1 Эхэнд Yг байсан, Yг Бурхантай хамт байсан ба Yг нь Бурхан байсан. Энэ нэгэн эхэнд Бурхантай хамт байсан. Бvх юм Тvvгээр бий болсон. Бий болсон юмаас Тvvнгvйгээр бий болсон юмс нэг ч байхгvй. Тvvнд амь байсан бєгєєд амь нь хvмvvсийн гэрэл байв. Гэрэл харанхуйг гийгvvлэхэд, харанхуй тvvнийг дийлсэнгvй.
Бурханаас илгээгдсэн нэгэн хvн байсан ба нэр нь Иохан юм. Иохан гэрлийн тухай гэрчилж, бvгдийг єєрєєрєє дамжуулан итгvvлэхийн тулд гэрчлэл хийхээр иржээ. Тэр бол єнєєх гэрэл байсангvй, харин гэрлийн тухай гэрчлэхээр ирсэн ажээ.
Ертєнцєд ирэн хvн бvрийг гэгээрvvлдэг жинхэнэ гэрэл байв. Тэр ертєнцєд байсан. Ертєнц Тvvгээр бий болсон атал, ертєнц Тvvнийг таньсангvй. Тэр єєрийнхєндєє ирсэн боловч, єєрийнхєн нь Тvvнийг хvлээн авсангvй. Харин Єєрийг нь хvлээн авсан болгонд, Єєрийнх нь нэрд итгэдэг хvмvvст Бурханы хvvхэд болох эрхийг Тэр єгєв. Тэд цусаар биш, махан биеийн хvслээр ч биш, хvний хvслээр ч биш, харин Бурханаар тєрєгсєд билээ.
Yг нь махан бие болж бидний дунд оршил, бид Тvvний алдрыг харцгаасан. Энэ нь Эцэгийн цорын ганц Хvvгийн алдар бєгєєд нигvvлсэл ба vнэнээр дvvрэн байсан юм.
Иохан Тvvний тухай гэрчлэн хашхирч Миний араас Ирэгч нь надаас эрхэм. Учир нь Тэр надаас урьд оршин байсан гэж би Тvvний тухай хэлсэн юм гэлээ. Учир нь Тvvний дvvрнээс бид бvгдээрээ нигvvлсэл дээрээ нигvvлслийг хvлээн авсан. Яагаад гэвэл Хууль Мосегээр єгєгдсєн бол, нигvvлсэл ба vнэн нь Есvс Христээр дамжуулан ирсэн билээ. Бурханыг хэн ч хэзээ ч хараагvй бєгєєд Эцэгийн євєр дэх цорын ганц Хvv болох Бурхан нь Тvvнийг таниулсан юм.
Иоханаас Та хэн бэ? гэж асуулгахаар иудейчvvд Иерусалимаас тахилч нар болон лэвичvvдийг илгээхэд тvvний хэлсэн гэрчлэл ийм байлаа. Тэр vгvйсгэлгvй хvлээн зєвшєєрч Би Христ биш гэж зєвшєєрєн хэллээ. Тэд тvvнээс Тэгвэл та хэн юм бэ? Та Елиа юм уу? гэж асуухад, тэр Би биш гэсэнд, Та єнєєх Эш vзvvлэгч vv? гэхэд тэр Yгvй гэлээ. Тэгтэл тэд тvvнд Та хэн бэ? Биднийг явуулсан хvмvvст бид хариу єгєх учиртай. Та єєрийнхєє тухай юу хэлэх вэ? гэв. Иохан Эш vзvvлэгч Исаиагийн айлдсан ЭЗЭНий замыг шулуун болгогтун гэж цєлд хашхирах нэгний дуу бол би билээ гэж хэлэв. Фарисайчуудын явуулсан хvмvvс бас байлаа. Тэд тvvнээс Хэрэв та Христ биш, Елиа ч биш, єнєєх Эш vзvvлэгч ч биш юм бол яагаад баптисм хvртээнэ вэ? гэж асуусанд Иохан Би усаар баптисм хvртээдэг, харин дунд чинь та нарын vл таних Нэгэн зогсож байна. Миний араас Ирэгч нь Тэр бєгєєд Тvvний шаахайн сурыг ч тайлах нь надад зохисгvй гэж хэлэб. Энэ явдал Иоханы баптисм хvртээж байсан Иордан голын тэртээх Бэтанд болсон Юм.
Дараа єдєр нь Иохан єєр уруу нь ирж яваа Есvсийг хараад Ертєнцийн нvглийг vvрэгч Бурханы Хургыг харагтун! Энэ бол Тvнний тухай Миний араас ирэх Хvн миний тэргvvн байсан. Яагаад гэвэл Тэр надаас урьд оршин байсан. гэж миний хэлсэн Тэр мєн. Би Тvvнийг таниагvй. Гэвч Тэр Израильд илчлэгдсэн байхын тулд би усаар баптисм хvртээхээр ирсэн гэв. Иохан гэрчилж Сvнс тэнгэрээс тагтаа мэт буун ирж, Тvvн дээр тогтохыг би харсан. Би Тvvнийг таниагvй. Харин усаар баптисм хvртээлгэхээр намайг илгээсэн Тэр Хэний дээр Сvнс тагтаа мэт буун ирж тогтохыг чи харна, Тэр бол Сvнсээр баптисм хvртээгч мєн гэж надад айлдсан юм. Би харсан. Энэ бол Бурханы Хvv мєн гэдгийг би гэрчилж байна гэж хэлэв.
Дараа єдєр нь Иохан хоёр шавьтайгаа дахиад л зогсож байлаа. Есvсийн явж байхыг тэр хараад Бурханы Хургыг харагтун! гэсэнд хоёр шавь нь тvvний хэлэхийг сонсоод Есvсийг дагав. Есvс эргэж тэдний дагаж байгааг хараад тэднээс Та нар юу эрнэ вэ? гэж асуусанд, тэд Тvvнд Рабби орчуулбал Багш аа, Та хаана буудаллаж байна вэ? гэв. Есvс тэдэнд Ир, та нар харна гэж айлдсанд тэд Тvvний буудаллаж байгаа газарт очиж vзээд, тэр єдєр Тvvнтэй хамт буудаллав. Учир нь тэгэхэд ойролцоогоор аравдугаар цаг болж байлаа. Иоханы хэлснийг сонсоод Есvсийг дагасан хоёрын нэг нь Симон Пэтрийн дvv Андрей байжээ. Андрей эхлээд єєрийн ах Симоныг олоод, тvvнд Бид Мэссиаг грэкээр Христ оллоо гээд, тvvнийг Есvс уруу авчрав. Есvс тvvн уруу хараад, Симонд Чи бол Иоханы хvv Симон байна. Чамайг Кэф грэкээр Пэтр гэж нэрлэх болно гэлээ.
Дараа єдєр нь Есvс Галил уруу явахаар завдан байхдаа Филипийг олоод, тvvнд Намайг дага гэв. Филип Андрей, Симон нарын хот болох Бэтсайдаас иржээ. Филип Натанаелыг олоод Бид Мосегийн Хуульдаа бичсэн болон эш vзvvлэгчдийн бичсэн тэр хvн болох Иосефын хvv, Назарын Есvсийг оллоо гэсэнд, Натанаел тvvнд Назараас ямар нэгэн сайн юм гарч чадна гэж vv? гэхэд, Филип Ипж, хар л даа гэв. Есvс Єєр уруу нь ирж яваа Натанаелыг хараад, тvvний тухай Дотроо заль мэхгvй, жинхэнэ Израиль хvнийг харагтун гэж айлдав. Натанаел Есvсээс Та намайг яаж мэднэ вэ? гэж асуухад Тэр Филип чамайг дуудахаас ємнє, инжрийн модны дор байхад чинь Би чамайг харсан гэлээ. Натанаел Рабби, Та бол Бурханы Хvv мєн. Та бол Израилийн Хаан мєн гэж Тvvнд хэлэв. Есvс тvvнд Чамайг инжрийн модны доор байхыг чинь харсан гэж Би чамд хэлсэн тул чи итгэж байна уу? Чи vvнээс илvv агуу зvйлсийг vзэх болно гээд, Тэр Yнэнээр, vхэнээр Би та нарт хэлье. Тэнгэр нээгдэн, Бурханы тэнгэр элч нар Хvний Хvvгийн дээр єгсєх ба уруудахыг та нар vзэх болно гэж айлдав.
2 Гуравдугаар єдєр Галилын Кана хотод нэгэн хурим болоход Есvсийн эх тэнд байв. Есvс болон шавь нар нь бас хуриманд уригдсан байлаа. Дарс хvрэлцэхгvй болоход Есvсийн эх Тvvнд Тэд дарсгvй болов гэлээ. Есvс Эмэгтэй, Надад ч, танд ч ямар хамаа байна? Миний цаг хараахан болоогvй байна гэжээ. Эх нь зарц нарт хандан Тэр та нарт юу гэж айлдана, тvvнийг нь хий гэв. Тэнд хоёр эсвэл гурван метретас багтаамжтай усны зургаан чулуун торх байсан агаад тэдгээрийг иудейчvvдийн ариусгалын ёслолд зориулдаг ажээ. Есvс тэдэнд Торхнуудыг усаар дvvргэ гэж айлдсанд тэд торхнуудыг амсарт нь хvртэл дvvрэв. Есvс Одоо утгаад найрын ахлагчид аваачиж єг гэсэнд, тэд аваачиж єгєв. Найрын ахлагч дарс болсон усыг амсаад, тэр дарс хаанаас бий болсныг мэдээгvй учир харин ус утгасан зарц нар мэдэж байв шинэ хvргэнийг дуудаж, тvvнд Хvн бvр эхлээд сайн дарсаа гаргаад, хvмvvсийг согтсоны дараа муухнаа гаргадаг. Гэтэл чи сайн дарсаа одоо хvртэл хадгалсан байжээ гэж хэлэв. Есvс Єєрийн тэмдгvvдийн эхлэлийг Галилын Кана хотод vйлдэж, алдраа илэрхийлсэнд шавь нар нь Тvvнд итгэсэн юм. Yvний дараа Есvс эх, дvv нар болон шавь нарынхаа хамт Капэрнаум хот уруу очиж, хэдэн єдєр тэнд байжээ.
Иудейчvvдийн Дээгvvр Єнгєрєх баяр ойртож байсан бєгєєд Есvс Иерусалим уруу очив. Тэрээр сvмийн дотор ухэр, хонь, тагтаа худалдаалагчид, мєн мєнгє солигчдын сууж байхыг хараад, дээсээр шилбvvр хийж, хонь vхэр бvгдийг нь сvмээс туун гаргаад, мєнгє солигчдын зооснуудыг тараан хаяж ширээг нь хємрvvлээд, тагтаа худалдаж байсан хvмvvст Энэ юмнуудаа зайлуул. Миний Эцэгийн гэрийг наймааны газар болгохоо зогсоо гэлээ. Шавь нар нь Таны гэрийн тєлєєх зvтгэл Намайг залгих болно хэмээн бичигдсэн байдгийг санацгаав. Тэгтэл иудейчvvд Тvvнд Энэ бvхнийг vйлдсэн Та бидэнд ямар тэмдгийг vзvvлэх вэ? гэв. Есvс тэдэнд Энэ сvмийг устга. Би vvнийг гурван єдрийн дотор босгоно гэсэнд иудейчvvд Энэ сvмийг барихад дєчин зургаан жил шаардагдсан байтал, vvнийг Та гурван єдрийн дотор босгоно гэж vv? гэв. Гэтэл Есvс Єєрийн биеийн сvмийн тухай айлдсан ажээ. Тэгээд Есvсийг ухэгсдээс амилахад vvнийг Тэр айлдсаныг шавь нар нь санаж, Судар болон Есvсийн айлдсан vгэнд итгэцгээв.
Есvсийг Дээгvvр Єнгєрєх баяраар Иерусалимд байхад нь олон хvн Тvvний хийсэн тэмдгvvдийг vзээд, Тvvний нэрд итгэжээ. Харин Єєрийнхєє хувьд Есvс Єєрийгєє тэдэнд даатгасангvй. Учир нь Тэр бvх хvнийг мэдэж байв. Хvний дотор юу байдгийг мэдэж байсан тул хvний тухай хэн нэгний гэрчлэл Тvvнд хэрэггvй байв.
3 Фарисайчуудын дотор Никодем гэгч хvн байлаа. Тэр иудейчvvдийн удирдагчдын нэгэн байв. Тэр хvн Есvс дээр шєнєєр ирээд Тvvнд Рабби, Таныг Бурханаас ирсэн Багш гэдгийг бид мэднэ. Учир нь Бурхантай хамт байхгvй л бол, хэн ч таны vйлддэг тэмдгvvдийг vйлдэж чадахгvй гэв. Есvс хариуд нь Yнэнээр, vнэнээр Би чамд хэлье. Хэн дээрээс эс тєрнє, тэр хvн Бурханы хаанчлалыг vзэж чадахгvй гэхэд Никодем Тvvнд Настай болсон атлаа хvн хэрхэн тєрєх билээ? Хvн эхийн хэвлийд хоёр дахиа орж, тєрж чадна гэж vv? гэлээ. Есvс Yнэнээр, vнэнээр Би чамд хэлье. Хэн ус болон Сvнснээс эс тєрнє, тэр хvн Бурханы хаанчлалд орж чадахгvй. Махан биеэс тєрсєн нь махан бие, Сvнснээс тєрсєн нь сvнс болой. Чи дээрээс тєрєх ёстой гэж Би чамд хэлсэнд бvv гайх. Салхи дуртай газраараа vлээдэг. Чи дууг нь сонсовч, салхийг хаанаас ирж, хааш оддогийг мэддэггvй. Сvнснээс тєрсєн хvн бvр vvнтэй адил байдаг гэж айлдав. Никодем Тvvнээс Ийм юм яаж байх юм бэ? гэж асуулаа. Есvс Чи Израилийн багш атлаа vvнийг ойлгохгvй байна гэж vv? Yнэнээр, vнэнээр Би чамд хэлье. Бид мэдсэнээ ярьж, vзсэнээ гэрчилж байхад та нар бидний гэрчлэлийг хvлээн авдаггvй. Хэрэв Би чамд газрын юмсыг ярихад чи итгэхгvй бол, тэнгэрийн юмсыг Би яривал, чи яаж итгэх юм бэ? Тэнгэрээс доош бууж ирсэн хvний Хvvгээс єєр тэнгэрт дээш гарсан хvн нэг ч байхгvй. Мосе цєлд тэр могойг єргєсєн шиг, Хvний Хvv ч бас єргєгдєх ёстой. Энэ нь Тvvнд итгэгч хvн бvрийг мєнх амьтай байлгахын тулд билээ.
Бурхан ертєнцийг vнэхээр хайрласан тул цорын ганц Хvvгээ єгсєн. Ингэснээр Хvvд итгэгч хэн ч мєхєхгvй, харин мєнх амьтай болох юм. Бурхан Єєрийн Хvvгээ ертєнцийг яллахын тулд биш, харин Тvvгээр дамжуулан ертєнцийг аврахын тулд ертєнц уруу илгээсэн билээ. Тvvнд итгэдэг хvн яллагдахгvй. Харин vл итгэдэг хvн аль хэдийн яллагдсан. Учир нь тэр хvн Бурханы цорын ганц Хvvгийн нэрд итгээгvй юм. Тэрхvv яллалт ийм билээ. Гэрэл ертєнцєд ирэхэд хvмvvсийн vйлс бузар муу учир тэд харанхуйг гэрлээс илvv хайрласан юм. Учир нь єєрийнх нь vйлс ил гарчих вий гэж бузрыг vйлдэгч хvн бvр гэрлийг vзэн ядаж, гэрэл уруу гарч ирдэггvй. Харин vйлс нь Бурханы дотор vйлдэгдсэн гэдгийг ил харуулахын тулд vнэнийг vйлдэгчид гэрэл уруу ирдэг гэлээ.
Дараа нь Есvс шавь нартайгаа Иудей нутагт очиж, тэдэнтэй хамт тэнд байж, баптисм хvртээж байлаа. Мєн Иохан Салимын ойролцоо Аенонд баптисм хvртээж байв. Учир нь тэнд ус ихтэй ажээ. Хvмvvс ирж баптисм хvртэж байлаа. Учир нь Иохан хараахан шоронд хоригдоогvй байв. Тэр цагт Иоханы шавь нар болон нэгэн Иудей хvний хооронд ариусгалын талаар маргаан vvсжээ. Тэд Иохан уруу ирж Рабби, Иорданы тэртээ Тантай хамт байсан, таны гэрчилж байсан Тэр нь одоо баптисм хvртээж байна. Бvгд Тvvн уруу очиж байна гэсэнд Иохан Тэнгэрээс єєрт нь єгєгдєєгvй л бол хvн юут ч хvлээн авч чадахгvй. Би бол Христ биш, харин Тvvний урьд илгээгдсэн нэгэн мєн гэж миний хэлснийг гэрчлэгч нь та нар єєрсдєє билээ. Бэр авагч нь шинэ хvргэн мєн. Харин зогсоод чагнагч найз нь шинэ хvргэний дуунд vлэмж баясдаг. Миний энэ баяр хєєр ч дvvрэн болов. Тэр єсєж, харин би буурах ёстой гэж хэлэв.
Дээрээс ирэгч нь бvхний дээр байдаг. Газраас ирэгч нь газрынх бєгєєд газрын тухай л ярьдаг. Тэнгэрээс ирэгч нь бvхний дээр байдаг. Тэр vзсэн, сонссоноо гэрчилдэг боловч хэн ч Тvvний гэрчлэлийг хvлээн авдаггvй. Тvvний гэрчлэлийг хvлээн авсан хvн Бурхан бол vнэн гэж батлан тамгалсан юм. Бурханаас илгээгдсэн Тэр Бурханы vгийг айлддаг. Учир нь Бурхан Сvнсийг хэмжээлшгvйгээр єгдєг. Эцэг нь Хvvгээ хайрлан, Тvvний гарт бvх юмсыг єгсєн юм. Хvvд итгэдэг хvн мєнх амьтай. Харин Хvvд итгэдэггvй хvн мєнх амийг vзэхгvй. Харин Бурханы уур хилэн тэр хvн дээр байдаг.
4 Есvс Иоханаас илvv олон хvнийг шавь болгон, баптисм хvртээж байна гэж фарисайчуудын сонссоныг Эзэн мэдээд, хэдийгээр Есvс Єєрєє биш, харин Тvvний шавь нар нь баптисм хvртээж байсан боловч Иудейг орхин Галил уруу дахин явжээ. Есvс Самариар дайрч єнгєрєх болов. Ингээд Тэр Самарийн Цухар гэдэг хотод ирлээ. Энэ хот нь Иаков єєрийн хvv Иосефтоо єгсєн газрын ойролцоо байв. Иаковын худаг тэнд бажээ. Аянд ядарсан Есvс худгийн дэргэд суужбайв. Энэ нь зургадугаар цагийн vед байлаа. Самарийн нэгэн эмэгтэй ус татахаар тэнд ирэхэд Есvс тvvнээс Надад уух юм єгєєч гэж гуйв. Энэ vед шавь нар нь хvнс худалдан авахаар хот уруу явсан байлаа. Єнєєх Самари эмэгтэй Та Иудей хvн байж Самари эмэгтэй надаас яагаад уух юм гуйна вэ? гэв. Учир нь иудейчvvд самаричуудтай харьцдаггvй байжээ. Есvс тvvнд Хэрэв чи Бурханы бэлгийг болон Надад уух юм єгєєч гэж байгаа хvн хэн болохыг мэдсэнсэн бол чи Тvvнээс гуйхад Тэр чамд амийн усыг єгєх байсан гэж айлдсанд, тэр Тvvнд Эзэн, энэ худаг гvн, Танд утгах юм юу ч алга. Гэтэл Та амийн усыг хаанаас авах вэ? Та бидний євєг Иаковаас агуу гэж vv? Тэр энэ худгийг бидэнд єгсєн юм. Иаков болоод тvvхий хєвгvvд ч, мал сvрэг нь ч эндээс л ундаалсан гэв. Есvс Энэ уснаас уух хvн бvр дахин цангана. Харин єєрт нь Миний єгєх уснаас уугч хэн ч хэзээ ч цангахгvй. Харин Миний єгєх ус тэр хvний дотор мєнх аминд хvртэл оргилох булаг болно гэхэд, эмэгтэй Тvvнд Эзэн, тэр усаа надад єгєєч. Тэгвэл би цангахгvй. Ус утгахаар энд ирэх шаардлагагvй болно гэв. Есvс Явж, нєхрєє дуудаад энд ир гэж айлдав. Тэр Би нєхєргvй гэсэнд Есvс Би нєхєргvй гэж чи зvйтэй хэлэв. Учир нь чи таван нєхєртэй байсан бєгєєд одоо чамтай байгаа хvн ч нєхєр чинь биш тул чи vнэнээр хэлэв гэв. Эмэгтэй Эзэн, би Таныг эш vзvvлэгч болохыг харлаа. Бидний євєг дээдэс энэ уулан дээр мєргєдєг байсан. Харин та нар мєргєх ёстой газар бол Иерусалимд байна гэцгээдэг шvv дээ гэв. Есvс Эмэгтэй, Надад итгэ. Та нар энэ уулан дээр ч биш, Иерусалимд ч биш, Эцэгт л мєргєх цаг ирж байна. Та нар мэдэхгvй юманд мєргєдєг бол, бид мэддэг юмандаа мєргєдєг. Тиймээс ч аврал иудейчvvдээс гарна. Харин vнэн мєргєгчид нь сvнсээрээ, vнэнээр Эцэгт минь мєргєх цаг ирж байгаа бєгєєд одоо ирчихээд байна. Учир нь Эцэг Єєрт нь ийнхvv мєргєгчдийг эрж байна. Бурхан бол сvнс, Тvvнд мєргєгчид нь сvнсээрээ, vнэнээр мєргєх ёстой гэж айлдлаа. Тэр эмэгтэй Есvст Христ гэгч Мессиа ирэхийг би мэднэ. Тэр Хэгэн ирэхдээ бvх зvйлсийг бидэнд мэдvvлж єгнє гэв. Есvс тvvнд Чамтай ярьж байгаа Би бол Тэр мєн гэж айлдав.
Тэр vед шавь нар нь ирээд, Тvvнийг нэгэн эмэгтэйтэй ярилцаж байгаад гайхсан боловч хэн нь ч Та юу хайна вэ? эсвэл Та тvvнтэй юунд ярилцана вэ? хэмээн асуусангvй. Тэгвэл єнєєх эмэгтэй усныхаа савыг орхин хот уруу явж, хvмvvст Миний vйлдсэн бvхнийг надад хэлсэн хvнийг ирж vзэгтvн. Тэр Христ биш vv? гэсэнд, хvмvvс хотоос гарч Есvс уруу очиж байв. Энэ vед шавь нар нь Есvсээс Рабби, зооглооч гэлээ. Харин Тэр тэдэнд Та нарын мэдэхгvй идэх хоол Надад бий гэв. Шавь нар нь Тvvнд хэн ч идэх юм авчирж єгєєгvй биз дээ? хэмээн єєр хоорондоо ярилцав. Есvс тэдэнд Миний хоол бол Намайг илгээсэн Тvvний хvслийг vйлдэн, ажлыг нь гvйцэлдvvлэх явдал мєн. Та нар Ургац хураалт болтол дєрвєн сар байна гэж хэлдэг биш vv? Yзэгтvн, Би та нарт хэлье. Хараагаа дээшлvvлж, талбайг харагтун. Учир нь талбай цайрч хураалтанд бэлэн болжээ. Хураагч хєлсєє хvртэж, мєнх амийн vрийг цуглуулж байна. Тийнхvv тариачин тариа хураагчийн хамт баярлах болно. Учир нь Нэг нь тарьж, нєгєє нь хураана гэсэн vг vнэн болох нь энд харагдаж байна. Та нарын хєдєлмєрлєєгvй юмыг хураалгахын тулд Би та нарыг илгээв. Єєр хvмvvс хєдєлмєрлєсєн бєгєєд та нар тэдний хєдєлмєрт оролцсон болно гэж айлдав.
Єнєєх эмэгтэйн Миний vйлдсэн бvхнийг Тэр надад хэлсэн гэж гэрчилсэн vгнээс болж тэр хотоос Самарийн олон хvн Есvст итгэжээ. Тиймээс самаричууд Есvс уруу очиж, єєрсєдтэйгєє хамт байхыг гуйсанд, Есvс тэнд хоёр хонов. Есvсийн vгнээс нь болж улам олон хvн итгэв. Тэд мєнєєх эмэгтэйд Одоо бид чиний ярьсанд биш, харин єєрсдєє сонсоод, энэ Хэгэн бол vнэхээр ертєнцийн Аврагч мєн гэдгийг мэддээ гэв.
Хоёр хоногийн дараа Есvс тэндээс гарч, Галилд иржээ. Учир нь эш vзvvлэгч нутагтаа хvндлэгддэггvйг Есvс Єєрєє гэрчлэн харуулсан юм. Есvсийг Галилд ирэхэд галилынхан Иерусалимд баяр дээр Тvvний vйлдсэн бvхнийг харсан тул Тvvнийг хvлээн авлаа. Учир нь тэд бас баярт очсон юм.
Есvс усыг дарс болгож байсан галилын Кана хотод дахин очив. Хааны нэгэн тvшмэл тэнд байсан бєгєєд тvvний хvv нь Капернаумд євчтэй байлаа. Тvшмэл Есvсийг Иудейгээс Галилд ирснийг сонсоод, Тvvн уруу очиж, Ирж, миний хvvг эдгээгээч гэж гуйв. Учир нь хvv нь vхлийн ирмэг дээр байлаа. Есvс Хvмvvс та нар хэрэв тэмдэг, гайхамшгуудыг vзэхгvй бол ер итгэхгvй гэж айлдав. Хааны тvшмэл Тvvнд Эзэн, хvvхдийг минь vхэхээс ємнє ирээч гэлээ. Есvс Яв. Чиний хvv амьд байна гэхэд тэр хvн Есvсийн айлдсан vгэнд итгээд харихаар явав. Тийнхvv тэрээр буцаж явтал, боолууд нь тvvнтэй учирч, хvv нь амьд байгааг дуулгалаа. Тvшмэл хvvгээ аль цагт сайжирч эхэлснийг тэднээс асуусанд Єчигдєр долдугаар цагт тvvний халуун буусан гэв. Тэгээд эцэг нь Чиний хvv амьд байна гэж Есvсийн айлдсан цаг яг мєн болохыг мэдээд, тэр єєрєє болон бvх гэр бvл нь итгэжээ. Есvс Иудейгээс Галилд ирээд дахин хийсэн хоёр дахь тэмдэг нь энэ байлаа.
5 Yvний дараа нь иудейчvvдийн нэгэн баяр болж байхад нь Есvс Иерусалим уруу очив. Иерусалимын хонины хаалганы дэргэд еврейгээр Бетзада гэдэг цєєрєм байдаг. Тэнд таван саравч байдаг бєгєєд тэдгээрийн дотор євчтэй, сохор, доголон, хатингар олон хvн хэвтэж байлаа. Тэд ус хєдлєхийг хvлээж байв. Учир нь Эзэний тэнгэр элч тодорхой vед цєєрємд бууж, усыг хєдєлгєхєд, ус хєдєлсний дараа тvрvvлж орсон хvн ямар ч євчнєєр євчилсєн байлаа ч євчнєєсєє ангижирдаг байжээ. Гучин найман жил євчтэй байсан нэгэн хvн тэнд байв. Тэнд хэвтэж буй тvvнийг Есvс харж, удаан хугацаагаар тийм байсныг нь мэдээд, тvvнээс Чи эрvvл болохыг хvсэж байна уу? гэж асуухад мєнєєх євчтэй хvн Эзэн, ус хєдлєх vед намайг цєєрємд оруулах хvн байдаггvй. Харин намайг очсоор байтал єєр хvн надаас ємнє орчихдог гэсэнд Есvс тvvнд Бос, Дэвсгэрээ аваад, яв гэж айлдав. Єнєєх хvн тэр даруй эрvvл болж, дэвсгэрээ аваад явав.
Тэр єдєр Амралтын єдєр байлаа. Тиймээс иудейчvvд мєнєєх эдгээгдсэн хvнд Єнєєдєр Амралтын єдєр, та дэвсгэрээ авч явж болохгvй гэжээ. Харин тэр тэдэнд Намайг эдгээсэн нэгэн надад дэвсгэрээ аваад, яв гэсэн гэж хариулахад, тэд Дэвсгэрээ аваад, яв гэж хэн танд хэлсэн бэ? гэж шалгав. Гэвч мєнєєх эдгээгдсэн хvн Тvvнийг хэн байсныг мэдээгvй юм. Учир нь тэр газарт олон хvн байсан тул Есvс зайлан явсан байлаа. Дараа нь Есvс тvvнийг сvмд олоод Харагтун, чи эрvvл болжээ. Чамд илvv муу юм тохиолдохгvйн тулд дахиж нvгэл бvv vйлд гэв. Тэр хvн иудейчvvд дээр очиж, єєрийг нь эдгээсэн хvн Есvс болохыг тэдэнд хэллээ. Есvс эдгээр зvйлсийг Амралтын єдєр vйлдэж байсан тул иудейчvvд Тvvнийг хавчих болов. Харин Есvс тэдэнд Миний Эцэг одоо болтол ажилласаар байна. Би Єєрєє ч ажиллаж байна гэж айлдав. Yvнээс болж иудейчvvд Тvvнийг алахыг улам санаархах болжээ. Учир нь Есvс Амралтын єдрийг зєрчсєн тєдийгvй, мєн Бурханыг Єєрийнхєє Эцэг хэмээн, Єєрийгєє Бурхантай адилтгасан юм.
Есvс тэдэнд хандан Yнэнээр, vнэнээр Би та нарт хэлье. Эцэгийнхээ хийдгийг Хvv нь vзэхгvй бол Хvv Єєрєєсєє юуг ч хийж чадахгvй. Учир нь Эцэг юу хийнэ, Хvv нь бас эдгээр зvйлсийг тvvнчлэн хийдэг. Эцэг Хvvгээ хайрладаг бєгєєд Тэр Єєрийн хийж байгаа бvхнийг Тvvнд vзvvлдэг. Та нарыг гайхуулахын тулд тэдгээрээс ч агуу ажлуудыг Тэр Тvvнд vзvvлнэ. Учир нь Эцэг vхэгсдийг босгон, тэдэнд амь єгдєгчлєн, Хvv нь бас Єєрийн хvссэн хvнд амь єгдєг. Учир нь Эцэг хэнийг ч шvvхгvй, харин Тэр бvх шvvлтийг Хvvдээ даатгасан. Энэ нь бvгд Эцэгийг хvндэлдгийн адил Хvvг хvндлэхийн тулд юм. Хvvг хvндэлдэггvй хvн нь Тvvнийг илгээсэн Эцэгийг хvндэлдэггvй. Yнэнээр, vнэнээр Би та нарт хэлье. Миний vгийг сонсоод, Намайг илгээгч Тvvнд итгэгч нь мєнх амьтай болох бєгєєд яллагдахгvй. Харин vхлээс єнгєрч амь уруу шилжив. Yнэнээр, vнэнээр Би та нарт хэлье. Yхэгсэд Бурханы Хvvгийн дуут сонсох цаг ирж байгаа бєгєєд одоо ирчихээд байна. Сонсогчид нь амьрах болно. Учир нь Эцэгт Єєрт нь амь байдгийн адил мєн Хvvд Єєрт нь амь байлгахыг Тэр Хvvдээ соёрхжээ. Тэр бол Хvний Хvv Мєн тул шvvлтийг гvйцэтгэх эрх мэдлийг Тэр Тvvнд єгєв. Yvнд бvv гайхагтун. Учир нь булшинд байгчид бvгдээрээ Тvvний дууг сонсон, гарч ирэх цаг ирж байна. Сайн vйлийг vйлдсэн хvмvvс нь амийн амилалт уруу, муу vйлийг vйлдсэн хvмvvс нь ялын амилалт уруу гарч ирнэ.
Би Єєрийн санаагаар юуг ч vйлдэж чадахгvй. Би сонссоноороо шvvх бєгєєд Миний шvvлт шударга. Учир нь Би Єєрийнхєє хvслийг бус, харин Намайг Илгээгчийн хvслийг хайдаг. Хэрэв Би Єєрийнхєє тухай ганцаараа гэрчилбэл, Миний гэрчлэл vнэн биш байна. Намайг гэрчлэгч єєр Нэгэн бий. Намайг гэрчилж байгаа Тvvний гэрчлэл нь vнэн гэдгийг Би мэднэ. Та нар Иохан уруу хvн илгээхэд, vнэний тухай тэр гэрчилсэн билээ. Гэвч Би хvнээс гэрчлэл авдаггvй, харин Би эдгээрийг хэлж байгаа нь та нарыг аврагдаасай гэсэнд юм. Иохан бол асаж, гэрэлтэж байсан дэнлvv байв. Та нар тvvний гэрэлд тvр зуур баярлахыг хvсэж байсан. Харин Иоханы гэрчлэлээс илvv агуу гэрчлэл Надад байна. Учир нь Эцэгийн биелvvл хэмээн Надад єгсєн ажлууд ба Миний хийж байгаа ажлууд нь Эцэг Намайг илгээснийг буюу Миний тухай гэрчилдэг. Намайг илгээсэн Эцэг Єєрєє Намайг гэрчилсэн юм. Та нар хэзээ ч Тvvний дууг сонсоогvй, Тvvний дvр тєрхийг ч хараагvй. Тvvний илгээсэн Хvнд та нар итгээгvй тул та нарын дотор Тvvний vг оршдоггvй. Та нар Судруудыг судалдаг. Учир нь тэдгээрийн дотор мєнх амь бий гэж та нар боддог. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ. Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хvсдэггvй. Би хvмvvсээс алдар хvндийг авдаггvй. Харин та нарын дотор Бурханы хайр байхгvйг Би мэднэ. Би Эцэгийнхээ нэрээр ирсэн юм. Гэтэл та нар Намайг хvлээж аваагvй. Хэрэв єєр нэгэн єєрийнхєє нэрээр ирвэл, та нар тvvнийг хvлээн авна. Та нар цорын ганц Бурханаас алдрыг хайдаггvй атал бие биеэсээ алдрыг хvлээн авдаг. Тийм байж та нар яаж итгэж чадах юм бэ? Эцэгийн ємнє Би та нарыг буруутгана гэж бvv бод. Та нарыг буруутгагч бол та нарын найдвараа тавьсан Мосе мєн. Хэрэв та нар Мосед итгэсэн юм бол Надад итгэх байсан. Учир нь тэр Миний тухай бичсэн юм. Харин та нар тvvний бичээст итгэхгvй бол яаж Миний vгэнд итгэх билээ? гэж айлдлаа.
6 Yvний дараа Есvс Галил буюу Тибер нуурын нєгєє тал уруу явав. Yй олон хvн Тvvнийг дагаж байлаа. Учир нь тэд євчтэй хvмvvст vйлдсэн Тvvний тэмдгийг харсан ажээ. Есvс уулан дээр гарч, тэнд шавь нарынхаа хамт суув. Иудейчvvдийн баяр болох Дээргvvр Єнгєрєх баяр ойртсон байлаа. Есvс харцаа дээшлvvлэн, Єєр уруу нь vй олон хvн ирж буйг хараад, Филипт Тэднийг хооллох талхыг бид хаанаас худалдаж авах вэ? гэлээ. Есvс Филипийг сорихын тулд тийн асуужээ. Учир нь Есvс юу хийхээ Єєрєє мэдэж байлаа. Филип Тvvнд Хvн бvр жаахан авлаа ч гэсэн хоёр зуун денарын талх тэдэнд хvрэлцэхгvй шvv дээ гэв. Шавь нарын нэгэн болох Симон петрийн дvv Андрей Есvст хандан Энд таван арвайн талх, хоёр загастай хvvхэд байна. Гэвч тэр нь энэ олон хvнд юу болох вэ? гэсэнд Есvс Хvмvvсийг суулга гэв. Тэр газар нь их зvлэгтэй газар бєгєєд таван мянга орчим эрчvvд сууцгаасан байв. Тэгээд Есvс талхнуудыг авч, талархал єргєєд, сууцгаасан хvмvvст тарааж єгєв. Мєн загасыг ч тэдний хvссэнээр єгчээ. Хvмvvс цадсаны дараа Тэр шавь нартаа Юу ч хаяхгvйн тулд vлдэгдлийг нь цуглуул гэв. Хvмvvсийг хооллосон таван арвайн талхны vлдэгдлийг тэд цуглуулахад арван хоёр сагс дvvрчээ. Хvмvvс Есvсийн vйлдсэн тэмдгийг vзээд Ертєнцєд ирэх ёстой єнєєх Эш vзvvлэгч vнэхээр энэ мєн гэж ярилцах болжээ.
Тэд ирж, Єєрийг нь хvчлэн хаан болохыг хvсэж байгааг Есvс мэдээд, зайлж ганцаараа дахин уул уруу явлаа.
Орой болоход шавь нар нь нуурын зvг буугаад, завинд сууцгаасны дараа, нуурыг гатлан Капернаумыг зvглэв. Хэдийнээ харанхуй болсон авч Есvс тэдэн уруу ирээгvй л байлаа. Хvчтэй салхинаас болж нуур давалгаалж эхлэв. Шавь нар нь хорин тав эсвэл гучин стадиа орчим газар сэлvvрдээд бажтал Есvс нуурын дээр алхан, завь уруу нь дєхєхийг хараад тэд айцгаалаа. Гэвч Есvс тэдэнд Би байна. Бvv ай! гэж айлдав. Тэд Есvсийг завиндаа оруулахыг хvсжээ. Тэр даруй завь нь очих газартаа хvрсэн байлаа.
Тэнд ганц завинаас єєр завь байхгvй байсныг, Есvс шавь нарынхаа хамт завинд суугаагvйг, харин шавь нар нь явсныг нуурын нєгєє талд зогссон хурсан олон дараа єдєр нь харжээ. Эзэн талархал єргєсний дараа хvмvvс талх идэж байсан тэр газрын ойролцоо єєр завинууд Тиберээс иржээ. Тэгээд Есvс ч, шавь нар нь ч тэнд байхгvйг хараад, хурсан олон єєрсдєє завинуудад сууж, Есvсийг хайн Капернаумд иржээ. Тэд Тvvнийг нуурын нєгєє талд олоод, Тvvнээс Рабби, Та хэзээ энд ирсэн бэ? гэж асуув. Есvс тэдэнд Yнэнээр, vнэнээр Би та нарт хэлье. Та нар тэмдгvvдийг vзсэндээ Намайг хайгаагvй, харин талх идэж цадсан учраас хайж байна. Та нар мєхєж устах хоолны тєлєє бус, харин мєнх аминд хvргэх хоолны тєлєє ажилла. Yvнийг Хvний Хvv та нарт єгєх болно. Учир нь Тvvний дээр Эцэг Бурхан Єєрийн тамгаа дарсан юм гэлээ. Тэгвэл тэд Тvvнээс Бид Бурханы ажлуудыг хийхийн тулд юу хийх вэ? гэсэнд Есvс тэдэнд Та нар Бурханы илгээсэн Нэгэнд итгэх нь Тvvний ажил мєн гэж хариулав. Тэд Тvvнд Тийм бол бид хараад Танд итгэх ямар тэмдгийг Та vйлддэг вэ? Та одоо ямар ажил хийж байна? Тэр тэнгэрээс тэдэнд идэх талх єгєв гэж бичигдсэнчлэн бидний євєг дээдэс цєлд манна идсэн гэцгээхэд Есvс тэдэнд Yнэнээр, vнэнээр Би та нарт хэлье. Тэнгэрээс буух талхыг та нарт мосе єгєєгvй харин тэнгэрээс буух жинхэнэ талхыг єгєгч нь Миний Эцэг мєн. Учир нь тэнгэрээс буух ирж, ертєнцєд амийг єгдєг нь Бурханы талх юм гэлээ. Тэгтэл тэд Эзэн, энэ талхаа бидэнд vргэлж єгч байгаач гэв. Есvс тэдэнд Би бол амийн талх байна. Над уруу ирдэг хvн єлсєхгvй, Надад итгэдэг хvн хэзээ ч цангахгvй. Харин Та нар Намайг vзсэн боловч итгэхгvй гэж Би та нарт хэлсэн. Эцэгийн Надад єгдєг бvхэн Над уруу ирнэ. Над уруу ирэх хvнийг Би огт хєєж гаргахгvй. Яагаад гэвэл Би Єєрийнхєє хvслийг хийхийн тулд бус, харин Намайг Илгээгчийн хvслийг хийхийн тулд тэнгэрээс бууж ирсэн юм. Тvvний Надад єгсєн бvтдээс Би юу ч алдалгvй, харин эцсийн єдєрт тэднийг амилуулах нь Намайг Илгээгчийн хvсэл мєн. Учир нь Хvvг харж, Тvvнд итгэгч бvр мєнх амьтай байх нь Миний Эцэгийн хvсэл юм. Эцсийн єдєрт Би Єєрєє Тvvнийг амилуулна гэж айлдлаа.
Тэгтэл Есvсийн Би бол тэнгэрээс бууж ирсэн талх байна гэж айлдсанаас болж, Тvvний тухай иудейчvvд дургvйцэн шивнэлдэж байлаа. Тэд Энэ чинь Иосефын хvv Есvс биш билvv? Бид эцэг, эхийг нь мэднэ шvv дээ. Одоо болохлоор Би бол тэнгэрээс бууж ирсэн гэж Тэр яаж ярина вэ? гэлцэв. Есvс тэдэнд Та нар дотроо бvv дургvйцэн шивнэлд. Намайг илгээсэн Эцэг хэн нэгийг татахгvй л бол хэн ч Над уруу ирж чадахгvй. Би тэр хvнийг эцсийн єдєрт амилуулна. Тэд бvгд Бурханаар сургагдах болно гэж эш vзvvлэгчдийн номд бичигджээ. Эцэгээс сонсож, сурсан хvн бvр Над уруу ирдэг. Бурханаас ирсэн Нэгэнээс єєр хэн ч Эцэгийг хараагvй бєгєєд Тэр л Эцэгийг харсан юм. Yнэнээр, vнэнээр Би та нарт хэлье. Итгэдэг хvн мєнх амьтай. Би бол амийн талх байна. Та нарын євєг дээдэс цєлд манна идсэн бєгєєд тэд нас барцгаасан. Энэ нь тэнгэрээс бууж ирэх талх бєгєєд vvнээс идэгч нь vхэхгvй. Би бол тэнгэрээс бууж ирсэн амьд талх байна. Хэрэв хэн нэгэн энэ талхнаас идвэл, тэр мєнхєд амьдарна. Ертєнцийн амийн тєлєє Миний єгєх талх бол Миний махан бие юм гэж айлдлаа.
Тэгтэл иудейчvvд хоорондоо Энэ хvн Єєрийнхєє махан биеийг бидэнд идvvлэхээр яаж єгч чадах юм бэ? гээд л маргалдаж эхлэв. Есvс тэдэнд Yнэнээр, vнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хvний Хvvгийн махыг идэхгvй, цусыг нь уухгvй л бол та нарын дотор амь байхгvй. Миний махыг идэж, цусыг уусан хvн мєнх амьтай бєгєєд Би тvvнийг эцсийн єдєрт амилуулна. Учир нь Миний мах бол жинхэнэ хоол, Миний цус бол жинхэнэ ундаа мєн. Миний махыг идэж, цусыг уусан хvн Миний дотор байж, Би ч тvvний дотор оршин байна. Амьд Эцэг маань Намайг илгээсэн бєгєєд Би Эцэгээр амьдрахын адил Намайг идэгч хvн мєн Надаар амьдарна. Тэнгэрээс бууж ирсэн талх бол энэ мєн. Гэхдээ та нарын євєг дээдэс идсэн, нас барсантай нь адилгvй, энэ талхыг идсэн хvн мєнхєд амьдарна гэлээ. Есvс Капернаумын синагогт заахдаа энэ бvхнийг айлджээ.
Тэд vvнийг сонсоод, дагалдагчдаас олонх нь Энэ чинь хэцvv vг байна. Yvнийг хэн сонсож чадах вэ? гэцгээв. Харин Есvс vvний тухай дагалдагчдынхаа дургvйцэн шивнэлдэхийг мэдээд, тэдэнд Энэ нь та нарыг бvдрvvлчихэв vv? Хэрэв та нар Хvний Хvv ємнє нь байсан газар уруугаа дээш гарахыг харвал яах вэ? Сvнс бол амь єгдєг, мах бол ашиггvй юм. Миний та нарт хэлсэн vгс бол сvнс ба амь билээ. Харин та нарын зарим чинь итгэхгvй гэв. Учир нь хэн итгэхгvйг болон хэн Тvvнийг барьж єгєхийг Есvс анхнаасаа мэдэж байсан юм. Есvс Тиймээс Би та нарт Энэ нь Эцэгээс тvvнд єгєгдєєгvй л бол хэн ч Над уруу ирж чадахгvй гэж хэлсэн хэмээн айлдлаа.
Yvнээс болж Тvvний дагалдагчдаас олон хvн зайлан явж, цаашид Тvvнтэй хамт явсангvй. Тэгээд Есvс арван хоёртоо Та нар бас явахыг хvсэж байна уу? гэхэд, Симон Петр Тvvнд Эзэн, бид хэн уруу явах юм бэ? Мєнх амийн vгс Танд байна. Та бол Бурханы Ариун Нэгэн мєн гэдэгт бид итгэцгээсэн, мєн таньж мэдэцгээсэн гэсэнд Есvс тэдэнд Би Єєрєє та нарыг, арван хоёуланг чинь сонгосон биш vv? Гэтэл та нарын нэг нь диавол байна гэлээ. Есvс Искариотын Симоны хvv Иудасыг хэлжээ. Учир нь тэр арван хоёрын нэг бєгєєд Есvсийг барьж єгєх гэж байв.
7 Yvний дараа нь Есvс Галилаар явж байлаа. Учир нь иудейчvvд Тvvнийг алах гэж оролдож байсан тул Тэр Иудейгээр явахыг хvсээгvй юм. Иудейчvvдийн баяр болох Майхан Баяр ойртсон байв. Тэгтэл дvv нар нь Есvст Эндээс холдоод, Иудей уруу яв. Тэгвэл дагалдагчид тань мєн Таны хийж байгаа vйлсийг харна. Учир нь єєрєє нийтэд ил байхыг хvсэж байгаа бол хэн ч юуг ч нууцаар хийдэггvй. Хэрэв Та эдгээрийг vйлддэг бол, Єєрийгєє ертєнцєд харуул л даа гэж хэлэв. Есvсийн дvv нар нь хvртэл Тvvнд итгээгvй байжээ. Тэгэхэд нь Есvс тэдэнд Миний цаг хараахан болоогvй. Харин та нарын цаг vргэлж бэлэн байдаг. Ертєнц та нарыг vзэн ядаж чадахгvй. Харин Намайг vзэн яддаг. Яагаад гэвэл ертєнцийн vйлс бузар гэж Би гэрчилдэг. Та нар баярт оч. Миний цаг гvйцээгvй байгаа тул Би энэ баярт очихгvй гэлээ. Тэдэнд ийн хэлээд, Тэр Галилд vлджээ.
Гэвч дvv нар нь баярт явсны дараа Есvс ч Єєрєє ил биш, нууцаар явлаа. Тэгтэл иудейчvvд Тvvнийг баяр дээр хайж Тэр хаана байна? гэцгээж байв. Хурсан олны дунд Есvсийн тухай дургvйцсэн шивнэлдээн их єрнєж байлаа. Зарим нь Тэр сайн хvн гэхэд, зарим нь Yгvй, харин ч Тэр ард олныг тєєрєлдvvлж байна гэж ярьж байв. Гэвч иудейчvvдээс айсан учир Тvvний тухай хэн ч илээр ярьсангvй.
Баяр дундаа орох vед Есvс сvмд орж ирээд, сургаж эхлэв. Иудейчvvд Ер суралцаагvй атлаа энэ хvн яаж мэддэгтэй болсон байдаг билээ? гээд ихэд гайхлаа. Есvс тэдэнд Миний сургаал бол Минийх биш, харин Намайг Илгээгчийнх. Хэрэв хэн нэгэн нь Тvvний хvслийг vйлдэхийг хvсэж байвал тэр нь энэ сургаал Бурханаас ирсэн vv, эсвэл Би Єєрєєсєє ярьж байна уу гэдгийг мэднэ. Єєрєєсєє яригч нь єєрийнхєє алдрыг хайдаг. Харин Єєрийг нь илгээгч Нэгэний алдрыг Хайгч, Тэр бол vнэн мєн. Тvvний дотор зєвт бус байдал нь байхгvй. Та нарт Мосе Хууль єгєєгvй гэж vv? Харин та нараас нэг нь ч Хуулийг биелvvлдэггvй. Та нар яагаад Намайг алах гэж оролдоно вэ? гэлээ. Хурсан олон Танд чєтгєр шvглэжээ. Хэн Таныг алах гэв? гэжээ. Есvс тэдэнд Би нэг ажил хийсэн. Тэгэхэд та нар бvгд гайхаж байна. Yvний улмаас Мосе та нарт хєвч хєндєлт єгсєн Энэ нь мосегээс биш, євєг дээдсээс чинь эхэлсэн юм бєгєєд Амралтын єдрєєр ч та нар хvний хєвч хєнддєг. Мосегийн Хvvлийг зєрчихгvйн тулд хэрэв хvн амралтын єдрєєр ч хєвч хєндvvлдэг бол, Би Амралтын єдєр хvн эдгээсэн учраас та Надад уурлана vv. Гаднах тєрхєєр нь бvv шvv. Харин vнэн зєв шvvлтээр шvv гэж айлдав.
Тэгтэл Иерусалимын иргэдийн зарим нь Тэдний алахаар оролдоод байга єнєєх хvн энэ биш vv? Хараач, Тэр ил ярьж байна. Тэд Тvvнд юу ч хэлэхгvй юм. Захирагчид энэ хvнийг Христ гэж унэхээр танилаа гэж vv? Гэлээ ч энэ хvн хаанаас ирснийг бид мэднэ. Харин Христииг ирэхэд Тvvнийг хаанаас ирэхийг хэн ч мэдэхгvй гэж ярьж байлаа. Есvс сvм дотор хашхиран сургаж Та нар Намайг мэднэ. Бас Миний хаанаас ирснийг ч мэднэ. Би Єєрєєсєє ирсэн биш, харин Намайг Илгээгч нь vнэн мен. Та нар Тvvнийг мэдэхгvй. Би Тvvнийг мэднэ. Учир нь Би Тvvнээс ирсэн бєгєєд тэр Намайг илгээсэн гэжайлдсанд тэд Есvсийг барих гэсэн боловч, хэн ч Тvvнд гар хvрсэнгvй. Учир нь Тvvний цаг хараахан болоогvй байв. Харин цугласан хvмvvсээс олон нь Тvvнд итгэжээ. Тэд Хэрэв Христ ирлээ ч гэсэн энэ хvний vйлдсэнээс илvv тэмдгvvдийг vйлдэнэ гэж vv? гэж ярилцаж байлаа. Есvсийн тухай хvмvvс ингэж шивнэлдэхийг фарисайчууд сонсжээ. Ахлах тахилч нар болон фарисайчууд Тvvнийг бариулахаар харуулуудыг илгээв. Тэгтэл Есvс Би та нартай хамт тvр зуур байна. Тэгээд Би Намайг Илгээгч уруу явна. Та нар Намайг хайгаад олохгvй. Мєн Би хаана байна, тэнд та нар ирж чадахгvй гэж айлдсанд иудейчvvд єєр хоорондоо Бидэнд олдохгvй байх ямар газар уруу Тэр явах юм бол? Грек хvнvvсийн дунд суурьшсан иудейчvvд уруу очиж, грек хvмvvст сургаалаа заах гэсэн юм болов уу? Та нар Намайг хайгаад олохгvй. Мєн Би хаана байна, тэнд та нар ирж чадахгvй гэж Тvvний хэлсэн энэ vг ямар утгатай юм бол? гэцгээв.
Баярын их єдєр болох сvvлчийн єдєр Есvс зогсоод хашхиран Хэрэв цангасан хvн байвал, Над уруу ирж, уугтун. Надад итгэдэг хvн Тvvний дотроос амийн усны гол урсах болно гэж Сударт хэлсэнчлэн байх болно гэв. Есvст итгэсэн хvмvvсийн хvлээн авах Сvнсний тухай Тэр vvнийг хэлжээ. Учир нь Есvс хараахан алдаршуулагдаагvй тул Сvнс єгєгдєєгvй байлаа. Хvмvvсийн зарим нь энэ vгсийг сонсоод, Энэ vнэхээр єнєєх Эш vзvvлэгч мєн байна гэхэд, зарим нь Энэ Христ мєн гэж байв. Харин зарим нь Христ Галилаас гарахгvй биз дээ? Христ бол Давидын vр сад бєгєєд Давидын амьдарч байсан тосгон болох Бетлехемээс гарна гэж Сударт хэлдэг биш vv? гэв. Тэгээд Есvсээс болж олон тvмний дотор хагарал гарчээ. Тэдний зарим нь Тvvнийг барихыг хvссэн боловч хэн ч Тvvнд гар хvрсэнгvй.
Тэгээд харуулуудыг ахлах тахилч нар болон фарисайчууд дээр ирэхэд, тэднээс Та нар Тvvнийг юунд авч ирсэнгvй вэ? гэсэнд харуулууд Энэ хvний ярьж байгаа шиг ярьсан хvн ер vгvй билээ гэжээ. Тэгтэл фарисайчууд тэдэнд Та нар бас тєєрчихєв vv? Захирагчид болон фарисайчуудаас хэн ч Тvvнд итгээгvй биз дээ? Харин Хуулийг мэддэггvй энэ ард олон л хараагджээ гэлээ. Тэдний нэг болох урьд нь Есvс уруу ирсэн Никодем тэдэнд Бидний Хууль хvний юу хийж байгааг нь эхлээд тэр хvнээс сонсоогvй, мэдээгvй байж шvvдэг бил vv? гэв. Тэд тvvнд Та бас Галилынх уу? Нягтлан vз, Галилаас ямар ч эш vзvvлэгч гарахгvй гэж хэлэв. Хvмvvс гэр гэр уруугаа явлаа.
8 Харин Есvс Чидун уул уруу явав. Єглєє эрт Тvvнийг сvмд дахин ирэхэд, хvмvvс бvгд Тvvн уруу ирцгээв. Тэр сууж, тэднийг сургаж эхлэв. Хуулийн багш нар болон фаисайчууд завхайрч байгаад баригдсан нэгэн эмэтэйг авчраад голдоо зогсоов. Тэд Есvст Багш аа, энэ эмэтэйг завхайрч байхад нь vйлдэл дээр нь барьсан юм. Ийм эмэгтэйчvvд уруу чудуу шидэгтvн гэж Мосегийн Хуульд тушаасан. Харин Та юу гэж хэлэх вэ? гэцгээв. Тэд Есvсийг буруутгах шалтаг хайхын тулд Тvvнийг сорин ийнхvv асуужээ. Гэтэл Есvс бєхийж, хуруугаараа газарт бичив. Харин тэд зогсоо зайгvй асуусанд Есvс цэх зогсоод тэдэнд Та нарын дундаас нvгэлгvй хvн нь эхлээд энэ эмэгтэй уруу чулуу шид гээд, Тэр дахин бєхийж, газарт бичив. Yvнийг сонсоод, тэд ахмадуудаасаа эхлэн нэг нэгээрээ гарч явсаар ганц Есvс л vлджээ. Єнєєх эмэгтэй тэндээ зогссоор л байв. Есvс цэх зогсож, тэр эмэгтэйд Эмэгтэй, тэд хаана байна? Чамайг хэн ч шийтгэсэнгvй юу? гэсэнд тэр Эзэн, хэн ч шийтгэсэнгvй гэв. Есvс Би ч чамайг шийтгэхгvй. Яв. Yvнээс хойш дахин нvгэл бvv vйлд гэлээ.
Тэгээд Есvс тэдэнд дахин Би бол ертєнцийн гэрэл мєн. Намайг дагадаг хvн харанхуй дотор явахгvй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав. Тэгтэл фарисайчууд Тvvнд Та Єєрийгєє гэрчилж байна. Таны гэрчлэл vнэн биш гэсэнд Есvс хариуд нь тэдэнд Хэрэв Би Єєрийнхєє тухай гэрчилж байгаа ч гэсэн, Миний гэрчлэл vнэн байна. Учир нь Би хаанаас ирснээ, хаашаа явахаа мэднэ. Харин та нар Миний хаанаас ирснийг, эсвэл хаашаа явахыг мэдэхгvй. Хvмvvс та нар махан биеийн дагуу шvvдэг бол, Би хэнийг ч шvvхгvй. Харин хэрвээ Би шvvвэл, Миний шvvлт vнэн байна. Учир нь шvvх vед Би ганцаараа биш, харин Намайг илгээсэн Эцэг Надтай хамт байдаг. Хоёр хvний гэрчлэл нь vнэн гэж танай хуульд ч бичигдсэн байдаг. Би Єєрийнхєє тухай Гэрчлэгч бєгєєд Намайг илгээсэн Эцэг Миний тухай гэрчилдэг гэв. Тэгтэл тэд Таны Эцэг хаана байна? гэхэд Есvс Та нар Намайг ч, Эцэгийг минь ч танихгvй. Хэрэв та нар Намайг таньсан бол, Миний Эцэгийг ч мєн таних байсан гэж хариулав. Есvс сvмд зааж байхдаа эдгээр vгсийг сан хємрєг дотор айлджээ. Хэн ч Тvvнийг барьсангvй. Учир нь Тvvний цаг хараахан болоогvй байлаа.
Есvс тэдэнд дахин Би явна. Та нар Намайг эрсээр нvглийнхээ дотор vхнэ. Би хаашаа явна, та нар тэнд очиж чадахгvй гэж айлдав. Тэгтэл иудейчvvд Би хаашаа явна, та нар тэнд очиж чадахгvй гэж хэлж байгаа тул Тэр Єєрийгєє ерvvтгэх гээгvй байлтай? гэв. Есvс тэдэнд Та нар доороос, Би бол дээрэсс юм. Та нар энэ ертєнцийх, Би энэ ертєнцийнх биш. Тиймээс Би Та нар нvглийнхээ дотор vхнэ гэж та нарт хэлсэн. Учир нь хэрэв та нар Би байдаг гэдэгт итгэхгvй бол та нар нvглийнхээ дотор vхнэ гэлээ. Тэгээд тэд Тvvнд Та хэн юм бэ? гэхэд нь Есvс Эхнээсээ та нарт єгvvлж байгаа Тэр байна. Та нарын тухай ярих, шvvх зvйл Надад олон бий. Харин Намайг Илгээгч нь vнэн мєн бєгєєд Тvvнээс сонссон юмсаа Би ертєнцєд хэлдэг гэж айлдав. Тэдэнд Тэдэнд Эцэгийнхээ тухай Тэр хэлснийг тэд ойлгосонгvй. Тиймээс Есvс тэдэнд Та нар Хvний Хvvт єргєвєл, Би байдаг гэдгийг, мєн би Єєрийн санаагаар юуг ч хийдэггvй, харин Эцэгийн Надад зааснаар Би эдгээрийг ярьдаг гэдгийг мэдэх болно. Намайг Илгээгч нь Надтай хамт байгаа. Би vргэлж Тvvнд тааламжтай зvйлсийг vйлддэг учир Тэр Намайг ганцааранг минь орхисонгvй гэв. Ийн айлдахад нь олон хvн Тvvнд итгэх болов.
Есvс Єєрт нь итгэсэн иудейчvvдэд Хэрэв та нар Миний vгэн дотор бажвал vнэхээр Миний дагалдагчид байна. Тэгээд та нар vнэнийг ойлгож, vнэн та нарыг чєлєєлнє гэсэнд тэд Тvvнд Бид Абрахамын удам бєгєєд хэзээ ч хэнд ч боолчлогдож байгаагvй. Та нар эрх чєлєєтэй болно гэж Та юунд хэлнэ вэ? гэв. Есvс тэдэнд Yнэнээр, vнэнээр Би та нарт хэлье. Нvгэл vйлдэгч бvр нvглийн боол мєн. Боол гэрт мєнхєд байдаггvй, харин хvv л мєнхєд байдаг. Иймээс хэрэв Хvv та нарыг чєлєєлбєл та нар vнэхээр эрх чєлєєтэй болно. Та нар бол Абрахамын vр удам мєн гэдгийг Би мэднэ. Гэвч та нарын дотор Миний vг байРх зайгvй учир та нар Намайг алахыг оролдож байна. Эцэгтэйгээ байхдаа харсан зvйлсээ Би хэлдэг. Та нар ч гэсэн эцгээсээ сонссон зvйлсээ л хийдэг шvv дээ гэв. Тэд Тvvнд Бидний эцэг бол Абрахам мєн гэсэнд Есvс тэдэнд Хэрэв та нар Абрахамын хvvхдvvд байсан бол, Абрахамын хийснийг vйлдэхсэн. Гэтэл Бурханаас vнэнийг сонсоод, та нарт хэлсэн хvнийг буюу Намайг одоо та нар алах гэж оролдож байна. Абрахам ийм юм хийгэгvй. Та нар эцгийнхээ vйлсийг хийж байна гэж айлдсанд тэд Тvvнд Садар самуунаас бид тєрєєгvй. Бидэнд Бурхан хэмээх нэг л Эцэг байгаа гэв. Есvс тэдэнд Хэрэв Бурхан та нарын Эцэг байсан бол, та нар Намайг хайрлах байсан. Учир нь Би Бурханаас гарч ирсэн билээ. Єєрийн санаагаар ирээгvй, харин Тэр Намайг илгээсэн юм. Миний юу хэлж байгааг та нар яагаад ойлгохгvй байна вэ? Яагаад гэвэл та нар Миний vгийг сонсож чадахгvй байна. Та нар эцэг чинь болох диаволаас гаралтай. Та нар эцгийнхээ хvслийг хийхийг хvсдэг. Тэр чинь эхнээсээ алуурчин байсан бєгєєд vнэн дотор зогсдоггvй. Учир нь тvvнд vнэн байдаггvй. Тэр худал хэлэхдээ, чухам єєрєєсєє хэлдэг. Учир нь тэр худалч бєгєєд худал хуурмагийн эцэг нь юм. Харин Би vнэнийг хэлдэг тул та нар Надад итгэхгvй байна. Намайг нvгэлтэй гэх хvн та нарын дотор байна уу? Хэрэв Би vнэнийг хэлдэг бол та нар яагаад Надад vл итгэнэ вэ? Бурханы хvн нь Бурханы vгсийг сонсдог. Та нар Бурханых биш учир эдгээрийг сонсдоггvй гэлээ.
Иудейчvvд Тvvнд Та бол Самарийнх, Танд чєтгєр шvглэсэн гэж бидний хэлж байгаа нь зєв биз дээ? гэхэд Есvс Надад чєтгєр шvглээгvй. Харин Би Єєрийн Эцэгийг хvндэтгэдэг. Та нар Намайг хvндэтгэдэггvй. Гэвч Би Єєрийн алдрыг хайдаггvй. Харин тvvнийг хайдаг, шvvдэг Нэгэн бий. Yнэнээр, vнэнээр Би та нарт хэлье. Миний vгийг сахьдаг хvн vхлийг хэзээ ч vзэхгvй гэсэнд иудейчvvд Тvvнд Танд чєтгєр шvглэсэн гэдгийг бид одоо мэдлээ. Абрахам болон эш vзvvлэгчид ч мєн vхсэн. Та тэгэхэд Хэрэв хvн Миний vгийг сахивал, ухлийг хэзээ ч амсахгvй гэж хэлж байна. Та бидний євєг Абрахамаас ч агуу юм уу? Тэр vхсэн. Бас эш vзvvлэгчид ч vхсэн. Та Єєрийгєє хэн болгоод байна? гэв. Есvс Хэрэв Би Єєрийгєє алдаршуулбал, Миний алдар юу ч биш. Тэр бол бидний Бурхан гэж та нарын хэлдэг, Миний Эцэг л Намайг алдаршуулдаг. Та нар Тvvнийг таньсангvй. Харин Би Тvvнийг мэднэ. Хэрэв Би Тvvнийг мэдэхгvй гэж хэлбэл, Би та нартай адил худалч болно. Харин Би Тvvнийг мэдэх бєгєєд Тvvний vгийг сахьдаг. Та нарын эцэг Абрахам Миний єдрийг харна гээд баясаж байсан. Yvнийг Тэр хараад, баяртай байсан гэв. Иудейчvvд Тvvнд Та тавин нас ч хvрээгvй байж, Абрахамыг харсан юм уу? гэхэд Есvс тэдэнд Yнэнээр, vнэнээр Би та нарт хэлье. Абрахамыг бий болохоос ємнє Би байдаг мєн гэж айлдав. Тэгтэл тэд Тvvн уруу чулуудахаар чулуу шvvрэн авахад Есvс Єєрийгєє халхлан, сvмээс гарлаа. Тэдний дундаас гарч, Єєрийнхєє замаар яван єнгєрлєє.
9 Есvс явж єнгєрєхдєє, тєрєлхийн сохор хvнийг харжээ. Шавь нар нь Тvvнээс Рабби, хэн нvгэл vйлдсэнээс энэ хvн сохор тєрсєн юм бэ? Энэ хvн vv? Тvvний эцэг эх vv? хэмээн асуусанд Есvс Энэ хvн ч, эцэг эх нь ч нvгэл vйлдсэнээс болоогvй. Харин энэ нь Бурханы ажлуудыг тvvгээр харуулахын тулд юм. Намайг Илгээгчийн ажлыг Би єдєр байхад хийх ёстой. Хэн ч ажиллаж чадахгvй шєнє ирж байна. Би ертєнцєд байгаа vедээ ертєнцийн гэрэл байна гэж хариулав. Ингэж хэлээд, Тэр газар нулимж, шvлсээрээ шавар зуурч, тэр хvний нvдийг шавраар шаваад, Яв. Силоамын орчуулбал Илгээгдсэн цєєрємд угаа гэж хэлэхэд єнєєх хvн явав. Тэгээд угаагаад, хараатай болон эргэж иржээ. Урьд тvvнийг гуйлгачин байсныг харсан хvмvvс болон хєршvvд нь Энэ чинь суучихаад гуйлга гуйдаг нєгєє хvн биш vv? гэхэд зарим нь Тэр мєн байна гэцгээв. Бусад нь Yгvй, тvvнтэй тєстэй юм байна гэсэнд тэр єєрєє Тэр чинь би байна гэж хэлэв. Тэд тvvнээс Тэгвэл чиний нvд яаж нээгдсэн юм бэ? гэж асуусанд тэр Есvс гэдэг хvн шавар зуурч, нvдийг минь шаваад, надад Силоам уруу яваад, угаа гэж айлдсан. Тэгээд би явж, угаагаад хараатай болсон гэж хариулав. Хvмvvс Тэр хаана байна? гэсэнд єнєєх хvн Би мэдэхгvй гэлээ.
Урьд нь хараагvй байсан єнєєх хvнийг тэд фарисайчууд уруу авч ирэв. Есvс шавар зуурч, тvvний харааг оруулсан єдєр нь Амралтын єдєр бажээ. Тэгтэл фарисайчууд тvvнээс хэрхэн хараатай болсныг нь дахин асуусанд тэр Тэр миний нvдийг шавраар шавсан. Би угаагаад, тэгээд л харж байна гэхэд фарисайчуудын зарим нь Тэр Амралтын єдрийг сахьдаггvй учир Бурханаас ирсэн хvн биш гэв. Харин зарим нь Нvгэлт хvн тийм тэмдгvvдийг хэрхэн vйлдэж чадах билээ? гэлээ. Тэгээд тэдний дунд хагарал гарав. Тиймээс тэд сохор эрд дахин Тэр хvн чиний хvдийг нээсэн учраас Тvvний тухай чи юу хэлэх вэ? гэхэд тэр Тэр бол эш vзvvлэгч гэв.
Тэгтэл хараатай болсон хvний эцэг эхийг дуудах хvртэл иудейчvvд тvvнд сохор байж байгаад хараатай болсонд нь итгэсэнгvй. Тэд эцэг эхээс нь Сохор тєрсєн гэж та нарын ярьдаг хvv чинь энэ мєн vv? Тэгвэл одоо тэр яаж харж байна? гэж асуув. Эцэг эх нь тэдэнд Энэ бидний хvv мєн гэдгийг болон сохор тєрснийг нь бид мэдэж байна. Харин одоо тэр яаж харж байгааг бид мэдэхгvй. Нvдийг нь хэн нээснийг ч бид мэдэхгvй. Єєрєєс нь асуу. Тэр насанд хvрсэн хvн. Тэр єєрєє хэлэг гэв. Тvvний эцэг эх иудейчvvдээс айсан тул тэгж хэлжээ. Учир нь Есvсийг Христ мєн гэж хvлээн зєвшєєрсєн хvн синагогаас хєєгдєх ёстой хэмээн иудейчvvд нэгэнтээ шийдсэн байлаа. Тиймээс тvvний эцэг эх нь Тэр насанд хvрсэн хvн, єєрєєс нь асуу гэжээ.
Фарисайчууд сохор байсан хvнийг хоёр дахь удаагаа дуудаад, тvvнд Бурханд алдрыг єргє. Тэр хvн нvгэлтэйг бид мэднэ гэсэнд тэр Тvvний нvгэлтэн эсэхийг би мэдэхгvй. Би нэг л юмыг, урьд нь сохор байснаа, одоо харж байгаагаа л мэдэж байна гэв. Тэд тvvнээс Тэр чамд юуг vйлдсэн юм бэ? Тэр чиний нvдийг яаж нээсэн юм бэ? гэж асуухад Би та нарт хэдийнээ хэлсэн. Та нар сонсоогvй. Юунд та нар дахин сонсохыг хvсэв? Та нар бас Тvvний дагалдагчид болохыг хvсэж байгаа юм биш биз? гэв. Фарисайчууд тvvнийг хараан зvхэж Чи л Тvvний дагалдагч байна. Харин бид Мосегийн дагалдагчид. Бурхан Мосед айлдсаныг бид мэднэ. Харин энэ хvний хувьд, бид Тvvний хаанаас ирснийг нь ч мэдэхгvй гэсэнд єнєєх хvн Тэр миний нvдийг нээсэн байтал та нар Тvvнийг хаанаас ирснийг нь ч мэдэхгvй байгаа нь гайхалтай юм байна. Бурхан нvгэлтнvvдийг сонсдоггvй, харин Бурханаас эмээж, Тvvний хvслийг vйлдэгч хvнийг сонсдогийг бид мэднэ. Цаг хугацааны эхлэлээс хойш тєрєлхийн сохор хvний нvдийг нээснийг хэн ч хэзээ ч сонсоогvй. Хэрэв энэ хvн Бурханаас ирээгvй юм бол Тэр юу ч хийж чадахгvй байсан гэж хэллээ. Тэд Чи нvглvvд дотроо тєрсєн атлаа бас биднийг сургана уу? гээд тvvнийг хєєн гаргав.
Иудейчvvд тэр хvнийг хєєн гаргасныг Есvс сонсоод, тvvнийг олж Чи Хvний Хvvд итгэж байна уу? гэхэд тэр Эзэн минь, Тэр хэн бэ? Би Тvvнд итгэе гэв. Есvс Чи Тvvнийг харсан. Одоо чамтай ярьж байгаа нь Тэр мєн гэлээ. Тэр Эзэн минь, би итгэж байна гээд Тvvнд мєргєв. Есvс тvvнд Би энэ ертєнцєд шvvлтийн тєлєє ирсэн нь хардаггvйг хардаг, харагсдыг сохор болгохын тулд юм гэж айлдав. Фарисайчуудаас Есvстэй хамт байсан хvмvvс эдгээрийг сонсоод, Тvvнд Бид бас сохор юм биш биз? гэхэд Есvс тэдэнд Хэрэв та нар сохор байсан бол нvгэлгvй байхсан. Гэтэл та нар Бид харж байна гэж ярьдаг тул нvгэл чинь байсаар л байна гэлээ.
10 Yнэнээр, vнэнээр Би та нарт хэлье. Хонины хашаанд vvдээр нь оролгvй, єєр газраар давж ордог хvн бол хулгайч, дээрэмчин мєн. Харин vvдээр нь ордог хvн нь хонин сvргийн хоньчин мєн. Сахиул тэр хvнд vvдийг нээдэг бєгєєд хонин сvрэг тvvний дууг сонсдог. Тэр єєрийн хоньдыг нэрээр нь дуудаж, тэднийг гадагш дагуулж гарна. Тэр єєрийнхийгєє бvгдийг гаргаад, тvрvvнд нь явдаг. Хонин сvрэг тvvний дууг таньдаг тул тvvнийг дагадаг. Тэд гадны хvнийг ер дагахгvй, харин тvvнvий дууг танихгvй учир тvvнээс зугтана гэж айлдав. Есvс энэ сургаалт зvйрлэлээр тэдэнд яривч, Тvvний ярьсан нь юу байсныг тэд ойлгосонгvй.
Тэгээд Есvс дахин тэдэнд Yнэнээр, vнэнээр Би та нарт хэлье. Би бол хонины vvд. Надаас урьд ирэгсэд бvгд хулгайч, дээрэмчид юм. Харин хонин сvрэг тэднийг сонсоогvй. Би бол vvд мєн. Хэрэв хvн Надаар орвол, тэр аврагдах болно. Орж, гарч, тэжээлээ олно. Хулгайч зєвхєн хулгайлан, алж, сvйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн юм. Би бол сайн хоньчин мєн. Сайн хоньчин хоньдынхоо тєлєє амиа єгдєг. Хєлсний хvн бол хоньчин биш, хонин сvрэг ч тvvнийх биш учир чоно ирэхийг хараад тэрээр хонин сvргийг орхин зугтдаг. Чоно хоньдыг цєлмєж, тараадаг. Тэр хєлсний хvн бєгєєд хонин сvрэгт санаа тавьдаггvй тул зугтдаг. Би бол сайн хоньчин мєн. Би Єєрийнхийгєє мэдэх бєгєєд Єєрийнхєн минь Намайг мэднэ. Би Эцэгээ мэдэхийн адил Эцэг минь Намайг мэддэг юм. Би хоньдын тєлєє Єєрийн амийг єгнє. Энэ хашаан дахь хонин сvргээс єєр хонин сvрэг Надад бий. Би тэднийг бас авчрах ёстой. Тэд Миний дууг сонсоно. Тэгээд тэд нэг хоньчинтой нэг хонин сvрэг болно. Тиймээс Эцэг Намайг хайрладаг. Учир нь Би Єєрийн амийг буцааж авахын тулд амиа єгнє. Хэн ч Миний амийг Надаас авахгvй. Харин Би Єєрийн санаагаар тvvнийг єгнє. Амиа єгєх эрх мэдэд Надад бий. Буцааж авах эрх мэдэл ч Надад бий. Энэ тушаалыг Би Эцэгээсээ хvлээн авсан юм гэв.
Энэ vгнээс болж иудейчvvдийн дунд дахин хагарал гарчээ. Тэдний олонх нь Тvvнд чєтгєр шvгэлж. Тэр солиотой юм. Та нар юунд Тvvнийг сонсоно вэ? гэлээ. Зарим нь Эдгээр vгс нь чєтгєр шvглэсэн хvнийх биш. Чєтгєр сохрын хvдийг нээж чадах уу? хэмээн ярьж байлаа.
Иерусалимд сvмийг Шинэтгэн ариусгасны баяр болж байлаа. Тэгэхэд євєл байв. Есvс сvм дотор Соломоны танхимд явж байжээ. Тэгтэл иудейчvvд Тvvнийг тойрч, Тvvнд Та хэдий болтол биднийг эргэлзvvлэх юм бэ? Хэрэв Та Христ мєн юм бол, бидэнд шуудхан хэлээч гэсэнд Есvс тэдэнд Би та нарт хэлсэн. Та нар итгэдэггvй. Эцэгийнхээ нэрээр vйлдсэн Миний vйлс Намайг гэрчилдэг. Харин та нар Миний хонин сvрэг биш учир итгэдэггvй. Миний хонин сvрэг дууг минь сонсдог. Би тэднийг мэддэг бєгєєд тэд Намайг дагадаг юм. Би тэдэнд мєнх амийг єгнє. Тэд хэзээ ч мєхєхгvй бєгєєд тэднийг хэн ч Миний гараас булаахгvй. Тэднийг Надад єгсєн Миний Эцэг бvхнээс агуу бєгєєд тэднийг хэн ч Эцэгийн гараас булааж чадахгvй. Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа.
Иудейчvvд Тvvн уруу чулуудахаар дахин чулуу шvvрцгээв. Есvс тэдэнд Эцэгээсээ олон сайн vйлснийг Би та нарт vзvvлсэн. Тэдгээрийн алинаас нь болж та нар Над уруу чулуу шиднэ вэ? гэхэд иудейчvvд Тvvнд Сайн vйлсийн чинь тєлєє биш, харин Бурханыг доромжилсны чинь тєлєє бид Тан уруу чулуу шиднэ. Учир нь Та хvн байж, Єєрийгєє Бурхан болгож байна гэв. Есvс тэдэнд Танай Хуульд Та нар бол бурхад юм гэж Би айлдсан гэж бичигдсэн байдаг биш vv? Хэрэв Тэр Бурханы vг авсан хvмvvсийг бурхад хэмээн нэрлэсэн бол Судар нь зєрчигдєхгvй, Эцэгийн ариусгасан, ертєнцєд илгээсэн Нэгэнийг Би Бурханы Хvv байна гэснээс болж та нар Та Бурханыг доромжлогч гэж хэлж байна уу? Хэрэв Би Єєрийн Эцэгийн ажлуудыг хийхгvй байвал, Надад бvv итгэ. Харин хэрэв Би тэдгээрийг хийвэл, та нар Надад итгэхгvй байлаа ч тэдгээр ажлуудад итгэ. Тэгвэл Миний дотор Эцэг байгааг, Эцэгийн дотор Би байгааг та нар мэдэж, ойлгоно гэж айлдав. Тиймээс тэд дахиж Тvvнийг барихаар завдсан боловч, Есvс тэдний гарт орсонгvй.
Иоханы анх баптисм хvртээж байсан газар болох Иорданы тэртээ уруу Есvс дахин явж, тэндээ байлаа. Олон хvн Тvvн уруу ирж Иохан нэг ч тэмдэг vйлдээгvй боловч, энэ хvний тухай Иоханы хэлсэн бvхэн vнэн ажээ гэцгээлээ. Тэнд олон хvн Есvст итгэжээ.
11 Бетаны Лазар гэгч эр євчтэй байлаа. Бетан бол Марта, тvvний дvv Мариа хоёрын тосгон болой. Мариа бол Эзэнийг тосооп тослоод, Тvvний хєлийг vсээрээ арчсан тэр эмэгтэй байв. Тvvний ах Лазар нь євчтэй байв. Тиймээс эгч дvvс Есvст хvн илгээж Эзэн минь, хараач, Таны хайрладаг хvн євдєв хэмээн хэлvvлэв. Yvнийг сонсоод Есvс Энэ євчин vхэл уруу биш, харин vvгээр Бурханы Хvv алдаршуулагдахын тулд, Бурханы алдрын тєлєє юм гэлээ. Марта, тvvний охин дvv болон ах Лазарыг нь Есvс хайрладаг байлаа. Лазарын євдсєнийг сонсоод, Есvс байсан газраа хоёр хонов. Дараа нь Тэр шавь нартаа Бvгдээрээ дахиж Иудей уруу явцгаая гэхэд шавь нар нь Рабби, саяхан иудейчvvд Тан уруу чулуу чулуудахаар завдаж байсан, Та тийшээ дахиад явах гэж vv? гэв. Есvс Єдєрт арван хоёр цаг байдаг биз дээ? Хэрэв хvн єдєр явбал, тэр ертєнцийн гэрлийг vздэг тул бvдрэхгvй. Харин шєнє явбал, хvний дотор гэрэл байхгvй тул тэр бvдэрнэ гэж хэлэв. Ингэж айлдсаныхаа дараа Тэр тэдэнд Бидний анд Лазар унтжээ. Гэвч Би тvvнийг нойрноос нь сэрээхээр явна гэхэд, шавь нар нь Тvvнд Эзэн, хэрэв унтсан бол тэр эдгэнэ гэв. Есvс Лазарын ухлийн тухай айлдсан ажээ. Харин тэд Тvvнийг зvгээр л унтаж тухай ярьж байна гэж боджээ. Тэгтэл Есvс тэдэнд шуудхан Лазар vхсэн. Та нарыг итгvvлэхийн тулд, тэнд байгаагvйдээ Би та нарын тєлєє баяртай байна. Харин одоо тvvн уруу явцгаая гэж айлдлаа. Гэтэл Ихэр гэгддэг Томас бусад шавь нарт Цємєєрєє бас явцгаая. Тэгээд Тvvнтэй хамт vхье гэж хэлэв.
Есvс ирээд, Лазар булшинд дєрвєн хоног байсныг мэдэв. Бэтан Иерусалимаас холгvй арван таван стадиа орчмын тэртээ байдаг аж. Ахаасаа хагацсан Марта, Мариа нарыг тайтгаруулахаар олон иудейчvvд тэднийд иржээ. Тэгтэл Марта Есvсийн ирж байгааг дуулаад, угтахаар гарав. Харин Мариа гэртээ суусаар vлдлээ. Марта Есvст Эзэн, Та энд бажсан бол миний ах ухэхгvй байх байсан. Тийм боловч одоо Та Бурханаас юу ч гуйсан, Бурхан Танд єгнє гэдгийг би мэдэж байна гэв. Есvс тvvнд Чиний ах амилна гэхэд Марта Тvvнд Эцсийн єдрийн амилалтад тэр амилна гэдгийг би мэднэ гэв. Есvс Мартад Би бол амилалт ба амь мєн. Надад итгэдэг хvн ухэвч амьдарна. Амьд бєгєєд Надад итгэгч бvхэн хэзээ ч ухэхгvй. Чи vvнд итгэж байна уу? гэж асуув. Марта Тийм ээ, Эзэн. Та бол Бурханы Хvv болох Христ, ертєнцєд ирэх Нэгэн мєн гэдэгт би итгэсэн гэлээ. Yvнийг хэлээд тэр явж, дvv Мариагаа дуудаад, сэмхэн Багш энvvхэнд байна. Чамайг дуудаж байна гэхэд Мариа vvнийг сонсоод, ухасхийн босож, Тvvн уруу очив.
Есvс тосгонд хараахан хvрч очоогvй агаад харин Мартатай уулзсан тэр газраа л байж байлаа. Тэгтэл гэрт нь Мариатай байж, тайтгаруулж байсан иудейчvvд тvvнийг ухасхийн босож гарч явахыг хараад араас нь дагав. Тэд тvvнийг булшин дээр очин уйлахаар явлаа хэмээн боджээ. Мариа Есvсийн байсан газар ирж, Тvvнийг хараад Есvсийн хєлд унаж, Эзэн, хэрэв Та энд байсан бол миний ах ухэхгvй байх байсан гэлээ. Есvс тvvний уйлахыг болон тvvнтэй хамт ирсэн иудейчvvдийн уйлахыг хараад сvнс нь гvнээ шаналж, сэтгэл нь хєдєлж, Та нар тvvнийг хаана тавьсан бэ? гэж асуухад тэд Тvvнд Эзэн, ирээд, vз гэлээ. Есvс уйлав. Тэгтэл иудейчvvд Тэр тvvнд ямар хайртай байсныг хараач гэцгээж байлаа. Харин тэдний зарим нь Сохор хvний нvдийг нээсэн эна хvн тvvнийг мєн vхvvлэхгvй байж чадахгvй юм байх даа гэв.
Есvс дахиад л дотроо гvнээ шаналж, булш уруу хvрч ирэв. Энэ нь агуй байсан бєгєєд амыг нь хадаар тагласан байлаа. Есvс Хадыг зайлуул гэхэд талийгаачийн дvv Марта Тvvнд Эзэн, тэр vхээд дєрєв хонож байгаа тул одоо ємхий vнэр орсон байгаа гэж хэлэв. Есvс Мартад Хэрэв чи итгэвэл Бурханы алдрыг харна гэж Би чамд хэлээгvй бил vv? гэлээ? Тэгээд тэд хадыг зайлуулав. Есvс дээшээ харан Аав аа, Та Намайг сонссонд Танд Би талархаж байна. Та Намайг vргэлж сонсдогийг Би мэдсэн. Таны Намайг илгээсэн гэдэгт итгvvлэхийн тулд тойрон зогсох энэ хvмvvсийн тєлєє Би vvнийг хэллээ гэв. Тэр ийн айлдаад, чанга дуугаар Лазар, гараад ир гэж хашхирав. Yхсэн хvн гар, хєл нь оршуулгын боолтоор боолттой, нvvр нь алчуураар ороолттой чигээрээ гарч ирэв. Есvс тэдэнд Тайлж, тvvнийг явуул гэв.
Мариагийнд ирсэн иудейчvvдээс олон хvн Есvсийн хийсэн зvйлийг хараад, Тvvнд итгэжээ. Харин тэдний зарим нь фарисайчууд уруу очиж, Есvсийн хийсэн зvйлийг тэдэнд хэлцгээв.
Тэгтэл ахлах тахилч нар болон фарисайчууд зєвлєлдєж Бид юу хийх вэ? Энэ хvн олон тэмдгийг vйлдэж байна. Хэрэв бид Тvvнийг ингээд орхивол, бvх хvмvvс Тvvнд итгэнэ. Тэгвэл ромчууд ирж, манай орныг болон vндэстнийг маань устгана даа гэцгээв. Харин тэдний нэг болох тэр жил тэргvvн тахилч болсон Каиаф тэдэнд Та нар юу ч мэдэхгvй, мєн бvх vндэстнээрээ мєхєхгvйн тулд ард тvмний тєлєє нэг хvн vхэх нь дээр гэдгийг ч бодохгvй байна гэж хэлэв. Тэр энэ vгсийг єєрийн санаагаар хэлээгvй. Харин тэр жилийн тэргvvн тахилч байсан учир тэрээр Есvсийн vндэстнийхээ тєлєє vхэх тухай болон Тvvний зєвхєн vндэстнийхээ тєлєє бус, харин Бурханы тарсан хvvхдvvдийг бєєгнvvлж нэгтгэхийн тєлєє vхэх тухай эш vзvvлжээ. Энэ єдрєєс тэд Есvсийг алахаар тєлєвлєв.
Тиймээс Есvс иудейчvvдийн дунд дахиж илээр явсангvй. Харин тэндээс цєлийн ойролцоох нутаг уруу явж, Ефрайм гэдэг хотод очжээ. Тэнд шавь нарынхаа хамт vлдэв. Иудейчvvдийн Дээгvvр Єнгєрєх баяр ойртсон байлаа. Олон хvн єєрсдийгєє ариусгахаар Дээгvvр Єнгєрєх баяраас ємнє нутгаасаа Иерусалим уруу иржээ. Тэд Есvсийг хайж, сvм дотор байхдаа єєр хоорондоо Та нар юу гэж бодож байна? Тэр баяр дээр ирэх болов уу? хэмээн ярьж байлаа. Ахлах тахилч нар болон фарисайчууд хэрэв Тvvний хаана байгааг мэдсэн хvн байвал Есvсийг бариулахаар энэ тухай мэдэгдэх ёстой гэсэн зарлиг буулгасан байв.
12 Тэгээд Дээгvvр Єнгєрєх баяраас зургаан єдрийн ємнє Есvс Бетанд иржээ. Тэнд Есvсийн vхлээс амилуулсан Лазар байлаа. Тэд тэнд Есvст зоог бэлдэж, Марта vйлчилж байв. Харин Есvстэй хамт тухлан сууж байсан хvмvvсийн нэг нь Лазар байв. Тэгтэл Мариа маш vнэтэй цэвэр нардын нэг литра vнэрт тос аваад, Есvсийн хєлийг тослож, vсээрээ хєлийг нь арчив. Гэр нь тосны анхилам vнэрээр дvvрлээ. Харин Есvсийн шавь нарын нэг буюу Тvvнийг барьж єгєхийг бодож байсан Искариотын Иудас Яагаад энэ тосыг гурван зуун денараар зарж, ядууст єгсєнгvй вэ? гэв. Тэрээр ядуусын талаар санаа тавьсандаа бус, харин хулгайч байсан болохоор тэгж хэлжээ. Тэр мєнгєний хvvдийг барьж, дотор нь хийснийг нь авчихдаг байжээ. Тэгтэл Есvс Тvvнийг орхи. Миний оршуулгын єдєрт зориулж Мариа vvнийг хадгалаг. Учир нь та нар vргэлж ядуустай цуг байна. Харин та нар Надтай vргэлж цуг байхгvй гэж айлдав.
Yй олон иудейчvvд Есvсийг тэнд байгааг мэдээд зєвхєн Есvсийн тєлєє биш, харин Тvvний vхлээс амилуулсан Лазарыг бас vзэхээр иржээ. Харин ахлах тахилч нар мєн Лазарыг алахаар зєвлєлдєв. Учир нь Лазараас болж иудейчvvдээс олон хvн явж, Есvст итгэж байлаа.
Маргааш нь баярт ирсэн vй олон хvн Есvсийг Иерусалим уруу ирж явааг сонсоод, далдуу модны мєчрийг барьж, Тvvнийг угтахаар гарч, Хосанна! Эзэний нэрээр Ирэгч, Израилийн Хаан ерєєлтэй еэ! гэж хашхиралдаж байлаа. Есvс залуу илжиг олж унасан байв. Энэ нь Сионы охин оо, бvv ай! Харагтун, Хаан чинь илжигний дудран унаад ирж байна гэж бичигдсэнчлэн болов. Шавь нар нь эдгээр зvйлсийг анхандаа ойлгоогvй ажээ. Харин Есvсийг алдарших vед эдгээр нь Тvvний тухай бичсэн байсныг, мєн хvмvvс Тvvнд эдгээрийг vйлдсэн гэдгийг нь санажээ. Есvс Лазарыг булшнаас дуудаж, vхэгсдээс амилуулахад нь Тvvнтэй хамт байсан олон тvмэн Есvсийг гэрчилж байлаа. Тиймээс олон тvмэн Есvсийн эдгээр тэмдгийг vйлдсэнийг сонссон тул Тvvнийг угтав. Тэгтэл фарисайчууд єєр хоорондоо Хараач, та нарын vйлс ямар ч ашиг алга. Харцгаа, Тvvний араас бvгд дагалаа гэцгээв.
Баяраар Бурханд мєргєхєєр ирсэн хvмvvсийн дунд хэдэн Грек хvн байлаа. Тэд Галилын Бетсайдын Филип уруу очиж, тvvнээс Эзэнтэн, бид Есvсийг хармаар байна гэж гуйсанд Филип явж Андрейд хэлэв. Андрей, Филип нар явж Есvст дуулгав. Есvс тэдэнд Хvний Хvvгийн алдарших цаг нь ирлээ. Yнэнээр, vнэнээр Би та нарт хэлье. Хэрэв улаан буудайн vр газар унаад ухэхгvй бол тэр ганцаараа vлдэнэ. Харин хэрвээ тэр ухвэл олон vр бий болгоно. Єєрийн амийг хайрлагч хvн тvvнийгээ алдана. Энэ ертєнцєд єєрийн амийг vзэн яддаг хvн тvvнийгээ мєнх аминд хvртэл хамгаалах болно. Хэрэв Надад vйлчлэх хvн байвал, Намайг дага. Хаана Би байна, тэнд бас Миний зарч байх болно. Хэрэв хvн Надад vйлчилбэл, тэр хvнийг Эцэг минь хvндэлнэ.
Одоо сэтгэл минь шаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ? Аав аа, энэ цагаас Намайг авраач гэх vv? Гэвч Би энэ зорилгын тєлєє энэ цагт л ирсэн. Аав аа, нэрээ алдаршуулаач гэв. Тэгтэл тэнгэрээс Би нэрээ алдаршуулсан. Дахин алдаршуулна гэсэн дуу гарлаа. Тэнд зогсож байсан хvмvvс vvнийг сонсоод Тэнгэр дуугарлаа гэхэд зарим нь Тэнгэр элч Тvvнтэй ярилаа гэцгээв. Есvс Энэ дуу Миний тєлєє биш, харин та нарын тєлєє гарсан. Одоо энэ ертєнц шvvгдэх гэж байна. Одоо энэ ертєнцийн захирагч зайлуулагдах болно. Хэрэв Би газраас єргєгдвєл, бvх хvнийг Єєртєє татна хэмээн айлдлаа. Тэр Єєрєє ямар vхлээр vхэхээ онцолж vvнийг хэлжээ. Хурсан олон Тvvнд Христ мєнхєд байна гэж бид хуулиас сонссон атал Та Хvний Хvv єргєгдєх ёстой гэж яаж ярьж чадна вэ? Энэ Хvний Хvv нь хэн бэ? гэв. Есvс тэдэнд Хоромхон хугацаанд гэрэл нь та нарын дунд байна. Та нарыг харанхуй нємрєн авахгvйн тулд гэрэлтэй байх зуураа явагтун. Харанхуйд явагч хvн хаашаа яваагаа мэдэхгvй. Гэрэлтэй байх зуураа та нар гэрэлд итгэгтvн. Тэгвэл та нар гэрлийн хєвгvvд болно гэлээ.
Есvс ийн айлдсаны дараа тэднээс салан явж нуугдав. Хэдийгээр Есvс тэдний ємнє єдий олон тэмдгийг vйлдсэн боловч тэд Тvvнд итгэхгvй байлаа. Энэ нь эш vзvvлэгч Исаиагийн Эзэн, бидний мэдээнд хэн итгэсэн бэ? Эзэний мутар хэнд илчлэгдсэн бэ? гэж хэлсэн vг биелэгдэхийн тулд ажээ. Тиймээс ч тэд итгэж чадахгvй юм. Учир нь Исаиа бас Тэр тэдний нvдийг сохолж, зvрхийг нь хатуу болгосон. Ингэснээр тэд нvдээрээ харж, зvрхээрээ ухаарч, эргэж буцахгvй бєгєєд Би тэднийг эдгээхгvй юм гэсэн. Исаиа Тvvний цог жавхланг харж, Тvvний тухай ярьсан учраас эдгээрийг хэлсэн ажээ. Хэдий тийм боловч захирагчдаас олон хvн Есvст итгэсэн билээ. Гэвч тэд фарисайчуудаас болж Тvvнийг илээр хvлээн зєвшєєрсєнгvй. Тэд синагогаас хєєгдєх вий гэсэндээ тэгжээ. Учир нь тэд хvний алдрыг Бурханы алдраас илvv таалсан юм.
Есvс хашхиран Надад итгэгч хvн Надад итгэж байгаа биш, харин Намайг Илгээгчид итгэж байгаа юм. Намайг харагч хvн Намайг илгээсэн Нэгэнийг харж байна. Надад итгэдэг хvн бvрийг харанхуйд байлгахгvйн тулд Би ертєнцєд гэрэл болон ирсэн. Хэрэв Миний vгийг сонсоод vл сахьдаг хvн байвал, Би тvvнийг шvvхгvй. Учир нь Би ертєнцийг шvvхийн тулд бус, харин ертєнцийг аврахын тулд ирсэн юм. Намайг голж, Миний vгийг хvлээж авдаггvй хvнийг шvvх шvvгч бий. Миний хэлсэн vг эцсийн єдєрт тvvнийг шvvнэ. Яагаад гэвэл Би Єєрийн санаагаар яриагvй, харин юу лэлж, юу ярих тушаалыг Намайг илгээсэн Эцэг Єєрєє Надад єгсєн юм. Тvvний тушаал бол мєнх амь мєн гэдгийг Би мэднэ. Тиймээс Миний хэлж байгаа зvйлс нь Эцэгийн Надад хэлж байгааг Би хэлж байгаа юм гэж айлдлаа.
13 Дээгvvр Єнгєрєх Баяраас ємнє Есvс энэ ертєнцєєс салж Эцэг уруугаа очих цаг нь болсныг мэдээд, дэлхийд байгаа Єєрийн хvмvvсийг хайрлан, тэднийг эцэст нь хvртэл хайрлав. Оройн зоогийн vеэр Есvсийг бариулах санааг Симоны хvv Искариотын Иудасын зvрхэнд диавол хэдийнээ хийсэн байлаа. Эцэг нь бvх юмаа Єєрийнх нь мутарт єгснийг болон Бурханаас ирээд Бурхан уруу буцан явж байгаагаа Есvс мэдээд, зоогийн ширээнээс босож, гадуур хувцсаа тайлаад, алчуур авч бvслэв. Тэгээд саванд ус хийж, шавь нарынхаа хєлийг угаагаад, бvсэлсэн алчуураараа аерчиж эхлэв. Есvс Симон Петр уруу ирэхэд Петр Тvvнд Эзэн, Та миний хєлийг угаах гэж vv? гэв. Есvс тvvнд хариулан Чи Миний юу хийж байгааг одоо мэдэхгvй. Харин чи хожим ойлгоно гэлээ. Петр Тvvнд Та миний хєлийг хэзээ ч угаахгvй шvv гэсэнд Есvс Хэрэв Би чамайг угаахгvй бол чи Надад хамаагvй болно гэлээ. Тэгтэл Симон Петр Тvvнд Эзэн, зєвхєн хєлийг минь ч биш, бас гар, толгойг минь угаагаач гэж хэлэв. Есvс Биеэ угаасан хvн хєлєє л угаах хэрэгтэй. Тэгвэл гvйцэд цэвэрхэн байна. Та нар цэвэр байна. Гэхдээ та нар бvгдээрээ биш шvv гэлээ. Учир нь Есvс Єєрийг нь барьж єгєх нэгнийг мэдэж байсан тул Та нар бvгдээрээ цэвэр биш шvv гэж айлджээ.
Тэгээд Тэр тэдний хєлийг угаасны дараа гадуур хувцсаа авч, дахин тухлан суугаад тэдэнд Та нарт Би юу хийж єгснийг мэдэж байна уу? Та нар Намайг Багш, Эзэн гэж дууддаг. Та нар зєв ярьж байна. Учир нь Би vнэхээр мєн. Тэгвэл Би Эзэн, Багш байтлаа та нарын хєлийг угаасан бол та нар мєн нэг нэгнийхээ хєлийг угаах ёстой. Учир нь Миний та нарт юу хийснийг та нар бас хийх хэрэгтэй гэж Би ийм жишээ vзvvлсэн юм. Yнэнээр, vнэнээр Би та нарт хэлье. Боол нь эзнээсээ агуу биш, мєн илгээгдэгч нь илгээгчээсээ агуу биш юм. Хэрэв та нар эдгээрийг мэдэж, vйлдвэл ерєєлтэй. Би та нарын бvгдийн чинь тухай яриагvй. Сонгосон нэгнээ Би мэднэ. Харин энэ нь Миний талхыг идэгч нь Миний эсрэг єсгийгєє єргєв гэж бичигдсэн Судрыг биелvvлэхийн тулд юм. Yvнийг биелэхээс ємнє Би одооноос та нарт ярьж байна. Энэ нь биелэх vед Би байдаг гэдэгт та нарыг итгvvлэхийн тулд билээ. Yнэнээр, vнэнээр Би та нарт хэлье. Миний илгээдэг хэнийг боловч хvлээн авч буй хvн Намайг хvлээн авдаг. Намайг хvлээн авдаг хvн Намайг Илгээгчийг хvлээн авдаг гэж айлдлаа.
Есvс эдгээрийг хэлээд, сvнс нь шаналж эхлэн, гэрчилж Yнэнээр, vнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг Намайг барьж єгнє гэлээ. Тvvний хэний тухай ярьж буйг мэдэх гэж гайхшран, шавь нар нь бие бие уруугаа харж эхлэв. Тvvний шавь нарын нэг болох Есvсийн хайрласан хvн Есvсийн цээжийг налаад сууж байлаа. Тэгтэл Симон Петр тvvн уруу дохиж, Тvvний хэний тухай хэлж байгааг бидэнд хэлээч гэв. Тэр Есvсийн цээжийг налсан хэвээр Эзэн, тэр хэн юм бэ? гэсэнд Есvс Энэ талхыг Би дvрээд хэнд єгнє, тэр хvн нь мєн гэж айлдаад, талхны хэлтэрхийг дvрж аваад Искариотын Симоны хvv Иудаст єгчээ. Дараа нь тvvнд Сатан шvглэв. Тэгтэл Есvс Иудаст Чи хийх гэж байгаа юмаа тvргэн хий гэлээ. Харин тухлан суугчдын хэн нь ч Есvсийн юуны улмаас тэгж хэлснийг мэдсэнгvй. Зарим нь Иудаст мєнгєний хvvдий байсан тул Есvс тvvнд Баярт зориулан бидэнд хэрэгтэй юмыг худалдан ав эсвэл, Ядууст ямар нэгэн юм єг гэсэн байх гэж болжээ. Тэгээд Иудас талхны хэлтэрхийг аваад тэр даруй гарч явлаа. Тэгэхэд шєнє байв.
Иудасыг гарсны дараа Есvс Одоо Хvний Хvv алдаршлаа. Бурхан Тvvгээр алдаршлаа. Хэрэв Бурхан Тvvгээр алдаршсан бол Бурхан Єєрийнхєє дотор Тvvнийг бас алдаршуулна. Даруй Тvvнийг алдаршуулна. Бяцхан хvvхдvvд ээ, Би та нартай хамт хоромхон зуур байна. Та нар Намайг хайх болно. Би иудейчvvдэд Би хаашаа явна, тийшээ та нар ирж чадахгvй гэж хэлснийхээ адил одоо мєн та нарт хэлж байна. Би та нарт бие биеэ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мєн бие биеэ хайрлагтун гэсэн шинэ тушаал єгч байна. Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол vvгээр чинь бvх хvн та нарыг Миний шавь нар мєн гэдгийг мэдэх болно гэж хэллээ.
Симон Петр Тvvнд Эзэн, Та хаашаа явах юм бэ? гэхэд Есvс Миний явах газар уруу чи одоо Намайг дагаж чадахгvй. Харин чи хожим дагана гэлээ. Петр Тvvнд Эзэн, би Таныг яагаад одоо дагаж чадахгvй гэж? Би Таны тєлєє амиа зориулъя гэж хэлэхэд Есvс Миний тєлєє чи амиа зориулна гэж vv? Yнэнээр, vнэнээр Би чамд хэлье. Тахиа донгодохоос ємнє чи Намайг гурван удаа vгvйсгэх болно.
14 Та нар зvрхээ бvv зовоо. Бурханд итгэ, мєн Надад итгэ. Миний Эцэгийн гэрт орон байр олон бий. Хэрэв тийм биш байсан бол Би та нарт хэлэх байсан. Би та нарт орон байр бэлдэхээр явна. Хэрэв Би явж та нарт орон байр бэлдвэл, дахин ирж, та нарыг Єєртєє авна. Би хаана байна, та нар мєн тэнд байх болно. Миний явах газарт очих замыг та нар мэднэ гэж айлдав. Томас Тvvнд Эзэн, бид Таны хаашаа явахыг мэдэхгvй. Бид тэр замыг яаж мэдэх вэ? гэсэнд Есvс Би бол зам, vнэн, амь мєн. Хэн ч Надаар дамжилгvйгээр Эцэгт хvрэхгvй. Хэрэв та нар Намайг мэдсэн бол Миний эцэгийг ч мєн мэдэх байсан. Одооноос эхлэн та нар Тvvнийг мэдэж, Тvvнийг харлаа гэлээ. Филип Тvvнд Эзэн, бидэнд Эцэгээ харуулаач. Энэ л бидэнд хангалттай гэв. Есvс Би та нартай ийм удаан хамт байхад, чи Намайг таньсангvй гэж vv, Филип ээ? Намайг харсан хvн Эцэгийг харсан. Гэтэл Бидэнд Эцэгээ харуулаач гэж чи яаж хэлнэ вэ? Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэхгvй байна уу? Миний та нарт хэлж байгаа vгсийг Би Єєрийн санаагаар хэлээгvй. Харин Миний дотор оршигч Эцэг Єєрийнхєє ажлуудыг хийж байгаа юм. Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт Надад итгэгтvн. Эс бєгєєс vйлсийн учир итгэгтvн. Yнэнээр, vнэнээр Би та нарт хэлье. Надад итгэдэг хvн Миний хийдэг ажлуудыг бас хийх бєгєєд эдгээрээс агуу ажлуудыг ч хийх болно. Яагаад гэвэл Би Эцэгтээ очно. Та нар Миний нэрээр юуг ч гуйсан, Эцэг Хvvгээрээ алдаршуулагдахын тулд Би тvvнийг хийнэ. Хэрэв та нар Миний нэрээр юуг ч Надаас гуйвал, Би тvvнийг чинь хийнэ. Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь. Би Эцэгээсээ гуйхад, Тэр та нарт єєр Туслагчийг єгнє. Тэр нь та нартай vvрд хамт байна. Тэр бол vнэний Сvнс мєн бєгєєд Тvvнийг харахгvй, мэдэхгvйгээсээ болж, ертєнц Тvvнийг хvлээж авч чадахгvй. Харин та нар Тvvнийг мэднэ. Яагаад гэвэл Тэр та нартай хамт vргэлж байх бєгєєд та нарын дотор байна. Би та нарыг єнчрvvлж орхихгvй. Би та нар уруу ирнэ. Хэсэг хугацааны дараа ертєнц Намайг дахиж харахгvй. Харин та нар Намайг харна. Яагаад гэвэл Би амьд байна. Та нар ч амьд байна. Би Єєрийн Эцэг дотор, та нар Миний дотор, Би та нарын дотор байхыг та нар тэр єдєр мэдэх болно. Миний тушаалуудыг сахьдаг хvн Намайг хайрлагч мєн. Намайг хайрладаг хvн Миний эцэгт хайрлагдана. Би тэр хvнийг хайрлаж, Єєрийгєє тvvнд илчилнэ гэж хэллээ. Иудас Искариотын биш Тvvнд Эзэн, Та бидэнд Єєрийгєє илчлэх атлаа яагаад ертєнцєд илчлэхгvй юм бэ? гэж асуухад Есvс Хэрэв хэн нэг нь Намайг хайрлавал, тэр хvн Миний vгийг сахина. Миний Эцэг тvvнийг хайрлана. Бид тэр хvн уруу очиж, тvvнтэй хамт Єєрсдийн орон байраа байгуулна. Намайг хайрладаггvй хvн Миний vгийг сахьдаггvй. Та нарын сонсож байгаа vг Минийх биш, харин Намайг илгээсэн Эцэгийнх билээ.
Би та нартай хамт байхдаа энэ бvгдийг хэллээ. Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сvнс та нарт бvх зvйлсийг заах бєгєєд Миний та нарт хэлсэн бvгдийг сануулах болно. Амар амгаланг Би та нарт vлдээнэ. Би Єєрийн амар амгалангаа та нарт єгнє. Ертєнцийн єгдгєєс єєр юмыг Би та нарт єгч байна. Та нар зvрхээ бvv зовоо. Бvv ай. Би яваад, та нар уруу ирнэ гэж Миний хэлснийг та нар сонслоо. Хэрэв та нар Намайг хайрласан бол Эцэгтээ очиж байгаад минь баярлах байсан. Яагаад гэвэл Эцэг Надаас илvv агуу юм. Энэ нь тохиолдох vед та нарыг итгvvлэхийн тулд vvнийг тохиолдохоос ємнє та нарт Би одоо хэллээ. Би та нартай олон юм дахиж ярихгvй. Учир нь ертєнцийн захирагч ирж байна. Тvvний юу нь ч Миний дотор байхгvй. Харин Би Эцэгээ хайрлаж, Эцэгийн Надад тушаасан ёсоор хийдгээ ертєнцєд мэдvvлнэ. Босоцгоо. Эндээс явцгаая.
15 Би бол усан vзмийн жинхэнэ мод, Эцэг минь усан vзэм тариалагч билээ. Миний дотор байгч жимс ургуулдаггvй мєчир бvрийг Тэр авч хаяна. Жимс ургуулдаг мєчир бvрийг их жимстэй болгохын тулд тэр тайрч арчилдаг. Миний хэлсэн vгнээс болж та нар хэдийнээ цэвэр болжээ. Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна. Усан vзмийн модонд холбогдохгvй юм бол мєчир єєрєєсєє жимс ургуулж чадахгvйн адил хэрэв та нар Миний дотор байхгvй бол тийм байх болно. Би бол усан vзмийн мод, та нар бол мєчрvvд. Хvн Миний дотор байж, Би мєн тvvний дотор байвал, тэр хvн их жимс ургуулна. Учир нь Надаас салангид байвал та нар юу ч хийж чадахгvй. Хэрэв хэн нэг нь Миний дотор байхгvй бол мєчир мэт хаягдаж, хувхайрна. Хvмvvс тэдгээр мєчрvvдийг тvvж, галд хаяхад шатна. Хэрэв та нар Миний дотор, Миний vгс та нарын дотор байвал та нар юу хvссэнээ гуй. Тэгвэл та нарын тєлєє биелэх болно. Та нарын их жимс ургуулснаар Эцэг минь алдаршуулагдана. Ийнхvv та нар Миний шавь нар байх болно. Эцэг Намайг яаж хайрласан шиг Би бас та нарыг хайрласан. Миний хайр дотор байгтун. Би Эцэгийнхээ тушаалыг сахьж, Тvvний хайр дотор байдгийн адил, та нар Миний тушаалыг сахивал Миний хайр дотор байх болно. Миний баяр баясгалан та нар дотор байж, та нарын баяр баясгалан нь дvvрэн болохын тулд энэ бvхнийг Би та нарт хэлэв. Би та нарыг яаж хайрласан шиг та нар бие биеэ хайрлагтун. Энэ бол Миний тушаал. Нєхдийнхєє тєлєє амиа зориулахаас єєр агуу хайр байхгvй. Хэрэв та нар Миний тушаасныг хийвэл, та нар Миний нєхєд мєн. Би та нарыг боолууд хэмээн дахиж дуудахгvй. Учир нь эзнийхээ юу хийж байгааг боол мэддэггvй юм. Харин Би та нарыг анд нєхєд хэмээн дуудав. Учир нь Би Эцэгээсээ сонссон бvхнээ та нарт мэдvvлсэн билээ. Та нар Намайг сонгоогvй, харин Би та нарыг сонгосон. Та нарыг явж, жимс ургуулж, та нарын vр жимс vvрд байгаасай гэсэндээ Би та нарыг томилсон. Ингэснээр Миний нэрээр та нар Эцэгээс юуг ч гуйсан Тэр та нарт єгєх юм. Би та нарт vvнийг тушаая. Та нар бие биеэ хайрлагтун. Хэрэв ертєнц та нарыг vзэн ядвал, та нараас ємнє Намайг vзэн ядсаныг нь мэдэгтvн. Хэрэв та нар ертєнцийнх байсан бол, ертєнц єєрийнхнийгєє хайрлахсан. Харин та нар ертєнцийнх биш, гагцхvv Би та нарыг ертєнцєєс сонгосон юм. Тиймээс ертєнц та нарыг vзэн яддаг. Боол эзнээсээ илvv агуу биш гэж Би та нарт хэлснийг санагтун. Хэрэв тэд Намайг хавчсан бол, та нарыг бас хавчих болно. Хэрэв тэд Миний vгийг сахьсан бол, та нарынхыг бас сахих болно. Харин тэд Миний нэрээс болж та нарт энэ бvгдийг хийх болно. Учир нь тэд Намайг илгээсэн Нэгэнийг мэдэхгvй юм. Хэрэв Би ирж, тэдэнд хэлээгvйсэн бол, тэд гэм буруугvй байх байсан. Харин одоо тэд єєрсдийн нvгэлд шалтаг байхгvй боллоо. Намайг vзэн яддаг хvн Миний Эцэгийг ч мєн vзэн яддаг. Хэрэв Би єєр хэний ч хийгээгvй ажлуудыг тэдний дунд хийгээгvйсэн бол, тэд гэм буруугvй байх байсан. Харин одоо тэд Намайг болон Эцэгийг минь vзээд, хоёуланг минь vзэн ядаж байна. Харин Тэд шалтгаангvйгээр Намайг vзэн ядсан гэж тэдний Хуульд бичигдсэн vг биелэгдэхийн тулд тэд vvнийг vйлдсэн.
Би Эцэгээсээ та нар уруу Туслагчийг илгээнэ. Тэр бол Эцэгээс гарах vнэний Сvнс мєн. Тэр ирэхдээ Миний тухай гэрчилнэ. Та нар эхнээсээ Надтай хамт байсан тул бас гэрчилнэ.
16 Та нарыг бvдрэхээс хамгаалахын тулд эдгээр зvйлсийг Би та нарт хэллээ. Тэд та нарыг синагогаас хєєнє. Харин та нарыг алах хvн бvр єєрийгєє Бурханд vйлчилж байна гэж бодох цаг ирж байна. Тэд Эцэгийг болон Намайг мэдээгvй учраас тийм юм хийх болно. Тэдний цаг ирэх vед та нарт тэдний тухай ярьсныг сануулахын тулд Би эдгээрийг хэлсэн юм. Би та нартай хамт байсан учир vvнийг та нарт эхлээд хэлээгvй. Харин одоо Би Намайг Илгээгч уруу явж байна. Гэтэл та тарын нэг нь ч Надаас Та хаашаа явж байна? гэж асуухгvй байна. Харин Би эдгээрийг та нарт хэлсэн учраас та нарын зvрх сэтгэл уй гашуугаар дvvрэв. Харин Би та нарт vнэнийг хэлж байна. Миний явах нь та нарт хэрэгтэй. Хэрэв Би явахгvй бол Туслагч та нар уруу ирэхгvй. Харин Би явбал Єєрєє Тvvнийг та нар уруу илгээнэ. Тэр ирэхдээ нvгэл, зєвт байдал хийгээд шvvлтийн талаар ертєнцийг зэмлэнэ. Нvглийн хувьд, учир нь тэд Надад итгэдэггvй. Зєвт байдлын хувьд, учир нь Би Эцэгтээ очно. Та нар Намайг дахиж харахгvй. Шvvлтийн хувьд, учир нь энэ ертєнцийн захирагч шvvгдсэн юм. Та нарт хэлэх зvйл Надад олон бий ч та нар одоо тэдгээрийг даахгvй. Харин vнэний Сvнс болох Тэр ирэхдээ та нарыг бvх vнэн уруу удирдана. Учир нь Тэр Єєрийн санаагаар биш харин алив сонссон юмаа ярина. Ирэх зvйлийг Тэр та нарт мэдvvлнэ. Тэр Намайг алдаршуулна. Яагаад гэвэл Тэр Минийхийг авч, тvvнийгээ та нарт мэдvvлнэ.Эцэгт байгаа бvх юмс минийх. Тиймээс Тэр Минийхийг авч, тvvнийгээ та нарт мэдvvлнэ гэж Би хэлсэн билээ. Тун удахгvй та нар Намайг цаашид харахгvй. Мєн дахин тун удахгvй та нар Намайг харна гэж айлдлаа. Тэгтэл шавь нарын зарим нь бие биесдээ Тун удахгvй та нар Намайг харахгvй. Мєн дахин тун удахгvй та нар Намайг харна, Учир нь Би Эцэгтээ очно гэж Тэр бидэнд юу хэлнэ вэ? хэмээн ярив. Тэгээд тэд Тун удахгvй гэсэн нь юу юм бол? Тvvний юу яриад байгааг бид мэдэхгvй юм гэлээ. Тэд юм асуухыг хvсээд байгааг Есvс мэдээд Тун удахгvй та нар Намайг харахгvй. Мєн дахин тун удахгvй та нар Намайг харна гэсний талаар та нар хамтдаа тунгаан бодно уу? Yнэнээр, vнэнээр Би та нарт хэлье. Та нар уйлна, гашуудна. Харин ертєнц баярлах болно. Та нар уй гашуу болно. Гэвч уй гашуу чинь баяр баясгалангаар солигдох болно. Эмэгтэй хvн тєрєхдєє зовдог. Яагаад гэвэл цаг нь ирсэн юм. Харин хvvхдээ тєрvvлэхдээ, ертєнцєд нэгэн хvн мэндэлсэнд баярлан дахиж зовлонгоо санадаггvй. Тиймээс одоо та нар уй гашуу боловч Би та нартай дахин уулзана. Та нарын зvрх баЯрлана. Та нарын баяр баясгаланг хэн ч та нараас булаахгvй. Тэр єдєр та нар Надаас юуны ч тухай асуухгvй. Yнэнээр, vнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Миний нэрээр Эцэгээс минь юу ч гуйвал Тэр тvvнийг чинь єгнє. Одоо болтол та нар Миний нэрээр юу ч гуйгаагvй. Гуйгтун. Та нарын баяр баясгалан дvvрэн болгогдохын тулд та нар хvлээн авна.
Энэ бvхнийг Би та нарт зvйрлэлээр ярьсан. Гэвч дахин зvйрлэлээр ярихаа болих цаг ирж байна. Харин Эцэгийнхээ тухай та нарт шууд хэлнэ. Тэр єдєр та нар Миний нэрээр гуйх болно. Би та нарын ємнєєс Эцэгээсээ гуйна гэж байгаа юм биш. Учир нь Эцэг Єєрєє та нарыг хайрладаг. Яагаад гэвэл та нар Намайг хайрласан бєгєєд Бурханаас ирсэн гэдэгт итгэсэн билээ. Би Эцэгээсээ ертєнцєд ирсэн. Би дахин ертєнцийг орхиж, Эцэг уруугаа явна хэмээн айлдлаа. Тvvний шавь нар Одоо Та зvйрлэл ашиглалгvй шууд ярьж байна. Та бvх юмыг мэдэж, хэн ч Таныг шалгаах шаардлагагvй юм гэдгийг бид одоо мэдлээ. Yvгээр чинь бид Таныг Бурханаас ирсэн гэдэгт итгэж байна гэв. Есvс тэдэнд Та нар одоо итгэж байна уу? Yзэгтvн, та нар тарцгааж, хvн бvр єєр єєрсдийн гэрт харьж Намайг ганцааранг минь орхих цаг ирж байна. Энэ цаг аль хэдийнээ иржээ. Гэсэн хэдий ч Би ганцаараа биш. Учир нь Эцэг Надтай хамт байдаг. Миний дотор та нарыг амар амгалан байг гэж Би та нарт эдгээр зvйлснийг хэллээ. Ертєнцєд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертєнцийг ялсан гэж айлдлаа.
17 Ингэж хэлээд, Есvс тэнгэр єєд мэлмий єргєн Аав аа, цаг нь ирлээ. Таныг Хvv чинь алдаршуулахын тулд Хvvгээ алдаршуулаач. Таны Надад єгсєн бvх хvнд Хvv чинь мєнх амийг єгєхийн тулд бvх махан биеийг захирах эрхийг Та Надад єгсєн билээ. Цорын ганц vнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есvс Христийг мэдэх нь мєнхийн амь мєн. Хий гэж Надад єгсєн ажлыг тань гvйцэтгэн Би Таныг газар дээр алдаршуулав. Одоо, Аав аа, ертєнцийг бvтээхээс ємнє Тантай хамт Надад байсан сvр жавхлангаар Та Намайг Єєрийнхєє хамт алдаршуулаач. Ертєнцєєс Таны Надад єгсєн хvмvvст Би Таны нэрийг илэрхийдсэн. Тэд Таных байсан бєгєєд Та тэднийг Надад єгсєн. Тэд Таны vгийг сахьсан юм. Таны Надад єгсєн алив бvхэн нь Танаас ирсэн гэдгийг одоо тэд мэдэв. Учир нь Таны Надад єгсєн vгсийг Би тэдэнд єгсєн. Тэдгээрийг тэд хvлээн авч, Намайг Танаас гарч ирснийг vнэхээр ойлгоод, Таны Намайг илгээсэн гэдэгт итгэсэн юм. Тэдний тєлєє Би гуйж байна. Би ертєнцийн тєлєє бус, харин Таны Надад єгсєн хvмvvсийн тєлєє гуйж байна. Учир нь тэд Таных билээ. Миний бvх юм Таных, Таных бас минийх. Тэдний дотор Би алдаршуулагдлаа. Цаашид Би ертєнцєд байхгvй, харин тэд ертєнцєд байна. Би Тан уруу очно. Ариун Аав аа, Бидний адил тэднийг нэг байлгахын тулд Надад єгсєн Єєрийнхєє нэрээр Та тэднийг хамгаалаач. Би тэдэнтэй хамт байхдаа тэднийг Надад єгсєн Таны нэрээр хамгаалж байсан. Би тэднийг харгалзсан бєгєєд мєхлийн хvvгээс єєр тэдний нэг нь ч мєхсєнгvй. Энэ нь Судар биелэгдэхийн тулд болсон аж. Харин одоо Би Тан уруу очно. Тэдний дотор Миний баяр баясгалан дvvрэн байхын тулд энэ бvхнийг Би ертєнцєд байхдаа ярьж байна. Би Таны vгийг тэдэнд єгсєн. Би ертєнцийнх биш адил тэд бас ертєнцийнх биш тул ертєнц тэднийг vзэн ядсан юм. Би Танаас тэднийг ертєнцєєс аваач гэж гуйхгvй, харин тэднийг муугаас хамгаалаач гэж гуйж байна. Би ертєнцийнх биш адил тэд бас ертєнцийнх биш. Yнэн дотор тэднийг ариусгаач. Таны vг бол vнэн мєн. Та Намайг ертєнц уруу илгээсний адил Би тэднийг мєн ертєнц уруу илгээв. Тэд бас єєрсдєє vнэн дотор ариусгагдахын тулд Би Єєрийгєє тэдний тєлєє ариусгана. Би зєвхєн тэдний тєлєє бус, тэдний vгээр дамжуулан Надад итгэх хvмvvсийн тєлєє мєн гуйж байна. Энэ нь Эцэг Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бvгдээрээ нэг байхын тулд бєгєєд мєн тэд Бидний дотор байж, Таны Намайг илгээсэн гэдэгт ертєнцийг итгvvлэхийн тулд билээ. Бид нэг байдгийн адил тэднийг нэг байлгахын тулд Таны Надад єгсєн сvр жавхланг Би тэдэнд єгсєн билээ. Би тэдний дотор, Та Миний дотор байдаг. Ингэсхээр тэд тєгс нэгдэн, Таны Намайг илгээснийг болон Намайг хайрласны адил тэднийг хайрласныг ертєнц мэдэх болно. Аав аа, Таны Надад єгсєн хvмvvс бас Миний байх газарт Надтай хамт байж, Миний сvр жавхланг vзээсэй гэж Би хvсэж байна. Тэр сvр жавхланг Та Надад єгсєн билээ. Учир нь ертєнцийн сууриас ємнє Та Намайг хайрласан. Зєвт Аав аа, ертєнц Таныг мэдээгvй боловч, Би Таныг мэдсэн. Мєн Таны Намайг илгээснийг тэд мэдсэн билээ. Би Таны нэрийг тэдэнд мэдvvлсэн бєгєєд мэдvvлэх болно. Ингэснээр Таны Намайг хайрласан тэр хайр тэдний дотор байж, Би ч гэсэн тэдний дотор байх юм гэлээ.
18 Эдгээр vгсийг айлдаад Есvс шавь нарынхаа хамт Кидроны гуут гатлан гарч тэнд байдаг цэцэрлэгт очин, тийшээ оров. Есvсийг барьж єгсєн Иудас ч мєн энэ газрыг мэддэг байжээ. Учир нь Есvс тэнд шавь нартайгаа олонтаа цугладаг байв. Тэгтэл Иудас цэргийн баг, ахлах тахилч нар болон фарисайчуудаас харуулуудыг нь дагуулж ирэв. Тэд дэнлvv, бамбар, ээвсэг барин хvрч ирлээ. Есvс Єєрт нь тулгарах энэ бvгдийг мэдэж байсан бєгєєд урагш гарч тэднээс Та нар хэнийг эрнэ вэ? гэж асуув. Тэд Тvvнд Назарын Есvсийг гэж хариулахад Есvс Би байна гэв. Тvvнийг барьж єгсєн Иудас ч мєн тэдэнтэй хамт зогсож байлаа. Тэгээд Есvсийг Би байна гэж хэлэхэд хvмvvс ухарч газар унацгаав. Есvс дахин Та нар хэнийг эрнэ вэ? гэж асуусанд тэд Назарын Есvсийг гэлээ. Есvс Би байна гэж Би та нарт хэлсэн. Хэрэв та нар Намайг эрж байгаа юм бол энэ хvмvvсийг явуул гэсэн нь Таны Надад єгсєн хvмvvсээс нэгийг нь ч Би алдаагvй гэж Тvvний айлдсан vг биелэгдэхийн тулд юм. Симон Петр илдээ сугалж, тэргvvн тахилчийн боолын баруун чихийг тас цавчив. Тэр боолын нэрийг Малх гэдэг ажээ. Тэгтэл Есvс Петр Илдээ хуйнд нь хий. Эцэгийн Надад єгсєн аяганаас Би уухгvй байх гэж vv? гэв.
Ингээд баг цэрэг, мянгатын дарга болон иудейчvvдийн харуулууд Есvсийг барьж хvлээд, эхлээд Тvvнийг Аннас уруу авч ирэв. Учир нь Аннас бол тэр жилийн тэргvvн тахилч Каиафын хадам эцэг байсан юм. Каиаф бол ард тvмний тєлєє нэг хvн vхэх нь дээр гэж иудейчvvдэд зєвлєсєн тэр хvн билээ.
Симон Петр бас єєр нэг шавь нь Есvсийг дагав. Тэр шавь тэргvvн тахилчийг таньдаг тул тэдний хашаанд Есvсийн хамт оров. Харин Петр хаалганы гадаа vлдэв. Тэгтэл тэргvvн тахилчийн танил нєгєє шавь гарч ирээд, vvдний сахиултай ярилцаад, Петрийг дотогш оруулав. Yvдийг сахьж байсан шивэгчин Петрт Чи энэ хvний шавь нарын нэг нь биш бил vv? гэхэд тэр Би биш ээ гэв. Хvйтэн байсан тул боолууд, харуулууд модны нvvрс тvлж дулаацан зогсож байлаа. Петр ч мєн тэдний хамт тэнд зогсоод дулаацаж байв.
Тэргvvн тахилч Есvсээс шавь нарынх нь тухай, мєн сургаалынх нь тухай асууж шалгаав. Есvс Би ертєнцєд ил ярьсан. Би vргэлж бvх иудейчvvдийн цугладаг синагогт болон сvмд сургаал зааж байсан. Би нууцаар юу ч яриагvй. Та яагаад Надаас асууна вэ? Миний юу ярьсныг сонссон хvмvvсээс асуу. Харагтун, тэд Миний юу ярьсныг мэднэ гэж айлдтал дэргэд нь зогсож байсан харуул Есvсийг алгадаж Чи тэргvvн тахилчид ингэж хариулдаг юм уу? гэлээ. Есvс Тvvнд Хэрэв Би буруу ярьсан бол бурууг нь гэрчил. Хэрэв зєв ярьсан бол, чи юунд Намайг цохино вэ? гэв. Тэгээд Аннас Есvсийг хvлээтэйгээр нь тэргvvн тахилч Каиаф уруу илгээв.
Симон Петр дулаацаад зогсож байтал хvмvvс тvvнд Чи чинь Тvvний шавь нарын нэг нь биш бил vv? гэсэнд тэр vvнийг vгvйсгэн Би биш ээ гэв. Тэргvvн тахилчийн боолуудын нэг, Петрт чихээ цавчуулсан хvний хамаатан Чамайг Тvvнтэй хамт цэцэрлэгт байхыг чинь би хараагvй бил vv? гэж хэллээ. Yvнийг Петр дахин vгvйсгэсэн тэр даруйд тахиа донгодов.
Тэд Есvсийг Каиафынхаас амбан захирагчийн ордонд аваачив. Тэгэхэд эрт байлаа. Харин тэд биеэ бузарлахгvй байж Дээгvvр Єнгєрєх баярын зоогийг идэхийн тулд ордонд орсонгvй. Тиймээс Пилат гадагш гарч тэдэн уруу ирээд Та нар энэ Хvнийг юу гэж буруутгаж байгаа юм бэ? гэхэд тэд Хэрэв энэ Хvн бузрыг vйлдээгvйсэн бол, бид Тvvнийг танд тушаахгvй л байх байсан гэлээ. Тэгтэл Пилат Тvvнийг та нар ав. Єєрсдийнхєє хуулиар Тvvнийг шvvгтvн гэхэд иудейчvvд Хvн цаазлахыг бидэнд зєвшєєрдєггvй шvv дээ гэцгээв. Ямар vхлээр vхэхээ хэлж байсан Есvсийн vг биелэгдэхийн тулд тийн хэлжээ.
Пилат дахин ордондоо орж, Есvсийг дуудаад Та иудейчvvдийн Хаан мєн vv? гэхэд Есvс Та vvнийг єєрийн санаагаар ярьж байна уу? Эсвэл єєр хvмvvс Миний тухай танд хэлэв vv? гэжээ. Пилат Би иудей хvн биш биз дээ? Танай vндэстэн хийгээд ахлах тахилч нар л Таныг надад тушаасан юм. Та юу vйлдчихсэн юм бэ? гэж асуув. Есvс Миний хаанчлал бол энэ ертєнцийнх биш ээ. Хэрэв Миний хаанчлал энэ ертєнцийнх байсан бол Намайг иудейчvvдийн гарт єгєхгvйн тулд Миний зарц нар тэмцэх байсан. Харин одоо Миний хаанчлал эндхийнх биш гэлээ. Пилат Тvvнд Тэгэхлээр Та Хаан байх нь ээ? гэхэд Есvс Намайг Хаан гэж та хэлж байна. Учир нь Би vнэний тухай гэрчлэхээр тєрсєн бєгєєд vvний тулд л ертєнцєд ирсэн. Yнэний хvн бvр Миний дууг сонсоно гэж айлдлаа. Пилат Тvvнээс Yнэн гэж юу вэ? гэв.
Yvнийг хэлээд Тэр иудейчvvд уруу дахин очиж Би Тvvнээс ямар ч гэм бурууг олсонгvй. Дээгvvр Єнгєрєх баяраар та нарын тєлєє захирагч нэг хvнийг суллах ёстой гэсэн заншил та нарт бий. Тэгвэл би иудейчvvдийн Хааныг суллахыг та нар хvсэж байна уу? гэхэд тэд дахин Энэ хvнийг биш, харин Барабыг гэж хашхиралдлаа. Бараб бол дээрэмчин ажээ.
19 Тэгээд Пилат Есvсийг аваачиж ташуурдуулав. Цэргvvд vvргэнээр титэм сvлжээд, Тvvний толгой дээр тавьж, нил ягаан нємрєг нємрvvлэв. Тэд Тvvн дээр ирж Иудейчvvдийн хааныг мэндчилье гээд нvvрийг нь алгадав. Пилат дахин гарч ирээд хvмvvст Харагтун, би Тvvнээс ямар ч гэм буруу олоогvйг та нарт мэдvvлэхийн тулд Тvvнийг нааш нь авчирлаа гэв. Есvс vvргэнэн титэм, нил ягаан нємрєгтэй гарч ирэв. Пилат тэдэнд Энэ Хvнийг харагтун гэлээ. Тэгтэл ахлах тахилч нар, харуулууд Тvvнийг хараад Цовдол, цовдол хэмээн хашхиралдлаа. Пилат тэдэнд Єєрсдєє Тvvнийг ав. Та нар цовдол. Миний хувьд Тvvнээс ямар ч буруу олсонгvй гэв. Иудейчvvд тvvнд хандан Бидэнд хууль бий. Уг хуулийн дагуу бол Тэр ухэх ёстой. Яагаад гэвэл Тэр Єєрийгєє Бурханы Хvv болгосон юм гэцгээж байлаа. Пилат vvнийг сонсоод улам их айж, дахин ордондоо орж Есvсээс Та хаанаас ирсэн юм бэ? гэж асуусанд Есvс тvvнд юу ч хариулсангvй. Тиймд Пилат Тvvнд Та надад хэлэхгvй юм уу? Таныг суллах ба загалмайд цовдлох эрх мэдэл надад байгааг Та мэдэхгvй байна гэж vv? гэлээ. Есvс тvvнд Танд дээрээс эрх мэдэл єгєгдєєгvй л бол, Миний эсрэг байх ямар ч эрх мэдэл баймааргvйсэн. Тиймээс Намайг танд тушаасан хvн нь илvv нvгэлтэй юм гэж айлдав. Yvний улмаас Пилат Тvvнийг суллахыг оролджээ. Харин иудейчvvд Хэрэв та энэ Хvнийг суллавал, Цезарийн анд нєхєр биш. Єєрийгєє хаан хэмээгч хvн болгон Цезарийн дайсан мєн гэж хашхиралдаж байв. Тэдгээр vгсийг Пилат сонсоод Есvсийг гаргаж, Шигтгэмэл чулуун индэр буюу еврейгээр Габбата гэдэг газарт шvvгчийн суулалд суув. Дээгvvр Єнгєрєх баярын бэлтгэл єдєр байлаа. Зургадугаар цагийн орчим Пилат иудейчvvдэд Харагтун! Та нарын Хаан! гэж хэллээ. Тэгтэл тэд Тvvнийг тонилго, тонилго. Тvvнийг цовдол хэмээн хашхиралдсанд Пилат тэдэнд Танай Хааныг би цовдлох уу? гэхэд ахлах тахилч нар Цезариас єєр хаан бидэнд байхгvй гэв. Ингээд Пилат Тvvнийг цовдлуулахаар тэдэнд тушаалаа.
Иймээс тэд Есvсийг аваад явлаа. Есvс загалмайгаа vvрсээр еврейгээр Голгота буюу Гавлын Газар хэмээх газар уруу явав. Тэнд Тvvнийг єєр хоёр хvний хамт хvмvvс цовдолжээ. Есvсийг дунд нь, хоёр талд нь тэднийг цовдлов. Пилат мєн пайзан дээр Иудейчvvдийн Хаан, Назарын Есvс гэж бичээд, Есvсийн загалмай дээр тавиулжээ. Есvсийг цовдолсон газар хотоос холгvй байсан бєгєєд пайзан дээр еврей, латин, грек хэлээр бичсэн тул олон иудейчvvд vvнийг уншжээ. Иудейчvvдийн ахлах тахилч нар Пилатад Иудейчvvдийн Хаан гэж бvv бич. Харин Тэр Би бол иудейчvvдийн Хаан хэмээн хэлсэн гэв. Пилат Бичсэн зvйлээ би бичсэн юм гэлээ.
Цэргvvд Есvсийг цовдлоод, гадуур хувцсыг нь авч дєрвєн хэсэг болгож хувь хувиа хvртжээ. дээрээс нь битvv нэхсэн ямар ч оёдолгvй дотуур хувцас бас байлаа. Тэд хоорондоо Yvнийг урахгvй. Харин хэнийх болохыг шийдэхийн тулд vvний тєлєє шодоцгооё гэв. Энэ нь Тэд гадуур хувцсыг минь хуваах авч, Миний хувцасны тєлєє шодох болно гэсэн Судар биелэгдэхийн тулд ажээ. Тиймээс цэргvvд энэ бvхнийг vйлдсэн юм. Харин Есvсийн загалмайн дэргэд Есvсийн эх, мєн нагац эгч нь болон Колпын эхнэр Мариа бас Магдалын Мариа нар зогсож байсан юм. Есvс эхийгээ болон хайртай байсан шавиа ойр зогсохыг хараад, эхдээ Эмэгтэй, энэ бол таны хvv гээд, єнєєх шавьдаа Энэ бол чиний эх гэж айлдав. Тэр цагаас хойш тэр шавь нь Есvсийн эхийг гэртээ аваачив.
Yvний дараа Есvс бvх юм эдvгээ биелэгдсэнийг мэдээд Судар биелэгдэхийн тулд Би цангаж байна гэлээ. Дvvрэн цагаан цуутай сав тэнд байжээ. Тэд цуу шингээсэн далайн хєвєнг хиссопын мєчирт торгоож Есvсийн аманд хvргэв. Есvс цууг амсаж Энэ нь тєгслєє гээд, тэргvvнээ гудайлган сvнсээ даатгав.
Тэр єдєр нь бэлтгэлийн єдєр бажв. Амралтын єдєр цогцсуудыг загалмай дээр байлгах ёсгvй тул мєн тэр Амралтын єдєр нь онцгой єдєр байсан учраас иудейчvvд, тэдний хєлийг хугалж, тэднийг зайлуулахыг Пилатаас гуйжээ. Цэргvvд ирж, Есvстэй хамт цовдлогдсон эхний хvний болон нєгєє хvнийх нь хєлийг хугалав. Харин Есvс уруу ирээд Тvvний хэдийнээ ухсэн байхыг тэд vзээд, хєлийг нь хугалсангvй. Цэргvvдийн нэг нь Тvvнийг хажуу уруу нь жадлахад цус, ус гоожлоо. Харсан хvн нь vvнийг гэрчлэв. Тvvний гэрчлэл нь vнэн бєгєєд та нарыг ч мєн итгvvлэхийн тулд vнэн ярьдаг гэдгээ тэр мэднэ. Судрын Тvvний нэг ч яс хугалагдахгvй гэсэн нь биелэгдэхийн тулд эдгээр нь болжээ. Тэд жадалсан Хvн уруугаа харах болно гэж мєн єєр Сударт хэлдэг.
Энэ бvхний дараа Есvсийн цогцсыг авахын тулд Ариматын Иосеф Пилатаас гуйсанд тэр зєвшєєрчээ. Иосеф иудейчvvдээс эмээж, нууцаар Есvсийн шавь байсан юм. Тэгээд тэр очиж, цогцсыг нь авчээ. Мєн Никодем мирр, алоены зуун литра хольцыг авч ирэв. Тэр анх шєнєєр Есvс уруу ирж байсан юм. Тэд Есvсийн цогцсыг авч, иудейчvvдийн оршуулгын заншил ёсоор анхилуун vнэртэнтэй маалинган даавуугаар ороов. Тvvнийг цовдолсон газарт цэцэрлэг байсан бєгєєд тэнд хэнийг ч тавиагvй шинэ хадан булш байлаа. Тэгэхэд иудейчvvдийн хувьд бэлтгэлийн єдєр нь байсан бєгєєд тэр хадан булш ойролцоо байсан тул тэд Есvсийг тэнд тавьжээ.
20 Долоо хоногийн эхний єдєр эрт харанхуй байхад Магдалын Мариа хадан булш уруу очиж, булшны амнаас хадыг зайлуулсан байхыг харав. Тэгээд Мариа Симон Петр болон Есvсийн хайртай байсан нєгєє шавь уруу нь гvйн ирж Тэд Эзэнийг булшнаас авчихжээ. Тvvнийг тэд хаана тавьсныг бид мэдэхгvй гэж хэлэв. Тиймээс Петр нєгєє шавийн хамт булш уруу гvйв. Тэд хоёул хамтдаа гvйсэн боловч нєгєєдєх нь Петрээс хурдан гvйж, булшинд тvрvvлэн ирээд тонгойн хараад, даавуу байхыг л vзсэн боловч дотогш орсонгvй. Араас нь Симон Петр ч гvйн ирэв. Тэр булш уруу орж, маалинган даавуу болон толгойг нь ороосон даавууг л харав. Даавуунууд байсан байрандаа эвхээтэй байжээ. Тvрvvлэн ирсэн нєгєє шавь булшинд орж ирэн, хараад итгэв. Учир нь Тэр ухэгсдээс амилах ёстой гэсэн Судрыг тэд ойлгоогvй л байлаа. Ингээд шавь нар нь єєрсдийнхєн уруугаа буцав.
Харин Мариа булшны гадаа зогсоод уйлж байлаа. Тэр уйлсан чигээрээ булш уруу тонгойн харахад, цагаан хувцастай хоёр тэнгэр элч Есvсийн цогцсыг тавьсан газарт нэг нь толгойн тэнд, нєгєє нь хєлєн талд нь сууж байв. Тэд тvvнд Эмэгтэй, чи юунд уйлна вэ? гэсэнд тэр Тэд Эзэнийг минь авчихсан байна. Тэд Тvvнийг хаана тавьсныг би мэдэхгvй гэв. Тэр ингэж хэлээд ргэхдээ Есvсийн зогсож байхыг харсан боловч тэр нь Есvс байсныг таньсангvй. Есvс тvvнд Эмэгтэй, чи юунд уйлна вэ? Чи хэннийг хайна вэ? гэж асуув. Тvvнийг цэцэрлэгч байна гэж болоод тэр Тvvнд Эзэнтэн, хэрэв та Тvvнийг авсан бол хаана тавьснаа надад хэлнэ vv? Би Тvvнийг авах гэсэн юм гэв. Гэтэл Есvс Мариа гэлээ. Мариа эргэнгvvтээ Тvvнд еврейгээр Рабуни! Багш гэсэн утгатай гэжээ. Есvс Би дээшээ Эцэгтээ хараахан очоогvй байгаа тул Надад гар бvv хvр. Харин Миний ах дvv нар уруу очиж, тэдэнд Би Миний Эцэг ба та нарын Эцэгт, Миний Бурхан ба та нарын Бурханд очно гэдгийг хэл гэлээ. Магдалын Мариа ирж, шавь нарт Би Эзэнийг харлаа гээд Есvсийн єєрт нь айлдсаныг тэдэнд хэлэв.
Долоо хоногийн эхний єдєр буюу тэр єдрийн vдэш, шавь нар нь иудейчvvдээс айснаас хаалгаа тvгжсэн байв. Гэтэл Есvс ирээд тэдний дунд зогсож, тэдэнд Амар амгалан та нартай хамт байх болтугай гэв. Yvнийг айлдаад, Тэр тэдэнд гар, хажуугаа vзvvлэв. Шавь нар нь Эзэнийг хараад ихэд баярлав. Есvс дахиж тэдэнд Амар амгалан та нартай хамт байх болтугай. Эцэг Намайг илгээснийн адил Би бас та нарыг илгээнэ гэв. Yvнийг айлдаад, Тэр тэдэн уруу vлээн Ариун Сvнсийг хvлээн авагтун. Та нар хэний нvглийг уучилна, тэд уучлагдана. Та нар хэний хvглийг vл уучилна, тэд vл уучлагдах болно гэж айлдав.
Харин арван хоёрын нэг болох ихэр гэгддэг Томас Есvсийг ирэх vед тэдэнтэй хамт байгаагvй ажээ. Бусад шавь нар нь тvvнд Бид Эзэнийг харсан гэж ярив. Харин тэр Тvvний гар дахь хадаасны сорвийг vзэж, хадаасны ормонд нь хуруугаа хийн, Тvvний хажуу уруу нь гараа хийж vзэхээс нааш би итгэхгvй гэж тэдэнд хэлжээ.
Найман єдрийн дараа шавь нар гэрт дахин цуглахад Томас тэдэнтэй хамт байв. Хаалга нь тvгжээтэй байсан боловч Есvс ирээд тэдний дунд зогсож Амар амгалан та нартай хамт байх болтугай гэв. Тэгээд Тэр Томаст Хуруугаа нааш нь хvргэ, Миний гарыг vз. Гараа нааш нь хvргэ, Миний хажуу уруу хий. Итгэлгvй бус, харин итгэлтэй бай гэхэд Томас Тvvнд Эзэн минь, Бурхан минь гэв. Есvс тvvнд Чи Намайг харсан учраас итгэв vv? Хараагvй атлаа итгэсэн хvмvvс нь ерєєлтэй еэ! гэжээ.
Мєн энэ номд бичээгvй єєр олон тэмдгийг Есvс Єєрийн шавь нарын ємнє vзvvлсэн юм. Харин эдгээр нь Есvс бол Христ, Бурханы Хvv мєн гэдэгт та нарыг итгvvлэхийн тулд бичигдсэн бєгєєд ингэснээр итгэлээр дамжуулан та нар Тvvний нэрээр амьтай болох юм.
21 Тvvнээс хойш Есvс Тбер тэнгисийн хавиар Єєрийгєє шавь нартаа дахин харуулжээ. Тэр Єєрийгєє ингэж харуулав. Симон Петр, ихэр гэгддэг Томас, Галилын Канагийн Натанаел, Зебедеен шєвгvvд бас Тvvний шавь нараас хоёр єєр хvн цугтаа байв. Симон Петр тэдэнд Би загас барихаар явлаа гэхэд тэд Бид ч бас чамтай хамт явъя гээд завиндаа суув. Тэр єєнє тэд юу ч барьсангvй. Yvр цайх vед Есvс эрэг дээр зогсож байлаа. Гэвч шавь нар нь Тvvнийг таньсангvй. Есvс тэдэнд Хvvхдvvд ээ, та нарт ямар ч загас алга уу? гэхэд тэд Алга гэлээ. Есvс тэдэнд Завиныхаа баруун талд тороо хая. Тэгвэл та нар олз олно гэв. Тэд тороо тийш нь хаясанд, маш их загас торонд нь орсон тул тэд тороо ч татаж чадахааргvй болжээ. Тэгтэл Есvсийн хайртай байсан шавь Петрт Энэ чинь Эзэн мєн байна гэлээ. Симон Петр Энэ чинь Эзэн мєн байна гэхийг сонсмогц загасчлахын тулд тайлсан байсан гадуур хувцсаа ємсєж, тэнгис уруу vсрэн оров. Харин бусад шавь нар нь жижиг завиндаа дvvрэн загастай тороо чирсээр ирлээ. Учир нь тэд эргээс холгvй боловч хоёр зуу орчим тохой зайтай байжээ. Тэд эрэг дээр гараад, модны нvvрсний гал дээр нь байх загас болон талхыг харав. Есvс тэдэнд Саяын барьсан загаснаасаа хэдийг аваад ир гэлээ. Симон Петр очиж, зуун тавин гурван том загасаар дvvрэн тороо эрэг дээр татаж гаргав. Тийм их загас байсан боловч тор нь урагдаагvй байлаа. Есvс тэдэнд Нааш ир. Єглєєний хоолоо идэцгээ гэхэд тvvнийг Эзэн мєн гэдгийг мэдэж байсан шавь нараас нь хэн нь ч Та хэн бэ? гэж асууж зvрхэлсэнгvй. Есvс ирж, талх авч тэдэнд єгєв. Бас загас єгєв. Энэ бол Есvс ухэгсдээс амилуулагдсаныхаа дараа шавь нартаа Єєрийгєє харуулсны гурав дахь нь байсан юм.
Тэднийг єглєєний хоолоо идэж дуусахад Есvс Симон Петрт Иоханы хvv Симон оо, чи Намайг тэднээс илvv хайрладаг уу? гэж асуухад тэр Тийм ээ, Эзэн. Миний Танд хайртайг Та мэднэ гэж хэлэв. Есvс тvvнд Миний хургануудыг тэжээ гэлээ. Есvс дахин хоёр дахь удаагаа тvvнд Иоханы хvv Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэхэд тэр Тvvнд Тийм ээ, Эзэн. Миний Танд хайртайг Та мэднэ гэв. Есvс тvvнд Миний хоньдыг хариул гэлээ. Есvс тvvнд гурав дахь удаагаа Иоханы хvv Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэв. Чи Намайг хайрладаг уу? гэж Есvс гурвантаа асуусан учир Петр гуниглав. Тэр Эзэн, Та бvх юмсыг мэддэг. Миний Танд хайртайг Та мэднэ гэв. Есvс тvvнд Миний хоньдыг тэжээ. Yнэнээр, vнэнээр Би чамд хэлье. Чи залуу байхдаа бvсээ єєрєє бvслээд, аль хvссэн зvг уруугаа явдаг байв. Харин єтлєхдєє чи гараа сунган, єєр хvн чамайг бvсэлж, чиний хvсээгvй газарт чамайг аваачих болно гэж айлдав. Есvс Петрийг ямар ухлээр ухэж Бурханыг алдаршуулахыг заан vvнийг хэлжээ. Ингэж айлдаад Есvс Петрт Намайг дага гэлээ. Петр эргэхдээ, єєрсдийнх нь араас Есvсийн хайртайж шавь нь дагаж явааг харав. Тэр шавь мєнєєх оройн зоог дээр Есvсийн цээжийг налан сууж Эзэн, Таныг барьж єгєх хvн хэн юм бэ? гэж асууж байсан юм. Петр тvvнийг хараад Есvст Эзэн, энэ хvн яах бол? гэсэнд Есvс тvvнд Хэрэв Би ирэх хvртлээ тvvнийг байлгая гэж хvссэн ч, энэ нь чамд ямар хамаа байна? Чи Намайг дага гэж айлдав. Тиймд тэр шавь vхэхгvй нь гэсэн vг ах дvvсийн дунд тарав. Гэвч Есvс тэр хvнийг vхэхгvй гэж тvvнд айлдаагvй. Харин зєвхєн Хэрэв Би ирэх хvртлээ тvvнийг байлгая гэж хvссэн ч, энэ нь чамд ямар хамаа байна? гэсэн билээ.
Эдгээрийг гэрчилж, эдгээрийг бичсэн хvн бол тэр шавь нь мєн. Тvvний гэрчлэл vнэн гэдгийг бид мэднэ.
Есvсийн vйлдсэн єєр олон vйлс бий. Хэрэв тэдгээрийг нь нэг бvрчлэн бичсэн бол бичигдсэн номууд нь энэ ертєнцєд ч багтахгvй байх байсан гэж би боддог.