1 Ахлагчаас сонгогдсон эзэгтэй болоод түүний хүүхдүүдэд: Миний, зөвхөн миний биш, бас үнэнийг мэддэг бүгдийн та нарыг үнэн дотор хайрладаг нь 2 бидний дотор байгаа бөгөөд бидэнтэй үүрд хамт байх үнэний төлөө юм. 3 Эцэг Бурхан ба Эцэгийн Хүү Есүс Христээс ирсэн нигүүлсэл, өршөөл, амар тайван нь үнэн хийгээд хайрын дотор бидэнтэй хамт байх болно.

4 Эцэгээс бид тушаал хүлээн авсан шиг таны хүүхдүүдийн зарим нь үнэний дотор явж буйг мэдсэндээ би их баярласан. 5 Эзэгтэй, бие биеэ хайрлахыг эдүгээ би танаас гуйж байна. Үүнийг шинэ тушаал болгон танд бичиж байгаа бус, харин эхнээсээ энэ нь бидэнд байсан билээ. 6 Бид Түүний тушаалуудын дагуу явцгаая. Энэ бол хайр билээ. Та нар эхнээсээ сонссончлон түүний дотор явах нь тушаал юм. 7 Олон мэхлэгчид ертөнцөд орж ирсэн. Тэд ЕсүсХристийг махан биеэр ирснийг хүлээн зөвшөөрдөггүй ажээ. Энэ бол мэхлэгч бөгөөд Христийг эсэргүүцэгч мөн. 8 Та нар бидний гүйцэлдүүлснийг алдалгүй, харин дүүрэн шагналыг хүлээн авахын тулд өөрсдийгөө хяна. 9 Хэтэрч, Христийн сургаал дотор байдаггүй хэнд ч Бурхан байхгүй. Сургаал дотор байгч нэгэнд Эцэг ч, Хүүч байна. 10 Хэрэв хэн нэгэн нь та нар уруу ирэхдээ энэ сургаалыг авчрахгүй бол, түүнийг гэртээ бүү оруул. Түүнтэй мэндэлж болохгүй. 11 Түүнтэй мэндэлж буй хүн нь түүний бузар үйлсэд оролцож байгаа хэрэг юм.

12 Та нарт бичмээр зүйл надад олон байгаа ч би цаас янтай нийлүүлэхийг хүсэлгүй, харин та нар уруу очиж, нүүр нүүрээрээ ярилцана гэдэгт найдаж байна. Ингэснээр бидний баяр хөөр дүүрэн болно. 13 Таны сонгогдсон эгч дүүгийн чинь хүүхдүүд, танд мэнд хүргэж байна.