1 Теофил оо, би эхнийхээ номд Есүс юу үйлдэж, зааж эхэлснээс авахуулан 2 Өөрийн сонгосон элч нартаа Ариун Сүнсээр дамжуулан захирамж өгөөд дээш өргөгдөн одсон өдөр хүртэлхийг бүгдийг бичсэн билээ. 3 Тэр зовлон эдэлснийхээ дараа Өөрийн амьд гэдгээ дөч хоногийн турш элч нартаа маргашгүй олон нотолгоогоор харуулж, Бурханы хаанчлалын талаарх зүйлсийн тухай айлдаж байв. 4 Тэгээд элч нарыг нэг дор цуглуулан Иерусалимыг орхилгүйгээр Эцэгийн амласныг, Түүний "Та нар Надаас сонссоны дагуу, 5 Иохан усаар баптисм хүртээдэг байсан бол харин та нар ойрын өдрүүдэд Ариун Сүнсээр баптисм хүртэх болно" гэснийг хүлээхийг тэдэнд тушаасан ажгуу.

6 Тэгээд цуглагсад Түүнээс
— Эзэн, энэ цагт Та Израильд хаанчлалыг сэргээх үү? гэж асуусанд
7 Тэр тэдэнд
— Эцэг Өөрийн эрх мэдлээрээ тогтоосон тэр цаг, үеийг мэдэх нь та нарын хэрэг биш.
8 Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтутай энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно гэв. 9 Тэр ийнхүү айлдсаны дараа тэднийг харж байхад нь дээш өргөгдөжүүлэнд орж тэдэнд харагдахгүй болов. 10 Түүний одохыг харж тэнгэр өөд гөлрөн байсан тэдний хажууд цагаан өмсгөлтэй хоёр хүн зогсоод, 11 хэлсэн нь
— Галилын эрчүүд ээ, юунд та нар тэнгэр ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэрт аваачигдсан энэ Есүс нь та нарын Түүнийг тэнгэр өөд явсныг нь харсан лугаа адил тийн буцаж ирнэ гэв.

12 Тэгээд тэд Иерусалимаас холгүй байх Чидун уулаас Иерусалим уруу буцав. Тэр уул нь Иерусалимаас Амралтын өдрийн аяллын зайтай ажээ. 13 Тэд орж ирээд, буудаллаж байсан өрөөндөө орохоор дээшээ гарцгаав. Тэд бол Петр, Иохан, Иаков, Андрей, Филип, Томас, Бартоломай, Матай, Алфайн Иаков, Зеалотын Симон, мөн Иаковын Иуда нар болой. 14 Тэд хэсэг эмэгтэйчүүд, Есүсийн эх Мариа болон Түүний дүү нарын хамт нэг санаагаар байнга өөрсдийгөө залбиралд зориулж байлаа.

15 Энэ өдрүүдэд Петр ах дүү нарын голд босож (тэнд зуун хориод хүн цутласан байв),
16 Ах дүү нар аа, Есүсийг баривчилсан хүмүүсийг газарчлан ирсэн Иудагийн тухайд Ариун Сүнс Давидын амаар урьдаас хэлсэн тэрхүү Судар биелэгдэх ёстой байв. 17 Учир нь тэр бидэнтэйхамт байж, бидний албыг хуваалцаж байлаа. 18 (Тэр хүн хорон үйлийнхээ үнэнд авсан газар түрүүлгээ харж унан хэвлийгээ ярж гэдэс дотроо цувуулжээ.19 Үүнийг нь Иерусалимд оршин суугч бүхэн мэдсэн агаад уг талбайг өөрсдийнхөө хэлээр Хакелдамах буюу Цуст Талбай хэмээн нэрлэжээ). 20 Энэ нь Дуулал номд"Түүний орон гэр нь эзгүйрч,Хэн ч түүнд нь бүү орогног" гээд, "Үүргийг нь өөр нэгэн гүйцэтгэг" гэж бичигджээ. 21 Иймээс бидний дунд Эзэн Есүс амьдарч байх үеийн туршид бидний хамт дагалдаж явсан, 22 Иоханы баптисмаас эхлэн Түүнийг бидний дундаас өргөгдөн дээш гарсан тэр өдөр хүртэл бидэнтэй байсан эрчүүдээс нэг нь бидний хамт Түүний амилалтын гэрчлэгч болох хэрэгтэй байна гэв. 23 Ингээд тэд Барсаб гэгдэх (Иуст ч гэгддэг) Иосеф болон Маттиа хэмээх хоёр эрийг урагш гарган, 24 залбирч
— Бүх хүмүүсийн зүрхийг мэдэгч Эзэн Та энэ хоёрын хэнийг сонгож байгаагаа харуулаач.
25 Өөрийнхөө газар уруу очихын тулд үйлчлэл ба элчийн албыг орхиод одсон Иудагийн үүргийг хэн хаших вэ? хэмээгээд, 26 тэд тэр хоёрын төлөө шавга хаясанд, шавга нь Маттиа дээр бууж, тэр арван нэгэн элч нарын хамт тоологдох болжээ.

2 Пентекостын өдөр болоход тэд цөмөөрөө нэг газарт цугласан байлаа. 2 Гэнэт тэнгэрээс хүчит хуй салхи мэт дуу чимээ гаран, тэдний сууцгааж байсан байр бүхэлдээ тэрхүү дуунд автагджээ. 3 Тэгтэл гал хаялах мэт хэлүүд бий болон хүн нэг бүрийн дээр тогтохыг тэд харлаа. 4 Ийнхүү тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, мөнөөх Сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв.

5 Тэр цагт тэнгэрийн доорх үндэстэн бүрээс сүсэгт иудейчүүд Иерусалимд амьдарч байв. 6 Энэхүү дуу чимээнээр үй олон хүмүүс цугларч, өөрсдийнх нь төрөлх хэлээр тэдний ярихыг сонсоод ихэд гайхжээ. 7 Гайхаж алмайрсан тэд
— Энэ ярьж байгаа хүмүүс чинь галилчууд биш үү?
8 Гэтэл бид бүгдээрээ өөрсдийн төрөлх хэлээрээ тэдний ярихыг сонсож байх нь юу вэ? 9 Партчууд, медечүүд, еламчууд, Месопотами, Иудей, Каппадок, Понт, Ази, 10 Фрут, Памфул, Египет болон Курений хавийн Ливийн хэсэгт суугчид болон Ромоос ирэгсэд болох иудейчүүд болон шинэ сүсэгтнүүд, 11 кретийнхэн, арабууд болох бид Бурханы агуу үйлсийн тухай тэдний яриаг өөрсдийн төрөлх хэл дээр сонсоцгоолоо гэв. 12 Тэд бүгд гайхшран, алмайрсаар өөр хоорондоо
— Энэ юу гэсэн үг вэ? гэцгээв.
13 Тэд амтат дарсанд согтоцгоож дээ гэж зарим нэг нь шоолов.

14 Харин Петр бусад арван нэгийн хамт босож, дуугаа өндөрсгөн, тэдэнд тунхаглан
— Иудейн эрчүүд ээ, Иерусалимын бүх оршин суугчид аа! Энэ нь та нарт тодорхой байг. Миний үгэнд анхаарлаа хандуул.
15 Та нарын бодсончлон эдгээр хүмүүс согтуу биш ээ. Тэгээд ч дөнгөж өдрийн гуравдугаар цаг болж байна. 16 Энэ бол эш үзүүлэгч Иоелээр дамжуулан 17 "Бурхан айддаж байна. «Эцсийн өдрүүдэд хүн төрөлхтний дээр Би Өөрийн Сүнсийг цутгана. Хөвгүүд, охид чинь эш үзүүлж, Залуучууд чинь үзэгдэл үзэн, Хөгшчүүл чинь зүүд зүүдлэх болно.

18 Тэр өдрүүдэд Би эр, эм гэлгүй Өөрийн боолуудын дээр Сүнсээ цутгах бөгөөд тэд эш үзүүлэх болно.

19 Би дээд тэнгэрт гайхамшгуудыг өгч, Доод газарт тэмдгүүдийг үзүүлэх бөгөөд Энэ нь цус, гал, суунаглах утаа болой. 20 Эзэний агуу цог жавхлант өдөр ирэхээс өмнө Нар харанхуйлж, сар цус шиг улаан болж хувирна. 21 Эзэний нэрийг дуудсан бүхэн аврагдах болно»" гэж хэлэгдсэнчлэн болжээ.

22 Израиль эрчүүд ээ, эдгээр үгсийг сонсоцгоо. Бурхан Назарын Есүсээр дамжуулан та нарындунд хүчит үйлс, гайхамшиг, тэмдгүүдийг бүтээж, энэ хүнийг та нарт үзүүлсэн. Та нар өөрсдөө ч мэднэ. 23 Бурханы урьдаас мэдэх мэдлэг болон урьдаас тогтоосон төлөвлөгөөний дагуу тушаагдсан энэ Хүнийг та нар бурхангүй хүмүүсийн гараар загалмайд хадуулж, алсан. 24 Гэтэл Бурхан үхлийн зовлонг эцэс болгон Түүнийг амилуулав. Учир нь Түүний хувьд үхлийн хүчинд автагдах нь боломжгүй юм. 25 Давид Түүний тухай"Би Эзэнийг өмнөө үргэлж харж байсан. Тэр Миний баруун талд байдаг учир би чичирч дагжихгүй.

26 Иймээс зүрх минь баярлаж, хэл минь баяссан. Махан бие минь найдвар дотор оршино.

27 Учир нь Та сэтгэлийг минь Үхэгсдийн оронд орхихгүй, Өөрийнхөө ариун Нэгэнийг ялзралд хүргэхгүй.

28 Та Надад амийн замыг мэдүүлж, Өөрийнхөө оршихуйд Намайг баяраар дүүргэнэ" гэсэн. 29 Ах дүү нар аа, өвөг Давидын тухайд би та нарт итгэлтэйгээр хэлэхэд тэр үхэж, оршуулагдсан. Түүний булш өдгөөг хүртэл хадгалагдсаар байна. 30 Тэр эш үзүүлэгч байсан учраас өөрт нь Бурхан андгайлсанчлан түүний удмаас нэгийг нь түүний хаан ширээнд залахыг мэдээд, 31 Христийн амилалтыг угтан харж, "Тэр Үхэгсдийн оронд орхигдсонгүй,Түүний махан бие ялзралыг ч үзсэнгүй" гэжээ. 32 Энэ Есүсийг Бурхан амилуулсан бөгөөд бид бүгдээрээ үүний гэрч нар мөн. 33 Тиймээс Бурханы баруун гарт өргөмжлөгдөж, Эцэгээс амласан Ариун Сүнсийг аваад, Тэр та нарын үзэж, сонсоцгоож байгааг цутгасан юм. 34 Учир нь тэнгэрт гарсан нь Давид биш бөгөөд тэр өөрөө"Эзэн миний Эзэнд айлдруун «Миний баруун гарт залар.

35 Ингэхдээ дайсныг чинь Би Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл болой» хэмээв"гэсэн юм. 36 Тиймээс Бурхан та нарын цовдолсон тэр Есүсийг Эзэн, бас Христ болгосныг Израилийн айл бүхэн баттай мэдэгтүн гэв.

37 Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд, Петр болон бусад элч нараас
— Ах дүү нар аа, бид одоо яах вэ? гэж асууцгаав.
38 Петр тэдэнд
— Гэмшигтүн, хүн бүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Та нар ч Ариун Сүнсний бэлгийг авах болно.
39 Учир нь уг амлалт нь та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй бас алсад суугч бүрийнх бөгөөд манай Бурхан Эзэнээр дуудагдсан болгоных билээ гэв. 40 Тэр өөр олон үгээр гэрчлэн
— Энэхүү завхруулагч үеийнхнээс аврагдагтун гэж тэднийг сэнхрүүлж байлаа.
41 Ийнхүү түүний үгийг хүлээн авсан хүмүүс баптисм хүртэцгээв. Тэр өдөр гурван мянга орчим хүн нэмэгджээ. 42 Тэд байнга элч нарын сургаалыг сонсож, бас нөхөрлөж, талх хувааж, залбирцгааж байлаа.

43 Хүн бүрд айдас байлаа. Элч нар Иерусалимд олон гайхамшиг, тэмдгийг үзүүлж байв. Бүгдийн дээр үлэмжийн айдас байлаа 44 Итгэсэн бүтд хамтаараа байцгаан, байгаа бүхнээ нийтээрээ хэрэглэж байв. 45 Тэд эзэмшил, өмч хөрөнгөө худалдаж, түүнийгээ хүн бүрийн хэрэгцээг харгалзан бүгдэд түтээдэг байлаа. 46 Өдөр өдрөөр тэд нэг санаагаар сүмд цутлаж, талхаа айлуудад хувааж, баяр хөөртэйгээр болон чин сэтгэлээсээ хооллоцгоон 47 Бурханыг магтаж, бүх ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн тэдэн дээр аврагдагсдын тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа.

3 Петр, Иохан нар залбирлын цаг болох есдүгээр цагт сүм уруу явж байв. 2 Төрөлхийн хазгар нэгэн хүнийг хүмүүс авчран сүмийн Үзэсгэлэнт хэмээх дааман хаалганы дэргэд суулгаж, тэр хүн өдөр бүр сүмд ирэгсдээс гуйлга гуйдаг байжээ. 3 Петр, Иохан нарыг сүм уруу очиход тэр тэднээс гуйлга гуйж эхлэв. 4 Петр Иоханы хамт түүн уруу харц тогтоон,
— Наашаа хар гэв.
5 Тэднийг ямар нэгэн юм өгөх нь хэмээн горьдон, мөнөөх хүн тэдэн уруу анхаарав. 6 Харин Петр түүнд
— Надад алт, мөнгө байхгүй. Харин өөрт байгаагаа л би чамд өгье гээд,
— Назарын Есүс Христийн нэрээр босоод явагтун хэмээн хэлээд
7 баруун гараас нь барьж өндийлгөсөнд түүний хөл, шагай тэр даруй хүч орж, 8 үсрэн цэх зогсоод алхаж эхлэв. Тэр цовхчин Бурханыг магтан тэдний хамт сүмд явж орлоо. 9 Бурханыг магтан алхаж буй түүнийг бүх хүмүүс хараад 10 сүмийн Үзэсгэлэнт Дааман хаалганы дэргэд гуйлга гуйхаар суудаг байсан нэгэн болохыг таньж, түүнд юу тохиолдсоныг үзээд гайхаж хоцорсон байлаа.

11 Өнөөх хүн Петр, Иохан нарын хамт байх зуур гайхаж хоцорсон хүмүүс бүтд гүйлдэн Соломоны танхимын орчимд цугларчээ. 12 Харин Петр үүнийг хараад, тэдэнд хариулан
— Израильчууд аа! Та нар юунд үүнд гайхна вэ ? Бид өөрсдийнхөө хүч, эсвэл сүсгээр энэ хүнийг явдаг болгосон мэт ингэтлээ юунд биднийг ширтэнэ вэ?
13 Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан, бидний эцэг өвгөдийн Бурхан Өөрийн үйлчлэгч Есүсийг алдаршуулжээ. Түүнийг та нар барьж өгсөн. Харин Пилат Түүнийг чөлөөлөхөөр шийдсэн байхад та нар түүний өмнө үгүйсгэсэн шүү дээ. 14 Ариун агаад зөвт Нэгэнийг та нар үтүйсгэсэн атлаа алуурчныг өршөөхийг гуйсан 15 боловч үхэгсдээс Бурханы босгосон амийн Зохиолчийг алуулсан билээ. Үүний гэрч нар нь бид юм. 16 Түүний нэрд итгэсэн итгэлийн үндсэн дээр, та нарын харж байгаа энэ хүнийг Есүсийн нэр тэнхээтэй болгосон юм. Түүгээр дамжуулан ирдэг итгэл нь түүнийг та бүгдийн өмнө цоо эрүүл болгожээ. 17 Ах дүү нар аа! Захирагчид чинь мэдэхгүйн харгайгаар үйлдсэний адил та нар ч мөн тэгснийг би мэднэ. 18 Өөрийнх нь Христ зовж тарчлах ёстой гэж Бурхан бүх эш үзүүлэгчдийн амаар урьдаас тунхаглуулсан зүйлсээ Тэртийнхүү хэрэгжүүлэв. 19 Иймээс гэмшицгээ. Нүглүүдээсээ салахын тулд эргэцгээ. Тэгвэл сэргээх цаг Эзэний оршихуйгаас ирэх бөгөөд 20 та нарын төлөө томилогдсон Христ болох Есүсийг Тэр илгээх болно. 21 Бурхан Өөрийнхөө ариун эш үзүүлэгчдийн амаар эрт цагаас айлдсанчлан бүхнийг сэргээх үе хүртэл Түүнийг тэнгэр хүлээн авах ёстой юм. 22 Мосе хэлэхдээ "Миний адил эш үзүүлэгчийг Эзэн Бурхан ах дүү нараас чинь та нарт гаргаж ирнэ. Түүний өөрсдөд чинь хэлэх юм бүрийг та нар сонсогтун. 23 Тэр эш үзүүлэгчийг сонсоогүй хэн боловч ард олны дотроос бүрмөсөн устгагдах болно" гэсэн юм. 24 Мөн Самуел болон түүнээс хойших эш үзүүлэгчид бүгд ярихдаа энэ өдрүүдийн тухай мэдэгдэж байсан. 25 Та нар бол эш үзүүлэгчдийн хөвгүүд бөгөөд "Чиний үрээр дэлхийн бүх өрх айлууд ерөөгдөх болно" хэмээн Абрахамд айлдан, эцэг өвгөдтэй чинь Бурханы байгуулсан гэрээний хөвгүүд юм. 26 Та нарынхүн нэг бүрийг хорон муу замаас нь эргүүлснээр ерөөхийн тулд Бурхан эхлээд та нарт Өөрийн зарцыг гаргаж ирэн, Түүнийг илгээсэн юм.

4 Ийнхүү тэд ард олонтой ярьж байх зуур тахилч нар, сүмийн харуулын дарга бас садукайчууд тэдэн уруу ирэв. 2 Учир нь элч нар олон түмэнд сургаж, Есүсээр үхэгсдийн амилалтыг тунхаглаж байсан тул тэд ихэд төвөгшөөж байлаа. 3 Тэд тэднийг баривчилж, дараачийнх нь өдөр хүртэл шоронд хорив. Учир нь хэдийнээ орой болсон байв. 4 Үгийг сонсогсдоос олон хүн итгэсэн бөгөөд тэдний тоо таван мянгад хүрчээ.

5 Дараачийнх нь өдөр захирагчид, ахлагчид мөн хуулийн багш нар Иерусалимд цугларцгаав. 6 Тэнд тэргүүн тахилч Аннас бас Каиаф, Иохан, Александр болон тэргүүн тахилчийн удмынхан бүтд байлаа. 7 Тэд нөгөө хэдийг голдоо зогсоогоод,
— Ямар хүч, ямар нэрээр та нар үүнийг үйлдэнэ вэ? хэмээн байцааж эхлэв.
8 Энэ үед Петр Ариун Сүнсээр дүүрч тэдэнд хандаж,
— Ахлагчид болон ард түмний захирагчид аа!
9 Хэрэв бид энэ хүн хэрхэн эдгэрсэн талаар уг өвчтэй хүнд сайн үйл хийснийхээ төлөө өнөөдөр байцаагдаж байгаа бол, 10 та нарын цовдолсон, үхэгсдээс Бурханы амилуулсан Назарын Есүс Христийн нэрээр, энэ л нэрээр энэ хүн та нарын өмнө цоо эрүүл болоод зогсож байгааг та бүхэн бас бүх Израиль түмэн мэдтүгэй. 11 Тэр бол барилгачидболох та нарт гологдсон боловч булангийн тулгуур чулуу болсон юм. 12 Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгдсөнгүй гэв.

13 Эрдэм номгүй, боловсролгүй Петр, Иохан хоёрын ийнхүү зүрх зоригтой байгааг нь тэд хараад гайхацгаан, тэднийг Есүстэй хамт байсныг нь мэдэв. 14 Эдгэрсэн өнөөх хүн тэдний хамт зогсож байгааг хараад тэдэнд хариуд нь хэлэх зүйл юу ч байсангүй. 15 Тэгээд тэднийг зөвлөлийн байрнаас гарахыг тушаагаад өөр хоорондоо зөвлөддөн,
16 Энэ хүмүүсийг бид одоо яах вэ? Тэдний үйлдсэн гайхамшигт тэмдэг нь Иерусалимд оршин суудаг бүхэнд нэгэнт тодорхой тул бид түүнийг үгүйсгэж чадахгүй. 17 Харин цаашид үүнийг ард олны дунд улам тархаахгүйн тулд энэ нэрээр дахин хэнтэй ч ярихгүй байхыг тэдэнд анхааруулъя гэцгээв. 18 Ингээд тэднийг дуудан авчирж, Есүсийн нэрээр огт ярьж, сургахгүй байхыг тушаав. 19 Гэвч Петр, Иохан нар тэдэнд
— Та нарын үгийг Бурханыхаас илүүд үзэх нь Бурханы өмнө зөв үү? Өөрсдөө шүүцгээ.
20 Учир нь бид үзсэн, сонссон зүйлээ ярихаа зогсоож чадахгүй гэжээ. 21 Тэднийг шийтгэх ямар ч үндэслэл олоогүй, бас тэнд тохиолдсон үйл явдлын улмаас ард олон бүгд Бурханд алдрыг нь өргөн байсныг харгалзан үзээд дахин сүрдүүлснийхээ дараа тэр хоёрыг явууллаа. 22 Гайхамшгаар эдгэсэн тэрнэгэн дөч эргэм насны хүн байлаа.

23 Суллагдмагцаа тэд өөрсдийнхөн дээрээ ирж, ахлах тахилч нар болон ахлагчдын тэдэнд хэлсэн бүхнийг уламжлав. 24 Тэд үүнийг сонсоод, Бурханд нэгэн санаагаар өндөр дуугаар өгүүлрүүн
— Өө, Эзэн! Тэнгэр, газар, тэнгис болон тэдгээрт оршигч бүхнийг бүтээсэн нь Та билээ.
25 Та Өөрийн зарц, бидний өвөг Давидын амаар дамжуулан Ариун Сүнсээр айлдахдаа,"Яагаад харь үндэстнүүд уурсаж, Ард олон дэмий зүйл сэднэ вэ? 26 Газрын хаад ирж, Эзэн болон Түүний Христийн эсрэг захирагчид цугларцгаав" гэсэн. 27 Таны тосолсон, Таны ариун зарц Есүсийн эсрэг Херод, Понти Пилат нар харь үндэстнүүд болон израильчуудын хамтаар үнэхээр энэ хотод цугласан билээ. 28 Энэ нь Таны мутар ба урьдаас тогтоогдсон Таны зорилго бүхэн биелэгдэхийн тулд болой. 29 Одоо Эзэн ээ, тэдний заналхийллийг анхаараач. Таны үгийг ярих зүрх зоригийг Өөрийнхөө боолуудад соёрхооч. 30 Таны ариун зарц Есүсийн нэрээр эдгээх гайхамшиг болон тэмдгүүдийг үйлдүүлэхийн тулд Та Өөрийн мутраа сунгаач гэв. 31 Ийнхүү залбирч байтал тэдний цугларан байсан газар нь доргин чичирхийлэв. Тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, Бурханы үгийг зоригтойгоор ярьж эхлэв.

32 Итгэсэн тэдгээр хүмүүс нэг зүрх, сэтгэлтэй байсан бөгөөд тэдний хэн нь ч өөртөө байгаагаа минийх гэдэггүй, харин тэдний бүх юм нь нийтийнх байв. 33 Элч нар Эзэн Есүс Христийн амилсныг агуу хүчээр гэрчилж байсан бөгөөд тэдний бүгдийн дээр бялхам их нигүүлсэл байсан болой. 34 Гачигдаж дутагдсан хүн тэдний дунд байсангүй. Учир нь газар, орон байр эзэмшигчид нь цөмөөрөө тэр бүгдээ худалдсан өртгийг нь авчирж, 35 элч нарын хөлд тавихад, тэд хүн бүрд хэрэгцээнийх нь хэрээр хуваариддаг байлаа.

36 Элч нарт Барнаб (орчуулбал, Тайвшралын Хүү) хэмээн нэрлэгддэг, Кипрт төрсөн Леви овгийн Иосеф нь 37 өмчилж байсан талбайгаа зараад, мөнгийг нь авчран элч нарын хөлд тавьжээ.

5 Гэтэл Ананиа гэгч нэгэн эхнэр Сапфиртайгаа хамт хөрөнгөө зарж, 2 өртгийн заримыг нь өөртөө үлдээж, үлдсэнийг нь элч нарын хөлд тавьжээ. Энэ тухай эхнэр нь бүрэн мэдэж байв. 3 Харин Петр
— Ананиа аа, чи газрынхаа өртгөөс заримыг нь нууж, Ариун Сүнсэнд худал хэллээ. Чиний зүрх яагаад Сатанд автах болов?
4 Худалдахаас өмнө тэр газар чинийх байсан биш үү? Зарагдсанаас хойно ч чиний л мэдэлд байгаагүй гэж үү? Ийм юм чиний сэтгэлд яаж төрөв өө? Чи хүнд биш харин Бурханд худал хэллээ гэв. 5 Үүнийг сонсмогцоо Ананиагазар унаж амьсгалаа хураав. Үүнийг сонссон бүхний дээр үлэмжийн айдас хурав. 6 Залуус босон түүний биеийг нь ороогоод гаргаж оршуулав.

7 Юу болсныг мэдээгүй түүний эхнэр гурван цаг өнгөрсний дараа хүрч ирэв. 8 Петр түүнд хандаж,
— Та нар газраа ийм, ийм үнээр зарсан уу? Надад хэлээч гэхэд, тэр эмэгтэй
— Тийм ээ, өртөг нь тийм байсан гэв.
9 Петр түүнд
— Та хоёр юунд Эзэний Сүнсийг сорихоор санаа нийлэв? Харагтун, нөхрийг чинь оршуулсан хүмүүс энд хаалганы дэргэд байна. Тэд чамайг ч бас авч яваг гэхэд,
10 мөнөөх эмэгтэй тэр даруй түүний хөлд унаж амьсгалаа хураав. Залуус орж ирээд, түүний нас барсныг үзэв. Тэгээд түүнийг авч гараад нөхрийнх нь дэргэд оршуулжээ. 11 Бүх чуулган болон энэ бүхнийг сонссон бүхэн үлэмжийн айдаст автав.

12 Элч нарын гараар ард олны дунд олон тэмдэг болон гайхамшиг бүтээгдэж байв. Тэд Соломоны асарт бүгд нэгэн санаатай байлаа. 13 Бусдаас хэн нь ч тэдэнтэй нийлэхээс эмээдэг байсан боловч ард олон тэднийг өндөр үнэлдэг байв. 14 Эзэнд улам олон хүн итгэж, эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэдэн дээр тогтмол нэмэгдэж байлаа. 15 Тэр ч байтутай ард олон Петрийг ирэхэд ядаж түүний сүүдэр нь тэдний хэн нэгэн дээр тусаасай гэж гудамж уруу өвчтэй хүмүүсийг авчран, дамнуурга болон дэвсгэр дээр тавьдаг байлаа.

16 Мөн Иерусалимын ойр орчмын хотуудаас хүмүүс өвчтөнүүд, эсвэл бузар сүнсэнд баригдагсдыг авчирж байв. Тэд бүгд эдгэж байлаа.

17 Гэтэл атаархалд автсан тэргүүн тахилч санаа нэгт садукайн бүлэглэлийнхний хамт эсэргүүцэн босож, 18 тэднийг барьж аваад нийтийн шоронд хорив. 19 Гэтэл шөнөөр Эзэний тэнгэр элч шоронгийн хаалгануудыг онгойлгоод, тэднийг гарган хэлсэн нь
20 Өөрсдийн замаар яв. Сүм дотор зогсон ард олонд энэхүү Амийн бүх үгийг яригтун гэв. 21 Үүнийг сонссон тэд үүрээр сүмд орж сургаал зааж эхлэв. Тэргүүн тахилч өөрийн хүмүүсийн хамт ирж, Зөвлөл болон Израилийн бүх ахмадуудыг цуглуулж, нөгөөдүүлийг авчруулахаар шорон уруу хүмүүс илгээжээ. 22 Гэвч шорон уруу очсон цэргүүд тэднийг олоогүй тул эргээд ирж, энэ тухайгаа мэдэгдэв. 23 Тэд
— Шорон бат бөх цоожтой, харуулууд нь хаалганы дэргэд байхыг бид харав. Харин бид онгойлгон ороход дотор нь хэн ч байсангүй гэв.
24 Сүмийн харуулын дарга болон ахлах тахилч нар үүнийг сонсоод, үүнээс үүдэн юу болж болох талаар будилж орхив. 25 Харин хүн ирж тэдэнд
— Хараач. Та нарын шоронд хийсэн хүмүүс сүм дотор зогсоод ард олонд сургаал зааж байна гэв.
26 Тэднийг эв зүйгээр авчрахаар харуулын дарга бараа бологсдынхоо хамт тийш явжээ. (Чулуу шидэж мэдэх ард олноос тэд айжбайлаа) 27 Ийнхүү нөгөө хэдийг авчирж Зөвлөлийн өмнө зогсоосны дараа тэргүүн тахилч тэднээс ийн асуув.
28 Энэ нэрээр дахин сургаал заахгүй байхыг бид та нарт хатуу тушаасан. Гэтэл та нар Иерусалимыг сургаалаараа булж орхиод тэр хүний цусыг бидэнд нялзаахыг бодож байна гэв. 29 Харин Петр болон бусад элч нар тэдэнд
— Бид хүнийг дагахаасаа илүү Бурханыг дагах ёстой.
30 Та нарын загалмайд өлгөж алсан Есүсийг бидний өвөг дээдсийн Бурхан амилуулсан билээ. 31 Нүглүүдийг уучлах, Израильд гэмшлийг соёрхохын тулд Бурхан Түүнийг баруун гарынхаа Захирагч мөн Аврагчаар өргөмжилсөн. 32 Эдгээрийг бид төдийгүй Түүнийг дагагсдад Бурханы өгсөн Ариун Сүнс гэрчилж байна гэв.

33 Гэтэл тэд үүнийг сонсоод уурсан хилэгнэж, тэднийг алахыг завджээ. 34 Харин олонд хүндтэй, Хуулийн багш Гамалиел гэгч фарисай хүн Зөвлөлийн дотор босож, тэднийг түр гаргахыг тушаав. 35 Тэгээд зөвлөлийнхөнд хандаж
— Израиль эрчүүд ээ, эдгээр хүмүүст аливааг үйлдэхдээ болгоомжтой хандацгаа.
36 Саявтар Тюд гэгч нэгэн гарч ирэн, өөрийгөө хэн нэгнээр өргөмжлөхөд, түүнтэй дөрвөн зуу орчим хүн нэгдсэн. Харин түүнийг алагдахад дагаддагсад нь бүгд тарж, алга болцгоосон. 37 Тэр хүний дараа Галилын Иуда гэгч хүн амын тооллогын үеэр гарч ирэн, хүмүүсийг өөрийнхөө араас дагуулав. Тэр ч бас үхсэн. Дагалдагсад нь бүгд тарсан билээ. 38 Тэгэхлээр энэ удаагийн хэрэгт ч би та нарт хэлэхэд, энэ хүмүүсээс хол байцгаая. Тэднийг зүгээр л явуулчих. Яагаад гэвэл хэрэв энэхүү зорилго, үйлс нь хүнээс эхтэй бол нурж унах болно. 39 Хэрэв Бурханаас байгаа бол та нар тэднийг дийлж чадахгүй төдийгүй харин ч та нар Бурханы эсрэг тэмцэгчид болох бус уу гэхэд 40 тэд зөвлөгөөг нь авчээ. Тэд элч нарыг дуудан оруулж ирээд, ташуурдаад Есүсийн нэрээр дахин ярихгүй байхыг тушааж, тэднийг суллав. 41 Түүний нэрийн төлөө доромжлогдон зовох нь зохистой гэж үзэгдэх болсондоо баярлалдан тэд Зөвлөлөөс гарч явлаа. 42 Тэгээд өдөр бүр сүм дотор, бас айлаас айлд Есүс бол Христ мөн гэдгийг сургаж, тунхагласаар байв.

6 Шавь нарын тоо өсөн нэмэгдсээр байсан тэр үед грек хэлтэй иудейчүүдийн зүгээс нутгийн еврейчүүдийн талаар гомдол гарав. Учир нь өдөр тутмын хүнсний үйлчлэлдээ тэдний бэлэвсэн эмэгтэйчүүдийг хайхрахгүй байгаа талаар гомдол гаргажээ. 2 Тэгэхэд мөнөөх арван хоёр нь дагалдагчдыг цутлуулж,
— Ширээнд үйлчлэхийн тулд Бурханы үгэнд хайнга хандах нь бидэнд хүсүүштэй зүйл биш юм.
3 Харин ах дүү нар минь, Сүнс болон мэргэн ухаанаар дүүрэн, нэр хүнд бүхий долоон эрийг та нар дундаасаа сонго. Тэгээд энэхүү үүргийг тэдэнд хариуцуул. 4 Харин бид залбиралд болон үгийн үйлчлэлд өөрсдийгөө зориулъя гэв. 5 Энэ саналыг бүх хүмүүс дэмжиж, итгэл ба Ариун Сүнсээр дүүрэн Стефан болон Филип, Прохор, Никанор, Тимон, Пармен болон Антиохын сүсэгтэн Никол нарыг сонгожээ. 6 Тэгээд тэднийг элч нарын өмнө ирүүлэхэд тэд залбирцгаасны дараа гараа тэдэн дээр тавив.

7 Бурханы үг түгэн тархсаар Иерусалим дахь дагалдагчдын тоо үлэмж ихээр үргэлжлэн нэмэгдсээр байсан бөгөөд тахилч нараас маш олон хүн итгэлд дуулгавартай болж байлаа.

8 Нигүүлсэл болон хүчээр дүүрэн Стефан агуу гайхамшиг болон тэмдгүүдийг ард олны дотор үйлдсээр байлаа. 9 Гэтэл «эрх чөлөөтнүүд» хэмээн нэрлэгддэг Синагогийн хэсэг хүмүүс болох куренчүүд болон александрчууд Килик ба Азиас ирэгсэдтэй нийлж Стефантай маргалдав. 10 Гэвч тэд түүний Сүнс болон мэргэн ухаанаар ярьж байсныг сөрж чадсангүй. 11 Тэгээд тэд "Тэр Мосе болон Бурханы эсрэг хараалын үгс ярьж байхыг нь бид сонссон" гэж нууцаар ятгах хүмүүсийг явуулжээ. 12 Тэд тийнхүү олон түмэн, ахлагчид болоод хуулийн багш нарыг хутган үймүүлж, түүнд халдан түүнийг хүчээр Зөвлөлийн өмнө авчрав. 13 Тэгээд тэд хуурамч гэрч нарыг урагш гаргахад тэд
— Энэ хүн энэ ариун газар, бас Хуулийн эсрэг юмыг зогсолтгүйгээр ярьж явдаг.
14 "Назарын Есүс энэ газрыг устгана, Мосегиин оидэнд уламжлуулж өгсөн ёс заншлыг өөрчилнө" гэж түүний ярихыг бид сонссон гэжээ. 15 Зөвлөлд суугч бүхний харц түүн дээр тогтоход, түүний царай тэнгэр элчийн царай лутаа адил харагджээ.

7 Тэргүүн тахилч
— Энэ үнэн үү? гэв.
2 Тэгтэл тэр ингэж хэлэв.
— Ах дүү нар аа, өвгөд өө, намайг сонс! Бидний өвөг Абрахамыг Харран нутагт суурьшихаас өмнө түүнийг Месопотамид байхад нь алдрын Бурхан түүнд үзэгдэж,
3 "Эх нутаг, төрөл садангуудаа орхи. Миний чамд үзүүлэх тэр газарт ир" гэсэн. 4 Тийнхүү тэр Халдай нутгийг орхин Харранд ирж суурынсан. Тэгээд түүний эцгийг нас барсны дараа Бурхан түүнийг тэндээс та нарын эдүгээ амьдарч байгаа энэ нутагт нүүлгэсэн билээ. 5 Тэгэхдээ энд ганц алхам газрыг ч түүнд өмчөөр өгөөгүй хэдий ч түүнийг үр хүүхэдгүй байхад нь хүртэл энэ нутгийг түүнд болон түүний дараа үр удамд нь өмч болгон өгөхөөр Тэр амласан юм. 6 Бурхан ийнхүү айлдахдаа "Түүний үр удам хүний нутагт харь хүн болон, боолчлогдох бөгөөд дөрвөн зуун жилийн турш дарлагдана. 7 Тэднийг боолчлох үндэстнийг Би Өөрөө шүүнэ" гээд, Бурхан цааш нь "Дараа нь тэд гарч явах бөгөөд энэ газарт Надад үйлчлэх болно" гэжээ. 8 Тэр түүнд хөвч хөндөх ёслолын гэрээг өгсөн. Ийнхүү Абрахам Исаакийн эцэг болж найм дахь хоног дээр нь түүний хөвчийг хөндөв. Исаак Иаковын эцэг болж, Иаков арван хоёр өвөг дээдсийн эцэг болсон.

9 Өвөг дээдэс нь Иосефт атаархах болж, түүнийг Египетэд худалдсан хэдий ч Бурхан түүнтэй хамт байсан бөгөөд 10 түүнийг бүх зовлон зүдгүүрээс нь авран гаргаж, Египетийн хаан Фараоны өмнө ивээл, мэргэн ухааныг түүнд соёрхжээ. Хаан түүнийг Египетийн захирагчаар тавьж, бүх албаа түүгээр хөтлүүлж байлаа. 11 Бүх Египет болон Канаан өлсгөлөнд нэрвэгдэж, үлэмжийн гай зовлон ирж, бидний эцэг өвгөдөд хоол хүнс олдохоо больжээ. 12 Харин Египетэд үр тариа байгааг Иаков дуулаад, бидний эцэг өвгөдийг тийш нь анх удаа явуулав. 13 Хоёр дахиа ирэхэд нь Иосеф ах дүү нартаа өөрийгөө илчилснээр Иосефын гэр бүл Фараонд танил болов. 14 Иосеф үг илгээж, өөрийн эцэг Иаков, бүх төрөл төрөгсөд нь болох далан таван хүнийг өөр уруугаа ир хэмээн урьжээ. 15 Иаков болон бидний эцэг өвгөд Египетэд таалал төгссөн байна. 16 Тэндээс тэднийг Сухем уруу аваачиж, Сухемд Емморын хөвгүүдээс мөнгөн зоосоор Абрахамын худалдан авсан булшиндтавьжээ. 17 Харин Абрахамд Бурханы өгсөн амлалтын хугацаа ойртох тусам Египет дахь манай ард түмэн өсөж, олон болов. 18 Энэ нь Иосефын талаар юу ч мэдэхгүй өөр хаан Египетийг захирах хүртэл үргэлжилсэн билээ. 19 Тэр бидний удмынхны эсрэг заль гарган өвөг дээдэст маань,нялхсыг нь үхүүлэхийн тулд тэднийг хүүхэд нялхсаа хаяхыг албадаж байсан. 20 Энэ үед Мосе төрсөн бөгөөд тэр Бурханы өмнө хайрыг булаасан нэгэн байв. Мосе эцгийнхээ гэрт гурван сар торнисон ажээ. 21 Харин түүнийг хаягдсаны дараа Фараоны охин олж авч, төрсөн хүү шигээ үзэж, асран өсгөв. 22 Мосе Египетийн бүх эрдэмд боловсорч, ажил үйлс, үг яриагаар хүчтэй эр болжээ. 23 Харин нас дөч дөхөх үед Израилийн хөвгүүд, нутгийн ах дүү нартайгаа уулзах бодол түүний зүрхсэтгэлийг эзэмдэв. 24 Тэдний нэг нь шударга бусаар доромжлогдож буйг тэр хараад, түүнийг хамгаалж, Египет хүнийг цохин унагааж, өнөөх дарлагдсан хүний өшөөг авчээ. 25 Бурхан тэдэнд өөрөөр нь дамжуулж аврал соёрхож байгааг ах дүү нар нь ойлгоно гэж тэр бодсон боловч, тэд ойлгосонгүй. 26 Маргааш нь тэр хоорондоо зодолдогч хоёртой таарав. Мосе тэднийг эвлэрүүлэхийг хичээн "Эрчүүд ээ, та нар чинь ах дүү нар байж юунд бие биенээ гэмтээнэ вэ?" гэжээ. 27 Гэтэл хөршөө бэртээж байсан нэгэн нь түүнийг түлхэж, "Хэн чамайг бидний захирагч, шүүтч болгосон юм бэ? 28 Өчигдөр Египет хүнийг алсныхаа адил чи намайг алах гээ юу? " гэв. 29 Энэ үгнээс болж Мосе зугтан, Мидианы нутагт харь хүн болон амьдарч байхдаа хоёр хүүгийн эцэг болжээ. 30 Дөчин жил өнгөрсний дараа Синаи уулын цөлд, шатаж байгаа үүргэний бутны дөлөнд тэнгэр элч түүнд үзэгдсэн байна. 31 Үүнийг хараад, Мосе хачирхаж, нягтлан харахаар дөхөн очтол Эзэний дуу гарч, 32 "Би бол чиний эцэг өвгөд болох Абрахам, Исаак, Иаковын Бурхан байна" гэсэнд, Мосе айдаст автан, харж зүрхэлсэнгүй. 33 Харин Эзэн түүнд "Хөл дэх шаахайгаа тайлагтун. Учир нь чиний зогсож буй газар бол ариун газар шороо юм. 34 Би Египетэд дарлагдаж буй Өөрийн хүмүүсийг тодорхой харлаа. Тэдний гаслант дууг сонсоод ард олноо чөлөөлөхөөр Би бууж ирэв. Одоо яв. Би чамайг Египет уруу илгээж байна" гэжээ. 35 "Хэн чамайг бидний захирагч, шүүгч болгосон юм бэ?" хэмээн хэлэгдэж, тэдэнд гологдсон өнөөх Мосег үүргэний бутанд үзэгдсэн тэнгэр элчийн гараар захирагч, бас чөлөөлөгч болгохоор Бурхан илгээсэн ажгуу. 36 Энэ хүн Египетийн нутаг, Улаан тэнгист болон цөлд дөчин жилийн турш гайхамшиг болоод тэмдгүүдийг үзүүлэн явахдаа тэднийг удирдаж байсан. 37 Чухамдаа Мосе Израилийн хөвгүүдэд хандаж "Миний адил эш үзүүлэгчийг Бурхан ах дүү та нараас гаргаж ирнэ" гэж хэлсэн билээ. 38 Энэ бол Синаи уулан дээр өөртэй нь ярилцаж байсан тэнгэр элч болон бидний өвөг дээдсийн хамт цөл дэх цуглаанд байсан хүн мөн. Та нарт өгөх гэж амьд үгийг тэр хүлээн авсан юм. 39 Бидний өвөг дээдэс түүнд дуулгавартай захирагдахыг хүсээгүй агаад харин ч түүнийг үгүйсгэж, зүрх сэтгэлээрээ Египет уруу буцаж эргэсэн. 40 Тийнхүү Ааронд "Биднийгдагуулан явах бурхдыг бидэнд бүтээж өгөөч. Учир нь Египет газраас биднийг удирдан гаргасан Мосед юу тохиоддсоныг мэдэх юм бидэнд алга" гэж байлаа. 41 Ийнхүү тэр өдрүүдэд тэд тугал хийж, мөнөөх шүтээндээ тахил өргөн, өөрсдийн гараар хийсэн ажилдаа баясацгааж байсан. 42 Харин Бурхан нүүр буруулж, тэднийг тэнгэрийн эрхэст үйлчлүүлэхээр тушаасан бөгөөд энэ нь эш үзүүлэгчдийн номд бичигдсэнээр "Израилийн гэр ээ, цөлд та нар дөчин жил Надад өргөл, тахилаа өргөөгүйсэн бил үү? 43 Та нар мөн Молохын асар, өөрсдийнхөө Ромфа бурхны од, мөргөж шүтэхээр хийсэн хөргүүдээ авцгаасан. Би ч бас та нарыг Вавилоны чанад уруу зайлуулах болно" гэсэн байдаг.

44 Цөлд бидний өвөг дээдэс Гэрчлэлийн асартай байв. Үзсэн загварынхаа дагуу хийгтүн гэж Тэр Мосед айлдсаны дагуу энэ асар нь хийгдсэн байлаа. 45 Бидний өвөг дээдэс асрыг хүлээн аваад, Иошуагийн удирдлага доор явсан. Өөрсдийнх нь урдаас Бурханы зайлуулсан үндэстнүүдийн нутгийг эзлэн авах үедээ тэд тэрхүү асрыг өөрсдийнхөө хамт авчирчээ. Уг асар Давидын үе хүртэл энэ газарт байлаа. 46 Давид Бурханы өмнө тааллыг олон, Иаковын Бурханд орших газар олъё хэмээн тэр гуйсан. 47 Харин Түүнд өргөө босгосон нь Соломон болой. 48 Гэсэн хэдий ч Хамгийн Дээд Нэгэн нь хүний гараархийгдсэнд оршдоггүй бөгөөд эш үзүүлэгчийн 49 "Эзэн айлдахдаа «Тэнгэр болбоос Миний сэнтий, Газар болбоос Миний хөлийн гишгүүр. Надад зориулж та нар ямар сууц барих юм бэ? Би амрах ямар газар байна вэ? 50 Энэ бүх зүйл Миний мутраар бүтээгдээгүй гэж үү?»" гэсэн байдаг.

51 Зөрүүд, зүрх ба чихэндээ хөвч хөндүүлээгүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэнийг үйлддэг. 52 Эш үзүүлэгчдээс хэнийг нь та нарын эцэг өвгөд хавчаагүй вэ? Тэд Зөвт Нэгэний ирэхийг урьдаас тунхагласан хүмүүсийг алж талж байсан бол эдүгээ Түүнээс та нар урвагсад, мөн алуурчид болцгоожээ. 53 Та нар хуулийг тэнгэр элч нараар тогтоогдсон гэж хүлээн авсан атлаа түүнийгээ сахиагүй гэв.

54 Үүнийг сонссон тэдний хорсол буцалж, шүдээ хавирч байлаа. 55 Харин Ариун Сүнсээр дүүрсэн Стефан тэнгэр өөд ширтэн Бурханы суу алдрыг болон Бурханы баруун талд зогсож буй Есүсийг хараад,
56 Харагтун. Тэнгэр нээгдэхийг болон Бурханы баруун талд зогсож байгаа Хүний Хүүг би харж байна гэж хэлэв. 57 Гэтэл тэд чанга орилолдон, чихээ бөглөцгөөж, түүн уруу зэрэг ухасхийндайрч, 58 түүнийг хотоос чирч гаргаад, түүн уруу чулуу шидэлж гарав. Саул гэгч залуутийн хөлд гэрч нар хувцсаа тавилаа. 59 Тэд Стефан уруу чулуу шидэлж байхад Стефан Эзэнийг дуудан,
— Эзэн Есүс минь, сүнсийг минь хүлээн аваарай гэв.
60 Тэгээд өвдөг сөхрөн, чанга дуугаар,
— Эзэн, энэ нүглийн төлөө тэдэнд шийтгэл бүү оноогооч хэмээн хашхирав. Ийнхүү хэлээд тэр нойрсов.

8 Түүнийг алсан явдлыг Саул сайшааж байлаа. Тэр өдөр Иерусалим дахь чуулганы эсрэг хүчтэй хавчлага өрнөв. Элч нараас бусад нь бүгд Иудей болон Самарийн нутгуудад тархав. 2 Стефаныг сүсэгтэй хүмүүс оршуулж, түүний хойноос ихэд гашуудан уйлцгаав. 3 Харин Саул чуулганыг хоосруулж, айлаас айлд орж эр, эм гэлгүй баривчлан шоронд хийж байлаа.

4 Тархсан хүмүүс явсан зүг бүрдээ үгийг тунхагласаар байв. 5 Филип Самарийн хотод ирж, оршин суутчдад нь Христийг тунхаглав. 6 Хурсан олон Филипийн үйлдэж байсан тэмдгүүдийг харж, түүнийг сонсож, санал нэгтэйгээр яриаг нь анхааран чагнаж байлаа. 7 Учир нь бузар сүнсэнд эзлэгдсэн олон хүмүүсээс тэдгээр нь зайлахдаа чанга дуутаар хашхиран гарч байлаа. Саа өвчтэй болон доголон олон хүмүүс эдгэрч байв. 8 Тэр хот үлэмж баяр баясалтай байв.

9 Хотод илбэ үзүүлэн, самарийнхныг гайхшруулж байсантэдний дунд агуу нэгэн хэмээх Симон гэгч нэг эр байжээ. 10 Тэд их багагүй бүгдээрээ түүнд анхаарал хандуулж,
— Бурханы Агуу Хүч хэмээн нэрлэдэг чинь энэ хүн байна гэцгээдэг байж.
11 Тэр удаан хугацааны турш илбээр бусдыг гайхшруулж байсан тул тэд түүнд анхаарлаа хандуулдаг байжээ. 12 Харин Бурханы хаанчлал болон Есүс Христийн нэрийн тухай сайн мэдээг тунхагласан Филипт итгэсэн эрэгтэй, эмэгтэй олон хүмүүс баптисм хүртэцгээж байлаа. 13 Симон хүртэл итгэсэн бөгөөд баптисм хүртсэний дараа Филипийг дагах болж, гайхамшгууд болон тэмдгүүд үйлдэгдэхийг харан, үргэлж гайхаж хоцордог байв.

14 Самари нь Бурханы үгийг хүлээн авсныг Иерусалим дахь элч нар сонсоод Петр, Иохан нарыг тэдэн уруу явуулав. 15 Тэд ирж, тэдэнд Ариун Сүнсийг авахуулахын төлөө залбирчээ. 16 Учир нь тэдний хэнд ч Ариун Сүнс хараахан буугаагүй байсан бөгөөд тэд Эзэн Есусийн нэрээр зөвхөн баптисм хүртсэн байжээ. 17 Тэгээд тэр хоёр тэдэн дээр гараа тавихад тэд Ариун Сүнсийг хүлээн авч байлаа. 18 Элч нарын гар тавилтаар дамжуулан Ариун Сүнс өгөгдөж буйг ажигласан Симон тэр хоёрт мөнгө өгч,
19 Энэ эрх мэдлээ бас надад өгөөч. Тэгвэл би гараа тавьсан хүн бүрийг Ариун Сүнстэй болгоно шүүдээ гэв. 20 Гэвч Петр түүнд
— Мөнгө чинь чамтай хамт мөхөг. Учир нь Бурханы бэлгийгмөнгөөр авч болно гэж чи санажээ.
21 Бурханы өмнө зүрх чинь зөв биш учир энэ үйлсэд чиний хэрэг, чиний оролцоо байхгүй. 22 Энэ хар санаархалдаа гэмшиж Эзэнд залбир. Магадгүй зүрхэн дэх хар санаа чинь зайлуулагдаж болох юм. 23 Учир нь чи хор шар, худал хуурмагийн хүлээсэнд байгааг чинь би харж байна гэжээ. 24 Симон хариуд нь
— Саяны таны хэлсэн бүхэн надад бүү учраасай гэж миний төлөө та нар өөрсдөө Эзэнд залбирч өгөөч гэв.

25 Тэд чин сэтгэлээсээ Эзэний үгийг гэрчилж, тунхаглаад Иерусалим уруу буцсан бөгөөд мөн Самарийн олон тосгонд сайн мэдээг тунхаглав.

26 Харин Эзэний тэнгэр элч Филипт
— Босогтун. Иерусалимаас Газ уруу урууддаг замаар урагш яв гэлээ. (Энэ нь цөлийн зам)
27 Тэр ч босоод явав. Тэгтэл тэнд Етиопын хатан хаан Кандакийн бүх сан хөмрөгийг хариуцагч Етиопын тайган амбан Иерусалимд мөргөл үйлдэхээр ирээд, 28 буцан явж байжээ. Тэр буцах замдаа тэргэндээ эш үзүүлэгч Исаиагийн номыг уншиж явав. 29 Сүнс Филипт хандаж
— Тэр тэргийг гүйцэн оч гэв.
30 Гүйн очтол, өнөөх амбан эш үзүүлэгч Исаиагийн номыг уншиж байх нь Филипт сонсдов. Тэгээд түүнээс
— Та уншиж байгаагаа ойлгож байна уу? гэж асуухад
31 тэр
— Хэн нэгэн зааж өгөхгүй бол би хэрхэн ойлгох билээ? гээд Филипийг тэргэндээ урьж суулгав.
32 Түүний уншиж байсан Судрын хэсэг гэвэл,"Тэр нядлагдах хонь мэт хөтлөгдсөн бөгөөд Хяргагчийн өмнө буй хурга дуугүй байдаг шиг Тэр амаа ч нээгээгүй юм. 33 Тэр басамжлал, доромжлолд шийтгэгдсэн. Хэн Түүний угсаатай хамаатай болох вэ? Учир нь Түүний амь дэлхийгээс зайлуулагдсан юм" гэсэн нь аж. 34 Мөнөөх тайган хүн Филипт хандаж
— Энэ эш үзүүлэгч хэний тухай яриад байна вэ? Өөрийнхөө тухай ярьж байна уу, аль эсвэл өөр хэн нэгний тухай ярьж байна уу? Надад хэлж өгөөч гэсэнд
35 Филип ам нээн тэрхүү Судраас эхлэн Есүсийн тухай түүнд ярьж өгөв. 36 Тэд замаараа явсаар устай газар хүрч иржээ. Тайган хүн
— Хараач, ус байна. Баптисм хүртэхэд болохгүй нь юу билээ гэв.
37 Филип
— Хэрэв чи бүх зүрхээрээ итгэвэл, болно гэсэнд тэр
— Есүс Христ бол Бурханы Хүү мөн гэдэгт би итгэж байна хэмээн хариулав.
38 Мөнөөх тайган хүн тэргийг зогсоохыг тушаав. Тэгээд тэд хоёулаа ус уруу орж, Филип түүнд баптисм хүртээжээ. 39 Тэд уснаас гарч ирэх үед Эзэний Сүнс Филипийг авч одов. Тайган түүнийг дахин олж хараагүй хэдий ч баяр баясалтайгаар замдгарчээ. 40 Харин Филип Азотод ирснээ мэдэв. Тэр Кайсарид хүртлээ дайран гарсан бүх хотуудад сайн мэдээг дэлгэрүүлсээр явлаа.

9 Эзэний дагалдагчдыг алж хядна гэж заналхийлэн, Саул тэргүүн тахилч уруу очиж, 2 тэр Замд хамаарагдах эрэгтэй, эмэгтэй хэнийг ч болов барьж хүлж, Иерусалимд хүргүүлэхийн тулд Дамаскийн синагогуудад захидал илгээхийг түүнээс хүсжээ. 3 Саул замд явж байлаа. Тэр Дамаскт дөхөн ирж байтал гэнэт тэнгэрээс гэрэл гарч түүнийг хүрээлэн гэрэлтэхэд, 4 Саул газар хөсөр унав. Тэгээд
— Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ? гэх дууг сонсоод,
5 Эзэн, Та хэн бэ? гэжээ. Тэгтэл Тэр
— Би бол чиний хавчиж мөшгөөд байгаа Есүс байна.
6 Бос, хот уруу оч. Чиний юу хийх ёстойг чамд хэлэх болно гэв. 7 Түүнтэй хамт явж байсан хүмүүс дуу сонссон боловч хэнийг ч хараагүй тул дуугүй зогсож байлаа. 8 Саул газраас босов. Нүд нь нээлттэй хэрнээ тэр юу ч харж чадахгүй байлаа. Тэд түүнийг гараас нь хөтлөсөөр Дамаскт авчрав. 9 Ийнхүү тэр гурван өдөр юу ч харсангүй, юу ч идсэнгүй, юу ч уусангүй.

10 Дамаскт Ананиа гэгч нэгэн дагалдагч байлаа. Эзэн түүнд үзэгдлээр
— Ананиа гэж айлдахад тэр
— Би энд байна, Эзэн гэв.
11 Эзэн түүнд
— Бос, "Шулуун" хэмээх гудамжин дахь Иудагийн гэрт очиж Тарсын Саул гэгчийг асуу. Үзэгтун. Тэр яг одоо залбирч,
12 Ананиа гэгч эр орж ирээд, өөрийг нь дахин хараатай болгохын тулд гараа өөр дээр нь тавихыг үзэгдэлд харж байна гэв. 13 Гэвч Ананиа хариуд нь
— Эзэн, би түүний тухай олон хүнээс, Иерусалим дахь Таны ариун хүмүүст тэр хичнээн их хор хүргэснийг сонссон.
14 Тэгээд тэр энд Таны нэрийг дуудсан бүхнийг хүлж, шоронд хаях эрх мэдлийг ахлах тахилч нараас авсан юм гэв. 15 Харин Эзэн түүнд
— Яв, учир нь тэр бол харь үндэстнүүд, хаад болон Израилийн хөвгүүдийн өмнө Миний нэрийг үүрэхийн тулд Миний сонгогдсон сав бөгөөд
16 Миний нэрийн төлөө хэр их зовох учиртайг Би түүнд үзүүлнэ гэжээ. 17 Ананиа явж, гэрт орж түүн дээр гараа тавиад,
— Саул дүү минь, ирэх замд чинь чамд үзэгдсэн Эзэн Есүс чамайг хараатай болгож, Ариун Сүнсээр дүүргэхийн тулд намайг илгээв гэлээ.
18 Тэр даруй түүний нүднээс хайрс мэт зүйл унаж, тэр дахин хараатай болов. Тийнхүү тэр босон, баптисм хүртээд,19 хооллож хүч оров.

Саул Дамаскт байсан дагалдагчдын хамт хэд хоног тэндээ байлаа. 20 Тэгээд төдөлгүй тэрээр синагогуудад
— Тэр бол Бурханы хүү мөн хэмээн Есүсийг тунхаглаж эхлэв.
21 Түүнийг сонссон бүхэн гайхширсаар
— Энэ хүн чинь Иерусалимд энэ нэрийг дуудсан болгоныг устгаж, бас тэднийг хүлж, ахлах тахилч нарт хүргэх зорилготой энд ирсэн хүн биш бил үү? гэцгээж байлаа.
22 Харин Саул улам л хүчийг олж, Есүс бол Христ мөн гэдгийг нотлон Дамаскт амьдрагч иудейчүүдийг сандаргах болов.

23 Түүнээс хойш олон хоног өнгөрсний дараа иудейчүүд түүнийг алахаар хуйвалдацгаалаа. 24 Гэвч тэдний хуйвалдаан Саулд илт болжээ. Тэд түүнийг алахын тулд дааман хаалгануудын дэргэд өдөр, шөнөгүй отож байлаа. 25 Гэвч дагалдагчид нь шөнөөр түүнийг том сагсанд суулгаж, хана дагуулан буулгав.

26 Саул Иерусалимд ирж, дагалдагчидтай холбоотой болохыг хичээсэн боловч бүгд түүнээс эмээж байлаа. Учир нь тэд түүнийг дагалдагч гэдэгт итгэхгүй байв. 27 Харин Барнаб түүнийг элч нар уруу дагуулан ирж, түүний замдаа Эзэнийг хэрхэн харсан, Эзэний түүнд айлдсан болон Дамаскт Есүсийн нэрээр хэрхэн зоригтой ярьсныг нь дүрслэн өгүүлжээ. 28 Ийнхүү тэр тэдэнтэй хамт Иерусалимд чөлөөтэй явж, Эзэний нэрээр зоригтой ярьж байлаа. 29 Тэр грек хэлтэй иудейчүүдтэй ярилцаж, маргалдахад тэд түүнийг алахыг завджээ. 30 Ах дүү нар үүнийг сонсоод, түүнийг Кайсарид хүргэж, Тарс уруу явуулав.

31 Ийнхүү бүх Иудей, Галил, Самари даяар чуулган босгон байгуулагдаж, амар тайван байлаа. Ингэхдээ Эзэнээс эмээх айдас болон Ариун Сүнсний тайтгарал дотор явцгаан, тооны хувьд өссөөр байв.

32 Нэгэн удаа Петр бүх газраар тойрон явж, Луддад амьдрагч ариун хүмүүс уруу хүрч ирэв. 33 Тэнд тэр саа өвчний улмаас найман жил хэвтэрт байсан Айни гэгч хүнтэй тааралджээ. 34 Петр түүнд
— Айни, Есүс Христ чамайг эдгээнэ. Бос, ороо зас гэхэд Айни тэр даруй бослоо.
35 Лудда болон Шаронд амьдрагсад бүгд түүнийг хараад, Эзэн уруу эргэсэн юм.

36 Иоппад Табита (грекээр орчуулбал, Доркас) гэгч дагалдагч байв. Тэр эмэгтэй үргэлж сайн үйлсээр баян, өглөгч харамгүй нэгэн байжээ. 37 Яг тэр өдрүүдэд тэрээр өвчлөн нас баржээ. Хүмүүс түүний биеийг угаагаад дээд өрөөнд тавьсан байлаа. 38 Петрийг тэнд байгааг дуулаад дагаддагчид Луддагаас Иоппа хүртэл ойрхон тул "Бидэнд уруу даруй ирээч" гэж гуйлган хоёр хүн илгээв. 39 Петр босож, тэдний хамт явж очиход, түүнийг дээд өрөөнд оруулав. Бэлэвсэн эмэгтэйчүүд цөмөөрөө түүний хажууд уйлаад зогсож байлаа. Өөрсөдтэй нь хамт байхдаа Доркасын хийдэг байсан цамц, бусад хувцаснуудыг тэд үзүүлж байв. 40 Харин Петр тэднийг бүгдийг нь гаргаад, өвдөг сөхрөн залбирч, цогцост хандаж
— Табита, бос гэв. Тэр нүдээ нээн Петрийг хараад, өндийж суулаа.
41 Петр гараа өгч түүнийг босгоод, ариун хүмүүс болон бэлэвсэн эмэгтэйчүүдийг дуудаж,тэдэнд түүнийг амьд сэрүүнээр даатгав. 42 Энэ явдал Иоппа даяар мэдэгдэж, олон хүн Эзэнд итгэжээ. 43 Петр хэд хоног Иоппад үлдэж арьсчин Симоныд байлаа.

10 Кайсарид Корнел гэгч нэгэн байсан бөгөөд тэр «Италийнхан» хэмээх ангийн зуутын дарга байв. 2 Тэр сүсэг бишрэлтэй агаад гэр бүлээрээ Бурханаас эмээдэг, олон түмэнд их өглөг өгдөг, Бурханд байнга залбирдаг ажээ. 3 Өдрийн есдүгээр цагийн орчим тэрээр үзэгдэл дотор Бурханы тэнгэр элч түүн уруу ирж "Корнел!" гэхийг тод үзэв. 4 Айдаст автсан тэр түүн уруу харж,
— Юу вэ? Эзэн гэхэд, тэнгэр элч түүнд
— Залбирал болон өглөгүүд чинь Бурханд дурсамж болон өргөгдөв.
5 Одоо чи Иоппа уруу хүмүүс явуулж, Симон буюу Петр гэдэг хүнийг авчруул. 6 Тэнгисийн дэргэд гэр нь байдаг арьсчин Симоныд тэр байгаа гэв. 7 Өөртэй нь ярьсан тэнгэр элчийг явангуут Корнел цэргүүдээсээ нэг сүсэгтэнг хоёр зарцын хамт дуудав. 8 Тэгээд тэдэнд бүгдийг тайлбарлаж, Иоппа уруу явуулжээ.

9 Маргааш нь тэднийг хотод дөхөн очих үед, Петр зургадугаар цагийн орчим залбирахаар байшингийн дээвэр дээр гарав. 10 Тэр өлсөж, юм идэхийг хүсэж байв. Тэднийг хоол бэддэж байх зуур тэр хэт хөөрөлд автжээ. 11 Тэнгэр нээгдэж, том бүтээлэг мэт нэгэн сав доошилсоор дөрвөн өнцгөөрөө газардахыг Петр харав. 12 Дотор нь бүх дөрвөн хөлт амьтад,хэвлээр явагчид болон тэнгэрийн шувууд байх ажээ. 13 Тэгтэл нэгэн дуу гарч түүнд
— Петр ээ! Бос, нядлаад ид гэв.
14 Харин Петр
— Эзэн, яасан ч үгүй. Учир нь би хэзээ ч ариун бус, бузар юм идэж байгаагүй гэлээ.
15 Гэтэл мөнөөх дуу хоёр дахиа гарч түүнд
— Бурханы цэвэр болгосон юуг ч ариун бус гэж бүү үзэгтүн гэв.
16 Энэ нь гурав дахин давтагдав. Тэгээд мөнөөх сав тэр даруйдаа тэнгэр өөд өргөгдөн авагджээ.

17 Үзсэн үзэгдэл нь ямар утгатай болохыг Петр ойлгож ядан байх зуур Корнелын илгээсэн хүмүүс Симоны гэрийг сурагласаар дааман хаалган дээр нь хүрч ирэв. 18 Тэгээд Петр хэмээх Симон тэнд байгаа эсэхийг дуудан асуув. 19 Петр үзэгдлийн тухай бодож байтал Сүнс түүнд
— Үзэгтүн, гурван хүн чамайг хайж байна.
20 Бос, доош буутаад эргэлзэлгүй тэдэн уруу оч. Учир нь Би тэднийг илгээв гэжээ. 21 Петр тэр хүмүүс уруу очиж,
— Та нарын хайгаад байгаа хүн чинь би байна. Ямар хэргээр та нар ирэв? гэхэд
22 тэд
— Корнел гэгч зуутын дарга байдаг юм. Тэрээр Бурханаас эмээгч, зөвт нэгэн бөгөөд Иудейн ард түмэн түүний талаар сайн ярьдаг. Таныг гэртээ урьж, үгийг тань сонсох зааврыг тэр ариун тэнгэр элчээс авсан юм гэцгээв.
23 Петр тэднийг орохыг урьж, зочлов.

Маргааш нь тэр босож мөнөөх хүмүүсийн хамт явахад тэдэнтэй Иоппагийн ах дүүсийн зарим нь явжээ. 24 Дараа өдөр нь тэр Кайсарид хүрч ирэв. Тэднийг хүлээж байсан Корнел төрөл садан болон дотны андуудаа дуудаж цуглуулсан байв. 25 Петрийг үүдэн дээр нь ирэхэд Корнел түүнийг угтан, хөлд нь унаж, түүнд мөргөв. 26 Харин Петр түүнийг босгоод
— Бос, би ч гэсэн хүн шүү дээ гэв.
27 Ийнхүү ярилцсаар гэрт ороход олон хүн цугласан байлаа. 28 Тэр тэдэнд
— Иудей хүний хувьд харь үндэстэнтэй нөхөрлөх буюу тэдний гэрт зочлох нь ямар ёс бус хэрэг болохыг та нар өөрсдөө мэднэ. Гэвч ямар ч хүнийг бузар, эсвэл цэвэр бус гэж нэрлэх ёсгүйг Бурхан надад харууллаа.
29 Тиймээс дуудахад чинь би түдгэлзэлгүйгээр явж ирэв. Та нар намайг дуудсан учраа хэлнэ үү? гэв. 30 Корнел
— Дөрвөн өдрийн өмнө яг өдийд, есдүгээр цагийн орчимд би гэртээ залбирч байтал гэрэлтсэн хувцастай хүн өмнө минь зогсож,
31 "Корнел ээ, чиний залбирал сонсдож, өглөг чинь Бурханы өмнө дурсагдав. 32 Тэгээд Петр гэгч Симоныг хүрэлцэн ирээч хэмээн урихаар Иоппа уруу хүн илгээ. Тэр тэнгисийн дэргэдэх арьсчин Симоны гэрт байгаа" гэсэн юм. 33 Ийм учраас би тан уруу тэр даруй хүн явуулав. Таны ирсэн тань сайн хэрэг боллоо. Эзэний танд тушаасан бүхнийг сонсохоор эдүгээ бид Бурханы өмнө энд байцгааж байна гэжээ.

34 Петр ам нээж,
— Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд
35 Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг гэдгийг би үнэхээр сайн ойлгов. 36 Тэр Израилийн хөвгүүдэд үг илгээн Есүс Христээр дамжуулж энх тайвныг тунхаглажээ. (Тэр бол бүхний Эзэн мөн) 37 Иоханы тунхагласан баптисмын дараагаар Галилаас эхэлж Иудей даяар юу болсныг та нар өөрсдөө мэднэ. 38 Энэ нь Назарын Есүсийн тухай бөгөөд Бурхан хэрхэн Түүнийг Ариун Сүнс ба хүч чадлаар тосолсон хийгээд Тэрээр диаволд дарлагдсан бүгдийг эдгээн, сайныг үйлдэж явсан тухай юм. Учир нь Бурхан Түүнтэй хамт байсан. 39 Иудейчүүдийн нутаг болон Иерусалимд Түүний хийсэн бүхнийг гэрчлэгчид нь бид билээ. Тэд Түүнийг модонд өлгөж алсан юм. 40 Бурхан Түүнийг гурав дахь өдөр нь амилуулж, 41 бүх хүмүүст биш, харин Бурханаар урьд нь сонгогдсон гэрчлэгчдэд буюу үхэгсдээс амилсных нь дараа Түүнтэй идэж, ууж байсан бидэнд харуулан соёрхов. 42 Тэр бол Бурханаар томилогдсон амьд, үхсэн бүх хүний Шүүгч гэдгийг гэрчлэн, ард олонд дэлгэрүүлэхийг Тэр бидэнд тушаасан юм. 43 Түүнд итгэсэн хэн боловч Түүний нэрээр нүглийн уучлалыг хүлээн авдаг гэж бүх эш үзүүлэгчид Түүнийг гэрчилдэг гэв.

44 Петр эдгээр үгсийг хэлж байх зуур үүнийг нь сонсож байсан бүх хүн дээр Ариун Сүнс буув. 45 Хөвч хөндүүлсэн итгэгчид болох Петртэй хамт ирсэн бүх хүмүүс Харь үндэстнүүд дээр бас Ариун Сүнсний бэлэг асгарахыг хараад гайхацгаажээ. 46 Учир нь тэд хэлүүдээр ярьж, Бурханыг дээдлэн байгаа нь сонсдов. Тэгтэл Петр
47 Бидний авсанчлан тийнхүү Ариун Сүнсийг хүлээн авсан энэ хүмүүст баптисм хүртээхэд хэн ч уснаас татгалзаж чадахгүй биз дээ? гэлээ. 48 Тэр тэдэнд Есүс Христийн нэрээр баптисм хүртэхийг тушаав. Дараа нь тэд түүнээс хэд хоног үлдээч гэж гуйлаа.

11 Бурханы үгийг Харь үндэстнүүд ч бас хүлээн авсныг элч нар болон Иудей даяарх ах дүүс сонсоцгоов. 2 Петрийг Иерусалимд ирэхэд хөвч хөндүүлсэн хүмүүс түүнтэй мэтгэлцэж,
3 Чи хөвч хөндүүлээгүй хүмүүс уруу очиж, бас тэдэнтэй хамт хооллов гэжээ. 4 Харин Петр тэдэнд дэс дараатай ийн тайлбарлав.
5 Иоппа хотод залбирч байхдаа би хэт хөөрөлд автаж, том бүтээлэг мэт сав тэнгэрээс доошилсоор дөрвөн өнцгөөрөө яг над уруу буун ирэх үзэгдлийг харав. 6 Би түүн дээр харцаа тогтоон, ажиглан харахад тэнд газрын дөрвөн хөлт амьтад, зэрлэг араатнууд, хэвлээр явагчид болон тэнгэрийн шувууд байлаа. 7 Мөн би "Петр ээ, бос. Нядалж ид" гэх дуу гарахыг сонссон. 8 Харин би "Эзэн, яасан ч үгүй. Аливаа бузар, ариун бус зүйлийг би амандаа хэзээ ч хийж байгаагүй" гэхэд 9 тэнгэрээс гарах дуу хоёр дахиа"Бурханы цэвэр болгосныг ариун бус гэж бүү үз" гэв. 10 Энэ нь гурав дахин давтагдсан бөгөөд бүгд тэнгэр өөд буцаад өргөгдсөн. 11 Гэтэл тэр үед миний сууж байсан айлын үүдэнд гурван хүн ирсэн нь Кайсариас над уруу илгээгдсэн хүмүүс ажээ. 12 Эргэлзэлгүйгээр тэдэнтэй явахыг Сүнс надад хэлсэн юм. Надтай хамт эдгээр зургаан ах дүү явсан бөгөөд бид ч тэр хүний гэрт очив. 13 Тэрээр гэрт нь тэнгэр элчийн зогсож, Иоппа уруу хүн илгээж, Симон буюу Петрийг энд авчруул. 14 Чамайг болон гэрийнхнийг чинь бүгдийг нь аврах үгийг тэр чамд ярина" гэхийг хэрхэн харснаа бидэнд ярив. 15 Намайг ярьж эхлэхэд анх бидэн дээр Ариун Сүнс буусанчлан тэдэн дээр бас буулаа. 16 Тэгэхэд би "Иохан усаар баптисм хүртээсэн бол харин та нар Ариун Сүнсээр баптисм хүртэх болно" гэсэн Эзэний үгийг санав. 17 Эзэн Есүс Христэд итгэсний дараа бидэнд өгсний адил бэлгийг хэрэв Бурхан тэдэнд өгч байгаа бол Бурханд саад болж чадах би гэгч хэн билээ? гэв. 18 Тэд үүнийг сонсоод, дуугүй болж, Бурханыг алдаршуулан
— Амь өгөх гэмшлийг Бурхан бас Харь үндэстнүүдэд соёрхжээ гэцгээв.

19 Стефанаас өрнөсөн хавчлагын улмаас тархагсад иудейчүүдээс өөр хэнд ч үгийг ярилгүйгээр Фойник, Кипр, мөн Антиох хүртэл явсан ажээ. 20 Харин тэдний зарим нь буюу Кипр болон Курений хүмүүс Антиохт ирээд Грекхүмүүстэй ч ярьж, Эзэн Есүсийг тунхаглаж байв. 21 Эзэний мутар тэдэнтэй хамт байсан бөгөөд итгэсэн үй олон хүмүүс Эзэн уруу эргэж байлаа. 22 Тэдний тухай мэдээ Иерусалим дахь чуулганы сонорт хүрч, тэд ч Барнабыг Антиох уруу явуулахаар илгээв. 23 Тэр хүрч ирээд, Бурханы нигүүлслийг үзэж баярлан, шийдэмгий зүрх сэтгэлээр Эзэнд үнэнч байхыг тэдэнд ятгажээ. 24 Барнаб бол сайн хүн бөгөөд итгэл ба Ариун Сүнсээр дүүрэн нэгэн байв. Ингээд олон хүн Эзэнд нэмэгдэв. 25 Тэгээд тэр Саулыг олохоор Тарс уруу явжээ. 26 Барнаб түүнийг олж уулзаад Антиохт дагуулан ирэв. Ийнхүү бүтэн жилийн турш тэд чуулганд цуглаж, олон хүнийг сургажээ. Дагалдагчдыг Антиохт анх удаагаа Христийнхэн хэмээн нэрлэх болов.

27 Энэ өдрүүдэд Иерусалимаас Антиох уруу хэдэн эш үзүүлэгчид ирсэн байна. 28 Тэдний нэг Агаб гэгч босож, Сүнсээр зааварчлагдан
— Бүх газрыг хамарсан их өлсгөлөн болно гэж хэлэв. Энэ өлсгөлөн Клаудын хаанчлалын үед болжээ.
29 Хэгээд Иудейд амьдрагч ах дүү нартаа дагалдагч бүр өөр өөрсдийн хэр чадлаар тусламж илгээхээр шийдэв. 30 Түүнийгээ Барнаб, Саул хоёрт хариуцуулан ахлагчдад илгээжээ.

12 Энэ үед Херод хаан тэднийг хорлох зорилгоор чуулганы зарим хүмүүсийг баривчлав. 2 Тэр Иоханы ах Иаковыг цавчин алуулжээ. 3 Иудейчүүдэд энэ нь таалагдсаныг ажигласан тэрээр Петрийг ч мөн баривчлахаар шийдэв. Энэ нь Исгээгүй Талхны баярын өдрүүдэд болжээ. 4 Тэгээд түүнийг баривчлан шоронд хийж, дөрвөн дөрөвтөөр мануулав. Дээгүүр Өнгөрөх баярын дараа Петрийг ард олны өмнө гаргах бодолтой байлаа. 5 Петрийг шоронд хоригдож байхад чуулган Бурханд хандаж түүний төлөө хичээнгүйлэн залбирч байв. 6 Херодтүүнийг гаргах гэж байсан яг тэр шөнө нь Петр хоёр цэргийн дунд давхар гинжээр гинжлээстэй унтаж байлаа. Хаалганы өмнөх харуулууд ч шоронг манаж байв. 7 Үзтүгэй, гэнэт Эзэний тэнгэр элч үзэгдэн шоронгийн өрөөнд гэрэл цацрав. Тэнгэр элч Петрийг хажуу уруу нь ёврон сэрээж,
— Түргэн бос гэхэд түүний гараас гинж нь мултарч уналаа.
8 Тэнгэр элч түүнд
— Бүсээ бүсэлж, шаахайгаа өмс гэхэд тэр тэгэв. Тэгээд тэр
— Хувцсаа өмс, намайг дага гэжээ.
9 Петр гадагш гарч түүнийг даган явав. Тэрээр тэнгэр элчээр үйлдэгдэж буй энэ явдал нь бодитой гэдгийг мэдсэнгүй, харин үзэгдэл үзэж байна гэж бодсон аж. 10 Тэд нэг, хоёр дахь харуулуудыг өнгөрөөд, хот уруу ордог төмөр дааман хаалган дээр иртэл хаалга өөрөө нээгдэв. Тэд гарч, явсаар нэгэн гудамж өнгөрөхөд тэнгэр элч гэнэт түүнийг орхин одов. 11 Петр сэхээ орж,
— Эзэн Өөрийн тэнгэр элчээ илгээж намайг Херодын гараас болон Иудейн ард түмний хүлээж байсан тэр бүхнээс аварчээ гэдгийг би одоо л баттай мэдлээ гэв.
12 Ийнхүү ухаарсан тэр Марк гэгдэх Иоханы эх Мариагийн гэрт ирэв. Тэнд олуулаа цуглаад залбирч байлаа. 13 Петр даамангийн хаалгыг тогшиход Роде гэх зарц охин гарч ирээд, 14 Петрийн дуут танив. Тэр баярласандаа дааман хаалгаа ч тайлалгүй дотогш гүйн орж, Петр дааман хаалган дээр байна гэж мэдэгджээ. 15 Тэгтэл хүмүүс түүнд
— Чи өөрийн ухаантай байна уу? гэхэд харин ч охин түүнийг ирсэн болохыг батлан хэлэхэд тэд
— Тэгвэл түүний тэнгэр элч байна гэцгээв.
16 Харин Петр хаалгыг тогшсоор л байлаа. Тэд хаалга онгойлгоод түүнийг хармагцаа мэл гайхжээ. 17 Гэвч Петр тэдэнд чимээгүй байхыг гараараа дохиод Эзэн түүнийг шоронгоос хэрхэн гаргасныг ярьж,
— Энэ тухай Иаковд болон ах дүү нарт мэдэгд гээд өөр газар уруу явав.

18 Өглөө болоход Петрийн яасан тухайд цэргүүдийн дунд багагүй сандрал болжээ. 19 Түүнийг эрээд олоогүй Херод харуулуудыг байцаагаад, тэднийг цаазлахыг тушаалаа. Херод Иудейгээс Кайсарид очиж, тэндээ байв.

20 Херод Тир болон Сидоны хүмүүст ихэд хилэгнэдэг байв. Тэндхийнхэн хааны нутгаас хоол хүнсээр хангагддаг байсан тул хааны түшмэл Бластыг талдаа татаж нэгэн санаагаар түүн уруу ирж найрамдахыг гуйжээ. 21 Товлосон өдөр Херод эрхэм дээд суудалдаахааны хувцастайгаа заларч тэдэнд үг хэлж эхлэв. 22 Ард олон
— Хүний дуу биш, бурхны дуу байна хэмээн бахдан хашхирч байлаа.
23 Бурханд алдрыг өргөөгүй тул түүнийг Эзэний тэнгэр элч тэр даруй цохьжээ. Тийнхүү тэр өтөнд бариулж, үхэв.

24 Харин Эзэний үг түгэн түгсээр байлаа.

25 Барнаб, Саул хоёр үүргээ биелүүлээд Марк гэгддэг Иоханыг дагуулан Иерусалимаас буцав.

13 Антиох дахь чуулганд Барнаб, Нигер гэгддэг Симеон, Курений Луки, захирагч Херодтай хамт өсөж торнисон Манаен, Саул нар болох эш үзүүлэгч мөн багш нар байв. 2 Тэднийг Эзэнд үйлчилж, мацаг барьж байх үед нь Ариун Сүнс
— Би Өөрийнхөө ажлыг хийлгэхээр Барнаб, Саул нарыг дуудсан тул тэднийг томилогтун гэв.
3 Тэгээд тэд мацаг барин залбирч, тэдэн дээр гар тавиад, явуулжээ.

4 Ийнхүү Ариун Сүнсээр илгээгдсэн тэд Селюкт ирж тэндээсээ Кипр уруу усан онгоцоор явав. 5 Тэд Саламист хүрч очоод Иудейн синагогуудад Бурханы үгийг тунхаглаж эхэлсэн бөгөөд Иохан тэдний хамт байж тусалжээ. 6 Тэд мөн Паф хүртэлх бүх арлаар явахдаа, шидтэн БарЕсүс гэгч Иудейн хуурамч эш үзүүлэгчтэй таарав. 7 Тэр шидтэн нутгийн захирагч Сергио Паул гэгч ухаалаг хүний хамт байдаг ажээ. Сергио Паул Бурханы үгийг сонсохоор Барнаб, Саул нарыг дуудуулав. 8 Харин шидтэн Елум (түүний нэрийг орчуулбал ийм ажгуу) тэднийг эсэргүүцэж, захирагчийг итгэлээс холдуулахыг санаархаж байлаа. 9 Гэтэл Паул гэгддэг Саул Ариун Сүнсээр дүүрч, түүн дээр харцаа тогтоон,
10 Аливаа заль, мэхээр дүүрэн, диаволын хүү, аливаа зөвт байдлын дайсан болсон чи Эзэний шулуун замыг гажуудуулахаа болихгүй юу? 11 Үзэгтүн, яг одоо Эзэний мутар чам дээр байна. Чи сохорч, хэсэг хугацаанд нар үзэхгүй гэв. Тэр даруй харанхуй, униар түүнийг бүчин авахад, тэр хөтлөх хүн хайн тэмтчин байлаа. 12 Болсон явдлыг харсан мөнөөх захирагч Эзэний сургаалд гайхшран итгэжээ.

13 Паул болон түүний нөхөд Пафаас далай уруу гаран, Памфулын Пергэд хүрч ирэв. Иохан тэднийг орхиж, Иерусалим уруу буцжээ. 14 Харин тэд Пергээс гараад Писидийн Антиохт ирж, Амралтын өдөр синагогт орон суув. 15 Хууль болон эш үзүүлэгчдийн номоос уншсаны дараа синагогийн ахлагчид тэдэн уруу хүн явуулж,
— Ах дүүс ээ, хэрэв та нарт ард олонд сургах зүйл байвал ярина уу гэхэд
16 Паул босож гараараа дохин ийн хэлэв.
— Израилийн эрчүүд ээ, Бурханаас эмээгч та нар сонсоцгоо!
17 Энэ Израилийн ард түмний Бурхан бидний эцэг өвгөдийг сонгож, Египетийн нутагт байх үеийнх нь туршид тэднийг агуу болгосон бөгөөд өргөсөн мутраараа Тэр эцэг өвгөдийг маань тэндээс гаргасан. 18 Тэр тэднийг дөчин жилийн турш цөлд хүлцэн тэсвэрлэв. 19 Канааны нутагт Тэр долоон үндэстнийг сөнөөгөөд, газар нутгийг нь израильчуудад дөрвөн зуун тавиад жил өвлүүлсэн билээ. 20 Энэ явдлын дараа Тэр эш үзүүлэгч Самуелыг илгээх хүртлээ тэдэнд шүүгчдийг өгч байв. 21 Дараа нь тэд хаан гуйхад Бурхан Бениамины овгийн Кишийн хүү Саулыг тэдэнд өгчээ. Тэр дөчин жил хаанчлав. 22 Тэгээд Бурхан түүнийг зайлуулж, тэдэнд Давидыг хаан болгон өгсөн. Түүний тухай Тэрээр гэрчилж, "Бүх хуслийг минь биелүүлэх Миний зүрх сэтгэлийн дагуух хүн, Иессийн хүү Давидыг Би оллоо" гэсэн байдаг. 23 Бурхан амласныхаа дагуу чухамхүү энэ хүний удмаас Аврагч Есүсийг Израильд авчирсан. 24 Түүнийг ирэхийн өмнө Иохан Израилийн бүх ард түмэнд гэмшлийн баптисмыг тунхаглав. 25 Иохан үйлсийнхээ цар хүрээг гүйцээж байхдаа "Намайг хэн гэж та нар бодож байна вэ? Тэр чинь би бишээ. Харин миний араас ирж буй нэгний хөлөөс шаахайг нь ч тайлах зохистой хүн би биш" гэж хэлсээр байсан. 26 Ах дүүс ээ, Абрахамын гэр бүлийн хөвгүүд болон та нарын дунд байгаа Бурханаас эмээгч хүмүүс ээ! Энэхүү авралын үг нь та бидэнд илгээгдсэн юм. 27 Иерусалимд амьдрагсад болон тэдний захирагчид Түүнийг танилгүй, Амралтын өдөр бүр уншигддаг эш үзүүлэгчдийн үгсийг ч ойлголгүйгээр Түүнийг ялласнаараа энэ бүхнийггүйцэлдүүлжээ. 28 Есүсийн амийг хөнөөх ямар ч үндэслэл олоогүй атлаа тэд Пилатаас Түүнийг цаазлахыг хүссэн. 29 Түүний тухай бичигдсэн бүгдийг тэд биелүүлээд, Түүнийг модноос буулган авч булшинд тавив. 30 Харин Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан бөгөөд 31 Тэр Галилаас Иерусалимд Өөртэй нь хамт ирсэн хүмүүст олон хоногийн турш үзэгдсэн юм. Эдүгээ тэд л чухамдаа Түүнийг ард олонд гэрчиддэг. 32 Бид эцэг өвгөдөд амлагдсан амлалтын тэрхуү сайн мэдээг л та нарт тунхаглаж байна. 33 Дуулал номын хоёрдугаарт "Чи бол Миний Хүү, Би Чамайг өнөөдөр төрүүлэв" гэж бичигдсэнчлэн, Есүсийг амилуулснаар Бурхан амлалтаа бидний хүүхдүүдэд биелүүлж өгсөн юм. 34 Бурхан Есүсийг ялзралд буцаалгүй үхэгсдээс амилуулав. Тэр энэ тухай "Би та нарт Давидын ариун, найдвартай ерөөлүүдийг өгнө" гэжээ. 35 Иймээс Дуулал номын өөр хэсэгт Тэр мөн "Та Өөрийнхөө Ариун Нэгэний ялзралд өгөхгүй" гэж айддсан юм. 36 Давидын хувьд гэвэл, тэр тухайн үедээ Бурханы зорилгод үйлчилж байгаад нойрсон, эцэг өвгөдийнхөө дунд тавигдаж, ялзралыг үзсэн ажгуу. 37 Харин Бурханы амилуулсан тэр Нэгэн ялзралыг үзсэнгүй. 38