахуагийн нүд нь аливаа газарт ажу. Муунууд хийгээд сайнуудыг ширтэнэ. 4 Эрүүл хэл нь амины мод буй. Тэр нь хазгай болбол сэтгэлд эвдрэл мэт буй. 5 Тэнэг нь өөрийн эцгийн сургаалаас жигшинэ. Зүгээр зэмлэлийг сонсогч нь цэцэн буй. 6 Зөвтийн гэрийн дотор их зоорь буй. Зүгээр хилэнцтийн олзоор зовлон ирнэ. 7 Цэцнүүдийн уруул нь мэдлэгийг дэлгэрүүлнэ. Зүгээр тэнэгүүдийн зүрх нь тийн бус. 8 Хилэнцтэний тахил нь Жахуад жигшүүртэй буй. Зүгээр шулуунтны залбирал нь түүнд тааламжтай. 9 Жахуа нь хилэнцтийн явдлаас жигшинэ. Зүгээр тэр нь зөвийг дагагчийг хайрлана. 10 Сургаал нь замаас давагчид хүнд буй. Бас зэмлэлийг өшөөлөгч нь үхэх буй. 11 Там хийгээд эвдрэл нь Жахуагийн өмнө буй. Түүнээс хүмүүсийн зүрх нь үлэмж илэрхий буй. 12 Элэглэгч нь түүнийг зэмлэгчийг үл янаглан, цэцнүүдтэй үл явалцах буй. 13 Баясгалант зүрх нь нүүрийг жаргуулна. Зүгээр зүрхний гашуудлаар сэтгэл нь эвдрэх буй. 14 Ухаант хүний зүрх нь мэдлэгийг бэдэрнэ. Зүгээр тэнэгүүдийн ам нь тэнэглэлээр тэжээгдэнэ. 15 Зовлонтын хамаг өдрүүд нь муу буй. Зүгээр баясгалант байгч их сангаас Жахуагаас аялагатай байгч өчүүхэн эдэлбэр нь дээр буй. 17 Янаглалтай өвсний идээ нь өшөөтэй шахмал шараас дээр буй. 18 Хилэнт хүн нь хэрүүлийг үүсгэнэ. Зүгээр хилэнт удаан хүн нь хэрүүлийг номхруулна. 19 Залхуу хүний зам нь халгайд харш мэт буй. Зүгээр шулуунтны зам нь чиг буй. 20 Цэцэн хөвгүүн нь эцгээ баясгана. Зүгээр тэнэг хөвгүүн нь эхээсээ жигшинэ. 21 Тэнэглэл нь ухаангүй хүнд баясгалан буй. Зүгээр ухаант хүн нь шулуунаар явна. 22 Зөвлөгөөнгүйгээр туурвилууд нь эвдэрнэ. Зүгээр олны зөвлөгчдөөр тэд нь тогтоно. 23 Хүн нь өөрийн амны үгсээр баясалант болно. Бас зохистой цагт өгүүлсэн үг нь ямар сайн буй. 24 Цэцэн хүний доорд тамаас зайлахын тул амины зам нь дээрээс түүнд буй. 25 Жахуа омгорхгийн гэрийг эвдрүүлэн, балгасны хязгаарыг тогтоох буй. 26 Муу хүний санаанууд нь Жахуад буй. Зүгээр ариунуудын үгс нь тааламжтай буй. 27 Олзуг шунхайрагч нь өөрийн гэрээ зовооно. Зүгээр бэлгүүдийг өшөөлөгч нь амьд байх буй. 28 Зөвт хүний зүрх нь хариу өгүүлэхийг санаачилна. Зүгээр хилэнцтэний зүрх нь хариу өгүүлэхийг санаачилна. Зүгээр хилэнцтэний зүрх нь мууг гаргана. 29 Жахуа нь хилэнцтэнээс хол буй. Зүгээр зөвтнүүдийн залбирлыг сонсоно. 30 Нүдний гэрэл нь зүрхийг баясгана. Бас сайн сонсгол нь яснуудыг чөмөгтэй болгоно. 31 Амины зэмлэлийг сонсогч чих нь цэцнүүдийн дотор байна. 32 Сургаалыг орхигч нь өөрийн сүнсийг үл хэрэглэнэ. Зүгээр зэмлэлийг сонсогч нь ухаант болно. 33 Жахуагаас айх нь цэцний сургаал бий. Бас хүндлэлээс урьд номхотгол болно.
Арван зургадугаар бүлэг
1 Хүн нь өөрийн санаагаа бэлдэнэ. Зүгээр хэлний хариу нь Жахуагаас болой. 2 Хүний хамаг явдал нь түүний нүдэнд ариун буй. Зүгээр Жахуа нь сэтгэлүүдийг шинжлэнэ. 3 Өөрийн улсыг Жахуад тушаан өгөгтүн! Тийн бөгөөд чиний туурвилууд нь тогтоогдох буй. 4 Жахуа нь хамгуудыг өөрийн тул үйлдсэн буй. 5 Хамаг омгорхог зүрхтнүүд нь Жахуад жигшүүр буй. Гарууд нь нийлэлцэвч тэд нь зэмгүйгээр үл байх буй. 6 Өршөөл хийгээд үнэнээр нүгэл нь өнгөрүүлэгдэнэ. Бас Жахуагаас айхаар хүмүүс нь муугаас зайлна. 7 Хэзээ аль хэний явдал нь Жахуад тааламжтай болоход тэр нь түүний дайснуудыг түүнтэй эвтэй болгоно. 8 Зөвөөр байгч өчүүхэн олон буруутай олзноос дээр буй. 9 Хүний зүрх нь түүний замыг санаачилна. Зүгээр Жахуа нь түүний мөрийн гишигдлийг тогтооно. 10 Хааны уруулуулдад цэцэн үг болох ёстой буй. Тийн бөгөөд түүний ам нь шүүвэрт үл эндэх буй. 11 Зөвт чигнүүр хийгээд фаса нь Жахуагийн буй. Уутны хамаг фасанууд нь түүний үйлдвэр буй. 12 Хаадын бурууг үйлдэх нь жигшүүр буй. Тэр юуны тул гэвэл, хааны ширээ нь зөвөөр тогтоно. 13 Зөвт уруулууд нь хаадад тааламжтай болох ёстой буй. Бас тэ рнь шулуун үнийг янаглах ёстой. 14 Хааны хилэн нь нүглийн элчис буй. Зүгээр цэцэн хүн нь түүнийг номхруулах буй. 15 Хааны нүүрийн гэрлд амь буй. Түүний хайр нь хойтох борооны үүл мэт буй. 16 Алтнаас цэцнийг олох нь ямар дээр буй. Бас ухааныг олох нь мөнгийг сонгохоос ямар дээр буй. 17 Муугаас зайлах зам нь шулуунтны буй. Бас замаа сахигч нь өөрийн сүнсийг хадгална. 18 Эвдрэлээс урьд омгорхог буй бөгөөд унахаас урьд бардам сэтгэл буй. 19 Номхнуудтай номхон сэтгэлт байх нь омгорхгуудтай олзыг хуваахаас дээр буй. 20 Хэрэгтэй цэцэн хүн нь сайныг олох буй. Харин Жахуад тайдагч нь амгалан мөн. 21 Зүрхээр цэцэн хүн нь ухаантайгаар нэрлэгдэх буй. Бас амттай уруулт нь сургаалыг ихэтгэх буй. 22 Аль хэнд цэцэн буй болбол тэр нь түүнд амины булаг буй. Зүгээр тэнэгүүдийн сургаал нь тэнэглэл мөн. 23 Цэцэн хүний зүрх нь түүний амыг сурган, түүний уруулуудад сургаалыг нэмнэ. 24 Зөөлөн үгс нь алын сав мэт сэтгэлд амттай бөгөөд яснуудад эдээллэг буй. 25 Зарим зам нь хүнд шулуун мэт боловч, түүний эцэс нь нь үхэлд хүргэнэ. 26 Хөдлөгч нь өөрийн тул хөдөлмөрлөнө. Тэр юуны тул гэвэл, түүний ам нь хүснэ. 27 Хилэнцэт хүн нь мууг малтана. Түүний уруулуудад бадрангуй гал мэт буй. 28 Хазгай хүн нь эвгүйг цацна. Бас хэрэлдэгч хүн нь ойр янагуудыг салгана. 29 Дээрэмдэгч хүн нь өөрийн шадар байгчийг мэхлэгч сайн бус замаар оруулна. 30 Тэр нь буруутнуудыг санаачлахын тул нүддээрээ аньж, уруулуудаа хөдөлгөж, мууг бүтээнэ. 31 Буурал толгой нь зөвт замаар олдвол эл чимэгт титим мөн. 32 Хилэнд удаан хүн нь хүчтээс дээр бөгөөд өөрийн сэтгэлийг тэргүүлэгч нь балгасыг авагчаас дээр буй. 33 Шаваа нь хормойд орхигдоно. Зүгээр түүнийг тогтоох нь Жахуагийн буй.
Арван долдугаар бүлэг
1 Амуртай нэг хуурай хэсэг нь гэрэлтлэгэтэй нэг дүүрэн гэрийн тахилуудаас дээр буй. 2 Цэцэн боол нь ичгүүрт хөвгүүнийг тэргүүлэ, ах дүү нартай өмчийг хувуулцах буй. 3 Мөнгөний тул ялгагч сав хийгээд алтын тул хайлагч сав буй. Зүгээр Жахуа нь зүрхийг ялгана. 4 Муу хүн нь хуурмаг уруулуудыг сонсоно. Худлаар өгүүлэгч нь мэхтэй хэлийг сонсоно. 5 Үгээгүүг элэглэгч нь түүнийг бүтээгчийг доромжилно. Бас бусдын зовлонд баясагч нь зэмгүй үл байх буй. 6 Хөвгүүдийн хөвгүүд нь өвгөдийн титим буй бөгөөд, хөвгүүдийн цог заль нь тэдний эцэг нар буй. 7 Сайхан үгс нь тэнэгт зохисгүй бөгөөд хагралцагч уруулууд нь тэргүүлэгчид үлэмж зохисгүй буй. 8 Бэлэг нь түүний эзний нүдэнд эрдэнэ чулуу мэт буй. Тэр нь хаана ч өргөвөөс эл, бүтээмжтэй буй. 9 Бурууг бүтээгч нь янаглал бэдэрнэ. Зүгээр үгийг дахин өгүүлэгч нь янагуудыг салгана. 10 Зуун цохилго нь тэнэгт орохоос зэмлэл нь ухаант хүнд үлэмж орох буй. 11 Муу хүн нь гагц мууг бэдэрнэ. Тиймийн тул түүний тус үл хайрлагч элч нь илгээгдэх буй. 12 Өөрийн тэнэглэлээр байгч тэнэгтэй учралдахаас, хүүхдээ гээсэн өтөгтэй учралдах нь хүнд дээр буй. 13 Аль хэн сайны тул мууг хариулваас, түүний гэрээс муу нь үл салах буй. 14 Гэрэлтлэгийн эх нь усыг тавих мэт буй. Тиймийн тул гэрэлтлэгт орохоос урьд болин үйлд. 15 Хилэнцтийг зөвшөөгч хийгээд зөвтийг буруушаагч хоёул нь Жахуад жигшүүр буй. 16 Тэнэгийн гэрт мөнгө юунд буй буюу. Цэцэнд хүртэхийн тул түүнд ухаан үгүй. 17 Янаг нь хамаг цагт янаглана. Бас ах дүү нь зовлонгийн тул төрөгдсөн буй. 18 Ухаангүй хүн нь өөрийн янагийн өмнө гараа цохилдон гар даагч болох буй. 19 Гэрэлтлэгийг янаглагч нь нүглийг янаглана. Үүдээ өндөр болгогч нь эвдрэлийг бэдэрнэ. 20 Ганцаар зүрхт нь сайныг эс олно. Бас ганцаар хэлт нь мууд унана. 21 Тэнэгийг тэргүүлэгч нь өөрийн гашуудлын тул төрүүлнэ Бас ухаангүй хүний эцэг нь үл баясах буй. 22 Баясгалант зүрх нь эм мэт сайн буй. Зүгээр гашуудалт сэтгэл нь засуудыг хатаана. 23 Хилэнцэт хүн нь шүүврийн хэргийг ганцаар болгохын утл өврөөсөө бэлгийг гаргана. 24 Цэцэн нь ухаантны нүүрний өмнө буй. Зүгээр тэнэгийн нүд нь дэлхийн хязгаарт буй. 25 Тэнэг хөвгүүд нь эцэгтээ зовлон бөгөөд, түүнийг төрөгчид гашуудал буй. 26 Зөвтийн засаглагч нь сайн бус, Бас ноёдыг зөвийн тул цохих нь сайн бус болой. 27 Мэдэгч хүн нь өчүүхэн үгстэй бөгөөд ухаант хүн нь сайн сэтгэлт буй. 28 Тэнэг ч дуугүй байваас цэцнээр тоогдох бөгөөд, уруулуудаа хавчигч нь ухаант буй.
Арван наймдугаар бүлэг
1 Бусдаас салагч нь хүссэнээ бэдэрч хамаг сургуулийг элэглэнэ. 2 Тэнэг нь ухварт үл дурлан, өөрийн зүрхийг үзүүлэхэд дурлана. 3 Хилэнцтийн ирэхэд элэглэл ч ирдэг бөгөөд, ичгүүрийн ирэхэд доромжилол ч ирнэ. 4 Хүний амны үгс нь гүн усад мэт бөгөөд, цэцний булаг нь урсагч гол мэт буй. 5 Хилэнцтийн нүүрийг таалах бөгөөд, зөвтийг шүүвэрт унагах нь сайн бус уу. 6 Тэнэгийн уруулууд нь хэрэлдлэгэт ордог бөгөөд, түүний амь нь цохилгонуудыг дуудна. 7 Тэнэгийн ам нь түүний эвдрэлгээ хийгээд түүний уруулууд нь түүний сүнсийн доор буй. 8 Чалчигчын үгс нь шарх мэт болон хэвлийний дотор орно. 9 Үйлдвэртээ залуу хүн нь өрөгч хүнтэй ах дүү бүү. 10 Жахуагийн нэр нь хүчит хадгалдаг гэр мэт буй. Зөвт нь тэнд хөөж халхалагадана. 11 Баян хүний зоорь нь түүний хүчит балгас бөгөөд түүний санаагаар нэг өндөр хэрэм буй. 12 Эвдэрлэгээс урьд хүний зүрх нь омгорхог буй. Зүгээр хүндлэлээс урьд намуухан буй. 13 Хэргийн сонсохоос урьд хариу өгүүлэх нь тэнэглэл хийгээ ичгүүр буй. 14 Хүний сэтгэл нь түүний зовлонг дагах буй. Зүгээр шархтуулагдсан сэтгэлийг хэн тэсэж чадах буюу. 15 Ухаантын зүрх нь мэдлэгийг олох бөгөөд, цэцнүүдийн чих нь мэдлэгийг бэдэрнэ. 16 Хүний бэлэг нь түүний тул зай болгон түүнийг ихүүдийн өмнө оруулна. 17 Зарганд байгчидаас нэгдүгээр нь зөвт мэт буй. Зүгээр бус нь ирж түүнийг шинжлэнэ. 18 Шаваа нь хэрэлдлэгүүдийг болиулж, хүчитүүдийг салгана. 19 Хилэгнүүлэгдсэн ах дүү нь хүчит балгасаас хатуу буй. Тэдний хэрэлдэлгүүд нь бат гэрийн дэхэг мэт буй. 20 Хүний дотор нь түүний амны үрсээс цадах буй. Тэр ч өөрийн уруулуудын жимсээр хахах буй. 21 Амь хийгээд хэл нь хэлний эрхэд буй. Түүнийг янаглагчид нь түүний үрийг идэх буй. 22 Гэргийг ологч нь сайныг олсон бөгөөд, Жахуагийн хайрт хүртсэн буй. 23 Үгээгүү нь эрэлхэгээр өгүүлнэ. Зүгээр баян нь хатуугаар хариу өгүүлнэ. 24 Янагуудтай хүн нь янаглалаар явах ёстой. Бас ах дүүгээс үлэмж холдогч янаг буй болой.
Арван есдүгээр бүлэг
1 Ганцаар явдалт тэнэгээс өөрийн үнэнээр явагч үгээгүү хүн нь дээр буй. 2 Сүнсний мэдэлгүй ахуй нь сайн бус, бас хөлөөрөө заарагч нь нүглийг үйлдэнэ. 3 Хүний тэнэглэл нь түүний зэмийг ганцаар болгоно. Тийн бөгөөд түүний зүрх нь Жахуагийн тус дургүй болно. 4 Бийнжил нь олон нүхсийг олуулна. Зүгээр үгээгүү хүн нь нүхээсээ салгагдана. 5 Хуурмагч гэрч нь зэмгүй үл болох бөгөөд, худлаар өгүүлэгч нь үл аврагдах буй. 6 Олон улс нь тэргүүлэгчийн хайрыг эрнэ. Бас бэлгийг өгөгчид хамаг нь нүхэс буй. 7 Үгээгүү хүний хамаг ах дүү нар нь түүнийг өшөөлнө. Түүний танилууд ч түүнээс холдох буй. Тэр нь тэднийг үгсээр даавч тэд нь түүнийг үл хэрэглэнэ. 8 Ухварийг ологч нь өөрийн сүнсийг янаглана. Бас цэцнийг хадгалагч сайныг олох буй. 9 Хуурмагч гэрч нь зэмгүй үл байх бөгөөд худлаар өгүүлэгч нь эвдрэх буй. 10 Жаргалан нь тэнэгт зохисгүй бөгөөд тэргүүлэгчийг тэргүүлэх нь зарцад үлэмж зохисгүй. 11 Хүний цэцэн нь түүний хилэнг саатуулах бөгөөд бурууг өнгөрүүлэх нь түүний алдар буй. 12 Хааны хилэн нь арсланы үржих мэт буй. Зүгээр түүний хайр нь ногооны дээр унагч шүүдэр мэт буй. 13 Тэнэг хөвгүүн нь өөрийн эцэгт зовлон буй. Бас хэрүүлч гэргий нь дусагч бороо мэт буй. 14 Гэр хийгээд зоорь нь эцгээс автана. Зүгээр цэцэн гэргий нь Жахуагаас буй. 15 Залхуу нь чанга нойрт дарна. Бас хошин хүн нь өлсгөлөнг эдлэх буй. 16 Захиаг сахигч нь өөрийн сүнсийг гамнана. Зүгээр өөрийн явдлыг үл гамнагч нь үхэх буй. 17 Үгээгүүнүүдийг хайрлагч нь Жахуад урьдаар өгнө. Тэр ч түүнд хариуг өгөх буй. 18 Найдлага буй цагт өөрийн хөвгүүнээ зэмлэн түүний эвдрэлийг хүсэн бүү үйлд. 19 Их хилэнт хүн нь ихэд засаглагдах буй. Түүнийг авравч тэр нь түүнээс хойш тахих буй. 20 Эцсийн цагт цэцэн болохын тул зөвлөгөөнийг сонсч сургаалыг тогтоон ав. 21 Хүний зүрхний дотор олон санаачлага буй. Зүгээр Жахуагийн зөвөлгөөн нь тогтох буй. 22 Хүн нь өөрийн өршөөлөөр хүсэмжтэй буй. Бас хуурамч хүнээс үгээгүү хүн нь дээр буй. 23 Жахуагаас айх нь аминд хүргэнэ. Түүнд хүртэгч нь цатгалан байх бөгөөд түүнд муу нь үл хүрэх буй. 24 Залхуу хүн нь гараа тавагт хүрэвч амандаа дахин үл өргөх буй. 25 Элэглэгчийг цохин үйлд. Тийн бөгөөд гэнэнүүд нь цэцэн болох буй. Ухаантыг зэмлэн үйлд. Тийн бөгөөд тэр нь мэдлэгийг ухах буй. 26 Эцгээ тоногч буюу эхээ хөөгч хөвгүүн нь ичгүүр хийгээд доромжлолыг хүргүүлэгч мөн. 27 Миний хөвгүүн ээ! Мэдлэгийн үгсээс төөрүүлэгч сургаалыг сонсохуйяа зогсон үйлд. 28 Хорт гэрч нь шүүврээс жигшинэ. Бас хилэнцтэний ам нь бурууг залгина. 29 Элэглэгчдийн тул зарга хийгээд тэнэгүүдийн нуруунд цохилгууд нь бэлтгэгдсэн буй.
Хорьдугаар бүлэг
1 Архи нь элэглүүлэгч хийгээд хатуу ундаа нь галзууруулагч буй. Тэднээр аливаа төөрөлдүүлэгч нь цэцэн бус болой. 2 Хааны хилэн нь арсланы урхирал мэт буй. Түүний хилэннүүлэгч нь өөрийн амины тус бурууг үйлдэнэ. 3 Хэрэлдэхээ болибол хүний хүндлэл буй. Зүгээр тэнэг нь элэглэх буй. 4 Залуу хүн нь хүйтний шалтгаанаар хагална. Тиймийн тул тэр нь хураах цагт ирэвч юуны ч үл авах буй. 5 Хүний дотор байгч зөвлөгөө нь гүн ус мэт буй. Зүгээр ухаант хүн нь түүнийг хутгах буй. 6 Олон хүн нь өөрийн өршөөлийг дэлгэрүүлнэ. Зүгээр үнэн хүнийг хэн олж болох буюу. 7 Зөвт хүн нь үнэнээрээ явна. Түүнээс хойно түүний хүүхэд ч амгалан болох мөн. 8 Хаан нь өөрийн шүүврийн ширээний дээр суун атал, нүдээрээ хамаг бурууг тархаана. 9 Би зүрхээ арилгаж, хилэнцээс арилсан буй хэмээн хэн өгүүлж чадах буй. 10 Олон зүйл чигнүүр хийгээд олон зүйл хэмжүүр хоёулан Жахуад жигшүүр буй. 11 Хөвгүүн ч өөрийн явдлаа зөв буюу шулуун буюу хэмээн үйлсээрээ үзүүлнэ. 12 Сонсогч чих хийгээд үзэгч нүд хоёуланг ч Жахуа нь бүтсэн буй. 13 Үл үгүйрэхийн тул нойрыг үл янаглан, нүдээ нэгэн үйлд. Тийн бөгөөд чи талхаар цадах буй. 14 Худалдан авагч хүн нь үүнийг муу муу гэж өгүүлнэ. Зүгээр одсоны хойно тэр нь түүнийг магтана. 15 Мэдлэгийн уруулууд нь алт хийгээд олон эрдэнэ чулуу ба үнэтэй зэвсгүүд мэт буй. 16 Аль хэн бусдын тул гар дагагчийн хувцсыг аван, бусдын зээлийн утл түүний барьцыг аван үйлд. 17 Мэхийн тэжээл нь хүнд амттай буй. Зүгээр хойно түүний ам нь элсээр дүүрэх буй. 18 Аль санаачлага нь зөвлөгөөнөөр тогтоно. Сайн зөвлөгөөнөөр дайсанд орон үйлд. 19 Чалчигч хүн нь нууцуудыг мэдүүлэхэд явна. Тиймийн тул тиймийн тул уруулуудаар хувьсагчтай өгүүлэлцэн бүү үйлд. 20 Аль эцэг буюу эхээ хараагч түүний гэрэвч нь харанхуйд унтрах буй. 21 Эхэнд түргэнээр олзолсон өмчийн эцэс нь үл адистадлагдах буй. 22 Би мууг хариулах хэмээн бүү өгүүлэн, Жахуаг хүлээн үйлд. Тийн бөгөөд тэр нь чамайг аврах буй. 23 Зүйл бүрийн Фаса нь Жахуад жигшүүр хийгээд мэхт чигнүүр нь сайн бус болой. 24 Хүний гишигдлүүд нь Жахуагаас буй. Хүн нь өөрийн замыг яахин ухаж чадах буюу. 25 Ариунуудыг барих бөгөөд тангарагласны хойно асуух нь хүнд урхи буй. 26 Цэцэн хаан нь хилэнцтэнийг тархааж, тэдэнд засаглалыг хүргэх буй. 27 Хүний тодотгол нь Жахуагийн гэрэвч буй. Тэр дотрыг ялгана. 28 Өршөөл хийгээд үнэн нь хааныг халхлана. Түүний ширээ нь өршөөлөөр тогтоогдоно. 29 Залуусын хүч нь тэдний алдар буй. Зүгээр хөгшдийн хүндлэл нь түүний буурал үс буй. 30 Зарын эдээллэг нь хорыг арилгана. Тэр мэт цонилгонууд нь дотрыг арилгана.
Хорин нэгдүгээр бүлэг
1 Хааны зүрх нь усны урсгал мэт Жахуагийн мутарт буй. Тэр нь өөрийн тааллаар түүнийг эргүүлнэ. 2 Хүний аливаа зам нь түүний нүдэнд зөв. Зүгээр Жахуа нь зүрхний ялгана. 3 Зөв хийгээд шүүврийг үйлдэх нь Жахуад тахилаас үлэмж тааламжтай буй. 4 Өндөр нүд хийгээд бардам зүрх ба хилэнцтэний гэрэл нь нүгэл буй. 5 Шимтэлтнүүдийн санаа нь аливаад хүрнэ. Зүгээр яарагчдын санаа нь ганц ядуурахад хүрнэ. 6 Хуурамч хэлээр зоорийг ологч нь дэмийлэл хийгээд үхлийн өөшийг дагана. 7 Хилэнцтэний тонолго нь тэднийг айлгана. Зүгээр тэд нь шүүврийг үйлдэхэд үл дуршина. 8 Муу хүний зам нь хазгай буй. Зүгээр ариун хүн нь явдлаар шулуун буй. 9 Хэрүүлч гэргийтэй уужим гэрт суухаас, гэрийн дээврийн нэг буланд суух нь дээр буй. 10 Хилэнцтийн сүнс нь мууг хүснэ. Түүний нөхөр ч түүний өмнө хайрыг үл олох буй. 11 Элэглэгчийн засаглахад гэнэн хүн нь цэцэн болох буй. Цэцэн хүн нь сургагдахдаа мэдлэгийг олон буй. 12 Зөвт хүн нь хилэнцтийн гэрийг тодорхойгоор ажиглана. Харин хилэнцэт хүн нь ганц мууг санана. 13 Аль үгээгүүнүүдийн бархирлаас чихээ бөглөгч тэр, өөрөө дуудахад үл сонсдох буй. 14 Нууцаар өгөгдсөн бэлэг нь хилэнг номхруулах бөгөөд өвөрт байгч бэлэг нь уурлалыг номхруулна. 15 Шүүврийг үйлдэх нь зөвтөд жаргалан болох буюу. Зүгээр бурууг үйлдэгчдэд хоосруулга болох буй. 16 Цэцний замаас төөрөгч хүн нь үхэгсдийн чуулганы дотор байх буй. 17 Жаргалыг янаглагч нь ядуурах бөгөөд, архи хийгээд тосыг янаглагч нь үл баяжих буй. 18 Хилэнцэт нь зөвтийн тул арилж болох бөгөөд, мэхт шулуун хүний тул арилж болох буй. 19 Хэрүүлч хийгээд хилэнцэт гэргийтэй суухаас говь газарт суух нь дээр буй. 20 Хүсэмжтэй сан хийгээд тос нь цэцэн хүний нутагт байна. Зүгээр тэнэг хүн нь тэднийг залгина. 21 Зөв хийгээд өршөөлийг дагагч нь амь хийгээд зөв ба хүндлэлийг олох буй. 22 Цэцэн хүн нь хүчитнүүдийн балгасыг авирч тдэний хүчит халхыг унагаах буй. 23 Өөрийн ам хийгээд хэлээ сахигч нь сүнсээ зовлонгуудаас сахина. 24 Омгорхог хилэнгээр явагч нь омгорхог бардам элэглэгч хэмээх нэрт мөн. 25 Захуу хүний хүсэл нь түүнийг үхүүлнэ. Тэр юуны тул гэвэл, түүний гар нь хөдлөхийг үл дурлана. 26 Тэр нь өдөр бүхэн ихэд хүснэ. Зүгээр зөвт нь өгөхөө үл хайрлана. 27 Хилэнцтэний тахил нь Жахуад жигшүүр буй. Тэр нь муу сэтгэлээр авчрагдвал үлэмж муу болно. 28 Хуурамч гарч нь эвдрэх буй. Тэр юуны тул гэвэл, сонсогч хүн нь үргэлж өгүүлэх буй. 29 Хилэнцэт хүн нь нүүрээ хажуу болгоно. Зүгээр шударга хүн нь замаа санаачилна. 30 Жахуагийн тус цэцэн ч ухвар ч, зөвлөгөө ч үгүй. 31 Морь нь дайны өдрийн тул бэлтгэгдэнэ. Зүгээр явдал нь Жахуагийн буй.
Хорин хоёрдугаар бүлэг
1 Сайн нэр нь их зоориос дээр бөгөөд, сайн хайр нь алт хийгээд мөнгөнөөс дээр болно. 2 Баян хийгээд үгээгүү нь хамтаар учралдана. Жахуа нь тэд бүгдээрийг бүтээгч мөн. 3 Хэрсүү хүн нь мууг үзээд нууна. Зүгээр гэнэннүүд нь өнгөрч засаглана. 4 Номхотголын хийгээд Жахуагаас айхын шан нь баяжил хийгээд хүндлэл ба амь буй. 5 Халгай хийгээд өгөөшнүүд нь хазгайнуудын замын дээр буй. Зүгээр өөрийн сүнсээ сахигч нь тэднээс холдох буй. 6 Хүүхний явах ёстой замаар удирдан үйлд. Тийн бөгөөд тэр нь насажсаны хойно түүнээс үл давах буй. 7 Баян хүн нь үгээгүүчүүдийг тэргүүлнэ. Бас урьдаар авагч нь урьдаар өгөгчид зарагдана. 8 Бурууг сацагч нь зовлонг хураан, өөрийн хилэнгийн таягаар эвдрэх буй. 9 Хайрт нүдэт хүний адистадлагдах мөн. Тэр юуны тул гэвэл, тэр нь өөрийн тэжээлээс үгээгүүд өгнө. 10 Элэглэгчийг гаргавал эл. Хэрэлдлэг нь хагацах буй. Бас тэмцэл хийгээд доромжлол ч болих буй. 11 Ариун зүрхтэйг янаглагч болон сайхан үгстэд хаан нь янаг болох буй. 12 Жахуагийн нүд нь мэдлэгийг сахина. Зүгээр тэр нь хилэнцтийн үгсийг хоосруулах буй. 13 Залхуу хүн нь газарт арслан буй. Би зээлэнд алагдах буй за хэмээн өгүүлнэ. 14 Садар эмийн ам нь гүн зуух буй. Тэнд Жахуагийн өшөөлөгдсөн нь унах буй. 15 Тэнэглэл нь хүүхний зүрхэнд тогтсон буй. Зүгээр засаглах таяг нь түүнийг тэндээс гаргах буй. 16 Өөрөө баяжихын тул үгээгүүг даран атал, баянд өгөгч нь эрхгүй үгээгүүрэх буй. 17 Цэцнүүдийн үгсийг сонсохын тул чихээ бөхийлгөн, миний мэдлэгт зүрхээ оруулан үйлд. 18 Тэр юуны тул гэвэл, хэрвээ чи тэднийг дотроо хадгалах бөгөөд тэд нь чиний уруулууд бэлэн болох бөгөөс эл, тэд нь тааламжтай болно. 19 Чиний найдлага нь Жахуад болох болтугай! хэмээн би өнөөдөр чамд мэдүүлсэн буй. 20 Чамд илгээгсдэд чиний үнэний үгсийг хариулахын тул, 21 би чамд үнэний үгсийг лавтайяа мэдүлэхийн тул зөвлөгөө хийгээд мэдлэгийн учир эд сайхнуудыг чамд бичсэн биш үү? 22 Үгээгүү нь үгээгүү мөний тул түүнийг тонон бүү үйлд. Бас ядууг шүүврээр даран бүү үйлд. 23 Тэр юуны тул гэвэл, Жахуа тэдний шүүврийг шүүн, тэднийг тоногчдыг тонох буй. 24 Хилэнт хүнтэй үл нөхцөн, уурлалттай бүү явалц. 25 Тэр юуны тул гэвэл, түүний замыг үл сурахын тул бөгөөд өөрийн сүнсэнд урхийг үл авахын тул болой. 26 Гаруудыг цохигчид хийгээд зээлийн тул гар дагагчдын дотор бүү бай. 27 Тэр юуны тул гэвэл, чамд төлөх юухнаар үгүй бөгөөс, чиний доороос чиний дэвсгэр нь юуны тул автах буюу. 28 Чиний эцэг нарын тавьсан газрын эртний тэмдгийг хүндлэн бүү үйлд. 29 Чи өөрийн үйлст шамдлагатай хүнийг үзвэл тэр нь эглүүдийн өмнө байж, хаадын өмнө байх буй.
Хорин гуравдугаар бүлэг
1 Хэрвээ чи тэргүүлэгчтэй хамтаар суухдаа, хэний өмнө байхаа сайтар санан үйлд. 2 Тийн бөгөөд хэрэв чи идэх их дуртай хүн бөгөөс эл хоолойдоо хутгыг тавин, 3 Түүний тансаг идэн хүсэн бүү үйлд. Тэр юуны тул гэвэл, тэр нь мэхт идээ мөн. 4 Баяжихын тул зовон бүү үйлд. Өөрийн ухвараас зогсон үйлд. 5 Чи баяжилд нүдээ тавиму. Тэр нь үгүй болно. Тэр нь жигшүүрийг хийж бүргэд мэт огторгуй тийш ниснэ. 6 Муу нүдэт хүний идээг үл идэн, түүний тансаг идээг хүсэн бүү үйлд. 7 Тэр юуны тул гэвэл, тэр нь зүрхэндээ санах мэт тэр нь түүнчлэн мөн. Тэр нь чамд идэн уун үйлд хэмээн өгүүлэвч, түүний зүрх нь чамтай үгүй. 8 Чи идсэнээ бөөлжих бөгөөд чиний тааламжтай үгс нь өмхий болох мөн. 9 Тэнэгийн чихэнд бүү өгүүл. Тэр юуны тул гэвэл, тэр нь чиний ухаантай үгсийг хөнгөлөх буй. 10 Хуучин хязгарын үл хөдөлгөн, өнчдийн тариаланд орон бүү үйлд. 11 Тэр юуны тул гэвэл, тэдний нэхэгч хүчит болон, тэдний заргыг чамтай заргалдах буй. 12 Зүрхээ сургаалд оруулан, чихээ мэдлэгт үгст оруулан үйлд. 13 Хүүхнийг сургаалгүй бүү байлга. Хэрэв чи түүнийг таягаар цохих бөгөөс, тэр нь үр үхэх буй. 14 Хэрэв чи түүнийг таягаар цохивол чи түүний сүнсийг тамаас аврах буй. 15 Миний хөвгүүн ээ! Хэрэв чиний зүрх нь ухаантай болох бөгөөс, миний зүрх ч баясах буй. 16 Чиний уруулуудын шулуунаар өгүүлэхэд миний дотор нь жаргаах буй. 17 Миний зүрх нь хилэнцтэнд бүү атаархтугай! Харин чи өдөр бүхэн Жахуагийн аялгаар бай. 18 Тэр юуны тул гэвэл, хойтох шан буй бөгөөд чиний хүлээлэг нь үл тасалдах буй. 19 Миний хөвгүүн ээ! Сонсон ухан үйлд. Зүрхээ зөвт замаар удирдах болтугай! 20 Чи архийг уугчдын дотор хийгээд, ховднуудын дотор бүү бай. 21 Тэр юуны тул гэвэл, архич хийгээд ховдог нь үгээгүүрэх, бас нойр нь хүнийг тасархай хувцсаар хувцаслуулах буй. 22 Чамайг төрүүлэгч эцгээ сонсон, эхээ хөгширсөн цагт түүнийг хөнгөлөн бүү үйлд. 23 Үнэн хийгээд цэцэн ба сургаал хийгээд ухварыг олоод, тэднийг худалдах бүү үйлд. 24 Зөвтийн эцэг нь ихэд баясах бөгөөд цэцэн хөвгүүнийг төрүүлэгч түүний учир баясгалант болох буй. 25 Чиний эцэг хийгээд эх нь баясах бөөөд чамайг төрөгч нь жаргах буй. 26 Миний хөвгүүн ээ! Чиний зүрхийг надад өгөн үйлд. Чиний нүд нь миний замуудыг сахих болтугай! 27 Тэр юуны тул гэвэл, садар эм нь гүн зуух хийгээд бусдын гэргий нь нарийн нүх буй. 28 Тэр нь олзыг авдаг мэт хүлээн хүмүүсийн дотор хилэнцтэнийг үлэмжлүүлнэ. 29 Зовлон нь хэнд буй буюу? Гашуудал нь хэнд буй буюу? Хэрэлдлэг хийгээд тэмуэл нь хэнд буй буюу? Дэмий шархууд нь хэнд буй буюу? Улаан нүдэд нь хэнд буй буюу гэвэл, 30 Архинд одогчид, холигдсон аягыг бэдрэгчид тэдэнд болой. 31 Дарсын улаан болоход аяганы дотор гялбаганахад зөөлнөөр урсахад түүнийг сэрдэн бүү үйлд. 32 Эцэст тэр нь могой мэт зуух бөгөөд гүрвэл мэт хорыг тараах буй. 33 Чиний нүд нь садар эмүүдийг ширтэн, чиний зүрх нь буруутнуудыг өгүүлэх буй. 34 Тийнхүү чи далайн дунд унтагч мэт бөгөөд онгоцны шураг дээр хэвтэгч мэт болох буй. 35 Би цохигдовч өвчинд бус, би зодогдовч үл мэдэв. Би сэрүүндээ дахин бэдрэх буй хэмээн чи өгүүлэх буй.
Хорин дөрөвдүгээр бүлэг
1 Муу улсад бүү атаархан, тэдэнтэй байхаа хүсэн бүү үйлд. 2 Тэр юуны тул гэвэл, тэдний зүрх нь эвдэрлэгийг санаачилдаг бөгөөд тэдний уруулууд нь хорын учир өгүүлэлцэнэ. 3 Гэр нь цэцнээр үүдэгдэн, ухвараар тогтоогдоно. 4 Мэдлэгээр түүний тасгууд нь аливаа үнэтэй хийгээд хүсэмжтэй зоориор дүүргэгдэнэ. 5 Цэцэн хүн нь хүчтэй буй бөгөөд мэдлэгтэй хүн нь хүчээр бат буй. 6 Тэр нь тийн атал сайн зөвлөгөөнөөр дайнд орон үйлд. Олон зөвлөгч нь найдамжтай буй. 7 Цэцэн нь тэнэгээс өндөр буй. Тэр нь хаалганд амиа нэхэн үл чадна. 8 Мууг санаачлагч нь заьхайг санаачлагч хэмээн нэрийдэгдэх буй. 9 Тэнэглэлийн санаа нь нүгэл буй. Элэглэгч нь хүмүүст жигшүүр буй. 10 Чи зовлонгийн цагт уйдвал эл, чиний хүч нь багахан буй. 11 Үхэлд хүрэгсдийн тонилгон, алагдахын тул аваачигдагсдыг авран үйлд. 12 Хэрвээ чи үл дурлан, би түүнийг үл мэднэ хэмээн өгүүлбэл зүрхийг ялгагч нь үүнийг үл санах буюу. Чиний сүнсийг сахигч нь үүнийг үл санах буюу. Тэр нь хүн бүхэнд түүний үйлийн ёсоор үл буцаах буюу. 13 Миний хөвгүүн ээ! Бал нь сайн бүхний тул бөгөөд балын сав нь чиний амтанд сайхан бүхний тул идэн үйлд. 14 Тэр мэтээр чиний олсон цагт цэцний мэдлэг нь чиний сүнсэнд болох буй. Тэр юуны тул гэвэл, тэр нь шантай буй. Бас чиний найдлага нь үл тасалдах буй. 15 Хилэнцэт ээ! Зөвт хүний гэрийн тул нууцаар хүлээн бүү үйлд. Түүний хэвтэх нутгийг хоосруулан бүү үйлд. 16 Тэр юуны тул гэвэл, зөвт нь долоо дахин унавч, дахин босох буй. Зүгээр хилэнцтэн нь мууд унах буй. 17 Чиний дайсны унахад баясан бүү үйлд. Түүний бүдрэхэд чиний зүрх нь үл жаргатугай! 18 Тийн бус бөгөөд Жахуа нь үүнийг өчүүхэн үл таалан, өөрийн хилэнг түүнээс чамд буцаах болтугай! 19 Чи буруутны учир үл зөвт хилэнцтэнд атаархан бүү үйлд. 20 Тэр юуны тул гэвэл, муу хүнд шан үл болох бөгөөд хилэнцтэний гэрэвч нь унтраагдах буй. 21 Миний хөвгүүн ээ! Жахуагаас хийгээд хаанаас айж, хувилалцагчидтай нөхцөн бүү үйлд. 22 Тэр юуны тул гэвэл, тэдний эвдрэл нь гэнэт ирэх бөгөөд тэд хоёулны аймшгийг хэн мэдэж чадах буюу. 23 Цэцнүүдийн үгс нь ийн; Шүүвэрт нүүрийг таалах нь сайн бус. 24 Муу хүнд чи зөвтэй гэж өгүүлэгч түүнийг улс нь хараах бөгөөд хүмүүс нь түүнээс жигших буй. 25 Зүгээр түүнийг зэмлэгч тааламжтай болох бөгөөд түүний дээр сайн адистад нь буух буй. 26 Чиг үгсийг өгүүлэгч түүний уруулууд нь үнсдэх буй. 27 Чиний хөдөлмөрийн юмуудыг газар бэлтгэн, хээрт зассаны хойно чиний гэрийг үүдэн үйлд. 28 Чи бусад хүний тус дэмийгээр гэрч үл болон уруулаараа мэхлэн бүү үйлд. 29 Түүний надад үйлдсэн мэт би ч түүнд түүнчлэн үйлдэн, түүний үйлийн ёсоор түүнд хариулсугай! хэмээн өгүүлэн бүү үйлд. 30 Би залхуу хүний тариалангаар алсдан, ухваргүй хүний үзмийн тариалангаар алсдав. 31 Тийнхүү Мана. түүнд хэрэггүй өвс нь ургасан бөгөөд түүний нүүр нь халгайнуудаар бүрхээгдсэн ба түүний чулуун хэрэм нь эвдэрсэн бөлгөө. 32 Тийн бөгөөд би үүнийг үзээд сайтар санасан бөгөөд, үүнийг ширтээд сургаалыг авав. 33 Бас нэг багахан нойр, бас нэг багахан сажлага, бас унтахын тул элэг тэврэх гэж өгүүлнэ. 34 Энэ мэтээр чиний үгээгүү байдал нь аялагч мэт ирэх бөгөөд чиний ядуурах уаг нь зэвсэгт хүн мэт ирэх буй.
Хорин тавдугаар бүлэг
1 Бас Иудейгийн Хижихиеэ хааны улсын буулгасан Соломуаны эрдэнэ үгс нь ийн; 2 Аль хэргийг нуух бурхны хүндлэл буй. Зүгээр аль хэргийг нээх нь хаадын хүндлэл буй. 3 Огторгуй нь өндөр бөгөөд дэлхий нь гүн буй. Тийнхүү хааны зүрх нь бэдрэгдэшгүй, 4 цөвийг нь мөнгөнөөс ялгавал эл, ариун мөнгө нь ялгагчид гарах буй. 5 Муу хүнийг хааны өмнөөс хагацуулбал эл, түүний ширээ нь зөвөөр тогтох буй. 6 Хааны өмнө биеэ үл ихэтгэн, ихүүдийн оронд бүү бай. Ихүүдийн оронд бүү бай. 7 Тэр юуны тул гэвэл, чиний нүдний үзсэн тэргүүлэгчийн өмнө чамайг доор болгохоос нааш дээш иртүгэй! гэх нь дээр буй. 8 Хэрэлдлэгт орохын тул яаран бүү үйлд. Эцэст нь бусад хүний чамайг ичүүлэхэд юу үйлдэхээ санан үйлд. 9 Чи бусад хүнтэй хэрэлдэвч түүний нууцыг бусдад бүү үзүүл. 10 Тийн бус бөгөөс үүнийг сонсогч нь чамайг ичүүлэх бөгөөд чиний ичгүүр нь чамаас үл хагацах болуузай. 11 Зохистоор өгүүлсэн үг нь цагаан мөнгөнд зорсон алтан алмарад мэт буй. 12 Сонсогч чихэнд нэг цэцэн зэмлэгч нь алтан сүйх эсвэл сайхан мөнгөн зэвсэг мэт буй. 13 Итгэлт элч нь түүнийг илгээсэнд, тарианы хураах цагт цасны хүйтэн мэт мөн. Тэр нь өөрийн эзний зүрхийг сэрүүцүүлэх буй. 14 Бэлгийн учир дэмийгээр өгүүлэгч нь бороогүй үүл хийгээд салхи мэт буй. 15 Хилэгнэлгүйгээр тэргүүлэгч нь хувьсагдах бөгөөд зөөлөн хэл нь яснуудыг эвдэнэ. 16 Чи балыг олбол ганц цадахын тул идэн үйлд. Тийн бус бөгөөс чи цадаад бөөлжих болуузай. 17 Чи өөрийн айлын гэрт өчүүхэн та орон үйлд. Бус бөгөөс тэр нь залхуураа чамайг өшөөлөх болуузай. 18 Бусад хүний тус хуурмаг гэрч нь шийдэм эсвэл илд эсвэл хурц сум мэт буй. 19 Зовлонгийн цагт итгэлгүй хүнд найдах нь эвдэрсэн шүд эсвэл доголон хөл мэт буй. 20 Гашуудалт зүрхэнд дууг дуулагч нь хүйтэн өдөр дээлийг авагч эсвэл түүний дээр асгагдсан эсгэлэн мэт буй. 21 Хэрвээ чиний дайсан нь өлсөх бөгөөс түүнийг идээгээр идүүлэн үйлд. Хэрвээ тэр нь ундаасах бөгөөс усаар уулган үйлд. 22 Энэ мэт чи түүний тэргүүний дээр галт цогийг тавих бөгөөд Жахуа нь чамайг шагнах буй. 23 Хойдох салхи нь бороог ирүүлнэ. Энэ мэтээр нууцаар өгүүлэгч хэл нь хилэнт нүүрийг болгоно. 24 Хэрүүлч гэргийтэй уужим гэрт суухаар гэрийн бүтээлгийн нэг буланд суух нь дээр болой. 25 Ундаасагч хүнд хүйтэн ус мэт хол газраас сайн сонсгол буй. 26 Булингарт булаг хийгээд хиртсэн худаг мэт, түүнчлэн хилэнцтэний өмнө бурууг үйлдэгч зөвт хүн буй. 27 Их балыг идэх нь сайн бус, тэр мэтээр өөрийн бэдэрсэн хүндлэл нь хүндлэл биш. 28 Өөрийн сэтгэлээ үл тэргүүлэгч хүн нь хэрэмгүй бүслэгдсэн балгас мэт буй.
Хорин зургадугаар бүлэг
1 Зуны цагт цас мэт хийгээд тариаг хураах цагт бороо мэт, түүнчлэн хүндлэл нь тэнэгт зохисгүй буй. 2 Хэрэгч шувуу хийгээд нисэгч хараацай мэт хараал нь шалтгаангүйгээр үл ирэх буй. 3 Морины тул ташуур хийгээд илжигний тул хазаар, зүгээр тэнэгийн нүүрний тул таяг хэрэгт болой. 4 Тэнэгтэй адил үл болохын тул түүний тэнэглэлийн ёсоор түүнд хариу өгүүлэн бүү үйлд. 5 Тэнэгийн өрөийн санаагаар цэцэн үл болохын тул түүний тэнэглэлийн ёсоор түүнд өгүүлэн үйлд. 6 Тэнэгээр мэдлэгийг илгээгч нь хөлүүдээ цавчигч болон хорыг ухагч буй. 7 Доголонгуудын хөл нь тээггүй буй. Тэр мэт эрдэнэ үгс нь тэнэгийн амны дотор буй. 8 Шижимт чулууг уягч мэт, түүнчлэн хөдлөлийг өгөгч мөн. 9 Өргөст гишүү нь согтуу хүний гарт мэт, түүнчлэн эрдэнэ үг нь тэнэгийн аман дор буй. 10 Аливаа дээрэмдэгч ноён нь хамгийг зовооно. Тэр нь тэнэгүүдийг шагнан, буруутныг ч шагнана. 11 Нохой нь бөөлжсөндөө буцдаг мэт, түүнчлэн тэнэг нь тэнэглэлээ дахин үйлдэнэ. 12 Чи аль өөрийн санаагаар цэцэн хүнийг үзмү. Түүнээс тэнэг нь найдамжтай буй. 13 Залхуу хүн нь газарт нэг арслан буй. Зээлэнд нэг арслан буй хэмээн өгүүлнэ. 14 Үүд нь цүүндээ эргэлддэг мэт, түүнчлэн залхуу хүн нь дэвсгэрийн дээрээ эргэнэ. 15 Залхуу хүн нь гараа тавагт хүргэвч дахин аманд үл өргөх буй. 16 Залхуу хүн өөрийн санаагаар сайн хариуг өгөгч долоон хүнээс цэцэн буй. 17 Бусдын тэмцэлд орогч нь нохойг чихээр баригчтай адил буй. 18 Бусдыг мэхлэн атал би наадсан биш үү? хэмээгч нь, 19 Гал хийгээд үхүүлэгч сумнуудыг хаягч ухаангүй хүнтэй адил буй. 20 Түлээгүй бөгөөс гал нь унтрах буй. Тэр мэтээр чалчигч үгүй бөгөөс хэрэлдлэг нь болих буй. 21 Цогийн дээр нүүрс хийгээд галын дээр түлээ мэт, түүнчлэн хэрүүлч хүн нь тэмцлийг үүсгэх буй. 22 Чалчигчийн үгс нь шарх мэт болон хэвлийн дотор ордог. 23 Сайшаагч уруулууд хийгээд хорт зүрх нь шавар савын дээр түрхсэн мөнгөний цөвтэй адил буй. 24 Өшөөт хүн нь уруулуудаараа мэхлэгч хуурмагийг зүрхэндээ хадгална. 25 Тэр нь хайртайгаар өгүүлэвч түүнд идээ бүү үйлд. Тэр юуны тул гэвэл, түүний зүрх нь хороор дүүрэн буй. 26 Өшөөгөө мэхээр бүрхээгч түүний буруу нь чуулганы дотор илт мэдүүлэгдэх буй. 28 Хуурамч хэл нь хорлогсдоо өшөөлнө. Мэхтээр сайшаагч ам нь хорыг үйлдэнэ.
Хорин долдугаар бүлэг
1 Маргаашийн учир бүү бардамла. Тэр юуны тул гэвэл, нэг өдрийн юуг гаргахыг чи үл мэднэ. 2 Чиний өөрийн ам нь бус, харин бусад нь чамайг магтах болтугай! Чиний өөрийн уруулууд бус, харин ондоо хүн нь чамайг магтах болтугай! 3 Чулуу нь хүнд бөгөөд элс нь хүнд буй. Зүгээр тэнэгийн уурлал нь эд хоёулнаас хүнд буй. 4 Уурлал нь хатуу хийгээд хилэн нь шуурга мэт буй. Зүгээр атаархлын тус хэн байж чадах буюу. 5 Илэрхий зэмлэл нь нуусан янаглалаас дээр буй. 6 Янагийн шархууд нь үнэн буй. Зүгээр дайсны үнслэг нь мэхт буй. 7 Цатгалан хүн нь балын саванд ч дургүй. Зүгээр өлсгөлөн хүнд аливаа гашуун юм нь амттай буй. 8 Өөрийн газраас хэрэгч хүн нь өөрийн үүрээс төөрсөн шувуутай адил буй. 9 Тос хийгээд сайхан үнэртэн нь зүрхийг баясгана. Түүнчлэн аль хэний зөвлөгөөн нь түүний янагт амттай. 10 Өөрийн янаг хийгээд өөрийн эцгийн хайрыг бүү орхи. Тийн бөгөөд чи бас өөрийн зовлонгийн цагт өөрийн ах дүүгээ гэрт одох хэрэггүй болох буй. Ойр байгч янаг нь хол байгч ах дүүгээс дээр буй. 11 Миний хөвгүүн ээ! Чи цэцэн болсноор миний зүрхийг баясан үйлд. Тийн бөгөөд би намайг хараагчид хариу өгүүлэх буй. 12 Ухаант хүн нь мууг үзээд нууна. Зүгээр гэнэнүүд нь явснаар засаглагдана. 13 Бусдын тул заагчийн хувцсыг аван, бусдын зээлийн тул түүний барьцаа аван үйлд. 14 Аль хэн өөрийн янагийг их дуунаар эрт магтвал, тэр нь түүний хүндлэлгүйгээр тоогдох буй. 15 Бороот өдөр үргэлжид тосолгоо хийгээд хэрүүлч гэргий хоёр адил буй. 16 Хэн түүний бүрхээгч нь салхи эсвэл баруун гартаа үзэгдэх тосыг бүрхээгчтэй адил буй. 17 Төмөр нь төмрийг хурц болгох мэт, түүнчлэн хүн нь өөрийн янагийн нүүрийг гэрэлтэй болгоно. 18 Үзмийн модыг сахигч нь түүний жимснээс идэх буй. Түүнчлэн өөрийн эзнийг сахигч нь хүндлэгдэх буй. 19 Усанд нүүр нүүртэй адил мэт, түүнчлэн нэг хүний зүрх нь бусад хүний зүрхтэй адил буй. 20 Хүүрийн булш хийгээд эвдрэл нь үл ханана. Түүнчлэн хүний нүд нь үл ханана. 21 Мөнгө нь ялгагдах саваар хийгээд алт нь хийсээр мэдэгдэх мэт хүн нь түүнийг магтагч амаар мэдэгдэх буй. 2 Хэрвээ нэг тэнэг нь талхтай нэг уурын дотор нүдүүрээр нүдэгдэвч түүний тэнэглэл нь түүнээс үл хагацах буй. 23 Өөрийн хонио сйатар мэдэж, өөрийн сүргээ сайтар үзэн үйлд. 24 Тэр юуны тул гэвэл, зөөр нь хэзээ ч үл байх бөгөөд титим ч хамаг төрлүүдэд үл байх буй. 25 Нуга нь гардаг бөгөөд нялх өвс нь үзэгддэг. Бас уулын өвс нь хураагдана. 26 Хургад нь хувцасны тул хийгээд дэгээнүүд нь тариалангийн хөлсний тул буй. 27 Бас ямаад нь чиний тэжээл хийгээд чиний бүлсийн тэжээл хийгээд чиний шивэгчдийн тэжээлийн тул сүүг өгөх буй.
Хорин наймдугаар бүлэг
1 Хэн ч нэхэвч хилэнцэт нь зугтаана. Зүгээр зөвтүүд нь арслан мэт баатар буй. 2 Газрын хилэнцээр түүний тэргүүлэгчид нь оло болно. Зүгээр ухваргүй хүнээр тэр нь өнө байх буй. 3 Үгээгүүнүүдийг дарагч үгээгүү хүн нь аливаа тэжээлийг үл үлдээгч бороо мэт буй. 4 Тогтоолыг орхигчид нь хилэнцтийг магтана. Зүгээр тогтоолыг сахигчид нь тэдэнтэй хэрэлдэх буй. 5 Муу улс нь шүүврийг үл ухна. Зүгээр Жахуаг бэдрэгчид нь хамгийг ухна. 6 Өөрийн зөвөөр явагч үгээгүү хүн нь хазгайгаар явагч баян хүнээс дээр буй. 7 Тогтоолыг сахигч нь цэцэн хөвгүүн буй. Зүгээр ховнуудын нөхөр болсон нь эцгээ ичүлнэ. 8 Өөрийн зоорио ёсгүй дүрсээр ихэтгэгэч нь үгээгүүд хайртай болох хүний тул хураана. 9 Аль хэн тогтоолыг сонсохоос чихээ холдуулбал түүний залбирал ч жигшүүр болох буй. 10 Шударгатны муу замд төөрүүлэгч нь өөрийн зууханд унах буй. Зүгээр зөвтүүд нь сайныг эзнэх буй. 11 Баян хүн нь өөрийн санаагаар цэцэн буй. Зүгээр ухаантай үгээгүү хүн нь түүнийг ялгах буй. 12 Зөвтний жаргах цагт их алдар буй. Зүгээр хилэнцтэний босоход хүмүүс нь далдлагдана. 13 Нүглээ бүрхээгч нь бүтээмжтэй үл болох. Зүгээр нүглээн илт өгүүлж орхигч нь хайранд хүртэх буй. 14 Хэзээд айгч хүн нь амгалан мөн. Зүгээр зүрхээ хатуу болгогч мууд унах буй. 15 Муу тэргүүлэгч нь үгээгүү улсад урхирагч арслан хийгээд галзуу өтөг мэт буй. 16 Ухваргүй тэргүүлэгч нь их дарагч буй. Зүгээр шунахайрлыг өшөөлөгч нь насаа уртатгах буй. 17 Бусад хүний цусаар зарагдсан хүн нь бусдад үл баригдахын тул өөрөө зууханд орох буй. 18 Зөвөөр явагч нь аврагдах буй. Зүгээр хазгай явагч хүн нь гэнэт унах буй. 19 Өөрийн тариалангаа таригч нь элбэг талхтай болох, зүгээр дэлийг дагагч нь маш үгээгүү болох буй. 20 Үнэн хүн нь их адистадат болох буй. Зүгээр баяжихын тул яарагч нь зэмгүй үл болох буй. 21 Нүүрийн тул яарагч нь муу нүдэт болон, ядуурах цаг нь намайг гүйцэх буй за хэмээн үл санана. 23 Хүнийг зэмлэгч нь хэлээр сайшаагчаас илүү хайрыг хожим олох буй. 24 Өөрийн эцэг эсвэл эхээс хулгайлан атал, энэ буруу бус хэмээн өгүүлэгч нь тоногчидтой зохист нөхөр болой. 25 Их хүсэлтэй хүн нь хэрүүлийг үүсгэнэ. Зүгээр Жахуад найдагч нь ханах буй. 26 Өөрийн зүрхэнд найдагч нь тэнэг буй. Зүгээр цэцгээр явагч нь аврагдах буй. 27 Үгээгүүнүүдэд өгөгч нь үл ядуурах буй. Зүгээр тэднийг үл үзэгч нь олон хараалгатай болох буй. 28 Хилэнцтэний босоход улс нь нууна. Зүгээр тэдний эвдрэхэд зөвтөн нь олон болно.
Хорин есдүгээр бүлэг
1 Олонтаа зэмлэгдэн атал, хүзүүгээ хатуу болгогч хүн нь авралгүйгээр гэнэт эвдрэх буй. 2 Зөвтний хүчит болоход улс нь баясана. Зүгээр муу хүний тэргүүлэхэд улс нь гашуудна. 3 Цэцнийг хайрлагч хүн нь эцгээ баясгана. Садар эмстэй нөхцөгч нь зоорио үгүй болгоно. 4 Хаан нь шүүврээр орноо тогтооно. Зүгээр бэлгүүдийг авагч нь түүнийг эвдэнэ. 5 Нүүрээ өнгөлөгч хүн нь түний хөлийн тул өөшийг татна. 6 Муу хүний бурууд нэг өлмий буй. Зүгээр зөвт нь дуулж баясах буй. 7 Зөвт хүн нь үгээгүүнүүдийн шүүврийг мэднэ. Зүгээр буруут хүн нь үгээгүүнүүдийн шүүврийг мэднэ. Зүгээр буруут хүн нь мэдлэгийг үл ухна. 8 Элэглэгч улс нь балгасны дотор хуухлалыг үүсгэнэ. Зүгээр цэцэн нь хилэнг буцаана. 9 Цэцэн хүн нь тэнэгтэй заргалдахад түүний хилэгнэхэд эсвэл инээхэд тэр нь амаргүй буй. 10 Цусны улс нь зөвтийг өшөөлнө. Зүгээр шулуунууд нь түүний амийг аврахыг бэдэрнэ. 11 Тэнэг нь хамаг сэтгэлээ илэрхий болгоно. Зүгээр цэцэн хүн нь хойт цаг болтол үүнийг дотроо байлгана. 12 Худлыг чагнагч тэргүүлэгч нь өөрийн хамаг зарц нарыг буруутан болгоно. 13 Үгээгүү хийгээд их мэхт хүн нь хамтаар учралдана. Жахуа нь хоёулны нүдийг гийлгэнэ. 14 Үнэнээр үгээгүүнүүдийг шүүгч хааны ширээ нь хэзээд тогтоогдох буй. 15 Таяг хийгээд зэмлэл нь ухварыг өгнө. Зүгээр орхигдсон хөвгүүн нь эхээ ичүүлнэ. 16 Хилэнцтүүдийн олон болоход буруу ч их болох буй. Зүгээр зөвтүүд нь тэдний уналгыг үзэх буй. 17 Хөвгүүнээ зэмлэн үйлд. Тийн бөгөөд тэр нь чамайг амгалж, чиний сүнсэнд жаргалыг өгөх буй. 18 Үзлэггүйгээр улс нь муудах буй. Зүгээр зарлигийг сахигч нь амгалан мөн. 19 Мэдэн атал үл өгүүлэгч зарц нь үгсээр үл сургагдах буй. 20 Чи үгсээрээ яарах хүнийг үзвэл, түүнээс тэнэг нь найдамтай буй. 21 Өөрийн боолыг бага наснаас тансгаар тэжээгч нь эцэст хөвгүүн мэт болгох буй за. 22 Хилэнцэт хүн нь хэрүүлийг үүсгэнэ. Бас ууртай хүн нь их хилэнцтэй буй. 23 Хүний омгорхог нь түүнийг унагах буй. Зүгээр доорд сэтгэлт хүн нь хүндлэлт байх буй. 24 Хулгайчтай хувьт бологч нь өөрийн сүнсээ өшөөлнө. Тэр нь хараалыг сонсовч үл үзүүлнэ. 25 Хүнээс айх нь урхийг хүргэнэ. Зүгээр Жахуад найдагч нь аймшиггүй байх буй. 26 Тэргүүлэгчийн хайрыг олон нь эрнэ. Зүгээр хүний шүүвэр нь Жахуагаас буй. 27 Буруутай хүн нь зөвтүүдэд жигшүүрт хийгээд, бас шударга явдалт хүн нь буруут хүнд жигшүүртэй буй.
Гучдугаар бүлэг
1 Захигийн Акур хөвгүүний үгс хийгээд түүний Итияал хийгээд Үгэлд өгүүлсэн хүндэт үгс нь ийн; 2 Үнэхээр би бусад хүнээс мунхаг хийгээд хүний ухвар нь надад үгүй буй. 3 Би цэцнийг үл сураад ариунуудын учир үл мэднэ. 4 Хэн огторгуйд өөд гараад буусан буюу, хэн атгандаа салхийг хураасан буюу. Хэн усыг хувцсанд ороосон буюу. Түүний нэр хийгээд түүний хөвгүүний нэр нь хэн буюу. Чи мэдмү. 5 Бурхны хамаг зарлиг нь ариун мөн. Тэр нь түүнд найдагчдад халх мөн. 6 Чи түүний зарлигуудад нэмэн бүү үйлд. Тийн бус бөгөөс тэр нь чамайг зэмлэх бөгөөд чи худалч болох буй. 7 Бурхаан би чамаас хоёрыг эрнэ. Миний амьд байтал тэднийг надад өгөхүл өгөхүйеэ үл байн соёрх! гэвэл, 8 Надаас дэмийлэл хийгээд хуурмагийг хамтуулан соёрх! Надад үгээгүүрэл хийгээд баяжлыг ч үл өгөн, намайг хэрэгтэй тэжээлээр тэжээн соёрх! 9 Тийн бус бөгөөс би цатгалан болж, чамайг үл таниулан Жахуа нь хэн буюу хэмээн өгүүлэх буй за. Эсвэл би үгээгүү болоод хулгайлж, миний бурхны нэрийг дэмийгээр дуудах буй за. 10 Нэг боолыг түүний эзний өмнө буруушаан бүү үйлд. Тийн үйлдвэл, тэр нь чамайг хараах бөгөөд чи ч зэмтэй болох буй. 11 Өөрийн эцгээ хараан, өөрийн эхээ үл өргөгч нэгэн төрөл буй. 12 Өөрийн санаагаар ариун ариун боловч бузраасаа эс арилгагдсан нэгэн төрөл буй. 13 Маш өндөр нүдтэй бөгөөд өргөгдсөн нүдний аньсагат нэг төрөл буй. 14 Үгээгүүнүүдийг дэлхийгээс хоосруулан ядуунуудыг хүмүүст хоосруулахын тул сэлэм мэт шүдэт хийгээд хутга мэт соёт нэг төрөл буй. 15 Сонод хоёр охид буй. Тэд нь өг өг хэмээн өгүүлэн үл цадах гурав буй. Бид хашав гэж үл өгүүлэгч дөрөв ч буй гэвэл 16 Хүүрийн булш хийгээд хүүсэр умай ба усаар үл цадагч газар хийгээд гол эд нь ханав гэж үл өгүүлнэ. 17 Өөрийн эцгийг элэглэгч хийгээд эхийхээн захиаг хөнгөлөгчийн нүдийн бэлийн хэрээ сугалах бөгөөд бүргэдийн зулзагад нь идэх буй. 18 Гурван юм