1 Хилэнцэтний зөвлөгөөнд үл явагч хийгээд нүгэлтний замд үл байгч ба элэглэгчдийн суудалд үл суугч, 2 Харин Жахуагийн тогтоолд дуртай агаад түүний тогтоолын учир өдөр хийгээд шөнөд санаачлагч хүн нь амгалан мөн. 3 Тэр нь уст голын дэргэд суулгагдсан хийгээд, өөрийн цагт жимсээ үүсгэгч ба үл шарлах навчит модтой адил болой. Бас түүний хамаг үйлдвэр нь бүтээмжит буй. 4 Хилэнцтэн нь тийм бус буй. Тэдгээр хэмээвээс, салхиар хийсгэгдсэн тарнаны хальстай адил болой. 5 Тиймийн тул хилэнцтэн нь жарганд үл байлцах бөгөөд нүгэлтэн нь зөвтний чуулганд үл байлцах буй. 6 Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь зөвтний замыг мэднэ. Зүгээр, хилэнцэтний зам нь эвдрэх буй.
Хоёрдугаар бүлэг
1 Блай номтон нь юуны тул уурлалцмуюу. Улс нь юуны тул дэмийгээр сэтгэлцэн амой. 2 Жахуагийн тус хийгээд, түүний тослолцсоны тус дэлхийн хаад нь эсэргүүцэлддэг бөгөөд ахлагчид ч хамтаар зөвлөлдөн ийн; 3 Бид бээр тэдний хөллөгөөнүүдийг таслан, тэдний аргамжуудыг биеэс хая! хэмээн өгүүлэлдэнэ. 4 Огторгуйн дээр суугч нь инээх буй. Жахуа нь тэдгээрийг элэглэх буй. 5 Тэр цагт тэр нь хилэнгээрээ тэдгээрт зарлиг болруун; Уурлалаараа тэдгээрийг зовоох буй. 6 Зүгээр, би бээр өөрийн хааныг өөрийн ариун Шиуна уулны дээр суулгав. 7 Би тогтоолыг мэдүүлэх хэмээвээс, Жахуа нь надад ийн; Чи миний хөвгүүн мөн. Би эдүгээ өдөр чамайг төрүүлэв. 8 Надаас эртүгэй! Тийнхүү би Балай номтныг чиний таавар болгон, ертөнцийн хязгаарыг чиний өмч болгоод, чамд өгсүгэй! 9 Чи тэдгээрийг төмөр шийдмээр эвдрүүлэн, шавар сав мэт хамхлах буй хэмээн зарлиг болов. 10 Тиймийн тул хаад аа! Ухагтун! Ертөнцийн заргачид аа! Сургагдагтун! 11 Жахуад аюулаар зарагдагтун! Түүний өмнө чичрэлээр баясагтун! 12 Хөвгүүдийн үл хилэгнэхийн тул түүнийг хүндлэгтүн! Түүний хилэнгийн багахан ч халах цагт та замын дээр эвдэгдэх болуузай! Түүнд хамаг түшигчид нь амгалан мөн.
Гуравдугаар бүлэг
Өөрийн Абсалума хөвгүүнээс зайлсны учир Давидын бичсэн Псалма. 1 Жахуа минь дайснууд нь ямар олон болов. Бас миний тус босогчид нь олон буй. 2 Түүнд бурхнаас ивээл үгүй хэмээн миний сүнсний учир өгүүлэгчид нь олон болой. Шила. 3 Зүгээр Жахуа аа! Чи миний тул халх хийгээд миний цог жавхлан ба миний толгойг өргөгч мөн. 4 Миний дуугаараа Жахуад дуудсанд тэр нь өөрийн ариун уулнаас намайг сонсов. Шила. 5 Би хэвтэн унтаад сэрсэн буй. Тэр юуны тул хэмээвээс Жахуа нь намайг тэтгэсэн буй. 6 Миний тус хаанаас ч эсэргүүцэгч түмэн улсаас би үл айх буй. 7 Жахуа аа! Босон соёрх! Миний бурхан аа! Намайг тонилгон соёрх! Үнэхээр чи миний дайснуудын хацрыг цохин! Хилэнцтэний шүднүүдийг ч эвдэх буй. 8 Жахуад аврал буй. Чиний адистит нь чиний улсын дээр буй. Шила.
Дөрөвдүгээр бүлэг
Нэгнүүдийн тэргүүн хөгжимчид Давидын бичсэн Псалма. 1 Миний зөвийн Жахуа аа! Миний дуудахад намайг сонсон соёрх. Миний хавчлаганы дотор ахуйд байхад чи надад уужим болгов. Намайг нигүүлсэж. миний залбирлыг сонсон соёрх! 2 Хүний хөвгүүдээ! Та хэзээ болтол миний алдрыг ичгүүрт хувилгах буй? Та хэзээ болтол дэлхийг янаглан худлыг бэдрэх буй? Та хэзээ болтол дэмийг янаглан худлыг бэдрэх буюу? Шила. 3 Зүгээр Жахуа нь зөвтийг өөрийн тул салгав хэмээн мэдэгтүн! Жахуа нь миний түүнд дуудахад сонсох буй. 4 Аюул нүглийг бүү үйлдэгтүн! Хэвтэрний дээрээ өөрийн зүрхний дотор санаачлан амрагтун! Шила. 5 Зөвт тахилуудыг өргөж Жахуад түшигтүн! 6 Бидэнд сайныг үзүүлэх буюу хэмээн олон нь өгүүлдэг. Жахуа аа! Өөрийн нүүрийн гэрлийг бидний дээр гийгүүлж соёрх! 7 Тэдний тариан хийгээд үзмийн ундааны элбэг ахуй цагаас чи миний зүрхийг үлэмж баясгалант болгов. 8 Би амарханаар хэвтэн унтах буй. Тэр юуны тул хэмээвээс; Жахуа аа! Ганц чи намайг аймшиггүйгээр суулгана.
Тавдугаар бүлэг
Нихулудын тэргүүн хөгжимцинд Давидын бичсэн Псалма 1 Жахуа аа! Миний үгсийг сонсон, миний санаачлалыг ялган соёрх. 2 Миний хаан хийгээд миний бурхан аа! Миний бархирах дууг сонсон соёрх. Тэр юуны тул хэмээвээс би чамд залбирах буй. 3 Жахуа аа! Чи миний дууг эрт өглөөгүүр сонсох буй. Би эрт өглөөгүүр бэлэн байж чамайг хүлээх буй. 4 Тэр юуны тул хэмээвээс чи хортыг таалагч бурхан бус буй. Чамтай муу нь үл байх буй. 5 Чиний нүдний өмнө тэнэгүүд нь үл байх бөгөөд чи хамаг бурууг үйлдэгчид өшөөлнө. 6 Чи худалаар эвдрүүлэгчидийг эвдрүүлэх буй. Жахуа нь цусыг асгагч хийгээд хуурамч хүнээс жигших буй. 7 Би хэмээвээс чиний их өршөөлөөр чиний гэрт ороод чамаас айж чиний ариун сүмийн дотор мөргөх буй. 8 Жахуа аа! Миний дайснуудын учир өөрийн зөвөөр намайг хөдөлбөрлөн соёрх! Өөрийн замыг миний өмнө чиг болгон соёрх! 9 Тэр юуны тул хэмээвээс тэдний амны дотор үнэнгүй буй. Тэдний дотор муу буй. Тэдний хоолой нь нээгдсэн хүүрийн булш буй. Тэд нь хэлээрээ үнхчилнэ. 10 Бурхан аа! Тэднийг замд болгон соёрх! Тэд нь өөрийн зөвлөгөөнөөр унах болтугай. Тэдний олон хилэнцсийн тул тэднийг огоорон соёрх! Тэр юуны тул хэмээвээс тэд нь чиний тус эсэргүүцсэн буй. 11 Зүгээр чамд хамаг түшигчид нь баясалцах болтугай. Тэд нь мөнхөд цэнгэлдэх болтугай. Бас чиний нэрийг янаглагчид нь чиний учир жаргалдах болтугай. 12 Тэр юуны тул хэмээвээс Жахуа аа! Чи зөвтийг адистатлан халхавч мэт өөрийн хайраар хүрээлэх буй.
Зургадугаар бүлэг
Шиминид Ихнудын тэргүүн хөгжимчид Давидын бичсэн псалма. 1 Жахуа аа! Өөрийн хилэнгээр намайг үл зэмлэн өөрийн уурлалаар намайг үл сурган соёрх! 2 Жахуа аа! Миний тэнхээгүй болсны тул намайг нигүүлсэн соёрх! Миний ясуудын хөдөлгөсний тул намайг эдгээн соёрх! 3 Бас миний сүнс нь ихэд зовнисон буй. Зүгээр чи Жахуа аа! Хэзээ болтол? 4 Жахуа аа! Буцан миний сүнсийг авран соёрх. Чиний өршөөнгүйн тулд намайг тонилгон соёрх! 5 Тэр юуны тул хэмээвээс, үхэлд чиний учир дурсгал үгүй. Хүүрийн булшинд чамайг хэн магтах буюу? 6 Би өөрийн уйллагаас зовж, шөнө бүгд дэвсгэрээ услаж, нүдний нулимсаараа хэвтрээ норгоно. 7 Миний нүд нь зовлонгоос хатаж, миний хамаг дайснуудын учир хөгшрөв. 8 Хилэнцийг хамаг үйлдэгчид ээ! Надаас зайлагтун! Тэр юуны тул хэмээвээс; Жахуа нь миний уйлах дууг сонсов. 9 Жахуа нь миний эрлийг сонсов Жахуа ч миний залбирлыг тогтоон авав. 10Миний хамаг дайснууд нь маш ичиж зовох болтугай. Тэд нь буцаж гэнэт ичих болтугай.
Долдугаар бүлэг
Баймины овгийн Кушийн үгсийн учир Давидын Жахуад дуулсан шигайун хэмээгч псалма 1 Миний Жахуа бурхан аа! Би чамд түшнэ. Миний хамаг зүхэгчдээс намайг тонилгон намайг авран соёрх! 2 Тийм бус бөгөөс эл тонилгогч үгүй атал тэд нь арслан мэт миний амийг савардан таслах буй. 3 Миний Жахуа бурхан аа! Хэрэв би энэ мэтийг үйлдвээс, хэрэв миний гарын дотор хилэнц буй бөгөөс, 4 хэрэв би нөхөртөө муугаар хариулан шалтгаангүйгээр болсон дайсны тус бурууг үйлдвээс эл, 5 дайсан нь миний сүнсийг нэхэн гүйцээд миний амийг газрын дээр гишгэн миний алдрыг тоосонд хэвтүүлэх болтугай! Шила. 6 Жахуа аа! Өөрийн хилэнцээр босон миний дайснуудын уурын тус зогсон миний бурхан аа! Сэрээд шүүврийг тогтоон соёрх! 7 Тийн бөгөөд улсын чуулган нь чамайг хүрээлэх буй. Тэдгээрийн тул дээр гаргаад буцан соёрх! 8 Жахуа нь улсыг шүүх буй. Жахуа аа! Миний зөвийн ёсоор хийгээд миний дотор агч байгч буруугүйн ёсоор намайг шүүн соёрх! 9 Хилэнцтэний буруу нь барагдах болтугай. Зүгээр зөвт хүнийг тогтоон соёрх! Тэр юуны тул хэмээвээс чи зөвт бурхан болон хүний зүрх хийгээд дотруудыг ялгана. 10 Миний халх нь бурханд буй. Тэр нь шулуун зүрхтэнийг тонилгоно. 11 Бурхан нь зөвт шүүгч буй. Бурхан нь хилэнцтийн тус өдөр бүрт хилэгнэнэ. 12 Хэрэв тэр нь үл буцах бөгөөс бурхан нь сэлмээ билүүдээд нумаа татаж бэлдэх буй. 13 Бас тэр нь түүний тус үхлийн зэвсгүүдийг бэлтгээд өөрийн сумуудыг зүхэгчдийн тус зассан буй. 14 Мана. муу хүн нь бурууг үүсгэн, хороор жирэмсэн болгоод мэхийг төрөв. 15 Тэр нь нүхийг малтан үйлдээд, өөрийн хийсэн нүхэнд өөрөө унав. 16 Түүний хор нь түүний толгой дээр буцах бөгөөд, түүний дээрэмдлэг нь түүний оройн дээр буух буй. 17 Би Жахуагийн зөвийн ёсоор түүнийг магтан, дээр үгүй дээд Жахуагийн нэрд магтаалыг дуулах буй.
Наймдугаар бүлэг
. 1 Бидний Жахува эзэн ээ! Бүхэл дэлхийн дээр чиний нэр нь ямраар өргөмжлөгдөнө, чи өөрийн цог жавхланг огторгуйгаас дээш тавьсан буй. 2 Чиний тус эсэргүүцэгчдийн учир чи нялхас хийгээд хөхийг хөхөгч хүүхдийн амаар хүчийг тогтоов. Тэр юуны тул гэвэл, дайсан болон өшигчийг аниргүй болгохын тулд болой. 3 Чиний хуруугаар үйлдсэн огторгуй болон чиний бүтээсэн саран болон оддыг миний ширтэхэд 4 сая хүн нь юу вэ? Чи түүнийг юуны тул санаж, хүний хөвгүүдийг юуны тул золгодог буюу. 5 Тэр юуны тул гэвэл, чи түүнийг элч нараасаа багахан доор болгоод, алдар хийгээд үзэсгэлэнгээр титэмлээд 6 бас өөрийн мутрын хамаг үйлдвэрийн дээр түүнийг эзэн болгоод, түүний хөлийн доор хамгуудыг тавьсан буй, гэвэл 7 хамаг хоньд болон үхрүүд ба хээрийн араатан ба 8 огторгуйн шувууд болон далайн мөрөөр алсдагч загаснуудыг тавьсан буй. 9 Бидний Жахува эзэн ээ! Бүхэл дэлхий дээр чиний нэр нь ямраар өргөмжлөгдөнө.
Есдүгээр бүлэг
Муд Лавины тэргүүн хөгжимчид Давидын бичсэн фсалма 1 Жахуа аа! Би бүхэл зүрхнээс чамайг магтан чиний хамаг гайхамшигуудыг дэлгэрүүлэх буй. 2 Би чиний учир баясан жаргах буй. Дээргүй дээдээ би чиний нэрийг дуулах буй. 3 Миний дайснууд нь хойшоо буцахдаа чиний өмнөөс бүдэрч эвдрэх буй. 4 Тэр юуны тул хэмээвээс чи надад шийдвэр хийгээд шүүврийг үйлдсэн буй. Чи өөрийн ширээний дээр суун зөвөөр шүүсэн буй. 5 Чи улсыг зэмлэн. Хилэнцтийг эвдрүүлж тэдгээрийн нэрийг мөнхөд хоосруулсан буй. 6 Дайсан аа! Эвдрэлүүд нь мөнхөд дуусав. Чи тэдний балгадыг эвдсэн буй. Тэдгээрийн дурсгал нь тэдэнтэй эвдрэлцэв. 7 Зүгээр Жахуа нь мөнхөд байх буй. Тэр нь заргын тулд ширээгээ бэлдсэн буй. 8 Тэр нь ертөнцийг зөвөөр шүүж, улсуудад үнэн заргыг шийтгэх буй. 9 Жич; Жахуа нь зовогчдын тулд хоргодол болон зовлонгийн цагуудад хоргодол болох буй. 10 Чиний нэрийг мэдэгчид нь чамд түших буй. Тэр юуны тул хэмээвээс, Жахуа аа! Чи чамайг бэдрэгчдийг эс орхисон буй. 11 Шиунагийн дээр байгч Жахуад магтаалыг дуулагтун. Түүний үйлдвэрүүдийг үйлдлүүдийг улсуудад дэлгэрүүлэгтүн. 12 Тэр юуны тул хэмээвээс; Цусны тул нэхэгч нь тэднийг санан, дарагдагсдын бархирлыг үл мартах буй. 13 Жахуа аа! Намайг нигүүлсэн соёрх! Намайг үхлийн үүднээс өргөгчөө! Намайг өшөөлөгчдөөс миний эдэлсэн зовлонг ширтэн соёрх! 14 Тийн бөгөөс эл би чиний хамаг магтаалыг Шиунагийн охины хаалганы дотор дэлгэрүүлэн чиний авралын учир жаргах буй. 15 Улс нь өөрийн малтсан нүхэнд унав. Тэдний бүрхсэн өлмийд тэдний хөл нь баригдсан буй. 16 Жахуа нь үйлдсэн шүүвэрээрээ мэдэгдсэн буй. Хилэнцэт нь гарын үйлдвэрээрээ ороогдсон буй. Хихиун Шила. 17 Хилэнцтэн хийгээд бурхныг мартагч хамаг улсууд нь тамд орхигдох болой. 18 Тэр юуны тул хэмээвээс үгээгүү хүн нь хэзээд ч мартагдах бус бөгөөд дарагдагсдын найдлага нь мөнхөд үл эвдрэх буй. 19 Жахуа аа! Босон соёрх! Хүн нь үл хүчлэх болтугай. Улсууд нь чиний өмнө шүүгдэх болтугай. 20 Жахуа аа! Тэдгээрийн дээр аюулыг буулган соёрх! Улсууд нь биеэн хүн ахуг мэдэх болтугай. Шила.
Аравдугаар бүлэг
1 Жахуа аа! Чи юуны тул хол зогсон гаслангийн цагуудад юуны тул нууна? 2 Хилэнцэт нь омгорхогоор үгээгүү ядуунуудыг зүхнэ. Тэд нь өөрийн санаачилсан санаагаар унах буй. 3 Тэд юуны тул хэмээвээс хилэнцэт нь зүрхний хүслээрээ бардамнаж Жахуагийн жигшсэн тоногчийг сайшаадаг. 4 Хилэнцэт нь бардам ёсоороо бурхныг эс бэдэрнэ. Түүний хамаг санаанд бурхан үгүй буй. 5 Түүний зам нь аливаа цагт хазгай буй. Чиний шүүврүүд нь түүнээс өндөр буй. Тэр нь өөрийн хамаг дайснуудаас жигшдэг. 6 Тэр нь зүрхэндээ ийн; би үл хөдлөх хэмээвээс, би зовлонд хэзээ ч үл орох буй, хэмээн өгүүлдэг. 7 Түүний ам нь хараал хийгээд мэх ба хуурмагаар дүүрэн буй. Бас түүний хэлний дор эвдрэл хийгээд хоосон залидал буй. 8 Тэр нь хүрээний нууц гажидад сууж, далд гажидын дотор зөвтнийг алдаг. Түүний нүднүүд нь зовлонтыг гэтдэг. 9 Арсаланы нүхэн дотроо байдаг мэт тэр нь нууц газрын дотор суудаг. Тэр нь дарагдагсдыг барихын тул далд хэвтдэг, бас тэр нь дарагдагсдыг өөрийн өлмийд оруулж барьдаг. 10 Тэр нь биеэ номхотгон хэвтдэг. Тийн байхад зовлонтон нь түүний хүчээр унагаагддаг. 11 Бас тэр нь зүрхэндээ ийн; Бурхан нь мартаад нүүрээ нуугаад хэзээ ч үл үзэх буй, хэмээн өгүүлсэн буй. 12 Жахуа аа! Босон соёрх! Бурхан аа! Мутраа өргөн соёрх! Дарагдагсдыг үл мартан соёрх! 13 Хилэнцэт нь юуны тул бурхныг үл тоон чамайг үл нэхэх хэмээн зүрхэндээ өгүүлнэ. 14 Чи үзсэн буй. Тэр юуны тул хэмээвээс чи хор хийгээд уурлалыг хардаг. Жич; чи мутраараа тэдэнд өгөх буй. Зовлонт нь биеэ чамд тушаан өгнө. Чи өнчний туслагч мөн. 15 Хилэнцэт хийгээд хортын сарвуунуудыг эвдэн, тэдний хилэнц нь үл олтол бэдрэн соёрх! 16 Жахуа нь мөнх үргэлжид хаан буй. Буруутай улс нь түүний газраас эвдрэв. 17 Жахуа аа! Чи номхнуудын хүслийг сонссон буй. Тэдний зүрхийг бататган, өөрийн чихээр чагнан соёрх! 18 Тэр юуны тул хэмээвээс; Хүний өнчин хийгээд дарагдсаныг газраас үл зүхэхийн тул тэднийг шийтгэн соёрх!
Арван нэгдүгээр бүлэг
Тэргүүн хөгжимчинд Давидын бичсэн псалма 1 Би Жахуад түшнэ. Шувуу мэт ууландаа нис хэмээн та миний сүнсэнд яахан өгүүлэлцэнэ. 2 Тэр юуны тул хэмээвээс Хилэнцтэн нь нууцаар шударга зүрхтэнийг харвахын тул нумаа татан, сумаа хөвчинд нь онилж бэлтгэнэ. 3 Хэрэв суурин нь эвдрэх бөгөөс л зөвт нь юуг үйлдэх буюу? 4 Жахуа нь өөрийн ариун сүмийн дотор буй. Жахуагийн ширээ нь огторгуйн дээр буй. Түүний нүд нь хүний хөвгүүдийг ширтдэг. Түүний нүдний аньсага нь тэднийг шинжилдэг. 5 Жахуа нь зөвтийг шинжилдэг. Зүгээр түүнийг сүнс нь хилэнцэт хийгээд дээрэмдлэгт дурлагчийг өшөөлдөг. 6 Тэр нь хилэнцтэний дээр цог хийгээд гал ба хүхэр хийгээд халуун салхийг оруулах болюу. Энэ нь тэдний аяганы хувь болох буй. 7 Тэр юуны тул хэмээвээс зөвт Жахуа нь зөвийг янагладаг хайрладаг. Түүний нүүр нь шударга хүнийг хардаг.
Арван хоёрдугаар бүлэг
Шиминиунын тэргүүн хөгжимчид Давидын бичсэн псалма 1 Жахуа аа! Туслан соёрх! Тэр юуны тул хэмээвээс өршөөнгүйг хүнгүй болно. Итгэлтэн нь хүний хөвгүүдийн дотор өчүүхэн болно. 2 Тэд нь өөр зуураа худлыг өгүүлэлцдэг. Тэд нь өнгөц уруулаар хийгээд хоёр давхар зүрхээр өгүүлэлцдэг. 3 Жахуа нь хамаг өнгөц уруулууд хийгээд бардмаар өгүүлэгч хэлийг таслах буй. 4 Тэд нь ийн; Бид өөрийн хэлээр хүчлэх, бидний уруул нь бид өөрийн буй. Хэн бидний дээр эзэн болох вэ? хэмээн өгүүлдэг. 5 Тийн ахуд Жахуа нь ийн; Дарагдагсдын эвдрэл хийгээд үгээгүүнүүдийн уйлахын учир би эдүгээ босох буй. Би түүнээс жигшигчээс түүнийг аврах буй, хэмээн зарлиглана. 6 Жахуагийн зарлиг нь ариун зарлиг мөн буй. Тэр нь шороон гууд долоо дахин арилгагдсан мөнгө мэт мөн буй. 7 Жахуа аа! Чи тэднийг сахин, энэ үетнээс үргэлжид халаглах болюу. 8 Эгэл муу улсын өргөмжлөгдөх цагт хилэнцэт нь хаана ч явдаг.
Арван гуравдугаар бүлэг
Тэргүүн хөгжимчид Давидын бичсэн псалма 1 Жахуа аа! Чи хэзээ болтол намайг мартах буюу? Мөнхөд буюу? Чи хэзээ болтол надаас нүүрээ нуух буюу? 2 Би хэзээ болтол сэтгэлдээ зөвлөлдөн, өдөр бүрийн зүрхний дотроо зовж байх буюу? Миний дайсан нь хэзээ болтол миний дээр өргөмжлөгдөх буюу? 3 Миний Жахуа бурхан аа! Намайг ширтэн сонсон соёрх! Миний үхлийн нойр үл дарагдахын тул миний нүдийг гийлгэн соёрх! 4Тийн бус бөгөөс би түүний тус тэнхрүүлсэн хэмээн миний дайсан нь өгүүлэх бөгөөд миний хөдөлсөн цагт намайг зовоогчид нь баярлах болуузай. 5 Зүгээр би чиний өршөөнгүйд түшнэ. Миний зүрх нь чиний авралын учир баясах буй. 6 Би Жахуаг магтан дуулах буй. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь надад сайныг бүтээсэн буй.
Арван дөрөвдүгээр бүлэг
. Тэргүүн хөгжимчинд Давидын бичсэн Паслам. 1 Мунхаг хүн нь Ертөнцийн Эзэнгүй гэж зүрхэн дотроо өгүүлнэ. Тэд нь хорт болоод, жигшүүрт үйлсийг үйлдсэн буй. Сайныг үйлдэгч нь нэгэн ч үгүй буй. 2 Жахува нь ухаантай бөгөөд Ертөнцийн Эзэнийг бэдрэгч эрэгч байгаа буюу гэж үзэхийн утлд огторгуйгаас хүний хөвгүүдийн дээр гарав. 3 Тэд бүгдээр гарахаас даваад хамтаар бузарлагдсан буй. Сайныг үйлдэгч гэж үгүй бөгөөд ер ганц ч үгүй буй. 4 Хилэнцийг хамаг үйлдэгчид нь эс мэднэ. Тэд нь талхыг иддэг мэт миний улсыг идэн, Жахувад эс дуудна. 5 Тэнд тэд нь их аюулаар айсан буй. Тэр юуны тул гэвэл, Жахува зөвт төрлийн дотор буй. 6 Та үгээгүү хүний зөвлөлгөөнийг ичгүүрт болгосон буй. Зүгээр Жахува нь түүний халх мөн. 7 Хэн Израйлын авралыг сиюунаас илгээх үү? Жахувагийн өөрийн улсын нүүлгэтэл буцаахад Яахоб нь баясах бөгөөд Израйл нь жаргах буй.
Арван тавдугаар бүлэг
Давидын бичсэн псалма 1 Жахуа аа! Чиний цацрын дотор хэн байх буюу? Чиний ариун ууланд хэн нутаглах буюу? 2 Тэр хэн хэмээвээс төгс ёсоор явагч хийгээд зөвийг үйлдэгч ба, зүрхнээсээ үнэнийг өгүүлэгч хийгээд, 3 хэлээрээ эс муутгагч ба бус хүнд мууг үл үйлдэгч хийгээд өөрийн ойр дахь хүний тус хорт үгсийг үл үүсгэгч тэр мөн. 4 Түүний нүдэнд бузар хүн нь доромжлогддог. Зүгээр тэр нь Жахуагаас айгчдыг хүндэлдэг. Тэр нь бус хүнд тангараглавал үл хувилах бөгөөд, 5 өөрийн мөнгийг дүрсээр үл өгөн, үгүйнүүдийн тус бэлгийгүл авдаг. Энэ мэтсийг үйлдэгч нь мөнхөд үл хөдөлгөгдөх буй.
Арван зургадугаар бүлэг
Давидын Микатам хэмээгч псалма 1 Бурхан аа! Намайг сахин соёрх! Тэр юуны тул хэмээвээс, би чамд түшнэ. 2 Би Жахуад ийн өгүүлсэн буй. Чи миний эзэн мөн. Миний сайн үйлс нь чамд үл хүрнэ. 3 Зүгээр ертөнцийн дээр байгч хийгээд сайнаар одогсдод хүрэх буй. Тэдний дотор миний хамаг жаргал бий. 4 Бусад бурхадыг дагагчдын зовлонгууд нь үлэмжлэх ихдэх буй. Би тэдний ундааны өргөлийг үл өргөн, тэдний нэрсийг ч амандаа үл оруулах буй. 5 Жахуа нь миний өмчийн хийгээд миний аяганы хувь мөн. Чи миний шавааг өргөн барьдаг. 6 Захын хил нь миний тул сайхан гажидад туссан бөгөөд үнэхээр надад сайн хувь буй. 7 Надад зөвөлгөөнийг өгөгч Жахуаг би магтах буй. Жич; миний зүрх нь шөнийн цагт намайг сургана. 8 Би Жахуаг үргэлжид өмнөө байлгасан буй. Түүний миний баруун этгээдэд байхын тул би үл хөдөлгөгдөх буй. 9 Тиймийн тул миний зүрх нь жаргах бөгөөд миний хэл нь баясах ба миний махбодь бие ч найдлагаар амрах буй. 10 Тэр юуны тул хэмээвээс; Чи миний сүнсийг үхлийн оронд үл байлган, өөрийн ариун нэгнийг хумхинаа үл дарагдуулах буй. 11 Чи амьны замыг надад үзүүлэх буй. Чиний гэгээний өмнө баясгалан нь элбэг бөгөөд чиний баруун мутарт мөнх жаргалан буй.
Арван долдугаар бүлэг
Давидын залбирал 1 Жахуа аа! Зөвийг сонсож миний дууг ажиглан миний мэхгүй уруулын залбирлыг чагнан соёрх! 2 Чиний өмнөөс миний шийдвэр нь гарах болтугай! Чиний нүд нь зөвийг харах болтугай! 3 Чи миний зүрхийг шинжилж шөнийн цагт намайг золгож намайг ялгаад юу ч эс олсон буй. 4 Миний ам нь хүний үйлдвэрний учир бурууг үл өгүүлэх хэмээн би зориглосон буй. Чиний амны зарлигаар би эвдрүүлэгчийн замаас цээрэлсэн буй. 5 Миний явах гишигдлүүдийг чиний замын дээр тэтгэн соёрх! Тийм болбол миний алхам нь үл хэлбийх буй. 6 Би чамд дуудна. Тэр юуны тул хэмээвээс; Бурхаан! Чи намайг сонсох буй. Чихээрээ намайг чагнан миний үгийг сонсон соёрх! 7 Чамд найдагчдыг түүний эсэргүүцэгчдээс баруун мутраараа тонилгогч оо! Өөрийн гайхамшигт нигүүлсэхүйг үзүүлэн соёрх! 8 Нүдний цөцгий мэт намайг сахин өөрийн дөлийн сүүдрээр нуун. 9 Намайг дарагч хилэнцэтнээс хийгээд миний сүнсний дайснуудаас ба, намайг тойрогчоос намайг халхлан соёрх! 10 Тэд нь өөрийн өөхний дотор хаагдсан буй. Тэдний ам нь омгорхгоор өгүүлдэг. 11 Тэд нь эдүгээ бидний мөрийн дээр биднийг тойрсон буй. Тэд нь нүднүүдээ газрын тийш харуулж тавив. 12 Тэд нь савардах дуртай арслан хийгээд нууц газрын дотор суугч залуу арслантай адил болой. 13 Жахуа аа! босон түүнээс урьтан түүнийг унаган соёрх! Өөрийн сэлмээр миний сүнсийг хилэнцэт хүмүүсээс тонилгон, 14 Жахуа аа! Өөрийн мутраар улсаас хэмээвээс ертөнцийн улсаас тонилгон соёрх! Тэдний хувь нь энэ аминд буй. Жич; тэдний хэвлийг чи өөрийн сангаас дүүрсэн буй. Бас тэдний хөвгүүд ч цадах бөгөөд үйлдлээ өөрийн хүүхдэд үлдээдэг. 15 Би чиний нүүрийг зөвөөр үзэх буй. Би чиний адилтгалаар сэрэхдээ ханах буй.
Арван наймдугаар бүлэг
Тэргүүн хөгжимчид Жахуагийн боол болсон Давидын бичсэн псалма. Тэр нь Жахуа түүнийг хамаг дайснуудын эрх хийгээд Савилын эрхээс тонилгосон цагт энэ дууны үгсийг Жахуад айлтган ийн өгүүлэв. 1 Миний хүчин Жахуа аа! Би чамайг янаглах хайрлах буй. 2 Жахуа нь миний хад хийгээд миний халхлагч хүрээ ба, миний тонилгогч хийгээд миний бурхан ба, миний найдагч хад хийгээд миний халх ба миний авралын эвэр хийгээд миний хоргодох өндөр газар мөн. 3 Магтагдах дэнсүүрт Жахуад би дуудах буй. Тийн бөгөөд би өөрийн дайснуудаас тонилгогдох буй. 4 Үхлийн хүлээсүүд нь намайг бүслэв. Хилэнц таны урсгалууд нь намайг айлгав. 5 Үхээрийн хүлээсүүд нь намайг тойров. Үхлийн хүлмэд нь миний өмнө байв. 6 Би зовлонтой ахудаа ийн Жахуад дуудан, өөрийн бурханд бархирав. Тэр нь өөрийн сүмээс миний дууг сонсов. Миний бархирлын дуун нь түүний дэргэд хүрч түүний чихэнд оров. 7 Жич; түүний хилэгнэсний тул дэлхий нь чичирч хөдөлсөн бөгөөд уулын суурь нь чичрэн хөдлөв. 8 Түүний хамраас утаа дэгдэв. Түүний амнаас гал идэв. Тэр галаас нүүрс нь шидэв. 9 Бас тэр нь огторгуйг бөхийлгөж буув. Харанхуй нь түүний хөлийн дор агсан буй. 10 Бас тэр нь Киробын дээр сууж нисэн, салхины далиар нисэв. 11 Тэр нь харанхуйг өөрийн нууц газар болгов. Түүнийг тойрч бүрхүүл нь харанхуй ус хийгээд зузаан үүлнүүд бөлгөө. 12 Түүний өмнө агсан гялбаанаас түүний зузаан үүлнүүд хийгээд мөндрөөр галт цог өнгөрөв. 13 Жахуа нь огторгуйгаас аянгыг гаргаж дээр нь үгүй дээд нь дуугаа гарган, мөндөр хийгээд галт цог гаргав. 14 Бас тэр нь сумнуудаа тавьж тэдгээрийг тархаан, цахилгааныг гаргаж тэдгээрийг зовоов. 15 Жахуа аа! Тэр тийн атал чиний зэмлэлээс хийгээд чиний хамрын амьсгалаас усны урсгалууд нь үзэгдэв. Ертөнцийн суурин ч харагдав. 16 Тэр нь дээрээс илгээж намайг аван, их уснуудаас намайг гаргасан буй. 17 Миний хүчит дайсан хийгээд намайг өшөөлөгчдөөс тэр нь намайг аврав. Тэд хэмээвээс надаас хүчит болсон буй. 18 Миний зовлонгийн өдөр тэд нь надаас урьтсан бөлгөө. Тийн боловч Жахуа нь миний тулгуур болсон буй. 19 Тэр нь намайг уужим газарт гаргаад аварсан буй. Тэр юуны тэл хэмээвээс тэр нь надад таалсан буй. 20 Жахуа нь миний зөвийн ёсоор надад хариулан; Миний гарын цээрлэлийн ёсоор намайг шагнасан буй. 21 Тэр юун хэмээвээс; Би Жахуагийн замыг сахин, миний бурхнаас хилэнцэтээр үл урвасан буй. 22 Харин түүний хамаг шийдвэр нь миний өмнө буй бөгөөд би түүний тогтоолыг биеэс эс холдуулсан буй. 23 Бас би түүний өмнө шударга агсан бөгөөд миний хилэнцээс биеэ сахисан билээ. 24 Тиймийн тул Жахуа нь миний зөвийн ёсоор хийгээд түүний нүдний өмнө агсан миний гарын цээрлэлийн ёсоор надад хариулсан буй. 25 Чи өршөөнгүйтэй өршөөнгүйтээр яван, зөвт хүнтэй зөөвтөөр яван, 26 заргатай заргаар яван, хэрцгийтэй эсрэгээр явах мөн. 27 Тэр юуны тул хэмээвээс; чи дарагдсан улсыг тонилгон, бардам нүдтийг доройтуулах бий. 28 Тэр юуны тул хэмээвээс; Жахуа аа! Чи миний зулыг шатаах бөгөөд миний бурхан нь миний харанхуйг гийгүүлэх буй. 29 Тэр юуны тул хэмээвээс; би чамаар цэргийн хураангуйг эвдрүүлэн, миний бурхнаар хэрмийг харайсан билээ. 30 Бурхны зам нь төгс бөгөөд Жахуагийн зарлиг нь ариун мөн. Тэр нь түүнд хамаг түшигчдэд халх буй. 31 Тэр юуны тул хэмээвээс; Жахуагаас бус хэн бурхан буюу? Жич; бидний бурхнаас бус хэн хад буюу? 32 Энэ бурхан нь намайг хүчээр бүсэлж, миний замыг бат болгоно. 33 Тэр нь миний хөлийг бугын хөл мэт болгон, миний өндөр газрын дээр намайг тавив. 34 Тэр нь миний газруудыг дийлэхийн тул сургана. Тийн бөгөөд миний сарвуу нь нэг жис номыг эвдсэн буй. 35 Чи өөрийн авралын халхыг надад өгсөн бөгөөд чиний баруун мутар нь намайг тэтгэсэн ба, чиний номхон ёс нь намайг зэтгэсэн буй. Чи миний дор миний алхмуудыг өргөн болгосон буй. 36 Тэрхүү миний хөлүүд нь эс халтирсан буй. 37 Би өөрийн дайснуудын хойноос нэхэж гүйцээд, тэдгээрийг үгүй болгосон урьд эс буцсан буй. 38 Тэдгээрийг хатгасны тул тэд нь босч эс чадан, миний хөлийн дор унасан буй. 39 Тэр юуны тул хэмээвээс; чи намайг дийлэхийн тул хүчээр бүслэн миний тус босогчдыг миний дор унгасан буй. 40 Бас чи миний дайснуудыг миний өмнө зайлуулсан бөгөөд би намайг өршөөлөгчдийг үгүй болгосон буй. 41 Тэд нь дуудавч тонилгогч үгүй бүлгээ. Тэд нь Жахуад дуудавч тэр нь тэдэнд хариу зарлиг эс болов. 42 Тиймийн тул би тэдгээрийг салхины өмнө агч тоос мэт бутруулан зээлний дээр байдаг шавар мэт гишгэсэн буй. 43 Чи намайг улсын хэрүүлээс тонилгон намайг улсуудын дор ахлагч болгосон буй. Миний эс таньсан улс нь надад зарагдах буй. 44 Тэд нь миний учир сонсоод сац надад дуулгавартай болно. Оролт улс нь миний эхэнд орох бий. 45 Бусад овогтон нь уйдан, өөрийн бат ордоос айх бий. 46 Жахуа нь амьд бөгөөд миний хад нь магтагдах болтугай! Миний тонилгол нь бурхан нь өргөмжлөгдөх болтугай! 47 Бурхан нь миний тул нэгэл, улсыг миний эрхэнд оруулна. 48. Тэр нь миний дайснуудаас намайг аварна. Чи миний тус босогчдоос намайг өргөөд, догшин хүнээс намайг аварсан буй. 49 Тиймийн тул Жахуа аа! Би улсын дотор чамайг магтаж, чиний нэрд магтаалыг дуулах буй. 50 Тэр нь өөрийн хаанд их тонилголыг өгч өөрийн тусалсан хэмээвээс, Давид хийгээд түүний үрсийг мөнхөд өршөөнө.
Арван есдүгээр бүлэг
. Тэргүүн хөгжимчинд Давидын бичсэн пасалам. 1 Огторгуй нь бурхны цог жавхланг дэлгэрүүлнэ. Жич, түүний мутрын үйлдвэрийг агаар нь үзүүлнэ. 2 Өдөр нь өдөрт үгийг өгүүлнэ. Жич, шөнө нь шөнөд мэдээг үзүүлнэ. 3 Тэд нь хэлгүй бөгөөд үг ч үгүй буй. Тэдгээрийн дуу нь үл сонсогдоно. 4 Харин тэдгээрийн зураг нь аливаа газарт гарсан бөгөөд тэдгээрийн үгс ч ертөнцийн хязгаарт хүрэв. Тэр нь тэдгээрийн дотор нарны тул суудлыг тавив. 5 Тэр нь өөрийн тасалгаанаас тушаат эр мэт гарч баатар хүн мэт гүйдлээр гүйхэд жаргадаг. 6 Түүний гаралга нь огторгуйн хязгаараас бөгөөд түүний тойрлого нь түүний зах хүртэл буй. Жич, түүний халуунаас юу ч үл нуугдана. 7 Жахувагийн тогтоол нь төгс болоод сүнсийг урвуулна. Жахувагийн гэрчлэлгээ нь итгэлтэй болоод, ханануудыг цэцэн болгоно. 8 Жахувагийн цаазууд нь зөв болоод, зүрхийг баясгана. Жахувагийн захиа нь илэрхий болоод нүднүүдийг гийгүүлнэ. 9 Жахувагийн аюул нь ариун болоод мөнхөд байх бий. Жахувагийн шийдвэрүүд нь үнэн бөгөөд хамтаар зөв буй. 10 Тэд нь алт болон арилгагдсан алтнаас хүсэмжит байтал бал болон зөгийн үүрийн балнаас амтат юм. 11 Бас чиний боол нь тэднээр гийгүүлэгдсэн юм. Тэднийг сахих нь их шантай юм. 12 Хэн өөрийн нүглүүдийг ойлгож чадна, намайг нууцуудаас арилган, 13 боолоо омгорхогуудаас сахин соёрх! Тэр цагт би төгч болоод их ялаас ариун болох бий. 14 Миний хүч болон миний золигч Жахува аа! Миний амны үгс болон зүрхний санаачлагууд нь чиний өмнө тааламжит болох болтугай!
Хорьдугаар бүлэг
Тэргүүн хөгжимчинд Давидын бичсэн псалма 1 Жахуа нь зовлонгийн өдөр чамайг сонсох болтугай! Яакувын бурхны нэр нь чамайг тэтгэх болтугай! 2 Тэр нь ариун сүмээс чамд тусыг илгээн Шиунаас чамайг батлах болтугай! 3 Тэр нь чиний хамаг тахилуудыг санан, чиний шатаалт өргөлүүдийг тогтоон авах болтугай! Шила. 4 Тэр нь чиний зүрхний хүслээр чамд өгөн чиний хамаг зөвөлгөөнийг бүтээх болтугай! 5 Бид чиний тонилголын учир жаргалдах бөгөөд бидний бурхны нэрээр тугуудаан өргөх буй. Жахуа нь чиний хамаг эрлэгүүдийг бүтээх болтугай! 6 Жахуа нь өөрийн тусалсныг тонилгох хэмээн би эдүгээ мэднэ. Тэр нь өөрийн ариун огторгуйгаас өөрийн баруун мутрын тонилгох хүчээр түүнийг сонсох буй. 7 Заримууд нь тэргэст найдан заримууд нь морьдод найдна. Зүгээр бид манай Жахуа бурхны нэрийг санах буй. 8 Тэд нь доройтоод унасан буй. Зүгээр бид босгоод батаар зогссон буй. 9 Жахува Хааныг тонилгон биднийг дуудах цагт биднийг сонсон соёрх!
Хорин нэгдүгээр бүлэг
Тэргүүн хөгжимчид Давидын бичсэн псалма 1 Жахуа аа! Хаан нь чиний хүчээр жарган чиний авралын учир ямар ихэд баярлах буй. 2 Чи түүний зүрхний хүслийг түүнд өгөөд, түүний уруулын гуйлгыг эс орхисон буй. Шила. 3 Тэр юуны тул хэмээвээс, чи сайн адистатаар түүнийг урьтаад түүний толгойн дээр ариун алтан титмийг тавьсан буй. 4 Тэр нь чамаас амийг эрсэн бөгөөд чи түүнд барагдашгүй олон өдрийг өгөв. 5 Түүний алдар нь чиний авралаар их буй. Чи түүний дээр хүндлэл хийгээд их үзэсгэлэнг тавьсан буй. 6 Тэр юуны тул хэмээвээс; чи түүнийг мөнх адистатад болгоод, өөрийн нүүрний баясгалангаар түүнийг жаргуулсан буй. 7 Тэр юуны тул хэмээвээс; хаан нь Жахуад түшиж, дээргүй, дээдийн өршөөнгүйгээр үл хөдлөх буй. 8 Чиний мутар нь чиний хамаг дайснуудын олох бөгөөд чиний баруун мутар нь чамайг өшөөлөгчдийг олох болой. 9 Чи өөрийн хилэнгийн цагт тэдгээрийг халуун гуу мэт болгох буй. Жахуа нь өөрийн хилэнгээр тэдгээрийг залгихбөгөөд гал нь тэдгээрийг идэх буй. 10 Чи тэдний үрсийг дэлхийгээс эвдрүүлэн, тэдний хөрөнгийг ч хүний төрөлтнөөс эвдрүүлэх буй. 11 Тэр юуны тул хэмээвээс; тэд нь чиний тус хорыг туурвисан буй. Харин тэд нь сэтгэсэн санаагаа бүтээн эс чадав. 12 Тиймийн тул чи тэдгээрийг бүлэг болгон өөрийн нумын хөвчийг тэдний нүүрийн тус бэлтгэх буй. 13 Жахуа аа! Өөрийн хүчээр өргөмжлөгдтүгэй! Бид дуулж, чиний аугаа хүчийг магтах буй.
Хорин хоёрдугаар бүлэг
Аялид шадрын тэргүүн хөгжимчинд Давидын бичсэн псалма 1 Миний бурхаан! Миний бурхаан! Чи юуны тул намайг орхив? Чи миний бархирал хийгээд миний уйлахын үгсээс хол болов? 2 Миний бурхаан! Би өдрөөр дуудна. Зүгээр чи намайг эс сонсоно. Жич; би шөнөөр дуудавч надад амаргүй болой. 3 Зүгээр Изриалын магтаалуудын дотор суугч аа! Чи ариун болой. 4 Бидний эцэг нар нь чамд түшсэн буй. Тэдний түшихэд чи тэднийг аварсан буй. 5 Тэд нь чамд дуудснаараа тонилгогдоод чамд түшсэнээрээ эс ирсэн буй. 6 Зүгээр би хорхой болон хүн бус буй. Би хүмүүст, шууд болон улсад доромжлогдсон буй. 7 Намайг хамаг үзэгчид нь намайг элэглэж уруулаа урт болгон, толгойгоо хөдөлгөн ийн; 8 Жахуа нь намайг тонилгох хэмээн тэр нь түшсэн буй. Тийн бөгөөд Жахуа нь түүнийг таалгаваас л тонилгох болтугай! хэмээн өгүүлэлцэнэ. 9 Тийн боловч чи намайг хэвлийнээс гаргаад миний эхийнхээ хөхийг хөхсөн цагт миний түшлэг мөн бөлгөө. 10 Би умайгаас чамд өгдсөн буй. Чи миний эхийн хэвлийгээс миний бурхан мөн. 11 Чи надаас үл холдон соёрх! Тэр юуны тул хэмээвээс; зовлон нь ойрхон болов. Харин туслагчгүй буй. 12 Олон бухас намайг тойрон, Башангийн бухас нь намайг хүрээлэв. 13 Тэд нь догшин болон урхирах арслан мэт амаа миний тус ангайлгана. 14 Миний зүрх нь ац мэт болоод миний длотор халив. Би ус мэт асгарсан бөгөөд миний хамаг ясууд нь булгарсан буй. 15 Миний хүч нь шавар сав мэт хатсан бөгөөд нигүүслэл нь миний аманд наалдсан буй. Миний зүрх нь лац мэт болоход миний дотор хайлав. Бас чи намайг үхлийн шороонд тавьсан буй. 16 Нохойнууд нь намайг хүрээлэв. Хорт чуулган нь намайг тойров. Тэд нь миний гар хийгээд хөлүүдийг хатгав. 17 Би өөрийн хамаг яснуудыг тоолж чадах буй. Тэд нь ширтэн, намайг харалцана. 18 Тэд нь өөр зуураа миний хувцсыг хуваалцан, миний дээлийн учир шавааг орхилцоно. 19 Тийн болохул чи Жахуа аа! Надаас үл холд! Миний Хүчээ! Надад туслахын тул яаран соёрх! 20 Миний амийг сэлмээс авран миний хагарлыг нохойн хүчээс авран соёрх! 21 Намайг сонсон арслангын ам хийгээд хилэнгийн эврээс авран соёрх! 22 Би өөрийн ах дүү нарт чиний нэрийг дэлгэрүүлэн, чуулганы дунд чамайг магтах буй. 23 Жахуагаас айгчид аа! Түүнийг магтагтун! Яакувын хамаг үрсээ! Түүнийг хүндлэхтүн! Изриалын хамаг үрсээ! Түүнээс айгтун! 24 Тэр юуны тул хэмээвээс; тэр нь зовоогчийг эс доромжлон, эс жигшсэн буй. Бас түүнээс нүүрээ эс халхалсан буй. Харин түүний түүнд дуудсанд тэр ч сонссон буй. 25 Их чуулганы дотор миний магтаал нь чиний учир болох болой. Түүнээс айгчдын өмнө би өөрийн тангаргуудыг бүтээх буй. 26 Үгээгүү ядуучууд нь идэж ханах бөгөөд Жахуаг бэдрэгчид нь түүнийг магтах буй. Бас тэдний зүрх нь мөнхөд амьд байх буй. 27 Дэлхийн хамаг хязгаар нь дордаж Жахуад буцах буй. Жич; хамаг улсын омогтон нь түүний өмнө мөргөх буй. 28 Тэр юуны тул хэмээвээс; эзэлгүр нь Жахуагийн мөн. Тэр нь улсуудын эзэн мөн буй. 29 Дэлхийн хамаг баянууд нь идэж мөргөх буй. Амиа тэтгэн үл чадагч хамаг шороонд дарагдагсад нь түүний өмнө сөгдөх буй. 30 Жич; нэгэн үр нь түүнд зарагдан, Жахуагийн тул нэг үрийн улс тоогдох буй. 31 Тэд нь ирж түүний зөвийг төрөгдөх улсад дэлгэрүүлэх буй. Тэр юуны тул хэмээвээс; тэр нь үүнийг үйлдсэн буй.
Хорин гуравдугаар бүлэг
Давидын бичсэн Паласма 1 Жахува нь миний хоньчин буй. Надад дутуу нь үл болох буй. 2 Тэр нь намайг ногоон бэлчээрүүдэд хэвтүүлэн, номхон усны дэргэд хөтөлнө. 3 Тэр нь миний сүнсийг буцаана. Тэр нь өөрийн нэрийн тул намайг зөвийн замаар хөтөлнө. 4 Би үүлний сүүдрийн бэлээр ч одох боловч хороос үл айх буй. Тэр нь юуны тул гэвэл, чи надтай чиний таяг болон тулгуур нь намайг амруулна. 5 Чи миний дайснуудын хүзүүгээр миний өмнө нэг ширээг бэлтгэсэн буй. Чи миний толгойг тосоор тосолсон бөгөөд миний аяга нь хальтал дүүргэгдсэн буй. 6 Тийм бөгөөд ачлал болон өршөөнгүй нь миний амины хамаг өдрүүдийн туршаар намайг дагах бөгөөд Жахувагийн гэрийн дотор олон өдрүүдийн туршаар байх буй.
Хорин дөрөвдүгээр бүлэг
Давидын бичсэн псалма 1 Ертөнц хийгээд түүнийг дүүрэгчид ба, дэлхий хийгээд түүний дотор суугчид нь Жахуагийн буй. 2 Тэр юуны тул хэмээвээс; тэр нь түүнийг далайнуудын дээр суурилан голуудын дээр баталсан буй. 3 Жахуагийн ууланд хэн гарах бөгөөд, түүний ариун оронд хэн зогсон байх буюу хэмээвээс, 4 ариун гарт хийгээд буруу үгүй зүрхт ба, сүнсээ дэмийлэлд үл өргөгч хийгээд мэхээр үл тангаралагч тэр мөн. 5 Тэр нь Жахуагаас адистатыг аван, өөрийн тонилголын бурхнаас зөвийг хүртэх буй. 6 Энэ бол түүнийг бэдрэгч хийгээд Яакувын бурхны нүүрийг эрэгч төрөл мөн. Шила. 7 Хаалгад аа! Толгойгоо өргөгтүн! Мөнх үүдэд ээ! Дэгдтүгэй! Тийн бөгөөд цог жавхлангийн хаан нь орох буй. 8 Энэ цог жавхлангийн хаан хэн буюу хэмээвээс, бат хийгээд хүчит Жахуа ба дайлалдахад хүчит Жахуа мөн? 9 Хаалгад аа! Толгойгоо өргөгтүн! Мөнх үүдэд ээ! Дэгдтүгэй! Тийн бөгөөд цог жавхлангийн хаан нь орох буй. 10 Энэ цог жавхлангийн хаан нь хэн буюу хэмээвээс, чуулгадын Жахуа нь тэр цог жавхлангийн хаан мөн буй. Шила.
Хорин тавдугаар бүлэг
Давидын бичсэн псалма 1 Жахуа аа! Би сүнсээ чамд өргөнө! 2 Миний бурхаан! Би чамд түшнэ. Миний дайснууд нь миний тус үл жаргалдах болтугай! 3 Бас чамайг хүлээгчид нь үл ирэх болтугай! Би үл ичих болтугай! Харин дэмий мэхлэгчид нь ичих болтугай! 4 Жахуа аа! өөрийн замуудыг надад мэдүүлэн өөрийн харгуйнуудыг надад сурган соёрх! 5 Өөрийн үнэнээр намайг удирдан, намайг сурган соёрх! Тэр юуны тул хэмээвээс; Чи миний тонилголын бурхан мөн. Би өдөр дуустал чамайг хүлээн амуй. 6 Жахуа аа! Өөрийн нигүүлсэхүй хийгээд өршөөнгүйг санан соёрх! Тэр юуны тул хэмээвээс; тэд нь мөнхөөс буй. 7 Жахуа аа! Миний залуу цагийн хилэнцэс хийгээд миний бурууг үл санан, 8 Өөрийн сайны тул өөрийн өршөөнгүйн ёсоор намайг дурдан соёрх! Жахуа нь сайн болон шулуун буй. Тиймийн тул тэр нь нүгэлтэнд замыг заах буй. 9 Тэр нь номхнуудыг шүүврээр удирдан номхнуудад өөрийн замыг сургах буй. 10 Жахуагийн тогтоол хийгээд гэрчлэлгээнүүдийг сахигчдад түүний хамаг замууд нь өршөөнгүй хийгээд үнэн буй. 11 Жахуа аа! Өөрийн нэрийн тул миний хилэнцийг өнгөрүүлэн соёрх! Тэр юуны тул хэмээвээс; тэр нь их буй. 12 Жахуагаас айгч хэн буюу? Тэр нь түүний сонгох замыг түүнд үзүүлэх буй. 13 Түүний сүнс нь амаржлаар байх бөгөөд түүний үрс нь ертөнцийг эзлэх буй. 14 Жахуагийн нууц нь түүнээс айгчидтай буй бөгөөд, тэр нь өөрийн тогтоолыг тэдэнд мэдүүлэх буй. 15 Миний нүд нь Жахуад үрлэлжид харна. Тэр юуны тул хэмээвээс; тэр нь хөлийг өлмийгөөс гаргах буй. 16 Миний дээр харан намайг нигүүлсэн соёрх! Тэр юуны тул хэмээвээс; би ганцаар болоод дарагдсан буй. 17 Миний зүрхний зовлонгууд нь үлэмжилсэн буй. Миний хавчлалаас намайг гарган соёрх! 18 Миний шаналал хийгээд миний зовилыг харан, миний хамаг нүглүүдийг өнгөрүүлэн соёрх! 19 Миний дайснуудыг харан соёрх! Тэдгээр нь олон болоод хорт өшөөлөөр намайг өшөөлнө. 20 Миний сүнсийг сахин намайг авран соёрх! Би үл ичих болтугай! Тэр юуны тул хэмээвээс; би чамд түшнэ. 21 Үнэн хийгээд зөв нь намайг халхлах болтугай! Тэр юуны тул хэмээвээс; Жахуа аа! би чамайг хүлээнэ. 22 Бурхаан! Израйлыг түүний хамаг зовлонгуудаас тонилгон соёрх!
Хорин зургадугаар бүлэг
Давидын бичсэн псалма 1 Жахуа аа! Намайг шүүн соёрх! Тэр юуны тул хэмээвээс; би шударга ёсоороо явна. Жич; би Жахуад түшнэ. Тиймийн тул би үл хальтрах буй. 2 Жахуа аа! намайг ялган, намайг шинжлэн, миний дотор хийгээд миний зүрхийг торчин соёрх! 3 Тэр юуны тул хэмээвээс; чиний өршөөнгүй нь миний нүдний өмнө буй бөгөөд би чиний үнэнээр явсан буй. 4 Би тоомжиргүй улстай эс суулцан, мэхтэнтэй эс явсан буй. 5 Би хилэнцтний чуулганыг өшөөлөн, нүгэлтэнтэй эс суулцсан буй. 6 Жахуа аа! Би гараа цээрлэлээр угаагаад чиний тахилын ширээг хүрээлэх буй. 7 Тэр юуны тул хэмээвээс; чиний гайхамшигуудыг магтаалын дуугаар сонсгон дэлгэрүүлэхийн тул болой. 8 Жахуа аа! Би чиний гэрийн суудал хийгээд цог жавхлангийн суух орныг янагласан хайрласан буй. 9 Миний сүнсийг хилэнцтэнтэй хийгээд миний амийг цусны улстай үл хороон соёрх! 10 Тэдгээрийн гарын дотор хор буй бөгөөд тэдгээрийн баруун гар нь буруу бэлгүүдээр дүүрэн буй. 11 Би хэмээвээс шулуун ёсоороо явах буй. Намайг аварч өршөөн соёрх! 12. Миний хөл нь тэгш газар байна. Би чуулгадын дотор Жахуаг магтах буй.
Хорин долдугаар бүлэг
Давидын бичсэн псалма 1 Жахуа нь миний гэрэл хийгээд миний тонилгол мөн. Би хэнээс айх буюу? Жахува нь миний амьны хүч мөн. Би хэнээс цочих буй? 2 Намайг дарагчид хийгээд миний дайснууд болсон хилэнцтэн нь миний махыг идэхийн тул надад ойртоод бүдэрч унав. 3 Хэрэв чуулган нь миний тус чуулах бөгөөс миний зүрх нь үл айх буй. Хэрэв дайн нь миний тус босох бөгөөс би үүнээр найдлагатай болох буй. 4 Би Жахуагаас нэгнийг эрээд, түүнийг бэдрэх хэмээвээс Жахуагийн үзэсгэлэнг ширтэхийн тул хийгээд, түүний сүмийн дотор эрэхийн тул өөрийн амины хамаг өдрүүдэд Жахуагийн гэрийн доторбайхуй нь болой. 5 Тэр юуны тул хэмээвээс; тэр нь миний зовлонгийн цагт өөрийн нууцын дотор намайг нуун, өөрийн цацрын далдын дотор намайг далдлан хадны дээр өргөх буй. 6 Тийнхүү эдүгээ миний толгой нь намайг хүрээлэгч дайснуудын тус өргөгдөх бөгөөд би түүний цацрын дотор алдарт дууны тахилыг өргөх буй. Би дуулж Жахуад магтаалыг шүлэглэх буй. 7 Жахуа аа! Миний дууг сонсон, миний дуудахад намайг нигүүлсэн надад хариу зарлиг болон соёрх! 8 Жахуа нь миний нүүрийг бэдрэгтүн! хэмээн зарлиг болоход Миний зүрх нь би чиний нүүрийг бэдрэх мөн хэмээн өгүүлэв. 9 Нүүрээ надаас үл нуун өөрийн боолыг хилэнгээр үл орхин соёрх! Чи миний туслагч болсон мөн. Тийнхүү миний тонилголын бурхаан! Намайг үл орхин, намайг үл огоорон соёрх! 10 Миний эцэг хийгээд эх нь намайг орхивч Жахуа нь намайг авах бөлгөө. 11 Жахуа аа! Өөрийн замыг надад сурган, миний дайснуудын учир намайг шулуун харгуйгаар удирдан соёрх! 12 Миний дайснуудын торонд намайг үл өгөн соёрх! Тэр юуны тул хэмээвээс; хуурмаг гэрч нар нь миний тус босоод дээрэмдлэгийг амсгана. амсуулна 13 Би амьтны газрын дээр Жахуагийн өршөөнгүйг үзсүгэй! хэмээн итгэсэн буй. 14 Жахуад найдаж хүлээн, зоригтой атугай! Тэр нь чиний зүрхийг бат болгох буй. Жахуад найдаж хүлээн үйлд!
Хорин наймдугаар бүлэг
Давидын бичсэн псалма 1 Жахауа аа! Би чамд дуудах буй. Миний хад аа! Миний тул дуу үгүй үл болон соёрх! Хэрэв чи дуугүй болох бөгөөс би хүүрийн булшинд орогчидтой адил болох болуузай! 2 Миний чамд дуудахад миний гаруудаа чиний ариун сүмд өргөхөд миний залбиралын дууг сонсон соёрх! 3 Намайг хилэнцтэн хийгээд бурууг үйлдэгчидтэй үл гарган соёрх! Тэдгээр нь өөрийн шадар байгчидтай эвээр өгүүлэлцэвч тэдгээрийн зүрхний дотор хор буй. 4 Тэдгээрийн үйлийн сёоор хийгээд муу явдлын ёсоор тэдгээрт өгөн, тэдгээрийн гарын үйлдэврийн ёсоор тэдгээрт өгөн, тэдгээрийн шанг тэдгээрт буцаан соёрх! 5 Тэдгээрийн Жахуагийн үйлдвэр хийгээд түүний мутрын үйлсийг эс ухдагийн тулд тэр нь тэдгээрийг унагааж эвдрүүлэн үл босгох буй. 6 Жахуа нь магтагдах болтугай! Тэр юуны тул хэмээвээс; тэр нь миний залбирлын дууг сонссон буй. 7 Жахуа нь миний хүч хийгээд миний халх мөн. Миний зүрхний түүнд түшсэнээр би туслагдсан буй. Үүний учир миний зүрх нь жаргана. Би түүнийг өөрийн дуугаар магтах буй. 8 Жахуа нь өөрийн улсын хүч хийгээд өөрийн тослогдсоны тонилгох хүч буй. 9 Өөрийн улсыг тонилгон, өөрийн өмчийг адистатлан тэдгээрийг тэжээн, тэдгээрийг мөнхөд өргөн соёрх!
Хорин есдүгээр бүлэг
Давидын бичсэн псалма 1 Хүчтэн ээ! Жахуад өргөгтүн! хэмээвээс Жахуад хүндлэл хийгээд хүчийг өргөгтүн! 2 Жахуад түүний нэрийн хүндлэлийг өргөгтүн! Жахуад ариутгалын үзэсгэлэнгээр мөргөгтүн! 3 Жахуагийн дуу нь уснуудын дээр буй. Цог жавхлангийн бурхан нь аянгын дууг гаргана. Жахуа нь их уснуудын дээр буй. 4 Жахуагийн дуу нь аугаа хүчтэй буй. Жахуагийн дуу нь цог жавхлантай буй. 5 Жахуагийн дуу нь хушнуудыг эвдэнэ. Жахуа нь Либанугийн хушнуудыг эвдэнэ. 6 Тэр нь тэднийг тугал мэт харайлган, Либануг хийгээд Шириуныг залуу хилэн мэт харайлгана. 7 Жахуагийн дуу нь галын дөлийг цацруулна. 8 Жахуагийн дуу нь говийг хөдөлгөнө. Жахуа нь Кэдис говийг хөдөлгөнө. 9 Жахуагийн дуу нь согоонуудыг төрүүлэн, ойн моддыг нүцгэн болгоно. Жич; түүний сүмийн дотор хамаг нь түүний хүндлэлийг дэлгэрүүлнэ. 10 Жахуа нь усны үерийн дээр сууна. Жахуа нь хаан мэт мөнхөд суух буй. 11 Жахуа нь өөрийн улсад хүчийг өгөн, Жахуа нь өөрийн улсыг эвээр адистатлах буй.
Гучдугаар бүлэг
Давидын шинэ гэрт орох цагтаа дуулахуйяа бичсэн псалма 1 Жахуа аа! Би чамайг өргөмжлөн магтах буй. Тэр юуны тул хэмээвээс; чи намайг өргөөд, миний дайснуудыг миний учир эс баясгасан буй. 2 Миний Жахуа бурхаан! Миний чамд дуудсанд чи намайг эдгээсэн буй. 3 Жахуа аа! Чи миний амийг үхэгсдийн орноос өргөн, миний хүүрийн буршинд үл буухын тул намайг амьдаар байлгасан буй. 4 Жахуагийн зарганууд аа! Түүнд эгшиглэн магтан, түүний ариутгалын учир санахдаа магтахтүн! 5 Түүний хилэн нь агшин зуур буй. Түүний таслалд амь буй. Үдшээр уйлаан буй боловч, өглөөгүүр жаргал буй. 6 Би ч өөрийн сайн цагт ийн; Би хэзээ ч үл хөдөлгөгдөх буй, хэмээн өгүүлэв. 7 Жахуа аа! Чи өөрийн таалаар миний хадыг бат болгосон буй. Чиний нүүрээ нуусанд би зовоогдсон буй. 8 Жахуа аа! Би чамд дуудаж, Жахуад залбирсан буй. 9 Хэрвээ би булшинд буух бөгөөс цусаар юу тус болох буй? Тоос нь чамайг магтах буюу? Тэр нь чиний үнэнийг мэдүүлэх буюу? 10 Жахуа аа! Сонсож намайг нигүүлсэн. Жахуа аа! Надад туслагч болон соёрх! 11 Чи миний зовлонг жаргаланд хувирган надаас зүдгүүрт хувцсыг тайлаад намайг жаргалаар бүсэлсэн буй. 12 Тиймийн тул миний алдар нь чамайг магтахад үл зогсох буй. Миний Жахуа бурхаан! Би чамайг мөнхөд магтах буй.
Гучин нэгдүгээр бүлэг
Тэргүүн хөгжимчинд Давидын бичсэн псалма. 1 Жахуа аа! Би чамд түшнэ. Би мөнхөд үл ичих болтугай! Өөрийн зөвөөр намайг авран соёрх! 2 Чи чихээрээ чагна. Намайг түргэнээр авран, намайг тонилгохын тул надад хүчтэй хад хийгээд бат хүрээ болон соёрх! 3 Тэр юуны тул хэмээвээс; чи миний хад хийгээд миний хүрээ мөн. Тийнхүү өөрийн нэрийн тул намайг хөтөлбөрлөн, намайг удирдан соёрх! 4 Тэдний миний тул нуусан өлмийгөөс намайг гарган соёрх! Тэр юуны тул хэмээвээс; чи миний хүч мөн. 5 Би сүнсээ чиний мутарт тушаан өгнө. Үнэний Жахуа бурхаан! Чи намайг аварсан мөн. 6 Би хуурмаг дэмийлэлүүдийг хүндлэгчдийг өшөөлнө. Зүгээр би Жахуад түшнэ. 7 Би чиний өршөөнгүйн учир баярлан жаргах буй. Тэр юуны тул хэмээвээс; чи миний зовлонг үзэн. Хавчлагын дотор миний сүнсийг мэднэ. 8 Бас чи дайсны гарт намайг эс өгөн, миний хөлийг уужим газар тавьсан буй. 9 Жахуа аа! Намайг нигүүлсэн соёрх! Тэр юуны тул хэмээвээс; надад зовлон буй. Миний нүд хийгээд миний сүнс ба, миний дотор нь уйтгараас хатав. 10 Тэр юуны тул хэмээвээс; миний амь нь зовлонгоор хийгээд миний нас нь уйлагаар хоосорсон буй. Миний уулнаас миний хүч нь сул болсон бөгөөд миний ясууд нь хатсан буй. 11 Миний хамаг дайснуудаас би, өөрийн айлуудад их шоовдор болон өөрийн танилуудад айлгагч болов. Зээлийн дээр намайг үзэгчид нь надаас зайлна. 12 Би үхсэн мэт зүрхнээс мартагдан хэмхэрсэн сав мэт болов. 13 Тэр юуны тул хэмээвээс; би олны ховлох үгсийг сонссон буй. Хаанаас ч аймшиг буй бөгөөд тэд нь миний амийг таслахын тул хамтаар зөвшилдөн санаачилна. 14 Зүгээр Жахуа аа! Би чамд түшин ийн; Чи миний бурхан мөн. 15 Миний цагууд нь чиний мутарт буй. Миний дайснууд хийгээд намайг зүхэгчдийн гараас намайг авран соёрх! 16 Өөрийн боолд нүүрээ гийгүүлэн, өөрийн өршөөнгүйгээр намайг тонилгон соёрх! 17 Жахуа аа! Би үл ичих болтугай! Тэр юуны тул хэмээвээс; би чамд дуудна. Хилэнцтэн нь ичгүүртэй болон булшны дотор дуугүй болох болтугай! 18 Зөвтийн тус омог хийгээд ширүүнүүдийг доромжлолоор өгүүлэгч хуурмаг уруулууд нь хавчигдах болтугай! хэмээн өгүүлэв. 19 Чамаас айгчдын тул чиний хадгалсан хийгээд хүний хөвгүүний өмнө чамд түшигчдийн тулд чиний бэлтгэсэн ачлал нь ямар их буй. 20 Чи өөрийн нүүрний халхын дотор улсын эвдрэлээс тэдгээрийг халхлан, хорт хэлнүүдээс бүрхүүлээр халхлах буй. 21 Жахуа нь магтагдах болтугай! Тэр юуны тул хэмээвээс; тэр нь бөх балгасны дотор надад их өршөөнгүйгээ үзүүлсэн буй. 22 Бас би яарч ийн; Би чиний нүднээс салгагдсан буй хэмээн өгүүлсэн бөлгөө. Тийн боловч миний дуудсанд чи миний залбирлын дууг сонсов. 23 Жахуагийн ариунууд аа! Түүнийг янаглагтун! Жахуа нь итгэлтнийг сахина. Зүгээр тэр нь омгорхогоор явагчид үлэмж хариулна. 24 Жахуад хамаг найдагчд аа! Бат бологтун! Тэр нь таны зүрхийг хүчтэй болгох буй.
Гучин хоёрдугаар бүлэг
Давидын сургамжит псалма. 1 Аль хэний хилэнц өнгөрүүлэгдсэн бөгөөд нүгэл бүрхээгдсэн тэр амгалан мөн. 2 Жахуа нь аль хэнд бурууг үл тоох бөгөөд сүнсний дотроо мэхгүй хүн нь амгалан мөн. 3 Миний дуугүй байсанд бүхэл өдрийн уйлагаасаа миний хамаг ясад нь хатав. 4 Тэр юуны тул хэмээвээс; өдөр хийгээд шөнөөр чиний мутар нь миний дээр хүнд болсон бөгөөд миний биеийн шүүс нь зуны ганд хувилгагдсан буй. Шила. 5 Би өөрийн нүглийг чамд илт үзүүлэн өөрийн бурууг эс нууж ийн; Би өөрийн хилэнцийг Жахуад илт үзүүлэх хэмээн миний өгүүлсэнд чи миний нүглийн бурууг өнгөрүүлэв. Шила. 6 Үүний тулд аливаа ариун хүн нь чамайг олох цагт залбирах буй. Тийн бөгөөд үерийн их усууд нь түүнд үл хүрэх буй. 7 Чи миний хоргодол мөн. Чи намайг зовлонгоос сахина. Чи тонилголын цэнгэлээр намайг хүрээлэх буй. Шила. 8 Би чамайг ухуулан, чиний явах замыг чамд заах буй. Би чамайг зөвлөх бөгөөд миний нүд нь чиний дээр болох буй. 9 Ухаангүй морь хийгээд луустай адил бүү бологтун! Тэд нь чамд эс ирвээс тэдний амыг хазаар хийгээд зуузайгаар барих ёстой буй. 10 Хилэнцтэд олон зовлонгууд болох буй. Зүгээр Жахуад түшигчийг өршөөнгүй нь хүрээлэх буй. 11 Зөвтөн өө! Жахуад баясан цэнгэлдэгтүн! Бас хамаг шулуун зүрхтэн ээ! Жаргалдагтун!
Гучин гуравдугаар бүлэг
1 Зөвтөн өө! Жахуад цэнгэлдэгтүн! Магтаал нь зөвтөнд зохистой буй. 2 Жахуаг ятгаар магтан, арван чавхадаст хөгжмөөр түүнд дууг гаргагтун! 3 Түүнд шинэ дууг дуулагтун! Их дуугаар тодорхойгоор хуурдагтун! 4 Тэр юуны тул хэмээвээс; Жахуагийн зарлиг нь шулуун буй бөгөөд, түүний аливаа үйл нь үнэн буй. 5 Тэр нь зөв хийгээд шийдвэрийг янаглана. Дэлхий нь Жахуагийн ачлалаар дүүрэн буй. 6 Огторгуй нь Жахуагийн зарлигаар бүтээгдсэн бөгөөд түүний бүхэл чуулган нь түүний амьсгалаар бүтээгдсэн мөн. 7 Тэр нь далайн усуудыг овоо мэт хураагаад, далайн гүнийг хадгалагч газарт тавьсан буй. 8 Жахуагаас бүхэл дэлхий нь айх бөгөөд, ертөнцийн дээр хамаг суугчид нь түүнээс чичрэх болтугай! 9 Тэр юуны тул хэмээвээс; түүний зарлиг болсноор бүтэв. Түүний захиснаар тогтов. 10 Жахуа нь ардын зөвөлгөөнийг хоосруулан улсын санаачлагыг үгүй болгоно. 11 Жахуагийн зөвөлгөө нь мөнхөд байх бөгөөд түүний зүрхний санаа нь хамаг үеүдэд байна. 12 Жахуа бурханд болсон улс хийгээд өмч болгон сонгосон улс нь амгалан мөн. 13 Жахуа нь огторгуйг ширтэж хамаг хүн төрөлхтнийг харна. 14 Тэр нь өөрийн суудлын орноос дэлхий дээр хамаг суугчдыг харна. 15 Тэр нь тэдний хамаг зүрхийг бүтээгээд, тэдний хамаг үйлсийг ялгана. 16 Аливаа ч хаан нь олон цэргүүдэд үл тонилгогдох бөгөөд хүчтэй нь их хүчээр үл аврагдах буй. 17 Авралын тул морь нь найдамжгүй болон их хүчээрээ хэнийг ч үл аврах буй. 18 Мана, Жахуагийн нүд нь түүнээс айгчид хийгээд түүний өршөөнгүйд найдагчдын дээр буй. 19 Тэр хэмээвээс, тэдний амийг үхлээс тонилгон, зудын цагт тэднийг амьдаар байлгахын тул болой. 20 Бидний сүнс нь Жахуаг хүлээнэ. Тэр нь бидний туслагч хийгээд бидний халх мөн. 21 Тэр юуны тул хэмээвээс; бидний түүний ариун нэрд найдсаны тул бидний зүрх нь түүний учир жаргах буй. 22 Жахуа аа! Биднийг чамд найдах мэт түүнчлэнхүү чиний өршөөнгүй нь бидний дээр болох болтугай!
Гучин дөрөвдүгээр бүлэг
Давидын явдлаа Абимилигийн өмнө хувилгасны тул гаргагдаад, одсоны учир бичсэн ном 1 Би аливаа цагт Ехувааг магтах буй. Түүний магтаал нь миний амны дотор үргэлжид болох буй. 2 Миний сүнс нь Ехуваагаар сайрхах буй. Номхнууд нь үүнийг сонсоод баясах бий. 3 Надтай Ехувааг өргөмжлөлцөгтүн! Түүний нэрийг хамтаар өргөлцье. 4 Миний Ехувааг бидэрсэнд тэр нь намайг сонсоод, миний хамаг аюулууд намайг аврав. 5 Тэд нь түүнд хараад, гийлгэгдэв. Тэдний нүүр ч эс ичив. 6 Энэхүү энэлэгчийн дуудсанд Ехуваа нь сонсоод, түүний хамаг зовлонгуудаас түүнийг тонилгов. 7 Ехуваагийн элч нь түүнээс айгчдыг тойрон тонилгоно. 8 Ехуваа нь сайн гэж шинжилж, үзэгтүн! Түүнд түшигч хүн нв амгалан мөн. 9 Ехуваагийн ариунууд аа! Түүнээс айгтун! Тэр юуны тул гэвэл, түүнээс айгчдад дутуу үл болдог. 10 Залуу арслангууд нь дутуу хийгээд өлсгөлөнт адаг адгийн муу бидрэгчдэд ч сайн нь үл дутах буй. 11 Хүүхэд ээ! Ирж намайг сонсогтун! Би танд Ехуваагийн аюулыг сургасугай! 12 Сайныг үзэхийн тул амийг хүс! 0лон өдрүүдийг дуршигч хүн хэн бэ? 13 Хэлээ хороос сахин, уруулуудаа мэхт үгээс сахин үйлд! 14 Хороос зайлан, сайныг үйлд! Эвийг бидрэн даган үйлд. 15 Ехуваагийн нүднүүд нь зөвтний дээр буй бөгөөд түүний чих нь тэдний бархирлыг сонсоно. 16 Ехуваагийн нүүр нь мууг үйлдэгчдийн тус буй. Тэр хэмээвэл тэдний дурсгалыг дэлхийн дээрээс эвдрүүлэхийн тул болно. 17 Зөвтөн нь дуудна. Тийн бөгөөд Ехуваа нь сонсож, тэдний хамаг зовлонгуудаас тэднийг аварна. 18 Ехуваа нь эвдэрсэн зүрхтний үр болон номхон сэтгэлтнийг тонилгоно. 19 Зөвтөнд зовлонгууд нь олон буй. Зүгээр Ехуваа нь тэд бүгдээс түүнийг аварна. 20 Тэр нь түүний хамаг ясуудыг гамнадаг бөгөөд тэднээс нэгэн ч үл эвдрүүлэгдэнэ. 21 Хор нь хилэнцтийг үхүүлэх бөгөөд зөвтийг өшөөлөгчид нь хоосрох буй. 22 Ехуваа нь өөрийн боолуудын сүнсийг зальж авна. Тийн бөгөөд түүнд тшүигчдээс хэн ч үл хоосрох буй.
Гучин тавдугаар бүлэг
Давидын бичсэн псалма. 1 Жахуа аа! Миний тус эсэргүүцэлдэгчдийн тус эсэргүүцэлдэн надтай дайлалдагчдын тус дайлалдан соёрх! 2 Халх хийгээд бамбайг аваад надад туслахын тул босон соёрх! 3 Жадыг гаргаад намайг зүхэгчдийн тус замыг хаан соёрх! Би чиний тонилгол мөн, хэмээн миний сүнсэнд зарлиг болон соёрх! 4 Миний амийг бэдрэгчид нь ичгүүртэй болж ичих болтугай! Жич; миний тус хорыг санаачлагчид нь хойшоо буцаагдаж гутамшигт болох болтугай! 5 Салхины өмнө хэвэг гэр адаг мэт тэд ч болох болтугай! Жахуагийн анхил нь тэднийг зүхэх болтугай! 6 Тэдний зам нь харанхуй хийгээд хальтархай болох болтугай! Жахуагийн анхил нь тэднийг хөөх болтугай! 7 Тэр юуны тул хэмээвээс, тэд нь учиргүйгээр миний тул өлмийг нуугаад учиргүйгээр миний амины тул нүхийг малтав. 8 Тэдний үл мэдэхээр эвдрэл нь тэднийг тосох бөгөөд тэдний нуусан өлмий нь тэдний биеийг барих ба тэрхүү эвдрэлд тэд нь өөрөө унах болтугай! 9 Зүгээр миний сүнс нь Жахуад баясан түүний тонилолд жаргах буй. 10 Миний хамаг ясад нь ийн; Жахуа аа! Хэн чамтай адил буюу? Чи энэлэгчийг түүнээс үлэмж хүчит агчаас тонилгон дарагдагч хийгээд үгээгүүг тэднийг эвдрүүлэгчээс тонилгоно, хэмээн өгүүлэх буй. 11 Хуурмаг гэрч нар нь миний тус босон, миний эс мэдсэнийг надаас асууна. 12 Тэд нь миний сүнсийг эвдрүүлэхийн тул надад сайны тул хороор түлнэ. 13 Би тэдгээрийн өвчний цагт зүдгүүрт хувцсыг өмсөөд, зүрхээ бацгаар дарав. Миний залбирал нь миний цээжний дотор буцсан буй. 14 Би өөрийн янаг нөхөр эсвэл ах дүү мэттэй явж, өөрийн эхийн учир гашуудагч мэт уйтгараар бөхийсөн буй. 15 Зүгээр миний бүдрэхэд тэд нь баясаж цуглав. Шархдуулагчид нь миний үл мэдэхэд миний тус цуглаад, таслахуйяа үл зогсоно. 16 Тэд нь хилэнцтэн хийгээд элэглэгчидтэй миний тус шүдээрээ хавирна. 17 Эзээн! Чи хэзээ болтол харах буюу? Миний амийг тэдний эвдрүүллэгүүдээс тонилгон миний ганцханыг арслангуудаас ч тонилгон соёрх! 18 Би чамайг их чуулганы дотор сайшаан, олон тоот улсын дунд чамайг магтах буй. 19 Дэмийгээр миний дайсан бологсод нь миний учир үл баясах бөгөөд, намайг учиргүйгээр өшөөлөгчид нь нүдээр үл элэглэх болтугай! 20 Тэр юуны тул хэмээвээс; тэд нь эвийг үл өгүүлэлцэн, газрын номхнуудын тус мэхт үгсийг санаачлалцана. 21 Бас тэд нь миний тус амаа ангайлалцаж, аяа, аяа бидний нүдэд нь хүссэнээ үзэв хэмээн өгүүлэлцэнэ. 22 Жахуа аа! Чи үзэн атал дуугүй үл байн, Эзээн! Надаас үл холдон соёрх! 23 Миний бурхаан! Миний шийдвэрийн тул, сэрэн. Миний Эзээн! Миний заргын тул босон соёрх! 24 Миний Жахуа бурхаан! Өөрийн зөвөөр намайг шүүн соёрх! Тийн болохул тэд нь миний учир үл баярлах болтугай! 25 Тэд нь зүрхэндээ ай. Бидний хүссэнээр болов, хэмээн үл өгүүлэн, бид түүнийг залгив, хэмээн үл өгүүлэх болтугай! 26 Миний зовлонд баясагчид нь ичин гутамшигтай болох болтугай! Миний тус биеэ ихэтгэгчид нь ичгүүр хийгээд доромжлолоор хучигдах болтугай! 27 Миний зөвийг хүсэгчид нь жарган цэнгэлдэх болтугай! Өөрийн боолын амрыг таалагч Жахуа нь өргөмжлөгдөх болтугай! хэмээн тэд нь үргэлжид өгүүлэлцэх болтугай! 28 Тийн бөгөөд миний хэл нь чиний зөв хийгээд чиний магтаалыг өдөр бүр дэлгэрүүлэх буй.
Гучин зургадугаар бүлэг
Тэргүүн хөгжимчинд Жахуагийн Давид боолын бичсэн псалма. 1 Хилэнцтийн нүгэл нь миний зүрхний дотор ийн; Түүний нүдний өмнө бурхны аюул үгүй хэмээн өгүүлдэг. 2 Тэр юуны тул хэмээвээс; тэр нь өөрийн хилэнцийг өшөөлтэй хэмээн олтол өөрийн нүдээр биеэ өнгөлнө. 3 Түүний амны үгс нь буруу хийгээд мэх буй. Тэр нь ухах бөгөөд сайн үйлдэхүйеэ зогсов. 4 Тэр нь хэвтэрний дээрээ хилэнцсийг санаачилж, муу замын дээр байж, хилэнцийг эс өшөөлөв. 5 Жахуа аа! Чиний өршөөнгүй нь огторгуйн дээр буй. Чиний үнэн нь үүлдэд хүрнэ. 6 Чиний зөв нь их уулад мэт буй. Чиний шийдвэрүүд нь их гүн буй. Жахуа аа! Чи хүн хийгээд малыг гамнадаг. 7 Бурхаан! Чиний өршөөнгүй нь ямар эрдэнэ буй. Түүний тул хүн төрөлхтөн нь чиний далийн сүүдэрт халхлагдана. 8 Тэд нь чиний гэрийн элбэгээр ханах бөгөөд чи өөрийн жаргалын голоос тэднийг уулгах буй. 9 Тэр юуны тул хэмээвээс, чамтай амины булаг буй. Чиний гэрлээр бид гэрлийг үзэх буй. 10 Чамайг танигчдад өөрийн өршөөнгүйг байлган шударга зүрхтэнд өөрийн зөвийг байлган соёрх! 11 Омгорхгуудын хөл нь надад үл ойртох бөгөөд, хилэнцтэний гар нь намайг үл хөдөлгөх болтугай! 12 Тэд хилэнцийг үйлдэгчид нь унасан буй. Тэд нь унагагдаад босож үл чадна.
Гучин долдугаар бүлэг
Давидын бичсэн псалма. 1 Хилэнцтэний учир үл гашуудан, нүглийг үйлдэгчдэд бүү атаарх. 2 Тэр юуны тул хэмээвээс, тэд нь өвс мэт түргэнээр цавчигдаж, өвсний нуга мэт хагдрах буй. 3 Жахуад түшин сайныг үйлд. Газрын дээр суун үнэнээр биеэ тэжээн үйлд. 4 Жахуад түшин үйлд. Тийн болхул тэр нь чиний зүрхний эрлэгүүдийг чамд өгөх буй. 5 Өөрийн замыг Жахуад өг. Түүнд найдтугай! Тийн бөгөөд тэр нь бүтээх буй. 6 Жич; Тэр нь чиний зөвийг гэрэл мэт гарган, чиний шийдвэрийг хагас өдрийн гэрэл мэт гаргах мөн. 7 Жахуад амарч түүнийг хүлээн үйлд. Өөрийн замуудын дээр олзтой бологч хийгээд өөрийн муу санааг төгсгөгч хүний учир бүү гашууд. 8 Хилэнг номхруулан, уурлалыг огоорон, мууг үйлдэхийн тул бүү гашууд. 9 Тэр юуны тул хэмээвээс, хилэнцийг үйлдэгчид нь тасалдах буй. Зүгээр Жахуаг хүлээгчид нь газрыг эзлэх буй. 10 Нэг хэдэн зуур болбоос хилэнцэт нь үл болох түүнийг газрын дээр бэдрэвч тэр нь үгүй болох буй. 11 Зүгээр номхнууд нь газрыг эзлэх бөгөөд элбэг амраар жаргах буй. 12 Хилэнцэт нь зөвтийн тус санаачилж, түүний тус шүдээ хавирна. 13 Эзэн нь түүнд инээх буй. Тэр юуны тул хэмээвээс; тэр нь түүний өдрийн ойртсоныг үзнэ. 14 Хилэнцтэн нь илдээ суглаж нумаа татав. Тэр юуны тул хэмээвээс; үгээгүү ядууг унагахын тул хийгээд, зөвт замаар явагчдыг үхүүлэхийн тул болой. 15 Тэдний илд нь тэдний зүрхний дотор орох бөгөөд тэдний нумууд нь эвдрүүлэх буй. 16 Зөвтийн цөөхөн нь олон хилэнцтэний баяжлаас дээр буй. 17 Тэр юуны тул хэмээвээс, хилэнцтэний сарвууд нь эвдрүүлэгдэх буй. Зүгээр Жахуа нь зөвтнийг тэтгэх буй. 18 Жахуа нь шулуунуудын өдрүүдийг мэддэг. Тэдний өмч нь мөнхөд байх буй. 19 Тэд нь муу цагт үл ичих, харин зудтай цагт цадах буй. 20 Зүгээр хилэнцтэн нь эвдрэх бөгөөд Жахуагийн дайснууд нь хурганы үхэх мэт үгүй болон, утаа мэт үгүй болох буй. 21 Хилэнцэт нь урьдаар аваад эс түлдэг. Зүгээр зөвт нь хайрлан өгдөг буй. 22 Тэр юуны тул хэмээвээс, Жахуагийн адистатласан нь дэлхийг эзлэх буй. Зүгээр түүний хараагсад нь эвдрүүлэгдэх буй. 23 Сайн хүний алхмууд нь Жахуагаар тогтоогдсон бөгөөд тэр нь түүний замыг таална. 24 Тэр нь унан алдавч үл унах буй. Тэр юуны тул хэмээвээс; Жахуа нь түүний гарыг тэтгэнэ. 25 Би залуу агсан бөгөөд эдүгээ хөгширөв. Тийн боловч би зөвтийн орхигдсон бөгөөд, түүний хүүхдийн тэжээлийг гуйланчилсныг эс үзэв. 26 Тэр нь аливаа өдөр хайртай бөгөөд, урьдаар өгдөг тийн бөгөөд түүний хүүхэд нь адистатлагдсан буй. 27 Хилэнцээс зайлаж сайн үйлд. Тийн бөгөөд мөнхөд суутугай! 28 Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь үнэн шийдвэрийг янаглаж, өөрийн ариунуудыг үл орхих буй. Тэд нь мөнхөд гамнагдах буй. Зүгээр хилэнцтэний үрс нь эвдрүүлэгдэх буй. 29 Зөвтөн нь газрыг эзэлж түүний дээр мөнхөд суух буй. 30 Зөвтийн ам нь цэцнийг үүсгэнэ. Түүний хэл нь шийдвэрийн учир өгүүлэлцдэг. 31 Түүний бурхны тогтоол нь түүний зүрхний дотор буй. Түүний гишигдэл нь үл хальтарна. 32 Хилэнцэт нь зөвтийг ажиглаж, түүнийг үхүүлэхүйеэ бэдэрнэ. 33 Зүгээр Жахуа нь түүний гарт түүнийг үл огоорч түүний шүүгдэх цагт түүнийг бурууд үл унагах буй. 34 Жахуаг хүлээн түүний замыг сахин үйлд. Тийнхүү эл, тэр нь чамайг газрыг эзлэхийн тул өргөмжлөх буй. Бас чи хилэнцтэний таслагдахыг үзэх буй. 35 Би үндэслэн дэлгэрсэн мод мэт болсон хилэнцэтийг үзсэн буй. 36 Зүгээр тэр нь нөхчөөд үгүй болов. Бас би түүнийг бэдрэвч тэр нь эс олдов. 37 Төгс болсныг ажиглан шударгыг үзтүгэй! Тэр юуны тул хэмээвээс; тийм хүний эцэс нь амархан буй. 38 Зүгээр буруутан нь хамтаар хоосрох буй. Хилэнцтэний эцэс нь эвдрүүлэгдэх буй. 39 Зүгээр зөвтний тонилгол нь Жахуагаас буй. Зовлонгийн цагт тэр нь тэдний хүч мөн. 40 Жахуа нь тэдэнд тусалж, тэднийг аврах буй. Тэр нь тэднийг хилэнцтэнээс аварч тонилгох буй. Тэр юуны тул хэмээвээс, тэд нь түүнд түшнэ.
Гучин наймдугаар бүлэг
Давидын сануулахын тул бичсэн псалма. 1 Жахуа аа! Өөрийн хилэнгээр намайг үл зэмлэн. Өөрийн уурлалаар намайг үл сурган соёрх! 2 Тэр юуны тул хэмээвээс; чиний сумнууд нь намайг нэвтэртэл хатгана. Жич; чиний мутар нь миний дээр хүнд болов. 3 Чиний хилэнгээс миний маханд өргөлгүй буй. Миний нүглээс миний ясанд амаргүй буй. 4 Тэр юуны тул хэмээвээс; миний хилэнц нь миний толгойг бүрхээд хүнд ачаа мэт надаас хүнд болов. 5 Миний шархууд нь өмхий болж миний ухаангүйгээс хохирно. 6 Би бөгтийж, ихэд бөхийнө. Би өдөр дуустал гашуудан явна. 7 Тэр юуны тул хэмээвээс; миний дотор нь халуун өвчнөөр дүүргэгдсэн бөгөөд миний маханд өргөлгүй. 8 Би тэнхээгүй болон ихэд дарагдсан буй. Би өөрийн зүрхний зовлонгоос бархирна. 9 Эзэн ээ! Миний хамаг хүсэл нь чиний өмнө буй бөгөөд миний уйллаг нь чамаас эс нуугдана. 10 Миний зүрх нь ихэд догдолно. Миний хүч нь намайг орхив. Миний нүдний гэрэл ч надад үгүй буй. 11 Миний янагууд хийгээд нөхөд нь миний өвчний өмнөөс хол зогсоно. Миний төрлүүд нь хол байж зогсоно. 12 Миний амийг бэдрэгчид нь өлмийг тавьдаг. Бас надад хорыг хүсэгчид нь хорлолын учир өгүүлэлцэн, аливаа өдөр мэхүүдийн учир санаачлалцдаг. 13 Тийн боловч би дүлий мэт эс сонсон, хэлгий мэт амаа үл нээн; 14 Жич; би үл сонсогч хийгээд аман дотроо зэмлэлгүй хүн мэт болов. 15 Тэр юуны тул хэмээвээс; Жахуа аа! Би чамд найдана. Миний Эзэн Бурхаан! Чи хариу зарлиг болох буй. 16 Бас би ийн; Тэд нь миний учир баясан, миний хөлийн хальтрахад миний тус биеэ өргөмжлөх буй за. 17 Тэр юуны тул хэмээвээс; би бүдэрэх бэлэн бөгөөд миний гаслан нь хэзээ ч надтай буй, хэмээн өгүүлэв. 18 Би болбол өөрийн хилэнцийг илт үзүүлэн, өөрийн нүглийн учир гашуудах буй. 19 Миний дайснууд нь амьд хийгээд хүчтэй буй. Намайг буруугаар өшөөлөгчид нь үлэмжилсэн буй. 20 Бас сайны тул хорыг надад өгөгчид нь намайг өшөөлнө. Тэр юуны тул хэмээвээс; миний сайныг дагасны тул болой. 21 Миний Жахуа Бурхаан! Намайг үл орхин, надаас үл холдон соёрх! 22 Миний тонилгогч Эзээн! Надад туслахын тул түргэлэн соёрх!
Гучин есдүгээр бүлэг
Зидутун тэргүүн хөгжимчинд Давидын бичсэн псалма. 1 Би ийн; Би хэлээрээ нүглийг үл үйлдэхийн тул өөрийн явдлыг хичээнгүйлэх буй. Хилэнцтэний миний өмнө байн атал би амаа хазаарлах буй, хэмээн өгүүлэв. 2 Би дуугүй болон эс өгүүлж, сайны учир ч огт өгүүлэл үгүй байв. Тийм болхул миний гаслан нь хөдлөв. 3 Миний зүрх нь миний дотор халуун болов. Миний санаачлан байтал гал нь шатав. Би хэлээрээ өгүүлрүүн; 4 Жахуа аа! миний эцэс хийгээд миний амины хэмжээний юун ахуйг надад мэдүүлэн соёрх! Тийнхүү би өөрийн насны хэр богино ахуйг мэдэх буй. 5 Мана. Чи миний өдрүүдийг гарын алганы өргөний төдий болгосон бөгөөд миний нас нь чиний өмнө юу ч бус мэт буй. Үнэхээр аливаа эрхэм байдалд хүн нь ямагт дэмийлэл буй. Шила. 6 Үнэхээр хүн нь сүүдэр мэт явна. Үнэхээр тэр нь дэмийгээр эд агуурсыг хураана. Тэр юуны тул хэмээвээс; түүнийг хэний авахыг тэр нь эс мэднэ. 7 Эдүгээ Эзээн! Би юуг хүлээх буюу? Миний найдлага нь чамд буй. 8 Миний хамаг хилэнцээс намайг тонилгон намайг ухаангүйнуудын хараал үл болгон соёрх! 9 Би дуугүй болоод амаа эс нээв. Тэр юуны тул хэмээвээс; чи үүнийг үйлдэв. 10 Чиний цохилгыг надаас холдуулан соёрх! Чиний мутрын даралгаас би эвдэрнэ. 11 Чи нүглийн тул хүнийг зэмлэлээр сургахдаа, түүний үзэсгэлэнг хорхой мэт хувируулдаг. Үнэхээр аливаа хүн нь дэмийлэл буй. Шила. 12 Жахуа аа! Миний залбирлыг сонсон, миний дууг чагнан, миний нулимсны учир анир үгүй үл болгон соёрх! Тэр юуны тул хэмээвээс, би чамтай урилт болон, миний хамаг эцэг нар мэт зочин буй. 13 Надаас мутраа холдуулан соёрх! Тийнхүү би үгүй болж одохоос урьд тэнхрэх буй.
Дөчдүгээр бүлэг
Тэргүүн хөгжимчинд Давидын бичсэн псалма. 1 Би Жахуаг хүлцэнгүйгээр хүлээсэн буй. Тийнхүү тэр нь надад бөхийгөөд миний бархилыг сонссон буй. 2 Тэр нь сүрхий нүхнээс хийгээд нялцгай шавраас намайг гаргаад, миний хөлийг хадны дээр тавьж миний гишигдлийг батлав. 3 Бас тэр нь бидний Бурханд магтаалын шинэ дууг миний аманд оруулсан буй. Олон нь үүнийг үзээд айж, Жахуад түших буй. 4 Жахуаг өөрийн найдлага болгон, улсууд хийгээд хуурмагт давагчдыг эс хүндлэгч хүн нь амгалан мөн. 5 Миний Жахуа Бурхаан! Чиний үйлдсэн гайхамшигууд хийгээд бидний учир чиний санаачлагууд нь олон буй. Тэд нь тоолшгүй. Хэрвээ би чамд тэдний учир дэлгэрүүлэн өгүүлбээс тэд нь тооноос үлэмж болно. 6 Чи танил хийгээд өргөлийг үл таална. Чи миний чихийг нээсэн буй. Чи шатаалт тахил хийгээд нүглийн тул тахилыг эс хэрэглэсэн буй. 7 Тэр цагт би ийн; Мана. Би ирнэ. Миний учир номын дэвтрийн дотор бичигдсэн буй. 8 Миний Бурхаан! Би чиний тааллыг бүтээх дуртай бөгөөд, чиний тогтоол нь миний зүрхний дотор буй. 9 Би их чуулганы дотор зөвийг дэлгэрүүлсэн буй. Жахуа аа! Миний уруулаа эс зогсоосныг чи мэднэ. 10 Би чиний зөвийг зүрхний дотроо эс нуугаад, чиний итгэл хийгээд чиний тонилголыг дэлгэрүүлсэн буй. Би их чуулганы өмнө чиний өршөөнгүй хийгээд чиний үнэнийг эс далдалсан буй, хэмээн өгүүлэв. 11 Жахуа аа! Өөрийн энэрлийг надаас үл зогсоон соёрх! Чиний өршөөнгүй хийгээд үнэн нь намайг үргэлжид халхлах болтугай! 12 Тэр юуны тул хэмээвээс, тоолшгүй зовлонгууд нь намайг хүрээлэв. Миний буруунуудын намайг гүйцсэний тул би харж эс чадна. Тэр нь миний толгойн үснээс үлэмж болов. Тиймийн тул миний зүрх нь намайг орхисон буй. 13 Жахуа аа! Намайг тонилгохуйяа таалан соёрх! Жахуа аа! Надад туслахын тул түргэлэн соёрх! 14 Миний амийг таслахуйяа бэдрэгчид нь хамтаар ичин, гутамшигтай болох болтугай! Надад хорыг хүсэгчид нь гэдрэг буцагдан ичгүүлэгдэх болтугай! 15 Надад эй, эй хэмээн өгүүлэгчид нь өөрийн ичгүүрийн нээврээр хоосруулагдах болтугай! 16 Чамайг хамаг бэдрэгчид нь баясан, чиний учир жаргах болтугай! Жич; чиний тонилголыг янаглагчид нь ийн; Жахуа нь өргөмжлөгдтүгэй! хэмээн үргэлжид өгүүлэлцэх болтугай! 17 Би дарагдсан хийгээд үгээгүү мөн. Зүгээр эзэн нь миний учир санаачилна. Чи миний туслагч хийгээд миний тонилгогч буй. Миний бурхаан! Үл саатан соёрх!
Дөчин нэгдүгээр бүлэг
Тэргүүн хөгжимчинд Давидын бичсэн псалма. 1 Үгээгүү ядууг санагч нь амгалан мөн. Жахуа нь зовлонгийн цагт түүнийг аврах буй. 2 Жахуа нь түүнийг сахин, амьдаар байлгах буй. Тэр нь дэлхийн дээр амгалан болон өөрийн дайснуудын дуранд үл өгөгдөх буй. 3 Жахуа нь өвчний хэвтэрний дээр түүнийг тэтгэн, түүний тэнхээгүй цагт түүний дэвсгэрийг цөм хувилгах буй. 4 Би ийн; Жахуа аа! намайг нигүүлсэн соёрх! Би чиний тус нүглийг үйлдсэн боловч миний сүнсийг эдгээн соёрх! хэмээн айлтгав. 5 Миний дайснууд нь миний учир хорыг өгүүлэн ийн; Тэр нь хэзээ үхэх буюу? Түүний нэр нь хэзээ эвдрэх буюу? хэмээн өгүүлэлцэнэ. 6 Бас хэрэв тэр нь намайг золгохоор ирвээс дэмийллийг өгүүлнэ. Түүний зүрх нь өөртөө бурууг хураагаад гадна гарахад түүнийг өгүүлнэ. 7 Намайг хамаг өшөөлөгчид нь миний тус өөр зуураа шивнэлцэн, миний тус хорыг санаачилна. 8 Нэг хилэнцэт юм нь түүнд халдсан бөгөөд тэр нь хэвтээд дахин үл босох буй. хэмээн өгүүлэлцэнэ 9 Миний найдсан эвт хийгээд миний идээг идсэн хүн ч өсгийгөө миний тус өргөсөн буй. 10 Зүгээр Жахуа аа! Намайг нигүүлсэн, намайг босгон соёрх! Тийн бөгөөд би тэдгээрт хариуг өгсүгэй! 11 Чиний намайг таалдгийг би үүнээр мэднэ хэмээвээс миний дайсан нь миний дээр эс цэнгэлдсэн буй. 12 Зүгээр чи миний шударга ёсоор намайг тэтгэж, өөрийн нүүрийн өмнө намайг мөнхөд байлгах буй. 13 Израйлын Жахуа бурхан нь мөнхөөс мөнх болтол магтагдах болтугай! Үүнээр болох болтугай! Үүнээр болох болтугай!
Дөчин хоёрдугаар бүлэг
Кокийн хөвгүүдийн тул тэргүүн хөгжимчинд бичсэн сургамжит псалма. 1 Буга нь усны урсгалыг хүсдэг мэт, Бурхаан! Түүнчлэнхүү миний сүнс нь чамайг хүснэ. 2 Миний сүнс нь бурхан хэмээвээс амьд Бурхан тул умдаасна. Би хэзээ ирээд бурхны өмнө илт үзэгдэх буй? 3 Миний нулимс нь өдөр хийгээд шөнөөр миний тул итгэн буй. Тийн атал тэд нь чиний Бурхан хаана буюу? хэмээн өдөр бүрт өгүүлэлцэнэ. 4 Миний эднийг санахад миний сүнс нь миний дотор суларна. Тэр юуны тул хэмээвээс; би улсын дунд Бурхны гэрт одож, сайн өдрийг сахигч чуулгантай цэнгэл хийгээд магтаалын дуугаар явдаг бөлгөө. 5 Миний сүнс ээ! Чи юуны тул уйдмуй? Чи миний дотор юуны тул зовниму? Бурханд түш! Тэр юуны тул хэмээвээс, би түүний нүүрийн авралын тул түүнийг дахин магтах буй. 6 Миний Бурхаан! Миний сүнс нь миний дотор уйдна. Тиймийн тул би Иорданы газраас хийгээд Хирмун уулынаас ба Мижар уулнаас чамайг санах буй. 7 Чиний усны хүрхрээгийн дуунаас гүн нь гүнд дуудна. Чиний хамаг долгион хийгээд давалгаанууд нь миний дээр алс гарсан буй. 8 Жахуа нь өдрөөр өөрийн өршөөнгүйг надад үзүүлэх, шөнөөр ч түүний дуу нь надтай буй бөгөөд, миний залбирал нь миний амины бурханд буй. 9 Би Бурханд ийн; Миний Хад аа! Чи юуны тул намайг мартсан буюу? Би юуны тул дайсны дарлагаас гашуудан явна? хэмээн айлтгах буй. 10 Миний ясны дотор сэлмээр мэт миний дайснууд нь намайг харааж, чиний Бурхан хаана буюу? хэмээн өгүүлэлцэнэ. 11 Миний сүнс ээ! Чи юуны тул уйдна? Чи миний дотор юуны тул зовиноно? Бурханд түш! Тэр юуны тул хэмээвээс, би түүнийг дахин магтах буй. Тэр нь миний нүүрийн аврал хийгээд миний Бурхан мөн.
Дөчин гуравдугаар бүлэг
1 Бурхаан! Намайг шүүн. Хайр үгүй улсын тус миний заргыг шийтгэн, мэхт хийгээд буруутай хүнээс намайг авран соёрх! 2 Тэр юуны тул хэмээвээс, чи миний хүчит Бурхан мөн. Чи юуны тул намайг орхисон буюу? Би юуны тул дайсны дарлагаас гашуудан явна? 3 Өөрийн гэрэл хийгээд үнэнийг гарган соёрх! Тэд нь намайг удирдан, чиний ариун ууланд хийгээд чиний суудлуудад намайг хөтөлбөрлөх болтугай! 4 Тийн бөгөөд би Бурхны тахилын ширээнд хийгээд миний их жаргалангийн Бурханд хүрэх буй. Бурхаан, Миний Бурхаан! Би бас чамайг ятгаар магтах буй. 5 Миний сүнс ээ! Чи юуны тул уйдна? Чи юуны тул зовиноно? Бурханд түш! Тэр юуны тул хэмээвээс, би түүнийг дахин магтах буй. Тэр нь миний нүүрийн аврал хийгээд миний бурхан мөн.
Дөчин дөрөвдүгээр бүлэг
Кокийн хөвгүүдийн тул тэргүүн хөгжимчинд бичсэн сургамжит псалма. 1 Бурхаан! Бид чихээрээ сонссон бөгөөд бидний эцэг нар нь тэдгээрийн цаг болсон эрт цагуудын дотор чиний үйлдсэн үйлийг биднээр мэдүүлсэн буй. 2 Чи өөрийн мутраар улсуудыг гарган үлдээгээд тэднийг суулгав. Чи бус төрөлхтнийг зовоогоод, тэднийг өсгөв. 3 Тэр юуны тул хэмээвээс, тэд нь өөрийн сэлмээр газрыг эс эзэлсэн бөгөөд, тэдний сарвуу нь тэднийг эс тонилгосон буй. Зүгээр чиний баруун мутар хийгээд чиний сарвуу ба чиний нүүрийн гэрэл нь тэднийг тонилгов. Тэр юуны тул хэмээвээс, чи тэднийг таалсан буй. 4 Бурхаан! Чи миний Хаан мөн. Яакувын тул авралыг захиран соёрх! 5 Бид чамаар дайснуудаа түлхэж, чиний нэрээр бидний тус эсэргүүцэгчдийг гишгэх буй. 6 Тэр юуны тул хэмээвээс, бид өөрийн нуманд үл найдах, миний сэлэм ч намайг үл тонилгох буй. 7 Зүгээр чи бидний дайснуудаас биднийг тонилгон биднийг өшөөлөгчдийг ичгүүртэй болгох буй. 8 Бид аливаа өдөр бурхнаар өргөмжлөгдөх бөгөөд чиний нэрийг мөнхөд магтах буй. Шила. 9 Зүгээр чи биднийг орхин, биднийг ичгүүрт болгоод, бидний цэрэгтэй эс гарна. 10 Чи биднийг дайснаас гэдрэг буцаана. Жич биднийг өшөөлөгчид нь биднийг дээрэмдэнэ. 11 Чи биднийг хонь мэт идээний тул өгөөд биднийг улсын хооронд тархаасан буй. 12 Чи өөрийн улсын үнэгүйгээр худалдан, тэдний үнээр зүгээрээ эс үлэмжлүүлнэ. 13 Чи бидний айлуудад биднийг ичгүүр болгон, биднийг тойрон суугчдад инээдэм хийгээд элэглэл болгов. 14 Чи биднийг улсын үлгэр болгон, бусад төрөлхтний толгойн хөдлөлгөө болгов. 15 Миний гутамшиг нь миний өмнө үргэлжид буй бөгөөд миний ичгүүр нь миний нүүрийг бүрхэв. 16 Тэр хэмээвээс, шоовдорлогч хийгээд доромжлогчийн дуунаас болон дайсан хийгээд нэхэгчийн нүүрээс болой. 17 Энэ нь цөмөөр биднийг гүйцэвч бид чамайг эс мартан, чиний тогтоолд хуурмагаар эс явсан буй. 18 Бидний зүрх нь гэдрэг эс буцсан, бидний гишигдэл ч чиний замаас эс давсан буй. 19 Зүгээр чи биднийг луунуудын газарт туун, нүглийн сүүдрээр бүрхүүлсэн буй. 20 Хэрэв бид өөрийн бурхны нэрийг магтан, гаруудаа бус бурханд сунгасан бөгөөс эл. 21 Бурхан нь үүнийг эс бэдрэх агсан буюу. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь зүрхний нууцыг мэднэ. 22 Харин чиний тул бид өдөр бүрт үхүүлэгдэн алагдах хонь мэт тоогдоно. 23 Жахуа аа! Босон соёрх! Чи юуны тул удна. Сэрэн соёрх! Биднийг хэзээ ч үл орхин соёрх! 24 Чи юуны тул нүүрээ нуун, бидний зовлон хийгээд дарагдал мартана? 25 Тэр юуны тул хэмээвээс, бидний сүнс нь тоосонд бөхийнө. Бидний хэвлий нь газарт наалдав. 26 Бид туслахын тул босон өөрийн өршөөнгүйн тул биднийг тонилгон соёрх!
Дөчин тавдугаар бүлэг
Шушанимын тэргүүн хөгжимчинд Кокийн хөвгүүдийн тул бичсэн янаглалын сургамжит псалма. 1 Миний зүрх нь сайн хэргийг зохион амой. Би хааны үйлсийн учир өгүүлнэ. Миний хэл нь түргэн бичигчийн гуурс мэт буй. 2 Чи хүний хөвгүүнээс ялангуяа үзэсгэлэнтэй буй. Хайр нь чиний уруулд асагдсан буй. Тиймийн тул бурхан нь чамайг мөнхөд адисталасан буй. 3 Ялангуяа хүчит ээ! Өөрийн цог жавхлан хийгээд чимгээр сэлмээ гуяандаа зүүж үйлд. 4 Тийн бөгөөд өөрийн чимгээр үнэн хийгээд номхтгол ба зөвийн тул бүтэмжитээр өөд болон үйлд. Тийнхүү чиний баруун мутар нь чамд гайхамшгуудыг үзүүлэх буй. 5 Чиний сумнууд нь хааны дайснуудын зүрхдийн дотор хурц буй. Улс нь чиний доор унах буй. 6 Бурхаан! Чиний ширээ нь мөнх хийгээд мөнх буй. Чиний эзэлгүүрний очир нь зөвт очир буй. 7 Чи зөвийг янаглан, хилэнцийг өшөөлнө. Тиймийн тул бурхан хэмээвээс чиний бурхан нь чиний хувьтнаас дээр чамайг жаргалангийн тосоор тосолсон буй. 8 Чиний хамаг хувцад нь миэр хийгээд алуа ба касшиагийн үнэрт буй. Зааны соёон орд харшнуудаас чи амгалагдана. 9 Хаадын охид нь чиний эрхэм эхнэрүүдийн хооронд буй. Чиний баруун этгээдэд хатан хаан нь офирын алтан чимэгтэйгээр зогсоно. 10 Охин оо! Сонс! Санан чихээрээ намайг чагнан үйлд. Өөрийн улс хийгээд эцгийн гэрийг марттугай! 11 Тийн бөгөөд хаан нь чиний үзэсгэлэнг ихэд таалах буй. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь чиний эзэн мөн. Түүнд ч мөргөн үйлд. 12 Тирийн охин нь бэлгийг авчрах бөгөөд, баян улс нь чиний хайрыг эрэх буй. 13 Хааны охины дотор нь бүрнээр чимэгдсэн бөгөөд түүний хувцас нь алтаар чимэгдсэн буй. 14 Тэр нь оёмол цэцэгтэй хувцастайгаар хаанд оруулагдах бөгөөд, түүнийг дагагч нөхөд болсон охид нь чамд авчрагдах буй. 15 Тэд нь жаргалан хийгээд цэнгэлээр авчрагдан хааны орд харшинд оролцох буй. 16 Чиний эцэг нарын оронд чиний хөвгүүд болох буй. Чи тэднийг бүхэл дэлхий дээр ноёд болгон тавих буй. 17 Би чиний нэрийг хамаг үеүдэд дурсуулах буй. Тиймийн тулд улсууд нь чамайг мөнх хийгээд мөнхөд магтах буй.
Дөчин зургадугаар бүлэг
Аламудын тэргүүн хөгжимчинд Кокийн хөвгүүдийн тулд бичсэн дуу. 1 Бурхан нь бидний хоргодол хийгээд хүч ба зовлонгийн цагт маш олдомжит тус мөн. 2 Тиймийн тул дэлхий нь хөдлөх бөгөөд хадад нь далайн дунд хаягдах ба 3 түүний ус нь буцлан дуугарах бөгөөд, түүний үерлэлээс хадад нь чичрэх боловч бид үл айх буй. Шила. 4 Нэг гол буй. Түүний урсгалууд нь бурхны хот хэмээвээс, дээргүй дээдийн суудлыг жаргуулна. 5 Бурхан нь түүний дунд буй. Тэр нь үл хөдлөх буй бурхан нь түүнд эрт өглөөгүүр туслах буй. 6 Улс нь цуугив. Эзэлгүүрид нь хөдлөв. Түүний дуугаа гаргахад газар нь хайлав. 7 Чуулгадын Жахуа нь бидэнтэй буй. Яахувын бурхан нь бидний халх мөн. Шила. 8 Дэлхий дээр Жахуагийн үйлс хэмээвээс түүүний үйлдсэн эвдрүүллэгнүүдийг үзэхүйеэ ирэгтүн! 9 Тэр нь дэлхийн хязгаар хүртэл дайнуудыг болиулна. Тэр нь нумыг эвдэж, жадыг хугална. Бас тэр нь тэднийг галаар галдав. 10 Та номхрон байж намайг бурхан гэж мэдэгтүн! Би улсын дунд өргөмжлөгдөн дэлхийн дээр өргөмжлөгдөх буй. 11 Чуулгадын Жахуа нь бидэнтэй буй. Яахувын бурхан нь бидний халх мөн. Шила.
Дөчин долдугаар бүлэг
Тэргүүн хөгжимчинд Кокийн хөвгүүдийн тул бичсэн псалма. 1 Хамаг улсууд аа! Алгаа ташигтун! Цэнгэлтэй дуугаар бурханд дуудагтун! 2 Тэр юуны тул хэмээвээс, дээр үгүй дээд Жахуа нь айлгамжит болон, бүхий дэлхийн дээр их хаан мөн. 3 Тэр нь улсуудыг бидний доор оруулан, ардуудыг бидний хөлүүдийн доор оруулах буй. 4 Тэр нь бидний өмчийг бидэнд сонгосон буй. Тэр хэмээвээс, түүний янагласан Яакувын өргөмжлөл буй. Шила. 5 Бурхан нь цогионоор дэгдэн, Жахуа нь бүрээний дуугаар дэгдэв. 6 Магтаалыг дуулан бурханд магтаалыг дуулагтун! Магтаалыг дуулан бидний хаанд магтаалыг дуулагтун! 7 Тэр юуны тул хэмээвээс, бурхан нь бүхэл дэлхийн хаан мөн. Ухаантаар магтаалыг дуулагтун! 8 Бурхан нь улсын дээр эзэлнэ. Бурхан нь өөрийн ариун ширээний дээр сууна. 9 Улсын тэргүүлэгчид нь чуулав. Тэд хэмээвээс Аврахамын бурхны улс буй. Тэр юуны тул хэмээвээс, дэлхийн ноёд нь бурхны буй. Тэр нь өргөмжлөгдсөн буй.
Дөчин наймдугаар бүлэг
Кокийн хөвгүүдийн тул дуу болон псалма болно. 1 Жахуа нь их болон бидний бурхны хотны дотор хийгээд түүний ариун уулын дээр маш магтагдсан буй. 2 Шиуна уул нь сайхан газартай бөгөөд бүхэл дэлхий жаргал буй. Түүний хойд зүгт их хааны хот буй. 3 Түүний орд харшуудын дотор бурхан нь хоргодол мөн хэмээн мэдэгдэнэ. 4 Тэр юуны тул хэмээвээс, Мана. Хаад нь чуулж хамтаар алсдав. 5 Тэд нь үзээд сац гайхалдав. Тэд ч цочиж яаран зайлав. 6 Тэнд чичрэл нь төрөгч эмийн зовлол мэт тэднийг барив. 7 Зүүний салхин нь Таршисын ууцсыг эвддэг мэт тэд ч эвдэгдэв. 8 Бид чуулгадын Жахуагийн хотны дотор хэмээвээс бидний бурхны хотны дотор гэр сонссон мэт түүнчлэнхүү үзсэн буй хэмээвээс бурхан нь түүнийг мөнхөд батлах буй. Шила. 9 Бурхаан! Бид чиний өршөөнгүйн учир чиний сүмийн дотор санаачилсан буй. 10 Бурхаан! Чиний нэр яфэр буй мэт түүнчлэнхүү чиний магтаал нь ертөнцийн хязгаар хүртэл болох буй. Чиний баруун мутар нь зөвөөр дүүрэн буй. 11 Чиний шүүврүүдийн учир Шиуна уул нь цэнгэлдэх бөгөөд Иудегийн охид нь жаргалдах болтугай! 12 Шиунаг тойрон явагтун! Түүнийг муруйн явагтун! Түүний асруудыг тоологтун! 13 Түүний баталгааг ажиглан, түүний орд харшуудыг ялган үзэгтүн! Тэр хэмээвээс хойд үед дэлгэрүүлэхийн тул болой. 14 Тэр юуны тул хэмээвээс, энэ бурхан нь үргэлжид мөнхөд бидний бурхан буй. Тэр нь бидний үхэл хүртэл бидний удирдагч болох болой.
Дөчин есдүгэр бүлэг
Тэргүүн хөгжимчинд Кокийн хөвгүүдийн тул бичсэн псалма. 1 Хамаг улс аа! Үүнийг сонсогтун! Дэлхийн дээр хамаг суугчид хэмээвээс, 2 Бага хийгээд их ба баян хийгээд үгээгүүчүүд хамтаар чагнагтун! 3 Миний ам нь эрдмийг өгүүлэх бөгөөд миний зүрхний санаачлал нь мэргэн болох буй. 4 Би чихээ адилтгалд буулган, дагавраа ятгаар дайлах буй. 5 Миний зовлонгийн өдрүүдэд миний зүхэгчдийн хорын намайг хүрээлэхэд, би юуны тул айх буюу. 6 Өөрийн хүчинд найдагчид хийгээд өөрийн баяжлаар биеэ магтагчдаас, 7 нэг ч хүн нь өөрийн ах дүүг зольж тун үл чадан, түүний тул бурханд золилгыг өгч үл чадъюу. 8 Тэдний сүнсний золилго нь үнэтэй бөгөөд мөнхөд үл болох буй. 9 Бас тэр нь мөнхөд амьд байж, хумхийг үл үзэх буй. 10 Тэр юуны тул хэмээвээс, ухаантан нь нөхчдөг. Хөдөө хийгээд ухаангүйнууд нь хамтаар үгүй болж зоорио бусдад орхих, хэмээн үзэгдэнэ. 11 Тэдний дотоод санаа нь ийн; Бидний гэрүүд нь мөнхөд байх бөгөөд бидний нутгууд нь үеэс үе болтол байх буй. Тийн бөгөөд тэд нь өөрийн Гажидыг өөрийн нэрсээр нэрлэдэг. 12 Зүгээр хүн нь хүндлэлд үл тогтон, алагдах малтай адил буй. 13 Энэ тэдний зам нь тэдний мунхаг буй. Зүгээр тэдний үрс нь тэдний үгсийг сайшаадаг. Шила. 14 Тэд нь хонь мэт хүүрийн булшинд тавигдах, үхэл нь тэднийг идэх бөгөөд зөвтөн нь тэднийг өглөөгүүр тэргүүлэх ба тэдний янз нь хурхирах бөгөөд тэдний нутаг нь хүүрийн булш болох буй. 15 Үнэхээр бурхан нь миний сүнсний хүүрийн булшны хүчээс аврах буй. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь намайг авах буй. Шила. 16 Хүн нь баян боловч бас түүний гэрийн алдаршил нь их боловч чи бүү айтугай! 17 Тэр нь юуны тул хэмээвээс, тэр нь нөхчөхдөө юуг ч үл авах бөгөөд түүний алдаршил нь түүнийг даган үл одох буй. 18 Тэр нь амьд буй атал сүнсээ ерөөж, биедээ сайныг үйлдэн атлаа магтагдавч, 19 Харин тэр нь өөрийн эцэг нарын төрөлд одох буй. Тэд нь мөнхөд гэрлийг үл үзэх буй. 20 Хүндлэлд байн атал эс ухагч хүн нь алагдах малтай адил буй.
Тавьдугаар бүлэг
Асабын бичсэн псалма. 1 Маш хүчтэй Жахуа бурхан нь зарлиг болгоод нарны гарах зүгээс түүний орох зүг хүртэл дэлхийг дуудсан буй. 2 Бурхан нь төгс үзэсгэлэнтэй Шиунагаас гийлгэсэн буй. 3 Бидний бурхан нь аниртайгаар ирнэ. Түүний өмнө гал идэх бөгөөд түүний тойронд хүчит хуй хөдлөх буй. 4 Тэр нь өөрийн улсыг шүүхийн тул дээрээс огторгуйд хийгээд дэлхийд ийн; 5 Надтай тахилаар тогтоолыг тогтоосон миний ариунуудыг надад цуглуулагтун! хэмээн дуудах буй. 6 Тийн бөгөөд огторгуй нь түүний зөвийг дэлгэрүүлэх буй. Тэр юуны тул хэмээвээс, энэ заргач нь бурхан мөн буй. Шила. 7 Миний улс аа! Сонсогтун! Би танд зарлиг болно. Израйл аа! Би таны тус гэрчилнэ. Би бурхан болон, таны бурхан мөн. 8 Таны тахилуудын учир хийгээд миний өмнө үргэлжид байсан таны шатаалт өргөлүүдийн учир би таныг үл зэмлэх буй. 9 Би таны гэрээс үхрийг үл аван, таны хороонуудаас тэхүүдийг үл авах буй. 10 Тэр юуны тул хэмээвээс, ойн дотор агч хамаг араатан хийгээд мянган уулын дээр байгч мал нь миний буй. 11 Би хаддад агч хамаг шувуунуудыг мэддэг бөгөөд хээрийн ангууд нь миний өмнө буй. 12 Хэрвээ би өлсвөөс, танд үл өгүүлэх буй. Тэр юуны тул хэмээвээс, ертөнц хийгээд түүний түгээмэл нь миний буй. 13 Би үхрийн махыг идэн, ямааны цусыг уух буюу? 14 Бурханд магтаалыг өргөн дээр үгүй дээдэд тангаргуудаа бүтээгтүн! 15 Тийнхүү зовлонгийн цагт надад дуудагтун! Би таныг аврах бөгөөд та ч намайг магтах буй. 16 Зүгээр бурхан нь хилэнцтэд ийн; Чи миний зарлигуудыг дэлгэрүүлэн миний тогтоолыг амандаа оруулахуяа юун хэрэгтэй буюу? 17 Чи сургаалыг өшөөлөн миний зарлигуудыг гэдрэгээн хаяна. 18 Чи хулгайчийг үзвээс түүнтэй зөвшөөлдөн, тачьяангуйн хурьцалтантай хувьт болов. 19 Чи амаа хараалд өгдөг, чиний хэл нь мэхийг бүтээдэг. 20 Чи өөрийн ах дүүгийн тус суун өгүүлж, өөрийн эхийн хөвгүүдийг хувилдаг. 21 Чиний энэ мэтсийг үйлдэхэд би дуугүй байв. Чи намайг биетэй огт адил хэмээн санасан буюу? Би чамайг зэмлэн чиний өмнө эдүүдийг тавих буй, хэмээн зарлиг болно. 22 Тийн бөгөөд бурхныг мартагчид аа! Үүнийг санагтун! Тийм бус бөгөөс би таслах бөгөөд тонилгогч үл болох буй. 23 Магтаалыг өргөгч нь намайг хүндэлнэ. Бас замаа сахигч түүнд би бурхны тонилголыг үзүүлэх буй.
Тавин нэгдүгээр бүлэг
Давидын Бадшибтай нөхцсөний хойно Натан форофидын түүнд ирсэн цагт тэргүүн хөгжимчинд бичсэн псалма. 1 Бурхаан! Өөрийн өршөөнгүйн ёсоор намайг нигүүлсэн өөрийн их энэрлийн ёсоор миний ялыг баллан соёрх! 2 Миний хилэнцээс намайг ихэд угаан, миний нүглээс намайг арилган соёрх! 3 Тэр юуны тул хэмээвээс, би өөрийн ялыг мэднэ. Миний нүгэл ч миний өмнө үргэлжид буй. 4 Би чиний тус, ямагт чиний тус нүглийг үйлдэн. Чиний нүдний өмнө бурууг үйлдсэн буй. Тийн бөгөөд чи өөрийн зарлигаар зөвтэй бөгөөд өөрийн шийдвэрээр ариун буй. 5 Мана. Би хилэнцээр төрөгдсөн бөгөөд миний эх нь намайг нүгэлтэйгээр тогтнуулсан буй. 6 Мана Чи зүрхний дотор үнэнийг таална. Тийнхүү чи миний дотроор цэцнийг надад мэдүүлэх буй. 7 Хэсубээр намайг арилган соёрх! Тийн болохул би цэвэр болох буй. Намайг угаан соёрх! Тийн болохул би цаснаас цагаан болох буй. 8 Надад баяр хийгээд жаргалыг сонсгон соёрх! Тийн болохул чиний эвдрүүлсэн ясад нь жаргалдах буй. 9 Миний нүглээс нүүрээ нуун, миний хамаг хилэнцсийг баллан соёрх! 10 Бурхаан! Надад ариун зүрхийг боловсруулан зөвт сэтгэлийг миний дотор оруулж соёрх! 11 Өөрийн нүүрээс намайг үл хагацуулан, өөрийн ариун тодотголыг надаас үл аван соёрх! 12 Өөрийн тонилголын баярыг надад буцаан соёрх! Эрхт тодотгол нь намайг тэтгэх болтугай! 13 Би хилэнцтэнд чиний замыг сургах бөгөөд нүгэлтэн нь чамд буцаагдах буй. 14 Бурхаан! Миний тонилголын бурхаан! Намайг цусны нэхлэгнээс тонилгон соёрх! Тийнхүү миний хэл нь чиний зөвийн учир дуулах буй. 15 Эзээн! Миний уруулуудыг нээн соёрх! Тийн бөгөөд миний ам нь чиний магтаалыг дэлгэрүүлэх буй. 16 Тэр юуны тул хэмээвээс, чи өргөх тахилыг үл дуршин, шатаалт тахилыг ч үл таална. 17 Бурхны тахилууд хэмээвээс, эвдэрсэн сэтгэл буй. Бурхаан! Чи эвдэрсэн хийгээд номхотгогдсон зүрхнээс үл жигшинэ. 18 Чиний тааллаар Шиунаг ачлан Иерусалимын хэрмийг үүдэн соёрх! 19 Тэр цагт чи зөв тахилууд хийгээд өргөлүүд ба шатаалт тахилуудыг таалах буй. Тэр цагт чиний тахилын ширээний дээр үхрүүд нь өргөгдөх болно.
Тавин хоёрдугаар бүлэг
Идумын аймагтад Исийн Савилд ирээд Давид нь Ахимилигийн гэрт хүрэв хэмээн өгүүлсний учир Давидын тэргүүн хөгжимчинд бичсэн сургамжит псалма. 1 Хүчит хүн ээ! Чи юуны тул хорлолоор сайрхана? Бурхны өршөөнгүй нь үргэлжид байна. 2 Чиний хэл нь эвдрэлийг санаачлан хурц тонгорог мэт болон мэхийг үйлдэнэ. 3 Чи сайнаас мууг үлэмж янаглан, үнэнийг өгүүлэхээс худлыг үлэмж янаглана. Шила. 4 Мэхт хэл ээ! чи эвдрэлт үгсийг янаглана. 5 Тийнхүү бурхан нь чамайг мөнхийг эвдрүүлэн, чамайг аваачин нутгаас гарган, чиний үндсийг амьтны газраас гаргах буй. Шила. 6 Зөвтөн нь үзэж айгаад түүний дээр инээж ийн; 7 Мана. Энэ хэмээвээс бурхныг өөрийн хүчин үл болгон өөрийн их баяжилд найдан, өөрийн хилэнцсээр биеэ батлагч хүмүүн буй, хэмээн өгүүлэх буй. 8 Зүгээр би бурхны гэрийн дотор ногоон тост мод мэт болж, бурхны өршөөнгүйд мөнхөд хийгээд үргэлжид найдах буй. 9 Чиний үүнийг үйлдсэний тул би чамайг мөнхөд магтан, чиний нэрд найдах буй. Тэр юуны тул хэмээвээс, энэ нь чиний ариунуудын өмнө сайн буй.
Тавин гуравдугаар бүлэг
Махаладын тэргүүн хөгжимчинд бичсэн Давидын сургамжит псалма. 1 Мунхаг хүн нь бурхан үгүй хэмээн зүрхний дотроо өгүүлнэ. Тэд нь хорт болоод жигшүүрт үйлсийг үйлдсэн буй. Сайныг үйлдэгч нэгэн ч үгүй буй. 2 Ухаант бөгөөд бурхныг бэдрэгч буй буюу хэмээн үзэхийн тул бурхан нь огторгуйгаас хүний хөвгүүдийн дээр гарав. 3 Тэд бүгдээр гарахаас даваад хамтаар бузарлагдсан буй. Сайныг үйлдэгч хэмээх үгүй бөгөөд, ер ганц ч үгүй буй. 4 Хилэнцийг үйлдэгчид нь эс мэдмү. Тэд нь талхыг иддэг мэт миний улсыг иднэ. Тэд нь бурханд эс дуудна. 5 Тэнд аймши үгүй газарт тэд нь их аюулаар айсан буй. Тэр юуны тул хэмээвээс, бурхан нь чиний тус цуглагсдын ясуудыг тараав. Бурхны тэднээс жигшсэний тул чи тэднийг ичүүлэв. 6 Хэн Израйлын авралыг Шиунагаас илгээх үү? Бурхны өөрийн улсын нигүүлгэгдлийг буцаахад Яакув нь баясах бөгөөд Израйл нь жаргах буй.
Тавин дөрөвдүгээр бүлэг
Зифийн улсын Савалд ирээд Давид нь бидний газарт далдалсан биш үү? хэмээн мэдүүлсэн цагт Давидын Нигсинуудын тэргүүн хөгжимчинд бичсэн сургамжит псалма. 1 Бурхаан! Өөрийн нэрээр намайг тонилгон өөрийн хүчээр намайг шүүн соёрх! 2 Бурхаан! Миний залбирлыг сонсон, миний амны үгсийг чагнан соёрх! 3 Тэр юуны тул хэмээвээс, бусад төрөлтөн нь миний тус боссон бөгөөд аймшигтууд нь миний амийн бэдэрнэ. Тэд нь өмнөө бурхныг эс байлгана. Шила. 4 Мана. Бурхан нь миний туслагч бөгөөд эзэн нь миний амийг тэтгэгчидтэй амой. 5 Миний дайсанд хорыг буцаан өөрийн үнэнээр тэднийг хоосруулан соёрх! 6 Жахуа аа! Би дураараа чамд тахилыг өргөн чиний нэрийг магтах буй. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь сайн буй. 7 Тэр хэмээвээс намайг хамаг зовлонгоос тонилгодог. Миний нүд ч миний дайснуудын тус ширтэх буй.
Тавин тавдугаар бүлэг
Нигсинуудын тэргүүн хөгжимчинд Давидын бичсэн сургамжит псалма. 1 Бурхаан! Миний залбиралыг сонсон, миний эрлэгнээс үл нуун соёрх! 2 Намайг чагнан намайг сонсон соёрх! Би өөрийн зовлонгоос гашуудаж уйлна. 3 Тэр юунаас хэмээвээс, дайсны дуунаас хийгээд хилэнцтэний хавчлагнаас болой. Тэд хэмээвээс, миний дээр хилэнцийг хүргүүлэн, өөрийн хилэнгээр намайг өшөөлнө. 4 Миний зүрх нь миний дотор өвдөнө. Жич; үхлийн аймшигууд нь миний дээр унав. 5 Аюул хийгээд чичрэл нь миний дээр ирсэн бөгөөд их аюул нь намайг хүрээлсэн буй. 6 Тийн бүхүйд би ийн; Аяа, хэрвээ надад даль буй бөгөөс эл, би тагтаа мэт нисээд амгаланд хүрэх бөлгөө. 7 Би хол газар зайлж говийн дотор суух бөлгөө. Шила. 8 Би хуй салхин хийгээд шуурганаас түрэглэж зайлах бөлгөө, хэмээн өгүүлэв. 9 Эзээн! Тэдний хэлнүүдийг хоосруулан салган соёрх! Тэр юуны тул хэмээвээс, би балгасны дотор дээрэмдлэг хийгээд хэрэлдлэгийг үзэв. 10 Тэд нь өдөр хийгээд шөнөөр түүний хэрмийн дээр тойрон явдаг. Хор хийгээд зовлон нь түүний дунд буй. 11 Түүний дунд хилэнц буй бөгөөд түүний залиас мэх хийгээд хуурмаг нь эс сална. 12 Тэр юуны тул хэмээвээс, намайг доромжлогч нь дайсан бус, тийн агсан бөгөөс би түүнийг тэсэх бөлгөө. Жич; миний тус биеэ ихэтгэгч нь намайг өшөөлөгч бус, тийн агсан бөгөөс би түүнийг нуух бөлгөө. 13 Зүгээр чи надтай адил хүн болон, миний нөхөр хийгээд миний удирдагч ба миний танил мөн бөлгөө. 14 Бид эртэйгээр зөвлөлдөн хамтаар бурхны гэрт одолцдог бөлгөө. 15 Үхэл нь тэднийг гэнэт булаах бөгөөд тэд нь амьдаар хүүрийн булшинд орох буй. Тэр юуны тул хэмээвээс, хор нь тэдний нутгийн дотор хийгээд тэдний дунд буй. 16 Харин би бурханд дуудах бөгөөд Жахуа нь намайг тонилгох буй. 17 Үдэш хийгээд өглөөгүүр ба хагас өдөр залбиран дуудах буй. Тийн бөгөөд тэр нь миний дууг сонсох буй. 18 Тэр нь миний тус агсан дайллагаас миний амийг амархнаар тонилгосон буй. Тэр юуны тул хэмээвээс, надтай олон буй бөлгөө. 19 Эхнээс байгч бурхан нь тэднийг сонсоод зовоох буй. Шила. Тэдэнд хувилгалгүйн тул тэд нь бурхнаас эс айна. 20 Тэр нь биеэтэй эвтэйгээр агчдын тус гараа сунгаад, өөрийн тогтоолыг эвдрүүлэв. 21 Түүний ам нь тос мэт зөөлөн боловч түүний зүрхний дотор дайсаглал буй, түүний үгс нь тосноос зөөлөн боловч сугалсан сэлэм мэт буй. 22 Өөрийн ачааг Жахауд тавь. Тийн бөгөөд тэр нь чамайг тэтгэх буй. Тэр нь зөвтнийг мөнхөд үл хөдөлгүүлэх буй. 23 Зүгээр бурхаан! Чи тэднийг нүглийн нүдэнд оруулах буй. Цусч хийгээд мэхт хүмүүс нь өөрийн өдрүүдийн хагасыг үл гүйцэнэ. Зүгээр би чамд түшнэ.
Тавин зургадугаар бүлэг
Филиститний Давидын Кадийн дотор барьсны учир түүний зонад Илим Рикузимын тэргүүн хөгжимчинд бичсэн Мигтам хэмээгч псалма. 1 Бурхаан! Намайг нигүүлсэн соёрх! Тэр юуны тул хэмээвээс, хүн нь намайг залгих дуртай буй. Тэр нь өдөр бүрт дайлалцаж намайг зовооно. 2 Миний дайснууд нь намайг залгихуйяа аливаа өдөр дурлана. Тэр юуны тул хэмээвээс, миний тус олон нь омгорхгоор дайсагнана. 3 Би айх цагтаа чамд найдах буй. 4 Би бурхнаар түүний зарлигийг магтах буй. Би бурханд найдаж үл айх буй. Махбодь нь надад юуг үйлдэх буй? 5 Тэд нь аливаа өдөр миний үгсийг хазайлгана. Тэдгээрийн хамаг санаачлал нь миний тус хортой болов. 6 Тэд нь нууцаар чуулан миний мөрийг ажиглана. Тэр юуны тул хэмээвээс, тэд нь миний амийг аврахаар хүлээнэ. 7 Тэд нь хилэнцээрээ тонилох буюу. Бурхаан! Хилэнгээрээ тийм улсын дорогш хаян соёрх! 8 Миний төөрсөн явдлуудыг чи тоолоод, миний нулимсадыг өөрийн савны дотор хадгалсан буй. Тэд нь чиний номын дотор биш үү? 9 Миний чамайг дуудах цагт миний дайснууд нь хойшоо буцах буй. Бурхны надтай байхын тул би үүнийг мэднэ. 10 Би бурхнаар түүний зарлигийг магтах буй. Би Жахаугаар түүний зарлигийг магтах буй. 11 Би бурханд найдаж үл айх буй. Хүн нь надад юуг үйлдэх буюу. 12 Бурхаан! Чамд тангарагласан тангаргууд нь миний дээр буй. Би чамд магтаалыг өргөх буй. 13 Тэр юуны тул хэмээвээс, чи миний сүнсийг үхэлээс аврав. Миний амьтны гэрлийн дотор бурхны өмнө явахын тул, чи миний хөлийг унахаас үл тонилгох буюу.
Тавин долдугаар бүлэг
Давидын Савалаас агуйд дутаасны учир Ал Дашхидын тэргүүн хөгжимчинд бичсэн сургамжит псалма. 1 Намайг нигүүлсэн соёрх! Бурхаан! Намайг нигүүлсэн соёрх! Тэр юуны тул хэмээвээс, миний сүнс нь чамд түшнэ. Бас эд зовлонгуудыг өнгөртөл би чиний далийн сүүдэрт халхлагдах буй. 2 Би дээр үгүй дээд бурхан хэмээвээс, миний тул сайныг бүтээгч бурханд дуудах буй. 3 Тэр нь огторгуйгаас илгээж намайг тонилгон намайг залгигчийг ичээх буй. Шила. Бурхан нь өөрийн өршөөл хийгээд үнэнийг илгээх буй. 4 Миний сүнс нь арслангуудын дунд буй. Би хүний хөвгүүдийн бадрангуй галын дунд хэвтэнэ. Тэдний шүднүүд нь жад хийгээд сум буй. Жич тэдний хэл нь хурц сэлэм буй. 5 Бурхаан! Огторгуйгаас дээр өргөмжлөгдөн, өөрийн цог жавхланг аливаа газрын дээр дэлгэрүүлэн соёрх! 6 Тэд нь миний хөлүүдэд өлмийг тавиад, миний амины тул доорыг бэлтгээд миний урьд нэгэн нүхийг малтаад, түүний дотор өөрөө унав. Шила. 7 Миний зүрх нь бэлэн болов. Бурхаан! Миний зүрх нь бэлэн болов. Би эгшиглэн дуулах буй. 8 Миний цог заль аа! Сэрэн үйлд. Хуур хийгээд ятга аа! Сэрэгтүн! Би өөрөө эрт сэрэх буй. 9 Жахуа аа! Би чамайг улсын хооронд магтан, бус төрөлхтний дунд чамд эгшиглэх буй. 10 Тэр юуны тул хэмээвээс, чиний өршөөнгүй нь огторгуй хүртэл хийгээд чиний үнэн хийгээд үүлэд хүртэл их амой. 11 Бурхаан! Огторгуйгаас дээр өргөмжлөгдөн, өөрийн цог жавхланг аливаа газрын дээр дэлгэрүүлэн соёрх!
Тавин наймдугаар бүлэг
Ал Дашхидын тэргүүн хөгжимчинд Давидын бичсэн сургамжит псалма. 1 Хүний хөвгүүд ээ! Та үнэхээр зөв өгүүлнэ? Та үнэнээр шүүнэ. 2 Тийн бус та зүрхний дотроо хилэнцсийг үйлдэн, өөрийн гарын дээрэмдлэгийг дэлхий дээр бүтээнэ. 3 Хилэнцтэн нь умайгаас гарсаар төөөрч, төрөгдсөөр самуурч хуурмагийг өгүүлнэ. 4 Могойн хор мэт тэдэнд хор буй. Тэр нь чихээ бөглөж, дүлий могой мэт буй. 5 Тэр нь Зилвэчийн дууг үл сонсон, эрдэмт шидтэний шидийг үл сонсогч буй. 6 Бурхаан! Тэдний шүднүүдийг тэдний амны дотор эвдэн, Жахуа аа! Арсланы хөвгүүдийн араа шүддийг хугалан соёрх! 7 Тэд нь ус мэт асгагдан үгүй болох болтугай! Тэдний сумнуудаа тавихад тэд нь хэмхлэгдсэн мэт болох болтугай! 8. Тэд нь ибагу хорхой мэт үгүй болон, хэрээнээс дутуугаар гарсан хүүхэн мэт нарыг үл үзэх болтугай! 9 Тэдний тогоонуудын халаагч халгайнуудаар халахаас урьд амьд буюу, эсвээс галдагдсан буюу. Шуурга нь тэднийг хийсгэх буй. 10 Зөвтэй нь тэдний нэхлэгийг үзэхдээ баярлах буй. Бас тэр нь хөлүүдээ хилэнцтний цусанд угаах буй. 11 Тийм бөгөөд улс нь ийн; Үнэхээр зөвтийн тул шан буй. Үнэхээр дэлхийн дээр шүүгч бурхан буй хэмээн өгүүлэх буй.
Тавин есдүгээр бүлэг
Савалын илгээгээд Давидыг алахын тул гэрийг сахиулсан цагт түүний Ал Дашхидын тэргүүн хөгжимчинд бичсэн сургамжит псалма. 1 Миний бурхаан! Миний дайснуудаас намайг авран, миний тус босогчдоос намайг соёрх! 2 Хилэнцсийг үйлдэгчдээс намайг авран, цус ч хүмүүсээс намайг тонилгон соёрх! 3 Жахуа аа! Мана. Тэд нь миний амины тус гэтнэ. Миний ялын тул хийгээд миний нүглийн тул бусаар хүчтэн нь миний тус чуулна. 4 Тэд нь миний буруугүйгээр гүйж биеэ бэлдэнэ. Надад туслахын тул сэрээд, ширтэн соёрх! 5 Чуулгадын Жахуа бурхан, Израйлын бурхаан! Сэрж энэ хамаг улсыг золгон, хуурмагчдыг үл хайрлан соёрх! Шила. 6 Тэд нь үдшээр буцан, нохой мэт хуцаж, балгасыг тойрч явах болтугай! 7 Мана. Амаа бүлхийлгэнэ. Тэдний уруулуудын дотор сэлэм буй. Тэр юуны тул хэмээвээс, тэд нь хэн сонсох буюу. хэмээн санана? 8 Зүгээр Жахуа аа! Чи тэдний дээр инээж, энэ хамаг улсуудыг шоовдорлох буй. 9 Зүгээр миний хүч ээ! Би чамайг хүлээх буй. Тэр юуны тул хэмээвээс, бурхан нь миний халх буй. 10 Бурхан нь өөрийн өршөөнгүйгээр намайг халхлах буй. Бурхан нь миний дайснуудыг надад үзүүлэх буй. 11 Миний улсын үл мартахын тул тэднийг үл алан соёрх! Биднийг халхлагч эзээн! Өөрийн хүчээр тэднийг тархаан доош унаган соёрх! 12 Тэдний амны нүглийн тул тэдний уруулуудын үгийн тул болон, тэдний өгүүлсэн харьяалга хийгээд хуурмагийн тул тэд нь өөрийн омгорхгоор баригдах болтугай! 13 Чи хилэнгээрээ тэднийг хоосруулан тэдний үл байхын тул хоосруулан соёрх! Тийн бөгөөд бурхны дэлхийн хазгаад хүртэл Яакувын дээр тэргүүлэхийг тэд нь мэдэх болтугай! Шила. 14 Тэд нь үдшээр буцан, нохой мэт хуцаж, балгасыг тойрч явах болтугай! 15 Тэд нь тэжээлийг олохын тул хэрэн, чадал өгөхүйеэ хонох болтугай! 16 Зүгээр би чиний хүчийг эгшиглэн, чиний өршөөнгүйг өглөөгүүр дуулан, магтах буй. Тэр юуны тул хэмээвээс, чи миний зовлонгийн өдөр надад халх хийгээд хоргодол болсон буй. 17 Миний хүч ээ! Би чамайг эгшиглэн дуулах буй. Тэр юуны тул хэмээвээс, бурхан нь миний халх болон, намайг өршөөгч бурхан мөн.
Жардугаар бүлэг
Давидын Арам Нахараиум хийгээд Арам зөв гэгчидтэй дайлалдсан бөгөөд, Зовабын буцаад давсны балын дотор Идумтнаас нэг түмэн хоёр мянган хүнийг алсны учир Давидын Шушин Идудын тэргүүн хөгжимчинд бичсэн Михтам хэмээгч псалма болой. 1 Бурхаан! Чи биднийг орхиж тараасан буй. Чи хилэгнэсэн буй. Бидэнд буцан соёрх! 2 Чи газрыг хөдөлгөн эвдэв. Түүний эвдрэлүүдийг засан соёрх! Тэр юуны тул хэмээвээс, тэр нь хөдөлнө. 3 Чи улсдаа хадах юмнуудыг үзүүлэн биднийг гайхлаар архи мэтээр уулгав. 4 Чи чамаас айгчидад тусыг өгсөн буй. Тэр нь үнэний тул босгогдсон буй. Шила. 5 Чиний янагуудын аврагдахын тул баруун мутраараа тонилгон, намайг сонсон соёрх! 6 Бурхан нь өөрийн ариун ордод ийн; Би цэнгэлдэж Шикимийг хуваан, Ширкүдийн талыг хэмжих буй. 7 Гилиад хийгээд Манасси нь миний буй. Ифарайм нь миний толгойн хүч буй. Иудей нь миний тогтоолч мөн. 8 Муваб нь миний ухи алгын гадар буй. Би Идумд гутлаа сунган өгөх бөгөөд филисти нь миний учир цэнгэлдэх буй, хэмээн зарлиг болсон буй. 9 Намайг бөх балгадад хэн оруулах буюу. Намайг Идум хүртэл хэн удирдах буюу. 10 Биднийг орхиод бидний цэргүүдийн дотор эс явсан. Бурхаан Чи үл удирдах уу? 11 Зовлонгоос бидэнд тусыг өгөн соёрх! Хүний аврал хэмээвээс дэмий буй. 12 Бид бурхнаар хүчлэн бүтээмжлэх буй. Тэр нь бидний дайснуудыг гишгэх буй
Жаран нэгдүгээр бүлэг
Никинийн тэргүүн хөгжимчинд Давидын бичсэн псалма. 1 Бурхаан! Миний бархилыг сонсон, миний залбирлыг чагнан соёрх! 2 Миний зүрхний уйдахад би газрын захаас чамд дуудна. Надаас өндөр агч хадны дээр намайг хөтлөн соёрх! 3 Тэр юуны тул хэмээвээс, чи миний хоргодол болон дайсны тус бөх халх агсан буй. 4 Би чиний сүмд мөнхөд суун, чиний далийн бүрхүүлд түших буй. Шила. 5 Тэр юуны тул хэмээвээс, Бурхаан! Чи миний тангаргуудыг сонсоод чиний нэрээс айгчдын өмчийг надад өгөв. 6 Чи хааны өдрүүдийг ихэд үлэмжлүүлэн түүний насуудыг үе хийгээд үе хүртэл нэмэх буй. 7 Тэр нь бурхны өмнө мөнхөд байх буй. Түүнийг хадгалахын тул өршөөл хийгээд үнэнийг бэлдэн соёрх! 8. Тийн би тангаргуудаа аливаа өдөр бүтээн, чиний нэрийг эгшиглэн дуулах буй.
Жаран хоёрдугаар бүлэг
Зидтун хэмээгч тэргүүн хөгжимчинд Давидын бичсэн псалма. 1 Үнэхээр миний сүнс нь бурхныг хүлээнэ. Түүнээс миний тонилгол буй. 2 Үнэхээр тэр нь миний хад хийгээд миний тонилгол ба миний хоргодол мөн. Би ихэд үл хөдлөх буй. 3 Та хэзээ болтол хүний тус санаачлах буюу? Та бүгдээр алагдах буй. Та хазайсан хэрэм хийгээд задарсан хашаа мэт болох буй. 4 Үнэхээр тэд нь түүнийг дэвслэгээс унагахыг зөвлөлдөнө. Тэд нь хуурмагийг янаглан, амаар сайшаавч дотроо хараана. Шила. 5 Тийн ахуйд миний сүнс ээ! Бурхныг хүлээн үйлд. Тэр юуны тул хэмээвээс, миний найдлага нь түүнээс буй. 6 Тэр нь миний хад хийгээд миний тонилгол ба миний хоргодол буй. Би үл хөдлөх буй. 7 Бурханд миний тонилгол хийгээд миний алдар буй. Миний бөх хад хийгээд хоргодол нь бурханд буй. 8 Улс аа! Аливаа цагт түүнд найдагтун! Түүний өмнө зүрхээ асгагтун! Бурхан нь бидний тул хоргодол буй. Шила. 9 Үнэхээр хүний хөвгүүд нь дэмийлэл хийгээд эрсийн хөвгүүд нь хуурмаг буй. Хэрвээ тэднийг жигнүүрийн дээр тавих бөгөөс тэд нь хамтаар дэмийллээс хөнгөн буй. 10 Та дээрэмдлэг хийгээд булаалгад бүү найдагтун! Дэмий бүү бологтун! Баяжил нь үлэмжилбээс, түүнд зүрхээ бүү холбогтун! 11 Хүч нь бурханд буй, хэмээн бурхан нь нэгэнт зарлигласан бөгөөд, би хоёр дахин ч сонссон буй. 12 Эзээн! Жич; чамд өршөөнгүй буй. Тэр юуны тул хэмээвээс, чи тус бүрд түүний үйлдвэрээр өгдөг буй.
Жаран гуравдугаар бүлэг
Давидын Иудегийн говийн дотор ахуйдаа бичсэн псалма 1 Бурхаан! Чи миний бурхан мөн. Би чамайг өглөөгүүр бэдрэх буй. Миний сүнс нь чамд ундаасна. Усгүй бөгөөтөл хуурай хийгээд ундаасагч газарт миний махбод чамд ихэд дурлана. 2 Миний сүмийн дотор чамайг гэр үзсэн мэт түүнчлэн чиний хүч хийгээд чиний цог жавхланг үзсүгэй! 3 Тэр юуны тул хэмээвээс, чиний өршөөл нь аминаас дээр буй. Миний уруулууд нь чамайг магтах буй. 4 Энэ мэтээр би амьд цагт ийн; Чамайг магтаж, чиний нэрээр гараа өргөх буй. 5 Миний сүнс нь өөх хийгээд тос мэтээр ханах буй. Тийн бөгөөд миний ам нь чамайг цэнгэлт уруулуудаар магтах буй. 6 Би чиний учир хэвтрэн дээрээ дуршихад, шөнийн цагт санаачилна. 7 Тэр юуны тул хэмээвээс, чи миний туслагч мөн. Жич; би чиний далийн сүүдэрт жаргана. 8 Миний сүнс нь чамд халдана. Чиний баруун мутар нь намайг тэтгэнэ. 9 Зүгээр миний амны эвдрэлийг бэдрэгчид нь газрын доор одох буй. 10 Тэд нь сэлмээр унагаагдаад үнэгдийн олз болох буй. 11 Зүгээр хаан нь бурхнаар цэнгэлдэх буй. Аливаа түүнээр тангараглагч нь магтах буй. Зүгээр хуурмагийг өгүүлэгчдийн ам нь хаагдах буй.
Жаран дөрөвдүгээр бүлэг
Тэргүүн хөгжимчинд Давидын бичсэн псалма 1 Бурхаан! Миний залбирахуй нь миний дууг сонсон миний амийг дайсны аймшигаас сахин соёрх! 2 Хилэнцтэний чуулганаас хийгээд бурууг үйлдэгчдээс намайг халхлан соёрх! 3 Тэд нь хэлээ сэлэм мэт хурцатган, сум мэт гашуун үгсийг бэлдэнэ. 4 Тэр юуны тул хэмээвээс, зөвтийг нууцаар харвахын тул болой. Тэд нь аюул үгүйгээр түүнийг гэнэт харвана. 5 Тэд нь хороор биеэ бататгаж, далдаар өлмийнүүдийг тавихыг зөвлөлдөн биднийг хэн үзэх буюу? хэмээн өгүүлэлцэнэ. 6 Тэд нь хорт үйлсийг санаачилж, санаачлалаа төгсгөнө. Тэдний тус бүрийн дотор хийгээд зүрх нь гүн буй. 7 Зүгээр бурхан нь тэдний тус сумыг харвах буй. Тэд нь гэнэт шархдуулагдах буй. 8 Тийн бөгөөд тэдний өгүүлсэн нь тэдний баясыг тосох буй. Тэднийг хамаг үзэгчид нь зайлан дутаах буй. 9 Бас хамаг улс нь айж, бурхны үйлдвэрийг дэлгэрүүлэн түүний үйлийг ухах буй. 10 Зөвт нь Жахуагаар баясан, түүнд түших буй. Бас зүрхээр хамаг шулуунууд нь магтах буй.
Жаран тавдугаар бүлэг
Тэргүүн хөгжимчинд Давидын бичсэн псалма болон дуу болов 1 Бурхаан! Шиунагийн дотор магтаал нь чамайг хүлээнэ. Жич; чамд тангаргууд нь бүтээгдэх буй. 2 Залбирлыг сонсогч оо! Аливаа махбод нь чамд ирэх буй. 3 Хилэнцэт үйлс нь чамайг дийлсэн буй. Харин чи бидний ялуудыг арилгах буй. 4 Чиний хүрээний дотор суухын тул чиний сонгосон хийгээд ойртуулсан хүн нь амгалан мөн. Чиний гэр хэмээгч чиний ариун сүмийн сайнаар бид ханах буй. 5 Бидний тонилголын бурхаан! Чи зөв ёсоор бидэнд гайхамшигаар хариу зарлиг болно. Чи бүхэл дэлхийн хязгаар хийгээд далайгаар холдуулагдсан улсуудын найдлага буй. 6 Чи аугаа хүчээр бүслэгдээд, хүчээрээ хаддыг тогтоов. 7 Чи далайн хуугиан хийгээд түүний долгионы хуугиан ба улсын хутхаллыг номхруулна. 8 Дэлхий хязгаарын дээр суугчид нь чиний үйлсээс айх буй. Чи өглөө хийгээд үдшийн гарлагыг цэнгэлдүүлнэ. 9 Чи газрыг зулгаан нураана. Чи усаар дүүрэн агч бурхны голоор түүнийг элбэгээр баяжуулна. Чи энэ мэтээр бэлтгээд тэдний талхыг бэлтгэнэ. 10 Чи түүний сувгуудыг усалж түүний хөвөөг тэгшитгэнэ. Чи түүнийг борооны дуслаар зөөлрүүлнэ. Чи түүний оруулгыг адислана. 11 Чи өөрийн ачлалаар жилийг чимнэ. Чиний гишигдлүүд нь тосыг дусаана. 12 Тэд нь говийн бэлчээрүүдийн дээр дусаана. Тийн бөгөөд хадад нь баяраар бүслэгдэнэ. 13 Бэлчээрүүд нь сүргээр хучигдсан бөгөөд тариалан нь тариагаар бүрхэгдсэн буй. Тэд нь цэнгэлдэж дуулна. Жаран зургадугаар бүлэл Тэргүүн хөгжимчинд бичигдсэн дуу болон паслама билээ 1 Хамаг гажид аа! Бурханд дуулагтун! 2 Түүний нэрийн цог жавхланг эгшиглэн, түүний магтаалыг цог жавхлантай болгогтун! 3 Бурханд ийн; Чи өөрийн үйлсээр ямар аюултай буй. Цэвэр хүчээр чиний дайснууд нь чиний эрхэнд орох буй. 4 Аливаа газар нь чамд мөргөн, чамд эгшиглэн, дуулах буй. гэж өгүүлэгтүн! Ши Ла. 5 Ирээд бурхны ??? ширтэгтүн! Тэр нь үйлсээрээ хүний хөвгүүдэд айшигтай юм. 6 Тэр нь далайг хуурай болгон хувилгав. Тэд нь урсгалыг явганаар алсдав. Бид түүнээр тэнд жаргав. 7 Тэр нь аугаа хүчээрээ мөнхөд эзэлнэ. Түүний нүднүүд нь улсуудыг харна. Эсэргүүцэгчид нь биеэ бүү өргөмжлөгтүн! Ши Ла. 8 Улсуудаа! Бидний бурхныг магтагтун! Түүний тухай магтаалын дууг сонсогтун! 9 Тэр нь бидний сүнсийг амьдаар тэтгэн, бидний хөлийг үл хальтруулна. 10 Бурханаа! Чи биднийг шинжлэв. Цагаан мөнгө нь ялгагддаг мэт түүнчлэн чи биднийг ялгав. 11 Чи биднийг хүлэмд оруулан, бидний бэлхүүсэнд нэг ачааг тавив. 12 Чи бидний тэргүүний дээр хүмүүсийг унуулав. Бид галын дотор болон усан дотор оров. Зүгээр, чи биднийг амаржлалд гаргав. 13 Би чиний гэрт шатаалтай тахилтайгаар орж, тангаргуудаа чамд бүтээх юм. 14 Тэд нь; Миний амны гаргасан, бөгөөд миний зовлонгийн дотор болон миний хэлний өгүүлсэн буй. 15 Би хуцын үхэхийн утаатай тарган шатаалтай тахилуудыг чамд өргөн, үхрүүдийг ямаадтай авчрах буй. Ши Ла. 16 Бурхнаас хамаг айгчид аа! Ирж чагнагтун! Тийн бөгөөд сүнсний төлөө түүний юу үйлдсэнийг дэлгэрүүлэх буй. 17 Би амаараа түүнд дуудан, хэлээрээ түүнийг магтав. 18 Хэрэв би зүрхний дотроо хилэнцийг дуршсан боловч эзэн нь намайг үл сонсох билээ. 19 Зүгээр, бурхан нь үнэхээр сонсож, миний залбирлын дууг сонсов. 20 Миний залбирлыг эс огоорсон бөгөөд надаас өөрийн өршөөнгүйг эс салгасан бурхан нь магдагдах болтугай!
Жаран долдугаар бүлэг
Нихинудын тэргүүн хөгжимчинд бичсэн дуу болон псалма болой 1 Бурхаан! Биднийг нигүүлсэж, биднийг адислан соёрх! Нүүрээ бидний дээр гийгүүлэн соёрх! Шила. 2 Тэр юуны тул хэмээвээс, дэлхий дээр чиний замыг мэдэгдэх бөгөөд хамаг улсад чиний тонилголын мэдэгдэхийн тул болой. 3 Бурхаан! Улсууд нь чамайг магтаж хамаг улсууд нь чамайг мантах болтугай! 4 Ардууд нь жаргалдаж, цэнгэлдэх болтугай! Тэр юуны тул хэмээвээс, чи улсыг зөвөөр шүүж, дэлхий дээр ардуудыг тэргүүлэх буй. Шила. 5 Бурхаан! Улсууд нь чамайг магтах болтугай! Хамаг улсууд ч чамайг магтах болтугай! 6 Газар нь өөрийн үрийг өгөх бөгөөд бурхан, бидний бурхан нь биднийг адислах буй. 7 Бурхан нь биднийг адислах бөгөөд бүхэл дэлхийн хязгаар нь түүнээс айх буй.
Жаран наймдугаар бүлэг
Тэргүүн хөгжимчинд Давидын бичсэн дуу болон псалма болой 1 Бурхан нь босох болтугай! Түүний дайснууд нь тархаагдах бөгөөд түүнийг өшөөлөгчид нь түүний нүүрээс дутаах болтугай! 2 Утаа нь тархаагддаг мэт тэд ч тархаагдах бөгөөд лав нь галаас хайлдаг мэт түүнчлэн хилэнцтэн нь бурхны өмнө хоосрох болтугай! 3 Зүгээр зөвтөн нь бурхны өмнө баясч цэнгэлдэн, баясгалангаар жаргалдах болтугай! 4 Бурханд эгшиглэн, түүний нэрийг дуулагтун! Зияа хэмээгч нэрээр огторгуйд явагчид дуугаран түүний өмнө цэнгэлдэгтүн! 5 Бурхан нь өөрийн ариун орны дотор өнчдийн эцэг хийгээд бэлбэсдийн шүүгч буй. 6 Бурхан нь ганцаар агчдыг гэрт болгон, хорилгонд агчдыг элбэгт гаргана. Зүгээр түүний тус эсэргүүцэгчид нь хуурай газарт суух буй. 7 Бурхаан! Чиний улс юун өмнө гарч говиор явахад, Шила. 8 Бурхны өмнөөс газар нь хөдөлсөн бөгөөд огторгуй нь дусаав. Энэ Шинай нь бурхны өмнөөс хэмээвээс Израйлын бурхны өмнөөс хөдлөв. 9 Бурхаан чи элбэг бороог оруулж, өөрийн цацарсан өмчийг тэтгэв. 10 Бурхаан! Чиний чуулган нь түүний дотор суув. Чи өөрийн ачлалыг үгээгүүд бэлдэв. 11 Эзний зарлигийг өгсөнд дэлгэрүүлэгчдийн чуулган нь их болов. 12 Чуулгадын хаад нь зайлан гүйв. Тийнхүү гэрт суугч эхнэр нь олзыг хуваав. 13 Та өөрийн оронд хэвтэвч тагтаатай адил болох буй хэмээвээс, түүний дальнууд нь цагаан мөнгө хийгээд түүний өдүүд нь шар алтаар бүрхэгдсэн буй. 14 Аугаа хүчийн хаадыг тархаахад тэр нь Салмунын дээр агч цас мэт бөлгөө. 15 Башан хад нь бурхны хад буй. Башан хад нь өндөр хад буй. 16 Өндөр хадад аа! Та юуны тул бардамлана? Бурхны суухын тул таалсан хад нь энэ буй. Жахуа нь үнэнээр түүний дээр мөнхөд суух буй. 17 Бурхны дэргэс тоолшгүй олон мянгад буй. Сүмийн дотор суугч эзэн нь Шинайд агсан мэт тэдэнтэй буй. 18 Чи дээр гарч олз бологсдыг удирдан хүний тул хийгээд эсэргүүцэгчдийн тул өглөгнүүдийг авав. Тэр юуны тул хэмээвээс, Зияа бурхны тэдэнтэй суухын тул болой. 19 Жахуа нь аливаа өдөр магтагдах болтугай! Тэр нь биднийг тэтгэгч хийгээд бидний тонилголын бурхан мөн. 20 Энэ бурхан нь бидний тонилголын бурхан буй. Эзэн Жахуад үхлийн эрх буй. 21 Үнэхээр бурхан нь өөрийн дайснуудын толгойг шархдуулан, өөрийн хилэнцсээр явагчдын үстэй оройг шархдуулах буй. 22 Эзэн нь ийн; Башангаас буцаан, далайн гүнээс буцаах буй. 23 Тэр юуны тул хэмээвээс, чиний хөл нь дайснуудын цусанд норгогдох бөгөөд, чиний нохойнууд нь хувиа долоох болтугай! хэмээн зарлиг болов. 24 Бурхаан! Тэд нь чиний явахыг үзэн, миний бурхан хийгээд миний хааны сүмийн дотор явахыг үзэв. 25 Дуучид нь тэргүүлж явав. Тэдний хойноос хөгжмийн зэмсгээр наадагчид нь явав. Тэдний дунд хэнгэргээр наадагч охид бөлгөө. 26 Израйлын үндэснээс гарагсад нь эзэн бурхны чуулгадын дотор магтана. 27 Тэнд тэдний тэргүүлэгч болсон отгон Баниамин хийгээд тэдний халх болсон Иудейгийн ноёд ба Ябулуны ноёд хийгээд Навталийн ноёд бөлгөө. 28 Чиний бурхан нь хүчийг чамд захив. Бурхаан! Бидний тул үйлдсэнээ батлан соёрх! 29 Иерусалимын дотор агч чиний сүмийн учир хаад нь бэлгүүдийг өргөх буй. 30 Хулсны ангуудыг, хүчтэний чуулганг, улсын тэргүүлэгчдийг, мөнгөн дэвсгэрийг гишгэгчдийг зэмлэн, дайныг хүсэгч улсуудыг тархаан соёрх! 31 Египетээс тэргүүлэгчид нь ирэх буй. Ефиуфиа нь бурханд гараа сунгах буй. 32 Дэлхий эзэлгүрэд ээ! Бурханд дуулагтун! Эзэнд эгшиглэн дуулагтун! Шила. 33 Тэр хэмээвээс огторгуй огторгуйн дээр мөнхөд суугч буй. Мана. Тэр нь өөрийн дуугаар их аянгыг гаргав. 34 Бурханд хүчний магтаалыг өргөгтүн! Түүний сүр жавхлан нь Израйлын дотор хийгээд түүний аугаа хүч нь үүлэн дотор буй. 35 Бурхан нь өөрийн сүмээс аймшигт буй. Израйлын бурхан нь хүч хийгээд тэнхээг улсдаа өгнө. Бурхан нь магтагдах болтугай!
Жаран есдүгээр бүлэг
Шошанимын тэргүүн хөгжимчинд Давидын бичсэн псалма 1 Бурхаан! Намайг тонилгон соёрх! Тэр юуны тул хэмээвээс, ус нь миний амь хүртэл ирэв. 2 Би байх газаргүй гүн шаврын дотор шингэнэ. Би усны гүнд живнэ. Тийн бөгөөд урсгалууд нь намайг бүрхэнэ. 3 Би бархирлаасаа чичрэв. Миний хоолой нь хатав. Миний бурхныг хүлээн атал миний нүдэд нь бүрэгшив. 4 Намайг учир үгүйгээр өшөөлөгчид нь миний толгой дахь үснээс олон буй. Намайг дэмийгээр эвдрүүлэгч дайснууд нь хүчтэй болов. Тийн бөгөөд би эс булааж авснаа буцаана. 5 Бурхаан! Чи миний мунхгийг мэднэ. Миний буруунууд нь чамаас нуугдсан бус болой. 6 Чуулгадын Жахуа бурхаан! Чамайг хүлээгч бүгдээр миний тул үл ичих болтугай! Израйлын бурхан аа! Чамайг бэдрэгчид нь миний учир гутамшигт үл болох болтугай! 7 Тэр юуны тул хэмээвээс, би чиний тул ичгүүрийг даасан бөгөөд гутамшиг нь миний нүүрийг бүрхэв. 8 Би ах дүү нартаа танил бус бөгөөд, өөрийн эхийн хөвгүүдэд оролт болов. 9 Тэр юуны тул хэмээвээс, чиний гэрийн учир зүтгэлэг нь намайг идэв. Бас чамайг хараагчдын хараалууд нь намайг тосов. 10 Миний сүнсээрээ бацаглан уйлахад тэр ч миний тул ичгүүр болов. 11 Би зүдгүүрт хувцсыг өмсөхдөө тэдний тул үлгэр болов. 12 Хаалганд суугчид нь миний тус өгүүлэлцэнэ. Бас би архичидтай дуу болов. 13 Жахуа аа! Тийн боловч би чамд тааламжтай цагт залбирна. Бурхаан! Өөрийн өршөөнгүйгээр өөрийн тонилголын үнэнээр намайг сонсон соёрх! 14 Миний үл живэхийн тул намайг шавраас гарган соёрх! Би намайг өшөөлөгчдөөс хийгээд гүн уснаас тонилсугай! 15 Усны урсгалууд нь намайг үл живүүлэх, бөгөөд гүн нь намайг үл залгих ба худаг нь амсраа миний дээр үл хаах болтугай! 16 Жахуа аа! Намайг сонсон соёрх! Тэр юуны тул хэмээвээс, чиний өршөөнгүй нь сайн буй. Чиний их өршөөнгүйгээр надад эргэн соёрх! 17 Өөрийн боолоос нүүрээ үл нуун, харин миний зовлонтой бүхүйн тул намайг түргэнээр сонсон соёрх! 18 Миний сүнсэнд ойртон түүнийг авран миний дайснуудын учир намайг тонилгон соёрх! 19 Чи миний хараагдал хийгээд ичгүүр ба миний гутамшигийг мэднэ. Миний хамаг дайснууд ч чиний өмнө буй. 20 Хараал нь миний зүрхийг эвдсэн бөгөөд би ихэд зовно. Би энэрлийг хүлээвч тэр нь үгүй буй. Би амруулагчийг хүлээвч үл олно. 21 Жич; тэд нь надад идээний тул гашуун өвсийг өгөн, миний ундаасахад намайг эсгэлэн ундаагаар уулгана. 22 Тэдний ширээ нь тэдний өмнө өлмий болон, шан хийгээд доор ч болох болтугай! 23 Тэдний нүдэнд нь үл харахын тул харанхуй болох бөгөөд тэдний бэлхүүс нь хэзээ ч чичрэх болтугай! 24 Өөрийн хилэнг тэдний дээр асган, өөрийн халуун уурлалыг тэдгээрт гүйцээн соёрх! 25 Тэдний нутаг нь хоосон болох бөгөөд, тэдний гэрүүдийн дотор суугч нь үл болох болтугай! 26 Тэр юуны тул хэмээвээс, тэд нь чиний хатгасаныг зүхэн, чиний шархдуулсны энэллийг ихэтгэнэ. 27 Тэдний бурууд бурууг нэмэн соёрх! Тэд нь чиний зөвийг үл гүйцэх болтугай! 28 Тэд нь амьтны тооноос баллагдан, зөвтөнтэй үл бичигдэх болтугай! 29 Зүгээр би үгээгүү хийгээд зовлонтой болов. Бурхаан! Чиний тонилгол нь намайг өргөмжлөх болтугай! 30 Би бурхны нэрийг эгшиглэн магтаж, түүнийг магтаалаар ихэтгэх буй. 31 Энэ нь Жахуад шар хийгээд эвэртэй туурайтай үхрээс тааламжтай болох буй. 32 Номхнууд нь үүнийг үзэж баярлах буй. Бурхныг бэдрэгчид ээ! Таны зүрх нь амьд байх буй. 33 Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь үгээгүүг сонсож, хорионд суугчдаасаа үл жигших буй. 34 Огторгуй хийгээд дэлхий ба далай хийгээд тэдний дотор хамаг хөдлөгчид нь түүнийг магтах буй. 35 Тэр юуны тул хэмээвээс, бурхан нь Шиунаг тонилгон. Иудегийн балгадыг үүдэх буй. Тийн бөгөөд тэд нь тэнд нутаглаж түүнийг эзлэх буй. 36 Тийн бөгөөд түүний боолуудын үрс нь түүнийг эзлэх бөгөөд түүний нэрийг янаглагчид нь түүний дотор суух буй.
Далдугаар бүлэг
Тэргүүн хөгжимчинд Давидын бичсэн сануулагч псалма 1 Бурхаан! Намайг тонилгохын тул, Жахуа аа! Надад туслахын тул түргэлэн соёрх! 2 Миний амийг бэдрэгчид нь ирээд хараагдах болтугай! Надад хорыг хүсэгчид нь гэдрэгээ буцан гутамшигт болох болтугай! 3 Надад ёо, ёо хэмээн өгүүлэгчид нь өөрийн элэглэлийн тул гэдрэгээ буцаагдах болтугай! 4 Чамайг хамаг бэдрэгчид нь чамаар амаржин жаргалдах болтугай! Бурхан нь өргөмжлөгдөх болтугай! хэмээн чиний тонилголыг янаглагчид нь үргэлжид өгүүлэх болтугай! 5 Бурхаан! Би үгээгүү хийгээд ядуу буй. Надад түргэлэн соёрх! Чи миний тус хийгээд миний аврагч мөн. Жахуа аа! Үл саатан соёрх!
Далан нэгдүгээр бүлэг
1 Жахуа аа! Би чамд түшнэ. Намайг мөнхөд үл ичүүлэн соёрх! 2 Өөрийн зөвөөр намайг гэтэлгэн авран соёрх! Чихээрээ чагнан соёрх! 3 Миний үргэлжид ирэхийн тул надад бүх суудал болон, намайг тонилгохын тул зарлиг болон соёрх! Тэр юуны тул хэмээвээс, чи миний хад хийгээд миний бат гэр буй. 4 Миний бурхаан! Хилэнцэтийн гараас хийгээд, ялт ба дээрэмдэгчийн гараас намайг авран соёрх! 5 Тэр юуны тул хэмээвээс, эзэн ээ! Чи миний найдлага буй. Жахуа аа! Чи миний залуу наснаас миний түшлэг буй. 6 Би чамаар хэвлийнээс тэтгэгдэнэ. Чи миний эхийн хэвлийнээс намайг гарган авав. Миний магтаал нь чиний учир үргэлжид болох буй. 7 Би олонд гайхамшиг болов. Зүгээр чи миний бүх хоргодол буй. 8 Миний ам нь аливаа өдөр чиний магтаал хийгээд, чиний цог жавхлангаар дүүрэн болох болтугай! 9 Миний хөгшрөх цагт намайг үл огоорон, миний хүчний буурахад намайг үл орхин соёрх! 10 Тэр юуны тул хэмээвээс, миний дайснууд нь миний тус өгүүлэлцэнэ. Жич; миний амины тул сахигчид нь хамтаар зөвлөлдөж, 11 ийн; Бурхан нь түүнийг орхив. Түүнийг нэхэж баригтүн! Тэр юуны тул хэмээвээс, аврагч нь үгүй буй хэмээн өгүүлэлцэнэ. 12 Бурхаан! Надаас үл холдон, миний бурхаан! Надад туслахын тул түргэлэн соёрх! 13 Миний амины тус эсэргүүцэлдэгчид нь ичээд үгүй болох болтугай! Надад хорыг бэдрэгчид нь ичгүүр хийгээд гутамшигаар бүрхэгдэх болтугай! 14 Зүгээр би үргэлжид найдан чиний хамаг магтаалыг үлэмжлүүлэх буй. 15 Миний ам нь аливаа өдөр чиний зөв хийгээд чиний тонилголыг дэлгэрүүлэх буй. Тэр юуны тул хэмээвээс, би тэдний тоог эс мэднэ. 16 Би Жахуа эзний хүчээр зөрчин, ямагт чиний зөвийг дурдах буй. 17 Бурхаан! Чи миний залуу наснаас намайг сургасан бөгөөд би эдүгээ болтол чиний гайхамшигуудыг дэлгэрүүлсэн буй. 18 Тиймийн тул бурхаан! Миний чиний сарвууг энэ үеийн улсад дэлгэрүүлэн чиний хүчийг хамаг ирэгчдэд дэлгэрүүлтэл, миний хөгшрөөд буурал үстэй болсон цагт намайг үл орхин соёрх! 19 Бурхаан! Чиний зөв нь маш дээд буй. Чиний боловсруулсан үйлс нь их буй. Бурхаан! Чамтай хэн адил буюу? 20 Чи надад олон хийгээд маш хүнд зовлонгуудыг үзүүлэвч, намайг амьдруулж, газрын гүнээс гаргах буй. 21 Чи миний их ёсонд нэмж, намайг аливаа зүгээс амаржуулах буй. 22 Тийн бөгөөд миний бурхаан! Би чамайг магтан,ъ чиний үнэнийг ятгаар магтах буй. Израйлын ариун аа! Би хуураар чамд дуулах буй. 23 Миний чамайг дуулах цагт миний уруулууд хийгээд чиний тонилгосон миний сүнс нь баярлах буй. 24 Жич; миний хэл нь аливаа өдөр чиний зөвийг дэлгэрүүлэх буй. Тэр юуны тул хэмээвээс, надад хорыг бэдрэгчид нь ичээд гутамшигт болсон буй.
Далан хоёрдугаар бүлэг
Соломоны бичсэн псалма 1 Бурхаан! Өөрийн шүүвэрүүдийг хаанд өгөн, өөрийн зөвийг хааны хөвгүүнд өгөн соёрх! 2 Тэр нь чиний улсын зөвөөр шүүн, чиний үгээгүүнүүдийн шүүврээр шүүх буй. 3 Хадад хийгээд уулууд нь улсад амрыг зөвөөр авчрах буй. 4 Тэр улсын үгээгүүнүүдийг шүүн ядуунуудын хөвгүүдийг тонилгох буй. Зүгээр тэр нь дарагчийг эвдэх буй. 5 Нар хийгээд сарны байхад хамаг үеүдээр тэд нь чамаас айх буй. 6 Тэр нь цавчигдсан нугын дээр бороо мэт болон газрыг норгогч их бороо мэт болгоод буух буй. 7 Түүний өдрүүдэд зөв нь цэцэглэх бөгөөд сарын дуустал их амгалан болох буй. 8 . Тийн бөгөөд тэр нь далайгаас далай хүртэл эзлэн, мөрнөөс дэлхийн хязгаар хүртэл эзлэх буй. 9 Говийн улс нь түүний өмнө мөргөх бөгөөд, түүний дайснууд нь тоосыг долоох буй. 10 Диршисийн хийгээд Аралуудын хаад нь бэлгүүдийг авчрах бөгөөд Сиба хийгээд Шибагийн хаад нь өргөлүүдийг өргөх буй. 11 Хамаг хаад нь түүнд мөргөх бөгөөд хамаг улсууд нь түүнд зарагдах буй. 12 Тэр юуны тул хэмээвээс, тэр нь бахирагч үгээгүү хийгээд туслагчгүй дарагдагчийг аврах буй. 13 Тэр нь үгээгүү хийгээд ядууг нигүүлсэн, ядуунуудын сүнсийг тонилгох буй. 14 Тэр нь түүний амийг хуурмаг хийгээд дээрэмдлэгээс тонилгох бөгөөд тэдний цус нь түүний нүдний өмнө их үнэтэй болох буй. 15 Жич, тэр нь амьд байх бөгөөд, Шибагийн алтнаас түүнд өгөгдөх буй. Бас түүний учир залбирал нь хэзээ ч өргөгдөх бөгөөд тэр нь аливаа өдөр магтагдах буй. 16 Газарт нэг атга тариа нь уулны оройн болох бөгөөд түүний жимс нь Либанунгийн мод мэт хөдлөх буй. Балгасны дотор суугчид нь газрын нуга мэт цэцэглэх буй. 17 Түүний нэр нь мөнхөд байх буй. Нарыг дуустал түүний нэр нь дэлгэрэх буй. Түүгээр дэлхийн хамаг төрөлхтөн нь адистадлагдах бөгөөд хамаг улсууд нь түүнийг амгалан хэмээн нэрийдэх буй. 18 Гайхамшигуудыг үйлдэгч ганц Жахуа бурхан болон Израйлын бурхан нь магтагдах болтугай! 19 Бас түүний цог жавхлант нэр нь мөнхөд магтагдах болтугай! Түүний цог жавхлангаар дэлхий нь дүүргэгдэх болтугай! Энэ мэтээр болох болтугай! 20 Жишийн Давид хөвгүүний залбиралууд нь төгсөв.
Далан гуравдугаар бүлэг
Асабын бичсэн псалма 1 Үнэхээр бурхан нь ариун зүрхтэй болсон Израйлд сайн буй. 2 Зүгээр би хэмээвээс миний хөл нь арайхан ч эс хөдөлсөн бөгөөд миний гишигдлүүд нь арайхан ч эс хальтарсан буй. 3 Тэр юуны тул хэмээвээс, би хилэнцтэний амгаланг үзэхдээ мунхагуудад атаархав. 4 Тэд хэмээвээс, үхтэл гашуудалгүй, харин тэдний хүч нь бат буй. 5 Тэд нь хүний зовлонд үл байж, бусад улс мэт үл зовно. 6 Тиймийн тул оморхог нь тэднийг бүсэлдэг бөгөөд дээрэмдлэг нь хувцас мэт тэднийг бүрхдэг. 7 Тэдний нүдэд нь өгөхөөр мултардаг бөгөөд тэдэнд зүрхний хүслүүдээс илүү болов. 8. Тэд нь элэглэн хорыг өгүүлэлцэж, дарлагын учир бардмаар өгүүлэлцдэг. 9 Тэд нь амаа огторгуйн тус тавьдаг бөгөөд тэдний хэл нь газрыг алсдан оддог. 10 Тиймийн тул түүний улс нь нааш буцан дүүрэн усаар цадна. 11 Бас тэд нь ийн; Бурхан нь захиж мэднэ? Дээр үгүй дээдэд мэдэл буй буюу? хэмээн өгүүлэлдэнэ. 12 Мана. Эд хилэнцтэн нь золтай болж, баяжлаар үлэмжилнэ. 13 Үнэхээр би зүрхээ дэмийгээр арилган, гараа буруугүйгээр дэмийгээр угаав. 14 Би аливаа өдөр зовоогдон аливаа өглөөгүүр зэмлэгдэнэ. 15 Хэрвээ би тэр мэтээр өгүүлэх хэмээн өгүүлбээс би чиний төрөлхтний хөвгүүдэд цэцгийг төрүүлэх бөлгөө. 16 Тийн бөгөөд миний энэ мэтийг мэдэхээ сэтгэн атал энэ нь миний тул хүнд бөлгөө. 17 Түүнээс хойно би бурхны сүмд ороод тэдний эцсийг ухав. 18 Үнэхээр чи тэднийг хальтаргаат газарт тавьж тэднийг хоосруулгад унгаасан буй. 19 Тэд нь яаж агшин зуур мэт хоосруулагдан аюулаас үгүй болгогдоно. 20 Эзээн! Зүүднээс сэрсэн мэт чи сэрэхдээ тэдний янзаас жигших буй. 21 Миний зүрхний энэ мэтээр зовоход миний дотор нь хатгагдав. 22 Би хүдхих болон эс ухсан буй. Би чиний өмнө мал мэт бөлгөө. 23 Зүгээр би үргэлжид чамтай буй бөгөөд чи миний баруун гараас барина. 24 Чи өөрийн зөвөлгөөнөөр намайг удирдан хожим намайг цог жавхланд, оруулах буй. 25 Чамаас огторгуй дахь надад хэн буй буюу? Жич, би дэлхийд чамтай адил юунд ч үл дуршина. 26 Миний махбод хийгээд зүрх нь уйдна. Харин бурхан нь миний зүрхний хүч хийгээд миний мөнх хувь бий. 27 Тэр юуны тул хэмээвээс, Мана. Чамаас холдогчид нь эвдрэх буй. Чамаас хамаг тачьяангуйгаар явагчдыг чи хоосруулах буй. 28 Зүгээр бурханд ойртох нь надад сайн буй. Би найдлагаа Жахуа эзэнд тавьсан буй. Тийнхүү би чиний хамаг үйлсийг дэлгэрүүлэх буй.
Далан дөрөвдүгээр бүлэг
Асабын сургамжит псалма 1 Бурхаан! Чи биднийг юуны тул орхив оо? Чиний хилэн нь чиний бэлчээрийн хонидын тус хэзээ ч удаах буюу? 2 Чиний эртний цагт олсон чуулганыг, чиний зольсон өмчийн овгийг чиний нутагласан Шиуна уулыг санан соёрх! 3 Мөнх эвдрүүлэгүүд хэмээвээс, дайсны сүмийн дотор хамаг хорлосонд хөлүүдээ өргөн соёрх! 4 Чиний дайснууд нь чиний чуулганы дотор бахирч өөрийн тусуудыг тэмдэг болгон тавьсан буй. 5 Өтгөн салаат модонд сүхээ өргөгч хүн нь мэдэгдсэн бөлгөө. 6 Зүгээр эдүгээ тэд нь сүх хийгээд зэвсгээр сүмийн зурсан чимгийг хамтаар эвдэнэ. 7 Тэд нь чиний сүмд галыг хаяж, чиний нэрийн суудлыг газар хүртэл унагаж бузарлав. 8 Тэд нь ийн; Тэдгээрийг хамтаар эвдрүүлье хэмээн зүрхэндээ өгүүлэлцэнэ. Тэд нь газарт агсан бурхны хамаг чуулах гэрүүдийг галдав. 9 Бид өөрийн бэлгэсийг үл үзнэ. Форофид ч үгүй, үүний гэр өнө байхыг мэдэгч нь бидний дотор үгүй буй. 10 Бурхаан! Хэзээ болтол дарагч нь хараах уу? Дайсан нь чиний нэрийг мөнхөд доромжлох уу? 11 Чи мутраа юуны тул буцаав аа? Өөрөөсөө баруун мутраа гарган соёрх! 12 Зүгээр эртнээс дэлхийн дотор тонилголыг бүтээгч бурхан нь миний хаан мөн. 13 Чи хүчээрээ далайг салган усны луунуудын толгойг эвдэв. 14 Чи Ливиятаны толгойг халхлаж говиор суугчидад идэхийн тул өгөв. 15 Чи булаг хийгээд горхийг салгаж их мөрнийг хатаав. 16 Өдөр хийгээд шөнө нь чиний буй. Чи гэрэл хийгээд нарыг бэлдэв. 17 Чи дэлхийн хамаг хязгаарыг байлгаж зун хийгээд өвлийг бүтээв. 18 Жахуа аа! Дайсны хараасанг санан мунхаг улсыг чиний нэрийг доромжилсныг санан соёрх! 19 Өөрийн хүүрзгэнийн амийг догшин шувуунд үл өгөн, өөрийн энэлэгчдийн чуулганыг мөнхөд үл мартан соёрх 20 Өөрийн тогтоолын дээр ширтэн соёрх! Тэр юуны тул хэмээвээс, хамаг харанхуй ород нь хорын нутгуудаар дүүрэн буй. 21 Дарагдсан нь гутамшигаар үл буцан, зовогчид хийгээд үгээгүүнүүд нь чиний нэрийг магтах болтугай! 22 Бурхаан! Босгоод өөрийн заргыг шийтгэн, ухаангүйн чамайг өдөр бүрт хараасныг санан соёрх! 23 Чиний дайснуудын дууг үл мартан, чиний тус босогчдын хэзээч үлэмжлэгч цуугианыг үл мартан соёрх!
Далан тавдугаар бүлэг
Ал Дашхидын тэргүүн хөгжимчинд Асабын бичсэн псалма болон дуу болой 1 Бурхаан! Бид чамайг магтана. Бид чамайг магтана. Чиний нэр нь ойр мөн хэмээн чиний гайхамшигууд нь дэлгэрүүлнэ. 2 Би чуулганыг тогтоон авахдаа зөвөөр шүүх буй. 3 Дэлхий хийгээд түүний дээр хамаг суугчид нь хайлав. Би түүний суурьдыг тэтгэнэ. Шила. 4 Би мунхагуудад ийн; Бүү мунхаглагтун! Бас хилэнцтэнд ийн; Эврээ бүү өргөгтүн! хэмээн өгүүлэв. 5 Эврээ өндрөөр үл өргөн зөрүүгээр бүү өгүүлэгтүн! 6 Тэр юуны тул хэмээвээс, өргөмжлөл нь зүүнээс буюу эсвээс баруунаас буюу, эсвээс өмнөөс үл ирэх буй. 7 Зүгээр бурхан нь шүүгч буй. Тэр нь нэгийг даран, бус нэгийг өргөмжилнө. 8 Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь мутарт аяга буй бөгөөд дарсан нь түүний дотор боргино амуй. Тэр нь холилгоор дүүрэн буй. Бас тэр нь түүнээс асгах буй. Үнэхээр дэлхийн хамаг хилэнцтэн нь түүний булингарыг дуулах буй. 9 Зүгээр би мөнхөд дэлгэрүүлж Яакубын бурханд магтаалыг дуулах буй. 10 Би хамаг хилэнцтэний эврүүдийг эвдэх буй. Тийн бөгөөд зөвтний эврүүд нь өргөгдөх буй.
Далан зургадугаар бүлэг
Нихинудын тэргүүн хөгжимчинд Асабын бичсэн псалма болон дуу болой 1 Бурхан нь Иудейн дотор мэдэгдсэн бөгөөд түүний нэр нь Израйлын дотор их буй. 2 Түүний сүм нь Салимын дотор хийгээд түүний суудал нь Шиунагийн дотор буй. 3 Тэр нь тэнд нумын сум хийгээд бамбай ба сэлмүүдийг дайнд эвдрүүлэв. Шила. 4 Шиуна аа! чи цог зальтай болон булаалгын хаддаас үлэмж үзэсгэлэнт буй. 5 Баатар зоригтон нь дээрэмдэгдсэн буй. Хамаг хүчит эрс нь өөрийн нойроор унтаж хүчээ эс олов. 6 Яакувын бурхаан! Чиний зэмлэлээр морьч хийгээд морь нь чанга нойронд дарагдана. 7 Чи аймшигтай буй. Чиний хилэгнэх цагт чиний нүүрийн өмнө хэн байж чадах буюу? 8 Чи огторгуйгаас шийдвэрийг сонссон буй. Дэлхий нь чичирч дуугүй болов. 9 Тэр хэмээвээс, бурхны дэлхийн хамаг зовогчдыг тонилгохын тул боссон цаг бөлгөө. Шила. 10 Үнэхээр хүний хилэн нь чамайг магтах бөгөөд түүний үйлдлийг чи зогсоох буй. 11 Өөрийн Жахуа бурханд тангараглаад бүтээгтүн! Хэнээс айх зөвт түүнд хамаг тойрогчид нь өргөлүүдийг өргөх болтугай! 12 Тэр нь тэргүүлэгчдийн сэтгэлийг номхтгон дэлхийн хаадад аймшигтай буй.
Далан долдугаар бүлэг
Жидутуны тэргүүн хөгжимчинд Асабын бичсэн псалма 1 Би дуунаараа бурханд дуудсан буй. Миний дуунаар бурханд дуудахад тэр нь намайг сонсов. 2 Би зовлонгийн өдрөө эзнийг бэдрэв. Миний гар нь шөнөөр тасалбар өгөөгүй сонгогдсон бөлгөө. Миний сүнс нь амаржихуйяа эс дуршмой. 3 Би бурхны учир санан түгшив. Миний санаачлахад нь миний сэтгэл нь уйдав. Шила. 4 Чи миний нүддийг унталгүйгээр байлгамой. Би зовоогдоод өгүүлж эс чадав. 5 Би эртний өдрүүдийг тоолон, өнгөрсөн жилүүдийг санана. 6 Би өөрийн дууг санан зүрхээрээ шөнөөр санаачлан, сэтгэлээрээ шинжилж ийн; 7 Эзэн нь биднийг мөнхөд орхин, биднийг дахин үл өршөөх буюу. 8 Түүний өршөөнгүй нь мөнхөд зогссон бөгөөд түүний амласан зарлиг нь аливаа үед тасалдах буюу? 9 Бурхан нь өршөөхөө мартан хилэнгээр өршөөнгүйгээ хаасан буй. Шила. 10 хэмээн санан ахуй бас би ийн; Энэ нь миний гаслан болон, дээр үгүй дээдийн баруун мутрын хувилал мөн хэмээн өгүүлэв. 11 Би Жахуагийн үйлсийг санан түүний эртний гайхамшигуудыг санах буй. 12 Би чиний аливаа үйлдвэрийг санаачлан чиний бүтээврүүдийг дэлгэрүүлэх буй. 13 Бурхаан! Чиний зам нь ариутгалын дотор буй. Бидний бурхан мэт элч бурхан их буй буюу? 14 Чи гайхамшигуудыг үйлдэгч бурхан буй. Чи аугаа хүчээн улсын дунд үзүүлсэн буй. 15 Чи өөрийн улс хэмээвээс Яакувын хийгээд Иусибын хөвгүүдийг өөрийн сарвуугаар зольсон буй. Шила. 16 Бурхаан! Уснууд нь чамайг үзэв. Уснууд нь чамайг үзээд айв. Гүн нь зовов. 17 Үүлнүүд нь усыг асгасан бөгөөд тэнгэр нь тойрсон ба чиний сумнууд нь үсрэв. 18 Чиний аянгын дуу нь тэнгэрийн дээр буй. Чиний цахилгаан нь ертөнцийг гийгүүлэв. Ертөнц ч чичирч хөдлөв. 19 Чиний аянгын зам нь далайн дотор хийгээд чиний харгуй нь олон мөрдийн дотор ба чиний гишигдлүүд нь эс мэдэгдсэн буй. 20 Чи өөрийн улсыг Мошэх хийгээд Аруны гараар хоньд мэт удирдсан буй.
Далан наймдугаар бүлэг
Асабын сургамжит псалма 1 Миний улс аа! Миний тогтоолыг сонсон, миний амны үгсийг чихдээрээ чагнагтун! 2 Би амаа эрдэнэ үгсээр нээн эртний цагийн дурсгалуудыг дэлгэрүүлэх буй. 3 Бидний сонссон бөгөөд, мэдсэн ба, бидний эцэг нарын бидэнд мэдүүлснүүдийг 4 бид ч тэдний хүүхдээс үл нуун, Жахуагийн магтаалууд хийгээд аугаа хүч ба, үйлдсэн гайхамшигуудыг ирэгч үед дэлгэрүүлэх буй. 5 Тэр нь гэрчлэлгээг Яакувт тавин тогтоолыг Израйлд тогтоогоод эднийг хүүхэддээ мэдүүлэгтүн! хэмээн бидний эцэг нарт захив. 6 Тэр юуны тул хэмээвээс, ирэгч үе хэмээвээс, төрөгдөн босох хүүхдийн эднийг мэдээд, өөрийн ч хүүхдэд дэлгэрүүлэхийн тул бөгөөд 7 тэдний ч найдлагаа бурханд тавин, бурхны үйлсийг үл мартан, түүний тогтоолыг сахин. 8. Өөрийн эцэг нар мэт зөрүү хийгээд эсэргүүцэгч үе ба зүрхээр тогтворгүй хийгээд сэтгэлээр бурханд итгэлгүй үе үл болохын тул болой. 9 Зэвсэглэгдсэн хийгээд нумтай болсон Ифарияамын хөвгүүд нь дайны цагт гэдрэгээ буцав. 10 Тэд нь өөрийн бурхны тогтоолыг эс сахин, түүний зарлигаар явахуйяа эс дурласан буй. 11 Түүний тэдэнд үзүүлсэн үйлс хийгээд гайхамшигуудыг тэд нь мартав. 12 Тэр нь тэдний эцэг нарын өмнө Египетийн газар агч Жуван хэмээгч талын дээр гайхамшигуудыг үйлдсэн бөлгөө. 13 Тэр нь далайг таслан, усыг овоо мэт босгож байлган тэднийг гаталгав. 14 Бас тэр нь тэднийг өдөр үүлээр удирдан, шөнө бүрд галын гэрлээр удирддаг бөлгөө. 15 Тэр нь говийн дотор хаддыг хагалж, их гүнээс мэт тэднийг услав. 16 Тэр нь хавцгайгаас урсгалуудыг гаргаж усыг горхи мэт урсгав. 17 Тийн боловч тэд нь түүний тус нүглийг дахин үйлдэж, дээргүй дээдийг говийн дотор гашуудуулсан буй. 18 Бас тэд нь өөрийн хүслийн ёсоор тэжээлийг эрснээр бурхныг зүрхний дотроо шинжлэв. 19 Бас тэд нь бурхны тус өгүүлэлцэж ийн; Бурхан нь говийн дотор ширээг бэлдэж чадах уу? 20 Мана. Тэр нь чулууг дэлдээд, усыг асгаруулан, урсгалуудыг урсгавч, харин тэр нь идээг ч өгөн, улсдаа махыг бэлдэж чадах уу? хэмээн өгүүлэлцэв. 21 Тиймийн тул Жахуагийн үүнийг сонсоод хилэгнэснээр Яакувын тус гал шидэв. Израйлын ч тус хилэн гарав. 22 Тэр юуны тул хэмээвээс, тэд нь бурханд эс итгэн, түүний тонилолд эс түшсэн буй. 23 Зүгээр тэр нь дээрээс үүлдэд зарлиг болж, огторгуйн үүдийг нээсэн бөлгөө. 24 Бас тэр нь тэдний идэхийн тул тэдэнд Ма Наг бороо мэт оруулаад огторгуйн талхыг тэдэнд өгсөн бөлгөө. 25 Хүн нь анхилын идээг идсэн бөгөөд тэр нь тэдэнд тэжээлийг ханатал илгээсэн бөлгөө. 26 Тэр нь зүүн зүгийн салхийг огторгуйд зогсоож, урд зүгийн салхийг хүчээрээ гаргав. 27 Бас тэр нь махыг тоос мэт тэдэнд тараан, жигүүрт шувуудыг далайн элсэд мэт тараан өгөв. 28 Тэр нь тэдний нутгийн тойронд, тэдний буудлын дунд тэднийг унагав. 29 Тийнхүү тэд нь ханатал идэв. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь тэдний хүссэнээ тэдэнд хүргэв. 30 Зүгээр тэдний тэжээлийн тэдний амны дотор байн атал, тэд нь муу хүслээс эс салав. 31 Тийн бөгөөд бурхны хилэн нь тэдний дээр ирж, тэдний Мариднуудыг алж, Израйлын залуусыг унагав. 32 Эд хамгууд нь учирсан боловч тэд нь бас нүглийг үйлдэж түүний гайхамшигуудад эс итгэсэн буй. 33 Тийн бөгөөд тэд нь тэдний өдрүүдийг дэмийллээр хийгээд тэдний насдыг зовлонгоор үгүй болгов. Шила. 34 Түүний тэднийг алсанд тэд нь түүнийг бэдэрч, бурхныг дахин зүтгэн бэдрэв. 35 Тийн бөгөөд бурхан нь бидний халх буй бөгөөд дээргүй дээд нь бидний тонилгогч мөн хэмээн тэд нь дурдалцсан буй. 36 Бас тэд нь амаараа түүнийг өнгөлөж, хэлээрээ түүнд худлаар өгүүлсэн буй. 37 Бас тэдний зүрх нь түүнд бат бус бөгөөд тэд нь түүний тогтоолд эс итгэсэн буй. 38 Өөр тэр нь өршөөнгүйд байсны тул тэдний нүглийг бүрхэн, тэднийг эс эвдрүүлсэн буй. Тэр нь олон дахиж хилэнгээ зогсоон хамаг уурлалаа эс сэрүүлсэн буй. 39 Бас тэр нь тэднийг махбод болон өнгөрөөд үл буцагч салхи мөн буй, хэмээн санав. 40 Тэд нь хэдий чинээ говийн дотор түүнийг гашуудуулж, эзэнгүй газар хилэгнүүлсэн буй. 41 Бас тэд нь бурхныг дахин шинэжилж, Израйлын ариуныг хилэгнүүлсэн буй. 42 Түүний тэднийг зовлонгоос тонилгосон өдөр тэд нь түүний мутрыг эс санан, 43 түүний Ихфидэд үйлдсэн бэлгэс хийгээд түүний Жуван хэмээгч талын дээр үйлдсэн үйлсийг эс санав хэмээвээс, 44 тэр нь тэдний мөрд хийгээд горхидыг цусанд хувилгав. Тийнхүү тэд нь ууж эс чадав. 45 Тэр нь тэднийг идэх хорхойнуудыг тэдний дээр илгээн, тэднийг эвдрүүлэх мэлхийнүүдийг илгээв. 46 Тэр нь тэдний газрын үрсийг үст хорхойнд өгөн, тэдний хөдөлмөрийг царцаанд өгөв. 47 Тэр нь тэдний үзэмүүдийг мөндрөөр цохин, тэдний Борувамнуудыг хүйтнээр цохив. 48 Тэр нь тэдний малыг мөндөрт өгөн, тэдний сүргүүдийг цахилгаанд өгөв. 49 Тэр нь хорт анхилуудыг илгээж, тэдний дээр өөрийн бадрангуй уурлал хийгээд хилэн ба өшөөлөл хийгээд зовоолгыг илгээв. 50 Тэр нь өөрийн хилэнгийн тул замыг бэлдэж, тэдгээрийн амийг үхлээс эс сахин тэдний амийг боомд өгсөн буй. 51 Тэр нь Иквифидийн хамаг тэргүүн төрөгдсөнийг хэмээвээс, Хамын суудлуудын дотор тэргүүн хүчтэнийг алав. 52 Тийн бөгөөд тэр нь өөрийн улсыг хонь мэт гаргаад, говийн дотор сүрэг мэт удирдав. 53 Түүний найдлагатайгаар удирдсаны тул тэд нь эс айв. Зүгээр тэдний дайснуудыг далай нь бүрхэв. 54 Тийн бөгөөд тэр нь тэднийг өөрийн ариун хилд авчран, өөрийн баруун мутраар авсан энэ ууланд авчрав. 55 Тэр нь Тэдний өмнөөс улсыг үлдээж, тэдний өмчийг хэмжээгээр хуваан, Израйлын овгуудыг тэдний гэрүүдээр суулгав. 56 Зүгээр тэд нь дээр үгүй дээд бурхныг шинжилж гашуудуулан, түүний гэрчлэлгээнүүдийг эс сахисан буй. 57 Тэд нь өөрийн эцэг нар мэт урван, мэхтээр явж, итгэлгүй нум мэт хөдлөв. 58 Тэд нь өндөр ордоороо түүнийг хилэгнүүлэн, зурсан хөргүүдээрээ түүнийг атаархуулав. 59 Бурхан нь сонсоод, хилэгнэж, Израйлын тус маш их таалалгүй болов. 60 Тийн бөгөөд тэр нь хүнтэй байгуулсан өөрийн нутаг хэмээвээс. Шилугийн дотор байгч цацрыг огооров. 61 Бас тэр нь өөрийн хүчийг олз болгуулан, өөрийн цог жавхланг дайсны гарт өгөв. 62 Бас тэр нь өөрийн улсыг сэлэмд өгч, өөрийн өмчийн тус хилэгнэв. 63 Тэдний залуусыг гал нь идсэн бөгөөд, тэдний охид нь жаргалын дууг эс дуулав. 64 Тэдний лам нар нь сэлмээр унасан бөгөөд, тэдний бэлбэсэд нь эс уйлав. 65 Тийн бөгөөд эзэн нь нойроос сэрсэн мэт болон хатуу архийг уугаад бархирагч мэт босов. 66 Тийн бөгөөд тэр нь өөрийн дайснуудын арыг цохиж, тэднийг мөнхөд ичгүүрт өгөв. 67 Бас тэр нь Иосибын нутгийг орхин, Ифрагимын овгийг эс сонгон, 68 Иудегийн овог хийгээд өөрийн янагласан Шиуна уулыг сонгов. 69 Тийн бөгөөд тэр нь тэр нь тэнд өндөр нутаг мэт хийгээд мөнхөд баталсан дэлхий мэт өөрийн сүмийг үүдэв. 70 Бас тэр нь Давид боолоо сонгоод, хонины хорооноос авч, 71 өөрийн улс Яакув хийгээд өөрийн өмч болсон Израйлыг сахихын тул саагдагч хоньдыг даахаас авчрав. 72 Тийн бөгөөд тэр нь ариун зүрхээр хийгээд эрдэмт гараараа тэднийг удирдав.
Далан есдүгээр бүлэг
Асабын бичсэн псалма 1 Бурхаан! Бали номтон нь чиний өмчинд ороод, чиний ариун сүмийн бузарлан, Иерусаламыг овоонууд болгон, тавив. 2 Тэд нь чиний боолуудын хүүрүүдийг огторгуйн шувуудын идлэг болгон өмч, чиний ариунуудын махбодыг ертөнцийн ангуудад өгөв. 3 Тэд нь тэдний цусыг Иерусалимыг тойруулан ус мэт асгав. Тийнхүү тэднийг болох хүнгүй. 4 Бид айлууддаа шоовдор болон биднийг тойрогчдод элэглэл хийгээд наадам болов. 5 Жахуа аа! Чи хэзээ болтол хилэгнэх буюу? Чиний атаархал нь хэзээ ч гал мэт бадрах буюу? 6 Чамайг үл мэдэгч улсуудад хийгээд чиний нэрэнд үл дуудагч эзэлгүринд хилэнгээ асган соёрх! 7 Тэр юуны тул хэмээвээс, тэд нь Яакувыг идэн, түүний нутгийг эвдэв. 8 Бидний урьд хилэнцсийг үл санан соёрх! Харин чиний нигүүлсэл нь биднийг түргэнээр угтах болтугай! Тэр юуны тул хэмээвээс, бид машид зүдгүүрсэн буй. 9 Бидний тонилголын бурхан аа! Өөрийн нэрийг цог жавхлангийн тул бидэнд туслан өөрийн нэрийн тул биднийг тонилгон, бидний нүглүүдийг арилган соёрх! 10 Улсууд нь тэдний бурхан хаана буй? хэмээн юуны тул өгүүлэх буюу. Чиний боолуудын асгаруулагдсан цусны нэхвэр нь улсын дотор бидний нүдний өмнө мэдэгдэх болтугай! 11 Хоригдсоны уйллага нь чиний өмнө ирэх болтугай! Чиний сарвуунууд их бядлын ёсоор үхэх болсныг авран соёрх! 12 Эзэн ээ! Бидний шадар агчдын чамайг хараасан хараалыг тэдэнд долоон давхараар хариулан соёрх! 13 Тийн бөгөөд чиний болон чиний бэлчээрийн хоньд биднээр чамайг мөнхөд магтан, хамаг үеүд болтол чиний магтаалыг дэлгэрүүлэх буй.
Наядугаар бүлэг
Шашаним Идудын тэргүүн хөгжимчинд Асабын бичсэн псалма 1 Иосибыг хонь мэт удирдагч Израйлын хоньч оо! Киробуудын дээр суугч аа! Гэгээрэн соёрх! 2 Ифрагимын өмнө хийгээд Бияамины өмнө ба Манасшийн өмнө хүчээ сэрүүлэн, биднийг тонилгохын тул ирэн соёрх! 3 Бурхаан! Биднийг буцаан нүүрээ гийгүүлэн соёрх! Тийн бөгөөд бид тонилгогдох буй. 4 Чуулганын Жахуа бурхаан! Чи өөрийн улсын залбиралд хэзээ болтол хилэгнэх буюу? 5 Чи тэднийг нулимсны талхаар тэжээн, тэдэнд гурав болгосон хэмжүүрийн нулимсыг уулгав. 6 Чи бидний айлуудын тул биднийг дэмжүүллэг болгон тавьсан бөгөөд бидний дайснууд нь өөр зуураа инээлцэнэ. 7 Чуулгадын бурхаан! Биднийг буцаан, нүүрээ гийгүүлэн соёрх! Тийн бөгөөд бид тонилгогдох буй. 8 Чи Египетээс үзмийн ишийг авчраад, улсыг хөөн гаргаж, түүнийг суулгав. 9 Чи түүний тул газрыг бэлдэн, түүнийг үлэмжээр үндэслүүлсэн буй. Тэр ч бүхэл газрыг дүүргэв. 10 Хадад нь түүний сүүдрээр бүрхэгдсэн бөгөөд, түүний салаанууд нь бурхны хуш мэт болов. 11 Тэр нь гишүүдээ далай хүртэл хийгээд салаануудаа мөрөн хүртэл дэлгэрүүлэв. 12 Тийн болохул замаар хамаг өнгөрөгчдийн түүнийг таслахын тул чи түүний хүрээг юуны тул эвдсэн буюу? 13 Ойн будан нь түүнийг эдвддэг бөгөөд, хээрийн ан нь түүнийг иднэ. 14 Чуулгадын бурхаан! Буцан, огторгуйгаас харж ширтэн, энэ үзмийг зулгаан соёрх! хэмээвээс 15 Чиний баруун мутрын суулгасан хийгээд чиний өөрт баталсан салааг зулгаан соёрх! 16 Тэр нь галаар түлэгдэн цавчигдав. Чиний нүүрийн зэмлэлээс тэд нь эвдрэв. 17 Чиний мутар нь чиний баруун мутрын эрийн дээр байн чиний өөрт баталсан хүний хөвгүүний дээр байх болтугай! 18 Тийн бөгөөд бид чамаас үл төөрөх буй. Биднийг амьдруулан соёрх! Тийнхүү бид чиний нэрэнд дуудах буй. 19 Чуулгадын Жахуа бурхаан! Биднийг буцаан, нүүрээ гийгүүлэн соёрх! Тийн бөгөөд бид тонилгогдох буй.
Наян нэгдүгээр бүлэг
Китидын тэргүүн хөгжимчинд Асабын бичсэн псалма 1 Бидний хүч болсон бурхны өмнө жаргалдагтун! Яакувын бурханд дуулан цэнгэлдэгтүн! 2 Магтаалын дууг өргөн, хэнгэрэг хийгээд сайхан дуут ятгыг хууртай авчрагтун! 3 Шинэ сард болон бидний тогтоогдсон сайн өдөр бүрээг татагтун! 4 Тэр юуны тул хэмээвээс, энэ нь Израйлын тул тогтоол болон Яакувын бурхны зарлиг буй. 5 Тэр нь Иосибын Египет газраас гарахад түүний гэрчлэлгээ болгон тавьсан буй. Тэнд би эс мэдсэн хэлийг сонсов. 6 Би түүний мөрийг ачаанаас хагацуулсан бөгөөд, түүний гар нь саваас суллагдав. 7 Чиний зовлонгийн цагтаа намайг дуудахад, би чамайг тонилгов. Би чамайг аянгын нууц газраас сонсон, чамайг Мирибийн усуудад шинжлэв. Шила. 8 Миний улс аа! Сонсогтун! Тийнхүү би танд гэрчлэх буй. Аяа! Израйл аа! Хэрвээ та намайг сонсох болбоос ямар вэ? 9 Бус бурхныг биедээ үл байлган бус бурханд мөргөн бүү үйлдэгтүн! 10 Би таныг Египет газраас гаргасан таны Жахуа бурхан мөн. Амаа нээгтүн! Тийн бөгөөд би түүнийг дүүргэх буй. 11 Тийн боловч миний улс нь миний дууг эс сонсов. Израйл нь намайг эс дуршив. 12 Тийнхүү би тэдний зүрхний дураар тэднийг орхисон бөгөөд тэд ч өөрийн санааны ёсоор явав. 13 Аяа, хэрэв миний улс нь намайг сонссон бөгөөд Израйлын хөвгүүд нь миний замаар явсан болбоос, 14 би тэдний дайснуудыг түргэнээр даран, тэдэнд эсэргүүцэлдэгчдийн тус мутраа өргөх бөлгөө. 15 Жахуаг өшөөлөгчид нь тэдний эрхэнд орох бөгөөд тэдний цаг нь мөнх болох бөлгөө. 16 Тэр нь тэднийг шалгарсан буудайгаар тэжээж хаднаас авсан балаар хангах бөлгөө.
Наян хоёрдугаар бүлэг
Асабын бичсэн псалма 1 Бурхан нь хүчтэний чуулгад байн бурхдын дунд шийдвэрийг гаргана. 2 Та хэзээ болтол буруугаар шүүн, хилэнцтэний нүүрийг хүндлэх буюу? Шила. 3 Үгээгүү хийгээд өнчдийг шүүн, дарагдагч хийгээд ядууд зөвийг үйлдэгтүн! 4 Үгээгүү хийгээд ядууг авран, хилэнцтэний гараас тонилгогтун! 5 Тэд нь үл мэдэж ухан, харанхуйн дотор явна. Дэлхийн хамаг суурьд нь хөдлөв. 6 Би ийн; Та бурхад болон бүгдээр дээр үгүй дээдийн үрс мөн хэмээн өгүүлсэн бөлгөө. 7 Тийн боловч та хүн мэт үхэн, тэргүүлэгчдийн нэгэнтэй адил ёсоор унах буй. 8 Бурхан аа! Босон, дэлхийг шүүн соёрх! Тэр юуны тул хэмээвээс, чи хамаг улсуудыг эзлэх буй.
Наян гуравдугаар бүлэг
Асабын дуу болон псалма болой 1 Бурхаан! Дуугүй үл болон соёрх! Бурхаан! Чимээгүй үл болон үл амран соёрх! 2 Тэр юуны тул хэмээвээс, Мана. Чиний дайснууд нь цуугин, чамайг өшөөлөгчид нь толгойгоо өргөв. 3 Тэд нь чиний улсын тус мэхээр санаачлалцан чиний халхлагчдын тус зөвөлгөөнийг үйлдэнэ. 4 Жич, тэд нь ийн; Израйлын нэрийг үүнээс хойш үл дурдахын тул бид өдөж тэдний улсаас хоосруулъя хэмээн өгүүлэлцэнэ. 5 Тэд нь нэгэн санаагаар зөвөлгөөнийг үйлдэж, чиний тус холболгоонд оролцов хэмээвээс, 6 Идум хийгээд Ишмайлтан ба Муваб хийгээд Хагартны майхнууд буй. 7 Бас Кибил хийгээд Амун ба Амалиг хийгээд Филистин нь Тирт суугчидтай буй. 8 Бас Ассур нь тэдэнтэй нийлэлцсэн бөгөөд Лодын хөвгүүн нь тэдэнд туслагчид болов. Шила. 9 Чи Мидиантан хийгээд Шишир ба Заван Хисэн горхийн тэнд үйлдсэн мэт түүнчлэн тэдэнд үйлдэн соёрх! 10 Тэд хэмээвээс индэрт хоосруулагдаад газрын ховир болов. 11 Тэдний ноёдыг Орив хийгээд Зияав мэт болгон, тэдний хамаг тэргүүлэгчдийг Жив хийгээд Залмуна мэт болгон соёрх! 12 Тэд нь Бурхны нутгуудыг эзэлье хэмээн өгүүлэлцэнэ. 13 Миний бурхаан! Тэднийг нэг мөөр мэт болгон салхиар хийсгэгдэх тарианы гуурс мэт болгон соёрх! 14 Гал нь ойг түймэрддэг мэт хийгээд нөл дөл нь хаддыг түлдэг мэт. 15 Түүнчлэнхүү өөрийн хуй салхиар тэднийг хөөн, хуйгаараа тэднийг эвдрүүлэн соёрх! 16 Жахуа аа! Чиний нэрийг тэдний бэдрэхийн тул тэдний нүүрийг ичгүүрээр дүүргэн, соёрх! 17 Тэд нь мөнхөд гутамшигт болоод эвдрүүлэгдэх болтугай! Бас тэд нь чичирч үхэх болтугай! 18 Тийн бөгөөд чиний нэрийг Жахуа мөн хийгээд, чамайг бүхэл дэлхийн дээр ганцхан хамгийн дээд мөн хэмээн тэд нь мэдэх болтугай!
Наян дөрөвдүгээр бүлэг
Китидийн тэргүүн хөгжимчинд Кокийн хөвгүүдийн тул бичсэн псалма. 1 Чуулгадын Жахуа аа! Чиний суудлууд нь ямар тааламжт буй? 2 Миний сүнс нь Жахуагийн хүрээнүүдийн тул ундаасч уйдна. Миний зүрх хийгээд миний бие нь амьд бурханд бархирна. 3 Чуулгадын Жахуа болон миний хаан хийгээд миний бурхаан! Чиний тахилын ширээний ойр шувууд нь үүрийг олж, хараацай нь зулзгадаа тавихын тул үүрийг олов. 4 Чиний гэрт суугчид нь амгалан мөн. Тэд нь чамайг үргэлжид магтах буй. Шила. 5 Аль хэн хүний хүч нь чиний дотор буй бөгөөс тэр амгалан мөн. Тэд нь чиний замуудыг ихэд хүснэ. 6 Тэд нь уйлалгын бэлээр өнгөрч, түүнийг усны булагт урвуулна. Бороо нь нууруудыг дүүргэнэ. 7 Тэд нь хүчээс хүчинд одож, Шиунад бурхны өмнө үзэгдэнэ. 8. Чуулгадын Жахуа бурхаан! Миний залбиралыг сонсон соёрх! Яакувын бурхаан! Чагнан соёрх! 9 Бурхаан! Бидний халхыг үзэн, өөрийн тосолсоннүүрийг ширтэн соёрх! 10 Тэр юуны тул хэмээвээс, чиний хүрээний дотор нэгэн өдөр байх нь мянган өдөрөөс дээр буй. Хилэнцийн нутгуудад суухаас бурхны гэрийн үүдийг сахихыг би үлэмж хүснэ. 11 Тэл юуны тул хэмээвээс, Жахуа бурхан нь нар хийгээд халх буй. Жахуа нь хайр хийгээд цог жавхланг өгөх буй. Тэр нь үнэнээр явагчдад сайныг өгвөл өгхүеэ үл байх буй. 12 Чуулгадын Жахуа аа! Чамд түшигч хүн нь амгалан мөн.
Наян тавдугаар бүлэг
Тэргүүн хөгжимчинд Кокийн хөвгүүдийн тул бичигдсэн псалма 1 Жахуа аа! Чи өөрийн газрыг нигүүлсэж, Яакувын олзлогдсоныг буцаав. 2 Чи өөрийн улсын бурууг өнгөрүүлэн, тэдний хамаг нүглийг бүрхээв. Шила. 3 Чи хамаг хилэнгээ зогсоож, халуун хилэнгээ буцаав. 4 Бидний тонилголын бурхаан! Биднийг буцаан, бидний тус агсан хилэнгээ зогсоон соёрх! 5 Чи бидний тус мөнхөд хилэгнэх хилэнгээ үеэс үе болтол байлгах буюу? 6 Чиний улсын чиний учир баясахын тул, чи буцаан биднийг үл амьдруулах буюу? 7 Жахуа аа! Өөрийн өршөөлийг бидэнд үзүүлэн өөрийн тонилголыг бидэнд өгөн соёрх! 8 Би Жахуа бурхны юун зарлиг болохыг сонсох буй. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь өөрийн улс хийгээд ариунуудад эвтэй зарлиг болох буй. Зүгээр тэд нь дэмийлэлд үл буцах болтугай! 9 Бидний газрын дээр цог жавхлангийн нутаглахын тул түүнээс айгчдад түүнийг тонилгол нь үнэхээр ойр буй. 10 Өршөөл хийгээд үнэн нь учралдсан бөгөөд зөв хийгээд эв нь таалалцсан буй. 11 Үнэн нь газраас гарах бөгөөд зөв нь огторгуйгаас ширтэх буй. 12 Тийн бөгөөд Жахуа нь сайныг өгөх бөгөөд, бидний газар нь үрсээ өгөх буй. 13 Зөв нь түүний өмнө одож, түүний гишигдлүүдийг замын дээр тавих буй.
Наян зургадугаар бүлэг
Давидын бичсэн залбирал 1 Ехуваа аа! Чихээрээ чагна. Намайг сонсон соёрх! Яагаад гэвэл, би дарагдаад үхэх буй. 2 Миний сүнсийг сахин соёрх! Тэр юуны тул гэвэл, би ариун буй. Бурхан аа! Чамд түшигч боолоо тонилгон соёрх! 3 Ехуваа аа! Намайг нигүүлсэн соёрх! Тэр юуны тул гэвэл, би өдөр бүр чамд дуудна. 4 Өөрийн боолын сүнсийг баясган соёрх! Тэр юуны тул гэвэл, Эзэн ээ! би сүнсээ чамд өргөнө. 5 Тэр юуны тул гэвэл, Эзэн ээ! чамд хамаг дуудагчдад чи сайн хийгээд өршөөлтэй ба маш нигүүлсэхэд буй. 6 Ехуваа аа! Миний залбирлыг сонсон, миний гуйлгын дууг чагнан соёрх! 7 Би өөрийн гаслангийн өдөрт чамд дуудах буй. Тэр юуны тул гэвэл, чи намайг сонсох мөн. 8 Эзэн ээ! Бурхдын дотор чамд адил үгүй бөгөөд чиний үйлсэд адил үйлс үгүй буй. 9 Эзэн ээ! Чиний бүтээсэн хамаг улсууд нь ирээд чиний өмнө мөргөн, чиний нэрийг магтах буй. 10 Тэр юуны тул гэвэл, чи их буй бөгөөд гайхамшгууд үйлдэнэ. Чи ганцаар бурхан буй. 11 Ехуваа аа! Өөрийн замыг надад үзүүлэн соёрх! Би бээр чиний үнэнээр явах буй. Чиний нэрээс айхын тул зүрхийг ганц болгон соёрх! 12 Миний эзэн бурхан аа! Би бүхэл зүрхээрээ чамайг магтан, чиний нэрийг мөнхөд хүндлэх буй. 13 Тэр юуны тул гэвэл, чиний өршөөнгүй нь надад их буй бөгөөд чи миний сүнсийг доод тамаас тонилгосон буй. 14 Бурхан аа! Омгорхогууд нь миний тус босно. Хорт чуулган нь миний амийг бэдэрнэ. Тэд нь чамайг өмнөө үл тавина. 15 Зүгээр, чи хайрт хийгээд өршөөлт ба хүлцэгнүй хийгээд маш нигүүлсэлт ба үнэн эзэн бурхан буй. 16 Миний дээр ширтэж, намайг нигүүлсэн соёрх! Өөрийн хүчийг боолдоо өгөн, өөрийн шивэгчний хөвгүүнийг тонилгон соёрх! 17 Надад нэг сайны бэлгийг үйлдэн соёрх! Тийнхүү Ехуваа аа! Чиний амийг туслан амруулахад, намайг өшөөлөгчид нь үзэж, ичих болтугай!
Наян долдугаар бүлэг
Кокийн хөвгүүдийн тул бичигдсэн псалма болон дуу болой 1 Түүний суурьд нь ариун уулны дээр буй. 2 Жахуа нь Шиунагийн хаалгыг Яакувын хамаг нутгуудаас үлэмж янаглана. 3 Бурхны балгас аа! Чиний учир алдартнууд нь дэлгэрүүлэгдэнэ. Шила. 4 Намайг мэдэгчдийн дунд би Египет хийгээд Бабилоныг дурдах буй. Мана. Филистияа хийгээд Тир нь Ифиуфитай байх буй энэ нь тэнд төрөгдсөн бөлгөө. 5 Бас Шиунагийн учир; Тэр хийгээд тэр нь түүний дотор төрөгдсөн буй хэмээн өгүүлэгдэх буй. Дээр нь үгүй дээд өөрөө түүнийг батлах буй. 6 Жахуа нь улсуудын бичээлэлд, Энэ нь үүний дотор төрөгдөв хэмээн бичих буй. Шила. 7 Бас дуулагчид хийгээд наадагчид нь; Миний хамаг булгууд нь чиний дотор буй хэмээн дуулах буй.
Наян наймдугаар бүлэг
Махалад Лияяанудын тэргүүн хөгжимчинд Израхайн аймгийн Химаны Кокийн хөвгүүдийн тул бичигдсэн 1 Миний тонилголын Жахуа бурхаан! Би өдөр хийгээд шөнөөр чиний өмнө дуудна. 2 Миний залбирал нь чиний өмнө хүрэх болтугай! Миний бархирлыг чихээрээ чагнан соёрх! 3 Тэр юуны тул хэмээвээс, миний сүнс нь зовлонгоор машид дүүрэн бөгөөд миний амь нь хүүрийн булшинд ойртов. 4 Би хүүрийн булшинд орогчидтой тоологдож, хүчгүй хүн мэт болов. 5 Бас би үхэгсдийн дотор сул болоод, чамд эс санагдан атал хүүрийн булшны дотор алагдан хэвтэгчид хийгээд чиний мутраас холдон гологдогсодтой адил болой. 6 Чи намайг маш дор нүхний дотор, харанхуйн дотор, гүний дотор тавив. 7 Чиний хилэн нь намайг хашна. Чи өөрийн хамаг давалгаадаар намайг зовоов. Шила. 8 Чи миний танилуудыг надаас холдуулан, тэдэнд намайг жигшүүрт болгов. Би хаагдаад гарч үл чадна. 9 Миний нүд нь гашуудлаас уйдна. Жахуа аа! Би өдөр бүрт чамд дуудъюу. Алгаа чамд сунгамой. 10 Чи үхэгсэдэд гайхамшигуудыг үйлдэх буюу? Үхэгсэд нь босч чамайг магтах буюу? Шила. 11 Чиний өршөөл нь хүүрийн буршны дотор дэлгэрүүлэгдэх бөгөөд чиний үнэн нь хоосорлогын дотор дэлгэрүүлэгдэх буюу? 12 Чиний гайхамшигууд нь харанхуйн дотор мэдэгдэх бөгөөд чиний зөв нь мартлагын газар мэдэгдэх буюу? 13 Зүгээр Жахуа аа! Би чамд дуудна. Миний залбирал нь эртээр чамайг урьдана. 14 Жахуа аа! Чи юуны тул миний сүнсийг огоорон, нүүрээ юуны тул надаас нуусан буюу? 15 Би залуу наснаас зовоогдож үхэх болов. Би чиний аймшигийг дааж ухаангүй болов. 16 Чиний халуун хилэн нь миний дээр алсдана. Чиний аймшигууд нь намайг эвдрүүлэн амой. 17 Тэд нь аливаа өдөр ус мэт намайг тойрон хамтаар намайг хүрээлэв. 18 Чи миний амраг хийгээд нөхрийг надаас холдуулж, миний танилуудыг харанхуйд холдуулав.
Наян есдүгээр бүлэг
Израхийн аймгийн Итаны сургамжит псалма 1 Би Жахуагийн өршөөлийг мөнхөд дуулан, амаараа хамаг үеүдэд чиний үнэнийг мэдүүлэх буй. 2 Тэр юуны тул хэмээвээс, өршөөл нь мөнхөд үүдэгдэх бөгөөд чи огторгуйн дээр өөрийн үнэнийг батлах буй хэмээн би өгүүлсэн буй. 3 Би өөрийн сонгосон хүнтэй тогтоолыг тогтоон, өөрийн Давид боолд ийн; 4 Би чиний үрсийг мөнхөд батлан, чиний ширээг хамаг үеүд болтол үүдэх буй хэмээн тангаргаласан буй. Шила. 5 Жахуа чиний гайхамшигуудыг огторгуй нь магтах бөгөөд чиний үнэн нь ариунуудын чуулганы дотор магтагдах болтугай! 6 Тэр юуны тул хэмээвээс, огторгуйн дээр Жахуатай хэн адил буюу? Хүчтэний хөвгүүдийн хооронд Жахуад хэн адилдму? 7 Бурхан нь ариунуудын чуулганд их аймшигт болон түүнийг тойрогчдоос айгдах ёстой. 8 Чуулгадын Жахуа бурхаан! Чам мэт хэн хүчтэй эзэн буюу? Жич, чиний үнэн нь чамайг тойрно. 9 Чи далайн омгорхог байдлын дээр тэргүүлнэ. Түүний давалгаадын хөдлөхөд чи тэднийг номхруулна. 10 Чи Рахабыг алагдсан мэт болгон эвдрүүлэн, өөрийн бат сарвуугаар дайснуудаа тархаав. 11 Огторгуй нь чиний хийгээд дэлхйи ч чиний буй. Чи ертөнц хийгээд түүний түгээмлийг бүтээв. 12 Чи хойд хийгээд өмнө зүгийг бүтээв. Табур хийгээд Хирмун нь чиний нэрийн учир жаргалдана. 13 Чиний сарвуу нь бат буй. Чиний мутар нь хүчтэй буй. Чиний баруун мутар нь өндөр буй. 14 Зөв хийгээд шүүвэр нь чиний ширээний суурин буй. Өршөөл хийгээд үнэн нь чиний өмнө урьтан одно. 15 Жаргалын дууг мэдэгч улс нь амгалан буй. Жахуа аа! Тэд нь чиний нүүрийн гэрлээр яван 16 чиний нэрээр өдөр дуустал жарган, чиний зөвөөр өргөгдөх буй. 17 Тэр юуны тул хэмээвээс, чи тэдний хүчний чимэг мөн. Чиний сайн тааллаар бидний эвэр нь өргөгдөх буй. 18 Тэр юуны тул хэмээвээс, бидний халх нь Жахуагаас хийгээд бидний хаан нь Израйлын маш ариун бурханаас буй. 19 Тэр цагт чи өөрийн ариунд үзэгдлээрээ зарлиг болруун; Би нэгэн хүчтэйн дээр тусыг тавин улсаас сонгосноо өргөмжлөв. 20 Би өөрийн Давид боолыг олж, өөрийн ариун тосоор түүний тослов. 21 Миний мутар нь түүнтэй тогтох бөгөөд миний сарвуу нь түүнийг батлах буй. 22 Дайсан нь түүнийг үл дарах бөгөөд хилэнцтэн хүн нь түүнийг үл зовоох буй. 23 Би түүний дайснуудыг түүний өмнө эвдрүүлэн, түүнийг өшөөлөгчдийг зовоох буй. 24 Зүгээр миний үнэн хийгээд миний өршөөл нь түүнтэй байх бөгөөд миний нэрээр түүний эвэр нь өргөмжлөгдөх буй. 25 Би түүний гарыг далайд тавин түүний баруун гарыг мөрдөд тавих буй. 26 Тэр нь намайг; Миний эцэг ээ! Чи миний бурхан хийгээд миний тонилголын хад мөн хэмээн дуудах буй. 27 Үнэхээр би түүнийг тэргүүн төрөгсдсөн болгон дэлхийн хаднаас дээш болгох буй. 28 Би өөрийн өршөөлийг түүний тулд мөнхөд хадгалах бөгөөд миний тогтоол нь түүнтэй итгэлтэйгээр байх буй. 29 Жич, би түүний үрийг мөнхөд байлган, түүний ширээг огторгуйн өдрүүд мэт байлгах буй. 30 Хэрвээ түүний үрс нь миний тогтоолыг орхин, миний шүүврүүдээр үл явах бөгөөс, 31 хэрвээ тэд нь миний тогтоолыг таслан, миний захиануудыг үл сахих бөгөөс эл, 32 Би тэднийг хилэнцийг модоор засаглан, тэдний бурууг цохилгоор засаглах буй. 33 Зүгээр би түүнээс өөрийн өршөөлийг үл аван, өөрийн үнэнээр үл мэхлэх бөгөөд, 34 өөрийн тогтоолыг үл эвдрүүлэн, өөрийн уруулаас гарсан үл хувилгах буй. 35 Би Давидад худлаар зарлиглахгүй хэмээн нэгэнт өөрийн ариутгалаар тангарагласан буй. 36 Түүний үр нь мөнхөд байх бөгөөд түүний ширээ нь миний өмнө нар мэт байх буй. 37 Тэр нь сар мэт болон, үүлний дотор итгэлтэй гэрч мэт мөнхөд байх буй хэмээн зарлиг болов. Шила. 38 Тийм боловч чи огоорч жигшүүрээд өөрийн тосолсны тус хилэгнэсэн буй. 39 Чи өөрийн боолтой тогтоосон тогтоолыг огоорч, түүний титмийг газар хүртэл доромжлов. 40 Чи түүний хамаг хүрээг эвдээд, түүний бат гэрүүдийг эвдрэлд хувилгав. 41 Замаар хамаг өнгөрөгчид нь түүнийг тонодог. Тэр нь өөрийн айлуудын шоовдор болов. 42 Чи түүний дайснуудын баруун гарыг өргөөд түүний хамаг эсэргүүцэгчдийг баясгав. 43 Түүний сэлмийн ирийг хэлбэрүүлэн түүнийг дайнд эс батлав. 44 Чи түүний үзэсгэлэнг үгүй болгон, түүний ширээг газарт хаяв. 45 Чи түүний залуу насны өдрүүдийг богинотгон түүнийг ичгүүрээр бүрхээв. Шила. 46 Жахуа аа! Чи хэзээ болтол, чи үргэлжид нуух буюу? Чиний хилэн нь гал мэт бадрах буюу? 47 Миний насны ямар богино ахуйг санан соёрх! Чи хүний хамаг хөвгүүдийг юуны тул дэмийгээр бүтээсэн буюу. 48 Үхлийг үл үзэн суугч хэн хүн буй буюу? Тэр хүн нь амиа хүүрийн булшны эрхээс тонилгох буюу. Шила. 49 Эзээн! Чиний Давидад үнэнээр тангарагласан урьд өршөөлүүд нь хаана буюу? 50 Эзээн! Өөрийн боолуудын ичгүүрийг санан соёрх! Би өөрийн дээрээ хамаг хүчит улсаас ичгүүрийг даана. 51 Тэр хэмээвээс, чиний дайснуудын ичээсэн буй. Жахуа аа! Тэд нь чиний тосолсны мөрүүдийг ичээнэ. 52 Жахуа нь мөнхөд магтагдах болтугай! Энэ мэтээр болох болтугай! Энэ мэтээр болох болтугай!
Ердүгээр бүлэг
. Бурхны Мөших хүний бичсэн залбирал 1 Эзэн ээ! Чи ямар ч үед бидний хоргодол хоргодох мөн. 2 Хаддын бүтээгдэхээс урьд хийгээд чиний дэлхий болон ертөнцийг бүтээхээс урьд чи мөнхөөс мөнх болтол бурхан мөн. 3 Чи хүнийг хумхинд буцаан хүний хөвгүүнээ буцаагтун! гэж зарлиг болдог. 4 Тэр юуны тул гэвэл, чиний нүдний өмнө мянган жил нь өнгөрсөн өчигдөр мэт болон шөнийн харуул мэт буй. 5 Чи тэднийг усны үер мэт аваачна. Тэд нь нойр мэт буй. Тэд нь өглөөгүүр ургах ногоо мэт буй. 6 Тэд нь өглөөгүүр цэцэглэж ургавч, үдшээр цавчигдан хатна. 7 Тэр юуны тэл гэвэл, бид чиний хилэнгээр хоосруулагдан чиний уурлал нь зовоогдоно. 8 Чи бидний хилэнцсийг өмнөө тавин, бидний нууцуудыг нүүрний гэгээний өмнөө тавьсан буй. 9 Тэр юуны тул гэвэл, бидний хамаг өдрүүд нь чиний таалалгүйгээр хохирно. Бид насуудаа үг мэт дуусгана. 10 Бидний насны өдрүүд нь далан нас буй. Хэрэв хүчээр наян насанд хүрвэл, тэдний тэнхээ нь зовлон болон уйтгар буй. Тэр юуны тул гэвэл, тэд нь түргэнээр өнгөрдөг бөгөөд бид ч ниснэ. 11 Чиний хилэнгийн хүчийг хэн мэднэ. Чиний хилэн нь чиний аймшиг мэт буй. 12 Бидний зүрхийг цэцнээр явуулахын тулд бидний өдрүүдийг тоолохыг бидэнд мэдүүлэн соёрх! 13 Жахува аа! Хэзээ болтол байх вэ? буцаад өөрийн боолуудын учир гэмшин соёрх! 14 Өөрийн өршөөлөөр биднийг эрт цатган соёрх! Тийн бөгөөд бид хамаг өдрүүддээ баясалцан жаргалдах буй. 15 Чиний биднийг зовоосон өдрүүдийн ёсоор болон бидний зовлонг үзсэн жилүүдийн ёсоор биднийг жаргүүлан соёрх! 16 Чиний үйлдвэр нь чиний боолуудын дээр үзэгдэх бөгөөд чиний цог жавхлан нь тэдний хөвгүүдийн дээр үзэгдэх болтугай! 17 Тийнхүү бидний Жахува бурхны үзэсгэлэн нь бидэнтэй байх болтугай! Жич, бидний гарын үйлдвэрийг бидэнд тогтоон соёрх! Бидний гарын үйлдвэрийг тогтоон соёрх!
Ерэн нэгдүгээр бүлэг
1 Дээр үгүй дээдийн нууцад суугч нь аугаа хүчтийн сүүдрийн дотор байх буй. 2 Би Жахуагийн учир ийн; Тэр нь миний хоргодол хийгээд миний халхлагч ба миний бурхан мөн. Би түүнд түших хэмээн өгүүлэх буй. 3 Тэр нь чамайг агнагчийн урхиас хийгээд хохиролт боомоос үнэхээр тонилгох буй. 4 Тэр нь чамайг ундаараа бүрхээх бөгөөд чи түүний далайн доор халхлагдах буй. Түүний үнэн нь чиний халх хийгээд бамбай буй. 5 Чи шөнийн аймшигаас хийгээд өдрөөр үсрэгч сумнаас ч үл айн, 6 харанхуйн дотор явагч халдварт өвчнөөс хийгээд хагас өдөр хоосруулагч эвдрэлээс үл айх буй. 7 Чиний дэргэд мянга унах бөгөөд чиний баруун этгээдэд маш олон нь унах буй. Тийн боловч тэр муу нь чамд үл хүрэх буй. 8 Чи ямагт нүдээрээ ширтэн хилэнцтэний нэхэлгээс үзэх буй. 9 Чиний Жахуаг өөрийн хоргодол болгон дээргүй дээдийг өөрийн түшлэг болгосны тул, 10 чамд хор нь үл учрах бөгөөд цохилго нь чиний суудалд үл ойртох буй. 11 Тэр юуны тул хэмээвээс, тэр нь чиний хамаг замуудаар чамайг сахихын тул, чиний учир өөрийн анхилуудад захих буй. 12 Чиний хөлөөрөө чулуунд үл бүдрэхийн тул тэд нь гартаа чамайг өргөх буюу. 13 Чи арслан хийгээд могойн дээр гишгэн, залуу арслан хийгээд лууны дээр гишгэх буй. 14 Түүний намайг янагласны тул би ч түүнийг тонилгох бөгөөд түүний миний нэрийг мэдсэний тул би ч түүнийг өргөмжлөх буй. 15 Тэр нь намайг дуудах бөгөөд би ч түүнийг сонсч, түүнтэй зовлонд байж, түүнийг тонилгож, хүндтэй болгох буй. 16 Би түүнийг олон өдрүүдээр ханган, өөрийн тонилголыг түүнд үзүүлэх буй.
Ерэн хоёрдугаар бүлэг
Саббат өдрийн тул псалма болон дуу болой 1 Жахуаг магтах бөгөөд дээргүй дээд ээ! Чиний нэрийг дуулах ба, 2 өглөөгүүр чиний өршөөнгүйг хийгээд шөнөөр чиний үнэнийг дэлгэрүүлэн, 3 арван чавхдаст хөгжмөөр хийгээд магтаалт хуураар ба, сайхан чимэгт ятгаар тэнхрүүлэх нь сайн буй. 4 Тэр юуны тул хэмээвээс, Жахуа аа! Чи өөрийн үйлдвэрээр намайг жаргуулав. Би чиний мутрын үйлсээр баясах буй. 5 Жахуа аа! Чиний үйлс нь ямар их буй. Чиний санаачлалууд нь маш гүн буй. 6 Будангүй ухаант хүн нь үл мэддэг бөгөөд тэнэг нь үүнийг үл ухдаг. 7 Хилэнцтэний нуга мэт ургах бөгөөдъ хамаг бурууг үйлдэгчдийн цэцэглэх нь тэдний мөнхөд хоосрохын тул болой. 8 Зүгээр Жахуа аа! Чи мөнхөд өндөр буй. 9 Тэр юуны тул хэмээвээс, Мана. Чиний дайснууд нь Жахуа аа! Мана. Чиний дайснууд нь эвдрэх бөгөөд хамаг бурууг үйлдэгчид нь тараагдах буй. 10 Тийн боловч чи миний эврийг хилэнгийн эвэр мэт өргөмжлөн, намайг шинэ тосоор тослох буй. 11 Тийн бөгөөд миний нүд нь миний дайснуудыг харан, миний чих нь миний тус босогч хилэнцтэний учир сонсох буй. 12 Зөвт нь тост мод мэт ногоорон Ливанунгийн дээр байгч хуш мэт өсөх буй. 13 Жахуагийн гэрийн дотор суулгагдагсад нь бидний бурхны хүрээний дотор ногоорох буй. 14 Тэд нь хөгширтөл жимстэй болон, элбэг хийгээд ногоон болох буй. 15 Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь зөвтэй буй хэмээн үзүүлэхийн тул болой. Тэр нь миний хад бөгөөд түүний дотор буруу үгүй буй.
Ерэн гуравдугаар бүлэг
1 Жахуа нь эзэлмой. Тэр нь цог жавхлангаар өмсгөгдсөн буй. Жахуа нь аугаа хүчээр өмсгөгдөн бүслэгдсэн буй. Ертөнц нь батлагдаад үл хөдлөх буй. 2 Чиний ширээ нь эртнээс тогтоогдов. Чи мөнхөөс буй. 3 Жахуа аа! Мөрд нь өргөгдөнө. Мөрд нь дуу гаргана. Мөрд нь давалгаадаа өргөнө. 4 Дээр байгч Жахуа нь олон усны дуунууд хийгээд далайн давалгаанаас хүчтэй буй. 5 Чиний гэрчлэлгээнүүд нь маш итгэлтэй буй. Жахуа аа! Чиний гэрт ариутгал нь мөнхөд зохистой буй.
Ерэн дөрөвдүгээр бүлэг
1 Бурууг нээгч бурхаан! Бурууг нээгч Жахуа бурхаан! Гэгээрэн соёрх! 2 Дэлхийг шүүгч ээ! Өргөмжлөгдтүгэй! Омгорхгуудад хариуг өгөн соёрх! 3 Хэзээ болтол хилэнцтэн нь, Жахуа аа! Хэзээ болтол хилэнцтэн нь жаргалдах буюу? 4 Тэдний омголон ширүүнээр өгүүлнэ. Бурууг хамаг үйлдэгчид нь биеэрээ сайрхана. 5 Жахуа аа! Тэд нь чиний улсыг даран, чиний өмчийг зовооно. 6 Тэд бэлбэсэд хийгээд оролтыг алж, өнчдийг үхүүлнэ. 7 Тийн боловч тэд нь ийн; Эзэн нь үл үзэх, Яакувын бурхан ч үл мэдэх буй хэмээн өгүүлэлцэнэ. 8 Улсын дотор байгч будангуй ухаантан аа! Ухагтун! Тэнэгүүд ээ! Та хэзээ ухаантай болох буюу? 9 Чихийг бүтээсэн нь үл сонсох буюу? Нүдийг бүтээсэн нь үл харах буюу? 10 Улсуудыг сургагч нь үл зэмлэх буюу? Хүнд мэдээг үзүүлэгч нь үл мэдэх буюу? 11 Жахуа нь хүний санаануудын дэмийлэл ахуйг мэднэ. 12 Жахуа аа! Чиний сургасан хийгээд чиний тогтоолоор ухуулсан хүн нь амгалан мөн. 13 Тэр хэмээвээс, хилэнцтэний тул нүхийг малтагдтал түүнийг хорт өдрүүдээс амгалахын тул болой. 14 Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь өөрийн улсыг үл огоорон, өөрийн өмчийг үл орхих буй. 15 Зүгээр шүүвэр нь зөвд буцах бөгөөд хамаг шударга зүрхтэн нь түүнийг дагах буй. 16 Хортны тус хэн миний тул босолцох буюу? Бурууг үйлдэгчдийн тус хэн миний тул байлцах буюу. 17 Хэрвээ Жахуа нь миний туслагч эс болсон болбоос миний сүнс нь дуугүй оронд түргэнээр нутаглах бөлгөө. 18 Миний хөл нь хөдлөх буй хэмээн миний өгүүлсэнд, Жахуа аа! Чиний өршөөл нь намайг баталсан буй. 19 Миний дотор миний олон санаачлалын ахуйд чиний амаржууллаганууд нь миний сүнсийг баясгана. 20 Тогтоолоор доромжлолыг зохиогч буруутай ширээ нь чамтай нөгцөх буюу. 21 Тэд нь зөвтийн амины тус цуглан, буруугүй цусыг буруушаана. 22 Зүгээр Жахуа нь миний халх бөгөөд миний бурхан нь миний хоргодол хад мөн. 23 Бас тэр нь тэдний хилэнцийг тэдний дээр иргүүлэн, тэдний хорын дотор тэднийг таслах буй. Бидний Жахуа бурхан нь тэднийг таслах буй.
Ерэн тавдугаар бүлэг
1 Аяа ирэгтүн! Бид Жахуад дуулан, бидний тонилголын хаданд цэнгэлдье. 2 Бид түүний магтаалаар ирэн, түүнд дуугаар цэнгэлдье. 3 Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь их бурхан болон хамаг бурхдын дээр их хаан буй. 4 Газрын гүнүүд нь түүний мутарт буй бөгөөд хадны оройнууд нь түүний ч буй. 5 Далай нь түүний буй бөгөөд тэр нь түүнийг бүтээв. Жич, түүний мутар нь хуурай газрыг бүтээв. 6 Ирэгтүн! Мөргөн уная. Бидний Жахуа бүтээгчийн өмнө сөгдөе. 7 Тэр юуны тул хэмээвээс, тэр нь бидний бурхан бөгөөд бид түүний бэлчээрийн улс болон түүний мутрын хоньд буй. Та бээр эдүгээ өдөр түүний дууг сонсох бөгөөс, 8 гэрэлтлэгт мэт бөгөөд говьд шинжлэлийн өдөр мэт зүрхдээ хатуу бүү бологтун! 9 Тэнд таны эцэг нар нь намайг шинжлэн торчоод миний үйлсийг ч эс үзэв. 10 Би дөчин жилийн туршаар тэр үеийн улсаас жигшээд ийн; Эд нь зүрхээр төөрөгч улс болон миний замуудыг үл мэднэ хэмээн зарлиг болгоод, 11 бас ийн; Тэд нь миний амарт үл орох хэмээн хилэнгээрээ тэдэнд тангараглав.
Ерэн зургадугаар бүлэг
1 Жахуад шинэ дууг дуулагтун! Бүхэл дэлхий ээ! Жахуад дуулагтун! 2 Жахуад дуулан, түүний нэрийг магтагтун! Түүний тонилголыг өдрөөс өдөр болтол дэлгэрүүлэгтүн! 3 Улсын дотор түүний цог жавхланг дэлгэрүүлэн хамаг төрөлхтний дотор түүний гайхамшигуудыг дэлгэрүүлэгтүн! 4 Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь их болон ихэд магтагдах ёст мөн. Тэр нь хамаг бурхдаас үлэмж айгдах ёстой буй. 5 Тэр юуны тул хэмээвээс, балай номтны бурхад нь дэмийлэл буй. Зүгээр Жахуа нь огторгуйг бүтээсэн буй. 6 Цог жавхлан хийгээд хүндлэл нь түүний өмнө буй. Аугаа хүч хийгээд үзэсгэлэнт чимэг нь түүний сүмийн дотор буй. 7 Улсуудын төрөлтөн өө! Жахуад өргөгтүн! хэмээвээс, цог жавхлан хийгээд хүчийг Жахуад өргөгтүн! 8 Жахуад түүний нэрийг цог жавхланг өргөгтүн! Өргөлийг авчирч, түүний хүрээний дотор орогтун! 9 Ариутгалын үзэсгэлэнгээр Жахуад мөргөгтүн! Бүхэл дэлхий ээ! Түүний өмнө чичрэгтүн! 10 Балай номтны дотор ийн; Жахуа нь эзэлнэ хэмээн өгүүлэгтүн! Тиймийн тул ертөнц нь бат болон үл хөдөлнө. Тэр нь улсуудыг зөвөөр шүүх буй. 11 Огторгуй нь цэнгэлдэх бөгөөд дэлхий нь жаргалдах болтугай! Далай хийгээд түүнийг дүүрэгчид нь чимээг гаргах болтугай! 12 Хээр хийгээд түүний дотор юу байх нь жаргалдах болтугай! 13 Тэр цагт ойн хамаг модод нь Жахуагийн өмнө баясалцах буй. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь ирнэ. Тэр нь дэлхийг шүүхийн тул ирнэ. Тэр нь ирнэ. Тэр нь дэлхийг шүүхийн тул ирнэ. Тэр нь ертөнцийг зөвөөр хийгээд улсын өөрийн үнэнээр шүүх буй.
Ерэн долдугаар бүлэг
1 Жахуа нь эзэлнэ. Дэлхий нь жаргах болтугай! Олон тоот арлууд нь цэнгэлдэх болтугай! 2 Үүлээс харанхуй нь түүнийг тойрно. Зөв хийгээд шүүвэр нь түүний ширээний суурь буй. 3 Гал нь түүний өмнө яван, түүний дайснуудыг тойрон түлнэ. 4 Түүний цахилгаан нь ертөнцийг гийгүүлсэн буй. Дэлхий нь түүнийг үзэж чичрэв. 5 Хадад нь Жахуагийн өмнөөс лав мэт хайлан, бүхэл дэлхийн эзний өмнөөс хайлна. 6 Огторгуй нь түүний зөвийг дэлгэрүүлдэг бөгөөд хамаг улсууд нь түүний цог жавхланг үзнэ. 7 Зурсан хөргүүдэд шүтэгчид хийгээд дэмийллийг магтагчид нь ичих болтугай! Хамаг бурхаан! Түүнд мөргөгтүн! 8 Жахуа аа! Чиний шүүвэрүүдийн учир Шиуна нь сонсож баяссан бөгөөд Иудей охид нь жаргалдсан буй. 9 Тэр юуны тул хэмээвээс, Жахуа аа! Чи бүхэл дэлхий дээр өндөр болон, хамаг бурхдын дээр үлэмж өргөмжлөгдсөн буй. 10 Жахуаг янаглагчид аа! Бурууг өшөөлөгтүн! Тэр нь өөрийн ариунуудын сүнсийг сахин тэднийг хилэнцтэний гараас тонилгоно. 11 Гэрэл нь зөвтийн дээр цацагддаг бөгөөд зөвт зүрхтний дээр жаргал нь цацагддаг. 12 Зөвтөөн! Жахуагийн учир баясалцан түүнийг ариутгалын дурсгалын учир магтагтун!
Ерэн наймдугаар бүлэг
1 Жахуад шинэ дууг дуулагтун! Тэр юуны тул хэмээвээс, тэр нь гайхамшигуудыг бүтээсэн буй. Түүний баруун мутар хийгээд түүний ариун сарвуу нь түүний тул дийлсэн буй. 2 Жахуа нь өөрийн тонилголыг үзүүлэн, улсуудын өмнө өөрийн зөвийг ил болгосон буй. 3 Тэр нь өөрийн өршөөл хийгээд үнэнийг Израйлын гэрт санасан буй. Дэлхийн хамаг хязгаар нь бидний бурхны тонилголыг үзсэн буй. 4 Бүхэл дэлхий ээ! Жахуад жаргагтун! Дуулан цэнгэлдэж, магтаалыг дуулагтун! 5 Жахуад ятгаар бас ятга хийгээд магтаалын дуугаар дуулагтун! 6 Жахуа хааны өмнө бүрээдээр хийгээд эврийн дуугаар цэнгэлдэгтүн! 7 Далай хийгээд түүнийг дүүрэгчид ба ертөнц хийгээд түүний дээр суугчид нь чимгийг гаргах болтугай! 8 Мөрд нь гаруудаа таших бөгөөд хадад нь хамтаар 9 Жахуагийн өмнө баясалцах болтугай! Тэр юуны тул хэмээвээс, тэр нь дэлхийг шүүхийн тул ирнэ. Тэр нь ертөнцийг зөвөөр хийгээд улсуудыг үнэнээр шүүх буй.
Ерэн есдүгээр бүлэг
1 Жахуа нь эзэлнэ. Улсууд нь чичрэх болтугай! Тэр нь Кирубуудын дээр сууна. Дэлхий нь хөдлөх болтугай! 2 Жахуа нь Шиунагийн дотор их болон, хамаг улсуудын дээр өндөр буй. 3 Тэд нь чиний их хийгээд аймшигтай нэрийг магтах болтугай! Тэр нь ариун хийгээд хүчтэй мөн. 4 Аугаа хүчит хаан нь шүүврийг янаглана. Чи үнэнийг тогтоон, шүүвэр хийгээд зөвийг Яакувт бүтээв. 5 Бидний Жахуа бурхныг өргөмжлөн, түүний хөлийн тавцагийн өмнө мөргөгтүн! Тэр нь ариун мөн. 6 Түүнийг үйлчлэгчдийн дунд Моши хийгээд Арун ба түүний нэрэнд дуудагчдын дунд Самойл агсан тул тэдний Жахуад дуудахад тэр нь тэдэнд хариу зарлиг болсон буй. 7 Тэр нь тэдэнд үүлний тэмдгээс зарлигласан буй. Тэд нь түүний гэрчлэлгээнүүд хийгээд түүний тэдэнд өгсөн тогтоолыг сахисан буй. 8 Бидний Жахуа бурхаан! Чи тэдэнд хариу зарлиг болсон буй. Чи тэдний тул хүлцэнгүйт бурхан боловч харин тэдний олон санаачлалуудыг нээсэн бөлгөө. 9 Бидний Жахуа бурхныг өргөмжлөн түүний ариун уулны дээр мөргөгтүн! Тэр юуны тул хэмээвээс, бидний Жахуа бурхан нь ариун буй.
Зуудугаар бүлэг
Магтаалын псалма 1 Хамаг Гажид аа! Жахуад жаргалдагтун! 2 Жахуад жаргалтайгаар зарагдагтун! Түүний өмнө магтаалтайгаар ирэгтүн! 3 Жахуаг бурхан мөн хэмээн мэдэгтүн! Бид өөрийн биеийг бүтээсэн бус, харин тэр нь бүтээв. Бид түүний улс болон түүний бэлчээрийн хоньд буй. 4 Түүний хаалганы дотор ханалт сэтгэлээр орон түүний хүрээний дотор магтаалтайгаар орогтун! Түүнийг сайшаан түүний нэрийг магтагтун! 5 Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь сайн буй. Түүний өршөөл нь мөнх бөгөөд түүний үнэн нь үеэс үе болтол буй.
Зуун нэгдүгээр бүлэг
Давидын бичсэн псалма 1 Би өршөөл хийгээд шүүврийн учир дуулан, Жахуа аа! Чамд дуулах буй. 2 Би зөвт замын дотор ухаантайгаар явах буй. Чи надад хэзээ ирэх буюу? Би өөрийн гэрийн дотор зөвт зүрхээр явах буй. 3 Би өөрийн нүдний өмнө муу үйлийг үл байлган, тогтоолоос давагсдын үйлийг өшөөлнө. Тэр ч надад үл халдах буй. 4 Зөрүү зүрх нь надаас холдох буй. Би хортыг үл мэдэх буй. 5 Бусад хүнийг нууцааар ховлогчийг би хоосруулах буй. Нүдээрээ омгорхог хийгээд зүрхээрээ бардам агчийг би үл хүлцэх буй. 6 Газрын итгэлтний миний дэргэд суухын тул миний нүд нь тэдний дээр харах буй зөвт замаар явагч нь надад үйлчлэх буй. 7 Мэхийг үйлдэгч нь миний гэрийн дотор үл суух буй. Худлаар өгүүлэгч нь миний нүдний өмнө үл байх буй. 8 Би хамаг нүгэлтнийг Жахуагийн балгаснаас эвдрүүлэхийн тул хамаг хилэнцтэнийг эрт хоосруулах буй.
Зуун хоёрдугаар бүлэг
Гаслант болоод гомдлоо Жахуагийн өмнө гаргагч зовлонтын залбирал болой 1 Жахуа аа! Миний залбирлыг сонсон соёрх! Миний бархирал нь чиний өмнө хүрэх болтугай! 2 Миний зовлонгийн цагт нүүрээ надаас үл нуун, чихээрээ намайг чагнан соёрх! Миний чамд дуудах өдөрт намайг түргэнээр сонсон соёрх! 3 Тэр юуны тул хэмээвээс, миний өдрүүд нь утаа мэт үгүй болно. Миний ясууд нь гиш мэт галдагдана. 4 Миний зүрх нь цохигдон өвс мэт хадав. Тийн бөгөөд би идээг идэхийг мартана. 5 Миний уйллагаа дуунаас миний яснууд нь миний маханд наалдав. 6 Би говийн дотор агч сөдөн шувуу адил болж, эзэнгүй газарт агч шар шувуу мэт буй. 7 Би гэрийн тахилбарын дээр ганцаар агч шувуу мэт унталгүй сууна. 8 Миний дайснууд нь аливаа өдөрт намайг хараадаг бөгөөд миний тус догшин бологчид нь миний тус тангарагласан буй. 9 Би хэмээвээс, үнсийг талх мэт идэн, ундаагаа нүдний нулисмтай холино. 10 Энэ хэмээвээс чиний хилэнгээс хийгээд чиний таалалгүйгээс буй. Тэр юуны тул хэмээвээс, чи намайг өргөөд хаясан буй. 11 Миний өдрүүд нь бөхийгч сүүдэр мэт болсон бөгөөд би өвс мэт хатав. 12 Зүгээр Жахуа аа! Чи мөнхөд байх бөгөөд чиний дурсгал нь үеэс үе болтол байх буй. 13 Чи босч Шиунаг нигүүлсэх буй. Тэр юуны тул хэмээвээс, түүнийг нигүүлсэх цаг болон тогтоогдсон цаг ч ирсэн буй. 14 Тэр юуны тул хэмээвээс, чиний боолууд нь түүний чулуудыг янаглан, түүний тоос ч хайрлана. 15 Тийн бөгөөд улсууд нь Жахуагийн нэрээс айх бөгөөд ертөнцийн хамаг хад нь чиний цог жавхлангаас айх буй. 16 Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь Шиунаг үүдэн, өөрийн цог жавхлангаар үзэгдэх буй. 17 Тэр нь тэтгэвэргүйнүүдийн залбирлыг ажиглан, тэдний залбирлаас үл жигших буй. 18 Энэ нь хойд үед бичигдэх бөгөөд хойно бүтээгдэх улс нь Жахуаг магтах буй. 19 Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь өөрийн ариун өндрөөс харж, огторгуйгаас дэлхийн дээр ширтэв. 20 Тэр юуны тул хэмээвээс, хорилго агсдын уйллагыг сонсох бөгөөд, үхэх бологсдыг сул тавих ба, 21 улсуудын хамтаар цуглах бөгөөд эзэлгүрдийн Жахуад зурагдах цагт, 22 Жахуагийн нэрийг Шиунагийн дотор хийгээд түүний магтаалыг Иерусалимд дэлгэрүүлэхийн тул болой. 23 Тэр нь замын дээр миний хүчийг султган, миний өдрүүдийг богинотгов. 24 Би ийн өгүүлэв; Миний бурхаан! Миний өдрүүдийн дунд намайг үл аваачин соёрх! Чиний нас нь хамаг үеүд болтол буй. 25 Чи эхэнд дэлхийг суурилсан бөгөөд огторгуй нь чиний мутрын үйлдвэр буй. 26 Тэд нь эвдэрч чи байх буй. Жич тэд бүгдээр хувцас мэт чиний тэднийг хувилгахад тэд ч дээл мэт хувилгагдах буй. 27 Тийн боловч чи тэр мөн буй. Бас чиний нас нь үл барагдах буй. 28 Чиний боолуудын хөвгүүд нь байх бөгөөд тэдний үрс нь чиний өмнө батлагдах буй хэмээн өгүүлэв.
Зуун гуравдугаар бүлэг
. Давидын бичсэн Паслам 1 Миний сүнс ээ! Жахуваг магтан үйлд!. Миний бүхэл дотор оо! Түүний ариун нэрийг магтагтун! 2 Миний сүнс ээ! Жахуваг магтан! Түүний хамаг арчлалуудыг бүү март! 3 Тэр нь чиний хамаг буруунуудыг өнгөрүүлт, чиний хамаг өвчнүүдийг эдгээнэ. 4 Тэр нь чиний амийг хүүрийн булшнаас тонилгон, өршөөл болон хайраар чамайг хүрээлнэ. 5 Тэр нь чиний амийг сайнаар хангадаг. Түүнхүү чиний залуу нас нь бүргэд мэт шинэтгэнэ. 6 Жахува нь хамаг дарагдагдсаны тул зөв хийгээд шүүврийг бүтээнэ. 7 Тэр нь өөрийн замуудыг Мөшихэд мэдүүлэн, өөрийн үйлсийг Израйлын хөвгүүдэд мэдүүлэв. 8 Жахува нь өршөөнгүй болон хайртай болон хилэнд удаан болон их нигүүлсэхэд буй. 9 Тэр нь үргэлжид үл зэмлэн, хилэнгээ мөнхөд үл байлгах буй. 10 Тэр нь бидний хилэнцсийн ёсоор бидэнд эс үйлдэн, бидний буруунуудын ёсоор биднийг эс шагнасан буй. 11 Зүгээр, огторгуй нь дэлхийгээс хэр өндөр мэт түүнчлэн түүний өршөөнгүй нь түүнээс айгчдад их юм. 12 Зүүн зүг нь баруун зүгээс хэр хол мэт түүнчлэн тэр нь бидний ялуудыг биднээс холдуулсан буй. 13 Эцэг нь хөвгүүдээ хэр хайрладаг мэт түүнчлэн Жахува нь түүнээс айгчдыг хайрлана. 14 Тэр юуны тул гэвэл, тэр нь бидний байдлыг мэдэн, бидний тоос мөн байхыг санана. 15 Хүний өдрүүд нь өвс мэт юм. Тэр нь хээрийн цэцэг мэт цэцэглэнэ. 16 Харин салхин нь түүний дээгүүр өнгөрөхөд, тэр нь үгүй болно. Жич, түүний орон нь түүнийг үл мэднэ. 17 Зүгээр Жахувагийн өршөөл нь түүнээс айгчдад мөнхөөс мөнх болтол бий бөгөөд түүний зөв нь хөвгүүдийн хөвгүүдэд байх гэвэл, 18 Түүний тогтоолыг сахигчид болон түүний зарлигийг бүтээхээс санагчдад байх буй. 19 Жахува нь огторгуй дээр өөрийн ширээг тавив. Жич, түүний эзэлгүүрэн нь хамгийн дээр эзэлнэ. 20 Түүний зарлигийг бүтээгчид болон түүний зарлигийн дууг сонсогч үлэмж хүчит элчүүд ээ! Жахуваг магтагтун! 21 Түүнд зарагдагчид болон түүний тааллыг бүтээгч хамаг чуулгад аа! Жахуваг магтагтун! 22 Түүний эзэлгүүрний хамаг гаждад байгч түүний хатаг үйлдвэрүүд ээ! Жахуваг магтагтун! Миний сүнс ээ! Жахуваг магтан үйлд!
Зуун дөрөвдүгээр бүлэг
1 Миний сүнс ээ! Жахуаг магтан үйлд. Миний Жахуа бурхаан! Чи маш их буй. Чи хүндлэл хийгээд цог залиар өмсгөгдсөн буй. 2 Чи дээл мэтээр гэрлээр өмсгөгдсөн буй. Чи огторгуйг хөшиг мэт дэлгэсэн буй. 3 Жахуа нь тасаг гэрүүдээ усны дотор тавин, үүлдийг өөрийн тэрэг болгон, салхины далиар өөд болно. 4 Тэр нь салхинуудыг өөрийн элчис болгон бадрагч галыг өөрийн үйлчлэгчид болгоно. 5 Тэр нь дэлхийг түүний суурийн дээр батлав. Тийн бөгөөд тэр нь мөнхөд үл хөдөлнө. 6 Чи түүнийг хөлөөр хувцас мэтээр бүрхэв. Усууд нь хаддын дээр байсан бөлгөө. 7 Тэд нь чиний зэмлэлээс зугтаан, чиний чанга дуунаас яаран зайлав. 8 Тэд нь хаддаар өөд гаран, бэлүүдээр буун, чиний тэдний тул бүтээсэн оронд хүрэв. 9 Тэдний үл давахын тул хийгээд буцаад газрыг үл бүрхэхийн тул, чи тэдэнд хязгаарыг тавьсан буй. 10 Чиний булгуудыг горхисдад илгээснээр тэд ч хадны хоорондуур урсана. 11 Тэнд хээрийн хамаг ангууд нь уудаг бөгөөд зэрлэг илжигнүүд нь ундааслаа хангадаг. 12 Тэдний дэргэд огторгуйн шувууд нь нутаглан моддын гишүүдийн дотроос дуу гардаг. 13 Тэр нь өөрийн тасаг гэрүүдээс хаддыг услан, өөрийн үйлдвэрнүүдийн үрсээр газар хангана. 14 Тэр нь малын тул өвсийг ургуулан, хүнд тустай болох ногоог ургуулна. 15 Тэр нь газраас тэжээл хийгээд хүний зүрхийг жаргуулагч архи ба, түүний нүүрийг гялбагануулагч тос хийгээд түүний зүрхийг тэтгэгч талхыг гаргана. 16 Жахуагийн модод хэмээвээс түүний Либанугд суулгасан хушууд нь төгсөөр ургана. 17 Тэдний дээр шувууд нь үүрээ үйлддэг. Өрвийн үүр нь нарсны дээр буй. 18 Өндөр хадад нь зээрүүдийн хоргодол бөгөөд хавцгай нь алаг даагануудын хоргодол буй. 19 Тэр нь сарыг цагийн тэмдгүүдийн тул бүтээсэн бөгөөд нар нь өөрийн орлогыг мэднэ. 20 Чиний харанхуй болгоход шөнө болно. Түүний цагт ойн хамаг ангууд нь танана. 21 Залуу арслангууд нь олзын тул урхиран тэжээлээ бурхнаас эрнэ. 22 Нарны гарахад тэд нь цуглан гэрийн дотроо хэвтэнэ. 23 Хүн нь үйлдээ гаран, үдэш болтол хөдөлмөртөө байна. 24 Жахуа аа! Чиний үйлдвэрнүүд нь ямар олон буй. Чи тэд бүгдээрийг цэцнээр бүтээсэн буй. Дэлхий нь чиний баяжлаар дүүрэн буй. 25 Энэ их хийгээд өргөн далайд агч их хийгээд бага амьтан нь тоогүй буй. 26 Тэнд онгоцос нь явна. Тэнд чиний бүтээсэн буу загас нь наадна. 27 Чиний тэдэнд зөвт цагт тэжээлийг өгөхийн тул тэд бүгдээр чамайг хүлээнэ. 28 Чиний тэдэнд өгснийг тэд нь хураана. Чиний мутраа тайлахад тэд нь сайнаар хангагдана. 29 Чиний нүүрээ нуухад тэд нь хохирно. Чиний тэднээс амьсгалыг авснаар тэд нь үхэн өөрийн хумхинд буцна. 30 Чиний амьсгалаа илгээсэнд тэд нь бүтээгдэнэ. Бас чи газрын нүүрийг шинтгэнэ. 31 Жахуагийн цог жавхлан нь мөнхөд байх буй. Жахуа нь өөрийн үйлдвэрүүдээр жаргана. 32 Түүний дэлхий дээр ширтэхэд тэл нь чичирнэ. Түүний хаддад мутраа хүргэхэд тэд утааг гаргана. 33 Би амьдаар байх атал Жахуад дуулах буй. Миний буй цагт, би бурхныг магтах буй. 34 Түүний учир миний санаачлал нь тааламжт болох буй. Би Жахуагийн учир жаргах буй. 35 Хилэнцтэн нь дэлхийгээс хоосрох бөгөөд ялтан нь үүнээс хойшид үл болох болтугай! Миний сүнс ээ! Жахуаг магтан үйлд. Жахуаг магтагтун!
Зуун тавдугаар бүлэг
1 Жахуаг магтагтун! Түүний нэрийг дуудагтун! Түүний үйлсийг улсуудад мэдүүлэгтүн! 2 Түүнд дуулагтун! Түүнд магтаалыг өргөгтүн! Түүний хамаг гайхамшигуудын учир өгүүлэлцэгтүн! 3 Түүний ариун нэрийн учир магтагтун! Жахуаг бэдрэгчдийн зүрх нь баясах болтугай! 4 Жахуа хийгээд түүний хүчийг бэдрэгтүн! Түүний нүүрийг үргэлжид бэдрэгтүн! 5 Түүний Абрахим боолын үрс ээ! Түүний сонгосон Яакувын хөвгүүд ээ! 6 Түүний үйлдсэн гайхамшигуудыг санан, түүний бэлгэс хийгээд, түүний амны шүүврүүдийг санагтун! 7 Тэр нь бидний Жахуа бурхан мөн. Түүний шүүвэрнүүд нь бүхэл дэлхийн дээр буй. 8 Тэр нь өөрийн тогтоолыг хэзээ ч санан, захисан зарлигаа мянган үе болтол санана. 9 Тэр юу хэмээвээс, түүний Абрахимд тогтоосон бөгөөд Исагт тангарагласан тогтоол ба 10 Яакувт хууль болгон, Израйлд мөнх тогтоол болгон баталж ийн; 11 Би Ханаван газрыг таны өмчийн хувь болгон танд өгөх буй. хэмээн зарлиг болов. 12 Тэр цагт тэд нь түүний дотор бага тоот хийгээд өчүүхэн ба оролт нар бөлгөө. 13 Тэдний улсаас улсад одон нэгэн эзэлгүрнээс бус төрөлхтөнд зорчиход, 14 тэр нь тэднийг хэнд ч эс дарагдуулан, тэдний тул хадыг ч зэмлэн ийн; 15 Миний тослогдсдод гараа үл хүргэн, миний форофид нарт хорыг бүү үйлдэгтүн! хэмээн зарлиг болсон буй. 16 Тийн бөгөөд тэр нь тэр оронд өлсгөлөнг ирүүлэн тэтгэгч талхыг бүрнээ таслав. 17 Тэр нь тэдний өмнө нэг хүн хэмээвээс боол болгогдон худалдагдсан Иосивыг илгээв. 18 Түүний хөл нь гинжинд зовоогдсон бөгөөд, түүний бие нь төмрөөр хүлэгдсэн бөлгөө. 19 Жахуагийн зарлигийг бүтэхэд, тэр зарлиг нь түүнийг шинжлэв. 20 Хаан нь илгээж түүнийг тавин, улсын тэргүүлэгч нь түүнийг сул тавив. 21 Тэд нь өөрийн гэрийн дээр түүнийг ноён болгон, өөрийн хамаг зоорийн дээр тэргүүлэгч болгов. 22 Тэр юуны тул хэмээвээс, түүний ноёдын дээр өөрийн дураар эзлэхийн тул хийгээд түүний өтгөсүүдийг ухуулахын тул бөлгөө. 23 Тийн бөгөөд Израйл нь Египетэд ирэв хэмээвээс Яакув нь Химийн газарт нутаглав. 24 Тийн бөгөөд тэр нь өөрийн улсыг ихэд үржүүлэн, тэднийг тэдний дайснуудаас хүчтэй болгов. 25 Түүний улсыг өшөөлөн, түүний боолуудыг тус мэхт болхуяа тэр нь тэдний зүрхийг хувилгав. 26 Тэр нь Моши боолоо хийгээд өөрийн сонгосон Аруныг илгээв. 27 Тэд нь түүний гайхамшигуудыг тэдний дотор үзүүлэн, түүний бэлгэсийг Химийн газарт үзүүлэв. 28 Тэр нь харанхуйг илгээж харанхуй болгов. Жич тэд нь түүний зарлигийн тус эс харицав. 29 Тэр нь тэдний усыг цусанд хувилган, тэдний загасыг үхүүлэв. 30 Тэдний газар нь тэдний хадны гэрүүдийн тасгуудын дотор олон мэлхийнүүдийг гаргав. 31 Түүний зарлиг болсноор хорхой хийгээд бөөснүүд нь тэдний газрын хамаг хязгаарт ирэв. 32 Тэр нь тэдний дээр борооны оронд мөндрийг илгээж тэдний газарт бадрах галыг илгээв. 33 Бас тэр нь тэдний үзэм хийгээд бурувамуудыг цохин, тэдний хязгаарын дотор агч моддыг эвдрүүлэв. 34 Түүний зарлиг болсноор царцаа хийгээд тоолшгүй үст хорхойнууд нь ирэв. 35 Тийн бөгөөд тэд нь тэдний газрын хамаг өвсийг идэн, тэдний тариалангийн дээр агч үрсийг идэв. 36 Жич тэр нь тэдний газрын дотор агч хамаг тэргүүн төрөгсдийг алж, тэдний тэргүүн хүчитнийг алав. 37 Тийн бөгөөд тэр нь тэднийг мөнгөтэй хийгээд алттайгаар гаргав. Тийнхүү тэдний овгуудын дотор чадалгүй хэмээгч нь үгүй бөлгөө. 38 Египет нь тэдний гарсанд баясав. Тэр юуны тул хэмээвээс, тэдний аймшиг нь тэдний дээр унасан бөлгөө. 39 Тэр нь тэднийг бүрхэхийн тул үүлийг сонгон, шөнөөр тэдэнд гийгүүлэхийн тул галыг сонгов. 40 Тэдний эрсэнд тэр нь тэдэнд бүдэннүүдийг илгээж. огторгуйн талхаар цатгалаа. 41 Түүний хадыг хагалсанд ус нь гарч хуурай газрын дээр горхи мэт урсав. 42 Тэр юуны тул хэмээвээс, тэр нь Абрахим боолдоо өгсөн ариун зарлигаа санав. 43 Тийнхүү тэр нь улсаа баяртайгаар хийгээд сонгогсдоо цэнгэлтэйгээр удирдан гаргав. 44 Тийн бөгөөд тэр нь улсуудын гажид хийгээд бусад төрөлхтний үйлдвэрийг тэдэнд өмч болгон өгөв. 45 Тэр юуны тул хэмээвээс, тэдний түүний тогтоолыг сахин, түүний зарлигийг хичээн сахихын тул болой. Жахуаг магтагтун!
Зуун зургадугаар бүлэг
1 Жахуаг магтан, Жахуад магтаалыг дуулагтун! Тэр юуны тул хэмээвээс, тэр нь сайн буй. Тэр юуны тул хэмээвээс, түүний өршөөл нь мөнх буй. 2 Жахуагийн аугаа хүчийг хэн үзүүлж чадах буюу? Түүний хамаг магтаалыг хэн дэлгэрүүлж чадах буюу? 3 Үнэн шүүврийг хадгалан, зөвийг аливаа цагт үйлдэгчид нь амгалан мөн. 4 Жахуа аа! Өөрийн улсад үзүүлдэг тааллын ёсоороо намайг санан өөрийн тонилголоор намайг золгон соёрх! 5 Тэр юун хэмээвээс, чиний сонгогсдын сайныг үзэх хийгээд чиний улсын жаргалаар жаргалдах ба чиний өмчтэй магталцах нь болой. 6 Бид өөрийн эцэг нартай нүгэлт болон, буруутай ба ялтай болсон буй. 7 Бидний эцэг нар нь Екфидэд чиний гайхамшигуудыг эс ухан, чиний их өршөөлийг эс санан далай хэмээвээс, улаан далайн тэнд эсэргүүцэв. 8 Тийн боловч тэр нь аугаа хүчээ үзүүлэхийн тул өөрийн нэрийн учир тэднийг тонилгов. 9 Түүний улаан далайг зэмлэсэнд тэр нь хатав. Тийн бөгөөд тэр нь тэднийг говиор мэт гүнээр удирдав. 10 Бас тэр нь тэднийг өшөөлөгчдийн гараас тонилгон, тэднийг дайсны гараас аврав. 11 Тийнхүү уснуудын тэдний дайснуудыг бүрхээснээр тэднээс нэгэн ч эс үлдээв. 12 Тэр цагт тэд нь түүний зарлигуудад итгэн, түүний магтаалыг дуулав. 13 Зүгээр тэд нь түүний үйлсийг түргэнээр мартаж, түүний зөвлөгөөг эс хүлээв. 14 Бас тэд нь говьд муу хүслээр хүсэн, эзэнгүй газар бурхныг шинжлэв. 15 Тийн бүхийд тэр нь тэдний хүслийг хангавч, тэдний баяст хатингарыг илгээв. 16 Тэд нь буудлыг дотор Моши хийгээд Жахуагийн ариун Арунд атаархав. 17 Газар нь ангаж Датан хэмээгчийг залгин, Абрамын чуулганыг бүтээв. 18 Тийн бөгөөд гал нь тэдний чуулганы дотор ноцон, ноёноороо хилэнцтэнийг галдав. 19 Тэд нь Хорибт нэг тугалыг үйлдээд тэрхүү зурсан хөрөгт мөргөв. 20 Энэ мэтээр тэд нь өөрийн цог залийг өвсийг идэгч үхрийн дүрсэнд хувилгав. 21 Тэд нь Египетэд их үйлс хийгээд Эдимийн газарт гайхамшигууд ба, 22 улаан далайд аймшигт үйлсийг үйлдсэн өөрийн тонилгогч бурхныг мартав. 23 Тийн бөгөөд тэр нь тэднийг хоосруулахыг зарлигласан боловч түүний сонгосон Моши нь тэднийг үл хоосруулахын тул түүний хилэнг буцааж завсарлан оров. 24 Бас тэд нь тааламжит газраас жигшүүрэн, түүний зарлигт үл итгэн, 25 нутгууддаа муутгалцан, Жахуагийн дууг эс сонсов. 26 Тиймийн тул тэр нь тэднийг говьд хоосруулах бөгөөд, 27 тэдний үрсийг бус улсын дотор хоосруулан газруудаар тархаахыг тангараглав. 28 Тийн ахуйд тэд нь Бавал Фиурт нийлж, үхэгсдийн тахилуудаас идэв. 29 Энэ мэтээр тэдний үйлсээрээ түүнийг гашуудуулсанд, тэдний дотор боом нь дэлгэрэв. 30 Тийн бөгөөд Финихисийн босгоод шүүврийг үйлдсэнд боом нь зогсов. 31 Тийнхүү энэ нь хамаг үеүдийн туршаар мөнхөд түүнд зөвөөр тоогдсон буй. 32 Бас тэд нь Мирибийн уснуудад түүнийг хилэгнүүлэв. Тийнхүү Моши нь тэдний тул зовов. 33 Тэр юуны тул хэмээвээс, тэдний түүний сэтгэлийг гашуудуулсанд, тэр нь амаараа эндэв. 34 Тэд нь Жахуагийн тэдэнд захиснаар улсыг эс хоосруулав. 35 Зүгээр тэд нь балай бурхантантай холилцож, тэдний үйлсийг сурав. 36 Бас тэд нь тэдний хөргүүдэд зарагдав. Тийнхүү тэд нь тэдний өлмий болов. 37 Жич тэд нь хөвгүүд хийгээд охидоо чөтгөрүүдэд тахил болгон өргөж 38 буруугүй цус хэмээвээс, өөрийн хөвгүүд хийгээд охидын цусыг асган, Ханаваны балай бурхдад тахил болгон өргөдөг бөлгөө. Энэ мэтээр газар нь цусаар бузарлагдав. 39 Тийнхүү тэд нь өөрийн үйлдвэрээр биеэ бузарлан, өөрийн санаачлалаар тачьяангуйлан мунхрав. 40 Тийн ахуйд Жахуа нь өөрийн улсын тус машид хилэгнээд, өөрийн өмчөөс жигшив. 41 Тийн бөгөөд тэр нь бус улсын гарт тэднийг өгсөн бөгөөд тэднийг өшөөлөгчид нь тэдний дээр эзлэв. 42 Тэдний дайснууд нь тэднийг зовоосон бөгөөд тэд ч тэдний эрхийн доор номхотгогдсон бөлгөө. 43 Тэр нь тэднийг олон дахин аварсан боловч, тэд нь өөрийн явдлаар түүнийг гашуудуулж, өөрийн хилэнцсийн тул дарагдсан бөлгөө. 44 Тийн боловч тэр нь тэдний бархирлыг сонсохдоо тэдний зовлонг нигүүлсэхээр үзэв. 45 Бас тэр нь өөрийн тогтоолыг тэдний тул санаж, өөрийн их өршөөнгүйн ёсоор гэмшив. 46 Жич тэр нь тэднийг олзлогчдын өмнө тэдэнд хайрыг олгуулав. 47 Бидний Жахуа бурхаан! Чиний ариун нэрийг магтахын тул хийгээд чиний цог жавхлангаар цэнгэлдэхийн тул, биднийг тонилгон, биднийг улсуудаас хураан соёрх! 48 Израйлын Жахуа бурхан нь үеэс үе болтол магтагдах болтугай! Хамаг улс энэ мэтээр болох болтугай! Жахуаг магтах болтугай! хэмээн өгүүлэх болтугай!
Зуун долдугаар бүлэг
1 Жахуаг магтагтун! Тэр юуны тул хэмээвээс, тэр нь сайн буй. Түүний өршөөл хэмээвээс мөнх буй. 2 Жахуагийн тонилгогсод хэмээвээс, дайсны гараас түүний тонилгогсод нь энэ мэтээр үхүүлэх болтугай! 3 Тэр нь Гажидаас хэмээвээс, зүүнээс хийгээд баруунаас ба хойноос хийгээд өмнөөс тэднийг хураав. 4 Тэд нь говьд эзэнгүй газрын замаар тэнэж, нутаглах балгасыг эс олов. 5 Тэдний өлсөн ундаасан атал тэдний сүнс нь тэдний дотор уйдна. 6 Тийн бөгөөд тэдний зовлонгийн цагтаа Жахуад дуудсанд, тэр нь тэднийг аварч, 7 тэдний нутаглах балгасанд одохын тул тэднийг цэх замаар удирдав. 8 Жахуагийн өршөөлийн тул хийгээд хүний хөвгүүдэд түүний үйлдсэн гайхамшигуудын тул хүмүүс нь түүнийг магтах болтугай! 9 Тэр юуны тул хэмээвээс, тэр нь хүсэгч сүнсийг ханган, өлсөгч сүнсийг сайнаар дүүргэдэг. 10 Тэд нь харанхуй хийгээд үхлийн сүүдэрт суун, зовлон хийгээд төмрөөр чөдөрлөгдөв. 11 Тэр юуны тул хэмээвээс, тэд нь бурхны зарлигуудын тус эсэргүүцэн, дээр үгүй дээдийн зөвлөгөөнөөс жигшүүлсэн буй. 12 Тиймийн тул тэр нь тэдний зүрхийг энэллээр номхотгов. Тэдний бүдэрсэн туслагчгүй бөлгөө. 13 Тийн бөгөөд тэдний зовлонгийн цагтаа Жахуад дуудсанд тэр нь тэдний зовлонгоос тэднийг тонилгов. 14 Тэр нь тэднийг харанхуй хийгээд үхлийн сүүдрээс гарган, тэдний хүлээсүүдийг таслав. 15 Жахуагийн өршөөнгүйн тул хийгээд хүний хөвгүүдэд түүний үйлдсэнд гайхамшигуудын тул хүмүүс нь түүнийг магтах болтугай! 16 Тэр юуны тул хэмээвээс, тэр нь зэс хаалгадыг эвдэн, төмөр үүддийг хэмхлэв. 17 Ухаангүйнүүд нь өөрийн хилэнцэт замын тул хийгээд өөрийн буруугийн тул энэлдэг. 18 Тэдний сүнс нь аливаа идээнээс жигшдэг бөгөөд тэд нь үхлийн үүдэнд ойртдог. 19 Тийн ахуйд тэдэнд зовлонгийн цагтаа, Жахуад дуудахад, тэр нь тэдний зовлонгоос тэднийг тонилгогдог. 20 Тэр нь зарлигаа илгээн, тэднийг эдгээн, хоосруулгаас авардаг. 21 Жахуагийн өршөөнгүйн тул хийгээд хүний хөвгүүдэд түүний үйдсэн гайхамшигуудын тул хүмүүс нь түүнийг магтах болтугай! 22 Тийн бөгөөд тэд нь магтаалын тахилуудыг өргөж түүний үйлсийг баясгалангаар дэлгэрүүлэх болтугай! 23 Далайн дээр онгоцосоо явагчид хийгээд их усуудын дээр хэргийг бүтээгчид, 24 эд нь Жахуагийн үйлс хийгээд түүний гайхамшигуудыг гүний дотор үзнэ хэмээвээс, 25 түүний захиснаар хуугиат салхи нь хөдөлж түүний давалгаадыг өргөнө. 26 Тэд нь огторгуй тийш гаран, бас гүнд орно. Тэдний сүнс нь зовлонгоор хайлна. 27 Тэд нь нааш цааш хөдлөн согтуу хүн мэт гэлбэлзэн, хамаг ухаанаа алддаг. 28 Тийн байхад тэдний зовлонгийн цагтаа Жахуад дуудахад тэр нь тэдний зовлонгоос тэднийг гаргадаг. 29 Түүний хуухиат салхийг номхруулахад, түүний давалгаад нь чимээгүй болно. 30 Тэдний номхорход, тэд нь жаргалдана. Тийнхүү тэр нь тэдний хүссэн гарамд тэднийг удирдана. 31 Жахуагийн өршөөнгүйн тул хийгээд хүний хөвгүүдэд түүний үйлдсэн гайхамшигуудын тул хүмүүс нь түүнийг магтах болтугай! 32 Тэд нь улсын чуулганы дотор түүнийг өргөмжлөн, өтгөс улсын хурлын дотор түүнийг магтах болтугай! 33 Тэр мөрдийг говьд хувилган, усуудын булгуудыг хуурайд хувилгана. 34 Тэр нь үрст газрыг түүний дээр суугчдын хилэнцийн тул хужиртай талханд хувилгана. 35 Тэр нь говийг усдын нуурт хувилган, хуурай газрыг усдын булагт хувилгана. 36 Тийн бөгөөд тэр нь тэнд өлсөгчдийн нутаглуулдаг бөгөөд тэд ч суухын тул балгасыг үүдэж, 37 тариаланд хөрөнгийг цацан, үзмүүдийг суулган, нэмлэгийн үрсийг авдаг. 38 Бас тэр нь тэднийг адислан, тэднийг ихэд үржүүлэн, тэдний малуудыг үл үзүүрлэнэ. 39 Тийн бөгөөд тэд нь дахин дарагдал хийгээд зовлон ба гаслангаар цохин тоот болон доройтдог. 40 Тэр нь ноёдын дээр ичгүүрийг асгаж, тэднийг замгүй говьд тэнүүлнэ. 41 Зүгээр тэр нь үгээгүүг зовлонгоос гаргаж, түүний төрөлхтнийг сүрэг мэт болгоно. 42 Зөвтөн нь үүнийг үзэж баясах буй. Зүгээр аливаа хилэнц нь амаа хаах буй. 43 Аль хэн мэргэн болоод үүнийг ажиглаваас эл, тэр нь Жахуагийн өршөөлийг мэдэх буй.
Зуун наймдугаар бүлэг
Давидын бичсэн дуу болон псалма болой 1 Бурхаан! Миний зүрх нь бэлэн болов. Би өөрийн цог залиар эгшиглэн дуулах буй. 2 Хуур хийгээд ятга аа! Сэрэгтүн! Би ч эрт сэрэх буй. 3 Жахуа аа! Би чамайг улсын хооронд магтан, бус төрөлхтний дунд чамд эгшиглэх буй. 4 Тэр юуны тул хэмээвээс, чиний өршөөнгүй нь огторгуйн дээр хийгээд чиний үнэн нь үүлнүүд хүртэл их амой. 5 Бурхаан! Огторгуйгаас дээр өргөмжлөгдөн, өөрийн цог жавхланг аливаа газрын дээр дэлгэрүүлэн соёрх! 6 Чиний янагуудын аврагдахын тул баруун мутраараа тонилгон, намайг сонсон соёрх! 7 Бурхан нь өөрийн ариун оронд ийн; Би цэнгэлдэж, Шикимийг хуваан, Сөрөдийн талыг хэмжих буй. 8. Гилиад хийгээд Манасши нь миний буй. Ибраним нь миний толгойн хүч буй. Иуде нь миний тогтоолч мөн. 9 Муаб нь угаалгын гадар буй. Би Идумд гутлаа сонгож өгөн, Финистийн дээр цэнгэлдэх буй. хэмээн зарлиг болсон буй. 10 Намайг бөх балгасанд хэн оруулах буюу? Намайг Идум хүртэл хэн удирдах буюу? 11 Биднийг орхиод бидний цэргүүдийн дотор эс явсан бурхаан! Чи үл удирдах уу? 12 Зовлонгоос бидэнд тусыг өгөн соёрх! Хүний аврал хэмээвээс, дэмий буй. 13 Бид бурхнаар хүчлэн бүтээмжлэх буй. Тэр нь бидний дайснуудыг гишгэх буй.
Зуун есдүгээр бүлэг
Тэргүүн хөгжимчинд Давидын бичсэн псалма 1 Миний магтаалын бурхаан! Дуугүй үл болон соёрх! 2 Тэр юуны тул хэмээвээс, хилэнцтийн ам хийгээд мэхтийн ам нь миний ангайж надтай хуурмаг хэлээр хэлэлцэнэ. 3 Тэд нь өшөөт үгсээр намайг хүрээлэн, учиргүйгээр тус дайсагнана. 4 Миний янаглалын тул тэд нь миний дайснууд болно. Тийн боловч би залбирна. 5 Бас тэд нь надад сайны тул хороор түлэн, миний янаглалын тул өшөөллөөр түлнэ. 6 Түүний дээр хилэнцтийг тавин соёрх! Бас эсэргүүцэгч нь түүний баруун гарт байх болтугай! 7 Тэр нь шүүгдэхээ буруутай болох бөгөөд түүний залбирал нь хилэнц болох болтугай! 8 Түүний өдрүүд нь өчүүхэн болох бөгөөд түүний тааврыг бусад хүн нь авах болтугай! 9 Түүний хүүхэд нь өнчин болох бөгөөд түүний эм нь бэлбэсэн болох болтугай! 10 Түүний хүүхэд нь гуйлгачлан, өөрийн хоосон нутгийн гадна идээг бэдрэх болтугай! 11 Урьдаар өгөгч нь түүний юу байгааг булаах бөгөөд бусад нь түүний хамаг үйлдвэрийг тонох болтугай! 12 Түүнд хайрыг үзүүлэгч үл болох бөгөөд түүний өнчдийг нигүүлсэгч үл болох болтугай! 13 Түүний үрс нь хоосруулагдах бөгөөд хойд үед тэдний нэр нь тасалдах болтугай! 14 Түүний эцэг нарын хилэнц нь Жахуад санагдах бөгөөд түүний эхийн нүгэл нь үл арилгагдах болтугай! 15 Тэд нь Жахуагийн өмнө үргэлжид байх бөгөөд тэдний дурсгал нь дэлхийгээс тасалдах болтугай! 16 Тэр юуны тул хэмээвээс, тэр нь өршөөнгүйг үзүүлэхээ үл санан, зүрхээр гашуудсаныг алахын тул зовлогт хийгээд үгээгүү хүнийг зүхсэн буй. 17 Түүний хараалыг янагласны тул тэр нь түүнийг гүйцэх болтугай! Түүний адисыг эс дуршсаны тул тэр нь түүнээс холдох болтугай! 18. Түүний хараалыг дээл мэт өмссөний ёсоор тэр нь ус мэт түүний дотор орж, тос мэт түүний ясуудад орох болтугай! 19 Тэр нь түүний өмсөгч дээл мэт болон, үргэлжид бүслэх бүс мэт түүнд болох болтугай! 20 Миний тус эсэргүүцэгчид хийгээд миний сүнсний тус хорыг өгүүлэгчдэд Жахуагаас энэ мэт шан болох болтугай! 21 Тийн боловч миний Жахуа эзэн ээ! Өөрийн нэрийн тул надад үйлдэн, чиний өршөөнгүйн сайн ахуйн тул намайг тонилгон соёрх! 22 Тэр юуны тул хэмээвээс, би дарагдаад үгээгүү буй. Миний зүрх ч миний дотор хатгагдсан буй. 23 Би гялагч сүүдэр мэт үгүй болон, царцаа мэт хийсгэгдэнэ. 24 Миний өвдөг нь бацагаас суларна. Миний мах ч мариагүй болов. 25 Би тэдэнд шоовдор болов. Намайг үзэгчид нь толгойгоо хөдөлгөнө. 26 Миний Жахуа бурхаан! Надад туслан өөрийн өршөөнгүйн ёсоор намайг тонилгон соёрх! 27 Жахуа аа! Энэ нь чиний мутар бөгөөд чиний үүнийг бүтээсэн мөн хэмээн тэд нь мэдэх болтугай! 28 Тэд нь хараана. Тийн боловч чи адислан соёрх! Тэд нь босохдоо ичих болтугай! Зүгээр чиний боол нь баясах болтугай! 29 Миний эсэргүүцэгчид нь ичгүүрээр өмсөгдөн, өөрийн гутамшигаар дээл мэтээр хучигдах болтугай! 30 Би амаараа Жахуаг ихэд магтан, олны дунд түүнийг магтах буй. 31 Тэр юуны тул хэмээвээс, тэр нь үгээгүүгийн сүнсийг шүүгчдээс тонилгохын тул түүний баруун этгээдэд байна.
Зуун аравдугаар бүлэг
Давидын бичсэн псалма 1 Жахуа нь миний эзэнд ийн; Миний чиний тус дайснуудыг чиний хөлийн тавцан болгон тавих болтол, миний баруун этгээдэд суун үйлд хэмээн зарлиг болов. 2 Жахуа нь Шиунагаас чиний очрыг илгээх буй. Чи өөрийн дайснуудын дунд эзлэн үйлд. 3 Чиний хүчний өдөр чиний улс нь ариун үзэсгэлэнгээр бэлэн болох буй. Өглөөний умайн сүүдэр мэт чамд төрөгдөгсөд нь олон болох буй. 4 Чи бээр Мэхэлздэгийн ёсоор мөнх лам мөн хэмээн Жахуа нь тангараглаад үл гэмших буй. 5 Чиний баруун этгээдэд агч эзэн нь өөрийн хилэнгийн өдөр хадыг цоо хатгах буй. 6 Тэр нь улсыг шүүн, газрын үхдэлүүдээр дүүргэх буй. Тэр нь олон Гажидын тэргүүлэгчдийг цоо хатгах буй. 7 Тэр нь горхиноос замын дээр уух буй. Тиймийн тул тэр нь толгойгоо өргөх буй.
Зуун арван нэгдүгээр бүлэг
1 Жахуаг магтагтун! Би Жахуаг бүхэл зүрхээр хийгээд зөвтний хурлын дотор хийгээд чуулганы дотор магтах буй. 2 Жахуагийн үйлдвэрүүд нь их болон мэднийг янаглагчдаар бэдрэгдсэн буй. 3 Түүний үйлдвэр нь цог жавхлант хийгээд үзэсгэлэнт буй. Түүний зөв нь мөнхөд байх буй. 4 Тэр нь өөрийн гайхамшигуудыг дурсгалт болгосон буй. Жахуа нь өршөөлт хийгээд нигүүлсэхэд буй. 5 Тэр нь түүнээс айгчдад тэжээлийг өгөн, өөрийн тогтоолыг мөнхөд санана. 6 Тэр нь өөрийн улсад бус улсуудын өмчийг өгснөөр өөрийн аугаа хүчит үйлсийг тэдэнд үзүүлэв. 7 Түүний мутрын үйлс үнэн хийгээд шүүвэр буй. Түүний хамаг захианууд нь итгэлтэй буй. 8 Тэд нь үеэс үе болтол бат бөгөөд үнэн хийгээд зөвөөр үйлдэгдсэн буй. 9 Тэр нь өөрийн улсад тонилголыг илгээн, өөрийн тогтоолыг мөнхөд тогтоосон буй. Түүний нэр нь ариун хийгээд хүндтэй буй. 10 Цэцний эхэн хэмээвээс Жахуагаас айгч мөн. Түүнээр хамаг үйлдэгчид нь сайн ухаантай болой. Түүний магтаал нь мөнхөд байх буй.
Зуун арван хоёрдугаар бүлэг
1 Жахуаг магтагтун! Жахуагаас айж түүний захиануудад ихэд дуршигч хүн нь амгалан мөн. 2 Түүний үрс нь дэлхийн дээр хүчит болох бөгөөд зөвтний төрөл нь адислагдах буй. 3 Зоорь хийгээд баяжил нь түүний гэрийн дотор байх бөгөөд түүний зөв нь мөнхөд байх буй. 4 Зөвтөнд харанхуйн дотор гэрэл нь гарна. Тэр нь хайрт хийгээд өршөөлт ба зөвт буй. 5 Сайн хүн нь өршөөж, урьдаар өгдөг. Тэр нь өөрийн үйлсийг бодлоготойгоор үйлддэг. 6 Тэр хэмээвээс, мөнхөд үл хөдөлгөгдөнө. Зөвт нь мөнхөд дурсгалт болох буй. 7 Тэр нь муу сонсголоос үл айх буй. Түүний зүрх нь Жахуад найдаж бат буй. 8 Түүний зүрх нь бат буй. Тэр нь өөрийн дайснуудын хоосорлогоыг үзтэл үл айх буй. 9 Тэр нь тархаан үгээгүүнүүдэд өгдөг. Түүний зөв нь мөнхөд байх бөгөөд түүний эвэр нь хүндлэлээр өргөмжлөгдөх буй. 10 Хилэнцэт нь түүнийг үзэн гашуудаж, шүддээ хавчигдан хайлагдах буй. Хилэнцтэний хүсэл нь хоосрох буй.
Зуун арван гуравдугаар бүлэг
1 Жахуаг магтагтун! Жахуагийн боолууд аа! Магтагтун! Жахуагийн нэрийг магтагтун! 2 Жахуагийн нэр нь эдүгээгээс мөнхөд магтагдах болтугай! 3 Нарны гаралгаас түүний орлого хүртэл Жахуагийн нэр нь магтаалт болох болтугай! 4 Жахуа нь хамаг улсуудаас өндөр буй бөгөөд түүний цог жавхлан нь огторгуйгаас өндөр буй. 5 Өндрийн дээр суугч бидний Жахуа бурхан мэт хэн буй буюу? 6 Тэр нь огторгуйн дээр хийгээд дэлхийн дээр агчдыг үзэхийн тул бөхийнө. 7 Тэр нь тоосноос үгээгүүг босгон, шавар хийгээд ядууг өргөж, 8 тэднийг тэргүүлэгчидтэй суулган, өөрийн улсын тэргүүлэгчидтэй суулгана. 9 Тэр нь хүүсэр эмийг гэртэй болгон хөвгүүдийн жаргалтай эх болгоно. Жахуаг магтагтун!
Зуун арван дөрөвдүгээр бүлэг
1 Израйлын Икфидээс гарах хийгээд, Яакувын үрсийн бус хэлт улсаас гарахад, 2 Иуде нь түүний сүм болсон бөгөөд Израйл нь түүний эзэлгүүр болов. 3 Далай нь үзэж зугтаасан бөгөөд Иуде нь гэдрэгээ буцсан буй. 4 Уулд нь хуцад мэт дэвхэрсэн бөгөөд, хадад нь хургад мэт дэвхэрсэн буй. 5 Далай аа! Чиний зугтаах нь чамд юу болов оо? Иуде ээ! Чи юуны тул гэдрэгээ буцав? 6 Уулд аа! Та юуны тул хуцад мэт дэвхэрсэн буюу? Хадад аа! Та юуны тул хургад мэт дэвхэрсэн буюу? 7 Дэлхий ч Жахуагийн өмнө Яакувын бурхны өмнө чичрэв. 8 Тэр нь хадыг усдын нуурт хувилган, чулуудыг усдын булагт хувилгав.
Зуун арван тавдугаар бүлэг
1 Жахуа аа! Бидэнд бус, бидэнд бус, харин чиний өршөөнгүйн тул хийгээд чиний үнэний тул чиний нэрт цог жавхлан нь өгөгдөх болтугай! 2 Тэдний бурхан нь эдүгээ хаана буй? хэмээн улсууд нь юуны тул өгүүлэх буюу? 3 Бидний бурхан нь огторгуйн дээр буй бөгөөд аливаа таалснаа үйлдэнэ. 4 Тэдний хөргүүд нь мөнгө хийгээд алт болон хүмүүсийн гарын үйлдвэр буй. 5 Тэд нь амтай боловч үл өгүүлэн, нүдтэй боловч үл үзнэ. 6 Тэд нь чихтэй боловч үл сонсон, хамартай боловч үл үнэсэнэ. 7 Тэд нь гартай боловч юуг ч үл хөдөлгөн, хөлтэй боловч үл явна. Тэд нь хоолойгоороо үл дуугарна. 8. Тэднийг үйлдэгчид хийгээд тэдэнд хамаг найдагчид нь тэдэнтэй адил буй. 9 Израйл аа! Жахуад түшин үйлд. Тэр нь тэдэнд тус хийгээд халх буй. 10 Ариуны гэр ээ! Жахуад түшин үйлд. Тэр нь тэдэнд тус хийгээд халх буй. 11 Жахуагаас айгчид аа! Жахуад түшигтүн! Тэр нь тэдэнд тус хийгээд халх буй. 12 Жахуа нь биднийг санан, адислаж Израйлын гэрийг адислан, Аруны гэрийг адислах буй. 13 Жахуа нь түүнээс айгч бага хийгээд ихүүдийг адислах буй. 14 Жахуа нь танд хийгээд таны хүүхдэд адистидаа ихэтгэх буй. 15 Та огторгуй хийгээд дэлхийг бүтээгч Жахуад адислагдсан буй. 16 Огторгуй нь Жахуагийн огторгуй буй. Харин тэр нь дэлхийг хүний хөвгүүнд өгсөн буй. 17 Үхсэн хийгээд дуу үгүй газарт хамаг орогчид нь Жахуаг үл магтана. 18 Зүгээр бид эдүгээгээс мөнхөд магтах буй. Жахуаг магтагтун!
Зуун арван зургадугаар бүлэг
1 Жахуагийн миний залбирлын дууг сонссоны тул би түүнийг янаглана. 2 Түүний чихээрээ намайг чагнасны тул би хамаг өдрүүдээ түүнд дуудах буй. 3 Үхлийн өвчнүүд нь намайг хүрээлсэн бөгөөд тамын зовлонгууд нь намайг гүйцсэн бөлгөө. Би гаслан хийгээд зовлонтой учрав. 4 Тийн ахуйд би Жахуагийн нэрэнд ийн; Жахуа аа! Миний сүнсийг авран соёрх! хэмээн дуудав. 5 Жахуа нь нигүүлсэхт хийгээд зөвт буй. Жич бидний бурхан нь өршөөнгүйт буй. 6 Жахуа нь шударгуудыг сахина. Миний үгээгүү болсонд тэр нь намайг тонилгов. 7 Миний сүнс ээ! Өөрийн амарт буцан, үйлд. Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь чамайг хайрласан буй. 8 Тэр юуны тул хэмээвээс, чи миний сүнсийг үхлээс тонилгон миний нүдийг нулимснаас хийгээд хөлийг бүдрэлтээс тонилгов. 9 Би Жахуагийн өмнө амьдуудын газарт явах буй. 10 Би итгэсний тул өгүүлэв; Би ихэд гашуудав. 11 Яарлын цагт ийн; Аливаа хүн нь хуурмаг буй хэмээн өгүүлэв. 12 Жахуагийн надад үйлдсэн хамаг хайрын тул би юуг хариулах буюу? 13 Би тонилголын аягыг аван, Жахуагийн нэрт дуудах буй. 14 Би Жахуагийн хамаг улсын өмнө өөрийн тангаргуудыг түүнд бүтээх буй. 15 Жахуагийн нүдэнд түүний ариун ариунуудын үхэл нь үнэт буй. 16 Аяа Жахуа аа! үнэхээр би чиний боол мөн. Би чиний боол болон чиний шивэгчний хөвгүүн мөн. Чи миний гинжийг мултлав. 17 Би магтаалын тахилыг чамд өргөн, Жахуагийн нэрд дуудах буй. 18 Түүний хамаг улсын өмнө Жахуагийн гэрийн хүрээний үүдний дотор Иерусалим аа! 19 Чиний дунд би тангаргуудаа Жахуад бүтээх буй. Жахуаг магтагтун!
Зуун арван долдугаар бүлэг
1 Хамаг улсууд аа! Жахуаг магтагтун! Хамаг төрөлхтөөн! Түүнийг магтагтун! 2 Тэр юуны тул хэмээвээс, түүний өршөөл нь бидэнд их буй. Жич Жахуагийн үнэн нь мөнх буй. Жахуаг магтагтун!
Зуун арван наймдугаар бүлэг
1 Жахуаг магтагтун! Тэр юуны тул хэмээвээс, тэр нь сайн буй. Түүний өршөөл нь хэмээвээс мөнх буй. 2 Түүний өршөөл мөнх буй. хэмээн Израйл нь өгүүлэх болтугай! 3 Түүний өршөөл мөнх буй. хэмээн Аруны гэр нь өгүүлэх болтугай! 4 Түүний өршөөл мөнх буй. хэмээн Жахуагаас айгчид нь өгүүлэх болтугай! 5 Миний хавчлаганаас Жахуад дуудсанд Жахуа нь намайг сонсож уужим газарт гаргав. 6 Жахуа нь надтай буй. Би үл айх буй. Хүн нь надад юуг үйлдэх буй? 7 Жахуа нь надад туслагч болсон буй. Би өөрийн дайснуудад харах буй. 8 Хүнд найдахаас Жахуад түших нь дээр буй. 9 Ноёдод найдахаас Жахуад түших нь дээр буй. 10 Хамаг улсууд нь намайг хүрээлсэн боловч би Жахуагийн нэрээр тэднийг таслав. 11 Тэд нь тойрч хүрээлсэн боловч би Жахуагийн нэрээр тэднийг таслав. 12 Тэд нь зөгийнүүд мэт намайг хүрээлсэн боловч халгайн гал мэт унтрав хэмээвээс, би Жахуагийн нэрээр тэднийг таслав. 13 Чи намайг унагахын тул түлхсэн боловч Жахуа нь намайг тэтгэсэн буй. 14 Жахуа нь миний хүч хийгээд миний дуу буй. Тэр нь миний тонилгол болов. 15 Зөвтний нутагт цэнгэлт дуу хийгээд тонилгол буй. Жахуагийн баруун мутар нь хүчтэйгээр үйлдэнэ. 16 Жахуагийн баруун мутар нь өргөмжлөгдөв. Жахуагийн баруун мутар нь хүчтэйгээр үйлдэнэ. 17 Би үл үхэх буй. Харин амьд байгаад, Жахуагийн үйлсийг дэлгэрүүлэх буй. 18 Жахуа нь намайг ихэд гэсгээсэн боловч, үхэлд эс өгсөн буй. 19 Зөвийг хаалгадыг надад нээгтүн! Би тэдэнд орж Жахуаг магтах буй. 20 Энэ нь Жахуагийн хаалга буй. Үүгээр зөвтөн нь орох буй. 21 Чиний намайг сонсон, миний тонилгол болсны тул би чамайг магтах буй. 22 Үүдэгчдийн огоорсон чулууд нь тэргүүн өнцгийн чулууд болов. 23 Энэ нь Жахуагийн үйлдсэн бөгөөд бидний нүддийн өмнө гайхамшигтай буй. 24 Энэ нь Жахуагийн бүтээсэн өдөр буй. Бид түүний дотор цэнгэлдэн жаргалдах буй. 25 Аяа, Жахуа аа! Эдүгээ тонилгон соёрх! Аяа, Жахуа аа! Эдүгээ бүтээмжит болгон соёрх! 26 Жахуа нэрээр нэр ирэгч нь адистидлагдах болтугай! Бид Жахуагийн гэрээс таныг адислана. 27 Жахуа нь бурхан мөн. Тэр нь биднийг гийгүүлэв. Сайн өдрийн тахилыг тахилын ширээний эврүүдэд аргамжаар уягтун! 28 Чи миний бурхан буй. Би чамайг магтах буй. Миний бурхаан! Би чамайг өргөмжлөх буй. 29 Жахуаг магтагтун! Тэр юуны тул хэмээвээс, тэр нь сайн буй. Түүний өршөөнгүй хэмээвээс мөнх буй.
Зуун арван есдүгээр бүлэг
1 Ехуваагийн тогтоолоор явагч ариун замтан нь амгалан мөн. 2 Түүний гэрчлэлгээнүүдийг сахин, түүнийг бүхэл зүрхээр бэдрэгчид нь амгалан мөн. 3 Үнэхээр тэд нь хилэнцийг үл үйлдэн, түүний замуудаар явна. 4 Чиний зарлигуудыг батаар сахихыг чи захисан буй. 5 Сая чиний тогтоолыг сахихын тулд миний замууд нь засагдах болтугай! 6 Би чиний хамаг захиануудыг сахих цагтаа үл ичих буй. 7 Би чиний зөвт шүүвэрүүдийг сурахдаа, үнэн зүрхээр чамайг магтах буй. 8 Би чиний тогтоолыг сахих буй. Намайг бүрнээр үл орхин соёрх! 9 Залуу хүн нь өөрийн замыг юугаар ариун болгох вэ? гэвэл, чиний зарлигийн ёсоор хянахаар ариун болгох буй. 10 Би бүхэл зүрхээрээ чамайг бэдэрнэ. Чиний захиануудаас намайг үл төөрүүлэн соёрх! 11 Би чиний тус нүглийг үл үйлдэхийн тулд чиний зарлигийг зүрхний дотроо хадгалсан буй. 12 Ехуваа аа! Чи магтагдсан мөн. Өөрийн тогтоолуудыг надад сурган соёрх! 13 Би уруулуудаараа чиний амны хамаг шүүврүүдийг дэлгэрүүлнэ. 14 Би чиний гэрчлэлгээнүүдийн замд хамаг баяжлын учир мэт баясана. 15 Би чиний зарлигийн учир санаачлан, чиний замуудыг сахина. 16 Би чиний тогтоолуудаар баясан, чиний зарлигийг үл мартана. 17 Өөрийн өршөөлийг боолдоо үзүүлэн соёрх! Тийнхүү би амьд байн, чиний зарлигийг сахих буй. 18 Чиний тогтоолын гайхамшгуудыг үзэхийн тул миний нүднүүдийг нээн соёрх! 19 Би ертөнцөд оролт буй. Өөрийн захиануудыг надаас үл нуун соёрх! 20 Миний сүнс нь чиний шүүлтийг үргэлжид хүсэж угтав. 21 Чиний захиануудаас төөрөгч хараалт бардамуудыг чи зэмлэсэн буй. 22 Надаас хараал болон ичгүүрийг хагацуулан соёрх! Тэр юуны тулын тул гэвэл, би чиний захиануудыг сахина. 23 Ноёд нь суун, миний төлөө өгүүлэлцэнэ. Харин чиний боол нь чиний тогтоолын учир санаачилна. 24 Чиний гэрчлэлгээнүүд нь миний амаржил болон зөвлөлдөгчид мөн. 25 Миний сүнс нь тоосонд наалдана. Өөрийн зарлигийн ёсоор намайг амьдруулан соёрх! 26 Би явдлаа мэдүүлэв. Тийнхүү чи намайг сонсов. Өөрийн тогтоолыг надад сурган соёрх! 27 Өөрийн зарлигуудын замыг надад ухуулан соёрх! Тийнхүү би чиний гайхамшгуудын учир өгүүлэх буй. 28 Миний сүнс нь уйтгараас унана. Өөрийн зарлигийн ёсоор намайг босгон соёрх! 29 Хуурмагийн замыг надаас холдуулан, өөрийн тогтоолыг надад өгөн соёрх! 30 Би үнэний замыг сонгоод, чиний шүүврүүдийг өмнөө байлгана. 31 Би чиний захиануудад наалдана. Тийн байхад Ехуваа аа! Намайг үл ичүүлэн соёрх! 32 Чи миний зүрхийг уужим болговол, би чиний захиануудын замаар яарах буй. 33 Ехуваа аа! Өөрийн тогтоолын замыг надад заан соёрх! Тийнхүү би түүний эцэс болтол сахих юм. 34 Намайг ухуулан соёрх! Тийн бөгөөд би чиний тогтоолыг сахин, бүхэл зүрхээр бүтээх буй. 35 Өөрийн захиануудын замаар намайг явуулан соёрх! Тэр юуны тул гэвэл, би түүнд дуртай байна. 36 Миний зүрхийг шунахайралд бус харин чиний гэрчлэлгээнүүдэд дуршуулан соёрх! 37 Тамлалыг үл харахын тул миний нүднүүдийг буцаан өөрийн замаар намайг түргэлүүлэн соёрх! 38 Чамаас айгч чиний боолын төлөө өөрийн зарлигийг бүтээн соёрх! 39 Миний айдаг хараалыг холдуулан соёрх! Тэр юуны тул гэвэл, чиний шүүврүүд нь сайн буй. 40 Харуул аа! Би чиний зарлигуудыг хүснэ. Өөрийн зөвөөр намайг амьдруулан соёрх! 41 Ехуваа аа! Чиний өршөөл нь; Чиний аврал чиний зарлигийн ёсоор надад ирэх болтугай! 42 Тийн бөгөөд би намайг хараагчид хариу өгүүлэх юм. Тэр юуны тул гэвэл, би чиний зарлигт түшнэ. 43 Үнэний үгийг миний амнаас бүрнээр үл аван соёрх! Тэр юуны тул гэвэл, би чиний шүүвэрт найдна. 44 Тийн бөгөөд би чиний тогтоолыг тасалбаргүйгээр мөнхөд сахих буй. 45 Би уужмаар явах буй. Тэр юуны тул гэвэл, би чиний зарлигуудыг хайсан буй. 46 Би хадны өмнө чиний гэрчлэлгээнүүдийн учир нуулгүй ичилгүйгээр өгүүлэх буй. 47 Миний хайрладаг чиний захиануудаар би баясах буй. 48 Миний хайрладаг чиний захиануудад би гараа сунган чиний тогтоолын учир санаачилдаг буй. 49 Боолоо итгэсэн зарлигийг миний тулд санан соёрх! 50 Намайг зовох цагт миний энхрийлэл нь энэ гэвэл, чиний зарлиг нь намайг амьдруулна. 51 Бардамууд нь намайг ихэд дооглоно. Зүгээр, би чиний тогтоолоос үл давна. 52 Ехуваа аа! Би чиний эртний шүүврүүдийг санаж, амарна. 53 Чиний тогтоолыг огоорогч хилэнцтний тухай аймшиг нь намайг барьсан буй. 54 Миний орох газар гэрийн дотор чиний тогтоол нь миний дуу билээ. 55 Ехуваа аа! Би чиний нэрийг шөнөд санан, чиний тогтоолыг сахина. 56 Чиний зарлигуудыг миний сахисны тул энэ нь надад байсан билээ. 57 Ехуваа аа! Чамд миний амь тасархай хэсэг байгаа. Би чиний зарлигуудыг дагахыг зориглосон юм. 58 Би чамд бие сэтгэлээрээ залбирна. Өөрийн зарлигийн ёсоор намайг нигүүлсэн соёрх! 59 Би өөрийн явдлаа сэтгэлдээ хараад, замаа таны тогтоолд гэрчилгээнд хандуулсан. 60 Би чиний хуулийг сахихын тулд саадгүй яарав. 61 Хорон санаатны чуулган нь намайг тоносон буй. Харин би чиний тогтоолыг үл мартана. 62 Чиний зөвтэй шүүврүүдийн учир би чамайг магтахын тулд шөнө дөлөөр босдог. 63 Чамаас хамаг айгчид хийгээд чиний зарлигуудыг сахигчдад би нөхөр билээ. 64 Ехуваа аа! Дэлхий нь чиний ивээл хайраар дүүрэн буй. Өөрийн тогтоолыг надад зааж соёрх! 65 Ехуваа аа! Чи өөрийн зарлиг ёсоор боолдоо сайныг үйлдсэн буй. 66 Сайн ухвар хийгээд мэдлийг надад сурган соёрх! Тэр юуны өмнө гэвэл, би чиний захиануудад итгэнэ. 67 Би зовлон эдэлснээс урьд төөрсөн юм. Зүгээр, одоо би чиний зарлигийг сахина. 68 Чи сайн болон сайхныг үйлдэгч мөн. Өөрийн тогтоолыг надад сурган соёрх! 69 Бардмууд нь миний тус хуурмагийг зохиосон билээ. Харин би чиний зарлигуудыг зүрхээрээ сахина. 70 Тэдний зүрх нь өөх мэт мэдээгүй болсон юм. За, би чиний тогтоолоор жаргана. 71 Чиний тогтоолыг сурахын тул миний зовсон нь надад сайн юм. 72 Чиний амны тогтоол нь миний төлөө мянган алт болон мөнгөнөөс дээр буй. 73 Чиний мутар нь намайг боловсруулан бүтээв. Намайг ухуулан соёрх! Тийн бөгөөд би чиний тогтоолуудыг сурна. 74 Чиний зарлигт миний итгэсний тул чамаас айгчид нь намайг үзэхдээ баясах болно. 75 Ехуваа аа! Би чиний шүүврүүдийг зөвтэй хэмээн мэднэ. Бас чи үнэнээр намайг гэсгээнэ. 76 Чиний боолдоо зарлиг болсон мэт чиний өршөөл нь намайг амаржуулах болтугай! 77 Чиний нигүүлсэл нь надад ирэх болтугай! Тийн бөгөөд би амьд болох буй. Яагаад гэвэл, чиний тогтоол нь миний жаргалан мөн билээ. 78 Бардмууд нь ичих болтугай! Яагаад гэвэл, тэд нь намайг учиргүйгээр гүжирдсэн буй. Би чиний зарлигуудын учир санаачилна. 79 Чамаас айгчид болон чиний гэрчлэлгээнүүдийг мэдэгчид нь надад буцах болтугай! 80 Миний үл ичихийн тул миний зүрх нь чиний тогтоолд шударга болох болтугай! 81 Миний сүнс нь чиний тонилголыг хүсэж уйдна. Харин би чиний зарлигт найдна. 82 Миний нүднүүд нь чиний зарлигийн тул балар болно. Би ийн; Чи намайг хэзээ амаржуулах вэ? гэж өгүүлнэ. 83 Би хэмээвэл утаанд байгч арьс сав мэт болов. Тийн боловч би чиний тогтоолыг эс мартсан буй. 84 Чиний боолын өдрүүд нь хэдий чиний болох вэ? Чи миний зүхэгчдийн дээр хэзээ шүүврийг бүтээх вэ? 85 Чиний тогтоолоор үл явагч бардмууд нь миний тул нүхнүүдийг малтав. 86 Чиний хамаг захианууд нь үнэн буй. Улс нь намайг учиргүйгээр зүхнэ. Надад туслан соёрх! 87 Тэд нь намайг дэлхий дээр арайхан эс алав. Тийн боловч би чиний зарлигуудыг эс огооров. 88 Өөрийн өршөөлийн ёсоор намайг амьдруулсан соёрх! Тийн бөгөөд би чиний амны гэрчлэлгээнүүдийг сахих буй. 89 Ехуваа аа! Чиний зарлиг нь огторгуйн дээр мөнхөд батгалдсан буй. 90 Чиний үнэн нь үеэс үе болтол байна. Чиний дэлхийг тогтоосноор тэр нь байна. 91 Чиний шийдснээр, тэр нь одоо болтол байна. Тэр юуны тул гэвэл, хамаг нь чиний боолууд байна. 92 Хэрэв чиний тогтоол нь миний жаргалан эс болсон болбол би тэр цагт зовлонгийн дотроо үхэх билээ. 93 Би чиний захирлагуудыг мөнхөд үл мартах буй. Тэр юуны тул гэвэл, чи тэднээр намайг амьдруулсан буй. 94 Би чиний буй. Намайг тонилгон соёрх! Тэр юуны тул гэвэл, би чиний захирлагуудыг бэдэрнэ. 95 Хилэнцэт нь намайг алахын тул хүлээнэ. Харин би чиний гэрчлэлгээнүүдийг санаачилна. 96 Би аливаа төгсийн эцсийг үзэв. Харин чиний захиа нь маш уужим буй. 97 Би чиний тогтоолыг ямар ихэд энхрийлнэ. Би өдөр бүр түүний учир санаачилна. 98 Чиний захианууд нь намайг, миний дайснуудаас цэцэн болгоно. Тэр юуны тул гэвэл, тэд нь надтай үргэлтид байна. 99 Би өөрийн багш нараас дээр ухав. Тэр юуны тул гэвэл, би чиний гэрчлэлгээнүүдийн учир санаачилна. 100 Би өтгөсүүдээс дээр ухав. Яагаад гэвэл, би чиний захирлагуудыг сахина. 101 Би чиний зарлигийг сахихын тул аливаа хорт замаас хөлөө гамнана. 102 Би чиний шүүврүүдээс үл давна. Яагаад гэвэл, чи намайг сургав. 103 Чиний зарлигууд нь миний хэлэнд ямар амттай бөгөөд миний амны дотор балаас амттай буй. 104 Би чиний захирлагуудаар ухаантай болов. Тиймийн тул би аливаа хуурмаг замыг өшөөлнө. 105 Чиний зарлиг нь миний хөлийн тул зул болон миний замын тул гэрэл буй. 106 Би чиний зөвтэй шүүврүүдийг сахина гэж тангараглаад, түүнийг бүтээх буй. 107 Би ихэд дарагдсан буй. Ехуваа аа! Өөрийн зарлигийн ёсоор намайг амьдруулан соёрх! 108 Ехуваа аа! Миний амны дуртай өргөлүүдийг таалан аваад, өөрийн шүүврүүдийг надад сурган соёрх! 109 Миний амь нь миний гарт үргэлжид буй. Зүгээр, би чиний тогтоолыг үл мартана. 110 Хилэнцтэн нь миний тул өлмийг тавив. Зүгээр, би чиний захирлагуудаас эс төөрөв. 111 Би чиний гэрчлэлгээнүүдийг өөрийн мөнх өмч болгосон буй. Яагаад гэвэл, тэд нь миний зүрхний жаргал буй. 112 Би чиний тогтоолыг үргэлжид эцэс болтол бүтээхийн тул зүрхээ уруулна. 113 Би дэмий санаануудыг өшөөлөн, чиний тогтоолыг энхрийлнэ. 114 Чи миний хоргодол болон халх халхлагч мөн. Би чиний зарлигт найдна. 115 Хилэнцтэн ээ! Надаас зайлагтун! Тийн бөгөөд би өөрийн бурхны захиануудыг сахих буй. 116 Өөрийн зарлигийн ёсоор намайг тэтгэн соёрх! Тийн бөгөөд би амьдрах буй. Жич, миний найдлагаас намайг үл ичүүлэн соёрх! 117 Намайг тэтгэн соёрх! Тийнхүү би тонилгогдон, чиний тогтоолыг үргэлжид бүтээх буй. 118 Чи, чиний хамаг тогтоолоос хамаг төөрөгчдийг унагасан буй. Яагаад гэвэл, тэдний нууц санаа нь хуурмаг буй. 119 Чи дэлхийн хамаг хилэнцтэний цөв мэт хагацуулдаг. Тийм учраас чиний гэрчлэлгээнүүдийг энхрийлнэ. 120 Чамаас айснаар миний махбод нь чичирнэ. Жич, би чиний шүүврүүдээс айна. 121 Би шүүвэр болон зөвийг бүтээсэн буй. Намайг дарагчдад, намайг үл өгөн соёрх! 122 Бардмуудын намайг үл дарахын тул өөрийн өршөөнгүйн ёсоор боолоо халхлан соёрх! 123 Миний нүднүүд нь чиний тонилгол болон чиний үнэн зарлигийн тул балар болно. 124 Боолдоо өөрийн өршөөнгүйн ёсоор үйлдэн, тогтоолоо надад сурган соёрх! 125 Би чиний боол буй. Намайг ухуулан соёрх! Тийн бөгөөд чиний гэрчлэлгээнүүдийг мэдэх буй. 126 Ехуваагийн үйлдэх цаг нь энэ буй. Тэд нь чиний тогтоолыг үгүй болгоно. 127 Тийм учраас би чиний захиануудыг алтан хийгээд үнэтэй алтнаас үлэмж энхрийлнэ. 128 Тийм учраас би чиний хамаг захирлагуудыг бүрнээр зөв гэж тоон, аливаа хуурмаг замыг өшөөлнө. 129 Чиний гэрчлэлгээнүүд нь гайхамшигтай буй. Тиймийн учир миний сүнс нь тэднийг сахина. 130 Чиний зарлигийн тайлбар нь гийгүүлэн, хануудыг ухуулна. 131 Би амаа ангайлган, уйлна. Яагаад гэвэл, би чиний захиануудыг ихэд хүснэ. 132 Чи, чиний нэрийг энхрийлэгчдийн тул гэр үйлддэг мэт миний дээр ширтэн, намайг нигүүлсэн соёрх! 133 Миний гишигдлүүдийг чиний зарлигаар батлан соёрх! Тийнхүү аливаа буруу нь намайг үл эзлэх болтугай! 134 Хүний дарлагаас намайг тонилгон соёрх! Тийн бөгөөд би чиний захирлагуудыг сахих буй. 135 Өөрийн нүүрийн гэрлээр боолоо гийгүүлж, өөрийн тогтоолыг надад сурган соёрх! 136 Миний нүднүүд нь усны урсгалуудыг цувруулна. Яагаад гэвэл, хүмүүс нь чиний тогтоолыг үл сахидаг. 137 Ехуваа аа! Чи зөвтэй бөгөөд чиний шүүврүүд нь үнэн буй. 138 Чиний захисан гэрчлэлгээнүүд нь зөв хийгээд маш үнэн буй. 139 Миний зүтгэл нь намайг идэв. Яагаад гэвэл, миний дайснууд нь чиний зарлигийг мартав. 140 Чиний зарлиг нь маш ариун буй. Тийм учраас чиний боол нь түүнийг энхрийлнэ. 141 Би бага болон тоомжгүй буй. Зүгээр би чиний захирлагуудыг үл мартана. 142 Чиний зөв нь мөнх зөв буй. Жич, чиний тогтоол нь үнэн буй. 143 Гаслан хийгээд хавчилга нь намайг гүйцэв. Харин чиний захианууд нь миний жаргалан мөн. 144 Чиний гэрчлэлгээнүүдийн зөв нь мөнх буй. Намайг ухуулан соёрх! Тийн бөгөөд би амьд болох буй. 145 Ехуваа аа! Би бүхэл зүрхнээсээ дуудна. Намайг сонсон соёрх! Би чиний тогтоолыг сахих буй. 146 Би чамд дуудна. Намайг тонилгон соёрх! Тийн бөгөөд би чиний гэрчлэлгээнүүдийг сахих буй. 147 Би үүр цайхаас урьд дуудна. Би зарлигт найдна. 148 Чиний зарлигийн учир миний санаачлахын тул миний нүднүүд нь өглөөний харуулаас урьдана. 149 Ехуваа өөрийн өршөөлийн ёсоор миний дууг сонсон, өөрийн шүүврээр намайг амьдруулан соёрх! 150 Мууг хүсэгчид нь ойртов. Тэд нь чиний тогтоолоос холдоно. 151 Ехуваа аа! Чи ч ойр буй. Чиний хамаг захианууд нь үнэн буй. 152 Чи өөрийн гэрчлэлгээнүүдийг мөнхөд тогтоосон буй хэмээн би эртнээс мэднэ. 153 Миний зовлонг ширтэн, намайг тонилгон соёрх! Яагаад гэвэл, би чиний тогтоолыг үл мартан.а. 154 Миний заргыг тэтгэн, намайг халхлан соёрх! Өөрийн зарлигийн ёсоор намайг амьдруулан соёрх! 155 Тонилгол нь хилэнцтэнээс хол буй. Яагаад гэвэл, тэд нь чиний тогтоолыг үл хэрэглэнэ. 156 Ехуваа аа! Чиний өршөөл нь их буй. Өөрийн шүүврээр намайг амьдруулан соёрх! 157 Миний зүхэгчид болон дайснууд нь олон боловч би чиний гэрчлэлгээнүүдээс үл давна. 158 Би хилэнцтэнийг үзэхдээ гашуудна. Яагаад гэвэл, тэд нь чиний зарлигийг үл сахина. 159 Ехуваа аа! Чиний захирлагууд нь миний хэр янаглахыг ширтэн соёрх! Өөрийн өршөөлийн ёсоор намайг амьдруулан соёрх! 160 Чиний зарлигийн эхэн нь үнэн буй. Чиний аливаа зөвтэй шүүвэр нь мөнх буй. 161 Ноёд нь учиргүйгээр намайг зүхнэ. Зүгээр, миний зүрх нь чиний зарлигаас айна. 162 Би их олзыг ологч мэт чиний зарлигт баясана. 163 Би хуурмагийг өшөөлөн жигшиж, чиний тогтоолыг энхрийлнэ. 164 Би чиний зөвтэй шүүврийн тул чамайг өдөр бүр долоо дахин магтана. 165 Миний тогтоолыг энхрийлэгчдийн амар нь их буй. Жич, тэдэнд бүдэрлэг үгүй буй. 166 Ехуваа аа! Би чиний тонилголыг хүлээж, чиний захиануудыг бүтээнэ. 167 Миний сүнс нь чиний гэрчлэлгээнүүдийг сахина. Жич, би тэднийг ихэд энхрийлнэ. 168 Би чиний захирлага хийгээд гэрчлэлгээнүүдийг сахина. Яагаад гэвэл, миний хамаг замууд нь чиний өмнө буй. 169 Ехуваа аа! Миний бархирал нь чиний өмнө хүрэх буй болтугай! Өөрийн зарлигийн ёсоор намайг ухуулан соёрх! 170 Миний залбирал нь чиний өмнө ирэх болтугай! Өөрийн зарлигийн ёсоор намайг авран соёрх! 171 Чиний тогтоолоороо намайг сургах цагт миний уруулууд нь чиний магтаалыг дэлгэрүүлэх буй. 172 Миний хэл нь чиний зарлигийн учир өгүүлэх буй. Тэр юуны тул гэвэл, чиний хамаг захианууд нь зөв буй. 173 Чиний мутар нь надад туслах болтугай! Тэр юуны тул гэвэл, би чиний зарлигуудыг сонгосон буй. 174 Ехуваа аа! Би чиний тонилголыг ихэд хүснэ. Жич, чиний тогтоол нь миний жаргалан мөн. 175 Чамайг магтахыг тул миний сүнс нь амьд болох болтугай! Чиний шүүврүүд нь надад туслах болтугай! 176 Би гээгдсэн хонь мэт төөрөв. Боолоо бэдрэн соёрх! Яагаад гэвэл, би чиний захиануудыг эс мартсан буй.
Зуун хорьдугаар бүлэг
Дэвшилийн дуу 1 Би зовлонгийн цагтаа Жахуад дуудав. Тэр ч намайг сонсов. 2 Жахуа аа! Хуурамч уруулуудаас хийгээд мэхт хэлээс миний сүнсийг тонилгон соёрх! 3 Хуурамч хэл ээ! Чамд юу өгөгдөн юу нэмэгдэх буюу? 4 Тэд хэмээвээс хүчтийн хурц сумууд хийгээд арцын нүүрс мэт буй. 5 Аяа, Миний Мишигт байх хийгээд Кидарын майханд суух нь надад зовлон буй. 6 Миний сүнс нь эвийг өшөөлөгчидтэй өнө суусан буй. 7 Би эвтэй боловч миний өгүүлэхэд тэд нь дайлалдахад дуртай буй.
Зуун хорин нэгдүгээр бүлэг
Дэвшилийн дуу. 1 Би нүдүүдээ хаддад өргөх буюу. Тус нь хаанаас надад ирэх буюу? 2 Миний тус нь огторгуй хийгээд дэлхийг боловсруулагч Жахуагаас ирэх буй. 3 Тэр нь чиний хөлийг үл хөдөлгүүлэх буй. Чиний сахиулч нь үл сажин буй. 4 Мана. Израйлын сахиулч нь үл сажин үл унтана. 5 Жахуа нь чиний сахиулч буй. Жахуа нь чиний баруун этгээдэд чиний халх буй. 6 Өдрөөр нар ч шөнөөр сар ч чамайг үл цохих буй. 7 Жахуа нь чамайг аливаа хороос сахин, чиний амийг сахих буй. 8 Жахуа нь чиний гарлага хийгээд орлогыг эдүгээгээс мөнхөд сахих буй.
Зуун хорин хоёрдугаар бүлэг
Давидын бичсэн Дэвшилийн дуу. 1 Жахуагийн гэрт оръё хэмээн надад өгүүлэгдсэнд би баясав. 2 Иерусалим аа! Бидний хөлүүд нь чиний хаалгадын дотор байх буй. 3 Иерусалим нь нэгэнд цуглуулагдсан балгас мэт үүдэгдсэн буй. 4 Тэр зүгт овогтон хэмээвээс, Жахуагийн овогтон болон Израйлын чуулгад нь Жахуагийн нэрийг магтахын тул өөдөө гарна. 5 Тэд шүүвэрийн ширээ хэмээвээс, Давидын гэрийн ширээ нь тавигдсан буй. 6 Иерусалимын амрыг эрэгтүн! Чамайг янаглагчид нь бүтээмжтэй болох буй. 7 Чиний хэрмийн дотор эв болох бөгөөд, чиний орд харшийн дотор амар болох болтугай! 8 Би өөрийн ах дүү нар хийгээд амрагуудын учир чамд Амар болох болтугай! хэмээн эдүгээ өгүүлэх буй. 9 Бидний Жахуа бурхны гэрийн учир би чамд сайныг бэдрэх буй.
Зуун хорин гуравдугаар бүлэг
Дэвшилийн дуу. 1 Огторгуйн дээр суугч аа! Би нүдээ чамд өргөнө. 2 Боолуудын нүдэд нь тэдний эздийн гарт хардаг мэт бөгөөд шивэгчний нүдэд нь түүний хадан эзний гарт хардаг мэт, түүнчлэнхүү бидний Жахуа бурхны биднийг өршөөх болтол бидний нүдэд нь түүнд харах буй. 3 Жахуа аа! Биднийг өршөөн соёрх! Биднийг өршөөн соёрх! Тэр юуны тул хэмээвээс, бид жигшүүрээр дүүргэгдсэн буй. 4 Бидний сүнс нь бардмуудын элэглэлээр хийгээд омгорхогуудын жигшүүрээр ихэд дүүргэгдсэн буй.
Зуун хорин дөрөвдүгээр бүлэг
Давидын бичсэн дэвшилийн дуу. 1 Израйл нь эдүгээ ийн; Хэрвээ Жахуа нь бидэнтэй эс байсан болбоос эл. 2 Хэрвээ Жахуа нь бидэнтэй эс байсан болбоос, хүмүүс нь бидний тус босоход ийн; 3 Биднийг амьдаар залгих бөлгөө. Тэдний хилэнгийн бидний тус бадрахад, 4 усууд нь биднийг живүүлэх бөгөөд гол нь бидний сүнсийг бүрхэх бөлгөө. 5 Бас Хуухиат ус нь бидний сүнсийг бүрхэх бөлгөө хэмээн өгүүлэх болтугай! 6 Биднийг тэдний шүддээр үл таслуулсан Жахуа нь магтагдах болтугай! 7 Бидний сүнс нь өлмийчийн өлмийгөөс аврагдсан шувууд мэт буй. Өлмий нь таслагдсан бөгөөд бид аврагдсан буй. 8 Бидний тус нь огторгуй хийгээд дэлхийг бүтээгч Жахуагийн нэрэнд буй.
Зуун хорин тавдугаар бүлэг
Дэвшилийн дуу. 1 Жахуад найдагчид нь хөдлөл үгүйеэ мөнхөд агч Шиуна уул мэт болох буй. 2 Иерусалимын орчинд уулууд нь гэр буй мэт, түүнчлэн Жахуа нь өөрийн улсыг эдүгээгээс мөнхөд тойрох буй. 3 Тэр юуны тул хэмээвээс, зөвтөн нь гаруудаа хилэнцэд бүү хүргэтүгэй! хэмээн хилэнцтийн шийдэм нь зөвтний өмчид үл тогтох буй. 4 Жахуа аа! Сайн хийгээд шулуун зүрхтэнд сайныг үйлдэн соёрх! 5 Зүгээр Жахуа нь буруутай замаар төөрөгчдийг хилэнцийг үйлдэгчидтэй гаргах буй. Амар нь Израйлд аху болтугай!
Зуун хорин зургадугаар бүлэг
Дэвшилийн дуу. 1 Жахуагийн Шиунагийн олзлогдогчдыг буцаахад, бид зүүдлэгчид мэт болов. 2 Тэр цагт бидний ам нь цэнгэлээр хийгээд бидний хэлээр, дууллагаар дүүргэгдэв. Тэр цагт улсын дунд ийн; Жахуа нь тэдний тул их үйлсийг үйлдэв. хэмээн өгүүлэлцэв. 3 Жахуагийн бидний тул их үйлсийг үйлдсэний тул бид баясана. 4 Жахуа аа! Бидний олзлогдолт байдлыг хатсан газрын дээр агч горхи мэт буцаан соёрх! 5 Нулимстайгаар таригчид нь жаргалтайгаар хадах болъюу. 6 Тарилгын тул хөрөнгийг үйлч үүрэгч нь боолтуудаа үүрч жаргалтайгаар ирэх буй.
Зуун хорин долдугаар бүлэг
Соломоны тул дэвшилгийн дуу. 1 Хэрвээ Жахуа нь гэрийг үл үүдэх бөгөөс үүдэгчид нь дэмийгээр хөдөлнө. Хэрвээ Жахуа нь балгасыг үл сахих бөгөөс харуулч нь дэмийгээр сэрүүлнэ. 2 Тэр дэмийгээр эрт босон орой болтол суун зовлонгийн идээг иднэ. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь өөрийн янагт нойрыг өгөх буй. 3 Хүүхэд нь Жахуагаас өмч буй бөгөөд умайн үрс нь түүний шан буй. 4 Хүчтийн гарт сум гэр адаг мэт түүнчлэн залуу насны хөвгүүд буй. 5 Саадгаа тэднээр дүүргэгч нь амгалан хүмүүн мөн. Тэд нь өөрийн дайснуудтай хаалганы дэргэд хэлэлцэхдээ үл ичих буй.
Зуун хорин наймдугаар бүлэг
Дэвшилгийн дуу. 1 Жахуагаас аливаа айгч болон түүний замуудаар явагч нь амгалан мөн. 2 Тэр юуны тул хэмээвээс, чи өөрийн гарын үйлдвэрээс идэн, амгалан болон сайныг эдлэх мөн. 3 Чиний гэргий нь гэрийн дунд үрст үзмийн иш мэт болох бөгөөд чиний хөвгүүд нь тосны модны салаа мэт чиний ширээг тойрох буй. 4 Жахуагаас айгч хүн нь энэ мэтээр адистадлагдах буй. 5 Жахуа нь Шиунагаас чамайг адислах буй. Жич чи Иерусалимын сайныг өөрийн амины хамаг өдрүүдэд үзэх буй. 6 Чи өөрийн хөвгүүдийн хөвгүүдийг үзэх буй. Израйл нь амар нь болох болтугай!
Зуун хорин есдүгээр бүлэг
Дэвшилийн дуу. 1 Израйл нь ийн; Би залуу наснаасаа ихэд зовоогдсон буй. 2 Би залуу наснаас зовоогдовч харин дийлдсэн бус болой. 3 Газрыг хагалагчид нь миний нурууны дээр хагалан, сувгуудаа урт болгов, хэмээн өгүүлэх болтугай! 4 Жахуа нь зөвт буй. Тэр нь хилэнцтний аргамжнуудыг тас цавчив. 5 Шиунаг хамаг өшөөлөгчид нь ичин гэдрэгээ дуудах болтугай! 6 Тэд нь гэрийн тээлбэрийн дээр агч ургаагүй атал, хатсан өвс мэт болох болтугай! 7 Түүгээр хадагч нь гараа эс дүүргэдэг бөгөөд боолтуудыг боогч нь атаа эс дүүргэдэг буй. 8 Жич өнгөрөн явагчид нь Жахуагийн адистад нь таны дээр болох болтугай! Жич бид таны Жахуагийн нэрээр адислана хэмээн үл өгүүлэх буй.
Зуун гучдугаар бүлэг
Дэвшилгийн дуу. 1 Жахуа аа! Би гүнээс чамд дуудна. 2 Жахуа аа! миний дууг сонсон соёрх! Чиний чих нь миний залбирлын бархирлыг чагнах болтугай! 3 Жахуа аа! Хэрвээ чи хилэнцийг сахин ажиглаваас эл. Жахуа аа! Хэн байж чадах буюу? 4 Зүгээр чамаас айхын тул чамд уучлалын хайр буй. 5 Би Жахуаг хүлээнэ, миний сүнс нь хүлээнэ. Би түүний зарлигт түшнэ. 6 Миний сүнс нь өглөөний сахигчидаас эзнийг өглөөний сахигчдаас үлэмж хүлээнэ. 7 Израйл нь Жахуаг хүлээх болтугай! Тэр юуны тул хэмээвээс, Жахуад өршөөнгүй буй бөгөөд түүнд золилго буй. 8 Тийнхүү тэр нь Израйлыг түүний хамаг хилэнцээс золих буй.
Зуун гучин нэгдүгээр бүлэг
Давидын бичсэн дэвшилийн дуу. 1 Жахуа аа! Миний зүрх нь бардам бус миний нүд нь омгорхог бус би их хэргүүдэд үл орж биеэс өндөр хэргүүдэд үл орно. 2 Би эхийн хүйнээс салсан хүүхэн мэт сүнсээ номхон хийгээд дөлгөөн болгосон буй. Миний сүнс нь миний дотор хүйнээс салсан хүүхэн мэт буй. 3 Израйл нь эдүгээс мөнхөд Жахуад найдах болтугай!
Зуун гучин хоёрдугаар бүлэг
Дэвшилгийн дуу. 1 Жахуа аа! Давид хийгээд түүний хамаг зовлонгуудыг санан соёрх! хэмээвээс, 2 тэр нь Жахуад амлан, Яакувын аугаа хүчтэнд ийн; 3 Би Жахуагийн тул орныг олон Яакувын аугаа хүчинд суудлыг олтол, 4 өөрийн гэрийн тасагт үл орон, хэвтрийн дээрээ үл гаран, 5 нүдэндээ нойрыг үл өгөн, аньсгаа үл аниулах буй. хэмээн тангараглав. 6 Мана. Бид түүнийг Ефрат газарт буй хэмээн сонсоод ойн тариалангийн дээр олов. 7 Бид түүний цацарт орж, түүний хөлийн тавцанд мөргөе. 8 Жахуа аа! Өөрийн аугаа хүчийг хайрцагтай, өөрийн амралын оронд босон соёрх! 9 Чиний лам нар нь зөвөөр өмсгөгдөх бөгөөд чиний ариунууд нь жаргалдах болтугай! 10 Чиний Давид боолын тул өөрийн тосолсны нүүрийг үл эргүүлэн соёрх! 11 Жахуа нь Давидад ийн; Би чиний биеийн үрсээс нэгнийг чиний ширээний дээр суулгах буй. хэмээн үнэнээр тангарагласнаа үл таслах буй. 12 Хэрвээ чиний хөвгүүн нь миний тэдэнд сургах тогтоол хийгээд гэрчлэлгээнүүдийг сахих бөгөөс эл. Тэдний хүүхэд нь чиний ширээний дээр мөнхөд суух буй. 13 Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь Шиунаг сонгон, өөрийн нутаг болгохын тул түүнийг таалсан буй. 14 Энэ нь миний амралын орон мөнхөд буй. Би түүнийг таалсны тул энд суух буй. 15 Би түүний тэжээлийг ихэд адислан, түүний үгээгүүнүүдийг талхаар цатгах буй. 16 Би түүний лам нарыг тонилголоор өмсгөх бөгөөд түүний ариунууд нь заргалдах буй. 17 Би тэнд Давидын эврийг өсгөн, өөрийн тосолсны тул хэрэвчийг тавих буй. 18 Би түүний дайснуудыг ичгүүрээр бүрхээх буй. Зүгээр түүний дээр титим нь бүтэмжтэй болох буй.
Зуун гучин гуравдугаар бүлэг
Давидын бичсэн дэвшилийн дуу. 1 Ах дүү нарын эвтэйгээр суух нь ямар сайн хийгээд зохистой буй. 2 Энэ нь Аруны толгойн дээрээс сахалт урсан, түүний хувцсныг зах хүртэл урсагч анхилах үнэрт тос мэт болон, 3 Шиунагийн уулын дээр хийгээд Эдирмуны дээр буугч сүүдэр мэт буй. Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь тэнд адистид хийгээд мөнх амийг захирсан буй.
Зуун гучин дөрөвдүгээр бүлэг
Дэвшилгийн дуу. 1 Жахуагийн гэрийн дотор шөнөөр агч Жахуагийн боолууд аа! Жахуаг магтагтун! 2 Гаруудаа ариун орны дотор өргөн Жахуаг магтагтун! 3 Огторгуй хийгээд дэлхийг бүтээсэн Жахуа нь Шиунагаас чамайг адислах болтугай!
Зуун гучин тавдугаар бүлэг
1 Жахуа магтагтун! Жахуагийн нэрийг магтагтун! Жахуагийн боолууд аа! Түүнийг магтагтун! 2 Жахуагийн гэрийн дотор болон бидний бурхны хүрээний дотор агчид аа! 3 Жахуаг магтагтун! Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь сайн буй, түүний нэрэнд дуулагтун! Тэр юуны тул хэмээвээс, энэ нь тааламжит буй. 4 Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь Якубыг өөртөө сонгон, Израйлыг өөрийн тосоор эдэлбэр болгосон буй. 5 Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь их бөгөөд бидний эзэн нь хамаг бурхдаас дээд буй хэмээн би мэднэ. 6 Жахуа нь огторгуйн дээр хийгээд дэлхий дээр ба, далайн дотор хийгээд хамаг гүний дотор таалсанаа үйлддэг. 7 Тэр нь үүлийг дэлхийн хязгаараас гарган, цахилгааныг борооны тул үйлдэн, салхийг өөрийн сангуудаас гаргадаг. 8 Тэр нь Икифидын хүн хийгээд малын тэргүүн төрснийг алав. 9 Икифид ээ! тэр нь бэлгэс хийгээд гайхамшигуудыг чиний дунд Фараугийн дээр хийгээд, түүний хамаг боолуудын дээр илгээв. 10 Тэр нь их улсуудыг алан, хүчит хаадыг үхүүлэв. 11 Тэд хэмээвээс Аморитнй Шихуа хаан хийгээд Башингийн Уг хаан ба Ханаваны хамаг эзэлгүрд болой. 12 Тийнхүү тэр нь тэдний газрыг өмч болгон өгөв хэмээвээс, өөрийн Израйл улсад өмч болгон өгөв. 13 Жахуа аа! Чиний нэр нь мөнх буй. Жахуа аа! Чиний дурсгал нь үеэс үе болтол байна. 14 Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь өөрийн улсыг шүүн, өөрийн боолуудын учир гэмших буй. 15 Балай номтны хөргүүд нь мөнгө хийгээд алт болон, хүмүүсийн гарын үйлдвэр буй. 16 Тэд нь амтай боловч үл өгүүлэн, нүдтэй боловч үл үзнэ. 17 Тэд нь чихтэй боловч үл сонсон, аман дотроо амьсгалгүй буй. 18. Тэднийг үйлдэгчид хийгээд тэдэнд хамаг найдагчид нь тэдэнтэй адил буй. 19 Израйлын гэр ээ! Жахуаг магтан үйлд. Аруны гэр ээ! Жахуаг магтан үйлд. 20 Ливийн гэр ээ! Жахуаг магтан үйлд. Жахуагаас айгчид аа! Жахуаг магтагтун! 21 Иерусалимын дотор суугч Жахуа нь Шиунагаас магтагдах болтугай! Жахуаг магтагтун!
Зуун гучин зургадугаар бүлэг
1 Жахуаг магтагтун! Тэр юуны тул хэмээвээс, тэр нь сайн буй. Түүний өршөөл хэмээвээс мөнх буй. 2 Бурхдын бурхныг магтагтун! Тэр юуны тул хэмээвээс, түүний өршөөл нь мөнх буй. 3 Эздийн эзнийг магтагтун! Тэр юуны тул хэмээвээс, түүний өршөөл нь мөнх буй. 4 Гайхамшигуудыг ганцаар үйлдэгчийг магтагтун! Тэр юуны тул хэмээвээс, түүний өршөөл нь мөнх буй. 5 Огторгуйг хэтэрхийгээр бүтээгчийг магтагтун! Тэр юуны тул хэмээвээс, түүний өршөөл нь мөнх буй. 6 Дэлхийг усны дээр батлагчийг магтагтун! Тэр юуны тул хэмээвээс, түүний өршөөл нь мөнх буй. 7 Их гэрлүүдийг бүтээгчийг магтагтун! Тэр юуны тул хэмээвээс, түүний өршөөл нь мөнх буй. 8 Өдрийг тэргүүлэхийн тул нарыг бүтээгчийг магтагтун! Тэр юуны тул хэмээвээс, түүний өршөөл нь мөнх буй. 9 Шөнийг тэргүүлэхийн тул сар хийгээд одыг бүтээгчийг магтагтун! Тэр юуны тул хэмээвээс, түүний өршөөл нь мөнх буй. 10 Икуфидын тэргүүн төрөгдөгсөдийг алагчийг магтагтун! Тэр юуны тул хэмээвээс, түүний өршөөл нь мөнх буй. 11 Тэдний дотроос Израйлыг гаргагчийг магтагтун! Тэр юуны тул хэмээвээс, түүний өршөөл нь мөнх буй. 12 Тэднийг бид мутраар хийгээд, сонгогдсон сарвуугаар гаргагчийг магтагтун! Тэр юуны тул хэмээвээс, түүний өршөөл нь мөнх буй. 13 Улаан далайг хоёр анги болгон таслагчийг магтагтун! Тэр юуны тул хэмээвээс, түүний өршөөл нь мөнх буй. 14 Жич, түүний дундуур Израйлыг удирдан гаргагчийг магтагтун! Тэр юуны тул хэмээвээс, түүний өршөөл нь мөнх буй. 15 Зүгээр Фарау хийгээд түүний цэргийг улаан далайн дотор хөмрүүлэгчийг магтагтун! Тэр юуны тул хэмээвээс, түүний өршөөл нь мөнх буй. 16 Өөрийн улсыг говьд удирдагчийг магтагтун! Тэр юуны тул хэмээвээс, түүний өршөөл нь мөнх буй. 17 Их хаадыг таслагчийг магтагтун! Тэр юуны тул хэмээвээс, түүний өршөөл нь мөнх буй. 18. Алдарт хадыг үхүүлэгчийг магтагтун! Тэр юуны тул хэмээвээс, түүний өршөөл нь мөнх буй. 19 Амури таны Шихун хааныг үхүүлэгчийг магтагтун! Тэр юуны тул хэмээвээс, түүний өршөөл нь мөнх буй. 20 Жич Башангийн Уг хааныг үхүүлэгчийг магтагтун! Тэр юуны тул хэмээвээс, түүний өршөөл нь мөнх буй. 21 Тэдний газрыг өмч болгон өгөгчийг магтагтун! Тэр юуны тул хэмээвээс, түүний өршөөл нь мөнх буй. 22 Түүний өөрийн Израйл боолын өмч болгогчийг магтагтун! Тэр юуны тул хэмээвээс, түүний өршөөл нь мөнх буй. 23 Бидний доорд байдалд биднийг санагчийг магтагтун! Тэр юуны тул хэмээвээс, түүний өршөөл нь мөнх буй. 24 Бидний дайснуудаас, биднийг аврагчийг магтагтун! Тэр юуны тул хэмээвээс, түүний өршөөл нь мөнх буй. 25 Хамаг амьтанд тэжээлийг өгөгчийг магтагтун! Тэр юуны тул хэмээвээс, түүний өршөөл нь мөнх буй. 26 Огторгуйн бурхныг магтагтун! Тэр юуны тул хэмээвээс, түүний өршөөл нь мөнх буй.
Зуун гучин долдугаар бүлэг
1 Бид Вавилоны мөрдийн тэнд суун Шиунаг санахдаа уйлалдав. 2 Бид түүний дотор ятгуудыг бургасны дээр өлгөв. 3 Тэр юуны тул хэмээвээс, биднийг нүүлгэгчид нь биднээс дууг хэрэглэв. Биднийг тоногчигчид нь цэнгэлийг хэрэглэн ийн; Бидэнд Шиунагийн дууг дуулагтун! хэмээн өгүүлэлцэв. 4 Бид бусдыг газарт Жахуагийн дууг захиж дуулах буюу? 5 Иерусалим аа! Хэрвээ би чамайг магтах бөгөөс миний баруун гар нь намайг мартах болтугай! 6 Хэрвээ би чамайг үл санах бөгөөс, хэрвээ би Иерусалимыг өөрийн эрхэм жаргалаас дээр үл тоох бөгөөс, миний хэл нь миний тагнайд наалдах болтугай! 7 Жахуа аа! Иерусалимын өдөр түүнийг суурин хүртэл эвдэгтүн! Эвдэгтүн! хэмээн Идумын хөвгүүдийн өгүүлснийг санан соёрх! 8. Вавилоны эвдрүүлэгдэх охин оо! Чиний бидэнд үйлдсэн мэт чамд хариуг төлөгч нь амгалан мөн. 9 Чиний хүүхдийг аваад хаданд хамхлагч нь амгалан мөн.
Зуун гучин наймдугаар бүлэг
Давидын бичсэн псалма. 1 Жахуа би чамайг бүх л зүрхээсээ матган бурхдын өмнө чамд дуулах буй. 2 Би чиний ариун сүмийн өмнө мөргөн, чиний өршөөнгүй тул хийгээд чиний үнэний тул чиний нэрийг магтах буй. Тэр юуны тул хэмээвээс, чи өөрийн зарлигийг өөрийн бүхэл нэрээс үлэмж ихтгэсэн буй. 3 Миний дуудсан өдөр чи намайг сонсож миний сүнсэнд хүчийг оруулав. 4 Жахуа аа! Дэлхийн хамаг хаад нь чиний амны зарлигуудыг сонсохдоо чамайг магтах буй. 5 Тийн бөгөөд тэд нь Жахуагийн замуудаар дуулах буй. Тэр юуны тул хэмээвээс, Жахуагийн цог жавхлан нь их буй. 6 Жахуа нь өндөр боловч доор агчийг үзнэ. Харин тэр нь бардамлагчыг холоос танина. 7 Хэрвээ би зовлонгийн дотор явах бөгөөс чи намайг амьдаар байлган, миний дайснуудын хилэнгийн тус мутраа сунгах буй. Чиний баруун мутарч намайг аврах буй. 8 Жахуа нь миний тул бүтээх буй. Жахуа аа! Чиний өршөөл нь мөнх буй. Өөрийн мутрын үйлдвэрийг үл орхин соёрх!
Зуун гучин есдүгээр бүлэг
Тэргүүн хөгжимчинд Давидын бичсэн псалма. 1 Жахуа аа! чи намайг шинжилж мэднэ. 2 Чи миний суух хийгээд босохыг мэдэн миний санааг холоос ухна. 3 Чи миний зам хийгээд хэвтэхийг шинжин, миний хамаг явдлыг илт мэднэ. 4 Тэр юуны тул хэмээвээс, Жахуа аа! Чамд төгсөөр үл мэдэгдэх үг ч, миний хэлний дээр үгүй буй. 5 Чи хойноос хийгээд урдаас намайг хүрээлэн мутраа миний дээр тавьсан буй. 6 Энэ мэт мэдэх нь миний тул гайхамшигтай буй. Тэр өндөр буй. Би түүнийг гүйцэн эс чадна. 7 Би чиний тодотголоос хаана одон? чиний нүүрээс хаана дутаах буй? 8 Хэрэв би огторгуйд гарах бөгөөс чи тэнд буй. Хэрвээ би үхэгсдийн оронд хэвтрээ дэвсэх бөгөөс, чи буй. 9 Хэрвээ би Цолмоны далайн дээр өргөгдөж далайн захад нутаглах бөгөөс 10 бас тэнд чиний мутар нь намайг удирдах бөгөөд чиний баруун мутар ч намайг барих бөлгөө. 11 Хэрвээ би харанхуй нь намайг бүрхэх буй за! хэмээн өгүүлөх бөгөөс харин шөнө нь намайг тойрон гэрэлтэй болох буй. 12 Жич харанхуй нь чамаас үл харанхуйлах бөгөөд шөнө нь өдөр мэт гэрэлтэй буй. Бас харанхуй нь гэрэл мэт буй. 13 Тэр юуны тул хэмээвээс, миний дотор нь чиний эрхэнд буй. Чи миний эхийн умайн дотор намайг хадгалав. 14 Би чамайг магтах буй. Тэр юуны тул хэмээвээс, би аймшигтай хийгээд гайхамшигтайгаар бүтээгдсэн буй. Чиний үйлс нь гайхамшигт буй. Миний сүнс нь үүнийг сайтар мэднэ. 15 Миний нууцад бүтээгдсэн газрын гүнд гайхамшигтайгаар боловсруулагдсанд миний бие нь чамаас эс нуугдсан бөлгөө. 16 Чиний нүд нь миний мөчүүдийг үзсэн бөгөөд тэдний нэг нь ч эс бүтээгдсэн цагт чиний номны дотор тэд бүгдээр бичигдсэн бөлгөө. 17 Бурхаан! Чиний санаачлалууд нь миний тул ямар сайхан буй. Тэдний тоо нь ямар их буй. 18 Би тэднийг тоолох буюу. Тэд нь элснээс илүү тоотой буй. Би сэрэхдээ чамтай буй. 19 Бурхаан! Чи хилэнцтийг эрх үгүй алах буй. Тиймийн тул цусчуудаа надаас зайлагтун! 20 Тэд нь чиний тус хорт санаагаар өгүүлдэг. Бас чиний дайснууд ч дэмийллээр биеэ өргөмжилнө. 21 Жахуа аа! Чамайг өшөөлөгчдийг би үл өшөөлнө. Жич чиний тус босогчдоос би үл жигшнэ. 22 Би тэднийг их өшөөгөөр өшөөлөн өөрийн дайснууд хэмээн тооно. 23 Бурхаан! Намайг шинжилж, миний зүрхийг мэдэн соёрх! Намайг шүүн, миний санаачлалуудыг ялган соёрх! 24 Жич миний дотор аливаа муу явдал буй буюу хэмээн үзээд намайг мөнх замаар удирдан соёрх!
Зуун дөчдүгээр бүлэг
Тэргүүн хөгжимчинд Давидын бичсэн псалма. 1 Жахуа аа! Хорт хүнээс намайг авран, дээрэмдэгч хүнээс намайг сахин соёрх! 2 Тэд нь зүрхэндээ хорыг санаачлан аливаа өдөр дайны тул цугладаг. 3 Тэд нь могой мэт хэлээ хурцатгана. Тэдний уруулуудын доор хорт могойн хор буй. Шила. 4 Жахуа аа! Хилэнцтэний гараас намайг сахин, миний хөлүүдийг түлхэхүйеэ тойрсон дээрэмдэгч хүнээс намайг авран соёрх! 5 Бардмууд нь миний тул өлмий хийгээд урагнуудыг нуун, миний замын дэргэд гувчуурыг татан, миний тул өгшийг тавив. Шила. 6 Би Жахуад ийн айлтгав; Жахуа аа! Чи миний бурхан мөн. Миний залбирлын дууг сонсон соёрх! 7 Миний бат тонилгогч Жахуа эзээн! Чи дайллагын өдөр миний толгойг бүрхэсэн буй. 8 Жахуа аа! Хилэнцтэний хүссэний ёсоор үл болгон тэдний үл өргөмжлөгдөхийн тул тэдний зоригийг бүтээмжит үл болгон соёрх! Шила. 9 Намайг тойрогчдын толгойг тэдний уруулуудын хор нь бүрхэх болтугай! 10 Тэдний дээр халуун нүүрс нь унах болтугай! Тэр нь тэдний галд унаган, тэдний үл босохын тул гүнд унагаах болтугай! 11 Хорт хэлт хүн нь дэлхийн дээр үл тогтох болтугай! Хор нь зовоогчийг үхүүлтэл нэхэх буй. 12 Жахуа нь дарагдсанд зөвт шүүврийг бүтээн үгээнүүдэд зөвийг бүтээх хэмээн би мэднэ. 13 Энэ мэтээр зөвтөн нь чиний нэрийг магтах буй. Шулуунууд нь чиний нүүрийн өмнө байх буй.
Зуун дөчин нэгдүгээр бүлэг
Давидын бичсэн псалма. 1 Жахуа аа! би чамд дуудмуй. Надад түргэлэн миний чамд дуудахад миний дууг сонсон соёрх! 2 Миний залбирал нь чиний нүүрийн өмнө сайхан үнэртэн мэт хүрэх болтугай! Миний гараа өргөх нь үдшийн тахил мэт болох болтугай! 3 Жахуа аа! Миний хэлний дэргэд сахуулыг тавин, миний уруулуудын үүдний өмнө харуулыг тавин соёрх! 4 Миний зориг нь хорт үйлд үл тавин буруутантай ба нүглийг үйлдэгч хүнтэй хилэнцэсийг үл үйлдэх болтугай! Би ч тэдний амтатнуудаас үл амсах болтугай! 5 Зөвтөн намайг жанчих болтугай! Энэ хэмээвээс өршөөл буй. Тэр нь намайг зэмлэх болтугай! Энэ нь миний тул сайхан тос мэт болон миний толгойг үл эвдрүүлэх буй. Бас миний залбирал нь тэдний зовлонгийн цагт болох буй. 6 Тэднийг шүүгчид нь хадны хавцгайн дээгүүр бүдрэх буй харин тэд нь миний үгсийг ямар зөөлөн буй хэмээн сонсох буй. 7 Бидний ясууд нь зодлогоос хийгээд цавчилгаас мэт хүүрийн захад тараагдав. 8 Зүгээр Жахуа эзээн! Миний нүд нь чамд ширтэнэ. Би чамд түшнэ. Миний сүнсийг үл орхин соёрх! 9 Миний тул тавьсан өлмийгээс хийгээд хилэнцийг үйлдэгчидийн мэхээс намайг сахин соёрх! 10 Хилэнцтэний өөрийн өлмийн дотор хамтаар унах болтугай! Харин би алсдах болтугай!
Зуун дөчин хоёрдугаар бүлэг
Давидын агуйн дотор агсны учир бичсэн сургамжит псалма болон залбирал болой. 1 Би дуугаараа Жахуад дуудан, дуугаараа Жахуад залбирна. 2 Би өөрийн гомдлыг түүний өмнө гарган, өөрийн гасланг түүний өмнө мэдүүлнэ. 3 Миний сэтгэлийн миний дотор зовоход чи миний замыг мэднэ. Миний явсан замын дээр тэд нь миний тул өлмийг нуув. 4 Миний баруун этгээддээ ширтэн үзэхэд намайг хэн ч эс мэднэ. Миний зугатаах газар үгүй бөгөөд хэн ч миний сүнсний учир үл санана. 5 Жахуа аа! Би чамд дуудаж ийн; Чи миний хоргодол болон амьдуудын газрын дээр миний хувь буй. 6 Миний бархирлыг сонсон соёрх! Тэр юуны тул хэмээвээс, би ихэд ядуурсан буй. Намайг зүхэгчдээс намайг авран соёрх! Тэр юуны тул хэмээвээс, тэд нь надаас хүчтэй болов. 7 Чиний нэрийг магтахын тул миний сүнсийг гяндангаас гарган соёрх! Чиний надад ачлалыг үзүүлэхэд зөвтөн нь намайг хүрээлэн цуглах буй.
Зуун дөчин гуравдугаар бүлэг
Давидын бичсэн псалма. 1 Жахуа аа! Миний залбирлыг сонсон, миний эрлэгийг чагнан, өөрийн үнэнээр хийгээд өөрийн зөвөөр надад хариу зарлиг болгон соёрх! 2 Тийн бөгөөд шүүвэрээр үл оруулан соёрх! Тэр юуны тул хэмээвээс, чиний өмнө аливаа амьд агч нь зөвт үл болно. 3 Үнэхээр дайсан нь миний сүнсийг нэхэн, миний амийг тоосонд даран, өнийн үхэгсэд мэт намайг харанхуйн дотор суулгана. 4 Тиймийн тул миний сүнс нь миний дотор зовно. Миний зориг нь миний дотор уйдна. 5 Би эртний өдрүүдийг санан, чиний хамаг үйлсийг санаачлан чиний мутрын үйлсийн учир бүтээмжилнэ. 6 Би гаруудаа чамд сунгана. Миний сүнс, миний чиний тул хатсан газар мэт ундаасан амой. Шила. 7 Жахуа аа! Намайг түргэнээр сонсон соёрх! Миний сүнс нь чинээгүй болно. Нүүрээ надаас үл нуун соёрх! Би хэмээвээс, хүүрийн булшинд одогчидтой адилтана. 8 Өөрийн өршөөлийг надад эрт сонсгон соёрх! Тэр юуны тул хэмээвээс, би чамд түшнэ. Миний одох замыг надад үзүүлэн соёрх! Тэр юуны тул хэмээвээс, би сүнсээ чамд өргөнө. 9 Жахуа аа! Миний дайснуудаас намайг авран соёрх! Би чамд хоргодно. 10 Чиний тааллыг бүтээхийн тул намайг сурган соёрх! Тэр юуны тул хэмээвээс, чи миний бурхан мөн. Чиний сайн тодотгол нь намайг зөвийн газарт удирдах болтугай! 11 Жахуа аа! Өөрийн нэрийн тул намайг амьдруулан, өөрийн зөвөөр миний сүнсийг хавчлаганаас гарган соёрх! 12 Өөрийн өршөөлөөр, миний дайснуудыг эвдрүүлэн, миний сүнсийг хамаг дарагчдыг хоосруулан соёрх! Тэр юуны тул хэмээвээс, би чиний боол буй.
Зуун дөчин дөрөвдүгээр бүлэг
Давидын бичсэн псалма. 1 Миний хад болсон Жахуа нь магтагдах болтугай! Тэр хэмээвээс, миний гарыг дайнд сургагч болон миний хурууг дайллагад сургагч болно. 2 Миний ачлагч хийгээд миний хүрээ ба миний хоргодол хийгээд миний аврагч ба миний халх хийгээд миний түших тонилгогч нь миний улсыг миний эрхэнд оруулна. 3 Жахуа аа! Хүн нь юу буюу? Чи түүнийг юуны тул мэднэ? Чи хүний хөвгүүний учир юуны тул санаачилна? 4 Хүн нь дэмийлэлд адил буй. Түүний өдрүүд нь сүүдэр мэт өнгөрнө. 5 Жахуа аа! Өөрийн огторгуйг бөхийлгээд буун соёрх! Хаддыг хөдөлгөн соёрх! Тийн бөгөөд тэднээс утаа гарах буй. 6 Цахилгааныг цахилуулж, тэднийг тараан, өөрийн сумуудыг тавьж, тэднийг гайхуулан соёрх! 7 Мутраа дээрээс сунгаад намайг авран, намайг олон уснуудаас хийгээд намайг бус төрөлхтний гараас гэтэлгэн соёрх! 8 Тэдний ам нь дэмийллийг өгүүлнэ. Тэдний баруун гар нь хуурмагийн баруун гар буй. 9 Бурхаан! Би чамд шинэ дууг дуулан арван чавхдаст ятгаар чамд дуулах буй. 10 Тэр нь хаданд тонилголыг өгөн, өөрийн Давид боолыг хорт сэлмээс тонилгоно. 11 Намайг авран бус төрөлхтний гараас гэтэлгэн соёрх! Тэдний ам нь дэмийллийг өгүүлнэ. Тэдний баруун гар нь хуурмагийн баруун гар буй. 12 Бидний хөвгүүд нь залуу насандаа ургагч тарилга мэт болох бөгөөд бидний охид нь сүмд босгосон сайхнаар үйлдсэн баганууд мэт болох болтугай! 13 Бидний сан нь аливаа зүйлийн элбэг болон дүүрэн болох болтугай! Бидний хоньд бидний хүрээнүүдийн дотор мянгадаар үлэмжлэх болтугай! 14 Бидний шарууд нь хөдөлмөрт хүчтэй бөгөөд бидний зээлний дээр эвдрэл хийгээд гарц ба бархирал үл болох болтугай! 15 Энэ мэтээр болсон улс нь амгалан мөн. Жахуа бурханд болсон улс нь амгалан мөн. Дуулал. 145 Давидын бичсэн магтаалын псалам 1 Миний бурхан хаан аа! Би чамайг өргөмжлөн чиний нэрийг мөнхөд магтах буй. 2 Би аливаа өдөрт чамайг магтан чиний нэрийг мөнхөд магтах буй. 3 Жахува нь их болон ихэд магтагдах ёстой буй. Түүний их ёс нь бэдрэгдэшгүй буй. 4 Нэг үе нь өөр үед чиний үйлсийг магтан чиний аугаа хүчийг дэлгэрүүлэх бий. 5 Би чиний өндөр цог жавхлангийн ихийн учир хийгээд чиний гайхамшгуудын учир санаачилна. 6 Тэд нь чиний гайхамшгуудын хүчийг өгүүлэлцэх бөгөөд би чиний байдлын учир дэлгэрүүлэх буй. 7 Тэд нь чиний их сайны магтаалыг сануулан чиний зөвийг дуулах буй. 8 Жахува нь нигүүлсэхэд хийгээд өршөөлт ба хилэнд удаан хийгээд их хайрт буй. 9 Жахува нь хамагт сайн бөгөөд түүний нигүүлсэх нь түүний хамаг үйлсэд буй. 10 Жахува аа! Чиний хамаг үйлс нь чамайг магтах бөгөөд чиний ариунууд нь чамд ханалтайгаар мөргөх буй. 11 Тэд нь чиний эзэлгүүрний цог жавхланг дэлгэрүүлэн чиний аугаа хүч учир өгүүлэх буй. 12 Тэр хэмээвээс чиний аугаа хүчний учир хийгээд чиний эзэлгүүрний өндөр цог жавхланг хүний хөвгүүдэд мэдүүлэхийн тул болой. 13 Чиний эзэлгүүрэн нь хамаг үеүдийн эзэлгүүрэн хийгээд чиний эрх нь хамаг үеүдэд бий. 14 Жахува нь хамаг унагчдыг тэтгэн, хамаг бөхийгсөдийг босгоно. 15 Хамаг нүд нь чамайг харна. Тийн байхад чи тэжээлийг зөв цагт тэдэнд өгнө. 16 Чи мутраа нээж, хамаг амьтны хүслийг хангана. 17 Жахува нь өөрийн хамаг замуудаар зөвт бөгөөд өөрийн хамаг үйлсээр ариун буй. 18 Жахува нь түүнд хамаг дуудагчид түүнд үнэнээр хамаг дуудагчдын үр буй. 19 Тэр нь түүнээс айгчдын хүслийг ханган, тэдний дуудлагыг сонсон тэднийг тонилгох буй. 20 Жахува нь түүнийг хамаг шаналагчдыг сахин, хамаг хилэнцийг хоосруулах буй. 21 Миний ам нь Жахувагийн магтаалыг өгүүлэх буй. Жич, түүний ариун нэрийг аливаа махбод нь мөнх хийгээд үргэлжид магтах болтугай!
Зуун дөчин зургадугаар бүлэг
1 Жахуаг магтагтун! Миний сүнс ээ! Жахуаг магтан үйлд. 2 Би амины цагтаа Жахуаг магтан, буй цагтаа өөрийн бурханд дуулах буй. 3 Тэргүүлэгчдэд үл найдан хүний хөвгүүдэд ч Бүү найдагтун! түүнд тонилголгүй буй. 4 Түүний амьсгал нь гарах бөгөөд тэр ч өөрийн шороонд буцна. Тэрхүү өдөр түүний санаачлал нь үгүй болно. 5 Аль хэнд Яакувын Жахуа бурхан нь туслагч болбоос, тэр амгалан мөн. Түүний найдлага нь түүний Жахуа бурханд мөн буй. 6 Тэр нь огторгуй хийгээд дэлхий ба далай хийгээд тэдний дотор хамаг агчуудыг бүтээв. Тэр нь үнэний мөнхөд сахина. 7 Тэр нь дарагдагсдад үнэн шүүврийг үзүүлэн үлдэгчдэд идээг өгдөг. Жахуа нь хоригдогсдыг сул тавьдаг. 8 Жахуа нь сохруудын нүддийг нээдэг. Жахуа нь бөхийгсдийг босгодог. Жахуа нь зөвтнийг янаглана. 9 Жахуа нь оролтныг сахин өнчин хийгээд бэлбэсдийг тэтгэдэг. Зүгээр тэр нь хилэнцтэний замыг эвдрүүлэх буй. 10 Жахуа нь мөнхөд эдлэх буй. Шиуна аа! Чиний бурхан нь үеэс үе болтол эзлэх буй Жахуаг магтагтун!
Зуун дөчин долдугаар бүлэг
1 Жахуаг магтагтун! Тэр юун тул хэмээвээс, тэр нь сайн буй. Бидний бурханд дуулагтун! Тэр юуны тул хэмээвээс, энэ нь тааламжит буй. Магтаал нь зохист буй. 2 Жахуа нь Иерусалимыг үүдэн, Израйлын үйлдэгдэгсдийг хураана. 3 Тэр нь зүрхээрээ эвдрэгсдийг эдгээн, тэдний шархуудыг бооно. 4 Тэр нь оддын тоог тоолон, тэд бүгдээрийг нэрээр нэрийдэнэ. 5 Бидний эзэн нь их хийгээд түүний хүч нь их буй. Түүний ухаан нь хязгааргүй. 6 Жахуа нь номхонуудыг тэтгэнэ. Зүгээр хилэнцтнийг газар хүртэл унгана. 7 Жахуа нь магтаалыг дуулагтун! Бидний бурханд ятгаар дуулагтун! 8 Тэр нь огторгуйг үүлдээр бүрхээн газрын тул бороог бэлдэн, хаддын дэр ногоог ургуулна. 9 Тэр нь малд тэдний тэжээлийг өгөн түүнд дуудагч хэрээний зулзгадад тэжээлийг өгнө. 10 Тэр нь морины хүчийг үл таалан явган цэргийг үл дуршина. 11 Жахуа нь түүнээс айгчдыг таалан, түүний өршөөлд найдагчдыг таална. 12 Иерусалим аа! Жахуаг магтан үйлд. Шиуна аа! Өөрийн бурхныг магтан үйлд. 13 Тэр юуны тул хэмээвээс, тэр нь чиний хаалганы хөшүүрүүдийг бутлан, чиний хөвгүүдийг чиний дотор адислана. 14 Тэр нь хязгааруудыг эвтэй болгон, чамайг шилдэг буудайгаар хангана. 15 Тэр нь өөрийн зарлигийг дэлхийн дээр илгээнэ. Түүний зарлиг нь түргэнээр гүйнэ. 16 Тэр нь цасыг ноос мэт өгөн, хярууг үнс мэт тараана. 17 Тэр нь өөрийн мөсийг хэсэг хэсгээр хаяна. Түүний хүйтний тус хэн байж чадах буюу? 18 Тэр нь зарлигаа илгээж тэднийг хайлуулав. Түүний салхийг эргүүлэхэд усад нь урсана. 19 Тэр нь өөрийн зарлигийн Яакувт мэдүүлэн, өөрийн тогтоол хийгээд шүүврүүдийг Израйлд мэдүүлсэн буй. 20 Тэр нь бусад ямар ч улсад үүнийг эс үйлдэв. Тэд ч түүний шүүврүүдийг эс мэдсэн буй. Жахуаг магтагтун!
Зуун дөчин наймдугаар бүлэг
1 Жахуаг магтагтун! Жахуаг огторгуйгаас магтагтун! Дээр оронд түүнийг магтагтун! 2 Түүний хамаг анхилууд аа! Түүнийг магтагтун! Түүний хамаг чуулгад аа! Түүнийг магтагтун! 3 Нар хийгээд сар аа! Түүнийг магтагтун! Хамаг гэрэлт одод оо! Түүнийг магтагтун! 4 Дээд огторгуй аа! Огторгуйн дээр агч улсууд аа! Түүнийг магтагтун! 5 Эд нь Жахуагийн нэрийг магтах болтугай! Тэр юуны тул хэмээвээс, түүний захирснаар тэд нь бүтээгдэв. 6 Тэр нь тэднийг үргэлж мөнхөд байлган тэдний үл давахын тул тогтоолыг өгөв. 7 Дэлхийд агчид ба их загас хийгээд хамаг гүнүүд ээ! Жахуаг магтагтун! 8 Гал хийгээд мөндөр ба цас хийгээд манан ба түүний зарлигийг бүтээгч хуй салхи ба 9 уулад хийгээд хамаг хадад ба үрст модонд хийгээд хамаг хушнууд ба 10 Ангууд хийгээд хамаг мал ба аталцагч амьтан хийгээд жигшүүрт шувууд ба 11 дэлхийн хаад хийгээд хамаг улсууд ба ноёд хийгээд дэлхийн хамаг шүүгчид ба 12 хөвгүүд хийгээд охид ба өтгөс хийгээд залуус эд нь Жахуагийн нэрийг магтах болтугай! 13 Тэр юуны тул хэмээвээс, ганц түүний нэр нь өргөмжлөгдөх ёстой бөгөөд түүний цог жавхлан нь дэлхийн дээр хийгээд огторгуйн дээр буй. 14 Тэр нь өөрийн улсын эврийг өргөж, өөрийн хамаг ариунуудын цог заль хийгээд түүнд ойртсон улс хэмээвээс, Израйлын хөвгүүдийг өргөмжлөв. Жахуаг магтагтун!
Зуун дөчин есдүгээр бүлэг
1 Жахуаг магтагтун! Жахуад шинэ дууг дуулан, түүний магтаалыг ариунуудыг чуулганы дотор дуулагтун! 2 Израйл нь түүнийг боловсруулагчийн учир жаргах бөгөөд Шиунагийн хөвгүүд нь өөрийн хааны учир баясах болтугай! 3 Тэд нь түүний нэрийг бишгүүрээр магтан, хэнгэрэг хийгээд ятгаар түүнд дуулах буй. 4 Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь өөрийн улсыг таалан, номхнуудыг тонилголоор чимэх буй. 5 Ариунууд нь цог жавхлангаар жарган өөрийн хэвтрүүдийн дээр баясах болтугай! 6 Тэдний амнуудын дотор бурханд магтаал болох бөгөөд тэдний гарт хоёр иртэй сэлэм болох болтугай! 7 Тэр хэмээвээс, улсын дээр нэхлэгийг бүтээн, төрөлхтний дээр гишүүнийг бүтээхийн тул ба 8 тэдний хаадыг хүлэлгээр хүлэн, ноёдыг төмөр чөдрөөр чөдөрлөхийн тул ба 9 тэдний дээр бичигдсэн шүүврийг бүтээхийн тул болой. Энэ хүндлэл нь түүний хамаг ариунуудад буй. Жахуаг магтагтун!
Зуун тавьдугаар бүлэг
1 Жахуаг магтагтун! Бурхныг түүний сүмийн дотор магтагтун! 2 Түүний хүчний агаарын дээр түүнийг магтагтун! Түүний хүчит үйлсийн тул түүнийг магтагтун! Түүний ялангуяа их байдлыг ёсоор түүнийг магтагтун! 3 Бүрээний дуугаар түүнийг магтагтун! Ятга хийгээд хийлээр түүнийг магтагтун! 4 Хэнгэрэг хийгээд бишгүүрээр түүнийг магтагтун! Ямба хийгээд чавхдаст хөгжмөөр түүнийг магтагтун! 5 Нарийн дуут цангаар түүнийг магтагтун! Бүдүүн дуут цангаар түүнийг магтагтун! 6 Хамаг амьсгалтан нь Жахуаг магтах болтугай! Жахуаг магтагтун! Псалманууд хэмээгч ном төгсөв.