2 Соломон ЭЗЭНий нэр алдарт зориулан сүм, өөртөө зориулан ордон босгохоор шийджээ. 2 Иймээс тэр ачаа зөөх далан мянга, ууланд чулуу бэлтгэх наян мянга, тэднийг хянах гурван мянга зургаан зуун хүнийг томилов. 3 Тэгээд Соломон Тирийн хаан Хирамд үг илгээн
3 Ингээд Соломон Иерусалимд Мориа уулан дээр ЭЗЭНий өргөөг барьж эхлэв. Иебус хүн Орнаны үтрэмд Давидын бэлтгэсэн газарт Давид эцэгт нь ЭЗЭН үзэгдсэн газар энэ юм. 2 Соломон хаанчлалынхаа дөрөв дэх жилийнхоердугаар сарын хоёр дахь өдөр барилгыг эхэлжээ. 3 Бурханы өргөөг барихаар Соломоны тавьсан сууриуд гэвэл, хуучны хэмжүүрээр тохойгоор хэмжсэн урт нь жаран тохой, өргөн нь хорин тохой байлаа. 4 Өргөөний өмнөх үүдний танхим өргөөний өргөнтэй адил хорин тохой урт бөгөөд өндөр нь зуун хорин тохой байв. Дотор талыг нь тэрээр шижир алтаар бүржээ. 5 Гол танхимыг тэрээр агар модоор доторлон, цэвэр алтаар бүрж, далдуу мод болон гинжнүүдээр чимэглэв. 6 Цааш нь тэрээр өргөөг эрдэнийн чулуугаар чимэглэв. Алт нь Парваимын алт байжээ. 7 Тэр бас гуалин, босго, хана, хаалгануудыг нь буюу бүх өргөөг алтаар бүрж, хананууд дээр херубуудыг сийлэв.8 Тэрээр ариунаас ариун газрын танхимыг хийсэн юм. Үүний урт нь өргөөний өргөний дагуу хорин тохой бөгөөд өргөн нь мөн хорин тохой байв. Энэ танхимыг тэрээр зургаан зуун талантын хэмжээтэй цэвэр алтаар бүржээ. 9 Хадааснуудын жин нь тавин шекел алт болов. Тэр бас дээд өрөөнүүдийг алтаар бүрэв.10 Дараа нь тэрээр ариунаас ариун газрын танхимд хос херубуудын баримал дүр бүтээгээд, түүнийг алтаар бүрэв. 11 Херубуудын далавчнуудын дэлгэлт хорин тохой байв. Нэгнийх нь нэг далавч нь таван тохой бөгөөд өргөөний наад талын хананд хүрч байхад, нөгөө далавч нь бас таван тохой бөгөөд нөгөө херубын далавчинд хүрч байв. 12 Нөгөө херубын нэг далавч нь таван тохой бөгөөд өргөөний цаад талын хананд хүрч байхад, нөгөө далавч нь бас таван тохой бөгөөд эхний херубын далавчинд хүрч байв. 13 Эдгээр херубуудын далавчнууд хорин тохой дэлгэгдсэн бөгөөд тэд гол танхим уруу харан хөл дээрээ зогсоцгоожээ. 14 Тэрээр улаан, хөх ягаан, хүрэн улаан өнгийн бөс, нарийн маалингаар хөшиг хийгээд, дээр нь херубуудыг урлав.15 Тэр бас өргөөний урд талд зориулаад гучин таван тохой өндөр хос багана бүтээсэн бөгөөд багана бүрийн орой дээрх баганы толгой таван тохой байв. 16 Тэрээр дотоод ариун газарт гинжнүүд хийгээд, тэдгээрийг багануудын орой дээр байрлуулав. Тэрээр зуун сэмбэрүү урлан, гинжин дээр шигтгэв. 17 Тэр сүмийн өмнө багануудыг, нэгийг нь баруун тадд, нөгөөг нь зуүн талд босгосон бөгөөд баруун талынхыг нь Иахин, зүүн талынхыг нь Боаз гэж нэрлэжээ.
4 Дараа нь тэр хорин тохой урт, хорин тохой өргөн, арван тохой өндөр хүрэл тахилын ширээ хийв. 2 Тэр бас амсраас амсар хүртлээ арван тохой бөгөөд бөөрөнхий хэлбэртэй, таван тохой өндөр, тойргийн урт нь гучин тохой хэмжээтэй цутгамал төмрөн тэнгис хийжээ. 3 Түүний доор болон бүх эргэн тойронд нь, тэнгисийг бүтнээр тойруулан арван тохойнд үхэр мэт дүрс байжээ. Үхрүүд хоёр эгнээгээр тэнгистэй хамт цутгагдаж хийгдсэн байв.4 Тэнгис арван хоёр үхрэн дээр байсан бөгөөд гурав нь хойт зүг уруу, гурав нь баруун зүг уруу, гурав нь өмнө зүг уруу, гурав нь зүүн зүг уруу харсан байжээ. Тэнгис тэдний дээр тогтож, үхрүүд бүгд ууцаа дотогшоо харуулсан байв. 5 Тэнгисийн хананы зузаан нь алганы эн шиг бөгөөд амсар нь аяганы амсар шиг хэлбэртэй, сараана цэцгийн дэлбээ шиг байв. Багтаамж нь гурван мянган бат байв. 6 Тэр бас угаал үйлдэх арван сав хийгээд, шатаалт тахидд хэрэглэх зүйлсийг угааж зайлахын тулд тавыг нь баруун талд, тавыг нь зүүн талд байрлуулжээ. Харин тэнгис нь угаал үйлдэхээр тахилч нарт зориулагдсан байв.7 Дараа нь зааварлагдсаных нь дагуу тэр арван алтан дэнлүүний суурь хийж, тэдгээрийг сүм дотор, тавыг нь баруун талд, тавыг нь зуүн талд байрлуулав. 8 Тэр бас арван ширээ хийгээд тэднийгээ сүм дотор, тавыг нь баруун талд, тавыг нь зүүн талд байрлуулав. Тэрээр зуун алтан хул аяга хийжээ. 9 Тэгээд тэр тахилч нарын хашаа, их хашаа болон хашааны хаалгуудыг хийж, тэдгээрийн хаалгуудыг хүрлээр бүрэв. 10 Тэрээр тэнгисийг өргөөний баруун талд, зүүн урд зүг уруу чиглүүлэн байрлуулав.11 Хурам бас утаалгын сав, утгуур, хул аяга гэх мэтийг урлажээ. Ийнхүү Бурханы өргөөнд Соломон хааны төлөө хийсэн ажлуудыг Хурам дуусгалаа. Үүнд: 12 хос багана, тэдгээрийн оройдсуулгасан хул хэлбэртэй баганы хоёр толгой, багануудын оройд буй баганы толгойнуудыг халхлах хоёр унжлага, 13 хоёр унжлагад зориулсан дөрвөн зуун сэмбэрүү буюу багануудын оройд буй хул хэлбэртэй баганы толгойг халхлах унжлага бүрд хоёр эгнээ сэмбэрүү зэрэг нь байв. 14 Тэр бас тавиурууд, тавиурууд дээр угаалгын сав, 15 өн доороо арван хоёр үхэртэй нэг тэнгис хийв. 16 ЭЗЭНий өргөөнд, Соломон хаанд зориулан угаалгын сав, утгуур, сэрээ зэргийг Хурамаби өнгөлсөн хүрлээр хийсэн юм. 17 Хаан эдгээр эд зүйлийг Суккот ба Заретаны хоорондох шаварлаг хөрстэй Иорданы хөндийд цутгаж хийв. 18 Ийнхүү Соломон эдгээр бүх эд хэрэглэлүүдийг асар ихээр хийжээ. Учир нь хүрлийн жинг тооцоолох аргагүй байжээ.19 Соломон бас Бурханы өргөөнд байсан бүх зүйлсийг хийсэн бөгөөд алтан тахилын ширээ, дээрээ Оршихуйн талхтай ширээнүүд, 20 зааварлагдсаны дагуу дотоод ариун газрын өмнө асаах дэнлүүний сууриудыг шижир алтан дэнлүүнүүдийнх нь хамтаар, 21 шижир алтан цэцгүүд, дэнлүүнүүд, бахинууд, 22 шижир алтан чимхүүр, хул аяганууд, галын хорго болон бойпорууд, мөн өргөөний орох үүд, ариунаас ариун газарт орох дотоод хаалгануудыг нь, мөн өргөө буюу гол танхимын хаалгануудыг алтаар хийсэн билээ.
5 Ингээд ЭЗЭНий өргөөнд зориулан Соломоны гүйцэтгэсэн бүх ажлууд дуусжээ. Соломон эцэг Давидынхаа зориулан өргөсөн зүйлс болох мөнгө, алт болон бүх сав суулгануудыг оруулж ирэн, тэдгээрийг Бурханы өргөөний эрдэнэсийн сангуудад тавьлаа.2 Дараа нь ЭЗЭНий гэрээний авдрыг Давидын хот болох Сионоос залахаар Израилийн ахмадууд, Израилийн хөвгүүдийн эцгүүдийн бүлүүдийн удирдагчид болох овгуудын бүх тэргүүнүүдийг Соломон Иерусалимд цуглуулав. 3 Израилийн бүх эрчүүд баяр наадмаар буюу долдугаар сард хаан уруу цугларав. 4 Дараа нь Израилийн бүх ахмадууд ирж, левичүүд авдрыг өргөв. 5 Левийн тахилч нар авдар, хурлын майхан болон майхан дотор байсан бүх ариун сав суулгыг авчрав. 6 Соломон хаан болон түүнтэй хамт авдрын өмнө цугласан Израилийн бүх чуулган нь маш их хонь, үхрээр тахил өргөж байсан тул тэдгээрийг тоолж, тооцоолж бархааргүй байлаа. 7 Тэгээд тахилч нар ЭЗЭНий гэрээний авдрыг өргөөний дотоод ариун газар буюу ариунаас ариун газарт оруулан, херубуудын далавч доор байранд нь заллаа. 8 Учир нь херубууд далавчнуудаа авдрын байх газрын дээр дэлгэснээрээ авдар болон дамнуургуудыг нь халхалж байв. 9 Дамнуургууд маш урт байсан учир авдрын дамнуургуудын үзүүрүүд нь дотоод ариун газрын наанаас харагдаж байсан боловч гаднаас харагдахааргүй байв. Тэдгээр нь энэ өдрийг хүртэл тэндбайна. 10 Хоребт байхдаа Мосегийн оруулан хийсэн хоёр хавтангаас өөр зүйл авдар дотор байгаагүй. Израилийн хөвгүүд Египетээс гаргасны дараа ЭЗЭНий тэдэнтэй гэрээ байгуулсан газар бол Хореб юм.11 Тахилч нар ариун газраас гарцгаахад (учир нь тэнд байсан бүх тахилч нар бүлэг хамааралгүйгээр өөрсдийгөө ариусгасан байв) 12 бүх Левийн дуучид буюу нарийн маалинган дээл өмссөн Асаф, Хеман, Иедутун нар болон тэдний хөвгүүд ба төрөл садангууд нь цан, босоо ятга, ятга хөгжим барин, бүрээ үлээж буй зуун хорин тахилч нарын хамт тахилын ширээний зүүн талд зогссон билээ. 13 Бүрээчид болон дуучид нэгэн дуутаар ЭЗЭНийг магтан, алдаршуулахаар дуулж байгаагаа сонсгож, бүрээ, цан, хөгжмийн зэмсгүүдтэй хавсарган өөрсдийн дуу хоолойгоо тэд өргөж, ЭЗЭНийг магтахдаа "Түүний хайр энэрэл үүрдийнх учир Тэр үнэхээр сайн" хэмээн дуулахад өргөө буюу ЭЗЭНий өргөө үүлээр дүүрэв. 14 ЭЗЭНий цог жавхлан Бурханы өргөөг дүүргэсэн учраас үүлнээс болж тахилч нар үйлчлэлээ хийхээр зогсож чадахгүй байлаа.
6 Дараа нь Соломон
7 Соломоныг залбирч дуусахад тэнгэрээс гал буун ирж, шатаалт тахил болон өргөлүүдийг шатаасан бөгөөд ЭЗЭНий яруу алдар өргөөг дүүргэв. 2 ЭЗЭНий яруу алдар ЭЗЭНий өргөөг дүүргэснээс болж тахилч нар ЭЗЭНий өргөө уруу нэвтрэн орж чадахгүй байлаа. 3 Гал доош буун ирж, ЭЗЭНий яруу алдар өргөөний дээр залрахыг үзээд Израилийн бүх хөвгүүд чулуун зам дээр нүүрээрээ газар харан бөхийн, мөргөж, ЭЗЭНд магтаалыг өргөж,
"Учир нь Түүний хайр энэрэл үүрдийнх". Тэрээр тэдгээрийн тусламжтайгаар магтаал өргөж байсан билээ. Тахилч нар нөгөө талд бүрээ үлээж байсан бөгөөд бүх Израиль зогсож байв.
7 Дараа нь ЭЗЭНий өргөөний өмнө байрлах хашааны төвийг Соломон ариусгав. Тэнд Соломон шатаалт тахилууд болон эвийн тахилуудын өөхийг өргөжээ. Учир нь Соломоны хийсэн хүрэл тахилын ширээ нь шатаалт тахил, идээн өргөл болон өөхийг багтааж чадахгүй байлаа.8 Ийнхүү Соломон болон түүнтэй хамт бүх Израиль буюу Хаматын хоолойноос Египетийн горхи хүртэлх асар их чуулган тэр үед долоо хоног баяр наадмыг сахив. 9 Тэд тахилын ширээний зориулалтыг болон баяр наадмыг долоон өдөр сахьсан тул найм дахь өдөр нь тэд ёслолын чуулганыг явуулав. 10 Тэгээд долдугаар сарын хорин гурав дахь өдөр тэрээр ард түмнээ майхан, майхан уруу нь буцаав. Өөрийн ард түмэн Израильд болон Давид, Соломон нарт үзүүлсэн ЭЗЭНий сайн сайханд баярлан хөөрч, сэтгэлдээ жаргалтайгаар тэд явцгаав.11 Ингээд Соломон ЭЗЭНий өргөө, хааны ордныг дуусгаж, ЭЗЭНий өргөө болон өөрийн ордон дотор хийхээр төлөвлөсөн бүхнээ амжилттайгаар хийж гүйцээв. 12 ЭЗЭН шөнөөр Соломонд үзэгдэж, түүнд хандан8 Соломон ЭЗЭНий өргөө болон өөрийн гэрийг барьсан хорин жилийн төгсгөлд 2 Хурамын өөрт нь өгсөн хотуудыг тэрээр барьж босгон, Израилийн хөвгүүдийг тэнд суурьшуулав. 3 Дараа нь Соломон Хаматзоба уруу явж, түүнийг эзлэв. 4 Тэр Тадморыг цөлд босгож, Хаматад бүх нөөц хангамжийн хотуудыг барив. 5 Тэрээр бас дээд, доод Бетхорон болон хана, хэрэм, түгжээ бүхий бэхлэгдсэн хотуудыг босгов. 6 Баалатыг, Соломонд харьяалагддаг бүх нөөц хангамжийн хотуудыг, тэрэгтэнгүүд болон морьтонгуудын хотуудыг, мөн Иерусалимд ч, Ливанд ч, өөрт нь захирагдах бүх нутагт байгуулахаар Соломоны таалалд нийцсэн бүгдийг барьж босголоо.7 Израилийнх бус буюу хетчүүд, аморичууд, перизчүүд, хивичүүд, иебусчуудаас үддсэн бүх хүмүүс 8 тухайлбал, Израилийн хөвгүүдийн устгалгүй тэр нутагт үлдээсэн хүмүүсийн үр садыг Соломон энэ өдрийг хүртэл албадлагын ажилчид болгожээ. 9 Харин Соломон Израилийн хөвгүүдээсөөрийн ажилдаа боол болгоогүй. Тэд дайчид, түүний тэргүүн ахмадууд, түүний тэрэг, морьтонгуудын жанжид байжээ. 10 Эдгээр нь Соломон Хааны хоёр зуун тавин түшмэд байв. Тэд ард түмнийг захирдаг байлаа.11 Дараа нь Соломон Давидын хотоос Фараоны охиныг өөрт нь зориулан босгосон гэрт авчрав. Учир нь Соломон "Миний эхнэр Израилийн хаан Давидын гэрт заларч болохгүй. Яагаад гэвэл ЭЗЭНий авдар орсон газар бол ариун газар юм" хэмээв.12 Үүдний танхимийн урд тадд өөрөө босгосон ЭЗЭНий тахилын ширээн дээр Соломон ЭЗЭНд зориулан шатаалт тахилуудыг өргөжээ. 13 Үүнийг өдөр тутмын журмын дагуу, Мосегийн хуулийн дагуу амралтын өдрүүд, шинэ сар болон жил бүрийн гурван баяр болох Исгээгүй Талхны Баяр, Долоо хоногуудын Баяр, Майхан Баяруудын үед тахилуудыг өргөдөг байлаа.14 Давид эцгийнхээ тогтоосон журмын дагуу тэрээр үйлчлэлд нь тааруулан тахилч нарын бүлгүүдийг, мөн магтаалын үүрэг болон өдөр тутмын журмын дагуу тахилч нарт туслах зэрэгт левичүүдийг, мөн хаалгачдыг бүлгүүдээр нь хаалга бүр дээр томилов. Учир нь Бурханы хүн Давид ийн тушаасан юм. 15 Левичүүд, тахилч нарт хандсан агуулахуудын талаарх болон бусад хэргийн талаарх хааны уг тушаалыг тэд зөрчсөнгүй.16 Ийнхүү ЭЗЭНий өргөөний суурийг тавьсан өдрөөс эхлээд барилгын ажил дуустал Соломоны бүх ажил явагдсаар байв. Ингэж ЭЗЭНий өргөө баригдаж дуусав.17 Дараа нь Соломон Езионгебер болон Едомын нутаг дахь тэнгисийн эргийн Елот уруу явав. 18 Хурам зарц нараараа дамжуулан хөлөг онгоцнууд болон далай сайн мэддэг зарц нараа Соломонд явуулав. Тэд Соломоны зарц нарын хамт Офир уруу явж, тэндээс дөрвөн зуун тавин талант алтыг авч, Соломон хаанд авчирсан юм.
9 Шебагийн хатан хаан Соломоны алдар цууг сонсоод, бэрх хүнд асуултаар Соломоныг сорьж үзэхийн тулд Иерусалимд иржээ. Түүнд асар олон шивэгчингүүд, амттан болон их хэмжээний алт, эрдэнэсийн чулуунуудыг тэгнүүлсэн тэмээнүүд байв. Тэрээр Соломон уруу ирсэн хойно зүрх сэтгэддээ байсан бүтдийн тухай түүнтэй ярилцсан юм. 2 Соломон түүний бүх асуултад хариулжээ. Соломоноос нууцлагдсан, хатанд тайлбарлаж өгөөгүй нэг ч зүйл үддсэнгүй. 3 Шебагийн хатан хаан нь Соломоны мэргэн ухаан, түүний барьсан ордон, 4 хааны ширээн дэх хоол, түшмэдийнх сууж буй байдал, сайд нарынх нь ажил, тэдний өмссөн ёслолын хувцас, сөнч нар болон тэдний өмсгөл, ЭЗЭНий өргөөнд ордог шатыг хараад бахдан алмайрчээ. 5 Тэгээд тэрээр хаанд
11 Рехобоам Иерусалимд ирээд, өөрийн хаанчлалыг дахин сэргээхийн тулд Израилийн эсрэг дайтахаар Иуда, Бениамины гэрийнхнийг буюу зуун наян мянган дайчид болох шилмэл эрсийн цуглуулав. 2 Гэвч Бурханы хүн Шемаиад ЭЗЭНий үг ирж,
12 Рехобоамын хаанчлал батжин, хүчирхэгжсэнд тэр өөрөө болон түүний хамт бүх Израиль ЭЗЭНий хуулийг умартав. 2 Рехобоам хааны тав дахь жилд тэд ЭЗЭНд итгэлгүй хандсан тулЕгипетийн хаан Шишак Иерусалимыг довтлохоор 3 мянга хоёр зуун тэрэг, жаран мянган морин цэрэгтэйгээр ирэв. Түүний хамт Египетээс тоо томшгүй луб, сукки, етиоп хүмүүс ирэв. 4 Тэр Иудагийн бэхлэгдсэн хотуудыг эзлэн авч, Иерусалим хүртэл довтлов. 5 Шишакаас болоод Иерусалимд цугларсан Рехобоам болон Иудагийн ноёд уруу эш үзүүлэгч Шемаиа ирж, тэдэнд
14 Абиа эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг Давидын хотод оршуулжээ. Түүний хүү Аса оронд нь хаан болов. Түүний амьдралын өдрүүдэд арван жилийн турш газар нутаг амар амгалан байв.2 Аса өөрийн Бурхан ЭЗЭНий мэлмийд зөв, сайныг үйлдэв. 3 Учир нь тэрээр харийн тахилын ширээнүүд, мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулан, онгон багануудыг нурааж, Ашерагийн модон шонг цавчин хаяж, 4 эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг хайн, хууль тушаалуудыг сахихыгиудачуудад тушаав. 5 Тэрээр бас Иудагийн бүх хотуудаас мөргөлийн өндөрлөгүүд болон утлагын тахилын ширээнүүдийг зайлуулав. Түүний удирдлага доор хаанчлал амар амгалан байв. 6 Газар нутаг амар амгалан байсан тул тэрээр Иудад бэхлэлт бүхий хотуудыг босгов. ЭЗЭН түүнд амралт өгсөн учир тэдгээр он жилүүдийн туршид хэн ч түүнтэй дайтсангүй юм. 7 Тэрээр Иудад хандан
15 Бурханы Сүнс Одедын хүү Азариа дээр ирсэнд 2 тэрээр Асатай уулзахаар явж, түүнд
17 Түүний хүү Иехошафат түүний оронд хаан болоод, Израильд өөрийн байр сууриа бат болгов. 2 Тэрээр Иудагийн бүх бэхлэгдсэн хотуудад цэргүүд тавьж, Иудагийн газарт болон эцэг Асагийнхаа эзлэн авсан Ефраимын хотуудад цэргийн ангиудыг байрлуулав. 3 Иехошафат Баалд мөргөлгүй, өөрийн эцэг өвөг Давидын эртний өдрүүдийн жишээг дагаж байсан тул ЭЗЭН түүнтэй хамт байв. 4 Харин тэрээр өөрийн эцэгийн Бурханыг эрэлхийлэн, Түүний тушаалуудыг дагасан бөгөөд Израилийн адил үйлдээгүй юм, 5 Иймээс ЭЗЭН хаанчлалыг түүний мэдэлд оруулж, бүх Иуда Иехошафатад алба гувчуур авчирсанд, тэрээр үлэмж баялаг, нэр хүндтэй байв.6 Тэрээр ЭЗЭНий замуудаар үлэмж бахархан, Иудагаас мөргөлийн өндөрлөгүүд болон Ашерагийн модон шонг дахин зайлуулсан юм.7 Дараа нь хаанчлалынхаа гурав дахь жидд өөрийнхөө түшмэд болох Иудагийн хотуудад заах Бенхаил, Обадиа, Зехариа, Нетанел, Микаиа нарыг тэр илгээв. 8 Мөн тэдний хамт левичүүдийг, мөн Шемаиа, Нетаниа, Зебадиа, Асахел, Шемирамот, Иехонатан, Адониа, Тобиа, Тобадониа гэх левичүудийг, мөн тэдний хамт тахилч Елишама, Иехорам нарыг явуулав. 9 Тэд ЭЗЭНий хуулийн номыг өөртөө авч яван, Иудад заажээ. Тэд Иудагийн бүх хотуудаар явж, ард түмний дунд заав.10 Иудагийн эргэн тойронд буй бүх улсуудын хаанчлалууд дээр ЭЗЭНий айдас байсан бөгөөд тэд Иехошафатын эсрэг дайтсангүй. 11 Филистчүүдийн зарим нь Иехошафатад алба татвар болгон мөнгө, бэлэг сэлт авчрав. Мөн арабууд түүнд долоон мянга долоон зуун хуц, долоон мянга долоон зуун ямаатай сүрэг өгчээ. 12 Иехошафат улам хүчирхэгжиж, Иудад бэхлэлт цайз болон нөөц хангамжийн хотуудыг барьж байгуулав. 13 Түүнд Иудагийн хотуудад маш их хангамж, мөн Иерусалимд дайчин, зоригт эрсүүд байлаа. 14 Энэ нь тэдний эцгүүдийн бүлүүдийн дагуух тэдний жагсаал байв. Иудагаас мянгатын дарга Адна жанжин болж, түүнтэй хамт гурван зуун мянган эрэлхэг дайчид байв. 15 Түүний дараах нь жанжин Иоханан болон түүнтэй хамт хоёр зуун наян мянган дайчид байв. 16 Түүний дараах нь ЭЗЭНий төлөө сайн дураар гарсан, Зихрийн хүү Амасиа бөгөөд түүнтэй хамт хоёр зуун мянган эрэлхэг дайчид байв. 17 Бениаминаас эрэлхэг дайчин Елиада бөгөөд түүнтэй хамт нум, бамбайгаар зэвсэглэгдсэн хоёр зуун мянган дайчид байв. 18 Түүний дараах нь Иехозабад бөгөөд түүнтэй хамт дайнд зэвсэглэгдсэн зуун наян мянган дайчид байв. 19 Эдгээр нь бүх Иуда даяар бэхлэгдсэн хотуудад хааны байрлуулсан хүмүүсээс гадна хаанд үйлчилсэн хүмүүс юм. 18 Иехошафат асар их эд баялаг, нэр хүндтэй байв. Тэрээр Ахабтай ураг холбосноороо түүнтэй нэгдэв. 2 Хэдэн жилийн дараа тэрээр Самарид Ахабтай уулзахаар явав. Ахаб түүнд болон түүнтэй хамт ирсэн хүмүүст зориулан маш олон хонь, үхрийг алж, Рамотгилеадын эсрэг явж дайтахаар түүнийг ятгав. 3 Израилийн хаан Ахаб Иудагийн хаан Иехошафатад хандан
19 Тэгээд Иудагийн хаан Иехошафат Иерусалим дахь өөрийн гэртээ эсэн мэнд буцаж ирэв. 2 Үзмэрч Хананигийн хүү Иехү түүнийг уттахаар гарч ирээд, Иехошафат хаанд
21 Иехошафат эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэдний хамт Давидын хотод оршуулагдсан бөгөөд түүний хүү Иехорам түүний оронд хаан болов. 2 Түүнд ах дүүс байсан бөгөөд тэд Иехошафатын хөвгүүд болох Азариа, Иехиел, Зехариа, Азариаху, Михаел, Шефатиа нар болой. Эдгээр нь бүгд Израилийн хаан Иехошафатын хөвгүүд байв. 3 Тэдний эцэг алт, мөнгө, үнэт зүйлс бүхий олон бэлгүүдийн хамтаар Иудагийн бэхлэгдсэн хотуудыг тэдэнд өгсөн боловч, хаант улсаа Иехорамд өгөв. Учир нь тэрээр ууган хүү байв.4 Иехорам эцгийнхээ хаанчлалын эрхийг гартаа авмагц, өөрийгөө аюулгүй байлгах үүднээс бүх ах дүүсээ, бас Израилийн зарим удирдагчдыг илдээр хороов. 5 Иехорам хаан болохдоо гучин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд найман жил хаанчилжээ. 6 Тэрээр Ахабын гэрийн адил Израилийн хаадын замаар явсан (учир нь Ахабын охин түүний эхнэр байжээ) бөгөөд ЭЗЭНий мэлмийд хорон мууг үйлдэв. 7 Гэсэн ч Давидтай тогтоосон гэрээнээсээ болж, мөн Давид болон түүний хөвгүүдэд дэнлүүг мөнхөд өгнө гэж Өөрөө нэгэнт амласан тул Давидын гэрийг устгахыг ЭЗЭН хүссэнгүй.8 Иехорамын өдрүүдэд Едом Иудагийн захиргааг эсэргүүцэн босож, өөрсөддөө хааныг тавьжээ. 9 Тэгэхэд Иехорам цэргийн дарга нар болон бүх тэрэгнүүдтэйгээ гатлав. Тэрээр шөнөөр босож, өөрийг нь болон тэрэгнүүдийн дарга нарыг хүрээлж байсан едомчуудын цохьжээ. 10 Едом энэ өдрийг хүртэл Иудаг эсэргүүцлээ. Яг тэр үед Либна түүнийн ноёрхлыг эсэргүүцэв. Учир нь тэрээр эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг умартсан билээ. 11 Үүнээс гадна, тэрээр Иудагийн уулс дээр мөргөлийн өндөрлөгүүдийг босгон, Иерусалимын оршин суугчдыг завхайруулж, Иудаг төөрүүлэв. 12 Тэгтэл эш үзүүлэгч Елиагаас түүнд захидал ирж, уламжлахдаа "Чиний эцэг өвөг Давидын Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна «Чи өөрийн эцэг Иехошафат болон Иудагийн хаан Асагийн замаар замналгүй, 13 харин Израилийн хаадын замаар замнаж, Ахабын гэр завхайрсны адил Иуда болон Иерусалимын оршин суугчдыг завхайруулж, бас чиний гэр бүл болох чамаас илүү сайн байсан ах дүүсээ алсан учраас 14 харагтун, ЭЗЭН чиний хүмүүсийг, чиний хөвгүүд, эхнэрүүд болон бүх эзэмшлийг агуу их гай гамшгаар цохих гэж байна. 15 Өвчингөөс болж чиний гэдэс дотор өдрөөс өдөрт гарч ирэх болтол, чи маш хүнд гэдэсний өвчингөөр шаналах болно» гэв" гэсэн билээ. 16 Тэгээд Иехороамын эсрэг ЭЗЭН филистчүүдийн болон етиопчуудтай хиллэдэг арабуудын сүнсийг хөдөлгөсөнд, 17 тэд Иудагийн эсрэг довтлон ирж, түүн уруу цөмрөн орж, хааны гэрээс олдсон бүх эд зүйлс, түүний хүүхдүүд болон эхнэрүүдийг нь авч одов. Түүний хөвгүүдийн отгон нь болох Иехоахазаас өөр хөвгүүд түүнд үлдсэнгүй. 18 Энэ бүхний дараа ЭЗЭН гэдэс доторт нь эдгэршгүй өвчнөөр түүнийг цохив. 19 Цаг хугацаа өнгөрөхөд хоёр жилийн дараа өвчнөөс нь болж түүний гэдэс дотор цуван гарч, тэрээр аймшигтайгаар тарчлан үхлээ. Хүмүүс эцэгт нь зориулсан шиг түүнд зориулан гал асаасангүй. 20 Тэрээр хаан болохдоо гучин хоёр настай байсан бөгөөд найман жил Иерусалимд хаанчилжээ. Түүний үхэлд хэн ч харамсаагүй бөгөөд тэд түүнийг Давидын хотод оршуулсан боловч хаадын булшнуудад хийгээгүй.
22 Арабуудын хамт хуаран уруу дайран ирсэн дээрэмчдийн бүлэг бүх ууган хөвгүүдийг нь алсан тул Иерусалимын оршин суугчид түүний отгон хүү Ахазиаг оронд нь хаанаар өргөмжлөв. Ингээд Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа хаанчилж эхэлжээ. 2 Ахазиа хаан болохдоо хорин хоёр настай байсан бөгөөд нэг жил Иерусалимд хаанчлав. Түүний эхийг Омрийн ач охин Аталиа гэдэг байв. 3 Ахазиа бас Ахабын гэрийн замаар замнасан юм. Учир нь түүний эх түүнийг бузар мууг үйлдэхэд зөвлөгч нь болж байв. 4 Тэрээр Ахабын гэрийн адил ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Учир нь түүний эцгийн үхлийн дараа өөрийнх нь сүйрэл хүртэл тэд түүний зөвлөх болж байв. 5 Тэр бас тэдний зөвлөгөөгөөр явж, Израилийн хаан Ахабын хүү Иехорамтай хамт Рамотгилеадад Арамын хаан Хазаелын эсрэг тулалдахаар явжээ. Харин арамейчууд Иорамыг шархдуулжээ. 6 Иймээс Арамын хаан Хазаелын эсрэг тулалдаж байхад нь Рамад арамейчуудын өөрт нь учруулсан шархыг эдгээхээр тэрээр Иезреел уруу буцав. Ахабын хүү Иехорам өвчтэй байсан тул Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа Иезреелд түүнтэй уулзахаар явжээ.7 Ахазиа Иорам уруу явсанд түүний сүйрэл Бурханаас ирсэн юм. Учир нь тэр тэнд ирмэгц, Иехорамын хамт Нимшийн хүү Иехүгийн эсрэг хөдөлжээ. Ахабын гэрийг тастуулахаар Иехүг ЭЗЭН тосолсон байв. 8 Иехү Ахабын гэр дээр шийтгэлийг гүйцэлдүүлэх үедээ Иудагийн хааны хөвгүүд болон Ахазиагийн ах дүүсийн хөвгүүд Ахазиад үйлчилж байгааг олж хараад, тэднийг хороов. 9 Тэр мөн Ахазиаг хайн, тэд түүнийг Самарид нуугдаж байхад нь барьж авав. Тэд түүнийг Иехү уруу авчран, алаад, оршуулав. Учир нь тэд "Тэр хүн бол ЭЗЭНийг бүх зүрх сэтгэлээрээ эрэлхийлж байсан Иехошафатын хүү юм" гэцгээж байв. Хаанчлалын эрхийг барих хүн Ахазиагийн гэрээс нэг ч үлдсэнгүй.10 Өөрийн хүүг үхсэнийг Ахазиагийн эх Аталиа хараад, босож Иудагийн гэрийн хааны удмын бүх хөвгүүдийг устгав. 11 Харин хааны охин Иехошабеат Ахазиагийн хүү Иоашийг авч, алуулж байсан хааны хөвгүүдийн дундаас хулгайлан, түүнийг асрагчтай нь хамт унтлагын өрөөнд байлгав. Ийнхүү Иехорам хааны охин, тахилч Иехоиадагийн эхнэр Иехошабеат (учир нь Иехошабеат нь Ахазиагийн эгч байв) түүнийг Аталиагаас нуун, түүнд алуулсангүй. 12 Аталиа уг газрыг захирч байх хооронд тэрээр тэдний хамт Бурханы өргөөнд зургаан жил нуугдаж байв.
23 Долоо дахь жил Иехоиада өөрийгөө хүчирхэгжүүлэн, зуутын дарга нар болох Иерохамын хүү Азариа, Иохананы хүү Ишмаел, Обедын хүү Азариа, Адаиагийн хүү Маасеиа, Зихрийн хүү Елишафат нарыг авч, тэдэнтэй гэрээ тогтоов. 2 Тэд Иуда даяар явж, Иудагийн бүх хотуудаас левичүүдийг, мөн Израилийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчдийг цуглуулав. Тэд Иерусалимд ирцгээв. 3 Тэгээд бүх чуулган хаантай Бурханы өргөөнд гэрээ байгуулав. Иехоиада тэдэнд
25 Амазиа хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд хорин есөн жил хаанчилжээ. Түүний эхийг Иерусалимын хүн Иехоаддан гэдэг байв. 2 Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдсэн боловч бүх зүрх сэтгэлээсээ үйлдсэнгүй. 3 Хаанчлал түүний гарт чанга атгаастай болмогц тэрээр хаан эцгийг нь хороосон зарц нараа цаазлав. 4 Харин тэдний хүүхдүүдийг тэр цаазлалгүй, ЭЗЭНий тушаасан Мосегийн номд буюу хуульд "Хөвгүүдээс болж эцгүүдийг нь алж болохгүй, мөн эцгүүдээс болж хөвгуүдийг нь ч алж болохгүй. Харин хүн бүр өөрийнхөө нүглийн төлөө л алагдах болой" гэж бичигдсэний дагуу үйлджээ.5 Үүнээс гадна, Амазиа иудачуудыг цуглуулан, тэднийг Иуда, Бениамин даяар эцгүүдийнх нь бүлүүдийн дагуу мянгат болон зуутын дарга нарт захируулав. Тэрээр хорь ба туүнээс дээш насны эрчүүдийн тооллого хийж, дайнд явах чадвартай, жад болон бамбай эзэмшсэн гурван зуун мянган шилдэг эрс болохыг нь олж мэдэв. 6 Тэр бас Израилиас зуун мянган эрэлхэг дайчдыг зуун мөнгөн талантаар хөлслөн авав. 7 Гэвч Бурханы хүн түүн уруу ирж,
26 Иудагийн бүх ард түмэн ар ван зургаан настай байсан Уззиаг эцэг Амазиагийнх нь оронд хаанаар өргөмжилжээ. 2 Тэрээр хааныг эцэг өвгөдийнхөө хамт нойрссоны дараа Елотыг босгон, Иудад нэгтгэв. 3 Уззиа хаан болохдоо арван зургаа настай байсан бөгөөд Иерусалимд тавин хоёр жил хаанчилжээ. Түүний эхийг Иерусалимын хүн Иехилиа гэдэг байв. 4 Тэр өөрийн эцэг Амазиагийн хийсэн бүгдийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв. 5 Бурханы үзэгдлээр дамжуулан ухаарал авсан Зехариагийн өдрүүдэд тэрээр Бурханыг эрэлхийлсээр байв. Тэрээр ЭЗЭНийг эрэлхийлэх тусам Бурхан түүнийг амжилттай байлгав.6 Тэр явж, филистчүүдийн эсрэг дайн хийж, Гатын хэрэм, Иабнегийн хэрэм, Ашдодын хэрмийг нураав. Тэрээр Ашдодын нутагт болон филистчүүдийн дунд хотууд барьж босгов. 7 Бурхан түүнд филистчүүдийн эсрэг, Гурбаалд амьдарч байсан арабуудын эсрэг, мөн меуничүүдийн эсрэг дайтахад туслав. 8 Бас аммончууд Уззиад алба гувчуур барьж, тэрээр маш хүчтэй болсон тул түүний нэр алдар Египетийн хил хязгаарт ч хүрэв. 9 Үүнээс гадна, Уззиа Иерусалимд Булангийн Дааман хаалга, Хөндийн Дааман хаалга болон булангийн тулгуур багана дээр цамхгуудыг барьж, бэхлэв. 10 Тэрээр цөлд цамхгууд босгож, чулуу ухаж олон нөөцлүүр хийв. Учир нь нам дор газарт ч, тал газарт ч түүнд мал сүрэг асар их байв. Тэрээр газар хөрсөнд хайртай байсан учраас уулархаг нутаг болон үржил шимтэй талбайнуудад тариачид, усан үзэмчдийг байлгав. 11 Үүнээс гадна, Уззиад дайтахад бэлэн цэрэг байсан бөгөөд тэд хааны түшмэдийн нэг болох Хананиагийн удирдлага доор буй гүүш Иеиел, түшмэд Маасеиа нарын явуулсан тооллогын дагуух бүлгүүдээрээ тулаанд гардаг байв. 12 Гэр бүлүүдийн тэргүүлэгчид болох эрэлхэг дайчид нийтдээ хоёр мянга зургаан зуун хүн байлаа. 13 Тэдний удирдлага доор дайсны эсрэг хаанд дэмжлэг үзүүлэхээр агуу хүчээр туладдах чадвартай гурван зуун долоон мянга таван зуун хүний бүрэлдэхүүнтэй шилдэг цэрэг байв. 14 Үүнээс гадна, Уззиа бүх цэрэгтээ зориулан бамбай, жад, дуулга, хуяг, нум сум болон чулуу дүүгүүрдэх хэрэгслүүдийг бэлдэж өгсөн билээ. 15 Иерусалимд тэрээр уран дархчуудын зохион бүтээсэн дайтах хэрэгслүүдийг хийжээ. Тэдгээр нь сум болон том чулуунууд харвуулах зорилгоор булангууд, цамхгууд дээр байрлуулагдах байв. Ингээд түүний нэр алдар алс хол түгэж, тэрээр хүчирхэг болтлоо асар ихээр тэтгүүлж байлаа.16 Гэвч хүчирхэг болмогц зүрх сэтгэл нь ихэд бардам болсноос болж тэрээр завхарч, өөрийн Бурхан ЭЗЭНд итгэлгүй хандав. Тэрээр утлагын тахилын ширээн дээр утлага уутиулахаар ЭЗЭНий сүмд орсон юм. 17 Түүний араас тахилч Азариа болон түүнтэй хамт зоригт эрс болох ЭЗЭНий наян тахилч нар орсон билээ. 18 Тэд Уззиа хааныг эсэргүүцэж, түүнд
27 Иотам хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилжээ. Түүний эхийг Задокийн охин Иеруша гэдэг байв. 2 Тэрээр өөрийн эцэг Уззиагийн хийсэн бүгдийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв. Харин тэрээр ЭЗЭНий сүмд ороогүй. Гэвч ард түмэн завхарсан үйлээ үргэлжлүүлсээр л байв. 3 Тэрээр ЭЗЭНий өргөөний дээд хаалгыг, мөн Офелын хэрмийн маш урт хэсгийг барьж босгов. 4 Үүнээс гадна, тэрээр Иудагийн уулархаг нутагт хотууд босгож, модтой толгодууд дээр бэхлэлт, цамхгуудыг барив. 5 Тэр бас аммончуудын хаантай тулалдаж, тэднийг дийлсэн бөгөөд аммончууд тэр жилийн турш түүнд нэг зуун талант мөнгө, арван мянган кор улаан буудай, арван мянган кор арвай өгчээ. Аммончууд бас хоёр, гурав дахь жил яг тийм хэмжээгээр түүнд төлжээ. 6 Иотам өөрийн замуудаа өөрийн Бурхан ЭЗЭНийхээ өмнө эмх цэгцтэй болгосон учраас хүчирхэгжсэн юм. 7 Иотамын бусад үйлс буюу түүний бүх дайн болон бүх ажлууд, харагтун, тэдгээр нь Израиль, Иудагийн Хаадын Номд тэмдэглэгдсэн билээ. 8 Хаан болохдоо тэрээр хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчлав. 9 Иотам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүний Давидын хотод оршуулжээ. Түүний хүү Ахаз түүний оронд хаан болов.
28 Ахаз хаан болох үедээ хорин настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилжээ. Ахаз өөрийн өвөг эцэг Давид шиг ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдсэнгүй. 2 Харин тэрээр Израилийн хаадын замаар замнасан юм. Тэр бас Баалуудад зориулан цутгамал хөргүүд хийв. 3 Үүнээс гадна, Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн бузар заншлын дагуу тэрээр Бенхинномын хөндийд утлага уугиулж, өөрийн хөвгүүдийг галд шатаав. 4 Тэрээр мөргөлийн өндөрлөг, толгод болон ногоон мод бүрийн доор утлага уугиулан, тахил өргөв.5 Тийм учраас түүний Бурхан ЭЗЭН түүнийг Арамын хааны гарт тушаав. Тэд түүнийг ялж, түүнээс үлэмж тооны ардуудыг олзлон авч, Дамаскт аваачив. Түүнд хүнд хохирол учруулсан Израилийн хааны гарт тэр бас орсон юм. 6 Ремалиагийн хүү Пека ганц өдрийн дотор Иудад зуун хорин мянган хүнийг буюу бүх зоригт эрсийг хядсан юм. Учир нь тэд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг умартсан билээ. 7 Ефраимын хүчит эр Зихри нь хааны хүү Маасеиаг, гэрийн захирагч Азрикамыг болон хааны удаах хүн Елканаг алжээ.8 Израилийн хөвгүүд өөрсдийн ах дүүсээс хоёр зуун мянган эмэгтэйчүүд, хөвгүүд, охидыг олзлон явав. Бас тэднээс асар их зүйлсийг дээрэмдэн, түүнийгээ Самарид авчрав. 9 Харин тэнд Одед гэгч ЭЗЭНий эш үзүүлэгч байжээ. Тэрээр Самарид ирсэн цэргүүдийг уттахаар очиж, тэдэнд
31 Энэ бүхэн дууссаны дараа тэнд байсан бүх израильчууд Иудагийн хотууд уруу явж, бүх Иуда, Бениамин даяар болонЕфраим, Манассед буй багануудыг хэсэглэн бутлаж, Ашерагийн модон шонг цавчин, мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийг нураан, тэр бүгдийг устгаж дуусгав. Дараа нь Израилийн бүх хөвгүүд өөрсдийн хотууд урууг хүн бүр өөрийн эзэмшил уруу харьцгаав.2 Тэгээд шатаалт тахилууд, эвийн тахилуудыг өргөхийн тулд, мөн ЭЗЭНий хүрээ буудлын дааман хаалганууд дээр үйлчилж, талархал өргөн, магтахын тулд тахилч нар, левичүүдийн хүн нэг бүрийг өөрийнх нь үйлчлэлийн дагуу бүлэг бүлгээр нь үүрэгт ажилд Хезекиа томилов. 3 Тэр бас өөрийн эд зүйлсээс шатаалт тахилуудад, тухайлбал, ЭЗЭНий хуульд бичигдсэнчлэн, өглөө, оройны шатаалт тахилууд, амралтын өдрүүд, шинэ сарууд болон товлогдсон баяр ёслолуудад зориулагдсан шатаалт тахилуудад хааны хувийг тогтоожээ. 4 Тахилч нар болон левичүүд өөрсдийгөө ЭЗЭНий хуульд зориулахын тулд тэдэнд тохирсон хувийг өгөхийг Иерусалимд амьдарч байсан иргэдэд хаан бас тушаав. 5 Захирамж гарч тархмагц, Израилийн хөвгүүд үр тарианы анхны үр жимс, шинэ дарс, тос, зөгийн бал болон газрын бүх бүтээгдэхүүнийг арвин хэмжээгээр хангав. Тэд бүх зүйлсийнхээ аравны нэгийг асар их хэмжээгээр авчрав. 6 Иудагийн хотуудад амьдарч байсан Иуда болон Израилийн хөвгүүд үхэр, хониныхоо аравны нэгийг, мөн өөрсдийн БурханЭЗЭНд ариусгагдсан ариун бэлгүүдийн аравны нэгийг авчирж, овоолон тавив. 7 Гурав дугаар сард тэд овоонууд босгож эхлээд, долдугаар сард дуусгав. 8 Хезекиа болон захирагчид ирж, овоонуудыг хараад, ЭЗЭН болон Түүний ард түмэн болох Израилийг ерөөв. 9 Дараа нь уг овоонуудын талаар Хезекиа тахилч нар болон левичүүдээс асуув. 10 Задокийн гэрийн ахлах тахилч Азариа түүнд хариулан,
34 Иосиа хаан болохдоо найман настай байсан бөгөөд Иерусалимд гучин нэгэн жил хаанчлав. 2 Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэн, өөрийн өвөг эцэг Давидын замаар замнасан бөгөөд зүүн, баруун тийш хазайсангүй. 3 Хаанчлалынхаа найм дахь жилд, залуухан байхдаа тэрээр өвөг эцэг Давидынхаа Бурханыг эрэлхийлж эхлэв. Арван хоёр дахь жилд тэрээр Иуда болон Иерусалимыг мөргөлийн өндөрлөгүүд, Ашерагийн модон шон болон сийлмэл, цутгамал хөргүүдээс цэвэрлэж эхэлсэн юм. 4 Тэд түүний өмнө Баалуудын тахилын ширээнүүдийг нурааж, өндөрт байрлуулсан утлагын тахилын ширээнүүдийг тэр цавчин унагав. Бас Ашерагийн модон шон, сийлмэл болон цутгамал хөргүүдийг тэрээр хэсэглэн бутлаад, нунтаг болтол үүрүүлэн, тэдгээрт тахил өргөж байсан хүмүүсийн булшнууд дээгүүр тараав. 5 Тэгээд тэрээр тахилч нарын ясыг тахилын ширээнүүд дээр нь шатааж, Иуда болон Иерусалимыг цэвэршүүлэв. 6 Манассе, Ефраим, Симеоны хотуудад болон Нафталийг хүртэл, эргэн тойрных нь балгаснуудад ч гэсэн 7 тэр тахилын ширээнүүдийг нурааж, Ашерагийн модон шон болон сийлмэл шүтээнүүдийг нунтаглан бутлаад, Израиль газар нутаг даяар утлагын тахилын ширээнүүдийг цавчин хаяв. Тэгээд тэрээр Иерусалим уруу буцав.8 Тэрээр газар нутаг болон өргөөг цэвэрлэсэн байх үед буюу хаанчлалынхаа арван найм дахь жилд өөрийн Бурхан ЭЗЭНий өргөөг засварлуулахаар тэрээр Азалиагийн хүү Шафан, хотын түшмэл Маасеиа, хэрэг хөтлөгч Иоахазын хүү Иоа нарыг илгээв. 9 Тэд тэргүүн тахилч Хилкиа уруу очоод, Бурханы өргөө уруу авчирсан мөнгийг тушаажээ. Уг мөнгийг левичүүд болох хаалганы сахиулууд Манассе, Ефраим болон Израилийн бүх үлдэгсдээс, мөн бүх Иуда, Бениамин болон Иерусалимын оршин суугчдаас цуглуулсан байв. 10 Тэд уг мөнгийг ЭЗЭНий өргөөг хариуцан ажиллаж буй хүмүүсийн гарт өгсөн бөгөөд ЭЗЭНий өргөөнд ажиллаж байсан ажилчид өргөөг сэргээн барьж, засварлахад хэрэглэсэн юм. 11 Тэр мөнгийг тэд зассан чулуу, залгахад ашиглах гуалинг худалдаж авахад, мөн Иудагийн хаадын сүйрэдд хүргэсэн барилгуудад дүнзнүүд хийхэд зориулж мужаанууд, барилгачдад эргүүлэн өгчээ. 12 Хүмүүс нь ажлаа итгэлтэйгээр хийв. Тэднийг хянаж байсан даамлууд нь Мерарийн хөвгүүдээс гаралтай левичүүд болох Иахат, Обадиа нар, Кохатын хөвгүүдээс гаралтай Зехариа, Мепгуллам нар болон бүгдээрээ хөгжмийн зэмсэгт гарамгай хүмүүс болох левичүүд байв. 13 Тэд бас хүнд юм зөөгчдийг хариуцаж, мэргэжил бүрийн бүх ажилчдыг хянаж байв. Левичүүдээс зарим нь гүүш, түшмэд болон дааман хаалганы сахиулуудын үүргийг гүйцэтгэж байв.14 ЭЗЭНий өргөө дотор авчирсан мөнгийг тэд авчирж байх үед Мосегээр дамжуулан өгсөн ЭЗЭНий хуулийн номыг тахилч Хилкиа олжээ. 15 Хилкиа хариулан гүүш Шафанд
35 Дараа нь Иосиа ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг Иерусалимд тэмдэглэж, нэгдүгээр сарын арван дөрвөнд тэд Дээгүүр Өнгөрөх баярын хургануудыг төхөөрөв. 2 Тэрээр тахилч нарыг үүрэгт ажилд нь оруулан, ЭЗЭНий өргөөнд үйлчлэхэд нь тэднийг урамшуулав. 3 Тэр бас бүх израильчуудыг сургадаг бөгөөд ЭЗЭНд ариун байсан левичүүдэд хандан
36 Тэгээд тэр газрын ард түмэн Иосиагийн хүү Иоахазыг авч, эцгийнх нь оронд Иерусалимд хаан болгон өргөмжлөв. 2 Иоахаз хаан болохдоо хорин гурван настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд гурван сар хаанчилжээ. 3 Дараа нь Египетийн хаан түүнийг Иерусалимд буулган авч, газар нутагт нь зуун талант мөнгө, нэг талант алтны хэмжээтэй торгууль ноогдуулав. 4 Египетийн хаан, түүний ах Елиакимыг Иуда ба Иерусалимын хаан болгож, түүний нэрийг Иехоиаким болгон өөрчилжээ. Харин дүү Иоахазыг нь Неко аваад Египетэд аваачив. 5 Иехоиаким хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Тэрээр өөрийн Бурхан ЭЗЭНиймэлмийд бузар мууг үйлдсэн билээ. 6 Вавилоны хаан Небухаднезар түүний эсрэг довтлон ирж, түүнийг Вавилон уруу авч явахаар хүрэл гинжээр хүлэв. 7 Небухаднезар бас ЭЗЭНий өргөөний эд зүйлсээс Вавилон уруу аваачаад, тэдгээрийг Вавилон дахь сүмдээ тавив. 8 Иехоиакимын бусад үйлс, түүний хийсэн бузар зүйлс, түүний эсрэг олдсон бүх юмс, харагтун, тэдгээр нь Израиль ба Иудагийн Хаадын Номд бичигдсэн юм. Түүний хүү Иехоиахин түүний оронд хаан болжээ.9 Иехоиахин хаан болохдоо найман настай байж, Иерусалимд гурван сар арван өдөр хаанчилсан бөгөөд тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. 10 Дараа жилийн эхэнд Небухаднезар хаан хүн илгээн, түүнийг ЭЗЭНий өргөөний үнэт эд зүйлсийг хамт Вавилон уруу авчирсан бөгөөд түүний хамаатан болох Зедекиаг Иуда ба Иерусалимын хаан болгов. 11 Зедекиа хаан болохдоо хорин нэгэн настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. 12 Тэрээр өөрийн Бурхан ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдсэн юм. ЭЗЭНий төлөө ярьсан эш үзүүлэгч Иеремиагийн өмнө ч тэр өөрийгөө даруу болгоогүй юм. 13 Зедекиа бас Өөрийг нь Бурханаар тангараглуулсан Небухаднезар хааны эсрэг тэрслэн босов. Гэвч тэрээр Израилийн Бурхан ЭЗЭН уруу эргэхийн эсрэг зүрхээ хатууруулж, хүзүүгээ ч хатуу болгов. 14 Цаашилбал, тахилч нарын бүх түшмэд болон ард түмэн үндэстнүүдийн бүх бузар юмсыг даган маш итгэлгүй байв. Иерусалимд ариусгасан ЭЗЭНий өргөөг тэд бузарлажээ. 15 Тэдний эцэг өвгөдийн Бурхан болох ЭЗЭН Өөрийн элч нараараа дамжуулан тэдэнд дахин дахин үг илгээж байв. Учир нь Тэрээр Өөрийн ард түмэн болон Өөрийн орших газрыг энэрсэн билээ. 16 Гэвч ЭЗЭНий уур хилэн Өөрийн ард түмний эсрэг хөдөлж, ямар ч арга байхгүй болох хүртэл тэд Бурханы элч нарыг элэглэн доромжилж, Түүний үгийг жигшин, Түүний эш үзүүлэгчдийг тохуурхсан юм. 17 Тиймээс Тэрээр тэдний эсрэг халдеичуудын хааныг авчирсанд тэр нь тэдний залуусыг ариун газрынх нь өргөөнд илдээр цавчин алж, залуучууд онгон охидыг ч, хөгшид нялхсыг ч өршөөгөөгүй юм. Тэрээр бүтдийг түүний гарт тушаав. 18 Бурханы өргөөний эд зүйлсийг их бага гэлгүй, ЭЗЭНий өргөөний эрдэнэс болон хаан ба түүний түшмэдийн эрдэнэсийг бүгдийг тэрээр Вавилон уруу авчиржээ. 19 Дараа нь тэд Бурханы өргөөг шатааж, Иерусалимын хэрмийг нурааж, бүх бэхлэгдсэн барилгуудыг нь галдан шатааж, бүх үнэт эд зүйлсийг нь устгасан юм. 20 Илднээс амь гарагсдыг тэрээр Вавилон уруу авч явжээ. Персийн хаант улсын ноёрхлыг хүртэл тэд түүнд болон хөвгүүдэд нь боолууд болцгоосон байв. 21 Энэ нь Иеремиагийн амаар дамжуулсан ЭЗЭНий үгийгбиелүүлэхийн тулд тэр газар нутаг амралтын өдрүүдээ эдэлж дуустал байв. Хоосролынхоо бүх өдрүүддээ буюу далан жил гүйцтэл уг газар амралтын өдрийг сахьсан юм.22 Иеремиагийн амаар дамжуулсан ЭЗЭНий үгийг биелүүлэхийн тулд Персийн хаан Корешийн нэг дэх жилд Персийн хаан Корешийн сүнсийг ЭЗЭН хөдөлгөсөнд тэрээр хаанчлал даяараа тунхаглал илгээж, бичихдээ 23 "Персийн хаан Кореш ингэж айлдаж байна. «Тэнгэрийн Бурхан ЭЗЭН надад дэлхийн бүх хаанчлалуудыг өгч, Иуда дахь Иерусалимд Түүнд зориулан өргөө бариулахаар намайг Тэр томиллоо. Түүний бүх хүмүүсээс та нарын дунд байх хэн ч бай, түүний Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байж, тэр хүн яваг»" хэмээсэн болой.