2 Харин хуурамч эш үзүүлэгчид хүмүүсийн дунд байсан бөгөөд яг үүнчлэн мөн та нарын дунд ч хуурамч багш нар байх болно. Тэд өөрсдийг нь худалдан авсан Эзэнийг хүртэл үгүйсгэж, өөрсдийнхөө дээр түргэн сүйрлийг авчран, хөнөөлт тэрс үзлийг нууцаар таниулна. 2 Олон хүн тэдний тачаангуй явдлыг дагах бөгөөд тэднээс болж үнэний зам муугаар хэлүүлэх болно. 3 Тэд шуналдаа худал хуурмаг үгсээр та нарыг ашиглана. Тэдний шийтгэл өнө эртнээс зүгээр суугаагүй, тэдний сүйрэл унтчихаагүй байна.4 Учир нь хэрэв Бурхан нүгэл үйлдсэн тэнгэр элч нарыг хэлтрүүлэлгүи, харин тэднииг тамд хаяад, харанхуйн гинжинд тушааж, шийтгэлийн төлөө хадгалсан бол, 5 эртний ертөнцийг хэлтрүүлэлгүй, харин бурханлаг бус хүмүүсийн ертөнц дээр үер буулгахдаа зөвт байдлыг тунхаглагч Ноаг өөр долоон хүний хамт хамгаалсан бол, 6 хожмын бурханлаг бус хүмүүст жишээ болгохын тулд Содом ба Гоморрагийн хотуудыг үнсэн товрог болгосноор ялласан бол, 7 ёс зарчимгүй хүмүүсийн садар самуун явдлаар дарамтлагдсан зөвт Лотыг аварсан юм бол, 8 (учир нь тэрхүү зөвт хүн тэдний дунд амьдрах зуураа өөрийн харж, сонссон тэдний ёс бус явдлаас болж зөвт сэтгэл нь өдрөөс өдөрт шаналан зовж байлаа) 9 бурханлаг хүмүүсийг сорилтоос яаж ангижруулахыг болон зөвт бус хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэлийн доор яаж барьж байхаа Эзэн мэддэг. 10 Ялангуяа ялзарсан хүсэл тачаалд махан биеэ өөгшүүлдэг, эрх мэдлийг үл тоомсорлодог хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэлийн доор яаж барьж байхаа Эзэн мэднэ.
Эрэмгий, дур зоргоороо авирлагч тэд тэнгэрлэг сүр хүчийг доромжлохдоо айн чичирдэггүй.
11 Сүр хүч болоод хүч чадлаар аугаа тэнгэр элч нар Эзэний өмнө тэдний эсрэг доромжлолын шүүлтийг авчирдаггүй. 12 Харин тэдгээр нь баригдаж устгагдахын тулд л зөнгөөрөө байдаг адгуус болон төрж байдаг ухаангүй адгуус шиг мэддэггүй зүйлээ доромжлон тэдгээр адгууснуудтай адил мөн устгагдана. 13 Ингэхдээ тэд буруу үйлийнхээ төлөөст зовдог. Өдрийн цагаар наргиж, цэнгэхийг тэд жаргал хэмээн тооцдог байна. Толбо, өө сэв бүхий тэд та нартай хамт найрлахдаа өөрсдийн хуял тачаалдаа цэнгэдэг. 14 Нүд нь завхайрлаар дүүрэн бөгөөд тэд нүгэл үйлдэхээ хэзээ ч больдоггүй. Тэд тогтворгүй сэтгэлтэнгүүдийг уруу татдаг бөгөөд шуналд дадлагажсан зүрхтэй хараалын хүүхдүүд юм. 15 Тэд зөв шулуун замыг умартан, зөвт бус байдлын хөлсийг хайрлагч Беорын хүү Балаамын замыг даган төөрөлджээ. 16 Гэвч Балаам үйлдсэн гэм нүгэлдээ зэмлэл хүртсэн билээ. Хэлгүй илжиг хүний дуугаар ярьж, тэр эш үзүүлэгчийн солиорлыг номхтгосон аж.17 Тэд болусгүй булаг, шуурганд туугдах манан будан юм. Тас харанхуй нь тэдний төлөө бэлтгэгджээ. 18 Учир нь тэд хоосон ихэрхэг үгсийг ярьж, алдаа төөрөгдөл дотор амьдардаг нэгнээс арай ядан зугтдаг хүмүүсийг махан биеийн хүсэл, тачаалаар уруу татдаг бөгөөд 19 өөрсдөө ялзралын боол атлаа тэдэнд эрх чөлөөг амладаг. Учир нь хүн юунд дийлдэнэ, түүгээрээ боолчлогддог ажээ. 20 Хэрэв тэд ертөнцийн бузар бусармагаас Эзэн ба Аврагч Есүс Христийн мэдлэгээр ангижирсныхаа дараа тэдгээрээр дахин урхидуулан дийлдвэл тэдний хувьд сүүлчийн байдал нь эхнийхээсээбүр дордох болно. 21 Учир нь зөвт байдлын замыг мэдээд, өөрсдөд нь өгөгдсөн ариун тушаалуудаас нүүр буруулан эргэснээс энэ замыг мэдээгүй байсан нь тэдэнд дээр байх байсан. 22 Тэдний хувьд "Нохой бөөлжсөө долоодог, гахайг угаасны дараа шаварт буцаж хөлбөрдөг" хэмээх үнэн сургаалт үгийн дагуу тохиолдсон аж.3 Хайртууд минь, эдүтээ би хоёр дахь захидлаа та нарт бичиж байна. Тэдгээрийн дотор би сануулгаар та нарын чин сэтгэлийн бодол санааг сэргээж байгаа нь 2 ариун эш үзүүлэгчдээр урьдаас хэлүүлсэн үтс болоод танай элч нараар уламжлагдсан Эзэн ба Аврагчийн тушаалыг та нарт сануулахын тулд юм. 3 Юуны өмнө үүнийг мэдэгтүн. Юу гэвээс тэрхүү эцсийн өдрүүдэд элэглэн дооглогчид өөрсдийн хүсэл тачаалаа даган элэглэн дооглосоор ирэх болно. 4 Мөн тэд "Түүний ирэх амлалт нь хаана байна вэ? Эцэг өвгөдийг унтсан цагаас хойш бүх юмс бүтээлийн эхнээс байсан шигээ хэвээрээ байна шүү дээ" хэмээнэ. 5 Бурханы үгээр тэнгэр нь өнө эрт оршин тогтносон бөгөөд газар нь уснаас болон усаар хэлбэржсэн болохыг тэд санаатайгаар үл ойшоодог. 6 Тэр үед ертөнц усан галавт автан, усаар устгагдсан аж. 7 Харин өнөөгийн тэнгэр болоод газар нь Түүний үгээр байгаа бөгөөд галд зориулагдан, бурханлаг бус хүмүүсийн шүүлт ба сүйрлийн өдрийн төлөө хадгалагдаж байна.8 Харин, хайртууд минь, Эзэний хувьд, нэг өдөр нь мянган жил мэт, мянган жил нь нэг өдөр мэт байдаг нь та нараас бүү нууцлагдаг. 9 Эзэн удаашралыг тооцдог зарим хүмүүсийн боддог шиг Өөрийнхөө амлалтад хойрго биш билээ. Харин ч Тэр хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй, бүгдийг гэмшилд ирээсэй хэмээн хүсэн та нарт тэвчээртэй ханддаг. 10 Гэвч Эзэний өдөр нь хулгайч мэт ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэлээд өнгөрнө. Аливаа бодисууд нь галд устгагдах бөгөөд газар болоод түүн дээрх ажлууд нь шатаагдана. 11 Хэрэв энэ бүхэн тийн устгагдах аваас ариун байдал ба бурханлаг байдал дотор та нар ямар төрлийн хүмүүс байх ёстой вэ? 12 Бурханы өдрийн ирэхийг хүлээж, түргэлүүл. Тэр өдөр тэнгэр шатан устаж, халуун илчинд нь бодисууд хайлах болно. 13 Харин Түүний амлалтын дагуу бид зөвт байдал оршдог шинэ тэнгэр, шинэ газрыг хүлээн байна.14 Тиймээс хайртууд минь, та нар эдгээрийг хүлээж буй учраас амар амгалан дотор болон толбогүй бөгөөд гэм зэмгүйгээр Түүнд олдохыг хичээгтүн. 15 Бидний хайрт ах Паул өөрт нь өгөгдсөн мэргэн ухааны дагуу та нарт бичсэнчлэн бидний Эзэний тэвчээрийг аврал хэмээн тооц. 16 Тэрчлэн түүний бүх захидалд эдгээрийн талаар бичсэн юм. Захидлуудад нь ойлгоход хэцүү зарим зүйлс байдаг бөгөөд харанхуй мунхаг, туйлбаргүй хүмүүс өөрсдийгөө сүйрүүлэн Судрын бусад зүйлсийг ч гуйвуулдаг шигээ тэдгээрийг мушгин гуйвуулдаг. 17 Тиймээс хайртууд минь, та нар үүнийг урьдаас мэдэж, өөрсдийгөө сэргийл. Эс тэгвэл та нар ёс зарчимгүй хүмүүсийн төөрөгдөлд автаж, тогтвортой байдлаа аддчих вий. 18 Харин бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн нигүүлсэл болон мэдлэг дотор өсөгтүн. Эдүгээ болон мөнхийн өдөрт аль алинд нь Түүнд алдар байх болтугай. Амен.