1 Адам, Сет, Енош, 2 Кенан, Махалалел, Иаред, 3 Енох, Метусела, Ламех, 4 Ноа, Шем, Хам, Иафет. 5 Иафетын хөвгүүд нь Гомер, Магог, Мадаи, Иаван, Тубал, Мешех, Тирас нар бөгөөд 6 Гомерын хөвгүүд нь Ашкеназ, Дифат, Тогарма нар юм. 7 Иаваны хөвгүүд нь Елиша, Таршиш, Киттим, Роданим нар юм. 8 Хамын хөвгүүд нь Куш, Мизраим, Пут, Канаан нар бөгөөд 9 Кушийн хөвгүүд нь Зеба, Хавила, Сабта, Раама, Сабтека нар юм. Раамагийн хөвгүүд нь Шеба, Дедан нар юм. 10 Куш Немродын эцэг болсон бөгөөд тэр нь энэ дэлхийн анхны хүчирхэг хүн болжээ. 11 Мизраимаас Луд, Анам, Лехаб, Нафтух, 12 Патрус, Каслу, Кафтор хүмүүс гарсан юм. Каслугаас филистчүүд гарсан билээ. 13 Канаан нь ууган хүү Сидоныг төрүүлээд, мөн Хет болон 14 иебусчууд, аморичууд, гиргашчууд, 15 хивичүүд, аркичууд, синичүүд, 16 аривадчууд, земарчууд, хаматчуудыг төрүүлсэн юм. 17 Шемийн хөвгүүд нь Елам, Ашур, Арфахшад, Луд, Арам, Уз, Хул, Гетер, Мешек юм. 18 Арфахшад нь Шелагийн эцэг болж, Шела нь Еберийн эцэг болжээ. 19 Еберт хоёр хүү төрсөн бөгөөд түүний өдрүүдэд дэлхий хуваагдсан учир нэг хүүхдийн нэр нь Пелег, түүний дүүгийн нэр нь Иоктан болой. 20 Иоктан нь Алмодад, Шелеф, Хазармавет, Иера, 21 Хадорам, Узал, Дикла, 22 Ебал, Абимаел, Шеба, 23 Офир, Хавила, Иобабыг төрүүлсэн юм. Эдгээр нь бүгд Иоктаны хөвгүүд болой. 24 Шем, Арфаксад, Шела, 25 Ебер, Пелег, Реу, 26 Серуг, Нахор, Тера, 27 Абрам буюу Абрахам. 28 Абрахамын хөвгүүд нь Исаак, Ишмаел болой. 29 Тэдний угийн бичиг нь дараах болой. Ишмаелын ууган хүү нь Небаиот байсан бөгөөд удаах нь Кедар, Адбеел, Мибсам, 30 Мишма, Дума, Масса, Хадад, Тема, 31 Иетур, Нафиш, Кедема нар юм. Эдгээр нь Ишмаелын хөвгүүд болой. 32 Абрахамын татвар эм Кетурагийн төрүүлсэн хөвгүүд нь Зимран, Иокшан, Медан, Мидиан, Ишбак, Шуа нар болой. Иокшаны хөвгүүд нь Шеба, Дедан юм. 33 Мидианы хөвгүүд нь Ефа, Ефер, Ханох, Абида, Елдаа болой. Эдгээр нь бүгд Кетурагийн хөвгүүд юм. 34 Абрахам нь Исаакийг төрүүлсэн билээ. Исаакийн хөвгүүд нь Есав болон Израиль. 35 Есавын хөвгүүд нь Елифаз, Реуел, Иеуш, Иалам, Кора болой. 36 Елифазын хөвгүүд нь Теман, Омар, Зефи, Гатам, Кеназ, Тимна, Амалек нар болой. 37 Реуелийн хөвгүүд нь Нахат, Зера, Шамма, Мизза болой. 38 Сеирийн хөвгүүд нь Лотан, Шобал, Зибеон, Ана, Дишон, Езер, Дишан. 39 Лотаны хөвгүүд нь Хори, Хомам, Лотаны эгч нь Тимна юм. 40 Шобалын хөвгүүд нь Алиан, Манахат, Ебал, Шефи, Онам болой. Зибеоны хөвгүүд нь Аиа, Ана болой. 41 Анагийн хүү нь Дишон бөгөөд Дишоны хөвгүүд нь Хамран, Ешбан, Итран, Херан болой. 42 Езерийн хөвгүүд нь Билхан, Зааван, Иаакан болой. Дишаны хүү нь Уз, Аран болой. 43 Израилийн хөвгүүдийн хэн нэгэн хааны хаанчлахаас өмнө Едом газрыг захирч байсан хаад нь эдгээр болой. Беорын хүү Бела. Түүний хотын нэрийг Динхаба гэдэг байв. 44 Бела үхэхэд Бозрагийн Зерагийн хүү Иобаб түүний оронд хаан болсон юм. 45 Иобаб үхэхэд теманчуудын нутгийн Хушам түүний оронд хаан болсон билээ. 46 Хушам үхэхэд Моабын талд мидианчуудыг цохьсон Бедадын хүү Хадад түүний оронд хаан болсон бөгөөд хотынх нь нэрийг Авит гэдэг байв. 47 Хадад үхэхэд Масрекагийн Самла түүний оронд хаан болсон билээ. 48 Самла үхэхэд Евфратын орчмын Рехоботын Шаул түүний оронд хаан болсон юм. 49 Шаул үхэхэд Ахборын хүү Баал-ханан түүний оронд хаан болсон юм. 50 Баал-ханан үхэхэд Хадад түүний оронд хаан болсон бөгөөд түүний хотыг Паи хэмээн нэрлэдэг байв. Түүний эхнэрийн нэрийг Мехетабел гэдэг бөгөөд тэр Ме-Захабын Матредын охин болой. 51 Дараа нь Хадад үхсэн билээ. Едомын захирагчид нь захирагч Тимна, захирагч Алиа, захирагч Иетет 52 захирагч Охолибама, захирагч Ела, захирагч Пинон, 53 захирагч Кеназ, захирагч Теман, захирагч Мибзар, 54 захирагч Магдиел, захирагч Ирам болой. Эдгээр нь Едомын захирагчид юм.
1 Израилийн хөвгүүд нь Реубен, Симеон, Леви, Иуда, Иссахар, Зебулун, 2 Дан, Иосеф, Бениамин, Нафтали, Гад, Ашер болой. 3 Иудагийн хөвгүүд нь Ер, Онан, Шела нар бөгөөд энэ гурвыг нь Канаан эмэгтэй Бат-шуа түүнд төрүүлж өгсөн юм. Иудагийн ууган хүү Ер нь ЭЗЭНий мэлмийд балмад муу хүн байсан тул Тэр түүнийг үхүүлжээ. 4 Иудагийн бэр Тамар түүнд Перез, Зера нарыг төрүүлж өгсөн ажээ. Иудагийн хөвгүүд нь бүгд тав болой. 5 Перезийн хөвгүүд нь Хезрон, Хамул нар болой 6 Зерахын хөвгүүд нь Зимри, Етан, Хеман, Калкол, Дара нар бөгөөд тэд цөмөөрөө тавуулаа болой. 7 Кармийн хүү нь Ахар бөгөөд хориглогдсон зүйлд тэрээр шунаснаас болж Израилийг зовоосон хүн болой. 8 Етаны хүү нь Азариа юм. 9 Хезроны хөвгүүд нь Иерахмеел, Рам, Хелубаи нар бөгөөд түүнд төрсөн хөвгүүд нь тэд болой. 10 Рам Амминадабын эцэг болж, Амминадаб нь Иудагийн хөвгүүдийн удирдагч болох Нахшоны эцэг болсон юм. 11 Нахшон Салмоны эцэг болж, Салмон Боазын эцэг болж, 12 Боаз Обедын эцэг болж, Обед Иессийн эцэг болов. 13 Иессийн ууган хүү нь Елиаб, удаах хүү нь Абинадаб, гуравдугаар нь Шимеа, 14 дөрөвдүгээр хүү нь Нетанел, тавдугаар нь Раддаи, 15 зургадугаар хүү нь Озем, долдугаар хүү нь Давид юм. 16 Тэдний эгч нарыг Зеруиа ба Абигаил гэдэг болой. Зеруиа нь Абишаи, Иоаб, Асахел хэмээх гурван хөвгүүнтэй билээ. 17 Абигаил нь Амасаг төрүүлжээ. Амасагийн эцэг нь Ишмаел хүн Иетер болой. 18 Хезроны хүү Калеб өөрийн эхнэр Азуба болон Иериотаар хөвгүүдтэй болсон юм. Тэр эмэгтэйн хөвгүүд нь Иешер, Шобаб, Ардон нар болой. 19 Азуба үхэхэд Калеб бас Ефраттай гэрлэж, тэр түүнд Хурыг төрүүлж өгсөн. 20 Хур Урийн эцэг болж, Ури нь Безалелын эцэг болсон ажээ. 21 Түүний дараа Хезрон жаран насандаа Гилеадын эцэг болох Махирын охин уруу ирээд, түүнтэй гэрлэсэн юм. Тэр түүнд Сегубыг төрүүлж өгөв. 22 Сегуб Иаирын эцэг болж, Иаир нь Гилеад нутгийн хорин гурван хотуудыг эзэмшив. 23 Гэвч Гешур, Арам нь Кенат болон тэндхийн жаран хот суурингууд ба Иаирын хотуудыг тэднээс булаан авсан юм. Эдгээр нь бүгд Гилеадын эцэг Макирын хөвгүүд болой. 24 Калеб-ефратад Хезрон үхсэний дараа түүний эхнэр Абиа түүнд Текоагийн эцэг Ашурыг төрүүлж өгсөн юм. 25 Хезроны ууган хүү Иерахмеелийн хөвгүүдийн ууган хүү нь Рам, удаах нь Буна, Орен, Озем, Ахиа нар болой. 26 Иерахмеелд Атара хэмээх бас өөр нэг эхнэр байсан бөгөөд тэр Онамын эх болой. 27 Иерахмеелийн ууган хүү Рамын хөвгүүд нь Мааз, Иамин, Екер юм. 28 Онамын хөвгүүд нь Шаммаи, Иада бөгөөд Шаммаин хөвгүүд нь Надаб, Абишур нар болой. 29 Абишурын эхнэрийн нэр нь Абихаил. Тэр түүнд Ахбан, Молид нарыг төрүүлж өгөв. 30 Надабын хөвгүүд нь Селед, Аппаим болой. Селед хөвгүүдгүй нас эцэслэв. 31 Аппаимын хүү нь Иши, Ишийн хүү нь Шешан, Шешаны хүү нь Ахлаи ажээ. 32 Шаммаин дүү Иадагийн хөвгүүд нь Иетер, Ионатан нар юм. Иетер нь хөвгүүдгүй насан эцэслэжээ. 33 Ионатаны хөвгүүд нь Пелет, Заза болой. Эдгээр нь Иерахмеелийн хөвгүүд болой. 34 Шешан хөвгүүдгүй харин зөвхөн охидтой л байв. Шешан Египет боолтой байсан бөгөөд түүний нэр нь Иарха болой. 35 Шешан охиноо өөрийн боол Иархад өгсөн бөгөөд тэр түүнд Аттаиг төрүүлж өгсөн. 36 Аттаи Натаны эцэг болж, Натан нь Забадын эцэг болж, 37 Забад нь Ефлалын эцэг болж, Ефлал нь Обедын эцэг болов. 38 Обед нь Иехүгийн эцэг болж, Иехү нь Азариагийн эцэг болж, 39 Азариа нь Хелезийн эцэг болж, Хелез нь Елеасагийн эцэг болов. 40 Елеаса нь Сисмаин эцэг болж, Сисмаи нь Шаллумын эцэг болж, 41 Шаллум Иекамиагийн эцэг болж, Иекамиа нь Елишамагийн эцэг болов. 42 Иерахмеелийн дүү Калебын хөвгүүдийн ууган нь Меша бөгөөд тэр Зифийн эцэг юм. Түүний хүү Мареша бол Хеброны эцэг болой. 43 Хеброны хөвгүүд нь Кора, Таппуа, Рекем, Шема юм. 44 Шема нь Иеркоамын эцэг Рахамын эцэг болов. Рекем нь Шаммаин эцэг болов. 45 Шаммаин хүү нь Маон, Маон нь Бетзурын эцэг болой. 46 Калебын татвар эм Ефа нь Харан, Моза, Газезыг төрүүлжээ. Харан Газезын эцэг болов. 47 Иахдайн хөвгүүд нь Рекем, Иотам, Гешан, Пелет, Ефа, Шааф нар юм. 48 Калебын татвар эм Маака нь Шебер, Тирхана нарыг төрүүлжээ. 49 Тэр мөн Мадманнагийн эцэг Шаафыг, бас Махбена, Гибеа нарын эцэг Шеваг төрүүлжээ. Калебын охиныг Ахса гэдэг байв. 50 Эдгээр нь Калебын хөвгүүд байсан юм. Ефратагийн ууган хүү Хурын хөвгүүд нь Кириат-иеаримын эцэг Шобал, 51 Бетлехемийн эцэг Салма, Бет-гадерын эцэг Хареф нар болой. 52 Кириат-иеаримын эцэг Шобалын хөвгүүд нь Харое, манахатчуудын хагас бөгөөд 53 Кириат-иеаримын өрхүүд болох Итри, Пут, Шумат, мишраичууд болой. Эдгээрээс зоратчууд, ештоалчууд бий болсон юм. 54 Салмагийн хөвгүүд нь Бетлехем, нетофатчууд, Атрот-бет-иоаб, манахатчуудын хагас болох зоричууд болой. 55 Иабезт амьдарч байсан, тэмдэглэгдсэн өрхүүд нь тиратчууд, шимеатчууд, сукатчууд бөгөөд эдгээр нь Рехабын гэрийнхний эцэг болох Хамматаас гарсан кенчүүд болой.
1 Хебронд Давидад төрүүлж өгсөн хөвгүүд нь дараах болой. Ууган хүү нь иезреел эмэгтэй Ахиноамаас төрсөн Амнон, удаах хүү нь кармел эмэгтэй Абигаилаас төрсөн Даниел, 2 Гуравдугаар хүү нь Гешурын хаан Талмаин охин Маахагаас төрсөн Абсалом, дөрөвдүгээр хүү нь Хаггитаас төрсөн Адонаи, 3 тавдугаар хүү нь Абиталаас төрсөн Шефатиа, зургадугаар хүү нь Давидын эхнэр Еглагаас төрсөн Итреам юм. 4 Энэ зургаа нь Давидыг Хебронд байхад төрсөн хөвгүүд болой. Давид тэнд долоон жил зургаан сар хаанчилжээ. Иерусалимд гучин гурван жил хаанчлав. 5 Иерусалимд түүнд төрсөн хөвгүүд нь дараах болой. Шимеа, Шобаб, Натан, Соломон, дөрвүүлээ Аммиелын охин Бат-шуагаас төрсөн болой. 6 Ибхар, Елишама, Елифелет, 7 Нога, Нефег, Иафиа, 8 Елишама, Елиада, Елифелет энэ ес ч 9 мөн бүгдээрээ Давидын хөвгүүд бөгөөд тэдний эгч нь Тамар болой. Үүнд татвар эмсийн хөвгүүд орсонгүй. 10 Соломоны хүү нь Рехобоам, түүний хүү нь Абиа, түүний хүү нь Аса, түүний хүү нь Иехосабат, 11 түүний хүү нь Иорам, түүний хүү нь Ахазиа, түүний хүү нь Иоаш, 12 түүний хүү нь Амазиа, түүний хүү нь Азариа, түүний хүү нь Иотам, 13 түүний хүү нь Ахаз, түүний хүү нь Хезекиа, түүний хүү нь Манассе, 14 түүний хүү нь Амон, түүний хүү нь Иосиа юм. 15 Иосиагийн хөвгүүдийн ууган нь Иоханан, удаах хүү нь Иехоиаким, гуравдугаар нь Зедекиа, дөрөвдүгээр нь Шаллум болой. 16 Иехоиакимын хөвгүүд нь Иекониа ба Зедекиа болой. 17 Хоригдол Иекониагийн хөвгүүд нь Шеалтиел, 18 Малхирам, Педаиа, Шеназзар, Иекамиа, Хошама, Недабиа нар болой. 19 Педаиагийн хөвгүүд нь Зеруббабел ба Шимеи, Зеруббабелын хөвгүүд нь Мешуллам, Хананиа нар бөгөөд тэдний эгч нь Шеломит болой. 20 Мөн Хашуба, Охел, Берехиа, Хасадиа, Иушаб-хесед гэсэн таван хөвгүүд байв. 21 Хананиагийн хөвгүүд нь Пелатиа, Иешаиа болон Рефаиагийн хөвгүүд Арнаны хөвгүүд Обадиагийн хөвгүүд Шеканиагийн хөвгүүд юм. 22 Шеканиагийн хүү нь Шемаиа бөгөөд түүний ач нар нь Хаттуш, Игал, Бариа, Неариа, Шафат нар нийлээд зургуулаа болой. 23 Неариагийн хөвгүүд нь Елиоенаи, Хезкиа, Азрикам энэ гурав болой. 24 Елиоенаин хөвгүүд нь Ходавиа, Елиашиб, Пелаиа, Аккуб, Иоханан, Делаиа, Анани энэ долоо болой.
1 Иудагийн хөвгүүд нь Перез, Хезрон, Карми, Хур, Шобал болой. 2 Шобалын хүү Реаиа нь Иахатын эцэг болж, Иахат нь Лахад Ахумаин эцэг болж, эдгээр нь зоратчуудын өрхүүд болой. 3 Етамын хөвгүүд нь Иезреел, Ишма, Идбаш бөгөөд тэдний эгч нь Хаззелелпони болой. 4 Гедорын эцэг нь Пенуел, Хушагийн эцэг нь Езер болой. Эдгээр нь Бетлехемийн эцэг Ефратагийн ууган хүү Хурын хөвгүүд юм. 5 Текоагийн эцэг Ашур нь Хела, Наара гэсэн хоёр эхнэртэй байв. 6 Наара түүнд Ахуззам, Хефер, Темени, Хаахаштари нарыг төрүүлж өгчээ. Эдгээр нь Наарагийн хөвгүүд болой. 7 Хелагийн хөвгүүд нь Зерет, Изхар, Етнан нар юм. 8 Коз нь Ануб, Зобебагийн болон Харумын хүү Ахархелын ургийнхны эцэг болжээ. 9 Иабез өөрийн ах дүүсээс илүүгээр хүндлэгдсэн бөгөөд ээж нь түүнийг Иабез хэмээн нэрлэхдээ "Учир нь би түүнийг зовлонтойгоор төрүүлсэн юм" хэмээжээ. 10 Иабез Израилийн Бурханд хандан "Өө, Та үнэхээр намайг ерөөх болтугай! Хил хязгаарыг минь өргөсгөж, Таны мутар надтай хамт байж, Та намайг гай гамшгаас хамгаалж, өвчин зовлонд намайг бүү өртүүлээч!" гэж хүссэн бөгөөд Бурхан түүний хүслийг гүйцэлдүүлж өгчээ. 11 Шухагийн ах Хелуб Мехирийн эцэг болов. Мехир Ештоны эцэг болой. 12 Ештон нь Бет-рафа, Пасеа болон Ир-нахашийн эцэг Техиннагийн эцэг болсон бөгөөд эдгээр нь Рекагийн эрчүүд болой. 13 Кеназын хөвгүүд нь Отниел, Сераиа юм. Отниелын хүү нь Хатат болой. 14 Меонотаи Офрагийн эцэг болж, Ге-харашимын эцэг Иоабын эцэг нь Сераиа бөгөөд тэд дархчууд байсан юм. 15 Иефуннегийн хөвгүүн Калебын хөвгүүд нь Иру, Ела, Наам бөгөөд Елагийн хүү нь Кеназ болой. 16 Иахаллелелын хөвгүүд нь Зиф, Зифа, Тириа, Асарел нар болой. 17 Езрагийн хөвгүүд нь Иетер, Меред, Ефер, Иалон нар болой. Эдгээр нь Мередийн авсан Фараоны охин Битиагийн хөвгүүд болой. Тэр Мириам, Шаммаи, Ештимоагийн эцэг Ишба нарыг олж тээжээ. 18 Түүний Иуда эхнэр нь Гедорын эцэг Иеред, Сокогийн эцэг Хебер, Заноагийн эцэг Иекутиелийг төрүүлсэн юм. 19 Ходиагийн эхнэр буюу Нахамын эгчийн хөвгүүд нь гарми хүн Кеилагийн эцэг болон Маака хүн Ештемоа нар болой. 20 Шимоны хөвгүүд нь Амнон, Ринна, Бенханан, Тилон болой. Ишийн хөвгүүд нь Зохет, Бен-зохет болой. 21 Иудагийн хүү Шелагийн хөвгүүд нь Лекагийн эцэг Ер, Марешагийн эцэг Лаада, Бет-ашбеа дахь маалинга нэхэгчдийн гэрийн ургийнхан, 22 Моаб, Иашуби-лехемийг захирсан Иоким болон Козебагийн хүмүүс, Иоаш, Сараф нар бөгөөд энэхүү тэмдэглэл нь эртнийх болой. 23 Эдгээр нь ваарчид бөгөөд хааны албыг залгуулан, хаантай хамт Нетаим, Гедерахад амьдарч байсан юм. 24 Симеоны хөвгүүд нь Немуел, Иамин, Иариб, Зера, Шаул нар болой. 25 Түүний хүү нь Шаллум, түүний хүү нь Мибсам, түүний хүү нь Мишма болой. 26 Мишмагийн хөвгүүд нь Хаммуел, түүний хүү нь Заккур, түүний хүү Шимеи нар болой. 27 Шимеи арван зургаан хүүтэй зургаан охинтой байсан хэдий ч түүний ах дүүс нь тийм ч олон хөвгүүдтэй байсангүй. Тэдний бүх өрхүүд нь ч Иудагийн хөвгүүд шиг өсөж үржин олширсонгүй. 28 Тэдний суурьшсан газрууд нь Беершеба, Молада, Хазар-шуал, 29 Билха, Езем, Толад, 30 Бетуел, Хорма, Зиклаг, 31 Бет-маркабот, Хазар-сусим, Бет-бири, мөн Шаараим юм. Эдгээр хотууд нь Давидын хаанчлалыг хүртэл тэднийх байв. 32 Тэдний суурингууд нь Етам, Аин, Риммон, Тохен, Ашан гэх таван хот, 33 Баалын чанад дахь дээрх хотуудын эргэн тойрны бүх тосгод юм. Энэ нь тэдний нутагшилт бөгөөд тэд өөрсдийн угийн бичигтэй байв. 34 Бас Мешобаб, Иамлех, Амазиагийн хөвгүүн нь Иоша, 35 Иоел болон Асиелын гуч, Сераиагийн тач, Иошибаин хүү, Иехү нар болой. 36 Мөн Елиоенай, Иаакоба, Иешохаиа, Асаиа, Адиел, Иесимиел, Бенаиа, 37 Зиза нар бөгөөд Зиза нь Шифийн хүү, Аллоны ач, Иедаиагийн гуч, Шимрийн дөч, Шемаиагийн ач хүү болой. 38 Эдгээрийг тэдний ургуудын удирдагчдын нэрсийн дагуу бичсэн болой. Тэдний эцгүүдийн гэрүүд ихэд өсөж үржсэнээр 39 тэд өөрсдийн малдаа бэлчээр хайн, Гедорын хоолой, бүр хөндийн зүүн тал уруу явцгаав. 40 Тэд уудам сайхан бэлчээрийг олсон бөгөөд уг газар нь өргөн уудам, аятай тухтай, амар тайван байсан ба өмнө нь тэнд хамичууд амьдарч байсан юм. 41 Нэрс нь тэмдэглэгдсэн эдгээр хүмүүс Иудагийн хаан Хезекиагийн өдрүүдэд ирсэн бөгөөд тэдний майхнуудыг болон тэнд байсан меуничүүдийг дайрч, хүйс тэмтрэн, тэдний нутагт нь энэ өдрийг хүртэл амьдарсаар байгаа юм. Юу гэвэл тэнд малд нь бэлчээр байжээ. 42 Тэдний дундаас, Симеоны хөвгүүдээс таван зуун хүн Ишийн хөвгүүд болох Пелатиа, Неариа, Рефаиа, Уззиел нарыг өөрсдийн удирдагчид болгон Сеир уул уруу явж, 43 оргож зугтсан амалекчуудын үлдэгсдийг устгаад, тэндээ энэ өдрийг хүртэл амьдарсан юм.
1 Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь дараах болой. (Реубен ууган хүү байсан боловч тэр эцгийнхээ орыг бузарласан тул түүний ууган хүүгийн эрх нь Израилийн хүү Иосефын хөвгүүдэд өгөгдсөн юм. Иймээс тэр угийн бичигт ууган хэмээн бичигдсэнгүй. 2 Хэдийгээр Иуда ах дүүсээ давамгайлж, түүнээс удирдагч гарсан боловч ууган хүүгийн эрх Иосефт хамаатай юм.) 3 Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь Ханох, Паллу, Хезрон, Карми нар болой. 4 Иоелын хөвгүүд нь Шемаиа, түүний хүү нь Гог, түүний хүү нь Шимеи, 5 түүний хүү нь Мика, түүний хүү нь Реаиа, түүний хүү нь Баал, 6 түүний хүү нь Беера бөгөөд тэр реубенчүүдийн удирдагч байсан боловч Ашурын хаан Тилгат-пилнесер түүнийг олзлон авч явсан билээ. 7 Тэдний удмын угийн бичигт орсон ургуудынх нь дагуух түүний хамаатнууд нь захирагч Иеиел, тэгээд Зехариа, 8 Шемагийн ач, Иоелын гуч Азазын хүү Бела болой. Тэр Ароерт Небо, Баал-меон хүртэлх газарт амьдарсан юм. 9 Гилеад газарт тэдний тугал ихэд өссөн учир тэд зүүн зүгт Евфрат мөрнөөс зэлүүд цөлийн хоолой хүртэл суурьшин амьдарчээ. 10 Саулын өдрүүдэд тэр хагри хүмүүстэй дайн хийж, гартаа оруулан, Гилеадын зүүн зүгийн бүх нутагт өөрсдийн майхнуудаа дэлгэцгээв. 11 Тэдний зэргэлдээ Гадын хөвгүүд Салекагаас цааш Башаны газарт амьдран байлаа. 12 Башанд Иоел тэргүүн, Шафат удаах нь бөгөөд дараа нь Ианаи, Шафат нар байв. 13 Тэдний эцгүүдийнх нь гэр бүлийн хамаатнууд нь Михаел, Мешуллам, Шеба, Иораи, Иакан, Зиа, Ебер энэ долоо болой. 14 Эдгээр нь Абихаилын хөвгүүд бөгөөд Абихаил нь Хурийн хүү, Иароагийн ач, Гилеадын гуч, Михаелын дөч, Иешишаин тач, Иахдогийн жич, Бузын долдугаар үеийн хүү болой. 15 Гунийн ач Абдиелын хүү Ахи бол тэдний эцгүүдийн гэр бүлийн тэргүүн болой. 16 Тэд Гилеад, Башан болон тэндхийн суурингуудад, Шароны бүх бэлчээрийн хязгаар хүртэл тархан амьдарсан юм. 17 Энэ бүгд нь бүх Иудагийн хаан Иотам болон Израилийн хаан Иеробоамын өдрүүдэд угийн бичигт тэмдэглэгдсэн юм. 18 Реубений хөвгүүд гадчууд болон Манассегийн хагас овогт сэлэм бамбай агсан, нумыг хөвчлөн, тулаанд морддог дайнд туршлагатай зоригт эрчүүд дөчин дөрвөн мянга долоон зуун жар байсан юм. 19 Тэд хагри хүн, Иетур, Нафиш, Нодабын эсрэг дайтав. 20 Тэд тэдний эсрэг тусалж, хагричууд болон түүнтэй эвссэн бүхнийг тэдний гарт тушаажээ. Тэд дайны үед Бурханд хандан гуйхад нь Тэр тэдэнд өршөөл үзүүлдэг байсны учир нь тэд Түүнд итгэдгийнх юм. 21 Тэд дайсны мал сүргээс тавин мянган тэмээ, хоёр зуун тавин мянган хонь, хоёр мянган илжгийг болон зуун мянган хүнийг олзлон иржээ. 22 Бурханы дайн байсан тул үй олон хүн алагдав. Тэд олзлогдон явах хүртлээ тэдний нутагт амьдарсан юм. 23 Манассегийн хагас овгийн хөвгүүд Башанаас Баал-хермон, Сенир, Хермон уул хүртэлх нутагт амьдарсан юм. Тэд хэтэрхий олуулаа байв. 24 Тэдний эцгүүдийн гэр бүлийн тэргүүлэгчид нь Ефер, Иши, Елиел, Азриел, Иеремиа, Ходавиа, Иахдиел бөгөөд тэд эрэлхэг зоригтой, алдар цуутай, өөрсдийн эцгүүдийн гэр бүлийн тэргүүлэгчид болой. 25 Гэвч тэд өөрсдийн өвөг дээдсийн Бурханы эсрэг итгэлээс урван тэдний өмнөөс Бурханы устгасан тэр газрын ард түмний бурхдын араас завхайрав. 26 Иймээс Израилийн Бурхан Ашурын хаан Пулын сүнс, Ашурын хаан Тилгат-пилнесерийн сүнсийг хөдөлгөсөнд тэд Реубен, Гад, Манассегийн хагас овгийг олзлон, Хала, Хабор, Хара, Гозан гол уруу аваачжээ. Тэд одоо ч тэндээ байна.
1 Левийн хөвгүүд нь Гершом, Кохат, Мерари нар болой. 2 Кохатын хөвгүүд нь Амрам, Изхар, Хеброн, Уззиел нар болой. 3 Амрамын хүүхдүүд нь Аарон, Мосе, Мириам нар болой. Аароны хөвгүүд нь Надаб, Абиху, Елеазар, Итамар нар болой. 4 Елеазар нь Финехасын эцэг болж, Финехас нь Абишуагийн эцэг болов. 5 Абишуа нь Буккийн эцэг болж, Букки нь Уззийн эцэг болов. 6 Уззи нь Зерахиагийн эцэг болж, Зерахиа нь Мераиотын эцэг болоод 7 Мераиот нь Амариагийн эцэг болж, Амариа нь Ахитубын эцэг болов. 8 Ахитуб нь Задокийн эцэг болж, Задок нь Ахимаазын эцэг болоод 9 Ахимааз нь Азариагийн эцэг болж, Азариа нь Иохананы эцэг болов. 10 Иоханан нь Азариагийн эцэг болов. Иерусалимд Соломоны барьсан сүмд Азариа тахилчийн үйлчлэлд байв. 11 Азариа Амариагийн эцэг болж, Амариа нь Ахитубын эцэг болоод 12 Ахитуб Задокийн эцэг болж, Задок нь Шаллумын эцэг болов. 13 Шаллум Хилкиагийн эцэг болж, Хилкиа нь Азариагийн эцэг болоод 14 Азариа Сераиагийн эцэг болж, Сераиа нь Иехозадакийн эцэг болов. 15 ЭЗЭН Небухаднезараар дамжуулан Иуда, Иерусалимыг цөлөхөд Иехозадак ч мөн явсан юм. 16 Левийн хөвгүүд Гершом, Кохат, Мерари нар юм. 17 Гершомын хөвгүүдийн нэрс нь Либни, Шимеи юм. 18 Кохатын хөвгүүд нь Амрам, Изхар, Хеброн, Уззиел болой. 19 Мерарийн хөвгүүд нь Махли, Муши юм. Эдгээр нь эцгүүдийнх нь гэр бүлийн дагуу левичүүдийн гэрүүд юм. 20 Гершомынх нь Либни бөгөөд түүний хүү нь Иахат, түүний хүү нь Зимма, 21 түүний хүү нь Иоа, түүний хүү нь Иддо, түүний хүү нь Зера, түүний хүү нь Иеатераи болой. 22 Кохатын хүү нь Амминадаб, түүний хүү нь Кора, түүний хүү нь Ассир, 23 түүний хүү нь Елкана, түүний хүү нь Ебиасаф, түүний хүү нь Ассир, 24 түүний хүү нь Тахат, түүний хүү нь Уриел, түүний хүү нь Уззиа, түүний хүү нь Шаул болой. 25 Елканагийн хөвгүүд нь Амасаи, Ахимот, 26 Елканагийн хувьд түүний хүү нь Зофаи, түүний хүү нь Нахат, 27 түүний хүү нь Елиаб, түүний хүү нь Иерохам, түүний хүү нь Елкана юм. 28 Самуелын хөвгүүдийн ууган нь Иоел, удаах нь Абиа болой. 29 Мерарийн хүү нь Махли, түүний хүү нь Либни, түүний хүү нь Шимеи, түүний хүү нь Узза, 30 түүний хүү нь Шимеа, түүний хүү нь Хаггиа, түүний хүү нь Асаиа болой. 31 ЭЗЭНий сүмд авдрыг байрлуулсны дараа Давид тэнд дууны үйлчлэлд хүмүүсийг томилсон бөгөөд 32 Соломон Иерусалимд ЭЗЭНий сүмийг барих үе хүртэл тэд хурлын майхны асрын өмнө дуулах ажлыг хийж байв. Тэд өөрсдийн хэргэмийн дагуу үүргээ гүйцэтгэжээ. 33 Өөрсдийн хөвгүүдийн хамт үйлчлэгчид нь дараах болой. Кохатчуудын хөвгүүдээс хүү Хеман нь дуучин бөгөөд тэрээр Иоелын хүү юм. Иоел нь Самуелын хүү, 34 Самуел нь Елканагийн хүү, Елкана нь Иерохамын хүү, Иерохам нь Елиелийн хүү, Елиел нь Тоагийн хүү болой. 35 Тоа нь Зуфын хүү, Зуф нь Елканагийн хүү, Елкана нь Махатын хүү, Махат нь Амасаигийн хүү, 36 Амасаи нь Елканагийн хүү, Елкана нь Иоелын хүү, Иоел нь Азариагийн хүү, Азариа нь Зефанагийн хүү, 37 Зефана нь Тахатын хүү, Тахат нь Ассирын хүү, Ассир нь Ебиасафын хүү, Ебиасаф нь Корагийн хүү, 38 Кора нь Изхарын хүү, Изхар нь Кохатын хүү, Кохат нь Левийн хүү, Леви нь Израилийн хүү болой. 39 Хеманы ах дүү Асаф нь түүний баруун талд зогсох болсон юм. Асаф нь Берахиагийн хүү, Берахиа нь Шимеагийн хүү, 40 Шимеа нь Михаелын хүү, Михаел нь Баасеиагийн хүү, Баасеиа нь Малхиагийн хүү, 41 Малхиа нь Етнийн хүү, Етни нь Зерагийн хүү, Зера нь Адаиагийн хүү, 42 Адаиа нь Етаны хүү, Етан нь Зиммагийн хүү, Зимма нь Шимеигийн хүү, 43 Шимеи нь Иахатын хүү, Иахат нь Гершомын хүү, Гершом нь Левийн хүү. 44 Зүүн талд нь тэдний хамаатан болох Мерарийн хөвгүүн нь Етан бөгөөд тэр нь Кишийн хүү, Киши нь Абдийн хүү, Абди нь Маллухын хүү, 45 Маллух нь Хашабиагийн хүү, Хашабиа нь Амазиагийн хүү, Амазиа нь Хилкиагийн хүү, 46 Хилкиа нь Амзийн хүү, Амзи нь Банийн хүү, Бани нь Шемерийн хүү, 47 Шемер нь Махлийн хүү, Махли нь Мушийн хүү, Муши нь Мерарийн хүү, Мерари нь Левийн хүү болой. 48 Тэдний хамаатан левичүүд нь Бурханы гэрийн асар дахь бүх үйлчлэлд томилогдсон ажээ. 49 Харин Аарон болон түүний хөвгүүд нь шатаалт өргөлүүдийн тахилын ширээ, утлагын тахилын ширээн дээр тахил өргөх ажил, ариунаас ариун газрын бүх ажил, Израилийн төлөө нүглийг наминчлах ажлыг Бурханы боол Мосегийн заасны дагуу хийдэг юм. 50 Аароны хөвгүүд нь дараах болой. Түүний хүү нь Елеазар, түүний хүү нь Финехас, түүний хүү нь Абишуа, 51 түүний хүү нь Букки, түүний хүү нь Уззи, түүний хүү нь Зерахиа, 52 түүний хүү нь Мераиот, түүний хүү нь Амариа, түүний хүү нь Ахитуб, 53 түүний хүү нь Задок, түүний хүү нь Ахимааз. 54 Тэдний хил хязгаар доторх хуарангуудынх нь дагуу тэдний нутагшилт нь дараах болой. Кохатын ургийнхны Аароны хөвгүүдэд (Учир нь анхны шавга тэднийх байв) 55 тэд Иудагийн нутаг дахь Хеброн, түүний ойр орчмын бэлчээрийг өгөв. 56 Харин тэр хотын тариан талбай, тосгодыг нь Иефуннегийн хүү Калебт тэд өгчээ. 57 Аароны хөвгүүдэд дараах хоргодох хотуудыг өгсөн юм. Хеброн, Либна бэлчээр нутгийнх нь хамт Иаттир, Ештимоаг бэлчээр нутгийнх нь хамт, 58 Хиленийг бэлчээр нутгийнх нь хамт, Дебирийг бэлчээр нутгийнх нь хамт, 59 Ашаныг бэлчээр нутгийнх нь хамт, Бет-шемешийг бэлчээр нутгийнх нь хамтаар, 60 мөн Бениамины овгоос Гебаг бэлчээр нутгийнх нь хамт, Аллеметыг бэлчээр нутгийнх нь хамт, Анатотыг бэлчээр нутгийнх нь хамтаар авав. Тэдний өрхүүдэд ноогдсон хотууд нь бүгд арван гурав болой. 61 Дараа нь Кохатын хөвгүүдийн үлдсэн нь Манассегийн тал болох хагас овгоос буюу овгийн өрхүүдээс арван хотыг шодож авав. 62 Гершомын хөвгүүд ургуудынхаа дагуу Иссахар овгоос, Ашер овгоос, Нафтали овгоос, Башан дахь арван гурван хотыг Манассегийн овгоос авсан юм. 63 Мерарийн хөвгүүд ургуудынхаа дагуу шодон Реубен овог, Гад овог, Зебулуны овгоос арван хоёр хотыг авав. 64 Ийнхүү Израилийн хөвгүүд нь левичүүдэд хотуудыг бэлчээр нутгийнх нь хамтаар өгчээ. 65 Тэд шодон Иудагийн хөвгүүдийн овгоос, Симеоны хөвгүүдийн овгоос, Бениамины хөвгүүдийн овгоос дээр нэр дурдагдсан хотуудыг өгчээ. 66 Кохатын хөвгүүдийн өрхийн зарим нь Ефраимын овгоос авсан өөрийн газар нутгийн хотуудтай байв. 67 Тэдэнд мөн дараах хоргодох хотуудыг өгсөн юм. Эдгээрт нь Ефраимын уулархаг нутаг дахь Шехем бэлчээр нутгийнхаа хамт мөн Гезер нь бэлчээр нутгийнхаа хамт, 68 Иокмеам бэлчээр нутгийнхаа хамт, Бет-хорон бэлчээр нутгийнхаа хамт, 69 Аиалон бэлчээр нутгийнхаа хамт, Гатриммон бэлчээр нутгийнхаа хамт оржээ. 70 Кохатын хөвгүүдийн ургуудын үлдсэнд нь Манассегийн хагас овгоос Анерыг бэлчээр нутгуудынх нь хамт, Билеамыг бэлчээр нутгуудынх нь хамт өгөв. 71 Гершомын хөвгүүдэд Манассегийн хагас овгийн өрхүүдээс Башаны Голаныг бэлчээр нутгуудынх нь хамт, Аштаротыг бэлчээр нутгуудынх нь хамт, 72 Иссахар овгоос Кедешийг бэлчээр нутгийнх нь хамт, Дабератыг бэлчээр нутгуудынх нь хамт, 73 Рамотыг бэлчээр нутгуудынх нь хамт, Анемыг бэлчээр нутгуудынх нь хамт, 74 Ашерын овгоос Машалыг бэлчээр нутгийнх нь хамт, Абдоныг бэлчээр нутгийнх нь хамт, 75 Хукокийг бэлчээр нутгийнх нь хамт, Рехобыг бэлчээр нутгийнх нь хамт, 76 Нафтали овгоос Галилын Гедешийг бэлчээр нутгуудынх нь хамт, Хаммоныг бэлчээр нутгийнх нь хамт, Кириатаимыг бэлчээр нутгийнх нь хамт өгөв. 77 Левичүүдийн үлдсэнд нь буюу Мерарийн хөвгүүдэд Зебулуны овгоос Риммоно бэлчээр нутгийнх нь хамт, Таборыг бэлчээр нутгийнх нь хамт, 78 мөн Иерихо дахь Иорданы чанад буюу Иорданы зүүн талд өгч, Реубен овгоос цөл дэх Безерийг бэлчээр нутгийнх нь хамт, Иазаг бэлчээр нутгийнх нь хамт, 79 Кедемотыг бэлчээр нутгийнх нь хамт, Мефаатыг бэлчээр нутгуудынх нь хамтаар болон 80 Гад овгоос Гилеадын Рамотыг бэлчээр нутгийнх нь хамт, Маханаимыг бэлчээр нутгуудынх нь хамт, 81 Хешбоныг бэлчээр нутгийнх нь хамт, Иазерыг бэлчээр нутгуудынх нь хамт өгчээ.
1 Иссахарын хөвгүүд нь Тола, Пуа, Иашуб, Шимрон дөрөв болой. 2 Толагийн хөвгүүд нь Уззи, Рефаиа, Иериел, Иахмаи, Ибсам, Самуел бөгөөд тэд эцгүүдийнхээ гэрийн тэргүүлэгчид байв. Толагийн хөвгүүд өөрсдийн удмынхаа дотор эрэлхэг зоригтой эрс байв. Давидын өдрүүдэд тэдний тоо хорин хоёр мянга зургаан зуу байв. 3 Уззийн хүү нь Израхиа, Израхиагийн хөвгүүд нь Михаел, Обадиа, Иоел, Ишиа юм. Тэд тавуулаа бүгд захирагчид болой. 4 Тэдний эцгийн ургуудын дагуу үр удам нь тэдэнтэй хамт дайтах цэргийн бүлэглэлүүд гучин зургаан мянга байв. Учир нь тэдэнд эхнэр хөвгүүд маш олон байжээ. 5 Иссахарын бүх өрхүүдийн доторх тэдний хамаатнууд эрэлхэг зоригтой дайчид бөгөөд наян долоон мянгуулаа угийн бичигт оржээ. 6 Бениамины хөвгүүд Бела, Бехер, Иедиаел энэ гурав болой. 7 Белагийн хөвгүүд нь Езбон, Уззи, Уззиел, Иеримот, Ири энэ тав бөгөөд тэд тус тусын гэрийн захирагчид болой. Тэдний угийн бичигт орсон эрэлхэг зоригтой эрс нь хорин хоёр мянга гучин дөрвөн хүн юм. 8 Бехерийн хөвгүүд нь Земира, Иоаш, Елиезер, Елиоенаи, Омри, Иеримот, Абиа, Анатот, Алемет юм. Тэд бүгд Бехерийн хөвгүүд болой. 9 Эдний угийн бичигт тус тусын гэрийн захирагчаар бичигдсэн эрэлхэг баатрууд нь хорин мянга хоёр зуун хүн болой. 10 Иедиаелын хүү нь Билхан бөгөөд түүний хөвгүүд нь Иеуш, Бениамин, Ехүд, Хенаана, Зетан, Таршиш, Ахишахар нар болой. 11 Тэд бүгд Иедиаелын хөвгүүд бөгөөд тус тусын гэрийн захирагчид болой. Дайнд мордоход бэлэн, шалгарсан эрэлхэг баатрууд нь арван долоон мянга хоёр зуу юм. 12 Ирийн хөвгүүд нь Шуппим, Хуппим нар бөгөөд Ахерын хүү нь Хушим болой. 13 Нафталийн хөвгүүд нь Иахзиел, Гуни, Иезер, Шаллум бөгөөд тэд Билхагийн хөвгүүд болой. 14 Манассегийн хүү нь түүний татвар эм сири эмэгтэйн төрүүлсэн Асриел болой. Гилеадын эцэг Махир ч энэ эмэгтэйгээс төрсөн ажээ. 15 Махир нь Хуппим, Шуппимд эхнэр авч өгсөн бөгөөд түүний эгчийн нэр нь Маака болой. Удаах хөвгүүний нэр нь Зелофехад юм. Зелофехад нь охидтой болов. 16 Махирын эхнэр Маака хүү төрүүлэн, түүнийг Переш гэж нэрлэв. Түүний дүүгийн нэр нь Шереш бөгөөд түүний хөвгүүд нь Улам, Ракем нар болой. 17 Уламын хүү нь Бедан болой. Эдгээр нь Манассегийн үр удам Махирын хөвгүүн Гилеадын хөвгүүд болой. 18 Түүний эгч Хаммолехет нь Ишход, Абиезер, Махлаг төрүүлсэн юм. 19 Шемидагийн хөвгүүд нь Ахилан, Шехем, Ликхи, Аниам нар болой. 20 Ефраимын хүү нь Шутела, түүний хүү нь Беред, түүний хүү нь Тахат, түүний хүү нь Елеада бөгөөд түүний хүү нь Тахат, 21 түүний хүү нь Забад, түүний хүү нь Шутела юм. Тэр газарт төрсөн Гатын хүмүүс Езер, Елеад нарыг алсны учир нь тэд гатчуудын мал сүргийг булаах гэснээс болсон болой. 22 Тэдний эцэг Ефраим олон өдөр гашуудаж төрөл садан нь түүнийг тайтгаруулахаар ирэв. 23 Дараа нь Ефраим эхнэртэйгээ унтсанд эхнэр нь жирэмслэн хүү төрүүлэв. Ефраим гэрт нь золгүй явдал тохиолдсон байсан тул тэр хүүгээ Бериа гэж нэрлэв. 24 Түүний охиныг нь Шеера гэх бөгөөд дээд, доод Бет-хорон, Уззен-шеераг тэр босгосон ажээ. 25 Түүний хөвгүүд нь Рефа, Решеф нар болой. Решефийн хүү нь Тела, түүний хүү нь Тахан, 26 түүний хүү нь Ладан, түүний хүү нь Аммихуд, түүний хүү нь Елишама, 27 түүний хүү нь Нон, түүний хүү нь Иошуа болой. 28 Тэдний эзэмшил, нутагшилт нь Бетел болон түүний тосгод, зүүн зүгт Нааран, баруун зүгт Гезер болон түүний тосгод, Шехем болон түүний тосгод, бас Азза болон түүний тосгод, мөн 29 Манассегийн хөвгүүдийн хилийн дагуу Бет-шеан болон түүний тосгод, Таанах болон түүний тосгод, Мегиддо болон түүний тосгод, Дор болон түүний тосгод юм. Израилийн хүү Иосефын хөвгүүд энэ газруудад амьдарч байв. 30 Ашерын хөвгүүд нь Имна, Ишва, Ишви, Бериа бөгөөд тэдний эгч нь Сера болой. 31 Бериагийн хөвгүүд нь Хебер, Малхиел болой. Малхиел нь Бирзаитын аав болой. 32 Хебер нь Иафлет, Шомер, Хотам нарын эцэг болсон юм. Тэдний эгч нь Шуа болой. 33 Иафлетын хөвгүүд нь Пасах, Бимхал, Ашват юм. Эдгээр нь Иафлетын хөвгүүд ажээ. 34 Шемерийн хөвгүүд нь Ахи, Рохга, Иехүбба, Арам нар болой. 35 Шемерийн дүү Хелемийн хөвгүүд нь Зофа, Имна, Шелеш, Амал юм. 36 Зофагийн хөвгүүд нь Суа, Харнефер, Шуал, Бери, Имра, 37 Безер, Ход, Шамма, Шилша, Итран, Беера нар болой. 38 Иетерийн хөвгүүд нь Иефунне, Писпа, Ара болой. 39 Уллагийн хөвгүүд нь Ара, Ханниел, Ризиа болой. 40 Тэд бүгдээрээ Ашерын хөвгүүд бөгөөд тус тусын гэрийн захирагчид, шалгарсан баатар эрчүүд, жононгуудын тэргүүлэгчид болой. Дайны хэрэгт угийн бичигт орсон хүний тоо нь хорин зургаан мянга болой.
1 Бениамин нь ууган хүү Бела, удаах хүү Ашбел, гуравдугаарх хүү Ахара, 2 дөрөвдүгээрх хүү Ноха, тавдугаарх хүү Рафа нарын эцэг болов. 3 Бела хөвгүүдтэй байсан бөгөөд тэднийг Аддар, Гера, Абихуд, 4 Абишуа, Нааман, Ахоа, 5 Гера, Шефуфан, Хурам гэдэг байв. 6 Ехүдийн хөвгүүд нь дараах болой. Тэд Гебад амьдардаг гэр бүлийн захирагчид бөгөөд Геба иргэдийг Манахат уруу олзлон аваачжээ. 7 Тэднийг нэрлэвэл Нааман, Ахиа, Гера бөгөөд тэднийг олзлон аваачсан Гера нь Узза, Ахихуд нарын эцэг болжээ. 8 Шахараим нь Хушим, Баара хэмээх өөрийн эхнэрүүдийг явуулсны дараа Моаб нь оронд хүүхдүүдийн эцэг болов. 9 Тэр өөрийн эхнэр Ходешаар дамжуулан Иобаб, Зибиа, Меша, Малкам, 10 Иеуз, Сахиа, Мирма нарын эцэг болов. Түүний хөвгүүд нь тэдгээр гэрийн захирагчид болой. 11 Бас Шахараим нь эхнэр Хушимаар дамжуулан Абитуб, Елпаал нарын эцэг болов. 12 Елпаалын хөвгүүд нь Ебер, Мишам, Шемед нар юм. Оно, Лод болон түүний тосгодыг Шемед байгуулав. 13 Мөн Бериа, Шема нь Аиалонд амьдардаг гэр бүлүүдийн захирагчид бөгөөд тэд Гатын оршин суугчдыг хөөн гаргажээ. 14 Мөн Ахио, Шашак, Иеримот, 15 Зебадиа, Арад, Едер, 16 Михаел, Ишпа, Иоха нар нь Бериагийн хөвгүүд болой. 17 Зебадиа, Мешуллам, Хизки, Хебер, 18 Ишмераи, Излиа, Иобаб нар нь Елпаалын хөвгүүд болой. 19 Иаким, Зихри, Забди, 20 Елиенаи, Зиллетаи, Елиел, 21 Адаиа, Бераиа, Шимрат нар нь Шимеигийн хөвгүүд болой. 22 Ишпан, Ебер, Елиел, 23 Абдон, Зихри, Ханан, 24 Хананиа, Елам, Антотиа, 25 Ифдеиа, Пенуел нар нь Шашакийн хөвгүүд болой. 26 Шамшраи, Шехариа, Аталиа, 27 Иаарешиа, Елиа, Зихри нар нь Иерохамын хөвгүүд болой. 28 Тэд удмынхаа дагуу тус тусын гэрийн захирагчид бөгөөд эдгээр захирагчид нь Иерусалимд амьдарч байв. 29 Гибеоны эцэг Иеиел нь Гибеонд амьдарсан бөгөөд түүний эхнэрийн нэр нь Маака болой. 30 Түүний ууган хүү нь Абдон бөгөөд удаах нь Зур, Киш, Баал, Надаб, 31 Гедор, Ахио, Зехер нар болой. 32 Миклот нь Шимеагийн эцэг болов. Мөн тэд өөрсдийн ах дүүсийн хамт өөр бусад хамаатнуудынхаа зэргэлдээ Иерусалимд амьдрав. 33 Нер Кишийн эцэг болж, Киш нь Саулын эцэг болж, Саул нь Ионатан, Малхи-шуа, Абинадаб, Ешбаал нарын эцэг болсон юм. 34 Ионатаны хүү нь Мериб-баал бөгөөд Мериб-баал нь Микагийн эцэг болов. 35 Микагийн хөвгүүд нь Питон, Мелек, Тареа, Ахаз нар болой. 36 Ахаз нь Иехоаддагийн эцэг болж, Иехоадда нь Алемет, Азмавет, Зимри нарын эцэг болж, Зимри Мозагийн эцэг болов. 37 Моза нь Бинеагийн эцэг болсон юм. Бинеагийн хүү нь Рафа, түүний хүү нь Елеаса, түүний хүү нь Азел болой. 38 Азел зургаан хүүтэй болсон бөгөөд тэдний нэрс нь Азрикам, Бохеру, Ишмаел, Шеариа, Обадиа, Ханан юм. Эд бүгд Азелын хөвгүүд юм. 39 Түүний дүү Ешекийн хөвгүүдийн ууган нь Улам, хоёрдугаарх нь Иеуш, гуравдугаарх нь Елифелет болой. 40 Уламын хөвгүүд нь сайн харваач зоригтой баатар эрчүүд бөгөөд олон хүү, ач нартай бөгөөд тэдгээр нь бүгд зуун тавин хүн байв. Эдгээр нь бүгд Бениамины хөвгүүд болой.
1 Ингээд бүх Израиль угийн бичигт оров. Үзэгтүн, тэд Израилийн Хаадын Номд тэмдэглэгдсэн билээ. Иуда өөрийн итгэлгүй байдлаасаа болж Вавилон уруу олзлогдон явав. 2 Өөрсдийн хотууд болон эзэмшил газартаа амьдрагсдын түрүүч нь тахилч нар, левичүүд, дуганы үйлчлэгчид болох израильчууд болой. 3 Иудагийн хөвгүүдийн Бениамины хөвгүүдийн, Ефраимын хөвгүүдийн, Манассегийн хөвгүүдийн зарим нь Иерусалимд амьдарсан нь 4 Иудагийн хүү Перезийн хөвгүүдээс Утаи бөгөөд тэр Аммихудын хүү, Омрийн ач, Имрийн гуч, Банийн дөч болой. 5 Шилончуудаас ууган хүү Асаиа болон түүний хөвгүүд тэнд амьдарчээ. 6 Зерагийн хөвгүүдээс Иеуел болон түүний төрөл садангийн зургаан зуун ерэн хүн амьдарсан ажээ. 7 Бениамин хөвгүүдээс Хассенуагийн гуч Ходавиагийн ач, Мешулламын хүү Саллу амьдарсан болой. 8 Мөн Иерохамын хүү болох Ибнеиа, Микрийн ач Уззийн хүү Ела, Ибнеиагийн гуч Реуелийн ач Шефатиагийн хүү Мешуллам амьдарсан юм. 9 Тэдний садан төрөл нь удмынхаа дагуу бүгд есөн зуун тавин зургаан хүн бөгөөд тэд бүгдээрээ тус тусын гэрийн захирагчид болой. 10 Тахилч нараас Иедаиа, Иехоиариб, Иахин, 11 Азариа нар амьдарсан бөгөөд Азариа бол Хилкиагийн хүү, Мешулламын ач Задокийн гуч, Мераиотын дөч, Бурханы сүмийн ахлах даамал Ахитубын тач хүү болой. 12 Бас Адаиа байсан бөгөөд тэр бол Иерохамын хүү, Пашурын ач, Малхиагийн гуч юм. Мөн Маасаи байсан бөгөөд тэр бол Адиелын хүү, Иазерагийн ач, Мишулламын гуч, Мешиллемитийн дөч, Иммерийн тач юм. 13 Тэдний төрөл садан болох өрхүүдийн тэргүүлэгчид буюу Бурханы сүмийн үйлчлэлийн ажилд авъяаслаг мянга долоон зуун жаран хүн байв. 14 Леви хүмүүсээс Мерарийн хөвгүүдийн нэг болох Шемаиа байсан бөгөөд тэр бол Хасшубын хүү, Азрикамын ач, Хашабиагийн гуч болой. 15 Бас Бакбаккар, Хереш, Галал, Маттаниа нар байсан бөгөөд Маттаниа бол Микагийн хүү, Зикрийн ач, Асафын гуч болой. 16 Бас Обадиа байсан бөгөөд тэр бол Шемаиагийн хүү, Галалын ач, Иедутуны гуч юм. Берекиа ч байсан бөгөөд тэр бол Асагийн хүү, Нетофат хүмүүсийн тосгонд амьдарч байсан Елканагийн ач болой. 17 Хаалгач нар нь Шаллум, Аккуб, Талмон, Ахиман нар болон тэдний төрөл садангууд болой. Шаллум нь тэргүүн бөгөөд 18 одоог хүртэл зүүн тал дахь Хааны хаалган дээр хаалгач байна. Эдгээр нь Левийн хөвгүүдийн хүрээний хаалгач нар байсан юм. 19 Корагийн гуч, Ебиасафын ач, Корегийн хүү Шаллум болон түүний эцгийн гэр бүлийнхэн түүний төрөл садан, корачууд майхны үүдийг сахин үйлчлэлийн ажилд тавигджээ. Тэдний өвөг дээдэс ч ЭЗЭНий хуарангийн үүд хаалгыг хамгаалдаг хүмүүс байв. 20 Урьд Елеазарын хүү Финехас нь тэдний удирдагч байсан бөгөөд ЭЗЭН түүнтэй хамт байв. 21 Мешелемиагийн хүү Зехариа хурлын майхны үүдний сахиул болой. 22 Үүдний сахиулаар сонгогдсон хүмүүс нь бүгд хоёр зуун арван хоёулаа байсан бөгөөд тосгоноороо угийн бичигт тэмдэглэгджээ. Давид болон үзмэрч Самуел ч тэднийг итгэлийн ажилд томилов. 23 Иймээс тэд болон тэдний хөвгүүд нь майхан гэр буюу ЭЗЭНий сүмийн хаалганы хамгаалалтыг даан авав. 24 Сахиулууд зүүн, баруун, өмнө, хойд дөрвөн зүгт байв. 25 Тэдний тосгон дахь төрөл садангууд нь долоо хоног бүр ирж, ээлжээр тэдэнтэй хамт байдаг байв. 26 Бурханы өргөөний эрдэнэсийн санг ба өрөөнүүдийг хариуцсан итгэлийн үйлчлэлд дөрвөн ахлах сахиул байсан бөгөөд тэд леви хүмүүс байв. 27 Харуул хамгаалалт ба өглөө бүр хаалгыг нээх үүргийг даан авсан тул тэд Бурханы сүмийн эргэн тойронд шөнийг өнгөрөөдөг байв. 28 Тэдний зарим нь үйлчлэлийн хэрэгслүүдийг даан авсан тул тэдгээрийг гаргаж, оруулах бүрийдээ тоолдог байжээ. 29 Тэдний зарим нь ариун газрын бүх хэрэгсэл, тавилгууд, сайн гурил, усан үзмийн дарс, тос, гүгэл, үнэртнийг хариуцаж байлаа. 30 Тахилч нарын хөвгүүдийн зарим нь үнэртнүүдийг холин бэлтгэдэг байв. 31 Левичүүдийн нэг Маттитиа нь кора хүн Шаллумын ууган хүү бөгөөд тэрээр саванд шарах зүйлсийг хариуцаж авчээ. 32 Кохатчуудын хөвгүүдийн төрөл садангийн зарим нь амралтын өдөр бүр ил тавих талх хийхийг хариуцаж авсан байв. 33 Дуучид нь Левийн өрхүүдийн захирагчид бөгөөд сүмийн өрөөнүүдэд амьдран, өдөр ч шөнө ч өөрсдийн ажлыг хийх тул өөр бусад үйлчлэлээс чөлөөлөгдөв. 34 Эдгээр нь угийн бичигт орсон левичүүдийн эцгийн удмын захирагчид болой. Тэд Иерусалимд амьдарчээ. 35 Гибеоны эцэг Иеиел нь Гибеонд амьдарсан юм. Түүний эхнэрийн нэр нь Маака болой. 36 Түүний ууган хүү нь Абдон, удаах нь Зур, Киш, Баал, Нер, Надаб, 37 Гедор, Ахио, Зехариа, Миклот нар болой. 38 Миклот нь Шимеамын эцэг болов. Тэд мөн Иерусалимд өөрсдийн ах дүүсийн хамт бусад хамаатнуудынхаа зэргэлдээ амьдрав. 39 Нер нь Кишийн эцэг болж, Киш нь Саулын эцэг болж, Саул нь Ионатан, Малхи-шуа, Абинадаб, Ешбаал нарын эцэг болов. 40 Ионатаны хүү нь Мериб-баал бөгөөд Мериб-баал нь Микагийн эцэг болов. 41 Микагийн хөвгүүд нь Питон, Мелек, Тареа, Ахаз нар болой. 42 Ахаз нь Иарагийн эцэг болж, Иара нь Алемет, Азмавет, Зимри нарын эцэг болж, Зимри нь Мозагийн эцэг болов. 43 Моза нь Бинеагийн эцэг болов. Бинеагийн хүү нь Рефаиа, түүний хүү нь Елеаса, түүний хүү нь Азел болой. 44 Азел зургаан хүүтэй байсан бөгөөд тэдний нэрс нь Азрикам, Бокеру, Ишмаел, Шеариа, Обадиа, Ханан болой. Эдгээр нь Азелын хөвгүүд болой.
1 Филистчүүд Израилийн эсрэг дайтсанд Израиль хүмүүс филистчүүдийн өмнө зугтан, Гилбоа ууланд алагдан унацгаав. 2 Филистчүүд Саул болон түүний хөвгүүдийг нэхэн хөөж, тэд Саулын хөвгүүд болох Ионатан, Абинадаб, Малхи-шуа нарыг цохьжээ. 3 Саулын эсрэг тулалдаан ширүүсэж, харваачид Саулыг олж харав. Ингээд харваачид Саулыг шархдуулжээ. 4 Тэгмэгц Саул өөрийн зэвсэг үүрэгч цэрэгтээ —Сэлмээ сугалаад, намайг хатган сүлбэгтүн. Эс тэгвэл хөвч хөндүүлээгүй хүмүүс ирж намайг доромжилно гэв. Гэвч түүний зэвсэг үүрэгч нь маш их айсан тул тийн үйлдсэнгүй. Тэгтэл Саул өөрийн илдийг аваад, дээрээс нь унав. 5 Саулын үхэхийг зэвсэг үүрэгч нь хараад, мөн адилаар өөрийн илдэн дээрээс унаж үхэв. 6 Ингээд Саул өөрийн гурван хүү, өөрийн бүх гэрийнхний хамт үхэв. 7 Хөндийд байсан бүх Израиль хүмүүс, Израилийн цэргүүд зугтан, Саул болон түүний хүүхдүүдийг үхэхийг хараад, өөрсдийн хотуудаа орхин зугтацгаав. Филистчүүд ирж, тэнд нь амьдрав. 8 Дараа өдөр нь филист хүмүүс үхэгсдийг дээрэмдэхээр ирэхдээ, Саул болон түүний хөвгүүдийг Гилбоа ууланд унасныг олов. 9 Ингээд тэд Саулыг тонож, түүний толгой, зэвсгийг нь аваад, филистчүүдийг газар бүрд элч нарыг илгээн, өөрсдийн шүтээн болон ард түмэнд сайн мэдээг хүргэв. 10 Тэд Саулын зэвсгийг өөрсдийн бурхдын дугандаа тавьж, толгойг нь Дагоны дуганд өлгөв. 11 Филист хүмүүс Саулд хийсэн бүхнийг Иебеш-гилеадынхан бүгд сонсоод 12 бүх зоригт эрс нь босож, Саулын шарил болон хөвгүүдийнх нь шарилыг булааж аван, Иабешт авчраад тэндхийн нэг царсны доор ясыг нь оршуулаад долоо хоног мацаг барив. 13 Ийнхүү ЭЗЭНий эсрэг өөрийн үйлдсэн бусармаг үйлсийнхээ төлөө Саул үхсэн нь ЭЗЭНий үгийг сахилгүй, үзмэрчийн зөвлөгөөг гуйн санаа бодлыг нь асууж, 14 ЭЗЭНий хүслийг мэдэхийг хүсээгүйгээс болсон юм. Тиймээс Тэр түүнийг хороон, хаанчлалыг нь Иессийн хүү Давидад шилжүүлэв.
1 Тэгээд бүх Израиль Хебронд байсан Давид уруу цуглан ирж —Үзэгтүн, бид таны яс махны тасархай билээ. 2 Урьд Саулыг хаан байх үед Израилийг удирдан гаргаж авчирдаг ганц хүн нь та байсан билээ. Таны Бурхан ЭЗЭН танд "Чи Миний ард түмэн Израилийн хоньчин болж, чи Миний ард түмэн Израилийн захирагч болох болно" гэж айлдсан гэж хэлцгээв. 3 Ийнхүү Израилийн бүх ахмадуудад Хебронд хаан уруу ирж, Хебронд Давид ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгуулав. Тэд Самуелаар дамжуулсан ЭЗЭНий үгийн дагуу Давидыг Израилийн хаан болгон тослов. 4 Тэгээд Давид болон бүх Израиль нь Иерусалим (буюу Иебус) уруу явав. Тэнд уугуул нутгийнхан болох иебусчууд амьдарч байв. 5 Иебусын оршин суугчид Давидад —Чи энд нэвтэрч болохгүй гэж хэлжээ. Гэвч Давид Сионы бэхлэлтийг эзлэн авчээ (тэр нь Давидын хот). 6 Давид —Хамгийн түрүүнд Иебус хүнийг цохигч хэн боловч жанжин, удирдагч болно гэхэд Зеруиагийн хүү Иоаб хамгийн түрүүнд довтлон, явж жанжин болов. 7 Тэгээд Давид тэр бэхлэлтэд оршин суусан тул энэ нь Давидын хот гэж нэрлэгдэх болжээ. 8 Тэр Миллогоос эхлээд бүтэн нэг тойруулан бүх эргэн тойрондоо хотыг босгоход хотын үлдсэн хэсгийг Иоаб сэргээн босгов. 9 Түмэн цэргийн ЭЗЭН Давидтай хамт байсан тул тэрээр улам хүчирхэгжсээр байв. 10 Давидтай байсан хүчит эрсийн толгойлогчид нь дараах болой. Тэд Израилийн талаар ЭЗЭНий айлдсан үгийн дагуу хаанчлалд нь Давидад идэвхтэй туслан, бүх Израилийн хамт түүнийг хаанаар өргөмжилсөн хүмүүс болой. 11 Давидтай байсан хүчит эрсийн жагсаал нь дараах болой. Гучин хүний тэргүүлэгч нь хагмон хүний хүү Иашобеам юм. Тэр гурван зуун хүний эсрэг жадаа өргөн тэднийг нэг далайлтаар алсан хүн билээ. 12 Түүний удаах нь ахо хүн Додогийн хүү Елеазар бөгөөд тэр гурван хүчит эрсийн нэг билээ. 13 Филистчүүд тулалдахаар Пасдаммимд бөөгнөрөн цуглах үед тэрээр тэнд Давидтай хамт байв. Тэнд нь арвай их тарьсан талбай байсан бөгөөд хүмүүс филистчүүдээс зугтаав. 14 Тэд талбайн гол дунд байрлалаа эзлээд талбайг хамгаалан, Филистийн цэргүүдийг цохив. ЭЗЭН агуу ялалтаар тэднийг аврав. 15 Филистийн их цэрэг Рефаимын хөндийд хуарагнан байх үед гучин тэргүүлэгч эрсийн гурав нь хаданд буй Давидыг хайн Адулламын агуйд ирэв. 16 Филистийн цэргийн анги Бетлехемд байх үед Давид Ариун уулын бэхлэлтэд байв. 17 Давид —Хэн нэгэн нь Бетлехемийн хаалганы хажууд байх худгаас надад ус авчран өгдөг ч болоосой! хэмээн хүсэмжилсэнд 18 өнөөх гурав филистчүүдийн хуаранг нэвтрэн гарч, Бетлехемийн хаалганы хажуудах худгаас ус хутган авчирж Давидад өгөв. Гэсэн хэдий ч Давид тэр усыг уулгүй, харин ЭЗЭНий өмнө асгаж, — 19 Өөрийн Бурханы өмнө үүнийг үйлдэх явдал нь надаас хол байг! Өөрсдийн амиараа дэнчин тавьж явсан эдгээр хүмүүсийн цусыг би уух гэж үү? Учир нь тэд энэ усыг өөрсдийн амиар дэнчин тавьж авчирсан юм гэж хэлсэн юм. Тэгээд тэр усыг уусангүй. Энэ гурван хүчит эрсийн үйлдсэн нь ийм болой. 20 Иоабын дүү Абшаи мөнөөх гучийн тэргүүн нь байв. Тэр гурван зуун хүний эсрэг жадаа эргүүлэн тэднийг алсан билээ. Тэр мөнөөх гучийн адил нэр хүндтэй байв. 21 Тэр нь энэ шилдэг гучин хүнээс хамгийн ихэд хүндлэгдэн дээдлэгдсэн нь билээ. Тэрээр тэдний жанжин болсон боловч тэргүүн гуравтай дүйцэхгүй. 22 Иехоиадагийн хүү Бенаиа бол Кабзеелын зоригт эрийн хүү бөгөөд Моабын Ариелын хоёр хүүг цохиж алсан агуу үйлстэй хүн байв. Цас бударсан нэгэн өдөр тэрээр нүх уруу орж, арслан агнасан билээ. 23 Тэрээр таван тохой өндөр, үлэмж аварга египет хүнийг алсан юм. Тэр египет хүний гар дахь жад нь нэхмэлчний гогдогч зүү мэт байсан боловч Бенаиа түүн уруу нэг саваа барьж очоод өнөөх египет хүний гараас жадыг нь булаан авч, жадаар нь түүнийг хороосон юм. 24 Иехоиадагийн хүү Бенаиа эдгээр зүйлсийг үйлдсэн бөгөөд тэр гурван хүчит эрсийн нэгэн адил нэртэй байв. 25 Үзэгтүн, тэр гучин хүний дунд хүндлэлийг олсон боловч өнөөх гуравтай дүйцэхгүй болой. Давид түүнийг өөрийн хамгаалагч болгон томилсон билээ. 26 Их цэргийн хүчит эрс нь дараах болой. Иоабын дүү Асахел, Бетлехемийн Додогийн хүү Елканан, 27 харор хүн Шаммот, пелонит хүн Хелез, 28 текоа хүн Иккешийн хүү Ира, анатот хүн Абиезер, 29 хуша хүн Сиббекаи, ахоа хүн Илаи, 30 нетофат хүн Махараи, нетофат хүн Баанагийн хүү Хелед, 31 Бениамины хөвгүүдийн Гибеагийн Рибаин хүү Итаи, пиратон хүн Бенаиа, 32 Гааш горхины Хураи, арбат хүн Абиел, 33 бахарум хүн Азмавет, шаалбон хүн Елиаба, 34 гизон хүн Хашемын хүүхдүүд, харар хүн Шагегийн хүү Ионатан, 35 харар хүн Сакарын хүү Ахиам, Урын хүү Елифал, 36 мекерат хүн Хефер, пелонит хүн Ахиа, 37 галмер хүн Хезро, Езбаигийн хүү Наараи, 38 Натаны дүү Иоел, Хагригийн хүү Мибхар, 39 аммон хүн Зелек, Зеруиагийн хүү Иоабын зэвсэг үүрэгч берот хүн Нахараи, 40 итрит хүн Ира, итрит хүн Гареб, 41 хет хүн Уриа, Ахлаин хүү Забад, 42 реубен хүн Шизагийн хүү реубенчүүдийн толгойлогч гучин хүнийг өөртэйгөө байлган Адина, 43 Маакагийн хүү Ханан, митнит хүн Иошафат, 44 аштерат хүн Уззиа, ароер хүн Хотамын хөвгүүд Шама, Иеиел, 45 Шимрийн хүү Иедиаел, түүний дүү Тиз хүн Иоха, 46 махави хүн Елиел, Елнаамын хөвгүүд болох Иерибаи, Иошавиа нар ба моаб хүн Итма, 47 Елиел, Обед, мезобаи хүн Иаасел нар болой.
1 Кишийн хөвгүүн Саулаас болж Давид Зиклагт нуугдан байх үед түүн дээр ирсэн хүмүүс нь дараах хүмүүс юм. Тэд дайн тулаанд хүчит эрсийн дунд Давидад тусалж байв. 2 Тэд нуманд гарамгай бөгөөд баруун, зүүн хоёр гараараа чулуу дүүгүүрдэх, нум сум харвах эрдэмд боловсорсон хүмүүс байв. Тэд Саулын хамаатан Бениамин гарлын хүмүүс байв. 3 Толгойлогч нь Абиезер, удаах нь Иоаш бөгөөд тэд гебеат хүн Шемаагийн хөвгүүд, мөн Азмаветын хөвгүүд болох Иезиел, Пелет нар, Берака, анатот хүн Иехү 4 мөнөөх гучийн тэргүүлэгч, тэдний дунд хүчирхэг эр болох гибеон хүн Ишмаиа, тэгээд Иеремиа, Иахазиел, Иоханан, гедера хүн болох Иозабад, 5 Елузаи, Иеримот, Беалиа, Шемариа, харуф хүн болох Шефатиа, 6 коратчууд болох Елканан, Исшиа, Азарел, Иоезер, Иашобеам, 7 Гедорын Иерохамын хөвгүүд Иоела, Зебадиа нар болой. 8 Гадчуудаас бамбай, жад эзэмшиж дадсан, дайнд шалгарсан эрэлхэг зоригтой эрс нь цөл дэх цайзад байсан Давид уруу хүрч ирэв. Тэдний царай нь арслангийн төрхтэй адил бөгөөд уулын бор гөрөөстэй адил хурдан болой. 9 Нэг дэх нь Езер, хоёр дахь нь Обадиа, гурав дахь нь Елиаб, 10 дөрөв дэх нь Мишманна, тав дахь нь Иеремиа, 11 зургаа дахь нь Аттаи, долоо дахь нь Елиел, 12 найм дахь нь Иоханан, ес дэх нь Елзабад, 13 арав дахь нь Иеремиа, арван нэг дэх нь Макбанаи болой. 14 Гадын хөвгүүдээс эдгээр нь цэргийн дарга нар юм. Дорой нэг нь зуутыг, агуу нэг нь мянгатыг захирав. 15 Нэгдүгээр сард тэд Иордан гол бүх эргээ халин үерлэж байхад нь гатлан гарч, хөндий дэх бүх хүнийг зүүн, баруун зүг уруу хөөн бутаргав. 16 Дараа нь Бениамин болон Иудагийн хөвгүүдийн зарим нь бэхлэлтэд байсан Давид уруу хүрч ирэв. 17 Давид тэднийг угтан гарч, —Хэрэв та бүхэн надад туслахаар сайн санаагаар над уруу ирсэн бол, миний сэтгэл та нартай нэгдэх болно. Харин миний гарт ямар ч буруу үгүй байхад, хэрэв та нар надаас урван миний дайснууд уруу хандах аваас бидний эцэг өвгөдийн Бурхан үүнийг хараад, шийдэх болтугай гэж хэлэв. 18 Тэр үед мөнөөх гучин хүний толгойлогч Амасаигийн дээр Сүнс буун ирж —Давид аа, бид таных, Иессийн хүү минь, бид тантай хамт байна. Энх амгалан, амар тайван танд оршиг! Танд туслагч нэгэнд амар тайван нь оршиг! Үнэхээр таны Бурхан таныг дэмждэг билээ гэж хэлсний дараа Давид тэднийг хүлээн авч, тэднийг бүлгийн толгойлогчоор тавив. 19 Давид филистчүүдтэй хамтран Саулын эсрэг дайтахаар явах гэж байтал түүн уруу Манассегаас хэсэг хүмүүс ирэв. Гэвч тэд филистчүүдэд тусалж чадсангүй. Юу гэвэл, Филистийн ноёд зөвлөлдсөний дараа —Бидний толгойн үнээр тэр өөрийн эзэн Саулд бууж өгөхгүй гэж үү? гээд Давидыг холдуулан явуулав. 20 Давид Зиклаг уруу явах үед, тэнд түүн уруу Манассегаас урван ирсэн хүмүүс гэвэл Адна, Иозабад, Иедиаел, Михаел, Иозабад, Елиху, Зиллетай нар буюу Манассед харьяалагдах мянгатын дарга нар болой. 21 Тэд бүгд эрэлхэг хүчит дайчид бөгөөд цэргийн дарга нар байсан тул дээрэмчдийн бүлгүүдийн эсрэг Давидад туслав. 22 Учир нь Давидад туслахаар өдрөөс өдөрт хүмүүс ирсээр Бурханы цэрэг мэт аугаа их цэргийг бүрэлдүүлэв. 23 ЭЗЭНий үгийн дагуу Саулын хаанчлалыг Давидад эргүүлэхийн тулд Хебронд буй Давид уруу хүрч ирсэн, зэвсэглэсэн бүлэглэлүүдийн тоо нь дараах болой. 24 Бамбай, жад үүрсэн, дайтахаар зэвсэглэсэн Иудагийн хөвгүүд нь зургаан мянга найман зуу байв. 25 Симеоны хөвгүүдээс дайнд эрэмгий долоон мянга нэг зуун хүчит эрс байв. 26 Левийн хөвгүүдээс дөрвөн мянга зургаан зуу хүн байв. 27 Иехоиада нь Аароны бүлийн удирдагч байсан бөгөөд түүний хамт гурван мянга долоон зуун хүн, 28 мөн эрэлхэг дайчин залуу Задок болон түүний эцгийн бүлээс хорин хоёр ахмад байв. 29 Саулын төрөл садан болох Бениамины хөвгүүдээс гурван мянган хүн байв. Тэдний ихэнх хэсэг нь өнөөг хүртэл Саулын гэрт үнэнч хэвээр байна. 30 Ефраимын хөвгүүдээс хорин мянга найман зуун эрэлхэг дайчин эрс байсан бөгөөд тэд өөрсдийн эцгүүдийн бүлүүдэд нэртэй хүмүүс байв. 31 Манассегийн хагас овгоос Давидыг хаан болгохын тулд сонгогдсон арван найман мянган эрс байв. 32 Иссахарын хөвгүүдээс цаг үеэ ойлгон таньж, Израиль юу хийх ёстой талаарх мэдлэгтэй хүмүүс байв. Тэдний хоёр зуун удирдагч нь өөрсдийн бүх төрөл садангаа дагуулан ирсэн байлаа. 33 Зебулунаас байлдааны бэлтгэлтэй, бүх төрлийн зэвсэг агссан, хуваагдаагүй сэтгэлээр Давидад туслахаар цугларсан цэрэг нь тавин мянга байв. 34 Нафталиас мянган ахмадууд ба тэдэнтэй хамт бамбай жадтай гучин долоон мянган эрс байв. 35 Данчуудаас тулалдааны бэлтгэлтэй хорин найман мянга зургаан зуун хүн байв. 36 Ашераас тулалдааны бэлтгэлтэй дөчин мянган хүн байв. 37 Иорданы нөгөө талаас буюу Реубен, Гад, Манассегийн хагас овгоос байлдааны төрөл бүрийн зэвсэг агссан зуун хорин мянган цэрэг ирэв. 38 Тулалдааны бэлтгэлтэй эдгээр бүх дайчид Давидыг бүх Израилийн хаанаар өргөмжилнө гэсэн цэвэр итгэлтэйгээр Хебронд иржээ. Израилийн үлдсэн хүмүүс ч бүгд Давидыг хаанаар өргөмжлөх нэгэн санаатай байв. 39 Тэдний төрөл садангууд нь тэдэнд хоол бэлтгэн өгсөн тул тэд идэж, уусаар Давидтай хамт гурван хоног тэнд байв. 40 Үүнчлэн тэдний ойр орчмынхон буюу бүр Иссахар, Зебулун, Нафталиас ч илжиг, тэмээ, луус, үхэр дээр хүнс ачин, гурилан боов, инжиртэй талх, хатаасан үзэм, усан үзмийн дарс, тос, үхэр, хонийг маш ихээр авчрав. Израильд үнэхээр баяр хөөртэй байлаа.
1 Тэгээд Давид мянгатын болон зуутын дарга нар буюу бүх удирдагчидтай зөвлөлджээ. 2 Давид Израилийн бүх чуулганд хандан —Хэрэв энэ зүйл та нарт таалагдаж, энэ нь бидний Бурхан ЭЗЭНээс бол, Израилийн бүх нутагт үлдсэн өөрсдийн төрөл садангууд уруу, мөн бэлчээр бүхий тэдний хотуудад тэдэнтэй хамт байгаа тахилч нар ба левичүүд уруу газар бүрд зар илгээн, тэднийг бидэнтэй уулзуулахаар дуудацгаая. 3 Өөрсдийн Бурханы авдрыг өөрсөддөө авчирцгаая. Учир нь Саулын өдрүүдэд бид түүнийг хайгаагүй шүү дээ хэмээв. 4 Бүх ард түмний нүдэнд энэ нь зөв хэмээн үзэгдсэн тул бүх чуулган тийн үйлдэнэ гэж хариулав. 5 Ингээд Бурханы авдрыг Кириат-иеаримаас авчрахын тулд Давид Египетийн Шихороос Хаматын хоолой хүртэлх бүх Израилийг цуглуулав. 6 Түүний нэрийг агуулсан авдар буюу херубуудын дээр залрагч ЭЗЭН, Бурханы авдрыг тэндээс авчрах гэж Иудад харьяалагдах Баала уруу буюу Кириат-иеарим уруу Давид болон бүх Израиль явжээ. 7 Тэд Бурханы авдрыг Абинадабын гэрээс шинэ тэргэнд ачин явсан бөгөөд Узза, Ахио нар тэргийг хөтлөв. 8 Давид болон бүх израильчууд дуу дуулан, ятга, босоо ятга, хэнгэрэг, цан, бүрээ хөгжимтэйгээр, өөрсдийн хамаг чадлаараа Бурханы өмнө баярлацгаав. 9 Тэд Кидоны үтрэм дээр иртэл, үхэр нь бүдэрсэн тул Узза гараа сунган, авдрыг түшив. 10 Узза гараараа авдарт хүрснээс болж ЭЗЭНий хилэн түүний эсрэг шатаж, Тэр түүнийг цохьжээ. Узза тэнд Бурханы өмнө үхэв. 11 Уззагийн эсрэг ЭЗЭН дүрсхийн уурласан тул Давид уурлажээ. Давид тэр газрыг Перез-узза хэмээн нэрлэсэн нь өнөөг хүртэл байдаг. 12 Тэр өдөр Давид Бурханаас айж, —Би хэрхэн Бурханы авдрыг өөртөө авчирж чадах билээ? гэв. 13 Тиймээс Давид авдрыг Давидын хот уруу өөртөө авч явсангүй. Харин түүний гит хүн Обед-едомын гэр уруу аваачив. 14 Ингээд Бурханы авдар Обед-едомын гэр бүлийн хамт түүний гэрт гурван сар байсан бөгөөд ЭЗЭН Обед-едомын гэр бүлийг түүнд байсан бүхний хамт ерөөв.
1 Тирийн хаан Хирам Давидад гэр барьж босгохоор хуш мод, чулуучид, мужаануудын хамт элч нарыг Давид уруу илгээв. 2 ЭЗЭН өөрийг нь Израилийн хаанаар өргөмжлөн, Түүний ард түмэн Израилийн тусын тулд хаанчлалыг нь аугаа өндөрт өргөснийг Давид ухааран ойлгожээ. 3 Тэгээд Давид Иерусалимд өөр олон эхнэр аван, олон хөвгүүд охидын эцэг болов. 4 Иерусалимд түүнд төрсөн хүүхдүүдийн нэрс гэвэл Шаммуа, Шобаб, Натан, Соломон, 5 Ибхар, Елишуа, Елпелет, 6 Нога, Нефег, Иафиа, 7 Елишама, Беелиада, Елифелет нар юм. 8 Давид бүх Израилийн хаанаар тослогдсон гэдгийг филистчүүд сонсоод, бүх филистчүүд Давидыг хайж ирэв. Давид үүнийг сонсоод, тэдний эсрэг хөдлөв. 9 Филистчүүд хүрч ирээд, Рефаимын хөндийг дээрэмдэн тонов. 10 Давид Бурханаас асуун, —Би филистчүүдийн эсрэг хөдлөх үү? Та тэднийг миний гарт тушаах уу? гэв. ЭЗЭН түүнд —Би тэднийг чиний гарт өгөх учраас яв хэмээв. 11 Тиймээс тэд Баал-перазимд ирээд, Давид филистчүүдийг тэнд ялав. Давид хэлэхдээ —Үерийн ус мэт Бурхан миний дайснуудыг миний гараар хэмх татлаа гэв. Тиймээс тэд тэр газрыг Баал-перазим гэж нэрлэжээ. 12 Тэд өөрсдийн бурхдаа тэнд хаян зугтсан тул Давид тушаан тэднийг галд шатаав. 13 Филистчүүд мөнөөх хөндийд дахин нэг дээрэм тонуул хийв. 14 Давид дахин Бурханаас асуусанд Бурхан түүнд —Чи тэдний хойноос бүү нэх. Тэдний хойгуур тойрон явж, ялам моддын урдаас тэдэн уруу дайр. 15 Ялам моддын оройгоос алхах чимээг сонсмогцоо чи тулалдахаар гар. Учир нь Бурхан филистчүүдийн цэргийг цохихоор чиний өмнө явна хэмээн айлдав. 16 Давид Бурханы өөрт нь тушааснаар үйлдэж, тэд Гибеоноос Гезерийн цаана гартал филистчүүдийн цэргүүдийг бут цохив. 17 Ингээд Давидын алдар нэр бүх газарт түгэн тархжээ. ЭЗЭН бүх үндэстний дээр Давидаас эмээх айдсыг авчрав.
1 Давид өөртөө зориулан Давидын хотод гэрүүд бариулав. Бас тэрээр Бурханы авдарт зориулан газар бэлтгэн, түүнд майхан босгов. 2 Тэгээд Давид —Бурханы авдрыг левичүүдээс өөр хэн ч өргөн зөөж болохгүй. Учир нь Бурханы авдрыг зөөлгөж, Өөртөө үүрд мөнх үйлчлүүлэхээр ЭЗЭН тэднийг сонгосон билээ гэв. 3 Давид өөрийн бэлтгэсэн газарт ЭЗЭНий авдрыг авчруулахаар бүх Израилийг Иерусалимд цуглуулав. 4 Давид Аароны хөвгүүдийг болон левичүүдийг хамтад нь цуглуулжээ. Үүнд: 5 Кохатын хөвгүүдээс захирагч Уриел болон түүний төрөл садангийн зуун хорин хүн, 6 Мерарийн хөвгүүдээс захирагч Асаиа болон түүний төрөл садангийн хоёр зуун хорин хүн, 7 Гершомын хөвгүүдээс захирагч Иоел болон түүний төрөл садангийн зуун гучин хүн, 8 Елизафаны хөвгүүдээс захирагч Шемаиа болон түүний төрөл садангийн хоёр зуун хүн, 9 Хеброны хөвгүүдээс захирагч Елиел болон түүний төрөл садангийн наян хүн, 10 Уззиелийн хөвгүүдээс захирагч Амминадаб болон түүний төрөл садангийн зуун арван хоёр хүн байв. 11 Дараа нь тахилч Задок, Абиатар нарыг болон левичүүд болох Уриел, Асаиа, Иоел, Шемаиа, Елиел, Амминадаб нарыг Давид дуудан 12 тэдэнд —Та нар бол левичүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид билээ. Израилийн Бурхан ЭЗЭНий авдрыг миний түүнд зориулан бэлтгэсэн газарт авчрахын тулд өөрсдийгөө болон хамаатан садангуудаа ариусга. 13 Эхний удаа та нар түүнийг үүрээгүйгээс болж бидний Бурхан ЭЗЭН бидэнд дүрсхийн уурласан юм. Яагаад гэвэл бид зааврын дагуу Түүнийг эрж хайгаагүй билээ гэж хэлэв. 14 Ингээд Израилийн Бурхан ЭЗЭНий авдрыг авчрахын тулд тахилч нар болон левичүүд өөрсдийгөө ариусгав. 15 ЭЗЭНий үгийн дагуу Мосегийн тушааснаар левичүүдийн хөвгүүд Бурханы авдрыг дамнуургаар өргөн, мөрөн дээрээ үүрч явав. 16 Тэгээд баяр баяслын дууг өргөхөөр босоо ятга, ятга, цан хөгжмүүдтэй хамт дуулах дуучдаар хамаатнуудаас нь томилох тухай Давид левичүүдийн захирагчидтай ярилцав. 17 Ингээд Иоелын хүү Хеманыг болон түүний төрөл саднаас Береиагийн хүү Асафыг левичүүд томилжээ. Мөн тэдний төрөл садан болох Мерарийн хөвгүүдээс Кушаиагийн хүү Етаныг болон 18 тэдний хамт хоёрдугаар зэргийн хамаатнууд буюу хаалгач нар болох Зехариа, Бен, Иазиел, Шемирамот, Иехиел, Унни, Елиаб, Бенаиа, Маасеиа, Маттитиа, Елифеле, Микнеиа, Обед-едом, Иеиел нар байв. 19 Дуучид болох Хеман, Асаф, Етан нар гуулин цан цохихоор томилогджээ. 20 Зехариа, Азиел, Шемирамот, Иехиел, Унни, Елиаб, Маасеиа, Бенаиа нар аламотод нийцүүлэн босоо ятга тоглов. 21 Маттитиа, Елифеле, Микнеиа, Обед-едом, Иеиел, Азазиа нар шеминитэд нийцүүлэн ятга дарав. 22 Левичүүдийн захирагч Кенаниа нь дуулах үүргийг даан авчээ. Тэрээр авъяастай байсан тул дуулах зааврыг өгч байв. 23 Берекиа, Елкана нар авдрын сахиулууд байв. 24 Тахилч нар болох Шебаниа, Иошафат, Нетанел, Амисаи, Зехариа, Бенаиа, Елиезер нар Бурханы авдрын өмнө бүрээ үлээв. Обед-едом, Иехиа нар мөн авдрын сахиулууд байв. 25 Обед-едомын гэрээс ЭЗЭНий гэрээний авдрыг баяр баясгалантайгаар нүүлгэн авчрахаар Израилийн ахмадууд болон мянгатын дарга нарын хамт явсан хүн нь Давид байв. 26 ЭЗЭНий гэрээний авдрыг зөөсөн левичүүдэд Бурхан тусалсан тул тэд долоон бух, долоон хуцаар тахил өргөв. 27 Авдрыг үүрсэн бүх левичүүд, дуучид болон дууны удирдаач Кенаниа нарын адил Давид нарийн маалингаар хийсэн дээл өмсөв. Давид бас маалинган ефод өмссөн байв. 28 Ийнхүү бүх Израиль уухайн дуугаар, эвэр бүрээ болон бүрээ үлээн, цан хөгжмийг чанга дуугарган, босоо ятга ба ятгын аялгуутайгаар ЭЗЭНий гэрээний авдрыг авчиржээ. 29 ЭЗЭНий гэрээний авдар Давидын хот уруу ойртон ирэх үед Саулын охин Микал цонхоор хараад, Давид хааны үсэрч цовхчин, баярлан тэмдэглэж байхыг үзээд, зүрх сэтгэлдээ түүнийг басамжлав.
1 Тэд Бурханы авдрыг Давидын түүнд зориулан босгосон майханд оруулан тавьж, Бурханы өмнө шатаалт тахилууд болон эвийн тахилуудыг өргөв. 2 Давид шатаалт тахил болон эвийн тахилуудыг өргөж дууссаны дараа ЭЗЭНий нэрээр ард олныг ерөөв. 3 Эрэгтэй, эмэгтэй бүх Израиль хүмүүст, хүн нэг бүрд нэг ширхэг талх, зүсэм мах, үзмээр хийсэн боовыг тэр тараав. 4 Тэрээр левичүүдийн заримыг Израилийн Бурхан ЭЗЭНийг магтан, талархан, баярлан тэмдэглэж байхаар буюу ЭЗЭНий авдрын өмнө үйлчлэгчдээр томилов. 5 Тэргүүлэгч нь Асаф, удаах нь Зехариа, тэгээд Иеиел, Шемирамот, Иехиел, Маттитиа, Елиаб, Бенаиа, Обед-едом, Иеиел нар байв. Тэд босоо ятга, ятга, хөгжмийн зэмсгүүдтэй байв. Бас Асаф чанга дуутай цан хөгжмийг цохиж, 6 тахилч нар болох Бенаиа, Иахазиел нар Бурханы гэрээний авдрын өмнө үргэлж бүрээ үлээж байв. 7 Тэгээд ЭЗЭНд талархал өргүүлэхээр Асаф болон түүний төрөл садангуудыг тэр өдөр Давид анх удаа томилов. 8 Өө, ЭЗЭНд талархал өргөн, Түүний нэрийг дуудагтун. Түүний үйлсийг ард түмний дунд мэдүүлэгтүн. 9 Түүнд дуулж, Түүнд магтаалыг дуулагтун. Түүний бүх гайхамшгуудыг яригтун. 10 Түүний ариун нэрд алдар байг. ЭЗЭНийг хайж буй хүний зүрх баяр баясгалантай байх болтугай. 11 ЭЗЭНийг болон Түүний хүчийг эрэгтүн. Үргэлж Түүний нүүрийг хайгтун. 12 ЭЗЭНий үйлдсэн гайхамшигт үйлсийг, Түүний ер бусын зүйлс болон Түүний амнаас гарах шүүлтүүдийг дурсан санагтун. 13 Түүний боол Израилийн үр ээ, Түүний сонгосон нэгэн болох Иаковын хөвгүүд ээ! 14 Тэр бол бидний Бурхан ЭЗЭН. Түүний шүүлтүүд бүх дэлхийд байна. 15 Түүний гэрээг буюу мянган үеийнхэнд Түүний тушаасан үгийг мөнхөд санагтун. 16 Абрахамтай тогтоосон Түүний гэрээ, Исаакт өгсөн Түүний амлалтыг санагтун. 17 Тэр мөн үүнийгээ Иаковд тогтоол болгон, Израильд мөнхийн гэрээ болгон баталж өгөөд, 18 "Би та нарт Канааны газрыг та нарын өвийн хэсэг болгон өгнө" гэж айлдсан билээ. 19 Тэд тоогоор цөөн, маш цөөхөн бөгөөд тэр газарт харь хүмүүс байсан үед, 20 тэд нэг үндэстнээс нөгөө үндэстэн уруу, нэг хаанчлалаас өөр ард түмэн уруу тэнүүчлэн явах үед нь 21 тэднийг дарлахыг ЭЗЭН хэнд ч зөвшөөрөлгүй, тэдний төлөө хаадыг зэмлэн, 22 "Миний тослогдсон хүмүүст бүү хүрч, Миний эш үзүүлэгчдэд хор хөнөөл бүү учруулагтун" хэмээн айлдсан билээ. 23 Бүх газар дэлхий, ЭЗЭНд дуулагтун. Түүний авралын сайн мэдээг өдрөөс өдөрт тунхаглагтун. 24 Түүний яруу алдрын талаар үндэстнүүдийн дунд хэлж, Түүний гайхамшигт үйлсийн талаар бүх ард түмнүүдийн дунд яригтун. 25 Учир нь ЭЗЭН бол агуу бөгөөд агуугаар магтагдах Нэгэн. Мөн бүх бурхдаас дээгүүр Түүнээс эмээгтүн. 26 Учир нь хүмүүсийн бүх бурхад бол шүтээнүүд юм. Харин ЭЗЭН тэнгэрүүдийг бүтээсэн билээ. 27 Түүний өмнө сүр жавхлан, яруу алдар бий. Түүний газарт хүч чадал, баяр баясгалан бий. 28 ЭЗЭНд өргөгтүн, ард түмнүүдийн ургууд аа, ЭЗЭНд яруу алдар, хүч чадлыг өргөгтүн. 29 Нэрд нь зохих яруу алдрыг ЭЗЭНд өргөгтүн. Өргөлөө авчран Түүний өмнө ир. Ариун хувцастайгаар ЭЗЭНд мөргөгтүн. 30 Бүх дэлхий, Түүний өмнө чичрэгтүн. Үнэхээр газар дэлхий бат тогтсон бөгөөд ганхахгүй. 31 Тэнгэрүүд баярлан, газар дэлхий баясаг. Тэд үндэстнүүдийн дунд "ЭЗЭН хаанчилдаг" гэж өгүүлэг. 32 Далай болон түүнийг бүрдүүлэгч бүх юмс нүргэлэгтүн. Тал болон тэнд байгаа бүх юмс баярлагтун. 33 Тэгээд ойн модод ЭЗЭНий өмнө баярлан дуулах болно. Учир нь ЭЗЭН дэлхийг шүүхээр ирж байна. 34 ЭЗЭН сайн учир Түүнд талархал өргөгтүн. Учир нь Түүний хайр энэрэл үүрдийнх. 35 Тэгээд "Бидний авралын Бурхан аа, биднийг авраач. Таны ариун нэрд талархлыг, Таны магтаал дотор алдрыг өргөхөөр биднийг цуглуулж, үндэстнүүдээс чөлөөлж өгөөч" гэж хэлэгтүн. 36 Израилийн Бурхан ЭЗЭН өнө мөнхөөс үүрд мөнх хүртэл магтагдах болтугай. Дараа нь бүх ард түмэн —Амен хэмээгээд, ЭЗЭНийг магтав. 37 Ингээд өдөр тутмын ажил мэт авдрын өмнө үргэлжлүүлэн үйлчлэхийн тулд Асаф болон түүний төрөл садангуудыг Давид тэнд, ЭЗЭНий гэрээний авдрын өмнө үлдээсэн билээ. 38 Обед-едомыг түүний төрөл садангийн жаран найман хүнтэй үлдээв. Иедутуны хүү Обед-едом ба Хоса нар хаалгачид болов. 39 Тахилч Задок болон түүний төрөл садангийн тахилч нарыг тэрээр Гибеон дахь мөргөлийн өндөрлөг дээрх ЭЗЭНий асрын өмнө үлдээсэн нь 40 Израильд тушаасан ЭЗЭНий хуульд бичигдсэн бүгдийн дагуу ЭЗЭНд шатаалт тахилуудыг шатаалт тахилын ширээн дээр өглөө оройгүй үргэлжлүүлэн өргүүлэхийн тулд байв. 41 Тэдний хамт Хеман, Иедутун нар болон ЭЗЭНд талархал өргөж байхаар нэрс нь тогтоогдож, сонгогдсон үлдсэн хүмүүс байв. Учир нь Түүний хайр энэрэл үүрдийнх юм. 42 Чангаар дуугарагчдад зориулсан бүрээ, цантай, мөн Бурханы дуунуудад зориулсан хөгжмийн зэмсгүүдтэй Хеман, Иедутун нар тэдэнтэй хамт байлаа. Иедутуны хөвгүүд нь хаалгачид болов. 43 Түүний дараа бүх ард түмэн өөр өөрийн гэр уруу явцгааж, Давид ч өөрийн гэр бүлийнхнийг ерөөхөөр буцав.
1 Давид өөрийн гэртээ амьдарч байх үедээ эш үзүүлэгч Натанд хандан —Үзэгтүн, би хуш модон гэрт амьдарч байхад ЭЗЭНий гэрээний авдар хөшгөн доор байна хэмээв. 2 Натан Давидад —Бурхан чамтай хамт байгаа тул өөрийн сэтгэлд байгаа бүхнээ хийгтүн гэв. 3 Тэр шөнө Бурханы үг Натанд ирж айлдахдаа — 4 Явж, Миний зарц Давидад өгүүлэгтүн "ЭЗЭН ийн айлдахдаа «Оршин суух өргөөг Надад зориулан чи барихгүй. 5 Учир нь Би Израилийг гарган авчирсан өдрөөс хойш энэ өдрийг хүртэл өргөөнд заларсангүй, харин Би майхнаас майханд, нэг орших газраас нөгөө уруу аялж байв. 6 Бүх Израилийн хамт Миний алхаж байсан бүх газруудад Миний ард түмнийг хариулуулахаар тушаасан Израилийн шүүгч нарын хэн нэгэнд нь Би "Яагаад чи Надад зориулан хуш модоор өргөө бариагүй вэ?" гэж хэлсэн гэж үү?» хэмээв" гэж хэл. 7 Тэгэхээр одоо чи Миний боол Давидад ингэж хэл. "Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдахдаа «Би чамайг бэлчээрээс, хонин сүргээ даган явахаас чинь авч, Өөрийн ард түмэн Израилийн удирдагч болгосон. 8 Чамайг хаа явсан ч Би чамтай хамт байж, бүх дайснуудыг чинь чиний өмнөөс тастан хаясан. Би чамайг дэлхий дээрх агуу хүмүүсийн алдар цуутай адил алдартай болгоно. 9 Би Өөрийн ард түмэн Израильд газар тогтоон өгч, тэд өөрсдийн нутагтаа оршин сууж, дахин нүүдэллэхгүй байхаар тэднийг тэнд суулгана. Урьдын адил нүгэлтнүүд тэднийг дахин зовоохоо болино. 10 Энэ нь Би Өөрийн ард түмэн Израильд шүүгч нарыг томилсон өдрөөс эхэлсэн билээ. Би чиний бүх дайсныг захиргаанд оруулна. Түүгээр ч барахгүй, ЭЗЭН чамд гэр барьж өгнө гэдгийг Би чамд хэлнэ. 11 Чиний өдрүүд гүйцэн, чи өөрийн эцэг өвгөдтэй байхаар явах үед Би чиний хөвгүүдийн нэг болох чиний үр удмаас нэгийг чиний дараа босгон түүний хаанчлалыг байгуулна. 12 Тэр надад өргөө босгож, Би түүний хаан ширээг үүрд мөнхөд байгуулна. 13 Би түүний эцэг болж, тэр Миний хүү болно. Би чиний өмнө байсан нэгнээс авсан шиг, Би түүнээс Өөрийн хайр энэрлийг холдуулахгүй. 14 Гэвч Би түүнийг Өөрийн өргөө, Өөрийн хаанчлалд мөнхөд суулган, түүний хаан ширээ мөнхөд тогтох болно» хэмээв" гэв. 15 Эдгээр бүх үгс ба энэ үзэгдлийн дагуу Натан Давидад хэлжээ. 16 Тэгээд Давид хаан явж, ЭЗЭНий өмнө суугаад, —ЭЗЭН Бурхан минь, би хэн болон миний гэр юу болоод Та намайг энэ хүртэл авчирсан юм бэ? 17 Бурхан минь, энэ нь Таны мэлмийд өчүүхэн зүйл байсан боловч Та Өөрийн боолын гэрт ирж буй агуу үеийн тухай айлдаж, эрхэм дээд хүний хэмжүүрийн дагуу надад хандлаа, Бурхан ЭЗЭН минь. 18 Таны боолд өгөгдсөн хүндлэлийн талаар Давид Танд өөр илүү юу хэлж чадах билээ? Учир нь Та Өөрийн боолоо мэдэх билээ. 19 Өө, ЭЗЭН минь, Өөрийн боолын төлөө болоод Өөрийнхөө зүрх сэтгэлийн дагуу эдгээр бүх аугаа зүйлсийг мэдүүлэхийн тулд Та энэ бүх агуу зүйлсийн учир шалтгаан болжээ. 20 Өө, ЭЗЭН минь, бид чихээрээ сонссон бүгдийн дагуу Тантай адил хэн ч байхгүй бөгөөд Танаас өөр ямар ч Бурхан байхгүй билээ. 21 Энэ газар дээр ямар үндэстэн нь Таны ард түмэн Израильтай адил вэ? Бурхан тэднийг ард түмэн болгон Өөртөө аврахаар явж, Египетээс авран гаргасан Өөрийн хүмүүсийн өмнөөс үндэстнүүдийг хөөн зайлуулсан үйлдэл доторх аугаа, аймшигт зүйлсээр Өөртөө нэр алдрыг авчээ. 22 Учир нь Таны бүтээсэн Таны ард түмэн Израиль нь мөнхөд Таных бөгөөд Өө ЭЗЭН, Та тэдний Бурхан болжээ. 23 Өө ЭЗЭН, Өөрийн боол ба түүний гэрийн талаар Таны айлдсан үгийг мөнхөд тогтоож, айлдсанаараа хийгээрэй. 24 Таны нэр мөнхөд тогтоогдон өргөмжлөгдөж, "Түмэн цэргийн ЭЗЭН бол Израилийн Бурхан, Израильд хамаарах Бурхан билээ. Таны боол Давидын гэр ч Таны өмнө баттай зогсжээ" хэмээн хэлэгдэх болтугай. 25 Бурхан минь ээ, Та Өөрийн боолдоо зориулан гэрийг барьж өгнө гэдгийг түүнд илчлэн үзүүлсэн тул Таны боол Таны өмнө залбирах зоригийг авсан билээ. 26 ЭЗЭН, Та Бурхан мөн бөгөөд эдгээр сайн зүйлийг Өөрийн боолд амласан билээ. 27 Тэгэхээр энэ нь Таны өмнө мөнхөд үргэлжлэхийн тулд одоо Өөрийн боолын гэрийг ерөөх нь Таны таалалд нийцжээ. Учир нь ЭЗЭН минь, Та ерөөсөн бөгөөд энэ бол мөнхийн ерөөл билээ гэв.
1 Үүний дараа Давид филистчүүдийг ялж, тэднийг өөртөө захируулан, филистчүүдийн гараас Гат болон түүнийн гацаануудыг авав. 2 Тэрээр Моабыг ялж, моабчууд Давидын боол болж, алба гувчуур авчрав. 3 Зобагийн хаан Хададезер өөрийн захиргаагаа байгуулахаар Евфрат мөрөн уруу явж байх үед Давид түүнийг Хамат хүртэл ялжээ. 4 Давид түүнээс мянган тэрэг, долоон мянган морьтон, хорин мянган явган цэргийг олзлон авав. Давид бүх тэрэгний морьдын шөрмөсийг тастаж, харин зуун тэргэнд хангалттай хүрэх морьдыг өөрсөддөө үлдээв. 5 Дамаскийн арамейчууд Зобагийн хаан Хададезерт туслах гэж ирэхэд Давид арамейчуудаас хорин хоёр мянган хүнийг хороов. 6 Тэгээд Давид Дамаскийн арамейчуудын дунд цэргүүдийг тавьж, арамейчууд Давидын боолууд болж, алба гувчуур авчрав. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав. 7 Хададезерын түшмэдэд байсан алтан бамбайнуудыг Давид булааж, Иерусалим уруу авчирлаа. 8 Бас Хададезерын хотууд болох Тибхат ба Кунаас Давид маш их хэмжээний хүрэл олзолжээ. Түүгээр Соломон хүрэл тэнгис, баганууд болон хүрэл сав суулгыг цутгаж хийв. 9 Зобагийн хаан Хададезерын бүх цэргийг Давид ялсан тухай Хаматын хаан Тоу сонсоод, 10 Давид хаан уруу түүнтэй мэндчилж, Хададезерын эсрэг тулалдан ялсанд нь баяр хүргэхээр өөрийн хүү Хадорамыг илгээв. Учир нь Хададезер Тоутай дайтаж явсан билээ. Хадорам алт, мөнгө, гуулиар хийсэн янз бүрийн эдлэлүүдийг авчрав. 11 Едом, Моаб, Аммоны хөвгүүд, филистчүүд болон Амалек зэрэг бүх үндэстнүүдээс авчирсан мөнгө, алттай хамт Давид хаан эдгээрийг ч гэсэн ЭЗЭНд зориулжээ. 12 Үүнээс гадна, Зеруиагийн хүү Абишаи нь Давсны Хөндийд арван найман мянган едомчуудыг алжээ. 13 Тэгээд тэрээр Едомд цэргүүдийг тавьж, бүх едомчууд Давидын боолууд болов. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав. 14 Ийнхүү Давид бүх Израилийг захирчээ. Тэрээр өөрийн бүх ард түмнийг зөвөөр ба шударгаар удирдав. 15 Зеруиагийн хүү Иоаб цэргийн жанжин болж, Ахилудын хүү Иехошафат бичээч болов. 16 Ахитубын хүү Задок, Абиатарын хүү Ахимелех нар тахилч нар болж, Шавша нь хэрэг хөтлөгч болов. 17 Иехоиадагийн хүү Бенаиа нь керетчүүд ба пелетчүүдийг захирч, Давидын хөвгүүд хааны хажууд байх удирдагчид болов.
1 Үүний дараа Аммоны хөвгүүдийн хаан Нахаш үхэж, түүний хүү оронд нь хаан болов. 2 Тэгэхэд Давид —Хануны эцэг Нахаш надад энэрэл үзүүлсэн тул би ч хүүд нь энэрэл үзүүлнэ гэж хэлэв. Ингээд аавынх нь талаар хүүг тайтгаруулахаар Давид элч нарыг илгээв. Давидын элч нар Хануныг тайтгаруулахаар Аммоны хөвгүүдийн нутагт ирэв. 3 Гэвч Аммоны хөвгүүдийн ноёд Ханунд хандан —Тайтгаруулагчдыг чам уруу илгээснээрээ Давид чиний эцгийг хүндэлж байгаа гэж чи бодож байна уу? Түүний түшмэд энэ газрыг судалж, устгахын тулд тагнахаар ирсэн биш гэж үү? гэв. 4 Тиймээс Ханун Давидын түшмэдийг барьж, сахлыг нь хусаад, өмссөн хувцсыг нь өгзгийн хавиар нь голоор тайраад, буцаан явуулав. 5 Хэдэн хүмүүс явж Давидад элч нарынх нь тухайд айлтгав. Өнөөх хүмүүст маш ихээр доромжлуулсан тул Давид тэдэн уруу хүн илгээжээ. Хаан тэдэнд —Та нарын сахал ургаж гүйцэх хүртэл Иериход үлдээд, дараа нь буцаж ирэгтүн хэмээн хэлүүлэв. 6 Өөрсдийг нь Давид жигшсэнийг Аммоны хөвгүүд хараад, Ханун болон Аммоны хөвгүүд өөрсөддөө тэрэг ба морьт цэргүүдийг Месопотами, Арам-маака болон Зобагаас хөлслөн авахаар мянган мөнгөн талантыг илгээв. 7 Тэд өөрсөддөө гучин хоёр мянган тэрэг, Маакагийн хаан болон түүний хүмүүсийг хөлслөн авав. Тэд ирж, Медебагийн өмнө хуарагнан буув. Аммоны хөвгүүд ч өөрсдийн хотуудаас хуран цуглаж, дайтахаар ирэв. 8 Давид үүнийг сонсоод, Иоаб болон хүчирхэг эрчүүдээс бүрдсэн бүх цэргээ илгээв. 9 Аммоны хөвгүүд гарч ирэн, хотын орох хаалган дээр дайтахад бэлтгэн жагсаж, ирсэн хаад ч өөрсдийн цэргээ хээр талд байрлуулав. 10 Тулалдаан урд талд болон араар нь өөрийнх нь эсрэг өрнөж байгааг Иоаб хараад, бүх цэргээс Израилийн шилдэг дайчдыг сонгон авч, тэд арамейчуудын эсрэг жагсан байрлав. 11 Харин үлдсэн хүмүүсийг Иоаб өөрийн дүү Абишаигийн гарт даатгав. Тэд Аммоны хөвгүүдийн эсрэг жагсан байрлажээ. 12 Иоаб өгүүлэхдээ —Хэрэв арамейчууд надаас хүчээрээ их бол чи надад туслагтун. Харин Аммоны хөвгүүд чамаас илүү хүчтэй байх аваас, би чамд тусална. 13 Хүчирхэг байж, өөрсдийн ард түмэн болон бидний Бурханы хотуудын төлөө зоригтойгоор тулалдацгаая. Мэлмийд нь сайн зүйлийг ЭЗЭН үйлдэх болтугай гэв. 14 Ингээд Иоаб өөрийн хүмүүсийн хамт арамейчуудын эсрэг тулалдахаар ойртоход арамейчууд Иоабын өмнөөс зугтацгаав. 15 Аммоны хөвгүүд арамейчуудын зугтахыг хараад, өөрсдөө ч мөн Иоабын дүү Абишаигийн өмнөөс зугтан, хот уруугаа оров. Тэгээд Иоаб Иерусалимд ирлээ. 16 Арамейчууд Израильд дийлдсэнээ хараад, элч нарыг илгээн, Евфратын чанадад байх арамейчуудыг тэднийг удирдаж буй Хададезерын цэргийн жанжин Шофакийн хамтаар ирүүлэв. 17 Үүнийг Давидад мэдэгдсэнд тэрээр бүх Израилийг хамтад нь цуглуулж, Иорданыг гатлан, тэдний дээр ирж, тэдний эсрэг байрлалаа эзлэв. Давид арамейчуудын эсрэг тулалдахаар жагсангуут арамейчууд түүний эсрэг дайрав. 18 Арамейчууд Израилийн өмнөөс зугтсанд Давид арамейчуудаас долоон мянган тэрэгт цэрэг, дөчин мянган явган цэргийг устгаж, тэдний цэргийн жанжин Шофакийг ч алав. 19 Хададезерын зарц нар Израильд дийлдсэнээ хараад, Давидтай найрамдан, түүнд үйлчлэв. Ингээд арамейчууд дахин Аммоны хөвгүүдэд туслах хүсэл зориггүй боллоо.
1 Дараа нь хаадын дайнд мордох цагт буюу хавар Иоаб цэргээ удирдан явж, Аммоны хөвгүүдийн газрыг сүйрүүлэн, ирж Раббаг бүслэн авав. Гэвч Давид Иерусалимд үлджээ. Иоаб Раббаг цохин устгав. 2 Давид тэдний хааны толгойгоос алтан титмийг нь авчээ. Тэр титэм нэг алтан талант жинтэй бөгөөд эрдэнийн чулуу шигтгэгдсэнийг Давид олж мэдэв. Түүнийг Давидын тэргүүн дээр тавьжээ. Тэрээр хотоос маш их хэмжээний олз омог авчрав. 3 Тэр хотод байсан хүмүүсийг ч олзлон авчирж, иртэй хөрөө багаж сүх хэрэглэх ажилд дайчилжээ. Аммоны хөвгүүдийн бүх хотуудад Давид ийнхүү үйлдэв. Дараа нь Давид болон бүх хүмүүс Иерусалим уруу буцаж ирэв. 4 Үүний дараа Гезерт филистчүүдтэй дайтаж эхэлжээ. Тэгэхэд аварга биетнүүдийн үр удмын нэг Сиппаиг хушат хүн Сиббекаи алсанд, филистчүүд бууж өгөв. 5 Дахин филистчүүдтэй дайтах үе гарч, Иаирын хүү Елканан нь гит хүн Голиатын дүү Лахмиг алсан юм. Лахмийн жадны иш нь нэхмэлчний гогдогч мод мэт байв. 6 Гатад дахин дайн болох үед нэгэн үлэмж аварга хүн байсан бөгөөд түүний гар, хөлийн хуруунууд нь тус тус зургаа, нийт хорин дөрвөн хуруутай байжээ. Энэ хүн ч аварга биетнүүдийн үр удмын нэг байсан билээ. 7 Тэрээр Израилийг доромжлоход, Давидын ах Шимеагийн хүү Ионатан түүнийг алав. 8 Эдгээр нь Гат дахь аварга биетнүүдийн үр удмууд байсан бөгөөд тэд Давидын гарт болон түүний боолуудын гарт унацгаасан юм.
1 Дараа нь Сатан Израилийн эсрэг босоод, Израилийг тоолуулахаар Давидыг хөдөлгөв. 2 Тиймээс Давид Иоаб болон ард түмний ноёдод хандан —Явж, Бершебаагаас Дан хүртэлх израильчуудыг тоолж, тэдний тоог надад мэдэгтүн хэмээв. 3 Иоаб —ЭЗЭН Өөрийн ард түмнээ одоо байгаагаас нь зуу дахин өсгөх болтугай! Харин хаан эзэн минь, тэд чинь бүгдээрээ эзний минь боолууд биш гэж үү? Юунд миний эзэн энэ зүйлийг хийхээр хүсэмжилнэ вэ? Яагаад тэр Израильд гэм бурууг учруулах ёстой юм бэ? гэв. 4 Гэсэн хэдий ч хааны зарлиг Иоабын үгнээс хүчтэй байв. Тиймээс Иоаб хөдлөн, бүх Израиль даяар явж, Иерусалимд ирэв. 5 Бүх ард түмний тооллогын мэдээг Иоаб Давидад өгчээ. Илд агссан Израилийн эрчүүд бүгд нэг сая нэг зуун мянга байсан ба илд агссан Иудагийн эрчүүд дөрвөн зуун далан мянга байв. 6 Гэхдээ хааны тушаал Иоабын жигшлийг төрүүлсэн тул тэрээр тэдний дунд Леви, Бениаминыг тоолсонгүй. 7 Бурханд энэ зүйл таалагдаагүй бөгөөд Тэр Израилийг цохив. 8 Давид Бурханд —Би үүнийг хийснээрээ асар их нүгэл үйлдлээ. Гэвч одоо боолынхоо гэм бурууг өршөөгөөч. Учир нь би маш тэнэг мулгуу зүйл үйлдсэн юм хэмээв. 9 ЭЗЭН Давидын үзмэрч Гадад хандан айлдахдаа — 10 Явж, Давидад хэлэхдээ "ЭЗЭН ийн айлдаж байна «Би чамд гурван зүйл өгнө. Тэдний нэгийг өөртөө сонгож авагтун. Түүнийг Би чамд үйлдэх болно» гэсэн" гэж хэл хэмээв. 11 Гад Давид уруу ирж, түүнд —ЭЗЭН ийн айлдахдаа "Өөртөө 12 гурван жил өлсгөлөн болох, эсвэл чиний өрсөлдөгчдийн илд чиний дээр байх зуур дайснуудынхаа өмнөөс гурван сарын турш зугтаан явах, эсвэл ЭЗЭНий илд болох тахлыг энэ газарт гурван өдрийн турш буулган, ЭЗЭНий тэнгэр элч Израилийн бүх нутаг даяар устган үхүүлэх зэргийн аль нэгийг сонго" хэмээв. Тийм учраас одоо намайг илгээсэн Түүнд би ямар хариутай буцахыг эргэцүүлэн бодогтун гэв. 13 Давид Гадад —Би маш их шаналж байна. ЭЗЭНий өршөөлүүд агуу их учраас намайг Түүний гарт тушаагтун. Харин намайг хүний гарт бүү оруулаач хэмээн хариулав. 14 Ингээд ЭЗЭН Израиль дээр тахал илгээж, Израилийн далан мянган хүн үхэв. 15 Мөн Иерусалимыг сүйтгэхээр Бурхан тэнгэр элчээ тийшээ илгээв. Гэвч тэнгэр элч Иерусалимыг сүйтгэхэд бэлэн байх үед ЭЗЭН хараад, гай гамшиг буулгах гэж байгаадаа харуусаж, сүйрүүлэгч тэнгэр элчид хандан —Хангалттай. Одоо гараа авагтун гэж тушаав. ЭЗЭНий тэнгэр элч иебус хүн Орнаны үтрэмийн хажууд зогсож байв. 16 Давид нүдээ өргөөд, тэнгэр, газрын хооронд зогсож буй ЭЗЭНий тэнгэр элч гартаа илдээ барин Иерусалимын дээгүүр сунгасан байгааг үзэв. Тиймээс Давид болон ахмадууд таар нөмрөн, нүүрээрээ газарт унацгаав. 17 Давид Бурханд —Ард түмнийг тоолох тушаалыг гаргасан хүн нь би биш гэж үү? Үнэхээр нүгэл үйлдэж, маш их бузрыг хийсэн хүн нь би болохоос эдгээр хонин сүрэг юу хийсэн юм бэ? Өө, миний Бурхан ЭЗЭН, Таны мутар миний эсрэг болон миний эцгийн бүлийн эсрэг байг. Харин тахалд нэрвэгдсэн Өөрийн ард түмнээсээ Та мутраа татаач гэв. 18 Ингэхэд дээшээ явж, иебус хүн Орнаны үтрэм дээр ЭЗЭНд тахилын ширээг босгох ёстойг Давидад хэлэхийг ЭЗЭНий тэнгэр элч Гадад тушаав. 19 ЭЗЭНий нэрээр хэлсэн Гадын үгээр Давид явав. 20 Орнан хойш эргэн, тэнгэр элчийг харсан бөгөөд түүнтэй хамт байсан дөрвөн хүү нь нуугджээ. Орнан улаан буудай цайруулж байв. 21 Давид Орнан уруу дөхөж байхад Орнан Давидыг хараад, үтрэмээсээ гарч ирэн, Давидын өмнө нүүрээрээ газар сунан мөргөв. 22 Тэгээд Давид Орнанд —Би энд ЭЗЭНд тахилын ширээг босгохын тулд энэ үтрэмийн газраа надад өгөөч. Ард түмнээс тахлыг салгахын тулд чи үүнийг надад бүтэн үнээр нь зарах ёстой хэмээв. 23 Орнан Давидад —Үүнийг та өөртөө ав. Миний эзэн хаан өөрийн нүдэнд таалагдсанаа үйлдэгтүн. Хардаа, би шатаалт тахилд зориулан үхрийг, түлээ болгон тариа цайруулагч нүдүүрийг, идээн өргөлд зориулан улаан буудайг өгье. Би энэ бүгдийг өгье гэв. 24 Гэвч Давид Хаан Орнанд —Үгүй, би заавал үүнийг бүтэн үнээр нь худалдан авна. Учир нь би чиний юмыг ЭЗЭНд зориулан авахгүй, мөн үнийг нь төлөөгүй зүйлээр шатаалт тахил өргөхгүй хэмээв. 25 Давид газрын үнэнд зургаан зуун алтан шекелийг Орнанд өгөв. 26 Тэгээд Давид тэнд ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгон, шатаалт тахил болон эвийн тахилуудыг өргөв. Давид ЭЗЭНийг дуудсанд Тэрээр шатаалт тахилын ширээн дээр тэнгэрээс гал буулган түүнд хариулав. 27 ЭЗЭН тэнгэр элчид тушаасанд тэр нь илдээ хуйнд нь буцаан хийлээ. 28 Тэр үед иебус хүн Орнаны үтрэм дээр ЭЗЭН өөрт нь хариулахыг Давид хараад, тэнд тахил өргөв. 29 Яагаад гэвэл цөлд Мосегийн босгосон ЭЗЭНий асар болон шатаалт тахилын ширээ тэр үед Гибеон дахь мөргөлийн өндөрлөг дээр байсан болой. 30 Гэвч Давид ЭЗЭНий тэнгэр элчийн илдээс айсан тул Бурханы хүслийг мэдэхээр түүний өмнө очиж чадсангүй.
1 Тэгээд Давид —Энэ бол Бурхан ЭЗЭНий өргөө, энэ бол Израилийн төлөөх шатаалт тахилын ширээ юм хэмээв. 2 Ингээд Давид Израилийн нутагт байсан харийнхныг цуглуулах тушаалыг гаргаж, Бурханы өргөөний барилгын чулуунуудыг цавчих хүмүүсийг тогтоов. 3 Давид дааман хаалганууд болон тоноглолуудын хадааснуудыг хийх үлэмж хэмжээний төмрийг, мөн жинлэн хэмжиж чадахааргүй хүрлийг бэлтгэв. 4 Сидончууд ба тирчүүд Давидад үлэмж хэмжээний хушин дүнзнүүд авчирж өгсөн тул хушин гуалингуудаар хийсэн дүнзнүүд тоолшгүй их байв. 5 Давид —Миний хүү Соломон балчир, туршлагагүй байна. ЭЗЭНд зориулан баригдах өргөө ч маш сүрлэг, бүх дэлхий дахинд алдаршсан, цог жавхлантай байх юм. Тийм учраас одоо би үүнийг барих бэлтгэлийг хангана гэв. Ингээд Давид өөд болохоосоо өмнө хангалттай бэлтгэлийг базаав. 6 Түүний дараа Давид өөрийн хүү Соломоныг дуудаж, Израилийн Бурхан ЭЗЭНд зориулан өргөө барихыг түүнд тушаав. 7 Давид Соломонд хандан —Хүү минь ээ, би өөрийн Бурхан ЭЗЭНий нэр алдрын төлөө өргөө барих бодолтой байсан билээ. 8 Гэвч ЭЗЭНий үг надад ирж, "Чи их цус урсган, олон дайныг өдөөсөн. Чи Миний өмнө дэлхий дээр их цус урсгасан тул Миний нэр алдрын төлөө өргөө барьж болохгүй. 9 Харагтун, чамд нэгэн хүү төрөх бөгөөд тэрээр амар амгалангийн хүн байх болно. Би түүнд эргэн тойрны бүх дайснуудаас нь хамгаалалт, амар тайвныг өгөх болно. Түүний нэр Соломон байх бөгөөд түүний амьдралын өдрүүдэд Би Израильд амар амгалан, аниргүй байдлыг өгнө. 10 Тэр Миний нэр алдрын төлөө өргөө барих бөгөөд Тэр Миний хүү болж, Би түүний эцэг болно. Би түүний хаанчлалын сэнтийг Израилийн дээр үүрд мөнхөд суурилуулах болно" гэсэн юм. 11 Миний хүү, чи амжилттай явж, чиний тухайд Түүний айлдсанаар чи өөрийн Бурхан ЭЗЭНий өргөөг барихын тулд ЭЗЭН чамтай хамт байх болтугай. 12 Чи өөрийн Бурхан ЭЗЭНий хуулийг сахьж байхын тулд зөвхөн ЭЗЭН чамд хэрсүү байдал ба ухаарлыг, мөн Израилийг захирах мэдлийг чамд өгөх болтугай. 13 Израилийн талаар Мосед ЭЗЭНий тушаасан тогтоол, зарлигуудыг чи сахихдаа хянамгай хандах аваас, чи амжилт олох болно. Тууштай бөгөөд зоригтой бай. Бүү ай, бүү шантар. 14 Одоо харагтун, би ЭЗЭНий өргөөнд зориулан зуун мянган талант алт, нэг сая талант мөнгө, жигнэн хэмжиж барахааргүй маш их хэмжээний хүрэл ба төмөр, мөн дүнз болон чулуунуудыг зовлонтойгоор бэлтгэн тавьсан билээ. Чи дээр нь нэмэрлээрэй. 15 Түүнээс гадна, чамтай хамт маш олон ажилчид буюу чулуу цавчигчид, чулуу өнгөлөгчид, мужаанууд болон бүх төрлийн ажилд авъяас чадвартай бүх хүмүүс байна. 16 Алт, мөнгө, хүрэл, төмрийн хувьд хэмжээлшгүй ихээр байна. Босоод, ажиллагтун. ЭЗЭН чамтай хамт байх болтугай гэв. 17 Мөн Давид Израилийн бүх удирдагчдад өөрийн хүү Соломонд туслахыг тушаан, — 18 Та нарын Бурхан ЭЗЭН та нартай хамт байгаа юм бус уу? Эргэн тойронд амар тайвныг Тэр та нарт өгөөгүй гэж үү? Тэрээр энэ газрын иргэдийг миний гарт тушааж, энэ газар ч ЭЗЭН болон Түүний ард түмний өмнө сөхөрсөн юм. 19 Одоо өөрсдийн Бурхан ЭЗЭНийг хайхаар өөрсдийн зүрх сэтгэл, санаа бодлоо чиглүүлэгтүн. Тийм учраас ЭЗЭНий нэр алдрын төлөө баригдах өргөөнд ЭЗЭНий гэрээний авдар болон Бурханы ариун зүйлсийг оруулан тавихын тулд босож, ЭЗЭН Бурханы ариун газрыг барьж босгогтун хэмээв.
1 Давид өндөр настай болоод өөрийн хүү Соломоноо Израилийн хаан болгов. 2 Тэр Израилийн бүх удирдагчдыг тахилч нар ба левичүүдийн хамт цуглуулав. 3 Гуч болон түүнээс дээших насны левичүүд тоолуулсан бөгөөд тооллогын бүртгэлээр тоо нь гучин найман мянга байв. 4 Тэдгээрээс хорин дөрвөн мянга нь ЭЗЭНий өргөөний ажлыг харгалзах хүмүүс байв. Зургаан мянга нь түшмэд ба шүүгч нар, 5 дөрвөн мянга нь хаалгач бөгөөд дөрвөн мянга нь магтаалыг өргөхийн тулд Давидын бүтээсэн хөгжмөөр ЭЗЭНийг магтдаг хүмүүс байлаа. 6 Давид тэднийг Левийн хөвгүүд болох Гершом, Кохат, Мерари нарын дагуу бүлгүүдэд хуваажээ. 7 Гершомчуудаас Ладан, Шимеи нар байв. 8 Ладаны хөвгүүд гэвэл ууган нь Иехиел болон Зетам, Иоел зэрэг гурвуулаа байв. 9 Шимеигийн хөвгүүд нь Шеломит, Хазиел, Харан зэрэг гурвуулаа байв. Эдгээр нь Ладаны бүлийн тэргүүнүүд юм. 10 Шимеигийн хөвгүүд нь Иахат, Зина, Иеуш, Бериа нар болой. Энэ дөрвөн нь Шимеигийн хөвгүүд юм. 11 Иахат ууган нь, Зиза удаах нь байв. Харин Иеуш, Бериа нар олон хөвгүүдгүй байсан тул тэд эцгийн нэг бүл буюу нэг гар бүл болов. 12 Кохатын хөвгүүд дөрвүүлээ бөгөөд Амрам, Изхар, Хеброн, Уззиел нар байв. 13 Амрамын хөвгүүд нь Аарон ба Мосе болой. Аарон нь ЭЗЭНий өмнө утлага шатааж, Түүнд үйлчлэн, Түүний нэрийг үүрд ерөөхийн тулд өөрөө болон хөвгүүдийнхээ хамт үүрд мөнх хамгийн ариунаар ариусгагдахаар тусгаарлагдсан хүн байсан юм. 14 Харин Бурханы хүн Мосегийн хувьд түүний хөвгүүд Леви овгийн дунд багтсан болой. 15 Мосегийн хөвгүүд Гершом, Елиезер нар байв. 16 Гершомын хүү нь тэргүүлэгч Шебуел байв. 17 Елиезерийн хүү нь тэргүүлэгч Рехабиа байв. Елиезер өөр хөвгүүдгүй байсан боловч Рехабиагийн хөвгүүд нь үй олон байв. 18 Изхарын хүү нь тэргүүлэгч Шеломит байв. 19 Хеброны хөвгүүдийн ууган нь Иериа, удаах нь Амариа, гурав дахь нь Иахазиел, дөрөв дэх нь Иекатием болой. 20 Уззиелийн хөвгүүдийн ууган нь Мика, удаах нь Ишшиа болой. 21 Мерарийн хөвгүүд нь Махли, Муши нар байв. Махлийн хөвгүүд нь Елеазар, Киш нар болой. 22 Елеазар үхэхдээ хөвгүүдгүй, зөвхөн охидтой байв. Тиймээс тэдний ах дүү нар болох Кишийн хөвгүүд тэднийг эхнэрүүдээ болгон авав. 23 Мушийн хөвгүүд гурвуулаа бөгөөд Махли, Едер, Иеремот нар байв. 24 Эдгээр нь ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулан ажил хийж буй, хорин настай болон түүнээс дээших насны, нэрийг нь тэмдэглэсэн, тоологдсон хүмүүсийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд буюу тус тусын эцгүүдийн бүлүүдийн дагуу Левийн хөвгүүд байв. 25 Давид "Израилийн Бурхан ЭЗЭН Өөрийн ард түмэндээ амралтыг өгч, Иерусалимд мөнхөд орших болов. 26 Мөн левичүүд асрыг болон түүний үйлчлэлд хэрэглэгддэг бүх эдлэлийг дахин зөөн явах шаардлагагүй болсон" хэмээн өгүүлсэн юм. 27 Давидын сүүлчийн үгийг дагаж хорин настай болон түүнээс дээших насны Левийн хөвгүүд тоолуулав. 28 Тэдний үүрэг нь ЭЗЭНий өргөөний үйлчлэлд, хашаа, өрөөнүүд болон бүх ариун зүйлсийг цэвэрлэхэд буюу Бурханы өргөөний үйлчлэлийн ажилд Аароны хөвгүүдэд туслах болон 29 ил тавих талх, идээн өргөлийн сайн гурил, хөрөнгөгүй хийсэн талх зэрэг саванд шарах эсвэл сайн зуурах ажил, жигнэн хэмжих бүх ажлыг хариуцахад оршиж байв. 30 Тэд өглөө бүр ЭЗЭНд талархан, магтахаар зогсож, орой бүр үүний адил үйлдэн, 31 амралтын өдөр, шинэ сар, тогтоогдсон баяр наадмын үеэр ЭЗЭНд бүх шатаалт тахилыг өргөж, тэдний талаар тогтоосон зааврын тоогоор ЭЗЭНий өмнө үргэлжлүүлэн үйлчлэх ёстой байв. 32 Ингэж ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулан тэд хурлын майхан, ариун газар болон тэдний ах дүүс болох Аароны хөвгүүдийн төлөөх үүргийг хариуцаж байв.
1 Аароны үр удмын бүлгүүд гэвэл, Аароны хөвгүүд нь Надаб, Абиху, Елеазар, Итамар нар байв. 2 Гэвч Надаб, Абиху нар эцгээсээ өмнө нас барж үр хүүхэдгүй байв. Елеазар, Итамар нар тахилч нар болон үйлчлэв. 3 Давид Елеазарын удмын Задок, Итамарын удмын Ахимелех нартай хамт тэднийг үйлчлэлийн дагуу ажлуудад нь хуваажээ. 4 Елезарын удмынханд Итамарын удмынхнаас илүү олон тэргүүлэгч эрс байсан тул тэднийг хуваарилахдаа тэд Елеазарын удмынхны эцгүүдийн бүлүүдэд арван зургаан тэргүүн, Итамарын удмынхны эцгүүдийн бүлүүдийн дагуу найман тэргүүн оноов. 5 Тэд Итамарын үр удам болон Елеазарын үр удмаас хоёулангаас нь Бурханы ба ариун газрын түшмэд байсан учир нэгийг нь нөгөөтэй нь адил шодон хуваав. 6 Левичүүдээс гаралтай, гүүш Нетанелын хүү Шемаиа тэднийг хаан, жононгууд, тахилч Задок, Абиатарын хүү Ахимелех, тахилч нар болон левичүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүдийн өмнө тэмдэглэсэн билээ. Елеазарынхаас нэг эцгийн бүл, Итамарынхаас нэг эцгийн бүлийг авчээ. 7 Анхны шавга Иехоиариб дээр ирж, хоёрдугаарх нь Иедаиа, 8 гуравдугаарх нь Харим, дөрөвдүгээрх нь Сеорим, 9 тавдугаарх нь Малхийа, зургадугаарх нь Миамин, 10 долдугаарх нь Хаккоз, наймдугаарх нь Абиа, 11 есдүгээрх нь Иешуа, аравдугаарх нь Шеканиа, 12 арван нэгдүгээрх нь Елиашиб, арван хоёрдугаарх нь Иаким, 13 арван гуравдугаарх нь Хуппа, арван дөрөвдүгээрх нь Иешебеаб, 14 арван тавдугаарх нь Билга, арван зургадугаарх нь Иммер, 15 арван долдугаарх нь Хезир, арван наймдугаарх нь Хаппиззез, 16 арван есдүгээрх нь Петахиа, хорьдугаарх нь Иехезкел, 17 хорин нэгдүгээрх нь Иакин, хорин хоёрдугаарх нь Гамул, 18 хорин гуравдугаарх нь Делаиа, хорин дөрөвдүгээрх нь Маазиа дээр буув. 19 Эдгээр нь тэднийг ЭЗЭНий өргөө дотор орох үед тэдний үйлчилгээний үүргүүд байсан бөгөөд тэдний өвөг эцэг Ааронд Израилийн Бурхан ЭЗЭНий тушаасны дагуу түүгээр дамжуулан тэдэнд өгөгдсөн зааврын дагуу байв. 20 Левийн хөвгүүдийн бусад нь гэвэл Амрамын хөвгүүдээс гаралтай Шубаел, Шубаелын хөвгүүдээс гаралтай Иедеиа байв. 21 Рехабиагаас, Рехабиагийн хөвгүүдээс ууган нь Исшиа юм. 22 Изхарчуудаас, Шеломот, Шеломотын хөвгүүдээс Иахат байв. 23 Хеброны хөвгүүд гэвэл, ууган нь Иериа, хоёрдугаарх нь Амариа, гуравдугаарх нь Иахазиел, дөрөвдүгээрх нь Иекамеам юм. 24 Уззиелийн хөвгүүдээс Мика, Микагийн хөвгүүдээс Шамир болой. 25 Микагийн дүү Ишшиа, Ишшиагийн хөвгүүдээс Зехариа юм. 26 Мерарийн хөвгүүдээс Махли, Муши нар болой. Иазиагийн хөвгүүдээс Бено юм. 27 Мерарийн хөвгүүдээс, Иазиагаар Бено, Шохам, Заккур, Ибри нар байв. 28 Махлигаар Елеазар бөгөөд тэрээр хөвгүүдгүй байв. 29 Кишээр, Кишийн хөвгүүд, Иерамеел байв. 30 Мушийн хөвгүүдээс Махли, Едер, Иеримот нар байв. Эдгээр нь эцгүүдийнхээ бүлүүдийн дагуу Левийн хөвгүүд болой. 31 Эд ч бас тэдний төрөл садан болох Аароны хөвгүүдийн адилаар Давид хаан, Задок, Ахимелех, тахилч нар болон левичүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүдийн өмнө шоджээ. Эцгүүдийн бүлийн тэргүүлэгч ч бай, түүний дүү нараас ч бай бүгд адил шодоцгоов.
1 Үүнээс гадна, Давид болон их цэргийн жанжнууд нь Асаф, Хеман, Иедутуны хөвгүүдийн заримыг нь үйлчлэлд зориулан тусгаарлан авчээ. Тэдэнд ятга, босоо ятга, цантайгаар эш үзүүлэх үүргийг даалгав. Энэхүү үйлчлэлдээ орсон хүмүүсийн тоо нь дараах болой. 2 Асафын хөвгүүдээс Заккур, Иосеф, Нетаниа, Ашарела нар болой. Асафын хөвгүүд нь хааны заавраар эш үзүүлдэг Асафын удирдлагын доор байв. 3 Иедутунаас, Иедутуны хөвгүүд болох Гедалиа, Зери, Иешаиа, Шимеи, Хашабиа, Маттитиа зэрэг зургаа болой. Ятга дарж, ЭЗЭНд талархаж магтан эш үзүүлдэг өөрсдийн эцэг Иедутунаар тэд удирдуулдаг байв. 4 Хеманаас, Хеманы хөвгүүд болох Буккиа, Маттаниа, Уззиел, Шебуел, Иеримот, Хананиа, Ханани, Елиатан, Гиддалти, Роамти-езер, Иошбекаша, Маллоти, Хотир, Махазиот нар болой. 5 Бурханы үгээр хааныг өргөмжлөх хааны үзмэрч Хеманы хөвгүүд эд бүгд юм. Бурхан Хеманд арван дөрвөн хүү, гурван охин өгөв. 6 Тэд бүгд өөрсдийн эцгийн удирдлага доор Бурханы өргөөний үйлчлэлд зориулан цан, босоо ятга, ятгыг даран, ЭЗЭНий өргөөнд дуу дуулдаг байв. Асаф, Иедутун, Хеман нар хааны удирдлага доор байлаа. 7 ЭЗЭНд дуулахаар бэлтгэгдсэн тэд болон тэдний төрөл садангууд буюу авъяас чадвартай бүх хүний тоо нь хоёр зуун наян найм байв. 8 Тэдний бага нь агуу нэгэнтэй, багш нь сурагчтай адил бүгд үүргийнхээ төлөө шавга татав. 9 Анхны шоо нь Асафаар Иосефт, хоёрдугаарх нь Гедалиад буув. Гедалиа өөрийн төрөл садан, хөвгүүдийнхээ хамт арван хоёулаа байв 10 Гуравдугаарх нь Заккурт бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байлаа. 11 Дөрөвдүгээрх нь Изрид бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 12 Тавдугаарх нь Нетаниад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 13 Зургадугаарх нь Буккиад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 14 Долдугаарх нь Иешарелад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 15 Наймдугаарх нь Иешаиад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 16 Есдүгээрх нь Маттаниад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 17 Аравдугаарх нь Шимеид бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 18 Арван нэгдүгээрх нь Азарелд бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 19 Арван хоёрдугаарх нь Хашабиад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 20 Арван гуравдугаарх нь Шубаелд бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 21 Арван дөрөвдүгээрх нь Маттитиад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 22 Арван тавдугаарх нь Иеремотод бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 23 Арван зургадугаарх нь Хананиад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 24 Арван долдугаарх нь Иошбекашад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 25 Арван наймдугаарх нь Хананид бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 26 Арван есдүгээрх нь Маллотид бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 27 Хорьдугаарх нь Елиатанд бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 28 Хорин нэгдүгээрх нь Хотирт бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 29 Хорин хоёрдугаарх нь Гиддалтид бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 30 Хорин гуравдугаарх Махазиотод бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 31 Хорин дөрөвдүгээрх нь Ромамти-езерт бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байсан болой.
1 Дааман хаалгануудын сахиулуудын хэсгүүдэд корачуудаас, Асафын хөвгүүдээс гаралтай Корегийн хүү Мешелемиа байв. 2 Мешелемиа хөвгүүдтэй байсан бөгөөд ууган нь Зехариа, хоёрдугаарх нь Иедиаел, гуравдугаарх нь Зебадиа, дөрөвдүгээрх нь Иатниел, 3 тавдугаарх нь Елам, зургадугаарх нь Иехонан, долдугаарх нь Елиехоенай болой. 4 Обед-едом хөвгүүдтэй байсан бөгөөд ууган нь Шемаиа, хоёрдугаарх нь Иехозабад, гуравдугаарх нь Иоа, дөрөвдүгээрх нь Сакар, тавдугаарх нь Нетанел, 5 зургадугаарх нь Аммиел, долдугаарх нь Иссахар, наймдугаарх нь Пеулетаи болой. Бурхан түүнийг үнэхээр ерөөсөн юм. 6 Мөн түүний хүү Шемаиад ч хөвгүүд төрж, тэд эрэлхэг зоригтой дайчид байсан тул өөрсдийн эцгийн бүлийг захирав. 7 Шемаиагийн хөвгүүд нь Отни, Рефаел, Обед, Елзабад нар бөгөөд Елзабадын ах дүү Елиху, Шемакиа нар эрэлхэг хүмүүс байв. 8 Эдгээр нь бүгд Обед-едомын хөвгүүдээс гаралтай хүмүүс байв. Тэд болон тэдний хөвгүүд, төрөл садан нь үйлчлэлээ хийх хүчтэй, чадвартай хүмүүс бөгөөд Обед-едомоос жаран хоёр хүн байв. 9 Мешелемиад хөвгүүд болон төрөл садан болох арван найман эрэлхэг хүн байв. 10 Бас Мерарийн хөвгүүдийн нэг болох Хоса хөвгүүдтэй байсан бөгөөд эхнийх нь Шимри (хэдийгээр тэр ууган хүү биш боловч эцэг нь түүнийг эхнийх болгосон), 11 хоёрдугаарх нь Хилкиа, гуравдугаарх нь Тебалиа, дөрөвдүгээрх нь Зехариа нар болой. Хосагийн бүх хөвгүүд ба төрөл садан нь арван гурван хүн байв. 12 Тэргүүлэгчид болох дааман хаалганы сахиулуудын эдгээр багуудад төрөл садангуудынх нь адил ЭЗЭНий өргөөнд үйлчлэх үүргүүд өгөгдөв. 13 Тэд том, жижиг гэж ялгалгүй өөрсдийн эцгүүдийн бүлүүдийн дагуу дааман хаалга тус бүрийн төлөө шодов. 14 Зүүн зүгийн шоо нь Шелемиад таарав. Дараа нь тэд түүний хүү билэг ухаантай зөвлөгч Зехариагийн төлөө шоо хаясанд тэр нь умард зүгт буув. 15 Обед-едомд тэр нь өмнө зүгт унаж, түүний хөвгүүдэд агуулах таарав. 16 Шуппим ба Хоса нарт баруун зүгт, Шаллекетын дааман хаалганы хажууд, өгсөх гол зам дээр буув. Харуул нь харуулынхаа зэргэлдээ байв. 17 Зүүн талд зургаа, хойд талд өдөр бүр дөрөв, өмнөд талд өдөр бүр дөрөв, агуулахад хоёр хоёроороо левичүүд зогсдог байв. 18 Баруун тал дахь Парбарын гол зам дээр дөрвөн хүн, Парбар дээр хоёр хүн байв. 19 Эдгээр нь Кора болон Мерарийн хөвгүүдээс гаралтай, дааман хаалганы сахиулуудын бүлгүүд байв. 20 Тэдний төрөл садангууд болох левичүүд Бурханы өргөөний эрдэнэс ба зориулан өргөсөн бэлгүүдийн эрдэнэсийг хариуцаж байв. 21 Ладаны хөвгүүд болох Ладанд харьяалагдах гершончууд буюу иехиелчүүд нь гершон хүн Ладаны эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд байв. 22 Иехиелийн хөвгүүд болон түүний ах дүү Зетам, Иоел нар ЭЗЭНий өргөөний эрдэнэсийг хариуцаж байв. 23 Амрамчууд, изхарчууд, хебрончууд, уззиелчүүдийн хувьд гэвэл, 24 Мосегийн ач, Гершомын хүү Шебуел нь эрдэнэсийн нярав болов. 25 Елиезераар дамжуулан түүний хамаатнууд гэвэл Елиезерын хүү Рехабиа, Рехабиагийн хүү Иешаиа, Иешаиагийн хүү Иорам, Иорамын хүү Зикри, Зикрийн хүү Шеломот нар байв. 26 Энэ Шеломот ба түүний төрөл садангууд нь Давид хаан, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд, мянгат, зуутын дарга нар, их цэргийн жанжнуудын зориулан өргөсөн бэлгүүдийн бүх эрдэнэсийг хариуцав. 27 Тэд дайнд ялсан олзныхоо хэсгийг ЭЗЭНий өргөөг засварлахад зориулан өргөжээ. 28 Үзмэрч Самуел, Кишийн хүү Саул, Нерийн хүү Абнер, Зеруиагийн хүү Иоаб нарын болон ямар нэгэн зүйл зориулан өргөсөн хүн бүрийн өргөлүүд нь бүгд Шеломот болон түүний садангуудын хамгаалалт дор байжээ. 29 Изхарчуудын хувьд гэвэл, Кенаниа ба түүний хөвгүүд нь Израилийн гадуур алба болох түшмэд, шүүгчдээр томилогдсон ажээ. 30 Хебрончуудын хувьд гэвэл Хашабиа ба түүний хамаатнууд буюу мянга долоон зуун чадварлаг эрс нь Иорданы баруун тал дахь Израилийн хэргүүдийг хариуцаж, ЭЗЭНий бүх ажилд ч, хааны үйлчлэлд ч томилогджээ. 31 Хебрончуудын хувьд гэвэл, тэргүүлэгч Иериа (эдгээр хебрончууд нь Давидын хаанчлалын дөч дэх жилд өөрсдийн угийн бичиг болон эцгүүдийн бүлүүдийн дагуу судлагдахад, Гилеадын Иазерт тэдний дундаас онцгой чадварлаг хүмүүс олдов) 32 болон түүний төрөл садангууд гэвэл эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд болох хоёр мянга долоон зуун чадварлаг эрс байв. Давид хаан тэднийг Бурханы болон хааны бүх хэргүүдийн талаарх реубенчүүд, гадчууд болон манассечуудын хагас овгийн харгалзагчдаар томилов.
1 Энэ бол Израилийн хөвгүүд, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд болох мянгат, зуутын дарга нар болон бүлгүүдийн хамаг хэргүүдэд хаанд үйлчилдэг түшмэдийн тооллого юм. Тэрхүү бүлгүүд тус бүрдээ хорин дөрвөн мянган хүнтэй бөгөөд жилийн бүх сарын туршид сар бүр солигддог байв. 2 Забдиелын хүү Иошобеам нь нэгдүгээр сард алба хаах нэгдүгээр бүлгийг захирдаг байв. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв. 3 Тэрээр Перезийн хөвгүүдээс гаралтай бөгөөд нэгдүгээр сарын хувьд их цэргийн бүх дарга нарын тэргүүлэгч байв. 4 Ахо хүн Додаи болон түүний бүлэг нь хоёрдугаар сард алба хаах бүлгийг хариуцаж байв. Түүний бүлгийн ахлах түшмэл Миклот юм. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв. 5 Гуравдугаар сард их цэргийн гурав дахь жанжин буюу тэргүүлэгч бол тахилч Иехоиадагийн хүү Бенаиа юм. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв. 6 Энэ Бенаиа нь гучин баатрын дотроос хүчирхэг нэгэн бөгөөд уг гучийг захирдаг байв. Түүний бүлгийн захирагчаар түүний хүү Аммизабад байжээ. 7 Дөрөвдүгээр сард дөрөв дэх нь Иоабын дүү Асахел болон удаах нь түүний хүү Зебадиа болой. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв. 8 Тавдугаар сард тав дахь нь Изра хүн ахлагч Шамхут байв. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв. 9 Зургадугаар сард зургаа дахь нь текои хүн Иккешийн хүү Ира болой. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв. 10 Долдугаар сард долоо дахь нь Ефраимын хөвгүүдээс гаралтай пелон хүн Хелез байв. Түүний бүлэгт хорин дөрвөн хүн байжээ. 11 Наймдугаар сард найм дахь нь зерачуудаас гаралтай хушат хүн Сиббекаи болой. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв. 12 Есдүгээр сард ес дэх нь бениаминчуудаас гаралтай анатот хүн Абиезер байв. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв. 13 Аравдугаар сард арав дахь нь зерачуудаас гаралтай Нетофат хүн Махараи байв. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв. 14 Арван нэгдүгээр сард арван нэг дэх нь Ефраимын хөвгүүдээс гаралтай пиратон хүн Бенаиа болой. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв. 15 Арван хоёрдугаар сард арван хоёр дахь нь Отниелын нетофат хүн Хелдаи байв. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв. 16 Израилийн овгуудыг хариуцахаар реубенчүүдийн ахлах түшмэл нь Зихрийн хүү Елиезер, симеончуудад Маакагийн хүү Шефатиа, 17 Левид Кемуелийн хүү Хашабиа, Ааронд Задок, 18 Иудад Давидын ах нарын нэг болох Елиху, Иссахарт Микаелын хүү Омри, 19 Зебулунд Обадиагийн хүү Ишмаиа, Нафталид Азриелын хүү Иеремот, 20 Ефраимын хөвгүүдэд Азазиагийн хүү Хошеа, Манассегийн хагас овогт Педаиагийн хүү Иоел, 21 Гилеад дахь Манассегийн хагас овогт Зехариагийн хүү Иддо, Бениаминд Абнерын хүү Иаасиел, 22 Данд Иерохамын хүү Азарел нар болой. Эдгээр нь Израилийн овгуудын ноёд байв. 23 Харин ЭЗЭН израильчуудыг тэнгэрийн одод мэт олон болгоно хэмээн айлдсан учраас Давид хорин настай болон түүнээс дооших насны хүмүүсийг тоолсонгүй. 24 Зеруиагийн хүү Иоаб тэднийг тоолж эхэлсэн боловч дуусгаагүй. Үүнээс болж Бурханы уур хилэн Израиль дээр буугаад тэдний тоо Давид хааны Шастирын бүртгэлд ороогүй билээ. 25 Адиелын хүү Азмавет хааны агуулахыг хариуцав. Уззиагийн хүү Ионатан нь хөдөө, хот, тосгон, цайзууд дахь агуулахуудыг хариуцав. 26 Келубийн хүү Езри нь газар хөрс боловсруулж байсан ажилчдыг хариуцсан байв. 27 Рамат хүн Шимеи усан үзмийн талбайг хариуцав. Шифмит хүн Забди дарсны агуулахуудад хадгалагдсан усан үзмийн ургацыг хариуцав. 28 Гедер хүн Баал-ханан нь Шефела дахь чидун мод, ялам моддыг хариуцав. Тосны агуулахыг Иоаш хариуцав. 29 Шаронд бэлчиж буй үхэр сүргийг Шарон хүн Шитраи хариуцав. Адлаигийн хүү Шафат хөндийнүүдэд байх үхэр сүргийг хариуцав. 30 Ишмаел хүн Обил тэмээнүүдийг, меронот хүн Иедеиа илжигнүүдийг хариуцав. 31 Хагри хүн Иазиз нь хонин сүргийг хариуцав. Эд бүгд Давид хааны харьяалагдах хөрөнгөний харгалзагчид байв. 32 Бас Давидын авга ах Ионатан ухаантай зөвлөгч бөгөөд гүүш байв. Хахмонийн хүү Иехиел нь хааны хөвгүүдийг асарч байв. 33 Ахитофел нь хааны зөвлөх, архе хүн Хушаи нь хааны анд байв. 34 Бенаиагийн хүү Иехоиада, Абиатар нар Ахитофелыг залгамжилжээ. Иоаб нь хааны их цэргийн жанжин байв.
1 Давид Израилийн бүх түшмэд, овгуудын захирагчид, хаанд үйлчилдэг хэсгүүдийн ахлагчид, мянгатын, зуутын дарга нар, хаан болон хааны хөвгүүдэд харьяалагдах бүх эд хөрөнгө, мал сүргийн харгалзагчид, түшмэд, хүчит эрс болох бүх зоригт баатруудыг Иерусалимд цуглуулжээ. 2 Тэгээд Давид хаан хөл дээрээ босон, —Миний ах дүүс болон миний ард түмэн, намайг сонсогтун. Би ЭЗЭНий гэрээний авдар болон бидний Бурханы хөлийн тавиуранд зориулан байнгын өргөө барихыг хүссэн юм. Иймээс би түүнийг барихад бэлтгэсэн билээ. 3 Гэвч Бурхан надад "Чи дайнч хүн ба цус урсгасан тул Миний нэр алдарт зориулан сүм барьж болохгүй" гэж айлдсан билээ. 4 Гэсэн ч ЭЗЭН болох Израилийн Бурхан намайг мөнхөд Израилийн хаан болгохоор миний эцгийн бүх гэрээс намайг сонгосон юм. Учир нь Тэрээр Иудаг удирдагчаар сонгосон юм. Иудагийн гэр, миний эцгийн гэр болон миний эцгийн хөвгүүдийн дундаас Тэрээр намайг бүх Израилийн хаан болгохоор таалан соёрхсон билээ. 5 Миний бүх хөвгүүдээс (учир нь ЭЗЭН надад олон хөвгүүд өгсөн) Тэрээр миний хүү Соломоныг Израиль дахь ЭЗЭНий хаанчлалын сэнтийнд залахаар сонгов. 6 Тэр надад айлдахдаа "Миний өргөө болон Миний хашаануудыг барих хүн бол чиний хүү Соломон юм. Учир нь Би түүнийг Өөрийн хөвгүүн болгохоор сонгосон бөгөөд Би түүнд эцэг нь байх болно. 7 Тэрээр одоо үйлддэг шигээ Миний тушаал, Миний заавруудыг чармайн сахивал, Би түүний хаанчлалыг үүрд мөнхөд тогтооно" гэсэн юм. 8 Иймээс одоо, та нар энэ сайхан газрыг эзэмшиж, түүнийгээ өөрсдийн дараа гарах хөвгүүддээ мөнхөд өвлүүлэхийн тулд ЭЗЭНий чуулган болох бүх Израилийн нүдний өмнө, мөн бидний Бурханы сонорт өөрсдийн Бурхан ЭЗЭНий бүх тушаалуудыг сахин мөрдөгтүн. 9 Миний хүү Соломон оо, өөрийн эцгийн Бурханыг таньж мэдэн, бүх зүрх болон оюун ухаанаараа Түүнд үйлчлэгтүн. Учир нь ЭЗЭН бүх зүрхнүүдийг шалгаж, бодол санааны хандлага бүрийг мэддэг юм. Хэрэв чи Түүнийг хайвал, Түүнийг олно. Харин чи Түүнийг умартах аваас, Тэр чамайг мөнхөд орхино. 10 Ариун газарт зориулан өргөөг бариулахаар ЭЗЭН чамайг сонгосон тул одоо үүнийг анхааралдаа ав. Зоригтой байж, үйлдэгтүн хэмээв. 11 Дараа нь сүмийн үүдний танхим, түүний барилга байгууламж, түүний агуулахууд, түүний дээд өрөөнүүд, түүний дотор өрөөнүүд болон өршөөлийн суудалд зориулсан өрөө зэргийн загвар зургийг Давид өөрийн хүү Соломонд өгөв. 12 Бас ЭЗЭНий өргөөний хашаанууд, эргэн тойрны бүх өрөөнүүд, Бурханы өргөөний агуулахууд болон зориулан өргөгдсөн зүйлсийн агуулахуудын талаар санаандаа байсан бүхний загвар зургийг өгөв. 13 Мөн тахилч нар болон левичүүдийн бүлгүүд, ЭЗЭНий өргөөний үйлчлэлийн бүх ажил, ЭЗЭНий өргөөн дэх үйлчлэлийн бүх эд хэрэглэлүүд, 14 бүх төрлийн үйлчлэлд хэрэглэх алтан сав суулгануудын алтны жин буюу алтан сав суулганууд, бүх төрлийн үйлчлэлд хэрэглэх мөнгөн сав суулгануудын мөнгөний жин буюу мөнгөн сав суулганууд, 15 алтан дэнлүүний сууринд зориулсан алтны жин болон тэдгээрийн алтан дэнлүүнүүд, мөнгөн дэнлүүний сууринд зориулсан мөнгөний жин, дэнлүүний суурь бүрийн зориулалтын дагуу тэдгээрийн болон дэнлүүнийх нь жин, 16 мөн ил тавих талхны ширээнд зориулан ширээ бүрийн алтны жин, мөнгөн ширээнүүдэд зориулсан мөнгөний жин, 17 бас шижир алтан сэрээ, тогоо, савнууд, мөн алтан аягануудад тус бүрийнх нь жинг, мөнгөн аягануудад зориулсан тус бүрийнх нь жингийн талаар, 18 мөн утлагын тахилын ширээг хийх цэвэршүүлсэн алтны жин, тэрэгний загварын алт болон ЭЗЭНий гэрээний авдрыг далавчаа дэлгэн бүрхсэн херубууд зэргийн загвар зургийг өгчээ. 19 Давид —Энэ бүгд буюу энэ загварын бүх хэсгүүдийг ЭЗЭН Өөрийн мутраар миний дээр бичин, надад мэдүүлж өгсөн юм гэв. 20 Тэгээд Давид өөрийн хүү Соломонд хандан —Тууштай бөгөөд зоригтой байж үйлдэгтүн. Миний Бурхан болох Бурхан ЭЗЭН чамтай хамт байгаа тул бүү ай, бүү шантар. ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулсан бүх ажлууд дуусах хүртэл Тэр чамайг хаяхгүй, чамайг мартахгүй. 21 Одоо харагтун, Бурханы өргөөний бүх үйлчлэлийн төлөөх тахилч нар ба левичүүдийн багууд болон юунд ч чадварлаг сайн дурын урчууд бүх төрлийн үйлчлэлийн бүх ажилд чамтай хамт байх болно. Бас түшмэд болон бүх ард түмэн чиний тушаалыг бүрэн дагах болно гэв.
1 Тэгээд Давид хаан бүх чуулганд хандан —Бурханы сонгосон миний хүү Соломон нас бага, туршлагагүй бөгөөд ажил ч маш агуу байна. Учир нь энэ сүм хүнд зориулагдаагүй, харин ЭЗЭН Бурханд зориулагдсан билээ. 2 Өөрийн бүхий л чадлаараа би Өөрийн Бурханы өргөөнд зориулан алтан эдлэлүүдийг хийх алт, мөнгөн эдлэлүүдийг хийх мөнгө, хүрэл эдлэлүүдийг хийх хүрэл, төмөр эдлэлүүдийг хийх төмөр, модон эдлэлүүдийг хийх мод, оникс чулуу, шигтгэх чулуу, чимэглэх чулуу, олон өнгийн чулуу, бүх төрлийн эрдэнэсийн чулуу болон шохойн чулууг маш ихээр бэлдсэн. 3 Үүнээс гадна, миний Бурханы өргөөнд баярласандаа, ариун сүмийн төлөө миний хэдийнээ бэлтгэсэн бүх зүйлсээс илүү ихийг буюу надад байгаа алт, мөнгөн эрдэнэсийг би өөрийн Бурханы өргөөнд өргөсөн юм. 4 Үүнд Офирын алтнаас гурван мянган талант алт, барилгын ханыг бүрэхэд долоон мянган талант цэвэршүүлсэн мөнгө, 5 алтаар хийх эдлэлд алт, мөнгөөр хийх эдлэлд мөнгө буюу урчуудын гараар бүтэх бүх ажилд хэрэглэх зүйлс юм. Тиймээс энэ өдөр ЭЗЭНд зориулан өөрийгөө ариусгахыг хэн хүсэж байна вэ? гэв. 6 Тэгэхэд эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд, Израилийн овгуудын ноёд, мянгатын болон зуутын дарга нар, хааны ажлын харгалзагчдын хамт сайн дураараа өргөл өргөв. 7 Бурханы өргөөний үйлчлэлд зориулан тэд таван мянган талант ба арван мянган дарик алт, арван мянган талант мөнгө, арван найман мянган талант зэс, зуун мянган талант төмрийг өргөв. 8 Үнэт чулуу эзэмшигч хүн бүр тэдгээрийгээ ЭЗЭНий өргөөний эрдэнэсийн санд авчирж, гершон хүн Иехиелд хариуцуулж өгөв. 9 Хүмүүс бүхий л зүрх сэтгэлээрээ ЭЗЭНд өргөлөө өргөсөн учраас ийнхүү сайн дураараа үйлдсэндээ баярлацгаав. Давид хаан ч бас маш ихээр баярлав. 10 Ингээд Давид бүх чуулганы нүдний өмнө ЭЗЭНийг магтахдаа —Бидний эцэг өвөг Израилийн Бурхан ЭЗЭН, Та мөнхийн мөнхөд магтагдах болтугай. 11 Өө, ЭЗЭН минь, агуу сүр, хүч чадал, яруу алдар, ялалт, цог жавхлан бөгөөд үнэхээр тэнгэр, газар дахь бүх юмс Таных билээ. Өө, ЭЗЭН минь, ноёрхол ч Таных бөгөөд Та Өөрийгөө бүхний тэргүүнээр өргөмжилдөг билээ. 12 Эд баялаг, хүндлэл нь хоёулаа Танаас ирдэг, Та бүхнийг захирдаг ба Таны мутарт эрх мэдэл, хүч чадал байдаг. Хэн нэгэн хүнийг агуу болгож хүчирхэгжүүлэх нь Таны мутарт атгаастай байдаг. 13 Иймээс одоо, Бурхан минь ээ, бид Танд талархаж, Таны цог жавхлант нэрийг магтъя. 14 Үүний адил харамгүйгээр өргөж чадахаар миний ард түмэн болоод би хэн юм бэ? Учир нь бүх зүйлс Танаас ирдэг бөгөөд Таны мутраас бид Танд өргөсөн юм. 15 Учир нь бид Таны өмнө түр оршин суух хүмүүс бөгөөд өөрсдийн бүх эцэг өвгөдийнхөө адил хөлслөн суугчид билээ. Дэлхий дээрх бидний өдрүүд сүүдэртэй адил бөгөөд ямар ч найдвар алга. 16 Өө, бидний Бурхан ЭЗЭН, Таны ариун нэрийн төлөө Танд өргөө барихаар бидний бэлтгэсэн энэ үлэмж их юмс бүгдээрээ Таны мутраас ирсэн бөгөөд эд бүгд Таных болой. 17 Өө, Бурхан минь, Та хүний зүрхийг тандан мэдэж, цэх шулуун байдлыг таалан соёрхдог гэдгийг би нэгэнт мэддэг учир би чин үнэнч зүрхээрээ эдгээр бүх зүйлийг сайн дураараа өргөсөн юм. Тиймээс одоо энд байгаа Таны ард түмэн Танд сайн дураараа өргөлүүдээ өргөж байгааг хараад би баярлаж байна. 18 Бидний эцэг өвгөд болох Абрахам, Исаак, Израилийн Бурхан, ЭЗЭН, Өөрийн ард түмний зүрх сэтгэлийг үүрд иймээр нь хадгалан, тэдний сэтгэлийг Өөр уруугаа хандуулаач. 19 Миний хүү Соломонд Таны тушаалууд, гэрчлэлүүд болон зарлигуудыг сахьж, тэр бүгдийг үйлдэж, миний бэлтгэж өгсөн сүмийг барих бүрэн төгс зүрх сэтгэлийг өгөөч хэмээв. 20 Тэгээд Давид бүх чуулганд —Өөрсдийн Бурхан ЭЗЭНийг одоо магтагтун хэмээсэнд бүх чуулган нь эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНийг магтаж, доошоо мөргөж, ЭЗЭНд болон хаанд хүндлэл үзүүлэв. 21 Дараа өдөр нь тэд ЭЗЭНд тахил өргөж, мянган бух, мянган хуц, мянган хургыг дарсных нь өргөл болон тахилуудтай нь хамт бүх Израилийн төлөө хангалттайгаар шатаалт тахил болгон өргөлөө. 22 Ийнхүү тэд тэр өдөртөө ЭЗЭНий өмнө баяртайгаар идэж, ууцгаав. Тэд Давидын хүү Соломоныг хоёр дахь удаагаа хаанаар өргөмжлөн, түүнийг ЭЗЭНий өмнө удирдагч болгон, Задокийг тахилчаар томилжээ. 23 Дараа нь Соломон өөрийн эцэг Давидын оронд хаан болж, ЭЗЭНий сэнтийнд залрав. Тэрээр хөгжин дэвшсэн бөгөөд бүх Израиль түүнийг дуулгавартай дагав. 24 Бүх түшмэд, хүчирхэг эрс, мөн Давид Хааны бүх хөвгүүд ч Соломон Хаанд үнэнч байхаа тангараглалаа. 25 ЭЗЭН Соломоныг бүх Израилийн нүдэнд өндөрт өргөмжилж, түүний өмнө Израильд ямар хааны эдэлж байгаагүй сүр жавхланг түүн дээр цутгав. 26 Иессийн хүү Давид бүх Израилийг захирав. 27 Түүний Израилийг захирсан хугацаа нь дөчин жил болой. Тэр Хебронд долоон жил, Иерусалимд гучин гурван жил захирчээ. 28 Тэгээд тэр баялаг, хүндэтгэлээр дүүрэн өдрүүдээ эцэслэн, өндөр насыг наслаад үхэв. Түүний хүү Соломон түүний оронд хаанчлав. 29 Давид хааны үйлс нь эхнийхээсээ эцсийнх хүртэл үзмэрч Самуелын шастир, эш үзүүлэгч Натаны шастир болон үзмэрч Гадын шастир бичигдсэн бөгөөд 30 түүний бүх хаанчлал, түүний хүч чадал, мөн түүнд, Израильд болон дэлхийн бүх хаанчлалуудад тохиолдсон нөхцөл байдлууд тэнд бичигдсэн юм.