2 Израилийн хөвгүүд нь Реубен, Симеон, Леви, Иуда, Иссахар, Зебулун, 2 Дан, Иосеф, Бениамин, Нафтали, Гад, Ашер болой. 3 Иудагийн хөвгүүд нь Ер, Онан, Шела нар бөгөөд энэ гурвыг нь Канаан эмэгтэй Батшуа түүнд төрүүлж өгсөн юм. Иудагийн ууган хүү Ер нь ЭЗЭНий мэлмийд балмад муу хүн байсан тул Тэр түүнийгүхүүлжээ. 4 Иудагийн бэр Тамар түүнд Перез, Зера нарыг төрүүлж өгсөн ажээ. Иудагийн хөвгүүд нь бүгд тав болой.5 Перезийн хөвгүүд нь Хезрон, Хамул нар болой 6 Зерахын хөвгүүд нь Зимри, Етан, Хеман, Калкол, Дара нар бөгөөд тэд цөмөөрөө тавуулаа болой. 7 Кармийн хүү нь Ахар бөгөөд хориглогдсон зүйлд тэрээр шунаснаас болж Израилийг зовоосон хүн болой. 8 Етаны хүү нь Азариа юм.9 Хезроны хөвгүүд нь Иерахмеел, Рам, Хелубаи нар бөгөөд түүнд төрсөн хөвгүүд нь тэд болой. 10 Рам Амминадабын эцэг болж, Амминадаб нь Иудагийн хөвгүүдийн удирдагч болох Нахшоны эцэг болсон юм. 11 Нахшон Салмоны эцэг болж, Салмон Боазын эцэг болж, 12 Боаз Обедынэцэг болж, Обед Иессийн эцэг болов. 13 Иессийн ууган хүү нь Елиаб, удаах хүү нь Абинадаб, гуравдугаар нь Шимеа, 14 дөрөвдүгээр хүү нь Нетанел, тавдугаар нь Раддаи, 15 зургадугаар хүү нь Озем, долдугаар хүү нь Давид юм. 16 Тэдний эгч нарыг Зеруиа ба Абигаил гэдэг болой. Зеруиа нь Абишаи, Иоаб, Асахел хэмээх гурван хөвгүүнтэй билээ. 17 Абигаил нь Амасаг төрүүлжээ. Амасагийн эцэг нь Ишмаел хүн Иетер болой.18 Хезроны хүү Калеб өөрийн эхнэр Азуба болон Иериотаар хөвгүүдтэй болсон юм. Тэр эмэгтэйн хөвгүүд нь Иешер, Шобаб, Ардон нар болой. 19 Азуба үхэхэд Калеб бас Ефраттай гэрлэж, тэр түүнд Хурыг төрүүлж өгсөн. 20 Хур Урийн эцэг болж, Ури нь Безалелын эцэг болсон ажээ.21 Түүний дараа Хезрон жаран насандаа Гилеадын эцэг болох Махирын охин уруу ирээд, түүнтэй гэрлэсэн юм. Тэр түүнд Сегубыг төрүүлж өгөв. 22 Сегуб Иаирын эцэг болж, Иаир нь Гилеад нутгийн хорин гурван хотуудыг эзэмшив. 23 Гэвч Гешур, Арам нь Кенат болон тэндхийн жаран хот суурингууд ба Иаирын хотуудыг тэднээс булаан авсан юм. Эдгээр нь бүгд Гилеадын эцэг Макирын хөвгүүд болой. 24 Калебефратад Хезрон үхсэний дараа түүний эхнэр Абиа түүнд Текоагийн эцэг Ашурыг төрүүлж өгсөн юм.25 Хезроны ууган хүү Иерахмеелийн хөвгүүдийн ууган хүү нь Рам, удаах нь Буна, Орен, Озем,Ахиа нар болой. 26 Иерахмеелд Атара хэмээх бас өөр нэг эхнэр байсан бөгөөд тэр Онамын эх болой. 27 Иерахмеелийн уутан хүү Рамын хөвгүүд нь Мааз, Иамин, Екер юм. 28 Онамын хөвгүүд нь Шаммаи, Иада бөгөөд Шаммаин хөвгүүд нь Надаб, Абишур нар болой. 29 Абишурын эхнэрийн нэр нь Абихаил. Тэр түүнд Ахбан, Молид нарыг төрүүлж өгөв. 30 Надабын хөвгүүд нь Селед, Аппаим болой. Селед хөвгүүдгүй нас эцэслэв. 31 Аппаимын хүү нь Иши, Ишийн хүү нь Шешан, Шешаны хүү нь Ахлаи ажээ. 32 Шаммаин дүү Иадагийн хөвгүүд нь Иетер, Ионатан нар юм. Иетер нь хөвгүүдгүй насан эцэслэжээ. 33 Ионатаны хөвгүүд нь Пелет, Заза болой. Эдгээр нь Иерахмеелийн хөвгүүд болой. 34 Шешан хөвгүүдгүй харин зөвхөн охидтой л байв. Шешан Египет боолтой байсан бөгөөд түүний нэр нь Иарха болой. 35 Шешан охиноо өөрийн боол Иархад өгсөн бөгөөд тэр түүнд Аттаиг төрүүлж өгсөн. 36 Аттаи Натаны эцэг болж, Натан нь Забадын эцэг болж, 37 Забад нь Ефлалын эцэг болж, Ефлал нь Обедын эцэг болов. 38 Обед нь Иехүгийн эцэг болж, Иехү нь Азариагийн эцэг болж, 39 Азариа нь Хелезийн эцэг болж, Хелез нь Елеасагийн эцэг болов. 40 Елеаса нь Сисмаин эцэг болж, Сисмаи нь Шаллумын эцэг болж, 41 Шаллум Иекамиагийн эцэг болж, Иекамиа нь Елишамагийн эцэг болов. 42 Иерахмеелийн дүү Калебын хөвгүүдийн ууган нь Мешабөгөөд тэр Зифийн эцэг юм. Түүний хүү Мареша бол Хеброны эцэг болой. 43 Хеброны хөвгүүд нь Кора, Таппуа, Рекем, Шема юм. 44 Шема нь Иеркоамын эцэг Рахамын эцэг болов. Рекем нь Шаммаин эцэг болов. 45 Шаммаин хүү нь Маон, Маон нь Бетзурын эцэг болой. 46 Калебын татвар эм Ефа нь Харан, Моза, Газезыг төрүүлжээ. Харан Газезын эцэг болов. 47 Иахдайн хөвгүүд нь Рекем, Иотам, Гешан, Пелет, Ефа, Шааф нар юм. 48 Калебын татвар эм Маака нь Шебер, Тирхана нарыг төрүүлжээ. 49 Тэр мөн Мадманнагийн эцэг Шаафыг, бас Махбена, Гибеа нарын эцэг Шеваг төрүүлжээ. Калебын охиныг Ахса гэдэг байв. 50 Эдгээр нь Калебын хөвгүүд байсан юм. Ефратагийн ууган хүү Хурын хөвгүүд нь Кириатиеаримын эцэг Шобал, 51 Бетлехемийн эцэг Салма, Бетгадерын эцэг Хареф нар болой. 52 Кириатиеаримын эцэг Шобалын хөвгүүд нь Харое, манахатчуудын хагас бөгөөд 53 Кириатиеаримын өрхүүд болох Итри, Пут, Шумат, мишраичууд болой. Эдгээрээс зоратчууд, ештоалчууд бий болсон юм. 54 Салмагийн хөвгүүд нь Бетлехем, нетофатчууд, Атротбетиоаб, манахатчуудын хагас болох зоричууд болой. 55 Иабезт амьдарч байсан, тэмдэглэгдсэн өрхүүд нь тиратчууд, шимеатчууд, сукатчууд бөгөөд эдгээр нь Рехабын гэрийнхний эцэг болох Хамматаас гарсан кенчүүд болой.
3 Хебронд Давидад төрүүлж өгсөн хөвгүүд нь дараах болой. Уутан хүү нь иезреел эмэгтэй Ахиноамаас төрсөн Амнон, удаах хүү нь кармел эмэгтэй Абигаилаас төрсөн Даниел, 2 Гуравдугаар хүү нь Гешурын хаан Талмаин охин Маахагаас төрсөн Абсалом, дөрөвдүгээр хүү нь Хаггитаас төрсөн Адонаи, 3 тавдугаар хүү нь Абиталаас төрсөн Шефатиа, зургадутаар хүү нь Давидын эхнэр Еглагаас төрсөн Итреам юм. 4 Энэ зургаа нь Давидыг Хебронд байхад төрсөн хөвгүүд болой. Давид тэнд долоон жил зургаан сар хаанчилжээ. Иерусалимд гучин гурван жил хаанчлав. 5 Иерусалимд түүнд төрсөн хөвгүүд нь дараах болой. Шимеа, Шобаб, Натан, Соломон, дөрвүүлээ Аммиелын охин Батшуагаас төрсөн болой. 6 Ибхар, Елишама, Елифелет, 7 Нога, Нефег, Иафиа, 8 Елишама, Елиада, Елифелет энэ ес ч 9 мөн бүгдээрээ Давидын хөвгүүд бөгөөд тэдний эгч нь Тамар болой. Үүнд татвар эмсийн хөвгүүд орсонгүй.10 Соломоны хүү нь Рехобоам, түүний хүү нь Абиа, түүний хүү нь Аса, түүний хүү нь Иехосабат, 11 түүний хүү нь Иорам, түүний хүү нь Ахазиа, түүний хүү нь Иоаш, 12 түүний хүү нь Амазиа, түүний хүү нь Азариа, түүний хүу нь Иотам, 13 түүний хүү нь Ахаз, түүний хүү нь Хезекиа, түүний хүү нь Манассе, 14 түүний хүү нь Амон, түүний хүү нь Иосиа юм. 15 Иосиагийн хөвгүүдийн ууган нь Иоханан, удаах хүү нь Иехоиаким, гуравдугаар нь Зедекиа, дөрөвдүгээр нь Шаллум болой. 16 Иехоиакимын хөвгүүд нь Иекониа ба Зедекиа болой. 17 Хоригдол Иекониагийн хөвгүүд нь Шеалтиел, 18 Малхирам, Педаиа, Шеназзар, Иекамиа, Хошама, Недабиа нар болой. 19 Педаиагийн хөвгүүд нь Зеруббабел ба Шимеи, Зеруббабелын хөвгүүд нь Мешуллам, Хананиа нар бөгөөд тэдний эгч нь Шеломит болой. 20 Мөн Хашуба, Охел, Берехиа, Хасадиа, Иушабхесед гэсэн таван хөвгүүд байв. 21 Хананиагийн хөвгүүд нь Пелатиа, Иешаиа болон Рефаиагийн хөвгүүд Арнаны хөвгүүд Обадиагийн хөвгүуд Шеканиагийн хөвгүүд юм. 22 Шеканиагийн хүү нь Шемаиа бөгөөд түүний ач нар нь Хаттуш, Игал, Бариа, Неариа, Шафат нар нийлээд зургуулаа болой. 23 Неариагийн хөвгүүд нь Елиоенаи, Хезкиа, Азрикам энэ гурав болой. 24 Елиоенаин хөвгүүд нь Ходавиа, Елиашиб, Пелаиа, Аккуб, Иоханан, Делаиа, Анани энэ долоо болой.
4 Иудагийн хөвгүүд нь Перез, Хезрон, Карми, Хур, Шобал болой. 2 Шобалын хүү Реаиа нь Иахатын эцэг болж, Иахат нь Лахад Ахумаин эцэг болж, эдгээр нь зоратчуудын өрхүүд болой. 3 Етамын хөвгүүд нь Иезреел, Ишма, Идбаш бөгөөд тэдний эгч нь Хаззелелпони болой. 4 Гедорын эцэг нь Пенуел, Хушагийн эцэг нь Езер болой. Эдгээр нь Бетлехемийн эцэг Ефратагийн ууган хүү Хурын хөвгүүд юм. 5 Текоагийн эцэг Ашур нь Хела, Наара гэсэнхоёр эхнэртэй байв. 6 Наара түүнд Ахуззам, Хефер, Темени, Хаахаштари нарыг төрүүлж өгчээ. Эдгээр нь Наарагийн хөвгүүд болой. 7 Хелагийн хөвгүүд нь Зерет, Изхар, Етнан нар юм. 8 Коз нь Ануб, Зобебагийн болон Харумын хүү Ахархелын ургийнхны эцэг болжээ. 9 Иабез өөрийн ах дүүсээс илүүгээр хүндлэгдсэн бөгөөд ээж нь түүнийг Иабез хэмээн нэрлэхдээ "Учир нь би түүнийг зовлонтойгоор төрүүлсэн юм" хэмээжээ. 10 Иабез Израилийн Бурханд хандан "Өө, Та үнэхээр намайг ерөөх болтугай! Хил хязгаарыг минь өргөсгөж, Таны мутар надтай хамт байж, Та намайг гай гамшгаас хамгаалж, өвчин зовлонд намайг бүү өртүүлээч!" гэж хүссэн бөгөөд Бурхан түүний хүслийг гүйцэлдүүлж өгчээ.11 Шухагийн ах Хелуб Мехирийн эцэг болов. Мехир Ештоны эцэг болой. 12 Ештон нь Бетрафа, Пасеа болон Ирнахашийн эцэг Техиннагийн эцэг болсон бөгөөд эдгээр нь Рекагийн эрчүүд болой.13 Кеназын хөвгүүд нь Отниел, Сераиа юм. Отниелын хүү нь Хатат болой. 14 Меонотаи Офрагийн эцэг болж, Гехарашимын эцэг Иоабын эцэг нь Сераиа бөгөөд тэд дархчууд байсан юм. 15 Иефуннегийн хөвгүүн Калебын хөвгүүд нь Иру, Ела, Наам бөгөөд Елагийн хүү нь Кеназ болой. 16 Иахаллелелын хөвгүүд нь Зиф, Зифа, Тириа, Асарел нар болой. 17 Езрагийн хөвгүүд нь Иетер, Меред, Ефер, Иалон нар болой. Эдгээр нь Мередийн авсан Фараоны охин Битиагийн хөвгүүд болой. Тэр Мириам, Шаммаи, Ештимоагийн эцэг Ишба нарыг олж тээжээ. 18 Түүний Иуда эхнэр нь Гедорын эцэг Иеред, Сокогийн эцэг Хебер, Заноагийн эцэг Иекутиелийг төрүүлсэн юм. 19 Ходиагийн эхнэр буюу Нахамын эгчийн хөвгүүд нь гарми хүн Кеилагийн эцэг болон Маака хүн Ештемоа нар болой. 20 Шимоны хөвгүүд нь Амнон, Ринна, Бенханан, Тилон болой. Ишийн хөвгүүд нь Зохет, Бензохет болой. 21 Иудагийн хүү Шелагийн хөвгүүд нь Лекагийн эцэг Ер, Марешагийн эцэг Лаада, Беташбеа дахь маалинга нэхэгчдийн гэрийн ургийнхан, 22 Моаб, Иашубилехемийг захирсан Иоким болон Козебагийн хүмүүс, Иоаш, Сараф нар бөгөөд энэхүү тэмдэглэл нь эртнийх болой. 23 Эдгээр нь ваарчид бөгөөд хааны албыг залгуулан, хаантай хамт Нетаим, Гедерахад амьдарч байсан юм.24 Симеоны хөвгүүд нь Немуел, Иамин, Иариб, Зера, Шаул нар болой. 25 Түүний хүү нь Шаллум, түүний хүү нь Мибсам, түүний хүү нь Мишма болой. 26 Мишмагийн хөвгүүд нь Хаммуел, түүний хүү нь Заккур, түүний хүү Шимеи нар болой. 27 Шимеи арван зургаан хүүтэй зургаан охинтой байсан хэдий ч түүний ах дүүс нь тийм ч олон хөвгүүдтэй байсангүй. Тэдний бүх өрхүүд нь ч Иудагийн хөвгүүд шиг өсөж үржин олширсонгүй. 28 Тэдний суурьшсан газрууд нь Беершеба, Молада, Хазаршуал, 29 Билха, Езем, Толад, 30 Бетуел, Хорма, Зиклаг, 31 Бетмаркабот, Хазарсусим, Бетбири, мөн Шаараим юм. Эдгээр хотууд нь Давидын хаанчлалыг хүртэл тэднийх байв. 32 Тэдний суурингууд нь Етам, Аин, Риммон, Тохен, Ашан гэх таван хот, 33 Баалын чанад дахь дээрх хотуудын эргэн тойрны бүх тосгод юм. Энэ нь тэдний нутагшилт бөгөөд тэд өөрсдийн угийн бичигтэй байв. 34 Бас Мешобаб, Иамлех, Амазиагийн хөвгүүн нь Иоша, 35 Иоел болон Асиелын гуч, Сераиагийн тач, Иошибаин хүү, Иехүнар болой. 36 Мөн Елиоенай, Иаакоба, Иешохаиа, Асаиа, Адиел, Иесимиел, Бенаиа, 37 Зиза нар бөгөөд Зиза нь Шифийн хүү, Аллоны ач, Иедаиагийн гуч, Шимрийн деч, Шемаиагийн ач хүү болой. 38 Эдгээрийг тэдний ургуудын удирдагчдын нэрсийн дагуу бичсэн болой. Тэдний эцгүүдийн гэрүүд ихэд өсөж үржсэнээр 39 тэд өөрсдийн малдаа бэлчээр хайн, Гедорын хоолой, бүр хөндийн зүүн тал уруу явцгаав. 40 Тэд уудам сайхан бэлчээрийг олсон бөгөөд уг газар нь өргөн уудам, аятай тухтай, амар тайван байсан ба өмнө нь тэнд хамичууд амьдарч байсан юм. 41 Нэрс нь тэмдэглэгдсэн эдгээр хүмүүс Иудагийн хаан Хезекиагийн өдрүүдэд ирсэн бөгөөд тэдний майхнуудыг болон тэнд байсан меуничүүдийг дайрч, хүйс тэмтрэн, тэдний нутагт нь энэ өдрийг хүртэл амьдарсаар байгаа юм. Юу гэвэл тэнд малд нь бэлчээр байжээ. 42 Тэднийдундаас, Симеоны хөвгүүдээс таван зуун хүн Ишийн хөвгүүд болох Пелатиа, Неариа, Рефаиа, Уззиел нарыг өөрсдийн удирдагчид болгон Сеир уул уруу явж, 43 оргож зугтсан амалекчуудын үлдэгсдийг устгаад, тэндээ энэ өдрийг хүртэл амьдарсан юм.
5 Израилийн ууган хүу Реубений хөвгүүд нь дараах болой. (Реубен уутан хүү байсан боловч тэр эцгийнхээ орыг бузарласан тул түүний уутан хүүгийн эрх нь Израилийн хүү Иосефын хөвгүүдэд өгөгдсөн юм. Иймээс тэр угийн бичигт ууган хэмээн бичигдсэнгүй. 2 Хэдийгээр Иуда ах дүүсээ давамгайлж, түүнээс удирдагч гарсан боловч уутан хүүгийн эрх Иосефт хамаатай юм.) 3 Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь Ханох, Паллу, Хезрон, Карми нар болой. 4 Иоелын хөвгүүд нь Шемаиа, түүний хүү нь Гог, түүний хүү нь Шимеи, 5 түүний хүү нь Мика, түүний хүү нь Реаиа, түүний хүү нь Баал, 6 түүний хүү нь Беера бөгөөд тэр реубенчүүдийн удирдагч байсан боловч Ашурын хаан Тилгатпилнесер түүнийг олзлон авч явсан билээ. 7 Тэдний удмын угийн бичигт орсон ургуудынх нь дагуух түүний хамаатнууд нь захирагч Иеиел, тэгээд Зехариа, 8 Шемагийн ач, Иоелын гуч Азазын хүү Бела болой. Тэр Ароерт Небо, Баалмеон хүртэлх газарт амьдарсан юм. 9 Гилеад газарт тэдний тугал ихэд өссөн учир тэд зүүн зүгт Евфрат мөрнөөс зэлүүд цөлийн хоолой хүртэл суурьшин амьдарчээ. 10 Саулын өдрүүдэд тэр хагри хүмүүстэй дайн хийж, гартаа оруулан, Гилеадын зүүн зүгийн бүх нутагт өөрсдийн майхнуудаа дэлгэцгээв. 11 Тэдний зэргэлдээ Гадын хөвгүүд Салекагаас цааш Башаны газарт амьдран байлаа. 12 Башанд Иоел тэргүүн, Шафат удаах нь бөгөөд дараа нь Ианаи, Шафат нар байв. 13 Тэдний эцгүүдийнх нь гэр бүлийн хамаатнууд нь Михаел, Мешуллам, Шеба, Иораи, Иакан, Зиа, Ебер энэ долоо болой. 14 Эдгээр нь Абихаилын хөвгүүд бөгөөд Абихаил нь Хурийн хүү, Иароагийн ач, Гилеадын гуч, Михаелын дөч, Иешишаин тач, Иахдогийн жич, Бузын долдугаар үеийн хүү болой. 15 Гунийн ач Абдиелын хүү Ахи бол тэдний эцгүүдийн гэр бүлийн тэргүүн болой. 16 Тэд Гилеад, Башан болон тэндхийн суурингуудад, Шароны бүх бэлчээрийн хязгаар хүртэл тархан амьдарсан юм. 17 Энэ бүгд нь бүх Иудагийн хаан Иотам болон Израилийн хаан Иеробоамын өдрүүдэд угийн бичигт тэмдэглэгдсэн юм.18 Реубений хөвгүүд гадчууд болон Манассегийн хагас овогт сэлэм бамбай агсан, нумыг хөвчлөн, тулаанд морддог дайнд туршлагатай зоригт эрчүүд дөчин дөрвөн мянга долоон зуун жар байсан юм. 19 Тэд хагри хүн, Иетур, Нафиш, Нодабын эсрэг дайтав. 20 Тэд тэдний эсрэг тусалж, хагричууд болон түүнтэй эвссэн бүхнийг тэдний гарт тушаажээ. Тэд дайны үед Бурханд хандан гуйхаднь Тэр тэдэнд өршөөл үзүүлдэг байсны учир нь тэд Түүнд итгэдгийнх юм. 21 Тэд дайсны мал сүргээс тавин мянган тэмээ, хоёр зуун тавин мянган хонь, хоёр мянган илжгийг болон зуун мянган хүнийг олзлон иржээ. 22 Бурханы дайн байсан тул үй олон хүн алагдав. Тэд олзлогдон явах хүртлээ тэдний нутагт амьдарсан юм.23 Манассегийн хагас овгийн хөвгүүд Башанаас Баалхермон, Сенир, Хермон уул хүртэлх нутагт амьдарсан юм. Тэд хэтэрхий олуулаа байв. 24 Тэдний эцгүүдийн гэр бүлийн тэргүүлэгчид нь Ефер, Иши, Елиел, Азриел, Иеремиа, Ходавиа, Иахдиел бөгөөд тэд эрэлхэг зоригтой, алдар цуутай, өөрсдийн эцгүүдийн гэр бүлийн тэргүүлэгчид болой.25 Гэвч тэд өөрсдийн өвөг дээдсийн Бурханы эсрэг итгэлээс урван тэдний өмнөөс Бурханы устгасан тэр газрын ард түмний бурхдын араас завхайрав. 26 Иймээс Израилийн Бурхан Ашурын хаан Пулын сүнс, Ашурын хаан Тилгатпилнесерийн сүнсийг хөдөлгөсөнд тэд Реубен, Гад, Манассегийн хагас овгийг олзлон, Хала, Хабор, Хара, Гозан гол уруу аваачжээ. Тэд одоо ч тэндээ байна.
6 Левийн хөвгүүд нь Гершом, Кохат, Мерари нар болой. 2 Кохатын хөвгүүд нь Амрам, Изхар, Хеброн, Уззиел нар болой. 3 Амрамын хүүхдүүд нь Аарон, Мосе, Мириам нар болой. Аароны хөвгүүд нь Надаб, Абиху, Елеазар, Итамар нар болой.4 Елеазар нь Финехасын эцэг болж, Финехас нь Абишуагийн эцэг болов. 5 Абишуа нь Буккийн эцэг болж, Букки нь Уззийн эцэг болов. 6 Уззи нь Зерахиагийн эцэг болж, Зерахиа нь Мераиотын эцэг болоод 7 Мераиот нь Амариагийн эцэг болж, Амариа нь Ахитубын эцэг болов. 8 Ахитуб нь Задокийн эцэг болж, Задок нь Ахимаазын эцэг болоод 9 Ахимааз нь Азариагийн эцэг болж, Азариа нь Иохананы эцэг болов. 10 Иоханан нь Азариагийн эцэг болов. Иерусалимд Соломоны барьсан сүмд Азариа тахилчийн үйлчлэлд байв. 11 Азариа Амариагийн эцэг болж, Амариа нь Ахитубын эцэг болоод 12 Ахитуб Задокийн эцэг болж, Задок нь Шаллумын эцэг болов. 13 Шаллум Хилкиагийн эцэг болж, Хилкиа нь Азариагийн эцэг болоод 14 Азариа Сераиагийн эцэг болж, Сераиа нь Иехозадакийн эцэг болов. 15 ЭЗЭН Небухаднезараар дамжуулан Иуда, Иерусалимыг цөлөхөд Иехозадак ч мөн явсан юм.16 Левийн хөвгүүд Гершом, Кохат, Мерари нар юм. 17 Гершомын хөвгүүдийн нэрс нь Либни, Шимеи юм. 18 Кохатын хөвгүүд нь Амрам, Изхар, Хеброн, Уззиел болой. 19 Мерарийн хөвгүүд нь Махли, Муши юм. Эдгээр нь эцгүүдийнх нь гэр бүлийн дагуу левичүүдийн гэрүүд юм. 20 Гершомынх нь Либни бөгөөд түүний хүү нь Иахат, түүний хүү нь Зимма, 21 түүний хүү нь Иоа, түүний хүү нь Иддо, түүний хүү нь Зера, түүний хүү нь Иеатераи болой.22 Кохатын хүү нь Амминадаб, түүний хүү нь Кора, түүний хүү нь Ассир, 23 хүүний хүү нь Елкана, түүний хүү нь Ебиасаф, түүний хүү нь Ассир, 24 түүний хүү нь Тахат, түүний хүү нь Уриел, түүний хүү нь Уззиа, түүний хүү нь Шаул болой. 25 Елканагийн хөвгүүд нь Амасаи, Ахимот, 26 Елканагийн хувьд түүний хүү нь Зофаи, түүний хүү нь Нахат, 27 түүний хүү нь Елиаб, түүний хүү нь Иерохам, түүний хүү нь Елкана юм. 28 Самуелын хөвгүүдийн ууган нь Иоел, удаах нь Абиа болой. 29 Мерарийн хүү нь Махли, түүний хүү нь Либни, түүний хүү нь Шимеи, түүний хүү нь Узза, 30 хүүний хүү нь Шимеа, түүний хүү нь Хаггиа, түүний хүү нь Асаиа болой.31 ЭЗЭНий сүмд авдрыг байрлуулсны дараа Давид тэнд дууны үйлчлэлд хүмуүсийг томилсон бөгөөд 32 Соломон Иерусалимд ЭЗЭНий сүмийг барих үе хүртэл тэд хурлын майхны асрын өмнө дуулах ажлыг хийж байв. Тэд өөрсдийн хэргэмийн дагуу үүргээ гүйцэтгэжээ. 33 Өөрсдийн хөвгүүдийн хамт үйлчлэгчид нь дараах болой. Кохатчуудын хөвгүүдээс хүү Хеман нь дуучин бөгөөд тэрээр Иоелын хүү юм. Иоел нь Самуелын хүү, 34 Самуел нь Елканагийн хүү, Елкана нь Иерохамын хүү, Иерохам нь Елиелийн хүү, Елиел нь Тоагийн хүү болой. 35 Тоа нь Зуфын хүү, Зуф нь Елканагийн хүү, Елкана нь Махатын хүү, Махат нь Амасаигийн хүү, 36 Амасаи нь Елканагийн хүү, Елкана нь Иоелын хүү, Иоел нь Азариагийн хүү, Азариа нь Зефанагийн хүү, 37 Зефана нь Тахатын хүү, Тахат нь Ассирын хүү, Ассир нь Ебиасафын хүү, Ебиасаф нь Корагийн хүү, 38 Кора нь Изхарын хүү, Изхар нь Кохатын хүү, Кохат нь Левийн хүү, Леви нь Израилийн хүү болой. 39 Хеманы ах дүү Асаф нь түүний баруун тадд зогсох болсон юм. Асаф нь Берахиагийн хүү, Берахиа нь Шимеагийн хүү, 40 Шимеа нь Михаелын хүү, Михаел нь Баасеиагийн хүү, Баасеиа нь Малхиагийн хүү, 41 Малхиа нь Етнийн хүү, Етни нь Зерагийн хүү, Зера нь Адаиагийн хүү, 42 Адаиа нь Етаны хүү, Етан нь Зиммагийн хүү, Зимма нь Шимеигийн хүү, 43 Шимеи нь Иахатын хүү, Иахат нь Гершомын хүү, Гершом нь Левийн хүү. 44 Зүүн талд нь тэдний хамаатан болох Мерарийн хөвгүүн нь Етан бөгөөд тэр нь Кишийн хүү, Киши нь Абдийн хүү, Абди нь Маллухын хүү, 45 Маллух нь Хашабиагийн хүү, Хашабиа нь Амазиагийн хүү, Амазиа нь Хилкиагийн хүү, 46 Хилкиа нь Амзийн хүү, Амзи нь Банийн хүү, Бани нь Шемерийн хүү, 47 Шемер нь Махлийн хүү, Махли нь Мушийн хүү, Муши нь Мерарийн хүү, Мерари нь Левийн хүү болой. 48 Тэдний хамаатан левичүүд нь Бурханы гэрийн асар дахь бүх үйлчлэлд томилогдсон ажээ.49 Харин Аарон болон түүний хөвгүүд нь шатаалт өргөлүүдийн тахилын ширээ, утлагын тахилын ширээн дээр тахил өргөх ажил, ариунаас ариун газрын бүх ажил, Израилийн төлөө нүглийг наминчлах ажлыг Бурханы боол Мосегийн заасны дагуу хийдэг юм. 50 Аароны хөвгүүд нь дараах болой. Түүний хүү нь Елеазар, түүний хүү нь Финехас, түүний хүү нь Абишуа, 51 түүний хүү нь Букки, түүний хүү нь Уззи, түүний хүү нь Зерахиа, 52 түүний хүү нь Мераиот, түүний хүү нь Амариа, түүний хүү нь Ахитуб, 53 түүний хүү нь Задок, түүний хүү нь Ахимааз.54 Тэдний хил хязгаар доторх хуарангуудынх нь дагуу тэдний нутагшилт нь дараах болой. Кохатын ургийнхны Аароны хөвгүүдэд (Учир нь анхны шавга тэднийх байв) 55 тэд Иудагийн нутаг дахь Хеброн, түүний ойр орчмын бэлчээрийг өгөв. 56 Харин тэр хотын тариан талбай, тосгодыг нь Иефуннегийн хүү Калебт тэд өгчээ. 57 Аароны хөвгүүдэд дараах хоргодох хотуудыг өгсөн юм. Хеброн, Либна бэлчээр нутгийнх нь хамт Иаттир, Ештимоаг бэлчээр нутгийнх нь хамт, 58 Хиленийг бэлчээр нутгийнх нь хамт, Дебирийг бэлчээр нутгийнх нь хамт, 59 Ашаныг бэлчээр нутгийнх нь хамт, Бетшемешийг бэлчээр нутгийнх нь хамтаар, 60 мөн Бениамины овгоос Гебаг бэлчээр нутгийнх нь хамт, Аллеметыг бэлчээр нутгийнх нь хамт, Анатотыг бэлчээр нутгийнх нь хамтаар авав. Тэдний өрхүүдэд ноогдсон хотууд нь бүгд арван гурав болой.61 Дараа нь Кохатын хөвгүүдийн үлдсэн нь Манассегийн тал болох хагас овгоос буюу овгийн өрхүүдээс арван хотыг шодож авав. 62 Гершомын хөвгүүд ургуудынхаа дагуу Иссахар овгоос, Ашер овгоос, Нафтали овгоос, Башан дахь арван гурван хотыг Манассегийн овгоос авсан юм. 63 Мерарийн хөвгүүд ургуудынхаа дагуу шодон Реубен овог, Гад овог, Зебулуны овгоос арван хоёр хотыг авав. 64 Ийнхүү Израилийн хөвгүүд нь левичүүдэд хотуудыг бэлчээр нутгийнх нь хамтаар өгчээ. 65 Тэд шодон Иудагийн хөвгүүдийн овгоос, Симеоны хөвгүүдийн овгоос, Бениамины хөвгүүдийн овгоос дээр нэр дурдагдсан хотуудыг өгчээ.66 Кохатын хөвгүүдийн өрхийн зарим нь Ефраимын овгоос авсан өөрийн газар нутгийн хотуудтай байв. 67 Тэдэнд мөн дараах хоргодох хотуудыг өгсөн юм. Эдгээрт нь Ефраимын уулархаг нутаг дахь Шехем бэлчээр нутгийнхаа хамт мөн Гезер нь бэлчээр нутгийнхаа хамт, 68 Иокмеам бэлчээр нутгийнхаа хамт, Бетхорон бэлчээр нутгийнхаа хамт, 69 Аиадон бэлчээр нутгийнхаа хамт, Гатриммон бэлчээр нутгийнхаа хамт оржээ. 70 Кохатын хөвгүүдийн ургуудын үлдсэнд нь Манассегийн хагас овгоос Анерыг бэлчээр нутгуудынх нь хамт, Билеамыг бэлчээр нутгуудынх нь хамт өгөв.71 Гершомын хөвгүүдэд Манассегийн хагас овгийн өрхүүдээс Башаны Голаныг бэлчээр нутгуудынх нь хамт, Аштаротыг бэлчээр нутгуудынх нь хамт, 72 Иссахар овгоос Кедешийг бэлчээр нутгийнх нь хамт, Дабератыг бэлчээрнутгуудынх нь хамт, 73 Рамотыг бэлчээр нутгуудынх нь хамт, Анемыг бэлчээр нутгуудынх нь хамт, 74 Ашерын овгоос Машалыг бэлчээр нутгийнх нь хамт, Абдоныг бэлчээр нутгийнх нь хамт, 75 Хукокийг бэлчээр нутгийнх нь хамт, Рехобыг бэлчээр нутгийнх нь хамт, 76 Нафтали овгоос Галилын Гедешийг бэлчээр нутгуудынх нь хамт, Хаммоныг бэлчээр нутгийнх нь хамт, Кириатаимыг бэлчээр нутгийнх нь хамт өгөв.77 Левичүүдийн үлдсэнд нь буюу Мерарийн хөвгүүдэд Зебулуны овгоос Риммоно бэлчээр нутгийнх нь хамт, Таборыг бэлчээр нутгийнх нь хамт, 78 мөн Иерихо дахь Иорданы чанад буюу Иорданы зүүн тадд өгч, Реубен овгоос цөл дэх Безерийг бэлчээр нутгийнх нь хамт, Иазаг бэлчээр нутгийнх нь хамт, 79 Кедемотыг бэлчээр нутгийнх нь хамт, Мефаатыг бэлчээр нутгуудынх нь хамтаар болон 80 Гад овгоос Гилеадын Рамотыг бэлчээр нутгийнх нь хамт, Маханаимыг бэлчээр нутгуудынх нь хамт, 81 Хешбоныг бэлчээр нутгийнх нь хамт, Иазерыг бэлчээр нутгуудынх нь хамт өгчээ.
7 Иссахарын хөвгүүд нь Тола, Пуа, Иашуб, Шимрон дөрөв болой. 2 Толагийн хөвгүүд нь Уззи, Рефаиа, Иериел, Иахмаи, Ибсам, Самуел бөгөөд тэд эцгүүдийнхээ гэрийн тэргүүлэгчид байв. Толагийн хөвгүүд өөрсдийн удмынхаа дотор эрэлхэг зоригтой эрс байв. Давидын өдрүүдэд тэдний тоо хорин хоёр мянга зургаан зуу байв. 3 Уззийн хүү нь Израхиа, Израхиагийн хөвгүүд нь Михаел, Обадиа, Иоел, Ишиа юм. Тэд тавуулаа бүгд захирагчид болой. 4 Тэдний эцгийн ургуудын дагуу үр удам нь тэдэнтэй хамт дайтах цэргийн бүлэглэлүүд гучин зургаан мянга байв. Учир нь тэдэнд эхнэр хөвгүүд маш олон байжээ. 5 Иссахарын бүх өрхүүдийн доторх тэдний хамаатнууд эрэлхэг зоригтой дайчид бөгөөд наян долоон мянгуулаа угийн бичигт оржээ.6 Бениамины хөвгүүд Бела, Бехер, Иедиаел энэ гурав болой. 7 Белагийн хөвгүүд нь Езбон, Уззи, Уззиел, Иеримот, Ири энэ тав бөгөөд тэд тус тусын гэрийн захирагчид болой. Тэдний угийн бичигт орсон эрэлхэг зоригтой эрс нь хорин хоёр мянга гучин дөрвөн хүн юм. 8 Бехерийн хөвгүүд нь Земира, Иоаш, Елиезер, Елиоенаи, Омри, Иеримот, Абиа, Анатот, Алемет юм. Тэд бүгд Бехерийн хөвгүүд болой. 9 Эдний угийн бичигт тус тусын гэрийн захирагчаар бичигдсэн эрэлхэг баатрууд нь хорин мянга хоёр зуун хүн болой. 10 Иедиаелын хүү нь Билхан бөгөөд түүний хөвгүүд нь Иеуш, Бениамин, Ехүд, Хенаана, Зетан, Таршиш, Ахишахар нар болой. 11 Тэд бүтд Иедиаелын хөвгүүд бөгөөд тус тусын гэрийн захирагчид болой. Дайнд мордоход бэлэн, шалгарсан эрэлхэг баатрууд нь арван долоон мянга хоёр зуу юм. 12 Ирийн хөвгүүд нь Шуппим, Хуппим нар бөгөөд Ахерын хүү нь Хушим болой.13 Нафталийн хөвгүүд нь Иахзиел, Гуни, Иезер, Шаллум бөгөөд тэд Билхагийн хөвгүүд болой.14 Манассегийн хүү нь түүний татвар эм сири эмэгтэйн төрүүлсэн Асриел болой. Гилеадын эцэг Махир ч энэ эмэгтэйгээс төрсөн ажээ. 15 Махир нь Хуппим, Шуппимд эхнэр авч өгсөн бөгөөд түүний эгчийн нэр нь Маака болой. Удаах хөвгүүний нэр нь Зелофехад юм. Зелофехад нь охидтой болов. 16 Махирын эхнэр Маака хүү төрүүлэн, түүнийг Переш гэж нэрлэв. Түүний дүүгийн нэр нь Шереш бөгөөд түүний хөвгүүд нь Улам, Ракем нар болой. 17 Уламын хүү нь Бедан болой. Эдгээр нь Манассегийн үр удам Махирын хөвгүүн Гилеадын хөвгүүд болой. 18 Түүний эгч Хаммолехет нь Ишход, Абиезер, Махлаг төрүүлсэн юм. 19 Шемидагийн хөвгүүд нь Ахилан, Шехем, Ликхи, Аниам нар болой.20 Ефраимын хүү нь Шутела, түүний хүү нь Беред, түүний хүү нь Тахат, түүний хүү нь Елеада бөгөөд түүний хүү нь Тахат, 21 түүний хүү нь Забад, түүний хүү нь Шутела юм. Тэр газарт төрсөн Гатын хүмүүс Езер, Елеад нарыг алсны учир нь тэд гатчуудын мал сүргийг булаах гэснээс болсон болой. 22 Тэдний эцэг Ефраим олон өдөр гашуудаж төрөл садан нь туүнийг тайтгаруулахаар ирэв. 23 Дараа нь Ефраим эхнэртэйгээ унтсанд эхнэр нь жирэмслэн хүү төрүүлэв. Ефраим гэрт нь золгүй явдал тохиолдсон байсан тул тэр хүүтээ Бериа гэж нэрлэв. 24 Түүний охиныг нь Шеера гэх бөгөөд дээд, доод Бетхорон, Уззеншеераг тэр босгосон ажээ. 25 Түүний хөвгүүд нь Рефа, Решеф нар болой. Решефийн хүү нь Тела, түүний хүү нь Тахан, 26 түүний хүү нь Ладан, түүний хүү нь Аммихуд, түүний хүү нь Елишама, 27 түүний хуү нь Нон, түүний хүү нь Иошуа болой.28 Тэдний эзэмшил, нутагшилт нь Бетел болон түүний тосгод, зүүн зүгт Нааран, баруун зүгт Гезер болон түүний тосгод, Шехем болон түүний тосгод, бас Азза болон түүний тосгод, мөн 29 Манассегийн хөвгүүдийн хилийн дагуу Бетшеан болон түүний тосгод, Таанах болон түүний тосгод, Мегиддо болон түүний тосгод, Дор болон түүний тосгод юм. Израилийн хүү Иосефын хөвгүүд энэ газруудад амьдарч байв.30 Ашерын хөвгүүд нь Имна, Ишва, Ишви, Бериа бөгөөд тэдний эгч нь Сера болой. 31 Бериагийн хөвгүүд нь Хебер, Малхиел болой. Малхиел нь Бирзаитын аав болой. 32 Хебер нь Иафлет, Шомер, Хотам нарын эцэг болсон юм. Тэдний эгч нь Шуа болой. 33 Иафлетын хөвгүүд нь Пасах, Бимхал, Ашват юм. Эдгээр нь Иафлетын хөвгүүд ажээ. 34 ТТТрмррийн хөвгүүд нь Ахи, Рохга, Иехүбба, Арам нар болой. 35 Шемерийн дүү Хелемийн хөвгүүд нь Зофа, Имна, Шелеш, Амал юм. 36 Зофагийн хөвгүүд нь Суа, Харнефер, Шуал, Бери, Имра, 37 Безер, Ход, Шамма, Шилша, Итран,Беера нар болой. 38 Иетерийн хөвгүүд нь Иефунне, Писпа, Ара болой. 39 Удлагийн хөвгүүд нь Ара, Ханниел, Ризиа болой. 40 Тэд бүгдээрээ Ашерын хөвгүүд бөгөөд тус тусын гэрийн захирагчид, шалгарсан баатар эрчүүд, жононгуудын тэргүүлэгчид болой. Дайны хэрэгт угийн бичигт орсон хүний тоо нь хорин зургаан мянга болой.
8 Бениамин нь уутан хүү Бела, удаах хүү Ашбел, гуравдугаарх хүү Ахара, 2 дөрөвдүгээрх хүү Ноха, тавдугаарх хүү Рафа нарын эцэг болов. 3 Бела хөвгүүдтэй байсан бөгөөд тэднийг Аддар, Гера, Абихуд, 4 Абишуа, Нааман, Ахоа, 5 Гера, Шефуфан, Хурам гэдэг байв. 6 Ехүдийн хөвгүүд нь дараах болой. Тэд Гебад амьдардаг гэр бүлийн захирагчид бөгөөд Геба иргэдийг Манахат уруу олзлон аваачжээ. 7 Тэднийг нэрлэвэл Нааман, Ахиа, Гера бөгөөд тэднийг олзлон аваачсан Гера нь Узза, Ахихуд нарын эцэг болжээ. 8 Шахараим нь Хушим, Баара хэмээх өөрийн эхнэрүүдийг явуулсны дараа Моаб нь оронд хүүхдүүдийн эцэг болов. 9 Тэр өөрийн эхнэр Ходешаар дамжуулан Иобаб, Зибиа, Меша, Малкам, 10 Иеуз, Сахиа, Мирма нарын эцэг болов. Түүний хөвгүүд нь тэдгээр гэрийн захирагчид болой. 11 Бас Шахараим нь эхнэр Хушимаар дамжуулан Абитуб, Елпаал нарын эцэг болов. 12 Елпаалын хөвгүүд нь Ебер, Мишам, Шемед нар юм. Оно, Лод болон түүний тосгодыг Шемед байгуулав. 13 Мөн Бериа,Шема нь Аиалонд амьдардаг гэр бүлүүдийн захирагчид бөгөөд тэд Гатын оршин суугчдыг хөөн гаргажээ. 14 Мөн Ахио, Шашак, Иеримот, 15 Зебадиа, Арад, Едер, 16 Михаел, Ишпа, Иоха нар нь Бериагийн хөвгүүд болой. 17 Зебадиа, Мешуллам, Хизки, Хебер, 18 Ишмераи, Излиа, Иобаб нар нь Елпаалын хөвгүүд болой. 19 Иаким, Зихри, Забди, 20 Елиенаи, Зиллетаи, Елиел, 21 Адаиа, Бераиа, Шимрат нар нь Шимеигийн хөвгүүд болой. 22 Ишпан, Ебер, Елиел, 23 Абдон, Зихри, Ханан, 24 Хананиа, Елам, Антотиа, 25 Ифдеиа, Пенуел нар нь Шашакийн хөвгүүд болой. 26 Шамшраи, Шехариа, Аталиа, 27 Иаарешиа, Елиа, Зихри нар нь Иерохамын хөвгүүд болой. 28 Тэд удмынхаа дагуу тус тусын гэрийн захирагчид бөгөөд эдгээр захирагчид нь Иерусалимд амьдарч байв.29 Гибеоны эцэг Иеиел нь Гибеонд амьдарсан бөгөөд түүний эхнэрийн нэр нь Маака болой. 30 Түүний ууган хүү нь Абдон бөгөөд удаах нь Зур, Киш, Баал, Надаб, 31 Гедор, Ахио, Зехер нар болой. 32 Миклот нь Шимеагийн эцэг болов. Мөн тэд өөрсдийн ах дүүсийн хамт өөр бусад хамаатнуудынхаа зэргэлдээ Иерусалимд амьдрав. 33 Нер Кишийн эцэг болж, Киш нь Саулын эцэг болж, Саул нь Ионатан, Малхишуа, Абинадаб, Ешбаал нарын эцэг болсон юм. 34 Ионатаны хүү нь Мериббаал бөгөөд Мериббаал нь Микагийн эцэг болов. 35 Микагийн хөвгүүд нь Питон, Мелек,Тареа, Ахаз нар болой. 36 Ахаз нь Иехоаддагийн эцэг болж, Иехоадда нь Алемет, Азмавет, Зимри нарын эцэг болж, Зимри Мозагийн эцэг болов. 37 Моза нь Бинеагийн эцэг болсон юм. Бинеагийн хүү нь Рафа, түүний хүү нь Елеаса, түүний хүү нь Азел болой. 38 Азел зургаан хүүтэй болсон бөгөөд тэдний нэрс нь Азрикам, Бохеру, Ишмаел, Шеариа, Обадиа, Ханан юм. Эд бүгд Азелын хөвгүүд юм. 39 Түүний дүү Ешекийн хөвгүүдийн ууган нь Улам, хоёрдутаарх нь Иеуш, гуравдугаарх нь Елифелет болой. 40 Уламын хөвгүүд нь сайн харваач зоригтой баатар эрчүүд бөгөөд олон хүү, ач нартай бөгөөд тэдгээр нь бүгд зуун тавин хүн байв. Эдгээр нь бүгд Бениамины хөвгүүд болой.
9 Ингээд бүх Израиль угийн бичигт оров. Үзэгтүн, тэд Израилийн Хаадын Номд тэмдэглэгдсэн билээ. Иуда өөрийн итгэлгүй байдлаасаа болж Вавилон уруу олзлогдон явав.2 Өөрсдийн хотууд болон эзэмшил газартаа амьдрагсдын түрүүч нь тахилч нар, левичүүд, дутаны үйлчлэгчид болох израильчууд болой. 3 Иудагийн хөвгүүдийн Бениамины хөвгүүдийн, Ефраимын хөвгүүдийн, Манассегийн хөвгүүдийн зарим нь Иерусалимд амьдарсан нь 4 Иудагийн хүү Перезийн хөвгүүдээс Утаи бөгөөд тэр Аммихудын хүү, Омрийн ач, Имрийн гуч, Банийн дөч болой. 5 Шилончуудаас ууган хүү Асаиа болон түүний хөвгүүд тэнд амьдарчээ. 6 Зерагийн хөвгүүдээсИеуел болон түүний төрөл садангийн зургаан зуун ерэн хүн амьдарсан ажээ. 7 Бениамин хөвгүүдээс Хассенуагийн гуч Ходавиагийн ач, Мешулламын хүү Саллу амьдарсан болой. 8 Мөн Иерохамын хүү болох Ибнеиа, Микрийн ач Уззийн хүу Ела, Ибнеиагийн гуч Реуелийн ач Шефатиагийн хүү Мешуллам амьдарсан юм. 9 Тэдний садан төрөл нь удмынхаа дагуу бүтд есөн зуун тавин зургаан хүн бөгөөд тэд бүгдээрээ тус тусын гэрийн захирагчид болой.10 Тахилч нараас Иедаиа, Иехоиариб, Иахин, 11 Азариа нар амьдарсан бөгөөд Азариа бол Хилкиагийн хүү, Мешулламын ач Задокийн гуч, Мераиотын дөч, Бурханы сүмийн ахлах даамал Ахитубын тач хүү болой. 12 Бас Адаиа байсан бөгөөд тэр бол Иерохамын хүү, Пашурын ач, Малхиагийн гуч юм. Мөн Маасаи байсан бөгөөд тэр бол Адиелын хүү, Иазерагийн ач, Мишулламын гуч, Мешиллемитийн дөч, Иммерийн тач юм. 13 Тэдний төрөл садан болох өрхүүдийн тэргүүлэгчид буюу Бурханы сүмийн үйлчлэлийн ажилд авъяаслаг мянга долоон зуун жаран хүн байв.14 Леви хүмүүсээс Мерарийн хөвгүүдийн нэг болох Шемаиа байсан бөгөөд тэр бол Хасшубын хүү, Азрикамын ач, Хашабиагийн гуч болой. 15 Бас Бакбаккар, Хереш, Галал, Маттаниа нар байсан бөгөөд Маттаниа бол Микагийн хүү, Зикрийн ач, Асафын гуч болой. 16 Бас Обадиа байсан бөгөөд тэр бол Шемаиагийн хүү, Галалын ач, Иедутуны гуч юм. Берекиа ч байсан бөгөөд тэр бол Асагийн хүү, Нетофат хүмүүсийн тосгонд амьдарч байсан Елканагийн ач болой.17 Хаалгач нар нь Шаллум, Аккуб, Талмон, Ахиман нар болон тэдний төрөл садангууд болой. Шаллум нь тэргүүн бөгөөд 18 одоог хүртэл зүүн тал дахь Хааны хаалган дээр хаалгач байна. Эдгээр нь Левийн хөвгүүдийн хүрээний хаалгач нар байсан юм. 19 Корагийн гуч, Ебиасафын ач, Корегийн хүү Шаллум болон түүний эцгийн гэр бүлийнхэн түүний төрөл садан, корачууд майхны үүдийг сахин үйлчлэлийн ажилд тавигджээ. Тэдний өвөг дээдэс ч ЭЗЭНий хуарангийн үүд хаалгыг хамгаалдаг хүмүүс байв. 20 Урьд Елеазарын хүү Финехас нь тэдний удирдагч байсан бөгөөд ЭЗЭН түүнтэй хамт байв. 21 Мешелемиагийн хүү Зехариа хурлын майхны үүдний сахиул болой. 22 Үүдний сахиулаар сонгогдсон хүмүүс нь бүгд хоёр зуун арван хоёулаа байсан бөгөөд тосгоноороо утийн бичигт тэмдэглэгджээ. Давид болон үзмэрч Самуел ч тэднийг итгэлийн ажилд томилов. 23 Иймээс тэд болон тэдний хөвгүүд нь майхан гэр буюу ЭЗЭНий сүмийн хаалганы хамгаалалтыг даан авав. 24 Сахиулууд зүүн, баруун, өмнө, хойд дөрвөн зүгт байв. 25 Тэдний тосгон дахь төрөл садангууд нь долоо хоног бүр ирж, ээлжээр тэдэнтэй хамт байдаг байв. 26 Бурханы өргөөний эрдэнэсийн санг ба өрөөнүүдийг хариуцсан итгэлийн үйлчлэлд дөрвөн ахлах сахиул байсан бөгөөд тэд леви хүмүүс байв. 27 Харуул хамгаалалт ба өглөө бүр хаалгыг нээх үүргийг даан авсан тул тэд Бурханы сүмийн эргэн тойронд шөнийг өнгөрөөдөг байв.28 Тэдний зарим нь үйлчлэлийн хэрэгслүүдийг даан авсан тул тэдгээрийг гаргаж, оруулах бүрийдээ тоолдог байжээ. 29 Тэдний зарим нь ариун газрын бүх хэрэгсэл, тавилгууд, сайн гурил, усан үзмийн дарс, тос, гүгэл, үнэртнийг хариуцаж байлаа. 30 Тахилч нарын хөвгүүдийн зарим нь үнэртнүүдийг холин бэлтгэдэг байв. 31 Левичүүдийн нэг Маттитиа нь кора хүн Шаллумын уутан хүү бөгөөд тэрээр саванд шарах зүйлсийг хариуцаж авчээ. 32 Кохатчуудын хөвгүүдийн төрөл садангийн зарим нь амралтын өдөр бүр ил тавих талх хийхийг хариуцаж авсан байв.33 Дуучид нь Левийн өрхүүдийн захирагчид бөгөөд сүмийн өрөөнүүдэд амьдран, өдөр ч шөнө ч өөрсдийн ажлыг хийх тул өөр бусад үйлчлэлээс чөлөөлөгдөв. 34 Эдгээр нь угийн бичигт орсон левичүүдийн эцгийн удмын захирагчид болой. Тэд Иерусалимд амьдарчээ.35 Гибеоны эцэг Иеиел нь Гибеонд амьдарсан юм. Түүний эхнэрийн нэр нь Маака болой. 36 Түүний ууган хүү нь Абдон, удаах нь Зур, Киш, Баал, Нер, Надаб, 37 Гедор, Ахио, Зехариа, Миклот нар болой. 38 Миклот нь Шимеамын эцэг болов. Тэд мөн Иерусалимд өөрсдиин ах дүүсиин хамт бусад хамаатнуудынхаа зэргэлдээ амьдрав. 39 Нер нь Кишийн эцэг болж, Киш нь Саулын эцэг болж, Саул нь Ионатан, Малхишуа, Абинадаб, Ешбаал нарын эцэг болов. 40 Ионатаны хүү нь Мериббаал бөгөөд Мериббаал нь Микагийн эцэг болов. 41 Микагийн хөвгүүд нь Питон, Мелек, Тареа, Ахаз нар болой. 42 Ахаз нь Иарагийн эцэг болж, Иара нь Алемет, Азмавет, Зимри нарын эцэг болж, Зимри нь Мозагийн эцэг болов. 43 Моза нь Бинеагийн эцэг болов. Бинеагийн хүү нь Рефаиа, түүний хүү нь Елеаса, түүний хүү нь Азел болой. 44 Азел зургаан хүүтэй байсан бөгөөд тэдний нэрс нь Азрикам, Бокеру, Ишмаел, Шеариа, Обадиа, Ханан болой. Эдгээр нь Азелын хөвгүүд болой.
10 Филистчүүд Израилийн эсрэг дайтсанд Израиль хүмүүс филистчүүдийн өмнө зугтан, Гилбоа ууланд алагдан унацгаав. 2 Филистчүүд Саул болон түүний хөвгуүдийг нэхэн хөөж, тэд Саулын хөвгүүд болох Ионатан, Абинадаб, Малхишуа нарыг цохьжээ. 3 Саулын эсрэг тулалдаан ширүүсэж, харваачид Саулыг олж харав. Ингээд харваачид Саулыг шархдуулжээ. 4 Тэгмэгц Саул өөрийн зэвсэг үүрэгч цэрэгтээ
11 Тэгээд бүх Израиль Хебронд байсан Давид уруу цуглан ирж
12 Кишийн хөвгүүн Саулаас болж Давид Зиклагт нуугдан байх үед түүн дээр ирсэн хүмүүс нь дараах хүмүүс юм. Тэд дайн тулаанд хүчит эрсийн дунд Давидад тусалж байв. 2 Тэд нуманд гарамгай бөгөөд баруун, зүүн хоёр гараараа чулуу дүүгүүрдэх, нум сум харвах эрдэмд боловсорсон хүмүүс байв. Тэд Саулын хамаатан Бениамин гарлын хүмүүс байв. 3 Толгойлогч нь Абиезер, удаах нь Иоаш бөгөөд тэд гебеат хүн Шемаагийн хөвгүүд, мөн Азмаветын хөвгүүд болох Иезиел, Пелет нар, Берака, анатот хүн Иехү 4 мөнөөх гучийн тэргүүлэгч, тэдний дунд хүчирхэг эр болох гибеон хүн Ишмаиа, тэгээд Иеремиа, Иахазиел, Иоханан, гедера хүн болох Иозабад, 5 Елузаи, Иеримот, Беалиа, Шемариа, харуф хүн болох Шефатиа, 6 коратчууд болох Елканан, Исшиа, Азарел, Иоезер, Иашобеам, 7 Гедорын Иерохамын хөвгүүд Иоела, Зебадиа нар болой.8 Гадчуудаас бамбай, жад эзэмшиж дадсан, дайнд шалгарсан эрэлхэг зоригтой эрс нь цөл дэх цайзад байсан Давид уруу хүрч ирэв. Тэдний царай нь арслангийн төрхтэй адил бөгөөд уулын бор гөрөөстэй адил хурдан болой. 9 Нэг дэх нь Езер, хоёр дахь нь Обадиа, гурав дахь нь Елиаб, 10 дөрөв дэх нь Мишманна, тав дахь нь Иеремиа, 11 зургаа дахь ньАттаи, долоо дахь нь Елиел, 12 найм дахь нь Иоханан, ес дэх нь Елзабад, 13 арав дахь нь Иеремиа, арван нэг дэх нь Макбанаи болой. 14 Гадын хөвгүүдээс эдгээр нь цэргийн дарга нар юм. Дорой нэг нь зуутыг, агуу нэг нь мянгатыг захирав. 15 Нэгдүгээр сард тэд Иордан гол бүх эргээ халин үерлэж байхад нь гатлан гарч, хөндий дэх бүх хүнийг зүүн, баруун зүг уруу хөөн бутаргав.16 Дараа нь Бениамин болон Иудагийн хөвгүүдийн зарим нь бэхлэлтэд байсан Давид уруу хүрч ирэв. 17 Давид тэднийг угтан гарч,
Юу гэвэл, Филистийн ноёд зөвлөлдсөний дараа
— Бидний толгойн үнээр тэр өарийн эзэн Саулд бууж өгөхгүй гэж үү? гээд Давидыг холдуулан явуулав.
13 Тэгээд Давид мянгатын болон зуутын дарга нар буюу бүх удирдагчидтай зөвлөлджээ. 2 Давид Израилийн бүх чуулганд хандан
14 Тирийн хаан Хирам Давидад гэр барьж босгохоор хуш мод, чулуучид, мужаануудын хамт элч нарыг Давид уруу илгээв. 2 ЭЗЭН өөрийг нь Израилийн хаанаар өргөмжлөн, Түүний ард түмэн Израилийн тусын тулд хаанчлалыг нь аугаа өндөрт өргөснийг Давид ухааран ойлгожээ. 3 Тэгээд Давид Иерусалимд өөр олон эхнэр аван, олон хөвгүүд охидын эцэг болов. 4 Иерусалимд түүнд төрсөн хүүхдүүдийн нэрс гэвэл Шаммуа, Шобаб, Натан, Соломон, зибхар, Елишуа, Елпелет, 6 Нога, Нефег, Иафиа, 7 Елишама, Беелиада, Елифелет нар юм. 8 Давид бүх Израилийн хаанаар тослогдсон гэдгийг филистчүүд сонсоод, бүх филистчүүд Давидыг хайж ирэв. Давид үүнийг сонсоод, тэдний эсрэг хөдлөв. 9 Филистчүүд хүрч ирээд, Рефаимын хөндийг дээрэмдэн тонов. 10 Давид Бурханаас асуун,
15 Давид өөртөө зориулан Давидын хотод гэруүд бариулав. Бас тэрээр Бурханы авдарт зориулан газар бэлтгэн, түүнд майхан босгов. 2 Тэгээд Давид
16 Тэд Бурханы авдрыг Давидын түүнд зориулан босгосон майханд оруулан тавьж, Бурханы өмнө шатаалт тахилууд болон эвийн тахилуудыг өргөв. 2 Давид шатаалт тахил болон эвийн тахилуудыг өргөж дууссаны дараа ЭЗЭНий нэрээр ард олныг ерөөв. 3 Эрэгтэй, эмэгтэй бүх Израиль хүмүүст, хүн нэг бүрд нэг ширхэг талх, зүсэм мах, үзмээр хийсэн боовыг тэр тараав.4 Тэрээр левичүүдийн заримыг Израилийн Бурхан ЭЗЭНийг магтан, талархан, баярлан тэмдэглэж байхаар буюу ЭЗЭНий авдрын өмнө үйлчлэгчдээр томилов. 5 Тэргүүлэгч нь Асаф, удаах нь Зехариа, тэгээд Иеиел, Шемирамот, Иехиел, Маттитиа, Елиаб, Бенаиа, Обедедом, Иеиел нар байв. Тэд босоо ятга, ятга, хөгжмийн зэмсгүүдтэй байв. Бас Асаф чанга дуутай цан хөгжмийг цохиж, 6 тахилч нар болох Бенаиа, Иахазиел нар Бурханы гэрээний авдрын өмнө үргэлж бүрээ үлээж байв.7 Тэгээд ЭЗЭНд талархал өргүүлэхээр Асаф болон түүний төрөл садангуудыг тэр өдөр Давид анх удаа томилов.8 Өө, ЭЗЭНд талархал өргөн, Түүний нэрийг дуудагтун. Түүний үйлсийг ард түмний дунд мэдүүлэгтүн. 9 Түүнд дуулж, Түүнд магтаалыг дуулагтун. Түүний бүх гайхамшгуудыг яригтун. 10 Түүний ариун нэрд аддар байг.
ЭЗЭНийг хайж буй хүний зүрх баяр баясгалантай байх болтутай.
11 ЭЗЭНийг болон Түүний хүчийг эрэгтүн. Үргэлж Түүний нүүрийг хайгтун. 12 ЭЗЭНий үйлдсэн гайхамшигт үйлсийг, Түүний ер бусын зүйлс болон Түүний амнаас гарах шүүлтүүдийг дурсан санагтун. 13 Түүний боол Израилийн үрээ, Түүний сонгосон нэгэн болох Иаковын хөвгүүд ээ! 14 Тэр бол бидний БурханЭЗЭН. Түүний шүүлтүүд бүх дэлхийд байна. 15 Түүний гэрээг буюу мянган үеийнхэнд Түүний тушаасан үгийг мөнхөд санагтун.16 Абрахамтай тогтоосон Түүний гэрээ, Исаакт өгсөн Түүний амлалтыг санагтун.17 Тэр мөн үүнийгээ Иаковд тогтоол болгон, Израильд мөнхийн гэрээ болгон баталж өгөөд, 18 "Би та нарт Канааны газрыг та нарын өвийн хэсэг болгон өгнө" гэж айлдсан билээ. 19 Тэд тоогоор цөөн, машцөөхөн бөгөөд тэр газарт харь хүмүүс байсан үед, 20 тэд нэг үндэстнээс нөгөө үндэстэн уруу, нэг хаанчлалаас өөр ард түмэн уруу тэнүүчлэн явах үед нь 21 тэднийг дарлахыг ЭЗЭН хэнд ч зөвшөөрөлгүй, тэдний төлөө хаадыг зэмлэн, 22 "Миний тослогдсон хүмүүст бүү хүрч, Миний эш үзүүлэгчдэд хор хөнөөл бүү учруулагтун" хэмээн айлдсан билээ. 23 Бүх газар дэлхий, ЭЗЭНд дуулагтун. Түүний авралын сайн мэдээг өдрөөс өдөрт тунхаглагтун. 24 Түүний яруу алдрын талаар үндэстнүүдийн дунд хэлж, Түүний гайхамшигт үйлсийн талаар бүх ард түмнүүдийн дунд яригтун. 25 Учир нь ЭЗЭН бол агуу бөгөөд агуутаар магтагдах Нэгэн. Мөн бүх бурхдаас дээгүүр Түүнээс эмээгтүн. 26 Учир нь хүмүүсийн бүх бурхад бол шүтээнүүд юм. Харин ЭЗЭН тэнгэрүүдийг бүтээсэн билээ. 27 Түүний өмнө сүр жавхлан, яруу алдар бий. Түүний газарт хүч чадал, баяр баясгалан бий. 28 ЭЗЭНд өргөгтүн, ард түмнүүдийн ургууд аа, ЭЗЭНд яруу алдар, хүч чадлыг өргөгтүн.29 Нэрд нь зохих яруу алдрыг ЭЗЭНд өргөгтүн. Өргөлөө авчран Түүний өмнө ир. Ариун хувцастайгаар ЭЗЭНд мөргөгтүн. 30 Бүх дэлхий, Түүний өмнө чичрэгтүн. Үнэхээр газар дэлхий бат тогтсон бөгөөд ганхахгуй. 31 Тэнгэрүүд баярлан, газар дэлхий баясаг. Тэд үндэстнүүдийн дунд "ЭЗЭН хаанчилдаг" гэж өгүүлэг. 32 Далай болон түүнийг бүрдүүлэгч бүх юмс нүргэлэгтүн. Тал болон тэнд байгаа бүх юмс баярлагтун. 33 Тэгээд ойн модод ЭЗЭНий өмнө баярлан дуулах болно. Учир нь ЭЗЭН дэлхийг шүүхээр ирж байна.34 ЭЗЭН сайн учир Түүнд талархал өргөгтүн. Учир нь Түүний хайр энэрэл үүрдийнх. 35 Тэгээд "Бидний авралын Бурхан аа, биднийг авраач. Таны ариун нэрд талархлыг, Таны магтаал дотор алдрыг өргөхөөр биднийг цуглуулж, үндэстнүүдээс чөлөөлж өгөөч" гэж хэлэгтүн. 36 Израилийн Бурхан ЭЗЭН өнө мөнхөөс үүрд мөнх хүртэл магтагдах болтугай. Дараа нь бүх ард түмэн17 Давид өөрийн гэртээ амьдарч байх үедээ эш үзүүлэгч Натанд хандан
18 Үүний дараа Давид филистчүүдийг ялж, тэднийг өөртөө захируулан, филистчүүдийн гараас Гат болон түүнийн гацаануудыг авав. 2 Тэрээр Моабыг ялж, моабчууд Давидын боол болж, алба гувчуур авчрав. 3 Зобагийн хаан Хададезер өөрийн захиргаагаа байгуулахаар Евфрат мөрөн уруу явж байх үед Давид түүнийг Хамат хүртэл ялжээ. 4 Давид түүнээс мянган тэрэг, долоон мянган морьтон, хорин мянган явган цэргийг олзлон авав. Давид бүх тэрэгний морьдын шөрмөсийг тастаж, харин зуун тэргэнд хангалттай хүрэх морьдыг өөрсөддөө үлдээв.5 Дамаскийн арамейчууд Зобагийн хаан Хададезерт туслах гэж ирэхэд Давид арамейчуудаас хорин хоёр мянган хүнийг хороов. 6 Тэгээд Давид Дамаскийн арамейчуудын дунд цэргүүдийг тавьж, арамейчууд Давидын боолууд болж, алба гувчуур авчрав. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав. 7 Хададезерын түшмэдэд байсан алтан бамбайнуудыг Давид булааж, Иерусалим уруу авчирлаа. 8 Бас Хададезерын хотууд болох Тибхат ба Кунаас Давид маш их хэмжээний хүрэл олзолжээ. Түүгээр Соломон хүрэл тэнгис, баганууд болон хүрэл сав суулгыг цутгаж хийв.9 Зобагийн хаан Хададезерын бүх цэргийг Давид ялсан тухай Хаматын хаан Тоу сонсоод, 10 Давид хаан уруу түүнтэй мэндчилж, Хададезерын эсрэг тулалдан ялсанд нь баяр хүргэхээр өөрийн хүү Хадорамыг илгээв. Учир нь Хададезер Тоутай дайтаж явсан билээ. Хадорам алт, мөнгө, гуулиар хийсэн янз бүрийн эдлэлүүдийгавчрав. 11 Едом, Моаб, Аммоны хөвгүүд, филистчүүд болон Амалек зэрэг бүх үндэстнүүдээс авчирсан мөнгө, алттай хамт Давид хаан эдгээрийг ч гэсэн ЭЗЭНд зориулжээ.12 Үүнээс гадна, Зеруиагийн хүү Абишаи нь Давсны Хөндийд арван найман мянган едомчуудыг алжээ. 13 Тэгээд тэрээр Едомд цэргүүдийг тавьж, бүх едомчууд Давидын боолууд болов. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.14 Ийнхүү Давид бүх Израилийг захирчээ. Тэрээр өөрийн бүх ард түмнийг зөвөөр ба шударгаар удирдав. 15 Зеруиагийн хүү Иоаб цэргийн жанжин болж, Ахилудын хүү Иехошафат бичээч болов. 16 Ахитубын хүү Задок, Абиатарын хүү Ахимелех нар тахилч нар болж, Шавша нь хэрэг хөтлөгч болов. 17 Иехоиадагийн хүү Бенаиа нь керетчүүд ба пелетчүүдийг захирч, Давидын хөвгүүд хааны хажууд байх удирдагчид болов.
19 Үүний дараа Аммоны хөвгүүдийн хаан Нахаш үхэж, түүний хүү оронд нь хаан болов. 2 Тэгэхэд Давид
20 Дараа нь хаадын дайнд мордох цагт буюу хавар Иоаб цэргээ удирдан явж, Аммоны хөвгүүдийн газрыг сүйрүүлэн, ирж Раббаг бүслэн авав. Гэвч Давид Иерусалимд үлджээ. Иоаб Раббаг цохин устгав. 2 Давид тэдний хааны толгойгоос алтан титмийг нь авчээ. Тэр титэм нэг алтан талант жинтэй бөгөөд эрдэнийн чулуу шигтгэгдсэнийг Давид олж мэдэв. Түүнийг Давидын тэргүүн дээр тавьжээ. Тэрээр хотоос маш их хэмжээний олз омог авчрав. 3 Тэр хотод байсан хүмүүсийг ч олзлон авчирж, иртэй хөрөө багаж сүх хэрэглэх ажилд дайчилжээ. Аммоны хөвгүүдийн бүх хотуудад Давид ийнхүү үйлдэв. Дараа нь Давид болон бүх хүмүүс Иерусалим уруу буцаж ирэв.4 Үүний дараа Гезерт филистчүүдтэй дайтаж эхэлжээ. Тэгэхэд аварга биетнүүдийн үр удмын нэг Сиппаиг хушат хүн Сиббекаи алсанд, филистчүүд бууж өгөв. 5 Дахин филистчүүдтэй дайтах үе гарч, Иаирын хүү Елканан нь гит хүн Голиатын дүү Лахмиг алсан юм. Лахмийн жадны иш нь нэхмэлчний гогдогч мод мэт байв. 6 Гатад дахин дайн болох үед нэгэн үлэмж аварга хүн байсан бөгөөд түүний гар, хөлийн хуруунууд нь тус тус зургаа, нийт хорин дөрвөн хуруутай байжээ. Энэ хүн ч аварга биетнүүдийн үр удмын нэг байсан билээ. 7 Тэрээр Израилийг доромжлоход, Давидын ах Шимеагийн хүү Ионатан түүнийг алав. 8 Эдгээр нь Гат дахь аварга биетнүүдийн үр удмууд байсан бөгөөд тэд Давидын гарт болон түүний боолуудын гарт унацгаасан юм.
21 Дараа нь Сатан Израилийн эсрэг босоод, Израилийг тоолуулахаар Давидыг хөдөлгөв. 2 Тиймээс Давид Иоаб болон ард түмний ноёдод хандан
22 Тэгээд Давид
23 Давид өндөр настай болоод өөрийн хүү Соломоноо Израилийн хаан болгов. 2 Тэр Израилийн бүх удирдагчдыг тахилч нар ба левичүүдийн хамт цуглуулав. 3 Гуч болон түүнээс дээших насны левичүүд тоолуулсан бөгөөд тооллогын бүртгэлээр тоо нь гучин найман мянга байв. 4 Тэдгээрээс хорин дөрвөн мянга нь ЭЗЭНий өргөөний ажлыг харгалзах хүмүүс байв. Зургаан мянга нь түшмэд ба шүүгч нар, 5 дөрвөн мянга нь хаалгач бөгөөд дөрвөн мянгань магтаалыг өргөхийн тулд Давидын бүтээсэн хөгжмөөр ЭЗЭНийг магтдаг хүмүүс байлаа. 6 Давид тэднийг Левийн хөвгүүд болох Гершом, Кохат, Мерари нарын дагуу бүлгүүдэд хуваажээ.7 Гершомчуудаас Ладан, Шимеи нар байв. 8 Ладаны хөвгүүд гэвэл ууган нь Иехиел болон Зетам, Иоел зэрэг гурвуулаа байв. 9 Шимеигийн хөвгүүд нь Шеломит, Хазиел, Харан зэрэг гурвуулаа байв. Эдгээр нь Ладаны бүлийн тэргүүнүүд юм. 10 Шимеигийн хөвгүүд нь Иахат, Зина, Иеуш, Бериа нар болой. Энэ дөрвөн нь Шимеигийн хөвгүүд юм. 11 Иахат ууган нь, Зиза удаах нь байв. Харин Иеуш, Бериа нар олон хөвгүүдгүй байсан тул тэд эцгийн нэг бүл буюу нэг гар бүл болов.12 Кохатын хөвгүүд дөрвүүлээ бөгөөд Амрам, Изхар, Хеброн, Уззиел нар байв. 13 Амрамын хөвгүүд нь Аарон ба Мосе болой. Аарон нь ЭЗЭНий өмнө утлага шатааж, Түүнд үйлчлэн, Түүний нэрийг үүрд ерөөхийн тулд өөрөө болон хөвгүүдийнхээ хамт үүрд мөнх хамгийн ариунаар ариусгагдахаар тусгаарлагдсан хүн байсан юм. 14 Харин Бурханы хүн Мосегийн хувьд түүний хөвгүүд Леви овгийн дунд багтсан болой. 15 Мосегийн хөвгүүд Гершом, Елиезер нар байв. 16 Гершомын хүү нь тэргүүлэгч Шебуел байв. 17 Елиезерийн хүү нь тэргүүлэгч Рехабиа байв. Елиезер өөр хөвгүүдгүй байсан боловч Рехабиагийн хөвгүүд нь үй олон байв. 18 Изхарын хүү нь тэргүүлэгч Шеломит байв.19 Хеброны хөвгүүдийн ууган нь Иериа, удаах нь Амариа, гурав дахь нь Иахазиел, дөрөв дэх нь Иекатием болой. 20 Уззиелийн хөвгүүдийн ууган нь Мика, удаах нь Ишшиа болой. 21 Мерарийн хөвгүүд нь Махли, Муши нар байв. Махлийн хөвгүүд нь Елеазар, Киш нар болой. 22 Елеазар үхэхдээ хөвгүүдгүй, зөвхөн охидтой байв. Тиймээс тэдний ах дүү нар болох Кишийн хөвгүүд тэднийг эхнэрүүдээ болгон авав. 23 Мушийн хөвгүүд гурвуулаа бөгөөд Махли, Едер, Иеремот нар байв.24 Эдгээр нь ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулан ажил хийж буй, хорин настай болон түүнээс дээших насны, нэрийг нь тэмдэглэсэн, тоологдсон хүмүүсийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд буюу тус тусын эцгүүдийн бүлүүдийн дагуу Левийн хөвгүүд байв. 25 Давид "Израилийн Бурхан ЭЗЭН Өөрийн ард түмэндээ амралтыг өгч, Иерусалимд мөнхөд орших болов. 26 Мөн левичүүд асрыг болон түүний үйлчлэдд хэрэглэгддэг бүх эдлэлийг дахин зөөн явах шаардлагагүй болсон" хэмээн өгүүлсэ юм. 27 Давидын сүүлчийн үгийг дагаж хорин настай болон түүнээс дээших насны Левийн хөвгүүд тоолуулав. 28 Тэдний үүрэг нь ЭЗЭНий өргөөний үйлчлэлд, хашаа, өрөөнүүд болон бүх ариун зүйлсийг цэвэрлэхэд буюу Бурханы өргөөний үйлчлэлийн ажилд Аароны хөвгүүдэд туслах болон 29 ил тавих талх, идээн өргөлийн сайн гурил,хөрөнгөгүй хийсэн талх зэрэг саванд шарах эсвэл сайн зуурах ажил, жигнэн хэмжих бүх ажлыг хариуцахад оршиж байв. зотэд өглөө бүр ЭЗЭНд талархан, магтахаар зогсож, орой бүр үүний адил үйлдэн, 31 амралтын өдөр, шинэ сар, тогтоогдсон баяр наадмын үеэр ЭЗЭНд бүх шатаалт тахилыг өргөж, тэдний талаар тогтоосон зааврын тоогоор ЭЗЭНий өмнө үргэлжлүүлэн үйлчлэх ёстой байв. 32 Ингэж ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулан тэд хурлын майхан, ариун газар болон тэдний ах дүүс болох Аароны хөвгүүдийн төлөөх үүргийг хариуцаж байв.
24 Аароны үр удмын бүлгүүд гэвэл, Аароны хөвгүүд нь Надаб, Абиху, Елеазар, Итамар нар байв. 2 Гэвч Надаб, Абиху нар эцгээсээ өмнө нас барж үр хүүхэдгүй байв. Елеазар, Итамар нар тахилч нар болон үйлчлэв. 3 Давид Елеазарын удмын Задок, Итамарын удмын Ахимелех нартай хамт тэднийг үйлчлэлийн дагуу ажлуудад нь хуваажээ. 4 Елезарын удмынханд Итамарын удмынхнаас илүү олон тэргүүлэгч эрс байсан тул тэднийг хуваарилахдаа тэд Елеазарын удмынхны эцгүүдийн бүлүүдэд арван зургаан тэргүүн, Итамарын удмынхны эцгүүдийн бүлүүдийн дагуу найман тэргүүн оноов. 5 Тэд Итамарын үр удам болон Елеазарын үр удмаас хоёулангаас нь Бурханы ба ариун газрын түшмэд байсан учир нэгийг нь нөгөөтэй нь адил шодон хуваав. 6 Левичүүдээсгаралтай, гүүш Нетанелын хүү Шемаиа тэднийг хаан, жононгууд, тахилч Задок, Абиатарын хүү Ахимелех, тахилч нар болон левичүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүдийн өмнө тэмдэглэсэн билээ. Елеазарынхаас нэг эцгийн бүл, Итамарынхаас нэг эцгийн бүлийг авчээ.7 Анхны шавга Иехоиариб дээр ирж, хоёрдугаарх нь Иедаиа, 8 гуравдугаарх нь Харим, дөрөвдүгээрх нь Сеорим, 9 тавдугаарх нь Малхийа, зургадугаарх нь Миамин, 10 долдугаарх нь Хаккоз, наймдугаарх нь Абиа, 11 есдүгээрх нь Иешуа, аравдугаарх нь Шеканиа, 12 арван нэгдүгээрх нь Елиашиб, арван хоёрдугаарх нь Иаким, 13 арван гуравдутаарх нь Хуппа, арван дөрөвдүгээрх нь Иешебеаб, 14 арван тавдутаарх нь Билга, арван зургадугаарх нь Иммер, 15 арван долдутаарх нь Хезир, арван наймдутаарх нь Хаппиззез, 16 арван есдүгээрх нь Петахиа, хорьдугаарх нь Иехезкел, 17 хорин нэгдүгээрх нь Иакин, хорин хоёрдутаарх нь Гамул, 18 хорин гуравдугаарх нь Делаиа, хорин дөрөвдүгээрх нь Маазиа дээр буув. 19 Эдгээр нь тэднийг ЭЗЭНий өргөө дотор орох үед тэдний үйлчилгээний үүргүүд байсан бөгөөд тэдний өвөг эцэг Ааронд Израилийн Бурхан ЭЗЭНий тушаасны дагуу түүгээр дамжуулан тэдэнд өгөгдсөн зааврын дагуу байв.20 Левийн хөвгүүдийн бусад нь гэвэл Амрамын хөвгүүдээс гаралтай Шубаел, Шубаелын хөвгүүдээс гаралтай Иедеиа байв. 21 Рехабиагаас, Рехабиагийн хөвгүүдээс ууган нь Исшиа юм. 22 Изхарчуудаас, Шеломот, Шеломотын хөвгүүдээс Иахат байв. 23 Хеброны хөвгүүд гэвэл, ууган нь Иериа, хоёрдугаарх нь Амариа, гуравдугаарх нь Иахазиел, дөрөвдүгээрх нь Иекамеам юм. 24 Уззиелийн хөвгүүдээс Мика, Микагийн хөвгүүдээс Шамир болой. 25 Микагийн дүү Ишшиа, Ишшиагийн хөвгүудээс Зехариа юм. 26 Мерарийн хөвгүүдээс Махли, Муши нар болой. Иазиагийн хөвгүүдээс Бено юм. 27 Мерарийн хөвгүүдээс, Иазиагаар Бено, Шохам, Заккур, Ибри нар байв. 28 Махлигаар Елеазар бөгөөд тэрээр хөвгүүдгүй байв. 29 Кишээр, Кишийн хөвгүүд, Иерамеел байв. 30 Мушийн хөвгүүдээс Махли, Едер, Иеримот нар байв. Эдгээр нь эцгүүдийнхээ бүлүүдийн дагуу Левийн хөвгүүд болой. 31 Эд ч бас тэдний төрөл садан болох Аароны хөвгүүдийн адилаар Давид хаан, Задок, Ахимелех, тахилч нар болон левичүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүдийн өмнө шоджээ. Эцгүүдийн бүлийн тэргүүлэгч ч бай, түүний дүү нараас ч бай бүгд адил шодоцгоов.
25 Үүнээс гадна, Давид болон их цэргийн жанжнууд нь Асаф, Хеман, Иедутуны хөвгүүдийн заримыг нь үйлчлэлд зориулан тусгаарлан авчээ. Тэдэнд ятга, босоо ятга, цантайгаар эш үзүүлэх үүргийг даалгав. Энэхүү үйлчлэлдээ орсон хүмүүсийн тоо нь дараах болой. 2 Асафын хөвгүүдээс Заккур, Иосеф, Нетаниа, Ашарела нар болой. Асафын хөвгүүд нь хааны заавраар эш үзүүлдэг Асафын удирдлагын доор байв. 3 Иедутунаас, Иедутуны хөвгүүд болох Гедалиа, Зери, Иешаиа, Шимеи, Хашабиа, Маттитиа зэрэг зургаа болой. Ятга дарж, ЭЗЭНд талархаж магтан эш үзүүлдэг өөрсдийн эцэг Иедутунаар тэд удирдуулдаг байв. 4 Хеманаас, Хеманы хөвгүүд болох Буккиа, Маттаниа, Уззиел, Шебуел, Иеримот, Хананиа, Ханани, Елиатан, Гиддалти, Роамтиезер, Иошбекаша, Маллоти, Хотир, Махазиот нар болой. 5 Бурханы үгээр хааныг өргөмжлөх хааны үзмэрч Хеманы хөвгүүд эд бүгд юм. Бурхан Хеманд арван дөрвөн хүү, гурван охин өгөв. 6 Тэд бүгд өөрсдийн эцгийн удирдлага доор Бурханы өргөөний үйлчлэлд зориулан цан, босоо ятга, ятгыг даран, ЭЗЭНий өргөөнд дуу дуулдаг байв. Асаф, Иедутун, Хеман нар хааны удирдлага доор байлаа. 7 ЭЗЭНд дуулахаар бэлтгэгдсэн тэд болон тэдний төрөл садангууд буюу авъяас чадвартай бүх хүний тоо нь хоёр зуун наян найм байв. 8 Тэдний бага нь агуу нэгэнтэй, багш нь сурагчтай адил бүгд үүргийнхээ төлөө шавга татав.9 Анхны шоо нь Асафаар Иосефт, хоёрдугаарх нь Гедалиад буув. Гедалиа өөрийн төрөл садан, хөвгүүдийнхээ хамт арван хоёулаа байв 10 Гуравдугаарх нь Заккурт бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байлаа. 11 Дөрөвдүтээрх нь Изридбөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 12 Тавдугаарх нь Нетаниад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 13 Зургадутаарх нь Буккиад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 14 Долдутаарх нь Иешарелад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 15 Наймдугаарх нь Иешаиад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 16 Есдүгээрх нь Маттаниад бөгөөд туүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 17 Аравдугаарх нь Шимеид бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 18 Арван нэгдүгээрх нь Азарелд бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 19 Арван хоёрдугаарх нь Хашабиад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 20 Арван гуравдугаарх нь Шубаелд бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 21 Арван дөрөвдүгээрх нь Маттитиад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 22 Арван тавдугаарх нь Иеремотод бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 23 Арван зургадугаарх нь Хананиад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 24 Арван долдугаарх нь Иошбекашад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 25 Арван наймдугаарх нь Хананид бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаабайв. 26 Арван есдүтээрх нь Маллотид бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 27 Хорьдугаарх нь Елиатанд бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 28 Хорин нэгдүгээрх нь Хотирт бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 29 Хорин хоёрдугаарх нь Гиддалтид бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 30 Хорин гуравдугаарх Махазиотод бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв. 31 Хорин дөрөвдүгээрх нь Ромамтиезерт бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байсан болой.
26 Дааман хаалгануудын сахиулуудын хэсгүүдэд корачуудаас, Асафын хөвгүүдээс гаралтай Корегийн хүү Мешелемиа байв. 2 Мешелемиа хөвгүүдтэй байсан бөгөөд уутан нь Зехариа, хоёрдутаарх нь Иедиаел, гуравдугаарх нь Зебадиа, дөрөвдүгээрх нь Иатниел, 3 тавдугаарх нь Елам, зургадугаарх нь Иехонан, долдугаарх нь Елиехоенай болой. 4 Обедедом хөвгүүдтэй байсан бөгөөд ууган нь Шемаиа, хоёрдугаарх нь Иехозабад, гуравдугаарх нь Иоа, дөрөвдүгээрх нь Сакар, тавдугаарх нь Нетанел, 5 зургадугаарх нь Аммиел, долдугаарх нь Иссахар, наймдугаарх нь Пеулетаи болой. Бурхан түүнийг үнэхээр ерөөсөн юм. 6 Мөн түүний хүү Шемаиад ч хөвгүүд төрж, тэд эрэлхэг зоригтой дайчид байсан тул өөрсдийн эцгийн бүлийг захирав. 7 Шемаиагийн хөвгүүд нь Отни, Рефаел, Обед, Елзабад нар бөгөөд Елзабадын ах дүү Елиху, Шемакиа нар эрэлхэг хүмүүс байв. 8 Эдгээр нь бүгд Обедедомын хөвгүүдээс гаралтай хүмүүс байв. Тэд болон тэдний хөвгүүд, төрөл садан нь үйлчлэлээ хийх хүчтэй, чадвартай хүмүүс бөгөөд Обедедомоос жаран хоёр хүн байв. 9 Мешелемиад хөвгүүд болон төрөл садан болох арван найман эрэлхэг хүн байв. 10 Бас Мерарийн хөвгүүдийн нэг болох Хоса хөвгүүдтэй байсан бөгөөд эхнийх нь Шимри (хэдийгээр тэр ууган хүү биш боловч эцэг нь түүнийг эхнийх болгосон), 11 хоёрдугаарх нь Хилкиа, гуравдугаарх нь Тебалиа, дөрөвдүгээрх нь Зехариа нар болой. Хосагийн бүх хөвгүүд ба төрөл садан нь арван гурван хүн байв.12 Тэргүүлэгчид болох дааман хаалганы сахиулуудын эдгээр багуудад төрөл садангуудынх нь адил ЭЗЭНий өргөөнд үйлчлэх үүргүүд өгөгдөв. 13 Тэд том, жижиг гэж ялгалгүй өөрсдийн эцгүүдийн бүлүүдийн дагуу дааман хаалга тус бүрийн төлөө шодов. 14 Зүүн зүгийн шоо нь Шелемиад таарав. Дараа нь тэд түүний хүү билэг ухаантай зөвлөгч Зехариагийн төлөө шоо хаясанд тэр нь умард зүгт буув. 15 Обедедомд тэр нь өмнө зүгт унаж, түүний хөвгүүдэд агуулах таарав. 16 Шуппим ба Хоса нарт баруун зүгт, Шаллекетын дааман хаалганы хажууд, өгсөх гол зам дээр буув. Харуул нь харуулынхаа зэргэлдээбайв. 17 Зүүн талд зургаа, хойд талд өдөр бүр дөрөв, өмнөд талд өдөр бүр дөрөв, агуулахад хоёр хоёроороо левичүүд зогсдог байв. 18 Баруун тал дахь Парбарын гол зам дээр дөрвөн хүн, Парбар дээр хоёр хүн байв. 19 Эдгээр нь Кора болон Мерарийн хөвгүүдээс гаралтай, дааман хаалганы сахиулуудын бүлгүүд байв.20 Тэдний төрөл садангууд болох левичүүд Бурханы өргөөний эрдэнэс ба зориулан өргөсөн бэлгүүдийн эрдэнэсийг хариуцаж байв. 21 Ладаны хөвгүүд болох Ладанд харьяалагдах гершончууд буюу иехиелчүүд нь гершон хүн Ладаны эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд байв. 22 Иехиелийн хөвгүүд болон түүний ах дүү Зетам, Иоел нар ЭЗЭНий өргөөний эрдэнэсийг хариуцаж байв. 23 Амрамчууд, изхарчууд, хебрончууд, уззиелчүүдийн хувьд гэвэл, 24 Мосегийн ач, Гершомын хүү Шебуел нь эрдэнэсийн нярав болов. 25 Елиезераар дамжуулан түүний хамаатнууд гэвэл Елиезерын хүү Рехабиа, Рехабиагийн хүү Иешаиа, Иешаиагийн хүү Иорам, Иорамын хүү Зикри, Зикрийн хүү Шеломот нар байв. 26 Энэ Шеломот ба түүний төрөл садангууд нь Давид хаан, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд, мянгат, зуутын дарга нар, их цэргийн жанжнуудын зориулан өргөсөн бэлгүүдийн бүх эрдэнэсийг хариуцав. 27 Тэд дайнд ялсан олзныхоо хэсгийг ЭЗЭНий өргөөг засварлахад зориулан өргөжээ. 28 Үзмэрч Самуел, Кишийн хүү Саул, Нерийнхүү Абнер, Зеруиагийн хүү Иоаб нарын болон ямар нэгэн зүйл зориулан өргөсөн хүн бүрийн өргөлүүд нь бүгд Шеломот болон түүний садангуудын хамгаалалт дор байжээ. 29 Изхарчуудын хувьд гэвэл, Кенаниа ба түүний хөвгүүд нь Израилийн гадуур алба болох түшмэд, шүүгчдээр томилогдсон ажээ. 30 Хебрончуудын хувьд гэвэл Хашабиа ба түүний хамаатнууд буюу мянга долоон зуун чадварлаг эрс нь Иорданы баруун тал дахь Израилийн хэргүүдийг хариуцаж, ЭЗЭНий бүх ажилд ч, хааны үйлчлэлд ч томилогджээ. 31 Хебрончуудын хувьд гэвэл, тэргүүлэгч Иериа (эдгээр хебрончууд нь Давидын хаанчлалын дөч дэх жилд өөрсдийн угийн бичиг болон эцгүүдийн бүлүүдийн дагуу судлагдахад, Гилеадын Иазерт тэдний дундаас онцгой чадварлаг хүмүүс олдов) 32 болон түүний төрөл садангууд гэвэл эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд болох хоёр мянга долоон зуун чадварлаг эрс байв. Давид хаан тэднийг Бурханы болон хааны бүх хэргүүдийн талаарх реубенчүүд, гадчууд болон манассечуудын хагас овгийн харгалзагчдаар томилов. 27 Энэ бол Израилийн хөвгүүд, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд болох мянгат, зуутын дарга нар болон бүлгүүдийн хамаг хэргүүдэд хаанд үйлчилдэг түшмэдийн тооллого юм. Тэрхүү бүлгүүд тус бүрдээ хорин дөрвөн мянган хүнтэй бөгөөд жилийн бүх сарын туршид сар бүр солигддог байв. 2 Забдиелын хүү Иошобеам нь нэгдүгээр сард алба хаах нэгдүгээр бүлгийг захирдаг байв. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв. 3 Тэрээр Перезийн хөвгүүдээс гаралтай бөгөөд нэгдүгээр сарын хувьд их цэргийн бүх дарга нарын тэргүүлэгч байв. 4 Ахо хүн Додаи болон түүний бүлэг нь хоёрдугаар сард алба хаах бүлгийг хариуцаж байв. Түүний бүлгийн ахлах түшмэл Миклот юм. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв. 5 Гуравдутаар сард их цэргийн гурав дахь жанжин буюу тэргүүлэгч бол тахилч Иехоиадагийн хүү Бенаиа юм. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв. 6 Энэ Бенаиа нь гучин баатрын дотроос хүчирхэг нэгэн бөгөөд уг гучийг захирдаг байв. Түүний бүлгийн захирагчаар түүний хүү Аммизабад байжээ. 7 Дөрөвдүгээр сард дөрөв дэх нь Иоабын дүү Асахел болон удаах нь түүний хүү Зебадиа болой. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв. 8 Тавдутаар сард тав дахь нь Изра хүн ахлагч Шамхут байв. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв. 9 Зургадугаар сард зургаа дахь нь текои хүн Иккешийн хүү Ира болой. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв. 10 Долдугаар сард долоо дахь нь Ефраимын хөвгүүдээс гаралтай пелон хүн Хелез байв. Түүний бүлэгт хорин дөрвөн хүн байжээ. 11 Наймдутаар сард найм дахь нь зерачуудаас гаралтай хушат хүн Сиббекаи болой. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв. 12 Есдүтээр сардес дэх нь бениаминчуудаас гаралтай анатот хүн Абиезер байв. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв. 13 Аравдугаар сард арав дахь нь зерачуудаас гаралтай Нетофат хүн Махараи байв. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв. 14 Арван нэгдүгээр сард арван нэг дэх нь Ефраимын хөвгүүдээс гаралтай пиратон хүн Бенаиа болой. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв. 15 Арван хоёрдутаар сард арван хоёр дахь нь Отниелын нетофат хүн Хелдаи байв. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв.16 Израилийн овгуудыг хариуцахаар реубенчүүдийн ахлах түшмэл нь Зихрийн хүү Елиезер, симеончуудад Маакагийн хүү Шефатиа, 17 Левид Кемуелийн хүү Хашабиа, Ааронд Задок, 18 Иудад Давидын ах нарын нэг болох Елиху, Иссахарт Микаелын хүү Омри, 19 Зебулунд Обадиагийн хүү Ишмаиа, Нафталид Азриелын хүү Иеремот, 20 Ефраимын хөвгүүдэд Азазиагийн хүү Хошеа, Манассегийн хагас овогт Педаиагийн хүү Иоел, 21 Гилеад дахь Манассегийн хагас овогт Зехариагийн хүү Иддо, Бениаминд Абнерын хүү Иаасиел, 22 Данд Иерохамын хүү Азарел нар болой. Эдгээр нь Израилийн овгуудын ноёд байв. 23 Харин ЭЗЭН израильчуудыг тэнгэрийн одод мэт олон болгоно хэмээн айлдсан учраас Давид хорин настай болон түүнээс дооших насны хүмүүсийг тоолсонгүй. 24 Зеруиагийн хүү Иоаб тэднийг тоолж эхэлсэн боловч дуусгаагүй. Үүнээс болж Бурханы уур хилэн Израиль дээр буугаад тэдний тоо Давид хааны Шастирын бүртгэлд ороогүй билээ.25 Адиелын хүү Азмавет хааны агуулахыг хариуцав. Уззиагийн хүү Ионатан нь хөдөө, хот, тосгон, цайзууд дахь агуулахуудыг хариуцав. 26 Келубийн хүү Езри нь газар хөрс боловсруулж байсан ажилчдыг хариуцсан байв. 27 Рамат хүн Шимеи усан үзмийн талбайг хариуцав. Шифмит хүн Забди дарсны агуулахуудад хадгалагдсан усан үзмийн ургацыг хариуцав. 28 Гедер хүн Баалханан нь Шефела дахь чидун мод, ялам моддыг хариуцав. Тосны агуулахыг Иоаш хариуцав. 29 Шаронд бэлчиж буй үхэр сүргийг Шарон хүн Шитраи хариуцав. Адлаигийн хүү Шафат хөндийнүүдэд байх үхэр сүргийг хариуцав. 30 Ишмаел хүн Обил тэмээнүүдийг, меронот хүн Иедеиа илжигнүүдийг хариуцав. 31 Хагри хүн Иазиз нь хонин сүргийг хариуцав. Эд бүгд Давид хааны харьяалагдах хөрөнгөний харгалзагчид байв.32 Бас Давидын авга ах Ионатан ухаантай зөвлөгч бөгөөд гүүш байв. Хахмонийн хүү Иехиел нь хааны хөвгүүдийг асарч байв. 33 Ахитофел нь хааны зөвлөх, архе хүн Хушаи нь хааны анд байв. 34 Бенаиагийн хүү Иехоиада, Абиатар нар Ахитофелыг залгамжилжээ. Иоаб нь хааны их цэргийн жанжин байв.
28 Давид Израилийн бүх түшмэд, овгуудын захирагчид,хаанд үйлчилдэг хэсгуүдийн ахлагчид, мянгатын, зуутын дарга нар, хаан болон хааны хөвгүүдэд харьяалагдах бүх эд хөрөнгө, мал сүргийн харгалзагчид, түшмэд, хүчит эрс болох бүх зоригт баатруудыг Иерусалимд цутлуулжээ. 2 Тэгээд Давид хаан хөл дээрээ босон,
29 Тэгээд Давид хаан бүх чуулганд хандан