1 Давидын дуу болсон эрхэм дуу нь ийн; 2 Тэр нь амны үнсэлтээрээ намайг үнстүгэй! Тэр юу гэвэл, чиний янаглал нь дарснаас дээр буй. 3 Чиний нэр нь чиний сайхан үнэрт тос болон асгагдсан тос мэт буй. Тиймийн тул охид нь чамайг янаглана. 4 Намайг тэд үйлд. Бид чамайг даган гүйлцэх буй. Хаан нь гэрийн тасаг тасагтаа намайг оруулсан буй. Бид чиний учир жарган цэнгэлдэх буй. Бид чиний янаглалыг дарснаас үлэмж дурсгах буй. Шалтгаан нь чамайг янаглана. 5 Иерусалимын охид оо! Би харавтархан боловч харин үзэсгэлэнтэй буй. Би Кидарын майхнууд мэт хийгээд Соломоны хөшөөд мэт буй. 6 Миний харавтар бүхийн тул хийгээд нарны намайг туссаны тул намайг бүү ажиглагтун! Миний эхийн хөвгүүд нь миний тус хатуучлан намайг үзмийн тариаланг сахигч болгов. Зүгээр би өөрийн үзмийн тариаланг эс сахисан буй. 7 Миний сүнсний янаглагдсан аа! Чи сүргээ хаана хариулж, хаана өдөржингийн цагт хэвтүүлэхийг надад мэдүүлэн үйлд. Би чиний нөхдийн сүргүүдийн дотор дүүрэгч мэт юуны тул болох буюу? 8 Эхнэрүүдийн дотор маш үзэсгэлэнт ээ! Хэрвээ чи эс мэдвэл, сүргийн мөрөөр дагаж, яван, ишгэдийн малчдын майхнуудын ойр сахин үйлд. 9 Миний янаг аа! Би Паруагийн тэргэдийн нэг сайхан морьтой чамайг адилтгана. 10 Чиний магнай нь эрдэнэ чулуугаар болон чиний хүзүү нь оосруудаар үзэсгэлэнтэй буй. 11 Харин бид чиний тул мөнгөөр шигтгэсэн алтан дарлагыг үйлдэх буй. 12 Хааны зоогондоо суухад миний нэрт нь сайхан үнэр гаргах буй. 13 Миний янаг нь миний тул Миэрийн баг мэт буй. Тэр нь миний хөхдийн дунд өлгөгдөх буй. 14 Миний янаг нь Инкидийн тариалангуудын сайн үнэр ч цэцгийн баг мэт буй. 15 Миний янаг аа! Чи үзэсгэлэнт буй. Чи үзэсгэлэнт буй. Чамд тагтааны нүдэд буй. 16 Миний янаг аа! Чи үзэсгэлэнт хийгээд тааламжтай буй. Бас бидний дэвсгэр нь ногоон буй. 17 Бидний гэрийн мод нь хуш болон бүтээлэг нь шинэс буй.
Хоёрдугаар бүлэг
1 Би Шаруаны Замур цэцэг болон балын Лихуа буй. 2 Линхуа нь халгай өргөсний дотор ямар буй, түүнчлэн миний янаг нь охидын дотор буй. 3 Алмурадын мод нь ойн моддын дотор ямар буй, түүнчлэн миний янаг нь хөвгүүдийн дотор буй. Түүний сүүдрийн доор би дуртайгаар сууна. Түүний үрс нь миний амтанд тааламжтайгаар буй. 4 Тэр нь намайг дарсны гэрт авчрав. Миний дээр байгч түүний туг нь янаглал бөлгөө. 5 Намайг дарсаар тэтгэн Алмураднуудаар амгалан үйлд. Тэр юу гэвэл, би янаглалаар өвчинт буй. 6 Түүний зүүн гар нь миний толгойн доор бөгөөд түүний баруун гар нь намайг тэвэрнэ. 7 Иерусалимын охид оо! Миний янагийн дуртай болтол түүнийг үл сэрүүлэн, бүү босгогтун! гэж би хээрийн зүр хийгээд, бугануудаар танд захирна. 8 Энэ нь миний янагийн дуу буй. Мана. Хаддын дээр дэвхрэн, уулсын дээр харайж ирэв. 9 Миний янаг нь буга болон хандгайн зулзагатай адил буй. Мана. Тэр нь бидний хэрмийн хойно байж, цонхоор харж гөрмөл цонхоор биеэ үзүүлнэ. 10 Миний янаг нь над ийн өчрүүн; Миний янаг, миний үзэсгэлэнт ээ! Босоод ирэн үйлд. 11 Тэр юу гэвэл, өвөл нь өнгөрсөн бөгөөд бороо нь орохоо зогсов. 12 Цэцгүүд нь газар дээр үзэгддэг бөгөөд шувуудын дуугарах цаг нь ирсэн ба тагтааны дуу нь бидний тариаланд сонсдоно. 13 Тошлогийн мод нь амттай тошлогуудаа гаргадаг бөгөөд үзмийн цэцгүүд нь сайхан үнэрийг гаргана. Миний янаг, миний үзэсгэлэнт ээ! Босч ирэн үйлд. 14 Манай тагтаа аа! Хаддын нүхнээс чулуутай нууц газраас би чиний нүүрийг үзэн, чиний дууг сонссугай! Тэр юу гэвэл, чиний дуу нь тааламжтай хийгээд чиний нүүр нь сайхан буй. 15 Бас бидвээр бидний үзмийн моддыг эвдсэн үнэгэд болон бяцхан үнэгэдийг баръя. Тэр юу гэвэл, бидний үзмийн модод нь цэцэгтэй буй. 16 Миний янаг нь миний буй бөгөөд би ч түүний буй. Тэр нь линхуа цэцгүүдийн дотор бэлчинэ. 17 Үүр цайтал бөгөөд сүүдэргүй болтол, миний янаг аа! Надад буцан үйлд. Чи Битир уулдын дээр агч бугатай адил эсвэл хандгайн зулзагатай адил бологтугай!
Гуравдугаар бүлэг
1 Би шөнөөр хэвтрэн дээрээ өөрийн сүнсний янагаа бэдрэв. Би түүнийг бэдрэвч эс олов. 2 Би босоод балгасны дотор нааш цааш одож, зээлүүдээр болон уужим замуудаар өөрийн сүнсний янагаа бэдрэв. Гэвч эс олов. 3 Харуулчдын балгасанд явсаар намайг олсонд би тэдэнд ийн; Миний сүнсний янагийг та үзэв үү? гэж өгүүлэв. 4 Тийн бөгөөд би тэднээс өнгөрмөгц өөрийн сүнсний янагийг олов. Тэгээд түүнийг бариад, өөрийн эхийн гэрт болон намайг төрсний тасагт авчиртал түүнийг эс тавив. 5 Иерусалимын охид оо! Миний янагийн дуртай болтол түүнийг үл сэрээж бүү босгогтун! гэж би хээрийн зүр, хандайнуудаар танд захирна. 6 Их утаа мэт Миэрээр болон бойгар, наймаачны аливаа сайхан үнэртнээр үнэртэй болсон говиос энэ ирэгч нь хэн буюу? 7 Мана. Энэ нь Соломоны дэвсгэр буй. Израйлийн баатар улсаас жаран баатар хүн нь түүнийг хүрээлнэ. 8 Тэд бүгдээр дайнд сурсны тул сэлэмтэй буй. Шөнийн аймшигийн тул хүн бүр гуяндаа сэлэмтэй буй. 9 Соломон хаан нь энэ дэвсгэрийг Ливаны модоор үйлдсэн буй. 10 Тэр нь түүний багануудыг мөнгөөр хийгээд түүний дэвсгэрийг алтаар ба ширдгийг хөх бөсөөр үйлдсэн буй. Түүний дундыг Иерусалимын охид нь янаглалаар дэвссэн буй. 11 Шиунагийн охид оо! Та бээр гараад Соломоны хааны хатнаа авах өдөр болон түүний зүрхний баясгалант өдөр түүний эхийн өмссөн титимт ахуйг үзэгтүн!
Дөрөвдүгээр бүлэг
1 Миний янаг аа! Чи үзэсгэлэнтэй буй. Мана. Чи үзэсгэлэнтэй буй. Чиний нүд нь чиний үсний доор тагтааны нүд мэт буй. Чиний үс нь Калиад уулны дээр гялбаганагч ямааны сүрэг мэт буй. 2 Чиний шүд нь угаалаас гарч хяргасан бөгөөд бүгдээр ихэр хургатай ба тэдний нэг нь ч дутуугаар эс төрсөн хоньд мэт буй. 3 Чиний уруул нь улаан оосор мэт болон чиний үгс нь тааламжтай буй. Чиний магнай нь үснийхээ доор анар модны гөлөг мэт буй. 4 Чиний хүзүү нь зэвсгийн гэр болохын тул Давидын үүдсэн бат гэр мэт буй. Түүний дээр хүчит эрсийн халхнууд болсон мянган халх өлгөгдсөн буй. 5 Чиний хоёр хөх нь ихэр болсон бөгөөд линхуа цэцгүүдийн дотор бэлчигч зүрийн хоёр зулзага мэт буй. 6 Үүр цайтал болон сүүдрүүд өнгөртөл би энэ Миэрийн ууланд болон энэ Бойгуурын ууланд одох буй. 7 Миний янаг аа! Чи бүрнээр үзэсгэлэнтэй буй. Чиний дотор аливаа жимгүй болой. 8 Миний хатад аа! Ливаны уулнаас надтай ирэн үйлд. Ливанун уулнаас ирж үйлд. Аманагийн оройгоос, Синарын болон Хармуны оройгоос арслангуудын нүхнүүдээс, ирвиснүүдийн уулнаас, ширтэн үйлд. 9 Миний дүү миний хатан аа! Чи миний зүрхийг дийлсэн буй. Чи нүдээрээ хүзүүний нэг чимгээрээ миний зүрхийг дийлсэн буй. 10 Миний дүү миний хатан аа! Чиний янаглал нь ямар сайхан бэ! Чиний янаглал нь дарснаас ямар дээр вэ! Чиний тосны үнэр нь хамаг үнэртнээс дээр буй. 11 Миний хатан аа! Чиний уруулууд нь балын сав мэт тусгана. Чиний хэлний доор бал хийгээд сүү буй. Чиний хувцасны үнэр нь Ливанун үнэр мэт буй. 12 Миний дүү миний хатан нь нэг хүрээлэгдсэн цэцэглиг, нэг хаагдсан усны эх, нэг тамгалагдсан булаг буй. 13 Чиний уруулснууд нь хэмээвээс, анар модны тариалангууд хийгээд тааламжтай жимсүүд кэбэр хийгээд нарь 14 нарт ба Сабрун хийгээд сайхан үнэрт Холусун ба Хиндмун хийгээд аливаа бойгарын мод ба Миурийн болон Алуа ба аливаа эрхэм үнэртэн буй. 15 Энэхүү цэцэрлэгийн худаг нь нэг урсагч булаг буй. Түүний урсгалууд нь Ливанунаас урсана. 16 Хойт зүгийн салхи аа! Сэрэн үйлд. Урагш зүгийн салхи аа! Ирэн үйлд. Миний цэцэрлэгийн үнэртнээ ургуулахын тул болон миний янагийн цэцэглэгийн дотор орж, түүний тааламжит жимсийг идэхийн тул миний цэцэглэгийн дээр үлээн үйлд.
Тавдугаар бүлэг
1 Миний дүү миний хатан аа! Би өөрийн цэцэрлэгт орж өөрийн Миэр болон үнэртнийг түүнэ. Би балтай балын саваа иднэ. Би сүүтэй дарсаа ууна. Нөхөд өө! Идэн үйлд! Янагууд аа! Ханатал уун үйлд! 2 Би унтавч миний зүрх нь сэрүүн авай. Мана. Миний янаг нь үүдийг дэлдэн ийн; Миний дүүс миний янаг, миний тагтаа, миний дүүс нэг ээ! Надад тайлан үйлд! Тэр юу гэвэл, миний толгой нь сүүдрээр дүүрэн бөгөөд миний үс нь шөнийн дуслуудаар дүүрэн буй. гэж өгүүлэв. 3 Би хувцсаа тайлаад яахан өмсөх буй? Би хөлөө угаагаад яахан хиртүүлэх буй? 4 Миний янаг нь гараа үүдний нүхэнд оруулсанд миний дотор нь түүний тул хөдөлсөн бөлгөө. 5 Миний янагтаа ийн нээхийн тул босоход миний гар нь дэгээний дээр Миэрийг дусаан миний хурууд нь сайхан үнэртэй Миэрийг дусаав. 6 Би янагтаа нээсэн боловч миний янаг нь хагацаад одсон бөлгөө. Түүний үгсийн учир миний сүнс нь уйдав. Би түүнийг бэдрэвч эс олов. Би түүнийг дуудавч, тэр нь хариу эс өгүүлэв. 7 Балгасны дотор явагч харуулчид нь намайг олоод намайг цохин шархдуулав. Хэрмийг сахигч нар нь миний хөшгийг надаас авав. 8 Иерусалимын охид оо! Хэрвээ та миний янагийг олбол миний янаглалаар өвчтэй ахуйг өгүүлэгтүн! гэж би захирна. 9 Чиний янаг нь өөр янагаас юун буюу? Эхнэрүүдийн дотор маш үзэсгэлэнт ээ! Чиний бидэнд энэ мэт захирахын тул чиний янаг нь өөр янагаас юун буюу? 10 Миний янаг нь цагаан хийгээд улаан буй. Тэр нь түмнээс тэргүүн буй. 11 Түүний толгой нь сайхан алт мэт хийгээд түүний үс нь сахлаг болон хэрээ мэт хар буй. 12 Түүний нүд нь голын усны дэргэд омгорхгоор суугч сүүгээр угаагдсан тагтааны нүд мэт буй. 13 Түүний хоёр хацар нь сайхан үнэрт цэцгийн тариалан мэт хийгээд түүний уруулууд нь 14 Түүний гар нь алтаар хүрээлэгдсэн бийрэл мэт болон түүний цээж нь Сафийрүүдаар бүрхэгдсэн сувд мэт буй. Миэрийг дусаагч улаан линхуа мэт буй. 15 Түүний хөлүүд нь сайхан алтан хөлний дээр тавигдсан цагаан чулуун багана мэт бөгөөд түүний царай нь Лисанун мэт болоод үзэсгэлэнтэй билээ. 16 Түүний ам нь маш амттай буй. Тэр ч бүрнээр хүсэмжит буй. Иерусалимын охид оо! Энэ мэтээр миний янаг энэ мэт миний нөхөр буй.
Зургадугаар бүлэг
1 Эхнэрүүдийн дотор маш үзэсгэлэнт ээ! Чиний янаг нь хаана одсон буюу. Чиний янаг нь хаана ирсэн буюу? Бид чамтай түүнийг бэдрэе. 2 Миний янаг нь цэцэрлэгийн дотор зооглохын тул болон линхуануудыг түүхийн тул өөрийн цэцэрлэгт, өөрийн сайхан үнэртэй тариалангуудад одсон буй. 3 Би өөрийн янагийн буй бөгөөд миний янаг нь миний буй. Тэр нь линхуануудын дотор зооглоно. 4 Миний янаг аа! Чи Тирца мэт үзэсгэлэнт хийгээд Иерусалим мэт тааламжит үзэсгэлэнт хийгээд Иерусалим мэт тааламжтай ба тугт цэргүүд мэт аймшигтай буй. 5 Чиний нүдийг надаас эргэн үйлд. Тэр юу гэвэл, тэд нь намайг дийлсэн буй. Чиний ус нь Килияадын уулны дээр гялбагнагч ямааны сүрэг мэт буй. 6 Чиний шүд нь угаалгаас гарч бүгдээр ихэр хургатай бөгөөд тэдний нэг нь ч дутуугаар эс төрсөн хоньд мэт буй. 7 Чиний магнай нь чиний үсний дор анар моддын гөлөг мэт буй. 8 Энд жаран хатан хаан хийгээд, наян бага гэргийд ба тоо томшгүй олон охид буй. 9 Зүгээр тэр ганцаар миний тагтаа миний дүүс нэг буй. Тэр нь өөрийн эхийн ганцхан буй бөгөөд түүнийг төрсний янагласан буй. Охид нь үзээд түүнийг ерөөсөн бөгөөд хатан хаад хийгээд бага гэргийд нь түүнийг магтсан буй. 10 Энэ нь өглөө мэт харагч, сар мэт үзэсгэлэнт, нар мэт гялбаатай, тугтай цэрэг мэт аймшигтай нь хэн буюу? 11 Би балын жимсийг үзэж, үзмийн мод гөлөглөсөн буй. Бас анар модод цэцэглэсэн буюу гэж үзэхийн тул Шидийн тариаланд орсон буй. 12 Миний мэдэхээс урьд миний сүнс нь намайг Аминадавын тэргэс мэт болгов. 13 Шүлэминий эхнэр ээ! Буцан буцан үйлд. Бидний чамайг үзэхийн тул буцан буцан үйлд. Та Шүлэминий эхнэрийг юуны тул үзэх буюуе Бид чамайг хоёр цэргийн чуулган мэт ширтэх бөлгөө.
Долдугаар бүлэг
1 Тэргүүлэгчийн охин оо! Чиний гутал дотор хөл чинь ямар үзэсгэлэнт буй. Чиний мөчдийн үеүд нь цэцэн урны сувд үйлдвэр мэт буй. 2 Чиний цээж нь холигдсон ундаагаар дүүргэсэн сав мэт буй. Чиний хэвлий нь линхуа цэцгүүдээр тойрогдсон, талхны овоо мэт буй. 3 Чиний хоёр хөх нь ихэр болсон зүрийн хоёр зулзага мэт буй. 4 Чиний хүзүү нь сувд асар мэт бөгөөд чиний нүд нь Хишбуны дотор Бид Рабины хаалганы дэргэд байгч загасны нуур мэт буй. Чиний хамар нь Дамаск зүгт харагч Ливануны асар мэт буй. 5 Чиний толгой нь Кармил мэт бөгөөд түүний үс нь хөх уялга мэт буй. Хаан нь чиний зангидсан үсээр баригдав. 6 Миний янаг аа! Чи ямар үзэсгэлэнтэй, ямар тааламжтай янаглахын тул ямар зохистой буй. 7 Чиний бие нь тост мод мэт бөгөөд чиний хөхөд нь үзмийн багууд мэт буй. 8 Би ийн өгүүлэв; Би энэ тосны модонд авирах, би түүний салаануудаас барих буй. Чиний хөхөд нь үзмийн багууд мэт болон хамрын үнэр нь Аламурад мэт буй. 9 Чиний амны тагнай нь амттайгаар орогч унтагчдын уруулууд болон шүддээр өнгөрөгч сайн ундаа мэт буй. 10 Би өөрийн янагийн болон түүний хүсэл нь надад буй. 11 Миний янаг аа! Ирэн үйлд. Бид тариалангуудад одоод бага балгадад сууя. 12 Бид эрт босоод үзмийн тариалангуудад одоод үзмийн мод нь гөлөглөнөмү. Нялх үзэм нь үзэгднэмү. Бас анар модод нь цэцэглэнэмү гэж үзье. Тэнд би өөрийн янаглалыг чамд үзүүлэх буй. 13 Миний янаг аа! Үнэрт жимс нь үнэрээ гаргадаг бөгөөд миний чамд хадгалсан аливаа шинэ болон хуучин тансаг жимс нь бидний үүдний дэргэд буй.
Наймдугаар бүлэг
1 Аяа, хэрвээ чи миний ах, миний эхийг хөхөгч болбол эл. Би чамайг газар олоод чамайг үнсэвч, үл доромжлогдох бөлгөө. 2 Би чамайг удирдан намайг сургагч өөрийн эхийн гэрт оруулах бөлгөө. Би сайхан үнэртнийг ундаагаар болон миний анар модны шүүсээр чамайг уулгах бөлгөө. 3 Түүний зүүн гар нь миний толгой дор болох бөгөөд баруун гар нь намайг тэврэх бөлгөө. 4 Иерусалимын охид оо! Миний янагийн дуртай болтол түүнийг үл сэрүүлэн бүү босгогтун! гэж би тэнд захирна. 5 Өөрийн янагийг угтахын тул говиос энэ гарагч нь хэн буюу? Тэр Аламурад модны доор би чамайг сэрүүлсэн бөгөөд тэнд чиний эх чамайг гарган, тэнд ч чамайг төрсөн нь гаргасан буй. 6 Нэг тамга мэт өөрийн зүрхэндээ намайг тавин нэг тамга мэт гартаа тавин үйлд. Тэр юу гэвэл, янаглал нь үхэл мэт хүчтэй бөгөөд атаархал нь үхлийн орон мэт хайргүй буй. Түүний үүл нь холын хүн болон цахилгаан мэт буй. 7 Олон уснууд нь янаглалыг унтраан үл чадах бөгөөд мөрнүүд нь түүнийг живүүлж үл чадна. Хэрвээ нэг хүн нь гэрийн хамаг зөөрөө зоорио янаглалын оронд өгөвч тэр нь хэрэггүйгээр хөнгөлөгдөх бөлгөө. 8 Бидэнд нэг бага охин дүү би бөгөөд түүнд хөхөдгүй, тэгээд түүнийг хэлэлцэх цагт бид өөрийн дүү охины тул юуг үйлдэх буюу? 9 Хэрэв тэр нь нэг хэрэм мэт буй бөгөөс бид түүний дээр мөнгөн асрыг үүдэх буй. Хэрвээ тэр нь нэг үүд мэт буй бөгөөс бид түүнийг хуш хавтгай моддоор хаах буй. 10 Би нэг хэрэм мэт хийгээд миний хөхөд нь асар мэт мөн. Тиймийн тул тэр цагт би түүний нүдэнд хайрыг олсон мэт буй. 11 Соломонд Бавал Хамуны дотор нэг үзмийн тариалан буй бөгөөд тэр нь үзэмч нарт өгсөн буй. Хүн бүр түүний жимсний тул мянган чинлийн төдий мөнгийг авчрах ёстой буй. 12 Соломон оо! Миний үзмийн тариалан нь миний өмнө буй. Чамд мянган чинлэ мөнгө болох бөгөөд түүний жимсийг сахигчдад хоёр зуу өгөгдсөн болох буй. 13 Цэцэглэгүүдийн дотор суугчид аа! Нөхөд нь чиний дууг сонсон амой. Өөрийн дууг над ч сонсгон үйлд. 14 Миний янаг аа! Чи яаран сайхан үнэртэн уулны дээр агч буганд эсвэл бугын зулзаганд адил болтугай! Соломоны дуу хэмээгч гуравдугаар ном төгсөв.