1 Шүүгчдийн шүүх цагт Израйлын газарт нэг зуд буй бөгөөд Битлихим Иудейн нэг хүн хийгээд түүний гэргий ба хоёр хөвгүүд нь Муваб газарт суухын тул одов. 2 Тэр хүний нэр хэмээвээс, Илимилиг түүний гэргийн нэр нь Навуми бөгөөд хоёр хөвгүүдийн нэрс нь Мэхлун хийгээд Килияун бөлгөө. Тэд ч Битлихим Иудейн Ифаратын аймагтан бөгөөд Муваб газарт хүрээд тэнд байв. 3 Тэр тийн бүхий Навумигийн Илимилиг эр нь нөгчив. нас барав. Тэр мэтээр Навуми хийгээд түүний хоёр хөвгүүд нь үлдсэн буй. 4 Тэндээс тэд хөвгүүд нь Мувабын эмсээс гэргийсийг биедээ авав. Нэгний нэр нь Урпа бөгөөд, нөгөөгийн нэр нь Рүт бөлгөө. Тэд нь тэнд арван жилийн турш суув. 5 Бас Мэхлун хийгээд Килияун хоёулаа үхэв. Тийн бөгөөд өөрийн нөхөр хийгээд хоёр хөвгүүдийн үхсэнээр тэр эм нь ганцаар үлдсэн буй. 6 Тийнхүү тэр нь хоёр бэртэйгээ Муваб газраас буцахын тул босов. Тэр юуны тул хэмээвээс, Жахувагийн өөрийн улсыг хайрлан тэдэнд тэжээлийг өгснийг тэр нь Муваб газар байхдаа сонссон бөлгөө. 7 Тиймийн тул тэр хийгээд хоёр бэр нь хаана байсан орноос гаран Иудей газарт буцах замаар одов. 8 Тийн бөгөөд Навуми нь бэрүүддээ ийн; Та тус бүр өөрийн эхийн гэрт одож буцтугай! Жахува нь таны нөгчигсөд хийгээд надад үйлдсэний ёсоор танд нигүүлсэхийг хүргэх болтугай! 9 Та тус бүрт өөрийн эрийн гэрт амар олохыг Жахува нь өгөх болтугай! хэмээгээд тэднийг үнсэв. Тэд ч их дуу гарган уйлав. 10 Бас тэд нь түүнд өгүүлрүүн; Ер бид чиний улсад чамтай харилцах буй. 11 хэмээн өгүүлсэнд Навуми нь тэдэнд өгүүлрүүн; Охид минь ээ! Буцагтун! Та юуны тул надтай одох уу? Танд эрс болохын тул миний умайн дотор өөр хөвгүүд буй буюу? 12 Миний охид оо! Буцаж одогтун! Тэр юуны тул хэмээвээс, би эрд одохоос их наст буй. Хэрэв надад найдлага буй бөгөөд би энэ шөнөд эртэй болоод хөвгүүдийг төрөх бөгөөс л 13 та тэдний өсөх болтол тэдний тул хүлээх үү? Та эрст үл одож тэдний тул хүлээх үү? Миний охид оо! Тийн бус. Тэр юуны тул хэмээвээс, Жахувагийн мутар нь миний тус гарснаар надад танаас үлэмж гаслан буй 14 хэмээн өгүүлсэнд тэд нь дахин дуу гаран уйлав. Бас Урпа нь өөрийн хадам эхийг үнэсэв. Зүгээр, Рүт нь түүнээс эс хагацав. 15 Тийнхүү Навуми нь өгүүлрүүн; Мана. Чиний абисун нь өөрийн улс хийгээд өөрийн бурхдад буцсан буй. Өөрийн абисундаа буцтугай! 16 хэмээн өгүүлсэн Рүт нь өгүүлрүүн; Миний чамаас хагацтугайг эсвээс хаашаа одвоос тэнд би одсугай! Чи хаана сууваас тэнд би ч суусугай! Чиний улс нь миний улс болон чиний бурхан ч миний бурхан болох болтугай! 17 Чиний хаана үхэхэд би ч тэнд үхэх бөгөөд тэнд ч булагдсугай! Хэрэв үхлээс бус ч бид хоёрыг хагацуулах бөгөөс Жахуа нь надад урьдаас үлэмж мууг үйлдэх болтугай! 18 хэмээсэнд Навуми нь Рүтийн түүнтэй одоход чанга зоригтой байсныг үзээд түүнд өгүүлэхийг зогсов. 19 Тэндээс тэд хоёрын Битлихим хүртэл одоод Битлихимд хүрснээр хамаг балгас нь тэдний учир хөдлөн ийн; Энэ нь Навуми буюу. 20 хэмээн өгүүлсэнд тэр нь тэдэнд өгүүлрүүн; Намайг Навуми хэмээн үл нэрийдэн намайг МаА Ра хэмээн нэрийдэгтүн! Тэр юуны тул хэмээвээс, хамгийг чадагч нь надад маш гаслантайгаар үйлдэв. 21 Би дүүрнээр гарсан бөгөөд Жахува намайг хоосон болгон буцаав. Жахувагийн миний тус гэрчилсэн ба хамгийг чадагч ч намайг зовоосонд та намайг Навуми хэмээн юуны тул нэрийдэх үү? хэмээлээ. 22 Тэр мэтээр Навуми буцав. Бас түүний Мувабтаны Рүт бэр нь түүнтэй Муваб газраас гарсан бөгөөд тэд нь арвай тариаг хадах цагт Битлихимд хүрч ирэв.
Хоёрдугаар бүлэг
1 Зүгээр Навумигийн эрийн нэгэн төрөл хүн хэмээвээс Илимилигийн төрлийн хүчит баян хүн бөгөөд түүний нэр нь Буваз бөлгөө. 2 Тийн бөгөөд Мувабтны Рүт нь Навумид өгүүлрүүн; Миний аль хэний өмнө хайр хүртэх түүнийг даган тарианы толгойг түүхийн тул намайг тариаланд тавьтугай! хэмээн өгүүлсэнд тэр нь өгүүлрүүн; Охин минь одтугай! 3 хэмээсэнд тэр нь одоод тариаланд хүрэн хадагчдаас хойно түүв. Түүний учирсан газар хэмээвээс Илимилигийн Буваз хэмээгч төрлийн тариалангийн хувь бөлгөө. 4 Тэндээс Буваз нь Битлихимээс ирээд тариаг хадагчдад; Жахуа тантай байх болтугай! хэмээн өгүүлсэнд тэд ч; Жахуа нь чамайг адистидлах болтугай! хэмээлээ. 5 Тэнд Буваз нь хадагчдын тэргүүн боолд ийн өгүүлрүүн; Энэ хэний хүүхэн буй буюу. 6 хэмээн өгүүлсэнд хадагчдын тэргүүн боол нь хариу өгүүлрүүн; Энэ нь Мувабын орноос Навумитай ирсэн Мувабын улсын охин буй. 7 Бас тэр нь ийн; Хадагчдаас хойно даган боолтын хооронд түүхийн тул намайг тавин хайрла. хэмээн өгүүлээд ирж өглөөнөөс эдүгээ гэрт нэгэн зуур орсны болтол байв. 8 хэмээн өгүүлсэнд Буваз нь Рүтэд өгүүлрүүн; Охин минь чи сонсох биш үү? Өөр тариаланд түүхийн тул бүү одтугай! Энд миний охидын ойр байж эндээс бүү одтугай! 9 Тэдний хадах тариаланг харж, тэднийг дагатугай! Би чамайг гэм үл хийхийг залууст захисан биш үү? Бас чиний ундаасахад савуудад одож залуусын хутгасан ундаанаас уутугай! 10 хэмээн өгүүлсэнд Рүт нь нүүрээрээ хөсөр мөргөн түүнд ийн хэмээн өгүүлрүүн; Би оролт боловч чи юуны тул намайг өршөөн хайрыг надад хүргэв. 11 хэмээсэнд Буваз нь түүнд ийн хэмээн хариу өгүүлрүүн; Чиний эрийн нөгчсөний хойно чиний хадам эхэд чиний хамаг үйлдсэний учир надад тодорхойгоор мэдүүлэгдсэн буй. Бас би чиний эцэг эх хийгээд төрсөн нутгаа орхиод урьд эс таньсан улсад ирснийг мэднэ. 12 Жахува нь чиний явдлыг шагнах болтугай! Чи Израйлийн Жахува бурхны жигүүрийн доор түшихийн тул ирсэн буй. Тийнхүү Жахува нь их шанг өгөх болтугай! 13 хэмээсэнд тэр нь ийн хэмээн өгүүлрүүн; Миний эзэн ээ! Чиний өмнө хайрыг олох миний болтугай! Тэр нь юуны тул хэмээвээс, би чиний нэгэн шивэгчинд адил бус боловч чи намайг амирлуулж чиний шивэгчинд эвтэйгээр өгүүлсэн буй. 14 хэмээсэнд Буваз нь түүнд өгүүлрүүн; Идэх цагт чи энд ирэн, талхыг идэн, идээгээ исгүүлсэн ундаанд дэвтээн үйлд. хэмээсэнд Рүтийн хадагчидтай суун атал Буваз нь түүнд хатсан талхыг авч өгөв. Тэр ч цадтал идээд идээнээс үлдээв. 15 Бас түүний түүхийн тул боссонд Буваз нь залууст ийн хэмээн захируун; Боолтуудын дунд түүнийг түүхийн тул тавин бүү зэмлэгтүн! 16 Бас түүхийн тул тарианаас атгыг зориуд түний тул унаган орхиж түүнийг бүү зэмлэгтүн! хэмээлээ. 17 Тийн бөгөөд тэр нь үдэш болтол түүгээд түүсэн тариагаа цохисонд арвайн ипагийн зэрэг болсныг аван 18 балгасан одов. Тийнхүү түүний хадам эх нь түүний түүснийг үзэв. Бас тэр нь цадсаны хойно үлдсэн идээгээ түүнд өгөв. 19 Тийн бөгөөд түүний хадам эх нь түүнд өгүүлрүүн; Чи эдүгээ өдөр хаана түүв? Хаана хөдөлмөрийг үйлдэв? Чамайг таньсан хүн чини адистадлагдах болтугай! хэмээн өгүүлсэнд тэр нь хадам эхдээ хэнтэй хөдөлснийг мэдүүлж ийн; Миний эдүгээ өдрийн хэнтэй хөдөлсөн хэмээвээс тэр хүний нэр нь Буваз хэмээх буй. 20 хэмээн өгүүлсэнд Навуми нь бэрдээ ийн; Тэр хэмээвээс, амьд хийгээд үхэгсдэд хайрыг хүргэхээ эс зогссоны учир Жахувагаар адистадлагдах болтугай! хэмээгээд жич Навуми нь түүнд өгүүлрүүн; Тэр хүн нь бидний ойр төрөл болон бидний арилжин авагчдаас нэгэн мөн буй. 21 хэмээсэнд Мувабтны Рүт нь өгүүлрүүн; Тэр нь надад бас ийн хэмээн өгүүлрүүн; Чи тариаг хадаж дуустал миний залуусын ойр байн үйлд! хэмээлээ. 22 хэмээн өгүүлсэнд Навуми нь Рүт бэрдээ өгүүлрүүн; Охин минь ээ! Түүний шивэгчдийн чамайг өөр тарианд үл олохын тул чиний тэдэнтэй одох нь сайн буй хэмээв. 23 Тийнхүү тэр нь арвай хийгээд буудайг хадахыг дуустал Бувазын шивэгчдийн ойр түүж өөрийн хадам эхтэй суув.
Гуравдугаар бүлэг
1 Тийнхүү түүний Навуми хадам эх нь түүнд өгүүлрүүн; Охин минь ээ! Чамд сайн болохын тул би чамд амрыг бэдрэх биш үү? 2 Эдүгээ чи хэний охидтой байсан Буваз хэмээвээс, тэр нь бидний төрлүүдээс биш үү? Мана. Тэр нь энэ шөнөд тариаг цохих оронд арвайг хийсгэнэ. 3 Тиймийн тул биеэ угаан тосоор тосолж хувцсаа өмсөн, тэр оронд одтугай! Тэрхүү хүний идэх уух дуустал биеэ түүнд бүү таниул. 4 Зүгээр түүний хэвтэхэд чи түүний хэвтэх газрыг ажиглан ороод түүний хөлийн дагаад хэвттүгэй! Тэр нь чамд юу үйлдэхийг мэдүүлэх буй за. 5 хэмээн өгүүлсэнд Рүт нь түүнд ийн; Чиний надад хамаг өгүүлснийг би үйлдсү. 6 хэмээгээд тариаг цохих оронд одоод хадам эхийнхээ захсанаар үйлдэв. 7 Тийнхүү Буваз нь идээд уугаад зүрхний жаргалтай байсан атлаа тарианы овооны адагт хэвтэхийн тул одов. Рүт нь сэмээр ирэн түүний хөлийн дэргэд хэвтэв. 8 Тийн бөгөөд шөнө дөлийн цагт тэр хүн нь ирэхэд хөлдөө хэвтсэн эмийг үзэж айгаад 9 ийн хэмээн өгүүлрүүн; Чи хэн буюу? хэмээн өгүүлсэнд тэр нь; Би чиний Рүт шивэгчин буй. Тиймийн тул чиний шивэгчний дээр хормойгоо сунгатугай! Тэр юуны тул хэмээвээс, чи арилжин авагч мөн. 10 хэмээн өгүүлсэнд Буваз өгүүлрүүн; Охин минь ээ! Чи Жахувагаар адистадлагдах болтугай! Урьдаас эцэс дэх үлэмж хайрыг үзүүлэв. Тэр юуны тул хэмээвээс, чи үгээгүү буюу баян залуусыг эс дагав. 11 Тийнхүү эдүгээ охин минь ээ! Бүү айтугай! Би чиний ирснийг бүрнээр үйлдсүгэй! Тэр юуны тул хэмээвээс, миний балгасны хамаг улс нь чиний явдалд эм буй ахуйг мэднэ. 12 Тийн бөгөөд эдүгээ би чиний арилжин авагч ахуй үнэн боловч надаас ойр арилжин авагч хүн буй. 13 Чи энэ шөнөд хүлээтүгэй! Тийнхүү маргааш хэрэв тэр хүн нь чамд арилжин авагчийн ёсоор үйлдвээс зөв, арилжин авагчийн ёсоор үйлдэх болтугай! Зүгээр хэрэв тэр нь арилжин авагчийн ёсоор чамд үл үйлдэх бөгөөс Жахува амьд буй амой. Би арилжин авагчийн ёсоор чамд үйлдсү. Өглөө болтол хэвттүгэй! 14 хэмээн өгүүлсэнд Рүт нь түүний хөлд өглөө болтол хэвтээд хүн хүний танихаас урьд бүрийд эрт босов. Тийнхүү Буваз нь түүнд өгүүлрүүн; Эм хүний тариаг цохих оронд орсныг бүү мэдүүл! 15 хэмээгээд жич Буваз нь өгүүлрүүн; Өмссөн бүрхүүлээ авчран барьтугай! хэмээсэнд тэр нь бүрхүүлээ түүнд өргөв. Тийн бөгөөд тэр нь балгасанд одов. 16 Тийнхүү түүний хадам эхдээ ирснээр хадам эх нь өгүүлрүүн; Охин минь ээ! Чи хэн буй буюу. хэмээн өгүүлсэнд тэр нь түүнд тэр хүний хамаг үйлдсэнийг өгүүлэв. 17 Бас өгүүлрүүн; Тэр нь надад арвайн зургаан хэмжээг өгөөд ийн; Чи хадам эхдээ хоосноор бүү од хэмээлээ. 18 хэмээн өгүүлсэнд түүний хадам эх нь өгүүлрүүн; Охин минь ээ! Энэ хэргийн захиж учрахыг чиний мэдэх болтол суутугай! Тэр юуны тул хэмээвээс, тэр хүн нь эдүгээ өдөр энэ хэргийг дуустал амар үгүй болох буй за. хэмээлээ.
Дөрөвдүгээр бүлэг
1 Тийн бөгөөд Буваз нь хаалганд одож тэнд суув. Тийнхүү Бувазыг өгүүлсэн арилжин авагч хүний тэр замаар явсанд Буваз нь түүнд нэрээр дуудан өгүүлрүүн; Аяа, ирэн энд суутугай! хэмээн өгүүлсэнд тэр нь ирээд суув. 2 Бас тэр нь балгасны өвгөдөөс арван хүнийг аваад тэдэнд өгүүлрүүн; Энд суугтун! хэмээн өгүүлсэнд тэд ч суув. 3 Тийнхүү тэр нь арилжин авагчид өгүүлрүүн; Мувабын газраас буцсан Навуми нь бидний Илимилиг ах дүүгийн нэгэн тариалангийн хувийг худалдана. 4 Тэр тийн бүхий би чамд мэдүүлэхийг санан ийн; Улсын өмнө хийгээд миний улсын өвгөдийн өмнө түүнийг арилжин аван үйлд хэмээн өгүүлнэ. Хэрэв чи арилжин авах бөгөөс аван үйлд. Зүгээр, хэрэв чи үл арилжин авах бөгөөс миний мэдэхийн тул хэлтүгэй! Тэр юуны тул хэмээвээс, чамаас бус арилжин авагчгүй бөгөөд би ч чамаас хойно буй. хэмээн өгүүлсэнд тэр нь өгүүлрүүн; Би арилжин авсугай! 5 хэмээн өгүүлсэнд Буваз нь өгүүлрүүн; Навумигийн гараас тариаланг арилжин авах цагт үхсэний нэрийг түүний өмчид өргөхийн тул бас үхсэний Мувабын аймгийн Рүт гэргийг авах хэрэгтэй буй. 6 хэмээн өгүүлсэнд арилжин авагч хүн нь өгүүлрүүн; Би өөрийн өмчийг үл муулахын тул өөрт авч үл чадна. Чи өөрийн тул миний ёсыг арилжин автугай! Тэр юуны тул хэмээвээс, би авч үл чадах хэмээлээ. 7 Урьд цагт Израйлийн дотор арилжих хийгээд аталдахын учир аливаа хэргийг бататгахын тул ёс нь ийн; Хүн нь өөрийн гутлаа тайлан нөгөөд өгөв. Энэ нь Израйлийн дотор гэрчлэлгээ буй бөлгөө. 8 Тэр мэтээр арилжин авагч нь Бувазад өгүүлрүүн; Өөрийн тул арилжин ав. хэмээгээд гуталаа тайлав. 9 Тийнхүү Буваз нь өвгөд хийгээд хамаг улсад ийн хэмээн өгүүлрүүн; Эдүгээ өдөр би Навумийн гараас Илимилигийн хамаг байсныг худалдаж авав. хэмээн та гэрч нар буй. 10 Би үхсэний нэрийг түүний өмчиндөө байлгахын тул хэмээвээс, үхсэний нэрийн түүний ах дүү нарын дунд хийгээд түүний орны хаалгаас үл эвдрэхийн тул Мэхлуний Муваб аймгийн Рүт гэргийг өөрийн гэргий болгон худалдаж авсан буй. Та эдүгээ өдөр гэрч нар буй 11 хэмээн өгүүлсэнд хаалганд хамаг байсан улс хийгээд өвгөд нь өгүүлрүүн; Бид гэрч нар буй. Жахува нь чиний гэрт орох эмийг Израйлийн үрстэй болгогч Рэкил хийгээд Лийа хоёртой адил болгох болтугай! Чи Ифаратад сайтар үйлэндүн. Битлихимд алдартай болох болтугай! 12 Жахувагийн энэ залуу эмээс чамд өгөх үрээр Тамарын Иудейд төрсөн Парисийн гэр мэт түүнчлэн чиний гэр болох болтугай! хэмээлээ. 13 Тэндээс Бувад нь Рүтийг гэргий болгон аваад Буваз нь түүнд нөхцөв. Тийн бөгөөд Жахува нь түүнийг тогтнуулснаар тэр нь хөвгүүдийг төрөв. 14 Тэр тийн бүхий эхнэрүүд нь Навумид ийн хэмээн өгүүлрүүн; Жахуа нь магтагдах болтугай! Тэр нь чамайг төрөлгүйгээр эдүгээ өдөр эс орхив. Тэр хэмээвээс түүний нэрийн Израйльд алдартай болохын тул билээ. 15 Тэр нь чамд чиний амийг хариулагч хийгээд чиний их насны тэтгэгч болох. Тэр юуны тул хэмээвээс, чамд долоон хөвгүүнээс чамайг үлэмж янаглагч бэр нь түүнийг төрөв. хэмээлээ. 16 Тийн бөгөөд Навуми нь нялх хүүхнийг аваад өөртөө хэвтүүлэн түүний тэжээгч болов. 17 Бас Навумигийн айл эхнэрүүд нь хүүхэнд нэрийг өгөн өгүүлрүүн; Навумид нэгэн хөвгүүн нь төрөгдөв. Тийнхүү тэд нь түүний нэрийг Убит хэмээн нэрийдэв. Тэр нь Давидын Зиши эцгийн эцэг мөн. 18 Парисын үе нь ийн; Парис нь Хижруныг төрүүлэв. 19 Хижрун нь Рамыг төрүүлэв. Рам нь Аминидабыг төрүүлэв. 20 Аминидаб нь Нахсуныг төрүүлэв. Нахсун нь Салмуныг төрүүлэв. 21 Салмун нь Бувазыг төрүүлэв. Буваз нь Убитийг төрүүлэв. 22 Убити нь Зишийг төрүүлэв. Зиши нь Давидыг төрүүлэв.