2 ЭЗЭН Елиаг хуй салхиар тэнгэр өөд авах гэж байх үед Елиа Елишатай хамт Гилгалаас явав. 2 Елиа Елишад
3 Иудагийн хаан Иехошафатын арван найм дахь жилд Ахабын хүү Иехорам Самарид Израилийн хаан болсон бөгөөд арван хоёр жилхаанчлав. 2 Хэдийгээр эцэг эх шигээ байгаагүй ч тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар муут үйлджээ. Учир нь тэрээр эцгийнхээ бүтээсэн Баалын багануудыг зайлуулсан юм. 3 Хэдий тийм боловч Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс тэрээр зуурч аван, тэднийг орхисонгүй.4 Моабын хаан Меша хоньчин байсан бөгөөд Израилийн хаанд зуун мянган хурга, зуун мянган хуцын ноосыг төлдөг байв. 5 Харин Ахабыг нас барахад Моабын хаан Израилийн хааныг эсрэг босов. 6 Тэр үед Иехорам хаан Самариас гарч, бүх Израилийг цуглуулав. 7 Дараа нь тэр явж, Иудагийн хаан Иехошафатад илгээхдээ
4 Эш үзүүлэгчдийн хөвгүүдийн эхнэрүүдээс нэгэн эмэгтэй Елиша уруу хашхиран,
5 Арамын хааны цэргийн ахмад Нааман эзнийхээ өмнө агуу, хүндэтгэл хүлээсэн хүн байлаа. Учир нь түүгээр дамжуулан ЭЗЭН Арамд ялалтыг өгсөн ажээ. Тэр бас зоригтой дайчин эр байсан боловч уяман өвчтэй байв. 2 Арамейчууд бүлэглэн явж, Израилийн нутгаас нэгэн бяцхан охиныг олзлон авчиржээ. Тэр охин Нааманы эхнэрт үйлчилдэг байлаа. 3 Тэрээр эзэгтэйдээ
6 Эш үзүүлэгчдийн хөвгүүд Елишад хандан
Харагтун, элчийг ирэхэд хаалгаа хааж, түүний өмнө хаалгаа хаалттай байлгагтун. Түүний ард эзнийх нь хөлийн чимээ байгаа бус уу? гэв.
33 Түүнийг ахмадуудтай ярилцаж байхад, харагтун, өнөөх элч түүн уруу ирж,7 Тэгтэл Елиша
8 Хүүг нь амь оруулсан тэр нэгэн эмэгтэйд Елиша хандан,
9 Эш үзүүлэгч Елиша эш үзүүлэгчдийн хөвгүүдийн нэгийг дуудаад, түүнд
10 Ахабт Самарид далан хүү байв. Иехү захидлууд бичиж, тэдгээрийг Самари уруу, Иезреелийн захирагчид болох ахмадуудад, мөн Ахабын асрамжлагчдад илгээн,
13 Ахазиагийн хүү Иудагийн хаан Иоашийн хорин гурав дахь жилд Иехүгийн хүү Иехоахаз Самарид Израилийн хаан болж, арван долоон жил захирчээ. 2 Тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдсэн бөгөөд Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглийг дагав. Тэрээр тэдгээрээс эргэсэнгүй. 3 Тиймээс ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг Арамын хаан Хазаелын гарт үргэлж өгч, мөн Хазаелын хүү Бенхададын гарт тушаасаар байв. 4 Тэгэхэд Иехоахаз ЭЗЭНий тааллыг хүсэмжлэн гуйсанд ЭЗЭН түүнийг сонсов. Арамын хаан тэднийг хэрхэн дарлаж байгааг болон Израилийн зовлон шаналлыг Тэр харжээ. 5 ЭЗЭН Израильд чөлөөлөгчийг илгээсэнд тэд арамейчуудын гараас мултран гарчээ. Израилийн хөвгүүд урьдын адил өөрсдийн майхнууд дотор амьдарсан юм. 6 Хэдий тиймболовч тэд Израилиар нүгэл үйлдүүлсэн Иеробоамын гэрийн нүглүүдээс эргэсэнгүй, харин тэдгээрийн дотор явсан юм. Ашера ч Самарид хэвээрээ үлдэв. 7 Арамын хаан Иехоахазын цэргийг устган, үтрэмийн тоос шороо мэт болгож орхисон тул тэдэнд өрдөө л тавин морьтон, арван тэрэг болон арван мянган явган цэрэг л үлджээ. 8 Иехоахазын бусад үйлс, түүний хийсэн бүх юм болон түүний хүч чадал Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгуй гэж үү? 9 Иехоахаз эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэд түүнийг Самарид оршуулав. Түүний хүү Иоаш түүний оронд хаан болов.10 Иудагийн хаан Иоашийн гучин долоо дахь жилд Иехоахазын хүү Иехоаш Самарид Израилийн хаан болж, арван зургаан жил захирчээ. 11 Тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын бүх нүглүүдээс тэр эргэлгүй, харин тэдгээрийн дотор явжээ. 12 Иоашийн бусад үйлс, түуний хийсэн бүх юм, Иудагийн хаан Амазиагийн эсрэг тулалдсан түүний хүч чадал зэрэг нь Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү? 13 Ингээд Иоаш эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, Иеробоам түүний сэнтийнд заларчээ. Иоаш Израилийн хаадтай хамт Самарид оршуулагджээ.14 Елиша түүнийг үхэлд хүргэхээр өвчтэй болоход Израилийн хаан Иоаш түүн уруу ирээд, түүний өмнө уйлан,
14 Израилийн хаан Иоахазын хүү Иоашийн хоёр дахь жилд Иудагийн хаан Иоашийн хүү Амазиа хаан болов. 2 Тэрээр хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд хорин есөн жил хаанчилжээ. Түүний эхийг Иерусалимын Иехоаддин гэдэг байв. 3 Тэр ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдсэн боловч өвөг эцэг Давид шиг байсангүй. Тэрээр өөрийн эцэг Иоашийн хийсэн бүгдийг дуурайв. 4 Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүд зайлуулагдаагүй юм. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, утлага уугиулсаар л байв. 5 Хаанчлал түүний гарт чанга атгаастай болмогц тэрээр хаан эцгийг нь хороосон зарц нараа цаазлав. 6 Харин Мосегийн хуулийн номд бичигдсэний дагуу ЭЗЭН "Хөвгүүдээс болж эцгүүдийг нь алж болохгүй, мөн эцгүүдээс болж хөвгүүдийг нь ч алж болохгүй. Харин хүн бүр өөрийнхөө нүглийн төлөө л алагдах болой" гэж тушаасанчлан тэрхүү алуурчдын хөвгүүдийг тэрээр цаазалсангүй. 7 Тэрээр Давст Хөндийд арван мянган едомчуудыг алаад, Селаг дайтан эзэлж, түүнийг энэ өдрийг хүртэл Иоктеел хэмээн нэрлэв. 8 Дараа нь Амазиа Иехүгийн ач Иехоахазын хүү Израилийн хаан Иехоашт элч нарыг илгээн,
17 Иудагийн хаан Ахазын арван хоёр дахь жилд Елагийн хүү Хошеа Самарид Израилийн хаан болж, есөн жил хаанчлав. 2 Тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар муут үйлдсэн боловч өөрийнх нь өмнө байсан Израилийн хаад шиг үйлдээгүй билээ. 3 Ассирийн хаан Шалманесер түүний эсрэг ирсэнд Хошеа түүний боол болж, түүнд алба гувчуур өгөв. 4 Гэвч Египетийн хаан Со уруу элч илгээн, жилээс жилд үйлдэж байсан шигээ Ассирийн хаанд алба гувчуур өргөхөө больсонд Хошеагийн хуйвалдааныг Ассирийн хаан мэджээ. Тиймээс Ассирийн хаан Хошеаг шоронд хорьжээ. 5 ТэгээдАссирийн хаан бүх газрыг цөмрөн дайрч, Самари уруу очиж, түүнийг гурван жил бүсэлжээ. 6 Хошеагийн ес дэх жилд Ассирийн хаан Самариг эзэлж, израильчуудыг Ассири уруу цөллөгт авч яваад, тэднийг Гозан гол Хала ба Хаборт болон медечүүдийн хотуудад суурьшуулав.7 Энэ нь Израилийн хөвгүүд өөрсдийг нь Египетийн хаан Фараоны гар дороос, Египетийн газраас гаргасан өөрсдийн Бурхан ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэж, өөр бурхдаас эмээж, 8 Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн болон Израилийн хаадын бий болгосон ёс заншлуудаар явснаас болсон юм. 9 Израилийн хөвгүүд өөрсдийн Бурхан ЭЗЭНийхээ эсрэг зөв бус зүйлсийг нууцаар үйлдсэн билээ. Үүнээс гадна, харуулын цамхгаас эхлээд бэхлэгдсэн хот хүртэлх бүх суурингууддаа тэд өөрсөддөө зориулан мөргөлийн өндөрлөгүүдийг босгосон юм. 10 Тэд өөрсөддөө зориулан бүх өндөр толгод болон ногоон мод бүрийн доор баганууд ба ашерчуудыг босгож, 11 Тэндээ тэдний өмнөөс ЭЗЭНий цөлөн авч явсан үндэстнүүд шиг тэд бүх мөргөлийн өндөрлөгүүд дээр утлага уугиулав. Тэд ЭЗЭНийг өдөөн бузар муу зүйлс хийв. 12 ЭЗЭНий тэдэнд "Та нар үүнийг үйлдэж болохгүй" гэж айлдсан шүтээнүүдэд тэд үйлчлэв. 13 Гэсэн хэдий ч ЭЗЭН Өөрийн бүх эш үзүүлэгчид болон үзмэрч бүрээр дамжуулан Израиль ба Иудад анхааруулж,
19 Хезекиа хаан үүнийг сонсмогц, хувцсаа урж, таар нөмрөн, ЭЗЭНий өргөөнд оров. 2 Тэрээр ордны даамал Елиаким, гүүш Шебнаг тахилч нарын настангуудын хамт таар нөмөргөн, Амозын хүү эш үзүүлэгч Исаиа уруу илгээв. 3 Тэд Исаиад
22 Иосиа хаан болохдоо найман настай байсан бөгөөд Иерусалимд гучин нэгэн жил хаанчлав. Түүний эхийг Бозкатын Адаиагийн охин Иедида гэдэг байв. 2 Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэн, өөрийн өвөг эцэг Давидын бүх замаар замнаж, зүүн баруун уруу ч хазайгаагүй.3 Иосиа хааны арван найм дахь жилд гүүш Мешулламын ач Азалиагийн хүү Шафаныг хаан ЭЗЭНий өргөө уруу илгээн,
23 Дараа нь хаан хүн илгээж, тэд түүн уруу Иуда болон Иерусалимын бүх ахмадуудыг цуглуулав. 2 Хаан ба түүнтэй хамт Иудагийн бүх эрчүүд, Иерусалимын бүх оршин суугчид, мөн тахилч нар, эш үзүүлэгчид болон их, бага бүх ард түмэн ЭЗЭНий өргөө уруу явав. ЭЗЭНий өргөөнөөс олдсон гэрээний номын бүх үгсийг тэднийг сонсож байхад хаан уншив. 3 Хаан баганын хажууд зогсоод, ЭЗЭНий өмнө гэрээ байгуулан, ЭЗЭНий араас явж, өөрийн, Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг бүх зүрх, сэтгэлээр сахьж, энэ номд бичигдсэн уг гэрээний үгсийг гүйцэлдүүлнэ гэжээ. Бүх ард түмэн уг гэрээнд нэгджээ.4 Дараа нь хаан тэргүүн тахилч Хилкиа, дэд тушаалын тахилч нар болон хаалгач нарт Баал, Ашера болон тэнгэрийн бүх эрхэст зориулан хийгдсэн бүх эдлэлүүдийг ЭЗЭНий сүмээс гаргахыг тушаав. Тэрээр тэдгээрийг Иерусалимын гадна Кидроны талд шатаан, үнсийг нь Бетелд аваачжээ. 5 Иудагийн хотууд болон Иерусалимын ойр орчимд мөргөлийн өндөрлөгүүд дээр утлага уугиулахаар Иудагийн хаадын томилсон шүтээнүүдийн тахилч нарыг, мөн Баал, нар, сар, оддын ордууд болон тэнгэрийн бүх эрхэст утлага уугиулагчдыг тэр хөөн зайлуулав. 6 Тэрээр ЭЗЭНий өргөөнөөс Ашераг Иерусалимын гадагш гарган Кидрон горхи уруу аваачаад, Кидрон горхины дэргэд түүнийг шатаан, үнс болгон бутлаж, үнсийг нь жирийн ардуудын булшин дээр цацжээ. 7 Тэр бас ЭЗЭНий өргөө дэх шүтээний янхан эрчүүдийн байрыг нураав. Тэнд эмэгтэйчүүд Ашерад зориулан хөшиг нэхэж байсан юм. 8 Дараа нь тэрээр Иудагийн хотуудаас бүх тахилч нарыг авчран, тахилч нар утлага уугиулж байсан мөргөлийн өндөрлөгүүдийг Гебагаас Беершеба хүртэл бузарлав. Тэрээр хотын захирагч Иошуагийн дааман хаалганы орох үүдэнд буюу хотын дааман хаалганы дэргэд зүүн талд байсан хаалганы мөргөлийн өндөрлөгүудийг ч нураан хаясан юм. 9 Гэсэн ч мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нар Иерусалим дахь ЭЗЭНий тахилын ширээ уруу очоогүй, харин тэд өөрсдийнхөө ах дүүсийн дунд исгээгүй талх иджээ. 10 Тэр бас Хинномын хүүгийн хөндийд буй Тофетыг бузарласан нь ямар ч хүн өөрийн хүү, эсвэл охиноо Молехт зориулан гал дундуур гаргахгүй байхын тулд юм. 11 Тэрээр наранд зориулан Иудагийн хаадын өргөсөн морьдыг зайлуулав. Тэдгээр морьд ЭЗЭНий өргөөний үүдэнд, Натанмелех түшмэлийн танхимын ойролцоох хашаанд байсан юм. Тэрээр нарны тэрэгнүүдийггалдан шатаав. 12 Ахазын дээд танхим буюу дээвэр дээрх Иудагийн хаадын бүтээсэн тахилын ширээнүүд болон ЭЗЭНий өргөөний хоёр хашаан дотор Манассегийн бүтээсэн тахилын ширээнүүдийг хаан нураав. Тэднийг хаан тэнд нь хэмхлэн, үнсийг нь Кидрон горхи уруу асгажээ. 13 Иерусалимын өмнө буюу сидончуудын бузар юм болох Ашторет, Моабын бузар юм болох Хемош, Аммоны хөвгүүдийн бузар юм болох Милком нарт зориулан Израилийн хаан Соломоны босгосон мөхлийн уулын баруун тал дахь мөргөлийн өндөрлөгүүдийг хаан бузарлажээ. 14 Тэрээр ариун багануудыг хэсэг болгон хугалж, Ашерагийн модон шонг цавчиж, тэдгээрийн газруудыг хүний ясаар дүүргэв.15 Цаашилбал Бетел дэх тахилын ширээ, Израилиар нүгэл үйлдүүлсэн, Небатын хүү Иеробоамын барьсан мөргөлийн өндөрлөг болох тэр тахилын ширээ болон мөргөлийн өндөрлөгийг тэр нураав. Тэгээд түүний чулуунуудыг буулган, үнс болгож бутлаад, Ашераг шатаажээ. 16 Иосиа эргэхдээ тэнд уулан дээрх булшнуудыг хараад, хүн илгээн, булшнуудаас яснуудыг авчруулж, тэдгээрийг тахилын ширээн дээр шатаан, Бурханы хүний тунхагласан ЭЗЭНий үгийн дагуу уг тахилын ширээг бузарлажээ. 17 Дараа нь тэрээр
24 Түүний өдрүүдэд Вавилоны хаан Небухаднезар довтлон ирсэнд Иехоиаким гурван жил түүний боол болжээ. Дараа нь тэр эргэж, Небухаднезарын эсрэг босов. 2 ЭЗЭН түүний эсрэг халдеичуудын, арамейчуудын, моабчуудын болон аммончуудын бүлэглэлүүдийг илгээв. Ийнхүү Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдээр дамжуулан Түүний айлдсан ЭЗЭНий үгийн дагуу Иудаг устгахын тулд түүний эсрэг Тэрээр тэднийг илгээсэн юм. 3 Манассегийн үйлдсэн бүхний дагуу түүний нүглүүдээс болж ЭЗЭНий мэлмийнээс зайлуулагдах нь Иудагийн дээр ЭЗЭНий тушаалаар биеллээ олсон юм. 4 Энэ нь бас түүний урсгасан гэмгүй цусны төлөө байв. Учир нь тэрээр Иерусалимыг гэмгүй цусаар дүүргэсэн юм. Үүнийг ЭЗЭН уучлахгүй байсан билээ. 5 Иехоиакимын бусад үйлс болон түүний хийсэн бүгд Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгуй гэж үү? 6 Ингээд Иехоиаким эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд туүний хүу Иехоиахин түүний оронд хаан болжээ. 7 Египетийн голоос Евфрат мөрөн хүртэлх Египетийн хаанд харьяалагдаж байсан бүхнийг Вавилоны хаан эзлэн авсан учир Египетийн хаан өөрийн нутгаас гадагш дахин гараагүй.8 Иехоиахин хаан болохдоо арван найман настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд гурван сар хаанчлав. Түүний эхийг Иерусалимын Елнатаны охин Нехушта гэдэг байв. 9 Иехоиахин эцэг өвгөдийнхөө үйлдсэн бүхнийг дуурайн ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв.10 Тэр үед Вавилоны хаан Небухаднезарын боолууд Иерусалим уруу довтлон ирж, хотыг бүслэв. 11 Боолууд нь хотыг бүсэлсэн байх хооронд Вавилоны хаан Небухаднезар хүрч ирэв. 12 Иудагийн хаан Иехоиахин өөрөө болон түүний эх, зарц нар, ахмадууд, түшмэдийнхээ хамт Вавилоны хаан уруу гарч очив. Ингээд Вавилоны хаан түүнийг хаанчлалынх нь найм дахь жилд олзлон авав. 13 Небухаднезар тэндээс ЭЗЭНий өргөөний бүх эрдэнэс болон хааны гэрийн эрдэнэсийг авч яван, ЭЗЭНий айлдсан ёсоор ЭЗЭНий сүм дотор Израилийн хаан Соломоны бүтээсэн бүх алтан савнуудыг хэсэглэн цавчжээ. 14 Тэгээд тэрээр бүх Иерусалимыг болон бүх ахмадууд, бүх хүчирхэг зоригт эрсийг бутоу арван мянган олзлогсдыг, мөн бүх гар урчууд ба дархчуудыг цөллөг уруу авч явжээ. Нутгийн үгээгүй ядуу хүмүүсээс өөр ямар ч хүн үлдсэнгүй. 15 Ийнхүү тэрээр Иехоиахиныг Вавилон уруу цөллөгт аваачив. Мөн хааны эх, хааны эхнэрүүд, түүний түшмэд болон тэр газрын удирдагч хүмүүсийг тэрээр Иерусалимаас Вавилон уруу цөллөгт авч явжээ. 16 Бүх баатар эрс долоон мянган хүн, гар урчууд ба дархчууд мянган хүн, бүгд дайнд шалгарсан хүчтэнүүд байсан бөгөөд тэднийг Вавилоны хаан Вавилон уруу цөллөгт аваачжээ. 17 Тэгээд Вавилоны хаан, Иехоиахины авга ах Маттаниаг түүний оронд хаан болгож, нэрийг нь Зедекиа болгон өөрчлөв.18 Зедекиа хаан болохдоо хорин нэгэн настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Түүний эхийг Либнагийн Иеремиагийн охин Хамутал гэдэг байв. 19 Тэрээр Иехоиакимын үйлдсэн бүгдийг дуурайн ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. 20 ЭЗЭН тэднийг Өөрийн оршихуйгаас хөөх хүртэл Туүний уур хилэнгээр дамжуулан Иерусалим ба Иудад энэ нь биелжээ. Зедекиа Вавилоны хааны эсрэг тэрслэн босов.
25 Түүний хаанчлалын ес дэх жилийн аравдугаар сарын арванд Вавилоны хаан Небухаднезар өөрөө болон бүх цэргийнхээ хамт Иерусалимын эсрэг ирж, хотын харалдаа хуарагнан эргэн тойронд нь бүслэлтийн хэрэм босгожээ. 2 Ийнхүү Зедекиа Хааны арван нэг дэх жил болтол хот бүслэлтэнд байжээ. 3 Дөрөвдүгээр сарын есний өдөр тэр нутгийн ард түмэнд хоол хүнс байхгүй болтол хот доторх өлсгөлөн ихэд ширүүсжээ. 4 Тэгээд хот уруу цөмрөн орсон бөгөөд хотын эргэн тойронд халдеичууд байсан хэдий ч бүх дайчид хааны цэцэрлэгийн хажуутийн хоёр хананы хооронд байх хаалгаар дамжин шөнөөр зугтав. Тэд Арабагийн замаар явжээ. 5 Гэвч халдеичуудын цэрэг хааныг нэхэн хөөж, Иерихогийн талд түүнийг барьсан бөгөөд бүх цэргүүд нь түүнийг орхин тарав. 6 Тэгээд тэд хааныг олзлоод, Рибла дахь Вавилоны хаанд хүргэж ирэхэд, тэр түүнд ял оноов. 7 Тэд Зедекиагийн нүдний өмнө хөвгүүдийг нь цаазлан, дараа нь Зедекиагийн нүдийг ухаад, түүнийг хүрэл дөнгөөр хүлж, Вавилон уруу авчиржээ.8 Тавдугаар сарын долоонд буюу Вавилоны хаан болох Небухаднезар хааны арван ес дэх жилд Вавилоны хааны зарц, бие хамгаалагч нарын ахмад Небузарадан Иерусалимд иржээ. 9 Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны гэр болон Иерусалимын бүх барилгуудыг шатаажээ. Хамгийн том өргөөг ч хүртэл тэр галдан шатаав. 10 Ингээд бие хамгаалагчдын ахмадтай халдеичуудын бүх цэрэг Иерусалимын эргэн тойрон дахь хэрмийг нураав. 11 Тэгээд хотод үлдсэн бусад хүмүүс, Вавилоны хаан уруу оргосон оргодлууд болон бусад ард олныг бие хамгаалагчдын ахмад Небузарадан цөллөгт авч явжээ. 12 Гэвч бие хамгаалагчдын ахмад тэр газрын үгээгүй ядуучуудаас заримыг усан үзмийн цэцэрлэгч болон газар хагалагчаар үлдээв.13 ЭЗЭНий өргөөнд байсан хүрэл баганууд, мөн ЭЗЭНий өргөөнд байсан сууриуд ба хүрэл цутгамал тэнгис зэргийг халдеичууд хэсэг болгон эвдэлж, хүрлийг нь Вавилон уруу авч явжээ. 14 Тогоонууд, утгуур, чимхүүр, халбаганууд болон үйлчлэлд хэрэглэгдэж байсан бүх хүрэл савнуудыг тэд авч явжээ. 15 Бие хамгаалагч нарын ахмад мөн цэвэр алт, мөнгөн бойпорууд ба угаалгын савнуудыг авч явжээ. 16 ЭЗЭНий өргөөнд зориулан Соломоны хийсэн хоёр багана, нэг цутгамал тэнгис болон сууриуд болох эдгээр бүх сав суулгануудын хүрэл нь хэмжээлшгүй их байжээ. 17 Нэг баганы өндөр нь арван найман тохой бөгөөд түүн дээр хүрэл толгой байв. Толгойн өндөр нь гурван тохой байв. Толгойг тойруулан тор ба анарууд бүгд хүрлээр хийгдсэн байв. Хоёр дахь багана эдгээрийн адил тортой байв.18 Тэгээд бие хамгаалагч нарын ахмад нь ахлах тахилч Сераиа, дэд тахилч Зефаниа, сүмийн гурван түшмэлийн хамт авав. 19 Хотоос тэрээр дайчдыг хариуцагч нэг түшмэлийг, мөн хотоос олдсон хааны зөвлөгчдийн таван хүнийг, мөн тэр газрын ард түмнийг цутлуулдаг байсан цэргийн ахмадын гүүшийг, мөн хотоос олдсон нутгийн жаран хүнийг авч одов. 20 Бие хамгаалагчдын ахмад Небузарадан тэднийг аваад Риблад буй Вавилоны хаанд авч иржээ. 21 Тэгэхэд Вавилоны хаан тэднийг Хамат газрын Риблад цохин алжээ. Ийнхүү Иуда өөрийн газраас цөллөгт хөөгджээ.22 Вавилоны хаан Небухаднезарын Иуда газарт үлдээсэн хүмүүсийг захируулахаар тэрээр Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг томилов. 23 Вавилоны хаан Гедалиаг томилсныг цэргийн бүх ахмадууд өөрсдийн хүмүүсийн хамт сонсоод тэд Мизпад Гедалиа уруу иржээ. Тэдгээр нь Нетаниагийн хүү Ишмаел, Кареагийн хүү Иохонан, Нетофат хүн Танхуметын хүү Сераиа, Маака хүний хүү Иазаниа нар бөгөөд тэдний хүмүүс болой. 24 Гедалиа тэдэнд болон тэдний хүмүүст тангараглан,