1 Бурханы Хүү Есүс Христийн сайн мэдээний эхлэл. 2 Эш үзүүлэгч Исаиагийн номд бичигдэхдээ
«Харагтун. Би Чиний өмнө замыг чинь бэлдэх элчээ илгээнэ.
3 Цөлд хашхирагч нэгний дуу "ЭЗЭНий замыг бэлтгэгтүн, Түүний замыг шулуун болгогтун" гэнэ»
гэсэнчлэн, 4 баптисм хүртээгч Иохан цөлд ирж, нүглийн уучлалын төлөөх гэмшлийн баптисмыг тунхаглаж байв. 5 Бүх Иудей нутгийнхан, Иерусалимын бүх хүмүүс Иохан уруу очиж нүглээ хүлээн зөвшөөрч, Иордан голд түүнээс баптисм хүртэж байлаа. 6 Иохан тэмээний ноосон хувцас өмсөж, суран бүс бүсэлжээ. Тэр царцаа, зэрлэг зөгийн балаар хооллодог байжээ. 7 Тэр тунхаглаж
— Надаас хүчирхэг Нэгэн араас минь ирж байна. Би доош бөхийж, Түүний шаахайн сурыг тайлах нь зохисгүй. 8 Би та нарт усаар баптисм хүртээсэн, харин Тэр та нарт Ариун Сүнсээр баптисм хүртээнэ гэв.9 Тэр өдрүүдэд Есүс Галилын Назар хотоос ирж, Иордан голд Иоханаас баптисм хүртжээ. 10 Голын уснаас гарч ирсэн тэр даруй тэнгэр заагдан, Сүнс тагтаа мэтӨөр дээр нь буухыг Есүс үзэв. 11 Тэнгэрээс дуу гарч,
— Чи Миний хайртай Хүү. Чамд Миний таалал оршдог хэмээв.
12 Тэр даруйд Сүнс Есүсийг цөл уруу явуулав. 13 Есүс Сатанд соригдон цөлд дөч хоног байв. Тэнд Тэр зэрлэг амьтдын хамт байсан бөгөөд тэнгэр элч нар Түүнд үйлчилж байлаа.14 Иоханыг хоригдсоны дараа Есүс Галилд ирж, Бурханы сайн мэдээг тунхаглан,
— 15 Тэр үе биеллээ оллоо. Бурханы хаанчлал ойрхон байна. Гэмшиж, сайн мэдээнд итгэгтүн гэж байлаа.16 Есүс Галил нуурын эргээр явж байхдаа нуурт тор тавьж буй Симон, Симоны дүү Андрей нарыг харав. Тэд загасчид ажээ. 17 Есүс тэдэнд
— Намайг дага. Би та нарыг хүмүүсийн загасчид болгоё гэж айлдав. 18 Тэд тэр даруй тороо орхиж, Түүнийг дагалаа. 19 Тэр жаахан цааш яваад Зебедеен хүү Иаков, түүний дүү Иохан нарыг завин дотроо тороо сэлбэж буйг харав. 20 Тэр даруйд Тэр тэднийг дуудсанд, тэд завинд эцэг Зебедеегээ хөлсний ажилчдын хамт орхиж, Есүсийг даган одоцгоолоо.21 Тэд Капернаумд ирэв. Амралтын өдөр Есүс даруй синагогт ороод сургаж эхлэв. 22 ХүмүүсТүүний сургаалыг гайхаж байлаа. Учир нь Есүс хуулийн багш нар шиг биш, эрх мэдэлтэй нэгэн мэт тэднийг сургаж байв. 23 Тэр үед тэдний синагогт бузар сүнстэй хүн байжээ. Тэр хүн хашхиран
— 24 Назарын Есүс ээ! Бид Танд ямар хамаатай билээ? Та биднийг устгахаар ирэв үү? Таныг хэн болохыг, Бурханы Ариун Нэгэн гэдгийг чинь би мэднэ гэв. 25 Есүс түүнийг буруушааж,
— Дуугүй бай. Түүнээс гар гэв. 26 Бузар сүнс тэр хүнийг унагааж татвалзуулаад, чанга дуугаар орилон түүнээс гарав. 27 Хүмүүс бүгд гайхаж өөр хоорондоо
— Энэ чинь юу вэ? Эрх мэдэлтэй шинэ сургаал! Тэр бузар сүнснүүдэд хүртэл тушаахад тэд Түүнийг дуулгавартай дагаж байна гэж ярьж байлаа. 28 Түүний тухай зар тэр даруй Галил орчмын бүх нутгаар газар бүрд тархжээ.29 Синагогаас гарч ирсний дараа тэр даруй тэд Иаков, Иохан нарын хамт Симон, Андрей хоёрын гэрт очив. 30 Симоны хадам эх халуураад хэвтэж байлаа. Тэр даруйд тэд түүний тухай Есүст хэлэхэд 31 Тэр түүн уруу ирээд гараас нь барин босгоход тэр эмэгтэй халуурахаа болиод, тэдэнд үйлчилжээ.32 Орой болж, нар жаргасны дараа хүмүүс өвчтэй болон чөтгөр шүтэлсэн бүх хүнийг Түүн уруу авчирж эхлэв. 33 Бүх хотынхон үүдэнд нь цугласан байлаа. 34 Есүс төрөл бүрийн өвчтэй олон хүнийг эдгээсэн бөгөөд олон чөтгөрийг зайлуулан, чөтгөрүүдэд ярихыгзөвшөөрсөнгүй. Яагаад гэвэл тэд Түүнийг хэн болохыг мэдсэн юм.
35 Өглөө эрт харанхуй байхад, Тэр босоод гадагш гарч зэлүүд газарт очин, тэндээ залбирч байв. 36 Симон болон түүний нөхөд Түүнийг хайж, 37 олоод
— Хүн бүхэн Таныг эрж байна гэхэд 38 Есүс
— Цөмөөрөө зэргэлдээх суурингуудад очицгооё. Тэнд ч бас Би тунхаглах болно. Учир нь Би үүний төлөө ирсэн билээ гэж айлдав. 39 Есүс бүх Галил даяар синагогуудад нь очиж тунхаглан, чөтгөрүүдийг зайлуулж байлаа.40 Уяман өвчтэй хүн Түүн уруу ирээд, өмнө нь сөхрөн унаж
— Хэрэв Та хүсвэл, намайг цэвэр болгож чадна шүү дээ гэж гуйсанд, 41 Тэр өрөвдөн мутраа сунган, түүнд хүрч
— Би хүсэж байна. Цэвэрш гэсэнд 42 тэр даруй түүнээс уяман өвчин нь зайлж, тэр цэвэршжээ. 43 Тэр түүнд хатуу сануулаад, тэр даруй түүнийг явуулав. 44 Есүс тэр хүнд
— Хэнд ч юу ч ярьж болохгүй. Харин явж тахилчид өөрийгөө үзүүл. Тэдэнд гэрчлэхийн тулд цэвэршсэнийхээ төлөө Мосегийн тогтоосон өргөлийг өргө гэж айлдав. 45 Гэтэл тэр гараад болсон бүхнийг ярин зарлаж эхэлсэн ба үүнээс болоод Есүс хотод илээр явах боломжгүй болж, хүнгүй газруудад байх болов. Харин зүг бүрээс хүмүүс Түүнийг зорин ирсээр байлаа.
2 Хэд хоногийн дараа Есүс Капернаум хотод буцаж ирэхэдТүүний гэртээ байгаа нь дуулджээ. 2 Олон хүн цугларснаас үүд хавиар нь хүртэл зайгүй болжээ. Тэр тэдэнд үг айлдаж байлаа. 3 Дөрвөн хүн нэгэн саа өвчтөнийг Түүн уруу авч иржээ. 4 Цугласан олноос болж Түүнд хүрэх боломжгүй байсан тул тэд Түүний байсан газрынх нь дээврийг хуулж, нүх гаргаад, саа өвчтэй хүнийг дэвсгэртэй нь доош буулгав. 5 Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтэй хүнд
— Хүү минь, нүглүүд чинь уучлагдсан гэв. 6 Харин тэнд сууж байсан хуулийн багш нарын зарим нь дотроо
— 7 Энэ хүн яаж ингэж ярина вэ? Бурханыг тэр доромжилж байна. Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах билээ? гэж бодоход 8 тэр даруй Есүс Өөрийн сүнсээр тэдний бодлыг мэдээд тэдэнд
— Яагаад та нар зүрхэндээ тийм юм бодно вэ? 9 Саа өвчтэй хүнд "Нүгэл чинь уучлагдсан" гэж хэлэх, эсвэл "Бос, дэвсгэрээ аваад яв" гэж хэлэхийн аль нь амархан бэ? 10 Харин Хүний Хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд Тэрээр саа өвчтэй хүнд
— 11 Би чамд хэлье. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэсэнд 12 мөнөөх хүн босож, тэр даруй дэвсгэрээ аваад, бүгдийн өмнүүр гарч явлаа. Хүмүүс бүгд мэл гайхаж,
— Үүнтэй адил зүйл бид хэзээ ч үзсэнгүй гээд Бурханыг алдаршууллаа.13 Тэр дахиад нуурын эргээр явав. Олон түмэн бүгд Түүн уруу ирэхэд, Тэр тэдэнд сургаал заалаа. 14 Дэргэдүүр нь өнгөрөнгөө, Алфайн хүү Левиг татварын газар сууж байхыг Есүс хараад, түүнд
— Намайг дага гэж айлдсанд тэр босож, Түүнийг дагалаа.
15 Түүний гэрт нь Есүс тухлан сууж байжээ. Олон татвар хураагчид ба нүгэлтнүүд Есүс болоод шавь нарынх нь хамт хооллон сууцгаалаа. Учир нь Түүнийг дагаж байсан хүмүүс олон байсан аж. 16 Фарисайчуудын хуулийн багш нар Есүсийг нүгэлтнүүд болон татвар хураагчдын хамт хооллон байгааг хараад, шавь нарт нь
— Яагаад Тэр татвар хураагч болон нүгэлтнүүдийн хамт ууж, идэж байдаг билээ? гэв. 17 Үүнийг сонсоод, Есүс тэдэнд
— Эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст эмч хэрэгтэй. Би зөвт хүмүүсийг биш, нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэлээ.18 Иоханы шавь нар болон фарисайчууд мацаг барьж байжээ. Тэд ирж, Түүнд
— Яагаад Иоханы шавь нар болон фарисайчуудын шавь нар мацаг барьдаг, харин Таны шавь нар мацаг барьдаггүй юм бэ? гэхэд 19 Есүс тэдэнд
— Хүргэний бараа бологчид нь шинэ хүргэнтэйгээ хамт байхдаа мацаг барьдаггүй. Тийм биш гэж үү? Шинэ хүргэнтэйгээ хамт л байвал тэд мацаг барьж болохгүй. 20 Харин шинэ хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэгэхэд л тэр өдөр тэд мацаг барина.
21 Хэн ч хуучин дээлийг агчаагүй даавууны өөдсөөр нөхөхгүй. Тэгвэл шинэ нөхөөс хуучин дээлийг таталдуулж бүр ихээр урна. 22 Хэн ч шинэ дарсыг хуучин туламд хийдэггүй. Тэгвэл дарс туламыг сад тавина. Тэгээд дарс ч үгүй, тулам ч үгүй хоцорно. Харин шинэ дарсыг шинэ туламд л хийдэг гэлээ.23 Тэрээр Амралтын өдөр тариан талбайн дундуур дайран өнгөрч байлаа. Шавь нар нь замдаа тариан түрүүг шувтран явж байв. 24 Фарисайчууд Түүнд
— Нааш хараач. Яагаад тэд Амралтын өдөр хууль бус зүйл хийнэ вэ? гэж асуусанд, 25 Есүс тэдэнд
— Идэх юм байхгүй, өлссөнөөсөө болж Давид болон түүнийг дагалдан явагсад нь юу хийснийг та нар ер уншаагүй гэж үү? 26 Тэргүүн тахилч Абиатарын үед тэр Бурханы гэрт ороод, тахилч нараас өөр хэн ч идэж үл болох ариусгасан талхыг идсэн төдийгүй, бас хамт байсан хүмүүстээ өгсөн шүү дээ гээд, 27 Тэр тэдэнд бас
— Хүн Амралтын өдрийн төлөө бус, Амралтын өдөр нь хүний төлөө бий болсон. 28 Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн гэж айлдав.
3 Тэгээд Тэр дахин синагогт ороход тэнд хатингар гартай хүн байжээ. 2 Тэд Түүнийг буруутгахын тулд Амралтын өдөр тэр хүнийг Есүс эдгээх нь үү хэмээн Түүнийг ажиглан харж байлаа. 3 Есүс хатингар гартай хүнд
— Босоод, урагшаа гар гээд, 4 тэдэнд
— Амралтын өдөр сайныг үйлдэх эсвэл мууг үйлдэх, амь аврах эсвэл амь хөнөөхийн аль нь хуульд нийцэх вэ? гэсэн боловч тэд дуугарсангүй. 5 Есүс ууртайгаар тэднийг тойруулан харснаа, тэдний зүрх сэтгэл хатууд харамсаж, тэр хүнд
— Гараа сунга гэв. Мөнөөх хүн гараа сунгасанд, гар нь эдгэсэн байлаа. 6 Фарисайчууд гарч, тэр даруй Есүсийн эсрэг херодынхонтой Түүнийг яаж алах тухай зөвлөлджээ.7 Есүс шавь нарынхаа хамт нуурын зүг цаашлав. Мөн Галилаас үй олон хүн дагаж байлаа. Бас Иудейгээс, 8 Иерусалимаас, Идумаас, Иорданы тэртээгээс, Тир болон Сидон хавиас үй олон хүн Есүсийн хийсэн бүхнийг сонсоод Түүн уруу иржээ. 9 Хурсан олонд бүчүүлэхгүйн тулд завь бэлэн байлгахыг Өөрийн шавь нарт Тэр даалгав. 10 Учир нь Есүс олон хүнийг эдгээсэн тул өвчинд зовж зүдрэгсэд бүгд Түүнд гар хүрэх гэж дайрч байлаа. 11 Бузар сүнснүүд Есүсийг харах болгондоо өмнө нь унаж,
— Та бол Бурханы Хүү мөн гэж хашхиралдаж байв. 12 Өөрийг нь мэдүүлж болохгүйг Тэр тэдэнд хатуу санууллаа.13 Есүс уул өөд гарч Өөрийн хүссэн хүмүүсээ дуудахад тэд Түүн уруу ирэв. 14 Есүс арван хоёр хүнийг элч гэж нэрлэн томилжээ. Учир нь тэднийг Өөртэйгөө хамт байлгаж, тунхаглуулахаар илгээх,15 чөтгөрүүдийг зайлуулах эрх мэдэлтэй байлгахын тулд сонгосон юм. 16 Тэр арван хоёр хүнийг томилсон нь Симон, (Тэр түүнд Петр гэдэг нэр өгчээ), 17 Зебедеен хүү Иаков, Иаковын дүү Иохан (Тэр тэдэнд «Аянгын хөвгүүд» гэсэн утгатай Бонергес гэдэг нэр өгчээ), 18 Андрей, Филип, Бартоломай, Матай, Томас, Алфайн хүү Иаков, Таддай, Канын Симон, 19 Есүсээс урвасан Искариотын Иудас нар байлаа.20 Есүс гэрт ороход дахиад л бөөн хүн цугларч тэдэнд юм идэх ч завдал өгсөнгүй. 21 Үүнийг сонсоод хамаатнууд нь Есүсийг авчрахаар явав. Учир нь хүмүүс Түүний тухай
— Тэр Өөрийн ухаан мэдрэлээ алджээ гэж ярьж байлаа. 22 Иерусалимаас ирсэн хуулийн багш нар
— Тэр Беелзебултэй гээд
— Тэр чөтгөрүүдийн захирагчаар чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг гэцгээж байлаа. 23 Тэр тэднийг Өөр уруугаа дуудаж сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдруун
— Сатан Сатаныгаа яаж хөөн зайлуулж чадах билээ? 24 Хэрэв хаанчлал дотроо хуваагдвал, тэр хаанчлал нь оршин тогтнож чадахгүй. 25 Хэрэв айл гэр дотроо хуваагдвал, тэр айл гэр оршин тогтнох чадваргүй болно. 26 Хэрэв Сатан өөрийн эсрэг босон хуваагдвал, тэр оршин тогтнож чадахгүй, харин эцэс нь ирнэ. 27 Хүчтэй эрийг эхлээд хүлж байж л гэрийг нь дээрэмдэнэ үү гэхээс гэрт нь шууд ороод эд хөрөнгийг нь дээрэмдэж чадах хүн байхгүйбилээ. 28 Үнэнээр Би та нарт хэлье. Хүний хөвгүүдийн бүх нүгэл, тэдний ярьсан доромжлол бүхэн уучлагдана. 29 Харин Ариун Сүнсийг доромжлогч хэн ч хэзээ ч уучлагдахгүй бөгөөд мөнх нүглийн гэмтэн болно гэв. 30 Учир нь тэд
— Есүс бузар сүнстэй гэж ярьж байсан юм.
31 Есүсийн эх болон дүү нар нь ирээд гадаа зогсож, Түүнийг дуудуулахаар хүн оруулав. 32 Есүсийг олон хүн тойрон сууж байлаа. Тэд Түүнд
— Хараач. Ээж болон дүү нар тань Таныг хүлээгээд гадаа байж байна гэхэд, 33 тэр тэдэнд хариулан
— Хэн Миний ээж, Миний дүү нар юм бэ? гээд, 34 Өөрийг нь хүрээлэн суугчдыг хараад,
— Миний ээж болон Миний дүү нарыг харагтун. 35 Яагаад гэвэл Бурханы хүслийг биелүүлэгч хэн боловч Миний ээж болон дүү нар минь юм гэж айлдав.
4 Тэр нуурын дэргэд дахин сургаал зааж эхлэв. Түүн уруу асар олон хүн хуран цугласан тул Есүс нууран дахь завин дээр гарч суув. Цугласан олон бүгдээрээ нуурын захаар газар дээр байлаа. 2 Есүс сургаалт зүйрлэлээр олон зүйлийг тэдэнд заасан юм. Тэр сургахдаа ийн айлдав.
— 3 Үүнийг сонс. Тариачин үр суулгахаар гарчээ. 4 Түүнийг үрээ цацахад зарим үр нь зам хавиар унасанд, шувууд ирээд түүтээд идчихжээ. 5 Зарим үр нь хөрс багатай чулуурхаг газар унаж, хөрснь гүн биш тул тэр даруй соёолжээ. 6 Нар мандсаны дараа үндэсгүй учир тэдгээр нь хорчийн хатжээ. 7 Зарим нь хогийн ургамлын дунд унахад, хогийн ургамал ургаж тэднийг барьчихаж. Ингээд тэр үр ургац өгсөнгүй. 8 Зарим үр нь сайн хөрсөнд унаж, урган өсөж ургацаа өгөхөд гуч, жар, зуу дахин их болжээ гээд, 9 Тэр
— Сонсох чихтэй нь сонсогтун гэж айлдав.
10 Есүсийг ганцаараа болох үед нь ойролцоо байсан хүмүүс болон арван хоёр шавь нар нь сургаалт зүйрлэлийн тухай Түүнээс лавлан асуухад, 11 Тэр тэдэнд айлдан
— Бурханы хаанчлалын нууц та нарт өгөгдсөн. Харин гадна байгсад нь бүх юмыг сургаалт зүйрлэлээр авдаг. 12 Энэ нь тэд харж байхдаа хардаг боловч ухамсарлахгүй, сонсож байхдаа сонсдог боловч ойлгохгүйн тулд юм. Эс бөгөөс тэд эргэж буцан, уучлагдах байсан гээд, 13 Тэр
— Энэ сургаалт зүйрлэлийг та нар ойлгохгүй байна гэж үү? Тэгвэл та нар яаж бүх сургаалт зүйрлэлийг ойлгох билээ? 14 Тэр тариачин үг тарьж байна. 15 Эдгээр нь зам хавиар унагсад бөгөөд тэнд үг таригджээ. Тэд сонсоход тэр даруй Сатан ирж, тэдэнд суулгагдсан үгийг зайлуулдаг. 16 Үүнчлэн эдгээр нь чулуурхаг газарт унагсад бөгөөд тэд үгийг сонсоод тэр даруй баяртайгаар хүлээн авдаг. 17 Өөрсдөд нь бат үндэс байхгүй, харин тэд түр зуурынх бөгөөд дараа нь үгнээс болж зовлон, хавчлага тохиоддоход тэд тэр даруй унадаг. 18 Зарим нь хогийн ургамлын дунд унагсад бөгөөд эдгээр нь үгийг сонсоод, 19 харин ертөнцийн зовнил, эд баялгийн хуурамч байдал, бусад зүйлсийг хүсэх хүсэл нь үгийг шахан зайлуулахад тэр нь үр жимсгүй болдог. 20 Зарим нь сайн хөрсөнд унагсад юм. Тэд үгийг сонсоод хүлээн авч, гуч, жар, зуу дахин их үр жимс гаргана гэв.21 Есүс тэдэнд айлдруун
— Дэнлүүг саван дор юм уу, орон дор тавих гэж авчирдаггүй биз дээ? Түүнийг дэнлүүний суурин дээр тавих гэж авчирдаггүй бил үү? 22 Хэрэв нуугдмал юм байгаа бол зөвхөн илчлэгдэхийн тулд юм. Хэрэв нууц юм байгаа бол зөвхөн илрүүлэгдэхийн тулд юм. 23 Хэрэв сонсох чихтэй хүн байвал сонс гэв. 24 Тэр тэдэнд
— Та нар сонсож байгаа зүйлээ анхаарагтун. Өөрсдийнхөө хэмжүүрийн жишгээр та нар хэмжигдэх болно. Нэмж өгөгдөх ч болно. 25 Учир нь хэнд байна, түүнд ихээр өгөгдөнө. Хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдана гэв.26 Тэр
— Бурханы хаанчлал нь газарт үр цацаж байгаа хүнтэй адил юм. 27 Шөнө нь унтаж, өдөр нь боссоор, үр яаж урган өсөж байгааг тэр хүн өөрөө ч мэдэхгүй. 28 Газар эхлээд өөрөөсөө үрийг соёолуулж дараа нь түрүүг, тэгээд боловсорсон тариаг бий болгодог. 29 Харин үр боловсормогц ургац хураах цаг болсон тул тэр даруй тэр хүн хадуур хүргэнэ гэв.30 Тэр
— Бурханы хаанчлалыг бид юугаар зүйрлүүлэх вэ? Эсвэл ямар сургаалт зүйрлэлээр илэрхийлэх вэ? 31 Энэ нь гичийн үртэй адил юм. Хөрсөнд суулгах үед гичийн үр газар дээрх ямар ч үрнээс бага байдаг. 32 Гэвч үрийг суулгасны дараа өсөж, ямар ч ургамлаас илүү томорч, том мөчрүүд гарч сүүдэрт нь огторгуйн шувууд үүрээ засдаг юм гэж айлдлаа.33 Есүс тийнхүү олон сургаалт зүйрлэлүүдийг ойлгох чинээгээр нь тэдэнд айлдав. 34 Тэдэнд сургаалт зүйрлэлгүйгээр Тэр ярьсангүй. Харин Өөрийн шавь нартаа тусад нь бүгдийг тайлбарлан өгчээ.35 Тэр өдрөө орой болоход Есүс тэдэнд
— Цөмөөрөө нуурын нөгөө тал уруу явцгаая гэхэд, 36 цугласан олныг орхин, тэд Түүнийг завин дээр байсан чигээр нь авч явахад өөр завинууд ч дагалдав. 37 Тэнд хүчит салхи үүсэж, давалгаа завийг нөмрөн ирж, завь хэдийнээ усанд автжээ. 38 Есүс завины хитэгт дэр дэрлээд унтаж байлаа. Шавь нар нь Түүнийг сэрээж, Түүнд
— Багш аа, бидний үхэх нь Танд хамаагүй гэж үү? гэлээ. 39 Есүс сэрээд, салхийг буруушааж, нуурт
— Чимээгүй. Намд гэж айлдав. Салхи зогсож, шуурга бүр нам гүм болов. 40 Тэр тэдэнд
— Та нар юунд ингэтлээ айна вэ? Та нарт яагаад итгэл байхгүй байдаг билээ? гэхэд, 41 тэд маш их айж, бие биендээ
— Салхи болон нуур хүртэл Түүнд захирагдаж байдаг Тэр ер нь хэн юм бэ? гэцгээж байлаа.
5 Тэд нуурын нөгөө эрэг болох Герас нутагт иржээ. 2 Түүнийг завинаас буухад тэр даруй бузар сүнстэй хүн булшнаас гарч Есүстэй учрав. 3 Тэр хүний орон байр нь булшнуудын дунд байв. Хэн ч түүнийг хүлж чадсангүй, бүр гинжээр ч хүлж чадсангүй. 4 Учир нь тэр олон удаа гавтай, гинжтэй байсан ч гинжээ тастаж, гаваа хэдэн хэсэг болгон эвдчихдэг байв. Түүнийг номхтгоход хэний ч хүч хүрсэнгүй. 5 Тэрээр булшнуудын дунд, ууланд өдөр шөнөгүй орилж, чулуугаар өөрийгөө дэлсэнэ. 6 Есүсийг холоос хараад, тэр гүйн ирж Түүнд мөргөв. 7 Тэгээд чанга дуугаар хашхиран
— Хамгийн Дээд Бурханы Хүү Есүс ээ, Танд би ямар хамаатай билээ? Би Бурханаар Танаас гуйя. Намайг бүү зовоогооч! гэлээ. 8 Учир нь Есүс
— Бузар сүнс чи энэ хүнээс гар гэж айлдсан ажээ. 9 Есүс түүнээс
— Чамайг хэн гэдэг вэ? гэж асуусанд тэр
— Бид олуулаа учир намайг Легион гэдэг гэв. 10 Тэгээд тэр Түүнээс өөрсдийг нь энэ нутгаас бүү зайлуулаач гэж хүсэмжлэн гуйж эхлэв. 11 Тэнд ууланд гахайн их сүрэг бэлчиж байлаа. 12 Чөтгөрүүд Есүсээс
— Биднийг гахай уруу явуулаач. Бид тэдний дотор оръё гэж гуйхад, 13 Есүс тэдэнд зөвшөөрөв. Бузар сүнснүүд хүнийг орхиж, гахайнуудад шүглэв. Хоёр мянгаорчим гахаин сүрэг эгц эргээс нуур уруу ухасхийж нуурт живцгээлээ. 14 Гахайчид зугтаж, үүнийг хот, тосгодод мэдэгдэв. Тэгээд хүмүүс юу болсныг үзэхээр иржээ. 15 Тэд Есүс уруу ирээд, чөтгөрт, «Легионд» эзэмдүүлж байсан яг тэр хүн хувцасласан, эрүүл саруул сууж байхыг хараад ихэд айв. 16 Үзсэн хүмүүс тэр хүнд юу тохиолдсоныг болон гахайнуудын тухай тэдэнд ярьж өгчээ. 17 Тэд Есүсийг нутгаасаа явахыг гуйж эхлэв. 18 Есүсийг завинд суух үед чөтгөрт эзлэгдсэн байсан өнөөх хүн өөртэй нь хамт байя гэж гуйсанд, 19 Есүс зөвшөөрсөнгүй, харин түүнд
— Гэртээ, өөрийнхөн дээрээ оч. Эзэн чамд ямар агуу зүйлс хийж, чамд хэрхэн өршөөлөө үзүүлснийг тэдэнд мэдэгд гэв. 20 Тэр явж, Есүс өөрийнх нь төлөө ямар агуу зүйлс хийж өгснийг Декапол хэмээх газарт зарлаж эхлэв. Хүн бүр гайхацгааж байлаа.21 Есүс завиар нөгөө эрэг уруу дахин гаталж ирэх үед Түүн уруу олон хүн хуран цуглажээ. Есүс нуурын эрэг дээр байв. 22 Синагогийн ахлагчдын нэгэн болох Иайр гэгч хүн ирж, Есүсийг хараад хөлд нь унаж,
— 23 Бага охин маань үхлийн ирмэг дээр байна. Та очиж мутраа тавиач. Тэгвэл тэр минь эдгэж, амьдрах байх гэж ихэд хүсэмжлэн гуйв. 24 Есүс түүнтэй хамт явахад хурсан олон Түүнийг дагаж, бүчин шахалдаж байлаа.25 Арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй байв. 26 Тэр эмэгтэй олон эмчийн гарт шаналж, өөртөө байсан бүгдийг зарцуулсан боловч ямар ч тус болсонгүй, харин ч бие нь улам мууджээ. 27 Есүсийн тухай сонссоны дараа тэрээр хүмүүсийн дундуур явсаар Түүний ард очиж, гадуур хувцсанд нь хүрэв. 28 Учир нь тэр
— Хэрэв би зөвхөн Түүний хувцсанд нь хүрвэл эдгэрнэ гэж өөртөө хэлжээ. 29 Тэр даруй түүний цус гоожих нь татарч, өвчнөөс салснаа биеэрээ мэдрэв. 30 Есүс тэр даруй Өөрөөс нь хүч гарсныг мэдээд, олон түмэн уруу эргэн харж,
— Хэн Миний хувцсанд хүрэв? гэж асуулаа. 31 Шавь нар нь Түүнд
— Хурсан олон Таныг шахаж байгааг Та хар л даа. Тэгтэл Та "Хэн Надад хүрэв?" гэх юм гэлээ. 32 Есүс үүнийг үйлдсэн тэр эмэгтэйг харах гэж эргэн тойрноо ажиглав. 33 Юу болсныг мэдсэн тэр эмэгтэй айж чичирсээр ирж, Есүсийн өмнө унав. Тэгээд бүх үнэнээ хэлжээ. 34 Есүс түүнд
— Охин минь, итгэл чинь чамайг эдгээлээ. Амар тайван явж, зовлонгоосоо ангижрагтун гэв.35 Түүнийг ийн айлдаж байтал синагогийн ахлагчийн гэрээс хүмүүс ирж
— Таны охин нас барчихлаа. Багшид төвөг удаад яах вэ? гэжээ. 36 Гэвч Есүс үунийг сонсоод, синагогийн ахлагчид
— Бүү ай. Зөвхөн итгэ гэж айлдав. 37 Тэгээд Тэр Петр, Иаков, Иаковын дүү Иохан нараас өөр хэнийг ч Өөртэйгөө хамт явахыгзөвшөөрсөнгүй. 38 Тэд синагогийн ахлагчийн гэрт ирэв. Уймарсан, чангаар уйлж хайлсан хүмүүсийг Тэр харав. 39 Оруутаа Тэр тэдэнд
— Юунд та нар уймарч уйлалдана вэ? Энэ хүүхэд үхээгүй. Харин унтаж байна гэсэнд, 40 тэд Түүнийг тохуурхан инээлдэж эхлэв. Гэвч Есүс бүх хүнийг гаргаж, зөвхөн өнөөх хүүхдийн аав ээжийг нь Өөрийнхөө нөхдийн хамт авч хүүхдийг тавьсан өрөөнд оров. 41 Хүүхдийн гараас барьж Тэр түүнд
— Талита кум (орчуулбал «Бяцхан охин минь, Би чамд хэлж байна. Бос!») гэж айлдав. 42 Тэр даруй охин босоод явж эхлэв. Тэр арван хоёр настай байжээ. Тэр даруй тэд бүр гайхаж орхив. 43 Тэр
— Энэ тухай хэн ч мэдэх ёсгүй гэж тэдэнд хатуу сануулаад,
— Охинд идэх юм өг гэлээ.
6 Есүс тэндээс явж нутагтаа ирэв. Шавь нар нь Түүнийг дагалдан явж байлаа. 2 Амралтын өдөр Есүс синагогт сургаал заахад сонссон олон гайхаж,
— Энэ хүн үүнийг хаанаас авав? Түүнд ямар мэргэн ухаан заяасан юм бэ? Гараас нь ямар гайхамшигт үйлс гарна вэ? 3 Энэ хүн чинь Мариагийн хүү мужаан биш бил үү? Иаков, Иос, Иуда, Симон нарын ах биш үү? Охин дүү нар нь бидний хамт энд байгаа биз дээ? гэж Есүсийг янз янзаар гоочлов. 4 Есүс тэдэнд
— Эш үзүүлэгч нь өөрийн гэр, төрөл садныхаа дунд болон нутгаасаа өөр газар хүндлэгдэхгүй байх нь үгүй гэж айлдав. 5 ТэндТэр ямар ч гайхамшгийг үйлдэж чадсангүй. Харин өвчтэй байсан хэдэн хүн дээр мутраа тавьж эдгээжээ. 6 Тэдэнд итгэл байхгүйд Есүс гайхаж байлаа. Тэгээд Тэр эргэн тойрны тосгодоор явж, сургаал айлдав.7 Есүс арван хоёрыгоо дуудаж, бузар сүнсийг захирах эрх мэдэл өгөөд, хоёр хоёроор нь илгээв. 8 Есүс тэдэнд зааварлан
— Замдаа таягаас өөр юут ч авч явах ёсгүй. Талх ч болохгүй, уут хүүдий ч болохгүй, хэтэвчиндээ зоос мөнгө ч авч явж болохгүй. 9 Харин шаахайгаа өмс гээд нэмж
— Цамц давхарлаж өмсөөд хэрэггүй гэв. 10 Есүс тэдэнд
— Та нар ямар айлд орно, хотоос явтлаа тэндээ бай. 11 Аль нэг газар та нарыг хүлээж авахгүй, та нарыг сонсохгүй бол тэндээс явахдаа тэдний эсрэг гэрчлэл болгон хөлийнхөө тоосыг сэгсрэн унагаарай гэжээ. 12 Тэд явж, хүмүүс гэмших ёстойг тунхаглав. 13 Тэд олон чөтгөрийг зайлуулж, өвчтэй олон хүнийг тосоор тослон эдгээжээ.14 Херод Хаан үүнийг дуулсан байв. Учир нь Есүсийн нэр дуурссан байлаа. Хүмүүс
— Баптисм хүртээгч Иохан үхэгсдээс амилжээ. Тийм учраас Түүнд гайхамшигт хүч байна гэж ярилцаж байв. 15 Харин зарим нь
— Тэр бол Елиа, зарим нь
— Тэр бол эртний эш үзүүлэгчдийн нэгний л адил эш үзүүлэгч байна гэж байлаа. 16 Харин Херод үүнийг дуулаад
— Миний цаазалсан Иохан амилжээ гэв. 17 Учир нь Херод өөрийнхөө дүү Филипийн эхнэр Херодиатай гэрлэсэн тул түүнээс болж Иоханыг бариулан шоронд хориулжээ. 18 Учир нь Иохан Херодод
— Дүүгийнхээ эхнэрийг авах нь хууль бус гэж хэлсэн байв. 19 Херодиа түүнд хорсож, түүнийг алахыг санаархсан авч чадсангүй. 20 Учир нь Херод Иоханаас айдаг байсан бөгөөд түүнийг зөвт шударга, ариун хүн гэдгийг мэдэж, Иоханыг хамгаалдаг байв. Херод Иоханыг сонсохдоо тээнэгэлздэг ч дуртайяа сонсдог байлаа. 21 Хүлээсэн өдөр нь ирж, Херод төрсөн өдрөө тохиолдуулан ихэс дээдэс, мянгатын дарга нар болоод Галилын хүндэт хүмүүст зориулж зоог барьжээ. 22 Херодиагийн охин орж ирж бүжиглэв. Херод болон тэнд байгсдад охин ихэд таашаагджээ. Хаан охинд
— Чи юу хүссэнээ надаас гуй. Би чамд түүнийг чинь өгье гэв. 23 Тэрээр охинд олон удаа ам гарч,
— Чи надаас юуг хүснэ, би түүнийг чинь, хаанчлалынхаа хагасыг ч болов чамд өгнө гэж амлав. 24 Охин гарч, эхээсээ
— Би юу гуйх вэ? гэж асуухад эх нь
— Баптисм хүртээгч Иоханы толгойг гэжээ. 25 Охин тэр даруй хааны өмнө шалавхан очиж
— Яг одоо баптисм хүртээгч Иоханы толгойг тавган дээр тавьж надад өгөхийг би танаас хүсэж байна гэж хэлэв. 26 Хаан гүнээ харамссан боловч зочид байсан тул, бас амласан учир охинд татгалзахыг хүссэнгүй. 27 Хаан тэр даруй алуурчныг явуулж, түүний толгойг авчрахыг тушаалаа. Тэр очоод, шоронд Иоханыг цаазалжээ. 28 Тэгээд түүний толгойг тавган дээр авчраад охинд өгөхөд, охин эхдээ өгөв. 29 Иоханы шавь нар үүнийг дуулаад ирж, цогцсыг нь авч хадан булшинд тавьжээ.30 Элч нар Есүс уруу цуглан ирэв. Тэд хийсэн, заасан бүхнээ Түүнд айлтгалаа. 31 Тэр тэдэнд
— Та нар зэлүүд газар уруу оч. Жаахан амар гэжээ. (Учир нь тэнд олон хүн ирж, очиж, тэдэнд юм идэх ч цаг байсангүй). 32 Тусдаа байхаар тэд зэлүүд газрыг зүглэн завиар явав. 33 Хүмүүс тэдний хөдлөхийг хараад, олонх нь таньжээ. Тэд хот бүхнээс хамтдаа тэр зүгт гүйсээр тэднээс урьтаж тэнд хүрэв. 34 Есүс эрэг дээр гарахдаа, үй олон хүнийг хараад тэднийг өрөвдөв. Учир нь хүмүүс хоньчингүй хонь мэт байв. Тэр тэдэнд олон зүйлийг зааж эхлэв. 35 Хэдийнээ цаг орой болоход шавь нар нь Түүн дээр ирж,
— Энэ газар зэлүүд. Аль хэдийн орой болчихлоо. 36 Хүмүүсийг явуулъя. Тэд ойр орчмын тосгон, суурин уруу очоод, өөрсөддөө идэх юм худалдаж аваг гэжээ. 37 Гэтэл Есүс хариуд нь
— Та нар тэдэнд идэх юм өг гэв. Шавь нар нь Түүнд
— Бид явж, талханд хоёр зуун денар зарцуулж тэдэнд идэх юм өгөх үү? гэхэд, 38 Есүс тэдэнд
— Та нарт хэдэн талх байна? Яв, хар гэж айлдлаа. Тэд олж мэдээд,
— Таван талх, хоёр загас байна гэв. 39 Бүх хүмүүсийг зүлгэн дээр хэсэг хэсгээр нь суулгахыг тэдэнд Тэр тушаав. 40 Тэд зуугаараа, тавиараа хэсэг болон суулаа. 41 Есүс таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд ширтэн хүнсийг ерөөгөөд талхыг хувааж, хүмүүст өгүүлэхээр шавь нартаа өгөв. Хоёр загасыг ч бүгдэд нь хуваан хүртээв. 42 Тэд бүгд цөмөөрөө идэж цадсан байлаа. 43 Тэд талхны хэлтэрхий, загасны үлдэгдлийг цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ. 44 Тэнд талх идсэн таван мянган эрчүүд байсан юм.45 Цугласан олныг Тэрээр тараан явуулж байх зуураа шавь нараа тэр даруй завинд суулгаж, нуурын нөгөө зүг дэх Бетсайд уруу түрүүлж явуулав. 46 Тэднийг явуулсныхаа дараа Тэр залбирахаар уул өөд явжээ. 47 Орой болоход завь нуурын дунд, харин Есүс ганцаараа газар дээр байв. 48 Салхи сөрөн явж байсан тул шавь нар нь сэлүүрдэн хүчээ барж буйг Тэр хараад, шөнийн дөрөв дэх манааны үед Есүс нууран дээр алхаж, тэднийг зүтлэн ирж байв. Тэдний хажуугаар өнгөрөх санаатай явж байтал, 49 шавь нар нь Түүнийг нууран дээр алхаж явахыг хараад, хий үзэгдэл байна хэмээн бодож хашхиралдав. 50 Учир нь Түүнийг бүгд харсан бөгөөд ихэд айжээ. Гэвч тэр даруй Есүс тэдэнтэй ярьж,
— Зоригтой бай. Би байна. Бүү ай гэж тэдэнд айлдав. 51 Тэгээд
тэдний байгаа завин дээр Түүнийг гарахад салхи зогсов. Шавь нар нь бүр ихэд гайхав. 52 Учир нь тэд талхны явдлыг ойлгоогүй, харин ч тэдний зүрх хатуу байв. 53 Тэд хөвсөөр Геннесарет нутагт хүрч зангуугаа эрэг дээр хаяв. 54 Тэднийг завинаас буусан тэр даруй хүмүүс Есүсийг таниад, 55 бүх нутгаар гүйн явж, Түүнийг байгаа гэж сонссон газар уруу өвчтэй хүмүүсийг дэвсгэртэй нь авчирж эхлэв. 56 Түүнийг суурин, хот, тосгон, хаа ч очсон олон түмэн өвчтэй хүмүүсийг олон хөлийн газар авчирж байв. Тэд Есүсээс энэ хүмүүсийг хувцасныхаа хормойд зөвхөн гар хүргүүлээч гэж гуйцгаан, гар хүрсэн болгон эдгэрч байлаа.
7 Иерусалимаас ирсэн фарисайчууд ба хуулийн багш нарын зарим нь Есүсийг хүрээлэн цутларав. 2 Есүсийн шавь нарын зарим нь бохир буюу утаагаагүй гараар талх идэхийг тэд харсан ажээ. 3 (Учир нь фарисайчууд болон бүх Иудей хүн өвөг дээдсийнхээ уламжлалыг сахьж, хэрэв гараа сайтар угаагаагүй л бол юм иддэггүй байжээ. 4 Тэд захаас ирснийхээ дараа өөрсдийгөө цэвэрлээгүй л бол юм иддэггүй байв. Аяга, ваар, зэс сав суулгын угаалга гэх мэт сахих ёстой ондоо олон ёс тэдэнд байжээ). 5 Фарисайчууд болон хуулийн багш нар
— Яагаад Таны шавь нар өвөг дээдсийнхээ ёс заншлаар явалгүй, харин бохир гараараа талх иднэ вэ? гэж Түүнээс асуухад 6 Есүс тэдэнд
— Хоёр нүүртэй та нарын тухайд Исаиа зөвөөр эш үзүүлсэн бөгөөд үүнийг ингэж бичсэн. "Энэ ард түмэн Намайгуруулаараа хүндэтгэдэг. Харин тэдний зүрх Надаас
алс хол юм. 7 Тэд хүмүүсийн тушаалыг
сургаал мэт зааж, харин Надад дэмий хоосон
мөргөдөг".
8 Бурханы хуулиудыг та нар орхигдуулан, хүний ёс заншилд баригддаг гээд, 9 Тэр мөн тэдэнд хандан
— Та нар ёс заншлаа сахихын тулд Бурханы хуулиудыг орхигдуулахдаа гарамгай юм. 10 "Эцэг, эхээ хүндэл. Эцэг, эхээ муугаар хэлэгч нь үхэх ёстой" гэж Мосе айлдсан шүү дээ. 11 Харин та нар "Хэрэв хүн эцэгтээ эсвэл эхдээ «Танд тусалж болох байсан миний ямар ч зүйл нь Корбан (тэр нь Бурханд өргөгдсөн гэсэн үг юм)» гэж хэлбэл" гээд, 12 та нар тэр хүнд эцэг эхийнхээ төлөө юу ч хийхийг зөвшөөрдөггүй. 13 Ингэж та нар уламжлан авсан ёс заншлаараа Бурханы үгийг хүчингүй болгодог. Үүнтэй адил олон зүйлийг та нар үйлддэг гэж айлдав. 14 Есүс дахиад олон түмнийг Өөр уруутаа дуудаж, тэдэнд хандан
— Та нар бүгд Намайг сонс. Ойлгогтун. 15 Хүний дотор орж түүнийг бузарлаж чадах юм хүний гадна ер байхгүй. Харин хүнээс гарч байгаа юм хүнийг бузарладаг. 16 Хэрэв сонсох чихтэй хүн байвал сонсогтун гэж айлдав. 17 Есүс хурсан олныг орхиж,айлд орох үед шавь нар нь энэ сургаалт зүйрлэлийн тухай лавлан асуув. 18 Тэр тэдэнд
— Та нар бас ойлгоогүй гэж үү? Гаднаас хүний дотор орох ямар ч юм хүнийг бузарлаж чадахгүйг та нар ойлгохгүй байна гэж үү? 19 Учир нь тэр нь хүний зүрхэнд орохгүй, харин ходоодонд ороод хаягдана гэв. (Бүх хоол хүнс цэвэр гэдгийг Тэр тийн илэрхийлжээ). 20 Тэр
— Хүнээс гарах юм л хүнийг бузарладаг. 21 Учир нь дотроос, хүмүүсийн зүрхнээс хорон муу бодол, садар самуун, хулгай, аллага, завхайрал, 22 шунахайрал, балмад явдал, мөн заль мэх, тачаангуй байдал, атаархал, гүтгэлэг, бардам зан, мунхаглал нь гардаг. 23 Энэ бүх хорон зүйлс нь дотроос гарч хүнийг бузарладаг гэж айлдлаа.24 Тэндээс Тэр босоод, Тирийн дүүрэг уруу явжээ. Есүс нэгэн айлд орохдоо Өөрийг нь хэн ч бүү мэдээсэй гэж хүссэн боловч нуутдаж чадсангүй. 25 Бяцхан охинд нь бузар сүнс шүглэсэн нэгэн эмэгтэй Түүний тухай сонсоод, тэр даруй ирж Есүсийн хөлд унав. 26 Тэр эмэгтэй Сирофоеник гаралтай грек хүн байсан бөгөөд охиноос нь чөтгөрийг хөөн зайлуулахыг Есүсээс гуйж байлаа. 27 Есүс түүнд
— Эхлээд хүүхдийг цатга. Учир нь хүүхдийн талхыг авч нохдод хаях нь зохисгүй гэхэд, 28 харин тэр эмэгтэй Түүнд
— Тийм ээ, Эзэн. Гэвч ширээн дор байгаа ноход хүртэл хүүхдийн хаясан үирмэгийг иддэг шүү дээ гэж хариулав. 29 Есүс түүнд
— Ингэж хэлсэн тул чи яв. Охиноос чинь чөтгөр зайлсан гэлээ. 30 Гэртээ очоод, тэр хүүхдээ орон дээрээ хэвтэж байхыг, чөтгөр зайлуулагдсаныг үзэв.31 Есүс дахин Тирийн дүүргээс явж Сидоныг дайран Декапол дүүрэгт байдаг Галил нуур уруу очив. 32 Хүмүүс Түүн уруу дүлий, талтираа хэлтэй хүнийг авчирж түүний дээр мутраа тавиач гэж Есүсээс гуйжээ. 33 Есүс тэр хүнийг хурсан олноос зайдуу аваачаад, хуруутаа чихэнд нь хийж, нулимаад хэлэнд нь хүрэв. 34 Есүс тэнгэр өөд ширтэн гүн санаа алдаад, түүнд
— Еффата буюу «Нээгд» гэж тушаасанд, 35 өнөөх хүний чих нь онгойж, хэлний нь согог арилж, зөв ярих болов. 36 Хэнд ч ярьж болохгүйг Тэр тэдэнд тушаасан боловч Түүнийг хорих тусам тэд улам бүр зарлан түгээж байлаа.37 Тэд
— Тэр бүгдийг сайнаар үйлдсэн. Тэр дүлийг сонсголтой болгож, хэлгүйг ярьдаг болголоо хэмээн ярилцаж үнэнхүү гайхаж байв.
8 Дахиад үй түмэн хүн цутларсан тэр өдрүүдэд хүмүүс идэх юмгүй болжээ. Есүс шавь нараа дуудаж, тэдэнд
— 2 Би хурсан олныг өрөвдөх юм. Учир нь тэд энд Надтай хамт гурав хонолоо. Тэдэнд ямар ч идэх юм алга. 3 Хэрэв Би тэднийг гэрт нь өлмөн зэлмүүн буцаавал тэд замдаа ядарч унах болно. Тэдний зарим нь холоос иржээ гэж айлдав. 4 Шавь нар нь Түүнд
— Хэн энэ зэлүүд газар хаанаас эдгээр хүмүүсийг цатгах хангалттай талх олж чадах билээ? гэхэд, 5 Есүс тэднээс
— Та нарт хэдэн талх байна? гэв. Тэд
— Долоо гэлээ. 6 Тэр хурсан олныг газар сууцгаа хэмээн тушаагаад, долоон талхыг аван талархал өргөөд, хуваан хүмүүст үйлчлүүлэхийн тулд Өөрийн шавь нартаа өгөв. Шавь нар нь тэдгээрийг хурсан олонд тараав. 7 Тэдэнд бас хэдэн жижиг загас байлаа. Есүс тэдгээрийг ерөөгөөд, эднийг ч бас тараа гэлээ. 8 Хүмүүс идээд цадав. Тэгээд тэд үлдсэн хэлтэрхийнүүдийг нь цуглуулахад долоон том сагс дүүрчээ. 9 Тэнд дөрвөн мянга орчим хүн байлаа. Дараа нь Тэр тэднийг явуулав. 10 Есүс тэр даруй Өөрийн шавь нарын хамт завинд сууж, Далманутын орчимд ирлээ.11 Фарисайчууд хүрч ирээд Есүсийг сорихын тулд тэнгэрийн нэг тэмдгийг үзүүл хэмээн Түүнээс шаардаж, Түүнтэй маргалдаж эхлэв. 12 Есүс Өөрийн сүнс дотроо гүнээ санаа алдаж
— Яагаад энэ үеийнхэн тэмдэг эрэлхийлнэ вэ? Үнэнээр Би та нарт хэлье. Энэ үеийнхэнд ямар ч тэмдгийг өгөхгүй гэж айлдлаа. 13 Тэрээр тэднийг орхин завиндаа буцан сууж нөгөө эрэг уруу явав.
14 Тэд талх авахаа мартсан бөгөөд завинд нь ганцхан талх л байлаа. 15 Есүс шавь нартаа зааварлан
— Сэрэмжлэгтүн. Фарисайчуудын болон Херодын хөрөнгөнөөс болгоомжил гэв. 16 Тэд өөрсдөд нь талх байхгүй байсныг өөр хоорондоо шүүн ярилцаж эхэлсэнд, 17 Есүс мэдээд тэдэнд
— Талхгүй байна гэж юунд та нар ярилцана вэ? Та нар одоо хүртэл ойлгоогүй, ухаараагүй байна гэж үү? Та нар чинь хатуурчихсан зүрх сэтгэлтэй юм уу? 18 Нүдтэй атлаа та нар харахгүй байна уу? Чихтэй атлаа та нар сонсохгүй байна уу? Санахгүй байгаа юм биш биз дээ? 19 Би таван мянган хүнд таван талх хуваан өгөхөд, та нар хэдэн сагс дүүрэн илүүдэл талх цуглууллаа? гэхэд, тэд Түүнд
— Арван хоёр гэв.
— 20 Би дөрвөн мянган хүнд долоон талх хуваан өгөхөд та нар хэдэн том сагс илүүдэл талх цуглууллаа? гэхэд, тэд Түүнд
— Долоо гэж хэлэв. 21 Есүс тэдэнд
— Та нар одоо ч ухаарахгүй байна уу? гэсэн юм.22 Тэднийг Бетсайдад ирэхэд хүмүүс нэгэн сохор хүнийг Түүн уруу авчирж, түүнд мутраа хүргэхийг Есүсээс гуйв. 23 Есүс тэр хүнийг гараас нь хөтөлж тосгоноос гаргаад, нүд уруу нь нулимсны дараа, түүн дээр мутраа тавиад түүнээс
— Чи ямар нэгэн юм харж байна уу? гэж асуухад, 24 нөгөө хүн хараад
— Би хүмүүсийг харж байна. Тэд явж буй мод мэт харагдаж байна гэж хэллээ. 25 Тэгэхээр нь
Тэр дахиад мутраа нүдэн дээр нь тавихад тэр хүн анхааралтай харав. Түүний нүд нь засарч, юм бүгдийг сайн харах болжээ. 26 Есүс түүнд
— Тосгонд бүү оч гээд гэр уруу нь явуулав.
27 Есүс шавь нарынхаа хамт Цезарь Филиппийн тосгон уруу явжээ. Замдаа Тэр шавь нараасаа
— Хүмүүс Намайг хэн гэж ярьж байна вэ? гэж асуухад, 28 тэд Түүнд
— Баптисм хүртээгч Иохан гэдэг. Зарим нь Елиа гэхэд харин зарим нь эш үзүүлэгчдийн нэг гэдэг гэв. 29 Есүс цааш нь тэднээс
— Харин та нар Намайг хэн гэж ярьдаг вэ? гэхэд Петр
— Та бол Христ мөн гэж хэллээ. 30 Тэр тэдэнд хэн нь ч Өөрийнх нь тухай ярьж болохгүйг сануулав.
31 Тэр тэдэнд Хүний Хүү их зовох ёстойг болон ахлагчид болон ахлах тахилч нар, хуулийн багш нарт ад үзэгдэж алуулаад гурав хоногийн дараа дахин амилах тухай зааж эхлэв. 32 Есүс үүнийг ил шулуухан айлдсанд, Петр Түүнийг хажуу тийш аваачаад, зэмлэж эхлэв. 33 Гэтэл Есүс эргэхдээ шавь нараа хараад, Петрийг зэмлэн
— Сатан, Миний араас тонил. Учир нь чи Бурханы юмыг бус, харин хүнийхийг л боддог гэв. 34 Тэрээр хурсан олныг шавь нарынхаа хамт дуудаж, тэдэнд хандан
— Хэрэв хэн нэг нь Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, загалмайгаабарьж Намайг дагаг. 35 Учир нь хэн өөрийн амийг аврахыг хүснэ, тэр хүн түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө, сайн мэдээний төлөө өөрийн амийг алдана, тэр хүн түүнийгээ аварна. 36 Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? 37 Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ? 38 Завхай, нүгэлт энэ үеийнхэн дотор хэн Надаас болон Миний үгнээс ичнэ, Хүний Хүү ч мөн Эцгийнхээ цог жавхлан дотор ариун тэнгэр элч нарын хамт ирэх үедээ тэр хүнээс ичих болно гэж айддав.
9 Есүс тэдэнд айлдруун
— Үнэнээр Би та нарт хэлье. Энд байгаа хүмүүсийн зарим нь Бурханы хаанчлал хүчний хамт ирэхийг үзэхээс өмнө үхлийг амсахгүй гэв.2 Зургаан өдрийн дараа Есүс Өөрийнхөө хамт Петр, Иаков, Иохан нарыг дагуулан өндөр ууланд гарчээ. Тэр тэдний өмнө хувирч өөрчлөгдөв. 3 Хувцас нь цацарсан цав цагаан өнгөтэй болжээ. Энэ дэлхийн ямар ч цайруулагч түүн шиг цагааруулж чадахгүй. 4 Елиа, Мосегийн хамт үзэгдсэн бөгөөд тэд Есүстэй ярилцаж байлаа. 5 Петр Есүст
— Багш аа, энд байгаа нь бидэнд сайн байна. Бид гурван цацар, нэгийг нь Танд, нэгийг нь Елиад, нэгийг нь Мосед барьж өгье гэв. 6 Учир нь тэд айдаст автсан тул тэр юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байлаа. 7 Гэтэл үүл гарч, тэднийг нөмрөн авахад, үүлнээс
— Энэ бол Миний хайртай Хүү мөн. Түүнийг сонсогтун гэх дуу гарав. 8 Тэд нэгэн зэрэг эргэн тойрноо харж, ганц Есүсээс өөр хэнийг ч олж харсангүй.
9 Уулаас буун явахдаа Есүс тэдэнд Хүний Хүүг үхэгсдээс амилах хүртэл өөрсдийн үзсэнээ хэнд ч ярьж болохгүйг тушаав. 10 Тэд энэ үтийг өлгөж аван, үхэгсдээс амилах гэдэг нь ямар утгатай болохыг өөр хоорондоо ярилцав. 11 Тэд Түүнээс
— Яагаад хуулийн багш нар Елиаг эхлээд ирэх ёстой гэж ярьдаг юм бэ? гэж асуужээ. 12 Есүс тэдэнд
— Елиа эхлээд ирж, бүх зүйлсийг сэргээх ёстой. Харин яагаад Хүний Хүүгийн тухай Тэр их зовж, басамжлагдах ёстой гэж бичигдсэн билээ? 13 Би та нарт хэлье. Елиа үнэхээр ирсэн. Түүний тухай бичигдсэний дагуу тэд юу хүссэнээ түүнд үйлдсэн юм гэлээ.14 Тэд шавь нар уруу буцаж ирээд, тэднийг тойрсон олон хүнийг болон тэдэнтэй маргалдаж буй хуулийн багш нарыг харав. 15 Тэр даруй бүх хүн Есүсийг харж ихэд гайхаж, Түүнтэй мэндлэхээр гүйлээ. 16 Есүс тэднээс
— Та нар юунд тэдэнтэй маргалдана вэ? гэж асуухад, 17 цугласан олноос нэг хүн Түүнд
— Багш аа, би сүнс шүгэлсэн хүүгээ Тань уруу авчирсан юм. Тэр сүнс хүүг минь хэлгүй болгосон. 18 Хүүг минь тэр эзэмдэх болгон түүнийг газар шидэж, хүүгийн амнаас хөөс цахарч, шүдээхавирч, бие нь хөшчихдөг юм. Тэр сүнсийг зайлуулаач гэж Таны шавь нарт би хэлсэн боловч тэд чадсангүй гэв. 19 Есүс тэдэнд
— Ээ, итгэлгүй үеийнхэн, та нартай Би хэдий удаан байх юм бэ? Хэдий хүртэл Би та нарыг тэвчих юм бэ? Хүүгээ Над дээр авчир гэлээ. 20 Тэд хүүг Түүн дээр авчрав. Есүсийг хармагц, тэр даруй мөнөөх сүнс хүүг маш хүчтэй татвалзуулж, газар унагахад тэр амнаасаа хөөс цахруулан хөлбөрөн өнхөрч гарав. 21 Есүс хүүгийн эцгээс
— Тэр хэр удаан ийм байдалтай байсан бэ? гэж асуухад, эцэг нь
— Багаасаа л ийм байсан. 22 Энэ сүнс хүүг минь хөнөөх гэж үргэлж гал, усанд ч шиддэг байлаа. Харин хэрэв Та юуг ч хийж чаддаг юм бол биднийг өрөвдөж туслаач гэлээ. 23 Есүс түүнд
— "Хэрэв Та чаддаг бол" гэв үү? Итгэлтэй хүнд бүх юм боломжтой
гэхэд, 24 хүүгийн эцэг тэр дороо
хашхирч
— Би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач гэсэнд, 25 Есүс олон түмнийг хурдан цуглаж байгааг хараад, бузар сүнсийг зэмлэж, түүнд
— Хэлгүй, дүлий сүнс ээ. Би чамд тушааж байна. Түүнээс гар. Дахиж түүнд бүү ор гэж айлдав. 26 Тэр сүнс бархирч, хүүг маш хүчтэй татвалзуулан хаяад, түүнээс гарав. Хүү хүүр мэт болсонд олон хүмүүс түүнийг
— Тэр үхчихлээ гэжээ. 27 Харин Есүс гараас нь барьж өндийлгөхөд, хүү босов. 28 Есүсийг нэгэнайлд орох үед нь шавь нар нь Түүнээс
— Яагаад бид тэр сүнсийг зайлуулж чадсангүй вэ? гэж хувьчлан асуухад, 29 Тэр
— Энэ төрөл нь зөвхөн залбирлаар л гарч чадна гэв.30 Тэндээс гарч, тэд Галилыг дайрч өнгөрөв. Хэн нэгэн нь үүнийг мэдэхийг Есүс хүссэнгүй. 31 Учир нь Есүс шавь нартаа зааж, тэдэнд
— Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдана. Тэд Түүнийг ална. Тэр алагдсанаасаа хойш гурав хоногийн дараа амилах болно гэж айлдав. 32 Гэвч шавь нар энэ үгийг нь ойлгосонгүй. Тэд Түүнээс асуухаас ч айж байлаа.33 Тэд Капернаумд иржээ. Айлд байхдаа Есүс
— Замдаа та нар юун тухай маргалдаад байв аа? гэж тэднээс асуув. 34 Гэвч тэд дуугүй байлаа. Учир нь шавь нар нь замдаа хэн хамгийн агуу нь болох талаар хоорондоо маргалджээ. 35 Тэр суугаад, арван хоёрыгоо дуудаж, тэДэнд
— Хэрэв хэн нэг нь эхэнд байхыг хүсвэл тэр хүн бүхний сүүлчийн хүн бөгөөд бүгдийн зарц болог гэж айлдав. 36 Тэрээр хүүхэд авчраад, тэдний дунд зогсоов. Есүс хүүхдийг тэвэрч, тэдэнд хандан
— 37 Хэн Миний нэрээр ийм хүүхдүүдийн нэгийг хүлээн авна, тэр хүн Намайг хүлээн авна. Хэн Намайг хүлээн авна, тэр хүн Намайг биш харин Намайг илгээгчТүүнийг хүлээн авч байгаа юм гэж айлдав.
38 Иохан Түүнд
— Багш аа, Таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж байсан хүнийг бид хараад түүнийг болиулахыг оролдсон. Учир нь тэр биднийг дагаж байгаагүй шүү дээ гэхэд, 39 Есүс
— Түүнд бүү саад бол. Миний нэрээр гайхамшгийг бүтээж буй хүн дараа нь удалгүй Намайг муугаар хэлж чадахгүй. 40 Учир нь хэн биднийг үл эсэргүүцнэ, тэр хүн бидний талд байна. 41 Үнэнээр Би та нарт хэлье. Христийн дагалдагчдын хувьд энэ нэрээр чинь хэн та нарт аяга ус өгнө, тэр хүн шагналаа алдахгүй. 42 Хэн Надад итгэдэг ийм балчир хүмүүсээс нэгийг бүдрүүлнэ, тэр хүн тээрмийн хүнд чулуу хүзүүндээ зүүж, тэнгист хаягдсан нь түүний хувьд дээр байхсан. 43 Хэрэв гар чинь чамайг бүдрүүлбэл тастаж хая. Унтаршгүй галтай тамд хоёр гартай очсоноос аминд тахир дутуу орох нь чиний хувьд дээр юм. 44 Тэнд өт хорхой нь үхэхгүй. Гал нь унтрахгүй. 45 Хэрэв хөл чинь чамайг бүдрүүлбэл тастаж хая. Тамд хоёр хөлтэй хаягдсанаас аминд доголон орох нь чиний хувьд дээр юм. 46 Тэнд өт хорхой нь үхэхгүй. Гал нь унтрахгүй. 47 Хэрэв нүд чинь чамайг бүдрүүлбэл ухаж хая. Тамд хоёр нүдтэй хаягдсанаас Бурханы хаанчлалд өрөөсөн нүдтэй орох нь чиний хувьд дээр. 48 Тэнд өт хорхой нь үхэхгүй. Гал нь унтрахгүй. 49 Учир нь хүн бүр галаар давслагдана.50 Давс нь сайн боловч хэрэв амтгүй болбол та нар түүнийг юугаар дахиж давслаг болгох билээ? Та нар дотроо давстай бай. Бие биетэйгээ эвтэй байгтун гэж айлдлаа.
10 Тэгээд Тэр босож тэндээсээ Иудейн нутаг болон Иорданы чанадад очив. Дахиад л үй олон хүн Түүн уруу цуглахад, Тэр Өөрийн заншсан ёсоороо тэднийг сургаж эхлэв.2 Хэдэн фарисайчууд ирж, Есүсийг сорьж, эр хүн эхнэрээсээ салах нь хуульд таарах эсэхийг асуужээ. 3 Есүс хариуд нь тэдэнд
— Мосе та нарт юу гэж тушаасан бэ? гэсэнд, 4 тэд
— Салалтыг гэрчилсэн бичиг үйлдээд эхнэрээсээ салж болохыг Мосе эр хүнд зөвшөөрсөн шүү дээ гэв. 5 Гэтэл Есүс
— Та нарын зүрх чинь хатуу тул Мосе та нарт тийм хууль бичиж өгсөн юм. 6 Харин бүтээлийн эхнээс Бурхан хүмүүсийг эр, эмээр бүтээсэн. 7 Тийм учраас эр хүн эцэг, эхээ орхиж эхнэртэйгээ нэгдэнэ. 8 Хоёул нэг махан бие болно. Тэд цаашдаа хоёр биш харин нэг махан бие мөн. 9 Тиймээс Бурханы хамтад нь холбосон юмыг хэн ч бүү салгаг гэлээ. 10 Айлд байхдаа шавь нар нь энэ тухай дахиад л Түүнээс асуув. 11 Есүс тэдэнд
— Эхнэрээсээ салж, өөр эмэгтэйтэй гэрлэгч хэн ч эхнэрийнхээ өмнө завхайрсан болно. 12 Хэрэв эхнэр нь нөхрөөсөө салж, өөр эрэгтэйтэй гэрлэвэл, тэр эм завхайрсан болно гэв.13 Хүмүүс Есүсээр хүүхдүүддээ гар хүргүүлэхийн тул Түүн уруу хүүхдүүдээ авчирж байлаа. Харин шавь нар тэднийг зэмлэв. 14 Есүс үүнийг хараад, уурлаж шавь нартаа
— Хүүхдүүдийг Над уруу ирэхийг зөвшөөр. Тэднийг бүү хорь. Учир нь Бурханы хаанчлал тэдэн шиг хүмүүсийнх юм. 15 Үнэнээр Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй хэн боловч тэнд орохгүй гэж айлдлаа. 16 Есүс хүүхдүүдийг тэвэрч, тэдэн дээр мутраа тавиад ерөөв.17 Түүнийг аян замдаа гарч явахад нь нэгэн хүн гүйн ирж, Түүний өмнө сөгдөж
— Сайн Багш аа, мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх вэ? гэж асуув. 18 Есүс түүнд
— Чи яагаад Намайг сайн гэж дуудна вэ? Бурханаас өөр хэн ч сайн биш. 19 "Хүн бүү ал, бүү завхайр, бүү хулгайл, бүү худал гэрчил, бүү мэхэл, эцэг эхээ хүндэл" гэсэн хуулиудыг чи мэднэ шүү дээ гэсэнд, 20 тэр Түүнд
— Багш аа, энэ бүгдийг би бага залуугаасаа л сахьсан гэв. 21 Есүс түүнийг ширтэн харж, хайрлан
— Чамд нэг л юм дутаж байна. Явж, өөрийн бүх өмчөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт баялагтай болно. Тэгээд ирж, Намайг дага гэж айлдав. 22 Гэвч энэ үгнээс болж өнөөх хүний царай нь барайж, гунигтай болон яваад өгөв. Учир нь тэр их хөрөнгөтэй хүн байжээ.23 Есүс тойруулж хараад Өөрийн шавь нартаа
— Чинээлэг хүмүүсийн хувьд Бурханы хаанчлалд орох нь ямар хэцүү вэ! гэв. 24 Шавь нар Түүний үгэнд гайхсан боловч Есүс тэдэнд дахиж
— Хүүхдүүд ээ, Бурханы хаанчлалд орох нь ямар хэцүү вэ! 25 Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр орох нь илүү хялбар ажээ гэсэнд 26 тэд бүр ч илүү гайхаж, Түүнд
— Тэгвэл хэн аврагдаж чадах юм бэ? гэцгээв. 27 Есүс тэднийг хараад
— Энэ нь хүмүүст боломжгүй боловч Бурханы хувьд өөр. Учир нь Бурханд бүх юм боломжтой гэж айлдав. 28 Петр Түүнд
— Хар л даа. Бид бүхнийг орхиод Таныг дагасан гээд ярьж эхлэв. 29 Есүс
— Үнэнээр Би та нарт хэлье. Хэн Миний төлөө болон сайн мэдээний төлөө гэр орноо, ах дүү, эгч дүүгээ, эх, эцгээ, үр хүүхэд, эдлэн газраа орхино, 30 тэр хүн одоо энэ үед гэр орноо, ах дүү, эгч дүүгээ, эхээ, үр хүүхэд, эдлэн газраа хавчлагатай хамт зуу дахин илүү авна. Мөн ирэх үед мөнх амийг авна. 31 Гэвч эхэнд байх олон хүн сүүлчийнх болно, сүүлчийнх нь эхнийх болно гэлээ.32 Тэд Иерусалим орохоор замдаа явж байв. Есүс тэдний өмнө нь явж байлаа. Тэд гайхаж байсан бөгөөд дагалдаж явсан хүмүүс нь айж байв. Есүс дахиад л арван хоёрыгоо тусад нь авч, Өөрт ньюу тохиолдох тухай тэдэнд айлдаж эхлэв.
— 33 Харагтун, бид Иерусалимыг зорьж явна. Хүний Хүү ахлах тахилч нарт болон хуулийн багш нарт тушаагдах болно. Тэд Түүнд алах ял тулгаж, Түүнийг Харь үндэстэнд тушаана. 34 Тэд Түүнийг басамжилж, нулимж, ташуурдаад ална. Тэгээд гурав хоногийн дараа Тэр дахин амилна гэв.35 Зебедеен хоёр хүү Иаков, Иохан нар Есүст ойртон ирж Түүнд
— Багш аа, бид юу ч гуйсан, түүнийг маань бидэнд хийж өгөхийг Танаас хүсэж байна гэв. 36 Тэр
— Та нарт юу хийж өгөхийг Надаас хүсэж байгаа юм бэ? гэхэд, 37 тэд Түүнд
— Таны сүр жавхлан дотор бидний нэгийг Өөрийн баруун гар талдаа, нөгөөг маань Өөрийнхөө зүүн талд суулгаач гэв. 38 Харин Есүс
— Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Та нар Миний уух аяганаас ууж, Миний хүртэж байгаа баптисмыг хүртэж чадах юм уу? гэхэд, 39 тэд Түүнд
— Бид чадна гэв. Есүс тэдэнд хандаж
— Миний уух аяганаас та нар ууж, Миний хүртэж байгаа баптисмыг та нар хүртэх болно. 40 Харин Миний баруун, зүүн талд суух нь Миний өгөх юм биш. Энэ нь хэний төлөө бэлтгэгдсэн байна, тэдэнд өгөгдөнө гэж айлдав. 41 Үүнийг сонсоод нөгөө арав нь Иаков, Иохан нарт зэвүүцжээ. 42 Есүс тэднийг Өөр уруутаа дуудаж, тэдэнд
— Харь үндэстнүүдийн захирагчид гэж тооцогдсон хүмүүс ард олноо ноёрхдог. Ихэс дээдэс нь тэднийг эрхэндээ байлгадгийг та нар мэднэ. 43 Харин та нарын дунд тийм юм байж болохгүй. Хэн та нарын дунд агуу болохыг хүснэ, тэр хүн та нарын зарц болог. 44 Мөн хэн та нарын дунд тэргүүнд байхыг хүснэ, тэр хүн бүгдийн боол болог. 45 Учир нь Хүний Хүү хүртэл үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд, мөн Өөрийн амийг олны төлөө золиос болгон өгөхийн тулд ирсэн юм гэж айлдлаа.46 Тэд Иериход ирэв. Есүс Өөрийн шавь нар болоод олон түмний хамт Иерихогоос гарч явтал Тимайн хүү Бартимай гэгч сохор гуйлгачин замын хажууд сууж байв. 47 Назарын Есүс явж байгааг тэр дуулаад
— Давидын хүү Есүс ээ, намайг өршөөгөөч гэж хашхирч эхлэв. 48 Олон хүн дуугүй бай хэмээн түүнд хатуу хэлсэн боловч тэр харин ч бүр
— Давидын хүү, намайг өршөөгөөч гэж улам их хашхирсаар байв. 49 Есүс зогсон
— Түүнийг нааш дууд гэлээ. Тэд сохор эрийг дуудаж, түүнд
— Зоригтой бай, бос. Тэр чамайг дуудаж байна гэв. 50 Тэр гадуур хувцсаа тайлж хаяад үсрэн босож, Есүс уруу очив. 51 Есүс түүнд
— Чиний төлөө юу хийж өгөхийг чи Надаас хүсэж байна вэ? гэхэд, сохор эр Түүнд
— Багш аа, би дахин хараатай болмоор байна гэжээ. 52 Есүс түүнд
— Яв. Итгэл чинь чамайг эдгээлээ гэж айлдахад өнөөх хүн тэр даруй дахин хараа орж, замаар Есүсийг дагалаа.
11 Тэд Иерусалимд, Чидун уулын ойролцоо Бетфаг болон Бетсайдад ойртон иржээ. Есүс шавь нараасаа хоёр хүнийг явуулж, 2 тэдэнд
— Эсрэг тадд чинь байгаа суурин уруу яв. Тэнд очсон тэр даруй уяатай, хүн хэзээ ч унаж байгаагүй дудранг олно. Уяаг нь тайлаад, энд авчир. 3 Хэрэв хэн нэгэн хүн та нараас "Та нар яагаад ингэж байна?" гэж асуувал "Энэ дудран Эзэнд хэрэгтэй. Удахгүй тэр үүнийг чинь буцааж явуулна" гэж хэлээрэй гэв. 4 Тэд явж, гудамжинд хаалганы гадаа уяатай дудранг олж, уяаг нь тайлав. 5 Тэнд зогсож байсан хүмүүсийн зарим нь
— Та нар юу хийж байгаа юм бэ, дудрангаа уяанаас нь тайлж байгаа юм уу? гэхэд, 6 тэд Есүсийн айлдсаны дагуу хэлэхэд хүмүүс тэднийг явуулав. 7 Тэд дудранг Есүс уруу авчраад, дээр нь хувцсаа тохоход Есүс мордов. 8 Олон хүмүүс хувцсаа, зарим нь талбайгаас цавчиж авчирсан найлзуурыг зам дээр дэвсжээ. 9 Өмнө хойно нь явсан хүмүүс хашхиралдан
— Хосанна! Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ!
10 Бидний эцэг Давидын ирж буй хаанчлал ерөөлтэй.
Хамгийн дээдэд Хосанна! гэцгээж байлаа.
11 Есүс Иерусалимд ирж, сүмд оров. Эргэн тойрноо харсаны дараа цаг хэдийнээ орой болсон тул Есүс арван хоёрынхоо хамт гарч Бетаныг зүглэв.12 Маргааш нь тэднийг Бетанаас гарах үед Есүс өлсжээ. 13 Тэгээд холоос навчит инжрийн модыг харж, модноос юм олж юу магад гээд явлаа. Тэр хүрч ирээд навчнаас өөр юу ч олсонгүй. Учир нь инжрийн улирал болоогүй байв. 14 Есүс тэр модонд
— Чамаас хэн ч хэзээ ч дахиж жимс бүү идэг! гэв. Шавь нар нь сонсож байлаа.
15 Тэд Иерусалимд ирцгээлээ. Есүс сүмд ороод, тэнд юм худалдаж байсан болон худалдан авч байсан хүмүүсийг хөөж эхлэн, мөнгө сольдог хүмүүсийн ширээнүүдийг, тагтаа зарж байсан хүмүүсийн сандлуудыг нь хөмрүүлж унагаав. 16 Тэрээр сав суулга зөөж сүмээр дайрч явахыг хэнд ч зөвшөөрсөнгүй. 17 Есүс сурган, тэдэнд хандан
— "Миний гэр бол бүх үндэстний залбирлын гэр гэж нэрлэгдэнэ" гэж бичигдээгүй гэж үү? Гэтэл та нар түүнийг дээрэмчдийн үүр болгожээ гэв. 18 Ахлах тахилч нар болон хуулийн багш нар үүнийг сонсоод, Есүсийг хөнөөх арга замаа хайж байлаа. Учир нь олон түмэн бүгд Түүний сургаалыг сонсоод гайхаж байсан тул тэд Есүсээс айж байсан юм.19 Орой болох бүрд тэр хотоос гарч явдаг байлаа.
20 Өглөөгүүр тэр хавиар өнгөрөн явахдаа нөгөө инжрийн мод үндэснээсээ эхлэн хатсаныг тэд үзэв. 21 Петр санаж,
— Багш аа, хараач! Таны хараасан инжрийн мод хатчихаж гэхэд 22 Есүс тэдэнд хариулан
— Бурханд итгэгтүн. 23 Үнэнээр Би та нарт хэлье. Хэн боловч энэ ууландхандан "Өргөгдөж тэнгист хаягдагтун" гэж хэлэхдээ зүрхэндээ эргэлзэлгүй, харин хэлж байгаа нь бүтнэ гэдэгт итгэвэл тэр чинь ёсоор болно. 24 Тийм учир Би та нарт хэлье. Та нар юуны төлөө залбирч, гуйж байна, түүнийгээ авсан гэдэгтээ итгэгтүн. Тэгвэл тэр чинь ёсоор болно. 25 Та нар залбиран зогсохдоо, хэрэв хэн нэгний эсрэг ямар нэгэн юм чамд байгаа бол уучил. Тэгвэл тэнгэр дэх Эцэг чинь мөн та нарын хилэнцийг уучлах болно. 26 Харин хэрвээ та нар уучлахгүй бол, тэнгэр дэх Эцэг чинь мөн та нарын хилэнцийг уучлахгүй гэв.27 Тэд дахин Иерусалимд ирэв. Есүсийг сүм дотор явж байтал нь ахлах тахилч нар, хуулийн багш нар болон ахлагчид Түүн уруу
хүрч ирээд, 28 Түүнээс
— Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэнэ вэ? Эдгээрийг үйлдэх эрх мэдлийг хэн Танд өгөв? гэж асуухад, 29 Есүс тэдэнд
— Та нараас Би нэг юм асууя. Та нар Надад хариул. Тэгвэл ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэж байгаагаа Би та нарт хэлэх болно. 30 Иоханы баптисм тэнгэрээс үү, эсвэл хүнээс ирсэн үү? Надад хариулаач гэв. 31 Тэд өөр хоорондоо
— Хэрэв бид "Тэнгэрээс" гээд хэлчихвэл, Тэр "Тэгвэл яагаад та нар түүнд итгээгүй юм бэ?" гэж хэлнэ дээ. 32 Харин "Хүнээс" гэж хэлбэл... гэж ярилцав. Тэд хурсан олноос айж байлаа. Учир нь бүх хүн Иоханыг эш үзүүлэгч гэж үздэг байсан юм. 33 Тэгээд тэд Есүст
— Бид мэдэхгүй гэж хариулахад нь Есүс
— Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэж байгаагаа та нарт хэлэхгүй гэв.
12 Есүс сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдан эхлэв.
— Нэгэн хүн усан үзмийн цэцэрлэг байгуулж, үүнийгээ тойруулан хашаа барьж, усан үзэм шахах савыг суулгах газрыг малтаж, цамхаг босгожээ. Үүнийгээ усан үзмийн тариаланчдад түрээслээд, аянд явж гэнэ. 2 Ургац хураах цаг болоход тэрээр тариаланчдаас усан үзэм авчруулахаар боолоо илгээв. 3 Тэд боолыг нь барьж авч, зодоод гар хоосон буцаажээ. 4 Тэр дахин өөр боолоо тариаланчид уруу явуултал толгойг нь хага цохиж, гутаан доромжилжээ. 5 Тэр өөр нэгнийг илгээтэл, тэд түүнийг нь алав. Өөр олон хүнийг ч мөн адил заримыг нь зодож, заримыг нь алжээ. 6 Илгээх ганцхан хүн түүнд үлдсэн нь хайртай хүү нь байлаа. Тэр хүн "Тэд миний хүүг хүндэтгэнэ" гээд хүүтээ хамгийн сүүлд тэдэн уруу явуулав. 7 Харин усан үзмийн тариаланчид бие биедээ "Энэ чинь өв залгамжлагч байна. Ирцгээ. Түүнийг алчихъя. Өмч нь биднийх болно" гэцгээж, 8 түүнийг
барьж авч, алаад усан үзмийн цэцэрлэгээс гарган хаяжээ. 9 Тэгвэл усан үзмийн цэцэрлэгийн эзэн юу хийх вэ? Тэр ирж, усан үзмийн тариаланчдыг хөнөөж цэцэрлэгээ өөр хүмүүст өгнө. 10 Та нар"Барилгачдын голсон чулуу булангийн тулгуур чулуу болов.
11 Энэ нь Эзэнээс ирсэн
бөгөөд
Бидний нүдэнд гайхалтай юм" гэсэн Судрыг уншаагүй гэж үү? гэлээ. 12 Тэд Есүсийг барихаар завдаж байсан боловч ард олноос айв. Учир нь Есүс өөрсдийнх нь эсрэг сургаалт зүйрлэл айлдсаныг хүмүүс ойлгосон байв. Тиймээс тэд Есүсийг орхиж явлаа.
13 Тэд Түүнийг үгэнд нь урхидаж барихын тулд фарисай болон херодынхны зарим хүмүүсийг Есүс уруу явуулав. 14 Тэд ирээд Түүнд
— Багш аа, бид Таны үнэнч хийгээд хэнд ч тал засдаггүйг тань болон хэнийг ч ялгадаггүй, харин Бурханы замыг үнэнээр заадгийг тань мэднэ. Цезарьт албан татвар төлөх нь хуульд нийцэх үү, эсвэл үгүй юу? Бид төлөх ёстой юу, эсвэл төлөх ёсгүй юу? гэж асуутал, 15 Есүс тэднийг хоёр нүүр гаргаж байгааг нь мэдээд, тэдэнд
— Та нар Намайг юунд сорино вэ? Надад денар үзүүл гэв. 16 Тэд нэг денар авчирсанд Есүс
— Энэ хэний дүрс, бичээс вэ? гэхэд, тэд
— Цезарийнх гэлээ. 17 Есүс тэдэнд
— Цезарийн юмыг Цезарьт өг. Бурханы юмыг Бурханд өг гэж айлдлаа. Тэд Түүнийг гайхацгаав.
18 (Амилалт гэж байхгүй хэмээн ярьдаг) садукайчуудын зарим нь Есүс уруу ирж, Түүнийг байцаан,
— 19 Багш аа, Мосе "Хэрэв хэн нэгний чинь ах нас барж, эхнэр нь хүүхэдгүй үлдвэл, дүү нь тэр эмийг эхнэрээ болгон авч ахдаа үр удмыг нь төрүүлж өсгө" гэж бичсэн. 20 Ах дүү долоон хүн байжээ. Уутан нь эхнэр авч гэнэ. Нас барахдаа үр удмаа үлдээсэнгүй. 21 Хоёр дахь нь тэр эмийг авч, нас барахдаа үр удмаа үлдээсэнгүй. Гурав дахь нь ч бас адил. 22 Тэгсээр долуулаа үр удмаа үлдээсэнгүй. Эцэст нь тэр эмэгтэй бас нас баржээ. 23 Амилалтад тэд амилахад тэр хэний эхнэр болох вэ? Яагаад гэвэл тэр долоо бүгдээрээ түүнийг эхнэрээ болгон авсан шүү дээ гэхэд нь 24 Есүс тэдэнд
— Энэ чинь та нар Бурханы хүчийг ч, Судрыг ч ойлгоогүйгээс төөрөлдөж байгаа хэрэг бус уу? 25 Учир нь үхэгсдээс амилахад тэд гэрлэх ч үгүй, хадамд гарах ч үгүй. Харин тэд тэнгэр дэх тэнгэр элч нартай адил болно. 26 Харин үхэгсэд дахин амилах тухайд Мосегийн номын бутны тухай хэсэгт Бурхан Мосед "Би бол Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан" гэж айлдсаныг та нар уншаагүй юу? 27 Тэр бол үхэгсдийн бус, харин амьдын Бурхан. Та нар ихэд төөрөлджээ гэж айлдав.28 Хуулийн багш нарын нэг нь ирж, тэдний маргалдахыг сонсоод, Есүс тэдэнд сайн хариулсныг мэдэж, Түүнээс
— Ямар тушаал нь бүхний эхэнд байх вэ? гэж асуулаа. 29 Есүс
— Эхнийх нь "Сонс, Израиль аа! Бидний Бурхан Эзэн бол ганц Эзэн мөн. 30 Чи өөрийн Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлагтун" гэсэн нь юм. 31 "Чи хөршөө өөр шигээ хайрла" гэсэн нь хоёр дахь нь юм. Эдгээрээс илүү өөр агуу тушаал байхгүй гэлээ. 32 Хуулийн багш Түүнд
— Тийм ээ, Багш аа, Тэр бол Ганц бөгөөд Түүнээс өөр нэгэн байхгүй гэж Та үнэнээр айлдлаа. 33 Түүнийг бүх зүрх, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлаж, хөршөө өөр шигээ хайрлах нь бүх шатаалт тахил хийгээд өргөлүүдээс ч агуу их юм гэв. 34 Түүний ухаалгаар хариулахыг Есүс хараад, түүнд
— Та Бурханы