1 ЭЗЭН хурлын майхан дотроос Мосег дуудаж, түүнд айлдан
2 Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэл. "Та нарын хэн нэгэн нь ЭЗЭНд өргөлийг авчрахдаа амьтдын тахилаа бод буюу бог малын сүргээсээ авчир. 3 Хэрэв түүний өргөл нь бод малын шатаалт тахил байх аваас тэр согоггүй эр малыг өргөх бөгөөд ЭЗЭНий өмнө тэр хүн хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хурлын майхны үүдэнд түүнийг өргөх ёстой. 4 Тэр хүний төлөө, өмнөөс нь энэ нь хүлээн авагдаж эвлэрүүлэхийн тулд тэр хүн гараа шатаалт тахилын толгой дээр тавина. 5 Тэр хүн ЭЗЭНий өмнө залуу бух нядалж, тахилч нар болох Аароны хөвгүүд цусыг нь дээш өргөн, хурлын майхны үүдэн дэх тахилын ширээ уруу тойруулан цацна. 6 Дараа нь шатаалт тахилыг тэр өвчиж, түүнийг огтолж эвдэнэ. 7 Тахилч Аароны хөвгүүд, тахилын ширээн дээр гал өрдөж, гал дээр мод өрнө. 8 Тэгээд тахилч нар болох Аароны хөвгүүд нь хэсгүүд, толгой, гадар өөхийг тахилын ширээн дээр буй гал дээрх түлээн дээр өрнө. 9 Харин тэр түүний гэдэс дотор болон мөчүүдийг нь усаар угаах ёстой. Тахилч түүнийг бүхлээр нь тахилын ширээн дээр шатаалт тахил болгон шатаан уугиулна. Энэ нь ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэи галаар өргөх өргөл юм.

10 Харин хэрэв тэр хүний өргөл нь хонь, эсвэл ямаан сүргийнх байх аваас тэр согоггүй эр малыг шатаалт тахил болгон өргөх ёстой. 11 Тэр түүнийг ЭЗЭНий өмнө, тахилын ширээний хойд талд нядлаад, тахилч нар болох Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээ уруу тойруулан цацна. 12 Тэгээд тэр түүнийг толгой, гадар өөхнийх нь хамт огтлон эвдээд, тахилч тэдгээрийг тахилын ширээн дээр буй гал дээрх түлээн дээр өрөх ажгуу. 13 Гэхдээ тэр гэдэс дотрыг нь, мөчүүдийг нь усаар угаах ёстой. Тахилч түүнийг бүхлээр нь тахилын ширээн дээр шатаан уугиулна. Энэ нь шатаалт тахил болох бөгөөд ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл юм.

14 Харин хэрэв тэр хүний ЭЗЭНд өргөх өргөл нь шувуудын шатаалт тахил байх аваас тэр нь хүүрзгэнэ, эсвэл залуу тагтааг өөрийн тахил болгон авчрах ёстой. 15 Тахилч түүнийг нь тахилын ширээнд авчирж, толгойг нь мушгин аваад түүнийг тахилын ширээн дээр шатаан уугиулах бөгөөд цусыг нь тахилын ширээний хажуу уруу гоожуулна. 16 Тэр бас түүний хөеөг өднийх нь хамт авч тахилын ширээний хажууд, зүүн тийш үнсуруу хая. 17 Тэгээд түүний далавчийг нь бүрэн салгалгүйгээр цуул. Тахилч түүнийг тахилын ширээн дээр буй гал дээрх түлээн дээр шатаан уутиулна. Энэ нь шатаалт тахил болох бөгөөд ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл юм.

2 Хэн нэгэн хүн ЭЗЭНд өргөл болгон идээн өргөлийг өргөх тохиолдолд, түүний өргөл нь сайн гурилынх байх бөгөөд тэрээр түүн дээр тос асган, дээр нь гүглийг тавих ёстой. 2 Тэгээд тэр түүнийгээ тахилч нар болох Аароны хөвгүүдэд авчрахдаа сайн гурил, тос, гүглээсээ атгыг авна. Тахилч түүнийг нь дурсгалын хувь болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна. Энэ нь ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл юм. 3 Идээн өргөлийн үлдэгдэл нь Аарон болон түүний хөвгүүдэд оногдох бөгөөд энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдийн хамгийн ариун нь юм.

4 Та нар зууханд жигнэсэн идээн өргөл авчрах аваас энэ нь тостой хольсон сайн гурилан исгээгүй бин, эсвэл дээр нь тос түрхсэн исгээгүй боов байх ёстой. 5 Хэрэв та нарын өргөл нь хайруулын таваг дээр хийсэн идээн өргөл байх аваас энэ нь исгэгдээгүй, тостой хольсон сайн гурилынх байх ёстой. 6 Түүнийг жижиглэн хугалж, дээр нь тос асгана. Энэ нь идээн өргөл болой. 7 Хэрэв та нарын өргөл нь саванд чанасан идээн өргөл байх аваас энэ нь тостой сайн гурилаар хийгдсэн байх ёстой. 8 Та нар эдгээр зүилсээр хийгдсэн идээн өргөлийг ЭЗЭНд авчран тахилчид өгөхөд, тэр түүнийг тахилын ширээнд аваачна. 9 Тэгээд тахилч идээн өргөлөөс түүний дурсгалын хувийг авч, түүнийгээ ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна.10 Идээн өргөлийн үлдэгдэл нь Аарон болон түүний хөвгүүдэд оногдох агаад энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдийн хамгийн ариун нь бөлгөө.

11 ЭЗЭНд та нарын авчрах ямар ч идээн өргөл нь хөрөнгөөр исгэгдсэн байх ёсгүй. Учир нь та нар аливаа хөрөнгө, эсвэл аливаа зөгийн балыг ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон шатаан уутиулах ёсгүй. 12 Эдгээрийг та нар анхны үр жимсний өргөл болгон ЭЗЭНд авчирж болох боловч тэдгээр нь тахилын ширээн дээр тайвшруулах тааламжит үнэр болон өргөгдөх ёсгүй. 13 Түүнээс гадна та нар идээн өргөл болгоныг давсаар амтал. Ингэснээр та нарын Бурханы гэрээний давс нь идээн өргөлд чинь дутагдахгүй байх юм. Бүх өргөлийнхөө хамт та нар давс өргөгтүн.

14 Бас хэрэв та нар эрт боловсорсон зүйлийнхээ идээн өргөлийг ЭЗЭНд авчрах аваас гал дээр хуурсан шинэ тариан толгойг, үйрүүлсэн шинэ тариан түрүүг өөрсдийн эрт боловсорсон зүйлийн идээн өргөлд зориулан авчрах ёстой. 15 Түүн дээрээ та нар тос тавин, дээр нь утлагыг байрлуул. Энэ нь идээн өргөл юм.

16 Тахилч түүний дурсгалын хувийг, түүний үйрмэг болон тосыг бүх утлагынх нь хамт ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон шатаан уугиулна.

3 Түүний өргөл нь эвийн тахилын өргөл байх тохиолдолд, хэрэв тэр нь түүнийг бод малын сүргээс өргөх гэж байгаа бол тэр хүн ЭЗЭНий өмнө эр ч бай, эм ч бай согоггүй малыг өргөх ёстой. 2 Уг хүн гараа тахилын малын толгой дээр тавьж, хурлын майхны үүдэнд нядлахад, тахилч нар болох Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээ уруу тойруулан цацна. 3 Эвийн тахилын өргөлөөс тэр хүн ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон сэмж, бүх дотор өөхийг, 4 ууцны хоёр бөөрийг, дээр нь байдаг өөхнийх нь хамт, бөөртэй хамт салгах өнчин элгийг авчрах ёстой. 5 Тэгээд Аароны хөвгүүд түүнийг тахилын ширээн дээр, гал дээр буй түлээн дээрх шатаалт тахил дээр шатаан уугиулна. Энэ нь ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл юм. 6 Харин хэрэв ЭЗЭНд өргөх түүний эвийн тахилын өргөл нь бог малын сүргээс байх аваас тэр хүн эр ч бай, эм ч бай согоггүй малыг өргөх ёстой. 7 Хэрэв тэр өргөл болгон хургыг өргөх гэж байгаа аваас тэр хүн түүнийгээ ЭЗЭНий өмнө өргөх ёстой бөгөөд 8 тэрээр гараа өргөлийнхөө толгой дээр тавьж, түүнийг хурлын майхны өмнө нядална. Аароны хөвгүүд түүний цусыг тахилын ширээ уруу тойруулан цацна. 9 Эвийн тахилын өргөлөөс тэр хүн ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон түүний өөх, сээрнийх нь угаар салгах сүүлний бүх өөх, сэмж, бүх дотор өөхийг, 10 ууцны хоёр бөөрийг, дээр нь байдаг өөхнийх нь хамт, бөөртэй хамт салгах өнчин элгийг авчрах ёстой. 11 Тэгээд тахилч түүнийг ЭЗЭНд галаар өргөх өргөл буюу хүнс болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна.

12 Түүнээс гадна, хэрэв түүний өргөл нь ямаа байх аваас тэр хүн түүнийг ЭЗЭНий өмнө өргөх ёстой. 13 Тэрээр гараа түүний толгой дээр тавин, түүнийг хурлын майхны өмнө нядална. Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээ уруу тойруулан цацна. 14 Үүнээс тэр өөрийн өргөлийг ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон сэмж,бүх дотор өөхийг, 15 ууцны хоёр бөөрийг, дээр нь байдаг өөхнийх нь хамт, бөөртэй хамт салгах өнчин элгийг авчрах ёстой. 16 Тахилч тэдгээрийг тайвшруулах тааламжит үнэрт зориулан галаар өргөх өргөл буюу хүнс болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна. Бүх өөх нь ЭЗЭНийх болох юм. 17 Энэ нь үеийн үед, амьдрах газар бүрд чинь улиран үргэлжлэх зарлиг болой. Та нар аливаа өөх болон аливаа цус бүү ид" гэлээ.

4 Тэгээд ЭЗЭН Мосед айлдахдаа
2 Израилийн хөвгүүдэд ийн хэл. "Хүн ЭЗЭНий хийх ёсгүй хэмээн тушаасан аливаа зүйлийг санамсаргүйгээр хийснээрээ нүгэл үйлдэн, тэдгээрийн аль нэгийг зөрчих тохиолдолд, 3 хэрэв тослогдсон тахилч нь ард тумэнд гэм бурууг авчрахаар нүглийг үйлдэх аваас, тэр хүн үйддсэн нүглийнхээ төлөө согоггүй бухыг нүглийн төлөөх тахил болгон ЭЗЭНд өргөг. 4 Тэрээр бухыг ЭЗЭНий өмнө хурлын майхны үүдэнд авчраад гараа бухын толгой дээр тавьж, түүнийг ЭЗЭНий өмнө нядална. 5 Дараа нь тослогдсон тахилч бухын цуснаас хэсгийг авч, түүнийгээ хурлын майханд авчирна. 6 Тахилч цусанд хуруугаа дүрэн цусны зарим хэсгийг ЭЗЭНий өмнө, ариун газрын хөшигний өмнө долоон удаа цацах бөлгөө. 7 Тахилч бас хэсэг цусыг хурлын майханд ЭЗЭНий өмнө буй анхилуун утлагын тахилын ширээний эврүүд дээр нялж, бухын бүх цусыг хурлын майхны үүдэнд байгаа шатаалт тахилын ширээний суурь уруу асгах болой. 8 Тэрээр түүнээс, нүглийн төлөөх тахилын бухаас бүх өөхийг нь салгахдаасэмж, бүх дотор өөхийг, 9 ууцны хоёр бөөрийг, дээр нь байдаг өөхнийх нь хамт, бөөртэй хамт салгах өнчин элгийг 10 (эвийн тахилын өргөлийн үхрээс салгасан яг тэр ёсоор) салгана. Тахилч тэдгээрийг шатаалт тахилын ширээн дээр шатаан уутиулах юм. 11 Харин бухын арьс болон түүний бүх махыг толгой, мөч, гэдэс дотор, сэвс зэрэг 12 бухын бусад бүх зүйлсийг тэрээр хуарангийн гадаа үнс асгадаг цэвэр газарт аваачиж түүнийг модон дээр галдан шатаана. Үнс асгадаг газарт үүнийг шатаах ёстой.

13 Хэрэв Израилийн нийт цуглаан алдаа хийн, уг хэрэг нь чуулганд анзаарагдалгүй, ЭЗЭНий хийх ёсгүй хэмээн тушаасан аливаа зүйлийг хийснээр тэд гэм буруутай болох аваас, 14 тэдний үйлдсэн нүгэл нь мэдэгдэх үед чуулган нь нүглийн төлөөх тахилд зориулан бод малаас бухыг өргөх ёстой. Түүнийг хурлын майхны өмнө авчрах бөлгөө. 15 Дараа нь цутлааны ахмадууд өөрсдийн гарыг ЭЗЭНий өмнө, бухын толгой дээр тавиад, уг бухыг ЭЗЭНий өмнө нядлах болой. 16 Тэгээд тослогдсон тахилч бухын цуснаас хэсгийг хурлын майханд аваачна. 17 Тахилч цусанд хуруугаа дүрэн, ЭЗЭНий өмнө, хөшигний өмнө түүнийг долоон удаа цацна. 18 Тэрээр хэсэг цусыг хурлын майханд ЭЗЭНий өмнө буй тахилын ширээний эврүүд дээр нялна. Бүх цусыг тэр хурлын майхны үүдэн дэх шатаалт тахилын ширээний суурь уруу асгана. 19 Тэр мөнөөх бухаас бүх өөхийг нь салган, түүнийг тахилын ширээн дээр шатаан уугиулна. 20 Тэр нүглийн төлөөх тахилын буханд хийсэнчлэн мөн тэгж, уг буханд хийнэ. Үүнийг яг тэр ёсоор нь түүнд хийнэ. Тахилч ийнхүү тэдний төлөө эвлэрүүллийг хийж, тэд уучлагдах болно. 21 Тэгээд тэр бухыг хуарангийн гадна аваачиж түүнийг эхний бухыг шатаасантай адил шатаана. Энэ бол чуулганд зориулсан нүглийн төлөөх тахил юм.

22 Удирдагч нүгэл үйлдэн, ЭЗЭН Бурханы хийх ёсгүй хэмээн тушаасан бүх зүйлийн аль нэгийг ньсанамсаргүйгээр үйлдэн, гэм буруутай болох тохиолдолд, 23 хэрэв үйлдсэн нүглийг нь түүнд мэдүүлбэл, тэр согоггүй ухныг өөрийн тахилд зориулан авчрах ёстой. 24 Тэр гараа ухны толгой дээр тавьж, шатаалт тахилыг нядалдаг газарт ЭЗЭНий өмнө түүний нядална. Энэ нь нүглийн төлөөх тахил юм. 25 Тэгээд тахилч нүглийн төлөөх тахилын хэсэг цусыг хуруугаараа авч, түүнийг шатаалт тахилын ширээний эврүүд дээр нялан, түүний бусад цусыг шатаалт тахилын ширээний суурь уруу асгах ёстой. Бүх өөхийг нь тэр эвийн тахилуудын өргөлийн өөхийг хийсэнтэй адил тахилын ширээн дээр шатаан уугиулна. Түүний нүглийнх нь хувьд, тахилч ийнхүү түүний төлөө эвлэрүүллийг хийх бөгөөд тэр уучлагдах болно.

27 Жирийн хүмүүсийн аль нэг нь ЭЗЭНий хийх ёсгүй хэмээн тушаасан зүйлсийн аль нэгийг санамсаргүй хийснээр нүгэл үйлдэн, гэм буруутай болох тохиолдолд, 28 хэрэв үйлдсэн нүглийг нь уг хүнд мэдүүлбэл тэр үйлдсэн нүглийнхээ төлөө өөрийн тахилд зориулан согоггүй эм ямааг авчрах болой. 29 Тэр хүн гараа нүглийн төлөөх тахилын толгой дээр тавьж, уг нүглийн төлөөх тахилыг шатаалт тахилын байранд нядална. 30 Тахилч түүний цуснаас хэсгийг хуруугаараа авч, шатаалт тахилын ширээний эврүүд дээр нялан, түүний бусад бүх цусыг тахилын ширээний суурь уруу асгах болой. 31 Тэгээд тэр түүний бүхөөхииг эвиин тахилуудын өргөлийн өөхийг салгасантай адил тэр ёсоор салга. Тахилч түүнийг нь тахилын ширээн дээр ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон шатаан уугиулна. Ийнхүү тахилч түүний төлөө эвлэрүүллийг хийх бөгөөд тэр уучлагдах болно.

32 Гэвч хэрэв тэр хүн хургыг өөрийн тахил болгон нүглийн төлөөх тахилд авчрах аваас, согоггүй эм хургыг авчрах ёстой. 33 Тэр гараа нүглийн төлөөх тахилын толгой дээр тавьж, түүнийг шатаалт тахилыг нядалдаг газарт нүглийн төлөөх тахилд зориулан нядлах болно. 34 Тахилч нүглийн төлөөх тахилын хэсэг цусыг хуруугаараа авч шатаалт тахилын ширээний эврүүд дээр нялаад, түүний бусад бүх цусыг тахилын ширээний суурь уруу асгана. 35 Тэгээд тэр түүний бүх өөхийг эвийн тахилуудын өргөлийн хурганы өөхийг салгасантай адил тэр ёсоор салгах бөгөөд тахилч тэдгээрийг тахилын ширээн дээр ЭЗЭНд галаар өргөх өргөлүүд дээр шатаан уугиулна. Түүний нүглийнх нь хувьд, тахилч ийнхүү түүний төлөө эвлэрүүллийг хийх бөгөөд тэр уучлагдах болно.

5 Хэрэв хүн аливаа хэргийг харсан, эсвэл мэдсэн байгаад гэрчил гэсэн шаардлагыг сонссон атлаа хэлэлгүй нүтэл үйлдвэл тэр хүн өөрийн гэм бурууг үүрэх болно. 2 Эсвэл хүн аливаа бузар зүйлд, бузар араатны хүүрт ч бай, эсвэл бузар малын хүүрт ч бай, эсвэл бузар мөлхөгч амьтдынхүүрт хүрэх тохиолдолд хэдийгээр тэр үүнийгээ мэдээгүй байсан ч гэлээ тэрээр бузартсан агаад гэм буруутай болох ажгуу. 3 Эсвэл хэрэв тэр нь хүмүүний аливаа бузарт хүрэн (аливаа төрлийн бузар нь түүнийг бузарлан) үүнийгээ мэдээгүй байгаад, дараа нь тэр хүн мэдэх аваас тэр нь гэм буруутай болох юм. 4 Эсвэл хэн нэгэн нь хүмүүний бодлогогүйгээр андгайлан ярьж болох аливаа хэрэг явдалд, сайн буюу мууг хийх гэж амаараа бодлогогүйгээр тангараглавал, тэрээр үүнийгээ мэдээгүй байгаад дараа нь тэр түүнийгээ мэдэх аваас тэр нь эдгээрийн аль нэгнээр гэм буруутай болох юм. 5 Тиймээс эдгээрийн аль нэгнээр тэрээр гэмтэй болох аваас өөрийн үйлдсэн нүглээ илчлэн хэлэх ёстой. 6 Тэр бас үйлдсэн нүглийнхээ төлөө ЭЗЭНд өөрийн гэмийн төлөөх тахилыг буюу сүргээс эм хурга, эсвэл эм ямааг нүглийн төлөөх тахил болгон авчрах ёстой. Ингэж түүний нүглийн төлөө тахилч түүний өмнөөс эвлэрүүллийг хийнэ.

7 Харин хэрэв тэр хүн хурга өгөх чадалгүй аваас хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг, нэгийг нь нүглийн төлөөх тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан үйлдсэн нүглийнхээ төлөө ЭЗЭНд өөрийн гэмийн төлөөх тахилд авчрах болой. 8 Тэр тэдгээрийг тахилчид авчраад тахилч нүглийн төлөөх тахилд зориулсан нэгнийг эхлээд өргөж, толгойг нь салгалгүйгээр түүний хүзүүнийх нь урдаас мушгих бөлгөө. 9 Тэрмөн нүглийн төлөөх тахилын хэсэг цусыг тахилын ширээний хажуу уруу, бусад цусыг тахилын ширээний суурин дээр хатаагдаж байх зуур цацна. Энэ бол нүглийн төлөөх тахил юм. 10 Тэгээд тэр удаахийг нь шатаалт тахил болгон зарлигийн дагуу бэлтгэнэ. Тийнхүү тахилч түүний үйлдсэн нүтлийнх нь төлөө түүний өмнөөс эвлэрүүллийг хийх бөгөөд тэр нь уучлагдах болно.

11 Харин хэрэв тэр хүн хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг авчрах чадалгүй байвал үйлдсэн нүглийнхээ төлөө тэр ефагийн аравны нэгэн сайн гурилыг өөрийн өргөл болгон нүглийн төлөөх тахидд авчрах агаад түүн дээрээ тос асгаж болохгүй, утлага тавьж болохгүй. Учир нь энэ бол нүглийн төлөөх тахил юм. 12 Түүнийг тэр тахилчид авчраад тахилч түүнээс атгыг дурсгалын хувь болгон авч, түүнийгээ ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдийн хамт тахилын ширээн дээр шатаан уугиулах болой. Энэ бол нүтлийн төлөөх тахил юм. 13 Ингэж тахилч эвлэрүүллийг түүний төлөө, эдгээрийн аль нэгийг үйлдсэн нүглийнх нь төлөө хийх бөгөөд энэ нь түүнд уучлагдах болой. Үлдэгдэл нь идээн өргөлийн адил тахилчийнх болох бөлгөө" гэлээ. 14 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
15 Хэрэв хүн үнэнч бус байж, ЭЗЭНий ариун зүйлсийн эсрэг санамсаргүйгээр нүгэл үйлдэх тохиолдолд тэр хүн сүргээс согоггүй нэг хуцыг ЭЗЭНд гэмийн төлөөх тахил болгон авчрах болой.

Энэ нь мөнгөн шекелийн (ариун газрын шекел) дагуу та нараар үнэлэгдэх бөгөөд гэмийн төлөөх тахил юм. 16 Тэр хүн ариун зүйлийн эсрэг нүгэл үйлдсэнийхээ төлөө нөхөн төлбөрийг төлөх бөгөөд үүн дээрээ дахин тавны нэгийг нь нэмэн түүнийгээ тахилчид өгөх болой. Тахилч гэмийн төлөөх тахилын хуцаар түүний төлөө эвлэрүүллийг хийж, энэ нь түүнд уучлагдах юм.

17 Хэрэв хүн нүгэл үйлдэн, ЭЗЭНий хийх ёсгүй хэмээн тушаасан зүйлсийн аль нэгийг нь хийвэл, хэдийгээр тэр үүнийгээ ухаараагүй байсан ч гэлээ тэр нь гэмтэй болох бөгөөд өөрийн шийтгэлийг үүрэх ёстой. 18 Тэр та нарын үнэлгээний дагуу сүргээс согоггүй нэг хуцыг гэмийн төлөөх тахилд зориулан тахилчид авчирна. Тийнхүү тахилч эвлэрүүллийг түүний төлөө, түүний мэдэлгүйгээр санамсаргүй нүгэл үйлдсэн, алдааных нь төлөө хийх бөгөөд тэр нь түүнд уучлагдах болой. 19 Энэ бол гэмийн төлөөх тахил юм. ЭЗЭНий өмнө тэр хүн гарцаагүй гэмтэй болой гэв.

6 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
2 Хүн нүгэл үйлдэн, ЭЗЭНд үнэнч бус байж, өөрт нь хадгалуулсан болон даатгасан зүйлээр андыгаа мэхлэх, эсвэл хулгайлах, эсвэл андаасаа луйвардан авах, 3 эсвэл алдагдсан зүйлийг олоод түүнийхээ тухайд худал хэлж, хуурамчаар тангарагласнаасболж (хүний үйлдэж болох иймэрхүү зүйлсийн аль нэгнээр нь) нүглийг үйлдвэл, 4 тэгвээс тэр ньнүгэл үйлдэн гэмтэй болох тохиолдодд, хулгайлан авсан, эсвэл луйвардан авсан зүйлээ, эсвэл өөрт нь хадгалуулсан зүйлийг, эсвэл өөрийн олсон хүний алдагдсан зүйлийг, 5 эсвэл хуурамчаар тангарагласан аливаа зүйлийг нөхөн төлөх ёстой. Тэр түүний нөхөн төлбөрийг бүрэн хийн, түүн дээрээ дахиж тавны нэгийг нь нэмээд үүнийг өөрийн гэмийн төлөөх тахилыг өргөх өдрөө уг эзэнд нь өгөх болой. 6 Тэгээд тэр гэмийн төлөөх тахилд зориулан та нарын үнэлгээний дагуу сүргээс согоггүй нэг хуцыг ЭЗЭНд өөрийн гэмийн төлөөх тахил болгон тахилчид авчраад, 7 тахилч түүний төлөө эвлэрүүллийг ЭЗЭНий өмнө хийх болно. Түүнийг гэм буруутай болгосон эдгээр хэргийн аль нэг нь түүнд уучлагдах болно гэлээ. 8 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
9 Аарон болон түүний хөвгүүдэд тушаан хэлэгтүн. "Шатаалт тахилын хууль нь ийм юм. Шатаалт тахил нь өглөө болтол бүхэл шөнөжин тахилын ширээн дээрх зуухан дээр байх бөгөөд тахилын ширээн дээрх гал түүн дээр шатсаар байх ёстой. 10 Тахилч нь маалинган нөмрөг өмсөх ёстой. Нүцгэн биен дээрээ тэр дотуур хувцсыг өмсөх болой. Тэрээр тахилын ширээн дээр галд шатаасан шатаалт тахилын үнсийг авч тахилын ширээний хажууд тавина. 11 Тэгээд тэр хувцсаа тайлан, өөр хувцас өмсөөд, үнсийг хуарангийн гадна цэвэр газарт аваачих ёстой. 12 Тахилын ширээн дээрхгал түүн дээрээ үргэлж шатсаар байх ёстой. Энэ нь унтрах ёсгүй. Харин тахилч өглөө бүр түүн дээр мод шатааж, дээр нь шатаалт тахилыг тавин, эвийн тахилуудын өөхийг шатаан уугиулна. 13 Гал нь тахилын ширээн дээр байнга асаж байх ёстой. Энэ нь унтрах ёсгүй.

14 Харин идээн өргөлийн хууль нь ийм юм. Аароны хөвгүүд нь түүнийг ЭЗЭНий өмнө, тахилын ширээний урд авчирна. 15 Тэдний нэг нь идээн өргөлийн сайн гурилаас атгыг түүний тос болон идээн өргөл дээрх бүх утлагынх нь хамт авч, дурсгалын өргөл болгон ЭЗЭНд тайвшруулах тааламжит унэрээр тахилын ширээн дээр шатаан уугиулах болой. 16 Үлдэгдлийг нь Аарон болон түүний хөвгүүд идэх бөлгөө. Энэ нь исгээгүй боовтой адил, ариун газарт идэгдэх ёстой. Тэд үүнийг хурлын майхны хашаан дотор иднэ. 17 Энэ нь хөрөнгөтэй хийгдэх ёсгүй. Үүнийг Би галаар өргөх өргөлүүдээсээ тэдний хувь болгон өгсөн. Энэ нь нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахилын адил хамгийн ариун болой. 18 Аароны хөвгүүдийн дундах эр хүйстэн бүр үүнийг идэж болно. Энэ нь үеийн үед ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдийн улиран үргэлжлэх зарлиг юм. Тэдгээрт хүрэх хэн боловч ариусгагдах ёстой" гэв. 19 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
20 Тослогдсон өдрөө Аарон болон түүний хөвгүүд энэ тахилыг ЭЗЭНд авчрах ёстой. Ефагийн аравны нэгэн сайн гурилыгбайнгын идээн өргөл болгон авчирж хагасыг нь өглөө, хагасыг нь үдэш өргөх ёстой. 21 Энэ нь хайруулын тавган дээр тостой бэлтгэгдсэн байх ёстой. Сайн хутгасны дараа авчир. Та нар идээн өргөлийг болсон хэсгүүдээр нь ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон авчир. 22 Хөвгүүдийнх нь дундаас түүний байрыг эзлэх тэрхүү тослогдсон тахилч түүнийг өргөнө. Улиран үргэлжлэх зарлигийн дагуу үүнийг ЭЗЭНд бүхэлд нь шатаан уугиулна. 23 Тийнхүү тахилчийн идээн өргөл бүр нь бүхэлдээ шатаагдах ёстой. Үүнийг идэх ёсгүй гэлээ. 24 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
25 Аарон болон түүний хөвгуүдтэй ярин ийн хэлэгтүн. "Нүглийн төлөөх тахилын хууль нь ийм юм. Шатаалт тахил нядлагддаг газарт, нүглийн төлөөх тахил нь ЭЗЭНий өмнө нядлагдах ёстой. Энэ нь хамгийн ариун ажгуу. 26 Түүнийг нүглийн төлөө өргөсөн тахилч түүнийг иднэ. Энэ нь ариун газарт, хурлын майхны хашаан дотор идэгдэх ёстой. 27 Түүний маханд хүрэх хэн боловч ариусгагдах ёстой. Түүний аливаа цус хувцсан дээр үсрэхэд, цус үсэрсэн хэсгийг та нар ариун газарт угаагтун. 28 Мөн дотор нь түүнийг буцалгасан шавар савыг хагалах ёстой. Хэрэв энэ нь хүрэл саванд буцалгагдсан бол, савыг сайтар цэвэрлэн, усаар зайлах ёстой. 29 Тахилч нарын дундах эр хүйстэн бүр үүнийг идэж болно. Энэ нь хамгийн ариун болой. 30 Гэвч ариун газарт эвлэрүүллийгхийхээр аливаа цусыг нь хурлын майханд аваачсан нүглийн төлөөх тахилыг идэх ёсгүй. Энэ нь галд шатаагдах ёстой.

7 Гэмийн төлөөх тахилын хууль нь ийм юм. Энэ нь хамгийн ариун бөлгөө. 2 Тэдний шатаалт тахилыг нядалдаг газарт тэд гэмийн төлөөх тахилыг нядлах ёстой. Цусыг нь тэр тахилын ширээ уруу тойруулан цацна. 3 Тэгээд тэр түүнээс бүх өөхийг нь өргөхдөө сүүл, сэмж, 4 ууцны хоёр бөөрийг, дээр нь байдаг өөхнийх нь хамт, бөөртэй хамт салгах өнчин элгийг өргөнө. 5 Тахилч тэдгээрийг ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна. Энэ бол гэмийн төлөөх тахил болой. 6 Тахилч нарын дундах эр хүйстэн бүр түүнийг идэж болно. Энэ нь ариун газарт идэгдэх ёстой. Энэ нь хамгийн ариун болой. 7 Гэмийн төлөөх тахил нь нүглийн төлөөх тахилтай адил бөгөөд эдгээрт нэг л хууль байх болой. Түүгээр эвлэрүүллийг хийсэн тахилч түүнийг авах болно. 8 Мөн хэн нэгний шатаалт тахилыг өргөх тахилч өөрийн өргөсөн шатаалт тахилын арьсыг өөртөө авна. 9 Түүнчлэн зууханд жигнэгдсэн идээн өргөл бүр, саванд эсвэл хайруулын тавган дээр бэлтгэгдсэн болгон нь түүнийг өргөх тахилчид оногдох болой. 10 Тостой хольсон, эсвэл хуурай идээн өргөл бүр Аароны бүх хөвгүүдэд тэнцүү оногдоно.

11 ЭЗЭНд өргөгдөх эвийн тахилуудын өргөлийн хууль нь ийм юм. 12 Хэрэв тэр үүнийг талархсныхаа төлөө өргөх бол талархлын өргөлтэй хамт тостой хольсон бинг, тос түрхсэн исгээгүй боовыг, тостой хольж сайн хутгасан сайн гурилын бинг өргөнө. 13 Талархалд зориулсан эвийн өргөлүүдийн тахилтайгаа хамт тэр исгэсэн талхан боовтой өргөлөө авчирна. 14 Үүнээс тэр өргөл бүрээс нэгийг ЭЗЭНд хандив болгон өргө. Эвийн тахилын цусыг цацсан тахилчид энэ нь оногдох болой.

15 Түүний талархалт эвийн өргөлийн тахилын махны тухайд бол, өргөлийнх нь өдөр түүнийг идэх ёстой бөгөөд өглөө болтол түүнээс юу ч үлдээх ёсгүй. 16 Гэвч хэрэв түүний өргөлийн тахил нь тангаргийн, эсвэл сайн дурын өргөл байх аваас, тэр хүн түүнийгээ тахил өргөсөн өдөртөө идэж болох бөгөөд үлдэгдлийг нь маргааш нь идэж болох 17 боловч гурав дахь өдөр нь тахилын махны үлдэгдлийг галд шатаах ёстой. 18 Тэгэхлээр эвийн өргөлийн тахилын аливаа мах нь гурав дахь өдөрт идэгдэх тохиолдолд түүнийг өргөсөн хүн хүлээн авагдахгүй болно. Мөн энэ нь өргөсөн нэгний тулд тооцогдохгүй болно. Энэ нь бузар зүйл болох бөгөөд түүнийг идэгч нь өөрийн хилэнцээ үүрэх ёстой.

19 Бас бузар аливаа зүйлд хүрсэн мах нь идэгдэх ёсгүй. Тэр нь галд шатаагдах ёстой. Бусад махны хувьд, цэвэр хүн нь тийм махыг идэж болно. 20 Харин бузартсан байхдаа, ЭЗЭНд оногдох эвийн өргөлийн тахилын махыгидсэн хүн өөрийн ард олноос таслагдана. 21 Хэн нэгэн нь хүний бузарт, эсвэл бузар амьтанд, эсвэл бузар жигшим зүйл зэрэг аливаа бузарт хүрээд, ЭЗЭНд оногдох эвийн өргөлийн тахилын махнаас идэх аваас тэр хүн өөрийн ард олноос таслагдана" гэв. 22 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
23 Израилийн хөвгүүдэд хэл. "Та нар үхэр, хонь, ямааны аливаа өөхийг бүү ид. 24 Мөн үхсэн амьтны өөх, араатанд тастуулсан амьтны өөх нь ямар нэгэн өөр хэрэгцээнд зориулагдаж болох боловч та нар түүнийг үнэхээр идэж болохгүй. 25 Хэн нэгэн нь ЭЗЭНд галаар өргөсөн тахил болох амьтны өөхийг идвэл, идсэн тэр хүн өөрийн ард олноос таслагдана. 26 Та нар амьдарч буй аль ч газартаа шувууных ч бай, амьтных ч бай ямар ч цусыг идэж болохгүй. 27 Хэн нэг нь аливаа цусыг идвэл, уг хүн өөрийн ард олноос таслагдах болой" гэв. 28 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
29 Израилийн хөвгүүдтэйярин ийн хэл. "ЭЗЭНд өөрийн эвийн тахилын өргөлийг өргөж буй хүн өөрийн өргөлийг эвийн тахилын өргөлөөсөө ЭЗЭНд авчрагтун. 30 Тэр өөрийнхөө гараар ЭЗЭНд галаар өргөх өргөлийг авчрах ёстой. Өвчүү нь ЭЗЭНий өмнө даллах өргөл болон даллагдахын тулд тэрээр өөхийг өвчүүний хамт авчрах юм. 31 Тахилч өөхийг тахилын ширээн дээр шатаан уутиулна. Харин өвчүү нь Аарон болон түүний хөвгүүдэд оногдох юм. 32 Та нар эвийн тахилын өргөлөөсөө баруун гуяыг хандив болгон тахилчид өгөгтүн. 33 Баруун гуя нь эвийн тахилын цус, өөхийг өргөж буй Аароны хөвгүүдийн дундах нэгний хувь болон түүнд оногдоно. 34 Учир нь Израилийн хөвгүүдийн эвийн тахилын өргөлүүдээс Би даллах өргөлийн өвчүүг, хандивын гуяыг нь аван эдгээрийг Израилийн хөвгүүдээс авах мөнхийн хувь болгон тахилч Аарон болон түүний хөвгүүдэд өгсөн билээ.

35 Энэ нь Аарон болон түүний хөвгүүдийг Мосе ЭЗЭНд тахилч нар болгон үйлчлүүлэхээр авчирсан өдөрт ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдээс тэдэнд зориулагдан ариусгагдсан зүйл болой. 36 ЭЗЭН тэднийг тосолсон өдөрт эдгээрийг Израилийн хөвгүүдээс тэдэнд өгөхийг тушаасан юм. Энэ нь үеийн үед тэдний мөнхийн хувь нь болох юм" гэлээ.

37 Энэ бол шатаалт тахил, идээн өргөл, нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахил, сахил хүртээх ёслолын тахил, эвийн тахилуудын өргөлийн хууль бөгөөд 38 Израилийн хөвгүүдэд өргөлүүдээ Синаин цөлд ЭЗЭНд өргөхийг тушаасан тэр өдрөө ЭЗЭН эдгээр хуулийг Синаи ууланд Мосед тушаасан билээ.

8 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
2 Аароныг, түүнтэй хамт хөвгүүдийг нь, мөн хувцаснууд, тосолгооны тос, нүглийн төлөөх тахилын бухыг, хоёр хуц, нэг сагс исгээгүй талхыг авагтун. 3 Хурлын майхны үүдэнд бүх цуглааныг цуглуул гэв. 4 Тийнхүү МосеЭЗЭНий өөрт нь тушаасан ёсоор хийв. Хурлын майхны үүдэнд цуглааныг цуглах зуур, 5 Мосе цуглаанд хандан
— ЭЗЭНий хийгтүн хэмээн тушаасан зүйл бол энэ болой гэв.

6 Тэгээд Мосе нь Аарон болон түүний хөвгүүдийг ойртуулаад тэднийг усаар угаав. 7 Тэр түүнд дээл өмсгөж, урт бүсээр бүслэн нөмрөгийг өмсүүлээд, түүнд ефодыг өмсгөн, үүнийг тогтоох ефодын уран гоё бүсээр түүнийг бүслэв. 8 Тэгээд тэр цээживчийг түүнд тохон өмсгөж, цээживчинд Урим болон Туммимийг хийв. 9 Тэр бас түүний толгой дээр малгайг тавин, малгайн дээр, урд талд нь ариун титэм болох алтан пайзыг ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тавив.

10 Тэгээд Мосе тосолгооны тосыг авч, асар болон түүн дотор байсан бүхнийг тослон тэдгээрийг ариусгав. 11 Тэр тосны заримыг тахилын ширээн дээр долоон удаа цацаж, тахилын ширээ болон түүний бүх хэрэгслийг, угаагуур болон түүний суурийг тослон ариусгав. 12 Тэгээд тэр тосолгооны тосны заримыг Аароны толгой дээр асган түүнийг ариусгахаар тослов. 13 Дараа нь Мосе Аароны хөвгүүдийг ойртуулж, ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тэдэнд дээлийг өмсгөн, урт бүсээр бүсэлж, толгой дээр нь малгай өмсгөв.

14 Тэгээд тэр нүглийн төлөөх тахилын бухыг авчраад, Аарон болон түүний хөвгүүд нүглийн төлөөх тахилын бухын толгойдээр гараа тавьцгаав. 15 Дараа нь Мосе түүнийг нядлаад цусыг нь аван хуруугаараа заримыг нь тахилын ширээний эврүүдийн дээр тойруулан нялж, тахилын ширээг ариусгав. Тэгээд тэр бусад цусыг нь тахилын ширээний суурь уруу түүний төлөө эвлэрүүллийг хийхээр асган түүнийг ариусгав. Мосе мөн бүх дотор өөхийг, өнчин элэг, хоёр бөөрийг өөхтэй нь авчээ. Тэр үүнийг тахилын ширээн дээр шатаан уугиулав. 17 Харин тэрээр бух болон арьс, мах, сэвсийг нь ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор хуарангийн гадна галд шатаав.

18 Тэгээд тэр шатаалт тахилын хуцыг авчирсан. Аарон болон түүний хөвгүүд хуцын толгой дээр гараа тавьцгаав. 19 Мосе түүнийг нядлан цусыг нь тахилын ширээ уруу тойруулан цацав. 20 Тэрээр хуцыг мөчлөн эвдэж огтлоод, Мосе толгой, хэсгүүдийг болон өөхийг нь шатаан уутиулав. 21 Гэдэс дотор болон мөчүүдийг нь усаар угаасны дараа Мосе хуцыг бүхлээр нь тахилын ширээн дээр шатаан уугиулав. Энэ бол тайвшруулах тааламжит үнэрт зориулсан шатаалт тахил байлаа. Энэ нь ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор ЭЗЭНд галаар өргөх өргөл байлаа.

22 Тэгээд тэр сахил хүртээх ёслолын хуц болох хоёр дахь хуцыг авчирлаа. Аарон болон түүний хөвгүүд хуцын толгой дээр гараа тавьцгаав. 23 Мосе түүнийг нядалж, түүний хэсэг цусыг нь аван Аароны баруун чихний гэдсэнд,баруун гарынх нь эрхий хуруун дээр, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр нялав. 24 Тэр мөн Аароны хөвгүүдийг ойртуулж, Мосе хэсэг цусыг тэдний баруун чихний гэдсэнд, баруун гарынх нь эрхий хуруун дээр, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр нялав. Тэгээд Мосе бусад цусыг тахилын ширээ уруу тойруулан цацав. 25 Тэр өөхийг, сүүлийг, бүх дотор өөхийг, өнчин элэг, хоёр бөөрийг өөхнийх нь хамт, баруун гуяыг нь авав. 26 ЭЗЭНий өмнө байсан исгээгүй талхны сагснаас тэр нэг исгээгүй бинг, тостой хольсон талхан боов нэгийг болон нэг боовыг авч, тэдгээрийг өөхнүүд болон баруун гуян дээр байрлуулав. 27 Тэгээд тэр энэ бүхнийг Аароны гар дээр, түүний хөвгүүдийн гар дээр тавьж, тэдгээрийг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон авчрав. 28 Тэгээд Мосе тэдгээрийг тэдний гараас авч, шатаалт тахилын хамт тэдгээрийг тахилын ширээн дээр шатаан уугиулав. Эдгээр нь тайвшруулах тааламжит үнэрт зориулсан, сахил хүртээх ёслолын тахил байлаа. Энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөл байв. 29 Мөн Мосе өвчүүг авч, түүнийг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон авчрав. Энэ нь ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор, сахил хүртээх ёслолын хуцын Мосегийн хувь байлаа.

30 Тэгээд Мосе тосолгооны тосноос болон тахилын ширээн дээр байсан цуснаас хэсгийг авч түүнийг Аарон ба түүний хувцас, түүний хөвгүүд ба тэдний хувцаснууд дээр цацан, Аароныг, түүний хувцсыг, хөвгүүдийг нь, хөвгүүдийнх нь хувцаснуудыг түүнтэй хамт ариусгав.

31 Тэгээд Мосе нь Аарон болон түүний хөвгүүдэд хэлсэн нь
— Махыг хурлын майхны үүдэнд буцалгаж, миний тушаан "Аарон болон түүний хөвгүүд үүнийг идэх болно" хэмээн хэлсэн ёсоор түүнийг сахил хүртээх ёслолын тахилын сагсанд байгаа талхтай хамт идэгтүн.
32 Мах болон талхны үлдэгдлийг та нар галд шатаагтун. 33 Та нар сахил хүртэх ёслолын чинь үе дуусах өдрийг хүртэл, долоо хоногийн турш хурлын майхны үүднээс гадагш гарч болохгүй. Учир нь Тэр та нарт долоо хоногийн турш сахил хүртээх юм. 34 Та нарын өмнөөс эвлэрүүллийг хийхээр өнөөдрийн хийгдсэнийг ЭЗЭН хийхийг тушаасан. 35 Түүнээс гадна, та нар үхэхгүйн тулд хурлын майхны үүдэнд долоо хоногийн туршид өдөржин шөнөжин байж, ЭЗЭНий шаардлагыг сахигтун. Учир нь би ийм тушаал авсан гэлээ. 36 Аарон болон түүний хөвгүүд ингэж ЭЗЭНий Мосегээр дамжуулан тушаасан бүх зүйлсийг хийв.

9 Найм дахь өдөрт Мосе нь Аарон болон түүний хөвгүүдийг, Израилийн ахмадуудыг дуудав. 2 Тэр Ааронд хэлсэн нь
— Нүглийн төлөөх тахилдаа зориулан согоггүй эр тугал, шатаалт тахидд согоггүй хуц аван, тэдгээрийг ЭЗЭНий өмнө өргөгтүн.
3 Тэгээд Израилийн хөвгүүдэд ийн хэлтүгэй. "Нүглийн төлөөхтахилд нэг ухныг, шатаалт тахилд согоггүй, нэг настай тугал хурга хоёрыг, 4 эвийн тахилд үхэр, хуцыг тостой хольсон идээн өргөлийг ЭЗЭНий өмнө өргөхөөр авагтун. Учир нь ЭЗЭН өнөөдөр та нарт үзэгдэх болно". 5 Тийнхүү тэд Мосегийн тушаасныг хурлын майхны өмнө авчрав. Бүх цуглаан ойртон ирж, ЭЗЭНий өмнө зогсов. 6 Мосе
— ЭЗЭНий цог жавхлан та нарт үзэгдэхийн тулд ЭЗЭНий хийгтүн хэмээн та нарт тушаасан зүйл нь энэ болой гэв.
7 Тэгээд Мосе Ааронд
— Тахилын ширээнд ойртон ирж, өөрийнхөө төлөө болон ард олны төлөө эвлэрүүллийг хийхийн тулд нүглийн төлөөх тахил болон шатаалт тахилаа өргө. Тэгээд ЭЗЭНий тушаасан ёсоор ард олны өмнөөс чи эвлэрүүллийг хийхийн тудд тэдний төлөө өргөлийг өргө гэлээ.

8 Тиймээс Аарон тахилын ширээнд ойртон ирж, өөрийнх нь төлөө байсан, нүглийн төлөөх тахилын туталыг нядлав. 9 Аароны хөвгүүд цусыг нь түүнд авчирсанд, тэр цусанд хуруутаа дүрэн тахилын ширээний эврүүд дээр нялж, бусад цусыг тахилын ширээний суурь уруу асгав. 10 Дараа нь тэр нүглийн төлөөх тахилын өөх, бөөр, өнчин элгийг ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тахилын ширээн дээр шатаан уутиулав. 11 Харин мах болон арьсыг нь тэр хуарангийн гадна галд шатаав.

12 Тэгээд тэр шатаалт тахилыг нядлав. Цусыг нь Аароны хөвгүүд түүнд өгөхөд, тэр түүнииг тахилын ширээ уруу тойруулан цацав. 13 Тэд шатаалт тахилыг хэсэглэн толгойнх нь хамт түүнд өгсөнд тэр тэдгээрийг тахилын ширээн дээр шатаан уугиулав. 14 Тэр мөн гэдэс дотор болон мөчүүдийг угаагаад, тэдгээрийг шатаалт тахилын хамт тахилын ширээн дээр шатаан уугиулав.

15 Тэгээд тэр ард олны тахилыг авчран, ард олны төлөө байсан, нүглийн төлөөх тахилын ямааг авч, нядлан эхнийхтэй адил түүнийг нүглийн төлөө өргөв. 16 Тэр мөн шатаалт тахилыг авчирж, түүнийг зарлигийн дагуу өргөв. 17 Дараа нь тэр өглөөний шатаалт тахилаас гадна идээн өргөлийг авчирж, түүний хэсгээс нь өөрийн атгыг дүүргээд, түүнийгээ тахилын ширээн дээр шатаан уугиулав.

18 Тэгээд тэр ард олны төлөө байсан эвийн тахилын өргөл болох үхэр болон хуцыг нядалжээ. Цусыг нь Аароны хөвгүүд түүнд өгсөнд, тэр түүнийг тахилын ширээ уруу тойруулан цацав. 19 Үхэр болон хуцын өөхний хэсгүүдийн хувьд гэвэл, сүүл, гадар өөх, бөөр, өнчин элгийг аван, 20 тэд эдгээр өөхний хэсгүүдийг өвчүүнүүд дээр тавьсан. Тэр тэдгээрийг тахилын ширээн дээр шатаан уугиулжээ. 21 Харин өвчүүнүүд болон баруун гуяыг Аарон ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон Мосегийн тушаасан ёсоор даллав.

22 Тэгээд Аарон ард олон уруу гараа өргөж, тэднийг ерөөлөө. Тэр нүглийн төлөөх тахил, шатаалт тахил, эвиин тахилыг хииснийхээ дараа доош буулаа. 23 Мосе, Аарон нар хурлын майханд оров. Тэднийг гарч ирэн ард олныг ерөөмөщ, ЭЗЭНий цог жавхлан бүх ард олонд үзэгдэв. 24 Тэгэхэд ЭЗЭНий өмнөөс гал гарч ирэн, тахилын ширээн дээрх шатаалт тахил болон өөхний хэсгүүдийг шатаажээ. Бүх ард олон үүнийг хармагц, хашхиралдан нүүрээрээ унав.

10 Аароны хөвгүүд болох Надаб, Абиху нар өөрсдийн бойпоруудыг авч, түүн дотор гал хийгээд дээр нь утлагыг тавьж ЭЗЭНий өмнө Түүний тэдэнд тушаагаагүй ёс бус галыг өргөв. 2 ЭЗЭНий оршихуйгаас гал гарч ирэн, тэднийг устгалаа. Тэд ЭЗЭНий өмнө нас барав. 3 Тэгтэл Мосе Ааронд
— Энэ нь ЭЗЭНий "Надад ойртон ирэгсдээр Биариун хэмээн үзэгдэж, бүх ард олны өмнө Би хүндлэгдэн дээдлэгдэх болно" хэмээн айлдсан зүйл мөн гэв. Тэгэхэд Аарон дуугүй байв.
4 Мосе нь бас Аароны авга ах Уззиелийн хөвгүүд болох Мишаел, Елзафан нарыг дуудаж, тэдэнд
— Урагш гарч ирэн, өөрсдийн хамаатнуудыг ариун газрын өмнөөс хуарангийн гадна аваач гэлээ.
5 тиймээс тэд урагш гарч ирэн тэднийг дээлтэй нь Мосегийн хэлснээр хуарангийн гадна аваачив. 6 Тэгээд Мосе нь Ааронд болон түүний хөвгүүд болох Елеазар, Итамар нарт
— Толгойгоо бүү ил гарга, хувцсаа бүү урагтун. Ингэснээр та нар үхэхгүй бөгөөд бүх цуглааны эсрэг Түүнийг хилэгнүүлэхгүй байх юм. Харин та нарын хамаатнууд болох Израилийн гэр бүхлээрээ ЭЗЭНээр шатаагдсан хүмүүсийн хойноос уйлан гашуудаг.
7 Та нар хурлын майхны үүднээс ч гадагш гарч болохгүй. Эс бөгөөс та нар үхнэ. Учир нь ЭЗЭНий тосолгооны тос нь та нар дээр байгаа гэлээ. Тиймээс тэд Мосегийн үгийн дагуу үйлдэв.

8 Тэгтэл ЭЗЭН Ааронд айлдан
9 Чи болон чамтай хамт байдаг хөвгүүд чинь ч үхэхгүйн тулд хурлын майханд ирэхдээ дарсыг ч, архийг ч бүү уугтун. Энэ нь үеийн үед улиран үргэлжлэх зарлиг бөгөөд 10 ариуныг жирийнээс, бузрыг цэврээс ялгуулахын тулд, 11 бас Израилийн хөвгүүдэд Мосегээр дамжуулан ЭЗЭНий айлдсан бүх зарлигуудыг тэдэнд сургахын тулд юм гэлээ.

12 Тэгээд Мосе нь Аарон болон түүний амьд үлдсэн хөвгүүд болох Елеазар Итамар нартай ярин
— ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдээс үлдсэн идээн өргөлийг авч, түүнийг исгэгдээгүйгээр нь тахилын ширээний хажууд идтүгэй. Учир нь энэ бол хамгийн ариун юм.
13 Энэ нь ЭЗЭНдгалаар өргөх өргөлүүдээс чиний болон хөвгүүдийн чинь хувь учраас та нар үүнийг ариун газарт иднэ. Учир нь надад ингэж тушаасан юм. 14 Гэхдээ чи болон чамтай хамт байдаг хөвгүүд, охид чинь даллах өргөлийн өвчүү, хандивын гуяыг цэвэр газарт идэж болно. Учир нь тэдгээр нь Израилийн хөвгүүдийн эвийн тахилын өргөлүүдээс, чиний болон хөвгүүдийн чинь хувь болон өгөгдсөн юм. 15 Тэд өргөн өргөгдсөн гуя, даллан өргөгдсөн өвчүүг галаар өргөх өөхний хэсгүүдийн өргөлүүдтэй хамт авчирж, ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон өргөнө. Ийнхүү энэ нь ЭЗЭНий тушаасан ёсоор чамд болон чамтай хамт байдаг хөвгүүдийн чинь улиран үргэлжлэх хувь болох юм гэлээ.

16 Харин Мосе нүглийн төлөөх тахилын ямааг сайтар эрэн хайв. Харагтун, тэр нь шатаагдсан байлаа. Тиймээс тэр Аароны амьд үлдсэн хөвгүүд болох Елеазар, Итамар нарт уурлан
17 Та нар юунд нүглийн төлөөх тахилыг өнөөх ариун газарт идсэнгүй вэ? Учир нь энэ болхамгийн ариун агаад Тэр түүнийг та нарт цутлааны гэмийг үүрүүлэхээр, тэдний төлөө эвлэрүүллийг ЭЗЭНий өмнө хийлгэхээр өгсөн болой. 18 Харагтун, туүний цус нь дотогш, ариун газрын дотор хараахан аваачигдаагүй байсан учраас миний тушаасан ёсоор та нар түүнийг ариун газарт заавал идэх ёстой байсан гэлээ. 19 Гэвч Аарон Мосед
— Харагтун. Тэд яг энэ өдөр ЭЗЭНий өмнө нүглийн төлөөх тахилаа болон шатаалт тахилаа авчирсан юм. Иймэрхүү зүйл надад ч тохиолддог. Хэрэв би өнөөдөр нүглийн төлөөх тахилыг идсэн бол энэ нь ЭЗЭНий мэлмийд таатай байх байсан гэж үү? гэлээ.

20 Үүнийг сонсоод, Мосед энэ нь таалагдав.

11 ЭЗЭН дахин Мосе, Аарон нарт айлдан
2 Израилийн хөвгүүдтэй ярин ийн хэлэгтүн. "Газар дээрх бүх амьтдаас та нарын идэж болох амьтад нь эдгээр болой. 3 Амьтдын дундаас туурай нь салаатай буюу ац туурайтан болон сэвсээ хивдэг амьтдыг та нар идэж болно. 4 Харин та нар сэвсээ хивэгчдийн дундаас, эсвэл ац туурайтны дундаас эдгээрийг идэж болохгүй. Тэмээ хэдийгээр сэвсээ хивдэг боловч ац туурайтан биш учир энэ нь та нарт бузар юм. 5 Үүнтэй адил хадны дорго хэдийгээр сэвсээ хивдэг ч ац туурайтан биш учир энэ нь та нарт бузар юм. 6 Мөн туулай ч хэдийгээр сэвсээ хивдэг ч ац туурайтан биш учир энэ нь та нарт бузар болой. 7 Гахай хэдийгээр туурай нь салаатай буюу ац туурайтан боловч сэвсээ хивдэггүй учир энэ нь та нарт бузар болой. 8 Та нар эдгээрийн махыг идэж болохгүй, хүүрт нь хүрч болохгүй. Тэдгээр нь та нарт бузар юм.

9 Усанд байдаг буюу далайд байдаг, годд байдаг сэрвээтэй, хайрстай болгоныг та нар идэж болно. Усанд байдаг энэ бүхнийг та нар идэж болно. 10 Харин усанд сэлэгчдийн дундаас, мөн усан дахь бүх амьтдаас далайд ч бай, голд ч бай сэрвээгүй, хайрсгүй алив бүхэн нь та нарт жигшүүрт зүйлс мөн. 11 Эдгээр нь та нарт жигшүүрт зүйл болох учир тэдгээрийн махыг та нар идэж болохгүй. Хүүрүүдийг нь ч та нар жигш. 12 Усанд байдаг сэрвээгүй, хайрсгүй болгон нь та нарт жигшүүрт зүйл болой.

13 Шувуудын дундаас эдгээрийг та нар жигших ёстой. Тэдгээр нь идэгдэх ёсгүй жигшүүрт зүйл болой. Эдгээр нь бүргэд, тас, хар тас, 14 элээ ба шонхрын төрлүүд 15 ба хэрээний бүх төрлүүд, 16 тэмээн хяруул, шар шувуу, цахлай ба харцагын төрлүүд, 17 ууль, хар галуу, цагаан хүзүүт тас, 18 хун, хотон шувуу, хүрэн шувуу, 19 өрөвтас ба хөх дэглийн төрлүүд, өвөөлж, сарьсан багваахай болой.

20 Дөрвөн хөлөөр явдаг далавчит бүх шавьж нь та нарт жигшүүрт зүйл болой. 21 Гэсэн ч дөрвөн хөлөөр явдаг далавчит бүх шавьжны дундаас та нар хөлдөө газар дээгүүр дэвхрэх үе мөчтэйг нь идэж болно. 22 Тэдгээрээс та нар царцаан төрлүүд, сүйтгэгч царцаан төрлүүд, хүрэлзгэний төрлүүд, дэвхрэгийн төрлүүдийг идэж болно. 23 Харин бусад дөрвөн хөлт, далавчит шавьж бүхэн нь та нарт жигшүүрт зүйл юм.

24 Үүнээс гадна, эдгээрээр та нар бузартах юм. Тэдгээрийн хүүрт хүрсэн хэн боловч үдэш болтол бузартсан болно. 25 Тэдгээрийн хүүрээс аль нэгийг нь дээш авсан хэн боловч хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузартсан болно. 26 Ац туурайтан боловч туурай нь салгагдаагүй, эсвэл сэвсээ хивдэггүй бүх амьтдын тухайд, тэдгээр нь та нарт бузар бөгөөд тэдгээрт хүрсэн хэн боловч бузартсан болно. 27 Бас дөрвөн хөлөөрөө явдаг, бүх амьтдын дундаас тавхайгаараа явдаг бүхэн нь та нарт бузар бөгөөд тэдгээрийн хүүрт хүрсэн хэн боловч үдэш болтол бузартсан болно. 28 Тэдгээрийн хүүрийг дээш авсан нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузартсан болно. Тэдгээр нь та нарт бузар ажгуу.

29 Газар дээр мөлхөгч амьтдын дундаас эдгээр нь та нарт бузар болой. Эдгээр нь сохор номин, хулгана ба том гүрвэлийн төрлүүд, 30 өмхий хүрэн, матар, гүрвэл, элсний хэвлээр явагч, хамелеон ажгуу. 31 Бүх мөлхөгч амьтдын дундаас эдгээр нь та нарт бузар бөгөөд тэдгээрийн үхсэн биед хүрсэн хэн боловч үдэш болтол бузартсан болно. 32 Мөн тэдгээрийн аль нэгний үхсэн бие нь модон эдлэл, эсвэл хувцас хунар, эсвэл арьс, эсвэл уут хүүдий зэрэг хэрэглэгддэг аливаа зүйлс дээр унах аваас эдгээр нь бузартсан болно. Энэ нь усанд хийгдэх ёстой бөгөөд үдэш болтол бузартсан болно. Тэгээд энэ нь цэвэр болно. 33 Мөн тэдгээрийн аль нэгэн нь аливаа шавар саванд унах аваас дотор нь байсан зүйл нь бузар болох агаад та нар уг савыг хагалах ёстой. 34 Идэж болох боловч, тийм савны ус дээр нь тогтсон аливаа идээ нь бузартсан болно. Ууж болох боловч тийм саван дахь аливаа шингэн нь бузартсан болно. 35 Аливаа зүйлийн дээр тэдгээрийн хүүрийн ямар нэг хэсэг нь унавал тэр нь бузартсан болно. Ийм тохиолдолд пийшинэсвэл зуух нь хэмхлэгдэх ёстой. Тэдгээр нь бузартсан бөгөөд та нарт бузар хэвээр үлдэнэ. 36 Хэдийгээр тэдгээр амьтдын хүүрт хүрсэн нэгэн нь бузартдаг боловч булаг буюу ус хадгалах нөөцлүүр нь цэвэр хэвээр байх юм. 37 Хэрэв тэдгээрийн хүүрийн нэг хэсэг нь тариалалтанд зориулсан аливаа үрэн дээр унах аваас тэр нь цэвэр хэвээр байна. 38 Харин хэрэв үрэн дээр ус хийгдсэн байгаад, тэдгээрийн хүүрийн нэг хэсэг нь түүн дээр унах аваас энэ нь та нарт бузар болно.

39 Мөн хэрэв та нарт идэш болох амьтдын нэг нь үхэх тохиолдолд. түүний хүүрт хүрсэн хүн нь үдэш болтол бузартсан болно. 40 Мөн түүний хүүрээс идсэн нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузартсан болно. Түүний хүүрийг дээш авсан нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузартсан болно.

41 Газар дээр мөлхөх мөлхөгч амьтан бүр нь жигшүүрт бөгөөд тэднийг идэж болохгүй. 42 Хэвлээр мөлхөгч бүр, дөрвөн хөлөөр явдаг, олон хөлөөр газар дээгүүр мөлхөх мөлхөгч амьтан бүрийг та нар идэж болохгүй. Учир нь тэд жигшүүрт болой. 43 Мөлхөдөг аливаа мөлхөгч амьтнаар өөрсдийгөө бүү жигшүүр болго. Тэднээр өөрсдийгөө бүү бузарла. Тэгвэл та нар бузар болно. 44 Учир нь Би бол та нарын Бурхан ЭЗЭН. Тиймээс өөрсдийгөө ариусгаж, ариун бай. Учир нь Би ариун билээ. Та нар газар дээгүүр мөлхөдөг мөлхөгч амьтдын аль нэгээрөөрсдийгөө бузарлаж болохгүй. 45 Учир нь Би бол та нарын Бурхан болохын тулд Египетийн нутгаас та нарыг авчирсан ЭЗЭН болой. Иймээс Би ариун учир та нар ариун байх ёстой" гэлээ.

46 Энэ нь амьтан, шувуу, усанд хөдлөгч аливаа амьд биет, газар дээгүүр мөлхөгч бүхний талаарх хууль бөгөөд 47 бузрыг цэврээс болон идэж болох амьтдыг идэж үл болох амьтдаас ялган салгахын тулд болой.

12 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
2 Израилийн хөвгүүдтэй ярин хэлэгтүн. "Эмэгтэй хүн жирэмслэн, хүү төрүүлэх аваас тэр нь өөрийн сарын тэмдгийн өдрүүдэд бузартсан болдгийн адил долоо хоногийн туршид бузартсан болно. 3 Найм дахь өдөрт хөвгүүний хөвчний махыг хөндөх ёстой. 4 Тэгээд тэр эмэгтэй гучин гурван өдөр цуснаас цэвэршинэ. Цэвэрших хоногуудыг дуустал ариусгагдсан аливаа зүйлд хүрэлгүй, ариун газарт ч орохгүй байх ёстой. 5 Гэвч хэрэв тэрээр охин төрүүлэх аваас өөрийн сарын тэмдгийнхтэй адил хоёр долоо хоног бузартсан болно. Тэр жаран зургаан хоног цуснаас цэвэршинэ.

6 Хүү, эсвэл охины төлөө цэвэрших хоногуудыг дуусмагц тэр хурлын майхны үүдэнд шатаалт тахилд зориулан нэг хургыг, нүглийн төлөөх тахидд зориулан залуу тагтааг, эсвэл хүүрзгэнийг тахилчид авчрах юм. 7 Тэгээд тахилч түүнийг ЭЗЭНий өмнө өргөн, уг эмэгтэйн төлөө эвлэрүүллийгхийнэ. Тэр эмэгтэй цус алдалтаасаа цэвэршигдэх болой. Энэ нь хүү, эсвэл охин төрүүлэх эмэгтэйд зориулсан хууль болой. 8 Гэвч хэрэв тэр эмэгтэй нь хурга олж авах чадалгүй бол хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг, нэгийг нь шатаалт тахилд, нөгөөг нь нүглийн төлөөх тахилд зориулан авчрах бөгөөд тахилч түүний төлөө эвлэрүүллийг хийхэд, эмэгтэй нь цэвэр болно" гэв.

13 Тэгээд ЭЗЭН Мосе, Аарон нарт айлдан
2 Хүний биеийнх нь арьсан дээр гөвдрүү, эсвэл шарх, эсвэл тод толбо бий болон, биеийнх нь арьсан дээр арьсны өвчний халдвар бий болбол тэр хүнийг тахилч Аарон уруу эсвэл тахилч нар болох түүний хөвгүүдийн нэгэн уруу аваачна. 3 Тахилч биеийнх нь арьсан дээрх шинж тэмдгийг үзэж, хэрэв өвчтэй газар дээрх үс цайж, үрэвсэл нь биеийнх нь арьснаас гүн харагдах аваас энэ нь арьсны өвчний халдвар юм. Тахилч түүнийг үзээд, түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. 4 Харин биеийнх нь арьсан дээрх тод толбо нь цагаан бөгөөд арьснаас гүн харагдахгүй, түүн дээрх үс нь цайгаагүй байвал өвчтэй болсон хүнийг тахилч долоо хоногоор хөл хорино. 5 Долоо дахь өдөр нь тахилч түүнийг үзнэ. Хэрэв түүний нүдэнд уг өвчин нь өөрчлөгдөөгүй байх болон халдвар арьсан дээгүүр тархаагүй байвал тахилч түүнийг дахин долоо хоногоор хөл хорино. 6 Тахилч түүнийг долоо дахь өдөр ньдахин үзнэ. Хэрэв уг өвчин арьсан дээгүүр тархаагүй байж, хатсан байвал тахилч түүнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой. Энэ нь бижрүү төдий болой. Тэр хувцсаа угаан цэвэр болно.

7 Харин хэрэв тэр цэвэршихээр биеэ тахилчид үзүүлсний дараа уг бижрүү арьсан дээгүүр цааш тархах тохиолдолд тэр хүн тахилчид дахин үзүүлэх болой. 8 Тахилчийг үзэхэд, хэрэв уг бижрүү нь арьсан дээгүүр тархсан байх аваас тахилч түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Энэ нь арьсны халдварт өвчин болой.

9 Хүн арьсны халдварт өвчинтэй байвал түүнийг тахилч уруу аваачна. 10 Тахилчийг үзэхэд, арьсан дээр үсийг цайруулсан цагаан хавдар байх бөгөөд хавдарт нь шархалж байгаа мах байх аваас 11 энэ нь тэр хүний биеийн арьсан дээрх арьсны архаг халдварт өвчин юм. Тахилч түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Бузартсан хэмээн тодорхойлсон тул түүнийг ажиглахаар хөл хорих шаардлагагүй. 12 Хэрэв арьсны өвчин арьсан дээгүүр цааш тархан, толгойгоос нь аваад хөлийг нь хүртэл өвчтөний бүх биеийг бүрхсэнийг тахилч харвал 13 тахилч түүнийг нь сайтар үзэх бөгөөд хэрэв уг арьсны өвчин түүний бүх биеийг бүрхсэн байх аваас тахилч өвчтөнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой. Бүгд цайрч, тэр цэвэр болсон. 14 Харин шархалж байгаа мах гарч ирэх бүрд тэр нь бузартсан болно. 15 Тахилч уг шархалж байгаа махыг үзэж түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Шархалж байгаа мах бузар агаад энэ нь арьсны халдварт өвчин ажгуу. 16 Эсвэл уг шархалсан мах нь дахин эргэж, цайран өөрчлөгдөх аваас тэр хүн тахилчид очно. 17 Тахилч түүнийг сайтар үзэхэд өвчтэй газар цайрсан байх аваас тахилч өвчтөнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой. Тэр нь цэвэр байна.

18 Биеийн арьсан дээр хатиг гараад эдгэсэнд, 19 хатигны ором дээр цагаан хавдар, эсвэл цайвар ягаан, тод өнгөтэй толбо байх тохиолдолд үүнийг тахилчид үзүүлнэ. 20 Тахилч түүнийг сайтар үзээд энэ нь арьсны доод талд харагдан, дээрх үс нь цайсан байх аваас тахилч түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Энэ бол хатигны ормонд гарсан арьсны халдварт өвчин юм. 21 Харин хэрэв тахилч түүнийг үзээд, түүн дээр ямар ч цагаан үс байхгүй бөгөөд тэр нь арьсны доор биш, хатсан байвал тахилч түүнийг долоо хоногоор хөл хорино. 22 Харин энэ нь арьсан дээгүүр цааш тархсан байвал тахилч түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Энэ нь халдвартай болой. 23 Хэрэв тод толбо байрандаа үлдэн, тархаагүй байвал энэ нь зөвхөн хатигны сорви бөгөөд тахилч түүнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой.

24 Бие гадд түлэгдэх тохиолдодд хэрэв түлэнхийний шарх нь тод цайвар ягаан, эсвэл цагаан толбо байвал 25 тахилч түүнийг үзээд хэрэв арьснаас гүн харагдан, толбон дээрх үс нь цайсан байх аваас энэ нь түлэгдэлт дээр гарсан арьсны халдварт өвчин болой. Тиймээс тахилч түүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Энэ нь арьсны халдварт өвчин болой. 26 Харин хэрэв тахилч түүнийг үзэхэд, арьснаас гүн биш, харин бүдгэрсэн байгаад, толбон дээр ямар ч цагаан үс байхгүй байвал, тахилч тэр хүнийг долоо хоногоор хөл хорино. 27 Тахилч түүнийг долоо дахь өдөр нь үзээд арьсан дээр цааш тархсан байх аваас тэр хүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Энэ нь арьсны халдварт өвчин болой. 28 Гэвч толбо байрандаа үлдэн, арьсан дээгүүр тархалгүй, бүдгэрсэн байх тохиолдолд энэ нь түлэгдэлтийн хавдар болой. Энэ нь зөвхөн түлэгдэлтийн сорви учир тахилч түүнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой.

29 Хэрэв эр, эсвэл эм хүн нь толгой буюу сахалдаа үрэвсэлтэй байх аваас 30 тахилч ут үрэвслийг үзээд арьснаас гүн харагдан, түүн дээр нарийхан шаравтар үс байх аваас тэр хүнийг бузартсан хэмээн тодорхойлох ёстой. Энэ нь хамуу бөгөөд толгой буюу сахлан дээрх арьсны халдварт өвчин болой. 31 Гэвч хэрэв тахилчийг хамууны халдварыг үзэхэд, үнэхээр арьснаас гүн харагдахгүй байгаад, түүн дээр ямар ч хар үс байхгүй байвал тахилч хамууны халдвартай хүнийг долоо хоногоор хөл хорино. 32 Долоо дахь өдөр нь тахилч халдварыг үзээдарьснаас гүн биш бөгөөд цааш тархаагуй, түүн дээр ямар ч шаравтар үс ургаагүй байх аваас 33 тэр хүн нь уг үрэвссэн газрыг хусалгүйгээр, үсээ хусах бөгөөд тахилч уг хамуутай хүнийг дахин долоо хоногоор хөл хорино. 34 Тэгээд долоо дахь өдөр нь тахилч хамууг үзээд арьснаас гүн биш харагдан, арьсан дээгүүр тархаагүй байвал тахилч түүнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой. Тэр хүн хувцсаа угааж цэвэр болно. 35 Харин түүнийг цэвэршсэний дараа уг халдвар арьсан дээгүүр цааш тархах аваас 36 тахилч түүнийг үзээд хамуу арьсан дээгүүр тархсан байх тохиолдолд тахилч шаравтар үсийг хайх шаардлагагүй. Тэр хүн бузартсан байна. 37 Хэрэв түүний нүдэнд хамууны халдвар өөрчлөгдөөгүй, хар үс түүн дээр ургасан байх аваас уг хамуу нь эдгэрсэн учир тэр хүн цэвэр болой. Тахилч түүнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой.

38 Эр буюу эм хүн нь биеийн арьсан дээрээ толботой төдийгүй цагаан толботой байх тохиолдолд, 39 тахилч үзээд, хэрэв тэдний биеийн арьсан дээрх толбонууд нь бүдэг цагаан байх аваас энэ нь арьсан дээр гарсан маажуур болой. Тэр хүн цэвэр байна.

40 Хэрэв эрэгтэй хүний толгойн үс нь унах аваас тэр нь халзан болно. Тэр цэвэр болой. 41 Хэрэв түүний толгой нь урдаасаа болон хажуугаасаа халзрах аваас тэр нь духандаа халзан учраас цэвэр болой. 42 Гэвч хэрэв халзан толгойн дээр, эсвэл халзан духан дээрцайвар ягаан үрэвсэл бий болох аваас энэ нь халзан толгойн дээр, эсвэл халзан духан дээр гарсан арьсны халдварт өвчин болой. 43 Тахилч түүнийг үзээд, хэрэв түүний халзан толгойн дээрх, эсвэл халзан духан дээрх үрэвслийн хавдар нь биеийн арьсан дээрх арьсны халдварт өвчний байдалтай адил цайвар ягаан байх аваас, 44 тэр нь арьсны халдварт өвчтэй хүн мөн бөгөөд бузартсан болой. Түүний үрэвсэл нь толгой дээр нь байгаа учир тахилч түүнийг бузартсан хэмээн заавал тодорхойлох ёстой.

45 Арьсны халдварт өвчтэй болсон өвчтөний хувьд, тэрээр толгойнхоо үсийг бүтээлгүй, уранхай ноорхой хувцастай байж, өөрийн эрүү нүүрийг таглан "Бузартсан, бузартсан" хэмээн хашхирч байх ёстой. 46 Халдвартай байх өдрүүдийнхээ туршид тэрээр бузар байх болой. Тэр бузартсан байна. Тэр ганцаараа амьдрах ёстой бөгөөд түүний орон сууц нь хуарангийн гадна байна. 47 Хувцсан дээр халдварт шинжтэй толбо гарах тохиолдолд, энэ нь ноосон хувцас ч бай, маалинган хувцас ч бай, 48 ноосон, эсвэл маалинган нэхмэл ч бай, сүлжмэл ч бай, савхи ч бай, савхиар хийгдсэн аливаа эд ч бай ялгаагүй, 49 хэрэв хувцсан дээр, эсвэл арьсан дээрх, эсвэл нэхмэл юм уу, сүлжмэл эдийн дээрх, эсвэл аливаа савхин эдэн дээрх уг толбо нь ногоовтор буюу улбар байх аваас энэ нь халдварт хөгцийн толбо учир тахилчид үзүүлэх ёстой. 50 Тахилч толбыг үзээд уг эдийг долоо хоногоор тусгаарлана. 51 Тэгээд тэр долоо дахь өдөр нь ут толбыг үзээд хэрэв тэр нь нэхмэл буюу сүлжмэл хувцсан дээгүүр, эсвэл ямар ч зорилгоор ашиглаж болох савхин дээгүүр тархсан байх аваас энэ толбо нь хортой халдвар мөн учир бузар болой. 52 Тиймээс тэр тийм толботой болсон ноосон, эсвэл маалинган нэхмэл буюу сүлжмэл хувцсыг, эсвэл ийм аливаа савхин зүйлийг шатаана. Учир нь энэ бол хортой халдвар болой. Тэр нь галд шатаагдах ёстой.

53 Гэвч тахилчийг харахад уг толбо нэхмэл буюу сүлжмэл хувцсан дээр ч, эсвэл аливаа савхин зүйл дээр ч тархаагүй байх аваас 54 уг толботой болсон зүйлийг угаахыг тахилч тэдэнд тушаан үүнийг дахин долоо хоногоор тусгаарлана. 55 Тахилч уг толботой зүйлийг угаагдсаных нь дараа дахин үзэх бөгөөд хэрэв уг толбоны гаднах байдал өөрчлөгдөөгүй, хэдийгээр уг толбо тархаагүй байсан ч энэ нь бузар учир түүнийг гаднаас нь ч эсвэл дотроос нь ч халцлан идсэн байх аваас, түүнийг та нар галд шатаах ёстой.

56 Гэвч хэрэв тахилч түүнийг угаагдсаных нь дараа үзэхэд уг толбо хатан арилсан байвал, уг хувцаснаас буюу савхин зүйлээс, эсвэл нэхмэл буюу сүлжмэл эдээс түүнийг урж авна. 57 Хэрэв тэр нь хувцсан дээр юм уу, нэхмэл, сүлжмэл эд дээр, эсвэл савхин аливаа эдлэл дээр дахин үзэгдэх тохиолдодд энэ нь тархсан хэрэг учир толботой зүйл нь галд шатаагдана. 58 Хувцас, эсвэл нэхмэл буюу сүлжмэл эд, эсвэл савхин аливаа эдлэлийг угаасны дараа тэр толбо нь бүрэн арилгагдсан байх тохиолдолд тэр нь хоёр дахь удаагаа угаагдан цэвэр болох юм гэлээ.

59 Энэ бол ноосон юм уу, маалинган хувцсан дээрх, эсвэл нэхмэл буюу сүлжмэл дээрх, эсвэл савхин аливаа эдлэл дээрх халдварт шинжтэй толбын талаарх, мөн түүнийг цэвэр, эсвэл бузар хэмээн тодорхойлон хэлэхэд зориулсан хууль болой.

14 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
2 Арьсны халдварт өвчтөний цэвэршигдэх өдрийнх нь хууль энэ болой. Түүнийг тахилч уруу авчирж, З тахилч хуарангаас гадагш гарч явна. Ингээд тахилч үзэж, хэрэв арьсны халдварт өвчтөний өвчин нь эдгэсэн байх аваас, 4 хоёр амьд, цэвэр шувуу, хуш мод, улаан утас, хиссопыг цэвэршүүлэгдэгчийн төлөө авч явахыг тахилч тушаана. 5 Тахилч бас нэг шувууг нь урсгал усан дээр, шавар саванд нядлахыг тушаана. б Тэрээр амьд шувуут хуш мод, улаан утас, хиссоптой хамт аван, тэдгээрийг болон амьд шувууг урсгал усан дээр нядлагдсан шувууны цусанд дүрнэ. 7 Тэгээд тэр арьсны халдварт өвчнөөс цэвэршүүлэгдэгч уруу түүнийг долоон удаа цацаад, тэр хүнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой. Амьд шувууг хээр талд суллан явуулна. 8 Цэвэршүүлэгдэгч нь тэгээдхувцсаа угаан, бүх үсээ хусаж, усанд орон цэвэр болно. Дараа нь тэр хуаранд орж болно. Гэвч тэр долоо хоногийн турш майхныхаа гадна байх ёстой. 9 Долоо дахь өдөр нь тэр өөрийн бүх үсийг хусна. Тэр нь толгойн үсээ, сахал хөмсөг төдийгүй өөрийн бүх үсийг хусах болой. Тэгээд тэр хувцсаа угаан, усанд биеэ угааж цэвэр болно.

10 Найм дахь өдөр нь тэр согоггүй хоёр эр хургыг, согоггүй нэг эм хургыг болон идээн өргөдд зориулан тостой хольсон ефагийн аравны гурван сайн гурилыг, нэг лог тосыг авчрах бөгөөд, 11 цэвэршүүлэгдэгчийг цэвэр хэмээн тодорхойлон хэлсэн тахилч эдгээр зүйлсийг түүнтэй хамт ЭЗЭНий өмнө, хурлын майхны үүдэнд авчирна. 12 Тэгээд тахилч нэг эр хургыг авч, гэмийн төлөөх тахилд зориулан нэг лог тостой хамт авчран тэдгээрийг даллах өргөл болгон ЭЗЭНий өмнө өргөх болой. 13 Дараа нь нүтлийн төлөөх тахил, шатаалт тахилыг нядалдаг ариун газрын талбайд тахилч эр хургыг нядална. Учир нь нүглийн төлөөх тахилын адил гэмийн төлөөх тахил нь тахилчид оногдох бөгөөд энэ бол хамгийн ариун болой. 14 Тэгээд тахилч гэмийн төлөөх тахилын хэсэг цусыг авч, цэвэршүүлэгдэгчийн баруун чихний гэдсэн дээр, баруун гарынх нь эрхий хуруун дээр, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр нь түрхэнэ. 15 Тахилч бас нэг лог тосноос хэсгийг авч, зүүн гарынхаа алганд асгаад, 16 баруун гарынхаа хурууг зүүналган дахь тосонд дүрж, хэсэг тосыг хуруугаараа ЭЗЭНий өмнө долоон удаа цацна. 17 Тахилч алган дахь үлдсэн тосноосоо хэсгийг нь цэвэршүүлэгдэгчийн баруун чихний гэдсэн дээр баруун гарынх нь эрхий хуруун дээр, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр гэмийн төлөөх тахилын цусан дээр давхар түрхэнэ. 18 Тахилч алган дахь үлдсэн тосыг цэвэршүүлэгдэгчийн толгой дээр асгана. Тийнхүү тахилч түүний өмнөөс эвлэрүүллийг ЭЗЭНий өмнө хийх ёстой. 19 Тахилч дараа нь нүглийн төлөөх тахилыг өргөж, бузраасаа цэвэршүүлэгдэж байгаа нэгний төлөө эвлэрүүллийг хийнэ. Тэгээд үүний дараа тахилч шатаалт тахилыг нядална. 20 Тэр шатаалт тахил, идээн өргөлийг тахилын ширээн дээр дээш өргөнө. Ингэж тахилч түүний төлөө эвлэрүүллийг хийх бөгөөд тэр хүн цэвэр болно.

21 Гэвч хэрэв тэр хүн нь ядуу бөгөөд тэгж өргөх чадалгүй байх аваас, тэрээр өөрийнхөө төлөө эвлэрүүллийг хийхэд зориулан даллах өргөлөөр өргөх гэмийн төлөөх тахилд нэг эр хургыг, идээн өргөлд зориулан тостой хольсон ефагийн аравны нэгэн сайн гурил, нэг лог тос авах ёстой. 22 Мөн өөрийн боломжийн хирээр хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг авах ёстой бөгөөд нэг нь нүглийн төлөөх тахил, нөгөө нь шатаалт тахил болох юм. 23 Тэгээд найм дахь өдөр нь тэр тэдгээрийг өөрийн цэвэршүүлэлтэд зориулан ЭЗЭНий өмнө хурлын майхны үүдэнд тахилчид авчрах болой. 24 Тахилч гэмийн төлөөх тахилын хургыг, нэг лог тосыг авч, тэдгээрийг даллах өргөл болгон ЭЗЭНий өмнө өргөнө. 25 Дараа нь тэр гэмийн төлөөх тахилын хургыг нядалж, хэсэг цус аваад, цэвэршүүлэгдэгчийн баруун чихний гэдсэн дээр, баруун гарынх нь эрхий хуруун дээр, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр түрхэнэ. 26 Тахилч мөн тосноос хэсгийг нь зүүн гарынхаа алганд асгаад, 27 баруун гарынхаа хуруугаар зүүн алган дахь тосны хэсгээс долоон удаа ЭЗЭНий өмнө цацна. 28 Тэгээд тахилч алгандаа байгаа тосны заримыг цэвэршүүлэгдэгчийн баруун чихний гэдсэн дээр, баруун гарынх нь эрхий хуруун дээр, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр, гэмийн төлөөх тахилын цусан дээр давхар түрхэнэ. 29 Түүнээс гадна тахилч алгандаа байгаа үлдсэн тосыг цэвэршүүлэгдэгчийн төлөө ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийхээр түүний толгой дээр асгах ёстой. 30 Тэгээд тэр хүн өөрийн боломжийн хирээр хүүрзгэнэ, эсвэл залуу тагтааны аль нэгийг өргө.

31 Тэр өөрийн гаргаж чадах зүйлээ өргөх бөгөөд нэгийг нь нүглийн төлөөх тахидд, нөгөөг нь идээн өргөлийн хамт шатаалт тахилд өргөх болой. Тийнхүү тахилч ЭЗЭНий өмнө цэвэршүүлэгдэгчийн төлөө эвлэрүүллийг хийнэ.

32 Энэ бол цэвэршүүлэлтэд зориулах чадал боломж хомс арьсны халдварт өвчтөний тухай хууль болой.

33 ЭЗЭН Мосе, Аарон нартай цааш нь ярин айлдаж
34 Миний та нарт эзэмшил болгон өгөх Канаан нутагт та нар орохдоо, та нарын эзэмших нутаг дахь байшинд Би арьсны халдварт өвчний толбыг тавихад, 35 тэр байшинг өмчлөгч нэгэн нь ирж, тахилчид "Байшинд минь толботой адил зүйл надад харагдав" гэж хэлэх ёстой. 36 Тэгэхэд нь тахилч байшин доторх бүх зүйлсийг бузарт тооцохгүйн тулд уг толбыг үзэхээр дотогш орохын өмнө байшинг суллахыг тушаана. Үүний дараа тахилч байшинг харахаар дотогш орно. 37 Тийнхүү тэр толбыг харах бөгөөд хэрэв байшингийн ханан дээрх толбо нь ногоовтор, эсвэл улбар хонхор байж, мөн гадаргаас гүн харагдах аваас 38 тахилч байшингаас үүд уруу гарч, уг байшинг долоо хоногоор тусгаарлана. 39 Тахилч долоо дахь өдөр нь буцан ирж, сайтар ажиглана. Хэрэв ут толбо нь байшингийн ханан дээгүүр үнэхээр тархсан байх аваас 40 толбо суусан чулууг салган авч, тэдгээрийг хотын гадна бузар газарт хаяхыг тахилч тэдэнд тушаана. 41 Мөн тэр байшинг дотор талаас нь эргэн тойронд нь хусуулаад хусаж авсан шохойг тэд хотын гадна бузар газарт овоолон асгана. 42 Тэгээд тэд өөр чулуунуудыг авч тэдгээр чулуунуудын оронд байрлуулна. Тэр өөр шохойг аван байшинг дахин шохойдох ёстой.

43 Гэсэн ч хэрэв тэр хүн чулуунуудыг салган, байшинг хусаад, дахин шохойдсны дараа уг толбодахин байшинд гарч ирэх аваас, 44 тахилч дотогш орон сайтар ажиглана. Хэрэв тэрээр байшинд толбо үнэхээр тархсаныг харах аваас энэ нь байшин доторх хортой халдварын толбо мөн учир бузар болой. 45 Тиймээс тэр хүн уг байшинг, чулуунуудыг нь, дүнзнүүдийг нь, мөн бүх шохойг нь буулгаж тэдгээрийг хотын гадна бузар газар уруу аваачих болой. 46 Түүнээс гадна тусгаарлагдсан байх үед нь байшинд орсон хэн боловч үдэш болтол бузартсан болно. 47 Үүнчлэн байшин дотор хэвтсэн хэн боловч хувцсаа угаах ёстой. Уг байшин дотор идсэн хэн боловч хувцсаа угаах ёстой.

48 Нөгөө талаар, хэрэв тахилч дотогш орон сайтар ажиглан, байшинг дахин шохойдсны дараа байшинд уг толбо үнэхээр тархаагүй байх аваас, толбо дахин гарч ирээгүйн учир тахилч тэр байшинг цэвэр хэмээн тодорхойлох ёстой. 49 Тэгээд ут байшинг цэвэршүүлэхийн тудд тэрээр хоёр шувуу, хуш мод, улаан утас, хиссопыг аваад, 50 нэг шувууг урсгал усан дээр шавар саванд нядална. 51 Тэгээд тэрээр хуш мод, хиссоп, улаан утсыг амьд шувуутай хамт авч, тэдгээрийг нядлуулсан шувууны цусанд болон урсгал усанд дүрж байшин уруу долоон удаа цацна. 52 Ийнхүү тэрээр шувууны цус, урсгал ус, амьд шувуу, хуш мод, хиссоп, улаан утсаар уг байшинг цэвэршүүлэх юм. 53 Харин тэр амьд шувуут хотоос гадагш хээр талд суллан явуулна. Тийнхүү тэр байшингийн төлөөэвлэрүүллийг хийх бөгөөд энэ нь цэвэр болох юм.

54 Энэ нь арьсны халдварт өвчний аливаа шинж тэмдгийн хууль болой. Үүнд хамуу, 55 мөн арьсны халдварт өвчин тусгах хувцас, эсвэл байшин, 56 мөн хавдар, шарх, толботой холбоотой, 57 тэдгээрийг ямар тохиолдолд бузар, ямар тохиолдолд цэвэр гэдгийг заах хууль болой. Энэ бол арьсны халдварт өвчний хууль юм.

15 ЭЗЭН мөн Мосе, Аарон нарт айлдахдаа
2 Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлэгтүн. "Аливаа хүний биеэс гоождос гарвал түүний гоождос нь бузар болой. 3 Түүний бие нь өөрөө гоождосыг гоожуулж байсан ч, эсвэл гоождосыг саатуулж байсан ч энэ нь түүнийг бузарлана. Түүний гоождос ингэж бузарлана. 4 Гоождостой хүний дээр нь хэвтсэн аливаа ор бузар болдог. Мөн түүний суусан юм бүхэн бузар болдог. 5 Түүнээс гадна түүний оронд хүрсэн аливаа хүн нь хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болно. 6 Гоождостой хүний сууж байсан зүйл дээр суусан хэн боловч хувцсаа угааж, усанд биеэ булхах ба үдэш болтол бузартсан болно. 7 Мөн гоождостой хүнд хүрсэн хэн боловч хувцсаа угаан, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болно. 8 Эсвэл хэрэв гоождостой хүн нь цэвэр байгаа нэгнийг нулимах аваас тэр хүн бас хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд мөн л үдэш болтол бузартсан болно. 9 Гоождостой хүний унаж явсан аливаа эмээл нь бузар болох юм. 10 Мөн түүний дор байсан аливаа зүйлд хүрсэн хэн боловч үдэш болтол бузартсан болох ба тэдгээрийг зөөж явсан хүн хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болно. 11 Үүнчлэн гоождостой нэгний гараа усанд зайлалгүйгээр хүрсэн тэр хүн нь хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болно. 12 Гоождостой хүний хүрсэн шавар сав нь хагалагдах бөгөөд харин модон сав болгон нь усаар зайлагдах ёстой.

13 Гоождостой хүн гоождосоосоо цэвэршүүлэгдээд, цэвэршүүлэлтэндээ зориулан долоо хоногийг тоолох ёстой. Тэгээд тэр хувцсаа угаан, урсгал усанд биеэ булхаж цэвэр болно. 14 Тэгээд найм дахь өдөр нь тэр өөрийнхөө төлөө хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг авч, ЭЗЭНий өмнө хурлын майхны үүдэн дээр очин тэдгээрийг тахилчид өгнө. 15 Тахилч тэдгээрийг, нэгийг нь нүглийн төлөөх тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан өргөх болой. Тийнхүү тахилч гоождосынх нь улмаас ЭЗЭНий өмнө түүний төлөө эвлэрүүллийг хийх ажгуу.

16 Хэрэв эр хүнээс үрийн шингэн гарах аваас тэрээр бүх биеэ усанд булхах бөгөөд үдэш болтол бузартсан болно. 17 Дээр нь үрийн шингэн тогтсон аливаа хувцас, эсвэл аливаа арьсны тухайд гэвэл энэ нь усаар угаагдах бөгөөд үдэш болтол бузар болох болой. 18 Хэрэв эр хүн эмэгтэй хүнтэй унтан үрийн шингэн гаргах аваас тэд хоёул усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болох юм.

19 Харин эмэгтэй хүн гоождостой тохиолдолд, хэрэв түүний бие дэх гоождос нь цус байх аваас тэр нь сарын тэмдгийнхээ бузарталд долоо хоногийн турш байх бөгөөд түүнд хүрсэн хэн боловч үдэш болтол бузартсан болох ажгуу. 20 Мөн түүний сарын тэмдгийнхээ бузартлын үед, дээр нь хэвтсэн аливаа зүйл нь бузар болох бөгөөд түүний дээр нь суусан аливаа зүйл нь бузар болох болой. 21 Түүний оронд хүрсэн аливаа хүн нь хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болох юм. 22 Түүний суусан аливаа зүйлд хүрсэн хэн боловч хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болох юм. 23 Түүний ор ч бай, дээр нь сууж буй зүйл ч бай, түүнд нь хүрсэн хүн үдэш болтол бузартсан болно. 24 Хэрэв эр хүн уг эмэгтэйтэй унтан, ингэснээр түүний сарын тэмдгийн бузар нь түүн дээр байх аваас тэр эрэгтэй долоо хоногийн турш бузартсан болох бөгөөд эрэгтэйн хэвтсэн аливаа ор нь бузар болох ажгуу.

25 Хэрэв эмэгтэй хүн сарын тэмдгийн бузартлаас өөр үед олон хоног цусан гоождостой болох аваас, эсвэл тэр үеэсээ цааш гоождостой байх аваас бузар гоождосынхоо бүх өдрүүдэд тэрээр сарын тэмдгийнхээ бузарталд байгаа мэт ийнхүү цааш үргэлжлүүлэн байх болой. Тэр ньбузартсан байна. 26 Гоождосынхоо бүх өдрүүдэд түүний дээр нь хэвтсэн аливаа ор нь сарын тэмдгийн бузартлынх нь үе дэх түүний орны адил болох болой. Түүний дээр нь суусан аливаа зүйл нь түүний тэр үеийнх нь бузрын адилбузар болох юм. 27 Үүнчлэн тэдгээрт хүрсэн хэн боловч хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болох юм. 28 Гоождосоосоо тэр эмэгтэй цэвэршихэд долоо хоногийг тоолоод, үүний дараа цэвэр болох юм. 29 Тэгээд найм дахь өдөр нь тэр өөрийнхөө төлөө хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг авч, тэдгээрийг хурлын майхны үүд уруу тахилчид авчрах болой. 30 Тахилч нэгийг нь нүглийн төлөөх тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан өргөнө. Тийнхүү тахилч, түүний бузар гоождосынх нь улмаас тэр эмэгтэйн төлөө ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийнэ".

31 Ингэж та нар Израилийн хөвгүүдийг, өөрсдийнх нь бузраас ангид байлгах юм. Эс бөгөөс тэдний дунд байгаа Миний асрыг тэд бузарласнаар өөрсдийн бузарт үхэх юм гэлээ. 32 Энэ нь гоождостой нэгний тухай, үрийн шингэн гаргаж түүгээр бузартсан хүний тухай бөгөөд 33 сарын тэмдгийнхээ бузартлын улмаас зовиуртай болсон эмэгтэйн тухай бөгөөд эр ч бай, эм ч бай гоождостой нэгний тухай, эсвэл бузартсан эмэгтэйтэй унтсан эрэгтэйн тухай хууль юм.

16 ЭЗЭНий оршихуйд дөхөж очоод үхсэн, Аароны хоёр хүүгийн үхлийн дараа ЭЗЭН Мосетэй ярив. 2 ЭЗЭН Мосед айлдсан нь
— Өөрийн ах Ааронд хандан түүнийг, хөшигний доторх, авдар дээрх өршөөлийн суудлын өмнөх ариун газарт хэзээ ч хамаагүй орж болохгүйг хэлэгтүн. Эс бөгөөс тэр үхэх болно. Учир нь тэрхүү өршөөлийн суудал дээр Би үүлэн дотор үзэгдэх юм.
3 Аарон нь, нүглийн төлөөх тахилд зориулсан нэг бух, шатаалт тахилд зориулсан нэг хуцтайгаар ариун газарт ор. 4 Тэр маалинган ариун дээлийг өмсөх ёстой. Маалинган дотуур хувцас түүний биен дээр байна. Тэр маалинган урт бүсийг бүсэлж, даавуун малгайгаар гоёх болой. Эдгээр нь ариун хувцас учир тэр биеэ усанд булхан тэдгээрийг өмсөх ёстой. 5 Тэрээр Израилийн хөвгүүдийн цуглаанаас хоёр ухныг нүглийн төлөөх тахилд зориулан, нэг хуцыг шатаалт тахилд зориулан авах ёстой. 6 Тэгээд өөрийнхөө төлөө болон гэрийнхнийхээ төлөө эвлэрүүллийг хийхийн тулд бухыг өөрийн нүглийн төлөөх тахилд зориулан өргөх ажгуу. 7 Тэр хоёр ухныг авч, тэдгээрийг ЭЗЭНий өмнө хурлын майхны үүдэнд авчрах ёстой. 8 Аарон хоёр ухнад зориулан шавга хаях агаад нэг шавга нь ЭЗЭНд, нөгөө нь нүглийг үүрэгч ухнад оногдох болой. 9 тэгээд Аарон ЭЗЭНд оногдох шавга, дээр нь унасан ухныг нүтлийн төлөөх тахил болгон өргөх ёстой. 10 Гэвчнүглииг үүрэгч ямааны шавга, дээр нь унасан ямаагаар дамжуулж эвлэрүүллийг хийхийн тулд түүнийг нүглийг үүрэгч ямаа болгон хээр тал уруу явуулахаар ЭЗЭНий өмнө амьдаар нь авчирна.

11 Тэгээд Аарон өөрийнхөө нүглийн төлөөх тахилын бухыг өргөх бөгөөд өөрийнхөө болон гэрийнхнийхээ төлөө эвлэрүүллийг хийх ёстой. Тэр өөрийнхөө нүглийн төлөөх тахилын бухыг нядална. 12 Тэр ЭЗЭНий өмнөх тахилын ширээн дээрээс галтай нүүрсээр дүүрэн бойпор, хоёр атга дүүрэн нунтагласан анхилуун утлагыг авч, хөшигний дотор авчирна. 13 Тэр ЭЗЭНий өмнө ут утлагыг гал дээр хийж, утлагын утаа нь гэрчлэлийн дээрх өршөөлийн суудлыг бүрхэх ёстой. Эс бөгөөс тэр ухнэ. 14 Түүнээс гадна тэр бухны цуснаас хэсгийг авч, хуруугаараа өршөөлийн суудлын зүүн тал уруу цацаж, бас өршөөлийн суудлын нүүрэн тал уруу хэсэг цусыг долоон удаа цацна.

15 Тэгээд тэр ард олонд зориулагдсан нүглийн төлөөх тахилын ухныг нядалж, цусыг нь хөшигний дотор аваачиж, бухын цусаар хийсэнчлэн түүний цусаар хийж, түүнийг өршөөлийн суудал дээр болон өршөөлийн суудлын нүүрэн тал уруу цацна. 16 Израилийн хөвгүүдийн бузрын улмаас, тэдний гэм буруу үйлс, бүх нүглийнх нь улмаас тэрээр ариун газрын төлөө эвлэрүүллийг хийх ёстой. Тэр тэдний бузрын дунд тэдэнтэй хамт орших хурлын майхнытөлөө тэгж хийх ёстой. 17 Түүнийг ариунаас ариун газарт эвлэрүүллийг хийхээр дотогш орох үед нь түүнийг өөрийнхөө төлөө, гэрийнхнийхээ төлөө, Израилийн бүх чуулганы төлөө эвлэрүүллийг хийн гарч ирэх хүртэл нь хэн ч хурлын майханд байх ёсгүй. 18 Тэгээд тэр ЭЗЭНий өмнөх тахилын ширээ уруу гарч ирэн, түүний төлөө эвлэрүүллийг хийхдээ бух болон ухны хэсэг цусыг авч, тахилын ширээний эврүүд дээр нялна. 19 Тэр хуруугаараа хэсэг цусыг түүн дээр долоон удаа цацан, түүнийг цэвэршүүлж, Израилийн хөвгүүдийн бузраас ариусгах болой.

20 Аарон нь ариунаас ариун газар, хурлын майхан, тахилын ширээний төлөө эвлэрүүллийг хийж дуусаад, амьд ухныг өргөх ёстой. 21 Тэгээд Аарон амьд ухны толгойн дээр хоёр гараа тавьж, Израилийн хөвгүүдийн бүх муу үйлсийг, тэдний гэм буруу үйлс, бүх нүглийг түүн дээр наминчилж, тэдгээрийг ухны толгой дээр шилжүүлээд түүнийг сонгогдсон хүний гараар хөтлүүлэн хээр тал уруу явуулах ёстой. 22 Ухна бүх гэм нүглийг зэлүүд газар уруу өөр дээрээ үүрэн явах бөгөөд мөнөөх хүн ухныг хээр суллах ёстой.

23 Тэгээд Аарон хурлын майханд ирж, ариунаас ариун газар уруу орохдоо өмссөн маалинган хувцсыг тайлан тэнд орхино. 24 Тэр ариун газарт усанд биеэ булхаад өөрийн хувцсуудыг өмсөж, урагш гарч ирэн өөрийн шатаалт тахил болон ард түмний шатаалт тахилыг өргөж, өөрийнхөө төлөө болон ард түмний төлөө эвлэрүүллийг хийнэ. 25 Тэгээд тэр нүглийн төлөөх тахилын өөхийг тахилын ширээн дээр шатаан уугиулна. Нүглийг үүрэгч ухныг суллаж явуулсан нэгэн нь хувцсаа утаан усанд биеэ булхаад үүний дараа хуаранд орно. 27 Гэвч эвлэрүүлэл хийхээр ариунаас ариун газарт цусыг нь оруулсан нүглийн төлөөх тахилын бух болон нүглийн төлөөх тахилын ухна нь хуарангийн гадна гаргагдаж тэдгээрийн арьс, мах, сэвс нь галд шатаагдах болой. 28 Тэгээд тэдгээрийг шатаасан нэгэн нь хувцсаа угааж, биеэ усанд булхаад үүний дараа хуаранд орох ёстой.

29 Энэ нь та нарт улиран үргэлжлэх тогтоол болно. Долоо дахь сард, уг сарын аравны өдөр та нар болон та нарын дунд түр сууж буй харийнхан өөрсдийн сэтгэлийг даруу болгон, аливаа ажлыг бүү хий. 30 Учир нь та нарыг цэвэршүүлэхээр та нарын төлөө энэ өдөр эвлэрүүлэл хийгдэх бөгөөд та нар ЭЗЭНий өмнө өөрсдийн бүх нүглээсээ цэвэршигдэх болно. 31 Энэ нь та нарын хувьд сэтгэлийг чинь даруу болгон амраах Амралтын өдөр болох юм. Энэ нь улиран үргэлжлэх тогтоол юм. 32 Тийм учраас эцгийнхээ байранд тахилчаар үйлчлэхээр тослогдон, сахил хүртсэн тахилч эвлэрүүллийг хийнэ. Тэр ариун хувцас буюу маалинган хувцсуудыг өмсөөд, 33 ариунаас ариун газрын төлөө эвлэрүүллийг хийнэ. Тэр хурлын майхан болонтахилын ширээний төлөө эвлэрүүлэл хийх юм. Тэр мөн тахилч нарын болон чуулганы бүх ард олны төлөө эвлэрүүлэл хийх юм. 34 Энэ нь та нарт жил бүр ганц удаа Израилийн хөвгүүдийн бүх нүглийн төлөө эвлэрүүллийг хийх тухай улиран үргэлжлэх тогтоол болох юм гэв. Мосе өөрт нь ЭЗЭНий тушаасан ёсоор яг хийв.

17 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
2 Аарон болон түүний хөвгүүд, Израилийн бүх хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлэгтүн. "ЭЗЭНий тушаан айлдсан нь энэ болой. 3 «Израилийн гэрийнхнээс аливаа хүн хуарангийн дотор, эсвэл хуарангийн гадна үхэр, эсвэл хурга, эсвэл ямаа нядлах аваас, 4 ЭЗЭНий асрын өмнө ЭЗЭНд өргөл болгон өргөхөөр түүнийгээ хурлын майхны үүдэнд авчраагүй бол тэр хүн цусны буруутан хэмээн тооцогдоно. Тэр хүн цус урсгасан учир өөрийн ард түмний дундаас таслагдах ёстой. 5 Үүний учир шалтгаан нь гэвэл, Израилийн хөвгүүд хээр талд өргөж байсан тахилуудаа авчрахын тудд буюу тэдгээрийгээ тэд ЭЗЭНд, хурлын майхны үүдэнд тахилчид авчран, ЭЗЭНд эвийн тахилын өргөлүүд болгон өргөхийн тулд болой. 6 Тахилч цусыг нь хурлын майхны үүдэнд ЭЗЭНий тахилын ширээн дээр цацан, өөхийг нь ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон шатаан уутиулах ёстой. 7 Тэд өөрсдийн садарласан ямаан шүтээнүүдэд цаашид тахилаа өргөх ёсгүй. Энэ нь тэдэндүеийн үед улиран үргэлжлэх тогтоол болох юм»".

8 Тэгээд чи тэдэнд ийн хэл. "Израилийн гэрийнхнээс, эсвэл тэдний дунд түр сууж буй гадаадынхнаас аливаа хүн нь шатаалт тахил, эсвэл өргөлийг өргөхдөө, 9 түүнийг хурлын майхны үүдэнд ЭЗЭНд өргөхөөр авчрахгүй бол тэр хүн ард олноос таслагдана.

10 Израилийн гэрийнхнээс, эсвэл тэдний дунд түр сууж буй гадаадынхнаас аливаа хүн цус идэх аваас, цус иддэг тэр хүний эсрэг Би Өөрийн нүүрийг хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно. 11 Учир нь махан биеийн амь нь цусанд байдаг бөгөөд түүнийг Би та нарт өөрсдийн чинь амийн төлөө эвлэрүүллийг тахилын ширээн дээр хийхээр өгсөн юм. Учир нь цус бол амийн төлөө эвлэрүүллийг хийдэг юм". 12 Тиймийн тул Би Израилийн хөвгүүдэд "Та нарын дотроос нэг ч хүн цус идэж болохгүй, та нарын дунд түр сууж буй аливаа гадаадын хүн цус идэж болохгүй" хэмээн айддсан. 13 Тиймээс Израилийн хөвгүүдээс, эсвэл тэдний дунд түр сууж буй гадаадынхнаас аливаа хүн нь идэж болох амьтан буюу шувууг агнасан тохиолдолд түүнийхээ цусыг асган шороогоор дарах ёстой.

14 Учир нь бүх махан биеийн амийн хувьд гэвэл, түүний цус нь амьтайгаа хамт байдаг. Тийм учраас Би Израилийн хөвгүүдэд "Бүх махан биеийн амь нь түүний цус учраас та нар аливаа махан биеийн цусыг идэх ёсгүй. Үүнийгидсэн хэн боловч таслагдана" хэмээн айлдсан. 15 Үхсэн амьтан, эсвэл тастчуулсан сэгийг идсэн аливаа хүн нь, нутгийн уутуул хүн ч бай, гадаадын хүн ч бай өөрийн хувцсыг угаан, биеэ усанд булхах бөгөөд үдэш болтол бузартсан байж байгаад дараа нь цэвэр болно. 16 Харин хэрэв тэр хүн хувцсаа угаагаагүй, эсвэл биеэ усанд булхаагүй аваас тэр нь өөрийн гэм буруут үүрнэ гэлээ.

18 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
2 Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлэгтүн. "Би бол ЭЗЭН, та нарын Бурхан. 3 Та нар өөрсдийн амьдарч байсан Египетийн нутагт хийгддэг зүйлсийг хийж болохгүй. Миний та нарыг аваачиж буй Канаан нутагт хийгддэг зүйлсийг ч та нар хийх ёсгүй. Тэдний ёс заншлууд дотор та нар явах ёсгүй. 4 Та нар Миний шүүлтийг хэрэгжүүлэн, Миний тогтоолыг сахин тэдгээрийн дотор явагтун. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан. 5 Тиймээс та нар Миний тогтоол, Миний шүүлтийг сахигтун. Тэдгээрийг үйлддэг хүн түүгээрээ амьдарна. Би бол ЭЗЭН.

6 Та нарын хэн нь ч, хурьцах гэж өөрийн цусан төрөлдөө хүрч үл болно. Би бол ЭЗЭН. 7 Эцгийнхээ бие болох эхтэйгээ хурьцаж болохгүй. Тэр бол чиний эх мөн. Чи түүнд хавьтах ёсгүй. 8 Чи эцгийнхээ эхнэртэй хурьцаж болохгүй. Энэ нь чиний эцгийнх болой. 9 Эгч дүүтэйгээ, эцгийн чинь ч охин бай, эхийн чинь ч охин бай, гэрт ч төрсөн бай, гадна ч төрсөнбай тэдэнтэй чи хурьцаж болохгүй. 10 Ач охинтойгоо, эсвэл зээ охинтойгоо чи хурьцаж болохгүй. Учир нь тэдний махан бие нь чамаас гарсан юм. 11 Эцэгт чинь төрсөн, эцгийн чинь эхнэрийн охин нь чиний эгч дүү болдог учир түүнтэй чи хурьцаж болохгүй. 12 Чи авга эгчтэйгээ хурьцаж болохгүй. Тэр бол чиний эцгийн чинь цусан төрөл юм. 13 Чи нагац эгчтэйгээ хурьцаж болохгүй. Тэр бол эхийн чинь цусан төрөл юм. 14 Чи авгынхаа бие болох эхнэртэй нь хурьцаж болохгүй. Түүний эхнэрт бүү хавьт. Тэр нь чиний авга бэргэн болой. 15 Чи мөн бэртэйгээ хурьцаж болохгүй. Тэр нь чиний хүүгийн чинь эхнэр учир чи түүнд хавьтах ёсгүй. 16 Чи бэргэнтэйгээ хурьцаж болохгүй. Энэ нь чиний ахын бие болдог юм. 17 Чи эмэгтэй болон түүний охин хоёулантай нь хурьцаж болохгүй. Мөн түүний ач охин, эсвэл зээ охинтой хурьцахын тулд түүнийг бүү ав. Тэд нь цусан төрөл бөгөөд энэ нь жигшүүрт явдал юм. 18 Чи эхнэрийгээ амьд байхад нь дээр нь нэмэн түүний эгч дүүтэй гэрлэн хурьцаж, тэднийг өрсөлдөгчид болгож болохгүй.

19 Мөн чи эмэгтэйтэй сарын тэмдгийнх нь үеэр хурьцах гэж түүнд хүрч болохгүй. 20 Чи мөн бусдын эхнэртэй хурьцаж түүнтэй хамт бузарлагдах ёсгүй. 21 Чи мөн өөрийн үр удмыг Молехт өргөхөөр өгч болохгүй. Чи өөрийн Бурханы нэрийг бүү гутаа. Би бол ЭЗЭН. 22 Эр хүн эмэгтэйтэй унтдагийн адил, чи эр хүйстэнтэй бүүунт. Энэ нь жигшүүрт юм. 23 Мөн чи аливаа амьтантай хавьтаж, түүнтэй хамт бузарлагдаж болохгүй. Аливаа эмэгтэй нь амьтны өмнө түүнтэй нийлэлдэхээр зогсох ёсгүй. Энэ нь гажуу явдал болой.

24 Эдгээр зүйлсийн аль нэгээр нь өөрсдийгөө бүү бузарлагтун. Учир нь та нарын өмнөөс Миний хөөх үндэстнүүд эдгээр бүх зүйлсээр бузар болсон юм. 25 Уг газар нутаг бузар болсноос, тиймийн учир Би шийтгэлийг нь дээр нь авчирсан бөгөөд тэр нутаг оршин суутчдаа бөөлжин гаргасан.

26 Гэвч та нарын хувьд, та нар Миний тогтоолууд болон хуулиудыг сахих ёстой бөгөөд уутуул болон та нарын дунд түр амьдарч буй гадаадынхан ч эдгээр жигшүүрт зүйлсийн алийг нь ч хийх ёсгүй.

27 (Учир нь энэ нутагт та нарын урьд амьдарч байсан хүмүүс эдгээр бүх жигшүүрийг хийсэн бөгөөд газар нутаг нь бузар болсон юм.) 28 Энэ нь та нарыг тэр нутгийг бузарлахад тэр нь өмнө чинь байсан үндэстнийг бөөлжин гаргасан шигээ та нарыг мөн бөөлжин гаргуулахгүйн тулд болой. 29 Учир нь эдгээр жигшүүрийн аль нэгийг нь хийсэн хэн боловч тийнхүү үйлдэгчид нь өөрсдийн ард олны дундаас таслагдах юм. 30 Ингэж та нараас өмнө хийгдэж байсан эдгээр жигшүүрт заншлын аль нэгийг та нар (тэдгээрээр өөрсдийгөө бузарлахгүйн тудд) үл үйлдэн, Миний шаардлагуудыг сахих ёстой. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан" гэв.

19 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
2 Израилийн хөвгүүдийн бүх цуглаантай ярин тэдэнд ийн хэлэгтүн. "Та нар ариун байгтун. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН Би ариун болой. 3 Та нар хүн нэг бүр өөрийн эх, эцгийг хүндэтгэн, Миний Амралтын өдрийг сахигтун. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан. 4 Шүтээнүүд уруу бүү ханд. Өөрсөддөө зориулж цутгамал бурхдыг бүү хийгтүн. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.

5 ЭЗЭНд эвийн тахилын өргөлийг өргөхдөө та нар түүнийг өөрсдийгөө хүлээн авахуулахаар өргөгтүн. 6 Энэ нь өргөгдсөн тэр өдрөө болон дараагийн өдөр нь идэгдэх ёстой. Гэвч гурав дахь хоног хүртэл үлдсэн нь галд шатаагдах ёстой. 7 Тиймээс хэрэв энэ нь гурав дахь хоногт идэгдэх аваас тэр нь бузар болоод, хүлээн авагдахгүй. 8 Түүнийг идсэн хүн бүр нь өөрийн гэм буруут үүрнэ. Учир нь тэр ЭЗЭНий ариун зүйлийг гутаасан болой. Тэр хүн өөрийн ард олноос таслагдах болно.

9 Та нар газрынхаа ургацыг хураахдаа талбайнхаа өнцөг булангуудыг нь хүртэл хураах ёсгүй. Ургацынхаа гээгдсэн үлдэгдлийг ч цуглуулах ёсгүй. 10 Усан үзмийн талбайнхаа үлдэгдлийг түүлгүй, усан үзмийн талбайнхаа унасан жимсийг ч бүү цуглуул. Тэдгээрийг та нар ядууст болон гадныханд зориулан үлдээгтүн. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.

11 Та нар хулгай бүү хий. Хуурамчаар бүү үйлд. Бие биеэ бүү хуур. 12 Миний нэрээр хуурамчаар тангарагласнаараа өөрийн Бурханы нэрийг бүү гутаа. Би бол ЭЗЭН.

13 Өөрийн хөршийг бүү дарла, түүнийг бүү дээрэмд. Хөлсний хүний цалин нь бүхэл шөнөжингөө өглөөг болтол чамд байж болохгүй. 14 Чи дүлий хүнийг бүү хараа. Сохор хүний урд бүдрүүлэх зүйлийг бүү тавь. Харин өөрийн Бурханыг хүндэтгэ. Би бол ЭЗЭН.

15 Шүүх дээр шударга бусаар бүү үйлд. Ядуус уруу бүү хазай, ихэсд бүү нийцүүл, харин хөршөө шударгаар шүү. 16 Ард олныхоо дунд хов зөөгч мэт бүү яв. Хөршийнхөө амийн эсрэг бүү үйлд. Би бол ЭЗЭН.

17 Нутгийнхаа залууг зүрхэндээ бүү үзэн яд. Хөршөө шулуухан зэмлэж болох боловч түүнээс болж нүгэлд орооцолдож болохгүй. 18 Чи өөрийн ард олны хөвгүүдийн эсрэг өс хонзонг бүү ав, аливаа зэвүүцлийг ч бүү хадгал. Харин хөршөө өөрийн адил хайрла. Би бол ЭЗЭН.

19 Та нар Миний тогтоолуудыг сахих ёстой. Хоёр өөр төрлийн малыг хооронд нь бүү хээлтүүл. Тариан талбайдаа хоёр өөр төрлийн үрийг бүү суулга. Хоёр төрлийн эдийг хольж хийсэн хувцсыг бүү өмс. 20 Хэрэв эрэгтэй хүн нь өөр хүнд эзэмшигдсэн, чөлөөлөгдөөгүй боол эмэгтэйтэй махан биеэр унтах аваас тэдэнд шийтгэл байх юм. Гэхдээ тэд цаазлагдах ёсгүй. Учир нь эмэгтэй чөлөөт бус юм. 21 Эрэгтэй нь хуцыг өөрийн гэмийн төлөөх тахилаар ЭЗЭНд хурлын майхны үүдэнд авчирна.

22 Тахилч мөн түүний төлөө, гэмийн төлөөх тахилын хуцаар үйддсэн нүглийнх нь төлөө ЭЗЭНий өмнө эвлэрүүлэл хийх бөгөөд түүний үйлдсэн нүгэл нь уучлагдах болой.

23 Та нар уг нутагт орон, хүнсэнд зориулан бүх төрлийн моддыг тарихдаа тэдгээрийн үр жимсийг цээрлэгдсэн хэмээн тооц. Гурван жилийн турш энэ нь та нарт цээрлэгдэх болой. Үүнийг идэх ёсгүй. 24 Гэвч дөрөв дэх жилд нь түүний бүх үр жимс ЭЗЭНд магтаалын ариун өргөл болно. 25 Тав дахь жилд нь та нар үр жимсийг идэж болно. Ингэж түүний үр жимсийг та нарт улам нэмэгдүүлнэ. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.

26 Та нар цустай ямар ч юмыг бүү ид. Мэргэ төлөг, эсвэл ид шидээр бүү оролд. 27 Толгойнхоо хажуугийн санчгийг бүү тойруулан ав, сахлынхаа үзүүрийг ч бүү эвд. 28 Үхэгсдийн төлөө өөрсдийн бие дээр аливаа хэрчлэгийг бүү хий. Өөрсөд дээрээ шивээс тэмдгийг ч бүү хий. Би бол ЭЗЭН.

29 Өөрийн охиныг янхан болгож түүнийг бүү гутаа. Тэгснээр нутаг орон садар самуунд унахгүй, муу муухайгаар дүүрэхгүй. 30 Та нар Миний Амралтын өдрийг сахин, Миний ариун газрыг хүндэтгэ. Би бол ЭЗЭН.

31 Бөө болон сүнс дуудагчид УРУУ бүү эргэгтүн. Тэднийг бүү эрж хай. Тэдгээрээр бузарлагдана шүү. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.

32 Буурлын өмнө босон зогсож, настанг дээдлэн, өөрийн Бурханыг хүндэл. Би бол ЭЗЭН.

33 Нутагт чинь харийн хүн та нартай хамт амьдрах аваас та нар түүнд муугаар хандах ёсгүй. 34 Та нартай хамт амьдрах харийн хүн нь та нарт, дунд чинь буй уутуул хүн мэт байх ёстой. Чи түүнийг өөрийн адил хайрла. Учир нь та нар Египетийн нутагт харийнхан байсан билээ. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.

35 Жин, багтаамж, хэмжээг шударга бусаар бүү шүү. 36 Та нар зөв жинлүүр, зөв туухай, зөв ефа, зөв хинтэй байх ёстой. Би бол та нарыг Египетийн нутгаас гарган авчирсан ЭЗЭН, та нарын Бурхан юм. 37 Ингэж та нар Миний бүх тогтоолууд болон Миний бүх зарлигуудыг сахин тэдгээрийг хийгтүн. Би бол ЭЗЭН" гэлээ.

20 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
2 Чи мөн Израилийн хөвгүүдэд ийн хэлэгтүн. "Израилмйн хөвгүүдээс буюу эсвэл Израильд түр сууж буй гадныхнаас аливаа хүн нь үр удмаасаа аль нэгийг нь Молехт өгвөл гарцаагүй алуулах ёстой. Нутгийн ард олон түүн уруу чулуу чулуудна. 3 Би мөн Өөрийн нүүрийг тэр хүний эсрэг хандуулж, түүнийг ард олных нь дундаас таслах болно. Учир нь тэр өөрийн үр удмын заримыг нь Молехт өгснөөрөө Миний ариун газрыг бузарлаж, Миний ариун нэрийг гутаах юм. 4 Хэрэв нутгийн ард олон нь тэр хүнийг өөрийн үр удмаас аль нэгийг Молехт өгөхөд нь түүнийг алахгүй үл тоомсорлохаваас, 5 Би Өөрөө, Өөрийн нүүрийг тэр хүн болон түүний гэр бүлийн эсрэг хандуулах болно. Би түүнийг болон түүний араас даган Молехтой садарласан бүхнийг ард олных нь дундаас таслах болно.

6 Бөө болон сүнс дуудагчид уруу эргэснээр тэдэнтэй садарласан хүний хувьд, Би мөн Өөрийн нүүрийг тэр хүний эсрэг хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно. 7 Тиймийн тул та нар өөрсдийгөө ариусгаж, ариун бай. Учир нь Би бол ЭЗЭН, та нарын Бурхан. 8 Та нар Миний тогтоолуудыг сахин тэдгээрийг хийгтүн. Би бол та нарыг ариусгах ЭЗЭН болой.

9 Хэрэв өөрийн эцгийг, эсвэл эхийг хараах хүн байх аваас тэр нь гарцаагүй үхэх ёстой. Тэр нь өөрийн эцэг, эсвэл өөрийн эхийг хараасан учир тэр өөрийн цусыг өөрөө хариуцна.

10 Хэрэв өөр хүний эхнэртэй завхайрсан хүн найзынхаа эхнэртэй завхайрсан нэгэн байх аваас завхай эр, эм хоёр гарцаагүй алуулах ёстой. 11 Хэрэв эцгийнхээ эхнэртэй унтсан хүн байх аваас тэр нь эцгийгээ доромжилсон. Тэд хоёулаа гарцаагүй алуулах ёстой. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна. 12 Хэрэв бэртэйгээ унтсан хүн байх аваас тэд хоёулаа гарцаагүй алуулах ёстой. Тэд бол гаж явдалтнууд бөгөөд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна. 13 Хэрэв эр хүн эмэгтэйтэй унтдагийн адил эр хүйстэнтэй унтсан байх аваас, тэд хоёулаа жигшүүрт зүйлийгүйлдсэн бөгөөд тэд гарцаагүй алуулах ёстой. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна. 14 Хэрэв эмэгтэй болон түүний эхтэй нь гэрлэсэн хүн байх аваас энэ нь садар самуун явдал бөгөөд та нарын дунд ямар ч садар самууныг байлгахгүйн тулд тэр хүн болон тэд галд шатаагдах ёстой. 15 Хэрэв амьтантай явалддаг хүн байх аваас тэр нь гарцаагүй алуулах ёстой. Та нар тэр амьтныг ч мөн алах ёстой. 16 Хэрэв аливаа амьтантай явалдахаар түүнд хүрдэг эмэгтэй байх аваас та нар эмэгтэйг болон тэр амьтныг алах бөгөөд тэд гарцаагүй алуулах ёстой. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна.

17 Хэрэв хүн эцгийнхээ, эсвэл эхийнхээ охин болох эгч дүүгээ авч, ингэснээрээ түүний нүцгэн биеийг харж, тэр эмэгтэй ч өөрийнх нь нүцгэн биеийг харах аваас, энэ нь ичгүүр бөгөөд тэд өөрсдийн ард түмний хөвгүүдийн нүднээс таслагдах ёстой. Тэр нь өөрийн эгч дүүг доромжилсон бөгөөд тэр өөрийн гэмийг хариуцна. 18 Хэрэв сарын тэмдэгтэй эмэгтэйтэй унтан, хурьцсан хүн байх аваас тэр нь эмэгтэйн гоожилтыг нүцгэлсэн бөгөөд эмэгтэй ч өөрийн цусны гоожилтыг ил гаргасан болой. Тиймээс тэд хоёулаа өөрсдийн ард олны дундаас таслагдах ёстой. 19 Та нар мөн нагац эгчтэйгээ, эсвэл авга эгчтэйгээ хурьцах ёсгүй. Ийм нэгэн нь өөрийн цусан төрлийг гутаасан бөгөөд тэд өөрсдийн гэмийг хариуцна. 20 Хэрэв авгынхаа эсвэлнагацынхаа эхнэртэй унтсан хүн байх аваас тэр нь ахыгаа доромжилсон бөгөөд тэд өөрсдийн нүглийг хариуцна. Тэд үр хүүхэдгүй үхэцгээнэ. 21 Хэрэв ах дүүгийнхээ эхнэрийг авсан хүн байх аваас энэ нь жигшүүрт хэрэг бөгөөд тэр хүн өөрийн ах дүүгээ доромжилсон юм. Тэд үр хүүхэдгүй байх болно.

22 Тиймээс Миний та нарыг амьдруулахаар аваачиж буй нутаг нь та нарыг бөөлжин гаргахгүйн тулд та нар Миний бүх тогтоолуудыг, Миний бүх зарлигуудыг сахин тэдгээрийг хийх ёстой. 23 Түүнээс гадна, та нарын өмнөөс Миний хөөн гаргах үндэстний ёс заншлуудыг та нар дагах ёсгүй. Учир нь тэд эдгээр бүх зүйлсийг хийснээс болж Би тэднийг жигшсэн юм. 24 Иймээс Би та нарт «Та нар тэдний нутгийг эзэмших ёстой. Би Өөрөө түүнийг та нарт эзэмшүүлэхээр сүү балаар урссан тэр нутгийг өгөх болно» хэмээн айддсан. Би бол та нарыг ард түмнүүдээс тусгаарласан ЭЗЭН, та нарын Бурхан. 25 Тиймийн тул та нар цэвэр болон бузар амьтны хооронд, бузар шувуу болон цэврийн хооронд ялгаа гаргах ёстой. Миний та нарын хувьд бузар хэмээн салгасан амьтнаар, эсвэл шувуугаар, эсвэл газар дээгүүр мөлхөгч аливаа зүйлээр та нар өөрсдийгөө бүү бузарла. Ингэж та нар Надад ариун хүмүүс байх ёстой. Учир нь ЭЗЭН Би ариун бөгөөд та нарыг Би Өөрийнх болгох гэж бусад улс үндэстнээс тусад нь тавьсан юм.

27 Бөө болон сүнс дуудагч эрэгтэй, эмэгтэй хүн нь гарцаагүй алуулах ёстой. Тэднийг чулуугаар чулууд. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна" гэв.

21 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
— Аароны хөвгүүд болох тахилч нартай ярин тэдэнд ийн хэлэгтүн. "Хэн нь ч, өөрийн ард олны дундах үхсэн хүнээр өөрийгөө бузарлах ёсгүй.
2 Зөвхөн өөрийн ойрын төрлүүд болох эцэг, эхийнхээ тө лөө, хүү, охиныхоо төлөө, ах дүүгийнхээ төлөө, 3 бас хүнтэй суугаагүй онгон эгч дүүгийнхээ тө лөө (учир нь тэр нь нөхөргүй) тэр өөрийгөө бузарлаж болно. 4 Тэр мөн өөрийн ураг барилдсан хамаатнаар өөрийгөө бузарласнаараа өөрийгөө цээртэй болгох ёсгүй. 5 Тэд толгойн үсээ хусалгүй, сахлын үзүүрийг ч авалгүй, махан биедээ аливаа хэрчлэг хийх ёсгүй. 6 Тэд өөрсдийн Бурхандаа ариун байж, өөрсдийн Бурханы нэрийг гутаах ёсгүй. Учир нь тэд өөрсдийн Бурханы талх, тахилуудыг ЭЗЭНд галаар өргөдөг учир тэд ариун байх ёстой. 7 Тэд садар самуунаар гутаагдсан эмэгтэйтэй, эсвэл нөхрөөсөө салсан эмэгтэйтэй сууж болохгүй. Учир нь тэр өөрийн Бурханд ариун болой. 8 Тиймийн тул тэр та нарын Бурханы талхыг өргөдөг учир та нар түүнийг ариусгах ёстой. Тэр нь та нарын хувьд ариун болох ёстой. Учир нь та нарыг ариусгадаг ЭЗЭН Би ариун юм. 9 Бас хэрэв аливаа тахилчийн охин садарласнаар өөрийгөө гутаах аваас тэр нь эцгийгээ гутаах бөгөөд галд шатаагдах ёстой.

10 Ах дүү нар дотроо хамгийн тэргүүн нь болох, тосолгооны тос толгой дээр нь асгагдсан хувцаснуудыг өмсөхөөр ариусгагдсан тэрхүү тахилч нь өөрийн толгойг ч ил гаргах ёсгүй, хувцсаа ч урах ёсгүй, 11 аливаа үхсэн хүнд ч ойртох ёсгүй, өөрийн эцэг эхийн төлөө ч өөрийгөө бузарлах ёсгүй. 12 Тэрээр ариун газраас ч гадагш гаралгүй, өөрийн Бурханы ариун газрыг ч гутаах ёсгүй. Учир нь түүний Бурханы тосолгооны тосны ариусгал нь түүний дээр байгаа болой. Би бол ЭЗЭН. 13 Тэр эхнэрээ онгон байдлаар нь аваг. 14 Бэлэвсэн эхнэр, эсвэл салсан эмэгтэй, эсвэл садар самуунаар гутаагдсан нэгнийг тэр авч болохгүй. Харин тэр өөрийн ард түмний онгон охинтой гэрлэх ёстой. 15 Энэ нь ард түмнийхээ дунд өөрийн үр удмыг гутаахгүйн тулд юм. Учир нь Би бол түүнийг ариусгадаг ЭЗЭН болой" гэв. 16 Тэгээд ЭЗЭН Мосед айддан
17 Ааронтай ярин ийн хэл. "Үеийн үед чиний үр удмын согог гажигтай нэг ч хүн Бурханы талхыг өргөхөөр ойртох ёсгүй. 18 Согог гажигтай нэг ч хүн ойртох ёсгүй. Үүнд; сохор, эсвэл доголон, эсвэл зэрэмдэг царайтай хүн, эсвэл гажсан мөчтэй аливаа нэгэн, 19 эсвэл хугарсан хөлтэй буюу хугарсан гартай хүн, 20 эсвэл бөгтөр, эсвэл одой, эсвэл долир, эсвэл маажууртай, эсвэл яртай, эсвэл бяцарсан төмсөгтэй хүн багтана. 21 Тахилч Аароны үр удмын дундаас согог гажигтай нэг ч хүн ЭЗЭНд галаар өргөх тахилуудыг өргөхөөр ойртож ирэх ёсгүй. Тэр нь согог гажигтай тул Бурханы талхыг өргөхөөр ойртон ирэх ёсгүй. 22 Тэр нь өөрийн Бурханы талхнаас хамгийн ариун болон ариуны аль алийг нь идэж болох боловч, 23 Миний ариун газрыг гутаахгүйн тудд тэрээр согог гажигтайн улмаас хөшигний дотор уруу оролгүй, тахилын ширээнд ойртох ёсгүй. Учир нь Би бол тэднийг ариусгадаг ЭЗЭН болой" гэлээ. 24 Тиймээс Мосе Ааронтай болон түүний хөвгүүдтэй, Израилийн бүх хөвгүүдтэй ярив.

22 Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин айлдаж
2 Миний ариун нэрийг гутаахгүйн тулд Израилийн хөвгүүдийн Надад зориулсан ариун өргөлд няхуур хандахыг Аарон болон түүний хөвгүүдэд хэлэгтүн. Би бол ЭЗЭН. 3 Тэдэнд хэлэгтүн. "Хэрэв үеийн үед чиний бүх үр удмын хэн нэг нь бузартсан байхдаа, ЭЗЭНд зориулсан Израилийн хөвгүүдийн ариун өргөлд ойртох аваас тэр хүн Миний өмнөөс таслагдах болно. Би бол ЭЗЭН. 4 Аароны үр удмын арьсны халдварт өвчтэй, эсвэл гоождостой нэг ч хүн цэвэр болтлоо ариун өргөлөөс идэж болохгүй. Хэрэв нэгэн нь хүүрээр бузартсан аливаа зүйлд хүрэх аваас, эсвэл хэрэв үрийн шингэн гаргасан хүн байх аваас, 5 эсвэл хэрэв өөрөө түүгээр бузартах аливаа мөлхөгч зүйлд хүрэх, эсвэл өөрөө түүгээр бузартах аливаа хүнд хүрсэн хүнбайх аваас ямар бузар нь хамаагүй 6 ийм аливаа зүйлд хүрсэн хүн нь үдэш болтол бузартсан бөгөөд өөрийн биеийг усанд булхахаас нааш ариун өргөлөөс идэж болохгүй. 7 Харин нар жаргахад тэр хүн цэвэр болох бөгөөд үүний дараа тэр ариун өргөлөөс идэж болно. Учир нь энэ бол түүний хоол болой. 8 Тэр нь үхсэн амьтан, эсвэл тастчуулсан сэг идэж, түүгээр бузартах ёсгүй. Би бол ЭЗЭН. 9 Тиймийн тул тэд Миний зарлигаас шалтгаалсан нүглийг үүрэхгүйн тулд, зарлигийг гутааснаас болж үхэхгүйн тулд үүнийг сахих ёстой. Би бол тэднийг ариусгадаг ЭЗЭН болой.

10 Ямар ч гадаадын хүн ариун өргөлийг идэх ёсгүй. Тахилчийнд түр суугч, эсвэл хөлсний хүн ариун өргөлөөс идэж болохгүй. 11 Гэвч хэрэв тахилч өөрийн мөнгөөр өөрийн өмч болгон боол худалдан авах аваас тэр нь түүнээс идэж болох бөгөөд түүний гэрт төрөгсөд нь түүний хүнснээс идэж болох болой. 12 Хэрэв тахилчийн охин нь харийн хүнтэй гэрлэх аваас өргөлийн хувиас идэж болохгүй. 13 Гэвч хэрэв тахилчийн охин нь бэлэвсрэх, эсвэл нөхрөөсөө салах ба үр хүүхэдгүй, өөрийн залуу үеийнх шиг эцгийнхээ гэрт эргэн ирэх аваас тэр нь эцгийнхээ хүнснээс иднэ. Харин ямар ч харийн хүн түүнээс идэх ёсгүй. 14 Гэвч хэрэв хүн ариун өргөлөөс санамсаргүйгээр идэх аваас, түүн дээр түүний тавны нэгийг нэмэн ут ариун өргөлийг тахилчид өгнө. 15 Тэд ЭЗЭНд өргөжбуй Израилийн хөвгүүдийн ариун өргөлийг гутаах ёсгүй. 16 Ингэж тэдний ариун өргөлийг идсэнээрээ гэмийн төлөөх шийтгэлийг тэдэнд үүрүүлэхэд хүргэх юм. Учир нь Би бол тэднийг ариусгадаг ЭЗЭН болой" гэлээ.

17 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
18 Аарон болон түүний хөвгүүд, Израилийн бүх хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлэгтүн. "Израилийн гэрийн аливаа хүн, эсвэл Израиль дахь гадаадын хүн ЭЗЭНд өргөлийг авчрахдаа тэдний шатаалт тахил болгон өгч буй өргөл нь тангаргийнх ч бай, сайн дурынх ч бай, 19 (та нар хүлээн авагдахын тулд) энэ нь үхрээс, хониноос, эсвэл ямаанаас согоггүй, эр хүйснийх байх ёстой. 20 Согогтой аливаа зүйлийг та нар өргөх ёсгүй. Юу гэвэл, тэр нь та нарын өмнөөс хүлээн авагдахгүй болно. 21 Хүн тусгай тангаргийг биелүүлэхээр эсвэл сайн дурын өргөлд зориулан ЭЗЭНд эвийн тахилын өргөлийг бод, эсвэл бог малын сүргээс өргөх тохиолдолд тэр нь хүлээн авагдахын тулд өөгүй төгс байх ёстой. Түүнд ямар ч согог байх ёсгүй. 22 Сохор, эсвэл хугарсан, эсвэл зэрэмдэг, эсвэл урсах шархтай, эсвэл хамуутай, эсвэл яртай малыг та нар ЭЗЭНд өргөх ёсгүй. Тэдгээрээр тахилын ширээн дээр ЭЗЭНд галаар өргөх тахилыг ч бүү хий. 23 Та нар том, эсвэл жижиг эрхтэнтэй үхэр, хургыг сайн дурын өргөлөөр өргөж болох боловч тангаргийн төлөө энэ нь хүлээн авагдахгүй болно. 24 Бас гэмтсэн, эсвэл бяцарсан, эсвэл урагдсан, эсвэл тастуулсан төмсөгтэй аливаа малыг ЭЗЭНд бүү өргө. Үүнийг нутагтаа бүү хий. 25 Харь хүний гараас ийм аливаа малыг тахилд зориулан өөрсдийн Бурханы талх болгон хүлээн авах ёсгүй. Учир нь тэд гажууд согогтой тул та нарын өмнөөс хүлээн авагдахгүй болно" гэв.

Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
27 Үхэр, хонь, ямаа нь төрөөд эхтэйгээ долоо хоног байх ёстой. Найм дахь өдрөөс энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөлийн тахил болон хүлээн авагдах болно. 28 Харин үхрийг ч бай, хонийг ч бай түүнийг болон нялх төлийг нь нэг өдөр нядлах ёсгүй. 29 Та нар ЭЗЭНд талархлын тахилыг өргөхдөө өөрсдөө хүлээн авагдахаар түүнийг өргөх ёстой. 30 Энэ нь тэр өдрөө идэгдэх бөгөөд өглөө болтол түүнээс юуг ч та нар үлдээх ёсгүй. Би бол ЭЗЭН. 31 Тийнхүү та нар Миний тушаалуудыг сахин, үйлд. Би бол ЭЗЭН. 32 Та нар Миний ариун нэрийг бүү гутаа. Харин Би Израилийн хөвгүүдийн дотор ариунд тооцогдох ёстой. Би бол та нарыг ариусгадаг ЭЗЭН бөгөөд 33 та нарын Бурхан байхын тулд та нарыг Египетийн нутгаас гарган авчирсан. Би бол ЭЗЭН гэв.

23 ЭЗЭН дахин Мосед айлдан
2 Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлэгтүн. "Ариун цугларалтууд хэмээн та нарын зарлах, ЭЗЭНий товлосон үеүд болох Миний товлосон үеүд нь эдгээр болой. 3 Зургаан өдрийн туршид ажил хийж болох боловч долоо дахь өдөр нь бүрэн амрах Амралтын өдөр байх болой. Энэ өдөр ариун цугларалт болдог. Та нар ямар ч ажлыг хийх ёсгүй. Энэ нь та нарын бүх амьдрах газруудад чинь ЭЗЭНий Амралтын өдөр юм.

4 ЭЗЭНий товлосон үеүд болох ариун цугларалтууд нь эдгээр юм. Товлогдсон үеүдэд нь та нар зарлах ёстой. 5 Эхний сард, уг сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр ЭЗЭНий Дээгүүр Өнгөрөх баяр болдог. 6 Тэгээд тэр сарын арван тавны өдөр ЭЗЭНд Исгээгүй Талхны Баяр болдог бөгөөд долоо хоногийн турш та нар исгээгүй талх ид. 7 Эхний өдөр нь та нар ариун цугларалттай байх бөгөөд аливаа хүчир ажлыг бүү хийгтүн. 8 Харин долоон хоногийн турш та нар ЭЗЭНд галаар өргөх өргөлийг өргөх ёстой. Долоо дахь өдөр нь ариун цутларалттай бөгөөд та нар аливаа хүчир ажлыг бүү хийгтүн" гэв. 9 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
10 Израилийн хөвгүүдтэйярин тэдэнд хэлэгтүн. "Миний та нарт өгөх гэж буй нутагт орж, ургацыг нь хураахдаа та нар ургацынхаа анхны үр жимсний багцыг тахилчид авчрагтун. 11 Та нар хүлээн авагдахын тудд тэрээр уг бащыг ЭЗЭНий өмнө даллана. Амралтын өдрийн дараагийн өдөр тахилч түүнийг даллана. 12 Та нар уг багцыг даллах өдөртөө согоггүй эр хургыг шатаалт тахилаар ЭЗЭНд өргөгтүн. 13 Үүний идээн өргөл нь тостой хольсонефагийн аравны хоёр сайн гурил байх бөгөөд тайвшруулах тааламжит үнэрт зориулан ЭЗЭНд галаар өргөх өргөл болох юм. Энэ нь түүний ундаан өргөл болох хиний дөрөвний нэгэн дарстай хамт байх юм. 14 Тэр өдрийг хүртэл, өөрсдийн Бурханыхаа тахилыг авчрах хүртлээ та нар талхыг ч, хуурсан болон шинэ үр тариаг ч бүү идэгтүн. Энэ нь үеийн үед амьдрах бүх газарт чинь улиран үргэлжлэх тогтоол байх ёстой.

15 Амралтын өдрийн дараах өдрөөс, даллах өргөлийн багцыг авчирсан тэр өдрөөсөө та нар бас долоон долоо хоногийг тоол. 16 Долоо дахь амралтын өдрийн дараах өдрийг хүртэл та нар тавин хоногийг тоолох бөгөөд тэгээд та нар ЭЗЭНд шинэ идээн өргөлийг авчир. 17 Амьдрах газраасаа та нар даллах өргөлд зориулан ефагийн аравны хоёроор хийгдсэн хоёр талхыг авчрах болно. Тэдгээр нь ЭЗЭНд анхны үр жимс болгон хөрөнгөтэй жигнэгдсэн сайн гурилын байх ёстой. 18 Талхтай хамт та нар согоггүй долоон эр хургыг, мөн бод малын сүргээс нэг бухыг болон хоёр хуцыг авчир. Тэдгээр нь идээн өргөл, ундаан өргөлийнхөө хамт ЭЗЭНд шатаалт тахил болно. Энэ нь ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл болно. 19 Та нар мөн нэг ухныг нүглийн төлөөх тахилд, хоёр эр хургыг эвийн тахидд өргөгтүн. 20 Тахилч тэгээд тэдгээрийг анхны үр жимсний талхтай, хоёр хурганы хамт ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон даллана. Тэдгээр нь тахилчийн төлөө ЭЗЭНд ариун байх ёстой. 21 Тэр өдрөө та нар ариун цугларалтыг зарлах ёстой. Та нар аливаа хүчир ажлыг бүү хийгтүн. Энэ нь үеийн үед амьдрах бүх газарт чинь улиран үргэлжлэх тогтоол байх ёстой.

22 Түүнээс гадна, та нар газрынхаа ургацыг хураахдаа талбайнхаа өнцөг булангуудыг нь хүртэл хураах ёсгүй, ургацынхаа гээгдсэн үлдэгдлийг цутлуулах ёсгүй. Тэдгээрийг та нар ядууст, гадаадынханд үлдээх ёстой. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан" гэлээ.

23 Дахин ЭЗЭН Мосед айлдан
24 Израилийн хөвгүүдэд хэлэгтүн. "Долдугаар сард, уг сарын нэгэнд та нарт бүрээний үлээлтээр сануулагдах Амралтын өдөр, ариун цугларалт байх болно. 25 Та нар аливаа хүчир ажлыг хийх ёсгүй. Харин ЭЗЭНд галаар өргөх өргөл авчрагтун" гэлээ.

26 ЭЗЭН Мосед айлдан
27 Энэ долоо дахь сарын яг аравны өдөрт эвлэрүүллийн өдөр байх юм. Энэ нь та нарт ариун цугларалт болох бөгөөд та нар өөрсдийн сэтгэлийг даруу болгон ЭЗЭНд галаар өргөх өргөлийг авчрагтун. 28 Энэ өдөр та нар ямар ч ажлыг бүү хийгтүн. Учир нь энэ бол өмнөөс чинь, та нарын Бурхан ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийх эвлэрүүллийн өдөр билээ. 29 Хэрэв энэ өдөр өөрийгөө даруу болгоогүй аливаа хүн байх аваас тэр нь өөрийн ард олноос таслагдах юм. 30 Энэ өдөр аливаа ажлыг хийсэн хүний тухайд гэвэл, тэрхүнийг Би ард олных нь дундаас устгах болно. 31 Та нар огт ажиллах ёсгүй. Энэ нь бүх амьдрах газарт чинь үеийн үед улиран үргэлжлэх тогтоол байх ёстой. 32 Энэ нь та нарын хувьд, бүрэн амрах Амралтын өдөр болох бөгөөд та нар өөрсдийн сэтгэлийг даруу болгох ёстой. Сарын есний орой, үдшээс үдэш хүртэл та нар Амралтын өдрийг сахих юм гэв.

33 Дахин ЭЗЭН Мосед айлдан
34 Израилийн хөвгүүдэд хэлэгтүн. "Энэ долоо дахь сарын арван таванд Майхан Баяр нь долоон хоногийн турш ЭЗЭНд байх ёстой. 35 Эхний өдөр ариун цугларалт болох бөгөөд та нар аливаа төрлийн хүчир ажлыг бүү хийгтүн. 36 Долоон хоногийн турш та нар ЭЗЭНд галаар өргөх өргөлийг авчир. Найм дахь өдөрт ариун цугларалттай бөгөөд ЭЗЭНд галаар өргөх өргөлийг авчир. Энэ нь чуулган болой. Та нар ямар ч хүчир ажлыг хийх ёсгүй.

37 Эдгээр нь та нарын ариун цутларалтууд хэмээн зарлах, тус тусын өдрийнх нь шаарддаг шатаалт тахилууд, идээн өргөлүүд, тахилууд, ундаан өргөлүүд буюу ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдийг авчрах ЭЗЭНий товлосон үеүд болой. 38 Эдгээр нь ЭЗЭНий Амралтын өдрүүдээс гадна, та нарын бэлгүүдээс гадна, та нарын бүх тангаргийн болон сайн дурын ЭЗЭНд өгөх өргөлүүдээс гадна байх юм.

39 Газрын ургацыг хураагаад долоо дахь сарын арван тавны өдөр, та нар ЭЗЭНий баярыг долоо хоногоор тэмдэглэ. Эхний өдөрт амралтын өдөр, найм дахь өдөрт Амралтын өдөр болно. 40 Эхний өдөр та нар өөрсөддөө гоё модны навч, даддуу модны мөчир, навчит модны гишүү, голын бургасыг авч, долоо хоногоор өөрсдийн Бурхан ЭЗЭНий өмнө баясагтун. 41 Ингэж та нар үүнийг ЭЗЭНд баяр болгон жилд долоо хоногоор тэмдэглэгтүн. Энэ нь үеийн үед улиран үргэлжлэх тогтоол байх ёстой. Үүнийг та нар долоо дахь сард тэмдэглэх болно. 42 Та нар майхнуудад долоон хоногоор амьдарна. Израиль дахь бүх уугуул төрөгсөд нь майхнуудад амьдарна. 43 Ингэснээр Израилийн хөвгүүдийг Би Египетийн нутгаас гарган авчрахдаа тэднийг Би майхнуудад амьдруулсныг танай үр сад мэдэх юм. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан" гэв. 44 Тиймээс Мосе Израилийн хөвгүүдэд ЭЗЭНий товлосон үеүдийг тунхаглав.

24 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
2 Израилйн хөвгүүдэд дэнлүүг байнга асаалттай байлгахын тулд цохьсон чидунаас цэвэр тосыг гэрэлтүүлэгт зориулан чамд авчрахыг тушаагтун. 3 Түүнийг хурлын майхны дотор, гэрчлэлийн хөшигний гадна Аарон үдшээс өглөөг хүртэл ЭЗЭНий өмнө байнга ёсоор нь байлгах ёстой. Энэ нь үеийн үед улиран үргэлжлэх тогтоол байх болой. 4 Дэнлүүнүүдийг тэрээр дэнлүүний шижир алтан суурин дээр ёсоор нь ЭЗЭНий өмнө байнга байлгах ёстой.

5 Тэгээд тэр сайн гурилыг авч, түүгээр арван хоёр боовыг жигнэх бөгөөд боов тус бүрд ефагийн аравны хоёр байх болой. 6 Тэдгээрийг ЭЗЭНий өмнө шижир алтан ширээн дээр хоёр эгнээ болгон, нэг эгнээнд нь зургааг тавих болой. 7 ЭЗЭНд галаар өргөх өргөл болох дурсгалын хувь болгохын тулд эгнээ бүр дээр талханд зориулсан цэвэр гүглийг тавигтун. 8 Амралтын өдөр бүр тэр түүнийг ЭЗЭНий өмнө ёсоор нь байнга байрлуулах болой. Энэ нь Израилийн хөвгүүдэд мөнхийн гэрээ болно. 9 Энэ нь Аарон болон түүний хөвгүүдэд зориулагдах бөгөөд тэд түүнийг ариун газарт идэх болой. Учир нь энэ нь ЭЗЭНий галаар өргөх өргөлүүдээс, түүний мөнхийн хувиас түүнд хамгийн ариун юм гэлээ.

10 Израиль эмэгтэйн хүү Израилийн хөвгүүдийн дунд гарч ирэв. Түүний эцэг нь египет хүн байлаа. Хуаранд израиль эмэгтэйн хүү болон израиль эр бие биетэйгээ муудалцав. 11 Израиль эмэгтэйн хүү нь ЭЗЭНий Нэрийг доромжлон, хараав. Тиймээс тэд түүнийг Мосе уруу аваачлаа. (Түүний эхийн нэрийг Шеломит гэх бөгөөд тэр эмэгтэй Дан овгийн Дибрийн охин байлаа.) 12 Тэд ЭЗЭНий тушаалыг өөрсөддөө тодорхой болох хүртэл түүнийг хорионд байлгав.

13 Тэгтэл ЭЗЭН Мосед айлдан
14 Хараасан нэгнийг хуарангийн гадна авчрагтун. Түүнийг сонссон бүхэн түүний толгой дээр гараа тавиг. Тэгээд бүх цуглаан түүн уруу чулуу чулууд.15 Чи Израилийн хөвгүүдэд хэлж яригтун. "Хэрэв хэн нэгэн нь өөрийн Бурханыг хараах аваас тэр өөрийн нүглийг үүрэх болно. 16 Түүнээс гадна, ЭЗЭНий нэрийг доромжлох нэгэн нь гарцаагүй алуулах ёстой. Бүх цуглаан түүнийг заавал чулуугаар чулуудах ёстой. Уугуул хүнтэй адил гадаадын хүн мөн ЭЗЭНий Нэрийг доромжлох аваас тэр нь алуулах ёстой.

17 Хэрэв хүн аливаа хүмүүн төрөлхтний амийг хороох аваас тэр нь гарцаагүй алуулах ёстой. 18 Амьтны амийг хороосон нэгэн нь амийг амиар нөхөн төлөх болой. 19 Хэрэв хүн өөрийн хөршийг гэмтээх аваас өөрийнх нь үйлдсэнчлэн өөрт нь үйлдэгдэнэ. 20 Хугаралтыг хугаралтаар, нүдийг нүдээр, шүдийг шүдээр, хүнийг гэмтээсэн дагуу нь түүнд мөн түүнчлэн учрах болой. 21 Амьтныг алсан хүн нь түүнийгээ ингэж нөхөн төлөх бөгөөд харин хүнийг алсан нэгэн нь алуулах ёстой. 22 Нэг л шүүлт та нарт байх бөгөөд энэ нь гадныханд уугуул нутгийнхантай адил зориулагдах болой. Учир нь Би бол ЭЗЭН, та нарын Бурхан" гэв. 23 Тэгээд Мосе, Израилийн хөвгүүдтэй яриад, тэд хараасан хүнийг хуарангийн гадна аваачин түүн уруу чулуу шидлэв. Ингэж Израилийн хөвгүүд ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор хийв.

25 Тэгээд ЭЗЭН Мосед Синаи уулан дээр ярин айлдахдаа
2 Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд хэлэгтүн. "Миний та нарт өгөх тэр нутагт та нарыг очиход уг газар нь ЭЗЭНий амралтыг эдлэх юм. 3 Зургаан жил та нар талбайдаа тариалж, зургаан жил усан үзмийн модоо тайран, ургацыг нь цуглуулах 4 боловч долоо дахь жилийн туршид газар нь бүрэн амралтыг эдэлнэ. Энэ нь ЭЗЭНий амралт болдог бөгөөд та нар талбайдаа ч тариалалгүй, усан үзмийн модоо ч бүү тайрагтун. 5 Зөнгөөрөө ургасан тариаг та нар хураах ёсгүй, тайрагдаагүй усан үзмийн модны үзмээ бүү цутлуул. Газар нь амралтын жилтэй байх ёстой. Та бүхэн газрын амралтын жилээс хүнс авах бөгөөд чи өөрөө болон танай эр, эм боолууд, танай хөлсний хүмүүс болон та нарын дунд нутаглаж буй гадаадын суугчид ба харийнхан бүгд авах юм. 7 Тэр ч байтутай нутагт чинь буй танай мал сүрэг болон амьтад хүртэл газрын үр шимийг идэх юм.

8 Та нар бас долоон амралтын жилийг тоолох ёстой. (долоон жилийг долоогоор үржүүлэн) Ингэвэл долоон амралтын жилүүдийн хугацаа буюу дөчин есөн жил болно. 9 Тэгээд та нар хуцын эврэн бүрээг долоо дахь сарын аравны өдөр хаа сайгүй дуутаргах бөгөөд эвлэрүүллийн өдөр та нар эвэр бүрээг нутаг даяараа дуугаргагтун. 10 Ингэж та нар тавь дахь жилийг ариусган, нутаг даяар бүх оршин суугчдад эрх чөлөөг зарлагтун. Энэ нь та нарт эврийн бүрээдэлт болох бөгөөд та нарын хүн нэг бүр өөрийн эзэмшил уруу буцаж явна. Хүн нэг бүр өөрийнураг уруутаа буцаж явах болой. 11 Тавь дахь жил нь та нарт эврийн бүрээдэлтийнх болох юм. Та нар тариалахгүй, зөнгөөрөө ургасныг нь ч хураахгүй, тайрагдаагүй усан үзмийн модноос ч жимсийг цуглуулахгүй байх ёстой юм. 12 Учир нь энэ бол эврийн бүрээдэлт бөгөөд та нарт ариун байх ёстой. Талбайгаас гарах ургацыг идэгтүн.

13 Эврийн бүрээдэлтийн энэ жилд та нарын хүн нэг бүр өөрийн эзэмшил уруу буцаж яв. 14 Түүнээс гадна, хэрэв чи анддаа юм худаддах, эсвэл андынхаа гараас юм худалдан авах аваас та нар бие биедээ бурууг хийхгүй байгтун. 15 Эврийн бүрээдэлтээс хойших жилүүдийн тоонд тааруулан чи андаасаа юм худалдан авах бөгөөд тэрээр ургацын жилүүдийн тооны дагуу чамд худалдах ёстой. Жилүүдийн ихсэх тусам та нар үнийг нь өсгөж, жилүүдийн цөөрөх тусам үнийг нь багасгах ёстой. Учир нь түүний чамд зарж буй нь ургацын тоо юм. 17 Тиймээс та нар бие биедээ бурууг хийлгүй, харин өөрсдийн Бурханаас эмээгтүн. Учир нь Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.

18 Нутаг дээрээ аюулгүй амьдрахын тудд та нар Миний тогтоолыг даган мөрдөж, Миний зарлигийг сахин ингэснээр биелүүлэгтүн. 19 Тэгвэл газар өөрийн үр шимийг гаргах болно. Ингэснээр та нар цадтал идэн, түүн дээр аюулгүй амьдарч чадна. 20 Гэвч та нар «Хэрэв бид тариалахгүй, эсвэл өөрсдийн ургацыг хураахгүй юм болдолоо дахь жилд юу идэх вэ?» хэмээн асуувал 21 зургаа дахь жилд Би та нарт Өөрийн ивээлээ үзүүлж, гурван жилийн ургацыг гарган авчрах юм. 22 Найм дахь жилд та нар тариалж байхдаа ч, ургацаас үлдсэн хуучин юмсыг идсээр байж болох бөгөөд тариалсан ургац чинь ес дэх жилд гарах хүртэл хуучныг идсээр байх юм.

23 Газар бол Минийх учир бүрмөсөн зарагдах ёсгүй. Учир нь та нар бол Миний түр суугч, харийнхан болой. 24 Та нарын эзэмших газар бүрийн хувьд, та нар газрын золилтыг олгох ёстой. 25 Хэрэв ах дүү чинь ядуурснаас болж, эзэмшил газрынхаа хэсгийг зарах аваас түүний хамгийн ойрын хамаатан нь ирж, ах дүүгийнхээ зарсныг нь золих учиртай. 26 Эсвэл тэр хүнд ойрын хамаатан байхгүй тохиолдолд хэрэв газрын золилтонд хүрэлцэхүйц өөрийн хөрөнгийг дахин олж авах аваас, 27 тэр нь газрыг зарагдсанаас хойших жилүүдийг тооцоолж, мөнөөх зарсан хүндээ тэнцвэрийг буцаан төлөх болой. Тийнхүү өөрийн эзэмшил газартаа буцаж ирнэ. 28 Гэвч хэрэв тэр хүн газраа өөртөө буцааж авахад хүрэлцэхүйц хөрөнгийг олж чадахгүй аваас, түүний зарсан зүйл нь эврийн бүрээдэлтийн жилийг хүртэл түүнийг нь худалдан авагчийн гарт үлдэнэ. Харин эврийн бүрээдэлтээр энэ нь хуучин эзэндээ буцан очих ба тэр хүн өөрийн эзэмшил газартаа буцаж ирэх юм.

29 Үүний адил хэрэв хүн нь хэрэмтэй хот доторх орон сууцаа зарах аваас түүний золилтын эрх нь зарснаас нь хойших бүтэн жилд хүчинтэй байх болой. Түүний золилтын эрх нь бүтэн жил үргэлжлэх юм. 30 Харин хэрэв бүтэн жилийн хугацаанд эзэн нь түүнийг буцаан худалдаж авахгүй байх аваас хэрэмтэй хотод байгаа тэр сууц түүнийг худалдан авагчид болон үр хүүхдэд нь бүрэн хөдөлшгүйгээр шилжүүлэгдэх болой. Энэ нь эврийн бүрээдэлтээр ч хуучин эзэндээ буцан очихгүй болой. 31 Гэсэн ч тойрсон хэрэмгүй тосгодын орон сууцнууд нь хөдөөний хэмээн тооцогдох учир тэдгээрт золилтын эрх байх бөгөөд тэд эврийн бүрээдэлтээр хуучин эзэндээ буцан очих юм. 32 Левийнхний хотуудын тухайд гэвэл, левичүүд нь эзэмшлийнхээ хотуудын орон сууцанд золилтын хөдөлшгүй эрхтэй болой. 33 Тиймийн тул левийнхнээс авсан зүйлс нь золигдож болох бөгөөд энэхүү эзэмшлийн хотод зарагдсан орон сууц нь эврийн бүрээдэлтээр хуучин эзэндээ буцан очиж болно. Учир нь левийнхний хотуудын орон сууцнууд нь Израилийн хөвгүүдийн дундах тэдний эзэмшил болно. 34 Харин тэдний хотуудын бэлчээрүүд нь тэдний мөнхийн эзэмшил учир зарагдах ёсгүй.

35 Нутгийн чинь хүн ядуурч, та нарын хажууд түүний хөрөнгө нь хүрэхгүй тохиолдолд та нар түүнийг өөрсөдтэйгөө хамт амьдруулахын тулд түүнийг гадаадынханбуюу түр суутчийн адил тэтгэгтүн. 36 Нутгийн чинь хүн та нартай хамт амьдарч байхын тулд түүнээс зээлийн өндөр хүүг авалгүй, харин өөрсдийн Бурханыг хүндэл. 37 Түүнд чи мөнгийг хүүтэйгээр зээлүүлж болохгүй, хүнсийг ашиг орлого олохын төлөө өгч болохгүй. 38 Та нарт Канаан нутгийг өгөхөөр та нарын Бурхан чинь байхын тулд Египетийн нутгаас та нарыг гарган авчирсан Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.

39 Хэрэв нутгийн чинь хүн ядуурснаас болж та нарын дунд өөрийгөө чамд худалдах аваас түүнийг боолын үйлчлэлд бүү оруулагтун. 40 Тэр эврийн бүрээдэлтийн жилийг хүртэл чамтай хамт хөлсний хүн шиг юм уу, түр суугч мэт байж чамд үйлчлэх ёстой. 41 Тэгээд тэр болон түүний хөвгүүд нь чамаас чөлөөлөгдөж яван эцэг өвгөдийнхөө өмч, өөрийн ураг уруу буцаж явна. 42 Учир нь израильчууд бол Египетийн нутгаас Миний гарган авчирсан Миний зарц нар болой. Тэд боолын худалдаанд зарагдах ёсгүй. 43 Түүнийг хатуу ширүүнээр захиралгүй, харин өөрсдийн Бурханыг хүндэл. 44 Та нарын авч болох эр, эм боолуудын хувьд, та нар эргэн тойрныхоо үндэстнүүдээс эр, эм боолуудыг авч эзэмшиж болно. 45 Мөн та нарын дунд амьдардаг харийнхан болох түр суугчдын хөвгүүдээс болон та нартай хамт байгаа, нутаг дээр чинь өсөн үржих тэдний ургуудаас хүн худалдаж авч болно. Тэд бас та нарын эзэмшил болж болох болой. 46 Тэдгээрийг та нар өөрсдийнхөө дараах хөвгүүддээ эзэмшил болгон хүлээн авахаар гэрээслэн өгч болох бөгөөд тэдгээрийг насан туршийн боолууд болгон ашиглаж болно. Харин Израилийн хөвгүүд болох нутгийн чинь хүний тухайд бол, та нар бие биеэ хатуу ширүүнээр захирах ёсгүй.

47 Хэрэв та нартай хамт байгаа харийн хүн, эсвэл түр суугчдын хөрөнгө нь хангалттай болж, түүний хажууд нутгийн чинь хүн ядуурснаас болж, та нартай хамт түр сууж буй харийн хүнд эсвэл харь ургийн үр удамд өөрийгөө зарвал, 48 тэр нь худалдагдсаныхаа дараа золилтын эрхтэй байх юм. Ах дүү нарынх нь нэг нь түүнийг зольж болох, 49 эсвэл түүний авга, эсвэл нагац нь, эсвэл түүний авгын, эсвэл нагацын хүү нь түүнийг зольж болох, эсвэл түүний ургаас, цусан төрлийнх нь нэг хүн түүнийг зольж болох юм. Эсвэл хэрэв тэр нь хөрөнгөжих аваас өөрийгөө зольж болох юм. 50 Тэгвэл тэр өөрийг нь худалдан авагчтайгаа өөрийгөө түүнд худалдсан тэр жилээс Эврийн бүрээдэлтийн жилийг хүртэл тооцоол. Түүний худалдагдсан үнэ нь жилүүдийн тоог харгалзсан байх ёстой. Энэ нь хөлсний хүний өдрүүдтэй адил түүнд мөн тийм байх юм. 51 Хэрэв дахиад олон жил үлдсэн байх аваас тэдгээрийн харьцаагаар худалдагдсан үнийхээ хэсгийг тэр өөрийн золилтонд зориулан буцаан өгөх бөгөөд 52 хэрэв Эврийн бүрээдэлтийн жилийг хүртэлцөөн жил үлдсэн байх аваас тэр нь түүнтэй ийнхүү тооцно. Тэр өөрийн золилтыг үлдсэн жилүүдийн дагуу буцааж төлнө. 53 Тэр нь жилээс жилд хөлслөгдсөн хүн мэт түүнтэй хамт байх ёстой. Тэр нь та нарын нүдэн дээр түүнийг хатуу ширүүн захирах ёсгүй. 54 Хэрэв эдгээрээр тэр нь золигдоогүй байсан ч тэр болон түүнтэй хамт түүний хөвгүүд нь Эврийн бүрээдэлтийн жилд гарч явах болой. 55 Учир нь Израилийн хөвгүүд бол Миний зарц нар болой. Тэд бол Египетийн нутгаас Миний гаргаж авчирсан Миний зарц нар билээ. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.

26 Та нар өөрсөддөө зориулан бөхийн мөргөх гэж нутагтаа шүтээнүүдийг хийх ёсгүй. Өөрсөддөө хөрөг, эсвэл чулуун баганыг ч босголгүй, хэлбэрт чулууг ч бүү байрлуул. Учир нь Би бол ЭЗЭН та нарын Бурхан. 2 Та нар Миний Амралтын өдрүүдийг сахьж, Миний ариун газрыг хүндэтгэ. Би бол ЭЗЭН. 3 Хэрэв та нар Миний тогтоолууд дотор алхаж, Миний тушаалуудыг сахин, тэдгээрийг биелүүлбэл, 4 Би та нарт цаг улиралд нь бороог өгөх болно. Ингэснээр газар нь үр шимээ өгч, талбайн модод нь жимслэх юм. 5 Үнэхээр та нарын тариа цайруулалт чинь усан үзмийн хураалт хүртэл үргэлжилж, усан үзмийн хураалт чинь тариалалтын цагийг хүртэл үргэлжлэх болно. Ингэж та нар хүнсээ цадтал идэж, нутаг дээрээ аюулгүйгээр амьдрах болно. 6 Бас та нарыг айлгахнэгэнгүи та нарыг хэвтүүлэхийн тулд Би нутагт чинь амар тайвныг соёрхох болно. Би мөн аюултай араатан амьтдыг нутгаас чинь үгүй болгох бөгөөд ямар ч илд нутгаар чинь дайран өнгөрөхгүй. 7 Харин та нар дайснаа үлдэн хөөгтүн. Тэд та нарын өмнө илдэнд унаж, 8 танай тав чинь зууг хөөж, танай зуу чинь арван мянгыг үлдэн хөөх бөгөөд дайснууд чинь та нарын өмнө иддэнд унах болно. 9 Тийнхүү Би та нарын зүг эргэж, та нарыг өнөр өтгөн болгон, өсгөн үржүүлнэ. Би та нартай байгуулсан Өөрийн гэрээг баталгаажуулах болно. 10 Та нар хуучин нөөцөө идэж, шинийг оруулахын тулд хуучныг зайчилна. 11 Түүнээс гадна, Би та нарын дунд Өөрийн орших газрыг барьж Миний сэтгэл та нарыг үл жигшинэ. 12 Би бас дунд чинь алхаж, та нарын Бурхан болох бөгөөд та нар Миний ард түмэн байх болно. 13 Би бол та нарыг египетчүүдийн боол байлгахгүйн тулд, Египетийн нутгаас та нарыг гарган авчирсан ЭЗЭН, та нарын Бурхан. Би та нарын буулганы чинь модыг эвдэн, та нарыг цэх шулуун алхуулсан.

14 Гэхдээ хэрэв та нар Намайг дуулгавартай дагахгүй, энэ бүх тушаалуудыг биелүүлэхгүй байх аваас, 15 хэрэв үүний оронд та нар Миний тогтоолуудыг үл тоомсорлон, хэрэв та нарын сэтгэл чинь Миний зарлигуудыг жигшин, Миний бүх тушаалуудыг биелүүлэхгүй байснаараа Миний гэрээг зөрчвөл, 16 Би хариуд нь үүнийг та нарт хийх болно. Би нүдийг чиньширгээн, сэтгэлийг чинь хатаахад хүргэх гэнэтийн аймшиг, сүрьеэ, халуурлыг та нар дээр тохох болно. Бас та нар үрийг ашиггүйгээр суулгана. Учир нь түүнийг дайснууд чинь идэх болно. 17 Би Өөрийн царайг та нарын эсрэг хандуулж, дайсныхаа өмнө та нар цохигдон унах болно. Та нарыг үзэн ядагчид нь та нарыг захирах бөгөөд хэн ч та нарыг мөшгөөгүй байхад та нар зугтан явах болно. 18 Хэрэв бас эдгээр зүйлсийн дараа та нар Намайг дуулгавартай дагахгүй байвал нүглийн чинь төлөө Би та нарыг дахин долоон удаа залхаан цээрлүүлэх болно. 19 Би мөн та нарын хүч чадльын бардамналыг чинь буулган эвдэнэ. Бас Би тэнгэрийг чинь төмөр мэт, газрыг чинь хүрэл мэт болгоно. 20 Чиний хүч чадал дэмий үрэгдэнэ. Учир нь газар чинь үр шимээ өгөхгүй, газрын чинь модод үр жимсээ гаргахгүй.

21 Тэгсэн ч, хэрэв та нар Миний эсрэг дайсагнан, Намайг дуулгавартай дагахыг хүсэхгүй байвал нүтлийн чинь дагуу Би гай гамшгийг та нарын дээр долоо дахин нэмэх болно. 22 Би та нарыг үр хүүхдүүдээс чинь хагацаан, мал сүргийг чинь устган, та нарын тоо толгойг багасгаж, ингэснээр замуудыг чинь эзгүйрүүлэх хээрийн араатанг дунд чинь сул явуулах болно.

23 Хэрэв эдгээр зүйлээр ч та нар Над уруу эргэлгүй, харин Миний эсрэг дайсагнавал, 24 Би та нарын эсрэг дайсагнах болно. Би, Би хүртэл та нарыг нүглийн чинь төлөө долоо дахин цохих болно. 25 Би бас гэрээний төлөө өс авах илдийг дээр чинь авчрах бөгөөд та нарыг хотууддаа хамтдаа цуглах үед чинь, дунд чинь Би тахлыг илгээх болно. Тэгснээр та нар дайсны гарт тушаагдах болно. Намайг талхны чинь хангамжийг таслахад, талхыг чинь арван эмэгтэй нэг зууханд жигнэн, талхны хувийг хэмжин ноогдуулна. Тэгээд та нар идсэн ч цадахгүй байх болно.

27 Гэсэн ч үүнийг үл харгалзан та нар Намайг дуулгавартай дагахгүй, харин Миний эсрэг дайсагнавал, 28 Би та нарын эсрэг хилэгнэн дайсагнаж, Би, бүр Би хүртэл та нарыг нүглийн чинь төлөө долоо дахин шийтгэх болно. 29 Цааш нь та нар өөрсдийн хөвгүүдийнхээ махыг, охидынхоо махыг идэх болно. 30 Тэгээд Би та нарын мөргөлийн өндөрлөгүүдийг устгаж, утлагын тахилын ширээг чинь нураан, та нарын шүтээнүүдийн дээр хүүрүүдийг чинь овоолно. Учир нь Миний сэтгэл та нарыг жигших болно. 31 Би хотуудыг чинь балгас болгон, ариун газруудыг чинь эзгүйрүүлнэ. Тайвшруулах тааламжит үнэрийг чинь Би үнэрлэхгүй. 32 Би нутгийг чинь зэлүүд болгох учир түүн дээр суурьшсан дайснууд чинь үүнд гайхан сандрах болно. 33 Нутаг чинь эзгүйрч, хотууд чинь балгас болоход та нарыг ч Би үндэстнүүдийн дунд тарааж, араас чинь илдийг сугалах болно.

34 Тэгээд та нарыг дайсныхаа нутагт байх зуур эзгүйрлийн бүх өдрүүдэд энэ нутаг нь амралтдаа ханах болно. Тэр үед газар амран, өөрийн амралтад ханах болно. 35 Эзгүйрлийнхээ бүх өдрүүдэд энэ нутаг нь, дээр нь та нарыг амьдарч байсан хугацаанд эдлээгүй амралтаа эдлэх болно. 36 Та нараас үлдэгсдийн хувьд бол, Би мөн дайснуудынх нь нутгууд дээр тэдний зүрхэнд доройтлыг авчрах болно. Хатсан навчны сэрчигнээ тэднийг үлдэн хөөх бөгөөд хэн ч мөрдөөгүй байхад тэд илднээс зугтах мэт зугтаж, тэд унах болно. 37 Хэдийгээр хэн ч мөрдөөгүй боловч тэд илднээс зугтаж буй мэт бие бие дээрээ бүдрэх болно. Та нар дайсныхаа өмнө зогсох ямар ч хүчгүй байх болно. 38 Харин та нар үндэстнүүдийн дунд мөхөж, дайснуудын чинь нутаг та нарыг залгих болно. 39 Та нараас үлдэгсэд нь дайснуудынхаа нутагт өөрсдийн хорон муугийнхаа улмаас ялзрах болно. Мөн тэд өвөг дээдсийнхээ хорон муугийн улмаас тэдэнтэйгээ хамт ялзрах болно.

40 Хэрэв тэд Миний эсрэг итгэмжгүй хандаж, Миний эсрэг дайсагнаж байсан өөрсдийн гэм бурууг, өвөг дээдсийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрвөл, 41 (Би мөн тэднийг дайснуудынх нь нутагт аваачихаар тэдэнд дайсагнаж байсан) эсвэл хэрэв тэдний хөндөгдөөгүй зүрх даруу болгогдсоноор тэд өөрсдийн гэм буруут залруулбал, 42 тэгвэл Би Иаковтай байгуулсан гэрээгээ, бас Исаактай байгуулсан гэрээгээ, мөн Абрахамтай байгуулсан гэрээгээ санан, мөн Би энэ газрыг ч санах болно. 43 Учир нь уг нутаг нь тэднээр орхигдож, тэдний байхгүйд эзгүйрэх зуураа амралтдаа ханах болно. Энэ үед тэд өөрсдийн нүгэл хилэнцийг залруулсаар байна. Учир нь тэд Миний зарлигуудыг үл тоомсорлон, тэдний сэтгэл Миний тогтоолуудыг жигшсэн билээ. 44 Гэсэн хэдий ч дайсныхаа нутагт байх үед нь Би тэднийг орхихгүй, тэдэнтэй байгуулсан Өөрийн гэрээг зөрчин тэднийг устгачихаар жигшихгүй. Учир нь Би бол ЭЗЭН, тэдний Бурхан. 45 Харин тэдний Бурхан нь байхын тулд үндэстнүүдийн нүдний өмнө Египетийн нутгаас гарган авчирсан, өвөг дээдэстэй нь байгуулсан гэрээгээ Би тэдний төлөө санах болно. Би бол ЭЗЭН" гэлээ.

46 Эдгээр нь Синаи ууланд Мосегээр дамжуулан ЭЗЭН Израилийн хөвгүүд болон Өөрийнхөө хооронд тогтоосон тогтоол, зарлигууд болон хуулиуд билээ.

27 ЭЗЭН дахиад Мосед айлдан
2 Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд хэлэгтүн. "Хүн нь ЭЗЭНд зориулагдах хүмүүсийг үнэлсэн үнэлгээний дагуух онцгой тангаргийг өргөх үед 3 хэрэв та нар хорь ба түүнээс дээш хүртэлх насны эрэгтэйг үнэлж байвал та нарын үнэлгээ нь ариун газрын шекелээр мөнгөний тавин шекел байх ёстой юм. 4 Эсвэл хэрэв энэ нь эмэгтэй байвал та нарын үнэлгээ нь гучин шекел байх ёстой. 5 Хэрэв энэ нь таван наснаас хорин насыг хүртэл байх аваас эрэгтэйд зориулсан үнэлгээчинь хорин шекел байх бөгөөд эмэгтэйд арван шекел байх юм. 6 Гэвч хэрэв нэг сартайгаас таван нас хүртэл байх аваас эрэгтэйд зориулсан үнэлгээ чинь мөнгөний таван шекел байх бөгөөд эмэгтэйд зориулсан үнэлгээ чинь мөнгөний гурван шекел байх болой. 7 Хэрэв жаран наснаас дээших байх тохиолдолд, хэрэв энэ нь эрэгтэй байвал үнэлгээ чинь арван таван шекел байх бөгөөд эмэгтэйд арван шекел байх болой. 8 Харин хэрэв тэр хүн үнэлгээнээс чинь ядуу байх аваас, түүнийг тахилчийн өмнө аваачих бөгөөд тахилч түүнийг үнэлэх болой. Тангараг өргөсөн нэгний хөрөнгө чадлын хирээр нь тахилч түүнийг үнэлэх юм. 9 Хэрэв энэ нь ЭЗЭНд тахил болгон өгөхөд зохистой төрлийн амьтан байвал ЭЗЭНд өгсөн аливаа ийм амьтан нь ариун болдог. 10 Тэр нь түүнийг сайныг муугаар эсвэл мууг сайнаар орлуулах, эсвэл сольж болохгүй юм. Эсвэл хэрэв тэр амьтныг амьтнаар солих аваас тэр болон орлуулсан амьтан хоёулаа ариун болно. 11 Хэрэв энэ нь ЭЗЭНд тахил болгон өгөхөд зохисгүй бузар төрлийн амьтан байвал тэр нь уг амьтныг тахилчийн өмнө тавина. 12 Тахилч түүнийг сайн муутаар нь үнэлэх бөгөөд энэ нь тахилч та нарын үнэлсэн үнийн дагуу тогтоогдох юм. 13 Гэвч хэрэв тэр хүн түүнийг золихыг хүсвэл, тэр нь түүний үнийн тавны нэгийг нь түүн дээр нэмэх ёстой.

14 Хэрэв хүн өөрийн сууцыг ЭЗЭНд ариун болгон ариусгах тохиолдолд, тахилч түүнийг нь сайн муутаар нь үнэлнэ. Тахилчийн үнэлсний дагуу үнэ нь тэгж тогтоно. 15 Гэсэн ч хэрэв орон сууцаа ариусгасан нэгэн нь түүнийгээ золихыг хүсвэл тэрээр та нарын үнэлсэн үнийн тавны нэгийг дээр нь нэмнэ. Ингэж орон сууц нь түүнийх болох юм.

16 Дахин хэрэв хүн өөрийн өмчийн талбайгаас хэсгийг нь ЭЗЭНд ариусгах тохиоддолд та нарын үнэлгээ чинь түүнд шаардагдах үрийн тоотой тэнцүү байх ёстой. Арвайн үрийн нэг хомер нь тавин шекел мөнгөтэй тэнцүү юм. 17 Хэрэв тэр талбайгаа Эврийн бүрээдэлтийн жилд ариусгах аваас энэ нь та нарын үнэлгээний дагуу тогтоно. 18 Хэрэв тэр хүн Эврийн бүрээдэлтийн дараа өөрийн талбайг ариусгавал тахилч дараагийн Эврийн бүрээдэлтийн жилийг хүртэл үддсэн жилүүдтэй тэнцүүлэн түүний үнийг тооцно. Энэ нь та нарын үнэлгээнээс хасагдах болой. 19 Хэрэв туүнийг ариусгасан хүн нь талбайгаа золихыг хүсвэл тэр нь та нарын үнэлсэн үнийн тавны нэгийг дээр нь нэмнэ. Ингэж талбай нь түүнийх болох юм. 20 Гэсэн ч хэрэв тэрээр талбайгаа золихгүй, харин талбайг өөр хүнд худалдсан байвал үүнийг цаашид золих боломжгүй болсон байх бөгөөд, 21 эврийн бүрээдэлтээр уг талбай нь хуучин эзэндээ буцан очих үедээ зориулагдсан талбайн адил ЭЗЭНд ариун болох юм. Энэ ньтахилчийн өмч болох болой. 22 Эсвэл хэрэв хүн өөрийн эзэмшлийн талбайн нэг хэсэг биш болох өөрийн худалдаж авсан талбайгаа ЭЗЭНд ариусгавал, 23 тахилч Эврийн бүрээдэлтийн жил хүртэлх үнийг нь үнэлэн тооцох ёстой. Тэр өдөр мөнөөх хүн үнэлсэн үнийг нь ЭЗЭНд ариун хэмээн өгнө. 24 Эврийн бүрээдэлтийн жилд уг талбай нь тэр хүнд талбайг зарсан хуучин эзэндээ буцан очих болой. Энэ газрын эзэмшил нь түүнийх байсан юм. 25 Түүнээс гадна, та нарын унэлэх үнэ бүр чинь ариун газрын шекелийн дагуу байх ёстой. Шекел нь хорин гера байна.

Анхны төрөгсөд нь ЭЗЭНийх учир амьтдын дундах анхны төрөгсдийг хэн ч ариусгаж болохгүй. Үхэр ч бай, хонь ч бай ЭЗЭНийх юм. 27 Харин хэрэв энэ нь бузар амьтан байх аваас та нарын үнэлсэн үнийн тавны нэгийг дээр нь нэмэн, түүнийг золих болно. Хэрэв энэ нь золигдохгүй байх аваас энэ нь та нарын үнэлсэн үнийн дагуу зарагдана.

28 Гэсэн ч хүн өөртөө байгаа бүхнээс, хүнээс, эсвэл амьтнаас, эсвэл өөрийн өмчийн талбайгаас ЭЗЭНд тусгаарласан аливаа зүйл нь зарагдах, эсвэл золигдох ёсгүй. Зориулагдсан аливаа зүйл нь ЭЗЭНд хамгийн ариун юм. 29 Хүмүүсийн дундаас тусгаарлагдсан байж болох нэг ч хүн золигдох ёсгүй бөгөөд тэр нь гарцаагүй алуулах ёстой.

30 Газрын, эсвэл газрын үрийн, эсвэл модны үр жимсний бүх арван хувь нь ЭЗЭНийх бөгөөд энэ нь ЭЗЭНд ариун билээ. 31 Тиймийн тул хэрэв хүн өөрийн өгөх ёстой арван хувийн хэсгийг нь золихыг хүсэх аваас тэрээр түүний тавны нэгийг нь түүн дээр нэмнэ. 32 Бод болон бог малын сүргийн арван хувь буюу шилбүүр доогуур өнгөрөгч бүрийн арав дахь нэгэн нь ЭЗЭНд ариун байх юм. 33 Тэр хүн үүнийг сайн уу, муу юу гэдэгт санаа тавих ч хэрэггүй бөгөөд сольж ч болохгүй. Эсвэл хэрэв түүнийг солих аваас тэр болон түүнийг орлогч нь хоёул ариун болох бөгөөд золигдох ёсгүй" гэлээ.

34 Эдгээр нь Израилийн хөвгүүдэд зориулан Синаи уулан дээр Мосед ЭЗЭНий тушаасан тушаалууд болой.