Толгой нь бүхэлдээ өвчтэй, зүрх нь бүхэлдээ ядруу байна.
6 Хөлийн улнаас толгой хүртлээ эрүүл газар алга. Шахаагүй, боогоогүй,тосоор зөөллөөгүй шарх, сорви, өмхий яр л байна. 7 Та нарын газар эзгүйрч, та нарын хотууд галд шатаж, тариан талбайг чинь та нарын нүүрэн дээр харийнхан залгиж байна. Харийнхнаар устгагдсан хоосрол. 8 Усан үзмийн талбай дахь нуувч, өргөст хэмхний талбай дахь манаачийн овоохой болон бүслэгдсэн хот мэт Сионы охин орхигдов. 9 Хэрэв түмэн цэргийн ЭЗЭН цөөн хүмүүсийг бидэнд амьд үлдээгээгүй бол бид Содомтой адил болж, Гоморратай төстэй байцгаах байсан. 10 Содомын захирагчид аа! ЭЗЭНий үгийг сонсогтун. Гоморрагийн хүмүүс ээ! Бидний Бурханы зааварт чих тавигтун. 11 ЭЗЭН айлдаж байна. "Та нарын олон тахил Надад юу юм бэ? Би хуцын шатаалт тахилд, бордсон үхрийн өөхөнд бүр цадлаа. Надад бух, хурга, ямааны цус ч таалагдсангүй. 12 Та нар Миний өмнө үзэгдэхээр ирэхдээ Миний хашааг дэвслэхийг хэн шаардсан бэ? 13 Зохисгүй өргөлөө цаашид бүү авчрагтун. Утлага чинь Надад жигшүүртэй байна. Шинэ сар, амралтын өдөр, цугларалтын дуудлага болох бузар гэм болон ёслолын чуулганыг Би тэвчиж чадахгүй. 14 Та нарын шинэ сарын баяр, тогтоосон найруудыг Би үзэн ядаж байна. Тэдгээр нь Надад дарамт болж, тэднийг үүрснээс болж Би ядарч байна. 15 Та нар гараа өргөх үед, Би та нараас мэлмийгээ нууна.Тийм ээ, та нар олонтаа залбирсан ч Би сонсохгүй. Та нарын гар цусаар бялджээ.
16 Биесээ угаагтун. Өөрсдийгөө цэвэрлэ. Миний хараанаас бузар муу үйлсээ зайлуул. Нүгэл хийхээ болигтун. 17 Сайныг үйлдэхэд суралц. Шударга ёсыг эр. Хэрцгий догшинийг зэмлэ. Өнчнийг хамгаал. Бэлэвсэнг өмгөөлөгтүн". 18 "Нааш ир. Хамт хэлэлцье" гэж ЭЗЭН айлдаж байна. "Та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно. Тэдгээр нь хүрэн улаан боловч ноос шиг болох болно. 19 Хэрэв та нар зөвшөөрч, дуулгавартай дагавал, энэ газрын хамгийн сайныг иднэ. 20 Харин та нар эсэргүүцэж босвол, илдээр цавчигдана" гэж ЭЗЭНий ам айлдаж байна. 21 Итгэмжит хот яаж янхан болсон бэ? Зөв шударгаар дүүрэн, энд үнэн зөв хоноглодог байсан атал, харин одоо алуурчдаар л дүүрчээ. 22 Чиний мөнгө хог болсон. Чиний дарс усаар шингэлэгдсэн.23 Чиний ноёд бол бослого гаргагчид, хулгайчдын найзууд. Хүн бүр хахуульд дуртай бөгөөд шан харамж хөөцөлддөг. Тэд өнчнийг хамгаалдаггүй, бэлэвсний өргөдлийг хүлээн авдаггүй. 24 Тийм учраас түмэн цэргийн БУРХАН Эзэн, Израилийн Хүчит Нэгэн тунхаглаж байна. "Аяа, Намайг эсэргүүцэгчдээс Би чөлөөлөгдөж, дайснуудаас Өөрийнхөө өшөөг авна. 25 Би бас мутраа чиний эсрэг эргүүлж, чиний хогийг бүхэлд нь шүлтэд хийх мэт цэвэршүүлж, бүх хольцыг чинь зайлуулна. 26 Би танай шүүгчдийг анхных шиг нь, мөн зөвлөхүүдийг чинь эхнийх шиг нь сэргээнэ. Үүний дараа чи шударга хот, итгэлт хот гэж нэрлэгдэнэ". 27 Сион үнэн шударгаар аврагдахад, Түүний гэмшсэн нэгэн зөвт байдлаар аврагдана. 28 Харин гэмт хэрэгтнүүд, нүгэлтнүүд хамтдаа бяцлагдан, ЭЗЭНийг умартагчдад төгсгөл ирнэ. 29 Та нар өөрсдийн хүссэн царснаас болж ичнэ. Та нар өөрсдийн сонгосон цэцэрлэгээс болж гутамшиг болно.30 Учир нь та нар навчис нь хийсэх царс мэт, ямар ч усгүй цэцэрлэг мэт болно. 31 Хүчтэн нь хуурайшсан мод болж, түүний үйлс нь оч болно. Тэд хоёул хамтдаа шатах бөгөөд түүнийг хэн ч унтраахгүй.2 Иуда, Иерусалимын талаар үзсэн Амозын хүү Исаиагийн үг.2 Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь уулсын тэргүүнээр тохоогдон,толгодын дээгүүр өргөгдөнө. Бүх үндэстнүүд түүн уруу цутгана. 3 Олон ард түмнүүд ирээд "Ирцгээ, ЭЗЭНий уул уруу, Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд Өөрийн замыг зааж, бид Түүний жимээр алхах юм" гэцгээнэ. Учир нь хууль Сионоос гарч, ЭЗЭНий үг Иерусалимаас гарна. 4 Тэр үндэстнүүдийн хоорондохыг шүүж, олон ард түмнүүдэд шийдвэр гаргах болно. Тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг идд далайхгүй бөгөөд дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй. 5 Иаковын гэр ээ, ирцгээ. ЭЗЭНий гэрэлд цөмөөрөө алхацгаая. 6 Та Өөрийн ард түмнийг буюу Иаковын гэрийг хаялаа. Юу гэвэл тэд дорны нөлөөг авч, филистчүүд шиг мэрэгч төлөгчдөөр дүүрэн болж, харийнхны хүүхдүүдтэй наймаалцаж байна. 7 Тэдний нутаг мөн алт мөнгөөр бялхаж, тэдний эрдэнэсийн санд эцэс төгсгөл алга. Тэдний нутаг морьдоор дүүрч, тэдний тэрэгнүүд эцэс төгсгөлгүй аж. 8 Тэдний нутаг мөн шүтээнүүдээр дүүрэн, тэд өөрсдийн хуруутаар хийсэн гарынхаа бүтээлийг шүтдэг.9 Тиймээс хүн номхтгогдож, хүн басамжлагдсан ч гэсэн тэднийг бүү уучил. 10 ЭЗЭНий аймшиг, Түүний жавхлант сүр хүчнээс зугтаж, хавцалд шургаж, шороонд нуугдагтун. 11 Харин тэр өдөр хүний бардам харц басамжлагдаж, хүний ихэмсэг зан номхтгогдож, ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.12 Бардам ба ихэмсэг, өргөгдсөн хүн бүрийг басамжлах өдөр түмэн цэргийн ЭЗЭНд бий.13 Энэ нь Ливаны ихэмсэг, өргөгдсөн бүх Башаны бүх царс болон, 14 бүх ихэмсэг уулс, бүх өргөмжлөгдсөн толгод, 15 аливаа өндөр цамхаг, аливаа бэхлэгдсэн хэрэм, 16 Таршишийн бүх усан онгоц, бүх үзэсгэлэнт гар урлалын эсрэг байх юм. 17 Тэр өдөр хүний бардамнал нь номхтгогдож, хүмүүсийн ихэмсэг зан нь басамжлагдахад, ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө. 18 Шүтээнүүд оргүй алга болно. 19 ЭЗЭН газрыг донсолгохоор босоход, Түүний жавхлант сүр хүч, болон аймшгийн өмнө хүмүүс хадны агуй, газрын гав уруу орно. 20 Тэр өдөр хүмүүс мөргөхөөр өөрсөддөө зориулан бүтээсэн мөнгөн шүтээнүүд болон, алтан шүтээнүүдээ сохор номин, сарьсан багваахайнууд уруу шидэлцгээнэ. 21 Энэ нь ЭЗЭН газрыг донсолгохоор босоход, Түүний жавхлант сүр хүч, аймшгийн өмнө хүмүүс хадны агуй, хавцлын ан цав уруу орохын тулд ажээ. 22 Хамраараа амьсгалдаг хүнийг хүндлэхээ боль. Учир нь тэр хир үнэтэй юм бэ?
3 Хараггун, Түмэн цэргийн БУРХАН Эзэн хангамж, туслалцааг Иерусалим болон Иудагаас зайлуулах гэж байна.
Талхны бүх хангамж, усны бүх хангамж,
2 хүчит эрс болон дайчид, шүүгчид ба эш үзүүлэгч, төлөгч ба ахлагч, 3 тавьтын ахлагч ба хүндэт хүн, зөвлөгч ба уран зураач болон чадварлаг илбэчдийг ч зайлуулна.4 Би нялх хөвгүүдийг тэдний ноёд болгож, эрх хүүхдүүд тэднийг захирна.5 Ард олон дарлагдаж, хүн бүр нэг нь нөгөөгөө, хөршөө дарлаж, залуус нь өвгөд уруугаа, захирагдагсад нь хүндэт хүмүүс уруу дайрна. 6 Нэг хүн эцгийнхээ гэрт ахыгаа барьж авч "Чамд нөмрөг бий. Чи бидний захирагч бол. Энэ балгаснууд чиний гар доор орно" гэж хэлэхэд, 7 тэр өдөр өнөөх хүн дуугаа өндөрсгөн "Би эмч болохгүй. Манай гэрт талх ч байхгүй, нөмрөг ч байхгүй. Тийм учраас намайг ард түмний захирагчаар томилох ёсгүй" гэх болно. 8 Юу гэвэл, Иерусалим бүдэрч, Иуда уналаа.Учир нь тэдний хэл болон үйлс нь ЭЗЭНий эсрэг байж, Түүний сүр жавхлант оршихуйн эсрэг босжээ.
9 Тэдний царайны хувирал өөрсдийнх нь эсрэг гэрчилдэг.Тэд Содом шиг өөрсдийн нүглээ далдлалгүй дэлгэн үзүүлдэг. Өөрсдийнхөө дээр бузар мууг авчирсан тэд золгүй еэ!
10 Сайн сайхан яваарай гэж зөв хүмүүст хэлэгтүн. Учир нь тэд өөрсдийнхөө үйлдлийн үр жимсийг идэх болно. 11 Хар санаатан золгүй еэ! Муу муухай нь түүнтэй хамт байг! Яагаад гэвэл тэр гарынхаа хувийг хүртэх болно. 12 Ард түмэн минь! Хүүхдүүд тэднийг дарлаж, эмэгтэйчүүд тэднийг захирдаг. Ард түмэн минь, та нарыг дагуулагчид та нарыг төөрүүлж, замыг чинь будлиулж байна. 13 ЭЗЭН зарга мэдүүлэхээр босож, хүмүүсийг шүүхээр зогслоо. 14 ЭЗЭН Өөрийн ард түмний ахлагчид болон ноёдтой хамт шүүхэд орж байна. "Усан үзмийн талбайг та нар цөлмөсөн. Ядуусаас дээрэмдсэн олз чинь та нарын гэрт бий. 15 Миний ард түмнийг бяцалж, ядуусын нүүрийг нунтаглана гэдэг чинь юу гэсэн үт вэ?" гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдаж байна. 16 ЭЗЭН ийнхүү айлдав. "Сионы охид бардам учраас толгойгоо өргөн, өдсөн харцаар ширтэн алхаж, хөлийн бугуйвчаа хүртэл жингэнүүлэн ихэмсгээр алхаж байна. 17 Ийм учраас Эзэн Сионы охидын хуйхыг нь яршуулан зовооно. ЭЗЭН тэдний магнайг ньнүцгэлнэ". 18 Тэр өдөр Эзэн тэдний хөлийн бугуйвч, толгойн зүүлт, саран хэлбэртэй чимэглэл, 19 ээмэг, бугуйвч, гивлүүр, 20 малгай, хөлийн гинж, бүс,сүрчигний хайрцаг, сахиус, 21 хурууны бөгж, хамрын гархи, 22 ёслолын хувцас, гадуур цамц, нөмрөг, мөнгөний түрийвч, 23 толь, дотуур хувцас, алчуур, гивлүүр зэргийг бүгдийг нь авч хаяна. 24 Анхилуун сүрчигний орондөмхий ус, бүсний оронд олс, гоёмсог зассан үсний оронд үс нь халцарсан хуйх, сайхан хувцасны оронд тааран өмсгөл, гоо сайхны оронд им тамга болно. 25 Танай эрчүүд илдэнд, танай хүчтэнүүд дайнд унана. 26 Түүний дааман хаалганууд гашуудан уйлж, хаягдсан тэрээр газар дээр сууна.4 Тэр өдөр долоон эмэгтэй нэг хүнээс зууран "Бид өөрсдийнхөө талхыг идэж, өөрсдийнхөө хувцсыг өмсөнө. Зөвхөн биднийг өөрийнхөө нэрээр дуудуулж, бидний зэмлэлийг зайлуулаач" гэж хэлнэ.2 Тэр өдөр ЭЗЭНий Мөчир үзэсгэлэнтэй, сүр жавхлантай болж, газрын үр жимс Израилийн амьд үлдэгсдийн бахархал, чимэг нь болно. 3 Энэ үед Сионд үлдэж, Иерусалимд хоцорсон хүмүүсийг ариун хэмээн дуудна. Тэд бол Иерусалимд амьд хэмээн тэмдэглэгдсэн хүмүүс юм. 4 Эзэн шүүлтийн сүнс ба шатаагч сүнсээр Сионы охидын бузрыг угааж, Иерусалимын цус урсгалтыг түүний дотроос ариусгасны 5 дараа ЭЗЭН Сион Уулын бүх дэвсгэр болон түүний чуулгануудын дээгүүр өдөр нь үүл, утаа ба шөнө нь дүрэлзсэн галын гэрлийг бүтээх болно. Учир нь бүх сүр жавхлангийн дээгүүр бүрхүүл байх болно. 6 Өдрийн аагим халуунаас сүүдэрлэх бүхээг, шуурга, борооноос хамгаалах хоргодох газар тэнд байх болно.
5 "Би одоо хайртдаа зориулж, Түүний усан үзмийн талбайн тухай хайртынхаа дуут дуулъя. Миний хайрт маш үржил шимтэй гүвээн дээр усан үзмийн талбайтай байсан юм. 2 Тэр эргэн тойрныг нь малтаж, чулуунуудыг нь зайлуулаад, шилмэл усан үзмийг суулгаж, талбайн голд цамхаг босгоод, түүний дотор усан үзмийн шахуурга суулгаж гэнэ. Тэгээд Тэр сайхан усан үзэм гарна гэж хүлээж байтал зэрлэг жимс ургажээ. 3 Одоо Иерусалимын оршин суугчид, Иудагийн эрчүүд ээ! Би болон Миний усан үзмийн талбайн хоорондохыг шүүгтүн! 4 Усан үзмийн талбайдаа Миний хийгээгүй өөр юуг Би хийх ёстой байсан юм бэ? Сайн усан үзэм гарна гэж Би хүлээж байхад яагаад зэрлэг жимс гарсан бэ? 5 Одоо Би Өөрийн усан үзмийн талбайд юу хийх гэж байгаагаа та нарт өгүүлье. Би түүний хайс шивээг авч хаяад, шатаана. Би ханыг нь нурааж талхлагдсан газар болгоно. 6 Би талбайг эзгүйрүүлэн хаяад, тайрч арчлахгүй, зээтүүдэхгүй. Харин өргөст бут, үүргэнэ ургана. Түүн дээр бороо бүү оруул гэж Би үүлэнд тушаана". 7 Яагаад гэвэл түмэн цэргийн ЭЗЭНий усан үзмийн талбай бол Израилийн гэр,Түүний таалан соёрхдог ургамал нь Иудагийн эрчүүд юм. Тэр шударга үнэнийг эрсэн боловч, цус урсгахыг үзэв. Зөвийг эрсэн боловч, зовлонт дууг сонсжээ. 8 Ямар ч зайгүй болтол нь байшин дээр байшин нэмж, талбайг талбайтай нь нийлүүлэгчид гаслантай яа! Та нар газрын дунд ганцаараа амьдрах гэж ингэжээ. 9 Миний чихэнд түмэн цэргийн ЭЗЭН "Үнэхээр, олон байшингууд хоосорч, том сайхан нь хүртэл эзэнгүй болно. 10 Усан үзмийн арван акр газар нэг бат дарс гаргаж, нэг омер үр нь нэг ефа тариа ургуулна" гэж тангараглав. 11 Хатуу архины хойноос хөөцөддөн өглөө эрт босон, дарсанд цохиултлаа үдэш орой болтол байгчид гаслантай яа! 12 Тэдний найр нь лир, босоо ятга, хэнгэрэг, лимбэ, дарсаар хөгжинө. Гэвч тэд ЭЗЭНий үйлсийг үл анхаарч, Түүний мутрын ажлыг тунгааж бодохгүй. 13 Миний ард түмэнд мэдлэг дутсанаас болж тэд цөлөгдөн,тэдний хүндэт хүмүүс нь өлсөж,олон түмэн нь цангаж зовно. 14 Тиймээс Үхэгсдийн орон хоолойгоо өргөсгөн, амаа хязгааргуй ангайлгав. Иерусалимын сүр жавхлан, олон түмэн, түүний дуу чимээ, хөгжил, баясал тийшээ бууна. 15 Хүн номхтгогдож, хүн басамжлагдана. Бардам хүний нүд ч басамжлагдана. 16 Гэвч түмэн цэргийн ЭЗЭН шүүхээр өргөмжлөгдөж, ариун Бурхан ариун байдлаа үнэн зөв дотор үзүүлнэ. 17 Хурганууд өөрийн бэлчээрт байгаа шиг идээшилж, баячуудын орхисон газарт харийнхан хооллоно. 18 Худал хуурмагийн аргамжаар шударга бус явдлыг авчирж, тэрэгний татлагаар нүглийг татагчид гаслантай яа. 19 "Тэр түргэн хийж, Өөрийн ажлаа яаравчлаг. Бид үзмээр байна. Израилийн Ариун Нэгэний зорилго ойртон өнгөрөх болтугай. Бид мэдмээр байна" гэж өгүүлэгчид гаслантай яа! 20 Мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчид, харанхуйг гэрэл, гэрлийг харанхуйгаар солигчид, гашууныг амттай, амттайг гашуунаар орлуулагчид гаслантай яа! 21 Өөрийнхөө нүдэнд мэргэн болж, өөрсдийнхөө бододд ухаалаг байгчид гаслантай яа! 22 Дарс уухдаа баатар, хатуу архи найруулахдаа зоригтой байгчид гаслантай яа! 23 Хахуулиас болж нүгэлтнийг зөвтгөж, шударга хүмүүсийн зөв байдлыг зайлуулагчид гаслантай яа!24 Тийм учраас галын хэл сүрлийг түймэрдэн, галын дөлд хуйхлагдахын адил, тэдний үндэс нь өмхөрсөн мэт болж, тэдний цэцэг нь тоос шиг хийснэ. Учир нь тэд түмэн цэргийн ЭЗЭНий хуулийг үл тоомсорлон, Израилийн Ариун Нэгэний үгийг үзэн ядсан. 25 Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн Өөрийн ард түмний эсрэг шатаж, тэдний эсрэг мутраа сунгаж, тэднийг цохиж унагав. Уул хөдлөн, тэдний хүүр нь гудамжнуудын голд хог хаягдал мэт хэвтэнэ. Үүгээр Түүний уур хилэн эргэсэнгүй, Тэр мутраа сунгасан хэвээр байна. 26 Тэр бас алс холын үндэстэн уруу туг өргөж, газрын мухраас тэдэн уруу исгэрнэ. Харагтун. Тэд үтэр түргэн ирнэ. 27 Тэдний дотроос хэн ч ядарч бүдрэхгүй, нэг ч хүн дуг хийхгүй, унтахгүй. Тэдний ууцан дахь бүснүүд тайлагдахгүй. Нэг ч хүний гутлын үдээс нь тасрахгүй. 28 Тэдний сум нь хурц, нум нь хөвчилсөн, морьдын туурай нь цахиур мэт, тэрэгний мөөр нь хуй салхи мэт ажээ. 29 Тэдний хүрхрэх нь эм арслан мэт ажээ. Тэд залуу арслангууд шиг архирч, олзоо шүүрэн авахдаа архирдаг. Тэд олзоо аваад явахад, түүнийг нь хэн ч чөлөөлөхгүй. 30 Тэр өдөр далайн түрхрэлт мэт тэд түүнийг нөмрөн хүрхэрнэ. Хэрэв нэгэн хүн газар уруу харвал тэнд харанхуй, уй гашуу болон гэрэл нь хүртэл үүлээр харанхуйлагдсан нь үзэгдэнэ.
6 Уззиа хааны нас барсан жил би Эзэнийг сэнтийн дээр өргөмжлөгдөн, дээдлэгдэн заларч, Түүний нөмрөгийн хормой нь сүмийг дүүргэж байхыг харлаа. 2 Тус бүр зургаан жигүүртэй серафууд Түүний дээд талд зогсоод, хоёр жигүүрээрээ нүүрээ бүтээж, хоёроороо хөлөө хучин, хоёроор нь нисэж байлаа. 3 Нэг нь нөгөөгөө дуудаж
"Сонссоор бай. Гэвч бүү ухамсарла. Үзсээр бай. Гэвч бүү ойлго".
10 Энэ ард олны зүрх сэтгэлийг хатууруулж, чихийг нь дүлий, нүдийг нь сохор болго. Эс бөгөөс тэд нүдээрээ харан, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, эргэж буцна, эдгэрнэ гэв. 11 Дараа нь би7 Иудагийн хаан, Уззиагийн ач, Иотамын хүү Ахазын үед Арамын хаан Резин, Израилийн хаан Ремалиагийн хүү Пека нар Иерусалимын эсрэг дайтахаар явсан боловч, эзлэн авч чадсангүй. 2 "Арамейчууд Ефраимд хуарагнан буулаа" хэмээн Давидын гэрт мэдэгдсэнд Ахаз болон түүний хүмүүсийн зүрх салхинд найгах ойн мод шиг чичрэв. 3 ЭЗЭН Исаиад айлдан
—
8 ЭЗЭН надад айлдсан нь
Тэр бүх суваг хоолой дээгүүр нь халин, бүх эрэг дээгүүр нь үерлэнэ.
8 Дараа нь тэр Иудагаар дайран үерлэж, хүзүү хоолойнд нь хүртэл тулна. Түүний жигүүр дэлгэгдэхэд, чиний улсаар дүүрнэ. Иммануел ээ! гэв.9 Эвдрэлцэгтүн, хүмүүс минь!Тарж бутар. Дэлхийн алслагдсан бүх нутгууд аа, чих тавь. Сэлмээ бүслэгтүн. Тарж бутар. Сэлмээ бүслэгтүн. Тарж бутар.
10 Төлөвлөгөө сэдэх боловч тэр нь үл бүтнэ. Санал тавивч энэ нь үл тэснэ. Учир нь Бурхан бидэнтэй хамт байна. 11 Иймээс ЭЗЭН хүчит мутраараа надад айлдан, эдгээр хүмүүсийн замаар явахгүй байхыг намайг сургасан нь9 Зовлонтой байсан газар нутагт дахин харанхуй болохгүй.
Урьдын цагт Тэр Зебулун болон Нафталийн нутагт жигшүүрээр хандаж байсан бол дараа нь Харь үндэстнүүдийн Галил, Иорданы нөгөө талд, тэнгисийн хажуугаар сүр жавхлантай болгоно.
2 Харанхуйд алхаж яваа хүмүүс агуу их гэрлийг үзнэ. Харанхуй газарт амьдарч байгаа хүмүүс дээр гэрэл тусна. 3 Та үндэстнийг олшруулан, тэдний баяр хөөрийг нь ихэсгэнэ. Хүмүүс олзоо хуваах үед баярладаг шиг, тэд Таны оршихуйд ургац хураан баярлалдана. 4 Учир нь Мидианы өдрийнх шиг тэднийг дарангуйлагчийн ташуур болох тэднийг дарамтлах буулга, мөрөн дээрх дөнгийг нь Та эвдэнэ. 5 Тулалдаанд цэрэг хүний өмссөн гутал бүрийг, цусанд өнхрүүлсэн хувцас бүхнийг галын түлш мэт шатаана. 6 Учир нь бидний төлөө хүүхэд төрж, бидэнд хүү өгөгдөнө. Засаглал Түүний мөрөн дээр байх болно. Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна. 7 Давидын сэнтий, түүнии хаанчлалд шударга ёс, үнэн зөвийг үеийн үед тогтооход, Түүний засаглал болон энх амгалан нь одоогоос үүрд мөнхөд байх болно. Түмэн цэргийн ЭЗЭНий зүтгэл үүнийг хэрэгжүүлнэ. 8 Эзэн Иаковын эсрэг үт илгээв. Энэ нь Израиль дээр буув. 9 Ефраим болон Самарийн оршин суугчид зүрхний бардамнал, их зангаар ийнхүү ярьж байгааг бүх хүмүүс мэддэг. 10 "Тоосгонууд эвдрэн нурсан ч, бид гөлгөр чулуугаар дахин барина.Тошлогийн мод огтлогдсон ч, бид хуш модоор орлуулна".
11 Ийм учраас ЭЗЭН тэдний эсрэг дайснуудыг нь Резинээс өдөөн босгох болно. 12 Дорно зүгээс арамейчууд, баруун зүгээс филистчүүдийг явуулахад тэд амаа ангайлган Израилийг залгина. Энэ бүхнээс үл хамааран, Түүний уур хилэн эргэхгүй, Өөрийн мутраа сунгасан хэвээр байна. 13 Учир нь хүмүүс өөрсдийг нь цохьсон Түүн уруу буцаж эргэдэггүй, түмэн цэргийн ЭЗЭНийг эрж хайдаггүй. 14 Тиймээс ЭЗЭН Израилиас толгой, сүүлийг нь тастаж, ганцхан өдөрт далдуу модны иш, мөчрийг нь тас огтолно. 15 Толгой нь өтгөс болон хүндэт хүмүүс, сүүл нь худал хуурмагийг номлодог эш үзүүлэгч юм. 16 Учир нь энэ хүмүүсийн газарчлагчид нь тэднийг төөрүүлж, тэднээр газарчлуулсан хүмүүс нь будлин самуурдаг. 17 Тийм учраас Эзэн тэдний залуусаас ч таашаал авахгүй. Өнчин, бэлэвсэн хүмүүсийг нь ч Тэр өрөвдөхгүй. Учир нь тэд бүгдээрээ бурхангүй ба бурууг үйлдэгчид ажээ. Ам болгон мунхаг зүйл ярьж байна.Энэ бүхнээс үл хамааран, Түүний уур хилэн эргэхгүй, Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.
18 Учир нь бузар муу явдал нь гал мэт шатаж, үүргэнэ болон өргөст бутыг түймэрддэг. Энэ нь ойн ширэнгийг хүртэл ноцоож, дээшээ утаан багана мэт хөөрнө. 19 Түмэн цэргийн ЭЗЭНий уур хилэнгээр газар хуйхлагдах бөгөөд хүмүүс галын түлш мэт юм. Хэн ч ах дүүгээ хайрлахгүй. 20 Тэд баруун гарт байгаагаа шүүрэн ававч, өлссөн хэвээрээ. Тэд зүүн гарт юу байгаагаа идэвч үл цадна. Хүн бүр өөрийнхөө шууны махнаас иддэг. 21 Манассе Ефраимыг, Ефраим Манассег залгина. Тэд хамтарч Иудагийн эсрэг босно.Энэ бүхнээс үл хамааран, Түүний уур хилэн эргэхгүй, Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.
10 Шударга бус тогтоолыг тогтоож, зөв бус шийдвэр бичигчид нь гаслантай яа! 2 Ингэснээрээ тэд ядуусыг шударга явдлаас зайлуулж, Миний ард түмний үгээгүйчүүдийг үнэн зөвөөс холдуулдаг. Ингэж тэд бэлэвсэн эмэгтэйчүүдийг өөрсдийн олз болгон, өнчин хүүхдүүдийг дээрэмддэг. 3 Алсаас ирэх сүйрэл ба шийтгэлийн өдөр та нар юу хийх юм бэ? Та нар хэн уруу тусламж гуйн зугтах вэ? Мөн өөрсдийнхөө алдрыг хаана орхих вэ? 4 Олзлогсдын дунд бөхийн, алагдсан хүмүүсийн дунд унахаас өөр юу ч үддэхгүй. Энэ бүхнээс үл хамааран, Түүний уур хилэн эргэхгүй, Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.5 Миний уур хилэнгийн таяг болох Ассири гаслантай яа! Гарт буй саваа бол Миний зэвүүцэл юм. 6 Би түүнийг бурхангүй үндэстний эсрэг, Миний уур хилэнг хөдөлгөсөн ард түмний эсрэг явуулж, дээрэмдсэн зүйлийг олзлон, тэднийг гудамжны шавхай шалбааг мэт гишгэчих тушаалыг Би түүнд өгнө. 7 Хэдийгээр тэр ингэж сэтгэхгүй, зүрхэндээ ингэж төлөвлөхгүй боловч, олон үндэстнийг тастчин устгах нь түүний зүрх сэтгэл дэх зорилго юм. 8 Учир нь тэр ингэж хэлж байна.
"Миний ноёд бүгдээрээ хаад биш үү?
9 Кално нь Кархемиш шиг, Хамат нь Арпад шиг, Самари нь Дамаск шиг биш үү? 10 Миний мутар нь шүтээнүүдийн хаанчлалуудад хүрсний адил, (тэдний сийлмэл хөргүүд нь Иерусалим болоод Самарийнхаас ч илүү агуу) 11 Би Самари болоод шүтээнүүдэд нь хэрхэн хандсан шигээ Иерусалим болон түүний хөргүүдэд хандах биш үү?" 12 Эзэн Сион уул болон Иерусалимд Өөрийн бүх ажлыг дуусгамагц, "Ассирийн хааны омог бардам зүрхний үрийг болон ихэмсэг байдлынх нь сүр жавхааг Би шийтгэнэ" гэж айлдана.13 Учир нь тэр "Би өөрийн гарын хүчээр болон мэргэн ухаанаараа үүнийг хийсэн. Учир нь би ухаантай. Би ард түмний хил хязгаарыг шилжүүлэн, тэдний эд баялгийг дээрэмдэн, хүчит хүний адилаар сэнтийнд залрагчдыг түлхэн унагав. 14 Шувууны үүр мэт ард түмний эд баялагт миний гар хүрч, орхигдсон өндгийг цуглуулдаг нэгний адил би бүх газрыг цуглуулан авав. Тэнд жигүүрээ дэвж, хошуугаа нээн, жиргэх нэгэн алга". 15 Сүх, цавчигч хүндээ өөрийгөө сайрхах уу? Эсвэл хөрөө, өөрийг нь ашиглаж байгаа хүнийхээ өмнө өөрийгөө өргөмжлөх үү? Энэ нь өөрөөр нь далайгчийг эзэмших шийдэм, эсвэл өөрийгөө мод биш юм шиг өргөх таягтай адил юм. 16 Тийм учраас түмэн цэргийн БУРХАН Эзэн түүний зоригт дайчид уруу нь доройтуулах өвчнийг явуулж, сүр жавхлангиинх нь доор дүрэлзэх дөл мэт галыг ноцооно.17 Израилийн гэрэл нь гал, түүний Ариун Нэгэн нь дөл болж, түүний үүргэнэ, өргөст халгайг нь ганцхан өдөрт шатаана. 18 Тэр түүний шигүү ойн сүр жавхлан, үр жимст цэцэрлэг, сэтгэл бие хоёуланг нь устгана. Өвчтэй хүн доройтдогийн адил болно. 19 Түүний ойн моддоос үлдсэн моддын тоо нь хүүхэд бичиж болмоор тун бага байх болно.20 Тэр өдөр Израилийн үлдэгсэд хийгээд, Иаковын гэрийнхнээс хэлтрэгсэд өөрсдийг нь цохьсон нэгнийг хэзээ ч дахин түшихээ больж, харин ЭЗЭНд, Израилийн Ариун Нэгэнд үнэнээр найдна. 21 Үлдэгсэд, Иаковын үлдэгсэд хүчит Бурхан уруу эргэнэ. 22 Израиль аа, чиний ард түмэн хэдийгээр далайн элс мэт боловч тэдний дундах үлдэгсэд л эргэнэ. Сүйрэл нь тогтоогдсон бөгөөд зөвөөр дүүрэн байна.23 Учир нь түмэн цэргийн БУРХАН Эзэн тогтоосон сүйрлийг бүх нутгийн голд хэрэгжүүлнэ.24 Иймд түмэн цэргийн БУРХАН Эзэн ийн айлдав.
— Сионд оршдог Миний ард түмэн ээ! Египетийн адилаар та нарыг таягаар цохиж, та нар уруу саваа далайж байгаа Ассириас бүү айгтун.
11 Иессийн хожуулаас нахиа гарч, үндэснээс нь мөчир ургаж, жимс гаргана. 2 ЭЗЭНий Сүнс, мэргэн ухаан болон ойлголтын сүнс, зөвлөх болон хүч чадлын сүнс, ЭЗЭНээс эмээхүй болон мэдлэгийн сүнс Түүн дээр оршино. 3 Түүний таалал нь ЭЗЭНээс эмээхүйд оршдог. Тэр Өөрийн нүдэнд үзэгдсэнээр шүүхгүй, чихэндээ сонсогдсоноор шийдвэр гаргахгүй. 4 Гагцхүү үнэн зөвөөр ядуусыг шүүж, газрын зовогсдод зориулан шударга шийдвэр гаргана. Тэрээр амныхаа саваагаар газрыг дэлдэж, уруулынхаа амьсгалаар хилэнцтэнийг ална. 5 Тэр зөвт байдлыг бүсэлхийгээрээ, итгэмжит байдлыг бэлхүүсээрээ бүсэлнэ. 6 Чоно хургатай хамт амьдран, ирвэс ишигтэй хамт хэвтэж, туталыг залуу арслантай хамтад нь тэжээж, бяцхан хүү тэднийг удирдана. 7 Үнээ болон баавгай бэлчиж, тэдний үр зулзагууд нь хамт хэвтэж, арслан нь үхэр үхэр шиг сүрэл иднэ. 8 Нялх хүүхдүүд наж могойн нүхний дэргэд тоглож, балчир хүүхэд хорт могойн үүрэнд гараа хийнэ. 9 Тэд Миний бүх ариун ууланд хорлохгүй, устгахгүй. Учир нь далай усаар дүүрдэг шиг дэлхий ЭЗЭНий мэдлэгээр бялхана.10 Тэр өдөр Иессийн үндэс ард түмний туг мэт босож, үүнийг тойрон үндэстнүүд цуглаж, алдар нь Түүний амрах газар болно. 11 Тэр өдөр Эзэн мутраа хоёр дахь удаагаа дахин сунгаж, Ассири, Египет, Патрос, Куш, Елам, Шинар, Хамат болон далайн арлуудаас Өөрийн ард түмнээс үлдсэн үлдэгсдийг буцааж авна. 12 Тэр үндэстнүүдийн төлөө тугийг өргөн, газрын дөрвөн зүгээс Израилийн цөлөгдсөн хүмүүс, Иудагийн бутрагсдыг цуглуулна. 13 Ефраимын атаархал арилан, Иудагийн дайснууд тас цохигдоно.
Ефраим Иудад атаархахгүй бөгөөд Иуда нь ч Ефраимд дайсагнахгүй.
14 Тэд баруун зүг дэх Филистийн нам дор газрыг довтлон, тэд хамтдаа дорны хөвгүүдийг дээрэмдэж, Едом ба Моаб дээр гараа тавин, Аммоны хөвгүүд тэдний эрхшээлд орно. 15 ЭЗЭН Египетийн далайн хоолойг бүрэн хатааж, халуун салхиараа үлээлгэн Евфратын дээгүүр мутраараа даллан, хүмүүс шаахайгаа тайлахгүйгээр түүнийг гатлах болтол нь долоон хэсэг хуваана. 16 Израильчууд Египетийн нутгаас гарсан өдөрт тохиолдсон мэтТүүний ард түмнээс үлдсэн хүмүүст Ассириас ирэх их зам бий болно.12 Тэр өдөр чи ингэж хэлэх болно. "ЭЗЭН минь. Би Танд талархал өргөө. Та надад уурласан хэдий ч уураа татаж, намайг тайвшрууллаа. 2 Үзэгтүн, Бурхан бол миний аврал.
Би итгэн, айхгүй. ЭЗЭН БУРХАН бол миний хүч ба миний дуу, Тэр миний аврал болов"
3 Тэгээд та нар авралын худгаас баяртайгаар ус татна. 4 Тэр өдөр та нар ингэж хэлэх болно. "ЭЗЭНд талархлыг өргө, Түүний нэрийг дууд. Түүний үйлсийг хүмүүсийн дунд мэдэгд. Түүний нэр өргөмжлөгдсөнийг тэдэнд сануул. 5 Гайхамшигт зүйлсийг хийсэн ЭЗЭНийг магтан дуул. Энэ бүхнийг газар дэлхий даяар мэдүүлэгтүн. 6 Сионд суугчид аа! Чанга дуутаар баясан хашхирагтун. Учир нь та нарын дунд байгаа аутаа нь Израилийн Ариун Нэгэн юм". 13 Амозын хүү Исаиагийн үзсэн Вавилоны тухай зөн.2 Нүцгэн толгодын дээр туг босгож, дуугаа өндөрсгөн, гараа дохиж тэднийг ноёдын хаалга уруу оруул! 3 Би Өөрийн уур хилэнг гүйцэлдүүлэхийн тулд Өөрийн ариусгагдсан нэгэнд тушаал өгсөн.Миний өргөмжлөл дотор баясдаг Өөрийн хүчирхэг дайчдыг дуудав.
4 Олон хүний хөл үймээн мэт уулсын дээрх нүсэр их чимээ шуугиан. Хамтдаа цугларсан үндэстнүүд, хаанчлалуудын үймэлдэх асар их чимээ шуугиан.Түмэн цэргийн ЭЗЭН тулаанд цэргүүдийг цуглуулж байна.
5 Тэд алс холын орноос, тэнгэрийн хязгаараас ирж байна. ЭЗЭН ба Түүний зэвүүцлийн зэвсэг бүх газрыг устгахаар ирж байна.6 ЭЗЭНий өдөр ойрхон учир уйлагтун. Төгс хүчит Нэгэнээс сүйрэл мэт ирж байна. 7 Түүнээс хүн бүрийн гар нь суларч, зүрх нь хайлна. 8 Тэд айж түгшин, өвчин зовлон тэднийг барина. Тэд төрөх гэж буй эмэгтэй шиг тарчилна. Тэд балмагдан бие биеэ харж, царай нь дүрэлзэн шатна. 9 Үзэгтүн, Газрыг хоосруулж, түүний доторх нүгэлтнүүдийг устгах аймшигтай уур хилэнгээр бадарсан ЭЗЭНий өдөр ирж байна. 10 Тэнгэрийн одод болон одны ордууд гэрлээ өгөхгүй бөгөөд мандах наран харанхуйлж, сар гэрлээ тусгахгүй. 11 Бузар булай явдлынх нь төлөө ертөнцийг, нүглийнх нь төлөө хилэнцтэнийг Би шийтгэнэ. Би ихэмсэг хүмүүсийн дээрэнгүй занг эцэс болгоно. Хэрцгий догшин хүмүүсийн бардам занг басамжлана. 12 Би хүнийг цэвэр алтнаас ч илүү үнэтэй болгон, хүн төрөлхтнийг Офирын алтнаас ховор болгоно. 13 Би тэнгэрийг донсолгоно. Түмэн цэргийн ЭЗЭНий шатаж буй уур хилэнгийн өдөр Түүнийг уурлахад газар байрнаасаа чичрэнэ. 14 Хүн бүр хөөгдсөн бөхөн гөрөөс, эзэнгүй хонь мэт өөрийн хүмүүс уруугаа эргэж, төрөлх нутаг уруугаа зугтана. 15 Олдсон хүн бүрийг жадалж, олзлогдсон бүрийг нь сэлмээр хорооно. 16 Нялхсыг ч өөрсдийнх нь нүдний өмнө хэмх чулуудан, орон байрыг нь тонож, эхнэрүүдийг нь хүчирхийлнэ. 17 Үзэгтүн, Би мөнгийг үл тоогч, алтыг үл таашаагч медечүүдийг тэдний эсрэг хөдөлгөнө.18 Тэдний нум залуусыг хиаруулан, хэвлийд байгаа үрсийг ч үл өршөөнө. Тэдний нүд хүүхдийг ч энэрэхгүй. 19 Хаанчлалуудын чимэг, халдеичуудын бахархлын алдар болсон Вавилон нь Бурхан Содом, Гоморраг унагасан шиг унана.20 Үеийн үед хэзээ ч тэнд хүн оршин сууж, амьдрахгүй. Тэнд арабууд майхнаа барихгүй, хоньчид сүргээ хотлуулахгүй. 21 Харин тэнд цөлийн амьтад л хэвтэж, тэдний байшингууд шар шувуугаар дүүрч, тэнд тэмээн хяруул амьдарч, сагсгар ямаанууд тоглоно. 22 Тэдний бэхэлсэн цамхгуудад цөөвөр чоно ульж, баян тансаг харшид нь чононцор үүрлэнэ. Тэр цаг ойрхон, тэр өдөр удахгүй ирнэ.14 ЭЗЭН Иаковыг өрөвдөн, Израилийг дахин сонгож, тэднийг төрөлх нутагт нь суурьшуулна. Дараа нь харийн хүмүүс тэдэнтэй нийлж, Иаковын гэрт нэгдэнэ. 2 Хүмүүс тэднийг өөрсөдтэйгөө хамт авч, өөрсдийн газарт авчирна. Израилийн гэр тэднийг ЭЗЭНий нутаг дахь өв мэт зарц, шивэгчид болгон эзэмшинэ. Өөрсдийг нь олзлогсдыг тэд олзлон авч, дарлагчдыгаа тэд захирах болно.3 Тэр өдөр ЭЗЭН зовлон, үймээн самуун, боолчлолын хүнд хүчир албанаас чамайг чөлөөлөн амраахад 4 чи Вавилоны хааны эсрэг ийм шог дуу дуулна. "Дарангуйлагчийн төгсгөл ирэв. Түүний уур хилэн эцэслэв. 5 ЭЗЭН хилэнцтэний таягийг, захирагчдын очирт таягийг хуталжээ. 6 Тэр тасралтгүй цохих уураараа ард түмнүүдийг цохиж, зогсолтгүй мөшгөх хилэнгээрээ үндэстнүүдийг захирав. 7 Бүх газар амарч, анир чимээгүй болж, баяр баясгалангийн уухайг хадаана. 8 Нарснууд ч, Ливаны хуш модод ч хуртэл чамд баярлаж «Чамайг унаснаас хойш биднийг цавчихаар хэн ч ирэхгүй» гэнэ.9 Доороос Үхэгсдийн орон ч чамайг ирэх үед чинь уулзах гэж хөөрнө. Тэр чамд зориулан үхэгсдийн сүнснүүдийг болон газрын бүх л дээдсийг сэрээн, үндэстнүүдийн бүх хаадыг сэнтийнүүдээс нь босгоно. 10 Тэд бүгд чамд хариулан «Чи ч бидэн шиг сул дорой болсон.
Чи бидэнтэй адил болсон.
11 Чиний бүх жавхлан, чиний босоо ятгын дуу Үхэгсдийн оронд доош буулгагдав. Чиний доор өт тархан, хорхойнууд чиний бүтээлэг болно». 12 Аяа, Үүрийн хүү, гялбаат цолмон. Чи яаж тэнгэрээс унав аа? Үндэстнүүдийг дордуулагч чи газарт хаягдлаа! 13 Учир нь чи зүрхэндээ «Би тэнгэр уруу гарна. Би Бурханы оддын дээр сэнтийгээ босгоно. Би умардын хамгийн чанадад чуулганы уулан дээр заларна.14 Би үүлсийн орой дээр гарна. Би өөрийгөө Хамгийн Дээд Нэгэн шиг болгоно» гэсэн. 15 Гэвч чи Үхэгсдийн орон уруу. нүхний хамгийн гүнд хүртэл хаягдана. 16 Чамайг үзэгчид гайхан, мэлэрч «Дэлхийг донсолгон, хаанчлалуудыг чичрүүлсэн хүн энэ мөн үү? 17 Ертөнцийг цөл мэт болгон, хотуудыг нь бусниулсан, хоригдлуудаа гэрт нь харихыг үл зөвшөөрсөн хүн энэ үү?» гэцгээнэ. 18 Үндэстнүүдийн бүх хаад алдар дотор өөрийн булшиндаа хэвтэж байна.19 Харин чи жигшигдсэн гишүү мэт, хөлд гишгэгдэх хүүр мэт, сэлмэнд сийчүүлж, нүхний чулуунууд уруу явах хүмүүсийн бүтээлэг шиг булшнаасаа хаягдав. 20 Чи газар нутгаа сүйтгэж, ард түмнээ устгасан учир тэдэнтэй хамт булшинд нэгдэхгүй. Бузар мууг үйлдэгчдийн үр удам дахин хэзээ ч дурсагдахгүй байх болтугай.21 Эцгүүдийнх нь буруугаас болж хөвгүүдэд нь цаазын тавцан бэлтгэгтүн.Тэд босож, газрыг эзэмшиж, ертөнцийн гадаргыг хотуудаар дүүргэх ёсгүй".
22 "Би тэдний эсрэг босно" гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. "Мөн Вавилоноос нэрийг нь болон амьд үлдэгсэд, үр удам ба хойч үеийг нь устгана" гэж ЭЗЭН айлдаж байна. 23 "Би түүнийг зарааны эзэмшил, усны намаг болгож, устгагч шүүрээр цэвэрлэнэ" гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. 24 Түмэн цэргийн ЭЗЭН тангараглан, "Үнэхээр Миний бодсон хэрэг биелж, Миний төлөвлөсөн ёсоор үйл бүтнэ. 25 Би Ассирийг Өөрийн нутагт устган, Өөрийн уулан дээр гишгэнэ. Тэгэхэд түүний буулгыг тэднээс авч, дарамтыг нь тэдний мөрнөөс зайлуулна. 26 Энэ бол бүх дэлхийн эсрэг тогтоогдсон төлөвлөгөө. Энэ бол бүх үндэстний эсрэг сунгагдсан мутар юм. 27 Учир нь түмэн цэргийн ЭЗЭНий төлөвлөсөн зүйлийг хэн өөрчилж чадах вэ? Түүний сунгасан мутрыг хэн буцааж чадах вэ?" гэв. 28 Ахаз хааны нас барсан жил энэ зөн ирлээ.29 "Бүх филистчүүд ээ. Та нарыг жанчигчийн ташуур хугарлаа гэж бүү баярлагтун. Учир нь могойн үндэснээс хорт могой гарч ирэх бөгөөд түүний үр жимс нь нисэгч галт могой юм. 30 Үгээгүй гуйлгачин идэж, ядуус аюулгүй амгалан хэвтэнэ. Би чиний үндсийг өлсгөлөнгөөр үхүүлнэ. Үлдэгсэд чинь ингэж алагдана. 31 Дааман хаалга минь, уйлагтун! Хотууд аа, цурхиран уйл! Филистчүүд ээ, та нар бүгдээрээ сарниж алга бол! Юу гэвэл умардаас утаа ирж байна. Түүний эгнээнд бадарчин алга. 32 Тэгвэл тэр харийн элч нарт яаж хариулах вэ? ЭЗЭН Сионы суурийг тавьсан. Түүний ард түмнээс зовж зүдрэгсэд нь түүний дотор хоргодох байр хайна".15 Моабын тухай зөн. Моабын Ар шөнөөр устгагдан сүйрсэн байна. Моабын Кир шөнөөр устгагдан сүйрсэн байна. 2 Тэд гашуудан уйлахаар сүм, Дибон уруу, мөргөлийн өндөрлөгүүд уруу гарав. Моаб нь Небо болон Медебагийн төлөө уйлав. Хүн бүрийн толгой нь халзан бөгөөд сахлаа хусжээ. 3 Тэд гудамжинд таар өмсөж, дээвэр дээр болон талбай дээр хүн бүр цурхиран уйлалдаж, нулимс унагана.4 Хешбон, Елеале мөн уйлж, тэдний дуу Иахаз хүртэлх бүх л замын турш сонсогдоно. Тийм учраас Моабын зэвсэглэсэн эрс чангаар уйлалдан,сэтгэл нь дотроо түгшинэ. 5 Моабын төлөө Миний зүрх хашхирна. Түүний оргодлууд нь Зоар, Еглатшелишиа хүртэл зугтана. Тэд Лухитийн бэлээр уйлалдан өгсөж, сүйрэл мөхөлдөө гашуудан, Хоронаим уруу одох зам дээр тэдний шаналах уйлаан ихэснэ. 6 Нимримийн ус ширгэн, өвс нь гандаж, нялх ногоо үхэж, ногоон юм юу ч үгүй алга боллоо. 7 Ийм учраас тэд олж, нөөцөлсөн баялгаа Арабимын горхи уруу зөөнө. 8 Тэдний шаналалт дуу Моабын нутгийн эргэн тойронд цуурайтаж, тэдний уйлаан нь Еглаимт, бүр Беерелимд ч хүрсэн.9 Учир нь Димоны ус цусаар дүүрэв. Би Димонд уй гашууг нь нэмж, Моабын оргодлууд ба тэр газарт үлдэгсэд дээр арслан авчирна.
16 Селагаас, цөлийн замаар Сионы охины уул хүртэл нутгийн захирагчид хурга явуулаггун. 2 Үүрнээсээ бутран зугтах шувуудын адилаар Моабынохид Арноны гарам дээр байх болно. 3 "Зөвлөгөө өгч, шийдвэр гаргаач. Жин үдээр сүүдэрлэн шөнө мэт болгооч. Цөлөгдсөн хүмүүсийг нууж, оргодлуудыг бүү барьж өгөөч. 4 Моабын цөлөгдөгчдийг өөртэйгөө хамт үлдээгээч. Тэдэнд сүйтгэгчээс нуугдах газар нь болооч". Дарангуйлагчид эцэслэж, сүйрэл зогсож, түрэмгийлэгчид газраас алга болно. 5 Энэрэл хайраар нэгэн сэнтий босгогдож, Давидын майханд шударгаар шүүгч тэнд сууна. Тэр шударга үнэнийг хайж, зөв явдадд алгуурлахгүй. 6 Бид Моабын бардам, хэт бардам, ихэмсэг догшин зангийн тухай сонссон билээ. Түүний хоосон сайрхал нь хуурамч юм. 7 Тийм учраас Моаб уйлна. Моабын хүн бүр уйлна. Чи Кирхаресетын хүйстэмтрэгдсэн мэт үзмийн боовны төлөө уй гашуу болно. 8 Учир нь Хешбоны талбай, Сибмагийн усан үзэм хатав.
Иазер хүрч, цөл хүртэл тархсан нахиа нь сунаж,далаиг өнгөрсөн усан үзмийн шилмэл ороонгыг үндэстнүүдийн эзэд дэвслэв.
9 Тийм учраас Би Иазерын төлөө, Сибмагийн усан үзмийн төлөө гашуудан уйлна. Өө, Хешбон оо, Өө Елеале ээ! Чиний зуны үр жимсний дээр хадах уухай, хөсөр унасан ургацын чинь төлөө Би нулимсаараа та нарыг услах болно. 10 Би уухайг нь зогсоосон учир үржил шимт газраас баяр хөөр, наргиан нь алга болов. Усан үзмийн тариалангийн дотор ч баяр хөөртэй дуу чимээ, хашхирах шуугиангүй болж, үзэмчин нь усан үзмийн шахуургаа ч шахахаа болив. 11 Миний зүрх Моабын төлөө, миний дотор Кирхаресетынтөлөө босоо ятга мэт дуу гаргаж байна. 12 Өөрийн сүмд залбирахын тулд Моаб өндөр газарт гарч ирэвч, тэр нь ямар ч тус болохгүй. 13 Энэ бол урьд өмнө Моабын талаар айлдсан ЭЗЭНий үг юм. 14 Гэвч одоо ЭЗЭН17 Дамаскийн тухай зөн.
—
Тэнд их хоосрол болно.
10 Учир нь чи өөрийн авралын Бурханаа мартаж, хоргодох газрынхаа хадыг санасангүй. Ийм учраас чи дур булаам ургамлуудыг тарьж, харийн усан үзмийн нахиаг суулгалаа. 11 Тэр өдөр чи тэднийг ургуулахаар өглөө нь суулгавч, найдлагагүй гашуудлын өдөр ургац нь юу ч биш болно. 12 Аяа, олон хүмүүсийн хөл үймээн далайн хүрхрэн шуугих дуу мэт ширүүсэж, үндэстнүүдийн дуу чимээ их усны шуугиан мэт нүргэлж байна.13 Үндэстнүүдийн дуу их усны шуутиан мэт нүргэлж байна. Харин Тэр тэднийг зэмлэхэдл тэд алс хол зугтаж, салхинд хийссэн уулан дахь хивэг, шуурганд хуйлрах шороо мэт туугдах болно. 14 Үдшийн цагт аллага хядлага болж, өглөө болохоос өмнө тэд алга болно. Энэ бол биднийг дээрэмдэгчдийн хувь, биднийг тоногчдын шавга байх болно.18 Кушийн голуудын чанад дахь дэрвэх жигүүрийн нутаг аа, харамсагтун. 2 Тэд тэнгисээр, усны мандал дээрх хулсан саванд элч нарыг илгээдэг.
Шуурхай элч нар аа!
Өндөр нуруутай, зөөлөн арьстай, хол ойрыг айлгасан ард түмэн уруу, гол мөрнөөр хуваагдсан газрын хүчирхэг дарангуйлагч үндэстэн уруу явагтун.
3 Ертөнцийн оршин суугч, газар дээр амьдрагч та бүгд уулсын дээр туг босмогц үзэх болно, бүрээ үлээмэгц сонсох болно. 4 Иймээс "Би Өөрийн орших газраас гэрэл доторх гялалзсан халуун мэт, ургац хураах үеийн аагим халуун шиг, шүүдрийн үүл мэт тайван харж байх болно" гэж ЭЗЭН надад айлдав. 5 Учир нь ургац хураахын өмнө цэцэг дэлгэрч, үзмийн жимс боловсроход, Тэр нахиаг хутгаар тайрч, сэрийсэн мөчрүүдийг тараана. 6 Тэд хамтдаа уулын махчин шувууд, газрын араатнуудын төлөө үлдэнэ. Махчин шувууд зуныг тэдэн дээр өнгөрөөж, газрын араатнууд ургац хураалтын үеийг тэдэн дээр өнгөрүүлнэ. 7 Өндөр нуруутай, зөөлөн арьстай, хол ойрыг айлгасан ард түмнээс, гол мөрнөөр хуваагдсан газрын хүчирхэг дарангуйлагч үндэстнээс түмэн цэргийн ЭЗЭНд бэлэг барина. Үүнийг тэд түмэн цэргийн ЭЗЭНий нэрэмжит газар Сион ууланд авчирна.19 Египетийн тухай зөн.
Үзэгтүн, ЭЗЭН хурдан үүл хөлөглөн, Египет уруу ирж явна. Египетийн шүтээнүүд Түүний өмнө чичирч, египетчүүдийн зүрх нь дотроо хайлав.
2 "Би египетчүүдийг египетчүүдийн эсрэг турхирна. Тэд ах дүүгийнхээ эсрэг, хөршийнхөө эсрэг, хот нь хотын эсрэг, хаанчлал нь хаанчлалын эсрэг байлдах болно. 3 Египетчүүдийн сүнс нь дотроо доройтно. Би тэдний төлөвлөгөөг юу ч үтүй болгоход тэд шүтээн, үхэгсдийн сүнс, сүнс дуудагчид болон шидтэнүүдтэй зөвлөлдөнө. 4 Би египетчүүдийг харгис эзний гарт өгнө. Догшин хаан тэднийг захирна" гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдаж байна. 5 Далайн ус ширгэж, голын ус хатаж, хуурай болно. 6 Гол мөрнүүд өмхийрөн, Египетийн сувгууд нарийсан ширгэнэ. Зэгс, хулс нь хувхайрна. 7 Нилийн эргээрх, Нилийн аман дахь өвс ургамал, хагалсан талбай бүгд хатаж, хийсэн алга болно. 8 Загасчид гашуудан, Нил мөрөнд дэгээ хаягсад бүгд уй гашуу болж, усанд тор тавигсад гутрана. 9 Маалинга боловсруулдаг хүмүүс болон нарийн зотон нэхэгчид ичих болно. 10 Түүний баганууд бяцлагдан, хөлсний бүх ажилчид санаа сэтгэлээр унана. 11 Үнэхээр Зоаны ноёд мунхаг хүмүүс болов. Фараоны хамгийн мэргэн зөвлөгчдийн зөвлөгөө ч тэнэг болов. "Би мэргэний хүү, эртний хаадын хүү" гэж чи Фараонд яаж хэлж чадах юм бэ? 12 Тэгвэл танай мэргэн хүмүүс хаана байна? Түмэн цэргийн ЭЗЭН Египетийн эсрэг юу төлөвлөснийг тэд ойлгож мэдээд та нарт хэлэг. 13 Зоаны ноёд мунхаглан үйлдэж, Мемфисийн ноёд хууртагдлаа. Овгуудынх нь булангийн чулуу бологсод Египетийг төөрүүлэв. 14 ЭЗЭН түүний дотор самуурлын сүнсийг хутгалаа. Тэд Египетийн бүх үйлсийг нь согтуу хүн бөөлжсөндөө хутгаддан гуйвдаг шиг төөрөгдөлд оруулав. 15 Толгой болон сүүл, далдуу модны мөчир болон зэгс зэрэг ямар ч ажлыг, юуг ч Египет хийж чадахгүй болно. 16 Тэр өдөр египетчүүд эм хүн шиг болно. Тэд өөрсдийнх нь дээгүүр даллах түмэн цэргийн ЭЗЭНий мутрын хөдөлгөөнөөс айж, чичирнэ. 17 Иудагийн газар Египетийн хувьд аймшиг болно. Тэдний эсрэг төлөвлөж буй түмэн цэргийн ЭЗЭНий зорилгоос болж түүнийг дурссан хүн бүр айдаст автана.18 Тэр өдөр Египетийн нутгийн таван хот Канааны хэлээр ярьж, түмэн цэргийн ЭЗЭНд тангараг өргөнө. Энэ хотуудын нэг нь Сүйрлийн Хот гэдэг нэртэй. 19 Тэр өдөр Египетийн нутгийн төвд ЭЗЭНд тахилын ширээ засагдах бөгөөд хил хязгаарынх нь дэргэд ЭЗЭНд багана босгогдоно. 20 Энэ нь Египетийн нутагт түмэн цэргийн ЭЗЭНий тэмдэг, гэрч болно. Учир нь тэд дарангуйлагчдаас болж ЭЗЭНд хашхирна. Тэртэдэнд Аврагч, Хүчит Нэгэнийг илгээнэ. Тэр тэднийг чөлөөлнө. 21 Тэгээд ЭЗЭН Өөрийгөө Египетэд мэдүүлж, тэр өдөр египетчүүд ЭЗЭНийг мэдэх болно. Тэр ч байтугай тэд тахил, өргөл өргөн мөргөж, ЭЗЭНд андгайлан, түүнийгээ биелүүлнэ. 22 ЭЗЭН Египетийг цохино. Цохих боловч эдгээнэ. Иймээс тэд ЭЗЭН уруу эргэвэл, Тэр тэдэнд хариулан, тэднийг эдгээнэ.23 Тэр өдөр Египетээс Ассири хүрэх их зам бий болж, ассиричууд Египет уруу, египетчүүд Ассири уруу явж, египетчүүд ассиричуудтай хамт мөргөх болно.24 Тэр өдөр Израиль нь Египет, Ассирийн хамт гуравдахь болж, дэлхийн төв дэх ерөөл болно. 25 Түмэн цэргийн ЭЗЭН тэднийг ерөөж, "Миний ард түмэн болох Египет, Миний мутрын бүтээл болох Ассири, Миний өв залгамжлал болох Израиль ерөөлтэй" гэж айлдав.20 Ассирийн хаан Саргоны илгээсэн жанжин Ашдодод ирж, Ашдодыг довтлон эзэлсэн жилд, 2 ЭЗЭН Амозын хүү Исаиагаар дамжуулан ярих үед
21 Тэнгис хавийн зэлүүд газрын тухай зөн. Өмнөдийн нутгаар дайран өнгөрөх хуй салхи шиг тэрээр цөлөөс, аймшигт газраас ирнэ. 2 Надад аймшигт үзэгдэл үзэгдэв. Урвагч нь урвасаар, сүйтгэгч нь сүйтгэсээр байна. Елам аа, давш! Медиа аа, бүслэгтүн! Түүний учруулсан бүх шаналлын төгсгөлийг Би хийлээ. 3 Үүнээс болж миний ууц бүхэлдээ өвдөн, төрөх эмэгтэйн өвдөлт мэт хүчтэй өвчинд баригдав. Би ичсэнээсээ болж сонсож чадсангүй, айснаасаа болж харж чадсангүй. 4 Миний зүрх чичрэн, айдас намайг эзэмдэн, миний хүсэн тэмүүлсэн бүрэнхий нь миний хувьд аймшиг болон эргэв.5 Тэд ширээ засаж, бүтээлэг дэлгээд, идэж ууна. "Ахмадууд аа, босогтун. Бамбайнуудаа тослогтун". 6 Тиймээс Эзэн надад айлдан "Яв. Манаач тавь. Тэр юу үзсэнээ илтгэг. 7 Тэр морьтонгууд, тэрэгтэнгүүд болон илжигний ба тэмээн цувааг хармагцаа маш анхааралтай, сонор сэрэмжтэй байгтун" гэв. 8 Тэгээд манаач ийн хашхирав. "Өө Эзэн, би өдрөөр үргэлж харуулын цамхаг дээр зогсож байна. Би шөнө бүр манааны байрандаа байрлаж байна. 9 Одоо харагтун. Морьтой цэргүүд, тэрэгтэй хүн ирж явна".
Нэг нь "Вавилон унав, унав. Түүний бурхдын бүх хөргүүд газар сайгүй хэвтэнэ" гэж өгүүлнэ.
10 Үтрэм дээр цохигдсон миний ард түмэн ээ! Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭНээс юу сонссоноо би та нарт мэдүүлж байна.11 Едомын тухай зөн. Сеирээс нэгэн хүн намайг дуудсаар "Манаач аа. Шөнийн хэдэн цаг вэ? Манаач аа. Шөнийн хэдэн цаг вэ?" гэв. 12 Манаач хариулж "Өглөө болж байна, гэвч шөнө болно. Хэрэв та асуувал асуу. Дахин буцаж ир" гэв. 13 Арабын тухай зөн. Деданчуудын жинчид ээ! Та нар Арабын шигүү ойд хоноглох ёстой. 14 Темагийн нутгийн оршин суугчид аа.Цангасанд нь ус авчирж, оргодлуудыг талхтай угтагтун.
15 Учир нь тэд илднээс, далайсан илднээс, татсан нумаас, дайны дарамтаас зугтсан юм. 16 Эзэн үүнийг надад айлдав. "Хөлсний жилүүд гэж тооцогдож байсан нэг жилийн дотор Кедарын бүх сүр жавхлан эцэс болно. "Кедарын хөвгүүдийн хүчит эрс болох харваачдаас үлдсэн нь цөөхөн байх болно" гэж Израилийн Бурхан ЭЗЭН айддсан". 22 Үзэгдлийн хөндийн тухай зөн.Эдүгээ та нарт юу тохиолдоод, та нар бүгдээрээ байшингийн орой дээр гараа вэ?
2 Их шуугиан, хөл үймээн ихтэй, цэнгэлтэй хот оо. Чиний алагдсан хүмүүс илдэнд алагдсангүй, тулаанд үрэгдсэнгүй.3 Чиний бүх захирагчид хамтдаа зугтсан бөгөөд нум сумгүйгээр олзлогдов. Тэд хол зуттсан боловч олдсон, та нар бүгдээрээ хамтдаа хоригдол болно.4 Ийм учраас би "Харцаа надаас холдуул. Би гашуудан уйлъя. Миний ард түмний охины сүйрлээс болж намайг тайвшруулах гэж бүү оролд" гэв. 5 Учир нь түмэн цэргийн БУРХАН Эзэнд үзэгдлийн хөндийд сандаргах хийгээд гишгэх ба түйвээх нэг өдөр бий.Энэ бол хэрмийг нурааж, уулын эсрэг хашхирах өдөр юм.
6 Елам тэрэгнүүд ба морьтой хүмүүсийн хамт саадгаа авч, Кир бамбайг ил гаргав. 7 Чиний шилмэл сайн хөндийнүүд тэргээр дүүрч, морьтонгууд дааман хаалган дээр жагсав. 8 Тэр Иудагийн халхавчийг зайлуулав. Тэр өдөр та нар ойн сууцан дахь зэвсэгтээ найдна. 9 Давидын хотын хэрмэн дэх цоорхой олон байгааг та нар үзсэн. Та нар доод цөөрмийн усыг хураав. 10 Тэгээд та нар Иерусалимын байшингуудыг тоолж, хэрмийг бэхлэхийн тулд байшингуудыг нураав. 11 Та нар хуучин цөөрмийн усанд зориулан хоёр хэрмийн хооронд усан сан барьсан. Гэвч та нар үүнийг хийсэн Нэгэнд үл найдан, үүнийг өнө эрт төлөвлөсөн Нэгэнийг анхаараагүй. 12 Тэр өдөр түмэн цэргийн БУРХАН Эзэн та нарыг таар нөмрөн, үсээ хусан, гашуудан уйлаач хэмээн дуудсан боловч, 13 та нар харин зутаа цэнгэл, баяр хөөр болж, үхэр нядалж, хонь алж, мах идэж, дарс ууж байна. "Маргааш бид үхэж магадгүй. Тиймээс идэцгээе, ууцгаая!"гэцгээж байна.
14 Гэвч түмэн цэргийн ЭЗЭН Өөрийгөө надад илчлээд "Та нарыг үхтэл энэ нүгэл үнэхээр цагаатгагдахгүй" гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдав.15 Түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдаж байна. "Ирэгтүн. Ордны даамал болох, энэхүү нярав Шебна УРУУ очигтун.16 «Чи энд юу хийж байгаа юм бэ? Энд өөртөө булш цавчиж, өндөрлөг дээр өөртөө бунхан цавчиж, хадан дотор өөртөө зориулан амрах газар сийлэх эрх чамд хэн өгсөн бэ? 17 Үзэгтүн, хүн ээ! ЭЗЭН чамайг хүчтэйгээр шидэх гэж байна. Тэр чамайг чанга базах гэж байна. 18 Тэр чамайг бөмбөг шиг чанга эргүүлэн, өргөн уудам улс уруу шиднэ. Чи тэнд үхнэ. Тэнд чиний тансаг тэрэг үлдэж, чи өөрийнхөө эзний гэрийн ичгүүр нь болно». 19 Би чамайг албанаас чинь буулгана. Би чамайг байр сууриас чинь доош татна. 20 Тэр өдөр Би Хелкиагийн хүү, Өөрийн боол Елиакимыг дуудна. 21 Би түүнийг чиний дээлээр хувцаслаж, чиний бүсээр бүслэн, чиний эрх мэдлийг түүнд хариуцуулна. Тэрээр Иерусалимын оршин суутчид, Иудагийн гэрийн эцэг болно. 22 Би түүний мөрөн дээр Давидын гэрийн түлхүүрийг тавина. Түүнийг нээхэд хэн ч хаахгүй, түүнийг хаахад хэн ч онгойлгохгүй. 23 Би түүнийг хатуу газарт хадаас шиг шаана. Тэр нь эцгийнхээ гэрт алдрын сэнтий болно. 24 Үр удам, хойч үе ба жижиг сав суулганууд бүгдээрээ, хул аягануудаас бүх ваар савнууд хүртэл буюу эцгийнх нь гэрийн бүх алдрыг тэд түүний дээр өлгөнө. 25 "Тэр өдөр хатуу газарт хадсан хадаасыг зайлуулна. Тэр хугарчунана. Түүний дээр өлгөгдсөн ачаа ч тасарна" гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглав. Учир нь ЭЗЭН ийнхүү айддсан юм.23 Тирийн тухай зөн. Таршишийн хөлөг онгоц оо, уйлагтун! Тир устаж, орон байр, орогнох газаргүй болов. Үүнийг Кипр орноос тэдэнд мэдэгдэв. 2 Эргийн оршин суугчид болон Сидоны наймаачид аа, чимээгүй байгтун. Танай элч нар тэнгисийг гатлан,3 их усан дээр байсан. Тирийн орлого нь Шихорын үр тариа, Нилийн ургац бөгөөд тэрээр үндэстнүүдийн зах зээлийн газар байсан юм. 4 Сидон оо, далайн цайзууд аа.
Ичигтүн гэж далай хэлнэ. "Би хүүхэд төрүүлэх гэж зовоогүй. Би хөвгүүдийг өсгөж, охидыг хүмүүжүүлээгүй" гэж өгүүлэв.
5 Египетэд мэдээ хүрмэгц, тэд Тирийн сургаас болж, ихэд гашуудна. 6 Таршишийн хажуугаар өнгөрөгтүн. Эрэг хавьд суугчид аа, уйлагтун. 7 Энэ нь эртний гаралтай, хөлийг нь алс хол газруудыг эзэмшихэд ашиглаж ирсэн, та нарын наргиант хот уу? 8 Наймаачид нь, ноёд, худалдаачид нь дэлхийд хүндлэгдсэн,титмүүдийн соёрхолт Тирийн эсрэг хэн үүнийг төлөвлөсөн бэ? 9 Бүх гоо үзэсгэлэнгийн бардамналыг гутаан, дэлхийд хүндлэгдсэн бүгдийг доромжлохын тулд түмэн цэргийн ЭЗЭН үүнийг төлөвлөсөн юм. 10 Таршишийн охид оо, өөрийнхөө нутгаар Нил мөрөн мэт дайран өнгөр. Тэнд ямар ч боомт алга. 11 Тэр мутраа далайн дээгүүр сунгаж, хаанчлалуудыг донсолгов. ЭЗЭН Канааны цайзуудыг эвдэх тушаал буулгав. 12 Тэр "Сидоны дарагдсан, онгон охин минь. Чи цаашид хөөрөн баясахгүй. Бос, Киприйг дайран өнгөр. Тэнд ч гэсэн чи ямар ч амралт олохгүй" гэж айлдав. 13 Халдеичуудын нутгийг харагтун. Энэ бол байгаагүй ард түмэн. Ассири түүнийг цөлийн амьтдын байр болгов. Тэд бүслэлтийн цамхгууд босгож, тэндхийн орд харшуудыг дээрэмдэж, балгас болгосон. 14 Таршишийн хөлөг онгоцнуудаа, уйлагтун. Учир нь танай бэхлэлт устсан. 15 Тэр өдөр ирэхэд, нэг л хааны өдрүүд мэт далан жилийн туршид Тир мартагдана. Далан жилийнэцэст янхны дуунд гардаг шиг зүйл Тирд тохиолдоно. 16 «Мартагдсан янхан аа.Өөрийгөө сануулахын тулд босоо ятгаа аваад, хотоор явж, сайхан тоглож, олон дуу дуулаач».
17 Далан жилийн эцэст ЭЗЭН Тирд айлчилна. Тэгэхэд Тир янхан болж, биеэ үнэлсний хөлсийг дахин авч, газрын гадарга дээрх дэлхийн бүх хаанчлалуудтай садарлах болно. 18 Түүний ашиг, биеэ үнэлсний хөлс нь ЭЗЭНд зориулагдана. Түүний орлого нь нөөцлөгдөхгүй, хадгалагдахгүй, харин ЭЗЭНий өмнө амьдрах хүмүүсийн сайн хоол, сайхан хувцсанд зориулагдана. 24 Үзэгтүн, ЭЗЭН газрыг хоосруулан, түүнийг хөмрөх гэж байна. Газрын гадаргууг эвдэж, оршин суугчдыг нь тараана. 2 Хүмүүс тахилч шиг, боол эзэн шигээ, шивэгчин хатагтай шигээ, худаддан авагч нь худалдагч шиг, зээлдэгч нь мөнгө хүүлэгч шиг, өртөн нь авлагатан мэт байх болно. 3 Дэлхий бүрэн хоосрон, бүрэн тоногдоно. Учир нь ЭЗЭН энэ үгийг айлдсан юм. 4 Дэлхий гашуудан хувхайрна. Ертөнц гаслан хувхайрна. Дэлхийн хүмүүст өргөмжлөгдсөн нь алга болно. 5 Дэлхий өөрийн оршин суугчдын доор бузарлагдав. Учир нь тэд хуулиудыг зөрчиж, тогтоолуудыг өөрчлөн, мөнхийн гэрээг эвдэв. 6 Иймээс дэлхийг хараал идэж, түүн дээр амьдрагчид нь гэм нүтэлд автав. Иймээс дэлхийн оршин суугчид нь шатаагдаж, цөөн хүмүүс л үлдэв. 7 Шинэ дарс гашуудаж, усан үзмийн мод нь гандана. Бүх наргианч хүмүүс санаа алдана. 8 Бөмбөрийн хөгжөөнт дуу тасраад, наргигчдын шуугиан зогсож, ятгын баясгалант эгшиг тасарна. 9 Тэд дарс ууж дуулахаа болино. Хатуу архийг уугчдад энэ нь гашуун болно. 10 Эмх замбараагүй хот нурж, байшин бүр хаагдаж, хэн ч үл орно. 11 Гудамжинд усан үзмийн дарсны төлөө орилолдон, бүх баяр баясгалан уйтгар гуниг болов. Дэлхийн зугаа цэнгэл арилав. 12 Хотын дотор хоосрол үлдэж, дааман хаалга нь эвдэрчээ. 13 Тэгээд энэ нь чидун модод найгах шиг, усан үзэм хураалтын дараах хаягдал дэлхийн төвд, хүмүүсийн дунд байх болно. 14 Тэд дуугаа өргөж, баяр хөөрийн төлөө хашхирна. Тэд тэнгисээс ЭЗЭНий сүр жавхланг бахдан хашхирна.15 Ийм учраас дорно зүгт ЭЗЭНийг аддаршуулж, далайн эргийн нутагт Израилийн Бурхан ЭЗЭНий нэрийг алдаршуулагтун.16 Дэлхийн хязгаараас "Зөвт Нэгэнд алдар нь байг" гэсэн дуунуудыг бид сонсож байна. Гэвч би "Би харамсаж байна. Би харамсаж байна. Ээ халаг минь. Урвагч урваж, урвагч нь дэндүү урваж байна" гэж хэлэв.17 Дэлхийн оршин суутчид аа. Аймшиг, нүх, занга нь чиний дээр байна. 18 Аймшгийн дуунаас зуттагч нь нүхэнд унана. Нүхнээс авиран гарагч нь занганд орно. Учир нь орой дээрх цонхнууд нээгдэж, дэлхийн сууриуд ганхаж байна. 19 Газар бутран эвдэрч, газар хагарч, газар хүчтэй донсолно.20 Дэлхий архичин шиг гуйвж, овоохой шиг ганхдаг. Учир нь түүний нүгэл хилэнц улам хүнд болж байгаа учир тэр унаж, дахин хэзээ ч босохгүй.21 Тэр өдөр өндөрт буй тэнгэрийн дайчид, дэлхий дээрх газрын хаадыг ЭЗЭН шийтгэнэ. 22 Тэд гяндан дахь хоригдлууд мэт хамтдаа бөөгнөрөөд шоронд хоригдоно. Олон хоногийн дараа тэд шийтгэгдэнэ. 23 Тэгэхэд сар ичиж, нар гутна. Учир нь түмэн цэргийн ЭЗЭН Сион уулан дээр Иерусалимын дотор хаанчилж,Өөрийн ахмадуудын өмнө сүр жавхлангаа байлгана.25 ЭЗЭН, Та бол миний Бурхан. Би Таныг өргөмжлөн, Таны нэрд талархал өргөнө. Учир нь Та өнө эрт төлөвлөсөн гайхамшгуудаа төгс итгэмжтэйгээр гүйцэтгэв. 2 Учир нь Та хотыг овоо, бэхлэгдсэн хотыг балгас болгов.
Харийнхны шилтгээн нь хот байхаа больж, хэзээ ч дахин сэргээгдэхгүй.
3 Ийм учраас хүчирхэг хүмүүс Таныг алдаршуулна. Харгис үндэстнүүдийн хотууд Танаас айна.4 Учир нь Та үгээгүйчүүдэд хамгаалалт нь болж, шаналсан ядууст өмөг түшиг болж, шуурганаас хоргодох газар, халуунаас халхлах сүүдэр нь болсон билээ. Яагаад гэвэл харгис догшины амьсгал нь хананы эсрэг аадар мэт билээ. 5 Гангийн халуун адил, үүлний сүүдэр бүгчим халууныг багасгадаг мэт Та гадаадынхны үймээн шуугианыг дарав. Харгис догшины дуу номхтгогдоно. 6 Түмэн цэргийн ЭЗЭН энэхүү уулан дээрх бүх хүмүүст хуучин дарс, хамгийн сайн мах ба дарс бүхий элбэг дэлбэг найрыг хийхээр бэлтгэнэ. 7 Энэ уулан дээр Тэр бүх хүмүүсийн дээгүүрх бүтээлгийг,бүх үндэстний дээгүүр татсан хөшгийг залгина.