1 Иудагийн хаад болох Иотам, Ахаз, Хезекиагийн өдрүүдэд Морешетын Микад ирсэн ЭЗЭНий үг. Үүнийг тэр Самари болон Иерусалимын талаар харсан. 2 Ард түмнүүд ээ, та нар бүгдсонсоцгоо! Дэлхий хийгээд түүнд багтдаг бүгд ээ, сонсогтун! Эзэн Өөрийн ариун сүмээс, Эзэн БУРХАН нь та нарын эсрэг гэрч байх болтугай! 3 Учир нь үзэгтүн, ЭЗЭН Өөрийн ариун газраас урагш ирж байна. Тэр доош буун, дэлхийн өндөр газрууд дээр гишгэчих болно. 4 Галын өмнөх лав мэт хайланурсаж, эгц газраар доош цутгах ус мэт, уулс нь Түүний доор хайлж, хөндий талууд нь хуваагдана. 5 Энэ бүгд нь Иаковын тэрслэл, Израилийн гэрийн нүглүүдийн төлөө юм. Иаковын эсэргүүцэл нь юу вэ? Самари биш гэж үү? Иудагийн өндөр газрууд нь юу вэ? Иерусалим биш гэж үү? 6 Учир нь Би Самарийг задгай газар дахь сүйрлийн овоо, усан үзмийн төгөл суулгах газар болгоно. Би түүний чулуунуудыг хөндий уруу асгаж, суурийг нь ил гаргана. 7 Түүний бүх шүтээнүүд нь бяцлагдаж, олсон бүгд нь галаар шатаагдана. Түүний бүх хөргүүдийг нь би устгана. Учир нь тэр эдгээрийг янхны ашгаас цутлуулсан бөгөөд тэдгээр нь янхны ашиг уруугаа буцна.

8 Үүнээс болж би гашуудаж, уйлах ёстой. Би хөл нүцгэн, шалдан явах ёстой. Би цөөвөр чоно мэт гаслан, тэмээн хяруул мэт энэлэх ёстой.

9 Түүний шарх нь эдгэршгүй бөгөөд Иудад хүрч иржээ. Энэ нь миний ард түмний дааман хаалганд, бүр Иерусалимд хүрсэн. 10 Гатад үүнийг бүү хэл, өрдөөуйлж болохгүй. Бетлеафрад шороонд өнхрөгтүн.

11 Шафирын оршин суугч аа, ичгүүрт нүцгэн байдлаар өөрсдийнхөө замаар яв.

Заананы оршин суугч гарч ирдэггүй. Бетезелийн гашуудал "Тэрчамаас хамгаалалтыг нь авах болно" гэдэг. 12 ЭЗЭНээс Иерусалимын дааман хаалга уруу гамшиг бууж ирснээс болж Маротын оршин суутч сайныг хүлээсээр дорой болдог. 13 Лахишийн оршин суугч аа, морьдоо тэргэнд хөллөөрэй. Лахиш нь Сионы охинд нүглийн эхлэл байсан юм. Учир нь Израилийн тэрслүү үйлс нь чамаас олдсон юм. 14 Тийм учраас чи Морешетгатын өмнөөс хагацлын бэлгийг өгөгтүн. Ахзибын гэрүүд нь Израилийн хаадыг хуурах болно.

15 Марешагийн оршин суугч аа, Би эзэмшигч нэгнийг та нар дээр авчирна. Израилийн яруу алдар нь Адулламд орж ирэх болно.

16 Та нарын баяр баясгалан болох хүүхдүүдээсээ болж өөрсдийгөө халзан болгож, үсээ хус. Тэд та нараас одон, цөлөгдөх тул бүргэд мэт халзан байдлаа сунга.

2 Орондоо мууг бэлдэн, гэм бурууг төлөвлөгчид гаслантай яа! Өглөөний гэрэлд тэд үүнийгээ үйлддэг. Учир нь энэ нь тэдний гарын мэдэлд байдаг билээ.

2 Тэд талбайнуудад шунахайрч, тэгээд тэднийг барьж, гэрүүдийг авч явдаг. Тэд хүнийг болон гэрийг нь, хүнийг болон өвийг нь дээрэмддэг.

3 Тийм учраас ЭЗЭН ийнхүү айлдаж байна. "Үзэгтүн, Би энэ ургийн эсрэг нэгэн гамшиг төлөвлөж байна. Үүнээс та нар хүзүүгээ зайлуулж чадахгүй. Та нар ихэмсгээр алхахгүй. Юу гэвэл энэ нь ёрын цаг байх болно. 4 Тэр өдөр тэд та нарын эсрэг доог тохуу хийж, гашуун эмгэнэлийг дуулж «Бид бүрмөсөн устгагдлаа. Тэр миний ард түмний хувийг сольдог. Тэр надаас үүнийг хэрхэн зайлуулдаг билээ! Тэр бидний талбайнуудыг урвагчдад хувь болгон тараав».

5 Тийм учраас ЭЗЭНий чуулганд шодож, та нарын төлөө хэмжүүр сунгах хэн ч байхгүй.

6 «Бүү ярь» гэж тэд ярьдаг. Тэд эдгээр зүйлсийн талаар ярихгүй бол, зэмлэлүүд гэдрэг буцахгүй".

7 "Иаковын гэр ээ, энэ нь «ЭЗЭНий Сүнс тэвчээргүй юу? Эдгээр нь Түүний үйлдлүүд үү? » гэж хэлэгдэх ёстой байсан уу? Зөв шулуун алхаж буй нэгэнд Миний үгс сайныг үйлддэг биш үү?

8 Саяхан Миний ард түмэн дайсан мэт боссон билээ. Дайнаас буцаж ирсэн болон хажуугаар ажиггүй өнгөрөгчдөөс чи дээл хувцсыг нь тайчдаг.

9 Миний ард түмний эмэгтэйчүүдийг бүгдийг нь та нар тааламжит гэрээс нь хөөж гаргадаг. Миний сүр жавхланг хүүхдүүдээс нь та нар үүрд авдаг.

10 Босож, явагтун! Шаналгаат сүйрэл, сүйрэл авчирдаг бузар байдлын улмаас энэ нь амрах газар биш ажээ. 11 Хэрвээ салхи хийгээд худал хуурмагийн хойноос алхаж буй хүн худал ярьж, «Би та нарт дарс болоод нэрмэл архины талаар ярина» гэж хэлсэн бол, тэрээр энэ ард түмний эш үзүүлэгч болно.

12 Иаков аа, Би заавал та нарыг бүгдийг чинь цуглуулна. Израилийн үлдэгсдийг Би заавал бөөгнүүлнэ. Хашаан дахь хоньд, бэлчээртээ байгаа сүрэг мэт Би тэднийг хамт байлгана. Тэд хүмүүстэй хамт шуугилдана.

13 Эвдэгч тэдний өмнө явж, тэд эвдэн явж, дааман хаалгаар өнгөрөн гадагш гардаг. Тэгээд хаан нь тэдний өмнө, ЭЗЭН тэдний тэргүүнд явдаг".

3 Тэгээд би ийнхүү хэлэв. "Иаковын тэргүүлэгч нар болон Израилийн гэрийн захирагчид аа, одоо сонсоцгоо! Шударга ёсыг та нар мэдэх ёсгүй гэж үү?

2 Та нар сайныг үзэн ядаж, мууг хайрлан, тэдний арьсыг нь хуулж, яснаас нь махыг нь салгадаг бөгөөд3 Миний ард тумний махыг идэж, тэдний арьсыг нь хуулан, тэдний ясыг нь хугалж, тогоонд болон саванд мах болгон тэднийг хэрчдэг". 4 Тэгээд тэд ЭЗЭН уруу хашхирах боловч Тэр тэдэнд хариулахгүй. Оронд нь тэр үед Тэрээр Өөрийн нүүрийг тэднээс нууна. Учир нь тэд муу уйлс хийжээ.

5 Миний ард түмнийг төөрөгдүүлдэг эш үзүүлэгчдийн талаар ЭЗЭН ийнхүү айлдаж байна. Тэд шүдээрээ хазах юмтай байхдаа "Амар амгалан" гэж хариулдаг. Харин аманд нь юу ч хийдэггүй хүний эсрэг тэд ариун дайн зарладаг. 6 Тийм учраас энэ нь та нарт үзэгдэлгүй шөнө,мэргэ төлөггүй харанхуй болно. Нар эш үзүүлэгчид дээр шингэж, өдөр нь тэднийг бүрхэх харанхуй болно. 7 Үзмэрчид гутамшиг болж, мэргэчид ичих болно. Бурханаас ямар ч хариу ирэхгүй тул тэд үнэхээр бүгд амаа халхлах болно.

8 Өөрөөр хэлбэл, Иаковд өөрийнх нь тэрслүү үйлсийг нь, Израильд хүртэл түүний нүглийг нь мэдүүлэхийн тулдби хүч чадлаар, ЭЗЭНий Сүнсээр, шударга ёс, эр зоригоор дүүрэн байна.

9 Шударга ёсыг жигшиж, цэх шулуун болгоныг мушгидаг Йаковын гэрийн тэргүүлэгчид болон Израилийн гэрийн захирагчид аа, одоо үүнийг сонсоцгоо! 10 Та нар цус урсгаж Сионыг,шударга бус хучирхийллээр Иерусалимыг босгодог. 11 Түүний удирдагчид хахууль аван шүүж, тахилч нар нь үнэ хөлсөөр зааварчлан, эш үзүүлэгчид нь мөнгөний төлөө мэргэлдэг. Гэсэн ч тэд ЭЗЭНд түшиглэн,"ЭЗЭН бидний дунд байхгүй гэж үү? Бидэн дээр гай гамшиг буухгүй" гэж хэлдэг. 12 Тийм учраас та нараас болж Сион нь талбай мэт хагалагдаж, Иерусалим нь сүйрлийн овоо болж, сүмийн уул нь ойн модот өндөр газрууд болно.

4 Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь уулсын тэргүүнээр тохоогдон, толгодын дээгүүр өргөгдөнө. Ард түмнүүд түүн уруу цутгана.

2 Олон үндэстнүүд ирээд, "Ирцгээ! ЭЗЭНий уул болон Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд Өөрийн замуудын тухай сургаж, бид Түүний жимээр алхах юм" гэцгээнэ. Учир нь Сионоос хууль гарч, ЭЗЭНий үг ч Иерусалимаас гарна.

3 Тэр олон ард түмний хоорондохыг шүүж, хүчирхэг, холын үндэстнүүдэд зориулан шийдвэрийг гаргах болно. Тэгээд тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй бөгөөд дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй.

4 Өөрсдийг нь айлгах ямар ч хүнгүйгээр тэдний хүн тус бүр нь өөрийн усан үзмийн болон инжрийн модны доор сууна. Учир нь түмэн цэргийн ЭЗЭНий ам айлдав. 5 Хэдийгээр бүх ард түмэн тус бүр өөрийн бурхны нэр дотор алхах боловч бидний хувьд,бид үүрд мөнх өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэр дотор алхана.

6 ЭЗЭН тунхаглаж байна. "Тэр өдөр Би доголонг болон хөөгдсөнийг, Өөрийн зовоосон хүмүүсээ хүртэл цуглуулна. 7 Би доголонг нь үлдэгч, хөөгдсөнийг нь хүчтэй үндэстэн болгож, ЭЗЭН Сион ууланд тэднийг эдүгээгээс мөнхөд хүртэл хаанчилна. 8 Чиний хувьд, сүргийн цамхаг аа, Сионы охины толгод оо, энэ нь чам дээр ирнэ. Урьдын ноёрхол буюу Иерусалимын охины хаанчлал ч ирэх болно.

9 Чи юунд чангаар хашхирна вэ? Та нарын дунд ямар ч хаан байхгүй юу, эсвэл зөвлөгч чинь устгагдсан уу? Учир нь хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг өвчин шаналал чамайг эзэмдэв. 10 Сионы охин оо, хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг төрөхөөр өвдөж, шанал. Учир нь одоо чи хотоос гарч, хээр амьдран, Вавилон уруу явах ёстой. Тэнд ЭЗЭН чамайг дайснуудын чинь гараас аварна. 11 «Сион нь бузартаж, бидний нүд түүнийг тавлан харах болтугай!» гэж өгүүлэгч олон үндэстэн чиний эсрэг цуглах болно.

12 Гэвч тэд ЭЗЭНий бодлыг мэддэггүй бөгөөд Түүний зорилгыг ойлгодоггүй. Учир нь Тэр тэднийг үтрэмд юүжилсэн тариа мэт цуглуулав. 13 Сионы охин оо, босож, талхлагтун. Учир нь Би чиний эврийг төмөр, туурайг чинь хүрэл болгоно. Тэгснээр чи олон ард түмнийг бут цохиж, тэдний шударга бус олзыг нь ЭЗЭНд, эд баялгийг нь бүх дэлхийн Эзэнд зориулах юм.

5 Цэргийн бүлгүүдийн охин оо, өөрсдийгөө цэргийн бүлгүүд болгож цутлуул. Тэд биднийг бүсэлсэн. Тэд саваагаар Израилийн шүүгчийн хацрыг саваадах болно.

2 Харин чиний хувьд, Бетлехем Ефрата аа, хэдийгээр чи Иудагийн бүлүүдийн дунд өчүүхэн авч, Миний төлөө Израилийг захирах Нэгэн нь чамаас гарах болно. Түүний гарч ирэх нь эртнээс, мөнхийн өдрүүдээс байсан юм".

3 Тийм учраас төрүүлэхээр өвдөж буй эмэгтэй нь хүүхдээ төрүүлэх цаг хүртэл тэднийг Тэр өгөх болно. Тэгээд Түүний үлдсэн ах дүүс нь Израилийн хөвгүүд уруу буцах болно.

4 Тэр босож, ЭЗЭНий хүчээр, Өөрийн Бурхан ЭЗЭНий нэрийн сүр жавхлангаар Өөрийн хонин сүргээ хариулах болно. Тэр цагт Тэрээр дэлхийн зах хязгаар хүртэл агуу байх учраас тэд үлдэх болно.

5 Тэгээд энэхүү Нэгэн нь энх амгалан байх болно. Ассиричууд манай газар нутгийг эзлэхэд, манай бэхлэлтүүд дээр тэр гишгэчихэд бид түүний эсрэг долоон хоньчин, найман удирдагчдыг босгох болно.

6 Тэд Ассирийн газар нутгийг илдээр, Нимродын газар нутгийг үүдэн дээр нь хариулах болно. Ассири манай нутгийг довтолж, нутаг дэвсгэрийг минь талхлахадТэр биднийг түүнээс аврах болно.

7 Иаковын үлдэгсэд нь олон ард түмний дунд ЭЗЭНээс ирсэн шүүдэр мэт, ургамал ногоон дээр орох бороо мэт байх болно. Бороо нь хүнийг хүлээдэггүй, эсвэл хүмүүний хөвгүүдийн төлөө саатдаггүй юм.

8 Иаковын үлдэгсэд нь үндэстнүүд, олон ард түмнүүдийн дунд ойн араатнуудын дундах арслан, хонин сүргийн дундах залуу арслан мэт байх болно. Тэрээр явахдаа доош дэвсэж, урдаг бөгөөд түүнээс аварч чадах хэн ч байхгүй.

9 Чиний гар дайснуудынхаа эсрэг өргөгдөж, бүх дайснууд чинь таслагдах болно.

10 ЭЗЭН тунхаглаж байна. "Тэр өдөр Би та нарын дундаас морьдыг чинь тасалж, тэрэгнүүдийг чинь устгахболно. 11 Танай нутгийн хотуудыг Би тастаж, та нарын бүх бэхлэлтүүдийг нураах болно.

12 Гараас чинь бүх илбэ шидийг тастаж,та нар цаашид мэргэчидгүй болно.

13 Би та нарын сийлмэл хөргүүдийг, та нарын дундаас нандин багануудыг тастах болно. Тийнхүү та нар цаашид гарынхаа бүтээлд бөхийхөө болино.

14 Би та нарын дундаас Ашерагийн модон шонг үндсээр нь тастан, хотуудыг чинь устгах болно. 15 Дуулгавартай дагаагүй үндэстнүүдэд Би уурлаж хилэгнэн өшөө авна".

6 ЭЗЭНий юу айлдаж буйг одоо сонсогтун. "Босож, уулсын өмнө хэргээ мэдүүлж, толгодод дуу хоолойгоо сонсго.

2 Уулс болон дэлхийн мөнхийн суурь аа, та нар ЭЗЭНий буруутгалыг сонсопун. Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмний эсрэг заргатай. Тэрээр Израильтай ч маргалдах болно.

3 Миний ард түмэн, Би та нарт юу хийсэн юм бэ? Би та нарыг яаж ядраасан юм бэ? Надад хариулагтун! 4 Үнэхээр Би та нарыг Египетийн нутгаас авчирж, боолчлолын гэрээс зольсон. Би та нарын өмнө Мосе, Аарон, Мириам нарыг илгээсэн.

5 Моабын хаан Балак юу зөвлөж, Беорын хүү Балаам түүнд Шиттимээс Гилгал уруу юу гэж хариулж байсныг одоо санаач, ард түмэн минь. Ингэснээр та нар ЭЗЭНий зөв үйлсийг мэдэх юм".

6 Би ЭЗЭН уруу юутай очиж, өндөрт орших Бурханы өмнө бөхийх вэ? Би Түүн уруу шатаалт тахил, нэг наст тугалуудтай очих уу?

7 Мянга мянган хуцнууд, арван мянган тосон голуудад ЭЗЭН баярладаг уу? Би өөрийн тэрслүү үйлсийнхээ төлөө ууган хүүгээ, сэтгэлийнхээ нүглийн төлөө биеийнхээ үрийг өргөх үү?

8 Хүн ээ, юу нь сайн болохыг Тэр чамд айддсан. Шударгыг үйлд, энэрлийг хайрла, өөрийн Бурхантай хамт даруухнаар алх гэхээс өөр юуг Тэр чамаас шаарддаг вэ?

9 ЭЗЭНий дуу хоолой хотыг дуудах бөгөөд Таны нэрээс эмээх нь эрүүл саруул ухаан билээ. "Сонсогтун, овог оо! Цагийг нь хэн тогтоосон бэ? 10 Хорон муу гэрт хорон муугийн эрдэнэстэй болон хараагдсан богино хэмжүүртэй хүн байхгүй юу?

11 Муу жинлүүр, хуурамч дэнсийг би зөвтгөж болох уу?

12 Учир нь хотын баячууд хүчирхийллээр дүүрэн. Оршин суугчид нь худал ярьдаг бөгөөд аман доторх хэл нь заль мэхтэй ажээ.

13 Тиймээс Би бас чамайг өвчлүүлж, цохиж унаган, нүглийн чинь төлөө чамайг хоосруулна. 14 Чи идэх боловч цадахгүй бөгөөд гэдэс чинь өлсгөлөн байна. Чи аюулгүй байхын тулд зайлуулах гэж оролдовч чи юу ч хадгалахгүй. Чи юу хадгална, түүнийг чинь Би илдэнд өгөх болно.

15 Чи тариалах боловч хураахгүй. Чи чидун шахах боловч өөрийгөө тосоор тослохгүй. Мөн усан үзмийг шахах боловч чи дарс уухгүй.

16 Омрийн тогтоолууд болон Ахабын гэрийн бүх үйлсийг сахьсан. Тэдний зөвлөгөөгөөр чи алхдаг. Тийм учраас Би чамайг сүйрэлд өгч, оршин суутчдыг чинь элэг доог болгоно. Чи Миний ард түмний зэмлэлийг үүрэх болно".

7 Би гаслантай яа! Учир нь би жимс түүгчид, усан үзэм хураагчидтай адил юм. Идчихээр усан үзмийн багц алга. Миний хүсэж буй анхны ургацын инжир алга.

2 Энэ газраас бурханлаг хүн устжээ. Хүмүүсийн дунд цэх шударга хүн алга. Тэд бүгдээрээ цус урсгах гэж бүгдэг. Хүн бүр нөгөөгөө тороор агнадаг.

3 Муутийн талаар бол, хоёр гар хоёул үүнийг сайн үйлддэг. Жонон, бас шүүгч хахууль шаарддаг. Агуу хүн сэтгэлийнхээ хүслийг ярьдаг. Тэгээд тэд үүнийг хамтдаа сүлждэг.

4 Тэдгээрийн хамгийн сайн нь өргөст ургамал, хамгийн цэх шударга нь үүргэнийн шивээ мэт юм. Чи харуулыг тавих тэр өдөр чиний шийтгэл ирэх болно. Тэгээд тэдний үймээн будлиан ирэх болно.

5 Хөршдөө бүү найд, найздаа бүү итгэ. Өвөрт чинь унтагчаас уруулаа хамгаал.

6 Учир нь хүү нь эцэгтэйгээ тоомсоргүй харьцаж, охин нь эхийнхээ эсрэг, бэр нь хадам эхийнхээ эсрэг босдог. Хүний дайснууд нь өөрийнх нь гэрийн хүмүүс байдаг.

7 Харин миний хувьд, би ЭЗЭНийг хүлээн харуулдах болно. Би авралынхаа Бурханыг хүлээнэ. Миний Бурхан намайг сонсох болно. 8 Дайсан минь, надаас болж бүү баяс! Хэдийгээр би унавч, босох болно. Хэдийгээр би харанхуйд амьдравч ЭЗЭН миний гэрэл юм.

9 Би Түүний эсрэг нүгэл үйлдсэн тул Тэрээр миний хэргийг өмгөөлж, миний төлөө шударга ёсыг хэрэгжүүлэх хүртэл ЭЗЭНий зэвүүцлийг би үүрэх болно. Тэр намайг гэрэлд гаргана. Тэгээд би Түүний зөв шударгыг харах болно. 10 Тэгээд миний дайсан харж, "Чиний Бурхан ЭЗЭН хаана байна?" гэж надад хэлсэн хүнийг ичгүүр нөмрөх болно. Миний нүд түүнийг харж, тэр үед тэрээр гудамжны шавхай мэт доор гишгэгдэх болно. 11 Энэ нь хана хэрмээ барих өдөр болно. Тэр өдөр чиний хил хязгаар өргөсөх болно. 12 Энэ нь Ассири болон Египетийн хотуудаас, Египетээс Евфрат хүртэл, далайгаас далай хүртэл, уулаас уул хүртэл тэд чам уруу ирэх өдөр болно. 13 Оршин суугчдынхаа үйлийн үрээс болж дэлхий эзгүйр14 Өөрийн өвийн сүрэг болох ард түмнээ Өөрийн очирт таягаараа хариулаач. Тэд үржилт талбайн дунд, модот газарт дангаараа оршдог.

15 "Чамайг Егигетийн нутгаас гарсан өдрүүдийнх шиг Би чамд гайхамшгуудыг үзүүлэх болно".

16 Үндэстнүүд харж, тэд өөрсдийн бүхий л хүч чадлаасаа ичих болно. Тэд гараа аман дээрээ тавьж, тэдний чих дүлий болно. 17 Тэд могой мэт, газрын хэвлээр явагчид мэт шороо долооно. Тэд бэхлэлтүүдээсээ чичрэн гарч ирнэ. Тэд бидний Бурхан ЭЗЭН уруу айдастайгаар ирнэ. Таны өмнө тэд айх болно.

18 Гэмийг уучилдаг, Өөрийн өвийн үлдэгсдийн тэрслүү үйлдлийг хэрэгсдэггүй Тантай адил Бурхан хэн юм бэ? Тэр хувиршгүй хайранд баясдаг тул уур хилэнгээ мөнхөд хадгалдаггүй.

19 Тэр дахин биднийг өрөвдөж, бидний гэмийг хөл доор гишгэчнэ. Тийм ээ, Та тэдний бүх нүглийг далайн гүн уруу хаяна.

20 Та бидний өвөг дээдэст эртний өдрүүдээс тангарагласан үнэнийг Иаковд,хувиршгүй хайрыг Абрахамд өгөх болно.