1 Эхэнд Үг байсан, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан. 2 Энэ нэгэн эхэнд Бурхантай хамт байсан. 3 Бүх юм Түүгээр бий болсон. Бий болсон юмсаас Түүнгүйгээр бий болсон юмс нэг ч байхгүй. 4 Түүнд амь байсан бөгөөд амь нь хүмүүсийн гэрэл байв. 5 Гэрэл харанхуйг гийгүүлэхэд, харанхуй түүнийг дийлсэнгүй.6 Бурханаас илгээгдсэн нэгэн хүн байсан ба нэр нь Иохан юм. 7 Иохан гэрлийн тухай гэрчилж, бүгдийг өөрөөрөө дамжуулан итгүүлэхийн тулд гэрчлэл хийхээр иржээ. 8 Тэр бол өнөөх гэрэл байсангүй, харин гэрлийн тухай гэрчлэхээр ирсэн ажээ.9 Ертөнцөд ирэн хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл байв. 10 Тэр ертөнцөд байсан. Ертөнц Түүгээр бий болсон атал, ертөнц Түүнийг таньсангүй. 11 Тэр өөрийнхөндөө ирсэн боловч, өөрийнхөн нь Түүнийг хүлээн авсангүй. 12 Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв. 13 Тэд цусаар биш, махан биеийн хүслээр ч биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төрөгсөд билээ.14 Үг нь махан бие болж бидний дунд оршин, бид Түүний аддрыг
харцгаасан. Энэ нь Эцэгийн цорын ганц Хүүгийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байсан юм. 15 Иохан Түүний тухай гэрчлэн хашхирч
— "Миний араас Ирэгч нь надаас эрхэм. Учир нь Тэр надаас урьд оршин байсан" гэж би Түүний тухай хэлсэн юм гэлээ. 16 Учир нь Түүний дүүрнээс бид бүтдээрээ нигүүлсэл дээрээ нигүүлслийг хүлээн авсан. 17 Яагаад гэвэл Хууль Мосегээр өгөгдсөн бол, нигүүлсэл ба үнэн нь Есүс Христээр дамжуулан ирсэн билээ. 18 Бурханыг хэн ч хэзээ ч хараагүй бөгөөд Эцэгийн өвөр дэх цорын ганц Хүү болох Бурхан нь Түүнийг таниулсан юм.19 Иоханаас "Та хэн бэ?" гэж асуулгахаар иудейчүүд Иерусалимаас тахилч нар болон левичүүдийг илгээхэд түүний хэлсэн гэрчлэл ийм байлаа. 20 Тэр үгүйсгэлгүй хүлээн зөвшөөрч
— Би Христ биш гэж зөвшөөрөн хэллээ. 21 Тэд түүнээс
— Тэгвэл та хэн юм бэ? Та Елиа юм уу? гэж асуухад, тэр
— Би биш гэсэнд,
— Та өнөөх Эш үзүүлэгч үү? гэхэд тэр
— Үгүй гэлээ. 22 Тэгтэл тэд түүнд
— Та хэн бэ? Биднийг явуулсан хүмүүст бид хариу өгөх учиртай.
Та өөрийнхөө тухай юу хэлэх вэ? гэв.
23 Иохан
— Эш үзүүлэгч Исаиагийн айлдсан "ЭЗЭНий замыг шулуун болгогтун" гэж цөлд хашхирах нэгний дуу бол би билээ гэж хэлэв. 24 Фарисайчуудын явуулсан хүмүүс бас байлаа. 25 Тэд түүнээс
— Хэрэв та Христ биш, Елиа ч биш, өнөөх Эш үзүүлэгч ч биш юм бол яагаад баптисм хүртээнэ вэ? гэж асуусанд 26 Иохан
— Би усаар баптисм хүртээдэг, харин дунд чинь та нарын үл таних Нэгэн зогсож байна. 27 Миний араас Ирэгч нь Тэр бөгөөд Түүний шаахайн сурыг ч тайлах нь надад зохисгүй гэж хэлэв. 28 Энэ явдал Иоханы баптисм хүртээж байсан Иордан голын тэртээх Бетанд болсон юм.29 Дараа өдөр нь Иохан өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад
— Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун! 30 Энэ бол Түүний тухай "Миний араас ирэх Хүн миний тэргүүн байсан. Яагаад гэвэл Тэр надаас урьд оршин байсан" гэж миний хэлсэн Тэр мөн. 31 Би Түүнийг таниагүй. Гэвч Тэр Израильд илчлэгдсэн байхын тулд би усаар баптисм хүртээхээр ирсэн гэв. 32 Иохан гэрчилж
— Сүнс тэнгэрээс тагтаа мэт буун ирж, Түүн дээр тогтохыг би харсан. 33 Би Түүнийг таниагүй. Харин усаар баптисм хүртээлгэхээр намайг илгээсэн Тэр "Хэний дээр Сүнс тагтаа мэт буун ирж тогтохыг чи харна, Тэр бол Сүнсээр баптисм хүртээгч мөн" гэжнадад айддсан юм. 34 Би харсан. Энэ бол Бурханы Хүү мөн гэдгийг би гэрчилж байна гэж хэлэв.
35 Дараа өдөр нь Иохан хоёр шавьтайгаа дахиад л зогсож байлаа. 36 Есүсийн явж байхыг тэр хараад
— Бурханы Хургыг харагтун! гэсэнд 37 хоёр шавь нь түүний хэлэхийг сонсоод Есүсийг дагав. 38 Есүс эргэж тэдний дагаж байгааг хараад тэднээс
— Та нар юу эрнэ вэ? гэж асуусанд, тэд Түүнд
— Рабби (орчуулбал Багш аа), Та хаана буудаллаж байна вэ? гэв. 39 Есүс тэдэнд
— Ир, та нар харна гэж айлдсанд тэд Түүний буудаллаж байгаа газарт очиж үзээд, тэр өдөр Түүнтэй хамт буудаллав. Учир нь тэгэхэд ойролцоогоор аравдугаар цаг болж байлаа. 40 Иоханы хэлснийг сонсоод Есүсийг дагасан хоёрын нэг нь Симон Петрийн дүү Андрей байжээ. 41 Андрей эхлээд өөрийн ах Симоныг олоод, түүнд
— Бид Мессиаг (грекээр Христ) оллоо гээд, 42 түүнийг Есүс уруу авчрав. Есүс түүн уруу хараад, Симонд
— Чи бол Иоханы хүү Симон байна. Чамайг Кеф (грекээр Петр) гэж нэрлэх болно гэлээ.
43 Дараа өдөр нь Есүс Галил уруу явахаар завдан байхдаа Филипийг олоод, түүнд
— Намайг дага гэв. 44 Филип Андрей, Симон нарын хот болох Бетсайдаас иржээ. 45 Филип Натанаелыг олоод
— Бид Мосегийн Хуульдаа бичсэн болон эш үзүүлэгчдийн бичсэн тэр хүн болох Иосефын хүү, Назарын Есүсийг оллоо гэсэнд, 46 Натанаел түүнд
— Назараас ямар нэгэн сайн юм гарч чадна гэж үү? гэхэд, Филип
— Ирж, хар л даа гэв. 47 Есүс Өөр уруу нь ирж яваа Натанаелыг хараад, түүний тухай
— Дотроо заль мэхгүй, жинхэнэ Израиль хүнийг харагтун гэж айлдав. 48 Натанаел Есүсээс
— Та намайг яаж мэднэ вэ? гэж асуухад Тэр
— Филип чамайг дуудахаас өмнө, инжрийн модны дор байхад чинь Би чамайг харсан гэлээ. 49 Натанаел
— Рабби, Та бол Бурханы Хүү мөн. Та бол Израилийн Хаан мөн гэж Түүнд хэлэв. 50 Есүс түүнд
— Чамайг инжрийн модны доор байхыг чинь харсан гэж Би чамд хэлсэн тул чи итгэж байна уу? Чи үүнээс илүү агуу зүйлсийг үзэх
болно гээд, 51 Тэр
— Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэр нээгдэн, Бурханы тэнгэр элч нар Хүний Хүүгийн дээр өгсөх ба уруудахыг та нар үзэх болно гэж айлдав.
2 Гуравдугаар өдөр Галилын Кана хотод нэгэн хурим болоход Есүсийн эх тэнд байв. 2 Есүс болон шавь нар нь бас хуриманд уригдсан байлаа. 3 Дарс хүрэлцэхгүй болоход Есүсийн эх Түүнд
— Тэд дарсгүй болов гэлээ. 4 Есүс
— Эмэгтэй, Надад ч, танд ч ямар хамаа байна? Миний цаг хараахан болоогүй байна гэжээ. 5 Эх нь зарц нарт хандан
— Тэр та нарт юу гэж айлдана, түүнийг нь хий гэв. 6 Тэнд хоёр эсвэл гурван метретас багтаамжтай усны зургаан чулуун торх байсан агаад тэдгээрийг иудейчүүдийн ариусгалын ёслолд зориулдаг ажээ. 7 Есүс тэдэнд
— Торхнуудыг усаар дүүргэ гэж айлдсанд тэд торхнуудыг амсарт нь хүртэл дүүргэв. 8 Есүс
— Одоо утгаад найрын ахлагчид аваачиж өг гэсэнд, тэд аваачиж өгөв. 9 Найрын ахлагч дарс болсон усыг амсаад, тэр дарс хаанаас бий болсныг мэдээгүй учир (харин ус утгасан зарц нар мэдэж байв) шинэ хүргэнийг дуудаж, 10 түүнд
— Хүн бүр эхлээд сайн дарсаа гаргаад, хүмүүсийг согтсоны дараа муухнаа гаргадаг. Гэтэл чи сайн дарсаа одоо хүртэл хадгалсан байжээ гэж хэлэв. 11 Есүс Өөрийн тэмдгүүдийн эхлэлийг Галилын Кана хотод үйлдэж, алдраа илэрхийлсэнд шавь нар нь Түүнд итгэсэн юм.12 Үүний дараа Есүс эх, дүү нар болон шавь нарынхаа хамт Капернаум хот уруу очиж, хэдэн өдөр тэнд байжээ.13 Иудейчүүдийн Дээгүүр Өнгөрөх баяр ойртож байсан бөгөөд Есүс Иерусалим уруу очив. 14 Тэрээр сүмийн дотор үхэр, хонь, тагтаа худалдаалагчид, мөн мөнгө солигчдын сууж байхыг хараад, 15 дээсээр шилбүүр хийж, хонь үхэр бүгдийг нь сүмээс туун гаргаад, мөнгө солигчдын зооснуудыг тараан хаяж ширээг нь хөмрүүлээд, 16 тагтаа худалдаж байсан хүмүүст
— Энэ юмнуудаа зайлуул. Миний Эцэгийн гэрийг наймааны газар болгохоо зогсоо гэлээ. 17 Шавь нар нь "Таны гэрийн төлөөх зүтгэл Намайг залгих болно" хэмээн бичигдсэн байдгийг санацгаав. 18 Тэгтэл иудейчүүд Түүнд
— Энэ бүхнийг үйлдсэн Та бидэнд ямар тэмдгийг үзүүлэх вэ? гэв. 19 Есүс тэдэнд
— Энэ сүмийг устга. Би үүнийг гурван өдрийн дотор босгоно гэсэнд 20 иудейчүүд
— Энэ сүмийг барихад дөчин зургаан жил шаардагдсан байтал, үүнийг Та гурван өдрийн дотор босгоно гэж үү? гэв. 21 Гэтэл Есүс Өөрийн биеийн сүмийн тухай айлдсан ажээ. 22 Тэгээд Есүсийг үхэгсдээс амилахад үүнийг Тэр айлдсаныг шавь нар нь санаж, Судар болон Есүсийн айлдсан үгэнд итгэцгээв.
23 Есүсийг Дээгүүр Өнгөрөх баяраар Иерусалимд байхад нь олон хүн Түүний хийсэн тэмдгүүдийг үзээд, Түүний нэрд итгэжээ. 24 Харин Өөрийнхөө хувьд Есүс Өөрийгөө тэдэнд даатгасангүй. Учир нь Тэр бүх хүнийг мэдэж байв. 25 Хүний дотор юу байдгийг мэдэж байсан тул хүний тухай хэн нэгний гэрчлэл Түүнд хэрэггүй байв.
3 Фарисайчуудын дотор Никодем гэгч хүн байлаа. Тэр иудейчүүдийн удирдагчдын нэгэн байв. 2 Тэр хүн Есүс дээр шөнөөр ирээд Түүнд
— Рабби, Таныг Бурханаас ирсэн Багш гэдгийг бид мэднэ. Учир нь Бурхантай хамт байхгүй л бол, хэн ч Таны үйлддэг тэмдгүүдийг үйлдэж чадахгүй гэв. 3 Есүс хариуд нь
— Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Хэн дээрээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалыг үзэж чадахгүй гэхэд 4 Никодем Түүнд
— Настай болсон атлаа хүн хэрхэн төрөх билээ? Хүн эхийн хэвлийд хоёр дахиа орж, төрж чадна гэж үү? гэлээ. 5 Есүс
— Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалд орж чадахгүй. 6 Махан биеэс төрсөн нь махан бие, Сүнснээс төрсөн нь сүнс болой. 7 "Чи дээрээс төрөх ёстой" гэж Би чамд хэлсэнд бүү гайх. 8 Салхи дуртай газраараа үлээдэг. Чи дууг нь сонсовч, салхийг хаанаас ирж, хааш оддогийг мэддэггүй. Сүнснээс төрсөн хүн бүр үүнтэй адил байдаг гэж айлдав. 9 Никодем Түүнээс
— Ийм юм яаж байх юм бэ? гэж асуулаа. 10 Есүс
— Чи Израилийн багш атлаа үүнийг ойлгохгүй байна гэж үү? 11 Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Бид мэдсэнээ ярьж, үзсэнээ гэрчилж байхад та нар бидний гэрчлэлийг хүлээн авдаггүй. 12 Хэрэв Би чамд газрын юмсыг ярихад чи итгэхгүй бол, тэнгэрийн юмсыг Би яривал, чи яаж итгэх юм бэ? 13 Тэнгэрээс доош бууж ирсэн Хүний Хүүгээс өөр тэнгэрт дээш гарсан хүн нэг чбайхгүй. 14 Мосе цөлд тэр могойг өргөсөн шиг, Хүний Хүү ч бас өргөгдөх ёстой. 15 Энэ нь Түүнд итгэгч хүн бүрийг мөнх амьтай байлгахын тулд билээ.16 Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм. 17 Бурхан Өөрийн Хүүгээ ертөнцийг яллахын тулд биш, харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд ертөнц уруу илгээсэн билээ. 18 Түүнд итгэдэг хүн яллагдахгүй. Харин үл итгэдэг хүн аль хэдийн яллагдсан. Учир нь тэр хүн Бурханы цорын ганц Хүүгийн нэрд итгээгүй юм. 19 Тэрхүү яллалт ийм билээ. Гэрэл ертөнцөд ирэхэд хүмүүсийн үйлс бузар муу учир тэд харанхуйг гэрлээс илүү хайрласан юм. 20 Учир нь өөрийнх нь үйлс ил гарчих вий гэж бузрыг үйлдэгч хүн бүр гэрлийг үзэн ядаж, гэрэл уруу гарч ирдэгтүй. 21 Харин үйлс нь Бурханы дотор үйддэгдсэн гэдгийг ил харуулахын тулд үнэнийг үйлдэгчид гэрэл уруу ирдэг гэлээ.22 Дараа нь Есүс шавь нартайгаа Иудей нутагт очиж, тэдэнтэй хамт тэнд байж, баптисм хүртээж байлаа. 23 Мөн Иохан Салимын ойролцоо Аенонд баптисм хүртээж байв. Учир нь тэнд ус ихтэй ажээ. Хүмүүс ирж баптисм хүртэж байлаа. 24 Учир нь Иохан хараахан шоронд хоригдоогүй байв. 25 Тэр цагт Иоханы шавь нар болон нэгэн Иудей хүний хооронд ариусгалын талаар маргаан үүсжээ. 26 Тэд Иохан уруу ирж
— Рабби, Иорданы тэртээ Тантай хамт байсан, таны гэрчилж байсан Тэр нь одоо баптисм хүртээж байна. Бүгд Түүн уруу очиж байна гэсэнд 27 Иохан
— Тэнгэрээс өөрт нь өгөгдөөгүй л бол хүн юуг ч хүлээн авч чадахгүй. 28 "Би бол Христ биш, харин Түүний урьд илгээгдсэн нэгэн мөн" гэж миний хэлснийг гэрчлэгч нь та нар өөрсдөө билээ. 29 Бэр авагч нь шинэ хүргэн мөн. Харин зогсоод чагнагч найз нь шинэ хүргэний дуунд үлэмж баясдаг. Миний энэ баяр хөөр ч дүүрэн болов. 30 Тэр өсөж, харин би буурах ёстой гэж хэлэв.31 Дээрээс ирэгч нь бүхний дээр байдаг. Газраас ирэгч нь газрынх бөгөөд газрын тухай л ярьдаг. Тэнгэрээс ирэгч нь бүхний дээр байдаг. 32 Тэр үзсэн, сонссоноо гэрчилдэг боловч хэн ч Түүний гэрчлэлийг хүлээн авдаггүй. 33 Түүний гэрчлэлийг хүлээн авсан хүн Бурхан бол үнэн гэж батлан тамгалсан юм. 34 Бурханаас илгээгдсэн Тэр Бурханы үтийг айлддаг. Учир нь Бурхан Сүнсийг хэмжээлшгүйгээр өгдөг. 35 Эцэг нь Хүүгээ хайрлан, Түүний гарт бүх юмсыг өгсөн юм. 36 Хүүд итгэдэг хүн мөнх амьтай. Харин Хүүд итгэдэггүй хүн мөнх амийг үзэхгүй. Харин Бурханы уур хилэн тэр хүн дээр байдаг.
4 Есүс Иоханаас илүү олон хүнийг шавь болгон, баптисм хүртээж байна гэж фарисайчуудын сонссоныг Эзэн мэдээд, 2 (хэдийгээр Есүс Өөрөө биш, харин Түүний шавь нар нь баптисм хүртээж байсан боловч) 3 Иудейг орхин Галил уруу дахин явжээ. 4 Есүс Самариар дайрч өнгөрөх болов. 5 Ингээд Тэр Самарийн Сухар гэдэг хотод ирлээ. Энэ хот нь Иаков өөрийн хүү Иосефтоо өгсөн газрын ойролцоо байв. 6 Иаковын худаг тэнд байжээ. Аянд ядарсан Есүс худгийн дэргэд сууж байв. Энэ нь зургадугаар цагийн үед байлаа. 7 Самарийн нэгэн эмэгтэй ус татахаар тэнд ирэхэд Есүс түүнээс
— Надад уух юм өгөөч гэж гуйв. 8 Энэ үед шавь нар нь хүнс худалдан авахаар хот уруу явсан байлаа. 9 Өнөөх Самари эмэгтэй
— Та Иудей хүн байж Самари эмэгтэй надаас яагаад уух юм гуйна вэ? гэв. (Учир нь иудейчүүд самаричуудтай харьцдаггүй байжээ.) 10 Есүс түүнд
— Хэрэв чи Бурханы бэлгийг болон "Надад уух юм өгөөч" гэж байгаа хүн хэн болохыг мэдсэнсэн бол чи Түүнээс гуйхад Тэр чамд амийн усыг өгөх байсан гэж айлдсанд, 11 тэр Түүнд
— Эзэн, энэ худаг гүн, Танд утгах юм юу ч алга. Гэтэл Та амийн усыг хаанаас авах вэ? 12 Та бидний өвөг Иаковаас агуу гэж үү? Тэр энэ худгийг бидэнд өгсөн юм. Иаков болоод түүний хөвгүүд ч, мал сүрэг нь ч эндээс л ундаалсан гэв. 13 Есүс
— Энэ уснаас уух хүн бүр дахин цангана. 14 Харин өөрт нь Миний өгөх уснаас уугч хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх аминд хүртэл оргилох булаг болно гэхэд,
15 эмэгтэй Түүнд
— Эзэн, тэр усаа надад өгөөч. Тэгвэл би цангахгүй. Ус утгахаар энд ирэх шаардлагагүй болно гэв. 16 Есүс
— Явж, нөхрөө дуудаад энд ир гэж айлдав. 17 Тэр
— Би нөхөргүй гэсэнд Есүс
— "Би нөхөргүй" гэж чи зүйтэй хэлэв. 18 Учир нь чи таван нөхөртэй байсан бөгөөд одоо чамтай байгаа хүн ч нөхөр чинь биш тул чи үнэнээр хэлэв гэв. 19 Эмэгтэй
— Эзэн, би Таныг эш үзүүлэгч болохыг харлаа. 20 Бидний өвөг дээдэс энэ уулан дээр мөргөдөг байсан. Харин та нар мөргөх ёстой газар бол Иерусалимд байна гэцгээдэг шүү дээ гэв. 21 Есүс
— Эмэгтэй, Надад итгэ. Та нар энэ уулан дээр ч биш, Иерусалимд ч биш, Эцэгт л мөргөх цаг ирж байна. 22 Та нар мэдэхгүй юманд мөргөдөг бол, бид мэддэг юмандаа мөргөдөг. Тиймээс ч аврал иудейчүүдээс гарна. 23 Харин үнэн мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр Эцэгт минь мөргөх цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Учир нь Эцэг Өөрт нь ийнхүү мөргөгчдийг эрж байна. 24 Бурхан бол сүнс, Түүнд мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр мөргөх ёстой гэж айлдлаа. 25 Тэр эмэгтэй Есүст
— Христ гэгч Мессиа ирэхийг би мэднэ. Тэр Нэгэн ирэхдээ бүх зүйлсийг бидэнд мэдүүлж өгнө гэв. 26 Есүс түүнд
— Чамтай ярьж байгаа Би бол Тэр мөн гэж айлдав.
27 Тэр үед шавь нар нь ирээд, Түүнийг нэгэн эмэгтэйтэй ярилцаж байгаад гайхсан боловч хэн нь ч
— Та юу хайна вэ? эсвэл
— Та түүнтэй юунд ярилцана вэ? хэмээн асуусангүй. 28 Тэгтэл өнөөх эмэгтэй усныхаа савыг орхин хот уруу явж, хүмүүст
— 29 Миний үйлдсэн бүхнийг надад хэлсэн хүнийг ирж үзэгтүн. Тэр Христ биш үү? гэсэнд, 30 хүмүүс хотоос гарч Есүс уруу очиж байв. 31 Энэ үед шавь нар нь Есүсээс
— Рабби, зооглооч гэлээ. 32 Харин Тэр тэдэнд
— Та нарын мэдэхгүй идэх хоол Надад бий гэв. 33 Шавь нар нь
— Түүнд хэн ч идэх юм авчирж өгөөгүй биз дээ? хэмээн өөр хоорондоо ярилцав. 34 Есүс тэдэнд
— Миний хоол бол Намайг илгээсэн Түүний хүслийг үйлдэн, ажлыг нь гүйцэлдүүлэх явдал мөн. 35 Та нар "Ургац хураалт болтол дөрвөн сар байна" гэж хэлдэг биш үү? Үзэгтүн, Би та нарт хэлье. Хараагаа дээшлүүлж, талбайг харагтун. Учир нь талбай цайрч хураалтанд бэлэн болжээ. 36 Хураагч хөлсөө хүртэж, мөнх амийн үрийг цуглуулж байна. Тийнхүү тариачин тариа хураагчийн хамт баярлах болно. 37 Учир нь "Нэг нь тарьж, нөгөө нь хураана" гэсэн үг үнэн болох нь энд харагдаж байна. 38 Та нарын хөдөлмөрлөөгүй юмыг хураалгахын тулд Би та нарыг илгээв. Өөр хүмүүс хөдөлмөрлөсөн бөгөөд танар тэдний хөдөлмөрт оролцсон болно гэж айлдав.
39 Өнөөх эмэгтэйн "Миний үйлдсэн бүхнийг Тэр надад хэлсэн" гэж гэрчилсэн үгнээс болж тэр хотоос Самарийн олон хүн Есүст итгэжээ. 40 Тиймээс самаричууд Есүс уруу очиж, өөрсөдтэйгөө хамт байхыг гуйсанд, Есүс тэнд хоёр хонов. 41 Есүсийн үгнээс нь болж улам олон хүн итгэв. 42 Тэд мөнөөх эмэгтэйд
— Одоо бид чиний ярьсанд биш, харин өөрсдөө сонсоод, энэ Нэгэн бол үнэхээр ертөнцийн Аврагч мөн гэдгийг мэдлээ гэв.43 Хоёр хоногийн дараа Есүс тэндээс гарч, Галилд иржээ. 44 Учир нь эш үзүүлэгч нутагтаа хүндлэгддэггүйг Есүс Өөрөө гэрчлэн харуулсан юм. 45 Есүсийг Галилд ирэхэд галилынхан Иерусалимд баяр дээр Түүний үйлдсэн бүхнийг харсан тул Түүнийг хүлээн авлаа. Учир нь тэд бас баярт очсон юм.46 Есүс усыг дарс болгож байсан Галилын Кана хотод дахин очив. Хааны нэгэн түшмэл тэнд байсан бөгөөд түүний хүү нь Капернаумд өвчтэй байлаа. 47 Түшмэл Есүсийг Иудейгээс Галилд ирснийг сонсоод, Түүн уруу очиж
— Ирж, миний хүүг эдгээгээч гэж гуйв. Учир нь хүү нь үхлийн ирмэг дээр байлаа. 48 Есүс
— Хүмүүс та нар хэрэв тэмдэг, гайхамшгуудыг үзэхгүй бол ер итгэхгүй гэж айлдав. 49 Хааны түшмэл Түүнд
— Эзэн, хүүхдийг минь үхэхээс өмнө ирээч гэлээ. 50 Есүс
— Яв. Чиний хүү амьд байна гэхэд тэр хүн Есүсийн айлдсан үгэнд итгээд харихаар явав. 51 Тийнхүү тэрээр буцаж явтал, боолууд нь түүнтэй учирч, хүү нь амьд байгааг дуулгалаа. 52 Түшмэл хүүгээ аль цагт сайжирч эхэлснийг тэднээс асуусанд
— Өчигдөр долдугаар цагт түүний халуун буусан гэв. 53 Тэгээд эцэг нь "Чиний хүү амьд байна" гэж Есүсийн айлдсан цаг яг мөн болохыг мэдээд, тэр өөрөө болон бүх гэр бүл нь итгэжээ. 54 Есүс Иудейгээс Галилд ирээд дахин хийсэн хоёр дахь тэмдэг нь энэ байлаа.
5 Үүний дараа нь иудейчүүдийн нэгэн баяр болж байхад нь Есүс Иерусалим уруу очив. 2 Иерусалимын хонины хаалганы дэргэд еврейгээр Бетзада гэдэг цөөрөм байдаг. Тэнд таван саравч байдаг бөгөөд 3 тэдгээрийн дотор өвчтэй, сохор, доголон, хатингар олон хүн хэвтэж байлаа. Тэд ус хөдлөхийг хүлээж байв. 4 Учир нь Эзэний тэнгэр элч тодорхой үед цөөрөмд бууж, усыг хөдөлгөхөд, ус хөдөлсний дараа түрүүлж орсон хүн ямар ч өвчнөөр өвчилсөн байлаа ч өвчнөөсөө ангижирдаг байжээ. 5 Гучин найман жил өвчтэй байсан нэгэн хүн тэнд байв. 6 Тэнд хэвтэж буй түүнийг Есүс харж, удаан хутацаагаар тийм байсныг нь мэдээд, түүнээс
— Чи эрүүл болохыг хүсэж байна уу? гэж асуухад 7 мөнөөх өвчтэй хүн
— Эзэн, ус хөдлөх үед намайг цөөрөмд оруулах хүн байдаггүй.
Харин намайг очсоор оайтал өөр хүн надаас өмнө орчихдог гэсэнд
8 Есүс түүнд
— Бос. Дэвсгэрээ аваад, яв гэж айлдав. 9 Өнөөх хүн тэр даруй эрүүл болж, дэвсгэрээ аваад явав.
Тэр өдөр Амралтын өдөр байлаа.
10 Тиймээс иудейчүүд мөнөөх эдгээгдсэн хүнд
— Өнөөдөр Амралтын өдөр, та дэвсгэрээ авч явж болохгүй гэжээ. 11 Харин тэр тэдэнд
— Намайг эдгээсэн нэгэн надад "Дэвсгэрээ аваад, яв" гэсэн гэж хариулахад, 12 тэд
— "Дэвсгэрээ аваад, яв" гэж хэн танд хэлсэн бэ? гэж шалгаав. 13 Гэвч мөнөөх эдгээгдсэн хүн Түүнийг хэн байсныг мэдээгүй юм. Учир нь тэр газарт олон хүн байсан тул Есүс зайлан явсан байлаа. 14 Дараа нь Есүс түүнийг сүмд олоод
— Харагтун, чи эрүүл болжээ. Чамд илүү муу юм тохиолдохгүйн тулд дахиж нүтэл бүү үйлд гэв. 15 Тэр хүн иудейчүүд дээр очиж, өөрийг нь эдгээсэн хүн Есүс болохыг тэдэнд хэллээ. 16 Есүс эдгээр зүйлсийг Амралтын өдөр үйлдэж байсан тул иудейчүүд Түүнийг хавчих болов. 17 Харин Есүс тэдэнд
— Миний Эцэг одоо болтол ажилласаар байна. Би Өөрөө ч ажиллаж байна гэж айлдав. 18 Үүнээс болж иудейчүүд Түүнийг алахыг улам санаархах болжээ. Учир нь Есүс Амралтын өдрийг зөрчсөн төдийгүй, мөн Бурханыг Өөрийнхөө Эцэг хэмээн, Өөрийгөө Бурхантай адилтгасан юм.19 Есүс тэдэнд хандан
— Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Эцэгийнхээ хийдгийг Хүү нь үзэхгүй бол Хүү Өөрөөсөө юуг ч хийж чадахгүй. Учир нь Эцэг юу хийнэ, Хүү нь бас эдгээр зүйлсийг түүнчлэн хийдэг. 20 Эцэг Хүүгээ хайрладаг бөгөөд Тэр Өөрийн хийж байгаа бүхнийг Түүнд үзүүлдэг. Та нарыг гайхуулахын тулд тэдгээрээс ч агуу ажлуудыг Тэр Түүнд үзүүлнэ. 21 Учир нь Эцэг үхэгсдийг босгон, тэдэнд амь өгдөгчлөн, Хүү нь бас Өөрийн хүссэн хүнд амь өгдөг. 22 Учир нь Эцэг хэнийг ч шүүхгүй, харин Тэр бүх шүүлтийг Хүүдээ даатгасан. 23 Энэ нь бүгд Эцэгийг хүндэлдгийн адил Хүүг хүндлэхийн тулд юм. Хүүг хүндэлдэггүй хүн нь Түүнийг илгээсэн Эцэгийг хүндэлдэггүй. 24 Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Миний үгийг сонсоод, Намайг илгээгч Түүнд итгэгч нь мөнх амьтай болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс өнгөрч амь уруу шилжив. 25 Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үхэгсэд Бурханы Хүүгийн дууг сонсох цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Сонсогчид нь амьдрах болно. 26 Учир нь Эцэгт Өөрт нь амь байдгийн адил мөн Хүүд Өөрт нь амь байлгахыг Тэр Хүүдээ соёрхжээ. 27 Тэр бол Хүний Хүү мөн тул шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг Тэр Түүнд өгөв. 28 Үүнд бүү гайхагтун. Учир нь булшинд байгчид бүгдээрээ Түүний дууг сонсон, 29 гарч ирэх цаг ирж байна. Сайн үйлийг үйддсэн хүмүүс нь амийн амилалтуруу, муу үйлийг үйлдсэн хүмүүс нь ялын амилалт уруу гарч ирнэ. 30 Би Өөрийн санаагаар юуг ч үйлдэж чадахгүй. Би сонссоноороо шүүх бөгөөд Миний шүүлт шударга. Учир нь Би Өөрийнхөө хүслийг бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хайдаг. 31 Хэрэв Би Өөрийнхөө тухай ганцаараа гэрчилбэл, Миний гэрчлэл үнэн биш байна. 32 Намайг гэрчлэгч өөр Нэгэн бий. Намайг гэрчилж байгаа Түүний гэрчлэл нь үнэн гэдгийг Би мэднэ. 33 Та нар Иохан уруу хүн илгээхэд, үнэний тухайтэр гэрчилсэн билээ. 34 Гэвч Би
хүнээс гэрчлэл авдаггүй, харин Би эдгээрийг хэлж байгаа нь та нарыг аврагдаасай гэсэнд юм. 35 Иохан бол асаж, гэрэлтэж байсан дэнлүү байв. Та нар түүний гэрэлд түр зуур баярлахыг хүсэж байсан. 36 Харин Иоханы гэрчлэлээс илүү агуу гэрчлэл Надад байна. Учир нь Эцэгийн биелүүл хэмээн Надад өгсөн ажлууд ба Миний хийж байгаа ажлууд нь Эцэг Намайг илгээснийг буюу Миний тухай гэрчилдэг. 37 Намайг илгээсэн Эцэг Өөрөө Намайг гэрчилсэн юм. Та нар хэзээ ч Түүний дууг сонсоогүй, Түүний дүр төрхийг ч хараагүй. 38 Түүний илгээсэн Хүнд та нар итгээгүй тул та нарын дотор Түүний үг оршдоггүй. 39 Та нар Судруудыг судалдаг. Учир нь тэдгээрийн дотор мөнх амь бий гэж та нар боддог. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ. 40 Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй. 41 Би хүмүүсээс алдар хүндийг авдаггүй.42 Харин та нарын дотор Бурханы хайр байхгүйг Би мэднэ. 43 Би Эцэгийнхээ нэрээр ирсэн юм. Гэтэл та нар Намайг хүлээж аваагүй. Хэрэв өөр нэгэн өөрийнхөө нэрээр ирвэл, та нар түүнийг хүлээн авна. 44 Та нар цорын ганц Бурханаас алдрыг хайдаггүй атал бие биеэсээ алдрыг хүлээн авдаг. Тийм байж та нар яаж итгэж чадах юм бэ? 45 Эцэгийн өмнө Би та нарыг буруутгана гэж бүү бод. Та нарыг буруутгагч бол та нарын найдвараа тавьсан Мосе мөн. 46 Хэрэв та нар Мосед итгэсэн юм бол Надад итгэх байсан. Учир нь тэр Миний тухай бичсэн юм. 47 Харин та нар түүний бичээст итгэхгүй бол яаж Миний үгэнд итгэх билээ? гэж айлдлаа.
6 Үүний дараа Есүс Галил (буюу Тибер) нуурын нөгөө тал уруу явав. 2 Үй олон хүн Түүнийг дагаж байлаа. Учир нь тэд өвчтэй хүмүүст үйлдсэн Түүний тэмдгийг харсан ажээ. 3 Есүс уулан дээр гарч, тэнд шавь нарынхаа хамт суув. 4 Иудейчүүдийн баяр болох Дээгүүр Өнгөрөх баяр ойртсон байлаа. 5 Есүс харцаа дээшлүүлэн, Өөр уруу нь үй олон хүн ирж буйг хараад, Филипт
— Тэднийг хооллох талхыг бид хаанаас худалдаж авах вэ? гэлээ. 6 Есүс Филипийг сорихын тулд тийн асуужээ. Учир нь Есүс юу хийхээ Өөрөө мэдэж байлаа. 7 Филип Түүнд
— Хүн бүр жаахан авлаа ч гэсэн хоёр зуун денарын талх тэдэнд хүрэлцэхгүй шүү дээ гэв. 8 Шавь
нарын нэгэн болох Симон Петрийн дүү Андрей Есүст хандан
— 9 Энд таван арвайн талх, хоёр загастай хүүхэд байна. Гэвч тэр нь энэ олон хүнд юу болох вэ? гэсэнд 10 Есүс
— Хүмүүсийг суулга гэв. Тэр газар нь их зүлэгтэй газар бөгөөд таван мянга орчим эрчүүд сууцгаасан байв. 11 Тэгээд Есүс талхнуудыг авч, талархал өргөөд, сууцгаасан хүмүүст тарааж өгөв. Мөн загасыг ч тэдний хүссэнээр өгчээ. 12 Хүмүүс цадсаны дараа Тэр шавь нартаа
— Юу ч хаяхгүйн тулд үлдэгдлийг нь цуглуул гэв. 13 Хүмүүсийг хооллосон таван арвайн талхны үлдэгдлийг тэд цутлуулахад арван хоёр сагс дүүрчээ. 14 Хүмүүс Есүсийн үйлдсэн тэмдгийг үзээд
— Ертөнцөд ирэх ёстой өнөөх Эш үзүүлэгч үнэхээр энэ мөн гэж ярилцах болжээ.
15 Тэд ирж, Өөрийг нь хүчлэн хаан болгохыг хүсэж байгааг Есүс мэдээд, зайлж ганцаараа дахин уул уруу явлаа.
16 Орой болоход шавь нар нь нуурын зүг буугаад, 17 завинд сууцгаасны дараа, нуурыг гатлан Капернаумыг зүглэв. Хэдийнээ харанхуй болсон авч Есүс тэдэн уруу ирээгүй л байлаа. 18 Хүчтэй салхинаас болж нуур давалгаалж эхлэв. 19 Шавь нар нь хорин тав эсвэл гучин стадиа орчим газар сэлүүрдээд байтал Есүс нуурын дээр алхан, завь уруу нь дөхөхийг хараад тэд айцгаалаа. 20 Гэвч Есүс тэдэнд
— Би байна. Бүү ай! гэж айлдав. 21 Тэд Есүсийг завиндаа оруулахыг хүсжээ. Тэр даруй завь нь очих газартаа хүрсэн байлаа.22 Тэнд ганц завинаас өөр завь байхгүй байсныг, Есүс шавь нарынхаа хамт завинд суугаагүйг, харин шавь нар нь явсныг нуурын нөгөө талд зогссон хурсан олон дараа өдөр нь харжээ. 23 Эзэн талархал өргөсний дараа хүмүүс талх идэж байсан тэр газрын ойролцоо өөр завинууд Тиберээс иржээ. 24 Тэгээд Есүс ч, шавь нар нь ч тэнд байхгүйг хараад, хурсан олон өөрсдөө завинуудад сууж, Есүсийг хайн Капернаумд иржээ. 25 Тэд Түүнийг нуурын нөгөө талд олоод, Түүнээс
— Рабби, Та хэзээ энд ирсэн бэ? гэж асуув. 26 Есүс тэдэнд
— Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Та нар тэмдгүүдийг үзсэндээ Намайг хайгаагүй, харин талх идэж цадсан учраас хайж байна. 27 Та нар мөхөж устах хоолны төлөө бус, харин мөнх аминд хүргэх хоолны төлөө ажилла. Үүнийг Хүний Хүү та нарт өгөх болно. Учир нь Түүний дээр Эцэг Бурхан Өөрийн тамгаа дарсан юм гэлээ. 28 Тэгтэл тэд Түүнээс
— Бид Бурханы ажлуудыг хийхийн тулд юу хийх вэ? гэсэнд 29 Есүс тэдэнд
— Та нар Бурханы илгээсэн Нэгэнд итгэх нь Түүний ажил мөн гэж хариулав. 30 Тэд Түүнд
— Тийм бол бид хараад Танд итгэх ямар тэмдгийг Та үйлддэг вэ? Та одоо ямар ажил хийж байна? 31 "Тэр тэнгэрээс тэдэнд идэх талхөгөв" гэж бичигдсэнчлэн бидний өвөг дээдэс цөлд манна идсэн гэцгээхэд 32 Есүс тэдэнд
— Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэрээс буух талхыг та нарт Мосе өгөөгүй, харин тэнгэрээс буух жинхэнэ талхыг өгөгч нь Миний Эцэг мөн. 33 Учир нь тэнгэрээс буун ирж, ертөнцөд амийг өгдөг нь Бурханы талх юмгэлээ. 34 Тэгтэл тэд
— Эзэн, энэ талхаа бидэнд үргэлж өгч байгаач гэв. 35 Есүс тэдэнд
— Би бол амийн талх байна. Над уруу ирдэг хүн өлсөхгүй, Надад итгэдэг хүн хэзээ ч цангахгүй. 36 Харин "Та нар Намайг үзсэн боловч итгэхгүй" гэж Би та нарт хэлсэн. 37 Эцэгийн Надад өгдөг бүхэн Над уруу ирнэ. Над уруу ирэх хүнийг Би огт хөөж гаргахгүй. 38 Яагаад гэвэл Би Өөрийнхөө хүслийг хийхийн тулд бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хийхийн тулд тэнгэрээс бууж ирсэн юм. 39 Түүний Надад өгсөн бүгдээс Би юу ч алдалгүй, харин эцсийн өдөрт тэднийг амилуулах нь Намайг Илгээгчийн хүсэл мөн. 40 Учир нь Хүүг харж, Түүнд итгэгч бүр мөнх амьтай байх нь Миний Эцэгийн хүсэл юм. Эцсийн өдөрт Би Өөрөө Түүнийг амилуулна гэж айлдлаа.41 Тэгтэл Есүсийн
— Би бол тэнгэрээс бууж ирсэн талх байна гэж айлдсанаас болж, Түүний тухай иудейчүүд дургүйцэн шивнэддэж байлаа. 42 Тэд
— Энэ чинь Иосефын хүү Есүс биш билүү? Бид эцэг, эхийг нь
мэднэ шүү дээ. Одоо болохлоор "Би бол тэнгэрээс бууж ирсэн" гэж Тэр яаж ярина вэ? гэлцэв. 43 Есүс тэдэнд
— Та нар дотроо бүү дургүйцэн шивнэлд. 44 Намайг илгээсэн Эцэг хэн нэгийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй. Би тэр хүнийг эцсийн өдөрт амилуулна. 45 "Тэд бүгд Бурханаар сургагдах болно" гэж эш үзүүлэгчдийн номд бичигджээ. Эцэгээс сонсож, сурсан хүн бүр Над уруу ирдэг. 46 Бурханаас ирсэн Нэгэнээс өөр хэн ч Эцэгийг хараагүй бөгөөд Тэр л Эцэгийг харсан юм. 47 Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Итгэдэг хүн мөнх амьтай. 48 Би бол амийн талх байна. 49 Та нарын өвөг дээдэс цөдд манна идсэн бөгөөд тэд нас барцгаасан. 50 Энэ нь тэнгэрээс бууж ирэх талх бөгөөд үүнээс идэгч нь үхэхгүй. 51 Би бол тэнгэрээс бууж ирсэн амьд талх байна. Хэрэв хэн нэгэн энэ талхнаас идвэл, тэр мөнхөд амьдарна. Ертөнцийн амийн төлөө Миний өгөх талх бол Миний махан бие юм гэж айлдлаа.52 Тэгтэл иудейчүүд хоорондоо
— Энэ хүн Өөрийнхөө махан биеийг бидэнд идүүлэхээр яаж өгч чадах юм бэ? гээд л маргалдаж эхлэв. 53 Есүс тэдэнд
— Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэхгүй, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. 54 Миний махыг идэж, цусыг уусан хүн мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна. 55 Учир нь Миний махбол жинхэнэ хоол, Миний цус бол жинхэнэ ундаа мөн. 56 Миний махыг идэж, цусыг уусан хүн Миний дотор байж, Би ч түүний дотор оршин байна. 57 Амьд Эцэг маань Намайг илгээсэн бөгөөд Би Эцэгээр амьдрахын адил Намайг идэгч хүн мөн Надаар амьдарна. 58 Тэнгэрээс бууж ирсэн талх бол энэ мөн. Гэхдээ та нарын өвөг дээдэс идсэн, нас барсантай нь адилгүй, энэ талхыг идсэн хүн мөнхөд амьдарна гэлээ. 59 Есүс Капернаумын синагогт заахдаа энэ бүхнийг айлджээ.60 Тэд үүнийг сонсоод, дагалдагчдаас олонх нь
— Энэ чинь хэцүү үг байна. Үүнийг хэн сонсож чадах вэ? гэцгээв. 61 Харин Есүс үүний тухай дагаддагчдынхаа дургүйцэн шивнэддэхийг мэдээд, тэдэнд
— Энэ нь та нарыг бүдрүүлчихэв үү? 62 Хэрэв та нар Хүний Хүү өмнө нь байсан газар уруугаа дээш гарахыг харвал яах вэ? 63 Сүнс бол амь өгдөг, мах бол ашиггүй юм. Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба амь билээ. 64 Харин та нарын зарим чинь итгэхгүй гэв. Учир нь хэн итгэхгүйг болон хэн Түүнийг барьж өгөхийг Есүс анхнаасаа мэдэж байсан юм. 65 Есүс
— Тиймээс Би та нарт "Энэ нь Эцэгээс түүнд өгөгдөөгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй" гэж хэлсэн хэмээн айлдлаа.
66 Үүнээс болж Түүний дагалдагчдаас олон хүн зайлан явж, цаашид Түүнтэй хамт явсангүй. 67 Тэгээд Есүс арван хоёртоо
— Та нар бас явахыг хүсэж байна уу ? гэхэд, 68 Симон Петр Түүнд
— Эзэн, бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна. 69 Та бол Бурханы Ариун Нэгэн мөн гэдэгт бид итгэцгээсэн, мөн таньж мэдэцгээсэн гэсэнд 70 Есүс тэдэнд
— Би Өөрөө та нарыг, арван хоёуланг чинь сонгосон биш үү? Гэтэл та нарын нэг нь диавол байна гэлээ. 71 Есүс Искариотын Симоны хүү Иудасыг хэлжээ. Учир нь тэр арван хоёрын нэг бөгөөд Есүсийг барьж өгөх гэж байв.
7 Үүний дараа нь Есүс Галилаар явж байлаа. Учир нь иудейчүүд Түүнийг алах гэж оролдож байсан тул Тэр Иудейгээр явахыг хүсээгүй юм. 2 Иудейчүүдийн баяр болох Майхан Баяр ойртсон байв. 3 Тэгтэл дүү нар нь Есүст
— Эндээс холдоод, Иудей уруу яв. Тэгвэл дагалдагчид тань мөн Таны хийж байгаа үйлсийг харна. 4 Учир нь өөрөө нийтэд ил байхыг хүсэж байгаа бол хэн ч юуг ч нууцаар хийдэггүй. Хэрэв Та эдгээрийг үйлддэг бол, Өөрийгөө ертөнцөд харуул л даа гэж хэлэв. 5 Есүсийн дүү нар нь хүртэл Түүнд итгээгүй байжээ. 6 Тэгэхэд нь Есүс тэдэнд
— Миний цаг хараахан болоогүй. Харин та нарын цаг үргэлж бэлэн байдаг. 7 Ертөнц та нарыг үзэн ядаж чадахгүй. Харин Намайг үзэн яддаг. Яагаад гэвэл ертөнцийн үйлс бузар гэж Би гэрчилдэг. 8 Та нар баярт оч. Миний цаг гүйцээгүй байгаа тул Би энэбаярт очихгүй гэлээ. 9 Тэдэнд ийн хэлээд, Тэр Галилд үлджээ.
10 Гэвч дүү нар нь баярт явсны дараа Есүс ч Өөрөө ил биш, нууцаар явлаа. 11 Тэгтэл иудейчүүд Түүнийг баяр дээр хайж
— Тэр хаана байна? гэцгээж байв. 12 Хурсан олны дунд Есүсийн тухай дургүйцсэн шивнэлдээн их өрнөж байлаа. Зарим нь
— Тэр сайн хүн гэхэд, зарим нь
— Үгүй, харин ч Тэр ард олныг төөрөлдүүлж байна гэж ярьж байв. 13 Гэвч иудейчүүдээс айсан учир Түүний тухай хэн ч илээр ярьсангүй.
14 Баяр дундаа орох үед Есүс сүмд орж ирээд, сургаж эхлэв. 15 Иудейчүүд
— Ер суралцаагүй атлаа энэ хүн яаж мэдлэгтэй болсон байдаг билээ? гээд ихэд гайхлаа. 16 Есүс тэдэнд
— Миний сургаал бол Минийх биш, харин Намайг Илгээгчийнх. 17 Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсэж байвал тэр нь энэ сургаал Бурханаас ирсэн үү, эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ. 18 Өөрөөсөө яригч нь өөрийнхөө алдрыг хайдаг. Харин Өөрийг нь илгээгч Нэгэний алдрыг Хайгч, Тэр бол үнэн мөн. Түүний дотор зөвт бус байдал нь байхгүй. 19 Та нарт Мосе Хууль өгөөгүй гэж үү? Харин та нараас нэг нь ч Хуулийг биелүүлдэггүй. Та нар яагаад Намайг алах гэж оролдоно вэ? гэлээ. 20 Хурсан олон
— Танд чөтгөр шүглэжээ. Хэн Таныг алах гэв? гэжээ. 21 Есүс тэдэнд
— Би нэг ажил хийсэн. Тэгэхэд та нар бүгд гайхаж байна. 22 Үүний улмаас Мосе та нарт хөвч хөндөлт өгсөн (Энэ нь Мосегээс биш, өвөг дээдсээс чинь эхэлсэн юм) бөгөөд Амралтын өдрөөр ч та нар хүний хөвч хөнддөг. 23 Мосегийн Хуулийг зөрчихгүйн тулд хэрэв хүн Амралтын өдрөөр ч хөвч хөндүүлдэг бол, Би Амралтын өдөр хүн эдгээсэн учраас та нар Надад уурлана уу? 24 Гаднах төрхөөр нь бүү шүү. Харин үнэн зөв шүүлтээр шүү гэж айлдав.25 Тэгтэл Иерусалимын иргэдийн зарим нь
— Тэдний алахаар оролдоод байгаа өнөөх хүн энэ биш үү? 26 Хараач, Тэр ил ярьж байна. Тэд Түүнд юу ч хэлэхгүй юм. Захирагчид энэ хүнийг Христ гэж үнэхээр танилаа гэж үү? 27 Гэлээ ч энэ хүн хаанаас ирснийг бид мэднэ. Харин Христийг ирэхэд Түүнийг хаанаас ирэхийг хэн ч мэдэхгүй гэж ярьж байлаа. 28 Есүс сүм дотор хашхиран сургаж
— Та нар Намайг мэднэ. Бас Миний хаанаас ирснийг ч мэднэ. Би Өөрөөсөө ирсэн биш, харин Намайг Илгээгч нь үнэн мөн. Та нар Түүнийг мэдэхгүй. 29 Би Түүнийг мэднэ. Учир нь Би Түүнээс ирсэн бөгөөд Тэр Намайг илгээсэн гэж айлдсанд 30 тэд Есүсийг барих гэсэн боловч, хэн ч Түүнд гар хүрсэнгүй. Учир нь Түүний цаг хараахан болоогүй байв. 31 Харин цутласан хүмүүсээс олон нь Түүнд итгэжээ. Тэд
— Хэрэв Христ ирлээ ч гэсэн энэ хүний үйлдсэнээс илүү тэмдгүүдийг үйлдэнэ гэж үү? гэж ярилцаж байлаа. 32 Есүсийн тухай хүмүүс ингэж шивнэлдэхийг фарисайчууд сонсжээ. Ахлах тахилч нар болон фарисайчууд Түүнийг бариулахаар харуулуудыг илгээв. 33 Тэгтэл Есүс
— Би та нартай хамт түр зуур байна. Тэгээд Би Намайг Илгээгч уруу явна. 34 Та нар Намайг хайгаад олохгүй. Мөн Би хаана байна, тэнд та нар ирж чадахгүй гэж айлдсанд 35 иудейчүүд өөр хоорондоо
— Бидэнд олдохгүй байх ямар газар уруу Тэр явах юм бол? Грек хүмүүсийн дунд суурьшсан иудейчүүд уруу очиж, грек хүмүүст сургаалаа заах гэсэн юм болов уу? 36 "Та нар Намайг хайгаад олохгүй. Мөн Би хаана байна, тэнд та нар ирж чадахгүй" гэж Түүний хэлсэн энэ үт ямар утгатай юм бол? гэцгээв.37 Баярын их өдөр болох сүүлчийн өдөр Есүс зогсоод хашхиран
— Хэрэв цангасан хүн байвал, Над уруу ирж, ууттун. 38 Надад итгэдэг хүн "Түүний дотроос амийн усны гол урсах болно" гэж Сударт хэлсэнчлэн байх болно гэв. 39 Есүст итгэсэн хүмүүсийн хүлээн авах Сүнсний тухай Тэр үүнийг хэлжээ. Учир нь Есүс хараахан алдаршуулагдаагүй тул Сүнс өгөгдөөгүй байлаа. 40 Хүмүүсийн зарим нь энэ үгсийг сонсоод,
— Энэ үнэхээр өнөөх Эш үзүүлэгч мөн байна гэхэд, 41 зарим нь
— Энэ Христ мөн гэж байв. Харин зарим нь
— Христ Галилаас гарахгүй биз дээ? 42 Христ бол Давидын үр сад бөгөөд Давидын амьдарч байсан тосгон болох Бетлехемээс гарна гэж Сударт хэлдэг биш үү? гэв. 43 Тэгээд Есүсээс болж олон түмний дотор хагарал гарчээ. 44 Тэдний зарим нь Түүнийг барихыг хүссэн боловч хэн ч Түүнд гар хүрсэнгүй.45 Тэгээд харуулуудыг ахлах тахилч нар болон фарисайчууд дээр ирэхэд, тэднээс
— Та нар Түүнийг юунд авч ирсэнгүй вэ? гэсэнд 46 харуулууд
— Энэ хүний ярьж байгаа шиг ярьсан хүн ер үгүй билээ гэжээ. 47 Тэгтэл фарисайчууд тэдэнд
— Та нар бас төөрчихөв үү? 48 Захирагчид болон фарисайчуудаас хэн ч Түүнд итгээгүй биз дээ? 49 Харин Хуулийг мэддэггүй энэ ард олон л хараагджээ гэлээ. 50 Тэдний нэг болох урьд нь Есүс уруу ирсэн Никодем тэдэнд
— 51 Бидний Хууль хүний юу хийж байгааг нь эхлээд тэр хүнээс сонсоогүй, мэдээгүй байж шүүдэг бил үү? гэв. 52 Тэд түүнд
— Та бас Галилынх уу? Нягтлан үз, Галилаас ямар ч эш үзүүлэгч гарахгүй гэж хэлэв. 53 Хүмүүс гэр гэр уруугаа явлаа.
8 Харин Есүс Чидун уул уруу явав. 2 Өглөө эрт Түүнийг сүмд дахин ирэхэд, хүмүүс бүгд Түүн уруу ирцгээв. Тэр сууж, тэднийг сургаж эхлэв. 3 Хуулийн багш нар
болон фарисайчууд завхайрч байгаад баригдсан нэгэн эмэгтэйг авчраад голдоо зогсоов. 4 Тэд Есүст
— Багш аа, энэ эмэгтэйг завхайрч байхад нь үйлдэл дээр нь барьсан юм. 5 "Ийм эмэгтэйчүүд уруу чулуу шидэгтүн" гэж Мосегийн Хуульд тушаасан. Харин Та юу гэж хэлэх вэ? гэцгээв. 6 Тэд Есүсийг буруутгах шалтаг хайхын тулд Түүнийг сорин ийнхүү асуужээ. Гэтэл Есүс бөхийж, хуруугаараа газарт бичив. 7 Харин тэд зогсоо зайгүй асуусанд Есүс цэх зогсоод тэдэнд
— Та нарын дундаас нүгэлгүй хүн нь эхлээд энэ эмэгтэй уруу чулуу шид гээд, 8 Тэр дахин бөхийж, газарт бичив. 9 Үүнийг сонсоод, тэд ахмадуудаасаа эхлэн нэг нэгээрээ гарч явсаар ганц Есүс л үлджээ. Өнөөх эмэгтэй тэндээ зогссоор л байв. 10 Есүс цэх зогсож, тэр эмэгтэйд
— Эмэгтэй, тэд хаана байна? Чамайг хэн ч шийтгэсэнгүй юу? гэсэнд 11 тэр
— Эзэн, хэн ч шийтгэсэнгүй гэв. Есүс
— Би ч чамайг шийтгэхгүй. Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд гэлээ.
12 Тэгээд Есүс тэдэнд дахин
— Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав. 13 Тэгтэл фарисайчууд Түүнд
— Та Өөрийгөө гэрчилж байна. Таны гэрчлэл үнэн биш гэсэнд 14 Есүс хариуд нь тэдэнд
— Хэрэв Би Өөрийнхөө тухай гэрчилж байгаа ч гэсэн, Миний гэрчлэл үнэн байна. Учир нь Би хаанаас ирснээ, хаашаа явахаа мэднэ. Харин та нар Миний хаанаас ирснийг, эсвэл хаашаа явахыг мэдэхгүй. 15 Хүмүүс та нар махан биеийн дагуу шүүдэг бол, Би хэнийг ч шүүхгүй. 16 Харин хэрвээ Би шүүвэл, Миний шүүлт үнэн байна. Учир нь шүүх үед Би ганцаараа биш, харин Намайг илгээсэн Эцэг Надтай хамт байдаг. 17 "Хоёр хүний гэрчлэл нь үнэн" гэж танай хуульд ч бичигдсэн байдаг. 18 Би Өөрийнхөө тухай Гэрчлэгч бөгөөд Намайг илгээсэн Эцэг Миний тухай гэрчилдэг гэв.19 Тэгтэл тэд
— Таны Эцэг хаана байна? гэхэд Есүс
— Та нар Намайг ч, Эцэгийг минь ч танихгүй. Хэрэв та нар Намайг таньсан бол, Миний Эцэгийг ч мөн таних байсан гэж хариулав. 20 Есүс сүмд зааж байхдаа эдгээр үгсийг сан хөмрөг дотор айлджээ. Хэн ч Түүнийг барьсангүй. Учир нь Түүний цаг хараахан болоогүй байлаа.21 Есүс тэдэнд дахин
— Би явна. Та нар Намайг эрсээр, нүглийнхээ дотор үхнэ. Би хаашаа явна, та нар тэнд очиж чадахгүй гэж айлдав. 22 Тэгтэл иудейчүүд
— "Би хаашаа явна, та нар тэнд очиж чадахгүй" гэж хэлж байгаа тул Тэр Өөрийгөө өгүүтгэх гээгүй байлтай? гэв. 23 Есүс тэдэнд
— Та нар доороос, Би бол дээрээс юм. Та нар энэ ертөнцийнх,Би энэ ертөнцийнх биш. 24 Тиймээс Би "Та нар нүглийнхээ дотор үхнэ" гэж та нарт хэлсэн. Учир нь хэрэв та нар "Би байдаг" гэдэгт итгэхгүй бол та нар нүглийнхээдотор үхнэ гэлээ. 25 Тэгээд тэд
Түүнд
— Та хэн юм бэ? гэхэд нь Есүс
— Эхнээсээ та нарт өгүүлж байгаа Тэр байна. 26 Та нарын тухай ярих, шүүх зүйл Надад олон бий. Харин Намайг Илгээгч нь үнэн мөн бөгөөд Түүнээс сонссон юмсаа Би ертөнцөд хэлдэг гэж айлдав. 27 Тэдэнд Эцэгийнхээ тухай Тэр хэлснийг тэд ойлгосонгүй. 28 Тиймээс Есүс тэдэнд
— Та нар Хүний Хүүг өргөвөл, "Би байдаг" гэдгийг, мөн Би Өөрийн санаагаар юуг ч хийдэггүй, харин Эцэгийн Надад зааснаар Би эдгээрийг ярьдаг гэдгийг мэдэх болно. 29 Намайг Илгээгч нь Надтай хамт байгаа. Би үргэлж Түүнд тааламжтай зүйлсийг үйлддэг учир Тэр Намайг ганцааранг минь орхисонгүй гэв. 30 Ийн айлдахад нь олон хүн Түүнд итгэх болов.31 Есүс Өөрт нь итгэсэн иудейчүүдэд
— Хэрэв та нар Миний үгэн дотор байвал үнэхээр Миний дагалдагчид байна. 32 Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө гэсэнд 33 тэд Түүнд
— Бид Абрахамын удам бөгөөд хэзээ ч хэнд ч боолчлогдож байгаагүй. "Та нар эрх чөлөөтэй болно" гэж Та юунд хэлнэ вэ? гэв. 34 Есүс тэдэнд
— Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Нүгэл үйддэгч бүр нүглийн боол мөн. 35 Боол гэрт мөнхөд байдаггүй, харин хүү л мөнхөд байдаг. 36 Иймээс хэрэв Хүү та нарыг чөлөөлбөл та нар үнэхээр эрх чөлөөтэй болно. 37 Та нар бол Абрахамын үр удам мөн гэдгийг Би мэднэ. Гэвч та нарын дотор Миний үг байх зайгүй учир та нар Намайг алахыг оролдож байна. 38 Эцэгтэйгээ байхдаа харсан зүйлсээ Би хэлдэг. Та нар ч гэсэн эцгээсээ сонссон зүйлсээ л хийдэг шүү дээ гэв. 39 Тэд Түүнд
— Бидний эцэг бол Абрахам мөн гэсэнд Есүс тэдэнд
— Хэрэв та нар Абрахамын хүүхдүүд байсан бол, Абрахамын хийснийг үйлдэхсэн. 40 Гэтэл Бурханаас үнэнийг сонсоод, та нарт хэлсэн хүнийг буюу Намайг одоо та нар алах гэж оролдож байна. Абрахам ийм юм хийгээгүй. 41 Та нар эцгийнхээ үйлсийг хийж байна гэж айлдсанд тэд Түүнд
— Садар самуунаас бид төрөөгүй. Бидэнд Бурхан хэмээх нэг л Эцэг байгаа гэв. 42 Есүс тэдэнд
— Хэрэв Бурхан та нарын Эцэг байсан бол, та нар Намайг хайрлах байсан. Учир нь Би Бурханаас гарч ирсэн билээ. Өөрийн санаагаар ирээгүй, харин Тэр Намайг илгээсэн юм. 43 Миний юу хэлж байгааг та нар яагаад ойлгохгүй байна вэ? Яагаад гэвэл та нар Миний үгийг сонсож чадахгүй байна. 44 Та нар эцэг чинь болох диаволаас гаралтай. Та нар эцгийнхээ хүслийг хийхийг хүсдэг. Тэр чинь эхнээсээ алуурчин байсанбөгөөд үнэн дотор зогсдоггүй. Учир нь түүнд үнэн байдаггүй. Тэр худал хэлэхдээ, чухам өөрөөсөө хэддэг. Учир нь тэр худалч бөгөөд худал хуурмагийн эцэг нь юм. 45 Харин Би үнэнийг хэлдэг тул та нар Надад итгэхгүй байна. 46 Намайг нүгэлтэй гэх хүн та нарын дотор байна уу? Хэрэв Би үнэнийг хэлдэг бол та нар яагаад Надад үл итгэнэ вэ? 47 Бурханы хүн нь Бурханы үгсийг сонсдог. Та нар Бурханых биш учир эдгээрийг сонсдоггүй гэлээ.48 Иудейчүүд Түүнд
— Та бол Самарийнх, Танд чөтгөр шүтлэсэн гэж бидний хэлж байгаа нь зөв биз дээ? гэхэд 49 Есүс
— Надад чөтгөр шүглээгүй. Харин Би Өөрийн Эцэгийг хүндэтгэдэг. Та нар Намайг хүндэтгэдэггүй. 50 Гэвч Би Өөрийн алдрыг хайдаггүй. Харин түүнийг хайдаг, шүүдэг Нэгэн бий. 51 Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Миний үгийг сахьдаг хүн үхлийг хэзээ ч үзэхгүй гэсэнд 52 иудейчүүд Түүнд
— Танд чөтгөр шүтлэсэн гэдгийг бид одоо мэдлээ. Абрахам болон эш үзүүлэгчид ч мөн үхсэн. Та тэгэхэд "Хэрэв хүн Миний үгийг сахивал, үхлийг хэзээ ч амсахгүй" гэж хэлж байна. 53 Та бидний өвөг Абрахамаас ч агуу юм уу? Тэр үхсэн. Бас эш үзүүлэгчид ч үхсэн. Та Өөрийгөө хэн болгоод байна? гэв.54 Есүс
— Хэрэв Би Өөрийгөө алдаршуулбал, Миний алдар юу ч биш. "Тэр бол бидний Бурхан" гэж та нарын хэлдэг, Миний Эцэг л Намайг алдаршуулдаг. 55 Та нар Түүнийг таньсангүй. Харин Би Түүнийг мэднэ. Хэрэв Би Түүнийг мэдэхгүй гэж хэлбэл, Би та нартай адил худалч болно. Харин Би Түүнийг мэдэх бөгөөд Түүний үгийг сахьдаг. 56 Ха нарын эцэг Абрахам Миний өдрийг харна гээд баясаж байсан. Үүнийг Тэр хараад, баяртай байсан гэв. 57 Иудейчүүд Түүнд
— Та тавин нас ч хүрээгүй байж, Абрахамыг харсан юм уу? гэхэд 58 Есүс тэдэнд
— Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Абрахамыг бий болохоос өмнө Би байдаг мөн гэж айддав. 59 Тэгтэл тэд Түүн уруу чулуудахаар чулуу шүүрэн авахад Есүс Өөрийгөө халхлан, сүмээс гарлаа. Тэдний дундаас гарч, Өөрийнхөө замаар яван өнгөрлөө.
9 Есүс явж өнгөрөхдөө, төрөлхийн сохор хүнийг харжээ. 2 Шавь нар нь Түүнээс
— Рабби, хэн нүгэл үйлдсэнээс энэ хүн сохор төрсөн юм бэ? Энэ хүн үү? Түүний эцэг эх үү? хэмээн асуусанд 3 Есүс
— Энэ хүн ч, эцэг эх нь ч нүгэл үйддсэнээс болоогүй. Харин энэ нь Бурханы ажлуудыг түүгээр харуулахын тулд юм. 4 Намайг Илгээгчийн ажлыг Би өдөр байхад хийх ёстой. Хэн ч ажиллаж чадахгүй шөнө ирж байна. 5 Би ертөнцөд байгаа үедээ ертөнцийн гэрэл байна гэж хариулав. 6 Ингэж хэлээд, Тэр газар нулимж, шүлсээрээ шавар зуурч, тэр хүний нүдийг шавраар шаваад,
— 7 Яв. Силоамын (орчуулбал Илгээгдсэн) цөөрөмд угаа гэж хэлэхэд өнөөх хүн явав. Тэгээд утаагаад, хараатай болон эргэж иржээ. 8 Урьд түүнийг гуйлгачин байсныг харсан хүмүүс болон хөршүүд нь
— Энэ чинь суучихаад гуйлга гуйдаг нөгөө хүн биш үү? гэхэд 9 зарим нь
— Тэр мөн байна гэцгээв. Бусад нь
— Үгүй, түүнтэй төстэй юм байна гэсэнд тэр өөрөө
— Тэр чинь би байна гэж хэлэв. 10 Тэд түүнээс
— Тэгвэл чиний нүд яаж нээгдсэн юм бэ? гэж асуусанд 11 тэр
— Есүс гэдэг хүн шавар зуурч, нүдийг минь шаваад, надад "Силоам уруу яваад, угаа" гэж айлдсан. Тэгээд би явж, угаагаад хараатай болсон гэж хариулав. 12 Хүмүүс
— Тэр хаана байна? гэсэнд өнөөх хүн
— Би мэдэхгүй гэлээ.
13 Урьд нь хараагүй байсан өнөөх хүнийг тэд фарисайчууд уруу авч ирэв. 14 Есүс шавар зуурч, түүний харааг оруулсан өдөр нь Амралтын өдөр байжээ. 15 Тэгтэл фарисайчууд түүнээс хэрхэн хараатай болсныг нь дахин асуусанд тэр
— Тэр миний нүдийг шавраар шавсан. Би угаагаад, тэгээд л харж байна гэхэд 16 фарисайчуудын зарим нь
— Тэр Амралтын өдрийг сахьдаггүй учир Бурханаас ирсэн хүн биш гэв. Харин зарим нь
— Нүгэлт хүн тийм тэмдгүүдийг хэрхэн үйлдэж чадах билээ? гэлээ. Тэгээд тэдний дунд хагарал гарав. 17 Тиймээс тэд сохор эрд дахин
— Тэр хүн чиний нүдийг нээсэн учраас Түүний тухай чи юу хэлэх вэ? гэхэд тэр
— Тэр бол эш үзүүлэгч гэв.
18 Тэгтэл хараатай болсон хүний эцэг эхийг дуудах хүртэл иудейчүүд түүнд сохор байж байгаад хараатай болсонд нь итгэсэнгүй.19 Тэд эцэг эхээс нь
— Сохор төрсөн гэж та нарын ярьдаг хүү чинь энэ мөн үү? Тэгвэл одоо тэр яаж харж байна? гэж асуув. 20 Эцэг эх нь тэдэнд
— Энэ бидний хүү мөн гэдгийг болон сохор төрснийг нь бид мэдэж байна. 21 Харин одоо тэр яаж харж байгааг бид мэдэхгүй. Нүдийг нь хэн нээснийг ч бид мэдэхгүй. Өөрөөс нь асуу. Тэр насанд хүрсэн хүн. Тэр өөрөө хэлэг гэв. 22 Түүний эцэг эх иудейчүүдээс айсан тул тэгж хэлжээ. Учир нь Есүсийг Христ мөн гэж хүлээн зөвшөөрсөн хүн синагогаас хөөгдөх ёстой хэмээн иудейчүүд нэгэнтээ шийдсэн байлаа. 23 Тиймээс түүний эцэг эх нь "Тэр насанд хүрсэн хүн, өөрөөс нь асуу" гэжээ.24 Фарисайчууд сохор байсан хүнийг хоёр дахь удаагаа дуудаад, түүнд
— Бурханд аддрыг өргө. Тэр хүн нүгэлтэйг бид мэднэ гэсэнд 25 тэр
— Түүний нүгэлтэн эсэхийг би мэдэхгүй. Би нэг л юмыг, урьд нь сохор байснаа, одоо харж байгаагаа л мэдэж байна гэв. 26 Тэд түүнээс
— Тэр чамд юуг үйлдсэн юм бэ? Тэр чиний нүдийг яаж нээсэн юм бэ? гэж асуухад
— 27 Би та нарт хэдийнээ хэлсэн. Та нар сонсоогүй. Юунд та нар дахин сонсохыг хүсэв? Та нар бас Түүний дагалдагчид болохыг хүсэж байгаа юм биш биз? гэв. 28 Фарисайчууд түүнийг хараан зүхэж
— Чи л Түүний дагалдагч байна. Харин бид Мосегийн дагаддагчид. 29 Бурхан Мосед айлдсаныг бид мэднэ. Харин энэ хүний хувьд, бид Түүний хаанаас ирснийг нь ч мэдэхгүй гэсэнд 30 өнөөх хүн
— Тэр миний нүдийг нээсэн байтал та нар Түүнийг хаанаас ирснийг нь ч мэдэхгүй байгаа нь гайхалтай юм байна. 31 Бурхан нүгэлтнүүдийг сонсдоггүй, харин Бурханаас эмээж, Түүний хүслийг үйлдэгч хүнийг сонсдогийг бид мэднэ. 32 Цаг хутацааны эхлэлээс хойш төрөлхийн сохор хүний нүдийг нээснийг хэн ч хэзээ ч сонсоогүй. 33 Хэрэв энэ хүн Бурханаас ирээгүй юм бол Тэр юу ч хийж чадахгүй байсан гэж хэллээ. 34 Тэд
— Чи нүглүүд дотроо төрсөн атлаа бас биднийг сургана уу? гээд түүнийг хөөн гаргав.35 Иудейчүүд тэр хүнийг хөөн гаргасныг Есүс сонсоод, түүнийг олж
— Чи Хүний Хүүд итгэж байна уу? гэхэд 36 тэр
— Эзэн минь, Тэр хэн бэ? Би Түүнд итгэе гэв. 37 Есүс
— Чи Түүнийг харсан. Одоо чамтай ярьж байгаа нь Тэр мөн гэлээ. 38 Тэр
— Эзэн минь, би итгэж байна гээд Түүнд мөргөв. 39 Есүс түүнд
— Би энэ ертөнцөд шүүлтийн төлөө ирсэн нь хардаггүйг хардаг, харагсдыг сохор болгохын тулд юм гэж айлдав. 40 Фарисайчуудаас Есүстэй хамт байсан хүмүүс эдгээрийг сонсоод, Түүнд
— Бид бас сохор юм биш биз? гэхэд 41 Есүс тэдэнд
— Хэрэв та нар сохор байсан бол нүгэлгүй байхсан. Гэтэл та нар "Бид харж байна" гэж ярьдаг тул нүгэл чинь байсаар л байна гэлээ.
10 Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хонины хашаанд үүдээр нь оролгүй, өөр газраар давж ордог хүн бол хулгайч, дээрэмчин мөн. 2 Харин үүдээр нь ордог хүн нь хонин сүргийн хоньчин мөн. 3 Сахиул тэр хүнд үүдийг нээдэг бөгөөд хонин сүрэг түүний дууг сонсдог. Тэр өөрийн хоньдыг нэрээр нь дуудаж, тэднийг гадагш дагуулж гарна. 4 Тэр өөрийнхийгөө бүгдийг гаргаад, түрүүнд нь явдаг. Хонин сүрэг түүний дууг таньдаг тул түүнийг дагадаг. 5 Тэд гадны хүнийг ер дагахгүй, харин түүний дууг танихгүй учир түүнээс зугтана гэж айлдав. 6 Есүс энэ сургаалт зүйрлэлээр тэдэнд яривч, Түүний ярьсан нь юу байсныг тэд ойлгосонгүй. 7 Тэгээд Есүс дахин тэдэнд
— Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Би бол хонины үүд. 8 Надаас урьд ирэгсэд бүгд хулгайч, дээрэмчид юм. Харин хонин сүрэг тэднийг сонсоогүй. 9 Би бол үүд мөн. Хэрэв хүн Надаар орвол, тэр аврагдах болно. Орж, гарч, тэжээлээ олно. 10 Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн юм. 11 Би бол сайн хоньчин мөн. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг. 12 Хөлсний хүн бол хоньчин биш, хонин сүрэг ч түүнийх биш учир чоно ирэхийг хараад тэрээр хонин сүргийг орхин зуттдаг. Чоно хоньдыг цөлмөж, тараадаг. 13 Тэр хөлсний хүн бөгөөд хонин сүрэгт санаа тавьдаггүй тул зугтдаг. 14 Би бол сайн хоньчин мөн. Би Өөрийнхийгөө мэдэх бөгөөд Өөрийнхөн минь Намайг мэднэ. 15 Би Эцэгээ мэдэхийн адил Эцэг минь Намайг мэддэг юм. Би хоньдын төлөө Өөрийн амийг өгнө. 16 Энэ хашаан дахь хонин сүргээс өөр хонин сүрэг Надад бий. Би тэднийг бас авчрах ёстой. Тэд Миний дууг сонсоно. Тэгээд тэд нэг хоньчинтой нэг хонин сүрэг болно. 17 Тиймээс Эцэг Намайг хайрладаг. Учир нь Би Өөрийн амийг буцааж авахын тулд амиа өгнө. 18 Хэн ч Миний амийг Надаас авахгүй. Харин Би Өөрийн санаагаар түүнийг өгнө. Амиа өгөх эрх мэдэл Надад бий. Буцааж авах эрх мэдэл ч Надад бий. Энэ тушаалыг Би Эцэгээсээ хүлээн авсан юм гэв.19 Энэ үгнээс болж иудейчүүдийн дунд дахин хагарал гарчээ. 20 Тэдний олонх нь
— Түүнд чөтгөр шүгэлж. Тэр солиотой юм. Та нар юунд Түүнийг сонсоно вэ? гэлээ. 21 Зарим нь
— Эдгээр үгс нь чөтгөр шүглэсэн хүнийх биш. Чөтгөр сохрын нүдийг нээж чадах уу? хэмээн ярьж байлаа.22 Иерусалимд сүмийг Шинэтгэн ариусгасны баяр болж байлаа. Тэгэхэд өвөл байв. 23 Есүс сүм дотор Соломоны танхимд явж байжээ. 24 Тэгтэл иудейчүүд Түүнийг тойрч, Түүнд
— Та хэдий болтол биднийг эргэлзүүлэх юм бэ? Хэрэв Та Христ мөн юм бол, бидэнд шуудхан хэлээч гэсэнд 25 Есүс тэдэнд
— Би та нарт хэлсэн. Та нар итгэдэггүй. Эцэгийнхээ нэрээр үйлдсэн Миний үйлс Намайг гэрчиддэг. 26 Харин та нар Миний хонин сүрэг биш учир итгэдэггүй. 27 Миний хонин сүрэг дууг минь сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг юм. 28 Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй. 29 Тэднийг Надад өгсөн Миний Эцэг бүхнээс агуу бөгөөд тэднийг хэн ч Эцэгийн гараас булааж чадахгүй. 30 Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа.31 Иудейчүүд Түүн уруу чулуудахаар дахин чулуу шүүрцгээв. 32 Есүс тэдэнд
— Эцэгээсээ олон сайн үйлсийг Би та нарт үзүүлсэн. Тэдгээрийн алинаас нь болж та нар Над уруу
чулуу шиднэ вэ? гэхэд 33 иудейчүүд Түүнд
— Сайн үйлсийн чинь төлөө биш, харин Бурханыг доромжилсны чинь төлөө бид Тан уруу чулуу шиднэ. Учир нь Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна гэв. 34 Есүс тэдэнд
— Танай Хуульд "Та нар бол бурхад юм гэж Би айлдсан" гэж бичигдсэн байдаг биш үү? 35 Хэрэв Тэр Бурханы үг авсан хүмүүсийг бурхад хэмээн нэрлэсэн бол (Судар нь зөрчигдөхгүй), 36 Эцэгийн ариусгасан, ертөнцөд илгээсэн Нэгэнийг "Би Бурханы Хүү байна" гэснээс болж та нар "Та Бурханыг доромжлогч" гэж хэлж байна уу? 37 Хэрэв Би Өөрийн Эцэгийн ажлуудыг хийхгүй байвал, Надад бүү итгэ. 38 Харин хэрэв Би тэдгээрийг хийвэл, та нар Надад итгэхгүй байлаа ч тэдгээр ажлуудад итгэ. Тэгвэл Миний дотор Эцэг байгааг, Эцэгийн дотор Би байгааг та нар мэдэж, ойлгоно гэж айлдав. 39 Тиймээс тэд дахиж Түүнийг барихаар завдсан боловч, Есүс тэдний гарт орсонгүй.40 Иоханы анх баптисм хүртээж байсан газар болох Иорданы тэртээ уруу Есүс дахин явж, тэндээ байлаа. 41 Олон хүн Түүн уруу ирж
— Иохан нэг ч тэмдэг үйлдээгүй боловч, энэ хүний тухай Иоханы хэлсэн бүхэн үнэн ажээ гэцгээлээ. 42 Тэнд олон хүн Есүст итгэжээ.
11 Бетаны Лазар гэгч эр өвчтэй байлаа. Бетан бол Марта, түүний дүү Мариа хоёрын тосгон
болой. 2 Мариа бол Эзэнийг тосоор тослоод, Түүний хөлийг үсээрээ арчсан тэр эмэгтэй байв. Түүний ах Лазар нь өвчтэй байв. 3 Тиймээс эгч дүүс Есүст хүн илгээж
— Эзэн минь, хараач, Таны хайрладаг хүн өвдөв хэмээн хэлүүлэв. 4 Үүнийг сонсоод Есүс
— Энэ өвчин үхэл уруу биш, харин үүгээр Бурханы Хүү алдаршуулагдахын тулд, Бурханы алдрын төлөө юм гэлээ. 5 Марта, түүний охин дүү болон ах Лазарыг нь Есүс хайрладаг байлаа. 6 Лазарын өвдсөнийг сонсоод, Есүс байсан газраа хоёр хонов. 7 Дараа нь Тэр шавь нартаа
— Бүгдээрээ дахиж Иудей уруу явцгаая гэхэд 8 шавь нар нь
— Рабби, саяхан иудейчүүд Тан уруу чулуу чулуудахаар завдаж байсан. Та тийшээ дахиад явах гэж үү? гэв. 9 Есүс
— Өдөрт арван хоёр цаг байдаг биз дээ? Хэрэв хүн өдөр явбал, тэр ертөнцийн гэрлийг үздэг тул бүдрэхгүй. 10 Харин шөнө явбал, хүний дотор гэрэл байхгүй тул тэр бүдэрнэ гэж хэлэв. 11 Ингэж айлдсаныхаа дараа Тэр тэдэнд
— Бидний анд Лазар унтжээ. Гэвч Би түүнийг нойрноос нь сэрээхээр явна гэхэд, 12 шавь нар нь Түүнд
— Эзэн, хэрэв унтсан бол тэр эдгэнэ гэв. 13 Есүс Лазарын үхлийн тухай айлдсан ажээ. Харин тэд Түүнийг зүгээр л унтах тухай ярьж байна гэж боджээ. 14 Тэгтэл Есүс тэдэнд шуудхан
— Лазар үхсэн. 15 Та нарыг итгүүлэхийн тулд, тэнд байгаагүйдээ Би та нарын төлөө баяртай байна. Харин одоо түүн уруу явцгаая гэж айлдлаа. 16 Гэтэл Ихэр гэг