1 Гуч дахь жилийн дөрөвдүгээр сарын тавны өдөр намайг Хебар голын дэргэд цөлөгдөгсдийн дунд байсан үед тэнгэр нээгдэж, би Бурханы үзэгдлүүдийг үзэв. 2 (Иехоиахин хааны цөллөгийн тав дахь жил байв. Тэр сарын таванд 3 халдеичуудын нутгийн Хебар голын дэргэд Бузын хөвгүүн тахилч Езекиелд ЭЗЭНий үг тодорхойгоор иржээ. Тэнд ЭЗЭНий мутар нь түүний дээр ирэв).

4 Намайг харж байхад, харагтун, умардаас салхи, шуурга үргэлжлүүлэн урагш гялбах галтай асар том үүл ирж байсан. Түүнийг тойрон хурц гэрэл байж, голд нь галын доторх улайссан төмөр мэт нэгэн зүйл байв. 5 Түүн дотор дөрвөн амьд биестэй төстэй дүрсүүд үзэгдсэн. Тэдний дүрс нь энэ байв. Тэд хүмүүний дүрстэй байв. 6 Тэдний тус бүр нь дөрвөн нүүр, дөрвөн далавчтай байв. 7 Тэдний хөл нь цэх, хөлийн ул нь тугалын туурай мэт бөгөөд тэд өнгөлсөн хүрэл адил гялалзаж байв. 8 Далавчнуудынх нь доор, тэдний дөрвөн тадд нь хүний сарвуу байв. Тэр дөрвийн нүүр болон далавчнуудын хувьд гэвэл, 9 тэдний далавчнууд нь хоорондоо шүргэн, тэднийг хөдөлж байхад нүүрнүүд нь эргэхгүй байсан бөгөөд тус бүр чигээрээ урагшилсан. 10 Тэдний нүүрнүүдийн дүрс нь гэвэл, тусбүр хүний нүүртэй байв. Тэд дөрвүүлээ баруун талдаа арслангийн нүүртэй, зүүн талдаа бухын нүүртэй, мөн дөрвүүлээ бүргэдийн нүүртэй байв. 11 Тэдний нүүрнүүд нь ийм байв. Тэдний далавчнууд нь дээд талаасаа дэлгэгдэн, тус бүр нь нөгөө биедээ шүргэсэн хоёр далавчтай ба биеэ бүрхсэн хоёр далавчтай байв. 12 Тэд тус бүр чигээрээ урагшилсан. Сүнсний явах гэж байсан ямар ч газарт тэд явж, явах үедээ эс эргэв. 13 Амьд биесийн голд, галд шатаж буй нүүрс мэт, амьд биетнүүдийн дунд нааш, цааш хөдөлж буй бамбарууд мэт харагдах нэг юм байв. Гал нь гэрэлтэй байсан ба тэр галаас аянга гялбаж байв. 14 Амьд биес аянгын сумнууд мэт нааш цааш гүйлдэж байв.

15 Намайг амьд биесийг харж байхад, харагтун, тэдгээр дөрвөн амьд биесийн дэргэд, дөрвүүлэнгийнх нь тус бүрд зориулагдсан нэг дугуй газар дээр байв. 16 Дугуйнуудын гадна төрх болон хийц нь гялалзсан биндэрьяа мэт бөгөөд тэд дөрвүүл адил хэлбэртэй байв. Тэдний гадна төрх ба хийц нь нэг дугуй нөгөө дугуйны дотор байгаа мэт байв. 17 Тэд хөдлөх бүрдээ өөрсдийн дөрвөн зүгийн аль нэгэн уруу чиглэн явж, хөдлөх үедээ тэд эс эргэнэ. 18 Тэдний мөөрнүүдийн хувьд гэвэл, тэдсүрлэг болоод аймшигтай бөгөөд тэр дөрвөн дугуйны мөөрүүдийг тойрон дүүрэн нүд байв. 19 Амьд биес хөдлөх бүрд дугуйнууд тэдэнтэй хамт хөдөлж, мөн амьд биес газраас дээш өргөгдөх бүрд дугуйнууд ч бас өргөгддөг байв. 20 Сүнсний явах гэж байсан ямар ч газарт тэд тэр чиглэлд явсан. Дугуйнууд нь тэдний дэргэд ойрхон өргөгдөв. Учир нь амьд биесийн сүнс нь дугуйнуудын дотор байсан ажээ. 21 Тэдгээрийг явах бүрд эдгээр ч явж, тэдгээрийг тогтуун зогсох бүрд эдгээр ч тогтуун зогсох ажээ. Тэдгээрийг газраас өргөгдөх бүрд дугуйнууд тэдний дэргэд ойрхон өргөгдөв. Учир нь амьд биесийн сүнс нь дугуйнуудын дотор байсан ажээ.

22 Амьд биесийн толгой дээгүүр нь уудам зай мэт, тэдний толгой дээгүүр дэлгэгдсэн гялалзах болор мэт нэгэн зүйл байв. 23 Уудам зайн доор тэдний далавчууд нь, нэг нь нөгөөгийнхөө зүгт, шулуухан сунгагдсан байв. Тус бүр нь өөрийнхөө биеийг нэг талд ба нөгөө тадд бүтээсэн хоёр далавчуудтай байв. 24 Тэднийг явах үед бялхсан их усны чимээ адил Төгс Хүчит Нэгэний дуу мэт тэдний далавчнуудын чимээг, хуарангийн чимээ мэт хөл үймээний чимээг би мөн сонсов. Тэд тогтуун зогсох бүрдээ далавчнуудаа буулгав. 25 Тэдний толгой дээрх уудам зайн дээрээс дуу гарсан. Тэд тогтуун зогсох бүрдээ далавчнуудаа буулгав.

26 Тэдний толгой дээр байсан уудам зайн дээд талд гадна төрхөөрөө сапфир чулуу мэт сэнтийтэй төстэй нэгэн юм байжээ. Сэнтийтэй төстэй уг юмны дээр өндөрт хүний төрхтэй дүрс байв. 27 Тэгээд Түүний ууц болон түүнээс дээших төрхнөөс нь дотроо ба эргэн тойрондоо гал мэт харагдах улайссан төмөр мэт юмыг би ажигласан ба Түүний ууц болон түүнээс дооших төрхнөөс нь гал мэт юмыг би харсан. Түүний эргэн тойронд туяа байв. 28 Бороотой өдөр үүлэн дотор байдаг солонгын төрхтэй адил эргэн тойрных нь туяаны төрх нь тийнхүү байв. ЭЗЭНий цог жавхлангийн төстэй байдлын төрх нь тийм байв. Би түүнийг хармагцаа нүүрээрээ хөсөр унасан бөгөөд айлдах дууг сонсов.

2 Тэгээд Тэр надад
— Хүний хүү, Би чамтай ярихын тулд хөл дээрээ босогтун гэв.
2 Түүнийг надад ярьж байхад над уруу Сүнс орж, намайг хөл дээр минь босгов. Тэр надад айлдахыг би сонсов. 3 Тэгээд Тэр надад
— Хүний хүү, Би чамайг Израилийн хөвгүүд уруу, Миний эсрэг тэрсэлсэн тэрслүү ард түмэн уруу илгээж байна. Тэд ч, тэдний өвөг дээдэс ч яг энэ өдрийг хүртэл Миний эсрэг зөрчил гаргасан.
4 Зөрүүд ба гөжүүд хүүхдүүд болох тэдэн уруу Би чамайг илгээж байна. Чи тэдэнд "Эзэн БУРХАН ийнхүү айлдсан" хэмээн хэл. 5 Тэдний хувьд, тэд бол тэрслүү гэр тул сонссон ч, эсвэл үл сонссон ч тэдний дунд эш үзүүлэгч байсан гэдгийг тэд мэдэх болно. 6 Хүний хүү чи хэдийгээр өргөстхалгай ба үүргэнүүд чамтай хамт байж, чи хилэнцэт хорхойнууд дээр суулаа ч гэсэн тэднээс болон тэдний үгсээс бүү ай. Тэд бол тэрслүү гэр тул тэдний үгсээс ч бүү ай, тэдний өмнө ч бүү сүрд. 7 Тэд сонссон ч, эсвэл үл сонссон ч чи Миний үгсийг тэдэнд хэлэх ёстой. Учир нь тэд бол тэрслүү юм.

8 Одоо хүний хуү чи Миний чамд айлдаж буй зүйлийг сонс Тэрхүү тэрслүү гэрийн адил бүү тэрслүү бай. Амаа нээж, Миний чамд өгч буй юмыг ид гэв. 9 Тэгээд намайг харахад, үзэгтүн, миний зүг мутар сунгагдан, түүний дотор нэгэн хүйлмал ном байв. 10 Тэр үүнийг миний урд дэлгэхэд энэ нь ар өвөртөө бичигдсэн байсан бөгөөд түүн дээр гашуудал, уйлаан, зовлонгууд бичигдсэн байв.

3 Тэгээд Тэр надад
— Хүний хүү, чи олсон юмаа ид. Энэ хуйлмал номыг идээд явж, Израилийн гэрт мэдүүл гэв.
2 Тиймээс би амаа нээж, Тэр надад энэ хуйлмал номыг идүүлсэн 3 Тэр надад
— Хүний хүү, Миний чамд өгч буй энэ хуйлмал номоор гэдсэз тэжээж, биеэ дүүргэгтүн гэв. Тэгээд би түүнийг идсэнд, тэр нь миний аманд бал мэт чихэрлэг байв.

4 Тэгээд Тэр надад
— Хүний хүү, Израилийн гэр үруу очин, Миний үгсээр тэдэнд хэл.
5 Учир нь чи ойлгомжгүй яриатай, эсвэл хэцүү хэлтэй ард түмэн уруу илгээгдээгүй. Харин Израилийн гэр үруу илгээгдэж байна. 6 Чи үтийг нь ойлгож чадахгүй, ойлгомжгүй яриатай, эсвэл хэцүү хэлтэй олон ард түмэн үруу илгээгдэж бүй бус, харин чамайг сонсох ёстой хүмүүс уруу Би чамайг илгээсэн. 7 Гэсэн ч Израилийн гэр Намайг сонсох хүсэлгүй байдгаас хойш чамайг ч сонсох хүсэлгүй байх болно. Үнэхээр Израилийн хамаг гэр бол зөрүүд ба гөжүүд юм. 8 Харагтун. Би чиний нүүрийг тэдний нүүрнүудийн адил хатуу болгон, чиний духыг тэдний духнуудын адил хатуу болгосон. 9 Би чиний духыг цахиураас ч хатүу очир алмааз мэт болгосон. Тэд хэдийгээр тэрслүү гэр боловч тэднээс бүү ай, тэдний өмнө бүү сүрд гэв. 10 Түүнээс гадна, Тэр надад
— Хүний хүү, Миний чамд хэлэх бүх үгийг минь чи зүрхэндээ авч, сайтар сонс.
11 Цөлөгдөгсөд уруу, чиний ард түмний хөвгүүд урүу явж, тэдэнд ярьж, тэд сонссон ч, эсвэл эс сонссон ч "Эзэн" БУРХАН ийнхүү айлдаж байна" хэмээн тэдэнд хэл гэв.

12 Дараа нь Сүнс намайг өргөсөнд, миний ард
— Өөрийнхөө газарт ЭЗЭНий цог жавхлан магтагдах болтугай гэсэн нижигнэсэн их дууг би сонсов.
13 Тэгээд би хоорондоо шүргэлцэх амьд биесийн далавчнуудын дуут болон тэдний дэргэдэх дутуйнуудын дууг, бүр их нижигнэсэн дуу чимээг сонсов. 14 Тиймээс Сүнс намайг өргөж, зайлүулан авсан. Би өөрийн сүнсний үүр хилэн дотор гаслан явлаа. ЭЗЭНий мутар миний дээр хүчтэй байв. 15 Тэгээд би Телабиб дахь Хебар голын дэргэд амьдарч байсан цөлөгдөгсөд уруу ирж, тэдний амьдарч байсан газарт долоо хоног сууж, тэдний дунд айдас төрүүлж байв.

16 Долоо хоногийн эцэст ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа
17 Хүний хүү, Би чамайг Израилийн гэрийн харуулаар томиллоо. Чи Миний амнаас үг сонсох бүрд, Миний өмнөөс тэдэнд сануулгыг өг. 18 Би хорон муу явдалтанд "Чи заавал үхнэ" хэмээн айддах үед хэрэв чи түүнд сануулалгүй, эсвэл амьдрахын тулд хорон муу замаасаа эргэх ёстойг хорон муу явдалтанд сануулан хэлэхгүй аваас, тэр хорон муу явдалтан өөрийн гэм буруу дотор үхэх болно. Гэвч түүний цусыг Би чиний гараас нэхнэ. 19 Гэсэн ч хэрэв чи хорон муу явдалтанд сануулсан ч тэрээр хорон муу явдлаасаа, хорон муу замаасаа эргэхгүй аваас, тэр өөрийн гэм буруу дотор үхэх болно. Харин чи өөрийгөө аварсан юм. 20 Дахиад хэрэв зөвт хүн өөрийн зөвт байдлаас эргэж гэм бурууг үйлдэх бөгөөд Би түүний өмнө саад тавих аваас, тэр үхэх болно. Чи түүнд сануулаагүй учир тэр өөрийн нүглийн дотор үхэж, түүний үйлдсэн зөв үйлс ч дурсагдахгүй. Гэвч түүний цусыг Би чиний гараас нэхнэ. 21 Харин хэрэв чи зөвт хүн нүглийг үйлдэх ёсгүй хэмээн сануулаад, тэр нь нүтлийг эс үйлдэх аваас, тэр хүн сануулгыг авсанучир үнэхээр амьдрах болно. Чи өөрийгөө аварсан гэв.

22 Тэнд ЭЗЭНий мутар миний дээр байсан ба Тэр надад
— Бос, тал уруу гарч яв. Тэнд Би чамд айлдана гэв.
23 Тиймээс би босож, тал уруу гарч явав. Харагтун, Хебар голын дэргэд миний үзсэн цог жавхлантай адил ЭЗЭНий цог жавхлан тэнд зогсож байв. Би нүүрээрээ унав. 24 Тэгээд Сүнс над уруу орж, намайг хөл дээр минь босгов. Тэр надтай ярьж, айлдсан нь
— Явж, өөрийгөө гэртээ түгж.
25 Хүний хүү чиний хувьд, тэд чамд олс хийж, чамайг түүгээр хүлэх болно. Ингэснээр чи тэдний дундаас гарч явж чадахгүй болох юм. 26 Үүнээс гадна, Би чиний хэлийг тагнайд чинь наалдуулна. Ингэснээр чи хэлгүй болж, тэднийг зэмлэдэг хүн байж чадахгүй болох юм. Учир нь тэд бол тэрслүү гэр юм. 27 Гэвч Би чамд айлдах үед, Би чиний амыг нээж, чи тэдэнд "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна" хэмээн өгүүлэх болно. Сонсогч нь сонсог, татгалзагч нь татгалзаг. Учир нь тэд бол тэрслүү гэр юм.

4 Одоо хүний хүү чи өөртөө нэг тоосгыг авч, өөрийнхөө өмнө тавиад, түүн дээр нэгэн хотыг, Иерусалимыг сийлэгтүн. 2 Тэгээд түүний эсрэг бүслэлтийг байгуулж, бүслэх ханыг барьж, овоог босгон, хуарангуудыг байгуулж, түүнийг тойруулаад хэрэм эвдэгчийг байрлуул. 3 Дараа нь төмрөн тавгийг авч, түүнийг хот ба өөрийнхөө хооронд төмөр хэрэммэт босгож, энэ хотыг бүсэлж, түүнийг хүрээлж буйтай адил нүүрээ туүн уруу хандуул. Энэ бол Израилийн гэрт өгөх тэмдэг юм.

4 Чиний хувьд гэвэл, зүүн талаараа хэвтэж, Израилийн гэрийн гэм бурууг тэр тал дээр тавь. Чиний хажуулдан хэвтэх хоногийн тоогоор чи тэдний гэм бурууг үүрэх болно. 5 Учир нь тэдний гэм буруугийн жилүүдэд дүйцүүлэн гурван зуун ерэн хоногийг буюу хоногуудын тоог Би чамд товлосон. Ийнхүү чи Израилийн гэрийн гэм буруут үүрэх ёстой. 6 Чи үүнийг дуусгасан үедээ хоёр дахь удаагаа, баруун талаараа хэвтэж, Иудагийн гэрийн гэм бурууг үүрэх ёстой. Би нэг жилийг нэг хоног болгон, чамд дөчин хоногийг товлосон. 7 Тэгээд чи Иерусалимын бүслэлт уруу нүүрээ хандуулж, нүцгэн гараа сунган, түүний эсрэг эш үзүүл. 8 Одоо харагтун. Би чамайг олсоор хүлэх болно. Ингэснээр чи бүслэлтийн хоногуудыг дуусгах хүртэл нэг талаас нөгөө уруугаа эргэж чадахгүй болно.

9 Гэвч чиний хувьд гэвэл, улаан буудай, арвай, вандуй, зарам, хар будаа ба шар будааг авч, тэдгээрийг нэгэн саванд хийж, түүгээр өөртөө талх хий. Чи түүнийг хажуулдан хэвтэх хоногуудын тоогоор, гурван зуун ер хоногийн турш идэх ёстой. 10 Чиний идэх хүнс нь жингээрээ хоногт хорин шекел байх ёстой. Чи үүнийг цагаас цагт идэх ёстой. 11 Чиний уух ус нь хэмжээгээрээ хиний зургааны нэг байж, чи түүнийг цагаас цагт уух ёстой. 12 Чи үүнийг арвайн талх мэт болгож, тэдний нүдний өмнө хүний баасаар шарж ид гэв. 13 Тэгээд ЭЗЭН
— Ийнхүү Би тэднийг цөлөх үндэстнүүдийн дунд Израилийн хөвгүүд өөрсдийн бузар талхыг идэх болно гэж айлдав.
14 Гэвч би
— Өө Эзэн БУРХАН. Харагтун, би хэзээ ч бузартаагүй. Би залуу наснаасаа эхлэн эдүгээ хүртэл хүүр, эсвэл араатанд тастчуулсан сэгийг хэзээ ч идсэнгуй. Мөн бузар ямар ч мах миний аманд ороогүй гэв.
15 Тэгээд Тэр надад
— Хар, би чамд хүний баасны оронд үхрийн аргалыг өгье. Чи түүгээр өөрийн талхыг бэлдэгтүн гэв.
16 Түүнээс гадна, Тэр надад
— Хүний хүү, харагтун. Би Иерусалимд талхны нөөцийг үтүй болгох гэж байна. Тэд талхыг жинлэн зовнилтойгоор идэж, усыг хэмжиж айдастайгаар уух болно.
17 Учир нь талх, ус хомс болно. Тэд бие биеэ хирдхийлгэсэн, өөрсдийн гэм буруу дотроо турж эцсэн байх болно.

5 Хүний хүү чиний хувьд, хурц илдийг авч, түүнийг үсчний тонгорог мэт толгой ба сахлаа хусахад хэрэглэ. Дараа нь жинлэх жинлүүрийг авч, үсийг хуваа. 2 Гуравны нэгийг нь бүслэлтийн өдрүүд дуусах үед, хотын дунд галд шатаа. Тэгээд чи гуравны нэгийг нь авч, хотыг тойруулан түүнийг илдээр цавчиж, үлдсэн гуравны нэгийг салхинд хийсгэ. Би тэдний араас илдийг хуйнаас нь сугалах болно. 3 Мөн тэднээсцөөн хэдийг авч, тэднийг нөмрөгийнхөө хормойд уя. 4 Дахин тэдний заримыг авч, тэднийг галд хаяж, галд шатаа. Түүнээс Израилийн хамаг гэрт гал тарна. 5 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Энэ бол Иерусалим. Би түүнийг үндэстнүүдийн төвд тавьж, түүнийг улсуудаар хүрээлүүлэв. 6 Гэвч тэр Миний зарлигуудыг үндэстнүүдээс ч илүүгээр, Миний тогтоолуудыг түүнийг хүрээлсэн улсуудаас ч илүүгээр эсэргүуцэв. Учир нь тэд Миний зарлигуудыг үлтоомсорлон, Миний тогтоолуудын дотор алхсангүй". 7 Тийм учраас Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Та нарыг тойрон буй үндэстнүүдээс ч илүү их самуурал та нарт байгаа бөгөөд та нар Миний тогтоолуудын дотор явалгүй, Миний зарлигуудыг сахилгүй, та нарыг тойрч буй үндэстнүүдийн тогтоолыг сахиагүй учир" 8 тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Харагтун, Би, одоо Би ч чиний эсрэг байгаа бөгөөд үндэстнүүдийн нүдний өмнө Би та нарын дунд шүүлт явуулна. 9 Та нарын хамаг жигшүүрүүдийн төлөө, Би эдүгээ хүртэл үйлдээгүй, дахин хэзээ ч үл үйлдэх хэргийг та нарын дунд үйлдэх болно. 10 Тийм учраас та нарын дунд эцгүүд нь хөвгүүдээ идэж, хөвгүүд нь эцгүүдээ идэх болно. Учир нь Би чам дээр шүүлт явуулж, чиний бүх үлдэгсдийг дөрвөн зүгт тараана". 11 Эзэн БУРХАН тунхаглаж байна. "Тиймээс Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Үнэхээр чи өөрийн бүх бузар шүтээнүүд болон бүх жигшүүрүүдээр Миний ариун газрыг бузарласан учир Би ч бас холдуулах ба Миний мэлмий өрөвдөхгүй, Би өршөөхгүй. 12 Та нарын гуравны нэг нь гай гамшгаар үхэж, эсвэл чиний дунд өлсгөлөнгөөр устах болно. Гуравны нэг нь чиний эргэн тойронд илдэнд алагдаж, гуравны нэгийг Би зүт бүрд тарааж, тэдний араас илдийг хуйнаас нь сугална.

13 Ийнхүү Миний уур гүйцэж, Би тэднээр Өөрийн хилэнг хангаж, Би тайтгарах болно. ЭЗЭН Би Өөрийн зүтгэл дотор айлдсаныг тэд, Намайг Өөрийн хилэнг тэдний дээр гүйцээсэн тэр үед л мэдэх болно. 14 Түүгээр ч барахгүй, Би чамайг хажуугаар өнгөрөх бүхний нүдний өмнө, эргэн тойрны чинь үндэстнүүдийн дунд эзгүйрэл, зэмлэл болгоно. 15 Тиймээс Би уур, хилэн болон ширүүн зэмлэлүүдээр чиний эсрэг шүүлт явуулах үед энэ нь чамайг тойрогч үндэстнүүдэд доромжлол, илчлэлт, сануулга болон айдсыг төрүүлэгч зүйл болно. ЭЗЭН Би айлдлаа. 16 Та нарыг устгахаар Миний явуулах хүмүүсийн сүйрэлд зориулагдаж байсан өлсгөлөнгийн хорт сумыг Би тэдний эсрэг харвах үед Би та нарын өлсгөлөнг улам идэвхжүүлж, талхны нөөцгүй болгоно. 17 Түүнээс гадна, Би та нарт өлсгөлөн хийгээд зэрлэг араатныг илгээнэ. Тэд та нарыг хүүхдүүдээс чинь хагацаана. Гай гамшиг болон цус урсгалт мөн та нарыг дайран өнгөрч, Би та нарын дээр илдийг авчирна. ЭЗЭН Би айлдлаа" гэв.

6 ЭЗЭНий үт надад ирж,
2 Хүний хүү, Израилийн уулсын зүг нүүрээ хандуулан, тэдний эсрэг эш үзүүл. 3 "Израилийн уулсаа, Эзэн БУРХАНы үгийг сонс. Эзэн БУРХАН уулс, толгод, жалгууд хийгээд хөндийнүүдэд хандан ийнхүү айлдаж байна. «Харагтун. Би Өөрөө та нарын дээр илдийг авчрах гэж байна. Би та нарын мөргөлийн өндөрлөгүүдийг устгах болно. 4 Тиймээс та нарын тахилын ширээнүүд хоосорч, утлагын тахилын ширээнүүд чинь бутарна. Би алагдсан хүмүүсийг чинь та нарын шүтээнүүдийн өмнө унагана. 5 Би мөн Израилийн хөвгүүдийн цогцсуудыг тэдний шүтээнүүдийн өмнө тавьж, та нарын яснуудыг тахилын ширээнүүдийн чинь эргэн тойронд тараана. 6 Та нарын бүх оршин суух газруудад хотууд балгас болж, мөргөлийн өндөрлөгүүд хоосорно. Энэ нь танай тахилын ширээнүүд хаягдан эзгүйрч, та нарын шүтээнүүд эвдрэн эцэс болж, та нарын утлагын тахилын ширээнүүд цавчигдан унаж, та нарын ажлууд арчигдахын тулд юм. 7 Алагдсан хүмүүс та нарын дунд унах бөгөөд та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

8 Харин Би үлдэгсдийг үлдээнэ. Та нарыг улсуудын дунд тараасан үед илднээс зугтаагчид үндэстнүүдийн дунд та нарт байх болно. 9 Тэгээд та нарын доторх зугтаагчид нь олзлогдон аваачигдсан үндэстнүүдийнхээ дунд Намайг болон Надаас эргэсэн тэдний завхай сэтгэл шүтээнүүдийнхээ араас садарлах тэдний нүднээс болж Би хэрхэн шаналсныг санана. Тэд өөрсдийн үйддсэн хорон муу үйлс, өөрсдийн бүх жигшүүрүүдийн төлөө өөрсдийнхөө нүдэнд өөрсдийгөө жигших болно. 10 Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэднэ. Би энэ өвчнийг тэдэнд учруулна хэмээн дэмий хэлээгүй юм»".

11 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Адгаа ташин, хөлөө дэвслэн ингэж хэл. «Илд, өлсгөлөн, хийгээд гамшгаар унах Израилийн гэрийн хамаг хорон муу жигшүүрт юмсын улмаас гаслантай яа! 12 Хол байгч нь гамшгаар үхэж, ойр байгч нь илдэнд алагдаж, үлдэгсэд нь ба бүслэгдсэн нь өлсгөлөнгөөр үхнэ. Ийнхүү Би Өөрийн хилэнгээ тэдэнд гүйцэтгэнэ. 13 Тэдний алагдсан хүмүүс нь тэдний тахилын ширээнүүдийг тойроод шүтээнүүдийнх нь дунд, аливаа өндөр толгод дээр, хамаг уулсын орой дээр аливаа ногоон модны доор, аливаа навчит царсны доор буюу өөрсдийнх нь хамаг шүтээнүүдэд тайвшруулах тааламжит үнэрийг өргөсөн газарт нь хэвтэх үед та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 14 Тиймээс тэдний оршин суух бүх газар даяар Би Өөрийн мутраа тэдний эсрэг сунгаж, Дибла уруу чиглэсэн цөлөөс илүүгээр тэр газрыг эзгүйрүүлэн, зэлүүд болгоно. Ийнхүү тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно»".

7 Түүнээс гадна, ЭЗЭНий үг надад ирж, айлдан
2 Хүний хүү, чи Израилийн нутагт Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна гэж хэл. "Төгсгөл! Газ рын дөрвөн өнцөгт төгсгөл ирж байна. 3 Эдүгээ төгсгөл нь чиний дээр байгаа бөгөөд Би Өөрийн уур хилэнг чиний эсрэг илгээх болно. Би чамайг зам мөрийн чинь дагуу шүүж, чиний хамаг жигшүүрийг чиний дээр авчирна. 4 Учир нь Миний мэлмий чамайг өрөвдөхгүй, Би чамайг хэлтрүүлэхгүй. Харин Би чиний замуудыг чиний дээр авчирж, чиний жигшүүрүүд та нарын дунд байх болно. Тэгэхэд та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно".

5 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
— Гай гамшиг, зөвхөн гай гамшиг. Харагтун, энэ нь ирж байна!
6 Төгсгөл ирж байна. Төгсгөл ирэв. Энэ нь чиний эсрэг сэрсэн. Харагтун, энэ нь иржээ! 7 Дэлхийн оршин суутчид аа, чиний дээр мөхөл чинь иржээ. Цаг нь ирэв. Тэр өдөр ойрхон бөгөөд баяр хөөрийн уухайгаас илүүгээр уулс дээр хөл үймээн болж байна. 8 Эдүгээ Би уураа чам дээр хоромхон зуур асгаж, Өөрийн хилэнг чиний эсрэг гүйцээнэ. Би чамайг зам мөрийн чинь дагуу шүүж, чиний дээр хамаг жигшүүрүүдийг чинь авчирна. 9 Миний мэлмий өрөвдөн харахгүй, Би хэлтрүүлэхгүй. Та нарын жигшүүрүүд дунд чинь байсаар байх үед Би зам мөрийн чинь дагуу чамд буцаан төлөх болно. Тэгэхэд ЭЗЭН Би цохиж байгааг та нар мэдэх болно.

10 Харагтун, тэр өдөр! Харагтун, тэр ирж байна! Чиний мөхөл гарч ирлээ. Таяг нахиалж, их зан цэцэглэсэн. 11 Хүчирхийлэл нь хорон муугийн таяг болтол өссөн. Тэдний хэн нь ч, тэдний хурсан олны хэн нь ч тэдний баялгаас юу ч үгүй болж, тэдний дундах алдартай ямар ч юм үлдэхгүй. 12 Тэр цаг ирэв. Тэр өдөр хүрээд ирлээ. Худаддан авагч нь бүү баясаг. Худалдагч нь бүү гашуудаг. Учир нь хилэн нь тэдний бүх олон түмний эсрэг байна. 13 Үнэхээр тэд хоёулаа амьд байх зуур худалдагч нь зарсан юмаа буцааж авахгүй. Учир нь тэдний бүх олон түмний тухай үзэгдэл нь зайлуулагдахгүй бөгөөд тэдний хэн нь ч гэм буруугаар өөрийн амьдралаа батжуулахгүй.

14 Тэд бүрээ үлээж бүгдийг бэлэн болгосон ч хэн ч тулалдаанд үл орно. Учир нь Миний хилэн нь тэдний бүх олон түмний эсрэг юм. 15 Илд нь гадна байж, гамшиг, өлсгөлөн нь дотор байна. Тадд байгч нь илдэнд алагдаж, мөн хотод байгчдыг нь өлсгөлөн, гамшиг устгах болно. 16 Түүгээр барахгүй тэдний амьд үлдэгсэд нь зуттсан үед ч, тэд хөндийн тагтаанууд адил хүн бүр өөрсдийн гэм бурууд гашуудан, ууланд байх болно. 17 Хамаг гар суларч, хамаг өвдөг ус мэт болно. 18 Тэд өөрсдийгөө таараар ороон, айдас жихүүдэс тэднийг эзэмдэнэ. Бүх нүүрнүүд дээр ичгүүр байж, бүх толгой нь халзан болно. 19 Тэд өөрсдийн мөнгийг гудамжнууд уруу чулуудаж, тэдний алт нь жигшүүрт зүйл болно. ЭЗЭНий хилэнгийн өдөрт тэдний мөнгө, алт тэднийг чөлөөлж чадахгүй. Тэд идэх дур хүслээ цатгаж үл чадах бөгөөд өөрсдийн ходооднуудыг дүүргэж үл чадна. Учир нь тэдний гэм буруу нь бүдрэх шалтаг болсон юм. 20 Тэд Түүний хээ чимэглэлийг сайрхал болгож, түүгээр өөрсдийн бузар ба жигшүүрт юмсын хөргүүдийг бүтээв. Тиймээс Би түүнийг тэдэнд жигшүүрт юм болгоно. 21 Би түүнийг харь хүмүүсийн гарт дээрмийн эд зүйлс мэт өгч, дэлхийн хорон муу үйлстэнд олз болгон тушааж, тэд түүнийг бузарлана. 22 Би бас тэднээс нүүрээ буруулж, тэд Миний нууц газрыг бузарлана. Дараа нь дээрэмчид орж, түүнийг бузарлана. 23 Гинж хий. Учир нь газар нута1 цуст аллагаар дүүрэн, хот нь хүчирхийллээр дүүрэн байна. 24 Тиймээс Би үндэстнүүдийн хамгийн муут нь авчирж, тэдний гэрүүдийг эзлүүлнэ. Би бас хүчит нэгний бардамналыг зогсоож, тэдний ариун газрууд бузарлагдана. 25 Зовлон ирэхэд тэд энх амгаланг эрэх боловч, тэр нь байхгүй. 26 Гай гамшгийн дээр гай гамшиг ирж, цуурхал нь цуурхал дээр нэмэгдэнэ. Тэгээд тэд эш үзүүлэгчээс үзэгдлийг эрэх боловч тахилчаас хууль нь, ахмадуудаас зөвлөгөө нь алдагдана. 27 Хаан гашуудаж, ноёд нь айдсыг өмсөх бөгөөд нутгийн ард түмний гарууд чичирнэ. Тэдний байгаа байдлынх нь дагуу Би тэдэнтэй харьцаж, тэдний шүүлтүүдээр нь Би тэднийг шүүх болно. Тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно".

8 Зургаа дахь жилийн зургадугаар сарын тавны өдөр, би гэртээ сууж байсан ба Иудагийн ахмадууд миний өмнө сууж байлаа. Тэр үед Эзэн БУРХАНы мутар тэнд миний дээр буув. 2 Тэгэхэд би харсан бөгөөд харагтун, хүний дүртэй төстэй зүйл үзэгдэв. Түүний ууцнаас дооших нь гал мэт, Түүний ууцнаас дээших нь улайссан төмөр мэт харагдав. 3 Тэр гарын дүрс мэт юмыг сунган, миний толгой дээрх туг үснээс барив. Тэгэхэд Сүнс намайг газар тэнгэрийн хооронд өргөж, Бурханы үзэгдлүүдийн дотор намайг Иерусалим уруу авч яван, атаархал төрүүлэгч атаархлын шүтээний суудал байрлах дотор хашааны хойд хаалганы үүдэнд авчрав. 4 Харагтун, талд миний үзсэн дүрстэй адил Израилийн Бурханы цог жавхлан нь тэнд байв.

5 Тэгээд Тэр надад
— Хүний хүү, одоо хойд зүг уруу нүдээ өргө гэв. Тийнхүү би хойд зүт уруу нүдээ өргөн харахад, харагтун, тахилын ширээт хаалганы хойд талд үүдэнд атаархлын тэр шүтээн байв.
6 Тэгээд Тэр надад
— Хүний хүү, чи тэдний юу үйлдэж буйг болон Би Өөрийн ариун газраас хол байхаар Израилийн гэрийн энд үйлдэж буй аугаа жигшүүрүүдийг харж байна уу? Гэсэн ч чи үүнээс илүү их жигшүүрт хэргийг харах болно гэв.

7 Дараа нь Тэр намайг хашааны үүдэнд авчрав. Намайг харахад, харагтун, хананд нэгэн нүх байв. 8 Тэр надад
— Хүний хүү, одоо ханыг нүхэл гэв. Тиймээс би ханыг нүхлэхэд, харагтун, нэгэн үуд байв.
9 Тэгээд Тэр надад
— Дотогш орж, тэдний энд үйлдэж буй бузар жигшүүрт юмсыг хар гэв.
10 Тиймээс би орж харахад, харагтун, мөлхөгчдийн аливаа хэлбэр болон араатан амьтад болон бузар зүйлийг Израилийн гэрийн хамаг шүтээнүүдтэй хамт эргэн тойронд ханан дээр сийлсэн байв. 11 Израилийн гэрийн далан ахмадууд өөрсдийнхөө дунд зогсож буй Шафаны хүү Иаазаниатай хамт тэдний урд зогсож байсан. Хүн бүр гартаа бойпор барьж, утлагын үүлэн анхилуун үнэр уугиж байв. 12 Тэгээд Тэр надад
— Хүний хүү, чи Израилийн гэрийн ахмадууд харанхуйд, хүн бүр өөрийн сийлмэл хөргийн өрөөнд юу үйлдэж буйг харав уу? Учир нь тэд "ЭЗЭН биднийг хардаггүй. ЭЗЭН энэ нутгийг орхив" хэмээдэг гэв.
13 Тэр надад
— Гэсэн ч чи тэдний үйлдэж буй илүү их жигшүүрт хэргийг харах болно гэв.

14 Дараа нь Тэр намайг ЭЗЭНий өргөөний хойшоо харсан хаалганы үүд уруу авчирлаа. Харагтун, эмэгтэйчүүд Таммузын төлөө уйлан тэнд сууцгааж байв. 15 Тэр надад
— Хүний хүү, чи харсан уу? Гэсэн ч чи эдгээрээс ч илүү их жигшүүрт хэргийг харах болно гэв.

16 Дараа нь тэр намайг ЭЗЭНий өргөөний дотоод хашаан дотор авчрав. Харагтун, үүдний танхим болон тахилын ширээний хооронд нуруугаа ЭЗЭНий сүм уруу, нүүрээ зүүн зүгт харуулсан хорин тав орчим хүн ЭЗЭНий сүмийн үүдэнд байлаа. Тэд зүүн зүгт наранд мөргөж байв. 17 Тэр надад
— Хүний хүү, чи үүнийг харж байна уу? Иудагийн гэрийнхэн энэ газрыг хүчирхийллээр дүүргэж, Намайг давтан давтан уцаарлуулснаараа тэдний энд үйлдсэн жигшүүрт хэргийг үйлдэх нь тэдний хувьд хэтэрхий хөнгөн байна гэж үү? Харагтун, тэд өөрсдийн хамарт мөчир хатгаж байна.
18 Тийм учраас Би үнэхээр хилэн дотор үйлдэнэ. Миний мэлмий өрөвдөхгүй, Би хэлтрүүлэхгүй. Тэд Миний чихэнд чанга дуутаар хашхирсан ч Би тэднийг сонсохгүй гэсэн.

9 Тэгээд Тэр миний чихэнд чанга дуугаар хашхиран
— Хотыг сүйтгэгчид ээ, хүн бүр өөрийн сөнөөгч зэвсгийг гартаа барин ойртон ирцгээ гэж айлдав.
2 Харагтун, зургаан эрэгтэй хүн, тус бүр гартаа хэмхлэх зэвсгийг барин хойд зүг уруу харсан дээд хаалгаар орж ирэв. Тэдний дунд маалинган хувцас өмссөн, бүсэлхийдээ бичгийн хэрэглэлтэй нэгэн хүн байв. Тэд орж ирээд, хүрэл тахилын ширээний дэргэд зогсов.

3 Тэгээд херубын дээр байсан Израилийн Бурханы цог жавхлан нь түүнээс дээш хөөрч, сүмийн босгонд ирэв. Тэр бүсэлхийдээ бичгийн хэрэглэлтэй, маалинган хувцас өмссөн хүнийг дуудсан. 4 ЭЗЭН түүнд
— Хотын дундуур, бүр Иерусалимын дундуур явж, энэ хот дотор үйлдэгдэж буй хамаг жигшүүрт хэргээс болж санаа алдаж, ёолон буй хүмүүсийн духан дээр тэмдэг тавь гэв.
5 Харин намайг сонсож байхад бусад хүмүүст Тэр айлдсан нь
— Түүний араас даган хотын дундуур явж, цохигтун. Та нарын нүд өрөвдөж болохгүй, хэлтрүүлж болохгүй.
6 Хөгшчүүл, залуус, залуу эмэгтэйчүүд, хүүхдүүдийг болон эмэгтэйчүүдийг ч хүйс тэмтэр. Гэвч тэмдэгтэй хүмүүст бүү хүр. Та нар Миний ариун газраас эхлэгтүн. Тийнхүү тэд сүмийн өмнө байсан ахмадуудаас эхлэв. 7 Тэр тэдэнд
— Сүмийг бузарлаж, хашаануудыг алагдагсдаар дүүргэ. Явцгаа гэв. Тийнхүү тэд гарч яван, хот доторх хүмүүсийг цохиж алав.
8 Тэд хүмүүсийг цохин алж байхад би ганцаараа үлдэн нүүрээрээ унаад
— Ээ халаг, Эзэн БУРХАН, Та Иерусалимын дээр Өөрийн хилэнгээ асгаснаараа Израилийн хамаг үлдэгсдийг устгаж байна уу? гэж хашхирлаа.

9 Тэгэхэд Тэр надад
— Израилийн болон Иудагийн гэрийн гэм буруу нь маш их, үлэмж бөгөөд газар нь цусаар дүүрч, хот нь ч гажуудлаар дүүрэн байна. Учир тэд "ЭЗЭН энэ нутгийг орхив. ЭЗЭН хардаггүй" хэмээн хэлдэг.
10 Харин Минийхувьд гэвэл, Миний мэлмий өрөвдөхгүй, Би хэлтрүүлэхгүй. Гэвч Би тэдний байгаа байдлыг өөрсдийнх нь толгой дээр буцаана гэв.

11 Дараа нь харагтун, бүсэлхийдээ бичгийн хэрэглэл бүсэлж, маалинган хувцас өмссөн тэр хүн ийнхүү мэдүүлэн,
— Таны надад тушаасан ёсоор би гүйцэтгэв гэв.

10 Тэгээд би харахад, үзэгтүн, херубуудын толгой дээрх уудам зайд төрхөөрөө сэнтийтэй төстэй индранил чулуу адил юм байсан бөгөөд тэдний дээр үзэгдэв. 2 Тэр маалинган хувцас өмссөн хүнд хандан
— Херубуудын доор буй эргэлдэгч дутуйнуудын хооронд нэвтрэн орж, херубуудын дундаас галтай нүүрсээр гараа дүүргэн, хотын дээгүүр цац гэж айлдав. Намайг харж байхад тэр дотогш оров.

3 Тэр хүнийг нэвтрэн ороход херубууд нь сүмийн баруун талд зогсож байсан. Дотоод хашааг үүл дүүргэсэн байв. 4 Дараа нь ЭЗЭНий цог жавхлан херубаас дээшлэн, сүмийн босгыг чиглэсэн бөгөөд сүм үүлээр дүүрч, хашаа нь ЭЗЭНий цог жавхлангийн туяагаар дүүрэв. 5 Түүнээс гадна, херубуудын далавчны чимээ нь Төгс хүчит Бурханы ярих үеийн дуу хоолой мэт гаднах хашаанд хүртэл сонсогдов.

6 Тэр маалинган хувцас өмссөн хүнд тушаан
— Эргэлдэгч дугуйнуудын хоорондоос, херубуудын хоорондоос галыг ав хэмээн айлдах үед тэрнэвтрэн орж, дугуйны дэргэд зогсов.
7 Тэгэхэд херуб нь херубуудын дунд байсан гал уруу херубуудын хоорондоос гараа сунган, галаас авч, маалинган хувцас өмссөн хүний хоёр гар дээр түүнийг тавив. Тэр түүнийг аваад гарав. 8 Херубууд нь далавчныхаа доор хүний гарын дүрстэй адил юмтай мэт үзэгдэв.

9 Тэгээд намайг харахад, үзэгтүн, херубуудын дэргэд дөрвөн дугуй, херуб болгоны дэргэд нэг нэг дутуй байжээ. Дугуйнуудын төрх нь Таршишийн (молор эрдэнийн) чулууны гялбаа мэт харагдаж байв. 10 Тэдний дүрсийн хувьд гэвэл, тэд дөрвүүлээ адилхан бөгөөд нэг дугуй нь нөгөө дугуйны дотор буй мэт байв. 11 Тэд хөдлөхдөө, дөрвөн зүгийнхээ аль уруу ч чиглэн явах үед эс эргэв. Харин тэд явах үедээ эргэлгүйгээр, хандсан зүгтээ даган явж байв. 12 Тэдний бүхий л бие, тэдний нуруу, гарууд, далавчнууд нь, бас тэр дөрөвт харьяалагдах дугуйнууд нь эргэн тойрондоо дүүрэн нүдтэй байв. 13 Намайг сонсож байхад тэдгээр эргэлдэгч дугуйнууд дуудагджээ. 14 Тус бүр дөрвөн нүүртэй байв. Эхний нүүр нь херубын нүүр, хоёр дахь нүүр нь хүний нүүр, гурав дахь нь арслангийн нүүр бөгөөд дөрөв дэх нь бүргэдийн нүүр байв.

15 Тэгээд херубууд нь дээш босов. Тэд бол Хебар голын дэргэд миний үзсэн амьд биес юм. 16 Херубуудыг явахад дугуйнууд ч хажууд нь явдаг. Мөн херубуудыг газраас хөөрөхөөр далавчнуудаадэлгэхэд дугуйнууд ч тэдний дэргэдээс эргэж салсангүй. 17 Херубуудыг тогтуун зогсох үед дугуйнууд ч тогтуун зогсож, тэднийг дээшээ хөөрөхөд дугуйнууд ч тэдэнтэй хамт хөөрөв. Учир нь амьд биесийн сүнс нь тэдний дотор байсан юм.

18 Тэгээд ЭЗЭНий цог жавхлан сүмийн босгоноос салж, херубуудын дээр зогсов. 19 Херубууд нь одохдоо миний нүдний өмнө тэд далавчаа дэлгэн дэргэдээ дугуйнуудтай хамт газраас дээш хөөрөв. Тэд ЭЗЭНий өргөөний зүүн хаалганы орох үүдэнд зогсоход Израилийн Бурханы цог жавхлан нь тэдний дээр эргэлдэв.

20 Тэдгээр нь Хебар голын дэргэд Израилийн Бурханы доор миний үзсэн амьд биес юм. Тиймээс би тэднийг херубууд мөн болохыг мэдэв. 21 Тэд тус бүр дөрвөн нүүртэй, тус бүр дөрвөн далавчтай байв. Тэдний далавчны доор хүний гар мэт хэлбэртэй юм байв. 22 Тэдгээрийн нүүрний төрх нь гэвэл, Хебар голын дэргэд миний үзсэн тэдгээр төрх царайтай адил байв. Тус бүр чигээрээ урагшлав.

11 Түүнээс гадна Сүнс намайг өргөж, ЭЗЭНий өргөөний зүүн зүг харсан зүүн хаалганд авчрав. Харагтун, хаалганы үүдэнд хорин таван хүн байсан бөгөөд ард түмний удирдагч Аззурын хүү Иаазаниа, Бенаиагийн хүү Пелатиа нар тэдний дунд байхыг би үзэв. 2 Тэр надад
— Хүний хүү, эдгээр хүмүүс бол энэ хотод гэм бурууг сэдэж, хорон муу зөвлөгөөг өгч,
3 "Байшинбарих нь ойртсон бус уу? Энэ хот бол тогоо, бид бол мах мөн" хэмээдэг. 4 Тиймээс тэдний эсрэг эш үзүүл, хүний хүү, эш үзүүл гэв.

5 Тэгээд ЭЗЭНий Сүнс над дээр бууж, Тэр надад
— "ЭЗЭН ийнхүү айлдаж байна" хэмээн өгүүл. "Израилийн гэр ээ, та нар ингэж бодож байгаа. Учир нь Би та нарын бодлуудыг мэднэ.
6 Та нар энэ хотод алагдагсдыгаа олшруулсан бөгөөд гудамжнуудыг нь тэдгээрээр дүүргэж байна". 7 Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Хотын дунд та нарын тавьсан үхдэл нь мах бөгөөд энэ хот бол тогоо юм. Гэвч Би та нарыг тэндээс гаргана. 8 Та нар илднээс айсан. Тиймээс Би та нарын дээр илдийг авчирна хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна. 9 Би та нарыг хотын дундаас гаргаж, харийнхны гарт тушаах ба та нарын эсрэг шүүлтийг гүйцэтгэнэ. 10 Та нар илдээр алагдана. Би та нарыг Израилийн хил хүртэл шүүнэ. Тиймээс та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 11 Энэ хот та нарт зориулан тогоо болохгүй, та нар ч түүний доторх мах болохгүй. Харин Би Израилийн хил хүртэл та нарыг шүүнэ. 12 Тийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. Учир нь та нар Миний дүрмээр явалгүй, Миний зарлигийг гүйцэлдүүлэлгүй, харин та нарын эргэн тойронд буй үндэстнүүдийн зарлигийн дагуу үйлдсэн юм" гэв.

13 Ийнхүү намайг эш үзүүлж байхад Бенаиагийн хүү Пелатиа үхэв. Тэгээд би нүүрээрээ унан, чанга дуугаар хашхиран
— Ээ халаг, Эзэн БУРХАН. Та Израилийн үлдэгсдийг бүрэн устгах гэж үү? гэв.

14 Тэгэхэд ЭЗЭНий үг надад ирж,
15 Хүний хүү, чиний ах дүү нар, чиний хамаатан, чамтай хамт цөлөгдөгсөд, Израилийн бүхэл гэр, тэд бүгдэд, Иерусалимын оршин суугчдад "ЭЗЭНээс хол явагтун. Энэ газар нь бидэнд эзэмшил болгон өгөгдсөн юм" хэмээн өгүүл. 16 Тиймийн тулд "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би тэднийг алс хол, үндэстнүүдийн дунд шилжүүлж, улсуудын дунд тараасан боловч Би тэдний очсон улсуудад түр хугацаанд ч тэдний төлөө ариун газар нь болж байв»". 17 Тиймийн тулд "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би та нарыг ард түмнүүдээс цуглуулж, та нарын тараагдсан улсууд дотроос та нарыг буцаах бөгөөд Израилийн газрыг Би та нарт өгнө»". 18 Тэднийг тэнд ирэх цагт тэд хамаг жигшүүрт юмс болон хамаг бузар юмсаа тэндээс зайлуулна. 19 Би тэдэнд ганц зүрхийг өгч, тэдний дотор шинэ сүнсийг тавина. Би тэдний махан биеэс чулуун зүрхийг авч, тэдэнд махан зүрхийг өгнө. 20 Энэ нь тэд Миний дүрэм дотор явж, Миний зарлигийг сахин, түүнийг үйлдэхийн тулд юм. Тэгээд тэд Миний ард түмэн болж Би тэдний Бурхан болно. 21 Харин бузар явдал, жигшүүрт юмсынхаа араас зүрхэндээ хөтлөгддөг хүмүүсийн хувьд гэвэл, тэдний байгаа байдлыг толгой дээр нь буулгана хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна гэв.

22 Тэгээд херубууд далавчаа дэлгэхэд дугуйнууд ч тэдэнтэй хамт байсан ба Израилийн Бурханы цог жавхлан нь тэдний дээр эргэлдэв. 23 ЭЗЭНий цог жавхлан хотын дундаас хөөрөн гарч, хотын зүүн талд буй уулан дээр тогтов. 24 Сүнс намайг өргөж, Бурханы Сүнсээр үзэгдэл дотор намайг Халдеид цөлөгдөгсөд уруу авчрав. Тиймээс миний үзсэн үзэгдэл намайг орхив. 25 Дараа нь ЭЗЭНий надад үзүүлсэн бүгдийг Би цөлөгдөгсдөд өгүүлэв.

12 Тэгээд ЭЗЭНий үг надад ирж,
2 Хүний хүү чи тэрслүү гэрийн дунд амьдарч байна. Тэд бол тэрслүү гэр учраас харах нүдтэй боловч эс харж, сонсох чихтэй боловч үл сонсдог. 3 Тийм учраас хүний хүү чи өөртөө цөлөгдөхөд зориулан ачааг бэлдэж, тэднийг харж байхад нь өдрөөр цөллөгт яв. Бүр тэднийг харж байхад нь өөрийнхөө газраас өөр газар уруу цөллөгт яв. Тэд тэрслүү гэр боловч ойлгож магадгүй. 4 Өөрийн ачааг өдрөөр тэднийг харж байхад нь цөллөгийн ачаа мэт гарга. Дараа нь чи цөллөгт явж буй хүмүүсийн адил тэднийг харж байхад нь үдшээр гарч яв. 5 Тэднийг харж байхад хананд нүх гаргаж, түүгээр гарч яв. 6 Тэднийг харж байхад ачаагаа мөрөндөө үүрч, харанхуйд авч яв. Би чамайг Израилийн гэрт зориулсан тэмдэг болгож тавьсан учир чи газрыгхарж чадахгүй байхаар нүүрээ бүтээх ёстой гэв.

7 Тийнхүү би тушаасан ёсоор хийлээ. Өдрөөр би өөрийн ачааг цөллөгийн ачаа мэт гаргасан. Тэгээд үдэш нь би өөрийнхөө гараар ханыг нүхэлсэн. Би харанхуйд гарч, тэднийг харж байхад нь ачаагаа мөрөн дээрээ үүрэн явлаа.

8 Өглөө нь ЭЗЭНий үг надад ирж,
9 Хүний хүү, тэрслүү гэр болох Израилийн гэр чамд "Чи юуг үйлдэж байна вэ?" хэмээн хэлээгүй юү? 10 Тэдэнд "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Энэ зөн нь Иерусалим дахь ноён хийгээд тэнд буй Израилийн хамаг гэрт хамаатай юм»" хэмээн өгүүл. 11 Бас "Би та нарт тэмдэг болно. Миний үйлдсэн шиг тэдэнд ч мөн үйлдэгдэнэ. Тэд олзлогдогсод болж цөллөгт явна" гэж хэл. 12 Тэдний дунд буй ноён харанхуйд ачаагаа мөрөндөө үүрэн, гарч явна. Гарч явахын тулд тэд хананд нүх гаргана. Тэр нүүрээ бүтээх болно. Ингэснээр тэр өөрийн нүдээр газрыг харж чадахгүй. 13 Би бас түүний дээр Өөрийн торыг хаяж, тэр Миний урхинд орно. Тэгээд Би түүнийг халдеичуудын нутаг дахь Вавилонд аваачна. Тэрээр тэнд үхэх боловч тэр газрыг үзэхгүй. 14 Түүнийг хүрээлэгч бүгдийг, туслагчид болон түүний цэргүүдийг Би зүг бүрд тараах болно. Би тэдний араас илдийг суталах болно. 15 Тийнхүү Би тэднийг үндэстнүүдийн дунд тарааж, улсуудын дундтүгээх үед тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 16 Гэвч тэд очих үндэстнүүдийнхээ дунд өөрсдийн хамаг жигшүүрт юмсаа ярихын тулд Би тэднээс цөөхөн хүнийг илд, өлсгөлөн болон тахлаас хэлтрүүлэх болно. Тэгснээр тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх юм гэв.

17 Түүнээс гадна, ЭЗЭНий үг надад ирж,
18 Хүний хүү, чичрэн байж талхаа идэн, дагжин, зовниж усаа уу. 19 Дараа нь нутгийн ард түмэнд "Израилийн нутаг дахь Иерусалимын оршин суугчдын тухай Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Тэд түгшүүртэйгээр талхаа идэж, айдастайгаар усаа уух болно. Учир нь, тэдний нутаг нь тэнд амьдрагч бүгдийн хүчирхийллээс болж өөрийн элбэг байдлаа тонуулах болно. 20 Хүмүүсийн сууж байсан хотууд балгас болж, газар нь эзгүйрнэ. Тиймээс та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно»" хэмээн өгүүл гэлээ.

21 Дараа нь ЭЗЭНий үт надад ирж,
22 Хүний хүү, Израиль нутгийн тухай "Өдруүд урт ба аливаа үзэгдэл үгүй болно" хэмээн өгүүлж буй танай хүмүүст байдаг тэр зүйр үг нь юу вэ? 23 Тиймийн тул тэдэнд "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би энэ зүйр үгийг болиулна. Тэгснээр тэд үүнийг цаашид зүйр үг болгон Израильд хэрэглэхээ болино». Харин «Өдруүд нь аливаа үзэгдлийн биелэлтэй хамт ойртож байна» хэмээн тэдэнд хэл. 24 Учир нь цаашид ямар ч хуурамч үзэгдэл, зусардахмэргэ төлөг Израилийн гэрийн дотор үгүй болно. 25 Учир нь ЭЗЭН Би айлдаж, Миний айлдсан үг болгон биелэгдэх болно. Энэ нь огтхон ч удаашрахгүй. Учир нь тэрслүү гэр ээ, чиний өдрүүдэд Би үгээ айлдаж, түүнийгээ биелүүлнэ» хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна" гэж өгүүл гэсэн.

26 Бас цааш нь ЭЗЭНий үг надад ирж,
27 Хүний хүү, харагтун, Израилийн гэр "Түүний үздэг үзэгдэл нь одоогоос олон жилийн хойших үеийнх бөгөөд тэр алс ирээдүйн тухай эш үзүүлж буй" хэмээн ярьж байна. 28 Тиймийн тул тэдэнд "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Миний үгсийн аль нь ч хойшид удаашрахгүй. Миний айлдах ямар ч үг биелэгдсэн байх болно»" хэмээн өгүүл гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна гэж өгүүл хэмээв.

13 Тэгээд ЭЗЭНий үг надад ирж,
2 Хүний хүү, эш үзүүлж буй Израилийн эш үзүүлэгчдийн эсрэг эш үзүүлж, өөрсдийн зүрхнээсээ эш үзүүлж буй хүмүүст хандан "ЭЗЭНий үгийг сонсогтун! 3 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Юуг ч үзээгүй атал өөрийн сүнсийг дагаж буй мунхаг эш үзүүлэгчид хөөрхий еэ. 4 Израиль аа, чиний эш үзүүлэгчид чинь балгасан дахь үнэгүүд адил байсан. 5 Та нар цөмөрхийнүүд уруу ч ороогүй, ЭЗЭНий өдөр тулалдаанд бат зогсохын тудд Израилийн гэрийг тойруулан хана ч босгоогүй. 6 Тэд худал хуурмагийгүзэж, ЭЗЭН тэднийг илгээгээгүй байхад "ЭЗЭН тунхаглаж байна" хэмээн хэлж худал мэргэ төлгийг үйлдэж байна. Гэсэн ч тэд өөрсдийн үгсийн биелэлтэд найдаж байна. 7 Намайг айлдаагүй байхад "ЭЗЭН тунхаглаж байна" гэж хэлэх үедээ та нар хуурмаг үзэгдлийг үзэж, худал мэргэ төлгийг хэлсэн бус уу?»" гэв.

8 Тиймийн тул Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
— Та нар худал хуурмагийг өгүүлж, худлыг үзсэн учир, тиймээс харагтун, Би та нарын эсрэг байна гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
9 Тиймээс Миний мутар нь хуурмаг үзэгдлийг үзэж, худал мэргэ төлгийг ярьж буй эш үзүүлэгчдийн эсрэг байх болно. Тэд Миний ард түмний зөвлөлд байх газаргүй болж, тэд Израилийн гэрийн цадигт ч бичигдэхгүй, Израилийн газарт ч орохгүй. Энэ нь та нар Намайг Эзэн БУРХАН гэдгийг мэдэхийн тулд юм. 10 Энэ нь амар тайван биш атал "Амар тайван" хэмээн өгүүлж Миний ард түмнийг мэхэлсэн учраас гэдэг нь мэдээж юм. Хэн нэгэн нь ханыг барихад харагтун, тэд түүнийг шохойдно. 11 Тиймээс түүнийг шохойдогчдод энэ нь нурах болно гэдгийг хэл. Аадар бороо орно. Мөн мөндөр та нар унацгаа. Ширүүн салхи гарах болно. 12 Харагтун. Тэгэхэд хана нь нурж унахад "Та нар үүнийг шохойдсон бус уу?" хэмээн та нараас асуух бус уу?. 13 Тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
— Би Өөрийн хилэн дотор ширүүн салхийг гаргана. Тэнд бас Миний ууран дотор аадар бороо, мөн үүнийг хилэн дотор залгих мөндөр ч байх болно.
14 Тиймээс Би шохойдсон ханыг чинь нурааж, түүнийг доошоо газарт унагана. Ингэснээр түүний суурь нь ил гарна. Хана нурахад та нар түүний дунд устах болно. Та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 15 Тийнхүү Би хана болон түүнийг шохойдогчид дээр Өөрийн хилэнг гүйцээнэ. Би та нарт "Хана ч алга болж, түүнийг шохойдогчид байхгүй болов. 16 Мөн Иерусалимд эш үзүүлэн, амар тайван биш атал түүнд зориулан амар тайвны үзэгдлийг үзэж байсан Израилийн эш үзүүлэгчид ч алга болов" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
17 Одоо хүний хүү чи өөрийн зүрхнээсээ эш үзүүлж буй, чиний ард түмний охидын эсрэг царайгаа хандуул. Тэдний эсрэг эш үзүүлж, 18 "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Бүх бугуйнд шидэт уяаг оёж, амийг нь авлахаар янз бүрийн өндөртэй хүмүүсийн толгойд зориулан гивлүүр хийгч эмэгтэйчүүд гаслантай яа. Та нар Миний ард түмний амийг авлаад, харин бусдын амийг өөрсөддөө хадгалах уу? 19 Худлыг сонсож буй Миний ард түмэнд худал хэлснээрээ үхэх ёсгүй хүмүүсийг үхүүлж, амьдрах ёсгүй хүмүүсийг амьдруулахаар атга арвай, зүсэм талхны төлөө та нар Намайг Миний ард түмэнд бузарлав»" гэж өгүүл.

20 Тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
— Харагтун, тэнд шувуу мэт амийг авлах та нарын шидэт уяаны эсрэг Би байгаа бөгөөд Би тэдгээрийг та нарын гараас тасална. Та нарын шувуу мэт агнах тэдгээр амиудыг ч хүртэл, тэднийг Би явуулах болно.
21 Би бас та нарын гивлүүрүүдийг хуу татаж, Өөрийн ард түмнийг та нарын гараас чөлөөлнө. Тэд авлагдахаар та нарын гарт хойшид байхгүй байх болно. Та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 22 Учир нь Би түүнийг гашуудуулаагүй байхад та нар зөвт хүнийг худал хуурмагаар мохоосон атлаа, харин хорон муу үйлстэнийг өөрийнх нь хорон муу замаас салгалгүй, амиа хамгаалахгүй байхад урамшуулсан. 23 Тиймийн тулд эмэгтэйчүүд та нар цаашид хуурмаг үзэгдлийг үзээгүй, эсвэл мэргэ төлгийг үйлдэхгүй. Би Өөрийн ард түмнийг та нарын гараас чөлөөлнө. Ийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

14 Дараа нь Израилийн зарим ахмадууд над уруу ирж, миний өмнө суув. 2 ЭЗЭНий үг надад ирж,
3 Хүний хүү, эдгээр хүмүүс шүтээнүүдээ өөрсдийн зүрхнүүдэд байрлуулж, өөрсдийн гэм буруугийн бүдрэх чулууг өөрсдийн нүүрнүүдийн яг өмнө тавьжээ. Би ер нь тэднээр асуугдах ёстой гэж үү? 4 Тиймийн тулд тэдэнтэй ярьж, тэдэнд "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Зүрхэндээ өөрийн шүтээнүүдийг байрлуулж, өөрийн гэм буруугийн бүдрэх чулуут өөрийнхөө нүүрний өмнө тавиад эш үзүүлэгч уруу ирдэг, Израилийн гэрийн ямар ч хүнд ЭЗЭН Би шүтээнүүдийнх нь тоо томшгүй байдлаар нь түүнд хариулахаар авчрагдах болно. 5 Энэ нь өөрсдийн бүх шүтээнүүдээр дамжуулан Надаас тусгаарласан Израилийн гэрийн зүрхнүүдийг барьж байхын тулд юм»".

6 Тиймийн тулд Израилийн гэрт өгүүл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Гэмшиж, өөрсдийн шүтээнүүдээс эргэж, өөрсдийн хамаг жигшүүрт зүйлсээс нүүрээ буруул. 7 Учир нь Израилийн гэрийнхнээс, эсвэл Израильд буй цагаачдаас хэн нэг нь өөрийгөө Надаас салгаж, зүрхэндээ шүтээнүүдээ байрлуулж, өөрийн гэм буруугийн бүдрэх чулуут яг нүүрнийхээ өмнө тавиад, өөрийнхөө төлөө Надаас асуухаар эш үзүүлэгч уруу ирвэл ЭЗЭН Би түүнд хариулахаар Өөрийн биеэр авчрагдах болно. 8 Би Өөрийн нүүрийг тэр хүний эсрэг хандуулж, түүнийг тэмдэг, зүйр үг болгож, Өөрийн ард түмний дундаас түүнийг таслах болно. Тийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 9 Харин, хэрэв эш үзүүлэгч үг хэлэхээр ятгагдсан бол тэр эш үзүүлэгчийг ятгасан нь ЭЗЭН Би бөгөөд Би түүний эсрэг мутраа сунгаж, Өөрийн ард түмэн Израилийн дундаас түүнийг устгах болно. 10 Тэд өөрсдийн гэм буруугийн шийтгэлийг үүрэх болно. Асуугчийн гэм буруугийн адил эш үзүүлэгчийн гэм буруу нь түүнчлэн байх болно. 11 Энэ нь Израилийн гэр хойшид Надаас төөрөлгүй, өөрсдийн хамаг нүглээр өөрсдийгөө хойшид бузарлахгүйн тулд юм. Ийнхүү тэд Миний ард түмэн, Би тэдний Бурхан болно»" хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна.

12 Дараа нь ЭЗЭНий үг надад ирж,
13 Хүний хүү, хэрвээ улс орон итгэлгүй байдал гарган Миний эсрэг нүглуүдийг үйлдэж, Би түүний эсрэг мутраа сунгаж, талхных нь нөөцийг устгаж, түүний эсрэг өлсгөлөн илгээж, хүн, амьтдын аль алиныг нь түүнээс таслан устгах аваас, 14 эдгээр гурван хүн болох Ноа, Даниел болон Иов нар түүний дунд байсан ч, өөрсдийнхөө зөвт байдлаар тэд өөрсдийгөө л аварч чадах байсан юм хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна. 15 Хэрэв Би газраар догшин араатнуудыг явуулж, тэд түүнийг үр хүүхдүүдээс нь хагацааж, тэр нь эзгүйрэн, ингэснээр араатнуудаас болж түүгээр дайран өнгөрөх хүн үгүй болбол. 16 Түүний дунд эдгээр гурван хүн байсан ч, Би амьд буйгаараа тангараглая. Тэд өөрсдийн хөвгүүдийг ч, охидыг ч аварч үл чадна. Зөвхөн тэд өөрсдөө л аврагдах байсан. Харин тэр нутаг эзгүйрнэ гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 17 Эсвэл Би тэр улс дээр илдийг авчирж "Илд нь улсыг дайран өнгөрч, тэндээс хүн ба амьтныг таслаг" хэмээн айлдсан байх аваас, 18 эдгээргурван хүн түүний дунд байсан ч, Би амьд буйгаараа тангараглая, тэд өөрсдийн хөвгүүдийг ч, охидыг ч аварч үл чадна. Харин зөвхөн тэд өөрсдөө л аврагдах байсан хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна. 19 Эсвэл, хэрвээ Би тэр улсын эсрэг гамшиг явуулж, хүн ба амьтныг тэндээс таслахын тулд цусан дотор Өөрийн хилэнгээ түүн уруу цутгавал, 20 Ноа, Даниел, Иов нар түүний дунд байсан ч, Би амьд буйгаараа тангараглая, тэд өөрсдийн хөвгүүдийг ч, охидыг ч аварч үл чадна. Тэд өөрсдийн зөвт байдлаар зөвхөн өөрсдийгөө л аварч чадах байсан хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна. 21 Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.


— Хүн, амьтныг түүнээс таслахын тулд Би Өөрийн дөрвөн хүнд шийтгэл болох илд, өлсгөлөн, зэрлэг араатан, гай гамшгийг Иерусалимд хэр их илгээх юм бэ?
22 Гэсэн ч харагтун! Гадагш гаргагдах хөвгуүд охид хоёулаа, үлдэгсэд тэнд үлдэх болно. Харагтун, тэд та нар уруу ирэх гэж байгаа бөгөөд та нар тэдний байдал болон үйлдлийг үзэх болно. Тэгэхэд Иерусалим дээр Миний авчирсан гай зовлон, Миний тэнд авчирсан бүх зүйлсийн төлөө та нар тайвшруулагдах болно. 23 Дараа нь та нар тэдний байдал болон үйлдлийг үзэх үед тэд та нарыг тайвшруулна. Учир нь түүнд үйлдсэн ямар ч юмыг Би дэмий хоосноор үйлдээгүй гэдгийг та нар мэдэх болногэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

15 Дараа нь ЭЗЭНий үг надад ирж,
2 Хүний хүү, ойн моддын дундах мөчрийн модноос усан үзмийн мод юугаар илүү билээ? 3 Ямар нэгэн зүйл хийхээр түүнээс мод авч, эсвэл ямар нэгэн савыг өлгөх дэгээг хүмүүс түүнээс авч чадах уу? 4 Хэрвээ энэ нь түлээ болгогдон галд хаягдаж, гал түүний хоёр үзүүрийг шатааж, түүний дунд хэсэг нь нүүрс болсон бол, тэгвэл тэр нь ямар нэгэн юманд ашигтай байх уу? 5 Харагтун, тэр нь бүтэн байх зуур түүгээр юу ч хийдэггүй байтал, тэгэх тусмаа галд түүнийг шатааж, тэр нүүрс болбол, түүгээр ямар нэг юм хийж чадна гэж үү? 6 Тиймийн тул Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Галд Миний түлээ болгон өгсөн, ойн моддын дундах усан үзмийн мод адил, тийнхүү Би Иерусалимын оршин суугчдыг өгсөн. 7 Би Өөрийн нүүрээ тэдний эсрэг хандуулав. Тэд галаас гарч ирсэн ч гал тэднийг шатаах болно. Би нүүрээ тэдний эсрэг хандуулсан үед та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 8 Тийнхүү тэд итгэмжгүйгээр үйлдсэн тул Би газрыг хоосруулах болно гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

16 Дараа нь ЭЗЭНий үг надад ирж,
2 Хүний хүү, Иерусалимд өөрийнх нь жигшүүрт юмсыг мэдүүлж, зхэлэгтүн. "Эзэн БУРХАН Иерусалимд ийнхүү айлдаж байна. «Чиний ут гарал хийгээд чиний төрөлт нь канаанчуудын газраас бөгөөд чиний эцэг бол амори хүн, чиний эх бол хит хүн байсан. 4 Чиний төрөлтийн хувьд гэвэл, чамайг төрсөн өдөрт чиний хүй ч таслагдаагүй, цэвэрлэхийн тулд чамайг усаар ч угаагаагүй. Чи давсаар ч үрүүлээгүй, даавуугаар ч өлгийдүүлээгүй. 5 Чамайг өрөвдөн эдгээр үйлийн нэгийг ч болов чамд үйлдэхээр нэг ч нүд чамайг энэрэн хараагүй. Харин чамайг хээр талд хаясан. Учир нь чи төрсөн өдөртөө жигшигджээ.

6 Би чиний дэргэдүүр өнгөрч, чамайг цусандаа тийчлэн байхыг харсан үед, чамайг цустай хэвээр байхад чинь Би чамд "Амьдар" хэмээсэн. Чамайг цустай хэвээр байхад чинь Би чамд "Амьдар" хэмээн айлдсан билээ. 7 Би чамайг хээрийн өвс ногоо адил тоо томшгүй болгов. Тэгээд чи өсөөд, өндөр болж, сайхан чимэглэл зүүх насанд хүрчээ. Хөх чинь ургаж, үс чинь ургаж гүйцэв. Гэсэн ч чи нүцгэн, шалдан байв. 8 Би чиний хажуугаар өнгөрч, чамайг харсанд, харагтун, чи хайрлуулах насан дээр байжээ. Тиймээс Би хормойгоо чиний дээгүүр дэлгэж чиний нүцгэнийг бүтээсэн. Би бас чамд тангараглан, чамайг Минийх болгохоор чамтай гэрээнд нэгдсэн» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 9 «Тэгээд Би чамайг усанд булхан, чамаас цусыг чинь угаан, чамайг тосоор тосолжээ. 10 Би бас чамайг хатгамалтай хувцсаар хувцаслаж, чиний хөлд далайн гахайн арьсан шаахайгөмсгөсөн. Би чамайг нарийн маалингаар ороож, торгоор бүтээв. 11 Би чамайг чимэглэлүүдээр гоёж, чиний гарт бугуйвчийг хийж, чиний хүзүүнд зүүлт зүүлгэсэн. 12 Би бас хамарт чинь гархи хийж, чихэнд чинь ээмэг зүүн, толгой дээр чинь үзэсгэлэнт титмийг тавив. 13 Ийнхүү чи алт, мөнгөөр гоёж, өмсгөл чинь нарийн маалинга, торгон болон хатгамалтай даавуугаар хийгджээ. Чи сайн гурил, зөгийн бал, тосыг идэв. Тиймээс чи ихэд үзэсгэлэн гоо, тэргүүн алдартай болсон. 14 Дараа нь чиний гоо үзэсгэлэнгээс болж чиний нэр алдар үндэстнүүдийн дунд тархав. Учир нь Миний чамд соёрхсон Миний сүр жавхлангаас болж энэ нь төгс байсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 15 «Гэвч чи гоо үзэсгэлэндээ итгэж, өөрийн нэр алдраас болж садар самууныг үйлдэн, хажуугаар өнгөрөгч болгон дээр завхайрлаа асгасан. 16 Чи өөрийн зарим хувцаснуудыг авч, янз бүрийн өнгөтэй мөргөлийн өндөрлөгүүдийг өөрсөддөө бүтээж, тэдний дээр бий болох ёсгүй, тохиолдох ёсгүй садар самууныг үйлдэв. 17 Чи бас Миний чамд өгсөн Миний алт, Миний мөнгөөр хийсэн үзэсгэлэнт эрдэнэсийг авч, өөртөө зориулан садар самуун үйлдэхээр эрэгтэй хөрөг дүрс хийсэн. 18 Дараа нь чи өөрийн хатгамалтай хувцаснуудыг авч, тэднийг бүтээн, Миний тос болон Миний утлагыг тэдний өмнө өргөв. 19 Мөн чамд өгсөн Миний талх хийгээд чамайг тэжээсэн сайн гурил, тосболон зөгийн балыг чи тэдний өмнө тайвшруулах тааламжит үнэр болгож өргөв. Тийнхүү энэ нь тохиолдов» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 20 «Үүнээс гадна, Надад төрүүлсэн өөрийн хөвгүүд, охидыг чи авч, идүүлэхийн тулд шүтээнүүдэд тэднийг тахив. Чиний садар самуун нь өчүүхэн хэрэг байсан уу? 21 Чи Миний хүүхдүүдийг нядалж, тэднийг гал дундуур гаргаж, шүтээнүүдэд өргөсөн. 22 Чиний бүх жигшүүрт юмс, садар самуунаас гадна чи нүцгэн, шалдан цусандаа тийчлэн байсныг болон өөрийн залуу насны өдрүүдийг санаагүй.

23 Тэгээд өөрийн бүх хорон муу явдлын хойно ("Чи золгүй еэ, золгүй еэ" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.), 24 чи өөртөө бунхан барьж, талбай болгонд өөртөө зориулан мөргөлийн өндөрлөгүүдийг босгосон. 25 Гудамж болгоны үзүүрт чи өөртөө мөргөлийн өндөрлөгүүд барьж, өөрийн гоо үзэсгэлэнг жигшүүрт зүйл болгон, садар самуунаа ихэсгэхээр хажуугаар өнгөрөгч болгон уруу хөлөө сунгасан. 26 Бас өөрийн тачаангүй хөршүүд болох египетчүүдтэй садар самууныг үйлдэн, Намайг уурлуулахаар садар самуунаа олшруулсан. 27 Одоо харагтун. Би чиний эсрэг мутраа сунган, чиний хүнсний хангамжийг хассан. Чамайг үзэн яддаг, чиний ёс журамгүй байдлаас ичсэн филистчүүдийн охидын хүсэлд Би чамайг тушаасан. 28 Түүгээр ч барахгүй, чи ханаагүй учраас ассиричуудтай садар самууныг үйлдэв. Чи тэдэнтэй садар самууныг үйлдсэн ч бас ханаагуй. 29 Чи бас худалдаачдын газар болох Халдеитай садар самууныг үлэмж ихээр үйлдсэн боловч үүгээр ч чи ханасангүй»".

30 "Чи эдгээр бүх зүйлс болох ичгүүргүй янхан эмийн үйлдлийг хийж байхад чиний зүрх юутай их доройтов оо" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 31 "Чи гудамж болгоны эхэнд өөрийн бунхнаа барьж, талбай болгонд өөрийн мөргөлийн өндөрлөгүүдийг хийж байхдаа мөнгийг басамжилснаар чи янхантай адил байгаагүй. 32 Чи бол нөхрийнхөө оронд танихгүй эрийг авдаг завхай эхнэр юм. 33 Эрчүүд бүх янхан эмсэд бэлэг өгдөг атал, харин чи өөртэйгөө завхайруулахын төлөө өөр уруутаа зүг бүрээс ирүүлэхээр тэднийг хахуульдахын тулд чи өөрийн бүх хайртууддаа бэлгүүд өгдөг. 34 Ийнхүү чи өөрийн садар самуун дотор тэдгээр эмсээс ялгаатай юм. Чи мөнгийг өгдөг, чамд мөнгө өгдөггүй учир хэн ч чинийх шиг завхайрдаггүй. Ийнхүү чи ялгаатай юм".

35 Тийм учраас янхан аа, ЭЗЭНий үгийг сонс. 36 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Чи өөрийн амрагуудтайгаа, өөрийн бүх жигшүүрт шүтээнүүдтэйгээ садарласнаар өөрийнхөө тачаангуй байдлыг асгаж, нүцгэн биеэ дэлгэсэн учраас, мөн шүтээнүүдэд чиний өгсөн хөвгүүдийн чинь цусны төлөө, 37 тиймийн тулд харагтун, Би одоо чиний таашаал авсан бүх амрагуудыг чинь, бүрчиний хайрлаж байсан, чиний үзэн ядаж байсан бүгдийг цуглуулна. Тиймээс Би тэднийг чиний эсрэг зүг бүрээс цуглуулж, тэдэнд чиний нүцгэн биеийг бүхэлд нь харуулахын тулд чиний нүцгэнийг тэдэнд дэлгэх болно. 38 Тийнхүү завхайрлыг үйлдсэн, эсвэл цус урсгасан эмийг шүүдэг мэт чамайг Би шүүх болно. Би чам дээр хилэнгийн хардалтын цусыг авчирна. 39 Мөн Би чамайг амрагуудын чинь гарт өгч, тэд чиний бунхнуудыг эвдэж мөргөлийн өндөрлөгүүдийг чинь нурааж, чиний хувцсыг тайчин, үнэт эдлэлийг чинь булаан авч, чамайг нүцгэн, шалдан орхино. 40 Тэд олон түмнийг чиний эсрэг турхирч, чамайг чулуугаар чулуудаж, сэлмүүдээрээ чамайг тастчина. 41 Тэд чиний гэрүүдийг галдан шатааж, олон эмсийн нүдэн дээр чамайг шүүнэ. Тэгээд Би чиний садар самууныг зогсоож, цаашид чи амрагууддаа хөлс төлөхөө болино. 42 Тиймээс Би чиний эсрэг буй уур хилэнгээ номхруулж, Миний хардалт чамаас салж, Би тайтгаран цаашид уурлахгүй. 43 Чи залуу насныхаа өдрүүдийг санаагүй, харин эдгээр бүх зүйлсээр Намайг хилэгнүүлсэн тул, харагтун, Би үүний хариуд чиний байгаа байдлыг толгой дээр чинь авчирна" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. "Ингэснээр чи бусад бүх жигшүүрт юмс дээрээ нэмэн энэ ёс бус явдлыг үйлдэхгүй юм.

44 Харагтун, зүйр үгийг иш татагч хүн болгон чиний тухай энэхүү зүйр үтийг иш татан «Эх ньшийр алаг бол охин нь бөөр алаг» гэж хэлэх болно. 45 Өөрийн нөхөр, хүүхдээ жигшсэн эхийн охин нь чи мөн. Өөрсдийн нөхөр, хүүхдүүдээ жигшсэн эгч дүүсийн эгч дүү бол чи мөн. Чиний эх бол хит хүн, чиний эцэг бол амори хүн билээ. 46 Эдүгээ чиний эгч бол охидынхоо хамт чиний хойд зүгт амьдарч буй Самари юм. Чиний охин дүү бол охидынхоо хамт чиний урд зүгт амьдарч буй Содом юм. 47 Гэсэн ч чи тэдний замаар өрдөө алхаагүй, тэдний жигшүүрт үйлсийг дуурайгаагүй. Гэвч энэ нь өчүүхэн зүйл мэт, чи өөрийн бүх хандлагаараа тэднээс илүүгээр завхайрлыг үйлдэв". 48 Эзэн БУРХАН тунхаглаж байна. "Би амьд байгаатай адил, чиний дүү Содом хийгээд түүний охид нь чи болон чиний охидын хийсэн шиг зүйлсийг хийгээгүй. 49 Харагтун, чиний дүү Содомын гэм нь энэ байсан юм. Тэр болон түүний охид бардам зан, элбэг дэлбэг хоол, назгай тайван байдалтай байсан боловч ядууст, үгээгүйчүүдэд туслаагүй. 50 Тийнхүү тэд ихэрхүү байсан бөгөөд Миний өмнө жигшүүрт үйлсийг үйлдсэн. Тийм учир Би хармагцаа тэднийг зайлуулсан. 51 Түүгээр ч барахгүй Самари ч чиний нүглүүдийн хагасыг нь ч эс үйлдэв. Учир нь чи тэднээс илүүтээр жигшүүрт үйлсээ олшруулсан. Тийнхүү чи үйлдсэн хамаг жигшүүрт үйлсээрээ өөрийн эгч дүүсийг зөв болгон харуулав. 52 Мөн өөрийн ичгүүрийг үүрсэн бөгөөд үүгээрээ чи эгч дүүсийнхээ хувьд шүүлтийг тааламжит болгов. Чиний үйлдсэн нүглүүд нь тэднийхээс илүү жигшүүртэй учраас тэд чамаас илүү зөв юм. Тийм ээ, бас ичиж зовон, ичгүүрээ үүр. Үүгээрээ чи эгч дүүсээ зөв болгон харуулсан.

53 Тэгэвч Би Содом болон түүний охидыг, Самари болон түүний охидыг олзноос сэргээн, мөн тэдний хамт чамайг өөрийг чинь олзноос гаргана. 54 Энэ нь чи тэдний хувь тайтгарал болох үедээ өөрийн гутамшгийг үүрч, үйлдсэн бүхнийхээ төлөө ичгүүрийг амсахын тулд юм. 55 Чиний эгч дүүс болох Содом охидтойгоо хамт, Самари охидтойгоо хамт өөрсдийн урьдын газарт буцаж, бас чи охидтойгоо хамт өөрийн урьдын газартаа буцаж ирнэ. 56 Чиний бардамналын өдөрт чиний охин дүү Содомын нэр уруулаас чинь дурсагдаагүйтэй адил, 57 (энэ нь чиний хорон муу дэлгэгдсэнээс өмнө) одоо чи Едомын охид болон түүний эргэн тойрон дахь бүхний, чамайг тойрон зэвүүцэх филистчүүдийн охидын зэмлэл болж байна. 58 Чи өөрийн завхай явдал болон жигшүүрт үйлсийг төрүүлжээ" гэж ЭЗЭН тунхаглаж байна. 59 Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Би бас чиний үйлдсэнчлэн чамд үйлдэнэ. Чи гэрээг зөрчсөнөөрөө тангаргийг жигшсэн.

60 Гэсэн ч чиний залуу насны өдруүдэд чамтай байгуулсан Өөрийн гэрээгээ Би санаж, чамтай мөнхийн гэрээг байгуулна. 61 Тэгээд чи өөрийн замуудыг санаж, өөрийн эгч дүүс болох эгч ба охиндүү хоёрыг хүлээн авахдаа чи ичих болно. Би тэднийг чамд охид болгон өгөх боловч энэ нь чиний гэрээнээс болоогүй юм. 62 Ийнхүү Би чамтай Өөрийн гэрээг байгуулах бөгөөд чи Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 63 Энэ нь чиний үйлдсэн бүхний төлөө Би чамайг уучлах цагт, чи санан ичиж, өөрийн доромжлолоос болж дахин хэзээ ч амаа нээхгүйн тулд юм" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

17 ЭЗЭНий үг надад ирж,
2 Хүний хүү, Израилийн гэрт тааврыг таалгаж, сургаалт зүйрлэлийг өгүүлэн, 3 "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Том далавчтай, урт жигүүртэй, олон өнгийн их өдтэй маш том бүргэд Ливанд нисэн ирж, хуш модны оройг авч одов. 4 Тэр түүний залуу мөчрүүдийн оройг таслан авч, түүнийг наймаачдын газарт авчрав. Тэр түүнийг худалдаачдын хотод тавив. 5 Тэр бас газрын зарим үрийг авч, түүнийг үржил шимтэй газарт суулгасан. Тэр түүнийг их усны дэргэд байрлуулжээ. Тэр түүнийг уд мод адил суулгав. 6 Дараа нь тэр нахиалж, өөр уруу нь харсан мөчрүүдтэй намхан саглагар усан үзмийн мод болжээ. Харин түүний үндэс нь доороо үлдэв. Ийнхүү тэр нь усан үзмийн мод болж, салаануудыг гаргаж, мөчрүүдийг сунгажээ.

7 Гэвч том далавчтай, их өдтэй өөр нэгэн маш том бүргэд байв. Харагтун, тэр бүргэдээр услуулахын тулд энэ усан үзмийн мод нь түүний зүгт өөрийнхөө үндсээхандуулж, өөриин таригдсан мандлаасаа өөрийнхөө мөчрүүдээ тэр бүргэдийн зүг сунгав. 8 Мөчрүүдийг ургуулж, жимснүүдийг гарган, гайхмаар сайхан усан үзмийн мод болохын тулд энэ нь элбэг усны дэргэд шимтэй газарт суулгагдсан шүү дээ»" хэмээгтүн. 9 Хэлэгтүн, "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Тэр нь өтгөн ургах уу? Тэр түүний үндсийг сугалж, түүний жимсийг таслах бус уу? Ингэвэл усан үзмийн мод хатаж, бүх нахиалах навчнууд нь гандах юм. Аугаа хүчээр ч, олон хүнээр ч тэр нь үндэснээсээ дахин босож чадахгүй. 10 Харагтун, тэр таригдсан боловч өтгөн ургах уу? Дорны салхи түүнийг цохиход л тэр нь бүрмөсөн хатаж, ургасан мандалдаа хатах бус уу»" гэжээ.

11 Үүнээс гадна, ЭЗЭНий үг надад ирж,
12 Одоо тэрслүү гэрт хэл. Эдгээр зүйлс нь юу болохыг та нар мэдэхгүй гэж үү? Харагтун. Вавилоны хаан Иерусалимд ирж, хаан хийгээд ноёдыг нь авч, Вавилонд өөртөө тэднийг авчрав. 13 Тэр сурвалжит гэр бүлээс нэгийг авч, түүнийг тангараг доор оруулан, түүнтэй гэрээ байгуулжээ. Тэр бас газрын хүчтэнүүдийг аваад явав. 14 Энэ нь уг хаанчлал өөрийгөө өргөмжлөхгүй, харин өөрийн гэрээг үргэлжлүүлэхийн тулд сахьж, эрхшээлд байхын тулд юм. 15 Гэтэл тэр түүний эсрэг тэрсэлж, морьд болон олон цэргийг авахын тулд элч нарыг Египет уруу илгээв. Тэр амжилт олох уу? Иймзүйлсийг хийдэг тэр амь мултрах уу? Тэр үнэхээр гэрээг зөрчин амь мултарч чадах уу? 16 Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Үнэхээр өөрийг нь сэнтийнд залсан хааны орон болох Вавилонд түүнтэй хийсэн тангаргийг жигшиж, гэрээг зөрчсөний учир тэр үхэх болно" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 17 "Олон амийг таслахаар тэд далан ухаж, бүслэх ханыг босгож байхад хүчирхэг нөхөр нь, Фараон их цэргийнхээ хамт түүнд дайтахад нь туслахгүй. 18 Одоо тэр гэрээг зөрчсөнөөрөө тангаргийг жигшив. Харагтун, тэр өөрийн үнэнч зүтгэлийг амласан боловч эдгээр бүх зүйлсийг үйлдэв. Тэр амь мултрахгүй" гэв. 19 Тийм учраас Эзэн БУРХАН ийнхүү айддаж байна. "Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Үнэхээр түүний жигшсэн Миний тангараг, түүний зөрчсөн Миний гэрээг Би түүний толгой дээр оноох болно. 20 Би түүний дээр Өөрийн торыг дэлгэж, тэр Миний урхинд баригдах болно. Дараа нь Би түүнийг Вавилон уруу аваачин, Миний эсрэг түүний үйлдсэн үнэнч бус үйлдлийн төлөө тэнд түүнийг шүүх болно. 21 Түүний бүх цэргийн доторх хамаг шилмэл эрс илдэнд алагдаж, үлдэгсэд нь зүг бүрд тараагдана. ЭЗЭН Би айлдсаныг та нар мэдэх болно".

22 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
— Би бас хуш модны сүрлэг оройгоос мөчир авч, түүнийг тарих болно. Би түүний залуу мөчрүүдийн хамгийн оройгоосзөөлөн мөчрийг зулгааж, өндөр, сүрлэг уулан дээр тарих болно.
23 Тэр нь гишүуг дэлгэж, жимс гарган, сүрлэг хуш мод болохын тулд Израилийн өндөр ууланд Би туүнийг суулгана. Түүний доор төрөл бүрийн шувууд үүрлэнэ. Тэд түүний мөчрүүдийн сүүдэрт үүрлэх болно. 24 Хээрийн бүх модод Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. Би өндөр модыг нам болгож, намхан модыг өндөр болгож, ногоон модыг хувхайруулж, хатсан модыг сагсайлган ургуулдаг. Би бол ЭЗЭН. Би айлдсан бөгөөд Би үүнийг үйлдэнэ.

18 Дараа нь ЭЗЭНий үг надад ирж,
2 Израилийн газрын тухай "Эцгүүд нь гашуун усан үзмийг идэж, харин хүүхдүүдийнх нь шүд мохно" хэмээх энэхүү зүйр үгийг та нар өгүүлснээрээ юуг хэлэхийг хүсдэг вз? 3 Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Та нар үнэхээр энэ зүйр үгийг Израильд дахин хэрэглэхгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 4 "Харагтун, бүх сэтгэлүүд Минийх юм. Эцгийн сүнс, хөвгүүний сүнстэй адил Минийх юм. Нүглийг үйлдэгч сэтгэл нъ үхэх болно. 5 Гэвч хэрэв хүн нь зөвт бөгөөд шударга, үнэн зөвийг үйлдэн, буулын бунхан дээр үл идэн, Израилийн гэрийн шүтзэнүүд уруу нүдээ өргөлгүй, хөршийнхөө эхнэрийг эс бузарлан, сарын тэмдгийнх нь үед эмэгтзйд хүрдэггүй бол, 7 хэрэв хүн хэнийг ч үл дарлан, харин өртөнд барьцааных нь юмыг буцааж өгдөг бол, дээрэмтонуул хийдэггүй, харин өлссөн хүнд өөрийн талхыг өгч, нүцгэн хүнд хувцас нөмөргөдөг бол, 8 хэрэв тэр мөнгийг хүүтэй зээлүүлдэггүй, эсвэл өсгөж авдаггүй бол, хэрэв тэр өөрийн гараа гэм буруутаас татаж, хүн хүний хооронд үнэн шүүхийг гүйцэлдүүлдэг бол, 9 хэрэв тэр итгэлтэйгээр хандахын тулд Миний тогтоол болон Миний зарлигаар алхдаг бол тийм хүн зөвт хүн бөгөөд заавал амьдарна" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

10 "Дараа нь тэр цус урсгадаг, эдгээр зүйлсийн алийг нь ч ах дүүдээ хийдэг хэрцгий хүүтэй болж болох юм. 11 Хэдийгээр тэр өөрөө эдгээр зүйлсийн алийг нь ч хийгээгуй боловч хүү нь уулын бунхан дээр хүртэл идэж, хөршийнхөө эхнэрийг бузарлаж, 12 ядуу болон үгээгүйг дарлан, дээрэм тонуул хийж, барьцааг буцаадаггүй, харин шүтээнүүд уруу нүдээ өргөж, жигшүүрт хэргийг үйлддэг, 13 мөнгийг хүүтэйгээр зээлүүлж, өсгөж авдаг. Тэр амьдрах уу? Тэр амьдрахгүй. Тэр эдгээр бүх жигшүүрт юмсыг үйлдсэн учир тэр заавал үхэх болно. Түүний цус түүний өөрийнх нь толгой дээр байх болно.

14 Одоо харагтун, эцгийнхээ үйлдсэн бүх нүглийг ажигласан бөгөөд ажиглахдаа түүнчлэн үйлдээгүй хүүтэй хүн байжээ. 15 Тэр уулын бунхан дээр үл идэн, Израилийн гэрийн шүтээнүүд уруу нүдээ үл өргөн, хөршийнхөө эхнэрийг эс бузарлан, 16 хэнийг ч үл дарлан, барьцааны юмыг үл даран, дээрэм тонуул хиилгүй, харин өлссөн хүнд өөрийн талхыг өгч, нүцгэнд хувцас нөмөргөн, 17 тэр ядуучуудаас гараа аван, хүү эсвэл нэмэгддийг үл аван, харин Миний зарлигийг гүйцэлдүүлж, Миний тогтоолыг дагаж явдаг. Тэр эцгийнхээ гэм буруутийн төлөө үхэхгүй, заавал амьдарна. 18 Түүний эцгийн хувьд гэвэл, тэр авилгалыг үйлдэн, ах дүүтээ тонон, өөрийн ард түмний дунд сайн бусыг үйддсэн учраас харагтун, тэр өөрийн гэм буруутийн төлөө үхнэ.

19 Гэсэн ч та нар «Яагаад хүү нь эцгийнхээ гэм буруугийн төлөөх шийтгэлийг эс үүрнэ вэ?» хэмээн өгүүлдэг. Хүү нь шударга, үнэн зөвийг үйлдэн, Миний хамаг тогтоолыг сахин тэдгээрийг үйлдсэн үед тэр заавал амьдарна. 20 Нүглийг үйлдэгч нь үхэх болно. Хүү нь эцгийнхээ гэм буруугийн төлөөх шийтгэлийг үүрэхгүй, эцэг нь ч хүүтийнхээ гэм буруугийн төлөөх ш