9 Есvс явж єнгєрєхдєє, тєрєлхийн сохор хvнийг харжээ. Шавь нар нь Тvvнээс Рабби, хэн нvгэл vйлдсэнээс энэ хvн сохор тєрсєн юм бэ? Энэ хvн vv? Тvvний эцэг эх vv? хэмээн асуусанд Есvс Энэ хvн ч, эцэг эх нь ч нvгэл vйлдсэнээс болоогvй. Харин энэ нь Бурханы ажлуудыг тvvгээр харуулахын тулд юм. Намайг Илгээгчийн ажлыг Би єдєр байхад хийх ёстой. Хэн ч ажиллаж чадахгvй шєнє ирж байна. Би ертєнцєд байгаа vедээ ертєнцийн гэрэл байна гэж хариулав. Ингэж хэлээд, Тэр газар нулимж, шvлсээрээ шавар зуурч, тэр хvний нvдийг шавраар шаваад, Яв. Силоамын орчуулбал Илгээгдсэн цєєрємд угаа гэж хэлэхэд єнєєх хvн явав. Тэгээд угаагаад, хараатай болон эргэж иржээ. Урьд тvvнийг гуйлгачин байсныг харсан хvмvvс болон хєршvvд нь Энэ чинь суучихаад гуйлга гуйдаг нєгєє хvн биш vv? гэхэд зарим нь Тэр мєн байна гэцгээв. Бусад нь Yгvй, тvvнтэй тєстэй юм байна гэсэнд тэр єєрєє Тэр чинь би байна гэж хэлэв. Тэд тvvнээс Тэгвэл чиний нvд яаж нээгдсэн юм бэ? гэж асуусанд тэр Есvс гэдэг хvн шавар зуурч, нvдийг минь шаваад, надад Силоам уруу яваад, угаа гэж айлдсан. Тэгээд би явж, угаагаад хараатай болсон гэж хариулав. Хvмvvс Тэр хаана байна? гэсэнд єнєєх хvн Би мэдэхгvй гэлээ.
Урьд нь хараагvй байсан єнєєх хvнийг тэд фарисайчууд уруу авч ирэв. Есvс шавар зуурч, тvvний харааг оруулсан єдєр нь Амралтын єдєр бажээ. Тэгтэл фарисайчууд тvvнээс хэрхэн хараатай болсныг нь дахин асуусанд тэр Тэр миний нvдийг шавраар шавсан. Би угаагаад, тэгээд л харж байна гэхэд фарисайчуудын зарим нь Тэр Амралтын єдрийг сахьдаггvй учир Бурханаас ирсэн хvн биш гэв. Харин зарим нь Нvгэлт хvн тийм тэмдгvvдийг хэрхэн vйлдэж чадах билээ? гэлээ. Тэгээд тэдний дунд хагарал гарав. Тиймээс тэд сохор эрд дахин Тэр хvн чиний хvдийг нээсэн учраас Тvvний тухай чи юу хэлэх вэ? гэхэд тэр Тэр бол эш vзvvлэгч гэв.
Тэгтэл хараатай болсон хvний эцэг эхийг дуудах хvртэл иудейчvvд тvvнд сохор байж байгаад хараатай болсонд нь итгэсэнгvй. Тэд эцэг эхээс нь Сохор тєрсєн гэж та нарын ярьдаг хvv чинь энэ мєн vv? Тэгвэл одоо тэр яаж харж байна? гэж асуув. Эцэг эх нь тэдэнд Энэ бидний хvv мєн гэдгийг болон сохор тєрснийг нь бид мэдэж байна. Харин одоо тэр яаж харж байгааг бид мэдэхгvй. Нvдийг нь хэн нээснийг ч бид мэдэхгvй. Єєрєєс нь асуу. Тэр насанд хvрсэн хvн. Тэр єєрєє хэлэг гэв. Тvvний эцэг эх иудейчvvдээс айсан тул тэгж хэлжээ. Учир нь Есvсийг Христ мєн гэж хvлээн зєвшєєрсєн хvн синагогаас хєєгдєх ёстой хэмээн иудейчvvд нэгэнтээ шийдсэн байлаа. Тиймээс тvvний эцэг эх нь Тэр насанд хvрсэн хvн, єєрєєс нь асуу гэжээ.
Фарисайчууд сохор байсан хvнийг хоёр дахь удаагаа дуудаад, тvvнд Бурханд алдрыг єргє. Тэр хvн нvгэлтэйг бид мэднэ гэсэнд тэр Тvvний нvгэлтэн эсэхийг би мэдэхгvй. Би нэг л юмыг, урьд нь сохор байснаа, одоо харж байгаагаа л мэдэж байна гэв. Тэд тvvнээс Тэр чамд юуг vйлдсэн юм бэ? Тэр чиний нvдийг яаж нээсэн юм бэ? гэж асуухад Би та нарт хэдийнээ хэлсэн. Та нар сонсоогvй. Юунд та нар дахин сонсохыг хvсэв? Та нар бас Тvvний дагалдагчид болохыг хvсэж байгаа юм биш биз? гэв. Фарисайчууд тvvнийг хараан зvхэж Чи л Тvvний дагалдагч байна. Харин бид Мосегийн дагалдагчид. Бурхан Мосед айлдсаныг бид мэднэ. Харин энэ хvний хувьд, бид Тvvний хаанаас ирснийг нь ч мэдэхгvй гэсэнд єнєєх хvн Тэр миний нvдийг нээсэн байтал та нар Тvvнийг хаанаас ирснийг нь ч мэдэхгvй байгаа нь гайхалтай юм байна. Бурхан нvгэлтнvvдийг сонсдоггvй, харин Бурханаас эмээж, Тvvний хvслийг vйлдэгч хvнийг сонсдогийг бид мэднэ. Цаг хугацааны эхлэлээс хойш тєрєлхийн сохор хvний нvдийг нээснийг хэн ч хэзээ ч сонсоогvй. Хэрэв энэ хvн Бурханаас ирээгvй юм бол Тэр юу ч хийж чадахгvй байсан гэж хэллээ. Тэд Чи нvглvvд дотроо тєрсєн атлаа бас биднийг сургана уу? гээд тvvнийг хєєн гаргав.
Иудейчvvд тэр хvнийг хєєн гаргасныг Есvс сонсоод, тvvнийг олж Чи Хvний Хvvд итгэж байна уу? гэхэд тэр Эзэн минь, Тэр хэн бэ? Би Тvvнд итгэе гэв. Есvс Чи Тvvнийг харсан. Одоо чамтай ярьж байгаа нь Тэр мєн гэлээ. Тэр Эзэн минь, би итгэж байна гээд Тvvнд мєргєв. Есvс тvvнд Би энэ ертєнцєд шvvлтийн тєлєє ирсэн нь хардаггvйг хардаг, харагсдыг сохор болгохын тулд юм гэж айлдав. Фарисайчуудаас Есvстэй хамт байсан хvмvvс эдгээрийг сонсоод, Тvvнд Бид бас сохор юм биш биз? гэхэд Есvс тэдэнд Хэрэв та нар сохор байсан бол нvгэлгvй байхсан. Гэтэл та нар Бид харж байна гэж ярьдаг тул нvгэл чинь байсаар л байна гэлээ.