1 Дариус хааны хоёрдугаар жилийн наймдугаар сард Индийн Бирихиагийн хөвгүүний Зихириа форофид хөвгүүнд Жахуагийн зарлиг болсон нь ийн; 2 Жахуа нь таны эцэг нарын тус машид хилэгнэсэн буй. 3 Тиймийн тул тэдэнд ийчун өгүүл. Чуулгадын Жахуагийн зарлиг болсон нь ийн; Над буцагтун! хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. Тийн бөгөөд би танд буцах буй хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. 4 Өөрийн эцэг нартай адил бүү бологтун! Тэдэнд урьд форофид нар нь ийн; өөрийн муу явдлаас хийгээд муу үйлсээс буцагтун! хэмээн чуулгадын Жахуа нь зарлигласан буй хэмээн дуудсан боловч тэд нь эс чагнан, намайг эс сонссон буй хэмээн Жахуа нь зарлиглана. 5 Таны эцэг нар нь хаана буюу. Бас форофид нар нь хэзээ ч амьдаар байдаг буюу. 6 Харин миний форофид боолууддаа захисан зарлиг хийгээд тогтоол нь таны эцэгт эс гүйцсэн буюу, бас тэдгээр нь буцаж бидний замын тул хийгээд бидний үйлсийн тул Жахуа нь бидэнд гэр үйлдэх санасан мэт түүнчлэн бидэнд үйлдэв хэмээн өгүүлсэн биш үү? хэмээлээ. 7 Бас Дариусын хоёрдугаар жилийн Шифад гэгч арван нэгдүгээр сарын хорин дөрөвдүгээр өдөр Индийн Бирихиа хөвгүүний Зихириа хөвгүүнд Жахуагийн зарлиг болов. 8 Тэр хэмээвээс ийн; миний шөнөөр ширтэхэд Мана. Жилхад байгч Мирта хэмээгч моддын дотор Ярта морийг унагч нэг хүн бөлгөө. Бас түүний хойно хийгээд Ярта хийгээд Цохор ба Цанаг морьд буй бөлгөө 9 хэмээн үзээд би ийн; Миний эзээн! Эд нь юу буюу хэмээн өгүүлсэнд надтай өгүүлэлцэгч анхил нь ийн; Би эдний юу буйг чамд үзүүлвээс хэмээн өгүүлэв. 10 Тийн Мирта моддын дотор зогсон агч хүн нь ийн өгүүлрүүн; Эд нь дэлхийг алстан нааш цааш явахын тул Жахуагийн илгээсэн буй 11 хэмээн өгүүлсэнд тэд нь Мирта моддын дотор байгч Жахуагийн анхилд хариу өгүүлрүүн; Бидний дэлхийг алстан нааш цааш явсанд Мана. бүхэл дэлхий нь амраар байн амой, хэмээн өгүүлэв. 12 Тийн бөгөөд Жахуагийн анхил нь айлтгаруун; Аяа, чуулгадын Жахуа аа! Чи далан жилийн туршаар Иерусалим хийгээд Иудегийн балгасын тус хилэгнэсэн бөгөөтөл хэзээ болтол тэднийг үл нигүүлсэх буй 13 хэмээн айлтгасанд Жахуа нь надтай өгүүлэлцэгч анхилтай сайн үгсээр хийгээд оморхог үгсээр хариу зарлиг болов. 14 Тийн бөгөөд надтай өгүүлэлцэгч анхил нь над өгүүлрүүн; Чи дуудан ийн өгүүл. Чуулгадын Жахуагийн зарлиг болсон нь ийн; Би Иерусалимын учир хийгээд Шиунагийн учир ихэд атаархан 15 амарханаар агч улсуудад ихэд хилэглэн амой. Тэр юуны тул хэмээвээс, би нэг багаханаар хилэгнэсэн бөгөөд тэд нь зовлонг ихэтгэсэн буй. 16 Тиймийн тул Жахуагийн зарлиг болсон нь ийн; Би нигүүлсэхээр Иерусалимд буцсан буй. Тийн миний гэр нь түүний дотор үүдэгдэх бөгөөд, Иерусалимын дээр нэг хэмжих аргамж нь татагдах буй хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. 17 Бас дуудан ийн өгүүл. Чуулгадын Жахуагийн зарлиг болсон нь ийн; Миний балгад нь сайнаар уужим болох бөгөөд Жахуа нь Шиунаг дахин амаруулан. Иерусалимыг дахин сонсох буй хэмээн зарлиг болов. 18 Тийн бөгөөд би нүдээрээ ширтэн дөрвөн эврийг үзээд 19 надтай өгүүлэлцэгч анхилд ийн; Эд нь юу буюу хэмээн өгүүлсэнд тэр нь хариу өгүүлрүүн; Эд нь Иудей хийгээд Израйл ба Иерусалимыг тараасан эврүүд буй хэмээн өгүүлэв. 20 Бас Жахуа над дөрвөн уран хүнийг үзүүлэв. 21 Тийнхүү би айлтгаруун; Эд нь юуг үйлдэхийн тул ирсэн буюу хэмээн айлтгасанд тэр нь зарлиг болруун; Тэд нь Иудейгийг тараасан эврүүд буй. Тэдний учир хэн ч толгойгоо эс өргөдөг бөлгөө. Зүгээр эд нь тэднийг айлгаж, Иерусалимыг тараахын тул түүний тус эврүүдээ өргөгч, улсуудын эврүүдийг үйлдэхийн тул ирсэн буй хэмээн зарлиг болов.
Хоёрдугаар бүлэг
1 Бас би нүдээрээ ширтэхдээ Мана, хэмжих аргамжийг гартаа баригч хүнийг үзэв. 2 Тийн бөгөөд би өгүүлрүүн; Чи хаана одно хэмээн өгүүлсэнд тэр нь над ийн Иерусалимыг хэмжиж түүний өргөний хэдэн чинээ буй бөгөөд уртын хэмжээ хэдэн чинээ буйг үзэхийн тул одно хэмээн өгүүлэв. 3 Тийн бөгөөд надтай. өгүүлэлцэгч анхилын цааш одсонд бус нэг анхил нь түүнийг угтахын тул одоод, түүнд ийн өгүүлэв. 4 Гүйгээд тэр залуу хүнд ийн өгүүл. Иерусалим нь маш олон хүн хийгээд малт болоод, хэрэмгүй хотууд мэт нутаглагдах буй. 5 Тийнхүү би түүнийг тойруулан гал хэрэм болон түүний дотор цог жавхлан болох хэмээн Жахуа нь зарлиглана. 6 Аяа, аяа хойд газраас зайлан үйлд хэмээн Жахуа нь зарлиглана. Тэр юуны тул хэмээвээс, би таныг огторгуйн дөрвөн салхины тийш тараасан буй. 7 Бабилоны охины тэнд суугч Шиуна аа! Өөрөө тонилгон үйлд хэмээн Жахуа нь зарлиглана. 8 Тэр юуны тул хэмээвээс, цог жавхлант болсны хойно тэр нь чамайг тоносон улсад намайг илгээсэн буй. Бас чамайг хөдөлгөгч нь өөрийн нүдний цөцгийг хөдөлгөнө хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. 9 Мана, би тэдгээрийн дээр мутраа сунгах буй. Тийн бөгөөд тэдгээр нь өөрийн боолуудад олз болох буй. Бас чуулгадын Жахуагийн намайг илгээснийг та мэдэх буй. 10 Шиунагийн охин оо! Цэнгэлдэн баясан үйлд. Тэр юуны тул хэмээвээс, Мана. би ирээд чиний дотор нутаглах буй хэмээн Жахуа нь зарлиглана. 11 Тийн бөгөөд тэр цагт олон улсууд нь Жахуад нийлүүлэгдэн миний улс болох буй. Бас би чиний дотор нутаглах буй. Тийн чуулгадын Жахуагийн намайг чамд илгээсэнийг чи мэдэх буй. 12 Бас Жахуа нь өөрийн өмч болсон Иудегийн ариун орны дотор эзлэн, Иерусалим дахин сонгох буй. 13 Хамаг махбод оо! Жахуагийн өмнө дуугуй байгтун! Тэр юуны тул хэмээвээс, тэр нь өөрийн ариун орноос боссон буй.
Гуравдугаар бүлэг
1 Бас тэр нь Жахуагийн анхилын өмнө байгч Зишуа тэргүүлэгч лам хийгээд түүний тус эсэргүүцэхийн тул түүний баруун гарт байгч Сатанаг над үзүүлэв. 2 Тийн бөгөөд Жахуагийн анхил нь Сатанад өгүүлрүүн; Сатана аа! Жахуа нь чамайг болтугай! Бас Иерусалимыг сонгосон Жахуа нь чамайг зэмлэх болтугай! Энэ нь галаас тонилгогдсон цуцал бус буюу хэмээн өгүүлэв. 3 Зишуа нь хирт хувцсыг өмссөнөөр анхилын өмнө байсан бөлгөө. 4 Тийн бөгөөд тэр нь түүний өмнө байгчидад өгүүлрүүн; Түүнээс хирт хувцдыг авагтун! хэмээн өгүүлэв. Бас тэр нь түүнд өгүүлрүүн; Мана. би чиний нүглийг чамаас өнгөрүүлээд чамд сайхан хувцсыг өмсгөх буй. 5 Бас тэр нь өгүүлрүүн; Түүний толгойн дээр нэг ариун титимыг тавьтугай! хэмээн өгүүлсэнд тэдгээр нь түүний толгойн дээр нэг ариун титимыг тавиад түүнд хувцсыг өмсгөв. Тэнд Жахуагийн анхил нь байлаа. 6 Бас Жахуагийн анхил нь Зишуа захируун; 7 Чуулгадын Жахуагийн зарлиг нь ийн; Хэрвээ чи миний замаар яван миний сахиулсаныг сахих бөгөөс эл, чи миний гэрийг шүүж, миний хүрээнүүдийг сахих буй. Бас би чиний ойр байгчидын дотор чамд явах ороныг өгөх буй. 8 Зишуа тэргүүн лам аа! Чи хийгээд чиний дэргэд байгч нөхөд нь сонсогтун! Тэд нь гайхамшигт улс мөн. Мана, би Хшигүү хэмээгч боолоо ирүүлэх буй. 9 Мана, Зишуагийн өмнө миний тавьсан чулуу буй. Нэг чулуунд долоон нүд болох буй. Мана. Би түүний сийлснийг сийлэн. Энэ газрын нүглийг нэг өдөр аваачих буй хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. 10 Тэр цагт таны тус бүр нь өөрийн үзмийн модны доор хийгээд өөрийн тошлогийн модны доор айлаа дуудах буй хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана.
Дөрөвдүгээр бүлэг
1 Бас надтай өгүүлэлцэгч анхил нь над буцаад хүний нойроос сэрүүлэгдэх мэт намайг сэрүүлээд над ийн; 2 Чи юуг үзнэ хэмээн өгүүлсэнд би өгүүлрүүн; Миний ширтэхэд Мана, нэг цул алтан гэрэвчийн суурь хийгээд түүний дээр нэг сав ба, долоон гэрэвч хийгээд долоон гэрэвчийн тул тэдний дээр долоон лонх буй. 3 Бас түүний дэргэд хоёр тост мод хэмээвээс нэг нь савын баруун этгээдэд буй бөгөөд нөгөө нь зүүн этгээдэд буй хэмээн үзэв 4 хэмээн өгүүлээд бас би надтай өгүүлэлцэгч анхилд өгүүлрүүн; Миний эзээн! Эд нь юу буюу 5 хэмээн өгүүлсэнд надтай өгүүлэлцэгч анхил нь над ийн; Чи эдний ююу ахуйг үл мэднэ үү? хэмээн өгүүлсэнд би ийн; Миний эзээн! Би үл мэднэ хэмээн өгүүлэв. 6 Тийн тэр нь над хариу өгүүлрүүн; Жахуагийн Зирубабилд зарлиг болсон нь ийн; чадлаар бус хийгээд хүчээр ч бус, харин миний тодотголоор хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. 7 Нэг уул аа! Чи юу буюу. Чи Зирубабилын өмнө тал болох буй. Бас тэр нь тэргүүний чулууг өргөж, түүнд хайр, хайр хэмээн дуудах болъюу хэмээн өгүүлэв. 8 Бас Жахуагийн зарлиг нь над ийн; 9 Зирубабилын гар нь энэ гэрийг суурьлуулаад, түүний гар ч түүнийг дуусгах буй. Бас Жахуагийн намайг танд илгээснийг та мэдэх буй. 10 Бага юмын өдрийг хэн хөнгөлсөн буюу. Тэдгээр нь баясаж, Зирубабилын гарт хэмжүүрийг үзэх буй. Эд долоо хэмээвээс, Жахуагийн бүхэл дэлхийг алстаж нааш цааш явагч нүдэд буй хэмээн өгүүлэв. 11 Бас би түүнд өгүүлрүүн; Гэрэвчийн суурины баруун этгээдэд хийгээд зүүн этгээдэд агч хоёр тост мод нь юу буюу 12 хэмээн өгүүлээд бас би өгүүлрүүн; Биеэсээ хоёр алтан лонхоор тосыг гаргагч тост модны хоёр гишүүн нь юу буюу 13 хэмээн өгүүлсэнд тэр нь хариу өгүүлрүүн; Чи эдний юу буй үл мэднэ үү? хэмээсэнд би миний эзээн! Би үл мэднэ, хэмээн өгүүлэв. 14 Тийн тэр нь өгүүлрүүн; Эд нь бүхэл дэлхийн эзний өмнө байгч хоёр тослогдсон буй хэмээн өгүүлэв.
Тавдугаар бүлэг
1 Тийн бөгөөд би нүдээрээ дахин ширтэхдээ нэг нисэгч номыг үзэв. 2 Тийн тэр нь над өгүүлрүүн; Чи юуг үзнэ хэмээн өгүүлсэнд би ийн; Би нэг нисэгч номыг үзнэ. Түүний урт нь хорин тохой хийгээд өргөн нь арван тохой буй. 3 хэмээн өгүүлсэнд тэр нь над өгүүлрүүн; Энэ нь бүхэл дэлхийн нүүрийн дээр гарсан хараал болой. Түүгээр аливаа хулгайч нь надаас хоосруулагдах бөгөөд аливаа тангараглагч нь надаас хоосруулагдах буй. 4 Чуулгадын Жахуагийн зарлиг нь ийн; Би түүнийг гаргасан буй. Бас тэр нь хулгайчийн гэрт хийгээд миний нэрээр худлаар тангараглагчийн гэрт ороод түүний гэрийн дотор байж түүнийг мод хийгээд чулуудыг сэлтээр хоосруулах буй хэмээн өгүүлэв. 5 Тийн бөгөөд надтай өгүүлэлцэгч анхил нь гараад над өгүүлрүүн нүдээрээ ширтэн. Энэ гарагчийн юу буйг үз хэмээн өгүүлсэнд би энэ нь юу буюу хэмээн өгүүлэв. 6 Тэр нь өгүүлрүүн; Энэ гарсан нь нэг Ифа хэмжүүр буй. Тэдний ёс нь бүхэл газарт энэ мэт буй хэмээн өгүүлэв. 7 Бас Мана, нэг далантаны төдий дуулга өргөгдөв. Бас нэг эхнэр нь Ифа хэмжүүрийн дотор суун авай. 8 Тийнхүү хүү тэр нь өгүүлрүүн; Энэ нь хилэнц буй хэмээн өгүүлээд түүнийг Ифагийн дотор хаяад дуулганы чулуудыг амсарын дээр хаяв. 9 Тийн бөгөөд би нүдээрээ ширтэхдээ Мана, хоёр эхнэрийн гарсаныг үзэв. Тэд нь тогоруу мэт жигүүр агсан бөгөөд, тэдний жигшүүрийн дотор салхи бөлгөө. Бас тэд нь Ифаг огторгуй дэлхий хоёрын хооронд өргөв. 10 Тийн бөгөөд би надтай өгүүлэлцэгч анхилд ийн; Эд нь Ифаг хааш аваачих буюу 11 хэмээн өгүүлсэнд тэр нь ийн; Нэг гэрийг үүдэхийн тул Шинар гадарт аваачна Тэнд тэр нь тогтоогдон өөрийн суурины дээр тавигдах буй хэмээн өгүүлэв.
Зургадугаар бүлэг
1 Бас би нүдээрээ дахин ширтэхдээ Мана, хоёр уулны хооронд дөрвөн тэргийн гарахыг үзэв. Тэд хоёр уул нь зэс уулд бөлгөө. 2 Анхны тэрэг нь зээрд морьтон хийгээд хоёрдугаар тэрэг нь хар морьт ба, 3 гуравдугаар тэрэг нь цагаан морьт хийгээд дөрөвдүгээр тэрэг нь цоохор морьт бөлгөө. 4 Тийн бөгөөд би надтай өгүүлэлцэгч анхилд өгүүлрүүн; Миний эзээн! Эд нь юу буюу 5 хэмээн өгүүлсэнд анхил нь над хариу өгүүлрүүн; Эд нь бүхэл дэлхийн эзний өмнө байснаас гарсан огторгуйн дөрвөн тодотгол буй. 6 Тэнд агч хар морьд нь хойд газарт гарсан бөгөөд, цагаан морьд нь тэднийг дагаж одно. Цоохор морьд нь өмнөх газарт одно хэмээн өгүүлэв. 7 Бас хээр морьд нь гараад дэлхийн дээр нааш цааш одохуяа дурт бөлгөө. Тийнхүү тэр нь өгүүлрүүн; Дэлхийн дээр нааш цааш одогтун! хэмээн өгүүлсэнд тэд нь түүнчлэн одов. 8 Тийн бөгөөд тэр анхил нь намайг дуудан өгүүлрүүн; Мана. Хойд газарт орсон нь миний сэтгэлийг хойд газарт амаруулав хэмээн өгүүлэв. 9 Бас Жахуагийн над зарлиг болсон нь ийн; 10 лз бологсодоос Хилдийн хийгээд Дофиан ба Зидниан гэрдэхээс аваад Бабилоноос буцсан. Зибниагийн Зошиа хөвгүүний гэрт тэрхүү өдөр ороод 11 Мөнгө хийгээд алтыг аваад, титмүүдийг үйлдээд, нэгийг нь тэргүүн лам болсон Зождахын Зишуа хөвгүүний тэргүүний дээр тавиад түүнд ийн өгүүл. 12 Чуулгадын Жахуагийн зарлиг блсон нь ийн; Мана. Гишүү хэмээгч нэрт хүн амой. Тэр нь өөрийн орноос гарч Жахуагийн сүмийг үүдэх буй. 13 Тэр ч Жахуагийн сүмийг үүдэж, цог жавхлант болж, өөрийн ширээнд сууж тэргүүлэн, өөрийн ширээний дээр лам болох буй. Бас эвийн тогтоол нь тэд хоёрын хооронд болох буй. 14 Бас Жахуагийн сүмийн дотор дурсгал болохын тул Хлидийд хийгээд Добниау ба, Зидниад хийгээд Зибниагийн Эдин хөвгүүнд нэг нэг титим болох болъюу. 15 Бас хол агчид нь Жахуагийн сүмийг үүдэхийн тул ирэх буй. Тийнхүү та чуулгадын Жахуагийн намайг танд илгээснийг мэдэх буй. Хэрвээ та өөрийн Жахуа бурхны дууг сонсох бөгөөс эл, энэ нь бүтэх буй хэмээн өгүүлэв.
Долдугаар бүлэг
1 Бас Дэриус хааны дөрөвдүгээр жилийн Хислу хэмээгч есдүгээр сарын дөрөвдүгээр өдөр Жахуа нь Зикриад ийн зарлиг болруун; 2 Тэр цагт Шириж хийгээд Кэхим Милих нь өөрийн улстай Жахуагийн өмнө залбирахын тул бурхны гэрт илгээгдэж 3 Чуулгадын Жахуагийн гэрт агч лам нар хийгээд форофид нараас асууж ийн өгүүлрүүн; Би эд олон жилд үйлдсэнд мэт тавдугаар сард уйлж цээрлэх буюу хэмээн асуусан бөлгөө. 4 Тийнхүү чуулгадын Жахуагийн зарлиг нь над ийн; 5 Чи газрын хамаг улсад хийгээд лам нарт ийн өгүүл. Та эд далан жилийн туршаар тавдугаар хийгээд долдугаар сард цээрлэж цурхирсан цагтаа үнэхээр над цээрлэсэн буюу. 6 Бас та идэн уун байсан цагтаа өөрийн тул идэн уун байсан бус буюу. 7 Иерусалим хийгээд түүнийг тойрогч балгадын амархан болон бүтээмжит болсон бөгөөд өмнө хийгээд талт газрын суугчид байсан цагт Жахуагийн анхны форофид нараар дуудсан зарлиг нь энэ мэт агсан биш үү? хэмээн өгүүлэв. 8 Бас Жахуа нь Зикриэд зарлиг болруун; 9 Чуулгадын Жахуагийн зарлиг болсон нь ийн; Үнэн шүүврээр шүүн. Тус бүр нь ах дүүдээ хайр хийгээд өршөөлийг үзүүүлэгтүн! 10 Бас бэлэвсэн хийгээд өнчин ба оролт хийгээд үгээгүүнүүдийг үл даран, Тус бүр нь ах дүүгийн тус ирээд дахин бүү санаачлагтун! 11 хэмээн зарлигласан боловч тэдгээр нь сонсохуяа эс дуршин, явахуяа эс дуршин үл сонсохын тул чихээ дүлий болгон. 12 Тогтоол хийгээд чуулгадын Жахуагийн тодотголоороо анхны форофид нараар илгээсэн зарлигуудыг үл сонсохын тул зүрхээ хатуу чулуу мэт болгов. Тиймийн тул чуулгадын Жахуагаас их хилэн болов. 13 Тиймийн тул түүний дуудахад тэд нь эс сонссон мэт түүнчлэн тэдний дуудахад би эс сонсов. 14 Харин би тэдний эс таньсан хамаг улсын дотор шуурган салхиар мэт тэднийг тараав. Тийн тэднээс хойно газрын хоосон болсонд, хэн ч нааш цааш эс явав. Энэ мэтээр тэдгээр нь тааламжит газрыг хоосон газар болгов хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана.
Наймдугаар бүлэг
1 Бас Жахуа нь над зарлиг болруун; 2 Би Шиунагийн учир их атаархалаар атаархан түүний учир их хилэнгээр атаархав хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. 3 Жахуа нь ийн; Би Шиунад буцсан буй. Би Иерусалимын дотор нутаглах буй. Тийн бөгөөд Иерусалим нь үнэний балгас нэрийдэгдэх бөгөөд, чуулгадын Жахуагийн уул нь ариун уул хэмээн нэрийдэгдэх буй хэмээн зарлиглана. 4 Бас чуулгадын Жахуа нь ийн; Иерусалимын зээлүүдийн дотор өвгөд хийгээд эмгэд суух буй. Тэд нь нэг наст болсны тул гартаа таягт болох буй. 5 Бас тэр балгасны зээлүүд нь зээлүүдийн дотор наадагч хөвгүүд хийгээд охидоор дүүргэгдэх буй хэмээн зарлиглана. 6 Бас чуулгадын Жахуагийн зарлиг нь ийн; Энэ нь энэ цагт энэ үлдсэн улсын нүдэнд гайхамшигт бловч минйи нүдэнд гайхамшигт болох буюу хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. 7 Бас чуулгадын Жахуагийн зарлиг нь ийн; Мана. Би өөрийн улсыг зүүн газраас хийгээд баруун газраас тонилгон ирүүлэх буй. 8 Тийн бөгөөд тэд нь Иерусалимын дотор суун миний улс болох бөгөөд би үнэнээр хийгээд зөвөөр тэдний бурхан болох буй хэмээн зарлиглана. 9 Бас чуулгадын Жахуагийн зарлиг нь ийн; Сүмийг үүдэхийн тул Жахуагийн гэрийн суурьлагдсан цагт агсан форофид нарын амнаас эд үгсийг энэ цагт сонсогчид оо! Таны гарууд бат болох болтугай! 10 Тэр юуны тул хэмээвээс, энэ цагаас урьд хүнд шангүй агсан бөгөөд малд шангүй бөлгөө. Бас зовлонгийн шалтагаар орогчид ба гарагчид ч амаргүй бөлгөө. Тэр юуны тул хэмээвээс, би хамаг хүмүүсийг өөр өөрийн тус тавьсан бөлгөө. 11 Зүгээр би эдүгээ энэ үлдсэн улсын тул урьд цагт мэт үл болох буй хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. 12 Зүгээр хөрөнгө нь үрст болох бөгөөд, үзмийн мод нь өөрийн жимсийг гаргах ба газар нь өөрийн өсгөбүрийг гаргах бөгөөд огторгуй нь өөрийн сүүдэрийг өгөх буй. Бас би энэ үлдсэн улсыг эд хамгуудын эзэд болгох буй. 13 Бас Иудейгийн гэр хийгээд Израйлын гэр ээ! Та улсуудын дотор хараал болсон мэт би таныг тонилгон, адистид болгох буй. Бүү айгтун! таны гэрүд нь бат болох болтугай! 14 Тэр юуны тул хэмээвээс, чуулгадын Жахуагийн зарлиг нь ийн; таны эцэг нарын намайг хилэгнүүлсэн цагт би танд мууг үйлдэхээ санаад эс гэмшсэн мэт 15 Эдүгээ би Иерусалимд хийгээд Иудейгийн гэрт сайныг үйлдэхээ дахин санасан буй. Бүү айгтун! 16 Таны үйлдэх нь ийн, хүн бүр бүс хүнд үнэнийг өгүүлэн өөрийн хаалганы дотор үнэнээр хийгээд зөвт шүүврээр шүүн. 17 Өөр зуураа зүрхэндээ мууг үл санагалзан хуурмаг тангарагийг бүү янаглагтун! Тэр юуны тул хэмээвээс, эд хамгуудыг би өшөөлнө хэмээн Жахуа нь зарлиглана. 18 Чуулгадын Жахуагийн зарлиг нь над ийн; 19 Дөрөвдүгээр сарын бацаг хийгээд, тавдугаар сарын бацаг ба, долдугаар сарын бацаг хийгээд аравдугаар сарын бацаг нь Иудегийн гэрт жаргалан хийгээд баясгалан ба сайн найрын цагууд болох буй. Тиймийн тул үнэн хийгээд эвийг янаглагтун! хэмээн чуулгадын Жахуа нь зарлиглана. 20 Бас чуулгадын Жахуагийн зарлиг нь ийн; Үүнээс хойш олон улс хийгээд олон балгадад суугчид нь ирэх бөгөөд 21 Нэг балгасанд суугчид нь бус балгасанд ирээд, бидэнд Жахуагийн хайрыг эрэхийн тул хийгээд чуулгадын Жахуаг бэдрэхийн тул одоё. Би ч одолцох буй хэмээн өгүүлэх буй. 22 Бас олон улс хийгээд хүчит ард нь Иерусалимд чуулгадын Жахуаг бэдрэхийн тул хийгээд Жахуагийн хайрыг эрэхийн тул ирэх буй. 23 Бас чуулгадын Жахуагийн зарлиг болсон нь ийн; тэр цагт хамаг хэлт улсаас арван хүн нь Иудегийн хүний хормойноос бариад ийн; бид тантай одолцох буюу. Тэр юуны тул хэмээвээс, Жахуагийн тантай ахуйг бид сонсов хэмээн өгүүлэх буй.
Есдүгээр бүлэг
1 Жахуагийн форофидлогын зарлиг тийн бөгөөд тэр нь Хэдэрэх хийгээд Дамаск газарт тогтох буй. Тэр юуны тул хэмээвээс, Жахуагийн нүд нь хүн хийгээд Израйлын хамаг овогуудыг харна. 2 Бас түүнтэй хязгаарт болсон Хэмэдэд хийгээд их цэцэн агч Тийрт хийгээд Сайдунд тогтох буй. 3 Тийр нь биедээ бат гэрийг үүдээд, мөнгийг тоос мэт хураан, ариун алтыг газрын шавар мэт хураасан боловч 4 Мана. Жахуа нь түүнийг гаргаж, түүний далд агч хүчийг таслах буй. Тийн тэр нь галаар хоосруулагдах буй. 5 Ашкилуун нь үзэж айх буй. Бас Киж нь зовох буй. Ихун ч зовох Тэр юуны тул хэмээвээс, түүний найдлага нь ичгүүрт болсон буй. Бас Кижээс хаан нь хоосрох бөгөөд Ашкилун нь суугчидгүй болох буй. 6 Бас Ашкилунд бус улс нь суух бөгөөд би Филиститэний оморхогийг хоосруулах буй. 7 Бас би түүний цусыг түүний амнаас гарган, түүний жигшүүртүүдийг түүний шүдний хоорондоос гаргах буй. Тийн бөгөөд тэр нь бидний бурхан уйлж, Иудейгийн тэргүүлэгч мэт болох буй. Харин Икрун нь Зибэсийн хүн мэт болох буй. 8 Бас би өөрийн гэрийг цэргээр хүрээлэх бөгөөд хэн ч үл алстан үл буцах буй. Бас дарагч нь тэднийг дахин үл алстах буй. Тэр юуны тул хэмээвээс, би эдүгээ нүдээрээ үзсэн буй. 9 Шиунагийн охион! Ихэд жарган үйлд. Иерусалимын охион! Цэнгэлдэн үйлд. Чиний хаан нь чамд ирнэ. Тэр нь зөвт хийгээд тонилгогч ба номхон хийгээд илжигийг хэмээвээс, илжигний унагыг унан амой. 10 Бас би Ифриамаас тэргийг таслан, Иерусалимаас морийг таслах буй. Бас дайны ном нь таслагдах буй. Тийнхүү тэр нь улсуудад эвийг зарлиг болгох бөгөөд түүний эзэлгүр нь талаас далай хүртэл болон мөрнөөс дэлхийн хязгаар хүртэл болох больюу. 11 Чиний тул чиний тогтоолын цусаар би усгүй нүгэлд хураагдсаныг тавьсан буй. 12 Найдамжит хураагдагсад аа! Бат гэрт буцагтун! Би танд хоёр давхараар шанг өгөх буй хэмээн эдүгээ өдөр зарлиглана. 13 Тэр юуны тул хэмээвээс, би өөрийн тул Иудейг татсан бөгөөд Ифриамаар номыг дүүргэсэн буй. Бас Шиуна аа! Би чиний хөвгүүдийг Хэрнэхийн хөвгүүдийн тус босгон. Чамайг хүчит хүний илд мэт болгох буй. 14 Бас Жахуа нь тэдний дээр үзэгдэх бөгөөд түүний сум нь цахилгаан мэт гарах буй. Жич, Жахуа эзэн нь бүрээг татаж өмнөх шуурган салхиар өөд болох буй. 15 Чуулгадын Жахуа нь тэднийг халхлах буй. Тийн бөгөөд тэд нь хоосруулан хаясан чулуудаар дийлэх буй. Бас тэд нь ууж үзмийн ундаагаар мэт бархиран, савс хийгээд тахилын ширээний этгээдийг дүүргэх буй. 16 Бас тэр цагт тэдний Жахуа бурхан нь өөрийн улсыг хонь мэт тонилгох бөгөөд тэдний газарт титимлэгдсэн тэмдэг нь босгогдох буй. 17 Тэдний бүтээмжлэл хийгээд тэдний үзэсгэлэн нь ямар их болов. Тариа нь хөвгүүдийг баясгах бөгөөд, үзмийн ундаа нь охидыг баясгах буй.
Аравдугаар бүлэг
1 Хойдохь борооны цагт бороог Жахуагаас эрэгтүн! Тийн Жахуа нь цахилгааныг гаргаж, танд их бороог өгөн, хүн бүрт хээрийн дээрүүдийг өгөх буй. 2 Тэр юуны тул хэмээвээс, хөргүүд нь дэмийлэлийг өгүүлдэг. Бас зөнчид нь худлаар зөнчлөж, хуурмаг зүүдүүдийг өгүүлэн дэмийгээр амаруулдаг. Тиймийн тул тэд нь хонидын сүрэг мэт төөрч, хоньчгүйн тул зовсон буй. 3 Миний хилэн нь хоньчидын тул халуун болсон бөгөөд, би тэхүүдийг сургасан буй. Зүгээр чуулгадын Жахуа нь түүний сүрэг болсон Иудейгийн гэрийг өршөөж, тэднийг дайны сайхан морь мэт болгох буй. 4 Түүнээс өнцгийн чулуу хийгээд түүнээс хадаас ба түүнээс дайны нум хийгээд түүнээс аливаа тэргүүлэгч нь хамтаар гарах буй. 5 Бас тэд нь газрын шаварыг дайнаар гишгигч хүчит улс мэт болоод дайлалдах буй. Тэр юуны тул хэмээвээс, Жахуа нь тэдэнтэй болох буй. Тийн бөгөөд морьдыг унагчид нь ичих буй. 6 Бас би Иудегийн гэрийг бататган Иосифын гэрийг тонилгон тэдэнд өршөөнгүйт болсны тул тэднийг буцаах буй. Тийн бөгөөд тэд нь надаас эс хагацуулагдсан мэт болох буй. Тэр юуны тул хэмээвээс, би тэдний Жахуа бурхан мөн болоод тэднийг сонсох буй. 7 Бас Ифриамтан нь хүчит хүн мэт болоод тэднийг зүрх нь үзмийн ундаагаар мэт баясах ба, тэдний хөвгүүд нь үүнийг үзэж, баясах бөгөөд, тэдний зүрх ч Жахуагийн учир цэнгэлдэх буй. 8 Би тэдний тул исгэрч тэднийг хураах буй. Тэр юуны тул хэмээвээс, би тэднийг тонилгосон буй. Тийн бөгөөд тэд нь урьд үржсэн мэт үржих буй. 9 Тийнхүү миний тэднийг улсуудын дотор цацсанаар, тэд нь хол газадаас намайг санах буй. Бас тэд нь өөрийн хүүхэдтэй амьд байж буцах буй. 10 Бас би тэднийг Египет газраас буцааж Амураас хураагаад Килиадад хийгээд Лабнунгад буцаах буй. Тийн болоход тэдэнд зам үл олдох буй. 11 Бас тэр нь зовлонгоор далайг өнгөрөн далайн давалгааг цохих буй. Бас мөрний гүн газад нь хатах бөгөөд, Ашурын оморхог нь унгаагдах ба, Египетийн очир нь хагацуулагдах буй. 12 Би тэднийг Жахуагаар бататгах, тийнхүү тэд нь түүний нэрээр явах буй хэмээн Жахуа нь зарлиглана.
Арван нэгдүгээр бүлэг
1 Либиунг аа! Өөрийн хаалгадыг нээн үйлд. Тийн бөгөөд гал нь чиний хуш мододыг түлэх болтугай! 2 Нарс аа! Бархиран үйлд. Тэр юуны тул хэмээвээс, хуш нь унасан бөгөөд сайхнууд нь эвдрүүлэгдсэн буй. Башангийн царс модод оо! Бархирагтун! Тэр юуны тул хэмээвээс, хүрээлсэн ой нь цавчигдсан буй. 3 Хоньчидын бархирах дуу буй. Тэр юуны тул хэмээвээс, тэдний үзэсгэлэн нь эвдрүүлэгдсэн буй. Залуу арслангуудын урхирах дуу буй. Тэр юуны тул хэмээвээс, Иордоны оморхог нь эвдрүүлэгдсэн буй. 4 Миний Жахуа бурхны зарлиг болсон нь ийн; Алагдах хоньдыг тэжээн үйлд. 5 Тэдний эзэд нь тэднийг алавч биеэ буруугүй болгоно. Бас тэднийг худалдагчид нь ийн; Миний баян болсоны тул Жахуа нь магтагдах болтугай! хэмээн өгүүлнэ. Бас тэдний хоньчид нь тэднийг эс хайрлана. 6 Тийн атал би ч газарт суугчидийг үүнээс хойш үл хайрлах буй. Харин Мана. би хүн бүрийг түүний нөхрийн гарт хийгээд түүний хааны гарт тушаан өгөх буй. Тийн тэдний газрыг эвдрүүлэхэд би тэдний гараас үл тонилгох буй хэмээн Жахуа нь зарлиглана. 7 Тийн бөгөөд хоньдын зовсоны тул би алагдах хоньдыг тэжээв. Бас би хоёр таягийг аваад нэгийг нь үзэсгэлэн хэмээн нэрийдэн нөгөөг нь хүлэгүүд хэмээн нэрийдээд хоньдыг тэжээв. 8 Бас би нэг сард гурван хоньчидыг аваачив. Би тэднээс жигшсэн бөгөөд тэд ч намайг өшөөлсөн бөлгөө. 9 Тийн бөгөөд би өгүүлрүүн; Би таныг үл тэжээх буй. Үхэх нь үхэх болтугай! Эвдрэх нь эвдрэх болтугай! Бас үлдсэн нь өөр өөрийн махыг идэх болтугай! хэмээн өгүүлэв. 10 Тийн бөгөөд миний хамаг улстай хэлэлцсэнийг үгүй болгохын тул би үзэсгэлэн хэмээгч таягийг аваад хугалав. 11 Тэр таяг нь тэр өдөр хугалагдсан бөгөөд үүнээс намайг сонсогч явсан хоньд нь үүнийг Жахуагийн зарлиг мөн хэмээн мэдэв. 12 Бас би тэдэнд өгүүлрүүн; Хэрвээ та дурт болвоос миний хөлсийг над өгөгтүн! Бус бөгөөс эл болигтун! хэмээн миний өгүүлсэнд тэд нь миний хөлс болохын тул гучин цэнгэлийн төдий мөнгийг цэнлэв. 13 Тийн бөгөөд Жахуа нь над ийн; тэдний намайг үнэлсэн сайхан үнэнийг шавар савыг хийгчид хаян үйлд хэмээн зарлиг болсонд би гучин цэнгэлийн мөнгийг аваад Жахуагийн гэрт агч шавар савыг хийгчид хаяв. 14 Бас Иудей Израйл хоёрын хооронд агч ах дүү нарын ёсыг болиулахын тулд би хүлэгүүд хэмээгч нөгөө таягийг хугалав. 15 Бас Жахуа нь над зарлиг болруун; Ухаангүй хоньчидыг зэвсэгүүдийг аван үйлд. 16 Тэр юуны тул хэмээвээс, Мана. би энэ газарт нэг хоньчиныг босгох буй. Тэр нь эвдэрсэнийг үл тоон залуусыг үл бэдрэн, бэртсэнийг үл эдгээн, батаар байгчийг үл тэтгэх буй. Харин тэр нь таргануудын махыг идэн, тэдний туурайнуудыг эвдэх буй. 17 Хонийг орхигч хэрэггүй хоньчинд зовлон ирэх болъюу. Түүний гарт хийгээд баруун нүдэнд сэлэм нь болох буй. Түүний гар нь эрхгүй хатах бөгөөд, түүний баруун нүд нь, эрхгүй харанхуй болох буй хэмээн зарлиг болов.
Арван хоёрдугаар бүлэг
1 Жахуагийн форофидлогийн зарлиг нь ийн; Огторгуйг бүтээгч хийгээд дэлхийг суурьлагч ба, хүний дотор агч сүнсийг бүтээгч Жахуа нь Израйлын учир ийн зарлиг болруун; 2 Мана. Би Иерусалимыг нь түүнийг тойрогч хамаг улсуудад чичрүүлэх аянга мэт болгох бөгөөд Иерусалимыг цэргээр хүрээлэх цагт тэр нь Иудейн тул болох буй. 3 Бас тэр цагт би Иерусалимыг хамаг улсуудад хүнд чулуу мэт болгох буй. Аль хэн түүнийг өргөгч нь ихэд эвдрүүлэгдэх буй. Бас дэлхийн хамаг улсууд нь түүний тус халцруулах буй. 4 Жич Жахуа нь зарлиг болруун; тэр цагт би аливаа морийг гайхуулж түүнийг унагчийг алдаршуулах буй. Бас би Иудейгийн гэрт нүдээрээ ширтэн улсуудын аливаа морийг харанхуй болгох буй. 5 Тийн бөгөөд Иудегийн тэргүүлэгчид нь зүрхэндээ ийн; Иерусалимд суугчид өөрийн чуулгадын Жахуа бурхнаар хүчит болов хэмээн өгүүлэх буй. 6 Тэр цагт би Иудегийн тэргүүлэгчдийг түлээний дотор агч галын зуух мэт болгон тарианы боолтын дотор агч зул мэт болгох буй. Тийн бөгөөд тэд нь хамаг тойрогч улсуудыг баруун хийгээд зүүн этгээдэд хоосруулах буй. Тийн Иерусалим нь өөрийн оронд хэмээвээс Иерусалимд амарханаар нутаглагдах буй. 7 Бас Давидын гэрийн алдар хийгээд Иерусалимл суугчидын алдар нь Иудейн тус ихэмсэг үл болох болтугай! хэмээн Жахуа нь анхны цагт мэт Иудейн майхнуудыг тонилгох буй. 8 Тэр цагт Жахуа нь Иерусалимд суугчидыг халхлах бөгөөд тэр цагт тэдний дотор агч тэнхээгүй нь Давид мэт болох бөгөөд Давидын гэр нь бурхан мэт блоон тэдний дэргэд агч Жахуан анхил мэт болох буй. 9 Бас тэр цагт би Иерусалимын тус ирсэн хамаг улсуудыг эвдрүүлэхийг бэдрэх буй. 10 Бас би Давидын гэрт хийгээд Иеруссалимд суугчидын дээр хайрын хийгээд залбиралын сэтгэлийг буулгах буй. Тийн бөгөөд тэдгээр нь өөрийн шархдуулсаныг ширтэж, ганцхан хөвгүүний учир цурхиралдах мэт түүний учир цурхиралдах буй. Түүний тулд гашуудал нь анхны төрөгдсөн хөвгүүний тулд болсон гашуудал мэт болох буй. 11 Тэр цагт Иерусалимын дотор аху гашуудал нь Михигтун хэмээгч бэлд Хэдэдримуны гашуудал мэт их болох буй. 12 Бас газрын улс нь аймгаар тусгаар цурхиралдах гэвэл Давидын гэрийн аймаг нь тусгаар хийгээд тэдний гэргэс ч тусгаар, Нэтэнгийн гэрийн аймаг нь тусгаар хийгээд тэдний гэргэс ч тусгаар 13 Ливийн гэрийн аймаг нь тусгаар хийгээд тэдний гэргэс ч тусгаар, Шимунгийн аймаг нь тусгаар хийгээд тэдний гэргэс ч тусгаар хамаг үлдсэн аймгуудаас аймаг бүр тусгаар хийгээд тэдний гэргэс ч тусгаар цурхиралдах больюу.
Арван гуравдугаар бүлэг.
1 Тэр цагт Давидын гэрийн тул хийгээд Иерусалимд суугчидын тул нэг булаг нь нүглийн учир хийгээд бузрын учир нээгдэх буй. 2 Бас чуулгадын Жахуагийн зарлиг болсон нь ийн; тэр цагт би хөргүүдийн нэрсийг газраас хоосруулах бөгөөд тэд нь дахин үл сануулагдах буй. Бас би зөнчид хийгээд бузар тодотголыг газраас гаргах буй. 3 Тийн бөгөөд аль хэний форофидлон атал түүний төрсөн эцэг хийгээд эх нь ийн өгүүлэх буй. Чи амьдаар үл байх буй. Тэр юуны тул хэмээвээс, чи Жахуагийн нэрээр худалаар өгүүлнэ хэмээгээд түүний төрсөн эцэг хийгээд эх нь түүний форофидлох цагт түүнийг шархдуулах буй. 4 Бас тэрэнд форофид нар нь форофидлох цагтаа, өөр өөрийн үзсэн үзэгдэлээс ичиж, мэхлэхийн тул үст дээлийг үл өмсөх буй. 5 Зүгээр аливаа ч хүн нь ийн өгүүлэх; Би форофид бус харин тариач буй. Би бага наснаас бус хүнд зарагдсан буй. 6 Бас чиний гарт агч шархууд юу буюу хэмээн түүнд өгүүлэгдэхүеэд тэр нь ийн; Эдээр би өөрийн нөхөсийн гэрт шархдуулагдав хэмээн өгүүлэх буй. 7 Бас чуулгадын Жахуагийн зарлиг нь ийн; Сэлэм ээ! Миний хоньчины тус болон надтай адил агчийн тус сэрэн үйлд. Би хоньчиныг цохих тийнхүү хоньд нь тараагдах буй. Бас би мутраа багаст ирэх буй. 8 Бас Жахуа нь зарлиг болруун; Хамаг газарт хамаг хувь нь таслагдаад өгөх бөгөөд гуравдугаар хувь нь түүний дотор үлдэх буй. 9 Тийн бөгөөд би гурван хувийн нэгийг галд оруулж, мөнгийг арилгадаг мэт тэднийг арилган алтыг ялгадаг мэт тэднийг ялгах буй. Тэд нь миний нэрийг дуудах бөгөөд би тэднийг сонсох буй. Бас би тэднийг миний улс буй хэмээн өгүүлэх бөгөөд тэд нь Жахуаг миний бурхан мөн хэмээн өгүүлэх буй хэмээн зарлиглана.
Арван дөрөвдүгээр бүлэг
1 Мана. Жахуагийн өдөр нь ирнэ. Тийн бөгөөд чиний олз нь чиний дотор хуваагдах буй. 2 Тэр юуны тул хэмээвээс, би хамаг улсыг Иерусалимын тус дайлалдахын тул цуглуулах буй. Тийн бөгөөд балгад нь автах бөгөөд, гэрүүд нь тоногдох ба, гэргэс нь бузарлагдах буй. Бас балгасны хагас нь олз болон одох буй. Зүгээр үлдсэн улс нь балгасаас үл таслагдах буй. 3 Тийн бөгөөд Жахуа нь гарч тэр улсуудын тус өөрийн дайлалцах өдөрт дайлалдах буй. 4 Тэр цагт түүний өлмий нь Иерусалимын зүүн өмнө агч тост уулны дээр байх бөгөөд тост уул нь дундаас зүүн баруун хоёр зүгээс хагарах ба, маш их бэл болох буй. Бас уулны хагас нь хойд зүгт хөдлөх бөгөөд, хагас ч өмнө зүгт хөдлөх буй. 5 Тийн бөгөөд тэд уулны бэл нь Ажалд хүрэх бөгөөд та тэд уулны бэлээр дутааж Иудейн Үзэк хааны цагт газрын хөдөллөгөөс дутаасан мэт дутаах буй. Тийн бөгөөд миний Жахуа бурхан нь өөрийн хамаг ариунуудтай ирэх буй. 6 Бас тэр цагт гэрэл нь цэлмэг ч бүрхэг ч үл болох буй. 7 Харин Жахуад мэдэгдэх нэг өдөр болох буй. Өдөр шөнө хоёр үл болох, харин үдэшлэн гэрэл болох буй. 8 Бас тэр цагт Иерусалимаас амьд усад нь гарч, нэг хагас нь зүүн далайд гарах бөгөөд нөгөө хагас нь баруун далайд гарах буй. Зун хийгээд өвөлд энэ мэт болох буй. 9 Бас Жахуа нь бүхэл дэлхийн дээр хаан болох буй. Тэр цагт ганцхан Жахуа болох бөгөөд түүний нэр нь ганцхан болох буй. 10 Бас бүхэл газар нь Кибээс Иерусалимын өмнө Кимун хүртэл тал мэт хүрээлгдэн өргөмжилөгдөж, Баймоны хаалганаас анхны хаалга хүртэл хийгээд өнцгийн хаалга хүртэл, Бас Хианилын асараас хааны үзмийн сахлагнууд хүртэл өөрийн оронд суугчидад болох буй. 11 Бас хүмүүс нь тэнд суух бөгөөд үүнээс хойш эвдэрлэгэ үл болох буй. Харин тэдгээр нь Иерусалимд амарханаар суух буй. 12 Бас Иерусалимын тус дайлсан улс бүгдээрт Жахуагийн хүргэх зовлон нь ийн; тэдний хөлдөө байхад тэдний мах нь хатах бөгөөд тэдний нүдэд нь аягандаа хоосрох ба, тэдний хэл нь тэдний амны дотор хоосрох буй. 13 Бас тэр цагт Жахуагаас тэдний дотор нэг их хутгалан болох бөгөөд, тэдний тус бүр нь өөрийн нөхрийн гараас баривч өөрийн нөхрийн гарын тус босох буй. 14 Бас Иуде нь Иерусалимд дайлах бөгөөд тэднийг тойрогч хамаг улсуудын баяжил хэмээвээс, их алт хийгээд мөнгө ба хувцад нь хураагдах буй. 15 Бас тэд буудалуудын дотор агч морьд хийгээд луусад ба, тэмээнд хийгээд илжигэд ба аливаа малд энэ зовлонтой адил зовлон нь болох буй. 16 Тийн бөгөөд Иерусалимын тул ирсэн хамаг улсуудын дотор үлдсэн тус бүр нь жил бүрт чуулгадын Жахуа хаанд мөргөхийн тул хийгээд цацар гэрүүдийн найрыг сахихын тул явах буй. 17 Харин дэлхийн аймагуудаас аль хэн нь чуулгадын Жахуа хаанд мөргөхийн тул үл ирэх бөгөөс эл, тэдэнд бороо нь үл орох буй. 18 Зүгээр бороот эс боловч Египетын аймаг нь үл одон үл ирэх бөгөөс эл, цацар гэрүүдийн найрыг үл сахигчид улсуудад Жахуагийн хүргэх зовлон нь тэдэнтэй учиралдах буй. 19 Энэ Египетийн хилэнцийн нэхэлгэн хийгээд цацар гэрүүдийг сахихын тул үл ирэгч хамаг улсуудын хилэнцийн нэхэлгэн болох буй. 20 Тэр цагт морьдын хонхнуудын дээр, Жахуад ариун хэмээгч нь болох буй. Бас Жахуагийн гэрт агч сав нь тахилын ширээний өмнө агч аягас мэт болох буй. 21 Бас Иерусалимд хийгээд Иудед агч аливаа савс нь чуулгадын Жахуад ариун болох буй. Бас аливаа тахигч тэднийг аваад тэдний дотор идээг бэлдэх буй. Тийн бөгөөд түүнээс хойш чуулгадын Жахуагийн гэрт Ханаваны хамаг нь үл байх больюу.